Anonymous

Basic information
Interviewee ID: 990259
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Shambiihan
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Zahchin
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher
Belief: Buddhist
Born in: Altai sum, Hovd aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: driver
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
democracy
collectivization
family
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
parents
cultural campaigns
socialism
education
collectivization
Sino-Mongolian relations
democracy
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ганболд -
За та надад өөрийгөө танилцуулаад өөрийнхөө амьдралын түүхийн талаар яриж өгнө үү?
Нэргүй -
за би 1951 онд Ховд аймгийн алтай суманд төрсөн. Айлын анхдугаар хүү. Манай аав малчин л гарлын хүмүүс. Тэр үед хөдөө ганц гэрээрээ амьдардаг. Манйа аав намайг төрж байх үед багийн нарийн бичгийн дарга бичиг үсэгтэй байсан юм л байна л даа.
Ганболд -
Тэр үедээ юу?
Нэргүй -
Тийм. Ээж маань малаа малалдаг тийм л байсан.
Ганболд -
Таны хүүхэд на сяаж өнгөрөв?
Нэргүй -
Хүүхэд нас хөдөө мал дээр. Бага наснаасаа мал малалсан. Манай аав бол бичиг үүсэгтэй хүн байсан. Дайны үед Улаанбаатар хотод ирж жолооч болсон бичиг үсэгтэй болохоор. Тэгээд тэр жолооны курс эхлэхдээ зэрэг дайн эхлэсэн юм байна лээ шууд. Тэгээд улаанхуаранд нэг гаражд баахан машин хийсэн байсан юмуу даа. тэгээд нэг машин өгөөд л тэгээд Монголд зайсанд Солонгосын баахан өнчин хүүхдүүд байсан юм билээ. Тэднийг дайны хөлөөс дайжуулсан бүр хойшоо Сэлэнгэд аваачсан гэсэн тэгээд дайны үеийг тэр хүүхдүүдийнхээ хоол хүнсийг нь зөөгөөд л өнгөрөөсөн юм шиг байгаа юм. 5н жил алба хаагаад тэгээд Чехийн элчин сайдын яаманд жолооч болсон юм. тэгээд ар гэрээ санадаг юмуу аав ээж нь ир гэсэн юмуу нутагтаа очсон тэгээд тэр суманд ямар машин байх биш мал малалж байгаад намайг 4-р ангид байхад нэгдэлд анх 51 гэдэг машин ирж тэр машины жолоочоор ажилласан. Тэгээд насан туршдаа жолооч хийсэндээ. Тэрнээс хойш би 4-р ангид гэдэг чинь 1959 онд би сургуульд орсон ш дээ 91, 62 оны үед юм байна 1976 онд тэтгэвэртээ гарсандаа. Ээж маань яахав айлын хоёрхон хүүхэд байсан аваг ахындаа өссөн бага насандаа их зовлон үзсэндээ. Оросын наймаа хот гэж байдаг ш дээ тэр хүртэл жин тээж байсан эмэгтэй хүн байж. Тийм хүн байсан 80 гарсан хойноо нас барсан аав 70 хэдэн насандаа нас барсан. Багийн дугуйланд явж бичиг үсэг сурсан тэрнийгээ бас хүн амьтанд зааж жинхэнэ мэргэжлийн багшийн ажил хийж байсан байгаа юм. Ийм л байгаа юм амьдралын түүхийн тухайд гэвэл.
Ганболд -
Таны үзэж өнгөрүүлсэн амьдралын чинь түүхэн онцлог зүйл юу вэ? Одоо социализм ардчилал гэдэг юмуу тэр бүгдээс яриач?
Нэргүй -
Гол асуудал гэвэл нийгмийн харилцаа солилцооны асуудал юмдаа. Социализмаас ардчилсан нийгэмрүү шилжсэн энэ явдал бол их онцлог явдал юм. За энэ нийгэмд ч ялгаа байна л даа. зүгээр өнгөцхөн талаас нь аваад үзэх юм бол социализмын үед бол хүн хангалуун амьдарч байсан. Цалин хөлс нь бүх юмандаа хүрэлцээтэй байсан авъя гэсэн зүйлээ авчихдаг зүгээр өнөөгийнх шиг машин тэрэг гэсэн нарийн нандин зүйл байгаагүй. Тэгэхдээ өөрсдийн амьдралын хэрэгцээнд хангалттай байсан. Онцлог нь ардчилал тогтвортой байдал чинь яахавдээ хүний эрх чөлөөтэй болж байгаа юм даа. одоогын байдлаар бол ардчилал хөгжөөд сайн сайхан болсон гэж хэлж чадахгүй байна. Би гэхэд улсад 36 жил хөдөлмөрлөсөн хүн гэхэд 269000 төгрөгний цалинтай байгаа. 269000 чинь одоо амьдарахад ямар байгаа билээ туг төвөгтэй байгаа. Ардчилал хөгжлөө гэсэн би бол боловсролын байгуулагт насаараа ажилласан хүн. Боловсрол бол ерөөсөө социализмын үеэс муудсан. Хүн бүхэн эрх чөлөөтэй гэсэн үүнтэй холбоотой ч юмуу хүүхэд чинь даалгавраа хийхээ болиод 1, 2 хоног хичээл даслах бол нээх сонин асуудал биш боллоо ш дээ. Загнах юм бол хүний эрх зөрчсөн болно. Даалгавар хийсэнгүй гээд хичээлийн дараа бол жоохон суулгаад загнаад зэмлээд хичээл хийлгэх юм бол багшийн суртахуун зөрчсөн хүүхдийн эрх зөрчсөн хэрэгт орно. Тэгэхлээр энэ бол буруу яваад байгаа. хүн бол ихийг л авахыг л боддог болсон яаж амарханаар мөнгө олох уу бүр болдог бол зам дээр нь мөнгө хэвтжээдэг түүнийг авдаг байхаар л болоод байна. Бид бол хөдөлмөрлөөд л явж байсан хүмүүс ш дээ. Цагийг нарийн яс баримталдаг байсан. Хийе гэсэн бол хийчихдэг байсан бүтэн хагассайн өдрүүдэд бол амарч үзээгүй ш дээ дандаа хашаа хороо худаг ус хадлан бордоо гээд л тийм л ажлууд хийдэг байсан. Тэгээд л гадаадад гаргадаг малуудыг нядладаг. Одоо бол амралт нь тэр үед нэг бүтэн нэг хагас өдөр л амардаг нэртэй байсан ш дээ. Одоо бол хоёр өдөр амардаг яахав сургууль эмнэлэг гэсэн газрууд 5 өдөр бол яс ажилладаг бусад байгуулгууд бол бараг 5дахь өдрийн үдээс хойш бол бараг ажил хийдэг юмуу. Үдээс хойш янз бүрийн ажил амжуулъя гэхлээр алга болсон байдаг ш дээ. Нэг ийм л юмнууд бодогддог юм. 1 талаас эрх чөлөөтэй сонгогддог дуртай газраа ажиллаж амьдарч болдог дуртай оронлуугаа явж болдог тийм л дэвшил байна. Бидний үед бол яг л тушаасан газар нь л очиж ажиллаж амьдардаг байсан ш дээ. Одоо бол ажилъя гэсэн газраа ажилладаг, амьдаръя гэсэн газраа амьдардаг тийм л болсон байна.
Ганболд -
Та анхны суурь боловсролыг хаана эзэмшиж байв?
Нэргүй -
Би Ховд аймгийн Алтай суманд 4н жилийн сургууль төгссөн. 1959 онд орсон тэгээд Булган суманд 1969 онд анхны конкурсыг үзэж байлаа. Тэгээд ЗХУ-д хувиар авч байсан тэгээд энд ирээд хасагдсан хувиараасаа би Зурагт радио сансар холбооны анги гэсэн анги авч байсан юм. Тэгээд манайд энэ мэргэжил хөгжөөгүй гээд хасагдсан. Тэгээд матемитикийн олимпиадад ороод конкурсын математикийн оноо эд нар дөмөг байсан тэгээд багшийн лдээдийн математикийн ангийг төгссөндөө.
Ганболд -
Телевиз 1967 онд нээгдлүү?
Нэргүй -
Телевиз 1968 онд нээгдсэн анмайг ирэхэд телевизтэй болсон байсан анхны хар зурагтууд гарсан байсан айл болгон биш л дээ тодорхой хэмжээний айлуудад л байсан.
Ганболд -
Оюутан байсан тухайгаа яриач та?
Нэргүй -
Би чинь 1969 онд багшийн дээд сургуулийн математикийн ангид ороод 1969 ондоо төгсөөд нутаг явах зардалын мөнгөгүй байрандаа байж байгаад цэрэгт баригдаад л 3н жил цэргийн алба хаасан тэгээд Налайхын сөнөөгч онгоцны скедрил гэж анх байгуулагдсан юм. тэнд 1970 онд алба хаасан. Тэр хугацаандаа онгоц хөдөлгүүрийн механик гэсэн мэргэжилтэй болсон. Тэгээд нэг жил нь энэ мэргэжлээ сураад 2 жил нь ажиллаад тэгж халагдаад эргээд багшийн дээдэд сураад 1976 онд төгссөн. Оюутан байхад тэр үед сайхан үе байсан ямар ч байсан хоол идчих степэнттэй онц сурвал нэмэгдэлтэй аав ээжээс юм хараад байхгүй. Хувцас хунар буцаж нутаг явах унааны мөнгө энээ тэр л хэцүү байсан болохоор бусад юм бол ерөөсөө өөрсдөө авчихдаг байсан.
Ганболд -
Байр яадаг байсан?
Нэргүй -
Оюутаны байранд байсан
Ганболд -
Үнэгүй юу?
Нэргүй -
Байр бол 12 төгрөг өгдөг байсан степэнтээсээ өгдөг байсан. Сар болгон.
Ганболд -
Хэдэн төгрөгний степэнт авдаг байсан.
Нэргүй -
240, 280 үндсэн нь 200 байсан нэмэгдэлүүд нь 240, 280 байсан. 280-г нээг олон удаа аваагүй 240 төгрөгний цалинтай байсандаа. Хоол ундаа бол өөрсдөө тэр мөнгөөрөө цохицуулчихдаг байсан.
Ганболд -
Автобусны мөнгөнд мөнгө зардаг байсан уу тэр үед?
Нэргүй -
Заралгүй яахав. 20 мөнгө нэг суухад. Сурлагын чанар бол маш сайн байсан. Проктик чиглэлийн мэдлэг бол маш сайн байсан. Ганцхан зүйл гэхэд л ерөнхий боловсролын сургуулийн боловсол гэхэд өндөр хэмжээний юмнууд заагаад байсан юм байна лээ. Ерөнхий боловсролын сургуулийн багш болно гэхэд арай өндөр хэмжээний юмнууд заагаад байсан юм. ерөнхйи боловсролын заах аргын хичээлээ л бага сага хийдэг ихэнхэд нь онлын талын юм заадаг байсан. Оюутны амьдрал бол их сайхан амьдрал байлаа. Тэр үед оюутан болж төгсөөд л 1 шил архи уухгүй л хонхны баяр хийж байлаа ш дээ.
Ганболд -
Одоо бол маш өөр болчихоод байна ш дээ?
Нэргүй -
Тийм маш өөр болсон. Тэр үед гуанзанд очоод л ундаа ус уугаад л тэр үед байсан пивонээс нэг жоохон жоохон уугаад л багштай явсан болохлоор 1 шил архи авч өгсөн.
Ганболд -
Одоо үеийн хүүхдүүд шиг шинэ хувцас энээ тэрээ гэх юм байсан уу?
Нэргүй -
Тэр үед эцэг эх нь хангамж сайтай айлын хүүхдүүд бол сайхан хувцаслаад, муухан айлын хүүхдүүд тэгээд л нэг ээлжийн хувцастай л байсан даа. ганц ээлжийн косьтюмтай 2, 3 жил болдогч байсан.
Ганболд -
Хонхны баярын хувцас гэж сольдог байсан уу?
Нэргүй -
Үгүй ээ. Ээлжийн хувцсаа сайхан солиод л өмсдөг байсан.
Ганболд -
Анх ажлын гараагаа хаанаас эхлэж байв.
Нэргүй -
Анх Ховд аймгийн Цэцэг суманд математикийн багшаар очиж байсан.
Ганболд -
Хэдэн онд?
Нэргүй -
1976 онд томилолтоор.
Ганболд -
Элгээлт, Томилолт 2-н ялгаа нь юу вэ?
Нэргүй -
Элгээлт гэдэг чинь нарийн учир нь сайн дураараа хүсэлтээрээ. Би тэнд очиж трактор барина гэдэг ч юмуу. Бид чинь болвол улсын зардлаар сурсан учир Ховд аймгийн хүүхэд бол Улс Ховд аймгийн нэг суманд оч гээд л хэлвэл тэнд нь очиж ажилна.
Ганболд -
таны социализмын үед багшлаж байх үеийн хүүхдүүд одоо үеийн хүүхдүүдийн ялгаа юу байна?
Нэргүй -
Ялгаа зөнд.
Ганболд -
Сайн муу талаас нь яриач?
Нэргүй -
Ахуй хангамж нөхцөлийн хувьд тааруу байсан нь үнэн. Нэг пормон хувцастай өвөл зунгүй гүйчихдэг хүүхдүүд ч байсан. Аа бас пором польто өмсөдөг ч хүүхдүүд байсан. Тэгэхдээ бол сурлага бол сайн байсан. Нэг хэсэг нь 4-р ангиасаа муу хэсэг нь гарчихдаг, дахиад 7-р ангиасаа гарчихдаг тэгээд шигшигдээд явдаг. 10-р ангид орсон хүүхдүүд бол сайн сурдаг байсан. Одоо бол ямар байна 1-р ангид орсон хүүхэд заавал 9-р анги төгсөж байна ш дээ. Муу ч байсан сайн ч явж л байна. Тэр үед хүмүүжил маш сайн анхаардаг байсан. Одоо бол хүмүүжил хаягдаад байгаа юм бишүү. Хүмүүжлийн эрхлэгч пионорын удирдагч гээд л хүмүүжил эрхлэдэг хүмүүс их байсан ш дээ. Одоо бол нийгмийн ажилтан гээд ганц хүн байдаг болсон. Юм тоох нь муу болсон, юм хийж бүтээх нь их болсон, мэдээллийг бэлэн лавлахгүйгээр авчихдаг болсон учраас сурсан сураагүй мөнгөтэй хүн байвал сурчихдаг гэсэн ойлголттой. Мөнгөтэй хүн бол их сургуулийг төгсчихнө гэсэн ойлголттой. Тэр дээр үеийн хүүхдүүд бол янз бүрийн гэм хортой үйл ажилгаа хийдэг байсан л даа. тэгэхдээ их далдуур одоо бол хаа сайгүй сургууль дотор ч хамаагүй барилцаад авдаг болсон байна ш дээ. Ам зөрвөл бусдадаа нөлөөлөхгүй хүнээс далд очиж байгаад шииддэг байсан одоо бол улаанцайм хүмүүсийн нүдэн дээр л.
Ганболд -
Энэ одоо юунаас болж байна гэж бодож байна?
Нэргүй -
Энэ бол эрх чөлөө дэндээд үүрэг хариуцлага гэдэг юм мартчихаад байгаа одоо бол.
Ганболд -
Хаиуцлаггүй ардчилал уу?
Нэргүй -
Ардчилал арай буруу хөгжчихөөд байх шиг байна. Уг нь зөв хөгжүүлбэл эрхээ эдлэдэг, үүрэг хариуцлагаа хүлээдэг ийм л баймаар байгаа юм л даа.
Ганболд -
Социализмын үеийн дарга цэрэг удирдлагуудын хоорондын харьцаа ямар байв? Одоо үеийнхтэй харьцуулахад?
Нэргүй -
Даргыг хүндэлдэг байсан шүү.
Харин шудрага биш загнадаг.хүмүүстэй бол нөгөө шаардлага гэдэг зүйлийг ихээр тавьдаг байсан ш дээ. Одоо тэгээд шүүмжилсэн шүүмжлээгүй бараг адилхан болсон. Зүгээр яахав социализмын үед бас буруу юм байсан шүү. За нэг танил тал татаастай хүмүүс бол суурин төвлөрсөн газар ажилладаг. Татаа муутай хүмүүс нь хөдөө хөөгддөг тиймэрхүү газруудруу явдаг тийм байсан. Эргэж татах энээ тэрээ асуудал бол бүхэл насаараа аймгийн төв юмуу Улаанбаатарт ажиллаад байгаа хүмүзүс байгаа ш дээ тиймээ. Гэтэл бүхэл насаараа хөдөө
байгаад байгаа хүмүүс бас байж л байгаа юм. тэр үеийн нэг дарга уцэргийн асуудал бол нэг тийм юм байсан. Одоогын эрх чөлөөгөө эдлэе гэсэн хүмүүст бол их хатуу байсан шүү социализмын үед. Би ийм эрхтэй энэ эрхээ эдлье ээ гэсэн хүнд маш хатуу байсан. Тэр үеийн дарга цэрэг бол янз бүрээр амлалт өгдөггүй байсан. Цалингийг чинь нэмнэ гэдэг ч юмуу, амьдралыг чинь дээш татна ийш нь тйиш нь дэвшүүлнэ гэсэн амлалт ердөө байгаагүй. За одоо бол бүх амлалтаар болсон байна. За одоо миний сонгуульд оролцвол амьдралыг чинь сайжруулна гэдэг ч юмуу чамд мөнгө өгнө гэдэг ч юмуу ийм зүйл бол хаана ч байна шүү дээ. Албан тушаалтай хүн юмуу албан тушаалтай хүн юм бол дэвшидэг дээшлэдэг ийм л болчихоод байна ш дээ.
Ганболд -
Социализмын үед эрхмэдэлтэй юм уу дарга гэдэг ямар хүн байсан бэ?
Нэргүй -
Дарга хүний гол онцлог нь захиран шаардах чи тэг, тэрийг хий гэдэг л байсан.
Ганболд -
Дарга хүн доод албан тушаалынхаа хүнтэйгээ би л нэг дарга гэсэн байдлаар харьцдаг байсан уу ? аль эсвэл хувь хүний чанараараа харьцдаг байсан уу?
Нэргүй -
Тэр бол хүн хүний онцлог асуудал. Зарим дарга нар хүн чанараараа харьцдаг л байсан зарим нь мест-нээсээ харьцдаг дарга нар ч байсан. Үүрэг даалгаварыг биелүүлэхгүй бол арга хэмжээ авдаг, торгуул шийтгэл оноодог, сануулдаг, донгоддог тийм зүйлүүд их байсан болохоор тэр чанараараа харьцах зүйлүүд байсан. Одоо бол шууд унагачихдаг болсон юм байна лээ өөртөө таалагдахгүй хүмүүсийг шууд халчихдаг болсон байна чи надтай үзэл бодол таарахгүй байна гээл.
Ганболд -
Тэр үед ямар хүн дарга болдог байсан бэ?
Нэргүй -
За ер нь олон талаас нь харж байж дарга болгодог байсан шүү. Тэр байтгуай бэлтгэдэг байсан за энэ хүү чинь дарга болчихоор хүү байна даа. Тэгээд бүр бодлогтой за чи ийм тийм ажил хариуцаад хийгээд ир гэж тухайн хүний чадварыг нь харж бэлтгэх байдлаар сонгодог байсан. Одоо бол гэв гэнэт дарга болгочихдог болж.
Ганболд -
Одоо үеийн дарга нарыг социализмын үеийн дарга нартай харьцуулахад сайн тал байна уу?
Нэргүй -
Заяахав дээ цалин мөнгө нь хүрэхгүй гэдгийн муу зарим нэг ажил тасалсан хүмүүс бүрэн цалингаа авчаад байх юм. Тэрийг нь бодохоор хүний амьдралыг харж үзээд байгаач юмуу гэмээр, тэр үед бол жинхэн хасдаг байсан. чи нэг тэдэн цаг, өдрийн ажил тасалсан шүү тэдэн хонгийн чөлөөтэй байсан өвчтэй байсан бол листээ аваад авдаг аа аваа гэдэг байсан. Миний сүүлийн үед ажиллаж байгаа сургуулиуд бол тэр мөнгийг нь өгчөөд байгаа юм тэр нь л энрэнгүй тал юм болов уу ямар юм бол доо тэр нь заримдаа ажилын хариуцлага алдагдуулах гол шалтгаан болж байгаа юм болов уу гэж би боддог юм.
Ганболд -
Таны амьдарч байсан түүхэн үеүүдэд чинь үйлдвэржилт яаж явагдаж байсан бэ? Тэр талаар ярьж өгөөч ?
Нэргүй -
Үйлдвэржүүлэлт, атар газар эзэмших, газар тариалан маш эрчимтэй хөгжиж байсан юм. Би санаж байна оюутан байх 4 намар ЗО-аас хоёр сар гаруй зун намрын ажилд явж төмс хүнсний ногоо хурааж байлаа. Тэр үед маш их ногоо хурааж их хэмжээгээр гурил үйлдвэрлэдэг байлаа, хүнсний ногоогоо 100% дотоод хэрэгцээгээ хангаж байлаа. Атарын аян гэдэг чинь тэгж явагдаж байсан юм. Түүнд маш олон залуучууд элгээлтээр очиж ажиллаж байлаа. Бид нартай хамт төгссөн хүүхэдүүдээс 22 хүүхэд дээд сургуульд орсон юм үлдсэн хүүхэдүүд нь Дарханы хүнсний үйлдвэр анх байгууллагдахад тэнд очиж ажиллаж байсан.
Ганболд -
Танай сумын хүүхэдүүд үү ?
Нэргүй -
Үенч Алтай Булган гээд 3 сумын хүүхэдүүд байсан. Манай ангийн нөхөдүүд бүгд Дархандаа суурыпсан амьдрал ахуйгаа эхэлүүлсэн хүмүүс. Тэр үед Оросоос бараа ирдэг л байсан орос дэлгүүрүүд гэж байсан. Гэхдээ манайх чинь гутал хувцасаа бүрэн хангаж байсан орон юм. Ялангуяа гутал бол их сайн гутал байсан. өнгө загвар муутайгаас л биш чанарын хувьд маш сайн байсан. үйлдвэржилтээс гадна сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа нарийн сайн хөгжиж байсан. Одоо бол нэг их олон сургууиуд тэрийг нь төгсөгчид нь баахан чанаргүй боловсон хүчингүүд байна шдээ. Одоо манайд чинь 15-гаруй дээд сургууль байгаа гэж байна лээ. Бид нарын үед чинь 6 дээд сургууль байлаа.
Ганболд -
Тэр үед хамгийн чанартай сургууль нь ямар сургууль байв?
Нэргүй -
Тэр үед бол бүгд л чанартай сайн сургалттай байсан даа. Энэ сургуулиудыг төгссөн хүмүүс сум аймаг орон нутгийн захиргааны дээд албан тушаал ханшдаг байлаа шүү дээ мөн адил багш эмч гэдэг түгээмэл мэргэжилтэй хүмүүс бол багш эмчээ хийнэсайн ажиллавал эрхлэгч захиралаа хийдэг л байсан. Маш сайн мэргэжилтэнгүү төгсөж байсан гэж боддогийн. Би эрхлэгч олон жил хийсэн л дээ тэгээд шинэ төгссөн хүүхдүүдийг ийм чиглэлээр судалгаа хийгээд ир гэхээр чадвар нь хүрэхгүй байгаа байхгүй юу? чадвартай чадалтай боловсон хүчин бэлдэнэ гэдэг бол хэцүү дан онолын мэдлэгтэй хүн бол амьдрал дээр юм хийдэггүй шдээ. Бидний үед заах арга зүй гэж ордог байсын тэрүүгээр 10-н жилийн хүрээний бүх бодлогуудыг боддог байсан. Одоо тэгж бодож дуусгасан багш төгсөж ирэхгүй байна шүү. Зарим сургуулиудад заах аргазүй гэж орохоо больсон юм биш үү ? бидний үед чинь 3-р зурсдээ 1 сар, 4-р курсдээ 45 хоног багшлах дадлагат гардаг байлаа. Гарцаагүй тийм юман дээр хийж үзэж хүнтэй харьцаж хүүхдэд яаж заавал зохих юм гэдгийг олж мэдэхгүйгээр санаанаасаа зохиогоод хийнэ гэдэг бол худлаа шүү дээ.
Ганболд -
Социализмын үед хүмүүс үйлдвэрт яаж ажилд ордог байсан бэ?
Нэргүй -
Яг үнэнийг хэлхэд очсон хүн болгон ажилтай болдог байсан. Ер нь ажилгүй хүн гэдэг ойлголт байгаагүй шдээ. Тэр үед ажилгүй хүн гэвэл үйлдвэр брагиад гэж байсан юм хадлан хаддаг, барилга барьдаг, тэр хүмүүс л тийм цаг үеийн шинжтэй ажил хийдэг байсан. Хадланг бол намар хийнэ, барилгын ажилыг хавар зун намар хийнэ, өвөлд нь ажил багатай хашаа хороо барьдаг ч юмуу тиймэрхүү ажил хийдэг тэд нар өдөр бүр ажил хийдэггүй байсанаас биш яг ажилгүй хүн гэж байгаагүй шүү дээ.
Ганболд -
Ажилгүй хүмүүсийг барьж аваад чи энд ажил хий гэж албан хүчээр ажил хийлгэдэг байсан гэж үнэн үү ?
Нэргүй -
Тэр үнэн л дээ чи ажил хийж амьдралаа дээшлүүл гэж ухуулан сэнхэрүүлдэг байсан тэрнээс биш яг барьж албан хүчээ хийлгэх тийм асуудал байгаагүй. Ухуулан сэнхэрүүлж ажил хийлгэдэг болохгүй бол мал өгөөд мал дээр гаргаж малчин болгодог тийм л байсан.
Ганболд -
Та ямар ямар газруудаар ажиллаж байв?
Нэргүй -
Би Цэцэг сумын 8-н жилд 9 жил багшилсан, тэгээд Ховд аймгийн төвийн 3-р 10-н жилд 24 жил ажилласан тэгээд Улаанбаатар хотод шилжин ирж 75-р сургуульд ажиллаж байна даа.
Ганболд -
Хэдэн онд шилжиж ирсэн та?
Нэргүй -
2005 онд амьдралын шаардлагаар хүүхдүүдээ дагаал орж ирсэн дээ. Ховдын онгоцны зардал талдаа 200 000 төгрөг байна шдээ 5 хүүхэд явлаа гэхэд 1 сая төгрөг орох жишээтэй. Энэ тэр байдлыг хөнгөвчлөх үүднээс шилжин ирж байна. Шинжлэх ухаан үйлдвэр үйлчилгээний төв нь энд байна.
Ганболд -
Социализмын үеийн болон одоо үеийн хүмүүсийн ажилд хандах хандлга нь ямар байна бэ?
Нэргүй -
Одоо бол муу. Тэр үед чинь хүмүүс мэддэг чаддаг юмаа л хийдэг байсан. Сүрэнжавийн багш найраглал дээр гардаг шиг л багш хүн гэж урлаг спорт нийгмийн сонгуулт ажилд ордог энэ бүх ажилуудыг бүгдийг нь хийж байлаа шүү дээ. Одоо энэ сургууль залуучуудын холбоо гэж алга, үйлдвэрчиний эвлэлийн дарга гэж нэг хүн байх юм мөн идвэхтэн хэдэн гишүүдтэй бусдаар өөр зүйл алга. өөр бас соёл хүмүүжилийн ажил явуулаад байгаа юм байхгүй дуу хөгжмийн ганц 2 багштай тэд нар л явуулдаг байхдаа. Хааяа намрын спертикаданд хэдэн хүүхэдээ оруулах гэж арай сайн багш нь энэ нь өндөрийн харайлтандаа дээр юм, энэ нь гүйлтэндээ дээр юм гээд шалгаруулж оруулдаг байхад. Нэг хэсэг нь чи ор чи ор гээд шууд оноогоод оруулж байх жишээтэй мөн хэн тэгж чадах уу гэж асуугаад саналаар нь оруулдаг тийм байхаар чинь авъяас чадвар нь хөгжих үү арай бүрэг нэг нь хойш суугаад үлддэг л болсон байна.
Ганболд -
Та яагаад энэ мэргэжилийг сонгох болов ? хэн ямар хүн таньд зөвлөв.
Нэргүй -
Би түрүүн хэлсэн зурагт радио сансар холбооны мэргэжилтэй болох гээд хувиараа аваад ирсэн чинь хасагдсан.
Ганболд -
Таныг юунаас болоод хасав ?
Нэргүй -
Манайд зурагт радио хөгжих арай болоогүй байна. Тийм учраас өөр сургуульд орох шаардлагатай болж байна бүрэн дүүрэн оноо авсан нь математик байна тэгээд энэ математикийн ангид ор гэд оруулчихсан.
Ганболд -
Албан хүчээр шахуу оруулсан юм байна шдээ?
Нэргүй -
Тэр үедээ бол албан хүчээр л болж байгаа юм л даа.
Ганболд -
Таны мэргэжилийн онцлог бусад мэргэжилтэй харьцуулахад ?
Нэргүй -
Бусад мэргэжилтэй харьцуулахад сурхад амархан хэдэн томъёогоо сайн шиг сурчихвал амархан тэрнээс биш түүх хэл уран зохиолын багш нар шиг олон ном зохиол уншиж бичдэггүй болохоор сурхад их амархан байсан. Харин сурсан хойно оо сургахад их төвөгтэй санагдсан нэг хичээл хоцорвол тэрнээс хойших хичээл бүгд хоцордог гүйцэт түрүүлж авч чаддагүй хичээл учраас сургахад нилээн төвөгтэй хичээл л дээ.
Ганболд -
Социализмын үеийн хүүхэдүүд одоо үеийн хүүхэдүүдэд хичээл заахад аль нь илүү хурдан хүлээж авж ойлгож байна вэ?
Нэргүй -
Тусгаж авахын хувьд одооны хүүхэдүүд нь арай илүү тэгээд цааш нь давтаж хичээл хийхгүй болохоор тэр ч юмуу амархан мартдаг. Тэгээд тэр нь мэдлэг болж чадахгүй байгаан. Социализмын үед яахав дээ биднийг 5-р ангид байхад математикийн ном гэж байсангүй Оросын нэг ном байсан. Багш ганц номтой хичээл тарсаны дараа багшаас авч үлдээл хэсэг хэсгээрээ өгсөн даалгаварыг хуулж аваад тэгээл гэрийн даалгавараа хийдэг байлаа. Одоо хүүхдийг тэгээд явуулахын бол бүр ч хийхгүй дээ өөрөө номтой байж хийхгүйбайгаа юм чинь . тэгэхээр одооны хүүхдүүдийн идвэхи чармайлт муудаад байгаа юм шиг. Анх багшаар очход амар байсан шүү хүүхдүүд нь шигшигдээд үлдчихдэг байсан болохоор амар л байсан мөн зарим сурах сонирхолтой нэг нь үлддэг л байсан.
Ганболд -
Таныг анх 1969 онд төгсөхөд конкурс өгч байсан гэлээ шдээ ? тэрнээс өмнө нь яаж сургуульд ордог байсан бэ?
Нэргүй -
Тэрийг сургуулийн захиргаа шийддэг байсан. Сургууль сургуульд нь хувиар очдог багшийн дээдийн тэдэн хувиар, МУИС-ын тэдэн хувиар очдог байсан тэрийг нь сургууль хувиарладаг байсан. Биднийг хавар төгсөх гэж байхад конкурс болно гээд аймгаас зиз гэдэг машин ирээд бүх хүүхдүүд явсан тэнд бид нар туршлагагүйтсэн бүх ном дэвтэрээ орхиод нэг л сайхан улсууд явцгаасан тэгээд аймаг дээр хөдөөний хүүхдүүд чинь хүн танихгүй аймаг чинь хөдөө сумыг бодвол арай дээр шиг аав ээжийн өгсөн хэдэн төгрөгөөр янз бүрийн газраар явж идэж ууж байгаал конкурсд орсон. Тэр үед конкурс нь нилээн шудрага талдаа байсан сүүлдээ ч конкурс гэж холион бантанг нь хутгасан шүү дээ Ховдыг багшийн дээдийн багш нар авдаг нэртэй оноо энэ тэрийг нь нэмэж хасдаг ажилтай байсан шүү. Одоо аваад байгаа систем нь зөв л юм шиг байгаа юм. Хүүхдийн хүчнээс хит давсан юмаар авч байгаа юм л даа. 80 тинутанд 30 асуултанд хариулхаар тийм муу биш математикийн 30 асуултанд хариулна гэдэг чинь байхгүй болчоод байгаа шүү. Тэгээд ковцентлож байна гэж оноог нь баахан өндөрсгөөл тэгээл сургуульд оруулдаг болсон шдээ. 800 оноо авна гэдэг бол байхгүй болчоод байгаа байхгүй юу. Бингодоод аз нь таарсан хүүхдүүд оноо авчаад байгаан .
Ганболд -
Соёлын довтолгооны талаар хир мэдэх вэ ?
Нэргүй -
Намайг бага байх үед их байсан даа. Тэр үед чинь бид нар арьсан хөнжилтэй сургуульд ортолоол байсан. Тэгээл тэр бүгдийг чинь өөрчилсөн дөө ор хөнжилийн цагаан даавуутай болох боломжтой нэг нь хоёр ээлжийн даавуутай болох асуудал байсан. Энэ бол маш их
үр дүнтэй ажил байсан. Маш их зүйл өөрчлөгдсөн юм ядаж л гэрээ цагаан бүрээстэй болгох гээл, мөн арьс өнгө, халдварт өвчинөөс хамгаалах хүнийг эрүүлжүүлэх энэ асуудлууд чинь маш нарийн явагдаж байлаа. Хөдөө багшилж байхад сургуулиуд чинь дотуур байртай нэг өрөөнд 4 хүүхэдтэй нэг өрөө, нэг ангийг нэг багш албан ёсоор хариуцдаг тэр анги байрны дааж авсан өрөөнийхөө хүүхдийн ариун цэврийг хариуцдаг тэр үед бөөс хуурс чинь нөхцөлгүй л байсан даа 1970-80-аад оны үед одоо л байхгүй болсоноос биш. Тэр үед эмэгтэй хүүхдийн толгойноос бөөс хуурс түүгээл байж байлаа шүү дээ. Сүүлд Хятадын шүүр гэдэг юм гарж ирээд тэр л их аминд орж байсан юм даа. Соёлын довтолгоон гэдэг чинь 80 хэдэн он гэтэл эрчимтэй яригдаж байсан шүү.
Ганболд -
Хувь хүн айл өрхд тэгж явагддаг байсан юм бол албан байгууллага аж ахуйн газруудад яаж явагдаж байсан бэ?
Нэргүй -
Сургууль гэхэд чинь байр энэ тэрний асуудал хоол унд нь эрүүл байх сургууль чинь эмчтэй болоод тэр эмч нь хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаар тавьдаг болсон энэ нь соёлын довтолгооны үр дагварал даа шинээр гараад ирсэн зйүл биш.
Ганболд -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар ?
Нэргүй -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар би их мэдэхгүй л дээ 1950 хэдэн оноос нэгдэлжих хөдөлгөөн хэлсэн гэж ярьдаг шдээ манайх бол нэгдэлийн мал маллаж байсан амины хэдэн мал байсан. Баруун тийшээ 75 тоо толгой малтай байхыг зөвшөөрж байсан. Тэр үед албан хаагч 16 толгой малтай байхыг зөвшөөрдөг байсан. 18 болох юм бол аль эсвэл өөрсдөө алж иддэг ч юмуу? Аль эсвэл нэгдэлд өгдөг байсан. Намайг 9-р ангид байхад манайх адуу өссөн хэрэгтэй 10 гаруй адуу нэгдэлд өгч байсан. Нэг үеийг бодвол нэгдэл чинь дэвшилт гарсан юм шүү. Нэгдэлийн мал маллаад цалин хөлс авдаг сүү цагаан идээг нь тушаагаад цалин мөнгө авдаг. Мөн ноос ноолуурыг нь бэлтгэдэг тэрнийхээ төлөө цалин хөлс авдаг ер нь одоогийнхоос өндөр цалин авч байсан гэж бодоод байгаан шдээ.
Ганболд -
Хувийн малаа яаж малладаг байсан бэ?
Нэргүй -
Нэгдэлийн малтай хамт малладаг байсан.
Ганболд -
Ашиг шимээ өөрсдөө хүртэх үү?
Нэргүй -
Ашиг шимээ өөрсдөө хүртэдэггүй байсан. 1980 хэдэн он хүртэл хувийн бод малд чинь сүү цагаан идээ, мах оноож өгдөг байсан. Хэдэн кг мах тэдэн литер сүү гэж. Нэг үхэр 100 л сүү
Ганболд -
Саалийн хугацаанд уу ?
Нэргүй -
Тийм саалийн хугацаанд. Завод гэж ажиллуулаад малчид нь морь малтай ганзаглаад авчирч өгдөг байсан юм.
Ганболд -
Цалин нь тогтмол байсан уу? Аль эсвэл
Нэргүй -
Тогтмол байсан. Бод мал хариулж байгаа хүн арай өндөр үнэлгээтэй цалин авдаг байсан. Манай тэр суманд 1000 доош тооны мал малладаг хүн байгаагүй шүү нэг өрх айл
Ганболд -
Тэгвэл мал нилээн их байжээ?
Нэргүй -
Тийм одоо бол бүр их болсон шүү дээ.
Ганболд -
Норм дүрэм биелүүлэхгүй бол яадаг байсан бэ?
Нэргүй -
Манайх нэг жил хонины ноос дутаагаад аваад бид хоёр Говь-Алтайн зарим сумдаар мөн Ховдын зарим сумдаар явж хонины ноос цуглуулаж байсан ноос нь илүү гарсан айлуудаас худалдаж авч байсан.
Ганболд -
Тэгээд чадахгүй бол яах вэ? Тийм боломжгүй хүмүүс байж таарна?
Нэргүй -
Ажил цалингаас нь суутгаад авдаг байсан.
Ганболд -
Ямар нэг эрүүгийн болон захиргааны арга хэмжээ авдаг байсан уу?
Нэргүй -
Их хэмжээгээр дутаасан хүмүүсд л захиргааны хариуцлага тооцдог байсан байх тэрнээс биш эрүүгийн хариуцлага тооцдоггүй байсан. Тэр үед хүний мөс чанао сайн байсан мал дутаасан айлдаа нэг нь нэг төлөг нөгөө нь нэг нь шүдлэн гэх мэтчлэн өгдөг байсан. Одоо бол малаас гарсан бүх ашиг шимээ душаачихдаг болж тэр үед чинь нөөцөлдөг байсан. Хойтон жилийн нормоос дутвал хойтон өгнө гээд хадгалж дарлаг байлаа.
Ганболд -
Тэр үед малын тооллого аль хир үнэн явагддаг байсан бэ?
Нэргүй -
Маш нарийн явагддаг байсан. Жишээнь би тэр Цэцэг суманд 3-н жил ажиллаад эрхлэгч болсон л доо. Тэр цагийн хичээлгүй болохоор завтай байсан тэгээд тооллогоны комисс-д нилээн явж байсан. Малыг бол яг нүд үзэж байж тоолдог малаа авчираагүй айлыг тоолдоггүй тийм байсан.
Ганболд -
Тэр үед малчид малын татвараас айж малаа нуух энэ тэр асуудал байсан уу ?
Нэргүй -
Тийм зүйл байхгүй байсан. Амины ганц нэг бог малаа нууж хаах зүйл байсан байж магад. Гэхдээ хөдөөний хүмүүс чинь айхтар шүү дээ танай тийм ийм мал алга гээд л мэддэг баригадын дарга нар явна ер нь бол малын тооллого нилээн сайн явагдаж байсан шүү. Одоо харин яаж явагдаж байгаан бүү мэд.
Ганболд -
Хувьчлалын талаар хир мэдэх вэ? Анх яаж зарлагдаж байв.
Нэргүй -
Бямбасүрэн, Ганболд нар хувьчлалыг зарласан. 10 000 төгрөгний хувьчлал гэж явагдаж байсан юм. Монголд байгаа бүх төрийн өмчийг үнэлээд нэг тоо гарна даа тэрийгээ бүх хүндээ хуваагаад нэг хүнд 10 000 төгрөг оногдож байгаа гэж үзсэн юм байна лээ.
Ганболд -
Аан заза
Нэргүй -
Яагаан цэнхэр тасалбар гэж гаргасан юм. Ягаан тасалбар нь 3 000 төгрөгний цэнхэр тасалбар нь 7000 төгрөгний үнэтэй байсан юм. Тэгээд бирж гэдэг юм бий болсон юм. Хөрөнгийн биржид бүх тасалбараа аваачаад өгсөн тэгээл алга болсон.
Ганболд -
Хувьчлалын үед та хаана ажиллаж байсан бэ?
Нэргүй -
Ховдын төв дээр байсан.
Ганболд -
Та өөрийнхөө ягаан цэнхэр тасалбараа юунд өгөв.
Нэргүй -
Хөрөнгийн бирж дээр очоод нэг кампани сонгох болоод зоос гоёлыг сонгоод 7 ам бүлийнхээ 70 000 төгрөгний хувьцаагаа аваачиж өгсөн юм. Сүүлд хотод орж ирсэний дараа хөөцөлдөж авах гэсэн чинь 63 000 төгрөг авсан.
Ганболд -
Хувьчлалын талаарх мэдээлэлийг хүмүүсд яаж өгдөг байсан бэ?
Нэргүй -
Төрийн өмчийг хувь хүнд хувиарлах гэж байна гэж хэлж ярьдаг байсан тэр бол худал зүйл байсан л даа. Хувьчлалын талаар сайн ойлголттой байсан хүмүүс нь ашиг хонжоо их олсон байхаа. Үйлдвэрүүдийг чинь тэр чигээр нь авчихсан хүмүүс хүртэл байна шдээ. Над мэтийн хүмүүс бол алдсан. Гурилын үйлдвэр, гутлын үйлдвэр энэ тэр гээл олон үйлдвэрүүд алга болсон доо.
Ганболд -
Тэр бүгдийг ямар хүмүүс авчихсан бэ?
Нэргүй -
Тэр бүгдийг дээгүүр албан тушаалын хүмүүс л авсан байх л даа. Алтантариан гурилын үйлдвэрийг чинь Сүрэн л авсан шдээ. Намын төв хорооны нарийн бичгийн дарга байхдаа. Хөдөө хөрөнгийн бирж гэж байгууллагдсан тэр байгууллагын дарга нар нилээн юм авсан байх.
20-р тогтоол гараад мөнгөний ханшийг чинь хоёр дахин өсгөөд хувьчлалыг гаргасан юм шүү дэ. Тэр үед мөнгөний үнэ өсөх энэ тэр чинь нууц байлаа шүү дээ.
Ганболд -
Зарим нэг хүмүүстэй ярьж байхад 20-р тогтоол гарахаас өмнө нь тэр мэдээлэл гадуур тарчихсан тэгээд хүмүүс мэдчээд дэлгүүрийн хамаг барааг худалдаад авчихсан байсан гэдэг нь үнэн үү ?
Нэргүй -
Тэр бол маш худалаа
Ганболд -
Тэгээд дэлгүүрт давснаас өөр зйүл үлдээгүй гэж?
Нэргүй -
Тэр бол тогтоол гарсанаас хойш дэлгүүрт давснаас өөр зүйлгүй болсон юм. Гэхдээ мэдсэн газрууд байж болох юм тэрийг үгүйсгэх аргагүй. Миний байсан Ховд аймагт нэг ч хүн мэдээгүй нэг л өдөр дэлгүүрээс юм авах гэсэн чинь бүх дэлгүүрүүд хаалттай байсан. Тэгээл маргааш өглөө нь тогтоол гараад хоёр дахин нэмэгдсэн.
Ганболд -
Хүмүүс тэрийг яаж хүлээж авч байв?
Нэргүй -
Цалин мөнгө нь дагаад өссөн болохоор эхэн үедээ боломжийн байдлаар хүлээж авсан байх.
Ганболд -
Цалингаа юмны үнэ хоёрын аль нь түрүүлж нэмэгдсэн бэ?
Нэргүй -
Яг нэг зэрэг нэмэгдсэн.
Ганболд -
Социализмын үед Монголчуудын гадаад харилцаа ямар байсан бэ?
Нэргүй -
Одооных шиг байгаагүй ээ ? Оросоос өөр оронтой харилцаж байгаагүй байх аа. Хятадтай харилцаатай байсан энэ 120 мянгатыг барьж байсан юм тэгээд 60 хэдэн онд багагүй хэрүүл маргаан гараад хятадуудыг бүгдийг нь гаргасан шдээ.
Ганболд -
Тэр нь юунаас болсон юм бол ?
Нэргүй -
Хүмүүсийн хоорондын асуудалаас болсон юм шиг байна лээ. 120 мянгатын тоосгон байшингуудыг чинь бүгдийг нь дутуу орхиод явсан шдээ сүүлд нь Монголын засгийн газар гүйцээх шиг болсон.
Ганболд -
Таны амьдралд ямар нэг гүн гүнзгийгээр нөлөөлсөн үйл явдал бий юу ? Сайнаар ч юмуу? Муугаар ч юмуу ?
Нэргүй -
Би энэ нийгмийн өөрчлөлтийг эхэндээ нилээн сайнаар хүлээж авч байсан л даа сүүлдээ итгэх итгэл алдарч байна шдээ. Ерөнхийлөгчийг л харалдаа анх гарч ирэхдээ уул боддог биш улс түмэнээ боддог ерөнхийлөгч болно гэсэн чинь гарсанаасаа хоыш 2-3 уул усны дахилагт явлаа шдээ. Ят үерийн үеэр. Албан тушаал гэхээр худал үнэн хэлдэг болж байна шдээ.
Ганболд -
Социализмын үед шинэ бүтээл оновчтой санаа /ШБОС/ гэдэг юм их явагддаг байсан байх ?
Нэргүй -
Тэр зүйл бол маш их явагддаг байсан.
Ганболд -
Математикийн багш хүний мэргэжил дээр ШБОС ямар байдлаар явагддаг байсан бэ?
Нэргүй -
Орос Монголын эрдэмтэн багш нарын шинэ оновчтой санаа аргачилалыг бараг л ном хэлбэрт оруулж өгдөг байла шүү. Тэр бүгдээс аль өөртөөдохирохыг нь сонгож ажиллана шүүдээ.
Ганболд -
ШБОС гэж хичээлийн заах аргууд байх уу?
Нэргүй -
Тийм энэ хичээлийг яаж заавал зүгээр юм яиар үр дүнтэй юм бэ? гэдэг чинь л туршлага байгаа юм. Одоо харин иргээд ярих хандлага ажиглагдаад байгаан.
Ганболд -
Улаанбаатарт нэг ШБОС гарлаа тэр санаа нь та бүгдэд ямар шүү хугацаанд яаж хүрдэг байсан бэ?
Нэргүй -
Намар бүх багш нарыг хамруулсан бага хурал гэж болдог байсан тэрэн дээр танилцуулна мөн сургалт семнар хийнэ, мөн ном гаргана энэ бүгдээр дамжуулан авдаг байсан. Тэр бага хурал дээр нь аймаг сумын хэмжээнд байгаа 10-н жилийн болон цэцэрлэг яслын бүх багш нар цугалж аль болохгүй бүтэхгүй байгаа зүйлээ ярилцдаг байсан. Одоо бид нар чинь мөнгө өгж байж тэр хурал семнарт сууж байна шдээ. Математикийн багш нарын семнартай гэхээр нь бид нар тэрэнд нь мөнгө өө төлж суугаад сертипикат авна.
Ганболд -
Тэр сертипикат нь цалинд нөлөөлөх үү ?
Нэргүй -
Цалинд нөлөөлөх үү ? заавал тийм ёургалтанд суухгүй бол ажилтай ярина гээд байн шдээ.
Ганболд -
За за таньд баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.