Badamtsoo

Basic information
Interviewee ID: 990473
Name: Badamtsoo
Parent's name: Namjil
Ovog: Leglüd Hövdüüd
Sex: f
Year of Birth: 1930
Ethnicity: Buriad
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Möngön Morit sum, Töv aimag
Lives in: Tsenher-Mandal sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
collectivization
cultural campaigns
work
urban issues
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
repression
childhood
schoolchildren's life
collectivization
food plant
belief
cultural campaigns
women's life
consumer goods
work - labor
boss - worker relations
Russians
urbanization
democracy
nature and environment
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Сайнбилэг -
За сайн байна уу, та?
Бадамцоо -
Сайн, сайн байна уу?
Сайнбилэг -
За та өөрийгөө над нэг товч танилцуулахгүй юу? Таныг хэний хэн гэдэг билээ?
Бадамцоо -
Надыг Намжилийн Бадамцоо гэдгийм.
Сайнбилэг -
Заа, за.
Бадамцоо -
Та хэдэн онд төрсөн бэ?
Сайнбилэг -
1930 онд байнуу даа.
Бадамцоо -
Аа зөв, зөв.
Сайнбилэг -
Та аль нутагт төрсөн бэ?
Бадамцоо -
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Баруун бүрх гэдэг газар төрсөн.
Сайнбилэг -
Та энэ нутагт хэр удаан амьдарч байна?
Бадамцоо -
Аа ерөөсөө бүр жаахнаасаа л манцуйтай байхаасаа л ирсийм гэдэг. Тэнд төрөх нь болохоос энд жаахан ирсэн.
Сайнбилэг -
Та төрсөн он сараа яг мэдэх үү?
Бадамцоо -
Харин 1930 он гэж л явдаг даа.
Сайнбилэг -
Багцаагаар авсан бол уу яасан бол?
Бадамцоо -
Багцаа ч биш ч байхаа. Ер нь тэгж л гарсан байх. Тийм.
Сайнбилэг -
Та тэгээд бидэнд амьдралынхаа түүхийг ярьж өгөхгүй юу?Тодорхой яривал их сайн байна, хүүхэд нас?
Бадамцоо -
Би яахав дээ, эжий аавынхаа гар дээр өсөөд л тэгээд л сургууль соёл гэж юманд явсан ч юм байхгүй, аав эжий байсан, миний аав бол энэ хойно Оросод сургууль одоо юуны ч юм дээ, сургууль төгссөн л хүн юм билээ. Тийм. Тэгээд л наашаа энэ рүү ирсэн. Тэгээд хуучин юугаар нь ч мэдэж байсан юм, тэгээд хэлмэгдэлд оруулчихсан л хүн дээ.
Сайнбилэг -
Таны аавыг хэн гэдэн хүн байсан?
Бадамцоо -
Батмөнхийн Бадам гэж. Тийм Бадам гэж хүн байсийм.
Сайнбилэг -
Буриад хүн үү?
Бадамцоо -
Буриад.
Сайнбилэг -
Ямар буриад хүн бэ?
Бадамцоо -
Сонгооль буриад.
Сайнбилэг -
Та эцгийнхээ тухай бидэнд тодорхой ярьж өгөхгүй юу, мэддэг зүйлээ?
Бадамцоо -
Энэ миний аав ч одоо яахав дээ, сургууль төгссөн л хүн юм билээ дээ. Оросод. Хэлмэгдлийн үе болоход л тэгээд баригдаад л явсан, би тэгэхэд нь 5 настай үлдсэн юм гэнэлээ.
Сайнбилэг -
Та тэр үеийг 5 настай үлдэхэд санаж байгаа юм байдаг уу?
Бадамцоо -
Одоо байлгүй яахав. Аавынхаа л одоо эдэлж хэрэглэж байсан бүх л юмыг мэднэ би, бараг л. Зүүд шиг л байдгийм, гэхдээ мэдэж л байсан. Манай аав ч одоо унадаг дугуйтай, бехтриолтой, тийм л хүн байсан.
Сайнбилэг -
Бехтриол гэж өнөө пянзтай.,?
Бадамцоо -
Аан яг үнэн. Эгшигт хайрцаг гэдэг биз дээ. Тийм. Тэгээд л дандаа тийм сайхан сайхан юмтай л хүн байсан даа. Тэгээд надыг бүүр сургууль юм хуманд явуулна. Охиноо бүр мундаг хүн болгоно гээд ярьдаг, би тэрнийг нь мэддэг. Бүүр түүр мэддэг л байсан даа, тэгээд.
Сайнбилэг -
Тэгээд ямар учраас ингэж хэлмэгдсэн юм болоо?
Бадамцоо -
Одоо л өөрөө бодоход бол одоо тэнд сургууль соёл төгссөн хүн тэнд байхлээр нь яасан юм уу, буриад ч гээд яасан юм уу, манайх бол нэлээн тийм чинээлэг амьдралтай айл байсан. Тийм л хүн байсан даа, тэгээд.
Сайнбилэг -
Ямар сургууль төгссөнийг нь мэдэх үү?
Бадамцоо -
Би өөрөө юу, би өөрөө харин сургууль төгссөн юм байхгүй.
Сайнбилэг -
Таны эцэг?
Бадамцоо -
Аав маань уу? Цэргийн талын л сургууль төгссөн юм уу л гэж боддогийм.
Сайнбилэг -
Оросын аль хотод юм бол?
Бадамцоо -
Одоо мэдэхгүй юмаа, аль хотод нь байсийм. Тэр нэг хэлмэгдлийн юман дээрээс л олж үзсэн л дээ, би.
Сайнбилэг -
Аан та саяны цагаатгалын юунаас уу?
Бадамцоо -
Ай даа, тийм. Цагаатгал, тэгэхэд л гэм зэмгүй гэж цагаатгасан байсан. Би тэндээс л тийм юм олж үзсэн. Тэрнээс бол над өөрөө тийм ийм гэж тэрнээс над мэдэх юм байхгүй л дээ.
Сайнбилэг -
Та тэр архивт ороод үзэхэд ямар хэргээр буруутгагдсан, яасан гэсэн байна?
Бадамцоо -
Тийм ийм гэсэн юм байгаагүй дээ. /нөхөр:цэргийн тэдэн тоот тушаалыг хүчингүй болгосон гээд. Дүүтэйгээ хамт цагаатгагдсан. Аав.., дүү нь 3 хүн, 4 хүн нэг хотноос баригдсан гэдэг/
Сайнбилэг -
Та санаж байгаа юм байвал бидэнд ярихгүй юу?
Бадамцоо -
Аваад явахыг нь мэддэгийм. Дээлийг нь өмсгөөд л..,
Сайнбилэг -
Гэрээс нь авч явж байгаамуу?
Бадамцоо -
Тийм, гэрээс нь бид бүгд л байсан, тэгсэн эжий маань учир зүггүй уйлаад л, аавын маань эжий уйлаад л, би тэгэхэд уйлж дуулж ч мэдэх юм байхгүй, аваад явчихаж байна л гэж мэддэг. Муухан мэддэг байсан даа.
Сайнбилэг -
Аа тэгвэл таны ээж л тэр үйл явдлын тухай сайн мэдэх юм байна даа?
Бадамцоо -
Сайн мэдэх байсийм.
Сайнбилэг -
Таны ээж энэ тухай юу ярьж байх юм, сүүлд нь таныг ухаан орсон хойно?
Бадамцоо -
Одоо яахав дээ, аавыг чинь ингээд аваад явсан, манай эжий тийм айхтар нэг ярьж байгаагүй дээ.
Сайнбилэг -
Тэгээд л аваад явсан тэгээд ямар ч ор сураггүй юу?
Бадамцоо -
Тийм.
Сайнбилэг -
Араас нь ямар нэгэн мэдээ ирээгүй юу?
Бадамцоо -
Ирээгүй, ирсэн юм ч байхгүй. Тэр юун дээр яахад л цөөхөн хоногийн дотор л алуулчихсан байсан байналээ л дээ. Хурлын дээд өглөө л гэсэн тийм юм байсан. Энэ Хэнтий аймгийн.., /нөхөр: тэр үедээ боловсролтой хүн байсан юм билээ л дээ. Тэгнэ ш дээ/
Сайнбилэг -
Та биеэ барих юмгүй тэрийгээ л ярь даа.
Бадамцоо -
/Гэрт байсан хажуу хүн: ганган хээнцэр, их дэгжин залуу байсан гэж ярьдаг. 5 улсын хэл мэддэг хүн тэр үед байна гэхээр юу байсан байгаа биз дээ/
Сайнбилэг -
Аан, 5 улсын хэл мэддэг гэхээр мундаг боловсролтой хүн байжээ.
Бадамцоо -
Тийм л байсан байх.
Сайнбилэг -
Ямар ажил хийж байсан бэ?
Бадамцоо -
Зүгээр л нэг энэ дээгүүр хар ажил л хийдэг байсан.
Сайнбилэг -
Тийм боловсролтой хүн байж үү?
Бадамцоо -
Тийм. Зүгээр нэг жирийн л амьдралтай л хүн байсан.
Сайнбилэг -
Малчин байсан уу?
Бадамцоо -
Малчин байсан.
Сайнбилэг -
Танайх ер нь хичнээн хэмжээний малтай байсан бэ?
Бадамцоо -
Би одоо малынхаа тоог бас мэдэхгүй байнаа. Адуу бол их олонтой байсан манайх. Тэгээд л наад зах нь л махны машин, сүүний машин, дандаа тийм техникийн юутай л айл байсан. Би тэрнийгээ бол бүр сайн мэддэгийм.
Сайнбилэг -
Ер нь таны амьдралд ямар нэгэн юм тийм гүнээр нөлөөлсөн юм байдаг уу?
Бадамцоо -
Би одоо харамсч явдаг юм л аав маань байсан бол би өдийд ийм байхгүй л гэж бодож явдаг.
Сайнбилэг -
Тэр хэлмэгдүүлэлт бол танд маш их нөлөөлсөн байна, тээ?
Бадамцоо -
Нөлөөлөхөөр барах уу. Бүх л юм хамаг л мал наад зах нь тэр дуулдаг бехтриолыг чинь бүгдийг нь хураагаад авчихсан, ер нь тэндээс үлдсэн юм нэг тугалтай үнээ, нэг морь, ер нь нэлээн л ядуу үлдсэн дээ.
Сайнбилэг -
Хүмүүсийг одоо хэлмэгдүүлэхээс гадна тэр ар гэрт нь үлдсэн улсуудыг хүртэл хөрөнгийг нь хурааж байсан болж байна уу?
Бадамцоо -
Тийм, бүх хөрөнгийг нь хураагаад аваад явчихсан юм. Эд хогшил хүртэл аваад явчихсан юм чинь. Тэгээд манай эжий чинь бас нэлээн юу хүн байсан юм байгаа биз, ганц алтан бөгж үлдсэн нь манай ээж хүнийг нь аваад явчихаж байгаа юм чинь би бөгжөөр яахав гээд өгчихөж байсан юм гэнэлээ, тэр улсуудад.
Сайнбилэг -
Тэр яахав дээ, тэр Түгжэв гэдэг хүн л явж байсан гэж эжий маань хожуу ярьж байсан. Чи өнчин хүүхэдтэй хоцорч байж гээд энийгээ төлөгнөөс өгөөд ирэхгүй юу гээд урдаас нь ээмгийг нь чулуудаж өгч байсан юм гэнэлээ. /Хажуугийн хүн: тэр Түгжэв гэж баривчилж явсан хүн нь/.
Бадамцоо -
Барьж явсан хүн юм билээ л дээ. Юмыг нь хурааж байсан, эд хөрөнгийг нь хурааж байсан хүн дотроос нэг л тийм хүн гарсан гэж ярьдгийм.
Сайнбилэг -
Тэр Түгжэв гэж хүн чинь тэр Дотоодын хамгаалах гэдэг байсан байхаа.., ?
Бадамцоо -
Одоо ямар ажилладаг хүн байсан юм, тийм ажил байгаагүй байхаа даа, зайлуул. /нөхөр нь:Биднийг ухаан ороход адуучин хүн л байсийм/. Тийм, ёстой адуучин хүн байсийм.
Сайнбилэг -
Тэр тухайн үед л До Яамнаас л тэр хүнийг томилж явуулж байж дээ?
Бадамцоо -
Тийм л байх.
Сайнбилэг -
Та бидэнд бага насныхаа амьдралын тухай ярьж өгнө үү?
Бадамцоо -
Би одоо бага насаа одоо яахав дээ, аавын маань эжий гэж нэг хөгшин байсан. Хэвтрийн хүн байсан, одоогоор бол цус харвасан хүн байж л дээ. Тэгээд тэрэнтэйгээ би хоёулахнаа л би үлддэг байсан. Эжий маань манай аав дархан, их ажилсаг, айхтар хүн байсан болоод нэг хөллөөд явахад л 20 эр үхэр ордог тийм модон тэрэгтэй байсан. Паар гэж ярьдгийм даа, манайхнаар бол. Тэгээд л тэрнийгээ аваад л хүний дандаа эмнэг догшин үхрийг сургаад, одоо энэ л утасны мод юм уу даа, нойтон метр гэж ярьдаг байсан, энийг л ацаг малтай улст өгдөг байж л дээ, тэгээд л тэрнийг л одоо үхрийг нь хөллөж авч, одоо жаал зугаахан л алж идэх болох бүтэх юм л гэж хойноос нь явж байсан биз, эжий маань. Тэгээд би үлддэг нэг хэвтрийн хөгшинтөйгөө л үлддэг байсан. Тэгэхдээ бол одоо юу хийхэв, идэж уухаа хийнэ, 2 тугалтай үнээ үлдсэн, тэрнийгээ харна, ганц морь үлдээсэн тэрнийгээ барина. Заа даа тэгээд тийм л ажил хийдэг байсан даа.
Сайнбилэг -
Та ямар нэгэн сургуульд сурсан уу?
Бадамцоо -
Би одоо сургууль гэх юм байхгүй ээ. Бага сургуульд л нэг одоо 3 төгсч чадаа ч үгүй шахуу байхөө. Тэгээд юм л ярих бол эсэргүүний хүүхэд гэдэг. Ямар сайндаа эжийгээрээ л овголдог, ааваараа овоглоогүй хүн шүү дээ, би чинь. Би овоглох юм бол Бадам гэж эцэг маань байсан. Эжий маань Намжил гэж байсан, Намжилаараа л овогтой.
Сайнбилэг -
Тэр үед таныг эсэргүүний хүүхэд гээд маш их дарамталдаг байсан уу? Яаж дарамталдаг байсан?
Бадамцоо -
Үгүй ээ, одоо тийм зодоон нүдээн тийм дарамт байгаагүй л дээ. Тэгэхдээ л юм ярих сургуульд явах юм уу, ийш тийш ингэвэл дандаа эсэргүүний хүүхэд л гэдэг. Тийм л юм байсан юм билээ.
Сайнбилэг -
Одоо жирийн ардууд хүртэл эсэргүүний хүүхэд гэх үү?
Бадамцоо -
Өө тийм. Дэлгүүрт ороод л хоршооноос хүртэл юм авахад л .. Өө энэ муу эсэргүүний үлдэгдэл явж байна, энэ тэр гэж манай эжийг тэгдэг байсийм билээ.
Сайнбилэг -
Энэ нь маш хүнд цохилт болдог байсан байхаа?
Бадамцоо -
Тэгэлгүй яахав тэр үедээ бол.
Сайнбилэг -
Тэгээд та бараг энэнээс болж л бага сургуулиа хаясан уу?
Бадамцоо -
Ер нь тэгээд л би сургууль соёлд ороогүй ш дээ. Бага сургуульд ороод л тэгээд л сүүлд нь яахав дээ, хань ижилтэй болж, амьдрал овоо болоод ирэхдээр эх барихын курст орж, нэг тиймэрхүү л эх баригч хийж тэгж л байсан.
Сайнбилэг -
Энэ сумандаа л уу?
Бадамцоо -
Тийм, энэ сумандаа л.
Сайнбилэг -
Та бага сургуульдаа 3-р анги төгсчээ, тэр үеийн сургулийнхаа амьдралыг ярьж өгнө үү?
Бадамцоо -
Одоо яахав дээ, эсгий гэртэй л нэг тийм л үе байсан даа.
Сайнбилэг -
Хичээлийн анги танхим нь уу?
Бадамцоо -
Хичээлийн анги танхим гэж энэ өвгөнтэй л адилхан байсан би. Биднүүс нэг дор л сургууль төгссөн ухаантай. Гэрт л байсан шүү дээ.
Сайнбилэг -
Тэгээд хэдэн хүүхэд байх уу, гэр дотор?
Бадамцоо -
Одоо мэдэхгүй ээ, нэлээн л.., 20 гаран 30-аад шахуу хүүхэд байсан хэрэг байх.
Сайнбилэг -
Багш нь ямар хүн байсан?
Бадамцоо -
Багш нь одоо Содном гэж хүн байсан.
Сайнбилэг -
Нэг багш л одоо олон төрөл хичээл заах уу?
Бадамцоо -
Олон гэж. Чухам одоо тоо ордог л байх, одоо бодвол энэ шинэ үсэг орж байсан хэрэг байх даа, монгол. Миний 1-р ангид ороход л монгол хэл заахаа болиод 2-т заадаг болоод, 2-т заадаг байснаа 3-т заадаг болоод тэгээд л төгсч байсан. Төгсөх ч гэж одоо тэгээд л сургуульд орж чадаагүйдээ, амьдралын бололцоо муутай би чинь ижийтэйгээ хоёулахнаа, нэг хэвтрин хөгшинтэй, тэгээд л явж чадахгүй байж байгаад л тэгээд л, гарсан даа, ер нь бол.
Сайнбилэг -
Ер нь таныг сургуульд ор гэж хүчээр яадаг байсан уу, эсвэл та өөрийн сайн дураараа бага сургуульд очсон уу?
Бадамцоо -
Тэр үед ч одоо ер нь хичээл сургуульд явуулна л гэдэг байсан. Тэгэхэд чинь л өртөө гэж байсан үе юм чинь, хүн ирлээ ...Өөө тэр өртөөчин ирж байгаа юм байна шүү, хүүхэд сургуульд хөөх гэж байгаа юм байна гээд л тэгээд л,
Сайнбилэг -
Ер нь хүмүүс хүүхдээ сургуульд өгөх дургүй байсан уу?
Бадамцоо -
Одоо манай эжий хоёулахнаа юм болохоор тэгээд хэвтрийн хөгшинтэй болохоор харах үзэх хүнгүй, ажил төрөл хийж чадахгүй байсан болохлээр надаар л тэр гэрийнхээ юмыг хийлгэдэг байсан. Тэгээд л явж чадаагүй юм даа, би. Ар гэрийн гачигдлаар л гэж хэлэх юм уу даа.
Сайнбилэг -
Ер хүүхдүүд сургуулиасаа оргодог байсан уу?
Бадамцоо -
Тийм хүүхэд тэгээд оргоод явчихсан гэж мэддэггүй юмаа, үгүй байхаа, оргодоггүй байсан байх.
Сайнбилэг -
Тэр үеийн хүүхдүүд ер нь дуртай байсан уу?
Бадамцоо -
Одоо яахав бодвол дуртай байсан юм уу, ер нь би л хувьд бол бас юм сурахсан гэж бодож л байсан, сураад ч нэг гийгүүлчихсэн юм байхгүй.
Сайнбилэг -
Тэгээд энэ дотуур байрны хүүхдүүд яаж амьдардаг байсийм? Хоол ундыг нь хаанаас өгдөг байсан юм бол? Түлээ, түлш нь яадаг байсан бол?
Бадамцоо -
Би дотуур байранд ердөө байгаагүй. Айлд байдаг байсан. Садан төрлийнхөө айлд л эжий маань оруулж суулгачихаад л тэгээд л айлаар л байсан даа.
Сайнбилэг -
Тэр таны амьдарч байсан үе чинь, бага сургуулийн үе чинь тэр 39 оны дайн болж байсан үе байх даа?
Бадамцоо -
Тэгэлгүй яахав.
Сайнбилэг -
Тэр үед сумын, эндхийн амьдрал ямархуу байсан?Ямар онцлогтой байсан?
Бадамцоо -
Одоо тааруухан л байсан байх даа. Ямар ч байсан юм, дээхнэ чинь одоо бид чинь тэр сургуульд л явж байхад чинь цэрэгжлийн сургууль гээд л өглөө эрт босгодог, дандаа тийм цэргийн сургууль өглөө эрт босгодог, тийм л байсан.
Сайнбилэг -
Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй юу?
Бадамцоо -
Эрэгтэйчүүд нь бас явж л байсан байх, ялгаагүй ээ. Тэр чинь туж л энэ одоо уул байж л байна, биднүүд урд хормойгоо урагдтал чулуу зөөгөөд л 5 хошуу энэ тэр босгосон маань харагдаж л байдгийм.
Сайнбилэг -
Аа тэр улаан дээр 5 хошуу, чулуугаар яачихсан?
Бадамцоо -
Тийм,
Сайнбилэг -
Ер нь тэр дайн болж байна гэдэг хүүхэд байх таны сэтгэхүйд яаж буудаг байв?
Бадамцоо -
Одоо тийм ийм гэж мэдэхгүй юм даа. Энэ л завсрын орос гэж байсийм, тэнд л 2-хон орос байлуу даа, тэгээд кино энэ тэр гаргадаг тэр нь, очиж үздэг л байсан. Аа энэ чинь дайн гээч ийм юм болдог юм байна, ингэж алдаг юм байна гэдгийг л. Алж шудаж байсан байна, дайн гэж муухай юм байна л гэж бодож байсан болохоос чухам амьдралд мэдэх юм юу байхав дээ.
Сайнбилэг -
Завсрын орос гэсэн үү, та?
Бадамцоо -
Тийм.
Сайнбилэг -
Завсрын орос гэж ямар хүмүүс вэ? Завсар гэдэг нь юу гэж байгаа юм?
Бадамцоо -
Үгүй ээ үгүй. Нэг холбооны анги байсиймуу даа, тэр үед. Тэгээд тэнд очиж л кино үздэг байсан даа. Дуугүй, дуу байхгүй. Дүрс л гардаг байж дээ.
Сайнбилэг -
Тэр юун тухай гардаг кино вэ?
Бадамцоо -
Тэр эх орны дайны үед юм уу даа, дайн байлдааны тийм л юм байна л даа.Тийм л юм кино гэж л гаргадаг л байсан. Тэрнийг л үздэг байсан хэрэг юм байгаа биз.
Сайнбилэг -
Та тэрийг үзэх дуртай байсан уу?
Бадамцоо -
Дуртайгаар барах уу, ердөө.
Сайнбилэг -
Их сонин санагддаг байсан уу?
Бадамцоо -
Тийм, гоё л юм. Гэрээсээ нуугаад л хүн дагаад л, тэгээд л гүйдэг л байсан.
Сайнбилэг -
Танд тэр хэлмэгдлийн үед авахуулсан аавын тань зураг дурсгалт зүйл байдаг уу?
Бадамцоо -
Миний аавын зураг байсан. Аавынхаа зургийг олон болгож томруулна гээд энэ хот руу хүнд өгчихөөд одоо тэр хүнээ ч олохоо больсон, тэр хүн ч өнгөрсөн би өдийд ийм болчихоод байгаа юм чинь. Аавын зураг ч юу ч байхгүй л болсон доо.
Сайнбилэг -
Ямар нэгэн захидал махидал ирдэг байсан уу, үгүй юу?
Бадамцоо -
Аавд маань уу?Үгүй ээ, үгүй.
Сайнбилэг -
Танд? Таны эцгийг ингээд юугаар аваад явахад До Яамнаас аваад явахад дараа нь ийм юм боллоо гэсэн?
Бадамцоо -
Үгүй ээ үгүй. Тийм юм ердөө мэдэгдээгүй.
Сайнбилэг -
Таны ээж ер нь танд юм ярьж байгаагүй юу?
Бадамцоо -
Үгүй, тийм юм ярьдаггүй байсан. Тэгэхдээ миний эжий жаахан дарамтанд л байсан даа, одоо бодож байхад.
Сайнбилэг -
Сүүлд нь та ингэж гүйцэтгэжээ гэдгийг яаж мэдэгдсэн бэ?
Бадамцоо -
Яахав, тэр юунд очиж үзсэн ш дээ.
Сайнбилэг -
Саяхан уу?
Бадамцоо -
Тийм.
Сайнбилэг -
Ердөө саяхан уу?
Бадамцоо -
Тийм, аавыгаа хүрээд ирнэ байх л гэж өдий болтол хүлээдэг л байсан чинь /хажуу хүн: одоо хүртэл ирнэ гээд хүнтэй ч суугаагүй манай эмээ чинь. Тэгээд очоод үзсэн чинь өвгөнтэйгээ хоёулаа яваад баахан явсан даа, их л явсан. Тэгж тэгж л тэр ямар юм ч гэдэг юм б дээ, тэр газрыг чинь тэндээс л тэр бичгийг нь үзэж цагаатгалыг нь авч сая төгрөг энэ тэр л өгч байсан. /Нөхөр: тэр хот айлаас эднийхний 5 хүн л авч явсан юм бишүү, эцгийг нь хүргэнийг нь, тэгээд 2 хүүг нь, тэгээд манай хадам хөгшний ах нь байсан гэсэн тийм, 5 хүнийг бөнөөр нь аваад явсан/
Сайнбилэг -
Ямар нэгэн шалтгаан хэлээгүй юу?
Бадамцоо -
Үгүй байх, тийм ийм, эсэргүү л гэж ярихаас биш ер нь тийм эсэргүү гэдэг нь ч юу гэсэн үг юм, бид чинь мэдэх ч юм байхгүй, тэгээд л эсэргүү гээч болсон гээд л, аваад явчихсан. Тэгээд би бол айлын өргөмөл хүүхэд байхгүй юу, тэр Бадам гэдэг хүнд өргөгдсөн, миний аав бол Жигмэддорж гэж хүн байсан, тийм. Жигмэддорж гэдэг чинь дүүтэйгээ дүү нь Сүндэв гэж төрсөн дүү нь байсан. Тэр 2-г миний аавыг ингээд л аваад явсан даа. Эжийгийн маань төрсөн ах нь Шарав гэж хүн байсан. Гомбын Шарав гэж. Тэрнийг ингээд л аваад явчихсан юм.
Сайнбилэг -
Дараа нь тэр бусад улсуудын тухай ямар нэгэн мэдээ чимээ сонсогдоогүй юу?
Бадамцоо -
Үгүй ээ, аавыг бол миний төрсөн аав бол буцаж ирсэн, залуу хүн байсан юм билээ, тэр үед. /нөхөр: ердөө л хорин хэдтэйг нь үлдээгээд л маргааш өглөө нь аваад л явсан, тэгээд л маргааш өглөө нь аваад л явсан чинь ирээгүй. Аваачиж нэг хонуулсан юм уу, үгүй юу тэгээд л. Тэгээд аваад явсан. Майдарын эцэг Дамдинжав гэж цуг баригдаад очсон байсан, тэрнийг нь харин Майдар дээрээс ярьсан юм байгаа биз, Майдарын эцэг Дамдинжавыг суллаад явуулчихсан, Төв Хорооны.
Сайнбилэг -
Өө Майдар сайд.
Бадамцоо -
/нөхөр: Майдар сайдын эцэг Дамдинжав гэж хүн байсийм. Дамдин гэдэггүй Жавын Майдар гэдэг байсан л даа.
Сайнбилэг -
Та ер нь соёлын довтолгооны тухай сонсч байсан уу? Та мэдээж байсан юм чинь?
Бадамцоо -
Байлгүй яахав дээ.
Сайнбилэг -
СД ер нь ямаршуу явагддаг байсан бэ?
Бадамцоо -
Үгүй ээ дээ, яахав дээ. Бидний үед л харин би чинь бичиг үсэг одоо нөгөөд 3-р анги төгсөөд, харин чухам ямар сургуультай төгссөнөө мэдэхгүй шууд төгссөн юм чинь, СД болоход чинь л одоо шинэ үсэг тайлагдана, багш нар явна, ном сонин өгнө, тэрнийг нь уншина, тэгж байж л арай дээр болоод, тэгээд би чинь эх барихын курст явж, одоо миний дээд мэргэжил тэр болоо шив дээ. Эх баригчаар эмнэлэгт нэг арван хэдэн жил ажилласан даа.
Сайнбилэг -
Та хэдэн настайгаасаа эх баригч болж ажилласан бэ?
Бадамцоо -
Би чинь одоо хэдтэй байваа энэ чинь, 60 онд бид дээ. 60 онд л. /нөхөр: Урд нь сувилагч хийж байсан юм/
Сайнбилэг -
Ер нь танайх бол их чинээлэг айл байжээ, тэ?
Бадамцоо -
Манайх бол их чинээлэг айл байсан юм гэнэлээ.
Сайнбилэг -
Жишээ нь адуу мад хэдтэй байсан бэ?
Бадамцоо -
Адуу малаа тэд гэж хэлж мэдэхгүй л юм байна даа. Ер нь их чинээлэг айл байсан, тэгээд дандаа л тийм нэг соёлтой л айл байсан, одоогоор бодоход. Наад зах нь махны машин үсний машинаас эхлээд л, бүх л төрлийн тийм юмнууд л байсан. Манай аав ер нь тийм талдаа л их чинээлэг амьдралтай л байсан.
Сайнбилэг -
Энэ тухай таны ээж ярьж байсан уу?Тиймэрхүү иймэрхүү байсан гэж ярьж л байсан байх даа бодвол?
Бадамцоо -
Би ч өөрөө муухан мэдээд байнаа, дуулдаг сонирхдог байсан юм байгаа биз, тэр бехтриол энэ тэр дуулуулахад чинь л одоо ердөө жигтэйхэн хөөрцөглөчихсөн, онгирчихсон л байдаг байлаа. Аавынхаа дугуйг нь хүртэл унаад л, заваал гэж ярьдгийм даа, манайхан чинь аргал баасаа хийдэг. Тэрнийг түшүүлж зогсч байгаад, тэгээд тэрэн дээр нь гарч дугуйтай нь унаж энэ тэр л байсан. Тэрийгээ муу зүүд шиг л бүүр түүр л мэдэж байгаам. Тийм л байсан.
Сайнбилэг -
Танд бол ердөөсөө ийм тийм байсан тухайгаа хэлээгүй?
Бадамцоо -
Надад бол хэлсэн барьсан юм байхгүй. Тэр үед бол бас хэлсэн бол ухаанд нь нэг юм байх л байсан даа.
Сайнбилэг -
Тэгээд уучлаарай, энэ тэр хэлмэгдүүлэлтийн үед сүүлд нь ингээд хүмүүс их ярьдаг байсан байна, эсэргүүний хүүхэд гэж, тэр нь бол танд маш дарамттай байдаг байжээ,
Бадамцоо -
Дарамттайгаар барахгүй бүр ёстой.., хэцүү л байсан даа.
Сайнбилэг -
Тэгээд хүмүүс тэгж ярихаас гадна төр засаг нь яаж тэгж ., жишээ нь таны ээжийг ямар ажилтай байлгадаг байсан?
Бадамцоо -
Манай эжий яахав дээ, малаа л малладаг хүн байсан.Тийм, мал маллаж байсан. Хүний л юм их хийж өгч, хүнээс л одоо яахав дээ, 5,3 цаас юм уу, ишиг төлөг ч авдаг юм уу, тиймэрхүү амьдралтай явж байгаад л овоо малтай ахуйтай болоод л, тэгээд л нэгдэлд ороод л, нэгдэлд орохоос өмнө бас их сүрхий манайх чинь аюулын хэдэн малтай ч болчихсон байсан, тэр хураалгаж барьж тэгэхэд бол ердөө 2 тугалтай үнээтэй л үлдсэн айл. 1 морь, 2 тугалтай үнээтэй. Сүллдээ овоо л малжсан л даа. Эжий маань ажил хийгээд л, би тэр нэг хэвтрийн хөгшнөө хараад л.
Сайнбилэг -
Тэгвэл танайх бас нэгдэлд нэлээн юм өгсөн юм байна тээ?
Бадамцоо -
Өө тийм, нэгдэлд 2 дахин нийгэмчлэгдсэн. /нөхөр: Эхнийх нь бичиг олдохгүй, сүүлийнх нь жаран хэдэн мал өгсөн байгаам/
Сайнбилэг -
Та ер нь хичнээн мал өгснөө санадаг уу?
Бадамцоо -
Мэдэхгүй юмаа, аргагүй л тууж аваачиж өгсөн.
Сайнбилэг -
Багцаагаар?
Бадамцоо -
Одоо нэг тоо байналээ дээ. Нэг хэдэн тоо байналээ дээ. Тэр нь өгснөөс нь бага л юм шиг байналээ.
Сайнбилэг -
Ер нь яаж нэгдэлжиж байсан юм бэ? Хүмүүс ирээд зарлаад, одоо ор гэдэг байсан юм уу, хүчээр оруулдаг байсан юм уу?
Бадамцоо -
Хүчээр ч ороогүй л дээ, ер нь л манайх чинь аюулын хэдэн малтай болчихоод л тэгээд л албан журам гэж оногддог байсан. Албан журам гэдэг чинь ..,
Сайнбилэг -
Албан журам гэдгийг та маш сайн тайлбарлаж өгнө үү?
Бадамцоо -
Албан журам гэдэг чинь одоо ерөөсөө хамгийн наад зах нь ноос, мах, сүү одоо тийм мэтийн юмыг чинь бүгдийг нь өгнө ш дээ, албаар.
Сайнбилэг -
Улсдаа тушаана тээ?
Бадамцоо -
Тушаана. Тэгээд манайх чинь эр үхрээ өгсөөр байгаад өгөх мал одоо эр үхэргүй болчихгүй юу маханд. Эр үхэр л авдаг байсан юм чинь. Тэгээд сүүлд нь тугалтай үнээгээ бяруутай нь хүнд өгч эр шүдлэн авч өгдөг байлаа ухаан нь. Тэгээд л ерөөсөө л энэнээс л яаж ийж л болих л ухааны юм л нэгдэлжиж л нэгдлийнхэн болж байхад чинь тэрэнд орж л одоо албанаас салж л байгаам даа, ер нь. Ялтай малаас саллаа л гэж байсан. Ял л гэдэг байсийм.
Сайнбилэг -
Ард түмэн дотроо энийг бол ял л гэж үздэг байсан уу?
Бадамцоо -
Тийм, ял л гэдэг. Өө энэ ялтай малнаас алла л гэдэг өөрийн маань хөрөнгө шүү дээ, тэр. Тэгээд л тэрнийг нь гүйцэлдүүлэхгүй болохдээр тэгж одоо их хэцүү байсан үе юм байна дөө.
Сайнбилэг -
Ер нь нэгдэлжүүлэлтийг хүмүүс яаж хүлээж авдаг байсан бэ? Талархалтай байсан уу, ер нь дургүйдуу байсан уу?
Бадамцоо -
Одоо мэдэхгүй юм, нэгдэл анхан тэр яаж байхад чинь ялтай малаас салгалаа, одоо нэг амар боллоо гээд л, би чинь .., ялтай малнаас салгалаа гээд манай эжий бүх малаа өгчихөөд, тэгээд намайг чинь энэ өвгөнийг дагуулаад би ч яахав дээ, хань ижилтэй болж байгаа ухаантай юм, тэгээд л амьдралаа хөөгөөд л гарсан.
Сайнбилэг -
Жишээ нь баруун аймагт их малтай айлууд малаа нуудаг байсан гэдэг, нэгдэлд орох дургүй бараг хүчээр шахуу орж байсан?
Бадамцоо -
Өө тэр ч баячуул тийм байсан, манайх бол уулаасаа учиргүй их малтай биш, сүүлдээ л хөдөлмөрөөр олсон хэдэн мал өсч байсан, тэрнийг чинь нэг их сүрхий юм болж байгаам. Манай эжий ...ялнаас саллаа, миний хүү одоо ажил хийж амьдар миний хүү, амар боллоо л гэж байсан. Одоо энэ суманд бий дээ Лувсанбазар, Гонгоржавын Лувсанбазар гэж нэг хүү бий. Тэр чинь нарийн бичиг нь байсан уу, юу ч байсан юм /нөхөр: нэгдлийн орлогч байсан юм/ Нэгдлийн орлогч байсан юм уу,тэгээд л мал энэ тэр өмчилж хувьчилж өгч байна гэж ирсэн л дээ. Юм авах юм байх гэж. Очсон чинь юу ч байгаагүй. Аваагүй, хурал мурлаар орсон ч юм байхгүй. Би тэгэхэд яахав дээ, Өндөрхаан хотод чинь л тэнд хүнсний комбинатад ажил хийдэг байсан. Тэгээд тэрнийг ч нэг их малны хойноос учир зүггүй нэг их юм хум тэгж нэг их юм авъя өгч байна гэхэд нь авъя л гэж нэг ирсэн, гэтэл авах болоцоогүй хурлаар ороогүй гээд өгөөгүй юм. Тэгээд сүүлд нь хожуу дуулж байхнээ надтай цуг адилхан байсан, эртнээс нэг анги гэж явж байсан Гүрнямын Доржсүрэн гэж нэг хүн байсан. Тэгээд тэр ..би мал авах гээд хувьчлах гээд явж байна, би бас малаа авах санаатай явж байгаа гэж байсан юм. Тэгсэн тэр бол авсан юм шиг байгаам. Энд яасан шил архи өгөөд л тэгээд би бол тийм мэтийн юм мэдэхгүй юм чинь. Юун архи дарс тэрэнд өгөх авах, өгөхгүй гэхлээр нь тэгээд л тэр чигээрээ буцаад л явчихсан. Амьдрал жаахан боломжийн болчихсон юм чинь. Энэ ч тээврийн жолооч юм, би ч өөрөө хүнсний комбинатад нормчин хийж байсан. Тэгээд тэртэй тэргүй л өгчихсөн, нээх ч юм болж хөөцөлдөөгүй л дээ.
Сайнбилэг -
Энэ та эх баригч болсон гэсэн тээ, тэгээд ямар курст сурсан гэлээ?
Бадамцоо -
Ээ аймагт л нэг ганцхан сарын курс шүү дээ.
Сайнбилэг -
Тэр яг хэдэн онд юм?
Бадамцоо -
Тэр маань 60 онд л байна даа.
Сайнбилэг -
Тэнд та ямар учраас тийшээ явах болсон юм бэ?
Бадамцоо -
Үгүй ээ яахав дээ, суманд би чинь эмнэлэгт асрагч хийж байсан юм. Тэгээд хүн чинь бас нэг тэр байж байгаа орчиндоо л юу яадаг юм байгаа биз, энэ чинь дээшээ явахад хэрэгтэй юм гэж мэдсэн юм байгаа биз. Тэгээд сувилагч болж ирээд тэгээд л явсийм даа. Асрагч байснаа сувилагч болсийм. Тэр маань л дээд мэргэжил болж дээ, над. Тэр чинь ганц л сар 45 хоногийн курс шүү дээ. Тэгээд тэрнийг төгсч ирж л байсан юм даа.
Сайнбилэг -
Тэр курст сурч ирээд сувилагч болж ирсэн юм байна л даа. Тэгээд та дараа нь эндээ ажилласан уу?
Бадамцоо -
Тийм, энэ суманд ажиллаж байгаад сүүлдээ Жаргалтхаан луу очоод, энэ хүүхдүүдийг чинь сургууль соёлд явуулна гээд өвгөн ч аймаг руу явсан. Тэгээд л.., /Нөхөр: Жаргалтхаанд хэдэн жил сувилагч хийсэн л дээ/ аан, тэгсэн.
Сайнбилэг -
Ер нь ингээд эх баригч хийж байсан эмнэлгийнхээ тухай ярьж өгнө үү? Хичнээн ажилчин, хэдэн эмч байсан?
Бадамцоо -
Тэгэхэд ер нь хүндрэлтэйгээр барахгүй, одооны энэ улсуудыг бодоход нэлээн хүнд үед нь ажилладаг байсан. Галчаа хийдэг байсан, тогоочоо хийдэг байсан. Сүүлдээ тогоочоо хийхээ больсон. Анхан чинь асрагчийн бүх л ажлыг хийнэ дээ, тэгээд. Шал шавар угаахаас өгсүүлээд. Тэгээд одоо ямар сонин байсан юм, би бүр гайхдаг юм. Эмч нь ховорхон байсан хэрэг юм уу даа.
Сайнбилэг -
Эмч нь ямар аа?
Бадамцоо -
Ховор. Цөөхөн байсан. Бага эмч их эмчтэй болсон үед л би ажиллаж л байсан л даа, тэгэхэд тэр эмч нь дуудлаганд явчихаар л ардуур нь сувилагч л үлддэг байлаа, өвчтөнөө харж хамгаалж. Тэр эмч хурдан хүрээд ирвэл тэгээд дорхноо л эмчтэйгээ залгаад өвчтөн маань ч эмчтэйгээ залгаад тэгдэг л байсан. Тийм байхгүй байхад чинь тэр сувилагчийн бүх л ажил оногддог байсан юм. Эмчийн хийх л юм. Одоо ярихад ч мөн хэцүү дээ. Хэцүү юм даа, нэг өвгөн маань миний ээлжин дээр хүрээд ирлээ. Их ядуу одоо үхлээ үхлээ гэсэн юм ирээд тэгээд одоо бол би их айдаг, тэрнээсээ бараг хэлэхээс айдаг, шээс нь хаагдчихсан хүн ирээд, нэг эрэгтэй хүн, тэгээд одоо яаж болж байсан юм, 20г шприцээр шээсийг нь давсангаар нь авчихаж байсан юм даа. Ер нь тэнэг л байсан хэрэг л гэж өөрийгөө л боддог. Хүнийг ер нь сайн болголоо гэж боддоггүй, хүнийг ер нь алахаас болохгүй тэнэг байсны л хар гай юм байна даа л гэж боддогийм. Тэгээд аваад л тэр хүн маань зайлуул, зүгээр болоод л гарсан. Тэгээд надыг бүр доктор гэчихээд эмч нарыг доктор гэдэггүй мөртлөө, надыг доктор гээд л тэгдэг байсан. Тиймэрхүүгээр л ажил хийж байлаа даа.
Сайнбилэг -
Тэгээд тэр үед чинь одоо орчин үе шиг биш ш дээ. Одоо юм хум байхгүй хэцүү, маш хэцүү ажлуудыг л хийж байсан байх?
Бадамцоо -
Тийм. Ажлын хүнд байх үед л тэгдэг, Эмч нь чи яах юм ингэж ч гэдэггүй, тэгээд өөрөө яаж тэгж .., яахав дээ, нэг хичээл заадаг л байсан л даа. Хирургийн эмч Дугаржав гэж хүн байсан. Тэр хичээл заадаг, тэр ер нь сайн хичээл заадаг байсан. Бид тэгээд яаж сургууль соёл боловсролгүй мөртлөө тэгээд тэрнийг нэг ойлгож авч байсийм, мэдэхгүй ээ. Би тэрнийг бүр айдгийм, одоо ярихаар хүртэл айдаг.
Сайнбилэг -
Залуу зоригтой байсан байх, хүнд туслах сэтгэл байсан байх?
Бадамцоо -
..Тэгэхгүй авчихаж л байсан юм даа, тэгээд тэр өвгөнийг зовлонгоос нь гаргаад, тэгээд эмч нартайгаа уулзуулаад, тэгээд тэр маань ч эмнэлгээс гарсаан, олон жил болж байна, тэрнээс хойш амьдраад.
Сайнбилэг -
Хэдэн жил одоо юугаар ажиллав, эх баригчаар?
Бадамцоо -
13 жил ажиллав уу.
Сайнбилэг -
Та одоо маш олон хүүхдийг эх барьж авсан байх.
Бадамцоо -
Нэлээн олныг эх барьж авсан. Одоо ч хүүхүүдээс маань ер нь настай болчихож байгаа нь тэр юм байгаа биз, байхгүй л болсон дуулдаж байх юм, хүүхдүүд маань. Золгодог барьдаг л байсан, тэгээд тэр маань яасан гэхлээр байхгүй болчихсон л байх юм.
Сайнбилэг -
Та буриад хүн гэсэн тээ?
Бадамцоо -
Буриад.
Сайнбилэг -
Таны эцэг буриад уу, ээж буриад уу?
Бадамцоо -
Бүгдээрээ буриад.
Сайнбилэг -
Би буриадууд их хэлмэгдэж байсан гэж сонссон юм байна?
Бадамцоо -
Хэлмэгдэхээр барах уу, даа, манайхан бол бүгд л аав, ээж миний одоо төрсөн, өргөсөн энэ тэр буриад л улс л даа.
Сайнбилэг -
Гарал нь бол буриадын хаана байна гэсэн үг үү? Улан-үдэ, Иркутск, Агинск гээд одоо Оросын., ?
Бадамцоо -
Сүхийн Сонгооль гэж ярьдаг байсан. Сүхийн сонгооль гэж одоо хаанаа байсан юм, Сүх гэж голоороо нэрлэсэн юм уу, уулаараа нэрлэсэн юм уу, эжий маань ярьж байсан, Сүхийн сонгооль л гэж ярьдаг байсан. Сонгоолийнхоо дууг дуулахдээр гоё байна гээд л манай эжий тэгдэг байсан.
Сайнбилэг -
Буриадууд яагаад ингэж хэлдмэгдсэн юм бол, та юу гэж боддог уу?
Бадамцоо -
Одоо мэдэхгүй юм даа. Яагаад тэгдэг байсан юм. Буриад лам хоёр л их хэлмэгдсэн гэж ойлгож байгаа. Манай эжий ярьдаг байсан, тэр л ядарч зүдэрч л хүний энэ нэг үхрийн хөлийг чинь аймаг явж л юм олох санаатай явж байх үед л үхрээ алдчихсан гэж байгаам. Тэгээд над л өгөх гэж авсан юм байгаа биз дээ, 2 кг чихэр авсан гэж байгаам. Тэгээд тохойдоо углачихаад л ингээд л явж байсан чинь тэр аймгаас хойш л энгэрт л явж байсан чинь дан тийм улаан орхимж.., одоо лам нарын тийм намирсан юмнууд морь мал нь үргэсэн тийм юман дотор ороод, морь нь их үргэж үхэр нь тийшээ бэлчээд явчихсан байна, аймагт очоод модоо худалдах хооронд нь, тэгээд 2 кг чихрээ цацсаар яваад юу ч үгүй болоод ирлээ гэж бодож байлаа.Яахав, одоо айж л явсан хүн юм байгаа биз, зайлуул. Үхрээ олох санаатай л явсан чинь тэгсэн баахан шарил дотор орчихгүй юу даа. Тэгээд л тэр алагдсан улс чинь тэнд байсан юм биш үү.
Сайнбилэг -
Тэр газар нь хаанах гэдэг газар гэнээ?
Бадамцоо -
Хэнтий аймгийн Хойд энгэр л гэж. Тийшээ л хүн тавьдаг газар одоо ч бий л дээ. Бодвол тэнд л байх.
Сайнбилэг -
Тэгээд тэр хэлмэгдүүлэлтийн үеэр хүнийг буудаж хаячихаад, тэнд нь ил хаячихдаг байсан юм байх даа?
Бадамцоо -
Ил хаячихдаг байсан юм байнаа даа, бодвол хувцас хунар..,
Сайнбилэг -
Таны ээж бол нүдээрээ харсан юм байна ш дээ?
Бадамцоо -
Эжий маань морьтойгоо орж ирчихээд л тэгээд л тэрнээс морь нь жаахан.., манай эжий чинь айхтар ажилсаг, айхтар ч чадалтай хүн байсан нэг эрдүү морьтой явсан юм байгаа биз. Тэгээд л тэрнээс үргэж, бусгаад л явахад их хэцүү байсан гэж ярьдгийм.
Сайнбилэг -
Та эх баригч хийж байгаад дараа нь гэр бүлийн хүнээ дагаад, аймгийн төв рүү орсон юм байна тээ?
Бадамцоо -
Тийм, аймгийн төв рүү ороод л уг нь эндээ байснаа тэгээд аймгийн төвд очоод, хүнсний комбинатад ажилласан.
Сайнбилэг -
Хүнсний үйлдвэрт та юу хийж байв?
Бадамцоо -
Норм л хийдэг байсан. Боов талх, архи тийм л юм хийж байсан.
Сайнбилэг -
Хэдэн жил хийсэн та?
Бадамцоо -
Тэнд 8 жил ажилласан.
Сайнбилэг -
Хэдэн оноос?
Бадамцоо -
Тэр ч одоо хэдэн онд байна даа?/Нөхөр: 69 оноос/ 67 он юм уу, юу юм. /Нөхөр:Би 69 онд аймгийн хүн болж очсон ш дээ/Би ерөөсөө л юу яасан ш дээ. Жаалуудтайгаа гэртэйгээ оччихоод байхдаа л маргааш нь л ажилд орсон.
Сайнбилэг -
Ерөөсөө очоод л маргааш нь?
Бадамцоо -
Тэгэхэд хүн их ховор байсан юм уу, ямар хэрэгт байсан юм.Тэгэхэд ажил хийх хүн цөөхөн ч байсан юм уу, ердөө л очиж унтаад л өглөө нь гэрээ барьчихаад л хүнсний комбинат гэдэг газар энэ байна, энд л хүн авдгийм гээд л улсуудаас л асууж сураглаад л тэгээд л очсон чинь намайг ердөө тэгээд л дор нь авчихсан.
Сайнбилэг -
Ажил бол ер нь бэлэн?
Бадамцоо -
Тэгэхэд ажил бол бэлэн.
Сайнбилэг -
Социализмын үед ер нь ажилгүй хүн ховор байжээ дээ?
Бадамцоо -
Тийм л байсан байх ер нь л бэлэн байсан даа.
Сайнбилэг -
Та тэгээд хүнсний үйлдвэрийнхээ тухай бидэнд жаахан тодорхой ярьж өгөөч? Ямаршуу үйлдвэр байв, хичнээн ажилчинтай юм, юу хийдэг байв?
Бадамцоо -
Хүнсний үйлдвэрт одоо яахав дээ, нарийн боов хийдэг байсан, талх хийдэг байсан, гоймон хийдэг байсан, чихэр хийдэг байсан, чанадаг цех гэж байсан, тэгээд л бүх л юман дээр нь л орж байсан. Тэр бол юу яана одоо би бол анхны талхчингаар нь орсон, тэгээд л норм төлөвлөгөө гэж өгдөг байсан, тэгээд л норм төлөвлөгөөг хичнээн өгнө, тэгээд л цагтаа багтааж гарга гээд л, тэгэхэд чинь одоо яахав, түлээгээ өөрснөө хөрөөднө.
Сайнбилэг -
Одоо ийм цахилгаан юу энэ тэр байхгүй?
Бадамцоо -
Байхгүй, юу ч байхгүй. Гурил зуурахад чинь гараараа зуурна. Онгоцонд, том гэгчийн онгоцонд, тийм л байсан даа, тэгээд.
Сайнбилэг -
Тэгээд одоо гал түлээд тэрэндээ бүх юмаа хийх үү?
Бадамцоо -
Тэгнэ, гал түлж л тэрэндээ л чанана. Тэгээд л сүүл хэрд л миний л одоо гарах үе дөхөөд байсан үед чинь л цахилгаанжиж эхэлсэн дээ. Тэрэн дээр нь хагас хугас цахилгаан дээр ажилладаг болсоон. 2 намар л болсон. Анхан ч тиймэрхүү хэцүү л байсан.
Сайнбилэг -
Таныг тэр жаран хэдэн оны үед одоо аймгийн төвд очиход Өндөрхаан хот ер нь ямаршуу байсан бэ? Юу юу байдаг байсан бэ?
Бадамцоо -
Одоо хүнсний комбинат гэж байсан, тэгээд л захиргаа гэж байсан, юм юмтай л болчихсон байсан үе л дээ.
Сайнбилэг -
Гурилаа хаанаас авдаг байсан юм?
Бадамцоо -
Гурилаа яахав, хүнсний комбинат чинь өөрснөө гурилаа.., сангийн аж ахуй байгаагүй байхаа тэр чинь, гурилын үйлдвэртэй ш дээ, Өндөрхаан чинь. Тэрнээсээ л авдаг байсан байх.
Сайнбилэг -
Гурилын үйлдвэр чинь буудайгаа хаанаас авдаг байсан юм бол?
Бадамцоо -
Өөрснөө тарьж ургуулдаг байсан биз.
Сайнбилэг -
Нэгдэл улаан буудайг ер нь хаануур тарьдаг байсан юм бол?
Бадамцоо -
/Нөхөр: дээгүүр тэр Батширээт, Өмнөдэлгэр, Цэнхэр Жаргалтхаан, Дэлгэрхаан гээд/ Тарихгүй газар гэж байсиймуу.
Сайнбилэг -
Бүгд тарьдаг байсан уу, одоо ер нь тарьдаг газар байна уу?
Бадамцоо -
/Нөхөр: Мөрөн тарьдаг байсан, одоо ер нь тарьдаг газаргүй байх/
Сайнбилэг -
Хурхад байгаа байх.
Бадамцоо -
Хурхийн САА гэж нэг юм байнөө. /Нөхөр: Хурх, Биндэрт байдаг юм шиг байгаам/
Сайнбилэг -
Одоо таныг ингээд ажиллаж байх үед хичнээн ажилчинтай байдаг байсан бэ, нийт?
Бадамцоо -
Өө бид чинь 2 ээлжээр ажилладаг байсан. Норм төлөвлөгөө гэж их өгнө, норм төлөвлөгөө ихтэй. Түүнийгээ биелүүлж чадахгүй болбол ерөөсөө норм төлөвлөгөө тасаллаа, их л айхтар байсан л даа. Цаг хожигдоно энэ тэр гэж байхгүй, минут ч хожигдохгүй ш дээ. Яахав, нарийн боовонд нь өглөө орой гардаг 2 ээлж байна. Талх бол бас л тийм. Нэг ээлжинд гарахад л 2 хүн байна.
Сайнбилэг -
Аа тэгээд хэдээс хэдэн цагийн хооронд ажиллах уу?
Бадамцоо -
8 цаг л ажиллана. Тэгээд нөгөөх нь үргэлжлүүлж аваад 8 цаг, тийм.
Сайнбилэг -
Тэр аймгийн төв дээр ямар нэгэн гадаадын мэргэжилтэнгүүд байсан уу? Ялангуяа оросууд байдаг байсан уу?
Бадамцоо -
Байгаагүй юм. Биднийг тэр хүнсэн дээр ажилладаг байхад ердөө тийм юм байгаагүй. Тэр тэгээд түрүүний ажиллаж байсан улсаасаа л сурдаг байсан юм байгаа биз. гурил л юм болохлээр.
Сайнбилэг -
Та түрүүн нэг хэллээ, СД.., СД –ны үеэр яг юу юу болдог байсан юм?
Бадамцоо -
СД-ны үед ч одоо ариун цэвэрч, одоо тэгээд л тэр ажиллаж байсан газарт л одоо ер нь цэвэрч соёлтой, ус цасанд орох уу, үгүй юу одоо ерөөсөө бүх л юмыг нь л тэрийг СД гэж байсан гэж боддог.
Сайнбилэг -
Ер нь ямаршуу яаж явагддаг байсан юм? Тэр юу шалгадаг байсан? Юм шалгадаг байсан гэж ярьдаг?
Бадамцоо -
Шалгахаар барах уу, ердөө. Ажил дээр чинь одоо ядаж л маск зүүгээгүй хүнсний комбинат болохоор чинь бүх л юмыг чинь нарийн байна ш дээ, үс толгойгоо хүртэл ил гаргахгүй, цагаан малгай цагаан даавуу тийм юмаар толгойгоо боодог, бөгж мөгж ч зүүлгэдэггүй, тийм л айхтар л байсан даа. Ажлын шаардлага сайтай л байсан.
Сайнбилэг -
Ахуйн талд яаж хүмүүсийн соёлжилтонд нөлөөлсөн юм бол? Орны цагаан даавуу маавуу шалгадаг байсан уу?
Бадамцоо -
Өө шалгана. Шалгахаар барах уу. Наад зах нь ажлын хувцас хүртэл 2 ээлжийн юутай байсан юм чинь. Нормын хувцас гэж байсан. Тэрэнг чинь одоо ягштал биелүүлнэ ш дээ.
Сайнбилэг -
Хүмүүсийн гэрээр орж шалгадаг байсан гэсэн? Юу шалгадаг байсан юм бол?
Бадамцоо -
Гэрээр орж шалгахад ч яахав дээ, орны даавуу 2-3 ээлж байх ёстой гээд, бүүр тоолж тэрнийг чинь. Яг л эвхээтэй л байна ш дээ/инээв/
Сайнбилэг -
Өөр юу шалгаж байсан, орны даавуунаас гадна?
Бадамцоо -
Одоо тэгээд л тэр ор хөнжлийн даавуунаас хүний өмсөх хувцас, хунарыг хүртэл одоо ер нь 2 ээлжийн хувцас хунар байна уу үгүй юу хүртэл мэддэг байсан ш дээ. Одоо ямар ч.., одоо бол тэгж байгаа юм байхгүй биз дээ.
Сайнбилэг -
Өшөө юу шалгах уу?
Бадамцоо -
Өшөө тэгээд л яахав, шалгахгүй юм байхгүй / нөхөр: хөл гарын хумс гээд л/
Сайнбилэг -
Хөл гарын хумс хүртэл үзэх үү? Хэрэв тэгээд ор хөнжлийн цагаан даавуу байхгүй бол яах уу?
Бадамцоо -
Байхгүй гэж байгаагүй. Бас зарим нэгэн айлд байсан юм уу үгүй юу, би ч өөрөө тийм дутагдаагүй ажил төрөл хийж байсан юм болохдээр тэр бүтэн ээж мээжтэй л байсан юм чинь.
Сайнбилэг -
Таны амьдралын туршид энэ Монгол дахь шашин шүтлэг ер нь яаж өөрчлөгдөж ирэв ээ? Та шашин шүтдэг үү?
Бадамцоо -
Үгүй ээ, би ердөө манай эжий чинь шашин шүтлэг гэж байгаагүй ээ. Чи бол тэр шашин шүтлэгийг чи бол ерөөсөө юу яаж чадаагүй, миний үед чинь ерөөсөө бурхан тахил гэж байгаагүй, манай үед бол чамгүй их бурхан тахилтай айл байсан. Тэгээд л гэр дүүрэн бурхантай, наад зах нь л цайны идээ мидээ хийдэг дээжин тахил, цөгц мөгц гээд зөндөө юм байсан. Манай эжий бүгдийг нь аваачаад Ганданд өгчихсөн.
Сайнбилэг -
Ганданд аа?
Бадамцоо -
Тийм.
Сайнбилэг -
Яагаад тэгсэн бол?
Бадамцоо -
Чамд бол одоо шашин бол .., чи энийг шүтэж чадахгүй. Тэгээд л аваачаад өгчихсөн. Чухам тэр хүндээ ямар юм бодогдоод өгч байсан юм бүү мэд. Би тэгээд шашин гэдэг бол одоо ч гэсэн учиргүй нээх шүтдэггүй гэдгиймуу хаашаа ч юм, учраа мэддэггүй, анхнаасаа тэгж сураагүй болохлээр мэддэггүй. Одоо бол яахав дээ, арай л нэг зул мул дээж мээж өргөдөг болж байгаам.
Сайнбилэг -
Ер нь энэ төрд шашин шүтлэг яаж нөлөөлсөн гэж боддог вэ?
Бадамцоо -
За одоо бодоход бол миний санаагаар ердөө шашин гэж байх нь хэрэгтэй л байсан юм байна даа гэж боддог. Яагаад гэвэл наад зах нь тэгж ч хүнийг алчихаж гэнэ, ингэж ч хулгай хийчихэж гэнэ, тийм ч юм болохоо байчихаж гэнэ, нүгэл буян гэдгийг мэдэхгүй, тэр эднүүдийгээ сайн мэдэж байсансан бол тийм юм хийхгүй л байхдаа гэж одоо боддогийм ш дээ.
Сайнбилэг -
Ер нь тэр хэлмэгдүүлэлтийн үед тэр лам нарыг маш их хэлмэгдүүлж байсан гэсэн?
Бадамцоо -
Тийм гэсэн. Манай эжий ярихдаа л тэгж байсан юм. Улаан орхимж шиг л улаан шар даавуу хийссэн газар байсан гэж ярьдгийм. Тэр бодвол алчихаад л хувцас хунар нь хэвтэж байсан газар л байх даа.
Сайнбилэг -
Та христийн шашин гэж мэдэх үү?
Бадамцоо -
Яахав мэдэх ч гэж юу байхав дээ, мэдэх ч юм байхгүй манай энэ охин явдаг л байсан, манай энэ өвгөн бол гадаадынх ч яамай байнаа, дотоодоо шүтсэн дээр л гэдэг. Бид хоёр тэгээд гэр дотроо бас 2 янз л байдаг юм.
Сайнбилэг -
Ер нь тэр хэлмэгдүүлэлтийн тэр үед хүмүүс бурхан шүтээнээ ууланд их нуудаг байсан гэсэн.
Бадамцоо -
Нуухаар барахгүй. Манайх ч одоо эжий маань тэрнээс нэг авч үлдсэн юм нь судар авч үлдсэн, тэнгээд тэр энэ тэрээ ил тавьдаггүй далд л хийгээд, тэгээд орой бүрийд тэрнийгээ тэврээд, гэрээ тойроод юм уншаад тэгж байдаг байсан, над ч тэр номын уншдаг тэр зүйлээсээ юм хэлж барьж байгаагүй. Над тийм юм зааж өгч байгаагүй. Би мэддэггүй.
Сайнбилэг -
Хэрвээ бурхан тахилаа ил байдаг байсан бол яадаг байсан бол?
Бадамцоо -
Одоо яадаг байсныг нь мэдэхгүй юм, дандаа нууц л байсан байх.
Сайнбилэг -
Тэгээд хэдэн оноос энэ шашин шүтэхийг арай чөлөөтэй болгож өгсөн юм бол? 60,70-аад оны үед айлууд бурхан шүтээнээ ил гаргаж болдог байсан бол уу?
Бадамцоо -
Нээх тийм юмаа гаргаж тавьж байсан юм уу, үгүй юм уу,юугээр чинь л харин ардчилал гэдэг юмаар чинь л одоо бүх л юм нь ил болж л шүтлэг мүтлэг нь юу яасан юм биш үү. Ил гарч ирсэн юм биш үү. Би өөрөө тийм юманд яадаггүй болохоор мэдэхгүй юм.
Сайнбилэг -
Таны амьдралын туршид ер нь эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн бэ? Жишээ нь нийгэмд оролцох оролцоо ч юм уу, өмссөн хувцас ч байдаг юм уу, ер нь нэг тийм амьдралын ямар нэг өөрчлөлт байж л таараа байх даа?
Бадамцоо -
Байлгүй яахав дээ, байж л таараа тэрэнд чинь одоо наад зах нь одоо эмэгтэй хүн нээх ч өрх толгойлоод, учир зүггүй нэг тийм ийм албаны ажлыг ч гэсэн нэг ингэж хийнэ гэдэг тийм юм байгаагүй байхаа.
Сайнбилэг -
Албаны ажилд бараг эмэгтэй хүн байгаагүй гэсэн үг үү тээ?
Бадамцоо -
Байгаагүй.
Сайнбилэг -
Одоо бол байна ш дээ.
Бадамцоо -
Одоо бол байна. Сайд хүртэл болчихоод байж байгаа юм чинь.
Сайнбилэг -
Ер нь эмэгтэйчүүдийн талаархи төрийн ямар ямар бодлого явагдсан бэ, таны бодлоор?
Бадамцоо -
Ер нь тэгээд л эмэгтэй хүнд төрийн ажилд юм хуманд оролцоход эрхгүй юм шиг л байсан хэрэг байх, бодвол. Тийм байсан юм уу, өөрснийх нь ч сургууль соёлоор явж чаддаггүйдээ ч байсан юм уу,ямар нэгэн шалтаг л байсан л байх даа.
Сайнбилэг -
Ер нь тэр социализмын үед “Алдарт эх” –ийн одон гэж байсан ш дээ, танд тийм одон модон бий юу?
Бадамцоо -
Бий. 1,2 хоёулаа байгаа.
Сайнбилэг -
Та хэдэн хүүхдийн эх үү?
Бадамцоо -
8 хүүхдийн эх
Сайнбилэг -
Аан, зөв зөв.
Бадамцоо -
8 хүүхдийн эх байсан, тэгээд нэг хүү маань саявтархан нас барчихсан даа.
Сайнбилэг -
Өө ингээд тэр “Алдарт эх”-ийн одон-г ямар болзол биелүүлэхэд авдаг байсан бэ
Бадамцоо -
Тийм болзол молзол гэж байгаагүй байх. 5 хүүхэдтэйд 2-р одон, 8 хүүхэдтэй 1-р одон л өгч байсийм. Тэрүүгээр л авч байсан байх.
Сайнбилэг -
Тэр үед төрөөс хүн амынхаа тоог нэмэх бодлого байсан юм байна даа, уул нь?
Бадамцоо -
Олон хүүхэд л гаргадаг л байсан. Ямар сайндаа манай эгч 15 төрсөн гэлээ. Дарга нар бол загнадаг л байсан юм биш үү. Тахиа шиг л жил болгон л хүүхэд гаргалаа гэж. Манай эгч намын гишүүн хүн байсан тэгээд ...тахиа шиг дандаа өндөглөж байдгийм хаашаа юм гээд хүүхэд гаргалаа гэж загнадаг л байсан.
Сайнбилэг -
Тэр нэг зүгээр нэг дарга нь л загнадаг байсан юм уу?
Бадамцоо -
Tийм, тэгэхэд чинь яахав дээ, нөгөө хүн ховортой байсан ухаантай юм уу хаашаа ч юм, ажил хийх болбол хүүгээ тосно, намын хуралтай болоход хүүхэд гаргасан чөлөөтэй байна тэр л гэдэг байсан хэрэг, тэгээд тэрэнд нь төвөгшөөдөг байсан юм байгаа биз дээ/инээв/
Сайнбилэг -
Одоо тэр Эхийн одон байна ш дээ, 1.2-р одон.., тэрийг дагалдаж ямар нэгэн мөнгөн шагнал байхгүй юу?
Бадамцоо -
Байсан, байсан. 2-т нь 50 цаас, 1-д нь 100.
Сайнбилэг -
Сар болгон өгөх үү?
Бадамцоо -
Жилд нэг л өгдөг ш дээ, одоо. Тийм, 1 л удаа өгдөг.
Сайнбилэг -
Та хүнсний үйлдвэрт ажиллаж байхдаа хэдэн төгрөгний цалинтай байсан бэ?
Бадамцоо -
Би тэгэхэд чинь одоо их л өндөр цалинтай байсан л хэрэг л байх л даа. Нормоо сайн биелүүлж л байвал сайн л авдаг. 500,600 г л авна, 500, 600 гэдэг чинь зангүй л их мөнгө л байсан. 300-г бол тогтмолшуу л авдаг байсан даа.
Сайнбилэг -
Аан, та эх баригч байхдаа хэдэн төгрөгний цалин авах уу?
Бадамцоо -
150 байсан. Тийм.
Сайнбилэг -
150 төгрөгөөр та юу юу авч хүрэх үү?
Бадамцоо -
150-иар чинь давгүй амьдарч байсийм.
Сайнбилэг -
Жишээ нь юу юу авч хүрэх үү? Нэг шуудай гурил тэр үед 70 хилээр /кг/ байсан уу?
Бадамцоо -
70 хилээр байсан. 70 хилийн гурил авна. 10-ын цай гэж байсан. 10-ын цайгаа авчихна. Тэгж одоо тамхи татдаг байлаа, ямар ч хэрэгтэй байсан юм, тэр нь одоо. Тэрнийгээ авчихна.
Сайнбилэг -
Тэр үед 1 хил хонины мах ямар үнэтэй байсан бэ?
Бадамцоо -
Ер нь хилийн мах гээд тэр үед авч өгч байсиймуу, үгүй байхөө.
Сайнбилэг -
Хөдөө болбол бараг тэгэхгүй байх даа?
Бадамцоо -
Байхгүй байхгүй. Хөдөө суманд бол байхгүй, өөрснөө хувийн хэдэн малтай болохоор тэрнээсээ идчихээд л гурил будаа л элсэн сахар, ёотонгоо авна. 2 төгрөг 50 мөнгө, нэг хайрцаг ёотон.
Сайнбилэг -
Таныг ингээд 60-аад оны үед суманд эх баригчаар ажиллаж байхдаа сумын төвийн дэлгүүрээр оръё гэж бодъё, тэр дотор юу юу байх байсан?
Бадамцоо -
Юм болгон л байдаг байсан ш дээ. Үгүй одоо сүүлд нь л гэнэтхэн л юу болчихсон бүх л юм байдаг байсан. Торго, дурдан, хамаг л юм байдаг байсан чинь нэг л өдөр маргааш нь очоод юу ч байхгүй, тэнд юу байсан, нэг тансран гэж одоо таанууд мэдэх үү дээ, үгүй юу. Нэг тийм даавуу, ямбуу тийм болчихсон л байсан, яагаад гэнэтхэн тийм их юм тэр лангуун дээр байсан, лангуу дүүрэн юм байсан үгүй болчихсон юм, би мэддэггүй юм. Тэрнийг л их гайхдаг юм. Ямар нь авчихсан юм, ямар хүн л зайлуулаа даа, тэр чинь одоо. Яасан юм одоо бүү мэд. Гудмаар хөглөрсөн юм байгаагүй л юм даг. Алга болчихсон л байсан.
Сайнбилэг -
Гутал хувцасны хувьд одоо ямаршуу байдаг байсан?
Бадамцоо -
Одоо үйлдвэрийн гутал л байсан дөө. Тэгээд гадаадаас авдаг л байсан байлгүй дээ. Дотоодын үйлдвэрийн гутал гэж гоё гоё гутал, хааяа орос дэлгүүр гэж байсан, Орос дэлгүүрт бол одоо 45-ын гутал, 30-ийн гутал гээд байсан. 30-ийн гутал гэдэг маань цэмбэн түрийтэй гутал, гоё л гутал байсан.
Сайнбилэг -
45-ийн 30-ийн гэдэг нь дандаа үнээрээ нэрлэгдсэн байна уу?
Бадамцоо -
Тийм, 45-ийнх гэдэг чинь үнээрээ. Заа 300-ийнхийг өмсвөл бүр ч гоё л байж л дээ.
Сайнбилэг -
Та түрүүн ярилаа, орос дэлгүүр гэж? Юун орос дэлгүүр вэ, оросууд байсан уу?
Бадамцоо -
Манай аймагт чинь орос байсийм.
Сайнбилэг -
Аймгийн төвд үү?
Бадамцоо -
Тийм.
Сайнбилэг -
Аан, за. Тэр нь тусдаа дэлгүүр үү?
Бадамцоо -
Тусдаа дэлгүүр, оросын дэлгүүр гэж тусдаа. Тэрэнд л тийм гоё гоё бараанууд байна. Гутал хувцас..,
Сайнбилэг -
Тэгээд тэнд нь хэн хэн орох уу, монгол хүн чөлөөтэй орж болох уу?
Бадамцоо -
Хамаагүй тийм нэг орохгүй ээ.
Сайнбилэг -
Тэгээд ямар хүмүүс орох уу?
Бадамцоо -
Одоо дарга нар ордог байсан юм байгаа биз дээ, бодвол. Тийм л байсан байх.
Сайнбилэг -
Ямар хүнд нь пропуск өгөөд ямар хүнд нь өгөхгүй ?
Бадамцоо -
Хааяа тэр дэлгүүрийн худалдагч нар бас аятай зантай орос ч гэсэн бас хүн чанараараа сайн муу гэж байдаг л байсан байлгүй дээ. Хааяа бид чинь орчиход юм авдаг л байсан. Заримдаа очиход бүр оруулахгүй үзэхгүй ердөө.
Сайнбилэг -
Тэр худалдагч нар нь монгол хүмүүс юм уу?
Бадамцоо -
Орос, орос л байна. Бас хэлээ мэдэхгүй болоод хэцүү. Ингэж зангаж дохиогоор л чичиж л ойлголцож авна.
Сайнбилэг -
Тэр тэгээд дарга нар монгол дарга нар бол орж авна?
Бадамцоо -
Орно, ордог байсан байх.
Сайнбилэг -
Яагаад тэгээд нийтэд үйлчлэхгүй тэрүүхэн хүрээндээ үйлчилдэг байсан юм бэ?
Бадамцоо -
Одоо яагаад тэрнийг тэгдэг байсан юм б дээ./хажуу хүн: САА гэж байхад оросууд байсан, тэд нар л ордог/
Сайнбилэг -
Тэгээд тэр монголын газар нутаг дээр байгаа байж, яагаад тэгж ялгаатай харьцдаг байсан юм бэ?
Бадамцоо -
Тийм, ялгаатай ордоггүй л байсан.
Сайнбилэг -
Та орос улсуудтай ажиллаж үзэв үү?
Бадамцоо -
Үгүй ээ, би ажиллаж байгаагүй.
Сайнбилэг -
Ямар нэгэн гадаад улсуудтай ажиллаж байв уу?
Бадамцоо -
Үгүй үгүй.
Сайнбилэг -
Энэ одоо та жишээ нь сумын төв дээр байгаад аймгийн төв орж тээ, тэгээд аймгийн төв дээр ямар ямар үйлдвэрүүд байсан бэ? Хэдэн оноос хойш үйлдвэржсэн бэ?
Бадамцоо -
Одоо артель гэж л ярьдаг байсан даа, одоо юу гэдгийм дээ. Нийтийн ахуй үйлчилгээ тийм л юм байдаг байсан даа. Дээр нь хүмүүс гурилын үйлдвэр байсан юм байна. Өө зам анги байсан юм байна.
Сайнбилэг -
Хувь хүмүүс яаж үйлдвэрийн ажилтан болдог байсан бэ? Очоод би оръё гээд л орчих уу?
Бадамцоо -
Одоо яваад л очиход ажилд дор нь авчихдаг, ажилгүй хүн гэж ер нь байсиймуу, хүнсний комбинаттад оръё гээд л тэгэхэд чинь л бараг л гурилаар хүн хийгээд тавих нь л холгүй, одоо хүн л юм байвал авдаг л байсийм. Мэрэгжил гэж тийм юм байгаагүй л юм даа.
Сайнбилэг -
Хувь хүмүүс үйлдвэрт нээгдэх, үйлдвэрт ажиллахдаа юу гэж боддог байсан бэ?Ер нь дуртай байсан уу?
Бадамцоо -
Би л хувьдаа дуртай л байсан, ажил хийхэд ч.
Сайнбилэг -
Ажил нь маш хүнд байсан уу?
Бадамцоо -
Хүнд л дээ. Хүнд, хүнд хүнд байсан. 70 хилийн гурилыг чинь үүрээд явахад чинь юм үүрээд явлаа гэж мэдэхгүй л явлаа.
Сайнбилэг -
70 хилийн гурилыг 2-г үүрэх юм уу?
Бадамцоо -
70 хилийн гурилыг 1-ийг л үүрнэ. Голцуу л үүрээд явчихна дөө. Хол газраас үүрнэ ш дээ, тэр чинь. Гадаа нэг вандантай байна, үйлдвэр лүү оруулах гэж тэр чинь түүнээс..,
Сайнбилэг -
Та дургүй аргагүй эрхэнд ажиллаж байгаад дараа нь тэр ажилдаа дассан уу?
Бадамцоо -
Үгүй үгүй, би ерөөсөө л дуртай байсан. Ерөөсөө л ажил хийе гэж очиж байгаа, хөдөөнийхөн мал ахуй гэж юу байхгүй болохоор тэр чинь одоо гоё л санагдаж байлаа, үйлдвэрийн газар ороход чинь.
Сайнбилэг -
Ер нь хангамж гэж байсан уу? Үйлдвэрээс таныг юугаар хангадаг байсан? Цалингаас гадна өшөө юу байсан бэ?
Бадамцоо -
Юу ч байгаагүй, хааяа нэг мод түлээний юм өгдөг, үгүй бол тэгээд л шагнал л өгдөг байсан.
Сайнбилэг -
Танай дарга нар ямар хүмүүс байсан бэ?Та тэр дарга нараа мэдэх үү, одоо?
Бадамцоо -
Мэднээ, Дорлиг гэж хүн байсийм.
Сайнбилэг -
Заа за. Үйлдвэрийн дарга ажилчидтайгаа сайхан харьцах уу? Ер нь хамт олноороо юу хийдэг байсан бэ, ажлаас гадуур?
Бадамцоо -
Өө ер нь их юм хийлгүй яахав, энэ чинь. Наад зах нь л гадуур хог шороо тэр л норм төлөвлөгөөгөө биелүүлэх гэж бид чинь одоо одоо жишээлээд л би талханд ажилладаг байхад л талхны норм гэж хэдийг ч өгдөг байсан юм өгчихнө. Тэрнийгээ биелүүлж чадаагүй бол тэрэндээ элбээд л, нарийн боов дутуу байвал тэрэн дээрээ ээлжинд ороод л, тэгээд л үйлчилнэ дээ, өөрсөндөө л.
Сайнбилэг -
Ажлаас гадуур амралтын арга хэмжээ зохион байгуулдаг байсан уу?
Бадамцоо -
Байхгүй ээ, ямар юм байхав. Сонин уншлага гэж л тэрнийг тасалж болохгүй гэдэг, тийм л юм байсан.
Сайнбилэг -
Сонин уншлага гэж юу вэ?
Бадамцоо -
Өө юу ч хэлмээр юм б дээ. Яагаав дээ, өглөө нэг лекц, дугуйлан гээд ярьдаг шүү дээ, нэг тийм л юм байна л даа.
Сайнбилэг -
Тэрнийг тасалбал яадаг юм?
Бадамцоо -
Тэрнийг таслах юм бол тэр нөгөөх одоо жишээлбэл би нэг одоо ажлаа сайн хийдэг байсан бол тэрнээс чинь дунд энэ тэр дүн өгөөд л.
Сайнбилэг -
Тэгээд тэр цалин малингаас хасах уу?
Бадамцоо -
Хасалгүй яахав, тэгнэ ш дээ. Тэрнийг чинь таслахгүйн төлөө тэрнийг чинь ердөө яг л явна очно. Лекц дугуйлан л гэж ярьдаг даа.
Сайнбилэг -
Та одоо нэг сонин сонирхолтой техник радио ч гэдгиймуу, таныг одоо анх яаж байхад хамгийн их сэтгэл хөдөлгөсөн тийм юм байдаг уу? Их гайхаж цочирдож байсан?
Бадамцоо -
Би одоо айж цочирдсон юм байхгүй ээ, зүгээр. Радио гэж нэг дугуй, хар юм аар уншина тэрнийг л одоо их дуулах дуртай, зангүй. Би анхан УБ хотод байсан эгч дээрээ нэг очиж байсан, тийм радиотой л байна. Тэгээд тэрнийг л нэг дуулах дуртай, гоё гоё дуу явна, тэрнийг нь их чагнадаг л байлаа. Бас л өөртөө бол бас л юм юм арай л хөдөөний хүүхдийг бодвол соёлтой л байсан байхаа даа. Цаг энэ тэр гэдгийг чинь мэдчихдэг энэ тэр байсийм. Сургуульд орохдоо тэдэн цаг болж байна, тэдэн минут болж байна гэдгийг. Тэр яагаад тэгэв гэхлээр манай эгч ах нар өөрснөө ажилладаг тэрнийг мэддэг.
Сайнбилэг -
Таны хамгийн гол бахархдаг зүйл юу вэ?
Бадамцоо -
Одоо яахав дээ, сайн сайхан амьдралын .., муусайн хүүхдүүд маань л сайн сайхан явж байвал одоо болоо гэж л бодож байна. Тэр л одоо сайхан бахархал байх юм даа.
Сайнбилэг -
Аа жигшдэг зүйл? Хамгийн их дургүй юм юу вэ?
Бадамцоо -
Байлгүй яахав, тэрэнд чинь. Нөгөөх л гайхал архи тамхи хоёр л байна. Тамхи татдаг хүнийг бол битгий татаасай л гэж бодно. Архи уудаг хүнийг бол битгий уугаасай л гэж л бодно. Тэгээд одоо ч ер нь заримдаа ч аймар юм дуулдаж байх юм.
Сайнбилэг -
Ер нь социализмын үед хүмүүс ажилдаа зэрэг дэв яаж ахидаг байсан бэ?
Бадамцоо -
Ер нь л ажлаа сайн хийж л байвал ер нь амархан жаахан дэвшиж л байсан. Ер нь давгүй байсан байхаа.
Сайнбилэг -
Хахууль махууль өгөхгүй юу?
Бадамцоо -
Тийм юм байгаагүй байхаа.
Сайнбилэг -
Ажлаа сайн л хийж байсан бол зэрэг дэв ахиулдаг уу?
Бадамцоо -
Тийм. Би ч бас хүнсний комбинатад ажилладаг байхдаа муугүй ажилчин байсан. Анхандаа л бол яахав дээ, хүнсний комбинатын дарга Дорлигжав л байсан, одоо ямар учиртай байсныг мэдэхгүй юм, тэгэхэд миний ажил доогуур байдаг байлаа. Тэр чухам яагаад тийм доогуур байсныг нь мэддэггүй юм. Хоёулахнаа л ажил хийнэ, тэрний маань норм биелэнэ минийх норм төлөвлөгөө биелдэггүй л байсан.
Сайнбилэг -
Яг л адилхан хийгээд?
Бадамцоо -
Тийм, адилхан л хийнэ. Аягүй бол би улирчихаад илүү л хийнэ. Ажилдаа тийм л байсан юм, тийм. Хожуу бас сүүлд нь бодоход бас дээгүүр доогуур долигнох гэж л ярьдаг байлаа ш дээ, одоо бол юу гэж хэлдэг юм, мэдэхгүй. Тиймэрхүү хүн овоо сайн явчихдаг байсан. Тэгж чаддаггүй өөрийнхөө тэнхээгээр явдаг хүн чинь тааруухан л явдаг байж дээ. Тиймэрхүү юм байсаан. Тэр нь бага зэрэг л байсан хэрэг байх.
Сайнбилэг -
Ер нь дарга нар мар ажилчидтайгаа яаж харьцах уу?Өмссөн хувцас үг яриа, гадаад байдлаараа ялгарах уу?
Бадамцоо -
Одоо ер нь ялгаатай болоод л бас л ажил төрлөөс нь жаахан хасдаг байсан хэрэг байлгүй. Би бас нөгөө нэг тэгж үзсэн юм байгаамаа.
Сайнбилэг -
Тэр тухайгаа та тодорхой яриач?
Бадамцоо -
Үгүй ээ одоо би юу гэж хэлэх вэ, норм төлөвлөгөөгөө аюулгүй сайн биелүүлдэг хүн байсан. Тэгсэн чинь л 1 дэх өдөр сонин уншлага гэж болдог, тэрүүн дээрээ байж байсан чинь юу яасан, ажилд норм төлөвлөгөөгөө биелүүлээгүй, тасалсан барьсан гээд тэгнэ. Тэгэхлээр нь би бодож байсан, үгүй ээ норм төлөвлөгөөгөө биелүүлээгүй хүн гэж манайд байдаг л юм байх даа гэж бодсон харин өөрөө гараад ирдэг байгаа,
Сайнбилэг -
Таныг биелүүлээгүй гээд үү?
Бадамцоо -
Тийм. Тэгж намын дарга гэж байсан, тэдэн дээр л бас ийм ажилтай.., би бол норм төлөвлөгөөгөө биелүүлээгүй гэж байхгүйгээр ажиллаж байсан, тэр нөгөө хүүхэн маань ихэнх нь аягүй л бол чөлөө авна, чөлөөнөөсөө наана акт их авна, норм төлөвлөгөө биелүүлэх гэж байхааргүй байсан, тэгээд л юу болов яав ийв гээд л улсууд чинь хоорондоо л их ярьцгаана л даа, адилхан нормчин улсууд болохоор. Чамайг ажлаа таслах гэж хаашаа харсан юм байдгийм, тэгсэн бодвол тэр дарга нарт тэр сонорт хүрсэн юм байгаа биз дээ, тэгээд л миний төлөвлөгөө ч биелдэг л болсон, хийдгээ хийдэг л байсан. Тэр нэг л учиртай л байсан хэрэг байх даа. Бас бүр байгаагүй ч биш, байсан хэрэг байхаа тэр.
Сайнбилэг -
Танд ер нь хамгийн дурсгалтай эд зүйл гэж байдаг уу? Тийм юм байдаг бол яагаад дурсгалтай гэдэг вэ?
Бадамцоо -
Би одоо яахав, ажил төрөл хийж явахад чинь норм төлөвлөгөөгөө биелүүлсэн ч гэсэн гавьяа шагнал авсан ч гэсэн, тийм мэтийн юмыг олны дунд сайн гэж хэлэгдэж байхад гоё л байдаг юм билээ. Муухнаар хэлэгдэх чинь бас л хэцүү л байдаг юм билээ. /инээв/Тэр чинь тэргээрээ л хэлэхээс биш өөр юу байхвээ дээ.
Сайнбилэг -
Та анх УБ хотод хэзээ очиж үзсэн бэ?УБ хотод хэзээ очиж үзсэн бэ?
Бадамцоо -
Өө би одоо тэр 45 оны байлдааны үед бид дээ, онгоц ч зүүн тийшээ, цэргүүд машинтай нь машинтай, явган нь явган нүцгэн явж байх үед л очиж байсан даа. Тэр маань хэдэн он болж байна, байлдааны л үе.
Сайнбилэг -
39 он л байх даа
Бадамцоо -
Тийм л байх.
Сайнбилэг -
Танд анх УБ-ыг харж байхад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
Бадамцоо -
Их л гоё л гэж бодож байсан. Эгчийгээ л нөхөр дээр нь хотоос ирээд хот ороход нь л дагаж очиж байсан, их л гоё газар, их л сайхан юм байна л гэж бодож байсан.
Сайнбилэг -
Та бодвол энэ 22-ийн эсвэл наад Баянзүрхийн товчоо гээд л бодвол орж ирэх байлгүй, тэр үед ямар байсан?
Бадамцоо -
Тэгэхэд товчоо гэж байсиймуу, бидний үед байгаагүй байхаа.
Сайнбилэг -
Тэгээд яваад ирэхэд юу харагдаж байна?
Бадамцоо -
Үгүй ээ тэгээд л гоё чийдэн мийдэн, одоо байшин сав барилга, кино мино одоо тэр дугуй хар радио хүртэл ярьж байсан, тэр хүртэл их гоё байсан, чийдэн гэж мэдэхгүй амьтан ингээд 2 утас унжаад байхад нь очиж нийлүүлж, тогонд цохиулж энэ тэр байлаа.
Сайнбилэг -
Аа тэнд оччихоод уу?
Бадамцоо -
Оччихсон хойноо. Шаазангаа хагалаад жорлонд хийгээд жорлонг нь .., юу эгч ахаасаа айгаад, нуугаад хэлэхгүй, жорлонг нь сүйд болж л байсан юм даа. Тиймэрхүү л хөгтэй хөгтэй, хачин хачин юм байна дөө.
Сайнбилэг -
Одоо ингээд л УБ-т таныг анх очиход тэнд хамгийн түрүүнд ямар байшин ингээд харагдаж байсан? УБ-ын хүмүүсийн хувцаслаж байгаа барьж байгаа байдал..,?
Бадамцоо -
Тэр .., очиж байгаа чинь юунд л комбинатын тэнчээ чинь ганцхан л байшин л байдаг байсан. Тэр байшин нь гоё л байшин байж, тэгэхэд боловсон жорлонтой байсан хэрэг байх л даа. Манай эгч тэнчээ юунд эсгий хийдэг фабрик гэдэгт ажилладаг байсан. “Ударник” ажилчин гэж байсан. Тэгээд ер нь нэлээн ажилдаа сайн л байсан хэрэг байх. Тэгээд тэр байх нь ганцхан л байшинтай ажилчдын байшин. Тэрэнд л байдаг байсан, тэрэнд л байж тэгж хөгөө тарьж байгаа нь тэр. Шаазангаа хагалчихаад айхынхаа эрхэнд жорлондоо хийчихээд нөгөөдөх нь сагуулж энэ тэр тэгж л байсан. Сайхан дугуй радиотой, тэр юу ч гэдгийм дээ, прожуктор гэдгиймуу, дээр үеийн л радио байсан, тэрүүгээр чинь гоё гоё дуу явна, тэр энэ тэрийг л сонсдог л байлаа.
Сайнбилэг -
УБ хотын хүмүүсийн хувцаслалт энэ тэр их өөр байдаг байсан уу?
Бадамцоо -
Одоо өөр ч нээх учир зүггүй өөр байгаагүй л дээ, монгол хувцастайгаа л явдаг байсан байх. Тийм, дээлтэйгээ л явдаг байсан.
Сайнбилэг -
Тэнд та ямар нэгэн кино ший янз бүрийн юм үзсэн үү?
Бадамцоо -
Тэр хотод тэр байж байхдаа юу?Үзэлгүй яахав дээ. Үзэж л байсан, гоё л байсан.
Сайнбилэг -
Юу үзэж байсан, тэрнийгээ санаж байна уу та?.
Бадамцоо -
Гоё л юм үзэж л байсан, сайн мэдэхгүй л байна. Эгчийгээ дагаад л явдаг байсийм. Одоо ямар юмандаа орж байсийм, мэдэхгүй юм.
Сайнбилэг -
Одоо танай энэ нутагт орос хоригдлууд их байлаа гэлээ ш дээ. Өнөө Власовын армийн.Тэр тухай та юу мэдэх вэ, энд байсан орос хоригдлууд ер нь яадаг байсан юм, юу хийдэг байсан юм?
Бадамцоо -
Хөөрхий минь, юу ч хийдэг байсан юм, хөөгдсөн туугдсан л, эгнээ эгнээгээрээ дөрвөлжин юу яасан, орос нохой гээд л дуу тасрахгүй л, гинж харшуулсан л тийм л байдаг байсан. Бид ч ердөө оросоос айгаад, нээх тэрүүгээр явдаггүй, харин тэр үед чинь оросын дэлгүүр мэлгүүрээр ордог чөлөөтэй байлаа. Юм хум авч иднэ.
Сайнбилэг -
Тэр улсууд юунд ажилладаг байсан юм? Эсвэл шууд хорионд байгаад байдаг байсан уу?
Бадамцоо -
Хоригдож байгаагүй байхаа, энэ л их олон Баянмодны энэ их овгор шороонууд чинь л бүгдийг нь л тэр улсууд чинь л яаж одоо.., ямар металлыг нь авч байсан юм, тийм л хэрэг байх. Машин гэдэг чинь зогсоо зайгүй л явдаг байсан.
Сайнбилэг -
Хоригдлуудаа зөөж үү?
Бадамцоо -
Хоригдлууд тэрнийг чинь шүүдэг л байсан хэрэг байлгүй. Жолооч нар нь явдаг, хаашаа ч ийш ийшээ гарах юу байхгүй л ховил татчихсан замтай, тэгээд л машин давхидаг л байсан даа. Баахан үйлдвэр байсан, тэнд л авааачиж угааж л байсан. Одоо угаалгын газар байсан юм биз дээ, тийм. 1, 2-р фабрик л гэж л байсан.
Сайнбилэг -
Тэр орос цэргүүд хэзээ явсан юм бол эндээс?
Бадамцоо -
Бүү мэд, нэг мэдэхэд л алга болчихсон, хэзийд нь аваад явчихсан юм?
Сайнбилэг -
Та одоо тэтгэвэрт байгаа тиймээ? Та хамгийн сүүлд ямар албан байгууллагаас тэтгэвэртээ гарсан бэ?
Бадамцоо -
Хүнсний комбинатаас.
Сайнбилэг -
Та тэнд хэдэн жил ажилласан гэлээ?
Бадамцоо -
8 жил ажилласан.
Сайнбилэг -
Та энэ ардчиллын үед ажил хийж байв уу?
Бадамцоо -
Тэтгэвэрт гарчихсан байсан.
Сайнбилэг -
Та ардчиллын үед энэ ардчилсан хөдөлгөөнд оролцож байв уу?
Бадамцоо -
Үгүй ээ үгүй. Энд ямар юм нь орохов. Явж барьж тийм ийм гэж байсан юм байхгүй.
Сайнбилэг -
Та бодвол тэр ардчиллын үед зурагтаар янз бүрийн юм харж л байсан байх. Тэр үйл явдал танд яаж нөлөөлж байсан?
Бадамцоо -
Энэ ч одоо ердөө, ардчилал ч одоо ер нь лам хар шашин бүх л юмнуудыг чинь ил болсон сайхан л гэж ярьдаг байсан. Сайн сайхан л болж байна гэж бодохоос биш, тэр нь муу энэ нь сайн гэх юм алга.
Сайнбилэг -
Ардчилал ?Ер нь танд юу авчирна гэж та бодож байсан бэ?
Бадамцоо -
Ямар баланцгаа мэдэхэв, мань мэт нь тийм юм, сайн болно тэгнэ гэсэн мэдэх юм алга.
Сайнбилэг -
Та ардчиллын үр нөлөөг юу гэж бодож байна? Одоо ер нь ямаршуу болсон гэж бодож байна?Үр нөлөө байна уу?
Бадамцоо -
Нэг бодоход ч эрх тэгш болж байгаа юм уу гэж бодож байгаамаа.
Сайнбилэг -
Эрх тэгш болж байнаа?
Бадамцоо -
Тийм. Тэгш эрхтэй одоо ерөөсөө ..,
Сайнбилэг -
Та ТББ –ын тухай мэдэх үү?
Бадамцоо -
Өө дөө надад ч мэдэх юм дульхан шив дээ.
Сайнбилэг -
За. Ер нь социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?Бодвол одоо дарга нар байх даа? Зүгээр, та өөрийнхөө юу бодож байгаагаа л ярьчих хамаагүй. Байгууллагын дарга байна ш дээ, танай дарга та нартай ажилчидтайгаа ер нь ямаршуу харьцаж байсан?
Бадамцоо -
Үгүй ээ яахав дээ, ажил сайн хийж байвал сайхан л байсан. Тааруу хийж байсан бол хийж чадсангүй гээд л, загнадаг л байсан. Би тэр нэг их загнуулдагт орж байгаагүй дээ.
Сайнбилэг -
Одоо ер нь эрх мэдэлтэй хүмүүст хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн бэ? Заа таниас өөр асуулт асууя. Танай нутагт энэ байгаль орчин яаж өөрчлөгдөж ирэв ээ?
Бадамцоо -
Өөр болохоор барах уу.
Сайнбилэг -
Яаж өөр болж байна?
Бадамцоо -
Хуурайшил гээд л нэг айхтар юм болоод л байна. Одоо ургамал ус, одоо энэ манай баруунхнаар гол байгаа, энэ чинь бол ердөө савандаа багтахгүй гол энэ тэр урсдаг байсийм. Тийм, тэр байхгүй. Баянмодны гол гэдгийм. Хичнээн сайхан байв, тэгээд ер нь л гол болгон л байхгүй болчихоод байна ш дээ. Ширгэчихэж. Өвс ургамал гандаж л байна.
Сайнбилэг -
Өвс ургамал жилээс жилд л гандаад байна уу?
Бадамцоо -
Хадлан авдаг байсан газар бол тэр ердөө хойтон нь очоод хадъя гэх өвс байхгүй болж байна ш дээ. Бодоход л энэ газар хөрсийг нь их онгичиж сэндийлсэн, мод чулууг нь огтолдгоос болоод л, уул хангай тийм болж байгаа байх л гэж л боддог.
Сайнбилэг -
Ер нь одоо алт их гараад, их ухсанаас болж байна гэж бодож байна уу?
Бадамцоо -
Бодохоор барахгүй, энэ бол одоо ердөө хамаг баялгийг нь л сүйтгэж байна, гол усанд нь аваачиж угаана, шороо болгоод л дээр үед чинь тийм юм байгаагүй, байгаль сайхан байсан. Энэ ч одоо тэгээд тэрнийгээ янзлаад, алт малтаа аваад газар хөрсийг нь эргүүлээд сайхан янзалж байгаа юм юу ч байхгүй ш дээ. Одоо ингээд л манай энэ амыг өгсөөд л явахад чинь л энд тэндгүй л овгор шороо ухсан нүх, одоо тэгээд л өвөл бол цас их орвол мал орж их үхнэ,
Сайнбилэг -
Тийм, том том нүхнүүд ухчихсан уу?
Бадамцоо -
Тиймээр барахгүй ээ. Замбараагүй айхтар юм бий. Энэнээс өөр нөхөн сэргээсэн юм гэж юу ч алга. Мод байсан газар мод байхгүй болоод, ус байсан газар усгүй болоод, тийм л байх юм байна ш дээ.
Сайнбилэг -
Ямар нэгэн сайн өөрчлөлтүүд байна уу?
Бадамцоо -
Одоо металл их авч энэнд нь сайн юм болж байгаа юм байлгүй л яахав дээ.
Сайнбилэг -
Таны бодлоор танай энэ нутгийн газар оны нэрүүд өөрчлөгдөж байна уу?
Бадамцоо -
Өөрчлөгдөж байгаа хэрэг байхөө, бас. Би ч одоо ер нь гадагшаа мадагшаа ч явахгүй юмдаа тэгээд. Мэддэг, мэддэг газрууд маань би л мэдэхгүй ондоо энэ тэр болчихсон л байх юм,
Сайнбилэг -
Энэ зам тавьсан ш дээ, одоо энэ. Зам бас их ач холбогдолтой байна уу?
Бадамцоо -
Энэ зам ч ёстой харин сайнаар барах уу. Дуртай газраараа л сүлждэг, зам одоо өвс ногоо ургамал хүртэл л ердөө тоос шороо дараад л жигтэйхэн байдаг байсан, энэ замтай болж харин ёстой бүр сайхан болоод байгаа ш дээ. Би тэгж л боддог.
Сайнбилэг -
Энэ Дорнод Сүхбаатараас ирж байгаа машинууд ихэвчлэн ингэж явдаг?
Бадамцоо -
Ердөө нэг л замаараа явж байгаа болохоос ийш тийш дуртай зам руугаа салаад явчихаж байгаа юм байхгүй ш дээ.
Сайнбилэг -
Зам бол маш үр дүнтэй байна тээ?
Бадамцоо -
Монголд хэрэгтэй. Байгальдаа ч гоё. Явахад ч аятай.
Сайнбилэг -
Таныг одоо ажил хийж явахад хэцүү зүйл байдаг байсан уу? Тэр нь одоо маш хэцүү зүйл ер нь байдаг уу, тэр нь маш хэцүү байсан гэх зүйл байна уу?
Бадамцоо -
Одоо яахвээ. Ажлын байдал бол хүнд л байсан. Норм төлөвлөгөө биелүүлэхээс өгсүүлээд л,
Сайнбилэг -
Санаанд үлдсэн тийм хэцүү зүйл юу байна?
Бадамцоо -
Одоо чинь төрөлжиж юм болгон нь юмтай болчихсон болохдээр цэвэрлэгч хүртэл бий болсон болохдээр юм болгонд оролцохгүй болохлээрээ уул нь амар л болж байгаа юм байна.
Сайнбилэг -
Ер нь та тэр үед ажиллаж байхдаа ажил, амьдрал хоёроо яаж зохицуулж байсан бэ?
Бадамцоо -
Би энэ олон хүүхдийг чинь гаргаад эднийг чинь заримыг нь ясли цэцэрлэгт өгнө, тэгээд л ер нь л болгоод л байсан. Хувцас хунарыг нь хийгээд, ажил хийхгүй тусам л цаг зав гэж байхгүй болчихоод байх шиг байна. Одоо би бол тэтгэвэрт гарчихаад хийж байгаа юм байхгүй л олчихсон, тэр үед чинь бүх л юмаа зохицуулаад л энэ олон хүүхдийн чинь юмыг бүгдийг нь зохицуулна, хувцас хунар хамаг л юмыг нь хийж л байсан. Хийгээд л болгоод л байсийм. Энэ 8 хүүхэд дээрээ 3 өнчин хүүхэд манай өвгөний садан төрлийн юм эднийгээ хүртэл хувцаслаад, одоо тэгээд бүгдээрээ л ажилтай төрөлтэй л болцгоосон доо. Үртэй хүүхэдтэй болоод л, тусдаа гэр бүл болоод л гарчихсан. Тэгээд яаж зохицуулж болгож байсийм, тэр үедээ болгож л байсан даа.
Сайнбилэг -
Таны цалин Цэндаюуш гуайн цалин энэ тэр арай ядан хүрдэг байсан уу, эсвэл бас нэг тийм ч аргагүй биш байсан уу?
Бадамцоо -
Аргагүй байгаагүй ээ. Аминдаа хангалуун л хүрч байсийм. Өвгөн бол юуны нормын тэрэг барьж байсан юм болохдээрээ тэгээд дажгүй л цалин авна, би ч өөрөө норм хийж байсан, сайн хийж чадвал сайн л авна. Цалин авна.
Сайнбилэг -
Төдийчинээ их хийвэл төдийчинээ сайн цалин авна гэсэн үг үү?
Бадамцоо -
Тэгнэ. Тэгэхэд чинь биднүүд чинь одоо төлөвлөгөө сард нэг 120 байлаа гэхэд чинь 250 энэ тэр болгоод яахад чинь төлөвлөгөө биелүүлсэн гэээд тэгээд урамшууллын цалин гээд үгүй ээ тэгээд урамшууллын цалин гээд тэрэнд байсан ч юм уу, тэрийгээ бас сайн мэддэггүй юм. Тэгэхдээ л давгүй л цалингаараа болж л байсан. Одоо энэ улсуудыг чинь харжээ байхад чинь урамшуулалын тэдэн цагийн илүүдэл норм төлөвлөгөөний юу гээд авч л байдаг юм байналээ. Бидэнд бол тийм юм байгаагүй дээ.
Сайнбилэг -
Та болбол хувьчлалаар юугаа ч авч чадаагүй юм байна ш дээ?
Бадамцоо -
Юу ч авч чадаагүй.
Сайнбилэг -
Та яаж энэ бусад улсууд бусдаасаа илүү өмч эзэмшиж гарч ирсэн гэж боддог вэ?
Бадамцоо -
Одоо бодвол энэ дээгүүр албаны ажилтай байсан улсууд л тэрүүгээр хуваагаад, авчихсан юм байлгүй гэж боддог.
Сайнбилэг -
Тэгээд та нэгдэлд мал өгсөн ш дээ, тэгээд малаа хувьчлалаар авах гээд очиход энэ хүмүүс юу гэж хариулж байх юм?
Бадамцоо -
Харин нэг хуурал хийсэн юм билээ, тийм, нэг хувьчлалын. Тэрнээс нь би энэ аймагт байж байгаад хоцроод ирэхгүй юу, тэгэхэд чинь чөлөө мөлөө авна, тэгнэ ингэнэ гэхэд хэцүү байсан үе юм чинь, тэгээд жаахан хоцроод л ирсэн л дээ, хурлаас нь. Тэгсэн өө та тэр хурлаар ороогүй болохоор танд юм олдохгүй гэж.
Сайнбилэг -
Тэгээд тэр хуралд оролцоогүйн төлөө л танд юу ч өгөөгүй юм байна, тээ?
Бадамцоо -
Тийм, одоо ч ер нь тэр хүн маань байгаа л даа. За тэгээд хөрөнгө мал авахгүй сүүлд нь тэгээд хов л болж байгаа юм биз дээ. Дуулж байхнээ нэг шил архитай очсон л бол та юм олж авах байж л гэж байсан. Тэр шил архи авдаг хүн маань одоо хэр нь ч амьд л байж байна. За би таныг жаахан гомдоосон доо л гэдгийм. За яахвээ, яахав. Болж л байна гэчихээд тэгээд л өнгөрсөн.
Сайнбилэг -
Танд хүнсний үйлдвэрээс тэтгэвэрт гарахад тэр чинь хэдэн он бэ?
Бадамцоо -
81 онд гарсан.
Сайнбилэг -
Тэгээд та энэ хувьчлал явагдаж байна гэдгийг яаж сонссон юм? Хэн хэлсэн бэ?
Бадамцоо -
Одоо ер нь сонин хэвлэлээс ч сонсоогүй, хувьчлал явж байна өгч байна энэ тэр гэж тэгээд л өвгөн ч наашаа нэг ачаа авах, зам олдсон тэгээд л хоёулаа ирсэн чинь ...байхгүй ээ хуралд ороогүй болохлээр танд юм байхгүй л гэсэн. Яагаад тэгэв ингэв ч гэж хөөцөлдсөн юм байхгүй. Тэгээд л яваад ирсэн, тэр хэвээрээ.
Сайнбилэг -
Хувьчлалд эрэгтэй эмэгтэй хүнд ялгаатай нөлөөлсөн үү?
Бадамцоо -
Үгүй байхаа.
Сайнбилэг -
Заа, Бадамцоо гуай, тан д одоо надаас ийм асуулт асуучаасай гэсэн бодож байсан асуулт байна уу? Тийм юм асуувал би нэг ингээд ярьчих юмсан гэсэн, тийм асуулт байна уу?
Бадамцоо -
Одоо юмгүй юм уу даа. Явсан хойно чинь бол үгүй ээ, одоо мөн тийм юм асуудаг байж гэж бодох л байх.
Сайнбилэг -
Та нэг тийм юм ярьчих юмсан гэсэн бодол байна уу? Тэр тухай би нэг юм хэлээд үлдээе гэсэн? Энэ юу чинь ингэж бүр хадгалагдаж үлдэнэ ш дээ?
Бадамцоо -
Энэ олон хүүхэд гаргана тиймээ, энэ ч одоо их нерв барагдаж ингэж л байна, ажил төрлөө хийсээр яваад л тэжээсэн өсгөсөн юм энэ тэтгэвэр нь арай жаахан бага юм уу даа, л гэж боддогийм даа.
Сайнбилэг -
Олон хүүхэд гаргасан .. аан таны тэтгэвэр одоо хэд вэ?
Бадамцоо -
80., 81 мянга.
Сайнбилэг -
Энэ үнэхээрийн бага л байна л даа, өдийд амьдрахад хэцүү л юм байна.
Бадамцоо -
80 мянгаар одоо юу авахав дээ, тэгээд л болж л байна дөө, өвгөн ч тэтгэвэртэй юм, би ч өөрөө тэрнийгээ авах юм, одоо ер нь тэгээд л энэ л бодоход ер нь нэлээн л биеийн хүч дутагдаж байгаа болохлээр ажил төрлөө хийж явсаар байгаад. Дээр үед ч олон хүүхэд гаргасан хүн ер нь загнуулахаас биш, хөөрхий минь гэж явсан биш дээ. Одоо бол бодоход энэ хүүхдүүд л бүгдээрээ сайн сайхан яваад л, ажил төрөл хийгээд л улсад ч ажил хийж л байх юм, ингэж үр хүүхэд өсгөж өгсний гавьяад бол тэр юу нь тэр сарын жилдээ л нэг 100000 авдгийм ш дээ. Энэ л арай бага юм уу даа гэж боддогийм. Тийм.
Сайнбилэг -
За маш сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа.
Бадамцоо -
Зүгээр зүгээр их баярлалаа.
Сайнбилэг -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.