Byambadorj


Basic information
Interviewee ID: 990460
Name: Byambadorj
Parent's name: Enebish
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1952
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: boiler plumber
Belief: none
Born in: Dölgöön sum, Övörhangai aimag
Lives in: Dulaanhaan sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: not present - separated when young
Father's profession: Tractor driver


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
privatization
authority
urban issues


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Ярилцлагаа эхлэе даа.

Бямбадорж -

Би чинь одоо 1952 онд Өвөрхангай аймгийнн Дөлгөөн суманд төрөөд

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Аан тэнд нэг нас хүртлээ байж байгаад Улаанбаатар хо хотод аав ээжтэйгээ орж ирсэн юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

За тэгээд хотод одоо тэр Ногоон нуурын хөвөөн дээр очсон. Гэр орны мод чулуугаар хийнэ, хаглана тиймэрхүү л ажилаа хийнэ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээд 1-р ангиа зүүн аймгийн Ар хустайн сангийн аж ахуйд 1-р ангид орсон. Сургуульд ороод цүнх байхгүй

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Даалимбан дээлтэй, даалимбаар хийцэн даавуун цүнхтэй нээх том таван хошуутай тэгээд орж байсан юм.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээд тэнд 4-р ангид ордог жилээ эргэж хотруу орж ирж 23-р сургуульд 4-р ангиа төгсөөд тэгээд Сэлэнгийн Монгол комд тракторчингаар ирсэн юм. Тэгээд Сэлэнгэд нүүж ирсэн манайх

Эрдэнэтуяа -

Аан сэлэнгийн бүр корпус нь уу?

Бямбадорж -

Тий тэгээд Сэлэнгийн Мөнхжаранд ирээд 5-р ангиасаа эхлээд Цэдэвмаа багшийн ангид, гар дээр

Эрдэнэтуяа -

Цэдэвмаа гэж математикийн уу?

Бямбадорж -

Тий одоо энэ танай эмээтэй.

Эрдэнэтуяа -

За тийн тэгвэл матеиар сайн л байсан байна

Бямбадорж -

Ер нь матеар овоо байсан одоо манай ангийн хүүхэд Чулуунбат гээд

Эрдэнэтуяа -

Аль

Бямбадорж -

Одоо энэ цаг уурын

Эрдэнэтуяа -

Аан за

Бямбадорж -

Тэр бид 2 нэг ангид байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээд ерөөсөө яагаад тэгээд хувиарлагдсан бэ гэхээр анх 7-р ангид байхад хувиарлана гэсэн

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

ТЭМС, техниккум

Эрдэнэтуяа -

Одоогоор, одоогийн 8, 9-р анги шиг л үү?

Бямбадорж -

Тий

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн

Бямбадорж -

Яг 7-р ангийн тэр жил манайд 7-д хувиар ирээд

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэгээд хувиарлахад манай багш нар хувиар өгөөгүй. Ерөөсөө чи шууд 8-д ор 10 төгсгчий тэгээд 8-д ороход яг тэр жил улсын боловсролын 7-д хувиарлахыг больчихоод 8-с хувиарлаад унасан.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

8-с хувиарлаад одоо тэр үед чинь манай Сэлэнгийн 11-н жил чинь 10-н жилтэй байсан юм.

Эрдэнэтуяа -

Аан тиймүү?

Бямбадорж -

11-н жилтэй байсан.

Эрдэнэтуяа -

Хэдэн оноос байсан юм.

Бямбадорж -

Тэр чинь 1967-1970-аад оны үе байсан.

Эрдэнэтуяа -

Тэр хэсэг хугацаанд 11-н жил байсан юмуу?

Бямбадорж -

Тэр нь яахав 10-р анги төгсөөд үйлдвэрийн дадлага үзэж тэгээд шууд 11-н зарим нь үйлдвэрт гараад зарим нь Их сургуулийн 2-р курст ордог.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээд 8-р ангид тэр бас хувиар дуудаад тэгээд ерөөсөө хувиар авна гэж дайрсан л даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Үгүй би ажилчин болно тэгээд тэгсэн чинь багш одоо Алтанбулагийн техниккумын мал зүйчийн ангийг надад өгсөн

Эрдэнэтуяа -

За та матед сайн байсан байж уу?

Бямбадорж -

Тий уул нь энэ Чулуунбатын Архангайн цаг уурт явах гээд тэр явахгүй би заавал хувиарыг нь өгөх гээд чи 10-аа төгсчих гээд намайг ятгаад байдаг 10-хан хувиар тэгээд Алтанбулагийн мал зүйчийн хувиар аваад

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээд нэг 2 жил сугаад хаячихсан

Эрдэнэтуяа -

Яаж байгаа юм.

Бямбадорж -

Мэдэхгүй одоо

Эрдэнэтуяа -

Хэдэн жил сурах байсан 4-н жил үү?

Бямбадорж -

4-хөн жил сурах байсан. Тэгээл Модод очиж ороол

Эрдэнэтуяа -

Аав чинь ажилдаг

Бямбадорж -

Тий тэнд нормчин хийгээд л тэгээд 1970-н онд цэрэгт явсан.

Эрдэнэтуяа -

Нормчин гэж юу хийх вэ?

Бямбадорж -

Одоо паниарын завод гэж байсан

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэр үед гуалин өнхрүүлж оруулж ирнэ тэрийг тайрна.

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

Тайраад л тэрийг тогоонд чанаад, чанасанг нь зүсэж гаргаад ингээд паниар болдог

Эрдэнэтуяа -

Юу юмуу модыг чанадаг байсан юмуу тэр том том моднуудыг уу?

Бямбадорж -

Тий одоо метр моднуудыг чинь

Эрдэнэтуяа -

Бөөрөнхий мод ш дээ бүдүүн тээ

Бямбадорж -

Тий бүдүүн бүдүүн оруулж ирээл чанадаг 3-н том тогоотой

Эрдэнэтуяа -

Чанаадаг нь яаж байгаа юм.

Бямбадорж -

Модыг зөөлөлж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аан

Бямбадорж -

Хуйлуулж гарч ирсэн юмыг зүсээд нэг паливын нэг ийм нимгэн юм байдаг ш дээ

Эрдэнэтуяа -

Тий

Бямбадорж -

Тийм хуулгыг чинь гаргадаг. Тэр хуулга нь цаашаа яваад яг паниарын хэмжээгээр тайрагдаад хатаад цаашаа очоод цавуунд түрхэгдээд тэгээд хамгийн сүүлийн

Эрдэнэтуяа -

Аан

Бямбадорж -

Тэнд тэгж байж байгаад 1970-н онд цэрэгт яваад л тэгээд 1973-н онд цэргээс халгадаж ирээд

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Эргэж модтой ажиллаж байгаад тэгээд модоосоо аавынхаа трактор унаж эхлээд тэгээд тракторчин, Сэлэнгийн усан замд тракторчин

Эрдэнэтуяа -

Усан замаа?

Бямбадорж -

Тий тэгээд Сэлэнгийн усан замд тракторчин хийсэн.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэгээд тэнд 1981-н он хүртэл тэнд тракторчин хийгээд

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээд сүүлд нь авто сургуульд яваад, авто сургуулиа төгсөөгүй голж хаяаад

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэгээд бие муудаад нэг хэсэг

Эрдэнэтуяа -

Яасан?

Бямбадорж -

Уушиг муудаад тэгээд баахан эмнэлэгээр яваад тэгээд Дулаанхаанд чинь ерөөсөө ер нь бараг л эмчилгээгүй

Эрдэнэтуяа -

Хэдэн онд?

Бямбадорж -

1983-н онд

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэгээд манай эгч Янжмаа гээд

Эрдэнэтуяа -

Аан за

Бямбадорж -

Жаахан салхи үлээвэл уначихдаг

Эрдэнэтуяа -

Та юу?

Бямбадорж -

Явж чадахгүй тийм турихан туранхай тэгээл нохойны мах идээл тэгээл 4-н жилийн дараа гэсэн чинь тэгээд нөгөө өвчин байхгүй зүгээр тэгээд одоо зүв зүгээр тэрнээс хойш иймэрхүүл хувь тавилан ирлээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

1984-н онд Мод өмчлөх баазын уурын зууханд гачигараар ажиллаж байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээд нэг жил ажиллаад тэгээд соёлын төвд санхүүч хийсэн, номын санч хийсэн

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Ер нь даргаас бусдыг нь хийсэн

Эрдэнэтуяа -

Аанхаанг

Бямбадорж -

Тэгж явж байгаад сүүлд нь уурын зуухны сантехникын диспичерээр одоо хүртэл хийж байна. Иймэрхүүл байна миний амьдрал

Эрдэнэтуяа -

Хэдэн онд төрсөн билээ та?

Бямбадорж -

1952 онд төрсөн.

Эрдэнэтуяа -

1952 онд нэгдэлжих хөдөлгөөнийг танайх ер нь мал залтай байсан уу?

Бямбадорж -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Төв дээр л байсан юмуу?

Бямбадорж -

Төв дээр л байсан. Сумын төв дээр байж байгаад тэгээл

Эрдэнэтуяа -

Аав чинь юу хийдэг байсан бэ?

Бямбадорж -

Манай аав түнхэлд трактор барьдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан, ээж чинь юу хийдэг байсан?

Бямбадорж -

Манай ээж жирийн нэг

Эрдэнэтуяа -

Малчин уу? өө малчин ч биш

Бямбадорж -

Зарлага гэдэг билүү

Эрдэнэтуяа -

Одоо нөгөө захиа хүргэгч үү?

Бямбадорж -

Тий одоо хүн дууддаг галч л байсан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тийм л ажил хийдэг байсан

Эрдэнэтуяа -

Айлаас хэдүүлээ, эхээс хэдүүлээ

Бямбадорж -

Нэг эхээс бол их олуулаа 13, 14-лээ би чинь 2 эцэгтэй юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Манайх энэ Түнхэлд хотод орж ирсэний дараахан аав ээж 2 минь салаад тэгээд 4-н хүүхэдтэй байж байгаад 2, 2-оор нь аваад салсан.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэгэхэд чинь бид 2 аавыгаа дагаад л 2 дүү маань ээжийгээ дагаад л тэгээд ээж маань хотод байж байгаад 1973-н онд өнгөрсөн.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Аав маань 1984-н онд

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны талаар хэр мэдэх вэ?

Бямбадорж -

Өө тэр зах зух мэднэ.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэр үед чинь одоо хүн болгон усанд орох соёлын довтолгоон гэдэг чинь аймаар шалгалт гээд хорооноос ирдэг үзээл ор ор шалгаад аан энэ тийм байна, орны даавуу чинь хэд үү ор даавуу чинь аан чинь энэ чинь муухай байна угаа, соёлын довтолгоон муу сайн бол сайн

Эрдэнэтуяа -

За хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явдаг байсан?

Бямбадорж -

Өө тэр чинь ерөөсөө 3-4 хүний бүрэлдэхүүнтэй явдаг байсан.

Эрдэнэтуяа -

За ямар ямар хүмүүс явдаг байсан?

Бямбадорж -

Эмнэлгийн байгууллагаас хүмүүс явдаг байсан. Захиргааныхтай нийлээд л

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Эмч ч юмуу сувилагч ч юмуу, захиргааны 2, 3-н хүнтэй.

Эрдэнэтуяа -

Анх яаж гарч байсан?

Бямбадорж -

Анх корпусд байх үед юм даа наадах чинь сайн манайх чинь хөдөөнөөс ирцэн аав маань 2 хүүхэдтэйгээ бид 3 тэгээд яахав дээ эр хүн болсон хойно жаахан тааруухан амьдрана эгч маань хөөрхий амьтан гэр орноо цэврэлсэн л болдог байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэр үед нь орж ирж загниад л

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээд угаалтуур хэрэгтэй, гар нүүрний чинь алчуур хаа байна тэгээл ерөөсөө бараг л ам хамрын хөлсний алчуур гэж нэхдэггүй байсан.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Хүн бүхэн нэхдэг байсан. Сам чинь хаа байна, самаа гарга

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тийм л байлаа

Эрдэнэтуяа -

Ер нь соёлын довтолгоон хэргэжихээс өмнө ямар байсан.

Бямбадорж -

Сайн мэдэхгүй байна.

Эрдэнэтуяа -

Хэдэн он юм бэ соёлын довтолгоон?

Бямбадорж -

Соёлын довтолгоон чинь ер нь 1960-аад оны үе юм шүү бараг л

Эрдэнэтуяа -

Аанхаан юу гэж ухуулга сурталчилгаа хийдэг байсан.

Бямбадорж -

Тэр үед сайн мэдэхгүй ээ би чинь одоо сүүлд нь 6, 7, 8-тай тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан, хэдтэйгээсээ ээжээсээ яасан юм салсан юм та?

Бямбадорж -

Би ээжээсээ 3-тайдаа салсан. Манай эгч 6-тайдаа

Эрдэнэтуяа -

2 дүү гэхээр чинь бүүр жаахан юм байхнээ

Бямбадорж -

Тий ер нь юутай 4-тэй юм байна. Нэг нь дөнгөж өлгийтэй нэг нь дөнгөж ойноосоо өнгөрч явж байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд салж байгаа

Бямбадорж -

Тэгээд салж байгаа

Эрдэнэтуяа -

Аая нялх байна шүү.

Бямбадорж -

Тэгээл 3-н настай хүүхэд 4-н настай хүүхэд гээл тэгж яваад нэг муухай тамхинд ороод одоо болтол тамхиа татаад л хаяж чадахгүй.

Эрдэнэтуяа -

Хэдтэйгээсээ орсон?

Бямбадорж -

Би юу тавтайдаа орсон байх

Эрдэнэтуяа -

Аан

Бямбадорж -

Тав, зургаатайдаа л орсон байх аавыг ажилд явахад

Эрдэнэтуяа -

Анги юмуу, нас юмуу?

Бямбадорж -

Нас

Эрдэнэтуяа -

Хөөөх

Бямбадорж -

Энээс арай том

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Багаасаа салахгүй манайх нэг гаанстай

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Өнөө гаансаа хоосон авч яваад сүүлдээ тамхи авч яваад тэгэхгүй бол яявуулахгүй юм чинь зүгээр тэр тэр татаж ханмаж хахаж цацаж тэгж явж байгаад л орцон. Сургуульд явахад чинь би одоо тэгээл өглөө ааваас мөнгө авна. Мөнгө өгөхгүй бол явахгүй. Нөгөө мөнгөөрөө гурав арван тавын янжуур гэж байсан тэрийг авна. Хоёр ширхэгийг л авна тэгж манаргаж явлаа даа.

Эрдэнэтуяа -

Хөөх та чинь ёстой хүнд гар юмаа. Сургуульд орохдоо тамхи татаж байсан гэхэд чинь

Бямбадорж -

Тэгээд яахав 5-р ангиас чинь эхэлж дунд ангид ордог байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээд 6-р ангид би анх Цэдэвмаа багш дээр ирж байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан тухайн үед ер нь таныг анх сургуульд ороход хүүхэдээ сургуульд явуулаа явуулахгүй бол болохгүй ээ гээд ухуулах сурталчилгаа явдаг байсан уу?

Бямбадорж -

Тэрийг мэдэхгүй юмаа, осолдохгүй нэг чи сургуульд орно шүү ингэж л цэнхэр даалимбан тэрлэг хийж өгөөд нэг бухааран цагаан ултай гутал өмсөөд

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Нэг хар малгай тэвэрч яваад тэгээд болоодоо

Эрдэнэтуяа -

Аанхаан, эгч чинь бас сургуульд орцон.

Бямбадорж -

Эгч минь орцон байсан. Бас л нэг цэнхэр дээлтэй л байсан үе ш дээ.

Эрдэнэтуяа -

Сургуульд голчлон юу сурдаг байсан, тэр үеийн сургуулийн онцлог ер нь

Бямбадорж -

Тэр ч бол яахав ойр зуурын хичээлээ заадаг.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Харин одоо бодоход энэ хүүхдүүдийн ухаан хурц ч болсон юмуу хурдан хурдан заагаал байгаа юм шиг санагдаад байх юм.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

1-р анги гэхэд чинь одоо бүр 1-р анги гэхэд4, 5-н сар хичээллээд Цагаан толгойн баяр хийж байх жишээтэй. Бид нарын үед чинь 1 бараг 35-н үсэгээ бараг зөв цээжилж байсан юмуу.

Эрдэнэтуяа -

Яагаад тийм удаан ордог байсан юм?

Бямбадорж -

Хэн мэдэхэв 2 ангид ороход чинь түгжичээп таг түг уншдаг байсан. Тэгээл 3, 4-сөө гайгүй болдог байсан. Тэгээл манай Цэдэвмаа багш бид нараар ном их уншуулдаг байсан. Ном их унш та нар 5, 6-р ангидаа алдна ш дээ цээж бичгэнд чинь хүүхдүүд ном их уншсан бол та нар ерөөсөө наад цээж бичгэн дээрээ алдахгүй.

Эрдэнэтуяа -

Монгол бичгээр ордог байсан уу?

Бямбадорж -

Үгүй крилл цагаан толгой

Эрдэнэтуяа -

Анх 1-р ангид ороход чинь уу?

Бямбадорж -

Монгол бичиг гэдэг чинь бид нар тэр 11-н жилтэй байсан гэдэг тэр жил бид нарт харин нэг 6-р ангид байх билүү дээ нэг жил орсон монгол уйгаржин монгол бичиг ганцхан жил орсон тэрнээс хойш ерөөсөө барааг нь дуулахгүй байж байгаад харин сая хүүхдүүд л сургуульд ороход монгол бичиг тэр чинь 1991-н он ш дээ. Тэгээд заримыг нь алаад хаячихсан

Эрдэнэтуяа -

2 үсэгийн хооронд уу?

Бямбадорж -

Тий одоо манай охин бол 1-р ангид орж байсан тэгэхэд бид нарыг аваачаад цуг суулгаад уйгаржин монгол бичиг цуг заадаг байсан. Хүүхдүүдээ зааж өг гээл тэгээд яахийн хүүхдүүддээ заавал сурна гээд албадахгүй 7, 8-саа зааж зуудаг бичдэг усэглээд нэг юм уншдаг тэгээд хүүхэддээ заагаад гэтэл тоо нь криллээр бичцэн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

За энэ чинь өгүүлбэртэй тоо чинь ингэж бичсэн байна гэж уншдаг тэгээд дүнгэн данган 2-оо онц төгсөөд 3-т ордог жил буцаагаад крилл заацан

Эрдэнэтуяа -

Танай охин хэдэн оных вэ?

Бямбадорж -

1984-н оных

Эрдэнэтуяа -

Өөн яг тийн би бас яг тэгсэн байхгүй юу 1, 2-р ангидаа монгол бичигт аягүй сайн болцон ёстой юу л бол юу уншдаг байсан. Монгол бичгээр чинь манай математикийн ном хүртэл монгол бичгээр тэгээд нөгөө монгол бичгээрээ бодлогоо уншиж хийдэг байсан чинь 3-р ангиас крилл үсэгрүү ороод тэгээд сурж байсан чинь дахиад 6-р ангиас монгол бичиг ороод

Бямбадорж -

Харин тий

Эрдэнэтуяа -

Яг тэгж нэг хэсэг 1990-н он гараад янз бүр болж байсан үе юм шиг байгаа юм одоо бодоход

Бямбадорж -

харин тий ардчилал

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Уул нь хос бичигтэн болвол зүгээр л юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхаан, тухайн үеийн хүүхдүүд ер нь за яахав хэддүгээр анги төгсөнө 7-р анги төгсөнө үү ер нь одоо ажилчин ангируу яадаг байсан уу сургууль соёл гэдэг байсан уу?

Бямбадорж -

За ер нь голцуу бид нарын үед чинь техниккум л гэдэг байсан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэр нь яадаг вэ гэхээр яахав дээ хүн бол яахав тусгай дунд боловсрол олох юм

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

ТЭМС-ийнхан бол жинхэнэ мэргэжсэн ажилчин болно

Эрдэнэтуяа -

Аанхаан, та бол уул нь дээд сургуульд орсон юм байна ш дээ тээ.

Бямбадорж -

Тий

Эрдэнэтуяа -

Мал зүйч гэхээр дээд сургууль уу? Техниккум гэхээр, техниккум чинь 4-н жил сурдаг юмуу?

Бямбадорж -

4-хөн жил сурдаг байсан. Тэгээл малын бага эмч, ТЭМС нь 2 жил сурдаг.

Эрдэнэтуяа -

Их дээд сургууль нь?

Бямбадорж -

Их дээд сургууль нь 5-н жил

Эрдэнэтуяа -

5-н жил сурдаг байсан юмуу?

Бямбадорж -

Тий

Эрдэнэтуяа -

Та уул нь ёстой сайн

Бямбадорж -

Харин явчихвал явчихал байсан тэгээл суулдээ яахав дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд нөгөө яахав дээ ээжгүй тэгээд багаасаа яаацан болохоор задгай өсчихсөн. Тэр социолизмын нийгмийн үед ер нь ажилд орох процесс хэр байсан бэ?

Бямбадорж -

Ажилд ороход чинь ер нь сайн байсан шүү

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Хороо хорь дээр чинь ажилгүй залуучууд өө чи ажилгүй байж болохгүй ажилд ор ингээл за чи тэнд хүрээд оч чамайг ажилд оруулна тэгээд ерөөсөө яг тэр хугацаанд нь очдог. Хөдөлмөрийн товчоо гэж байсан одоогоор бол бирж юмуудаа. Аан тийм албан газар тийм ажлын орон тоо байна гээд шууд тийш нь авч яваад ажилтай болгодог.

Эрдэнэтуяа -

Шаардлага нь?

Бямбадорж -

Шаардлага өндөр байсан. Ямар ч байсан ажилгүй биш ажилтай л байлгадаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан, одооний тэр үеийн ажилд орох процесс одоогийн ажилд орох процесс юугаараа ямар ялгаа байна?

Бямбадорж -

Одоо чинь ажилд орий гээд л гүйгээд байхлээр ажил нь байхгүй байна ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

За тэгээд жаахан залуучууд мэдлэг боловсрол юутайв аан тиймүү за чин 8 төгссөн юмуу за тэгвэл манайд ажил алга даа. Жаахан настангуудыг нь за та хөгширцөн байна даа одоо бараг л яаршиг дөө цаашаа яв гэж байх шив дээ.

Эрдэнэтуяа -

Та хэддүгээр ангидаа гэнээ хотруу явсан гэж байна ш дээ. 23-руу яагаад явсан юм бэ?

Бямбадорж -

Аан тэр бид нар зүүн аймгийн Алстад 1-3 хүртэл суусан байхгүй юу

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэгээд 4-т Улаанбаатар хотруу орж ирсэн энэ 23-руу

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Одоо ард кино театрын баруун талд байдаг 23-р сургууль гэж байсан.

Эрдэнэтуяа -

Тий

Бямбадорж -

Тэнд байсан.

Эрдэнэтуяа -

Одоо хүртэ:л байгаа

Бямбадорж -

Тэгээл 4-р ангиа төгсөөд энд ирээл 5-р ангидаа Цэдэвмаа багшийн ангид орж байсан.

Эрдэнэтуяа -

Аав чинь одоо томилогдож ирсэн юмуу?

Бямбадорж -

Манай аав томилогдож ирсэн.

Эрдэнэтуяа -

Мод боловсоруулах үйлдвэрт үү? Хаанаас томилогдож ирж байсан юм.

Бямбадорж -

Түнхэлийн модны үйлдвэр

Эрдэнэтуяа -

Тэндээс томилогдоод ирсэн, аав чинь Түнхэлд байхад та хоёр хаана байсан юм хотод уу?

Бямбадорж -

Хотод байсан.

Эрдэнэтуяа -

Хэнтэй?

Бямбадорж -

Манай аавын эгч гэж хүн байсан

Эрдэнэтуяа -

Тэр хардаг байсан юмуу?

Бямбадорж -

Тий тэр хардаг байсан. Тэгээл ерөөсөө тэр эгчийн бие нь ч муудсан, аав ч наашаа шилжсэн

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед нэг ажилаас гараад нөгөө ажилруу орох хэр хүндрэлтэй байх вэ?

Бямбадорж -

Ер нь хүндрэлтэй, ер нь яагаад түрүүчийнхээ албан газраас гарсан

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Гэсэн тийм хардлага сэрдлэгэ бол байна шүү.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Аан тэгээд 15 хоногийн дотор ажилд орж чадаагүй бол хөдөлмөрийн дэвтэр чинь зурахгүй. Урьд нь хичнээн жил ажилсан байсан ч хамаагүй

Эрдэнэтуяа -

Нойл уу?

Бямбадорж -

Нойл

Эрдэнэтуяа -

Аан тэгдэг байсан юмуу?

Бямбадорж -

Тэгдэг байсан.

Эрдэнэтуяа -

14 хоногт л багтаж ажилд орох уу нэг ажилаас гараад уу?

Бямбадорж -

Одоо би баазаас гараад 10 хоногийн дотор клуб л ороход 10-н хэд хоногт багтсан бол ажилсан жилээ уртасгаад л явдаг тэгээгүй бол ажилсан жил хасагдаад

Эрдэнэтуяа -

Тийм юм байсан л байх тээ, хасагдаж байсан хүн байсан уу?

Бямбадорж -

Аан байлгүй яахав

Эрдэнэтуяа -

Тэд нар тэгээд тэтгэвэр тогтоолгоход л хэцүү юм даа.

Бямбадорж -

Одоо тэр чинь хэрэгсэхгүй болсон байна ш дээ. Одоо бол ерөөсөө тэгээд л ажиллаж байсан бол авжил байна

Эрдэнэтуяа -

Тиймүү

Бямбадорж -

Тэр үед тэтгэвэр тогтоолгоход яахав одоо хасагдаад л

Эрдэнэтуяа -

Хуучин социолизмын нийгмийн үед хэрвээ тэтгэвэрт гарсан бол уу?

Бямбадорж -

Тий

Эрдэнэтуяа -

Тэрийг одоо нөхөх юм байгаа юу? Нөхөж олгож байгаа юм.

Бямбадорж -

За байхгүй байхаа

Эрдэнэтуяа -

Тэгэхээр бас тэр нөгөө улсаас хүмүүсийг ажилдаа залгах төрийн бодлогын бас нэгээхэн хэсэг юмаа даа.

Бямбадорж -

Нэгээхэн хэсэг

Эрдэнэтуяа -

өөр ер нь төрөөс ер нь ямар бодлого хэрэгжүүлдэг байсан

Бямбадорж -

За өөр ч сайн мэдэхгүй юмаа. Би чинь ярих юм маруухан

Эрдэнэтуяа -

Болноо. Та ардчилал гарсанаас хойш ажилаа сольсон уу?

Бямбадорж -

Үгүй ээ солиогүй

Эрдэнэтуяа -

Нэг ч солиогүй.

Бямбадорж -

Үгүй яахав клубд байж байгаад юуруу очсон уурын зууханд очсон өөр солигдоогүй.

Эрдэнэтуяа -

Мод боловсоруулах үйлдвэр хэдий хүртэл ажилсан юм?

Бямбадорж -

Мод боловсоруулах үйлдвэр үү?

Эрдэнэтуяа -

Тий

Бямбадорж -

Мод боловсоруулах үйлдвэр чинь 1969-1983 он хүртэл

Эрдэнэтуяа -

1983-н онд яасий, яагаад гарсан юм?

Бямбадорж -

Нөгөө бие хаа муудаад л

Эрдэнэтуяа -

Нөгөө нэг салхинд гарах гэдэг үү?

Бямбадорж -

Тий

Эрдэнэтуяа -

Аан тэгээд больцон юмуу? Тэгээд энд ирсэн үү?

Бямбадорж -

Би чинь нэг жил гаран группд байсан. Тэгээл энд ирж

Эрдэнэтуяа -

Яагаад Дулаанхаанруу явах болсон юм.

Бямбадорж -

Манай эгч энд байдаг байхгүй юу

Эрдэнэтуяа -

Тэгээд тэрийг нь эмчлүүлэх гэж ирж байгаа юмуу

Бямбадорж -

Тий манай нэг хүргэн ах байсан юм одоо тэр эгчтэй сууж байсан юм

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэр, өө наадахаа аваад ир нохой махаар л дорно эмчилээд хаяна

Эрдэнэтуяа -

Нохойн махаараа

Бямбадорж -

Тий

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

Тэр чинь тэгээд л авчирсан тэгээд яахав би үнэндээ нохойны мах идсэн л дээ.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэгээд

Эрдэнэтуяа -

Хэр удаан идсэн?

Бямбадорж -

2 жил гаран идсэн.

Эрдэнэтуяа -

Пүү өөр ямар ч мах идэлгүйгээр үү?

Бямбадорж -

Үгүй ээ иднэ л дээ.

Эрдэнэтуяа -

Аан эмчилгээний журамаар л

Бямбадорж -

Эмчилгээний журамаар л нохойн мах идчээд, үхэрийн хонины мах идэж л байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээд тэр их нөлөөлсөн юм байлгүй дээ. Зохисон юм байлгүй тэгээд одоо миний бие гайгүй болсон. Тэгээд дараа нь аймгийн эмнэлгийн хяналтанд байсан л даахөөрхий амьтан. Очоол үзүүлдэг эм тариа авдаг тэгээл сүүлд нь нэг очсон одоо ирсэний хэрэггүй байх яагаад гэвэл муудаж байгаа юмуу үгүй ээ үгүй ээ та одоо хамаагүй сайжирсан байна. Түнээс хойш ахиж үзүүлсэн ч юм байхгүй хааяа нэг очиж сайн дураараа үзүүлдэг юм.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Зүгээр байнаа.

Эрдэнэтуяа -

Тэрнээс хойш та нээх өвдөөгүй юу?

Бямбадорж -

Өвдөөгүй. Хааяа нэг ханиалгадаг юм өөр юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Ламд шавь орох асуудал байсан уу таны үед? Хаагдчихсан байсан үеүү?

Бямбадорж -

Хаагдчихсан байсан

Эрдэнэтуяа -

Шашин шүтлэгийн талаар яриач тэр үеийн

Бямбадорж -

Тэр чинь одоо ер нь хамгийн л хориотой л юм байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан, төр шашин 2 хэр харилцаатай байв?

Бямбадорж -

Харьцаагүй байсан байхаа

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Шашин машин ингэх юм бол за энэ чинь нөгөө шашины юмыг буруу сурталчилгаа явуулж байна энээ тэрээ гэж хаадаг байсан. Ямар ч байсан Цагаан сар хийдэггүй байсан. Малчдын Цагаан сар малчдын баяр малчид л хийвэл хийнэ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Төв хотынхон бол би бол тэгээл энэ \нөгөө лам юм хуучниы үзэл тийм л байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан, танайхаас хэлмэгдсэн хүн байгаа юу?

Бямбадорж -

Байхгүй

Эрдэнэтуяа -

Та нар тэгээл шашин шүтлэг шүтддэггүй байсан уу ер нь?

Бямбадорж -

Шүтдэггүй байсан.

Эрдэнэтуяа -

Шүтэх эрх байхгүй.

Бямбадорж -

Байхгүй. Шүтвэл тэгээл

Эрдэнэтуяа -

Баргидах уу?

Бямбадорж -

Хуучины суртал ухуулга явууллаа гээд зэмлэл хүлээдэг байсан.

Эрдэнэтуяа -

Өөр тэгээд ямар арга хэмжээ авах уу?

Бямбадорж -

Өө сайн мэдэхгүй

Эрдэнэтуяа -

Ер нь та шашин шүтддэг үү?

Бямбадорж -

Үгүй ээ.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Бямбадорж -

Одоо хүртэл

Эрдэнэтуяа -

Яагаад ?

Бямбадорж -

Сүсэг байхгүй юм чинь, сүсэг байхгүй бол хэрэггүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Ардчилал хэдэн онд гарсан бэ?

Бямбадорж -

Одоо энэ ардчилал уу?

Эрдэнэтуяа -

Тий

Бямбадорж -

1991-н онд ардчилал гарчихлаа гээл бөөн юм болоол тэгсэн чинь клубд ирээд хэдэн сахилгагүй залуучууд гарсан юм шиг байна бужигнаан бөөн юм болж байна.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээл нэг 3-н сард билүү баахан өлсөглөн зарлаад

Эрдэнэтуяа -

1990-н он юмуу 1989-н он юмуу?

Бямбадорж -

Тэр чинь 1991-н он билүү 1990-н он билүү.

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

Одоо энэ Бат-Үүл

Эрдэнэтуяа -

Өөр хэн байсан?

Бямбадорж -

Бат-Үүл, Элбэгдорж, Сосорбарам тэр хэд байсан тэгээд тэгэхэд чинь бид нар тэгж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Сосорбарамаа

Бямбадорж -

Тий гавьяат жүжигчин

Эрдэнэтуяа -

Аан тэр бас ардчилалд байсан юмуу?

Бямбадорж -

Өө энэ хэд сахилгагүй очиж очиж эрх чөлөөний баяраар өлсөглөн зарлаад хаашаа юм байдаг юм. Ингэж л үздэг байсан. Үгүй яахав тэр үеийн социолизмын нийгмийн тэр үеийн гараагүй л байхгүй юу. Тэгж байсан чинь сүүлд нь яахав Батмөнх гуай жаахан зөөлөлж хийгээд тайван замаар хоорондоо ярилцаад тэгээд улс төрийн товчоон татан буугдаад тэгээл ажил гэдэг юм чинь жинхэнэ хэрэгжиж

Эрдэнэтуяа -

Та нар ер нь хэр төсөөлөл байдаг байсан.

Бямбадорж -

Өө байгаагүй.

Эрдэнэтуяа -

Та нарт ер нь юм ярьдаг байсан уу?

Бямбадорж -

Мэдэхгүй ямар сайндаа зурагтаар сонсчихоод энэ чинь одоо яадаг билээ ийдэг билээ

Эрдэнэтуяа -

Зурагтаар ер нь мэдээлэл чөлөөтэй явдаг байсан уу?

Бямбадорж -

За даа хаалттай шахуу бараг л гайгүй дээ. Телевизээр гарч байсан

Эрдэнэтуяа -

Ер нь социолизмын үед мэдээ мэдээлэл хэр байсан? Хэр нээлттэй байсан хаагдмал байсан уу нээгдмэл байсан уу?

Бямбадорж -

Өө ер нь нээлттэй шүү. Сонин хэвлэл аваад уншина, радиогоо сонсоно

Эрдэнэтуяа -

Аанхаан, одоо бодоход хэр юм ярьдаг байсан юм шиг байна өрөөсгөл байсан юм байна уу? Эсвэл гайгүй юм ярьчихдаг байсан юм байна уу?

Бямбадорж -

Ер нь өрөөсгөлдөө, өрөөсгөл тэгэхээр зэрэг барууны талын хөрөнгөтөнүүд гэж болохгүй

Эрдэнэтуяа -

Аан европник уу? Аан европ америк

Бямбадорж -

За америк гэж юу гэж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Хөрөнгөтөн гэж юу гэсэн үгүү?

Бямбадорж -

Тэр ч одоо бодох юм бол баячуудыг л хөрөнгөтөн гэх болуу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Гэтэл одоо хэрэг дээрээ бол хэрэгтэй л байсан юм шиг байна. Тэр үедээ бид нар аан одоо болохгүй та нар тэр чинь ерөөсөө аймаар их гуйлагчинтай юу гэж байгаа юм та нар, хөрөнгөтөн маань бас аж үйлдвэр бас их хөгжсөн үйлдвэр үйлчилгээ явуулж чадаж байдаг.

Эрдэнэтуяа -

Аанхаан, социолизмын нийгмийн үеийн хүмүүсийн амьдрал хэр тэгш байсан. Ямархуу байсан ер нь баян хоосон гэх юмуу даа.

Бямбадорж -

Үгүй тийм баян хоосоны ялгаа ховордуу шүү. Хүн болгон ажилтай тэгэхээр нэг 5 арван цаасныхаа цалинг авчихдаг тэгээл тэрүүгээрээ нэг юм болгодог.

Эрдэнэтуяа -

Аанхаан, та хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?

Бямбадорж -

За би 350-ийг авдаг байсан даа.

Эрдэнэтуяа -

Тэр үедээ

Бямбадорж -

Тэр үедээ.

Эрдэнэтуяа -

Их үү бага уу?

Бямбадорж -

Өө боломжийн цалин байлгүй яахав, шуудай гшурил 70-н төгрөг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэгэхлээр чинь боломжтой. Нэг килограмм мах 7 хагас хамгийн үнэтэй нь тэгээд 4-н цаас 20-н мөнгө тэгэхлээр чинь болж байна.

Эрдэнэтуяа -

Тэгээд цалингаа 2 хувааж байгаа юмуу, хамгийн бага цалинтай хүн ямар цалинтай хэдэн төгрөгний цалин байсан?

Бямбадорж -

220 цэвэрлэгч л байсан болуу

Эрдэнэтуяа -

Бага

Бямбадорж -

Тий

Эрдэнэтуяа -

Одоогийнхоор цалингийн доод хэмжээ гэсэн үгүү

Бямбадорж -

Тий цалингийн доод хэмжээ

Эрдэнэтуяа -

Дээд та мод боловсоруулахад 350-ийг авдаг байсан юмуу?

Бямбадорж -

Үгүй ээ үгүй энд.

Эрдэнэтуяа -

Мод боловсоруулахад үйлдвэрт хэдийг авдаг байсан?

Бямбадорж -

Хийсэнээрээ авдаг

Эрдэнэтуяа -

Дээд тал нь

Бямбадорж -

Дээд тал нь тэгээл 1000 гаргаад л авна 2000 хүргээд л авна

Эрдэнэтуяа -

Пөөх цөм хийдэг байсан юм байна. Тэр үедээ л цөм биз дээ

Бямбадорж -

Тэр үедээ л цөм

Эрдэнэтуяа -

Үрж ядаал

Бямбадорж -

Үрж ядаал ёстой нөгөө том том тансаг тансаг тансаг ер нь л тийм байсан. Би чинь бараг хоол унд хийж иддэггүй тэр нөгөө вогзалын гуанзанд орно оройд

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Сэлэнгэ сул явдаг 8:30-ийн автобус доошоо явангуут л өгсөөд л 9-э цагт очоол хоололчихдог.

Эрдэнэтуяа -

Ганцаараа явдаг байсан юмуу?

Бямбадорж -

Тий ганцаараа явдаг байсан. Голцуу хөдөө

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Гэртээ нэг хоол идчихээд мах чанаж гурил мурил таслах, хэрчих юм мэдэхгүй. Тийм л байлаа.

Эрдэнэтуяа -

Хувьчилалын талаар ярина даа.

Бямбадорж -

Аан тий өмч хувьчилал гэж ирсэн л дээ. Хүн болгонд 10-н мянган төгрөг цэнхэр, яагаан тасалбар өгөөл

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

Тэр нь тэгээд ер нь мань мэт шиг улсууддаа хэрэггүй л юм шиг байна

Эрдэнэтуяа -

Яаж байгаа юм?

Бямбадорж -

Энд тэнд өгөөл хууртагдаал дуусч байна

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

Цэнхэр жижиг тасалбараар яахав за харин авчий авчий гээл за яахав тэр үед бараа таваар хомсхон болж л өгвөл.. аан нөгөө том 7-н мянган төгрөгний тасалбар хагасыг нь Монгол савхи хийгээл тэгээл мод үйлвэрлэх, монгол савхи дампуураад л дуусаа тэгээд л байхгүй.

Эрдэнэтуяа -

Дампуураад гэдэг нь

Бямбадорж -

За яахав үйл ажиллагаагаа явуулж чадахаа болиол

Эрдэнэтуяа -

Тэр тэгэхдээ бодитой юу бодит бус уу?

Бямбадорж -

Бодитой

Эрдэнэтуяа -

Гэхдээ энэ хувьчилал буруу явагдсанаас дампуурсан уу? Юу нь буруу вэ?

Бямбадорж -

Миний бодолоор бол болоогүй байсан юм

Эрдэнэтуяа -

Дампуурах уу?

Бямбадорж -

Хэт яарсан ард түмэнд өмч хөрөнгө өгөх нь хамгийн зөв

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Гэтэл энэ чинь ямар ч эрх зүйн орчин байхгүй тиймээ нөгөө улсууд маань тэрийгээ яаж хэрэглэх юм ямар ч ойлголтгүй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Аан энэ 10-н мянган төгрөг 20-н мянган төгрөг яагаан тасалбар энэ та нарын өмч хөрөнгө бараг аль дуртай үйлдвэртээ ор гээл үйлдвэрт нөгөө прокрын пүүс гэж манай энд чинь ховор байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Мэдэх юм байхгүй зарим нь тэгээд мэдэх чадахаараа, зарим нь яахав тэгээд 5, 10-н цааснаас өгөөд зарим нь тэгээл энэ тэнд явж байгаад арай гэж хувьчилалд оруулчихсан. Аанхаан тэр яахав сайн ажилсан болуул ноогдол ашиг өгдөг юм билээ. Баазаас бол авсан хөөрхий амьтан нэг 2 жил авсан. Тэр Монгол савхиас ерөөсөө авч чадаагүй. Тэгээд сүүлд нь яасан юм мэдэхгүй ээ. Монгол савхи нь алга болоол дампуураад

Эрдэнэтуяа -

Юу анх хувьчилалын талаар та нарт яаж ухуулга сурталчилгаа ч юмуу мэдээлэл ирж байсан. Юугаар ямар хэлбэрээр

Бямбадорж -

За тийм мэдээлэл урталчилгаа ховордоо, зурагтаар нэг ганц нэг юм хийж байсан болохоор яг ийм

Эрдэнэтуяа -

Хэн ярих вэ?

Бямбадорж -

Зурагтынхан, зурагтаар л ийм юм гарна. За энэ чинь ийм учиртай та нарт өгч байгаа юм чинь ингэдий тэгэдий гэсэн тийм ухуулга сурталчилгаа явагдаж байгаагүй ш дээ. Дулаанхаанд л явагдаж байгаагүй, зурагтаар л харчихаад амьтан хүний таамгаар

Эрдэнэтуяа -

Ам дамжаал

Бямбадорж -

Тий ам дамжаал тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Та хэдэн юу авсан? Тасалбар

Бямбадорж -

Би чинь одоо 2 хүүхэдтэйгээ чавганцтайгаа 4-ийг авсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Одоо энэ манай чавганцын эгч нь энэ 2 хүүхэдтэйгээ 3-ыг авсан ингээд 7-г авсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан тэгээд Дамжуулах баазаас хэдийг авсан?

Бямбадорж -

Дамжуулах баазаас яахавээ нэг 10-н хэдэн мянган цаас байсан байх гэж бодож байна. Би ч 2 хүүхэдтэйгээ цуг өөрийнхийгөө ингээд 3-лаа дамжуулаад авцан юм.

Эрдэнэтуяа -

Энэ та нарыг одоо тэр 280-н төгрөг юмуу 350-н төгрөгний цалин авдаг байсан гэж байна ш дээ одоо энэ 10-н мянга юм аймаар өссөн байна ш дээ энэ үнэ ханш хэзээнээс ингэж өссөн юм бэ?

Бямбадорж -

Энэ чинь одоо яагаан тасалбарыг тараасаны дараа засгийн газрын 20-р тогтоол гэж гараад юмны үнийг 21 дахин өсгөөд хаясан.

Эрдэнэтуяа -

Хэзээ?

Бямбадорж -

1991-н онд ш дээ.

Эрдэнэтуяа -

За, тэр нь ямар агуулгатай юм.

Бямбадорж -

Тэр одоо буруу л байх л даа жишээлбэл гэхэд одоо ингээл 10-н цаасны цайг чинь 20-н төгрөг болгочиж байгаа юм чинь

Эрдэнэтуяа -

20 дахин өсгөөгүй юмуу?

Бямбадорж -

Үгүй.

Эрдэнэтуяа -

Нэг дахин аанхаан

Бямбадорж -

Нэг дахин өсгөөд л ингээл дэлгүүрийн лангуун дээр давснаарс өөр юм байхгүй

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Бид нар чинь картанд орж байлаа шүү дээ

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

Нэг өрх л нэг карттай тэгээл гурил будаа дэлгүүрт ирдэг. Тэгээл нөгөө картаараа захиргаа бөглөж өгнө. Бид нарт тэдэн килограмм зээл гурил өг, тэдэн килограмм тийм юм өг тэгээл нөгөөтөхөө дэлгүүрт бариж ирээл авдаг.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгэхдээ ялгаа байхгүй мөнгөөр нь авдаг. Тэр үед яахав дээ цалин ч гэсэн нэг дахин өссөн л байлгүй дээ. Одоо мэдэхгүй картын бараа

Эрдэнэтуяа -

Яагаад тийм картын бараанд, бараанууд нь ховордсон юмуу?

Бямбадорж -

Хомсдоцон юм.

Эрдэнэтуяа -

Үгүй тэгээд гэхдээ тэр хэр тэр 20-р тогтоол нэг л өглөө гарсан уу? Аажимдаа тэр лангуу давснаас өөр юмгүй болсон уу? Нэг л өглөө давстай болсон уу?

Бямбадорж -

Ерөөсөө оройн бараатай байна, маргааш өглөө дэлгүүрт орохоор байхгүй. Гэтэл нөгөө бид нарт өгсөн 10-н мянгын тасалбар маань өсөөгүй ш дээ. Миний бодолоор өсөж л байсан байх

Эрдэнэтуяа -

Аанхаан гэхдээ тэрийг өгцөн байсан үед гарсан уу?

Бямбадорж -

өгцөн байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан, та нарын цалин өссөн байх даа.

Бямбадорж -

За нэг өссөн л байх даа. Сар саадаа

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээл аажимдаа ганзагын наймаачид бий болоол

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэрний хүчинд бүх бараа таваар гурил, будаа, элсэн чихэр, масло тэр чинь орж ирлээ ш дээ. Социолизмын нийгмийн үед масло гэдэг чинь ховор, нүдний гэм

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

За элсэн чихэр нь байна л даа. Одоо энэ молоко, масло нарийн ширийн юм ховор, аа нэг ганзагын наймаачдын буянд тэр үед дэлгүүрүүд дүүрээд ингээд яахав дээ ганзагын наймаачдын юугаар цалин нь өсдөг ч юмуу юм нь аажим даа нэмэгдээл юмных нь үнэ өссөөр яваад одоо ийм болчиж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхаан , та гадаадад гарч байсан уу?

Бямбадорж -

Аан

Эрдэнэтуяа -

Та гадаадад гарч байсан уу?

Бямбадорж -

2007-н онд л явсан

Эрдэнэтуяа -

Хашаа?

Бямбадорж -

Солонгос явсан.

Эрдэнэтуяа -

Пөөх ямар ажилаар явсан юм.

Бямбадорж -

Манай охин тэнд ажилдаг.

Эрдэнэтуяа -

Аан, тэгэхэээр тэрний өмнө гадгашаа Орос ойр зуурдаа яваагүй юм байна тээ.

Бямбадорж -

Яваагүй.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр тэр үеийн жирийн иргэд яахав дээ дарга нар ч бол тэгээд амралтаараа, ажилаараа ч байдаг юмуу явдаг л байх, жирийн иргэд ер нь гадаад улс оронтой харьцах ч юмуу гадаадруу явах, гадаад найз нөхөдтэй байх тийм асуудал хэр

Бямбадорж -

Ер нь бараг л хориотой шүү дээ.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Гадаадруу явна гэдэг их хөөцөлдөөн орно. За жишээлбэл оросоор одоо тэр чинь ТЭМС-ийн, оросын ТЭМС-д хүүхдүүд хувиарлагддаг байлаа ш дээ. Тэрэнд явсан хүүхдүүд бөөн ажил тэгээл хотод бөөн ажил болдог эмнэлэг одоо тэр цагдаагийн байгууллага явж явж арай гэж гардаг, визэ авдаг. Тэрнээс ажилчид бид нар орохгүй.

Эрдэнэтуяа -

Гарна гэсэн ойлголт байхгүй.

Бямбадорж -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхаан, ажилтан гэсэнээс дарга цэргийн хоорондын харилцаа ямар байсан бэ?

Бямбадорж -

Ер нь захиргаадуу шинжтэй шүү.

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

Шууд юмаа хий та нар тэгэх ёстой энийг тэгэх ёстой

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Төлөвлөгөөг заавал биелүүлэх ёстой.

Эрдэнэтуяа -

Аанхаан, хэр дарамттай байдаг байсан. Шахалт байх уу?

Бямбадорж -

Одоо тэр үед чинь бид нарт тэрийг заралж болдоггүй л байлаа ш дээ. Бид нар хийх ёстой энэ төлөвлөгөөг бид нар өөрсдөө нэгэнт социолист уралдаанд үүрэг авсан улсууд энийгээ хийх ёстой.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Бид ч гэсэн тийм юутай дарга нар та нар биелүүлэх ёстой гээд шахдаг л байлаа.

Эрдэнэтуяа -

Сөргөлдөх үү?

Бямбадорж -

Байхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Сөргөлдвөл

Бямбадорж -

Аягүй бол ажилаасаа халгадана.

Эрдэнэтуяа -

Аанхаан, тэгэхээр дарга нар эрх мэдэлтэй хүн байж тэр үеийн эрх мэдэлтэй хүн, яг эрх мэдэлгүй хүн 2-ын хоорондын амьдралд гарч байгаа ялгаа ямар байсан өдөр тутамын амьдрал, ерөнхий амьдрал өмсөх хувцас хунар, эд хэрэглэж байгаа байдал юу байдий ямархуу байдлаар илрэх үү?

Бямбадорж -

Одоо жишээлбэл засаг дарга нар унах унаатай наад захын жишээтэй идэх хоол нь бэлэн одоо ийшээ яваал мэргэжилтэний дэлгүүр ороол юмаа авна ш дээ.

Эрдэнэтуяа -

Мэргэжилтэний дэлгүүр ээ?

Бямбадорж -

Тий

Эрдэнэтуяа -

Тэр нь яадий?

Бямбадорж -

Үгүй яахав дээ дарга цэрэггүй үйлчилдэг.

Эрдэнэтуяа -

Орос дэлгүүр үү?

Бямбадорж -

Орос дэлгүүр

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Мань мэт бол тийм юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Очих юм бол оруулахгүй нохой шиг хөөгөөд л явуулдаг

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Ялгаа нь бол тийм л ялгаа байсан.

Эрдэнэтуяа -

Дарга нарын хүүхдүүд их гадаад явдаг байсан гэсэн

Бямбадорж -

Тийм юм байсан.

Эрдэнэтуяа -

Тэр хахуульд тооцогдож баригдах уу?

Бямбадорж -

Үгүй тийм юм ёстой харагдахгүй.

Эрдэнэтуяа -

Яаж гардаг байсан юм? Уул нь чанга шалгадаг байсан гээд байгаа.

Бямбадорж -

Сайн шалгадаг байсан тэр ч яахав дээ тэр ч одоо одоогоор ярих юм бол хахууль л байдаг байх л даа

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэр чинь нууц л байдаг байсан юм байлгүй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Жишээлбэл одоо Сэлэнгийн 10-н жилд одоо манай Цэдэвмаа багшийн анги төгссөн Энхтуяа гээд

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Ядуудуу амьдралтай, тийм хүүхэд байсан сурлага сайтай.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэгээд тэр нөгөө Ломносовын дээд сургууль авсан, оросын

Эрдэнэтуяа -

Аанхан

Бямбадорж -

Тэрийг аваал багштай ингээл хот орсон оронд нь боловсролын.. хасагдаад өө Монгол Улсын Их Сургууль авчихлаа гээд гэтэл тэрний оронд томоохон даргын хүүхэд сургаж тэгэхээр байсан л юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Уул нь яг эндээс аваад явсан юмуу?

Бямбадорж -

Ерөөсөө хувиараа авсан тэгээл тэр нь тэнд очиол, бүх л хувиарууд чинь боловсролын хэлтэс дээр бодуул тэгдэг байсан юм байгаа биз тэндээс очиол ахиал үнэмлэхээ авдаг. Аан хойшоо урагшаа явах гэхээр хэдэн рубель өгдөг байсан юм шиг байгаа юм. Хувцас хунар олгодог байсан юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бямбадорж -

Тэр мэрийг авах гээл тэгээл тэнд очтол өө чиний нэр байхгүй байна ш дээ, чи хасагдчихсан байна ш дээ. Чиний оноо балл чинь хүрээгүй байна Оросын их сургуульд чиний балл чинь тиймэрхүү л

Эрдэнэтуяа -

Нэг л шалгалтын системтэй байсан юм чинь балл нь хүрээгүй гэсэн асуудал байхгүй л байсан байх л даа. Тийм л юм байна л даа. Тэр үед гэр бүлийг дэмжих ямар арга хэмжээ авдаг байсан төрөөс ер нь?

Бямбадорж -

Тэрийг ёстой мэдэхгүй юм байна

Эрдэнэтуяа -

Одоо нөгөө та хүүхэдгүйн татвар гэж төлдөг байсан уу?

Бямбадорж -

Өө байлгүй яахав тэр чинь

Эрдэнэтуяа -

Гэр бүлгүйн татвар төлдөг байсан уу?

Бямбадорж -

Гэр бүлгүйн татвар гэдэг чинь хүүхэдгүйн татвар гэсэн үг л дээ. Авдаг байсан

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэгээд нөгөө би энд ирчихээд одоо талийгчтайгаа би чинь 1985-н онд гэрлэсэн юм.

Эрдэнэтуяа -

Талийгчтайгаа, за

Бямбадорж -

Тий манайхнаас тэгж авдаг л байсан л даа. Хүүхэдгүй энэ тэр гээд тэгээд сүүлд нь захиргаанд ороод заавал гэр бүлийн батлахаа авчир

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тийм л юм бол гэр бүлийн батлахаа авчир чи одоо хүүхэдээ өөрийнхөө нэр дээр овогло тэд нар чамаас татвар авна ш дээ. Тэгээд одоо хүчээр шахуу гэрлэлтээ батлуулж тэр мөнгийг өгөхгүй байж л байлаа. Уг нь хуулинд заавал батлуулах ёстой л доо. Харин хуулиа биелүүлээгүй явж байгаа

Эрдэнэтуяа -

Гэхдээ тухайн үеийн хүмүүс хариуцлага өндөртэй байсан байх зарим нэгийг эс тооцвол

Бямбадорж -

Тий

Эрдэнэтуяа -

Бас аягүй үнэнд юунд гэх юм хүнд ер нь танд тэгэхдээ өөр байсан юм болуу

Бямбадорж -

Өөр одоо ч гэсэн ялгаа байхгүй. Одоо ингээд харж байхад залуучууд ажилд хандаж байгаа хандлага маш муу байна одоо бол

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Болжил өгвөл зав гарвал хайнгадуу өнгөрөөчий доо гэсэн бодолтой. Бид нар бол тийм юм байхгүй ш дээ. Өглөө 9-д цаг яс бүртгэнэ, 1 минут хоцроход 1 минут гээд бичдэг байсан. 2-дох өдөр болгон сонсголтой

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

7:30-с тэрэнд суух гээд уралдана ш дээ санд мэнд ороол

Эрдэнэтуяа -

ямар хэрэгтэй юм?

Бямбадорж -

Одоо тэр чинь улс төр мэдээлэл үг гээд байсан юм даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Сонсгол маань

Эрдэнэтуяа -

Сонслоо гээд

Бямбадорж -

Сонслоо гээд ашигтай л даа. Хэрэв тэнд суухгүй болуул тэгээл цалингаас чинь тав арван цаас хасагдана. Балл онооноос хасагдана гэдэг цалингаас хасагдана

Эрдэнэтуяа -

Социолист уралдаан гэдэг

Бямбадорж -

Хүн болгон авдаг байсан юм

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

Одоо жишээлбэл 2010-н он гарлаа

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Би одоо үүрэг авна

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

Тэгээд одоо би ажилын цагаар тийм баримтлал ч юмуу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Ажилын цагаар чинь зааж болно.

Эрдэнэтуяа -

Аанхаан .

Бямбадорж -

Тийм тийм юм хийлгүүлээл авна ш дээ үүрэг

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэрийгээ одоо үйлдвэрчний хороонд тэр залуучуудл байсан бол залуучуудын эвлэлийн байгууллагат батлуулж өгдөг. Жилийн эцэст тэрийгээ дүгнэдэг тэгээд сайн хийсэн байх юм бол үр дүнгийн шангал авдаг. Биелүүлээгүй бол цалин авахгүй тийм л байсан. Тэгэхлээр өөрөө тийм үүрэг авцан учир яахав ажлынхаа төлөө зүтгэх эрмэлзэл өндөртэй, хийх ёстой юмыг би заавал 8-н цагийн дотор дуусгах ёстой юм шүү тиймээ, тийм ажлын төлөө махруу байдаг байлаа. Тэгээд одоо тийм юм алга л даа хараад байхад зарим нь ч хийж байнаа хөөрхий амьтан

Эрдэнэтуяа -

Та намын гишүүн үү?

Бямбадорж -

Би намын гишүүн

Эрдэнэтуяа -

Хэдэн онд элссэн?

Бямбадорж -

Өө би саяхан элссэн 1983-н онд

Эрдэнэтуяа -

Яагаад? Тэр социолизмын үед чинь намын гишүүн байхгүй бол болдоггүй байсан үе юм бишүү

Бямбадорж -

Тэр үед намд элсэхэд маш хэцүү байсан.

Эрдэнэтуяа -

Юун?

Бямбадорж -

Боловсрол өндөртэй.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Одоо бол яахав танай намыг дэмжиж байна намайг намдаа элсүүлчих тэхүү, тэгээд би чинь 2 жилийн намын гишүүн хуучин 2 гишүүн намайг батлан даалтаар ав

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

6-н сар намайг харна. Ажил, ахуй амьдрал бүх юм харна ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэгж байж сая нэг тэнцүүлж намын гишүүн болно.

Эрдэнэтуяа -

Юу юу харах юм ар гэр,

Бямбадорж -

Одоо ажил төрөл одоо ар гэрт авгай хүүхэдээ зоддог уу иймэрхүүл юм харна ш дээ.

Эрдэнэтуяа -

Зоддог бол яах юм намын гишүүн болохгүй юмуу?

Бямбадорж -

Зоддог бол хэцүү болно л доо орох нь ч орно гэхдээ донгодож ийм байж болохгүй намын гишүүн гэдэг бол бүхний манлайлагч байх ёстой

Эрдэнэтуяа -

Тэр утгаараа

Бямбадорж -

Тий тэр утгаараа

Эрдэнэтуяа -

Аанхаан, тэгээд тэр тухайн үеийн намын гишүүн үйлдвэрчний эвлэлийн гишүүн байсан уу? Тэд нар хүмүүсийг одоо бас өөд нь татаж нийгэмд нийгэмшүүлэх тийм үүрэг гүйцэтгэж байсан уу?

Бямбадорж -

Аа байсан байсан. Намын гишүүн хүн бол дуртай ажилаа хийнэ

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Одоо би ажилаас халгадчихаад намын гишүүн өөр газар очиход намын гишүүүн үү намын гишүүн өөн за их итгэлтэй хүн байж таарна. Намын гишүүн намын гишүүн бус 2 хүн ажилд ороход намын гишүүнийг нь ажилд аваад нөгөө хүнийг нь ажилд авахгүй тийм байсан. Төсөвийн хэдэн байгууллага яахав ээ үйлдвэрт ажилж байгаа үед аюулгүй техникийн ажиллагаа, хөдөлмөрийн гэрээ юу муу бүгдийг

Эрдэнэтуяа -

Тэгэхээр нэр хүндтэй газар

Бямбадорж -

Тий ерөөсөө 2-лаа нэр хүндтэй. Хамгийн хэрэггүй чинь тэр Улаан загалмайн нийгэмлэг гэж ёсөн шидийн гишүүн байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Улаан загалмайн нийгэмлэг гэж тэр үед үү?

Бямбадорж -

Тий тэр үед чинь за улаан загалмайд элсчих гээд батлах өгчихдөг. За чи тийм мэргэжил шүү

Эрдэнэтуяа -

Мод боловсоруулах үйлдвэрийн тухай яриач та

Бямбадорж -

Мод боловсоруулах комбинат чинь 1959-н онд энэ хятадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан юм.

Эрдэнэтуяа -

Хятад юмуу?

Бямбадорж -

Хятадын тэгээд бүгд тоног төхөөрөмж хятадынх тэгээд дотроо байшин үйлдвэр, паниарын завод, цаасны үйлдвэр одоо засвар техник тийм том том тэр үед паниарын завод нь ажиллаж байсан. Паниарын завод нь болохтээрээ паниарыг,, их олон янзын паниарууд 3-13 давхар паниар хийдэг. Шахмал үүртэй холтос одоо виспа гээд тээ

Эрдэнэтуяа -

Тий

Бямбадорж -

Энийг хүртэл яадаг, рамын завод нь банз зүсдэг. Тэр банзыг байшин үйлдвэрлэл дээр аваачиж хатаагаад тэгээд нөгөөтөхөөрөө цонхны рам за тэгээд байшин үйлдвэрлэж түүнийгээ зардаг. Тийм л байсан. Хойд талдаа нэг цаасны үйлдвэртэй, модны холтосыг чанаж тэгээд цаас хийдэг ийм гоё цаас биш л дээ. Муудуу цаас

Эрдэнэтуяа -

Нөгөө бор цаас уу?

Бямбадорж -

Тий бор цаас аан тий тийм цаас хийдэг байсан. Модны талаар бол

Эрдэнэтуяа -

Дарга нарынхаа тухай яриач

Бямбадорж -

Модны дарга чинь Жаалхүү гээд байсан

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Сүүлд нь намд ороод явсан намайг байхад, манай паниар заводын дарга Сүхбат гээд одоо энд байгаа

Эрдэнэтуяа -

За аанхаан

Бямбадорж -

Рамных нь Аюуш гээд байсан юм. Байшин үйлдвэрийнх нь Баатарцогт гээд байсан юм. Цаасны үйлдвэрт нь Дуламсүрэн гээд авгай байсан юм.

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн дарга нар ямар байсан. Ямар онцлогтой вэ? Одоогийн дарга нар ямар байна?

Бямбадорж -

Тухайн үеийн дарга нар шаардлага өндөр тавьдаг.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Одоо дарга нар шаардлага тавьж чадахгүй байх шиг байна ш дээ. Хөөе нөхөр болиороо захиргаадахгүй шүү. Тэгээл ийм болцон байна тэгэхлээр одоо захиргаадах гэдэг маань байх хэрэгтэй юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхаан, тэр үед бол байсан.

Бямбадорж -

Байсан. За тэг тэрийгээ тэг та нарын төлөвлөгөө чинь тэр

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэгээл тэр үедээ хийгддэг, хийе гэсэн тийм л байлаа даа.

Эрдэнэтуяа -

Тэр үед үйлдвэрийн ажилтан болно мод боловсоруулах үйлдвэрт орно гэсэн шаардлага тийм ийм гэж тавих уу?

Бямбадорж -

Тавихгүй

Эрдэнэтуяа -

Хамаагүй

Бямбадорж -

Хамаагүй. Одоо тэр би түрүүн 10-н жилийг 11-н жилтэй байсан гэж ярьсан даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгэхэд чинь одоо 9-р ангиас эхлээд үйлдвэрийн дадлага гэж ордог байсан. Тэр дадлага маань яах вэ гэхээр Сэлэнгийн тэр мод боловсоруулах комбинат, аан шүдэнзний үйлдвэр, гурилын үйлдвэр энэ 3 дээр очиж хийдэг байсан байхгүй юу. Дадлагын ажлыг нэг л өдөр ордог 6-н цагийн хичээлийг тэгтэл аль нэг үйлдвэр дээр гурил савлах тоног төхөөрөмж дээр яаж ажилах вэ тиймээ энэ ямар бүтэцтэй зохион байгуулалттай гээл эхнээсээ авхуулаад тэгж заадаг байсан байхгүй юу. Тэгээд тэр яахав 11-р ангиа төгсчихөөд нэг үгээр хэлэх юм бол муу ч гэсэн мэргэжил дээр ажилчин байгаа биз дээ. Анхны мэдэгдэхүүн авчихсан, үйлдвэрт очилоо гэхэд бас нэг тиймэрхүү жишээтэй.

Эрдэнэтуяа -

Аанхаан, танай нутагт байгаль орчин яаж өөрчилөгдөж байв?

Бямбадорж -

Одоо ер нь их хуучирч байх шиг байна.

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

Энэ дэлхийн цаг агаарын дулааралаас болж байлгүй дээ. Сэлэнгэ чинь одоо уул нь элсэрхэг л дээ намайг ирэхэд ийм байсан. Одоо бүр элсэрхэг болсон байна.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Хаа сайгүй хаа л явна элс, анх бол гайгүй л байсан.

Эрдэнэтуяа -

Сайн өөрчлөлт гарав уу? Сайн талын өөрчлөлтүүд гарав уу?

Бямбадорж -

Өө гарсан гарсан өөрчлөлт гаралгүй яахав.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Одоо бид нар наад захын гэхэд мөнгө хэрэгтэй бол гадаадруу гараад чөлөөтэй ерөөсөө хаа ч бол хаач явдаг. Тэгэхээр хүн эрхээ эдэлж чаддаг болсон байна.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Нөгөө төв хороо засгийн газартаа орж дарга нартай, сайд нартай уулзаж чаддаггүй байсан бол одоо чөлөөтэй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

За би улсын их хуралын гишүүнтэй уулзах гэсэн юм. Ерөнхий сайдтай уулзий, чөлөөтэй болсон. Ийм ийм сайн талууд бол байлгүй яахав зөндөө байна.

Эрдэнэтуяа -

Аанхан, тэр үеийн социолизмын үеийн дарга цэргийн харилцаа одоогийн дарга цэргийн харилцаа ямар байна?

Бямбадорж -

Өө ер нь хэцүү дээ. Тэр үед чинь одоо яахав энэ өөрийнхөө үйлийн жишээлбэл одоо тэр нөгөө улс төрийн 9-н гишүүн байлаа ш дээ. Улс төрийн товчоо гээд

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэр дарга, сайд нартай уулзахад хэцүү шүү оруулахгүй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Хэрвээ бүр за энэ хүнийг заалшгүй уулзуулий яам тамгын газраар нь ингэх юм болуул 2-3 н хоногийн өмнө зөвшөөрөл авдаг. Тэгж байж ордог байсан. Одоо бол тийм байхгүй ш дээ. Одоо би хот орчихлоо ерөнхий сайдтай уулзах гэсэн юм тэгээд бол яахав цаг гаргаад маргааш уулзана ш дээ. Ийм л 2 ялгаатай байна.

Эрдэнэтуяа -

Тэр соёлын довтолгооны үеэр шалгалт явдаг байсан гэж байна ш дээ. Шалгалт яваад шаардлага хангаагүй айл өрхүүдыг яадаг байсан бэ?

Бямбадорж -

Торгодог байсан.

Эрдэнэтуяа -

Хэдээр, ямархуу байдлаар

Бямбадорж -

5, 10, 25-н төгрөгөөр гэх маягтай байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Өндөр үү?

Бямбадорж -

Өндөр тэр үеийн 25-н төгрөг маш их мөнгө

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

25-ын килограмм гурилаа авна ш дээ. Тийм гурилын мөнгө байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхаан, тэр нөгөө гахай тавьдаг байсан гэсэн

Бямбадорж -

Аан тэр ингэдий одоо ингээд их балиар заваан байлаа тэгэх юм бол анхны сануулга

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Гахай тэр нөгөө паниараар зураад хийцэн гахай л даа.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Оруулж ирээд л тавьчихдаг. 7 хоног ч юмуу 3 хоног ч юмуу тийм хугацаатай. За тэгээд торгоод за танай энэ 2 тэнцсэн байна. Хэрвээ тэрийг цэвэрлээгүй бол торгуульд орно. Цэвэрлээд сайхан байх юм бол за сайн байна үүрэг даалгавар биелүүлсэн байна. Яг энэ шигээ байгаарай гэдэг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд хэд хоногийн дараа ирэх вэ?

Бямбадорж -

Тэгээл яахав

Эрдэнэтуяа -

Гэнэт л орж ирэх үү?

Бямбадорж -

Гэнэт л орж ирнэ. Хэлэхгүй ш дээ. Эхлээд бол сар байсан сүүлдээ бол 7 хоногийн 3 дахь өдөр болгон байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

7 хоногийн 3-дахь өдөр болгон за өнөөдөр эмч нар айлуудаар явна шүү гэр хороололын юу яадаг өдөртэй болсон болохоор байнга тогтмол шалгадаг өдөртэй болсон учраас

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Хөл гарын хумс үзнэ. За та гутлаа тайлаарай, ороолт нь хар байвал загниулна

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Хөлын хумс үзээл, ариун цэвэр үзнэ шүү дээ. За алий бөөс хуурс байна уу үгүй юу

Эрдэнэтуяа -

Бөөс хэр их байдаг байсан?

Бямбадорж -

Ер нь л байдаг л байсан байлгүй дээ тэр үед чинь одоо хөөрхий амьтан.

Эрдэнэтуяа -

Аанхан

Бямбадорж -

Тэгээл байхгүй болоол

Эрдэнэтуяа -

Танд аав ээжээс чинь үлдсэн ч юмуу эсвэл ажилд байхдаа хадгалсан тэр үеийн үзүүлчихээр дурсгалтай эд зүйл байна уу? Янз бүрийн баярын бичиг, шагнал

Бямбадорж -

Би ч ёстой хамаг юмаа Сэлэнгийн тэр байж байгаад усан замын байранд байж байхад нэг их үер болсон. Манайх тэгэхэд жижиг байр усанд автаад

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Аавын маань нэг хэдэн одон медаль байсан чинь Дэнж дээр унтаж байгаад алдчихсан.

Эрдэнэтуяа -

Айн хаанаасаа ?

Бямбадорж -

Гэрээсээ

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Манайх энэ Дэнжийн нэг байшинд байсан юм. Зун ингээд цонхоо торлочихсон тэгээд энэ нөхөр цонхны дор хүүхэдтэйгээ унтдаг. Миний орны дээр ингээд жигдрүүлээд Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугын одон , Октябрын хүндэт медаль 1950, 1960-н оны медалууд

Эрдэнэтуяа -

Танай аав чинь уу?

Бямбадорж -

Тий тэгээд хадчихсан байдаг байхгүй юу

Эрдэнэтуяа -

Аанхан

Бямбадорж -

Тэгсэн чинь шөнө орж ирээд аваад явчихсан байсан. Бид нар нам юу ч мэдээгүй. Тэгээд алдчихсан

Эрдэнэтуяа -

Тэр тэгээд медалуудаар яадаг байх нь вэ?

Бямбадорж -

Үгүй тэр үед чинь медалуудаар яахав дээ энэ тэнд зардаг хэргэлдэг л байсан юм байлгүй дээ. Одоо бол энэ тэндгүй л зарж байна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Зарж байна аа.

Бямбадорж -

Тий. Зах дээр Алтан гадас одон зарж л байна шүү дээ.

Эрдэнэтуяа -

За. Одоо тэгээд медалыг хаанаас бол хаанаас худалдаад авчиж болохоор

Бямбадорж -

Баахан одон медаль авчихаад би ийм л байлаа ш дээ гэхэд бараг хүн үнэмшинэ дээ.

Эрдэнэтуяа -

Итгэнэ ш дээ тэгэхээр болцон үе байна л даа. Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу? За тухайлбал одоо эерэгээр, сөрөгөөр тэр дундаа одоо эергээр гэвэл гүн аягүй гоё дурсамж үлдээсэн тээ дотно сэтгэгдэл үлдээсэн, сөрөгөөр гэвэл жаахан гунигтай шарх үлдээсэн харамсаж явдаг ч юмуу нэг тийм үйл явдалууд байна уу?

Бямбадорж -

Эерэгээр гэвэл Сэлэнгийн усанд явж байлаа

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Усан замын цэрэгт Жамц гээд хүн байсан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Монголын 2 капитаны нэг л дээ.

Эрдэнэтуяа -

2

Бямбадорж -

Монгол чинь 2 л капитантай ш дээ.

Эрдэнэтуяа -

Капитан гэж юу юм?

Бямбадорж -

Усан цэргийн хамгийн том цол

Эрдэнэтуяа -

Аан за.

Бямбадорж -

Энэ 2-ыг Болгарын Одисст төгссөн манай Жамц дарга бол

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Нэг тэр Чадраабал хувьчилалын энэ 2 л Монголоос Болгар улсад 2-лаа тэнд сурсан.

Эрдэнэтуяа -

Аан за.

Бямбадорж -

Тэгээд Жамцруу тэнд тракторчингоор очихгүй юу, жолоочоор тэгээд би яахав голын трактороор мод хажуу тийш нь тавьдаг тийм байлаа тэгсэн чинь нэг өдөр дуудууд за чи хө хэр зэрэг усанд сэлдэг вэ намайг

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Үгүй даргаа би муу шүү дээ тэгвэл чи манай усан замд тэнцэхгүй юм байна. Бид нар усан онгоцтой явж байгаад живлээ чи яаж гарах юм үхнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

За нааш ир чи тэгээд намайг Орхон Сэлэнгийн 2 ийм булчээр байсан юм уулзвар

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэрэнд аваачаад завинаас шидчиж билээ тэгээд би эхэндээ сандарсан ерөөсөө юу ч болж байгаагаа мэдэхгүй. Тэгээд гарч ирээд хахаж цацаад сэлж чадахгүй манай дарга хүрч ирээл тэгсэн яг 2 ширүүн гол чинь ингээд хоорондоо мөргөлдөж урсахаар дунд нь элс овоордог юм байна л даа. Яг тэрүүхэн тэгсэн би сандарцан хамгийн инээдтэй юм тэр болсон байх

Эрдэнэтуяа -

Уул нь бол живхээргүй

Бямбадорж -

Живхээргүй иймхэн байгаа юм чинь. Мундаг том голын дунд чинь аймаар гүнзгий байдаг гээд сандчаал тэгээл шидчихээр үхлээ барилаа гээл дарга бугаал завинаасаа алхаал ирлээ бүр гайхаад даргаа юу билээ гэсэн чинь за суу хамгийн хөгжилтэй нь, өөр ч гутарсан юм байхгүй дээ.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Бямбадорж -

Өө байхгүй.

Эрдэнэтуяа -

Одоо хадгалж явдаг юу байдий, дурсаж явдаг аав ээжээс бас нэг

Бямбадорж -

Өвөлж

Эрдэнэтуяа -

Бас нэг тийм дээ иймдээ, танд фото зураг байхгүй юу?

Бямбадорж -

Хуучины юу?

Эрдэнэтуяа -

Тий

Бямбадорж -

Тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Нөгөө нэг үерт явсан уу?

Бямбадорж -

Бүх юм л байхгүй болцон

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Сүүлийн үеийн ганц 2 зураг байдаг. Солонгост авхуулсан зураг

Эрдэнэтуяа -

Аанхаан , танайхаас лам хүн байсан уу?

Бямбадорж -

Байхгүй дээ.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдсэн хүн байгаа юу?

Бямбадорж -

Байхгүй. Манай өвөө яадаг юм байгаа юм тэрийгээ бас сайн мэддэггүй юм.

Эрдэнэтуяа -

Тиймүү ээж аав 2-ыгоо салсанаас хойш 2 дүүтэйгээ уулзсан уу?

Бямбадорж -

Өө олон нэг дүү маань энд бий нэг нь хотод бий тэрнээс доош

Эрдэнэтуяа -

Гарсан уу?

Бямбадорж -

6, 7-н дүү нар байгаа

Эрдэнэтуяа -

тэрийгээ харьцах уу?

Бямбадорж -

Харьцана, очихоор сүйд болно. Ах ирлээ гээд би ч миний дүү нар гээд

Эрдэнэтуяа -

Нэг эхээс гарсан юм болохоор

Бямбадорж -

Нэг эхээс гарсан юм болохоор

Эрдэнэтуяа -

Аанхаан, танай аав хүнтэй суугаагүй юмуу?

Бямбадорж -

Суугаагүй

Эрдэнэтуяа -

Та 2 л, аав гэснээс аав чинь 1984-н онд нас бархад тухайн үед оршуулгыг яаж үйлддэг байсан бэ?

Бямбадорж -

Үгүй яахав өөрсдөө л үйлдэнэ дээ. Яахав хуучин ажиллаж байсан газраас нь нэг 5, 10-н цаасны дэмжлэг туслалцаа үзүүлэнэ, машин тэрэгээр хангана

Эрдэнэтуяа -

Одоо нөгөө юу газар ухаж л яах уу? Одоогийн юугаар

Бямбадорж -

Аан одоогийн юугаар

Эрдэнэтуяа -

Ил тавьдаг юм байсан уу? өөр оршуулгын ёс заншил байсан уу?

Бямбадорж -

Байгаагүй. Тэгээл тэр үед чинь 1960-аад оны үе байсан юмуу даа. Тэрийг би яаж мэддэг гэхээр тэр Ар хустайнд би 1-р ангид орсон гэж хэлсэн ш дээ

Эрдэнэтуяа -

Тий

Бямбадорж -

Тэр Ар хустайн сангийн аж ахуйн ард хүн тавьдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэр үед чинь 7, 8-тайхүүхэд тоглож яваа ш дээ. Тэр зуны халуунд хүн чинь хөөгөөд гараад ирдэг юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Ил тавьцан хүн үү?

Бямбадорж -

Ил тавьцан хүн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгэхээр нөгөө хүүхэд зүгээр хатгаад тэгэхээр нээх муухай ний гараад унадаг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Юу одоо бодохоор аймаар

Эрдэнэтуяа -

Хэр их тааралддаг байсан.

Бямбадорж -

Тааралдана зуны цагт зурам тарвага эргүүлээд явчихдаг тэгэхлээр нөгөө зурамны арьс тэдэн ширхэг зуны даалгавар өгнө ш дээ сургуулийн хүүхдүүдэд

Эрдэнэтуяа -

Аан бас уу?

Бямбадорж -

Тий

Эрдэнэтуяа -

Ямархуу юм зуны даалгаварт ирэх үү?

Бямбадорж -

Аа даа зурам тэдэн ширхэн алж ир

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Одоо юу яа цэцэг навч хатаа, хатаамал хийж ир, хаанаас авсан юуны цэцэг болох тэгээл тэчнээн ширхэг ном унш

Эрдэнэтуяа -

Та хэр ном уншдаг байсан?

Бямбадорж -

Би нацагдоржийн тэмдгийн болзолтой л явсан даа.

Эрдэнэтуяа -

Тэмдэгтэй байсан уу?

Бямбадорж -

Байсан

Эрдэнэтуяа -

Тэгвэл ч ном уншдаг байсан байна.

Бямбадорж -

Тэгээл одоо манай Цэдэвмаа багшийн цуглуулга дотор байна уу үгүй юу манай ангийн 3-н хүүхэд бүгдээрээ Цэдэвмаа багштай

Эрдэнэтуяа -

Таны хамгийн сэтгэлд хонгошсон багш юу вэ? Хэн бэ?

Бямбадорж -

Цэдэвмаа багш

Эрдэнэтуяа -

Хэр сайн багш байсан?

Бямбадорж -

Ер нь 10-н жилд сайн багш байсан. Молом гэж нэг багш байсан

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тэр 8а-ийн яагаад сайн багш байсан бэ гэхээр 7-р ангид байхад манай багшийг шууд хичээлийн эрхлэгчээр тавьсан

Эрдэнэтуяа -

За.

Бямбадорж -

Тэгсэн чинь бид нар чинь бараг л бослого гаргах юм болно ш дээ одоо энэ Хэцүү ангийн хүүхдүүд шиг юм болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Яаж байгаа юм

Бямбадорж -

Багшийгаа хичээлийн эрхлэгч болгохгүй анги даасан багш болгоно гэж уул нь тэр хүнийг чинь одоо мэргэжил нь дээшлээд хэрэгтэй л байна л даа. Багшаасаа салахгүй бид нар, хичээлд явахгүй энэ тэр гэж

Эрдэнэтуяа -

За тэгээд буцаагаад багш

Бямбадорж -

Тэгэхэд хичээлдээ явдаггүй байсан 7 хоног яваагүй ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Манайд чинь 4, 5-н онц сурдаг хүүхэд байдаг байсан бусад нь байхгүй. Тэгээд манай багшийг буцаагаад, тэгээд багш ч ирсэн манай анги шиг томоотой анги болсон. Хамгийн томоотой анги нь, сургуулиас өгдөг ш дээ тийм ажил хий ийм ажил хий тэгэхэд манай анги хамгийн түрүүнд манай ангид хамгийн хүнд юмыг нь өгдөг байсан.

Эрдэнэтуяа -

Яаж байгаа юм идэвхитэй болохоор нь

Бямбадорж -

Тий

Эрдэнэтуяа -

Аанхаан

Бямбадорж -

Тэгээл тэр үед чинь бид нар чинь юу яадаг байсан. 9-н сард цуглаад аж ахуйнуудад очиж төмс хураадаг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан бас уу?

Бямбадорж -

Тий 7 хоногоор 10 хоногоор тэгээл тэр сангийн аж ахуй бид нарын хоол ундыг даадаг. Бид нар тэнд төмс хураадаг

Эрдэнэтуяа -

Төмс хураах хэцүү ажил уу?

Бямбадорж -

Гоё ажил ш дээ

Эрдэнэтуяа -

Ангиараа яваал бужигнаал, яриан дундаа явж байтал

Бямбадорж -

Хүүхдүүд тоглоол наадаал ерөөсөө тэгээл 3 40-ийн том талхтай. Дундуур нь 4 хуваагаад нэг том талх л нэг үдийн цайн дээр

Эрдэнэтуяа -

Одоогийн нөгөө нэг төмөр замын талх мөн үү?

Бямбадорж -

Яг тэр нь шиг дээ тэгэхдээ бөөрөнхий

Эрдэнэтуяа -

Аан за

Бямбадорж -

Тэгээд 4 хуваацан торт шиг

Эрдэнэтуяа -

Аан за.

Бямбадорж -

Нэг хүүхдэд нэг талх палбийтал нь элсэн чихэр тавиал масло олдохгүй ээ, тэгээд талхаараа байлдана.

Эрдэнэтуяа -

Хангалттай

Бямбадорж -

Багшийг байгаа үед тийм юм юу ч байхгүй.

Эрдэнэтуяа -

За

Бямбадорж -

Тийм л байсан даа.

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөнд баярлалаа

Бямбадорж -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.