Mankia


Basic information
Interviewee ID: 990550
Name: Mankia
Parent's name: Baljhai
Ovog: Avgan
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Tuvan

Additional Information
Education: some elementary
Notes on education: graduated 4th grade
Work: retired
Belief: shamanist
Born in: Tsengel sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Ölgii sum (or part of UB), Bayan-Ölgii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
foreign relations
military
environment
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За манай Баян-өлгий аймагт хийж байгаа тав дахь ярилцлага эхлэж байна. За аа кэмбрижийн их сургуулийн аман түүхийн одоо энэ судалгаанд оролцож ярилцлага өгөхийг зөвшөөрсөн одоо Манкиа, Баянцагаан эгч, ах нарт их баярлалаа. За ингээд ярилцлагаа эхэлье.

Эхний асуулт ийм байна. Манкиа эгч өөрийнхөө амьдралын түүхийг ярьж өгөөч. Хүүхэд нас, аав ээж, ямар сургууль соёл, ямар ажил амьдрал туулж ирэв гээд тиймээ энийгээ нэг нийлээн дэлгэрэнгүй ярьж өгөөч. Өөрийнхөө түүхийг.

Манкиа -

За байз би чинь 40, 1945 онд одоо тэр ард Балжхай гэдэг хүний гурав дахь хүүхэд нь болж төрсөн миний хүү тийм.

Хишигсүрэн -

Аанхаан. Хаана төрсөн билээ та?

Манкиа -

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Могойт гэдэг газар тийм. Бага насаа яахав гэртээ аав ээж минь малчин учраас аав ээжийнхээ гар дээр. Тэгээд намайг бага байх үед сургууль соёлд өгнө гэхээр аймаар дургүй байсан л даа хүү минь.

Хишигсүрэн -

Аанхаан.

Манкиа -

Тэгээд би 55 онд 10 настайдаа Цэнгэл сумын бага сургуульд орлоо. Цэнгэл сумын бага сургуульд, миний нэгдүгээр ангийн багш Цээрэн гэдэг хүн очлоо. Бид монгол хэл мэдэхгүй улсууд байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аанхаан туваа хэлтэй

Манкиа -

Тийм туваа хэлтэй тэгээд нөгөө багш чинь монголоор ярихад бид нар мэдэхгүй. Тэгээд нөгөөдхийг чинь нэг сарын дараа манай багшийг манай нутгийн Дийн гээд нэг өвгөнөөр солиод бид туваа багштай болчихлоо. Ингээд би одоо ерөнхий боловсролын сургуулийн анхны одоо дөрөвдүгээр ангид тэндээ төгслөө л дөө. Тэр үед биднийг жоохон одоо нэгдүгээр ангид орж байх үед 55 оны үед байна уу монголд чинь машин гэдэг юм одоо нүдний гэм байлаа шүү дээ үзэхгүй машин мэдэхгүй. Нэг өдөр хичээлээс гарч ирээд манай нэг үеэл хоёулаа хичээлээс гарч ирсэн чинь хичээл тараад гараад ирсэн чинь сургуулийн наад талд нэг ийм дэнж байдаг юм дэнжин дээгүүр хоёр томоо цагаан нүдтэй хүржигнэсэн дөрвөлжин хар юм ирж байнаа, за хоёулаа ёстой уйлаал зугтаачихлаа. Зугтааж очоод аралд ороод нэг нэг мод тэврээд уйлаад байлаа. Чамайг иднэ, үгүй чамайг иднэ гээд л хоёулаа

Хишигсүрэн -

Иднэ гээд ээ?

Манкиа -

Иднэ гээд машин үзээгүй юм чинь тэгэлгүй яахав.

Хишигсүрэн -

Амьтан гэж бодож байгаа юм уу та нар?

Манкиа -

Юу гэдгийн машин гэдгийг огт мэдэхгүй юм чинь.Үлгэр шиг байгаа биз.

Хишигсүрэн -

инээв

Манкиа -

Тэгээд л хоёулаа очоод тэнд баахан уйлаад зогсож байгаад намайг битгий идүүлээч гээд тэрнийг минь Хорлоо гэдэг юм одоо байж байна лээ над шиг 60 гарсан хүүхэд тийм. Битгий идүүлээч гэхээр би өөрөө айж байсан хэрнээ чамайг идүүлнэ гээд би зүтгээд байх юм./инээв/ Тэгж л анх удаа одоо ингээд бага сургуульд орж. Тэгсэн маргааш нь хичээлд ирсэн чинь нөгөө дөрвөлжин хоёр том цагаан нүдтэй хар юм чинь манай сургуулийн хаалган дээр зогсож байна. Тэгсэн чинь манай ангийн эрэгтэй хүүхдүүд очоод л, дөхөж очоод л бид нар чинь холоос хараад л айгаад л, зугтаагаад л эрэгтэй хүүхдүүд очоод л гэнэтхэн гүйж очоод ингээд гараа хүргээд л татаад авчихаж байгаа юм чинь. Тэгсэн чинь хатуу юм байна гээд хоорондоо ярилцаад байна. Ингээд л.

Хишигсүрэн -

Тэгж анх машинтай танилцсан уу ?

Манкиа -

Тэгээд анх удаагаа тэгж л анх машин үзсэн шүү дээ хүү минь. 55 онд энэ бол аргагүй л дээ зах хязгаар одоо ингээд Цэнгэл сумаас цаашаа тэгээд л энэ тал оросын хил энэ тал хятадын хил болчихно хамгийн зах хязгаар газар болоод машин унаа гэдэг юмыг чинь бид нар үзээгүй байсандаа тэгээд тийм байсан байхгүй юу. За тэгээд машин гэдгийг анх удаа үзээд тэгээд дөрөвдүгээр ангиа бас онц дүнтэй төгсөөд нэг нүүр гарын саван, нэг аар саархан юмаар шагнууллаа дэвтэр мэвтэрхэн гэх мэтийн юмаар тэгээд хөдөө гарлаа хөдөө гараад тухайн үед бидэнд ямар ажил төрөл гэж байх биш яг тэр үед нэгдэл гэдэг юм бий болоод л.. амьтан гэдэг чинь тав арван малаа нэгдэлдээ өгөөд л эхэллээ. Манай аав, ээж хоёр ч гэсэн бас хэдэн хонио холбож өгөөд л хонио өгөхөд манай ээж уйлаад байдаг байсансан. Тэгээд нэгдэлд ороод 10 настайдаа нэгдүгээр ангид орсон хүүхэд чинь 14-тэйдээ дөрөвдүгээр ангид төгснө шүү дээ тэгээд хөдөө нөгөө ээжийгээ бараадаад нэгдлийн саальчин боллоо.

Хишигсүрэн -

Та цаашаа явж сураагүй юмуу?

Манкиа -

Үгүй би цаашаа явж сураагүй хөдөө байж байсан. Тэгээд хоёр гурван жил саальчин хийж байгаад л энэ хүнтэй суугаад л тэгээд хил рүү гарлаа. Хилийн баруун монгол одоо баруун монгол

Хишигсүрэн -

Саалчин байхдаа та хоёр гэр бүл болсон уу?

Манкиа -

Тэгсэн би хөдөө малчин айлын хүүхэд байхдаа. Тэр хооронд бас яахав дээ нэгдэл гэдэг айл чинь тэгээд л хүмүүсийг ажилтай болгох гээд л их оролдоно л доо. Намайг бас саальчин болгож байгаа юмаа. Яагаа ч үгүй байж байхад. Тэгээд бас зүгээргүй манай аав тэр нэгдэлд нэг мужаан хийдэг юм. Зун болохоор бид нар тоосго л цохино. Олуулаа юм чинь яахав дээ нэг өдөрт тав, зургаан зуун тоосго цохино.Заримдаа мянга хүргэж тоосго цохиод л тиймэрхүү иймэрхүү юм хийж байгаад л. Тэгээд л өнөө хилчины авгай болчихгүй юу. Тэгээд хил дээр очоод, хилийн одоогийнтой адилгүй л дээ. Хил тэр үед ярьвигтай төвөгтэй байсан. Застав гэдэг юмыг би очиж үзээгүй юм чинь хэн мэдэхэв хэл ам ч сайн мэдэхгүй дөрөвдүгээр анги төгссөн гэхэд ойр зуурын л монгол хэлтэй төгсөж байгаа шүү дээ тэр үед чинь. Заставт очоод ажил төрөл байхгүй нөхрийнхөө хоол хийж өгнө, тэгээд нэг жилийн дараа хүүхэдтэй болно, хүүхдээ асарна тэгээд л байж байлаа тэнд ажилласан болоод л.

Хишигсүрэн -

Юу хийх үү ?

Манкиа -

Гэрийн ажил шүү дээ. Тэгээд байж байтал харин Ховд аймгийн Булган сумын тэр үед хоршоо гэж байсан хоршооны дарга нь Норзон гээд нээх учиргүй өндөр хүн ирлээ манайд. Тэгээд би нэг цай чанаж өгөөд хоол хийж өгөөд байж байтал энэ охин одоо ингээд нэгдэлд малчин саальчин энэ тэр хийж байсан юм бол хөдөлмөр өдөр нь тасрах нь яадаг билээ ах нь нэг тус болъё доо гээд нөгөө хүн сумынхаа хоршооноос одоогийн одоо Тайгишгинруу гардаг яг тэр хилийн боомтон дээр байсан юм аа баахан ачаа бараа авчирч өглөө. Юу митрийн даавуу, киллийн чихэр, цай, гурил тэгээд тиймэрхүү нилээд бараа авчирч өглөө лдөө өө ашгүй тэгээд миний нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийг тэр хүн залгамжилж бичээд өгөхгүй юу надад би тэр хүнд одоо болтол баярлаж явдаг юм. Тэгээд тэнд нэг дөрөв таван жил хэртээ ганзагын худалдаа гэдэг юм лдаа аагент маягийн аагент гэхэд бас арай бага нэг тийм юм хийгээд байж байсан чинь. Тэгээд байж байсан чинь төр засаг, ардын их хурлаас ч гарав уу яах уу яамны сайд ч тушаал, яамны сайд ч биш байхдаа тухайн үед ардын их хурал гэж байсан тэндээс ч гарав уу хил дээр ажиллаж байсан эмэгтэйчүүдэд ажилтай болгох гэсэн нэг тийм юу гарлаа тушаал заавар ч юм уу нэг тийм шийдвэр гарчихлаа. Тэгсэн чинь хилийн заставд оёдолчин, тогооч, ариун цэврийн зааварлагч гэсэн ийм гурван орон тоо хилийн бүх монголын эргэн тойрон хилийн застав бүхэнд ийм гурав гуравхан орон тоо баталлаа энэ төр. Тэгээд нөгөөдөхдөө батлагдсаны дараа би чинь одоо тогооч хийж эхэллээ. Тогооч хийгээд эхэлсэн чинь тухайн үедээ бас одоо л улсууд ингэж байгаа болохоос тухайн үед төр засаг бас арга хэмжээ авч л байсан. Тогоочийн нэг 45 хоногийн курсд суралцууллаа.

Хишигсүрэн -

Хаана сурсан бэ та?

Манкиа -

Улаанбаатар хотод Засгийн газрын ордны лаврын тогооч Дамчив гэдэг хүн зааж, хичээл заалаа. Овоодоо юм хум сураад одоо байж байтал бид нарыг отрядын одоо тэ төвд шилжүүлээд энэ хүнийг шилжүүллээ. Би одоо нөхрөө дагахаас биш яахавдээ тэр заставд тэгээд байж байхын биш тэр ажлаа заставдаа отрядын төвд ирсэн чинь өө хүн эмнэлэгт ажилд авна энэ хүнийг сувилагчид сургана гээд нөгөөдөхийг чинь аваачаад л намайг чинь бас нэг хэдэн сар сувилагчид сургаад авчихлаа.

Хишигсүрэн -

Хаана сурах уу?

Манкиа -

Хаана сурахав дээ хүү минь одоо тэгээд сумын эмнэлэгүүдээр өөрөөр хэлбэл дагалдан магалдангаар хотоос яамны эмч нар гээд эмч нар ирж хичээл мичээл заагаад л ингээд л тэнд одоо гавьтай ч юм биш л дээ нэг бөгс тариа хийчихдэг, анхны тусламж үзүүлчихдэг, эмчийн бичсэн ризентийг гаргачихдаг хэмжээний л болгоод л хаяж байгаа юм л даа. За тэнд одоо яахавдээ газар дээр эмнэлэгт нэгэнт орж авсны хойно оруулсны дараа юу яалаадаа сувилагчаар нэг таван жил ажилчихлаа тэнд. За тэгээд нөхөр маань 77 онд нааш энэ Баян-өлгий аймагт хилийн цэрэгт штабын даргаар томилогдоод ирлээ. Би нөхрөө дагаад л энд ирлээ. Ирэнгүүтэл намайг ирэхээс өмнө тушаал гаргачихжээ тус ангид ахлах тогоочоор ажиллуулна л гэсэн за энд ирээд ахлах тогоочоор хоёр жил ажиллаа. Зуухан тасгийн дарга гэж байдаг юм лдаа цэргийнхэнд. Тэнд нэг хоёр жил ажиллаж байснаа эрүүл мэнд жаахан бааарагтаа болоод нөгөө ажилд нь би тэнцсэнгүй ээ . Тэгсэн чинь нөгөө актаа хотруу л явуулдаг яам харьяалдаг байсан юм аа тэгэхэд Яамны боловсон хүчинд очсон чинь эрүүл мэндэд нь тохирох, тэнцэх ажил олж өг гэсэн даргад йим цохолттой тийм улаан зураастай бичиг ирлээ. Тэгээд байж байтал энэ ангид нам эвлэлийн бичиг хэргийн хөтлөгч гэсэн нэг орон тоон дээр л намайг одоо ажилуулдаг юм байна. Тэгээд одоо яадаг билээ би нөгөө бичгийн машины ард ч сууж үзээгүй юу ч чадахгүй хүн за дахиад нөгөөдөх чинь дахиад л нэг юманд сургалаа намайг. Бичээч болголоо. Тэгээд бичиг хэргийн юунд сургалаа намайг энэ ангид. Нөгөөдөхтэйгээ бас нэг нилээд одоо 45 хоног сурсан юмуу ерөн одоо овоо бичигчээс бичээч ч болчихлоо, бичиг хэргийн анхны юутай ч болчихлоо, дөртэй ч болчихлоо яахав дээ нөгөө дарга нар хурал хийж янз бүрийн яриа хийж байхад бичээд авчих хэмжээний, тэмдэглээд авчих хэмжээний ч боллоо. Тэгээд ажиллаад хоёр жил болоод байж байтал одоогийн энэ Арвай гуай ирээд тэгж байна энэ нөхрийг нууцад аваад ажиллуул гэж байхгүй юу. Тэгсэн би одоо чадах болов уу базарвайн гэж бодоод дотроо айгаад тэгээд бас гэр дүүрэн хүүхэдтэй хүн чинь бурхан минь би чадах болов уу гэсэн чинь манай ангийн дарга гээд Кавдраш гээд хурандаа байсан юмаа өө чадалгүй яахав хий нөхөр гээд л тухайн үед захиргаадалтын цаг нууцад аваачаад намайг ажиллуулаа.

Хишигсүрэн -

Ямар түвшний нууцын ажил вэ? Тэр нь.

Манкиа -

Энэ одоо юу гэдэг юм бэ дээ одоо ? бичиг хэргийн нууц бичиг хэрэг гэдэг чинь одоо анги болгонд л байдаг тухайн үед монголын нийгэм чинь одоо нууц гээд янз бүрийн юм хадгалдаг байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо хил орчмын зураг хөрөг гэдэг юмуу, онц чухал бичиг баримт ч гэдэг юмуу одоо тийм зэрэглэлийн одоо дээрээс ирсэн бичиг баримтыг задалж уншиж даргад танилцуулах эрхтэй хэмжээний хүн л байхгүй юу. Тэнд нэг нилээд олон жил ажиллалаа 9, 10-аад жил ажилчихлаа. Муу ажилласангүй сайн ажиллаж байна лээ бас. Тэр хугацаанд нөгөө бичиг хэрэгт шилжилтийг дагаад бид нарыг чинь аваачаад дахиад нэг семнарт аваачаад нэг сар хичээллэчихлээ за энэ яагаад дахиад бичиг хэрэг хөтлөгчийн мэргэжил сургах гэж байгаа юмуу яагаад ч байгаа юм тэнд бас овоо суралцаад бичиг хэргийн овоо дөртэй түрүүн бас жаахан суралцсан учраас ер нь овоо болчихлоо тэгээд энэ ангид ажиллаж байгаад тэгээд ингээд л тэтгэвэртээ гарлаа л даа. Тэр хугацаанд би 13 хүүхэд төрүүлсэн хүүхдүүдийн минь тал нь эндээд эндэж барьчихсан л даа одоо ингээд найман хүүхэд байж байгаа хө тийм.

Хишигсүрэн -

Пөөх тэр их ажлын хажуугаар хүүхэд хүмүүжүүлээд?

Манкиа -

Хүүхдүүдээ хүмүүжүүлээд эр нөхрийнхөө хоол цайг хийж хирийг нь угаана тэгээд бас цэргийн хүн байлаа хүү минь.Тийм Ахлах цолтой цэргийн хүн байлаа.

Хишигсүрэн -

Та тэгээд хэдэн мэргэжил эзэмшчихэв ээ? Сая тоолдог байж \инээв\

Манкиа -

Мэдэхгүй одоо хүү минь дөрөв л болчих шиг боллоо.

Хишигсүрэн -

Анх та хоёр яаж, танай тэр Цэнгэлд цэргийн анги манги байсан юм уу? яаж танилцсан юм бэ?

Манкиа -

Байгаагүй, байгаагүй хүү минь зүгээр бид хоёрын эцэг эх бол таньдаг нэг дорын айл байхгүй юу.Тийм таньдаг айл айлын хүүхдүүд байхгүй юу?

Хишигсүрэн -

Аав ээжүүд шийдээд суулгачихсан уу

Манкиа -

Үгүй өөрсдөө суусан. Хэзээ ч аав ээжээр мэдүүлж байгаагүй. Тийм. Тэгээд энэ хүнтэй сууна гэхээр ах дүү манайхан аягүй дургүй хүлээж авсан. Яагаад гэвэл өөрөөс чинь зургаа, долоо ах хүнтэй чи суулаа гээд. Тэгээд л би хүч хүрэгдэхгүй одоо суучихсан юм байлгүй дээ.За тэгээд суугаад яваад өгсөн

Хишигсүрэн -

За тэгээд танай эхний хүүхэд таныг хэдэн настай байхад чинь төрж байсан бэ?

Манкиа -

миний эхний хүүхэд 19тэйдээ төрсөн лдөө хүү минь. Одоо Дарханы Турку сургуульд багшилж байна монгол хэлний багш. Тэр ч гэсэн 20-иод жил ажиллачихлаа даа миний том охин Түүний дээд том банди тэтгэвэртээ гарчихсан цэргийн ангид ажиллаж байгаа.Одоо энд. байгаа лдаа.энэ цэргийн газар яахав дээ ахлагч хүн 45 нас хүрээд тэтгэвэртээ гарах юм чинь тэгээд тэтгэвэртээ гарсан.Тэгээд хоёрдахь охин Дарханд ажиллаж байна одоо.

Хишигсүрэн -

За ийм юм асуумаар байна. Та тэр Ховдын Булганы цэргийн анги дээр та хоёрыг очиход, очсон юм байна шүү дээ тэ. Хэн ах бас Баянцагаан ах бас оролцооч ярианд та хоёрыг яваад очиход тэнд ер нь нөгөө нэг ямар байдалтай ямар цэргийн анги байсан юм,. Цэргийн ар талд та ажил үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ, цэргийн ар талын хангамж ямар байх вэ цэргийн ар гэр эхнэр гэдэг тийм ойлголт гэж их ярьдаг шүү дээ. -

Манкиа -

Тэр ийм байхгүй юу. Бид хоёрыг гэрлээд очиж байх үед энэ отеряд гэж байгаагүй тэр отеряд ч гэж байгаагүй. 57 онд татан буугдсан шинээр отеряд байгуулагдаагүй 62, 63 оны үе байсан байхгүй юу миний хүү. Биднийг айл гэр болоод очиж байх үе бол. Тэгэхэд хилийн монголын урд, хойд хил хилийн фүнкэг гээд фостууд өөрөөр хэлбэл энэ тэндээ хол хол зайтай фостууд амьдарч ажиллаж байсан одоогийн хилийн шугам гэдэг юм дөнгөж тогтож байсан үе. Одоо яахав Хятадтай газар нутаг булаацалдсан хэвээрээ Оростой газар нутаг булаацалдсан ийм л нөхцөл байдалтай дунд хилийн фүнкэг гэдэг айлд бид айл гэр болж байсан. Өө яахавдээ нэг муу сайн шавар байшингууд байдаг юм эсгий гэр голцуу тэгсгээд л амьдарч байсан. Тэнд нэг юу байна гээч одоо энэ Даянд нэг байсан Фүнкэг гэдэг айл чинь байсан. Даянгаас одоо тэр Тайгишгиний боомтод гарах Ярантад байсан. Цаана Байтагт байсан.Цаана Говь-алтай аймгийн Алтайд нэг байсан. Ингээд л би наад талынхыг нь би сайн мэддэг байхгүй юу? Өөрөө амьдарч байсан нөхцөл нь болоод. Фүнкэг гэдэг айлд байж байсан. Тэгээд энэ төр засаг хятадтай нөгөө соёлын хувьсгал гарлаа энээ тэрээ гэж бөөн юм болсны дараа дахиж хилээ тогтоож эхэлсэн. Цэдэнбал Жунгла хоёр талаас хоёр засгийн газар гарын үсгээ зураад. Хил тогтооход одоо цемнтэн багана босголцоод энэ хүн тэр ажилд хийсэн ажил нь тэр лдээ энэ.Тэгээд тэр хилээ тогтоож аваад баганаа босгож аваад тэгээд төр засаг хилийн цэргээ нөгөө дээр үед 50 хэдэн онд татан буугдсан хилийн цэргээ дахин зохион байгуулсан, дахин отряд бий болгосон. Тийм ийм л хүнд ээдрээтэй нөхцөлд ажиллаж амьдарч байсан даа хүү минь бид нар.

Хишигсүрэн -

Тэр үед хятад монголын хил дээр янз бүрийн тийм маргаан юм хум гарах уу?

Манкиа -

Үгүй одоо энэ хүн л тэр асуудлыг одоо энэ хүн л сайн мэднэ дээ. Хятад бол ноймор нэг дайсан гээд л сурталчилна шүү дээ. Бид нарт одоо хятадтай тэгж харьц, хятадад бол соёлын хувьсгал гараад хятад ч гэсэн амаргүй байсан.Цаанаасаа маш их хэмжээний хүн амьтан ч давж орж ирнэ мал энэ тэр ч давж ирнэ тэр асуудлыг ч яахавдээ нөгөө эд нарын л түвшинд шийдэгддэг байсан байх лдаа. Бид нар бол яахавдээ нөгөө гал тогоог нь барьж суудаг болохоор.

Хишигсүрэн -

Баянцагаан ах ярих уу? Тэр хил дээр ер нь юу болдог байв. Та хоёрыг яг анх очиход. -

Баянцагаан -

Би одоо тэрнийгээ ярилгүй яахав болоогүй одоо би юмаа ярихаар ярья болоогүй.

Манкиа -

ярь ярь хөгшөөн -

Баянцагаан -

Би 57 оны 10 дугаар сарын нэгэнд япон толгойн уул талд тэр үед сүүн завод гэж байгуулагдаж байхад тэнд цэрэг 10 сарын нэгэнд монгол улсын төлөө зүтгэе гэж тангараг өргөж тэнд тэр үед тэнд хилийн цэрэг байгаагүй Бямбаа даргатай цоохор Бямбаа даргатай барилгын цэргийн анги гэж байсан япон толгойн тэнд .

Хишигсүрэн -

Япон толгой гэж хаана байдаг юм бэ?

Баянцагаан -

Япон толгой гэж тээр тэнчээ нэг зурагтын хоёр өндөр антен байдаг даа офицер Улаабаатар хотод оо.

Хишигсүрэн -

Аан Улаанбаатар хотод уу?

Баянцагаан -

Тэгэхэд би тэнд цэрэг болоод тэгээд 05 дугаар анги гэж дээр үед тэр харуул манаанд гаргадаг гардаг.Цэдэнбал даргын тэр засгийн газрын хоёр давхар байр байсан.Хоёр давхар байранд нэг өдөр манаанд урт винтов буу өгч нэг өдөр манаанд гарсан.Тэгээд дахиад намайг манаанд гаргаагүй. Тэгээд би 57 онд цэрэгт очоод тэгээд 58 оны хавар би ЗХУ-д хилийн цэргийн сургуульд явсан хилийн цэргийн сургуульд очоод тэр үед очоод юу 61 онд төгссөн 61 оны юу зургадугаар сарын 26-ны өдөр тэр үед хилийн цэргийн дунд сургууль байсан Биднийг наашаа явсны дараах бидний дараах Арвай эд нар бол 10 хүн очсон байсан. Эд нар бол тэд нарын ахлагч нь болбол манай Арвай генерал байсан. Тэгээд Арвай эд нарын төгсөх жил бол эд нар бол дээдээр төгссөн бид нар дундаар төгссөн.Тэгээд тэнд тэр 7 сарын 26 өдөр сургууль төгссөн би дэслэгч цол авч, тэгээд тэр Москвогийн ??? дунд сургууль гэдэг сургууль тэрний захирал ??? гэдэг Оросын генарал би надад тэмдэг гардуулж, ??? гэдэг тэмдэг гардуулж тэр тэмдэг өөр хүнд байдаггүй энэ яагаад вэ? гэхээр би ??? морин цэргийн дунд сургуульд байхдаа энэ дээр дайны үед монголоос олон хүн суралцуулж байсан тэгээд хамгийн сүүлдээ 48 онд ??? морин цэргийн сургуульд бүртгэгдээд хатаж үхэж байсан сургууль төгссөн хүмүүсийн өгч байсан тэмдгээс ганц тэмдэг үлдсэн энэ тэмдгийг чамд дурсгая чи гээд өгч байсан билээ. Тэгээд 61 оны 8 сард Улаанбаатар хотод ирж ??? байхгүй тэгээд нийгэм аюулаас хамгаалах яамны дэргэдэх хилийн хэлтэс гэж нэг таван хүний бүрэлдэхүүнтэй тийм байгууллага байсан юм.тэгээд намайг тэр байгууллагууд хүлээн авч таныг Ховд аймгийн хил тогтоох ажил өрнөж байгаа энэ дээр бол та Ховд аймгийн хил тогтоох хоёрдугаар салбар коммист ажиллана та одоо Ховдын Булганд ??? гэдэг газарт хятадтай бид хэлэлцээр хийж тохиролцсон. Одоо энд ирэх хүмүүс ажиллахаар бид таныг томилсон.Та бол 340 төгрөгийн цалин авна тэндээ очиж ажиллана гэж ингэж явуулсан юм. Тэгээд бид Ховдын Булганд очиход би бол гэр орон ч байхгүй юу ч байхгүй тэр үед Ховдын Булганд Ховдоос Ховдод ирсэн чинь хэлтэсийн дарга буурал Намсрайжав гэдэг хүн байсан байна тэр хүнээс үүрэг авч тэгээд Ховдын Булган сумруу АН-2 онгоцоор нисч ??? Булган суманд буугаад тэгээд ярантийн одоо ??? гэж байсан тэр үедээ ???-аар томилогдсон. Ховд аймгийн хилийн төлөөлөгчийн туслах гэдэг ийм үүрэгтэй байсан би. Тэгээд Ховд аймагт одоо даргадаа ??? тэгээд Булганы ??? очиж орлогчоор очиход намайг Дуукайн Цэдэв гэдэг одоо ахмад хүн хүлээж авсан. Тэгээд тэндээр ажиллахаар болоод тэгээд маргааш өглөө надад газар танилцуулах болсон хилийн шугам танилцуулан гэсэн тэр үед монгол хятадын нутаг гэж байхгүй. Ер нь гадаадын казак айлууд, манай дотоодын монгол айлууд, Ховдын Булганы айлууд, Шинжан ???-ийн алтайн аймгийн казак ардууд ерөөсөө холилдож нутагладаг байсан аан мал хариулах, одоо малын бэлчээрээс болж одоо маргаан гардаг байсан. Тэгээд яахав хил тогтсон цагт болбол яахав танай газар болбол бид явна манай газар болбол та нар явна одоо ингэж малчид хоорондоо ингэж тохиролцсон. Би тэрэндээр ажиллаад тэгээд 62 онд шинээр фүнкэд одоо байгуулна гэсэн. Энэ ??? бол хуучин байгуулагдаад 61 онд эх оронч Мадирг? гэдэг хүн ???-ийн сумангийн дарга байсан хүн юм байна тэр хүн даргалж ??? байгуулна гээд нүүлгэж фүнкэдийг аваачсан. найман эсгий гэрийг тэгээд бид өөр тэмээнд шилжүүлэн одоо тэмээнд ачин өвөл 61 оны өвөл юу 62 оны гарлаа 62 оны 2 сард нүүж тэр командын хонхор гэдэг газарт ??? гэдэг фүкэдийг байгуулсан юм. Аан энэ фүнкэд болбол тэр үед болбол 3 офицертэй 2 ,12 цэрэгтэй нэг 63 гэдэг машинтай ийм айл байсан юм. Би тэгэ:эд 62 оны хавар дахиад би Булганы фүнкэдэд дахиад даргаар томилогдож байдгаас Булганд ирсэн тэнд Цэдэв гэдэг дарга маань тэнд үлдсэн. Тэгээд энд юу шийдэх вэ? гэхээр бид өнөөх Ховд аймгийн одоо хил тогтоох 2-р комиссийн дарга Доржийн Адуучин гэдэг хүн байсан юм аа. Ховд аймгийн Алтай сумын захчин хүн байсан. За тэгээд бид Ховд аймагт ажиллаж байгаад тэгээд Булганд одоо тэгээд очиж Булганаас байдаг Булганы чиглэлд одоо тэр одоо монголын хилийг судлах болж өгвөл нэг төө ч гэсэн газрыг одоо монголын газар гэж одоо хятадын хүмүүстэй тохирч авч байх ийм зорилгыг болбол манай тэр үед ерөнхий сайд зөвлөлийн нарын дарга Ю.Цэдэнбал байсан. Цэдэнбал гуай улаанбаатар хотод бидэнд ингэж ярьсан. Та нар болбол ерөөсөө эх орны өмнө одоо энэ та нар одоо нэг дайнд явж байгаа шүү гэж бидний дахиж монголд дайн гарахгүй дэлхийн одоо 2-р их дайн дууссан. Одоо бидний одоогийн дайтах асуудал бол хятадтай одоо хятад оростой газрын одоо ерөөсөө өөрийн болгож авах өөрийнхөө нутгаа одоо эзлэх, хэл соёлоо цааш нь үргэлжлүүлэх ийм хүчин ийм байлдаанд одоо оролцоно та нар БНХАУ-тай хил тогтоох ажилд томилогдсон тийм учраас энэ ажилд явна та нар. За энэ ажлаар явахдаа болбол та нар хятадын хилд ажилна хятадын хил монголын хил гэх юм байхгүй 5км газарт хятадын нутагруу дураараа явж монголын нутагруу ч гэсэн дураараа явж ийм судалгааны ажлыг хийнэ гэлээ. Тэгээд 62 оны өвөл 12дугаар сарын 22-ны өдөр хятад монголын хилийн гэрээнд гарын үсэг зурж Цэдэнбал гарын үсэг зурсан гэрээ гарч 63 онд одоо гэрээг жинхэнэ газар дээр багана босгож газар хуваах энэ хуваахдаа болбол цемнтэн багана босгон энэ цемнтэн баганыг 62 онд хятадын нутагт хийнэ. Энэ Алтай таван богдийн одоо Хүйтний оргилоос халхын тарваган тахлын овоо гэдэг газар хүртэл 336 одоо хилийн багана босгон энэ баганы үнэнд монгол хятадын шинжан ???-т одоо цэргийн уналганд 14мянган агт өгөхөөр бид хэлэлцээр хийсэн. Энэ агтыг одоо 63 оны хавар 6сарын 1-нд бид одоо та нарт тушааж өгнө тэгээд тэр гэдэг болбол тэр халзан даваа гэдэг газар болбол тэр Булганы одоо ??? газар нөхөр Баянцагаан та хариуцна гэж надад ингэж үүрэг өгсөн билээ. Тэгээд бидэнд 63 оны 6 сарын 1-нд хил тогтоох би тэр юу 3-р хэсгийн дарга хил тогтоох, тэгээд Цэдэв гэдэг 4-р хэсгийн дарга тэгээд би 35-аас 5-р баганыг газар дээр нь хятадуудтай хамтарч тэрнийгээ газар дээр нь тэмдэглэж, 35-аас 5-р баганыг би өөрөө гардаж хилийн баганыг босгосон. Тэр үед багана босгох газар болбол хуучин манай монгол тэр 41 онд авсан оросын авсан 5км-ийн зургаар манайх хуучин 41 онд манай хил гэж тэмдэглэсэн газартаа болбол шороо чулуун овоо босгосон тэд нарын оронд одоо жинхэнэ албан ёсоор 5км-ийн зурагтай энэ зургаараа болбол газрыг хэмжиж мэргэжилтэн хүмүүс ингээд баганы буурийг олж ингэж босгосон юм. Тэгээд ингээд баганыг босгож аажав? 6 сарын 1-нд эхлээд ингээд явж байсан бид адууг өгсөн манай орлогч Балжинням ?? Балжинням гэдэг хүн болбол адууг өгсөн би бол хилийн ажилд явсан.Тэгээд хил босгож явахдаа ,болбол тэр үедээ болбол ярантын фүкэнд бугатын фүкэнд гэж байсан фүнкэдээс 58митрт хилийн шугам өнгөрч багана босгохоор болсон.???-ийн Хужиртын одоо ???-ийн одоо командын шовгор дахь Хужиртын фүнкэдийн байрнаас 15 метр өнгөрсөн учраас тэднийх нүүсэн би бол 58 метр явсан учраас дээш нь хожиж зуслангаа өөрчилж ингэж одоо хилийн баганыг тэр жил 63 оны 6 сарын 1-нд эхлээд 11сарын 30-нд дуусгаж Улаанбаатар хотод дүнгээ гаргаж тэр үед Цэдэнбал дарга биднийг хүлээж авч за та нарт болбол бидний одоо манай монголын засгийн газраас одоо өгөх юм байхгүй монголын засгийн газар та нарын хүч хөдөлмөрийг мартахгүй би дурсгалын та нарт үнэмлэх гардуулна за өөр та нарт өгөх юм алга. Та нарын ажил болбол одоо дэлхийн 2-р дайны одоо дуусахуйц одоо бидний байлдаж байгаа та нарын одоо гавьяаг үзүүлж байгаа хэрэг бол хятадаас газраа тусгаарлаж авсан явдлыг болбол хэн ч мартахгүй энийг болбол одоо монголын түмэн, монголын төр та нарыг мартахгүй хэзээ ч гэсэн бид та нарыг яахав харж үзэх болно гэж хэлээд ингээд 5км зургийг манай монголын талаас Батаа гэдэг хүн хятадын талаас ??? улаанбаатар хотод 5км-ийн зургаа солилцож за ингээд одоо хилээ тогтоож дууслаа монгол хятад хоорондоо хил тусгаарлаж өрх тусгаарлалаа. Ингээд явсан юм аа хүүхдүүд тэгээд тэр хэвээрээ бид байж байлаа. Тэгээд ажил дууслаа би фүнкдэндээ байж байлаа. Булганы фүнкэдийн дарга хэвээрээ байлаа Цэдэв гэдэг хүн дарга байлаа. Ингэж байсан чинь 66 оны 7дүгээр сарын 1 нд надад төвөөс тушаал хүрээд ирсэн. Хилийн цэрэг дахин байгуулагдсан танай Булганы одоо хилийн 5-р отряд байгуулагдсан таныг аан юу байдгийн одоо заставийн дарга 6-р заставийн дарга болгох тушаал 7 сарын нэгэнд гарсан байна. Та фүнкэдээ одоо орлогчдоо хүлээлгэж өгөөд та бол Булганы фүнкэдээс нүүж өг ??? –т очиж ???-ийн 6-р застав шинээр байгуулагдсан тэрний дарга болно гэж тэгээд энэ чавганцаа дагуулаад тэгээд ???-н заставт очиж 76 оны 7сард ингэж байлаа хүү минь. Тэгээд яахав тэнд байлаа. Тэгээд тэр ирдэг болбол одоо монгол даяар болбол одоо застав олон байгуулагдсан отряд ч олон байгуулагдсан 10 хэдэн отряд байгуулагдсан тэр эргээд заставын тоо чинь 82 хүрсэн.лав биднийг хүүхэд байхад 7-хон фүнкэд байсан юм чинь 82 застав болж ийм л их хилийн цэрэг өргөжсөн.Ингээд бидэнд.

Хишигсүрэн -

Яагаад хилийн цэргийг эргэж байгуулахаар болсон юм бол? тийм хожим.

Баянцагаан -

Энэ хилийн цэргийг яагаад вэ гэхээр ер нь хятадын шинжан уйгарын ??? биш ер нь хятад даяар одоо монгол нутагт хятадын хүмүүжил? болбол ихэдсэн учраас. Аан тэгээд хятадын ард түмэн монгол луу одоо монголын аж амьдралыг одоо бахархаж монголын нутагруу хэсэг бүлгээрээ одоо оргож зугтах бага ястангууд ийм хэргүүд гарч байсан учраас за ер нь монгол одоо чанга хилтэй болж одоо хоёр талаас цэрэг зогсоох нь зүйтэй гэсэн бодлогоор монгол хятадын хоёр тал аль ч тал нь санаачилсан байхаа гэж би боддог. Тэгээд яахав энийг болбол тэгээд тэр намар одоо тэр 63 оны намар улаанбаатарт бид ??? тогтоосон тухай протогол дээр гарын үсэг зураад хоёр засгийн газар тэгээд энэ нэг тэр хилийн тухай зургийг солилцож авч байхад тэгээд тэр Цэдэнбал даргын ярьж байсан энэ болбол яахав маш чухал асуудал бид хятадаас өрх тусгааралж авлаа одоо бид оросоос өрх тусгаарлаж одоо ингэж авахын болбол манай монгол улс бол одоо ингээд дэлхийн одоо улс түмэндээ одоо нэр хүндээ олох ёстой гэсэн одоо ийм. Тэгээд тэрнээс эхлээд одоо бодоход болбол ер нь хятад болбол тэр үед хятад орос аль аль нь ч тодорхой ??? болбол ер нь монголын газрыг авах гэсэн санаа монголд ч байсан байх юу хятад ч байсан байх орост ч байсан байх гэж боддог юм. Тэр үед ах дүү байсан гэхдээ ах дүү ч гэсэн бас л авъя гэдэг санаа байсан байх гэж боддог.

Хишигсүрэн -

Та нөгөө таныг дарга байхад хил дээр дарга байхад. Нөгөө хилийн цэргийн дарга биш ээ хилийн хорооны дарга Халтар гээд дэд хурандаа ирж байсан. Та санаж байна уу?

Баянцагаан -

-Аан тийм Халтар гэдэг хурандааг болбол манай хилийн цэргийг байна шүү дээ тиймээ анхан хилийн цэрэг дахин зохион байгуулахад өнөө их аян нийгэм аюулаас хамгаалах газрын дэргэдэх хилийн хэлтэс гэж байхад таван хүн байхад таван хүний дарга нь Халтар хурандаа байхгүй юу.

Хишигсүрэн -

-Тэр өвөө манай өвөө. Тийм манай өвөө.Манай ээж Ховдод төрсөн байхгүй юу.

Манкиа -

айн

Баянцагаан -

иш хөөрхий амьтан. Халтар хурандаагийн зураг надад бий лдээ..тэр үед хилийн цэрэг байна шүү дээ тиймээ 51 машинтай Мядаг гэдэг жолоочтой. Намайг ховд аймагт хүргэсэн байхгүй юу? Хилийн чухал ажилд. -

Хишигсүрэн -

Таныг багануудыг босгож байхад хамт хэмжилцээд хоёр тал хоёулаа хэмжилцээд явж байсан уу? Хэл яаж нэвтрэлцэх үү? Тэрэнтэй тэр үед.

Баянцагаан -

-Тэр бол Хятад хэлний хэлмэрчтэй, монгол хэлний хэлмэрчтэй байсан. Улс хоорондын гэрээ л гэж байдаг байх даа. ??? Би тэ үед сайн санадаг юм лдаа. - өвөө тэгээд 79 онд өнгөрсөн. -

Баянцагаан -

Өө тийм үү бие их сайтай хүн байсан.

Хишигсүрэн -

Та болохоороо урагшаа халхын гол руу явсан уу?

Баянцагаан -

Үгүй яваагүй.

Хишигсүрэн -

Таныг байхад нөгөө буудалцаан ер нь болсон уу хил дээр?

Баянцагаан -

Хил дээр үү? Хил дээр чинь буудалцаан юу вэ? энэ чинь манай отрядын дарга отряд байгуулагдахаас өмнө фүнкэдийн дарга байсан Цэцэнгийн Дашням гэдэг хүн хамт байсан Сэржхорлоо гэдэг хүнийг цохих гэсэн казак цэргийн хөлийг нь буудаад Шагдар гэдэг Завхны цэрэг тэгээд сүүлдээ хэргийн бүртгэж авсан. -

Хишигсүрэн -

Ер нь цэргийн ар хангамж нийгмийн асуудлыг яаж шийддэг байсан бэ тэгэхээр хилийн цэргийн фүнкэдээс эхлээд хамгийн дээд хэлбэртээ хүртэл ажилласан байна шүү дээ?

Баянцагаан -

Ийм байхгүй юу хүү минь. За яахав шүүмжлэлтэй талаас нь хандъя лдаа . Одоогийн засаг төр одоо ингээд шат дараалласан хэлмэгдүүлэлтийн талаар одоо төр засаг маш их юм ярьж байна шүү дээ тиймээ. 11 хэлмэгдүүлэлт, 30 хэдэн оны 45 оны хэлмэгдүүлэлт хүртэл ярьлаа шүү дээ.45 оноос хойшхыг бас ямар хэлмэгдүүлэлт гэж бас нэрлэх юм бэ дээ.Тэгвэл би 60 оноос 90 он хоорондох одоо монголын нийгмийг тэр чигээр нь гэж ярихгүй ээ. Зүгээр зөвхөн монголын хил дээр амьдарч байгаа офицерууд нь офицер ахлагч нар нь бол яах вэ? тухайн үедээ зохих цалингаа аваад зохих хувцсаа өмсөөд албан үүргээ гүйцэтгэдэг.Тэрийг дагаж монголын олон сайхан бүсгүйчүүд мэргэжилтэй, боловсролтой боловсролгүй янз бүрийн хүмүүс хилийн цэргийн офицер дагаад хил дээр очлоо шүү дээ. Энэ хүмүүс бол өөрөөр хэлбэл 60оноос 90 оны хоорондох 30 жилд энэ хил дээр ажиллаж амьдарч байсан гэр бүлийн хүмүүс бол асар их хохирол амссан хүмүүс. Сурсан сургууль байхгүй. Зөвхөн хүүхэд төрүүлж асраад л хилийн застав дээр явж байгаа цэргүүдийн хувцас хунарын угааж, хоол ундын хийж өгөөд л нөхрийнхөө хувцас хунарын угааж өгөөд хоолын хийж өгөөд л хүүхэд асраад байж байсан хүмүүс шүү дээ. Нөхрүүдэд нь бол яахав энгэрт нь одон медалийн зүүж өгөөд, цолын нэмж өгөөд ингээд энэ нийгэм чинь ингэж амьдрууллаа шүү дээ.Төр засгийн хэмжээнд энэ 60 оноос 90оны хоорондох хилийн торгон шугам дээр ажиллаж, амьдарч байсан офицер ахлагч нарын гэр бүлийг эргэж нэг хараасай гэж би боддог байхгүй юу. Эргэж нэг шүүж тунгааж нарийн нягтлаасай гэж.

Хишигсүрэн -

Та одоо тэгээд олон хүүхэд төрүүлж өсгөсөн хүн байна шүү дээ, ар гэр , хүүхэд, ажил гэсэн юмаа яаж хослуулдаг байваа? Одоо би гайхаад байгаа шүү дээ.7 8 хүүхэд гаргачихаад улсын ажлыг ерөөсөө таслахгүй хийсээр байж тэтгэвэрт гарсан гэж бодохоор.

Баянцагаан -

Хийсэн үнэн тэр.Хилийн застав дээр бол яахав дээ чирээд тэврээд тэнд ямар ясли байхгүй цэцэрлэг ч байхгүй юу юу ч байхгүй шүү дээ. Манцуйтай хүүхдээ ингээд тэврээд ширээн дээр тавьчаад шалаа угааж байх жишээтэй. Ширээндээр тавьчихаад аан үхрийн цээлний хилийн заставт бол тэр чинь онгон дагшин байгальтай сайхан газар шүүдээ. Цэвэрхэн өвсөн дээр юмуу газарт таьчихаад үхрээ гялс хоёр гурван үхрээ саачих жишээний оёдол хийвэл аваачаад тавьчихаад оёдол засвар энэ тэрээ хийчихдэг жишээний. Хилийн заставт бол ийм байдлаар ажилласан. Отрядын төвд бол өнөө цэцэрлэг ясли нь байхгүй ёстой хар хурдаараа л ээлжийн сувилагч хийдэг хүн шүү дээ. Хар хурдаараа гүйж ирээд хүүхдээ хөхүүлчээд эсвэл жаахан мөлхөж тийм болсныг нь уяад орны хөлөөс уячихаад хажууд нь зөөлөн юм дэвсээд өгчөөд хахаад үхчихгүй, гал хөсөд унаад үхчихгүй хэмжээний болгочихоод л ирээд ирэхэд уяатай хүүхэд унтчихдаг байдаг байсан шүү дээ. Ийм байдлаар нь хэдэн хүүхдээ асарсандаа хүү минь . Тэгээд томчуул нь яахав нэг нэгнийгээ одоо жаахан чирэх хэмжээний болоод ирэхээр хүн чинь бас чиг дэв хийчихдэг юм лдаа. Одоо нэг хоёрдугаар ангид орсон нь багачуулыгаа чирсэн болоод харсан болоод.Ингээд аан амьдралын жинхэнэ амьдрах ахуй нөхцөл бол тийм амаргүй хоолоо хийнэ Би дандаа боорцгоо би шөнө хийдэг байсан, хирээ дандаа шөнө угаачихдаг байсан, оёдог юмаа би дандаа шөнө хийчихдэг байсан зав зай гарч өгөхгүй. Тэгээд бас нөхрөө цэргийн хувцасыг аятайхан явуулах гээд бас үхтэл тэмцэн шүү дээ тэр чинь индүүдлэг угаалга цэвэрлэгээ жагсаалын үзлэгтэй энэ тэр гэхэд энэ бүх ажлыг бол ганц би биш тэ монголын хилийн заставт ажиллаж байсан миний үеийн хүмүүс бүгд үүрсэн байх гэж би бодож байна.

Хишигсүрэн -

Одоо гэр бүлийн талаар төрөөс явуулдаг бодлого шийдвэр гэж ер нь юм юу байв. Тэр бодлого шийдвэр хилийн одоо ар гэрийнхэнд яаж нөлөөлдөг байв.

Манкиа -

Бидний үед бол одоо лав 60-67 он хүртэл бол одоо гэр бүлийн талд бол одоо зүгээр нэг л нөхөр дагасан хүүхэн төдий л ойлголт байсан байх лдаа тэр онуудад бол. Тэгээд төр засаг бас нэг юм бодсон юмуу хилийн заставт амьдарч байгаа эмэгтэйчүүдэд 3 гурван одоо ингээд орон тоо баталж өгсөн байхгүй юу оёдолчин ажлын. Тэр нь юу вэ гэвэл 180 төгрөг авдаг юмуу? тэр орчим төгрөгний л 200 төгрөг авдаг юмуу тэр орчим төгрөгний л цалин хөлстэй тийм орон тоо баталсан. Бүх хилийн хэмжээгээр баталсан тэрийг хилийн заставт ажиллаж амьдарч байгаа бүх бүсгүйчүүдэд тэрний боловсролтой боловсролгүй мэргэжилтэй мэргэжилгүй харгалзахгүй тэрний оноосон ажлыг нь хийнэ.Таалагдсан таадлагдаагүй тэр хэн ч харгалзахгүй тэрнийг тэгж л одоо би энийг би боддог байхгүй юу одоо энэ амьдралын энэ нөхцөлийг л энэ төр нэг эргэж хараасай гээд миний хүсээд байгаа хүсэл тэр байхгүй юу.

Хишигсүрэн -

Та энгэртээ зүүж байгаа одонгуудаа тайлбарлаж өгөөч.

Баянцагаан -

За эхийн нэг хоёрдугаар одон байна. Энэ яахавдээ бүр тэтгэвэртээ гарсны дараа хилийн төлөө гээд тэмдэг өгсөн. Энэ одоо юу юм бэ? Энэ бас тагнуулын байгууллага л өгсөн юм дэг. Энэ яахав Баруун хилийн тулгуурлалтын 50 жилд баруун хил дээр тулгуурлалтын 50жил сая сүүлд 60 жил болсон шүү дээ тиймээ. Энэ ахмад хилчин бид нар бол ахмад хилчид шүү дээ.энэ өвгөн бид нар бол . Энэ зэвсэгт хүчний 50 жил, энэ монголын эмэгтэйчүүдийн холбооныхон би энэ ангид яахавдээ 12 жил эмэгтэйчүүдийн зөвлөлд давхар сонгуульт ажил хариуцаж ажиллаж байсан юм хүү минь тэгээд л тэрийг минь үнэлсэн юм байлгүйдээ.

Хишигсүрэн -

Энэ тэмдгийг би уншаадахъя тэгэх үү? бичиг мичиг байна уу үгүй юу? тагнуулын ерөнхий газар гэнэ ээ хэзээ өгсөн тэмдэг вэ?

Манкиа -

Энэ өгөгдөөд гараад тэмдэг өгөгдөөд удаагүй ээ. Хэдэн онд өглөө дөө минь саяхнаас л өгсөн юм даг. 2004 ,5 онд л өгөгдсөн тэмдэг.

Хишигсүрэн -

Танд өнөө юу байсан гэж өгсөн байх тэ.

Манкиа -

Тийм үгүй яахавдээ энэ бол өвгөн бол насаараа улст хөдөлмөрлөж эхлэхээр ажиллаж байсан ч гэсэн л тэр аюулгүй албанд чинь насаараа л зүтгэсэн хүн шүү дээ.тэрийг үндэслээд миний хувь нэмрийг бодсон юм байлгүй дээ.

Хишигсүрэн -

Хэн ахад ийм тэмдэг байгаа юу?

Манкиа -

Байгаа биз энэ. Тагнуулын тэмдэг байгаа байгаа. Тагнуулын ажилтны тэмдэг бол энэ хүнд зөндөө л байх ёстой.

Хишигсүрэн -

Тэр хэн ахын Баянцагаан ахын тэр энгэрт байгаа морьтой тэмдэг байна шүү дээ. Тэр манайд байдаг байсан юм Манай өвөөгийн тэмдэг гээд. Тэр ямар тэмдэг гэдэг билээ.

Манкиа -

Байлдааны медаль. Тийм байлдааны медаль.

Хишигсүрэн -

Аанхаан.

Баянцагаан ах одонгуудаа ярих уу?

Манкиа -

За энэ ч одоо заримын мартчихсан байлгүй дээ хөөрхий амьтан.

Баянцагаан -

Хөөе би юу гэж мартах вэ? Хамгийн том нь байлдааны гавьяаны улаан тугийн одон.

Хишигсүрэн -

За дараагийнхан. Одонгуудаа яг ямар байдлаар хэдэн онд ямар гавьяа байгуулж авсныгаа ярья тэгэх үү Баянцагаан ахаа.

Баянцагаан -

Энэ болбол би байлдагч заставын дарга байхдаа энийг өнөөх цэргийн алдар алтан медаль гэж байсан энэ байхгүй юу?

Хишигсүрэн -

Хэдэн оны үеийн медаль вэ?

Манкиа -

70 хэдэн оны л медаль байх, 70 оных ч юмуу даа?

Баянцагаан -

Энэ болбол яахав энэ нөгөө байлдааны гавьяаны тэр үед цусан гавьяаны одон гэдгийг хамгийн сүүлийнх нь энэ юм гэнэ лээ. Энэ дараа нь энэ хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болсон юм гэнэ лээ. Надад энэ болбол хилийн цэргийнх бүр анхны төгсөхийн үед энэ өнөөх оросын ???-ын морин цэргийн сургууль төгссөн улсуудад энийг авч зүүсэн юм гэнэ лээ. Сүүлд энэ хоцорсон надад өгсөн. Энэ бол манай монголын улсуудад дайны дараа бүгдэд нь өгсөн юм гэнэ лээ. Энэ байлдааныг гавьяаны одонг.

Хишигсүрэн -

Голын тэмдэг? -

Манкиа -

Байлдааны одон гэж. Энэ цэргийн албан хаагчид өгдөг 20жилээс дээш үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн цэргийн албан хаагчдад өгдөг. Алтан гадсыг бол яахав 18 жил дээш ажилладаг. Бусдад нь бол яахав ойн медалиудыг сонгоно.

Хишигсүрэн -

Тэр нэг цаад талын цэнхэр тэр сүртэй тэмдэг юуны тэмдэг вэ? Тэр хамгийн цаана байгаа. Далдлагдаад байна.Тэр цаана. -

Манкиа -

Эд нар чинь юу билээ? Эд нар бараг л юуных л байхдаа тагнуулынхан зөндөө л байгаа байх. Эдний тагнуул. Хамгийн хүндэттэй тэмдэг бол энэ л дээ энэ биш ээ

Баянцагаан -

Тагнуулын ахмад ажилтан гэсэн тэмдэг өгсөн тэр хаана байна.

Хишигсүрэн -

Харин тэр ногоон л юм шиг байхын наад ногоон чинь мөн наад тэр хэн ах эрхийгээрээ тулчихсан.

Манкиа -

.Энэ үү энэ л бол хамгийн хүндэттэй тэмдэг бол энэ л дээ хүндэт хилчин Монголын “Хүндэт хилчин”.жилд 12000 төгрөг өгнө. сард 1000 төгрөгний цалинтай. Гэхдээ яахав хүндэт хилчин гээд энэ барагтай хүнд олддоггүй л юм шиг байна лээ.

Хишигсүрэн -

Одоо хангамж юу байна аа? Хил дээр ийм олон жил ажиллаж бүх залуу нас хүч хөдөлмөрөө зарцуулсан улсуудыг тэтгэвэрт гарахад нь яаж харж үзэж байна.

Манкиа -

.Энэ ийм байна. 95 оны гэдэг юм уу? 95оноос өмнө гэдэг юм уу? 90 оноос өмнө ч гэдэг юм уу? тэтгэвэрт гаргасан одоо юу ч өгөөгүй юу ч өгөөгүй. Биднийг байна шүү дээ тиймээ.Би 1989онд тэтгэвэрт гарахад надад 2000 төгрөг өгсөн энийг ахлагч цолтой гээд 1000 төгрөг авах уу? гэсэн самганыхаа хагас ??? 1000 төгрөг ав гэсэн тэтгэмж гэнэ ээ. Тэр 1000 төгрөгийг та нар бодол доо 1000төгрөг авсандаа би.

Хишигсүрэн -

Үгүй үгүй би Хэдэн онд вэ?

Баянцагаан -

89

Манкиа -

Үгүй үгүй би 92 онд тэтгэвэртээ гарсныг.

Хишигсүрэн -

Аан тэр үед бол чанга мөнгө.

Манкиа -

Тийм мөнгө чанга.

Баянцагаан -

Тэр үед 3000 төгрөгөөр чинь нэг эсгий гэр бариад 10 бор эсгий аваад гэрийн мод аваад тэгээд цаана 1000 төгрөгөөр нэг тугалтай үнээ нэг нэг унагатай гүү л авсан шүү дээ.

Манкиа -

Үгүй зүгээр нэг тугалтай үнээ л авсан юм даг. Тугалтай үнээ ч яахавдээ 300 төгрөг л байсан үе шүү дээ хүү минь . 90 оноос өмнө мөнгөний ханш ч юу билээ дээ тэ. Бид хоёрт одоо хангамж гээд байдаг юм байдаггүй юм хүү минь . Тухайн хилийн цэргийн энэ анги бол огт харахгүй хаячихлаа гэж бас хэлж чадахгүй ээ харна харахад яахав ээ хаяа хаяа харж үзнэ зохих хэмжээгээр өвгөний 70 насны ойг тэмдэглэхэд энд сууж байсан жижиг байшинг өгсөн энэ хоёр өрөө байрыг өгсөн өгөх биш эзэмшүүлсэн.

Хишигсүрэн -

Аан энэ улсын байшин юм уу?

Манкиа -

Энэ улсын байшин. Аан за даа миний 60 насны ойг энэ анги нэг удаа нэг тэмдэглэсэн зүгээр 60 насны ойг зүгээр анги дээрээ нэг энэ хүнгий 70 насыг нэг тэмдэглэсэн тэмдэглээд өнгөрүүлсэн. Өвгөнд энэ байрыг эзэмшүүлж байгаа. Би нөгөө эрүүл мэнд аягүй муутай хүн лдээ элэг бөөрний тэр нэлээд олон жил өвдөөд энд яахав дээ би улаанбаатар хотод нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт 2 удаа явсан. Яахав нэг удаа нэг талын зардал өгсөн энэ анги. Тэрнийг би үгүйсгэхгүй. Нодлин нөгөө эм дуусчихаад одоо би бол дандаа энэ алтайн аймаг тэр ардын эмчигээний хүрээлэн рүү явж эмчилгээ хийлгэлэг байхгүй юу. Тийм ??? луу тэнд би 3 жил дарааллан явж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд нодлин тэндээс эм дуусчихаад одоо явах гэсэн чинь мөнгөний асуудал бас бүтэхгүй. Хятадтай эмчилгээний өртөг жаахан нэлээд өндөр байдаг юм байна лээ.тэгээд би энэ ангид хэлсэн одоо ингээд миний эм дууслаа явъя гэсэн чинь мөнгө төгрөгний асуудал бас их тааруу байна гэсэн чинь надад 180000 төгрөг өгсөн, 50 л бинзен өгсөн машинд, тэр миний эм авч ирж өгдөг машины зардал байх идэж уух бинзен нь байх лдаа. Ингээд нэг удаа тусалсан.Сая дөнгөж сая 3 хоногийн өмнө надад эмний 100 мянган төгрөг өгсөн .йимэрхүү л туслалцаа авч байгаа энэ ангиас. Энэ бол яахав Байхгүй хүнд бол нэлээд дэм байдаг хүнд бол энэ юу ч биш нэг айлд айлчин ороод гарахад цай уугаад л гардаг мөнгө.гэхдээ би энийг чамлахгүй ангидаа баярладаг хүү минь. Цагаан сараар 30, 10, 10 мянган төгрөг өгдөг. Цагаан сарын гарын бэлэг. За бид нарт үзүүлж байгаа туслалцаа гэдэг бол иймэрхүү л байдалтай ыайна. -

Хишигсүрэн -

Нэг ийм асуулт байна. одоо ингээд олон хүүхдүүд чинь хаана сургууль соёлд хамрагдах вэ? хилийн цэрэгт байсан одоо хүний хүүхдүүдийн боловсрол ажил энэ тэр ер нь бусад ердийн эцэг эхтэй хүүхдүүдээс их өөр байна уу адилхан уу? боломж нөхцөл нь. -

Манкиа -

Адилхан Боломж нөхцөл нь болбол нийтийн нэгэн адил нийтийн л жишгээ сурна, нийтийн жишгээр л явна.Тэнд илүү харсан юм байхгүй. -

Хишигсүрэн -

Одоо жишээлвэл хилийн застав дээр байж байхад хүүхдүүд хаана сургуульд сурах вэ? -

Манкиа -

энэ юу яадаг шүү дээ. Аймгийн төвд ах дүүгээрээ авч ирнэ тавина сумд ойрхон нь сумын төвд дээр авч ирж тавина.зарим нь яах вэ? 6 тайдаа ордог байсан хүүхдүүдээ 7,8 тайдаа хүртэл аргацаагаад ингэнэ. Энэ бол асар хүнд л дээ. Яг энэ амьдрал бол маш хүнд. Жишээлбэл: манайхны арал толгойн застав дээр сургууль соёл юу ч байхгүй өвөл цагаан цас дарчихна. ??? застав дээр юу ч байхгүй одоо Баянгийн застав дээр юу ч байхгүй. Хүүхдүүд нь энэ сумын төв,??? сум Цэнгэл сум, Улаанхус сум энэ хойд талын гурван сумын сургуулиудаар дамжаад айл хунраар, дотуур байраар, ах дүүстэй нэг нь ах дүүсээр дамжчихна ах дүүсгүй нэг нь дотуур байр иймэрхүү л байдалтай. -

Хишигсүрэн -

Тэр хилийн застав дээр ердийн харуулын цэрэг ямар орчим бүрэлдэхүүнтэй олон хүн байх уу? цөөхөн үү? -

Манкиа -

Одоо ч дээр үеийг бодвол одоо өөрчлөгдсөн лдөө.Одоо нөгөө гэрээт цэрэг гээд гэрээт хилчин гээд цэргийн албан хаагч шиг цалин авдаг цэргийн байранд байж хоорголдог . ийм нэг бариантаар ажиллаж байгаа юм.аан үгүй бол дандаа улирсан албаны гэр бүлтэй ахлагчид 2, 3 офицертэй. Ингээд амьдардаг ийм нэг юм шинэчилсэн юу л юм лдаа олон улсын жишиг ч гэхүү дээ? ингээд л алба хаадаг болсон байна лээ. манийн үеэс шал өөр болсон байна лээ. Бүх юм аан яахав дээ хил хамгаалалтын зохион байгуулалт, тэр нөхцөл байдлыг өөрчиллөө гэж байлаа ч гэсэн бас л нэг тийм хэмжээндээ хүрэхгүй байх шиг санагддаг юм лдаа. -

Хишигсүрэн -

За эхний ярилцлагаа одоо ингээд өндөрлөе дахиад яриа үргэлжилнэ ээ за.

За манай хоёр дахь яриа эхэллээ. За нэг ийм асуулт байна. Манкиа эгчид тавчихъя, тавчихъя эхний асуултыг. Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Тэр үйл явдал ямар үйл явдал вэ? гэсэн асуулт байна. Асуулт ойлгож байна уу?

Манкиа -

Гүнээр нөлөөлсөн гэж яг ямар? -

Хишигсүрэн -

Ер нь л нөлөөлж амьдралд өөрчлөлт оруулсан, эргэлт гаргасан тийм одоо юу гэдгийн том үйл явдал ч юм уу жижиг ч юм уу юу ч байж болно шүү дээ. Ер нь танд нөлөө үзүүлсэн хүмүүс нэг хэлдэг шүү дээ нэг тийм юм тааралдсан биш би их том өөрчлөлтөнд орж билээ, одоо санамсаргүй ч юм уу санаатай нэг янз бүрийн юм тохиолддог шүү дээ. Өвөө хэлээд байна танд сануулаад \инээв\

Манкиа -

Үгүй ээ тэр нь хэлмээргүй байна. -

Хишигсүрэн -

Тэр нь юу юм хэлмээргүй байгаа юм аа ярьчих эхлээд.

Манкиа -

Тэр бол яахав дээ би нэг жаахан сэтгэлдээ эмзэглэлтэй талын юм л даа миний хүү. Манайхан тав, дөрөв,\бодлогоширов\ тав дахь хүүхэд маань өвдөөд, өвдөх юу байхав дээ тархины өсөлт муутай хүүхэд төрлөө л дөө надаас. Би тэр бол би тэрэндээ жаахан эмзгэлдэг сэтгэлдээ.Тэгээд тэр хүүхэд ингээд. Би тэр хүүхдэд ер нь ингээд нь монголд яваагүй газар алга тэр эмнэлэг, тэр үзмэрч очоод бархаа байгаад, Оросод очоод Барнавал хотын юунд очоод эмчилгээнд очоод нэг хүүхдийн эмнэлэг өндөр уулын оройд нэг сайхан эмнэлэг байдаг юм байна. Тэнд очоод эмчлүүлээд гайгүй болоод сүүлдээ бүр сахар хардаг болоод аяга хардаг болоод нүд нь сайн юм хардаггүй. Бүр овоо юм түшиж явдаг болоод хоёр нас өнгөрөөд гурван нас дөхтөл бүр овоо боллоо. Ийм боллоо. Тэгээд нөгөө хүүхдээ одоо энэ гавьяат эмч болсон л доо. Батхишиг гээд эмч нугаснаас нь ус авлаа. Энэ хүүхдийг улам сайжруулна гээд. Нугаснаас ус авч байтал нөгөө барьж байсан сувилагч нь би тэр охины нэрийг мартчихжээ хөдөлгөөд нугасанд нь зүү орсон байхгүй юу. Тэгээд тэр хүүхэд өнгөрсөн. Би тэр сувилагчийн царай зүсийг өнөөдөр хүртэл нүдэнд ерөөсөө санаанд ордоггүй юм аа би тэр үед сайн харж чадаагүй. Тэгэхэд Батхишиг эмч над дээр ирээд бариад авсан. Яг үнэн байдлыг ярьсан. Ингэлээ, ингэлээ ингэлээ гээд гомдолтой юу энээ тэрээ гээд миний үеийн хүн тэгээд би наашаа бодоод цаашаа бодоод адилхан охин хүүхэд адилхан ээж хүн нэгэнт өнгөрсөн хойно би хичнээн гомдлоо ч хүүхдээ босгож авч чадахгүйгээс цааш би тэр охинд тэр ч яахав санаатайгаар тэгээгүй юм чинь гээд ингээд нэг золгүй явдал дохиолдоод энэнд би их эмзгэлсэн нилээд хэдэн жил эмзгэлсэн. Хэрвээ мэт тэр сувилагч охин хөдөлгөөгүй байсан бол яах байсан эдгэчих байсан болов уу гэсэн бодол төрдөг байсан байхгүй юу. За ингээд нэг золгүй явдал боллоо. За энэ яахав энэ ингээд энүүгээр өнгөрлөө. За хоёр дахь сэтгэл эмзэглүүсэн юм миний гурав дахь хүү энэ цэргийн ангид зэвсгийн мастер ажиллаж байлаа. Зэвсгийн мастераар ажиллаж байгаад ажлын хариуцлага алдаад буу дутлаа энэ ангиас. Тэгсэн дутах юу байхав дээ манай хилийн цэрэгт гадаадаас тусламжаар орж ирсэн зэвсэг техник гэдэг юм чинь бүртгэл тооцоо байдаггүй юм байна аа миний хүү. Энэ нь дээр шүүхийн байцаагдаад гурван жил зургаан сар явлаа. Зэвсгийн дарга нь яахав Батсайхан гээд хошууч байсан. Миний хүү ахлагч байсан. Ингээд явахад яахав миний хүү яахав нэг ширхэг сум зараад идчихсэн бол би ёстой яахав дээ гэх байсан. Даан ч тэгээгүй ганцхан хариуцлагаа алдсан. Ингээд огт ажилгүй болгоод хаячихсан. -

Хишигсүрэн -

Хэдэн онд?

Манкиа -

Тэр чинь 93 онд болсон асуудал. 93 онд байцаагдаад 4..5..6..гурван жил бараг дөрвөн жил байцаагдаад ямар ч юм болоогүй юу ч болоогүй ингээд Энхбаяр Ерөнхийлөгчийн зарлиг гараад тухайн үед бүгдийг нь цагаатгаад хаясан байхгүй юу. Тэгж явж байтал тэгээд ингэлээ ингэлээ гэсэн чинь их хурлын одоогийн энэ байгаа их хурлын сонгууль болох хугацаа болчихлоо. Их хурлын гишүүнээр одоо яахав дээ хилийн цэргийн Жикээ генерал би гарна гээд л та нар намайг дэмжээрээ гээд давхиад ирлээ. Одоо ингээд манай Булганбаатар хэлмэгдээд ингэж ингэж хэлмэгдээд үндсэндээ одоо яахав ажлын хариуцлага алдаад би бол үндсэндээ ойлгож байна л даа одоо нийгэм биш дээр үеийн нийгэм байсан бол энэ нь улс төрийн гэмт хэрэг мөн нь мөн гэхдээ энэ нийгэмд бол энэ байтугай хэдэн сая, хэдэн тэр бумаар нь цаашаа харуулчихсан хүмүүс байж л байна шүү дээ гэдгийг бол их хурлын даргад хэллээ л дээ ийм учраас яахав дээ таны сурталчилгаанд явьж өгье хийж өгье боломжоороо өвгөн явна хүүхдүүд маань явна дэмжье ард түмэндээ хэлье бид нар бас нэг олон түмэндээ нэрээ нүүрээ барсан хүмүүс биш ингээд нөгөө их хурлын дарга гишүүнд чинь хонь хариулж явсан хүүхдүүдийг дуудаад л за хүү минь Жикээ генаралд саналаа өгөөдхөөрөө гээд энэ тэр гээд л хүн чинь тээж явдаг юм байна шүү дээ гүйлээ гүйж гүйж за Жикээ нь ч гарлаа Банжхай нь ч гарлаа талхай нь гарлаа гэрт ирж цай цүй уугаад л яваад л за та гурав гарах л юм байна. Одоо нэг малчид хүртэл өвгөн хүртэл айлуудын хонь эргүүлээд хоёулаа ингээд гүйлээ манай Булганбаатар ч гүйлээ авгай нь ч гүйлээ бүр өч төчнөөн багуудаар бүр нэг хүн ч гэсэн нэмэр байдаг байхгүй юу тэрэнд чинь тэгээд гүйж гүйж ирээд тэгээд одоо хэллээ би хүүгээ би одоо та нарыг ерөөсөө их хуралд та нарыг хүүг минь дэмжиж ажилд төрөлд нь эргүүлээд авна гэж гүйж байгаа шүү гэсэн өө болно болно оруулалгүй яахав тэр бол тэгнэ бүтнэ санаа зоволтгүй гээд байх юм та нарын тэр сая таван зуу ч яах вэ би хүүгээ ажилд оруулчихвал эргүүлээд одоо хэлмэгдсэн нэг үгээр хэлвэл асар ихээр хэлмэгдлээ одоо ингээд ажилаас хөөж гаргасан гээд цалин хөлсыг нь өгсөнгүй одоо бүр юу ч үгүй болох нь нэгэнт хоёрт бид хилийн цэргээр үе удам дамжиж хилчин улсууд өвгөн ч хилчин би ч хилчин эцэг нь ч хилчин дөрвөн банди маань дөрвүүлээ хилчин одоо ингээд үе залгамжилж хүүгээ тэтгэвэрт нь гартал ажиллуулмаар байна гэсэн чинь худлаа хэлээд би Жикээ генаралын энэ нь асар их эмзгэлдэг өнөөдөр хүртэл эмзгэлдэг хүүдээ хүүгийнхээ тэрэнд гомдож яахав дээ хүү минь хариуцлага алдсан нь үнэн хүн нэг алдаж болно гэхдээ дахин тэрийгээ хэзээ ч давтахгүй шүү дээ бүр ухаан муутай нэг нь дахин давтана уу гэхээс биш би ийм асуудал болсон энэ нь би өнөөдрийг хүртэл эмзэглэж явдаг даа хүү минь. Маш их эмзгэлж яахав. Цагаан сараар золгож ирлээ лдээ тэр их хурлын гишүүд нар гэрт хэлсэн яагаад ийм байна гэсэн өө болно болно арга хэмжээ авалгүй яахав миний бие төлөөлөгч энэ байна гээд нэг хүнийг заагаад утас шөрмөсөө өгөөд л тэгээд л байхгүй. Ингээд нас насандаа хүрч байгаа цаадах нь ойртож байгаа биднийг хуураад юу гэх вэ дээ энэ бол тэнэг хэрэг л дээ гэхдээ ганцхан намайг хуураагүй байлгүй дээ мэдээж өчнөөн над шиг хууртсан хичнээн хүн байгаа юм бүү мэд гэхдээ би бол их хурлын гишүүн Жикээ генерал асар их гоморхож явдаг. Хүүг минь хөөж гаргачихаад эргэж ар гэрт нь та нар ингэсэн юмсан Булганбаатарыг хөөгөөд гаргачихсан юмсан хэдэн хүүхэд нь авгай нь яаж яваа бол гэж эргэж тойроогүй ангийн захирагч Лхагвасүрэн хурандаад дотроо сэтгэлдээ гонсгор явдаг. Гэхдээ залуу хүүхэд өөрөө ойлгосон байлгүй гэж боддог. Иймэрхүү сэтгэл эмзэглүүлсэн ийм юм байна. Баяртай юм бол зөндөө тэр бол тоймгүй олон. За яахав би тэтгэвэрт гарснаас хойш нэг баяртай үйл явдал бол хөдөө хэдэн малтайгаа байлаа. Саяын орж ирдэг Төмөрбаатар багш таныг дэлхийн туваачуудын анхдугаар их хуралд оруулах гээд таны нэрийг оруулчихлаа ямар вэ гэсэн би тэрэнд их баярласан. Нутгийн хүн л дээ. -

Хишигсүрэн -

Бид хоёр нөгөө та нэг туваачуудын тухай таны хэл мэддэггүй гэснээс хойш юм яриагүй шүү дээ. Тэгэхээр туваачуудын дунд одоо байсан шашин шүтлэг танай аав ээж танай гэр бүлийн бусад хүмүүсийн шашин шүтлэгийн байдал ямар байдалтай байв таны амьдралын туршид тэ. -

Манкиа -

Бид нарыг жоохон байхад энэ шашин шүтлэгийн байдал их нууц далдуур байдаг байлаа шүү дээ. -

Хишигсүрэн -

За яаж далдуур шүтэх үү тэрийг...

Манкиа -

Далдуур шүтнэ гэж цагаан сар болно тэ цагаан сар болоход айлын гэрийн урд байдаг жоохон өндөр хэсэг наран ургах зүгт овоо босгодог байхгүй юу. Овоон дээр очоод өвчүү шатаагаад идээ будааныхаа дээжийг цацаад хангай дэлхийдээ залбираад энэ асуудал бол хориотой байсан шүү дээ. -

Хишигсүрэн -

Аанхаан гэхдээ тэрийгээ хийдэг байсан уу?

Манкиа -

Хийдэг байсан. -

Хишигсүрэн -

Цагаан сарыг тэмдэглэхийг зөвшөөрдөг байсан уу?

Манкиа -

Зөвшөөрдөггүй байсан шүү дээ малчидын цагаан сар гээд ерөнхийдөө нэрлэсэн байсан. -

Хишигсүрэн -

Тэгэхээр уул овоонд гархад танай нутагт яадаг вэ эмэгтэй хүмүүс гардаг уу?

Манкиа -

Эмэгтэй хүмүүс гардаг. Тэр овоон дээр 16-гаас доош насны охин хүүхэд бол очно. Тэр юуныхаа цагаан сарынхаа жижигхэн овоон дээр балин гэж хэлнэ манай баруун аймгийнхан тэгж хэлдгийн балин дээрээ очдоггүй байсан. Гэрийнхээ эмэгтэй авгай хүүхнүүд үүдэнд жижигхэн цагаан эсгий дэвсээд цайны дээжээ өргөөд сангаа тавиад мөргөлөө үйлдчихдэг байсан байхгүй. Тиймэрхүү л байдалтай тэгээд тэр нэг хэсэг тасраад 90 оны эхээр ардчилал бий болоод чөлөөтэй болсон. -

Хишигсүрэн -

Өөрөөр яаж нууцаар шүтэж байгаа байдал ямар юман дээр гардаг байсан хүүхэд мүүхэд өвдөж мөвдхөөр бас нэг бөө мөөд танай нутагт бөө байсан уу?

Манкиа -

Байсан манай нутагт соцализимийн манай нутагт үед бөө байсан. Хэн билээ. тэр бол нууцаар Сангаабазар гээд юм байсан тэрний эцэг ??? гэдэг нэг лут том бөө байсан. хүн байдаг байсан. Тэр хүн бол дан нууцаар ажилладаг байсан. -

Хишигсүрэн -

Яаж нууцаар ажиллах уу?

Манкиа -

Яахав дээ хүүхэд нь ханиад хүрэх юм уу давхар биетэй эмэгтэйчүүд одоо ингээд хөнгөрч чадахгүй өвдөх үед хүний амьдрал юм чинь янз бүрийн юм тохиолдолгүй яахав тэр үед тэр хүний шөнө дөлөөр аваачихаад ном энэ тэр уншуулдаг байсан. Уг нь ч их явдаг л байсан байх даа. Тиймэрхүү асуудал зөндөө гардаг байсан. Гэхдээ туваачууд тэрийг таслаагүй далд хэлбэрээр ч гэсэн. Тэгээд 90 он гарснаас хойш гэв гэнэт манай Цэнгэл сумд илт ийм жоохон охидуудаас авахуулаад бөө удган гараад ирээд ирсэн. Одоо хүртэл үргэлжилсээр байна. Одоо бүр илт цагаан болсон. Аан тэр 90 оноос тэр бид нарыг 50 хэдэн оноос 90 он хооронд бол наагуур нууц далд хэлбэрээр шүтдэг байлаа. Одоо бол эрх чөлөөтэй болсон бөө бол зөндөө. Манай тэнд үнэхээр үнэн ч юм уу худлаач юм уу би тэрийг сайн мэдэхгүй тэр талын сүсэг муутай яахав дээ шүтэж сүсэрдэг хангай дэлхийгээ хаяа тэрсэн хангай дэлхийгээ шүтэж сүсэрч явдгаас биш жинхэнэ бөөгийн өмнө очоод сүсэрч юу яаж үзээгүй. -

Хишигсүрэн -

Та, танай хүүхдүүд туваагаар хэлээр ярьдаг уу та нар гэр дотроо туваагаар ярьдаг юм байна тэ? -

Одоо туваа гэдгээсээ болоод ч юм уу өөр хэлтэй гэдгээс болоод одоо нөгөө нийгмийн янз бүрийн харилцаанд ороход муугаар болон сайнаар нөлөөлж байсан зүйл байна уу?

Манкиа -

Туваа гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан шүү дээ манай төр засаг тухайн засаг захиргаа шат даараалсан туваа гэдгийг байхгүй гэж үгүйсгээд байсан үеүд байсан. Манай монголд байсан сүүлдээд илчлэгдээд гарч ирдэг болсон гэхдээ яахав бүр илт цагаан тийм хавчиж улаан цагаан байгаагүй. Тийм асуудал байсан. -

Хишигсүрэн -

Хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь ямар хэлбэрээр илрэх үү?

Манкиа -

Илэрсэн л дээ би 70 хэдэн онд хувьсгалт намд гишүүнээр элслээ л дээ. Тэр үед намын гишүүд гэдэг үнэхээр үүрэг рольтой хүмүүс байж таарлаа. Тэгсэн намын хурлаар ороод анкет бөглөсөн чинь туваа гэсэн чинь ийм юм байх ёсгүй гэж ерөөсөө сонсож дуулаагүй юм байна гэж юу яриад байна гэсэн асуудал надад тулгарсан. Үгүй ээ тэгвэл тийм юм бол урианхай гээд биччихээч дээ гэж би хэлсэн.

Хишигсүрэн -

Тэгээд урианхай гэж бичсэн үү?

Манкиа -

Туваа гэдгийг манай намын дарга хүлээн зөвшөөрөөгүй. Одоо тэгээд яахав дээ намын архивт дотор миний материал байгаа л байх. Тэгж би хувьсгалт намд элсч байсан. Урианхай гэж бичүүлж байж. Аан сургуулийн хүүхдүүдийг туваа гэхээр хэн ч мэдэхгүй манай хүүхдүүд урианхай, торгууд, халх гэж бичүүлээд ингээд холилдсон тал гарсан. Ингээд туваа гэдгийг монголын төр хүлээн зөвшөөрдөггүй байсан үе байх гэдгийг би өөрийнхөө амьдрал дээрээс олж харсан. -

Хишигсүрэн -

Одоо цаашид яах бол та юу гэж боддог вэ?

Манкиа -

Одоо бол хүлээн зөвшөөрч л таарна. Туваа гэдэг чинь түрэг хэлтэн. Энэ Юан гүрэнээс уламжлагдаж ирсэн. Одоо монголын нууц товчоон дээр ч тува гэж бичсэн байдаг. Одоо бол хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл байхгүй. Туваа хэлтнийг бол жишээлбэл та нар өөрч хүмүүс бас оросын туваачууд ч гэсэн өөрсдийгөө орос руугаа давамгайлсан асуудлаа болиод туваа гэдэг дээрээ хэвлэл ном зохиол бүтээл тэр туваагийн шар сонин энэ хэвлэл мэдээлэл сэтгүүл туваа хэл дээр гаргаж эхэлж байна. Харин хятад туваачууд жинхэнэ бид нарын цэвэр туваа хэлээр ярьдаг юм байна лээ. -

Хишигсүрэн -

Хятаддад бас туваанууд байна уу?

Манкиа -

Зөндөө -

Манкиа -

Өвгөны ах дүү тэнд. -

Хишигсүрэн -

Хөөх хаана уу? Энэ ??? гэдэгт.

Манкиа -

Өвгөны ах дүү нэр тэнд жинхэнэ бидний туваа хэлээр ярьдаг юм байна лээ. Гэхдээ тэдний бичиг соёл нь байхгүй. Тиймээ туваа гэж гэр хоорондоо ингээд ярихаас биш аман яриагаар ярихаас биш хятадчилсан биш казакчилсан биш тэд нарыг хүлээн зөвшөөрдөггүй юм байна лээ. -

Хишигсүрэн -

Танай ах дүү нар тэнд, та энд байдаг шалтгаан нь юу вэ?

Манкиа -

Өвгөн хариулна биз

Баянцагаан -

Аан -

Хишигсүрэн -

Сонин юм байна харин

Баянцагаан -

Намайг төрөхөөс өмнө манайх хятадаас нүүж ирсэн байхгүй хятадад олон удаа дайн гарч байсан байхгүй юу хятад уйгарчуудын дайн гэж нэг дайн гарсан тэр хятад .... бослого гэж 10 хэдэн онд 20 хэдэн оны үед манай эндхийн туваачууд ихэнх нь тэндээс ирсэн туваачууд байхгүй юу. -

Хишигсүрэн -

Аахаан

Баянцагаан -

Хятадаас ирсэн туваачууд хятадын бага ястангуудын хоорондын мөргөлдөөны дайнаас болоод зугтааж ирсэн хүмүүс байхгүй юу. -

Хишигсүрэн -

Хэдэн оны үед?

Баянцагаан -

Энэ чинь 26, 25, 26 оны үед энэ 17 оны үед оростой октяберийн хувьсгал ялсны дараа бол тэгээд хятадтай тэгээд хятадтай октяберийн хувьсгалын нөлөөгөөр бол ???? бослого зөндөө гарч байсан юм байна лээ. Дүнгэн гэж омог хятадын тэр омгуудтайгаа ??? хоорондоо мөргөлдөөн гардаг. Тэрнээсээ болж бага ястангууд хүрсэн газар луугаа цовхчиж манай туваачууд бол ихэнх нь шинжиан уйгараас ирсэн туваачууд одоо манай монголд байгаа туваачууд энэ бол 19 оноос 20, 21 22 онд манайд хувьсгал гарч байхад энд ирчихсэн байсан улсууд. Тэгээд энэ туваа гэдэг чинь энэ улсууд гайхаж байгаа бол ерөөсөө нэг омгийн хэсэг бүлэг хүмүүс ??? нэг ястан үндэстэн энэ бол яахав ихэнх нь ангаар ???. малаар одоо байгалийн одоо өгөөжөөр амьдарч байсан зэрлэг хүмүүсүүд л дээ. Нэг үгээр бол. Тэгээд ихэнх нь ангаар амьдарч байсан. Тэгээд анг алахын тулд зэвсэг хэрэгтэй болно доо за тиймээ зэвсэг хэрэгтэй болохоор чулуугаар дарж алах ус хийж алах утаж алах тэгээд янз бүрийн өөрийн хувийн аргаар амьдарч ирсэн туваачууд гэж ингэж ярьдаг. За туваа бол сүүлдээ туваачууд болбол ингэж амьдраад үүнийг засаг төртэй болгоод бөөн бөөнөөрөө болж тэгээд омог омгоор нийлж одоо нэг ноён энэ нэг хэдэн айлыг............гэх шиг тэгээд омог омгоор удирдагч тавиад ингэж өсөж хөгжиж,..... за тэгээд сүүлийн үед туваачуудын ах дүү нь бол хятад, зарим нь хаагуур нь эргэсэн оросын ??? ялгараад энд нэг хэсэг нь байгаад ингээд одоо газар газар бөөгнөрч, хамгийн сүүлийнх нь Ховдын туваачууд бас яриад байгаа л даа Ховдод туваачууд байна гээд яриад байгаа юм энэ бол хамгийн .... хөх тогоо гэдэг газар ихэнх нь ...... ястангууд байдаг юм. -

Хишигсүрэн -

Бас хил давж орж ирсэн ?

Баянцагаан -

Бас хил давж орж буян ??? сум гэж ховд аймгийн ....ярилцаад зураг хөргийг нь хараад байдаг юм аа. Аан энэ бол яахав, одоо эд нар дотроос хэл байхгүй, энэ туваад бол туваа хэл байна. Туваа хэлээр туваагийн одоо туваа ярьж байгаа. Одоо энэ ....туваа сургууль гэж энэ Цэнгэл сумд байгуулсан шүү дээ, монгол оронд ганцхан туваа сургууль байгаа. За туваагийн дотор юу гэж сонирхоно сонирхсон юм аа асуу. -

Хишигсүрэн -

Харин би танай ах дүү тэнд үлдчихсэн юм байна шүү дээ та яагаад ганцаараа ирэв?

Баянцагаан -

Миний аав бол гурван ах дүү тэгээд гурвын нэг нь миний аавын ....хүүхдүүдээ аваад ирчихсэн энд одоо хүн амьдарч болохгүй ээ тариа буудай байхгүй ногоо ургахгүй жимс ногоо байхгүй ан шувуу муутай гээд буцаад нутаг руугаа буцаад явчихсан, аан тэгээд манай аав энд ганцаараа хоцорсон хоцорсны дараагаар хоёр эрэгтэй хүүхэдтэй миний аавын эрэгтэй хүүхэд одоо энд байх үедээ бод эндээ манай аав Баян-өлгий аймаг байхгүй юуны Ховд аймагт одоо харъяалагддаг Ховд аймгийг Чандмань уул аймгийн анхны казак цэрэг татахад 39 оны миний аав тэр цэрэгт явсан. Аан тэгээд тэнд очоод халх голд очоод тэр манай аавын бичиг баримтыг одоо сүүлдээ үздэггүй байсан манай ах дүүгийн хүүхдээр аавын тэр матераалаар их дайн дууссаны дараа тэрийг тэгээд манай аав долоон жил болж халагдаж ирсэн цэрэгтээ. Дайн дуусаад дайн дууссаны дараагаар ??? дайн гэж баян түмнээс морьт бергиад гарч баян түмнээс ??? ууланд ирэхэд??? дайн дуусч байсан ???.дайн дуусч байхад эндээс баруун аймгийн цэргүүд бол Ховд аймгийн 24 дүгээр морьт хороонд ирээд тэнд хоёр жил алба хаачихаад түр цэрэг нэрийдлээр тэгээд халагдаж ирсэн. Тэгээд манай аав долоон жил болоод цэргээс ирсэн манай аав цэрэгт явахад би хоёр настай хүүхэд байсан гэж ярьдаг юм. Тэгээд аав ирсний дараагаар бол Цэнгэлийн бага сургуульд ороод. Тэнд бага боловсрол эзэмшсэн. Тэгээд тэгсний дараагаар хөдөө мал дээр гарч ажил хийсэн. Аан тэр үед нэгдэл байгуулах болоод 53 онд 12 гишүүний нэг Цагаангол сумын алтай нэгдлийг байгуулахад 12 хүн хувиа нийлүүлж байж 17 толгой мал болж байгаа тэр үед.... 12 хүн чинь 17 толгой мал нийлүүлж байж нийгэмшлээ. Тэгээд нэгдэл байгуулж байгаа нь тэр. Тэгээд бидэнд газар тариалан мариалан ургуулна гээд газар малтаж ингээд тэр үед яахав байгаль ??? биш мод их модоор одоо модыг усаар сал хийнэ. Ховд голоор сал урасгах аа тэгээд станцад морин станцад ??? өвөс хадсан. Ингээд сал урасгаж хэдэн мянган удаа болж байгаад 57 онд цэргийн албанд явсан. За тэр үеийг хүртэл манай туваачууд анх яаж амьдарч байсан гэхээр тарвага, загасаар амьдарч одоо тэр үедээ хятадын манжийн хийгдсэн цахиур буу гэж буу байсан. Тэрийг бол амаар нь сумладаг, дарь хийдэг , тугалга чихдэг галыг шатааж галлаж байсан байгаа эхний үед. Дараа нь яахав хятадаас гал гэж юм гарсны дараагаар чулуугаар цохидог ингэж гал авалздаг болоод ан хийж амьдарч байгаад... тэгээд манай нутаг яахав тэр үед тархай бутархай ийм улс байсан тэгээд бас Увсаас туваачуудаас урвасан хүмүүс хятадын ??? тэгээд эд дотроо юм их хөгжсөн тэр үед яахав гэхээр лам нар их байсан. Хүн эмчилж байсан газар хайгуул ан энэ тэр хийж яваад янз бүрийн рашаан ус олсон энүүгээрээ янз бүрийн юм эмнэж байсан. Тэр үед шарын шашин дэлгэрсэн. Бөө их болсон. Аан чадалтай хүмүүс их байсан. Тэгээд ....амьдардаг учир мэргэн, сайн бөө гэж нэрлэдэг, одоо тэгээд, хурдан морь сайн, ийм ийм одоо авхаалжтай нэрлэж байсан . би та нарт сонирхуулж бөөг ярьж өгье. Энэ улсууд бөөг бас шарын шашны нэг хэлбэр гэж ярьдаг. Миний аав 90 онд нас барсан 77 нас хүрчихээд нас барсан. Би бол ааваасаа ганцаараа ах дүү хоёулаа байсан. Тэгээд одоо эрэлхэг сайн хүмүүсийн тухай ч ярьдаг сайн морины тухай ч ярьдаг, сайн бөөгийн тухай ярьдаг, тэр үед гал бол задгай зуух тулга гэж төмөр байдаг төмөрт аргал хийж байгаад гал түлдэг тэгээд одоо тэндээ бол сортуул гэдэг өвс байдаг дээрээс нь шарилж гэдэг юмаар гал түлдэг, тэгээд л тэрүүхэндээ үр хүүхдээ хүмүүжүүлсэн, арьс элдэх... ингэж л амьдарч байдаг. Тэгээд одоо өдөр олж авсан тарвагаа галын дэргэд өвчдөг. Тэгээд махыг нь чанаж иднэ. Одоо иймэрхүү тэгээд нэг ан алвал тэрийгээ хамт айл хүмүүст гэрийн мах гэж өгдөг, эхлээд түүхийгээр дараа нь болсон мах гэж өгдөг иймэрхүү амьдралтай байлаа. Тэгээд манай аав туваачуудын бөө ямар бөө байсан гэхээр сайн бөөгийн тухай ярь гэж би сонирхож , манай нутгийн Цагаан сумын ....гэдэг бөө байсан гэж ярьдаг тэр бөө цагаан сарын 29-ны орой хоёр он солилцох ийм үед бөөлдөг гэнээ. Хошуу нутгаа цуглуулж цагаан идээ нэг нэг шилэнд сүү цагаан идээгээ цуглуулж авчирдаг ааруул, бяслаг, өрмөө авчирдаг, тэгж байхад ......... бөөлөхөд манай аав хүүхэд байсан гэж ярьдаг. Тэр бөө нь 29-ны өдөр хээрээс хувхай адууны яс авчирсан тэгээд адууны толгойн ясыг хойморт тэгээд тэр бөөлж бөөлж эргэж эргэж давуугаар цохиход манай аав хэлсэн тэр хувхай морины толгой янцхаагаад эсгий гэрийн хоймроор гараад явсан гэж ярьдаг. -

Хишигсүрэн -

хөөх.\инээв\ аанхаан -

Баянцагаан -

Тэгээд тэр бөөг бөөлөөд тэр хүний дотор байгаа хүүхдийг хагалгай хийж авсан гэнээ. Тэгэхдээ тэр дотор нь эвдээд авсан гэнэ. Гэдсэн дотор нь хүүхдийг нь мөчлөөд аан тэгээд тэр мөчилж авахдаа бол ..... бөөгийн хэргэлсэн мэс заслын хутга манай аав арчсан гэж ийм давуугаар хөх даавуугаар тэгээд маргааш тэр даавуу цустай байсан. Тэр хүн тэр хүүхдийг эх дотор мөчлөөд тэгээд тэр хүүхэн эх нь амьд эсэн мэнд эдгэсэн гэнээ. Тэгээд манай аав хэлдгийн за хүү минь харж байна уу? Урд манай нутагт бөө байсан нь ийм ийм түүхтэй. Одоо сүүлийн үед энэ бөөгийн залгаа бол сайн бөө хүн. -

Хишигсүрэн -

-Бас нэг ийм юм байна. Таныг ингээд л энэ асуултанд хариулаач байгаль цаг уурт ямар өөрчлөлтүүд гарч байна. -

Баянцагаан -

Энэ байгаль бол сүүл сүүлийн жилүүдэд цас их орж байна. Хүйтэн их болж байна. Урьд нь цас тийм их хэмжээгээр ордоггүй байсан.

Манкиа -

Энэ байгаль гэдэг чинь хүний үйл ажиллагаанаас болж байгалиа эвдэж байна. Одоо энэ Ховд гол энэ голыг бузарлаж гүйцэж байна. Хогоо хаяна. Хүний л үйл ажиллагаанаас болж байна. Нэгнээсээ нэг нь дээр гарах гэж. -

Хишигсүрэн -

Таны амьдралд бусдаас сонин онцгой зүйл байна уу?

Манкиа -

Байхгүй би сая ярчихсан хүнээс онцгой байя гэж боддоггүй. -

Хишигсүрэн -

Үндсэндээ манай ярилцлага ингээд дуусч байна. Та хоёрт нэмж хэлж ярих юм байна уу?

Манкиа -

Бид хоёрт юу байхав дээ хүү минь. Хууч болгож яриад байвал хүний амьдралд хар мянган зүйл л байгаа хүнд юу эс тохиолдхов дээ. -

Хишигсүрэн -

За за за баярлалаа. Ингээд ярилцлагаа өндөрлье ёстой сайхан урт удаан яриа боллоо тэ.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.