Namsrai


Basic information
Interviewee ID: 990350
Name: Namsrai
Parent's name: Lhavar
Ovog: Taichuud
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Ööld

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
herding / livestock
family
education / cultural production
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За эхэллээ Намсрай ахаа хоёулаа яриагаа эхлэе. Тэгээд эхлээд та бидэнд өөрийнхөө амьдралын талаар түүхийн тухай тодорхой товчхон, товчхон бөгөөд тодорхой ярьж өгөөч гэж

Намсрай -

За

Отгонбаяр -

Хэзээ хаана төрөв, хүүхэд бага нас чинь яаж өнгөрөв, ямар ямар ажил хийж өнөөг хүрэв энэ талаараа та ярьж өгөхгүй юу?

Намсрай -

Би 1940 онд Ховд аймгийн Эрдэнэ-Бүрэн сумын нутагт төрсөн.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Өөлд одоо Тайчууд овгийн хүн би.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд 40 оноос юу 8 нас хүртлээ эх эцгийнхээ гар дээр хүмүүжиж байгаад Ховд аймгийн Эрдэнэ-Бүрэн суманд 48 онд сургуульд ороод бага сургуульд ороод, 52 онд төгссөн. 52 оноосоо аймгийн 10-н жилийн дунд сургуульд 1 жил сурлуудаа, тэгээд хөдөө сургуулиа хаячихаад хөдөө гарч нэг хоёр жил болоод 56 онд орж ирж 6 дугаар ангид яж 57 онд Ховдын Зэрэг сумын 7-н жилийг төгссөн дөө. Тэгээд Ховдын ХАА-н техникумд механик ангийн курст 61 онд ороод юу 57 онд ороод 61 онд Ховдын ХАА-н техникумыг төгссөн, механик ангиар төгссөн ХАА-н механик. Тэгээд 6 сар Польшид 61 оны 9 сард яваад засварын механикын курст яваад ирсэн дээ.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд 62 онд энэ Хишиг-Өндөрт төгсөж ирсэн. Хишиг-Өндөрийн мал аж ахуйн МААМС станц гэж байсан юм.

Отгонбаяр -

Анх байгуулагдаж байсан

Намсрай -

Айн?

Отгонбаяр -

Анх байгуулагдах үед нь ирсэн үү?

Намсрай -

Арай байгуулагдаад нэг жил гаруй хоёр жил болж байхад ирсэн. Мал Аж Ахуй Машинт Станц байж байгаад машин станцад ирсэн юм 62 онд ирсэн юм

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

62 онд МААМС-д энд ирж байж байгаад ажиллаж байгаад засварын механикаар ажиллаж байсан тэгээд 69, 9 онд МААМС татан буугдаж энэ нэгдэл дундын үйлдвэрийн механик болсон доо. Тэгээд араас нь нэгдэл дундын үйлдвэр нэртэй болсон

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд нэгдэл дундын үйлдвэрийг 1993 он хүртэл 92 он хүртэл ажиллаж татан буулгуулаад юу хувьчлалаар алга болоод тэгээд “Өгөөмөр компани” гэж байгуулж тэр компанийн захирлаар 3 жил ажиллаад тэтгэвэрт гарсан даа

Отгонбаяр -

Нэгдэл дундын үйлдвэрийн суурин дээр байгуулагдсан юм байна тэ?

Намсрай -

Тийн

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тийм л ажил хийсэндээ. миний хувьд бол 62 онд гэр бүлтэй болж одоо 7 хүүхэдтэй энэ Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас гэр бүл болсон

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

7 хүүхэдтэй 7хүүхдүүд одоо 7-луулаа том болсоон хамгийн бага нь 30 хүрчихээл явж байна.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Ийм л байдалтай амьдарсан даа, за тэгээд яахав тэр станц МААМС станц болвол 62 онд байхад нэг станц манай МААМС станц чинь Булган аймгийн Гурван юу одоо энэ Хишиг-Өндөр, Бүрэг-Хангай, Баяннуур, Дашинчилэн, Гурван булаг, Могот, энэ 7 суманд үйлчилдэг 7 бригадтай

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд 7 бригадын дунд л одоо тэр комбайн машинаа засдаг газар тарианлангийн ажлыг гүйцэтгэдэг байсан юм шд. Тэгээл 69 онд одоо нэгдэл биеэ дааж гүйцлээ гээд МААМС-ыг татан буулгаж, нөгөө нэгдлүүддээ ажиллаж байсан бригадыг тэр чигээр нь техникыг нь хүнд өгөлгүйгээр хамт тракторын жолоочтой нь өгсөн шүү дээ

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд дундын үйлдвэр болж хувирсан тэнд сүүлд нь бол дундын үйлдвэр болсон юм. Тэнд дундын раам гэж анх энэ сумын дарга Гурван Булагийн сумын дарга энэ сумын дарга Ойдов, Гурван Булаг сумын дарга Арвижир гэсэн 2 хүний санаачлагааар энд дундын Раам гэж энд 61 онд байгуулагдаж байсан юм

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд 60,62 онд байгуулагдсан юм байна шүү тэгээд байгуулагдсан байж байгаад тэр дундын раам болиод сүүлд нь бүх сумууд орж дундын үйлдвэр болж хувираад тэгээд дундын үйлдвэр болчихоод одоо 69 оноос эхэлсэн юм даа. Тэгээд дундын үйлдвэрт л одоо байж байгаад 69 оноос хойш одоо 93 он хүртэл байлаа. Аа дундын үйлдвэр мөн ялгаагүй энэ урд талын бүх сумуудын барилга байшинг нь бүгдийн барьж өгдөг байсан тэгээл одоо манай дундын үйлдвэр чинь их олон болсон доо 1000 шахуу хүнтэй ажилчинтай

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

50-иад машин, 50,60-аад машинтай тэгээд араам юу хөрөө араам 3 ажиллаж байсан. Гүнтэд, Харгант, Хишиг- Өндөрт гээд 3 газар хөрөө араамтай ингэж ажиллаж байсан. Аа хүн нь болвол 1000 шахуу хүнтэй барилгын 4 бригад ажиллаж байсан одоо тийм бригад нартай ингэж ажилласан юм даа

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд сүүлд нь татан буугдаад өнөө өмч хувьчлал болж тарж бутраал одоо ер нь байхгүй боллоо дөө сайхан

Отгонбаяр -

Тийн байхгүй болсон байна лээ

Намсрай -

Бүгд байхгүй болсон за тэгээд өмч хувьчлал гээл яалаа тэр техникүүдийг нь бараг эзэмшүүлж байсан жолооч нарт өгчихсөн ш дээ

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Цөмийн нь аа зарим нэг эхэлж яахдаа яасан гэхлээр энэ бүх сумдын нэгдлүүд чинь бүгдээрээ манайд дундын үйлдвэрийн гишүүн байсан учраас бүгдэд нэг нэг машин өгсөн. бүүр нэгдэл болгонд нэг нэг машин өгсөн тэгээд бусдыг нь болвол тэр барьж ирсэн жолооч нарт нь өгсөн юм ш дээ.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

50 гаруй машинтай байсан юм чинь. 20 хэдэн сум 14 суманд 14 машин л өгсөн юм чинь,

Отгонбаяр -

Тэр машин нь одоо жишээлбэл 1 хүн шинэ машинтай нөгөө хүн их хуучин машинтай

Намсрай -

За

Отгонбаяр -

Эсвэл нэг нь жижиг нэг нь том машинтай байсан биз дээ?

Намсрай -

Хэзээ?

Отгонбаяр -

Одоо танай дундын үйлдвэрт?

Намсрай -

Өө тийм юм хувийн машин гэж байхгүй байсан

Отгонбаяр -

Үгүй үгүй өмчлөхөд

Намсрай -

Аанг

Отгонбаяр -

Одоо жолооч болгонд өөр өөрсдийнх нь барьж байсан машиныг өгсөн гэж байна ш дээ.

Намсрай -

Тийм

Отгонбаяр -

Тэгэхээр зарим хүн шинэ машинтай зарим нь хуучин машинтай

Намсрай -

Тийм хуучин машинтай

Отгонбаяр -

Тэгээд тэр тэрнийгээ л авсан уу?

Намсрай -

Тэр тэрнийгээ л авсан

Отгонбаяр -

Тэгээд тэрэнд болвол одоо би шинэ машин авмаар байна ч гэдэг юм уу тийм яриа гарч байсан уу?

Намсрай -

Өө гайгүй шүү тийм юм ер нь өөрийн эдлэж байсан машинаа аваал явчихдаг тийм л байсан юм чинь, тэгэхдээ тэд нарт машиныг жолооч нарт өгөхдөө тэр их үнэтэй өгөөгүй юм.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Шинэ машин нь арай үнэтэй,

Отгонбаяр -

Аа за

Намсрай -

Бага машин нь хуучин машинууд нь бараг үнэгүй шахуу ингэж тараасан юм чинь

Отгонбаяр -

аа тэгээд тараасан

Намсрай -

Тэгээл бид хуучин машин гэхэд л нэг 10000 төгрөгний үнэтэй шинэ машин нь нэг 30000 ч байдаг юм уу тэр хавьцаа тогтсон юм,

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэр чинь болвол 3000,10000-н ,3000,5000 тэрэнд чинь мөнгөний ханш их өндөр байлаа шүү дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ

Намсрай -

тийм учраас тэр хамгийн дээд бага машин гэхэд л 3000-тай дээд талын машин нэг 10000-тай л байсан юм.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Шинэ машинууд тэгэхдээ дансны үнэ болвол бүр 30,40000-тай л байсан ш дээ. Тэгээд өгсөн юм

Отгонбаяр -

Нхн танай дундын үйлдвэрт энэ машинуудыг тараахдаа одоо үйлдвэрийн одоо бүх жолооч нар бүх хүмүүс хамт очиж хурал хийсэн үү? Тэнд комисс байгуулагдсан уу? Яаж явагдсан бэ?

Намсрай -

Үгүй үгүй ерөөсөө л дундын үйлдвэрийн одоо юуг тараахад болвол комисс байгуулагдсан, аа ер нь голцуу ажилчид бол бүгдээрээ хуралдаж ярина, за энийг ингэчхэе, энийг ингэчхэе гэж одоо ярьж ингэж байсан. Тэр комиссын одоо жинхэнэ тараасан эзэн нь би,

Отгонбаяр -

Өө за за

Намсрай -

би өөрөө дарга нь байлаа, тэгээл одоо ярилцдаг ингэж л байсан. Зарим одоо би дундын үйлдвэрт би 2,3 нь машин бас үлдээмээр байна энэ дээр нь ямар ямар машин үлдээх үү гэж хүртэл хэлчихээд энэ дундын үйлдвэр чинь одоо тэр ерөөсөө араамы нь Эрдэнэбат гэдэг хүнд хувьчилаад өгчихөөр л бас тэр авчихлаа тэрийн нь 7,8 нь хүн нийлээд авчиж байгаа нь

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд Эрдэнэбат нь авлаа. Аа тэгээд араам яг төв дээрээ нөгөө юундаа нөгөө “Өгөөмөр компани” гэж байгуулсан юм

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэр компанидаа одоо нэг ийм машинтай үлдэе гээд бас нэг тохироод ярилцаж хурлаараа

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Ингээд тэр нь бас үлдсэн тэгээд би тэр “Өгөөмөр компани”-ы захирлаар нь ажилласан хүн шүү дээ 3 жил тэгээд би солисон юм тийм л юм байгаа юм. Тэгээд яахав дээ ажлаа тэр үед чинь ажил хийхэд их хүнд байлаа шүү дээ. 1 дүгээрт нь юу гэхээр энэ ойн баялаг их элбэг улсууд чинь ажил хийхээсээ түрүүлээд уул өөд бугын эвэр буга анчид нь бугаа алдаг аа анчин биш хүн эврий нь түүж түүгээр чинь нэг хоёр жил харин 2,3 нь жил амьдарлаа шүү дээ энэ хэдэн улсууд чинь тэгэхгүй болвол мөнгө байхгүй ханш нь буусан өгөхгүй 90 хэдэн онд чинь одоо нэг хэсэг зовоосон шүү

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэр ч одоо тэгэж тэр улсууд чинь юм хий гэхэд хийхгүй тэгээд бас болоогүй ээ албан газар тэр мөнгө чинь бас амархан олдохгүй

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Худлаа үнэн хэлж хуурж барьж байж л тийм юм хийе ийм юм хийе гэж л одоогын эрээн мяраан хийсэн юм аа нигжүүлж ингэж байж л олдог байлаа

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Олсон нь тэрүүгээрээ олохын тулд яах уу гэхээр бас болоогүй над шиг хүн нь одоо ерөнхийдөө надад тийм улсууд чинь голцуу л тэр үед чинь архиараа л ажиллаж байлаа ш д архий нь нөгөө хүнд өгвөл нэг жаахан юм олдоно тэгэхгүй бол ажил бүтдэггүй тийм байлаа шүү дээ одоо яг өмч хувьчлалын үед чинь

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Би одоо хот мотгүй, Дархан, Эрдэнэт ер нь яваагүй газар байхгүй бүгдээрэнгээр нь яваад л нөгөө ийм юм хэрэгтэй байна нөгөө араам нь хэмхирчихгээд араамынхаа юмыг эрээд явахад чинь одоо урьд нь зүгээр техник тоног төхөөрөмжийн хангамжаас тийм юм авъя байвал аваал байхгүй бол тэгээл гараад явдаг байсын юм байна одоо нөгөө өгдөг хүнд нь нэг шил архитай орж байж авна шүү дээ.Тийм болсон байна шүү дээ

Отгонбаяр -

Тийн яг тийм болсон байсан

Намсрай -

Аан?

Отгонбаяр -

Одоо эргээд жаахан гаагүй болсон

Намсрай -

Одоо гаагүй жаахан болж байх шинжтэй байна

Отгонбаяр -

Тийн байна тийн

Намсрай -

Эхлээд тийм болсон ш дээ бүр, одоо тэр яг тэр дунд чинь би ажил хийж тэр ажлыг хийж байсан боловч их хүнд цохилттой

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Дарамттай ажилчид нь уул өөд гараад явчихана тэгээд ажлаа хаячихаад тийм байдалтай байж байж энд нилээн болсон л доо тэгээл нэг ёсонд энэ юмыг чинь зарим нь болвол эсэргүүцээд тийм байснаас тийм ч байснаас бүгдийн тараачихъя бараг байшингаа буулгаад тараачих шахуу юм ярьдаг байлаа шүү дээ зарим нь шулуудаж,

Отгонбаяр -

Тээр

Намсрай -

Аа тэгээл 2,3 хүн хотоос ирнэ тэгээл ирээл нөгөө улс төрийн талаар яриа хийж байхад Ардчилсан нам нь нэг янзаар яриал, Хувьсгалт намын нэг хүн нь нэг янз яриад ингээд нөгөө 2 чинь бүр 2 тийшээ харсан эмээлийн бүүрэг шиг л хачин яриатай улсууд л ухуулага хийдэг байлаа шүү дээ. Тэгэж л явж явж байлаа тэд нарыг тэгэж харж байлаа би одоо тиймэрхүү л байдалтай байсан тэгээд яахав өмч хувьчлалаар манайх чинь одоо нэг 20 юу 5000 шахуу малтай байсан тэр үед

Отгонбаяр -

Дундын үйлдвэр тэ?

Намсрай -

Дундын үйлдвэр

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

5000 гаруй малтай байсан тэр малаа ажилчин болгонд одоо 1000 шахуу ажилчинд чинь 5,5 бог хонь

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Өгсөн хувьчилж өгсөн, аа зарим нэг нь болвол тракторын жолооч байсан улсууд нь зарим нь трактораа авсан, аа машины жолооч нь машинаа авсан, тэгээд юу ч үлдээгүй нэг барилгын хэд улсууд араамын энэ улсууд үлдсэн тэдэнд нь болвол тэр хонь өгсөн

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Юу тэд нарт нь болвол тэр үхэр ялгаж өгчихөөд, аа нөгөөдүүдэлд нь

Отгонбаяр -

Хонь нэмэж өгч

Намсрай -

Хонь бүгдэд нь хонь нэг 5,5-ыг өгсөндөө хонь ямаа нийлсэн, ийм л малтай байсан тэрийгээ тэгэж хуваагаад, тэгээд л тарааж өгөөд л яасан юм чинь тэр жилийн чинь төл мөл гээл бас нэг 3000 шахуу мал үлдсэн

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Өгөөмөр компанид, тэгээд 3000 шахуу малтай байсан тэрийг нь тэр чигээр нь “Өгөөмөр компани” би ажлаа энэ Болдбаатар гэдэг хүнд өгсөн Болдбаатараас энэ Банзрагч гэж тэрний тухай яриад байсан

Отгонбаяр -

Банзрагч дарга

Намсрай -

Банзрагч дарга авсан юм, Банзрагч даргаас нь Балган дарга гээд авсан юм. Тэгээд өмч хувьчлалын юугаар яахав нөгөө бага их хувьчлал гэдгээр нь яагаад би их хувьчлал бага хувьчлал гээд баахан юм боллоо шд

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Бага хувьчлалынхаа мөнгийг ер нь голцуу дундын тэр хөрөнгөнд нь би өгсөн юм, их хувьчлалаа ч өгсөн юм дөө бас, тэгээд нэг 2000 юу 1000 хувьцаатай байлаа. Тэгсэн чинь нөгөө улсуудыг чинь бас зарж борлуулна гээд мөнгө төгрөг нөгөө “Өгөөмөр компани”-ыг чинь дундын үйлдвэр гэхээ байгаад “Өгөөмөр компани” болсон юм чинь

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэр хөрөнгий нь одоо бас хувьчлаад ингэсэн чинь 400-гаад ажилчинтай

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэр 400-гаад ажилчин ч юу байхав дээ нөгөө хувьцаа эзэмшигчтэй болсон тэр 400 хүнтэй ч юм шиг яахав тэрийгээ аваачаал тэрийгээ тараадаг, 2 жилд нэг жоохон жоохон юм өгсөн тэгээд би ч 95 онд тэтгэвэртээ гараад яваад өгсөн юм. Тэгээд Болдбаатар авсан юм, тэр юмнууд нь яахав тэгээд хувьчлагдаад тарах нь тараад яваад өгсөн тийм л юм болсон юм. Амьтан болвол яахав зарим нь надад их өглөө зарим нь бага өглөө энэ чинь болсонгүй арай бага байна гэж гомдол момдол ганц нэг ирж л байсан, тэрийг нь би зохицуулаад тэр чинь тийм байсан ш дээ гэдгийг нь хэлээд зарим нэгэнд нь ганц 2 хонь ч нэмдэг юм уу тийм маягаар зохицуулаад л өнгөрсөн

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Бараг суурь шахуу хонь туугаад яьсан тэд нар ажилчид нь

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд ер нь дундын үйлдвэрийн юмыг тэгээл тараагаад дуусгасан дөө.

Отгонбаяр -

Барилга нь бол компанидаа үлдсэн

Намсрай -

Өө барилга нь бол компанидаа үлдсэн, аа сумуудаар барьсан дутуу барьсан барилга марилгыг чинь одоо бүгдийг нь тэр нэгдэл сумуудад нь өгсөн юм ш дээ.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Жишээлбэл Моготод гэхэд чинь 35 трактор засварын газрыг ганцхан л одоо каран бааз мааз гээл бүгдийг нь тавиад бүх юмыг нь бэлэн одоо ганцхан улсын өмч хүлээж авах болгочихоод байж байхад

Отгонбаяр -

Хувьчлаад

Намсрай -

Хувьчлаад тарсан, тэгээд тэр чинь ер нь л нэгдэл энийгээ ав одоо чамайг авахгүй болвол би тоног төхөөрөмжийг нь буулгаж аваад явлаа, нэгдлийн дарга нь тэгэхэд Даваасүрэн гэдэг хүн байсан, тэгэж хэлсэн би

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Яагаад вэ гэхээр нэгэнт хувьчлал болоод тэр чинь эзэнгүй болчихож байгаа юм чинь

Отгонбаяр -

Тийн ш дээ

Намсрай -

Тэгээд би тэрийг чинь очоод тэнд зүгээр нэг хүнд цалин төлөөд байх хэцүү болчихож байгаа юм чинь, ийм юм боллоо чи авбал ав авахгүй бол би авдаг юмнуудаа аваад ачаад явлаа гэж байсан чинь мөнгөө авсан тэгээл аваал өнгөрсөн ш дээ.

Отгонбаяр -

Тэгээд Моготын тэр

Намсрай -

Одоо юу байхгүй бүр шон ч байхгүй шахуу болсон байна лээ.

Отгонбаяр -

хэний гараар ороод яагаад тийм болчихов?

Намсрай -

Мэдэхгүй одоо тэр Даваасүрэн дарга л голыг нь мэддэг байх.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Юу хоёр давхар одоо энэ Дашинчилэнд нэг бариатай байгаа, одоо байна уу үгүй юу байгаа байх аа

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Засварын газар байгаа Бугатад бас байгаа

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Моготод бас барьсан юм байгаа энд бас барина гэж байсан чинь харин төлөвлөгөөнд баригдаад тэгээд баригдаагүй, тэр битгий хэл энэ сумыг чинь бүр цэвэр усны сантай болгоно гэсэн юм, тэнд хоёр худаг гаргаад худагнаасаа усыг нь татаж ингэж суваг хүртэл ухах гэж байсан чинь тэгээл өнөө хувьчлал болоод больчихсон юм шд.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Манайх ч гэсэн одоо ингээд 2 давхар контор бариад бараг ашиглалтанд орох гэж байсан чинь хувьчлал болоод больсон, тэгээд одоо 2 давхар нэг эзэнгүй байшин байна. Доторх юм нь тоногдоод дууссан, ийм байшинтай үлдчих байна болсон байна одоо. Шалны модоо сүүлд нь нөгөө Оросын эржгэр ногоон эрээн хулдаасаар бүр битүү хулдаасалсан байсан, байхгүй цөмийг нь хамаад явсан. Цонхны нь юмнууд байхгүй хаалганы нь цоож түлхүүрийг нь бүгдийг нь мултлаад явчихдаг юм байна ш дээ. Давхар байшимнгийн чинь байсан юмыг чинь, хатгаатай байсан юмыг хүртэл цонхоор ороод тэрийг чинь тэгээд аваад явчихдаг юм байна. Тэгээд байхгүй болсон ерөөсөө тэгээд одоо нэг хөндий хонгилууд л харагдаж байна лээ.

Отгонбаяр -

эргээд бодохоор одоо энэ дундын тэр ялангуяа тэр байшин барилгуудыг тэгдэг байж ингэдэг байж тэгсэн бол арай учиртай байх байсан гэж бодогдох юм байх юм уу таньд?

Намсрай -

Өө байлгүй яахав дээ, дундын үйлдвэр чинь эхлээд тийм байж байхад чинь эргээд би одоо өөрөө нас залуухан цус шингэн шиг байсан болвол аль хэдийнэ үгүй энийг ингэмээр байна гээд эзэмшиж талыг нь ч болсон аваад тэрэнд нь үйлдвэр гарааш янз бүрийн юм байгуулаад ажилласан болох л байсан. Тэр чинь Балган дарга гэдэг чинь Балган гэдэг чинь дундын үйлдвэрийн дарга нь байсан хүн

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Бүүр ёстой 67 оноос 60 нь хэдэн оноос л дарга нь болсон

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

69 оноос тэгээд татан буугдтал нь байсан юм даа Балдан дарга

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд байж байгаад тэтгэвэртээ гараад яачаад дараа нь нөгөө өмч хувьчлалаар ороод надаа өгсөн юм байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Юу ярьж байлаа,

Отгонбаяр -

Өө энэ чинь одоо аа за явж байна

Намсрай -

за дундын үйлдвэрийн талаар яривал дундын үйлдвэр маань тэр компань Өгөөмөр компани болсон гэж яриал дууссан байхаадаа

Отгонбаяр -

Нхнг тийм

Намсрай -

Тэгээд Өгөөмөр компани ч яахав одоо би ажиллаж байгаал энэ хэн эд нар Болдбаатарт өгөөл тэгээл салсан юм байгаа юм.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Яахав хувьчлалын дундын үйлдвэрийн хувьчлалын юмнуудыг хувьчлал нь хэлсэн байхаа

Отгонбаяр -

Тэгсэн

Намсрай -

Тийн тараасан тэр жил тараасан

Отгонбаяр -

Тэгээд эргээд бодохоор нэг

Намсрай -

Тэгээд эргээд бодоход

Отгонбаяр -

Тэгдэг байж гэдэг бодол байсан уу үгүй юу тэр үед?

Намсрай -

Тийм эргээд бодоход яахав энэ машинууд юунуудыг хувиасаа зарсан болвол одоо тараагаад зарим нэгийг нь аваад үйлдвэр мүйлдвэр юм уу цех байгуулаад ажиллавал болох л байсан байх. Одоо 1 дүгээрт , 2 дугаарт би одоо нас өндөр болчихлоо тэрний хойноос хөөцөлдөөд яваад ч дэмий болчихлоо, аа тэр үеийн ажил хийх гэдэг чинь их хүнд боллоо. Норм тэр улсууд чинь бараг ажил хийхгүй туулайдаал хаячихдаг тийм байсан шүү дээ.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд одоо ажил хийхэд их хүнд болсон, тэгээд л би гарсан юм дөө. Тэгээд ч одоо би бас болоогүй ээ энэ Өгөөмөр компанид юу нэгдэл чинь Лениний Зам нэгдэл гэж байгуулж юу байсан юм. Энэнийг чинь бас нэг компани болоод энэ компанид би 3 жил хонь хариулаад түрээсний, тэтгэвэртээ гараад тэгээд нэг жаахан малтай болж аваад одоо хөдөө малтай хэдэн хүүхдүүд маань амьдарч байна.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Яахав 3 жил хонь төллүүлсөн муу хариулаагүй, овоо хариулсан түрээсээр аваад тэгээд нэг хонь сард 100 төгрөгний юу 50 төгрөгний цалин өгнө, нөгөө 300 хонь чинь 15000 төгрөг болно. 3 жил болоход над нэг ч улаан мөнгөний цалин өгөөгүй бас компани.

Отгонбаяр -

Өө хөөрхий

Намсрай -

Тэр яагаадав гэхээр тэр үед чинь мөнгө их ховор.

Отгонбаяр -

Ннн

Намсрай -

Одоо мундаг байлаа шүү дээ. Тэгээд одоо сүүлд нь тэр компаний захирал дээр нь очиж “За 3 жил надад та нар нэг улаан мөнгө өгсөнгүй, би 3 жил хонийг чинь хариулаад түрээсний юугаар дансанд чинь одоо нилээн хэдэн төгрөг бичээстэй байгаа байх. Надад нэг 10 охин бяруу өгчих зүгээр”

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

гэлээ “Өө бяруугаар яахын та нэгэнт авч байгаа юм чинь гунж ав” гээд надад 10 охин гунж авлаа би, тэгэж би үхэртэй болсон хонь бол яахав дээ тэр л өнөө яагаад тэр чинь тэгэж үхэртэй боллоо. Манай авгай яахав хонио тэр хооронд бас зүгээр байхгүй энд гутал хийдэг гутлын мастер хийж байсан юм. Ахуй үйлчилгээнд сүүлд нь мастераа хийж байгаад тэгээд гараад дундын үйлдвэрт нэг хоёр жил хэртэй нярав хийж байгаад тэтгэвэртээ гарсан юм тэгээд тэр үед би дэмий тэнэж явахдаа жаахан цэмбэ мэмбэ авч л өгөөд байдаг байсан тэгээд тэрүүгээрээ гутал хийгээл 4 гутал хийгээл 1 байдаснаас өгөөд нэг 4,5 адуутай болоод тэгээл одоо адуугаа бас 100 гаруй болчлоо

Отгонбаяр -

Тээр

Намсрай -

Тиймэрхүү л маягаар явж байгаал амьдраал өнгөрлөө дөө. Зарим нь аа зарим хөдөлгөөнгүй нь одоо би боддог юм энэ одоо манай сумын одоо нилээн олон малчид одоо сайн сайн малчин гээд л дуудагдаад магтагдаад байдаг байлаа. Тэгсэн одоо нөгөө биднээсээ дор малгүй шахуу болсон, аа тэгсэн хэр нь сумын төвд ажиллаж байсан улсууд нь одоо мянгат зянгат болоод одоо хүүхдүүд нь одоо ер нь энүүгээр байгаа мянгатын хүүхдүүд чинь дан л мянгат болсон хүүхдүүд чинь л голцуу энэ сумын төвийг ажилчин албан хаагчийн хүүхдүүд болчих юм.

Отгонбаяр -

Тээр

Намсрай -

Жинхэнэ одоо малчны хүүхдүүдээс одоо болсонгүй, тийм байх юм.

Отгонбаяр -

Юунаас болж байна гэж бодож байна та?

Намсрай -

Тэр

Отгонбаяр -

Уул нь сайн малчингууд байсан гээд тэгэж байна ш дээ.

Намсрай -

Уул нь сайн малчингууд байсан улсууд яахав эх эцэг нь сайн байж

Отгонбаяр -

За

Намсрай -

Хүүхэд нь багаасаа маллаж өсөхөөрөө тэр малдаа жаахан дургүй болдог юм болов уу гэж би бодоод байгаа юм. Малчин малны ажил гэдэг чинь тийм амар ажил бас биш юм аа,

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Амралт гэж байдаггүй

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Өглөө оройгүй нэг ажлаа одоо дагаад явах чинь одоо гүйгээл байдаг тийм завсар зай байдаггүй, тийм ажил юм байна ш дээ.

Отгонбаяр -

Тийм

Намсрай -

Би одоо сүүлд 95 оноос 2005 он хүртэл би 9 жил яг хөдөө хонин дээр мал маллалаа. Тэгэхэд л надад яг тэгэж ойлгогдсон, урьд нь би болвол муу хонь мал маллаж байгаагүй зүгээр нэг механик даргархуу ажил хийж дунд тушаалын ажил хийж байгаал өнгөрсөн. Яахав нэг 400 цаасны цалинтай болж сүүлдээ яахав нэг олон жил ажилласан гээд бас янз бүрийн юм хийж байгаад нэг 700 цаасны цалин аваал тэгэж байгаал дундын үйлдвэрт орсон л доо.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тийм л юм хийж байсан юм. Тиймэрхүү л байх шив дээ өөр ч одоо за тэр чи түрүүн надаас нэг асуугаад байна лээ тэр нэгдэлжих хөдөлгөөн гэж

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэр талаар би нээх тодорхой сайн мэдэхгүй гэхдээ зүгээр нэгдэлжих хөдөлгөөнд одоо нөгөө кино минон дээр гараад байдаг тэр болвол ортой юм шүү.

Отгонбаяр -

Нөгөө малаа нуугаал

Намсрай -

Малаа нуугаал ингэж байсан чинь, за манайх болвол би болвол тэр үед болвол Ховд аймагт Эрдэнэ-Бүрэн сумандаа байсан манайх мал манайх бол тийм сайхан айл байгаагүй, аа нэг арваадхан хоньтой нэг хоёр адуутай, морьтой байсан юм уу даа манай аав тэгээл жил бүр зун болохоор 2 морио унаал малны юу тууварт явчихдаг аа бид хэд яахав дээ нэг тэр хэдэн ямаагаа сааж хоол унд ингээл сүү мүүтэй болдог тийм маягтай амьдардаг байлаа

Отгонбаяр -

Ёстой л таргийн 5 ямаатай

Намсрай -

Тийм тийм л айл байсан. За бас болоогүй ээ нэгдэлд орсон тэр үед нэг жоохон газар тэр үед чинь ямар трактор гэж байх биш газрыг чинь хүрзээр гишгээд ногоо будаа цацаж тариад тэгээд тэрийгээ усалдаг ус ховор, Ховд чинь одоо тэгэхэд гандуу байлаа шүү дээ.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд усалдаг тийм байсан юм Цагаан Мод гэдэг газар зусаад л

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэндээ тэгээл услаал ингээл байж байдаг тэгээд ус ч бага хэрэглэдэг юм дөө. 40 хоногт л нэг удаа усалдаг тариаг чинь тийм бага ус ордог тийм байсан юм. Тиймэрхүү юм хийгээд намар нь гараар зулгааж авна, нөгөөдөхөө зулгааж аваад нөгөө тэр үед ямар техник гэж байсан биш тэгээл цөөхөн улсууд болвол яахав бага хэсгийг нь зүгээр даавуун дээр тавьж байгаал нөгөөдөхийг чинь гараараа ингээл нунтаглаад будаагаа цайруулаад авчихна. Эртхэн шиг л хийсэн улсууд нь ер нь газрын одоо хөрсийг хараад дээр нь усалж ингэж модоор нүдээд дэвсэлж байгаад нөгөө хатсан будаагаа аваачиж тавьж байгаад адуугаар гишгүүлчихнэ морио хөтлөөд

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

гишгээд байна ш дээ морь тэгээл гишгүүлээл ингээл яачихдээ нь хамт сүрэлийг нь авч хаяал нөгөөдөхийг нь будаагаа хамж аваал салхитай өдөр хүрзээр чулуудаад цайруулаад авчихна шүү дээ. Тийм л ажил хийж байсан, одоо яахав сургуульд байхдаа хийж байсан тийм л байна даа.

Отгонбаяр -

Ннн та тэр сумын бага сургууль төгсчихөөд аймаг дээр 10-н жилийн сургуульд нэг жил сурсан гэж байна ш дээ

Намсрай -

Тийм

Отгонбаяр -

Тэгээд яагаад хөдөө гарчихав, аймаг дээр идээшсэнгүй юу?

Намсрай -

Аймаги дээр нэг жил суучихаад 2 дахь жилд нь яагаад би хөдөө гарсан юм бэ гэхээр амьдрал хүнд байлаа. Байранд ав гэсэн чинь нэг айлаас 2 хүүхэд авахгүй гээд миний эгч надаас нэг ангийн дээр

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Байсан юм тэрийг аваад надыг байранд аваагүй юм. Аа тэгвэл би одоо энэ аймгийн төвд чинь амьдрахгүй юм байна гэж хэлээд багшдаа тэгэж хэлчихээд би тэгээд орой нь оргосон юм.

Отгонбаяр -

Байх айл байхгүй

Намсрай -

Байх айл уул нь байх айл байсан л даа надад тэгэхдээ би тэгээд оргосон юм. Оргоод хөдөө гараад аав ганцаараа байгаа юм чинь ерөөсөө л

Отгонбаяр -

Ээж нь яасан?

Намсрай -

Ээж болвол надад 4 дүгээр ангид байхад 52 онд нас барсан юм

Отгонбаяр -

Өө хөөрхий

Намсрай -

Тэгээд аав болвол одоо ерөөсөө л 5 хүүхэдтэй 5,6 хүүхэдтэй хамгийн том нь гэхэд одоо 59 онд 48 онд наашаа Налайхын уурхай гэж манай ах ачигдаад, дараа нь 59 онд бас нэг ах нь ачигдаад, ингээд ер нь л том нь л одоо миний эгч болсон.

Отгонбаяр -

аймаг дээр сургуульд

Намсрай -

Аймаг дээр сургуульд тэгээд би надаас доош 3 байгаа юм.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэр нь жоохоон жоохон хамгийн бага нь 6 настай байсан юм.

Отгонбаяр -

Өө хөөрхий дээ

Намсрай -

Ээжийг нас барахад тэгээл өнгөрсөн, тэгээд бид хэд чинь тэд нар нь аймгийн сумын төв дээр сургуульд, аа би аймгийн төв дээр тэгэхээр дэмий юу хийгээд

Отгонбаяр -

Аав ганцаараа

Намсрай -

Аав ганцаараа нэгдоийн тэмээ хариулж байсан юм бас болоогүй тийм, тэгэхээр нь аавд очиж хань больё гэсэн бодол ороод л гарсан, 2 жил тэмээ хариулчихаад аавтайгаа хамт тэгээд аав ер нь чи тэмээ хариулаад хэрэггүй ээ, сургуульдаа эргэж ор чи гэхээр нь 56 онд яваад очсон чинь сургуулийн захирал нь надыг хичээл анги нь чи одоо 5-ыг төгсчихөөд гарсан юм чинь 6 дугаар ангид ороод сурч чадах уу гэнэ чадна гэсэн чинь тэгээд 6-д ороод 6 дугаар ангиа төгсөөд 7-гоо төгсөөд байж байтал бас дотуур байранд авдаггүй ээ.

Отгонбаяр -

Хнн

Намсрай -

Тэгээд нэг дотуур хөөгөөд оруулахгүй байж байсан чинь дотуур байранд тэнд их чөлөөтэй байгаа гээд уул нь Ховд аймгаас наашаа 150 километр газар Зэрэг сумын 7-н жилийн сургуулийн дотуур байранд ирж манайх цаашаа 60 километр

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

наашаагаа Зэрэг сумын 7-н жилд л би 150 километр хол ирж 7 дугаар анги төгссөн шүү дээ. Нэг гуталтай өмссөн хувцастайгаа л ирсэн

Отгонбаяр -

Дээлтэй

Намсрай -

Малгай байхгүй уут жижигхэн дөрвөлжин эрээн даавуугаар чихээ ингээд өвөл дараад боочихоод мөсөн дээр гүйж явна,

Отгонбаяр -

Ээ хөөрхий дөө гэж

Намсрай -

Тэгээл болдог л байсан юм

Отгонбаяр -

Болдог л байсан байх

Намсрай -

болдог л байсан юм, аа гутал цоорчихоор хичээл дууссан дэвтрээ аваачиж хайчилж уландаа хийчихээл тэгээл амьдарсаар байгаал 7 дугаар ангиа төгсөөл

Отгонбаяр -

өө тээр

Намсрай -

гарсан хүн шүү дээ би тэгээл техникумд орсон, тийм л амьдралтай байсан хүн. Ер нь дээх нь үед бол амьдрал хүнд байсан шүү

Отгонбаяр -

Тийм байсан

Намсрай -

Тэгээл энэ хүүхэдтэйгээ одоо энэ хүүхэддээ хэлэхээр битгий худлаа яриад бай гэж байгаа юм шүү дээ надыг

Отгонбаяр -

аргагүй ээ ерөөсөө маш хүнд байсан нийтээрээ тийм байсан тийм ээ?

Намсрай -

Тийм нийтээрээ гоцуу л голцуу тийм байсан. Би одоо 5 дугаар ангид байхдаа голцуу хөл нүцгэн сургуульдаа суудаг байсан, гутлаа хайрлаад өвөл өмсөх гээд,

Отгонбаяр -

Өө хөөрхий тийм үү

Намсрай -

Тэгээд урд багш урд суулгах гээд давшилна, би хойшоо давшилна. Хүний хойно сууж хөл нүцгэн хүн чинь

Отгонбаяр -

Тийм

Намсрай -

Тийм байлаа шүү дээ.

Отгонбаяр -

тэгээд өвөл л гутлаа өмсөнө

Намсрай -

өвөл л гутлаа өмсөөд

Отгонбаяр -

Хүйтэн ортлоо хөл нүцгэн

Намсрай -

Хүйтэн ортлоо хөл нүцгэн тэгээл өвлийн урь одоо л явж байхад чинь одоо айлын хонь мал явж байхад чинь мал шээсэн газар очоод зогсчихно ш дээ. Тэр чинь жигтэйхэн дулаахан тэгэж байж л одоо хүн боллоо шүү дээ зовлон үзэж

Отгонбаяр -

Хөл нүцгэн хүүхдүүд олон байсан уу танай ангид?

Намсрай -

өө олон байсан 4,5 байсан юм.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Би байранд орчихоод л одоо өглөө хөл даармаар болвол нэг өмсөөд гарч байгаа юм, гараад нэг жаахан явж байгаал хүрч ирээл гутлаа тайлж аваад орон доогуураа чулуудчихаад тэгээд сургуульдаа яваад орчихно ш дээ. Ороод багш нар нөгөө сандал болгон дээрээ суу гэнэ би урд чинь суухгүй хойноо очоод суучихдаг, багш загнаал урагшаа авчираал суулгана яахав тэр суулгасан газар нь өдөрт нь сууна тэр цагт нь суучихаад орой тэгээл завсарлахтай нь хамт хойш нь явчихна тийм л байсан. Одоо энэ та нар зарим нь таних бол танихгүй байх аа даа Балданцогт гэж хотод бий дээ тэр юуны манай анги юм байгаа юм.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Одоо Архангайн “Үнэн”сонины сурвалжлагч хүртэл хийж байсан юм.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэр хүртэл тэгэж хөл нүцгэн үгүй чи одоо хойшоо л их гүйгээд байдаг байсан ямар учиртай юм бэ, би хөл нүцгэн учраас тэгэхгүй юу гэж Балданцогт ч гэсэн ядуу хүн байлаа шүү дээ бас.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Үнэндээ тэр л янзаар өссөн юм. Тэгэхдээ эгч нар нь энэ аймгийн төвд асрагч сувилагч янз бүрийн ажил хийгээд яахав ээ гуталтай явдаг байсан. Би болвол хөдөөнөөс шууд ирсэн юм болохоороо тийм юм байхгүй, тийм байсан юм.

Отгонбаяр -

Тэгээд хөдөөнөөс шууд ирсэн одоо хөдөө ганц аавтай тийм хүүхдийг одоо сумын сургуульд дээл хувцас яахав?

Намсрай -

Өгөхгүй яалаа гэж өгдөг юм. Өгөхгүй ш дээ тийм юм байхгүй

Отгонбаяр -

Хөдөөнөөс нэг ганц дээлтэй

Намсрай -

Ганц дээлтэйгээл явна

Отгонбаяр -

Өвөл зуны гэж ялгах уу?

Намсрай -

Өө ялгаад тэр дээл болвол өвөл ирнэ л дээ. Нэг тэрлэгтэй орж ирнэ зун болох өвөл болохоор нэг хөвөнтэй дээл нэг үстэй дээл хоёр бөндгөр юм ирнэ. Тэрийгээ л өмсөнө ш дээ. Гутал нээх ямар хийж өгөх хүн байх биш тэгээл яаж ирэхэв, тэгээл гутлаа л хайрлана.

Отгонбаяр -

Дээлнийхээ дотор одоо өмд цамц гэж юм

Намсрай -

Ер нь ганцхан л цамцтай л ирнэ шүү дээ аа дотуур байранд орохоор чинь нөгөө 2 ээлжийн цамцтай болгосон тэгээд нэгийг нь угаагаад нэг нь өмсөөтэй байж байхад нөгөөдөхийг нь угааж хатааж аваад ингээл байдаг л байсан л даа.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Голцуу тэр сургуулийн юунууд цэвэрлэгчүүд угааж өгдөг байсан юм чинь тэр дотуур байранд байхад чинь

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тийм тэгээд 2 ээлжийн ямар юутай гэж байсан биш, одоо бол хамаагүй сайхан болчихоод байгаа юм чинь.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээл одоо адгийн наад зах нь бөөстэй хүүхэд гэдэг чинь тамтаггүй байлаа шүү дээ тэр үед

Отгонбаяр -

Бүгдээрээ бөөстэй байсан уу?

Намсрай -

Бүгдээрээ бөөстэй байсан юм тэр

Отгонбаяр -

Тэгээд тэр дотуур байрны бөөсийг яаж арилгадаг байв?

Намсрай -

Энэ гадаа тавина ер нь

Отгонбаяр -

Өвөл бол

Намсрай -

Өвөл бол ер нь зун ч гэсэн өвөл ч байсан юунуудыг нь ховилнуудыг нь гаргаал гадаа модон дээр тохчихно ш дээ. Тэгээл нөгөө бөөс чинь хөлдөөл уначихна биз дээ

Отгонбаяр -

Аанхаан

Намсрай -

тэгээл

Отгонбаяр -

Сэгсрээл оруулаал

Намсрай -

Сэгсрээл оруулаал авчихна, тэгээл бөөсгүй болсон л байна. Хувцасыг чинь нөгөө усанд нэг 7 хоног болгон оруулна тэгээд 7 хононо, заримдаа 14 хоноод нэг жагсааж аваачиж нэг усанд оруулна, тэгэхээр чинь бөөснөөс салчихаж байгаа юм л даа.

Отгонбаяр -

Аанхаан

Намсрай -

Зун хөдөө бас яаж одоо тэрийг чинь угаахав тэгээл тэр чигээрээ тийм л байсан юм чинь

Отгонбаяр -

Нхн юу иддэг байв сургуулийн дотуур байранд өлсөж байсан уу гайгүй юу?

Намсрай -

Гайгүй ээ тэр чинь сурчихаж байгаа юм чинь,

Отгонбаяр -

Тийм байх

Намсрай -

Ер нь нөгөө лапша, шар будаа 2 л гол голлоно шүү дээ тэр үед чинь, за тэр гэдсээр голдуу шөл хийнэ тиймэрхүү л байлаа шүү дээ.

Отгонбаяр -

Хярамцаг их хийдэг

Намсрай -

Хярамцаг

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тийм тэрийг чинь л их иднэ шүү дээ.

Отгонбаяр -

Тэгээд нөгөө гэр орноосоо хол багадаа зайлуул ээжээсээ өнчин хоцорчихсон санаад бас бэтгэрдэг байсан байхдаа?

Намсрай -

Өө хачин л болдог байсан биз тэр үед чинь сүүлдээ мартчихаж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тийм байхдаа хүүхэд юм чинь

Намсрай -

Хүүхэд юм чинь

Отгонбаяр -

Нхн охин хүүхдүүд болвол их хэцүү болдог байсан юм шиг байгаа юм

Намсрай -

Аан?

Отгонбаяр -

Охин хүүхдүүд

Намсрай -

Тийм

Отгонбаяр -

их хэцүү болдог байсан юм шиг байна лээ

Намсрай -

Би тэгээд техникумд ороод 3 дугаар ангид 2 дугаар ангид байсан чинь би манай ижийгийн төрсөн дүү нь тэр айл хажууд нь байсан юм байгаа юм. Тэгээд

Отгонбаяр -

Аймгийн төв дээр үү?

Намсрай -

Аймгийн төв дээр

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Нэг жижиг гэр бариад төхөөрөөд гарсан гэртэйгээ тэгээд байж байдаг тэгээд өдөр нь хааяа нэг орж тэр ахындаа орж цай уудаг байхгүй юу.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Яваад орсон чинь л сэр гээд яваад орсон чинь нэг авгай сууж байна, зүгээр манай ээж сууж байх юм.

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Намсрай -

Мундаг цочиж харсан шүү би.

Отгонбаяр -

Тээр

Намсрай -

Тэгсэн нөгөө ижийгийн дүү Отгоо гэж нэг авгай байсан хөдөөнөөс орж ирчихээд байж байгаа юм чинь нүгэлтэй адилхан

Отгонбаяр -

Уйлаад бариад авсан уу?

Намсрай -

Уйлаачгүй ээ,

Отгонбаяр -

Аа за

Намсрай -

Сандраад хөөд гээл цочиод л зогссон, тэгээл нөгөөдүүл харин надаас болж уйлсан

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ аргагүй ш дээ эмэгтэй хүн бол тэгээл уйлаад унана ш дээ

Намсрай -

Тийм тийн тэгэж байсан юм

Отгонбаяр -

Эвий эвий гэж, тэгээд техникумын оюутан болчихоод стипендтэй болсон байхдаа

Намсрай -

Өө ёстой тийм эхний жил болвол нэг 150-аар юу мянга 180 төгрөгний стипенд 2 жил ав аваад

Отгонбаяр -

Тэгэхээр чинь нөгөө юм юмтайгаа залгачихна

Намсрай -

Юм юмтайгаа залгачихаж байгаа юм чинь

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ

Намсрай -

Хоол идээл юмаа аваал хувцасаа өмсөөл явчихаж байгаа юм чинь тэгээл амар болчихож байгаа юм.

Отгонбаяр -

Ямар ч байсан гутлаа хайрлахыг мэдэж байхыг бодоход бас овоо хэрсүү хүүхэд байж, гутал тайлаад тавичихдаг

Намсрай -

Тэр гутлаа тайлах ч тэгэхгүй болвол өвөл өмсөх юм байхгүй болчих нь ш дээ. Цоорчихно би нэг жил нь болвол цоорчихоод заримдаа ном дэвтэр энд тэндээс зарим хүүхдийн дэвтрийг хүртэл би хулгайлж авч гутлынхаа уланд хайчлаад дэвсчихээр нэг зүгээр болно доо. Тэгэж хүртэл явж л байлаа шүү дээ.

Отгонбаяр -

Дэвтэр зүгээр нэг л нэг дэвсчихээр хэр зэрэг удахав?

Намсрай -

Үгүй ээ нэг 7 хоног явна шүү дээ.

Отгонбаяр -

Тээр

Намсрай -

Дэвтэр чинь нимгэрээл яваад байна.

Отгонбаяр -

Нимгэрээл яваад байна

Намсрай -

яваад байдаг юм тэгээл яваад байна ш дээ.

Отгонбаяр -

Хүүхдийн дэвтэр хулгай хийгээд

Намсрай -

тэгээл дэвсчихнэ ш дээ тэгэж хүртэл явж байлаа шүү дээ. Тийм л байлаа

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Намсрай -

Намайг тэгээд техникумд орсноос хойш тэгээд яахав амьдрал залгаад

Отгонбаяр -

Тийм байна

Намсрай -

бүх зүйл ингээд сайхан болчихоод явж байгаа юм даа

Отгонбаяр -

Тийм байна тийм байна

Намсрай -

Тхх.

Отгонбаяр -

Ер нь тэгэхдээ л тэр үеийн хүмүүсийн ялангуяа хөдөө байсан хүмүүсийн бага нас бол маш хэцүү, хүнд өнгөрсөн байгаа байхгүй юу

Намсрай -

Хүнд хүнд

Отгонбаяр -

Тийм тэгээд ер нь бас ингээд хүмүүс урт насалдаггүй ч байсан юм уу, ихэнх нь өнчин хоцорсон байгаа юм багадаа

Намсрай -

Зун одоо ингээд зун болвол би үнэндээ яг одоо сургууль тараа бол хөдөө гарч айлын хонь хариулдаг тэгэж хонио хариулаал нэг гутал уллуулж аваал ордог монгол гутал шүү дээ

Отгонбаяр -

Тэрнийхээ хөлсөнд

Намсрай -

Хөлсөнд тэгээд түүгээрээ л өвлийг авна шүү дээ, за бусад өмсөх хувцасыг нь болвол аав нэг юм хүн амьтнаар, аав ч өөрөө гутал уллачихдаг тийм хүн байсан юм

Отгонбаяр -

Гутал уллах одоо тийм үнэтэй ажил байсан юм уу гуталны ул?

Намсрай -

Айнг

Отгонбаяр -

Яагаад?

Намсрай -

Өө гутал яахав дээ нэг шөнө гутал хийж өгнө гэж байхгүй ш дээ нэг түрүү аваад өгч л уллуулна уу гэхээс

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Нэг болвол тэр улсууд чинь өөрсдийнхөө энэнд таарах юм гэсэн гутлынхаа хуучин түрүүгээр уллаад өгчихөж байгаа юм чинь надад тэгээд түүгээр л өвөл давна

Отгонбаяр -

Гутал яаж улладаг юм та тэр талаар технологийг мэдэх үү?

Намсрай -

Үгүй ээ энэ чинь одоо эд нар уллаад байгаа юм чинь би чинь болвол бүр уллачихна л даа

Отгонбаяр -

Нннг

Намсрай -

Зүгээр гэхдээ эхлээд одоо гутлыг нь яачихаад дараа нь нөгөө улыг нь эсгийгээр ингэж хоёр давхар эсгийгээр ингэж ширнэ, ширээд тойруулаад даавууг нь цагаан даавуу наагаад тэгээд нөгөөдөхийг чинь ингэж гадна талаас нь ингээд 3 юм уу 4 үе ингэж оёж тэгээд нөгөө цоохор тэгээд нөгөө оёчихдээ нь хамт уланд нөгөө даавуу чинь бөх болчихно шд. Тэгээд уландаа тавьж байгаал юу түрүүндээ тавьж байгаал боожээсэн юм боочихно.

Отгонбаяр -

Хамгийн доод уланд нь юу хийдэг юм?

Намсрай -

айн хамгийн доод уланд нь үхрийн зүгээр одоо шийр байна ш дээ.

Отгонбаяр -

Нхнг

Намсрай -

Үхрийн толгой шийрийг чинь аваачаад тэр уландаа улалчихаж байгаа юм нойтон чигээр нь

Отгонбаяр -

Аа за за

Намсрай -

тэгчихээд нөгөөдөх нойтон чигээр нь хатчихаар ингээд дэрвийж дотогш нь болгож байгаад ингээд гадна талаар нь энэ яг хөвөөгөөр нь аваачаад гутлаа тойруулаад оёчихож байгаа юм зүлгээд

Отгонбаяр -

Нннн

Намсрай -

Тэгээл нойтон ширтэй тэр үед одоо энэ хатуу цавуу мавуу хаймар байсан болвол тэрэндээ наачихвал яалаа гэж цоорхов

Отгонбаяр -

Тийм тийм

Намсрай -

Тийм тийм юм байдаггүй зүгээр л түүгээрээ л явдаг байлаа шүү дээ.

Отгонбаяр -

Тэгээд банди хүүхдийг хэлэх үү

Намсрай -

Тийм

Отгонбаяр -

эрэгтэй хүүхдүүд чинь гүйж харайна,

Намсрай -

Гүйж харайна тэгээл гүйж барина, тэгээл гутлын чинь ард нэг эсгий аваачаад л ямар тэр үед чинь шир гэж байх биш нэг ийм алд дөрвөлжин эсгий аваачих өөд нь оёж ширээд зуузай гээд ард нь оёчихно, тэгээл явдаг байсан юм.

Отгонбаяр -

Нхн та тэгээд 61 онд Польш явж тэ, 61 онд Польш явна гэдэг чинь техникум төгссөн 21 настай залуу

Намсрай -

Тийм

Отгонбаяр -

Тэр үед болвол та бараг нутгаасаа хамгийн анх гадаад явсан хүн нь байж магадгүй юм

Намсрай -

Тийм 61 онд

Отгонбаяр -

Тэгээд Польш явахад яав их сонин сайхан байв уу?

Намсрай -

Өө их сонин байлгүй яахав дээ 61 онд би Ховд Ховдын ХАА-н техникумыг төгсөөд манай ангиас 15 хүүхэд энэ Чойбалсангийн ХАА-н техникумаас 15 ингээд 30 хүүхэд Польшид МААМС-ын засвар механикын курс гэж байгуулагдаж курс гэж нэртэй тийшээ яв гэсэн 30 хүүхэд тэгээд 30 механик 30 слесарь 30 токарчин явсан юм ингээд 90 хүүхэд

Отгонбаяр -

Аа 90 хүүхэд явж

Намсрай -

Тэгсэн юм тэгээд Польшид очоод механик 31 механик слесарь 1 токарчин 1 ингээд тусгай тусгай газар 30 жил ажил юу 69 юу 61 оны 9 сард яваад 62 оны 5 сард ирсэн юм.

Отгонбаяр -

Нннн

Намсрай -

Энэ Польшид тэгэж яваад төгссөн юм.

Отгонбаяр -

За та анх Польш явахад ер нь яав?

Намсрай -

Анх бол

Отгонбаяр -

Мөнгө төгрөг яав, хувцас хунар

Намсрай -

Мөнгө төгрөг яахав би тэгээд юу төгсөөд яахав мөнгө төгрөг ч багатай байсан яахав тэгэхдээ нэг 5,10 юм байсан тэгээд миний нагац ах эмнэлгийн нярав байсан юм, манай ижийн төрсөн дүү нь.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд би одоо ингээд сургууль төгсөөд Польш явах нь ээ гэсэн тэр надад бүх мөнгө төгрөг надыг яаж өгсөн хүн тэр.

Отгонбаяр -

За

Намсрай -

Найдан гэдэг хүн байсан юм

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд тэр хүн л одоо надыг явуулсан юм даа гадаад явахад

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээл очоол яахав би ямар замын зардал гэж байх биш зүгээр ганцхан нэг л идэж уух замдаа идэж ууг гээд нэг хувцас хунараа яахав техникумд байхдаа нэг овоо хувцастай болчихгүй юу. Тэр хувцасаа аваад нэг 2 ээлжийн хувцастай тэгээд нэг чемодантай гараад өгч байгаа юм чинь

Отгонбаяр -

Тэгээд Улаанбаатарт орж ирээд

Намсрай -

Улаанбаатарт миний нэг эгч их сургууль төгсөөд байж байсан юм бас,

Отгонбаяр -

Аан зөв

Намсрай -

Тэгээд тэр эгч дээрээ ирээд тэгээл явсан юм одоо тэр эгч байгаа л даа Төв аймагт байгаа

Отгонбаяр -

61 онд их сургууль төгссөн байсан хүн гэдэг чинь бүр хуучны анхны мэргэжилтэнүүд байх нь тэ?

Намсрай -

Тийм үгүй ч арай ч анхных биш байх Ховдынх болвол анхны их техникумын болвол анхны төгсөлт байгаа юм

Отгонбаяр -

Аа тээр та нар

Намсрай -

Механикийн ангийн анхны төгсөлт байгаа юм. 3 жил 4 жил механик анги төгссөн ш дээ тэнд чинь. 4 жил сургуульд 4 төгссөн юм даа би бол тэрний анхныхад байгаа юм.

Отгонбаяр -

Анх удаа гадаад явахад Польшид очиход ёстой сайхан байсан уу?

Намсрай -

Эвгүй юм байна лээ би одоо ер нь хөдөө байсан болоод тэгдэг юм уу хотоор ч орж байгаагүй тэгээд адгийн наад зах нь нэг ариун цэврийн жорлонд чинь орж шээж баахыг нь мэдэхгүй

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Их л хэцүү байлаа шүү дээ. Тэгээд тэр чинь сандайлаад суухыг дээр нь гарч зогсож байгаад шээж байлаа шүү дээ би чинь зарим үед бааж байлаа ш дээ, ухаандаа тийм байдаг сүүлдээ нь одоо заалгалаа ш дээ. Польшийн нэг хүүхэн одоо бүр ингэж засдаг юм ингэж шээдэг юм гэж бүр зааж өгдөг байлаа шүү дээ бид нарт

Отгонбаяр -

Тээр

Намсрай -

Тэгэж байж бид нар нэг хөдөөнөөс явсан бид нар чинь юугаа мэддэг юм

Отгонбаяр -

Тийм ш дээ

Намсрай -

Тэгдэг юм байна лээ би нэг хэмх сууж хагалаал хаясан нөгөө жорлонг нь тэгээд одоо сүүлд нь бидэнд заасан ш дээ

Отгонбаяр -

Аа аргагүй нөгөө улсууд эд нарт заахаас өөр арга байхгүй

Намсрай -

Заахаас өөр аргагүй, тэр нь одоо надаас болсон юм байгаа юм.

Отгонбаяр -

Хоол унд нь яаж байна?

Намсрай -

Хоол унд яахав тэгээд бид янз бүрийн юм идээд нөгөөхөө тэр нь гашуун юм энэ нь хатуу юм гэж бодох юм байхгүй энэ янз бүрийн юм идэж сурсан бидэн шиг улсууд болвол тэр хоол унд тэр нь гоё амттай юм гээл идээд байна уу гэхээс тэр тэрүүгээр энүүгээр чинь цамаан байсан улсууд чинь л энэ чинь тийм муухай юм гэж ярина уу гэхээс биш бидэнд бол ярих юм байхгүй ш дээ над шиг улсууд бол. Тийм байх юм байна ш дээ тэр чинь, бас заагтай байдаг юм байна лээ.

Отгонбаяр -

Тээр

Намсрай -

Би тэгээд ажиглаал харж байхад

Отгонбаяр -

Тээр

Намсрай -

Аа тэр бидэнд хамаагүй байдаг юм байна энэ улсууд чинь цамаан өссөн улсууд нь ингэж голдог юм байна хоолоо гэж ингэж яриад сууж байдаг байсан тийм

Отгонбаяр -

Тийм

Намсрай -

Тэрийг л яг тэгэж ойлгосон доо тэнд би тийм юм байна лээ, хоол ундны хувьд бол. Гэхдээ бол хоол унд Польш чинь ер нь голцуу түүхий шахуу би эхний эхлээд тэр түүхий махыг нь идэж чаддаггүй байлаа.

Отгонбаяр -

Нэг шүүрхий улаан юм өгөөл байдаг

Намсрай -

Тийм тэгээд сүүлдээ харин тэр шүүрхий мах нь л их сайхан амттай болсон ш дээ.

Отгонбаяр -

Ороод ирэхээр

Намсрай -

Тхх .. аргаар болгосон мах гээд тийм талханд хавчуулсан өгч байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тээр

Намсрай -

Автобусандаа явж байхад чинь одоо ингээл норм гээл хүн болгон нэг нэг ийм жижигхэн гөөхийнд хавчуулсан түүхий мах өгчихнө. Тэр гөөхийтэй давхарлаж эхэлж идээд сүүлдээ гөөхийг нь идээл махыг нь чулуудаад байсан чинь сүүлд нь харин гөөхийг нь идэхгүй махыг нь иддэг болсон байсан тэгэж л явах юм байна лээ.

Отгонбаяр -

Нхнг заа за тэгээд МААМС-д эндэхийн МААМС-д ирсэн тэ?

Намсрай -

Тэгээд 62 онд энд ирсэн юм энд

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Техник юугаа төгсөөд ирчихээд 5 сард ирсэн юм даа. тэгээл 5 сард энэ Булганы МААМС-д Авзагын МААМС Булганы МААМС гээд ингээд Хутагийн МААМС гээд энд 3 машинт станцад биднээс 3 нь ирсэн Булганд би энд ирсэн юм тэнд хэн ирээд тэр хооронд Гомбосүрэн гэдэг залуу очсон юм. Тэгээд бид нар ингээд нэг нэгээрээ ингээд тарсан юм даа. Тэгээд 62 онд тэгэж ирчихээд 64 оноос тоног төхөөрөмжүүд нь орж ирээд тэр тоног төхөөрөмжийг нь авчирч би тэнд энд нь юунаас явж тэр Польшуудаас өөрсдөө ирж суурьлуулж тавьж өгсөн ш дээ бүр. Тэгээд тавиад байнга үзнэ 7 хоног тэр суурьлуулсан машиныхаа талаар би одоо өөрөө 1 токарьчинтой 1 мужаантай очиж мужааныг чинь байхад тависан юм чинь мужаантай очиж тэр станок дээр практик хийлгээд 7 хоног тэгээл хэрэглэж байсан юм тэгээл ажилласан

Отгонбаяр -

Нхн Польшид та нарыг одоо тэр курст сурч байхад орчуулагч багштай байсан уу?

Намсрай -

Орчуулагч багштай байсан

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Орос хэлээр орчуулдаг багштай байсан

Отгонбаяр -

Орос хэл дээр заадаг тэгээд тэрийг нь

Намсрай -

Тийм

Отгонбаяр -

Тэгээд тэрнийг нь орчуулдаг

Намсрай -

Үгүй үгүй монгол тийм багш очоогүй ш дээ бид нартай чинь, бид өөрсдөө нөгөө техникумаар халит мулт нэг орос хэлний нэг юутай байсан юм чинь дотроосоо л Найдандорж гээд Бодий гэж 2 Найдандорж нь Дорнодынх төгссөн Бодий гэж манай ангийн одоо энэ юугаар л байсан юмдаг одоо тэтгэвэрт гарсан даа нэг хүн байгаа

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

тэр Бодий чинь орос хэл овоо мэддэг яридаг манай техникумд байхад чинь ер нь голцуу орос багш нар техник зааж байсан юм чинь.

Отгонбаяр -

Өө за за за

Намсрай -

Тийм тэгээл одоо Омск дээр биднийг цаанаасаа ирэхдээ одоо бид ирэх гэж байна аа гэж хэлсэн чинь манай Алексеев багш тосч бидэнтэй шөнө ирж уулзаж байсан юм

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Намсрай -

Ховдод биш Омск-д

Отгонбаяр -

Тээр тээр Ховдын техникумд багш байсан хүн

Намсрай -

Тийм Ховдын техникумд багш байсан юм, манай ангийн манайд багш хийж байсан юм

Отгонбаяр -

Нннн өө за за

Намсрай -

Тийм тэгээд Бакланов гэдэг багш байсан юм, бас энэ наана юунд Эрхүүд бас тэр багш нар очсон байсан юм чинь

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд Алексеев бүр Омск дээр ирж бидэнтэй уулзаад тэгээд биднийг дагуулж явуулж байсан юм байхгүй юу.

Отгонбаяр -

Нхн анх Ховдын техникумд очиход тэр гадаад орос багш нар хичээл зааж байсан байна ш дээ

Намсрай -

Тийм

Отгонбаяр -

Тэгээд техникумаас гараад ямар санагдаж байна

Намсрай -

Үгүй яахав дээ

Отгонбаяр -

ямар харилцаатай байсан бэ?

Намсрай -

Зүгээр уул нь би одоо тэр Алексей багш чинь би одоо ер нь бодоход тэр юмнуудыг нь хийж ус мусыг нь зөөж өгдөг байлаа бүр

Отгонбаяр -

Нхнг

Намсрай -

Тэр Алексей багшид чинь настай л хүн байсан юм даа хөөрхий тийм хүн байсан юм. Над болвол тэгээл тэд нарыг чинь дандаа монгол орчуулагчтай монгол багш нар орчуулна.

Отгонбаяр -

Нннн

Намсрай -

Цэрэнпил гэж бүр тусгай багш оччихсон хэлмэрч нь гээд оччихсон байсан юм аймаг хотоос тэр л голцуу орчуулна тэгэж явдаг байсан юм. Тэгээд тэд нарын чинь хажуугаар ингээд байж байхад чинь бас тэгээл гэрт нь очоол юмыг нь хийгээл яах дээр халит мулт яриатай болчихож байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ

Намсрай -

Тэгээл яридаг байсан юм одоо мартчихсан байна би хэлэхээр ойлгоод байгаа юм эргэж хэлж чадахаа байчихаж

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тийм болчихдог юм байна ш дээ.

Отгонбаяр -

Та одоо их багадаа гараал одоо энд төв Булган аймагт суурьшчихаж, сая таны ярианаас бага зэрэг тийм аялга гарч байсан шд. Эргээд юу яаж байна уу?

Намсрай -

Үгүй ээ би болвол Ховд аймагт хамгийн сүүлд нь 2000 онд очсон

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд нэг 4,5 жил болоол нэг очдог юм. Одоо Ховд аймагт 2000 онд очихдоо хамгийн бага дүү маань нас бараад очсон

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Одоо Ховд аймаг руу над явах шаардлага байхгүй болсон.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд одоо яахав миний хэл халх аялгуутай

Отгонбаяр -

Халх аялгуутай болсон байна

Намсрай -

Айн одоо бас халх аялгуутай болсон ч байх аа нөгөө аялгуу ч байгаа

Отгонбаяр -

харин нөгөө аялгуу чинь зарим заримдаа анзаарагдаж байна

Намсрай -

Анзаарагдана

Отгонбаяр -

Тийм

Намсрай -

тэр бол байж л таараа ш дээ

Отгонбаяр -

Нас ахих тусам их тодордог юм байна шиг байна лээ ш дээ

Намсрай -

Магадгүй

Отгонбаяр -

Тийм юм шиг байна лээ

Намсрай -

Байж таараа

Отгонбаяр -

Та юу яасан уу нутагтаа буцаад очихоор хүмүүсийн нөгөө Ховдынхоны нутгийнханы чинь ярианы аялгуу таньд содон анзаарагдсан уу?

Намсрай -

Өө би болвол тэр аялгууг бүгдийг нь мэдэж байгаа юм чинь мэддэг болохоороо өнөө содон нь анзаарагдалгүй яахав. Одоо би энэ юунд 78 онд би энэ Алтанбулагын техникумд энд Алтанбулагын техникум дээр механикуудын нэг тийм мэргэжил дээшлүүлэх курс гэж нэг 5 жил тутам нэг хийдэг юм.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

78 онд би тэнд очиж ордог юм байна.

Отгонбаяр -

Нхнг

Намсрай -

Очсон чинь Увс аймгаас 3 хүн ирж,

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд 3 чинь нөгөө ярихаараа нөгөө аялгуугаараа яриад явчих юм. Нөгөө багш нар ойлгодоггүй үгүй чи юу яриад байна гэсэн чинь ингэж хэлж байна ш дээ гээд би дунд нь хэлмэрчин болоод эхэлчихгүй юу, үгүй чи яаж энийг мэддэг юм, би Ховд аймгийн хүн шүү дээ тэхээр мэдэж л таараа биз гэхээр би Булганаас очсон болохоор Ховд аймаг хүн шиг болчихож байгаа юм чинь

Отгонбаяр -

Аанг

Намсрай -

Тэгэхээр тэгээл өнгөрсөн аа тийм үү гээл тэгээл голцуу би тэд нартай одоо ойлгоогүй юмнуудыг нь дунд нь хэлмэрчин болж байлаа ш дээ бүр тэр хачин хачин яриад байгаа юм чинь бас нөгөө аялгуугаараа

Отгонбаяр -

Тийм байна

Намсрай -

Тхх за Ховд аймагт чинь ялгаагүй шд, Увсын аялгуу тэр Ховдын аялгуу бүгд байгаа юм чинь, тэгээл бүх улсууд чинь тэнд сураад манай үйлдвэр гэхэд л Увсын 8 хүүхэд сурч байсан тэд нар бол аялгуугаараа ярина бид нар 8-тай чинь адилхан үерхэж байсан юм чинь тэрүүгээр нь бүгдийг нь ойлгодог болсон сурсан байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Хоолой гэхэд л багалзуур гэж яриад биччихэж байгаа юм чинь тэд нар чинь

Отгонбаяр -

Тэгдэг юм

Намсрай -

Ннн тэгэхээрээ өөр байхгүй юу.

Отгонбаяр -

Танай аав зайлуул хэд хүрсэн бэ?

Намсрай -

Манай аав 77 онд нас барсан

Отгонбаяр -

Өө төө сүүлд

Намсрай -

Сүүлд

Отгонбаяр -

Нутагтаа байсан уу та наашаа аавдаа ирсэн үү?

Намсрай -

Өө нутагтаа байсан нутагтаа байхдаа аав болвол зун нь мал туучихаад өвөл нь болохоор энэ Дарханд манай нэг ах байлаа, наад Цагаан Толгойд нэг ах байлаа Төв аймагт бүр Сүхбаатар аймагт миний нэг эгч Төв аймагт Сүхбаатар аймагт байсан юм. Ингээд өвөл болохоор ингээд тойрч бүгдээрэнгээр нь миний нэг дүү хотод байна

Отгонбаяр -

Бүх хүүхдүүд нь наашилсан

Намсрай -

Наашилсан тэнд одоо 2 хүүхэд нь л байгаа 3 хүүхэд нь тэнд байна

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

8-уулаа ш дээ бид тэгэхэд чинь 3 нь тэнд байгаа юм. Тэгээд 3-тайгаа очоол тэгээл хавар жаахан дулаарахаар л энэ хэдийгээ сар болгон нэг айлд нь болоол тэгээл манайд ирэхэд та хаа хүрэх юм гэхэд би тэнд хүрнэ гэхэд нь би тэр явах зардлыг нь өгчихөөд тэр зардлаараа яваал тэднийд очно, тэднийхэн зардлыг нь өгөөл тийшээ ингээл тойроод

Отгонбаяр -

Өө тээр

Намсрай -

Явдаг байсан юм тэгээд 77 онд 73 онд ирж манайд удаж байж байгаад явсан 3 жил болоод одоо тэр 73 онд гарсан хүүхдийг авчирч уулзуулаарай гэж ингэж хэлсэн юм би ирж чадахгүй бол аваачна шүү гэж хэлсэн юм тэгээд 73,7 онд очиж бие муу гэж байхад нь очсон, тэгээл хүүгээ аваад би авгайтайгаа 2-улаа очсон

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд Ховдод очоод бид 2 дээр нэг 4 хонов уу огт зүгээр л явсан дагуулж ах дүү нараар оруулна танилцуулна гээл ингээд дагуулаад 7 хоног 4 өдөр яваад 5 дахь өдөр нь нас барсан юм. Тэгээл нас барсан юм. Тэгээд 77 онд би чинь оршуулж ирчихээд тэгээд хүрээд ирсэн юм.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Ховдод одоо Ховдод 2 дүү нэг нь усны аж ахуйд нэг нь нэгдэл дундын үйлдвэрийн эдийн засагч хийж байсан дээд мэргэжлийн хүн байсан юм.

Отгонбаяр -

Аа за

Намсрай -

Манайхаас дээд мэргэжилтэй 2 хүн байдаг юм тэрний нэг нь энэ Төв аймагт байгаа нэг нь тэр эдийн засагч байж байгаад нас барчихлаа бас сүүлд нас барчихлаа. Тийм л байгаа юм даа одоо ёстой 8-аас 3-улахнаа үлдсэн байж байна.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Одоо 69-тэй 70-тай 73-тай 3 нь үлдчихээд байна. Бусад нь тэгээл

Отгонбаяр -

Багууд нь үлдсэн үү?

Намсрай -

Багаасаа доороосоо 2 нь явсан шүү

Отгонбаяр -

явсан уу?

Намсрай -

Дээрээсээ 3 нь явсан тэгээл дундаасаа үлдчихээд байгаа юм.

Отгонбаяр -

Тээр ёстой л нөгөө хэн үлдэх үү гэдэг нь бурхан л мэдэх

Намсрай -

Тийм зураг л зааж өгдөг юм шиг байна

Отгонбаяр -

Тийм юм байна

Намсрай -

Тэгдэг юм шиг байна

Отгонбаяр -

Нхн та тэр сумын бага сургуульд сурч байсан түүхээсээ ярьж өгөөч

Намсрай -

Яахав дээ сумын бага сургууль яахав ээ бага сургуулийн би дотуур байранд ч байж үзлээ гэртээ ч байж үзлээ ер нь бага сургууль тэр үед одоо ямар ч байсан юм би одоо сайн бодоод ажиглаад байхад сонин л санагдаад байгаа юм. Энэ монгол гуталтай дээлтэйгээ тэр форм гэж байгаагүй зүгээр л ороол цөмөөрөө бөөгнөрөөл суугаал багш хичээлээ заана дууг гэрт заана шүү дээ байшин байхгүй

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд өдөр орж гал түлээл галтай сууна даармаар болвол зуухны өмнө жаахан ойртос гээд суучихна, даарахгүй болвол хойно суугаал багш үүдэн дээр нь хөндлөн стол тавичихаал суугаал

Отгонбаяр -

Гэрийнхээ үүдэнд

Намсрай -

Аа гэрийнхээ үүдэнд яг урд талын үүдэнд нь багш нь хөндлөн столтой тэнд нь багш суух ёстой хойд мухрайд л бид нар жийгээд л сууна шүү дээ жижигхэн жижигхэн ширээтэй

Отгонбаяр -

Явган суучихна

Намсрай -

Жижигхэн жижигхэн ширээтэй тэрийг надын өмнө яахав зүгээр ийм жижигхэн ширээтэй, тэгээд жижигхэн намхан сандалтай тэрэндээрээ суудаг

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Аа дээх нь үед болвол ёстой тэр зурагнаас нэг кино минон дээр гардаг шиг байсан юм байгаа биз, аа миний үед бол тийм юм байгаагүй юм арай дээр болсон тойруулаад ингээд дугуйлаад жижигхэн одоо нэг өдий дайтай өргөн намхан ширээ тавьчихсан тэгээд нэг жижигхэн намхан сандалтай сандалгүй суусан ч болохоор тийм юмтай л байдаг байсан юм. Тийм юман дээр ингээд

Отгонбаяр -

Тэр гэрт хэдэн хүүхэд суух уу?

Намсрай -

Ангиараа л сууна ш дээ 30-н хэдүүлээ л багтана даа

Отгонбаяр -

Багтах уу?

Намсрай -

Багтана тэр чинь ингээд гэрийн ханыг нь тойруулаад бүүр ингээд дугуйлж суугаад араар урдуур нь дахиад тойруулаад суучихна. 3-н үе болоод суучихаж байгаа юм чинь

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгэхээр багтчихана тэгээд багш яг үүдэн дээр,

Отгонбаяр -

Ном унших ном байсан уу

Намсрай -

Унших ном гэж ер нь байхгүй шүү багшын заасныг л хэлсэнийг л бичиж аваад л тэрийг л уншина уу гэхээс биш өшөө ямар ном гэж байсан биш

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тийм байлаа шүү дээ, тэгээд багш л юу гэж хэлнэ тэрийг бичиж аваад уншина тийм байсан. Тэгээл манай багш чинь одоо Загдсамбар гээд багш байлаа тэгээд жаахан үймүүлбэл арай ч зодох нь юу ч бол казакын сургуульд аваачиж өгнө гэж биднийг их айлгадаг байсан юм

Отгонбаяр -

За

Намсрай -

Тэрнээс биш казакын сургуулиас их айдаг байсан юм би одоо ямар учиртай юм

Отгонбаяр -

Азаагын сургууль гэдэг нь ямар учиртай юм?

Намсрай -

Айн?

Отгонбаяр -

тэр

Намсрай -

Ховд аймгийн Ховд сум чинь казакууд байдаг юм

Отгонбаяр -

Ааан казакууд гэж байгаа юм уу?

Намсрай -

Аанг казакууд

Отгонбаяр -

Ооон би Азаагын сургууль гэж сонсоод

Намсрай -

Үгүй ээ казак,

Отгонбаяр -

Ааан

Намсрай -

Тэгээл манай тийшээ чинь казак гэж ярихгүй шд хасаг гэж ярина.

Отгонбаяр -

Тэгнэ

Намсрай -

Хасагын сургуульд аваачиж өгнө гээл гарыг минь ингэж хүлж аваал чирнэ шүү дээ хасагын сургуульд сургана гээд

Отгонбаяр -

Тэгэхээр нь явахгүй ээ гээл орилоол

Намсрай -

Явахгүй гээд гэдийгээд орилно тэгэж нэг айлгадаг байсан юм биднийг

Отгонбаяр -

Яагаад тэгэж алгадаг байсан юм бол оо хасагын сургууль нь

Намсрай -

Үймүүлэхээр л сахилгагагүйтахаар л тэгдэг байсан юм бол уу даа л гэж бодож байна би.

Отгонбаяр -

Тийм байх Хасагын сургуулиас яагаад айдаг байсан юм?

Намсрай -

Аа ямар хэл нь шал өөр байхгүй юу

Отгонбаяр -

Ннн

Намсрай -

Тэгээд мэдэхгүй тэгээд айдаг байсан юм байгаа биз. Манай хасагууд чинь ч дээх нь үед ч ёстой хүмүүжилтэй улс байсан юм шүү.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Архи амсдаггүй ёстой жигтэйхэн сайхан улс байна одоо бүр дээд зэргээр архичид болчихож

Отгонбаяр -

Тийм үү?

Намсрай -

Тхх согтуу хүн үзэх юм бол үнээ сааж байсан авгай нар чинь л хувинтай сүү мүүгээ асгаж цутгаал хурдаараа гэртээ орно. Тэр айлын гадаа ирээл өөр хүн буусан байхад эднийхийг нүүлгэмээр байна гэвэл тэгээд согтуу хүн болоол худлаа согтоол гуйвуулаал давхиал гэрийн нь гадуур давхиал байвал тэгээл бушуухан нүүгээл явчихдаг юм тэгэж дээрлэхдэг байлаа шүү дээ дээр үед

Отгонбаяр -

Аа хасгуудыг

Намсрай -

Хасгуудыг тэгэж байсан юм тиймэрхүү л нутаг нугадаа амьдарч байлаа. Манайх чинь яг казаах сумтай Ховд сумтай хил залгаа дөө, манай нутгийн тал нь ховдын нутаг болсон байна лээ Ховд сумын

Отгонбаяр -

Ннн

Намсрай -

Анх Эрдэнэбүрэн гэдэг чинь цаад талдаа байдаг нутгийн талыг нь Ховд суманд өгсөн байна лээ. Би бас тэр жил явсан, нутгаараа төрсөн газраараа очсон тийм болсон байна лээ. Ямар тэр үед чинь эмнэлэг мэмнэлэгт төрнө гэж байхгүй ш дээ. Гэртээ хаана явж байсан газраа төрдөг, тэгээл тийм хээр газар гадаа тэгэж төрдөг байсан эмэгтэйчүүдээс нас богиноддог байсан юм болов уу гэж би боддог юм.

Отгонбаяр -

Магадгүй тийм

Намсрай -

Би тэрнээс нас богиносож манай ээжий өнгөрлөө гэж боддог байсан юм. Гөвс гөвс цохидог байсан юм оволзоол байдаг байсан юм надыг жоохон байхад манай ээжий тэгээд тэр нь л

Отгонбаяр -

Одоо ингэхээр өндөгөвчний хавьцаа гэсэн үг байна ш дээ

Намсрай -

Аанг оволзоод байдаг байсан юм.

Отгонбаяр -

Тийм

Намсрай -

Бүр мэдэгддэг байсан юм юм гөвс гөвс гээл

Отгонбаяр -

Тээр

Намсрай -

Дээшээ хараад хэвтэж байхад нь тэгээд энийг илээдэх л гэнэ би хүртэл илж та нөгөөдөхийг нь

Отгонбаяр -

Өвдөж байна

Намсрай -

Өвдөөд байдаг тэрийг нь одоо ингээд илэхээр жаахан гайгүй болдог юм байна даа гараар дарахаар тэгээд дарж байж байдаг тэгээл дарж байхад чинь л хүртэл хуруунд мэдэгдээд зүгээр гөвс гөвс гээл байдаг байсан тийм өвчтэй байж байгаал нас барсан

Отгонбаяр -

Та ээжийгээ оршуулах үеийн юмыг мэддэг үү? Яаж оршуулдаг вэ хөдөө?

Намсрай -

Өө зүгээр 2 шээзгий аваачиж тэмээн дээр тэгнээд

Отгонбаяр -

2 талд нь

Намсрай -

2 талд нь тэрийг чинь тэгнэхдээ нь хамт өргөн болж таарна тэгэхдээр нь хөндлөн нь тэр хүнийг чинь аваачаад юутай нь аваачаал дээлэнд боогоол хөндлөн тавиал даруулаал тэмээндээ ачаал явчихсан юм. Тэгээд очоод болвол тэнд тэр үед ч ямар хайрцаг сав гэж тэгэж булна гэж байхгүй

Отгонбаяр -

Нхн ил тавьчихдаг

Намсрай -

Ил тавьчихдаг байсан юм. Ил тавьхдаа нөгөө даавуугаар бүтээгээл орхичихно. Тэгээл нэг 2 сайн муу яасан улсууд болвол уддагүй юм гэнэ лээ сайн явсан улсууд гайгүй байдаг юм гэсээн тэр нэг 3 хоногт алга байгаа юм чинь.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Шувуу идчихэж байгаа юм чинь

Отгонбаяр -

Дороо алга болчихдог гээд байгаа юм даа

Намсрай -

Айн?

Отгонбаяр -

Бараг зарим нь хоноод алга маргааш нь очиход байхгүй байдаг гэж байгаа юм даа

Намсрай -

Байхгүй байдаг гэж байгаа юм.

Отгонбаяр -

Өдөр судар үзэх ч юм уу цаг зүг харах тийм юм байсан бол уу тэр үед?

Намсрай -

Байлгүй яахав тэр чинь бүр нарийн байсан юм чинь

Отгонбаяр -

Тээр оршуулган дээр

Намсрай -

Оршуулга моршуулга тэр чинь тэр ламынхаа хувьд бол нууж лам нар дээр чинь очиж асууна ш дээ.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэр лам чинь хэлж өгнө. Тэгээд ламаас л тэр лам чинь одоо баригдана, Луузан гэдэг лам байсан юм надыг жоохон байхад

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Гүрэм хийж байна гээд арвайн гурил шар тосоор зуураад хүний дүрс хийгээд тэгээд ном уншаад тэрийгээ аваачаад тэр хол аваачаад хүнээс нууж шатаадаг.

Отгонбаяр -

Золигт гаргаад

Намсрай -

Аанг ингэдэг байсан юм тэгээд би тэрийг нь хүртэл шатааж байхад нь шатаагаад асааж хаячихаад явчихдаг юм ш дээ хол нуугдаж хэвтэж байгаад очиж байгаад очиж тэр шар тостой гурилыг нь идэж байлаа. Яадгын бэ тэр чинь тэгэж байлаа шд

Отгонбаяр -

Одоо сүсэггүй хүн бол хүүхэд идчихэж байгаа юм чинь түүнээс яаж шашных нь утгаар бол тэр чинь хамаг юмыг нь золигт гаргаад

Намсрай -

Нннг

Отгонбаяр -

Муу муухай юмыг нь өмнө нь төлөөлүүлж гаргаж байгаа юм ш дээ

Намсрай -

Тэгэж байгаа юм шүү тийм тэгэж л байлаа би хүртэл

Отгонбаяр -

Ер нь тэр бол хүүхдүүд тэр нутгийн банди нар хүүхдүүд тэгэж л байсан байх

Намсрай -

Тэгэж л байсан бүгд л тэгэж байсан тэр

Отгонбаяр -

Тээр

Намсрай -

4,5-уулаа ингээл хэвтэж байгаал гол нь нуугдаал хэвтэж байгаа юм чинь тэгэж байсан юм. Тэгээд тэр чинь тэр Луузан чинь дараа нь тэгээл баригдаал явчихаж байгаа юм чинь

Отгонбаяр -

Өө хөөрхий

Намсрай -

Нөгөө лам нар чинь амархан баригддаг байлаа шүү дээ

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

За одоо тэгээд Хорлоогоосоо сайн асуугаад тэгээд янз бүрийн талаар тэр л сайн мэднэ

Отгонбаяр -

Аль Хорлоо вэ?

Намсрай -

Та нар очиж хоноо биз дээ

Отгонбаяр -

Ааан тийм тийм

Намсрай -

Нэг өвгөн байна уу?

Отгонбаяр -

Хорлоо гуайнд очсон тийм

Намсрай -

Тэр Хорлоо

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Сумын намын хорооны орлогч дарга байгаад энд байсан хэдэн лам нарт чинь ухуулга хийж байсан хүн шүү дээ эд нар нь нууцаар ном уншиж байдаг юм чинь

Отгонбаяр -

Тэгэж байна лээ тийм айраглана гээд хөдөө гарчихдаг тэ?

Намсрай -

Нннг энэ л сайн мэдэх байх энэ хавийг манай баруун аймаг чинь эндэхийг бодвол тэр их хожуу тэр шашин чинь алга болсон шүү ер нь байсан юм. Надыг жоохон байхад л тэр гурэм хийж байхад энд бол хийхгүй шд.

Отгонбаяр -

Тийм

Намсрай -

Баригдана тэнд ч тэрний хувьд бол, 2 дугаарт бүр хөдөө сум мум болохоор чинь бас хөдөө сум болохоор чинь зэлүүд агаарт хол уулын аманд л нэг нэгээрээ байгаа юм чинь

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Мэдэгдэх юм байхгүй сэмээрхэн очиж хэлээл морьтой аваал ирнэ тэгээл гэртээ уншуулдаг тийи байсан юм чинь

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тийм байсан юм ер нь зарим нь хэрэг болж л байсан л байх зарим ч болдоггүй л байсан байх тэрийг яаж мэдэхэв би,

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэр юмыг нь л лав хулгайлж идэж байснаас биш цаашаа байхгүй

Отгонбаяр -

Танай нутагт тэгээд тэр лам гүрэм хийдэг хүмүүс олон байсан уу?

Намсрай -

Миний мэдэх бол одоо тэр Луузан гэдэг хүнийг л би сайн мэдэж байгаа юм.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Өшөө бусдыг нь мэдэхгүй би байсан байгаа биз,

Отгонбаяр -

Энэ нутагт бол нилээн олон байсан юм байлаа ш дээ

Намсрай -

Энд одоо олон байсан

Отгонбаяр -

Хүрээ хийдтэй

Намсрай -

Тийм

Отгонбаяр -

Танай гэрт бурхан тахил хуучны юм байсан уу? Аав ээж чинь хир шүтлэгтэй хүмүүс байсан?

Намсрай -

Манай аав ер шүтлэггүй хүн байсан юм манайд ер нь бурхан гэж бараг байгаагүй

Отгонбаяр -

Нхнг

Намсрай -

Тэр үед одоо яасан гэхээр бурхантай айлууд байдгүй байсан юм.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Аа би тэр Хүү үүлзвэр гэдэг газар төрсөн, Хүү үүлзвэрийн энэ талд Мухарын Ам гээд нэг ийм агуйтай ам байсан юм хадтай ам, тэр дотор чинь л явуут жоохон байхдаа би гүйж яваал тэрүүгээр очоод үзэхэд ном судар болвол ерөөсөө бурхан хүртэл байсан.

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэнд нуучихдаг байсан лээ ш дээ.

Отгонбаяр -

Тийм байх

Намсрай -

Тэр ууланд гаргаал хөдөөлүүлэх энэ тэр гэж

Отгонбаяр -

Хөдөөлүүлэх гэж

Намсрай -

Тийм тэгээл тэнд байсан би тэрийг л хүртэл ухаж үзэж байсан. Тэрнээс биш тэр ямар хүнд байсан ямар хүнийхийг нь ч мэдэхгүй

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээл тэрийг авч болддоггүй юм шүү гэсэн тэгээл тэрийг буцаагаал бүгдийг нь байсан байсан газар нь овоолж орхичихоод тэгээл агуй руу нь хийчихээл ус бороонд ч орохгүй битүү юман дотор байгаа юм чинь

Отгонбаяр -

Тийм байна

Намсрай -

Тийм л байсан юмдаг судар ном болвол тамтаггүй байсан юм тэр бодвол одоо саявтараас авч авч өгөө биз улсууд

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Манай аавын ээжийгийн хамгийн бага эмэгтэйгийн нөхөр нь лам хүн байсан юм байна лээ

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Нас ч ахисан байсан сүүлд одоо бараг 2000 он гэхэд л байсан даа тэр амьтан тэгээд одоо бүр Ховд нөгөө том шашин энд бий болоход чинь бараг том лам нь байж байгаад нас барсан

Отгонбаяр -

Тэндээ

Намсрай -

Тэндээ

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Соном гэдэг өвгөн байсан юм

Отгонбаяр -

Тэгээд 90 оноос хойш эргээд нөгөө юм чөлөөтэй болоод сүсэг бишрэл хүмүүс лам хар луу их явдаг боллоо ш дээ

Намсрай -

Тэглээ

Отгонбаяр -

Тэгээд тэрнээс тэр үеэс хойш таны одоо энэ сүсэг бишрэлд өөрчлөлт гарсан уу?

Намсрай -

Үгүй ээ үгүй, юу гэж гардаг юм, би одоо тэр сүсэг бишрэлийг чинь тоодоггүй байлаа энэ хүүхдүүд чинь их мундаг байсан байна би ерөөсөө өөрөө мэддэггүй манай хүүхдүүд өөрсдөө очоод тэр одоо энэ манай энд чинь бас гандан байгуулагдаад овоо энэ Цэрэндагва гуай магва гуай гэсэн баахан Гомбосүрэн гуай гээд лам нар бий боллоо л доо

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд эд нар чинь очиж тэд нар дээрээ очиж мөргөдөг нөгөө юмыг нь авдаг юм өгдөг тийм байж би мэддэггүй л байж

Отгонбаяр -

Өө тээр

Намсрай -

Би 93 онд 93,94 онд би нэг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болдог юм байна аа

Отгонбаяр -

За

Намсрай -

Тэгэхээр чинь нөгөө энэ цагаан сар болохтой хамт энэ сумын захиргааныхан бүгдээрээ битүүлэгээ лам дээр очиж хийдэг юм байна, би яваад мэддэггүй би ерөөсөө тэр лам мам дээр чинь очиж ч үзээгүй юм чинь

Отгонбаяр -

Тэгээд яваад өгсөн

Намсрай -

Тэгээд яваад явсан чинь очихгүй бол болохгүй гээл энэ Бүдүүн Суурь Бага Суурь 2 тэгээд байсан юм надыг

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгэхээр чинь би хамт очлоо би очсон чинь нөгөө 2 лам надыг шоолоод байгаа юм чинь “Энд орж ирдэггүй хүн ямар сонин хүн ирээ вэ энэ юу болчихов” гэж тэр Цэрэндагва гуай Гомбосүрэн гуай 2 тэгэж байгаа юм. Цэрэндагва гуай чинь энэ нэгдлийн мужаан байсан Гомбосүрэн гуай энэ ахуй үйлчилгээний нярав байсан сампинд бол нүгэлтэй шүү ёстой нүгэлтэй

Отгонбаяр -

Өө за за

Намсрай -

Тоо уншаад явчихна тэр зүгээр сампин дээр тачигнуулаал өнгөрдөг тийм өвгөн байсан Гомбосүрэн гэж нярав хийж байсан

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэр чинь бас лам хүн байсан юм байна лээ, тэгээд ахуй үйлчилгээний манай авгай ахуйн үйлчилгээнд байсан байсан тэгээд өнөө юу болсон чинь би лам хувцас хийлгэмээр байна гээд эд нар хийгээд өгөөд бүүр нөгөөдөх лам хувцсаа гэр дотор нь өмсөөд бөөн баяр тачигнатал хөхрөөд сүйд болж байсан Гомбосүрэн гуай тэгээд хүүхдүүд нь энүүгээр байгаа л даа, багш Дуламжав гээд байна эд нар нь байна тэгэж байсан юм

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэгээд бид би бодож байсан юм эд нар, тэр үеийн жинхэнэ лам байж байгаад больсон улсууд чинь дахиад лам болохоороо нь бөөн баяр болдог юм байна

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Зарим нь одоо баригдаад зарим нь одоо хар болчихоод баригдахгүй нуугдаад хар болчихоор чинь авгай хүүхдээ аваал ингээд явчихаар тоохгүй хаяж байсан юм чинь дээр үед

Отгонбаяр -

Тийм

Намсрай -

Лам нарыг чинь тэгэхгүй болвол ер нь балладаг байсан юм байгаа биз дээ

Отгонбаяр -

Тийм байх нь

Намсрай -

Энэ 36 онд нөгөө лам нарын бослого гэж бас нааш цаашаа үргэлжилсэн

Отгонбаяр -

Нхн

Намсрай -

Тэр бас л лам нарыг баривал барих л байсан байх тэр 36 оны ... Архангайд бүр баллаагүй юу

Отгонбаяр -

Тэгээд чангалуулчихсан

Намсрай -

Тийм чангарчихсан юм

Отгонбаяр -

Нхн за за за за энэ удаагынхаа яриаг 2-улаа ингээд дуусгая их баярлалаа За

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.