Tümendelger


Basic information
Interviewee ID: 990331
Name: Tümendelger
Parent's name: Baatar
Ovog: Hövdüüd
Sex: f
Year of Birth: 1963
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher, currently not working
Belief: Buddhist
Born in: 'Worker' raion sum, Ulaanbaatar aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: doctor
Father's profession: driver


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
family
education / cultural production
industrialization
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Түмэндэлгэр эгч ээ.

Түмэндэлгэр -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

Сайн байна аа. Та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Түмэндэлгэр -

Зөвшөөрч байна. Зөвшөөрөлгүй яахав.

Ариун-Ундрах -

Баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Түмэндэлгэр -

За намайг Түмэндэлгэр гэдэг ээ. Одоо 45 настай. 63 онд Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатар хотын уугуул. Аав ээж хоёроосоо бол эхээсээ 7-уулаа. Дээрээсээ 3 дахь нь. 2 ахтай. Эмэгтэйгээс том нь. Тэгээд одоо бол Улаанбаатар хотод нөхөр хүүхэдтэйгээ оршин суудаг. Одоохондоо эрхэлсэн ажил хийгээгүй байна. Аа өмнө нь бол дунд сургуульд багш. Тэгээд одоо хувийн хэвшилд бас 10-аад жил ажиллаад, тэгээд бас нэг 10-аад жил гадаадад байж байгаад л ирээд байж байгаа хүн дээ.

Ариун-Ундрах -

За хоёулаа таны амьдралыг бүр эхнээс нь тодруулж ярилцъя аа. Тэгэхээр таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

Түмэндэлгэр -

Миний хүүхэд нас бол ерөөсөө яг л Улаанбаатарын хүүхдүүдийн хүүхэд настай адилхан. Яг л одоо тэр “Би чамд хайртай” гэдэг кинон дээр гардаг л нөгөө нэг хүүхдүүдийн үеийн л яг тэр үед л яг тэд нартай хамт 10 төгссөн үеийн хүүхэд учраас одоогоос 25 жилийн өмнө яг 18 настай байсан хүүхдүүдтэй адилхан л байсан. Яг л одоо Улаанбаатарт хүүхэд яаж өсдөг вэ? Ямар орчинд өсдөг вэ? Одоо зун яаж амардаг уу? Хичээл номоо яаж хийдэг. Яг л тэрэнтэй адилхан нэгэн хэвийн, яг л тийм хэвийн амьдрал. Ёстой нөгөө хамт зун болохоор зусланд амраад л, лагерт гарч зусаад л, намар хичээлдээ ороод л. Тэгээд л нөгөө ёолкоор дүн гараад л, тэгээд л ёолк болдог яг л тийм үеэр явсаар байгаад л 10 төгссөн. Хүүхэд нас гэдэг бол яг тэр 18-20-иод нас л байх л даа. Тэгээд хүүхэд насны тухай тэ?

Ариун-Ундрах -

Аанхан.

Түмэндэлгэр -

За бүр дэлгэрүүлж яривал 63 оны 10 сарын 26-нд төрсөн гэдэг юм байна лээ. Тэгэхдээ энэ бол яг миний юу биш л дээ. Албан ёсны төрсөн он сар биш. Уул нь 12 сарын 22 гэдэг юм байна лээ. Тэгээд яагаад өмнө нь ингээд биччихсэн бэ? гэвэл манай ээж намайг гаргачихаад нөгөө бүртгүүлж чадахгүй удаад. Тэгээд хороон даргаасаа айсандаа болоод жоохон... хэзээ төрсөн гэхээр нь л харж байгаад л тэдэнд юм уу? гээд л тэгэхэд нь бараг тийм гээд хэлчихсэн л юм гэсэн. Тэгээд л тэгэж л юу яасан юм билээ. Тэр үед нэг тийм бичиг баримт энэ тэр бас жоохон тэр хороо энэ тэр нь бас өөрсдөө очихдоо ч хойрго байсан юм уу? Айдаг ч байсан юм уу? Жоохон жийрхдэг байсан ч юм уу? Тэгээд л нөгөө он сар өдөр одоо жаахан юу байдаг ш дээ тэ? Урд, хойно энэ тэр орчихсон. Тэрнээс бол яг миний төрсөн он сар бол 12 сарын 22 гэдэг юм байна лээ. Тэгээд л манай аав чинь Улаанбаатарт.... Аав ээж хоёрын түүхээс гэвэл надад хамаагүй ч гэсэн жоохон холбоотой ш дээ энд тэ?

Ариун-Ундрах -

Аанхан.

Түмэндэлгэр -

Манай өвөө аав бол 21 настайдаа 30-аад оны эхээр хөгшин ээжтэй гэрлэсэн. Манай хөгшин ээж 16 настай, өөрөө 21 настай. Октябрын хувьсгалаас бараг зугтаах шахам нөгөө Буриадууд орж ирсэн ш дээ тэ? Тэгэж орж ирсэн улс байхгүй юу. Тэгээд би залуу насандаа бол Цагаан хааны цэрэгт ч явж байсан гэж байгаа юм. Баян хүний хүүхдийнх нь юунд ингээд юу яагаад... одоо хэлмэгдээд гэх юм уу даа тэ? Оронд нь ингээд өмнөөс нь явж байсан гэж байгаа юм. Ар гэрт нь одоо жаахан юм өгөөд ч юм уу? Хуураад ч юм уу? Тэгээд гуйгаад ч юм уу? Тэгээд явуулчихсан юм шиг байгаа юм. Тэгээд жоохоон байхдаа асрахыг нь хүртэл Цагаан хааны цэрэгт алба хаагаад, тэгээд тэнд байхдаа ёстой янз бүрийн юм үзсэн гэж яадаг юм. Би бол жоохон байсан болохоор хөгшин аавынхаа яриаг сонсоогүй. Зүгээр ээжээс сонсоход бол бүр нөгөө халимны мах эд нар Нориск хүртэл яваад. Нориск гэдэг чинь одоо Оросын бүр хойд мөсөн далайтай хиллэдэг газар байхгүй юу. Тэр хүртэл цэргийн хоол бэлддэг тийм ангид нь яваад, халим агнахаар яваад өөрсдөө бүр нөгөө ангиасаа тасраад хөлдөөд. Тэгээд бүр хоёрхон Буриад залуу үлдсэн. Нөгөө Оросууд нь бүр ингээд тараад зугтаачихсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд хоёулахнаа аягүй үнэнчээр үлдээд халимаа ингээд хөрөөдөөд эхлээд агнадаг. Агнасныгаа хөрөөдөөд, тэгээд нөгөө хөрөөдөөд ингээд цасан дотор булаад байсан чинь ердөө ирж авах ч хүн байхгүй. Сүүлдээ нөгөөхөө хавар болтол идсэн гэж нэг тийм түүх байдаг юм байна лээ. Жоохон байсан гэж байгаа юм. Тэгээд бүр дараа нь Архангиск хот руу Цагаан хаантай байлдаж байхад 1905 он байхгүй юу тэр бол. Манай хөгшин аав чинь 1870-аад оны хүн юм шиг байгаа юм. 78 оны ч юм уу тийм хүн. Тэгээд тэгэхэд юу яасан гэж байгаа байхгүй юу. Бүр ингээд нөгөө Улаантнууд нь гэл үү? Энгийн хүнийг ингээд хөөж буудаад тэгээд нөгөө юмыг нь авч дээрэмдэж байхад нь харж байсан гэж байгаа байхгүй юу, жоохон байхдаа. Тэгэхэд нэг хүний бөгжийг ингээд Орос хүн авах гэсэн чинь нөгөө үхчихсэн, тэгээд хөөчихсөн байсан чинь гарыг нь ингээд сийх ч үгүй хутгаар ингээд огтлоод. Тэгээд бөгжийг нь авахын тулд тэгэж авч байсныг нүдээрээ харсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд их хүнд бэрхшээлүүдийг үзээд, тэгээд ерөөсөө Орос оронд амьдрахад маш хэцүү юм байна гэдгийг ойлгоод нутагтаа ирээд гэрийнхэндээ, хүний оронд цэрэгт явсан юм чинь. Ийм ийм юмнууд үзлээ. Бүр одоо тэрнээс аймар ч юм үзсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ийм юмнууд үзлээ. Их хэцүү байлаа гэж хэлээд. Тэгсэн чинь за одоо ээж аав нь л явуулсан юм шиг байгаа юм л даа. Одоо ерөөсөө Монгол руу яв гэдэг ч юм уу одоо юу гэдэг юм. Тэгээд л аягүй олуулаа. Тэд нар чинь нөгөө юугаар шөнө дөлөөр аягүй олон хасаг тэрэг бил үү? Сүйх тэрэг бил үү? Тийм тэрэгтэй Монгол руу орж ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхэд л манай хөгшин ээж бас гэрээрээ л ирж байсан айлын охин байхгүй юу. Тэгээд л явсаар байж л одоо энэ Хэнтийн Дадал, Цэнхэр мандал, Мөнгөн морьт энэ тэр сумуудаар тарж буухад л манай хөгшин аав Мөнгөн морьтод нь суурьшсан гэж байгаа юм. Тэгээд манай хөгшин ээж бас яг тэнд суурьшаад. Тэгээд л тэд нар багаасаа залуугаасаа бие биеэ мэдэлцээд л. Тэгэхээр чинь тэд нарт чинь аягүй том газар зааж өгсөн юм байна лээ ш дээ. Тэгээд тэнд манай аав төрөөд л тэгээд Улаанбаатарт цэрэгт явж орж ирсэн гэж байгаа юм. 1953 оны цэрэгт ирээд л. Тэгээд бас л 17-18-тай ч юм уу даа тэ? тэгээд орж ирээд манай аав чинь 30 оных гэж явдаг юм. Тэгээд 53 онд 24-тэй юм байна. Цэрэгт ирээд жолооч болоод. Тэгээд л ерөөсөө насаараа геологийн ангид 70-аад он хүртэл Орос геологийн ангид... Геологийн анги гэдэг чинь ерөөсөө Монголчууд бараг байдаггүй. Зөвхөн Орос хүмүүс л геологийн юу судалдаг. Монгол хүмүүс зүгээр л өөрсдөө бие дааж нэг их судалгаа хийдэггүй.... тийм юм байхгүй. Зүгээр л Оросууд тэрийг судалдаг. Монголчууд зөвхөн дагаж явдаг тийм л байсан юм шиг байна лээ. Тэгээд манай аав аягүй олон геологийн Оросуудад аягүй олон жил геологийн анги дагаж яваад хүүхдүүд бид нар ингээд гараад манай том ах чинь 60 онд гарч байгаа байхгүй юу. Тэгээд 61 онд манай ах гараад, би 63 онд гарсан байхгүй юу. Тэгээд бид нарыг 8 нас хүртэл, манай том ахыг 8 нас хүртэл, намайг 6 өнгөртөл геологийн ангид байсан гэж байгаа байхгүй юу. Одоо энэ Бугант, Зүүнбаян, өшөө энүүхэн энд байдаг чинь юу гэдэг билээ. Геологийн ангид байсан. Дандаа Оросуудтай амьдарч байсан. Тэгтэл миний бага нас тэр геологийн Орос хүмүүсийн дунд л өнгөрсөн юм шиг байна лээ. Би тэрийг бол нэг их нарийн мэдэхгүй. Зүгээр 3 насныхаа үеийн жоохон юмнуудыг л мэдэж байна. Тэрнээс өмнөхийг нь бол мэдэхгүй л дээ. Тэгээд том ах сургуульд орох болоод, геологийн анги хот руу орж ирэх болоод. Манай том ахыг Улаанбаатар хотод сургуульд оруулъя. Одоо ерөөсөө хотын сургууль бараадахгүй бол болохгүй байх гээд. Тэгээд л манайх нүүж орж ирээд энд суурьшсан юм байна лээ. Тэгээд суурьшингуутаа дараалаад гарчихсан 5 хүүхэдтэй. Тэгэхэд хөгшин аав ээж хоёр бол хөдөөнөө Цэнхэр мандалдаа байдаг. Аав ээж хоёр бол яг энэ юу гэдэг билээ. Бугантын сангийн аж ахуй л гэдэг юм шиг байгаа юм аа. Яг энэ Сэлэнгэ тийшээ байдаг юм шиг байна лээ. Тэнд л бид нарыг юу яаж байсан гэж байгаа юм. Тэрнээс наашаагаа тэнд ямар байсныгаа бүүр түүр санаж байна л даа. Усанд живээд л, тэгээд л тэр 3 настай байхын хамгийн анхны дурсамж гэвэл тэрийг л санаж байна. Өөр юмыг нь санахгүй байлаа гэхэд. Нэг 3-ын бетон өгөөд намайг усанд яваад ир гэсэн байхгүй юу. 3-хан настай юм чинь. Тэгээд ерөөсөө гараад л голоос ингээд л ус аваад ирдэг. Тэгээд би голоос ингэж явж байгаад усаа ингэж дүүргэснээ 3-ынхаа бетоныг алдчихсан байхгүй юу. Тэгээд бетоноо алдахгүй гээд чирэгдээд ингээд байсан чинь нөгөө урсгал дагаад, хүчтэй гол юм чинь. Тэр чинь Хэрлэн гол гэсэн. Аягүй ширүүн урсгалтай. Тэгэнгүүт нөгөө бетоноо аваад явангуут нь бетоноо хаяхгүй гээд дагаад ингээд урсчихсан гэж байгаа юм. Тэгээд бүүр урсаад бетоноо бариад. Тэгээд одоо би яг санадаг байхгүй юу. Ам, хамар амаар дүүрэн ингээд ус ороод л, ингээд л уугаад л яваад байсан, уугаад л яваад байсан. Тэгсэн чинь холоос ингээд хүмүүс шаагилдсан гэж байгаа юм. Тэгээд доошоо усан дотор ороод л, шовойгоод ороод л ингээд л байсан гэсэн.

Ариун-Ундрах -

Живээд л байсан уу?

Түмэндэлгэр -

Живээд л, хөвөөд л ингээд живээд л байсан гэж байгаа юм. Тэгсэн чинь манай аавд хүмүүс дуулгасан юм байлгүй. Манай аав ч залуухан л байж дээ. Тэгээд л гүйгээд л хэд алхаад л аягүй том усны гуталтай хүн намайг ингээд л шүүрч аваад л голын эрэг дээр гаргачихаж байсныг л би санадаг юм. Тэгээд л хожим нь бодож байхад манай аав ээж л тэгэж ярьдаг байсан гэсэн. Ёстой хүүхдүүдээ усанд ингээд унагачих юм байна ерөөсөө. Ёстой нээрээ ийм жоохон хүүхдүүдийг. Тэгээд манай ээж чинь эмч байхгүй юу. Тэгээд бага эмч. Геологийн ангид бага эмч гээд л явдаг. Хүмүүс нөгөө модонд даруулчихна. Эсвэл одоо жаахан юу яадаг юм бэ дээ одоо. Яг голцуу л модонд цохиулаад л тархиа л шүргүүлчихдэг тийм л байсан юм шиг байна лээ. Тэгээд л нэг жаахан эмийн сан шиг юмтай. Бага эмч гээд цаанаас нь геологийн ангид өгдөг. За тэгээд л тэндээ нэг бентхэн юмтай, тэгээд л одоо иод тиймэрхүү л юмтай. Ойр зуурын анхны тусламж үзүүлэх юмтай. Тэгээд л хүнд төрөх ч юм уу тэ? Мэс заслын олгой тийм юм гарах юм бол нөгөө хүнээ хот руу авч ирдэг. Тэгээд л өөрөө яг тэнд анхны тусламж үзүүлж чадахгүй бол заавал авчирдаг. Тэгээд л тэр хооронд хүүхдүүд чинь эзгүйднэ. Манай аав чинь ингээд л хүмүүсийг дагаад яваад өгчихнө ш дээ. Тэгээд л ер нь хүүхдүүдээ ингэж явж байгаад ер нь усанд унагаах юм байна. Больё, ерөөсөө хот оръё гэж л ярьсан юм байна лээ л дээ. Тэгээд л тэрийг л би жаахан мэддэг юм. Тэгээд л нүүж ирж байснаа л бүүр түүрхэн мэддэг юм аа. Нэг надад ингээд л нэг ачааны машин дээр масло ингээд бариулчихсан. Бас нөгөө маслоо тас атгачихсан. Тэгээд л ерөөсөө тэр нөгөө бас нэг гэр орон, амьдралынхаа төлөө бас жаахан тэмцэж байсан юм уу даа. Бетоноо алдчихгүй ч гэдэг юм уу тэ? Тэгээд ингээд л явуулчихна биз дээ. Тэгэхгүй бүр ингээд зуурсаар явж байгаад усанд живж байсан байгаа юм чинь. Тэгээд нүүгээд ирж байхдаа надад нэг 3 литрийн ч юм уу даа, 1 литр хагасын ч юм уу. Айл болгонд нэг тийм коршокорхуу нэг тийм паалантай сав байдаг байсан юм. Тэрэн дотор масло хийгээд, тэрийгээ бариарай гээд хэлчихсэн чинь нөгөөхийг нь тавиа ч үгүй барьсаар байгаад нөгөөх нь бүр ус шиг болтол ингээд хайлаад хот руу хүрч ирж байсныг л мэддэг юм. Тэгээд хүүе яана аа хүү минь одоо ингэчихэж гээд л намайг тэгэж байсан. Тэгээд том ах сургуульд ороод, би 46-р цэцэрлэгт 2 дүүтэйгээ оров оо. Тэгээд л цэцэрлэгт орсон чинь тэгээд 2 ах сургуульд явж байгааг ерөөсөө мэдэхгүй, ойлгохгүй. Цэцэрлэгт явна гэдэг л надад аягүй гайхалтай сонин санагдаад л. Цэцэрлэгт ингээд л ороод л яасан чинь Цэвэлсодном гээд нэг багш байлаа. Одоо ч байгаа юм болов уу? Одоо байхгүй юм болов уу? хөөрхий амьтан. Тэгээд л тэр багш бид нарыг аваад л. Тэгээд л ээж бид хоёрт нэг адилхан ямар хувцас өмсөж байсан юм бэ? Мэдэхгүй ээ нэг эрээн ч юм уу. Одоо ёстой санахгүй байна аа ямар ч байсан юм. Тэгээд л эрэгтэй дүүгээ дагуулаад явдаг байсан. Ямар ч гэсэн өвөл бол хажуугынхаа айлын 2 хүүхэдтэй. Тэр хоёр надтай чацуу, ихэр. Тэгээд л эрэгтэй, эмэгтэй хоёр. 5-уулаа ингээд цэцэрлэгт явна. Бүр одоо 120 мянгатын манай байшингаас бүүр комбинатын 46-р цэцэрлэг рүү алхаж явна. Тэгээд л тэр хооронд чинь 52-р сургууль гэдэг чинь байгуулагдаагүй. 19 гэдэг чинь байхгүй баригдаагүй байсан. Тэгээд зэлүүд газар ингээд л 120-оос комбинат хүртэл явж байгаа юм чинь ёстой аймаар айна. Ингээд тэд нарыг ахлаад явж байгаа ухаантай. Нөгөө 2 ихэр чинь бас надаас жоохон дүү юм уу? Нөгөө ихэр болохоороо жоохон жижигхэн байсан юм уу? Би л одоо тэд нарыг ахлаад л явдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд л миний бага эрэгтэй дүү бархираад л явна. Тэгээд л би нөгөөхөө маллана. Миний эмэгтэй дүү болохоор зэрэг өөрөө биеэ даагаад ингээд жаахан холуурхан явчихна. Тэгээд л би тэр айлынхаа хүүхдүүдийг, ингээд тэр үед чинь нохой аягүй элбэг. Нохой шувуунаас аягүй их айна. Тэгээд л нэг том том хэрээнүүд аягүй их байдаг байсан. Тэгээд л нөгөө хэрээнүүд дугараад ингээд л явна. Тэгээд л айгаад л уйлаад л. Өглөө чинь тэр үед чинь 19-р хороолол байгуулагдаагүй байгаа юм чинь 120 чинь хэдхээн байшинтай. Тэгээд ерөөсөө гэр хороолол л байсан юм аа. Тэгээд л нохой хуцаад ингээд л хав харанхуй. Тэгээд л нэг 5 хүүхэд ингээд л уйлаад л явдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд цэцэрлэгт явна. Тэгээд л олдсон нь тэр юм шиг байгаа юм. Тэгээд тэгэж явж байгаад дараа нь бид хоёрыг болиулаад 7 хоногийн цэцэрлэгт өгсөн юм шиг байгаа юм аа. Харах хүн байхгүй. Тэгээд л одоо манай ээж чинь 2-р төрөхд эх баригч хийдэг байсан. Төрөхийн ажил чинь бол аймар их ажилтай. Аав бас л хотын түргэнд... биш ээ манай аав чинь автобус баазад жолооч хийгээд нэг улаан автобус явдаг байсан юм. Дээр үеийн цагаан толгойтой Польшийн автобус. Тэрний нөгөө Амгалан дахь чиглэлийг нь барьдаг байсан юм. Тэгээд л би л одоо тэр дүү нараа харж байдаг байсан юм уу. Тэгээд л байж байсан чинь нэг шинэ жил гээд л нэг юм болов оо. Тэгээд л хүүхдүүд ангидаа ингээд л ийм утас уяад л, тэрнээсээ хөвөн ингээд л ороочихсон. Тэгээд л юу болж байгааг нь ерөөсөө ойлгодоггүй. Тэр үед нэг цаас хайчлаад л өлгөдөг болохоос биш шаар гэж байгаагүй. Өнгийн цааснууд хайчлаад л тэгээд л өлгөөд л. Баахан шинэ жил л гэдэг нэг ийм юм биччихсэн. Тэгээд л биччихсэн ч гэж дээ. Уншиж чадахгүй юм чинь. Тэгээд л шинэ жил л гэдэг юм яригдаад л байх шиг байсан. Тэгээд л тэгэж л би анх шинэ жил гэдгийг үзэж байсан. Ерөөсөө жоохон байхдаа шинэ жил, ёолк гэдгийг мэдэхгүй юм чинь. Тэгээд тэр одоо 67 он болчихож байгаа юм шиг байгаа юм аа. Тэгээд би 68 онд Монголд телевизор гэдгийг анх нээж байсныг мэддэг байхгүй юу. Тэгээд тэр 68 онд манай аав нэг зурагт авчихжээ. Тэгээд авснаа аягүй инээдтэй. Авчихаад зурагтаа асааж чадахгүй учраас хүүхдүүдийг унагаагаад хагалчихна гээд бүр ингээд нүүрийг нь цааш нь харуулаад хөргөгчин дээрээ тавьчихсан байгаа байхүй юу. Тэгээд л бид нар энэ юм юу юм бэ? гээд л тэгэхээр баавгай гээд л тэгэхээр айгаад ойртдог ч үгүй байсан. Тэгсэн нэг мэдсэн нэг өдөр манайд нэг Орос тэр геологид ажилладаг нэг инженерийг дагуулж ирсэн. Нөгөөх нь ингээд л залгачихдаг ш дээ гээд л залгаад л зурагт гарчихсан чинь дотроос нь нэг хүн гараад л юм ярингуут бид нар ёстой бутраад л гүйсэн гэж байгаа юм. Хи хи хи тэр нь тэгсэн чинь одоо одоо бодож байхад зурагт л байсан юм байна лээ. Хэдэн төгрөгний зурагт байсан юм бэ? ... Тэгээд Монгол зурагт гардаг байсан, Орос гардаг байсан. Хар зурагт л даа. Зурагтны урдуур нэг ийм пелонк авчраад тавьчихна. Тэр нь тэгээд дээгүүрээ цэнхэр, дундуураа ногоон улаантай, доогуураа ногоон тийм өнгийн пелонк тавьчихна. Тэгээд л тэрүүгээрээ өнгөт болгож үздэг байсан юм. Аягүй инээдтэй.

Ариун-Ундрах -

Өө бас тийм пелонк байсан юм уу?

Түмэндэлгэр -

Байсан юм. Тэгээд л айл болгонд байдаг байсаан. Тэгээд л манайх сүүлдээ урагдаад л дууссан байх даа. Тэгээд л дараа нь би чинь дүүтэйгээ 24-ийн цэцэрлэгт явж байгаа юм аа. 7 хоноод явдаг. Тэгээд тэнд чинь яаж байгаагаа ч мэдэхгүй. Өглөө босоод л нэг кааш идээд л, тэгээд л яваад л байдаг яваад л байдаг. Тэгээд л 4-5 хоноод ирэхээр л нэг удаа аав ээж эд нар ирээд л авдаг. Тэгээд л цэцэрлэгт явдаг байснаа санаж байдаг юм. Дараа нь уулын аманд нэг хүүхдийн цэцэрлэг байсан юм аа. Биш ээ биш. Тэр цэцэрлэг чинь зун болохоор цэцэрлэгээрээ уулын аманд зусчихдаг байхгүй юу. Одоо Зайсанд гэсэн үг ш дээ. Тэр нөгөө дээр үед ардчилсан Солонгосын хүүхдүүд ирж байсан гэж байдаг. Тэнд манай ээж бас 2-р төрөхд ажилладаг байхдаа дуудагдаж асрагч хийдэг байсан гэсэн. Тэр цэцэрлэгийн чинь хүүхдүүд 24 цагаар харуулдаг. Тэгээд л ёстой өөрийнхөө хүүхдийг харахаас илүү тэд нарыг илүү хардаг байсан гээд л манай ээж тэгдэг юм байна лээ. Аягүй их хатуу. Хүн оруулдаггүй. Тэгээд л ёстой гар хурууг нь, хумс хурууг нь шалгадаг. Манай ээж эд нарыг өөрсдийг нь. Тэгээд л ээлжинд гаргадаг. Тэгээд л шөнөжингөө нөгөө хүүхдүүдийг чинь уйлуулахгүй гээд л ингээд л хараад хонодог. Ёстой бүр тэр нөгөө нэг юугаараа ингээд хүүхдүүд нь унтаж байгаа ш дээ тэ? Тэгэхээр ингээд коридор нь асаалттай. Коридороор нь ингээд зогсоогоороо яваад өглөө болгодог байсан гэсэн. Ердөө суухгүй. Жаахан хатуу байсан юм шиг байна лээ. Тэгдэг байсан. Тэгээд л өөрийнхөө хүүхдүүдийг маллаж чадахгүй байж хүний хүүхдүүдийг л ёстой их сайн малладаг юм байна лээ гээд. Тэр ёстой айхтар цэцэрлэг гээд л ярьдаг байсан юм. Тэгэхдээ ээж дээхнэ харж байсан юм шиг байна лээ. Тэгээд 71 он болоод би 18-р сургууль руу орж байгаа юм аа. Манайх чинь яг юугаараа бол 18 руу ордог байсан байхгүй юу. Тэгээд л манай байшингын хүүхдүүд бүгдээрээ 4-5 нийлээд л манай хажуугын айлын хүүхдүүд. Тэгээд л манай орцноос бид хоёр, хажуугын орцноос бас 3. Тэгээд хажуугын байрнаас ингээд л нөгөө нэг яг тойргоороо 18-д ороод 1 жил болоод 52-р сургууль байгуулагдаад л. Тэгээд тэр намайг цэцэрлэгт ороход 19 чинь баригдаагүй байсан гэсэн ш дээ тэ? Тэгээд цэцэрлэгт явж байх хооронд л баахан Оросын цэргийн ангиуд тэрүүгээр нь ингээд хашаа барьчихсан тэр 19-р хорооллыг барьж байсан юм. Тэгээд л баахан Орос цэргүүд явахаар үхтлээ айна. Ёстой том том хамартай. Тэгээд л анх удаа Орос цэргүүдийг харж байгаа юм чинь. Ингээд ойртоод харахаар нэг их том нүдтэй, тэгээд л нэг их том хамартай хүмүүс харагдаад л, нэг их том амтай. Тэгээд л аягүй тийм том гуталтай л хүмүүс байсан юм шиг байгаа юм. Тэгээд л ингээд л дэлгүүрт ороод харж байхад чинь хааяа Орос цэргүүд хоёр хоёроороо явна л даа. Юу авдаг байсан юм бэ дээ. Хөөрхий талх л авдаг байсан байх. За Орос цэрэг хараад л аягүй айдаг ч гэх юм уу сонирхож хардаг л байсан юм шиг байгаа юм. Тэр үед тийм Орос цэргүүд тийм муухай муухай юм хийдэггүй байсаан. Аягүй бид нараас бараг айдаг тийм байсан юм шиг байгаа юм. Хүмүүст бүр явж болохгүй энэ тэр гэдэг байсан юм уу? Хулгайгаар л явдаг байсан юм байлгүй бодвол. Тэгээд л 2-3-уулаа энэ тэр гүйж явдаг байсан. Тэгээд л хааяа ингээд харахаар нэг байшин бариад байгаа ч юм шиг байсан. Одоо бодож байхад л яг 19-р хорооллыг л барьж байсан юм шиг байгаа юм. Тэгээд л 19-р хороолол ч ороод л. Эхнээсээ түрүүчээсээ явж орсон уу? Дундаасаа цаашаа явж орсон уу? Бүү мэд. Нэг мэдсэн л пөөх аймар гоё гоё шинэ байшингууд ороод л тэр хавийн гэр хороолол бүгд буучихсан. Тэгээд л аягүй их шавар шалбааг, ингээд л хонхойсон ус байсан. Тэрийг бүгдийг нь цэвэрлээд л цементлээд л тэд нар чинь аягүй сайхан хороолол бий болгоод л. Тэгээд л ногоон юугаар номер тавиад л, хүмүүс ороод л ингээд л. Тэрийг чинь дагаад, 19-р хорооллыг чинь дагаад үйлдвэрт хүмүүс аягүй их нүүж ирж байгаа байхгүй юу. Ер нь тэр гэр хороололд байсан хүмүүс л байдаг байсан байх л даа. Тэгээд л яг тэр лүү ирээд л гэртэй болохоороо л тэр үйлдвэр лүү л ажилд ордог байсан байх. Тэгээд би 1-р ангид 71 онд ороод л яг тэр ангиа бол 81 онд төгссөн. Хүүхэд байхад чинь одоо тэгээд гоё гоё дурсамж байлгүй яахав дээ. Тэр болгоныг одоо ярих ч хэцүү юм.

Ариун-Ундрах -

Сургуульд сурахад ямар байсан бэ?

Түмэндэлгэр -

Сургуульд сурахад ерөөсөө бүх хүний үүрэг юм чинь сургуульд сайн сураарай гэдэг л тийм л хүмүүсийн үг, ерөөл хэлэхдээ тэгэж л хэлдэг л, бүх хүүхдүүдийг сайн сурах ёстой гэдэг тийм л юмтай. Тэгээд л манай ангийн багш нэг настайвтар багш байсаан. Одоо байхгүй л дээ хөөрхий. Тэр багш ингээд л манай ахын багш байсан юм аа. Тэгээд тэдний ангид орсон гээд л би аягүй баяртай байсан. Тэгээд л манай анги чинь А анги болоод л. Тэгээд л 52-т анх ирсэн чинь... 52-т орж ирснээ л санаж байна. 1-р ангидаа бид нар хэдхээн сар суугаад л маргаашнаас та нар энд ирэхгүй. Одоо тэр шинэ сургуульд орно гээд л тэгсэн чинь өө дотроо баярлалдаад л бүгдээрээ ямар гоё юм бэ? гээд л. Тэгээд л 52-т ирсэн чинь будаг нь аймар гоё үнэртэй. Тэгээд л бодвол ингээд л нэг л их ёслолын арга хэмжээ болоод л байсан байх л даа. Бодвол тэр том ангиудад. Бид нар болохоор жоохон хүүхдүүд болохоор юу ч мэдэхгүй ш дээ. Тэгээд үдээс хойш ирээрэй гэхээр нь л очдог байсан байх. Тэгээд л манай багш нэг хэдэн хүүхдүүдийг цуглуулж аваад л аль ангид орох юм, аль ангид орох юм гэж явж байгаад л, төөрч будилж байгаад л нэг анги руу л орцгоосон. Хаяг адресс ч байхгүй. Тэгээд л шинэ ангид орсон чинь ямар гоё том анги байсан гэж. Ёстой ингээд 3 эгнээнд том гэрэлтэй. Тэгээд л тэр цоо шинэ сургууль. Тэгээд л ерөөсөө хангамж аягүй сайхан. Шинэ сандалтай. Тэгээд л их л гоё сургуульд л сурагч болоод орсон юм чинь ёстой их л дуртай байсан. Сургуульд сурахдаа бол хамгийн сонин нь би лав ангидаа ганцаархнаа ангийнхаа эрэгтэй хүүхэдтэй 10 жил хамт суусан байсан. Анх 9 сарын 1-нд л 1-р ангид орсон хүүхэд л, ингээд жил болгон сольдог ш дээ. Багш нар чинь ийш нь тийш нь чи энд суу, энд суу, тэр нүд муутай, тэр тийм хөл муутай гээд л ингээд л нааш нь цааш нь суулгадаг байхад бид хоёр яагаад ч юм тэр нэг сүйхээгээр нь үлдээд л байдаг байсан. Тэгээд миний хажуугын эрэгтэй хүүхэд бол тоонд их сайн хүүхэд. Би бол Орос хэлэнд их сайн хүүхэд. Тэгээд л бид хоёр бие биеийнхээ хичээлийг хийж өгдөг ч юм уу тийм. Одоогоор бол одоогын хүүхдүүдийн харилцаа ямар байсан юм мэдэхгүй. Бид нарын харьцаанд бол манай 1-р ангиасаа 10-р анги төгссөн нэг анги ерөөсөө, манай тэр анги бол ерөөсөө тийм нөгөө нэг юу гэж байдаггүй байсан. Одоо муудалцах ч юм уу, бие биеэ шоолох ч юм уу, зодолдох ч юм уу тийм юм ерөөсөө байхгүй. Зүгээр л нэг нийтдээ хөгжөөнтэй тийм л анги байсан. Тэгээд жаахан томоотойдуу л анги байсан юм шиг байгаа юм. Нэг тийм л анги байсан. Ерөөсөө тийм сахилгагүй хүүхэд ч байхгүй. Нэг их гоц гойд тийм урлагийн авъяастай хүүхэд ч байхгүй. Орос хэлэндээ л их сайн анги байсан, манай анги бол ангиараа.

Ариун-Ундрах -

Багш нар нь ямар байсан бэ?

Түмэндэлгэр -

Багш нар нь янз бүр. Багш нар харин аягүй хочтой өөрсдөө. Цэдэв гэдэг багшийг Царай гэдэг. Яагаад Царай гэхээр эмэгтэй хүүхдийн царайг харж байгаад л зурсан зургийг нь (зургийн багш байхгүй юу) зурсан зураг нь муухай байсан ч гэсэн царай нь хөөрхөн байвал онц тавьчихдаг. Тэгээд Царай Цэдэв гээд нэртэй. Тэгээд Царай Цэдэв гэдэг юм байхдаа гэж бодоод л бид нар 4-р ангид орсон чинь Царай Цэдэв багшаа гээд нэг хүүхэд лав загнуулж байсан. Зодуулж байсан ч бил үү, мэдэхгүй. Тэгээд тийм их багш нар нь бол дандаа хочтой. Аягүй сонин байсаан. Ашигч Гонгор ч гэж байх шиг. Тэгээд нэг Гонгор гэдэг багш байдаг байсан байхгүй юу. Одоо байхгүй л дээ хөөрхий амьтан. Дархан мужааны багш. Тэгээд л хүүхдүүдийг дандаа гэрээсээ тийм юм авчир, ийм юм авчир гээд л тэгдэг. Тэгээд ийм юуны түгжээ авчир гээд л. Тэгвэл та нарт сайн тавина, онц тавина гээд л тэгдэг. Дандаа гэрээс нь юм авчруулдаг. Тэр үед чинь аягүй сонин. Гэр орноосоо сургууль руугаа юм барьж гүйх аягүй дуртай. Зүгээр ерөөсөө гэрт л юу байна тэрийг л ингээд л аваачаад өгөх аягүй дуртай. Багшаа май гээд л нэг юм өгөх л хүүхэд аягүй сайн. Тэгээд багш нь тэрийг л авч байдаг. Тэр ерөөсөө тэр гажиг ч биш юм шиг. Бүр нэг ёс юм шиг болчихсон байсан шүү. Тэр бол одоо бодоод байхад юм аягүй ховор ч үе байсан юм уу. Багш нар аягүй хувцас хунар муутай байдаг байсан. Манай ангийн багш гэхэд л аягүй ганган багшид тооцогддог байсан мөртлөө ерөөсөө л 2-хон ээлжийн хувцастай. Нэг цэнхэр юбкатай. Намайг 4-р ангид байхад л тийм юбкатай байсан. Төгсөхөд л 10-р ангид байхад тэр юбкатай л байдаг байсан. Тэгээд ерөөсөө бид нар багшийнхаа хувцсыг сонирхдог ч үгүй байсан юм уу, их айдаг ч байсан юм уу. Ерөөсөө тэгээд л нэг их тийм юу байсаан. Ямар сонин юм бэ? гээд л. Тэгээд л нэг шинэ гутал аваад л өмсчихвөл ёстой бүр бүгдээрээ бүлтийтлээ хардаг байсан. Тийм байсан. Аягүй тийм багш нар лав аягүй цалин багатай байсан юм уу? Хувцас хунар муутай байсан юм уу? Бүгдээрээ ижилхэн. Яг тэр үеийн хүмүүсийн түвшин бол бүх айл нэг 4-5 хүүхэдтэй. Манай тэр хавийн комбинат, 120, 19-р хорооллын хүүхдүүдээс л манай анги чинь ингээд л бүрэлдсэн байгаа ш дээ. Голцуу манай ангийнх бол 120-ын хүүхдүүд байсан. 120-д л байдаг байсан хүүхдүүд байсан. Аа тэгээд л комбинатаас бол нэг цөөхөн хүүхэд байсан. Тэгээд 19-р хорооллоос бас цөөхөн хүүхэд, ер нь цөөхөн. Тэгтэл ер нь бүгдээрээ л нэг 4-5 хүүхэдтэй, 4-5 хүүхэдтэй. Их олон бол 7-8 энэ тэр байна. Ам бүл гээд л тэгэхээр 12 гээд л бичдэг тийм айл ч байдаг байсан. Лав л 1 хүүхэдтэй, 2 хүүхэдтэй гэдэг айл байдаггүй байсаан. Айлын ганц хүүхэд гэж манай ангид бараг байдаггүй байсан. Ганцхан хүүхэд байдаг байсан. Тэгээд тэр хүүхэд аягүй сонин одоо бодоод байхад л эмээ дээрээ амьдардаг байсан юм байна лээ л дээ. Бид нар тэрийг нь ингээд л эмээ дээрээ байдаг гэдгийг нь ойлгодоггүй. Тэгээд нөгөөдөх чинь эмээ дээрээ байж байхдаа ханиад хүрчихсэн юм уу яасан юм бүү мэд. Ханиадтай, өвчтэй гээд л 7 хоног энэ тэр, ээж нь ханиад хүргэсэн гээд л явуулдаггүй байсан байхгүй юу. Бид нар тэр үед чинь ханиадтай бол тэгээд л ханиадтай чигээрээ хичээлдээ яваад л байдаг тийм л хачин л хүүхдүүд байсан. Халуунтай бол халуунтай. Багш нь тэгээд чи харь, бие муу байна гэх ч үгүй. Тэгээд л сууж л байдаг, явж л байдаг тийм л хачин. Нусаа гоожууллаа л гэж загнуулна уу гэхээс тэрнээсээ л айна уу гэхээс биш ер нь тийм сонин байсан. Одоо ер нь тийм ханиадтай хүүхдийг тэгээд гэртээ байлгасан гээд л бид нар чинь одоо байлгадаг ш дээ тэ? Тэгэхгүй зүгээр л ерөөсөө гэрийнхэн нь ч хайхардаггүй байсан юм шиг байгаа юм. Өөрсдөө ч явж байх ёстой юм шиг байгаа юм. Тэгээд л хатгаа авчихсан гээд л яваад байдаг байсан. Би бүр 9-р ангид байхдаа нэг хатгаа аваад уулын аманд анх удаа нэг эмнэлэгт хэвтэж байж билээ. Тэгээд манай ангийнхан эргэж ирнэ. Ангийнхан эргэж ирэх л их гоё явдал болдог байсан. Тэгсэн чинь эргэж ирэхдээ 3 төгрөгөөр дундаа нийлүүлээд ингээд хэд хэдэн мөнгө 50 мөнгө нийлүүлдэг юм уу? 3 төгрөгөөр хар чавга хагас кг-ыг, хар чавга тэгсэн чинь 2 төгрөг 50 мөнгө болж байгаа юм хагас кг нь. Тэгээд өшөө нэг 1-2-хон чихэр бариад ирнэ. Тэгээд л тэр нь аягүй гоё том эргэлт болдог байсан. Хэ хэ хэ нэг их сонин. Би тэгэж л нэг. Ангийнхаа хүүхдүүдийг бол эргэж үзэж байсан. Нэг удаа л би тэгэж эмнэлэгт хэвтээд эргүүлж байсан. Ер нь тэгээд сургууль аягүй гоё байсаан. Манай сургууль чинь хотод аягүй нэртэй сургууль. 52 гэхээр сурлага аягүй сайтай гээд л раойндоо л бараг №1-ийн сургууль. Тэгээд л аягүй олон улсын тэргүүний бүрэг ч гэдэг бил үү юу ч гэдэг билээ. Тэгээд л манай анги ч гэсэн улсын тэргүүний бүлэг болох гээд л манай багш бид нарыг аягүй их шахаж шаардаад л тийм юм хий, ийм юм хий. Би та нарыг тэгүүлэх гэж байгаа гээд л бид нар тэгэж аягүй их шахагдаж байсан. Тэгээд л яг “Би чамд хайртай” гэдэг кинон дээр гараад байдаг ш дээ. Ангиараа гутлын үйлдвэрт ажиллана ч гэх шиг тэ? Тэрэн шиг манай анги бас ангиараа Багануур явна гээд л. Тэр үед Багануур хот чинь дөнгөж нэгдэж байсан. Тэгээд залуучууд аягүй их илгээлтээр очиж байсан. Тэгээд л манай ангийнхан Багануур явна гээд л тэгсэн чинь манай аав намайг явуулахгүй гээд л. Манай ангийн Ариунаа гээд нэг онц сурдаг хүүхэд. Тэгсэн чинь тэрийг аав ээж нь явуулахгүй гээд. Тэгээд л манай ангийнхан дотроо нэг 2-3 хуваагдчихаад л явахгүй хүүхдүүд нь тэр гээд л. Явах нь аягүй сайн хүмүүс. Тэгээд л би явахгүй гэдэгт нь орчихоод аягүй сэтгэлээр унаад л, ангийнхнаасаа аягүй зовоод л тэгдэг байлаа. Тэгээд тэгсэн чинь тэгсээр байгаад нилээн олон хүүхэд явдагт нь ороод, хэдхээн хүүхэд явахгүйд нь ороод, би явахгүйд нь ороод. Тэгээд үлдээд сургуульд конкурс өгч байсан. Тэгээд эхлээд би багшийн дээдэд конкурс өгсөн байхгүй юу. Гадаадад явдаг шалгалт гээд тэрэнд нь ороод. Тэгэхэд л би анх “арын хаалга” гэдэг юмыг анх мэдсэн. Арын хаалга гэдгийг ерөөсөө ойлгодоггүй байсан. Хүмүүс арын хаалга, арын хаалга гээд л ингээд л арын хаалгаар, арын хаалгаар орсон гэнэлээ энэ тэр гээд л ярьдаг байхаар арын хаалга гэж юу юм бол оо? гэсэн чинь миний тэр төгсөлтөн дээр аягүй сонин төгсөлт болсон байхгүй юу. Хотоос дандаа онц сурдаг хүүхдүүдийг багшийн дээдийн сургуулийн гадаад гэдэгт нь шалгалт өгүүлээд, тэгээд нэг л хүүхдийг тэнцүүлээд, 2 хүүхдийг техникумд тэнцүүлээд, бусдуудыг нь ерөөсөө тэнцүүлэхгүйгээр дотоодын техникум ч гэл үү юу ч гэлээ тийм юманд орно гээд. Тэгээд нэг их хачин тийм нугалаа ч юм уу тийм буруу л юм гарсан гэж ярьдаг юм байна лээ сүүлд. Тэгсэн чинь би ингээд тэр сургуульд бараг раойноосоо ганцаархнаасаа очиж байгаа байхгүй юу, ажилчдын байрнаас. Тэгээд Улаанбаатараас одоо тэр багшийн дээдийн захирлынх нь хүүхэд нь, Санжжав гэдэг докторын хүүхэд нь тэр очиж байгаа юм. Тэгээд бусад нь дандаа 23-р сургууль төгссөн ганц нэг хүүхдүүд, Германы бэлтгэлд орох гэж байгаа хүүхдүүд бид нар нийлээд нэг шалгалт өгсөн чинь би эхлээд түүх дээрээ 12 аваад, Орос хэл дээрээ 11 аваад, тэгээд монгол хэл дээрээ бас 11 авсан чинь нийт оноо 39 болж байгаа байхгүй юу. Тэгээд би тэгсэн мөртлөө хамгийн дээд талын оноо авч байгаа хүүхэд нь 43. Тэгсэн мөртлөө би 39 мөртлөө орж чаддаггүй. Тэгээд аягүй сонин. Яагаад гэвэл ганцхан хүүхэд тэнцэж байгаа юм... Тэгээд л тэр нэг Санжжав гэдэг багшийн хүүхэд Энхболд гэдэг хүүхэд л арын хаалгаар орчихлоо гээд. Тэр аягүй сонин. Тэр хүүхэд байна ш дээ тэ? Шүдээ ингээд боочихсон нөгөө нэг боолттой нэг хүүхэд шалгалтанд орж байсан байхгүй юу. Тэрнийг нь ерөөсөө анзаараагүй. Тэгээд л тэр үед хүмүүс шүдээ боочихоор аягүй инээдтэй шүдний оо ч түрхээд явж байна. Тэгсэн чинь бүр шүднийхээ оог бариад ч явдаг. Merry гээд ганцхан оо байдаг. Powering гээд хоёрхон янзын оо байдаг байсан. Тэгсэн чинь тэр нэг оогы нь ч бариад явдаг. Эсвэл ингээд түрхчихсэн. Тэгээд хатчихсан тийм хүүхдүүд зөндөө сургуульд явж байдаг байсан байхгүй юу. Тэгээд эсвэл бүр ингээд Орос кинон дээр гардаг шиг боочихдог тийм хүүхэд ч явдаг байсан. Тэгээд ерөөсөө тэрийг юм боддоггүй байсан чинь яг тэр хүүхэд тийм л юутай байсан. Тэгсэн чинь тэр хүүхэд биш байсан гэнэ ээ.

Ариун-Ундрах -

Аан өөр хүн орсон юм уу?

Түмэндэлгэр -

Үгүй ээ тэр хүүхэд харин тэр таних тэмдэг маягийн тийм юм боож байсныг нь ерөөсөө бид нар мэдэхгүй байхгүй юу. Тэгээд л хүмүүс баахан эцэг эхчүүд ёстой бид нараас илүү ингээд гараад ирсэн чинь бид нараас илүү ёстой тэгсэн тэгсэн, ингэсэн тэгсэн гээд л нэг юм яриад л. Тэр хүн тэгсэн, тэр хүнтэй тэгэж гарч ирж ярьсан гээд л нэг тийм яригдаад л байсан. Тэгээд л тийм л юм арын хаалга гэдгийг анх мэдсэн. Тэгээд эхний удаад сургуульд орж чадаагүй. Тэгээд сургуульд орох гээд гүйж байсан хамгийн өндөр оноотой нэг хүүхдийг дуудаад. Тэр 41 оноотой хүүхэд. Тэр орж чадаагүй. Тэгсэн чинь дараа нь тэр багш Эрхүүгийн их сургууль руу явчихсан байсан. Яаж явсан юм мэдэхгүй. Дараа нь би дуудагдаад л очсоноо би дээд сургуульд орохгүй Монголд ч гэсэн. Гадаадын техникум авахгүй. Монголд ч гэсэн техникум авахгүй гэж хэлсэн чинь тэр заалаар дүүрэн өөөн гээд л тэгэж байсан байхгүй юу. Тэгээд л би юу хэлчихвээ гээд л өөрөөсөө аймар айгаад л. Хүмүүс пөөх энэ охин тэгсэн ш дээ гээд л. Би ийм чернилэн ягаан Орос дэлгүүрийн нэг ийм платетай, ногоон тийм одоо Монголд үйлдвэрлэдэг чинь яг ийм ногоон ямар ч юм бэ тийм өнгөөр jacket анх оёж байсан юм аа. Тиймийг өмсчихсөн. Тэгсэн чинь л ёстой нээрээ энэ охин тэгсэн ш дээ гээд л бүх хүн ингээд хэлж байж билээ. Тэгээд л би сургуульд орж чадаагүй. Ээрмэлийн үйлдвэр гээд яг манай гэрийн хажуу талд байгуулагдсан байсан, шинээр. Тэгээд л хамгийн ойрхон үйлдвэр тэр юм чинь. Хүмүүс тэгээд л дээд сургуульд орж чадаагүй бол үйлдвэрт 3 жил ажиллаад дээд сургуульд ордог тийм байсан. Дахиж конкурсддаг. Наана нь 1 жилийн дараа конкурс өгнө гэж байдаггүй.

Ариун-Ундрах -

Байхгүй юу?

Түмэндэлгэр -

Байхгүй. Тэгээд л би 3 жил ээрмэлийн үйлдвэрт ажиллахдаа юу хийж байгаагаа ч мэддэггүй байсан. Ерөөсөө хаана үйлдвэр нь яваад хэн нь юугаа хийж байгааг ерөөсөө бүр ойлгохгүй эхний үед. Зааж өгдөг ч хүн байхгүй. Тэгээд л мастер гээд нэг баахан бид нар над шиг Яармагын гээд л энд тэндэхийн Хайлааст гээд л миний ерөөсөө мэдэх ч үгүй газрын хүмүүс ингээд л ирээд л нэг хэдэн охидууд цуглуулаад л. Бид нар чинь 18-19-үүлээ яг ижилхэн насны хүүхдүүд, ижилхэн төгсөлтийн хүүхдүүд. Зарим нь 8-р анги төгссөн ч хүүхдүүд байсан. Ялангуяа Яармагаас дандаа голцуу нөгөө бэрхшээлтэй, амьдрал нь ч хүнд, ядуу хүмүүс байдаг байсан юм уу бүү мэд. Тэгээд л тэр үед чинь баян ядуугын ялгаа гэж нэг их гоц байхгүй ш дээ. Одоо яг л жирийн л ингээд л иймэрхүү. Юугаараа ялгарна гэхээр сэхээтний хүүхэд гэж нэг байна, ажилчны хүүхэд гэж нэг байна. Тэрнээс ажилгүй гэдэг юм байдаггүй. Нэн ядуу орлоготой гэдэг тийм юм байхгүй. Бүх хүн ажил хийнэ, бүх хүн цалин авна. Ер нь яг нэг тогтчихсон тийм нэг 600-500 төгрөгний цалинтай л хүмүүс байсан юм шиг байгаа юм. Тэгээд л нэг хүн 700 төгрөгний цалин авдаг гээд тэгэхээр пөөх ёстой нээрээ хэн бэ? гээд ингээд л. Тэгээд манай ангийнх чинь нөгөө анкет асуудаг ш дээ, хичээл дээр. Өрхийн орлого, ам бүл, нийгмийн гарал энэ тэр гээд нэг юм асуудаг байхгүй юу. Тэгэхээр чинь манай ангийнхан бүгдээрээ албан хаагч, албан хаагч, албан хаагч гээд биччихдэг байсан. Сэхээтэн ч байсан албан хаагч, тэгээд л ажилчин ч байсан албан хаагч. Тэгээд л багш та нар бүгд ажилчин байж яахаараа албан хаагч гэж бичээд байгаа юм бэ? гээд л тэгэхээр би ааваас хүрч ирээд л ааваа та албан хаагч уу? Ажилчин уу? гээд тэгэхээр аав албан хаагч гээд л. Одоо бодоод байхад төрийн албан хаагч л байсан юм байна лээ л дээ. Тэрийгээ л албан хаагч гээд бичээд байдаг байсан юм байна лээ. Тэгэхээр төрийн албан хаагч байсан уу? гэхээр зэрэг биш байхгүй юу. Ихэнхи нь жоохон тийм үйлдвэрийн ажилчид ч цөөхөн. Манай хөдөлмөрийн баатрын 2 хүүхэд байдаг байсан. Шарав гээд хөдөлмөрийн баатар ч байсан. Бас нэг сантехникч хүртэл хөдөлмөрийн баатар байсан. Тийм хүн ч байсан. Тэгээд л сэхээтнүүд гэхээр зөндөө хүн. Хэл зохиолын хүрээлэнд ажилладаг, эрдэм шинжилгээний ажилтан ч байсан. Тэгээд л цэргийн дарга нар аягүй их байсан. Тэр цэргийн албан хаагчдаа л албан хаагч гэж бичсэнийг нь бид нар харангуутаа л дуурайгаад биччихээд байсан юм шиг байна лээ. Тэгээд ам бүл гэхээр ерөөсөө айл болгон нэг 7-8, дунджаар.

Ариун-Ундрах -

Аав, ээж нь ороод тэ?

Түмэндэлгэр -

Эмээ өвөө, аав ээж, тэгээд л ах энэ тэр. Голцуу манай ангид айлын том хүүхэд байхгүй. Бид нар аягүй сонин. Нэг 63 оных чинь нэг хачин юм шиг байгаа юм. Ингээд дандаа нэг 60-65 он хүртэл ерөөсөө аягүй их төрөлттэй байсан юм шиг байгаа юм. Манай ангийн хүүхдүүд гэхэд л дандаа дээрээ 2 ахтай. Жишээлбэл 1 ах, эгчтэй. Тэд нар нь дандаа 1-2-хон ах. Тэгэхээр яг нэг 60-65 онд аягүй их төрөлтийн Boom байсан юм шиг байна лээ. Яг тэр үед л бид нар гарчихсан. Тэгээд л эсвэл миний ангийн хүүхэд гэхэд доороо нэг... Ер нь тэгээд мэдэхгүй ээ. Ер нь манай ангийн, байшингын хүүхдүүд гэхэд л бараг тийм. Манай ангид өргөгдсөн нэг л хүүхэд байдаг байсан. Жавхлан гэдэг хүүхэд. Айлаас өргөгдсөн. Тэрийгээ ерөөсөө бид нар өргөмөл гээд биччихсэн чинь аягүй их загнуулаад л өргөмөл гэж бичдэггүй гээд л тэгэж байж билээ. Тэгээд одоо тэр л нэг ам бүл 2. Дээрээ ганцхан эгчтэй өөр хүүхэд гараагүй байж байгаад тэр айл хүүхдийг авсан юм банйа л даа. Тэгээд бид нар тэр үед яаж тоглодог байсан бэ? гэхээр дандаа айлд орж бие бие рүүгээ орж тоглоно. Гадаа тоглоно гэж байхгүй. Зүгээр гадаа тоглоно л доо. Чирта, дээс. Тэгээд л эрэгтэй хүүхдүүд болохоор нөгөө архины шилний таглааг ингэж нүдэж нүдэж давтаад тэгээд нөгөө бөглөөдөж тоглоно гээд нэг ийм гар хуруун дээрээ ингэж тас няс гэж эргүүлж тойруулж тоглоод хожоод байдаг тийм л тоглоом байдаг байсан. Эмэгтэй хүүхдүүд болохоор чирта, дээс. Тэгээд зарим нь бөмбөг. Тэгээд л амархан юм чинь газар дээр зураад ч чирта тоглоно, эсвэл цементэн дээр зураад ч тоглоно. Эсвэл зурахгүйгээр ч тэр байшингынхаа урд дандаа л тоглож байна. Эрэгтэй хүүхдүүд чинь нөгөө тэвэг тоглоод бөөр муутай болно гээд тэвэг тоглож байсныг нь хорьчихсон гээд л багш нар хүүхдүүдийн хармааг нэгждэг. Тэгээд тэвэг олвол тэвгийг нь бариулаад л анги хэсүүлчихдэг байсан юм. Аягүй сонин. Жоохон байхад л даа намайг. Тэгээд л ариун цэвэр аягүй их үзнэ. Ёстой соёлын довтолгоон гэдэг чинь тэр үед бас аягүй их байсан байх шүү. Аягүй их ариун цэвэр үзнэ. Анги болгон ариун цэврийн комисс гэнэ үү нэг тийм ариун цэврийн даргатай. Тэр нь тэгээд өдөр болгон хүүхдийн хумс шалгана. Тэгээд захны даавуу хиртэй байна уу? гэдгийг шалгана. Өөр юу шалгадаг байсан билээ? Тэгээд л ер нь хиртэй байна гэж байхгүй, аягүй хиртэй байдаг байсан юм аа. Аягүй сонин. Тэгээд ийм формын хувцастай. Дандаа ийм тансран хилэн ийм цамц. Орос ч хувцас байна, Монгол ч хувцас байна. Монголынх материал нь ийм сонин байсан юм аа. Жоохон муу, тэгээд хийц нь жаахан гоё биш. Орос хувцас бол их сайн. Аа тэгээд эмэгтэй хүүхдийн хувцас ч гэсэн Орос форм хүрэн плате байдаг ш дээ тэ? Тэгээд Орос партканд их дуртай байсан. 6 төгрөг. Монгол партка нь болохоор элбэг байсан мөртлөө нэг их авах дуртай биш л байдаг байсан ш дээ хүмүүс тэгээд л. Манай ангийнхан ангиараа Орос партка манай ээжээр авхуулаад. Ээжийн яг ажлын газрын дэргэд 3-р цахилгаан станц. Манай ээж 2-р төрөхд бага эмч хийж байгаад Марксизм Ленинизмын оройн их сургууль төгсөнгүүтээ цэргийн ангид бага эмчээр орчихсон байхгүй юу. Тэгээд хажууд нь цэргийн ангийн дэргэд Орос дэлгүүр байдаг. Тэндээс ингээд баахан 20-н хэдэн парчик 6 төгрөгөөр аваад манай ангийнхан тэрүүгээр нь ижилсэж гоёж байж билээ. Бүр 10 төгстлөө ч өмсдөг байсан байх аа. Мэдэхгүй, 5-6-р ангидаа авсан ч юм уу. Тэр үеийн хамгийн юу нь бол бид нарын сонин зүйл гэвэл 1-рт пионерийн зусланд явдаг. Гадаадад ч байна уу, дотоодод ч байна уу пионерийн зусланд явах хамгийн гоё зүйл. 2-рт .... гээд нөгөө Артекд явна гэдэг нь Орос хэлний олимпиад зурагтаар. Тэрэнд шалгарч ордог. Тэгээд математик энэ тэрийн олимпиадыг нэг их сүртэй тоохгүй ээ. Аягүй сонин. Орос хэлний олимпиадад бол аягүй дуртай. Тэр үед ер нь Орос хэл аягүй их хүчтэй нөлөөтэй. Тэгээд л Орос хэл мэддэг хүн аягүй сайн. Орос хэлээр уншдаг барьдаг, шүлэг цээжилдэг хүүхэд аягүй сайн сурлагатайд тооцогддог байсан. Тэрнээс тоо бол нэг их чухал биш. Сүүлд бол аягүй чухал боллоо ш дээ тэ? Чухал гэж бодохгүй. Тэгээд онц сурдаг хүүхэд бол Орос хэлд сайнгүй л бол тэгээд л онц сурахгүй. Тийм байдаг байсан. Тэгээд хичээлээс гадуурх зүйл нь гэхээр зэрэг нэг 7 жигүүрээр аялна гээд нэг хачин юм байдаг байсан. Сурлага, хөдөлмөр, урлаг, спорт тэгээд л тэр энэ тэрээрээ хичээлээс гадуурх баахан тийм сайн үйлс бүтээх энэ тэр гээд нэг хачин лоозонгууд. Тэгээд л аягүй их лоозонддог. Тэр үед чинь нөгөө нэг 2 лоозон байсан ш дээ. Нэг их аймшгийн 2 лоозон. Тэрийг чинь Орос, Монголоор цээжлүүлнэ. Анги болгон Орос, Монголоор биччихсэн байдаг. Тэгээд л тэрийг цээжлээгүй байвал муу хүүхэд, цээжилсэн хүүхэд нь сайн хүүхэд. Ингээд л зогсоож байгаад л багш дурынхаа хүүхдээс лоозон Оросоор унш гээд л тэгэхээр мэдэхгүй байх юм бол загнуулдаг ч юм уу нэг тийм. Эсвэл загнахаараа босоод ир чи гээд л тэгнэ. Хичээлээ яриулахаасаа өмнө тэр лоозон унш гээд л тэгэхэд нөгөөх нь каждый.... юу юу ч билээ. Баахан ингээд л тэрийгээ цээжээр мэддэг. Тэгээд хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социализмын өмчийг эд эсийг хямгадан хамгаалагч ч бил үү баахан тийм лоозон уншуулна. Бас нэг лоозонг нь мартчихаж. Тэрийгээ бид нарын үед тэр Цэдэнбал дарга юм уу, Филотава ч юм уу яг тэр нэг 75-76 онд л юм байна л даа. Эвлэлийн төв хороо аягүй хүчтэй ажиллаад Түдэв гуай энэ тэр гаргаж байсан юм шиг байгаа юм. Тэгээд л тэрийг нь бид нарт цээжлүүлээд л тэр чинь улс даяар байсан юм аа. Хүн болгон цээжилдэг байсан юм. Цэргийн анги бүх газар лоозонтой. Ерөөсөө автобусны буудал дээр хүртэл тийм лоозон байдаг. Лоозон урсан хүн, тэрийг жаахан хөндсөн хүн чинь хамгийн муу хүн, бүр ардын дайсан шахуу тийм л болчихсон байдаг байсан. Тэгээд л бид нар нэг ... Хамгийн сонин нь тэр юу вэ? гэвэл бид нар Орос хэлэнд их мундаг байх ёстой байсан. Аа Орос хэлтэй хүүхэд л ерөөсөө од. Манай сургуульд чинь одоо дуучин Ариунаа, Оюун-Эрдэнэ энэ тэр байдаг байсан мөртлөө тэд нар бол ерөөсөө мэдэгдэхгүй ш дээ. Дуулдаг л гэдэг болохоос биш. Тэгээд л сүүлд л аягүй сүрхий Галмандах багш гавъяат болоод л нэртэй болсон ш дээ. Тэр үед бид нарыг байхад бол Орос хэлгүй хүн бол муу байдаг байсан. Тэгээд тэр 7 жигүүрээр аялна, 6 жигүүрээр ч билүү мэдэхгүй нэг юмаар аялна гээд л нэг баахан тийм юм байдаг байсан. Тэгээд л суботник хичээл тараад л хийлгэхээр тийм юманд сайн ирдэг идэвхитэй хүүхэд л сайн. Тийм л байдаг байсан. Бас миний хувьд 9-10-р ангид байхдаа би лав номонд орчихсон хүүхэд байсан. Ерөөсөө аягүй их ном уншдаг. Хичээл дээрээ хүртэл доороосоо ном гаргаж ирж уншаад л, загнуулаад л, хураалгаад л. Тэр үед чинь хүүхдүүд нөгөө нэг Нацагдоржийн тэмдэгтэн гэдэг нэг, 5 онцыг эзэмшигч гээд нэг юм байдаг. Бас Нацагдоржийн тэмдэгтэн гэдэг ном их уншдаг хүүхдийг хэлдэг. Тэгээд л тэр үеийн хүүхдүүд аягүй их номонд дуртай. Очдог газар нь номын сан. Тэгээд эсвэл кино театрт кино үзнэ. Тэгээд би бол номын санд бүр их сургууль төгстлөө номын санд л байдаг л байсан л даа. Тэгээд л хичээл чинь 13:05 гээд тарна. Өглөө 8 цагаас орж байгаа юм чинь 13:05 гэж 6-р цаг тарна. Тэгээд л гэртээ харьж цайгаа уучихаад 2 цагаас эхлээд л 5 цаг хүртэл номын санд суугаад л. 4 цаг хүртэл номын санд суугаад л, 4-өөс кино үзээд л 6 цагт гэртээ ирдэг байсан. Гэртээ ирээд л 6 цагаас хоолоо хийчихээд л хичээл номоо давтдаг. Яг тийм цагийн хуваариар л амьдардаг байсан. Манай ангид нэг Баянзул гэдэг хүүхэд ёстой аймаар. Одоо энэ Соёл эрдэмд багшилдаг юм аа. Аймаар номч хүүхэд. Тэр бол тэр 2-р номын санг бол дуусгасан. Сүүлдээ бүр нэвтэрхий толь энэ тэрийг нь уншдаг. Тэр анх бид нарт Битлз-ийн дууг Англи хэл дээр зааж өгч л байсан. Тэгээд бид нар тэр үед чинь Англи хэл гэж байхгүй. Наадах чинь ямар хэл юм бэ? гээд тэгэхлээр Англи хэл. Англиар зүгээр дуудлагаар нь бид нарт ингээд бичүүлээд л, тэгээд л дагаж дуулаад л, ямар гоё вэ? гээд л. Тэрийг нь би энд тэнд очоод л би та нарт Битлз-ийн дуу дуулж өгөх үү? гээд л дуулахаар зэрэг нөгөөдүүл чинь ямар мундаг юм бэ? Чи ямар хэлээр дуулсан бэ? гээд л тэгдэг тийм байсан юм. Тэр үед тэр Баянзул гэдэг хүүхдийн ах нь Германд сурдаг байсан байхгүй юу. Тэгээд л аягүй тийм гоё гоё жинсэн өмд авчирна. Тэгээд л эсвэл аягүй их юм мэддэг тэр хүүхэд. Хамгийн манай ангиас аягүй тийм полелоги тийм хүүхэд байсан байхгүй юу. Юм юмыг мэддэг аягүй тийм толгойтой. Тэгээд л бид нарт янз бүрийн Сталины тухай юм яриад л. Бид нар тэрийг нь бүр гайхаад л. Сталин чинь тийм муу хүн байсан юм уу? энэ тэр гээд л бид нар. Тэгээд л номон дээр чинь аягүй сайн хүн байдаг гээд дээр үед биччихсэн юм чинь. Тэгээд л Гитлер чинь ийм хүн байсан энэ тэр гээд л бид нарт юм ярьж өгнө. Тэр их юм ярьдаг байсан. Аа би болохоор зэрэг ном их уншдаг. Тэгээд л 7 хоногт заавал нэг удаа үзвэр үзнэ. Бүр миний одоо ингээд яг баримтлах юманд байдаг. Тэгээд тэр үед чинь хүүхдүүдийг өдрийн тэмдэглэл их хөтлүүлдэг тийм байсан юм аа. Өдрийн тэмдэглэлийг нь хурааж авч багш нь үздэг тийм.

Ариун-Ундрах -

Бүр үү?

Түмэндэлгэр -

Тийм. Тэгэхээр зэрэг нөгөө өдрийн тэмдэглэл байхгүй хүүхэд нь аягүй муу. Тэгээд л тэрэнд бас шахагдаад бүгдээрээ л нэг юм бичмэр болно. Тэгэхээр яагаа ч үгүй байж болохгүй. Хагас, бүтэн сайнд өдөр үзвэр үзсэн гэж заавал бичих гээд л нэг үзвэр үзнэ. Эсвэл өдөр болгон номын санд суугаад тийм ном уншсан. Тэгээд тийм кино үзсэн энэ тэр гээд бичвэл, тэр кинон дээр тийм юм гардаг гээд бичвэл гоё гээд л тэрийгээ биелүүлэхийн тулд 4 цагаас заавал кино үзнэ. Тэгээд л өдөр болгон кино үзэхээр чинь мөнгө хэцүү ш дээ тэ? Тэгээд кино чинь аягүй үнэтэй 3 төгрөг. Тэгээд л гөөхий чинь 40 мөнгө, 60 мөнгө гээд л байдаг. Тэгээд л гөөхий авчихаад л бүгдээрээ ингээд мэрээд л үздэг байсан. Аягүй сонин.

Ариун-Ундрах -

Киногоо юу?

Түмэндэлгэр -

Киногоо. Тэгээд л ерөөсөө тэр ангийнхаа хүүхэдтэй энэ тэр зэрэгцэж сууна гэхгүй. Хамаагүй ороод л суучихна. Тэгээд л хажууд хүн ирээд суусан ч гэсэн тэгээд л хамаагүй ингээд сууж л байдаг байсан. Ерөөсөө тэр айж эмээдэггүй. Одоогынх шиг тийм биш.... Тэгээд л муухай тийм хатуу дэглэмтэй ч байсан юм байлгүй. Нөгөө нэг лоозон. Социалист өмч гэдэг чинь тэгээд л ёстой яг тэр нь үйлчлээд л яг л социализмын өмчийг эдэлж байгаа юм чинь. Муухай болгож болохгүй гээд л хажуугынхаа хүнтэй тэгээд л суудаг л байсан юм шиг байгаа юм. Кино их үздэг байсан. Би бол 7 хоногт нэг удаа л театрт очдог байсан, дуурийн театрт. Тэр одоо яасан бэ? гэхээр яг тэр үеэр бүх байгууллагуудад одоо нэг соёлын довтолгоон шиг сонгодог урлагийг сурталчилдаг тийм юу болсон байхгүй юу. 4 цаг 20 минутаас 4 цаг 55 минут хүртэл сонгодог хөгжмийн цаг гэж байгаад л радиогоор сонгодог хөгжим сонсгоно заавал. Тэгээд бүр тайлбартай. Тэгээд л дуурийн театрт бүх тэр үеэр гарсан бүр балет, дуур энэ тэрийг би үзсэн байсан. Тэгээд л үзээгүй юм гэж байхгүй. Тэгээд л ангийнхныгаа дагуулж очиж үзнэ. Аа үзээгүй хүүхдүүдийг ер нь бүгдийг чи үзээгүй юм уу? Тэрийг тэр үзээгүй, энийг энэ үзсэн гэдгийг мэднэ. Үзээгүй хүүхдүүдийг дагуулаад л дандаа бүтэн сайн өдөр юм уу хагас сайн өдөр заавал очиж үздэг байсан. Балет үздэг байсан. Тэгээд би балетанд аягүй сонирхолтой болов оо. Тэгээд л тэр үед .... гээд Оросууд зурагтаар аягүй их гардаг. Тэр үед чинь ганцхан Орбит гардаг. Тэгээд л тэрийгээ одоо ОРТ байна ш дээ тэ? Тэр үед орбит гэдэг байсан байхгүй юу. Тэгээд тэрнийг үзэх аягүй дуртай. Балетчин болох юмсан гэж бодоод, зураг зурахдаа дандаа балет зурдаг тийм байсан. Тэгсэн чинь 9-р ангид орсон чинь манай ангийн нэг хэн ч билээ. Чи дандаа балет зурж байх юм. Чи балетчин болж чадахгүй ш дээ. Балет чинь бүр ийм 5-6 наснаас нь авдаг ш дээ. Чи одоо 9-р анги болчихсон юм чинь чамд одоо нэг ч болох ямар ч мөрөөдөл байхгүй. Тэрний оронд чи өөр л одоо мэргэжил сонго гээд л. Тэгээд л ангиараа 10-р ангид орсон чинь л мэргэжил сонгох гээд л нэг юм яригдаад л байсан чинь өө тэрэндээ үнэмшчихсэн. Тэр мэргэжлийг сонгохоор л тэр мэргэжилтэй болчихдог юм шиг гэнэн тийм ойлголт бүх хүнд байсан. Тэгээд л миний хувьд лав манай ах тэгэхэд Оросод сурч байсан байхгүй юу. Манай эмэгтэй дүү Чехэд сурч байсан. Тэгсэн 8-р ангиа төгсөөд нөгөө Чехэд гутлын оёдолчны ТМС-д манай дүү явчихсан байхгүй юу. Тэгээд л тэр хоёроос захиа ирэхээр зэрэг чи Германд сураарай. Герман аягүй гоё гээд л манай дүү бичдэг. Ах болохоор бас чи Герман юм уу, Болгар явж сурсан нь дээр байх. Оросод би сурч байна. Оросууд Германд сурч байгаа юм чинь чи тэнд нь сур эд нар гээд л. Тэгэхээр нь би Чех явахгүй, Орос явахгүй. Өөр Болгар, Герман, Польш аль нь ч хамаагүй явна гэдэг тийм мөрөөдөлтэй. Ямар ч мэргэжил сонгодоггүй. Би бол мэргэжил ерөөсөө мэддэггүй, ойлгодоггүй тийм байсан. Тэгээд Герман явна гэдэг тийм нэг ойлголттой. Яагаад гэвэл тэр үед чинь нөгөө социалист систем байсан болохоор Германы кино л гарна. Тэгээд жоохон Германы үг биччихнэ. Герман явбал бараг үгийг нь мэдэж байхад болчихно тиймэрхүү ухааны юм боддог байсан. Тэгээд герман явна гэсэн чинь тэгэж чадаагүй юм чинь. Тэгээд үйлдвэрт ажиллаад, тэр үйлдвэрт ажиллаж байхад энд тэндэхийн ёстой тэр Яармаг, Хайлаастай, Улиастай ч гэх шиг янз бүрийн юмыг анх удаа сонсож байгаа байхгүй юу. Би чинь яг хотын төвийн хүүхэд ерөөсөө хаашаа ч явж чаддаггүй. Би кино театр орно. Ээжтэйгээ их дэлгүүр орно. Ангийнхаа хүүхдүүдтэй хамт орно. Тэгээд л хотын төвд манай ангийн хүүхэд гэж байхгүй юм чинь ерөөсөө явж мэдэхгүй. Айдаг, тэгээд аягүй айдаг байсан юм аа. Тэр үед ер нь хүүхдүүдийг гадуур тэнүүлэхгүй гэдэг тийм явагдаад, тэгээд бид нарыг чинь хотын төв рүү явж болохгүй гээд л. Яармагын хүүхдүүд чинь 120-д ч ирдэггүй тийм жоохон тийм хачин байсан байхгүй юу. Жоохон хаагдмал гэх юм уу даа. Тэгээд барагтаа бол би хотын төв рүү явдаггүй. Театрт очих тэр замаа мэддэг, буцаад явдаг. Тэрнээс одоо зам ингээд өөрчлөөд их дэлгүүр ороод тасгаар чинь хэсвэл тэр тасгийн худалдагч чи юу хийж явж байгаа юм. Яв чи. Аль сургуулийн хүүхэд вэ? энэ тэр гээд, бүртгэнэ гэдэг тийм байсан байхгүй юу. Айлгадаг. Хөөгөөрэй гэдэг тийм бүр үүрэгтэй байсан юм. Тэгээд дэлгүүрт хүүхэд ерөөсөө явдаггүй. Явах юм бол сургуулийнх нь нөгөө нэг ийм пальтон дээр чинь 14-р сургууль энэ тэр гээд бүх сургуулийн хүүхдүүд хаягтай. Бүр 10б гээд биччихсэн. Формон дээрээ ч тийм гараар ингээд, хонин холбоогоор ингээд бүгдээрээ бичдэг, зүүн гартаа. Аа тэгээд 52-р сургуулийн 10а гээд биччихсэн юм чинь юманд формтойгоо явахаар зэрэг мэдэгдэнэ. Чи аль сургууль юм, 10а-ын хэн бэ? чи гээд бичих гээд тэгдэг. Тэгээд аягүй айдаг. Хэрвээ явах юм бол ингэж явдаг тийм байсан юм. Аягүй сонин. Тэр одоо ямар учиртай юм бүү мэд. Тэгээд тэр одоо хаанаас гаргасан лоозон юм бүү мэд. Тэгээд аягүй айдаг. Тэгээд тэгсээр байгаад тэр үед ер нь би аягүй тийм хотоор явж үзээгүй ээ. Тэгээд л үйлдвэрт орсон чинь Хайлаастай гээд л тэгсэн чинь Хайлаастай гэж хаана байдаг юм бол. Улиастай гэж хаана байдаг юм. Ёстой бүр тэр анх удаа л тэгэхэд л би тийм юмыг мэддэг болсон. Яармаг, Нисэхийг ч мэдэхгүй ш дээ. Ерөөсөө Яармаг гэж хаана байдаг юм гэхээр бүр аймаар хол байдаг юм байх гэсэн чинь л ойрхон л байсан юм байна лээ. Тэгээд Нисэх гэдгийг мэдэхгүй. Зайсан гэдгийг л дөнгөн данган мэддэг байсан юм шиг байгаа юм. Зайсан руу ч бараг явдаггүй. Явбал ангиараа л явдаг тийм. Ганц нэгээрээ тэгэж явдаггүй байсан. Одоогын хүүхдүүдээс их ондоо өсчихсөн юм шиг байна аа. Тэгээд л 10-р ангиа төгсөөд тэр үйлдвэрт очоод бас үйлдвэрийнхнийг аягүй их нөгөө нэг бөөнөөр нь ингэж сонгодог урлаг үзүүлнэ гээд л ажил тарангуут хагас сайн өдөр бол байлгаж байлгаж байгаад л 6 цагаас бөөнөөр нь аваад л явдаг тийм юм байсан юм. Тэгээд л хүмүүс тэр үед л аягүй их танилцаад л хоорондоо суудаг байсан юм шиг байгаа юм аа. Би тэгэхэд чинь бас жоохон өөр зорилготой. Сургуульд орно гэсэн зорилготой байсан. Тэгээд л үерхэл нөхөрлөл энэ тэр бол бид нарт аягүй тийм юу байсаан. Бид нар Оросын кино үзээд л тэр киногоороо л амьдарна уу гэхээс биш аягүй тийм одоогын хүмүүсийн сонирхол, эрх ашиг эд нараас аягүй өөр байсан учраас зүгээр л үерхэл гэхэд тэр тэрийг гуйсан гэнэ лээ. Тэгсэн тэр нь зөвшөөрөөгүй юм гэнэ лээ гээд тийм л юм мэднэ. Өөр ерөөсөө юм мэдэхгүй. Тэгээд л тийм л юм сонсоно. Тэгээд тэрийг л үерхэл гэж бодно. Тийм байсан. Үйлдвэр чинь ерөөсөө бүгдээрээ залуу ш дээ. Дандаа нэг 18-20 хэдэн насны л хүмүүс байсан. Бараг 30-40 настай хүн байхгүй. Бүр ахмад ажилчинд л ордог байсан байх л даа. Нэг ээрэх цехэд гээд л баахан хүмүүсийг томилоод л, самнах цехэд гээд л тэгсэн чинь пүүх тэр үйлдвэрийн чинь дуу чимээ нь ямар аймар юм. Ёстой тачиг тачиг гээд л ёстой нээрээ. Тэгээд л аймар том, чимээ нь ч гэсэн аягүй юу. Ийм машин техник так так так гээд л тэгсэн. Тэгээд л би ингээд л энэ ямар муухай юм бэ? гэж бодсон чинь манай үйлдвэр ёстой юу ч биш гэж байна. Нэхмэлийн үйлдвэр ёстой аймар гэж байна гээд л хүмүүс ярьдаг. Тэгээд л нэхмэлийн үйлдвэр нь ямар юм гээд л би. Манай гэрт хамгийн ойрхон нь ээрмэлийн үйлдвэр. Нэхмэлийн үйлдвэрт хамгийн ойрхон нь ингээд комбинат эд нарынх байдаг байхгүй юу. Тэгээд л яг гэр ойролцоогоороо хуваагаад л орчихдог байсан. Тэрнээс биш би гутлын үйлдвэрт ормоор байна. Би тэрэнд ормоор байна гэдэг тийм сонирхол нэг их давамгайлдаггүй байсан юм шиг байна лээ. Тэгэхээр чинь нэхмэлийн үйлдвэр аймар заваан, ёстой аягүй муухай ингээд юмаа хийсэн аделиа угаахаар нил хир гардаг гэж байна гээд л ярьдаг байсан. Би тэгээд л яана аа би тэр юманд нь хир оруулчих юм биш байгаа даа гээд айдаг тийм байсан чинь ерөөсөө тийм биш. Нөгөө нэг технологи нь аягүй тийм одоо ямар технологи байсан юм бэ дээ, буруу ч гэх юм уу одоо юу ч байсан юм хэн мэдэхэв. Тийм л байсан юм шиг байна лээ. Тэгээд л тулаа хийнэ гээд л. Анх тэгэхэд чинь ажил хийж үзэж байгаа юм чинь өөх ёстой нээрээ хүмүүс их үйлдвэрийн ажил аягүй их гоё гэж боддог байсан. Би лав аягүй дургүй байсан юм шиг байгаа юм аа. Яагаад гэвэл нэг л сонин ингээд л хамт олон гэдэг чинь ч мэдэгдэхгүй. Хэн хэнийгээ, юу юугаа хийж байгаагаа ч мэдэхгүй. Тэнд очоод зогс гээд зогсоочихдог. Тэгээд би ингээд л зогсохоор миний өөдөөс харсан нэг Хосбаяр гэдэг охин 2 жил ажиллаж байгаа гээд нэг охин байсан. Тэгсэн чинь тэр Хайлаастайгын хүүхэд гэдэг байсан. Тэгээд л тэрийг ерөөсөө тэддүгээр сургууль төгссөн гэдгээр нь ярихгүй дандаа чиглэлээр нь ярина. Хайлаастайнх, 120-ынх, комбинатынх, Яармагынх гээд л. тэгээд би нэг Яармагын Тунгалаг, тэгээд Хайлаастайн Хосбаяр, өшөө нэг хүүхэд. Аан тийм манай сургуулийн Энхтуяа гээд хүүхэд бас 2 жил ажиллачихсан. Тунгаа бид хоёр нэг жил. Тэр хоёр 2 жил ажиллачихсан. Тэр бид 4 нэг ээрэх машин дээр оччихсон чинь хөөх би тэр юмаа юу хийхийг нь ч мэдэхгүй. Яахаа ч мэдэхгүй. Өдөржингөө хараад зогсчихдог байсан. Ямар ч энэний төлөө цалин авч байна, ингэж хийх ёстой гэдгийг зааж өгөөгүй учраас юу ч мэдэхгүй. Мэл гайхаад л тэгээд л одоо яана аа хуруу ч болов хүрэх юмсан, хийх юмсан гэж бодоод л байна. Тэгээд л болохгүй байх гэж бодоод. Тэгээд нөгөө тэр нь хуучин, энэ нь хуучин болохоор тэр хоёр хийгээд байдаг. Бид хоёртой нэг насны зөрүүтэй. Бид хоёрт ингэж хий, энийг хийх ёстой гэдгийг зааж мэдэхгүй. Тэр үед нэг жоохон тийм хариг ичимхий байсан юм шиг байгаа юм. Тэгээд л би ингээд зогсчихдог. Нөгөө хүүхэд нь бас ингээд л зогсчихдог. Тийм л байсан. Тэгээд л гэртээ хүрж ирээд ингэдэг тэгдэг гээд л тэгэхээр юу гэсэн үг юм бэ? гээд л манай ээж аягүй айхтар очоод л манай мастерт хэлээд л, энэ хүүхдэд ажлыг нь зааж өгөөгүй юм байна гээд тэгсэн манай тэр мастер битүүхэндээ надад их уурлаад л зааж өгч байж билээ. Хи хи хи тэрийг яаж хийх, ингээд ийм ээрсэн ноосыг утас болгоод, утсыг тийш нь аваачаад ингээд адель болгоод ингээд гаргадаг гэдэг бүдүүн тойм л юм болохоос биш чухам яг юуг нь хийгээд, яаж ингэж хооронд нь залгахыг мэдэхгүй. Тэр үед Оросын мэргэжилтнүүд тэр юунд байдаг байсан юм. Тэгээд тэд нараас ухаан алдтал айна. Тэгсэн мөртлөө нөгөөх нь хүрч ирээд л Оросоор баахан юм яриад л байна. Нөгөөдүүл нь ойлгохгүй. Би ганцаараа ойлгоно. Тэгсэн мөртлөө энэ тэгэж байна, тэгэж байна гээд хэлэхээр ийм идэвхи гаргаад байгаа юм шиг болоод ичээд юу ч хэлэхгүй. Их бүрэг байсан юм шиг байгаа юм аа. Тэр үеийн бүх хүүхдүүд, миний үеийнхэн ерөөсөө тийм нэг хэтэрхий дарагдчихсан ч гэх юм уу. Одоогын хүүхдүүдээс огт өөр байсан юм шиг байгаа юм аа. Тэгээд л нэг мэдсэн чинь л 2 жил болчихсон. Тэгээд 2 жилийн дараа сургуульд орсон байхгүй юу. Өөрөө конкурс өгөөд, тэгээд л конкурс өгсөн чинь аягүй өндөр оноо аваад л дээрээсээ хоёрт ороод л. Миний дээр Мөнхжаргал гээд надтай нэг анги төгссөн тэр ороод л. Тэр яагаад орсон бэ? гэвэл Оросод сургуульд яваад хоолой ам нь ангенатай ч гэл үү буцаад ирээд энд Монголдоо сурахаар болоод конкурс өгч байсан юм байна лээ. Бид хоёр нэг конкурс өгөөд л, хамт ороод л тэгээд их сургуульд орсон. Их сургуульд ороод л. Тэгээд л тэр үед чинь одоо тэгээд л бас л багш нараасаа айна уу гэхээс одоо энийг би ингэж сурах ёстой, энийг ингэж асуух ёстой гэдгээ ч мэдэхгүй. Дуугүй л ингээд утга учиргүй ингээд л яаж байгаа юм. Юунд хүрэх гэж байгаа юм, юу сурах гэж байгаа юм, сураад яах гэж байгаа юм гэдгээ ч мэдэхгүй. Тэгээд яваад л байдаг байсан. Тэгсээр байж л нэг 5 жил болоод л. 3-р курст байхад бил үү манай ангийнхан бүгдээрээ хүнтэй суугаад л, ийм жирэмсэн жирэмсэн болоод л хүрээд ирсэн чинь би бүр гайхсан. Хөөх одоо яана аа гээд л. Тэгсэн чинь би сурлагандаа гайгүй байсан л даа. Тэгээд л дандаа жоохон муу сурлагатай хүүхдүүд л хүнтэй суугаад хүүхэд гаргаад байдаг. Би ерөөсөө тоодоггүй. Тэгээд ингээд л яасан чинв 4-р курст ганцаараа үлдэх нь ээ. Нөгөө Мөнхжаргал, өшөө нэг 2-3-хан хүүхэд нийлээд л бид нар үлдэх нь ээ. Тэгээд л би нөхөртэйгээ суугаад л. Манай дээд талын дээд талын анги байсан. Тэгээд л манайд нэг давтлага өгөөд тэгээд л нөхөртэйгээ суугаад. Хүүхэдтэй болоод л. Хүүхдээ гарахаас өмнө жилийн чөлөө аваад л. Тэгээд л нэг ахынхаа 3 өрөө байшинд, төмөр замд одоо айл болж байгаа юм уу? Яаж байгаа юм бүү мэд. Айл дээр очиж амьдарч байгаа юм уу? Ерөөсөө учрыг нь олдоггүй. Тэгээд л хэнийхийг нь ч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө тэр гэртээ ерөөсөө тогтохгүй. Гэртээ харьчихмаар санагдаад байдаг байсан. Жирэмсэн мөртлөө би тор бариад л, манай нөхөр өглөө ажилдаа явна. Би ёстой араас нь жавхаачихаад л гараад л гэр лүүгээ гүйчихдэг байсан. Гэртээ очоод байж байгаад л орой манай нөхөр албатай юм шиг тэнд очиж намайг аваад л тэгээд л хоёулаа хамт ирдэг байсан. Ерөөсөө гэртээ байдаггүй байж байгаад л хүүхэд гараад л хүүхэдтэйгээ ноцолдоод дийлэхгүй юм чинь. Тэгээд л би сургуульд багшилж байсан юм чинь 6-р сургуульд Англи хэлний багшаар очоод л. Тэр үед англи хэл гэж нэг юм бид нар хүчээр ингээд л 2-р курсээс эхлээд бид нар англи хэл үзэж байгаа юм. Тэгэхэд чинь бид нарт олигтой заасан ч юм байхгүй. Системтэй, нэг гадаадаас ирсэн багш нь юу ч юм. Юм ч ярихгүй. Тэгээд л ингэж байж байгаад л. Тэгээд л бид нар нэг дөнгөн данган л жоохон ойр зуурын юм ярьдаг байхад л бид нарыг 2 хүүхдийг боловсролын яамнаас албаар томилж байгаа байхгүй юу. Дунд сургуульд англи хэлний багшаар оч гээд. Тэгээд Мөнхжаргал бид хоёрыг багшаар оч гээд. Намайг 6-р сургуульд томилоод, Мөнхжаргалыг хаана ч билээ. Тэгээд би 6-р сургуульд англи хэлний багшаар очоод өөрөө зааж мэдэхгүй. Сурсан юм муутай. Тэгээд арга ухаанаа ч олохгүй. Тэр үед ямар ч арга зүй тийм юм мэдэхгүй. Хий л нэг том шар словарь бариад л, тэгээд нөгөө сурах бичиг гэж юм байхгүй. Нэг ийм хувилмал хэдэн номтой. Тэгээд л англи хэлний багш болж байсан. Тэгээд яахав багш болчихоод байж байхад жил жил дотор л нэг интесивный курсууд гээд Америк багш нар ирдэг. Тэд нараа дагаад л энэ Арго энэ тэртэй нэг юу болоод л зунжингаа.... Хөөш маргааш 9 сарын 1 болох гэж байна ш дээ гээд л бараг нөгөө хичээлдээ явна. Хүчээр ш дээ. Цалин мөнгө ч байхгүй. Тэгээд л хүчээр явна. Тэрийг хийхгүй бол диплом авахгүй. Диплом авахгүй бол ажил хийхгүй гээд л. Тэгээд нөгөө дипломоо авахын тулд тэгээд юу болж байгаа юм. Хавраас намар болтол тэр юмаа хийгээд тэгэж явсаар байгаад англи хэлний багш болоод л дунд сургуульд очиж байсан. Надтай адилхан ерөөсөө бүх англи хэлний багш нар, дээд сургуулийн багш нар, дээд сургуулийн оюутнууд голцуу, эсвэл Орос хэлний багш нарыг л хүчээр Англи хэлний багш болгосон. Тэрнээс яг тухайлсан Англи хэлний анги ч гэж бид нарын үед байгаагүй. Англи хэлний мэргэжилтэй анги байгаагүй юм чинь хүн байхгүй ш дээ. Тэгээд л багш нар өөрсдөө ч сайн мэддэггүй. Өөрсдөө бид нартай хамт зэрэгцээд л явдаг байсан. Тэгээд л нөгөөдүүл чинь ч дээд сургуульдаа багшилна. Бид нар ч дунд сургуульд очоод хүүхдүүдэд заана. Өөрсдөө сайн ч мэдэхгүй. Тэгээд л би тэгээд яаж Англи хэл сурсан гэхээр тэр нөгөө нэг интесивный курсийг хийж байхдаа дандаа тэр Христийн сайн дурынхан л ирдэг байсан юм байна лээ л дээ. Боловсролын яамны юун дээр мөнгө байхгүй ш дээ. Санхүү их муу учраас тэд нарыг авчраад л тэр оюутны байранд суулгаж байгаад л сайн дураараа нөгөө хичээлээ заагаарай. Тэгээд Христийн онол битгий заагаарай л гээд л. Тэгээд нөгөөдүүл нь за гээд л нэг зааж байхад нь л тэд нар ерөөсөө A, B-ээсээ эхлээд л заагаарай гээд тэгчихсэн байгаа ш дээ. Тэгээд л тэд нар чинь бид нарт ингээд a, b, c-ээс эхлээд л бид нарын заах номоор бид нарт Англи хэл заана. Тэр арга барилыг нь бид нар өөрсдөө цаасан дээр бүх хичээлийг нь, амнаас нь гарах хий болгоныг нь цаасан дээр бичиж авч өөрсдөө цээжлээд тэр номоо маргааш нь дахиад хүүхдүүдэд заадаг тийм л аргаар Англи хэлний багшийг бэлтгэж байсан байхгүй юу. Тэгэж л бид нар багш болж байсан. Тэгээд би 3 жил хийгээд яг би чинь ёстой шуурганаар сургууль төгссөн байхгүй юу. 90 онд төгссөн юм чинь. 89 оноос яг тийм ардчилсан хөдөлгөөн болоод. Тэгээд л ёстой юм гэдэг чинь бүх сургуулийн багш нар сургуульдаа ингээд юм л бол ардчилсан холбоо гэдэг юмыг байгуулаад л баахан ... хийгээд л. Тэгээд албан байгууллага ч гэсэн юм л бол ... гэдэг нэг ийм юм гараад л. Ингээд л байгуулагынхаа даргыг огцруулах л голцуу ажил хийдэг тийм нэг юм болчихсон байсан юм. Тэгээд л манай нөхөр ч яахав тэр ажлаа хийгээд л байдаг байсан. Би жоохон хүүхэдтэй. Манай хүүхэд чинь 3 настай. Тэгээд хичээл заана гэдэг чинь аймар хэцүү. Тэгээд бүр ёстой яана аа яана аа гээд л ёстой дөнгөн данган хичээлээ заагаад л. Тэгээд л өглөө 7-оос орой 4 хүртэл цай унд ч байхгүй тэгээд л 2 ээлжинд хичээл заагаад л аягүй их ядардаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд жоохон хүүхэдтэй. Тэгээд нөгөө хүүхдээ өглөө хүргэж өгчихөөд л цэцэрлэгээс нь 4 цагт тараад л авахад л яг 5 цаг таардаг. Тэгээд л хүүхдээ авчраад л нэг хоол унд хийж өгөөд л. Тэгээд л орой нөгөө номоо бариад сууна. Бас цээжилнэ өөрөө, бүх үг үсэг энэ тэрээ. Юм мэдэхгүй ш дээ. Ширээ, сандал гэдгийг чинь мэдэхгүй. Тэрийгээ өөрөө словариас нөгөө нэг transcription-ээ цээжилнэ. Тэгэхгүй бол маргааш нь зааж чадахгүй юм чинь тэрийгээ бүгдийг нь яана. Тэгээд л нөгөө нэг тогтсон хэдэн үгнүүд цээжилчихнэ. Тэр үед хүүхдүүд ерөөсөө англи хэлэнд аймар сонирхолгүй. Тэгээд л нөгөө ангийг 2 хуваагаад л. Тэр чинь аргагүй ш дээ. Багш нь бэлтгэгдээгүй, сурах бичиг хүүхдүүдэд байхгүй, барих юм байхгүй. Тэгээд л эцэг эх, хүүхдүүдийн дунд ийм ойлголт байсан байхгүй юу. Англи хэлний багш нар гэдэг чинь ерөөсөө мэргэжилгүй хүмүүс байхгүй юу. Зөвхөн нэг Орос хэлний ангийг төгссөн хүмүүсийг курсээр, курсийн багш гээд л бид нарыг чинь аягүй их ад үзнэ. Багш нар өөрсдөө ч дургүй. Бид нар ч өөрсдөө аягүй ичдэг. Тэгээд л дандаа нөгөө Орос хэлний багш нарынхаа цагийг ингээд хуваагаад Англи хэл заа гэчихсэн. Тийм Орос хэлнийхээ 2 багшийг албаар Англи хэл заалгуулж байгаа байхгүй юу. Тэгээд нэг л багш заадаг байсан л даа надтай хамт. Тэгээд нөгөө багш нь жоохон залуу, тэгээд бас орон тооны цомхотголд орохгүйн тулд л тэр Англи хэлийг заах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгээд л нөгөө нэг Баясалмаа багш бид хоёрыг юу яана л даа. Аягүй дургүй. Би өөрөө ч англи хэл заах нэг их дуртай ч байгаагүй. Яагаад гэвэл сурах бичиг байхгүй. Хүүхдэд юу заахаа мэдэхгүй. Аягүй их хариуцлагатай байх хэрэгтэй ш дээ тэр чинь. Тийм юм байхгүй болохоор чинь юм чинь ингээд л аягүй өөрчлөгдөж байсан үе байхад чинь байх юм байхгүй. Ном, сурах бичиг байхгүй. Тэгээд л самбар дээр л нэг хэдэн үг шохойгоор л бичнэ. Нөгөөхийгөө дагуулаад л уншина. Нөгөө хүүхдүүд нь уншиж өгөхгүй. Тэгээд .... Яахав 9, 10-р ангид заадаг байсан, 7-р ангид заадаг байсан. 7-р ангийн хүүхдүүд бол тоглоод л өнгөрнө. Өөр ангийн хүүхдүүд ерөөсө вообще ойлгохгүй. Тэгээд 9, 10-р ангийн хүүхдүүд жоохон ойлгоно. Энэ хэрэгтэй гэдгийг мэдээд тэгээд л 9, 10-р ангийн хүүхдүүд л жаахан хичээлд чармайдаг байсан байх. Бусад нь ерөөсөө ерөнхийдөө, нэлэнхүйдээ чармайдаггүй байсан. Англи хэлний хичээлийг зүгээр л нэг цонхтой цаг мэтээр л төсөөлдөг. Тэгээд л өө ёо ёо гээд орж ирдэг. Орж ирэхээрээ өөр даалгавараа хийдэг. Тэгээд л хими, физик тэд нарын даалгаврыг хийдэг. Ингээд хүүхдүүдийг харж байхад дандаа ингээд нөгөө анатомийнхоо номыг гаргачихаад л дараагынхаа хичээлийн даалгаврыг л нөхдөг тийм цаг байсан. Тэгээд л би ёстой тэрэндээ аягүй их сэтгэлээр ингээд л ёстой яана аа. Би одоо ёстой цалинг нь авч байгаа юм чинь ингэж болохгүй гээд л аягүй их хичээх гээд ингээд л заагаад л. Сонирхолтой болгох гээд л дуу сураад л, янз бүрийн жүжигчилсэн тоглолт хүртэл өөрөө бэлдээд л хичээл заахаар хэсэгхээн анхаараад л тэгээд л сонирхохгүй. Тэгээд би дараа нь юунаасаа гараад 4 жил багшлаад манайх гэрээрээ Унгар яваад. Тэгээд нөгөө 2 жил ерөөсөө төсөөрөөд. Тэнд очсон чинь харин Англи хэл ёстой аягүй хүн болгон Англи хэлтэй. Тэгээд л би ингээд л хүмүүстэй Англиар ярихаар хөөх ёстой нээрээ Монголчууд мэл гайхаж байгаа юм чинь. Унгарууд, Монгол оюутнууд, тэгээд нөгөө оёдолчингууд аягүй их амьдардаг. Тэгээд л чи яасан мундаг юм бэ? энэ тэр гээд л. Тэгээд л ёстой хэрэгтэй юм байна гээд л хүн болгон тэр үеэс Англи хэлийг аягүй чармайж байсан. Тэгээд буцаад 95 онд ирсэн чинь зах зээл гэдэг чинь аймар ёстой ингээд бүх сургуулийн багш нар сургуулиасаа гараад явчихсан. Багш наргүй болчихсон. Ёстой нээрээ тэтгэвэртээ гарах гэсэн хэдэн багш нар л үлдчихсэн, тэтгэврээ авахын тулд үлдчихсэн. Бусад нь залуу хүмүүс нь дандаа нөгөө хувийн аж ахуй хөөгөөд явчихсан. Тэгээд л надтай ажиллаж байсан багш нар гэхэд чинь л одоо тэс ондоо юм хийгээд яваад өгдөг байсан. Дандаа... нэг багш лав одоо бодоод байхад ганзагачин л байсан юм шиг байгаа юм. Тэр үед наймаа хийх гэдэг чинь зүгээр нөгөө нэг хоёрхон цүнхтэй юм бариад л нааш цаашаа явахыг л ганзага гэдэг байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр нь сүүлдээ их том томоор л тэгэж вагон вагоноор явдаг болсон юм байлгүй. Бид нарын үед чинь ерөөсөө тэр нөгөө нэг Оросоос авчирсан юмаа зарах гээд л бид нарт яадаг. Тэгээд их ховор ч үе байсан. Хүүхдийн хувцас эд нар аягүй ховор. Би лав хүүхэддээ дандаа л тийм ганзагын наймааны,... дэлгүүрээс юм авна гэж байхгүй ш дээ. Дэлгүүр чинь ерөөсөө хов хоосон. Их дэлгүүр чинь ерөөсөө хов хоосон лангуунууд. Тэгээд л бүр алдаг оног социализмын үед хийсэн янз бүрийн нэг байдаг байсан юм уу? Ер нь л байдаггүй. Ер нь юм байхгүй. Тэгээд л гараас дандаа наймаа авна. Тэгээд л хүүе ээ хүүхдийн цамц байна уу? Манай хүүхэд цэцэрлэгт явж байгаа гээд л би тэгэхээр чинь зэрэг тэнд цамц байна гээд бүүр хол айлд очиж үзээд л нэг цамц авдаг. Тэгээд одоогынх шиг ийм дэлгүүр гэж бараг байхгүй. Ерөөсөө тэр байгуулагдаа ч үгүй хов хоосон. Тэгээд л хэдэн хүмүүс ингээд л гудамжаар хольхисон л тийм аягүй сонин үе байсан ш дээ. 90-95 он гэдэг чинь. Тэгээд 95 онд Унгараас ирээд ажилгүй байж байгаад нэг юунд орсон юм аа. Солонгосын нэг таекондогын клубт орчуулагчаар орсон байхгүй юу. Тэгээд нөгөө хүн маань өөрөө ч нэг тийм одоо бодоод байхад хөөрхий амьтан бизнес эрхэлж байсныг нь би ойлгодоггүй л байсан юм байна лээ. Бизнес гэдэг юмнаас чинь аягүй хол юм чинь тэгээд л тэрийг нь ойлгохгүй. Нөгөөх нь яагаад энийгээ заахгүй байгаа юм бол оо гээд л. Хэдэн бацаануудаар заалгаад өөрөө алга болчихдог. Тэгээд юу хийгээд яваад байдаг байсныг нь мэдэхгүй. Би тэгээд цалингын сонирхол тэр үед чинь 95 он гэдэг чинь 20000 төгрөг аваад л аягүй их өндөр цалин гэж боддог байлаа... Сонины зараар тэр “Цэцэг” зочид буудалд менежер авна гээд. Тэгээд бүр нэг 18-19 хүн бүртгүүлээд тэрнээсээ нэг л хүн авна гээд. Тэгээд би нэгд нь ороод зохион байгуулагчаар орж байсан. Тэгтэл өөрөө зах зээл гэдгээ мэдэхгүй. Өөрөө хүн удирдана гэдгээ мэдэхгүй. Тэгээд л яаж байсан юм бүү мэд. Тэгээд л бүх юм нь байна, байгууллагынхаа журам гэсэн мөртлөө аймар архи уудаг. Ажлаа хийдэггүй. Тэгээд л би тэр байгууллагыг нь ерөөсөө ингээд л хөл толгойтой болгоод л. Ерөөсөө юу байгаа юм мэдэхгүй. Намайг ороход хөл толгойгүй ингээд л зохион байгуулагч нь ирээд л пивоо авдраар нь гэр лүүгээ аваад явчихдаг. Тэгээд л дараа нь нэг хүн ирээд л юм аваад явчихдаг. Ажлынхаа юмыг гэр лүүгээ зөөгөөд явчихдаг. Бүр тийм замбараагүй байсан юм байхгүй юу. Тэрийг нь би тэгээд цэгцлээд л бүр ингээд хүн болгоны ажил мэргэжил, ингээд баримтлах журам, дотоод журам энэ тэр гэдгийг өөрөө боловсруулаад. Тэгээд хүн болгоны ажил үүргийн хуваарь гэдгийг гаргаад , тэгээд цагийнх нь хуваарь энэ тэрийг замбараатай болгоод яг хуулийн цагт тохирруулаад, илүү гарвал илүү цаг олгогдоод. Тэгээд цалинг нь өөрөө тавина. Аягүй замбараагүй тэр үед нягтлан нь ч тавьдаггүй. Тэгээд зочид буудлын бүх хүний цалинг би өөрөө түрүүлж тоолж аваад дараа нь нэг нэг бүрчлэн тарааж надаас авдаг. Тэгээд л юу гэхэд яг зочид буудлын дарга ч юм шиг. Тэгээд л заримдаа бүр ингээд л хүмүүс нь тарамдаад хүч сулраад ирэхээр бас заримдаа байгууллагаас шалгалт ирэхэд чинь орлох хүн нь би байж байх жишээтэй. Тэгээд л бүр 2001 он хүртэл тэр... яг тогтчихсон байгууллагууд өөр байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл “Улаанбаатар” зочид буудал бол хуучин журмаараа яг ингээд л сайжраад л явчихсан байгаа ш дээ, хувьчлаад авчихсан хүмүүс. “Чингис” зочид буудал, манай зочид буудал хоёр чинь ерөөсөө бүр юу нь мэдэгдэхгүй. Өөрсдөө юу хийж байгаагаа ч ойлгохгүй тийм хүмүүс. Тэгээд л тоглоод л явж байдаг хэдэн жоохон хүүхдүүд төгсөөд л ирчихсэн. Тэгээд л ёстой ажил мэргэжилтэй ч хүн байхгүй. Тэгээд л би тэрийг чинь англи хэлтэй бол англи хэлтэй нэг reception-ыг Япон хэлтэй нэг хүүхэдтэй нийлүүлээд нэг хуваарь хийгээд гаргаад, тэгээд давхрын жижүүр энэ тэрийг бол давхар болгонд нэг нэг жижүүр байх ёстой. Тэр хүн бүх энэ өрөөний өмчийг ингээд... Аягүй их өмч алга болдог байсан байхгүй юу. Өмчийг ингээд бүгдээрэнд нь тоолоод хүлээлгэж өгч гарын үсэг зуруулаад. Тэгээд дандаа тооллого хийгээд, сар болгон сард нэг удаа тооллого хийгээд тэр дутсан юмыг нь олуулдаг ч юм уу, одоо яадаг ч юм. Акт тавьдаг. Тийм л одоо нэг аж ахуйн ажил байсан. Анх тийм аж ахуйн ажлыг ерөөсөө хийж байгаагүй. Хүнд чинь тийм ажил ингээд л ирэхээр чинь ерөөсөө бүр гэрийн ажил ч гэж байхгүй, албаны ажил ч гэж байхгүй. Ерөөсөө өглөөнөөс шөнө 10-11 цаг хүртэл ажил дээрээ л явж байдаг байсан. тэгээд заримдаа хонуут жижүүр хийнэ. Тэгээд л хүн ирэхээр чинь өөрөө reception хийгээд л мөнгөө аваад л тоолоод тушаагаад л. Тэгээд л мөнгө алдвчихвий гээд ёстой нээрээ нойр хоолгүй. Тэгээд л мөнх тэгэж ажиллаж байсан. Тэгээд л 2000 он хүртэл. Өө тэгээд л ажил хийхэд чинь янз бүрийн юм гарна ш дээ. Тэр үед чинь одоо сонин гэвэл зочид буудлаар хүмүүс л аягүй их орж ирж, одоо бодож байхад л тэр нэг хувьсгалт нам, ардчилсан нам эд нар гээд л жоохон юм юм ярьж байдаг байсан. Тэрийг нь би ерөөсөө нэг их ойлгодог ч үгүй, анхаардаг ч үгүй. Тэгээд л голцуу нөгөө Япон зочинд үйлчлээд л, энэ одоо өр төлбөргүй л байлгачих юмсан гээд л. Тэгээд л аягүй их тийм дарамтууд их ирдэг байсаан. Одоо нөгөө мэргэжлийн хяналтын алба шиг татварынхан ирнэ, ариун цэврийнхэн ирнэ. Одоо тэгээд л тэрийг чинь нэг хоол өгөөд л аргалаад л гаргаад л. Эсвэл цагдаа нар чинь ирээд л бас хэрэг гарсан гээд л. Тэгээд л тэр үед нөгөө хоолтой ундтай газар ганцхан тэр манайх л байна. Тэрийг зарим нь далимдуулаад л тэр нэг бүх аж ахуйн одоо төрийн байгууллагууд чинь нэг аяга хоол идэх гэж ирж байгаа юм шиг тийм ажлаар ирдэг байсан юм. Аягүй сонин. Тэгээд л дандаа шалгалт ирлээ гээд л санхүүгийн шалгалт ирлээ гээд л баахан санхүүгээ шалгаж байгаа юм шиг болоод л нэг өрөөнд баахан баримт тавьчихаад л, тэгээд л тооны машин тавьчихаад л сууж байгаад өдөр хоол болохоор хоолоо идчихээд үдээс хойш за болоо гээд л гараад явчихна. Тэгээд л дандаа тэгэж ирдэг. Би тэгээд тэрийг нь ерөөсөө бүр ингээд жоохон юу яагаад. Манай нягтлан эд нар яах юм, яах юм, яршиг яршиг. Манайх бас аймар нөгөө нэг байгууллага аж ахуйнууд чинь 2 юутай байдаг ш дээ тэ? Тэрнийг илрүүлчихнэ. Яршиг яршиг, ийм байгууллагын хүмүүстэй уян хатан хандах хэрэгтэй эд нар гээд тэгээд л тэгдэг байхад би ёстой тэр татварынхныг нэг нүдээрээ үздэггүй, аягүй хатуу харьцдаг байсан. Ерөөсөө угтаа бол шалгалт хийж байгаа биш зүгээр л ингээд шалгалт нэрээр л тэр хоолтой ресторан энэ тэрээр л ингээд ажлаа хийж явж байдаг юм шиг санагдаад байдаг юм ш дээ. Одоо бол өөр болсон л байх л даа. Тэгээд л хотын ариун цэврийн газрынхан гээд л тэгэхээр ирээд л дрож үзэж байснаа чи ийм дрож угаагч авч дрожоо угаах уу? гээд л одоо бодож байхад нэг наймаагаа л хийж байсныг нь ерөөсөө тэр үед тэр хүн ч өөрөө нэг их тийм сүйхээ гаргаад хийж байгаа ч биш. Тэгээд л тэгчихгүй юм уу? гээд л тэгнэ. Би тэгээд л нөгөөхийг нь за тэгчихье гээд нэг найзалчихаар энэ одоо бас жаахан зүгээр юм байна гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ингээд л жоохон аж ахуйн ажил хөтөлж сурсан. Хүн удирдаж хоёр. Хүн удирдаад л тэгээд л бараг 130-140-өөд хүн удирдаж байгаа юм чинь, цалин буухаар. Тэгээд л бүгдээрэнгийнх нь ар гэрийн ахуй амьдралын зовлон бэрхшээл, тэгээд л гачигдал дутагдал гараад л. Эвсэл хүнтэй суугаад л найр хурим болоод ингээд л яахаар чинь аягүй амаргүй. Тэр болгон хүнийг чинь яг тэр байлгууллагын захирал шиг бүх л юман дээр ингээд гүйх үедээ гүйнэ. Айлд очихоор, гачигдал болохоор баахан хүн дагуулаад л очдог. Эсвэл ингээд л баахан хурим, хүүхэд гаргалаа гэхээр нь дэлгүүрээс бэлэг аваад л очдог тийм нөгөө байгууллагын нүүр шиг ингээд л ерөөсөө. Муу ч юман дээр явна, сайн ч юман дээр явна. Эсвэл манай байгууллага дээр л нэг хулгайн хэрэг гарлаа гэхэд л би байнга л тэр цагдаагын байгууллагад дуудагдаад л оччихдог, нэг хүнийг нь дагуулаад л. Тэгээд л бүр тийм нэг ёстой бүх ингээд л юмны урд зогсоод л. Хүн болгон л тэгэж байсан л байх л даа. Тэр үед аж ахуй хөтөлж байсан бүх л хүн тэгэж байсан байх л даа. Тэгэхэд л Монголчууд ер нь тэрийгээ анх сурч байсан байх. Тэр бол ерөөсөө яг л тэр нөгөө нэг голдрилоор л ингээд л дагаад л явж байсан байх. Тэрнээс тэр шилдэг бизнесмен гэж байхгүй ээ. Одоо ингээд л мундаг бизнес хийж байгаа ингээд л тэр Мянганбаяр энэ тэр чинь бид нараас гадуур. Зүгээр л нэг архи уугаад л юу хийж байгаагаа ч мэдэхгүй нэг мэлэрчихсэн тийм хүмүүс. Ажлын цаг ч байхгүй. Өглөөд нэг өлбийсөн согтуу ингээд явж байдаг. Тэгээд сүүлд л аймар мундаг болчихсон гээд л ингээд яриад байгаа болохоос биш тэр үед надад загнуулаад л, хөөгдөөд л тэгээд л явж байдаг байсан хүмүүс байхгүй юу. Тэгээд л “Барс” компаний захирал гээд л. Өө одоо энэ сонины эрхлэгчид гээд л тэгэхээр чинь нэг хачин хачин. Тэр үед чинь дөнгөж хөл дээрээ ер нь юу хийж байгаагаа ч мэдэхгүй, юу хийх гэж байгаагаа ч мэдэхгүй шахуу. Ингээд л ерөөсөө нөгөө зах зээл гэдэг чинь, нийгэм өөрчлөгдөнө гэдэг чинь яг тэр болж байгаа юм чинь. Тэгээд л юм л болохоор огцруулчихдаг байсан. Тэгээд энэ шинэ залуу хүчнүүд гээд л дандаа л тэгээд ер нь нэг хоол унд идсэн нэг тийм л хүмүүс байсан болохоор... Тэгээд л 2001 он хүртэл тэрийг хийж байгаад л 2001 онд Япон явсан. Япон явсан бол миний амьдралд аягүй өөрчлөлт гарсан л даа. Тэнд бол зах зээлийг яг жинхэнэ утгаар нь ойлгож өө энэ чинь ийм байвал журамтай байна. Ийм журмыг нь энэн дээр нь бид нар алдаж байж, энэн дээр нь эднийх алдаж байна гэдэг ч юм уу тэр юм жаахан ойлгосон. Тэгээд л тэр Японд бол их л юм үзсэн дээ. Амьдрал бол цаг, хором, минутаар өөрчлөгдөж хувирч байдаг. Манайх шиг яг тэр гэж харагдахгүй харанхуй нүх рүү л тэмтчиж явж байгаа улсууд шиг юм чинь. Тэгээд л тэр яг жинхэнэ аж ахуй хөтлөөд л тэгээд л одоо тэр өндөр хөгжилд хүрсэн байдлыг нь харахад бол ерөөсөө хөдөлмөрч хүн, залхуудаа ч биш. Ерөөсөө л угтаа байсан тэр том систем чинь ерөөсөө тэр чигээрээ л .... одоо хүртэл үргэлжилж байгаа юм чинь. Манайх чинь бол шал өөр байсныг болиод дахиад шал өөр юм руу ингэж явж байгаа юм чинь тэ? Тэгээд л ер нь өөрчлөгдөөд юм гэдэг чинь шал ондоо болсон. Тэгээд очоод л хүний амьдрал ер нь ийм байх ёстой. Ийм байдаг юм байна. Ийм юм буруу юм байна гэдгийг бас муу ч юмнууд зөндөө. Манай нийгэмд одоо байхгүй аягүй тийм буруу гаж бүрийн юмнууд аягүй их. Тэгээд л хүүхэд сургуульд сураад л тэгээд л ... яг одоо ингээд л бас л нэг гэр орны аж ахуйг хөтөлж байна л гэсэн утгатай ш дээ. Иймэрхүү л амьдралаар л амьдарч ирсэн.

Ариун-Ундрах -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.