Batdelger

Basic information
Interviewee ID: 990400
Name: Batdelger
Parent's name: Dorjgotov
Ovog: Baits Borjigon
Sex: m
Year of Birth: 1966
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Arhangai government worker
Belief: none
Born in: Tsahir sum, Arhangai aimag
Lives in: Erdenebulgan sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: none
Father's profession: no father
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
foreign relations
democracy
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За өнөөдөр 2009 оны 10-р сарын 2. Архангай аймгийн Цэцэрлэг хотод Сүндэр гэдэг зочид буудлын 302 тоот өрөөнд надтай бараг мэргэжил нэг юм байна даа. Сэтгүүлч, багш одоо тамгын газар Архангай аймгийн тамгын газар мэргэжилтэн хийж байгаа Батдэлгэр гэдэг сайхан хүнтэй уулзаж байна. Тэгэхээр өөрөө энэ нутгийн хүн юм байна ш дээ. Тиймээ? Яг аль сумын хүн юм бэ?
Батдэлгэр -
Би Архангай аймгийн Цахир суманд төрсөн. Цахир сум маань их түүхтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Намайг дөнгөж төрөнгүүт татан буугдсан.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
1966 онд татан буугдаад Ардчиллын буянаар 93 онд дахин сэргээгдсэн сум л даа.
Буяндэлгэр -
Яагаад татан буугдсан юм бол?
Батдэлгэр -
Тухайн үедээ Архангай аймгийн хамгийн алслагдмал хамгийн хойд талын сум.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
250, 60-аад километр нутагтай. Тэгээд бас очиход саад бэрхшээлтэй гэдэг ч юмуу? Нэлээд шалтгаантай байсан юм шиг байгаа юм. Энд ард түмний бас нэг жаахан хэлмэгдэлт бий болсон байгаа юм. Амьдарч байгаа орон нутаг нь татан буугдсанаар ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд сум татан буугдангуут суманд амьдарч байсан улсууд нь хоёр тийшээ яваад Тариат, Хангай ч гэдэг юмуу? Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ихэнх нь Улаанбаатар, Дархан луу явчихсан байдаг юм.
Буяндэлгэр -
Ер нь хичнээн хүн амтай байсан юм?
Батдэлгэр -
Тухайн үедээ бол маш их том сум байсан гэж ярьдаг юмаа. 2800 гаруй хүн амтай.
Буяндэлгэр -
Овоо хүнтэй байсан байна ш дээ.
Батдэлгэр -
Тийм. Тухайн үедээ үйлдвэрлэлийн бүхий л бололцоотой байсан. Одоо нөгөө захиргаадалтын дэглэмээр татан буугдлаа гээд л бүх л юм юу ч үгүй болсон. Сургуультай, эмнэлэгтэй байхгүй юм үгүй байсан газар л даа.
Буяндэлгэр -
Ахуй үйлчилгээ?
Батдэлгэр -
Тийм. Хиамны цех гэж хүртэл байсан. 60-аад оны үед жижигхэн үйлдвэрлэлийн юмнууд байсан гээд байгаа байхгүй юу. Тэр суманд.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Сүүлийн үед сэргээн байгуулагдахдаа арай өөр газар яасан. Одоо харин дажгүй шүү.
Буяндэлгэр -
Сэргээж чадсан уу?
Батдэлгэр -
Хүнд байсан ч гэсэн нутгаа гэсэн ард түмний шаардлага байна ш дээ. Байх шаардлагатай учраас тэрнээс заавал байлгах гээд байгаа хэрэг биш. Байлгах хэрэгтэй гэдэг үүднээс ...
Буяндэлгэр -
Аа ха. Тэр хараа их сонин байна. Социализмын үед хэдэн онд юм? Багцаагаар бол? Хэдэн онд тэгж тараасан юм?
Батдэлгэр -
Намайг дөнгөж төрөнгүүт. 1966 онд.
Буяндэлгэр -
66 онд яг тараасан юм байна тиймээ?
Батдэлгэр -
Тийм. Намайг төрсний дараахан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм байна. За тэгээд тараалаа. Хэдэн онд эргэж байгуулагдсан юм?
Батдэлгэр -
93 онд.
Буяндэлгэр -
93 онд гэдэг чинь хэдэн жил бэ?
Батдэлгэр -
20 хэдэн жил.
Буяндэлгэр -
20 хэдэн жилийн дараа байгуулагдаж тиймээ? Гэтэл тараасан сумын ард иргэд яг тэнд очсон байна уу? Өөр нутгийн улсууд тэнд очсон байна уу?
Батдэлгэр -
Үндсэн нутгийнхан бол нутгаа сахиад үлдэнэ л дээ. Ихэнх нь үлдэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Зарим овоо гайгуу бололцоотой гэдэг нь ч юмуу? Үр хүүхдээ боддог нь тал тал тийшээгээ яваад өгсөн байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Яваад өгсөн. Одоо бол 2000 гаруй хүн суурьшиж байгаа.
Буяндэлгэр -
Оо за болж байна ш дээ. За тэгээд?
Батдэлгэр -
Тэгээд 66 онд төрсөн. Миний түүх намтар бас их сонин.
Буяндэлгэр -
Тэр чинь их сонин байна.
Батдэлгэр -
Яагаад гэхээр битүүний урд өдөр төрсөн байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
За? Чи их хувьтай хүн байна ш дээ. Битүүртлээ ид гэж ярьдаг ш дээ.
Батдэлгэр -
Битүүний урд өдөр төрнө гэдэг чинь нэг настай.
Буяндэлгэр -
Аа ха. Монголчууд чинь тэгж ярьдаг.
Батдэлгэр -
Цагаан сар болонгуут бас нэг нас үсэрсэн настай тухайн үедээ ч мэддэггүй. Сүүлийн үед зурхай мурхай янз бүрийн юм харахаар хувилбар ихтэй байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Аль он руу ч ингээд явчихдаг тиймээ? Могой жил рүү орчихдог. Морь жил рүү орчихдог. Оноороо болохоор морь жилтэй. Яг нарийн тоолоод ирэхээр могой жил рүү орчихдог ч юмуу орд нь хүртэл тиймэрхүү явах жишээний. Тиймэрхүү.
Буяндэлгэр -
Сонин юм бэ? Чи бол аяга хоол тасрахгүй л хүүхэд юм байна.
Батдэлгэр -
Яасан гоё үг хэлээ вэ? Манай өвөг дээдэс яг ингэж хэлж байсан. Та бас их гоё үг хэллээ.
Буяндэлгэр -
Битүүний орой төрнө гэдэг чинь ...
Батдэлгэр -
Намайг манай өвөө энэ тэр дүүрэн аяга хоол иднэ гэж маш бага байхад хэлж байсан. Тухайн үедээ та 40 жилийн дараа хэлчих шиг боллоо ш дээ. Ямар сонин явдал болов оо?
Буяндэлгэр -
Тийм ш дээ. Юм гэдэг чинь учиртай. Тухайн үедээ шашин машинтай холбож тайлбарладаг байх. Энэ чинь одоо од гариг, эрхэсийн юу чинь бас л шинжлэх ухааны үндэслэлтэй ш дээ.
Батдэлгэр -
Аа ха.
Буяндэлгэр -
Тийм биз дээ. Тайлбарлахдаа зарим улсууд хэтэрхий шашин тал руугаа тайлбарладаг болохоос биш од гариг зурхай энэ тэр чинь ерөөсөө л энэ юутай холбоотой ш дээ.
Батдэлгэр -
Их баярлалаа. Гайгуу явж байгаа. Тэрний буян ч юмуу? Түмний буян ч юмуу? Бас харьцангуй гайгуу явж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Санаснаараа амьдарч явж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. За тэгээд битүүний орой төржээ. Эхээс хэдүүлээ юм?
Батдэлгэр -
4-үүлээ.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
3 дүүтэй.
Буяндэлгэр -
Аа ха. Өвөө, эмээ чинь?
Батдэлгэр -
Одоо байхгүй л дээ. Ээж л байгаа. Хөдөөний л улсууд. Тэгээд сум нь татан буугдаад баг болоод явчихаж байгаа юм. Бригад бага сургууль 3 жилийн юутай. Тэндээ бага сургуулиа дүүргээд тэгээд Тариатын 10-н жилд нэг жил сураад Архангайд Архангай бараадаад арай боловсрол хөөх гэж явж байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха. За тэгээд хойно сурсан гэсэн яаж явж байгаад багшийн дээд сургуульд орчихов?
Батдэлгэр -
Ер нь бол багаасаа суурь тавьж өгсөн сайн улсуудын буян бага ангийн багш нар, тухайн үеийн багш нарын буян их байлаа л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хүүхдийг сургахын төлөө их зүтгэж байсан. Зөв чиглүүлж өгч байсан юм байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Миний багш нар одоо миний сая хэлдэг бага сургууль Архангай аймгийн анхны улсын тэргүүний бага сургууль болж байсан юм.
Буяндэлгэр -
Оо за?
Батдэлгэр -
Тэр үе 70 онд байна уу? 76 онд байна уу? 76 онд. Том шалгалт төвөөс аваад байнга шалгалт очдог байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Манай багш маш их баярлаж байна. Миний хүү ямар итгэлтэй хүүхэд вэ? Энэ тэр гээд өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Тэгж хэлж байсан. Тэгээд шалгалт авч байсан хүн харьцангуй хөгжчихсөн хүүхэд байнаа шалгалтын материалыг итгэлтэй сайн хийж байсан гээд ийм ийм хүүхдүүдийн буянаар шалгалтанд яагаад манай сургууль улсын тэргүүний сургууль боллоо гэж байсан юм. Тийм сургууль миний суурийг тавьж өгсөн тулдаа сурлага тухайн үедээ гайгуу байсан юм болов уу? даа. Тэгээд явж байхад чиглэл нь хэл, уран зохиол сэтгүүлч болох их сонирхолтой байсан. Бага ангидаа байхдаа мэдээ бичдэг байсан. Өглөөний мэндийн Рада гээд манай багш нар хүртэл манай ангийн хүүхдүүдтэй гоё л юм мэдээлнэ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тэгээд Пионерийн үнэн, Москвагийн радиод энэ тэр гээд.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тэгээд хааяа би сахилгагүйтээд гар мараа гозгонуулаад сахилгагүйтнэ. Хүүхэд юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгэхээр Москвагийн радиод юм бичдэг ийм гарыг чи буруу юманд зарцуулж болохгүй шүү энэ тэр гээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Багш нар ингээд байхаар наад сургуулийн чинь яаж байгаа хүч шүү гээд тэгээд нэг хэнхэг маягийн ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хүрэн хилэн форм энгэр дээрээ кармаатай. Кармаанд нь улаан тэмдэглэлийн дэвтэр байна. Яг л нэг юу шиг. Юу л болно бичдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо ч гэсэн надад байдаг. Тэр дэвтэр.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тухайн үедээ би бас сонин, сонин юм сонирхдог байсан байхгүй юу. Намын төв хорооны гишүүдийн нэр бичнэ. Намын төв хорооны гишүүд хүүхдэд ямар хэрэг байсан юм мэдэхгүй. Эрдэмтдийн нэр бичиж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Эдийн засгийн ухааны эрдэмтэд гээд бараг тэр аймаг маймгийнх нь нэртэй. Манай ангийн хүүхэд энэ их солиотой. Чамд ямар хэрэгтэй юм? /Утас дуугарав/
Буяндэлгэр -
Их сонин юм байна. Тэр үед хүүхдүүд улс төрийн товчооны гишүүн, сайд дарга нарыг бас, төв хорооны гишүүдийг тэр бүр мэдэхгүй нэг их анзаарахгүй ш дээ. Тиймээ? Тэгэхээр хэддүгээр ангид байсан юм?
Батдэлгэр -
Харьцангуй бага ангид.
Буяндэлгэр -
Улс төр их сонирхдог байж.
Батдэлгэр -
Тийм. Сүүл рүүгээ манай багш нар энэ тэр чинь том ангид ороод 9, 10-р ангид орохоор өөр юм заана л даа. Бас миний араншин байдаг юм шиг байгаа юм. Санаанд орсон юмаа хэлнэ ш дээ. Буруу ч, зөв ч байсан ил цагаан гэдэг юмуу? Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха. Их шулуун шударга байсан байх нь.
Батдэлгэр -
Тэгж нэг алдаж магадгүй гээд зөв багш нар бол заагаад өгчихнө. Янз янзын юм сонирхдог. Идэвхтэй тийм л хүүхэд байсан юм.
Буяндэлгэр -
Уран зохиол яагаад сонирхдог болсон бэ?
Батдэлгэр -
Ном их уншдаг байсан.
Буяндэлгэр -
Тэр үед ном их гардаг байсан. Ямар, ямар ном уншдаг байв?
Батдэлгэр -
Хүүхэд байхад чинь Нацагдоржийн юу авах гээд л шагнал авах гээд тиймээ?
Буяндэлгэр -
Тийм. Таван онцын эзэн гээд.
Батдэлгэр -
Тиймэрхүү юм байна. Хоёрдугаарт гэрт бас хийх юм байхгүй. Байранд байдаг байсан. Орон сууцанд.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Чөлөөт цаг өнгөрөөхийн тулд ч гэдэг юмуу? Уран зохиол ч гэдэг юмуу? Яагаад сонирхсон гэхээр бүүр бага байхад хичнээн хөдөө өссөн ч гэсэн хөдөөний хөгшчүүл үлгэр ярьдаг.
Буяндэлгэр -
Харин тийм. Тэр чинь уран зохиолд дуртай болно гэдэг өвөө, эмээ ч юмуу? Ээж аав ч юмуу? Үлгэр домог их ярьдаг улсууд байна ш дээ. Жинхэнэ малчин ардуудын тэр нэг сайхан ухаан энэ тэр их өөр ш дээ. Одоо тийм улсууд их ховордчихоод байна.
Батдэлгэр -
Тийм. Тийм байсан шүү.
Буяндэлгэр -
Түүний нөлөөгөөр уран зохиолд дуртай болдог тал байна ш дээ. Тиймээ?
Батдэлгэр -
Зохиол шиг ярьчихдаг. Цээж их сайтай. Тэр нөлөөллүүд байсан байхаа.
Буяндэлгэр -
Тухайлбал чиний санаанд байна уу? Миний өвөө ингэж ярьдаг байсан. Миний эмээ ингэж ярьдаг байсан гэсэн зөвхөн үлгэр домог ч биш амьдралын түүх одоо Тариат сум гэхэд л чи Тариатад байсан байна. Тариатад том Тариатын хүрээ гэж байсан гэсэн ш дээ. Тэр энэ тэрийг 32 оны үед сүйтгэж байсан гээд дуулж барьж байсан юм байна уу?
Батдэлгэр -
Байлгүй яахав. Тухайлбал манай эмээгийн талынхан их юутай. Мундаг улсууд их байсан.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
Мундаг гэдгийн тухай одоо л сэргэж байгаа болохоос тухайн үедээ тас нуугаад явж байсан. Манай Цахирынхан жинхэнэ хэлмэгдүүлэлтэд өртөж байсан хүмүүс ш дээ. Одоо жишээлбэл та бараг дуулсан байхаа. Сэнгээ Ринбүчи гээд Тариатаас явсан хойно Далай багшийн багш нь энэ тэр байсан. Тэр хийдийн хамба лам нь болсон байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хамба лам нь байсан.
Буяндэлгэр -
Эндээс гарсан нь их сонин байна?
Батдэлгэр -
Тариатын хүрээнд шавь байсан.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
Сурч байгаад ер нь тэгээд номын мөр хөөж байгаад 1928 онд сурахаар л явсан. Номын мөр хөөгөөд л явсан.
Буяндэлгэр -
Төвдөд сурахаар явсан хэрэг үү?
Батдэлгэр -
Тийм баруун зүүнд мөргөхөөр явсан гэсэн үг үү? Явсан гэдэг юм. Тэгээд тэр хүний тухай бол мэдэхгүй ш дээ. Явсан гээд сүүлд ардчиллын буянаар ч юмуу? Цуглуулаад ирэхэд ийм мундаг хүн байсан гэнээ гээд тэдний талын улсууд их мундаг улсууд байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд манай нэг ах одоо манай ээжийн дүү тэд нар ном судар энэ тэртэй байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Хэн гэж хүн байсан?
Батдэлгэр -
Нэргүй гэж хүүхэд байсан байгаа байхгүй юу. Тэгээд баригдаад байсан байгаа байхгүй юу. Янз бүрийн маягаар нууцаар жижигхэн юм хийж барьж байгаад баригдаад байсан байна. Тэгээд үүнээс боллоо гээд хамаг судраа гал руугаа хийсэн гэж ярьдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
Гал гэдэг нь тулга задгай тулга.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Жижигхэн гэр л байгаа биз дээ. 5 ханатай жижигхэн гэр.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд дүрэлзээд хамаг юмаа шатаачих дөхсөн гэж байгаа юм. Тэгээд яг тэр талын юмыг ярих их дургүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хэцүү болж өгвөл буруутна шүү гэдэг ойлголттой. Тэгсэн хэрнээ ном гэдэг юмыг уншаарай. Зөв номтой болоорой гэнэ. Тэд нар өөрсдөө зайлуул дөнгөж гарын үсэг зурах түвшингийн л улсууд.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгэхдээ яах вэ? Хар ухаантай улсууд байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тийм улсууд. Эмээгийн талынхан бол тийм юутай улсууд байсан. Тэр номоо буруу номынх гэж үзнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Шашны буруу номынх нь гээд одоо яг судлаад ирэх юм бол юм барьдаг маарамбууд байгаа. Манай тэр Сэнгээ Ринбүчи гэдэг бол Монголд явуулахгүйгээр амаар дамждаг тиймээ? Хятадууд чинь Төвдүүд соёлын хувьсгалын үеэр хамаг юугийн устгаад хаячихсан юм байна ш дээ.
Буяндэлгэр -
Тэгсэн тийм.
Батдэлгэр -
Тэгээд бас баригдаад бас алуулахаа алдах үедээ намайг албал ал би Монгол хүн шүү гэж тэгээд Монгол хүн гэдэг утгаараа үлдсэн байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд амьд үлдсэн байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Тэгээд овоо эрдэмтэй номтой болохоороо итгэл хүлээлгээд хоёр ч ном нь бий. Ном нь бий шүү.
Буяндэлгэр -
Одоо энд байна уу?
Батдэлгэр -
Бий.
Буяндэлгэр -
Тэрний чинь зураг мургийг авч болох уу?
Батдэлгэр -
Болно.
Буяндэлгэр -
Зузаан уу? Нэлээн зузаан уу?
Батдэлгэр -
Харьцангуй гайгуу.
Буяндэлгэр -
Гайгуу юу? Их сонин байна.
Батдэлгэр -
Тэгээд очиж уулзсан манайхны нагац талын хүн очиж уулзсан. Манай эмээгийн талынхан бол бүгд мэдэхгүй байсан байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэгээд яаж сургийн гаргав?
Батдэлгэр -
Би сургийн гаргаагүй. Хамгийн гол нь хэн гуай Дамбажав гуай, Чойжамц гуай хоёр дээр үед 80 хэдэн онд тэр өөрөө том хүн тулдаа нэр нь гарч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Халхын тийм хүн байсан гэдэг. Тэгээд сургийн гаргасан чинь Гончигдорж гишүүний аав Раднаасүмбэрэл гуай гэж их мундаг хүн байсан ш дээ.
Буяндэлгэр -
Улсын Их Хурлын гишүүн үү?
Батдэлгэр -
Тийм. Тэр Раднаасүмбэрэл гуай тэр хоёр Тариатад цуг сууж байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Сэнгээ Ринбүүчи хоёр уу?
Батдэлгэр -
Тийм. Тэгээд Зүүн хүрээний Дамбажав гуай чинь манай Тариатын хүн ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Би мэднэ. Дамбажав гуай Баруун хүрээний хамба лам.
Батдэлгэр -
Зүүн хүрээний ...
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Дамбажав гуай сайн мэдэж байгаа. Дамбажав гуай тийм хүн байнаа. Ах дүү нар нь байна уу? гэж сурагласан. Манай тэр ах нар бас нэг амны хишиг байдаг юмуу? Уулзах учиртай шүү гээд хэн хэн нь хүүхдүүддээ захиад байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
За ингээд ямарч байсан гарсан шүү. Манай хамаатан тийм хүн гарсан шүү. Тэр зөв явах ёстой хүн. Амьд мэнд байдаг юм бол уулзаарай гээд яг төрсөн дүү нар нь бол уулзаж чадаагүй.
Буяндэлгэр -
Аа ха. Та нар тэгээд хэдэн онд сургийн гаргав?
Батдэлгэр -
Номон дээр бүх юм байгаа.
Буяндэлгэр -
Чи тэгвэл тэр номоо надад үзүүлнэ шүү. Ёстой гоё юм байна. Би мөнгийн өгөөд канондоод авсан ч болж байна. За тэгээд?
Батдэлгэр -
Тэгээд гэгээнтэн гайгуу улсуудын үр ач гэдэг юмуу тиймээ? Би миний муу ээж ч гэсэн дөнгөж 2 төгссөн ч гэсэн 2-р анги төгссөн гээд байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Өөрөөр явсан бол боловсролтой байж магадгүй. Байх ч байж магадгүй. Тийм л улсууд.
Буяндэлгэр -
Монголчууд чинь ер нь бол сайхан улсууд ш дээ. Тэгээд чи 10-р ангийг хаана төгссөн.
Батдэлгэр -
Энд төгссөн. Тариатад нэг л жил байсан. Манай нагац ах манай ээжийн дүү тэр намайг өсгөсөн юм даа. Өөрөө дагуулж ирж төв газар сургана гээд энд 10 төгстлөө байж ...
Буяндэлгэр -
Болж байна ш дээ.
Батдэлгэр -
Эргээд дурсахад зарим юм нь их гоё. Тухайн үедээ одоо тэг гэсэн ч тэгэхгүй юмыг сонирхоод байсан байгаа байхгүй юу. Намайг хэн ч шүлэг бич гээгүй байхад ...
Буяндэлгэр -
Чи тэгээд бичиж байсан шүлэгнүүдээ санаж байна уу?
Батдэлгэр -
Шүлэг ч нэг их бичээгүй. Пионерийн үнэн сонины хайчилбар энэ тэр байна ш дээ.
Буяндэлгэр -
Хайчилбар энэ тэр байгаа юу? Тэрний чинь зургийг авмаар байна. Хоёулаа ярьж байгаад би аппараттай очоод татчихаж болж байна. Чи маргааш контортой аваад ирж болж байна. Чи өвөө эмээ чинь ч юмуу? чамайг бага байхад үлгэр домог ярьдаг байсан гээд тэгж байна. Цээжинд чинь үлдсэн юм байна уу?
Батдэлгэр -
Яг бүтнээр нь санахгүй.
Буяндэлгэр -
Бүтнээр нь гэж хэлэхгүй ш дээ.
Батдэлгэр -
Яг одоо хэлэх гэхээр санах юм алга.
Буяндэлгэр -
Санагдахгүй байна уу? 10 төгсөөд хуваарь яаж авсан?
Батдэлгэр -
Бас их түүхтэй.
Буяндэлгэр -
За? Түүх байдаг ш дээ. Хүн болгон чинь ертөнц шүү дээ.
Батдэлгэр -
Бас л нөгөө нэг өөрийнхөө сонирхолоор ч гэдэг юмуу? Аман зохиол, нийгмийн чиглэлийн хичээлээр илүү сонирхоод явчихаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгнэ л дээ.
Батдэлгэр -
Нөгөө тоо математикаа орхиод явчихаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бас нөлөөлөл байна ш дээ. Найзуудтайгаа.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Бас онц сурдаг ч найз байна. Сурдаггүй ч найзууд байна. Ер нь хүүхдүүд шилжилтийн үедээ бол янз бүрийн л юм болно ш дээ. Тэгэхдээ багын суурь байсан л даа. Тэгээд тэр үеийн юу бол их хэцүү. Жил болгон шахам дүрэм журам өөрчлөгдөж байсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд конкурсанд орох гэсэн чинь юу болчихдог юм. Сургууль болгоноос 1-р группээр хэдэн хүүхэд, 2-р группээр хэдэн хүүхэд, 3-р группээр хэдэн хүүхэд, 4-р группээр хэдэн хүүхэд гээд тоо гарчихаж байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
1-р групп гээд нийгмийн групп ш дээ. Цөөхөн хүүхэд 8 хүүхэд ч билүү? Нөгөөдүүл дотор нь багтдаггүй ээ.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
2-р групп математикийнхан, 3-р групп юуных нь ... хими.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
Манай тэр ах өөрөө эмч хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Мундаг эмч байсан зайлуул. Тэгээд эмч бол гээд юун эмч болъё. Эмчийг би сонирхох ч юм байхгүй. Заавал яах гээд байх юм байхгүй. Тэр үед хавар цэрэг татлага болдог байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
Конкурсны үеэр. Манай ангийнхан хэдэн банди нар бүгдээрээ цэрэг татлагад анх удаа орж үзэж байгаа юм. Цэргийн комиссынхан чинь яасан сайхан банди нар манай ангид очоорой гэсэн чинь хүүхэд л юм чинь бараг за гэж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Батдэлгэр -
Конкурсад уначихвал очоорой гэсэн цэрэгт очно гээд цэрэг тэр үед их хүчтэй байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Цэрэгт их ордог байсан ш дээ.
Батдэлгэр -
Бас нэг дайн майны урсгал байсан ш дээ. Цэрэгжилтийн талаар их хөгжилтэй байсан ш дээ. Тэгсэн ч яахав гэж бодоод тэгсэн чинь тэгээд конкурсаар маргааш цэрэгт явсан ч яахав гэсэн чинь манай ах санаа зовоод Тариатын хөдөөний бас нэг хүүхэд би энэ тэр юунд нь орохгүй. Эмч болохгүй...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Арай чадахгүй юм шиг байна. Хоёулаа шалгалт өгөхөөсөө өмнө ш дээ. Чи 1-р группээр ор, би 3-р группээр оръё гээд ерөөсөө 1-р группээр хуваарь ч цөөн байдаг юм байна. Шалгалт өгөөд оръё гэж байгаа юм. Тэгсэн чинь шалгалт өгсөн чинь би бага ангидаа орос багшаар заалгадаг байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд тэр орос хичээл хийж болохгүй ерөөсөө чадахгүй гээд байсан байхгүй юу. Тэгээд нэлээн дүрэмгүй орос хэлтэй. Одоо ч гэсэн тийм ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Дүрэм хэцүү.
Батдэлгэр -
Тэгсэн тэр үед хамгийн гол нь ёстой миний алдаа байсан. Хотоос багш нар ирнэ. Содном дарга гэлүү? Содном сайд ч гэлүү? Нэг авгай.
Буяндэлгэр -
Аягүй бол Содном сайдын авгай ирсэн.
Батдэлгэр -
Тийм байхаа.
Буяндэлгэр -
Орос авгай.
Батдэлгэр -
Орос авгай бишээ. Ямар сайдын гэлээ Монгол авгай.
Буяндэлгэр -
Их сургуулийн Содном гуайн ...
Батдэлгэр -
За тийм байх.
Буяндэлгэр -
Проректор байсан Содном гуайн авгай байна.
Батдэлгэр -
Тийм байж магадгүй.
Буяндэлгэр -
Нэг их сайхан авгай ирээ биз дээ.
Батдэлгэр -
Энэ хүүхэд үгийн баялаг сайтай, зохион бичлэг хачин бичнэ биз дээ. Алдаагийн засвал улаан цоохор юм болно биз дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Яасан системгүй явж яасан сайхан хүүхэд вэ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд хамгийн доод оноогоор тэнцүүлчихэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Чи дараагийнхийг нь өгөөрөй. Яг яс тооцвол би муу авна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Буруу бичнэ. Гэхдээ үгийн баялагтай, найруулага агуулгаа гаргаад ирсэн байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Дөнгөж хамгийн бага оноо орос хэл дээр.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нөгөө хими мими дээр сайн авчихсан. За яахав яахав тэгээд дараагийнхаа шалгалтууд дээрээ гайгуу авчихаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нөгөө уран зохиол, нийгэм дээрээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгсэн чинь нийгмийн шалгалт дээр нэг хүн тэгж байгаа байхгүй юу. Энэ яасан их том үгтэй хүүхэд вэ? Ардуудын санаа авсан, аваагүй гээд тийм юм ярьж байна. За миний хүү зарим юман дээр хэтэрхий яаж болохгүй шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд яасан чинь конкурсынхаа шалгалтаар 5 хуваарь Оросод утга зохиолын дээд сургуульд Багшийн дээдийн утга зохиолын ангид 5 хуваарийн 6-д нь орчихож байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
6 дахь нь Монголд дотооддоо бэлтгэл ангид явах ёстой.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгсэн чинь тэр үеийн бас л нэг юу тэр 6 хүүхдийн төлөө Оросоос бас гадаад багш нар ярилцлага авна.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Нөгөө 5 хүүхдээс чинь. Эрхүүгийн орос багш нар. Тэгсэн чинь нөгөө 5-ын нэг нь уначихлаа. 6 дахь нь ороо гэж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгсэн чинь нөгөө яриа дундаа бол ярьчихна ш дээ. Ойлголцоод тэгээд тэнцчихгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд явсан юм.
Буяндэлгэр -
Заяа түшсэн л байна ш дээ.
Батдэлгэр -
Одоо бол сонин юм ярина ш дээ. Хаалгадлаа барилаа гээд тэр үед шалгалт авч байгаа хүмүүс дандаа төвөөс, ярилцлага авч байгаа хүн нь гадаадаас их сургуулийн ч билүү? Багш нар ирж авч байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Хнн. Тэр чинь хэдэн он бэ?
Батдэлгэр -
84 он.
Буяндэлгэр -
Та нар сүүлчийнх нь байсан байна ш дээ.
Батдэлгэр -
Тэгж байсан уу?
Буяндэлгэр -
Тийм 84 он гэдэг чинь саяхан байна ш дээ. Бас л их анхаарал тавьдаг байжээ.
Батдэлгэр -
Монголоос 30-уулаа ...
Буяндэлгэр -
Орос хэлний шалгалт авахын тулд Эрхүүгийн их сургуулиас багш уриад хаа байсан Архангайд авчраад тэгээд та нараас шалгалт авна гэдэг чинь бас их сайхан байна ш дээ.
Батдэлгэр -
Тэгээд юу луу явах болохоор намын хороогоор орно. Очоод Боловсролын яамны сайдын зөвлөлөөр орно.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Зөндөө л юм болно ш дээ. Эрүүл мэндийн үзлэг орно.
Буяндэлгэр -
Хувцасны мөнгө гэж өгдөг байсан. Та нарт өгсөн үү?
Батдэлгэр -
Өгөлгүй яадаг юм. 1000 төгрөг ш дээ. Их дэлгүүрийг хааж байгаад гадаад явах хүүхдүүдийг үнэхээр бас ядуу байжээ.
Буяндэлгэр -
Яахав ядуу байсан учраас тэр л дээ.
Батдэлгэр -
Бүгдээрээ адилхан пүүз, хилэн пиджактай болоод тэр улсынхаа нэрийг гадаадад явах гэж байгаа хүүхдүүдийн төлөө улс тэгж анхаарч байлаа.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Улсын их дэлгүүрийг хааж байгаад ш дээ. Бүх л гадаад явах хүүхдүүдийг оруулж байсан даа. Одоо манай охин Оросод сурч байгаа. Сонин юмаа, сонин юмаа гэдэг юм. Путины тэтгэлэгээр явсан. Их сургуульд явж байгаад орсон. Миний сурч байсан хотын хажуу талд бэлтгэлд сурч байгаа.
Буяндэлгэр -
Их сонин юм байна. Хүний түүх гэдэг чинь тийм сонин байдаг байхгүй юу. 1000 төгрөгөөр та нар юу, юу авсан? Тэр сонин байна?
Батдэлгэр -
Барахгүй ш дээ. Хөдөөний хүүхэд чинь юм барьж үзээгүй. Тэгээд пальто, пиджак өөр юу байна. Гутал, өмд дандаа хувцас л авч байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. Чи үнийн санаж байна уу? Багцаагаар?
Батдэлгэр -
За пальто авсан юмаа. Хавар намрын пальто. 200 орчимд авсан байхаа. Тэр хавьцаа л байсан байх.
Буяндэлгэр -
200-аар бол сайн пальто авч байгаа биз дээ. Драпан пальто юу?
Батдэлгэр -
Драпан пальто. Хар пальто. Пүүз 60 хэд байсан байхаа.
Буяндэлгэр -
Моданд орж байсан байх.
Батдэлгэр -
За тийм. Мутрас гээд манайхан хийж байсан юм.
Буяндэлгэр -
Хийж байсан уу? Тийм байх.
Батдэлгэр -
2-ыг ч билүү? авч байсан. Заавал тэрийг гэхгүй. Авах юмаа л ав гэж байгаа юм. 1000 төгрөгөөр авах юмаа л ав гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бүгд л авч байгаа юм.
Буяндэлгэр -
Юм ховор байсан. За хувцас хунараа авчихлаа. Яаж Москваг зорив?
Батдэлгэр -
Тэгээд бөөнөөрөө.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Вагонд 30 хүүхэд нийлүүлээд явж байгаа юм даа. Тэр хот руу очих 30 хүүхэд. Тэгээд 8 сарын 22-нд явдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр үед 8 сарын 22-нд улс төрийн товчоо Цэдэнбал даргыг огцруулаад.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бид нар уул нь Филотова гуайн буянаар явж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм,тийм.
Батдэлгэр -
Сонсоод л байсан. За тэгсэн гэнээ. Тэгээд сураг тасраад юу ч мэдэхгүй. Хөдөөнөөс аймгуудаас, ихэнх нь хотынх л доо.
Буяндэлгэр -
Аа ха. Очоод ямар санагдав?
Батдэлгэр -
Тэгээд хамгийн муу нь байгаа юм чинь. Нөгөөдүүл нь Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ...
Буяндэлгэр -
Бэлтгэлд суусан биз дээ?
Батдэлгэр -
Үгүй.
Буяндэлгэр -
Шууд 1-р курсад оруулчихсан уу?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Намайг бас тэгсэн юм. Би Ленинградад очсон юм. Бэлтгэлд оруулахгүйгээр шууд 1-р курсад оруулчихсан юм. Нэг жил ангайгаад явдаг юм байна лээ.
Батдэлгэр -
Тэгээд 27 эмэгтэй, 7 эрэгтэй. Нэг эрэгтэй нь Оросоос ... нэг нь мундаг эр Боловсролын яаманд, 5 нь дүрэм журамгүй явсан. Өөрийнхөө сонирхолоор ном уншина. Граматик дахиад сурах гэлтэй биш. Дахиж заахгүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Шал өөрөөр дээд сургуулийн төвшингийн юм заагаад явчихна ш дээ.
Буяндэлгэр -
За чи вагонд суугаад явлаа. Москвад буусан уу?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Ямар санагдав? Москвад буусан. Хэн чамайг угтаж авав?
Батдэлгэр -
Бөөнөөрөө яах гэж байгаа юм гээд л бас нэг ТМС төгссөн эмэгтэй байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэр арай мэднэ. Замдаа бас хөөрхөн онигоо ярина. Москвад шохой байдаг болов уу? Энэ тэр гэж яриад ... Диваажинд очих гэж байгаа юм шиг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд ерөөсөө ангайгаад юугаа ч мэдэхгүй. Тэгээд ... байранд хонуулж байгаад хот руу явуулсан.
Буяндэлгэр -
Түүний өндөрт байсан уу? Тэрэнд чинь төөрдөг ш дээ. Орж гарахад нэлээн хэцүү шүү.
Батдэлгэр -
Тэгээд хар хүн анх удаа хараад л ...
Буяндэлгэр -
Харуудыг анх харсан уу?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
За ямар санагдав?
Батдэлгэр -
Манай охидууд хажуу талыг гуанзанд ороод хоол идэж байснаа оо гээд хашгиралдаад гүйлдээд гараад ирсэн. Хачин яндан шиг хар юм байна. Яаж хоол идэх юм? Нүд нь гялалзаад гээд ...
Буяндэлгэр -
Анх удаагаа хар хүн харж байгаа?
Батдэлгэр -
Тийм. Тэнд манай авгай тууж явсан. Пижигнэлдээд гараад ирсэн. Гуанзангаас хөөгдсөн юм шиг.
Буяндэлгэр -
Аа ха. За тэгээд хэдэн жил сурав?
Батдэлгэр -
4 жил.
Буяндэлгэр -
4 жилээ яаж өнгөрөөв?
Батдэлгэр -
Нэг л мэдэхэд өнгөрсөн шүү. Их гоё газар байсан. Сайхан, орчин нөхцөл гоётой. Бас тэр үед их боломжийн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Оюутны амралтаар, өвлийн амралтаар явуулчихна. Ленинград ийш, тийшээ явуулчихна. Монголчууд итгэлтэй, багш нарынхаа юуг авчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Гайгуу сүүл рүүгээ ер нь дажгүй. Вьетнамуудыг аваад Киев рүү явна ш дээ. Багш олдтол ангираа дагуулсан юу гэдэг шиг. Нөгөөдүүл чинь тэнэж алга болчих гээд дэлгүүр ороод алга болчих гээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Манай хот их гоё. Хаалттай зэвсгийн үйлдвэр, металургийн үйлдвэр байсан. Амьжиргааны түвшин сайтай байхгүй юу.
Буяндэлгэр -
Хангамж сайтай?
Батдэлгэр -
Тийм. Ер нь боломжийн шүү.
Буяндэлгэр -
Оросын ямар, ямар хотоор явав?
Батдэлгэр -
Тэр баруун талын чиглэлээр нэлээд явсан шүү. Наад талын хотуудаар вагоноор дайраад өнгөрдөг байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Ямар, ямар хотоор явсан.
Батдэлгэр -
Писков.
Буяндэлгэр -
Писков их гоё ш дээ.
Батдэлгэр -
Михайловск, Пушкины тиймэрхүү л юм сонирхоно ш дээ. Пушкины шарил дээр очиж байгаа юм.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ. Уран зохиол сонирхдог хүн чинь.
Батдэлгэр -
Толстойн юу яасан газар манай тэр Остапова өртөө хамгийн сүүлд эхнэрээсээ зугтаагаад тэнд амьдарч байсан.
Буяндэлгэр -
Тийм. Гоё байна ш дээ.
Батдэлгэр -
Жижигхэн байшин байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Гэр музей гээд Оросод бас гоё ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тэр зуун жил хадгалчихсан байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Тэр дүнзэн байшингаараа. Тэнд л бүх юмаа хийж байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Ухаантай ард түмэн сайхан шүү. Устгахгүй тэгээд байлгаж байна гэдэг чинь.
Батдэлгэр -
Пушкины тэр яг юу яаж байсан гоё ш дээ. Орчин нь ингээд. Өөрийнх нь байшин их гоё.
Буяндэлгэр -
Михайловскт байдаг. Тэнд их юмаа бичсэн ш дээ. Асрагч нь тэнд хамт байсан.
Батдэлгэр -
Өвөл их хүйтэн.
Буяндэлгэр -
Их хүйтэн байна уу?
Батдэлгэр -
Хүйтэн шүү ер нь. Ленинград хүйтэн ш дээ.
Буяндэлгэр -
Хүйтэн, хүйтэн. Их гоё явсан байна. За тэгээд хэдэн онд төгсөж ирэв?
Батдэлгэр -
88 онд төгсөж ирсэн.
Буяндэлгэр -
88 онд гэдэг чинь ардчиллын өмнөх нь төгсөж ирсэн байна ш дээ.
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
88 онд төгсөж ирээд тэгээд яав?
Батдэлгэр -
Тэгээд их сонин. 87 онд би эхнэртэйгээ нэг өрөөнд нэг квадратад орж байгаа юм даа.
Буяндэлгэр -
Аа ха. Оюутан байхдаа суусан уу?
Батдэлгэр -
Оюутан байхдаа.
Буяндэлгэр -
Та нарт оюутны өрөө гаргаж өгөв үү?
Батдэлгэр -
Өгсөн. Анхных юм чинь.
Буяндэлгэр -
Оросууд бас сайхан шүү. Гэр бүл болсон оюутнуудад өрөө гаргаж өгдөг байсан ш дээ. Тиймээ?
Батдэлгэр -
Бид хоёр бол Монголын анхных нь гэр бүл болж байгаа юм.
Буяндэлгэр -
Оо за.
Батдэлгэр -
Тэгээд дандаа охидууд байсныг хэлэх үү? Жижигхэн өрөөтэй болсон. Сүүлийн нэг жил өрөөтэй болсон.
Буяндэлгэр -
Аа ха. Их тухтай байгаа ш дээ.
Батдэлгэр -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Оюутан гэр бүл их тухтай байдаг ш дээ. Хоол ундтай, тухлаг.
Батдэлгэр -
Тэгэлгүй яахав. Тэгээд төгсөж байгаа оюутнууд аав, ээжийгээ их урьж ирнэ.
Буяндэлгэр -
Тийм байсан.
Батдэлгэр -
Би сүүл рүүгээ ганцаараа үлдсэн бараг эрэгтэйчүүдээс.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд охидуудынхаа чемодан барьж гүйнэ. Нөгөө вагон руу, вокзалаас наашаа цаашаа зөөх тэр ачааллаас хөнгөрнө. Авгайтай хүн чинь /Инээлдэв/
Буяндэлгэр -
Юм их зардаг байв уу? Та нар юу зардаг байсан?
Батдэлгэр -
Манай тэнд чинь Монголчууд нэг их байхгүй болохоор наймаа харьцангуй муу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хажуу талаас ганц нэг мэддэг улсууд очно. Яахав дээ тарваган малгай л байна шүү дээ.
Буяндэлгэр -
Тарваган малгай.
Батдэлгэр -
Тарваган малгай.
Буяндэлгэр -
Миний үед савхин дээл их зардаг байсан. Тарваган малгай, савхин дээл. 60 хэдэн онд нэг ёсны дээр үед.
Батдэлгэр -
Тийм ш дээ. Монголчуудын яадаг юм тэр. Манай охидууд бас нэг дээл аваачаад хулхидуулсан юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Цыгануудад.
Буяндэлгэр -
Оо тэд нар чинь сүйд хийнэ ш дээ.
Батдэлгэр -
Мөнгийн тоолоод авсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Орж ирээд тоолсон чинь...
Буяндэлгэр -
Зарим нь цаас байна.
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Эсвэл дандаа задгай төгрөг байна. Тэд нар чинь их хэцүү. Айхтар. Би хүртэл мадлуулж л байсан юм.
Батдэлгэр -
Манай авгай хүртэл тэгсэн байна лээ.
Буяндэлгэр -
Би нэг нутаг явах гээд цамц авсан чинь 12 рубль билүү? 20 хэдэн рубль билүү? Нутаг явахын өмнөхөн хоёрхон хоногийн өмнө авсан чинь товч мовч яачихсан хачин хөгийн юм авч байсан юм. Тэд нар бол сүйтгэнэ шүү.
Батдэлгэр -
Мэдсээр байж алдана. Наана чинь хулхидсан юм байна шүү. Хуурамч юм байна шүү гэж байхад аа гоё гялалзсан гоё уруулын будаг гээд авна.
Буяндэлгэр -
/Инээв/
Батдэлгэр -
Хоёр будаад нөгөөх нь байхгүй. Мөнгийг чинь тоолоод өгнө...
Буяндэлгэр -
Хараад байхад л ...
Батдэлгэр -
Хараад байхад тал нь хуурамч. Тэр ард түмэн бол эвгүй ард түмэн шүү.
Буяндэлгэр -
Эвгүй эвгүй.
Батдэлгэр -
Монголд орж ирээгүй байна.
Буяндэлгэр -
Эвгүй шүү дээ. Дэлхий нийтээр тарсан улсууд шүү дээ.
Батдэлгэр -
Манай бөөнүүд аргалаад байдаг юм болов уу?
Буяндэлгэр -
Магадгүй.
Батдэлгэр -
Монголд л ирээгүй байгаа юм даа.
Буяндэлгэр -
За тэгээд гэр бүл болоод?
Батдэлгэр -
Тэгээд төгсөөд ирсэн чинь....
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Манай авгай бүүр Сүхбаатарын хүн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд төгсөөд ирэхээр боловсролын яам дээр хуваарилагдана шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
За чи Архангай руугаа. Чи Сүхбаатар луугаа захиргаадлаа.
Буяндэлгэр -
Та хоёр гэр бүлээ тэнд батлуулсан юм байгаа биз дээ?
Батдэлгэр -
Үгүй л дээ. Дөнгөж л манай хадам аав очсон зайлуул оо ингээд гэр бүл болчихсон юмуу? ........
Буяндэлгэр -
Танай гэр бүлийн хүнийг хэн гэдэг бэ?
Батдэлгэр -
Бархас гэдэг.
Буяндэлгэр -
Аа за.
Батдэлгэр -
Тэгсэн чинь яаман дээр тэглээ.
Буяндэлгэр -
Аа ха. Та хоёр гэр бүл гэдгээ хэлээгүй юу?
Батдэлгэр -
Хэлээгүй.
Буяндэлгэр -
Айгаад хэлж чадахгүй л дээ. Сүрдээд.
Батдэлгэр -
Сүүлдээ хэлж байгаа юм. Тэгсэн чинь Архангай руугаа яв гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Эрдэнэтэд манай нэг эгч байсан зайлуул Дархан дээр замд тосож аваад...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Вагон дээр тосож аваад Дарханд суу гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Түлхүүр өгдөг байхгүй юу. Хоёр өрөө байрны түлхүүр.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тухайн үедээ хүүхэд байж юу ч мэдэхгүй. Анзаарсангүй. Одоо түүн шиг том юм хаана байна аа.
Буяндэлгэр -
Байхгүй ш дээ.
Батдэлгэр -
Аминдаа Дарханд биш хотод суух санаатай. Уул нь бол.
Буяндэлгэр -
Голоод?
Батдэлгэр -
Яахав дээ. Гадаадад төгссөн хүнд нэг бодол байнаа даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгсэн чинь юун Дархан юун Улаанбаатар хоёр тийшээгээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Манай хадам аав хөөцөлдөөд залуу улс мэдэхгүй хэцүү ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Сайд майд дээр орсон. Алтангэрэл гээд манай Архангайн хүн л дээ. Эмэгтэй сайхан тийм хүн дээр орлоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нэгэнт тийм болчихсон юм бол Архангай руугаа яв гээд. Архангайд ирсэн чинь шууд сум руу хуваарилачихсан байнаа.
Буяндэлгэр -
За аль суманд?
Батдэлгэр -
Хотонт руу.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
Би багын сэтгүүлчийнхээ юугаар хүүхэд байхдаа сонинд бичдэг байсан гэсэн чинь намайг энд сонинд авчихлаа.
Буяндэлгэр -
За? Аймгийн...
Батдэлгэр -
Архангай. Одоо ингээд ор.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Намын хорооны юугаар далимдуулж хүнгүй боллоо гээд. Авгай бүүр хаа холоос дагуулж ирсэн хүнийг чинь....
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгсэн чинь за чи сонин мониндоо танил талаараа үлддэг л байгаа юм биз. Авгайгаа явуул гээд бас л нөгөө захиргаадалтын юугаар явуулж байгаа юм.
Буяндэлгэр -
Авгайг чинь за?
Батдэлгэр -
Би яаж явуулах вэ? дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд ёстой жинхэнэ чемодоноо чирээд очлоо доо.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Амьдрал үзсэн. Тэр бол гоё юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Би одоо бахархдаг. Гадаадад төгссөн манай авгай чинь гал түлж чадахгүй. Хүүхдийн байрны нэг жижигхэн өрөөн дотор чинь хоёулаа...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Сайн хүүхдүүд, араас контейнерээр ачаа бараа ирнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Түүнийгээ авах гээд хот руу явахаар битгий алга болоорой. Битгий алга болоорой. Багшийг гаргаж өгнө гээд...
Буяндэлгэр -
Аа ха. /Инээв/ Хүүхдүүд та хоёрыг алдахгүй гэж хичээж байна ш дээ.
Батдэлгэр -
Алдахгүй гэж байгаа нь тэр. За ёстой алга болно доо. Хойтон алга болно доо гэж байгаад өөрсдөө хүрээд ирж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд 4, 5 жил болчихож байгаа юм чинь . Тэгээд яахав сум. Манай нутаг ч биш. Амьдралын гарааг тэгж эхлэх хэрэгтэй юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Сургуульд сураагүй юмаа бараг тэндээс сурч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Амьдрал дээрээс....
Буяндэлгэр -
Тухайлбал?
Батдэлгэр -
Хичээл заах. Хүнтэй харьцах тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Дээд сургуульд онол монол л сурч байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Харьцангуй амьдрал дээрээс сурдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Хөдөөний багш байж байгаад Англи хэлний тухайн үед Англи хэлний багшийн анхны юуг нэг жилийн тэнд сураад...
Буяндэлгэр -
Аа ха. Хаана сурсан юм?
Батдэлгэр -
Энд. Америкаас багш нар ирсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха. Архангайд ирсэн юмуу?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Зэргэлдээ аймгийн Өвөрхангай Баянхонгор Хөвсгөл Булган аймгийн Орос хэлний багш нарт тэгж зааж...
Буяндэлгэр -
Хэн гэж багш байсан санаж байна уу?
Батдэлгэр -
М. Андерсен гэж нас барчихсан юм зайлуул. Авгайн үлдсэн гэсэн. Гэр бүлийн хоёр хөгшин. Нэг хоёр хөгшин яваад байдаг байсан. Хоёр жил болсон байх. Тэдний шавь болоод тэгээд бараг багшаа хаясан даа. /Инээв/
Буяндэлгэр -
Яг төгсөж ирээд суманд очиж. Хотонт суманд очиж. Хотонт чинь 10 жилтэй юу?
Батдэлгэр -
10 жилтэй.
Буяндэлгэр -
За багш болоод сурагчдын өмнө гарахад ямар байв? Өмнө нь практик хийж сурагчдын өмнө гарч байв уу?
Батдэлгэр -
Үгүй ш дээ.
Буяндэлгэр -
Үгүй юу? Шууд сурагчдын өмнө гарч байгаа ш дээ. Хэддүгээр ангид эхэлж заасан бэ?
Батдэлгэр -
Шууд хичээл эхэлчихсэн байсныг ч хэлэх үү? 7-р анги тэгээд ерөөсөө шууд ингээд ингээд заавал тэддүгээр анги гэхгүй шүү дээ. Аль аль л ангид орно шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
7-р ангид орно. 9-р ангид орно. 10-р ангид орно.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд над шиг угийн сөөнгө хоолойтойг хэлэх үү? Зургаан цаг заахаар хоолой сөөгөөд орж ирж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха. Та нар Орос хэл заах уу?
Батдэлгэр -
Орос хэл заана.
Буяндэлгэр -
Аа ха. Уран зохиол зааж байсан уу?
Батдэлгэр -
Үгүй л дээ.
Буяндэлгэр -
Орос хэл заах уу?
Батдэлгэр -
Уран зохиол нь хаягдчихаад байхгүй юу. Хамгийн гол нь. Уг нь бол Орос хэл уран зохиолын багш гадаадын уран зохиол...
Буяндэлгэр -
Гадаадын уран зохиол гэж ордог байсан санагдаад байх юм.
Батдэлгэр -
Дунд сургуульд чинь байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Байхгүй юу.
Батдэлгэр -
Монгол хэл уран зохиолын багш нар заадаг.
Буяндэлгэр -
Аа тэд нар чинь гадаадын уран зохиол заадаг байл уу? Та нар орос хэл заадаг байсан юм байна тиймээ?
Батдэлгэр -
Тийм. Орос хэлнийх нь багш нар ховор.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хүрэлцэхгүй.
Буяндэлгэр -
Авгайтайгаа хоёулаа заадаг байсан уу?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
За тэгээд анх удаа сурагчдын өмнө гарахад яаж байна?
Батдэлгэр -
Хүүхдүүд дараа нь ярьдаг юм. Гоё залуу. Гоё цагаан залуу байсан гээд эхлээд жаахан сандраад гэхдээ яахав гайгуу ээ. Угийн биеэ барьдаггүй хүн чинь юу байсан байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нэг их сандраагүй гайгуу байх.
Буяндэлгэр -
Хүүхдүүд ер нь хэр сурдаг бэ? Орос хэлийг?
Батдэлгэр -
Хэцүү ш дээ. Жолооч болгох гэхэд, амьдралтай л юм заана уу? гэхээс хэцүү ш дээ. Радуга Оросоор заах чинь хэцүү ш дээ. Машин гэдэг үг чинь өөрөө Орос үг ш дээ гэхээр арай жаахан сонирхоод эхэлж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Түүнээс биш нэлээд хол ш дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Шаардлага бол бүгдэнд нь л адилхан л заах ёстой ш дээ. Тиймээ? Хөдөөнийхөн тооны хичээл гээд сүүл рүүгээ харин гайгуу болсон. Захиргаадаж заана гэхэд багшийн ажил хэцүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хэцүү. Орос хэлийг сонирхох нь цөөхөн.
Буяндэлгэр -
Тэр үед багш нарын цалин хэд байсан бэ?
Батдэлгэр -
Гайгуу ш дээ. 600 билүү?
Буяндэлгэр -
Тийм үү?
Батдэлгэр -
500, 600 гайгуу ш дээ. Хоёулахнаа юм чинь. Хураадаг байсан билүү? яасан билээ? Мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха. /Инээв/ Тэгээд зардал харьцангуйгаар бага тиймээ?
Батдэлгэр -
Зун авгайн нутаг Сүхбаатар луу явна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Манай нэг хөгшин багш л тэгж ярьдаг юм. Зунжингаа архидаад бардаггүй байсан гэж.
Буяндэлгэр -
Социализмын үед чинь мөнгө хатуу байсан.
Батдэлгэр -
Тийм. Мөнгө үрэх тийм юм байдаггүй байхгүй юу. Тиймээ?
Буяндэлгэр -
Авах юм цөөхөн байсан байх. Тиймээ?
Батдэлгэр -
Бид нар ч гэсэн материаллаг сонирхол байхгүй.
Буяндэлгэр -
Тийм шүү. Материаллаг сонирхол байхгүй.
Батдэлгэр -
Оюутан байхдаа ч гэсэн тийм. Тэгдэг байж дээ гэсэн юм байхгүй. Хураана гэсэн ойлголт байхгүй.
Буяндэлгэр -
Байхгүй. Байгаагаар нь үрдэг тийм үе байсан. Тиймээ?
Батдэлгэр -
Тэгж л сургачихсан.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Сүүлд зах зээлд орсны дараа манай тэр талийгаач болчихдог багш тэгж байгаа юм. Тагнайгаа ташаад тэгж байхад яав?даа гэж.
Буяндэлгэр -
Хүн болгон тэгж боддог байсан. Тэгж байхад хураахгүй яав даа гэж.
Батдэлгэр -
Үрэх юм нь архи тэгж л үрж байсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Найзууддаа архи авч өгдөг. Баян багш...
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Би бол тийм юм мэдэхгүй л байсан л даа. Сүхбаатар луу онгоцоор явна тэгсээр байгаад л таардаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Миний нагац ах чинь Архангайн 6-р баазын гавъяат тээвэрчин Равдан байхгүй юу даа.
Батдэлгэр -
Өө за.
Буяндэлгэр -
Тэр үед бас л тэгж үрдэг байсан. Мөнгө ч сайн авдаг байсан юм. баахан хүн авч ирж хоол унд хийлгээд уугаад тиймэрхүү байдлаар л насыг барсан даа. Хүнийг их идэж уулгадаг. Өөрөө ч их олонтой тийм хүн байсан юм. Тэр үеийн хүмүүс голцуу бас тиймэрхүү байсан шүү тиймээ? Архинд л голцуу үрдэг байсан.
Батдэлгэр -
Амьдрал мэдэхгүй. Ёстой амьдрал мэдэхгүйн гай байхгүй юу даа. Тэр үед за нэгдлийн дарга дээр ор гэнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Юу ч мэдэхгүй байгаа юм чинь. Нэгдлийн дарга дээр орохоор яадаг юм? Нэгдлийн дарга гэж яадаг юм?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нэгдлийн дарга хонь өгдөг юм. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Батдэлгэр -
Нэгдлийн дарга дээр нь яваад орсон чинь Даваадорж дарга гэж та танина л даа. Харьцахгүй тэр чинь айхтар.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нэгдлийн дарга дээр ор гээд орсон. За яах гэж яваа юм гээд тэгж байна. Мэдэж байгаа ш дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Аа ийм хүүхдүүд ирсэн гээд.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Оо тань дээр орохоор хонь өгдөг гэнэ. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Батдэлгэр -
Тэгдэг гэж байна уу? За за тэгнэ тэгнэ. Өргөдөл бичдэг юм миний хүү өргөдөл бич.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо хоолгүй тул хонь өгнө үү гэж /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Батдэлгэр -
Тэр чинь бас нэгдлийн гишүүн биш бол хэр баргийн хүнд өгдөггүй юм.
Буяндэлгэр -
Аа аа.
Батдэлгэр -
Бас тийм. нэгдлийн гишүүддээ өгдөг. Багш нарт бас нэлээд юм болж байж өгдөг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгээд яадаг юм......
Батдэлгэр -
105 төгрөгөөр бичээд өгнө.
Буяндэлгэр -
Аа ха. Ямар хонь өгөх үү?
Батдэлгэр -
Аа тэгээд барак марак хонь өгнө.
Буяндэлгэр -
/Инээв/
Батдэлгэр -
Тэр чинь бас тэр айлаас аваарай.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Би юу ч мэдэхгүй.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Батдэлгэр -
Хаана хэнийхээс авах уу?
Буяндэлгэр -
Тэдний сууриас аваарай гэдэг юмуу?
Батдэлгэр -
Ээ тийм. Авч ирээд өгөөрэй гэж байгаа юм чинь. Тэгэхгүй бол би явган нүцгэн яах вэ? дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Аа тэгээд дараа нь зөвлөж байгаа юм л даа. Түлээ мод...
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
Манай авгайгийн ангийн хүүхдүүд манай тэндээс түлээ аваарай. Сайхан хоо модтой түлээ байдаг гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Багшаа багшаа гээд хүүхдүүд чинь сайхан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Өндөр-Сантаас одоо 90 гаруй км...
Буяндэлгэр -
Аа ха. Хол байна шүү.
Батдэлгэр -
Сумын төвөөс 90-ээд км. Нэг талдаа задгай Зил-130 машин. /Инээв/
Буяндэлгэр -
Тэр түлээгээ өөрөө бэлдэх үү?
Батдэлгэр -
Хүүхдүүд аав ээжээрээ хийлгэж авч ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа аа.
Батдэлгэр -
Ав гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо бол тэгэхгүй шүү дээ.
Буяндэлгэр -
Тэгэхгүй тэгэхгүй. Тэр үед чинь сайхан байлаа шүү дээ. Тиймээ? Хүний сэтгэл санаа бас арай өөр.
Батдэлгэр -
Тэг гэсэн тоогоор дураараа л хийдэг. Бензин мензин надаас мөнгө гараагүй байхаа. Мэдэхгүй. Гараагүй байлгүй дээ.
Буяндэлгэр -
Тэгээд хэдэн жил ажилласан бэ?
Батдэлгэр -
5 жил 4 жил юм байна. 1 жил нь Англи хэлний сургалтанд
Буяндэлгэр -
За Англи хэл сурчээ. Курсад суулаа тэгээд яасан?
Батдэлгэр -
Тэгээд төв газар аймгийн төвд хүрээд ирсэн.
Буяндэлгэр -
Аймгийн төвд хүрээд ирсэн. Аймгийн төв дээр ирээд юу хийсэн бэ?
Батдэлгэр -
Орон нутгийн телевиз гэж байсан. Аймгийн тамгын газрын мэдэлд байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Аймгийн захиргаанд.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо 90 он уу?
Батдэлгэр -
94 он.
Буяндэлгэр -
94 он уу?
Батдэлгэр -
Би уул нь тэнд орж байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Англи хэлний юунд сурч байхдаа.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
Би түрүүн хэлсэн ш дээ. Сонинд байж байгаад авгай хөдөө хөөгдсөн гээд...
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Дахиад Англи хэлэнд сууж байхдаа дахиад орсон.
Буяндэлгэр -
Сонинд давхар орчихсон юмуу?
Батдэлгэр -
Сонинд биш.
Буяндэлгэр -
Телевизэд юмуу?
Батдэлгэр -
Телевизэд тэгсэн чинь зардлын төлсөн гээд дахиад тийшээ явсан.
Буяндэлгэр -
Сургууль руугаа юу?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Сургууль зардлын төлсөн юм байна. Тиймээ?
Батдэлгэр -
Аа ха. Тэгээд дахиад нэг жил болчихоод буцаж ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Сонирхлоороо энд ажиллах гээд байсан юм л даа. Ер нь бол ажил байсан.
Буяндэлгэр -
Аа ха. За тэгээд телевизэд ороод?
Батдэлгэр -
Телевизэд хоёулахнаа. Тухайн үедээ арга чаргаар үзэж л байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Мэдээ цуглуулаад, нэг камертай. Түүнийгээ яриад ч яахав дээ. Тухайн үедээ янз янз болж л байсан. Хүнд их загнуулна. Гэхдээ мэдээллийн чиглэлээр явж байсан. Ямар ч байсан таслахгүйн төлөө явж байсан.
Буяндэлгэр -
Хэнд загнуулах уу?
Батдэлгэр -
Хүмүүс чинь ерөөсөө гарсангүй гээд л үзчихнэ шүү дээ.
Буяндэлгэр -
Намайг гаргасангүй гээд яах уу?
Батдэлгэр -
Үгүй үгүй. Чи тийм юм гаргаач гээд хэлэлцээтэй байсан байхгүй юу. телевизээ гаргаач. Телевизээ гаргаач. Хааяа эвдрэл гарна.
Буяндэлгэр -
Аа ха. Юу гарах уу?
Батдэлгэр -
Мэдээ гарна. Яахав телевиз шиг л үзнэ шүү дээ.
Буяндэлгэр -
Орон нутгийн тухай сурвалжлага мэдээ юу байх уу? Жишээлбэл.
Батдэлгэр -
Хөөрхөн программтай.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо танд үзүүлэх гэхээр даанч приставк нь байхгүй. Бий ш дээ надад дээр үеийн кассеттэй.
Буяндэлгэр -
Кассеттэй юу?
Батдэлгэр -
Нэвтрүүлэгч хийж байсан. Байнга тийм биш.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо жишээлбэл 20 минутын нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино, ярилцлага...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Аа бас видео кино тавина. Хоёр гурван цагийн нэвтрүүлэг хийнэ. Хоёулаа гурвуулахнаа шүү дээ.
Буяндэлгэр -
Гурвуулахнаа телевизийн студи хийхийг би ойлгож байна. Гурвуулахнаа орон нутгийн телевиз ч гэсэн хэцүү. Аа дарамтанд байсан уу?
Батдэлгэр -
Гайгуу ээ.
Буяндэлгэр -
Дарга нар яах вэ? Шүүмжиллээ болохгүй байна гэсэн янз бүрийн хянан шалгалт дарамт хэр байсан.
Батдэлгэр -
Хүн чинь дандаа магтуулах дуртай. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Жаахан эвгүй юм байлгүй яахав. Байлгүй яахав.
Буяндэлгэр -
Тухайлбал чиний санаанд үлдсэн тэгж билээ гэсэн тийм юм?
Батдэлгэр -
Би их сайн найзтайгаа их том хүнтэй тангараг тасраад тавьчихсан.
Буяндэлгэр -
Шүүмжилчихсэн үү?
Батдэлгэр -
Тэгсэн. Хүнсний үйлдвэр байсан байхгүй юу. Тэгээд хувьчлагдаад жаахан асуудалтай байсан. Тэгээд хаагаад хаячихсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хаагдахаар ажилчид нь хохирно. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэнд очоод үзээд дараа нь авахуулахгүй яахав. Тиймээ? Би бас тамгын газрын ажилчин байхгүй юу. Нэг утгаар.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тамгын газраас цалинждаг тиймээ? Тухайн үедээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ажил нь болохоор сэтгүүлч байдаг. Цалин болохоор юутай тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Эцсийн дүнгээрээ болоод ирэхээр би сэтгүүлчээ гэсэн чинь чи тэгвэл тамгын газраас боль гэдэг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Цалинг чинь өгөхгүй. Цалинтай чинь ярих гээд байна л даа.
Батдэлгэр -
Тийм. Тэгээд тэр юуны дараа хууль ч гарлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
99 оны.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Архангайн телевиз ч гэсэн хаагдсан. Хамгийн түрүүнд халагдсан. Халагдах ч яахав тэртэй тэрэнгүй орон нутгийн юу байхгүй болчихож байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Орон нутгийн телевизүүдийг 99 онд хаасан юмуу? Бүгдийн?
Батдэлгэр -
Тэгсэн ш дээ.
Буяндэлгэр -
Би яг хэдэн онд хаасныг нь мэдэхгүй байна.
Батдэлгэр -
99 онд хууль гараад тэгээд 3 сар гээд хаагдчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нэлээд хэдэн жил зогссон шүү дээ. Тэгээд саяхнаас уржинан жилээс яаж байгаа.
Буяндэлгэр -
Тэгээд 99 онд хаагдчихаад зөвхөн үндэсний телевиз л явж байсан уу? Би тэр хуулийг чинь сайн санахгүй байнаа.
Батдэлгэр -
Яахав дээ. Төрийн харъяалалд байж болохгүй гээд яачихгүй юу.
Буяндэлгэр -
Зүйтэй зүйтэй. Тэд нарт дарамт ирээд байхгүй юу.
Батдэлгэр -
Тэгэхээр бид нар дангаараа чадахгүй ш дээ.
Буяндэлгэр -
Бие дааж...
Батдэлгэр -
Бие дааж ажиллаж чадахгүй ш дээ.
Буяндэлгэр -
Чадахгүй чадахгүй. Тэр одоо цалин мөнгөтэй л холбоотой л доо.
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн эвлэлд орж байсныг чинь би санаж байна. Чамайг хэлэхээр чинь зэрэг
Батдэлгэр -
Танаас үнэмлэх авч байсан.
Буяндэлгэр -
Тийм үү?
Батдэлгэр -
Дашдондов гуайгаар загнуулаад....
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Чи тамгын газар байдаг гэнээ? Энэ Ардчилсан бишээ.
Буяндэлгэр -
/Инээв/
Батдэлгэр -
Тэгснээ за за гээд өгч билээ. Манай хадам аавыг сайн мэддэг юм. Дашдондов гуай чинь Сүхбаатарын хүн байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Танай хадам аав чинь Сүхбаатарынх тиймээ?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Хэн гэж хүн байсан юм?
Батдэлгэр -
Нас барчихсан. Содномтүнэрэв гээд өөрийнх нь үеийн л хүн байна лээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Батдэлгэр -
Аа ха.
Буяндэлгэр -
Яагаад Чөлөөт сэтгүүлчдийн эвлэлд яах болов? Тэр бас их сонин байна?
Батдэлгэр -
Тэгэхгүй яахав. Миний араншин тэр. Одоо Ардчиллын, Хотонтод байхдаа арай уриа хашгирч байгаагүй юмаа. Анхны цуглаан бас нэг юу байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бас нэг чөлөөтэй. Бид нарын сэтгэлгээний юу ч гэдэг юмуу. Яг ч нам гэж сэтгээгүй юмаа. Нийгэмд нэг ийм юм хэрэгтэй байнаа гэсэн сэтгэлгээгээр. Цаг үеийн уур амьсгалыг мэдэрч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Анхны Ардчилсан Социалист хөдөлгөөнийг байгуулж байсан.
Буяндэлгэр -
Хотонтод уу?
Батдэлгэр -
Хотонтод.
Буяндэлгэр -
Анхны Социалист юу юм?
Батдэлгэр -
Ардчилсан Социалист хөдөлгөөн. Ардчилсан Холбоо биш л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Багш нар голдуу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тухайн үедээ хэдэн залуучууд. Миний түрүүн ярьдаг хүн бол нэгдлийн дарга нэлээд атгаж байсан хүн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Түүнийг мэдэхгүй хэдэн залуучууд. Гэхдээ тухайн үедээ бид нарыг чиглүүлсэн байх л даа. Энэ банди нар яах л бол доо. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нийгэмд тийм уур амьсгал байсан ш дээ. Яах гээд байна гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бид нар шаардлага тавьж л байсан. Өөрчлөлт хэрэгтэй байнаа. Харьцангуй дарга болох гэсэн тийм уур амьсгал хэнд нь ч байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха. Ямар шаардлага тавьдаг байсан та нар жишээлбэл?
Батдэлгэр -
Анхны цуглааны өргөх бичиг надад байсан. Би хэдэн юмаа алдчихаад байгаа юмаа. Энэ жил би юу хийх гээд байгаа. Би дөнгөж сая хэнтэй уулзсан. Одоо Ардчиллын 20 жил болж байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Түүх гэдэг чинь агуу юм шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Энэ түүхийг чинь авч үлдэх гээд...
Батдэлгэр -
Энэ түүх чинь гэнэт гарч ирээгүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Юу амсаж байв. Ямар дарамт юу яаж байв тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Анх оролдож байсан хүмүүсийн эр зориг юу байв. Зүгээр сайхан буурьтай хүний ганц үг нэмэр болж байсан. Тухайн үеийн бидэнд тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Би үүнийгээ цуглуулж байсан. 10 жилийн өмнөх түүхийнхээ, одоо сая таны асууж байсан юмыг би алдчихсан байхгүй юу. Одоо баримт. Бодвол юу хийх гэж байсан байх л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ном мом хийнэ. Архивт өгнө гэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо тэгээд 20 жилийн дараа Архангайд өөрсдөө хийе гэсэн чинь байхгүй. Би санана. Санана гэж зохиохгүй л дээ
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хүн хартай уулзана. Ганцхан би биш. Архангай аймгийн ингээд ингээд тийм юм хиймээр байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Асуудал бол байсан ш дээ. Манай найзын авгай нь төрсөн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нялх хүүхэдтэй айл чинь шөнө гэрэл мэрэл асуудаг тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тэднийд цугладаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тагнуултай.
Буяндэлгэр -
Аа ха. Социализмын үед чинь дагадаг л байсан юм чинь.
Батдэлгэр -
Тэр үед чинь дөнгөж 20 хэдтэй л байсан байх.
Буяндэлгэр -
Тэр чинь хэдэн он бэ?
Батдэлгэр -
90 он.
Буяндэлгэр -
Ид байсан үе байна шүү дээ.
Батдэлгэр -
Ямар өө гаргах нь вэ? гэж.
Буяндэлгэр -
Та нарыг?
Батдэлгэр -
Өөрсдөө мэдэхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тэгээд дараа нь шантарна шүү дээ. Авгай хүүхдээр оролдоно дарамтлана. Гадуурхана. /Түр утсаар ярив/
Буяндэлгэр -
Аа ха. Юу их сонин байна. Та нар 90 онд цуглаад байж байхад хойноос хүн дагадаг гэдэг тодорхой. Хотод ч гэсэн тийм л байсан юм чинь. Янз бүрийн дарамт ирж байсан нь тодорхой. Тэр дарамтаас дурдмаар байх юм. Ажлаах халж байсан уу? Цалин мөнгөөс чинь хасаж байсан уу? Ажил төрөлд авахгүй байсан уу? яасан тэр бас сонин байна.
Батдэлгэр -
Үүнийг ганцхан би би гээд байх сонин биш байх тиймээ? Одоо жишээ бид ...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Анхны хэд ч гэдэг юмуу тиймээ? Тухайн үедээ залуучууд л байсан шүү дээ.
Буяндэлгэр -
Залуучууд л байсан шүү дээ.
Батдэлгэр -
Энэ хэд ямар өө гаргах нь уу? Ямар алдаа гаргах нь уу? Яах нь уу? Сүүлийн үед бор шувуу гэдэг шүү дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Муу явуулга. Тухайн үеийн юуг бол би сүүлд мэдэж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тухайн үедээ бол мэдэхгүй. Шантарна шүү дээ хамгийн гол нь. Миний хувьд бол авгай хүүхдийг цаггүй болгох ажилгүй болгох та нар одоо бололцоотой байхад чинь одоо, би бол дарамт гэж хэлнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ажлын чадваргүй энэ тэр ч гэдэг юмуу.
Буяндэлгэр -
Тэгж тодорхойлж байгаа. Аа ха?
Батдэлгэр -
Тэгж тодорхойлно.
Буяндэлгэр -
Юу хийж байсан бэ? Багшилж байсан уу?
Батдэлгэр -
Багшилж байсан. Гэхдээ манай авгай тэнд чадваргүй хүн. Одоо энд Багшийн сургуулийн багш болоод доктор болсон. Одоо их сургуулийн багш болж байгаа. Чадваргүй хүн тийм байх уу даа тиймээ? Хөдөөний сургуульд гологддог хүн тэгж явах уу даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нэг жишээ нь тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тиймэрхүү л байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл 90-ээд оны энэ сургуулийн муу багш гэж байгаа.
Буяндэлгэр -
Багшийн ажилд тэнцэхгүй байна гэж байгаа.
Батдэлгэр -
Бараг тэгэх гээд байгаа. Дарга улаам цайм Оросоор ярьж чадахгүй. Гэхдээ янз бүрээр хэлнэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэр бол яахав. Нэг их яагаад байхгүй. Аль болох тараах уур амьсгал өгөх тиймээ? Хүчтэй болгохгүй гэж. Бид нар хамгийн гол нь өөрсдийнхөө төлөө яваагүй. Энэ хүмүүсийг сонгууль өгч сургах хэрэгтэй. Иргэд сонгууль өгөг та нар битгий дээрээс нь яагаад байгаач.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Иргэн хэн гуай ч бай эд нар яагаад болдоггүй юм. Сумын иргэдийн хуралд тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хэн ч яах эрхтэй биз дээ. Энэ чинь Ардчилал шүү дээ гэсэн юм хэлж явдаг байхгүй юу. Сумын захиргаанд ажил хийдэг нөгөө л хэдэн мундаг тиймээ? тийм сэтгэлгээ байсан ш дээ тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Олон жил тогтчихсон байсан л даа. Буруутгаад байх ч юм байхгүй.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Түүнийг эвдэхийн төлөө л бид нар явсан л даа. Бид нарын гол зорилго тийм байсан. Түүнийхээ төлөө л дандаа муудалцдаг байсан байхгүй юу. Тэр дарга насан туршдаа л депутат явлаа гэчихээр нөгөө дарга чинь өөрийгөө бодчихдог. Энэ муу гээд бодчихдог.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тиймэрхүү л хандлагаар. Ер нь хамгийн гол нь Ардчиллын 90 оны орон нутгийн сонгууль монгууль бол маш сайхан явагдсан шүү ер нь....
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Харьцангуй шударга явагдаж байсан шүү . Улсын их хурлын сонгуулиуд харьцангуй. Сүүлийн үед л сонгуулийн утга...
Буяндэлгэр -
Алдагдсан.
Батдэлгэр -
Тийм. Харьцангуй Ардчиллын эхний үед 91, 92 онд хүмүүс ч гэсэн их идэвхтэй оролцдог. Нэр дэвшүүлэхэд ч гэсэн чөлөөтэй. Түүндээ бид нар ч гэсэн бахархалтай байдаг шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хэзээ тийм байдаг байлаа. Тухайн үед суурийн тавихад бас нөлөө үзүүлж байсан.
Буяндэлгэр -
Тэр бас та нарын ач гавъяа л даа. Ард түмэнд уриалж байсан тэр бас нөлөөлж байсан байх л даа.
Батдэлгэр -
Нөлөөлж байсан.
Буяндэлгэр -
Тийм нөлөөлж байсан. Та нар олуулаа байсан уу?
Батдэлгэр -
Эхний ээлжинд 5, 6 залуу байсан. Дэмждэг хүмүүс ил гарч чаддаггүй.
Буяндэлгэр -
Далдаас дэмжиж байдаг.
Батдэлгэр -
Айдастай.
Буяндэлгэр -
Айдастай тийм.
Батдэлгэр -
Одоо харин хүмүүс хэлээд байдаг байхгүй юу. Хэзээ та нар намайг бүлтгэнээд явж байхад тэгдэггүй байсан юм бэ? гэдэг юм. Тэгэхээр айдаг байсан юмаа гэдэг юм.
Буяндэлгэр -
Үнэн үнэн.
Батдэлгэр -
Одоо харин Хотонтынхон мундаг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Сонгуулиар их л өндөр юугаар гарч ирдэг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ардчиллынхан дэмжлэгээр...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хүмүүс өөрсдөө ч гэсэн Ардчиллын төлөө зүтгэдэг болчихсон байна лээ. Зөв сайн явж байвал болоо ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Заавал би гээд байх шаардлага байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр үеийн залуучуудаас хамгийн их хэлмэгдсэн хүн байна уу?
Батдэлгэр -
Хэлмэгдэх яахав дээ....
Буяндэлгэр -
Дарамтанд орж байсан?
Батдэлгэр -
Хамгийн гол нь бид нар тэр нутгийнх биш байсан байхгүй юу. Цөөхөн Монголчууд чинь /инээв/ суманд их хэлэгддэг юмаа. Гадныхан цагаач гэсэн тийм үг тэгээд бүгд алга болсон. Зөвхөн Ардчиллын биш юмаа гэхэд ажиллаж байсан сайхан багш нар эмч нар одоо хөдөө суманд гадны хүн бараг байхгүй дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэд нар бол уг нь шударга байдаг байсан байхгүй юу. Уул нь бол.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо жишээ нь заавал нутгийнхан л заавал байх ёстой юм шиг болчихоод байна шүү дээ. Энэ бол бас буруу хандлага шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бид нар бол хаана ч хамаагүй оч гэсэн газар нь л очдог байлаа шүү дээ тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо бол цөөхөн шүү.
Буяндэлгэр -
Монголчуудын тэр харин буруу гэж би боддог шүү. Ёстой дов жалганы үзлээр...
Батдэлгэр -
Тийм тийм.
Буяндэлгэр -
Бие биенээ...
Батдэлгэр -
Миний хамгийн эмзэг туссан юм бол тэр.
Буяндэлгэр -
Энэ манай нутгийнх биш. Энэ манай сумынх биш гэсэн үүднээс ханддаг.
Батдэлгэр -
Тийм. Намайг анх яаж сайхан тосож авч байлгаж байлаа. Би маргааш нь нөгөөдөр нь алга болно гэж очоод дөрөв таван жил болчихсон.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тэгэхэд дараах нь тэгээд тэгээд явсан. Гэхдээ яахав алдаагүй л дээ. Хаа сайгүй тийм юм анзаарагдаж байна л даа.
Буяндэлгэр -
Тэн дээр бид нар алдаад байна гэж би бодоод байгаа юм.
Батдэлгэр -
Алдаж байгаа. Би одоо жишээ нь сум хариуцаж байгаа сумдуудаар их явдаг л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Амьдралтай нэлээд танилцаж явж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Архангай аймаг чинь хэдэн сумтай бэ?
Батдэлгэр -
19 сумтай.
Буяндэлгэр -
19 сумтай юу.
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Хүн ам хэд бэ?
Батдэлгэр -
90,000
Буяндэлгэр -
90,000. Мал хуу нь хэд бэ?
Батдэлгэр -
3 сая 500,000 орчим болчихоод байна даа.
Буяндэлгэр -
Аа их байна шүү. Овоо өсөж байна тиймээ?
Батдэлгэр -
Өсөж байгаа. Харьцангуй өсөж байгаа.
Буяндэлгэр -
Их мал байна шүү. Ой модоо их сүйтгэсэн үү? Гайгуу юу?
Батдэлгэр -
Ой мод байгальд өөрөө бас их сүйтгэгдэж байгаа. Хорхойд идэгдээд тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Нэг хэсэг механик үйлдвэр модны үйлдвэрт ч байдаг юмуу тиймээ? томоороо үйлдвэр бол харьцангуй гайгуу. Гэхдээ бол бий л дээ. Модоо бас түлж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм ш дээ.
Батдэлгэр -
Сүүлийн үед бас хуурайшаад унасан модын түлж байгаа. Хуурайшаад хорхойд идэгдээд байгаль экологи их алдагдаж байгаа. Цөлжилт юу хоёр бол нүдний өмнө гурав дөрвөн жилийн дотор болчихож байгаа байхгүй юу. Урсгал гол маань хуурайшиж байна. Байхгүй болж байна.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Өвлийн цагаан огтонод их идэгдэж бэлчээргүй болж байна. Цөлжилт их явагдаж байна. Байгаль бол бидний нүдэнд дээр юу нь 10 жил битгий хэл хэдхэн жилийн дотор маш их өөрчлөлт явагдаж байгаа.
Буяндэлгэр -
Аймагт ойн аж ахуй гэж байна уу?
Батдэлгэр -
Төвлөрсөн томоохон юу гэж байхгүй .
Буяндэлгэр -
Хуучин байсан тиймээ? Тэр байхгүй юу?
Батдэлгэр -
Байхгүй.
Буяндэлгэр -
Мод сод суулгах тийм юм....
Батдэлгэр -
Түүнийг нэг бяцхан хэмжээгээр суулгана. Аж ахуйн хэмжээнд бишээ.
Буяндэлгэр -
Нэг хэсэг Архангайд чинь ногоо цагаа тарьж байсан ш дээ. Хятадууд их байсан болоод ч тэр юмуу. Ногоо цагаа их тарьдаг байсан ш дээ. Ногоо цагаа тарьж байна уу? Хашаа машаандаа тарьдаг байсан.
Батдэлгэр -
Гайгуу ээ. Амьжиргааныхаа төлөө хүнснийхээ ногоо тарьж байгаа. Ургах газраа ургана. Хангайд чинь цэвдэгтэй газраа бол ургахгүй шүү дээ.
Буяндэлгэр -
Хүйтэн учраас ургахгүй.
Батдэлгэр -
Хөрсөндөө цэвдэгтэй учраас гэхдээ бол...
Буяндэлгэр -
Гайгуу юу?
Батдэлгэр -
Гайгуу.
Буяндэлгэр -
Ний нуугүй хэлэхэд чи сумдуураар их явдаг юм байна. Амьдрал ямар байна? Малчдын амьдрал? Дордсон уу? Дээрдсэн үү?
Батдэлгэр -
Манай хөдөөгийнхний амьдрал байгалийн эрхшээлд байнаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ерөөсөө л байгалийн эрхшээлд л байнаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Мал сайхан өсөж байна. Амьдрал сайхан болж байна. Нэг жилийн зуднаар ч юмуу тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо энэ жилийн хувьд гэхэд барааж байна ш дээ. Зуншлага тааруухан байна. Хаана яахав гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хойтон бас бүрхэг болчихлоо л гэж байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Энэ шиг.
Буяндэлгэр -
Энэ жилийн зуншлага гайгуу байсан юм бишүү?
Батдэлгэр -
Үгүй.
Буяндэлгэр -
Хотод гайгуу байна гэдэг...
Батдэлгэр -
Одоо ингээд явахад хадлан авах газар, за энэ хавиар гайгуу байж магадгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ер нь л хэцүү байгаа.
Буяндэлгэр -
Нийт сумдаар өвс ногоо...
Батдэлгэр -
Яг сайхан гараад ирдэг. Гандаад явчихдаг. Жаахан ургаад ирдэг гандчихдаг тэгээд хадлан байхгүй. Хадлангийн хэмжээнд...
Дүгэрсүрэн : Энэ нарны туяа их хортой байна. Тэр байтугай өвс ногоо чинь 7 хоног гарчихаад хатаад гандаад хүний малын хөлд салхинд хийсээд явчихаж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Озоны цоорхой нөлөөлж байгаа л даа.
Батдэлгэр -
Цэвэр нөлөөлж байгаа байхгүй юу. 6 сард сайхан зуншлагатай байлаа гэхэд 7 сард хоёр гурван хоног нар гарахад шарлаад эхэлж байна ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Сайхан жигд байх ёстой юмыг алдагдуулчихаж байна шүү дээ.
Дүгэрсүрэн : Байгаль түргэн хугацаанд өөрчлөгдөж байгаа нь илт байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм. Ардчилал гараад,... Би 80 хэдэн онд нэг ирсэн юм байнаа. Би ирээгүй их удсан юм байна. 20 гаруй жил болчихсон юм байна. Нутагтаа ирээгүй Цэцэрлэг хотод ирэлгүй. Түүнээс хойш Ардчиллаас хойш Хувьсгалт намаас ч дарга нар гарлаа. Ардчилсан хүчнийхнээс ч гарлаа. Аймгийн төв дээр юм хийгдээгүй. Дордчихсон юм бишүү? Би түүнд их эмзэглэж байна. Энэ хооронд замаа яагаад тавьчихаж болдоггүй юм бэ? Мөнгө байхгүй гэж худлаа байхгүй юу даа. Мөнгө байгаа байхгүй юу. Яагаад тэр мөнгийг хоёр нам мундаг төлөөлөгч нар, өчнөөн их хурлын гишүүд байна. Аймгаас гарсан аа? Чи ч гэсэн Ардчиллын хүн. Би ч гэсэн Ардчиллын хүн тийм биз дээ? Гончигдорж байна. Батбаяр билүү?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Батбаяр байна. Төмөр-Очир байна. Өөр хэн билээ? Манайхаас?
Батдэлгэр -
Ламбаа.
Буяндэлгэр -
Ламбаа байна. Өөр хэн билээ?
Батдэлгэр -
Чадраа гуай байсан.
Буяндэлгэр -
Чадраа гуай байсан. Эд нар яагаад юм хийж болдоггүй юм бэ? Яагаад энэ аймгаа жаахан өөд нь татаж болдоггүй юм бэ? Одоо сая гэхэд л 500 сая төгрөг Их Хурлын гишүүдэд өгч байна. Тиймээ? Тэр чинь одоо ард түмний татварын мөнгийг Их Хурлын гишүүдэд тарааж байгаа юм. За яахав тараадаг ёстой юм байна. Төр засаг хүчтэй юм байна. Үүнийг эсэргүүцэж чадахгүй юм байна. Тэр гишүүд нийлээд тэр гурав дөрвөн хүний 500 сая төгрөг гэдэг чинь тэрбум бараг 2 тэрбум төгрөг шүү дээ. Тэр 2 тэрбум төгрөгөөр аймагтаа нэг цэцэрлэг ч юмуу. Яагаад энэ аймгийг сайхан гэрэлтүүлчихэж болдоггүй юм. Яагаад халуун усны газар барьчихаж болдоггүй юм. Чи аймгийн тамгын газар ажиллаж байгаа хүн бас боддоо. Би аймагт ирээд хэд хэдэн зочид буудалд буугаад үүнийг л сонголоо л доо. Од мод ганц нэг зочид буудал байна. Ойртоод очихоор тиймээ? 16-тай охид хөвгүүдээс авахуулаад ахимаг насны эрэгтэй эмэгтэйгээс авахуулаад архи дарс уучихсан. Тамхи мамхи татсан жаахан хөөрөгдсөн тийм улсууд байж байна. Тэр ард түмнийг би буруу гэж хэлэхгүй. Тэр ард түмэн ерөөсөө буруу байхгүй. Чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй байна шүү дээ. Тиймээ? Яагаад залуучуудад спорт заал байж болдоггүй юм. Яагаад фитнесс төв байж болдоггүй юм. шатар матар теннис тоглодог газар байж болдоггүй юм. Энэ 20 жилд хийвэл хиймээр юм байлаа шүү дээ. Энэ яагаад ингэж байнаа? Самсай шархирмаар байгаа байхгүй юу. Төрийн төлөө огтоно боож үхнэ гэдэг шиг энэ хэдэн хоног би бухимдаад яваад байгаа байхгүй юу. Даанч дээ. Тас харанхуй байна шүү дээ. Яагаад энэ гудамжны гэрлүүдийг, Энэ босгосон гэрлүүд социализмын үед л байсан даа. Социализмын үед жаахан засмал замтай байсан байх. Түүгээрээ л байж байна. Энэ юу болж байна? Чи намайг бодвол залуу хүн. Бас Ардчиллын төлөө явж байсан.
Батдэлгэр -
Тиймээ тийм. Үүнийг үгүйсгэх нь хаашаа юм. Би тантай санал нэг байна. Өөр нүдээр харахаар ёстой. Бид нар дотроо байгаад дасчихсан байж болно. Замын хувьд энэ Цэнхэр энэ хоёрын хооронд ёстой 10, 20 жил болчихож байгаа. Тэр үнэн. Үүнийг тендерт авсан компани гурван жил болчихож байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тендер авчихсан ш дээ. Одоо хажуу талд нь хэдэн юу л байгаад байгаа.
Буяндэлгэр -
Харин энэ...
Батдэлгэр -
25-хан км шүү дээ. Гэхдээ хойд талын чиглэл рүү зам явж байгаа.....
Буяндэлгэр -
Тухайн үеийн дарга нар чи амьдарч байгаа юм чинь хийсэн юм байна уу? 20 жил гэдэг чинь бага хугацаа биш шүү дээ тиймээ? 20-той хүн 40 хүрч байгаа нас шүү дээ. Тэгэхэд чинь одоо...
Батдэлгэр -
Архангайд хөрөнгө оруулалтын.../01:14:53/ байдаг юмаа. Архангайн сум орон нутгаа ингээд багцлаад аваад үзэхээр саяны өнгөрсөн дөрвөн жил маш их мөнгөтэй жил байлаа. Улс ч мөнгөтэй байлаа.
Буяндэлгэр -
За?
Батдэлгэр -
Түүнээс өмнө хэцүү байлаа шүү дээ. Зарим зарим үедээ. Нэг авууштай тал нь бүх сумаа эрчим хүчтэй холбосон.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Өндөр хүчилтэй холбосон.
Буяндэлгэр -
Тэр том амжилт.
Батдэлгэр -
Болж өгвөл холбочихсон гэж үздэг байхгүй юу. Хархорин энэ хоёрын хооронд....
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо хойшоо Тосонцэнгэл рүү явж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Завханы?
Батдэлгэр -
Завхан луу. Хэсэг хэсгээр явж байгаа. Аймгийн төв дээр чинь замаас нь гурилдана. Янз бүр болно. Ёстой үнэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
9 жил болж байгаа. Сэтгэлгээний юм ёстой байгаа байхгүй юу. Одоо энэ гэхэд газар булчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Шугам сүлжээ тавьсан. Хэдэн орон сууц барих гээд....Өнгөрсөн дөрвөн жил ш дээ. 40,000 айлын орон сууц барина гээд...
Буяндэлгэр -
Түүний заримын хөдөө орон нутагт барина гээд байгаа ш дээ.
Батдэлгэр -
Тэгээд ухаад эхэлсэн чинь манай түрүүчийн засаг дарга нар хааж хаяад одоо ингээд дараад хаячихсан.
Буяндэлгэр -
Бариулахгүй гэж тэгж байгаа юмуу?
Батдэлгэр -
За яршиг аа. Одоо ингээд дараад хаячихсан. Та хараарай за. Ингээд эцсийн дүндээ хэн хохирч байгаа юм бэ?
Буяндэлгэр -
Ард түмэн л хохирч байгаа ш дээ.
Батдэлгэр -
Сүхбаатарынхан ингэж яасан байна лээ. Сүхбаатар аймаг өөрсдөөр нь бариулаад доогуур нь шугамын татаад өгчихсөн. Газар нь байна шүү дээ тиймээ? Байшин барьж өгдөггүй юмаа гэхэд тиймээ? Барьж өгч чадахгүй. Барьж өгөх хөг нь ч өнгөрсөн байх. Барих нэг нь цөөхөн байдаг л байх.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ингээд булаад хаячихлаа. Тэгэхэд Сүхбаатарынхан манай баз энэ тэр. Хүнд за та түрүүлээд барь. Үүнийг ингэ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ямар юм хийж байна гээч? Хачин гоё хөөрхөн юм хийж байна. Санаачлаад боломжийн олгоод өгчихөөр хүмүүс чинь тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хэд хэдэн байгууллагаар, хэд хэдээрээ арвуулаа , за ганц нэгээрээ гэхээр чадал нь хүрэхгүй байж болноо.
Буяндэлгэр -
Хүрэхгүй хүрэхгүй.
Батдэлгэр -
Ийм сэтгэлгээний юм манайд байхгүй. Үнэхээр байхгүй. Үнэхээр дутах юм их бий дээ. Чиглүүлээд өгчихдөг. Болж байгаа юмын битгий хаа л даа.
Буяндэлгэр -
Харин тийм.
Батдэлгэр -
Захын л юм.
Буяндэлгэр -
Бариулахгүй гэж булж байгаа юмуу тиймээ?
Батдэлгэр -
Та хар л даа.
Буяндэлгэр -
Харин тийм.
Батдэлгэр -
Ухаж байхад нь эхлээд хааж хаяад...
Буяндэлгэр -
Газраа харамлаж байгаа нь тэр үү?
Батдэлгэр -
Улс төрийн л юм. Улс төрийн л юм байх шиг байгаа юм.
Дүгэрсүрэн : Би ухахад маш их хөрөнгө зарсан.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Хөрөнгийн эх үүсвэрийг энэ чинь өөрөө олчихсон байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бүүр зураг хөргийн зурчихсан. Ингэчихсэн тэгчихсэн. Одоо булаад хаячихсан.
Дүгэрсүрэн -
Ингээд ирэхээр ард түмэн итгэл алдаж байна.
Буяндэлгэр -
Тийм.
Дүгэрсүрэн -
Итгэл алдаад өөрийнхөө хувийг л бодохоор явж байна шүү дээ.
Буяндэлгэр -
Хоёр намын тэмцэл байна уу?
Дүгэрсүрэн -
Тэгэхгүй яадаг юм.
Батдэлгэр -
Хувьсгалт намынхан эсрэгээрээ бүгдээрээ тэгж бодохгүй шүү дээ. Байшин баръя гэсэн зөндөө л хүмүүс байгаа ш дээ. Зөндөө л байгаа ш дээ. Хоёрын хооронд атгаг санаа тиймээ?
Буяндэлгэр -
Тийм. Атгаг санаа гэж ойлгож болно ш дээ тиймээ?
Батдэлгэр -
Тэгэлгүй яахав. Өшөө юу гэж ойлгох юм.
Буяндэлгэр -
Батбаяр гишүүн 400 айлын орон сууц бариулах гээд газар ухуулж тиймээ? Шугам сүлжээ мүлжээгийн тавьсан юм байна ш дээ тиймээ?
Дүгэрсүрэн -
Тэгсэн.
Буяндэлгэр -
Түүнийг нэг эрх мэдэлтэн аваачаад булчихсан юм байна ш дээ.
Дүгэрсүрэн -
: Тэгсэн.
Буяндэлгэр -
Тэгж ойлгож болох уу?
Батдэлгэр -
Тэгсэн. Газар өгөхгүй гээд ухаж байхад нь хааж хаяад зөндөө юм болсон ш дээ. Одоо 4 жил өнгөрлөө шүү дээ. Эхлээд хүчтэй яригдаж байсан ш дээ тиймээ?
Буяндэлгэр -
Тийм тийм.
Батдэлгэр -
Тэр үед өөрөө гарч ирэхдээ наадах чинь бүх юмаа хаяж гарч ирсэн байхгүй юу. Ингэнэ тэгнэ тэгнэ тэгнэ гэж. Тэр эрч нь дээр нь л явуулчихсан бол...
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Батбаяр байна уу? Хэн нь байна уу? Байшин барьж л байхад хэн ч хамаагүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм ш дээ.
Батдэлгэр -
Яс юман дээр тиймээ?
Буяндэлгэр -
Байшин барьж л байвал ард түмэнд л ашигтай ш дээ.
Батдэлгэр -
Тийм. Яс юман дээр.
Дүгэрсүрэн -
Хэн байх нь ямар нам байх нь хамаагүй ш дээ.
Буяндэлгэр -
Ямар нам нь хамаагүй зүйтэй.
Дүгэрсүрэн -
Улс оронд хийдэг л юм байвал хийлгэж л байх хэрэгтэй.
Батдэлгэр -
Эгчээ улс төр яриулбал балаа юм болно наадах чинь. Зөндөө юм ярина.
Буяндэлгэр -
/Инээв/ Тэр улс төрөөс чинь болж ард түмэн хохироод байна шүү дээ. Миний ирэхдээ самсай шархираад бухимдаад байсан даанч дээ. социализмын үеэс долоон доор болчихож гээд бухимдаад байгаа чинь тэр байхгүй юу даа. Би өнөөдөр харин яахав дээ. Төмөр-Очирын санаачилгаар ерөнхийлөгч байсан Энхбаярын тусламж дэмжлэгээр нэг аятайхан юм боссон юм байнаа. Булган уулын энд.
Батдэлгэр -
Бас л гоё түүх байна.
Буяндэлгэр -
Тийм үү? Өнөөдөр би очиж нас барсан өвөө, эмээ, Буяндэлгэр цорж гэж манай эмээгийн ах байсан юм. Тэд нартай ном уншуулаад тэнд очиж мөргөөд бас ёс гүйцэтгээд мөргөөд ирлээ л дээ. Бас нэг хүн очих газартай л болж гэж дотроо бодож байлаа. Хүүхдүүд их байна тэнд бас. Их зүгээр юм. 10-н жилийн хүүхдүүд очсон гүйлдсэн, тоглоод, зураг хөргөө авахуулаад тэр шиг нэг хүн нэг юм нутагтай хийгээд байвал ...
Батдэлгэр -
Зөв сэдэлтэй юм байна лээ. Түрүүний Гончигоо гишүүн Цахир шинэ тутам сум. Сая соёлын төв байгуулсан. 500 гаруй сая төгрөгөөр.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Хачин гоё соёлын төв Оросоо гавъяат байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Дуучин уу?
Батдэлгэр -
Дуучин Оросоо гуайн нэрэмжит болгосон.
Буяндэлгэр -
Аль суманд гэнээ?
Батдэлгэр -
Цахир.
Буяндэлгэр -
Цахир суманд уу?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
500 сая төгрөг чинь бага мөнгө биш шүү дээ. 18-нд хүүхдүүд нь очсон. Би очоод ирсэн.
Батдэлгэр -
Зөв сэдэл, зөв санаа эхэлж байна. Бас бүтдэг юм байнаа.
Буяндэлгэр -
Гончигдорж гишүүн бариулсан юмуу?
Батдэлгэр -
500 саяар.
Буяндэлгэр -
Гончигдорж гишүүн үү?
Батдэлгэр -
Тийм.
Буяндэлгэр -
Сайн байна.
Батдэлгэр -
Шинэ сум чинь бүх юм шинээрээ авлаа л даа. Зарим нь муу хэлнэ ш дээ. Нутагтаа яалаа гээд.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Тэр буруутаад байх юу байсан юм. Нутгийн ард түмэн ... Тэр Оросоо гуайн хүүхдүүд ямар ухаантай хүүхдүүд вэ? Мундаг хүүхдүүд ээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэгээд зайлуул асуудал их гарлаа. Манай хөдөөнийх нь чинь пийшин галладаг улсууд чинь түлээ түүнэ гэхэд чинь бид нар ингэнэ ингэнэ гээд. Тэгээд нэрэмжит болгоод ирэхээр том хүний юу чинь хаяна гэсэн юмаа хаядаг юм байна.
Буяндэлгэр -
Хүүхдүүд нь сайн яваа юм байна. Тиймээ?
Батдэлгэр -
Сайн яваа. Сэтгэгдэл ч өндөр байна. Ард түмэн ч их сайхан юмыг чинь өөд нь татаад би хүртэл хэдэн номтой очоод номын сангийн ингээд ингээд л ...
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ. Хүн болгон нэг аятайхан үйлс өөр өөрийнхөө хэмжээгээр тиймээ? Ганц мод тарьсан ч гэсэн хэрэг болно ш дээ.
Батдэлгэр -
Тэгээд тэндээс зөндөө олон сэдэл гарч ирж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэр ардын богино дууны жишээлбэл Оросоо гуай шиг хоолойтонгууд гарч ирэх ёстой. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Эхний ээлжинд бүсдээ уралдаан зохион байгуулъя. Дараа нь Оросоогийн нэрэмжит уралдаан Архангайд зохион байгуулъя. Дараа нь бүсийн аймгуудад зохион байгуулъя. Бид нар ивээн тэтгэе гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Урлаг хөгжинө шүү дээ.
Буяндэлгэр -
Тэгнэ шүү дээ. Тэгэлгүй яахав.
Батдэлгэр -
Эцгийнхээ юуг мөнхжүүлж байгаа хүүхдүүдийн гавъяа ч гэсэн тиймээ? Хаялага зөв хаялага байхгүй юу.
Буяндэлгэр -
Зөв хаялага байхгүй юу. Харин би түүнийг чинь дуулаагүй. Чамаас л дууллаа. Би харин тэгж бодоод байхгүй юу. 500 сая төгрөг гэдэг чинь бага мөнгө бишээ. Нэг гишүүн нь Архангайд нэг халуун ус. Нэг гишүүн нь ордон барьчихаж. Сайхан ш дээ тиймээ? нэг гишүүн нь цэцэрлэг барьчих тиймээ? Монголчууд чинь буян хийхийг боддог.
Батдэлгэр -
Нэг хэдэн төгрөгөөр эмнэлэгт....
Буяндэлгэр -
Тоног төхөрөмж өгсөн үү?
Батдэлгэр -
Тийм. Хэн гуай ялангуяа их ажилладаг ш дээ. Зайлуул. Батбаяр.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Сайн ч хаядаг байх. Үнэхээр бас хоншоортой шүү.
Буяндэлгэр -
Тийм үү?
Батдэлгэр -
Тийм. Хойд талын энэ талын хэдэн сумдын тойргоос гардаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Аль аль сумд бэ?
Батдэлгэр -
Хайрхан, Батцэнгэл, Эрдэнэмандал....
Буяндэлгэр -
Манайх чинь Батцэнгэл ш дээ. Баян-Уул гэж явж байгаад Батцэнгэлтэй нийлчихсэн байхгүй юу. Одоо би очиж үзэх гээд байгаа. Батцэнгэл хэр байгаа юм бол зайлуул. Буцахдаа тойроод ингээд явах гээд байгаа юм.
Батдэлгэр -
Сайлхан сайлдаг. Муулхан муулдаг л байх.
Дүгэрсүрэн -
Зах зээл эхлээд дэлгүүр хоосон болоод доройтсоноо бодвол амьдрал дээшээ явж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрэгтэй хүн -
Гэхдээ бэрхшээл их бий.
Буяндэлгэр -
Байгаа байгаа.
Дүгэрсүрэн -
Хүний санаа сэтгэл тогтож чадаагүй байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Эрэгтэй хүн -
Хүний санаа сэтгэл самуурчихаарай тогтож чадахгүй байна.
Буяндэлгэр -
Хараа Батдэлгэр? Бэлчээрийн аж ахуйгаа жаахан чанаржуулбал яасан юм бэ? Чи бол намайг бодвол, би бол хотод өссөн хүн шүү дээ. Ний нуугүй хэлэхэд хөдөөний амьдралыг муу мэднэ шүү дээ. Ээж маань энд өсөж торнисон болохоос биш. Одоо фермерийн аж ахуй гээд байна шүү дээ? Ноосны чиглэлээр. Махны чиглэлээр, сүүний чиглэлээр жаахан бүгдийн устга гэж байгаа юм биш. Монголын бэлчээрийн хонь үхрийн мах гэдэг бол хаана ч байхгүй сайхан мах сүү. Гэхдээ чиглэл чиглэлээр ингээд юу яавал арай дөхүү амьдрал сайжрах тал байхгүй юу?
Батдэлгэр -
Байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Манайхан мал аж ахуй гээд хүн болгон өөр өөр дээрээ амь аргацааж байгаа учраас надад ч гэсэн 5 мал байхгүй бол болохгүй ш дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
За бүгдээрээ нийлээд 10 үнээтэй. Сарлагийн үнээ чинь бага сүүтэй ш дээ. Тиймээ? Нэг үнээтэй байх уу гэдгийг хүмүүс бас мэдээд байгаа. хэрэгцээтэй юмыг хүмүүс бас мэдээд байгаа.
Буяндэлгэр -
Хорших гэдэг юм байхгүй байна. Тиймээ? Хоршихоос бас хүмүүс айгаад байна уу?
Батдэлгэр -
Олон жилийн нийгэмшсэн сэтгэлгээгээсээ айна.
Буяндэлгэр -
Айж байна тиймээ?
Батдэлгэр -
Айна.
Буяндэлгэр -
Салж чадахгүй байна тиймээ?
Батдэлгэр -
Хүчээр тэг гэвэл ерөөсөө болохгүй.
Буяндэлгэр -
Болохгүй болохгүй. Ерөөсөө болохгүй.
Батдэлгэр -
Олон байснаас цөөнө чанартай байна гэдгийг ойлгоод байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Жишээлбэл за чи төдөн малаа тэгээд төдөн үнээтэй бол, манайд чинь тийм сайн чанарын юм байхгүй ш дээ. Ерөөсөө сарлаг монгол, казакын махан ууцтай хонь байхгүй болчихсон доо. Сүүлийн үед Сэлэнгээс жаахан авч байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Уг нь сүүний чиглэлийн юу яавал болж л байгаа юм.
Буяндэлгэр -
Одоо үүнийг улсаас зохион байгуулсан нь дээр үү?
Батдэлгэр -
Одоо малчид тэр үгэнд орохгүй шүү.
Буяндэлгэр -
Орохгүй юу?
Батдэлгэр -
Орохгүй.
Буяндэлгэр -
Одоо жишээ нь ард түмэнд туслах, сайн үйлдвэрийн махны чиглэлийн үнээ тэр юу байдаг юм. Түүнийг авч ирж малчдад худалдах. Сүүний үйлдвэрийн аж ахуй байгууллахад нь туслах. Зээл өгдөг хөнгөлөлттэй зээл өгдөг ч юмуу тэр чиглэлээр түүнээс биш захиргаадах биш. Тэгвэл ард түмэн хөдлөх болов уу?
Батдэлгэр -
Нэг хэсэг цөөхөн малтай байгаад өсгөх сэтгэлгээтэй байсан.
Буяндэлгэр -
Тийм. Малаа арвин олон болгох тийм.
Батдэлгэр -
Яг малчид ингэж ярьдаг юм. 100-гаас доош болохоор эргэлт байхгүй болохоор болохгүй байнаа. Зуу зуугаас дээш байж байгаад, нэгэнт өсөж байгаа юмыг яах юм бэ? гээд байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бололцоотой нь өсгөж байна шүү дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
100 хүрэхгүй ч байгаа. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бас байхгүй ч байгаа. Хий тооны хойноос хөөцөлдөөд түүндээ дарагдаж одсон ч байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ашгийн авч чадахгүй.
Буяндэлгэр -
Ашгийн авч чадахгүй. Тиймээ? Энэ зун мал их үнэ хүрлээ ш дээ. Би....
Батдэлгэр -
Хамгийн гол зохицуулах юм байгаль зохицуулдаг юм.
Буяндэлгэр -
Би мал тууж байгаа хүмүүсийг хараад өрөвдсөн. Хөөрхий минь...
Батдэлгэр -
Одоо бэлчээргүйдээд ирэхээр тиймээ? Аяндаа юу яагаад эхэлнэ ерөөсөө...
Буяндэлгэр -
Цаанаасаа үйлдвэрийн маягийн юм тиймээ? Өөрсдөө яагаад ирэх байх гэж үү?
Батдэлгэр -
Манай Архангайнхан тийм сэтгэл байхгүй ээ. Одоо жишээ нь Цэцэрлэг хотыг тойрсон жижигхэн фермер байж болно доо. Тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Сүүгээр хангадаг.
Буяндэлгэр -
Сүү махаар хангачихдаг. Хиамаар хийчихдэг.
Батдэлгэр -
Хиамны жижиг үйлдвэр байгаа. Яг сүүний чиглэлийн төвлөрсөн жижиг юу байж болно ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ер нь нэг эрчимтэй юм байхгүй болчихоод байгаа юм.
Буяндэлгэр -
Сая төрөөс жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд 40 тэрбум билүү? Төгрөг гаргасан ш дээ. Тэр манай аймагт хэр туссан бэ?
Батдэлгэр -
Архангайд 1 тэрбум ирэх ёстой. Одоо 800 сая байх ёстой. Үүнийг мэддэг хүн цөөхөн.
Буяндэлгэр -
Юу гэсэн үг вэ? Юугийн мэддэг хүн цөөхөн гэж?
Батдэлгэр -
Одоо жишээ нь Дүгэрсүрэн гуай мэдэж байгаа юу? Мөнгө ирсэн гэсэн шүү? Авъя. Ингэж ингэж авъя. Ийм ийм юм хийе.
Буяндэлгэр -
Түүнийг та нар хэлэх ёстой шүү дээ. Одоо энэ хэвлэл мэдээлэл радио телевизээр улсаас 1 тэрбум төгрөг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх гэж засгаас ирлээ. Тиймээ?
Батдэлгэр -
Зарим нэг юм хийдэг гаршчихсан амьтан улс байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Төсөл жижигхэн юм хийгээд...
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Нөгөөх нь зөвхөн бизнесийн талын...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Яг тийм бодитой бүтээлтэй. Сумандаа ч юмуу. Цэнхэрийн голын гүүрийг баталгаатай болгоё одоо юу гэдэг юм. Асуудал бол зөндөө л байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Энэ жил 600 гаруй сая төгрөг. 600 сая төгрөг их мөнгө ш дээ.
Буяндэлгэр -
Тэгэлгүй яахав дээ.
Батдэлгэр -
Өгч л байгаа ш дээ. Сум болгонд тараана л даа. Дээд тал нь, за яг үр дүн нь мэдэхгүй ээ.
Буяндэлгэр -
Дээд тал нь хэдийг өгч байна? Зээлийг?
Батдэлгэр -
Хүн бол хэдийг ч хүсэж болно л доо.
Буяндэлгэр -
Аа ха. Үр дүн бага байсан гэсэн үг үү?
Батдэлгэр -
Харж л байна. Дөнгөж хүрч эхэлж байна. Зарим нь бол сайхан юм хэлээд авч болно шүү дээ. Уул нь бол хамгийн гол нь жижиг дунд үйлдвэр хөгжөөсөй. Бодитой л юм хийдэг болоосой. 50 сая, 30, 10, 5 сая гээд янз янз л байдаг. Банкны ч юмуу төслийн тэр аргачлал нь....
Буяндэлгэр -
Чадавх нь муу байна тиймээ? Түүнийг чинь зааж сургадаг юм байна лээ. Төслийг яаж бичих үү?
Батдэлгэр -
Олон улсын байгууллагууд л их тус болох юм даа.
Буяндэлгэр -
Төслөө яаж бичих үү? Бичсэн төслөө амьдралд яаж хэрэгжүүлэх вэ? Жишээ нь 50 сая төгрөг гэдэг чинь бага мөнгө биш. Тиймээ? Сумандаа хөөрхөн жижигхэн талхны цех ч юмуу. Оёдлын цех ч юмуу. Болох мөнгө ш дээ.
Батдэлгэр -
Болох мөнгө. Одоо жишээ нь тэжээлийн юу хийчихээд энэ хоёрын хооронд зөөдөг машин л хэрэг болно ш дээ.
Буяндэлгэр -
Жижигхэн жижигхэн портер бол гайгуу ш дээ. 50 сая төгрөгтэй хүн портер авчихна шүү дээ.
Батдэлгэр -
Тэгээд энд нэг борлуулдаг цэг байх хэрэгтэй.
Буяндэлгэр -
Тийм ш дээ. Хөгжиж л байвал чамлалтгүй шүү дээ. Ашиг бол за энэ жил 100,000 төгрөгний ашигтай ажиллаж дараа жил өсөөд явна ш дээ.
Батдэлгэр -
Архангайн хувьд мал дутаад байх юм байхгүй. Харьцангуй бас өөр өөсдийгөө аргалаад байдаг болохоор тэгээд байдаг юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Амьжиргаа...
Батдэлгэр -
Говь руугаа бол хэцүү юм байна лээ ш дээ. Сүү мүү олдохгүй. Дундговь ийшээгээ сүүлийн хэдэн жил ган болчихсон. Үнэн хэцүү юм байна лээ.
Буяндэлгэр -
Хнн.
Батдэлгэр -
Манайхан тэр зовлонг сайн яахгүй ээ.
Буяндэлгэр -
Аймгийн төвд мах сүү тасрахгүй юу?
Батдэлгэр -
Тасрахгүй ээ.
Буяндэлгэр -
Хангаад байх уу?
Батдэлгэр -
Юу?
Буяндэлгэр -
Мах сүүгээр хангаад байх уу?
Дүгэрсүрэн -
Зах байна.
Буяндэлгэр -
Үнэ ханш нь бараг хоттой адилхан байна гээд байх юм. Үнэн үү?
Дүгэрсүрэн -
Жаахан өндөр байдаг юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Сая манай хүүхдүүд би бас хүмүүстэй хамт явж байгаа. Үнэ ханш нь хотоос ялгаа алга.
Дүгэрсүрэн -
Дээрээс зохицуулах жолоо байхгүй болчихсон байна ш дээ.
Буяндэлгэр -
Түүнийг бол зохицуулахгүй л дээ.
Батдэлгэр -
Одоо мах бараг хотынхтой адилхан байгаа байх.
Буяндэлгэр -
Адилхан байна гэж байна. Бид бас мах хямдхан байна уу? Судлаад бас....
Дүгэрсүрэн -
Адууны мах 2000, 1800-тай хонь үхэр чинь 2200 ч гэнэ үү?
Батдэлгэр -
Гол нь бол байнгын төвлөрсөн. Нөгөө хүн ч гэсэн байнгын нийлүүлдэг тийм л байх ёстой байхгүй юу. Одоо айраг гэж сайхан юу байна.
Буяндэлгэр -
Айрагны цех. Айргийг би жишээ нь боддог байхгүй юу. Ямар арга байдаг юм. Үнэр амт чанарын алдахгүйгээр савлаад....
Батдэлгэр -
Тийм тийм.
Буяндэлгэр -
Авах юм ихтэй.
Батдэлгэр -
Тийм тийм.
Буяндэлгэр -
Одоо хотод айраг гээд хачин юм зардаг байхгүй юу. Тэгээд би боддог юм. Монгол орон зөвхөн айргаараа бизнес хийхэд амьдраад байх орон байхгүй юу. Аа?
Батдэлгэр -
Сая манайд нэг үзэсгэлэн худалдаа болсон юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Ер нь болдог юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Би тэнд шүүгч мүүгч хийгээд шалгаруулаад яасан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Улсууд чинь их хэцүү ш дээ. Дандаа өөрийгаа яах гээд...
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Хайрханыхан сайхан айрагтай. Хотонтынхон сайхан айрагтай л даа. За тэгээд адилхан байнаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
За аль нь их борлогдож байна? Тийм их гоц юм байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Дашийн Рэнчиндорж гуай байна ш дээ? Хүүхэд нь ингээд яачихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Тэр чинь сэргэлэн хүн л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Начин айраг уу гэж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Начин айраг гэдэг нь Архангайн начин айраг. Аа чи зөв шүүгч хий. Яг саяны таны хэлдгээр тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Начин брэндийн айраг болгох...
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Танай л айраг байх ёстой.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Энэ “Ерөөл” гэдэг шиг “Начин” гэсэн савтай л айраг байх ёстой тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Одоо жишээ нь танай айргийг замд нь гурилдана шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Батдэлгэр -
Танай л айраг байвал жинхэнэ брэнд болно биз дээ. Тиймээ? Тэр шиг сэтгэхийн бол.
Буяндэлгэр -
Одоо эргэдэг бөглөөтэй янз бүрийн сав суулганы асуудал харьцангуй гайгуу болчихоод байна ш дээ.
Батдэлгэр -
Айргийг том саванд хийж болно. Ямар ч саванд хийж болно шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм. Ямар ч саванд хийж болно ш дээ. Нэгдэлжих хөдөлгөөн байна ш дээ? Чи хөдөө байсан хүүхэд ер нь ямар байсан бэ? Нэгдэлжих хөдөлгөөн?
Батдэлгэр -
Аа мэдэхгүй. Нэгдлийн л хүүхэд байсан.
Буяндэлгэр -
/Инээв/
Батдэлгэр -
Хамаг юм нормтой хэцүү л байсан ш дээ. Бүх юм нь юуны гарт.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Одоо 5 үнээтэй байж үзээгүй байх доо.
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Илүү гарвал хамаг юмаа тушаадаг л байсан ш дээ. Малчин хүмүүс гэхэд чинь хар үүрээр юу ярьж байгаа юм. Хэцүү хэцүү. 2 цагт л явдаг байсан ш дээ. Шөнийн 2, 3 цагт саалиндаа гарна. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Батдэлгэр -
Бас төвөгтэй ш дээ. Тэгээд идэж уух юм хязгаартай.
Буяндэлгэр -
За их баярлалаа. Хоёулаа тэгвэл ном өгч авалцаж энэ миний гар утас. Миний нэрийн хуудас. Чи над руу ярьчих тэгэх үү? Ном мом зураг байвал би ажил дээр чинь очоод авчихсан ч болно.
Батдэлгэр -
За. Та хэзээ буцах юм?
Буяндэлгэр -
Би дөнгөж эхэлж байгаа юм чинь одоо бид нар Ихтамир ороод, Өндөр-Улаан ороод, Тариат ороод тэгээд Батцэнгэл дайраад буцна.
Батдэлгэр -
Хойгуур явах уу?
Буяндэлгэр -
Тийм.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.