Lündeg


Basic information
Interviewee ID: 990377
Name: Lündeg
Parent's name: Nemeh
Ovog: Ondrogch
Sex: m
Year of Birth: 1911
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Shaamar sum, Selenge aimag
Lives in: Shaamar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
belief
repressions
life in wartime
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Лүндэг -

За би чинь одоо 1911 онд төрсөн хүн

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

Энэ нөгөө Шаамар сумын Ондрогчийн хөндий гэдэгт

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

За ингээд арвантав зургаа нас хүрээд л... багийн орлогч дарга гэж хийж явлаа.

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Энд Жамбаахүү гэж нэг хүн байлаа. Тэр багийн дарга байлаа.

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

Шаамар сумын 8-р баг гэж байлаа.

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Ингээд ажиллаад л явж байлаа.

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

За тэгээд ингээ явж байгаад л хорин хэдэн оноос эхлээд л одоо манай төр чинь одоо өөрчлөгдөж зөвлөлтийн талд одоо орлоо шүү дээ.

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Ком... Баруун Европоос ирүүлсэн багш Ленингийн сургаал гэж байгаад л социализм байгуулах ийм ажил хийж байлаа.

Эрдэнэтуяа -

Аахан. Хэдэн онд хэдэн настайдаа хийж байв?

Лүндэг -

Би юу? Арван долоо наймтайдаа л...

Эрдэнэтуяа -

Аахан. Анх яаж тийшээ элсэж оржийсэн мэдэж?

Лүндэг -

За одоо тийшээ яаж мэдэж орж байсам бэ гэхээр одоо ерөөсөө тэхэд чинь би намайг нэг лам байлгах санаатай ийшээ оруулжийсийн. Би тэгээ...

Эрдэнэтуяа -

Лам...

Лүндэг -

Би тэгээ лам болохгүй ч гээд лам болохгүй болго, болохгүй гээд гарч ирээд хөдөө суучкуу юу.

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Ингээ хөдөө байж байтал, одоо тэгээл багийн даргын орлогч хийж байлаа.

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Тэгээл энэний учир за энэ ажлыг бас далимдуулж л аргагүй социализмийн үеийн одоо ажлыг хийхээр болоод байсийм даа.

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

За тэгээд социализмд ороод ирэхээр чинь коммунизмд орно гэж нэг алсын нэх том бодлого Монгол ардын хувьсгалт намаас тавьж байлаа.

Эрдэнэтуяа -

Аан за

Лүндэг -

За тэгээд нэг тиймэрхүү ажил ер нь монгол дотор одоо нийтлэг явагдаж байлаа л даа.

Эрдэнэтуяа -

Аахаан

Лүндэг -

Морин өртөөгөөр одоо элч тэр үед чинь , одоо төлөөлөгч гэдийн тэхэд чинь элч гэдийн

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

Хэ хэ төлөөлөгчийг. Тийм улсууд л одоо нэг тийм яриа хийе... гаргаад л, ингээд нэг тийм таниулга л одоо явжийсэн үе дээ.

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

За ингэж байгаад Монгол ардын хувьсгалт намын 3-р их хурал энэ 30-аад оны дундуур хуралдлаа.

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

Тэр их том хурал болжээ.

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

Социализмаас коммунизмд орох алсын одоо төлөвлөгөө боловсруулсан ийм хурал болсон байна.

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

За ингээд тэр хурал болоод тараад байсны дараагаар л гучин зургаа, долоо, найман оны үед л нөгөө л нэг айхтар явдал маань гарлаа даа.

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Нөгөө л баривчлаад л, албан газрын мазрын, энэ цэргийн газрын дарга нар ч гэсэн тэр, хөдөө байж байгаа дарга нар ч гэсэн эсэргүү хэрэгт орсон. Энэ чинь нэг зөвлөлт тал, хятадын тал гэж монголчууд бас нэг 2 хуваагдаж,

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Байсан үе шүү дээ.

Эрдэнэтуяа -

Монголд уу,

Лүндэг -

Тийн

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Зарим нь, манайх чинь төрийн зарим нэгэн ажилчид чинь одоо хятадынхаа талд ажиллах санаатай зарим нэг нь зөвлөлтүүд дээр ороод. Ийм явдал дээрээс энэ айхтар хөдөлгөөн эсэргүү хэрэг чинь гарч ирсийн.

Эрдэнэтуяа -

Аан за

Лүндэг -

Мэджийна уу ойлгож байна уу?

Эрдэнэтуяа -

Ойлгож байна.

Лүндэг -

Тийн. Одоо тэгээд л нэг нь ийшээ татагдаал баруун зүүн талынхан гээл 2 хуваагдаал эхэлсэн манайхан чинь. Барууныхан зүүнийхэн гээл. Барууныхан гэдэг нь одоо зөвлөлтийн талыг хэлж байсиймуу хаашаа ч юм одоо ямар зөвлөлт хятад 2-ын хооронд л одоо тэрнээс тэрнээс урагш бол манай Монгол чинь хятадын л мэдэлд байлаа шүү дээ, мал ахуй чинь бүгд л урагшаа чинь яваад байдаг

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Одоо тийм байсийм. Тэгээд л социализмын үед л одоо өөрчлөлт гараад л. Зөвлөлтийн талын үед л баахан хэсэг нь нэг талруугаа ийшээ орсон. Зөвлөлтүүд их хүч гарч ирсэн... Ингээд тэр эсэргүү хэрэг чинь одоо гараад ирсэн.

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Одоо сумын дарга ч байхгүй л болсон, багийн дарга ч бас, аймгийн дарга нар ч байхгүй л болсон, албан газрын дарга нар ч баригдаад л, ингээд ирлээ. За ингээд ирэхдээр нэг л, тэр гуравдугаар хурлын тогтоол аймагт ирдгийн байнаа нэг ийм дөрвөлжин том дэвтэр

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Илтгэл тогтоолтой байх. За ингээд л хөдөө орон нутагт байсан одоо миний үеийн хүмүүсүүд тэр одоо тэр хуралд 45 хоногийн курсээр суралцуулахаар л татлаа.

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Намайг багийн орлогч байхад. За тэгээ тэнд очоод би 45 хоног аймаг дээр суралцлаа даа. Алтанбулагт

Эрдэнэтуяа -

Юу заах уу?

Лүндэг -

Айн

Эрдэнэтуяа -

Юу зааж байсан

Лүндэг -

Одоо тэхээрээ тэр 3-р бүгд хурлын тогтоол тэрийг социализмаас комнизмд шилжиж орох гээд байгаа шүү дээ манхайхан чинь, тэр шатыг л одоо тийшээ яаж орох уу гэдэг дээр ямар ямар ажил хийх тэр чиглэлийг заасан замы нь зааж өгсөн тийм чиглэл байхнал дээ.

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

Би бас сайн тодорхой ярьж чадахгүйл тэхээр чи учры нь олж байгаал ярина. Багийн дарга энэ тэр гээд л одоо бүгд л тушаал аваад л гараад явчихлаа. Би аймаг дээр үлдлээ. Хөдөө орон нутгийн зааварлагч гээд.

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

За тэгээд тэр сая би ярижийсан хэн билээ дээ?

Эрдэнэтуяа -

Халтар

Лүндэг -

Бишээ биш. Нөгөө нас барчлаа гэдэг чинь

Эрдэнэтуяа -

Очирданзан

Лүндэг -

Очирданзан.

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

За бид чинь нэг дор, тэр чинь ерөнхий хэлтсийн дарга

Эрдэнэтуяа -

Аан за

Лүндэг -

Би хөдөө орон нутгийн зааварлагчаар ажилжийсийн нэг дор

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

За ингээл хөдөөгүүр чинь одоо яваад л энэ баг дээр чинь очхоор чинь л одоо байсан байхгүй, суман дээр ч байсан байхгүй ингээл эсэргүү хэрэгт баригдцан ийм л айхтар хөдөлгөөнтэй байлаа л даа тэр үед чинь

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

Тэр битгий хэл одоо зарим томчуулууд маань ч хойш нь оруулаад л одоо янз бүр болоод л одоо томчуул ч хүртэл одоо 2 хуваагдчаад л тэр үеийн төрийн удирдагч нар чинь одоо зарим нь бас саналтай, зарим нь ийшээ санаатай, 2 гүрний хооронд одоо ийм байсан үе дээ. За тийм л үед одоо би нэг жаахан жаахан ажил хөдөө орон нутагт өөрөө юу ч мэдэхгүй, сургууль төгсөөгүй, энэ монгол бичгий чинь одоо зөвхөн сонин дээрээс нэг харж үзсэн маягтай ингээд л нэг нэрээ гаргах яахуу нэг юм явжийсийм одоо. За ийм л их хөдөлгөөнтэй байсан үе дээ одоо тэр үед чинь одоо тэгээл бүх нарийн юмыг ярина гэхээр чинь одоо санаанд орж ирэхгүй мартагдчаад байнаа тэгээд

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

За ингэж байжийгаад одоо би өөрөө болуул тэр аймгийн хөдөө аж ахуйн сумуудын одоо юу байж байгаад тэгээд энэ Цагаан Сэлэнгийн Цагааннуур сум гэж энэ баруун тийшээ байдийн .

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

Эндхийн дарга даамлууд нарийн бичгийн даргатайгаа баригдаад явцийн.

Эрдэнэтуяа -

Хэн та юу?

Лүндэг -

Гүйээ тэндхийн улсууд.

Эрдэнэтуяа -

Аан за

Лүндэг -

Тэр ажлаасаа чөлөөлөөд аймгаас Цагааннуур сумын даргаар тавьчлаа дарга

Эрдэнэтуяа -

Аан за

Лүндэг -

Бүүр хүнд өнөө олон багийн чинь мал ахуй иж бүхий одоо ерөөсөө данстай, их ч гэж замаа алдсан, очсон чинь нэг ганцхан том хар гөлмөн төмрөөр хадцан бүдүүн модон авдар цоожтой байжийхийн өөр юм байдгүй, ийм газар очцон. Өөрөө юм мэдэхгүй, урьд өмнө ажил хийж үзээгүй хүн, одоо тэгээд тэнд очоод л тэнд чинь өнөө найм ес арваад төрлийн багтай юм байна. тэгээд тэнд нэг жил гаран ажилж байгаад тэгээд би чинь цэргийн албыг бие муутай учраас цэргийн албын насыг одоо дандаа, цэргийн албанд явж чадаагүй хорин зургаа, долоо найм хүрцэн хүн байгаан

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

Тэгсэн л ерөнхий сургуульд одоо элсэх хүн байна уу? Дарга болох хүмүүсүүд гээд хөдөөгүүр, хотоос нэх зарлал гараад ирлээ. Тэхээр тэрэнд саналаа өгөөд, цэргийн дарга болно ерөнхий сургууль хоцруулсан гээд. Тэгээл цэргийн дарга ерөнхий сургуульд 3 жил суралцаад л тэгээд нэг хязгаар мязгаартай дунд төгсөөд хязгаар мязгаарт явсаар байгаад тэгээл 45 оны дайнд шинээр орлоо ингээд за зах зухад нь явлаа, хүүхдүүдийг дагаад нэг хэсэг хүүхдүүдийг хамаандалсан маягтай. Ингэж яваал амьдарч байсан үе дээ. За тэхээрээ тэр миний тэр чинь яахуу тийм л биз. Тэр дээд үеийн хөдөлгөөн болуул одоо нэг тиймэрхүү л жишээлбэл, үндэстэй байдгийм гэдгийг ухалзуулж одоо чамд одоо ярьж байна даа. Тэхээр энэ чинь одоо энэ 2 манайх чинь одоо 2 том гүрний дунд л байгаа айл шүү дээ. Тэхээр нэг хэсэг нь энэ гүрэн өөд уршаагаа, нэг хэсэг нь хойд гүрэн өөд , энд ерөөсөө тэр айхтар юм чинь гарсийн байгаам шүү дээ гол хүч нь гол нь одоо ерөөсөө. Тэгээл Зөвлөлтийн талд л орсноос хойш л зөвлөлтөөс чинь одоо ерөөсөө падаан байхгүй энэ идэж уух юм, гутал хувцас гэдгий чинь зүгээр машинаар ачцан энэ шаамар дээр чинь хаяаад л. Миний үеийн Данзан гэдэг буриад залуу байсийн тэр хоршооны худалдагч юм, Шаамар дээр.

Эрдэнэтуяа -

Аахан

Лүндэг -

Одоо ерөөсөө тэхэд чинь одоо зөвлөлтөөс чинь бүр бараа таваар элдвийн юмы чинь бүр хангалттай оруулж ирж байлаа. Тэхэд чинь одоо машаан тэрэг хэцүүхэн чиг байлаа. Дандаа л голдуу ердийн хөсгүүд тэмээ тэрэг, тэхэд чинь одоо зөвлөлтөөс одоо машинаар орж иржийсийн, тэр үед чинь одоо бид чинь манай аав эжийгийн аав эжий чиг байсиймуу одоо энэ машинаас чинь айгаад үүд хаалгаа хааж дарж байсан үе шүү дээ одоо. Ийм л айхтар бүдүүлэг үе байсийшүү дээ одоо дээр үед чинь, одоо энэ онгоцы чинь нисэхэд чинь одоо айгаад л одоо дээгүүр тэр тийм юм дугарлаа барилаа гээд л одоо, одоо бид чинь ийм л айхтар бүдүүлэг үеэс л одоо ингэж л сайхан ийм ийм хөдөлгөөн гарсаар байгаад л одоо энд ирэхдээ одоо их сайхан төрөө л үзэж байгаа улс даа. Одоо тэр ингэж л гол чиглэлээ үзэх л одоо энэ төр бол одоо сайхан төр. Бид чинь үүнээс урьд одоо гадаад дотоод орны улсуудыг таньж мэдэхгүй, таньж мэдэх битий хэл одоо дуртай газраа яваал одоо юмаа үзээд л сургуулиа хийгээл яваад байжийнэ. Тэгээд одоо одоо энэ төр маань одоо чухам яагаад нэх яагаад энэ вэ гэхлээр даян дэлхий, цаг юм цаг цагааараа байдаггүй, цахилдган хөхөөрөө байдаггүй гэж, бүүр манай аав эжгийн аав эжий, дээр үеийн одоо хуучин Монгол улсын домог энэ болуул яг үе энэ ертөнцийг өөрчилж байгаа юм. Намайг бага шиг байхад чинь болуул хувилгаан ламууд чинь болуул баг сумуудын айлуудыг цуглуулчаал зүгээр нэх яриа хийдэг байлаа. Одоо энэ намын хурал шиг одоо ингэж цуглуулчиж байгаад л

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Энэн дээр чинь юу гэж ярьж байсийм гэхээрээ аав эжийгийн ярьж байгаагаар зэрэг хоср мянга хэдэн онд дэлхий сөнөнө миний шавь нар тэр үед их зовно ядах юм биш гэрээс нь одоо уул цухуйж гарна энэ тэр гээл урьд чинь одоо Монгол гэрт чинь яндан гэж байхгүй байсан дандаа тулгатай

Эрдэнэтуяа -

Аан

Лүндэг -

Тэхээрээ зэрэг яндан гэдэг чинь болуул муу ёрын юм гэж худал ярьж байсийм байлээ тэр үеийн үгээр бол

Эрдэнэтуяа -

Аан аан тэгээ яндан гарцан

Лүндэг -

Тий тэгээ яндан мандан гараад л сайхан юм болоол ирэхгүй юү ийм ийм үзээл та нар одоо зовж ядрана л гэж ярьжээсмийм болтой байгаам тэхээрээ энэ 2000 он одоо энэ даян дэлхийгээрээ өөрчлөөд байгаа явдал чинь болуул дээр үеэсээ Монгол лам нар одоо бурхан чинь одоо бүр мэдээд заагаад өгцөн шүүдээ ер нь эзнээ алд

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Бүр оны нь хүртэл одоо хоёр мянга хэдэн он гэж хэлээд тэхэд л одоо дэлхий өөрчлөгдөнө яг өөрчлөгдөнө. Одоо тэр нь болуул одоо яг л байна л даа яг үнэн байна.

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Тэгээ иймэрхүүл явдлаар явж ирсэн ийм л түүхтэй л одоо

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Энэ сайхан төртэй л одоо ороол явж байгаа Монгол улс байгаамдаа.

Эрдэнэтуяа -

Аанхан Тэр үед ер нь лам хүүхдүүд лам хэр их болдог байсан их болдог байснуу?

Лүндэг -

Өө лам болохгүй яахав өрхөөс нэг өрхөд л одоо манайд л гэхэд л хоёр эрэгтэй хүүхэд байлаа нэг нь төрийн хар хүн

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

нэг нь шашины хүн гэж ингэж хоёр хуваагдаж өгч байсийм тэр чинь ганцхан төрийнх гээд л хоёулангий нь төрд явчих юм болуул шашин гэж юм байхгүй болчихоно шүүдээ лам байхгүй байвал аа цөмий нь шашины талд оруулчих юм болуул төрөө удирдах хүнгүй болчино яваандаа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Тийм биздээ

Эрдэнэтуяа -

Аан тийм утгаар

Лүндэг -

Тийм утгаар заавал хоёр эрэгтэй хүн байхад нэг нь лам нэг нь гэрийн эзэн өрхийн тэргүүн ийм ёстойм байсийм

Эрдэнэтуяа -

Тэгээ ер нь тэр үед лам нар их хөрөнгөтэй байсануу?

Лүндэг -

Лам нар юм ихтэй байсан

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

за тэр үед чинь одоо ерөөсөөл хөдөөний мань мэт чинь одоо ерөөсөө л тэр орон хийддээ л юмаа өгдөг сэжигээр өвчин тусдаг сүжигээр эдгэдэг гээд л одоо ерөөсөө тэнд л бүх сүжигээ тависан илүү дутуу юмаа тэндл өгсөн лам нар чинь уулаасаа тэгээл бидний тэр одоо хэлсэн зүйлээр одоо ном уншаад л бид барьц барина тэр барьцаа аваад л одоо мал сүрэг чиг ихтэй лам нар болуул одоо их юмтай байсан. Одоо их юмтайдаа л их хүний хөрөнгийг хурааж аваагүй л дээ ард түмэн өөрийнхөө сүжигээр л одоо бурхан шашиндаа тийм их сүжигтэй байсан үе байгаам.

Эрдэнэтуяа -

Тэр үед лам нар хэр төрд оролцдог байсан?

Лүндэг -

Ай лам нар төрийн талд оролцохгүй яахав. Одоо энэ Ховдын чинь одоо нөгөө хувилгаан хэн чиг билээдээ том лам энэ тэр байсийм энэ чинь төрийн одоо оролцож төрийг ийм ийм байлгана гэдэг дээр энэ чинь ганцхан чиглэлээр тус тусадаа хөөгдөөд явчаагүү байгаам тэгээ харин сүүлийн үед жаахан лам нарын дотор бас нэг энэ олон улс амьтан чинь бас нэг янзын саналтай улс байдаг байна.

Эрдэнэтуяа -

Аан тийм л байхдаа

Лүндэг -

Тийн нэг нь тийм төр байгуулъя нэг одоо энэ төр одоо тиймэрхүү ажилтай байна эний нь өөрчлүүлий ч гэсэн маягтай юм уу одоо иймэрхүү санал энэ олон түмний чинь дотор бас нэг хүн бүрийн олон янзын юм боддийм болохтоор одоо тийм бодолтой байдын байна. За сүүлийн үед бас нэг жаахан буруу талын ажил лам нараас гарч л байсийм

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Одоо тэр нэг шашины одоо төрийн ажилд одоо энэ Сүхбаатрын байгуулсан төрийн ажлыг жаахан буруушаасан маягтай иймэрхүү өөрчлөлт хийх ч санаатай байсийм уу иймэрхүү тал дээрээс жаахан өөрчлөлт гарч ирж байсиймаа За тэгээл энэ бурхан шажингаа одоо ерөөсөө тэгээд энэ соцлизмаас өмнөхөн хорин долоо найман он юмуу гучаад оны эхээр юмуу тэгээд одоо энэ бурханы шашинг устгасийшүүдээ нөгөө зөвлөлтөөс чинь одоо энэ комнист нам гэжээсийшдээ

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Тэгээ энэ чинь одоо хувьсгалт нам шүү дээ тиймээ Энэнээс чинь үүсэж одоо манай энэ хувьсгалт нам гэдэг чинь гараад байшүүдээ одоо Энэ чинь одоо бурхан шашин одоо номд нь гараад л баруун улсуудаас голцуу л одоо тэр баруун одоо зөвлөлтийн чинь ганц толгойлогч нь Ленин гэж байан хүн шүү дээ одоо баруун хязгаараас ирсэн багш Ленин гэж бид чинь одоо дуутай хууртай тийм байсан тэрийг их шүтэжээсэн. Тэгээд жаахан буруу ном гараад л одоо энэ бурхан шажинаа нэг айхтар устгасандаа Айл бүр л бурхантай байсан.

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Тэгээ энэнд чинь одоо хайлааст цастын нугын дуган гээд л байлаа Хайлаастын дуган Улиастын дуган Буурын дуган Луун цэргийн дуган гээл Алтанбулаг өгсөхөөр чинь одоо тэр чинь тав зургаан дуган ингээл лам нар болуул зөндөө ийм юм байсийм. Эдний чинь бүгдийг хурааж буулгаал зүгээр тэр хэдэн хорин долоо найман онд зүгээр бурхангүйчүүдийн бүлгэм гэж гараад л зүгээр дандаа залуучууд та нарын үеийн тэгээд айлын чинь бурханыг одоо лам биш ч гэсэн хөгшин юмнууд одоо энэ гүнгэрваатай бурханууд байна л даа тэрий чинь авч шидээд л бурханаа хураа мураа гээл тэгээ ингээд л бүх бурханаа хураациймдаа бурхан хийд мийдтэйгээ. Тэгээл бид чинь одоо ер нь энэ дөчөөд он дөчин тавиад он шахуу л одоо цагаан сар хийхгүй бурхан шажин овоо уулан дээрээ очихгүй л байсан байхаа даа бараг л одоо ерөөсөө саяхны л хэрэг шүү дээ. Тэгээл харин одооноос л жаахан бурхан шажиндаа одоо их орж байна хүмүүсийг харахад одоо бурхан шажиныг мэдэхгүй улсууд болуул зөндөө болцон одоо тэр үеийн хүмүүсүүд бурхан мэдэхгүй байхад одооны хүмүүсүүд бол ердөө бурхан мэдэхгүй арга байж мэдэхгүй гуч дөчин жил болчихлоор энэ чинь

Эрдэнэтуяа -

Тийм байна тээ

Лүндэг -

Тийм. Одоо харин бурханы талаар нилээн сүжигтэй болж ирж байна. Их сайхан болж ирж байна. Тэгээ яахав бид чинь одоо ер нь хоймороо түшиж залж байна уу гэхээс би одоо илэн далангүй л ярия. Тэрнээс тэр бурханы шашинд бөс мөс одоо тэр хамаагүй юман дээр байхгүй шүү одоо ерөөсөө

Эрдэнэтуяа -

Бас уу?

Лүндэг -

Тийн. Тэр чинь одоо ерөөсөө алдас болно гээ ерөөсөө бүр тэр бурхан чинь одоо ерөөсөө шилэн гүнгэрваа дээр нь ямар ч газар одоо бол цайн дээр чиг л бурхан байх шиг ёотонгийн хайрцаган дээр чиг л бурхан байх шиг

Эрдэнэтуяа -

Шүдэнзэн дээр ч байх шиг

Лүндэг -

Шүдэндэн дээр ч байх шиг за тэр маань тэгээ яажээнуу гэхээр жорлонд очоол орчдог жишээтэй. Энэ нь одоо над болуул бас таарахгүй л байна үнэнээ л хэлэхэд одоо би энийг болуул одоо та нарыг буруу яржээн гэж хэлэх айхчгүй одоо ярих л ёстой тэр үеийнхээ л байсан зүйлоийг тийм биз

Эрдэнэтуяа -

Тэгэлгүй яахав

Лүндэг -

Ярихгүй яахав Тийм л байсийм одоо болуул би тэгээд жаахан жигшүүрээд байдийн Одооны лам нар ч гэсэн одоо энэ мах шөлий чинь идэх хүртэл журамтай шүү дээ овоо уул тахих хүртэл журамтай одоо овоо уулан дээр яажээнэ вэ гэхээр цэвэрхэн гэдэг байхад чинь нэг хэдэн мөнгө юмуу нэг хэдэн морины дэл мэлний үс одоо хур дэл энэ тэр өргөнүү гэхээс тийм одоо бол гутал хувтас оймс түрүй өмд цамц одоо долоон жорын юм овоолсон төрөл бүрийн нохой шувуу янз бүрийн юм нь холилдцон шүтлэг одоо нэг иймэрхүү л болчоод байна. Ийм л нэг шүтлэгийн талаар нэг жаахан гомтой болчоод

Эрдэнэтуяа -

Тэр үед ер нь бурхан тахилаа энэ овоогоо яаж тахидаг байсан?

Лүндэг -

Овоогоо болуул ерөөсөө л жилээл даана манайхан чинь ерөөсөө овоогоо тахина есөн овоогоо тахина гэхэд л энэ жил бид одоо нэг эрүүл мэнд байжаах шигийг та л мэднэ бүхэл жилийн ажилыг өвчин зовлон аль нэг явдлыг ингээд даатгаж нэг хонио гаргаад ингээд тахина.

Эрдэнэтуяа -

Тэндээ хонио гаргадиймуу?

Лүндэг -

Эндээ гаргаад бүр чанаал махаа

Эрдэнэтуяа -

Аа яг

Лүндэг -

Тэндээ очоод нэг сайхан устай ширээнд дээр тавьчаад л тэгээд л нэг нэг зүсэм мах аятайхан авч идээд л тэгээл наадам хийдэг талбай дээр хүрээд ирнэ бүх юмаа аваад л тэнд наадамаа хийнэ морь уралдана хүүхэд барилдана тийм журамтай байсийм Одоо болуул яажээнэв гэхтээ зэрэг чин бүх юмаа авээчээд л овоон дээрээ цөмий нь овоолоод л тавьчидаг хүн чиг идсэн юм байдгүй тэгээл нохой шувуу шувуу шаазгайны баас болоод л холилдоод байждаг Энэ овоо дэвсэг овоо гээд байгаа энэн дээр би түрүйн нэг очжээсийм одоо цайгаар хүртэл одоо хашаа барьцан байжээгаа шүү дээ Одоо бид нарын энэ юу яажаахад чинь тэр их цайгаар тэр их тэр их том уулан дээр тийм хашаа барина гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Ер нь одоо тэгээ одоо зарим улсууд цай хоолгүй ядарч байна ядруу улс их олон байна гээл яриад байдаг тэгээ байдаг юмаа тэн пээр авачаад хаяцан тэр чинь ганцхан сэтгэл л байна ерөөсөө аа тэр уг нь биднуус сэтгэлээсээ өгөөл тэр бурхан чинь болуул зүгээр л нэг санааных хүний сэтгэлээр л болж байгаа зүйл болохоос аа аваад идьеэ тэгнэ ингэнэ гээд ярих юм байхым биш тийм шивдээ Тийм учраас сэжигээр өвдөж сүжигээр өвдөнө шүү гэдэг л ганцхан ном л гарцан чинь одоо энэ л байгаам ийм учиртай юм. Тэхээрээ энэ бурхан шажины талыг жаахан журамтайл болгууштай санагдаж байна. За энэ хадаг гэдэг чинв одоо ерөөсөө бүр цэнхэр хадаг гээд л одоо бүр мод чулуугаар нэг өлгөөд л одоо ингээд байж байшдээ тэр хадаг чин болуул дээр үед олдохгүй шахуу нандин тэр бурханы талд байна уу гэхээс өөр талд байхгүй хүний гар дээр ч хамаагүй очихгүй тийм л нандин юм байсийм байгаам Ийм задгай болж байна. За хоёрдугаарт одоо энэ зам дагуулаад л бурхан шажины талын одоо нэг жижигхэн жижигхэн ёуврага шигч юм байриад байх шиг За тэгээд л зам дагаад л одоо нэг архи уудаг нэг нь архи уугаад л шилтэй юмаа хагасий нь уугаад л хагасий хаяаад л ингээл явжээн тэгээл хонь монь хариулдаг жаахан нялх хүүхдүүд мал ахуйд явахдаа нэг тамхий нь татаад л архий нь уугаад л амсаж үзээл мэдэхгүй ингээд л янзын бйадалд ороод байдаг энэ жаахан замбрай сул байсан захиргаа нэг тийм дэглэм байхгүй болчоод л ийм болчоод байна уу гэж бид одоо хувьдаа тэгж боддиймдаа. Хүүхэд харин би одоо тэгээд цухалзуулаад ярьчий тэгээд энийгээ өөрчилчвөл одоо бусад талаар сайхан байна. Юу гэсэн хэлийн бид чинь болуул одоо гадаад дотоод явахыг мэдэхгүй энэ аймгийнхаа хилийг ч даваж чадахгүй байж байгаа одоо

Эрдэнэтуяа -

Тэр үе дүү?

Лүндэг -

Тийн тэхэд чинь одоо юу гэсэн хэлвэ гадаад оронгуудаар дуртай газраараал явж байгаа биз дээ одоо ерөөсөө энэ чинь Номоо үзээд л сургууль соёлд яваад л энэ нь одоо сайхал байна нэг талдаа сайхал байна нэг талдаа иймэрхүүл байна одоо тэгээд тэр одоо тэр ингээл нэг хорин хэдэн оноос л нэг сайхан төр гарч ирэх л байх гэж би хувьдаа бодож л байна. Урд төртэй адилхан шиг

Эрдэнэтуяа -

Аанхан зуун жилийн дараа юу?

Лүндэг -

Тийн урьд чинь одоо тэр хорин хэдэн оноос л нучин хэдэн оноос л шал ондоо улс болоол ирсэн шүүдээ Яг л тэрэн шигээ л шал ондоо Монгол улсын хувьд танигдахааргүй л сайхан улс болно одоо Өвөрмонгол чиг өөрцгүй шүүдээ Дөчин таван онд биднийг дайнд явж байхад энэ Өвөрмонгол чин их бүдүүлэг байж байсан одоо тэгээд бүр тэхэд ямар янзын сайхан улс байна. Хөгжцөн ийм л байдийм байна. Юм чин одоо ингээл ийм шал ондоо болчоод байгаам Тэхээрээ бид одоо миний бодол болуул одоо бидний үеийн хүмүүсүүдийн бодож байгаагаар болуул одоо энэ хорин хэдэн оноос арван таван оноос л жаахан засарсаар байгаад л хорин хэдэн он одоо тэгээд л шал ондоо улс болохым байна одоо тэрийг үзэж чадахчгүй боллоо Ертөнцийн одоо эргэлт энэ болуул ертөнцийн эргэлт тийм нэг хамаагүй одоо дураараа хүн наргиад энэнийг одоо зохион байгуулчиж байгаа хэрэг биш энэ бол байгаль ертөнцийн жам байгаам шүүдээ даян дэлхийн энэ чин ганцхан манай улс дээр үгүй шүүдээ энэ дайн дэлхий дээр хичнээн ч улс байдийм бүү мэд ийм биддээ адилхан байгаа биздээ

Эрдэнэтуяа -

Аанхан яг адилхан

Лүндэг -

Аа яг адилхан байгаа за энэ чинь болуул даян дэлхийн эргэлт одоо ертөнцийн эргэлт ийм ёстой юм энэн дээр бодож болохгүй

Эрдэнэтуяа -

Тэр хэлмэгдүүлэлтийн талаар яриач энэ ер нь одоо ер нь тэхээр лам нарыг байриад байсийшдээ лам нар тэхээр хятадад ажиллаж байсан гэж би ойлгож болох уу?

Лүндэг -

Айн

Эрдэнэтуяа -

Лам нарыг голчлон байрисан тэхээр лам нар ер нь хятадын тал манжийн талд ажилж байсан гэсэн үгүү?

Лүндэг -

Тэгсийм тэр талыг их байримталжээсан Хүнд жаахан сурталчилж одоо жишээлбэл том том лам нар чинь их олон шавь нартай байна шүүдээ одоо бүр итгэцэн нөгөө шавь нарууд нь тэхээр чинь тэрий чинь одоо жаахан тийм тал гарий шүү аягүй бол энэ зүүн нарснаас чинь нэг баахан буу барисан хүн гараад ирнэ шүү за тэрнийг л эсэргүүцэж босохгүйм шүү гэсэн маягтай үг хэлээд байгаам шүүдээ Аргагүй тэр тал чинь лам нар болуул одоо бас буруу талдаа их эргэсиймшүү дээ

Эрдэнэтуяа -

Тэгээд хүчтэй байсан байх лам нарын бүлэг тээ

Лүндэг -

Бүлэг хүтэй байсан

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Энэ чинь одоо олоныг болуул хүчий нь бүгдийг цаццан одоо дандаа багш ламын барилдлагаатай болцон улсууд

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Тэхээрээ хүчтэй байхгүй яах вээ дээ тэр чинь

Эрдэнэтуяа -

Ер нь анх яаж эхэлсэн бэ хэлмэгдүүлэлт

Лүндэг -

Ай

Эрдэнэтуяа -

Ер нь анх яаж эхэлсэн бэ хэлмэгдүүлэлт бүр анх

Лүндэг -

Энэ чинь одоо бүр анхлан одоо яаж ямар юу болоод....

Эрдэнэтуяа -

Хаанаас яаж барь эхэлжээв тушаал мушаал гарч байвуу байрь марь гэсэн

Лүндэг -

За... Тэр тал болуул одоо ер нь хойд зүгээс л гараа болуул гэж боддийшдээ

Эрдэнэтуяа -

Оросоос ер нь тушаал өгч байсан уу?

Лүндэг -

Тийн тэндээс л жаахан заавар Ленингээс л жаахан заавар ирсэн Тэр үеийн толгойлогч нараас л

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Манайханыг тэр үед шилжиж орохын хамтаар л нэг ийм... манайхан чинь одоо тэрнээс өөрснөө одоо тийм зүйл зохиогоод гаргачихаж чадахгүй байх.. тэхээрээ тэрийг зөвлөлтийн талын одоо миний дээр үеийн одоо тэр чинь Баршилов ч гэж байлаа одоо хэн ч гэж гадаад яамны ч гэл үү сайд хэн ч гэж байлаа тийм тийм томхон дээр үеийн улсуудын жаахан дэмжлэг орцол байхдаа Түүнээс манайхан айхтар дотроо их үймээн гаргаад л лам нар чиг үйлсгүй зарим ард түмэн чиг үйлсгүй ингээл гарсан зүйлдээ Тэгээд одоо тэдэн оны тэдний өдөр тэгжээсан гэдгийг одоо би хэлж мэдэхгүй байнаа. Одоо ерөнхий чиглэл нь одоо тиймэрхүү бйагаа болуу гэж санаж байнадаа тэхэд чинь одоо та нар дээр үеийн архив мархив янз бүрийн юмнаас одоо олон түмнээс сэджил байгаа байх чухам тэгээ миний чиглэлийн яриа тэдэнтэй нийлж байна уу үгүй юу харин. Би бараглжил нийлж л байгаа бол уу гэж санажийн

Эрдэнэтуяа -

Тэр таныг жоохон байхад ер нь Монголын амьрал ямар байсан

Лүндэг -

За тэхэд чинь одоо ер нь ядруу байсан

Эрдэнэтуяа -

Бага байхад тээ

Лүндэг -

Бид чинь одоо энэ хөдөө чинь одоо энэ улаан цагаан төмсөнд л явж амьдарч байсан үе Аа харин тэр хүн бүр нэг ганц хоёр үхэр малтай тэр сүү саальтайгаа тэрнээс энэ гурил будаа энэ тэр чинь болуул олдохгүй шүү дээ

Эрдэнэтуяа -

За алба гувчуур гэж өгөх үү?

Лүндэг -

Айн

Эрдэнэтуяа -

Алба гувчуур гэж өгжээснуу татвар?

Лүндэг -

Албан татвар уу

Эрдэнэтуяа -

Тийн тэр үе

Лүндэг -

Өө албан татвар өгөхгүй яахав

Эрдэнэтуяа -

Хэнд өгөхөв, Юу өгөхөв?

Лүндэг -

Мөнгө өгөнө

Эрдэнэтуяа -

Хэнд?

Лүндэг -

Засгаас бүр аймгаас хурааж авна шүү дээ данстай Хичнээн мал байнав тэр малаас чинь татвар татна.

Эрдэнэтуяа -

Өндөр үү?

Лүндэг -

Гаагүй тэхдээ ч нэг их өндөргүй нэг их шахаад бйасан ч юм бйахгүй одоо энэ дээр чинь тэхдээ л албан татвар болуул бүр дээр үеэсээ байсийм тэр мал ахуй хөрөнгөнөөс нь алба авдаг За хэрэвзээ одоо ингээд нэг наймаа хийсэн ч одоо тэр үед чинь бас нэг жаахан жаахан гадаад наймаа нар болуул одоо манайд их байлаашдээ. Энэ чин зөндөө орж ирсэн гамингийн жилийн дайны үеэр байхгүй болсийм тэд чинь худалдаа наймаа хийнэ тэдэнд ч албан татвар өгөх шиг мах хий татвараа зүгээр заруулахгүй бас мөнгө их авна тийм байсийм гэхдээ бид иймэрхүү юмаар л урд нь амьдарч байсан байх одоо ер нь. Тэрнээс нэх сангийн аж ахуй гээд л үйлдвэр мүйлдвэр гээд нэх юм ердөө байгаагүйм одоо нөгөө хотын чинь одоо тэр нэг том комбинат энэ тэр бийшүүдээ дээр үеийн байсан тийм тийм юм чинь саяхан баригдсан зүйл шүү дээ энэ чинь одоо манай хөгшин дөрвөн хүүхэнтэй юм

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Одоо нэгийгээ дүүдээ өгсөн тэр нь одоо хотоос ирээд энэ амандаар энэ дээр байдийм

Эрдэнэтуяа -

Аан аанхан одоо яг өөрт үлдсэн бол гурав л юм байшдээ

Лүндэг -

Айн

Эрдэнэтуяа -

Бага нь л одоо хэд хүрч байна танай

Лүндэг -

Дөч хүрчээнэ одоо

Эрдэнэтуяа -

Аая яа яа

Лүндэг -

Хамгийн бага хүүхэн маань дөч гарч байна

Эрдэнэтуяа -

Аргагүй ээ та ингээд ер бараг нилээн гарч бараг зуу дөхөж байгаа хүн чинь хүүхдүүд нь тийм байхаас ч яахав дээ тээ

Лүндэг -

Хоёрдугаар хүү гэдэг маань дал наян настай хамгийн том нь байсан бол одоо өдийд ная гаруй настай хүүхэд байх байсийм

Эрдэнэтуяа -

Аа том нь уу?

Лүндэг -

Тийн энэ хүн арван хүүхэд төрүүлсэн

Эрдэнэтуяа -

Пөө аргагүй дээ тэр үеийн нийгэм ер нь л тийм насны л тийм л тооны хүмүүс төрүүлдэг байсан тээ. Тэгээд та хоёр ийм хүрчихээр тэгээ яахав дээ заавал ийм хүрэх ёстой ч биш дээ хүүхдүүд чинь тээ. Тэгээл жам жамаараа яваал одоо бол дөрөв л үлдцэн байгаам уу?

Лүндэг -

Тийн

Эрдэнэтуяа -

Аан за за аргагүй ээ аргагүй том болчижээ том болчиж та зүгээр ач зээ зээнцэр мээнцэр юу юу гэдэг билээ тэр мэрийгээ үзчижээ тээ

Лүндэг -

Айн

Эрдэнэтуяа -

Ач зээ зээнцэр ачанцар юу гэдэг билээ нэг ингээд хүүхдийн хүүхдийн хүүхдийн хүүхэл гээ явахаар чин тэр мэрийгээ нилээн хэдэн үеэ үзцэн байхаа

Лүндэг -

За за за

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед ер нь хэлмэгдүүлэлт ер нь та нарт юу гэж яаж мэдрэгдэж байсан та нарт албан бичиг иржээн уу? Ерөнхийдөө хүмүүсийн яхианаас сонсожээснуу ер нь яаж мэдрэгдсэн

Лүндэг -

Өө тэр хэлмэгдүүлэлт болуул одоо тийм юм боллоо гэж хэлээл тэгээл засаг төрөөс аймаг сумаас иржээсэн юм байхгүй

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Ерөөсөө л одоо хэлмэгдүүлэлт болж байгаа юм байна гэж ойлгосон сая би нөгөө нэг бурхангүйчүүдийн бүлгэм залуучууд энэ тэр гээл гарсан шүү дээ за эд чин л одоо гадуур л ерөөсөө тэхэд чин одоо элч гэж байлаа одоо төлөөлөгч нар байсийм эд чин одоо морин тэрэгтэй морьтой үхэр тэргэн дээр суугаал одоо бүр өдөр шөнөгүй ингэж яваад л тэр энэ бурхан тахилаа тэг ингэ гээд л одоо ерөөсөө өө янз бүрийн одоо тийм эвлэлийн гишүүн гарна чиг гэх шиг тийм эвлэлийн гишүүнд элс ч гэх шиг ингээл будилаан гаргаал иржээсийм л даа Одоо энэ бурхан тахилаа хурдан далд хий аягүй бол тэгээд байлгаад байвал одоо буруу тийшээ хандаж одоо шоронд ч орох юм уу аягүй бол иймэрхүү тал болчих гээд байсан. Тэгээд л энэ бурханы чин одоо энэ Зэвсэг авгай энэ урд Өрсөг овоо гээд нэг овоо байдын энэ хоёр дээр чинь энэ нугын чин бүх айлууд л бүх бурхан сахиусаа аваачаал тависан. Тэрнээс одоо тийм төр гаргана ингэж тэгнэ гэсэн тийм нэг тодорхой юм гарч ирээгүй. За биечилсэн улсууд яваад л одоо тэр устгах юмы чинь устгаад л тэгээл яваад байсан Тэгээд олон түмэн мэдэхгүй яахав дээ

Эрдэнэтуяа -

Тэгээ хүмүүсийг яаж барьжийсан? Хүмүүс ямар хүмүүс очиж барьжээв бичиг цаас үзүүлжээвүү?

Лүндэг -

Аа харин тэрий чин би ерөөсөө ярихаа мартчиж би нөгөө багийн орлогч дарга гэж байсий шүү дээ

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Жамбаахүү гэж багийн дарга байсан

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Тэхэд чин дотоод яамныхан гээд нэг айхтар улс байлаа ногоон малгайтай

Эрдэнэтуяа -

Ногоон хувцастай

Лүндэг -

Тийн

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Тэхэд чин машаан гээд нэг хачин олон төрлийн юм байхгүй нэг хар машаан ямар ч машин байдийн нэг хар будагтай нэг тийм суудлын

Эрдэнэтуяа -

Задгай дээгүүрээ

Лүндэг -

Үгүй битүү

Эрдэнэтуяа -

Жаран еснийн дээр үеийн загвар уу тээ

Лүндэг -

Тийн тийн жаран ес шиг тиймэрхүү тэгээд л баривчлах улсыг чин асуугаад баг дээр л хүрээд ирнэ багийн дарга дээр За тэр Лүндэгийнх гэж хаа байна тэнд очино зааж өг гээд л

Эрдэнэтуяа -

Аанхан та нарыг

Лүндэг -

Оо багийн даргыг тэгээл багийн даргад шон байхгүй тэгээд л энэ хүүг дагуулаад яв би тэрэнд нь дуртай гэж чихтэйхэн нөгөө жаахан болохоороо машаанд суух гээл

Эрдэнэтуяа -

Аанхан суух гээл

Лүндэг -

Өө цугтаа тэгээл давхиал байна энд тэнд гээл. Тэгээл тэр хүн чин очоод л нөгөө хүний чин одоо барьж аваад л авдар хүхэгийг нь цоожий нь өөр юмаар цоожлоод л юмаар бөглөөд л уяас хүлээс баглаасаар уяал одоо бодоход лацдаж байсийм байгаам ингээд л тэгээ л нөгөө хүнийг чин машаан дээр суу гээд л суулгаад аваад явна.

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Гэр бүлийнхэн нь уйлаал үлддэг тийм л байсийм

Эрдэнэтуяа -

Аа мал хуйг нь

Лүндэг -

За тэгээд л зөвхөн одоо тэгээл бариал ирнэ тэгж тэгж л хамгийн сүүлд л дотоод яамны аж ахуйн үарга гээл нэг бас нэг зарга гараад ирнэ

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

За тэднийх хаа байна вэ? зааж өг гээд л за тэгээл очоол заагаад өгнө тэхтээр зэрэг авдар хүхэгийг нь машинд ачаал малы нь туугаад л аваад явчдаг ийм байсан ийм л байсийм даа

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр барьжээсан улсууд нь хэр их хөрөнгөтэй улсууд байсан?

Лүндэг -

Өө бас л тэр үедээ чадалтай одоо лам нар хүртэл одоо дээгүүр орон хийдийн том лам нар байсан одоо малчид болуул бас л дээгүүр баяцуул баян тарган тийм ул маниудын чин нэг тав арбан малтай тийм улсуудын бол тоохгүй тэхэд чин тийм жаахан баян тарган жаахан тийм улсууд нь л хоорондоо их хяхцаж тэр будилаан үүсгэжээсэн байхдаа тэхдээр дандаа тийм улсыг барьжээсийм байгаам Би одоо тэрэнд чинь одоо бүр гэр барааг нь зааж өгөх гэж бүр Ерөө мөрөө гээл энэ Шаамар маамаргүй энд тэндгүй Охонды мохонды гээл явж байсан ингэж байж байсийм Тэгээл дараачаар нь бүх хөрөнгий нь хураагаал аваа явчихдаг ерөөсөө гэрт нь юм үлдээдэггүй Тэгээл аваад л Алтан булагт аваачаал одоо ерөөсөө нөгөө нэг ачааны машин дээр чин цөмий нь одоо энэ орон хийдийн чин лам нарыг бүгдий нь ачаал тэгээл биржээкээр бүтээчээл хөгшинүүд нь бүтэж үхээд л ингээл явжээсийм Одоо энэ Шаамарт Эрдэнэ ваны хүрээ ч гэнэ үү Амарбаясгалангийн хийд ч гэнэ үү

Эрдэнэтуяа -

Тэнд байсан лам нарыг шууд хурал дээр нь ороол бариа авчдиймуу?

Лүндэг -

Бариал авчина тэгээл машинд ачаал явчина. Тэгээл Алтанбулагт аваачаал нэг шоронд аваачээл хийчинэ. Бөөнөөр нь чигжээд л бага шиг зайтай хийчихээр чин одоо зарим муусайн ядруу лам нар нь тэгээл дороо үхээл хорогдоол Тийм ширүүн байсийм

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр дотоод явдлын яамны хүмүүс тэр айлд ороод яг юу гэж хэлж тайлбарлаж авжээсан юу гэж тэр хүмүүсийг баривчилжээсэн шууд ороол

Лүндэг -

Өө тэрий чин болуул одоо чи тийм ийм юм хийжээсэн байна гэж одоо би л сонсоогүй яриагий нь би ороол суужээсийм ороол тэр хүнийг чин за хувцаа сольж өмс явна гээд л авдар хүхэгийг нь юу л байна лацадчаал

Эрдэнэтуяа -

Ор мор гээл гаагүй юмнууд байвал авах уу?

Лүндэг -

Сайн сайн юмнууд одоо мөнгөн цөгц мөгц ил байх юм бол одоо авдар луу хийгээд цоожилчино тэгээд лацадчина тэгээл дараачаар нь хөсөгтэй ирээл ачаал аваад явчина. Тэгээд тэр улс чин одоо хойшоо яваад л зарим нь зөвлөлт л явжээсан зарим нь хаана чиг очижээсийм тэндээ үхэж л гэж дуулдажээсан тэгээ зарим сүүлийн үед нэг ганц хоёр хүн цагаадаж гарч иржээсэн тэгээд одоо гарч ирээд ядарсандаа болоод дороо үхчмжээсэн.

Эрдэнэтуяа -

Ер нь ямар юм хийдэг улсууд байдаг байсан? Лам өөр ямар улсууд байдаг байсан? Тэр баригдсан улсууд ламаас гадна өөр ямар ямар ажил төрөл хийдэг улсууд байсийн?

Лүндэг -

Тэд одоо нэх тийм албан ажил хийгээд байсан улс байдгүйм

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Буриад ч гэсэн одоо буриад нар болуул манай энд зөндөө байна буриад нар болуул их байсан. Монголчууд болуул их байригдсан тэхэд чин одоо энэ ноён гэж байсийм тайж гэж байсийм нэг тиймэрхүү албан тушаалын одоо тамган дээр ямар ч ажилтай байсийм тэрийг болуул мэдэхгүй нэг багийн даргархуу үүрэгтэй байсийм уу ямар ажилтай байсийм нэг тиймэрхүү улсуудыг л голцуу барьчижээсийм. Одоо нэг урьд чин одоо нэг малгай дээрээ нэг ногоон жинстэй улаан жинстэй нэг тиймэрхүү тушаалын улсууд их байсийм шүү дээ. Одоо бага байгаа болохоороо би сайн мэдэхчгүй байна би одоо тэрийг оноонд юу ч анзаарахав нэг тиймэрхүү улсууд болуул бүр голцуу их орон хийддээ суужээсэн одоо тэр гавж их лам, аграмба лам хамгийн тэр томоохон томоохон ламнууд одоо олон шавь нартай эм дом баридаг тийм лам нар байлаа шүү дээ гүрэв ном хийдэг одоо олон шавь нартай иймэрхүй улсуудыг л х барьжээсиймдаа.

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

За орон хийдийн лам нарыг болуул хөгшин залуугүй бүр бариад ачаагий нь ачаад явчижээсэн за тэгээд л хамгийн сүүлд л одоо энэ хийдийн чин юмнууд гэдэг чин тэр лам нар чин баригдаад явчихаар тэр дуган сүмийн чин юмнууд замбараа байхгүй ш дээ тэр чин олон түмнээс цугласан юм чин тэрий чин одоо хойш нь л ачцан манай энэ Эрдэнэ вангийн хүрээний юмыг л лав нэг өвөлдөө л зөөсиймдаг ЗХУ-д одоо тэрнээс чин бурхан одоо бурхан гэдэг чин манай энэ муу бид хоёрын суудаг газар багтахгүй тийм шавар мавараар барьцийм байдиймуу нэх том аймаар аймаар бүдүүн бүдүүн бурханууд тэхэд одоо замгүй байсан үе шүү дээ тэрий чин бүгдийг хойш нь, тэгээл бүрээ бишгүүр одоо тэнд чинь одоо ер нь алт мөнгө аяа ер нь л замаа алдсан тэгээл манж цав мав уудалдаг сав нь хүртэл савхан хувин мөнгөн хувин, хувин данх нь хүртэл одоо дандаа зэс мэс мөнгө сангаар хийцэн тийм юмнууд байсийм байхгүй юу. Орон хийд гэдэг чин ерөөсөө дээр үед болуул одоо ер нь л ард түмний бүхэл хөрөнгө л тэр орон саванд чинь л байсан хэрэг шүү дээ .

Эрдэнэтуяа -

Бүх дархачуудын гар урлал мурлал гээд тээ

Лүндэг -

Тийн аль олигтойгоол одоо тэр сүжиглээл тэнд өгөөл байдаг ерөөсөө л тийм байсан улс. Идэж уух хүртэл шар цагаан тос хүртэл одоо бүр тэрэг тэмээгээр ачиж аваачаал өгчинө. Тэгээд хотын чинь лам нар болуул одоо ердөөсөө шар тосонд л боов чанаж боов энэ тэр хийнэ үү гэхээс өөр юманд хийхгүй шүүдээ. Тийм байсан үе.

Эрдэнэтуяа -

Аая яая

Лүндэг -

Тийн Тэр тогоо могоо чин болуул бүхэл хоёр гурван хонины мах орчмоор тийм том тогоо байгаам чинь ийм олон лам тэр догчин дуганд чин хурана. Тэдний чин хооллож ундлах цав цав гэжээсийм тэрий чин манж цав гэж ингэжээсийн

Эрдэнэтуяа -

Цаваа

Лүндэг -

Тийн цав тэр хоолы чинь цав гэдийн

Эрдэнэтуяа -

Аан за за за

Лүндэг -

Цайгий чин болуул манж гэдийн лам нарын тэгээ энэ чин тус тусадаа айхтар

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь тэр хурааж авсан хөрөнгө хаачижээсэн бэ?

Лүндэг -

Өө нэг тэгээл тэрнээс үлдсэн одоо тэр нэг бүх юмнууд чин ерөөсөө албан газар энэ дотоод яамчин л хурааж авсан. Тэрийг албан газар л хураагаад авцан тэгээд тэр одоо чухам төрдөө очоод юм болсиймуу чухам хаана юу болсийм бүү мэд. Одоо мань энэ их янз бүрийн одоо энэ нэг их хүний хамрын тамхины хөөрөг хүртэл замаа алдсан шүү дээ нөө үнэтэй Шиманан хөөрөгч гэнэ үү ямар манан хөөрөгч гэнэ үү одоо энэ хэдэн сая-ийн үнэтэй тийм хөөрөгнүүд тэр лам нарын барьж байсан үед

Эрдэнэтуяа -

Нилээн үнэтэй чаммин хөөрөгнүүдийг үү? Тэгээд бүгдийг нь л хурааж авсан байхдаа

Лүндэг -

Бүгдийг хураагаад тэгээд тэр үеийн дотоод яам л гээд нэг айхтар газар байсиймдаг энэ дотоод яамны төлөөлөгч нар гээл баг суманд бас байсийм одоо манай энэ Лутын Дэмбэрэл гээд одоо манай энэ Зэвсэг авгайн өвөрт одоо нэг айл байсийм Дэмбэрэлийнх Тэдний хүргэн одоо Намдаг билүү хэн билээ тэр одоо дотоод яамны төлөөлөгч эндэхийн ард түмний дотор ямар янзын ажил гарч байнав гэдгийг л тагнаж мэдлэг хүн байсийм. Тэр хүн хүртэл бариад л тэр хүн чин одоо өөрийнхөө хадам Дэмбэрэлийг хүртэл бариад л авгай суусан хүнийхээ хадам аавыг бариад аваачаад хийцэн хүн шүү дээ. Тэгээл аав нь үхсэн

Эрдэнэтуяа -

Тийм хатуу

Лүндэг -

Тийм хатуу

Эрдэнэтуяа -

Төрсөн мөрсний нь хамаагүй байдаг байсийм уу

Лүндэг -

Хамаа байгүй манай энд л тэгжээсиймдаг тэгээд тэр хүн чин сүүлдээ явсаар явсаар байгаад энэ Булган аймагт гэв үү хана гэв нөгөө нэх баригдажээсэн тавигдажээсэн хамаагүй барь авээчиж нөгөө тэр чин тэр үедээ дотоод яамнаас бүр төлөвлөгөө гаргажээсан. Энэ жил төчнөөн хүн байна энэ сар төчнөөн хүн байна.

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Нөгөө төлөвлөгөөгөө гүйцээхийн тулд хамаагүй улс барьж аваал

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Авээчаал басхэдмэгдүүлээд хийцэн улс зөндөө байгаам шүүдээ хэлмэгдээд явцан улсууд

Эрдэнэтуяа -

Аая яая

Лүндэг -

Зөндөө байгаа тийм улсын үр хүүхэд сүүлд энэ төр чин ондоо болоод ирэхийн хамтаар тэр чин одоо нөгөө энгийн болчоод явжаахтээ энэ Булган аймагт гүүрэн дээрээс түлхэж унагаагаад усанд алсан.

Эрдэнэтуяа -

Ээ тэгэлгүй яахав дээ өчнөөн үр хүүхэд байна тээ

Лүндэг -

Тийн энэ манай энд тэгж ярьжээсийм одоо тийм айхтар ширүүн байсий тэр чин нүгэлтэй ширүүн ёстой базарвааны хум пад тэр дотоод яамныхан гэдэг чин одоо ямар айхтар тийм улс байгам байсийм байсийм мэдэхгүй. Тэрийг одоо хэн зохион байгуулчаад тэгж айхтар байсийм

Эрдэнэтуяа -

Ер нь хэдэн жил орчим үргэлжилсэн?

Лүндэг -

Өө тэр чин ч нэх их удаагүй шүү тэгээл нэг хоёр жил болов уу үгүй юу л нугачаад дарцан байх

Эрдэнэтуяа -

Аанхан больцон уу?

Лүндэг -

Тих

Эрдэнэтуяа -

Эндээс барьсан улдсуудаас таны нөгөө гэрий нь зааж өгсөн улсууд байгаа ш дээ амьд гарч ирсэн хүн байгаа юу?

Лүндэг -

Бахгүй бүгд байхгүй болсон. Зарим нь хойшоо явчлаа гэж дуулдажээсэн ачаад явжээсэн гэсэн бас сураад л гэр бүлийнхэн нь сураад л лам харчуул ердөө байхгүй. Ганцхан Лутын Дэмбэрэл гэдэг чин гарч ирээл үхцийн.

Эрдэнэтуяа -

Таныг ер нь үзэн яддаг уу тэр барьж өгсөн гэр бүлийнх нь хүмүүс?

Лүндэг -

Гүй ээ

Эрдэнэтуяа -

Гаагүй юу?

Лүндэг -

Тэр үеийн багийн дарга манай баригадад та нар зааж өгөөд гэсийм дагуудаа гүй энэ чин өөрнөөл биднийг загнажугаад л аваад явж байгаа болохоос биш

Эрдэнэтуяа -

Тэр та нараас ер нь нэрс асуудагуу? Тийм тийм хүүн байна уу хаа юу яадийн ямар ажил эрхэлдэг лам нар одоо нөгөө жагсаалт байгаа ш дээ нэрсийн жагсаалтаас яг урьд нь лам байсан улсууд аль байна майна гэж асуудагуу?

Лүндэг -

Тийм лам нар тэгж юу хийжээсийм ийм хүн юу хийжээсийм гэж нэх асуухгүй тэр чин тэр өөрснөө тодорхой мэдцэн улс байсан болохтоо

Эрдэнэтуяа -

Аан шууд мэдээлэлтэйгээ ирдэг

Лүндэг -

Бүр тэндээ данстай бүр бичигдсэн тэрийгээ хөөгөөд л одоо тэр баг дээрээс тэр суман дээрээс тийм хүнийг барь гээл тэр яамнаас нь тушаал өгөөл баахан төлөөлөгч нар гаргачихана. Тэрнээс ирээд тэр хүн хаана байна тэр хүн юу хийжээсэн ыэ гэж багийн дарга биднээс асуужаагүй.

Эрдэнэтуяа -

Хамгийн бага нь хэдэн насны хүн баригдажээсэн бэ?

Лүндэг -

Оо тэр чин одоо хэд за хамгийн баганал тэрийг чинь одоо сайн мэдэхгүй байна энэ Ваанчиг зурхайч гээд манай энд нэг том эмч байрьдаг лам байсан тэрний хүү Цэрэндорж гээд нэг миний үеийн нэг хүүхэд байсан

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Даяанч хүүхэд мах иддэггүү тэрийг л лав бариад аваа явцан одоо аав нь эсэргүү хэрэгт орсон учирааё энэ одоо тийм хэрэгтэй байгаа гэдгийг мэдээд бариад явсиймуу яасийн хэн мэдэхэв нэг тийм залуу л эндээс аваа явсан. За тэгээд л ер нь явсан хүн чин одоо нэг 30-40 хүртлэх насны тэрнээс дээших улсууд явсан. Тийм л улсууд явцан тэгээл тэрнээс дээш орон хийд дээр болуул нэг жар дал хүрсэн лам нар одоо тэрнээс дээших нь замдаа үрэгдээл бас машин дээр үрэгдээл

Эрдэнэтуяа -

Том машинаар аяиж явах уу?

Лүндэг -

Ачааны тэрэг

Эрдэнэтуяа -

Хүмүүсээ юу?

Лүндэг -

Тийн урьд чин таван тооны яааз гэж нэг том бүдүүн хар модон тэрэг машаанд аччина тэгээ явна шүү дээ.

Эрдэнэтуяа -

За хэдэн хүн явдаг байсан баривчилгаанд

Лүндэг -

Оо хэн мэдэжааган бэ тэрийг одоо мэдэхгүү

Эрдэнэтуяа -

Таныг дагуулж явахад хэдэн хүнтэй явдаг байсан?

Лүндэг -

Машаанд багтахгүй улс л явна энэ Шаамар дээр чин ачаад хийхэд л энэ шаамарын чин баашингуудад багтахгүй л байсиймдаг. Тэгээл дахиад явж ачиж ирэх гээд л энд одоо энэ Охонжагаас л нэг баахан машин ачиж ирээд л энд баашинд хийж хорьжуугаад л Ерөөгөөс ачиж ирэх гээд л явчина шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан тэгээд энэ багтахгүү хүмүүсээ яахуу?

Лүндэг -

Харин энд чигжиж байгаад л тэгээд л хойноос цэрэг ирж байгаад л дахиал ачаад аваад явчина тэр ямар хөсөггүй гэх биш.

Эрдэнэтуяа -

Юу хүмүүс ер нь тэр баригдаад явсан хүмүүсийн талаар тээ хэлмэгдүүлэлтийн талаар ер нь юу гэж ярьдаг байсан? Танаас асууж шалгааж тийм асуудал гарахуу?

Лүндэг -

Аа гарахгүй гарахгүй тийм юм болохгүй

Эрдэнэтуяа -

Аанхан хүмүүс хоорондоо ер нь юу гэж ярьдаг байсан?

Лүндэг -

Ээ тэхэд чин одоо ер нь ямар хэрэг хийцэн улс байдийм болдоо л гээд л залбираад л мөргөөд л байхаас өөр юм ярихгүй одоо өөр юм ярихаар горигүй гэж бодож байсийм уу одоо хэн мэдэхэв дээ ерөөсөө тэр залбирсан айцал улсууд байсий шүү дээ. Одоо юу гэж хэлдэг бол хэзээ намайг бариад аваа явчидаг бол гээл тэндээс тэгээ нэг их тийм сүржин олон яриад нааш цаашаа давхиал одоо ингээл байсан хүн байхгүй тэр нэг ганц хоёр жилд чин бол хэзээд л нэг нь бариад аваад л явчидаг болдоо гээл айсан улсууд л байна. Хүн бүр ийм л байсийм. Тэгээ энэ манай энд чин Буриад гэж их байсан Найман нар гэж их байсан буриад нарыг болуул бүгдийг одоо хойш нь гаргаал одоо энэ Улаан-үүдийн Буриад байштээ энэ чин болуул манай энэ Монголд байсан буриад нар шүү дээ одоо энэ. Бүгдийг тэр үед чин бүгдийг хойш нь татаал аваал гарцын . Заа Найман нарыг болуул одоо ерөөсөө тэр

Эрдэнэтуяа -

Наймаан

Лүндэг -

Одоо дотор улсууд

Эрдэнэтуяа -

Аан за

Лүндэг -

Тийм эдний чин бол одоо тэр гамингийн жил чин бол ерөөсөө дор нь алаал аваад явчиж байсан. Нилээн хатуу байсан үе тэр үе чин одоо тэр хүн хартай хамаагүй ярих чадахгүй айж ичинэ. Юун зүгээр энэ яагаад явчив тийшээ тэр яваа юу энэ тэр гэж ч ярихгүй

Эрдэнэтуяа -

Асуухгүй юу?

Лүндэг -

Өөрснөө л одоо хэлсээр орчих вий л гээд айгаад байна.

Эрдэнэтуяа -

Бие биентэйгээ ярихгүй бие биеэ цэгнээл байх юм байна тиймээ ?

Лүндэг -

Тийн чагнаал тэр маань байжээнуу яажээнуу гээд л

Эрдэнэтуяа -

Тэгээд нэг хүн байриал бол тэрний хамаатан садан хань хамсаатнаас барих уу?

Лүндэг -

Өө барихгүй яахав тэд нар чин заавал хоорондоо сүлбээтэй байна. Тийм учираас л зангуу явцан юм. Одоо нэг том ламыг бариоаа гэхэд тэрний ах дүү хамаатан садан юу байна тэд чин заавал нэг л холбоотой байж тэдэндээ үүрэг өгсөн гээл шууд аваад явна бүр хамаатан садангий чин бүр шууд аваав явна. Тэхэд чин ерөөсөө Монгол улё чин тэгээл бүр сүйрцийм шүү дээ. Бүр байж л байгаа биздээ

Эрдэнэтуяа -

Хэлмэгдүүлэлтээр

Лүндэг -

Хэлмэгдүүлэлтээр байдаг нь явциймшдээ

Эрдэнэтуяа -

Тэгээ улсаас ямар нэгэн тайлбар хийжээснуу? Тэр хүмүүсээ барисны дараа ямар нэгэн мэдэгдэл ийм ийм учиртай баривчилгаа явагдсан ингэлээ тэглээ

Лүндэг -

Тийм юм одоо ерөөсөө сүүлдээ юу болснийг хэн мэдэхэв

Эрдэнэтуяа -

Тэрнийг явжаах үед явсны дараа ч юмуу?

Лүндэг -

Одоо цэргийн газар ч мөн өөрцгүй шүү дээ би чин одоо 45 онд энэ 7-р дивиз дээр очиж байлаа тэхэд чин 82 гэдэг уулын хажууд чин зүгээр цагаан хайрага болцон цэргүүдий чин бүгдий нь янз бүрийн дастай идэж уухаар хийгээл өгцөн дарга нары нь бариад аваад явцан ийм байсан үешүүдээ цэргийн газар чин ерөөсөө бүр хоосон шахуу буцажээсэн газар шүү дээ. Ийм л хатуу байсиймдаг. Тэхээр чин одоо Монгол улс болуул замгүй завсым.

Эрдэнэтуяа -

Танайхаас хэлмэгдсэн хүн байгаа юу?

Лүндэг -

Бахгүй нэгч хүн байхгүй

Эрдэнэтуяа -

Тэр хэлмэгдэлтийн дараа ер нь лам нар үлдсэнүү том том лам нар нь ер нь

Лүндэг -

Оо үлдсэн юм байхгүй

Эрдэнэтуяа -

Ерөөсөө байхгүй юу тэр нэг ч байхгүй юу?

Лүндэг -

Байхгүй бүгд явсан

Эрдэнэтуяа -

Ая яа

Лүндэг -

Тэгээд бүгэж байгаа тэр орон сум чин тэр их нэг хийд барих гэж л өчнөөн сүм дуган байна энэ чин одоо Сэлэнгэ аймгийн төв шиг юм байна шүүдээ. Хөрөнгө нь хаашаа ч явсийм тэр чин лав л зөвлөлтөд л нэг өвөлжөө зөөгөөд л ачаад байна гэж ярисан.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Лүндэг -

Тих

Эрдэнэтуяа -

Их хөрөнгө шүү

Лүндэг -

Ёстой замаа алдсан энчээ чин ерөөсөө Монголын бүх хөрөнгө алга болцын байхгүй юу. Тэгээ эсэргүү хөдөлгөөнөөс л Монгол улс нь ч алга болоод хөрөнгө нь ч алга болоол юу ч үгүй болсон.

Эрдэнэтуяа -

Ядуу хүмүүс баригдажээснуу?

Лүндэг -

Ядуу хүмүүсүүд гэж нэх тийм олон юм бариндажаагүй

Эрдэнэтуяа -

Ер нь л хөрөнгөтэй

Лүндэг -

Жаахан л чадвартай нь түмний дунд жаахан нэр хүндтэй хүмүүсүүдийг бариад байсан гэхээс биш тийм нэг мал дээрээ эргэлдээд байгаа нэг тийм юмнуудыг одоо маниуд шиг юмнуудыг бол нэх хайхрахгүй байсан. Тэр нь одоо айхтар тэгж данс бүртгүүлээд авцан тэр улсууд нь тийм айхтар ажил хийхээр одоо үүрэг авцан улсууд байсиймуу одоо хэн мэдэхэвдээ одоо хөөрхий.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр улсуудаас танайхаар орж ирж за ер нь янз бүрийн юмны иалаар ярьжээсэн улсууд байдгуу?

Лүндэг -

Байхгүй ээ

Эрдэнэтуяа -

Ер нь айл гэрээр орох уу хүмүүс ? тэр хавийн айл ууд нь хот айлуудаараа

Лүндэг -

Албан газраас яваа хүн үү?

Эрдэнэтуяа -

Гүй ээ ер нь тэр хот айлууд хоорондоо орж гарана биз дээ?

Лүндэг -

Нн орж гаралгүй яахуу орж гарах нь ч яахав орж гараал явна.

Эрдэнэтуяа -

Тэр барих гэж очижоогоо хүмүүсээс зугтаасан тоиолдол байгаа юу?

Лүндэг -

Байхгүй ээ байхгүй зугтаагаад хаашаа явахав

Эрдэнэтуяа -

Буцаагаал барина

Лүндэг -

Зугтаагаад тэр үед чин тийм зугтаачих тийм чадалтай сэрэглэн хүн чиг цөөхөн байлаа тэр одоо бүдүүлэг байсан үе шүү дээ.

Эрдэнэтуяа -

Оюун ухаан эд материалын хувьд уу?

Лүндэг -

Тийм оюун ухаан бичиг үсэг мэдэхгүй иймэрхүү улс л голцуу их байсийм

Эрдэнэтуяа -

Тэр нэг ингэж ярьдын байлээ нэг хүн ингээл алга болчийшдээ тэгэнгүүт л хорин хүн барих ёстой гэжээтэл 19 болчийшдээ тэхээр хонио хариулж явжээсэн нэг хүнийг аваад тоондоо бүрлүүлээд аваа явчжээсэн гэсэн тэр үнэн үү?

Лүндэг -

За нэг тиймэрхүү юмуу даа харин би түрүүн хэллээ ш дээ төлөвлөгөөтэй байсан гэж

Эрдэнэтуяа -

Аанхан яг тэдийг барих ёстой

Лүндэг -

Тэрийгээ гүйцээхийн тулд хамаагүй хүн байриал явчихгүй юу. Би одоо тэгж хэлээ биздээ түрүүн

Эрдэнэтуяа -

Энэ Долоон давааны тэнд буудажээсэн гэж үнэн үү? Долоон даваа гээд байш дээ энд тэнд буудажээсэн гэдийн гэсэн хүмүүсийг

Лүндэг -

Хүмүүсийг үү?

Эрдэнэтуяа -

Тийн

Лүндэг -

Хүмүүсийг юу яажээсийн нөгөө нэг Алтан булагийн ийшээ Алживхау гээд нэг Алтабулагийн төв дээр очиход чин ийшээ нэг цагаан ухаа дов байдымдаа

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Тэнд л аваачиж их алжээсийн дагуудаа

Эрдэнэтуяа -

Тэгээд ихээр нь буудаж алжээснуу?

Лүндэг -

Тийн тэгээ оков бүр ухцан тэгээ тэнчээ нь аваачиж цааш нь харуулж зогсоожоогоол буудаад унагачихдаг.

Эрдэнэтуяа -

Энэ Алтанбулагт дуудлага худалдаа явагддаг байсан гэсэн тоо тоорго билүү энэ нөгөө хэлмэгдэлтийн юмнаас барисан

Лүндэг -

Оон за за тооров гэж үү?

Эрдэнэтуяа -

Тийн тэрний талаар яриач

Лүндэг -

Тэр тооровноос хүн нэх их юм аваад байсан юм байхгүй ээ тэр чин юу гэхээрээ гамингийн нэг дайн боллоо шүүдээ гамин орж ирээл энэ Алтанбулгий чин эзлэх гээл тэхэд чин одоо энэ Алтанбулгийн чин бүх дэлгүүрүүдийг хаагаад л тэр гамингууд чин тэгээл зүүн уршаагаа явсийм байгааюм. За найман дэлгүүр гэж зөндөө Монгол дэлгүүр ч гэж зөндөө тэгээл нөгөө Алтанбулаг чин бүр эзэнгүй болцон байхгүй юү даа тэр гуанз муанз чин одоо ингээл онгорхой юм хумы нь хаяцан харин тэр нь хөдөөний зарим улсууддаа нэг тэрэгтэй очоод идэж уух юм даавуу маавуу олж иржээсэн байгаа юм. Тийм л тал байна уу гэхээс өөр юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Аан тэрнээс яг хэлмэгдэлтийн үед баригдсан юмнаас бол авахгүй

Лүндэг -

Баригдсан юм авахгүй авахгүй тийм юм байхгүй. Тэр хэлмэгдсэн юмыг одоо тэр зах дээр гаргаад заржээсэн ч юм байхгүй тэр чин ер нь хураагдаал хаа очижээсийм байгаам тэр дарга нарын хоол болжээсийм уу, өөр хүнд аль эсвэл улсад очоод хөрөнгөнд орчижээсэн юмуу. Тэрнээс одоо нэг тооров гээл гардаг шүүдээ тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Энэ 1932 онд нэг комухамтрал гэж нэг юм үүссийн байштэй тэр чин бас энэ нэг лам нартай холбоотой юу гүй юу? Гэж ярьдийн байлээ

Лүндэг -

Хамтралаа

Эрдэнэтуяа -

1932 онд комухамтрал буюу одоогийнхоор нэгдэлч юмуу тээ тиймэрхүү байдлаар малаа нэгтгэсийм байлээ тэрийг болохоор лам нар босох үндэс байсан гэдийн байрээ тэрний талаар мэдэхүү?

Лүндэг -

Хамтрал хомон гэж одоо зөвлөлтөд байсан шүү дээ манай инчээ цацын хамтрал гэж байгуулагдсийм

Эрдэнэтуяа -

Юуны хамтрал аа?

Лүндэг -

Цацаийн хамирал

Эрдэнэтуяа -

Цацийн

Лүндэг -

Тийн

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Дөчөн есийн байруун урд чигт тэр хавидаа дагаад энэ уулуудын хавьцаа

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Хамтрал бий болж амьтаны мал ахуйг болуул одоо сайн дураараа өөрснөө малаа өгөөд

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Ард иргэд бүх малаа өгөөл тэр хамтрал бий болж байгаам тэр хамтрал маань чухам ямар янзын цаашдын бодлоготой байсийм гэхээрээ хамтралаасаа хөгжүүлээд л хомон болох бүр нийтийн хөрөнгө хүний өөрийн хөрөнгө гэж байхгүй зүгээр нийт дундаа том хөрөнгөтэй болно гээл ийм зорилготой нэг хамтрал байгуулж байсийм шиг байгаам энийг л яриад байна уудаа чи одоо

Эрдэнэтуяа -

Тийн 32 онд комж хамтрал гэж байгуулж байсан гэсэн яахуу зарим хүмүүс ярихдаа тэр болохоороо нөгөө лам нарт яг байгуулаад тэгээ бас нэг бослогын ч юм уу тээ нэг тийм үндэс болжээсэн гэж ярдийм байлээ бослогын одоо юу гэхиймдээ

Лүндэг -

Одоо тэр хамтрал өөр газар одоо хаана хана байгуулагдажээсийм манай Сэлэнгэд л ганцхан тийм хамтрал л байсийм

Эрдэнэтуяа -

Аанхан гэхдээ тэр талаар биш л юм байна тээ.

Лүндэг -

Тийн оо гэхдээ тэр бүх юмий нь одоо хэн авч байсны нь мэдэхгүй 300 гаруй шар тэрэгтэй Улаанбаатарт жин ачдаг эндээс гурил ард түмний хоол ундыг зөөдөг тийм л их том байгууллаг байсийм. Тэр цацийн хамтлагт чин би бас орж байлаа намайг чин дуртай хүн ирээл одоо тэгээл албадсан ч юм алга за орох хүн байна уухамтралд тэгвэл ганц үнээ нэг үхрээ өгөөд одоо ор хөрөнгөө нийлүүлээд одоо нэг дор хүчээ нийлүүлээд амьдрах гэжээн ингээд л нэгдциймдаг.

Эрдэнэтуяа -

Улс төрийг дэмжжээсн уу?

Лүндэг -

Улсаас болуул тэрэнд нэг их хөрөнгө мөнгө өгсийм байхгүй. Улсын одоо юу л өгсөн байна тэрүүгээр л одоо өвс хадаад л өвсөө зөөж хүнд зараад л тэрэнгүүрээ л хөрөнгөжиж байсан байгууллага байгаам. Би тэнд тэр хамтлагийн дарга .... шар банди гэж байсан тэрний морин жолоочоор нь бас ажиллаж байсан.

Эрдэнэтуяа -

Хэн тэрийг багуулсан бэ тэр саяны ямар шар гэнээ тэр анх байгуулсан юмуу тэр кому хамтаг

Лүндэг -

Аан тэр хамтлаг анх байгуулсан явдал болуул тэр эзэн байгуулсан эзнийг мэдэгүй бодоход л одоо олон түмний хүчээр л одоо энэ зөвлөлтийн маягаар л одоо хамтран хүчээ нэгтгэж бөгнөж ажиллана гэсэн ийм зорилгын дор л байгуулагдсан. Тэрнээс биш чи тодорхой нэг хүн ирээл чи энэ нэг юм байгуулна одоо та тар ийм юм өг гээл цуглуулаад хурал ном хийсэн юм байгаагүй. Аа зөвлөлтөд нэг төгссөн манай индэхийн хүүхэд нурдаа Лувсандорж гэдэг хүн байсийн тэрэнтэй нийлсэн нэг авгай тэр хамтралын зөвлөх байсан бас тэр үедээ энэ хойшоо нэг гараад хаашаа юм тэр аж ахуйн талаар нэг жаахан бага сага сургуульд очсиймуу хаашаа юм. Тэрийг болгочоол тэрнээс биш тусадаа болуул одоо тэр албан гахалтаар ч гаруулаагүй өөрснөө санал онол нийлүүлээд бологоциймдог ийм л юм байсийм тэгээ бусад газар юу болсийм би мэдэхгүй Нэг тийм онцлог байсийм

Эрдэнэтуяа -

Аа тэр хэлмэгдүүлэлтээр хөрөнгий нь хурааж авжээсан гэж байшдээ тэхэд тэр айлд хөрөнгө үлдээхүү ер нь мал хуй

Лүндэг -

Үлдэхгүй үлдээхгүй

Эрдэнэтуяа -

Бүр ширхэгийг ч үү?

Лүндэг -

Үгүй үгүй байхгүй тэр чин бүр байагүй шүү харин тэр авдаг бүхэл юу л байсан тэр хэдэн малтай нь ерөөсөө аваал явчина туугаал

Эрдэнэтуяа -

Тэр малаа хаана цуглуулдаг байсан?

Лүндэг -

Сэлэнгэд л аваачдаг байсийшдээ

Эрдэнэтуяа -

Сэлэнгэд л авчирхуу?

Лүндэг -

Тийн Сэлэнгэд л аваачдаг байсан одоо манай энд чин сар Санжаа гээд нэг тэр дотоод яамны аж ахуйн дарга байсийм

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Манай энд одоо байж байгаад нас барсаан энэ нэгдэл мэгдэлд ороод нэг муу хонь малын баригадын дарга болоол яваад байсан. Энэ аж ахуйн дарга энэ чин болуул одоо ирээд л баахан улстай аваад л явчижээсэн Тэгээ бас бас сүүлийн үед тэрий чин бас манай эндхийхэн үзэхгүй ээ дургуй л байна Бидний хөрөнгө малыг ачаад явжээсийм энэ тэр гээл сар Санжаа гэж байсийм чи одоо аягүй бол мэдэхчиг болуу мэхэдгүй ...

Өөр хүн -

Мэднээ мэднэ

Лүндэг -

Мэднэ биздээ хонь баригадаа хариуцна гэсэн

Өөр хүн -

Чи нөгөө анкетаа хаана хийсийн миний хүү

Эрдэнэтуяа -

Энэ нээлттэй шүүх гэж та мэдэх үү? Нээлттэй шүүх гэж нэг тэр үед явагдажээсэн гээд байгаа

Лүндэг -

Нээлттэй сүм ий

Эрдэнэтуяа -

Тийн шүүх

Өөр хүн -

Шүүх шүүх поркурор нөгөө хэргийг газар дээр нь шууд өөрөө шийдвэрлэдэг байсан үеийн ярьжээна

Лүндэг -

Өө за за

Өөр хүн -

Тийн нарийн хяналтгүй

Эрдэнэтуяа -

Тэр нээлттэй шүүх гээл байгаан тэрний талаар та мэдэх бол яриач

Лүндэг -

Тэрний талаар би мэдэхгүй шүүдээ

Эрдэнэтуяа -

Ёстой бүү мэд үү?

Лүндэг -

Мэдэхгүй

Эрдэнэтуяа -

Чөтгөр бүү мэд үү? Аанханхан Энэ одоо нөгөө хэлмэгдсэн улсыг цагаатгасан уу? Цагаатгал яаж явагдсан бэ?

Лүндэг -

Одоо энэ цагаатгал чин одоо чухам манай эндээс одоо би Лутын Дэмбэрэл гээл яриад байна энэ чин нэг цагаатгагдаад ирсийн

Өөр хүн -

Цагаатгацан биддээ

Лүндэг -

Тийн цагаатгаал ирсийн чухам одоо энэ улсаас л одоо албан хэргий нь шүүж үзсээр байгаад л Тэрний чин хүүхэнтэй суусан одоо тэр Дэмчиг гэж нэг дотоод яамны төлөөлөгч байлаа гээл яриад байшүү дээ би түрүүн ярисан

Эрдэнэтуяа -

Аанхан тийн

Лүндэг -

За тэрний талаар одоо яагаад л тэр жаахан буруу ажилжээсийм байна гэдгийг л шалгаж үзсээр байгаад л тэндээс ч гомдол өгсиймуу яасийн тэгээд л Лутын Дэмбэрэл чин нэх цагаатаад гараад ирсиймдаг. Тэгээд л шоронд байсан юмаа даахгүй үхциймдаг.

Эрдэнэтуяа -

Ер нь эндээс баригдсан улсуудыг цагаатгасан уу?

Лүндэг -

Гүй гүй би тэрнээс өөр хүнийг цагаатгасныг мэдэхгүй байна.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Лүндэг -

Тэх мэдэхгүй байна

Эрдэнэтуяа -

Аан

Өөр хүн -

Сэлэнгээс бол яг жинхэнэ тэр хоморгоон орсон хүн цөөхөн байдийн яагаадав гэхээр зэрэг бартизан олонтой нөгөө ардын засгийн юунд шудрага тэмцэжээсэн улсууд тэгээ ихэнх нь нөгөө бартизан болохтоор нэх халдаагүйм шиг байгаам гэхдээ ганц хоёр хүн байлгүй яахав

Лүндэг -

Бартизанууд чин болуул одоо ер нь манай энд чин зөндөө л байлаалдаа бартизан болсон хүнээс болуул одоо тэрэнд оролцсон хүн байх ч гүй

Эрдэнэтуяа -

Аанхан

Өөр хүн -

Байхгүй байхгүй

Лүндэг -

Байхгүй нэг ч хүн оролцоогүй

Эрдэнэтуяа -

Энэ зарим нэг багийн дарга засаг дарга нарыг авч явсан гэжээн тэр ямар учиртай байсийм болоо тээ

Лүндэг -

Аанхан

Эрдэнэтуяа -

Нэг цагаан нуурын даргыг авж явсан гэжээш дээ тэр мэр ямар учиртай байсийм болоо

Лүндэг -

Тэр яахав буруу талынхаа номлолыг л албан газрынхаа гол хүч болгож байсан хүн байхгүй юу. Тийм учираас л тэр чин баригдаад явсан нарийн бичгийнхээ даргатай.

Эрдэнэтуяа -

Тэр хоёр яасан бол

Лүндэг -

Тэр бол бүр сураг байхгүй мэдэхгүй

Эрдэнэтуяа -

Бүр чив чимээгүй юу?

Лүндэг -

Тэгээд одоо баригдаад ирсиймуу ирээгүүмүү одоо бүү мэд ээ Би ганцхан ирсэн тэр Лутын Дэмбэрэлийг л мэддийм тэгж л ярьжээсийн

Эрдэнэтуяа -

Аанхан тэр үед одоо баригдаад явсан хүмүүс байгаа ш дээ тэрний талаар сураг чимээ яаж сонсдог байсан хүмүүс сураг чимээ сонсогддог уу сонсогддоггүй юу?

Лүндэг -

Ай тэр тэр болуул ердөө бүр хамгийн нууцлаг дотоод яамны чин

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Тэнд аваачсан энд аваачсан гэж зүгээр нэг бал бүр хамгийн сүүлд л одоо бүр нэг цагаатаад одоо бүх юу нь шувтарчаах үед л яахад л манай тэр хүнийг хойш нь аваал явцийм гэнэлээ л гэж зарим хүн нэг одоо тэгж ярьжээсийм Зөвлөлтөд аваад явцан зарим нь өөрснөө тэнд очоод нас барцан байдаг нэг тиймэрхүү л байсан болохоос тэр болуул их нууц байсан тэрийг одоо чухам сүүлд яаж нэг амьтан хүнээс л сурсаар байгаал тэр мэджээсийм үү яасийн манай энд Осор гээд энэ тэр хэдэн хүн байсан тэд нар одоо лав л хойшоо гаргаал аваад л явцийм байна лээ.

Эрдэнэтуяа -

Ямар улсуудыг нь хойшоо авж яваад хойшоо аваачаад яадаг байсийм

Лүндэг -

Одоо яадаг ийдэг нь бүү мэд хойш нь аваачаал одоо чухам яах гэж хойш нь авээчсийм байгаам тэрийг одоо мэдэхийм байхгүй

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр хүмүүс одоо ирэхий нь ч мэдэгдэхгүү үгүү нь ч мэдэгдэхгүү тэгээл хүлээгээл суужаахуу ар гэрийнхэн нь

Лүндэг -

Гүү тэгээл хараад л суужаахгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэгээл шууд бурхан болсон л гэсэн ойлголттой.

Лүндэг -

Тийн хараад л суужил байна хөөрхий Тэрийг бол одоохонтой адилхан тэр яваал сураал дээгүүр доогуур ороол асуугаад явах тийм чадалтай хүн чиг байхгүй байсийм уу тийм мэдрэлтэй хүн чиг байхгүй байсийм уу тэр байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхан эргэлт очих уу?

Лүндэг -

Гүй ээ гүй гүй хаана тэгээд явжаахын

Эрдэнэтуяа -

Тэгүүл баригдаал явсан бол өнгөрөө юу тээ

Лүндэг -

Оон тэгээл өнгөрөө шүү дээ тэр чин

Эрдэнэтуяа -

Сураг чимээ ч байхгүй

Лүндэг -

Үгүй юу ч байхгүй одоонийх шиг шорон янз бүрийн хулгай янз бүрийн юм хийцэн болуул одоо иргээл ирэхсэн тэр чин тийм хүнд хэргээр яваа улс чин хаана аваачаад хийснийг яаж мэджаагаан оо очуулахчгүй уулзуулахчгүй ярихч үгүй тэр чин оруулахгүй оо одоо болуул бид одоо асуугаад л сураад л очоод иргэж тойроод тэгээд байна.

Өөр хүн -

Аягүйдвэл нөгөөтөхдөө хомрогодоо орчино

Лүндэг -

Өө тэрэндээ холбогдоод орчино .

Эрдэнэтуяа -

Хэрэвээ эрэгж очвол

Лүндэг -

Тэр томцуул чин орж байгаа явдлыг чин бүгд л орчихож болно за тэр суман дээр байгаа тэр дотоод яамны төлөөлөгч нар тэр тоо төлөвлөгөөтэй тэдэн хүн барьж байна тэдэн хүн гэсэн тоо төлөвлөгөө байна. Тэхэд тоогоо гүйцээхийн тулд энгийн хүнийг ч аваачаал хэлмэгдэсн явдал энгийн хүн одоо их орсон байгаам шүү дээ ердөөсөө их хорогдсон байгаам тийм учир дээрээс одоо тэр энгийн хүн хорогдчиж байгаам

Өөр хүн -

Та цэрэгт явж байснуу Лүндэг гуай цэрэгт

Эрдэнэтуяа -

Цэрэгт явжээснуу?

Лүндэг -

Хэрэгт ий

Эрдэнэтуяа -

Цэрэгт явжээснуу?

Лүндэг -

Цэрэг ий

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Би цэргийн насыг дөрвөн мөчний хөлийн өвчтэй учираас явж чадаагүй өнгөрөөсөн хүн

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

Аа ингээд Цагаан нуурын дарга энэ хорин гучин хэдэн онд цагаан хэлмэгдсэний дараагаар юуны Цагаан нуурын нэг даргаар л очиж байлаа тэнд очижээтал ерөнхий цэргийн дарга нар байхгүй боллоо шүүдээ бас хэлмэгдээд байригдаал дарга нар байхгүй ерөнхий сургууль одоо сайн дураараа дарга болох улс байнуу гээл санал авсан тэрэн дээ би саналаа өгөөл явсан хүн гэртээ ч ирээгүй тэгээл дөчин нэгэн онд ерөнхий ёургуулийг төгсөөл дунд тушаалын дараг дэслэгч цол аваал тэгээд байж байтал тэгээд л 9-р гүй 7-р дивизийн 19-р батлионд тагнуулын цэргийн салаан даргаар очсон. Тэндээ очоод нэг жил гаран болоод иртэл гэрийн улсууд ирэхтээ энэ маань олон нялх хүүхэдтэй үлдцэн ирэхээр нь тэгээ хотод орж ирээд хотод байжуугаад тэгээд 45 оны дайнд оролцсон ийм л хүн байгаам нэг хэдэн хүүхэд хамандалчина.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн явдал бий юу? Амьдралыг чин өөрчилсөн аа шарх үлдээсэн эсвэл нэг сайхан дурсдаг өөрчлагсөн юм?

Лүндэг -

Над одоо тийм муу талаар тийм нэг ч юм байхгүй

Эрдэнэтуяа -

За сайн талаараа

Лүндэг -

Одоо ер нь л дээр үеийн хорин хэдэн онд л багийн орлогч дарга явсаар байгаал улсдаа 42 жил ажил хийгээл тэтгэвэрт гарсан бий чин одоо

Эрдэнэтуяа -

Аанхан

Лүндэг -

За тэгээд тэрнээс хойш болуул би одоо ер нь энэ Сэлэнгэ аймгийн чин одоо ерөөсөө морин өртөөгөөр бүр бүрэн тойрч гүйцсэн хүн одоо энэ л өвсний хадлан сааль сүү бүхэл юм гарч байлаа эний чинь тойроол би ингээл явж байсан энэн дээр болуул дэмжлэг л засаг захиргаанаас дэмжлэг үзүүлж л ирсэн үү гэхээс биш надад өөх гаж буруу юм байхгүй Монгол ардын хувьсгалт намд би ороод одоо дал ная гаран жил болж байна. Намаас чиг зэм зэмлэл авсым алга хийсэн зүйлий нь олон тлмэн нийлүүлж байгаал илтгэх хуудас заавал авч байлаа.

Эрдэнэтуяа -

За

Лүндэг -

Баг дээр юу хийсэн хэнд юу ярьсан тэрийгээ бичээд тэр намынхаа үүрийн дарга нарт өгсөн шүүдээ тэрийг чин хэд хонуулаад тэр дарга нар чин өөрснөө бариал гараа явчина. За тэгээд за танд Лүндэг хэсгийн төлөөлөг одоо ирж яриа хийсэн юу ярьсан юугий чин зассан нөгөө бичигтэй чин тулгаал үзнэ. Яг дор нь барьж аваал ерөөсөө намаас арга хэмжээ авах ийм тэхэд чин одоо тийм үнэн ч шудрага л одоо ажил хийж байлаа. За яахав цэрэгт явахдаа ч одоо би болуул одоо ер нь бас л цэргийн ажилыг одоо ийм дарга нараас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж ӨвөрМонголд Долоннуур хот Цихаа хот энэ тэрээр чин одоо тэгж л явж л байлаалдаа одоо ер нь. Тэгээ яахуу тэрний ачаар одоо тэр нэг хэдэн хоол ундны мөнгө өгөөл одоо ингээл сайхан л байж л байна.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Лүндэг -

Ийн

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Нандигнаж хадгалж явдаг дурсаж явдаг бас үнэтэй олдсон эд үнэт зүйл

Лүндэг -

Тэр юу байх вээ тэр юу байхав тэр одоо тэр надад тийм үнэтэй зүйл одоо над юу байхав Энх-амгалан хаан гээд нэг цагаан хаан яахав хүүхдэд ч дээр үеийн юм тэрийг толиныхоо урд тавьчаал байж байгаам хүү минь тэгээ ойлгоно биз дээ

Өөр хүн -

Тийм ээ тийм одоо болуул та нөгөө юу шүү дээ Богд очирваан байшүүдээ тэрийг яах вэ аваад залчих буруудахым байхгүй

Лүндэг -

Өө тэрнээс чин хэн Энхбаяр өгсөлдөө одоо тэрийгээ сайхан гүнгэрваалуулах гээд хүүхэддээ өгчөөд дарханд тэгээл байжээн

Өөр хүн -

Тийн тэрийгээ л нэг залчих

Лүндэг -

Тийн зална

Өөр хүн -

Өдий хүртэл явсийм шашин талаасаа ч төр талаасаа ч ерөөсөө би баярлаал мөргөж явдийм

Лүндэг -

Очирваань гэдэг чин дээр үеийн шүтлэгээр болуул хамгийн дошгин бурхан байгаам

Өөр хүн -

Тийм

Эрдэнэтуяа -

Догшин?

Лүндэг -

Тийн

Өөр хүн -

Мундаг бурхан байхгүй юу

Лүндэг -

Тийн мундаг бурхан урьд чин болуул одоо Очирваанаар толгойлуулсан дуган сүм байхым бол морио хөтөлж урдуур нь гарчээсийм мориноосоо бууж тийм л байсиймдаа Дээр үеийн жаяг хэлэхэд тэгээд одоо яах вэ надад засаг захиргаанаас хүртэл одоо зарлиг үзүүлээд л одоо гэрэл гэгээ элдэв юм нь байжээн одоо нэг орон сууц өгөнө л гэж байгаам гэнэ лээ өгдийм бол би тэр мөнгөөр нь бас нэг орон сууц авчина өөрөө удаан суухгүй ч одоо би басулсдаа нэртэй улсууд одоо мэдэж байх нь хэрэгтэй гэж хэлдгийн байгаам ш дээ

Эрдэнэтуяа -

За за ярилцлага өгсөнд баярлалаа таньд

Лүндэг -

За ийм л байна л даа за тэгээд миний хүү миний ярисныг юу авав уу энэ чин

Эрдэнэтуяа -

Зүгээрээ зүгээр энэ чин хэлмэгдүүлэлтийн аягүй сайхан яриа гараад иржаагаа байхгүй юу.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.