Hishigsüren

Basic information
Interviewee ID: 990322
Name: Hishigsüren
Parent's name: Puntsag
Ovog: Luugar
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher at child development center
Belief: none
Born in: Altanbulag sum, Selenge aimag
Lives in: Shaamar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
travel
privatization
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За та бидэнд багшийн ажил хийсэн талаараа ярьж өгөхгүй юу? анх сургууль төгсөөд хаана хуваарилагдсан бэ?
Хишигсүрэн -
За би сургуулийг ангийхантайгаа арай дүүргээгүй. Бие муудаад бас хооронд нь завсардсан.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгээд ичнээгээр дараа нь гүйцээсэн байгаа юм. Аан тэхдээ багшийн мэргэжлийн би Дархан хотод 3-р сургуульд анх ажиллаж эхэлсэн. Сургуулиа дүүргээгүй байсан учраас би өөрөө хичээлдээ явах сонирхолтой. Бие жоохон гайгүй болохоор өвчтэй байхдаа ер нь хийе гэж бодоод юу..., очиж шалгуулаад би орж байсан.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
за тэхэд намайг туслаж дэмжиж багшийн ажлыг маань хийлгэхэд их туслаж дэмжсэн хүн бол Дуламсүрэн гээд багш, энэ Түдэв гээд хичээлийн эрхлэгч, Дуламсүрэн бол бас хичээлийн эрхлэгч, Долгорсүрэн бол хичээлийн эрхлэгч энэ 3 хүн байсан 3-р сургуульд. За тэр 3 хүн шалгаж аваад намайг ажиллуулаад тэр тэндээс миний багшийн гараа эхэлсэн. Сайн найз нөхөд сайн багш нарын хажууд би ажилласан учраас одоо математикынхаа дуртай башүийн ажлыг бол хийж эхэлсэн байгаа. Тэгээд тэр миний..., намайг тэгж ажлыг минь чадваржуулахад их тусалсан хүн бол Дэлгэр багш, Цэвээн багш гээд настай багш нар байсан. Тэд нар надад их зөвлөж зааж сургаж байсан. Чухам хүүхдүүдтэйгээ яаж харьцах вэ, яаж хичээллэх вэ гэдгийг зааж зөвлөж байсанд одоо болтол би тэд нартаа их баярлаж явдаг. Тэгээд багшийн хөдөлмөр хийхэд одоо бичиг хэргийн ажлыг чухам яаж явуулж яаж хийх ёстойг болуул анх сургасан хүн бол 6-р ангид байхаас минь эхлэж намайг юуны дүн гаргах, одоо тэр багш нарын одоо ямар юм хөтлөх ёстой тэр бүх юмыг хийлгэж байсан хүн бол Чойжамц багш маань юм байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
миний амьдралтай салшгүй холбоотой хүн бол Чойжамц багш явсан. Намайг ерөөсөө юу хийлгэдэг..., тэр юмаа хийгээд дутуу хийчихсэн жоохон муухай хийчихсэн болуул биеийн тамирийнхаа өрөөнд намайг түгжиж байсан. Тэр бол надад сайхан дурсамж. Би ёстой хэзээ ч багшийгаа тэгж намайг дарамталж тэгж байсан гэж би бодож байгаагүй, тэр үедээ ч бодож байгаагүй.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэр үедээ яахав би муухай хийснээ засахгүйгээсээ болж л тэгж сууж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгээд намайг хийчихэнгүүт гаргачихна. Энэ бол их сонин дурсамж. Яахав зүгээр энийг бол би шийтгэл гэж ерөөсөө бодож байгаагүй.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
багш хүн бол ер нь яах гэж тэр намайг тэгж шийтгэсэн гэхээр зэрэг намайг сайн сурагч сайн юм хийдэг болгох гэж тэрийг хийж байгаа болохоос биш намайг одоо дарамталж байгаа асуудал биш тэр бол.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
багш хүн бол хүний эх эцэгтэй адилхан л хүүхдийнх нь төлөө л явдаг юм байна гэдгийг би багш болоод нэг 2 жил болсны дараа л мэдэрч эхэлсэн. Урд нь бол ёстой бас жаахан манай багш хатуу байсан шүү л гэж бодож явснаас биш багшдаа гомдож байгаагүй л дээ. Тэгээд багш маань яагаад тэгж юм хийлгэдэг байсан, биднүүсийг яагаад зэмлэдэг байсныг бол би өөрөө багш болонгуутаа л ойлгож эхлэж байгаа байхгүй юу. Хүн ерөөсөө хийж байгаа ажил..., хүний хийж байгаа ажлыг өөр хүн ерөөсөө хэзээ ч ойлгодоггүй юм байна гэдгийг л тэхэд би ойлгож авсан. За тэгээд мэргэжил бүхэн сайхан. Тэгээд тэр тусмаа энэ багшийн мэргэжил бол сайхан. Яагаад гэвэл олон түмний үр хүүхэд одоо зэмлүүлж байсан..., надад одоо чи муу яагаад сурдаггүй юм гээд муу хүртэл тавиулж байсан хүүхдүүд маань өнөөдөр сайхан зэрэгт хүрчихсэн хүний зэрэгт хүний ёсоор амьдраад сайхан мэргэжил дор дороо эзэмшчихсэн. Хүний хувь заяагаар амьдарч байгаа нөхцөлдөө хаа явсан газраа багшаа тэр үед тэгж байсан нь таны хүч шүү гэдэг үгийг сонсох энэ бол багшийн хамгийн дээд зэргийн жаргал л гэж би ерөөсөө боддог. Анх багш болсноосоо хойш би одоо..., бид нар бол дэвтэр засч конспект хийнэ. Дээр нь одоо тэрнээс гадуур хүүхдүүдээ аваад хичээлээс гадуур янз бүрийн ажилд явна. Тогтмол гадуур одоо орчны цэвэрлэгээнд хүүхдээ авч гарна, өвөл зунгүй л хийнэ. Намар болохоор зэрэг ногоо тарианы ажилд авч явна. Одоо хавар зун болохоор хөдөлмөр зусланд авч явна. Одоо манайх чинь Дархан марханы сургууль чинь цөмөөрөө Орхоны ногооны сангийн аж ахуйд хөдөлмөр зуслантай байлаа, өөрснөөө газар талбайтай байлаа.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэр бүү хэл би өөрийнхөө 7-р ангийг, 3 ангийг нийлүүлээд Орхоны жимс ногоонд юу билээ..., хөдөлмөр зусланд авч яваад ногоо тариулаад, байцаа тариулаад. Тэгээд шалгалтаа газар дээр нь тэгж хөдөө авч байлаа. Тэр бол миний хүүхдүүд ч сайхан дурсамж байгаа байх, надад ч гэсэн их сайхан дурсамж байсан. Миний хүүхдүүд надтай хамт ажлаа хийчихээд шалгалтаа өгч байсан. Тэр бол их сайхан байсан.
Баасанхүү -
хичээлийнхээ шалгалтыг ш дээ тээ?
Хишигсүрэн -
тийн хичээлийн шалгалтыг, улсын шалгалтыг. Багш нар ирээд, улсын шалгалтын коммис ирээд надтай хамт тэнд авч байгаа байхгүй юу.
Баасанхүү -
өө.
Хишигсүрэн -
тэхдээ тэнд бас сургууль байгаа л даа.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
сургуулийн байранд очиж авна. Хичээлээ хийчихээд..., хичээл бишээ ажлаа хийчихээд дундуур нь би хүүхдүүдээ авч очиж давтлагаа өгнө.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгээд математикын шалгалтыг тэгж авч байсан 7-р ангийн улсын шалгалтыг.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
за тэгээд багш байхын одоо бас нэг жаргал бол хичээл заахаас гадна хүүхдүүдтэйгээ нөхөд болж хүүхдүүдийнхээ итгэлийг авах л хамгнийн их жаргал гэж ёстой боддог.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
гэр орондоо хэлээгүй юмаа, найз нөхөддөө хэлээгүй юмаа багшдаа хэлж багштайгаа хуваалцдаг байхгүй юу. одоо би тэгмээр байна..., одоо би өөрөөр хэлбэл би одоо ээж аавтайгаа би зөрчилдсөн юмаа хэлээд би одоо яаж асуудлаас гарах вэ, нөгөө хүүхэд чинь өөрийнхөө зөв гэж бодоод байгаа тээ?
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгтэл ээж аавыгаа зөв гэж бодоод байгаа. Тэгээд тэр зөрчлөөс яаж гарах вэ гэж зөвлөгөө авдаг. Тэр бол ёстой багшийн ажлын бас нэг жаргал гэж боддог. Яагаад гэхээр тэр чинь ээж аавдаа хэлээгүй юмаа багшдаа хэлнэ гэдэг чинь хамгийн жаргалтай биз дээ тээ? Уул нь ээж аав л хамгийн түрүүнд сонсох ёстой л юм багшид сонсддог байхгүй тэр. Тэхээр чинь энэ бол багш бол хүүхдүүдийнхээ хувийн нууцыг хамгаалсан, хүүхдүүддээ зөвлөгч нь болж байна ш дээ бас тийм ээ. Зөвхөн одоо нөгөө би чинь математикын мэргэжилтэй байхад чинь математикаа одоо нөгөө тоо бодоод 5 дээр 5-ыг нэмж сур, 5-ыг 5-аар үржүүлж сур гэж заахаас гадна хүүхдүүддээ тийм зөвлөгч болдог. Аан ажил дээр аваад явахаар зэрэг ажлын местэндээ тэр бас ажлыг хамтран хийж, тэр ажлыг чухам яаж хийх аргачилалыг зааж өгч зөвлөгч нь болдог. Одоо энэ бол хамгийн гоё байсан үе. Тэр үеийн багш нар бол ёстой хэн нь ч гэсэн надтай санал нийлэх байхаа. Тэр үед ингээд ажилд хамт явж байсан хүүхдүүд маань бүгдээрээ л хүний зэрэгт хүчихсэн. Одоо миний анхны шавь нар бол одоо 40 гарчихсан улсууд амьдралаа зохиочихсон тус тусдаа янз бүрийн мэргэжил эзэмшчихсэн. Одоо миний багшийн мэргэжлийг ч өвлөөд авчихсан төрөлх сургуульдаа ажиллаж байгаа Отгонцэцэг гээд охин байна. Нөгөө ангиудаас ч л байж л байна. Одоо тэр болгоныг одоо нарийн яривал барахгүй л дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгээд одоо ер нь багш хүн бол хүүхдүүдээ зөв л удирдаж өгөх хэрэгтэй.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
хүүхэд бол хэзээ ч багшдаа гомдлоо гэхэд тэрийгээ заавал хэлдэг байхгүй юу. ерөөсөө заавал ямар нэгэн шалтгаанаар л хэлнэ. Ямар нэг шалтгаанаар..., за хүүхдүүдийнхээ харцыг харахад л гомдсон момдсон нь харагдана. Тэгээд тэрэнтэй л аль болохлээр зэрэг л дараагаар нь уулзаад л яасан миний хүү..., тийм байсан..., тэгж байсан түрүүн гээд тэхэд л та өөрөө надыг, та өөрөө надыг даалгавар хийгээд ирчихсэн байхад дутуу харчихаад зэмэлсэн шүү дээ ч гэдэг юм уу.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
эсвэл намайг та тэнд гүйж явахад тоогоогүй хажуугаар өнгөрсөн шүү дээ тийм хөөрхөн юм ярьж байгаа ш дээ хүүхэд гэж тийм сайхан. Тийм сайхан хүүхдүүдийг ёстой дээш нь цэцэглүүлж, одоо дээш нь зөв сайхан хүмүүжлээр хүмүүжүүлэх тийм мэргэжил дээр улсад 25 жил ажилласандаа би бахархаж явдаг юм.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
энд бол алдаа оноо ч их байгаа. Одоо ч гэсэн би эргээд бодоход алдсан юм зөндөө л байдаг, тэрэндээ харамсдаг. За зарим хүүхдүүдтэй тааралдахаар би бас зохих хэмжээний уучлалт гуйдаг. Зарим нь бол би тааралдаагүй хүүхдүүд зөндөө байгаа. Тэр хүүхдүүдээсээ за багш нь залуу насандаа эндэгдэл гаргасан..., хожим ч гэсэн хүн болгон алдаанаасаа суралцаж л амьдардаг ш дээ. Алдаагүй хүн гэж ерөөсөө байхгүй. Тэр тусгай тийм сайн гавъяат хүн гэж хэзээ ч байхгүй. Тухайн мэргэжлийг сайн эзэмшээд, тэр мэргэжлийнхээ үр өгөөжийг олон түмэнд түгээж улс эх орноо өөд нь татсандаа л гавъяат болж байгаа болохоос биш тэр хүн бол бүх юмыг төгс мэдсэн хүн биш. Би бол ингэж боддог. Юу ч гавъяат аваагүй мөртлөөсөө юмыг сайн ойлгосон, олон түмэнд үр өгөөжөө өгсөн хүн бол зөндөө байгаа.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
аан манай Монголд улсууд ер нь сүүлийн үед асар их хөгжиж байна. Одоо багшийн мэргэжил бол одоо бид нар улам л биеэ боловсруулж л одоо хүүхдээ боловсруулах ёстой. Энэ багшийнхаа мэргэжлийн буянгаар 2007 онд би тэр боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэгш хамран сургах тэр хөтөлбөртөө орсондоо их баяртай байгаа. Энэ бол миний багшийн мэргэжил эзэмшсэний ач. Өрий зэрэгт намайг багшийн мэргэжил эзэмшээд улсад ингэж ажил хийхэд миний одоо бяцхан олон шавь нарын минь л ач. Энэ олон сайхан шавь нар маань л сайн суралцаж сайн явж намайг өдий зэрэгтэй одоо амьдрахад минь гэрэл гэгээ болж өгсөн юм аа. Хэдэн сайхан бяцхан шавь нарынхаа, энэ олон шавь нарынхаа буянгаар л би өдий зэрэгтэй эрүүл энх сайхан явж байна гэж боддог юм.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
одоо тэгээд би тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харьцахад..., хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хичнээн гоё гээч. Ямар гоё инерги надад өгч байна вэ. Ёстой гар нь ажиллахгүй мөртлөөсөө л юм оёх гээд л, өөрөө хэлж чадахгүй мөртлөөсөө л хэлэх гээд л ингээд зүтгэж байна. Тэгээд одоо зохих ёсны одоо тэр юм сурах гэж маш их юм хийж байна. Тэгээд гар муутай хүн, хөл муутай хүн, тэгээд тэрнийг муу ойлгож байгаа мөртлөөсөө ойлгох гээд зүтгээд байгаа тийм сайхан юм хийж сураад байхад чинь одоо бүүр зарим нь бол одоо янзын гоё юм хийж байгааш дээ ёстой бүүр юу л бол юу. одоо миний хиж сурах гээд заримыг нь ойлгохгүй байгаа юмыг хүртэл ойлгоод хийгээд надад зааж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэхэд яагаад эрүүл энх улсууд ажил хийдэггүй юм бол. Бүүр тэр эрүүл энх улсууд ерөөсөө ажил хийгээсэй. Өөр өөрийнхөө төлөө хөдөлмөрлөөсэй ядаж.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
одоо нийгмийнхээ төлөө хөдөлмөрлөж чаддаггүй юм бол өөрөө өөрийнхөө төлөө хөдөлмөрлөөсэй. Тэгэх юм бол манай нийгэм улам урагшаа цогцолж улам одоо дэвшиж дэлхий нийтийн жишгээр сайхан амьдарна байхаа л гэж боддог.
Баасанхүү -
ммхм. Социализмын үед багшийн ажлын ачаалал ямархуу байсан бэ?
Хишигсүрэн -
за яахав социализмын үед бид нар чинь болохоор чинь тэр үед чинь ангидаа ороод хичээлээ заахаараа..., заахаас гадна хүүхдээ аваад үдээс хойш ямар нэгэн хөдөлмөр хийнэ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
нийгмийн тустай хөдөлмөрүүд хийнэ. Аан хагас сайн бүтэн сайнд одоо янз бүрийн баяр зохиогдоно хавар бол хаврын баяр, дууны баяр, барилгачдын баяр одоо ямар ч баяр болно тэр баяраар чинь хүүхдүүдээ аваад гимнастик хийлгэнэ, одоо хөдөлгөөнт тоглооомд оролцуулна, дууны баяр гээд дуунд бэлтгэнэ. Одоо тийм..., бид нарт бол зав байгаагүй л дээ ерөөсөө зав байгаагүй.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тогмол ерөөсөө ажилтай байсан. Хичнээн тийм ажилтай байсан ч бид нар тэр ажлаас шантарч байгаагүй. Хийх ёстой зүйл, хөдөлмөрлөх ёстой л гэж бодож хөдөлмөрлөж явсны хүчинд одоо ер нь бас бид нарт бас их хэрэгтэй байсан байх аа л гэж бодож байна. Одоо ер нь хөдөлмөрлөх бага хөдөлмөрлөж байгаа хүн, юм хийхгүй байгаа хүнээс л одоо муу юм их гарч байна ш дээ л гэж би боддог. Завгүй явсан, ачаалал ихтэй байсан хүн чинь л ерөөсөө тийм муу юманд орж чадахгүй байгаа ш дээ. Хүүхдэд ч хүртэл тийм хэрэг тарихгүй, гадуур тэнэхгүй, одоо янз бүрийн асуудалд тэр үед орж байсан хүүхэд ховорхон ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
бүүр ороогүй ч гэж хэлэхгүй. Тэхдээ орж байсан хүүхэд ховорхон гэж бодож байна би. Тэгээд ерөөсөө л нөгөө хүүхдүүдийг чинь завгүй байлгаж байгаа юм чинь. Тэрнээс л нэг мултраад л явчихдаг хүүхэд бас байна л даа. Байлгүй яахав ганц нэг хүүхэд мултраад гэр лүүгээ одоо хөдөө гэр лүүгээ оргоод явчих жишээний ч юм уу байж болно.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
аан эсвэл зүгээр саваагүй тоглоод тэнээд явчих жишээний ч байж болно. Тэрнээс биш ер нь тэр ангид ямар ажил хийнэ, сургууль ямар ажил хийнэ гэнэ хүүхдүүд багштайгаа цуг явж л байна ш дээ. Тэгээд багш хүүхэд холбоотой л байж л байна.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэхээр чинь тэр үеийн чинь багш нар бол зүгээр хичээл заагаад биш бас хажууд нь хөдөлмөрийн үнэ цэнийг бас хүүхдүүддээ бас мэдрүүлж байсан бас нэг сайхан гавъяатай байхаа л гэж би бас боддог ш дээ. Тэр үеийн багш нар одоо..., угаасаа би хүүхэд байхдаа ч багш нараасаа тийм л юм олж авсан. Тэрнийхээ хүчээр дараа нь би хүүхдүүдээ аваад хөдөө гадаа ажилд явж байхдаа ч хүртэл тэр багш нарынхаа сургаалиар л, урьдныхаа үеийнхээ амьдрал дээр түшиглээд, ццаш нь орныхоо нийгмийн дэвшин дэлгэрч байгаа ямар шинэ юм байна вэ тэрийг нэмж дэлгэрүүлээд тэр туршлага дээр үндэслээд цаашаа ажиллана ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэр туршлагаа л улам дэлгэрүүлж баяжуулж л хүн чинь амьдарч ажиллана ш дээ. Тэхээр чинь тэр бол, би бол нэг их дарамт гэж бодохгүй л байна. Ямар ч байсан л амьдралаа зохицуулаад л өөрийнхөө ч үр хүүхдийг өсгөөд, өөрийнхөө ч гэр орныг авч яваад л одоо тэгээд ямар ч байсан ар гэрийн ажил ч хоцроогүй. Тэр үед чинь бас бид нар чинь 3 дахь өдөр болгон анх нялх байхад маань соёлын довтолгоо байсан, сүүлдээ болуул эмнэлэг гэгээрлийн өдөр болоод л айл, соёлч өрх айлыг шалгаруулдаг байлаа ш дээ. Тэгээд л тийм айл шалгаруулахад чинь бид нар чинь ялгаагүй л нөгөө орон гэртээ бараг үзэгдэхгүй байсан улсуудын чинь гэр орон хэвийн хэмжээнд л байгаа юм. Ямар ч байсан мууд орохгүй л явж л байлаа ш дээ. Тэхээр чинь бас нийт жигдээрээ бас нэг сайхан болж байсан сайхан арга хэмжээнүүд авч л байсан юм шиг байгаа юм яг тэр нийгмийнхээ хэмжээнд.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
одоо нийгэм нийгмээрээ л бас юм хувьсан өөрчлөгдөж байна ш дээ. Одоо болохлээр бас зарим зүйл жоохон задгайраад байна уу гэж бас бодоод байдаг юм. Аан зарим нь бас гайгүй л байна. Одоо би тэр Буянт-Ухаа цогцолбор дээр ажиллаж байхад одоо тэр сургуулийнхаа хэмжээгээр бусад сургуулийг бас жишиж үзэхэд бас л урьдны ажил, нөгөө хүүхдүүдийн өрнүү ажил одоо илүү нь юу гэхээр зэрэг л арай техник хэрэгсэл л одоо асар их нэмэгдсэн сайхан боловсорсон. Бүх юмыг хүүхэд ч ойлгоход амар, багш ч бас хүүхдэд ойлгуулахад амар болчихсон тийм сайхан юмнууд зөндөө болчихсон одоо бас их өрнүүн ажилтай одоо..., одоо манайд бол орон сууцны хувьд л сургуулийн хувьд их дутагдалтай байна. Одоо үед ч гэсэн 2 ээлж, 3 ээлжтэй одоо хэвээрээ л байгаад байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэхээр бас багш нарын ачаалал бол бас бидний үеийнхээс бас арай багассан юм бас харагдахгүй л байгаа юм бас зарим тохиолдолд бол. Яахав нэг юм нь болохоор зэрэг хөдөө ажлаар явдаг л хасагдсан болохоос биш оюутан ч бай, хүүхэд сургууль ч бай тээ?
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэр л хасагдчихсан болохоос биш одоо тэр сургууль дээр явуулдаг ажлын зохион байгуулалт бол хэвээрээ л явж байна ш дээ. Улам л одоо тээ..., болоод явж л байна.
Баасанхүү -
багш нар өрсдөө одоо мэргэжлээ дээшлүүлэх ч байдаг юм уу, өөрийгөө хөгжүүлэх тийм боломж байсан уу?
Хишигсүрэн -
байлгүй яахав бид нар чинь туж л яан ш дээ..., одоо өглөөний сонсголоор, оройн лекцээр багш нар чинь багш нар чинь тусд нь авч хэлэлцээд одоо бид нарт юу, одоо орчин үед юу мэдэх ёстой цаашид юуг дэлгэрүүлэх ёстой гэдгийг тогтмол бид нарт мэдээлэл өгдөг байсан. Тэгээд сонин бид нар туж хэвлэлээр, хэвлэлээр л мэдээлэл авна. Радиогоор, тэгээд сүүлдээ зурагтаас мэдээлэл..., одоо миний үед бол зурагттай болчихсон юм чинь шууд л зурагтын мэдээлэл авна. Одоо бүх мэдээллийг л сүүлдээ авна ш дээ. 80-н хэдэн оноос 80-н миний багшилж байх үед чинь зурагт гарчихсан байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
зурагтын мэдээлэл явна ш дээ.
Баасанхүү -
ажил тэгээд ар гэрийн амьдралаа яаж зохицуулдаг байсан бэ?
Хишигсүрэн -
одоо яахав дээ одоо би гэхэд өглөө 6-д босоод л, тэгээд л хүүхдээ ундыг нь уулгаад л цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд л тэгээд ажил руугаа явна ш дээ. Тэгээд хичээл тараад хэрвээ өөрөө хичээлтэй байх юм болуул хүүхдээр хүүхдээ цэцэрлэгээс нь авхуулчихна. Тэгээд гэртээ ирээд хүүхдийнхээ хоол ундыг бэлтгэж өгөөд л гэр орноо цэвэрлээд л дэвтэрээ засаад л, тэгээд орой 1, 2-оос нааш унтахгүй дээ. 1, 2-оос л хойш унтана. Тэгээд 6 гэхэд босчихсон л байна. Тэгээд би ч өөрөө жоохон тархины тийм гэмтэлтэй болохоор зэрэг өөрөө бас нойр бага хүрдэг байсан. Тэхдээ манай багш нар бас ялгаагүй орой тэдэн цаг хүртэл суулаа гээд ярьдаг байсан. Бид нар адилхан л ажиллаж байсан байх гэж бодож байна.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
одоо болохоор нэг 2 өдөр амардаг болохоор зэрэг бас одооны бас багш нарын ачаалал арай бас биднүүсийг бодвол амрах нь арай илүү юм уу гэж бодож байгаа юм. Тэгээд хагас сайн бүтэн сайнд бол тогтмол нөгөө хаврын ажил..., одоо бүтэн сайн өдөр болгонд зохиогддог хаврын ажил бол одоо энэ сургуулиудаар бас зохиогддоггүй болохоор биднүүсийг болвол тэр талаараа бас ажлын ачаалал нь хөнгөрсөн юм уу гэж бас боддог юм.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгээд нөгөө өглөөний сонин уншдаг, оройны лекц мекц гэдэг юм байхгүй болохоороо зэрэг бас тэд нарт бас чөлөө нэмэгдэж байгаа байх л даа тээ? Тэрнээс биш одоо тэр хүүхдүүдийг хараад байхад л одоо тийм ажилтай тэрийгээ хийх гээд явж байна, одоо би дугуйландаа орох гээд явж байна, одоо нэг чөлөө гарлаа гээд л манай өрөөгөөр танай өрөөг хүүхдүүддээ сонирхуулах гээд явж байна гээд манай багш нар тэгээд орж гарч байдаг юм. Тэхээр бас л завгүй хэвээрээ л..., тэгээд л багш хүнд бол зав байхгүй дээ, байхгүй л байх ёстой гэж бодож байна.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
яагаад гэхээр чинь өөрийнхөө мэргэжлийг дээшлүүлэх ёстой. Өөрийгөө хөгжүүлж байж л хүүхдээ хөгжүүлэх юм чинь одоо чөлөө л гарвал бас өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй ш дээ. Тэгээд алба амьдрал хоёрыг зохицуулж байж л хүн амьдарна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэр зөвхөн амиа бодоод л одоо хэцүү байна гээд л байх юм болуул яаж амьдрах юм, яах ч нөхцөл байхгүй ш дээ. Хүн чинь завгүй байх тусмаа л бүх юмыг хийж бүх юмыг зохицуулдаг байхгүй юу. жоохон завтай болохоороо л хүн чинь хойш тавьж байгаа юм. Энийг яагаад мэдэж байгаа гэвэл би нөгөө тэтгэвэр гараад гэртээ суунгуутаа л ойлгож байгаа юм чинь. За яахав аяар л янзалчихъя гэхэд л өдөржингөө л зарим үедээ новширчих тохиолдол байж байгаа байхгүй юу. Тэгээд за энэ ажилгүй хүмүүс ингэдэг юм гээд хүүхдүүдийнхээ гэрээр ороод л би хүүхдүүдийнхээ зарим ээж аавыг..., ээжийг зэмлэж байсан л даа.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
гэртээ байж байж гэрээ ч өөд нь татчихгүй, эх эцгийн үнэрт ч очихгүй гэж.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
ингээд одоо бодохноо тэгээд новширч байсан нөгөө цагаа мартчихдаг юм шиг байгаа юм. Тийм тохиолдол байсан юм шиг байгаа юм. Тэгээд нэг завгүй хүн чинь л ерөөсөө бүх вмыг зохицуулж чаддаг юм байна л гэж би бодж байгаа юм завгүй байх тусам. Зав нь дэндээд л одоо энэ чинь бас дэмий тэнэх явдал их байна гэж бас би бас буруутгаад байгаа юм. Ийм сайхан нийгэмд одоо тэр улсууд завгүй байхын төлөө л ажиллах хэрэгтэй.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
би орчин тойрныхоо л хүмүүийг та нар дэндүү завтай байна, завгүй байхын төлөө аль болох ажил олдохгүй нь хамаагүй та нар өөрсдөө сэтгээд ажлыг голохгүй ямар нэгэн ажил хийж байгаад л цаашаа сууриа тавьж ажиллах хэрэгтэй. Хүн өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөх хэрэгтэй л гэж би хэлдэг. Тэрнээс биш нийгэм одоо төр засаг маань надад ажил олж өгөх нь үү гэвэл хэзээ ч тэгж олж өгөхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
одоо энэ нийгэмд өөрөө л ажил олох хэрэгтэй. 4 мөч нь хөдлөөд л одоо тархи тогой нь эрүүл байдаг л юм болуул хүн ямар нэгэн юмыг л сэтгэж л ямар нэгэн юм хийн ш дээ. Одоо энэ бол энэ нийгмийн урл нийгмээс давуу тал нь бол өөрөө сэтгэж өөрөө юмаа олох нь л юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
би тэгж бодож байгаа.
Баасанхүү -
та Дарханд ажиллаад яагаад Шаамар луу нүүсэн билээ?
Хишигсүрэн -
аан Дарханд ажиллаж байгаад Шаамар луу нүүх шалтгаан нөгөө ээж маань ганцаараа нөгөө хөдөө насаараа ажиллачихсан хүн чинь хэдэн малаасаа салж энэ орон нутгаасаа явахгүй ээ гээд. Тэгээд би аргагүй эрхэнд наашаа гуйж шилжиж ирсэн. 2 хэлтсийн даргыг хооронд нь..., нэг нь явуулахгүй гэхээр нөгөөдхийг нь та надаа бичиг хийгээд өгөөчээ өвчтэй ээжийгээ би асармаар байна, та нэг бичиг хийгээд өгөөч гэж гуйж байж би шилжиж ирсэн л дээ Дарханаас. Ахуй амьдралынхаа эрхээр л шилжиж ирсэн.
Баасанхүү -
ммхм. Дарханы сургууль, тэгээд Сэлэнгийн Шаамарт яах ямар нэгэн ялгаа ч юм уу одоо шинэ орчин солигдоход бэрхшээл байв уу?
Хишигсүрэн -
орчны бэрхшээл байлгүй яахав энэ чинь хөдөө сумын бэрхшээл. Тэр үед манайх чинь Шаамарын сургууль чинь намайг 80 онд ирэхэд галладаг доор нэг давхар тийм байртай байсан.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
2 байртай байсан. Тэгээд тэрнийг чинь галлана. Өглөө ирж галч галлана, өдөр бид нар заваараа завсарлагаанаар хүүхдүүдээрээ галлуулдаг. Өвөл чинь одоо хэцүү л хичээллэдэг ш дээ үстэй дээлтэй сууж хичээллэнэ. Хүүхдүүд жоохон тохь тух муутай өглөө бол. Тийм байсан. Тэгээд 2, 3-н..., 2 жил хэртэй тийм байлаа. Би чинь 83 онд байна уу даа одоо ноо мартчихаад байгаа юм, паартай болсон, паар тавьж байгаа юм.
Баасанхүү -
за.
Хишигсүрэн -
тэгээд тэрнээс хойш тохьтой тийм болсон. Тэгээд бас өөрснөө намар түлээгээ бэлдэнэ хүүхдүүдтэйгээ. Хүүхдүүд маань түлээгээ хөрөөдөж хагалж юмаа бэлдэж тавина. Тэгээд л өвөл нь тэрүүгээрээ амьдарна. Тийм байсан. Тэгээд хөдөө ирсэн чинь бас нэг гоё юм нь бол хүүхдүүдтэйгээ хайлаасны үр түүх, одоо энэ би ер нь тийм хүүхдүүдтэйгээ тийм ажил мажилд явах их дуртай, зөвхөн хичээл заагаад байх биш.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тийм. Тийм дуртай байсан, тийм өөрчлөлт гарсан. Хотод байхад бол хүүхдүүдтэйгээ зүгээр орчны цэвэрлэгээ хийнэ гэхээс биш яг намар болохоор зэрэг ногоо хураах ажилд бол бүх ангиуд явдаггүй л байсан л даа хот суурин газар бол.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
хөдөө хүрээд ирэхээр ёстой тэр компанит ажил чинь яг журмаараа явж байгаа учраас бас тэр бол их гоё санагдаж байсан л даа бас хүүхдүүд дагуулаад ажилд явж байхад. Тэгээд хүүхдүүд чинь ажилд хамт явахаараа л хамь олон бол илүү бүрэлдэж тогтдог байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
хөдөлмөр хийх тусам л хүний хамт олон илүү бүрэлдэнэ. Тэр бол бас нэг хөдөлмөрийн бас нэг давуу тал юм шиг байгаа юм. Нэг нь нөгөөдөө зааж сургаад л амьдралын одоо ухаанд сурж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо бол тийм боломж байхгүй л юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгээд дараа нь одоо энэ наашаагаа энэ 10 жил баригдаад 92 онд юм уу даа тэр чинь 91 онд юм уу наашаа нүүж ирсэн.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тийн тэр бол..., тэгээд тэрнээс хойш чинь өшөө одоо кабинетийн дутамжийн юм яриад одоо энэ кабинетууд чинь байгуулагдаад өшөө бас хүүхдүүд маань гоё орчинд орж ирж байгаа юм. Тэр доор бол эхний нэг 2 жил бол Дарханаас ирсэн болохоор зэрэг бас жоохон өөрөө зутруу хэцүү байсан. Яана даа энэ муусайн хүүхдүүд даарч хөрч байна, яасан хэцүү юм гэж л бодож л байсан л даа. Тэгээд яахав бодож байсан ч гэсэн урьд нь сураад байсан юм чинь сурна. Би бага байхдаа бас өөрөө л галладаг байшинд галлаад л сурч байсан юм чинь бид тэгэхгүй гээд яахав. Одоо орчин маань ийм байна гээд бодож байсан л даа.
Баасанхүү -
нийгэм солигдоод ардчилсан нийгэм гарч ирсэнээр таны ажилд өөрчлөлт оров уу? Хүүхдүүд ер нь өөрчлөгдсөн үү? Ямар болсон бол?
Хишигсүрэн -
за яахав 95 онд яахад чинь би тэтгэвэрт гарсан байсан. Тэгээд нөгөөдөх тэр үед чинь нэлээн өөрчлөлт гаралгүй яахав. Одоо тэгээд бүх юм ийм болоод л задгайраад эхэлмэгц тэгээд тэр хувьчлалыг би бас жоохон буруу хийсэн байхаа гэж боддог юм. Яагаад гэвэл анхнаасаа хувиа нийлүүлсэн хүмүүст бас хувийг өгөөгүй. Сүүлийн үеийн одоо бие биенээ мэддэг ах дүү төрөл төрөгсдөө цуглуулж л хаа газар хувьчлалыг бас арай нэг буруу мугуйдаар тараачихсан гэж би бас боддог.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
би хүүхдээ цэрэгт явуулчихсан байсан болохоор зэрэг миний хүүхэд уул нь тракторчин. Тэгээд юманд оногдоогүй. Тэгээд бас бодож байгаа юм чинь уул нь бол ялгаагүй л одоо ийм юм байгуулагын л юм чинь бүгдээрэнд нь тэгж ямар нэгэн бас зохих ёсоор хувь ноогдуулах байхаа гэсэн чинь тэр хувьчлалыг бас өрөөсгөл тараасан. Энэ өрөөсгөл..., эхлэлийг тавьсан нь зөв боловч хийж байгаа хүмүүсийн алдаанаас болж одоо ийм өрөөсгөл хийгдсэн байхаа гэж бас бодож л байна л даа.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
ямарваа юм бол тухайн хүний ажлын хариуцлагаас шалтгаална ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
одоо хүүхэд муу сурна уу, сайн сурна уу багш бид нараас шалтгаалж байгаа юм чинь ялгаагүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
ерөөсөө ямарваа ажилд хариуцлагатай л байх хэрэгтэй. Тэр хариуцлагыг л өндөржүүлж байж л ажил сайн явна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
биднүүсийн үед чинь хариуцлага өндөр тавигдана. Одоо жишээ нь намын шугамаар л ярина ерөөсөө. Ямар нэгэн асуудал одоо шагнал урамшаалалд дэвшүүлэхэд хүртэл одоо гэр бүлийн тогтвортой юу үгүй юу үгүй юу, тэр хүн цаанаа ямар характертэй, хүмүүстэй яаж харьцах вэ олон талын шигшүүр шүүлтүүр дээр орж байж л шагнал урамшилд дэвшинэ ш дээ. Одоо бол тиймгүй л юм шиг харагдаад байдаг юм. Одоо мэдэхгүй миний мэдэхэд л залуухан залуухан жоохон юмнууд одоо юу хийж юу бүтээж ямар өгөөж өгсөндөө ч гавъяат болчихдог юм, ямар өгөөж өгсөндөө ч хөдөлмөрийн хүндэт медаль авчихдаг юм. Би тэрэн дээр гайхаад байдаг юм нийгмийн тэр асуудлыг одоо бас зарим юмнуудыг ерөөсөө ойлгохгүй л яваа ш дээ. Тэгээд яахав дээ зах зээлийн шуурганд оронгуутаа өөрийн гэсэн үндсэн одоо баялаггүй , өшөө дийлэнх нь өөрийн гэсэн орон сууц ховортой, өөрийн гэсэн юм ховортой дандаа л засгийн байранд байж байсан улсууд, засгийн гэрт байж байсан улсууд, тийм улсуудын хувьд бол их хүнд ширүүн болсон байхаа гэж бодож байгаа юм. Уул нь бас нэг бэлтгэл, ингэхээр ингэх ёстой шүү гэсэн бэлтгэлийг бас зохих ёсны нэг юм хийж байж ард түмнийхээ амьдралыг тэгшилсэн бол тэр үед өөр болох байсан болов уу. Гэтэл одоо тэрнээс санаа бас заримыг нь авахгүй байгаад ерөөсөө гайхаад байгаа юм. Одоо нэлээн олон жил болчихлоо ш дээ тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
одоо олон жил болчихож байгаа юм чинь бас төлөвших арга барилыг бол бас зохих зохих шугмаар эзэмшээд байна уу гэтэл эзэмшихгүй л байх юм зарим хүмүүс. Одоо тухайн хувь хүний бас овсгой муугаас л болоод байдаг юм байлгүй.
Баасанхүү -
багш нарын ажилд ер нь өөрчлөлт орсон уу? Хэвээрээ л байсан уу?
Хишигсүрэн -
багш нарын ажилд одоо бас нэг жоохон өөрчлөлт орсон байх аа. Тэрний нарийн ялгааг бол би одоо яг өөрөөө тэр энэ орчинд орж ирж өөрөө ажлаагүй болохоор бас сайн мэдэхгүй байна.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
ер нь жоохон хэцүү байна гэж зарим нь найз нөхөдтэйгөө уулзахад одоо яаж байна ийж байна гэхэд жоохон хэцүү байна. Хүүхдүүд их дураараа болж байна л гэж ярьж байсан.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
энэ бол ёстой хүүхдэд хэлэх эрхгүй гэдэг үгийг эх эцэг нөгөөдүүлд чинь ойлгуулж хүүхдэд жоохон буруу тийшээ болгосноос бас нэг тийм жоохон алдаа гарсан байх гэж бодож байгаа юм. Тэрнээс биш хүүхдэд үг хэлэх эрхгүйдээ биш, хүүхэд басё сонсох эрхтэй, зэмлэхийг бас хүлээж авах хэрэгтэй л байж байж л хүмүүжихээс биш шууд одоо ерөөсөө хүүхэд дураараа байгаад за энэ хүүхэд одоо юу тоглох дуртай юм байна тоглуулъя, энэ хүүхэд одоо бичих дуртай юм байна бичүүлье гэсэн санаагаар хүмүүжүүлж бас болохгүй байх гэж л бодож байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
би бол одоо энэ одоо хэдийгээр би хуучинсаг үзэлтэй боловч шинэ нийгэмдээ зохицох ёстой. Гэтэл шинэ нийгмийн маань суурь үндэс нь хуучин нийгмээсээ л гарч ирж байгаа. Ер нь цаашид бол энэ нийгмийг авч явах ёстой улсууд өөрийнхөө дураар хэн..., одоо би өөрөө одоо гадагшаа гарна гэвэл гардаг, би сууна гэвэл суудаг байж одоо ер нь болохгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэхээр зэрэг бас дэндүү бас нэг задгайрсан тал байгаагаас багш нарт бас нэг тийм хэцүү байсан байж магадгүй. Тэгээд хаяа нэг сургууль мургуулиар очиход шуугилдаж байдаг, ороход нөгөө хүүхдүүд маань янз янзын юм хийчихсэн сууж байдаг. Багшийг үл тоомсорлосон байдалтай тийм юмнууд бол хаяа харагдаж л байсан л даа аль ч сургуулиар орсон хотод явж байгаад л орсон ч, одоо хөдөө энэ рүү орсон ч тийм байдал яг дөнгөж одоо нөгөө зах зээл эхлэж байхад тийм юм харагдаж байсан. Тэр бол яахав жоохон нөгө юу гэдэг юм дээ..., өөрийнхөө эрхийг хамгаална гэсэн үүднээс хүүхэд нь ч, эх эцэг нь жоохон буруу ойлгосноос бас багш нарт нэг хэсэг тийм дарамттай байсан болов уу л гэж би бодож байгаа юм.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
өөрөө яг тэгж ажиллаж байгаагүй болохоор зэрэг сайн тэр нарийн юмыг бол мэдэхгүй. Хаяа нэг ороход тэр шуугилдаж байгаа, хичээлээ хийхгүй өөр юм хийгээд байгаа байдлыг хараад, өөрийнхөө ач нарыг ч гэсэн одоо ингээл харахад ерөөсөө хичээл дээр юм хийхгүй хүрч мүрч ирэхээр би бас боддог байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгээд нөгөө хүүхэд маань хичээлд хоцроод өчнөөн сар энэ тэр болчихсон байж байхад тэр багш нь мэдэхгүй нэг тохиолдол энэ тэр дээрээс болоод энэ ерөнхий жоохон тийм задгайралд орчихож, хүүхдүүдээ одоо яагаад ингэсэн юм болоо гэж..., тэр бол ганц нэг багшид л байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
бүх багш нар бол тийм биш тээ?
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
яахав тэр аль аль талдаа цалгардаад тэгээд сонсохноо тэр багш нь одоо бас зах зээлийн шуурганд өртөөд л наймаанд бас давхар яваад л, бас хичээлээсээ чөлөө мөлөө авч яваад л, тэрийг хүүхэд ашиглаад тэгээд явж байсан тохиолдол энэ тэр байж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэхээр одоо багшдаа ч ялгаагүй, хүүхэддээ ч ялгаагүй тэр байдалд дассан л юм шиг байна л даа. Тэгээд захирал бас нөлөөлсөн л байна. Тэгээд тэр ар гэрээ өөд нь татахын тулд бас тэр хүн бас нэг наймаа хийчихье бодоод ажлаа цалгардуулж байсан. Тэрнийг нөгөө хүүхэд аягүй сайн ашиглаж байсан энэ тэр байна л даа.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгээд тэхээр чинь аль аль талдаа л бас нэлээн хэцүү туссан л юм байна гэж бодож байгаа. Тэрнээс биш би одоо яг өөрөө багшилж байсан бол за би тэр үед тэгж байсан тэр чинь ийм байна гэдгийг яг баримтлаад одоо..., тэгээгүй болохоор л би бас худлаа хэлж чадахгүй байна. Зүгээр л нэг багцааг л харсан...,
Баасанхүү -
анзаарсан...,
Хишигсүрэн -
анзаарсан юм нь л тэр байгаа байхгүй юу. Яахав энэ нийгмийн үед чинь одоо тэгээд хөдөлсөн хүн, өөрөө оюун ухаанаа зөв ажиллуулсан хүн л амьдрах юм шиг байна л гэж би одоо бодож бол хүүхдүүддээ бас хэлж байгаа. Тэгээд тэр үед бол ажил бэлэн байсан болхоор зэрэг бодох юм байхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
шууд л одоо чи өөрөө сурах ёстой.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
нэгэнт л энэ мэргэжлийг сонгосон юм чинь мэргэжлээ сур, тэгээд ажилла хийчихнэ. Одоо тэхэд чинь тэгэхгүй хэн дуртай ямар ч хамаагүй л одоо конкурсээр орохоос гадна хажуугаас нь одоо мөнгө төлөөд их орж байна ш дээ. Төлбөрөө төлж чадахгүй ядарсан хүүхдүүд бас сургууль завсардаж байгаа. Энэ бол одоо бас одооны энэ нийгмийн бас алдаа. Бас тэр чинь сурч байгаа хүүхдүүдийг сургах ёстой л байхгүй ямар нэгэн аргаар. Хичнээн улс одоо тэр төрөөс тэтгэлэг өгөөд хүүхдүүдийг сургаж байгаа боловч тэр тэтгэлэгүүд бас зарим хүүхэддээ яг хүрч чадахгүй байгаа тохиолдол бас байгаад байгаа байхгүй юу одоо.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
энэ бол одоо бас л энэ зах зээлийн бас хүндрэлтэй л хэлбэр л дээ. Тэрийг биелүүлэхийн тулд одоо тэр хариуаж байгаа хүмүүсээс шалтгаалдаг байх. Зарим нь ч одоо эх эцэг нь мэдэхгүй нөгөө хөдөөний..., хөдөөгөөрөө явж байгаад хоцордог л байх л даа. Тэгээд аль аль талдаа байдаг байх. Гэлээ гэхдээл бас нийгмийн ажилтан, сумын, хорооны, дүүргийн тэд нар чинь л одоо тэрийг сайн нийгмийн давхрагыг судлаж байж л тэр хүүхдүүдийн хэнд нь тэтгэлэг өгөх вэ, хэнд нь тэтгэлэг өгөхгүйгээ шийдэж байгаа юм чинь. Тэднүүсийн бас ажлын алдаанаас зарим хүүхдүүд сурч чадахгүй тохиолдол байдаг байх л даа. Тэгээд гомдолтой хааяа нэг янз янзын юм сонсоход л гомдолтой одоо тэтгэлэгээ төлж чадаагүй учраас суулгаагүй энэ тэр гээд бүүр хайран хайран хүүхдүүд явж л байх юм. Тэгээд бас юм мэдэх хүүхдүүдийг тэхээр бас гомдолтой санагдаж байгаа юм тэднүүсийн өмнөөс.
Баасанхүү -
ммхм. Таны амьдралд хамгийн гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал юу вэ? Нэг зүйл тохиолдох ч юм уу, нэг хүнтэй л уулзах ч юм уу тээ нэг юм тохиолдоход тэр нь цаашдаа таны амьдралд бас ихээр нөлөөлсөн зүйл байвал?
Хишигсүрэн -
за яахав дээ би болуул өөрөө нэг бие муудаад нэг хэсэг..., тэр бол надад амьдралд маань аягүй их нөлөөлсөн. Би 2-р курстээ гэнэт бие муудаад үхэх гэж байсан. Уул нь 9-р ангиасаа би жоохон тархи толгой их өвддөг өвчтэй хүүхэд байсан. Тэгсэн чинь 6 настай морь унаж явахдаа унаснаас болсон гэмтэл хожим илрээд.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэрнээсээ болоод би ерөөсөө бараг хараагүй болохоо ч дөхөж, сонсголгүй ч болохоо дөхсөн. Тэхдээ яахав сайн эмч нарын буянд би хажууд нь сайн хөгшчүүлийн амьдрал үзсэн хөгшчүүлийн буянд..., тэд нар надад сэтгэлийн дэм давхар өгч би босч өдий нас насалж дуртай ажлаа хийж, дуртай сургуулиа дүүргэж олон сайхан шавь нартай болсон. Энэ бол миний амьдралын хамгийн одоо хүнд бөгөөд цаашид сургамжтай үе. Хүн бол ерөөсөө өвдлөө..., одоо би бол ерөөсөө шууд 1-р групд одоо чи тархины хүнд бэртэлтэй юм байна тийм ээ, оюуны хөдөлмөр хийж болохгүй ээ. Энэнээсээ болоод хүнд хөдөлмөр хийж болохгүй ээ, бас биеийн хөдөлмөр хийж болохгүй. Гэтэл чи зүрх муутай учраас юу..., хүүхэд төрүүлж болохгүй ээ гэж эмч хэлээд групд оруулаад гарахад тэр бол ёстой хамгийн хүнд нөлөөлсөн. Тэгээд би өөрөө ерөөсөө бараг л амьдаараа л үхсэнд тооцчихсон тэр үед. Тэр бол надад хамгийн хүнд үе байсан. Тэгээд жилд хагасын дараа..., тэр хооронд бол нэг айхтар эмчилгээ авахгүй байж байсан чинь жил гахасын дараа яагаад авах болсон гэхээр зэрэг сэтгэл санаагаа би өөрөө тогтоож засч чадсан учраас л эмчилгээ авч эхэлсэн. Сэтгэл санаагаа тогтоож засахын тулд хэн нөлөөлсөн гэхээр хөгшин улсууд нөлөөлсөн.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
миний бага эмээ..., эмэг эхийн дүүг бага эмээ гэдэг юм л даа.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэр бага эмээ маань их сүрхий хүн байсан уул нь удган хүн байсан. Би чинь одоо их олон удгантай тийм олон 14 хүргэнтэй, олон удгантай айлын одоо өргөмөл ганц охины хүүхэд л дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэр тэгээд бага эмээ маань удган байсан. Тэр үед бол нээлттэй биш тээ? Тэр эмээ маань надаад аягүй их нөлөөлсөн байхгүй юу. Тэгээд эмээ өвөө хоёр хоёулаа би эмчлүүлэхийн тулд энд ирнэ Сэлэнгийн төвд ирнэ. Тэгэхлээр зэрэг нөгөө эмээ өвөө дээрээ очно. Тэгтэл эмээ өвөө хоёр маань намайг хэзээ ч ганцааранг нь орхидоггүй. Ийш тийшээ гараад явахдаа ззэрэг заавал нэг хөгшин оруулчихна. Нөгөө хөгшин чинь яахав үүх түүх ярина ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгээд одоо амьдрал..., өөрийнхөө амьдралыг ч ярина, өшөө гадна дотны амьдралыг ч ярина. Тэгээд надад ном авчирч өгнө. Уул нь ном хориотой боловч би ном уншихгүй бол одоо юм хийхгүй байгаа чинь хэцүү байгаа байхгүй юу. Тэгээд яахав морь унаад л мал хариулах зөвшөөрөлтэй, өөр зөвшөөрөл надад байхгүй, ямар ч юм хийлгэхгүй байгаа юм чинь. Тэгээд л ёстой сэтгэл санаагаар ч их унаж байгаа. Тэгсэн чинь тэр сэтгэл санааг одоо өчнөөн өвдөж зовсон хүний тухай, хичнээн үр хүүхдээ алдаж өнчирч өөрөө өвчтэй байж байгаад амьдралд боссон сайхан ажил хийж хөдөлмөрлөж явсан хүний тухай тэгээд янз яанзын сайхан үүх түүх яриад ирэхээр зэрэг л нөгөөдүүлийг чинь бодоод ирэхээр зэрэг л миний зовлон зовлон биш болж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
би л өөрөө өөрийгөө амьдаар нь булшлаад ингэж хэвтэж байх ерөөсөө ёсгүй гэж бодоод ерөөсөө яадаг ч байсан эмчилгээгээ сайн хийх..., эмчилгээгээ бас гүйцэд хийлгэхгүй байгаа байхгүй юу. Яахав нэг тухайн үед тогтоох тариа эмчилгээг нь хийлгээд байгаа болохоос биш бүрэн нөгөө өгөөд байгаа эмийг нь ууж муухгүй, авах ч үгүй тэгээд л нөгөө одоо тэр ээжийгээ эмээгээ их зовоож байсан л даа. Тэгээд нөгөөдүүл чинь наайз нөхдөө надад авчирч надад ярьсаар байгаад одоо их юм үзсэн хөгшчүүл чинь тэр аяараа л сургамж, сургааль.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэднүүсийн амьдрал түүх чинь л бид нарт давтагдаж байгаа юм чинь тийм ээ. Аан яахав тухайн үеийн нийгмээсээ болоод тухайн үеийн аж төрж эрхэлж байгаа хөдөлмөрөөсөө болоод, амьдарч байгаа орчноосоо болоод хоорондоо ялгаатай боловч эцсийн эцэст хүн чинь төрнө үхнэ, өвдөнө. Өвдчихсөн байж байхад цаашаа идгэрэх идгэрэхгүй эмчилгээ авахгүй чинь сэтгэл санааны асуудалтай их холбоотой. Сэтгэл санааг засаж хүн би одоо тэгэх юм байна, би одоо эн чинь боловсрох юм байна, одоо ингэх юм бол би засрах юм байна гэсэн санааг л тэр хөгшчүүл надад суулгаж хийж өгч чадсан учраас би босоод өдий зэрэгтэй 50 шахам жил амьдарч байна гэж бодож байна.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгээд бодож байгаа, тэгээд тэд нартаа ч баярлаж явдаг. Баярласнаа ч бас зах зухаас нь ойр дотно нэгэндээ тухайн үедээ хэлж л байсан.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
хэлж амжаагүй нэг 2 хөгшин байсан. Одоо тэгээд одоо яахав дээ одоо бурхан болчихсон. Зүгээр би өөрөө л хожим би өөрийнхөө ээжээсээ, тэгээд тэр бурхан болсон хөгшчүүдээсээ бас уйчлалт гуйж байгаа. Ер нь амьдрал үзсэн одоо хөгшчүүл болгон явж байгаа энэ муу бээцэрсэн эмгэн яахав дээ, энэ бээцэрсэн өвгөн яахав дээ гэж бодож болохгүй. Яагаад гэвэл хүн чинь адилхан л хүн юм чинь тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
хүн хүний замаар л, яахав буруу зам, зөв замаар замнасан үе байлаа ч гэсэн, тэр хүн алдаж оносон ч гэсэн тэр хүн хүн эцсийн эцэст.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тийм учраас хүн хүнээсээ л суралцах ёстой. Хүн хүнийхээ үгийг авах, сонсох ёстой, хүн хүнээ хүндлэж амьдрах ёстой, хүн хүнээ хайрлаж амьдрах ёстой л гэж боддог. Энийг би орчин тойрон хүүхдүүддээ, орчин тойрныхоо хүмүүст захиж л байдаг. Яахав тэгээд залуу цагийн гайгаар томоогүй цагийн гайгаар хүүхдүүд бас зарим нь ойлгохгүй юм..., ойлгохгүй явж л байдаг юм. Тэгж байгаад л нэг өдөр толгойд нь орж суулгагдана ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
ерөөсөө тэр бол зайлшгүй. Гадаад хүн ч бай Монгол хүн ч бай ялгаагүй л хүний амьдралаар л амьдарч байгаа учраас ер нь хэн хэнээсээ тэр сайн улс энэ муу улс гэх ялгаагүй байх л гэж бодож байна. Тэгээд удирдаж байгаа хүнээсээ шалтгаалаад, тэгээд амьдрах орноосоо шалтгаалаад л бие биендээ хар буруу санадаг, бие биедээ сайхан санадаг тийм юмнууд зөндөө л байдаг байх. Энэ дэлхийн..., бие биендээ ер нь тэгээд гол нь эв найрамдалтай хүн хүнээ хайрлаж л, хайрлаж л хүндлэж амьдрах хэрэгтэй.
Баасанхүү -
таны амьдралын бусад хүмүүсийн амьдралаас ялгагдах онцлог зүйл юу вэ?
Хишигсүрэн -
үгүй одоо тэгээд яахав дээ ялгагдах онцлог ч одоо мэдэхгүй ээ. Одоо юугаараа ялгаатайг ч одоо тэгээд би өөртөө ч нэг их дүгнэлт төрдөггүй ш дээ. Ямар ч байсан хүнээс дутахгүй амьдаръя л гэж одоо бодож амьдарч ирсэн. Хүнээс гуйхгүй, хүнээс дутахгүй одоо хүний хиснийг хийж амьдаръя, яадаг ч байсан би өөрийнхөө буруугаас одоо ядар ч яваа нь өөрийнхөө буруугаас болсон. Сайн явбал би өөрийнхөө зөв хөлөө олсоноос болно. Гэхдээ надад ингэж явахад бол хажуу талын найз нөхөд, ах дүү, төрөл төрөгсөд одоо тэр одоо багш нар минь, шавь нар минь ер нь тэгээд хүн болгон л бие биендээ хамаатай. Хүн бие биенээсээ хамаарахгүй хүн гэж ерөөсөө байхгүй.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
аан би өөрөө чадаж байна гээд одоо ч бодож байгаа болов ч эцсийн бүлэгт бусдаас сургамж авч, бусдаас санаа авч байж хүн амьдарна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгээд надад ёстой хамгийн их нөлөөлсөн юм бас их ном.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
ерөөсөө л би номон дээрээс бага байхдаа номон дээрээс их зүйлийг ухаарч их зүйлийг ойлгоно. Тэгээд ном уншихаар чинь одоо жоохон байаасаа л уншиж байгаад л уйлдаг. Уншиж байгаад л инээдэг. Нөгөө номтойгоо тэгээд л ярьдаг. Тэгээд тэрнийхээ ойлгож ухаарсан зүйлийг л одоо биелүүлчих юмсан, за энэ номон дээр одоо алдаа гаргасан хүний алдаа, миний багш болсон хойно бол миний шавьд байна. Энэ шавиа энгүүлчихгүй юмсан л гэж бодож ажилдаа жиших амьдарсан даа.
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тэгээд яахав мэдэхгүй бусдаас онцлог гэж би бас бодож чадахгүй л байна. Надтай адилхан бас тэгж амьдарч байсан хүн байгаа л байх тийм ээ?
Баасанхүү -
ммхм.
Хишигсүрэн -
тийн. Тэгж одоо би бол өчнөөн олон хүн байж байхад чинь нэг их бусдаас онцгойрч сондгойрсон тийм гавъяа тийм онцлог байхгүй байхаа.
Баасанхүү -
ммхм за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.