Mönhtör


Basic information
Interviewee ID: 990447
Name: Mönhtör
Parent's name: Tserendorj
Ovog: Sharnuud
Sex: m
Year of Birth: 1968
Ethnicity: Torguud

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: physics, mathematics teacher
Belief: none
Born in: Bulgan sum, Hovd aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: kindergarten teacher
Father's profession: livestock expert


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
politics / politicians
NGOs
democracy
work
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За Мөнхтөр гуайтай хийж байгаа ярилцлага үргэлжлэж байна. Аа...өнөөдөр чинь бид хоёр 2 хоногийн дараа уулзаж байгаа байх. Тэгээд нэг ийм юм яриад 2-уулаа эхэлвэл яасан юм бэ? Ер нь 1990 оны ардчилсан үйл явдал, 1990 тэр жагсаал цуглаан эхлэж байсан тэр түүхийг ярихаар Ховдын багшийн дээд сургуулийн одоо оюутнуудын одоо үйл ажиллагааг их ярьдаг хэлдэг ш дээ. Тэгэхээр тэр үед л та оюутан байсан байж таараад байна аа даа тийм ээ? За 2-уулаа нэг энэ тухай яривал яасан юм бэ?

Мөнхтөр -

За тэгэхээр миний хувьд чинь 1986 онд 10-р анги төгсөөд Ховдын багшийн дээд сургуульд элсээд яг үндсэндээ бол 1990 онд төгсөхөөр 4-н жилээр чинь 1990 онд төгсөхөөр болж яг энэ үед чинь Монгол оронд нөгөө ардчилсан өөрчлөлт гарсан яг завсарын үед бид нар төгсөж байгаа юм л даа. Тэгээд өмнө нь ярьж байсан нөгөө бид нар нөгөө анх нөгөө оюутны байгууллагын оюутны өөрөө удирдах байгууллыг их ардчилсан байдлаар сонгочихсон. Тэр оюутны байгууллага маань өөрөө янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулаад. Бие даасан ийм үйл ажиллагаануудыг нилээн хийж байгаад янз бүрийн рекцуудыг тухайн үеийнхээ үзэл суртлуудыг аа...одоо нэг хэм хэмжээнд хийдэг байсан хэдий ч тэр нь тодорхой хэмжээгээр харьж эхэлсэн л дээ.

Хишигсүрэн -

Яаж жишээ нь...?

Мөнхтөр -

Аа...ерөнхийдөө бол нөгөө 1986 оноос чинь өөрчлөн байгуулалт гэдэг юм чинь гараад бас хүмүүсийн хэлж ярьж байгаа юманд дотор ч гэсэн янз янзын шинэ шинэ санаанууд гарч ирсэн. Монгол орны нэг ийм түгжигдмэл байдал улс орны хөгжил дэвшилийн талаарх юмнууд чинь 1986, 1984 оноос л эхэлсэн гэж бий боддог ш дээ. Тэрнээс хойш л бараг баригдаад эхлээд л. Энэ урлаг уран сайхны юмнуудаар чинь их гарч ирч байсан ш дээ.

Хишигсүрэн -

Өөрчлөлтийн уур амьсгал.

Мөнхтөр -

Өөрчлөлтийн уур амьсгал. Жишээлбэл одоо Марксизм, Ленинизм гэдэг юм чинь маш их хүчтэй тэрнийг муулдаг хүн бол тэгээд л ардын дайсан болж байсан үед чинь тэгээд чинь Чимэддорж гуайн нөгөө нэг “малаа яаж маллах Марксизмаар заалгахгүй” гээд “Малчин” шүлгээрээ хэлж байх жишээтэй. Тэгээд дээр нь хүмүүсийн дотор янз янзын санаанууд гарч ирнэ. “Консеровныхоо лаазыг хийж чадахгүй байж Коммунизм яаж байгуулах юм бэ” гэх жишээтэй. Тийм юмнууд чинь ерөөсөө ингээд нийгмийн дунд яваад байсан. Тэгээд 1986 онд оны тэр өөрчлөн байгуулалт ил тод байдал гэдэг юм Зөвлөлтөд гараад ирчихсэн. Зөвлөлтөд, Зөвлөлт Холбоот Улсад юу болно. Тэр нь ерөнхийдөө Монголд хэрэгжиж байдаг. Тэр хүртэл Монголд тодорхой нэгэн байдлаар нөлөөлж байдаг байсан. Ийм үед чинь бид нар оюутан байлаа. Оюутан бол ерөнхийдөө юм юм руу орж юм юмыг мэдэх гэсэн яг сурах гэсэн эрмэлзэлтэй байсан үе. Тэгээд шинэ болгоныг өөрсдөө бид олж авахыг эрмэлздэг байсан. Тэгээд одоо бүх юм чинь дээрээс Нам Эвлэлийн хорооноос за ийм юмнуудыг зохион байгуул ингэ тэг гээд ерөөсөө бараг дээрээс гарсан тогтсон графикийн дагуу ажил явагддаг байлаа ш дээ. Оюутны байгууллагын ажлыг ч гэсэн нам эвлэлийн байгууллага дээрээс нь хянаж байдаг. Тэр дээр бол заавал тэр хүмүүсийн хяналтанд биш өөрсөд өөсрдийнхөө сэтгэснээр янз бүрийн байдлаар яагаад л хийгээд явж байсан бид нар. Тэр нөгөө Рим Су-ыг тэр эрх чөлөө олгох АСТ-ыг чинь бид нар өөрсдөө санаачилж хийсэн байсан. Тэр сүүлд нь оюутны хөдөлгөөний түүх дээр яахав чинь 11-н сард энэ талаар чинь Улаанбаатар болсо оюутны чуулганы муулган бас оюутны, Олон улсын оюутны холбооны тухайн үеийн нарийн бичиг билүү дээ. Скалс гэдэг санаж байна. Тийм хүнд бас нэг юу муу өгч байсан юм байдаг л юм байна лээ л дээ. Тэрнийг бид нар өөрсдөө өмнө нь хийж байсан гээд. Тэгээд оюутнуудыг өөрөө манайд чинь онцлогтой. Нийт оюутных нь бараг 90% нь дотуур байранд байчихдаг. Тэр дотор бүх үйл ажиллагаа явагдаад. Тэгээд бид нар чинь оюутнууд өөрсдөө чөлөөт цагаа...

Хишигсүрэн -

Яг ардчиллын одоо уур амьсгал яаж мэдрэгдэж. Яагаад Ховдод түрүүлж жагсаал болсон гэж нэг үг яваад байдаг ш дээ тийм ээ? Яг юу болсон, ямар үйл явдал болсныг одоо бид нар бодоод яриад байгаа вэ?

Мөнхтөр -

За. Ингээд нөгөө оюутнууд чинь өөрсдөө бие даагаад янз бүрийн үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Оюутны зөвлөл маань тийм ээ. Тэгээд нийгэмд байж байсан янз бүрийн санаа бодлууд байна ш дээ. Энэ ерөөсөө нийгэм хөгжихгүй байна. Улс орны хөгжил дэвшил удаашралтай.

Хишигсүрэн -

Өөрчлөн байгуулалт...

Мөнхтөр -

Өөрчлөн байгуулалтыг хийхгүй байна. Энэ удааширч байна гэдгийг ер нь бол улс орны хөгжлийн талаар хүн болгон өөрсдөө дотроо ярьдаг байсан. Гаргаад ингээд яг нийтийн өмнө тавих болохоороо хүн болгон нэг айдастай байж байгаад тэр нөгөө айдсаасаа салахгүй байсан. Тэгээд энэ яриа бол оюутнуудын дунд бүгд ингээд яригдаад оюутны байранд ингэж ярилцаад залуу багш нартайгаа ярилцаад энэ яриа явж байгаад 1989 оны намраас энэ бүр нилээн идэвхтэй энэ тэр үед ч бас л Берлины хана мана чинь нураад л тэр чинь бид нарын чинь үеийнхэн чинь Ардчилсан Германд чинь зарим нь сурч байсан. Зарим нь Орос, Польш гээд тэр үеийн Соци орнуудад сурч байлаа ш дээ. Аа...оюутнууд. Тэгээд тэд нараасаа бас энд нэг иймэрхүү юм болж байна барьж байна гэсэн жижиг сажиг мэдээлэл. Тэрнээс биш тийм улс төрийн агуулгатай биш. Зүгээр л ийм болж байна гэсэн мэдээллийн шинж чанартай юмнууд чинь бид нар арай ингээд авчихдаг барьчихдаг болчихсон байсан үе. Тэгээд оюутнуудын дунд энэ яриа өрнөдөг болчихсон байсан. Улс орноо хөгжүүлэхэд яаж хөгжүүлэх вэ цаашдаа яах вэ. Энэ нам бол яг энэ тогтчихсон түвшинд байгаад байдаг эннээсээ хөдлөхгүй байна. Бид нар бас залуу улсууд бас нэг арай өөрөөр харах хэрэгтэй. Бүх удирдлагууд чинь одоо ийм байлаа ш дээ. Доороосоо ингээд явсаар байгаад нилээн настай хүмүүс нь очоод Төв хороо, Засгийн газрыг бүрдүүлдэг. Яахав тэр нөгөө амьдралын туршлага нөгөө хат суух гэдэг нь байдаг л байх тийм ээ. Гэтэл чинь тэр доторх настай хүн гэдэг чинь амьдралын хувьд ч гэсэн бүх юмаараа ингээд тогтоод ирдэг. Тэр нь ингээд тэр үйл явц нь өөрөө ингээд улс орны хөгжлийн бариад байгаа юм шиг ийм байдлаар харагдаад энэ талаар бид нар яриад л. Энийг яаж өөрчлөх үү барих уу гээд. Яг энэ 1989 оны хавар байна уу даа. Балтын орнуудаас Латвийн ч билүү дээ. Литвийн төлөөлөгчид ирж байсан юм. Тэр үед чинь тэнд чинь нөгөө Ардын фронт гэдэг юм байгуулчихсан. Тухайн үед чинь ерөөсөө нэг нам л байх ёстой гэдэг үзэл байж байдаг. Гэтэл нөгөө Социалист оронд чинь намынх нь хажуугаар дахиад юм орсон. Өмнө нь нөгөө Польшийн Солигарность гэдэг шиг одоо тийм хөдөлгөөнийг бол бид нар чинь яг тэр үед чинь сайн ойлгохгүй байгаад байлаа ш дээ. Гэтэл яг бид нарын нүдэн дээр ардын фронт гэдэг байгууллага байгуулагдчихсан тэгээд тэр хүмүүс ирж байсан юм. Би яг тэр дээрээс оюутнуудтай уулзахад Ардын фронт гэж яг юу юм бэ? Энэ ер нь яагаад энэ нам эвлэлийн байгууллага байж байдаг энэ ер нь Социалист орны тогтсон жишиг байж байгаа ш дээ. Гэтэл тэрний хажуугаар өөр байгууллага гараад ирдэг. Энэ ер нь яах гэж байгаа байгууллага вэ гэдэг талаар сонирхож асууж байсан. Тэгээд энэ өөр байгууллага байгуулагдаж болдог юм байна гэсэн санаа манаанууд чинь дөнгөж орж ирээд тэгээд ярьж байсан л даа. Тэгээд энэ дээр бол бид нар яг тухайн үедээ бол бид нарын мэдээлэл нөгөө Кампиталист орон чинь нөгөө аймар том мангас гэдэг байдлаар яадаг. Тэрний тэнд Ардчиллын яг үнэнхүү ардчилал яаж байсан юм бэ. Энэ олон намын тогтолцоо гэдэг чинь юу юм бэ гэдэг энэ талын ойлголт чинь ерөнхийдөө сул л байгаа юм л даа. Зүгээр яг нөгөө Марксизм, Ленинизмын онол гэдэг юман дээрээ яачихсан. Энэ ийм олон санаатай юм байж болохгүй гэсэн санаагаар бүгд сурчихсан байсан болохоор. Тэгээд зөвхөн энэ нам төрийн энэ удирдлагыг өөрчилье. Энийгээ ингээд өөрчилчих юм бол одоо цаашдаа хөгжил дэвшил гарч ирнэ гэсэн...

Хишигсүрэн -

Ойлголттой.

Мөнхтөр -

Гэсэн ойлголттой ийм байдлаар яриа өрнөж эхэлсэн л дээ. Тэгээд энэ яриа маань...за бид нар чинь тэгээд 9-н сард оюутнууд амарчихаад цугларч бариад. Мэдээж амралтынхаа үеэр бол тал тал тийшээ явчихдаг учраас. Нэг их тэрэнтэй холбоотой яриа хөөрөө, хавар яригдаж байсан юм хумнууд чинь тэгээд бараг нэг зуны амралтаар мартагчихаж шахчихаад. Буцаад нийлээд дахиад нөгөө уур амьсгал нийлээд нөгөө оюутныхаа ахуйдаа орж ирээд нөгөө ярьдаг юмаа яриад за энд тийм юм болсон тэр чинь бас зун нь гэдэг чинь мэдээлэл их ирнэ. Тэр үеийн чинь мэдээлэл их хомс байлаа ш дээ. Шуудан бараг захидал бол нэг 7,14 хоног явж байж ирнэ барина гээд. Тэгээд нөгөө зун нөгөө оюутнууд чинь очихоороо нутаг нутагтаа очдог. Хамт 10-н жил төгссөн хүүхдүүд нь энэ тэнд гадна дотно дээд сургуульд байж байсан хүүхдүүд чинь зун цуглаж уулзаж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь яг тэр үедээ яриад илүү мэдээлэл бас солилцож байсан юм шиг байгаа юм. Тэрнээс тэнд нь тийм юм энд нь ийм юм байна гэсэн юмнуудтайгаа намар нөгөө бид нар нөгөө Ховддоо дахиад цуглахдаа нөгөөдөхөө эргээд олж авсан мэдээлэл ээ харилцан солилцоод яг ингээд эргээд ярилцаад эхэлдэг. Тэгээд бид нар дөрөвдүгээр курстээ байсан нэг 9-н сараас эхлээд хэд хоноод дадлагад явсан. Тэр үед чинь манайхан чинь их завгүй болчихсон л доо. Нөгөө юуны 10-н жилийн ой болоод явж байсан. Ховдын багшийн дээд сургууль үүсгэн байгуулагдсаны 10-н жилийн ой. Тэгээд бид нар дадлагад яваад ингээд 10-н сарын сүүлээр буцаад ирчихэж байгаа юм. Тэгээд ярилцаад эхэлсэн л дээ. За одоо яах уу энийг бүр өөр байдлаар яах уу гээд ингээд тэгээд 11-н сарын за ер нь дундаас хойш энийг ер нь ингэж гаргаж тавъя. Тэр үед чинь нөгөө “Далай ээж цаазын тавцанд” гээд янз бүрийн шинэлэг санаатай юмнууд их гарч байсан. Тэгээд энийг тавъя гэдгээрээ яриад тэгээд энийг яаж илэрхийлэх вэ. Илэрхийлэх арга зам дээрээ их ярилцасан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Энд тэгээд янз янзүын түвшинд л ярилцаад байсан. Тэгээд голчлон тухайн үед байсан бид нар өөрсдөө...би чинь одоо физикийн анги манай найз Эрдэнэцогт монгол хэлний анги. Ганболд гэж манай найз. Тухайн үед Эрдэнэбат, Адилбиш гээд бас түүхийн ангийн оюутнууд эхлээд ярилцаж байсан хүмүүс маань ерөнхийдөө зохино байгуулалтанд орох гээд ирсэн л дээ. Аа...тодорхой хэмжээний албан бусаар ч гэсэн. Тэгэхдээ энэ чинь нийгмийн юм тавих гээд эхлэж байна ш дээ. Улс орон нийгмийн хөгжлийн талын юмыг тавих гэж байсан учраас нөгөө нийгмийн ангийнханруугаа түлхүү орсон байхгүй юу. Та нар энэ онолын үүднээс яадаг вэ. Энэ ер нь яах уу гээд. Ингээд ярилцаад эхлээд бид нар яг оюутнуудын хүрээнд ярьж эхлэж байгаад. За ерөнхийдөө энийг бол гаргаж тавъя. Тэгээд ямар байдлаар тавих уу гэдгээ эхлэж ярилцаж байгаад энийг ерөөсөө энэ жагсаал цуглаан хийж яагаад болдоггүй юм бэ. Зүгээр цуглаан хийе гэсэн байдлаар ярьсан байхгүй юу. За тэр цуглааныг хаана хийх яаж хийхээ тодорхой хэмжээнд шийдээгүй байж байгаад. Сүүлд нь бид нар нилээн олуулаа болж ирж байгаад шийдсэн л дээ. Ингээд яг ийм үйл явц болж байх үед нь энэ асуудлыг оюутны зөвлөлдөө орж хэлэлцүүлье гээд оюутны зөвлөлрүүгээ оруулсан байхгүй юу. Тэр чинь дарга нь Эрдэнэцогт гишүүн нь би тэгээд манай ангийн манай охин хүмүүс л байсан л даа. Тэгээд тэрлүүгээ орж хэлэлцүүлээд. Ерөнхийдөө дэмжээд 7-н хүн чинь ерөнхийдөө 5 нь бол дэмжээд 2 нь бол тиймэрхүү. Яг саналаа өгөөгүй. Тэр бол дэмжинэ. Энэ асуудал ер нь шийдэгдээгүй гарчихаж байгаа юм. Ер нь бол юу яая гээд. Тэгэнгүүтээ бид нар яг оюутны зөвлөл дээр дэмжингүүтээ шууд нөгөөдөх илүү шуурхай байдалд орсон байхгүй юу. За одоо энийг яг жагсаал цуглаан хийгээд энэ асуудлуудыг тавъя. Юу тавих вэ гэхээр өөрчлөн байгуулалтуудыг хурдасгая энэ нам улс орны хөгжлийн түргэтгэхийн тулд шинэ удирдлага шинэ арга барил шаардагдаж эхлэж байна. Энийг л энэ олон нийтэд гаргаж тавъя гээд. Тэгээд энийг нөгөө Ховдын Ард Аюушийн талбай гээд том талбай байж байгаа тэр дээр ерөөсөө тавъя гээд. Ингээд оюутны зөвлөлөөсөө дэмжлэг авангуутаа одоо бид нар яг нөгөө юмаа зохион байгуулах гээд эхэлсэн л дээ. Тэгэнгүүтээ бид нар анги ангиасаа нилээн идэвхитэй. Бас хүмүүсийн өмнө гараад юм гараад ярьчихдаг. 1-2 хүүхдүүдийг шууд татаж ирээд уулзалт зохион байгуулсан байхгүй юу. Нэг ийм юм хийх гэж байна гээд. Энэ яриа бол нөгөө дэл сул яриа бол чихнээс чихэнд дамжаад нэг нэгнээсээ дамжаад бас тодорхой хэмжээгээр хүмүүст жаахан мэдээлэл очиж л байсан байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө ерөөсөө шууд зохион байгуулалтанд ороод анги ангиас 2 хүүхэд авч ирээд тэр дээр нь нэг яриад ийм ийм юм хийе. Ингээд та нар очиж ангидаа ярь гээд тэгээд яг ярихад нөгөө идэвхитэй гэж татаж ирсэн хүүхдүүд маань бид нар өөрийнхөө л бас юугаар сонгож байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Үзэмжээр.

Мөнхтөр -

Үзэмжээр. Тэгэхээр чинь бид нарын талын л сонголт бол мэдээж ойлгомжтой байгаа ш дээ. Тэгээд тэр хүмүүстэй яриад ийм ийм юм болох гэж байна. Одоо ингээд ингэж улс орны хөгжлийг түргэтгэх энэ нам төрийн удирдлагыг шинчлэх, шинэ удирдлага гаргаж ирэх ийм байдлын юмнуудыг энд тавъя гэж яриад нөгөөдүүл маань буцаж ангидаа очиж яриад.

Хишигсүрэн -

Энэ яг хэдэн сард болж байгаа билээ?

Мөнхтөр -

Энэ яг 11-н сарын сүүлээр яг 12 сар эхлэж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа...та нарт ерөөсөө цаанаасаа зохион байгуулсан ч юмуу. Цаанаасаа зөвөлдөг оюутан биш тийм тийм хүн байгаагүй юу?

Мөнхтөр -

Ерөөсөө байгаагүй. Бид нар нөгөө яг ингээд нөгөө улс орны хөгжлийг сайжруулъя гэсэн бодол мэдээж тухайн үед хүн болгонд л байж байсан. Аа...тэгээд энийгээ ингээд хийгээд явж байхад бид нар юу гэдэг юм бэ Улаанбаатараас ч гэдэг юмуу энэ тэндээс янз бүрийн холбоо бол бидэнд ерөөсөө байгаагүй. Зөвхөн нөгөө яг нөгөө би түрүүн яриад байсан оюутны бие даасан үйл ажиллагаанд нилээн идэвхитэй болчихсон учраас нөгөө оюутны байгууллага чинь юмаа хийгээд явчихаар чинь...

Хишигсүрэн -

За. Буцаж ангидаа очиж яриад нөгөөдүүл чинь.

Мөнхтөр -

Тэгээд яриад анги ангируугаа очиж яриад ингээд эхэлсэн. Тэгээд ангируугаа яриад эхэлхээр нийт масс хамраад эхлэж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Ингээд энний дараагаар бол нөгөө яриа одоо энэ шум чинь энэ оюутнууд ингэх нь гэдэг чинь цаашаа тараад явчихсан байхгүй юу. Ингээд бид нар ерөөсөө зохион байгуулалтаа бол ингэж ингэж хийе. Ийм юмнууд яръя гэж лоозон моозонгоо ярьж ингэж байгаад аа...за одоо оюутнууд бол ингэж байгаа юм. Одоо бид нарт нэмж багш нарын дэмжлэг заавал хэрэгтэй. Тэгээд энд чинь одоо нийгмийн ухааны багш нар байх хэрэгтэй гээд. Тэгээд тухайн үед нийгмийн асуудал ярьж байгаа учраас нийгмийн ухааны ингээд улс төр нийгмийн асуудал учраас тэгээд хамгийн түрүүнд Батзангиа, Мөнхтөр багш, энэ Батцоож багш гээд багш нар байсан юм. Нийгмийн тэнхимийн. Тэгээд тэд нартай уулзаад ингэлээ тэглээ гээд ярьж эхэлсэн л дээ. Тэгсэн тэд нар дэмжээд. Тэгээд дахиад нөгөө багш нартайгаа дахиж уулзаад. Бид нар нөгөө оюутны байран дотроо чөлөөт цагийн тэнхим гэж байдаг юм тэндээ ерөөсөө уулзалтуудаа хийгээд байгаа юм. Тэгээд дараа нь сүүлд нь нийгмийн ухааны бараг бүх багш нар орж ирсэн. Батцоож, Мөнхтөр багш, Батзангиа, Сарантуяа, Буяннэмэх ч байсан байх. Эрдэнэцогт. Аа...тэгээд монгол хэлний Энхбаяр багш. Ингээд багш нарын нилээн өргөн бүрэлдэхүүнтэй уулзаад тэр нилээн тулгуу болсон. Яг энэ талын мэдээлэл удирдлагуудад бараг хүрсэний дараа уулзаж байсан юм л даа. Тэгсэн чинь тэрнийг манай байр нэг 500-аад, 500 ч арай хүрэхгүй метр байхгүй юу даа. Оюутны байр нь хичээлийн байртайгаа. Тэгээд нөгөө шатан дээрээсээ оюутны байрлуу хойд талын оюутны байрлуу ордог хаалгаар гардаг. Хоёр байр нь ингээд энэ талд нь сургууль нь байж байдаг байхгүй юу. Энэ байрны чинь нөгөө ард талаар нь нөгөө залуу багш нар нь 4-н давхарт байдаг. Ар талын хаалган дээр нь нөгөө багш нар нь. Тэгээд нөгөө энд цугларч байна гэдэг мэдээлэл бол авчихсан л юм билээ л дээ удирдлагууд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгэнгүүт нөгөө багш нар эндээсээ яваад яангуут тэр тэр багш орж байна гэдгийг нь манай удирдлагууд тэр тэр явж байна гээд ийм ийм багш нар оролцож байна гээд мэдчихсэн байна лээ. Тэгээд бид нар яг ярилцаад одоо ийм ийм юмнуудыг тавъя. Асуудлыг одоо ингэж тавъя. Өөрчлөн байгуулалтыг хурдасгая, ингээд удирдлагын шинэ удирдлага шаардаж байна гэж ингэж яаж байх үед хэрвээ ингэж байгаа юм бол бүгдээрээ огцор гээд хэлчихье л дээ. Тэгээд шинэ хүн гараад ирэг. Ингэвэл илүү юу яагаад гэдэг нэг. Энийг яг өмнө нь оюутнууд ярьж байхдаа гарчихсан юм л даа. Ийм яриа. Тэгэнгүүт одоо энэ яг хичээлийн байр, оюутны зөвлөлийн байранд болсон яриа байхгүй юу. Тэгэнгүүт тэр Эрдэнэбат гээд дөрөвдүгээр курсын. Түүхийн дөрөвдүгээр курс байсан юм тэр яг ингэх юм бол илүү нухацтай хандах ёстой гэж яаж байсан юм. Яриа хэлж байсныг би нилээн тод санаж байна л даа. Илүү нухацтай хандая гээд. Тэгээд тэрний дараа багш нарыг татаж оруулсан байхгүй юу. Тэгээд багш нарыгаа татаж оруулаад. Тэгээд багш нар ч гэсэн ерөнхийдөө дэмжээд нэн ялангуяа Батзангиа багш, Мөнхтөр багш эд нар сүрхий дэмжсэн. Тэгээд энэ яг юмнуудаа ийм ийм шаардлагууд тавих гэж байгаа гэдгээ багш нартаа танилцуулаад ингээд бид нар чинь 12 сарын 4,5-ны үе болж байгаа байхгүй юу. Тэгж яаж байхад. Тэгээд Энхбаяр багшид за энийг монгол хэлний багш учраас үгзүйн хувьд ч найруулгын хувьд ч их аятайхан болгож бичиж ир гээд анхны тавих шаардлагаа өргөх бичиг гэж нэрлээд ингээд Энхбаяр багш яг ингэж бид нарын бүх санаануудыг ингэж гаргачихаад боловсруулж найруулгынх нь хувьд боловсруулсан. Түүнээс биш өмнө нь оюутнууд бүх юмаа гаргачихсан яг л ийм юм гаргах гэж байгаагаа өгсөн байхгүй юу багш нарт. Тэгээд 5-ны, 4,5-ны үед тийм уулзалтууд болоод 6-н 5-наасаа эхлээд нөгөө 5,6-наасаа эхлээд нөгөө удирдлагууд зохион байгуулж байгаа хүмүүс дуудаад эхэлчихсэн байхгүй юу. Тэгээд 6-ны өдөр яг нилээн өргөн бүрэлдэхүүнтэй хүлээж авч уулзсан юм. Гэтэл чинь нөгөө 6-ны өдрийн чинь яг хичээл тарсаны дараа нөгөө хүмүүсийг дуудаж уулзсан байхгүй юу. Тэгээд яг 6-ны өдөр чинь бид нар 7-нд жагсана гээд яачихсан. Энэ зүгээр бид нар 7 гэдэг нь /инээв/ одоо ямар нэгэн байдлаар нэг ой мой гэж юмны чинь ингэж шалтаг байх ёстой ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Гэтэл чинь тэрэнд намын төв хорооны 7-р хурал энд болох гэж байсан. Тэрний чинь өмнө аа...ерөөсөө аймгууд чинь бүгд хурлаа хийдэг. Тэр чинь аймгийн тухайн Ховд аймгийн намын бүгд хурлын 5-р хурал шиг санаж байна. Яг тэр тооны хувьд. Мартсан санасан байж магадгүй. Тэр нь урд нь 3,4-н хоногийн өмнө болдог. Тэгээд бид нар яг өмнө нь тэр ярьж байх явцад энэ яриа явчихсан. Бид нар яаж нөгөө өргөх бичиг Намын төв хороонд хүргэх вэ. Захидлаар явуулах уу тэнд чинь одоо яаж байх юм бэ гээд. Тэгсэн чинь энийг ерөөсөө хүргэх гол арга нь юу юм бэ гэхээр аймгийн намын хорооны бүгд хурал болоод тэндээс төлөөлөгчид нь хотод нөгөө намын бүгд хуралдаа 7-р бүгд хуралдаа очдог. Тэгвэл тэр төлөөлөгчид нь гардуулчихая. Тэд нар очоод өгөг. Тийм учраас одоо ингээд Аюушийн талбай дээр жагсаалаа хийгээд яг ингээд нэг тэр 7-ны өдөр сонгогдчихсон байхгүй юу. Тэр нөгөө аймгийн намын хорооны 5-р бүгд хурал хуралдах өдөр таарсан. Тэгээд 6-нд чинь бид нарыг тодорхой хэсэг хүмүүсийг зохион байгуулж байгаа гэж дуудаад.

Хишигсүрэн -

Хэн дуудаж байгаа юм бэ?

Мөнхтөр -

Ректор дуудаж. Энэ Жадамба багш байсан юм. Тэгээд дуудаад уулзах гэсэн. Тэгтэл нөгөө бид нарын нөгөө ажил зохион байгуулаад явж байсан нөгөө оюутнууддаа дахин дахин нөгөө ярих шаардлага байсан чинь нөгөө яг ний нуугүй хэлэхэд нийгмийн том өөрчлөлтийн тухай ярьж байгаа. Тэгээд Монгол оронд чинь тиймэрхүү жагсаал цуглаан сайн дураараа хийж ерөөсөө хийж ирсэн түүх бараг байдаггүй. Тэгээд миний сонссоноор 1979 онд Хятад элчингийн өмнө жагсаал болсон гэж би зүгээр дам сонссон юм. Энийг оюутнууд хийсэн. Энэ жагсаал бол өмнөх бүх жагсаал цуглаан бол “Майн баяр” юу ч бай ямар нэгэн юмыг дэмжих, эсэргүүцэх одоо дайныг эсэргүүцэх тийм цуглааныг чинь дандаа дээрээс нь дээд байгууллага нь шийдвэр гаргаж одоо та нар тийм юм хий. Одоо та нар тийм юм барь гээд явчихдаг байсан. 1979 онд тэр Вьетнамын дайны үед Хятад элчингийн өмнө Вьетнамаас савраа тат гэж оюутнууд нэг яг сайн дураараа жагссан гэдэг юм билээ. Тэгээд тэрний дараа 2 дахь сайн дурын жагсаал болж байгаа байхгүй юу. Тэр дээрээсээ ямар нэгэн зохион байгуулалт шийдвэр янз бүрийн юмгүйгээр зохион байгуулж байгаа юу.

Хишигсүрэн -

Та нар тухайн үедээ Ардчилсан холбоо байгуулагдсаны дараа үйл явдал цаашаа тэгж тийм хурдтай өрнөнө гэсэн ямар төсөөлөл байгаагүй юу.

Мөнхтөр -

Тийм юм байхгүй. Бид зөвхөн зүгээр нөгөө яг залуу хүн шинэ оюутан залуучуудын юугаар улс орноо хөгжүүлье.

Хишигсүрэн -

Аа ха. Өөрчилье.

Мөнхтөр -

Өөрчилье. Манай улс орны хөгжил дэвшил ер нь удаашралтай байна. Энийг л өөрчилье гэсэн бодол байснаас тэрнээс ч одооны өндөрлөгөөс харахад шал өөр өөр юм хүмүүс ч бас яриад байдаг юм билээ тийм бодол бид нарт ерөөсөө байгаагүй. Зөвхөн улс орноо хөгжүүлье. Тэгээд бид нарын яг нөгөө тухайн үеийн ойлгот бол ерөөсөө энэ Коммунизмаа ингээд засаад сайжруулаад явчих гэсэн тийм л ойлголт байсан л даа. Тэрнийгээ бол залуу хүмүүсийнхээ хувьд илүү эмоцтой гаргаж илүү ил тод яг ингэж хүмүүст бас нэг дохио өгөхүйцээр ингэж ил гаргаж.

Хишигсүрэн -

Аа ха. За та хэд тэгээд жагсаалаа аймгийн намын бүгд хурлын...

Мөнхтөр -

Хуралдах өдөрт нь яг...

Хишигсүрэн -

Тааруулж хийгээд.

Мөнхтөр -

Тааруулж хийж байгаа юм. Тэгээд нөгөө тэр нөгөө 7-ны өдөр байгаа юм.

Хишигсүрэн -

Тэгэхэд одоо Ховдын засаг захиргааны байгууллагын тэр та нарт эд нар яах бол ийх бол гэсэн цагдаа хүчний тийм юм байхгүй юу.

Мөнхтөр -

За одоо яг...

Хишигсүрэн -

Тэнд одоо хяналт тавьж байгаа ч юмуу. Анхаарч анзаарч одоо...

Мөнхтөр -

Тэгээд яг Ховдын зүгээс яг Ховд чинь өөрөө цэргийн ангитай цагдаагийн том, цагдаа НАХЯ-ны байгууллага нь байж байсан.

Хишигсүрэн -

Аа ха мэдээж.

Мөнхтөр -

Тэр нь байж байсан. Гэхдээ яг тухайн үедээ бид нарлуу тэгж хандаж анхаарал тавьсан юм байгаагүй л дээ. Яг эхлэх үйл ажиллагаа чинь...

Хишигсүрэн -

Хүч авна гэж бодоогүй байх тийм ээ.

Мөнхтөр -

Тийм.

Хишигсүрэн -

Энэ тэнд...

Мөнхтөр -

Тэр зүгээр нэг юу байгаа юм л даа. Нөгөө Ховдын багшийн дээд чинь дотроо нэг хоолоо идчихдэг. Тэндээ хичээлээ хийчихдэг.

Хишигсүрэн -

Тэндээ амьдарчихдаг.

Мөнхтөр -

Тэндээ амьдарчихдаг. Бас нэг тэр дотроо нэг ийм жижигхэн вант улс болчихож байгаа байхгүй юу. Тэрний нэг их юм бол нэг их хүчтэй гадагшаа гардаггүй байсан байхгүй юу. Зүгээр гаргадаг хүмүүс нь тэнд л байсан. Нөгөө Ховдын оюутнууд. Нөгөө Ховдын өөрийн оюутнууд. Тэд чинь гэр орондоо ах дүү найз нөхдүүдрүүгээ ингээд тийм хүрээнд тийм жижиг хүрээнд гардаг. Тэгээд тэр оюутнууд маань яг нөгөө гол үйл ажиллагаа чинь дотуур байранд явагдаад байдаг. Тэгэхээр тэр нарийн ширийн юмнууд сайн тараагүй байдаг байсан. Яг бид нарыг тэгж юмаа хийж байх үед ямар ч тийм юм байгаагүй. Зөвхөн сургуулийн удирдлагын зүгээс за ийм юм болох нь жагсаал цуглаан хийхнэ гэдгээр тэр хавийн хүмүүсийг дуудаж уулзах гээд. Эхний нэг дөрөв таван хүнийг нь дуудаж уулзаад. Нөгөөдүүл бид нар нөгөө юмаа хийгээд байгаа байхгүй юу. Оюутны байранд чинь хүмүүстээ дахин дахин ухуулж байгаа юм. Энэ жагсах нь зөв. Ийм ийм учраас гээд. Тэр үед чинь нэгдүгээр курсээс дөрөвдүгээр курс тэгээд хүн болгоны санаа бодол чинь мэдээж нэг чиглэлд чиглэнэ гэж байхгүй. Тэгээд нөгөө айдас хүйтэс гэдэг юм чинь тэр үед чинь өндөр байж байсан. Тэгээд тийм учраа хүмүүст аягүй сайн ухуулаад хийх ажил зөндөө байсан л даа. Тэгээд нөгөө нийгмийн ангийнхан нөгөө идэвхитэй хэсгээсээ илүү дэмжсэн хэсгээ татаж аваад нөгөө байрандаа оройд ухуулга хийгээд яваад байгаа байхгүй юу. За одоо ингэсэн тийм, жагсах нь зөв. Бид нар алийн болгон хүмүүсийн энэ удирдлагаар ингэж байж байх ёстой юм бэ. Бид өөрсдийн гэсэн үзэл бодлоо гаргах нь зөв гэдэг юмнуудыг хэлж өгч байсан л даа. Тэгээд нөгөө зохион байгуулж байсан хүмүүсээс бид нар бол тухайн үедээ нилээн нарийн л зохион байгуулалттай байсан юм шиг байгаа юм. Яг өөрсдөө одоо бол одооны өндөрлөгөөс харахад ш дээ. Тэр үедээ бид нар тэгж яг ингэе тэгье гэдгээ тухайн үедээ яриад яриад л биенээ ойлголцоод явчихсан болхоос биш бас нилээн нарийн зохион байгуулалт. Тэгээд зохион байгуулж байсан хүмүүсээсээ эхний 5,6-хан хүмүүсийг удирдлагууд руу явуулж уулзуулчихаад тэгээд өөрсдөө бусад хүмүүс нь нөгөө оюутны байрандаа ухуулга сурталчилгаа хийгээд маргаашийнхаа лоозон моозонгоо бичээд ийм юмнууд хийгээд яваад би тэгэхэд чинь яг нөгөө байран дээрх юмнуудаа хариуцаад үлдчихсэн байхгүй юу. Зохион байгуулалтын, нөгөө уулзалт руу орохгүй. Тэгээд тэнд орсон нөхдүүд маань нөхдүүдийг маань нилээн яагаад л энэ чинь болохгүй ингэнэ тэгнэ гээд зарим нэгийг нь бүр аав ээж рүү нь утасдаад энэ хүүхэд чинь ингээд байна энэ хүүхэдтэйгээ ярь гээд утсыг нь өгч байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг бэлэн юмнууд ерөнхийдөө жагсахаар бэлэн болоод эхэлж байх үед маргааш нь 7-ны өглөө бүр хичээл ордогоороо орж байсан. Тэр 4 дэх өдөр байсан санагдаж байна. Ордогоороо ороод нөгөө сургуулийн багш нар нөгөө намын идэвхтэн гишүүд нь анги ангиудаар явж нөгөө ухуулга хийж байсан. Тэр өдрийн хичээл гэж тийм харилцан ингээд нэг бие биенийхээ юмыг гүйсгэсэн байдалтай болоод өнгөрсөн байхгүй юу. Нөгөө намын идэвхтэн гишүүн багш нар ангид орж ирээд ийм юм байж болохгүй гээд ухуулаад гардаг. Тэгэнгүүт нь бид нарын зохион байгуулчихсан нэг хоёр хүн маань ороод за одоо жагсах юу хэвээрээ биз дээ гэдгийг яриад одоо энд жагсана шүү гэдгээ ярьж тохироод ингэж бужигнасаар байгаад тэр 7-ны өдөр өнгөрсөн байхгүй юу. Тэгээд 6-нд бол тэр нөгөө удирдах хэсгээс ректорат дээр орсон хэсгийг маань бүр ингээд явуулахгүй шөнийн 1,2 цаг хүртэл суулгасан юм тэд нарыг. Тэгээд тэд нарыг ярилцаад бүр ийм юман дээр та нар талбай дээр очиж жагсаж яах юм бэ. Энд энэ юмыг чинь дэмжиж байна. Сургуулийнхаа хурлын танхимдаа хийчих. Би намын тэр аа...ректор тэгсэн. Би намын нөгөө удирдлагууд аймгийн намын удирдлагуудыг бүгдийг нь аваад ирье. Тэгээд юун дотроо хийчих. Тэгээд нөгөөдүүл маань за тэгье гэж. Нөгөө явуулахаа болиод за бид нар гарч байгаад зөвлөлдөөд ирье гэж гараад үүдэн дээр ярилцаад за тэрнийг нь хүлээж авъя гэж ороод тэгээд за бид нар хурлын зааланд хийхээр боллоо гээд тэгчихээд гарч ирээд. Бид нар бүр шөнө 1 цагийн үед дахиад хуралдаж байгаа байхгүй юу. Зохион байгуулж байгаа хүмүүс. Тэгээд энэ дээр одоо нөгөөдөх чинь зарим хүмүүсийн санаа янз бүр байсан юм чинь хурлын зааландаа хийчихвэл яасан юм бэ гээд. Зарим хүмүүсийн санаа тийм юман дээр ороод ирчихсэн. Тэгээд бид нар эргэж ярилцаад үгүй ээ бид нар нийгмийг цочроох үүднээс хийж байгаа учраас гадаа байх нь зайлшгүй.

Хишигсүрэн -

Тэгээд?

Мөнхтөр -

Тэгээд энэ дээрээ тохирч аваад маргааш нь зохион байгуулах юмнуудаа яг хийдгээрээ хийгээд ингээд яваад. Бид нар бүр 5,6-наас тэрнээс өмнө ингээд ингэж хийгдэнэ гэдэг нь бүр тогтчихсон. 12 сарын 1 мэдэхгүй ээ. Яг тухайн өдрийг нь санахгүй байна. 11 сарын сүүл 12 сарын эхээр аа...бид нар яг ингэж жагсана. Бид нарт энэ чанга ярьдаг юмнууд депуцер, микрофон өсгөгч эд нар хэрэгтэй болно гэдгийгээ тооцоолоод нөгөө оюутны зөвлөл дээр ярилцаад тооцоолонгуутаа ийм арга зохион байгуулсан юм л даа. Сургууль маань өөрөө тийм чанга яригчтай. Нөгөө өсгөгч микрофонтой байсан. Хөгжмийн багш нь тэрнийгээ хариуцаж яадаг. Тэгэнгүүтээ бид нар нөгөө оюутны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан хийнэ гээд бүх нөгөө техник хэрэгсэлийг аваад хурлын зааланд ингээд зоосон байхгүй юу. Тэгээд бид нар чинь хэдүүлэхнээ. Том хурлын зааланд тэр чинь 500,600-н хүн ордог хурлын заал байхгүй юу. Тэгээд өргөтгөсөн хуралдаан хийнэ гэдэг нэрийдлээр нөгөө юмнуудыг зоонгуутаа хэдүүлэхнээ нөгөө оюутны зөвлөлийн хэд чинь хуралдаж байгаа байхгүй юу. Тэр хурал нь зүгээр ээлжит хурал нэг байсан л даа. Гэлээ гэхдээ тэрний уг цаад санаа нь нөгөө хөгжмийн нөгөө өсгөгч депуцеруудыг авах зорилготой байсан. Тэгээд тэрнийг нь аваад бид нар оюутны зөвлөлийн өрөөндөө хийчихсэн юм. Тэгээд нөгөө жагсаал цуглааны яриа гарахад чинь бид нарыг гудамжинд гарахад чинь заавал чанга яригч хэрэгтэй болно гээд сургууль нөгөө юмаа хайж эхэлсэн байхгүй юу. Тэгээд нөгөө оюутны зөвлөлийнхөн хийх гэж байгаа юм чинь оюутны зөвлөлийнх нь байранд нь байна гээд тэгээд нөгөө хөгжмийн багш нар бид нарыг хайж давхиад нөгөөдөхөө авна гээд. Эмэгтэй хүн байсан бүр уйлаад л байж байсан юм. Тэгээд за болохоо байлаа гээд оюутны зөвлөлийн өрөө бол найдваргүй боллоо гээд нөгөөдөх оюутны юунаасаа буулгаад өөр газар хийж байгаад дараа нь бид нар нөгөөдөхөө цонхоор бүр хулгайлж авч гараад. Тэгээд яг юмнуудаа бэлдчихсэн. Тэр урд өдөр нь аа...Аюушийн талбайн хажуу талд цахилгааны асуудлыг шийдэх гээд манай ангийн Ядмаа энэ Буяндалай гээд нөхдүүд очиж бид гурав явж очиж нөгөө шууд агаарын шугамнаас тэр үед чинь нөгөө...одоо энэ гэр хороололд байдаг шиг ийм агаарын шугамнууд чинь их элбэг л байсан. Агаарын шугамнаас юу авъя. Цахилгаан авъя гээд нилээн олон уртасгагч аваад бэлдчихсэн. Физикийн тэнхимээс яагаад. Тэгээд нэг тийм юмнуудаа бэлдчихээд 7-ндоо бид нар хурлын зааланд орно гэж байгаад хичээл тарангуут нөгөө зохион байгуулж байсан гээд нөгөө өмнө нь дуудаж уулзсан нөхдүүдийгээ дахиад дуудаж уулзсан байгаа байхгүй юу. Тэгээд тэд нарыгаа оруулчихаад за бид нар мэдээж жагсаад явангуут та нарыг гаргах биз. Бид нар эндээсээ зохион байгуулалттай жагсаад явъя гээд хоёр байрандаа 10...1 цагийн үед. 1 цагт бид нар чинь хоолондоо ороод гараад ирдэг байхгүй юу. Тэгээд нөгөө хоолондоо орж ирээд гарч ирэнгүүтээ байрандаа цуглаад 4-н ийм модон сандал байдаг юм. 4-н модон сандал аваад...

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Нөгөө авсан юмнуудаа бүгдийг оюутны байрандаа оруучихсан байсан. Тэрнийг барьж аваад. Нилээн зохион байгуулалтанд яагаад. За юмыг яаж мэдэхэв цагдаа цэрэг ингээд дайрч магадгүй. Ямар ч хүн тэрний урдаас эсэргүүцэж зодоон нүдээн хийж болохгүй. Зөвхөн ингээд гараараа ингээд гинжлээд нэг нэгнийгээ гинжлээд барьчих. Тэгээд тэрнийгээ л салгахгүй байх юм шүү гээд. Тухайн үед чинь манайд чинь биеийн тамирын анги гэж байдаг байсан. Биеийн тамирын ангийн бас нэг биерхүү бас ийм чадалтай оюутнуудыг ингэж захаар нь яаж зогсоож барих ийм зохион байгуулалтыг яагаад хийгээд. Тэгээд манайх чинь нөгөө хоёр байрныхаа дунд урд талд нь нийгмийн ухааны салбарын оюутнууд хойд талд нь байгалийн ухааны салбарын оюутнууд байсан. Тэгээд 1 цаг 30-н минутын үед чинь нөгөө техникийн ажилтанууд маань одоо тэгээд Ядмаа, Буяндалай гээд манай ангийнхан. Манайхан нөгөө физикийн ангийнхан нөгөө техникийн талаа хариуцдаг байсан. Явж байхад бид нар бүгд нөгөө мэдчихсэн зохион байгуулж байгаа хүмүүс ямар ч байсан хуураад нөгөө юу руу орно гээд. Хурлын зааланд хийнэ гэдгээрээ удирдлагуудад тэгж ойлгуулж байгаад тэр дээр байж байхад нь хажуугаар нь шууд жагсаад явчихая гээд. Тэгээд нөгөө техникийн ажилтанууд нь явж байхад нь аймгийн намын хорооны дарга марга нь манай сургууль руу орж явсан юм билээ л дээ. Манай ректортой хамт. Тэгээд тэнд одоо нөгөө удирдаж байсан гээд хүмүүстэй уулзаад сууж байхад нь бид нар гараад яг 1, 2 цаг арай болоогүй байхад хоёр байрны үүдэнд яг ингээд цонхноосоо бид нар хараад л нөгөө зохион байгуулж байгаа хүмүүс нь дохиж байгаад нэгэн зэрэг гараад. Тэнд чинь бас нөгөө тэнд чинь бас нилээн их айдас байсан л даа. Тэр яг ингэж хамгийн түрүүнд гарах гэдэг бол бас л эрсдэлтэй л алхам. Хүн болгон бодож л байсан байх. Тэгэнгүүт нөгөө зохион байгуулалтынхаа хувьд ерөөсөө дотроо цуглуулж байгаад тэр нөгөө байшин дотор байж байгаа хүмүүс нэг их анзаарахгүй. Тэгээд нөгөө бөөн хүмүүс зэрэг гараад тэгэхээр чинь нөгөө олуулаа явсан хүмүүсийг чинь тодорхой оноож яахгүй байх гэдгийг ч хүртэл ярьж байсан. Тэгээд бүгд 2 талаас нийлээд жагсаад л тэгээд нөгөө жагсаал энэ түүхийн ангийн зарим нэг оюутнууд тэгээд удирдаад л шууд аваад явсан байхгүй юу. Тэгээд л яг удирдаад аваад л явахад нөгөө сургуулийн удирдлага дотор зарим хэсэг маань байж байсан. Тэгээд сургуулийн бүх багш нар чинь нөгөө намын идэвхтэнүүд чинь түгшүүрийн байдалтай л байсан. Тэгээд бид нар нөгөө сургуулийн хойд талын хаалгаар жагсаад гараад явсан. Нэг багш нөгөө ректорат дээр чинь сандарч гүйж орсон гэсэн. Нөгөөдүүл чинь жагсаад хаалгаар гараад явчихлаа гээд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд ямар ч байсан араас нөгөөдүүл ирнэ гэж бодоод. Бид нар чинь түрүүлж жагсаж яваад замд хүмүүс чинь нилээн их гайхчихсан л. Тэнд чинь 300 гарантай оюутан жагсаж байгаа юм л даа. 400-аад оюутнаас чинь зарим нэг нь орохгүй барихгүй. Заримыг нь нөгөө хичээлтэй гээд хичээлийг нь завсарлуулахгүй суулгачихсан ийм юмнууд байсан. Тэгээд Аюушийн талбай дээр ирээд 4-н сандлаа нийлүүлж индэр болгож байгаад тэгээд нөгөө яг жагсаад талбай руу орж явахад нөгөө жагсаалынхаа дунд байсан микрофон, депуцер, өсгөгчүүдээ гүйж очиж нөгөө өмнө нь бэлдчихсэн юмтайгаа шууд холбоод индэр засагдаад. Тэгээд нөгөө аймгийн намын хорооны байрлуу харчихсан. Харж жагсаж зогсож байгаад бид нар юунд үгээ хэлсэн л дээ. Тэнд нилээн тодорхой тодорхой үгнүүдийг яг энэ энэ үг хэлье гээд нэг нэгэнтэйгээ харилцан, би нэг иймэрхүү юм хэлнэ. Чи ямархуу юм хэлэх үү гэдгээ бас нэг тохирсон байдалтай байсан. Тэгээд гараад оюутнууд үг хэлээд ер нь энэ өөрчлөн байгуулалтыг хурдасгах хэрэгтэй нам төрийн байгууллагуудын хүнд суртал одоо ер нь хөгжил дэвшилд саад болж байгаа юмнуудыг өөрчлөх ёстой гэдэг юмнуудыг хэлээд эхлэнгүүт мэдээж нөгөө жагсаал болж байсан тэр чинь нэг сонин шинэ соргог юм учраас дэмжсэн дэмжээгүй, гайхсан тэр нөгөө Ховдын гудамжаар явж байсан иргэд чинь...

Хишигсүрэн -

Тэнд хэдэн хүн ер нь оролцож байсан бэ?

Мөнхтөр -

Ойролцоогоор нэг зүгээр нэг оюутнууд бол 300 гарантай юм оролцосон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тухайн үед чинь манай оюутнууд чинь 430-440 л байдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Бараг ихэнх нь орсон байна ш дээ тийм ээ?

Мөнхтөр -

Тийм.

Хишигсүрэн -

60-аас дээш хувь нь оролцож.

Мөнхтөр -

Тийм. Тэгээд тэнд чинь нөгөө Ховдынхан чинь бол нилээн юу байна. /инээв/ Оюутнууд чинь бас хүүхэд байлаа ш дээ. Аав ээж нь бас нилээн загнана ш дээ.

Хишигсүрэн -

Тэгнэ.

Мөнхтөр -

Одоо юу яана, тэрнийг чинь сонсчихсон бүгдээрээ. Тэр чимээ чинь бол би яг 4,5-н гэхэд яг Ховдод тарчихсан байсан. Би өөрөө Ховдынх нилээн ийм мэдээлэлтэй байсны хувьд хүмүүс тийм яриа гарчихсан. Танайхан тийм юм болох гэж байгаа юмуу гээд асууж байсан л даа. Тэгээд бид нар чинь...

Хишигсүрэн -

Ер нь та нарт айдас байсан уу?

Мөнхтөр -

Мэдээж байлгүй яахав. Тэр чинь тодорхой хэмжээгээр бүх л хүн айдастай л байсан байх. Гэхдээ л нөгөө залуу насны зоригоороо л давж байсан л даа. Энэ яг ний нуугүй хэлэхэд бид нар чинь тэр Социалист дэглэмийг нураагаад өөр юмруу орно гэдэг утгаараа биш.

Хишигсүрэн -

Сайжруулан л гэж явж байгаа ш дээ.

Мөнхтөр -

Сайжруулна гэж явж байгаа.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Гэхдээ тэр чинь байна ш дээ. Бүх юм дээрээс ингэж удирддаг байсан нийгэмд чинь болохоор...

Хишигсүрэн -

Удирдлаггүй...

Мөнхтөр -

Удирдлаггүй ингэж санаачлагаараа явж байгаа юм чинь бас л тодорхой хэмжээний юм ирнэ гэдэг нь ойлгомжтой л байсан л даа. Тэгээд юуг хүртэл бид нар тэр цэрэг цагдаа дайрч магадгүй гэдгийг яагаад мэдээж нөгөө тухайн үеийн мэдээгээр ч хүртэл энэ капиталист орнууд жагсаал хийгээд ингээд цагдаа нартайгаа тулалдаад гээд нөгөө муу өнцгөөс нь харуулаад байна ш дээ. Тэр нь бид нар бол бас хичээл болоод л байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Аа...энэ чинь ингээд цагдаа бас орж ирж болох юм байна. Цэрэг цагдаа орж ирж болох юм байна. Тэгээд ингэнэ гээд мэдээж нөгөө 1989 оны 6-н сарын Хятадын Тянь миний үйл явдал чинь болчихсон. Тэр чинь ингээд яг нөгөө албан ёсны юугаар ирээгүй мөртлөөсөө.

Хишигсүрэн -

Тянь миний талбайн үйл явдлын дараа нь...

Мөнхтөр -

Тийм дараа нь ш дээ. Тянь миний чинь 6-н сарын 4-н шиг санагдаад байна. Ингээд юу яагаад тиймэрхүү нөгөө юмнууд чинь ингээд бүх шумнууд Польштд тэр чинь сонгууль монгууль болоод Коммунистууд чинь ялагдчихсан ч билүү тиймэрхүү юмнууд бүх юмнууд яг бүх ийм ийм юм болсон ингэсэн тэгсэн гэж албан ёсны мэдээллийн хэрэгсэл юмаар ирээгүй ч гэсэн...

Хишигсүрэн -

Мэдээд байдаг.

Мөнхтөр -

Ам дамжсан юмнууд чинь явчихсан. Энд тийм юм болж гэнэ. Тэнд тийм юм болж гэнэ гээд. Тэгээд тэд нарыг мэдчихсэн тэнд одоо ёстой танкаар дайчихсан юм гэнэ гээд тэр мэр чинь байж л байсан.

Хишигсүрэн -

За. Тэгээд та хэд дараагаар нь...?

Мөнхтөр -

Тэгээд тэнд чинь бид нар жагсаалаараа...бид нарын татаж оруулсан багш нар бүгд үг хэлсэн л дээ. Энэ нийгмийг өөрчлөх үү...тэгээд нөгөө багш нарын дэмжлэг ороод ирсэн нь оюутнуудыг маш их зоригжуулсан л даа. Түүнээс биш яг багш нар татгалзсан болвол энэ үйл явдал болох ч байсан уу үгүй ч байсан уу гэдэг бас л эргэлзээтэй л байх. Зүгээр яг эхний санаачлага нь оюутнуудаас гараад ингээд зохион байгуулалтанд орлоо ч гэсэн тэр ямарваа нэгэн юмыг хийхэд тэр дэмжлэг гэдэг юм чинь чухал.

Хишигсүрэн -

Чухал.

Мөнхтөр -

Тэгээд багш нарын дэмжлэгтэй байсан нь үнэндээ үйл явц бол илүү сайн зохион байгуулалтанд орсон. Энэ өрнөсөн байх. Тэгээд жагсаал хийгээд тэр дээр үг хэлээд ингэж байхад гаднаас дөрвөн хүн үг хэлсэн юм. Бид нар тэр гадны хүн орно гэдгийг ерөөсөө ямар ч тийм тооцоолоогүй байсан л даа. Бид нар өөрсдөө л ийм ийм хүмүүс ингэнэ тэгнэ гээд тэгээд...

Хишигсүрэн -

Тэр дөрвөн хүн нь ямар хүн байх уу?

Мөнхтөр -

Театрын хоёр жүжигчин байсан.

Хишигсүрэн -

За.

Мөнхтөр -

Нэг нь Чилгэр, нэг нь Төмөрбат гээд. Аа...тухайн үедээ Хот тохижуулахын л дарга гэдэг байсан юм даа. Хот тохижуулахын дарга байсан Хархүү гээд нэг хүн байсан юм. Аймгийн эвлэлийн үүрт ажилдаа Болдоо гэж. Болд гэж хүн байсан. Тийм хүмүүс ерөнхийдөө өөрчилье, сайжруулъя гэсэн яриаг яриад. Одоо би заримыг нь санадаг юм. Хархүү гуай /инээв/ одоо бараг энд бол Төв хороонд Намсрай гээд нэг сайн хүн байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэрийг нь үлдээчихээд бусдыг нь бол сольчихоё гээд /инээв/.

Хишигсүрэн -

Хэн тэгж хэлж байсан бэ?

Мөнхтөр -

Тэр Хархүү тэгж хэлж байсныг би бол сайн санадаг юм.

Хишигсүрэн -

Та нар тэр Намсрайгын тухай мэдэж байсан уу?

Мөнхтөр -

Үгүй ээ ерөнхийдөө тэр үед чинь Төв хорооны тэргүүн, нөгөө Төв хорооны гишүүд байна ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэр чинь одоо аймаг сумын улаан булан ерөөсөө энд тэнд чинь бүгдийнх нь зургийг тавиад тэр үед чинь цээжилдэг байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тийм учраас л бүгд хүн мэдэж л байгаа ш дээ. Гэхдээ тэр нь Намсрай нь энэ сайн тэр нь энэ сайн гэдгээрээ биш. Зүгээр бүгд ерөнхий Төв хорооны гишүүдээ гэдгийг бүгдийг мэддэг л байсан. Тэгээд аймгийн бүгд хурал хуралдаж байхад оруулж нөгөө өргөх бичгээ өгөөд тэгээд бид нар ингээд өөрчлөн байгуулалт шинэ удирдлага шаардаж байна гээд ийм ийм учраас энэ өөрчлөн байгуулалтыг удаан хийж байгаа учраас Намын төв хороо, Сайд нарын зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэдэг шаардлагыг анх 12-р сарын 7-нд тавьсан. Энэ нилээн улс төрийн том шаардлага, нилээн аз сорьсон ч гэдэг юмуу. Нилээн Коммунист дэглэмд ийм шаардлагыг зоригтой тавьсаныхаа хувьд энэ Монголын түүхэнд байр сууриа эзлэх ёстой л гэж боддог юм. /инээв/ Ний нуугүй хэлэхэд энэ бол анхны улс төрийн жагсаал. Монгол оронд ардчилсан хөдөлгөөн эхлэхийн ерөөсөө эхлэл тавьсан. Хэрвээ би ийм байдлаар...энэ бол миний хувийн дүгнэлт ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Магадгүй Ховдод тэр жагсаалыг хүчээр ямар нэгэн байдлаар нухчин дарсан болвол Улаанбаатарт дараачийн жагсаал гарах уу үгүй юу. Энэ нөгөө хаалттай нийгэмд айдастай байсан хүмүүс дээр улам айдас бий болгоод энэ хотын энэ ардчилсан хувьсгал эхлэх үү үгүй юу гэдэг асуудал ч эргэлзээтэй л гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд цаашид одоо төвд болж байгаа үйл явдалтай та нарын үйл ажиллагаа яаж холбогдож цааш үйл явдал одоо өрнөв. Процесс ер нь юу болсон бэ?

Мөнхтөр -

Ингээд...

Хишигсүрэн -

Тэгээд үндсэндээ түүхэнд одоо бид нарын ойлгож байгаа сонин хэвлэлд болохоор тийм юм болсон гэнэ билээ гээд одоо тэгээд зогсочихож байгаа ш дээ.

Мөнхтөр -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр яагаад тэгэв гэж л асуух гээд байна л даа?

Мөнхтөр -

Тэгэхээр нэг ийм юм байдаг юм л даа. Монголчууд ерөнхийдөө “би” гэх өвчтэй хүмүүс юмуудаа.

Хишигсүрэн -

За.

Мөнхтөр -

Би хамгийн сайн нь гээд бүх юмыг би хийсэн гэдэг байдлаар л.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд ч тодорхой нэг сайн юмыг өмчлөгчид их олон байх юм л даа. Зүгээр бид бол тэнд янз янзын оюутнууд байсан. Янз янзын үзэл бодолтой. Янз бүрийн амьдралын түвшинтэй. Янз бүрийн л хүмүүс байсан. Энэ хүмүүс бол зөвхөн нийгмийг өөрчлөх ёстой. Энэ нийгэм болохгүй байна гэдгийг л анх гаргаж тавьсан хүмүүс.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Эннээс цаашаагаа ардчилсан процесс үйл явц тэгээд тэрний дараа чинь өрнөөд явчихлаа ш дээ. Тэгээд манайх чинь олон намын тогтолцоонд ороод ингээд явсан. Тэр нь энд байсан тэр зохион байгуулж байсан. Тэр оролцож байсан тэр оюутнуудаас өөр өөрийн замаараа явцгаасан. Зарим нь Хувьсгалт нам зарим нь Ардчилсан нам, зарим нь өөр бусад нам ингээд бүх чиглэлээр явцгаасан.

Хишигсүрэн -

Тухайн үед ер нь намыг одоо би энэ намд орж ажиллана. Би энэ намд орохгүй гэдгийг яаж шийддэг байсан бэ? Тэр олон намыг тухайн намд элсэж байгаа 1990-ээд оны эхэн үеийн хүмүүс юуг нь үндэслэж сонгож ордог байсан бэ?

Мөнхтөр -

Янз янз л даа.

Хишигсүрэн -

Та жишээлбэл Социал Демократ намын сонгоод орчихлоо ш дээ тийм ээ?

Мөнхтөр -

Тэгээд бид нар чинь нөгөө ардчилсан үйл явц болоод эхэлчихсэн зүгээр тэр орой нь 12-р сарын 7-ны орой нөгөө үг хэлсэн Хархүү маань бид нар дээр ирдэг юм. Бид нар хүлээж аваад уулзсан. Тэгсэн чинь уг хүн маань гараар биччихсэн юм. Одоогийнхоор А4-ын цаасан дээр гараар бичихсэн. Нилээн хэдэн хуудас юм барьчихсан. Тэгээд л би нэг ийм юм бодол санаатай явдаг гээд тэрнийгээ яриад. Тэгж ярьж зогссоноо ингэе тэгье гээд цаашдаа хамтарч ажиллая гээд тэгж тохироод явцгаасан юм. Тэгээд тэр чинь одоо цаг хугацаа чинь хурдан юм даа. Тэр үйл явц чинь нөгөө юм хийчихсэн. Дараа нь нөгөөдүүл чинь юм хийсний дараа хариуцлага их байдаг юм байна. Энгийн жишээг ярихад тийм том улс орны хэмжээний юм ярихад өөрөө ч нэг байж байгаа байдал сурлага мурлага гээд хүмүүс их...

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Эхэлдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Яг тийм.

Мөнхтөр -

Бараг л чи өмссөн зүүсэн чинь ийм байж улс орны хөгжлийн тухай юм ярьдаг чи юу юм бэ гэдэг байдлаар ингээд хандах хандлагууд байгаа учраас бид нар өөрсдийгөө ингээд цэнээд тэгээд...

Хишигсүрэн -

Болгоомжлоод.

Мөнхтөр -

болгоомжтой болоод юм юмруу л хандаад эхлэх ийм үйл явц эхэлж байтал Улаанбаатарт ардчилсан....

Хишигсүрэн -

За Улаанбаатарт ардчилсан тийм холбоо байгуулагдаж Залуу уран бүтээлчдийн зөвөлгөөн болж байна.

Мөнхтөр -

Аа...тэр бол өмнө нь.

Хишигсүрэн -

Та нартай төстэй юм болж байгааг та нар яаж хүлээж авч байсан бэ? Одоо та яг хувиараа юу бодож байв тэр үед?

Мөнхтөр -

Одоо ингээд яг үйл явдал болоод эхэллээ за...энэ яг өөрчлөлтийн салхи эхэлчихлээ л гэдэг юмыг хүлээж аваад. Тухайн юмнууд чинь гараад л янз бүрийн хэвлэл мэдээллээр гараад л эхэлсэн л дээ. Хэвлэл мэдээлэл хүний амнаас дамжаад. За тэгээд бид нарын үйл явц зөв болоод явчихлаа гээд тэгээд их хурдан л яваад өнгөрчихсөн юм даа тэр хугацаа. Тэгээд хүнтэй уулзаж ярилцаад нөгөө шинэ сонин санаагаа яриад өөрийн бодлоо яагаад энэ чинь энэ нь зөв юм байна. Тэгээд тэр үед чинь ерөөсөө нэг тийм ийм юм болсоны дараа чинь хүмүүс албан байгууллага гэр орон ерөөсөө хаана ч нэг тийм хэлэлцүүлгийн маягтай болчихсон байхгүй юу. Энэ нь зөв тэр нь зөв. Ингэх ёстой тэгэх ёстой гээд. Хүн болгон өөр өөрийнхөө өнцгөөр сэтгээд тэгж яваад Ховдод чинь нөгөө Ардчилсан холбооны чинь салбар байгуулая гэдэг яриа тэр Хархүү голчилж яасан юмаа. Тэгээд нөгөө юун дээр үг хэлсэн Чилгэр, Хархүү манайхаас би Эрдэнэцогт аа...тэгээд дээр нь хоёр багш байсан юм. 1-р 10-н жилийн багш байсан юм. Би тэрнийхээ нэрийг одоо бас мартчихаад байна. Тэгээд бид нар чинь эргэж уулзалдаад ингээд яриа хөөрөө ингээд ярьж байтал нөгөө 2 сар...12-р сарын 7 нь чинь ингээд яваад бид нар чинь оюутнууд шалгалт шүүлэг гээд бас давхцаад явчихна ш дээ. Тэгээд нөгөө хажуу талд энэ тэнд хүн уулзана. Ингээд завгүй байсаар байтал аа...хүмүүстэй бол уулзаж бариад ингээд явж л байсан л даа. Бид нарыг чинь ингээд жагсаал хийсний дараа “Басдаган” гэж казакаар бичиж байгаа юм. “Басдаган” гэдэг чинь нөгөө удирдагч, толгойлогч гэсэн үг юм гэсэн. “Басдаган” гээд биччихсэн. Та нарыг дэмжиж байна энийг бол юу яах ёстой гэсэн нэг бичиг. Дөрвөн ойрад гэсэн бас нэг...

Хишигсүрэн -

Өө...бас үндэсний юм гарч ирэх нь.

Мөнхтөр -

Тийм. Тийм юмнууд ингээд юун дээр өглөө ирэхэд Багшийн дээдийн үүдэн дээр наачихсан байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Өөх за.

Мөнхтөр -

Дэмжсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд бид нар яг Ховдын ардчилсан хөдөлгөөний юмнуудад хувь хүмүүс өөр өөрийн чиглэлээрээ ороод явчихсан л даа. Би чинь анх Ардчилсан холбоог байгуулалцаад анхны удирдах зөвлөлийн...одоо зохицуулах зөвлөл гэж байсан. Тэрний 5-н хүний нэг болоод. 2-р сарын 18-нд чинь энд Ардчилсан холбооны анхдугаар их хурал болоход энд Ховдоос төлөөлөгчөөр ирсэн. Тэгээд надтай хамт чинь...тэгээд бид нар албан ёсоор Ховдын хэсэг нөхдүүдээс томилж явуулсан нь би болж байгаа юм. Тэгээд бид нар...тэгээд яг Манханаас нэг малчин залуу Баасансүрэн гэдэг юм. Тэр орчихсон. Миний араас нөгөө манай нөгөө оюутны зөвлөлийн дарга Эрдэнэцогт ирээд ингээд Ховдын гурван төлөөлөгч болоод би тэрнийгээ ахлаад орж байсан юм аа. Тэгээд энэ ардчилсан үйл явцад орсон доо. Тэр анхдугаар их хурал дээр орж ирээд Үйлдвэрчиний төв зөвлөлд боллоо ш дээ. Тэгэхэд чинь тэнд хуралд суугаад хуралд ороод тэрний чинь гадаа чинь жагсаал цуглаан болоод л. Аа...одоо ерөнхийлөгч Элбэгдорж бид нарыг нэг дуудаж уулзсан юм. Аймаг болгоны ахлагч нарыг.

Хишигсүрэн -

За. Ямар учраас уулзаж байгаа билээ?

Мөнхтөр -

Ерөнхийдөө зохион байгуулалтын юм аа яах гэж байхгүй юу.

Хишигсүрэн -

Ярих гээд л...

Мөнхтөр -

Тийм. Увсаас бусад аймгаас ирсэн шиг санагддаг юм төлөөлөгч нар. Тэгээд яг энэ хоёр давхарт нь энэ зүүн талын нэг өрөөнд орсон юм. Бид нар яг тойрч суугаад тэгээд Элбэгдорж орж ирээд ингэж байсан юм. За бид нар ингээд зохион байгуулалтанд орох ёстой. Гэхдээ бас юмыг яаж мэдэх үү тийм ээ. Аливаа асуудал болоход нууц байдалд ч орж болно. Тийм учраас нууц нэртэй...

Хишигсүрэн -

Болоё гээд...

Мөнхтөр -

Болоё гээд. Тэгээд нууц нэрээ яагаад Элбэгдорж явж байсан байхгүй юу. Аймгийн тэр ахлаж байсан хүмүүс.

Хишигсүрэн -

Элбэгдоржоос нууц нэр авах уу?

Мөнхтөр -

Үгүй ээ. Элбэгдоржид би одоо нууц нэр өгч байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

За...та ямар нууц нэр авав?

Мөнхтөр -

Би өөрөө торгууд гэдэг нууц нэр аваад.

Хишигсүрэн -

За.

Мөнхтөр -

Тэгээд одоо янз бүрийн асуудал болвол би хүнээр дамжуулж Элбэгдоржтой харилцах нь байна л даа. Тийм байдлаар яаж байсан юм. За торгууд явууллаа л гээд ерөнхийдөө очно. Тагнуул дээр гардаг шиг л юм.

Хишигсүрэн -

Тийм. Лаг адал явдал болж байна ш дээ.

Мөнхтөр -

За тэгээд яг тэгж юу ороод Ардчилсан холбооны хуралд ороод Баабарын үг бол нөгөө “хаан шалдан байна” гэдэг алдартай үг...

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэр дээрээс хэлээд монгол дээлтэй нэг ийм Монгол дээл...

Хишигсүрэн -

Өмссөн урт үстэй залуу.

Мөнхтөр -

Урт үстэй. Тэгсэн мөртлөөсөө ботинк өмсчихсөн байсан шиг санадаг юм.

Хишигсүрэн -

Аа ха тэгээд?

Мөнхтөр -

Тийм хүн үг хэлээд. Тэр мэрийг яагаад. Эндээс чинь ирээд их мэдээлэл авч байгаа юм л даа. Тэгж яваад...

Хишигсүрэн -

Ардчилсан холбоо...

Мөнхтөр -

Ардчилсан холбооны гишүүн болсон доо тэгээд.

Хишигсүрэн -

Орон нутгийн Ардчилсан холбоо ер нь яг одоо жишээлбэл танай аймгаар жишээ авахад хэр хэмжээнд амьдарч одоо идэвхитэй үйл ажиллагаа явуулав. Одоо тэгээд тэр холбооны үйл ажиллагаа юу болсон бэ цаашид тэрнийг нэг яриач. Зөвлөл байгуулагдсан ш дээ. Тэгээд орон нутагт тэр ардчилсан хөдөлгөөн үүсээд. Орон нутагт өөрийнхөө нэгжийг байгуулж байгаа байдал цаашид ер нь ямар юм болж явсан бэ гэдгийг яривал сонин байх аа.

Мөнхтөр -

Бид нар чинь нөгөө өмнө нь юм хийчихсэн улсууд. Нөгөөдөхийг үзчихсэн. Ховдын хүмүүс ч үзчихсэн. Тэгэхээр тийм юм байгуулагдаж байна гээд ерөөсөө шууд өөрсдөө түрүүлээд салбар зөвлөлөө байгуулчихсан газар чинь Ховд юм байгаа юм ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Сонсоод ер нь. Ер нь өмнө нь зохион байгуулалтанд...

Хишигсүрэн -

Орчихсон.

Мөнхтөр -

...байсан шахуу хүмүүс тэгээд нэг нэгнийгээ дэмжсэн юмнуудаа яачихсан. Эргээд хэд хэд уулзаад ярьчихсан хүмүүс чинь энд ийм боллоо гэнгүүт энний салбар зөвлөл...

Хишигсүрэн -

Байгууллагдана.

Мөнхтөр -

Байгуулагдана гээд. Яг салбар зөвлөл ч гэдэг утгаар биш л дээ ерөнхийдөө ингээд ардчилсан орон нутгийн байгууллага нэг ийм юм байгуулая гээд. Тэгээд тэр чинь анхны таван зохицуулагч сонгогдоод. Даргаар нь Чилгэр болж байсан юм.

Хишигсүрэн -

За тэр нь ямар хүн билээ?

Мөнхтөр -

Нөгөө манай юун дээр үг хэлж байсан театрын жүжигчин хүн.

Хишигсүрэн -

Театрын жүжигчин ш дээ тийм ээ.

Мөнхтөр -

Аа...яг нарийн...

Хишигсүрэн -

Тийм юмны дарга болоё гэсэн сонирхол одоогийн хэлээр энэ улсуудын сонирхол ямархуу байсан юм бэ?

Мөнхтөр -

Үгүй тэр үед чинь нэг тиймэрхүү юм байгаагүй юм аа. Тэгээд яг ингээд зохицуулах зөвлөл мөвлөл яагаад хамгийн идэвхтэй нь явж байсан яг Ховдын талаас явж байсан чинь Хархүү гуай байхгүй юу. Тэгээд Чилгэр маань өөрөө Увсын хүн. Нөгөө юунд нь надтай хамт очиж байгаа Эрдэнэцогт маань Говь-Алтайнх оюутан. Нөгөө нутгийн хүмүүс биш болчихож байгаа байхгүй юу. Би тэгээд нэг хоёр багш тэгээд Хархүү бид нар чинь болохоор чинь бас нөгөө нутгийн улсууд болчихож байгаа юм. Эхний үед гол зохион байгуулж байсан Хархүү гуайг дарга болгох ерөнхийдөө чигтэй байсан л даа. Тэгээд яагаад уу гэхээр чинь бас л юутай юм ш дээ. Тухайн үед чинь хүмүүсийг жаахан нэг л жаахан алдаа дутагдал гаргачихсан бол тэр нь ийм тийм муу хүн гээд ярьж л байсан л даа. Хархүү гуай чинь өмнө нь цагдаа байж байгаад бас нэг буу муу алдаад хүний аминд хүрчихсэн хүн байхгүй юу.

Хишигсүрэн -

Хөөх за.

Мөнхтөр -

Тэгээд нөгөө цагдаагийн ажлаас яачихсан. Би бол оюутан. Оюутныг чинь тэр үед бол юу яахгүй байдаг байлаа ш дээ. Хүмүүс чинь нэг тийм хүлээж авахгүй. Юм ч хүрээгүй байж чи юу вэ гэсэн байдлаар ханддаг байсан /инээв/. Тэгээд нөгөө 2 багш байсан юм. Тэд нар болохоор жаахан ингээд жаахан харзансан байдалтай. Бас нэг идэвхитэй яагаагүй юм ш дээ. Тэгээд эцсийн дүнд нь яагаад Чилгэр гуай дээр чинь анхны яг ахлагч л болдог хувь заяа тохиолдсон байхгүй юу. Сүүлд нь тэрний нутгийн хүн биш учраас Эрдэнэцогт, Чилгэр хоёр чинь хавар нь 72 цагийн дотор Ховд аймгийн нутгаас гарч яв гэж хөөгдөж явсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Хэн хөөж байгаа юм тэрнийг?

Мөнхтөр -

Аа...тэр хувьсгал намыг хамгаалах цуглааныхан.

Хишигсүрэн -

Өө...за.

Мөнхтөр -

Тэгээд тэрний чинь дараагаар нилээн их үйл явдал өрнөсөн дөө. Яг л одоо энд болж байсан бүх процессууд Ховдод бол болж л байсан. Миний хувьд энд Ардчилсан холбооны анхдугаар их хуралд ирээд хүмүүстэй уулзаж ярилцаад оюутан хүнийхээ хувьд 20-р зуун оюутны хөдөлгөөнийхөнтэй уулзаж байсан. Одоо энэ их хурлын гишүүн байсан Зоригт байна аа даа. Дорнотоос сонгогдож байсан.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэр Зоригт чинь 20-р зуун хөдөлгөөний чинь нилээн...

Хишигсүрэн -

Нөгөө Иргэний Зориг Намын Зоригтыг хэлж байна уу тийм ээ?

Мөнхтөр -

Тийм. Нилээн яг тэр хөдөлгөөний чинь гол хүмүүсий нэг байсан юм. Би яг их сургуулийн 2-р байран дээр ирж уулзаж байсан юм. Тэгээд бид нар ийм юм ярьдаг юм. Нэг өрөөндөө орж сууж ярилцаж байгаад. Ийм ийм юм байж байгаа та нар хөдөө орон нутагтаа ингэж бид 20-р зуун гэдэг энэ байгууллагынхаа хөдөлгөөнийхөө салбар малбарыг тийшээ байгуулах сонирхолтой гээд тэр мэдээлэл энэ тэрийг нь авч байсан юм. Тэр мэдээллийг авчихаад дараа нь би чинь нөгөө Социал Демократ намынхны...нөгөө хөдөөний бид нарт чинь мэдээлэл их хэрэгтэй. Яг нарийн ширийн. Тэгээд Социал Демократ намын одоо иргэн Ламжав гуай эд нар байсан. Энэ аа...их сургуулийн гуравдугаар байр гэж байна аа даа. Тэнд би иргэн Ламжав гуайтай уулзаж баахан ийм материалууд авч байсан юм. Та нар ийм юм унш. Бид нар ийм хөдөлгөөн байгуулж байгаа. Ардчилсан Социалист Хөдөлгөөн гэдэг юм байгуулж байгаа гээд. Ингээд баахан мэдээлэлтэй болж аваад. Үндсэндээ 3 хоног энүүгээр явж аваад. Тэр мэдээллүүдээ аваад л Ховдруугаа буцсан даа. Тэгээд л очоод ийм ийм юмнууд болж байна. Тэгээд ардчилсан үйл явц ингээд. Тэгээд 18 чинь энд болоод. 3-р сарын 7-нд 4-нд чинь энд жагсаал болоод 7-нд чинь өлсөглөн зарлаад эхэлсэн. Тэгээд өлсөглөн зарлаад л эхлэнгүүт дахиад бид нар хурлынхаа зааланд бүх оюутнуудын хурал болсон юм л даа. Тэгээд энэ үйл явц нөгөө өлсөглөнгийн талаар л ярилцасан л даа. Энэ ингээд ингээд үйл Төв хороо, Сайд нарын зөвлөлд л огцор гээд өлсөглөн зарлаад эхлэнгүүт бид нар хуралдаад тэрэн дээр би яг ярьж байсан юм. Одоо бид нарын ингээд анхны тавьсан шаардлагыг тавиад энэ хүмүүс өлсөглөн зарлаж байна. Энийг дэмжихгүй бол бид нар аа...болохгүй. Яагаад гэвэл бидний тавьсан шаардлага. Энэ дээр бид нар хүч нэмэх ёстой гээд. Тэгээд хичээл хаялт...

Хишигсүрэн -

Зохион байгуулаад.

Мөнхтөр -

Суулт зохион байгуулаад эхэлсэн юм даа. Тэгээд тэр нь бол яг ний нуугүй хэлэхэд сургуулийг бүрэн хамраагүй юм л даа. Тэгээд тодорхой хэсэг бүлэг хүмүүс тэгээд суулт зохион байгуулаад өлсөглөнг дэмжсэн тийм суулт, хичээл хаялт хийж байсан юм. Тэгээд дараа нь Ховдын үйл явцууд чинь өрнөөд л эхэлсэн л дээ. Элбэгдорж чинь нөгөө Ховдын Зэрэгийн юм байгаа юм. Гэтэл чинь нөгөө хамаатнууд нь нөгөө өлсөглөнгийн үеэр чинь эсрэг өлсөглөн гэдэг юм чинь тэнд эхлэж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Элбэгдоржийнхоо эсрэг хамаатнууд нь уу?

Мөнхтөр -

Аа...хамаатан гээд л тэгээд яриад байдаг. Би яг зүгээр л холын л юм шиг байгаа юм аа. Элбэгдоржийн аав ээж эд нар ах дүү нар их эрт Эрдэнтэд ирчихсэн юм билээ ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэгсэн чинь нөгөө Зэрэгт нь тийм юм болж байна гэнэ. Тэгээд тэр дээр чинь ийм сонин. Өмнө нь өлсөглөн зарлаж байна гэхэд чинь бараг өлсөөд үхвэл үхнэ л биз гэж нэг эмч нөхөр тэгж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Би тэрнийг нэрийг нь бас сайн санахгүй байна /яриа түр завсарлав/...тэр үед нь нөгөө өлсөглөнг чинь бараг нөгөө эмч хүний хувьд өлсөөд үхвэл үхэг гэж ярьж байсан эмч чинь...

Хишигсүрэн -

Монголоор дүүрэн мал байж байхад...

Мөнхтөр -

Аа...тэр чинь бүр юу яагаад. Нөгөө Хувьсгалт намыг хамгаалдаг цуглаан муглаан чинь тэр үеэр болж байсан ш дээ. Ховдын хэмжээнд. Өлсөөд байвал хүрээд ир би та нарыг хэд өлсгөхгүйгээр яачих хонь мал надад байна гэж малчин хүртэл хэлж байсан юм тэр цуглаан дээр. Тэгсэн чинь нөгөө өмнө нь өлсөглөнг, өлсөөд үхвэл үхнэ биз гэж байсан нөгөө Хувьсгалт намын нөхөр чинь тэнд тэгж өлсөглөн зарлалаа гэсэн чинь “одоо би эмч хүнийхээ хувьд тийшээ явахгүй болохгүй тэнд хүний бие өвдчих байх” /инээв/ гээд яриад л дор нь тэгж хувирч байсан хүмүүс байж л байсан юм. Янз янзын л хүн байсан. Тэнд Ховд чинь нэг эсрэг өлсөглөн тэгээд Хөвсгөлийн өлсөглөнгийн үеэр чинь оюутнуудын хичээл хаялт бас суулт муулт болж байсан. Тэгээд янз янзын юманд оролцоод би ч Ардчилсан Холбооны анхдугаар хуралд явахдаа нөгөө чөлөө авалгүй яваад өгсөн. Зүгээр хэлээд...

Хишигсүрэн -

Оюутан байсан.

Мөнхтөр -

Оюутан байсан. Чөлөө өгдөггүй.

Хишигсүрэн -

Аа ха тэгнэ ш дээ.

Мөнхтөр -

Тэгээд нөгөөдөх чинь явчихсан. Тэгээд би чинь хичээл хаяад явчихсан. Дараа нь ирээд Эрдэнэбулгах гээд Баян-Өлгий аймгийн Урианхай нөхөр л дөө. Манай түүхийн ангид байсан. Тэр энэ жагсаал яахад идэвхтэй оролцсон нөхөр л дөө. Тэр Баян-Өлгийд Урианхайчуудын холбоо гэж байгуулагдаж байгаа. Тэрний анхдугаар чуулган болно гээд. Тэгээд тэрнийг бол дэмжинэ гээд Эрдэнэцогт бид хоёр би нөгөө торгууд хүн учраас үндсэрхэг үзлээр жаахан гарч ирээд байна ш дээ. Танд яагаад гэвэл Баян-Өлгийн урианхайчуудын асуудал чинь одоо үндсэний асуудал ч гэдэг юмуу юу гэдэг юм бэ бас нөгөө төвөгтэй байдаг байхгүй юу. Яагаад гэхээр нөгөө Монгол дотроо казак чинь нөгөө Баян-Өлгийд ингээд цөөнх тийм үү?

Хишигсүрэн -

Үгүй Баян-Өлгийдөө монголчууд нь цөөнх.

Мөнхтөр -

Баян-Өлгий дотроо монголчууд нь цөөнх болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө Баян-Өлгийн нутаг гэхээр чинь Ховдын хязгаараас таслаж өгсөн юу ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

1941 онд. Тэнд чинь ерөнхийдөө голдуу урианхайчууд байсан байхгүй юу. Тэнд чинь нөгөө урианхайчуудад бол асуудал байдаг. Тэгээд нөгөө Урианхайчуудын холбоо гэж байгуулагдаад анхдугаар юугаа хийсэн юм. 1990 онд. Тэгээд нөгөөдөх рүү нь найз нөхдийн ч юу байлаа нэг талаас. Нөгөө талаасаа бас нөгөө үндсэрхэг үзэл хөгжөөд дотроос хатгаад би өөрөө торгууд хүн учраас тэгээд тэр дээр чинь очиж үг хэлээд. Энэ Урианхайчуудын холбоог дэмжээд цаашид ийм олон холбоо молбоо яах байх гээд.

Хишигсүрэн -

Байгуулагдах байх гээд.

Мөнхтөр -

Байгуулагдах байх гээд. Тэгээд тийшээ оччихоод. Иймэрхүү байдлаар л янз янзын холбооны анхан шат нэг эхлэх тийм уулзалт цуглаануудад би их очсон. Дараа нь би 4-н сард Ардчилсан Социалист Хөдөлгөөний юу чинь 4-н сарын үед байгуулагдсан ш дээ Ховд руу. Тэгэхэд тэнд очиж ерөөсөө анхны уулзалтан дээр яагаад тэгээд дараагийнх нь зохион байгуулалтанд нь ороход нь бас нэг тодорхой хэмжээгээр оролцоод. Манай дэмжиж оролцож байсан багш нараас Батцоож, энэ Мөнхтөр багш чинь бүгд Ардчилсан Социалист Хөдөлгөөн рүү явчихсан байхгүй юу. Тэгээд би тэнд нэг тийм юм ярьж байсан юм. Одоо юу яаж байхаар энэ нийгмийг өөрчилж байгаа бид нар хүчээ тарамдуулж байна. Тийм учраас яг нэг ийм нэгдэл Ардчилсан хүчний нэгдэл байж байгаад дараа нь сүүлд нь ингээд ардчилал ялсаны дараа ингэж яая гэж би Батцоож багштай ярьж байсан юм. Батцоож багш л Ардчилсан хөдөлгөөний нилээн бас л тэр үедээ тодорхой хэмжээний зохицуулагч энэ тэр нь болж байсан санагдаад байдаг юм. Дарга марга нь ч байсан л даа. Сүүлд нь Социал Демократ намын дарга болсон. Тэгээд тэр өнцгөөсөө харж байсан. Яг тэгээд байж байсан 4-н сард нөгөө Урианхай холбооны юманд яваад ирсэн чинь ректорат дээр дууддаг юм. Тэрний чинь өмнө манайх чинь 12 сарын 7-н гээд оюутны холбоо байгуулагдаад тэрний чинь зохион байгуулалт яагаад анхны чуулган энэ тэрээ хийчихсэн байсан юм. Тэрний дараа ректорат дээр дууддаг юм. Би чинь нөгөө төгсөх ангийн хүүхэд. Бүх шалгалтуудаа өгөөд улсын шалгалт үлдчихсэн. Тэр чинь юу билээ. Нийгмийн ухаан, математик хоёр нь үлдчихсэн байсан чинь ректорат дээр дуудаад. Орсон чинь яасан гэсэн чинт өө...чамд жилийн чөлөө өгнө. Яасан багшаа гээд тэгсэн чинь чиний тасалсан цагийн хэмжээ 18-аас чинь илүү гарчихаж ээ. Бид нар нөгөө 36 байсныг 18 болгочихсон. Нөгөө оюутны зөвлөл оюутан сурах ёстой гээд. Өмнө нь оюутны зөвлөлд байхдаа та нарын өөсрдийн чинь хийсэн юм гээд. Би ингээд хуралд яваад ирсэн ш дээ гэсэн чинь надад бүр тэгж хэлж байгаад чөлөө өгч байсан юм. Эвлэл, оюутны байгууллага, Үйлдвэрчиний хурал бол бид нар ингээд албан ёсоор чөлөө өгдөг өө. Гэтэл чинь одоо Ардчилсан холбоо гэдэг байгууллагт чинь энэ чинь албан ёсны биш байгууллага. Энний хуралд явсан гээд чамайг чөлөөлөх чөлөө өгөх арга алга. Тийм учраас дүрэм журмынхаа дагуу жилийн чөлөө авна гээд. Тэгээд 4-н сард 5-н сарын эхээр би 5-н сарын 1,2 –н хавьцаа байсан байх. Би чинь өөрөө томилолт гарчихдаг түрүүлээд нөгөө томилолтын саналаа өгчихдөг байсан. Тэгсэн чинь миний томилолт Дарханд гарчихсан байсан. Тэгээд би наашаа яваад. Тэгээд төгсөхгүй жилийн чөлөө аваад 2 ч билүү 3-н шалгалт дудуу ирээд Боловсролын яаман дээр ирээд яасан чинь “май чиний томилолт” гээд Дархан луу томилолт өгөөд. Тэр Дарханд очоод Дарханы Шарын голд дахиад ингэж хувиарлагдаж очоод. Тэнд нэг ажилд орчихоод буцаж наашаа энэ хотод ирсэн л дээ. Тэгээд яг иргээд Ардчилсан холбооныхоо юманд нэг их яваагүй л дээ. Яг Ховдод эхлэж яачихаад шинэ газар ирчихсэн. Шинэ хүмүүстэй нэг их ярилцаагүй байж байгаад. Дахиад би чинь Шарын голд ажилд ороогүй байхдаа буцаад хотод ирээд. Хотод ирчихээд харин энэ одоо гарсан баахан боршур, сонин, сэтгүүл баахан юмыг ингээд аваад л. Бүр ийм юм болж байсан юм /гараараа хэмжиж үзүүлэв/

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд л тэр чинь нөгөө яг Ардын их хурлын депутат чуулган болж, сонгууль болж байсан үе ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэр баахан материал бас Ховд руу явуулж байсан юм эндээс. Тэгээд иргэж нөгөөдөх чинь ажил, Шарын голд очиж нэг 2,3-н сар ажиллаад. Дахиад буцаж Ховдруугаа очсон доо. Тэгээд Ховдод очоод Ховдод очиж Ховд, Говь-Алтайгаар яваад нөгөө оюутны байгууллагынхаа юмыг бас нэг жаахан зэгцлэж аваад тэгээд төгсөж байгаад 1991 онд физик математикийн салбараас ганцхан төгсөгч байсан нь би болж байгаа юм. Бусад нь нөгөө дараачийн ангиуд нь манай дараачийн ангиуд нь 5 жил болчихоор чинь тэр жил төгсөлт байхгүй. Ганцаараа төгсөж байсан. Тэгээд тэрнээс тэрнийхээ дараа хотод ирээд хотод ирчихээд нэг их удаагүй Дархан луу яваад. Дарханд хувиараа юм хийгээд. Тэгээд хүмүүсийн адилаар жирийн л. Би чинь тухайн үед юмаа хийчихсэн заавал нэг тийм юманд очих ёстой. Тийм депутат болох ёстой гэсэн юм байхгүй. Дэмжигч болоод жирийн байдлаар явж байсан.

Хишигсүрэн -

Ёстой сэтгэлийн дуудлагаар явж байж ээ.

Мөнхтөр -

Тийм.

Хишигсүрэн -

Би нэг ийм юм...

Мөнхтөр -

Тэгээд...

Хишигсүрэн -

Уучлаарай яриаг нь таслаад. Ер нь таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн тийм үйл явдал бий юу? Та юуг одоо өөрийнхөө амьдралд хамгийн гүнзгий өөрт нөлөө үзүүлсэн үйл явдал гэж хэлэх вэ?

Мөнхтөр -

Үгүй ээ одоо миний байтугай амьдралд нөлөөлсөн хамгийн том үйл явдал чинь энэ 1990-ээд оны ардчилсан өөрчлөлт ш дээ.

Хишигсүрэн -

Гэж бодож байна.

Мөнхтөр -

Тийм.

Хишигсүрэн -

Таны амьдралд бусдаас онцгой ер бусын одоо тийм сонин юм гэж байна уу?

Мөнхтөр -

Одоо нэг их...

Хишигсүрэн -

Онцгой содон юм байгаа юу таны амьдралд...?

Мөнхтөр -

Нэг их онцгойсоод байх одоо...дээхэн үеийн хүмүүс чинь нөгөө нэг намтараа бичихдээ тийм гэр бүлд төрөөд эцэг эхийн гар дээр ч гэдэг юмуу цэцэрлэг сургуулиар хүмүүжээд тийм сургуульд ороод тэгж ажиллаад тэгээд тэтгэвэрт гараад гэж дуусдаг байсан шиг нэг жирийн л амьдралаар амьдарч тэр хүртэл амьдралаар амьдраад ардчилсан хөдөлгөөнд оролцоод явж байсан. Тэгээд би чинь нөгөө тэгээд Ардчилсан Холбооноосоо болиод Ардчилсан Социалист Хөдөлгөөн Социал Демократ нам руу яваад орчихсон хүн ш дээ.

Хишигсүрэн -

Тийм байна лээ.

Мөнхтөр -

Тэгээд 1992 он хүртэл чинь би Дарханд байсан. Хувиараа талх нарийн боов хийгээд тэрнийгээ өөрөө зарж мараад...

Хишигсүрэн -

Өө за.

Мөнхтөр -

Багш магшаа хийгээд ингээд давхар давхар юм хийж байгаад 1993 онд чинь хуучин нөгөө Удиращдах ажилтаны мэргэжил дээшлүүлэх институт гэж байсан. Намын дээд сургууль гэж байсан.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Аа...тэр хоёр чинь яг нэгдэж байсан юм л даа тэр жил. Арай нэгдээгүй байсан. 1993 онд би чинь тэрэнд шалгалт өгч элссэн байхгүй юу. Тэгээд нөгөө Удирдлагын хөгжлийн институт гэдгээрээ одоо энэ их сургуулийн хууль зүйн сургууль гэж одоо энэ гуравдугаар байрных нь ар талд байна уу даа. Тэнд элсэж орсон. Тэрний чинь зун нь би чинь Дарханаас би чинь нөгөө 1992 онд би чинь юм хийж байхад манай ээжийн аав өнгөрөөд би нэг Ховдоор нэг хальт ороод явсан. Тэгээд эргээд ирж байгаад иргэж ирж байгаад би Хөвсгөл явсан юм. Тэгээд Дарханд байсан Эрдэнэтээр дамжаад Хөвсгөл явж байсан. Нэг 4-н францтай тааралдсан. Тэд нартай нэг хэлмэрч хийж явж Хөвсгөл хүргэж өгч байсан юм. Тэгээд тэр намраа би чинь аа...тэрний дараа жил нь нэг Удирдлагын Хөгжлийн Институтад ороод жаахан сурч байгаад манай ах энэ нөгөө Хятад, Орос хоёрын хооронд наймаа хийж байсан юм. Тэгээд ганцаардаад байна гээд тэгээд ахтайгаа хамт наймаанд явах гээд дахиад нөгөө Удирдлагын Хөгжлийн Институтээсээ чөлөө авсан юм. Тэгээд нөгөө ганзагын наймаанд явж үзсэн дээ. Тэгээд Хятад Орос хоёрын хооронд жаахан ганзагын наймаа хийж байгаад тэгээд тэр ч бас хумигдаад. Тодорхой хэмжээгээр хумигдаад эхэлсэн. Манай ах маань өөрөө өөр чиглэлийн юм яагаад нэг машин аваад таксиний үйлчилгээнд яваад эхэлсэн. Тэгээд миний хувьд за өөр юм хийе гэж бодоод дахиад нөгөө Удирдлагын Хөгжлийн Институтад ээ дахиж орж сураад. Тэгээд 1994 он болчихож байгаа ш дээ. 1993-1994 оны хичээлийн жилд элсэж ороод 1994 он болоод дахиад тэрэндээ ороод Удирдлагын Хөгжлийн Институт төгсөөд тэгээд төгссөн жил чинь би чинь 1995 онд төгсөж байна уу даа. 27-той залуу нийслэлийн 49-р сургуулийн захирлаар томилогдоод очоод очиж байсан юм. Анх би аваад цонхтой сургуулийн 43 цонх нь хагарчихсан тийм юм анх телевизээр гараад л.

Хишигсүрэн -

Яагаад хагарчихсан юм бэ?

Мөнхтөр -

Зун нөгөө харуул хамгаалалт муу тэгээд гэр хорооллын сургууль чинь хүүхдүүд энэ тэндээс нь чулуу шидээд л.

Хишигсүрэн -

Одоо та яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд ажиллаж байгаа вэ?

Мөнхтөр -

Тэгээд би цаашаа үргэлжлээд явна л даа. Тэгээд би 1995 онд төгсөөд 49-р сургуулийн захирал байж байгаад 1996 онд чинь нөгөө Ардчилсан хүчин яллаа ш дээ сонгуульд.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэр чинь би нөгөө Социал Демократ Намын гишүүн тэгээд нам ялаад намайг Бямбажаргал гээд Ховдод манай физикийн багш байсан. Бямбажаргал багш чинь Ерөнхий Нарийн Бичгийн дарга. Манай ангийн Буяндалай орон нутаг хариуцсан нарийн бичиг. Болдбаатар гээд манай доод талын физикт байсан тэр Гадаад харилцаа хариуцсан гээд. Тэгээд бид нар холбоотой байсан болохоор тэд нар намайг наашаа хүрч ирж энд нэг яагаач гээд. Тэгээд нэг орон нутгийн сонгуулийн нарийн бичиг хийгээд тэгээд байж байсан. Тэгээд Бямбажаргал даргын нарийн бичиг хийгээд. Дараа нь захиргаа аж ахуйн газрын дарга марга хийгээд намд. За тэгээд ерөнхийдөө намын чиглэлээр юу яахаа байгаад эргээд багш болсон л доо. Энэ чинь их дургүй байсан хүн чинь нөгөө эцэстээ яасан чинь миний яг хийж сурсан юм бол ерөөсөө багш л юм байна лээ гэж ойлгосон. Тэгээд иргээд би багшлаж байгаад 58-р сургуульд ажиллаж байсан. Тэгээд тэндээсээ нэг улсын физикийн олимпиадад 2 удаа шалгарч орсон юм. 10-н хүн ордог энэ хотоос. Би чинь нэг 7-д л ордог юутай хүн ш дээ /инээв/. Байнга. Говь-Алтай, Ховдод нэг 2 удаа физикийн олимпиадад орж байлаа. Тэгээд Байж байгаад тохиолдлоор энэ 29-р сургуульд...манай гэр чинь энэ Сансарын клонкийн ардхан талд л даа. Сэлбийн гол гарангуут манайхаас ерөөсөө гол гарангуут 29-р сургууль харагддаг байсан байхгүй юу. Тэгээд би 58-р сургуульд багшаа хийгээд явж л байсан. Ний нуугүй хэлэхэд чинь багш нарын цалин ч бас. Манай гэр бүлийн хүн ч багш. Амьдрахад төвөгтэй ш дээ. Автобусны мөнгө байнга явах юм бол нөгөө мөнгөнөөс нь бүр байхгүй болчихно. Тэгээд бүр санамсаргүйгээр 29-р сургууль нөгөө гэрийн хажууд байнга харагдаж байгаа юм чинь /инээв/.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Нэг зүгээр нэрээ яачихсан юм. Юмыг яаж мэдэх вэ гээд. Яг үнэндээ бол автобусны мөнгө л хэмнэх гэж байгаа юм. Яг тэр дээр яаж хичээл заах уу математик яаж заах уу. Тэр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд яаж ордог юм бэ гэдгийг би ерөөсөө юу ч мэдэхгүй байсан байхгүй юу. Танайх физик, математикийн багш авах уу гэсэн чинь одоохондоо үгүй гээд бүртгээд авчихсан байхгүй юу. Тэгсэн чинь дараа нь 9-н сарын...хичээл эхэлчихсэн байсан юм. Тэгсэн чинь нөгөө Гэрэлтуяа гээд эрхлэгч нь за 58-р сургуулийн захирал Нямаа одоо энэ Амгалан цогцолбор сургуулийн захирал гурав яриад энэ Мөнхтөр гэдэг хүнийг олоод өгөөч танай юу байна. Та холбоо барьж чадах байх гээд дуудсан байсан. Ингээд хичээл орооч гээд. Сул сонсголтой хүүхдүүдэд хичээл орж байгаа юм. Яах юм бэ гэсэн чинь сул сонсголтой хүүхдүүд нь бол бас юуг бодоход огт сонсголгүй хүүхдийн хажууд зарим нэг юмыг сонсоод ойлгочихдог. Тийм хүүхдүүдэд хичээл эхлэж орж эхэлсэн. Тэгээд өөрөө нөгөө жаахан дохионы хэлийг чинь жаахан сураад л тэгээд 1990 оноос хойш ерөөсөө сонсголын бэрхшээлтэй иргэдийн багш нар тэр хүмүүсийг чинь бэлдэхээ больчихож байсан ш дээ. Хуучин Зөвлөлт Холбоот Улс болон Соци орнуудад ерөнхийдөө сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг Санкт-петбург, Эрхүүд эд нарт бэлтгэдэг. Харааны бэрхшээлтэйг нь Унгарт бэлтгэдэг ийм байсан. Тэгээд тэрнээс хойш чинь одоогоор бол 20-иод жил одоо тэр бэлтгэгдсэн багш байхгүй болчихож байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Хм.

Мөнхтөр -

Тэгээд одоо нөгөө хүмүүстэйгээ харилцаж эхлээд тэгээд шинэ 2,3-н багш шинээр болсон тэгээд багаасаа нөгөө спортод сонирхолтой байсан. Тэгээд спортын мастер болоод. Энэ Дорж багш гэж волейболын спортын том хүн байна даа. Тэдний хүүхэд нь тэнд биеийн тамирын багшаар орж байсан юм. Тэгээд тэрэнтэй 2-уулаа нэг баг зохион байгуулаад хотын аваргад ч орж үзээд бүр нилээн идэвхитэй яаж байсан юм тэгж ажиллаж байгаад би чинь 29-өөсөө гараад нөгөө Мөнх-эрдэнэ гээд нөгөө залуутай чинь сүрхий дотно болоод ингэж байгаад тэгээд тэр Австари яваад өгчихсөн юм. Тэгээд та хүрч ирэхгүй юмуу гээд. Урилга өгөөд. Чехийн урилга өгсөн. Тэгээд би юу руу яваад өгсөн юм. Чехээс эхлээд...яаж явах тэр юмыг нь нарийн мэддэггүй. Очоод л тэнд ажил хийчихнэ. Тэр үед чинь бүх хүмүүс ийшээ Солонгос руу явчихсан. Манайх чинь ах дүү нар ихэнх нь Солонгосоор дамжаад яасан л даа. Тэнд ажиллаж байгаад. Тэгтэл тэнд Австари луу хүрээд ир гэхээр нь гараад цохичихсон доо. Тэгээд Чех гарчихаад Чехэд очоод нэг 7 хоносон уу даа. Нөгөө Мөнх-Эрдэнийн найз нь хүлээж аваад. Хүлээж авах юу байхав би чинь ийшээ Москвагаас ийшээ яваад Карлов ороод тэндээсээ Праг ороод. Прагаасаа Горново гэдэг хотод очиж тэр нөгөө Мөнх-Эрдэнийн найзийнд очоод байж байсан чинь бас нэг залуу дуудаад. Би нөгөө зүгээр очоод ажиллах юм бодож байгаа байхгүй юу. Бас мэдээлэл муутай бас ийшээ л гарах. Гараад л ажил хийгээд нилээн мөнгө олчих санаатай л явж байгаа ш дээ. Тэгээд очсон чинь нөгөө л юмаа ярьдаг ийшээ цагаач хүснэ. Австари л хүрээд ир. Уг нь ганц нэг хүүхэд шуухдаа дагуулаад ирэхгүй яасан юм бэ гээд. Тэгсэн чинь нэг машинтай нөхөр ирж авч яваад Чехийн хил дээр тэр Чехийн тэр Горновоос ийшээ за бас нэг одоо би нэрийг нь мартчиж ээ. Хажуухан талд нь нэг рулийн үйлдвэртэй монголчууд их ажилладаг юм билээ. Тэнд ажилладаг залуу юм билээ. Тэр машинтайгаа ирж аваад Австари Чехийн хил дээр аваачаад шөнө хаячихдаг юм даа. Бас нэг 2 хүүхэнтэй. Тэр хоёр нь Швед явах гэж байгаа юм гэсэн. За тэр гэрэл тэрний цаана ингээд л алхсаар байгаад хил давж орж байгаа юм. Ороод одоо баригдвал тэр л биз. Баригдахгүй бол шууд яваад Вена ороод. Венагаасаа энэ хоёрыгоо юунд суулгаж өгчихөөд нөгөө оч гэсэн юм. Тэгээд нөгөө шөнө нь шөнөжин явсаар байгаад өглөө нэг зам дагаад л яваад байсан юм. Өглөө нэг тосгон дунд ирж байгаа юм. Цагдаа байна. Тэгээд нөгөө цагдаа нь хүрч ирээд яах гэж байгаа юм бэ гээд. Тэгээд тэр Чехд л очиж жаахан мэдээлэлтэй болж авсан. Одоо Чехээр дамжсан гэж ерөөсөө хэлж болохгүй. Оросоос ингээд битүү машинд суугаад энд буусан гэж хэлээрэй гээд.

Хишигсүрэн -

Хөөх /инээв/

Мөнхтөр -

Тэгээд нөгөө цагдаа дээр нь орж ирээд шөнөжин яачихсан нойр ч хүрээд ирээд байдаг. Нөгөөдүүл нь ямар хэлээр ярих вэ гээд Монгол гээд. Би чинь энд нэг жаахан англи хэлтэй. Англи, оростой тэгээд ерөнхийдөө ойлгоод. Австари чинь Германаар ярьдаг. Тэгээд цагдаа нь барьж аваад нэг ийм жижиг өрөөнд оруулаад хорьчихлоо. Бүх юм шалгаад л жин ч үзэж байлуу тэгээд нэг өрөөнд оруулж суугаад л нэг жаахан идэж уух юм хүртэл авч ирж өгөөд. Тэгж байсан энэ матрас шиг юм өгөөд. Нөгөөдөх дээр нь нөгөө шөнөжин яасан хүн чинь хэсэгхэн унтчихаж. Тэгсэн чинь нэг Монгол залуу орчуулагч хүрч ирээд яасан та нар яаж ирсэн гээд. Өө...би Монголоор гараад Москвад ирээд Москвад ирээд би Кивский вокзал дээрээс нэг хэдэн хүнтэй тааралдсан. Ерөөсөө Чехээс сонсож авсан юм нь тэр. Украйн л байсан байх нэг хэдэн хүмүүс нэг битүү машинд суулгаж аваад ачаад явсан. Нэг хоёр хоног явсан байх аа Австари шүү гэж буулгаж хаячихаад хаашаа явсан юм бүү мэд нөгөө машиныг нь ч хараагүй. Үүрээр буулгасан. Харанхуйд машиныг нь хараагүй. Номерын нь хараагүй. Тэгээд хаагуур яаж явсан ямар дохио тэмдэг харагдсан. Ямар улс орноор дамжсан байж болох уу чи мэдэж байна уу үгүй юу. Мэдэхгүй ээ...

Хишигсүрэн -

/инээв/.

Мөнхтөр -

Харанхуй шөнө битүү машинд байсан. Яаж бие засдаг байсан юм бэ гэсэн. Харанхуйд модны мухарт бие засуулдаг байсан. Хөнгөн бие засахад нэг ийм хувин байдаг байсан гээд Чехээс сонссон юм нь л тэр байхгүй юу. Тийм юм яриарай гээд. Тэгэхгүй бол буцаагаад Монгол руу аччихдаг юм шүү гээд. Чехээс гэх юм бол Чех руу аччихдаг юм. Чехээс чинь тэгэнгүүт Чехийн визтэй юм чинь чамайг юу яагаад ачаад явчихдаг юм шүү. Тэнд нөгөө паспорт аваад үлдчихсэн. Нөгөөдөх чинь хэдэн төгрөг олчих юм чинь ингээд юу яачих юм бол болчих юм байх гээд ороод цагаачлалын ярилцлага өгч байгаа байхгүй юу. Тэнд цагдаа нарын өрөөнөөс шууд машинд суулгаад нөгөө 2 эмэгтэйтэйгээ гурвууланг нь аваад давхисан даа. Тэгээ Вена өнгөрөөд Венагаасаа 20,30-н км. Зальцбург л тэрний нэг жижигхэн тосгон байдаг. Тэнд Австарийн цагаачдийн нэг лагерь байдаг байхгүй юу. Тэнд очоод оруулсан даа. Тэгээд оронгуутаа нөгөөдөхдөө очингуутаа бас юу ч мэдэхгүй. Кармандаа 50 евротой. Тэгээд очингуутаа нэг ногоон карт өгсөн юм. Нэг түр үнэмлэх шиг юм. Тэр лагераас нь гарч удаан явж болдог үгүйг мэдэх ч үгүй байгаа ш дээ. Тэгэнгүүт нөгөө Вельс гэдэг хотод нөгөө нөхөр нөгөө ир гэсэн нөхөр маань байдаг. Тэгээд янз бүрийн юунд суугаад л дамжаад л нөгөө Вельс гэдэг хот руу давхиад хүрсэн дээ. Тэгээд нөгөө яасан чинь галт тэрэгний буудал дээр тосч аваад тэгээд яриад нэг орой жаахан ярьж суугаад. Аа...одоо ингэсэн ингэсэн. Цагаачийн ярилцлага өгсөн. Ярилцлагаа өгөөд сайн ярилцлага өгчих юм бол тэгээд л Австарийн иргэн болно шүү дээ гээд. Тэгээд ярилцлага өгч байгаа юм даа. Тэнд чинь одоо есөн шидийн ярилцлага өгнө ш дээ. Хүмүүс. Ерөнхийдөө алж хядах гээд тэрнээс нь зугтсан хүмүүс.

Хишигсүрэн -

Байгаад байдаг.

Мөнхтөр -

Баахан тийм л юмнууд. За би чинь ярилцлага өгөөд л аа...бас ерөнхийдөө нэг одоо нөгөө анхны жагсаал цуглаан байна ш дээ. Энийгээ бас юу яаж байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Ач холбогдол өгч байгаа юм.

Мөнхтөр -

Ний нуугүй энэ чинь одоо үнэн нь тэр юу юм бэ гэхээр Ардчилсан холбооны шугмаар би эхний жагсаалыг чинь хийгээгүй ш дээ. Яагаад гэхээр чинь өөрсдөөс нь өмнө хийчихсэн болчихдог. Хувьсгалт нам чинь угаасаа ойлгомжтой ш дээ. Өнөө сайхан Коммунист дэглэмийг нь нураачихсан учраас дургүй байх нь арга байхгүй ш дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд төвөгтэй л байдал байхгүй юу. Мэдээж хувь хүний сайн муугийн тал байна л даа. Гэлээ гэхдээ бас цаана тийм юм байдаг л байхгүй юу. Тэгээд тэрнийгээ яагаад иймэрхүү юман дээр хийж байсан. Тэгээд ийм байсан учраас эд нар нөгөө хүлээн зөвшөөрөхөд ер нь жааханхүнд гэсэн ярилцлага өгсөн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Бариад яахав дээр тэнд чинь эхний ярилцлага аваад тэр лагерь дотроо нэг...би чинь эндээс 9-н сарын 20-диор юмуу даа. Тэгээд 10-н сарын 6,7-нд Австарид очсон байсан юм. Тэгээд би сар болоод 11 сард Кревск гэдэг хотын ойролцоо Хадарстворск гэж тосгонд ярилцлага авчихаад нэг нөгөө цагаач нарыг нөгөө лагераасаа гаргаад Линчон нэг жижигхэн бас нэг амьдрах газар л юм л даа. Нэг хүн тэнд нь нэг Австари эзэнтэй. Нэг ийм Линчон гэдэг чинь жижиг зочид буудал гэсэн үг. Тэрэндээ ингээд нэг өрөөнд нь 2,3-аар нь ингээд цагаач нарыг оруулчихдаг. Тийм газар очсон. Тэнд чинь очоод юу ш дээ. Тэр Линчонд амьдрахаар чинь сардаа хоёр янзын Линчон байна. 3 ч янз байна. 40 еврогын...сарын 40 евро өгдөг. Карманы мөнгө өгдөг. Хоолыг нь бүгдгийг нь даагаад байраар хангадаг. Тийм Линчон байна. Аа...зүгээр байраар хангачихаад 180 евро өгдөг тийм юм байна. Өөрсдөө хоолоо олж хийж иднэ. Аа...ер нь тийм хоёр янзын Линчон байна. Тэгээд өөрөө өөрийн байр олоод гэрээ хийчихэж чадах юм бол 290 евро өгнө. 110 нь байрны мөнгө. 180 нь хоолны мөнгө гээд. Жилд 2 удаа кучан гээд одоо хувцасны талон өгнө. Тодорхой дэлгүүрүүдээс. 75 еврогын. Намар хаварт. Тэгээд Австарид байгаад янз янзын ажил хайгаад янз янзын ажил ч хийж үзээд. Тэр тэндээсээ өөр хотод очоод приводанд гарна гэж байгаа юм л даа. Нэг өрөө олж байгаа юм. Тэгээд тэнд нэг жаахан ажиллаж байгаа тэгээд ажиллах ч юу байхав ажил хайгаад л яваад байгаа юм л даа. Нөгөө юуны мөнгө чинь болохоор тэр мөнгө чинь ганцаараа хүнд чинь хувцас хунар хоол унд юманд нь хүрэхгүй. Тэгээд тэр дээрээсээ 2006 онд ч байна уу. Герман луу гараад давхичихсан. Тэгээд Германд Мюнхенд очоод дахиад цаашаа Овсворг гэдэг хотод очсон чинь цагдаад нь баригдаад нөгөөдөх чинь би ерөөсөө ямар ч бичиг баримтгүй явж байгаа ш дээ. Тэгээд нөгөө цагдаад нь баригдаад яасан чинь Австарид чинь баахан гар хурууны хээ авчихсан. Би чинь одоо Берлин явж байгаа юм ш дээ уул нь. Мөнгө төгрөг муутай тэгээд. Тэгээд явж байгаад цагдаад нь баригдаад нөгөөдөх чинь гар хурууны хээ шалгаад Австарийн цагаач гээд буцаагаад Австарид нь хүргээд өгчихөж байгаа юм. Нэг тэр чинь нэг Депортын шорон гэж байгаа юм л даа. Тэр нь яадаг уу гэхээр хаяг юугүй хүмүүсийг барьж авч байлгаж байгаад тухайн өөрийнх нь орон нутаг руу нь юмуу эсвэл өөрийнх нь цагаачийн газар луу нь юмуу эсвэл анх цагаач хүссэн тэр орон руу нь өгчихдөг байхгүй юу. Тэгээд Германаасаа буцаад тэнд ирээд Австарид ирээд дахиад нөгөө ажилгүй. Ажил олж нөгөө мөнгө л нааш нь явуулах гээд байгаа санаатай л. Тэгээд ажил байхгүй дахиад нэг Швейцарь руу ороод Швейцарьт ч нэг их удаагүй юм аа. Нэг хот мотоор жаахан яваад. Өөрөө буцаж Австарилуугаа ороод тэгээд байж байсан. Тэгээд нэг их удалгүй Испанид ажилд их байна гэхээр нь...

Хишигсүрэн -

Хөөх /инээв/...

Мөнхтөр -

Италиар гараад давхичихсан даа. Тэгээд Итальд очоод Миланаар жаахан байж үзээд тэгээд тэрнээсээ гараад Франц руу ороод Франц руу орж яваад камазанд нөгөө Испани явж байсан хүн чинь Англи руу гарвал ажил их байгаа гэж нөгөө ерөнхийдөө тэгээд Европид Монголчууд нь бага л даа. Оросын бүгд найрамдах улсуудын хүмүүс их тэгээд нөгөө орос хэлтэнгүүд. Тэр чинь ингээд гудамжинд л явж байгаа ш дээ. Тэгээд тийшээгээ чинь бол өлсөнө гэдэг юм байхгүй. Хувцас даарна гэж юм байхгүй. Нэг сүм рүү ороод л хаана хоол юу байна гээд яана. Тэр чинь хэлний л жаахан юм байна. Би чинь Германаар жаахан болчихсон. Англитай, Оростой. Тэгээд нөгөө хоол моолон дээр очоод л хашгирчихдаг байхгүй юу. Орос хэлтэй хүн байна уу /инээв/ гээд. ??????????Оросоор хэлэв Орос хэлтэй хүн байна уу гэж оросоор бичих. Гээд тэгэнгүүт нэг нөхөр хүрээд л ирдэг байхгүй юу. Найдвартай. Тэгээд нөгөөдөхөөсөө юмаа асуудаг байхгүй юу. Монголчууд бол цөөхөн юм чинь. Тэгэхдээ байна л даа. Тэгээд Парис нөгөө Миланаасаа Парист очоод. Парист бас нөгөө яваад Парис чинь одоо тэгээд яг төв хэсэгтээ бол нөгөө цагаач магаач гудамныхан чинь бол аймар шүү дээ. Ийм диван чинь тэгээд нэг байшингын ийм одоо нэг зарим нэг байшингын хаалга маалга хүн ордоггүй зарим хаалга маалга байна ш дээ. Тийм юмруу чинь тулгаад оруулаад тавьчихсан. Тэр нь тэгээд дээрээс нь усархаг нойтон цас мас нь ч гэсэн. Ийм юман дээр хэвтчихсэн барьчихсан хүмүүс. Тэд нар чинь бас их тусалдаг байхгүй юу. Зүгээр хүмүүсээс. Яаж явах уу яаж хоол байх уу үнэгүй хоол байх уу гээд. Тэгж явж байгаад нөгөөдөх Англи руу гардаг усан онгоцоор гардаг гээд нөгөө Оросуудаас. Нөгөө орос хэлтэнгүүд л байгаа. Сонсож авангуутаа Парисаасаа яг ингээд нөгөө баруун тийшээ Койне гээд хот байна. Би эхлээд Койне гэдгийг нь нөгөө Канн гэдэг нь байх Канн вестваль болдог юм нь байх гэсэн чинь тэр нь биш юм билээ. Бүр жижигхэн юу байдаг юм билээ. Тэгээд нөгөө далайн эргийн юун руу явчихаж байгаа юм даа. Тэгээд Ламашийн хоолойн тэнд чинь хүрээд оччихож байгаа юм. Тэгсэн чинь мэдээж улсын хил гарна чанга л байлгүй яахав. Нэг усан онгоц руу гарах гэж яваад баригддаг юм даа цагдаад.

Хишигсүрэн -

Хм.

Мөнхтөр -

Тэгээд цагдаа нар хаанахын хүн юм бэ гэсэн аа...Монгол. Яах гэж байгаа юм бэ? гэсэн. Би далай үзэх гэж яваа юмаа гэсэн. Манай улсад ийм том далай байхгүй юм чинь тэрнийг л харах гэж явсан ийм усан онгоцоор далай харах гэж л явсан. Тэгээд гүрийчихсэн. Тэгсэн чинь нөгөөдөх чинь барьж аваад ингээд саатуулж л байгаа юм л даа. Тэгээд саатуулж байгаад шүүх хурал болтол энэ хүнийг чинь хорьж болдоггүй юм байна л даа. Хүний эрхийн аймар юм байгаа юм ш дээ. Хорихгүй. Тэгэхдээ тавьж явуулж болохгүй.

Хишигсүрэн -

Тэгээд хаана байлгаад байх уу?

Мөнхтөр -

Тэгэнгүүт зочид буудалд оруулчихаж байгаа юм.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Бинн гээд. Бинн hotel гээд Койне хотын нэг зочид буудал байхгүй юу. Тэгээд би гэр бүлийн өрөө гээд ийм залгаа энэ шиг нэгэнрүүгээ орчихдог. Гадагшаа хоёр хаалгатай ийм өрөөнд оронгуутаа миний хаалгыг түгжээд үүдний нөгөө энэ хаалгыг түгжингүүт энэ дамждаг өрөө. Энэ дамждаг өрөөнд нь хоёр цагдаа. Би энд нөгөө душ, ванн телевизор юу муутай бүх юмтайгаа. Тэнд чинь амарч байна ш дээ. 2 өдөр. 2,3 хоног нөгөө шүүх хурал болтол. Тэгээд нөгөө үүдний цагдаа нар 6-н цагаар ээлжилнэ. Төрийн хамгаалалтанд байгаа юм шиг /инээв/.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Тэгээд өдөрт 3-н удаа хоололно. Нөгөө ресторанд нь ороод. Тэгээд өглөө бол өглөөний цайнд баахан юмнууд дэлгээд тавьчихсан. Тэрнээс өөрөө аваад идээд. Өдөр бол хоолыг нь бас. Тэгээд нөгөө хоёр талдаа. Эхэндээ их эвгүй л байсан. Хоёр цагдаа нь нэг нь авч ирж өгч нэг нь урд ингээд зогчихно. Тэгээд ганцаараа сууж байгаад хоол иднэ. Тэгээд нөгөө ресторанд ороод. Тэгээд 2,3 хоноод. Тэгээд нөгөө шүүх хурал нь болж байгаа байхгүй юу. Тэгээд ингэж байна гээд. Тэгэнгүүт нь дахиад л аа...би тэгээд нөгөө цагаач хүсэж байгаа юм даа. Дахиад цагаач хүсэж байгаа юм л даа. Өө...би танайд цагаач болоё. Монголд амьдрахад хүнд байна л гэж байгаа юм. Тэгэнгүүт тэгээд барьж аваад дахиад нөгөө Депортын шорон гэдэг юмруугаа аваад явна ш дээ. Тэгээд тэрнийг чинь явъя гэсэн хүмүүсийг нь шууд аваачаад элчин дээр аваачаад нэр усыг тодруулаад тэгээд юу гарах юм бол...нэг удаагийн паспорт гаргаад л Монгол руу аччихдаг байхгүй юу. Тэр чинь Европид явж байгаа хүмүүс яг өөрийнхөө нэрээр явж байгаа хүн өдрийн од шиг.

Хишигсүрэн -

Олдохгүй.

Мөнхтөр -

Би бол өөрийнхөө нэрээр л явсан л даа. Тэгээд яваад л бусад хүмүүс чинь бол Чингис, Тэмүүжин хүүхнүүд нь Ану, Есүй, Есүгэн...

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Нэг тийм л баахан тэгээд Бат, Дорж тиймэрхүү богино богино нэртэй. Тэгээд баахан Чингистэй тэгээд би чинь нөгөө Депортынхоо шоронд аваачаад хийчихсэн. За одоо ингээд яадаг юм бол гээд нөгөө гар хурууны хээ шалгахаараа гарчихдаг юм билээ л дээ. Шалгах юм бол буцаагаад нөгөө Австари руу өгчихдөг байхгүй юу. Өмнө нь нэг Германаас явчихсан хүн чинь. Тэгсэн чинь яахгүй нэг...8,9 хонож байсан. Гараад ир л гэнээ. Тэгээд гараад явсан чинь. Аа...тэрний чинь өмнө 3,4 шүүх хурал болж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө л нэг Монголд байж болохгүйгээ л ярина шүү дээ. Зовлонтойгоо. Тэгсэн чинь байхгүй 8,9 хонуулчихаад гаргаад одоо таныг ийм юуны тосгоны галт тэргэний буудал дээр яана. Таныг чөлөөлнө. Одоо та яг хаашаа явах юм бэ тэр газраа очоод юу яая гээд нэгэн бичгийг авч ирээд. Ингээд ямар ч зүгээр А4-ын цаасан дээр өнгөтөөр миний зураг орчихсон. Энэ одоо ингээд ингээд суллагдаж байгаа гэж бичсэн юм шиг байгаа юм. Францаар бичиж байгаа юм. Францыг бол би нэг их сонирхож яагаагүй. Тэрнийг үзүүлсэн хүн бол ёстой Франц дотор галт тэргээр автобусаар бүх газраар явж болно. Ямар ч хүн чамайг билет энэ тэр гэхгүй. Тэгээд хотоос гаргаад хаячихаж байгаа юм.

Хишигсүрэн -

Зүгээр гаргаачихаж байгаа юмуу?

Мөнхтөр -

Гаргаад нөгөө Парис...чи хаана хүрэх юм бэ гээд Парис гэнгүүт тэрний билет өгчихөж байгаа юм. Тэгэнгүүт нөгөө бичгийг, тэгээд нийгмийн ажилтан гээд хүмүүс байна л даа. Энэ бичгийн бол чи үнэгүй явна энэ. 7 хоног ч гэлүү. Тэгээд он сар тавьдаг юм билээ. Тэгээд нөгөө он сарыг нь дараад биччихсэн. Галт тэргээр Францыг хөндлөн гулд явлаа даа. Сонирхож үзээд. Тэгээд тэр чинь нэг сард Марселлд очоод. Өмнө нь би энд хэдэн Францууд Хөвсгөл хүртэл дагуулж явсан гээд тэд нарыг санангуутаа Марселлынх байхгүй юу. Тийшээ давхиж очсон. Тэгээд Марселлд очсон чинь бас яадаггүй ээ. Өө...нөгөө Марселл чинь ерөнхийдөө дээр үеэсээ дээрэмчид, тэгээд нөгөө Африкийн юу, далайн дээрэмчдийн өлгий байсан газар юм билээ ш дээ. Тэгээд янз янзын юм аягүй ихтэй. Гоё газар юм билээ. Тэгээд тэнд Марселлаар баахан дэмий тэнэж тэнэж. Дахиад нөгөө ажил ч олдохгүй мөнгө ч үгүй болоод одоо нөгөө Испанируугаа нэгэнтээ Франц нь болохгүй болохоор чинь нөгөө Испанируугаа яваад. Тэгээд Испанид...нөгөө бичгээр л яваад байгаа юм ш дээ. Вагонд үнэгүй. Порсой гээд боомт за байж Срерия гэдэг билүү дээ. Францын талын...Испанийн талынхан Порсой гээд яачихсан. Яг Газар дундын тенгисийн эрэг дээрх юу байхгүй юу. Тэгээд тэр дээгүүр очоод ахиад ил гараад явж байсан чинь Испанийн талд ороод баригдчихдаг юм.

Хишигсүрэн -

Та тэр ер нь айхгүй юу? Тэнд явж байхдаа?

Мөнхтөр -

Алхаад л явж байгаа тэгээд. Ер нь Европид бол тийм айдас гэж юм байхгүй ш дээ. Хэн ч чамайг нэг их ирээд оролдоод байхгүй. Ганцаараа тэгээд явж байна. Тэгээд Порсой руу нь орж байсан чинь нөгөө Испанийн цагдаа нар барьж авангуутаа буцаагаад явуулчихдаг юм. Францын талд. Нөгөө Францын талд нөгөө цаасаа гаргаж ирээд үзүүлсэн. Өө...би авч яваад л орчихсон байна лээ гээд. Тэгээд нэг англи, оросоор л яагаад байгаа юм л даа ойлголцоод байгаа юм. Германаар жаахан ойлголцоно. Тэгсэн чинь ийшээ Францын төв рүү явж нэг газар очиж юу яая...суурьш гэж байгаа байхгүй юу. Нөгөө нэг цагдаа нь. Нөгөөдөх чинь шоронгоос гаргаад хаячихсан. Нөгөөдөхийг чинь хаана ч яахгүй. Тэгээд төв рүү ороод нэгэнтээ яаж болохгүй гээд. Өө...хог бас нөгөө нэрийг нь мартаж байна. Бас л зүүн талын нэг хотод. За чи орой болчихлоо гэнгүүт 115 гээд утас байдаг байхгүй юу. Ямар таксфоноос үнэгүй ярьдаг. Тэгээд хамгийн гол нь ойлгуулах ёстой. Би хонох газар алга одоо би яах вэ л гэнэ. Байж бай л гэнэ ш дээ. Яг наанаа зогсож бай гэнэ. Зогсож байтал Улаан загалмайн тэрэг давхиад ирнэ дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгэнгүүтээ халуун шөл өгөөд идэж уух юм яагаад л тэгээд тэнд хаана хонож байна гээд тэгсэн. Гудманд хонож байна гэнэ. Тэгэнгүүт ийм мишок өгнө. Аяны хөнжил. Тэгээд энд тэнд юугаа шалгаж үзээд. Тийм хонуулдаг газар байдаг юм л даа. Тэрнийгээ шалгаж үзээд тэнд ор байх юм бол тэнд машинаараа аваачаад тэндээ унтуулчихна. Хоол моол тэгээд өглөө нь 9 цаг гэхэд хоол өгөөд гаргаад явуулчихна. Нэг тэгж хонож аваад дахиад буцаад тэр Плигнан гэдэг хотоос нөгөө газрын зураг дээрээс хараад. Ганц хийдэг ажил нь нөгөө интернет рүү ороод Google-ын нет байна ш дээ тийм ээ. Газрын зураг харж байгаад дээрээс нь тэгээд...

Хишигсүрэн -

Хэдэн онд болж байгаа үйл явдал юм бэ энэ чинь...?

Мөнхтөр -

Энэ чинь 2007 оны л үйл явдал. Тэгээд дээрээс нь харж харж байгаад нөгөө газрын зургаар хаана хаана юу байна зам мам бүх юмыг нь харна ш дээ. Тэгээд нөгөө Европийн юу чинь бараг хөдөлгөөнгүй байгаа юм чинь. Бараг нэг байшин бол тэндээ байна. Зам бол тэндээ байж байна. Тэгээд харж харж байсан чинь нэг газар Мадамбурег гээд Францын талаас нилээн өндөрлөг газраар бас нэг тийм тосгон байна. Ерөөсөө ингээд юун дээр яг тосгоных нь голд галт тэрэгнийх нь буудлынх нь энэ талын тавцан нь Испанийн энэ талын тавцан нь Францын. Энд л шөнө давхиад очих юм бол. Эндээс гарчих юм бол Испани руу орчих юм байна. Эндээс галт тэргэнд суучихая гээд тэгээд тэр чинь нөгөө юуруугаа яваад очсон байхгүй юу. Тэгээд Мадамбурегийн тэнд чинь их юу яадаг нарны юунд гялалздан хад мадтай. Тэр жуулчид их очдог л юм билээ л дээ. Солир унасан тийм нөлөөндөө. Тэгээд 9-н цаг өнгөрөөд очсон чинь. Европи чинь 8,9-н цаг чинь нам гүм болно ш дээ. Сайхан унтацгаана ш дээ. Манайхан шиг бужигнаад байхгүй. Өглөө эрт л яана. Тэгээд очсон чинь хүн амьтан байхгүй ингээд харж харж байгаад ерөнхийдөө жиг хараад урагшаа зүг рүү нь хараад тонгойгоод алхчихсан. Тэгээд тэр оройгоо шөнөжин яваад явж явж байгаад. Замаар яваад байсан яваад байсан. Нэг ингээд явж байсан чинь зам маань хоёр салаад Када гэдэг юм аа. Испаниар Када ямар юм гэдэг билээ. Нэрийг нь бас мартчихаж. Хонгил, Барселон руу явдаг ийм том нөгөө том уулаар чинь гардаг том авто зам явдаг хонгил байгаа байхгүй. Тэрүүгээр нь гараад алхчихая тэр нь ойрхон юм байна гээд чиг рүү нь гараад алхчихсан. Тэгээд яг дөхөөд оччихсон чинь нөгөө замаасаа салаад 10-н хэдэн км алхаад очиж байгаа юм ш дээ. Цагдаагаас л айгаад яваад байгаа юм ш дээ. Очсон чинь нөгөө том тунелийн үүдэн дээр нь яг наад тал дээр нь цагдаагийн пост байдаг юм байна. Тэгээд тэрлүү чинь орж байгаа бүх юу бас бүртгэл данстай л ордог юм шиг байна л даа. Өө...тэгэнгүүт чинь нөгөөдөх дундуур чинь алхана гэдэг чинь худлаа боллоо гээд. Буцаад нөгөө талынх нь замаар алхаад шөнөжин алхаад. Замаа дагаад алхаад байгаа юм алхаад байгаа юм. Тэгээд ингээд юугаа бодсон чинь тэр шөнөжин алхсаар байгаад бараг 30 км дотогшоо Испанийхаа хил рүү орчихсон байгаа юм. Тэгээд өглөөгүүр нь алхаад явж байгаад зам дагуу явсаар байгаад гар өргөж явсаар байгаад Леда гээд хотод орж ирээд. Тэгээд тэр хот дээр жаахан байж байгаад дахиад зам гарч алхаад бас нэг машин олж аваад тэнд суугаад Барселон чиглэл рүү явж байгаад за ер нь Мадрид явъя гээд замаасаа бас замаа...

Хишигсүрэн -

Өөрчлөөд.

Мөнхтөр -

Өөрчлөөд. Тэгээд Мадрид руу яваад. Бас нөгөө Европид чинь вагонд туулайчилж болдог тийм юм сурчихсан байсан. Тэгсэн чинь нөгөө Испанид чинь болохоор вагонд туулайчилна гэдсэн ойлголт ёстой байхгүй. Хил нь вагоны вокзал нь аймар чанга. Харуул хамгаалалттай. Буу муу барьчихсан юу муу явна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд тэрнээсээ байж байгаад Саргоса гээд өвөл шүү дээ тэр чинь Сарогса гэдэг хотод очоод орой даараад тэгээд нэг эмнэлгийн үүдэнд жаахан дулаацаж аваад дахиад маргааш нь зам дагаж алхсаар байгаад миний яг тэр 2,3-н өдөр туулсан зам маань 600-аад км зам явж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Явган.

Мөнхтөр -

Явган тэгээд л хүний машинд дайгдаад. Тэгээд Мадридад ирээд Испанид хэсэг байсан даа. Тэгээд Испанид бас ажил хийж баахан байж байгаад...

Хишигсүрэн -

Тэгээд...?

Мөнхтөр -

Тэгээд Испанид чинь нөгөө ажил...Испани чинь бас ядуу орон юм л даа бас. Европи дотроо.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэгээд Испанид нөгөө ажил нь болохоо байгаад тэрнээс буцаж гарч Франц руу ороод Францаасаа Бельги ороод Бельгээсээ Голланд ороод. Тэгээд Голландаасаа...Голландад нэг хэсэг байгаад.

Хишигсүрэн -

Ажил хийгээд байгаа юмуу тэр үедээ?

Мөнхтөр -

Аа...тэгээд нэг жижиг сажиг хүний хашаа хороо цэвэрлэнэ. Хог зөөнө. Нэг тиймэрхүү л юм хийнэ ш дээ. Тэгээд Голландад очоод дахиад цагаач хүсдэг юмаа. Тэгсэн чинь Голланд аа...бид нар таныг....

Хишигсүрэн -

Бичиг баримтгүй л яваад байгаа ш дээ?

Мөнхтөр -

Бичиг баримтгүй. Австари луу чинь буцаана гээд. Тэгээд Швед сайн байна гэхээр нь...

Хишигсүрэн -

Тэр Швед сайн байна гэсэн мэдээллийг яаж авах уу та?

Мөнхтөр -

Өө...тэнд чинь монголчуудтайгаа л холбоо барина ш дээ. Тэгээд нөгөө Испанид байсан. Австарид байсан хүмүүсрүүгээ утсаар ярина. Би энд явж байна гээд.

Хишигсүрэн -

Ганцаараа л яваад байгаа.

Мөнхтөр -

Ганцаараа л яваад байна. Тэгээд Швед рүү гарна гээд. Голландаас Герман руу нэвтэрээд. Германруугаа ч сайхан нэвтэрч байна. Тэгээд Берлинд ч нэг хоёр хоноод...

Хишигсүрэн -

Ха.

Мөнхтөр -

Тэгээд Берлинээсээ хойшоо чиглэж явж байгаад хойд хил дээр нь дахиж баригдаад дахиж Австари луу гарч шидэж өгөөд. Тэгээд мөнгө гарахгүй ш дээ. Сайхан юу яаж өгөөд онгоцонд суулгаж өгөөд. Эхлээд би ийшээ явж байгаа эхлээд би нөгөө юмаа ярихгүй ш дээ. Аа...тэгвэл би танайд цагаач болчихоё л гэнэ. Тэгтэл гар хурууны хээ аваад яангуутаа тэгээд монголоос шууд ирсэн гээд яриад явна ш дээ. Гар хурууны хээ авангуутаа Герман л аягүй сайн мэддэг юм. Нөгөө цагдаа нь орж ирээд нөгөөдүүл Германаар яриад байгаа нь би ойлгоод л байгаа юм. Аа...ойлгохгүй гээд орос хэлтэй орчуулагч ирнэ. Аа...би мэдэхгүй гээд. Нөгөөдөхөө яриад би одоо Монголоос ирсэн гээд яриад сууж байтал гар хурууны хээ авчихаад цагдаа нь буцаад л ороод ирж байгаа байхгүй юу. Чи бол Германаар ойлгоно ш дээ. Англиар ч ойлгоно ш дээ гээд л байгаа байхгүй юу. Чи бид нарын ярьж байгааг ойлгож байгаа ш дээ гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нь хэргээр ингэж гайхаад энэ юу яриад байгаа юм бэ л гэсэн чинь. Тэгээд нөгөөдөх чинь тэгж хэлээд байсан нь юу юм бэ гэхээр нөгөө гар хурууны хээ гаргаад миний нөгөө зураг хөрөгтэй бүх юм нь гараад ирж байгаа юм чинь. Компьютераар. Та Австарийн цагаач шүү дээ. Таныг Австари буцаана гээд. Тэгээд нэг хэсэг хорьж байгаад тэгээд Ганбурегээс онгоцоор Венад авч ирээд буулгачихаж байгаа юм. Тэгээд Венад ирж буугаад дахиад тэндээс Швед явдаг юм болов уу гэснээ за за больё гээд бүтэн хэдэн жил дэмий тэнэчихэж байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Яг хэдий хугацаа өнгөрсөн бэ?

Мөнхтөр -

3-н жил хэртээ.

Хишигсүрэн -

Ха...тэгээд хэдэн онд та Улаанбаатарт ирсэн бэ?

Мөнхтөр -

Тэгээд 2000...энэ чинь одоо...

Хишигсүрэн -

2009 он ш дээ.

Мөнхтөр -

2008 оны хавар 5-н сард.

Хишигсүрэн -

Аа ха. Ерөөсөө тэгээд Австариасаа буцаад ирчихсэн үү?

Мөнхтөр -

Тэгээд Австарид байгаад л дахиад гэрлүүгээ ирээд авгай хүүхэдтэйгээ яриад яасан. За за ингэж яваад яахгүй нь больё больё би одоо буцлаа гэсэн. Тэгээд буцахад чинь ядаад байх юм байхгүй ш дээ. Тэгээд баригдчихсан буцаж байгаа учраас 70 евро өгнө. Баригдахгүй би буцая гээд очих юм бол 400-аад евро өгнө. Тэгээд онгоцных нь зардлыг даагаад. Тэгээд явуулна ш дээ. Та 5-н жил Европийн оронд орох эрх байхгүй ээ гээд. Тэгээд энд ирээд. Энд ирээд энэ нөгөө Цэдэндорж, Цэрэндорж гэж энэ нэрний зөрөөнөөс болж би их будилаж байгаа юм. Энд ирсэн чинь нөгөө хил дээр оруулах аа больчихож байгаа юм. Тэгсэн чинь би нөгөө тэнд нэг хүн байдаг байхгүй юу. Цагаач нарт туслах ажилтан гээд. Монгол хүмүүс бас байдаг байхгүй юу. Олон жил болчихсон тэгээд тэнд байж байгаад тийм ажилд орчихсон Герман хил сайтай хүмүүс тэгээд тэр яваад юмнуудыг нь хөөцөлдөөд онгоцон дээр л май гээд паспорт өгөөд юу яачихдаг юм. Тэрнийг нь анзаарах ч үгүй хил дээр өгөөд өгөөд ингээд би эндээс нисээд Москвад бууна. Москвад бол нөгөө транзит юун дотор нь байж байгаад дахиад онгоцондоо суугаад энд ирчихэж байгаа юм. Нөгөөдөхийг хардаг ч үгүй ингээд аваад кармалчихна. Энэ дээр буусан чинь нөгөө...

Хишигсүрэн -

Паспортаа харах гээд авсан уу?

Мөнхтөр -

Үгүй ээ тэр чинь нэг удаагийн ганцхан Монгол руу л нисдэг паспорт өгчихдөг байхгүй юу. Элчингээс. Цэдэндоржийг аваачаад Цэрэндорж гээд биччихэж. Тэгээд нөгөөдөх чинь ингээд тулгаад та ямар хүн билээ гээд хилийн шалган дээр чинь тулгана л даа. Тэгээд ингээд гэр бүлийнхээ хүнийг энд иргэний үнэмлэх аваад ир гээд тэгчихсэн. Тэгээд энэ чинь хил гааль юм чинь бас л шалгаад л нөгөөдөх чинь компьютерээр харахаар Цэрэндорж биш Цэдэндорж нь байгаад байдаг. Тэгээд регистерээ хэл юугаа хэл гээд дахин дахин үгүй ээ энэ манай гэр бүлийн хүн цаана чинь иргэний үнэмлэхтэй байж байгаа би 3,4-н жил болоод ирж байна. Сонин болдог юм билээ. Тэгээд Монгол руу оруулахгүй гээд. Тэгж байгаад орж ирээд зун энүүгээр байж байгаад дахиад нөгөө 29-р сургууль юм шиг байх юм. 100-н айлд багш авна гээд тэгэхээр нь нөгөө утсаар нь яриад яасан чинь манайхан хөгжлийн бэрхшээлтэй гээд яриад байна тэгэхээр нь одоо яах...29 биш байдаг ямар юм болоо гээд гайхаад байсан чинь нөгөө 29 чинь салаад 29 дотроо байсан байхгүй юу. Сонсгол, харааны гээд. Нөгөө харааны бэрхшээлтэй нь салаад 116-р сургууль гээд болчихсон. Тэднийхэн математикийн багш авна гэсэн. Тэгээд хуучин ажиллаж байсан гээд нэг 4,5-н хүнээс бас энэ ажиллаж байсан юу хүн юм байна гээд тэнд нь ороод тэгээд тэндээ багшлаад тэгээд иймэрхүү байдалтай л.

Хишигсүрэн -

Аа ха. Та Европид тэгж явахдаа мөнгө төгрөг хийж чадсан уу?

Мөнхтөр -

Үгүй.

Хишигсүрэн -

Тэгнэ л дээ тогтвортой биш.

Мөнхтөр -

Тогтвортой байхгүй юм чинь. Тэнд чинь ний нуугүй хэлэхэд Европид мөнгө хийж байгаа хүмүүс ихэнх хүмүүс хулгайгаар мөнгө хийдэг юм ш дээ. Хулгай хийж л мөнгө хийнэ. Эндээс нэг юм хулгайлаад энэ талын дэлгүүрт нь зарна. 100 төгрөгний юм ерөнхийдөө 30%. 100 евроны юм 3-, евро. Францад бол бүх төрлийн хулгай зарагдаж болно. Хамгийн хурдан борлогддог юм нь архи, вискинүүд. Голланд бол голдуу гоо сайхны юмнууд байна. Испанид бол монголчууд цөөхөн байсан. Тэгээд ерөнхийдөө ихэнх нь бол хулгайгаар юу яаж байгаа. Тэр сурч байгаа ажиллаж байгаа хүмүүс байгаа л даа. Тэд нар нь янз бүрийн зөрчилгүй оюутны визээр юмуу тийм ээ. Тэгж байж байгаа хүмүүс бол элдэв тийм хулгай зэлгий байхгүй. Аа...нөгөөдүүл нь бол зөвхөн цэвэр хулгайгаар.

Хишигсүрэн -

Аа ха. За ёстой сайхан дэлгэрэнгүй ярилцлага боллоо. Бид хоёр одоо 5-н цаг гаруй ярилаа ш дээ.

Мөнхтөр -

Аа за.

Хишигсүрэн -

Ингээд танд баярлалаа.

Мөнхтөр -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.