Jambaldorj


Basic information
Interviewee ID: 990505
Name: Jambaldorj
Parent's name: Tömör
Ovog: Tseren
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: repairman, tractor driver, machinist, retired
Belief: none
Born in: Agaruut sum, Dornogovi aimag
Lives in: Hatanbulag sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
industrialization
military
work
new technologies
collectivization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

Бидний ажилд тусалж ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаа танд баярлалаа, та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу? Хаана хэдэн онд төрсөн бэ гэх мэтээр..?

Жамбалдорж -

за та бүгдэд би баярлаж ингэж сайхан одоо юм судалж, сураглаж яваад баярлаж ... би одоо Дорноговийн ... за би Дорноговь аймгийн ... бага насандаа Дорноговь аймгийн Агаруут сумын Худаг уулын ард төрсөөн, анх, бага насандаа.

Баасанхүү -

Аанхан, Таныг хэн гэдэг вэ? Та хэзээ төрсөн бэ?

Жамбалдорж -

1940 онд төрсөн, Төмөрийн Жамбалдорж гэдэг хүн...

Баасанхүү -

Та тэгээд бага насандаа аав ээжийн гар дээр өсөөд ...?

Жамбалдорж -

Аав ээжийн гар дээр өсөөд бага сургуулиар багахан дамжиж нөгөө хоёр ... нэг хоёрдугаар ангиас мал маллаж байгаад өөрийнхөө хүсэлтээр...өөрийнхөө юугээр Баянгийн үйлдвэрт очиж ажилласан хүн дээ, мал дээрээс 1957 онд.

Баасанхүү -

Аанхан,

Жамбалдорж -

Үйлдвэрт очиж үйлдвэрт засварчин маягийн ажил хийж байгаад тэгээд авто машины туслах жолооч хийж байгаад нефт зөөдөг ажил хийж, үйлдвэрт тийм ажил хийж байгаад тэгээд 59 онд би төмөр замд орж, ажилчнаар орсоон төмөр замд. 59 оноос би зуудагчийн ажил хийж байгаад төмөр замд, тэгээд тэндээсээ засварчин, тиклёзын засварчин хийж байгаад ... одоо эрчит техникийн, тэгж байгаад төмөр замын техникумд явж 3 жил төмөр замын техникумд яваад Сайншандын депод туслах машинчаар ажиллаж, амьдарч 1967 он хүртэл ажилласан би төмөр замд, машинчийн ажил хийж, товарын машинч хийж байгаад тэгээд одоо хийсэн ажил эргээд ...яахав дээ одоо анх үүссэн үеийг нь ярьсангүй би ... төмөр зам 1959 онд орж ирсэн шд ер нь.

Баасанхүү -

Наашаа Дорноговь руу юу?

Жамбалдорж -

Тийн, Дорноговь руу, 1957 онд ашиглалтанд эхэлж орж тэнд этгээд сайхан одоо болсон төмөр зам орж ирж, манай Монголын одоо тээвэр үйлчилгээний газар одоо сайхан болж, их тээвэр гүйцэтгэдэг, гадаадад гаргадаг, маш их тээвэр гүйцэтгэдэг, ийм том газар болсон юмаа, төмөр зам гэдэг 57 онд орж ирж олон ажилчинтай, төмөр зам дагуу ч их олон ажилчин ... тэр явах татах хэсэг тэр тээвэрлэх юунуудад ч олон хүн ажиллаж байсан юм аа, тэгээд би төмөр замд ажиллаж байгаад ... надтай сайхан сайхан ч улсууд их ажиллаж байсан, Монголын анхны машинч Миеэжав гуай гэдэг хүн Сайншандын депогийн дарга байж, ассент дарга алийг нь ч хийж байсан, анхны Монголын машинч хийж байсан хүн юмаа тэр хүн. Тэгж байж байгаад одоо тэр хүн бий, тэгээд тэр хүн машинч ч хийж байсан, төмөр зам ... манай Дорноговийн Сайншандын депог ер нь үүсгэн байгуулж тэр одоо татах хэсэг гэж Зүтгүүрийн депог хариуцаж байсан, Орос мэргэжилтэн орлогчоор ажиллаж маш их одоо Зөвлөлтийн мэргэжилтэнгүүд манайд тусалж, одоо төмөр замын засвар, явалт одоо тэр л одоо зүтгэх ангиуд зүтгүүрийн юунуудыг маш их одоо засварлаж, машин ч жолоодож Монгол улсыг маш их сургаж дагуулж сургаж өгч байсаан, Зөвлөлтийн одоо орос мэргэжилтэнгүүд.

Баасанхүү -

Та Зүүнбаянгийн эхлээд тэр нефтийн үйлдвэрийн талаар дэлгэрэнгүй сайхан ярихгүй юу, тэгээд хоёулаа ...

Жамбалдорж -

Энэ чинь дундаа болох уу одоо?

Баасанхүү -

Болно оо, болно, одоо тэгээд дараа нь хоёулаа төмөр замын яриа руу ... төмөр замаа дахиад ярья тэгэх үү?

Жамбалдорж -

За тэгье, тэгье. За 1900....

Баасанхүү -

Анх яаж нефтийн үйлдвэрт оров?

Жамбалдорж -

... 50 хэд, 40 хэдэн онд энэ Элсцагаан ... элс гэдэг энэ Дундговийн Зүүнбаян гэдэг 3 баян, Дундговийн Зүүн баян хоёрын хайгуул шинжилгээ явж тэгээд тэндээс одоо маш их нефтийн үйлдвэрийн олдвор байна гэдгийг одоо геологийнхон өрөмдлөгөөр одоо олж газрын гүнд доод тал нь 300-500 метрт, аа наад тал нь арай бага нь бол нэг 300 метрээс ... 250 метрээс нефтийн одоо цооног цоорсон юмаа. Үйлдвэрийн цооног. Тэгээд одоо тэр үйлдвэрт одоо том үйлдвэр барихаар ... Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар үйлдвэр байгуулж, тэр үйлдвэрийг байгуулахын тулд Германаас одоо байлдаж байсан манай одоо хугацаагүй одоо трестийн анги гэж маш их хугацаагүй цэргүүд ирж ажиллаж, Асар их хэмжээний,

Баасанхүү -

Оросын уу?

Жамбалдорж -

тийн. Тийм цэргүүд ирж ажиллаж Зүүнбаянгийн одоо нефтийн үйлдвэрийг бүтээн босгож байсан юм аа, өнөө Германтай байлдаж байгаад манай нэг юу яасан юм гэнэ лээ, нэг юуг эзлээд авцан юм гэнэ лээ, тэгээд бууж өгснийг нь аваачаад тэгээд тэр олон мянган цэрэг юу яаж, хугацаагүй хоригдол болгож, манайх одоо өөрийн цэрэг шүү дээ, ЗХУ-ын, Германд олзлогдсон байхгүй юу,

Баасанхүү -

Аанхан,

Жамбалдорж -

Тэрнийг Германаа ялаад тэгээд цэргээ татаж аваад тэгээд хугацаагүй хоригдол гэж тоймгүй одоо их одоо энэ төмөр замыг ч юу яасын, үйлдвэрийг ч ... Баянгийн үйлдвэрийг ч одоо бүр хөл дээр нь зогсоосон, одоо манай говь нутагт боссон үйлдвэр бүгдийг л одоо тэр бүтээн байгуулсан, хугацаагүй улсууд.

Баасанхүү -

Тэр тэгэхээр Герман цэрэг байсан гэсэн үг үү? Орос цэрэг байсан юмуу?

Жамбалдорж -

Орос цэрэг, үгүй Орос цэрэг байхгүй юу. Германд олзлогдохгүй юу, ухаан нь нэг ... нэг баталион, цэргийн нэг баталион л ухаан нь юу яасан Герман олзлоод авчихгүй юу, одоо өнөө ялагдахаасаа өмнө дийлэгдээд, тэгээд аваачаад хорьчихгүй юу даа,

Баасанхүү -

Аанхан,

Жамбалдорж -

Тэх дээр зэрэг манайх Германыг одоо манайх ялаад авахдаа манайх өнөө ЗХУ цэргээ наашаа татахгүй юу, татаж авчрангуутаа олзлогдсон, бууж өгсөн ч гэдэг юмуу тийм маягаар үзэж аваачаад, одоо тэр үеийн хэлмэгдэл ч гэдэг юмуу би яаж мэдэхэв, тэгээд тэр хугацаагүй хоригдол болгоод өнөө цэргээ, тэрийг бол ерөнхийдөө одоо байлдааны хуулийн дүрэм ёсоор цугы нь устгах ёстой л байсан байгаа юм, тэр олон мянган хүнээ ЗХУ устгаад ч яахав, тэгээд одоо хаа одоо эх орон тэр юу яах шаардлагатай газарт тэр улсуудыг одоо цэргийнхээ нэр дээр цэрэг маягаар үйлдвэр бүтээн босгох ажилд явуулсын.

Баасанхүү -

Аан, за за.

Жамбалдорж -

Тэр цэргүүдийг. Тэр чинь манай олзлогдсон цэрэг шүү дээ, манай Улаан оросын цэрэг шүү дээ. Тэгээд л 45 оны байлдаан, 40 .... тэрийг чинь 43 оны хавьд юмуу 4 онд гурван онд олзлогдсон юмуу 2 онд олзлогдсон юм байгаа юм. Тэгээд 45 онд ялсан, жил гаруй тэнд хоригдсон, бөөнөөрөө одоо хоригдсон цэрэг байхгүй юу,

Баасанхүү -

Аанхан,

Жамбалдорж -

Тэр оросын цэргүүд. Тэгээл юу яахдаа манайх цэргээ тэндээс таталгүй дээ, одоо тэндээсээ татаж аваад л тэгээд авцраад тэгээд бүтээн босгох ажил одоо хаа л үйлдвэр ... одоо төмөр зам ч ялгаагүй манай Улаанбаатар ч мөн бүтээн босгоход тэр цэргүүд оролцож л байсан, тэр бол гарцаагүй. Тэр хаа л одоо ... манайх бол хүн ам багахан шүү, 2 сая хүрэхгүй хүнтэй, тийм бүтээн босголт багатай, тийм л орон байсан шдээ, Монгол улс чинь одоо ер нь анхан тэр 40 хэдэн он, 50 хэдэн онд. Тэгээд 50 хэдэн онд бас арай хөгжилтэй л болсон, бүтээн босгож ... тэгээд нефтийн үйлдвэр яахав Зөвлөлтийн мэргэжилтэнгүүд ирээд ирэхдээ юу хийхэв тэр цооног юугаа гаргаад, өнөө нефт гаргадаг насоснууд ... юу гэдэг юм дээ, экскимажин гэдгийн, тэрийгээ газар зоож... тэр чинь одоо их ч олныг зоосон, тэгэнгүүтээ нефтээ том ёнкос руу шахаад нефт тэр хооронд баяжаал байгаа, тэгээд хуримтлангуут нефтийн үйлдвэрээр яагаад, тэгээд уул нь тэр ингэсэн юм гэнэ лээ л дээ, зүгээр хэлэхэд, зөв юмуу буруу юмуу, ЗХУ –ын хамгийн муу үйлдвэр манайд баригдсан гэж байгаа юм. Одоо монголоор бол ... өөрөө ч бас Монгол хүн байна, манайх нэг тогоо нэрдэг шд, Монгол айл,

Баасанхүү -

Тийн,

Жамбалдорж -

Тийм шахуу үйлдвэрээ манайд барьсан байгаа юм. Хэрвээ тэгээгүй байсан бол Зүүнбаянгийн үйлдвэр одоо ч байж байх үйлдвэр байхгүй юу, тэгээд тэр үйлдвэрийнх нь хүчин чадал өнөө хоцрогдчихсон, тэгээд ... тэгээд өөрөө нураад уначихсан шдээ.

Баасанхүү -

Өө, тийм үү?

Жамбалдорж -

Тэгсийн, Зүүнбаянгийн үйлдвэр. Тэгээд өөрөө нураад унахдаа нэг ... одоо миний үеийн нэг хүн байгаа юм тэрийг дарж алсын, бас өнөө гэнэт л өнөө үйлдвэр нь нурж унаад. Үйлдвэрийнх нь тогоо нураад унасын, дэлбэрэээд ойчсын, хүчин чадлаа дийлэхгүй. Тэгэхэд би гарцан байсан юмаа, зүгээр ер нь би тэртээ тэргүй тэнд ажиллаж байсан хүн болохоор мэдэж байхгүй юу даа.

Баасанхүү -

аанхан,

Жамбалдорж -

Тэрнийг мэддэгийн, би тэр үед бол гарцан байсан юмаа, тэгээд тийм сайхан үйлдвэр байгуулаад, Баян цэцэглэн хөгжиж, Монгол одоо яагаад тийм хямдхан ... жоохон чадал муухантай, яахав дээ бензин салярк, масло бүх юм нь гардаг өөрийн үйлдвэртэй, машин тэрэг одоо бензин тосны гачигдалд одоогийн байдлыг бол ярихгүй, хямд үнээр ийм сайхан дотоодын шатахуун хэрэглээд нефт үйлдвэртэй ийм сайхан үйлдвэр байлаа. Тэгээд явсаар байгаад хүчин чадал нь ганцхан тийм юм баригдсанаас манайд одоо байх ёстой үйлдвэр жоохон муухан үйлдвэр баригдаж яасан юм байгаа юм, за тэрийг бүтээн босгосон улсууд бол одоо манай Монголд энэ бүтээн барьж байхад тэр байр сав тэр одоо их үрэгдсээн, маш их үрэгдсэн. Тэр ч одоо хамаа байхгүй шд, ёстой нөгөө малаас ч юу гэж боддогийн, хорогдож л байвал хорогдлоо, байвал байлаа, ажил хийж л байна. Нас ... хугацаагүй нэг насны хоригдлууд, аил хийгээд амьдарч л байвал бол оо, яахав дээ тэгээд тэрний хоол хүнсийг бол сайхан л хангадаг байсан. Болдог л одоо тэр иддэг ... цэргийн иддэг хар талхаа идээд, тэр ч одоо тэр үед цэргийн хар талхны нормтой, масло талхаа идээд, хөц будаагаа идээд, мөн тэгээл одоо амьдардаг улсууд байсан тэр улсууд. Зүгээр ер нь яахав дээ нэг хүнд муухан ... тухайн хүн одоо сонгууль өгөх ямар ч эрх байхгүй, ямар нэгэн эрх юу бол муухантай тийм л улсууд байсын. Нэгэнт л одоо, хоригдол хүн дээ, тэгээд өнөө хоригдолдоо хугацаа байхгүй, өглөө сэрээд өдөр өнгөрөлөө, амьд байж байвал байж л байлаа, тэгээд тэр Баянгийн үйлдвэрийг бариад, тэр чинь Баянгийн үйлдвэрийг барьж байхад төмөр зам явж л байгаан, тоймгүй их хүн, Баянд чинь одоо ер нь юу билээ дээ тэр үед чинь 300 хэдэн мянган цэрэг ажиллаж байсан санагдаж байна.

Баасанхүү -

Пөөх,

Жамбалдорж -

300-аад мянган цэрэг бил үү, 30-аад мянган цэрэг юм бол уу, 30-аад мянган цэрэг юм байх өө,

Баасанхүү -

Тийм байх,

Жамбалдорж -

30-аад мянган цэрэг байх, тэр үед тэгж үйлдвэрийг бүтээн босгож байсын. Тэгэхэд бол яахав тэр үйлдвэрийг тэр л юмыг хийхээс ямар тэр нарий ширийн тэр өнөө тэр нефтийн үйлдвэрийн тэр цооног мооног тэр нарийн юманд явахгүй л дээ, тэр зөвлөлтийн мэргэжилтэнгүүд их олноороо ирж байсан, тэр өөрийнхөө техник юугаа ацарчихсан, багаж техникээ ацарцан л, тэр үе орчин үеийн юутай яаж тохирохов, зүгээр нэг юу яадаг юмыг нь одоо нэг өдөр хийдэг юмыг нь сар хийдэг шахуу л тийм байсан бид нар. Одоо бид нар тэр өрөм дээр ажиллаж байсан тэгэхэд одоо манай энд нэг өдөр өрөмдөж байгаа юмыг за нэг арван хэд хоног л лав өрөмддөг байсын. Тэгээд нефтийн ажил хүнд, тэгээд Тамсагбулаг энэ Дуут ер нь энэ манай Хатанбулагийн 3 баянг айхтар их шинжилсийн, асар их шинжилсэн. Тэгээд нефтийг бол асар их байна, тэгээд наашлаад одоо өшөө энэ одоо энэ хавьд одоо нэг Өлгий хийд энэ тэр гэж яригдаад байгаа юм даа, Мандахын наад, тэрнийх нь бол одоо асар олон хилметр.. бүр ийшлэхээрээ арваад хилметрийн доор, тэгээд өрөмдлөг гүйцэхгүй, тэгээд наад талд асар их усны ... одоо хүчтэй усны даралттай, тэгээд одоо ийшээ өрөмдөөгүй, тэгээд тэр Баянгийн хавиар өрөмдсийн. Нефт бол одоо ... бид ч нефтийн доор байгаа юм. Энэ чинь одоо 100-хан, 200-аадхан, үгүй 100 гаранхан хилметрийн доор л байгаа шдээ тэр ...нефтийн цооног гэж 100-тын юу гэхэд л би Баянд байж байхад өрөм явж байгаад одоо хайгуулын, тэр өрөм гэдэг чинь одоо хэдэн мянган метр өрөмдөнө шдээ, 1500-аас хэд өрөмддөг билээ дээ том өрөм, тийм өрмөөр өрөмдөөд л асар хүчтэй цооног дэлбэлээд... усны,

Баасанхүү -

Ммхм,

Жамбалдорж -

Тэгээд говь нутгийг одоо энэ Эргэлийн цоо гэж манай энэ хайрхан энэ тэрийг одоо юу яана... усанд авахаар тийм одоо мундаг цооног дээш гэнэт одоо судас цоороод, тэгээд түүнийг одоо бүр ус яваад, тэгээд түүнийг одоо бөглөх шаардлагатай. Тэр үед одоо 500-800-ийн марктай цемент гэж асар чадалтай цемент байсан, оросоос ирдэг. Тэгээд тэрийг хэдэн машинаар аваачиж бүр тэр ганцхан одоо нэг ийм л нүх шүү дээ өрмийн нүх. Түүнээс тийм их олон цементээр зогсоож бөглөж байсан тэрийг.

Баасанхүү -

Өө за за,

Жамбалдорж -

Тэрийг ...юуг ... тэр усны цооногийг, аа хэрвээ тэр тавигдах юм бол одоо ингээд бараг энэ Хатаны нутагт ... говь нутгийг усанд авахаар бур ус авч явахаар тийм одоо хүчтэй судас юунд ... өрмийн үзүүрт өртсөн, тэрнээс цааш ...тэрнээс ч одоо бас бараг нь 5, 600 орчим хилметр шахуу байгаа юм, дахиад доош нь цоолоход. Тэгээд наашлахад одоо бол энэ орчин үед аргалах л байлгүй, ташуу машуу өрөмдөх юмуу, тэхгүй бол тийм өрөмтэй тэгээд энэ чинь бас нефтээ энд тэнд бас хамаагүй яаж чадахаа байцын. Баянгийн хавьд л их ирнэ. Үйлдвэрийн хавьд л Баянгийн хавиар л их ирнэ. Тэгээд Баянгийн нефт гэж тийм сайхан үйлдвэр бий болж тэгээд яахав дээ би ч багахан байсан, ер нь нэг мэдэж байгаа юм ... миний дуулсан, хийлцэж явсан ажил л тэр юм. Тэрнээс тэр хүн ...том одоо тэр цаагуур болж байгаа юмыг ч бас сайн яаж мэдэхэв, тэр ч одоо ерөнхийдөө л миний хийж байсан ажил. Олон машин тэрэг ... их сайхан нефт үлдйвэртэй, нефт ... хоногт яадаг билээ дээ, 50 тонн л нефт гардаг байхаа тэр чинь бас илүү гардаггүй байсын.

Баасанхүү -

Өө, за за.

Жамбалдорж -

Их л нефт л дээ, тэр чинь, 50 тонн нефт. Тэгээд Баянгийн үйлдвэр чинь тэр үйлдвэрээсээ одоо нэг хилметр ... 2 хилметр ... үгүй ээ 5 хилметрийн гэрэл асна, ингээл гал шатаал байна, тэгээд нефтийн гал нь тэр доогуур тийм галаа хийнэ, нефт чинь өөрөө шатна, тэгж гадагшаа хийнэ, яндангаар, тийм хол яндан байдаг. Тэгээд мөнхийн зул энэ тэр гээл бид ярьдаг, үйлдвэрийн ажил чинь өглөө 8 цагт цуглана, юу яана, үйлдвэрийн яндан дуугарна, их сайхаан тэр түед чинь одоо үйлдвэрийн яндан дуугарахад л бүх нийтийн үйлдвэрийн ажилчид цуглаж байна, тэгээл тийш тийшээ хуваарилаад тэр чинь одоо Цагаан элс мэлс гээл зарим нь 20, зарим нь 10, зарим нь 7, 8 тийм машин үйлчилнэ, ажилчид зөөдөг, тэгээл тараад явчихна, ажилчид очиж тэнд тэгж ажил хийнэ, нефтийн үйлдвэрт. Олон сайхан сайхан настай улсууд байсан юм л даа, нас барцан, тэр үед чинь одоо .. би нэг 20 хэд шахаж байсан даа, би ер нь их жоохон очсын, Баянгийн үйлдвэрт, 17,8-тай очсон. Тэгээл нэг 40 эргэм настай, 30 хэдтэй улсууд байна даа, тэгээд нэг 40 эргэм насны, за ер нь тийм л багцааны одоо ажилчид байна. Монгол ажилчид ч их байсан, орос ажилчид ч их байсан.

Баасанхүү -

Та анх ороод ямар ажил хийж байсан бэ?

Жамбалдорж -

Би анх ороод би ерөөсөө л шууд юун дээр .. засвар дээр ажиллаж байсан, нефтийн үйлдвэрт бол, тэр их том бааз ... юуны ... улсууд л ажиллаж, тэгж л бүтээн босгож ...тэрүүнд одоо энэ миний мэдэхэд одоо улс аймаг ... тэр ч одоо жинхэнэ нарийн юм нь инженер өнөө Цэдэндамбаа гуай байлаа, хэний Цэдэндамбаа гэдэг билээ өнөө бүдүүн дуутай, за тэр Багмад байна уу үгүй юу тэр байлаа, тэд чинь инженерүүд шүү дээ, тэгэхэд инженерээр ажиллаж байсын, нефтийн инженерүүд. Тэгэхэд ер нь Төв хороонд сүүлд очсон юм даа өнөө нарийн бичиг хариуцсан Цэдэвсүрэн гэж тэр байхгүй байх аа, Баянгийн үйлдвэрт ... хотод засгийн газар, төв хороо, тэр Багмад чинь ч мөн байсан юм байна энд. Тэр томчуулууд чинь энэ Баянд анх үйлдвэр байгуулагдаж байхад жоохон жоохон алба хаасан ажилчид байсын. Манай энэ нутгийн ч улсууд, зарим нь ч тэр Цэдэндамбаа гуай ч хойд аймгийн хүн байх, баруун... зүүн хойд аймаг Сэлэнгийн хүн байх аа, Сэлэнгийнх байна уу, Хэнтийнх байна уу, тэгээд тэд нар ажиллаж байсан, тийм сайхан улсууд л ажиллаж байсан юм даа, тэгээд одоо эвлэлийн төв хорооноос маш бөөн бөөнөөр нь одоо ажилчид явуулна,

Баасанхүү -

Сургаад уу?

Жамбалдорж -

Сурсан ч ... зүгээр ч ажилчид ирнэ,

Баасанхүү -

өө за,

Жамбалдорж -

Одоо өнөө нефтийн үйлдвэрт одоо шууд л явуулна шд, эвлэлийн төв хорооноос илгээлт аваал, одоо нэг сургууль ухаан нь төгсдөг ч юмуу тэр үед чинь, тийм байсан. 9-тэй байлуу, 8 –тай байл уу тэр үед тийм л ангитай байлаа шд, 10 энэ тэр бол байхгүй шд. Төв газраа байсан л байх, тэгээл сургууль төгсгөөл тэгээд эвлэлийн төв хорооноох бөөн бөөн ирнэ ээ, сайхан сайхан залуучууд бөөн бөөнөөрөө ирж ажиллана даа, нефтийн үйлдвэрт. Тэгээд ажилчин юу яана гэж байхгүй, дутагдахгүй, юу яахгүй, ажил олдохгүй гэж байхгүй, дутагдахгүй гэж байхгүй. Тэгээд Баянгийн үйлдвэрт ирээл хүнсний зүйл, тэр л одоо гуанз тийм юм бол маш их одоо элбэг, хангалттай, хоол унд гэдэг бол одоо хаа ч байхгүй хоол унд, хаа ч байхгүй гадаадаас ирнэ ... одоо тэр дэлгүүрт бараа,

Баасанхүү -

Өө, за.

Жамбалдорж -

Одоо бүр гадаад бараа, одоо бол би зарим үед яг тэр үед идэж байсан амттай юмыг олохгүй л байгаа юм. Тийм сайхан бараа юм ирнэ ээ, тэгээд тэрэн дээр юу яана, тэгээд ажилчид бол одоо их Хятад ч их байсан, Хасагууд ч их байсан, төрөл бүрийн улсууд л одоо тэнд байна.

Баасанхүү -

Хэд орчим ажилчидтай байсан бол?

Жамбалдорж -

Ер нь тэнд чинь ...ер нь тэр .. за тэр Орос ч бол яахав бүтээн босгочоод гараад явчихаа биз дээ, тэгээд тэр л үйлдвэрээ босгоод, бүх байшингаа бариад үйлдвэр бариад .. тэгээд чухам одоо тэр нэг буцаж яваад яадаг билээ бүү мэд одоо, тэгээл ачаад явчихаж байгаан тэр чинь. Тэгээл одоо Монгол ажилчид одоо дор хаяхад л тэр нэг 3, 4000 ажилчин байж таараа шд тэр чинь. Нэг цех гэхэд чинь ер нь 100-аад ажилчинтай л ажиллана шд, ээлж, мээлжний. Тэгэхээр 3000 энэ тэр бол байсаан. Тийм ажилчин байсан. Тэгээл тэр чинь зүсэн хангайн одоо улсуудыг ажиллуулж.. Хятадууд бол их байсан. Тэр үед Хятад манайд энэ хотод мотод их байдаг байсан.

Баасанхүү -

Хэдэн онд осол гараад тэгээд хаагдсан юм бол? ... татан буугдсан юм бол?

Жамбалдорж -

Заа, тэр чинь одоо 70...68 онд яасан болов уу, тэр багцаанд л яасан, жаран хэдэн онд л байхгүй болсон, тэгэхэд би бүүр төмөр замд ...

Эмгэн -

70 хэдэн онд байсан шд...

Жамбалдорж -

Үгүй ээ байх нь хамаа байхгүй, юу байхгүй ... нефтийнх нь...тэгээл одоо тэрнээс хойш бол нефт нь байна, бид бүгдээрээ харж байгаа, одоо гадагшаа бол одоо маш их эдэд шунадаг юм одоо тэр 10 сисчээр энэ т эр 5, 6 сисчээр одоо гарч байна, 60 тонны вагоноор татаж байгаа юм билээ, харж л байхад. Энэ гадны улсууд ... аймаг орох энэ тэр явж байгаад ... нефт бол одоо байгаагийн хувьд их байна, хэт нөөц байна ер нь тэр Цагаан элс гэдэг ... тэгээд тэрнийг зүгээр би Оросыг ч муулж байгаа биш, тэр үед нефт нь татарцан гээд, тэгсэн мань улсууд үйлдвэрийн жаахан муухнаа өөрөө мэддэг, хоёр гэвэл нефтийг нь бас нэг сүүлд одоо ...одоо ч ихэдлээ гэдэг юмуу тэр Цагаан элс гэдэг рүү маш их цемент асгуулдаг байсан, өндөр маркын, тэгсэн тэр цооногийг гаргах дээрээс одоо гадагшаа гараад явчихжээ, нефт чинь, дотор алга, багасчлаа гэж одоо орос мэргэжилтнүүд ярьдаг байсан.

Баасанхүү -

Аанхан,

Жамбалдорж -

Тэрнийг дээгүүр ч одоо хов чагнаж байхад бас нэг томчуул нь ч юмуу бас нэг инженерүүд хоорондоо ярьцгаана. Энэ ер нь яагаад гадагшаа гарчихав гэж. Тэгэхэд яг одоо нааш үйлдвэр рүү орж ирэх нефтийг зам дээр нь нэг хорьсон юм шиг байгаа юм, тэр гарцаагүй тийм юм хийсэн юм шиг байгаа юм, тэр одоо ямар бодлогыг бол яаж мэдэхэв, тэрийг бол би мэдэж л тийм хорио хийсэн ... тэгээд одоо нефт байхын хувьд бол байсан шиг байгаа юм, аа зүгээр ер нь нефтийнхээ юуг ... хүчин чадлыг дийлэхгүй гэж айж байсан болуу ер нь ирээдүйд хэрэгтэй... одоо ингээд хэрэг болно гэж айж байсан болуу тэгээд хаасан юм байгаа юм. Тэрнээс тэр чинь миаш их нефт наашаа юу руу ирж байсан байхгүй юу, үйлдвэр рүүгээ. Түүнийг тэгээд хаагаад тэгээд нефт нь багасчихсын. Тэгээд бензин тос ч багассан, үйлдвэрийн ... өдөр тутам үйлдвэрлэх нефтийн хэмжээ ч багассан, үйлдвэрийн хүчин чадал ч муудсан, ажилчид ч маш цөөрсөн, ерөөсөө их цөөрсөөн, тэгээд тэгээл муудсаар муудсаар тэгж байгаад аваар гараал, тэгээл би тэрнийг 60...6, 7 оноос хэтрээгүй ээ, би өнөө өөрөө гарсан болоод яг мэдэхгүй байна. Тэрнээс бол хэтрээгүй. Тэгээд л 68,9 оны үед ч билүү ороод ирсийн ... Баянгийн юу орж ирсийн, одоо нефт байхгүй боллоо гэнгүүтээ бүр нэг бригад орж ирсийн, Хэнтийгээс, цэргийн, бүр юутай, хомандлагчтай, Дандар баатар хомандалж ирсийн, Дандар баатар.

Баасанхүү -

Өө,

Жамбалдорж -

Баянд, тэгээд тийм бригад болсын бүр, том. Бүр дивиз биш, бригад. Тийм том хомандлагчтай, тэгээд л Зүүнбаянгийн одоо цэргийн анги л байгаа нь л тэр л дээ, байшин юу бол асар сайхан байсаан, Баянгийн анх тэр болохдоо бол тэр ер нь бол ижилгүй сайхан одоо ... яахав говь нутаг гэвэл тэр юм, тэр нь яахав зүгээр ер нь. Чухам одоо тэр гадаадын үйлдвэр сайхан л байдаг байлгүй, зүгээр өөрт байгаа үзээгүй юм болоод тэр биз, сайхан хангамж ч их сайхан, норм хангамж гэж янзын сайхан, хоол унд тэр ...тэгээд бас олон ч хоолны газар гуанз тэгээл дэлгүүр байгуулсан, ерөөсөө янзын сайхан, тиймбайсан нефтийн үйлдвэр гэдэг чинь анх ер нь. Та нар бол тийм сайхан ... одоо бол юм элбэг сайхан л байна, үзэх юм ч сайхан элбэг байж л байна, тэгээд яг тийм сайхан юм бол бас үзээгүй, үйлдвэрийн .. жинхэнэ хөдөлмөрийн бүтээн байгуулалтын газар гэдэг л тэр Баян байсан. Жинхэнэ одоо бүтээн байгуулалтын газар даа, хөдөлмөрт. Залуучуул ч их авдаг байсан, ер нь залуу хүнд л дуртай байсан, жоохон настайхан нэг 40, 50 настай хүн яахав дээ тэгээл мэргэжилтэнгүүд голдуухан, мэргэжлийн улсууд л байна, энэ тэнд курс сургуульд яваад ирнэ,

Баасанхүү -

Ммхм,

Жамбалдорж -

тийм л мэргэжлийн улсууд байсан.

Баасанхүү -

Та яагаад тэгээд төмөр зам руу орохоор шийдсэн бэ?

Жамбалдорж -

За яахав дээ, би одоо ер нь л өнөө жолооч ... тийм мэргэжлийн ажил хийж байсан биш, үйлдвэрт л жолоочийн ажил хийж байсан учраас төмөр зам анх ажиллаж байхад сониуч хүн байсан юмуу тэгээл анх бас л хнэг сайхан үйлдвэр орж ирлээ гэж бодоод тэгээл төмөр замашиглалатанд эхэлж орж байсан, мөн л одоо бүтээн босголтыг тэр трестийн улсууд л бүтээн босгож одоо тэрэг шорооны ажлыг хийнэ, уул тэсэлнэ, уулыг сэтэлнэ, тэгж л одоо төмөр замыг ... төмөр зам бол үйлдвэрээс дутахгүй хүнд ажил, маш хүнд ажил, одоо уулыг сэтэлж байж гаргаж замыг одоо тавьдаг, тэгээд тэр улсууд л одоо гүйцэтгэсэн, тэр хүнд хөдөлмөрийг... одоо тэр трестйн одоо олон үй түмэн оросууд л. Аа тэгээд төмөр зам ч яахав дээ, бүтээн босгоод л тэгээд мөн олон ажилчдыг авсан, мөн газар бүгдийн одоо ёстой хаа байгаа Ховд, Баян-Өлгий, газар бүгдээс төмөр замд ажилчин орж ирсэн. Тэгээл одоо гадаадад голдуухан одоо мэргэжилтэнгүүдээ төгсгөдөг байсан. Гадаадад мэргэжилтэнгүүд түрүүч нь ч ирдэг л байсан, хууччуулаа бэлтгэж л байсан, сүүлийнх нь болхоор ч хэдэн зуун мянгаараа оюутнууд гадаадад, төмөр замын одоо төрөл бүрийн мэргэжил ... төмөр зам чинь бол ганцхан тэр нефтийн үйлдвэр ... өрөмдлөг хайгуул тийм ажил хийхгүй, тэр чинь мэргэжил байдаг юм байна, төмөр зам бол, олон төрлийн мэргэжлийн улсууд төгсгөж гадаадаас манайд олон сэхээтэн инженерүүд орж ирж, олон хүн төгссөн. Зөвхөн төмөр замын машинч гэхэд л техникумаар төгсдөг, одоо тэр жолооч, вагоны жолооч.

Баасанхүү -

Ммхм,

Жамбалдорж -

Тэгдэг байсан. Тэгээд төмөр зам орж ирээд 55 онд сайхан болсоон, их сайхан болсон. Монгол улсын одоо гадаадай харилцах маш их тээвэр гүйцэтгэх газар юм болсон хойно асар одоо их ажил гүйцэтгэж их ч ачаа хойш урагшаа гарч, их ч ачаа ...ЗХУ-ын тусламжтайгаар манай Монгол улс хөгжихөд төмөр замын хүчээр л одоо ачаа нь орж ирж байж манай Монгол улс бүх тээвэр үйлдвэрүүдээ босголтоо одоо босгосон эд дээ. төмөр зам л одоо орж ирсний хүчинд. Анхан бол төмөр зам гэж Налайхын хооронд нүүрс зөөдөг нэг нарийн төмөр зам дээр жоохон нүүрс зөөдөг байж байгаад тэгээд өргөн төмөр зам гэдгийг нааш нь татаад, тэгээд Монголын нутгаар Хятад юутай ... Монголтой холбоод Оростой холбоод, тэгээл одоо ийм сайхан үйлдвэр явагдаж одоо тэгээд тэр тээвэр байж л байна. Төмөр замаар би ойрын жил яваагүй, одоо техник тэр технологи бүх юм нь маш хөгжсөн байна. одоо бол тэр тэр үед явж байсан техник бол одоо юу ч биш. Ёстой зүгээр бараг одоо газраар машины тээвэр хийж байсан шиг байна. Одоо бол харж байхад. Тэгээд би тэгэхэд чинь бас анх орохдоо яахав дээ их л сонирхож орсон хүн дээ би. Тэгээд орж жаахан засварчин хийж, ойр зуурын ажил хийж байгаал тэгээд төмөр замын техникумд орж туслах машинчийн ажлыг хэдэн жил хийж байгаад ... нэг 2, 3-хан жил хийсэн дээ, тэгээд машинч хийж байж байгаад тэгээд төмөр зам маань бас нэг жоохон ачаа эргэлт нь ч багасаад ирсэн. Төмөр замын хариуцлага маш өндөр, ерөөсөө их өндөр хариуцлагатай учраас одоо тэгээд тэрийг бол одоо барагтай бас хариуцлага алдчих гээд байдаг, тэгээд хичээж .. яахав дээ төмөр замд би нэг их гавъяа байгуулаагүй, их л ачаа тээж, их л одоо бүтээн босголтонд нь явж, эх орныхоо ачааг гадагш дотогш залж нэлээн зөөсөн дөө. Эх орныхоо баялгийг тэгээл бид их л нэмэр оруулсан гэж бодож байгаа. Тэгээд тэндээсээ би гэнэт л явмаар санагдсан, төмөр замаасаа.

Баасанхүү -

Ммхм,

Жамбалдорж -

Төмөр замд одоо байсан бол их л сайхан байх байсан, тэгээд гараад хөдөө аж ахуйд ажилламаар нэг их санагдсан.

Баасанхүү -

Аа, за.

Жамбалдорж -

Тэгээд Хөдөө аж ахуйд ажилламаар санагдаад болж өгдөггүй, 70 онд би төмөр замаас ...

Баасанхүү -

Гарсан уу?

Жамбалдорж -

69 онд гараад юухан хээхэн хийж байгаад гэнэт л энэ Дорноговь аймгийн ... нутаг даа тэгээд манай тэр Агаруут сум гэдэг нийлээд энэ Хатанбулаг гэдэг болсон биү, одоо энэ Хатанбулагтай нийлээд. Одоо Хатанбулагийн энэ дээр одоо сум болцон байсан. Тэхдээ би энэ Хатанбулагт би машинч байлаа, жолооч байлаа. Тэгээд энд ажил хиймээр санагдаад миний нэг таньдаг хүн намайг энд авчирна гээд болдоггүй, одоо та нар мэдэж байгаа даа арслан Мижиддорж гэж бас энэ Хатанбулагт даргаар ирнэ гээд, улсын арслан Мижиддорж гэж ярьдаг шд, тэр хүн намайг энэ Хатанбулагт ацраад, тэгээд энэ юу яадгиймаа, энд нэг цоо шинэ трактор ... одоо сумдуудад трактор өгдгийн, “чи барь, би чамд өндөр цалин өгнө”, тэгээд тэр тракторыг барьж, тэгж байгаад юу яалаа, тэгээд тэр тракторыг барьж байгаад тэгээд яахав дээ жаал барьж юу яаж байгаад тэгээд нэгдэл ч том... хөдөө аж ахуйн нэгдэл гэдэг их ч том боллоо, их ч сайхан бас л нэг сайхан юу болсон шүү дээ, хөдөө аж ахуй чинь их ч өслөө, их ч өргөжлөө, олон ч хүнтэй, олон техниктэй их ч сайхан газар боллоо. Тэгээд жаал тээвэр хийж байгаад ... хэсэг хийж байгаад, хэдэн жил трактор барьж байгаад тэгээд эргээд яахав дээ энэ Хатанбулагийн ард түмэнд жаал мал өсгөхөд нь нэмэр болж л өвс тэжээл их зөөнөө их явна.

Баасанхүү -

Ммхм,

Жамбалдорж -

нойр хоолгүй, шөнө өдөргүй явна, зуд... цас зудтай ч байна, зарим жилүүдэд. Зарим жил ч гайгүй байна. Тэрүүнд их явна, тэгжээ явж байгаад тэгээд яахав дээ олон түмэн дундаа явсан, нөгөө муу трактор ч бас нэг дийлэхгүй нэг усны тэрэг аваад, сисчээр аваад, тэгээд олон түмэндээ үйлчилж усны тэрэгтэй жаал ус түгээж худагт. Гурван газар л ажилласан юм даа би, өөр газарт нээх яваагүй. Тэгээд байсаар байгаад тэгээд тэтгэвэрт гараад, тэгээд тэтгэвэрт гарахад яахав дээ манай нэгдэл ...тэгээд энэ тэрүүгээр явсаар байгаад юу хаа холдов ... нэгдэл тараад явчихлаа, хувьчлал боллоо, таван шийртэй мал ч өглөө, техникээ ч өглөө, машин тэргээ ч өглөө, үйлдвэр ... өнөө юу нэг ёсондоо үйлдвэр шиг сайхан л газар байсан, тэгээл өнөөх ч буулаа, тэгээд хжвь хүний өмчид шилжээд тэгээд нэгдэл ч яахав мал хуйгаа надад их өглөө, нэлээн өгсөөн, мал хуй. Тэгж амьдарч байгаад тэгээд би яахав дээ насаараа л өнөө юу хум ... өнөө машин сисчээрийг ч над өгчихлөө, тэрийг нь ч яахав ямар юмаа... нэх идэж уух юм хийчихээд, тэгж байтал Хятад улс ч сайхан болчихлоо, чөлөөтэй ч гардаг болчихлоо, 90 хэдэн он :.. 2, 3 оноос эхлээл энэ чинь одоо ...манай энэ хилээр чинь чөлөөтэй гардаг болцон шд. Одоо энэ баруун хилээр. Тэгээд тэндээс нэг Хятад тэрэг ацарч нэг жиип гэдэг машин ... Хятадын жийп уначихсан, байхгүй ээ тэр болгон байхгүй, одоо нэг аймагт 2, 3 бий. Энэ Хатанбулаг ... энэ бусад сумд бол огт байхгүй, тэгээд нэг мундаг нэг муу Хятад жийп ацарч унаж, яахавдээ тэгээл тэр юунд ч гарлаа, тэтгэвэрт ч гарлаа, одоо ямар ажил хийх вэ дээ, нэгдэл тараад явчихсан юм чинь ажил байхгүй болцон, тэгээд л жаал одоо олон түмэндээ бас наана цаана орон нутагт ч бас нэг энд тэнд явах бас нэг баг орон нутагт ч юмуу, бас нэг эмнэлгийн дуудлага ч байсан явна,

Баасанхүү -

ммхм

Жамбалдорж -

Яахавдээ орон нутагт би тус болж л байгаа нь тэр. Тэр муу жийптэй жаал явж байгаад нэлээн жил явсаан, тэгээд би ...ер нь машиныг би төр засгийн буянд их унасаан, 80 хэдэн онд шинэ москвич авч унаж байсын,

Баасанхүү -

Өө,

Жамбалдорж -

Тэр үед нэг 20 хэдэн мянга даа, бас их үнэтэй болцон байсын, ер нь нхэг 20 хүрдэггүй байсан эд шүү дээ, москвич гэдэг машин одоо Улаанбаатарт их л байдаг байсан. Тэгэхэд чи байсан уу, жоохон ч байсан уу, тэгээд энэ машинтай байсан гэж бас нэг жоохон ... намын гишүүн ч байсан, намын хурал энэ тэр дээр бас нэг жоохон дургүй, тэр үед одоо. Тэр нь одоо намын дарангуйллын л ажил юм, бас нэг. Феодал баян, машин авч уналаа, ер нь нэг тийм машин тэрэг унахыг онцгүй аятай л ярьдаг ... бас нэг хурал дээр жоохон бас нэг эвгүй шүү, юм дуулчихна. Буруу үзэлтэй байна, феодал үзэлтэй байна ... одоо хөрөнгөтөн маягийн үзжл юм биз дээ, машин тэрэг хувьд унаж байна гээд. Аа тэгээд ч юу болохов дээ, тэртээ тэргүй хувийн юм аваад унацан хүн унаж л байх ёстой байсын. Тэрнээс өөр нээх машин унуулдаггүй байсан л даа ер нь. Одоо тэр москвичийг унуулна, ойр зуурын ... өөр нэх 69 энэ тэр унуулахгүй шд. Тэгж байж байгаал, тэгээл яахав дээ, тэр чинь тэгээд нэг юм нэгдэл тараад намайг харж үзсээн, тэгээд нэг 53 өгсөн, өнөө нэгдлийн тэрэгнүүд хураагдаад. Тэгээд тэр нь ч яахав дээ үгүй гэх юм биш, тэрийг нь жаал унаад бас л нэг аргал түлээ.. ойр зуурын ноос үс ... жаал унаж амьдарч бас олон түмэнд тус болж байгаад ... өө яахав сайхан амьдарч, тэгээд би нэг японы нэг хар тэрэг авч унаж байгаад, аа өнөөхийг нь ч эдэлж чадахгүй юм, мэдэхгүй юм. Унаад явахад нэх сайхан, нэг юмыг нь дараад боочихно, асахаа байчихна, мэдэхгүй энэ гар утас мутас. Тэгж байгаад тэгээд яахав дээ одоо би нэг хөгшинтэйгөө хоёул ... энэ хөгшинтэй нэг 40 ... 1, 2 жил л амьдарч байна даа би, төмөр замд байхад л байсан. Тэгээд амьдраад тэгээд одоо нэг иймэрхүү одоо 70 гарцан өвгөн хөгшин хоёр. Яахав дээ одоо нэг хэдэн хүүхэд байдаг, тэр нь тараад явцан, гаднаа ганц хүүхэд ... хүү байдаг, бэртэйгээ, тэгээд нэг иймэрхүү маягаар л амьдарч байна даа, цуутай хийгээд байсан ажил ч байхгүй, зүгээр яахав нэг юунд ... Монголынхоо хоёр үйлдвэрт ... одоо орж ирсэн хоёр ... говийн хоёр том үйлд... юу ч гэдэг юм... төмөр зам Баян хоёрт гар нэмэр оролцсон,

Баасанхүү -

Ммхм,

Жамбалдорж -

тэгээд нэгдлийг анх хөгжиж байхад би энэ суманд ирж гар бие оролцож нэгдэл маань ч тараад явчихлаа, тэгээд нэг ийм маягаар шүү л одоо ингээд амьдраад насны эцэст одоо ингээд нэг хоёр гурван ачтай, манай энэ хүүгийнх байгаа энд, бэр эмнэлэгт ажилтай байдаг юм даа тэгсгээл нэг хөгшинтэйгөө одоо яахав дээ ойр зуурын ажилд явчихна, нэг машинтай тэгээл байж байдаг юм даа.

Баасанхүү -

Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бол оо? Та одоо жишээ нь нефтийн үйлдвэрт ажиллахыг хүсээд нефтийн үйлдвэрт ажилласан, дараа нь төмөр замд ажиллахыг хүсээд л төмөр замд ажилд орсон, тэгэхээр энэ ажлуудад яаж ордог байсан бэ? Хүсэлтээ тавьдаг байсан уу? Ер нь хүмүүс социализмын үед яаж ажилд ордог байсан бэ?

Жамбалдорж -

ер нь социализмын үед бол одоо тэр хүн ажил хийе л гэвэл авна, ажилд. Аа ганцхан зүгээр төмөр зам ч гэлтгүй өөрийн дотоод дүрэм л чанга байхаас тэр социализмын үед ажил хийхэд тэр хүний эрх бол тэгш, яаж л хийдэг бол одоо Баян ч ялгаагүй, нэгдэл ч ялгаагүй, төмөр зам ч ялгаагүй. Аа тэр дотоод дүрэм л чанга байна, ямар дүрэмтэй байна тэрүүгээрээ ажиллахаас тэгж бусдаар бол ажил хийхэд одоо ямар нэг ... хийдэг л ажлаа хийнэ. Тэр бол асар сайхан, одоог бодвол. Одоо өнөөдөр би нэг алдаа гаргачлаа гэхэд аа одоо хувийн шахуу үйлдвэр ... юу юм чинь дээ, та тойрохоо ав гэнэ. Тэр үед нэг тийм алдаа гаргасан байвал ... яахав дээ нэг хурлаар орно уу тэгсгээл нэг алдаа гаргаад тэгээл өнгөрнө. Тэгээл ажлаа хийж л байна. сайн ажил хийгээд бүтээн босгосон байвал ... яахав дээ би Баянгаас юм аваагүй, төмөр замаас нэг хөдөлмөрийн хүндэт медаль авсан. За энэ нэгдэлд ирж нэг ... аа ойн медэлиуд бол над яг бүрэн бий.

Баасанхүү -

Ойн медалиуд аа?

Жамбалдорж -

Тийн, над бол бараг л бий. Ойн медалиуд. Ойн медаль гэж байдаг шдээ,

Баасанхүү -

Хувьсгалын уу?

Жамбалдорж -

Тийн, хувьсгалын ойн медалиуд. Тэр чинь бол бас одоо бас нэг хүн болгонд өгөхгүй тэр л одоо ойн медальтай хүн ч одоо миний насны хүнд бол тэр болгон байхгүй шдээ, өчигдөр орой Сугар гуай гэж нэг өвгөн зүүн хойно очиж ярилцлага хийсэн үү, өөрөө очсон уу? Өөр хүн очсон уу?

Баасанхүү -

би очоогүй,

Жамбалдорж -

тэгэхэд тэрүүнд л лав байхгүй. Тийм социализмын үед нэг тийм нэг юу байсын, гавъяа шагнал жоохон муухан шүү өгдөг, их ажлын бүтээн байгуулах ... байгуулсан хүнд нэг яахав дээ нэг бага дундын шүү өгдөг, нэг тиймэрхүү л байсан. Ухаан нь нэг хөдөлмөрийн хүндэт медаль нэг хоёртой, ойн медаль бүрэн, таван жилийн гавшгайч болуул ... ударник ажилчин гэж байсан, одоо тэрэнд бас мөнгө олгох сураг байгаа. Аа одоо бол тэрнийг орлосон 5 жилийн гавшгайч эд нарыг орлох юм бий, надад.

Баасанхүү -

Өөө,

Жамбалдорж -

бүгдээрээ бараг бий. Тэр чинь одоо юу билээ дээ нэг... анхдугаар 5 жил, хэдэн онд гарсан юм дээ, тэр 4 байна уу 5 байна тийм тэмдэг үнэмлэх гарсын. Нэг үйлдвэрийн ямар ч хуаантай юм дээ ажлын л тийм ... бас нэлээн нэр хүндтэй, 5 жилийн гавшгайч гэж. Тэр бараглан бий, ойн медаль бараглан бий, аа гавъяа шагнал ... хөдөлмөрийн медаль 2-той, тийм л хүн дээ.

Баасанхүү -

Ажлын ачаалал ер нь хэр их байдаг байсан бэ?

Жамбалдорж -

Маш их хариуцлагатай л байдаг байсан. Хүнд ч байсан, хариуцлагатай ч байсан. Ажлын хариуцлага бол маш өндөр, ажил бол одоо ер нь ... аа ажил хийхдээ тэхдээ бас нэг тоймгүй тэгж ... цаг миниут тэгж юу яахгүй ээ бас. Байх л ёстой цаг хэмжээгээрээ хийнэ, ер нь ажлыг бол. Бас хүнийг бол их харж үзнэ, ерөөсөө хүний ядрах барих тэр бас нэг бололцооны л одоо ухаан нь жишээлбэл нэг ажлын ачаалал ихдээд нэг хоёр өдөр ч юмуу нэг арван цаг илүү хийцэн байхад тэр хүний цагийг гарцаагүй нөхөж амраана, эс үгүй бол одоо тэрний одоо мөнгө хөлсийг өгнө, тэр үед тийм л байсан, одоо юуны ... захиргаадалтын үе одоо ч гэдэг юмуу одоо төр засгийн одоо ... ганцхан одоо төр удирддаг байлаа шдээ, Ху намын л одоо үед. Тийм л ажил байсан. Ачаалал бол ер нь хариуцлагатай өндөр шүү. Ер нь бол зарим үед ер нь идэх яахав ажил хий гэдэг л үе байсан. Идэх... идэхийг жоохон багасга, ажлаа хий, яахав цалин пүнлүү багахан ч тэр үедээ болж байсан, шуудай гурил 100 цаас хүрэхгүй байсан юм чинь яахав дээ тэр бол. Болдог л байсан. Одоо зүгээр болохгүй ч юм байхгүй л байгаа юм. Жоохон юм нь үнэтэй, мөнгөний ханш унасанд л байгаа болохоос тэр үед бол яахав дээ мөнгө цаасны ханш чадвартай, цалин пүнлүү авах .. сайхаан, ажил хийж байсан хүнд бол тэр цалинг бол сайн өгнө. Би ч одоо төмөр замд байхад бол тэр үед чинь 7,800 авна шүү ээ сард.

Баасанхүү -

Өө,

Жамбалдорж -

Тэгээл зүтгэвэл 1000 гаргана шд. Тэгээд одоо нэгдэлд чинь би бараг л 1000 гаргаж авдаг байсан. Тэгээд одоо ер нь сайн хийх юм бол. За Баянгийн үйлдвэрт голдуухан тогтмол цалинтай, нэг 4,500-г, 400-аас илүү байдаггүй байсаан, хэдийвээр үйлдвэр ч гэсэн. Тэхдээ тэр үед дээд талын дарга хүн ер нь 170 цааснаас илүү байсан уу ч үгүй юу, 250 –ых ч бас байгаагүй, тэр үеийн одоо амьдарч байсан дарга нар одоо юу хийж байсан ... нэг 250, 60 ... аа нэг 300-тай л, томчуул... дээгүүр намын хорооны дарга ч юмуу, тийм мэтийн улсууд л байсан байх. Тэгээд доод талын... инженерүүд гэхэд л 240 шд, тийм л цалинтай байсан. За нэг ажилчингууд чинь 200... 180-аас л ер нь дээш гардаггүй, яг тэр 50 хэдэн оны үеийн цалин бол тийм байсан. Тэхэд 50 хэдэн оны үеийн цалин гэхэд чинь одоо юм чинь асар хямдхан шд.

Баасанхүү -

Ажлын хажуугаар бас олон нийтийн ажил хэр явагддаг байсан бэ?

Жамбалдорж -

Яахав дээ 50 хэдэн онд бол яахав багахан л байсан. Нэг концерт монцерт, сайн дурын уран сайханчид жаахан тоглоно доо, энд тэндээс шинэ юм ирвэл үзнэ дээ... чөлөө зав муутай, ер нь тэгж нэх айхтар ... гэхдээ чөлөө зав гарах нь гарнаа, гарахдаа яахавдээ байх л ёстой юмнууд ... бүтэн сайндаа амарна даа, өөрөө энэ тэнд очиж воллейбол, бөмбөг мөмбөг ... за бөмбөг л тоглоно доо, за шатар даамхан л тоглоно. Ка Баянгийн үйлдвэр ч яахав чаддаг бол бассейн гэж сайхан юм байлаа, тэнд очиж байна, өдрийг өнгөрөөнө. Аа тэгээд яахав олон залуучууд хүүхдүүд... бидний үеийнхэн явж өдөр цагийг сайхан л өнгөрөөнө. Бүжиг их явна өө, үйлдвэрийн бүжиг их явна. Бүжиг их явуулна, тэр үед одоо баяд бүжиг байсан, Учиртай гурав ... нэг худун том дууриуд их тоглодог байсын. Үйлдвэрт чинь өнөө бас их чадвартай улс ирнэ, өнөө үйлдвэрийн энд тэндээс цугласан их чадвартай улсууд цугласан ... өнөө их хүн цугласан назар тийм хүн их байхын. Тэгээд чадварлаг бүр тийм одоо сайхан жүжгүүд их босгодог байсан. За тэгээд яахав дээ тэр үеийн хино үзнэ дээ, ер нь бидний үздэг... нийтийн бүжгэнд орно, нийтийн бүжгэнд ороход өнөө эмэгтэй хүн цөөхөн, одоо бол эмэгтэй хүн нь олон болцон. Тэр үед чинь бид хоорондоо бүжиглэнэ, бүжиглэхгүй бол сууж л байна. Аа нэг бүжиглэчихнэ, нэг юу яачихна, аа тэгээд бүжиг концерт их очно оо, их одоо Баян бол одоо агуу их гаргадаг байсан. Төмөр зам ч яахав, за тэр үед чинь одоо тэр хүмүүжлийн ажил гэж одоо сонин уншлага гэж нэртэй байсын, одоо хүмүүст тийм ажил бол маш их явагдана. Долоо хоногт 2, 3 явагдана. Одоо тэр үед хөлөөв л гэж байлаа, тэндээ цуглана, тэр одоо ажилчид бол өдөртөө өглөөний сонин уншлага гэж бараглан байна, албан газар дээр.

Баасанхүү -

аанхан,

Жамбалдорж -

Ер нь бол радио телевиз бол байх биш, радио л байна, одоо ухуулга одоо голдуухан л тэгж бөөн хийхээс өөр ийм одоо мэтийн телевиз юу тийм юм байхгүй шд. Одоо чинь хүний мэдлэг маш өндөр болж, энүүгээр хүн мэдэж л сурч л чаддаг юм бол одоо маш их өндөр одоо мэдэж байна, сурч байна, дуулж байна. Гадаадын юм, хаа ч орны юм сурч байна, бид чинь тэр үед гадаадын юм мэдэхгүй. Тэндээр нэг лекц... нэг хэдхэн ... тэр оронд нэг тийм хурал болсон, тэр оронд нэг тийм цуглаан болсон ... цуглаандаа яахав дээ нэг хурал уулзалт болсон гээл яриад өнгөрчихнө, тэр нь аль ч оронд билээ ... бараг улсуудынхаа нэрийг хотынхоо ... одоо Лондон ч гэдэг юмуу, ..юу ч гэдэг юмуу юунуудынхаа нэрийг мэдэхгүй шахуу байсан үе. Бид нар чинь одоо боловсрол бас л дутуу тааруухан үе байлаа л даа, тэгээд өнөө ажлын төлөө л зүтгэнэ. Тэгээл ажил ... дотоодын болж байгаа жишээлбэл одоо Монголд тийм юм болж байна, тийм үйлдвэр босч байна, бүтээн босч байна гэх маягийн юмаар л лекц уншаад л өнгөрчихнө, тиймэрхүү маягийн байсын. Одоо бол тэр маш өндөр сайхан ...юм мэдэж байна, сурч байна, өнөөдөр болж буй гадаадын ... сайн ч юм болж байна, муу ч юм болж байна, тэрийг бүрэн дуулж байна, сонсож байна. Одоо бол тийм юм нь их сайхан байнаа. Одоо бол хөгжил бол ... Монгол улсад хөгжил бол асар их байна. тэр үед хөгжил гэж ямар юм байхав, унаа унана, явган дугуй унасан, мундаг унаа унасан хүн. Мотоцикл гэдэг юм чинь одоо байхгүй ... бараг байхгүй шд. Амины машин гэж бол байхгүй, унуулахгүй.

Баасанхүү -

Мххм,

Жамбалдорж -

Ганц нэг 67 гэдэг машин байсан бараг унуулахгүй. Унуулдаг улс цөөхөөн, хүн толгойтой бүхэн унаа унахгүй, тэгээд харин явган дугуйтай, сүүлдээ харин мотоцикл гэдэг юмыг харин унуулдаг байсан юмаа. Тийм юм унуулдаг байсын. Тэгж л жаал амьдарч ... тиймэрхүү маягаар л амьдарч байлаа даа, одоо бол одоо болохгүй ч юм алга. Жоохон хүн... жоохон ухамсар, хуулиа жоохон мэдэхгү байна, жоохон дүрсгүй байна, за бусдаар бол яахав ээ, мөнгө байдаг бол юугаа ч идсэн ... одоо Боинг оо аваад дээгүүр дүүлж байсан ч одоо эрх чөлөө байна. хүний эрх нь хэтэрцэн юмуу даа л гэж би боддогийн, жоохон хуулиа мэдэхгүй, эрх чөлөөгөө дэндүү мэдэж байна уу гэж би ойлгодгийн. Нэг жаахан сахилга муухантай, хүний жоохон яс чанар муудсан юмуу л ... тэнээс яахав юм үнэтэй одоо болж л байна аа яахав төр засаг одоо өгч л байна, мөнгө өгч л байна, хэзээ хэнд зүгээр өгч байсын, одоо эх орны хишиг гээл өгч л байна, ер нь одоо тэгээл тэтгэвэр тэтгэмж... тэр үед чинь одоо 70, 80 хүрнэ, дээр үед чинь 70 хэдэн онд ч гэсэн дээ, одоо 70, 80 хүчихсэн хүн ажил хийж байлаа шд. Тэтгэвэр гэж байхгүй. Одоо улс тийм байсан шиг байгаа юм даа, дэлхий тийм байсан шиг байгаа юм. Тэгээд яг над шиг болцон өвгөн одоо тэгээд ажил хийгээд, манаач ч юмуу, сахиул ч юмуу, жолооч ч юмуу, дандаа нэг тийм юм хийдэг байлаа шүү дээ, амьдрахын тулд. Одоо бид яаж байна, аль хэзээ тэтгэвэрт гарчихсан, жоохон юм нь үнэтэй болохоос л одоо энэ зуунд бол яахав болж л байна. Хүмүүс нэг жоохон сахилгатай, жоохон юу л байхаар байгаа юм. Энийг л ер нь анхаарч дээш доош одоо яадгиймуу, одоо төр засаг мэдэж л байдаг юм байгаа байлгүй. Тэрнээс одоо юмны үнэ яахав ээ, хаашдаа өнгөрсөн. Тэртээ тэргүй одоо зах зээл гэдэг бол тэгэх ёстой л гэдгийн. Тэр бол одоо үнэтэй ч гээд яахав, тэртээ тэргүй одоо мөнгө цаасны ханш уначихсан, одооны үед бол иймэрхүү л маягтай байна. Нэг их айхтар тэгж их ... жоохон доошоо орсон нь бол амьдрахад хэцүү нь хэцүү л байна. Одоо энэ цаг зуд муутайд мал нь яасан улс бол хэцүү л байх, бид нар ч яахав дээ төр засгаас тэтгэвэр тэтгэмж авчихаад, тэрийгээ идэж уугаад, за яахав сардаа хүрдэггүй нь хүрдэггүй юм, тэгээд болгоно оо, болгоно. Бас нөгөө үр хүүхдээс нэг нь харж үзнэ биз, ... ядуухан нэг нь бол айхтар дор орж байна, манай суманд бол их их дор орж байгаа ... за би л гэхэд одоо тэгээд тэр үед одоо бид нар чинь дэндүү зарчимч, нэг хадаас цаашаа хийчдэггүй, нэг юм цаашаа хийчдэггүй, тэгээд одоо ... одоо нэг ийм гэрт л амьдарч байна шд, монгол гэрт байгаад сурчихсын, одоо ийм байшин барьчихаж чадахгүй л байна даа, манай хүүхдүүд харин ноднин нэг юм барьсын, нэг нь нэг байшин бариад амьдарч байгаа, би бол одоо давхар байшин барих ч чадал надад байсан, социализм тэр үед байсан, социализмын төлөө ачаа зөөж явсан, ер нь дээр үед хямдхан сайхан газар байсан, тэгээд бас хүний ухамсар юунаас болдог юм байна даа ... эдийн засаг бас юунаас, зарим нэг нь бол яахав дээ ер нь их хөлжлөө,

Баасанхүү -

Социализмын үед хүмүүсийн ажилд ханддаг байсан хандлага аа тэгээд одоогийн, орчин үеийн хүмүүсийн ажилд хандаж байгаа хандлагын хооронд ямар ялгаа байна?

Жамбалдорж -

Өө тэр хооронд их ялгаа бий. Одоо бол ер нь яахав дээ, ажил хийж л байна, амьдарч л байна, зүгээр тэр зарим ... аа нэг ... энэ захиргааны ажилч гэж 20, 30-аад хүн байдаг юмуу, аа нэг 20 нь юм хийгээд 10 нь цаг өнгөрөөхийн. Тэр нэг хэдэг төгрөгийг нь авчихъя, за тэр ард түмэн ч яахав, сум орон нутаг ч яахав, тэгээл болж л байна, тэр социализмын үе гэдэг чинь сайхан юм байна, ерөөсөө л одоо бүтээн босгоё, ард тоүмэн, эх ороноо одоо нааш нь татъя гэсэг ийм л юм ерөөсөө л. Одоо бол бүтээн босгоно, ирээдүйг сайхан болгоно гээд ярьж л байгаа юм, дээшээгээ ч ижил, засгийнх нь газар, тэгж л байхаас яг тэгж ...тэгээд манай юу бас нэг эх ороноо бүтээн босгоно гээд ярьж л байгаа юм, ард түмнээ ... бас нхэг иргэн баян бол төр баян гэж, ард түмнээ бас муухан харж үзэж байгаа юм шиг надад санагддаг. Одоо тэр бол дээр үеийн үг, иргэн баян бол төр баян гэж. Одоо арай бас нэг юмтай хүн чинь бас нэг төр засгийн юманд нэг хадаас авчихгүй дээ,

Баасанхүү -

Ммхм,

Жамбалдорж -

за юүхэв дээ юм байна гэж бодох ёстой доо, тэр үеийн улсууд бол ерөнхийдөө бас цалин бага ч гэсэн юм хямд, ерөнхийдөө амьдрал сайн, юм хангалуун, тийм үед аа за энэ нэг банзаар яахав, хоёр гэвэл хүн болгон тийм байгаагүй байх л даа, Ху нам гэдэг бол хүнийг дэндүү одоо хүмүүжүүлсэн, би одоо Ху намын хүн, яг үнэнийг хэлэхэд, тэрийг би хаашаа ч туйлшрахгүй. Аа Ху нам бол ганц намын дарангуйлал гэж хэцүү л байсан байгаа. Гэхдээ одоо бол тэр яахав дээ, туйлшраад яахав дээ, аль ч нам хэрэг болох юм биш. Тэр батлахыг бол би дэрэн доороо байлгахын хувьд бол байлгана, аа гэхдээ бол би тэр Ху нам ч сайн, юу ч сайн гэх юм алга, зүгээр ер нь бол одоо энэ шинэ А нам бол Монгол улсыг хөгжүүлэх, биднийг ийм эрх дархтай болгох, өнөөдрийн ийм машин гаднаа тавьчихаад зогсож байх энэ салхийг зүсч хийж өгсөн нам шүү. Энийг бол үгүйсгэж ерөөсөө болохгүй. Бидэнд эрх чөлөө өгөөд энэ олон малтай болоод малаа өөрснөө одоо арчаа муутайдаа ч билүү, үнэхээр цас зуднаас ч билүү энэ мал энэ тэр үхэж хорогддог бол одоо ... энэ их мал чинв одоо ... энэ төр засгийн буян, энэ юуны буян шүү... А намын буян шүү, энэ бол. Яг үнэндээ зүгээр муулж ч байгаа биш Ху нам гуай ч бас тэгж өгч байгаагүй эд шүү. Ер нь хүнийг бол айхтар чанга барьж, ер нь хүнийг бол юмжуулахад жоохон дургүй байсан, хөрөнгөжүүлэхэд.

Баасанхүү -

Ммхм,

Жамбалдорж -

Айхтар дургүй байсан нам шүү. Зүгээр суулж ч байгаа биш, зүгээр одоо үнэн нь л тэр юм. Яг үнэн нь тийм байсан. Аа энэ нам бол одоо бас хүнийг эрх чөлөөтэй болгосон, чухам гарч ирээд одоо яг эгцэлж ажлаа хийж болдоггүй юмуу, яагаад байгааг би ойлгохгүй байна. Яг бариад хийгээд ирвэл одоо яах байсын, зүгээр яахав дээ өнөө Ху нам нь олон жил барьчихсан, ямар юмаа ... ах зах тэрүүгээрээ жоохон барьдаг юмуу яадгийн, манай нам ч одоо зүгээр ер нь муу хэлэхэд Баяр гээл мундаг сайхан хүн гарч ирлээ, зүгээр одоогийн л юм ярьж байгаан.., гарч ирсэн, үгүй бидэнд тэтгэвэр цалин нэмээгүй шд. Баяр сайд чинь бол нэмээгүй шд, огт нэмээгүй. Тэгэхэд түрүүчийн сайд нэмээд л Баярт өгсөн, одоо харин яахав энэ хэн ... Ху намын л нэг эр шүү дээ, мань эр чинь Баяр чинь одоо, Ху намын нэлээн чанга үеийн хүн шүү дээ, ЗХУ-д элчингээр нэлээн жил ажиллачихсан, тэгээд одоо ... одоо энэ Батболд маань яахав ээ бас л харж үзэж л байна л даа, болохгүй ч юм алга л байна. чухам эх орны хишиг гэдгийг одоо ... бид эх орныхоо хишгийг хүртэх нь хүртэх л ёстой улс байх, зүгээр чухам гаргаад ирсэн нь зөв юмуу буруу юмуу зүгээр айхтар амлацан юмаа, энийгээ уг нь өөрөөр амлаад ядуу дутуу жигддээ улсаа бас нэг өөрөөр тусгасан болуул өөр л байх байсан юмуу, үгүй дээ бензин тосныхоо үнийг ... юугаа энэнийхээ үнийг жаахан барих хэмжээтэй оролдсон бол дээр санагдсан. Энэ бол их юу шүү... энэ бол асар их мөнгө шүү, одоо энэ хүн бүгдэд сая төгрөг өгнө гэдэг чинь... сая таван зууг өгнө гэдэг. Аа тэхдээн бол одоо яахав ээ яахав одоо бас л ... юу ... намаа муулаад ч яахав, зүгээр ер нь болж л байнаа, одоо яг үнэндээ хэлэхэд бол одоо манай Ардчилсан нам бол өгч байна шүү ... юу .. Ху нам л өгч байна шүү дээ, сая таван зууг, тэхдээ бол одоо яагаад ямар учиртай юм, 2 нам хоёулаа л юу гаргаж ирсэн. Би сонгуульд дандаа л ажилладаг хүн, сонгуулийн ажлаар, би тэхэд тэр намын юуг өгч л байсан ... хүн тарааж байсан одоо ... нэг нь сая төгрөг өгнө, нөгөөх нь сая таван зуун төгрөг өгнө гэж, тэгээд нэг сая таван зууг л өгч л байна. За тэр нь ч хамаатай юу, гэхдээ ер нь болохгүй ээ хөөрхий минь, би зүгээр тэр шууд очоод орчих нь юу юм зүгээр муулахгүй. Бидний эрх чөлөө бол одоо энэ А намынх аа,

Баасанхүү -

Таныг нэгдэлд ажиллаж байх үед нэгдлийн үйл ажиллагаа ер нь ямархуу байсан бэ? Одоо нэгдэл ардчилал гарч ирснээр тарсан уу эсвэл ардчилал гарахаас өмнө нэгдэл өөрөө задарсан уу?

Жамбалдорж -

Нэгдэл ер нь одоо ардчилал гарахын өмнө бас нэг ... ер нь нэг хүчин чадал нь ч ачаалал нь ч ихэдсэн үү, засаг төрийн. Тэгээл ер нь бас нэг ... нэг нэгдэл нэг биш боллоо гэж ярьдаг л одоо ардчилал гарахаас өмнө цухуйдаг байсын. Нэгдэл нэг бишээ л гэдэг байсан. Одоо тэрнийг болуул анх нэгдэл нэг биш ээ л гэдэг, тийм юутай л бүлэг явдаг байсан. Тэгээд л байж байтал тэгээд л малчид одоо өнөө хувьчлал гэдгийг бол одоо гарах нь бол одоо энэ ардчилал гарч ирж байж хувьчилсан. Аа зүгээр нэгдэл тарах бол төр засгийн хүчин чадал дийлэхээ байсаан, нэгдэл нэг биш гэж, сангийн аж ахуй ч дийлэхээ байсан, ЗХУ-аас ч маш их одоо тусламж авдаг байсан, тэр өр нь ихэдсэн. Тэгээд тэр өрийг ч одоо ... өнөө өлгийтэй хүүхэд дээр одоо юу билээ дээ энэ чинь ... 5 сая төгрөгний шахуу өр төлж байж Монголын нэг иргэн тэгж төлж байж ЗХУ-ын юуг дарах ёстой байсан шүү дээ ер нь. Тэгээл одоо тийм учраас ер нь одоо..,

Баасанхүү -

Ямар нэртэй нэгдэл байлаа?

Жамбалдорж -

Шинэ –Өрнөлт гэж байсын. Тэгээд одоо нэгдэл ер нь орон даяар эргэсэн, сангийн аж ахуй ч одоо бас цухуйж л байсан байх. Нэгдэл нэг л бишээ гэдэг яриан дээр ярьж байж энийг одоо яаж байж нэгдлийг тэгээл ер нь ямар ч байсан хувьчилъя, задалъя, гэдэг юу засгийн газар төв хороон дээр ирдэг, хурал мурал дээр ч бас одоо нэгдлийг ер нь задрах нь зөв юмуу гэж би бас хөдөө аж ахуйн холбооны бас сайхан л ажил хийж байсан. Тийм хурал муралд явдаг л байсан. Тийм хурал дээр ч бас цухуйлгадаг, нэгдэл одоо ер нь задрах нь зөв юмуу... хоршоолол болгож бага болгодог юмуу гэдгийг ганц нэг хүн ярьдаг, цухуйдаг, тэгж байснаа л ер нь нэгдэл нэг биш гэдгээрээ задраад тэгж байтал ч одоо юу гараад ирсэн, хувьчлал ... аа тэр үед бол нэгдэл гэдэг чинь түрээс гэж задрах гэж байсын. Хувьчлал биш түрээс гэж, одоо тэр хүнд улс нэг хэсэг ашгийг нь аваад өөрийнх нь мэдлийн, нэг хонио зараад идэхэд нэгдлийн хонь зараад идчихлээ гэхгүйгээр өөрийнхөө юмыг зарсан нэртэй. Гэтэл төр засаг тэрнээс нь бас их одоо юу авна...

Баасанхүү -

Татвар авна...

Жамбалдорж -

Татвар авна, аа тэр юм бол одоо өөрийн мэдлийн, машиныг ч тэгж байсан, нэгдлийн машиныг авсан хүн би тэр үед. Түрээсээр авчихаад засвар одоо нэг юм нь хэмхэрсэн байхад тэр машинд өөрөө юм авч тавьчихна, машин давхиж л байна, аа тэр ... тэр машиныг явахын тулд ... тэгээд л тэр, тэгж л одоо нэгдэл задарсан юм даа. Тэгээд нэгдлийн хүчин чадал одоо ерөнхийдөө бол тэр гадаадад ч их өртэй байсан,

Баасанхүү -

Аанхан,

Жамбалдорж -

Тэрнээс болж л одоо ... ерөнхийдөө би бол одоо тэгж боддог. Тэгээд ч ер нь тиймэрхүү юу бий, тэр өрийг одоо ер нь энэ сангийн аж ахуй нэгдэл чинь одоо зөвхөн ... нэгдэл чинь зөвхөн л одоо тусламж гээд одоо вагончик гэж их том олон ... хоёр айл суучихаар тийм орон сууц ... тэрэн дээр малын хайч, самнах юм, мал ... бүх багажтайгаа тийм юм, тэрнийг нэг 30 машин, нэг трактор дагаж ирээд, тэр вагончикийг. Тийм одоо их өндөр үнээр юм л орж ... хөрөнгө орж ирж байсын. Тэгээл ер нь тэр чинь ... тэрийг ирснээс хойш бол 5 жил болоогүй нэгдэл бутарсан. 5 жил болоогүй задраад, тэгээл нэгдэл гэдэг одоо ... хувьчлал болгоё... ерөөсөө хүнд л одоо хуваарилж өгөөл, хэдэн малтай байдгийн, өөрийнхөө хэдэн мал авахуу, та 500 мал авах уу, 100 мал авахуу, 1000 мал авах уу тэрнээс чинь маш их өндөр одоо ... ашиг авна, ашиг гэж авна, татвартаа ашиг гэж аваад, юм чинь өөрийн чинь юм аа. Машин чинь ч өөрийнх чинь, аа тэр юуг л одоо сар тутамд ашгийг төлнө, аа сэлбэг ч бай, малын тэжээл ч бай өвс ч бай, түүнийг та өөрөө малдаа өг, гэж эхэлж байсын. Тэгж байсан ганц нэг айл, хүн амьтан ч бий. Машинаа ч авч байсан, зөвхөн мал ч авч байсан. Тэгээл нэгдэл задаргаагаа хийж байсан, тэгэх дээр зэрэг энэ манай А нам гарч ирэнгүүтээ салхийг нь зүсч өгөөд, хувьчил ... ерөөсөө л одоо бүх энэ малыг нь малчдад, одоо хөрөнгө бүх юмыг нь одоо хувьчлаад, бүх юм өгөөд, тэгээд бүхэл бүтэн баазуудыг тараагаад одоо жолооч нарт нь машиныг нь өгсөн шдээ ер нь ... одоо том том баазуудыг, тээврийн баазыг. Малыг ч одоо яахав тэгээд л малчинд, нэгдэл хэдий жил ажилласан, хэдэн хүнтэй байна, хэдэн хүнд ямар хэмжээний мөнгө өгөхөв тэр хэмжээнд нь л малыг нь өгсийн. Тэгээд тэр чинь тийм их мөнгө өгөх ёстой байсан байхгүй юу, тэгээл мал өгөөл хөрөнгийг нь өгөөл, өнөө мөнгөнийх нь оронд. Тэгээд их бага хувьчлал гэж гаргаад, тэгээд тэр хувьчлалд нь бас өнөөхийг нь оруулж өгөөд, хувьчлалаар нь малыг нь өгөөд, машиныг нь өгөөд, үйлдвэрийг нь өгөөд, байшинг нь өгөөд, тэгж ингэж л задарсан даа, нэгдэл гэдэг юм.

Баасанхүү -

За, за баярлалаа.

Жамбалдорж -

За, баярлалаа би энэ сайхан юм ярьж одоо муухан ярьлаа даа зүгээр яахав би хийж явсан ажил хөдөлмөрөө ярьж тэгээд аян замдаа сайн яваарай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.