Nansalmaa

Basic information
Interviewee ID: 990309
Name: Nansalmaa
Parent's name: Yondonjamts
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1957
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: kindergarten teacher
Belief: Buddhist
Born in: Galuut sum, Bayanhongor aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: International carriage service
Father's profession: Вагон клубын кино механик
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
military
childhood
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Нансалмаа гуай.
Нансалмаа -
Сайн. Сайн байна уу?
Ариун-Ундрах -
Сайн байна аа. Та сайн сууж байна уу?
Нансалмаа -
Би сайн сууж байна. Чиний ажил хөдөлмөр сайн уу?
Ариун-Ундрах -
Миний ажил сайн байгаа. За хоёулаа түрүүчийнхээ ярилцлагыг үргэлжлүүлье ээ.
Нансалмаа -
За тэгье.
Ариун-Ундрах -
За таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?
Нансалмаа -
За миний амьдралд гүнээр нөлөөлсөн одоо үйл явдлууд бас байж болох юм. Ялангуяа оюутан байх үедээ одоо сангийн аж ахуйд явж тийм ээ? Ажил хөдөлмөрийг бас тэр сангийн аж ахуйн хөдөлмөрт одоо аав ээжийн гар дээр эрх танхи байж байгаад гэнэтхэн сургуульд техникумд ороод тэ? Тэгээд сангийн аж ахуйд явж байсан. Тэр үе бол надад маш их миний амьдралд бас их гүн тусч үлдсэн гэж боддог. Тэндээс бол одоо тэр сангийн аж ахуйн амьдралаас бол ажил их сурсан. Тэр тэнд очиж өлсөж үзсэн тэ? Одоо тэгээд л хүйтэнд даарч, халуунд халж, норж тэ? Тэгээд ургацын тэр их том талбай дээр ажил хөдөлмөр сурч, одоо ах эгч нараасаа ажил хөдөлмөр сурч, одоо тэр ногоо хураалтын ажилд анх эхэлж оролцож байсан тэр түүх бол надад хэзээнээс мартагддаггүй. Тэгээд оюутан ахуй цагийн тэр л юун дотроос хүмүүс бол одоо бие биенийгээ олж авч найзалж нөхөрлөдөг тийм ээ? Ажил хөдөлмөрийн гараа тэндээс эхэлж, ер нь оюутан байхад тэр зуны хөдөлмөр, одоо бас оюутны амьдралд байж байгаа хавар намрын ургац хураалтанд явах, одоо 2-р курсээ төгсөөд биднуус бас зуны ажилд оюутнууд тэр үед явдаг байлаа. Тэгээд манай сургуулийнхан одоо Булган аймгийн Могодын рашаан сувилалын амралтанд манай анги анх удаа тэнд очиж биднуус барилга дээр ажиллаж үзэж байсан. Тэгээд ёстой нээрээ бид нар чинь одоо оюутан болоод д нөгөөдөх намар ургац хураагаад ингээд явж байхдаа болох дээр зэрэг ногоочин болчихсон байсан байхгүй юу. Өө ногоог ерөөсөө яаж хурааж авдаг юм, яаж машинд ачдаг юм. Тэр полин дотор чинь ёстой өлсөх цагтаа өлсөөд, байцааны навчин дээр тогтсон ус уугаад л, харанхуй үүрээр зүгээр ёстой ингээд л юу яагаад. Тэгээд л байцааны ус чинь ингээд л гоожоод л хувцас чинь дарайтал хөлдчихсөн байхад биднуус тэгэж хөдөлмөрлөж явдаг байсан. Биднуус бүр ногоог аягүй гоё байцааг ингээд, би байцааны полин дээр ажиллаж байсан байхгүй юу. Тэгээд байцааны полин дээр ингээд л ажиллаад л 30 машинд хураасан ногоогоо ингээд л ачдаг. Ингээд л цавчдаг байлаа. Цавчина, ачина, тэгээд л ажлын дараалалтай. Тэгэхэд чинь л ёстой нээрээ ачиж чадахгүй тэр Дундговийн нэгдэл дундын 17-р бааз гэж байсан байх аа. Тэр баазын машинууд ингээд цуваагаараа ирээд л ногоо ачихад тэр хөдөөний жолооч нар ерөөсөө ногоо ачихыг мэддэггүй тэ? Байцааны болцсыг ч мэдэхгүй. Полийн зарим зальтай нөгөөдөх эзэд нь гүйцэд чангаараагүй түүхий одоо тэжээлд өгдөг тийм байцаагаа эднуус ачуулах гээд байхад чинь мэдэхгүй хөөрхий амьтад. Яаж ачихаа биднуус мэддэг болчихсон. Тийм ажлын туршлага сууж, тэндээс л одоо ажил хөдөлмөрийн маш их юмыг бол амсаж үзэж, мэдэж авч байсан. Аа тэгээд зуны ажил тэр Булганы Могодын рашаан сувилалын амралтны барилганд дээр ингээд очсон чинь барьчихсан биднуусыг шавард гэж байгаа юм чинь. Тэгсэн чинь биднуус ерөөсөө тэр невэ, шавар юу ч барьж үзээгүй, шавар зуурч үзээгүй тийм улсууд. Тэгээд л ингээд шавардсан чинь тогтохгүй ингээд ойчоод л тэ? Тэгээд л багш маань ёстой нээрээ гуйгаад л. За миний хүүхдүүд ёстой ингээд нэг хүн өдөрт 1 л квадрат, ингээд хааш хаашаа 1 метрийг л шавардчих гээд л. Тэгээд л вандан дээр зогсчихоод л ингээд дээшээ шавар шидээд л, ингээд л нөгөөдөх нь доошоо ойччихдог. Нөгөө заавал унагаах ёстой юм шиг ингээд л унахыг нь хараад. Тэр чинь унахаас нь өмнө ингээд л арччихдаг байсан юм байна лээ. Мэдэхгүй. Ингэж шидчихээд л ингээд л ойчно доо гээд л ингээд л. Тэгдэг байсан ш дээ. Тэгэж байж байгаад сүүлдээ тэгэж шавар одоо невэ барьж шавардлага хийж сурсан тэ? Шохойдлого хийж сурсан. Ерөөсөө тэгээд л тэнд чинь биднуус аягүй том ийм цооног ухаад л дандаа гараар. Тэр чинь одоо юу ч билээ. 6 метрийн гүнтэй, 3 метрийн диаметртэй байдаг бил үү? Тийм том тэр цайны газрын бохирын цооног юм даа. Тийм том цооногыг биднуус ингэж гараараа ухаад л. Тэгээд байж байхад манайхан бол манай эвлэлийн үүрийн багш манай сургуулийн Өлзий гэж багш байсан. Өлзий багш маань манайхыг ахлаж авч явж байсан. Тэгээд зохиолч Даржаа гуай тэр амралтанд ирж амраад, тэгээд их хошин тийм хүн байсан л даа. Тэгээд биднуус ээлж ээлжээрээ ингээд гардаг. Тэгээд л Даржаа гуай ирчихээд л за өөрөө зохиолч хүн болохоор хошин, одоо ийм жирийн яриан дундаас л зохиолын маань юу гарч ирдэг юм. За яриарай, алив яриарай гээд л. Биднуус ярьж мэдэхгүй ээ. Тэгээд л нөгөөдөх гадаа ингээд л шумууланд идүүлэхгүй гээд утаа тавьчихаад л. Тэгээд л за би эхлээд ярьчих уу? гээд л Даржаа гуай тэгнэ ш дээ. Тэгээд л сайхан хүүхэнд дургүй хүн гэж байдаггүй юм аа. Санчиг нь бууралтсан өвгөн хүртэл дуртай байдаг юм аа гээд л уншихаар нь биднуус тас тас хөхрөлдөөд л. Тэгвэл бас нэг ийм онигоо байдаг гээд л ингээд л тал талаас яриад л зохиолын эх гарч байсан байх. Тэгээд Даржаа гуай маань манай ангийнхны тэр хөдөлмөрийн фронт дээр хамт тэгэж байсныхаа юунд биднуус их ач гавъяатай гэж боддог байхгүй юу. Яагаад гэвэл Даржаа гуай “Цэцэрлэгийн багшийн сургуулийнхан” гэдэг тийм их гоё шүлэг бичиж хэвлүүлсэн. Аа өөрийнх нь зохиолын түүвэрт байж байдаг юм. аа тэгээд бас “Залуучуудын үнэн” сонин гэж байсан. Тэр “Залуучуудын үнэн” сонин дээр бас манай ангийнхны тухай бүхэл том ийм найраглал бичиж гаргасан. Аа тэгээд тэрүүгээрээ биднуус их нэр хүнд олж авч тэ? Зуныхаа тэр хийсэн ажлыг тэрүүн шиг тийм гоё тайлан байгаагүй. Тэрнийхээ улмаас биднуус одоо энэ чинь Увсын Оюун, Өвөрхангайн Мягмарсүрэн, би бид 3 ажилчин залуу алтан медалиар шагнуулж нөгөөдөх ургацын баяр хийж, ургацын тайлан тавьдаг шиг намрын тийм оюутнууд ингээд бас тайлангаа тавьж, зуны ажлын тайлан тавьж тэгэж юу яадаг байлаа ш дээ. Тэгээд би анх удаа тэр засгийн газрын ордонд урилгаар орж үзэж тэндээс анх удаа тийм том шагнал авч үзэж байсан. Тэгээд тэр бол ерөөсөө маш их дурсамжтай тийм юу байсан. Аа өшөө бас сэтгэлд хамгийн их дурсамжтай үлдсэн нь юу вэ гэх дээр зэрэг нөгөөдөх оюутан байж байгаад ингээд төгсөөд биднуус юунд хуваарилагдаад ирж байгаа байхгүй юу. Тэгээд хуваарилагдаад хүрээд ирсэн. Өө тэр үед чинь яахав би бол бас төв газар, ерөнхийдөө их төвлөрсөн газар сургууль төгсөөд тэгээд явсан. Тийм байсан болохоор бас хөдөө сумын амьдралыг тодорхой сайн мэддэггүй. Өө цэцэрлэгт очно л гэсэн, онгоцоор хүргэж өгнө л гэсэн. Дундговь аймгийн төв дээр манай цэцэрлэг хариуцсан байцаагч гэж байлаа. Одоо бол аргазүйч гэдэг. Тэр үед байцаагч Цэвэлмаа гуай гээд л нэг бор авгай байсан. Тэгээд л за охиноо ажилд нь хүлээлгэж өгнө, ажлыг нь хүлээлцүүлнэ ээ гээд л аваад л явсан. Би санаандаа бол ажилчин болж байгаа юм чинь нэг л их гоё газар очно гээд л. Тэгээд ногоон онгоцонд сууж анх удаа үзсэн чинь өө ёстой олгойгоо гартал бөөлжөөд л. Тэгээд л ёстой бөөлжөөд л ингээд л би онгоцноос нь буусан. Очих газраа очоод буугаад л тэгээд бөөлжөөд л ерөөсөө тэр доошоо хараад л хэвтчихсэн. Тэгсэн чинь онгоц явлаа шүү, хөөе холдоорой гээд л тэгдэг юм. Босоод л ингээд явсан чинь нэг мотоцикльтой, тэр үеийн холбооны улсууд чинь мотоцикль унаад л давхидаг байсан юм шиг байгаа юм. Манай тэр Цэвэлмаа гуайг хүргэж өгчихөөд хүүе ээ танай дарга чинь явчихаад байхад чи одоо явахгүй юм уу? гээд тэгсэн чинь явна аа явна. Хаана очих юм гэсэн чинь цэцэрлэгт очно гэсэн. Тэгээд л хүрээд очиж байсан. Тэгээд л байж байхад чинь бас л их л хүнд газар очиж байсан. Олон үүргийг өөрөө давхар хариуцаж ажилладаг тэ? Багшаа хийдэг, эрхлэгчээ хийдэг, аж ахуйгаа хийдэг тэ? Тийм 3 ажил хавсарч хийдэг. 1 бүлэгтэй ийм 25 хүүхэдтэй цэцэрлэг байхгүй юу. Тэгээд тэнд очоод. Тэгээд яахав дээ 7 сарын 9-нд би очсон юм. 7 сарын 9-нд оччихоод ажлаа хүлээж аваад тэгээд наадам болчихож байгаа юм. Тэгээд төгсөөд очсон оюутнуудад нэг 14 хоногийн амралт өгдөг байсан юм. 14 хоногийнхоо амралтыг аваад манай аав ээж Эрдэнэдалай Цагаан овоо нүүрсний уурхай гэж байсан. Одоо Цагаан овоо бригад гээд. Тэнд аав маань кино механик хийдэг тэнд байсан. Тэгээд гэртээ харьж амраад 14 хоночихоод ирээд цэцэрлэгийнхээ засварыг хийж байгаа байхгүй юу. Тэгэхэд би ёстой нээрээ юу сурсанаа мэдсээн. Нөгөө тэр Булганы Могодын барилга дээр ажиллаж, тэр шавар шохой хийж, тэр будаг хийж байсан. Тэгэхэд тэр яг тэр юун дээр хэрэг болж байсан байхгүй юу. Тэгээд хүн танихгүй газар оччихсон. Тэр нэгдлийн хашаанаас харин бүх тэр цемент, шохой засварын юм гаргаж өгч байсан шүү. Тэгээд тэрнийг авах гээд явна. Хүн танихгүй, хүн гуйж чадахгүй. Өөрөө л нөгөөдөхөө ингээд л юу яагаадл явна. Тэгээд л намайг очсон чинь ерөөсөө туслах гээд нэг том гэдэстэй хүүхэн Мандах гээд нэг эгч байсан. Том гэдэстэй. Тогооч нь нэг настай авгай Сэрээнэн гуай гээд авгай бид 3-уухнаа байж байгаа юм чинь. Тэгээд нөгөөдөх Сэрээнэн гуай амраад яваад өгч байгаа байхгүй юу. Би амраагүй одоо амарлаа. Зунжингаа цэцэрлэг сахисан, манаач хийсэн гээд яваад өгсөн. Бид 2 хоёулахнаа үлдсэн. Тэгээд нөгөө эгчийгээ яаж тэр том гэдэстэй хүнийг чинь явуулах уу. Би л өөрөө юмаа зөөгөөд л, тэгээд л юмаа хийгээд л ингээд л будаад засаад. Тэгээд л яахав засаад орсон доо. Тэгээд л ёстой нээрээ их эмээж, их айж байсан үе тэр үед бас нэг тохиолдож байсан байхгүй юу. Яасан гэсэн чинь цэцэрлэг цуглаад, тэгээд тогооч яг амарчихсан. Асрагчтайгаа хоёулахнаа засвараа хийгээд орчихсон байж байсан чинь нэг өглөө хүрээд ирсэн чинь нөгөө том гэдэстэй эгч маань төрөх гээд эмнэлэгт хэвтчихсэн, төрчихсөн байдаг гэж байгаа юм. Гав ганцаараа болчихож байгаа байхгүй юу. Тэгээд нөгөөдөх анги гал тогоо хоёр өөд өөдөөсөө харсан хаалгатай, ингээд голоороо ийм урт коридортой л доо. Тэгээд дунд нь махныхаа ванданг гаргаад тавьчихсан. Хэдэн хүүхдээ энд нь суулгаад тоглоом өгөөд тоглуулчихсан л ёстой хоолоо хийгээд тогооч болчихсон. Одоо тогооч байхгүй. Тэгээд зогсож байсан чинь харин сумын бага эмч Батаа гээд эмч байсан юм. Тэгсэн чинь Батаа эмч цагаан нөмрөг нөмөрчихсөн. Нэг цагаан нөмрөгтэй хүүхэн дагуулаад л ороод ирдэг байна ш дээ. Тэгсэн чинь аймгийн мэргэжлийн хяналтын албанаас явж байгаа. Одоо станц л гэж ярьдаг байсан даа. Ариун цэврийн станцын байцаагч Цэвэлмаа гээд тэр хүүхэн орж ирдэг юм. Өө тэгсэн чинь ёстой нээрээ ингээд коридорт мах хөшиглөөд байж байдаг ямар учиртай, яасан ийсэн юм болоод л. Харин сайхан засвараа их сайхан хийчихсэн юм байна гээд л. Нөгөө муу хэдэн хүүхдийг минь ч үзээд л, намайг ч зүгээр шүүрч аваад л зүгээр ёстой толгой, бие, хувцас хунарыг чинь тэр үед чинь аймар шалгадаг байсан ш дээ. Одоо бол хүний эрхэнд тэгэж халдахгүй ш дээ. Хүрээд ир чи гээд л намайг чинь ингээд л шалгаад л үзээд л. Өө тэгэж тэгэж байснаа л би ганцаараа байгаа, би одоо ингээд ингээд л хэлсэн л дээ. Тэгсэн чинь хүүхдээ унтуулчихаад чи буудалд 3 номерийн өрөөнд очоорой гээд л тэгсэн байхгүй юу. Өө ёстой нээрээ ингээд л дотор харанхуйлаад л, 2 нүд нулимс ингэж бүрхэж ирээд л ёстой нээрээ. Хэдэн хүүхдээ унтуулчихаад л манай энэ хажуу талд сум нэгдлийн дарга Дамбажамц гээд байдаг байсан юм. Тэдний охин Тунгалаг гээд охин байдаг байлаа. Надаас нэг ганц нэг эгч ч байсан юм болов уу даа. Тэгээд тэрэнтэй их танил байсан. Тэгээд тэрнийг дуудаж авчирч хүүхдүүдээ харуулчихаад л буудалд хүрээд очлоо. Тэгээд л ёстой аймар айж байгаа юм. тэгсэн чинь л ингээд тэр дэлгүүрийн худалдагч эгч зогсож л байна. Дотуур байрны багш Төмөртогоо гээд нэг эгч байдаг байсан. Тэр зогсож л байна. Тэгсэн чинь л за яасан Нансалмаа дуудагдсан уу? л гээд тэгсэн. Тэгсэн чинь тийм гэх хэлэх гэсэн чинь л хоолой зангираад байгаа юм чинь. Аягүй айчихсан. Тэр үед чинь 25-аар торгууллаа эднуус гээд л. Аймар их мөнгө байхгүй юу 25-аар торгуулна гэдэг чинь. 25-аар торгууллаа, 10-аар торгууллаа эднуус гээд л улсууд гарч ирээд л байсан. Тэгээд л би ингээд яасан чинь за ороод ир чи гээд л тэгэж байна шүү. Ороод л очлоо. Тэгсэн чинь л ингээд л байж байснаа чи ч ганцаараа байсан. Танайх ч засвар их сайхан хийсэн байсаан гээд л их аяархан гайгүй дугарах шиг боллоо. Би ч яахав айгаад байгаа юм чинь. Тэгсэн чинь намайг яг техникум төгсөхөд манай аавын талын нэг эгч байдаг юм. Энэ төмөр замд үйлчлэгч насаараа хийсэн. Тэр эгч маань надад нэг 35-ын тор гээд тэр үед нэг ийм одоо метр 50 хэрээний урттай байсан юм уу? Тийм их урт тор байсан юм. Тэр их ховор оо. Хүүхнүүд тэрэнд их дурладаг. Тийм тор нэг шар тор бэлэглэсэн байхгүй юу. Тэгээд нөгөөдөхөө ингээд зүүчихээд би очсон чинь над руу ингэж харж харж байснаа Нансалмаа чи надад ийм тор олж өгч чадах уу? гэж авдаг юм. Би чадна аа л гэж байгаа юм чинь. Болохгүй бол энийгээ ч өгчихнө ш дээ гэж бодож байгаа ш дээ. Ёстой нээрээ чаднаа л гэж авсан. Тэгээд л ёстой аягүй айж гараад аягүй баярлаж гарсан. Тэр сэтгэлээс ерөөсөө гардаггүй ээ. Инээдтэй. Тиймэрхүү тиймэрхүү амьдралд их гүн тусаж яаж байсан тийм үйл явдлууд маш их тохиолдож байсан юм аа. Тэгээд одоо яриад байвал зөндөө их юм байна даа ер нь. Би бас 80 хэдэн онд боловсролын тэргүүн болсон. 80 хэдэн онд гэнэ худлаа ярьж байна. 94, 95 онд ч юм байна уу? боловсролын тэргүүн болоод. Тэгээд би тэр боловсролын тэргүүн авна гэдгээ ерөөсөө мэдээгүй байсан байхгүй юу. Тэгээд л маргааш багш нарын баярын хурал болно гээд л яаж байсан. Би ерөөсөө мэдээгүй. Гэхдээ багш нарын баяраар чинь багш нар хэр чинээндээ л бас аштайхан хувцаслаж очихыг боддог юм чинь. Манай нэг шавийн ээж урагшаа явсан байсан. Тэгээд би тэр шавийнхаа ээжид маргааш манай багш нарын баярын юутай. Чи надад таарах нэг хослол аваад ирээрэй гэсэн чинь. Өө багшаа би одоо гарч явна. За за эргэж очоод аваад ирье гээд л хөөрхий минь тэгсэн. Тэгээд би тэрнийгээ аягүй их бэлэгтэй санаж явдаг байхгүй юу. Тэгээд тэр багш нарын баяр дээр шинэ хослол өмсчихөөд л ирсэн чинь л манай нэг Цолмон гээд багш байдаг юм. Тэгсэн чинь л Нансалмаа багшаа баяр хүргэе гээд л тэгэхгүй юу. Яасан гээд тэгсэн чинь та боловсролын тэргүүн болох гэж байна ш дээ гэсэн. Битгий худлаа яриад бай гэсэн чинь үгүй ээ би яалт ч үгүй сая тэнд талын шатан дээр боловсролын тэргүүн болж байгаа Нансалмаа багшдаа баяр хүргэе гээд бичээд ханан дээр наачихсан байна лээ ш дээ гээд тэгэхгүй юу. Яасан худалч юм бэ чи настай хүнээр тоглоод байхаараа яадаг юм гээд тэгсэн чинь үгүй ш дээ би таниар яалаа гэж тоглох юм бэ? Хоёулаа очиж үзэх үү? гэсэн чинь тэрүүхэн хооронд би аймар догдолж байсан. Үнэн болов уу? Худлаа болов уу? эднуус гээд л тэ? аягүй тэгэж догдолж очиж харчихаад аягүй баярлаж байсан. Тэгээд л одоо яриад байвал их юмнууд гарч ирэх байх аа.
Ариун-Ундрах -
Тэр оюутан байхад намрын ажилд явахаар цалин өгөх үү?
Нансалмаа -
Үгүй. Цалин өгдөггүй ш дээ. Биднуус чинь оюутнууд чинь одоо явахдаа их баян явна аа. Нөгөө хөдөө гэрээс ирцгээчихсэн жигтэйхэн ёстой баян. Шуудайтай пүүгээнүүдээ доороо дэвсчихээд л өө ёстой нээрээ хачин баян явдаг байлаа ш дээ. Ингээд зам засаад л энэ цэргүүд ингээд зам засаад л. Нөгөө 5 км яваад ч юм уу хэдэн км явдаг юм бол доо. Нэг 2-3 цэрэг ингээд л зам засаад л байж байхаар өө хөөрхий амьтад эднуус ёстой нээрээ халуун наранд өлсөж байгаа гээд л ёстой авч явж байгаа боов, консерви эднуусээсээ нийлүүлж хийж байгаад л тэ? За чи юу өгөх вэ? Чи юу өгөх вэ? гээд л нийлүүлж хийж байгаад л машин дээрээс шидээд л өгчихөөр нөгөөдүүл чинь аягүй баярлаад л тэ? Ингээд шидчихээр эхлээд авдаггүй байхгүй юу. Тэгээд л биднуусыг жаахан холдохоор гүйж очоод л авчихаад л араас ингээд баярлаад ингээд л байна. Тэгээд л аягүй баян явна ш дээ. Би сангийн аж ахуйд аягүй нэг хөгтэй явдал тохиолдож байсан тухай бас ярья л даа. Сангийн аж ахуй дээр ингээд л байсан чинь нөгөөдөх бид нар чинь ингээд өглөө хоолгүй л гарна ш дээ. Хувцсаа өмсөөд л ингээд л гарна. Тэгээд л нар тусаад л нэг сайхан юу болоод ирэх дээр зэрэг л өглөөний цайндаа ирж ордог байхгүй юу. Тэгээд л өдөржингөө яваад л өдөр хоолондоо орчихоод, тэгээд л орой бүр орой болсон хойно ирж хоолондоо орно. Тэгээд л нөгөөдөх авч явсан хүнснүүдээ дуусчихсан. Нөгөөдөх хоолондоо цадахгүй. Тэгээд л нэг өдөр тэгсэн байхгүй юу. Энэ Бор нуурын сангийн аж ахуйд бид нар явдаг байсан. Тэгсэн чинь Бор нуурын төв ойрхон л доо. Ерөөсөө нэг 3 км хэрээтэй л юм уу? аягүй ойрхон манайхаас. Биднуус тэр Бороо голын яг хөвөөн дээр байрладаг. Тэгсэн чинь Бор нуурын юу руу хэн явах уу л гээд тэгсэн чинь л манай ангийн Норжмаа, Дэлгэрсайхан 2 явдаг юм. Тэгээд л яахав дээ хүн болгон ингээд л надад 1 кг боов, надад 2 кг боов гээд л хүн болгон ингээд л юмаа захиж захиж нөгөөдүүл чинь л явж байгаа байхгүй юу. Тэгээд л нөгөө хоёрыгоо бараг л оргуулаад явуулчихаж байгаа юм. Тэгсэн чинь өө бороо ороод л. Тэгсэн чинь бороо орсон чинь биднуус ажлаас буучихлаа. Багш буулгачихлаа. Тэгээд л буулгасан чинь биднуусыг тоолоод л 2 хүн алга байна гээд л нөгөө хоёрыг чинь мэдчихсэн. Тэгээд л биднуус ингээд хараад байсан чинь өө хөөрхий амьтан нөгөө хоёр чинь шуудай дүүрэн боовтой хоёулаа ёстой нээрээ дамжлах цагтаа дамжлаад л, үүрэх цагтаа үүрээд л ирж байна аа. Тэгсэн чинь л манай Дорж гээд багш байсан юм. Дорж багш биш Самбуу багш байсан юм. Дүрслэх урлагын Самбуу багш. Тэгсэн чинь л Самбуу багш өө ёстой нээрээ ирсэн чинь л баахан загнаад л. Тэгсэн чинь биднуус ч өмөөрөөд л бид нар чинь өлсөж үхэх гэж байхад чинь биднуус ажлыг нь хийчихнэ гээд л тэгсэн чинь. Аа та нар мод хөрөөд, мод хөрөөдүүлнэ. Өө борооноор ёстой хөрөөднө яадаг юм, хөрөөднө гээд л өө нөгөө боовоо идээд л хангинтал дуулаад л хөрөөдөж байгаа байхгүй юу. Тэгэж их хөгжилтэй тиймэрхүү хөгжилтэй явдлууд их тохиолдоно оо биднууст бас. Бас ингээд л хүүхэд л байсан болохоороо л бас 1 өдөр ч гэсэн амарчих юмсан даа эднуус гэж боддог байсан юм шиг байгаа юм аа. тэгсэн чинь 1 өдөр манай ангийн Норжмаа тэгэхгүй юу. Хэдүүлээ шүд өвдөөд байна, бие өвдөөд байна гээд амарчихъя тэгэх үү гээд л тэгэхгүй юу. Тэгье тэгье гээд л өө аягүй. Тэгсэн чинь л Ноёо эхлээд л тэгсэн байхгүй юу. Багшаа би гүйлгээд байнаа. Яах вэ л гээд тэгсэн чинь л за тэгвэл ажилд гаралгүй нэг удаадаа амарчих гээд л Хандаа гээд манай биеийн тамирын багш байсан юм. Нэг удаадаа чи эм уугаад хэвтчих, дулаан хэвтээрэй гээд л. Тэгсэн чинь л би тэгэж авсан гэж байгаа юм. Багшаа миний шүд өвдөөд байх юм. Жоохон явж байгаад полин дээр очиж байж байгаад ингээд ороод, нөгөө Ноёо ирээрэй гэсэн юм болохоор ёо ёо шүд өвдөөд байна л гээд ингээд л байсан чинь чи байрандаа очоод жаал эм зууж байгаад ажилдаа эргээд гарах уу? гээд тэгэхгүй юу. Тэгсэн чинь очоод унтаж байсан чинь өө Хандаа багш ирж байна л гээд тэгэж байсан. Тэгэхээр нь л ёо ёо ёстой зүгээр болохгүй байна аа. Багшаа яах вэ? Би сангийн аж ахуйн төв явах уу? гээд л тэгсэн чинь энэ сангийн аж ахуйн төв дээр шүдний эмч гэж байх юм биш дээ. Чамайг эм зуу л гэж хэлнэ. Чи эм зуугаад хэвтэж бай л гээд тэгсэн байхгүй юу. Эмээ зуучихаад тэгсэн чинь багш буцаад яваад өгсөн. Хоёулаа нөгөөдөх ангийнхныхаа хоол идсэн аягыг нь угаах гээд гол дээр очсон байхгүй юу. Гол дээр очсон чинь ингээд жараахайнууд гүйлдээд л байхгүй юу. Тэгсэн чинь хоёулаа бариад авчихмаар хог вэ? гээд өө жараахай хөөчихсөн усан дотор хөхрөлдчихсөн гүйж байсан чинь нэг харсан багш хажууд ирчихсэн ингэж өвддөг юм уу та нар. Ингэж өвддөг юм уу? Хувцсаа өмс гээд л. ... Ёооё инээдтэй. Тэгээд хувцсаа өмсөөд л ажилдаа гарсан. Аягүй инээдтэй. Бас тиймэрхүү хөгжилтэй юмнууд болно ш дээ. Оюутан байхад ч бас аягүй хөгжилтэй хөгжилтэй юм болдог байхгүй юу. Манай ангийн том Мийгаа гээд л одоо Өвөрхангайн Хайрхан дулааны зузааны Мийгаа гээд тэр аягүй том тарган. Тэгээд би ч өөрийгөө бас их том л гэж боддог байсан чинь Мийгаагын пальтоныг өмсөөд л яахав ингээд л бүтэн зөрдөг байхгүй юу. Тэгээд л тэр бас аягүй тийм юу хүүхэд байсан ш дээ. Тэгээд биднуус тэр Самбуу багшийн дүрслэх урлагын кабинетад манай анги байдаг байсан. Тэгээд л Самбуу багш орж ирээд л биднуусыг загнана ш дээ. Миний юм чиний юм. Чиний юм миний юм. Чи бидний юм нийгмийн юм гэж мэддэг үү? та нар гээд л багш ёстой нээрээ загнадаг байхгүй юу. Тэгээд л биднуус чинь нөгөөдөх ингээд самар цөмөөд л, тэгээд л самрынхаа ясыг ингээд л ширээнийхээ нүдэнд хийчихнэ. Тэгээд л багш орж ирээд ширээ нэгжээд л ёстой үзээд л, загнаад л. Өө манай тэр Мийгаа ерөөсөө айхгүй ёстой нээрээ. Самбууд би хайртай, Самбуу надад хайртай гээд л гараад явах дээр нь зэрэг ингээд л самбар дүүрэн юм биччихнэ ш дээ. Яадаг юм үнэн юм чинь гээд. Чи наадахаа арилгаач ээ. Ямар өвчтэй хог вэ? Одоо багш орж ирээд ёстой ална ш дээ. Арилгаач ээ гээд л тэгэхээр чинь ерөөсөө үгэнд орохгүй тэгээд л бичээд байна ш дээ. Тэгээд дандаа л тэгдэг юм чинь. Тэгсэн чинь 1 өдөр самбар дүүрэн биччихсэн байж байсан чинь л багш ороод л ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь л хашир ёстой гялс ингээд л арилгаад л тэгээд ширээндээ очоод суусан чинь л хамгийн түрүүнд Мийгаагын ширээг нэгжээд л үзэнгүүтээ өнөө хуйлаатай сонигоор пад хийтэл нь 2-3 цохиод л авсан. Тэгсэн чинь л биднуус ёстой үхтлээ хөхрөлдөж байгаа юм чинь. Тэгсэн чинь за яав яав. Амьдралд иймэрхүү юм байдаг л биз дээ гэсэн чинь биднуус бас үхтлээ хөхрөлдөөд инээдтэй. Хөгжилтэй хөгжилтэй юмнууд аягүй их болно шүү.
Ариун-Ундрах -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?
Нансалмаа -
За даа одоо нэг ер бусын бусдаас онцгой эднуус гээд одоо миний амьдралд байгаад байхаар ч юм юу байхав дээ. Би одоо яахав хүн болгон нэг өргөмөл байдаггүй тэ? Би айлд урваж очсон. Өргөгдөж өргөгдөхдөө би өөрөө урваж очсон болохоороо бас өвөрмөц юм уу даа гэж боддог нэгдүгээрт. Аа хоёрдугаарт гэх юм бол би өөрөө илүү хуруутай тэ? Тэрүүгээрээ би бусдаас их онцгой байдаг. Тэгээд энэнийг маань бас аав ээж, тэр үзэж харсан улсууд их бэлэгшээдэг тэ? Би тэгээд энийгээ ерөөсөө нууж сураагүй болохоор улсууд ерөөсөө мэддэггүй. Тэгээд улсууд тэгдэг байхгүй юу. Хөөх одоо л харлаа гээд тэ? Тэгээд та ерөөсөө нуудаггүй юм байна ш дээ гээд тэгдэг юм. Би ерөөсөө багаасаа ингээд нууж сураагүй болохоор нөгөө нуудаггүй ингээд ингээд байдаггүй болохоор хүн ерөөсөө мэддэггүй юм байна лээ. Аа харин би нөгөөдөх их олон жил ингээд цэцэрлэгийн эрхлэгч хийгээд ингээд яваад байсан. Харин хүүхдүүд бол аягүй сүрхий ажигладаг юм ш дээ. Хүүхдүүд бол хүүхэд нас тийм их ажигч байдаг тэ? Аягүй сүрхий ажиглаад багш аа багшид нэг жоохон хуруу байна гээд л, надад байхгүй байна гээд л. Бас хэлж чадахгүй мөртлөө тэрүүхэн тэндээ бодоод ингээд хуруу гараа тоолоод ингээд багшаа энэ яасан юм бэ? Ёо ёо болчихсон юм уу? Багш аа хутгаар огтолчихсон уу? Сүхээр цохичихсон уу? эднуус гээд аймар өрөвдөөд өвдөж байна уу? эднуус гээд асуудаг юм ш дээ зарим хүүхдүүд. Аа тиймэрхүү юунууд одоо ер бусын гэх юм бол тиймэрхүү л юм байна даа.
Ариун-Ундрах -
Таны аав таныг хүүхэд байхад Монголын түүхтэй холбоотой ч юм уу тиймэрхүү сонирхолтой зүйлүүд ярьж өгч байсан уу?
Нансалмаа -
Ер нь миний аав бол өөрөө бас түүх их судалдаг. Аа аав нь өөрөө тэгэж бас Монгол улсынхаа түүхтэй бас холбоотой тийм ээ? Аа тэр сангийн яамны сайд байлаа. Тэр хэлмэгдэж явлаа. Тэр тариа будаа тарьдаг байсан, тэгдэг байсан, ингэдэг байсан гээд л тэр бүгдийг бол бас их ярьдаг. Миний аав өөрөө Халх голын дайнд жоохон 18 настай тийм жоохон хүүхэд цэрэгт явж байсан гэж ярьдаг юм. Тэгээд явж байхдаа миний аав юу хийж байсан гэхээр тогооч байсан гэж ярьдаг байхгүй юу. Гал тогооны цэрэг байсан байгаа юм. Тэр ч утгаараа их гоё хоол хийдэг. Жоохон жоохон юм нэг саванд будаа агшаачихсан, нэг саванд ногоо хуурчихсан, нэг саванд мах хуурчихсан. Ингээд л жоохон жоохон юм юу яадаг. Их гоё хоол хийдэг тийм хүн байсан. Тэгээд ажилчин болсон хойноо ч гэсэн Оросуултай, одоо тэр үеийн төмөр зам чинь Орос ажилчид ихтэй байсан. Оросуудтай их юу яадаг байсан. Орос хэл их судалсан, Орос хэлээр их ярьдаг. Тэгээд хоол их гоё хийдэг. Тэгээд өөрийнх нь одоо тэр манай тэр аавын ээж аав эднуус одоо бас тухайн үедээ бас их чинээлэг амьдралтай тийм улсууд байсан юм шиг байгаа юм л даа. Тэгээд их тийм бараашки их эсгэдэг. Аав өөрөө архи ерөөсөө уудаггүй. Тэгсэн мөртөө нөгөөдөх алим, хар чавга эднуусээр хатсан алим, хар чавга гээд л байдаг байсан ш дээ. Биднуусыг хүүхэд байхад кг нь 5 төгрөг гээд л. Тэрүүгээр их юу яадаг. Манайд нэг ийм 40 юм уу, 60 юм уу ордог тийм хүрэн ваар байдаг. Тэгээд л тэрүүн дотор дандаа л тийм нөгөө бараашки байж байдаг. Тэгээд л болохоор яадаг вэ гэх дээр зэрэг боовны шүүрээр аваачаад нөгөөдөхийг нь ингээд шүүрдээд л тэ? Алим, хар чавгыг нь ингээд гялгар уутанд хийгээд л. Одоо уут ч тэр үед нэг их олддоггүй байлаа ш дээ. Варений шил гэж их байдаг байсан юм. Тэр варений шилэнд хийгээд л тэгээд анги дээрээ аваачиж ангийнхандаа их өгдөг тийм л байсан. Тэгээд аав маань болох дээр зэрэг өөрөө бас их наргиач, их дуу дуулдаг. Манай аав ээж хоёр, манай эмээ ээж эднуус бол их сайхан хоолойтой. Уртын дуу, ардын дуу их гоё дуулдаг. Тэгээд тэр ч утгаараа байдаг юм уу? Ингээд л орой болох дээр зэрэг ардын дууны тийм аягүй гоё зузаан ном ингээд дэлгэж тавьчихаад л тэгээд л дуулна. Тэгээд дуулаад л ерөөсөө. Тэр юуны тухай их ярьдаг байсаан. Тэр одоо Халх голын дайн болоод, тэгээд тэрнээс чинь яагаад манайхан чинь тэр Хятадыг чөлөөлсөн тэр дайнд аав маань явж байсан юм байна лээ. Тэгээд л Хятадыг чөлөөлөөд тэгээд явж байхад хамгийн их өрөвдөлтэй юм тэр Японууд чинь нөгөө Хятадыг эзлээд авчихсан. Тэгээд бүр ингээд авгай хүүхдээ хүртэл авчирчихсан байсан гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд нөгөөдөх баригдсан Япон офицерууд нь ингээд наашаагаа явган хөөгөөд салгахад эхнэр хүүхэд нь орилоод л, чарлаад л ерөөсөө. Тэгээд л ёстой буу шийдэмний хүчээр, ёстой цэргийн хүчээр ингээд л 2 тийш нь салгаад л ачиж байсан. Тэгэхэд ёстой нээрээ аймаар өрөвдмөөр байдаг байсаан гээд манай аав ярьдаг байсан. Тэгэж юунд явж, Хятадыг тэгэж чөлөөлж, тэнчээнээс тэр олзлогдсон Японуудыг наашаанаа ингэж хөлөөр нь тууж оруулж ирсэн юм шиг байна лээ ш дээ. Тэгээд тэрнийг бол тэгэж их тэр түүхийн талын тийм юм их ярьдаг байлаа. Тэгээд өөрөө их тийм дуу дуулах дуртай, их наргианч, их жүжигчин, жүжиглэдэг одоо тийм урлагын талын юутай хүн байсан болохоор биднуусыг орой цуглуулж сууж байгаад тэгээд л ардын дуу их дуулна даа. Тэгээд л аав маань заримдаа дууныхаа аяыг мартчихаад л надаас асууна. Миний хүү энийг эхэл дээ. Миний хүү чинь хоолой нь юу ч гэсэн... Би ч бас зарим үедээ сондгой дугардаг хоолойтой. Сондгой дугардаг ч гэсэн ая санагдуулдаг юм ш дээ. Аав нь заримдаа аяа мартчихаад байх юм гээд л намайг шалгадаг юм уу? Яадаг юм тэгнэ тэ? Тэгэхээр нь би онгироод л хажууд нь очоод л эхэлнэ. Тэгэхээр л өө тийм тийм ингэдэг, ийм аятай ш дээ гээд л их дуулдаг. Тэгээд одоо Чойрын зангилгааны клубт манай аав чинь одоо “Учиртай 3 толгой” дуурьт тоглож байлаа. “Чин толгой” гээд жүжиг тоглодог байсан. Тэнд тоглож байлаа. ”Алтан үст охин” гээд жүжиг тоглодог байсан. Тэнд тоглодог байлаа. Тэгээд ер нь тиймэрхүү жүжигт их тоглодог. Манайд жүжигчид их ирдэг тэ? Одоо ардын жүжигчин Лувсангомбо багш байна, Ичинхорлоо багш байна. Одоо хожгор Ичинхорлоо гээд тэгдэг байсан. Би тэрнийг одоо хүртэл мэддэг юм. Манай жижиг өрөөнд ирээд л бууцгаачихна. Би тэгээд л аав намайг цай чанаж аваачиж өгнө шүү гээд л. Би цай чанаад л дандаа тэр клубын юугаар л аваачиж өгнө л дөө. Нөгөө аав маань тэр клубт ажилладаг байсан болохоор. Тэгээд 1 удаа Ичинхорлоо гуай ингээд париктай байсан байгаа байхгүй юу. Тэгээд парикаа ингээд самнаад сууж байхад нь би давхиж орчихоод тэгээд аавдаа загнуулж байсан. Чи яах гэж тэр том улсууд байгаа өрөөнд дураараа давхиж орж байгаа юм чи гээд. Тэгээд Лувсангомбо багш маань бүжигчин.... Лувсангомбо багш чинь тэр бурхны хувцастай бүжиглэдэг, одоо бурхан болж бүжиглэдэг. Одоо нэг ёсондоо нүцгэн тэ? Тэр юутай бүжиглэдэг тэр бүжгийг чинь Лувсангомбо багш анх эхэлж бүжиглэж байсан байхгүй юу. Одоо бол бурхад гээд л нугараад тэр, хажуугаар нь бурхны хувцастай хүүхдүүд бас ингээд бурхдын бүжиг гээд хийгээд байна тэ? Тэр чинь анх эх нь Лувсангомбо багш чинь эрэгтэй хүн ш дээ. Өөрөө бас тийм цэмцэгнэсэн хүүхэн шиг явдалтай, их шанз тоглодог. Тэгээд л үгүй бол шанзаа тоглоод л дуулаад суудаг тийм хүн байсан. Тэгээд тэр бурхныхаа хувцсыг өмсчихсөн нөгөө юмаа давтаад сууж байсан юм байлгүй. Ингэчихсэн сууж байхад нь би бас нэг давхиж орчихоод бүүр гайхаад ийм том бурхан байдаг бил үү? юу билээ эднуус гээд л. Тэр үед жоохон хүүхэд байсан юм чинь тэгэж бодож байсан. Тэгээд манай аав бол урлаг талын тийм юмнуудыг маш их дэмждэг тийм хүн байсан.
Ариун-Ундрах -
За та олон жил цэцэрлэгийн багш хийсэн юм чинь энэ цэцэрлэгийн багш, сургуулийн багш хоёр ер нь юугаараа ялгаатай гэж боддог вэ?
Нансалмаа -
Ер нь цэцэрлэгийн багш гэдэг чинь ер нь одоо ямар нэгэн байшин барилгыг барихад хундаам нь сайн байх ёстой тийм ээ? Тэгэж байж газраа зөв сонгодог, хундаам нь бөх сайн байжээж тэр байшин бөх бат, урт настай ч байдаг юм уу? Тийм ээ? Гоё цэвэр цэмцгэр ч байдаг юм уу одоо тийм байдаг. Аа тэгвэл бага насны хүүхэд, одоо цэцэрлэгийн хүүхэд гэдэг бол бас тэр утгаараа тэ? Яг их олзуурхууштай тийм гоё мэргэжил. Одоо боддог байхгүй юу. За энэ хүүхдийг би одоо ёсто нээрээ ийм л юм шүү дээ. Ийм хүүхэд авлаа. Ийм боллоо. Энэн дээр энэ хүүхэд алдаад байна. Аа ар гэрээс нь ийм юм нөлөөлөөд байна гэдгээ багш бол ерөөсөө яг тэр хүүхэд ямар темпераменттай хүүхэд байна гэдгийг ажиглаж тэ? Хүүхэд нэг бүрийн тэр темпераментад тохирсон сургалтыг явуулж байх ёстой. Тэгэж байж тэр хүүхдийн ирээдүйд хүн болох тэ? Тэр буурь суурийг зөв тавьж өгөх ёстой гэж ингэж боддог. Тэр ч утгаасаа би ээж аав нарт шаардлага тавихдаа хэлдэг. Та нар зөв хүлээж авах ёстой тэ? Аа энэ би та нарт шаардлага тавихгүй 1 өдөр өнжих ч юм уу, 1 минут, 1 цагаар алгуурлах ч юм уу тэгвэл танай хүүхдэд төдий чинээ хэмжээний маш их том тийм алдаа болох юм шүү. Тийм учраас танай хүүхэд өнөөдөр найз нартайгаа яаж харьцсан тэ? Зөв харьцсан юм уу? Буруу харьцсан юм уу? Яасан? Яагаад өөрөө бусдад гомдсон юм уу? тийм ээ? Өөрөө өөрт нь ямар нэгэн тааламжгүй явдал болоод уйлсан юм уу? Өглөө ирэхдээ яагаад урвайгаад ирэв үү? Инээгээд ирэв үү? Тэр бүгдийг биднуус ажиглаж, тэр бүгдийг эцэг эхэд нь хэлж тэ? Аа өнөөдөр ийм юм ингэж үзсэн шүү. Ингэх ёстой шүү. Танай хүүхэд тэгсэн шүү. Тэгээрэй эднуус гээд л. Тэгээд за яахав би танай хүүхэд тийм байлаа гээд жаахан сөрөг талаас нь хэлчих юм бол та нар тэрэнд дургүйцэж ерөөсөө болохгүй тэ? Зарим эцэг эхүүд тэгдэг ш дээ. Өө энэ муу юу ч сурахгүй, юу ч сурахгүй гээд л тэ? Хүүхдээ дугдчаад чамд тийм юм авч өгөхгүй ч гэж байж магадгүй тэ? Тэгэж болохгүй. Тэр чинь хүүхдэд бүр эсрэг байдал болгоно тэ? Тэгэхээр чинь одоо ерөөсөө тэр тал дээр нь яг тэр сурахгүй байсан зүйлийг нь ярихгүйгээр өшөө зүгээр өөрийнх нь чаддаг юмнаас нь ургуулаад эхийг нь тавиад, тэр лүү нь дөхүүлээд тэгээд яриад байх юм бол өө чи мэдэж байна ш дээ. Чи багшын чинь яг тэгэж хэлсэн чинь яг адилхан байгаа биз дээ гээд тэ? Сануулаад аа тийм. Одоо чи тэгвэл мэддэг болчихсон байна. Миний хүү маргааш өглөө багшдаа очоод би мэдээд авчихсан гээд хэлээрэй гээд тэгэж хүүхэдтэйгээ харьцах ёстой. Аа манайхан бол үгүй ш дээ зарим улсууд. Одоо бас яахав 1-2 хүүхэдтэй эцэг эхүүд хүүхэддээ санаа тавих явдал байж л байна. Гэхдээ л бас тоглоом сонгож аваад тоглууллаа л гэхэд буу аваад өгчихдөг байхгүй юу. Буу чинь ер нь хүүхдэд ямар хүмүүжил олгох юм бэ? Тийм үү? Аа тэрнийхээ оронд сэтгэхүйг нь хөгжүүлэх өшөө тоглоом авч өгөх ёстой байхгүй юу. Тэгээд л тэр сонголт нь буруу яваад байдаг. Тэрүүгээрээ хүүхдийн хүмүүжил юунд алдаатай байдал бол маш их гардаг аа. Тэрэн дээр бол ерөөсөө эцэг эхтэй хамтарч ажиллах. Эцэг эх тухайн өөрийнхөө хүүхдийг ямар темпераменттай хүүхэд вэ? гэдгийг мэддэггүй улсууд зөндөө байдаг юм байна лээ. Тэгээд би чинь өөрөө нөгөөдөх сургагч багш байсан болохоороо ирээд би эхлээд эцэг эхдээ хүүхдийнхээ темпераментын талаар хичээл заагаад тэ? Тэгээд одоо өөрөө ч гэсэн ямар темпераменттай юм. Тухайн хувь хүний тэр өөрт нь зохицсон сургалтыг явуулах ёстой байхгүй юу. Одоо меланхолик байгаад жаахан удаан тийм хөдөлгөөнтэй хүүхдийг чинь л угаасаа л тийм меланхолик юм чинь удаан темпераменттай хүүхдийг чинь бушуулаач ээ цаг болчихлоо, бушуул гээд байхад үгүй ш дээ. Тэр чинь угаасаа л тийм юм чинь байгаад л байна ш дээ. Одоо тэгээд л жаахан сангвиник ч юм уу тэр юунууд нь байх юм бол тэр хурдан хийчихээд л багшаа би хийчихсэн гээд бархираад байдаг хүүхдүүд чинь нэг талын темпераменттай хүүхдүүд байхгүй юу. Тийм учраас тэрнийг ерөөсөө яаруулж болохгүй. Тэр хийдэг л юмаа хийж л сурах ёстой. Тэгээд өөрсөнд нь хуудас өгөөд явуулчихдаг байхгүй юу. За хүүхдээ хэд хоног ажиглаад, яарсаны хэрэггүй хэд хоног ажиглаад чиний хүүхэд ямар темпераменттай байна уу? Чи нэг тэмдэглэчихээд хүрээд ир. Би ч гэсэн бас тэмдэглэе гээд тэгдэг байхгүй юу. Тэгэхээр улсууд аягүй баярладаг юм. Өө баярлаад тэгээд нээрээ тийм байна лээ ш дээ. Нээрээ угаасаа тийм удаан юмыг чинь яаруулаад л ёстой ингээд байдаг. Ёстой яарлаа гээд энэ ерөөсөө юм хийдэггүй юм байна лээ ш дээ. Яанаа одоо тэгээд энэ ийм удаан болчихно доо эднуус гээд. Үгүй ээ яадаг юм бэ? Одоо тэр чинь маш удаан тогтож авснаараа тэр хүүхдэд удаан хадгалагдаж үлддэг байхгүй юу. Тэр чинь насны юм болдог байхгүй юу. Тэр темпераментийн сөрөг буюу эерэг талууд байдаг тэ? Тэр тийм байлаа, удаан байлаа гээд танай хүүхэд муу байхгүй. Тэрэнд чинь өшөө сайн талууд өчнөөн олон байна. Тийм байгаа биз дээ гэхээр өө нээрээ тийм байна ш дээ. Манай хүүхэд чинь тэгдэг юм, тэгдэг юм гээд ингээд ярьдаг. Иймэрхүү тал дээрээ эцэг эхтэйгээ хамтарч, ер нь хүүхдийн төлөө эцэг эхтэй нь л хамтарч ажиллахгүй бол биднуус дан багш ажиллана гэж байхгүй ш дээ. Гэрийн орчинд, гэр бүлтэй нь хамтарч тэ? Юм ингээд нийгэмшнэ гэдэг чинь одоо би цэцэрлэгт мэдлэг өгч байна тэ? Мэдлэг өгчихлөө. Тэр сурах арга ухаан, оролцох юуг нь өгчихлөө тийм ээ? Тэгээд тэр нийгэмшнэ гэдэг чинь цэцэрлэгтээ байх ёстой. Одоо цэцэрлэгт ингээд за хувцсаа гоё эвхэж тавиарай миний хүүхдүүд гээд тэ? Хувцсаа ингэж дэс дараалалтай тайлах ёстой юм аа. За ингээд эхлээд дээд талаасаа цамц юугаа тайлаад, дараа нь өмдөө тайлаад, хамгийн сүүлд оймсоо тайлаад ингээд эвхээд тавьчихаарай. За босоод өмсөхдөө оймсоо өмсөөд, өмдөө өмсөөд, цамцаа өмсөөд ингээд хувцсаа дэс дараагаар нь тайлж өмсдөг юм шүү.
Ариун-Ундрах -
Социализмын үеийн цэцэрлэгийн хүүхдүүд одооныхоос хэр ялгаатай вэ?
Нансалмаа -
За социалилзмын үеийн цэцэрлэгийн хүүхдүүд гэдэг маань одооны цэцэрлэгийн хүүхдүүдийг бодвол их том хүүхдүүд байлаа. Насаар гэж ярих юм. 3 наснаас эхлээд цэцэрлэгт ордог байсан. 3 настай бага бүлэг, 4 настай дунд бүлэг, 5 настай ахлах бүлэг, 6 настай бэлтгэл бүлэг эднуус гээд. Тэгээд ингээд 7-той, 8-тай ингээд бэлтгэлд явж байгаад сургуульд ордог. Багын А гэж хэлдэг байсан юм. Багадаа 2 жил болдог байсан байхгүй юу. 3 настай багын А, 4 настай багын Б гэж бага нь А, Б гэж хоёр. Тэгээд дунд, ахлах бүлэг нь нэг нэгтэй. Тийм юутай явдаг. Аа тухайн хүүхэд маань биднуус тэр үеийн хүүхдэд цэцэрлэгийн багш ерөөсөө одоогын сургуулийн хүүхдийн 1,2-р ангийн хичээлийг тэр чигт нь бараг л заагаад гаргачихдаг байсан. Их юутай тийм байсан. Одоо бид нар чинь үсгийг нь цээжлүүлээд, задгай үеэр уншуулаад гаргачихдаг байлаа ш дээ. Одоо тэгвэл 1-р ангидаа үсэгээ үзээд дуусч байгаа. Одоо 2-р ангидаа оронгуутаа яах юм задгай үеэрээ уншаад эхлэх юм уу? Тийм болчихсон байна ш дээ. Тэгээд тэр үеийн хүүхдүүд бас их юу байлаа. Одоо эцэг эх нь тийм их ажил хөдөлмөр ихтэй, бас хүүхдэдээ анхаарал тавихдаа жаахан сул юм шиг тийм ээ? Хүүхдээ л даатгаад орхичихдог. Их олон хүүхэдтэй байсан. Нөгөөдөх ээж аавууд их олон хүүхэдтэй. Тэгээд л ээж аав нь бараг л хүүхдээ авчирна ч гэж байхгүй дээ. Тэгээд л нэг 2-3 арай том нь чирээд л ирдэг. Намайг тэр Дундговийн Цагаандэлгэрт 76 онд цэцэрлэгийн багш болоод оччихоод байж байхад манайд одоо Энхтайван... Тийм дараалсан 3 хүүтэй Машбат гэж эгч байсан юм. Тэгээд Машбат эгч өөрөө захиргаанд бичээч хийдэг. Тэгээд тэр Цагаандэлгэрийн цэцэрлэг нь урдаа нэг ийм жоохон гүвээн урд дээр, гэр хороолол нь тэрнийхээ ар доор. Тэгээд нөгөө муу тайван чинь нэгийгээ үүрээд, нэгийгээ хөтлөөд 2 дүүгээ, тэгээд өөрөө ирж байгаа юм. 3 хүүхэд цэцэрлэгт ирж байгаа байхгүй юу. Тэгээд бод доо. Тэгэхэд Тайван одоо сайндаа 7 настай л хүүхэд байсан. Тэгээд л ойрхон тийм 2 дүүтэй. Нэгийгээ хөтөлчихсөн, нэгийгээ үүрчихсэн. Ийм багадчихсан пальтотой. Энэнээсээ хойш ингээд 2 гар нь час улаан болчихсон л ингэчихсэн юмнууд ингээд тэгээд ирдэг байсан. Тийм байсан. Тэгэхдээ тэр хүүхдүүд амьдралын тийм хүнд хатууг үзэж өссөн хүүхдүүд өсөхдөө аягүй их ухаантай сайхан өсдөг юм байна лээ. Тэр үеийн хүүхдүүд бол бас их аягүй юу ш дээ. Амьдралын тийм хатуу хөтүү дотор амьдралыг тэгэж ойлгож өссөн тэр үеийн хүүхдүүд бол бас их одоо сурлагандаа сайн, ажил хөдөлмөрт сайн тийм хүүхдүүд болдог. Одоо бол тэгэж өссөн гэж хэлэхээргүй аягүй сайхан тийм хүүхдүүд болчсихсон. Одоо Тайван бол миний анхны шавь. Одоо дөнгөж л юу төгсөөд л ТМС-д явсан. ТМС-д яваад л ерөөсөө сурч байхдаа л тэр үеийн 20 мөнгөний хайрцаг задлаад л ёстой гэртээ ингээд л үүдний амбаар бариад л тэ? Тэгээд л тэр аймгийн төв дээр барилгын ТМС гэж байсан. Тэгээд шалгүй айл байсан. Ингээд л хаягдал тоосго дүү нартайгаа түүж цуглуулж ирж байгаад л нөгөөдөхийг чинь ингэж зулж тавьж байгаад цементлээд л ингээд гэртээ таарсан ийм хөөрхөн шал эднуус хийж байсан. Тэгээд тэр юугаараа бол тэгээд тэдний хамгийн бага дүү нь Отгонцэцэг гэж 77 онд гарсан манай том хүүхэдтэй чацуу охин байсан. Тэр бол сурлагаар ёстой гаргуу хүүхэд байсан. Математикийн хичээлд бүр Хөвсгөлд ингээд бүсийн тэмцээнд очиж шалгараад л яадаг. Аягүй өндөр тийм потенциальтай. Тэгээд хүн өөрөө тийм амьдралын тэр дотроос бас юмыг бол олж авдаг юм байна лээ. Би одооны хүүхдүүдийг бас заримдаа боддог юм л даа. Нэг л аягүй хэрэглээ өндөртэй тэ? Их тансаг л хүүхдүүд давхиад байдаг. Тэгээд толгойн дахь нь тэрнийгээ гүйцэж чаддаггүй юм шиг санагддаг байхгүй юу тэ? Нөгөөдөх л аав ээждээ эрхэлчихсэн, жигтэйхэн бараг л хар багаасаа машин унаад л. Ерөөсөө тэгээд л ингээд давхиад байгаа улсууд чинь өөрсдийнх нь толгойд юм байхгүй байгаа юм шиг тиймэрхүү бодол төрж байдаг юм уу?
Ариун-Ундрах -
Социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Нансалмаа -
Өө их хөдөлмөрч хүмүүс байсан. Ер нь тал бүрийн юмыг хийдэг. Одоо ерөөсөө л бараг л ингээд одоо ярьдаг ш дээ. Ахмад үеийн багш нарт хийгээгүй ажил гэж байхгүй ээ гээд л манай багш найраглал дээр гардаг тэ? Яг тийм. Ерөөсөө ёстой ингээд л эмч ч болоод л гүйж л байдаг, багш болоод л суртал нэвтрүүлэгч гээд ярьдаг байсан тэр үед тэ? Одоо суртал нэвтрүүлэгч болоод явж л байдаг. Одоо ерөөсөө бүх л юмыг хийдэг. Тийм одоо хадланчин болвол хадлан хадаад явж л байдаг. Хашаа хороо барьдаг, худаг ус гаргадаг. Ерөөсөө одоо сумын төв дээр чинь за эвлэлийн гишүүн залуучууд цуглаарай гээд л зарлал тавьчихна. Эвлэлийн гишүүн залуучууд чинь одоо ерөөсөө янзан бүрийн л ажилтай улсууд байна биз дээ. За тэгээд цуглаад л за худаг гаргана аа. Машинд очоод л давхичихна. Хөдөө очоод л тэр худгыг чинь ухаад л, шороог чинь ухаад л худаг гаргадаг. За хашаа хороонд явна аа. Яваад л хашаа хороо барьдаг тэ? За төлд явна аа. Тэдний тэд хоног, 45 хоног төл хүлээж авна гээд л тэгээд л одоо төлчин болдог. Одоо ерөөсөө хийдэггүй ажил гэж байдаггүй байсаан.
Ариун-Ундрах -
Таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ?
Нансалмаа -
Одооны хүмүүсийн ажилд хандах хандлага бол миний бодлоор ингэж байгаа байхгүй юу. Жаахан тийм бага насанд тийм чадваржуулж мэдлэг олгох тал нь дутчихсан юм шиг тэ? Одоо өөрөөр хэлэх юм бол би техникум төгсөөд тэр сангийн аж ахуйд явж байхдаа тэр барилга дээр ажиллаж байхдаа би одоо тэр засвар хийдэг, ногоо хураадаг тэ? Тэр ногоог машин тэргэнд ачдаг. Тэр ажил хөдөлмөр дотроос олж авсан болохоос хэн нэгэн хүн намайг танхимд суулгаад за байцааг тэгэж хураана шүү эднуус гээд зааж өгөөгүй байхгүй юу тийм ээ? Тэгэхээр хөдөлмөр хүнийг бий болгож, хөдөлмөр хүнд тэр юмыг сургаж мэдлэг олгож өгсөн. Тэгэж олж авч байсан. Аа одоо гэх юм бол тэр болгоныг тэгэж юунд яагаагүй. Ерөөсөө өөр өөрийнхөө л суръя гэсэн юмаа л сонирхоод ингээд явчихсан. За одоо бол ингээд л тэр яах байх л даа. Би боддог юм. Нэг сургууль төгсөөд хэдэн жил болоод төгсөөд ирж байгаа хүүхдүүдийг эднуус чи ногоо хураа эднуус гээд явуулах юм уу? Үгүй бол одоо биднуус шиг одоо түрүүн би ярьсан ш дээ. Техникум төгсөж ирээд би цэцэрлэгийнхээ засварыг хийж байлаа. Туслах багштайгаа хоёулахнаа ингээд хийж байлаа гээд. Тэгвэл зас гээд тэгэх юм бол тэр хүүхэд чадахгүй байх л даа. Өөрөө хийж чадахгүй. Одоо яадаг юм мөнгө төргөгөөр хүн хөлсөлж хийлгэх юм уу? Тийм л юм бодоод л. Хамгийн 1-рт л алив хийгээд өгөх хүн байна уу? Мөнгө өгье л гээд гүйх байх. Одоо бол тэр мөнгөн элбэгтэй болчихсон юм шиг байгаа юм. Тэгээд юм үнэтэй болсон ч гэсэн мөнгө элбэгтэй болчихсон юм шиг байгаа юм. Тэр үед чинь мөнгө ховорхон байлаа тэ? Хүмүүс юмыг өөрсдөө л хийдэг байсан. Би бас ярих гэж байна л даа. Манай Монголчуудын би тэр Цагаандэлгэрт байж байхдаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийдэг байсан. Орон тооны бус. Тэгээд манайх чинь анх эхлээд эмэгтэйчүүдийн зөвлөл тэр салбар юутай байхад би сумынхаа төвийн бүх хүүхнүүдийг хариуцдаг тэ? Тэгээд тэнд албан бус сургалт явуулна аа. Албан бус сургалтанд сургана гээд л нэг эхлээд явдаг юм. Тэгээд аймгийн төв дээр аваачаад л сургалаа биднуусыг. Тэгээд л одоо талхыг яаж барьдаг юм, бараг л одоо боорцог яаж хийдэг юм, энэ дээлийг яаж оёдог юм, юмыг яаж оёдог юм гээд тийм сургалт явж байгаа байхгүй юу. Тэр гадаадаас багш нар ирчихсэн. Японы нэг үүргэвч үүрчихсэн нэг жоохон охин. Нэг том гуталтай, энэн дээрээ цоорчихсон жинсэн өмд өмсчихсөн, нэг том үүргэвч үүрчихсэн нэг жоохон цагаан охин Японых гээд. Тэр нь болох дээр зэрэг зардал мөнгийг нь дааж байгаа гээд ингээд л явахгүй юу. Тэгээд биднуус Дунговь аймгийн тэр нэгдэл дундын амралт Сүм хөхүүртийн амралт гэж байдаг юм. Тэр Адаацагт хөдөө ингээд айлуудаар явлаа. Тэгээд ингээд хөдөө айлуудаар явахад манайхан чинь цагаан идээгээ өөрсдөө хийгээд, аягүй гоё гоё угалзтай дээл, угалзтай гутал ингээд л хийгээд тэ? Аягүй гоё гоё бүснүүд ингээд сүлжээд хийчихсэн бүс. Тэгсэн чинь тэднуус бүр гайхчихаж байгаа юм чинь. Та нар энийг хаана хийсэн? Яаж сурсан юм гээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр гоё цагаа идээ хийчихсэн. Биднуус чинь ингээд хэвийн боовоо хийгээд идээгээ засчихсан. Энийг яаж хийдэг юм? Тэгэхэд биднуус хэвийн боовоо хийж чаддаг байхад тэднуус биднуусыг юу ч мэддэггүй юм аятай. Бараг л боов, талх, мантуу ингэж хийдэг юм гэдгийг заагаад, юм ингэж оёдог юм гэдгийг бараг л тэгэж зааж тийм сургалт явагдаж байсан байхгүй юу. Тэгэх дээр зэрэг манайхны эцэг өвгөдөөс, одоо нүүдэлчин амьдралаас тэ? Биднуус үе дамжин ингэж хөдөлмөрийг хүнд ойлгуулж, үр хүүхдэдээ сургаж өгч байсан агуу тэр хөдөлмөрчин тэр ард түмний юм бол одоо биднуусыг бас агуу юмаа гэдгийг ойлгуулж байсан. Тэгээд манай ээжийн ах тэгэж хэлж байсан. Тэр сум дундын амралтны дарга Батсугар гэж хүн байсан. Биднуус бага ах гэнэ. Тэгээд бага ах тэгэж байсан. Өө миний хүү чинь одоо юу дагуулаад явж байгаа юм гээд тэгсэн чинь томдсон гуталтай, өвдөг нь цооронхой өмдтэй, нэг одоо хоолтой ч юм уу хоосон ч юм уу нэг том цүнх үүрчихсэн. Энэ ч одоо тэгээд биднуусыг ивээн тэтгээд байх нь ч хаашаа юм. Их л мөнгөтэй баячууд, мөнгөө яая гэсэн л улсууд ингээд тэнэж явдаг юм байх даа. Биднуус чинь аль дээрээсээ энэ бүгдийг чинь хийгээд сурчихсан юм гээд. Харин өөрсөнд нь ингэдэг юм гээд эргүүлээд зааж өгөөд явуулбал бусад газар л хэрэг болох байх даа. Яасан их баян улсууд вэ? гээд л ах маань тэгэж байж билээ. Тэгээд үнэхээр сүүлд нь биднуус баг болоод очоод юу яахад тэр надад бас нэр нь орж ирэхгүй байна аа. Надад зураг нь байдаг юм. Биднуус нэг эмэгтэйчүүдийн юунд авхуулсан. Аягүй өндөр тэр том. Нэр нь орж ирэхгүй байна. Тэгээд тэр гайхаж байсан байхгүй юу. Гайхаад Монголчууд ёстой нээрээ юмыг бол өөрсдөө ингэж хийгээд сурчихсан байдаг юм байна аа гээд тэрийг бол тэгэж ойлгож гарч байсан. Тэгээд би бол одооны хүүхдүүдийг боддог юм. Ер нь эцэг эх нь хүүхэд нь цөөрчихсөн юм байна. Эцэг эх нь ч одоо манайхан чинь еэ ёстой нээрээ хямралд орлоо, мөнгө цаас байхгүй ядуу ядуу л гээд байдаг. Үгүй л байхгүй юу. Би бол дотроо боддог юм. Тийм биш ээ. Би бол тийм биш л гэж боддог юм. Манайхан бол их хангалуун. Гэхдээ одоо жоохон эцэг эхийн алдаад байгаа юм юу байна уу? гэхээр зэрэг үр хүүхдээ барьж сургах тал дээр жаахан алдаад дураар нь тавиад байгаа байхгүй юу. Дураараа байна гэдэг чинь бас том алдаа ш дээ. Ер нь хүүхэддээ хэлж байх. Хүн хэлэхээс нааш санадаггүй. Цааш чичихээс нааш цоордоггүй гэж үг байдаг тэ? Тэрэнтэй адилхан ерөөсөө заавал тэгэж хэлж сургаж байх хэрэгтэй. Хэлж сургахгүй байгаагаараа өө миний хүүхэд том болчихсон. Мэдэж байгаа, мэдэж байгаа гээд хэлэхгүй байна гэдэг чинь хүүхдээ алдаанд оруулаад байгаа. Тийм л юм байна гэж би боддог юм.
Ариун-Ундрах -
Таны гол бахархдаг зүйл юу вэ?
Нансалмаа -
За би одоо энэ багш болсон энэ юугаараа л, энэ цэцэрлэгийн багш болсон энүүгээрээ их бахархаж явдаг. Тэгээд одоо миний бас нэг охин байдаг. Тэр охин маань бас цэцэрлэгийн багш болсон. Тэгээд би бас үе дамжсан одоо намайг үе дамжсан тийм багш болох нь ээ гээд. Одоо бас нэг охин маань уул нь юу л даа. Хөдөө газар чинь яг мэргэжлийн ажил нь олддоггүй юм. Соёлын коллежийн музейн судлаачийн анги, музейн аргазүйчийн анги гэж байдаг тэ? Нэг музейн тайлбарлагч одоо хийгээд байх тийм мэргэжилтэй хүн байсан. Тэгээд одоо хөдөө нутагт яг мэргэжлийнх нь ажил олдохгүй. Тэгээд тэр маань туслах багшийн курсэд суугаад тэгээд бас цэцэрлэгийн туслах багш болсон байхгүй юу. Тэгээд манай тэр Чойрын багш нар тэгэж байна гэсэн. Өө Нансалмаа багшаас ёстой нээрээ үлдэж хоцорсон энэ юм, ээжийн юм байна аа байна. Яг ингээд ороход нь шалгасан гэнэ ээ. Тэгсэн чинь тэгээд байгаа юм. Ёстой аймар юм байна лээ ш дээ. Хүүхдийн дуу дуул ч гэх шиг, шүлэг унш ч гэх шиг аймар шалгалт авсан ш дээ. Тэгээд чи яав дуулав уу? гэсэн чинь дуулсаан дуулсан гэсэн. Тэгсэн чинь тэгээд байгаа байхгүй юу. Ээжээс бас үлдсэн юм байна аа байна гээд тэгэж байна лээ гээд тэгсэн. Тэгээд би тэрүүгээр бас бахархаж байгаа байхгүй юу. Үр хүүхдээрээ хүн бахархана тэ? Үр хүүхдийнхээ амжилт ололтоор хүн бахархана. Тэгээд яахав би одоо надад 4 хүүхэд байгаа. 2 охин, 2 хүү байгаа. Би уул нь 6 хүүхэд төрүүлсэн. 2-ыг нь алдчихсан юм. Тэгээд яахав их хөдөлмөрч, одоо бол тийм их багаасаа манай хэд бол талх өөрсдөө барьчихна тэ? Манай тэр нэг алдчихсан хүү бол ингээд л талх хийгээд л суудаг. Тэгээд тэгэж байгаад өөрөө зарж тэрүүгээрээ борлуулж байгаад дугуй хүртэл аваад л унаж байсан. Тэгээд өөрөө тэр Дарханы хөдөө аж ахуйн их сургуулийн агро инженерийн ангид сурдаг хүүхэд байсан. Тэгээд сургуульд сурч байхдаа маш их хөдөлмөрч хүүхэд байсан юм байна лээ. Тэгээд яахав миний хүүг өнгөрөхөд нь тэр Дарханаас, Чойроос Чойрт 10 хамт төгссөн. Дарханд тэр хөдөө аж ахуйн их сургуулийн тэр хамт олон ирээд. Би тэгэхэд нь ёстой хүүгээ аягүй бахархаж байсан.
Ариун-Ундрах -
Эсрэгээр нь таны жигшдэг зүйл чинь юу вэ?
Нансалмаа -
За одоо жигшдэг зүйл гэх юм бол би одоо тэгэж худлаа ярьдаг тэ? Зүгээр нэг үүдэн хоймрын зайтай ингээд худлаа яриад байдаг тэ? Юмыг нэг их сэтгэлээсээ хийдэггүй тийм хүмүүст аягүй их жигшдэг юм аа. Зүгээр нэг худлаа яриад явна. Зүгээр хэзээд ч тэр хүн баригдана ш дээ. Тэгээд нэг юмыг за тэгээд ингээд хийнэ шүү гээд л. Одоо бас би эцэг эхдээ хэлдэг байхгүй юу. Хүүхдээ цэцэг тариад ирээрэй гээд би хавар ингээд даалгавар өгнө тэ? Тэгэхэд намар үндэслээгүй шахуу мөчир шороонд суулгаад авчраад өгчихдөг байхгүй юу. Тэр хүн чинь өөрийгөө л хуурч байгаа. Тэгээд тэр чинь ургахгүй ш дээ. Намар зүгээр нэг юу яах дээр зэрэг одоо яана аа нөгөө цэцэрлэг цугладаг. Нөгөө цэцэгтэй ирээрэй гэсэн гээд. Нөгөө хөөрхий амьтан тэр сайхан ургаж байгаа цэцгийг аваачиж хайчилж усанд нэг 3 хонуулдаг юм уу 7 хонуулдаг юм уу? Тэгээд шороон булчихаад авчраад өгч байна ш дээ. Тэгэхээр чинь тэр чинь яаж ургах юм бэ? Тиймэрхүү худлаа тийм хуудуугүй тийм ажил хийж байгаа тийм хүмүүст би үнэхээр бас жигшдэг ээ. Аа тэгээд бас яг өөрийнхөө тэр ажил мэргэжилдээ эзэн болж чадахгүй байгаа улсуудыг бас би аягүй жигшээд заримдаа хатуухан үг хэлчихдэг юм. Та нар хэрвээ чадахгүй л байсан юм бол яах гэж энэ мэргэжлийг сонгож авсан юм? Яах гэж энийг чадна гэж худлаа хэлээд энэ хүүхдүүдийг хуураад тэ? Ард түмнийг хуураад ингээд байгаа юм. Тэрнийхээ оронд хэрэггүй ш дээ. Тийм биз дээ. Тэрнээс тэр юунаас чинь болж маш их муу талын сөрөг нөлөөтэй. Тэгээд чадахгүй байж. Үгүй ээ хэрвээ чадахгүй байдаг юм бол нэрэлхэлгүйгээр асууж бай л даа. Хэлээд өгье л дөө. Ярилъя л даа. Чаддаг юм шиг өөрийгөө зүгээр ингээд л савлаад байдаг. Яг над дээр очих дээр зэрэг ерөөсөө чадахгүй. Тэгээд тиймэрхүү тиймэрхүү юм гардаг. Яахав зүгээр ер нь бусад бас мэргэжлүүдээр гардаг л байх. Би өөрөө олон жил цэцэрлэгийн эрхлэгч хийлээ. Аргазүйч хийж явлаа тэ? Тэгээд ерөөсөө одооны сургуулийн сургалт бас тийм ч болчихсон юм уу? Одоо чинь дээд сургуульд дээд мэргэжил эзэмшээд ирчихэж байна ш дээ. Тэгээд ирчихээд одоо дээр үеийн техникум төгсөж ирж байсан улсуудаас долоон дор дээд боловсролтой гэж ирчихээд одоо нэг мод зурах дэс дарааллыг эднуус мэдэхгүй буруу талаас нь зуруулаад байх жишээтэй тийм ээ? Одоо харандааг яаж барих юм хүүхдэд бариулах, тэр цаасыг яаж тавих юм. Тэрнийг хэлж өгөхгүй хичээл эхлээд. Хүүхдийг өөртөө татахгүй тэ? сургалт явуулаад байх эднуус. Тэр чинь тэгээд л нөгөө хүүхэддээ муу нөлөө өгч байгаа юм. Тэгээд өөрийгөө худлаа тэгэж багш болчихоод ирлээ гэж хэлэхийн хэрэг ч байхгүй эднуус гэж би бас жаахан ширүүхэн ширүүхэн шүүмжилчихдэг. Ширүүхэн ширүүхэн хэлчихдэг тийм талууд байдаг аа. Миний одоо тэр яаж явдаг юм бол энэ.
Ариун-Ундрах -
Таныг энэ олон жил ажиллаж байх үед чинь хамгийн хэцүү зүйл, бас амархан зүйлүүд нь юу юу байсан бэ?
Нансалмаа -
За хэцүү юмнууд бол бас тохиолдож л байсан л даа. Би одоо анх эхлээд л тэр Цагаандэлгэрт оччихоод л ор ч байхгүй, сандал ч байхгүй эвдрээд хэмхрээд ойччихсон. Тэгээд гал тогоо нь тоног төхөөрөмж муутай тийм байж байхад би аймгийн модны үйлдвэрт одоо 200-аад км газар унаа олоод, тэгээд дээр нь юмаа аччихаад. Тэгээд одоо тэр ёстой залуу байж, айдаггүй байж. Одоо хэдэн сандалаа татах ч юмгүй, ор ширээ юмнуудаа ингээд аччихаад, хувцасны шкаф эднуус ачсан. Одоо тэр үеийн 53 ч гэл үү тийм машин дээр аччихаад тэгээд хэдэн сандалаа ингэж тавьчихаад тэгээд харанхуй явж байхад би тэгэхэд их айж байсан. Тэгээд ингээд нөгөө сандалнууд чинь машин ингэх дээр зэрэг л нөгөө уяа баглаа муутай сандалнууд чинь ийшээ ханарч нөгөө тэвшнээс ингэж ойччих гээд л, ийшээ ханарч ийшээ ойччих гээд л ерөөсөө. Тэгээд л тэрэн дээр чинь ингээд л нөгөөдүүлээ цуглуулаад л. Тэгээд л нөгөө машиныг чинь нүдэж байгаад зогсоогоод л нөгөө хэдэн сандалаа эвлүүлээд л ингээд голд нь цуглуулаад л тэ? Тэгээд явж байсан. Мөн Цагаан овоогын уурхайд би цэцэрлэгийн эрхлэгчээр оччихоод тэгээд байж байхад нэг хамгийн их айсан юм юу гэх дээр зэрэг нэг капсул алга болчихсон байхгүй юу. Тэр нөгөөдөх одоо энэ тэслэдэг юуны л юм байна лээ л дээ. Би сүүлд нь олчихсон хойно нь харж байсан. Нэг өдийхөн хонгио шиг тийм урт хүрэн юм байдаг л юм байна лээ. Яг тэгэхэд манай хүүхдүүд гадаа тоглож байсан. Тэгээд яасан чинь уурхайн маркшейдер Ганбаатар гээд залуу байдаг байсан. Авгай нь манайд цэцэрлэгийн багш. Тэгсэн чинь л капсул алга болчихлоо шүү гээд л над дээр би конторт байж байсан чинь л давхиж орж ирээд хэлсэн байхгүй юу. За Нансалмаа даргаа капсул алга болчихлоо. Хүүхдүүдийнхээ хармааг нэгжээрэй. Тэсэрчихвий, дэлбэрчихвий л болоод явчихгүй юу. Тэгсэн чинь л ёстой нээрээ дотор ингээд л хачин болоод л. Ёстой нээрээ хүүхдүүдээ бүгдийг нь ингээд л жагсаачихаад л ёстой нэгжиж байгаа юм чинь биднуус. Тэгээд л ингээд нэгжээд л. Тэгээд л тоглоомын талбай дотор нь ерөөсөө ингээд ангид байж байгаад дэлбэрчихвий гээд л айгаад тэ? Тэгээд тоглоомын талбай дотор бүр ингээд л нэгжээд, хашаан дотроо ингээд нэгжээд. Тэгээд л хашаан дотроо ингээд зогсоочихоод л хүүхдүүдээ бүгдийг нь нэгжээд л. Тэгээд л эцэг эхийг нь дуудъя гээд л. Ерөөсөө л эцэг эхэд нь л хамт байя гээд л. Тэгээд л эцэг эхийг нь дуудаад л. Тэгээд л ангидаа нэгжлэгэ хийгээд л. Тэгээд л ерөөсөө ёстой нээрээ манайд л ерөөсөө байхгүй юм шиг байна аа гээд л. Тэгсэн чинь л төдхөн за бараг л нэг 30 минут болсон юм уу? Цаг гаруй л болсон байх аа. Тэгсэн чинь манайхан чинь дороо л юу яадаг юм чинь. Өө капсулаа олчихлоо олчихлоо гээд л байсан чинь тэр ойрхон ш дээ. Одоо тэр чинь манай энэ талд яслийн байр, тэгээд тэрний цайны газар байдаг байсан. Уурхайчид тэнд ирж цайндаа ордог байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр том караз машины шатан дээр ойччихсон байсан гэсэн. Тэгэхэд би ёстой нээрээ аягүй айж байсан. Одоо яанаа ёстой нээрээ, яадаг юм билээ л гэж бодогдоод ёстой нээрээ сандарч байсан. Тэр үе надад ёстой би ерөөсөө санаанаас гардаггүй юм. Тэр ёстой нээрээ яанаа л гээд л тэгэж байж байсан тийм үе байдаг юм. Ер нь тэгээд л ажил хөдөлмөрөө хийгээд ингээд явж байх үед бол өөрөөс шалтгаалаад би нэг тэгэж чадахгүй дээ гэж айж явсангүй. Тухайн зүгээр нэг осол авааргүй байдлын талаар тэ? Тэр одоо тэр капсул алдчихлаа гээд тэгэхэд би их сандарч байсан. Аа биднуус нэг захиргаанд хурал хийгээд байж байсан чинь манай тэр Цагаан овоогын уурхайн яслийн байр ингээд таазнаасаа нурсан байхгүй юу. Тэгээд нөгөөдөх яслийн хүүхдүүд чинь манежан дотор байдаг. Тэгсэн чинь л хүүхдүүдийн дээрээс тааз нь нурчихлаа гээд л хаалгаар хүн хашхирсан байхгүй юу. Өө ёстой нээрээ гараад л яаж гарсан, яаж цэцэрлэг дээр ирснээ мэдэхгүй. Цэцэрлэгтээ давхиж орчихоод тэгээд байсан гэсэн. Хаана нурсан юм? Хаана нурсан юм гээд байсан гэсэн. Тэгсэн чинь манай хэд мэдэхгүй. Нөгөө хүүхдүүдээ аваад ангидаа байсан учраас мэдэхгүй. Манайх нураагүй ш дээ гэсэн чинь нурсан гэсэн ш дээ, нурсан гэсэн гээд тэгсэн гээд. Сүүлд нь л манайхан тэгдэг юм. Та тэгээд л нэг их сандраад давхиад байж билээ гээд. Бас нэг тиймэрхүү юм сандарсан сандарсан тийм үеүд байдаг юм ш дээ. Би бас багш нарыгаа аваад нэг Цагаандэлгэрт байж байхдаа 80 хэдэн онд.м 83 онд би Цагаан овоогоос Цагаандэлгэрт ирсэн юм. Цагаандэлгэрт байж байгаад 50 хүүхэдтэй ортой цэцэрлэг рүү тэр үед чинь намын томилолт гээд шууд томилоод л явуулчихдаг байсан ш дээ. Тэгээд би Цагаан овоогын уурхайд 6 жил болоод, эргээд би Цагаандэлгэртээ ирчихээд байж байгаад бас багш нараа аваад юунд явдаг байхгүй юу. Багш нарын бага хурал аймийн төв дээр болоод. Тэрэнд оролцчихоод буцаад ирж явсан. Цагаандэлгэрийн тэнд .... гээд Цагаандэлгэрт их ойрхон доо. Одоо нэг 20-иод км-ын зайтай байсан юм уу? Сумандаа их ойрхондоо тэр чинь. Явж байсан чинь одоо тэр аавын цээж гээд машин байдаг. Тэрний кабин юу хоёрын завсраар ингээд гал гараад ирдэг байхгүй юу. Тэгсэн чинь л би ёстой нээрээ яаж юу яаснаа мэддэггүй. Тэгээд ингээд яг тэр юунд нь канестртай, дээр үеийн ногоон төмөр канестртай бензин байсан. Би ёстой аваад аягүй хол шидчихсэн байсан ш дээ. Яаж шидсэнээ мэдэхгүй. Ёстой нээрээ та л шидсэн ш дээ. Ёстой нээрээ та аймар чадалтай. Тэгээд л би тэр машин дээрээс үсэрч буух мөртөө тэр Холтсонцэцэг гээд хүүхэн манай багш байдаг байсан. Өлгийтэй хүүхэдтэй байсан. Хүүхдээ тэврээд тэр кабин дотор байсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөдөх чинь гараарай, Холтсоо гараарай, хүүхдээ аваад гараарай гэсэн чинь гарч чадахгүй. Тэгээд тэр нөгөөдөх яг ручкээрээ түгжигддэггүй ингээд нэг мод дэвхдээд түгжчихдэг тийм түгжээтэй байсан. Нөгөөдөх чинь авч чадахгүй. Би тэгсэн чинь одоо яаж хаалгыг нь онгойлсон юм мэдэхгүй. Холтсонцэцэгийг хүүхэдтэй нь хамт аваад тийшээ шидчихсэн гэсэн. Тэгээд л ёстой нээрээ наадахаа унтраагаач ээ гээд л орилоод байсан. Холд, холд гээд орилоод байсан гэсэн. Тэгсэн чинь л манай нэг за дайгдаад явж байсан залуу юу яагаад. Тэр их азтай. Яг тэр Анганы булгийн ус руу ингээд орж байхад гал ассан байгаа байхгүй юу. Дээлээ аваачиж тэр усан дотор дүрэх мөртөө тэр завсраар ингээд чихчихсэн чинь паг гээд унтарчихсан гэж байгаа юм. Тэгээд тэр машины бүх тэр нөгөөдөх тогноосоо л массласан юм шиг байгаа юм. Тэр утаснууд нь ингээд яачихсан байсан. Тэгэхэд би ерөөсөө ёстой хүн ингээд сандарчихаараа бас яахаа мэддэггүй юм байна лээ ш дээ. Ёстой нээрээ алиа мэдэхгүй ёстой нээрээ сандраад ямар үйлдэл хийснээ ч мэддэгүй юм байна лээ. Ер нь тэгээд л аюултай гэсэн болгоныг авч шидээд л ингээд давхиад байдаг. Тэгээд сүүлд нь харж байсан улсууд хэлж байгаа байхгүй юу. Үгүй ээ ёстой нээрээ Нансалмаа дарга ёстой нээрээ аймаар чадалтай болчихсон. Ёстой нээрээ тэр том канестртай бензинийг аймар хол авч шидчих мөртөөгөө бууцгаа та нар гээд л бууж байхад чинь буугаач ээ, бушуулаач ээ гээд л хашхираад л. Өөрөө тэр юун дээрээс нь ингээд үсэрчихсэн гэж байгаа байхгүй юу. Үсэрчих мөртөө нөгөө Холтсонцэцэгийг кабинаас хүүхэдтэй нь хамт аваад тийш нь шидчихсэн. Ингээд л сүүлд нь хөхрөлдөөд л яриад л. Тэгсэн чинь биднуус ёстой яаж ч чадахгүй, машинаасаа бууж ч чадахгүй байсаан. Тэгсэн чинь дарга ёстой нээрээ аймар чадал орчихсон. Зүгээр ёстой нээрээ аймаар чадалтай байсан. Тэгээд би тэгсэн байхгүй юу. Би оюутан байхдаа иргэний хамгаалалтын хичээл заалгасан юм чинь тэгэхгүй яадаг юм. Биднуус чинь иргэний хамгаалалтын хичээл заалгадаг. Бэлтгэл сувилагчаар хамт төгсдөг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
За цаг заваа зарцуулж үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Нансалмаа -
За баярлалаа.
Ариун-Ундрах -
За таны ажилд амжилт хүсье ээ.
Нансалмаа -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.