Mönö

Basic information
Interviewee ID: 990508
Name: Mönö
Parent's name: Gotov
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1927
Ethnicity: Halh
Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Santmargats sum, Zavhan aimag
Lives in: Uliastai sum (or part of UB), Zavhan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
belief
work
cultural campaigns
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За хоёулаа ярилцлагаа эхлэе.
Мөнө -
Би чинь одоо 27 онд төрсөн юмуу тийм уу. 27 онд төрсөн.
Эрдэнэтуяа -
За 27 онд.
Мөнө -
За тиймээ тийм.
Эрдэнэтуяа -
Юу, төрсөн сар өдрөө мэддэг үү?
Мөнө -
Мэдэхгүй, тэр чинь гэрчилгээ мэрчилгээ байхгүй. Хэлээд тэмдэглэх юм байхгүй. Одоо мэдэхгүй байгаа юм чинь бидний үе. Төрсөн өдрөө ч мэдэхгүй байгаа юм чинь.
Эрдэнэтуяа -
Юугаараа тооцоолсон. Хонь,
Мөнө -
Жилээрээ л тооцдог байсан.
Эрдэнэтуяа -
Өөр сар мар байдаггүй ээ?
Мөнө -
Байхгүй ээ. Тэдэн сар манайд байхгүй. Тэгээд би чинь одоо бас сайн мэддэггүй. Миний ээж аав, би өргөмөл юм байхгүй юу. Айлд өргүүлээд. Ганц айлын өргөмөл охин. Тэгээд манай тэр ээж аав чинь ийшээ яваал, хот яваал тэрнийгаа би сайн мэддэггүй байхгүй юу. Тийм хэдэн онд ч төрсөнөө мэдэхгүй, бичиг үсэг байхгүй, эрт төрсөн хүн чинь тэгээд яаж төрсөн өдөр мөдөр гэж байхгүй л байхгүй юу. Хэзээ төрсөн. Тэр хэдэн сард төрсөн гэдгийг тэр ээж аав мэдэж л байсан байлгүй. Тэгээд өргөсөн эцэг эх минь бас мэддэггүй тийм. Тийм болоод л мэдэхгүй байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Өргөсөн гэснээс тухайн үед ер нь айлд өргүүлэх тийм аягүй их байсан юм шиг байгаан.
Мөнө -
Их байсан. Тийн. Олон хүүхэдтэй хүн чинь айл, олон хүүхэдтэй айл чинь ядуу, олон хүүхэдтэй айлын чинь олон хүүхэдтэй нь жоохон муу дор үзэж байлаа л даа. Жоохон ядуугий нь тэгээд сүүлд нь ядуу амьдралтай болох дээр хүүхдээ тэжээж чадахгүй учраас л fргүүлсэн байлгүй гэж боддогийн би ээж аавыгаа.
Эрдэнэтуяа -
Та ерөөсөө холбоо бариагүй юу?
Мөнө -
Айн.
Эрдэнэтуяа -
Холбоо бариагүй юу? Ээж аав, төрсөн ах дүүтэйгээ.
Мөнө -
Гүй ээ манай ээж аав болул бага насанд өөд болсон.
Эрдэнэтуяа -
Өргөсөн үү?
Мөнө -
Өргөсөн нь. Тийн өргөсөн нь бүр сүүлд нас барсаан миний ээж аав.
Эрдэнэтуяа -
Аан төрсөн ээж аав эрт нас барсийн юм байна тэ?
Мөнө -
Тийн. Тэгээд нэг надад мэдүүлээд тэгсийн шүү дээ хүү минь гээд нэх ярьдаггүй байсийм уу. Би одоо тэгж боддог байхгүй юу. Тэгээд тэрнийг асууж байхгүй яаваа. Миний ээж аав хоёр өсөж өндийгөөд тэгсэн гээд ч яахгүй, манай ээж аав хоёр ч жаран. Ядуу ч амьдралтай айл байж байгаад манай аав болул одоо яахав би чинь хутаг бурхан. Миний аав Чойжоо баатар гэдэг хүн байж байгаад.
Эрдэнэтуяа -
За.
Мөнө -
Хэдэн хүүхэд гараад тэр хүүхдүүдээсээ 2-ыг нь ах дүү хоёрт өргүүлсэн юм гэнэ лээ. Нутаг усныхан нь баян нуур, нэг нь тэр дээшээ холбоо давсан байдаг миний тэр өргүүлсэн аав. Тэгээд намайг ах дүү хоёрт эгч дүү хоёрыг өргүүлсэн юм биз дээ. Тэгээд миний аав болул баатар хүн байсийм гэнэ лээ. Чойжоо баатар гэдэг хүн байж байгаад манай аавынх нэг хулагч гүүтэй байжээ хүү минь.
Эрдэнэтуяа -
Хулагч аа?
Мөнө -
Хул гүүтэй байжээ.
Эрдэнэтуяа -
Аан за.
Мөнө -
Жил бүр унагалдаг.
Эрдэнэтуяа -
Аан за.
Мөнө -
Тэгсэн хулагч гүү нь 2 ч жил унагалсангүй гэнээ. Унагалаагүй. Улс л тэгж ярьснаас би тэр нутгийнхан тэгж ярихгүй юу. Танай аав чинь баатар хүн байж байгаад нэг хөлгөнд хүрч байж л баатар болдгийн гэнэ л дээ. Би мэдэх биш. Тэгсэн чинь тэр хулагч гүү нь унагалахгүй хоёр жил болоод, авгай нь төрөхгүй 2 жил болсийм байж л дээ миний ээж. Тэгсэн чинь тэр нь яасан чинь нөгөөдөх чинь нөгөөд үгүй ээ энэ ганц хулагч гүүнээсээ жилд ганц унага авдаг юмсан алаад идчихье гээд манай аавынх алаад идчихжээ. Миний өргүүлсэн аав. Тэгсэн чинь нөгөөдөх чинь ёстой усны юм шиг нитгэнсэн хар унага байж гэнэ л дээ алсан чинь. Тэгээд өнөөдөх авгай нь жирэмснийг ч мэдэхгүй л байдаг. Тэгээд 2 жил болсон. Жирэмсэн юм уу юу юм мэдэхгүй эмч домч ч байхгүй яахав дээ. Тэгээд миний гэдэс томордогүй. Тэгээд сар гаруй тэмдэг үзэгддэггүй ч гэдгийм уу тийм хоёр жил болжээ. Тэгээд хулагч гүүгий нь алаад идцэн чинь манай аав гэнэтхэн томроод гарцийн гэнэ лээ. Түүнээс баатар хүн байсийм гэнэ гэж нутгийнхан тэгж ярихгүй юу. Танай аав. Тэгээд манай аав Чойжоо баатар гэдэг нэртэй хүн байлаа. Миний төрүүлсэн эцэг.
Эрдэнэтуяа -
Аан за за за.
Мөнө -
Тэгээд Загар Бандьхай гэдэг айл, Загараа Баньдхай гэдэг айлд намайг өргүүлжээ ганц. Тэгээд манай аав ганц охинтой. Тэгээд тэндээ байж байгаад би юу яаж байгаад өсч өндийгөөд 18 нас хүрээд Догсомжавдондой гэдэг айлын бэр болжээ. Тэгээд Лувсанжавдондой гэдэг айлын бэр болоод 18 настайгаасаа 18 настай манай анхны хүүхэд Сосорбарам гэдэг гараад. Тэгээд би ер нь жилд хоёр өнжөөд жил, за нэг нэгий нь хоёр хүрэх гэж байхад нэг хүүхэд гардаг. Би тэр 15 хүүхэд гаргасан хүн л дээ миний хүү. Тэгээд 15 хүүхдээ өсгөж өндийлгөж аваад тэгээл яахав эрийн цээнд хүргээл, эхнэрий нь айлын хүн болгоол, эрий нь яахав айлын хүргэн болгоол цөмий нь утаагий нь үзчихаал сууж байгаа хүн. Тийн. Тэгээл одоо яахав энэ хэдэн хүүхэд маань цөмөөрөө сайн сайхан амьдарч байна. Эмээ чинь ингээд нас наслаад 85 хүрэх гэж байна. Цөмөөрөө л одоо хүүхдүүд өсч малаа өсгөж яваал нөгөөдүүл чинь яахав сайн сайхан хүүхдүүдтэй байна. Манайхан чинь айл аймаг. Тэгээд өргөсөн талтайгаа л гэж явдгийн. Өргүүлсэн талаа бараг мартцан ухааны хүн байхгүй юу би. Тэгээл өссөөр яваад би чинь хэдэн хүүхдээ өсгөөд сургууль соёлд суугаагүй үсэг бичиг мэдэхгүй. Тэгээд хэдэн малынхаа ашиг шимийг хараал тэргээрээ л гэдсээ тэжээж явдаг. Хоорондоо нааддаг, үерхэж явдаг улсуудтайгаа аргал түүгээл, аргал түүхдээ яадаг вэ гэхээр чулуугаар гэр барьж юугаар нааддаг тэргээрээ. Чулуун гэрээ барьчаал. Чулуун гэрээ эргэе хөөе гээд аргалаа түүчихээд чулуун гэртээ очиж бурхандаа мөргөе хөөе гээд мөргөөд тэгснээ л гүй ээ хөөе танай өвгөн хаачсан даа гэхээр адуундаа явсан л даа гэж ингэж тоглодог. Нэг гэр, чулуун гэртэй. 2 тийм Юмжүүр гэдэг охин байдаг. Тэрүүнтэйгээ тоглоо л аргалаа түүгээл удах дээр ээж аав та 2 яасан удаад ирэвээ өглөө явсан гээл. Өө бид 2 чулуун гэртээ очиж тоглоод. Авгай нөхөр болж тоглоод гэхдээр нөгөөдүүл чинь хөхрөлдөөд тэгж бодогдож байгаам л даа энийг чинь. Бага насандаа. Гүй тэгээд яахав ээ яахав одоо тэгээд тэгж тоглосоор яваад тэгээд айлын хүн болж малаа өсгөж, хүүхдээ өсгөж яваал сургууль соёл, сүүлдээ сургууль сууж эрдэмтэй болцгоогоод сургууль боллоо, эмнэлэг хөгжиж эмнэлэгтэй боллоо. Би ч одоо гадаа гэртгүй төрж явлаа хүү минь.
Эрдэнэтуяа -
За.
Мөнө -
Бас манай Сантад байгаа Батсүх гэдэг хүүхдийг зул сар гадаа шээх гэж гараад гадаа овоолгоотой цас түшиж байгаад эмээ чинь төрөөд. Тэгээд гадаа боож аваал оруулаал тэгээд.
Эрдэнэтуяа -
А яа яа.
Мөнө -
Зул сар шүү. Тэмээ хэвтүүлэх гээд цаснуудаа овоолоод гэрээ барьдаг байхгүй юу. Тэрний дунд нь суугаад өвдөөд байхаар нь ээж цай чаная миний хүү гараад ир. Ээж нь нэг цай чаная ингээд суугаад яахав гээд гараад шээх гээд овоолгоотой цасаа түшээд шээсэн чинь хүүхэд мүүхэд гарчихийн. Тэгээд Халиун багш гэдэг хүн айлд ирсэн байж байж. Ийм л нэгэн түүхтэй чавганц байгаам даа.
Эрдэнэтуяа -
Хэд дэхь хүүхэд вэ таны?
Мөнө -
Аан. Манай тэр үү?
Эрдэнэтуяа -
Хэд дэхь хүүхэд вэ?
Мөнө -
Зургаа дахь хүүхэд.
Эрдэнэтуяа -
Өө за за за.
Мөнө -
Тэгээл одоо манайх тийм л олон хүүхэд гаргасан тийм нэг чавганц амьд байж байна миний хүү одоо яахав тэгээд сайхан л юм нам төр цөмөөрөө л намайг өсгөж өндийлгөж ирлээ тэгдгийн байлгүй тэр төр засагт өсгөсөн. Өөрөө л хэдэн хүүхэд гаргаал өсгөөл эрүүл мэнд энх тунх явж байгаа юм. Яахав тэр нь яахав надад сайхан байна. Тэгээд нам засгаас яахав Эхийн алдрын 1, 2-р одон хүртлээ. За тэгээд сүүлд нь Ачит ээж, Хатан ээж, Монголын Хатан ээж боллоо. Алтан медаль авлаа. Төр засаг, түм олондоо би насаараа баярлаж явдагиймаа. Хүү минь. Яахав ээ намайг миний хэдэн хүүхдийг өсгөлцөж өндийлгөсөн би одон медалийн мөнгө хүртсэн. Хүүхдийн мөнгө хүртсэн. Миний хүүхдүүд өсгөлцөн зун. Тэгээд би тэрүүндээ их баярлаж явдаг. Тэгээд хэдэн хүүхэд минь миний 15 хүүхэд цөмөөрөө үр хүүхэдтэй өндийж өсөөд ач зээ нар хэдэв гэхээр миний ач зээ нар одоо 63 хүрсэн.
Эрдэнэтуяа -
Пөөх.
Мөнө -
Ач зээ нараас гарсан минь 60 хүрсэн. Тийн.
Эрдэнэтуяа -
Пөөх ёстой өнөр өтгөн гэр бүл байнаа.
Мөнө -
Тийн. Тийм болсон миний хүү. Одоо. Тийн. Тэгээд яахав нам засаг намайг үнэлээд янз бүрийн медаль седааль хүртүүлсээн зөндөө медалиалуудаар Ардчилсан намаас би 2 медаль хүртчаал сууж байна одоо. Тэгээд яахав тэрүүндээ би баярлаал нам засаг төр, түмэндээ залбираад явж байгаа. Хэдэн хүүхэд маань амар амгалан хүүхдүүд нь өсөөд, хүүхдээс гарсан хүүхдийг харахгүй юу 60 хүрч байгааг хараа. Доод талынх нь тэгээд 5, 4, 6 хамгийн дээд тал нь 7 хүүхэдтэй байна. Тэгээд ийм л хүн л дээ эмээ чинь. Бичиг үсэг болуул мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Ёстой агуу хүн байнаа?
Мөнө -
Бараг л нэрээ л нэг юм тавьчихна. Энэ дээр нэрээ зурах уу гэхээр нэг юм зурчихдагийн.
Эрдэнэтуяа -
Аанханг. Тухайн үед тэр бичиг үсэгтэй, хүн ардын бичиг үсэгтэй болгох тал дээр нэг юм.
Мөнө -
Болгох тал дээр яасаан. Баг дээр, багийн бүлгэм гэж хээр нэг гэр барьчихаал бидэн хонио тавьж саачихаал мориор давхиж очиж Хар үзүүр гэдэг газар гэр барьчаал нэг багшаар заалгасаар байгаад тэгээд яахав би нэг энэ шинэ үсгийг дунд мэдэх шигээл нэг үнэмлэх авч байлаа. Хөөрхий.
Эрдэнэтуяа -
Тэр үнэмлэх нь танд байдаг уу?
Мөнө -
Гүй ээ одоо мэдэхгүй. Тэр байгаам уу? Байсан даа.
Эрдэнэтуяа -
Тэр, тэр үнэмлэх чинь тийм сонин содон ш дээ. Баргийн хүнд байхгүй ш дээ.
Мөнө -
Харин тийн. Тэгээд дунд мэдэгч гэж үнэмлэх авч байх гэж үгүй ээ хөхрөлдөөд. Тэгээд мориор давхиж 7 хоног тэрүүнд сураад тэрний чинь.
Эрдэнэтуяа -
За.
Мөнө -
Мунь амаа ирнэ. Намайг Мунь амаа гэдгийн.
Эрдэнэтуяа -
За.
Мөнө -
Мун амаа ирнэ бас их ойтой юмаа сургуульд суусан болуул. Халзан багш гэдэг тийм хүнээр заалгаж, тийн. Тэрүүнээс чинь би тэгж сурч тийм үнэмлэх авч байлаа миний хүү. Тэгээл одоо тэрнээс хойш одоо яахав тэгээл хэдэн хүүхдээ өсгөөл ингээл дагаж явсаар байгаад өнөө хүүхдүүдийн эцгээр яваад тэгээд бидэн энд ирээд гэрээ энд авчраад хэдэн малаа ч хайрладаггүй. 3 дахин нийгэмчилсэн. Нэгдэл нийгэмд. Тэгээд хэдэн хүүхдээ дагаж яваал хоёулаа учраа ольё гээл сумын төв дээр би үйлдвэр бригаадын оёдолчин чиг л хийж байлаа. Бригаадын, Төлөө бригаадын гишүүн болж чиг бас тэмдэг авч байлаа. Надад хийгээгүй ажил байхгүй миний хөө. Өө надад мужаан хийнэ, оёдолчин хийнэ. Нөгөө хатгамал матгамал надад хийгээгүй ажил байхгүй ер нь. Тэгээд бүх л ажил. Тэгээл энэ зочид буудлын тогооч могооч одоо Сантад, Сантаас асуувал мэднэ дээ намайг ууг нь. Надад оролцоогүй ажил, шавар шавхай энэ байшин барилганд бол цөм л оролцдог байсан. Яахав.
Эрдэнэтуяа -
Тухайн үед ажлыг хүн голно гэж байхгүй?
Мөнө -
Би ер нь ажил, ажил төрөл хийж явахдаа ер нь дутахгүй дээ. эр хүнийн ажил ч хийж явсан, эхнэр хүний ажил ч хийж явсан. Хүн ер нь ажил л хийж байвал мууддаггүй юм байна даа гэж боддог байхгүй юу. Энэ хүүхдүүд одоо жаргалтай амьдраал, энэ янз бүрийн юм болоол байна уу. 18 нас хүрч байж л миний хүү, тийн. 18 нас хүрч байж л хүүгээ чисүү дээл өмсгөнө гэж намайг хүнтэй суухад манай аав ээж хоёр сатинан дээлтэй айлын авгай болж байлаа. Айлын ганц хүүхэн гээд.
Эрдэнэтуяа -
За.
Мөнө -
Сатинаар өнгөжүүлсэн дотортой дээл хийж өгөөд. Тэгээд буцаад айлчлаад 3 хоноод очсон. Тэгээд явуулахгүй ээ хүүгээ би. Хувцаслаж байж явуулна гээд манай ээж аав хоёр чисжүү дээл, торгон дээл, хурган дотортой дээл хэд хэдийг хийж өгч над. Тэгээл өмчийг минь тасдаж өгөөл Хөх хад гээч газар би Балхжав гэдэг хүний авгай болоод өмчөө туугаал очиж байсийн. Тэгээд тэр өмчөө өсгөж өндийлгөж идсээр яваад тэгээд түмэн олондоо юмгүй, Хондын гол гэдэг газар зусдаг. Хондын голд байхдаа манайхан чинь айл саахлаараа 5, 5-н гэрээрээ ингээл хаалт тавиал хонио саана. Хоёулаа. Гүй ээ ер нь хоёр хүндээ сааль хүртэл л нөгөө хэдэн хонины чинь хойноос гүйнэ. Гутал хувцас байхгүй. Ийм гутал хувцас байх биш. Гүй ээ монгол гутал өмсөөд тэр нь зун болох дээр шир нь ээтийчихнэ. Тэрний нь ханзалж хаячихаад нөгөө нэг гутал, зуны нэг юм даавуун маавуу өмсчихдөг. Нэг л гуталтай. Тэгж л амьдарсан даа бидэн. Тэгээд хоорондоо их эвтэй найрамдалтай. Хонь хургаа нийлүүлчихна. Намар хөдөөнөө гарах гэхдээрээ төлөг бүрлэнгээ ялгаж авна даа. Түүнээс саадгийгаа л ингэж янзалж авчаал тэгээд тэрнийхаа бие биенийхээ хонийг алж иднэ, арилжиж худалдана гэж байхгүй. Танай нэг төлөг манай энд байна лээ хэд хонож байна ч гэдгийм уу. Сар болж байна ч гэдгийм уу. Тэгээл тэрнийгаа авна. Эвтэй найрамдалтай явсан манай намайг өсгөж өгнө. Одоо энэ улс ер нь эв түнжин муутай, залуучууд ер нь харьцаа муутай, хэцүү л харагдахын намайг өсөж, тийм юманд өсөж яваагүй болох дээр.
Эрдэнэтуяа -
Юунаас болоод байна?
Мөнө -
Энэ одоо юунаас болж байгаан. Юм юм. Хар багаас нь их энэ хүүхдүүдийг их янз янзын торго тосонд бөмбөрүүлж байна. Унаа л бараг цагаан даавуу торгонд боож авч байна. Амны хишиг гэмтэй, насанд барцадтай бага наснаасаа мөнгө төгрөг их том юманд.
Эрдэнэтуяа -
Эдэлж хэрэглэж?
Мөнө -
Үнэтэй цайтай юм эдлүүлвэл насанд барцад ордог. Тэгж болохгүй. 18 нас хүрч байж л эдлэх насандаа л эдэлж явбал тустай гэж манай ээж аав сургаж байсан даа. Би тэрийг үнэн байх гэж боддогийн. Тэгээд яахав эмээ чинь тэгээд тэрний хүчинд ээж аавынхаа буянд миний муу өргөж авсан ээж аав хоёр намайг өндийлгөж өсгөөд тэгээд баярлаж явдгиймаа. Тэгээд би яахав хүний зэрэгтэй л өсөж явна. Нам засаг чиг л намайг харж хандаад их одон медалий нь хүртэж байна. Хэдэн хүүхдэд минь тэгээл мөнгө төгрөг өгч байна. Одоо тэгээд хамгийн сүүлд яахав би нам засгаасаа тэтгэврийн мөнгө хүртээл одоо хүртэж байна. Тэгээд миний хэдэн хүүхэн сайн явнаа сайн явна. Миний хүүхдүүд цөмөөрөө хүнтэй адилхан. Тэгээд эмээ чинь одоо сүүлийн үед миний муу бэр, өвгөн маань нас барсан. Нэг муу гэрт байдгийн. Тэгээд гэрт байсан чинь одоо энэ муусайн хүүхдүүд одоо ээж өрхөө татаж чадахгүй, усаа авч чадахгүйм тэгээд айлд байхдээр чинь насаараа өнөө гэрийн ажил хийгээд сурцан хүн чинь эвгүй юм миний хөө. Тэгээд нэг гэртээ л байж баймаар болоод. Энэ эднийд байж байхдээр айл бодогдоод ингээл. Энэ манай хүүхдүүд 15 хүүхдүүд тал талаасаа мөнгө нийлүүлээд надад нэг байшин барьж өгөх гэж байгаан гэнэ. Энэ байшинг босоод өнөөдөр биднүүс цуглаад шавж байна.
Эрдэнэтуяа -
Аа за за за.
Мөнө -
А хүргэн мүргэн цөмөөрөө л ирж барьсан даа. Ээжийнхээ ачийг хариулна гэж миний хэд 15 хүүхэд одоо барьж байна. Хадаасий нь ч хадаж байна. Өнөөдөр тэгээд 15 энэ байгаа хүүхдүүд, ёстой ач зээ наргүй энийг шавлаа. Тэгээд хэд нь яваад хэд нь элс шороогий нь буулгаж ирж байна. Тэгээд яахав энэнд би баярлаж л байна.
Эрдэнэтуяа -
Дэм дэмэндээ?
Мөнө -
Тийн. Тэгээд дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж. Тэгээл эд муусайн ач зээ нар чинь энэ ингээд туслаал ингээд. Би ямар хийж чадах юм байх биш. Нэг хоолы заримдаа хийвэл цай чаначахдагийн. Тэгээл эднүүд хоол унд энэ хүүхнүүд хийгээл. Зарим нь энүүнийг хийгээл ингээл ийм л амьдралтай яваа хүн дээ миний хөө.
Эрдэнэтуяа -
Таны өргүүлсэн айл чинь хэр, ямар амьдралтай айл байсан?
Мөнө -
Манай өргөж авсан айл сайн амьдралтай.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн баян айл гэж ямар айлын тодорхойлхов?
Мөнө -
Тухайн үеийн баян айл гэж урд чинь баян айл гэж нэх байхгүй миний хөө. Доод тал нь нэг 200-аад богтой, 300-аад богтой. Манай аав Заграа бандьхай гэдэг хүн байлаа. Лам хүн байлаа. А тэгээд энэ юу энэ төрийн нүүр үзээд лам хүн байж байгаад сурахад өнөөдөх чинь лам нарыг барьж хийгээд яваад, тэрнээс айгаад манай аав зул хүжээ далд хийгээд бурхан номоо ууланд үүрч аваачиж хийгээл манай аав тэгж байлаа. Би тэрийг сайн мэдэж байгаа.
Эрдэнэтуяа -
За. Тэр талаар дэлгэрүүлж яриач та?
Мөнө -
Аан.
Эрдэнэтуяа -
Тэр талаар дэлгэрүүлж яриач та мэдэж байгаагаа?
Мөнө -
Манай аав тэгээд бурхан номоо далд хийчихаал тэгээд нууцаар юу яадаг. Тэгээд миний ээж, ээжийн талын лам шиг бодогддогийн. Цуурхалаар баригдаж байсан лам. Тэгээд би тэрнийг одоо асуудаггүй. Нэг лам цуурхалаар манай аавын баруун талд байсан. Би нэг жоохоон хүүхэд. Шээзгийнд аргал түүгээд ирсэн чинь манай тэр баригдаж байгаа ламын нэр ч байхгүй. Баригдаад явсан лам ганц бие хөгшин лам байдаг байхгүй юу. Манай ээжийн төрөл.
Эрдэнэтуяа -
За.
Мөнө -
Тэгээд аргал түүгээд ирсэн чинь хоёр морьтой хүн, нэг морь хөтөлсөн хүн тавьж ирээл би тэрийг мэдэж байгаан. Ээж уйлаал тэгсэн гары нь ар дээр нь хүлчаал морьдуулж аваал тэгээл үүдий нь ингээл ташуураараа хүлээд ингэж хаяаал. Тэгээл баригаад явж байсныг би мэдэж байгаан. Тийм үүх түүхийг. Тэгээд миний аав болул лам хүн л дээ. Уг нь. Тэгээд Заграа баньдхай гэдэг хүн Вандандорж гэдэг дүүтэй тийм зургуулаа ах дүүлээ. Тийм айлд өргөгдөж яваад өдий боллоо хүү минь тэгээд. Яахав ээ яахав миний өргөсөн тал сайн. Өргүүлсэн тал маань яахав цөмөөрөө нас барсан. Миний тэр өргүүлсэн аав ээжийн дүү нар болул яахав хотод болул 2 дүү, 3 дүү байдгиймаа. Бусад нь үхцэн л дээ. Тэрнээс хоцорсон, өтөлсөн хойноо л ах дүүгээ мэддэг болсийн би. Өргүүлсэн талынхаа төрснүүдээ. Тэгээд өргөсөн талаа л гээд байсан бол гээд бодогдоод байгаам би. Жоохноосоо өргүүлээд.
Эрдэнэтуяа -
Ер нь сүүлд л хүмүүс юу өргүүлсэн талаа л нилээн хайдгийн юм шиг байнаа тэ?
Мөнө -
Тийн. Тэгээд сүүлд нь л би гомдоол өргүүлсэн талтайгаа, миний хоёр сайн дүү бий л дээ. Батдэлэг, Батцэрэн гээд. Чанцал, Цэдэн хоёр гэж ихэр ах хоёр байсийн надад. Тэр нас барсан. Тэр манай өргүүлсэн тал. Тэгээд миний муу ээж аав хоёр ядуу дорой байж байгаал хэдэн хүүхдээ айлд өргүүлээд өгцийн байна даа гэж би боддог байхгүй юу. Тэгээд би жоохоон байхад манай нөгөөд ээж чинь нас барчихаж гэнээ гээд аргал түүгээд ирсэн. Тэгэхдээр би нэг үеийнхаа охинд яриад нэг уйлж байсан бодогдож байгаан. Тэр их сод байгаан. Миний гаргасан ээж нас барчихаж гэнээ гээд тэр Юмжав гэдэг охинд яриад уйлж байснаа мэдэж байгаан. Хэн гэдэг хүн юм болоо гэхдээр Өлзийтогтох гэдэг хүн шүү дээ чиний ээж. Тэгээд манайх өргөж авсан шүү дээ л гэж миний ээж аав хоёр тэгж л надад таниулж би мэдэж авсан байхгүй юу. Жоохон доо.
Эрдэнэтуяа -
Тэрнээс биш нарийны нь мэдэхгүй?
Мөнө -
Нарийн юм мэдэхгүй. Тэгээд манай аав Чойжоо баатар гэдэг хүн явж байгаад тэгээд нас барсиймаа хүү минь. Тэгээд би иймэрхүү л түүхтэй хүн дээ одоо тэгээд яахав сүүлчийн бүлэг ийм л байна.
Эрдэнэтуяа -
Танай аав чинь хэр том лам байсан? өргөж авсан аав чинь.
Мөнө -
Өө нэх ч том лам байхгүй. Тэхдээ л юу ч болсон нэг айл майлд очоод нэг ном шашин уншчихдаг л хүн.
Эрдэнэтуяа -
Аанханг. Тухайн үед тэгээд тэр лам нарыг хар болсон ч гэсэн сүүлд нь матах ч юм уу тийм юм байсан юм шиг байгаан тэ?
Мөнө -
Матих, байлгүй яахав. Матьдаг, бариад явдаг тэгээл матигдаал тэгээл ламыг бариад явж гэнэ энэтэр гээд ярьдаг л байсан. а
Эрдэнэтуяа -
Аанхаг. Танай тэр нагацын талын чинь тэр хүн эргэж ирсэн үү?
Мөнө -
Гүй.
Эрдэнэтуяа -
Сураг нь гарсан уу?
Мөнө -
Гараагүй. Сураг нь ч гараагүй, манай ээж эдэн ч яриагүй. Тэгээд одоо ямархуу байсийн. Ээж уйлаа л, баригдаа л гары нь ар дээр нь хүлээл хөтлөөд явж байсны нь мэдэж байгаан. Тэгээд сүүлийн бүлэгт энэ улс чинь тэгээд баригдаж яваад алуулсан улсууд чиг мөнгө төгрөг өгдөгийм юм гэхдээр би л боддог байхгүй юу. Тэрнийг асууж байхгүй яаваа, нэрий нь мэддэггүй. Би хэтээсээ тийм талаар арзгар хүн байжээ гэж өөрийгөө дүгнэдэг байхгүй юу. Тэгсийм даа хүү минь. Тэрнийг ч яриад яахав одоо мэдэхгүй юм.
Эрдэнэтуяа -
90 он гараад ч гэсэн ер нь танай хамаатан саднаас хөөцөлдсөн хүн байхгүй юу?
Мөнө -
Байхгүй. Тэрийг чинь мэдэх хүн байхгүй юм чинь. Цөмөөрөө нас барцан. Яаж мэдэхэв дээ хүү минь. Ээжий минь лам л тэгж алагдсан юм л даа тэгээд. Би нэрий нь ч мэддэггүй. Ээж уйлаал ингээл. Баригдаж явж байсан нь надад харагдаж байгаан жоохоны юм. Ингээд ар дээр нь гары нь хүлээд.
Эрдэнэтуяа -
2 хүн байсан уу?
Мөнө -
2 хүн байсан. 2 морьтой хүн, 1
Эрдэнэтуяа -
Жирийн хувцастай юу? Эсвэл цэрэг мэрэг ч юм уу тийм ийм.
Мөнө -
Гүй ээ жирийн хувцастай. Цэрэг мэрэг биш. Тэгээд явж байснийг мэдэж байгаан би миний хүү. Тэгээд нэр байхгүй тэрнийг би одоо юу гэж ярихав. Тэгээд ээж уйлаал хойноос нь сүү өргөж байснийг мэдэж байгаан. Тэгээл би шээзгийтэй аргалаа оруулаал тавьчаал тэгээл ээж одоо яагаад уйлаад байгаа юм бол доо гээл. Хөөрхий гээл ээж еэнгэтлээ уйлаал хоцорч байсан бодогдож байгаан. Тэгээд тэр тэгээл мартчихгүй юу хүүхэд яадгийн тэгээд эднүүс чинь. Тэгээд лам улсуудыг чинь үзэж харахгүй тэгээл. Тэгээд манай муу аав Шуудаг гэдэг газар байсан. Тэнд зул хүжээ өргөхөө байгаал нээх том шоголтой том энүүн шиг ийм бурхануудтай ийм гонжгор юутай тэгээд тэрнийгээ үүрээ л тэр урд талын Шуурдагийн хад руу дөннн бид нар үүрээр нэг гарч хийсэн. Хаана хийсийн би мэдэхгүйм. Би тэгээд аавыг тэгээд дагаад явж байхгүй яаваа гэж би одоо боддог байхгүй юу. Тэр бурханаа хаа хийсэн бол хөөрхий минь.
Эрдэнэтуяа -
Тэгээд ерөөсөө очиж аваагүй?
Мөнө -
Аваагүй. Мэдэхгүй. Жоохоон байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Ер нь тухайн үед танай аав ч гэсэн бусад лам нар тэгж далд хийдэг байсан юм шиг байгаан. Нуудаг юм шиг байгаан тэ?
Мөнө -
Тийн. Нуудаг. Тэгээд баригдана гээл ерөөсөө. Энэ маанийг чинь ингэж ил хийлгэхгүй ш дээ хүү минь. Бүүр нуугаал юундаа ч юм уут муутанд юм уу хийгээд хээр мээр хүнгүй цагт л маань уншина уу гэхээс энэ зул мулыг чинь өргөхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Дээж өргөх үү? Гадаа.
Мөнө -
Дээжээ өргөнө. Дээжээ болул өргөнө.
Эрдэнэтуяа -
Зарим хэсэгт дээж өргөхийг хориглож байсан юм шиг байгаан. Нууцаар саравч маравчиндаа өргөж байсан?
Мөнө -
Дээжийг болбол нэх хориглоогүй, манайхны тэрүүгээр хориглоогүй байх. Манайхан чинь. Ээж дээж өргөөл тэр лам мамынхаа хойноос сүү цай өргөөл. Ээж их цайныхаа дээжийг өргөдөг хүн байсийн. Манай ээж. Тэгээд манай аав тийм хүн байлаа хүү минь тэгээд манай хэдэн хүүхдийн толгой дээр ном уншаал сууж байдаг. Манай хүү Хадаас гэж энд нэг цэргийн дарга байж байгаад явсан даа. Тэр нэх орой болгон тэгээл аав толгой дээр нь Цэнд-Аюуш уншаал сууж байдаг. Тэгээд миний хүү унт унт аав нь гараад явья гээл. Энэ манай Хадаас ороод Хадаас л их ороолгон хүн болсон. Бусад нь гайгүй ээ. Би хойноосоо шээзгийнд хийчихаал хонио саангаа чирээл шээзгийнд хүүхдээ чирээл саадаг байсан. Шээзгий л өсгөсөн. Шээзгий ингэж миний хүү дүү ав гээл тэгнэ. Нөгөө шээзгийтэй чинь ингээл үгүй бол шээзгийтэй нь үүрээл уруудаал тавьчихна. Тэгээл тэр шээзгийний ёроол бүр хутга шиг болцон манайд борхоос шээзгий зарсан хүнээс аваад манай шээзгийний мод дуустал хүүхдээ бүүвэйлсэн айлдаа. Тэр л өсгөсөн. Тэрийг бүүвэйл чи гээл унтуулна. Шээзгий, аа нэг цагаан эсгийн дээр аргал нүдэж уутанд хийчихаал тэндээр нь ямааны хялгас зулж живх тавиал нэг даавуу тавиал суулгачихна. Тэгээл хааяа орж ирээл баасы нь аваал живхий нь солиол тэгээл урдуур нь нэг оосроор нь дарж өгөөл энүүнийг унтуул гээл тэгээд хараад сууж байх бидэнд зав байхгүй л дээ. Үнээгээ саана, тогоогоо нэрнэ. Идээгээ борлуулна. Тэгээд өнөө хэдэн малыг чинь 2 саана. Тэхдээ саахдаа яаж саахав гэхээр цөөн хурганы хөгийг 3 хурга хөгнөж аваал саахдаа бэлдсэн саахны хонь ирлээ хөөе нөгөөхийг чинь бариал байна, бариал байна 2 хөлөө шалбартал нь барьчихна. Тэгээд нөгөө, за хонь ирлээ. Холбоорой хүүхэд гээд холбоод байна. Холбож саачихаад за миний хүү холбоогоо тавьчихаад хургатай хонио тийш нь юу эр сувай хонио тийш нь туу, би үнээгээ саая гээл үнээгээ сааж орж ирээл тэгээд сүүгээ хөөрүүлж байдаг. Хургатай хонь хурааагаад ирнэ. Анхлан түүнийг чинь нэгчлэн хөгнөнө шүү дээ. Хөгнийн гадас хийх мод олддоггүй байсан гээд бодооч. Намайг өсч байхад. Амьтны уурга хугараасай тэгвэл тэр хөгнийн гадас хийх юмсан гэж би тэгж байсийн. Маамаа заан гэж нэг уурга морь уургалдаг хүн байлаа. Маамаа заан морь уургалахаараа хугараасай тэгвэл хөгнийн гадас хийх юмсан. Хөгнийн гадас хийх жоол жоолхон юм энд тэндээс түүж ирнэ. Өө шөнө л нөгөөдөх чинь зүгээр хөгнөнө алдуураал нөгөө хурга нь хээр хононо. Тэгээл өглөө 10 цагт нэг саачихаад орой 7 цагт нэг саана. Хонио. Идээ тосыг болул ёстой ишиг хургагүй нь сааж байсийн. Тэхтээ болул ер нь тэхэд сургууль соёл байхгүй л дээ. Тэгээл одоо хийж байгаа ажлаа малаан маллана. Хоорондоо их сайхан найрсаг. Нэг гэрийн ам бүл шиг байсан бодогдох юмдаа одоо.
Эрдэнэтуяа -
Тэр нэгдлийн мал уу?
Мөнө -
Үгүй амины мал.
Эрдэнэтуяа -
Амины мал. Нэгдэлд орохоос өмнө үү?
Мөнө -
Орохоос өмнө. Тийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Мөнө -
Тэгээд нэгдэлд ороод нийгэмшсэн анхны. Үгүй ээ манайх чинь 3 дахин нийгэмчлээд сүүлийн билүү дээ манай хүү цэргээс ирээд машаан аваад цөмий нь нийгэмчилээд хүрээд ир. Энд ир гээд. Би ирэхгүй гээд. Хэдэн үнээнээс болоод төвд очиж хар цай үхэхгүй ээ больё гээд. Гүй ээ хүрээд ир гэсэн. Манай хүргэн Ядамсүрэн ирээд энд ирж. Гүй ээ болоол байх юм байна лээ л дээ.
Эрдэнэтуяа -
3 удаа нийгэмчилсэн гэж хэд хэдэн, та санаж байна уу?
Мөнө -
Үгүй ээ одоо оноо мэдэхгүй байнаа.
Эрдэнэтуяа -
Багцаалдаад. Яаж яаж нийгэмчилж байсан.
Мөнө -
Эхлээд нэгдэлд ор гээд тэгээд тэрнээсээ чихэм хар нийгэмчилсэн шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанханг. Хэдэн малтай?
Мөнө -
Одоо тэр эхлээд ер нь хэдийг нийгэмчилж байсан юм болоо.
Эрдэнэтуяа -
Байгаа малаасаа л нөгөө нэг байгаа малнаасаа стандарт хэмжээг үлдээгээл тэгээл нийгэмчилдэг байсан юм шиг байгаан тэ?
Мөнө -
Тийн. Зарим нь баяачууд нь нийгэмчилэхгүй тэрүүнд орохгүй, их л хэл ам болж байсан. За яадгийн олон нийтээрээ тэгж байгаа юм чинь эд нар турж үхэв гэж үү. Гүй ээ нэг л 10, 20 хонь л 10 гаруй ямаа л нийгэмчилж байсан бодохын. Энийг нийгэмчилж байхаар манай тэр нэг өвгөний дүү гэж ядуу авгай байсийн Лхамсүрэн гэж. Энүүнд бас чи бид 2 хэдэн хонь өгчихье. Нэгдэлд өгч байхаар гээл. Тэрүүнд хэдэн хонь өгч байлаа. Тэрийг сайн мэдэж байгаам хүү минь. Тэгээд тэрнээс сүүлд дахиал нэг нийгэмчил гэж шахаад тэхтээр нь одоо чи бид хоёрын юм хүрэхгүй. Хаашид төв дээр хэдэн хүүхэдтэй суух юм яадгийн. Эний нь нийгэмчилчихаад дандаа эр хонь, эр ямаа авч үлдэж байлаа л даа. Намар алж идээл хөөрхийгөөө. Төвөг.
Эрдэнэтуяа -
Нэг нэгээр нь? Аан за.
Мөнө -
Нэг нэгээр нь. Нэгдлийн мал нэг жил хариулаал тэгээл хашраал хэдэн хүүхдээ өмчийг хүлээж аваад. Төв дээр байгаад манай өвгөн худалдаа ангийн манаач болоод би туслах үйлдвэрийн ажилчин болоод шавар шохой, надад хийгээгүй юм байхгүй. Барилга барина, тогоо барина. Тэгээд сүүлдээ бас Төлөө бригаадын гишүүн болсоон. Хүн юу хийдгийг хийж яваал өдий болсон.
Эрдэнэтуяа -
Төлөө бригаадын гишүүн гэдэгнь яадгийн?
Мөнө -
Өө бригаад болоо л ухаандаа тэгтэл нэгдлийн ажил цөмий нь хийж явахгүй юу. Нэгдэл юу л оёно тийн. Тэгээд цөмий нь л хийнэ. Хийнэ л дээ.
Эрдэнэтуяа -
Нэгдэл чинь ерөөсөө хамтын хүчээ л нэгтгэсэн юм шиг байгаан?
Мөнө -
Хамтын хүчээр. Тийн. Тэгээд оёдлы нь дааж авч хэдэн авгайчуул. Тэгээл тэр чинь бас улсдаа майхан, сайхан хийнэ. Тэгээл бүх л юм хийнэ ш дээ. Хөдөөний л одоо морины тохом мохом, гөлөм ч гэдгийм уу тийм юм хийж өгдөг үйлдвэрлэл л юм л даа. Тийн. Тийм юм хийдэг. Тэр Штаабын авгай Жамбал гэж Наанай бид 3. 4 авгай тийм юм хийгээд тэгээд тэр нэгдлийн чинь ажлыг цөмий нь хийдэг. Талх тариа барина. Тэгээл ийш тийшээ явах ажилд оролцоно. Бүх л үйлдвэрийн юм, тариаланч буудал муудалд ирсэн хүний хоол унд хийнэ. Тийм л юм хийдэг улсууд байсийм. Тэгээл энд ирээд тэгээд энэнээс хойш яахав дээ хэдэн хүүхдүүд. Би тавьдаг. Манай суманд нэг том гэр бий л дээ.
Эрдэнэтуяа -
За.
Мөнө -
Тэрнийг барилцаад тэрний шаврыг хийгээд бүс мүсий нь би л хийнэ. Тэгээд тэрний ширдэгийг мөн л ширүүлнэ. Одоо аймагт ширүүлэх хүн байхгүй. 10 авгай өгье чамд. Тэр нэг байшинд одоо сарын дотор та нар шир гэж тушаагаад тэгээд тэрний нь нэг цагаан эсгийгээр би эсгэдэг, шугамы нь тавьдаг. А муруйчиж гээл муруйсан бол ханзлуулдаг. Нэг 2 цагаан том гэр хийж нэг том цагаан шавар гэр хийж гүй ээ тэгэхэд сайхан байжээ, сайхан байж. Их захиргаадалттай. Ер нь оройд лекц яриа тасдахгүй шүү дээ. Тасдсан хүн дээр гамбир тавина гээд шогшиж байдаг.
Эрдэнэтуяа -
Гамбир гэдэг нь?
Мөнө -
Тийн. Дугуйгий нь тавьчихгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан. Тэрийг ха, ха, ха.
Мөнө -
Гамбир өнжсөн гээд. Тэгээд Пүүжээ чинь гамбир авахгүй гээл кино үзнэ, тэр соёлын юунд оролцоогүйгээр ажил ч явдаггүй ээ. Юм юманд оролцоно. Энэ муу зүтгэлтэй шүү гээл зарим нь тэгж байдаг.
Эрдэнэтуяа -
Гамбир тавиулахаар яахав? Цалин хасах уу?
Мөнө -
Муу л байхгүй юу. Тийн цалин хасна. Тавиулахгүй гээл тэрүүгээр чинь гүйдгийн.
Эрдэнэтуяа -
Юун лаг нэрлэцийн. Гамбир гээл.
Мөнө -
Тийн. Гамбир гэж нэрлэсийн. Гээл Пүүжээ чинь нээх тэгдэг.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн хүмүүс ажлаасаа ерөөсөө халширахгүй сайн хийдэг байсан юм шиг байгаан тэ?
Мөнө -
Халширахгүй хүү минь. Хаашдаа л би тэрнийгээ хийнэ гэдгийг чухам тэгээл өглөө босоол хэдэн үнээгээ сааж хөөчихөөл тэгээл нөгөө үйлдвэрийнхээ ажил руу орчихно. Тэгээл энэ шавар шавхайгий чинь үнээнийхаа баасыг хүртэл хамж ирээл шавартай хольж нухаал өвстэй хольж нухаал нөгөө шаврыг чинь хийгээл. Нөгөөд тэхэд чинь ийм машаан техник байхгүй ш дээ хүү минь.
Эрдэнэтуяа -
Дан гар ажиллагаа?
Мөнө -
Дан гар ажиллагаа. Тэр нуураас энэ 100-ын поошикоор бидэн чинь хэдүүлээ бөмбөрүүлж ирээд тэр Штообын склааднаас цементээ үүрч ирнэ. Цементээ үүрч ирнэ. Элсээ үүрч ирж нунтаг элстэй хольж ирээл байшингаа шавна. Сантын барилга болуул миний гараар ороогүй барилга байхгүй ёстой.
Эрдэнэтуяа -
Мундаг юмаа?
Мөнө -
Хийгээгүй ажил байхгүй надад. Тэгээд тэргээрээ муудаагүй ээ би яахав. Хэдэн хүүхдүүдээ унтуулчихаал явчина. Тэгээл нөгөөд ах эгч нь сүүлч нь ч яахав дээ ах эгч нар нь өсгөөл. Тэгээд нэг хөхүүлэхээс цааш юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Тухайн үед хөдөлмөрийн хөлсний үнэлгээ хэр байсан бэ?
Мөнө -
Үнэлгээ муу муу, тааруу ер нь. Үнэлгээ муу, тааруудаа. Жижиг мөнгөний юу юу байлаа даа.
Эрдэнэтуяа -
Та сард хэдийг авах уу?
Мөнө -
Өө сард энд их авах юм байхгүй. Буудлын тогооч хийж байхдаа яахав дээ нэг 200-г авч байсан юм болов уу?
Эрдэнэтуяа -
За. Хамгийн дээд талын цалин та хэдийг авдаг байсан?
Мөнө -
Дээд талын цалин л одоо мэдэхгүй. Тэгээл би хийснээрээ л яана тэгээл. Нэг, тэхэд чинь мөнгө бас үнэтэй зүнэтэй байсийн. Тэгээд хүүхдийн мөнгө авдаг. Манайх хүүхдийнхаа хэдэн мөнгөөр шинэлдэг.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Мөнө -
Дээд тал нь 60 төгрөг авч байсан юм биш үү. Эхлээд. 60 төгрөг аваад.
Эрдэнэтуяа -
Ажлын хөлс. Хамгийн анх.
Мөнө -
60 төгрөг бас л их л мөнгө.
Эрдэнэтуяа -
Юу юу ч. Аймаар лаг мэднээ хүмүүс. 60 мөнгөний талх малх гээд нэг бүрчлэн ярина тэ? Тогтсон үнэ амар байдаг юм шиг байгаан. Одоо шиг тэгээл маргааш нь 300 төгрөг нэмэгдэхгүй.
Мөнө -
500 цаасаар чинь 2 хайрцаг саахар аваал. 60 мөнгөний юу гөөхий авдаг байлаа. Хүүхдүүддээ. Шопроот мопроот чинь төгрөг 10 мөнгө байлаа ш дээ. Тийн. Авч иддэг.
Эрдэнэтуяа -
Юм аягүй хямдхан байсан юм байнаа тэ?
Мөнө -
Мөнгөний ханш өндөр. Тийм байлаа хүү минь. Тийм нэг чавганц даа. Одоо тэгээд одоо нас өндөр боллоо тэгээд гэрийнхаа ажлыг хийж чадахаа байсан.
Эрдэнэтуяа -
Тэр тухайн үед хүмүүс ажилд орох процесс хэр байсан. Ажилд орох хүнд байсан уу? Тухайн үеийн хүмүүст.
Мөнө -
Тухайн үеийн хүмүүст үү. Гайгүй.
Эрдэнэтуяа -
Ажил элбэг олдох уу?
Мөнө -
Тийн. Элбэг олдоно хийе гэвэл. Хийхдээ дургүй харин.
Эрдэнэтуяа -
Хүссэн ажлаа хийж чадах уу?
Мөнө -
Аан.
Эрдэнэтуяа -
Хүссэн ажлаа яг олж чадах уу?
Мөнө -
Өө хүссэн ажилдаа бол орчино. Тэхдээ малаа маллах гэж ерөөсөө ажилд орох дургүй л байхгүй юу. Ажил хийхэд дургүй. Би чинь яахав тэгээд яахав хаашдаа үйлдвэр бригаад руу үйлдвэр, төв дээр бууцан төвийн ажилтай юм чинь тэгээд хүүхдүүдээ айлд өгчөөд хэдэн хүүхдэдээ нөгөөд. Сургуулийн хүүхэд чинь одоо түлээгий нь бэлдэж өгнө. Цайны сүүгий нь бэлдэж өгнө. Намар чинь харахад чинь холбооны ард л хэдэн тэмээтэйгээ өвгөн бид хоёр. Тэгээд 5 аттай. 5 атандаа дан аргал харгана түүгээл. Хүүхдээ өгөх айлын түлш бэлддэг. Зовлогоо зулгааж байсан байлаа ёстой.
Эрдэнэтуяа -
Одоо бодоход уу?
Мөнө -
Одоо бодоход. Одоо тэгээд сайхан чиг цаг юм даа. Одоо жаргалтай цаг. Хоосроод байна, хоосроод байна л гэхийн машаан унаа л давхиад байхын. Хаашаа юм.
Эрдэнэтуяа -
Ядуу ядуу гээд байдаг уу?
Мөнө -
Хувцаснуудаа хаяал байхын бидэн чинь одоо нэг ганц ганц хувцас шиг юмтай тэгээд тэрийгаа өвөл зунгүй ганц булигааран гутлаа зунд нь наамал ул, өвөлд нь эсгий ул хийж уллачихаад. Тийм новш байхгүй байж. Одоо чинь гутлын толгойгоор дүүрцэн л айлууд байх юм байна шүү дээ. Тэрийг одоо хаанаа ч хийдгийн одоо тэгээд цамц мамц гээд одоо энэ хэд юм дээ мэдэхгүй, мэдэхгүй. Тийн харин тийн. Одоо тэгээд өмсөхгүй. Хэд хоног өмсч байснаа энэ одоо хоцрогдцийн л гэж ярьж байх юм байна. Тэхдээр амны хишгээ барчмаар юм. Нээрээ, би тэгж боддогийн. Амны хишиг, 18 нас хүртэл тэгж үнэтэй цэнэтэй юм өмсүүлдэггүй гэж ээж аавын сургаал миний тархинд байж л байхын тэгээд. Тэгээд мэдэхгүй ээ мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Та юу гэж сургадаг байсан хүүхдүүддээ?
Мөнө -
Би бас хүүхдүүдээ тэгдэг л байсан. Одоо тэгээд энэ хэдийг чинь яахав. Өө манайх нэг баян тарган ч гаргаагүй. Эмэгтэй хүн нь ганц машаантай ганц хурган дотортой дээлтэй манай хамгийн их өгч байгаа юм л тэр. Тэгээд нэг эмээл хазаар төхөөрч өгнө. Тэгээл нэг хэдэн дээл хувцастай л гаргадаг байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь.
Мөнө -
Эрий нь болул ганц орон нь төхөөрч өгдөг. Манайх тэр байшин сав барьж өгөө ч үгүй. Гэр төхөөрч өгөөл болоо. Тэгээл яахав орондоо сууж байгаа юм чинь тэгээл нэг гэрийн толгой ч юмуу гэрийн толгойлогч болоол эм нь тэгээд айлын эхнэр болоол тэгээл ингээл өдий болсон хүн дээ хүү минь. Одоо яахав ээ яахав төр минь нам засгийн буян. Хэдэн хүүхэд маань хүний зэрэгтэй адилхан үртэй хүүхэдтэй, адилхан л явж байна. Хүнээс тааруу ч юм байхгүй. Манай хүүхдүүд. Нэх хүний дор орж байгаа ч юм байхгүй. Тэгээл нэг хоногийн хоолтой. Цөмөөрөө тийм л айлууд байдгийн хүү минь. Тийн.
Эрдэнэтуяа -
Тухайн үед ер нь тэр охиноо айлд өгөх, одоо хүүдээ эхнэр авч өгөхөд юу төхөөрч өгдөг байсан. Яг ёс заншил нь?
Мөнө -
Заншил нь уу? Эмэгтэйгээ гаргахад болул нэг машаан, хоёр авдар, оёдлын машин, тэгээд өөрт нь хоёр гурван ээлжийн дээл.
Эрдэнэтуяа -
Дээл хийж өгнө.
Мөнө -
Зун өвлөөр нь. Одоо тийм л юм өгнө. Тэгээл нэг эмэгтэйдээ эмээл хазаартай юу өгнө дөө.
Эрдэнэтуяа -
Эмэгтэйдээ юу?
Мөнө -
Эмэгтэйдээ нэг хазаар эмээлтэй төхөөрч өгнө.
Эрдэнэтуяа -
Эрэгтэйдээ өгдөггүй юм уу?
Мөнө -
Үгүй. Бас.
Эрдэнэтуяа -
Хоёуланд нь өгөх юм уу?
Мөнө -
Хоёуланд нь.
Эрдэнэтуяа -
А тэр нь ямар учиртай юм бол?
Мөнө -
Тэрнь яахав дээ эмэгтэй нь айлд очоод хүний эмээл гуйж байлтай нь биш. Миний хүү очоод нэг унаа олдсон чиг өөрийнхөө эмээлийг тохчоод айлын эхнэр болоод ачаагаа хөтлөөд явахад чинь хүний эмээл гуйж тохолтой нь биш. Тэр чинь авгай нөхөр хоёр нэг, нэг эмээлтэй авгай нь ачаагаа хөтлөөд явна. Нөхөр нь хонио туугаад адуугаа туугаад явж байгаа юм чинь. Тэхтэл хүний эмээл гуйлтай нь биш. Тийм л утгатай юм байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан за за за.
Мөнө -
Тийн. Тэгж тийм л. Тэгээл нэг гэр төхөөрч өгдөг. Эмэгтэйгий нь нэг тийм хувцас төхөөрч өгч гаргаал. Тэгдэг л байсан хүү минь ээ.
Эрдэнэтуяа -
Эрэгтэйдээ болохоор нэг гэр барьж өгөх үү?
Мөнө -
Эрэгтэйдээ гэр барьж өгөөл бүх л яахав хүний эдэлдэг нэг галын хайч, гал дом нэг авдар, хоёр ор тавина. Нэг илгүүр тавина. Тэгээд нэг аяганы ширээ тавина. Тэгээл болоо. Тэрнээс цааш тэгээд нэг гэрийн түшигтэй яахав. За гэр нь нэг тийм яахав дээ. Боломжийн нэг хүн орж ирэхэд. Тийм л гэр төхөөрч өгч байсан. Эмэгтэй нь тэр.
Эрдэнэтуяа -
Тэр таныг хүүхэд байхад сургууль соёлын юугаар гэрийн багш магш юу билээ? Шавь, багш шавийн барилдлага марилдлага гэдэг билүү? Нэг тийм юм хэр байдаг байсан? Ламд шавь орох морох гэсэн асуудал?
Мөнө -
Өө тийм юм нэх байхгүй. Тэр харин миний сурсан сургуульд л нэг багш гаргаад шинэ сургууль барьж шинэ үсэг сурна гэдэг байсан. тэгээд тээр бригад, багаасаа, баг гэж байсан. Цагий нь тулгаж та нар одоо. Хэд хэдэн онд юмбэ дээ Бумаа гарынүсэг зурдаг.
Эрдэнэтуяа -
Юу. Аа нөгөө Шинэ үсгийн багш гээд кино?
Мөнө -
Тийн. Тэрүүн шиг бидэн чинь нэг эрх чөлөөгөө оллоо. Хэдэн он юм болоо одоо мартчиж. Тэгээл би эхлээл айлын авгай болоол би чинь арвай хавчиг үстэй их зүүгээл ийм түнтгэр дээлтэй нээх гоё авгай очиж эрх чөлөөгөө олж байна гэж баг дээр очиж байлаа. Тэгээд яаж байна гэхээр энэ бэхэнд гараа ингэж дүрээд энэ дээр ингэж гарынхаа үсгийг зурж эхэлж байсийн. мэдэхгүй юм чинь.
Эрдэнэтуяа -
Гарын хээгээрээ л.
Мөнө -
Гарын хээгээр ингээл. Дан нь гарын хээ. Одоо тэгж эрх чөлөөгөө олж байсин. Тэхээс өмнө ч эмэгтэйчүүд бараг эрх чөлөөгүй. Хүний гарт үхсэн ч гарзгүй юм байсан юм байхөө. Бидний үед. Эрх чөлөөгүй улс гэж.
Эрдэнэтуяа -
А тэгээд эрх чөлөөгөө оллоо гэж үү? Тэ?
Мөнө -
Ингэж гарын үсэг зурж байлаа л даа. Тэгээд өнөө арвай шувуу даавуу авлаа Бумаа тэгдэг чинь биднүүд л ингэж байсийм даа гэж хөхрөлдөж байсийн.
Эрдэнэтуяа -
Мм. За, за за. Тухайн үеийн эрэгтэй эмэгтэй улсуудын хоорондын харилцаа хэр байдаг байсан?
Мөнө -
Өө найрамдал сайтай. Ер нь айл байгаа 5 айл гэхэд найрсаг. Танай адуу тэргээр даваад явж байна. Туугаад ирлээ хө. Хэдэн тэмээ чинь тэргээр явж байна лээ хө туугаад ирсэн шүү. Өөрийнхөө тэмээтэй нийлүүлчихлаа. Өөрснөө хоорондоо бол ёстой найрсаг. Тийн. Тийм байсиймаа хүү минь.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны тухай яриач? Анх яаж үүсч байсан. Юуг яаж шаарддаг байсан?
Мөнө -
Соёлын довтолгоо юу? Соёлын довтолгоонд чинь би хэ хэ хэ. Соёлын довтолгоо боллоо хүү минь. Тэгсэн чинь манайх олон хүүхэдтэй айл байлаа л даа. Тэгсэн чинь соёлын довтолгоон шалгалт ирэх гэж байна гэдгийн байнаа. Өө энэ тооныг чинь угаагаал нөгөө ил галтай. Шар эсгий шавагтай, тэгээд нөгөө утаа болцон. Утаа нь энэ чинь нохойн чацга шиг юм байгаа юм чинь. Нөгөөдөхийг чинь зүгээр усанд угаагаал. Хусаал ббайна. Гялалзуулаад цөмөөрөө амьтан чинь тэрүүнд муу гарсан айлыг торгоно гэж гэнээ гээл.
Эрдэнэтуяа -
За. Ам ам дамжаал?
Мөнө -
Угааж арчаал. Ам ам дамжаал. Аа соёлын довтолгоонд бэлдэж байгаан гээл ойр тойргүй бэлдээл байлаа бэлдээл байлаа. Нөгөө муусайн хар авдраа угаагаал тэгээл шинэ бүтээлэг тавьдаг. Би чинь шинэ бурханаа тахиулах өөрөө нэг модоор тийм юм хийгээд тавьчихлаа. Бас нэг шүүгээ, номын сан гээд шүүгээ хийгээд тавьчихлаа. Хоёр гурван тийм юм өөрөө гараараа хийчихлаа би. Тэгээл өнөө довтолгооны, соёлын довтолгооны шалгалт ирж байна гэнэ. Манай ээж гэж нэг, манай өргөсөн ээж гэж нэг муу чавганц байлаа над шиг. Тэгсэн чинь л ирж байна гэнэ дээ айлууд ухаан алдцан. Яадаг бол гээл. Тэгсэн манайд орж ирээл нэг бүх юм асуугаал үзээл тэдэн хөнжилтэйв ч гэдгийм уу, хөнжлөө хэд угаадагав ч танайх гэдгийм уу ингээл авдар мавдарыг чинь үздэг юм байнаа. Аяганы алчуур хэдэв. Саван хэд ордогов мордогов гээл асуугаал. Байлгүй. Мэдэхгүй ээ мэдэхгүй. 7 хоногт 1 угаадгийн тэгээл энэ 10 хэдэн улсуудын одоо нэг саван дуусаал ирдагийн даг л гэдгийн. Тэгээд тэрүүндээ болоол аймаг руу явлаа. Бас эмэгтэйчүүлийн юугаар байхаа тэр чинь. Бас аймаг явсан. Шалгалтаар. Тэгсэн чинь манайхыг “Соёлч айл” гээд шалгаруулчихдагиймаа.
Эрдэнэтуяа -
За.
Мөнө -
Тэгээд манай хадам ах Лхагва гэж хүн байсийн. тэгсэн чинь хоёр айл. Нэг нь “Тэргүүн айл”, “Соёлч айл” гэж хоёр үнэмлэх аваад надад нэг толь, юу юу ирлээ. Цаг маг иржээ.
Эрдэнэтуяа -
Толь моль ховор байсан юм шиг байгаан?
Мөнө -
Ховор. Юу байхав ёстой.
Эрдэнэтуяа -
Аягүй нандин бэлэг аан? Халуун сав мав.
Мөнө -
Хүргэн, хүүхэндээ хаалгатай толь барьж өгнө шүү дээ. Баярлана. Надад чинь зүгээр нэг бас босоо толь өглөө. Би чинь баярлаад аймаар байгаан. Манай хадам ах тийн. Тэгсэн чинь манай хадам ах ороод ирлээ. Тэгсэн тэгж байна. Дагваа би чинь аймгаас шагнал авсан шүү дээ. “Соёлч айл” гээд. Өө тэгээд үнэмлэх бий л дээ надад тэгээд. Алтан үсэгтэй. Ямар юм билээ. Үнэмлэх ирлээ. Тэгсэн гүй ээ чи чинь баярлаал. Алтан үсгээр бичцэн үнэмлэх. Тэгсэн чинь л хадам ахдаа ярьлаа даа. Давгаа надад аймгаас шагнал ирсэн. Үнэмлэхтэй. Ингээл ингэлээ. Яагаад ирдэгийн болж байна танайхыг. Манайхыг соёлч айл, тэргүүн айл гэж өгсөн байна гээл. Ингэсэн. Хн хачин юм даа. Гээл тэгж байна. Яагаад хачин байгаан Дагваа гээл тэгсэн. Энэ олон айлууд дотроос танайх тэгж гарахч уу гээд. Тиймээ гээд үнэн үү гээд. Үнээн гээд хэлсэн. Тэгсэн чинь Лхагваа хн баас шээсний л үнэр илүү байж дээ гэж. Кө мөн гутааваа гэж хэлж байлаа би хадам ахыгаа.
Эрдэнэтуяа -
Олон хүүхдүүдтэй болохоор?
Мөнө -
Тийн. Олон хүүхдүүдтэй болохдээр. Тийм тийм хөгийн юм их болж байсаан, болж байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр муу үнэлгээ авуул яахын?
Мөнө -
Аан.
Эрдэнэтуяа -
Муу үнэлгээ авуул яахын. Тэр гудмаар тэгээд нөгөө нэг алчуур малчууры нь ингээд зүүж мүүгээд?
Мөнө -
Гахай тавьдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Үүдэн дээр нь уу?
Мөнө -
Муу байсан айлд гахай зураад тийн. Тэгээд дахиж шалгана.
Эрдэнэтуяа -
Хугацаа өгөөд?
Мөнө -
Тийн. Хугацаа өгөөд. 3 хоногийн дотор сайжраагүй байвал дахиал гахайгаа тавина. Торгуультай гэхдээр нь нөгөө юмаа цэвэрлэнэ. Өө гахайгаа арилгах гэж байгаан гээд айлууд чинь зүгээр сүйдтэй байгаам чинь. Тэхдээр л зүгээр.
Эрдэнэтуяа -
Тэр нилээн гайгүй үр дүн өгсөн юм шиг байгаан тэ?
Мөнө -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ач холбогдол өндөртэй болсон.
Мөнө -
Тэр ёстой өндөр. Тэгээд гахай тавиулахгүй гээл айл бүгд л гадуур газраа цэвэрлээл гүй зүгээр сүйд болдог байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэр тэгээд дээрээс нь бэлгийн замын халдварт өвчнийг намдаасан юм шиг байгаан тэ?
Мөнө -
Намдаасан. Тийн. Тэгээл үзлэг ирнэ. Манайхыг чинь нэг аймгаас ариун цэврийн үзлэг ирж байна гэнээ гээл. Би зочид буудалд байгаа. Одоо яанаа. Өнөө орой хэдэн хүүхдээ усанд оруулаагүй. Тэгээл усанд оруулаал заримы нь хөл мөлий нь угаагаад манайх хоймороо нээх том ийм өргөн тэрүүн шиг тийм нааран гудас. Наар юу байхав гудас ингээд тавьчина.
Эрдэнэтуяа -
За.
Мөнө -
Тэгээл ор шиг ийм бөөрөнхий дээр үеийн торгоор оёод дунд нь ингээд юм чихээд уртааш нь ингээд тавьчаад тэгээд нөгөөдөх дээрээ унтуулаад ингээд хөнжилинд нь ингэж унтуулдаг байхгүй юу. Тэрийгээ унтуулчихаад өнөөдөх дээд лагераар явах гэнэ ариун цэврийн үзлэг л гэж байна. Тэгээл байсан чинь 2 эмч орж ирдгийн байнаа. Айгаал би чинь зүгээр зүрх түг түг гээд: -за та соёлжиж байна уу? Гар хөлнийхөө хумсыг үзүүл. Шүдээ яаж угаадгийн. Шүдний шааз хэдэв. Хэдэн хүүхэдтэйв. Энэтэр гээл асууж байна. Өнөөдүүлээ унтуулцан. Шөнө орж ирлээ бүр 11. Өө манайх олон ам бүлтэй. Яахав цөмөөрөө шүдний шаазтай. Тэгээд би ч одоо өөрөө нэг ингэж л угаадгийн ингэж л заадгийн гэсэн шүү дээ. Соёлын довтолгоон юу болж байна. Мэдэхгүй ээ амьтан сайжраал байх шиг байна.
Эрдэнэтуяа -
Лаг бөөрөнхий хариулж байна ш дээ та?
Мөнө -
Тийн. Тэгж байсийн. Алив толгойныхоо самыг аваад ир. Ариун цэврийн булангаа даавуугаар нэг юм хийгээд зүүчихдэг байсийн.
Эрдэнэтуяа -
Аан за за.
Мөнө -
Өө тэрүүндээ хийц хийчинэ нөгөөдүүлээ. Ирэх гэж байна гээд. Тэгээд нэг нөгөөдүүлээсээ авч үзүүлээд. Үзүүлчихнэ дээ одоо. За даа одоо юу болж байна гадаад дотоодын ажил. Юу болж байна араажав чагнадаг уу? өө манайх нэг юм чагнадаг юм байсийн. Эвдэрцэн. Тэгээд нөгөө сам мамыг чинь үзэж үзэж аваал явсан чинь бас л байранд орж байсийн манайх.
Эрдэнэтуяа -
Болсон л байна ш дээ тэ?
Мөнө -
Тийн. Болсон.
Эрдэнэтуяа -
Юу улаан тариаг, тариа билүү? Улаан гэж. Улаан гэр. Улаан гэр ярьж байснаа тэгээд.
Мөнө -
Улаан гэр, улаан гэр мэр.
Эрдэнэтуяа -
Улаан тариа мариа гээд?
Мөнө -
Тариа юу?
Эрдэнэтуяа -
Тийн. Тэр талаар?
Мөнө -
Улаан тариа чинь нөгөөдөх.
Эрдэнэтуяа -
Та мэдэх л байх даа?
Мөнө -
Мэднэ мэднэ. Бөгсний өвчтэй улсууд л улаан тариа авч тариулдагийм гэнэ лээ гээд амьтан тэгж хэлэлцдэг.
Эрдэнэтуяа -
Шуугина?
Мөнө -
Тийн. Тэрүүнийг л авч тариулдаг юм гэнэ лээ гээд. Ээ ум базар дарийн хум падаа гээл би нээх тэгдэгсэн. За та нар улаан тариагаар тариулчихав даа хүүхнүүд минь гээл тэгж л сургадаг байлаа. Эмнэлэгийн хамгийн том эмчилгээ тэр байсан юм байна лээ. Энэ муу өвчний. Одоо энэ янз бүрийн ДОХ мох юу юм тэр л байсан байлгүй гэж.
Эрдэнэтуяа -
Заг тэмбүү гэж тэр чинь хамаргүй улсууд их явдаг байсан юм шиг байгаан тэ?
Мөнө -
Хамаргүй хүнээс болж тэр заг тэмбүү чинь хамаргүй болгодог удаан явбал тэгээл өвчний үүр болдог тэр гээл тэр хүйтэн мүйтэн өвчин. Тийм л өвчиндөө. Өөр талаар нээх ханиад томуу хүрэхгүй. Ханиад томуу хүрэхдээр биднүүд юу уудагав. Дэгд, мөөг тийм л юм буцалгаад уучихна. Эм уухгүй. Тийм л юм уучихна. Эмч ч байхгүй. Тийм л байсийн. Тэгээл намар болно. Намар нэг жасаа уншуулж байна гээл лам нараараа нэг зориулаад нэг ном уншуулчихна. Хавар болно нэг жасаа уншуулчихдаг лам нараараа. Одоо хүний туслана нь л тэр дээ. Тэгээл тэр үед чинь энэ даралт маралтаар уналаа барилаа гэсэн юм байхгүй шүү дээ. Хөл нүцгэн гүйгээл одоо бөөр бөгс өвдөнө гэж байхгүй. Өглөө чиг цагаан хяруу унацан байхад хөл нүцгэн үхрээ хураагаад ирнэ. Даараал, хөл даарах дээр тэр үхрийн шээсэн дээр ингээд зогсч хөлөө бүлээцүүлдэг. Тэгээд муудаагүй дээ бид. Тэгээл гүйгээд ирнэ.
Эрдэнэтуяа -
Одоо бэгнээд байгаа мөртлөө л бөөр бөгс нь өвчин нь нэмэгдээд байхын?
Мөнө -
Одоо би нэг Хятадын нэг чийг татдаг гутал. Энүүнтэй холбоотой.
Эрдэнэтуяа -
Тийн. Байнгын чийгтэй?
Мөнө -
Яагаад вэ гэхдээр энэ чийгтэй гутал өвөл их чийгтэй нойтон юманд явж байгаал бөөр бөгс янз бүрийн өвчин болж байгаа байх. Тэгээд манай нутгийнхан ярьж байдгийн гэсэн намайг. Манай аав Заграй Бандьхай, Дашдэжид гэдэг хоёр хүн байхгүй юм миний ээжийг. Заграй Бандьхайгийн ганц охин чиг яаж ч өвчтэй байх вэ дээ. Заграй Бандьхай нээх гоё түнтийсэн гутал хийгээд өгчхийн. Оймсий нь дор цагаан эсгийгээр хийж өхийн. Ёстой, эдний охин ч ёстой нэг өвчингүй байх байхдаа. Энийг л харья гэж зарим нь тэгж байсийн гэнэ лээ. Миний ээж аавын буян ч байх гэж боддогийн би. Миний ээж аав их уран хүн байсийн. Тэгээд оройдоо гутлы нь сугалж заавал оймсий нь хатааж тавьдаг. Кө мөн сайхан маллах юмаа охиныгоо манай тэнд Должин гэж нэг авгай тэгж ярьж байсийн. Чамайг Даш Бандьхай хоёр тэгж өсгөсийн ш дээ. Чи болул өвчин байхгүй нь үнэн. Энэ олон хүүхэд гаргаад ямар ч өвчингүй. Би ч гадаа ч төрж явлаа. Янз бүрийн юм, зун ч гэсэн одоо тэгээд хамаа байхгүй цээр мээр байхгүй тэр хүмүүс өвчин авдаг л барьдаг гэсэн би тэгж өвчин аваагүй дээ. Тэгээд тэр олон төрснөөрөө муудахгүй улсууд чинь одоо тэгээд төрөхгүй янз бүр болоол энэ эмэгтэйчүүд. Янз бүрийн өвчин их тусч байна.
Эрдэнэтуяа -
Тийн. Үргүйдэл их болохын?
Мөнө -
Үргүйдлээс болж одоо их өвчин тусч байна гэж бодож байгаан.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр Хятадын янз бүрийн юмнаас бас. Баахан эм. Хамгаалах.
Мөнө -
Хамгаалалт хийгээл, янз бүрийн юм тавиалаал. Энэнээс болоод залуу улсууд насаараа хартай болж байна даа хөөрхий гэж би боддогийн. Тэр яагаадав гэхээр. Тэр бас энэ залуучуудыг их үрж байнаа.
Эрдэнэтуяа -
Тухайн үед, тэр үед.
Мөнө -
Төрөөд хүн чинь сайжирч яадагав гэхдээд сайжирдаг гэж байгаан ш дээ хүү минь. Хүн чинь төрөх дээр заавал нөгөө шинэ хүүхдийн чинь цус, шинэ цусаар төлжигддөг. Шинэ цусаар төлжиж өнөө ээж нь болул нөгөө шинэ хүний цус нөгөө эхийгээ тэтгэж байдаг. Эх нь бас тэр хүүхдээ тэтгэж байдаг бас.
Эрдэнэтуяа -
Тэгээд хүйн холбоо?
Мөнө -
Тийн. Хүйн холбоотой. Тэгээл тэр хүн болул өвчингүй, төрөхөөсөө л өвчингүй болул, эхнэр хүн болул сав бөөр хоёроо л хамгаалж явах юм болул тэр Адарсүрэн гэж сайн маарамба байсийм даа. Тэр хүн тэгж ярьж байсийн. Тэр болул лавтай үнэн гэж боддогийн. Ёстой л лавтай үнэн. Тэгээл одоо энэ эмэгтэйчүүд янз бүр хүүхэд гарахгүй барихгүй гээд өвчин, саваа зулгааж төнхүүлээл энэнээс л болж байгаа байх. Түүнээс одоо би болул тэгээд доороосоо даараагүй өөрийнхөө үеийг яагаагүй янз бүрийн ажил хийгээд, би ажил хийснээрээ хүн үхдэггүйм байна. Хүн хөдөлж л байвал хүний бие сайн байдгийн байна гэж л өөрийгөө дүгнэж явдгийн. Энэ хүүхдүүд хэвтээ л идээл таргалаа л зарим нь бөөр нь өөхлөө л амьсгаа нь тэмцээл одоо ингээл янз бүрийн өвчин тусдагийн байна даа. Ер нь ажил хийгээгүйгээс л болж байгаа юм байна энэ одооны улсууд. Суудлын өвчин л гэхийн. Тэглээ л гэхийн. Тэгж хөл өвдөөл гэхийн. Тэхдээ би болул янз бүрийн өвчин хэлдэггүй л хүн дээ би ер нь.
Эрдэнэтуяа -
Ер нь дээр үеийн улсууд яс сайтай юм шиг. Бие сайтай юм шиг байгаан. Тэр идэж уух юм нь л байх даа. Хүүхэд байхдаа хүртэл зунжингаа мах идэхгүй гэдэг?
Мөнө -
Дан цагаан идээ иддэг. Ногоо цухуйж байхад хүний малын хамраас цус гаргавал ёстой нүгэлтэй гэж байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Одоо бол хэрэлдээл уралдаал цуг идээл?
Мөнө -
Өвөл бол жоохоон борц хатаачихна. 2 иймхэн юм нүдээд ээж аав хоёр хурга бариад орж ирэхэд нэг нэг насны ясны хөлс гарч байгаан. За тэгээд тараг сүүгээ ид гээл. Тэгээд тарагнаасаа идчихээд, сүүнээсээ аяга уучихаал унтаад өгнө. Тэрэнгээр муудаагүй л дээ. Тийн. Сүү цагаан идээнээс 90 нас насалж байсан.
Эрдэнэтуяа -
Тэр чинь яс, ясы нь сайжруулчихад байгаан тэ?
Мөнө -
Тийн. Кальцийн дутагдал мутагдал гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Таргаа уухдаа хүртэл чихэртэй ууж байгаа байхгүй юу даа тэхээр ямар кальц авах вэ дээ.
Мөнө -
Битгийн чихэртэй ууж бай. Витамины найрлаг гэдгийн гэж ээж аав загнаж байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Тэгээд тухайн үед ч та нарын үед чиг чихэр ховор байсан байх?
Мөнө -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Домбон ёотон билүү?
Мөнө -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр чинь л ёстой ховор юм байсан байх даа?
Мөнө -
Халх голын байлдааны үед чинь домбон саахар гээд нэг ийм зэргийн юм нэг нэг хийл, 500 грамм юм уу өвгөн нэг ийм цул ийм элсэн саахар бөөгнүүлцэн юм шиг тэрийг хутгаар хагалж байгаад нэг ийм иймхэн чихэр өгөх дээр баярлаа л долоогоол шөнөдөө яваал долоогоо л явдагсан.
Эрдэнэтуяа -
Бөөн баяр болох уу?
Мөнө -
Бөөн баяр. Манай ээж нэг галын хямсаа гээд хайчаар хийсэн нөгөө ийм юм хямсаатай. Тэрүүндээ тэр хятадын нэг саахрыг дундуур нь хуга дараал өгдөг тэгээд сайхан бодогддог доо. Нөгөөдөхөө дуусчих вий гээд хүлхээл явдагсан. Тийм л байлаа хүү минь. Тэгээд одоо энэ хүүхдүүдийн ах лам ид шидтэй юм уу, энэ ахар настай байхөө яана одоо харин тийн. Унаа тос торгон дээр бөмбөрч байна. жоохноос нь хурган дээл, торгон дотортой дээл хийгээд өгчихийм. Гүй ээ одоо энэ.
Эрдэнэтуяа -
Цаг цагаараа хүн хүний доор орохгүй л гэж.
Мөнө -
Тийн. Орохгүй л гэж тэгдэгийм у.
Эрдэнэтуяа -
Тухайн үед та нарын үед чинь бол тэр хэн хэнээсээ дээр гарна уу байна уу ач холбогдолгүй тэгээл малаа маллаал явж байна.
Мөнө -
Гуйлгачин ч улс их байсан. Манайхан чинь. Өө тэр гуйлгамч ирж явна. Ээ чааваас гээд тэрүүнд юу өгчөөв. Бөөрөнхий гэж тэр нэг гуйлгамч байлаа манайханд. Чааваас. Нэг муу хар гэртэй дээ өтгөн юм барьсан гал нь улалзаал гэр нь цоорхой тэр яаж өвөлжиж байсийн бүү мэд. Тэгээд айлуудаар юм өгөөч гээд нэг хэдэн уут барьчихаал нэг том тампуунд юм хийчихаал орж ирээд за нэг аяга гурил өгнө. Нэг цайгаа хагалж байгаад жоохоон одоо нэг, хоёр шанага цай ингэж өгнө. Мах болул нэг хонины хүзүү ганц хонины хүзүү өгнө. Тэгээд ингээл нэг айлуудаар яваад орой нэг баахан юм үүрч ирж гэдсээ тэжээдэг хоёр чиг тийм гуйлгамч айл байсныг би мэдэж байгаа. Тийм л юм. Бүүр сурцан тийн. Гуйрамч айл. Гуйрамч гээд бүр нэртэй. Тэр гуйрамч л ирж явна гээд.
Эрдэнэтуяа -
Тэхдээ хүмүүс төвөгшөөхгүй?
Мөнө -
Өө төвөгшөөхгүй чааваас. Тэрүүнд юу өгдөг билээ гээд. Зарим сайхан санаатай нь алив нэг хонины хүзүү өгнө, зарим нь нэг жоохоон цайнаасаа дугуй булантай цайнаасаа ингэж байгаад чимх ганц шанага цай цацчихна. Тэр чинь нэг ууттай. Нөгөө гуйрамчийн 33 уут гэдэг чинь. Нэг давс өгөхдөөр нөгөө давсаа нэг талд нь хийнэ. Цайгаа нэг талд нь хийчихэж байгаан. Нэг атга гурил өгч байгаан. Нэг иймхээн хар уут. Давс олдохгүй нөгөө хийцээн нэг хар юманд. Нэг аяга будаа өгнө. Тэрийг чинь. Тийн. Тэр чинь гуйлгамчийн 33 уут гэдэг чинь тэр байхгүй юу. Холилтой нь биш. Нэг бөөрөнхий нь Дункуй гээд ганц Хунхуй гээд чавганцтай. Тэрнээс нь нэг ганц банди гарцан. Тэгээл тэр хоёрыгоо тэжээгээл хөөрхий хүний эх болсон хойно яах вэ дээ тэгээд. Явж байдаг.
Эрдэнэтуяа -
Тэр чинь уул нь тухайн үед чинь туслах малчин шалчин гээл хажуудаа нэг малжуулаад нэг.
Мөнө -
Өө тийм юм авч яваад маллуулах айл байхгүй манай ерөөсөө урьд. Тийм олон мал байхгүй хүү минь ээ. Зүгээр нэг өөртөө л таарсан нэг 100 гаран хоньтой юм уу, 50, 60-н хоньтой ч юм уу нэг 50, 60 ямаатай нэг 200, 300-аас доош тийм 5, 6-раа айл байдаг гэж бодооч. Тэгээл нийлээл хонио саагаал холбоол, нэг нь нийт 50-иад хонь холбоно биз. Нэг нь нэг 30-аад хонь ямаа 50-иад хонь саачаал тэгээд идээ тосоо борлуулаад 3, 4 үнээ саачихна. Тэгээл тэрнийгаа борлуулж идээ л ээзгий ааруулаа буцалгаж өгнө. Бидний үед тэгж л айл аймгаараа байсан байхгүй юу. Олуулаа.
Эрдэнэтуяа -
Тэгээд өмнө нь байсан байх. 20 хэдэн он гараад нөгөө нэг юу билээ. Юуг нэг мал хөрөнгий нь хураагаад. Феадализмын үед.
Мөнө -
Тийм гэсэн.
Эрдэнэтуяа -
Тэгж мэгээл. Ерөнхийдөө амьдралы нь тэгш болгоцон байх.
Мөнө -
Хураасийн гэнэ лээ.
Эрдэнэтуяа -
Тэр хураалт тэгээд нэгдэлжих үеийн хөдөлгөөний үеийн хураалт мураалт чинь бүгдээрээ л нөгөө тухайн үеийн ард түмний амьдралыг нэгэн жигд дээр дооргүй байлгахад тэгшлэх гэж л тэгсэн юм шиг байгаан.
Мөнө -
Тийн. Тэр нь ч уул нь зөв байсан байх гэж боддогийн би. Нэг нь нэгнээсээ дээр гараад, тэгээд хамгийн сүүлд одоо хэдэн онд юмбэ дээ Осор бандьхай гэж манай суманд ганцхан 1000-т малчин болсон.
Эрдэнэтуяа -
За.
Мөнө -
Тэр хүний юугаар 1000-т малчин болоод 5 хошуу малын мөнгөн сүлд 1 мөнгөн хуцтай, 1 модон бүстэй нээх сайхан тийм саалийн хувин мөнгөн бүстэй. Тийм хувинтай шагнуулж тэгээд манай сумынхан чинь би Сант Маргацын хүн байхгүй юу. Манай сумынхан чинь тэр хувиндаа хонио саагаал тэгээл Осор бандьхайн цоохор майханг сааж баяр болж байсийн. Тийм айл бол ганцхан тийм айл байсиймаа хүү минь. Манай суманд. Тийм олон баян айл байхгүй. Тэгээл сүүлдээ баяжаал нэгдэл нийгэм үүсээл тэгээл нэгдэл нийгэмд өгөөд зарим нь ч өгөхгүй шийтгүүлээл тэр өгдөгүй барьдаггүй гээл көө тэгээд олон юм үзлээ. Тэгээд ямар заримы нь ч одоо мартчихийн. Даавуу даалимба ч байхгүй яаж зүдэрч байсан гэж байна. Шатар даавуу гээл нэг даавуун сатийн 2-оос өөр тэр нь ч байхгүй. Намайг, манайхыг айл болоход нэг цагаан чисчүү. Цагаан чисчүү л гарч цагаан чисчүү дээлтэй л хүүхэн гоё л бодогдож байлаа. Цул цагаан өнгө нь даавуу шиг юм. Тэгээд юм ховор хүү минь ээ. Нэхийгээ элдээл үзүүрсгэн өмд өвөл өмсөнө. Зун нөгөө илгэн муу үзүүр сургаж байгаа хонь, тэрний чинь бордоонд хийж нухаал хоёроор нь өмд хийж өгнө. Тэгээд зун чинь халууцах дээр юм хийх юм байхгүй бараг бандаашка хийх даавуу байхгүй. Тэгээл нөгөө бандаашик шиг юмтай л байсан биднүүс. Тэгээд нэхий дээлтэй. А тэхэд чинь бөөс мөөс хуурстай. Бөөстэй, нэхий өмдөө бөөсөнд хаяад нөгөө бөөс нь хөлдцөн ингээд цохиж арилгадаг байлаа би гэж ярихдаар ээж заваан юм яриад.
Эрдэнэтуяа -
Тэгдэг байсан уу?
Мөнө -
Харин тэгдэг байсийн хүү минь ээ.
Эрдэнэтуяа -
Өвөл хөлдөөгөөд?
Мөнө -
Өвөл хөлдөөгөөд солиод өмсөх даавуу өмд байхгүй яахын бидэн чинь. Үстэй өмд нь бөөс барьчихдаг. Олон жилийн нөгөө бөөстэй өмд чинь. Өснө тэгээд загтнаад байхаар чинь бөөстчиж гээд гадаа хөлдөөж байгаал савааддаг ийм байлаа.
Эрдэнэтуяа -
Тэхээр унах уу?
Мөнө -
Унана. Юу ч үгүй уначдагийн. Хөлдөөд цэврүү шиг. Тэгж явсийн ш дээ хүү минь. Тэгээд одоо толгойд энэ бөөстчөнө. Няслуулна. Энэ нэг сайхан нясалдаг бол. Алив хөөе хонио саачаад чи миний толгойд нэг няслаад өгөөч гээл ямар сайхан хуурс вэ гээл ингэж нясалдаг байлаа. Та нар мэдэхгүй юм чинь худлаа гэж ярина ш дээ. Мэддэг хүнд л ярихаас. Тэр Сосорбарам ёстой сайхан няслана шүү. Чаг, чаг гээл.
Эрдэнэтуяа -
Нулимаа л.
Мөнө -
Тийн. Хуурсий чинь түй түй түй ингэчээл. Ингэж явсиймаа.
Эрдэнэтуяа -
Тухайн үед чинь нэг хүн ярьж байсийн. Яасан гэсэн чинь. Өө ёстой нэг Хятадын нэг шүүрэн сам гэдэг юм чинь гараад бид нарын ажил мөн их хөнгөвчилсөөн гэж ярьж байсийн.
Мөнө -
Яг үнэн. Тэр чинь бүр сүүлд.
Эрдэнэтуяа -
70 хэдэн оны үед байх аа тэ? Сүүлд. Тэгээл ингэж шүүрдэж гаргадаг юм шиг байгаан.
Мөнө -
Тийн. Хөвөнд нэг хуурс иржээ гээл арилгачихаал шүүрдээл. Тэр үед одоо тийм байсан юмыг чинь. Ганц ганцхан ишгэн оймстой.
Эрдэнэтуяа -
Уул нь бөөс хуурс байх зүгээр гээд байгаан ш дээ. Тэр чинь нөгөө муу газар өвчтэй газар очиж хазаж авдаг гэсэн.
Мөнө -
Энэ одоо хүн бүгд харанхуй газар бөөстэй. Тэр чинь муу өвчний нь сорж байх тийм заавал хүн амьтан амьтан бүгдэд тийм юм байдаг. Шимэгчин. Одоо энэ шимэгчин нь байхгүй болцон одоо боок моокны хордлого, янз бүрийн.
Эрдэнэтуяа -
Тэгээл үнэртэй ус мус?
Мөнө -
Аан тийн. Энэнээс болж л одоо бөөс олдохгүй хуурс олдохгүй байна шүү дээ.
Эрдэнэтуяа -
5000-аар авдаг гэсэн үнэн юм болов уу?
Мөнө -
Үнэн байлгүй. Тэгээд толгойгоо, чи яагаад маажаад байгаан. Гүй ээ одоо энд л хуурс байх шиг байна няслаад өгөөч гээд еөр тоохгүй шүү дээ. Юу ичихэв. Заавал хүнд байх ёстой. Тийн. Гүй ээ таминь ээ тэр мөн сайхан няслах юм аа хөөх. Миний толгой чинь халуу оргиод байсан тэргээр няслуулцан нээх сайхан боллоо гээд нээрээ одоо энэ хүүхдүүдэд яривал инээд нь хүрээд үхнэ.
Эрдэнэтуяа -
Бид нар яахав тухайн үедээ үзэг. Тэхдээ бид нар чинь 90 хэдэн он гараад байсан байх аа? Яг 90 хэдэн оны үед чинь нэг анги мангиас гараал ингээл багш нар орж ирээл хумс мумс шалгаал тийм нөгөө юм хумыг чинь ингэж мингэж үзэж байгаа л ёстой бүр нэг.
Мөнө -
Гахай махайгий чинь хүртэл тавьчихна ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо нэг би нэг 95 оноос хойш л байхгүй болсон болов уу? Тэр хавьцаа л үзэхээ больсон. Намайг чинь 2, 3-р ангид байхад.
Мөнө -
Одоо чинь жоохон хүүхдийг асуухдаар бөөс гэж нэг юм байсийн юугаар алдаг байсийм болоо гэхдээр буудчихгүй юу гэж байгаан ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо жоохон хүүхдүүд бол мэдэхгүй ш дээ.
Мөнө -
Ююу мэддэгийн.
Эрдэнэтуяа -
Юу ч мэдэхгүй. Мэдэхгүй юмнууд явж байгаа. Тэхдээ бас муухай тэр бөөс чинь.
Мөнө -
Ээ сахиус минь ээ 2, 3 төрийн нүүр үзлээ. Авдаг ч гэсэн муу шүү дээ.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Тухайлбал одоо таны амьдралд өөрчлөлт гаргасан тэ. Тэхдээ одоо амьдралд сайнаар байж болно. Эсвэл сөргөөр гүн шарх үлдээсэн байж болно. Эсвэл амьдралд чинь гэнэтийн өөрчлөлт гараад амьдрал чинь сайн сайхнаар одоо юу гэхийн одоо өөрчилсөн ч юм уу? амьдрал чинь сайжирсан ч юм уу?
Мөнө -
Өө надад тийм юм байхгүй ээ. яахав би чинь одоо хэдэн хүүхэд гаргаал айл гэр болоол цөмөөрөнгий нь өсгөж өндийлгөөл тэрнээс нь тэгэх байх нам засаг олон хүүхэдтэй хүн ч хэцүү л байлаа. Сүүлд нь одон медаль өгөөл хүүхдийн мөнгө авдаг боллоо. Тэгээл, тэгээл би ер нь тэгээл өөрөөсөө яасан хэдэн малын ашиг шим, хэдэн хүүхдийн нам засгаас өгсөн мөнгөө өсгөж өндийлгөөл хоёр гараа дээдэхийн хувцсы нь доодоход нь нөхөж уллаж өгөөл тэгж яваал өндийлгөж өсгөөл өдий болсон доо. Энэ хэдэн малаа бараадсаар байгаал. Тэгээл сүүлийн бүлэгт хүүхдүүд энд ирээд хүүхдээ дагаж явья гээд тэгээл сүүлд нь нэгдэл нийгэм үүсээд тэрний нь хэдэн малаа нийгэмчлээл 3 ахин нийгэмчилчээл тэгээл ирсэн хүн. Хэдэн хүүхдээ л сургууль бараадуулья гээл.
Эрдэнэтуяа -
Мнг. Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Одоо жишээ нь ямар нэгэн хадгалж явдаг ээж ааваас өвлөж ирсэн байж болно. Эсвэл танд нэг дурс ямар нэгэн түүхийг агуулсан тэ тийм нэг эд зүйлс ч юм уу байгаа юу? Хэрэглэл мэрэглэл ч юм уу? Хадгалдаг ч юм уу?
Мөнө -
Би гэдэг юм ганц толгойн боолт хадгалаад яваад байснаа юу нэг хүн гуйх дээр нь нэг мөнгөн бүс өгье. Тэгээд наадахын мөнгий нь өгье гэхдээр өгцөн. Тэрүүндээ гомдож байдгийн.
Эрдэнэтуяа -
Нөгөө ийм даруулга уу, мөнгөн даруулга уу?
Мөнө -
Малгай, мөнгөн малгай.
Эрдэнэтуяа -
Тоорцог уу?
Мөнө -
Толгойн боолт гэдэг байсийн. Бүс зүүгээл эндээ ийм шигтгээтэй байдаг шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аа тийн нэг ийм.
Мөнө -
Тийн. Шигтгээтэй мөнгөн малгай. Тийм юм байдаг. Тийм юм хадгалж явж байгаад тэгээд би одоо хэдэн онд байнаа. Нэг авгай өгч бай манай хүүхэд мэргэн юм би танд нэг мөнгөн бүс өгье тэгээд илүү мөнгий нь өгье гэхдээр өгцөн. Өө би 10 авчигтай. Бүх юм, энийг чинь шанаа гэдгийн.
Эрдэнэтуяа -
За.
Мөнө -
Тэгээд тэрнээсээ зүүж 10 утастай, энэнээсээ даруй том том мөнгөн товчтой. Тэгээд энэ дээрээ шаг шаг гээд явж байдаг. Тэрний чинь хиймэл үстэй бас тэр авгай болж байсан байхгүй юу. Өөж гэж дугуй дугуй том дугуй дугуй хээтэй хар торгон уужтай. Манай ээж тийм юм өмсөж явсан хүн байхгүй юу. Тэгээд тэрний нь би одоо эвдээд, ээмэг бөгж хийхий нь хийлгээд.
Эрдэнэтуяа -
Аан тэгж явсийм уу тэ?
Мөнө -
Тийн. Тийн явж яваад ээжийнхээ юмыг үрээд дүүрсэн хог байгаан. Одоо 10 хавчигтай тэр толгойн боолт, үс юунуудаа авч байсан болул одоо би аштай байхав. Хадгалж байсан болул дурсгалын зүйл. Өөр юм алга надад.
Манай аав ахмад дайчин хүн байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Ахмад дайчаан. Хэдэн оны дайнд оролцож байсийн?
Мөнө -
39, 45 оны дайнд.
Эрдэнэтуяа -
Хоёуланд нь юм уу? аан хэдэн оных юм.
Мөнө -
Хэдэн оных билээ. Тийн. Одон медаль нь хүртэл бий ш дээ.
Эрдэнэтуяа -
Юугаар оролцож байсан. 39 он, 45 онд?
Мөнө -
Гүй ээ одоо мэдэхгүй. Юугаар байлдаж, наад дээр чинь байгаа даа.
Эрдэнэтуяа -
Энэ номон дээр байгаа юу?
Мөнө -
Байгаа.
Эрдэнэтуяа -
Аа за за за. Би тэгвэл энэ номны зургий нь авнаа.
Мөнө -
Зургий нь хараадахаа чи. Цэгмидээ.
Эрдэнэтуяа -
Ургийн овог Сартуулын дарга. Өнөр бүлийн тэргүүн Догсомжав овогтой Адлахжав. Бага насандаа эцэг эхийн хайранд торниж улмаар мал маллаж байгаад эрийн цээнд хүрч 1938 онд цэргийн албанд татагдана. Тамсагбулан, Хуягт дивизэд хуягтийн наводчикаар албаа хаасан. 39 оны дайны дарийн утаанд эр цэргийн үүргээ 5 жил хааж 43 онд халагдсаан. 1939 оны ахмад дайчин гэнээ. Цэргээс ирээд багийн ухуулагч, малчнаар ажиллаж байх зуур нутаг усны бидний ээж Мөнтэй гэр бүл болж өрх тусгаарлан амьдарсаан. За за ярилцлага өгсөнд маш их баярлалаа танд.
Мөнө -
За миний хүү энэ сайхан хүүгээ мялаасанд. За үнсье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.