Bayasaa


Basic information
Interviewee ID: 990608
Name: Bayasaa
Parent's name: Jamsran
Ovog: Hotgoid
Sex: f
Year of Birth: 1954
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education: accountant
Work: account at resort
Belief: shamanism
Born in: Tsagaanе-Uul sum, Hövsgöl aimag
Lives in: Mandal sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: worker
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
childhood
education / cultural production


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Khishigsüren -

Өнөөдөр 2009 оны 7 сарын 27-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны газар нутагт ирсэн байна. Төмөр замын 64 дүгээр точик дээр байдаг Ноён тур амралтын газар ярилцлага хийж байнаа. Манай өнөөдрийн ярилцлаганд энэ амралтын нягтлан бодогч Bayasaa гэж эгчтэй уулзаж байнаа. Таныг ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөнд их баярлалаа.

Bayasaa -

За баярлалаа.

Khishigsüren -

Хоёулаа тэгээд яриагаа эхлэх үү? Эхлэх үү?

Bayasaa -

Эхэлье.

Khishigsüren -

Нэг ийм юмнаас яриагаа эхэлье. Та ер нь өөрийгөө нэг танилцуулаач. Хаана төрж өсөв? Ямар газар сургууль соёлд явав? Ямар ажил төрөл хийж байв? Гээд л ер нь танай аав, ээж ямар улсууд байв? Гээд үүх түүхээ нэг ярьчих уу?

Bayasaa -

За. Би ингээд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жамсран гэдэг хүний ууган охин болж төрсөн. Тэгээд ээж, аав маань дандаа малчин улсууд байсан. Мал дээр байж байгаад намайг 5 настай байхад Хөвсгөлөөс шилжээд энэ Төв аймгийн Батсүмбэр гээд одоо энэ Мандал гээд ярьдагдаа тэнд ирж суурьшаад тэнд одоо малчин сангийн аж ахуйн нэгдэлд одоо элсээд дараа нь нэгдэл маань хөгжиж сангийн аж ахуй болсон. Тэнд манай ээж, аав саальчин ээж маань саальчин, аав маань малчин байж байгаад миний ер нь бага нас болвол Төв аймгийн Батсүмбэрийн тэнд өнгөрсөн. 5 настай ... тэгээд л мал дагаж ээж, аавтайгаа бага насаа өнгөрүүлсэн. 8 настай сумын дунд сургуульд ороод 8 дугаар анги төгсөөд 8 дугаар ангиасаа би юуны одоо Улаанбаатарын нөгөө Санхүүгийн эдийн засгийн техникумд одоо элсэж ороод ...

Khishigsüren -

Тэр үед Санхүү эдийн засгийн техникум гэдэг нэртэй байсан уу?

Bayasaa -

Тийн.

Khishigsüren -

Санхүүгийн ком гэж ярьдаг байсан тээ?

Bayasaa -

Тийн Санхүүгийн ком гэж ярьдаг тийн.

Khishigsüren -

Аахан. За тэгээд?

Bayasaa -

Тэгээд тэндээсээ сургуулиа төгсөөд Зүүнхараагийн Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд нягтлан бодохоор 6 жил ажиллаад тэгээд Зүүнхараагийн Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн чинь Дархан луу шилжээд Дарханд суурьших болоод тэгээд тэндээс одоо миний ер нь амьдрал эхэлсэн дээ. Тэгээд нөгөө Завхан аймгийн Баянтэсийн Мягмаржав гэдэг хүнтэй суугаад тэнд би үлдээд Зүүнхараад үлдсэн байхгүй юу би.

Khishigsüren -

Аанг.

Bayasaa -

Тэгээд Зүүнхараад би үлдээд тэндээсээ төмөр замаа бараадаад манай нөхөр болохоор зэрэг одоо энэ ер нь Улаанбаатар төмөр замын мод боловсруулах үйлдвэрт 10 дугаар анги төгсөөд анх рамчинаар ороод тэгээд хойшоо одоо бас тэр нөгөө Ойн техникум техникум д яваад тэгээд одоо ... хотын яг энэ шапалийн технологийн анги төгсөж ирээд тэгээд энэ мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад тэгээд ...

Khishigsüren -

Төмөр замын шапал бэлдэх ...

Bayasaa -

Аан одоо энэ шапал байна ш дээ.

Khishigsüren -

Дэр мод.

Bayasaa -

Аанг дэр мод тийн. Дэр мод хийдэг ерөөсөө ганц л улсад ганц л үйлдвэр. Тэр чинь одоо Зүүнхараад хийдэг байхгүй юу. Тэр үйлдвэрт болвол яг тэр жинхэнэ шапалийнх нь технологичоор төгсөж ирээд тэнд ажиллаад. Тэгээд бид 2 гэр бүл болоод тэгээд би Зүүнхараад суурьшчаад тэгээд би нөхрийгөө дагаад тэр мод боловсруулах үйлдвэрт анх 80 оны 4 сард би анх нягтлан бодохоор тэднийд орсон. Тэгээд тэрнээсээ хойш төмөр замаа бараадаад төмөр замд ажиллаж байгаад 80-аас 88 он хүртэл Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад 88 оноос хойшоо энэ Зүүнхараа өртөө гээд нөгөө хөдөлгөөний жинхэнэ одоо энэ вагоны энэ вагон явуулдаг, сэлгээ хийдэг, ингээд ачдаг явдаг, хүмүүсийг суулгадаг ингээд тэнд ажилласан байхгүй юу.

Khishigsüren -

Өртөөнд

Bayasaa -

Тийн өртөөнд. Өртөөнд анх тооцооны нягтлан бодохоор ороод тэгээд тооцооны нягтлан 88 онд ороод 89 оноос 90 он хүртэл эдийн засагч хийж байгаад. Тэгээд би 90 оноос 96 он хүртэл эдийн засагчаа тооцооныхоо нягтлантай хавсарч хийж байгаад 96 онд нөгөө Толгойтын өртөө харъяалалаа харъяалал нь арай өөр болоод. Тэгээд нөгөө Зүүнхараагийнхаа өртөөнийхөө санхүүг татан буулгаад Толгойт өртөөндөө харъяалуулаад. Тэгээд би тэр Толгойт өртөөний харъяа болоод ингээд явангуут нөгөө эдийн засагч, нярав, нягтлан 3 нь ажилгүй болохоор зэрэг би нөгөө Зүүнхараа өртөөндөө кассераар ажилласан. Тэгээд каптераар ажиллаад сүүлдээ эхлээд билетийн кассер хийж байсан. Сүүлдээ товарын кассер хийж байгаад тэгээд 1900 ., 2005 онд би чинь тэтгэвэртээ гараад. Тэгээд 5 оноос хойш одоо ингээд ажиллаж байгаа.

Khishigsüren -

Аахнг.

Bayasaa -

Тийн. Ээж, аав маань малчин хүн байсан. 7 настайгаасаа эхлээд хурдан морь унадаг байлаа би.

Khishigsüren -

Төв аймгийн Батсүмэрт?

Bayasaa -

Тийн. Мэнгэт Дэмбэрэл гээд хүний хурдны морь их унадаг байсан. Тэгээд нөгөө халиун азрага, хүрэн морь их унана. Сумынхаа наадамд түрүү үзүүр их авч их сайхан нааддаг байсан. Тэр утгаараа Батсүмэрийнхэн намайг нөгөө морь унадаг талаас нь их таньдаг байхгүй юу. Хөгшүүлч гэсэн. Би нөгөө Дэмбэрэлийн морь унаж байсан Bayasaa байна ш дээ гэхлээр хүмүүс их таньдаг байхгүй юу. Морь...

Khishigsüren -

Морь унадаг гээд?

Bayasaa -

Тийн хурдан морь их унаж байсан. Тийн тэр утгаараа хүмүүс таньдагийн. Тэгээд бм нөгөө Төв аймгийн Батсүмбэрийн энэ уул хөндийг мэднэ дээ. Их сайхан нутаг. Ээж, аав маань тэнд байж байгаад тэгээд яахав сүүлд тэнд өнгөрсөн. Миний ээж, аав. Одоо бол 3 дүү маань тэр нутагт нутгалдаг. Тэгээд ...

Khishigsüren -

Тэд нар мал маллаж байна уу?

Bayasaa -

Тийн. Аан одоо нэг дүү маань малчин. Нөгөө 2 нь болохоор зэрэг нэг хувийн жаахан жаахан аж ахуйтай. Нөгөө нэг дүү маань овоо малтай. Ер нь бол малтай. Уул нь мэргэжил нь жолооч хүн байгаа юм.

Khishigsüren -

Ааханг.

Bayasaa -

Тэгээд одоо өөрийнхөө амьдралынхаа шаардлагаар ч юм уу өөрөө жолооч хийх сонирхолгүй. Тэгээд энэ төмөр замын Баянбууралд малчин хийж байгаад тэгээд одоо бол бие даагаад өөрөө мал маллаад тэгээд амьдардаг.

Khishigsüren -

Одоо хоёулаа ийм ярилцлага дээр тогтож яръя. Та ер нь хүүхэд насныхаа тухай яриач. Таны үеийн хүүхэд орчны амьдрал ер нь ямар онцлогтой байв? Хүүхдүүд нь эцэг, эхтэй ямар үүрэг гүйцэтгэдэг. Ээж, аав нь хүүхдээ яаж хүмүүжүүлдэг байсан юм? Яг таны хүүхэд нас тухайн үеийнхээ бусад хүүхдүүдээс юугаараа ялгаатай байв? Тийм юм. Таны үеийн улсуудын хөдөө амьдардаг хүүхдүүдийн малчин хүүхдүүдийн амьдрал ямар байсан юм болоо гэж таниас асуумаар байна.

Bayasaa -

Мнхнг. За тэр үеийн үед болвол бид нар бол дэндүү хүүхэд одоо ахмад үеээ ээж, ааваа аягүй их хүндэлдэг байсан. Одоо би бас ингэж боддог байхгүй юу өөрийнхөө хүүхдээр ч гэсэн зүйрлээд байдаг юм. Бид нар бол дэндүү тийм хөгшчүүлийг хүндэлдэг сайхан байсан. Ерөөсөө тэр л нэг хажуугийн айлын хөгшин юу гэж хэлнэ надад ингэж тусдаг. Хууль юм шиг санагдаад нөгөө тэр хүний юмыг л биелүүлэхгүй бол болохгүй гэсэн тийм сэтгэлээс аягүй тийм хандаж байсан. Тэгээд хөдөө амьдрал ямар байх вэ гэхлээр одоо тэр үед чинь нөгөө ферм гээл тусдаа бригад гээд ингээд айл саахалтаараа нөгөө бригад бригадаараа буугаад найзалдаг. Тэгээд аягүй гоё тийм нийтэч одоо би бүр бодоод байгаа юм. Нэг хүн гэхэд ганцаараа ингээд 15 үхэр саадаг байхгүй юу өнөө саалийн үнээ. Саальчин хүн чинь. Тэгээд ингээд өглөө болоход нэг нь өвчтэй ч юм уу нэг нь байхгүй ч юм уу нэг нь жоохон оройтоод ирэхэд ерөөсөө л тэр эхлээд тэр өглөө ингээд үхэр малаа саагаад дууссан айлын хүн бол тэр гэрлүүгээ явах тийм асуудал байхгүй. Яг л тэр нөгөө айл хоцорсон ч байдаг юм уу өвчтэй ч байдаг юм уу тэр айлын үхэр малыг нийлж саагаад сааль сүүг нь яг л тэр хүний сав суулганд хийж өгөөд л яг тэр хүний нэрэн дээр одоо нөгөө фермүүд чинь ингээд сүүгээ тушаадаг байсан ш дээ.

Khishigsüren -

Аанг.

Bayasaa -

Аа тэр тэрийгээ л тэгээд тушаагаад тийм гоё хамтач олон байсан байхгүй юу. Тэгээд л сэтгэлгээ сайтай их гоё. Ерөөсөө тэгээд тийм. Тэгээд миний хамгийн их хүүхэд байхад дурсамжтай юм юу байсан гэхлээр зэрэг тэрийг болвол контроль хийнэ гээд нэг юм байсдагийн. Одоо нөгө өглөө тэр нөгөө үхрүүд маань одоо нэг жишээ нь 15 үхрийн аль үхэр аягүй сайн гарч байна, аль үхэр нь муу гарч байна гээд тээ.

Khishigsüren -

Анхнг.

Bayasaa -

Нөгөө их аль үхэр нь одоо 10 литр гарч байна аль ингээд аа юу 20 литр гарч байна гээд тэгээд би тэрэнд аягүй их дуртай байхгүй юу. Тэгээд нөгөө...

Khishigsüren -

Тэр контролийг яаж хийдэг юм?

Bayasaa -

Тэрийг болохоор зэрэг ингэдэг. Өглөө ингээд босоод очихоор зэрэг нэг үхэрээ сачаад хүмүүс чинь ингээд сав руугаа хийчээд дараагийнхаа үхрийг саана ш дээ. Аа тэр контроль хийнэ гэдэг нь тэгэхгүй. Нэг үхэрээ саачаад л очоод тэр улаан халзан гээд нэртэй ш дээ. Одоо үхэрүүд чинь бүгд нэртэй. Яг бид нар шиг бүгдээрээ нэртэй. Тэгээд улаан халзан тэдэн литр. Аа боролдой тэдэн литр. Шаралдай тэдэн литр ч юм уу яг тэрийг ингээд бичүүлдэг байхгүй юу. Тэгээд 10 сар гээд үхэрээ яг нөгөө яг гарсан сүүгээр нь үржүүлээд. Тэгээд тэрийг яг хэмжээд хэмжээд тэгэхээр зэрэг яг тэгээд тэр боролдой нь 10 литр гаргалаа гэхэд шаралдай нь 5 литр ч юм уу яг тийм. Тэрийг аягүй хийлгэх би аягүй дуртай байхгүй юу. Миний хамгийн их дуртай юм тэр тэр. Тэгээд тэр үед чинь нэг хамгийн гол нь яадаг юм гэхээр ферм чинь нөгөө үхэрээ 3 саадаг байсан.

Khishigsüren -

Тийм гэсэн ферм.

Bayasaa -

Тийн тэгээд өглөө нь нөгөө 3 цагт босож үхэрээ саана за юу. Тэгээд яахав би хүүхэд болохоор зэрэг 3 цагт босох аймаар дургүй. Аймаар ингээд л нойр хүрээд л ингээл ингэнгүүт манай эмээ намайг дуудаад ингээд л чихэр өгвөл би аягүй дуртай ингээд л, дуртай ингээд л. Аягүй сайхан зантай явна. Чихэр өгөхгүй ингээд л намайг загнаж магнаад гаргах юм бол би нөгөө хувингаа эндээ тохойндоо угалчаад л юу ч болоогүй юм ерөөсөө ээж, аав загнаж ингэж ерөөсөө намайг загинаж, зодож чанчаагүй байхад нь би гэрээсээ гараад л ии ии гээд ёстой уйлаад л ингээд. Зэл рүүгээ шаал худлаа уйлаад явдаг байсан байхгүй юу. Одоо би тэрийгээ болвол аймаар их ярьж инээдтэй надад санагддаг байхгүй юу тэгээд. Тэгээд ингээд муумуу гээд 14-н чихэр байсан. Тэрийг манай эмээ аягүй их өгнө. Өөрөө аягүй их дуртай. Тэгээд нөгөө тэр бригад дээр чинь агнт гээд дэлгүүр юм зардаг. Тэрнээс нэг ингээд цалин малингаа буухаар зэрэг тэр чихэр аваад хадагласан тэгээд надад За миний охин босоорой, за яваарай маваарай гээд 1,2 чихэр өгчивөл би аягүй сайхан зантай ингээд явдаг байхгүй юу. Тэгээд би өглөө 3 цагт босож үхэрээ саагаад 6 гэхэд бид нар сүүгээ өгчидөг байхгүй. Тэгээд 7 гэхэд үхэр бэлччинэ. Тэгээд 12 цагт нөгөө юу яана тэр хооронд нь бид нар чинь тоглоом нөгөө хүүхэл юм болохоор жимсэнд явна. Аймаар гоё тэр Төв аймгийн одоо энэ Батсүмбэрийн юунд хэдэн хөндийд чинь аягүй гоё жимстэй. Тэгээд гүзээлзгэнэд явна, улаалзганд явна. Морь унаад л. Би өөрөө улаалзганад явж ирчээд өдөр 12 цагт үхэрээ саачаад тэгээд 1 цагт бэлчээрээс яачаад. Үдээс хойш гол явна. Юмаа угаана. Усанд орно. Тэгээд л эрэгтэй эмэгтэйгүй голд.

Khishigsüren -

Ямар голд вэ?

Bayasaa -

Үгүй нэг жоохон горхи л байна ш дээ. Гол энэ Хараа шиг тийм гол мол байхгүй ш дээ. Тэгээд нэг зүгээр нэг горхи. Тэгэж л өсөж байсан. Тэгээд хамгийн гоё хүүхэд байх нас нь юу байх вэ гэхээр зэрэг Улсын баяр их гоё ш дээ.

Khishigsüren -

Наадам?

Bayasaa -

Наадам тийн. Наадамд явах гэж хамгийн гоё морио ааваараа бариулж уяуулна. Урд орой нь аргамжаа тэрийгээ бэлдэж хононо. Хамгийн гоё дээлийг ээжээрээ оёуулна. Тэгээд тэрийгээ өмсөөд л ёстой Наадам явна гээд л уралдана ш дээ. Одоо нөгөө уралддаг үе байхгүй юу. Наадамд явах гээд уралдаад. Тэгээд их гоёоо тэр л их гоё дурсамжтай үе.

Khishigsüren -

Хүүхэд байх үеийн хамгийн хэцүү дурсамж юу байнаа? Муу дурсамж гэж юм байна уу?

Bayasaa -

Үгүй одоо тухайн үедээ байсан л байх даа одоо. Нээх одоо яг ээж, аавынхаа юун дээр чинь эвээлэгдээд л бүх юм сайхан байсан болохоор нээх их тийм үе санагдахгүй байна ш дээ одоо тэгээд. Хүний бас хойдох урдах иймээ тиймээ бас нэг аав маань өөр ээж маань өөр байсан бол хүнд үе байсан л байгаа байх. Одоо бол тийм юм. Тийм юм байгаагүй болохоор ээж, ааваасаа бага нас шиг сайхан юм байхгүй. Хамгийн тийм би бага насаа хамгийн гоё дурсамжтай юм надад болохоор оюутан цаг шиг гоё юм байдаггүй ш дээ. Би бүр оюутан насаа аягүй гоё дурсдаг ш дээ нээрээ. Хамгийн гоё үе оюутан нас л байсан юм шиг байдагийн.

Khishigsüren -

Юугаараа гоё гэж? Яагаад гоё байсан?

Bayasaa -

Оюутан нас юугаараа гоё гэхлээр яахав зүгээр хаа газрын хязгаарын тэр ой баруун аймаг тэр зүүн аймгийн тийм хүмүүс ингээд хуран цуглараад нэг анги гэдэг чинь одоо нэг ам бүл болоод ингээд нэг гоё байна. Тэгээд л хөдөө тэр үед чинь бас аа нөгөө хөдөө ажил төрөлд ингээд л нөгөө оюутанууд явчина. Тэр бас хүнд их юу өгч байсаан. Одоо их сургамж өгнө. Хатуу хүтүүг бас үзүүлж харуулж юу яаж байсан. Намар чинь орой болно. Нөгөө будаа тариан дээр ажиллана. Тэгээд л хөдөө хүүхдүүд будаа тариан дээр ажиллахад болвол нэг их юу яахгүй л дээ. Хотоос мотоос очсон нэг төв газар ажиллаж байсан хүүхдүүд болвол бас их хэцүү байсан. Тэгэхлээр тэрийг бол тэд нар даван туулж л байгаа юм чинь хүүхдүүд даагаад л. Би л лав оюутан байхдаа бүр намар ингээд талбай дээр ажиллаад яахлээр шөнө үүрээр аймаар даараад л нойр хүрэнгүүт ёстой куртикээ юун дээр эвхээд будаан дээрээ ингэж эвхээд нөгөө нөгөө юуны хаягдал будаан дээр хөлөө жийчихээд л аягүй гоё дулаахан нөгөөх чинь бүр дотроосоо нөгөө халуун нойтон юу чинь шатаад аягүй дулаахан байдаг ш дээ.

Khishigsüren -

Мнхнг.

Bayasaa -

Тэгээд хөзөр тоглоод унтдаг байсан.

Khishigsüren -

4 жил ажилд явсаан?

Bayasaa -

Тийн. 4 жил ажилд явсан.

Khishigsüren -

Хэцүү санагдахгүй юу таны ярьж байгаа хүнд ажил?

Bayasaa -

Үгүй ээ тэр үед ёстой хэцүү санагддаггүй байсан.

Khishigsüren -

Одоо бол юу гэж бодогдож байна?

Bayasaa -

Одоо бол бас яаж ч явж байсан юм болдоо гэж боддог юм. Хүүхэд нас чинь тэгээд залуу хамгийн гоё чинь сайхан чинь ерөөсөө тэгээд тухайн үедээ жаахан ингээд ядраад л жоохон ингээд л хоол унд идээд юм уу жоохон тоглож моглоод тэгээд л нөгөө ядаргаагаа мартчидаг байхгүй юу. Тийм үе.

Khishigsüren -

Мнхн.

Bayasaa -

Тэгээд одоо өнөөдрийн хүүхдүүдтэй өөрийнхөө залуу насыг зүйрлүүлэхээр дэндүү залхуу ёстой дандаа бэлэнчилэх сурцан юм байна. Одоо би өнөөдөр гэхэд л одоо ингээд нэг хэдэн оюутанууд ажиллуулж байна ингээд л аль болохоор зүгээр нэг одоо бид нар бас тийм байгаагүй ээ. Би бас өөрөө ч бас хөдөөний амьдралд бас ингээд л хар багаасаа нухлагдсан болоод ч тэр юм уу ерөөсөө тийм хөгшин хүмүүсийн хажууд ингээд нэг хүн юм хийж байхад нь би чинь зүгээр сууж байдаггүй ш дээ. Очоод би ингээд туслаад нөгөөдөх чинь ингээд нэг л юм тэр миний хийж байгаа биш тэр ингэхгүй нь гээд айлын хүн ... Та юу хийж байгаа юм. Би таньд туслахаа яах уу ингээд элбэлцээд ингээд л чадах ядахаараа би хүүхэд байхдаа ингээд тусалдаг л байсан. Одоо бол тийм хүн ховор юм шиг байна гэж бодоод байх юм. Бодоод байна тийн.

Khishigsüren -

Ер нь одоо хүүхдүүдийн амьдрал таны энэ амьдралын туршид яаж өөрчлөгдөж байна вэ? Одоо хүүхэд хүүхэд хүүхдийн амьдрал гээд нэг юм байна ш дээ. Хүүхэд багачуудын байр байдал одоо та ингээд л 50 гаруй насны 60 дөхөж байгаа.

Bayasaa -

Тийн.

Khishigsüren -

Тэгэхэд ер нь яаж өөрчилөгдөж байх юм?

Bayasaa -

Тэр бол ёстой эрс өөрчилөгдсөн.

Khishigsüren -

аахан.

Bayasaa -

Ялангуяа бид нарын үед чинь яах юм бэ хөдөө яваад л хонио хариулаад л хэдүүлээ ингээд л хөөрхөн чулуу юу яагаад л аягүй хөөрхөн эвсэг тоглоод ингэж байна. Одооний хүүхдүүд яахын одоо тэр нэг болсон болоогүй компютер янз бүрийн юм үзээд л буудаж хяддаг юм үзээд адаглаад бие биеэн лүүгээ дандаа ингээд л юм чулуудах ч юм уу бие биенээ харвах ч юм уу дандаа шоглол маягын юмаар тоглодог байхгүй юу одоо.

Khishigsüren -

Мнхн.

Bayasaa -

Тэр үед болвол тийм юм байхгүй. Ёстой л бид нарын үед бол ёстой тэр хөөрхөн чулуугаар ингээд гэр бариад ээжээ ааваа ч болдог юм уу, эгчээ ахаа ч болдог юм уу хонь хургаа хашиж байна гээд тийм гоё тоголдог байсан байхгүй юу. Нэг ингээд нэг чулуугаар гэр барьлаа гэхэд нэг чулуунд нь хашаа бариад энд нь хонио хашна энд адуугаа гээд тийм хөөрхөн тоголдог байсан. Адаглаад шагай тоглоод, шагай няслаад тоглоно. Одоо бол тийм юм байхгүй. Дандаа нөгөө компютер үзээд л болсон болоогүй дандаа буудаан хядаантай юу кино янз бүрийн юм видео мидо тийм юм үзээд хүүхдүүдийн тоглох сэтгэлгээний хүртэл шал өөр болсон. Ёстой өрөвддөг юм би. Жоохон хүүхдүүд чинь тоглоод л бие биендээ их дээрэлхүү ингээд л бие биенийгээ нэг няслаад ч авч байх шиг. Ингээд цохиод ч авч байх шиг ингээд тоглосон ч гэсэн хэцүү. Сэтгэхүйд нь ч гэсэн шаал өөрчлөлт өгсөн бүр тэр. Их сонин.

Khishigsüren -

Их өөр болж байна уу?

Bayasaa -

Шаал өөр.

Khishigsüren -

Ер нь та дотуур байранд байсан уу?

Bayasaa -

Баясан. Би оюутан байхдаа дотуур байранд байсан.

Khishigsüren -

Аа хүүхэд байхдаа байгаагүй.

Bayasaa -

Хүүхэд байхдаа байгаагүй.

Khishigsüren -

Ер нь хүүхэд насныхаа амьдралтай холбоотой аа өөр сонин содон тийм дурсамж юу байна.

Bayasaa -

Одоо хамгийн нэг бүүр сайн юу яахад л намайг 1 дүгээр ангид ороход нэг би хөдөө хүүхэд юм чинь малчин айлын хүүхэд юм чинь. Аав маань надад нэг аа ээж маань хөх даалимб тэрлэг юугаар даалимбан нөгөө хөх даалимбаар надад цүнх оёж өгөөд ...

Khishigsüren -

Аахан.

Bayasaa -

Тэгээд л нөгөөдхийгөө хэдэн ном дэвтэрээ хийгээд.

Khishigsüren -

Аанхнг.

Bayasaa -

Аав маань хөөрхий намайг дандаа ингээд мориор нөгөө нэг намар сургуульд маннь ингэж хүрч ирж очдог байсан байхгүй юу. Тэгээд нөгөө мориор хүргэж өгчихөөд сургууль тархад буцаал аваад явдаг. Тэгээд өвөл нь болохоор зэрэг манай эмээ нөгөө хөдөөнөөсөө ингээд төв рүүгээ ороод ирдэг. Тэгээд төв дээрээ эмээтэйгээ би амьдарч ингээд сургуульд явж байсан. Хамгийн ерөөсөө дурсамжтай гоё юу дурсамжтай юм гэвэл тэр л гэдэг юм ааваараа хөтлүүлээд морь унаад л. Нэг даавуун цүнх үүрээд л. Тэгэж л анх сургуульдаа энэ Төв аймгийн Батсүмбэрийн сургуульд би сургуульд сурч байсан. Тэр тэр үед чинь тэгээд хүүхдүүд чинь тэглээ гээд хөдөөний хүүхэд энэ энэ ёстой ийм цүнх үүрсэн энэ тийм байна гэж ёстой тийм бие биенээ шоолох ёстой тийм юм байдаггүй. Одоо бол тэр бараг л эвэртэй туулай үзсэн юм шиг болох байхааг.

Khishigsüren -

Мнхнг.

Bayasaa -

Хэн нь өмссөн юм хүүхдийн сэтгэлээ гэдэг чинь өөр ш дээ. Одоо ингээд зүгээр ингээд нэг явж байхад ч гэсэн ингээд манай ач зээ нар ч гэсэн дээ ингээд хөтлөөд явж байхад надад сайн хөөрхий минь ингээд гутал муталаа ... энэний гуталыг хараа энэний ийм юм хараа энэ тийм ийм байна гээд. Ингээд дандаа нэг өөрчлөх маяг талаас нь хүүхдүүд бас тийм сэтгэлгээтэй аягүй тийм болсон байхгүй юу.

Khishigsüren -

Мнхнг. Танд ер нь их тийм дурсгалтай юм байна уу? Одоо хүмүүс .. дурсгалтай юм гээд л дурсцагаадаг. Тэгдэг ш дээ. Дурсгалтай эд зүйлс одоо юм хум танд байдаг уу?

Bayasaa -

Үгүй одоо нөгөө нөгөө ажиллаж байхдаа янз бүрийн авхуулсан нэг үгүй нөгөө юу сайхан зурагнууд бүр нэг томыг нь аваагүй ч гэсэн дээ тэгээд нэг хэдэн жилийн юу медаль зидаль гээд л нэг Үйлдвэрчний хорооны ч гэлүү би Үйлдвэрчний хорооны дарга овоо хийж байсан байхгүй би. Үйлдвэрчний хорооны дарга 3,4 жил хийж байгаад сүүлдээ нэг Үйлдвэрчний хорооны нягтлан ч болсон энэ тэнд байсан. Тэндээс авсан урамшуулал шагнал тиймэрхүү юмнууд байдагийн надаа. Тийн.

Khishigsüren -

аахан. Тэрийгээ та хадгалдагийн байна тээ?

Bayasaa -

Хадгалдагийн. Тэгээд тэр байтугай би нөгөө пасспортаа хүртэл хадгалдагийн ш дээ.

Khishigsüren -

Нөгөө улаан уу?

Bayasaa -

Тийн улаан пасспорт одоо ингээд ийм байсан гээд хүүхдүүдээ бас үзүүлэх гээд ийм байсан ийм байсан гээд тэгээд Үйлдвэрчнийхээ баталгааг хүртэл ийм байж байгаад ийм болсон гээд ингээд гүрийгээд би хадгалдагийн. Одоо байдагийн. Тийн.

Khishigsüren -

Тэрийг чинь би авч материалдаа хавсарганаа. Тэгэх үү?

Bayasaa -

Аахан аахан.

Khishigsüren -

Ер нь танаа хамаатан талдаа нэг гэр бүлийн хүмүүсд байдаг. Одоо нэг хэлмэгдүүлэлтэд өртсөн хүн бий юу? 30-аад оны.

Bayasaa -

Аа миний болвол зүгээр яг өөрийн талаас бол тийм юм ерөөсөө байхгүй. Аа манай нөхрийн талаас бол тэр одоо мань нөхрийн ээжийнх нь дүү нь аавынх нь дүү тийм 2 хүн яг тийм хэлмэгдэлтэл хамрагдаж байсан гээд. Одоо тэр тэтгэмж тэтгэлэг авдаг тийм улсууд байдагийн. Тийн.

Khishigsüren -

Аахан. Тэгвэл ийм тухай та ер нь тодорхой тийм юм ...

Bayasaa -

өө тэр ёстой мэдэхгүй ээ. Тийм яг л тийм хэлмэгдэл ... одоо тэтгэвэр тэтгэмж гээд сая төгрөг авсан мавсан гээд л сонирхуулаад ярьдаг байхгүй юу.

Khishigsüren -

Аанг. Соёлын довтолгоо гээд нэг юм болсон гээд байгаа ш дээ.

Bayasaa -

За тийн. Тэр чинь бол намайг техникумд байхад байлаа.

Khishigsüren -

аан за.

Bayasaa -

Тэгээд соёлын довтолгоо болно гээд очино. Очиход л нөгөө муу ээж маань ээж маань ингээд соёлын довтолгоо болох гэж байгаа гээд. Тэгээл ингээд яг ийм айлд байх ёстой юм гээд л ингээд л бүгдийн ингээд бичээд бичээд өгсөн байдаг байхгүй юу. Тэгээл тэрийг чинь их бүгдийн ингээд бүрдүүлэх гээд л. Тэгээд угааж арчихаас өхсүүлээд л тийм юмнууд байдагийн. Тэрийг чинь шалгадаг.

Khishigsüren -

Бүрдүүлэх ёстой юманд нь юу юу багтах вэ?

Bayasaa -

За тэрэнд нь одоо нэг ингээд нөгөө зочин ирэхэд зочны цагаан хэрэгсэл гэж байдаг гэж байгаа юм. Байдаг. Тэгээл сандал 4 за байз өшөө юу билээ тэр чинь их янз янзын юм байсан юмаа.

Khishigsüren -

Аа нөгөө сандал хэрэглэдэггүй ш дээ манайх.

Bayasaa -

аанг. Тэр үед чинь сандал хэрэглэдэггүй байлаа ш дээ. Тийн одоо тэгээд сандал ихэр 4 байх ёстой гээд л тэгээд алчуур цагаан хэрэгсэл гэж ...

Khishigsüren -

Ариун цэврийн булан.

Bayasaa -

аа ариун цэврийн булан гээд нээрээ бүр нөгөө нөгөө нэг ийм гүзээ одоо юу байдаг ш дээ даавуу. Тэрүүгээр чинь бүр оёулдаг байлаа ш дээ. Би бүр ээждээ оёж өгжил байсан. Тэрэнд нь ингээд саван оо сойз гээд хүний тоогоор. Хүний тоогоор ингээд сойз хүртэл байх ёстой. Ингээд оо савангууд тэрийгээ хийдэг ингээд ийм ариун цэврийн хэрэгсэл энээ гээд. Тийм зүүчидэг тийм юу байсан юм.

Khishigsüren -

аанг. Аахан.

Bayasaa -

Гэртээ ингээд өмнөөсөө зүүчидэг. Нэг тийм. Намайг техникумд байхад яг тийм байдаг байсан тийн.

Khishigsüren -

Хэдэн онд тэгэх үү?

Bayasaa -

За тэр чинь 74,5 оны үед ш дээ.

Khishigsüren -

Мнхн.

Bayasaa -

74,5 он.

Khishigsüren -

Тийм юм бүрдүүлэхийг шаарддаг байсан.

Bayasaa -

Тийн шаарддаг. Тэгээд тэр...

Khishigsüren -

Тэр их шаардлагыг ямар улсууд ирж тавих уу? Соёлын довтолгооныхон гэхээрээ яг юу болдогын сая..

Bayasaa -

үгүй тэр сумаас л юу л юм шиг байна лээ ш дээ. Сумын одоо нарийн бичиг мичигүүд ч байдагийн юм уу тэр сумын одоо сум талаасаа л явж байсан. Одоо манайхаар бол одоо энэ Мандал сумын Засаг дарга одоо ч Засаг дарга маргыг чинь одоо тухайн үед чинь одоо дарга гээл том том том улсууд гээд л яадагийн ш дээ.

Khishigsüren -

аахан.

Bayasaa -

Хүндэтгэдэг байлаа ш дээ. Одоо сумаас л өгсөн юм, сумаас л өгсөн юм гээд л нэг ийм цаас бас бариад л тийм юм байх ёстой ийм юм байх ёстой бүрдүүлээд. Аяга гэхэд л тэгэх ёстой. Нэг хүн., хүн хүнд л ингэж аяга гэж байх ёстой. Тэгээд аяга маягаа сольж болохгүй молохгүй гэсэн тийм юм байдаг байсан ш дээ. Тийн.

Khishigsüren -

Ер нь соёлын довтолгоог одоо явуулсанаар хүмүүсийн амьдралд чмар өөрчлөлт гарсан юм бэ?

Bayasaa -

Тэр бол харин би бол харин ёстой их сайн л гэж боддог ш дээ.

Khishigsüren -

Мнхн.

Bayasaa -

Ер нь бас нэг зүгээр нэг ялангуяа хөдөөний малчин айлууд бол тэгээл яахав нэг зүгээр нэг цагаан хэрэгсэл байх ч айл байна байхгүй ч айл байна. Хүний амьдрал чинь янз янз өөр өөр байсан юм чинь. Тэгэхэд бол яг тэрүүгээр болвол хүн айхгүй одоо ахуй нөхцөл нь л сайжирсан байхгүй юу. Амьдрал нь нэг их өөдөө ч нэг тухайн үедээ яг одоо би гэхэд одоо нэг ямар ч гэсэн би цагаан хэрэгсэлтэй байх ёстой юм байна. Ийм аягатай байх юм байна. Ямар ч гэсэн ам хамараа угаах тосоо сойзтой байх хэрэгтэй юм байна гэж тийм талаас бол яг ахуйн нөхцөл нь бол сайжирсан байхгүй юу. Тийн тэгээд ер нь ...

Khishigsüren -

Мнг. Улсууд ер нь хэр усанд ордог байсан бэ таныг жаахан байхад?

Bayasaa -

Одоо тэр их муудаа ёстой муу байхгүй.

Khishigsüren -

Хаана усанд орох вэ? Юун усанд орох тухай ойлголт байхгүй.

Bayasaa -

За зуны зуны улиралд бол нөгөө муу горхин дээрээ л очоод л ёстой хөгшин залуугүй хүүхэд шуухадгүй л орчино шүү днн одоо тэгээд. Горхин дээрээ очоод толгойгоо угаана бие миеэ угаана. Аа өвөлдөө болвол тэгээд мөсөө хайлуулаад ямар ус мус тийм юм байх биш. Мөсөөр миний ээж, аав бол яг тэгэж байсан. Одоо энэ Төв аймгийн Батсүмбэр дээр Мандалын ар гэдэг дээр манай ээж аав л ер нь их гол яасан. .... гол гэдэг ш дээ. Тэнд их өвөлжидөг. Тэндээ бол юу яана мөсөө хайлуулаад тэгээд толгой тархиа угаагаад л гэртээ л одоо нөгөө банн гэж байсан ш дээ одоо төмөр банн. Бас одоо сүүлийн үед гарч нэг их гарахаа байсан. Төмөр ийм банн байдагийн. Одоо нөгөө 8-ын хувин мувин гээд байдаг ш дээ. Яг тийм юутай ийм том банн байдаг байхгүй юу.

Khishigsüren -

Төмөр банн байдаг.

Bayasaa -

Тийн төмөр банн. Яг тэрэнд л ордог байсан байхгүй юу.

Khishigsüren -

Бааннд усанд ордог.

Bayasaa -

Яг тэрэнд л ордог байсан тийн.

Khishigsüren -

аахан. За. Ер нь тэгээд соёлын довтолгоонырон хүрч ирээд шалгалт хийсэн чинь шаардлага хангаагүй бол яахав?

Bayasaa -

Шаардлага хангаагүй гээд шаардлага хангаагүй гээд нэг дүн тавьдагийн. Дунд сайн майн гээд. Тэгээд одоо сайныг нь соёлч өрх мөрх гээд ингээд гэрчилгээ өгдөг байсан. Тийн.

Khishigsüren -

Аахан.

Bayasaa -

Тийм юм явдаг.

Khishigsüren -

Одоо 90 оны ардчилал гээд нэг үйл явдал боллоо ш дээ.

Bayasaa -

За тийн.

Khishigsüren -

Яг ардчилалын үед та ямар ажил хийж байв?

Bayasaa -

Би ардчилалын үед чинь яаг энэ Зүүнхараа өртөөнд эдийн засагчийн ажил хийж байлаа.

Khishigsüren -

За.

Bayasaa -

За тэрийгээ би хавсруулаад Үйлдвэрчний хороон дарга хийж байлаа. За тэр тэр үеэр чинь тэгээд одоо нөгөө яахав дээ нөгөө нэг юу чинь бүх юм чинь талонд орсон байлаа ш дээ. Одоо мах, гурил бүх юм талонд орсон.

Khishigsüren -

Картанд?

Bayasaa -

Карт картанд тийн. Тэгээд би картнаасаа гадна яахав одоо байгууллагын одоо энэ Улаан загалмайн чиглэлээрээ аа би чинь тэгэхэд нэг Улаан загалмайг бас хавсардаг байсан юм байна. Тэгээд Улаан загалмайн чиглэлээр ингээд сахар тэгээд нөгөө юу будаа ингээд нөгөө ирдэг байхгүй юу. Тэгээд тэрийг чинь одоо нөгөө ...

Khishigsüren -



Bayasaa -

Тийн. Халуун одоо тусламжын. Аа тэрийг чинь болвол одоо яахав тэгээд одоо нөгөө хүмүүсээ айл өрхөө харж байгаад л тэгээд амьжиргааны түвшин арай багатай. Цалин багатай. Тэгээд нөгөө бас тэр үед яг тэр үед чинь бас нэг албан тушаалаараа цалинтай байсан ш дээ тээ? Доод зэргийн улсууд чинь 240 мянган цаас. Дунджуур улсууд нь нэг 450 дээд тал нь хамгийн дээд тал нь л 750 төгрөгний цалинтай байсан ш дээ. Аа тэр мэрийг нь харж байгаад л бид нар чинь бас хувиарлаад л нэгийг нь нэг хоёрын хоёр. Тэгээд ургамалын тос бас үэр үед өгдөг байсан.

Khishigsüren -

Ховор байсан уу?

Bayasaa -

Тийн ховор. Гэхдээ яг тэр бас тусламжаар ирдэг байсан байхгүй юу.

Khishigsüren -

9-ын тос.

Bayasaa -

Тийн 9-ын тос гээд. 9-ын тос. Тэр мэрийг чинь тэгээд яахав боломжоор нь л хуваагаад л. Литрийг чинь одоо бараг 2 айлд хуваагаад л 5, 500 граммаар нь хүртэл өгдөг байлаа ш дээ.

Khishigsüren -

Мнхнг.

Bayasaa -

Тхх. Тэгээд

Khishigsüren -

Та ер нь тэр ардчиллыг юу гэж ойлгож байсан юм? Ер нь ямар өөрчлөлт таны амьдралд ер нь ардчилал

Bayasaa -

Ардчилал бол ёстой яг тухайн үедээ бол маш их хүнд аймаар тийм хүнд цохилт өгсөөн. Тэр үед чинь би ч бас манай муу хүүхдүүд чинь бас оюутан голдуу байлаа. Тэгээд би нөхөртэйгээ хоёулаа 3., 2 хүүхэд маань оюутан байсан. Тэгээл би ерөөсөө тэр гурил будаанаас чинь нөгөө ингээд бүгд талонд орсон. Юу картанд орсон. Тэгээд ёстой юм олдохгүй. Тэгээд энд тэндээс юу яана. Яахав бас нэг нягтлан гэдэг талаасаа ингээд хүмүүстэй наашаа цаашаа юу яагаад ганц нэг наймаа хийгээд. Тэр үед чинь нөгөө харин жижиг, дунд үйлдвэрүүд их гарч байлаа ш дээ.

Khishigsüren -

Мнхн.

Bayasaa -

Саван ингээд хүмүүс хийгээд. Гэрээрээ ингээд барааны саван хийдэг боллоо. Өөрсдөнөө ингээд тээрэмдээд ингээд гараараа гурил хийдэг боллоо. Тэгээд тэр гурил мурилаа тийм юманд ч наашаа цаашаа ингээд худалдаж бид хэд хоорондоо бас нэг наймаа хийдэг боллоо.

Khishigsüren -

аахан.

Bayasaa -

Тэгээд тэгэж би хүүхдүүдээ хоолонд залгуулдаг байлаа. Өөрөө талхаа барина. Бас тэр чинь ажилд сургасан намайг. Тэр үед чинь манайх яахав үхэртэй байлаа. Хоньтой байсан тэгээд талхаа ерөөсөө барьж иддэггүй байсан. Тэгсэн чинь одоо яг би зах зээл гараад ирэнгүүт гурил ховордоод ирэнгүүт тэгээд хонь, ямаагаараа гурил солиод гурилаараа өөрөө талх барьж иддэг болсон. Тийн. Тэгээд ер нь бол бас хүнийг юманд сургасан дөө амьдралд бол. Тэгэхдээ маш хүний амьдралд жаахан тийм их хэцүү цохилт болж байсан.

Khishigsüren -

Аахан.

Bayasaa -

Тхх.

Khishigsüren -

Ер нь юу авч байна гэж ардчиллаас та найдаж хүлээж байсан бэ? Ардчиллыг өөрийг нь юу гэж ойлгож байсан? Тэр болж байгаа түүхэн ч гэдэг юм уу нийгэмд болж байгаа тэр их өөрчлөлтүүд тэр их юм юуг та хараад юу гэж бодсон бэ?

Bayasaa -

Хэзээ хэзээ нэгэн цагт ямар ч нөхцөлд энэ хүүхдээ өлсгөхгүй. Ингээд л ерөөсөө ямар ч л гэсэн цалингаа аваад гараад ингээд хүүхдүүдээ нөгөө чөлөөтэй идэж уух юмыг нь өмсөж зүүе гэсэн хүссэн юмыг нь би өгдөг болох байхдаа гэж дандаа тийм юм боддог.

Khishigsüren -

аахан.

Bayasaa -

Өөрөө ч гэсэн одоо ч гэсэн би боддог байхгүй юу ер нь би найзуудда ч гэсэн ярьдаг юм. Үгүй зүгээр л нэг ажил мажилаа хийгээд л ерөөсөө юу яавал мм одоо олсон мөнгөөрөө ерөөсөө ингээд чөлөөтэй өөрийнхөө юмыг авъя гэсэн юмаа худалдаж аваад л ингээд үр хүүхдээ ч байдаг юм уу өөрөө ч байдаг юм уу ямар нэгэн юмаар дутаахгүй явбал сайхан л байна. Амьдрал ямар ч байсан нэгэн цагт дээшлэх л байх гэж дандаа тийм юм хүсэж боддог байсан.

Khishigsüren -

Мнхн. Тэгэхээр та ардчиллыг яг аа тэр үйл явдал боллоо гээд эдийн засгийн шилжилт явагдаад тэр шилжилт яг хувь хүний амьдралд яг ямар үр дүн авчирч байсан юм. Ямар яаж нөлөөлж байсан юм гэдэгт илүү их анхаарал тавьж тэрийн л нэг танд нэг тийм дурсамж болж үлдсэн юм байна ш дээ тиймээ?

Bayasaa -

Тийн. Тийн тийн. Одоо тэгээд...

Khishigsüren -

Одоо тэрний нөлөөгөөр нөгөө зах зээлийн төвлөрсөн эдийн засаг үгүй болбол зах зээлд шилжээл юм чөлөлөөл тийм ээ. Бараа хомсдоол тэрний нөлөө яг айл өрхөд яаж тусч байсан. Хүний амьдрал дээр гэдэг дээр та илүү ярьдаг юм байна тиймээ. За та ер нь ажлынхаа түүхийг нэг яриач ер нь одоо социализмын үеийн улсууд ер нь ажилд яаж ордог байсан юм? Ажилд орох байдал одоо яаж өөрчлөгдөж байна? Улсууд ажилдаа яаж ханддаг байв? Та ажилдаа дуртай байв уу? тиймээ тэр талаар ярь даа.

Bayasaa -

За. Тэр социализмын үед болвол үнэнхээрийн юм сургадаг байжээ. Бид нар чинь ажилаа хийдэг байлаа. Амьдралаа авч явдаг байлаа. Хажуугаар нь сурдаг байлаа. Дуулдаг байлаа. Бүжиглэдэг байлаа. Өшөө нэхдэг боллоо. Хоолоо хийдэг боллоо. Янз бүрийн юмаар хүнийг сургадаг байсан байхгүй юу. Үнэнхээрийн ингээд өглөө 8 цагт би 8 цагт ажилдаа яваад л өдөр нь 1 цагт ирнэ 5 цагт тарна. 5 цагт тараад л хүүхдээ аваачиж цэцэрлэгээс аваачиж хоололчоод л буцаад би д нар 7 цагт лекцинд сууна. Лекцинд суусанаа лекцинд суудаггүйнхаа өдөр бригадын ажил гэж хийнэ. Бригадын ажлаараа ямар нэгэн юм сурдаг байсан байхгүй юу. Би одоо өнөөдөр юм нэхэж чаддагүй байсан үе би юм нэхэж сураад би хүүхэд хэдэн хүүхдүүддээ би жоохон байхад нь бүгдэнд нь ийм жижигхэн жижигхэн ноосон оймс ингээд майк ингээд нэхээд өмсүүлдэг болгосон. Тэгэж хүнийг юм сургаж байсан. Үнэнхээр аймаар зарчимч тийм үед бол ёстой социализмын үе бол үнэнхээрийн зарчимч. Ерөөсөө одоо өнөөдөр ингээд нэг хүн юм хийгээд за одоо энийг хийнэ гээд л ингэх ёстой шүү гээд л яг л тэрийг ёстой тэрийг л яг л тэрийг яг л гүйцэтгэдэг. Тийм сайхан зарчимч байсан.

Khishigsüren -

Мнхнг.

Bayasaa -

Үнэнхээрийн тэр үед ялангуяа би бол Санхүүд анх ингээд ... гээд санхүүгийн нягтлангаар ороод. Энэ баримтыг чинь ингээд менирал ороод үздэг байлаа ш дээ тээ?. Мэднэ биз дээ. Ингээд үзэхэд би ингээд мениралаа үдэж чадахгүй би ерөнхий нягтлан дээрээ ороод би 3 удаа ингээд задлуулаад уйлаад тэгээд гарч байсан байхгүй юу. Тэгэхэд тэрийг чинь ийм гоё ингээд дэвхийтэлээ энэ нь шиг ингээд гоё үддэг тийм гоё хүнийг юм сургадаг. Тэр үеийн хүмүүс ч гэсэн хүнийг тийм гоё юм сургадаг. Тэр хүмүүс ч гэсэн өөрсдөө тийм идэвхитэй бас юм суръя гэсэн эрмэлзэлтэй. Тийм тийм сайхан байлаа ш дээ одоо тийм. Үнэнхээрийн бас юм сурдаг. Хүнд бас юм өөрсдөө өгдөг тийм сайхан цаг байсан юм.

Khishigsüren -

Ажилд хүн яаж ордог байсан юм?

Bayasaa -

Ажилд бол өглөө ерөөсөө цагтаа ирдэг. 7.30 бол 7.30, 8 бол 8-даа л яг ирнэ. Тэгээл цагтаа. Тэр цагаас хожигдоно можигдоно тийм асуудал байхгүй ш дээ. Хожигдсон байх юм бол цалингаасаа шууд ерөөсөө нөгөө одоо өнөөдөр би 10 минут маргааш нь 20 минут 5 минут ингээд нэмэгдсээр байтал сарын эцэст нэг цаг хоёр цаг болноо. Тэгээд тэрийг чинь шууд тэгээд л хасуулаад л тэгээл цалингаа бодуулаад л авдаг байсан ш дээ. Тхх.

Khishigsüren -

Аахан. Анх та ажилд малын .. бишээ нөгөө газар тариалан үржүүлэхийн хүрээлэнд үү?

Bayasaa -

Тийн хүрээлэнд байсан.

Khishigsüren -

Тэр хүрээлэнд танх та яаж ажилд орсон бэ?

Bayasaa -

Ерөөсөө сургууль төгсөөд л манай ангиас ерөөсөө бид нар чинь 3,4-лүү ирсэн юм. Тэгээд...

Khishigsüren -

Аа шууд томилолтоор?

Bayasaa -

Тийн томилоод л тэр үед чинь ерөөсөө томилоод л ажиллуулчидаг байлаа ш дээ. Тэр нь тэнд тэнд гээд л.

Khishigsüren -

Томилолтыг эсэргүүцэж өөр газар очъё мочий гэж охидууд ер нь ярих уу?

Bayasaa -

ярьдагийн. Ярина ярина. Ялангуяа энэ хол холын аймгийн хүүхдүүд мүүхдүүд чинь болвол томилогдох дургүй ш дээ. Нутгаа тэр үед чинь одоо ерөөсөө бас нутгаа гэсэн тийм их юутай байлаа ш дээ. Элэгтэй ч гэдэг юм уу одоо тийм нутаг руугаа гэсэн тийм сэтгэлгээтэй байлаа ш дээ. Аа одоо бол хүмүүс болохоор чинь төв газраа суурьшина. Улаанбаатардаа ч гэх юм уу тийм байна ш дээ. Аа тэр үед бол тэгэхгүй. Бас нутгаа гэсэн сэтгэлгээтэй байсан. Одоо би ямар ч гэсэн нутагтаа очино. Өөрийнхөө энэ мэдсэн чадсанаа би бас нутагтаа энэ чиглэлээрээ ажиллана. Юм сурна. Тэндээ бас ийм юм хөгжүүлье ч гэдэг юм уу хийе бүтээе гэсэн тийм сэтгэлгээтэй байсан. Одоо бол тийм биш ээ. Тхх.

Khishigsüren -

Мнхн. Ер нь таныг санхүү эдийн засгийн мэргэжилтэй болохыг анх та яаж сонсож байсан юм? Хүн зөвөлсөн юм уу?

Bayasaa -

Өө би чинь одоо ер нь юу яагаад анх нөгөө 8 төгсөөд ингээд техникум үгүй энэ 8 дугаар анги төгсөөд нөгөө юу авах гэсэн чинь би юуны одоо Дорноговийн Сайншандын нөгөө юу авдаг байхгүй юу Сайншандын одоо Хүн эмнэлэгийн техникум байдаг юм ш дээ. Одоо нөгөө Анагаах болсон тээ?

Khishigsüren -

Мнг.

Bayasaa -

Тэрний эх баригч нөгөө эмчилгээний анги би авлаа. Тэгсэн чинь миний эмээ настай хөгшин байдаг байсан. Тэгээд тэр намайг ингээд одоо хужаагийн юунд явуулахгүй гээд. Тийн. Хужаагийн нутаг руу явуулахгүй гээд.

Khishigsüren -

Яахлээрээ хужаагийн нутаг гэж?

Bayasaa -

Тэгээд яахав ийшээ гээд урд заманд болохоор зэрэг замын урд ингээд л Сайншандын чинь одоо нөгөө хужаагийн нутаг гэж тэр үед чинь бас тийм далд хөгшин улсууд чинь 70 онд чинь тэгэж ....

Khishigsüren -

Ойрхон болохлээр нь үү?

Bayasaa -

Тийн ойрхон болохоор нь.

Khishigsüren -

Хятадууд их байсан юм тэнд?

Bayasaa -

Үгүй байхааг. Зүгээр л яахав дээ урд чиглэл. Урд чиглэл гэхээр л дандаа хужаа нар байдаг гэсэн тийм ойголттой л байсан байхгүй юу. Хөгшин болохоороо. Тэгээд тийшээ явуулахгүй гээд. Тэгээд ангиа сольж ангийнхаа хүүхэдтэй сольж. Наранчимэг гэдэг охинтой сольж тэгээд орсон ш дээ.

Khishigsüren -

Та тэгээд ер нь одоо энэ хийж байсан ажилдаа хэр дуртай байв?

Bayasaa -

Үгүй би ер нь дуртай ш дээ.

Khishigsüren -

Аахан.

Bayasaa -

Тийн. Дуртай болоод л өнөөдөр тэтгэвэртээ гарчаад ингээд сууж байна ш дээ. Ер нь зүгээр санхүүчийн ажил сайхан ш дээ ер нь бол.

Khishigsüren -

аахан.

Bayasaa -

Тийн.

Khishigsüren -

Ер нь хүмүүс...

Bayasaa -

Бид нарын үед чинь одоо санхүүгийн ажил чинь бас их хүнд байлаа ш дээ. Би ч одоо Мод боловсруулах үйлдвэрт ингээд нягтлан хийж 7,8-лаа байдаг байлаа. Ганцхан нэг муу ингээд тоо ингэж эргүүлдэг машинтай.

Khishigsüren -

Ямар?

Bayasaa -

Нөгөө нэг одоо нэг ингээд нарийдан хургах гээд тооны ганц ийм саарал машиныг ингээд ингээд эргүүлдэг юу яадаг. Тоог нь ингэж тааруулж байгаад л нөгөөдөхөө эргүүлээд нөгөө нэг хуваадаг тийм тооны машин байсан юм байхгүй юу. Тэгээд нөгөө орос машинтай тэгээд нөгөөдөхөө ингэж гаргаж ...

Khishigsüren -

Юу митр нарийдан машин гэдгийг чинь ойлгосонгүй. Үгүй юу яриад...

Bayasaa -

Тооны машин гэдэг маань энэ нь шиг ингээд ийм саарал за юу.

Khishigsüren -

За.

Bayasaa -

Эндээ ийм юутай. Тэрийг нь тоог ингээд одоо хэдийг хэдэд хуваана гэхээр тоог нь тааруулж хаячаад энийг нь ингээд эргүүлээд байдаг байхгүй юу.

Khishigsüren -

.....

Bayasaa -

..... тийм машин байсан байхгүй юу. Тэгээл нөгөөдхийгөө хуваагаад л хуваа хуваах гээд л нарядаа хуваах гээд л бид нар чинь нэг .... тэр үед чинь бүр 500 хэдэн, 600 хэдэн ажилчиндтай байлаа ш дээ. Нэг цех гэхэд л 180,70-аад ажилчинтай. Заримдаа 200 хүн байдаг. Тийм хүмүүсийн цалин бодно. Тэгээл нөгөө материал авах бүх л юмыг хийсэн барьсан тийм юм. Тэгээд нөгөө машинаа хүлээгээд цалингаа хийх гээд бие биенийгээ хүлээгээд суучина даа. Нөгөө ганц машинаа хүлээгээд. Тэгээд л тэрийгээ нөгөө хувааж аваад тэгээд нөгөө нэг .... дээ ингээд бичээчийн гар чинь ингээд хонхойчино. Тэр үед чинь 20 төгрөгний нөгөө нэг сумтай үзгээр их бичих дуртай. Тэгээл тэрийгээрээ ёстой бичиж бичиж байгаад л ингээд л арай гэж бичээд л ... бичиж дуусаад л ингээд л нөгөөдөхийн ... 05 мөнгө 03 мөнгө зөрчинөө нөгөө тоонд чинь ингээд хүний нүд дасчидаг байхгүй юу. Тэгэнгүүт ингээд зөрүүлээд за би миний эндээс 20 мөнгө олоодох, 3 мөнгө ол. За чи эндээс 15 мөнгө олвол нөгөө юу өөрсд өөрсднийх нь бичиг нь нүдэнд дассан тэгээд ингээд зөрүүлээд үзэхээр яг олдог байхгүй юу.

Khishigsüren -

аахан.

Bayasaa -

Тэгэж яаж бид хэд ажиллаж байсан юм анх. Одоо төмөр төмөр замд анх ороод.

Khishigsüren -

Аахан.

Bayasaa -

Тийн тийм юм.

Khishigsüren -

Ер нь одоо социализмын үеийн хүмүүсийн ажилдаа ханддаг байсан хандлага, одоо энэ зах зээлийн үеийн хүмүүсийн ажилдаа хандах хандлагад ер нь ямар өөрчлөлт ....

Bayasaa -

Өө тэр үед ч одоо тэр социализмын үеийн хүмүүс ч ёстой аймаар үнэн ч ёстой. Үнэнхээрийн ажлын төлөө гэсэн тийм сэтгэлтэй. Аягүй сайхан ёстой. Нэг юм хийхээрээ сэтгэлээсээ хийдэг байхгүй юу. Одоо бүр ёстой за... Энийг л би хийх ёстой. Эний чинь би цалинг нь авч байгаа ч гэдэг юм уу ямар нэг болохоор зэрэг тийм аягүй гоё сэтгэл сайтай ... байхгүй. Одоо бол тийм сэтгэлээсээ хийдэг хүн ховор байна ер нь бол. Ёстой ховор байна. Одоо яаж ийгээд л за энийг нэг одоо нэг намайг нэг чи энийг хийчих гэвэл одоо за энийг хийвэл чамд нэг одоо тэдэн төгрөг өгье гээд тэгсэн бол за эний нь яаж талыг нь хийчээд талаар нь ёстой нөгөө нэг энэээс би нэг хэдэн төгрөгийг нь авч бол гэж тийм сэтгэлгээтэй болсон байхгүй юу. Ерөөсөө их муухай. Тэр үеийн миний үеийн социализмын үеийн хүмүүс чинь ерөөсөө үнэнхээрийн одоо танай ээж, аав бид 2 жинхэнэ нээрээ сэтгэлээсээ юм хийдэг байлаа ш дээ. Ер нь үнэнч. Одоо тийм улсууд ховор ховор. Одоо ялангуяа бараг надаас хойш улсууд бол бараг тийм улсууд ховор доо ер нь.

Khishigsüren -

Ажил хийж байхад хэцүү зүйл юу байваа?

Bayasaa -

Хэцүү зүйл их байлаа ш дээ тухайн үед.

Khishigsüren -

Одоо ажлын гэсэн тодотголтой янз бүрийн тусламжууд байдаг ш дээ.

Bayasaa -

Би надад бол яг надад гэхэд одоо би Мод боловсруулах үйлдвэрт нягтлан хийж байхад жишээлбэл нөгөө бүтэн хагас сайн болгонд явж одоо энэ одоо энэ унагаад хаясан энэ ойг чинь ингээд модон овоо одоо нөгөө аваад модыг нь цэвэрлэдэг байхгүй юу. Ойгоо цэвэрлэнэ. Ёстой өвлийн хүйтэнд цасан дунд хунгаран дунд явж тэр ойг цэвэрлэх шиг аягүй хэцүү юм байгаагүй. Гэхдээ аягүй гоё дурсамжтай. Очоод тэндээ нөгө хоол моол хийгээд л ингээд өвлийн цагт сайхан дурсамжтай. Гэхдээ хамгийн ерөөсөө их хэцүү хүнд юм тэр л байсан шиг. Бүр ингээд цаснаасаа гарч ой дотор чинь нөгөө цасан дунд чинь яваад нөгөө ойгын чинь модыг нөгөө мөчөрлөөд хаясан мөчрүүдийг нь цэвэрлэдэг байхгүй юу. Тэгээд нөгөө тэр үед тийм гоё байсан ш дээ. Одоо бол тэгээд ойгоо хамгаална хайрлана байхгүй. Модын унагаа л дээр нь гишгээд л. Одоо ч гэсэн манай Баянгол өөд явахад цэвэр сайхан цэвэрлэчих юмсан гэсэн ой зөндөө байгаа юм чинь.

Khishigsüren -

Аахан.

Bayasaa -

Тийм энэ тэр гээд хамгийн ...

Khishigsüren -

Ой цэвэрлэх ажил үнэнхээр хэцүү байдаг юм байна.

Bayasaa -

Аягүй хэцүү байсан. Тэгээд ой юу өшөө зүгээр ингээд хажуугаас нь харж байхад одоо энэ суудлын вагон вагонд одоо энэ хүмүүс одоо болохоор зэрэг зүгээр нүүрс өгөөд байна тээ? Аа тэр үед хусны нүүрс өгдөг байсан байхгүй юу. Хусыг шатаагаад тэгээд нөгөө нүүрсийг нь ингэж вагоныхонд нийлүүлдэг байсан байхгүй юу мод боловсруулах. Тэр бас эмэгтэй хүнд их хүнд ажил байдаг байсан. Би зүгээр ингээд хажуунаас харж байхад тийн.

Khishigsüren -

Хусны нүүрс түлдэг байсан юм уу?

Bayasaa -

Тийн.

Khishigsüren -

Тэр чинь нөл хөө мөө аймаар юм байсан.

Bayasaa -

Тийн аймаар болно. Тэрийг чинь шатаагаад тэгээд тэгээд нөгөө хусны тэр нүүрс чинь энэ Төмөр замд нийлүүлдэг байсан байхгүй юу даа.

Khishigsüren -

Мнхнг.

Bayasaa -

Өшөө бас жаахан хүнд ажил. Гэхдээ би яг тэр газар хийж байгаагүй л дээ. Зүгээр яахав очоод ингээд харж ...

Khishigsüren -

Хийж байгааг хархад.

Bayasaa -

хийж байгааг л хархад л бас тийм байдаг байсан.

Khishigsüren -

Яагаад тэгдэг байсан юм болдоо тэр үед?

Bayasaa -

Одоо тухайн үедээ энэ уурхай муурхай энэ одоо ерөөсөө энэ Налайх одоо Шарын гол 2 л байлаа шүү дээ. Бусад уурхайнууд чинь энэ юм муу чинь энэ сүүлд гарч ирсэн ш дээ. Багануур тэр Багахангай одоо энэ нүүрсний уурхайнууд чинь. Тийм болохоор зэрэг нөгөө хус нүүрс нь ховор доо ховор. Тийм учраас бол тэр илч юуныхаа хувьд бол тохиргооныхоо хувьд бол тэр вагондоо болвол хусны нүүрс нь л сайн. Илчтэй сайн ш дээ. Тэгээд сүүлдээ харин одоо одоо энэ дандаа мод бэлтгэж өгөөд байдаг болсон юм шиг байна лээ. Жижигхэн ийм моднууд тайраад тайраад шуудайнд хийгээд өгдөг болсон байна лээ.

Khishigsüren -

Мм. Ажил хийж байхад ер нь гайгүй амархан зүйл юу байсан бэ?

Bayasaa -

За тэгээд нэг их тэр нь одоо ёстой мэдэхгүй байнаа.

Khishigsüren -

Амархан юм уу?

Bayasaa -

Тийн.

Khishigsüren -

Таны одоо гол бахархадаг юм юу байна? Ажилтай холбоотой.

Bayasaa -

Үгүй ээ хамгийн гол нь одоо шаргууч болсон доо бахархадаг юм ш дээ би чинь одоо.

Khishigsüren -

аахан.

Bayasaa -

Тийн тийн.

Khishigsüren -

аахан. Ер нь жигшдэг юм юу байна?

Bayasaa -

өө одоо хамгийн нэг тийм аймаар муухай бялдууч тийм хуурамч занд ёстой хамгийн жигшдэг дургүй хүрдэг. Тийн. Юм хум хийж байхдаа худлаа бялдуучлаад л. Нэг хүнд очоод ингээд тэгээд байдаг тийм хуурамч ерөөсөө их дургүй дээ.

Khishigsüren -

Ер нь санхүүгийн ажлаар бахархадаг гэж байна ш дээ. Одоо юу нь илүү их тийм бахархамаар санагддаг вэ?

Bayasaa -

Үгүй одоо юу ч гэж халмаар юм бэ дээ? Ер нь чадахгүй юм шиг байнаа. Тэрнийг хариулж чадахгүй юм шиг байна.

Khishigsüren -

Аахан. За ер нь ажил амьдрал 2-ыг яаж зохицуулдаг байв? Хамаг цаг хугацаа ерөөсөө ажил дээр л өнгөргөдөг байсан ш дээ. Амралтын өдөр, амралтын цаг наргүй тийм ээ?

Bayasaa -

Харин тийн. Социализмын үед чинь нээрээ бараг гэртээ бараг амардаггүй байлаа ш дээ. Тэр орой 5 цагт хүүхдүүд жоохоон. Манайх чинь ерөөсөө 2 , 2 нас ой хэдхэн сарын зөрөөтэй. Тэгээд манай нөхөр чинь нөгөө ... орлогч дарга хийгээд томилолт томилолтоор ингээд явчина. Ер хүүхдүүдтэйгээ би л голдуу байдаг байлаа. Тэгээд яаж ажилаар зохицуулдаг байсан гэхээр орой ингээд өдөр ингээд ажилдээ ирээд л нэг хэсэг би инкассын нягтлан хийдэг байлаа. Тэгсэн чинь нөгөө ингээд бичгийн машинаар инкасс ажилладаг байхгүй юу.

Khishigsüren -

Инкасс гэдэг нь юу юм?

Bayasaa -

Инкасс гэдэг нь одоо нөгөө цаад байгууллагаас нь нөгөө нэхэмжилж авч байгаа мөнгийг яахав нэхэмжилж авдаг тийм юу байдагийн. Тэрийгээ ингээд машинаар бичээд банкинд аваачаад банк нөгөө цаад байгууллагаас нь аваад ингээд манай дансанд оруулдаг тийм юм байдаг байхгүй юу. Тэгээд нөгөөдхийгөө бичиж чадахгүй ээ. Нөгөө бичгийн машинаар бичиж чадахгүй. Тэгээд ингээд явангуут 5 цагт яваад очиж хүүхдээ авна. Ингээд аваачаад гэртээ орхиод л айлын хүүхэд мүүхэд гуйгаад гэртээ хэдэн хүүхдээ харуулчаад 5 цагаас хойш нөгөө бичгийн машинаараа нөгөөдөхөө бичнэ дээ би.

Khishigsüren -

Ааханг.

Bayasaa -

Нөгөө хүн байхгүйд бичиж байгаа ш дээ. Ичээд нөгөө бичиж чадахгүй гээд би чинь 5 цагаас хойш тэрийгээ бичнэ. Тэгээд өглөө нягтлан ирэхлээр л ерөөсөө тэр хэдэн ч байна уу 20 ч байна уу 30 ч байна уу тэрийгээ болвол маргааш өглөө нь нягтлан ирээд ажилдаа суухад л би гарын үсэг зуруулаад л банкинд аваачиж тамга даруулаад л банкинд өгөх ёстиой байхгүй юу. Тэгэхийн тулд л би ерөөсөө шөнөжингөө тэнд сууна. За тэгээд орой очоод хэдэн хүүхдийнхээ хоолыг хийж өгнө. Хувцас хунарыг нь угаана. Тэгсээр байтал би 2 цагт нэг унтдаг байсан. Тэгээд өглөө 5 цагт босно. 5 цагт босоод л нөгөө хэдэн хүүхдийн чинь хувцасыг индүүднэ. Цэцэрлэгт тэр үед чинь нямбай ш дээ одоо энэ муухай хувцас мувцастай тэр юмаа авхуулна. Парчик гээд нэг юм өмсүүлдэг байлаа ш дээ. Ингээд нэг. Тэрийг чинь индүүдэж өмсүүлнэ. Тэгээд тэр мэрийг чинь индүүдэхгүй бол авахгүй ш дээ муухай. Тэгээд аль болохоор хүүхдүүдээ хөөрхөн бас нэг хүний нүдэн дээр муухай явуулахгүй. 5 цагт босоод нөгөө хувцас хунарыг нь бүгдийн индүүдээд бэлдээд ингээд 3 хүүхдээ хувцасыг нь ингээд бэлдээд энэнийх энэнийх гээд тавьж байгаад л тэгээд нэг 6.30 болгоод л нөгөө хэдийнхээ түрүүчээс нь босгоно доо. Болсгоод л нөгөө үсийг нь самнана. Нүүр гарыг нь угаана. Тэгээд нөгөө дандаа жоохон хүүхдүүд чинь ямар өөрсдөнөө хувцаслаж чадахгүй. Тэгэж тэгсээр байгаад л 7.30 болгоод л гэрээсээ гараад л. Тэгээл манайд цэцэрлэг ойрхон байсан. 10 минут өгсөөд л тэгээл би ажил руугаа жирийчидэг байлаа. Тэгээл за тэр хооронд яахав үдийнхээ цайнаар аймаар гүйж явж л нэг хоол ундныхаа юмыг зохицуулж авна. Хүүхдүүд тийн жоохон байхдаа тэгдэг байлаа. Аа хүүхдүүд том болсоноос хойш бас манайх нөгөө нэг гэр хороололд гараад тэгээд хүүхдүүд том болоод нөгөө оюутан моютан болоод явчина. Гэрт хүн байхгүй. Нөгөө малаа малтай үхэртэй тугалтай нөгөө үхэрээ өглөө нөгөө 7 цагт гарчаад л. Өвөл мөвөл чинь 7 цагт харанхуйд хөөгөөд гаргачидаг ш дээ. Нөгөө ажилдаа явах гээд.Тэгээд хөөж явуулчаад явуулчаад 10 хонь тэгээд нөгөө үхэр тугалынхаа хашааг өвсийг нь тавьж өгчөөд тугалынхаа хашааг онгойлогчоод тэгээд яваад өгдөг. Тэгээд 12 цагт ирэхэд нөгөө тугал маань байдаг. Нөгөөдөхдөө нэг ус өгнө. Тэгээд нөгөө худгаас ус авна. Нөгөө хэдэн хоонь, ямаагаа маллана. Би тэгээд заримдаа боддог ш дээ ерөөсөө яаж тэгээд ажлаа амжуулж байсан юм гээд. Одоо бүр өөрийгөө заримдаа боддог юм ш дээ. Тэгээд би харин гол нь тэр хооронд морь унадаг байсан байхгүй юу. Мориор давхиад л явдаг.

Khishigsüren -

Ажил руугаа.

Bayasaa -

Ажил руугаа тийн. Морь унадаг. Тэгээд бас болоогүй ээ тэр чинь тэгээд бас болоогүй ээ өглөө гэрээс гэрээсээ ирэхдээ байна ш дээ би чарган дээр 40-ын бетон чарган дээр тавиад за юу морь унаад нөгөөдхийг чинь чирээд ирнэ за юу. Ажилаа хийх гэж байгаа юм. Ажилдаа ирчээд нөгөө 12 цагт явахдаа нөгөө морио унаад нөгөө 40-ын бетондоо усаа хийж тэгээд очоод тэгээд би тэрүүгээрээ хонь малаа усалдаг байсан ш дээ. Нээрээ.

Khishigsüren -

Хэдэн онд вэ?

Bayasaa -

92 онд манайх тийшээ гарсан байхгүй юу. 92 оноос л хойш ш дээ. 92 оноос 96 оны хооронд яг тэр санхүүгийн ажил хийж байхдаа. Яг тэгэж байсан.

Khishigsüren -

Аахан.

Bayasaa -

Аа тэгээд сүүлд нь ...

Khishigsüren -

Танайх тийм олон хоньтой байсан юм уу?

Bayasaa -

Тийн манайх чинь 17,8 хоньтой.

Khishigsüren -

17,8 хоньтой тэгээд өөрөө малалдаг юм уу?

Bayasaa -

Тийн. Өөрөө л маллана ш дээ. Яахав тухайн үед нөгөө туугаад ингээд гадагшаа авч явахгүй ч гэсэн нөгөө тэжээгээд тэжээлээр дандаа ингээд өвс бухаа авна.

Khishigsüren -

Юуны төлөө ингээд 17,8 хонь маллаад байна гэж?

Bayasaa -

үгүй одоо яахав зах зээлд орсон. Нэг хүүхэдтэй ч ёстой ирэхэд нь нөгөө хотод чинь нөгөө 2,3 хүүхэд оюутан. Тэдэнд чинь нөгөө хоол унд өгнө ш дээ. Нэг бүтэн сайн өдөр ирэхэд нь нэгэнд нь нэг төлөг гаргаад өгөх ч юм уу нэг хаа гуяыг нь ч өгөхийг бодно. Тэгдэг л байсан байхгүй юу. Тэгэж байна. Тэгээд намар явна. Манай нөхөр чинь аягүй зүрх муутай даралт өндөртэй тэгээд юм хуманд явж чадахгүй би ., би тэгээд ямар нэг ...

Khishigsüren -

Тэгээд.

Bayasaa -

Тэгээд намар болноо. Би нөхрийнхөө хэдэн дүүтэй өвсөнд явдаг байлаа ш дээ

Khishigsüren -

хаашаа?

Bayasaa -

Машинд одоо ингээд яахав манай нөхөр өөрөө дарга цэрэг болохоороо нэг тэр үед чинь нөгөө .... чинь зах банз эд нар чинь хямдхан байлаа ш дээ. 15 төгрөг байлаа ш дээ. Машин банз.

Khishigsüren -

Пөөх за.

Bayasaa -

Тэр их банзаар чинь яахав нэг 2 машин нэг өгөөд ингээд 2,3 өвс авах юм уу тийм наймаа хийнэ л дээ нөгөөдөх чинь. Тэгээд явж авахад нь манай нөхөр ингээд даралт зүрх муутай юм хум ингэж өргөж мөргөж яахгүй. Түлээ мүлээ хагалж мэдэхгүй. Бүх юмыг өөрөө хийдэг байсан. Тэгээд би нөгөө хэдэн эрэгтэй дүү нарыг нь дагуулаад би өвсөндөө өөрөө явдаг байлаа ш дээ.

Khishigsüren -

Аахан.

Bayasaa -

Өвсөө ачаад ирнэ. Орой ирээд буулгана. Тэгээд л ирэхэд яахав нөгөө манай ах дүү нар хамтаатан садан нь ойр байсан. Тэгээд ирэхэд нэг хоол унд бэлдсэн байна. Тэгээд хоол ундаа яана. Тэгээд хажуугаар нь бас жаахан төмс ногоо гэртээ тарина.

Khishigsüren -

аахан.

Bayasaa -

Үгүй одоо бодсон чинь яг тэр нэг японы Ошин гээд намайг нэг манай нэг тоглоод намайг тэр юуны одоо манай .... Нямсүрэн мямсүрэн Нармандах гээд охидууд байдагийн. Тэд нар намайг бүр манай Мягаа ахын Ошин гээд намайг тоглоод шоолдог байсан юм. Одоо бодоход нээрээ бүр яг тийм байсан байгаам. Тэгэж нээрээ амьдралын төлөө ёстой муу хэдэн хүүхэд ёстой амьдралын төлөө явж явчаад эцэст би заримдаа гомддог байхгүй юу.

Khishigsüren -

аахан.

Bayasaa -

Нөхөртөө гомддог байхгүй юу нээрээ.

Khishigsüren -

Яагаад ийм байсан бэ?

Bayasaa -

Дээт одоо мэдэхгүй тэр чинь авгай хүүхэд эргүүлээд тэгээд залуу авгай авсан ш дээ.

Khishigsüren -

Хэдэн настайдаа?

Bayasaa -

сая одоо ингээд би 2005 онд ингээд нөгөө нэг Түнхэл нөгөө кассиргүй болчилоо гээд. Би 5 онд тэтгэвэртээ гарах гэсэн байхгүй юу. 2005 онд ингээд 50 хүрээд. Тэгээд 50 хүрээд ингээд тэтгэвэртээ гарах материалаа юмаа өгсөн чинь манай өртөөний дарга Мягмарсүрэн гээд хүүхэн байдаг юм. Тэр бид нартай их ойр дотно манай ах дүүс шиг ингээд бас нэг ирж очоод бие биенийдээ ирж очоод ингээд бүтэн хагас сайн болохлээр нийлж тоглоно. Би бас тэд нартаа хоолны тараг мараг сүү цай зөөж өгнө. Нөгөө хэд чинь баяр маяр болохлээр манайд ирнэ. Бас нэг ах дүү шиг ингээд байдаг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нөгөөх чинь тэтгэвэрт гарах гэсэн чинь Та юу яачих тэгээл манай нөхөр ер нь жаахан гадуур дэмий тэнээд эхэлхэд тэгэхлээр яг мэдэгдэж байгаа байхгүй юу бүр. Хэтэрхий оройтоод өглөө үүрээр 5 цагт магт согтуу согтуу ирж мирээд. Тэгээд би ер нь тэгээд энэ байна гээд нөгөө Мягаад яахав зовлонгоо ярьдаг байхгүй юу. ...нөхөр чинь тэгээд байна ингээд тэгсэн чинь энэ яг гадуур дэмий тэнээд байнаа. Би нэг мэднээ мэднээ гээд л намайг чинь тэр чинь нөгөө зангилааны дарга юм чинь. Тэгээд нөгөө тийм байнаа гээд тэгэнгүүт нөгөөх чинь тэгээд бүр 2 жил илт яачиж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь нөгөө Мягаа дарга ч Та ерөөсөө Түнхэл рүү 2 жил явчаад ир. За одоо шууд 2 одоо шууд тэтгэвэртээ гарах хооронд яадагийн 2 жил та ажилчих. Танд ч гэсэн ашигтай. Тэгэхээр бас нэг таныг 2 жил яваад ирэхлээр Мягаа ах ойлгоно. Та явчаад ир гээд тэгэхгүй юу. Тэгэхээр нь би яваад өгөхгүй юу. Тэгээд би тэнд очоод товарын кассираар ингээд тэтгэвэртэйгээ хавсараад тэгээд. Тэгээд ингээд байж байхад намайг яваад хагас жил болоход ...

Khishigsüren -

Товар гэдэг нь яадаг юм?

Bayasaa -

Товар гэхээрээ одоо нэг вагонд ингээд ачаа бараа ачиж байна ш дээ.

Khishigsüren -

Тийн.

Bayasaa -

Буулгаж ингэж вагоноор ингээд дандаа ачааы вагоны бичиг баримт хийдэг байхгүй юу.

Khishigsüren -

Аахан.

Bayasaa -

Явуулах ирж байгааг нь буулгахыг нь буулгана, явсаныг яг .. дандаа товар болохоор дандаа ийм тэр вагон. Билет нь болохоор зэрэг нөгөө зорчигчдоо л нөгөө билетээ олгодог тийм.

Khishigsüren -

Мнхн.

Bayasaa -

Аа хөдөөний ийм жижиг жижиг зөрлөгүүд нь болохоор дандаа тэрийгээ хавсараад хийчихдэг байхгүй юу. Тэгээд том төвийнх нь болохоор дандаа салангид. Билет нь тусдаа, товар нь тусдаа. Тэгээл намайг ерөөсөө яваад л хагас жил болоход л ерөөсөө хүнтэй суусан ш дээ.

Khishigsüren -

Угаасаа байсан байна.

Bayasaa -

Тийн байсан харин. Байгаад бүр 2,3 жил болоод би бүр аргаа бараад Мягаад ч хэлээд тэгээд ингээд тэгсэн чинь тэгвэл тэгье гээд бид 2 аягүй хоёулаа бас яахав дээ эмэгтэй улс тэгээд ярьж байхад наадах чинь юм ойлгоно ойлгоно гээд тэгсэн. Тэгээд авгай авсан ш дээ.

Khishigsüren -

Залуу авгай авсан уу?

Bayasaa -

Залуу авгай авсан. Өөрөөс нь 12,3 дүү.

Khishigsüren -

Аахан. Одоо тэгээд байх уу тэр авгайтайгаа?

Bayasaa -

Байгаа.

Khishigsüren -

Зүүнхараад уу хотод уу?

Bayasaa -

Тийн Зүүнхараад байгаа.

Khishigsüren -

Ажилаа хийж байгаа юу тэтгэвэрт гарсан уу?

Bayasaa -

Ажилаа хийгээд байсан чинь энэ жил харин бие нь муудаад бас сахар махартай болоод. Бие нь муудаад бараг 3 сараас хойш хэвтэрт байж байгаад сая группд гарсан гэсэн. Тхх. Одоо тэтгэвэртээ гарах дөхөж байгаа. Арай болоогүй. 52 оных гэдэг чинь одоо нэг 60 хүрэхэд одоо 2 жил дутуу байна.

Khishigsüren -

За ер нь танай ажилын хамт олон гэж ямархуу хүмүүс байсан бэ?

Bayasaa -

Манай ажилын ёстой нээрээ юун Зүүнхараа өртөөнийх шиг сайхан тийм гэр бүлсэг сайхан хамт олон ёстой байхгүй. Би үнэнхээр би Докод бол замаасаа 88 аас 8 жил ажилласан. Тэгэхдээ өртөө бол дэндүү тийм их гоё. Их сайхан хамт олон. Хүнийг бас нэг ядарсан үед нь туслана. Тэгээд ядарсан зовоод бас нэг сэтгэл санаагаар ч гэсэн хямраад ингээд хүнийг уйлж байна гээд тийм үед бас хүний хэрэгцээ. Тийн бас нэг өөд нь татаад хэлэх ярих тийм нэг ээжээ ...

Khishigsüren -

Мнхн.

Bayasaa -

Тийм гоё хүмүүс байсан. Одоо тэгээд тэтгэвэртээ гарсан дөө миний үеийнхэн.

Khishigsüren -

Танай үеийнхэн аахан.

Bayasaa -

Одоо ялангуяа миний ахлагч Хорлоо гээд хүүхэн байсан юм. Миний үе. Тэр ерөөсөө их сайхан хүнийг ялгадаггүй үнэнхээрийн зовсон үед нь бол ёстой нээрээ туслах тэгээл сэтгэл санааны дэмжлэг өгөх. Хүнийг бас ингээд хэлж сургах. Бүх хүн дээр алдаатай тал дээр нь алдаатай энэ харпаа ингэж байна гэж ярих тийн. Тийм сайхан хүний ээж шиг тийм гоё улсууд. Их сайхан тийм хүмүүс байдаг. Манай нөхөртэй ажилдаг хүмүүс их сайхан улсууд байдаг. Тхх. Ялангуяа Мягиарсүрэн дарга бол зүгээр залуу хүн гэхэд бол бид нарт бол их гоё ханддаг. Их сайхан хүмүүс байдаг ш дээ.

Khishigsüren -

мнхн. Ер нь тэр одоо ажил амралт гэж нэг юм байна ш дээ. Ажлын. Ер нь байгууллага ажлын бус цагаар одоо чөлөөт цагийн тийм ажил эд нар олгоод л юу зохион байгуулдаг байсан юм?

Bayasaa -

өө тэр тэр үед чинь одоо бүр тэрэн шиг сайхан юм байгаагүй ш дээ. Чөлөөт цагаараа одоо жишээлбэл за эмэгтэй улсууд бол юу хийж чадахгүй байна одоо би гэхэд л одоо нөгөө нэг өртөөнд ороод би нэг юу хийж сурсан ш дээ кепик хийгээд сурцан. Одоо ингээд яахав чаддаг нь чадахгүй дээ юм хийгээд л ингээд. Долгор гээд манай нэг пүрэд авгай байсан байхгүй юу. Пүрээлэгч. Их гоё юм хийнэ. Бид нарт ч одоо пүлчик хийхийг зааж өгнө. Кекс хийхийг зааж өгнө. Тэгээл янз бүрийн ногоогоор ногоо дарах марах тэр үед чинь бид нар тэр болгон ногоо могоо дарах чаддаггүй байлаа ш дээ. Одоо л харин бүх хүмүүс чинь их сайхан сайхан юм хийдэг болцон. Тэр үед бол тэр ганц тэр хөгшнөөр чинь бид нар хичээл заалгадаг байсан бүр. Тэгээл урлаг спорт, бүжиг. Бүжиг хийж чаддаггүй хүнд бүжиг зааж өгдөг. Би нээрээ өртөөнд л ороод л бараг нээрээ бүжиг хийж сурсан. Тэгээд бүжгэлдэг нь бүжгилдэггүйдээ заана. Дуулдаг нь дуулдаггүй дээ тэгээд социалист хөдөлмөрийн бригадын дуу мууг чинь хүн болгон сурах ёстой гээд бичиж аваад л. Тэрийг чинь бүр ингээд аягүй идэвхитэй ингээд сурдаг. Тийм гоё байсан байхгүй юу. Тийн.

Khishigsüren -

Мхнхн.

Bayasaa -

Одоо бол чөлөөт цагаараа хүмүүс тэгдэггүй болцон. Тэр болгон тэгээд нэг хамт олноороо сайхан тэгэхгүй ш дээ. Тэгэж чадахгүй байгаа юм чинь ерөөсөө тэгээд. Одоо өртөө ч гэсэн тийм юм яг тийм юм яаж чадахгүй тэгээл. Одоо бол тэр бие биендээ юм сургах тийм сайхан бас хамт олноороо нэг нэг удаа ч гэсэн. Тэгээд ядарсан зүдэрсэн одоо төрсөн хүнд тийм айлдаа их очиж тусалдаг байлаа бид нар. Манайд одоо нэг Машбат гээд нэг хөөрхий амьтан бүр хөдөөнөөс ирсэн нэг тийм гэр бүлийн 2 байсан. Уул нь залуухан хос л даа. Тэгээд бүр яахав дээ өөрсдөнөө нэг айлын байр майр хөлслөөд тийм нэг байсан. Бид хэд очиж өөрсдөө юу хүрч ирж жаахан будаг шунх аваад будахыг нь будаад, шалыг нь будаад, хана мана, цонх монхыг нь будаад бие биендээ тийм тийм тэр талаасаа бас их тусалдаг байлаа ш дээ. Тэгээд нөгөө тэр үед чинь бид нар хуримталын мөнгө бригадын мөнгө гээд нэг хэдхээн хэдхэн төгрөг аваад хуримтлалаараа юу яана. Тэрэндээ ингээд их хүртээмжтэй юу яана. За одоо нэг өнөөдөр би нэг юу яалаа сар сард ингээд ээлжлээд бие биендээ юм авч өгнө. Хуримтлалын мөнгөөрөө. За одоо өнөөдөр юу дутагдаад байхад би цагаан би цагаан хэрэгсэл авмаар байна гэхэд цагаан хэрэгсэл авхуулж л байсан. Одоо надад цагаан хэрэгсэл л хэрэгтэй байна. Та нар энэ сард надад цагаан хэрэгсэл авч өг гээд. Тэгээд одоо чамд л гэхэд л одоо би аяга тавга надаа хэрэгтэй байна гэвэл аяга тавгыг нь авч өгдөг юм. Тийм ухааны байсан байхгүй юу. Тэгээд за надаа одоо авах өгөх юм хэрэг байхгүй ээ надад өнөөдөр та нар очоод мод хөрөөдөөд өг гэхэд бид нар очоод л модыг нь хөрөөдөөд өгдөг байсан. .

Khishigsüren -

Мнхн.

Bayasaa -

Тэгээд бүл муутай тэгээд нөгөө төрсөн өнгөрсөн тийм одоо нөгөө хоёулханаа ингээд авгай нь төрчөөд өө нөгөө өөрөө ажилтай ийм юу яахад бол бид нар ээлжээр очоод нөгөө авгайд нь шөл хоолны хийж өгөөд. Нэг өдөр ингээд нөгөөдхийг чинь хүн байхгүйд нь очоод нөгөө нэг туслаад тэгээд мод түлээг нь хөрөөдөөд гэр хороололд байдаг бол мод түлээг нь хөрөөдөж өгөөд. Гэртээ зүгээр байшинд нийтийн байранд байдгийг нь юу байдагийн угаах арчих юм байвал тийм юм тийм юм хийдэг. Тийм бүтээлч ажил их хийдэг байсан байхгүй юу.

Khishigsüren -

Мнхн.

Bayasaa -

Тхх. Ер нь бол тэр нь их сайхан ш дээ. Одоо одоо тийм юм бараг байхгүй байх дөө.

Khishigsüren -

Социализмын үед ажил хийж, ямар ч ажил хийлээч гэсэн цалин мөнгө чинь хүрэлцдэг байсан уу?

Bayasaa -

Тэр яг тухайн үедээ ерөөсөө нийгэмдээ зохицоод л тэр чинь би одоо 400-н би бол одоо яахав дунд мэргэжлийн хүн гээд 450-ны цалин авдаг байлаа ш дээ. Үгүй ээ тухайн үедээ тэр чинь болоол байдаг байсан. Гурван ., гурван төгрөгөөр бид нар хоол иднэ. 1,2 дугаар хоол иддэг байсан юм чинь яахийн. Тийн тэгэхээр чинь зэрэг тухайн үедээ нийгмээ дагаад л тэр чинь байна. Цалин мөнгөний хувьд болж л байсан. Надад л лав нээх би ёстой яг яг тэр үед нээрээ ёстой тэгэхэд мөнгөөр ер нь гачигдадгүй байсаан ер нь.

Khishigsüren -

Мнхн.

Bayasaa -

Тэр цалин мөнгө манай нөхөр яахав нэг дээд мэргэжлийн хүн 750 төгрөгний цалин авдаг. Би 450-ыг авдаг. Тэгээл хүүхдүүддээ хувцас хунар идэж уух юм ерөөсөө тэр юм хумаар тэгэж гачигдаж байгаагүй. 90 оноос хойш маш их гачигдаж ирж байгаа байхгүй юу. Тэгэхэд чинь нөгөө цалин чинь нөгөө ингээд өсөөд 2 дахин өслөө ч билүү тэгээд..

Khishigsüren -

Юмны үнэ нэмэгдээд.

Bayasaa -

Юмны үнэ чинь нэмэгдээд.

Khishigsüren -

Инфляци.

Bayasaa -

Инфляци л тийн. Тэгээд л хэцүү болсон тийм хэцүү болсон.

Khishigsüren -

Ер нь социализмын үед улсууд ирээдүйдээ хэр итгэлтэй байдаг байсан бэ?

Bayasaa -

Ер нь сайхан. Ер нь идэвхитэй. Их идэвхитэй.

Khishigsüren -

Зах зээлийн үед яав ер нь?

Bayasaa -

Зах зээлийн үед бол хүмүүс их хэцүү болсоон ер нь. Ээдээ мэдэхгүй би ч өнөөдөр яахав дээ ерөөсөө би ингээд нэг өнөөдөр ингээд миний амьдралд яахав би өнөөдөр ингээд л хоосон хонохгүй 2 идэхгүй байж л байна. Ирээдүйд миний хүүхдүүд яанаа гэсэн тийм сэтгэлгээ их байсан шүү ер нь.

Khishigsüren -

Мнхн.

Bayasaa -

Тхх. Яаж миний хүүхдүүдд амьдрал, цаашдаа яаж байна даа гэсэн ер нь их ёстой тийм итгэл ...

Khishigsüren -

Одоо ер нь яаж байна? Одоо гайгүй болж байна уу?

Bayasaa -

Одоо бол ер нь бас гайгүй болж байнаа. Харьцангуй яг тэр 90 оны үеийг бодох юм бол одоо бол ёстой харьцангуй бас гайгүй.

Khishigsüren -

За тэгээд социализмийн үед үеийн одоо ирээдүйдээ итгэх итгэл одоо ер нь эргэж сэргэж байна уу? Яаж байна? Гайгүй юу?

Bayasaa -

Аа одоо бол харин гайгүй сэргэжийн шүү. Тхх. Одоо бол бас ёстой гайгүй зах зээлийн 90 оны үеийг бодох юм бол хүмүүс чинь бас арай ирээдүйтэй бас нэг. Миний хүүхэд бол өнөөдөр сургуульд сурч байна. Цаашид ингэж сургая цаашдаа бол хүүхдээ ингэе гэсэн бас итгэх итгэл ирээдүйдээ бас итгэх итгэл нь арай өөр дээр болцон. Нээрээ арай дээр болцон.

Khishigsüren -

Яг таны өөрийн чинь ажилдаа хандах хандлагад өөрчлөлт орж байна уу? энэ зах зээлийн үед. Одоо өмнө нь хийдэг байсан ажилдаа ханддаг байсан байдал чинь өөрчлөгдөж байна уу? Хэвээрээ байна уу ямар байна?

Bayasaa -

Оо ер нь яахав яг социализмын үе үеийнхтэйгээ харьцуулах юм бол бас арай бас задгайтай юм уу. За энэ нэг ийм болчих юм байна даа гээд. Яг тэгээд яагаад тэгэж ярилцаад байгаа юм гэхээр зэрэг хувийн хэвшил юу 2 шал өөр байдаг юм байна .

Khishigsüren -

Ааханг. Хувийн хэвшил Улсын ажил 2.

Bayasaa -

Аан тийн.

Khishigsüren -

Нөгөө нэг хувийн байгууллага Улсын байгууллага гээд

Bayasaa -

Аан Улсын байгууллага их одоо ялангуяа манай Төмөр зөм чинь болвол нөгөө хагас цэргийн зохион байгуулалттай. Тэгээд арай бас нэг энгийн байгууллагыг бодох юм бол Төмөр зам бол бас арай одоо цэргийн зохион байгуулалттай гээд арай өөр ш дээ ер нь.

Khishigsüren -

Аахнг.

Bayasaa -

Яг нөгөө цагийг бол яс барина. Тэгээл ерөөсөө хийх ёстой юмаа яг хийнэ. Тэгээд ер нь бол их зарчимч талаасаа. Аа энэ хувийн хэвшлийнх нь болохоор зэрэг бас тийм байдаггүй юм байна. Одоо тэрийгээ дагаад ч юм уу би бас жаахан назгай талдаа болоод байна шүү ер нь бас.

Khishigsüren -

Аахан.

Bayasaa -

Тэгээл яг өнөөдөр гээд л өөрөө өөрийгөө бодохоор зэрэг хийх ёстой юмаа бас хийнэ. Зарим нэг нь дутуу хагас, дутуу хагас юм хийгээд байна даа гээд өөрөө мэдээд байгаа байхгүй юу. За одоо би энийг ингээд гүйцээд ингэж хийгүй бол тэрийг чинь санхүүгийн бичиг баримт одоо 10 жилийн дараа санхүүгийн бичиг баримт гэдэг чинь 10 жил ингээд хадаглаад байж нөгөө архивлагдаад устгах ёстой байдаг байхгүй юу. Тэгэхээр 10 жил дотор чинь яах юм бэ. Би нээрээ үхээд өгсөн байна энэ хүн юу хийж байсан юм яасан юм гээд шалгаад. Хэн ч гэсэн уншаад бас нэг хүн ойлгохоор миний анхны багш одоо нягтлан бодогч Банзрагч гээд хүн байсан юм. Тэр хүн надад бүр хэлдэг байсан байхгүй юу. За өнөөдөр бие муудаад миний бие муудаад ингээд маргааш өглөө гэнэт клаппан хаагаад үхчилээ гэхэд л та нар энэ надад очоод миний энэ түлхүүрийг аваад энэ ингээд энэ ширээг онгойлгоод л ингэж татаж гаргаж ирээд л энэ ингээд цаасыг хартал та нар хүн ойлгохоор, хараад хүн ойлгохоор юм хийж сур гэж ингэж сургаж хэлдэг байсан байхгүй. Тэрийг би ёстой их мартдаггүй байхгүй юу. Тэрэн шиг л одоо бас тэрийгээ нэг тэрийг бас их бодно л доо. Ёстой яг ингээд л бичиж аваад. Энийг ингээд дэвтэрийг ингээд нээгээд харсан ч гэсэн ингээд ингээд ингээд хүн ийм ийм юм учиртай юм байна. Хараад ойлгохоор л хийх юмсан гэж боддог юм. Гэхдээ бас энэ хувийн хэвшилд ирээд хуучнаасаа бас жаахан задгай байнаа тийн.

Khishigsüren -

Мнхн. За за хоёулаа өнөөдөрийнхөө яриаг ингээд өндөрлөөд маргааш яриагаа үргэлжлүүлье.

Bayasaa -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.