Sodnommönh

Basic information
Interviewee ID: 990406
Name: Sodnommönh
Parent's name: Dondov
Ovog: Sharnuud
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Guchin-Us sum, Övörhangai aimag
Lives in: Erdenebulgan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
cultural campaigns
literature
privatization
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
Би асуугаад явчихнаа. За өнөөдөр 2009 оны 10-р сарын 4 биз дээ. Тийм 10-р сарын 4. Ням гариг. Таны алдар нэр хэн билээ?
Самданмөнх -
Дондов.
Буяндэлгэр -
Дондов. Дондов гэж сайхан хөгшнийд ирээд байна. Дондов гуай улсад 60 гаруй жил ажилласан ...
Самданмөнх -
Дондовын Самданмөнх.
Буяндэлгэр -
Самданмөнх. Аа овог чинь Дондов юм байна. Дондовын Самданмөнх гээд 80 гарсан хөгшнийд ирээд байна. Самданмөнх.
Самданмөнх -
Тийм Самданмөнх.
Буяндэлгэр -
Самданмөнх гуай аймгийн намын хорооны дарга ер нь хариуцлагатай алба хашиж явсан хүн юм байгаа юм. Та ер нь аль нутгийн хүн юм?
Самданмөнх -
Би Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутгийн хүн.
Буяндэлгэр -
За? Эхээс хэдүүлээ вэ?
Самданмөнх -
Аа?
Буяндэлгэр -
Эхээс хэдүүлээ вэ?
Самданмөнх -
Эхээсээ төрөхдөө бол хоёулаа.
Буяндэлгэр -
Яаж яваад Архангай аймагт ирэв? Хаана ямар сургууль төгсөв?
Самданмөнх -
Би Өвөрхангай аймагтаа бага сургууль төгсөөд тэгээд ажилд орсон. Улаанбулангийн эрхлэгч, эвлэлийн үүрийн дарга хийж байгаад сумандаа ажиллаад тэгээд дараагаар нь бол аймгийн эвлэлийн хороонд зааварлагч, эвлэлийн хорооны хэлтсийн дарга, эвлэлийн хорооны 1-р дарга, намын хорооны дарга, намын хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга гэж хийж яваад тэгээд 59 онд намын дээд сургууль Улаанбаатар хотод төгссөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
59 онд Улаанбаатарт намын дээд сургууль төгссөн. 67 онд Москвад нийгмийн ухааны академи гэж тэр үедээ намын дээд сургууль гэж байсан юм. Коммунист намын дээд сургууль гэдэг тийм хоёр дээд сургууль гадаад, дотоодод хоёр дээд сургууль төгссөн.
Буяндэлгэр -
За их сайхан юм байна. За тэгээд хаана хуваарилагдав? Төгсөж ирээд?
Самданмөнх -
Төгсөж ирээд би Архангай аймгийн намын хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргаар 67 онд тэгж ирсэн.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Тэгээд 67 онд ирээд одоо хүртэл энэ Архангайд байж байна.
Буяндэлгэр -
Оо за энэ нутгийн хүн болсон байна ш дээ.
Самданмөнх -
Тийм. Тэгээд намын хорооны нарийн бичгийн даргаар 20 жил ажиллаад дараагаар нь 6 жил сонины эрхлэгч хийгээд тэгээд тэрний дараа 92 оноос тэтгэвэртээ ороод аймгийн ахмадын хорооны дарга хийгээд явж байна.
Буяндэлгэр -
Намын хорооны дарга байхад социализмын үед аймгийн намын хорооны дарга гэдэг бол маш их чухал алба байлаа. Архангай аймагт таныг намын хорооны дарга байх үед Архангай аймаг маань ер нь ямар байваа? Өөрөөр хэлэх юм бол социализмын үед Архангай аймаг ямар байв? Их сайхан үйлдвэр мүйлдвэр зөндөө л юм байсан. Тэр тухайгаа та дэлгэрэнгүй сайхан хуучлахгүй юу?
Самданмөнх -
За тэгье.
Буяндэлгэр -
Хүн ам нь хэд байсан юм? Мал хуйн хэд байсан юм? Ямар, ямар үйлдвэр албан газрууд байсан юм?
Самданмөнх -
Архангай аймагт 67 онд ирэхэд яахав аймаг бол 19 сумтай. 80-аад мянган хүн амтай. 2 сая орчим малтай. Иймэрхүү аймаг байсан. Үйлдвэр үйлчилгээний хувьд социализмын үед бол үйлдвэрүүд бол нэлээд байсан. Барилгын үйлдвэр гэж байгаа. Усны аж ахуй гэж байгаа. Материал техникийн хангамж гэж үйлдвэрийн район гээд энэ урд талд одоо тэнд ажиллаж байгаа хүн алга. Автобааз гээд улсын том үйлдвэрүүд ерөөсөө Архангайд байгаагүй. Тэгээд ахуй үйлчилгээний үйлдвэр гээд 10 гаруй үйлдвэр байсан. За яахав сум болгон сургуулиудтай байсан 10 хэдэн суманд. Тэгэхдээ 10-н жилийн сургууль бол цөөхөн байсан. Сум дундын эмнэлэг 3 байсан. Батцэнгэл, Эрдэнэмандал, Хотонт гээд тэгээд бусад нь бол их эмчийн салбартай байсан. Соёлын төвүүдтэй байсан.
Буяндэлгэр -
Сум болгон соёлын төвүүдтэй байсан тиймээ?
Самданмөнх -
Сум болгон соёлын төвтэй байсан.
Буяндэлгэр -
Сум болгон бага, дунд сургуультай байсан биз дээ?
Самданмөнх -
Бага дунд сургуультай байсан. 10-аад шахуу багт бол багуудад бас сургууль байсан.
Буяндэлгэр -
Багуудад бас сургууль байсан юмуу?
Самданмөнх -
Байсан. Байсан.
Буяндэлгэр -
Бага сургууль байсан уу?
Самданмөнх -
Бага сургууль байсан. Энэ Эрдэнэмандал, Тариат, Батцэнгэл энэ тэр гээд 10-аад шахуу суманд бага сургууль байсан.
Буяндэлгэр -
Нэг багт багцаагаар хэдэн айл өрх байх вэ?
Самданмөнх -
Юу?
Буяндэлгэр -
Нэг багт багцаагаар хэдэн айл өрх байх вэ?
Самданмөнх -
Багуудад айл өрх яахав айл өрхийн хувьд бол 120 гаруй өрх байна. Зарим газар арай цөөхөн.
Буяндэлгэр -
Дундажаар хүн ам 2000- 3000-ын хооронд хэлбэлзэх үү?
Самданмөнх -
Сумын хүн үү?
Буяндэлгэр -
Багийн?
Самданмөнх -
Багийн хүн бол 2000 хүрэхгүй. Багийн хүн бол янз янз даа. 1000 гаруй иймэрхүү л хүн амтай байсан.
Буяндэлгэр -
Сумынх бол хэд байх вэ? Багцаагаар?
Самданмөнх -
Сумынх бол дээд талынх нь 4, 5000.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Аймгийн төв бол 16, 7 мянга байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Цөөхөн хүн амтай Цахир махир бол 2, 3 мянган хүн амтай иймэрхүү л байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хүн амын хувьд иймэрхүү. Түүнээс хойш нэмэгдсэн юм бол байна. Байхгүй болсон юм бол их байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэр үед бол хөдөө аж ахуйн нэгдлүүд гэж байсан. Сангийн аж ахуй гэж байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Сангийн аж ахуйнууд бол нэгдлүүд бол одоо байхгүй болсон.
Буяндэлгэр -
Тэр үед хичнээн нэгдэл, хичнээн сангийн аж ахуй байсан?
Самданмөнх -
Нэг сангийн аж ахуй байсан.
Буяндэлгэр -
За. Түвшрүүлэхийн сангийн аж ахуй.
Самданмөнх -
Тийм. 18 хөдөө аж ахуйн нэгдэл сум болгон нэгдэлтэй байсан. Том, том нэгдлүүд ч байсан.
Буяндэлгэр -
Та тэр том, том нэгдлүүдээс дурдаач? Юу гэсэн, юу гэсэн том нэгдлүүд байсан?
Самданмөнх -
Эрдэнэмандалын нэгдэл, Их тамирын нэгдэл гэдэг бол ерөөсөө том нэгдэл байсан. Ерөөсөө том. Бүх л үйлчилгээнүүд байсан. Соёлын төв гэдэгтэй. Зочид буудалтай. Халуун устай. Үйлчилгээний олон төвүүдтэй. Монгол улсын хөдөлмөрийн баатар Минжүүр гуай гэдэг хүн тэр нэгдлийг байгуулж тэр нэгдлийг их өргөн сайхан болгосон. Намжиг баатар гэдэг хүн бол Тариатын нэгдлийг сайхан болгосон. Доржпалам баатар гэдэг хүн бол Чулуутын нэгдлийг сайхан болгож Архангай аймгаас бол хөдөлмөрийн баатар 3 нэгдлийн дарга төрсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ийм аймаг байгаа.
Буяндэлгэр -
Тэр том нэгдлүүд чинь дундажаар хичнээн малтай байсан юм?
Самданмөнх -
Багууд тэр үедээ бригад гэдэг байсан юм. Бригад гэж засаг захиргааны зохион байгуулалт биш. Хөдөө аж ахуйн иймэрхүү юмнууд хөдөө аж ахуйн бригадууд байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд тэр нэгдлүүд гэхэд ерөөсөө тэр сумын бүхий л юмыг хариуцдаг. Сургуулийн, эмнэлгийн хоол унд үйлчилгээнүүдийг хариуцна. Тэгээд сум болгон зочид буудалтай. Сум болгон халуун устай. Сум болгон төрөхийн өмнө ба хойно эмэгтэйчүүдийг амраадаг байртай. Хүүхдийн цэцэрлэг, яслитэй. Соёлын төвтэй. Урлаг уран сайхан ийм үйлчилгээнүүдийг бол явуулдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр нэгдлүүд дундажаар хичнээн малтай байсан юм?
Самданмөнх -
Нэгдлүүд үү?
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Нэгдлүүд бол 80, 90 мянгаас 150, 60 мянган малтай байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Нэгдлийн гишүүд дандаа хийснээрээ хөдөлмөрлөнө. Хийсэн хөдөлмөрөөрөө хөлсөө авдаг. Тэр үед бол ажилгүй хүн бол байгаагүй.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Нэг их ядуу хүн ч гэж байхгүй. Нэг их баян хүн ч гэж нэг их баян одоотой адил олон машин техниктэй тэр үед бол байхгүй байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тиймэрхүү л юм байгаа.
Буяндэлгэр -
Нэгдлийн гишүүд дундажаар цалин хөлс ямар байсан?
Самданмөнх -
Хийснээрээ л болно. Хөдөлмөр сайн хийсэн хүн бол тэр үедээ 1000, 2000 шахам төгрөг авна.
Буяндэлгэр -
Сард уу?
Самданмөнх -
Тийм. Тэр үеийн 2000 гэдэг чинь их л юм байгаа ш дээ. Тэр үед аймагт гэхэд алдартай байгууллагууд их байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Одоо жишээлэх юм бол Авто бааз гэж байна. Хөдөлмөрийн баатар Ёндонбаатар гэж байсан.
Буяндэлгэр -
Архангайн 6-р баазыг хэлж байна уу?
Самданмөнх -
Тийм. Архангай аймгийн 6-р бааз гэдэг чинь алдартай бааз байсан. Одоо энд чинь Монгол улсын хөдөлмөрийн баатар Сүхбаатарын 3 одонтой Ёндон гуай байна. Равдан гэдэг алдартай жолооч байна. Ийм олон алдартангуудыг Монгол улсад алдар нь мандаж байсан. Байгууллага бол 6-р бааз. Хөдөө аж ахуйн нэгдлүүдээс Их тамирын нэгдэл, Минжүүрийн нэгдэл, Намжиг баатарын нэгдэл гээд гурван нэгдэл бол мандаж ингэж байж байсан. Тэгээд манай эмнэлэг гэхэд Оросын Нямын нэрэмжит эмнэлэг ... эсэргүүнд амь насаа өгсөн Нямаа гэдэг хүний амь насаа үрэгдсэн ийм эмнэлэг байгаа. Сургууль гэхэд 10-н жилийн сургууль бол улсын тэргүүний сургууль. Тэр Оросын ард түмний хүчээр Зөвлөлт Холбоот Улсын хүчээр байгуулагдсан ийм сургууль байгаа. Дээр үеийн ийм онцлог юутай ийм газар даа.
Буяндэлгэр -
Тэр үед хэдэн удаа нийгэмчилсэн юм бэ? Мал?
Самданмөнх -
Хоёр дахь, гурав дахь гэж байсан. Дээр үед нэг нийгэмчилж байсан юм байна лээ.
Буяндэлгэр -
Хэд хэдэн онд юм?
Самданмөнх -
61, 2 оны үед 59 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсан ш дээ.
Буяндэлгэр -
За.
Самданмөнх -
59 онд нэгдэлжих хөдөлгөөн ялна гэдэг чинь бүгдээрээ нэгдлийн гишүүн болсон. Тэр үед бол малаа нийгэмчилсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэрний дараагаар 60 хэдэн 67, 8 онд нэг нийгэмчилсэн.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Тэр үед говийн урд талын сумд бол 75 мал, хангайн суманд бол 50 малаар ийм дүрэмтэйгээр хөдөө аж ахуйн мал нийгэмчлэгдсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха. Мал нийгэмчлэхэд та явж байсан уу? Нэгдлийн юу яахад?
Самданмөнх -
Яг тэр 59 оныход бол би Өвөрхангайд байсан.
Буяндэлгэр -
Өвөрхангайд байхдаа та тэрнийхээ сонин түүхээс яриач? Кинон дээр хүртэл гардаг ш дээ. Мал хуйгаа нуугаад янз бүрийн хөгтэй явдал зөндөө л байсан байх.
Самданмөнх -
Тэр үед Архангайд байгаагүй. Өвөрхангайд байсан. Дөнгөж сургууль төгсөөд 55 онд ороод 59 онд төгссөн. Тэгэхэд Өвөрхангай аймагт бол малын эмч явсан. Мал эмчлэхэд нугалаа гарлаа гэж намын төв хорооны тогтоолоор Өвөрхангай аймагт арга хэмжээ авагдаж байсан.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Тэр хамаагүй улсуудын малыг саналын яахгүйгээр ...
Буяндэлгэр -
Саналын авахгүйгээр?
Самданмөнх -
Авахгүйгээр тэрийг нь яахгүйгээр хүч хэрэглэсэн гэж тиймэрхүү юмаар бол Өвөрхангай аймагт бол тийм яриа хөөрөөнд орж байсан. Тэгээд улсууд бол цөөхөн малтай 200, 300 малтай улс юмуу? цөөхөн малтай 50, 60, 75 малтай болж байгаа хүн чинь бол дандаа зарим улсууд бол дандаа сайн малаа жишээлэх юм бол сайн морио үлдээгээд, сайн атан тэмээ амбан шарыгаа үлдээгээд ингээд байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэр бол зарим улсууд дандаа их мал үлдээж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Одоо тугаллах үнээ, ботголох ингэ, манай говь руу бол тэмээ олонтой. Эх мал үлдсэн. Тэр нь бол их оносон л доо.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тийм учраас бол юун дээр зөрчил гарч байна гэхээр тэр авч байгаа нэгдлийнхэн авч байгаа улсууд бол та нар тэр атан тэмээ, амбан шар мараа нийгэмчил гэдэг талаар шахсан. Хоёрдугаарт бол тэр 75 мал өгөхдөө бол тэр чинь аргагүй ш дээ. Хөөрхий. Хувийн өмчийн үзэл санаа чинь түүгээ бол тэрнээс олон малтай болон одоо би 200 малтай хүн бол талын өгнө. Талын талын бол өөрөө өгнө. 300 малтай хүн бол 150 малаа бол би үлдээнэ. 150-ын бол нийгэмчилж өгнө гэсэн тэгээд ер нь бол тэр үед бол нэгдэл гэдэг бол хэрэгтэй юм ...
Буяндэлгэр -
Тэр хүний хүсэлтийг харгалзаж үзээд одоо жишээлбэл 300 малтай хүн 150-ийн хувьдаа авч үлдээд 150-ийн авахыг зөвшөөрч байсан уу? Заавал 75-ыг үлдээж байсан уу?
Самданмөнх -
Зөвшөөрөхгүй байсан.
Буяндэлгэр -
Зөвшөөрөхгүй юу?
Самданмөнх -
Зөвшөөрөхгүй. Тэр дүрэм тийм гэдэг нарийн юм байсан юм. За яахав тэгэхдээ зарим юманд бол уян хатан хандаж л байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Дүрмэн дээрээ бол зөвшөөрнө гэсэн юм бол байхгүй.
Буяндэлгэр -
Нэг өрхөд 75 толгой мал.
Самданмөнх -
Хангай газар бол 50 мал гэж байсан.
Буяндэлгэр -
75 толгой чинь одоо юу, юу орох вэ?
Самданмөнх -
За яахав саналаар болно. Би 75 малаасаа 10 адуу унах морьтой, саалийн үнээтэй иймэрхүү юм авъя. 10 хэдэн үхэр юмуу тэмээ авъя. Тэгээд бог хонь авъя гэж голдуу саналаараа авна. Саналаараа авна. Алийгаа үлдээх нь голдуу саналаараа. Малын тоо зааснаас яг тэрийгнь яс заагаагүй.
Буяндэлгэр -
75 толгой мал гэдэг чинь нэг өрхөд хүн амын харгалзах уу? Харгалзахгүй юу?
Самданмөнх -
Харгалзахгүй.
Буяндэлгэр -
Тэр чинь тэгээд говьд 75, хангайд 50 гэсэн үг үү?
Самданмөнх -
Тийм байсан юм. Архангайд бол голцуу 50-иар байсан.
Буяндэлгэр -
Бас цөөхөн байна шүү.
Самданмөнх -
Тэгээд бол яахав хангай бол хэн ч гэсэн болохгүй. Амьдарч чадахгүй сүйд болохнээ гээд бас зарим нь малаа хамаагүй зарж үрж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хот хүрээ рүү зарж жаахан хатуу юм болгоод мөнгө төгрөг болгоно гэж ингэж байсан. Зарим нь бол нууж хааж байсан.
Буяндэлгэр -
Тантай тийм явдал тохиолдож байв уу?
Самданмөнх -
Миний хувьд бол тийм юм тохиолдоогүй. Ер нь юуных нь бол жишээлбэл би Баянгол сум гэдэгт явж байсан. Тэгэхэд нэг хүн бол 35 хонь авах байсан. 35 хонио бол мундаг эр хонь үлдээж л байсан.
Буяндэлгэр -
Өөртөө юу?
Самданмөнх -
Тийм. Тэр яахав хүний санал л юм. Тэгээд тэр чинь бол улсууд тэгж байсан юм. Тэр улсууд бол сүүлдээ жаахан алдсан. Тэр чинь идэж уугаад хорогдоод байдаг. 35 эм хонь үлдээсэн хүн чинь нэг хэсгийн идэхэд хойтон дахиад төл нь гараад төлжөөд нэмэгдээд ...
Буяндэлгэр -
Үржээд явчихна.
Самданмөнх -
Үржээд нэмэгдчихдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тиймэрхүү хандлага бол байсан. Тэгээд тэр Өвөрхангай аймаг, Дорноговь аймаг хоёрыг бол мал нийгэмчлэх ажилд нугалаа гаргасан. Олны санал аваагүй гэж тэр тогтоол гарч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Буруушаагдаж байсан. Иймэрхүү явдал бол болж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тийм л юм байгаа юм. Тэгээд тэрний дараагаар бол ерөөсөө нэгдэлд ороод ажиллахад бол хэрэгтэй юм байнаа. Нэг хүн олон төрлийн тэмээ маллана. Адуугаа маллана. Ямаагаа маллана. Их олон төрлийн юм байхгүй. Нэгдлийн хонь авсан бол хонио маллаад тэгээд хуучин бол маллаад өөрийнхөө малыг бол өөрт нь өгсөн л дөө. Жишээлэх юм бол би 200 малыг нийгэмчлэхэд бол тэрийн дансалж аваад л өөрөө хариул гээд өөрийнх нь малыг хариулуулаад хөдөлмөрийн хөлс гэж өгдөг юм байнаа гээд тэгэхдээ яахав заримдаа бүтээгдэхүүн өгдөг байсан. Мах сүү өгдөг. Заримдаа мөнгө өгөөд 100-аад төгрөг өгдөг байсан. Хөдөлмөрийн хөлс гэж сайн хийгээд төлийн сайн бойжуулаад, ноосын аваад, сүүгийн саагаад байх юм бол тэр бүх юманд нь хөлс бодож өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд тэрэнд бол улсууд амтанд нь яагаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Нэгдэл гэдэг чинь хэрэгтэй юм байна. Бид чинь малаа идэж дуусгаад тэгэх юм бол сүүлдээ модоо барих байсан юм байна. Амины хэдэн мал ч байна. Тэгээд нэгдлийн хэдэн мал маллаад нэгдлийн малыгаа өөрийнхөө малыгаа нэгдэлд өгөөд тэгээд маллаж байнаа гэсэн ийм сэтгэгдэл бол хүний толгойд ихэнх нь орсон. Зарим улсуудад бас ороогүй. Хүн болгон адилгүй, хүлэг морь адил байхав. Тэгээд нэгдэл үүссэн. Тэгээд Оросод сургуульд явсан. 3 жил болоод Архангайд ирсэн. Архангайд ирэхэд бол нэгдлүүд бүгдээрээ бэхжсэн, хөгжсөн.
Буяндэлгэр -
Хэдэн нэгдэлтэй байсан гэнээ Архангай чинь?
Самданмөнх -
18 нэгдэл. 17 нэгдэл, нэг сангийн аж ахуйтай байсан. Нэгдэл гэдэг чинь одоо бол байхгүй. Очиход бол мундаг. Зочид буудалтай. Хоолны газартай. Халуун устай. Бүх л юмтай. Ясли цэцэрлэг хүн эмнэлэгтэй. Нэгдлүүддээ их үйлчилнэ. Тэнд хүн төрөх гэж байна гэвэл нэгдлээс машин очиж авч ирж төрүүлнэ. Хүн өвдлөө гэхэд Улаанбаатар хот руу зардал төсвийн өгөөд явуулдаг. Ийм байсан нэгдлүүд чинь. Ингээд нэлээд сайхан болсон доо.
Буяндэлгэр -
Нэгдлийн төв дээр чинь бас нөгөө амаржих эмэгтэйчүүдийн байр гэж байсан байх шүү тиймээ?
Самданмөнх -
Бүгд байсан байсан. Төрөхөөс нь өмнө одоо жишээлбэл төрөхөөс нь өмнө 15, 20 хоногийн өмнө авч ирээд тэндээ сайхан амраагаад эмч нь үзээд, бэлэн хоол өгөөд, төрөхөөр нь зэрэг хүүхэдтэйгийн төрөх байранд хэд хонуулаад тэгээд нэгдлийн машинаар хүргэж өгнө. Өлгий мөлгийгийн нэгдэл нэгдлийн гишүүддээ өгдөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Иймэрхүү байсан.
Буяндэлгэр -
Хониныг нь цохилтоор өгчихнө. Тиймээ?
Самданмөнх -
Тийм. Өгчихнө өгхчихнө.
Буяндэлгэр -
Шөлний хонь өгчихнө. Тиймээ?
Самданмөнх -
Нэгдлийн гишүүндээ.
Буяндэлгэр -
Тийм нэгдлийн гишүүндээ.
Самданмөнх -
Нэгдлийн гишүүн биш тэр сургуууль эмнэлэг төр захиргааны ажилтанд бол тийм юм байхгүй л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Яахав авна гэх юм бол үнэ өртөгөөр нь өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тийм л үйлчилгээнүүдтэй байсан.
Буяндэлгэр -
Нэгдлийн гишүүд чинь ер нь дундажаар хөдөлмөр хөлс гээд сарын 50 төгрөг 100 төгрөг авдаг байсан байх тиймээ?
Самданмөнх -
Янз янз л авна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ер нь их сайжирсан...
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Одоо жишээлбэл энэ Гончигсумлаа баатар маатар гээд Жамъян баатар маатар гээд алдарт сайн улсууд чинь бол 200, 300 гээд авна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
За яахав дээ. 15 үнээ саагаад сүүгийн тушаагаад 100 юмуу 120 хонь хургалуулаад төлийн бойжуулаад тэгээд малын онд оруулаад ноосын аваад, нэгдлийн хөдөлмөрийн хөлс өөр өөр.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Өөр өөр Их тамирын нэг өөр байхад Батцэнгэлийнх нэг өөр.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Санхүү сайтай нь сайн өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тааруухан нэг нь одоо орлого морлого тааруухан нэг нь тааруухан өгнө.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Нэг үнээний сүү тийм 15 үнээний сүү гэсэн юм байхгүй. Түүнийг өөрсдөө тогтооно. Дээрээс тогтоох юм байхгүй. Өөрсдөө.
Буяндэлгэр -
Аа ха
Самданмөнх -
Нэгдлийн хурлаа хийгээд нэгдлийн үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө гэж гаргана. Тэр төлөвлөгөөгөө гаргаад хөдөлмөр хөлсний доод хэмжээ иймэрхүү байна.
Буяндэлгэр -
Аа нэгдэл нь өөрсдөө тогтоох уу?
Самданмөнх -
Өөр өөрсдөө тогтоогоод, малаа ингэж онд оруулсан хүн, 500 төлөг хариулсан хүн. 500 хонь хариулсан хүн. Ингээд Малаа 100% онд оруулбал төд байна. 90% оруулбал төд байна. 80% оруулбал төд байна гэж хорогдол морогдлын тооцно л доо.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Төл бойжуулсан хүн 200 хониос 100% бойжуулсан бол ийм байна. 90% бол ийм гэсэн интервальтай. Ийм хэмжээгээр л бодож өгнө дөө.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр үеийн албан татвар гэж юу юу оногдож байсан бэ? Бид нар бол сайн мэдэхгүй ш дээ.
Самданмөнх -
Албан татвар бол мал аж ахуйн албан татвар гэж...
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Нэгдэлд элсэхээс өмнө мал аж ахуйн албан татвар гэж малын бодоод 1 тэмээнд төдөн хонь, хонь үхэрт гээд тиймэрхүү юм байсан юм. Нэгдэлд орсноос хойш малаа нэгдэлд нийгэмчилчихсэн учраас чөлөөлдөг тиймэрхүү юм бол байгаагүй.
Буяндэлгэр -
Аа нэгдэлд орчихсон хүн албан татвараас чөлөөлөгдөж байсан юмуу? Нэгдэл нь албан татварыг бөөгнүүлж өгч байсан юмуу? Улсад?
Самданмөнх -
Нэгдэл улсад төлдөг юм бол жишээлбэл төчнөөн мах өгнө.
Буяндэлгэр -
Аа ха. Мах бэлтгэнэ. За?
Самданмөнх -
Одоо улсын бэлтгэлд төчнөөн мах өгнө. Төчнөөн ноос өгнө. Төчнөөн масло тос өгнө. Манай Архангай бол маш их масло өгдөг. Нэгдлүүд бол гол тийм даалгавартай. Төлөвлөгөөт эдийн засаг гэдэг чинь тэр шүү дээ. Одоо бол зах зээлийн эдийн засаг. Одоо жишээ нь Архангай аймаг энэ жил...
Буяндэлгэр -
Таны санаанд байна уу? Хичнээн тонн мах, масло нийлүүлж байсан юм? Багцаагаар.
Самданмөнх -
Яг бол санахгүй байна. Юм бол бий л дээ. 200,000 тонн масло байна уу? Хангай, Тариат чинь 200,000 тонн масло өгч байсан юм. Масло тос гэдгийг чинь ерөөсөө өгдөг. Аймагт бол төчнөөн тонн улсын мах бэлтгэл гээд тэгээд мал бол суурь сууриараар Улаанбаатар Өгийн бааз руу гээд, нэг сум гэхэд л төчнөөн суурь хонь гээд 1500, 2000-гаар суурилах жишээний. 3, 4 суурь гаргана шүү дээ.
Буяндэлгэр -
Нэг сууринд чинь хэдэн хонь мал багтах уу?
Самданмөнх -
За яахав. Юу юугаар л болно доо. Одоо жишээ нь 500, замд бэлтгэлийн малын суурь уу?
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Бэлтгэлийн малын суурь бол ерөөсөө 300-500 орчмын хониор, 150-200 үхрээр тэгээд 3 хүн гэрээ хийгээд Улаанбаатарын мах комбинатад тушаана.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Дарханы мах комбинатад тушаана гээд гэрээ хийгээд ингээд явна даа. Малаа сайн тушаасан хүмүүс өндөр шагнал урамшил авна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Даалгавар бол тиймэрхүү. Зунд ч гэсэн 1 үнээнд төчнөөн литр сүү, 1 хонинд төчнөөн грамм ноос ч гэдэг юмуу. 1 ямаанаас 250-300 грамм ноолуур гээд дандаа тийм норм төлөвлөгөөнүүд дандаа тийм бүтэгдэхүүн өгчихнө. Айл өрхөд ч тэр. Суманд ч тэр. Аймагт ч тэр. Тэгээд төлөвлөгөөгөө биелүүлсэн аймаг сайн. Тэр төлөвлөгөө малаас өгсөн тэр масло бүтээгдэхүүн улсад нийлүүлэх юмнуудаа нийлүүлсэн аймаг сум ажлаараа сайнд орно доо.
Буяндэлгэр -
Архангай аймаг аль зэрэгт явж байсан бэ? Та одоо үзэл суртал эрхэлж байсан. Хамгийн сайн мэдэж байгаа даа.
Самданмөнх -
Яахав. Архангай аймаг муугүй байсан. Хоёр гурван удаа улсад байр эзэлж байсан. Соёлын довтолгооны ажил гэж явж байсан. Тэнд хоёр удаа байр эзэлж байсан. Аймаг одоо уралдаанаа дүгнэхэд хоёр гурван удаа, 4 газар байдаг. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Засгийн газар, Үйлдвэрчний төв зөвлөл, Монголын залуучуудын эвлэлийн төв хорооны энэ шагналыг хоёр гурван удаа авч байсан. Архангай аймаг. Тийм.
Буяндэлгэр -
Аа ха. Соёлын довтолгоо гэж яг юу яаж явагдаж байсан бэ? Түүнийг та нэг жаахан тодорхой яриач?
Самданмөнх -
За соёлын довтолгоог явуулах талаар манай нам засгаас бол чухал шийдвэр гаргасан юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
55, 56 оны үед байна уу? даа. Энэ бол ерөөсөө хүн ардыгаа соёлжуулна. 1-рт бол хүн ардыг бүгдийн боловсрол бичиг үсэгтэй болгоно. Ийм учраас дээр үеэс бичиг үсгийн бүлгэм гэж байгуулаад одоо бичиг үсэгтэй хүн сумаас авч ирээд 20, 30-аар нь суулгаад хоёр гурван сар ороод бичиг үсэг мэддэг гэсэн үнэмлэх өгөөд гаргаж байсан.
Буяндэлгэр -
Нөгөө шинэ үсэг зааж байна гэсэн үг үү?
Самданмөнх -
Шинэ үсэг зааж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ингээд боловсролын хувьд ингэж байсан. 2-рт бол айл өрхийн соёлын асуудлыг анхаарч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Жишээлбэл айл өрх наад зах нь ерөөсөө радиотой бол гэж байсан.
Буяндэлгэр -
За? Нөгөө дугуй хар радио байсан уу?
Самданмөнх -
Тэр чинь яахав төв суурин газар байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хөдөө бол ВЭФ гээд 450 төгрөгний үнэтэй сайхан радио. Одоо ч байгаа даа. Тийм радио.
Буяндэлгэр -
Тэр чинь их сайн радио.
Самданмөнх -
Радиотой болно. Айл өрх бүр гэртээ ерөөсөө хүн болгон наад зах нь ор дэрний цагаан хэрэглэлтэй болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хөнжил гудастай. Иймэрхүү байлгана.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ариун цэврийн талаар их өөрчлөлт хийсэн.
Буяндэлгэр -
За? Юу юу хийсэн бэ?
Самданмөнх -
Би хэлж байна шүү дээ. Хөнжил гудаснаас эхлээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Гар нүүрний алчуур саван сойзтой бай.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Соёлын довтолгоо шалгана гэхэд за бичиг үсэг мэдэж байна уу? Гурван хүн байна гэхэд бичиг үсэг мэдэж байна уу? За яахав дээ. Өндөр настай болчихсон. 60, 70 хүрчихсэн хүнийг бол шаардахгүй л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Сургууль ороогүй хүүхдүүдийг бол шаардахгүй л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд бичиг үсэг. Тэгээд айл өрхийн соёл гэх юм бол 7 хоног юмуу. 14 хоногт заавал усанд орно.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Сумын төв дээр. Бригадын төв дээр халуун ус байсан. Бригадын төв дээр ирээд халуун усанд ордог. Дүйш нь халуун ус Унгарынх билүү? Ингээд усаа хийчихээд өөрөө ордог.
Буяндэлгэр -
Сайхан байжээ.
Самданмөнх -
За хүүхдүүдийг бол ясли цэцэрлэгээр хүмүүжүүлнэ. Төв суурин газрын хүүхдүүдийг бол. Хоёр гурван сар болоод яслид өгчихдөг байсан. Манай хөгшин яслийн эрхлэгч хоёр жил хийсэн. 24-ийн ясли гэж өдөр шөнөгүй 24-өөр авдаг. Тэгээд айл албан газруудыг 7 хоногийн 3 дахь өдөр бол ариун цэвэр соёлжилтын өдөр гээд бүгдийн шалгана.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
0-ын өрөө чинь ямар байна. Хөнжил гудас чинь ямар байна. Гар нүүрний алчуур чинь хаана байна. Уншиж байгаа сонин ном чинь хаана байна.
Буяндэлгэр -
Оо сойз чинь хаана байна.
Самданмөнх -
Гэртээ номын сантай. Энэ сард хэдэн удаа кино үзсэн бэ?
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хэдэн удаа жүжиг үзсэн бэ? Номын сангаас хэдэн ном үзсэн гээд...
Буяндэлгэр -
Ямар нарийн байсан юм бэ?
Самданмөнх -
Тэгж үзэж байсан.
Буяндэлгэр -
Маш нарийн зохион байгуулалттай байсан байна шүү.
Самданмөнх -
Нарийн зохион байгуулалттай. Тэр бол Монголын ард түмэнд, дээр үед бол ерөөсөө намайг бага байхад 40 хэдэн оны үед бол манайх дэндүү харанхуй байсан. Хамгийн гол нь яр тэмбүүд идэгдчихсэн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Түүнийг Оросын ард түмэн ирж яр тэмбүүнээс салгасан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд бичиг үсгийн соёл гэдгийг ингэж хийсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэр бол их үр дүнтэй ажил болсон л доо. Одоо түүний заншил бол хөдөөгүүр айлуудаар явахад ихэнх нь зарим чинээлэг нь радиотой. Телевизтэй. Машинтай. Гэрэл цахилгаантай.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ингээд байж байгаа ш дээ. Тиймэрхүү л байсан даа. Тэр бол их үр дүнгээ өгсөн. Түүний гол үүргийг суманд хэн хийж байсан бэ?
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Нэгдэл.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Түүний зардал төсөв, халуун устай болгоно. Төрөхийн өмнөх байр. Жирэмсэн улсыг чинь бүртгээд авна. За манай Их тамир гэхэд 10, 11 сард төрөх 30 хүн байна. Их эмч гаргаж өгөөд хяналт тавина. Гэрээр нь очно үзнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хүндрэлтэй төрөхийг нь авч ирнэ. Тэгээд сумын төв дээр авч ирээд төрөхийн өмнө үнэгүй хоол. Үнэгүй байр тэгээд үйлчилдэг. Ингээд хүний үйлчилгээ бол их сайн байсан. Тиймэрхүү л байсан даа.
Буяндэлгэр -
Хэдэн жил үргэлжилсэн юм? Соёлын довтолгоо чинь. Хэдэн оноос яг эхэлсэн юм бэ?
Самданмөнх -
56 оноос байна уу? даа. Тэгээд аймаг сумын комиссууд гарсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Айгийн комисс гарна. Сумандаа бол байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Бид сумдаар явж шалгалт хийнэ. За тэгээд Архангайд ч тэр. Өвөрхангайд ч тэр соёлын довтолгооны комиссын дарга нь би байсан.
Буяндэлгэр -
Аа тийм. Үзэл суртал эрхэлсэн намын хорооны дарга.
Самданмөнх -
Үзэл суртал гэдэг чинь боловсролоо хариуцдаг. Соёлоо хариуцдаг. Эрүүл мэндээ хариуцдаг. Биеийн тамираа хариуцдаг. Нийгмийн асуудлаа хариуцдаг.
Буяндэлгэр -
Хамгийн гол юм хариуцдаг байсан байна ш дээ.
Самданмөнх -
Тийм. 1-р дарга гээд байна. Үйлдвэр худалдаа хариуцсан дарга гээд хоёр гурван дарга байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд энэ сургууль мургуулийн чинь бандан ширээ, бүх юмын үзнэ. Хүүхдийн гутал хувцас, хүүхдийн ариун цэвэр, тус тусдаа юмтай. Эмнэлэг дотроо ямар байх уу? Хлорминаар яаж ариутгаж байх уу? Өвчтөнгөө яаж усанд оруулж байх уу? Үс хумсын яаж авах уу? гэх шиг. Тэр бүх шалгуураар нь шалгана даа. Хүнийхээ төлөө хийсэн юмнуудыг бас байр эзлүүлнэ. Бай шагнал өгнө.
Буяндэлгэр -
Хэдэн удаа тэгж соёлын довтолгоо давтагдсан юм? Тав таван жилээр үү?
Самданмөнх -
Ер нь тав таван жилээр гэхгүй. Эхлээд л ...
Буяндэлгэр -
Хэдэн жил үргэлжилсэн юм?
Самданмөнх -
Бараг 80 он хүртэл үргэлжилсэн.
Буяндэлгэр -
Их удаан үргэлжилж тиймээ?
Самданмөнх -
Одоо дууслаа гэж байхгүй юм л даа. Хүний соёлын юм чинь дууслаа гэх юм байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд дээрээс төр засгаас шийдвэр гараад хүүхдийн хүмүүжлийн тухай, гэмт хэрэгтэй тэмцэх гэж байна. Архи согтуурахтай тэмцэх. Дотроо олон үе шатуудтай юм байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха. За хүүхэдтэй тэмцэх, архидан согтуурахтай тэмцэх...
Самданмөнх -
Гэмт хэрэгтэй тэмцэнэ. Архидан согтуурахтай тэмцэнэ. Тэр үед чинь гэхэд одоо жишээлбэл одоо энэ хулгай дээрэм, энэ архидан согтуурах энэ явдал тун бага байсан.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Байхгүй байсан гэвэл арай худлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Гэхдээ тийм юм бол ерөөсөө, архи мархи уудаг тийм замбараагүй юм байгаагүй. Хааяа л нэг тиймэрхүү юм гарч гэж байдаг. Гэмт хэрэг малын хулгай дээрэм тэр үед чинь тун цөөхөн гардаг байсан юм.
Буяндэлгэр -
Хнн.
Самданмөнх -
Тийм л юм байгаа юм хүү минь. Тэр бол их үр дүнгээ өгсөн л дөө.
Буяндэлгэр -
Тийм байна.
Самданмөнх -
Сүүлийн үед бүх юмыг байхгүй болгосон. Жишээлбэл хөдөө малын хашаа гэж сайхан юм барьдаг байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Худаг гэж зөндөө гаргадаг байсан. Одоо тэр бүгдийг байхгүй болгосон шүү дээ. Худагны маторуудыг авч яваад. Тэр үйлдвэр, үйлдвэрийн соёл гэдэг чинь жигтэйхэн байсан шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Чи тэр өвгөний баазаар орж байсан уу?
Буяндэлгэр -
Орж байсан. Орж байсан.
Самданмөнх -
Бааз гэхэд жигтэйхэн цэвэрхэн байсан. Хашаа байшин гэдэг чинь...
Буяндэлгэр -
Архангайн 6-р бааз чинь хичнээн жолоочтой. Хичнээн машин техниктэй байсан юм бэ?
Самданмөнх -
Надад уг нь юм бий. Яг би санахгүй байна. 70, 100-гаад шахуу машин. 200,300-гаад хүнтай байсан болов уу? Тэгээд манай жолооч нар гэдэг чинь 365 хоногоос бараг 200 хоногт нь гэрийн бараа хардаггүй улс байсан ш дээ.
Буяндэлгэр -
Пөөх
Самданмөнх -
Хавар хаврын тариалалт гээд яваад өгдөг. Тэгээд намрын хураалт гэж явна. Өвс татна. Өвлийн бэлтгэл гэж байна. Тэгээд бараа таваарыг, одоо энэ зах зээл шиг Эрээнээс юм орж ирнэ гэх биш. Тэд нар л бараа таваар гурил будааг чинь өвөл зунгүй. Өдөр шөнөгүй. Халуунд нь халж. Хүйтэнд нь хөрч энэ жолооч нар чинь зөөж өгч байсан улс.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Иймэрхүү л юм байгаа юм. Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд манай жолооч нар чинь кабиндаа радиотой байна. Кабиндаа номын сантай байна.
Буяндэлгэр -
Ямар мундаг юм.
Самданмөнх -
Кабин дотроосоо юмаа сонсчихдог. Тийм л байсан даа.
Буяндэлгэр -
Та одоо үзэл суртлын ажил эрхэлж байсан юм чинь. Тэр социализмын үед чинь ер нь их нарийн байсан даа. Үзэл суртлын ажил гэдэг бол?
Самданмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Таны сэтгэлд хоногшсон янз бүрийн үйл явдал их л байсан даа.
Самданмөнх -
Байсан байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Үзэл суртлын ажил гэдэг бол, тэр намын үзэл суртлын ажил гэдэг бол одоо хэцүү юм байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Би бас арга хэмжээ авахуулж л байсан.
Буяндэлгэр -
Түүнээсээ яриач. Сонин юм байна. Тухайлбал яагаад арга хэмжээнд оров?
Самданмөнх -
Арга хэмжээ яах бэ? Сануулга өгч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Өвөрхангай аймагт намын хорооны нарийн бичгийн дарга байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгэхэд яаж байсан гэхээр Октябрийн баяраар Оросын элчинд, Зөвлөлт Холбоот улсын элчин сайдад цахилгаан явуулдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгэхэд Зөвлөлт Холбоот улсын элчин сайд Русоков гэдэг хүн байсан. Манай нарийн бичиг дарга гэж байна. Бичээч гэж хүн байна. Русоков танаа Октябрийн баярын мэнд хүргэе гээд цахилгаан явуулсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгсэн чинь манай нарийн бичгийн дарга зөв төлөвлөөд надад үзүүлээд тэгээд бичээч дээр очсон чинь Русоков танаа гэдгийг Дураков танаа гээд бичээд явуулчихсан.
Буяндэлгэр -
Яанаа. Үсгийн алдаа хийчихэж. /Инээв/
Самданмөнх -
Тэгэлгүй яахав. Улс төрийн алдаа. Тэнэгжав танаа гээд тэнэг гэдгээр явуулахгүй юу.
Буяндэлгэр -
/Инээв/
Самданмөнх -
Төвөөс одоо мэдэгдэж. Тэр хүнд арай очоогүй. Наана нь энх тайван найрамдал, гадаад явдлын яамаар дамжсан юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд намын хурлаар хэлэлцэж, түүнийг шалгаж үзсэн чинь манай нарийн бичгийн дарга нэг хүүхэн байсан. Тэр ч зөв төлөвлөсөн. Би ч үзсэн. Тэгээд бичээч явуулахдаа бичээчийн юмыг манай нарийн бичиг үзэхгүй явуулаад, өөрөө ч үзээгүй гээд би ч зэмлэл хүртэлгүй яахав.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Миний гарын үсэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Би чинь Монгол Зөвлөлтийн найрамдлын нарийн бичгийн дарга, Энх тайвны хорооны дарга гэдгийг чинь би 20 гаруй жил хийсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Бас олон шагнал магналын авсан. Ийм хүн байгаа юм. Тэгж нэг зэмлүүлж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
За 2-рт бол тэр хойно Оросод байхад бол Лоохуузын хэрэг мэрэг гэж гарч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Түүнд манай сургуулийн олон улс арга хэмжээ авахуулж хөөгдсөн. Тэр үед би шинэ очсон байсан учраас, тэр үед бас хичээл ном давтахгүй. Элдэв өнгийн юмаар нам засгийн удирдлагыг хална өөрчилнө гэдэг юм ярьж байсан гэдгээр сануулга авч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ийм иймэрхүү юмнууд байгаа л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Энэ сонин монины асуудал гэдэг чинь үсэг мүсгээсээ болоод иймэрхүү юмнууд байж л байсан. Гэхдээ онц юм болоогүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Гэх мэтчилэнгээр үзэл суртлын ажил гэдэг чинь сонин хэвлэл, радио телевиз гэдэг чинь айхтар нарийн байдаг. Иймэрхүү юмнууд байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха. Дээрээс дарамт их ирж байсан уу? Гайгуу юу?
Самданмөнх -
Гайгуу гайгуу.
Буяндэлгэр -
Ямар голцуу үүрэг даалгавар өгдөг байсан бэ? Намын хороон дарга...
Самданмөнх -
Намын гишүүд бүгд тогтоол номтой.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Намын үзэл суртал гэдэг бол сургуулиудын талаар гэхэд сургуулиуд ямар байх вэ? гэдэг стандарт боловсролын талаар гээд тогтоол хууль дүрэмнүүд нь байна. Эмнэлгийнх нь байна. Эмнэлэг дээр хамгийн гол нь жишээлбэл эх нялхас, хүүхдийн эндэгдэл хоёрын талаар бол гол анхаарах. Намын гол барих, хүн амын өвчлөл анхаарах. Сургууль дээр хамгийн гол юм бол хүүхдийг бүрэн сургуульд хамруулах. Бас нэлээд хүүхэд хамаарахгүй. Сургууль завсардуулдаг байсан. Сургуулийн хүүхдийн хүмүүжилд их анхаардаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хүүхдийг сургахаас гадна зөв хүмүүжилтэй болгоно гэдэг. Тэгээд хөдөөгийн ард түмэнд суурин хүмүүжил гэж явуулна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Суурь болгон дээр одоо жишээ нь 5 гэр байхад хүмүүжлийн гаргаад өгчихнө. Энэ жил мал аж ахуйн тухай мэдэгдэхүйнтэй болно. Төр засгийн бодлого иймэрхүү байна. Ийм хуулиудыг судлана. Ингээд 10 сараас 5 сар хүртэл тус суурь дээр судлана. Сумын төв дээр хичээл хийнэ. Тиймэрхүү л юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Бүх юмын гаргаад өгнө. Түүнийг хариуцсан улсууд байна. Суманд бол сумын намын хорооны дарга гэж байна. Сумын намын хорооны орлогч гэж байна. Сумын дарга, нэгдлийн дарга хоёр нэг хүн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Төрийн захиргааны ажлаа хариуцдаг. Аж ахуйн ажлаа хариуцдаг ийм хүн байсан. Сүүлдээ салсан л даа. Тиймэрхүү л юмнууд байна. Номоороо яваад, бүх юмнуудын аймагтаа явуулаад удирдаад байсан юманд тийм их дарамт шахалт гээд байх юм байхгүй. Тэр ажил бол одоог бодоход их үүрэг өгдөг. Тэгээд шалгадаг. Дараа дүгнэдэг ийм л байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Нэг юм гаргаад хаячихдаггүй. Тиймэрхүү л байсан юм. Тийм.
Буяндэлгэр -
Хүүхдээ сургууль завсардуулах явдал их гарч байсан уу?
Самданмөнх -
Гарч байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Яахав? Хүүхдээ явуулахгүй аваад үлдчих үү?
Самданмөнх -
Тэгнэ. Аваад үлдчихнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хоёр шалтгаантай.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
1-рт мал олонтой хүн за яахав яахав. Малчин болгоно.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Иймэрхүү хүн болгоно гэдэг юмуу? Одоо жишээ нь жолооч хүн бол заавал 10-р ангийн боловсрол олгох гээд яадаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Одоо өвөө нь ч юмуу. Аав нь жолооч бол жолооч болгоно. Тракторын жолооч бол камбайн чинь болгоно. Сайн саальчин болгоно. Сайн адуучин болгоно гэж ...
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Малтай хөрөнгөтэй улсын нэг хандлага бол 4-р ангийн боловсролтой болгочих. Бичиг үсгийн боловсролтой болгох, 4 аргын тоотой болгоно ийм хандлага нэг хэсэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
2-р хандлага бол яахав. Зарим нь бол ядуу улс, одоо гурван хүүхэд нь зэрэг суухад тэдний гутал хувцас хичээлийн хэрэгсэл мэрэгсэл түүнээс бэрхшээдэг. Ийм хоёр хандлага байсан. Түүнээс биш ном эрдэм хэрэггүй гэх юм бол байхгүй. Гэхдээ нэг бичгийн ном ч хэрэгтэй байх. Одоо жишээлбэл манай энэ хүү малд дуртай юмаа. Би аварга малчин хүн. Би сайн малчин хүн. Би нас ахилаа. Энэ мал хөрөнгөө үүнийх болгоно. Ийм учраас багаас нь сурганаа.
Буяндэлгэр -
Аа ха
Самданмөнх -
Ийм учраас би 8-р ангид оруулж чадахгүй ээ. 10-р ангид оруулахгүй ээ. Тиймэрхүү хандлага байсан л даа. Завсарддаг л байсан. Түүнийг бол завсардуулахгүй. Бүгдийн 7, 8-ын боловсролтой. Одоогийн 12 жилийн боловсролтой болгоно гэдэг тийм бодлого барьж байсан. Тэгээд болгосон л доо. Тийм байсан. Одоо ч гэсэн зарим нь болоогүй. Цэрэгт явж байгаа улс боловсролгүй гологдож байгаа дуулддаг л юм байна лээ.
Буяндэлгэр -
Сайн малчин гэдэг чинь одоо ямар малчинг сайн малчин гэж байсан юм бэ?
Самданмөнх -
Шалгууртай.
Буяндэлгэр -
За? Ямар шалгуур байх вэ?
Самданмөнх -
Янз янзын шалгуур.
Буяндэлгэр -
За тухайлбал?
Самданмөнх -
Жишээлбэл. 500 хонийг 5 жил дараалан ч гэдэг юмуу? Өсгөсөн. Төлийн бүрэн бойжуулсан. Ноосын авсан гээд. Тэгээд сумын сайн малчин гэж бий.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Болзолтой.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Аймгийн сайн малчин гэж бий. Улсын сайн малчин гэж бий.
Буяндэлгэр -
Дор дороо болзолтой.
Самданмөнх -
Болзолтой. Улсын сайн малчин болох юм бол 5 ханатай гэр. Тэр одоо мөнгөн юмнуудаар шагнадаг. Тэр аварга малчингуудыг. Аймаг бас болзолтой. Сумууд бас болзолтой. Адуу маллахад нэг өөр. Хонь маллахад нэг өөр. Хонь дотроо эр хонь маллавал нэг өөр. Төлөг маллавал нэг өөр. Эм хониных нэг өөр. Дандаа өөр өөр. Үхэр маллавал өөр. Тиймэрхүү юмнууд байгаа.
Буяндэлгэр -
Архангай сайн малчин олонтой байсан уу?
Самданмөнх -
Одоо ч гэсэн байгаа. Сүүлийн үед аварга сайн малчин гээд байгаа. Одоо ч гэсэн жил болгон өгөөд байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Тийм.
Самданмөнх -
100 гаруй улс байгаа байх. Би чамд нэг ном өгч болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Энэ ном чамд байгаа юу?
Буяндэлгэр -
Байгаа.
Самданмөнх -
Архангайн уу?
Буяндэлгэр -
Байгаа.
Самданмөнх -
Би Архангайн ном бичсэн хүн.
Буяндэлгэр -
За. Энэ таны ном уу?
Самданмөнх -
Энийг би бичээгүй. Энэ Архангай аймгийн, нутгийн алдар, түүхт, домогт хүмүүсийн товчоо гэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Энэ бол өөрт чинь байгаа тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха. Байгаа.
Самданмөнх -
Энэ дотор жишээлбэл худалдаа үйлдвэрлэлийн Дэмбэрэл гээд таних уу?
Буяндэлгэр -
Танина. Танина.
Самданмөнх -
Энэ чинь манай редакци / 47:53/ байсан юм. За ингээд Архангай гэж ямар аймаг юм. Хичнээн хүн амтай. Хичнээн уул нуруудтай юутай юм гээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Малын тоо. Хүний тоо. Бүгдээрээ энэ дээр байж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
За энэ Заяын гэгээний тухай.
Буяндэлгэр -
Заяын гэгээний тухай та янз бүрийн юм дуулсан уу? Тэр тухай хуучлаач?
Самданмөнх -
Энд байна.
Буяндэлгэр -
Таны дуу хоолой хэрэгтэй байхгүй юу? Гол нь тийм.
Самданмөнх -
Шинэ Гэгээний тухай юмуу? Хуучин гэгээний тухай юмуу?
Буяндэлгэр -
Аль алиныг нь хоёуланг нь .
Самданмөнх -
Энэ Хөдөлмөрийн баатарууд.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Гавъяатангууд...
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Равдан гуай гэхэд энэ дээр тодорхой. Пэрэнлэй. Цэвээнравдан...
Буяндэлгэр -
Тийм байна.
Самданмөнх -
Жолооч Лувсанцэнгэл...
Буяндэлгэр -
Тийм байна.
Самданмөнх -
Надаас асуугаад байна шүү дээ. Аварга малчин гээд бүгдээрээ энд байж байгаа. 2-рт дандаа домогнууд байна.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Далай вангийн Юндэн гөөгөө гэдэг чинь Архангайгаас төрсөн.
Буяндэлгэр -
Архангайнх юмуу?
Самданмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Өө за.
Самданмөнх -
Тариатынх. Далай вангийн Юндэн гөөгөө гэдэг чинь Архангайн одоогийн Тариатаас гарсан.
Буяндэлгэр -
Оо их сайхан хүн байж.
Самданмөнх -
Энэ Хулсан ташуур гэдэг чинь Их тамираас гарсан.
Буяндэлгэр -
Оо тийм үү? Ямар сонин юм бэ?
Самданмөнх -
Дандаа домогнууд байгаа.
Буяндэлгэр -
Өө за.
Самданмөнх -
Энэ номыг өөрт чинь өгье.
Буяндэлгэр -
За баярлалаа.
Самданмөнх -
2-рт энэ. Тангадын Галсан Малсантай хийсэн юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Энэ номыг хийсэн юм. Би хийсэн юм.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Энэ их сонин ном.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгсэн чинь Хас банк гэж байна шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Хас банк энэ номыг авъя гэнээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хэдийг авах вэ? гэсэн чинь 1000 авъя гэнээ. Байхгүй одоо 10-хан ширхэг үлдсэн юм гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд Хас банкны 10 жилийн ойгоор миний номыг хийсэн байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха. Дахиж хэвлээд?
Самданмөнх -
Дахиж хийгээд өөрийнхөө 10 жилийн ойд гэж хэлээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хас банкны ... Манай нэг хүүхэд дээд шүүхэд байдаг юм. Тэр тэгсэн. Өвөөгийн ном ингээд яваад байх юм. Өвөө Хас банканд орсон юмуу? гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Энд олон юм байгаа юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хүн гэж юу юм? 10 хар нүгэл гэж юу юм? 10 цагаан сүү гэж юу юм? Эр хүн гэж юу юм? Хүний хань гэж юу юм? Хүний нэр гэж юу юм?
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ухаантнуудын сургаал байгаа. Энэ ураг төрөл гэж юу юм? Сэржим яагаад өргөдөг юм? Зул яагаад өргөдөг юм? Морин хуур ямар учиртай юм? Хөөрөг ямар учиртай юм? Хүрд ямар учиртай юм? Цэцэг ямар учиртай юм? За дөрвөн шагайгаар тоглоход дөрвөн морь буухаар ямар учиртай юм? Байгаль хамгаалах өдөр тутам сонсож байхаар юм байгаа. Ийм хоёр ном бэлэглэе дээ.
Буяндэлгэр -
За. Та энд гарынхаа үсгийг зурчих. Намайг Буяндэлгэр гэдэг юм.
Самданмөнх -
Буяндэлгэр.
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Овог?
Буяндэлгэр -
Мэнгэт М. Буяндэлгэр. Аа тийм. Ямар гоё юм бэ? Бид нар чинь хуучин Монгол бичгээ мэдэхгүй ш дээ. Ийм сайхан юмыг бид нарт сургаагүй орхичихсон. Аягүй гоё харагдаж байна. Их гоё бичих юм та.” Монгол хүний есөн эрдэм, Есөн хүсэл” гэсэн ном байна. Энэ нь “Арын сайхан Хангай нутгийн Алдар түүхт домогт хүмүүсийн товчоон” гээд гоё ном байнаа. Юндэн гөөгөө чинь Архангайгаас төрсөн юм байна ш дээ? Хулсан ташуур бас.
Самданмөнх -
Тийм байна лээ. Наадахыг чинь номноос л уншсан.
Буяндэлгэр -
Аа ха. Их гоё ном байна. Та Монгол бичгийг бага сургуульд байхдаа сурсан уу? Бие дааж сурсан уу?
Самданмөнх -
Бага сургуульд байхдаа сурсан даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
“Мэнгэтийн Буяндэлгэрт Аз жаргал, Амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж номоо өргөн баръя” 2009 он. Ингээд Есөн хүсэл чинь Есөн эрдэм чинь дэлгэрч Есөн хүсэл чинь биелэж байгаарай.
Буяндэлгэр -
За таны ерөөл бат орших болтугай.
Самданмөнх -
Есөн хүсэл гэж юу юм бэ? гэхэд ингэж байгаа гээд...
Буяндэлгэр -
Гялайлаа. Яагаад Монголчууд ес гэдэг юм болоо?
Самданмөнх -
Аа?
Буяндэлгэр -
Яагаад Монголчууд дандаа ес гэдэг юм бол?
Самданмөнх -
Яагаад гэдэг нь наад дотор чинь байгаа.
Буяндэлгэр -
Та энд бичүүлэх ёстой. Түүнийг чинь сонсоё. Яагаад Монголчууд есийн тоог бэлэгшээдэг юм?
Самданмөнх -
9-ийн тоо 5-ын тооны бэлэгдэл гэдэг өөр өөр байдаг юм байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
9 гэдэг чинь, Дэлхийн чинь 9 гариг байна.
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Ийм учраас 9-ийн тоогоо хүндэлдэг. 9 нь эрдэнэ гэж байна. 9 үе гэж байна. 9-ийн тоо гэдэг энэ дотор бүгдийн, 9 тоо яагаад ингэсэн юм гэдэг энэ дотор байж байгаа. 9 эрдэнэ гэж байгаа. 9 цагаан идээ гэж байна. 9 зүйл гэж байна. Ийм ийм учраас 9-ийн тоо гэдэг чинь, 5-ын тоо гэдэг чинь жишээлэх юм бол маш их олон янз. Жишээлэх юм бол наад зах нь таван сул гэж байна. Жишээлэх юм бол энэ дотор бол бичсэн. Жишээлэх юм бол таван сул. Бүс чинь сул бол бие чинь сул. Гар чинь сул бол.... Давс нь сул бол шонгийн мод руу шээдэг. Ам сул бол... Толгой сул бол нэг шалгалтыг хоёр дахин өгдөг.
Буяндэлгэр -
/Инээв/ Их гоё бичсэн байна ш дээ.
Самданмөнх -
Энэ дотор надаас асууж байгаа зүйл чинь байгаа. Энэ дотор Архангайн юмнуудыг тэр номон дотор бол домог түүхийн юмнууд байгаа. Байгалийн тухай юмнууд би 10 хэдэн ном бичээд байгаа.
Буяндэлгэр -
Аа за. Ямар сүрхий юм бэ? Социализмын үед байна ш дээ. Самданмөнх гуай. Саалийн ферм гэж байсан тиймээ?
Самданмөнх -
Аа?
Буяндэлгэр -
Саалийн ферм гэж байсан. Тэр чинь сүүн завод, саалийн ферм хоёр чинь нэг биз дээ.
Самданмөнх -
Сүүний ферм гэдэг юм байгаа юм. Сүү тасгийн ферм гэж байгаа.
Буяндэлгэр -
Тэр чинь яг юу хийдэг байсан юм?
Самданмөнх -
Одоо ингэж байгаа юм. Жишээлэх юм бол 15 үнээ байгаа.
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Ингээд саагаад өглөө оройд сүүгийн ингээд би 15 үнээ аваад ингээд 20, 30 айл ингээд буучихсан.
Буяндэлгэр -
Нэг дороо буух уу?
Самданмөнх -
Ойрхон ойрхон буучихсан. Зарим нь тэр довны тэнд зарим нь энд ингээд буучихсан. Тэгээд төв дээрээ одоо ингээд жишээлэх юм бол талбайн тэнд сүүний тасаг байгуулна.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Ингээд сүүгээ ингээд аваад очно. Жишээлэх юм бол өглөөний сүү 20 литр сүү өглөө. Орой 20 литр сүү авлаа. Тэгээд сүүгээ саагаад аваачиж өгч байгааг сүүний ферм гэж байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Сүүний тасаг бол тэрийг нь хүлээж аваад жишээлэх юм бол 10 айлаас мянга мянган литр сүү авлаа гэхэд арван мянган литр сүү аваад түүгээ сүүгийн сүүний машинд эргүүлээд цөцгийн болгоод 100-гийн том поошигт хийгээд Улаанбаатар юмуу гадаад руу сүүний масло болгоод ингээд орхичихно.
Буяндэлгэр -
Аа аа.
Самданмөнх -
Ийм л учиртай юм.
Буяндэлгэр -
Аа ха. Саальчид тэгээд тэрний төлөө зохих хэмжээний хөдөлмөрийн хөлсийг авна биз дээ.
Самданмөнх -
Авалгүй яахав. Тийм учраас тэгээд зогсохгүй тэр чинь баатар болж байна. Жишээлэх юм бол Гончигсумлаа баатар гэж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Наад номон дотор чинь байгаа. Яагаад тэгж баатар болсон гэдэг юмнууд байгаа. Баатар болж байна сүүний гээд сүүний баатар болж байна. Хоньчин баатар гээд Жамъян баатар гэж бий. Олон төл бойжуулаад яваад байна. Адуучин баатар гэж байна. Бямбадорж гэж байна. Адуу мал маллаад чоно нохойд өгөхгүйгээр төлийн бойжуулж аваад иймэрхүү байж байдаг.
Буяндэлгэр -
Аа ха. Архангай ер нь социализмын үед хичнээн баатартай байсан бэ? Би хамгийн гол нь танаар хэлүүлэх гээд байгаа юм. Энд бичигдэж байгаа.
Самданмөнх -
36 баатар байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хөдөлмөрийн баатар гэхэд 36 байна. Энэ дотор нэгдлийн дарга бол 3 байна.
Буяндэлгэр -
Хэн хэн байна?
Самданмөнх -
Минжүүр гуай байна. Намжиг гуай байна. Доржпалам баатар байна. Хоньчин баатар бол хэн байна. Жамъян баатар гэж байна. Цэцэрлэгийн. Лүндэночир гэж байна. Саальчин баатар бол Гончигсумлаа гэж Гончигсумлаа гэж байна. Тариаланчин баатар бол Туваан гэж баатар байна. Адуучин баатар бол Бямбадорж гэж байна. Тэгээд бусад улсууд нь бол Архангайн харъяат нар Улаанбаатар хотод бол сүүлийн үед гэхэд одоо жишээлэх юм бол олимпийн Гүндэгмаа чинь Архангайн хүн.
Буяндэлгэр -
Тийм үү?
Самданмөнх -
Цэцэрлэгийн хүн байгаа юм. Гантөмөр Ардын жүжигчин гэхэд саяхан баатар боллоо. Дашчой гэдэг хөдөлмөрийн баатар боллоо. Хөдөлмөрийн баатар Чулуутынх. Ингээд 30 хэдэн баатар байна. Олон гавъяатангууд байна. Ардын цолтонгууд байна. Төрийн шагналтан бол байна. Төрөл төрлөөрөө миний наад номонд чинь бол бүгдээрээ байгаа. Сансарын нисгэгч Ганзориг байна. Гүррагчааг тэгж ярих юм бол Гүррагчаагийн аав чинь бол Архангайн Хашаатын хүн байгаа юм.
Буяндэлгэр -
Аа аа.
Самданмөнх -
Сумогийн Даваадоржийн ээж чинь бол Өлзийт сумын хүн байгаа юм. Аварга Бат-Эрдэний аав чинь бол Цэнхэр сумын гаралын хүн байгаа юм. Бадмаанямбуу гэдэг чинь бол цэрэгт яваад тэнд гэрлэсэн. Архангай бол улсын 4 аварга бөхтэй байна. Одоо ингээд төр засгийн дээр үеийн Солийн Данзан гэж байна. Дэмид жанжин гэж байна. За тэгээд сүүлийн үед чинь Гончигдорж, Төмөр-Очир, Энхбаяр гээд төр нийгмийн зүтгэлтэн, төрийн удирдаж байсан ийм алдар цолтой улсууд их олон шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Заяын Гэгээний тухай дуулсан янз бүрийн юм байдаг л байх даа.
Самданмөнх -
Аа?
Буяндэлгэр -
Заяын Гэгээний тухай? Зая Гэгээн Лувсанпэрэнлэй гэдэг байсан биз дээ?
Самданмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Тэрний тухай таны дуулсан юм ер нь юу байх юм? Дуулж мэдсэн юм?
Самданмөнх -
Тэр Заяын Гэгээн гэдэг Лувсанпэрэнлэй гэдэг бол энэ Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн гэдэг домог яриа байдаг юм байна лээ. Би сайн мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд төрөхдөө бол их гэгээн гарсан гэдэг тэгж ярьдаг юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд тэр хүн Гэгээнтнээр энэ одоо төрсөн газар нь их домог түүхтэй юмнууд их л олон юм ярьдаг юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэр бол мэдэхгүй. Тэгээд тэр бол ерөөсөө 5 ном гэдэгт Гэгээн гэдэг чинь тэр бол ерөөсөө 5 эрдэнэд л юм гэсэн 60 хэсэг ном уншсан хүн гэж ярьдаг юм байна лээ.
Буяндэлгэр -
5 юу гэдэг чинь гэгээрэл гэдэгт чинь юу юу орох уу?
Самданмөнх -
5 ухаан. Наад номонд чинь товч бичсэн. Яг тулгараад яаж чадахгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха. Шинэ гэгээн тодорсон гэсэн тэр чинь Архангай аймгийн аль сум юм бэ?
Самданмөнх -
Юу?
Буяндэлгэр -
Шинэ Заяын гэгээний хойд дүр тодорлоо гээд байсан.
Самданмөнх -
Уул нь энэ аймгийн төвөөс юм байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Яг гарал нь Эрдэнэмандалын хүн юм байна лээ л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тийм нэг залуу тодорчихсон байгаа. Би сайн мэдэхгүй. Судар номоор нь яаж тодруулдаг юм мэдэхгүй. Сайн мэдэхгүй. Гэгээн гээд байгаа.
Буяндэлгэр -
Энэ өмч хувьчлал Архангай аймагт яаж явагдсан юм бэ? Та тэр үед энд байсан юм чинь сайн мэднэ дээ.
Самданмөнх -
Өмч хувьчлал миний бодоход их замбраагүй явагдсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Өөрсдөө мэд гээд хаячихсан. Одоо жишээлбэл энэ хөдөө аж ахуйн нэгдэл гэхэд мал хуугийн дуртай дуртай хүмүүс бараг хуваагаад хуваагаад авсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
За тэгээд дээр үед нэгдлийг байгуулаад, сангийн аж ахуй байгуулаад, олон жил ажиллаад, тэгээд сүүлийн үед нас нь доройтоод , бие нь доройтоод ажиллахаа байгаад хэдэн жил болсон улсуудад юу ч өгөөгүй. Нэгдэлд ирээд сүүлийн хоёр гурван жил ажилласан хүмүүс азаргаар нь адуу. Холбоогоор нь хонь хурга хүртэл аваад ингээд ингэсэн.
Буяндэлгэр -
Та тэр үед аль алба хашиж байсан бэ? Тэр өмч хувьчлалын үед?
Самданмөнх -
Би сонины эрхлэгч байсан.
Буяндэлгэр -
Сонины эрхлэг ч байсан уу?
Самданмөнх -
Тэгээд нэгдлийн тэр үйлчилгээний юмнуудыг, тэр зочид буудлын юмнууд ч юмуу. төрөх байр ч гэдэг юмуу дуртай дуртайгаараа улсууд ингээд авсан. Үйлдвэр аж ахуйн юм гэхэд, жишээлбэл манай барилгын үйлдвэр гэхэд олон салгаад, ахуйн үйлчилгээний комбинат гэхэд 200, 300 хүнтэй ийм байсан. Бас л салгаад оёдол нь оёдлынхоороо тал тал тийшээгээ байхгүй болгоод жишээ нь. Бааз гэхэд том юм байсан чинь тараад бүгдээрээ байхгүй болоод ингээд өмч хувьчлал манайд замбраагүй дураараа ийм юм болсон. Түүний оронд ерөөсөө гэрээ түрээсээр хэрэглүүлээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Жишээлбэл гэрээ түрээсээр за жишээ нь та 200 хонь ав. Үүнийхээ төлийг өөрөө бүрэн ав. 5 жил малла. Тэгээд 200 хонь нэгдэлд байсан бол одоо тэр нэгдэл байх ёстой. Түүний хөрөнгө нь байгаад. Тэгээд ингээд байж байхаар. Жил болгон 200 хонь төллүүлж байгаа хүний төлийн аваад ноосын аваад иймэрхүү юм хийгээгүй. Хятад Вьетнамд тэгсэн гэж ярьдаг юм байна лээ. Би бол мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгж яваагүй учраас бол их өмч хөрөнгөжсөн. Одоо сайхан худаг хүртэл моторын аваад явсан. Хашаагийн хүртэл аваад ингээд явчихсан. Ийм л юм болсон. Өмч хувьчлал бол. Дахиад юм байгуулах л гэж ингээд яваад байгаа иймэрхүү.
Буяндэлгэр -
Нэгдэл дундын үйлдвэр гэж байсан ш дээ.
Самданмөнх -
За.
Буяндэлгэр -
Тэр чинь Архангай аймагт бас л байсан байх даа.
Самданмөнх -
Тийм Ихтамир дээр байсан. Их том үйлдвэр байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Нэгдлүүд нийлүүлээд хөрөнгөө нийлүүлнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Одоо Батцэнгэлийн нэгдэл хөрөнгөө нийлүүлээд тэгээд тэднийх яадаг гэхээр ерөөсөө нэгдэлдээ тусалдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Нэгдэлдээ байшин барьж өгдөг. Нэгдэлдээ хашаа барьж өгдөг. Нэгдэлдээ худаг гаргаж өгдөг. Өвсийн хадна. Тариа ногоонд нь тусалдаг. Ийм үйлдвэр байсан. Их том үйлдвэр 2, 300 хүнтэй. 20, 30-н машинтай байсан юм. Тэгээд тэр байхгүй болсон. Одоо юу ч байхгүй.
Буяндэлгэр -
Хайран юмаа.
Самданмөнх -
Тийм.
Буяндэлгэр -
Ер нь юм их үрэгджээ.
Самданмөнх -
Их үрэгдсэн.
Буяндэлгэр -
Хнн. Архангайн 6-р бааз гээд машинуудыг жолооч нар нь өөрсдөө авч юу яасан юмуу? Зүгээр зараад зараад яачихсан юмуу?
Самданмөнх -
За ерөөсөө мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Зарим нэгэн сүйхээтэй нь авсан байх. Зарим хөөрхий ядарсан, тэтгэвэр мэтгэвэрт гарч байгаа жишээлэх юм бол Лхамаа гуай энэ тэр гээд ийм улсууд бол ерөөсөө юу ч аваагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэтгэвэр мэтгэвэрт орж байсан бол машин ч аваагүй. Бараг эрэг шураг ч аваагүй байх ер нь.
Буяндэлгэр -
Машин аваагүй, аваагүй.
Самданмөнх -
Аваагүй. Тиймэрхүү л юм болсон. Зарим нэг нь сүүлд орсон барьсан хүмүүс машин сашиныг нь аваад унаад авсан байгаа байх. Тийм учраас бол байгууллага өөрсдөө мэд гэж хэлээд сүүлийн улс нь одоо жишээ нь ийм байшинг хүртэл талаар нь авна гээд хоёр өрөө байлаа гэхэд энэ өрөөгийн манайх авна. Тэр өрөөгийн тэр авна гээд нэгдэл мэгдэл албан газрууд чинь тэгээд өнгөрсөн байгаа юм. Тиймэрхүү юм байгаа юм.
Буяндэлгэр -
Модны, би багадаа ирж байсан юм. Модны үйлдвэр гэж сайхан үйлдвэр байсан.
Самданмөнх -
Оо тэгэлгүй яахав. Модны үйлдвэр, ахуй үйлчилгээний үйлдвэр, улсын үйлдвэр ч байсан. Тэр бүгд байхгүй болсон.
Буяндэлгэр -
Машин тоног төхөрөмжийн зарчихсан уу? Эвдэж сүйтгээд зарчихсан хэрэг үү?
Самданмөнх -
Хуваагаад хуваагаад авсан байдаг байх. Мэдэхгүй.
Буяндэлгэр -
Хнн.
Самданмөнх -
Тэр болгоныг мэдээд байх юм байхгүй.
Буяндэлгэр -
Та аймгийн сонинд ажиллаж байжээ. Аймгийн сонины эрхлэгч гэж. Тэр чинь одоо хэдэн он бэ? Аймгийн сонины эрхлэгчээр ажиллах чинь.
Самданмөнх -
87 оноос эхлээд бараг 5, 6 жил ажилласан.
Буяндэлгэр -
Өө тэгвэл бараг 2002, 2003 он хүртэл ажилласан юм байна. Тийм 2002, 2003 он хүртэл.
Самданмөнх -
Сонины эрхлэгч бөгөөд хэвлэх үйлдвэрийн дарга гэж хамт явж байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Одоо хэвлэх үйлдвэр байгаа юу?
Самданмөнх -
Хэвлэх үйлдвэр байгаа. Хоёр хүн хуваагаад авчихсан. Хоёр гурван хүн ч хуваагаад авчихсан.
Буяндэлгэр -
Хнн.
Самданмөнх -
Архангайн сонин гэж гарч байна. Түүнийгээ хотод хэвлүүлдэг юм байна лээ. Тийм юм байна лээ.
Буяндэлгэр -
Эндээ яагаад хэвлүүлж болохгүй байгаа юм.
Самданмөнх -
Мэдэхгүй. Яадаг юм байгаа юм. Юмын хэлж өгөөд хотод хэвлүүлдэг юм байна лээ. Тэгэхдээ Архангайн сонин 15,000, 16000 хувь гардаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
7 хоногт хоёр удаа гардаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха. “Архангайн үнэн” гэсэн нэртэй юу?
Самданмөнх -
Тийм. “ Архангайн үнэн” гэж байсан. Одоо бол 7 юмуу. 14 хоногт нэг удаа гардаг. 1000 хувь хүрдэггүй юм байна лээ.
Буяндэлгэр -
Хнн.
Самданмөнх -
Дээр үед чинь намын машинаар хүргэж өгдөг байсан. Одоо шуудан дээр хүргэж өгдөг болсон байна лээ. Тэр үед аймгийн ганцхан хэвлэх үйлдвэр байдаг. Янз бүрийн юмнууд урилга зарлага албан газрын бүх юмыг хэвлэдэг. Тугалга цутгадаг тиймэрхүү л хэвлэх үйлдвэр байсан. Тэгэхдээ ажилчид идэвхтэй учраас үүргээ биелүүлээд...
Буяндэлгэр -
Хэдэн хүнтэй байсан та?
Самданмөнх -
25, 26 хүнтэй. 30 хүрэхгүй хүнтэй байсан. Гарснаасаа хойш 30-аад хүнтэй байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Бас овоо хэдэн хүнтэй байсан. Тэр тухай жаахан хуучлаач. Танд хэцүү байсан уу? Аймгийн сонины эрхлэгчээр очиход.
Самданмөнх -
Манай сонины ажил намайг очиход ч гэсэн гайгуу байсан л даа. Ийм газар байсан. Тэгээд би 5, 6 жил болоход улсад дандаа 1, 2-р байр эзэлж байсан. Аймагтаа ч эзэлж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
1-рт төлөвлөгөө нормтой. Улсад төчнөөнийг оруулна гэсэн төлөвлөгөө нормтой.
Буяндэлгэр -
Хэдийг оруулах төлөвлөгөө нормтой юм.
Самданмөнх -
Яахав дээ. 300,000-500,000 төгрөгний...
Буяндэлгэр -
Төгрөг оруулна гэсэн үг үү?
Самданмөнх -
Тэр үед чинь их мөнгө ш дээ.
Буяндэлгэр -
Их мөнгө ш дээ.
Самданмөнх -
Орлого сайтай тиймэрхүү байсан. Ажилчид нь их мэргэжсэн их чадалтай. Дандаа гараараа өрдөг тийм улсууд байсан. Ийм улсууд байсан. Үүргээ бүгдийн сайн биелүүлдэг л байсан. Өдөр шөнөгүй л ажиллана. Манай ажилчид бол ажиллана. Тийм. Тэгээд яах бэ? Дор дорын шагнал ихтэй. Төлөвлөгөө биелүүлснийх гэж байна. Үр ашгийнх гэж байна. Чанарынх гэж байна. Урамшууллын систем нэлээд их байдаг байсан. Тийм учраас ажил хэвийн сайн явагдаж байсан.
Буяндэлгэр -
Төлөвлөгөө нормоо яаж биелүүлэх вэ? Зөвхөн ганцхан сонингоор төлөвлөгөө нормоо биелүүлж чадахгүй шүү дээ. Түүний хажуугаар юу үйлдвэрлэх үү?
Самданмөнх -
Аймагт чинь ганцхан хэвлэх үйлдвэр юм болохоор аймгийн бүх нэгдэл, бүх албан газруудын чинь бичгийн баланкнаас эхлээд, аймгийн нам захиргааны байгууллага, аймгийн хурлын тогтоол шийдвэр, байгууллагуудын ой боллоо гэхэд чинь ном хэвлэл, урилга заллага, хурим найрын гээд ерөөсөө хийхгүй юм гэж байхгүй.
Буяндэлгэр -
Оо тэгвэл ажил мундаггүй байж тиймээ?
Самданмөнх -
Ажлын фронт мундахгүй. Тиймэрхүү байдаг байсан.
Буяндэлгэр -
Цаас энэ тэрээ хаанаас авдаг байсан юм?
Самданмөнх -
Улаанбаатараас хангамжаас авна.
Буяндэлгэр -
Хангамж бол гайгуу байсан уу?
Самданмөнх -
Гайгуу байсан. Улаанбаатараас цаасаа авна. Материалаа авна. Үсгээ авна. Одоо жишээ нь А үсэг томоор жижгээр авна. Б үсэг төдийг авна гэнэ. Тэгээд соёлын яаманд хэвлэлийн тасаг гэж байсан. Соёлын яаманд чинь ерөнхийлөгч Энхбаярын авгай Цэвэлмаа гэдэг хүн ажиллаж байсан. Бид нар Москвад хэвлэлийн курсад Цэвэлмаа бид нар 45 хоног курс мурс хийж байсан. Тиймэрхүү л байсан даа. Тийм.
Буяндэлгэр -
Ардчилал гарсны дараа, Ардчилал Архангайд яаж гарсан бэ? Та бол үзэл суртлын ажилчин сайн л ажиглаж харж байсан байх.
Самданмөнх -
Ардчилал яахав. Дээрээ Ардчилсан Холбоо, Ардчилал байгууллаа гэдэг нөлөөгөөр хэдэн залуучууд 10-аад залуучууд ингэж л гарч ирсэн юм. Тийм. Таньдаг л хүүхдүүд байсан. Тэд нарын ажиллагаа хэвийн байдалтай л явсан. Хурал цуглаан тийм их сүртэй хийгдээгүй. Нэг их онцын юм хийгдээгүй. Зарим газраа хийгдэж л байсан. Тэгээд түүний ахлагч нь хот руу шилжчихсэн хэн билээ? Төмөрхүү гээд нэг залуу л байсан юм. Сонин монинд тэд нар юм өгдөг л байсан. Түүнийг нь бид нар хэвлэж байдаг л байсан. Тэгээд энэ аймгийн нам захиргаа махиргаа заримын шүүмжлэлтэй юмнууд байсан л байх. Огцруул барь гэсэн юм манай энд тийм юм нэг их болоогүй. Ардчилал гарч ирээд хамгийн гол нь хүмүүсийн дургүй сэтгэгдэл муутай юм юу байсан гэхээр өмч хувьчлал дээр л байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ардчилал гарч ирээд залуучууд шинэ юм сэтгэх нь зөв байхаа гэдэг олонхийн уур амьсгал ийм байсан байх. Тэгэхдээ хамаг байсан үйлдвэр аж ахуйн юмнууд, нэгдлийн юмнууд байхгүй. Өмч хөрөнгө сүйдэж байгаад хамаг л дургүй юм бол ардчилал гарч ирлээ гээд иймэрхүү. Болж бүтэж байгаа нэг нь, нэгдэл гэж байгуулж байхад бэрхшээлтэй байгуулж байсан. Дээр үед хамтрал комун гэж жаал зүйл сүйтгэсэн юм гэсэн. Нэгдэл гэж ингэж гарч ирээд овоо нэг хөл дээрээ болж ирэхээр ингээд тараагаад хаячихлаа. Одоо ингээд баазууд байхгүй боллоо. Одоо ингээд ахуй үйлчилгээ байхгүй боллоо. Үүнд л улсуудын сэтгэл санаа дургүй байсан даа. Тийм л юм байгаа юм.
Буяндэлгэр -
Картын системийн үед хэцүү байв уу?
Самданмөнх -
За ер нь яггүй байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Одоо жишээлбэл 5 кг гурил нэг хүнээр билүү? Цагаан сар болоход айлын 2 шил архи гээд ингээд нэг карт өгчихдөг байсан. Тэгээд айл өрхийн тоо маш их нэмэгдсэн юм гэнэ лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Сум муманд.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Жишээлбэл манай хөгшин тэр үед байсан. Бараг хөгшин бид хоёр хоёр айл болж байсан юм гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд ер нь нэлээд хэцүүхэн шиг болох нь дээ. Энэ бараа таваар гэдэг чинь гэж ийм юм болсон. Одоо уух цайгүй болж байна.
Буяндэлгэр -
Тэр чинь хэдэн он билээ?
Самданмөнх -
Аа?
Буяндэлгэр -
Тэр чинь одоо хэдэн он билээ? 90...
Самданмөнх -
89, 90-ээд оны үед л байх.
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Дэлгүүрт чинь юм байхгүй.
Буяндэлгэр -
Дэлгүүрийн лангуу бүр хоосорсон биз?
Самданмөнх -
Байхгүй байхгүй. Ерөөсөө бүх юм байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тиймэрхүү л юм байсан. Тэгээд яахав манай Монголд чинь хоёр сайхан буянтай юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
1-рт мал гэж байна. Хөдөөгийн улсад чинь. Малын буян байна. Малынхаа буянгаар хөдөөний улс мал мах, ийм учраас нэг их өлсөөд сүйд болсон юм байхгүй . 2-рт хангай дэлхий гэж нэг сайхан юм байна. Үнэгүй ус уугаад. Үнэгүй түлээ түлээд. Малынхаа баасыг хүртэл түлээд болж байна. Тэгээд цаашаа зах зээлийнхээ юмаар янз бүрийн бараа таваар, манайхан чинь өөрөө зах зээл байхгүй. Гадагшаа юм байхгүй учраас улсууд Эрээн рүү ганзагын наймаанд явсан даа. За тэгээд мөнгөний ханш өөрчлөгдөөд ирэхээр зэрэг улсын санаа сэтгэл бас нэлээд нэрвэгдсэн дээ. Ер нь хамгийн гол нь өөрчлөлт шинэчлэлтийн юм гэдэг бол 1-рт, 2-рт замбраагүй. Сахилга дэг журам гэдэг юм байхгүй болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Архидан согтуурал их болсон. Хулгай дээрэм их болсон. Ийм юм байгаа юм. Түүнээс биш өөрчлөгдөх ёстой гэдэг бурхны номонд ч байгаа. Марксизмын номонд ч байгаа. Өөрчлөгдөх юм гэсэн. Тэгээд дээрээ ч гэсэн манайх нэг хүний хамраас цус гаргаагүй гэсэн. Аятай болсон. Энэ өмч хувьчлал ийм байсан. 2-рт шалгадаг хяндаг юм байхгүй болгоод тийм учраас дураарай хүний эрх миний эрх гэдэг. Захиргаадалтын үе гэж бидний үеийг хэлээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Юм хэлэхээр захиргаадалтын үе гэж гарч ирээд...
Буяндэлгэр -
/Инээв/
Самданмөнх -
Тэгээд засаг төрийн үйл ажиллагаа суларсан даа. Үнэндээ.
Буяндэлгэр -
Одоо энэ аймгийн дарга нар, би чинь өөрөө энэ нутгийн хүн юм чинь юу ш дээ. 24, 25 жилийн дараа ирж байна. 80 хэдэн онд нэг сурвалжлагаар ирж байсан юм.
Самданмөнх -
Аа зөв.
Буяндэлгэр -
Би чинь Монгол телевизэд ажиллаж байсан юм чинь.
Самданмөнх -
Аа ха.
Буяндэлгэр -
Сурвалжлагаар би ирж байсан юм. Түүнээс хойш хийгдсэн юм байхгүй байна ш дээ. Дордсон гэхээс биш. Түүнээс хойш Хувьсгалт намаас ч дарга гарлаа. Ардчилсан намаас ч дарга гарлаа. Яагаад аймгийн дарга, засаг захиргаа юм хийхгүй байнаа. Юундаа байна? Та бол нам төрийн алба олон жил хаасан хүн бас дүгнэж л байгаа даа.
Самданмөнх -
Хийхгүй ч гэж бас хэлж болохгүй юм байгаа юм.
Буяндэлгэр -
Нүдэнд өртөх юм байхгүй байна. Гадны хүн ирэхэд. Та нар дотроо байгаа учраас юм мэдэрдэг байх.
Самданмөнх -
Аймгийн дарга хийнэ гэдэг асуудал бол хараад байхад, би чинь энд ирээд 13, 14 даргын нүүр үзэж байна уу даа. Тийм хавьцаа.
Буяндэлгэр -
Аа ха. Хамгийн сайн дарга хэн байсан бэ? Ний нуугүй.
Самданмөнх -
За түүнд үнэлэлт өгч болохгүй.
Буяндэлгэр -
/Инээв/
Самданмөнх -
Би тэр нь муу. Тэр нь сайн гэж хэлэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха. Юм хийснээр нь дүгнэнэ шүү дээ.
Самданмөнх -
Юм хийснээр гэдэг чинь юу ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Яг аймгийн дарга өөрөө ингээд юм хийнэ гэдгийг чинь бол дандаа улсын төлөвлөгөөгөөр.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Одоо жишээ нь намайг ирэхэд ийм сургууль байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Одоо үүнийг чинь улсын төлөвлөгөөгөөр аймаг санал тавьж байгаад...
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Том сургууль гэж байгаад ийм сайхан сургуультай болгосон.
Буяндэлгэр -
Аа ха. Хэдэн сургууль байна.
Самданмөнх -
Аа?
Буяндэлгэр -
10 жилийн хэдэн сургууль байна.
Самданмөнх -
5 сургууль байна.
Буяндэлгэр -
5 сургууль байна уу?
Самданмөнх -
Ийм сургуулиуд байгууллагдсан. Энэ эмнэлэг намайг ирэхэд байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
160 ортой болгосон. Сүүлийн 3 жил гэхэд аймгийн төв дээр 3 сургууль бий боллоо.
Буяндэлгэр -
Хувийн сургууль юмуу? Улсын сургууль юмуу?
Самданмөнх -
Дандаа улсын сургууль. Хувийн сургууль ч хоёр гурав байгаа.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Эмнэлэг гэхэд одоо төрөлжүүлээд хүүхдийн больниц гэж барьж байна.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Халдвартын больниц гэж барьж байна.
Буяндэлгэр -
Оо за. Одоо барьж байгаа юмуу?
Самданмөнх -
Одоо барьж байна. Одоо бариад явж байна.
Буяндэлгэр -
Оо ашгүй дээ.
Самданмөнх -
Хувийн эмнэлэг гэхэд, сая би ахмадын дарга нартаа уржигдар үзүүллээ л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Хувийн эмнэлэг гэхэд 6 сайхан эмнэлэгтэй боллоо.
Буяндэлгэр -
Оо за.
Самданмөнх -
Дотроо бол улсын эмнэлгээс дутуугүй.
Буяндэлгэр -
Оо за.
Самданмөнх -
Хувийн сувилал байна.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Одоо энд үзэхэд “Буянт” гэж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
“Шивэртийн” амралт гэж ахмадын амралт байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Түүнийг би хөөцөлдөж байж ахмадын дарга байгаа Багабандийн ээжээс, түүний наана Мөнхбат гэдэг хүн мундаг том амралт байгуулаад одоо 200, 300 хүн амардаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Жигтэйхэн гоё амралт байна. Телевизээр явсан.
Буяндэлгэр -
За
Самданмөнх -
Доод тал нь 18000 төгрөг. Дээд тал нь 150,000 төгрөгний үнэтэй юм гэнэ лээ.
Буяндэлгэр -
Хувийнх уу?
Самданмөнх -
Хувийнх.
Буяндэлгэр -
Болж л байна ш дээ. Тохижиж л байвал.
Самданмөнх -
За ингээд махны үйлдвэр байгууллаа. Энд.
Буяндэлгэр -
Байгаа юмуу? Махны үйлдвэр?
Самданмөнх -
Байна. Энд байгуулсан.
Буяндэлгэр -
Хувийнх юмуу?
Самданмөнх -
Улсынх.
Буяндэлгэр -
Яамаа даа.
Самданмөнх -
Хятадын юугаар. Сүүний жижиг үйлдвэр сарын өмнө ашиглалтанд орсон.
Буяндэлгэр -
Таны үед, социализмын үед нэлээд том хүнсний үйлдвэр байгаа биз дээ?
Самданмөнх -
Аа?
Буяндэлгэр -
Таны үед, социализмын үед хүнсний том комбинат үйлдвэр байгаа биз дээ?
Самданмөнх -
Хүнсний том комбинат үйлдвэр байсан. Тэр байхгүй болсон.
Буяндэлгэр -
Тэр устсан. Нураагаад авчихсан уу?
Самданмөнх -
Түүнээс хоёр юм байгаа байх. Талх, архи мархи нь байгаа.
Буяндэлгэр -
За.
Самданмөнх -
Тэр сүү мүү нь байхгүй.
Буяндэлгэр -
Хнн.
Самданмөнх -
Их тамирын сүүний үйлдвэр цагаан идээний үйлдвэр гэж мундаг том үйлдвэр байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Тэр байхгүй болсон. Одоо тэндээ яахав улсууд юм хийж байгаа. Тийм юм байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Одоо энэ Хятадын тусламжаар барьж байгаа сүүний үйлдвэр, махны үйлдвэр тэр боломжийн юмуу? Та үзсэн үү?
Самданмөнх -
Тэр бол яахав дээ. Тоног үйлдвэр нь сайн юм байна лээ. Энд мал алаад нядлаад хотруугаа боловсруулаад явуулдаг байлгүй. Сүүнийх нь тоног төхөөрөмж нь хаанахынх юм жижигхэн тийм юм байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Сумдуудад нэлээд хийгээд байгаа. Одоо энэ жил чинь овоо хэдэн төгрөг жижиг дунд үйлдвэр гэдэг төсөл...
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Хийж байгаа. За биеийн тамирын сайхан том юутай болсон ш дээ. Заалтай.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Ямар ч тэмцээн болоход, бүсийн том тэмцээн болох боломжтой.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгэхдээ бол хийгдээгүй. Бид нар шүүмжлэлтэй ханддаг юмнууд байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд намайг анх ирэхэд чинь аймгийн хэмжээгээр суудлын машин 100 хүрэхгүй байсан.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Одоо бол 2000, 3000-гаар иймэрхүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Одоо яахав дээ. Нийгмийн хөгжлийн дагуугаар, улсын хөгжлийн дагуугаар, Улаанбаатар ч ямар байлаа. Машин сашин гэдэг чинь. Тиймэрхүү л юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд улсуудын амьдрал ахуй бол гурван янз л байна. Манай ахмадуудын гэхэд...
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
1-р нь ер нь сайн байна.
Буяндэлгэр -
Нийтдээ ерөнхий түвшин сайн байна гэж та хэлэх гэж байна уу?
Самданмөнх -
Сайн гэж хэлэхгүй.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Сайн гэж хэлэхгүй. Гурван янз байна.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
1-рт 30 гаруй хувь нь ерөөсөө боломжийн. Боломжийн гэдэг нь 500 малтай ч байна. 1000 малтай ч байна. Машинтай. Техниктэй янз бүрийн байна. Би ахмадуудаа голчлож байгаад аймгийнхаа байдлыг хэлж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
2-рт одоо хөдөөний улс гэхэд хоосон хонохгүй. Хоёр идэхгүй. Хоосон хонохгүй. 20, 30 хонь ямаатай. Хоёр гурван үнээтэй. Хоёр хөгшин 160,000 төгрөгний тэтгэвэр аваад ингээд байж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Нэг хэсэг улс одоо 30-аад хувь нь ядуу байна. Ядуу байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Одоо ерөөсөө яах бэ? гэхээр, Би ахмадын хорооны даргын хувьд бол...
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Үр хүүхэдгүй улс их байна. Үр хүүхэдтэй байлаа гэхэд нэмэр болохгүй нэрмээс болж байгаа их байна. Архи ууж байна. Хэрэг төвөгт орж байна. Хэрүүл шуугиан хийж байна. 81 мянган төгрөгнөөс өөр орлого байхгүй.
Буяндэлгэр -
Хнн.
Самданмөнх -
Мал хөрөнгө байхгүй. Иймэрхүү улсууд байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ийм улсууд бол байна. Нэг хэсэг нь үнэхээр ядарсан ядуу ч байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Арчаагүй ядуу ч байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Одоо жишээ нь залуухан улс гэхэд түлээгүй гээд байж байх юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Би бол говийн хүн одоо манай Өвөрхангай руу гэхэд одоо аргал хоргол хоёр шиг хамгийн чухал юм байхгүй.
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Энд бол аргал байх юм. Иймэрхүү л янзтай байж байх юм. Ерөнхийдөө бол ажилгүй залуучууд их байна.
Буяндэлгэр -
Аа ха. Ажлын байр байхгүй байгаа биз дээ. Тиймээ?
Самданмөнх -
Ажлын байр бол байхгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ажлын байр тэр болгон байхгүй. Байлаа гэхэд бас ажиллахгүй байна. Одоо жишээ нь эндээс аваад Хорго хүртэл замын олон анги ажиллаж байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Барилгын салбарууд бас байж байна. Тэнд чинь ажил гээд зарлахад цагаан цамцтай иймэрхүү иймэрхүү улс тийм ажлыг, зарим залуучууд их цамаан байна. Хийхгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд янз бүрийн тусламж юу байна гэсэн харсан. Ийм сэтгэлгээтэй байна шүү дээ.
Буяндэлгэр -
Бэлэнчлэх сэтгэлгээтэй гээд байдаг. Тэр чинь бүүр даамжраад байгаа юм биш үү?
Самданмөнх -
Даамжраад л байгаа. Даамжраад л байгаа. Янз бүрийн төсөл мөсөл янз бүрийн гадаадын хүнд юм өгдөг юм нэлээд болсон байдалтай юм байна.
Буяндэлгэр -
/Инээв/
Самданмөнх -
Тэгээд юм хараад сурчихсан зарим нь.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Би ядуу гээд амандаа алтан шүдтэй. Гарандаа алтан бөгжтэй. Ганган машин уначихсан. Гар утастай ядуу гээд явж байна гээд нэг сонин дээр байсан. Хаанахын ч билээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тиймэрхүү улсууд ч байгаа л байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Үнэхээр ядуу улс бол байна. Ядуу бол байна. Гэхдээ Архангайн улсуудыг бүгдийн ядарчихсан гэхгүй. Тэгэхдээ манай энэ аймаг бол бусад аймгуудаа бодвол хоёр айхтар дутагдалтай.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
1-рт өөрийн нутагт нүүрс байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха. Тийм. Холоос тээвэрлэдэг.
Самданмөнх -
Өвөрхангайгаас юмуу? Булганаас.
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Ийм учраас хамаг төсөв...
Буяндэлгэр -
Хнн.
Самданмөнх -
Буудал халаагүй байна гэдэг чинь ийм учиртай. Мөнгөгүй гээд түүнтэй холбоотой. 2-рт бусад аймгууд зах зээлтэй. Гараад гадаад руугаа юмаа гаргачихдаг. Юмаа авчихдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ийм юм байхгүй. Манайхан чинь Эрээн рүү юмуу? Өмнөговийн Гашуун Сухайт руу явж юмаа олж ирж байна шүү дээ.
Буяндэлгэр -
Их хол. Тээврийн зардалд хамаг юмаа өгдөг юм байна.
Самданмөнх -
Тээврийн зардал. Ийм хоёр юмнаас болоод бусад аймгуудыг бодвол амьдралын түвшин...
Буяндэлгэр -
Их хүнд байгаа юм байна.
Самданмөнх -
Тэр их нөлөөлж байгаа.
Буяндэлгэр -
Тийм. Нөлөөлж байгаа.
Самданмөнх -
Тэгээд яахав ард түмэн бол, манай аймгийн мал бол жилд 300 мянга, 400 мянгаар өсөж байна. Одоо 3 сая гаруй малтай болж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Энэ байна. Тэгээд тариа бол их тарихгүй байна. Ногоо бол тарьж байна. Сайхан амьдраад байх юм бол хөдөө мал олон боллоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Мал маллах хүн гэж хайгаад байна шүү дээ. Мал маллаач сарын 100 мянган төгрөг өгье гэсэн хүн ч байж байна. Тэгэхэд чинь төв суурин газрыг л бараадаж байх юм л даа.
Буяндэлгэр -
Мал маллахаас бараг зугтаж байна гэж хэлж болох уу?
Самданмөнх -
Аа?
Буяндэлгэр -
Зарим нь мал маллахаас зугтаж байна гэж хэлж болохнээ.
Самданмөнх -
Хүмүүс аваад байгаа ш дээ. Олон мянган малтай хүмүүс гэрээ хийчихсэн. Хонио маллуулна. Адуугаа маллуулна. Унаа хөшгийн бэлдэж өгөөд...
Буяндэлгэр -
Дэлгэрч байгаа юм байна тиймээ?
Самданмөнх -
Дэлгэрч байгаа.
Буяндэлгэр -
Хөлсний малчин авч
Самданмөнх -
Зарим улс бол би нохойтой очсон. Тэдний малыг маллаад 30, 40 малтай болчихсон гэсэн улс ч байна.
Буяндэлгэр -
Болж байна ш дээ. Тиймээ?
Самданмөнх -
Байж л байна. Дээр үеийн зарц нар гэдэг шиг. Гэхдээ одоо бол гэрээ мэрээ хийгээд тиймэрхүү юмнууд байж байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Зочид буудлыг яагаад галлахгүй байна гэсэн чинь тэр мөнгөө хямнаад яахгүй байгаа юм байна. Би ханиад хүрээд хамар бүтүүрээд даараад зочид буудалд удаан суугаад хүнтэй яриад...
Самданмөнх -
Тэгнэ. Тэгнэ.
Буяндэлгэр -
Ер нь тэгээд зах зээлд орсон нь зөв үү?
Самданмөнх -
Зөвөө зөв.
Буяндэлгэр -
Зөв үү?
Самданмөнх -
Зөв.
Буяндэлгэр -
Сэхэх байгаа даа. Самданмөнх гуай? Сэхэх үү? Хөгжих үү? Ард түмний амьдрал дээшлэх байгаа?
Самданмөнх -
Одоо гар нь хөдлөх юм бол аман хөдлөнө. Дээшлэнэ.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Гар нь хөдлөхгүй ингээд суугаад байвал дээшлэхгүй. Нийгэм дээр үзэхэд бол зах зээлийн сайн юм их байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Одоо жишээ нь ямар сайн юм байна гэхээр өмчийн асуудал бол чөлөөтэй болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Самданмөнх одоо би хэдэн ч малтай болж болно. Хэдэн мянган малтай ч байж болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Машин техниктэй ч байж болно. Юутай болно. Миний дурын асуудал болсон. 2-рт бол би дуртай юмаа хийж болно. Нас залуу бол.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Эрхээ эргүүлээд ном уншиж болно. Ээрүүл эргүүлээд нэхмэл хийж болно. Эрхүү яваад худалдаа хийж болно.
Буяндэлгэр -
/Инээв/
Самданмөнх -
Мөнгө төгрөг байдаг бол Америкт очоод амьдарч болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Япон явж болохоор байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Бурхан шашныгаа чөлөөтэй шүтэж болж байна. Ингээд бүх юм чөлөөтэй. Ардчилал үүнийг сайхан болгосон.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ямар дутагдал байна гэвэл нэгдүгээрт бол эмх замбраа хууль дүрмийг бол биелүүлдэггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Архидан согтуурдаг. Ажил хийхгүй.
Буяндэлгэр -
Хариуцлага их муу болчихсон юм бишүү?
Самданмөнх -
Хариуцлага суларсан.
Буяндэлгэр -
Дээрээсээ авахуулаад доошоо хүртэл хариуцлага байхгүй.
Самданмөнх -
Хариуцлага бол суларсан. Үүнд бол их сэтгэл эмзэглэж байгаа. Ийм учраас бол зах зээлд орно гэдэг бол сайн ажиллаж санаачлагатай хүний амьдрал улам сайн сайхан болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэр хамт олны тэр аймаг сумын ажил сайн болно. Зүгээр ингээд шүүмжлээд ерөөсөө гараа хөдөлгөж ногоогоо тарьж байж болно. Тариагаа тарьж болж байна. Гар урлалаа хийж болж байна. Мужаанаа хийнэ үү? Дарханаа хийнэ үү? Сүү цагаан идээгээ боловсруулна уу? Ийм сайхан бололцоо бол бурхнаас заяасан юм байна. Тэгээд одоо энэ манай дээр үеийн өвөг эцэг Чингисээс аваад энэ байгалиа сайхан газрын нөөцөө алт, мөнгөө зөв ашиглаад ингэж ирэх юм бол улам л сайхан болно.
Буяндэлгэр -
Та үзэл суртлын ажил эрхэлж байсан юм чинь дээр үед архитай тэмцэх нэг юм явагдсан даа. Тэр Архангайд хэр явцтай явагдсан юм бэ? Социализмын үед?
Самданмөнх -
Архитай тэмцэх гэдэг бол тэмцэж байсан. Архитай бол тэмцэх биш архичинтай тэмцэх нь гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Архитай тэмцэх юм бол архиныхаа үйлдвэрийг бүгдийн хаагаад, архиныхаа шилнүүдийг бүгдийн хагалаад хаячихмаар юм шиг байгаа юм. Янз бүрээр тэмцэж л байсан. Сүүлийн үед Архангайд архитай тэмцсэн бүрхээр мүрхээрийн хураасан унагасан гэдэг нэг тийм яриа гарсан байлаа. Миний үед бол миний нэртэй холбогддоггүй юм. Тэгэхдээ нэг их тийм сүртэй ч юм болоогүй юм байна лээ. Зарим хүнийг арай өөрөөр хандсан юмуу? Зарим суманд бол тийм юм байна лээ.
Буяндэлгэр -
Хэр үр дүнгээ өгсөн юм? Самданмөнх гуай надад тэр нь сонин байна?
Самданмөнх -
Тэр нэг их үр дүн өгсөн юм байхгүй. Тэрийг тэмцлээ гээд ерөөсөө Оросод ч гэсэн Горбачевын архитай тэмцсэн тухай би уншиж байсан. Бүх юмыг архийг чинь дээр үед архи ерөөсөө үзэгдэх юм байхгүй. Нэг дарга нь бид нарыг очиход ингэж байсан. Тэгээд Оросуудад нөлөө үзүүлээгүй. Тэгж тэмцээд үр дүн өгдөггүй. Тархи толгойд нь хийж өгөхгүйгээр бол тэмцээд үр дүн гараад сайхан болно гэж хэлээгүй. Тэр уудаг улсуудтай нь тэмцэхээс ...
Буяндэлгэр -
Яаж тэмцсэн дээр вэ? Одоо ч уулт бас хэтрээд байна ш дээ. Яах вэ?
Самданмөнх -
За би нэг юм бичээд одоо хоёр хоногоос гарч байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Нэлээд том юм байгаа. Архи гэж юу юм.
Буяндэлгэр -
Та түүнээсээ надад хуучлаач?
Самданмөнх -
Архи гэж юу юм бэ? Архинаас хүний эрүүл мэнд яаж хохирдог юм. Гэмт хэрэг зөрчил тэгээд архитай дээр үеэс тэмцэж байсан. Одоо ерөөсөө Чингисийн үед архи уух юм бол гурван мориор торгоно. Тийм юмаар торгоно барина гээд ингээд дээр үеэс тэмцэж байсан юм байна лээ. За тэгээд ерөөсөө архинд дүрэм байсан. 60 хүрээд жаргалаараа амс. 40 хүрээд дөнгөж амс. 50 хүрээд тавьж амс гээд ийм дэг журамтай байсан. Тэгээд энэ саналуудаа хэлээд архитай тэмцэх нь гэдэг асуудлыг бол архины хууль байна. Хууль бол сайн хууль байгаа. 3 дахин өөрчилсөн. Архи бол ерөөсөө ер нь муу идээ биш. Архи бол идээний дээж. Архи өгсөн хүнд бол би баярлана. Архиар бол шахаж болохгүй. Тэгэхэд зарим айл хурим найран дээр хамаагүй шахаж байна.
Буяндэлгэр -
Тийм.
Самданмөнх -
Ингээд хүүгийн талынх гэж суулгаад, хүүхний талынх гэж суулгаад хүүгийн талынх нь хундагаа 3 хундага архи, 3 аяга шимийн архи ууна. 3 аяга ууна. Дараа нь хүүгийн талынх ууна. Дараа нь сөнө нийлсэн гэж ингэж их шахаж байгаа. Ингэж болохгүй.
Буяндэлгэр -
Болохгүй. Би бас шахахад их дургүй.
Самданмөнх -
Ийм учраас бол ... Тэгээд архийг жишээлэх юм бол тийм тийм хүн уухгүй гэж аягалмаар байгаа юм гэсэн тиймэрхүү санаануудыг нэлээд бичсэн юмаа.
Буяндэлгэр -
Социализмын үед бол ингэж их ууж байгаагүй тиймээ?
Самданмөнх -
Аа?
Буяндэлгэр -
Та бол сайн мэдэж байгаа даа. Та бол бишгүй л хүлээн авалт янз бүрийн юманд орж байсан байх. Ингэж их ууж байгаагүй тиймээ?
Самданмөнх -
Уух нь ууж байсан. Ууж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Социализмын үед уухгүй байсан гэвэл худлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Дэгтэй журамтай ууна. Архийг уухдаа бол би хэлж байгаа юм л даа. Гурван юман дээр л анхаараарай. 1-рт бол хэзээ уух вэ?
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
2-рт хаана уух вэ?
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
3-рт хэнтэй уух вэ? Тэрнээс хүн бол аав ээжийгээ ирэхэд ч барина. Төрийн тэргүүнийг ирэхэд ч гэсэн архиар л дайлах байх. Ийм учраас тийм л гурван юмыг залуучууд маань бариарай та нар.
Буяндэлгэр -
Аа ха. За таны эрүүл мэндийн төлөө.
Самданмөнх -
Тэгж л хэлдэг юм даа. / бичээд байгаа юмуу?/
Буяндэлгэр -
Бичиж байгаа. Таны дуу хоолой хэрэгтэй. Тэгээд би байна байна асаагаад ярьж өгөөч гээд байгаа чинь тэр байхгүй юу. ... Сонгууль хэр байнаа?
Самданмөнх -
Аа?
Буяндэлгэр -
Сонгууль хэр явагдаж байна даа? Гайгуу юу?
Самданмөнх -
Сонгууль замбраа алга.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Үүнд сэтгэгдэл ер нь маш их муу байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Сонгуулийн талаар бол .... дээр үед би яахав дээ. Сонгуулийн комисс момисс сонгуулийн ажил мажил гээд ингэж л байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэр үед ч бас дэндүү байсан юмуу даа. Одоо жишээлэх юм бол сонгуульд бүх хүнийг оруулна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэр дутуу байна гээд ингэдэг байсан. Одоогийн сонгуульд бол тун сэтгэгдэл бол тааруу байдаг.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Дэндүү замбраагаа алдсан.
Буяндэлгэр -
За?
Самданмөнх -
Одоо ерөөсөө тэгээд дэвшиж байгаа улс нь яахав дээ. Ард түмнээс л гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Намууд дэвшүүлж байгаа гээд намууд ингэж дэвшүүлдэг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Дэвшсэн улсууд бол тэр сонгогдож байгаа юмнууд байна. Сонгуулийн дүн мэдээ гарч байгаа гэдэг нь будлиантай байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Ийм л юм болчихсон. Одоо тэгээд ноднингийн их хурлын сонгууль гэхэд дуусгаагүй. Тэр 24-р тойрог гээд ингээд байж байдаг. Одоо энэ аймгийн сонгууль ч тэр, сумын сонгууль, багийн даргын сонгууль хүртэл дандаа л бөөн будлиан л гэж ингэж ярих юм.
Буяндэлгэр -
Хнн.
Самданмөнх -
Бид бол яахав сонгуулиа ингээд л тэр комисст ч байдаггүй. Би бол Хувьсгалт намын хүн. Би Хувьсгалт намын хүн гээд би бол намчирхаад байгаа юм алга.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгээд тэр улсуудынхаа төлөө өөрийнхөө саналыг дэвшүүлсэн улсуудын дэмжээд л саналаа өгөөд ингээд байж байдаг. Тэгээд ерөөсөө дандаа будлиан. Тэр мөнгө төгрөг өгдөг тийм ийм гэж л энэ улсууд яриад байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Надад бол ерөөсөө манай Хувьсгалт намаас ч тэр бусад нам эвслээс ч гэсэн надад бол үнэндээ өгсөн юм байхгүй. Өгвөл би авах л байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тэгэхдээ санал өгөхөө юм бол өөрөө сонгуулийн өдрөө мэдэх л байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тийм л юм болчихсон. Тэгээд сонгогдсон улсууд бол ялангуяа энэ аймаг сумынх нь ард түмэнтэйгээ уулзаж яриа таниулга хийж тиймэрхүү юм тун хангалтгүй тийм л байна.
Буяндэлгэр -
Аа ха. Би зүгээр явган яриа сонслоо л доо. Энэ Их Хурлын Гишүүн Батбаяр энд 40 айлын юмуу? 400 айлынх юмуу? 400 айлынх гэх шиг боллоо. Барилга орон сууц бариулах гэсэн чинь аймгийн удирдах нөхдүүд юмуу хэн нь юм эрхтэн дархтанууд болиулчихсан гэсэн яриа сонслоо. Та тэрийг сонссон уу?
Самданмөнх -
Дуулаагүй.
Буяндэлгэр -
Дуулаагүй юу?
Самданмөнх -
Тийм юм бариулах гэж байхад татгалздаг дарга баймааргүй юм.
Буяндэлгэр -
Харин тийм. Тэр аль намынх байх нь хамаа алга хүний сайн сайхны төлөө орон сууц бариулах гэж байхад тэрийг бариулдаггүй чинь ямар учиртай юм гээд би сонирхоод байгаа байхгүй юу.
Самданмөнх -
Дуулаагүй. Тэрийг бол дуулаагүй. Тэрийг ямарч хүн гэсэн аймагт нэг хүнд амбаар барьж өгнө гэхэд дуртай байлгүй яахав.
Буяндэлгэр -
Тийм. Тийм баймаар л юм.
Самданмөнх -
Тэр худлаа байхаа. Дуулаагүй л юм байна. Огт дуулаагүй.
Буяндэлгэр -
Социализмын үед чинь ер нь энэ орон сууцыг чинь улс бариад хуваарилаад оруулчихдаг байсан биз дээ? Тиймээ?
Самданмөнх -
Саналын авдаг.
Буяндэлгэр -
Саналын авах уу?
Самданмөнх -
Жишээлэх юм бол энэ 72 айлын орон сууц байна. 72 айлын сууцанд бол дандаа багш нарыг авна гэсэн юм. Багш ажилчдыг гэсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
50-иад айлд өгөөд бусдын өөр улсууд орсон. Тэгээд сүүлд нь өмч хувьчлаад байсан байсан айлдаа өгөөд зарим нь дөнгөж 2 жил болоод байрын үнэгүйгээр л авцгаасан.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Тийм л юм болсон.
Буяндэлгэр -
Та энэ байрыг хувьчлаад авчихсан биз дээ?
Самданмөнх -
Авчихсан. Анх орсон 72 айлаас одоо 2, 3-хан айл байгаа. Түлхүүр авсан нь манайх байгаа.
Буяндэлгэр -
Бусад нь яасан зараад явчихсан уу?
Самданмөнх -
Бүгдийн зараад зарим нь жилд хэдэн янз болоод байна ш дээ. Түрээслүүлж байгаа гэх юм. Зарлаа л гэх юм. Зарсан хүн зарлаа л гэх юм. Манай хажуугийн айлууд дандаа тэгж зарагдаад байх юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Би яахав дээ. Хөөрхий минь энд 40-ээд шахуу жил болж байна.
Буяндэлгэр -
За их баярлалаа. Их сайхан юм ярилаа. Баярлалаа.
Бичлэг№ 14
Самданмөнх -
Архангайн сонины эрхлэгч.
Буяндэлгэр -
Аа за. Тэтгэвэр гайгуу тогтоолгочихсон уу?
Самданмөнх -
Аа яахав одоо 180 мянгыг авч байна.
Буяндэлгэр -
Тийм үү?
Самданмөнх -
Тэгэхдээ яахав дээ.
Буяндэлгэр -
Хүрч байна уу?
Самданмөнх -
Аа?
Буяндэлгэр -
Тэтгэвэр хүрч байна уу?
Самданмөнх -
Хүрэхгүй ч гээд яахав. Болгоод л байна даа.
Буяндэлгэр -
Мал хуйтай юу та?
Самданмөнх -
За яахав дээ хүүхдийн нэг 10 хэдэн юм бий. Шалих юм байхгүй. Би ахмадын хорооны дарга шүү дээ.
Буяндэлгэр -
За.
Самданмөнх -
Тэрнээс нэг хэдэн юм жаахан урамшуулал авдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Аймгийн хэмжээгээр хичнээн ахмад байна?
Самданмөнх -
8000 байна.
Буяндэлгэр -
Олон байна шүү. Амьдрал нь хэцүү байна уу? Ахмадуудын?
Самданмөнх -
Би түрүүн хэлсэн гурван янз гэж ...
Буяндэлгэр -
Үр хүүхэдтэй хүн бол арай дээр байгаа байх.
Самданмөнх -
Үр хүүхэдтэй, малтай бол гайгуу.
Буяндэлгэр -
Хэцүү байнаа. Архангайн түүх домог шашин юунаас танд сонссон юм байна уу? Энэ нутагт ийм олон жил болсон юм чинь танд дуулсан сонссон юм Архангай аймгийн тухай, Заяын Гэгээний хүрээний тухай дуулсан барьсан юм танд байдаг л байх даа?
Самданмөнх -
За байнаа. Байна. Тэр ном дээр ...
Буяндэлгэр -
Та тэрнээсээ цухас дурдчих. Таны дуу хоолой хэрэгтэй байгаа юм. Санаад байгаагаа л ...
Самданмөнх -
Яахав Архангай аймаг бол Халхын дөрвөн аймгийн нэг л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Самданмөнх -
Уул нь бол Цэцэрлэг Мандалын аймаг гэж байсан. Тэгээд Архангай аймаг бол 1931 оноос эхлээд Архангай аймаг ийм аймаг. Тэгэхдээ Архангай аймаг бол нэлээн хэдэн удаа нутаг ус нүүсэн. Тэгэхэд энэ Булган уулынхаа өвөр дээр биетэй сайхан газрыг бол энэ гурван Гэгээнүүд ярьж байгаад Заяын Гэгээн, Гэгээнүүд ярьж байгаад л энэ нутгаа сонгож авсан. Ийм л домогтой юм байна лээ. Архангай аймгийн байгалийн хувьд нь үнэхээр Монголын сайхан товчдоо хэлэхэд энэ Гурван тамираас эхлээд Цахир, Суварга Хайрхан гээд сайхан газартай. Хүний хувьд би хэллээ. Тэр Солийн Данзан Ардын Хувьсгалын залуу хүн Дэмид жанжинаас эхлээд нийгмийн Төмөр-Очир гуай Гончигдорж, Энхбаяр гээд л энэ улсууд тэгээд одоо алдартай бөх, алдартай аварга бөхчүүд, төр нийгмийн зүтгэлтэнгүүд эрдэмтэн доктор ийм их онцлогтой. Ийм сайхан аймаг. Ашигт малтмалаараа ашигт малтмал 3 сая малтай. Улсад малаараа, хүнээрээ айрагийн 5-д л явдаг ийм л аймаг даа.
Буяндэлгэр -
Та Суварга Хайрханы юунд очив уу?
Самданмөнх -
Очсон.
Буяндэлгэр -
За. Хир сайхан болов?
Самданмөнх -
Яахав сайхан болсон. Энэ төрийн тахилга гэдэг бол төрийн ном ёсоороо л болсон. Олон ч улсууд очлоо. Олон ч машин очлоо. Ерөнхийлөгч онгоцоор ирж уулзаад ороод явсан. Юунууд нь боллоо. Тэгэхдээ яахав дээ. Хангай дэлхийгээ хайрлаж хүндэтгэх нь төрийн ёслолын юм байна л даа. Ёслолын дагуу л юмнууд нь явагдсан.
Буяндэлгэр -
Ард түмэн сэтгэгдэл өндөр байна уу?
Самданмөнх -
Яахав сайхан л байсан. Сайхан дэлгэр зунтай болоод Архангайн харъяат нар энэ аймгийн улсууд маш их очсон л доо. Сонин хэвлэлээр бичсэн. 20-иод шахам мянган хүн гэж бичсэн байсан уу? Машин гэж тоймгүй л юм байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.