Dashochir


Basic information
Interviewee ID: 990474
Name: Dashochir
Parent's name: Jügder
Ovog: Üreehad
Sex: m
Year of Birth: 1925
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Tsenher-Mandal sum, Hentii aimag
Lives in: Tsenher-Mandal sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
military
foreign relations
new technologies
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

group
childhood
schoolchildren's life
herder's life before collectivization
collectivization
relay station
military service
consumer goods
cultural campaigns
state farm
work - labor
belief
Chinese
Russians
women's life
nature and environment


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа, сайн байна уу?

Дашочир -

Сайн, сайн байна уу.

Сайнбилэг -

Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу? Таныг хэн гэдэг вэ, хэдэн онд төрсөн бэ?

Дашочир -

Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат хүн. Нэр Жүгдэрийн Дашочир гэдэг.

Сайнбилэг -

Та хэдэн онд төрсөн бэ?

Дашочир -

1925 онд төрсөн. Одоо 86 хүрэх гэж байна.

Сайнбилэг -

Та Хэнтийн аль суманд төрсөн гэсэн бэ, Цэнхэрмандал суманд гэл үү?

Дашочир -

Аа Баян дотор төрсөн л дөө. Нэг төрсөн газар бол Дэрс толгой гэдэг газар төрсөн.

Сайнбилэг -

Аа за. Таны төрсөн он сар одоо таны аав ээж хэлээд л тэрүүгээр явж байгаа юу, эсвэл багцаа юу?

Дашочир -

Тэрүүгээр л явж байгаа. Тэр аав ээжийн байх үед л хэлснээр явж байгаа.

Сайнбилэг -

Та тэгээд бага байхдаа бага сургуульд явж байв уу?

Дашочир -

Үгүй ээ.

Сайнбилэг -

Сургуульд явж байгаагүй юу?

Дашочир -

Монгол бичгийн түр сургууль ер нь миний үед сургууль байгаагүйм ш дээ. Сүүлдээ л буй болсийм. Монгол бичгийн түр сургууль гэж нэг бүлгэм байгуулж байсан. Тэнд нэг сууж байсан.

Сайнбилэг -

Монгол бичгийн түр сургууль гэсэн үү? Тэр ямар учиртай юм байсан бэ?

Дашочир -

Яахав дээ, өнөө монгол зааж байхгүй юу дээ. Нэг ёсондоо сургууль соёл байхгүй үе юм чинь. Одоо сургууль эхэлж байсан л үе болж байна даа. Нэг ёсондоо төр маань үүсч л байсан. Залгаа ч гэх юм уу даа.

Сайнбилэг -

Тэнд монгол бичиг л зааж байсан юм уу?

Дашочир -

Дан монгол бичиг.

Сайнбилэг -

Өөр юу заах уу?

Дашочир -

Өөр юм заахгүй ээ. Ердөө монгол үсэг л заадаг байсан.

Сайнбилэг -

Тэр хэдэн он бэ?

Дашочир -

Тэр ч одоо нэлээн дээхнэ дээ. Чухам оноо бол мэдэхгүй л байна. Лувсанцэрэн багш гэдэг хүн байсан, бид нарын багш.

Сайнбилэг -

Тэр юу хэдэн жил болсон юм?

Дашочир -

Сургуульд уу?

Сайнбилэг -

Тийм?

Дашочир -

Өө тэр чинь одоо 35 үсгээ л зааж байгаа юм чинь. Тэрнийгээ 7 хоногт сурна уу, аа сар ч сурахгүй байна уу, тэр хүний нэг ёсны л одоо болж байсан асуудал л даа. Би тэгээд 7 хоноод л тайлагдаад гарчихаж байсан. Зарим нь сар гаран цуг ирсэн улс сар гаран болчихож гэнээ л гэж дуулддаг гэсэн шүү. Тэгээд тэрнээс нэлээн сүүлд л ер нь одоо шинэ үсэг гэдэг чинь гарч ирсэн дээ.

Сайнбилэг -

Таны амьдралд ямар нэгэн зүйл гүнээр нөлөөлсөн тийм явдал байдаг уу?

Дашочир -

Байхгүй ээ, байхгүй.

Сайнбилэг -

Та чинь энэ Халхголын дайнд оролцож байсан юм байна ш дээ?

Дашочир -

Тэнд цэрэгт байсан.

Сайнбилэг -

Та бидэнд бага насныхаа тухай тодорхой ярьж өгнө үү?

Дашочир -

Бага насаа ч одоо ер нь арав гаран наснаасаа доош л мал маллаж байсан даа. Аав ээжийн гар дээр өсөж бойжиж.

Сайнбилэг -

Таны аав ээж малчин хүмүүс байсан уу?

Дашочир -

Малчин.

Сайнбилэг -

Танайх ер нь хэдий хэр малтай айл байсан?

Дашочир -

Тэр үед үү? Тэр үед гайгүй ээ. 5 хошуу малтай, 3,4 аттай 200-аад хоньтой 100 гаран ямаатай, гүү барьдаг, тогоо нэрдэг тиймэрхүү л айл байсан. Тэр үед ч тогоо нэрдэггүй айл гэж байгаагүй л дээ. Цагаан идээгээ авах гэж гол нь, аарц цагаагаа авах гэж. Тэгж их нэрдэг байсан байх.

Сайнбилэг -

Таны ээж бас их малчин хүн байв уу?

Дашочир -

Ээж малчин.

Сайнбилэг -

Бүгд энэ нутгийн хүмүүс үү?

Дашочир -

Бүгд энэ сумынх. Хуучин 1-р баг гэж байсан юм. Тэрний 1-р багын айлууд байсан. Одоо энэ баруун тийш бол тэр Хэрлэнгийн наад зах. Малтай улсууд бол олон л байсан л даа. 200 300 хоньтой ч айл байдаг байсан. 2,3 мянган малтай ч айл байдаг болсон. Өөрснөө хариулаад л өөрснөө маллаад л, тэгээд л явдаг байсан.

Сайнбилэг -

Та сүүлд нь бага насандаа ямар нэгэн бага сургуульд сурав уу?

Дашочир -

Сураагүй тэр юунаас өөр юманд сураагүй.

Сайнбилэг -

Заа тэгээд та бидэнд бага насныхаа амьдралыг нэлээн тодорхой ярьж өгөхгүй юу?

Дашочир -

Бага насны амьдрал маань нөгөө аав ээжийнг гар дээр л байснаа хэлсэн, за тэгээд өөр..,

Сайнбилэг -

Ямар нэгэн онцгой үйл явдал болж байв уу?Тэр үед таныг бага байхад улс оронд ямар онцгой үйл явдал болж байсан бэ

Дашочир -

Тэр үед ч одоо нэг ёсны тайван цаг байсан дөө. Хувийн аж ахуйтны үе шүү дээ байсан. Тэрнээс сүүлд л ер нь малыг юунд өгч байсан даа. Нэгдэл болж

Сайнбилэг -

Аан та тэгвэл нэгдэлжих хөдөлгөөний талаар сайн мэдэх юм байна ш дээ, яаж нэгдэлжиж байсан эднүүсийг бол?

Дашочир -

Улсууд бол нэгдэлд орж амьдарч л байсан л даа. Эхлээд орохгүй л гэж байсан, тэгээд сүүлд нь учраа ч мэдээ биз, тэгээд орцгоогоод л, гол сумаараа л нэгдэл болж байсан даа. Олон нэгдэл энэ сум гэхэд л 8 нэгдэл л анх гарчихаад байсийм. Тэр одоо 1-р баг гээд л ингээд л тойроод л энэ чухам Хөгжих баг гэж байгаа энэ чинь 8-р баг гэж байсийм. Тэгээд сүүлдээ өнөө мал нь цуглараад олон ч болоо биз тэгээд нэг болсон нэг нэгдэл болсон доо, бүгдээрээ нийлээд. Ухаан нь Давшилт нэгдэл гэдэг болсон. Одоо тусдаа нэртэй алдартай байсан л даа. Манай нэгдэл бол “Тунгалаг” ч гэх шиг, тэгээд янз янзын нэртэй.

Сайнбилэг -

Хувь хүн ер нь нэгдэлд яаж элсдэг байсан?

Дашочир -

Тэр ч одоо нэг ёсондоо захиргаадалтын үе юм, тэгээд намын дарга Улаан нүдэн Намжил гэдэг хүн очоод одоо баг хуралдуулж байсан. Тэгээд нэг дэвтрийн тал цаасны цаасан дээр тэгээд өдөр шөнө хоёр суучихна шүү дээ орохгүй, нэгдэлд орохгүй, тэр ч яахав учир зүйгээ мэддэггүй байсан юм байгаа биз. Ердөө би ч мэдэхгүй байсан л дөө. Бага ч байсан нэгдэл гэж ямар ч юм байсныг нь мэдэхгүй, тэгээд сүүлд нь бичиг бичээд дэвтрийн тал цаасан дээр, учраа мэдсэний үндсэн дээр уул нэгдэлд орохыг хүсч байна гээд нэрээ өргөдөл бичсэн тэр гээд бичдэг. Тэгээд доор нь өнөө өгөх малаа бичдэг. Жишээ нь тэмээ тэд адуу тэд үхэр тэд гэж. Хонь тэд ямаа тэд ч гэдэг юм уу, тэгж бичиж унинаас дүүжилчихээд цаасан дээр өнөө бичгээ, тэрнийг хараад бич та нар,ингээд орсон нэг нь бол яахав ороогүй нэгнийг бол ингээд суулгаад бай, тэгэх л гэж захиргаадаж байсан даа, сүүлд.

Сайнбилэг -

Одоо гэрээс гаргахгүй нь ээ?

Дашочир -

Тийм. одоо ингээд манай гэрт ингээд дүүргэчихнэ, тэгээд л өнөөдүүл чинь учраа мэдэхээсээ мэдэхгүй нь их юм чинь. Тэгээд суугаад л байна, шөнө туж сууна, зарим нь тэнд хурхирч л байна. Зарим нь ч сэмхэн гараад явчихдаг л байсан байх. Ер нь тиймэрхүү л маягаар захиргаадаж байсан даа, анхан үед бол. Чухам бусад газар яаж байсан юм бол мэдэхгүй. Манай баг суманд л тэгж л орж байсан юмдаг.

Сайнбилэг -

Эхлээд мэдэхгүй тэр улсууд их дургүй байсан байна тээ?

Дашочир -

Тийм, тэгээд дургүй л орохгүй л тийм шахалт шаардлагаар л орно гэдэг чинь дургүй л байхгүй юу.

Сайнбилэг -

Малчид малаа ер нь нуудаг байсан уу?

Дашочир -

Нуудаг байсан л гэж ярьсныг дуулснаас тэгж нээх нууж байгааг нь би хараагүй. Кино миноноос харж байхад 2 холбоотой үхэр модноос гараад ч ирж байх шиг, тийм мэтийн юм байсан юм байх л гэж бодохоос, чухам Доржийнх тэдэн хонь нуусан, Лувсангийнх тэдэн адуу нуусан тийм юм бол ердөө мэдэхгүй.

Сайнбилэг -

Тэр үед нээх зурагт радио байсан биш, хэвлэл байсан уу, сонин ?

Дашочир -

Тэр үед чинь зурагт радио байтугай аймаг орох хот орох машин чинь олддоггүй байсан ш дээ. Цөөн, нэг жижиг тэрэг давхина. Тэгээд л хааяа суман дээр оччихоод л аймаг орох гээд явахад сумын хажуугаар тэрний засвар масвар ч байгаагүй үе юм чинь тэгээд тоох ч үгүй сүн гээд л өнгөрдөг. Ачааны тэрэг явна, ачаатай хүн суулгахгүй гээд суулгадаггүй. Хэрэв явбал өртөөгөөр л явна, морин өртөө гэж байсан. Аа өөрөө залхуурахгүй бол морь унаад явах юм биз дээ. Тиймэрхүү л үе байсан даа.

Сайнбилэг -

Морин өртөө гэж юу байсан юм бэ, та тэрнийг нэг тодорхой ярина уу?

Дашочир -

Морин өртөө гэдэг чинь одоо машины орны л унаа юм. Одоо шуудан муудан гэж ярьж байна ш дээ, энэний чинь л унаа юм л даа. Жишээ нь сумаас аймаг орох хүн байлаа гэхэд энийг чинь Цэнхэрмандал гэдэг, Цэнхэрмандлаасаа энэ Жаргалт хаан гэж бий. Тэнд нэг бууна, Жаргалтхаанаас цаашаа Өлзийт гэж ба нэг газар байгаа, сум. Тэнд нэг бууна. Аа тэрнээсээ цааш Мөрөн бууна, Мөрөнгөөсөө цааш аймаг буудаг. Тийм байсан.

Сайнбилэг -

Тэгээд морио солиод л яваад байдаг уу?

Дашочир -

Морио сольно. Жишээ нь эндээс явсан, тэр үед элч гэж ярьдаг байсан. Тэр явж байгаа улсыг. Тэр чинь эндээс яваад л Жаргалтхаанд буугаад Жаргалтхаанд тэнд чинь өртөөчин байна. Тэрнээс морь унаад цаашаагаа Өлзийт рүүгээ явдаг. Тиймэрхүү л байсан. Одоо л харин сайхан болж дээ, ер нь.

Сайнбилэг -

Энэ нэгдэлжүүлэх хөдөлгөөнийг намын дарга ирж сурталчилна, өөр ямар хүн ирж сурталчилдаг байсан бэ? Тэр одоо хүчээр л яадаг байсан байна ш дээ, одоо бодвол.

Дашочир -

Хүчээр оруулж байсийимаа. Намын дарга байсан, сумын намын үүрийн дарга байсийм. Улаан нүдэн Намжил гэж байсийм. Уул нь бол Дэлгэрхааны харьяат хүн юм гэнэлээ. Одоо тэр байхгүй л дээ. Авгай нь бүгд л нас барсан гэсэн. Зарим хүн бол мэдэх л байх, зарим настай маягийн улс бол, Улаан нүдэн Намжилыг бол. Одооны хүүхэд бол юугаа мэдэхэв дээ, байхгүй болчихсон юм чинь.

Сайнбилэг -

Та бас гэр дотор тэгээд л сууж байсан уу?

Дашочир -

Би сууж байсан, сууж байсаан.

Сайнбилэг -

Тэгээд тэр хүн яг юу юу ярьдаг байсан бэ? Нэгдэлжүүлэх хөдөлгөөний ашитгтай талыг нь ярьдаг л байсан байх даа, бодвол?

Дашочир -

Одоо нэг ёсондоо малаа нийгэмчил тэгэхгүй бол та нарын энэ их малыг хувьд авч ядарч зүдэрч байх шаардлагагүй л гэх маягийн юм ярьдаг байсан л даа. Өөр тэр улс төрийн талын юм бол тэр үед ярьдаггүй байсан. Ердөө л нэгдэлд ор, хэдэн мал өгөх үү танайх? Гэж л. Ямар сайндаа л тэр өргөдөл өгсөн нэгнийг нь аваад өгсөн нэгнийг нь суулгаад бай гэж байхав дээ. Тэгж л захиргаадаж байсан хүн. Чухам бусад газар яаж ярьж ойлголцож байсныг бол мэдэхгүй л дээ.

Сайнбилэг -

Та бидэнд амьдралынхаа тухай тодорхой ярьж өгнө үү?

Дашочир -

Одоо өөрийнхөө юу? Миний амьдрал яахав дээ, нэг аав эжийгээс үлдээсэн тав гурван малтай үлдсэн. Тэрүүгээрээ амьдралаа залгаж бариад л, тэгээд сүүлдээ мал малчдад ирж тэгэхэд л бас жаал зугаа мал өгсөн л дөө. Тэр чинь ганц надад биш улс нийгмээр нь өгч байгаа юм чинь.

Сайнбилэг -

Аа сая энэ хувьчлалаар уу?

Дашочир -

Тэгээд тэр .., би 8 хүүхэдтэй байсан. 2 том нь нас барсан одоо 6 хүүхэдтэй, 4 хүүхэд энэ сургуульд байдаг. 6-аас 9 хүртэл ангид байдаг. Нэг охин Багануурын 10 төгсгөөд 11-д сууж байгаа. Нэг хүүхдээрээ өөрийгөө арчлуулаад л тэгээд л амьдэарч яваа хүн дээ.

Сайнбилэг -

Та ер нь ямар ямар ажил хийж байсан бэ?

Дашочир -

Ажил бол юу хийж байсан даа, нэг хэсэг хувийн аж ахуйтан байж байгаад, сүүлдээ цэрэгт явсан, цэрэгт яваад юуны Буянт-ухаад байсан, нисэх онгоцонд. Тэнд 4 жил болсон тэрнээсээ халагдаж ирээд хувийнхаа аж ахуй дээр ажиллаж байгаад, тэгээд сүүлдээ багийн агент ч хийж байсан, дэлгүүрийн худалдагч ч хийж байсан. Аа энд 3 сум хариуцсан гуанзны эрхлэгч ч хийж байсан. Тэгээд тэрнээсээ болиод трактор комбайны курст ороод, энэ Төв Монгол металл уурхай гэж Зөвлөлтийн нэг уурхай байгууллага ирж Архустын аманд нэг их олон овгор овгор шороо байгаа биз дээ, уул шиг. Эднүүдийг чинь өнгөө шороог нь асгаад, тэгээд олдвор нь багаслаа гээд, тэгээд тарж байсийм. Тэгээд тэрний олон төрлийн сургууль байсан л даа, трактор комбайн, авто, дизель гээд л. Тэгээд тэр трактор комбайны курст ороод, энд 40-өөд жил трактор барьсан даа, улсад. САА-гаас эхлээд л, сум нэгдэл гээд.

Сайнбилэг -

Та цэрэгт хэдэн онд очсон бэ?

Дашочир -

Би 1943 онд очлуу даа.

Сайнбилэг -

Та тэр цэрэгт байсан тухайгаа бидэнд нэг тодорхой ярьж өгнө үү? Буянт ухаад байсан гэлүү. Тэр үед цэргийн амьдрал ямар байв, тэр үе чинь яг дэлхийн 2-р дайны үе байна ш дээ?

Дашочир -

Тэр үед цэргийн амьдрал бол сайхан байсаан. Тэгэхэд чинь тэнд адгийн зэрэг нь л өнөө “Муу хүн идсэнээ сайн хүн явснаа” гэдэг шиг л хоолоо бардаггүй байсан ш дээ. Хувинтай хоолыг чинь тэгж асгасан байхад бялайсан мах өөх, гурил хэвтэж байдаг байсан. Хоолны хувьд бол сайхан байсан, амьдралын хувьд ч сайхан байсан дөө. Нисэхийн одоо хамгийн том дарга нь тэр үед хошууч генерал Зайсанов гэж байсан. Орос хүн байсан. Харахад орос хүн л байсан улс ярих нь бол казак хүн л гэдэг байсан. Сайхан өндөр шар л орос л байдаг л байсан.

Сайнбилэг -

Тэр үед цэргийн алба хэдэн жил байсан бэ?

Дашочир -

Өө тэгэхэд чинь 3 жил л байсан даа. Дээхнэ бол 5 энэ тэр байсан гэдэг байх. Намайг байхад л 3 жил байсан тэгэхэд чинь сахилга баттай айхтар үймээн шуугиан хийчихдэггүй хүн чинь бас нэг улирчихдаг энэ тэр тал байсан. Би тэгэхэд 1 жилээр улирч байсан. Тэгээд үндсэндээ 4 жил болоод халагдсан.

Сайнбилэг -

Аа тэгвэл цэргийн амьдрал идэх уух юмаар дутахгүй сайхан байж дээ, энэ яг 43 онд Дэлхийн 2-р дайн болж байсан. Монгол оронд тэр үед ямар онцлогтой байсан бэ?

Дашочир -

Гэр болдог газраа бол болж л сүйдэж л бас л дээртэй доортой л үлдэж байсан байх л даа. Тэгэхэд миний байж байсан тэр анги бол сайхан л байсан дөө. Идэж уух юмаар дутахгүй өмсөж зүүх юмаар дутахгүй, тэр дарга нар гэж тус тусдаа л хариуцсан алба цолтой тийм дарга нар дандаа л ааш зан сайхан, зөөлөн даруу зантай тийм дарга нар байсан. Тэрнээс урд цэрэгт явахаасаа урд бол ер нь цэргийн дарга байтугай цэргээ ч бараг мэдэхгүй л байсан даа. Сургууль соёл юманд суугаагүй хүн чинь. Жишээ нь Хэнтий аймгаас харанхуй шөнө бүрхүүлтэй тэргэнд суулгаад л, шөнө туж давхиад л Улаанбаатарт нэлийсэн гэрэл дотор аваачаад л буулгаж байсийм даа.

Сайнбилэг -

Та анх ингээд УБ-т очиход анх танд ямар санагдаж байв?

Дашочир -

Ер нь үзээгүй болоод ч тэгсэн үү, ер нь ямар ч учраа мэдэхгүй л байсан даа. Тэгээд сүүлд нь Буянт-ухаа дотор 8 цэрэг цааш нь нисэх онгоцоор аваад явчихсан, бусдыг нь дор нь буулгаад, тэр нэг ангид л өгсөн байх л даа, тэгээд тэр анги дээрээ очоод, тэр үедээ бол дандаа земляк гэж байсан газар дор, тэр земляканд орсон, одоо бол дандаа сүндэрлэсэн байшингууд болчихсон юм билээ. Тийм мэтийн юм нь байхгүй. Тэгээд тэр үед ер нь бид 8 ярьж байсан даа, за одоо энэ харанхуй газар хаана гэдэг газар ирчихээд байнаа, энэ ч одоо, өнөөх гэрэл чинь байхгүй байна, тэнд бол гэрэл байгаа юм л даа. Тэр нэг нэлийсэн гэрэл дотор зарим нь тонгойж энэ тэр байсан юм харж чадахгүй, бараг хөдөө талд гэрэл хараагүй юм чинь. Тэгээд сүүлд нь дасаад сураад он жил болоод ирэхээр ч одоо мэдэж авсан л даа, байдал төлвөө.

Сайнбилэг -

Тэгээд таныг энд цэрэгт алба хааж байх хугацаанд ямар нэгэн санаанаас гардаггүй үйл явдал болж байв уу?

Дашочир -

Үгүй ээ, үгүй. Тийм нээх юм байхгүй, онц хэлэх юм. Харин би тэр тракторын курст орж, трактор комбайн барьсандаа л их баярлаж явдгийм. Энэ бол ЗХУ-ын ач тус л гэж боддог. Тэр суралцаж байсан улсууд ч боддог л байх даа. Хэрвээ тэр ЗХУ-аас ирж уурхайд газар ухаж, тэр олборыг нь аваагүй бол өдийд би яалаа гэж 30,40 жил трактор комбайны руль дээр суухав дээ. Энэ бол надад олдохгүй их завшаан л гэж бодож явдаг.

Сайнбилэг -

Та тэр цэргээс хэдэн онд халагдсан юм бэ?

Дашочир -

1944.., 45 онд халагдлуу даа. 1946 онд байна уу, даа. 4 жил л болсон юмдаг даа, очоод.., 43 онд очоод. 47 онд ч билүү, тэгээд халагдаж байсан.

Сайнбилэг -

Та дараа нь багийн агент хийсэн гэсэн үү?

Дашочир -

Багийн агент хийж байсаан. Тэгэхэд баг ч одоо яахав дээ, гар дээрээ нээх мөнгө гэхээр юм байхгүй ард түмэн чинь өнөө малын түүхий эд, арьс шир ч байдаг юм уу, намрын цагт бол гөрөө хийдэг нэг нь тарвага агнадаг ч юм уу, тийм л юмаар л мөнгө сөнгө өгдөг байсан.

Сайнбилэг -

Багийн агент гэхээрээ яг юу хийх ёстой хүн бэ? Ямар үүрэг даалгавартай, ямар ажил хариуцах уу?

Дашочир -

Багийн агент одоо яахав дээ, тэр ард түмэндээ л худалдаа бэлтгэлийн анги гэж энэ суман дээр чинь нэг анги байлаа, тэрнээсээ тэр ямар бараа авах тэр л гурил, будаа, цай давс, чихэр боов, тамхи чүдэнз ч гэх юм уу тийм юм аваачиж тэр ард түмэндээ зарна. Эндээсээ падаан бичүүлж аваад тэндээ .., Жишээ нь та за нэг дугуй булантай цай авъя гэхэд тэрнийг нь л өгнө.

Сайнбилэг -

Дэлгүүр л гэсэн үг байна ш дээ, тухайн үеийнхээ?

Дашочир -

Тийм, дэлгүүр л гэсэн үг. Тэгээд анх 1000 цаасны юм авсан бол тэргээрээ сар тутамдаа сар хагас ч юм уу болоод ангиас очиж тооцоог нь бодно. Тийм байсан. Дутвал тэгээд төлнө, юм. Дутахгүй бол тэгээд хийдэг юмаа хийж л байна. Тэгэхэд ухаан нь дугуй булантай цай 10 төгрөг байсан. Тэгээд л 10 цаасаа өгөөд л нэг цай аваад л тэгээд л гарна. Тиймэрхүү л журамтай байсан. Тэгээд л явуулын л худалдаа эхэлж байсан юм уу даа, тэр чинь. Тэгж хэлмээр юм уу даа, хаашаа юм.

Сайнбилэг -

Ер нь бараа таваар элбэг байсан уу?

Дашочир -

Ховор, ховор. Ер нь цай даалимба байна, орос даалимба байна. Хятад бараа чинь ерөөсөө байдаггүй байсан. Оросын л юм, дандаа оросын л юм.

Сайнбилэг -

Та тэгээд багийн агентыг хэдэн жил хийв?

Дашочир -

Багийн агентыг би анх болохдоо бол 3 жил хийсэн. Тэгээд нэг солигдсон, тэр үеэр чинь нөгөө нэгдэл мэгдэл буй болж, нэгдэлд бас цугларсан мал харах улсууд гарч тэгээд би сар гаран шахуу болсон байхаа би, адуу хариулж байсан. Тэнд тэр хөндийд л нэлийсэн хонь, тэнд л хөндийд адуу, тийм одоо бөөгнөчихсөн байхгүй юу. Тиймэрхүү л үе байсан.

Сайнбилэг -

Та дараа нь юу хийсэн бэ?

Дашочир -

Тэгээд дараа нь тэгж байгаад энэ төв дэлгүүрт худалдагч хийж байсан, сумын. Энд ирээд бараг багаасаа амар санагдаж байсан дөө. Адгийн зэрэг нь л бараа авна гэж явахгүй. Машин дотроосоо цаашаа л дэлгүүрт оруулна. Хөдөөнөөс чинь нэг хүний юм уу 2,3 тэмээ гуйна ш дээ. Тэгээд хөтөлж нуруу ачаад тэгээд тэндээсээ бараагаа аваачиж зардаг тиймэрхүү байсийм. Өөр унаа байхгүй. Төв дэлгүүрт бол хашаанаасаа дэлгүүртээ бараагаа оруулахаас өөр юм байхгүй. Өнөө л хөдөө гардаг бараа чинь дэлгүүртээ байдаг л байсан. Дэлгүүрт би бас нэг 3,4 жил болсоон. Тэгэхэд дэлгүүрт агент хийгээд дутаж барьдаг юм байдаггүй л байсан. Тэр чинь ердөө үндсэндээ өөрөө л идчихгүй л бол дутахгүй л юм билээ л дээ. Хэмжээ дамжаатай юмыг чинь тэргээр нь өгөөд, үнэтэй цайтай юмыг нь тэргээр нь өгөөд байхад тэгээд болоод л байдаг юм билээ.

Сайнбилэг -

Таныг одоо бага байхад 39 оны дайн 45 оны эх орны дайны үед улс оронд одоо ямаршуу, хэр хүнд байсан бэ?Тэр одоо фронтод тусална гээд л.., ?

Дашочир -

Ерөнхийдөө хүнд л байсан. Тэгж агт өгч, тэгж агт авч байна гээд л ярьдаг л байсан. Адуунд адуу малиндана гээд л авдаг л байсан.

Сайнбилэг -

Малиндана аа?

Дашочир -

Тийм

Сайнбилэг -

Юу гэж байгаам?

Дашочир -

Тэр нь одоо тэр фронтод явж байгаа адуунд нүдэнд нь эм хийгээд эмэнд нь зарим нь жигтэйхэн хөөс гарчихсан байдаг, аа зарим нь эрүүл нь бол тийм өвчин гарахгүй, тэгээд л унаа морийг нь сайн чанарын л унаа бэлдэж байсан байна л даа. Хүлэг морьдыг нь малиндана гэдэг байсан. Тэр чинь сум бүрт л байсан л даа, улсын хэмжээнд л байж таараа тэр чинь. Энэ сум гэхэд чинь л Төлүүгийн булан гэж энэ дээр байгаа тэнд чинь л 200,300-аар нь морьд уячихаад л, мод татаад уяа хийчихээд тэгээд л нэг хүн 2,3-г уяхаас ганцыг уяад бол гарахгүй ш дээ. Энэ өвчтэй малаас чинь. Ногоон нуух цуваад ирнэ, өдөр шөнө 2 уяхад л ингээд л багсайсан ийм ногоон нуух болчихно, тэгээд зарим нь бол юу ч гарахгүй, унаган нүдээрээ л гялалзаж байна. Тэгээд тийм морьдыг фронтод өгдөг байсан. Сайн чанарынхаа агтыг л өгч байсан байна л даа. Унаад давхихад зогсохгүй, ухас хийхэд бүдрэхгүй, тийм л малаа өгч байсан байна л даа. Тэгэхэд чинь хонь мал ч гэсэн үхэр мал ч гэсэн хаврын нэг туранхай юм өгдөггүй л байсан байх л даа, одоо бодоход. Тэр чинь холоос хол туулгүй яахав, чанартай л юмаар залгуулж байсан байх.

Сайнбилэг -

39 оны Халхголын дайн болоход та тэр үед хэдэн настай байсан бэ?

Дашочир -

Тэр үед ч одоо 39 гэдэг маань 45 биш шүү дээ. Тийм. тэрнийг сайн мэдэхгүй байнаа.

Сайнбилэг -

Тэгэхэд та хүүхэд байсан уу?

Дашочир -

Хүүхэд л байсан байх.

Сайнбилэг -

Тэр үеийн явдлуудыг санадаг уу, та? Одоо бодвол энүүгээр цэргийн цуваа муваа их л явдаг байсан байх?

Дашочир -

Тэрнийг ер нь сайн мэдэхгүй ээ.

Сайнбилэг -

Ер нь таны гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгдэлд өртөж байсан хүн байна уу?

Дашочир -

Тэдэнд үү, дайн майнд явсан уу?

Сайнбилэг -

Ер нь Монгол улсад чинь нэг хэлмэгдэл боллоо ш дээ?

Дашочир -

Тийм, тэр байхгүй ээ.

Сайнбилэг -

Таны ойр төрөл хамаатан саднаас тийм хүн байхгүй юу?

Дашочир -

Ойр төрлөөс ерөөсөө байхгүй.

Сайнбилэг -

Та ямар нэгэн хэлмэгдсэн сумынхаа улсаас мэдэх үү? Хэлмэгпдэж байсан улсуудыг?

Дашочир -

Үгүй ээ, тэрнийг тодорхой мэдэхгүй.

Сайнбилэг -

Ямар нэг хэлмэгдээд баригдаад явж байгаа хүнийг харж байсан уу?

Дашочир -

Хараагүй.

Сайнбилэг -

Ер нь та хэлмэгдүүлэлтийг ер нь сайн мэдэхгүй юм байна уу?

Дашочир -

Сайн мэдэхгүй ээ.

Сайнбилэг -

Ер нь таныг бага байхад танай гэр дотор ямар байдалтай, ямар эд хогшилтой байсан бэ?

Дашочир -

Тэр үед ч одоо гэр гэхэд л гадна цагаан бүрээсгүй, эсгий бүрээстэй л байдаг байсан, зарим айлууд яахав дээ, утаа нь шингэчихдэг юм байсан байлгүй дээ, унь мунь нь тас хар болчихсон тийм л айлууд байдаг байсан. Сүүлдээ л нэг цагаан бүрээстэй болоод сүүлдээ л нэг өөр өөр болсон доо, амьдрал ерөөсөө.

Сайнбилэг -

Тэр энэ яндан байгаагүй гэж байгаа ш дээ?

Дашочир -

Тулга тулж байсан гэж ярьдгиймаа, зөвхөн тэр манайх тулга тулж байсныг би сайн мэдэхгүй байна. Яндангүй гэхээр чинь тулганд л гал түлж байсан хэрэг л дээ, тэгээд дотор цаваг нь шар гэхээр чинь утаа нь л тогтчихгүй юу. Ил гал түлээд.

Сайнбилэг -

Та хэлмэгдүүлэлтийн тухай бусдаас юм сонсч байв уу, таны аав ээж болоод, бусад улсууд юм ярьж байсныг сонсч байв уу?

Дашочир -

Тэрнийг ер нь айхтар лавтай хэлчих юм байхгүй байнаа.

Сайнбилэг -

Заа, тэгвэл тэр үед чинь соёлын довтолгоо гэж болж байсан, тэр СД гэж юу болж байсан юм бэ?

Дашочир -

Тэр ч одоо бичиг үсэг заадаг тиймэрхүү л юм болж байсан байх даа.

Сайнбилэг -

Бичиг үсэг л их заадаг байсан гэж үү?

Дашочир -

Тийм. тэр үед ч одоо хөдөө баг гэхэд л айл бүгд сонин уншдаг, айл бүгд 10 гэрийн ухуулагч, өрхийн ухуулагч гэж одоо бүр олон юмнууд явдаг байсан ш дээ. Ухуулан таниулах улсууд.

Сайнбилэг -

Тэднүүс юуг ухуулан таниулах юм?

Дашочир -

Нам засгаас гарсан тогтоол шийдвэр, сонин их уншдаг, тийм л юмнууд байсан.

Сайнбилэг -

Айл гэрээр очих юм уу?

Дашочир -

Айлуудаар явна, жишээ нь 2 гэр байсан ч нэг нь нэгэндээ орж сонин уншина, ямар сонин гарсан байна, аймгийн сонин гэхэд л ямар сонин гарсан байна, тэр нь шуудангаар ирээд багуудаар айлуудаар тардаг, тэрнийг нь бичиг үсэг мэддэг нэг нь уншиж өгдөг, тиймэрхүү л байсан.

Сайнбилэг -

Тэр ямар хүмүүс тэгж ухуулга хийж явдаг байсан бэ?Сумын дарга юм уу?

Дашочир -

Цаанаасаа бол сумын дарга, намын үүрийн даргын шийдвэрээр байна л даа, хөдөө тэр багуудад чинь баг дотор, нэг нь бичиг үсэг мэдэхгүй ч нэг нь бичиг үсэг мэддэг байна л даа. Тэгээд иэддэгүүд нь л нэг гэртээ цуглуулж аваад л уншуулдаг. Тийм л байсан. Тэгээд уншиж байгаа юмных нь учир зүйг хүүхэд байсан болоод мэддэг ч үгүй байсан дөө. Уншиж л байдаг, аймгийн сонин ч гэх шиг, “Үнэн” сонин ч гэх шиг, янз янзын сонин уншиж л байдаг байсан. Одоо л харин сонин уншиж байгаа ухуулан таниулах ажил байхгүй л юм байна ш дээ.

Сайнбилэг -

Энэ ер нь СД хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн юм бэ?

Дашочир -

Өө тэр лав л мэдэц суулгаж л таараа, ерөөсөө.

Сайнбилэг -

Тэр айлд орж ирээд орны цагаан даавуутай байна уу, алчууртай байна уу гээд шалгадаг байсан гэсэн, тэр ямар юм болж байсан юм бэ?

Дашочир -

Тэр ч одоо нэг ёсондоо тохижуулах талынг л асуудал биз дээ,

Сайнбилэг -

Та тэр тухай мэддэг болбол нэг сайн ярьж өгөөч?

Дашочир -

Тэрнийг нэг их сайн тийм байсан, иймс байсан гээд хэлчих юм алга байна.

Сайнбилэг -

Ер нь хүмүүсээс юу шаарддаг байсан юм бэ, СД-ны үеэр?

Дашочир -

Одоо шаардах нэг нь шаарддаг л байсан байх, ер нь тэгээд. Эрэлт хүсэлт нь тааруухан л байсан байхаа даа.

Сайнбилэг -

Та тэгээд сумандаа худалдагч хийж байгаад дараа нь юу хийсэн бэ?

Дашочир -

Тэгж байгаад л дараа нь тракторын курст л орсон доо.

Сайнбилэг -

Гуанзангийн эрхлэгч хийж байсан гэсэн үү?

Дашочир -

Сумаас нэг юуны .., 3 гуанз байсийм, энд чинь. Хоршооны гуанз сумын гуанз, техникум гэж, энд нэг сургууль байсан.

Сайнбилэг -

Юуны технику гэж байсан?

Дашочир -

Юуных. ХАА-н л мэргэжлийн сургууль. Тэнд нэг аж ахуй хийж байсан. Тэрэнд нээх удаагүй ээ, сар гаран л болсон. Тэгээд тэрнээсээ л тракторын курст л орсон доо.

Сайнбилэг -

Энэ суманд тэгж техникум байсан юм болоо?

Дашочир -

Одоо тэр юунаас л тэр чинь жил хэртэй болоод л тэгээд л тарчихаж байсан ш дээ. Тэр чинь тэр үедээ техникум л гэж ярьдаг байсийм.

Сайнбилэг -

Энд нэг уурхай байлаа ш дээ?

Дашочир -

Энэ уурхайг л нөлөөлж л байсан хэрэг байх.

Сайнбилэг -

Та энэ уурхайн талаар ярьж өгөөч, энэ танай суманд юун уурхай ямар учиртай байсан юм бол ?

Дашочир -

Энэ ч одоо ЗХУ-аас “Сод Монгол металл уурхай” л гэж байсийм. Энд ч одоо олон байшин байсийм. Энэ ам чинь дүүрэн байшин байсан. Шөнө чинь нэлийсэн л гэрэл өглөө босоход л энд тэндгүй л байшин босчихсон, өдөр шөнөгүй барьдаг байсан. Тэгэхэд хоригдол их байсан., оросын. 505 гэж. Тэгээд тэд чинь барьдаг байсан байх л даа.

Сайнбилэг -

Тэр юун учиртай хоригдлууд байна?

Дашочир -

Тэр Оросын л хоригдол Оросоос л ирсэн хоригдол.

Сайнбилэг -

Тэднүүсийг ямар учиртай Оросоос авчирсан юм бол?

Дашочир -

Тэр ч одоо эх орноосоо урвасан л гэдгийм, яасан ч гэдэг гэлээ тийм л байх.

Сайнбилэг -

Та энэ тухай мэдэх бол тодруулж ярьж өгөөч?

Дашочир -

Тэр 4 буландаа буутай орос цэрэг манаатай, тэр нь бол одоо хоригдол биш жирийн цэрэг, нэг нэг нохойтой, 4 талд нь 4 том прожуктор тусгачихсан, тэгэхэд чинь тэр ямар том зона байлаа гэсэн ямар өргөн хашаа байлаа гэсэн, нэлийсэн гэрэл юм чинь. Хаашаа ч гарч чадахгүй. Тэр төмөр хашаа нь бол хүн ярьдгиймаа, дандаа цахилгаан холбочихсон юутай, цахилгаантай гэж. Барих л юм бол дор нь тог цохих. Тэр хоригдлыг л гаргахгүй гэсэн үг байх л даа. Тэгээд тэд нар оргодог ч байсан юм уу, оргодоггүй ч байсан юм уу, мэдэхгүй. Тэгээд хүн ойртуулдаггүй байсан тэр барилга савны дэргэд. Тэрүүгээр морьтой малтай явж байхад чинь цаашаа яв гээд дохиод байна. Тэр чинь ойрхон очих юм бол тамхи мамхи жишээтэй гуйдаг гэсэн л дээ. Дотор байгаа хоригдлууд чинь, тэгээд тийм мэтийн юм залгуулж барихгүй гэдэг юм уу, яадаг ч юм. тийм л чанга байсан байх.

Сайнбилэг -

Тэр юун учиртай орос хоригдлууд хаанаас ирсэн бэ?

Дашочир -

Яахав дээ, тэр хоригдлууд чинь дандаа барилга сав барьдаг улс байхгүй юу. Байшин сав. Энэ олон боссон байшинг чинь барьдаг, тэр гадаа цэрэг нь бол оросын цэрэг, манаач нь.

Сайнбилэг -

Тэр 505 гэж байгаа нь юу гэж байгаа юм бол?

Дашочир -

505 гэдэг нь одоо тэр хоригдлыг л хэлдэг байсан байналээ. 505-ын л хоригдол гэдэг байсан ш дээ. Тэр цаанаасаа л тэр хязгаарлагдаад л ирсэн улс байх л дөө, тэр.

Сайнбилэг -

Хэдэн онд ирсэн юм бол?

Дашочир -

Тэр чинь 48,49 оноос байх аа даа.

Сайнбилэг -

Өнөө Власовын арми гээд баййдаг мөн байх даа?

Дашочир -

Одоо мэдэхгүй ээ, тэр нь юу юм. тэр хавьцаа л байсан байх.

Сайнбилэг -

Тэр хоригдлууд тэгээд энд юуны уурхайг анх хэдэн онд ашиглаж эхэлсэн юм?

Дашочир -

Одоо энэ .., эндээс цагаан тугалга гардаг гэж л ярьдаг байсан юм даа. Вольфром гэж ярьдаг байсан, тэр. Өөрснийх нь хэлдэг яриа нь бол. Тэр нь одоо цагаан тугалга гэж байгаа юм уу, юу гэж байгаам. Одоо ч гэсэн ээн зарим улс шигшээд зарим улс шигшээд тэр нь байна гэж байгаамаа. Тэр шүүр мүүрнийх нь засвсар хаягдчихсан байдаг юм байгаа биз дээ. Их юм хөдөлж байсан юм чинь тэр. Нэг замаар нь шороо ачсан тэрэг ийшээ явахад цаанаас нь буулгасан хоосон самосвал яг ингэж зөрдөг байсан 2 тийшээ. Улаан тоос л ойгоод байна, энэ ам чинь. Тэгээд 5,6 тэрэгний дунд нэг сисчер явдаг байсан, усыг нь шүршээд, тэгэхэд тоос нь дийлдэхгүй байдаг байсан ш дээ. Тэр зөрөөд байгаа машин чинь. Тиймэрхүү л эрч хүчтэй уурхай байсийм.

Сайнбилэг -

Тэр орос цэргүүд сүүлд нь хэзээ явсан юм бол?

Дашочир -

Одоо тэр уурхай буугдахаас урдхан л алга болсон ш дээ. Одоо цааш нь тэр Орос руугаа аваад явчихдаг юм байгаа биз дээ, тэр. Хаана ямар газар байрлуулдаг юм, тэр лүүгээ л явсан байх.

Сайнбилэг -

Та тэр хоригдлуудын тухай бол сайн мэдэхгүй юу?

Дашочир -

Тэднүүс чухам хаанаас ямар угшлынх юм мэдэхгүй ээ. Эндээ байж байгаа ерөнхий байдлыг нь харахад л тиймэрхүү байсан л гэхээс биш.

Сайнбилэг -

Энд тэгээд тэр уурхайд хоригдлууд ажиллаж байхад монголчууд ер ажиллаж байгаагүй юу?

Дашочир -

Үгүй.

Сайнбилэг -

Тийшээ ойртуулах ч үгүй юу?

Дашочир -

Ойртуулахгүй. Аа тэр жинхэнэ ухдаг шороон дотроо бол монголчууд байна л даа. Тэр хоригдол хавьд бол ерөөсөө ойртохгүй. Энэ дээд ам чинь туж л ухаж барьдаг байсийм. Энэн дотор бол монгол ажилчид байнөө.

Сайнбилэг -

Аа тэнд юу ухдаг байсан юм бол?

Дашочир -

Энэ л металл. Вольфром гэдэг чинь. Энэ тэгээд сүүлд л тэрний хаягдал шороо нь жижиг уул болчихоод байгаам. Энэ дээшээ ам өөдөө бол мод ургачихсан энэ тэр байгаа. Гозгор уул болчихоод байгаа, энүүгээрх нь бол модгүй байгаа байх, зарим газраа бол ганц нэг байгаа л байх.

Сайнбилэг -

Та хэдэн онд тракторчин болсон бэ?

Дашочир -

1955 онд.

Сайнбилэг -

Тракторчны курст суусан уу?

Дашочир -

Курст суусан. 1 сарын курс хийж байсан юм.

Сайнбилэг -

Аймаг дээр үү, хаана уу?

Дашочир -

Энд. Энэ уурхайд энэ хуучин гуанз байдгийн чинь тэнд 4 гэж байсийм.

Сайнбилэг -

4-өө?

Дашочир -

Тийм, уурхайн нэг салбар газар юм даа. Тэгэхэд багш нар нь дандаа орос багш,тэгээд монгол хэлмэрчтэй. Зундуй гэж багш байсан. Үнэ төлбөргүй тэр юугаар л суралцаж байсан. Сар л. Тэгэхэд тракторын курс, автын курс янз бүрийн л курс токарь дизель хүртэл байдаг байсан.

Сайнбилэг -

Та тэгээд тракторчноор хэдэн жил ажилласан гэлээ? 40 жил гэлүү?

Дашочир -

40-өөд жил барьсаан. Сангийн аж ахуй/САА/-гаас сум, нэгдэл гээд. 1986 онд байна уу даа, тэтгэвэрт орсон.

Сайнбилэг -

Та тэгээд анх ямар трактортой байв?

Дашочир -

Эхлээд ДТ-24 гэж ногоон трактор барьж байсан. Тэрнээсээ сүүлд НТЗ-5 гэж трактор барьсан. Кабин байхгүй. Өвлийн цагт үстэй дээлтэй дах өмсчихөөд тэгээд тээвэрт явдаг байсан. Ийшээ уул өөд модонд явна, түлээ түлшинд. Тэгээд сүүлдээ л энэ 50 трактор гарсийм даа, оросын үйлдвэрийн.

Сайнбилэг -

Дандаа л оросынх биз дээ?

Дашочир -

Тийм, тэгээд “50” гэж ирсэн, “80” гэж ирсэн. “82” гэж гарч байсан. Тэр чинь л одоо тэр САА суманд тарж байсан даа. Кабинтай болчихоод.

Сайнбилэг -

Та тэр САА-д, аль САА гэлээ?

Дашочир -

Тэнд машинт мал аж ахуйн станц гэж байсан, энэ суманд. Тэрэнд байсан.

Сайнбилэг -

Машинт мал аж ахуйн станц гэдэг нь чухам юу хийх үү?

Дашочир -

Тэр нь одоо малчдад өвс хадна, станцынхан чинь өвс хадна, Цэнхэрийн тариа, Дэлгэрхааны тариа, Жаргалтхааны тариа, Мөрөнгийн тариа эдэнд чинь үйлчилдэг тийм байгууллага байсийм.

Сайнбилэг -

Энүүгээр тариа их тарьдаг байж дээ?

Дашочир -

Тариа тарина. Эдэнд үйлчилдэг байсан. Комбайн ч яахав дээ, намар тариа хураахад л барина уу гэхээс тариа болоод тариа хураахдээр комбайнтай очиж барина.

Сайнбилэг -

Та бас комбайн барьж байсан уу?

Дашочир -

Барьж байсаан.

Сайнбилэг -

Ер хэдий хэрийн талбайд ургац тарьж хичнээнийг хурааж авдаг байсан бэ?

Дашочир -

Одоо энэ сум гэхэд л 50 га,60га, 70 га ингээд хэсэг хэсэг байсан. Хамгийн том талбай нь энэ Хар тал гэж байгаам. Дэлгэрхааны нутаг, Баяны хар тал. Энд 110 га-ийн нэг том зона байдаг байсан. Тэрнийгээ ухаан нь хадчихдээр зэрэг дор нь Дэлгэрхааны тарианд оруулчихна. Дэлгэрхааны тариаг өөрсдийн тариаланчтай элбээд хадчихдаг, тэгээд дуусахдээр нь зэрэг одоо ийшээ Жаргалтхаан луу яв гэж хэлнэ. Одоо танайхнаас хэдэн комбайн тийшээ явж хадах нь уу гэж. Станцын дарга сумын даргад хэлнэ. Тэгээд зарим нь лазагнаад явах хүн ерөөсөө байдаггүй, тэгж хэмхэрсэн, тэгж эвдэрсэн гээд. Тэгээд л бид нар 5 жолооч л байсан дөө, энд. Тэгээд бид 5 бас л элбэлцэж байгаад л Жаргалтхааны тариаг хаддаг, эвтэй байна. Тэд бол ердөө явж байгаа юм байхгүй. Жаргалтхаанд очиход чинь засвараа хийж дуусаагүй ээ гээд байж байна. Тарианы захад ч нэг комбайн байж байх шиг, дунд нь ч нэг байж байх шиг,тиймэрхүү юман дээр ордог байсан. Тэгээд бид 5 талбай талбайд орохгүй, нэг талбайг өдөр шөнө хоёр яваад л дуусдаг. Тэгээд тэрнийгээ дуусгаад Мөрөнд очдог байсан. Тэгж л хадаж байсан дөө. Нийтдээ бол нэг сар гаран болдог байсаан. 3.., 4 суманд. Трактор л барина, янз бүрийн тээвэр хийнэ. Өвс ч зөөнө, айл ч нүүлгэнэ. Түлээ модонд ч явна, хужир шүүнд ч явна, явахгүй юм байхгүй. Явахгүй юм байхгүй байсан.

Сайнбилэг -

Та ер нь сүсэг бишрэл бий юу? Бурхан шашин шүтдэг үү?

Дашочир -

Дээхнэ үеийн нэг бурхан л байдгийм. Би нээх өөрөө тавиад шүтээд байгаа юм байхгүй.

Сайнбилэг -

Тэр дээр үед хэлмэгдлийн үед бурхан шүтээн тавиулдаггүй байсан гэсэн, хүмүүс их ууланд аваачиж нуудаг байсан гэсэн?Энэ нутагт яадаг байсан бол?

Дашочир -

Өө бас л тэнд тавьж гэнэ, агуйд хийж гэнэ гэж дуулддаг л байсан. Миний энэ бурхан бол миний эцэг эхийн л үеийн юм, тэгээд эцэг эхийн юм гээд л би аваад байж байдаг юм, тэрнээс нээх шүтээд бариад мөргөөд бишрээд байдаг юм бол над байхгүй. Номын талд бол би ёстой А ч байхгүй. УБ ороход хааяа Гандангийн хурлыг сонирхож л орно уу гэхээс нэг их мөргөе барья гэж нэг их ордоггүй.

Сайнбилэг -

Тэр их хэцүү үед хүмүүс бурхан шүтээнээ яаж шүтэж ирсэн юм болоо. Энэ нутгийнхныгаа сайн мэдэх үү? Нутгийн зарим улс уул хаданд бурхнаа нуусан гэдэг, та тийм юмтай таарч байв уу?

Дашочир -

Үгүй ээ үгүй, таараагүй. Тэр ч одоо хорьж л байсан хэрэг байх л даа. Тэгэхээр нь л ууланд аваачиж хийж байсан, хэрэг байх. Зарим хүн ярьдаг л байсан, ууланд хонь хариулаад явж байсан, уулын оройд нэг юм гялалзаад тэгээд очсон, бурхан байж байна энэ тэр гэж. Аваад ирлээ гээд, энэ хойхно байгаа Цэрэндондог гээд, энэ хүн тэгж байсан. Нэг бурхан оллоо, уулнаас. Тал нь зэвэрчихсэн, тал нь өнгөөрөө, тэр нь нар тусдаг ч юм уу, харагддаг байсан байна л даа.Тэгээд бурхантай боллоо гээд бурхан бариад байж байсныг нэг харсан юм байна. Тэгээд уул хаданд аваачаад л булчихдаг л хэрэг байсан байх л даа.

Сайнбилэг -

Тэгээд бурхан шүтээнээ ил гаргачихсан улсыг тэр үед яадаг байсан юм бол?

Дашочир -

Одоо мэдэхгүй тэр, эзэн хүн нь аваачиж булчихаад манайх бурхангүй айл гээд өнгөрөх юм байгаа биз дээ. Чи яах гэж тэр ууланд бурхан аваачиж хаяв гэж хэлдэг ч юм уу үгүй ч юм уу.

Сайнбилэг -

Танай энэ хавьд нэртэй алдартай сүм хийд байсан уу?

Дашочир -

Хурал байсан гэж ярьдгийм. Энэ одоо энэ том хүрэн уулыг чинь Бор-өндөр гэдгийм. Тэнд Бор-өндрийн хурал гэж байсан юм гэнэлээ. Тэрнийг бол би мэдэхгүй.

Сайнбилэг -

Та хүмүүсийн ам ярианаас таны аав ээжийн ярианаас та тэр тухай сонсч байсан уу?

Дашочир -

Одоо Бор-өндрийн хурлыг Согтуугийн хурал л гэж ярьдаг байсан юм билээ. Дандаа тэр лам нар нь архи уугаад согтчихдог, согтуугийн хурал нэртэй л байсан гэдэг. Одоо нэг туурь л байдгийм ш дээ. Баруун хажууд нь.

Сайнбилэг -

Юуны хийд гэдэг юм бол доо?

Дашочир -

Одоо мэдэхгүй ээ.

Сайнбилэг -

Энэ социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ? Түрүүн таны ярьснаар нэг хэсэг залхуу нөхдүүд байж тээ?

Дашочир -

Тэр ч одоо яахав дээ, өнөө маландаа дийлдчихсэн тийм л улс байсан байх дөө, тэгээд.

Сайнбилэг -

Тэр үед хүмүүс яаж ажилд ордог байсан юм бэ? Ажилд оръё гээд яваад очих уу, тэгэхэд авах уу?

Дашочир -

Тэр ер нь хийдэг ажил нь тун бага байдаг байсан байхаа, ерөөсөө. Тэр агент хийгээд л харж байхад мөнгөө өгөөд юм авдаг хүн цөөн байсан ш дээ.

Сайнбилэг -

Тэгээд юу өгөх үү?

Дашочир -

Дандаа л ухаан нь өвлийн цагт бол арьс шир, хонь ямааны арьс юм уу, адуу үхрийн шир ч гэх юм уу, аа бусад цагт бол тэр улиралдаа л ямар байна, тэр дагасан маягтай л тийм байдаг байсан. Одоо шиг тэгж хармаагаа уудлаад мөнгө гаргаад ирдэг хүн ер нь байдаггүй байсан дөө.

Сайнбилэг -

Тэр үед хүмүүс ажилд ороход ажил элбэг байсан уу?

Дашочир -

Ажил бол байж л таараа л даа, тэр чинь. Ажил хийдэг хүн нь л харин ховор байсан байх.

Сайнбилэг -

Энэ суманд ер нь ажилгүй хүн гэж байгаагүй юу?

Дашочир -

Тэгэхэд нэг их тийм ийм ажилтай гэж мэдэгддэггүй л байсан дөө.

Сайнбилэг -

Та тэр үед трактор комбайн барьдаг байжээ. Ажилдаа та дуртай байсан уу?

Дашочир -

Өө тэгэхэд орохдоо ч дуртай байсан. Орсон хойноо одоо ч тэрэндээ баясч явдаг юмаа.

Сайнбилэг -

Тэр ажлын юу нь их сайхан санагддаг байсан бэ? Тэр ажлаа хийж явж байхдаа?

Дашочир -

Тэр үед ч одоо яахав дээ, техник үзээгүй хүн, техник бариад явахад чинь сайхан санагддаг байсан даа. Сайхан санагдалгүй ч яахав дээ. Морь унахаас өөр юм байхгүй, хонь хариулахаас өөр юм хийж байгаагүй, хааяа нэг агент хийгээд явахад морио л унаж явна уу гэхээс ямар техник унаж явах биш, унадаг дугуй энэ тэр гэж байгаагүй үе юм чинь. Одоо жишээ нь тэр комбайнаар тариа хураахад одоо ч гэсэн төрөл бүрийн янз бүрийн мэрэгжилтэй улс зөндөө байна л даа. Дадсан юм бүхнээ л одоо магтана шүү дээ, хүн. Хүний эмч л гэхэд эмч сайхан л гэнэ, малын эмч гэхэд тэр сайхан л гэнэ, багш хүн гэхэд багшаа л магтана. Инженер механик гэхэд тэрнийгээ л магтана шүү дээ. Ер нь комбайнаар тариа хураана гэхэд ер нь л сайхан даа. Гүйцэд өндөр ургачихсан тариаг комбайнаар хадаж байхад ч.

Сайнбилэг -

Тэрийг хадахад ангилж хаддаг байсан уу, шууд хаддаг байсан уу?

Дашочир -

Янз бүрээр л хадна. Шууд ч хадна, ангилан ч хадна. Ангиалангаа бодвол шууд нь нэг мөр явчих ажил л даа. Болоогүй тариаг л ангилан хаддаг байсан. Унагаж болгохын тулд. Өөр зорилго бол тэрэнд харин байхгүй. Аа болсон тариаг бол шууд хадчих юм чинь.

Сайнбилэг -

Комбайн их эвдрэл ихтэй юу, гайгүй юу?

Дашочир -

Аа зарим нь бол эвдэрдэг л байсан, миний барьсан бол нэг их эвдэрч байгаагүй.

Сайнбилэг -

Та тэгвэл техниктээ их сайн байж дээ?

Дашочир -

Аа тэгээд тэр сайн багшийн л хүч л гэж би боддог.

Сайнбилэг -

Орос багш байсан гэсэн үү?

Дашочир -

Жинхэнэ багш нь орос, аа хэлмэрч нь монгол.

Сайнбилэг -

Та ер нь гадаадын хүмүүстэй ажиллаж үзэв үү? Оросууд л голдуу байсан байх даа?

Дашочир -

Тэгэхэд бол тэр инженер механикуудаа тийм хүн гэж харж мэдэж байсан, аа энэ МАМстанц гэж байхад бол нэг мэргэжилтэн байсан, оросоос. Максим гэж. Тэр 2 хүүхэдтэй. Тэр 2 хүүхэд нь айлд тарваганы мах чанаж байхад нь аваад эцэг эх хоёртоо аваачиж өгч зодуулж байна гэж дуулдаж байсан. Мах ид гэж аваачиж өгч. Өөрөө бол иддэг байна л даа, хүүхэд юм чинь. Тэгээд аав эжийдээ аваачиж өгөөд зодуулж байна гэнэ гэж. Цаадуул нь сэжиглэдэг ч юм уу, иддэггүй юм байгаа биз дээ. Иддэг орос байдаг ч юм уу, үгүй ч юм уу.

Сайнбилэг -

Оросуудтай ажиллахад ер нь сайхан байсан уу?

Дашочир -

Сайхан байсаан. Тэр Максим орос бол монгол хэл мэдэхгүй, дандаа дохиогоор ярина. Тариан дээр оччихоод зарим эвдэрсэн техник засахад туж л зааж өгнө. Хэлж өгдөг, оросоор л ярина л даа, бидэн дотор оросоор хэлэх хүн байхгүй, ерөнхий тоймоороо өнөө деталиа хараад мэдээд байгаа юм чинь. Аа энэ нь энэнтэй холбогдсон байна, өө энийг нь аваачаад буруу хийчихсэн юм байна, гэхмэтчлэнгээр өөрснөө бас ойлголцоод байна. Тэр орос багш бол үнэхээр сайхан заадаг байсан. Плакат зураг тавьчихаад ярайтал тавьчихна, трактор комбайн гэхэд л бүх зургийг нь тавьчихаж байгаа юм чинь. Өлгөчихсөн. Мод заадаг указкаа барьж очоод л яг заагаад байна. Энэ том дугуй энэ жижиг дугуй гээд л тэгээд л. Бүр хэлэн хэлтэл нь заадаг тийм багш байсан.

Сайнбилэг -

Тэр хүн хэр удсан юм бол, энд?Тэр хэр удаан байсан?

Дашочир -

Аа удсан байхаа. Станц тарахад л явсандаг. Тэгэхэд “Алтан гадас” одон аваад л явж байсандаг, Монголоос. Сайн л ажиллаж байсан байх. Тарлаа гээд хурал ном хийгээд байж байхад аймгаас төлөөлөгч ирээд “Алтан гадас” гардуулж өгч байсан даа. Тэгэхэд алга ташаад л сүйд болоод л, их л баярлаж байсан даа, тэр орос.

Сайнбилэг -

Өшөө ер нь гадаадын хүмүүс байсан уу, энд?

Дашочир -

Өөр байхгүй. Ганцхан орос байсан.

Сайнбилэг -

Хятад хүмүүс байсан гэж сонссон, энэ суманд? Хэдэн хятад хүмүүс тариа ногоо тарьдаг байсан гэж сонссон, байсан уу?

Дашочир -

Өө энэ яахав, дээхнэ Бургастайн ам гэж энэ нэг ам байгаа. Энд нэг хэдэн хужаа байдаг байсаан. Бүр дээр үед ирчихсэн л хэдэн хужаа нар 4,5 юмнууд байдаг байсан.

Сайнбилэг -

Хэдэн онд ирсэн гэнээ?

Дашочир -

Тэр бол бүр нэлээн дээр байхаа. Сүүлдээ ч тэгээд бүгдээрээ энэдээ байхгүй болсон доо.

Сайнбилэг -

Тэр монгол улсын иргэд болсон уу, үгүй юу?

Дашочир -

Үгүй байхаа. Ногоо л тарьдаг, хүнсний ногоо, сонгино, төмс манжин лууван, нэг хэсэг тэдний л хүчээр л ногоо идэж эхэлж байсан дөө, эндхийн улс. Өдөр яваад очиход ногоны захаар очиход даллана,... Чи хоолны сонгино авахгүй юу энэ тэр гэнэ, тэгээд л нэг 2,3 туг сонгино өгнө, тийм мэтээр л байсан. 5,6 хятад байсиймаа. Өндөр настай болчихсон юмнууд.

Сайнбилэг -

Ногоо зарахад тэр үед та нар ногоо идэж чаддаггүй байсан уу?

Дашочир -

Ногоог нь нэг их сонирхохгүй л дээ. Улаан лууван бол идчихнэ. Зарим нэг нь иддэг л байсан байх даа. Сониныг бол идэлгүй яахав дээ. Идэж л байсан. Төмс байцааг бо нэг идэж чадахгүй байсан байх л дөө.

Сайнбилэг -

Зарим улс ногоог сумаас хүсээр өгөөд тэрнийг нь идэлгүй хаядаг байсан, асгадаг байсан гээдл ярьдаг?

Дашочир -

Тийм юмтай би таарч байгаагүй ээ. Тэгж хүчээр өгч байгаа юм ч харагдаагүй.

Сайнбилэг -

Энэ хавьд бол байгаагүй юу?

Дашочир -

Аа мэдэхгүй. Зарим нь бас тэгж яваа биз дээ. Тэр хүчээр өгнө гэдэг ч худлаа байлгүй дээ.

Сайнбилэг -

Энд чехүүд байсан гэсэн хэзээ вэ?

Дашочир -

Чех.., аа тэр оросыг ирснээс арай сүүлхэн байсан. Чехийн барилга гээд энээ баруун урд цагаан байшингууд байгаа даа. Хамгийн цаад талд нь. Тэднийг чехийн барилга гэж ярьдгийм. Чехүүд л барьсан юм гэнэлээ.

Сайнбилэг -

Тэр чехүүд ямар учиртай улсууд байсан юм?

Дашочир -

Тэр одоо газар тариалангийн талын л улс байсан байх. Бас л энэ уурхай талын шинжилгээ юмнууд л хийдэг, тийм улс байсан байх. Тэднүүд нээх удаагүй ээ. Дорхноо л яваад өгсөн.

Сайнбилэг -

Тэр чехүүдтэй та ямар нэг найз нөхөд ч юм уу, харьцаа холбоотой байсан уу?

Дашочир -

Үгүй ээ, үгүй. Тэдэнтэй ойр ч байгаагүй.

Сайнбилэг -

Таныг бага байхад хүүхдүүд яаж боловсролтой болдог байсан юм бэ? Гэрээрээ заалгадаг байсан уу, хувиараа заалгадаг байсан уу, багшид шавь орж байсан уу? Улсын сургуулиар явж байсан уу?

Дашочир -

Тэр одоо монгол бичгийн түр сургууль гээд энэ дээр 5,6 гэр барьчихаад байдаг байсан. Тэрэн дээр багуудаас бөөгнөж ирж сууж суралцаж байсан.

Сайнбилэг -

Тэр үед хүмүүс сургуульд суралцах сонирхолтой байсан уу, эсвэл хүчээр ирж сурдаг байсан юм уу?

Дашочир -

Одоо ер нь сургуульд сууна, түр сургуульд сууна гээд л, багийн дарга бичээд аваад явна, одоо явна гэхэд л тэгээд л яваад л ирдэг байсан ш дээ. Би бол эцгийгээ дагаад л морьтой шогшоод л ирж байсан. Тэгээд л эцгээрээ морио буцаалгаад л, тэгээд 7 хоноод тайлагдаад гарч байсан. Зарим нь ч дуртай л байсан байх, зарим нь ч дургүй л байсан байх. Гол нь өнөө бага сургууль гэж байгаагүй юм чинь. Бага сургуулиас өмнөх үед биз дээ, тэгээд зарим нь сар гаран болчихоод бараагүй байна гээд л ярьдаг л байсан. Тэр ч өнөө мэдцээрээ л болдог юм байгаа биз дээ. Дуртай дургүйгээрээ болдог юм уу, сонирхлоороо болдог юм уу.

Сайнбилэг -

Ер нь таны амьдралд ямар нэгэн үйл явдал гүнээр нөлөөлсөн үйл явдал байна уу?

Дашочир -

Байхгүй ээ.

Сайнбилэг -

Эсвэл таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл байна уу?

Дашочир -

Өө тийм юм байхгүй.

Сайнбилэг -

Ер нь таны ингээд бодож байгаагаар энэ монголын эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ? Та бол бараг 20,30-аад оноос хойш мэднэ ш дээ? Тэгэхээр эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?

Дашочир -

За тэр нэг сургууль эхэлснээс хойш л хүүхэд нь сургууль соёлд суугаад л, тэгээд л өшөө дээшээ шат ахиж суралцаад л, тэгээд л ахиж л байна л даа. Бүүр дээр үедээ бол энэ чинь юу ч байхгүй байсан юм чинь.

Сайнбилэг -

Ер нь төр энэ эмэгтэйчүүдийн талаар ямар ямар бодлого явуулж ирсэн юм?

Дашочир -

Одоо юу?

Сайнбилэг -

Дээр үеэсээ эхлээд өдий хүртэл? 20-р зууны үед яаж явуулж ирсэн юм бэ, ямар бодлого явуулж байсан?

Дашочир -

Тэгэхэд чинь сургууль соёлоосоо эхэлж шат суурийг нь тавьж байсан л хэрэг байх даа.

Сайнбилэг -

Тэгвэл эрэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдөж ирэв? Жишээлбэл, та малчин хүн байж байгаад бүр тракторын жолооч болсон хүн байна ш дээ. Бас зөндөө их өөрчлөлт орсон байна ш дээ, бичиг үсэг сураад?

Дашочир -

Одоо ажилд станцад станц одоо өвс хадна гэхэд чинь энд тэнд эрэгтэйчүүд залуучууд л их ажилладаг байсан даа. Одоо баг суманд хүн дутахдээр зэрэг хөөгөөд явуулчихдаг юм байгаа биз. Өвсийг нь одоо тэнд ч өвс хадаад, тэнд ч хамаад, тэнд ч боогоод хаячихна, тэр чинь дийлдэхээ больчих юм чинь. Тийм юманд нь дайчлагддаг, тэр чинь баг сумаар нь хүртэл дайчилж байсан. Өнөө бухал хийчихнэ. Бухал хийгээд хаман боогчоор боогоод хаячихна. Хурааж гүйцдэггүй, зөөж гүйцдэггүй. Тийм юман дээр дайчлагддаг л байсан. Залуучууд бол их очдог байсан. Энэ албан газрууд ч гэсэн хүн хүн хуваарилаад хөөгдөөд л байдаг байсан. Тэрнээс өвснөөс бусад ажилд бол нээх айхтар зүтгэл итгэл гаргаж байгаагүй байхаа.

Сайнбилэг -

Ер нь таны гол бахархдаг зүйл чинь юу вэ? Хамгийн их бахархаж явдаг зүйл чинь юу вэ?

Дашочир -

Одоо юу ч гэхэв дээ, одоо. Дээр үеэсээ л ажил их хийж ажлын дөр мэдэж, одоо бол ер нь амьдрал бол айхтар их эс ч боломжооны л гэж бодож явдаг. Үр хүүхдийн мөнгө гээд ирж байна, өөрөө бас бага ч болов тэтгэвэр авч байна, тэтгэвэр юуны доод хэмжээ 80000 авч байна. Энэ бол багадах юм алга. Болж л байна.

Сайнбилэг -

Тэгвэл таны хамгийн жигшдэг зүйл юу байна?

Дашочир -

Жигшил төрүүлсэн? Одоо дургүйцдэг юм нээх байхгүй дээ.

Сайнбилэг -

Т а ер нь кинотеатрт жүжиг, кино их үздэг байсан уу?

Дашочир -

Аа үзэж байсаан.

Сайнбилэг -

Хамгийн анх хэзээ хаана үзэж байсан?

Дашочир -

Кино юу..,

Сайнбилэг -

Телевизор ч юм уу?

Дашочир -

Одоо телевизороо л хардаг байсан. Тэрнээс би нээх хот хүрээ яваад байхгүй. Аймаг займаг яваад байдаггүй. Хий гэсэн ажлаа аминдаа хийгээд л явдаг тийм л хүн байсан. Тэрнийхээ ч нөлөөгөөр өнөөдөр ингээд явж байгаам даа.

Сайнбилэг -

Та одоо ингээд их олон газар ажиллажээ, цэрэгт байж, багийн агент байж, худалдагч байж, тракторч комбайнчийг 40 жил хийжээ. Тэгээд та ажлынхаа хамт олны талаар тодорхой ярьж өгнө үү? Ямар ямар улсууд байсан юм, ямар хөдөлмөрийн аварга ямар хүн байсан юм, хамт олныхоо тухай ярьж өгөөч?

Дашочир -

Одоо станцад байхад бол сайн, сайн улсууд байсаан. Жишээ нь одоо улсын хаман боогч Гэндэндарам гэж байсан. Станцын жолооч байсан. Станц чинь сүүлдээ тараад сум суманд хуваарилчихсан ш дээ. Өнөө 4 суманд. Бригад бригадаар нь өгчихөөд тэгээд хаман боогч Гэндэндарам гэж байсан. Өө тэгээд сайн сайн механикууд байсан л даа. Зарим нь ч байхгүй болчихож. Манайхны дотор жишээлбэл тракторын жолооч Гэрэлбаасан гэж байсан. Хаман боогч өдөр нь 2,3 хадуур хадаад хаячихсан өвсийг нэг шөнө нойргүй явж байгаад л боодог, тийм хүн байсан. Унтах хэвтэхээ мэдэхгүй, идэж уухаа мэдэхгүй. Тийм сайн хүн байсан. Тэгээд тэр одоо байхгүй л дээ. Нойр хоолгүй л явна. Кабиндаа нэг 10 л ус л тавиад явдаг хүн байсан гэж байгаам. Шөнө амаа цангахаар ус уучихаад л, тэр бол онцлог хүн байсан. Айхтар улсын аварга, хошой аварга энэ тэр бол манайханд байгаагүй ээ. Сумын багийн аймгийн тийм л юмнууд байсан.

Сайнбилэг -

Таны бага нас бусад хүүхдүүдийн бага наснаас юугаараа ялгаатай байсан бэ?

Дашочир -

Би юу?

Сайнбилэг -

Таны бага нас чинь дараагийн үеэсээ арай өөр байнаа даа?

Дашочир -

Одоо ер нь..,

Сайнбилэг -

Маш хүнд хэцүү байсан уу?

Дашочир -

Одоо мал малладаг, тэр дундаа адуунд л их дуртай байсан даа. Адуунд их ээлтэй байсан. Одоо тэр л аль л уургалж дийлэхгүй эмнэг, зүтгэдэг морь тэрнийг би л барьж өгч унагадаг байсан. Адуу хөөвөрлөнө гэж нэг юм байдаг байсан, дээр үед. Одоо хоршоонд өгөх гэж. Тэгэхэд тийм юманд их дуртай очдог байсан. Морь уургалах гэж. Уургалж ч байсан.

Сайнбилэг -

Тэр одоо их л юу байх даа, бэртэж гэмтэх нь. Тэр их хүчтэй булгидаг..,?

Дашочир -

Эмнэг ч унаж байсаан. Харин эмнэгэнд бол тэгтлээ ойчдоггүй байсан. Адуунд их дуртай. Ер нь амьтан хүн ч ярьдаг байсан. ...Үгүй ээ энэ аргагүй л нэг чийрэг биетэй юмаа гэж. Үгүй ээ тэр чинь аав ээжийн минь буян ч юм уу, одоо төрийн ач тус ч юм уу, одоо нүднээс өөр өвчин бол над юу ч байхгүй. Тийм. энэ аав ээжийн буян, төрийн хайр буян байх л гэж бодож явдаг. Одоо залуухнаараа янз бүрийн өвчтэй, янз бүрийн хачин болчихсон улс зөндөө байна ш дээ. Тэгэхэд тийм юм бол над хөөрхий байхгүй.

Сайнбилэг -

Та энэ ардчиллын үед юу хийж байсан бэ, тэтгэвэртээ гарчихсан байсан уу?

Дашочир -

Тэтгэвэртээ гарчихсан байсан.

Сайнбилэг -

Та тэр ардчилсан хөдөлгөөн энэ тэрд оролцож байсан уу?

Дашочир -

Үгүй ээ.

Сайнбилэг -

Тэр үед таны амьдрал ямар байсан бэ, 90-ээд оны үед?

Дашочир -

Гайгүй ээ, ер нь амьдрал бололцоотой л байсан.

Сайнбилэг -

Тэр үеийн үйл явдал таньд яаж нөлөөлсөн бэ?

Дашочир -

Тэр ч одоо нээх айхтар нөлөөлсөн гэж хэлэх юм ч байхгүй байна дөө. Анзаардаггүй хайхардаггүй ч байсан юм уу.

Сайнбилэг -

Ер нь энэ ардчилал танд юу авчирна гэж та бодож байсан бэ?

Дашочир -

Энийг ер нь нээх их ухаарах юм байхгүй ээ.

Сайнбилэг -

Одоо ер нь ардчиллын үр нөлөөг юу гэж боддог вэ?

Дашочир -

Одоо бол ардчилал харин яавал амьдруулахын төлөө байгаа юм бол гэх л бодол байна даа. Одо энэ идэж уух юмнаас эхлээд мал хөрөнгө байна.

Сайнбилэг -

Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүмүүс байдаг байсан бэ?

Дашочир -

Одоо дарга нар л байх даа.

Сайнбилэг -

Одоо таны дарга улс доод тушаалын улстайгаа ямархуу харьцаатай байдаг байсан бэ?

Дашочир -

Ер нь тушаах чанарын харьцаатай байсан байх дөө. Байсан дөө. Жишээ нь хадланд гарах үе болоход чинь хадланд гарах хүн олдохгүй болоход чинь суман дээр очоод л, ..Яв чи, хадлан хад, гэртээ ямар юмаа хийгээд сууж байгаа юм энэ тэр гэх маягийн үг хэлдэг л байсан. Одоо Намжил дарга гэж энэ сумын дарга байсан. Тэр бол ширүүн дарга л байсан тэгээд л хөөгөөд гаргадаг байсан. Ямар сайндаа тогоо нэрж байгаа айлд орчихоод хөөж байсан гэж байгаам. ..Чи гахай шиг хүүхэд цувуулаад, гал түлж, тогоо нэрээд ямар ашиг байна гээд хөөгөөд явуулж байсан гэдэг. Тэгээд хөөгдөөд явж л байсан гэж байгаа юм даа.

Сайнбилэг -

Дарга нар зөв шаардлага тавьдаг байсан юм уу, эрх мэдлээ хэтрүүлдэг байсан юм уу?

Дашочир -

Шаардлага нь ч зөв л дөө, ганцхан загналтын маягтай хэтрүүлж л хэлж байсан байх л дөө.

Сайнбилэг -

Ер нь тэр дарга нар өдөр тутмын байдлаараа өмсөж зүүж байгаа нь хүнтэй харьцаж байгаа биеэ авч яваа байдал зэргээрээ тэр их ялгаатай байдаг байсан уу?

Дашочир -

Одоо ер нь онц тийм юм харагддаггүй л байсан дөө. Ухаан нь сумын дарга гэхэд тэр үеийн унаа нь өртөөний л морь унахаас машин гэж байдаггүй байсан, дээр үеийнх чинь. Тэр мориор л, багт явбал мориор л явна. Одоо бол сайхан болж л дээ, ерөөсөө.

Сайнбилэг -

Одоо ямар ялгаатай байна, тэр үеийн дарга одооны дарга?

Дашочир -

Одоо ухаарлын хувьд бол 2 өөр дөө. Тэр үед мэдлэгтэй хүн л дарга хийж байгаа л даа, тэр чинь мэдээж юм чинь. Одооных нь ч бас айхтар дутчихсан юм ч байхгүй л байх. Харин сургууль соёлд суучихсан, тийм л ухаалаг улсууд ажиллаж байгаа.

Сайнбилэг -

Ер нь социализмын үед ямар шинэ технологи нэвтэрч байсан бэ? Сонин содон шинэ технологи?

Дашочир -

Тийм шинэ юм ч одоо мэдэхгүй ээ.

Сайнбилэг -

Трактор л гэхэд хамгийн анх хэзээ харж байсан? Ер нь машин тоног төхөөрөмж телевиз радио гээд л.., танд сонин содон санагдаж байсан юм байна уу?

Дашочир -

Байхгүй ээ.

Сайнбилэг -

Та жишээ нь нисэх онгоцыг хэзээ үзэж байсан?

Дашочир -

Нисэх онгоц би.., ердөө анх цэрэгт очоод л үзсэн.

Сайнбилэг -

Цэрэгт очихдоо онгоц гэдэг юмыг анх удаа харсан уу?

Дашочир -

Анх удаа харсан.

Сайнбилэг -

Тэгэхэд ямар санагдаж байв?

Дашочир -

Тэр ер нь хачин юм гэж бодогдож байсан.

Сайнбилэг -

Маш гайхалтай санагдав уу?

Дашочир -

Одоо монгол улс гэдэг чинь үнэхээр л хөгжсөн улс юм байна, энэ орос монгол гэдэг чинь. Ийм юм чинь яагаад тэнгэрээр нисээд явчихдаг юм бол гэж л боддог байсан.

Сайнбилэг -

Та гадаад орнуудаар явж үзсэн үү?

Дашочир -

Үгүй ээ,үгүй. Миний энэ хол явсан газар аймаг явсан байх, зүүн тийшээ. Улаанбаатар орсон доо өөр юманд яваагүй.

Сайнбилэг -

Ер нь социализмын үед гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдөж ирсэн юм бэ?

Дашочир -

Одоо тэр байгаа байгаагаараа л байж байсан хэрэг байх. Тэрнээс чухам ийм юм нь тэгчихсэн гэх юм бол мэдэхгүй байнаа.

Сайнбилэг -

Ер нь гэр бүлийн талаар ямар бодлого төр засгаас баримталж ирсэн бэ? Дэмжиж байсан юм уу, би зарим хүнээс сонсч байхад ялангуяа салж сарнисан улст маш хатуу ширүүн байсан гэж дуулсан?

Дашочир -

Аа тийм юмнууд бол байсан л байх. Одоо бол тэр салчихаж, тэр ингэж гэнэ гэх юм бол

Сайнбилэг -

Одоо бол тэр сална уу байна уу, ерөөсөө хамаа байхгүй л дээ? Ер нь гэр бүлийг хөхүүлэн дэмжих зорилгоор төр ямар бодлого явуулж байсан бэ?

Дашочир -

Мэдэхгүй ээ.

Сайнбилэг -

Одоо нэг олон хүүхэд төрүүлэхэд “Алдарт эх”-ийн одон гэж өгдөг байсан?

Дашочир -

Аан, одон авдаг улсууд байдаг л байсан. 5 хүүхэдтэй ч гэх шиг, 8 хүүхэдтэй ч гэх шиг. 1,2-р одон авч гэнэ гэж дуулддаг л байсан.

Сайнбилэг -

Та хэдэн хүүхэдтэй вэ?

Дашочир -

8. Одоо яг байж байгаа нь 6 байна.

Сайнбилэг -

Танай энэ нутагт маш их түүх дурсгалтай газрууд бий юу? Түүх соёлын дурсгалтай газрууд?

Дашочир -

Аа бий байх. Явдаг үздэг хүндээ бол бий байх. Улсын ярих бол энд тэнд байгаа л юм ярьдгийм. Одоо Илжгэнд алтны олдвор ч гэх шиг, энэ ч дээхнэ бол мал хариулаад л явна уу гэхээс тэр газар шороогоо мэддэггүй л байлаа ш дээ.

Сайнбилэг -

Хүмүүс уурхай биш газар хүмүүс зүгээр л ухаад байна уу?

Дашочир -

Ухдаг л юм гэнэлээ.

Сайнбилэг -

Таны бодож байгаагаар энэ байгаль орчин яаж өөрчлөгдөж байх шиг байх юм? Таны бага байх үеэс?

Дашочир -

Одоо энэ газар шороо л их ухах болж дээ, одоо зүгээр байгаа газрыг ч ухдаггүй л байх л даа. Юм л олохын төлөө л ямар нэгэн үнэт металлын төлөө л ухаж байгаа байх. Тэрнээс зүгээр нэг энэ хөрсийг ухаад хаячихъя гэж бодоогүй л байх. Цчухам тэр олбор нь хэр байдаг юм мэдэхгүй.

Сайнбилэг -

Тэгээд энэ нутгийнхнаас алт ухаж байгаа хүн байна уу?

Дашочир -

Төдийлөн байхгүй ээ.

Сайнбилэг -

Ер нь тийм тийм алт олчихлоо, тэгчихлээ гэсэн юм байна уу?

Дашочир -

Байхгүй.

Сайнбилэг -

Ер нь цаг агаар хуурайшаад байна гэж ярих юм, гол ус ширгээд байна гэж ярих юм, энд ер нь ямаршуу байна?

Дашочир -

Энэ ч одоо газар их ухсанаас ийм болчихло гээд зарим улс ярьдаг л байх. Чухам одоо тэр нь үнэн ч юм яриад байгаа юм уу, худлаа ч юм яриад байгаа юм уу, мэдэхгүй. Энэ Цэнхэрийн гол гэж урсаж л байсан гол. Тэгээд одоо байхгүй болчихоод байгаа юм. Энийг бол зарим улс хэлдэг л юм, энэ Баянмодны уурхай ирээд энэ амыг тужид нь ухаад, тэгээд энд тэндгүй шороо овоолоод, энэнээс болсон энэ тэр гээд.

Сайнбилэг -

Юуны уурхай гэнээ?

Дашочир -

Баянмодны уурхай.

Сайнбилэг -

Энэ чинь юуны уурхай билээ?

Дашочир -

Тэр л вольфром гэдэг чинь л гарч байгаам.

Сайнбилэг -

Таны бодлоор яагаад энэ гол ус ширгээд байгаа юм?

Дашочир -

Одоо цаанаасаа ус нь багадсан байх гэмээр л байгаа юм. Гэхдээ одоо гүний ус энэ тэр гээд л яриад байгаа юм л даа. Гүний ус хөрсний ус гээд л, тэрний нь болохлээр ширгэмгүй л санагдаад байгаам. Зарим хүний ярьж байгаагаар хамаагүй уул хангай модны бэл газар хамаагүй ухсанаас болчихдог тал байдаг юм уу даа, мэдэхгүй.

Сайнбилэг -

Энэ чинь одоо бараг 1920-иод оноос хойш мэднэ ш дээ, тэгэхэд энд одоо ямар нэгэн өвс ургамал амьтан өөрчлөгдөж байгаа юм бий юу?

Дашочир -

Дээр үед бол энд чинь өвс бол замгүй ургаж байсийм. Ер нь ам бүгд л устай, ам бүгд хадлантай, тийм байсан юм. одоо бол хадлан авах ч газар алга, өвс ургахгүй,ус бороо нь ч орохгүй тийм болсон юм чинь. Ер нь ган болчих гээд байдаг тэгээд бороо орхогүй болохоор яаж өвс нь ургахав дээ, газар нь чийггүй болохоор.

Сайнбилэг -

Ер нь энэ ойрын хэдэн жилээс хойш ийм болчихоод байна, таны ажиглаж байгаагаар?

Дашочир -

Энэ 4,5 жилээс л одоо энэ Цэнхэрийн гол чинь байхгүй болчихож байгаа юм. хадлан ч гэсэн. Дээхнэ бол зүгээр цагаан газар хүндхэн ачаатай явахад суулгачихаад байдаг байсан ш дээ. Жин нь ихэдчихээд жингээр дарчихаад одоо бол тэр жинхэнэ явуулдаггүй шавар, намаг энэ тэр чинь хув хуурай болчихоод байна ш дээ. Хатчихсан газар. Сүүлийн энэ 4,5 –аас л ийм болчихож байгаам.

Сайнбилэг -

Одоо энэ танай сумын нутаг дэвсгэрт ямар ямар ан амьтан байдаг вэ?

Дашочир -

Миний мэдэх бол буга байдгийм, хандгай байдаг юм, бор гөрөөс байдгийм, тэгээд л үнэг чоно, хярс мануул гээд л бий. Энэ өөд бол булга энэ тэр байдаг л гэсэн. Дээхнэ үед бол цагаан зээр их ирдэг байсан, одоо бол цагаан зээр нь ч ирэхээ байчихаж.

Сайнбилэг -

Тарвага бий юу?

Дашочир -

Тарвага бий.

Сайнбилэг -

Маш их тарвагатай байсан санагдах юм. Одоо харин тарвагагүй болчихсон юм биш үү?

Дашочир -

Одоо 3 жил агнахгүй энэ тэр гэсэн байх, тэгээд тарвага бол их байсан юм. тарвага зурам гээд л.

Сайнбилэг -

Одоо тарвага, зурам байхгүй болчихсон харагдах юм?

Дашочир -

Одоо бараг л алаад дуусчихаж байгаа байхаа.

Сайнбилэг -

Алаад дуусчихав уу, ондоо ямар нэг учир шалтгаанаар алга болчихов уу?

Дашочир -

Алаад л дууссан хэрэг. Одоо энэ Бор-өндрийн наад хажууд чинь зөндөө л тарвагатай байдаг байсан, одоо нэг ч тарвага байхгүй.

Сайнбилэг -

Яагаад ингээд алаад дуусчихаж байгаа юм бол доо?

Дашочир -

Одоо махыг нь идэх гэж л ингэдэг байх даа.

Сайнбилэг -

Одоо тэр үед чинь махыг нь идэх гэж агнадаг л байсан байх?

Дашочир -

Арьсыг нь ч авдаг л байсан байх.

Сайнбилэг -

Тэгтлээ алаад байхад байгаад л байдаг байсан, харин одоо бүр юу ч байхгүй болчихдог нь юунаас болчихов?

Дашочир -

Үр үндэс нь л одоо ерөөсөө байхгүй болсон хэрэг байхаа даа.

Сайнбилэг -

Одоо амьтан ер нь л цөөрөөд байнаа даа, тээ? Маш их хүмүүс агнадаг болчихов уу?

Дашочир -

Малчид чинь ер нь ил далд агнаад, тэгээд цөөрүүлээд байна л даа.

Сайнбилэг -

Та ер нь анх энэ хувьчлал боллоо ш дээ, хувьчлал болоход та юу авсан бэ?Та бол 40 жил тракторч комбайнч хийсэн байна, та юу авсан бэ, хувьчлалаар?

Дашочир -

Мал уу

Сайнбилэг -

Мал авсан уу, хувьчлалаар ямар нэг юм авсан уу?

Дашочир -

Одоо мал л өгч байсан даа. Малнаас өөр юм бол өгөөгүй.

Сайнбилэг -

Та хэр хэдий хэмжээний юм авч байсан?

Дашочир -

Тэр үедээ ч хүн хүнд янз янз л байсан байх. 20,30-аад хонь, 20,30-аад ямаа, 10-аад адуу, 7,8 үхэр тийм л юм авч байсан.

Сайнбилэг -

Та анх нэгдэл гэж байхад малаа нийгэмчилсэн ш дээ. Тэгэхэд тэрнээс илүү мал өгсөн үү?

Дашочир -

Өө тэрнээс дутуу өгсөн.

Сайнбилэг -

Аа тэгвэл та хувьчлал гэж болоход илүү мал авсан байна ш дээ? Ер нь танай нутагт энэ газар хувьчлал яаж явагдсан бэ? Та газар хувьчилж авсан уу энэ хашааны газраа гэхэд?

Дашочир -

Энэ байгаа газраа 5 га газар гээд л, 10000 цаас л авч байсан ш дээ. Тэгээд энэ чинь газраа өнөө үнэгүй өгнө гэсэн чинь яасан б гэж асуусан, тэгэхэд ....Энэ чинь газрын үнэ бишээ, шимтгэл гэж. Тэгээд учрыг нь олоогүй авсан болохоор хөлс авчихлаа л гэж боддогийм. Уг нь бол одоо үнэгүй өгнө гэсэн.

Сайнбилэг -

Тийм үнэгүй байх ёстой ?

Дашочир -

Тэгээд 10000 цаас авсан, тэгээд үнэгүй байх газар чинь яасан гэсэн, газрын хөлс биш шимтгэл гээд , тэгэхээр нь би учраа ч олоогүй дээ.

Сайнбилэг -

Ер энэ таны бопдож байгаагаар ямар улсууд нь бусдаасаа илүү өмч эзэмшээд гараад ирсэн гэж боддог вэ?

Дашочир -

Аа мэдэхгүй ээ тэр.

Сайнбилэг -

Тухайн үед дарга байсан улс өмч эзэмшээд гараад ирэв үү?

Дашочир -

Бодвол дарга нар л илүү авч таараа л даа, тэр. Илүүг нь ч авах байх, чанартайг нь ч авах байх.

Сайнбилэг -

Тэр бол мэдээж байх тиймээ ?

Дашочир -

Тийм.

Сайнбилэг -

Та яг тийм тохиолдлыг мэдэж байна уу, бодитой ярьчих?

Дашочир -

Ерөөсөө учрыг нь олохгүй байгаа.

Сайнбилэг -

Ер нь энэ хувьчлал эрэгтэй, эмэгтэй улсуудад ялгаатайгаар нөлөөлж байсан уу, танай энэ хавьд ер нь? Ер нь таны бодож байгаагаар?

Дашочир -

Үгүй байхаа.

Сайнбилэг -

Үгүй юу? Заа би танас нэг их сонин асуулт асууя. Та 20-иод оноос хойшхи одоо явдлыг мэдэх ёстой хүн. Энэ манай монголчууд нас барсан хүмүүсээ яаж оршуулдаг байсан бэ?

Дашочир -

Дээхнэ бол ил л тавьчихдаг байсан ш дээ. Одоо л газар ухаад л хийчих юм.

Сайнбилэг -

Ил тавина гэхээрээ яаж тавих уу, тодорхой ярьж өгнө үү ?

Дашочир -

Одоо энэ хойд энгэрт чинь гэхэд л тэнд нь нэг газар үздэг юм байгаа биз тэгээд л дор нь нэг цагаан даавуу дэвсээд, дээрээс нь нэг цагаан даавуугаар бүтээгээд, тэгээд л орхичихдог байсан ш дээ. 4 буланд нь аягын чинээ чулуу тавьчихдаг, тэгээд л яваад өгнө. Тэгээд тэр нь салхинд юм уу, амьтан даавууг нь татна, салхинд даавуу нь ойчихдээр зэрэг тэгээд нохой, шувуу идчихдэг хэрэг биз дээ, тэр.

Сайнбилэг -

Заа. Тэгвэл одоо энэ газар усны нэрүүд өөрчлөгдөж байна уу, таны бодож байхад? Энэ нутгийн газар усны нэрүүд өөрчлөгдөж байгаа юм байна уу?

Дашочир -

Өө тэр гайгүй байхаа. Зарим нэгэн хүн л өрснөө нэр өгчихдөг тал энэ тэр бий байх. Одоо нээх хөдөөгүүр явахгүй болохоор мэдэхгүй юм. Урд нь трактор бариад явж байхад газар газраараа л байдаг байсан. Тэр нэрээрээ л. Дээхнэ нэг ногоо бригад ийшээ ороход ”Улаан толгой “ гэдэг газрыг Мөрийн толгой болгочихсон л байж байсан. Мөр гэж нэг өвгөн тэрүүгээр зусдаг, ном үздэг байсан юм. Тэгээд тэрний нэрийг аваачаад тэр толгойд өгчихсөн байсан. Улаан толгой л гэдэг байсийм. Тэр бол дээр үеийн л нэр байх.

Сайнбилэг -

Заа за, маш их сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.