Sühbaatar

Basic information
Interviewee ID: 990581
Name: Sühbaatar
Parent's name: Vanchin
Ovog: Tsors
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Ööld
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired / brigade leader, statistician, accountant
Belief: Buddhist
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Сүхбаатар гуай одоо хоёулаа 2 дахь яриагаа эхэлье. Тэгээд энэ удаа би таниас нэг ийм зүйл асууя гэж бодоод байна. Өөлдүүд их хэлмэгдсэн хүмүүс гэсэн ш дээ тийм ээ? Тэгээд тэр өөлдүүдийн хэлмэгдлийн талаар та мэддэг, сонссон зүйлсүүдээ ярьж өгөөч?
Сүхбаатар -
Ер нь өөлдийн шар сүм дээр хуран цугларсан, өөлдийн сүм дээр байсан лам нарт одоо энэ чи Монголын төрд харш зүйл хийсэн гэж хэлмэгдүүлсэн болохоос биш гавъяа байгуулсан гэж үнэлээгүй нь тодорхой.
Отгонбаяр -
Аанхан.
Сүхбаатар -
Тэгээд тэр өөлдийн лам нарыг одоо баривчлах асуудал бол их нүсэр явсан. Тэгээд түүнээс ер нь одоо амьд сэрүүн үлдсэн лам нар нь одоо энэ саяын энэ 7-8 лам. Аа гэхдээ хар болоод гадагшаа гарчихсан лам нар хэд хэдэн лам нар байсаан. Тэр лам нараас би одоо бас сонсож мэдэхээр одоо асуудаг л байсан даа. Та нар ер нь яасан юм? Ямар учраас хэлмэгдсэн юм гэж. Ардын хувьсгалын эсрэг үзэлтэн л гэдэг байдлаар хэлмэгдүүлсэн, хамгийн гол нь. Түүнээс биш ууттай эмийг буруу хэрэглүүлсэн, Монгол эмийг устгасан, Орос эмийг устгасан, Оростой нийлсэн, Оростой сүлбээтэй байсан гэж зэмлэсэн юм огтхон ч байхгүй. Гагцхүү Монгол төрийн эсрэг та нар лам хуврагууд босч ирсэн, энэ талд л одоо хэлмэгдсэн. Энэ асуудлыг их ярьдаг байсан. Энэ бол гарцаа байхгүй л үнэн юм гэж би боддог юм. Мэдээж хэрэг тэрнийг өмсөх юмаа өмсөлгүй, толгойдоо тавих малгайгүй шахуу шалдан банди нар Монголын төрийг юугаар үймүүлэх үү? Ганцхан тэр бол ... нөгөө хэлмэгдэлт л байхгүй юу. Ер нь энэ бол танай хүн өөлдийг их онцолж хэлмэгдсэн гэдэг миний үгнээс иш татаж энийг асуугаад байна уу? Ер нь одоо Монголын лам хувраг, шашнууд их хэлмэгдсэн гэдгийг одоо ойлгоод энэ шашны талаар бодож асуугаад байна уу?
Отгонбаяр -
Ер нь бол нөгөө хэлмэгдүүлэлт 20-р зууны их том үйл явдал ш дээ.
Сүхбаатар -
Үйл явдал.
Отгонбаяр -
Тэгээд тэнд танай нутагт энэ өөлдүүд тэр хэлмэгдүүлэлтэнд яаж өртсөн бэ? гэдгийг л мэдэх гэж байгаа юм.
Сүхбаатар -
Аан. Манай нутагт .... тэр хүрээн дээр байсан тэр лам нар цуг хэлмэгдсэн. Аа түүнээс зальтай нэг нь оргож гараад амьд сэрүүн үлдээд авчихсан. Зальгүй нэг нь төвийг сахисан юм уу одоо хөгшин дорой муу лам нар нь тэгэж яваад баригдаад цуг алагдсан. Ийм л байхгүй юу.
Отгонбаяр -
Тэгээд хэлмэгдээд...
Сүхбаатар -
33 хүний хэлмэгдэлтийн асуудлыг шийдэгдээд төрөөс мөнгөн тэтгэмж олгогдсон гэдэг сүсэгтний холбооны тэргүүн байхад надад нэг тэгэж хэлж байсан юм аа.
Отгонбаяр -
Аанхан, танай нутгаас?
Сүхбаатар -
Манай нутгаас өөлд.
Отгонбаяр -
Тэгээд нэг сумаас 33 гэдэг чинь их байна ш дээ.
Сүхбаатар -
Их байлгүй яадаг юм. Тэр түүний талаар олгогдож байсан юм. Одоо бодоод байх дээр түүнээс, тэр мөнгөөс хүртсэн хүн одоо байна энд бас.
Отгонбаяр -
Аан за.
Сүхбаатар -
... байна, ... хүн байдаг байх. Зарим нэг нь далимдуулаад бүр хот хүрээгээр хол ойрын ах дүү нар нь хөөцөлдөөд авчихсан тал ч бол их юм байна лээ. Тэгээд нэгэнт л одоо авснаас хойш 10 лам үгүй гээд ч одоо нэмэргүй шүү дээ. Нэгэнт л одоо хэлмэгдээд өнгөрлөө. Түүнээс ... одоо яахав, ... лам нар одоо болтол түүний үр хүүхдүүд сайн сайхан амьдарч л, төр нийгмийн төлөө хүчин зүтгэж яваа улсууд зөндөө байна аа. Энийг бол үгүйсгэх тал алга.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна аа өвөө? Таны амьдралд ямар нэгэн тийм гүнзгий нөлөөлсөн, яг амьдралыг чинь их эргүүлсэн тийм чухал үйл явдал байна уу? Амьдралд чинь их хүчтэй нөлөө үзүүлсэн?
Сүхбаатар -
Сайнаар уу? Муугаар уу?
Отгонбаяр -
Аль нь ч байж болно.
Сүхбаатар -
За яахав. Энэ бол би энийг их муугаар надад нөлөөлсөн гэж хэлэхийн арга алга. Би төрд ажил хийх үедээ хэлмэгдэлтээс айдаггүй, намын гишүүн гэдгээс айдаггүй. Төр засгаас ... хийх юмаа хийгээд, асуух юмаа асуугаад оролцоод л явж байсан. Аа энэ хугацаанд одоо бас болохгүй бүтэхгүй юм алга. Амьдралд яахав тийм тэгш сайхан бүрэн тэгш амьдралтай нь жаргана биз. Их муу муухай нь... намайг юу хүлээж, энэ төр тоох нь ч барагдчих шиг боллоо. Тоолгох гээд ч яахав. Тэгээд одоо чухам юу болж, ямар болж хувирсан юм. Юу мэдэх юм, ямар юм сонсгохыг нь мэдэхийн арга алга. Ер нь одоо муугүй болох шинжтэй юм болов уу гэж би ингэж бодож байна. Бас түүх түүхээрээ эргэх ёстой юм байх. Нэгэн үед бас хэлмэгдэж ... бол одоо үед бас гайгүй байх шиг байна. Одоо үеийн ганцхан хэлмэгдэл юу вэ? гэх дээр би залуучуудын мэдлэг боловсрол, ажилгүйдэл, ядуурал их давамгайлсан учраас энэ бас нэг хэлмэгдэлт болж байна гэж би хувьдаа үздэг. Энийг ч би хурал дээр бас их хурлын гишүүд, төрийн түшээд нарыг ирэх дээр асуултанд гомдлоо мэдүүлж, асуудлаа энийг тавьсан би. За даа хүлээж одоо биднийг хүлээж авч байдаг ямар... гээд намайг барьж аваагүй. Энийгээ би хойшид ч хэлэх болно. Монголын ард түмний сайн сайхны төлөө, олны төлөө, олны үр хүүхдийн төлөө, ах дүү төрөл төрөгсдийнхөө төлөө би энэ үгээ буцалтгүй хэлэх болно. Хамгийн эцсийн эцэст л миний ганц бодож явдаг юм энэ шүтлэгийн асуудал бол эх дэлхийтэйгээ холбохгүйгээр байж болохгүй юм байна гэдгийг би ойлгосон.
Отгонбаяр -
1990 оны ардчилал их нөлөөлсөн үү танд? Амьдралд чинь?
Сүхбаатар -
Амьдралд бол яахав тэр зохих ёсны мал хөрөнгөө авчихлаа. Аа бас хэлдэг ярьдаг үг бол шударга, ашигтай тустай, зоригтой хэлдэг эрхтэй боллоо. Энэ бол муу нөлөө биш. Аа гэхдээ бол бид хэлдэг үедээ хэлдэг байсан. Нэг үе ер нь МАХН-ын гишүүн гэдэг бол бараг их том дарга жишээтэй байлаа ш дээ. Нэгдлийн чинь малд акт өгдөг эрхтэй л байсан шүү дээ. Тэгээд л бодчих л доо. Тэр хөрөнгийг, сэхээтэн хүний хөрөнгийг. Харин энэ хэлмэгдэлтийг энэ 1990 оноос ардчиллын хугацаан дотор сайн ч тал их байсан, саар ч тал их байсан. Их байшин барилга, одоо суурин худаг ус, хашаа хороо энэ бүгд юм цуг өгчихсөн. Энийг далимдуулж тэр шунахай хүмүүсийн гарт орж үгүй болсон. Энэ одоо хойч үед ирээдүйд хэрэглэх залуучуудад хэцүү болсон. Энэ бол том бас нэг л хэлмэгдэлт явагдаад өнгөрсөн. Тэгээд Монголын ард түмэнтэй их дотны хүн байна уу? Сайн хүн болно уу? Та нарыг түшнэ тулна гээд л Элбэгдорж гарч ирэхдээ хэлээд л байсан. Хэлээд л байсан... Хачин л боллоо ш дээ, энэ чинь шударга л бол л доо. Яагаад вэ? гэх дээр та нар бодоод үз. Зоригийн гэрт малгай нь уначихсан Бат-Үүл улсын баатар болж л орхилоо ш дээ. Зоригийг алсныг сайн.. гэж бодож байгааг ч мэдэхгүй, төрд их юм бүтээгээд баатар болж байгаа нь ч мэдэгдэхгүй. Ийм л болж одоо. Тэгэх дээр чинь надад дээшээ харж хэлье ээ тэнгэр дээшээ хол, доошоо газар хатуу. Би тэрийг ойлгодоггүй юм. Одоо ийм л хэлмэгдэлт битгий болоосой, ийм л юм битгий гараасай. Монголын ард түмэн нэгэндээ буу битгий бариасай. Цаг агаарын хүнд нөхцөл битгий учирчихаасай. Мал хүний таниж мэдэхгүй элдэв бусын өвчин битгий гараасай. Амар тайван байгаасай гэж ингэж л бодож хүсэж байна. Үүний төлөө ч та бүгд явж байгаа байх гэж би бодож байна. Түүнээс биш танай хүн гандангын шүтэж үзээгүй, одоо энэ сүмийг шүтэж үзээгүйдээ энэ шашны холбогдолтой юм асуугаад явж байхгүй байх гэж бодож байна. ... зараад, машин унаад явж байгаад бас их баярлаж байна. Энэ бол Монгол хүн Монгол сэтгэлгээтэй, Монгол хүний хэлдэг үг болов уу гэж би бодож байна.
Отгонбаяр -
Шашин шүтлэг чөлөөтэй болоод хүмүүс хуучин хаалттай байсан бол ингээд шүтэх эрх чөлөөтэй боллоо ш дээ. Шүтэх, шүтэхгүй байх.
Сүхбаатар -
Боллоо.
Отгонбаяр -
Энэ нөлөөтэй байсан уу? Хүмүүсийн амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?
Сүхбаатар -
Өө энэ бас нөлөөтэй байсан. Энийг чинь бас зарим нэг нь мэдэхгүй. Овоо руу тийшээ явж байсан залуучууд байсан байж болно. Тэр чинь нилээн өндөр шүтлэгтэй овоондоо очоод залбирна, овоондоо гурван чулуу авч тавина, арц хүж, сүү цагаан идээгээ өргөдөг л байлаа шүү. 1990 оноос хойш энийг чинь би энэ ардчиллыг их буруу зөрүү юм гарч ирсэн гэж би үздэггүй л байхгүй юу. Гагцхүү Монголыг удирдаж зохион байгуулж байгаа хүмүүс л, хэсэг бүлэг олигархиуд л энийг идэж ууж шашин төрийн чинь нэр хүндийг нь гутааж байгаа болохоос биш энэ муу түүх, муу ёс биш шүү.
Отгонбаяр -
1990 онд та 50 настай ид байсан юм байна ш дээ.
Сүхбаатар -
Өө ид байсан, ёстой...
Отгонбаяр -
Яаж хүлээж авсан бэ?
Сүхбаатар -
Юунаас ч айдаггүй үе байлаа. Намайг Социалист Демократ намын дарга... үед манай өөлдийн Чимэдцэрэн гэж залуу, одоо манай Дамбаагын хүргэн.
- Лхагважав.
Отгонбаяр -
Аан, манай физикийн Лхагважав.
Сүхбаатар -
Айн, өө тэр чинь над дээр очоод за та одоо манай намын ахмад гишүүн болчихоо. Хувьсгалт намд олон жил боллоо, одоо яахав ээ. Та одоо манай намын ахмад ... гэж манайд очлоо. Тэгээд би хэлсэн. За ах нь 1962 онд намд элссэн, намын ахмад гишүүн. Хоёрдугаарт ах нь тийм сэтгэл санаа хувирахгүй ээ гэсэн. Одоо надад ... нам гэж нэртэй байсан юм. Тэр нам чинь тийм ээ?
Отгонбаяр -
Үгүй үгүй, бүр анхандаа бол Социаль Демократ нам.
Сүхбаатар -
Социаль Демократ нам, айн. Тэгээд би одоо эрлэгийн нам гэж авах, шулуухан зовлонгүй авчих нам байвал элсэнэ. Түүнээс биш танай намд огтхон ч элсэхгүй гэж хэлээд. Тэгээд намайг хаалга хүчтэй хаяад гараад явчихсан.
Отгонбаяр -
Хэ хэ хэ хэ.
Сүхбаатар -
Тэр яахав хөөрхий надыг бас энүүндээ оруулах гэж бодсон юм байгаа биз. ... бодоход.
Отгонбаяр -
Та 1990 онд сумандаа байсан уу?
Сүхбаатар -
Сумандаа байсаан, байлгүй яахав.
Отгонбаяр -
Сумандаа юу хийж байсан юм?
Сүхбаатар -
Суманд тэр чинь тоо бүртгэгч байсан.
Отгонбаяр -
Тоо бүртгэгч байсан уу?
Сүхбаатар -
Мммм.
Отгонбаяр -
За тэгээд тэр хотод болж байгаа үйл явдал энд яаж сонсогдов? Тэрнийг хүмүүс яаж хүлээж авсан бэ?
Сүхбаатар -
Хүлээж авахдаа тэрнийг чинь хүмүүс одоо ер нь одоо дэлхийн 3-р дайн гэдэг болох юм байх гэдэг байдлаар л ойлгож байсан байх. Би л тэгэж бодогдож байна. Харин ч тайван зохицуулалттай. Тэгээд манай МАХН ууган хүчний нам. Манай Батмөнх дарга, улс төрийн товчооны гишүүд асуудлыг зөв шийдэж өөрсөдөө огцорч ямар нэгэн цус урсгахгүйгээр болоод өнгөрлөө ш дээ. Сайхан болсон гэж боддог юм. Тэгээд ч манай Батмөнх даргыг чинь нас барахад ардчиллынхан чинь бараг хувьсгалт намаас л илүү дэмжиж, хувьсгалт намаас илүү сэтгэж ар гэрийг нь эргэж тойрч очиж байсан ш дээ. Ардчиллыг дандаа буруу гээд байж болохгүй. Хувьсгалт намыг дан магтаад байхын арга байхгүй. Хувьсгалт намд дутагдал бий. Монголын хэлмэгдэлт, өнөөдөр би тэр намын байрыг 7 сарын 1-ний үймээнээр намын байрыг шатаж байхад С.Баяр дарга гарч ирээд хэдэн үг хэлээд зохицуулчих бололцоо байсан уу? гэвэл байсан гэж би боддог юм. Тэгэж чадаагүйгээс болж тэр олон хүний амьдрал, эд хөрөнгийг сүйтгэж, тэр сүсэг шүтлэгтэй холбогдолтой бурхан шүтээн, янз бүрийн элдэв бусын юмыг бишгүй л шатаж... олон хүн хэлмэгдэж алагдлаа, шархадлаа, шоронд хоригдлоо. Энэ чинь одоо тэрэнтэй л холбогдолтой юм шүү дээ. Өнөөдөр чинь олны хүчээр нэг том өргөө хот барьчихаад... тэгээд л одоо тэнд чинь баахан хэлмэгдээд л өнгөрлөө ш дээ. Ер нь гэхдээ Монголын ард түмний аж амьдралыг би энэ шашин шүтлэгтэй ч холбож байна. Хэцүү байна. Өнөөдөр ард түмэнд амласан нэг хэдэн төгрөгөө одоо нэг өгсөн болоод, үгүй нэг нь ... хүүхдийн мөнгө гээд хэцүү амьдралтай нь хотод ч байна, хөдөөд ч байна. ... амьтан малаа их үхүүллээ, хорогдлоо. Одоо банкны зээлтэй цуг. Хүчтэй машины дуу гарвал айдаг. Хаагуур ч давхиж явах нь холгүй боллоо. Хэцүү хувцастай хүн энэ үүдэнд ирээд зогсох юм бол та 3-аас би... Ийм ийм юмнаас одоо их айж чичирч байна. Өнөөдөр нам хуралдаж эхэллээ... Би бол энийг нэг их сайхан юм болж, Монголд нөлөөтэй юм болно гэж би ойшоохгүй, итгэхгүй л байна. Энийг сайн бүрэн сонсох гэсэн та нар надад бүр садаа боллоо.
Отгонбаяр -
Хэ хэ хэ, ахиж гарна аа. Давтана.
Сүхбаатар -
Давталт нь гарах байлгүй. За ийм л юм байна даа, миний хувьд хэлэх юм. Одоо өшөө юм асуух юм байдаг юм бол асуу.
... -
Нөгөө яг тэр ардчилсан хувьсгалын үеэр чинь тэр хөгшчүүл, бас зарим нэг хэн билээ? Цэдэв бил үү? Тэр хөгшчүүл, зарим залуучууд ер нь 2 өөр байр сууриар хандсан юм шиг байгаа юм тэ?
Сүхбаатар -
Байсаан байсан. Байлгүй яахав. Заавал залуучууд ч биш. 1990 оны хувьсгалыг тэр хөдөлгөөнийг чинь заавал залуучууд хөдөлгөчихсөн юм биш шүү дээ. Хөгшчүүд байсан. За тэр хүн ямар хүн байсан юм бэ? гэх дээр хувьсгалт намын энэ өөрөө хэлмэгдэж, шорон оронд орсон хүмүүс л байсан байхгүй юу. Энэ чинь мөн тэр Цэдэв гэдэг хүн чинь мөнгө идчихээд шоронд ороод суучихсан л хүн байсан. Тэгээд л мөн очоод ардчиллыг муу хэлээд. Олон тооны овоо тахиж байхдаа тэрэн дээр ирчихсэн надтай маргаж л байлаа. Үмхий Хятад муу, Хятад муу л гээд. Үгүй ээ ... тэр бол байсан.
... -
Тэр Хүрэл хэн билээ?
Сүхбаатар -
Хүрэлбаатар.
... -
Тэр чинь бас юу билээ?
Сүхбаатар -
Аа, Хүрэлбаатар чинь бас тэр талаа тэр тал... За тэр үед чинь бас нэг ухаан нь нэг тав арван цаас өгдөг байсан байж болно оо. Түүнийг би мэдэхгүй. Өгч байсан гэдгийг нь ч мэдэхгүй, авч байсан гэдгийг нь ч мэдэхгүй. Тийм тал байж болно. Тэр битгий хэл Жамбаа хөгшинд хэдийг өгсөн энэ тэр гээд л тэрийг дурсаж болно оо. Тийм хөгшчүүд байсан. Одоо ч тийм бодолтой хөгшчүүд байна. Тэрүүгээрээ ч одоо үр хүүхэд та нар шиг улсууд нь ... байж л байна. Яс махнаасаа шингэтэл, аав ээжийнхээ тусламжаар, аав ээжийнхээ уламжлалаар яваад .... болчихсон тэндээ л байна. Ер нь янз бүр л байна ш дээ. Хүн амьдралыг сайнаар ташаарч нэг андуурна, нэг муугаар доройтож нэг андуурна. Ийм андуурал ерөөсөө хүнд байж таарна. Энийг үгүйсгэх арга байхгүй. Хувь хүний нь хувьд. Ганцхан энэ нийгэмд саад тотгор болж байгаа хамгийн гол юм нь л архидалт, архинаас болж байна. Монголын 0-1 настай, 95 насны хооронд энэ улсуудад 14 ... спирт ноогдож байна гээд 4 хоногийн өмнө зурагтаар хэлж байна ш дээ. ... ноогдож байна гэвэл бас баярламаар байна л даа. Энэ чинь мөн л одоо ... холбогдолтой асуудал гэж би боддог юм.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна аа өвөө?
Сүхбаатар -
Айн?
Отгонбаяр -
Одоо энэ сонгуулийн үеэр сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс лам дагуулаад, ламаас одоо ном уншуулаад л ингээд л юм хийгээд байна ш дээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
Сүхбаатар -
Би сая түрүүхэн хэлсэн. Өнөөдөр сайн мал нэг, сайн морь нэг, сайн бөх нэг, сайн дарга нэг ламтай болсоон гэж.
Отгонбаяр -
Яг үнэн.
Сүхбаатар -
Энэ бол байна. Одоо бүр байна. Одоо тэрийг үгүйсгэх юм байхгүй. Тэр хүн, энэ аймгийн дарга нар ч гэсэн мэдээж хэрэг Улаанбаатар хотоос шүтдэг нэг ламтай л байж таараа. Энэ одоо тэр урсгалаараа л байх ёстой юм байлгүй. Улсын их хурлын гишүүд ч гэсэн тийм байх гэж би бодож байна. Байгаад л байгаа юм, яг үнэн. Ерөөсөө тэр байж л байгаа. Гарцаа байхгүй.
Отгонбаяр -
Тэгээд төвөөс ирсэн нэг хүн гэхээр нэг бөөтэй, эсвэл нэг ламтай явж байна гэж яриад байх юм.
Сүхбаатар -
Айн?
Отгонбаяр -
Тэ?
Сүхбаатар -
Тийм.
Отгонбаяр -
Одоо хотоос танай нутгийн өөлдүүд ирэхээрээ эсвэл нэг бөөтэй, эсвэл нэг ламтай ирээд нэг овоо тахиад яваад байна гээд байна ш дээ.
Сүхбаатар -
Тэгэж байна. Тэр бол гарцаа байхгүй. Заавал нэг тийм хүнтэй. Тэр нь гагцхүү өөрт нь нөлөөлөөд байгааг ч мэдэхгүй, манай нутагт нөлөөлөөд байгаа нь ч мэдэхгүй. Тэрийг би хэлээд байгаа байхгүй юу. Одоо энэ бөөгийн шүтлэгийг ч хийгээд байна.
Отгонбаяр -
Тэгээд тэр бөө ламыг нь хүмүүс дагаад тэрэнд нь очиж үзүүлэх ч гэдэг юм уу хандах байдал их байгаа биз дээ?
Сүхбаатар -
Сая би тэр 3 өдөр машинтай хамт явлаа.
Отгонбаяр -
Бат-Отгоны юу?
Сүхбаатар -
Бат-Отгон, тэр бага хүүтэй нь. Тэрнээс асуугаад лавлаад байгаа ч юм алга.
Отгонбаяр -
Аан за, нөгөө бөө нь?
Сүхбаатар -
Тэр бөөгөөс, тэр жижигхэн бандиас асуугаад лавлаад байгаа ч юм алга.
Отгонбаяр -
Тэр нь тэгээд бөөлөх юм уу?
Сүхбаатар -
Аа бөөлөх юм.
Отгонбаяр -
За.
Сүхбаатар -
Бөөлөөд л одоо... тэр бүгдийг мэдэхгүй. Тэр номыг нь сурсан хүн их бага гэлгүй хийдэг л юм байлгүй яав л гэж. Шатар сайн нүүдэг хүүхэд л байсан юм, энд байхдаа, манай эд нарын үеийн хүүхэд. Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа ийм л хүүхэд.
... -
Тэр би бас ингэж бодоод байгаа ш дээ. Та юу гэж бодож байна? Нөгөө тэр хүмүүсийн сүсэг бишрэл, шашин шүтлэгийг нь далимдуулаад тийм нэр хүндтэй юм уу, тийм улс төрч нар тийм хүмүүс бас өөрсдийнхөө бодол санааг хүмүүст хүлээн зөвшөөрүүлээд байна уу гэж бас хардаад байгаа байхгүй юу.
Сүхбаатар -
... чамд түрүүн хэллээ ш дээ. Хардаад байгаа нь ч юу байхав. Ямар сайндаа өөрийнхөө төрлийн хүүгээ Улаанбаатар хотын Монголын залуучуудын холбооны тэргүүн гэхээр нь би нэг номерт долигнож гүйх ёстой хүн юм байна л даа би. Би тэгэхгүй ш дээ. Нэгдүгээрт нас байна. Хоёрдугаарт энэ нутаг орноо гэсэн бодол байна. Чи хэний төлөө гэж яваа юм гэж асуух дээр л би өөрийнхөө төлөө гэж байгаа юм.
Отгонбаяр -
Зоригтбаатар чинь бие нь муу байгаа гээ биз дээ?
Сүхбаатар -
Бие нь муу. Тэр өөрөө чи одоо өөрөө чи нутгийн лам нар... байхгүй. Чиний бодол нэг ондоо. Тэр хүний бодол нэг ондоо.
Отгонбаяр -
Тэгэхээр нутгийн ардууд тэр хот хүрээнээс ирж байгаа тэр бөө лам нарт бол бас нэг их тэгэж хошуурч хандахгүй байна уу?
Сүхбаатар -
Хандахгүй байна аа, тэгэж хандахгүй. Яахав дээ нэг нутгийн ах дүүгээрээ ороод нэг айраг цагаа идээ юу гээд нэг архи дарс хийгээд, уулзаад учраад хоол унд хийгээд явах бол байж л байна. Тэр бол байлгүй яахав. Энэ чинь ёс түнтэгэр, ёс төмбөгөр гээд тэр бол байж таарна. Аа түүнээс биш тэр одоо нэг их шүтэж барьж сүйд болоод байсан юм огт байхгүй. Зарим нэг нь зүгээр лам хувраггүй хүрч ирээд, авгай хүүхэдтэйгээ ирээд нутгаа санаж ирээд тойроод нэг хэдэн бургаснаас баахан хадаг уяад явчих юм...
Отгонбаяр -
Тэрэнд одоо дургүйлхэж байна уу? Нутгийн хүмүүс?
Сүхбаатар -
Нутгийн хүмүүс чинь одоо нэг их дургүйлээд байх ч юм алга аа. Бас энэ чинь ухаан нь над мэт шиг настай улсууд нилээн дургүй байна. Залуучууд бол яахав ... хамт тэрэн дээр очоод идээд уугаад, тэр бол овоо тэнгэр баярлаад өнгөрч байна.
Отгонбаяр -
Тэгэж байна.
Сүхбаатар -
Бид бол дургүй байна. Мөн нөгөөх л овоон дээр эмэгтэй хүн гардаггүй байсан бол тэр авгай хүүхэдтэйгээ, бэртэйгээ банди нартайгаа цуг л гарч байна. Тэгэхлээр тэр мэдээж хэрэг одоо овоо бол өөлдийн овоо шүү дээ. Хувь хүний овоо, ламын овоо, даргын овоо, эмэгтэй хүний овоо, эрэгтэй хүний овоо гэж байхгүй. Аа ганцхан тэр олны төлөө л, хамаг амьтны тусын тулд л байх ёстой, зорилготой байх л гэж би ингэж боддог юм.
Отгонбаяр -
Таны ярианд ингэлээ ш дээ. Одоо ер нь Улаанбаатараас ирж байгаа нутгийн хүмүүс бол энд их овоо тахиад л, лам бөө дагуулаад л яваад байна ш дээ. Тэгээд яг суманд бол, өөрийн суманд бол тогтмол уншлагатай тийм лам алга тэ?
Сүхбаатар -
Алга.
Отгонбаяр -
Тэгээд сүм хийд, тогтмол ажиллагаатай хүрээ хийд алга. Тэгээд нутгийн ардуудын энэ сүсэг бишрэлд тийм нөлөөлөхүйц тийм үйл ажиллагаа энэ одоо жишээлбэл орон нутгийн зүгээс хийж байна уу?
Сүхбаатар -
Аа үгүй үгүй, хийсэн юм алга.
Отгонбаяр -
Тийм үү?
Сүхбаатар -
Огт тийм юм алга. Яахав харин одоо энэ 8 суврага... цуглуулаад энэ суврагыг босгоод... суврага гээд нэг суварга байна.
Отгонбаяр -
Тэрнийг хэн санаачилсан юм?
Сүхбаатар -
Энэ манай сумын засаг дарга байсан одоо энэ ... дарга байгаа Отгонбаатар гэдэг.
Отгонбаяр -
Аанхан.
Сүхбаатар -
Тэр санаачилсан. Тийм юм бол байна... надаас лав илүү аваагүй. Би яахав тэрэн дээр очих дээрээ арц хүжээ уугиулаад, цагаан юмаа цацаад, залбираад мөргөөд явж л байна. Аа тэр надыг яахав Ховд аймагт байсан гээд дуудуулаад очсон. Тэр нутгийн ард түмнээс хандив аваад, тэгээд 5 сая төгрөгний үнэтэй.., ганц ч манай өөлдчүүд биш л дээ. бүх сүмдэд байна. Баянхонгорын хүн байна, Говь-Алтайн хүн байна... байгаа байхгүй юу. Тэр бол суманд нөлөөлж байх юм тун бага байна. Харин энэ Отгонбаатар гэдэг дарга байх дээрээ аав нь одоо бас Цэрэндорж гэж их номтой хүн байсан юм. Гавъяат жүжигчин Батнасан гэж байна ш дээ?
Отгонбаяр -
Тийм.
Сүхбаатар -
Тэрний чинь дүү нь байхгүй юу.
Отгонбаяр -
Аан.
Сүхбаатар -
Тэгээд их овоо тахих барих энэ тэр юмыг их зохицуулдаг байсан юм. Одоо энэ ардчиллын дараа мөн л эмч. Манай суманд эмч байсан. Манай өөлдийн хүн... Тэр овоо тахиж л байдаг юм... Бас нэг үнэн голоосоо нэг бодол. Ард түмний шаардлага шахалтаар бас янз бүрийн л юм байдаг байх л даа. Тэгэж боддог юм.
Отгонбаяр -
Энэ залуучуудын, энэ залуу хүүхдүүдийн шүтлэг, сүсэг бишрэл ямар байна? Таны бодлоор?
Сүхбаатар -
Үгүй ээ яахав дээ энэ чинь тэгээд нэг үе ... бөөнөөр суучихсан тамхи татаж байдаг, бөөнөөр суучихсан нэг шилтэй архи гаргачихсан ил задгай балгаж байдаг байсан. Тэгээд бүр сурчихсан байна лээ. Ер нь тэр овоонд нэг сайхан морио унаад, сайхан дээлээ өмсөөд, арц хүжээ уугиулаад, сүүгээ өргөөд, цай идээгээ өргөөд тэгээд залбираад тийм байсан. Бас тэгдэг болчихсон байна шүү. Би энийг бас нэг том дэвшил гэж боддог юм. Тэгээд нутаг усаа ч гэсэн мод руу нэгдүгээрт сүхээ барьж дайраад, бас энэ ухаад түнхчихээд ингээд байхаа больчихсон. Хоёрдугаарт алтны уурхай гээд л янз бүрийн юм хичнээн газар ухлаа. Манай багийн нутгаас хүртэл залуучууд бол түүнийхээ эсрэг байна.
Отгонбаяр -
Тээр.
Сүхбаатар -
Манай нутаг, манай шүтээн юм аа. Бид нар хайрладаг юм гээд маргаж байгаа хүнийг бас харлаа. Энийг болох дээр залуучуудын хүмүүжил бол муугүй байна гэж бодож байна. Ганцхан залуучууд хийх ажил бага, орлогын эх үүсвэр муу учраас л одоо ... байна л даа. Хулгай хийх, худал хэлэх, архи уух...
Отгонбаяр -
Одоо жишээлбэл их шүтлэгтэй хүн болуул хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, архи уухгүй?
Сүхбаатар -
Хийхгүй ш дээ, уухгүй ш дээ тэр чинь. Ер нь манайхны нэг лам тэр ... эмчийн аав Соном гэж ламтай би нэг овоо тахилганд аваад явлаа л даа. Багийн даргын хувьд. Тэгээд авч яваад би нэг асуусан байхгүй юу. Үгүй ээ энэ одоо архи уугаад явлаа, овоо тахилаа гэж хутагтын залуучууд согтож байгаа та үзээд явлаа. ... одоо энэнд уншчихдаг тийм ном байна уу? гэж асуусан байхгүй юу. Тэгэх дээр яахав хүний... хэлнэ дээ. 10 хар там гэж явдаг болохоос архины талаар ном уншиж болдоггүй юм.
Отгонбаяр -
Тээр.
Сүхбаатар -
Гэж хэлж байсан юм. Тэгэх дээр чинь л аюултай нь тэндээ гарч байгаа байхгүй юу...
Отгонбаяр -
Харин тэгээд овоо тахилаа гээд оччихоод тэгээд архи уугаад согтчихоод явахаар чинь тэгээд л тийм, нөгөө шүтлэг юу хоёр нь нэг л хачин болоод байна л даа, утгагүй болоод байна л даа.
Сүхбаатар -
Тийм. Одоо манай энэ өөлдийн ... овоог тахихад тэр Баянбат гэж тэр одоо согтчихоод, согтуу лам хамгийн...
Отгонбаяр -
Аяа.
Сүхбаатар -
Би араас нь...
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Сүхбаатар -
Дургүйцсэн. Өөлдийн одоо их том овоо босож, өөлдийн хурдан бор хүртэл түрүүлж их том нүсэр юм болж байхад согтчихоод ... байна гэдэг чинь...
Отгонбаяр -
Нөгөө шүтлэг нь хаанаа байна?
Сүхбаатар -
Нөгөө шүтлэг хаа байна, нөгөө ташуу захтай дээл хаа байна, өөртөө байсан малгай хаа байна?
Отгонбаяр -
Нөгөө лам уу?
Сүхбаатар -
Нөгөө лам. Дэндүү л байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Харин тийм.
Сүхбаатар -
Ламыг ламаар авч явж чадахгүй мөртлөө лам дээл өмсчихөөд яваад байгаа хүмүүс их байна шүү дээ одоо.
Отгонбаяр -
Одоо Отгонтэнгэрийн овооны тахилганд гэр бүлээрээ бүр зорьж очиж явж байгаад буцаж явахдаа аваарт ороод бөөнөөрөө ингээд нас барсан тохиолдол энэ тэр байсан л даа
Сүхбаатар -
Байсан ш дээ, байсан. Тэр чинь бас л одоо нөгөө номонд нь харшаад байгаа юм уу? Эцэг тэнгэр нь хүлээж авахгүй байгаа юм уу? Юу нь нөлөөлөөд байгаа юм? Нөгөө бид нарын хэлдэгээр эмэгтэйчүүдийг хүлээж авахгүй байгаа юм уу? Эрэгтэйчүүд нь... байгаа юм уу? Өдөр судар нь таараагүй юм уу? гэх мэтчилэнгийн заавал нэг шалтгаан бий шүү дээ. Заавал нэг шалтгаан байж таарна аа даа.
Отгонбаяр -
За за. За тэгээд яриагаа дуусгая даа Сүхбаатар гуай?
Сүхбаатар -
За.
Отгонбаяр -
Танд их баярлалаа. Цагаа гаргаад, намын хурлынхаа, намын даргынхаа илтгэлийг сонсох байсан хүн хойшлуулаад бид нартай ингэж ярилцсанд их талархаж байна аа. Танд тэгээд урт насалж, удаан жаргаарай гэж хүсье. За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.