Dashdulam


Basic information
Interviewee ID: 990511
Name: Dashdulam
Parent's name: Rendoo
Ovog: Shargaljuut
Sex: f
Year of Birth: 1932
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Bayanhongor sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanhongor sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
belief
foreign relations
collectivization
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

belief
childhood
schoolchildren's life
mother - father
cultural campaigns
collectivization
5 year plan
herder's life before collectivization
elections
men and women
nature and environment
democracy
privatization


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа, сайн байна уу та?

Дашдулам -

Сайн, сайн байна уу, хүүхээ

Сайнбилэг -

Таныг хэн гэдэг билээ?

Дашдулам -

Намайг Рэндоогийн Дашдулам гэдгийм.

Сайнбилэг -

Аан, Дашдулам гуай та хэдэн онд төрсөн билээ?

Дашдулам -

1932 онд төрсөн хүн дээ, би.

Сайнбилэг -

32 онд та хаана төрөв?

Дашдулам -

Аа энэ Баянхонгор аймгийн Тариат уулын ард.

Сайнбилэг -

Одоогийн аль сум бэ?

Дашдулам -

Хуучин Жинст сум. Тийм.

Сайнбилэг -

Та бидэнд бага насныхаа амьдралыг ярьж өгөхгүй юу?

Дашдулам -

Заа тэгье. Би 32 онд төрсийм гэнэлээ, Тариатын ард. Манай аав, Рэндоо ээж Дамбадулам гэж улс байсан. Манай аав цэрэгт яваад 3 жил болоод ирээд манай ээж малыг нь маллаж, одоо гэрийг нь сахиж байгаад тэгээд хүүхэд,үр хүүхэд гарахгүй байна гэж, нэг тийм хүүхэд урьж төрүүлдэг хүний сураг дуулаад, тэгээд тэр Баянзүрхийн хийд гэж байсны тэндээс нэг зурхайч, Түндэвийн Сэнгэдорж гэж хүнийг урьж авчирсан юм байна. Манайх тэр говиос нүүгээд, энэ нисэх буудлын л энэ ар талаар буугаад, тэгээд тэр ламыг залжээ, тэр зурхайчийг. Тэгээд тэр зурхайч ирээд манайд нэг хэд хоносон юм байж, зун цаг. Тэгээд нэг өдөр манай аавыг сааль сүү саагаад хүмүүс гадаа байхад дуудаад Рэндоо чи нааш ир хөө, гэснээ... Өө энэ өөд нэг их юм байгуулагдах юмаа хө, Баянхонгор аймгийн энэ хөндий өөд заасийм гэнэлээ. Хаана юу байгуулагдах юм гээд улсууд ингээд шаваад ингэсэн чинь харсан чинь олон мал л байдаг, ерөөсөө тийм юм байхгүй. Харин нэг хэрэгсүүр харагдаж байсан гэж манай ээж ярьж байсан.

Сайнбилэг -

Хэрэгсүүр гэж?

Дашдулам -

Тийм, хэрэгсүүр гэж нэг овоолоотой чулуу байдаг. Тийм юм харагдаж байсан тэгээд тэрнээс хойш хичнээн ч жил болсон байдийм, намайг төрөөгүй байхад шүү дээ, тэр чинь. Тэгээд энэ Баянхонгор аймаг байгуулагдлаа тэр үнэхээр агуу хүн байжээ гэж манай ээж ярьж байсан. Тэгээд урьсан юм байж, тэгээд би төрсөн юм байж.Тэгээд намайг 9 настай байхад Долдойн Баатар гэж хүн манайд ирж хэлж байсан. Танай энэ хүүхдийг цаана нь зөндөө хүүхэд урьсан, урьсан одоо ламтан байна гэнээ, одоо өнөө хэлмэгдэл болоод өнгөрчихсөн, баригдаад явчихсан одоо алуулчихсан гэж бодож байсан байхгүй юу улс. Тэгтэл хилээс наахна Жадавмөст гэж газар хаа байдгийм, тэнд байна гэнэ, хадны агуйд байна гэнэ, таанууд унаа чадалтай улс байна, хүүхдүүдээ аваачиж уулзуулаач гэж ирж хэлсэн. Тэгээд намайг дагуулаад одоо бууранд гарсан ингэ гэдэг чинь их сайн унаа л даа, тэгээд хавар цаг тэгээд намайг дагуулаад газарчин дагуулаад явсан. Өмнөговийн л нутаг байх. 2 хонож хүрлүү дээ. Тэгээд л хүрээд л Хөндлөнгийн Тогоо гэж хүн газарчилсан. Энэ Баянхонгорын. Тэгээд очсон, Хадны агуйд ийм том цагаан хүн. Зул барьчихсан сууж байсан. Тэгээд нэг жавтий хүртээж байгаа нь гээд нүүр гар угааж өгөөд, тэгээд хүүхэд сургульд хөөгөөд болдоггүй ээ гээд хүүхдээ сургуульд оруулахыг бодоорой л гэж байсан. Тэгээд өөр ярьж байсан. Би одоо олон жил болж байна, бие хаа муудаж байх шиг байна, Тариат ууландаа л очвол л сайн юм шиг байх юм, миний төлөв л төөрөг төөрөөгүй бол гэж хэлж байсан. Тариат уул гэдэг ингээд хойно нь ирчихсээн, энэ Тариатад ирсэн би, мөн тэр Долдойн Баатар гэдэг хүн ирж хэлсэн. Тэгээд очиж уулзсан тэгэхэд нэг бараан доогуур нэг ийм намхан юмаар шургаж ороод тэгээд тэнчээ надад үзэм өгч байсан, тэгээд л уулзаад л бас л ярьж хөөрөөд л буцсан даа. Тэгээд Тариат ууланд байж байж өнөөх чинь тэгтэл энэ Шаравын Галсан гэж багийн дарга чоно авлахаар явж байгаад дурандаж байсан чинь Долдойн Баатарын гэрээс нь нэг том лам хүн гарч ирж байж гэж тэр хавьд байхгүй том хүн л дээ. Эднийд ийм том хүн байх ёсгүй гээд хэсгийн төлөөгчид хэлээд Жадаргарав гэдэг хэсгийн төлөөлөгч ирээд баривчлаад ирсэн. Тэгээд манай ээж очоод уулзсан чинь ....Би буцаад ирнээ хүүхээ, санаа зоволтгүй, хол явж байгаа хүнд оймс гутал өгдөггүй юм гээд тэгээд оймс гутлыг нь аваагүй байсан. Тэгээд буцаад ирсэн, ард болсон. Тэгээд ард болоод Баянговийн нутаг Нүүдээ гэдэг газар байсан, би одоо 15,6,7 хүрсэн байсан байх. Тэгээд тэр үед чинь нөгөө шашин шүтлэг юм хэлж болохгүй, тэгээд баахан хэсэг улсууд ах дүүгээ хэснэ гээд л, шинээс хойхно ингээд л тэгээд яваад очоод уулзсан л даа, хэд хэдэн лам ном хар мэддэг улсууд ирээд л ном хар уншицгаагаад л ингээд л яасан, тэгээд л байж байхад нэг хөгшин хүн ярьдгийм байнаа, асуудаг юм байна....Заа цаг төр хэцүү байна, мал гэдэг маань ял боллоо, ноос үс мах сүүг нь өгөөд хүчрэхээ байлаа, түрүүчийнх нь одоо албан журмын ажилд явж байна, төр муудаад одоо шашин төр байхгүй ээ, ном одоо ерөөл унших хүн байхгүй нас брахад цаг зүг мэдэх хүн байхгүй, ийм хэцүү цаг ирлээ, ингэж ярьсан. Тэгсэн тэр ингэж хэлсэн, аа тэр зөвөө цаг нь болсийм, түүх нь болсийм, тэгэхдээ яахав шашин төр эргэнээ, шашин төр эргэх даанч болоогүй байна даа. Төмөр цагаан морин жил эргэнэ гэж хэлж байсан, тэр миний сэтгэлд тогтсон. Тэгээд л тэрнээс чинь хойш ардын аж ахуйтныг чинь тэгж тийм л шахалт өгч байсан ш дээ. Хөдөлшгүй 5 жилийн төлөвлөгөө гэдгээр шахаж байсан, малчдыг. Тэгээд л нодлин 100 малтай байсан бол энэ жил 150 байх ёстой, тэрний хойтон жил 300 байх ёстой гээд л. Ингээд л ноос үс, мах албан татвар, одоо тос янз бүрийн юм ингээд шаардана. Тэгээд л биелүүлж чадахгүй эсэргүүцсэн тийм нэг нь бол албан журмын ажил гээд хэдэн сараар 2 жилээр тэгээд л түрүүчийнх нь зэмлэгдээд л явдаг ийм л байлаа. Тэгээд л.

Сайнбилэг -

Tа бага сургуульд орж байсан уу?

Дашдулам -

Орсон, орсон.тэгээд би 10 настайдаа л орсон доо. 10 настайдаа ороод 14-тэй сургууль төгссөн.

Сайнбилэг -

Та сургуулийнхаа тухай нэг яриач?

Дашдулам -

Аа тэгээд сургуульд орсон доо, би. 4-р анги төгсөөд одоо сургуульд явуулъя гээд явна гээд л ингээд л дуртай байдаг. Ээж аав болохоор би айлын ганц хүүхэд юм чинь малаа малла гээд л, яахав чухам. Эмэгтэй хүн тэгж ном үзэж тэгдэг ёс ч байхгүй, гээд л ингээд л чухам, багийн дарга дээр нь захирал энэ тэр дээр нь архи дарс ганзаглаж очоод л ямар сайндаа ....Тэр муу ясан толгой өмнөөс аашлаад зангүй юм тэгж л байсан даа. Тэгээд өргөдөл чирэгдэл өгч байгаад явуулаагүй дээ, намайг. Тэгээд л 14 хүрээд л сургуулиас гарсан, тэгэхэд чинь яг ардын аж ахуйтан гээд л засаг төр ажлаа явуулж байсан цаг. Тэгээд л намайг залуучуудын ахлагч гээд л ингэсэн, багийн. Залуучуудын ахлагч гээд л, тэгээд л тэр үеийн улс төрийн шаардлагатай ажилд л одоо явуулдаг, одоо манайх чинь унаатай туулгатай, ээж аав хоёр одоо чадалтай л улс байж. Тэгээд л юу хийхэв гэхээр чинь цаг үеийн ажил, ямар л ажил зохиогдоно, жингийн тэмээ явуулна, арьс түүхий эдээ цаг хугацаанд нь тушаана, ноос үсээ тэгээд л хурал хуй болно тэгээд л ямар л ажил болно ерөөсөө тэрэн бүгдэд. Тэгээд л дайны үе байлаа даа, тэр үе чинь тэгээд л тэр агт юунд чинь адуу малаа тууж очно. Тэгээд л бүх юугаа одоо юу яана даа, эр малаа одоо улс нийгэмдээ тушаана. Тэгээд л үнэ өртөг гэж авч байсиймуу үгүй юу, авч л байсан байлгүй дээ. Нээх гавих л юм авч байгаагүй тэгээд л, тэр бүгдийг чинь тэр тархай бутархай ард түмэнд чинь очиж хэлнэ. Чиглэл чиглэлийнхээ. Тэгээд л ийм л ажил ажлын хөлсгүйгээр л засагт л зарагдаж эхэлсэн дээ. Сургууль төгссөнийхөө дараа. Олон жил явсан дөө. Хүүхэд шуухад ч гараагүй хүнтэй ч суугаагүй, тийм болохоор тэгээд тэр ажлаас салгадаг ч үгүй байсан, намайг бол. Тэгээд тэр дайны үед бол монгол их тусалсан дөө, малын буянаар, малчдын хүчээр. Дайны ар талыг бол жинхэнэ тусалж байсан. Нуур далай болсон мал туугаад л ингээд л би эвэр туурай нь шажигнасан мал туухаас биш одоогийн малтай адилхангүй тэр үеийн мал чинь. Тийм л байсан, тэгэхдээ малчид бол малаа сайн мэддэг, нүүдэл хийж малаа таргалуулдаг. Хот хороогоо янзалдаг тэгээд л шөнийн хэд босч төллөсөн мал авдаг, ер нь ч ажилсаг, ер нь ч нуруутай улс байж дээ тэр үеийн улс. Тэгээд л намайг ингээд л ажил хийгээд л ингээд л явна, хонуут өнжүүтээр явах л болно, өдөржингөө явах чиг л болно, тэгээд л их хүч их тарамдана, тэгэхээр манай аав ээж ...Миний хүү явж бай, засаг төрийн ажилд явж бай, гээд л. Үнэндээ бид засаг төрдөө итгэлтэй, хайртай ийм л нуруутай улс байж. Тэр үеийн улс. Одоогоос бол нэлээн ялгарах юм бол ийм л юм байгаа юм.

Сайнбилэг -

Ер нь таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Дашдулам -

Өө одоо..,

Сайнбилэг -

Маш харамсалтай ч юм уу, маш баяртай ч юм уу?

Дашдулам -

Баяртай юм бий, бий. Харамсаад байх юм байхгүй хүүхээ. Би тэгээд тэр засгийн ажил хийж байснаараа тэгж байснаараа нээх ч буруудаагүй. Би өөрөө эрх танхил ганц гээд өсгөчихсөн, ямар л өөдтэй хүүхэд байхав дээ. Тиймэрхүү л байсан. Энэ засгийн ажил чинь намайг хүмүүжүүлж, хатуу ширүүн үг дуулж тэгээд л хийгээгүй яваагүй байвал, тэр чинь илтгэлийг нь авна, сонсголыг нь хэлэлцэнэ, үгүй ээ ер нь чухам элдэв дээдийн л юм болно. Өнөө багийн дарга өнөө л удирдах хүмсүүд чинь. Ажлаа хийлгэхийн тулд л байсиймуу, тэгээд л ингэнэ, тэгэхээр чинь тэрнээс чинь эмээгээд л, ер нь тэгж байна ч гэж боддоггүй тэгээд л хийх л ёстой явах л ёстой гэдэг. Ийм л байсан. Би тэр засаг төрийн ажлаар их хүмүүжсэн хүн.

Сайнбилэг -

Тэгээд тэр үед цалин мөнгө өгдөггүй байсан юм уу?

Дашдулам -

Юугаа өгөхөв, тэгэхэд цалин мөнгө , баярын бичиг ч байхгүй.тэр чинь. Дээхнэ үедээ бид нар чинь тулганд галаа түлдэг, байлаа шүү дээ. Харин сүүлийн үед арван хэд хүрсэн хойно л харин зуух муух гарч тэр говьдуу газар болоод тэгж байсиймуу, тэгж байлаа хүүхээ.

Сайнбилэг -

Та аавынхаа тухай ярьж өгнө үү? Таны аав малчин хүн байсан тиймээ?

Дашдулам -

Тийм. Малчин хүн байсан. Манай аав цэрэгт явж ирээд л тэгээд л манай аав чинь уул нь эхээсээ их олуулаа хүн байсан юм гэнэлээ, тэгээд л тэр үедээ болсон томуу гээч өвчнөөр бусад нь нас барчихсан юм гэнэлээ. Тэгээд л тэр манай аавыг бас л түүх юм даа хүүхээ, ярьдаг юм билүү дээ?

Сайнбилэг -

Ярь, ярь тэр сонирхолтой шүү?

Дашдулам -

Тийм, тэгээд хэрвээ тэр өвчин зовлон гараагүй тэр айл их баян айл байжээ. 2 ч авгайтай хэдэн ч гэр байсийм. Эхээсээ лав л 9-үүлээ юм байсийм гэнэлээ. Тэгээд тэр далай лам.., бишээ худлаа ярьлаа шүү, Нэлээхүү гэж нэг тийм тэнээд явдаг хүн байсийм гэнэлээ. Тэгээд газар товчилж байна гэж ярьдаг улсууд, тийм юм мэддэг, тэгээд л хүн юм асуухаар хариу хэлэлгүй малгайгаа шүүрч аваад л, юмаа өмсөөд л гараад л явчихдаг нэг ийм. Эрүүл өвчтэй нь ч мэдэгдэхгүй, тэгсэн мөртлөнгөө юм мэддэг тийм хүн байсан юм гэнэлээ. Тэр хүн бас нэг садангийн хүн байсан юм уу хаашаа юм, тэгээд л нэг ирээд л, баян айлд ирээд л ....заа би явъя даа чухам, хомтой тэмээ мэмээ гээд л амьтан шуугицарна гээд л тэгээд л ярьж байгаад л гардаг, тэгээд л бууцны нь хөл дээр оччихоод л, манай аавыг Цэрэндорж гэдэг байсан юм гэнэлээ тэр үед. Тэгээд л тэр яагаад вэ гэхлээр гэгээнтэн сүүлд нь төрөөд Цэрэндорж нэртэй хүнийг нэрийг нь буруулаад л Рэндоо болгосон юм байналээ. Тэгээд тэр үед Цэрэндорж л гэдэг байсан юм байна. Тэгээд л манай аавыг дуудаад ...Хөөе Рэндоо чи гараад ир хөө гээд дуудаад л, одоо явж байгаа хүн шүү дээ, тэр нэг хавчиг үүрэгтэй, явган явдаг. Тэгээд л гарсан чинь ээж мээж нь цуг л гараа биз, тэгээд л гараад л чагнасан чинь .. заа чи хөө сумаа сунгаж, өрхөө өсгөж, албаа барьж яваарай чи гэж хэд хэд хашгирчихаад л явчихаж. Тэгээд л юм мэдэхгүй улс бол юу ч мэдэхгүй. Тэгээд л тэрийг явснаас хойш тэр хоолойн томуу гээч өвчин гараад л, бусад нь тэгээд л үхцэрсэн юм гэдэг шүү, тэр олон хүүхэд шуухадтай ч байсан юм гэсэн түрүүчийнх нь. Одоо манай аав чинь одоо мэдэхгүй байна даа, би хэлж чадахгүй байна. Одоо манай аав чинь одоо могойтой л хүн байсан. Могойтой хүн чинь одоо 100 гарчихсан л хүн байх байх. Хувьсгалаас хамаагүй ээ өмнө шүү дээ. Бүүр өмнө намайг төрөөгүй байх үед. Бүр хүүхэд байх үеийнх нь

Сайнбилэг -

Тэгэхээр бараг л энэ чинь 1800 оны үе үү?

Дашдулам -

Одоо байвал 90 гарчихсан 100 гарчихсан л хүн байхаар. 100 хүрчихсэн л хүн байж. Одоо 10 настай байх 90 жилийн өмнө гэж үзвэл

Сайнбилэг -

1910-аад оны үе юм байна ш дээ?

Дашдулам -

Заа тийм. Тэгээд өнөө хүүхэд үлдсэн юм байналээ. Манай аав ганцаараа үлдсэн юм гэнэлээ. Үлдсэн. Тэгээд л багаасаа морь унаад л тавьдаг. 5,6-тай морь унаад л зээр хөөгөөд л элдчихдэг, танайх хүүхдээ алдчих вий, энэ хүүхэд чинь зээр хөөгөөд байна шүү гэж байсийм гэнэлээ. Тэгээд л нэг авгай аваад л тэгээд л цэрэгт яваад л тэгээд л намайг урьж төрүүлээд л, тэгээд л тийм анчин хүн байсан. Их анчин хүн байсан. Тэгээд засаг яахав дээ, төлөвлөгөө биелүүлэхийн тулд нэг карбин буу өгсөн манай аавд. Өгөх юу байхав, авсан. Тэгээд л үнэг чоно энэ тэр бууддаг, тэгээд л явж байгаа давхиж байгаа чоно явуут буудаад алчихлаа, энэ ёстой мундаг анчин хүн л гэж байсан. Нэг улсын тэргүүний малчин гэж Улаанбаатарт явж байсан, тэнд нэг яваад хуралд яваад ирж байсан. Ирж байсан даа. Тэгээд л их л ажилсаг малчин, нэртэй л нутагтаа. Бас дарх хийнэ, мөнгө хийдэг, одоо миний мөнгөн бөгж мөгж бий дээ, товч мовч бий. Тэгээд тийм л хүн байсан даа, тэгээд. Ер нь нээх нас наслаагүй дээ. Тэгээд манай аав чинь архи уучихдаг, хурдан морь энэ тэртэй тэгээд чононы гөлөг энэ тэрийг чинь мориор хөөгөөд цохичихдог. Тэгж ярьдаг. Бас тэгээд яагаад тэгж байдгийм. Бороо энэ тэр хариулчихаад байна гээд л хүн тэгж л байсан.

Сайнбилэг -

Бороо яачихаад аа?

Дашдулам -

Бороо хариулаад. Тэр үед чинь бороо их ордог байлаа. Тэгээд л одоо норохгүйн тулд өнөө малаа аргалахын тулд хариулж байсан байх. Одоо бол юун хариулахтай мантай.

Сайнбилэг -

Хариулна гэдэг нь одоо?

Дашдулам -

Одоо тэрүүгээр өнгөрнө гэсэн л үг.

Сайнбилэг -

Аа зөв зөв. ?

Дашдулам -

Зөвхөн тэрүүгээр ороод өнгөрлөө, тэрүүгээр дайрсангүй гээд. Гадны хүн л тэгж байсан зүгээр. Аавыг би өөрийг нь тэгж байхыг мэдэхгүй. Надад тийм юм ярьж байгаагүй. Тэгээд л тийм л байсан даа хүүхээ. Тийм байж байгаад л ардын аж ахуйтан байж байгаад л малаа өсгөөд л тэгээд л малаа маллана. Улсын ажил хийнэ. Тэгээд л өөрснийхөө дээл хувцсыг өөрснөө хийнэ. Тэгээд монгол гутал цагаан нэхий дээл энэ тэр бидний л өөрсний хийж байсан тэрнээс гаднаас тийм хувцас авч өмсөнө тэндээс худалдаж авна гэсэн тийм юм байхгүй, тийм юм дуулдах ч үгүй, тийм. Заа хятадаас авчирсан юм гээд л нэг жаал жуулхан торгон дээл энэ тэр байна, байдаг л байлаа. Одоо тэгээд л нөгөө хятадууд нь орж ирэхээ байчихсан байсан байх. Тэгээд л үхрийнхээ ширийг элдээд л гутлаа хийчихнэ. Нэхий элдээд л илд болгоод л зуныхаа өмдийг өмсөнө, өвөлд нь болохоор үстэй өмдөө өмсчихнө, нэхийгээр. Тэрмэтчлэнгээр өөрснөө өөрснийхөө амийг тэжээдэг. Амьдралаа залгуулдаг, улс байлаа нүүдэлчин бид нар чинь. Хаана л ногоо байна, хаана л сөлтэй байна намар болохоор сөлтэй газар нүүнэ, ногоо ургасан газар малаа оторлоно тэгээд л мал бол олон, тарган цатгалан гэж ч янзын. Тэгж малласан мал чинь тэгээд одоо 2 дайны ар талыг малчид даасан юм байгаам. Даах ч юу байхав дээ, туслах газраа тусалж л байсан. Сая нэг кино үзлээ би, энэ гадаадын ямар ч орон юм бэ, их олон үхэртэй орон, одоо дайн болж байна, дайны газарт үхрийн мах явуулна гэж ярьж байна. Бас тусалж байсан байх. Америкаас ч одоо сүүлд нь тусалж байсан л гэсэн. Одоо дайнд оролцсон улс бол өөрсдийн биеэр оролцсон, монгол морьдоо унаж оролцсон, монголынхоо мах цагаан идээг идэж, арьс үсийг нь өмсөж явж байсан юуны хүч үү, мал малчин хоёрын хүчээр л одоо монгол улс боссон шүү дээ. Тэгээд л одоо л Оростой найрамдаад л, одоо үйлдвэр техник бүх юмыг чинь малын буянаар малын хүчээр л босголт хийсэн ш дээ, анхных нь босголт. Одоо бол тиймгүй. Харин газар шорооны баялгаа ашиглаж хэрэглэж л байна л даа.

Сайнбилэг -

Ер нь та таны ээж бас малчин хүн байсан тээ? Та ээжийнхээ тухай юу мэдэх үү?

Дашдулам -

Аа манай ээж үйл үртсэнд уран, малд их нүдтэй, малчин. Тийм л хүн байсан. Цаган идээ их сайхан боловсруулдаг тийм л хүн байсан. Тэгээд ямар муу хүн тэгж л намайг 9 настай байхад газарчин дагуулж тэгж Монголын хилээс наахна тэр Жадат мөст гэдэг газар тэр хаа байдгийм бол Өмнөговийн нутаг юм бол уу л гэж би боддогийм. Тэнд одоо намайг явж тэр их зурхайчтай уулзуулж байсан. Тийм. манай ээж одоо аавын сайн туслагч, манай аав ээж хоёр хоорондоо ёстой л итгэлтэй найдвартай тийм сайхан гэр бүл байсан юм даа. Манай ээж бол харин 90 нас хүрээд нас барсан харин тэр юмнуудыг бол надад ярьж өгч байсан. Тэр болсон зүйлүүдийг бол надад ярьж байсан.

Сайнбилэг -

Одоо таны энэ дурсамж ярианууд ихэвчлэн таны ээжийн ярианууд уу?

Дашдулам -

Тийм, ээжийн яриа. Манай ээж Дамбадулам гэдэг хүн л одоо энэ Баянхонгор байгуулагдахыг ярьж байсан. Одоо тэр манай аавын аавын тухай аавын ах дүүсийн тухай, тэр Илээхүү гэцэл гэж байсан юм байна, тэр хүний тухай, тэр Түндэвийн Сэнгэдоржийн тухай ярьж өгч байсан. Ийм л мундаг улсууд байсан юм даа, арга байхгүй л байсан юм даа, заа тэгээд худлаа гэхийн аргагүй л байгаа юм даа, би амьд гэрч нь байж л байна.

Сайнбилэг -

Та тэр бага сургуульд байсан гэсэн ш дээ, тэр сургуульд байсан дурсамжаасаа ярьж өгөхгүй юу? Тэр үед одоо яаж хичээл явагдаж байсийм?

Дашдулам -

Тэгье хүүхээ. Аа тэгээд сургуульд хөөгөөд болохгүй, ямар сайндаа манай ээж архиа ганзаглаж очоод өнөө зөвшөөрөхгүй болохоор нь багийн дарга, ..Өө өнөө ясан толгойтой хог өмнөөс аашлаад битгий бялдуучил гэж аашилсан гэсэн, сайн дарга байж. Тэгээд л одоо малаа айлд тавьдгийг нь тавиад л, аав мал дээрээ хоцроод л ээж намайг аваад л, тэгээд л гэрээрээ нүүгээд л 1-р ангид намайг харсаан. Сургуульд ирээд л. Тэгээд л сургууль дээр ирсэн чинь хашаа дүүрэн олон хүүхэд бужигнасан нэг 3 гэр, 3,4 гэр л байсан. Тэгээд л сургуульд л ороод л ном хичээл заалгаад л эхэлсэн дээ. Тэгээд л амьдралын эхийг би тэндээс л эхэлсэн юм даа. Тэгээд дараа жилүүдэд нь айлд л байсан даа. Тэгээд л номоо үздэггүй давтдаггүй, үгүй ээ хүүхдээ сургуулиас гаргаад авчих юмсан, тэгвэл аштайд орохов гээд л ингээд л хань амьтан ч ингэдэг, тэгэхлээр нь ном сурахын хэрэггүй юм байх гээд бодоод, номыг нь сурахгүй л байх юмсан гэж бодож л байсан даа, тийм. Тэгээд номоо дэрлээд унтахаар тогтоодоггүй юм билээ гээд л, ямар юмаа дуулсан байсан юм, ном дэрлээд ч унтаж л байсан. Тэгсэн би тэгээд хойно нь 4-р анги төгсөхдөө нэг 8 хүүхэд сайн гарч байсан, манай ангиас. Нэг 5 хоногоор билүү дээ, хоцроод тарсиймдаг. Тэгсэн чинь тэр 8 хүүхдийн нэгэнд нь би ороод л, нэг ганцхан хүүхэд онц гарч байсан, тэр хүүхэд багш болсон. Тэгээд л өнөө намар нь ахиад л сургуульд явна гэсэн чинь ёстой л ар өврийн хаалга гуйж гувшсаар байгаад л тэгээд л намайг сургуулиас гаргаж авсан. Тэгээд л би төрийн засгийн зарц болсон доо. Мал маллана, тэгээд л хөлсгүй зарагдана, би ер нь 25 хүртлээ зарагдсан. Лав л 25 хүрсиймдэг. Тэгээд л тэрнээс хойш нэгдэл гээч юм чинь гараад л ирлээ. Мал энэ мал л хүнийг завгүйтүүлдэг, энэ малыг л өгчихвөл болдог юм байх даа гэсэн чинь үгүй юмаа. Мал алдарчихдаг юм байна. Энэ улсуудыг чинь хараад байсан чинь. За би тэр туслах үйлдвэр гэдэгт чинь л ажиллая гээд байлаа. Нэг барилга барих юм гээд туйпуу блок захих юм гэнэ болоод л, туйпуу бишээ, одоо ямар юм гэж ярьдаг билээ, тоосго гэж ярьдаг, за тэрүүнд чинь орно гээд хамаг малаа нийгэмчилсэн дээ. Тэгээд л би тусгайдаа ам данстай байсан. Тэгээд л малаа өгчихөөд л аав ээжид бас нэг цөөвтөр малтай тэгээд тэрнээсээ өгчихөөд өнөө хоёр хөгшин хүн мал маллаж чадахгүй гээд цөөвтөршиг малтай шиг ашгүй нэг улсууд ирээд малыг чинь туугаад туугаад явдийн байна. Тэмээгээ нэг нь ногтлоод чихдээд л бариад л Бадрахын Намдаг гээд яасан сайхан ч залуу байсийм, ингээд барилаад барилаад л, тамгалаад, ашгүй тэгээд туугаад туугаад, заримыг нь тууж хүргэж өг л гэдгийм тэгээд айлдаа туугаад л бариад л хүргээд л өгчихдөг. Би малд дургүй, яаж байсан бэ гэхлээр нээх олон мал маллах хэцүү, ажил хийх хэцүү, хийхгүй байх хэцүү, ийм л бэрхшээлтэй болохоор тэгж байсан л даа. Тэжр чинь малд дургүйдээ ч биш, тэгээд л тоосго цохино гээд л энэ төв рүү орж ирээд л, энэ туйпуу гэдгийг чинь цохиод л, өнөөхийг чинь машин техник байхгүй тэмээгээр ачна, ээ хүнд гэж арга байхгүй. Өнөө муусайн тэмээ малыг чинь ядраагаад л, хүн ч яахав дээ, тэгээд л өнөөхийг чинь зөөгөөд л, тэгээд л сүүлд нь барилга бариад л, барилга барихаар чинь хэцүү, шавар зуураад ир л гэнэ, шавар зуураад л нэг хүнд өгнө, туйпуу аваад ир л гэнэ, туйпуу аваад л өгнө. Ер нь хэцүү л байна,үгүй ээ энэ чинь хэцүү ажил байна даа, гэж бодож байсан л байх. Тэгээд л өвөл нь болоод би манаа хийнэ гээд л авлаа даа, нэгдлийн манаа хийдэг юм байнаа. Нэгдлийн дарга нар түлхүүрээ өгөөд л, өглөө ирээд л өрөөгөө цэвэрлүүлчихээд л, өнөө зун нь барилга барьчихсан, конторыг нь барьчихсан шүү дээ. Тэгээд л нэг шөнө манаа манаад явж байсан, сумын даргын өрөө нь онгорхой байна. Энэ яагаад онгорхой байдгийм гээд л орсон, стол нь онгорхой байна хамаг түлхүүрээ столынхоо нүдэнд хийж орхиод л явчихжээ. Заа нэг үзсэн чинь нэг дэвтэр байж байна. Тэгээд дэвтэр дээр чинь тамга дарж авдийн байна. Хулгай хийх нь л дээ. Тамга дараад авчихлаа нэг дэвтэр дээр. Өглөө нь дарга хүрээд л ирлээ. Өө аашлах байх даа л гэсэн аашилдаггүй юм байна. Өөрийнх нь буруу болохоор. Тэгээд л манай аавын бие жаахан муухан, муудаад л ирчихсэн байсан юм. эмнэлэг дээр очиж тойруулаад ирсэн чинь эмнэлгийн сувилагч нар бэлтгэх юм гэнээ, 3 бригадад, 2 бригадад 2 хүн явуул гэж бичиг ирж байна гээд л надад тэгж байна.. За тэрүүнд чинь явдаг хэрэг гээд л бодож байлаа. Тэгээд л аавынд гэрээ зөөгөөд ахынхаа гадаа барьчихаад л тэгээд л байж байсан чинь хэзээ явах юм бол гээд л сургийг нь дуулсан чинь өнөө манаа хийж байгаа ш дээ, би чинь. Тэднийд явах юм, одоо шуудангаар явах юм л гэнэ, 51 явдаг байсан тэгэхэд чинь тэгээд л дээр суучихна. Тэгээд л юмаа бэлдээд л явчихаад л өнөө бичгээ аваад л өнөө манай гэрийн араар л шуудан өгсдийм даа, тэгээд зам дээр зосч байлаа, нэг хайрцганд юмаа хийчихсэн. Зогсч байсан чинь гараа өргөөдөхсөн чинь зогслоо тэгээд л юмаа аваад л суучихлаа даа. Баянхонгор чинь Галуутад байсан. Тэгээд Галуутад оччихоод л өнөө бүртгэл дээр нь өөрөө биччихээд л, тэгээд л бүртгүүлчихээд л 3 хоног хичээлд суугаад л байж байлаа. Тэгээд нэг Хундан гээч эмч байсан. Юм асууж байнаа, улсаас. Хэлэх хүн байна уу л гэлээ гараа өргөөдөхлөө. Тэгсэн чинь хэллээ. Бусад нь болохлоор яах юм, гэж л байна. Тэгсэн чинь би бас айгаад байгаа, хулгай хийгээд ирсэн. Тэгсэн л Шар Барилдий гэж эмч байсан даа, манайд. Дуудаж байна л гэж байна шүү. ...Чи яагаад ирсэн, хонио хаячихаад ирсэн үү, чиний бичиг өөр байна гээд л аашилж байна. Энэ чухам ганц ч үг дуугарсангүй ээ. Тэр үед чинь албан журмын ажилд явуулдаг, за энэ ажилд л явуулах нь л гэж бодлоо. Тэр үеийн.., одоо энэ одооны улс бол тэгэхгүй дээ, тэгээд айгаад ерөөсөө ганц ч үг дуугарсангүй.тэгээд дуугарахгүй болохоор ..За гар чи, гэртээ харих юм уу, одоо яах юм чи гээд л тэгж байсан. Гэртээ харь л гэж байсан, чи хулгай хийж ирсэн байна гээд тэгээд л ирсэн чинь сүүлд нь өнөө хоёр чинь ярьсан юм байжээ. Тэр надаас юм асууж яриулсан тэр Хундан эмч хэлсэн юм байна. Тэр чинь ерөөс дуугардаггүй юм байналээ гэж, тэгээд ахиад хичээлдээ суугаад нэг 3 сар сувилагчийн курс гэж бригадын эмч бэлтгэж байгаа гэж байгаам, тэр. Хөдөө аж ахуйд мал аж ахуйн бригад. Тэгээд бид нарт сувилагчийн хичээл заагаагүй л дээ. Тэгээд л дандаа л одоо дээд сургуульд зааж байсан байхаа, тэрнийг л зааж байсан. Тэгээд л шөнийн 11 цаг 12 цаг, хүртэл хичээлээ давтаад л, сахартай цай уугаад л ингээд л юу ч дуулаагүй юм л ярьсан. Тэгээд нэг төгссөн дөө. Төгсөөд л үнэмлэх аваад л тэгээд л тэр 1-р бригад гэдэгт Уулангийн бригад гэдэгт тэнд би сувилагчаар аа хөдөөнийхөн болохоор эмч л гэж ярина ш дээ. Хүний эмч л гэж ярина. Тийм ажил одоо би 27 жил хийсэн. Тэгэхдээ бол өнөө улс орны явагдаж байгаа ажил бүгдийг нь л хийнэ. Тооллого тооллого тэгээд л одоо малын тооллого хүн замын тооллого тэгээд л одоо социализмын үеийн чинь ноос үс шаардах өнөө ардын аж ахуйтны мал чинь одоо нийтийн болчихсон ш дээ. Нийтийн, нийгмийн улсын болчихсон. Тэр бүгдийг чинь эхлүүлдэг газар дээр нь хийлгэдэг улс чинь бид нар. Тэрүүнд чинь л явна, тэрнийг чинь л гүйцэтгэнэ. Тэгээд л дан эмчийн ажил хийнэ гэж юу байхав дээ. Эм ганзаглаад л тэгээд л дуудлаганд явахдаа явна, цаг үеийн ажил ямар л ажил болно, тэр бүгдэд чинь явна, бүгдэд нь л явна. Тэгээд л ингээд л явж байгаад манай ээж амар мэнд байсан, ээж маань гэр орон юмаа сахина. Гэр орноо даана, тэгээд л би нэг 2 хүүхэд төрүүлсэн дээ, миний 2 хүүхэд чинь одоо хэдэн онд төрсийм дээ, 62 онд төрсөн гэдэг билүү дээ, ингээд л одоо нэг нь эмэгтэй одоо энд сууж байна, нэг нь УБ-т байгаа, тэгээд миний хүү.., би ч одоо олон жил хүүхэд шуухад гараагүй явсан даа, 30 хүрч байж хүүхэд гарсан. Тэгээд одоо миний баяр болж надад сайн сайхныг үзүүлсэн нь миний хоёр үр.

Сайнбилэг -

Ер нь таны амьдрал бусдаас онцгой гэхээр зүйл байдаг уу?

Дашдулам -

Үгүй ээ одоо онцгой ч юу байдаг юм бол доо иэдэхгүй байна, ойлгохгүй юм даа хүүхээ.

Сайнбилэг -

Таны гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн байдаг уу?

Дашдулам -

Одоо байхгүй ээ байхгүй. Миний тэр багш л хэлмэгдсийм. Миний тэр багш л хэлмэгдээд л өөрөө оргочихсон хүн.

Сайнбилэг -

Хэлмэгдээд цаазлуулаагүй юм байна ш дээ, тээ?

Дашдулам -

Цаазлагдаагүй.

Сайнбилэг -

Дараа нь хар болчихсон юм байна тээ?

Дашдулам -

Тиймээ. Цагаатгагдаад. Цагаатгагдсан юм.

Сайнбилэг -

Та бол соёлын довтолгоог мэднэ ш дээ?

Дашдулам -

Өө мэднэ, мэднэ. Миний тэр эмч хийж байх үед л тэр СД чинь гарсийм. СД гэдгийг чинь гаргаад л цэвэрхэн бай цэвэрлэ гээд л, өвчин зовлон хатдаг энэ тэр гээд л, тэгээд л УБ-аас хүмүүс ирээд л, ингэдэг байсан. Манайд орж ирээд л би нэг талх хийчихсэн байж байсан, би чинь хөдөөний боргил хүүхэн юугаа мэдэхэв дээ, хувиараа талх хийчихсэн байж байсан. Тэгсэн тэргээр л нүүрээ тахалж өнгөрч байсиймдаг.

Сайнбилэг -

Тэр яаж шалгаж байв?

Дашдулам -

Өнөө УБ-аас ирсэн улсууд ингээд л ирээд л тийм байна, ийм байна гээд л юм үздэг байсан ш дээ. Ямар байна гээд л иймээ тиймээ алчуур аяга шанага үзээд л, манайх нэг бригадаараа усанд ордог юутай байсан. Тэгээд байшин барьчихсан тэрэндээ бас өнөө хурал цуглааны үеэр хүмүүсээ усанд оруулчихдаг галаар усаа халаагаад л оруулчихдаг, нэг ваннатай 2,3, тэгдэг байсан. Тэгээд л тэр хоёроор би СД-ны өмнө нүүр тахалж өнгөрч байсан.гэртээ болохлээр талх хийчихсэн байна, талх таваглаад л өгөхдээр чинь талххийчихсэн бас энэ чинь ажилч хичээнгүй хүн байна гээд л энэ тэр гээд л усанд оруулчихсан байна, ард иргэдээ байшин бариад одоо галлаад, өнөө хурал хуйдаа малчдаа өөрснөө ч орж болно, усанд оруулдаг ингээд гавьяатай ажил хийж байна, сайн байна гээд л ингэж л байсан даа. Тэрүүгээр одоо бид нар чинь айна л даа, тэрнээс чинь тийм тийм юмнаас чинь. Одоо юу гэдэг юм бол, яадийн бол гээд л ингээд л, тийм. Тэгж л өнгөрч байсан даа, СД-ны ажлуудаас чинь. Тэгээд л явж л байсан, СД гэдэг чинь тийм л журамтай, би бас хөдөө байхдаа улсуудаа бас хэлдэг, огт өнгөрсөн юм идээд уугадахваа та нар, газар унасан юмаа идэж уугаад байхвий, тийм л юм хэлдэг, гараа сайн угааж бай гол нь ийм л юм. Ийм л юм ард түмэндээ хэлдэг ийм л байсан даа.

Сайнбилэг -

Та нөгөө багийн ахлагч байсан болохоороо тийм юмыг танилцуулах уу?

Дашдулам -

Тийм, тийм. Багаасаа тэгээд л зарагдаад л явсан юм болохлоор дадлагатай л даа.

Сайнбилэг -

Энэ СД хүмүүсийн амьдралд ер нь яаж нөлөөлсөн юм бол?

Дашдулам -

Үгүй ээ одоо анхных нь тэгээд л үзүүлсэн юм чинь яахав дээ. Одоо чинь гайгүй л байна шүү дээ, ер нь. Тэгэхдээ хажуугаар нь гарч ирдэг микроб юу бол одоо элбэгшээд байгаа юм. бас зарим нь ч одоо юм хэлээд нэмэргүй, ёстой нэг чихээр ороод нөгөө чихээр гарна гэдэг шиг улс байх юм даа. Тэрнээс биш тэр үеэс чинь л мэдрүүлсэн юм шүү дээ бас ч гэж. Бид нар чинь усанд орно гэдгийг мэдэхгүй, гар хөлийг чинь нээх угаагаад цэвэрлээд байх нь ховор, аягүй юм бол газар унасан юмаа аваад л иддэг л байсан байгүй, тэгэхдээ ч гайгүй шүү бас ч гэж, тэгж олон бүртгэгдээд байхгүй, монголчууд чинь өөрснөө бас тийм цэвэр улс байжээ, цэвэрч улс байж.

Сайнбилэг -

Ер нь ямар учраас энэ СД-г хэрэгтэй гэж үзсэн юм бол. ?

Дашдулам -

Үгүй ээ энэ ард иргэдийн эрүүл мэндийг сахихын тулд л энэ олон түмнээрээ эрүүл мэнд байхын тулд эрүүл мэнд гэдэг чинь дээд талын хөрөнгө оруулалт юм чинь. Дээд тал нь хамгийн гол юм л энэ эрүүл мэнд юм чинь тэгж л засаг төр гаргаж ирсэн юм даа. Энэ бол зөв эд шүү дээ, хамгийн зөв юм шүү дээ.

Сайнбилэг -

Ер нь хүмүүсээс шалгалтын улсууд юу юу шаарддаг байсан бэ?

Дашдулам -

Заа тэгээд л тэр усанд орж уу гэдгийг шааорддаг, за тэгээд л ер нь шинээр юм хий гэдгийг шаарддаг байж, тэгээд бие засдаг газартай бай гэж шаарддаг байсан. Бие засдаг газаргүй айлта бас ярьж хөөрдөг ийм л байсан. Танайх одоо нэг айл тэр үеийн улс чинь хэцүү шүү дээ, зарим нь жорлонтой, зарим нь жорлонгүй, байж байна. Малчид бол нэг жаахан газар ухчихаад өнөөхдөө бие засчихдаг ийм л болсон байсан ш дээ. Тэр бүгдийг хэлж шаардаж байсийм даа.

Сайнбилэг -

Аан, тэгээд шаардлага хангаагүй болбол яах уу?

Дашдулам -

Тэрэнд бол нээх тэглээ гэж дуулдаагүй. Заа, тэгээд тавьж байсан байх, зарим газраа. Их л шаарддаг байсан байх. За тэгээд л нэг хүнтэй уулзаад л гар барихдаа жорлонгүй юм уу гээд л гар барьж байсандаг, тэр УБ-аас ирсэн хүн. Тэгэхээр бодоход тэр шаардлага өндөр байжээ.

Сайнбилэг -

Тэгээд жорлонгүй болбол яах уу?

Дашдулам -

Жорлонгүй бол жорлонтой бол гэж шаардана ш дээ. Шаардана ш дээ

Сайнбилэг -

Зүгээр шаардах уу, өшөө ямар нэгэн торгууль янз бүрийн юм байх уу?

Дашдулам -

Өө тийм юм байхгүй, тийм юм байхгүй. Торгуул шийтгэл би ёстой дуулаа ч үгүй юм байна.

Сайнбилэг -

Ер нь энэ СД болсноор ямар ямар салбарт чухал өөрчлөлтүүд гарсан бэ?

Дашдулам -

За одоо ерөнхийдөө л нөлөөлсөн байх гэж бодож байна. Эмнэлэг ч бай, айл өрх ч бай, хувь хүн ч бай, ер нь нийт ард түмэнд л нөлөөлж соёлтой цэвэр цэмцгэр, одоо за тэгээд эрүүл мэндээ анхаардаг, ийм болсон гэж би бодож байлаа.

Сайнбилэг -

Ер нь ахуйн соёлын талд эрүүл мэндийн талд их өөрчлөлт гарч тиймээ?

Дашдулам -

Тийм.

Сайнбилэг -

Та ямар нэгэн шашин шүтдэг үү?

Дашдулам -

Үгүй ээ нээх шүтэж байгаагүй ээ. Одоо бурхан гээч юм чинь хэрэггүй мунхруулагч хар тамхи гээд л тэр үед чинь тэгж байсан. Тийм л юм байх гээд бодоод л. Тэгсэн мөртлөнгөө шөнө мөнө яваад л юу яахаараа бодож л байсан, багш магшийгаа бодож л байсан. Манай багш бол одоо юугаа шүтдэг хүн байсан юм, мэдэхгүй. Тэрүүнтэй уулзаж ярьж хөөрч байгаагүй, ярьж хөөрч байсан бол надад их л юм өгөх хүн байсан даа. Тэр хүний дүү нь асууж байсан юм билээ, тэр Түндэвийн Сэнгэдорж гэдэг хүнээс таныг тэр Жадавт мөст гэдэг газраас хэн хүргэж өгсөн юм бэ, та яаж амиа аваад гарсан юм бэ, бусдад нь цаазлагдаад өнгөрсөн байхад гэж асуусан юм гэнэлээ. Тэгэхэд тэр Түндэвийн Сэнгэдорж хариулаагүй юм гэнэлээ. Тэгээд .. Үгүй ээ та чинь нэг хүрэмтэй байсан, тэр хүрмээ яасан юм бэ гэж асуусан юм гэнэлээ. Тэгэхэд нь ....би аминыхаа оронд орхиод гарсан шүү дээ, гэж хэлсэн юм гэнэлээ. Тэгээд газар товчилдог хүн байсан байналээ гэж нутгийнхан ярьдаг байсан ш дээ.

Сайнбилэг -

Ер нь таныг бага байхад хүмүүсийг хэлмэгдүүлээд лам нарыг маш их хэлмэгдүүлж байсан байна ш дээ, тэгэхээр одоо юу гэдэг юм хүмүүс яаж ингэж шашин шүтлэгээ авч үлдсэн юм бэ?

Дашдулам -

Тэр нээх авч үлдэж байсан юм байхгүй дээ. Сэтгэл зүрхэнд нь үлдсэн юм л байсан байх. Манай багш бол хүн мэргэлүүлнэ гээд л тэгэхэд монгол гуталтай гутлынхаа түрийн дээр үнс түрхээд л, нэг хэдэн тоо бичээд л хэлдэг байсан. Тэр бол тооны л аргатай л байсан байх. Зурхайч. Тэрүүнд үзээд хараад байхаар тэр ном судар гэж байх юм үзэгдээгүй ш дээ. Ном хар. Манайд ирж л байсан, тийм судар ном үзэгдээгүй ш дээ. Ерөөсөө байгаагүй. Тэр шашны бодлого бол хүний тэр тархи толгойд л үлдсэн. За тэгээд энд тэнд бол агуйд үлдсэн судар ном бол онжроод хэвтэж л байсан л даа. Одоо хүн баринтаг энэ тэрийг нь аваад явчихсан.

Сайнбилэг -

Та тийм агуйд нуусан байсныг үзэж байсан уу?

Дашдулам -

Үзэж байсан, үзэж байсан. Манай ээжийн ах нь Өндөр гэж гайхалтай дархан байсан. Энэ Баянзүрхийн хийд дээр тэгээд тэр хүн манай ээжийг жил болгон ачуулж байсан юм гэнэлээ, жил болгон өнөө хүнсийг нь өгдөг өнөө, говьд. Хаданд аваачиж хий хүүхээ гээд л. Тэгээд хаданд аваачиж хийсэн бурхан судар одоо нэг хэдэн тэмээ ч ачаа байсийм, тэгээд аваачиж байсан. Тэгээд тэрнийг үзнэ гэж явж үзэж байсан. Нэг очиход гайгүй нь аргагүй байж байсан. Нэг тийм бурхан байсан. Энэ хөргөгчний тал юм уу, энэ хөргөгчний нүүрээс арай бага юм уу даа. Тийм бурхан байсан. Тэгээд юун дотор шувуу мувуу амьтан болгон л байсан. Харин тэр чинь хавар эрт байсан дөө, тэр чинь шинээс хойхно л байсан. Тэгээд нэг хүний ээмэг мээмэгтэй хүн энэ тэр шувуу мувуу нь хөдлөөд байсан ш дээ.

Сайнбилэг -

Тэр бурхан хийчихсэн юун дотор уу?

Дашдулам -

Тийм агуй дотор. Тийм хөдөлдөг юм хийсэн байсан байх. Тэгээд харин нэг сонин юм нь жаахан жижигхэн хар ялаа явж байсан. Өдийд хар ялаа байдаггүй юм ямар сонин юм, ямар сонин хачин юм гээд л тэгцгээж байсан.

Сайнбилэг -

Өвөл байсан юм байх даа?

Дашдулам -

Хавар л байсан байхаа даа. Нэлээн л хүйтэн сэрүүн байсан цаг. Тэгэхдээ амьтан гэсээгүй л байсан цаг л даа. Энэ ч одоо амьтан хөдөлж эхэлдэг ш дээ. Болоогүй л байсан. Ялаа л байсан, шувуу ч яахав цаанаасаа хөдөлдөг л байсан юм байлгүй. Тэгсэн чинь тэр хойно нь нэг очсон чинь өнөө хүн авчихсан байсан. Долгор гэдэг хүн тэр бурхныг авчихсан юм гэнээ л гэж байсан. Тэгээд сударнуудыг нь баринтагийг нь аваад л тэгээд л хаячихсан л байсан. Тэгээд л өнгөрөө биз дээ, тэр. Тэгээд л тэрнээс хойш би үзээ ч үгүй. Тариат гэдэг ууланд л байсан. Тийм нэг сонин юм үзсэн хүүхээ.

Сайнбилэг -

Төрд ер нь энэ шашин шүтлэг яаж нөлөөлсөн юм бэ?

Дашдулам -

Төрд үү

Сайнбилэг -

Төрд шашин шүтлэг ер нь нөлөөлсөн үү?

Дашдулам -

Үгүй ээ одоо шашнаа шүтэж төрөө дээдэлж аль алиныг нь яаж байх ёстой л гэж хэлдэг. Тэгдэг л дээ. Тэр нь ч зөв байх. Шашин ч бас буруу ч юм биш л дээ хүүхээ. Хүнийг одоо сайн сайхан байлгах одоо нэг санаа, бүр цаашилбал бүр л одоо гэгээрэлд хүрэх, сэтгэл оюунаа гэгээрэлд хүрэх, бүр чадвал дээд оюун ухаантай харьцах гэсэн санаа л даа, зүгээр. Тэнгэрийн хүчинд яаж хүрэхэв дээ, хүүхээ бид шиг махан биестэй улс. Тэнгэр гэдэг бол эзэн гэдэг бол өөр юмаа. Барих барьцгүй, үзэх үзэгдэлгүй л юм. Далдын юм байгаа болоод ингэдэг байх даа. Бороо ороод л усанд нороод, салхи шуурга нь тавиад л ингэдэг байх л даа гэж боддогийм даа. Тэгэхдээ тэрүүнд хүрэх гэсэн энэ чадлыг эзэмших гэсэн л санаа байгаа юм. тэрэн дотор тэгээд л өөр хэлмэгдэл болчихгүй л яваад байвал яг зөв л яваад байвал зөв л байх л даа. Төрд нээх нөлөөлөөд байх юм нь аль алийг нь мэдэх хүнд бол хэрэгтэй л байх л даа.

Сайнбилэг -

Та нэгдэлд ажиллаж байсан ш дээ, тэ? Хүмүүс хамгийн анх яаж нэгдэлд ордог байсан юм бэ?

Дашдулам -

Одоо малаа нийгэмчилж,хөрөнгөө нийгэмчилж, мөнгө төгрөг нийгэмчилж тэгж л ордог байсан.

Сайнбилэг -

Танайх хичнээн хэмжээний малтай байсан бэ, хичнээн мал нийгэмчилсэн бэ?

Дашдулам -

Манайх одоо 800-гаад бог байсан байх, 10-аад үхэр байсан байх, арав гаруй адуу байсан. Одоо харин тэмээ олон байсан шүү. Тэмээ бол чухам. Жилд нэг 5,6 ингэ ботголоод л ботго мотго эндэх гэж байхгүй, 40-өөд тэмээтэй байсан. Тэгээд л тэрийгээ нийгэмчлээд л сүүлд нь ахиж нийгэмчилсэн нийгэмчилсэн. Ахиад 2 ч 3 ч нийгэмчлээд сүүлд нь 2 морьтой байсан чинь нутаг руугаа гүйгээд болохгүй болохоор нь нийгэмчилчихсэн л юмдаг. Тэгээд тэрүүнтэйгээ 3 болсон. Би өнөө нэгдлийн нормны морь унана ш дээ, нормны тэмээ унана. Өөрийн морийг унах шаардлага байхгүй өнөөх чинь тогтохгүй гүйгээд явчих юм, өнөө адуу маллаж байгаа улс чинь тэгээд байна, ингээд байна гээд байх юм, тэгээд л нэгдэлд нийгэмчилчихсэн юмдаг. Тэрүүнтэйгээ 3 удаа болсиймдаг.

Сайнбилэг -

Тэгэхээр та хувьдаа хичнээн мал үлдээгээд бусдыг нь нийгэмчлэв?

Дашдулам -

Тэгээд л нэг айл өрх чинь говийн бүс гээд л 75 мал үлдээж байсан. Тэгээд л 75 малаа тэр үеийн улс чинь мэдэхгүй эр сувай юм авчихаад л тэрийгээ алж идэж бариад л тэгээд л мал хариулахаар чинь тэрийгээ алдаж бариад л тэгээд л төлбөрт өгөөд л өөрснөө идээд л, тэгээд л нэгдлийн малаас авч идэхээр чинь өнөө бичиг өгнө. Бичиг авна даргаас, тэгээд хөдөлмөрийнхөө хөлснөөс мөнгө татуулна. Тийм болохоор хувийнхаа өөрийнхөө голдуу иднэ. Тэгээд л хэд 3 малны үлдэгдэл байсаан, байсан. Саяхан шиг 10-аад жилийн өмнө 20-иод жилийн өмнө ч юм уу, дууссан даа.

Сайнбилэг -

Ер нь хүмүүс нэгдэлжих хөдөлгөөнийг хүмүүс ямаршуухан хүлээж авсан бэ, баяртай хүлээж авч байсан уу, дургүй байсан уу?

Дашдулам -

Үгүй ээ зарим нь дургүй байсан байх, тэгээд мал гэдэг чинь ял болчихсон, их шахалт ихтэй, тэгээд хөдөлшгүй 5 жилийн төлөвлөгөө гэдэг бол их хэцүү,

Сайнбилэг -

Та тэр хөдөлшгүй 5 жилийн төлөвлөгөө гэдгийн талаар тодорхой ярьж өгөөч?

Дашдулам -

Намайг 14-тэй байхаас л эхэлсэн тэр хөдөлшгүй 5 жилийн төлөвлөгөө. Одоо ноос хамаг юмаа тэр үед ямаа самнахыг мэддэггүй байлаа майлаад. Тэгээд л одоо хуралд явсан хүн л ноос бол алтнаас илүү чухам, ноос болгоныг хаяж болохгүй, одоо харганы ноос ч гэсэн түүнэ шүү гээд л ингэж байсан. Хөдөлшгүй 5 жилийн төлөвлөгөө гэдэг чинь энэ жил 20 малтай хүн хойтон жил 50 байна, тэрний хойтон бол 100 байна. Тэгээд л өнөө тэр чинь ноос авна, ноос бол төрөл төрлөөр нь авна, ямааны хялгас хүртэл авна, адууны дэл хөөвөр гэж авна, сүүлийг нь гэж авна, ахар гэж авна, хурга гэж авна, урт гэж авна, тийм жишээтэй. Тэгээд малын хөлийн мөнгө гэж авна. Ардын аж ахуйтан гэж авна, одоо орлоготой байгаад тэрнээс бол татвар одооны татвар шүү дээ. Татвар гэж өгнө, за тэгээд албан журмын тос гэж өгнө, энэ өөхөн тос. Тосыг бол. За тэгээд тосонд ус хийчихээд албан журмын ажилд явж байсан хүн бий. Тэгээд тийм тийм юм тушаана. За тэгээд дайны үе болохоор мал өгнө, агт өгнө. Адуу. Одоо тэмээ бол нэг жил авч байсан. Атан тэмээ авч л байсан за одоо ирэг, сэрх дандаа авч байсан маханд тушаана, амьдын жингээр нь тушаана. Тэгээд л амьдын жингээр нь аваад л оросын хил дээр очоод л вагонд ачуулдаг байсан юм гэнэлээ. Тэгдэг л байсан гэнэлээ. Тэгээд л одоо тийм их юм шаардана, тэгээд л хөлс хүчгүй л засгийн ажил хийгээд л, тэгээд л багийн дарга нар цалинтай л байсан байх даа, эрхбиш одоо, даргаасаа айгаад асуудаг ч үгүй байсан юм. Сонирхдог ч үгүй байсан байх. Тэгээд хэрэгтэй хэрэггүй юм шалж явах алба байхгүй, залуу байхад. Санаанд ордог ч үгүй

Сайнбилэг -

Тэгээд одоо идэх уух юм хувцас хунараа яаж болгож байсан байнаа?

Дашдулам -

Байхгүй ээ, тэр үед чинь одоо, өнөө бажуу нухаад л би ч мах иддэггүй хүүхэд байлаа, өнөө муу аав ээж маань би өөрөө ч нухаж л байлаа бажуу гэж яг тийм говьд ургадгийм, тэрнийг чинь ухаад л, тэрийг чинь хэрчээд л хатаагаад л, нүдээд л тэгээд л хуймаг хайраад л, надад идүүлдэг байсан. Өнөө сүүнд хийгээд л нөгөө сүүтэйгээ цагаан идээтэй холиод л, тийм юм иддэг байсан. Тэгээд л дайны үед бүдүүн гурил шигшиж бариад л, нэг жаахан жаахан норм л өгнө л дөө. Тэрийг чинь шигшиж бариад л хуймаг хайраад л, тийм юм тэгээд л сүүтэй холиод л иддэг байлаа. Тэгээд л дайн дууслаа гээд л баяр талархал болоод л юм ирсээн ирсэн оросоос. Орос манайхыг их олон жил дэмжсэн шүү дээ, хөөрхий бас ч гэж. Оросыг муу хэлэх юм байхгүй, гурил будааны юм үзэгдээд л, даавуу даалимба ч үзэгдээд л, тэгээд л эхэлсэн. Тэгээд л эхлэхдээр чинь тэр социализмын үед чинь бүх ноосоо өгнө. Тэгээд л одоо норм гэдэг чинь нэг цай, нэг даалимба, нэг тамхи. Тийм юм байдаг. Дээд талын айл л 4,5-г авч байсан байхаа. Тэгээд тэрнээс доош л авна. Цаад талын айл нэг 2-г ганцыг ч гэсэн авч байсан байхаа, зарим ядарсан нь. Тэгээд л нэг даалимба энэ тэр авна, тэр чинь хувцас хаанаа хүрэхэв дээ. 5м 30см-тай даавуу чинь тийм л хэмжээтэй ш дээ. Тэгээд тийм юмаар хийнэ, тэгээд л тэрийг чинь өмсөхдээр чинь гялайж байгаа нь тэр дээ. Одоо бид нар чинь одоо нэхий элдүүрэн өмдтэй, элдлэг гэдэг чинь нэхий ямааныхаа арьсыг элдээд, үсийг нь авч хаяад тэгээд л, тийм л өмдтэй. Тэгээд л дээл мээл л, цамц мамц гэж нээх юм байхгүй, тэгээд л хятадын үед ирж байсан юм гээд л ээж аавд юм байдаг байсан, тэд нарыг өмсчихнө. Бидний үед тиймэрхүү л байлаа. За тэгээд би өнөө айлын эрх хүүхэд болохлоор энд тэндээс юм олж өмсдөг, намайг гоё л гэж ярьдаг байсан нутгийнхан. Гоё л хувцастай гэдэг. Тэгээд л ер нь юмны түрүүнд л дайн дуусаад л, юм ирээд л оросоос чинь тэгээд л торго дурдангаа өмсч эхэлсэн дээ. Дурдан алчуурыг чинь зангидаад л, ногоон даалимбаар чинь тэрлэг хийж өмсөөд л, улаан даалимба бүслээд л, улаан даалимбаар 3 эмжээд л, ногоон даалимбыг чинь. Тэгээд л ягаан даалимбаар бүс хийгээд л, бүсэлж тэр нь ганган хүүхэн байдаг байлаа. Тэгээд л жороо халиун морьтой энэ Улаан эрэгийн голд явж байлаа гээд л, хүн тэгээд л ярьж л байлаа намайг. Явж л байсан байлгүй. Явж л байсан дөө. Тэгээд л одоо тэр чинь Оросын л буян байж дээ, хөөрхий. Оростой нөхөрлөөгүй бол юуны гадны юм өмсөхөв дээ, тэр чинь. Тэгээд л шөвгөр хар гутал гэдэг чинь ховор чухам,

Сайнбилэг -

Заа,шөвгөр хар гутал гэдэг нь ямар гутал уу?

Дашдулам -

Одоо ийм л гутлыг л хэлж байгаам л даа. Тэгээд тэрнийг чинь аав чинь хүн амьтанд захиад л, энэ Өлзийт мөлзийт, Хангай сумаас ямар ч үнээр олж авчирч өгч байсийм. Ер нь тэгээд л нэг хаймраар л уллачихсан байсан даа.

Сайнбилэг -

Хаймраар аа?

Дашдулам -

Тийм, машины хаймраар, дугуйны хаймраар л уллачихсан байсан даа. Тэр хүн хийж байсан байх. Тийм гутал өмсч байсан. Тэгээд л хойно нь нээх урт оросын их урт оросын ийм урт бахиал байсиймуу юу байсан юм, тийм гутал авчихжээ манай аав, өнөөх нь томдоод өмсч болохгүй. Аав одоо өмнөөс нь ингэж хасч өмсүүлж байсан. Яахын аргагүй л одоо эрх хүүхэд байсан байгаа биз дээ. Одоо ганц хүүхдээ шүтэж байсан байгаам. Тийм гутал тэгээд л хойд тал нь тэгээд л хэвээрээ л байлгүй яахав дээ. Тэгж л эхэлж л гутал хувцас өмсч байсан даа.

Сайнбилэг -

Ер нь энэ нэгдэлжүүлэх хөдөлгөөний үед малчид малаа нуудаг байсан уу?

Дашдулам -

Заа мэдэхгүй, нууж чадахгүй ээ, манайхан чинь одоо тийм юм манай энэ рүү одоо тийм.., за магадгүй ээ ганц хоёр юм нуусан байхаа. Нуугаад яах вээ дээ, 2 морь аваачаад л тэнд нууна биз дээ. Нуухын ч эрх байхгүй ш дээ, ерөөсөө тэгээд л. Тоог нь авчихсан тоолчихсон тэгээд л. Тэгэхээс өмнө тоолж байсан, тэгэхэд би харин тэр тооллогонд явж байсан. Ер нь дандаа холбож тоолуулдаг байсан. Дандаа холбож тоолуулна. Холбочихоор чинь дандаа мал юу гарахгүй ш дээ. Тэгээд тэр 5 жилийн төлөвлөгөө явагдаж байсан. Харин сүүлийн үед цуваргаж тоолдог боллооо, нэгдлийн үед чинь. Одоо уудланд байсан даа, Тариатын ууланд нэг бригадын сувилагч хийж байсан, тэгэхэд малыг суваргаж тоолдог байсан. Тэгээд л тоолоход өнөө намхан хүн чинь тоолж чадахгүй, тэгээд унаад зогсч байна. Тэмээн дээрээс тоолж байгаа хүн чинь тоог андах гэж байхгүй. Тэнчээ бөөн хонь гарч байхад ингээд л явуут дунд нь тоолчихно. Тэгж тоолдог байсан. Одоо бол ам тоолоход чинь ..байгаа гэсэн үг. Дээрдээд л байгаа юм уу нэгэн бодлын.

Сайнбилэг -

Ер нь тэр хэвлэл мэдээллээр нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар юу цацдаг байсан? Яаж ухуулдаг байсан,та явж ухуулдаг байсан уу?

Дашдулам -

Үгүй ээ тэр үед чинь би нээх нэгдэл.., хурал дээр л их ярьдаг байсан. Тэгээд л тэр олон олон малтай тэр ядарсан улс чинь урдаар тэгээд л ороод л, тэгээд л өнөө цөөвтөр малтай улс чинь юу яагаад л,

Сайнбилэг -

Заа ярьж бай, ярьж бай, зүгээр?

Дашдулам -

Цөөвтөр малтай улст чинь тарааж өгөөд л, тэгээд нэгдэлжих нийгэмчилсэн гээд л тараагаад л бусдад нь тавьчихна ш дээ, тэгээд сүүлд эргүүлээд авнаа чамд чи ядрах хэрэг байхгүй, чи адилхан байж нэгнийгээ тусалж чадалгүй яахав гээд л тараагаад л тавина. Тэгээд л тэр олон мал чинь хүчрэхгүй тэр олдон малыг төрөлжүүлдэг нь л их буруу байсан юм даа, хүүхээ. Хонийг нь хониор үхрийг үхрээр тэгэхээр малын баас байхгүй, түлш нь ховордоод ирдэг юм байна, тэгээд л унааны морь гэхэд л бичгээр, ачлаганы тэмээ гэхэд л бичгээр, нэг тэмээ хариулчихсан улс байга ш дээ, тэр чинь. Тэгж тушаадаг байсан. Тэрмэтчлэнгээр яасан тэгээд одоо нэгдэлжих хөдөлгөөн маань тэгээд мал өсөөгүй ш дээ. Мал барагдсан.

Сайнбилэг -

Нэгдэлжих хөдөлгөөнөөр мал барагдсан уу?

Дашдулам -

Тийм, мал барагдсан.

Сайнбилэг -

Ер нь таны бодож байгаагаар эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн бэ?

Дашдулам -

Заа тэр чинь чухам хэцүү асуулт байна.

Сайнбилэг -

Юу нь хэцүү гэж? Эмэгтэй хүн одоо жишээ нь дээр үеэс төрийн ажилд ордоггүй байлаа ш дээ?

Дашдулам -

Тиймээ тийм. Тэгээд л бид чинь одоо 18 нас хүрээд л сонгууль монгууль гээч юм болоод л, сонгууль гэдгийг чинь дээрээс нэг хүн, нэг нэр л ирчихнэ. Тэр хүний төлөө л саналаа өгнө.

Сайнбилэг -

Нэг хүний нэр өгчихөөд тэгээд тэрийгээ сонго гээд байдаг чинь сонголт байхгүй байгаа юм биш үү?

Дашдулам -

Байхгүй л дээ, тэр чинь ерөөсөө тийм юм дуулаагүй улс чинь тийм байж л гээд л бодож байсан даа. Заа тэр үед чинь ёстой би явж байсан дөө. 18 нас хүрлээ гээд юу гээд л сонгочихно, комиссийн гишүүн гэдгиймуу юу ч гэж байсийм дээ. Тэгээд одоо танайх гэрээ барь, танайх сайхан гэртэй байж гээд л, манайх нэг 2 гэртэй л байсан байх. Гэрээ барьчихна, тэрийг чинь хуралтай үедээ хурал мурал хийчихээд айл бүгдээс таваг сүү цагаан идээ цуглуулаад, өнөө хурал хийсэн улсаа дайлж цайлаад л, за тиймгүй үедээ бол 60 хоногийн өмнө л байсан ш дээ, тэр сонгуулийг чинь. Тэгээд л одоо хичнээн хоног тэр гэрийг сахиж байсан юм, мэдэхгүй. 7,7 хоногоор 3,3 хоногоор сахина нөгөө гэрийг чинь. Хоолтой ундтай очиж байгаад л тэр гэрийг чинь сахина, орсон гарсан болгон.., тэгээд л ийм ийм байх ёстой гээд л баахан зураг ирчихнэ. Тэгээд л тэрнийг чинь утсаар оёод л, самбар дээр хадаад л, тэгээд л тугны хэл тийм юмыг чинь хийнэ. Тэгээд л айлуудаа нүүлгэж ир гээд л, нутгийн айлуудаа нүүлгэж ир гээд л өнөө нутгийн ойр хавиараа айлаа нүүлгэж ирээд л, санал өгөх хурал хийнэ, энэ үед улсуудаа наашаа хөө, улсуудаа цуглуул гээд л, тэгээд л. Урдаа тэр Тариатын ууланд чинь улсаа дагуулж ирсэнгүй гээд намайг аашлаад л, дарга нар гээч юм аашлаад хангинаад, ...өнөө шөнө яв гэж загнаад, би буцаж яваад, нойр хүрээд болохгүй, хөндий өгсч яваад тэмээгээ уячихаад унтаад өгчихсөн чинь тэмээгээ алдчихаад буцаад гүйгээд ирж байсан. Тэгээд сүүлд нь яахав дээ, унаа олоод л гэртээ хариад тэр улсуудыг нь хөөгөөд туугаад авчраад, аргадахыг нь аргадаж байсиймуу яасан юм, би аашлуулаа хэн яадийм л гэж ярьж байсан байх даа, бодвол. Тэгээд л тэр улсуд нь нүүгээд л ирж байсиймуу, яасийм, бүгдээрээ л саналаа өгцгөөж байсан. Тэгж л байсан даа.

Сайнбилэг -

Тэр үед чинь тэгээд эмэгтэй хүнийг ганцааранг нь харанхуй шөнөөр тэгээд ?

Дашдулам -

Өө тэр тийм юм бол зовох юм байхгүй.

Сайнбилэг -

Ерөөсөө хамаагүй юу?

Дашдулам -

Тийм юм байхгүй. Тэгээд л аашилчихна тэр чинь, чи чинь одоо гадаадын тагнуул биш биз дээ явахгүй, эмэгтэйчүүдийн дарга болчихсон, тэгж байсан дарга байж энэ улсдаа хэлсэнгүй, явсангүй. Чи гээд л, баахан эмэгтэйчүүдийн дарга гээд ...Чи чинь гадаадын тагнуул биш биз дээ, гээд л ингээд л намайг аашилж байсан даа. Чи тэр Англи Америкийн хүн биш биз дээ, чи тэр хөрөнгөтний хүн биш биз дээ чи чинь гээд л хөрөнгөтөн л гэдэг байсан даа. /инээв/. Хөрөнгөтөн гэж ямар янзын улс байдаг юм бол доо л гэж бодож байсан. Тийм л болдоггүй өөдгүй улс байдаг юм байх даа л гэж санаж байсан.

Сайнбилэг -

Ер нь эмэгтэйчүүдийн талаар төр ямар ямар бодлого явагдаж байсан бэ?

Дашдулам -

Өө тэр үед эмэгтэйчүүдийн талаар ярьж байсиймуу, үгүй юу мэдэхгүй.

Сайнбилэг -

Эрэгтэйчүүдийн байдал ер нь яаж өөрчлөгдсөн бэ? Эрэгтэйчүүд ер нь таны харж байгаагаар яаж өөрчлөгдөж байна?

Дашдулам -

Одоо эрэгтэйчүүд ч мэдэхгүй юм даа, одоо тэгээд л сайн боллоо гэхэд байгааг нь харахад л архинд л орсон юм шиг байх юм байна ш дээ. Багачуул залуучуул нь архи уугаад одоо эрэгтэй эмэгтэйгүй л уудаг болоо шив дээ, ер нь.

Сайнбилэг -

Таныг бага байхад монгол эрэгтэйчүүд ер нь голдуу малчин улсууд байж л дээ. Одоо тэр улсуудын аж байдал байгаа байдал нь өөрчлөгдөв үү?

Дашдулам -

Заа даа, тэр үеийн улс чинь тогоо нэрдэг байсан монгол архиа уудаг байсан. Уудаг л байсан. Тэгж нээх агсан согтуу тавьдаггүй, хорондоо тэгж муудаад агсам согтуу тавиад нээх юу яадаггүй, хэрэлдэж барилаа зодолдлоо гэх юм байдаг л байсан. Тэгэхдээ нээх муу юм хийчихлээ гэж дуулдаагүй, тэгэхэд хүн алчихлаа гэж ёстой би багадаа дуулаагүй. Би бүүр би одоо ер нь арай эмч болчихсон хойноо ч биш байх даа, тэгж л дуулсан юм байна, манай нутагт чинь. Харин энэ тууварт явж байгаа хүн энэ тэрийг энэ зүүн тийшээ хүн авдийм гэж нэлээн өмнө дуулсиймаа, би зүүн талд л урдаар гарсан байх. Тэгээд сүүлийн үед гараагүй ээ, тэгээд л дээр үеийн улс бол гайгүй дээ, ер нь. Хүн сайтай л улс. Тэгэхэд ч хүн ч цөөтэй байж дээ, хөөрхий. Ер нь хүүхэд шуухад цөөхөн байсан ш дээ, дээр үед. Тэр чинь яагаад ч тийм байсийм дээ. Тэгээд орос орон бол манайд их тусалсаан. Тэмбүү гэдэг өвчин бол манайд байх нь байсан байх. Хамар муутай хүн эд нар байдаг байсан дээр үед. Тийм. орос орноос чинь хөөрхий энэ тэмбүү өвчинтэй тэмцээд л, тэгээд л одоо малыг чинь эрүүлжүүлсийм, орос орон чинь. .....Шинжилгээг чинь одоо намайг тэр сувилагч хийж байх үед чинь...заа чи энэ сумын хэдэн бригадуудаар намайг авч явдаг байсан, яагаад уу гэхдээр малын бруцеллез өвчин байна уу, одоо судас олдог хүн энэ улсуудаас шинжилгээ авч өг гэж, тэр малчдаас шинжилгээг нь авч, тэр орос эмч нарыг шинжлүүлж байсан. Тэгээд л олон хүн өвчнөөсөө салсан даа, тэр малын өвчнөөс. Тэгэхээр мал их л өвчтэй байгаа. Тэгээд л өнөө төлийг нь хүлээж авна. Тэгээд л байхаар чинь халдалгүй яахав дээ. Тэгээд л тэмээнээс цус авна. Тэгээд л бүх малаас л цус авна ш дээ, тэр шинжилгээг чинь. Тэгж бас малыг эрүүлжүүлж өгсөн, Орос орон. Тэгсэн дээ, хөөрхий.

Сайнбилэг -

Ер нь таны бодож байгаагаар тэр үеэс хойш хүмүүсийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдөв?

Дашдулам -

Үгүй ээ одоо чинь үйлдвэр энэ тэр хөгжчихсөн, тусгай ажил хийх юм, бид бол малаас ондоо юм хийдэггүй, за одооны улс бол малаа маллахаа мэдэж байнаа, мэдэж байгаа байх. Малчин муудаа малаа үхүүлээд байгаа биш юм. Бас дээрээс засаг төрөөс их харж үзэж байгаа нь гэж хэлж ярих нь ихдэж хийхээсээ ингэдэг болохоор ийм юм их яадаг юм шиг байна. Тэгээд тэнгэр хангай яагаад газар ус нь дэлэгнэхгүй, бороо ус нь бороо орохгүй, дээрээс хур нь буухгүй байвал ингээд л одоо малын ажиллагаа муудаж байна. Заа тэгээд Монголд малаасаа салбал сүйдэх нь тэр дээ хүүхээ.

Сайнбилэг -

Ер нь таны бодож байгаагаар энэ цаг агаар их өөрчлөгдөөд байнаа даа?

Дашдулам -

Янзын янзын. Энэ л их өөрчлөгдөж байна. Одоо ер нь толгой цохиод эрх мэдэл энд ч гараад байна ш дээ, хүүхээ. Тийм.

Сайнбилэг -

Одоо таны энэ харж байгаагаар чухам яаж өөрчлөгдөв? Муу талаараа яаж өөрчлөгдөв, сайн тал нь юу байна?

Дашдулам -

Заа тэгээд энэ байгаль чинь байдгаараа л байсан. Мөн л энэ бороо цас ордог нь ордгоороо, хүйтэрдгээрээ. Бороо орохоороо сүрхий сүрхий дуугараад л, хамаагүй их үер юм шиг цутгаад л, аймшигтай ч юм шиг юм болдог л байсан. Өвөлд нь бас цас их ороод л юу яадаг л байсан. Тэгээд л ингээд л зунд нь яасан болохоор ногоо ургац нь сайн. Ямар ч байсан нэхий чирэхэд л юм наалдахгүй байвал яана гэхээс биш, мал бололгүй яахав, хамуул хамаад л, ярьдаг байсан тэр үеийн улс хөгшчүүл чинь. Нэхий чирэхэд л одоо газраас юм наалдахгүй байвал л одоо мал идэх юмгүй хэцүүдэх юм биз дээ, тэгэхгүй л бол болоод байна. Тэгдэг байсан ш дээ, тэгэхээрээ их хичээнгүй ажилч улс байж. Тэгээд жаал жуул хувиараа таана маана түүгээд л бэлдэж авдаг байсан ш дээ. Тэгдэг л байсан, одоо тэгээд л ертөнц их өөрчлөгдөж байгаа юм шиг байна. Гэхдээ одоо тэгээд ажиллагаа нь бол хэвээрээ л байна л даа. Малчид бол сайн л ажиллаж л байгаа л даа. Улам л сайн ажиллаж байгаа. Тийм. одоо юу нь дутагдаад байгаам нэг л юм дутагдаад байх шиг байгаам. Орчлон ертөнц ч муудах нь муудаад байна л даа, гол нь нэг л бодол байна л даа, хэний мэдээний хэрэг муудлаа гээд хэлээд яахаар дутахгүй байхаа.

Сайнбилэг -

Одоо энэ аймгийн төвд байгаа голыг ямар гол гэдэг вэ?

Дашдулам -

Аа энийг чинь Төвийн гол л гэдийм даа.

Сайнбилэг -

Одоо энэ Төвийн голыг чинь улам л багасаад байна уу?

Дашдулам -

Аа багасаад байна. Одоо ерөөсөө хүрдэг газраа хүрэхээ байсан ш дээ хүүхээ. Орин нуур гэж нэг сайхан нуур байлаа. Байхгүй ээ. Тэрнээс нааш тэр Бодийн тэрүүгээр тасардаг л гэнэ. Заа нэг аргагүй л нэг 4 хүчтэний нутаг миний нутаглаж байсан нутаг даа, хөөрхий. Уулын тэрүүгээр байдаг шиг байна даа.

Сайнбилэг -

Одоо энд Баянхонгор аймаг чинь рашаан ихтэй биз дээ?

Дашдулам -

Ихтэй.

Сайнбилэг -

Шаргалжуутын рашаан гэж байдаг тээ? Та тэрэнд очдог уу?

Дашдулам -

Өө очдог байсан, бас ч гэж хөөрхий. Эмч хийж байхдаа зөндөө л их очдог байсан одоо очиж чадахгүй юм даа.

Сайнбилэг -

Одоо тэр рашаан ямархуу байдалтай байгаа бол анх байснаасаа?

Дашдулам -

Мэдэхгүй ээ. Ёстой мэдэх юм алга, тэр рашаан чинь би 14-тэй намайг сургуулиас гарсны жил манай аав би чинь эхээс гарсан настайгаа л яриад байна, 13-тай л хүүхэд байж дээ, би чинь. Тэр л говиос чинь тэмээ морио унаад л ачаа ачаад л, Шаргалжуутыг үзүүлж тэгж байсан, аав ээж хоёр. Тэгээд манай ээж нэг олгойн цанхагтай хүн байсийм, одооны бол мухар олгой архаг олгой байжээ. Тэгээд би тэр Лхамын рашаан гэдгийн тийшээ буулт ургадгийм, тэрнийг аваад ирээрэй миний хүү гэж захьсан байсан манай ээж.

Сайнбилэг -

Юу ургадаг аа?

Дашдулам -

108 рашааны тэнд буулт гэж ярьдийм даа, манайхан. Одооны улс ярих нь амны хужир гэж ярьдаг. Тийм юм ургадаг тэрийг аваад ирээрэй гэсэн. Тэгээд л өглөө эрт нар тусахаас өмнө байдийм, тэрнээс хойш байдаггүй юм гээд, тэгээд нэг майхан зайхантай л байсан байх л даа. Майхан ч байхгүй дээ, тэгэхэд чинь өнөө ямар юм ч гэдэг билээ, эсгий мэсгий нөмөргөөд л нэг юм барьсан. Оронтой л байсан. Тэгээд л тэндээс очоод л авдаг байсаан, би. Тэр 108 рашааныг нэгийг нь хадан доогуур хамаад авна. Тэгээд л тэнд хөгжим дуугарна.

Сайнбилэг -

Хөгжим өө?

Дашдулам -

Тийм. тэр ертөнцийн хөгжим. Газрын хөгжим. Янзын гоё хөгжим дуугарна. Тэрийг баахан чагнана. Тэгээд л эргэж ирдэг. Тэгээд л нар тусчихаар л алга болдог. Тэгээд л эргэж ирдэг байсан. Тэгээд өнөө хойно тэр алга байналээ.

Сайнбилэг -

Тэр хөгжим одоо байхгүй юу?

Дашдулам -

Байхгүй. Дуугарахгүй юм билээ. Би чинь тэгээд юу билээ хө, энэ сувилагч хийж байхдаа Баянхонгорт ирж сүүлд нь ажилласан юмаа. Нэг хэдхэн жил ажилласийм. тэгээд нэг Мягмарсүрэн гэж эмчтэй цуг ажиллаж байсийм. Тэгээд үзлэгээр яваад намайг авч яваад тэгээд хужир үзүүлье гэж, ингээд тэгээд тэнчээ очихдоо би чагнасийм. Байхгүй байналээ.

Сайнбилэг -

Аан тэгээд л хөгжим гэхээрээ?

Дашдулам -

Их гоё хөгжим шиг. Тэгээд л нээх гоё дуугарна. Нээх гоё. Тийм хөгжим дуугардаг. Шаргалжуутын тухай бол тийм л юм хэлнэ дээ, хүүхээ. Манай аав тэнд явж байгаад л төрсөн хүн юм гэнэлээ. Рашаанд явж байгаад тэр говийн улс юм чинь, тэр жилд л гарсийм гэнэлээ. Би тэгээд овгоо бас буруу ч яасан юм уу мэдэхгүй дээ, би чинь Шаргалжуутаар овголчихсон шүү дээ, овог юугаа сайн мэдэхгүйдээ ч биш, манай аавын талын улс тайж их тайж улс байсан юм билээ, дээр үед. Тайж яагаад манайд байсан юм мэдэхгүй юм, тэр үедээ л би хүүгээ тэгээд тайж байсан юм гэнэлээ гээд тайжаар овоглуулчихсан юм, тэгсэн мөртлөнгөө би өөрийнхөө аавын төрсөн нутгаар Шаргалжуут гээд овголчихсон ш дээ.

Сайнбилэг -

Одоо нэг хэсэг овгийг өөрөө зохиож болно гээд тэгсэн?

Дашдулам -

Тиймээ, тэгээд мэдэхгүй болохоор тэгээд л. Тэгээд тийм хөгжим сонссон юм даа, хөөрхий.

Сайнбилэг -

Одоо бол тэр хөгжим нь байхгүй болж тээ?

Дашдулам -

Одоо өдөр судар нь таараагүй юм уу, мэдэхгүй.

Сайнбилэг -

Аа бас өдөр өдрөөр дуугардаг юм уу?

Дашдулам -

Аа бас яаж мэдэхэв дээ. Тэрийг чинь яадгийг би бас сайн мэдэхгүй ш дээ. Намайг тэр 13-тай тэгж авдаг байхад л өглөө болгон тэгдэг байсан, тэр олон хоног болоогүй байлгүй дээ, морьтой тэмээтэй улсууд, гайгүй сайндаа 7 хоносиймуу, 3 хоносиймуу, мэдэхгүй юм, тэгээд л авдаг, тэгээд л тэр хөгжим чагнаж байгаад л хүрээд ирдэг, хөгжим чагнахаар тэгээд өдөр болохлоор байхгүй юм чинь.

Сайнбилэг -

Аа зөвхөн өглөө нар мандахаас өмнө л дуугараад?

Дашдулам -

Тийм, тэгж л дуугарч байсан.

Сайнбилэг -

Аан маш сонин зүйл байж тээ?

Дашдулам -

Тийм.

Сайнбилэг -

Одоо социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?

Дашдулам -

Хүн болгон ажилладаг байсан. Ажилгүй хүн байж болохгүй гээд л, ёстой ажилгүй хүн байлгахгүй дээ. Ажилгүй хүн байвал одоо олон малтай айлд аваачиж мал маллуулна, тэр ч байтугай малаа хүчрэхгүй олон мал төллөдөг, хаврын цагт чинь одоо төв суурийн газрын чинь одоо цэвэрлэгч одоо юуч байдгийм, нярав ч байдиймуу, ажилтай улсуудаа явуулж тэр айлд аваачиж мал маллуулна, малд нь туслуулна, 45 хоногийн хугацаатай сарын хугацаатай гээд ингээд явдаг, тэрмэтчлэнгээр тэр үеийн улсууд юугүй л байсан даа, тэр чинь яагаад тийм байсан юм гэхээр мэдэхгүй юм даа, мал их байсан болоод малын буянаар тэгж байсан юм бол уу даа. Яагаад тийм байсийм, тэр үеийн улс цөөхөн байсиймуу. Одоо чинь ажилгүй л болчихсон юм ярьдийм даа.

Сайнбилэг -

Одоо ингээд ажилд оръё гэвэл яаж ордог бол? Одоо ер нь ажилд орох процесс өөрчлөгдсөн үү?

Дашдулам -

Ээ дээ ажил олдохоо байсан юм шиг байна.

Сайнбилэг -

Байсаан?

Дашдулам -

Тийм юм шиг байна. Одоо нас заадаг гэж байна, одоо нэг 40 хүрч яваа, 40 гарч яваа хүнийг чинь тэтгэвэртээ гараагүй юм уу, гэх нь холгүй, нас заачихсан, гэхийм. Заа тэгээд эр эм, боловсрол, англи хэл гэхмэтчлэнгээр л заачихдаг тэгээд л, ер нь бол ажил байдаггүй юм шиг байнөө. Олдохоороо одоо тэгээд л таньдаг тал одоо ер нь танил тал хардаг их тэгш бус болчихсон юм байна ш дээ. Тэгш бус болчихсон, юм чинь дандаа тийм журмаар явчихдаг болохоороо хүнд бол ажил олдохоо байсан юм шиг байна. Тэгээд хувиараа юугаа хийдэг юм газрын баялаг их юм болохоор газар шороо ухагдаад ..,

Сайнбилэг -

Газар шороо ухах гэснээс энэ Баянхонгорт хувиараа хүмүүс их алт ухдаг гэнээ?

Дашдулам -

Тийм.

Сайнбилэг -

Та тэрийг яриад байна уу?

Дашдулам -

Тэгж байна.

Сайнбилэг -

Энэ ер нь байгаль дэлхийг нэлээн сүйтгэж байгаа байхаа? Та очиж үзэв үү?

Дашдулам -

Өө тэр бол өнгөрсөн.

Сайнбилэг -

Үзсэн үү та?

Дашдулам -

Үзсээн, үзсэн.

Сайнбилэг -

Ер нь ямаршуу байдалтай байх юм?

Дашдулам -

Өө ерөөсөө одоо ёстой л муухан энэ одоо юу шүү дээ, дайсан ороод гарахад ингэдэг ч юм уу, үгүй ч юм уу гэмээр болж байгаам ш дээ, тэгээд одоо хүнээ ухуулахгүй гээд яах юм, өөрснөө ухах гэж найгүй байна ш дээ. Дандаа одоо манайхан чинь өөрснийхөө мэдлээр явж байгаа юм байгаа ч юм уу, даа үгүй ч юм уу. Энэ чинь уул нь бол манай эх орон чинь одоо улс эх орноо хөгжүүлье гэж байгаа юм бол ажиллах боловсон хүчнээ бэлтгээд үйлдвэр технологи байгуулах тэр сууриа тавиад, энэ дэлхийгээс судлаад энэ хөгжилтэй орнуудаас, тэгээд алтаа ухаад зэсээ ухаад зэсээ боловсруулаад ингээд гаргадаг, нүүрсээ боловсруулдаг арга байна уу, нүүрснээс юм гардаг гэж ярьдаг байхаа,

Сайнбилэг -

Өө зөндөө юм гарна?

Дашдулам -

Заа тийм л юм бол тэр үйлдвэрүүдийг чинь байгуулаад, одоо ингэхгүй тэр л хятад руу тэр л гадаад руу зөөгөөд тэгээд тэр гадаадынхан чинь зам товчлоод тэрийг чинь өмчлөөд авчихаж байгаа юм бишүү. Ингээд байхаар чинь энэ дээр өсч торнисон улс чинь энэ газраа ухахгүй яаж амьдрах юм бэ. Амьдруулахгүй гээд байгаа юм бол тэрнийгээ засаачээ.Тэр чинь зөв юм уу, тэр хятад руу шороон замаар зөөдөг байсан гэсэн, одоо зам тавьж байгаа юм гэнэ, хятадууд зам тавьж байгаа юм гэнэ. Ямар бодлого явуулаад байгаа юм бэ, мэдэхгүй ээ. Их л мөнгө авдаг байх даа, бодвол.

Сайнбилэг -

Тэгдэг л байх даа?

Дашдулам -

Тэгдэг л байх даа.

Сайнбилэг -

Та ер нь бага байхдаа кино хамгийн анх хэзээ үзэж байсан бэ? Кино үзэж байсан уу?

Дашдулам -

Үгүй ээ, үгүй. Кино мино. Концерт үзэж байсан, сумын төв дээр концерт үздэг байсан. Радио гээч юмыг чинь байдийм гэж сонсоод, нэг нүүдлийн газар одоо нүүдлийн газар гэдэг чинь 20 км юм уу, тийм газар хонио туугаад хонь хариулж яваа хүн ш дээ, тэгээд ямар юм байдийн, юу байдийн гэж асууж байсан. Хайрцаг л байдийм, тэгээд цаанаасаа утастай юм байдиймаа гэж. Тэрүүн дотор чинь яагаад яриад байгаа юм, тэр цаанаас нь яриад байгаа юмаа гэж. Ингэж хэлж байсан. Тэгээд радио гэж тийм юм байдаг юм байж дээ, гэж тэгж мэдэж байсан.

Сайнбилэг -

Та өөрөө сонсч байв уу?

Дашдулам -

Тэгж сонсч байсан.

Сайнбилэг -

Тэгж сонсч байв уу, маш сонин санагдаж байв уу?

Дашдулам -

Аа тийм. радио гэж тийм юм байдгийг тэгж дуулж байсан.

Сайнбилэг -

Телевизор гэдгийг та анх яаж харж байв?

Дашдулам -

Аа телевизор гэдгийг чинь би одоо эмч болсон хойноо энэ Баянхонгорт шилжиж ирсэн хойноо манай тэр ах дүүгийнх телевизортой байсан, тэгээд үзсэн.

Сайнбилэг -

Маш сонин санагдаж байв уу, дүрс нь харагдаад?

Дашдулам -

Тэгэлгүй яахав, хүүхээ. Тэр чинь одоо 50 шахчихсан хүн байсан байх даа. Тэгэхэд чинь. Тэгж л үзсэн дээ, хүүхээ. Тэгээд маш их түргэн хөгжиж байнаа, маш их хурдан явагдаж байна. Мэдээлэл гээч юм чинь гүйцэгдэхгүй байгаа байхаа, заа бид ч ядраад үзэж чадахгүй юм даа. Олон юм гараад толгой эргүүлээд тэгээд ядраачих юм даа. Тийм, тэгж байна, би. Ядарчихдаг юм.

Сайнбилэг -

Та 3 удаа нэгдэлд малаа нийгэмчилж өгсөн байна ш дээ. Тэгээд та энэ хувьчлал болоход тэндээс та юм авсан уу?

Дашдулам -

Авсан, авсан.

Сайнбилэг -

Заа юу авав?

Дашдулам -

Хувьчлал болоход чинь энэ манай ээж амар мэнд байсаан, би ээжийнхээ нэрэн дээр юу яагаад, 15 ямаа, 6 хонь, нэг үнээ, нэг морь тийм юм өгсөн. Манай дүүгийн байсан, юу яагаад, би ч одоо мал маллаж чадахгүй тэгээд, хэдэн жил хүнс авсан даа хүүхээ. Бод нь ч яахав тэд нарын гараар ороод л өнгөрсөн байх. Бог нь хэдэн жил хүнс авсан тэгээд л, тэгээд л сүүлд нь нэг айл дээр тавьчихсан байсан тэгээд л зуд турхан болоод тэгээд дууссан даа.

Сайнбилэг -

Та хэдэн онд тэтгэвэртээ гарсан бэ?

Дашдулам -

Өө удаж байна хүүхээ. 20, 21 жил болчихлоо. 20 жил болчихов уу, 21 жил болсон.

Сайнбилэг -

Аа зөв зөв. 90 онд чинь ингээд ардчилсан хувьсгал боллоо ш дээ, тэрнээс та ер нь юу хүлээж байсан бэ? Ер нь юу болох нь гэж бодож байсан бэ?

Дашдулам -

Үгүй ээ хүүхээ би тэгэхэд чинь тэтгэвэртээ гарчихсан байсан, би энэ Баянхонгорт байж байсан, өө чухам юу яаж байна гэнэ, ардчилсан холбоо үүсч байна гэнэ, гээд л дуулдсан, үгүй ээ бишээ тийм тийм тэгэхэд. Тэгсэн чинь энэ жил цагаан морин жил гээд л гараад ирдэг байгаа, тэгээд л бодсон доо. Тэгээд л багшийгаа санасан даа. 40 гаран жилийн өмнө багш намайг арван хэдтэй байхад хэлж байсан, төмөр цагаан морин жил л төр засаг эргэнэ дээ, болоогүй л байна даа гэж хэлж байсан. Нэг хөгшнийг асуухад би тэгж асуух юм хаа байхав дээ. Тэрнийг харин чагнаад суугаад байсан байгаам, тэр яасан мундаг хүн байгаа вэ, яасан агуу хүн байгаа вэ, үгүй ээ тэрний нэрийг би нэг гаргачих юмсан гэж би боддогийм даа, би. Чи авлаа даа, би нэг сонинд бичүүлсэн чинь хагасыг нь бичсэн байналээ. Эд нар чинь хэрэг алга байна ш дээ, хүүхээ. Чи ашгүй авлаа. Тэгээд тэр дөчин хэдэн жилийн өмнө тэрийг мэдэж хэлж байдаг, ямар агуу хүн байв, Баянговийн гаралтай одоо ах дүү садангийн нь улсууд байдийм Баянхонгорт. Тэр хүн Баянхонгорт тэр хүний хойд төрөл сүр сүлд гэж байлгүй яахав, төрсөн байх л даа. Хаана ямар янзтай явдгийм мэдэхгүй. Тэгээд тэр цагаан морин жилийн түүх нь болж байнаа ёстой энэ гарах ёстой юм нь гарч байна гээд. Тэгээд энчээ ардчилсан холбоо үүсч байна барьж байна гээд л, тэгээд л үүссэн дээ.: Тэгээд л анх ардчиллыг үүссэн цагаас нь эхэлж дэмжсэн хүн дээ, дэмжих нь юу байхав дээ, зөвшөөрсөн тийм л хүн дээ. Тэгээд би ардчилалдаа хайртай, хайртай. Тийм. Заримдаа буруудаадах вий гэж айдийм. Бас дарамтлаадах вий гадны муу юм, муу сүнс дарамтлаадах вий гэж залбирдаг юм. Тэгээд энэ бурхнаас ирдэг 9 үр жимс гэж байдаг даа, тэргээр яваад байвал энэ ард түмэн гайгүй бол уу, энэ хүмүүсийн минь сэтгэл зүрхэнд хоногших болтугай л гэж боддийм. Тэгээд би ардчиллын талд бол хайртай л даа, тэгээд буруудаадахвал би юу гэж л хайрлаадах вэ дээ/инээв/.

Сайнбилэг -

Ер нь та ямар хэлбэрээр хүмүүс бусдаасаа илүү өмч эзэмшиж гарч ирсэн гэж боддог вэ?

Дашдулам -

Үгүй ээ яахав дээ, хүүхээ. Тэгээд л дээр үед чинь малын буянаар, малчдын хүчээр, төр засгийг нь босголоо, тэр үеийн чинь оюутан сэхээтнүүдийг өөр ямар газар шорооныхоо юмыг ашиглана гэх биш, гадаадаас зээл тусламж одоотой адилхан орж ирнэ гэх биш, эрхбиш малын буян, малчны хөдөлмөрөөр цугласан тэр хөрөнгөөр сургууль соёлд суралцуулж байлаа, сургульд суусан ч л, гадаад явсан ч л төлбөргүй, дотооддоо сурсан ч л төлбөргүй. Цалин авч байсан байх, харин. Тийм байх. Энэ чинь ингээд малын буянаар малчид ингээд, малаа өсгөөд ингээд сургачихлаа. Тэгээд юу байдийм, мэдэхгүй тэгээд л яаж байдаг нь мэдэгдэхгүйгээр ч авдиймуу, мэдэгдээд ч авдиймуу, одоо муухай ш дээ. Их буруу хийсэн, одоо тэгш бус үзэгдэл бол одоо манай оронд нэг зөндөө болсон. Одоо бараг монголоос баян гэж хэлэх нь холгүй, үнэн ярьдаг юм уу, худлаа ярьдаг юм уу

Сайнбилэг -

Би тэр өмч хувьчлалын талаар танаас асуугаад байна л даа? Бүгдээрээ ингэлээ, 90 онд ардчилсан хувьсгал боллоо, дараа нь өмч хувьчлал боллоо, бүгдээрээ л адилхан тэгшхэн улс байсан, зарим нь их ядуу зарим нь их баян болжээ. Тэр өмч хувьчлалаар зарим улсууд маш их өмчтэй болж гарч иржээ. Тэр улсууд одоо ямар аргаар тийм өмчтэй болсон гэж бодддог уу, та?

Дашдулам -

Үгүй ээ одоо чухам яг аргыг нь бол мэдэхгүй юм дөө.

Сайнбилэг -

Таны бодож байгаагаар та бол сайн мэдэхгүй байнга гэсэн үг үү?

Дашдулам -

Мэдэхгүй юм даа, мэдэхгүй юм. Бид нар бол өмч хувьчлалаар яасан юм, тэрнийг ямар юмаа мэдэхэв дээ. Тэгэхэд манай засаг төр бол их л буруу замаар л явсан юм байлээ л дээ. Буруу байсан болоод л ингээд л тэгш бус болчихож байгаам ш дээ. Доод нь ядуураад л дээд нь ингээд л, ингээд л тэгээд л эргээд л мөнгө төгрөгөөр цатгаж байгаа юм шиг л болоод л одоо тэгээд л хүүхэд гарсан ч л мөнгө, яасан ч л мөнгө, гээд л ингээд л өгч байгаа юм шиг санаа төрүүлээд л, их л буруу яваад байна л даа. Энүүнд одоо олох ганцхан л зөв юм бий дээ, хүүхээ. тэрнийг зөв болох. Ямар юм өнөө далайгаас сувд түүхтэй адил гэх шиг хэцүү юм байдаг байх даа, тэрийг л олтугай гээд л залбирах юм даа. Би ч одоо юм мэдэхгүй хүн юм даа. Тэр бүгдийг би яаж мэдэхэв дээ.

Сайнбилэг -

Ер нь таны бодол л гэж байхгүй юу? Ер нь та нэг ийм юм хэлчих юмсан, ийм юм ярьчих юмсан гэсэн зүйл байна уу?

Дашдулам -

Үгүй ээ одоо яахав дээ, бид нар чинь насаараа л ажилчин л улс. Бид нарын тэтгэвэр бага л юм даа, хүүхээ. Хамгийн доод талын 81 –г өгдөг юм даа, хүүхээ. Тэгээд би энэн дээр насны зааг л хэлмээр санагдаад байдийм, энэнтэй яриад байж болж байгаа юм уу?

Сайнбилэг -

Болноо, болно. Та ярь.?

Дашдулам -

Тэгээд одоо энэ 80 шахсан, 75 наснаас дээш 70 наснаас дээш ч байж болох л юм, хүмүүс бол одоо 2 дайны ар талыг бол одоо үнэхээр тусалж одоо бараг дааж байсан гэж хэлчихвэл одоо ихдэх л байх л даа. Ийм л улс байлаа. Заа тэгээд засаг төрийн бүтээн босголтыг хийсэн гэдэг нь үнэн шүү дээ. Мал малчны буянгаар л хийсэн. Тийм улсуудыг, 2 дайны ар талд байсан улсуудыг арай тэтгэврийг нь бодмоор. Бид нар чинь юу гэхээр би өнөө сувилагч болсон гээд л ярилаа ш дээ, 27 жил ажилласан. Тэрнэээс урдах байхгүй өнөө нэгдлийн дэвтэр байсан, тэр хаачсан мэдэхгүй, тэр өнөө ардын аж ахуйтан байхдаа хөлсгүй ажил хийж байсан тэр байхгүй, тэгээд л энэ мэтчлэнгээр ингээд л өнгөрч байгаам ш дээ. Тэгвэл энэ үеийн улс чинь сүүлийн 5 жилд л одоо татвар хураалгасан, мөнгө авсан ч бай, аваагүй ч бай, нэлээн хэдэн мөнгө л хийчихвэл тэгээд тэтгэвэртээ өндөр гараад л явчихдаг юм байна ш дээ. Тэр чинь өөрсөндөө таарсан тэтгэвэр биш үү, нэгэн бодлын гэмээр юм шиг, хатуугаар хэлбэл. За тэгж хэлж арай хатуудаж л байгаа байх. Энэ мэтчлэнгээр л ийм юм санадийм даа. Заа одоо бол тэгээд амьдрал хэцүү байнөө, хэцүү байна. Энэ айлын үндсэн орлого бол би шүү дээ, миний тэтгэвэр шүү дээ. Энэ хүүхэн одоо яахав, энэ харин самбаатай сүрхий хүүхэд юм, тэгээд энэ нэг өрөөгөө ингээд суллаад тэгээд нэг ингээд юу хийгээд, дэлгүүр хийгээд хүнсний иймэрхүү юм хийгээд хүүхдүүд нь ч сургуульд явж байна, түрүүчээсээ. Одоо явна даа, тэгээд л бага алдана даа.

Сайнбилэг -

Заа их баярлалаа. Сонин сайхан ярилцлага өгсөнд.

Дашдулам -

Заа би одоо энэ юу авсан, та бүгдэдээ их баярлалаа, та нарт. Хүсэл минь биеллээ.

Сайнбилэг -

Заа баярлалаа.

Дашдулам -

Баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.