Narangerel

Basic information
Interviewee ID: 990263
Name: Narangerel
Parent's name: Luvsandamba
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: political scientist, retired
Belief: Buddhist
Born in: Erdene sum, Töv aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: nurse
Father's profession: lathe-operator
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
travel
childhood
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Нарангэрэл гуай.
Нарангэрэл -
Сайн.Сайн байна уу? Хүүхээ сайхан зусч байна уу?
Ариун-Ундрах -
Сайхан зусч байна аа.Та сайхан зусч байна уу?
Нарангэрэл -
Сайхаан сайхан.
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Нарангэрэл -
Зөвшөөрсөөн, уншиж танилцлаа, зөвшөөрсөн.
Ариун-Ундрах -
За баярлалаа.Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Нарангэрэл -
Би 1945 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Шохой цагаан булаг гэдэг газар төрсөн.Аа би дээрээ нэг ахтай.Манай аав Лувсандамба гэдэг. 2 эмэгтэй дүүтэй, 1 эрэгтэй дүүтэй, 5-уулаа.Шохойд өсч байгаад 1-р ангийг шохойн бага сургуульд төгсөөд тэгээд аав маань Налайхын их уурхайд ирж хүүхдүүдээ сургуульд оруулна гээд Налайхт ирээд, тэгээд Налайхын 10 жилд сурч байгаад 7-р анги төгсөхөд тэр үед яг Монголд нөгөө насанд хүрэгчдийн оройн дунд сургууль гэж одоо залуучууд ажлаа хийгээд сургуульдаа сурах боломжтой сайхан ийм боломж нээгдлээ гээд сурталчилагдаж байсан.Тэгээд бид нар 7-р анги төгсөнгүүтээ ажилд ороод, тэгээд оройн сургуульдаа яг л тэр үед бол оройн сургууль маань өдрийнхтэй л яг багш маань хичээлээ заагаад л, бид нар яг өдрийн хүүхдүүд шиг л сургуульдаа сурч байсан.Тэгэхдээ эхний жил ангийн хүүхэд бүрдээгүй учраас 1 жил алгасаад тэгээд хойтон жил нь оройн сургууль анх хичээллэж эхлээд хамгийн анхны 8-р анги манай анги сурсан.Тэгээд оройн сургуулиараа 10-р анги төгсөөд би одоо эмч болох сонирхолтой байсан болохоор Налайхын эмнэлэгт дагалдан сувилагч болоод тэгээд Налайхын эмнэлэгээс л ажлаа эхэлсэн дээ.Тэгээд сувилагчаар ажиллаад дотрын тасгын сувилагч байгаад ингээд дотрын тасагт ажиллаж байхдаа 2 жилийн дараа би эвлэлийн төв хорооны хүндэт үнэмлэхээр шагнагдсан.Миний хамгийн анхны шагнал бол ер нь тэгэхэд чинь өвчтөнүүдэд одоо ажилчид, асрагч, эмч, сувилагч нарын үйл ажиллагааны талаар гомдол санал, талархалаа бичдэг дэвтэр палат болгонд өлгөөтэй байдаг.Тэгээд л өвчтөнүүд тэнд их юм бичдэг.Тэгээд тэр дэвтэр дээр одоо надад их талархлаа гэж бичдэг байсан.Тэгээд эмнэлэгт 5 жил сувилагчаар ажиллаад тэр хоорондоо эвлэлийн төв хорооны хүндэт үнэмлэх, налайхын нэгдсэн эмнэлгийн хүндэт дэвтэрт бичигдэж, тэгээд л анхны налайхын эмнэлгийн ... Налайхад ер нь социалист хөдөлмөрийн хөдөлгөөн Монголд анх өрнөж байсан, 60-н хэдэн онд.Тэгэхэд манай налайхад хамгийн эхний анхны социалист хөдөлгөөний бригад эмнэлэгээс төрсөн.Эмнэлгийн хүүхдийн тасаг, халдварт, дотрын тасгийн 3 бригад анхны социалист хөдөлмөрийн бригад болж цол мандатаа авч их сүртэй юм болж байсан.Тэгээд ажил бол их эрчимтэй.Тэр социалист хөдөлмөр ч яахав хамтаараа хөдөлмөрлөж, хамтаараа одоо ажиллаж амьдрах тийм одоогын ярьдагаар бол багаар ажиллана гэдэг шиг л юм уу даа.Юм болгоноо хамтарч хийдэг тийм, нэг нэгэндээ туслаад бүх юмаа хийдэг тийм хөдөлгөөн өрнөж байсан юм.Тэгээд л ажиллаж байхдаа... Тэр үед бас уран сайхан гэж их залуучуудыг уран сайханд их хамруулдаг.Тэгээд манай эмнэлгийн нэг эмч их уран сайханч хүн байсан, их сайн хөгжимддөг Базаррагчаа гээд тэр эмч орой ажил тарсны дараа их эмч нараас асрагч сувилагчид бүгдийг нь амбульторт цуглуулаад дуулуулдаг.Дандаа хоор дуулна, эмнэлгийн концерт тоглоно, сүүлдээ гоцлол дуулна.Тэгээд нэг мэдсэн чинь ордны их идэвхитэй уран сайханч болж, ажлаасаа чөлөөлөгдөж соёлын ордны томоохон уран бүтээлүүдэд орж, тэрний кино жүжигчин байсан Нямсүрэн гал команд цагдаагын байгууллагад байсан.Бид нар нэг хэсэг залуучууд байсан.Томоохон ажил болохоор л ажлаас намын хороо чөлөөлдөг.Намын хорооны бичиг ирээд л тэгээд л эмнэлгийн дарга дуудаад л за ордон дээр тэдэн хүртэл ажиллана чи яв, бичиг ирсэн гээд явуулчихдаг.Тэгээд л ордон дээр ирээд цалинтай жүжигчин шиг бүх уран бүтээлд нь ороод, тэгээд л ордны жилийн төлөвлөгөө биелүүлэх ажилд бүр алсын бригад энэ тэрт нь хүртэл явна.Ингэдэг байлаа.Тэгээд аа эмч болно л гэж боддог байсан.Тэгээд 84 онд юм уу даа намар намын хороо дуудсан.Одоо энэ дулааны станц байгаа байшинд намын хороо байсан юм.Тэгээд хүрээд ирсэн чинь нөгөө гавъяат кино жүжигчин Нямсүрэнг бас дуудсан байсан.Тэгээд намын хороон дарга хүлээж аваад за одоо манай дүүргийн их сайн ажилчин, их сайн залуучууд та нар.Тэгээд одоо ордонд та хоёрыг жүжигчин болгох гээд бид нар ярьж байгаа.Зөвшөөрнө биз дээ гээд тэгсэн.Тэгээд Нямсүрэн маань зөвшөөрөөд, би түдгэлзсэн.Яагаад вэ? гэхээр доктор (эмч) болно гэж боддог мөрөөдөлдөө хөтлөгдөөд.Тэгээд яг тэр жил оройн 10-аа төгсөөд өвгөн маань багшийн дээдийн тоо физикийн ангид шалгалт өгөөд тэнцчихсэн.Тэгээд би тэр яг жил... тэр намын хороо дуудаад жүжигчин болгосны яг жилийн дараа бид хоёр 10-аа төгсөөд өвгөн хуваарь авчихсан.Тэгтэл яг л жилийн ойн дээр нь бас намын хороо дуудсан.Тэгээд очсон чинь хүүхдийн хүмүүжлийн талаар төв хорооноос нийт эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд илгээсэн захидал байсан юм.Тэр захидлын биелэлтийг Налайхад шалгаад ирсэн чинь соёлын ордонд тэр хүүхдийн хүмүүжлийн ажил эрхэлсэн орон тоон дээр жүжигчин ажиллуулаад удчихсан.Тэр дутагдлыг одоо шалгалтын групп байж байхдаа засуулна.Бид нарыг байж байхад та нар хүүхдийн секторыг авч ажилд нь оруул гээд тэгээд намайг хүүхдийн сектор бол гэхээр нь за өвгөн сургуульд орчихсон, 2 охин маань жоохон байсан.Тэгээд ээлжинд гарахгүй өдрийн ажил хүүхдүүдтэйгээ ойр хамт байх юм.Одоо тэгээд нэг маань сургуульд орчихсон юм чинь миний эмч болдог өдий гээд тэгээд л би тэр хүүхдийн секторын эрхлэгчээр ордонд ажилласан.Тэгээд 5 жил ажиллаад бас ажиллаж байх хооронд яахав хүүхдийн сектор шинээр бий болгоод танхим, хүүхдийн танхим булан, тэгээд их олон төрлийн дугуйлан хичээллүүлж эхлээд баатарчуудын танхим байгуулаад тэгээд л чадахынхаа хирээр л ажилласан даа.Шилний үйлдвэрт цагаан хөх даам хийлгээд 1000, 1000-аар нь.Тэгээд Монголын үндэсний хөлөгт тоглоом гэдэг номоор олон Монгол үндэсний хөлөгт тоглоомууд хийгээд л, тэгээд энэ ордны баруун талын дээд талын 2 давхарыг тэр чигээр нь хүүхдийн секторын ажлын байр болгоод, тэгээд жижиг кино аппарат авч хүүхдүүддээ баримтат кинонууд үзүүлээд ингээд нилээн идэвхитэй ажиллаж байсан шиг байгаа юм аа.Тэгээд тэр үед 5 жил ажиллах хооронд “Уурхайчин” сонин, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонинд зурагтайгаа энэ тэр гарч байсан.Тэгээд л гадна дотны хүн амьтан ирэхээр л Налайхын намын хороо манай секторын ажлыг их үзүүлнэ.Багш нарын баяр болохоор сургууль хуралд урина.Тэгээд багш нарын баярын хуралд сууна, шагнал авна.Тэгээд нилээн ажиллаж байсан чинь юу яасан.5 жил ажилаж байсан чинь ордныг найруулагч, хүүхдийн сектор хоёрын оронд... Бид нар дандаа практикийн улсууд байхгүй юу, сургууль соёл төгсөөгүй.Тэгсэн чинь Ленинградад соёлын дээд төгссөн хүн ирж байгаа гэнэ ээ, хүүхдийн сектороор гээд дуулаад би төрчихөөд гэртээ амарч байсан.Тэгэж дуулангуутаа за ер нь нэг юм бодохгүй бол болохгүй юм байна.Би ямар сургууль соёл төгссөн биш дахин дахин нэг хүнд зай тавьж өгч байснаас би жоохон байхынхаа оёдолд сонирхолтой.Тэгээд ерөөсөө энэ үйлдвэрт оёдолчин болъё.Оройн сургуульд бид хоёртой хамт төгссөн эмэгтэй захиргаанд ажиллаж байсан.Бид нараас эгч хүн л дээ, том хүн.Тэр энэ оёдлын үйлдвэрийн дарга байсан, тэрэн дээр очъё, оёдолчин болъё гэж шийдлээ.Дандаа ингээд хүнд зай тавьж өгөөд л байвал муухай юм.Ерөөсөө л ажилчин болно гээд.Манай аав ер нь ажилчин хүн.Тэгээд ажилчин хүн хамгийн сайхан гэж аав маань тэгдэг байсан.Тэгээд ерөөсөө ажилчин болъё.Тэгээд үйлдвэрт... яахав ордон дээр дуудаж албан ёсоор хэлээгүй л дээ.Тэгэхдээ би тэгэж дуулаад л үйлдвэрийн дарга дээр очсон чинь чамайг юу гэж явуулдаг юм, худлаа ярь гээд.Үгүй ээ нээрээ сургууль төгсөөд хүн ирж байгаа гэсэн.Тэгээд заавал тэрийг ирсэн хойно хөөгдөж би ажлаа өгөөд яахав.Би ерөөсөө оёдолчин болъё гээд.Тэгээд нээрээ юм бол чи дэвтэрээ аваад ир гэсэн.Тэгэхээр нь хөдөлмөрийн дэвтэрээ аваад очоод тэгээд нэг дагалдан оёдолчин 2 сар болгодог юм байна.Тэр хоорондоо би бригадынхаа дарга, хамгийн одоо аварга, бригадын аварга, үйлдвэрийн аварга оёдолчинуудтай л яг эн зэрэгцээд оёж эхлээд аягүй хорхой хүрээд л сайхан байсан.Тэгсэн чинь нэг өдөр энэ нөгөө манай оёдлын үйлдвэр чинь батлан хамгаалах яамны цэргийн оёдлын 2-р үйлдвэр болчихсон байсан юм.Тэгээд яамны удирдлагатай.Тэгээд нэг өдөр л баахан 69 ирээд л нэг том том генералууд ирээд л удирдлагын хурал болоод л байсан чинь манай дарга, боловсон хүчин хоёрыг ажлаас нь авч хаяад, тэгээд 1-р үйлдвэрээс нэг үйлдвэрийн даргаар нэг ахмад томилогдоод, намайг боловсон хүчин нөөцийн эрхлэгч болгочихсон.Тэгээд оёдолчин болж чадаагүй.Тэгээд л аргагүй одоо яахав дээ тэгээд үйлдвэрийн боловсон хүчин нөөцийн эрхлэгчийн албыг нь аваад, тэгээд 2-3 жил ажиллаж байтал өвгөн нөгөө комсмолын дээдэд хойно төгсөөд тэгээд Хэнтий аймгийн эвлэлийн хорооны даргаар томилогдоод.Тэгээд л 2-р даргаар явсан, томилогдсон.Тэгээд л би яахав өвгөнөө дагаад гэрээрээ хүүхдүүдээ аваад 3 хүүхэдтэйгээ Хэнтий аймагт очсон.Хэнтий аймагт очтол л би амралтаа аваад, яг ажлаа хүлээлгэж өгөөд л явсан, очоод амарч байсан.Тэгээд ажлаа ч шийдээгүй гэртээ хэд хонож байсан чинь боловсролын хэлтсийн дарга нь утасдаад ир гээд дуудаад байх юм.Тэгээд Сономцэрэн даргаа би одоо боловсролын хүн биш ш дээ.Боловсрол сурганы ямар ч сургууль төгсөөгүй хүн би.Тэгээд одоо би танайд очоод юу хийхэв дээ.Би чадах л ажлаа хиймээр байна гэсэн чинь олон утасдсан.Сүүлдээ уурлаад чи намын гишүүн хүн байж шантарлаа ч гэх шиг загнаад.Тэгсэн чинь нөгөө эндээс нүүгээд явахад Налайхын намын хороо... Тэр үед чинь намын гишүүдийн хувийн хэргийг ингээд баяжуулж байдаг.Тэгээд байсан юм байна л даа.Мэдэх ч үгүй.Яг шилжээд явахад намын шилжүүлэг авах гээд энэ намын хороон дээр очсон чинь намын хэдэн ахмад дарга нар нөхөр минь чи одоо тэр сонин дээр гарсан юм хумаа цуглуулдаг биз дээ гээд тэгсэн.Байхгүй гээд л тэгсэн.Тийм юмаа авч хадгалж байхад яадаг юм, хэрэгтэй байдаг юм гээд л тэгсэн.Тэгээд л өнгөрсөн тэгсэн чинь тэр хувийн хэрэгт л одоо ингээд л хүүхдийн секторын ажлаар их мандаж байсан.Одоо туршлага энэ тэр нь их том том юм бичсэн юм байна аа.Тэгээд бас аймгийн намын хорооны боловсон хүчин дуудлаа.Очсон чинь эмэгтэйчүүдийн зөвлөлд намын хорооны намын байгууллагын хэлтэст аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга ганцаараа байдаг байсан юм байна.Тэгээд яг манайхыг нүүж байх үеэр соёлжилт хариуцсан зааварлагчын орон тоо нэмэгдсэн байна, аймгуудад.Тэгээд тэрэнд та эмэгтэйчүүдийн сонгуульт ажилтай байнга одоо шат шатны сонгуультай байсан юм байна аа.Эмэгтэйчүүдийн ажилд туршлагатай хүн байна.Таныг эмэгтэйчүүдийн зааварлагч болгоё гээд бид нар ярилаа гээд.Тэгээд тэр эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга авгай дээр ороод сууж байсан чинь жирэмсэн үү хүүхээ гээд л тэр дарга нь тэгсэн.Тийм ээ л гэсэн.Тэгээд л маргааш нь ерөөсөө намайг дууддаггүй ээ, хэд хонолоо.Тэгсэн жирэмсэн гээд авахгүй болчихсон байна.Тэрийг нь мэдэнгүүтээ би тэр боловсон хүчний дарга руу утасдаад уурлав аа.Ер нь цухалдсан.Одоо ер нь танай аймагт тийм хүүхэд төрүүлээд ажлаа хийдэг хүн ажиллаж амьдарч болдоггүй бол би болдог газраа очъё.Танай аймагт тийм өвөрмөц хууль үйлчилдэг бол би тэр Монголын үндсэн хуулийн дагуу эрхээ эдлэж, үүргээ биелүүлж болдог газраа очиж амьдарна.Та нар намайг юу гэж бодоод байгаа юм гээд ингээд том том юм ярилаа.Тэгсэн чинь зоригтой ч байж залуу байсан.Тэгээд хөөе хөөе Нарангэрэлээ хөөе гээд л ингээд нөгөө хүн чинь юм ярих гээд байна.Би үг хэлүүлэхгүй тачигнаж тачигнаж байгаад утсаа тасалчихсан.Тэгсэн чинь үдээс хойш нь дуудлаа.Очсон чинь ажилд орлоо доо.Тэгээд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлд ороод, тэгэхэд дарга нь тэр авгай уучлалт гуйж байна л даа.Би нөгөө Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 50 жилийн ойтой, маш их ажилтай.Тэгээд өөрийг чинь ядрах байх, бас надад гүйгээд байх тийм дан хүн л хэрэгтэй гэж санагдаад би тэгсэн юм.Тэрнээс биш чиний туршлага, хийж байсан юу энэ тэр дандаа сонгуультай байсан.Уул нь сайхан санагдсан юм аа.Тэгээд одоо ажил ихтэй, ачаалалтай ядраачихна байх гээд тэгсэн юм аа л гээд тэгэж байна.Тэгээд ажилдаа орсон.Тэгээд хэдхэн сар болж байтал дарга маань тархинд нь цус харваад нам хэвтээд тэгээд одоо миний гэдэс ч их том боллоо, их хавагналаа.Ой ч дөхлөө.Их ажил болсоон.Тэгээд өвдөөд сууж байсан чинь үе үе өвдөөд л.Тэр харин аймагт очингуутаа би нэг эмэгтэйчүүдийн эмчид нь үзүүлсэн.Нэг сайхан зантай бор хүүхэн.Үгүй ээ одоо их залуу байна ш дээ.Дахиад зөндөө олон төрөх юм чинь энэ чинь том болчихсон байна.Хоёулаа дараагых нь аргална.Одоо бол элбээд төрчихнө гээд сайхан загнаад байхаар яаж ч чадсангүй.Би хүндрэлтэй төрдөг юм уг нь.Тэгээд тэрийг том тээсэн юм.Тэгсэн чинь ажилд орохоор тэр манай тэргүүлэгч байсан.Тэгээд сүүлдээ их найз болоод хөөрхий минь хотоос л мэргэжлийн эмч дуудагдаж очих болгонд өөрөө гэрт авчирч намайг үзүүлдэг байсан.Тэгээд яахав дээ тэгээд одоо наад хүн чинь бүр хэцүүдлээ, өвдөлт эхэлчихсэн байгаа.Явуул л даа, та нар ямар муухай юм бэ? гээд нөгөөх чинь дарга нарт хэлжээ.Тэгээд Сосор гээд нэг эрэгтэй хүн зохион байгуулагч хархүүг миний өрөөнд суулгаад, тэгээд нөгөө хөдөөнөөс ирэх төлөөлөгчид ирж байгаа юм чинь бүр энэ хурлын, бага хурлын.Тэгсэн чинь тэгээд гэртээ нэг юм хариад тэр эрэгтэй Сосор гээд зохион байгуулагч миний өрөөнд суугаад, тэгээд орой болж байсан чинь Сосор маань утасдаад үгүй ээ чи наадах чинь гарах болоогүй юм бол хүрээд ир л дээ.Энэ хүүхнүүд чинь шагайчихаад хаалга хаачихаад байх юм байна ш дээ.Чи наадахаа болоогүй юм бол хүрээд ир л дээ гэж байсан.Тэгээд би 6-нд төрсөн л дөө.Тэгээд л ажиллаж байлаа даа.Яахав тэгээд 50 жилийн ой ч өнгөрлөө.Тэгээд ер нь 45 хоноод л шууд ажилдаа ордог.Хүүхэд ойндоо яг хүрсэн өдөр л хөдөө томилогдож байсан.Ойндоо хүрчихсэн.Одоо хөдөө явмаар байна, хүн хүрэхгүй яах вэ? гэхээр өө явъя явъя гээд л хүүхдээ өлгийдөж аваад л яваад өгдөг.Очоод сумын цэцэрлэгт хүүхдээ өгчихнө.Тэд нар чинь ёстой аймгаас ирсэн төлөөлөгчийн хүүхэд гээд ингээд тэврээд байж байдаг, тэгээд нөгөө жоохон хүүхдийг чинь.Тэгээд л ажлаа хийгээд л явсаар байгаад л хөдөө тэгээд эмэгтэйчүүдийн зөвлөлдөө ажиллаж байгаад би намын дээдэд орсон.Тэр үед манай нам бүх юмыг удирдаж зохион байгуулдаг.Тэгэхдээ их сайн тал нь хүмүүсийн ёсзүйд аягүй их анхаардаг.Боловсон хүчнийг их мэргэжлийг нь дээшлүүлдэг.Тэгээд их бэлдэж товлосон албанд шат шат дараалж томилдог.Ер нь хүсээгүй албанд томилдог ч гэлээ гэсэн хүмүүс боловсролыг ямагт дээшлүүлж байдаг тийм систем байсан.Тэр их сайн байсан.Тэгээд эмэгтэйчүүдийн зөвлөлд байж байгаад намын дээдэд ороод үндсэн 4 жилийн ангийг төгсөөд тэгээд эргэж очоод намын хороондоо намын зохион байгуулагчаа хийгээд удаагүй байтал дуудаад л хөдөө сумандаа байж байсан чинь өглөө бэлэн бай гээд дуудлага ирсэн.Өглөө хүрээд ирсэн чинь л хурдан хурдан, чи орох болчихлоо л гэсэн.Гүйгээд ороод ирсэн чинь товчоо захиргааны хурал, боловсон хүчний асуудал хэлэлцдэг хурал болж байсан.Орсон чинь дараа нь хоорондоо яриад л соёлын ордны ажлыг сайжруулахаар нөхөр Нарангэрэлийг батлах уу? Гээд тэгсэн чинь батлая аа гээд өөрснөө гараа өргөчихсөн.Тэгээд их уур хүрээд, дургүй байсан тэр соёлын ордны дарга болохыг.Дуулдаж байсан л даа болгох гэж байгаа гээд.Тэгэхдээ их дургүй очсон, би дургүй явахгүй байсан.Соёлын хэлтсийн дарга нь дуудаад очихгүй байгаад байсан чинь нэг өдөр хүрээд ирсэн.Тэгээд явахгүй байгаад байсан чинь маргааш нь зохион байгуулагчтайгаа ирсэн, зааварлагчайгаа.Тэгээд манай өрөөнд энэ Түвшинтөгс гавъяатын аав суудаг байсан юм.Тэр намайг хүргэж өгөөд.Тэгээд аргагүйн эрхэнд очиж ажлаа авсан.Тэгээд яахав дээ ажил хүлээж авангуутлаа одоо нэгэнт ёс ёмбогор тэгээд ажлаа авах дээр зэрэг хийх ажил толгойд багтахгүй ажил, ерөөсөө болдог бол бүгдийг нь зэрэг хиймээр их ажилтай байсан.Тэгээд яахав соёлын ордны ажлыг аваад хамгийн эхлээд засвар, дээр үеийн 50-н хэдэн оны ордон муудчихсан, хүрэлцээгүй.Анги танхмууд нь багтаамжгүй.Тэгээд 2 заал томоор, нэг кино заал, нэг талд нь бүжиг ангийн заал хоёрыг шинээр нэмж юу яасан.Тэгээд барьсан тэр Хэнтий аймгийн Бэрхэт суманд СОТ-3-ын Орос барилгачид тэр Бэрхийн 2-р ээлжийг хүлээлгэж өгөх гээд ажиллаж байсан юм.Тэгээд тэр СОТ-3-ын дарга нарыг аймгийн даргаараа уриулаад, хүсэлт тавиулаад, тэгээд хүлээж авах цай хоол, бэлэг дурсгалыг нь өөрөө бэлдээд, тэгээд хүсэлт тавьсан чинь тэр Бэрхийн Орос барилгачдаар 2 сар манай барилгыг өргөтгөж засвар хийж өгсөн.Тэгээд барилгаа бэлдээд соёлын яам, урлагийн ажилтны холбоодод санал тавьж байгаад нөгөө жүжигчиддээ мэргэжлийн хичээл заалгуулаад 100% мэргэжлийн болгоод.Тэгээд мэргэжлийн байгууллага болох, концертийн дуу бүжгийн чуулга байгуулах бэлтгэлээ хангаж байгаа юм.Тэгээд нэг 100-аад нийтдээ 90-н хэдэн хүний орон тоотой тийм дуу бүжгийн чуулга нээсэн, жил гаран бэлдээд.Тэгээд ажилчидаа ч одоо нэгдсэн газар авч хашаа бариад гэрт суудаг жүжигчидээ хашаанд төвлөрүүлж суулгаад нэг гэрт нь утас тавьж өгөөд.Тэгээд Батширээтийн дүнзэн байшин 4 айлын орон сууц авч бариад, энэ тэндгүй аймгийн сумуудаас авсан жоохон охид хөвгүүдээ бас айлаар явуулахгүй санаатай тэгээд орон сууц энэ тэр бариулаад тэгээд чуулга болсон.Тэгээд манай чуулга чинь одоо ер нь нээгдээд л бараг тэгээд улсын чуулгын сэлгээнд энэ зүүн Европын орнуудаар тоглолтоо хийгээд тэгээд нэртэй чуулга.Одоо ч манайх сайн чуулга.Ер нь намайг ажиллаж байхад, манайхыг нээгээд 2 жил болж байхад аймгууд, орон нутгуудад байдаг дуу бүжгийн чуулгуудын анхдугаар үзлэг, шалгаруулалт болсон.Мэргэжлийн ур чадварын түвшин шалгасан.Тэрэнд манайх 3 номинациар ороод 3-ууланд нь тэргүүн байрыг манайх авсан.Тэрнээс хойш 80-аад онд нэг болсон.Тэрэнд бас манайх түрүүлсэн.Сая одоо 2-3 жилийн өмнө Улаанбаатарт шалгаруулсан.Тэрэнд бас манайх түрүүлсэн.Сайн, ерөөсөө л одоо гараа сайн байсан.Манай чуулгад чинь хаа ч байхгүй авъяастай багш нар байсан, гайхамшигтай.Тэгэхдээ нэг хөгжмийн багш л Улаан-Үүдэд төгссөн багш байсан.Нөгөө бүжгийн багш, дуу хуурийн багш маань сургуулиар яваагүй, байгалиас заяасан онцгой их авъяастай мундаг улсууд байсан.Хаана ч байхгүй.Одоо манай бүжгийн багш Санжаасүрэнг бол Сэвжид гуай одоо Монголын ардын бүжгийн хаан гэж нэрлэгддэг Сэвжид агсаны... Тэр Сэвжид гуай амьд сэрүүн байхдаа урьж улсын дуу бүжгийн чуулгад бүжиг тавиулж байсан.Аа намын их хуралд урилгаар бүжиг тавьж байсан агуу хүн.Сүүлдээ урлагийн гавъяат зүтгэлтэн болсон.Тэгээд бас нас барчихсан манай тэр багш.Аа дуу хуурийн багш маань жонон хонгорын Дашням гээд нэрд гарсан, тэр жонон хонгор дууг зохиогч.Тэгээд тэр онцгой таланттай.Монгол ардын дуунуудаар, энэ дуунуудыг олон хоолой найруулж тавьдаг.Тэрүүгээрээ Монголд ганцаараа л одоо тодорч байсан хүн.Тэгээд тийм агуу их багш нартай болохоор чуулга нээхэд бол амархан байсан л даа.Тэгээд бусад юмаа өөрөө зохион байгуулж яагаад, тэгээд багш нар маань онцгой сайн улсууд байсан болохоор их чадалтай сайн чуулга нээгдсэн.Одоо ч гэсэн сайн чуулга.Тэгэхэд Сэлэнгийн долгио, Алтай чуулга, Хан Хэнтий чуулга гээд 3 чуулга л байсан.Одоо ч гэсэн тэгээд аймгуудын орднууд чинь ерөөсөө бүгдээрээ л бараг хөгжимт драмын театр гээд л адилхан жанртай тийм жанрууд байдаг.Тэгээд манайх бол зүүн талын нөгөө Буриад голлосон зүүн ястануудын ардын тийм... Би бодсон л доо.Манайхан бол аймгаар 76-77 онд концертоо хийсэн юм, Улаанбаатар хотод.Тэгээд их сайн боллоо гээд улс даяараа яаж байсан.Тэгээд намайг тэнд ажиллаж байхад манайхыг одоо хөгжимт драмын театр, театр болгоно гэсэн л гээд ярьцгаадаг байсан.Тэгээд чуулга болсон хойно дараа нь манай томчууд өөрснөө ярьж байсан.Театр болгоно гэсэн гээд л бид нар хүлээгээд л байдаг юм.Тэгсэн өөрснөө ингэж хөөцөлдөж болдог юм байна л даа гэж тэгэж байсан.7-8 жил болчихсон.Тэгээд л манайхыг театр болгоно гэсэн гээд л суугаад байдаг байсан гэж байгаа юм.Тэгээд зохион байгуулалтын арга хэмжээнүүдээ аваад богино хугацаанд эрчимтэй бэлдсэн.Би тэгээд Хэнтийн чуулгатаа ерөөсөө 5 жил л ажилласан.Маш олон соёлын тэргүүн, олон гавъяат тодорсон.Тэр үед яамандаа л манайх одоо айрагдаж байсан.Тэгэхэд чинь соёлын яам, коллеги, тэгээд л урлагийн ажилтны холбоо, хөгжмийн холбоо, мэдээлэл радио телевизийн улсын хороо гээд хамтраад их том уралдаанууд зарладаг.Театруудын дунд тэрэнд манайх дандаа л айрагддаг байсан.Нэг удаа Алтанзул-83 шиг санадаг юм аа.Монголд хамгийн их өндөр ургац авсан жил байсан.Тэгээд тэр жил манайх тэр Алтанзул-83 гэсэн тэр мэдээлэл радио телевизийн улсын хороо, яам, холбоодуудын хамтарсан их том уралдаанд түрүүлсэн.Тэгээд тэндэхийн л нэг цахилгаан ирсэн.Аа тэдний өдөр онгоцоор ир гээд.Тэгээд л одоо хэн нь ч хаана хэн дуудаж байгааг нь ч бараг мэдээгүй.Юу ч гэсэн онгоцонд суугаад л хүрээд ирсэн чинь шөнө.Манайх шөнө нислэгтэй Хэнтий.Тэгээд Улаанбаатарт буусан чинь л Нарангэрэл гэж хүн байна уу? гээд 2 залуу дуудаж байна.Тэгээд хүрээд ирсэн чинь унаанд суулгаад энэ Баянгол зочид буудалд оруулаад.Тэгсэн тэр “Баярын мишээл” нэвтрүүлэгт зочноор орсон.Тэгээд л хөдөлмөрийн баатар, улсын хэмжээний дандаа томчууд орсон байсан.Тэгээд тэр одоо энэ Ёолк юм уу нөгөө хэн нь юм уу Гүрбазар юм уу? Энэ хоёрын нэг нь залуухан.Тэгээд л одоо нэг ийм хиймэл талх яагаад л бид нарт жижигхэн дугуй ширээн дээр ингээд 5,5-аар суулгачихсан.Тэгээд л дээрээс нь авхуулаад за ингээд Алтанзул-83 юугаар манай атар их өндөр ургац авсан рекордтой, ургац авсан.Тэрүүгээр хийсэн талх танд ямар амттай санагдаж байна уу? гээд л ингээд хүнээс асуугаад яриулаад байсан.Тэгээд манай ширээн дээр Болд гээд Дорноговийн дарга байсан.Тэр бас ярилаа.Тэгэхээр нь би надаас асууна гэж, би ер нь бэлдүүлсэн улсуудаараа яриулдаг юм гэж бодоод байхгүй юу.Тэгсэн чинь л ердөө танай чуулга тэргүүн байранд орсон.Одоо тэргүүн байр эзэлсэн Нарангэрэл даргын сэтгэгдлийг сонсоё гээд ингээд л тэр ургац талхаа асуугаад л.Тэгээд одоо яахав дээ хэдэн үг хэлээд л өнгөрсөн.Тэгсэн чинь тэр чинь ёолкноос их олон хоногийн өмнө болдог юм байналээ.Тэр бичлэг.Тэгээд дахисаар байгаад бараг үүр цайлгаж дуусч байгаа юм.Тэгээд л дараа нь яг ёолкоор болсон чинь 3-4-хэн хүний ярьсан яриаг оруулсан байсан.Тэрэн дотор миний яриа орсон.Тэгээд сүүлд нь намын дээдийн багш нар маань тааралдаад манай бүтээгдэхүүн ийм байдаг юм гээд бид нар ярьж байсан.Их сайхан ярьсан гээд л тэгдэг юм.Тэгээд нэг теле нэвтрүүлэгт Баярын мишээлд нэг удаа орсон.Сурч байхдаа нэг яасан юм байна аа.Намын дээдэд сурч байхад удирдлагын тэнхимээс нөгөө Брежнев даргын Возреждине, Целинна,Малая землья гээд 3 ном гараагүй юу.Тэгээд тэр 3-аар манай удирдлагын тэнхим телевизэд ярилцлага өгөх болоод тэгээд дээд курсынхээ нөгөө дээд сургууль төгссөн улсуудын ... курс гээд байдаг юм.2 жил сурдаг.Тэндээс нэг онц сурлагатантай, тэгээд үндсэн ангиас намайг аваад багштайгаа 3-уулаа Монгол телевизэд очиж ярилцлага ч гэдэг юм уу даа.Удирдлагын аспектаар тэр зохиолуудаас өөрийнхөө яасан юмыг л ярь гэсэн.Тэгээд нөгөө дээд курсийн хүн ингээд аягүй гоё ийм бичгийн цаасан дээр зөндөө юм бичээд ирчихсэн.Би юу ч бичээгүй.Тэгээд тэр хүн эхлээд л, багш эхлээд ярьсан чинь хаанаас хараад бид нарыг удирдаад байгаа юм мэдэхгүй.Далдаас микрофон хангинаад больё, орхиё, дахиад, ингэхгүйгээ наадахаа та тэгэж ярь, наад бичсэн юмаа хая, битгий цаас харж ярь гээд ингээд байх юм.Тэгээд нөгөө хүн чинь бичиж бэлдчихсэн болохоор тэрийгээ харахгүй ярихаараа их олон дахиад л байгаад байсан.Тэгээд би юм бэлдээгүй болохоороо би ингээд уншсанаа ярьж байгаа юм.Тэгээд намайг зогсоож загнаагүй.Тэгээд ярилцлага дуусаад гарах гэсэн чинь мөнгө өгөөд гарын үсэг зуруулаад та төлөвлөгөөгөө өг гээд.Тэгээд би ингээд уранхай цаасан дээр ингээд өөртөө л ойлгогдохоор хэд хэдэн санаа тавьсан байсныгаа өө яанаа би бичээд өгье гэсэн чинь зүгээр зүгээр зүгээр наадах чинь байх тусмаа сайн гээд аваад тэгээд бид нарт мөнгө өгч байсан.Тэгэж нэг ярилцлагад орж үзсэн.Тэгээд яахав дээ намын дээд төгссөн юм болохоор тэгээд намын ажлаа сонирхдог л байсан.Тэгтэл бас л дахиад Хэнтийн чуулгад ажиллаж байтал өвгөн намын дээдийн дээд курст явчихсан.Тэгээд төгссөн чинь Дундговийн намын комиссын даргаар томилогдоод бас нүүх болж байгаа юм.Тэгээд Хэнтийн чуулгад 5 жил ажиллачихаад л, нээсэнтэйгээ 5 жил.Тэгээд Дундговьд очлоо.Бас л очоод амарч байтал л ажилд наана цаана гээгүй амарч байсан чинь 1-р дарга нь дуудлаа.Очсон чинь төв хорооны шалгалт манай аймагт ирэх гэж байгаа.Та ажилдаа шууд орчихооч.Тэгээд ажил их байна.Дараа нь та өөрийнхөө хэрэгцээтэй цагт амарчихаж болох уу? гэнэ.Үгүй ээ тэгээд болно оо болно гэхээс яахав.Тэгээд л ажилдаа ороод сумуудаар яваад ахлах лектороор ажилдаа орсон.Тэгээд сумуудаар явж, хамгийн эхлээд тэр төв хорооны шалгалтанд бэлдүүлэх гээд яасан чинь хөдөө яв л гэж байна.За л гэсэн.Тэгээд томилолтоо авсан чинь нарийн бичгийн дарга хэд хоног явах уу? гээд 5 суманд гэж байна.5 хоног л гэсэн чинь над руу нэг харчихаад тэгээд 5 хоног тавиад л өглөө.Тэгээд би жолоочоо дуудлагын 69-ээр явах байсан.Өглөө 5 цагт ир гэсэн чинь яг 5 цагт жолооч хүрээд ирлээ.Тэгээд суугаад л давхисан чинь тэр дорхноо суманд хүрээд ирдэг юм.Хэнтий чинь хэдэн зуун км-ийн зайтай, онгоцоор голцуу явдаг их хол том том сумууд.Тэгээд сумандаа ажилчихаад л орой нь нөгөө дараагынхаа суманд оччихсон.Тэгсэн чинь 2 хоног явчихаад юм уу 3 хоносон юм уу, үгүй юм уу буцаад 5 сумаараа ажиллачихаад хүрээд ирлээ.Тэгсэн чинь нөгөө дарга маань та чинь 5 хононо гээд байгаагүй билүү? гээд байна.Харин тийм ээ.Би нөгөө газрыг нь мэдэхгүй болохоороо хуучинтайгаа адилхан бодоод байсан чинь... Таныг заавал очсон сумандаа 1 хонож байж явдаг юм байх л гэж бодож байлаа гээд инээж байсан даа.Тэгээд л ажилдаа ороод.Тэгээд яг тэр намын ажилтан хийж байсан чинь төв хороо сумуудад sony их том камер, sony камер аймгийн намын хороодод өгч байсан.Том жижиг монитортой, дэлгэцтэй нь ингээд бүх юмтай нь комоор нь.Тэгээд тэрийг ирж аваад.Тэгээд аймагт тийм юм байгаагүй болохоор бүгд хурал, 12 сарын сүүлээр аймгийн бүгд хурал боллоо.Тэгсэн чинь л дарга хөдөө яваад одоо сумуудын сайн муу юмнуудыг бичиж ир гээд.Тэгээд бичиж ирээд яг хурал эхэлж байхад эхний хэсгийг нь бичиж авчихаад коридорт тавиад тэгээд л дэлгэцэн дээрээ ... Бас айж байлаа.Одоо гаргаж чадах болов уу? Үгүй болов уу? гээд.Тэгсэн чинь даргын хурал нээж байгаа илтгэл энэ тэр ингээд л бүх юм гарсан чинь хөө өө дарга нар баярлаад ямар гоё юм бэ? гээд л ингээд.Өөрснөө нөгөө өнгөт телевизороор гараад хурлын ажиллагааг харуулаад.Зун болсон чинь нөгөө говийн аймаг болох дээр хадланчидаа хангайн аймгуудад гаргачихдаг.Тэгээд ахлах лектор одоо хадлангын багаж тоног төхөөрөмж нэг аавын цээжинд ачаад үнэн сонины сурвалжлагчтай, кино механикчтай, эмчтэй, эмтэй ингээд цагаан ухуулгын тэрэгтэй.Тэрэндээ улсуудаа аваад л ингээд хангайн аймгуудаар яваад хадланчидаа эргээд.Өө ёстой тарвага алаад л идээд, тарваганы махаа идээд л.Анчин сайн кино механикч авчихсан.Тэгээд л хадланчидаа эргээд сайхан яваад л тэгээд л ирсэн.Тэгээд л удаагүй байж байсан чинь бас аймгийн соёлын хэлтсүүд чинь захиргааны, бас ганцхан захиргааны хэлтэс байсан.Тэгсэн чинь аймгийн биеэ даасан хэлтэс болгох шийдвэр гарч ирээд дээрээс.Тэгээд аймгийн хэлтэс болж бие даасан шинэ хэлтэс нээх болсон чинь намайг аймгийн соёлын хэлтсийн даргаар томилчихсон.Тэгээд л одоо яахав дээ.Бас намын ажлаа хийж чадахгүй болиод л аймгийн соёлын хэлтсийн дарга болоод шинээр хэлтэс бий болгоод.Тэгээд аппаратаа бүрдүүлээд бичээч, нягтлан, ажилчид ингээд аппарат бүрдүүлээд, байр аваад, байгууллагаа тохижуулаад ингээд ажилдаа орохоор чинь тэр үед соёлын яам сумдад соёлын төв байгуулж.Тэгээд байртай болгох, байр бариулах, багш нар бэлдэх их ажил өрнөж байсан.Тэгээд л бас сумын дарга нартай муудаж сайдаад л төлөвлөгөө төсөвт нь сумын соёлын төсөвт нь сумын соёлын төвийн барилга бариулах асуудлыг тусгуулах, тэгээд л хуучин муусайн жижиг клубуудын багш нарыг нь авч цалингийн төсөвт тусгуулах гээд ид ажил өрнөж байсан.Тэгээд л одоо сумын соёлын төвийн багш нараа зарим бүжгийн багш нарыг бол хамгийн хэцүү нь бүжгийн багш байсан.Ховорхон, багш олдохгүй.Тэгээд аймгийн төвдөө сум сумаас шалгаруулж авсан хүнээ аймгийн төвд бүжгийн багшийн курс хичээллүүлж бүжгийн багштай болгоод.Дуу хөгжмийнх бол бас яахав ээ мэр сэр сургууль төгссөн дунд ч гэсэн мэргэжлийнгүй ч гэсэн практикын сайн улсууд олдож байсан.Тэгээд сумдын соёлын төвийг ажиллуулах ажил ид өрнөөд л тэгээд бужигнаж байтал л одоо зах зээлд шилжээд, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжээд нилээн хямрал бужигнаан болоод ингээд соёлын яам... Тэгэхэд чинь соёл урлагийн хөгжлийн хороо болж цомхтгогдоод тэгээд ерөөсөө л ардчиллын анхны хурлууд энэ тэр болоод л томилолтын дарга, төв хорооны томилолтоор ирж ажиллаж байгаа дарга, товчоо захиргааны гишүүдийг бол хүлээн зөвшөөрөхгүй.Манай үндэсний боловсон хүчин дарга байх ёстой, манай аймгийн хүн дарга байх ёстой гэдэг ийм л ойлголттой болоод л энэ баруун аймгийн дарга нарын бол хаалган дээр нь бичиг нааж байсан.Бүр явахыг шаардсан.Тэгээд манай өвгөн бол төв, бид хоёр чинь халх улсууд болохоор арай хаалган дээрээ бичиг наалгаагүй.Тэгэхдээ их ер нь хүнд болж байсан.Тэгээд төв хороо тэр үед чинь боловсон хүчнээ бол бүр ингээд бага залуугаас нь ингээд шат дараалуулан томилоод дээш нь явуулсаар явуулсаар байгаад дахиж сургаад л, дахиад албан тушаал дээшлүүлээд бэлтгэгдсэн аягүй том сайн дарга нар байсан.Тэгээд бүгд л зүгээр ундуй сундуй нутаг нутаг руугаа явсан.90-ээд оноос эхлээд л.Манайх 91 онд уугуул Налайхдаа буцаж ирсэн.Тэгээд энд хүрээд иртэл би ёстой харин 91 онд нөгөө 4 хүүхдээрээ тэтгэвэр тогтоолгох эрхтэй.За яахав очиж байгаад, нутагдаа очиж байгаад тэтгэврээ тогтоолгоё гээд л 4 хүүхдээр ёстой тэтгэвэр тогтоолгохын хорхой тусаад л ирж байсан.Тэгсэн чинь дөнгөж Налайхдаа хүрээд иртэл манай өвгөний ангийн нөхөр захиргааны дарга байсан.Өө манай энэ соёлын ордны ахмадууд одоо Чулуунбат гээд дуучин, Өлзийбат гээд хөгжмийн багш, Дэлгэр гээд кино механикч, тэр хуучин надыг энд залуу ажиллаж байхад байсан нөхдүүд маань гэрт очоод л бас манай байшин барилга нурчихсан.Ажлаа хаагаад жил гаран болж байгаа.Тэгээд одоо засвар хийх мөнгө олддоггүй юм гэнэлээ.Тэгээд нурчихсан, ингээд уурын зуух маань ч ажиллахаа байсан.Одоо ийм хэцүү болоод байгаа.Тэгээд одоо манайхаас ер нь чи л одоо сургууль соёл төгссөн, урлаг соёлын том ажил алба хааж байсан хүн чи л байгаа.Чи одоо манай байгууллагын дарга бол гээд ингэдэг.Тэгээд одоо айгаад тэр нурсаныг сэргээнэ, тэр уурын зуух энэ тэрт ёстой бүтэхгүй.Зүгээр тэтгэврээ аваад л... тэтгэвэр авах аягүй баярлаад улсууд чинь нэг хэсэг их сайхан санагдаад тэгээд эрт тэтгэвэрт гарах гээд л.Тэгсэн чинь Лхагвасүрэн дарга дуудсан, захиргаан дээр нэг өдөр.Тэгээд хүрээд ирсэн чинь за одоо ордон эзгүйрч байгаа түрүүчийн дарга нь нөгөө засварын хөрөнгө олдохгүй болохоор ажлаасаа халагдах өргөдөл өгчихсөн байгаа.Тэгээд одоо танай хуучин нөхдүүд, ордныхон чамайг л тавьж өг гээд байгаа.Чи тэр ажлыг нэг ав.Одоо би ёстой барахгүй байх аа.Үнэхээр халширч байна гэсэн чинь за олон юм ярилгүй ав.Тэгээд тийм болгосонгүй гэж чамайг хэрэгт хийхгүй.Болохыг нь болтол болгоод, болохгүйг нь үлдээгээд чи нэг ажиллаадах гээд.Тэгээд яахав ажлаа авсан.Тэгээд ажил аваад бүр 2 давхарын тэр дээд талын үзэгчдийн заалтайгаа үргэлж үзэсгэлэнгийн заалны тэр дээд шувуу нуруу гэдэг дүнз нь хугараад, тэгээд бүр заалныхаа шаланд зоочихсон хэвээрээ.Тэгээд тэнгэр гарчихсан.Тэрнээсээ болоод тал тал тийшээ хөлдөөд тэгээд одоо ерөөсөө ч уурын зуух нь ажиллахаа байчихсан тийм байсан.Тэгээд одоо яахав дээ тэгээд ажил авсан л болохоор юунаас эхэлдэг юм билээ.Энэ нуралтаа засахаас эхлэхээс өөр яахав.Тэгээд энэ захиргаанд нэг бичиг өглөө.Инженерийн үзлэг хийж өг өө, дүгнэлт гаргаж өг гээд.Тэгсэн чинь хотод явуул гээд.Хот руу бичиг өгсөн чинь инженерүүд ирсэн.Тэгээд Налайхын инженерүүдтэйгээ хамтраад дулааны, цахилгааны, барилгын инженерүүдийн үзлэг хийгээд дүгнэлт гаргасан.Тэгээд ерөөсөө л дулаан, цахилгаан, барилга бүгдэд нь одоо их засвар хийхээс нааш ажиллах боломж байхгүй гэсэн дүгнэлт гарсан.Тэгээд хурал хийгээд одоо юу хэрэгтэй вэ? гэхээр засвар хийх зардал л хэрэгтэй.Тэгээд манайхыг яг ирж байхад бас наг ийм юу болчихсон.Нөгөө эдийн засаг улсын хэмжээнд бүр хямраад, бүр гүнзгий хямралд ороод нөгөө картын талх махнаас өөр юм байхгүй болоод, цалин тэтгэвэр тавьж чадахаа болиод тэр хүнд үе яг эхэлж байсан.Тэгээд засвар хийх мөнгө... Манайх тэр эдийн засгийн хямралаас чинь болоод соёлын их олон байгууллагуудыг хаагаад, энэ дүүргүүдэд байдаг ажилчны соёлын орднуудыг цомхотгоод жүжигчдийг нь бүгдийг нь байхгүй хасаад зүгээр хэдэн багштай, захиргааны хэдэн ажилчинтай, үйлчлэгчтэй тийм соёлын төвүүд болгосон.Яг тэр 91 оны 9 сарын 1-ээс засгийн газрын тогтоол гараад тийм болж байсан.Тэ үеэр би яг ирж таарч.Тэгээд соёлын төв болгоод жүжигчидгүй хэдэн багштай, нэг 2-3 багштай.Тэгээд барилга нь гэхээр тийм нуранги.Боловсон хүчин гэх дээрээс намайг ажиллаж байхад байсан практикийн хараа муутай, хөөрхий хөгжлийн бэрхшээлтэй, юм хардаггүй, гэхдээ хөгжимдөө их сайн баяанист Өлзийбат гэж тэр дуу хөгжмийн багш.Тэгээд залуудаа бас сайн ажиллаж байсан авъяастай Эринхүү гэж уран сайхны удирдагч багш маань бүр өндөр настай болчихсон, тэтгэвэрт гарчихсан, бие нь тааруухан тиймэрхүү багш нартай.Аа бүжгийн багш нь бол яахав сургууль соёл төгсөөгүй ч гэсэн бас тухайн үедээ сайн бүжигчин байсан Алтанцэцэг гээд бүжгийн багш.Тэгээд тийм л практикийн улсуудтай, тэгээд өөр юм байхгүй.Тэгээд одоо энэ чинь дээд сургууль төгссөн хүн ирдэггүй юм уу? гэхээр хааяа ирдэг юм аа.Тэгээд нэг ажилд ороод тэгээд яваад өгдөг гээд.Тэгээд одоо тийм яваад өгсөн хүн байвал надад нэг дуудаад өгөөч гэсэн.Алтантуяа гээд нэг драмын найруулагчаар ирээд удаагүй явчихсан нэг хүүхэн бий.Тэрийгээ дуудаад өгөөч гэсэн чинь ирсэн.Нэг цовоо хүүхэн, гялалзсан хүүхэн.Тэгээд одоо хамтарч ажиллая гэсэн чинь танд баярлалаа.Би уул нь ажиллах гэж бас оролдож байсаан.Одоо ингээд нөгөө ийм юм авчихаад, гадаад паспорт аваад наймаанд явах гээд.Тэрийгээ үзүүлчихээд тэгээд баярлалаа гэчихээд яваад өгсөн.Тэгээд яахав байшингаа засуулах ажилтай л мөнгө хэрэгтэй.Мөнгө эрэх л ажилд орсон.Тэгсэн чинь Налайхын дарга нар... энэ ажилчдын соёлын орднуудыг харъяа дүүргүүдийх нь санхүүжүүлдэг байсан юм, аж ахуйн талыг нь.Тэгээд уурхай санхүүжүүлдэг байсан болохоор уурхайн дарга нарыг, нягтлангуудыг урилаа.Тэгэхэд яг манай Налайхын уурхай бүр хөдөлгөөнгүй, яг хаагдаж байсан.Шилний үйлдвэр яг хаагдсан.Тэр хоёр яг хаагдаж байсан.Тэгэхдээ томчууд нь байж байсан.Тэгээд хамтарсан хурал хийсэн чинь уурхайн ерөнхий нягтлан Цэнддоо гэдэг хүн өө одоо наад барилга чинь баланс нь нэр нь ч байхгүй.Өртгөө аль хэдийнэ төлчихсөн нэг ч төгрөгийн үнэгүй.Тэгээд одоо ийм аймшигтай нуралт гарч байсан.Одоо хүн дарж алах аюултай.1-рт эдийн засаг ийм хүнд байхад хаанаас ч мөнгө олдохгүй.Тэгэхээр зүгээр л хаячих, нураагаад л хаячих.Тэрнээс өөр ашигтай вариант байхгүй гээд албан ёсоор мэдэгдсэн.Тэгээд би бол үгүй ээ.Энэ нурсан нь үнэн.Энэ нуралтыг засчих юм бол өшөө их олон жил ажиллах сайн байшин.Одоо эдийн засаг ийм хямарсан хүндэрсэн тусмаа л энийг засч авах нь ашигтай болохоос биш дахиад байшин барина гэж бол байхгүй.Энэ Налайхын 20-н хэдэн мянган хүнд энэ муу байшингаас өөр соёлын үйлчилгээ явуулдаг ганц ч газар байхгүй 1-рт. 2-рт энэ дотор чинь бас 20-иод хүн ажиллаж байгаа.Тэр улсуудын амьдрал ч хэрэгтэй.Тэгэхээр ерөөсөө би ямар ч байсан засварын хөрөнгийг л олж засуулах хэрэгтэй л гэдэг байр суурин дээр зогссон.Тэгээд одоо Налайх үнэндээ тэр уурхай хаагдчихсан учраас тэгээд уурхай мөнгө гаргах боломжгүй 1-рт. 2-рт аа засаад ч одоо аюултай хоёрын хооронд.Ер нь ийм хаанаас ч мөнгө олдохгүй.Нэгэнт өртөгөө төлчихсөн, балансад нь байхгүй, нэг ч төргөгийн өртөггүй юмыг ингэж байгаад яадаг юм бэ? Наадахаа нураагаад хаячихсан нь дээр гээд тэгсэн.Тэгэхдээ тэр Налайхын 20-н хэдэн мянган хүний хэрэгцээ ч байна, дотор нь ажилладаг 20 гаран хүний ч боломж бас юу байна.Тэгээд ямар ч гэсэн би мөнгө л олж засуулах л хэрэгтэй болсон.Тэгээд Налайхаас бол нөгөө 2 үйлдвэр нь хоёулаа хаагдчихсан.Манайхыг угаасаа санхүүжүүлдэг газар нь бүрэн хаагдчихсан болохоор тэгээд Налайхаас бол мөнгө ямар ч нэмэр байхгүй.Ярихын ч хэрэг байхгүй.Аа мэргэжлийн удирдлагууд маань бол хэдэн зуугаараа соёлын музей, номын сангууд бүр 300-аараа хаагдаж байна.Одоо тийм болохоор танд юм олдохгүй.Үнэхээр Налайхад ганцхан юм даа.Манайх энэ л байхгүй бол хэцүүднэ гээд дүүрэг чинь л мөнгө олж яахгүй юм бол өөрөөр танд мөнгө олдохгүй дээ.Одоо юу гэх вэ дээ гээд бүгд л тэгэж байсан, дээр дооргүй дарга нар.Тэгээд тэр их барилгын хөрөнгө оруулалтын газраар жил гаран явж би тэгээд мөнгөөд олж дахиж шинээр төсөв хийлгээд.Тэгээд тэр төсвөө ч сайн хүнээр тэргүүлэх зэрэгтэй төсөв зохиогчоор хийлгэсэн.Засвараа ч түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраар, улсын байгууллагаар хийлгэсэн.Тэгээд одоо битүү, сайхан, өнгө зүстэй гоё болсон л доо.Одоо хотын тамгын газрын Болдсайхан дарга, манай соёлын газрыхан энэ тэр бол бүр гайхаж байсан.Яг гавъяат Цэрэндоржийн ордон шиг ямар гоё болов оо.Та ер нь ямар аймар хүн бэ? гээд нягтлан маань, соёлын газрын нягтлан залуу тэгэж байсан.Ийм болгочихдог та ямар аймар хүн бэ? гээд.Нөгөө өөрснөө дандаа соёлын газруудаа хаагаад байсан юм болохоор яагаад ч мөнгө олдохгүй л гэж бодсон юм байналээ.Тэгээд яахав ер нь гарцаагүй хийх ёстой ажил цаанаа нийгмийн хэрэгцээ байгаа болохоор юм хөөцөлдвөл тэгээд бүтдэг л юм байна гэж бодсон би.Тэгээд харин дүүргийн дарга нартаа хэлж Жигжидсүрэн засаг дарга, иргэдийн хурлын Дамдинсүрэн, санхүү хэлтсийн дарга Наваансүрэн энэ тэр ярьж байгаад би хэлсэн л дээ.Одоо ийм хүнд үед нээрээ ингээд ийм мөнгө өгөөд ингээд надад тусласан энэ улсуудад баярлалаа гэж хэлмээр байна гээд.Тэгээд Наваансүрэн дарга бид хоёрыг явуулж албан ёсоор тэр хөрөнгө оруулалтын газрынханд баяр хүргэж ир гэж явуулж байсан.Тэгээд л сайхан савтай болсон.Тэгэхдээ нөгөө уурын зуух дээрээс үлээдэг .... нь ажилгүй болчихсон болох дээр хүйтэн.Хөлдүү л дээ ингээд хүн юм ярихаар уур гараад байдаг тийм хүйтэн.Тэгээд төсөв хийлгэсэн чинь 2 сая төгрөгийн төсөв, ерөөсөө бүр бүхэлд нь тэр тайз зритель энэ тэр дээрээс халуун уураар биш радитар тавиад л бүгдийг нь дулаантай холбох хэрэгтэй байсан.Тэгээд төсөв хийлгээд засаг даргыг гуйх гээд л зүрх алдаж байгаад л.Тэгээд нэг өдөр очсон чинь дарга маань ердөө ороод очингуут мэндлээд чи энэ гоё хөх байшинг ер нь яаж дулаацуулах гэж бодож байна аа хө гээд л тэгсэн.Харин тийм ээ дарга аа.Нэг ингэж л яадаг юм уу гээд төсвөө үзүүлсэн чинь тэр Жигжидсүрэн дарга энэ хөдөө орон нутагт энэ тэр ажиллаж байсан туршлагатай мундаг дарга байсан юм даа.Талийгч болсон юм.Тэр дарга маань баярлаад л одоо овоо шүү дээ.Чи бас ер нь үгүй ээ яахав дээ ингээд төсөв хийчихсэн, бэлдчихсэн байдаг гээд тэгээд санхүү хэлтсийн даргыг дор нь дуудаж оруулж ирээд л энэ 2 сая төгрөгийг гарга гээд тэгсэн.Тэгээд л санхүү хэлтэсийн дарга нь сууж байгаад гарахдаа эргэж хараад даргаас юунаас гаргах вэ? даргаа гэсэн чинь за чи ямар ч л байсан энийг гарга.Би хэзээ нэг өдөр нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр шүүмжлэгдэх бол.Нэг сайхан будаж битүүлчихээд л тэгээд одоо хөлдүү ийм юмтай байдаг гэж зовоод байсан юм.Бүр одоо гээд тэгээд тэр дор нь төвлөрсөн юунд холбоод.Тэгээд тэрийг ер нь тэр засвар хийгээгүй байхад 2 жил шахуу байхдаа хөлдүү, задгай гээгүй дээ.Бид нар тэгэж зүгээр байгаагүй.Баруун талын дээд талд тэр дээр үед хүүхдийн сектор байсан хэсгийн карманы өрөөнд нь жижиг пийшин бариад, нэг тогоо тавиад, тэгээд төмөр хоолой бүжгийн заалыг ингээд тойруулаад төмөр халуун ус гүйх хоолой тавиад.Тэгээд тэр том бүжгийн заалаа бүхэлд нь халаагаад, кино путкийг .... хийж тавиад.Тэгээд киногоо ч гаргадаг.Уралдаан тэмцээн, бүжиг бүх юмаа тэр жижиг зааландаа хийгээд ажлаа явуулаад л байсан.Тэгээд л Жигжидсүрэн дарга маань тэр мөнгийг өгөөд тэгээд дулааны төвлөрсөн халаалтанд холбоод.Тэгээд л одоо бүрэн бүтэн сайхан ордон одоог хүртэл тэрнээс чинь хойш, 91-92 оноос хойш чинь одоо удлаа даа.Тэгээд одоо... Тэгээд би нягтлантайгаа ярьж байгаад бид хоёр тэр нуралтын засварын зардал, халаалтын зардал.Тэгээд яахав тэрийгээ бас нугалж бариад үнэ тавьж байсан юм.Балансад үнэлсэн.Тэгээд одоо 200 гаруй сая төгрөгийн өртөгтэй, хаанаас нь ч харсан сайхан л ордон, гоё л ордон байж байгаа.Тэгээд яахав бас нэг юуг хэмнэсээн ямар ч гэсэн.Тэгээд одоо харин яахав 98 оноос хойш орон нутгийн удирдлагууд... Манайх чинь тэгээд соёлын байгууллага мэргэжлийн удирдлага нь төвдөө нийслэлийн засаг даргын соёлын газар гээд байдаг.Тэр дүүргүүдийн соёлын төвүүдийг шууд удирдлагаар хангадаг.Аа тэгээд орон нутаг бол орон нутгийнхаа удирдлагын хувьд бас удирддаг.Тэгээд л 98 онд манайхыг боловсролтой нийлүүлээд боловсрол соёлын төв болгоод боловсролын үйл ажиллагааг бас зарим юмыг хариуцдаг хэдэн хүн нэмэгдээд тэгээд ажилласан.Тэгээд тэрийг харж байхад бол юу юм байналээ дээ.Боловсрол, соёл хоёрын ажил чинь хоёр өөр л ажил хийдэг.Боловсролынхоо албан бусынхаа сургалт нөгөө сургуулиас завсардсан янз бүрийн шалтгаантай хүүхдүүдээ цуглуулаад янз бүрийн насны хүүхдүүддээ хичээлээ заагаад л тараад л явдаг.Аа бид нар бол соёлынхоо ажлыг хийгээд л яадаг.Харахад нэг байгууллага юм шиг.Тэгэхдээ энэ орон нутгийн удирдлагын зохион байгуулалтаасаа шалтгаалаад тэгээд янз бүрийн өө их олон олон өөр байгууллагууд болж байсан.Тэгээд одоо сая дахиад 2009 онд сая энэ оны эхнээс урлаг соёлын ордон гээд дангаараа болоод, мэргэжлийн даргатай болоод, тэгээд сая 50 жилийн ойгоо хийгээд л тэгээд л дуусч байна даа.Би эрт суусаан.2008 онд бүр суусан.Тэтгэвэрээ бол эрт тогтсон л доо.Энд ажилд ороход л бараг тэтгэвэрээ тогтоолгосон.Тэгээд ажиллаж байгаад тэгээд дараа нь бас ажиллаач гэхээр нь дэд захирал гээд бас хэдэн жил ажиллаад тэгээд одоо суучихсан байгаа.
Ариун-Ундрах -
За тэр намын дээд сургууль гэдэг сургууль ер нь намын үйл ажиллагаа явуулах чиглэлээр сургадаг байсан уу?
Нарангэрэл -
Тийм.Намын дээд сургууль бол ерөөсөө л улс ардын аж ахуйн бүх л салбарын удирдлагыг заадаг, бүх л салбарыг заадаг.Бид нар чинь урлаг соёлыг удирдахыг заалгана, хөдөө аж ахуйг заалгана, газар тариалан ерөөсөө заахгүй юм, үзэхгүй юм байхгүй.Философи, тэгээд олон улсын хөдөлгөөний түүх, аа ер нь намын түүх, коммунист намын түүх, олон улсын коммунист ажилчдын хөдөлгөөний түүх.Аа тэгээд их өргөн үзлэгтэй.Философи их олон жил үзнэ.Эдийн засаг капитализмын, социализмын үеийн эдийн засаг гээд бүр тус тусад нь үздэг.Тийм, их өргөн программтай, их шахуу хичээллэдэг, их өндөр шаардлагатай.Аргагүй л Монголын одоо удирдах боловсон хүчнийг бэлдэж байсан сургууль.Тэгээд сүүлийн үед энэ зах зээлийн үед хараад байхаар л үгүй ээ энд л одоо байж байсан нэг багш л нэг жижиг албан газрын дарга нь болохоороо тэр академийг төгссөн л гээд тавиад байдаг юм.Тэгээд тэр Пүрэв гариг ч гэх шиг ямар ямар гэнэ вэ их олон факультеттэй тэгээд яван суун, орон гаран байж байгаад л төгсөөд тэгээд нэг улс төрийн дээд боловсролтой болоод байдаг.Надад бол санаанд багтдаггүй.Улс төрийн дээд боловсрол энэ удирдах хүн бол ерөөсөө мэдэхгүй юм байхгүй.Бүх л юмыг гадарлаж байхаас өөр арга байхгүй.Тэр нь л хэцүү ш дээ.Ер нь дарга хүн бол нэг юмыг би энийг мэдэхгүй ээ гээд ингээд байхгүй.Ер нь гадарладаг л байхгүй бол болохгүй ш дээ.Бид нар чинь одоо ер нь улс ардын аж ахуйн тэр огт үздэггүй салбар бид нарт байхгүй.Аль ч салбарт очиход л тэрийг удирдах тийм юутай болгохоор намын дээд сургуулийн программд байдаг.Тэгээд философи их сайн үздэг, политикономи их үздэг, прекапитализм пресоциализм гэж байгаад зөндөө 2, 2 жилээр үзнэ.Ер нь нилээн өргөн хүрээтэй предмент судалдаг уул нь их хүчтэй том сургууль байсан.Тэгээд тийм ч болоод тэр дээр үеийн намын дарга нар энэ тэр чинь мундаг улсууд байсан.Тэр ардчилалаар эхлээд Дундговь аймагт нөгөө томилолтын дарга нар ингээд тал тал тийшээ яваад өгөөд.Тэгээд Дундговийн дарга нар өөрснөө бүр гарсан л даа.Тэгээд хойтон жил нь л ер нь хотод бид нартай тааралдаад тэнд бас жижиг алба хааж байсан аймгийн залуучууд үгүй ээ яахав ээ хөөрхий манай аймгийн дарга ч бас нэг хааяа хогоо цэвэрлэ энэ тэр гээд байдаг юм шүү гэж хөхөрч билээ.Тэгээд ямар ч ажлын арга барил байхгүй, удирдаж зохион байгуулах туршлагагүй тийм улсууд анх... Ер нь тэр чинь дээр дооргүй тийм байсан ш дээ.Тэгээд одоо тэр цалин ч үгүй, тэтгэвэр ч үгүй, дэлгүүр хоосон бүх юм байхгүй болгож, нөгөө ардчилалд анхан 100% өгөөд гаргачихсан чинь улс орон тэгэж айхтар хүнд байдалд орж байсан.Боловсон хүчин муутай, бэлтгэгдэж байгаагүй.Аа тэгээд тэд нар өөрснөө бодохоороо энэ бид хоёр адилхан гээд бодоод байдаг.Тэгтэл чанарын хувьд бол үнэхээр өөр тийм байсан.Үнэхээр сүүлийн үеийн дарга нар бол үнэхээр сэтгэлд хүрэхгүй байгаа юм даа.Үнэхээр далайцгүй, тийм одоо зангараггүй.Нэг итгээд бүр тийм тулгамдсан юм уу их хурц асуудлыг ороод хэлэхэд тэр л нэг түс тас тэг гээд хэлчихнэ дээ гэх тийм одоо итгэл найдвар хүлээсэн тийм зангарагтай дарга ховорхон.Бүх л шатны дарга нар бол ерөөсөө санаанд хүрдэггүй.Загнаж ч чадахгүй, шагнаж ч чадахгүй бөөрөнхийлөөд л дунд нь тэгээд л одоо урсаад байдаг.Тэгэхээр ерөөсөө ажил явахгүй тийм байгаа юм чинь.Социализмын үед нэг сайн тал нь хүнтэй их сайн ажиллаж байсан.Тэгээд үзэл суртал гэхээрээ одоо ардчиллынхан бол шоолох байх л даа.Тэр байхгүй замбараагүй болсноос хүмүүс ёс зүйгүй болж байгаа юм ерөөсөө л.Одоогын хүмүүсийн ёс зүй худлаа хэлэхээсээ ичдэггүй, өөрөө шагнал мөнгө хоёрын төлөө улаан цагаан хөөцөлддөг, албан тушаалын төлөө өөрөө өөрийгөө дэвшүүлээд би дарга болъё гээд л дээд шатныхаа даргыг тойрч гүйгээд л аргадаад л одоо янз бүрээр гуйгаад залхаагаад л, тэгээд л аргадаад л тэгэж байгаад л чадахгүй мөртлөө дарга хийх гээд байдаг.Бүгдээрээ даргын хорхойтой болчихсон.Тэр өөрөө болъё гэж байгаа дарга нар даргын ажлыг хийж чаддаггүй.Аа дургүй байж байгаад захиргаадуулаад болсон дарга нар харин ч сайн дарга нар байдаг байсан.Тэгээд одоо бол тэгэж томилдог юм байхгүй болчихсон.Би би гээд л бүгдээрээ би болно, би болно гээд л ангийн дарга ч байж үзээгүй байж аймгийн дарга болно гээд байгаа бол нээрээ хэцүү.Тийм болчихсон байгаа юм чинь.Тэгэхдээ одоо чансаатай болох байх л даа.Боловсон хүчнийг ер нь хүнтэй сайн ажиллаад... Тэр үед чинь 7-р анги төгссөн хүүхдүүд ингээд үйлдвэрт очиж нэг 10 хүүхэд ирсэн байхад ахмад ажилчид чинь бүгдээрээ их айхтар ш дээ.Ажиглаад л тэгээд тэр л ер нь гайгүй нэг тийм болчихож мэдэх хүн дээ, за тэр ч горьгүй ээ гээд л.Тэгээд ерөөсөө гайгүй гэсэн хүүхдүүдийг тэр нөгөө нэг эвлэл, нам, эмэгтэйчүүд, үйлдвэрчин гээд олон нийтийн байгууллагуудын сонгуульт тэр гишүүн болгоно.Арай гэж нэг гишүүн болно.Гишүүн болгоод явуулж явуулж байгаад нэг товчоо гэдэг юм уу тэргүүлэгчийн бүрэлдэхүүнд оруулна.Тэгэж байгаад даргыг нь болгоно.Ингээд л ерөөсөө жоохон байхаас нь ингээд, тэгээд цалингүй ажил, энэ зохион байгуулах олон нийтийн ажилд их дайчилдаг.Тэр чинь улсуудыг бүр бэлдээд байдаг.Ядаж л ажлын төлөвлөгөөгөө хийгээд тайлангаа биччихэж чаддаг болгоно.Аа тэгээд тийм юм хийж байгаагүй улсууд бол их бүдүүлэг байгаа юм даа.Тэр өөрөө дарга болох гэж бас улсууд нэг л амжилтанд хүрэх нь муу.Одоо сүүлийн үед мэдэхгүй нэг л... Тэгээд хараад байхад, ажил зохион байгуулж байгааг нь харахад тэгээд их шударга биш, үнэн биш юм ихтэй.Тэгээд ардчилал гэдэг чинь ч уул нь үнэн зөв юмыг л хэлээд байх ёстой юм аа.Тэгээд л нэг болохгүй.Тэгээд л одоо дандаа хараад байхад муу улсууд нь дэвшээд л, муу улсууд нь шагнал аваад л, шагнагдмаар улсууд үлдээд л, дэвшмээр хүн нь үлдээд л.Бүр ингээд 2 хүн явж байхад өө энэ нь ёстой баталгаатай, тэрийг тавьчхая, тэр гарнаа гэж байтал л нөгөөдөх нь болчихдог.Одоо нэг тийм хачин болчихсон санагдаад байдаг юм.Тэгээд яахав тэгээд тийм тодорхой үе байх байх л даа.Тэгэж байгаад аажимдаа цэгцрэх юм болов уу даа гэж бодох юм аа.
Ариун-Ундрах -
Тэгэхээр тэр үеийн МАХН одооныхоос маш их ялгаатай байх тийм ээ?
Нарангэрэл -
Тэр үед ганцхан нам байсан.Маш хатуу.Нам бол одоогын энэ ардчиллынхны хэлээд байгаа шиг байгаагүй юм.МАХН гэдэг чинь өөрийгөө шүүмжилдэг, өөрийн шүүмжлэл гэдэг юм аягүй өндөр тавьдаг.Намын хурал дандаа болно.Гишүүд толгой дараалан манлайлалаа хэлэлцүүлнэ.Намын гишүүн хүн бол манлайлалаа одоо хангаж байх ёстой.Бусад хүмүүсээс ажлын амжилтаараа, ёс зүйгээрээ бүх л юмаараа үлгэр жишээ сайн байх ёстой гэж ингэж сургадаг.Тэгээд одоо наймаа хийсэн намын гишүүн хурлаар орно.Юм зарж ашиг олох гэж, баяжих гэж санаархсан хүнд дургүй.Ер нь их дэгтэй байсан л даа.Тэгээд одоо бол бас тэрэнтэйгээ адил биш болчихсон.Нөгөө олон намууд бий болчихсон.Тэгээд яадаг юм бас нэрэлхдэг юм уу яадаг юм бэ дээ одоо нэг л бас их сулхан болчихоод байгаа юм.Гишүүдийн манлайлал ч гэж хамаагаа алдаж байгаа.Зүгээр тэгэхдээ ардчиллын лидерүүдийн хэлдэг шиг тийм муу муухай юм бол байхгүй.Ер нь хувьсгалт намынх гэхээр одоо юу гэж бодоод байдаг юм.Хувьсгалт намын хүмүүс чинь хамгийн худлаа хэлдэггүй, ёстой л эх орон ард түмэндээ хайртай, жинхэнэ цэх шударгаар ажилладаг тийм л улсууд байсан.Зарим нэг нь болохоор л хувьсгалт намын гишүүн байгаад төрийн төлөө зүтгэсээр байгаад тэгээд одоо ингээд хохирчихоод ядуу байгаа гэж ярьдаг юм.Би тэрэнд дургүй.Би ч гэсэн ядуу байгаа.Тэгэхдээ би манай аав бид нарыг тэгэж сургасан ш дээ.Чи өөрөө юу хийж чадаж байна уу? Тэрийгээ л эдлэнэ, тэрийгээ л иднэ.Айлын чинь хүүхэн өдөр болгон хуараар гоёод, өдөр болгон өөхтэй мах чанаж идэх чамд хамаагүй.Чи юу хийж чаддаг вэ? тэрийгээ л эдлэнэ.Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий, адууныхаа хэрээр исгэр.Тэрийг их олон хэлнэ манай аав.Тэгээд чиний хэрэгцээг чи өөрөө л бий болгоно.Хэн ч чиний хэрэгтэй юмыг хийж өгөхгүй.Хэн ч чамд юм өгөхгүй, зүгээр өгөхгүй.Чи өөрөө л өөрөө өөрийгөө авч явах ёстой л гэж сургасан.Аа хүн хийж чадсан юмыг чи заавал хийж чадах ёстой.Тэгээд л болохгүй нь ээ гэж хэлэхээр уурладаг.Болохгүй гэнээ? Чи би чадахгүй байна гэж яагаад хэлэхгүй байгаа юм бэ? гээд ингээд загнадаг.Тийм манай аав бол бүх л юмыг хийдэг хүн байсан даа.Одоо энэ Шохой цагаан булаг гээд энүүхэн энд 40-н хэдэн км-ийн цаана байгаа Шохойны шатаах шохойны үйлдвэр.Тэр манай эцгийн нэрэмжит үйлдвэр.Одоо бол хувьчлагдчихсан юм байналээ.Маршал Чойбалсан үүрэг өгсөн юм гэнэлээ.Шохой шатаах үйлдвэр барь гэж.Тэгээд нэг Өвөр Монгол юм уу даа хүнтэй хамтраад тэгээд тэр үйлдвэр бариулаад манай аавын нэрэмжил болгосон гээд зарлигтай.Тэгээд ангын буу, дээлийн торго, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон юу юугаар билээ шагнасан.Тэгээд тэр үйлдвэрийг хүлээж авч байгаа Маршал Чойбалсан оччихсон.Тэр үйлдвэр дээр ингээд сэр марк шиг 2 жаазанд ингээд хийчихдэг тийм зураг манайд байдаг байсан юм.Манай аав тэр үйлдвэрийг хүлээлгэж өгч байгаа.Тэгээд намайг жоохон байхад манайх Налайхад шатсан юм.Тэгээд тэр зураг байхгүй болчихсон.Сонин байсан.Тэгээд тэр “Белый сточник” гээд орос дээр хэвлэгдсэн тэр “Цагаан булаг” гээд Доржийн Гармаагын бичсэн шохой цагаан булгын тухай роман бий.Тэр шохой цагаан булаг романаа хэвлэгдээд гарахаар шохойн үйлдвэрүүд нь уншигчдын бага хурал хийж байна гээд тэр зохиолчоо гол баатартайгаа уриад, тэгээд тэр Гармаа манай аавыг Налайхаас ирж аваад явсан.Тэгэхэд нөгөө өвгөн чинь гайхуулах гээд нөгөө зарлигтай сонингоо аваад явсан чинь байхгүй хийчихээд ирсэн, алга болгочихсон.Манай эцгийн нэрэмжит үйлдвэр байгаа юм.Юм бүхнийг хийдэг.Тэгээд модоор их сайн юм хийнэ.Аа анхан шохой цагаан булагт жоохон байхад нь, 10-н хэдтэй байхад нь эмээ нэг хужаа, тэрэг хийдэг, үхэр тэрэг хийдэг луухаанд миний хүүд зааж өгөөч гэж очсон юм гэнэлээ.Ай би юу заагаад байх вэ? Чи хараад сур гэсэн гэнэ ээ.Тэгээд тэрэгний модыг нь ээж нь авч өгөөд тэгээд зэрэгцэж зогсож байгаад тэр хужаатай яг зэрэгцээд хийгээд тэрэг хийж сурсан юм гэнэлээ.Тэгээд сүүлд нь хотод артел нээгдээд 2 том эсгий гэрт нэг гэрт нь мод эмээл хийдэг.Нэг гэрт нь хөвөнтэй ногоон өмд цамц оёж байсан юм гэнэлээ.Тэгээд оёдолчиноор оръё гээд аав очсон чинь хэдэн хөл машинтай авгай ингээд тойроод суучихсан.Оёсон оёдлоо дундаа тавьчихсан.Улсууд орж ирээд үзээд тэндээс нь авдаг.Тэгсэн чинь 2 сарын дагалдан хий гэсэн гэнээ.Тэгээд дагалдан хийхгүй нэг хувцасны материал би авъя.Тэгээд оёод шалгуулаад болж байвал би шууд оёдолчин болъё, болохгүй бол больё гэсэн гэнээ.Тэгээд тэр хөвөнтэй өмд цамцыг оёод тэгээд шууд оёдолчин болоод.Тэгээд нөгөө өмдийг ингээд шуумагнаас нь аваад дээш нь ингээд л ингээд л хаваад л нэг бөгтөрөөд л ингээд нөгөө өндөр хүн байсан манай аав.Тэгээд оёж байгааг улсууд харчихаад орж ирээд хөхрөлдөөд байдаг гэнэ ээ.Эрэгтэй оёдолчин чинь нэгдүгээрт өөр хүн байдаггүй.Тэгээд нөгөө хөл машин дээгүүрээ бараг ингээд тонгойгоод нөгөө өндөр хүн чинь нэгмөсөн ингээд л явчихдаг.Нөгөө оёдолчин хүүхнүүд бол ингээд л жоохон жоохон урагш нь ахиулаад явуулаад байдаг юм байна л даа.Тэгээд ерөөсөө эрэгтэйхүнд тусгүй юмаа гээд нөгөө эмээл хийдэг юунд нь оръё гэсэн чинь бас дагалдан хий гэхээр нь бас модыг нь аваад эмээл хийгээд.Эмээлээ хийгээд л дунд нь ингээд тавьчихсан байсан чинь хөдөөнийхөн орж ирээд л үзэж байгаад эмээлийг нь авсан.Тэгээд эмээлийг нь анх зарагдаад яахад шууд орохдоо шагнуулсан үнэмлэх нь байдаг байсан юм.Баярын бичиг нь.Тэгээд эмээлийн мужаан болж байсан.Тэгээд сүүлд нь гэрлэснийхээ дараа шохойд очоод тэр шохойд ажиллаад мастер, орлогч дарга энэ тэр нь байж байгаад, тэгээд Налайхад 50 хэдэн онд капитал уурхай гээд энэ их уурхай байгуулагдахад одоо би төмрөөр ерөөсөө юм хийж сурмаар байна, төмрөөр юм хийж сурна гээд уурхайд ирээд бид нарыг ч сургууль бараадуулж байна гээд.Тэгээд токарьчин байж байгаад тэтгэвэртээ гарсан.Тэтгэвэртээ гарах дээрээсээ энэ гэр ахуйн цахилгаан хэрэглэлийн тоног төхөөрөмжийн засварын юунд хотод очиж суугаад бас тэгээд тийм засварчны мэргэжилтэй болж ирж байсан.Эрээн даавуугаар маш гоё юм хийнэ.Бид нарыг жоохон байхад орос эрээд даавуу, хачин гоё эрээн даавуу хааяа ирнэ.Тэгээд шохойн нөгөө дэлгүүрт нь гараад л улсууд аваад, шууд даавуугаа аваад хүүхнүүд манайд ирдэг.Ээж аав хоёр нөгөө дээвэр хормой гээд ингээд сонце бүтэн дугуй хормой, тэрийг эсгэнэ.Тэгээд хүүхдүүдийн хувцсыг оёж эсгэж өгдөг.Анхан форм гараад эмэгтэй хүүхдүүдийг ногоон дээл, хөх юугаар хошмогтой, угалзтай монгол дээлтэй.Хөвгүүдийг болохоор хар хөх дээлтэй, тэгээд хараар эмжээд хошмог тавьсан.Сонин дээр ингээд гарсан юм зураг нь.Тэгээд тэрийг бас анхан улсуудад тэр хошмог энэ тэрийг нь тавьж өгч яадаг байсан.Манай ахыг 10-р анги төгсөхөд аав орос драп аваад кракул захтай пальто хийж өгөөд, даавуу аваад костюм пиджакыг нь оёж өгөөд.Яг л дэлгүүрийн юм шиг оёчихдог байсан.Тэгээд аав ээж хоёр маань уран байсан болоод тэгдэг юм уу би юм оёх их хорхойтой.Ээжийгээ гараад явангуут нь л авдрыг нь ухаад, хааяа нэг их ховорхон байсан юм чинь хошуу хоргой байхаар нь тэрийг нь аваад л бушуухан шиг ийм жижигхэн хүүхэлдэйний малгай энэ тэр оёод л бүр юмыг нь эвдээд бужигнуулж өгдөг байсан.Тийм өвчтэй байсан.Тэгээд нэг оёдолчин болчих шахаад тэгээд чадаагүй өнгөрсөн.Тэгээд л одоо ер нь анхан Налайхын эмнэлэгт орохдоо би... аав маань чи жоохон, 15-тай хүнийг албан газар ажилчин авдаггүй юм.Хөлөлмөрийн хуулинд заачихсан.16 настайгаас нь авдаг юм.Ингээд ингээд аав маань чамайг ажилд авах газар олдохгүй миний хүү, болохгүй гээд байсан.Тэгэхээр нь тэр эмнэлэгт хэвтэхдээ эмчилгээ хийлгэдэг байсан нэг лаборант өвгөн, өрөөсөн нүд муутай шилтэй өвгөн байсан.Тэрэн дээр гүйж очоод та намайг ахаа манай ангийнхан эмнэлэгт ажилд ороод байна.Та надыг ажилд оруулаад өг гээд.Тэгсэн чинь бүр гайхчихсан шилээ авч хийж хараад чи хэний хүүхэд вэ? Үгүй ээ тэгээд аав ээж чинь яасан гэнэ.Байгаа гээд.Тэгээд яагаад аав ээж чинь явахгүй байгаа юм? Намайг аав тэгээд ажилд оруулахгүй байгаа юм.Та надыг оруулаад өгөөч гээд ингээд гуйгаад.Чи мэдэх юм уу? Эмнэлэг ямар ажил хийдгийг.Саньтар юу хийдгийг мэдэх үү? Гэнэ.Мэднэ гээд л тэгсэн.За юу хийдэг юм хэл гэхээр нь л тооччихсон.Нөгөө эмнэлэгт хэвтээд тэд нарын зарц болоод л бүх юмыг нь хийдэг байсан.Тэгээд л тооччихсон.Чи сайн хүүхэд байна аа.Ах нь бол ингээд л энэ шинжилгээ л хийдэг хүн.Ажилд авахыг чинь их том дарга мэддэг юм.Тэгэхдээ чи сайн хүүхэд байна.Би чамайг дарга дээрээ дагуулаад очъё гээд.Тэгээд тэр амбулторт дарга дээрээ шагайгаад л оръё оо даргаа гээд л хөөрхий минь айж байгаа бололтой.Тэгээд л орсноо л нааш ир дээ гээд намайг дуудаад л.Тэгээд үгүй ээ даргаа нэг ийм хүүхэд ингээд байх юм гэсэн чинь аль энэ үү? Яаж чаддаг юм.Чи хэдэн настай юм? гээд намайг харангуутаа голоод л.Өөрөө мэдэж магадгүй Дамдинсүрэн эмч гээд Дамдинсүрэн дарга гээд энд Налайхын эмнэлгийн дарга байсан өвгөн.Тэр залуухан гялалзсан дарга залуу байсан юм.Тэгсэн чинь ёстой нэг харангуутаа голж байна аа.Үгүй ээ даргаа энэ хүүхэд чинь манайд эмнэлэгт хэвтдэг юм гэнэ.Үгүй ээ энэ манай ажлыг ер нь манай хэдээс дутуугүй сайн мэдэж байна шүү.Сонирхдог байж магадгүй юм байна даргаа.Үгүй ээ яахав дээ цалингүй дагалдуулаад үзвэл яадаг юм гээд тэр хүн бүр өөрийнхөө хүүхдийг оруулах гэж байгаа юм шиг гуйгаад байсан.Тэгээд за за тэр дотрын тасагт аваачаад өг.Тэгээд нэг хэд хоног... наадах чинь нэг жижүүрт гараад л хаяад явна.Энэнээс том хүүхдүүд тэгдэг юм чинь гээд л тэгээд байсан.15-тай, тэгээд бие их жижигтэй.Тэгээд аваад очсон чинь дотрын тасгийн эмч дээр нөгөө хүн чинь дагуулж очихоороо Дамдинсүрэн дарга дагалдуул гэж байна аа гэж хэлж очиж байгаа юм хөөрхий амьтан.Тэгээд би ажилд орж байсан юм.Тэгээд л ерөөсөө ёстой нээрээ пээ тэр ер нь асрагчых нь тэр... Тэр өвчтөнүүдийх нь цэр нусны сав, тэр шээсний коршок нь ингээд паалантай зузаан, паалантай болчихсон байгаа юм чинь дотроо өнгөртөөд.Тэрийг чинь би ёстой коридорт шөнө тавьж байгаад ингээд мод хадаас энэ тэр авчирч тэр паалангуудыг нь ингээд бүр тогтсон шээснийх нь өнгөрийг ингээд хусаад арилгаад.Тэгээд бүр хлормин хийж байгаад дахиж хусч байгаад.Тэгээд л өвчтөнгүүд пээ ээ энэ хүүхдээр энэ муусайн авгай нар ёстой хамаг муу муухайг хийлгэж байна.Яах гэсэн юм миний хүү.Тэр сувилагчаа л дагаад явж байхгүй.Юу гэж эд нарын энэ муу муухайтай ноцолддог юм гээд зарим нь бүр тэгнэ.Тэгээд л ёстой дэвтрээр дүүрэн Нарангэрэлийг бичнэ, магтаад л.Тэгээд л дорхноо л нөгөө дагалдан хүүхдүүдээс... Дотрын тасаг сувилагчгүй боллоо гээд л нэг өглөө яриан дээр.Тэгсэн чинь Дамдинсүрэн дарга тэр Нарангэрэлийг дотрын тасгийн сувилагчаар гарга гэсэн чинь бас их хэгжүүн.Босож ирээд би сувилагчийн мэргэжил эзэмшээгүй байгаа гэчихээд суучихлаа.Тэгсэн чинь тасгийн эмч ирээд л намайг чинь ёстой үхтэл нь загнасан.Чам шиг муу чацага л гэж арай хэлээгүй байх.Яадаг юм чамайг сувилагчаар болгоход.Чи сувилагч л горьдож ажиллаж байгаа биз дээ.Юун их зантай юм чи муу.Наад даргын чинь урдаас бид нар ч ингэдэггүй юм гээд учиргүй загнасан.Тэгэж байтал дахиад нөгөө дарга нь дуудлаа гэнэ шүү.За одоо яг загнах нь дээ нөгөө хүн чинь гээд бодсон чинь загнаагүй.Аягүй сайхан зантай Дамдинсүрэн дарга ингээд донхолзоод инээгээд л.Тэгээд л чамайг ер нь сайн доктор болно гээд хамт олон чинь тэгдэг шүү дээ.Чи одоо оройн сургуулиа төгсөөд эмч болно, анагаахын дээдэд орно.Одоо дотрын тасагт сувилагч байхгүй байна.Чи сувилагч, одоо ингээд л сувилагч болно гээд л тэгээд л сувилагч болж байлаа хөөрхий минь.
Ариун-Ундрах -
Таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?
Нарангэрэл -
Аа одоо эмч л болмоор санагдаж байсан.Тэгэхдээ би бүр жаахан байхдаа мангардуу юм байсан юм уу? Бүр багадаа бол тийм юм болно, ийм юм болно гэж нэг их мөрөөдөөд байдаг юм байдаггүй байсан.4-5-р ангид ороод нөгөө ангены хордлоготой, бие өвддөг.Тэгээд л эмнэлэгт хэд хэд хэвтээд.Тэгээд тэр хүүхэд чинь ер нь сайн сайхан, харсан юмнаасаа сайн сайхан, өөртөө таалагдсан юмыг л биширдэг юм болов уу гэж би боддог юм.Тэгээд эмнэлэгт хэвтдэг байсан болоод тэгсэн юм уу? Тэр эмч сувилагч нар их сайхан харагдсан юм уу? Тэгээд л ер нь анагаахад л ормоор санагдаад тэгээд л эмнэлэгт ажилд оръё л гэж тэр лаборант өвгөнийг гуйж очиж байсан юм даа.Тэгээд л ерөөсөө тэр эмнэлэгт орохдоо л би анх 15-тай тэгэж л гуйж очсон.Тэрнээс бусад нь ерөөсөө дандаа ингээд хий гэсэн ажлыг л ингээд л дандаа л дуудаж аваачаад л намайг чи тэнд тэр ажил хий гэхээр л очдог.Тэгэж явсаар байгаад л тэгээд.Бас нэг тэр оёдлын оёдлын үйлдвэрт оёдолчин болъё гэж бодоод очсон чинь бас бүтээгүй.2 сарын дараа тэгээд боловсон хүчин болгочихсон.Тэгээд л одоо ерөөсөө өөрийнхөө хийх гэсэн ажлыг хийж чадахгүй байсаар байгаад.Тэгээд ер нь тийм л ажил хийх юмсан, тийм ажил хийхгүй гэж надад нэг их тийм юм бодогддоггүй.Дургүй байсан мөртлөө л тэгээд л одоо арга буюу ажил авах дээрээс л ерөөсөө өөрийн эрхгүй хийх ажлууд толгойд бөөн бөөнөөрөө орж ирээд л тэгээд ерөөсөө тэр ажлыг би энэнд дургүй юм чинь гэж бодохын зав гардаггүй.Ерөөсөө тэгээд ажлаа л хийгээд завгүй байж байгаад л дуусдаг.
Ариун-Ундрах -
Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
Нарангэрэл -
Хүүхэд... Одоо тэгээд л 10-р анги төгстлөө 10 жилд нэг жижигхэн тийм ангидаа нэг давжаа жаахан нөхөр.Нэг их сурлага сайтай ч гээд гавьдаггүй, муу ч гэж нэг загнуулдаггүй.Тэгээд л яахав 7-р анги төгсөөд тэр техникумд хуваарилагдаад яваагүй юм.Аав маань оруулаагүй юм.Тэгээд гэртээ байж... Тэр чинь одоо 8 сарын 28-нд би ажилд орсон.Тэр болтол би ажилд орохгүй бол гадаа гарахгүй гэж бодоод би гэрээсээ гардаггүй байсан.Тэгээд ажилд л ороогүй цагт би гэрээсээ гарахаас надад эвгүй санагдаж байсан.Тэгээд л гэртээ яахав ээж аавтайгаа, дүүтэйгээ дүү маань байсан.Тэгээд л 2 дүүтэйгээ.Өөр ах маань маань төгсөөд сургуульд явчихсан.Тэгээд байсан мөртлөө би одоо юм хумаар дутагдаж гачигдаж байгаагүй.Тэгсэн мөртлөө л ажилд л орох юмсан гэж их мөрөөдөж байсан.Ажилд ороогүй болохоор гадаа гарах дургүй байсан.Тэгээд ямар сайндаа аавыг ажилд оруулж өгөхгүй болохоор нь тэр эмнэлгийн лаборант өвгөнийг гуйж ажилд ороод тэгээд... Тэгээд ажилд л ажил л хийж байвал хүн тэгээд л болно доо.Тэгээд одоо эмнэлэгт ажилд 15-хан настай ажилчин болчихоод оройн сургуульдаа сууна.Оройн сургуулиа төгсөөд орос хэлний нэг намын хороон дээр явагддаг 2 жилийн курст суусан юм.Тэгээд л уран сайханд дандаа дайчилагдана.Дайчлагдаагүй байхад бол би нэг их тийм урлагт дуртай байгаагүй.Пионерийн амралтанд амарч байхад багшийг концертэнд оруулчихаар копт алга болчихлоо гэж худлаа хэлээд орохгүй байсан хүн дээ.Ер нь дургүй л байсан би.Тэгээд одоо тэр захиргаадах бас хүнд их хэрэгтэй.Тэр Базаррагчаа эмч л их эмчтэй нь, асрагч сувилагчтай нь номхон зогсоогоод орой дуулуулаад л сургууль хийлгээд л, эмнэлгийн концерт тоглуулаад л байдаг байсан.Тэгэж захиргаадуулж байгаад л одоо дуулаад л, бүжиглээд.Тэр Нямсүрэн гавъяатын мөрөн дээр үсэрч суучихаад... Энэ нэг том ой болсон юм, налайхын.Тэгээд хотоос Нарсанжав гуай дууны багш, цэргийн ансамблийн бүжгийн багш Лхамжав гэж нэг жижигхэн авгай ирээд бүжигт намайг оруулчихсан.Тэгээд л ийм тарган байсан би.Тэгээд би л нэг бүдүүн бөгстэй гээд хөдөлж ядаад байх юм байхгүй.Чи олигтойхон үсрэхгүй юу чи гээд загнана.Тэгээд Нямсүрэн чинь бараг энэ хүү шиг өндөр хүн байхгүй юу.Тэгээд үсрээд мөрөн дээр нь суучихдаг л байсан, бүжиг хийгээд.Тэгээд л захиргаадуулаад хүн ер нь хүн юм хийхэд, хүнд бол нөөц байдаг.Ер нь сурахгүй болохгүй юм гэж байдаггүй байх гэж би боддог юм.Би ер нь дуулах юмсан, бүжиглэх юмсан гэж ерөөсөө мөрөөдөж байгаагүй.Тэгэхдээ захиргаадуулж байгаад л, захиргаадуулаад л, загнуулаад л... Өө тэгээд л нэг захиргаадаад л бас намын хорооны бичиг ирсэн.Оч ордон дээр л гэсэн.Хүрээд ирсэн чинь ордны дарга өвгөн Налайхын соёлын ордны нэрийг унагах босгохыг нөхөр Нарангэрэл мэднэ гээд Нансалмаад тоглуулж байгаа юм.Тэгээд энэ зүүн аймгуудаар явж жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх юм байна л даа.Тэгээд яг цалин авдаг хүн шиг.Тэгээд тэр Нансалмаа гэдэг нь юу байдаг юм, Учиртай 3 гэдэг нь ч юу байдаг юм.18 хүрч байсан юм уу үгүй юм уу юу ч мэдэхгүй.Тэгээд нэг 5-ын дэвтэр дээр биччихсэн учиртай 3-ын ролийг нэг Ичинхорлоо гээд авгай байсан юм, энэ ордны.Тэр л надад өгөөд л.Тэр харин дуугий нь би ерөөсөө тэр аяыг нь ч гэсэн, үгийг нь ч гэсэн ердөө ядраагүй.Тэр сургууль хийж байхад улсуудыг зовоож, загнуулж, дахиж махиж тэгээгүй.Их амархан авсан.Тэгэхдээ мэдээж ш дээ.Тэгээд зүүн аймгуудаар тоглолтоор явсан чинь нөгөө сэтгэгдлийн дэвтэр дээр нэг хүн Нансалмаа дэндүү залуухан байна аа гэж бичсэн.Инээд хүрээд байдаг юм.Тэр чинь залуухан байтугай юу ч мэдэхгүй тэнэг амьтан дуугаа л дуулаад байгаагаас өөр юм байхгүй ш дээ.Тэгээд явж байсан.Хэтэрхий залуухан байна гэсэн ээ цус гэж.Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм.Тэгээд явж байсан.Тэгээд одоогын залуучууд болохоор албан газрын дарга нь ингээд чи нэг тэгээдэх, тэр уралдаанд чи дагуулаад яв.Хөө өө дарга минь болье болье би ерөөсөө дуулж чадахгүй, үгүй ээ ёстой чадахгүй тэрийг чинь гээд л.Ерөөсөө тэр нэг үүрэгт ажлаа л дүнгэн данган хагас дутуу хийгээд тэгээд л бушуухан гэртээ явна.Ерөөсөө тэр өөрийгөө дайчилна, хөгжүүлнэ, юм сурна, юманд орно энэ тэр гэдэг ойлголт байхгүй.Тэр социализмын үед бол тэгдэггүй.Тэр олон нийтийн байгууллага бол сайн ажилладаг.Үйлдвэрчний гишүүн биш хүн байхгүй.Бүгдээрээ үйлдвэрчний гишүүн.Өө үйлдвэрчний дарга зүгээр байлгахгүй.Тэгээд сонгуультай ажилд орно.Үйлдвэрчний дарга, эмэгтэйчүүдийн дарга чинь үүрэг өгнө.Тэрнийг биелүүлнэ.Аа тэгээд хүмүүсийг чинь хөгжүүлдэг, дайчилдаг байсан.Одоо бол ерөөсөө өөрснөө бааранд шоудахдаа л цаг гаргаж байгаа болохоос өшөөгөөр ерөөсөө цаг гаргахгүй.Юманд оролц гэвэл өө үгүй үгүй үгүй гээд л ерөөсөө тэгнэ.Тэгээд ердөө юмыг чадъя, болгоё, үгүй ээ яахав үзээд алдая гэж тийм юм байхгүй.Өө спортын байгууллагуудын хоорондох тэмцээнд чи тэр сагс тогло.Үгүй үгүй үгүй би дарга хүн ёстой тэрийг чинь чадахгүй.Ерөөсөө одоо тийм болчихсон.Аягүй сонин.Тэгээд би бол дуулна, бүжиглэнэ гэж ерөөсөө мөрөөдөж байгаагүй.Дуулъя, бүжиглэе гэж боддог ч үгүй.Тэгэхдээ л захиргаадуулаад л.Намын дээдэд очоод аягүй захиргаадна бас.Курс болгоны дунд орос дууны уралдаан явна, спортын уралдаан, урлагийн уралдаан.Хийхгүй юм байхгүй тэнд бас.Тэгээд л хийхэд чинь тэгээд одоо юм болгонд нь орно доо.Орохгүй байхын арга байхгүй болоод л тэгээд явдаг юм.Тэгээд хөгшин манай ээж л тэгдэг юм.Үхэн үхтлээ хүн юм сурч байдаг юм гээд.Тэр яг үнэн.Үхтлээ л хүн юм сурна.Одоо харин ядахдаа 50 настай болоосой.Тэгвэл мөн хэрэгтэй байна аа гэж бодож байгаа юм чинь.
Ариун-Ундрах -
Зарим хүмүүс 50 хүрчихээд хөгширчихлөө гээд байхад уу?
Нарангэрэл -
Тийм.Тэгээд байгаа юм чинь.Би 60 хүрэх гэж байхдаа нэг төсөл хэрэгжүүлсэн.Тэгээд 50-н хэдтэй нэг төсөл хэрэгжүүлсэн.Тэгээд одоо даан ч хөгшин болчихоод яршиг яршиг тэгэж зовоод юу гэхэв.Хүүхдүүд загнаад ч байх юм.Тэгээд ядраад, зориг хүрэхгүй болчихоод байгаа юм.Одоо их залуугаараа өөрснийгөө хөгшин гээд байдаг.Тэгээд нэг биш байгаа юм аа.Нэг л биш.Их шоудах юм даа.Баар мухлагаар уудаг, татдаг тийм юманд их сайн болоод.Уул нь залуучуудыг олон нийтийн ажил... Одоо бол бас л тэр олон нийтийн байгууллагынх нь систем бүр өөрчлөгдчихсөн.Хэн л дуртай нь тамга аваад л нэг албан газрын дарга болчихдог.Төрийн бус байгууллага байгуулчихдаг.Тэгээд одоо тэр чинь их муу байна аа.Энд тэндгүй нөгөө медалиудыг худалддаг.Өргөмжлөлүүдийг хийж зардаг.Тэгээд л нэг дуртай нь тамга барьчихаад л тэгээд л юм худалдаад л.Сайн ээжүүдийг өргөмжлөх ёстой, алдаршуулах ёстой.Тэгтэл сайн ээжүүд нь өргөмжлүүлье гэж бодох ч үгүй явж байдаг.Тэгтэл цаана нь хамгийн олон бизнес хүүхдүүдтэй, чадалтай хүнийг очоод л хүүхдийг нь ятгаад л 400 мянган төгрөг, академич болго, Монголын эмэгтэйчүүдийн академич.Тэгэхээр л ижийгээ баярлуулъя, за яахав гээд нөгөө хэдэн хүүхдүүд нь нийлээд нөгөө хэдэн төгрөгийг нь өгөөд академичыг нь худалдаад аваад өгчихнө.Тэгээд л Мартын-8 болоод эхчүүдийн баяр гэдэг.Тайзан дээр дандаа бизнес авгай нар юм уу бизнес баян хүүхэдтэй хэдэн авгай нар гараад суучихдаг.Ердөө социализмын үед тэр ажил хийж гавьж гийгүүлээгүй, хүүхдүүд нь сурлага сахилгаар тааруухан.Тэд нар л хойморт залраад тэвэр тэврээр нь цэцэг аваад л, мөнгөн аяга бэлэг аваад л жигтэйхэн хүндтэй улсууд болчихдог.Ёстой тэгэж хүндлүүлж баймаар хүүхнүүд цаана нь зөндөө байж байдаг.Тэгээд тэд нарыг хэн ч тэгэж юу яахгүй.Тийм болоод байна ш дээ одоо.Шагналуудыг худалдаад, өөрөө шагналынхаа тодорхойлолтыг... Одоогын дарга нар их тийм бүр арчаагүй.Даргаа би одоо тэдэн жил ажиллаж байгаа ш дээ.Шагнал байхгүй.Би нэг тийм юм авмаар байна.Өө тэг тэг тодорхойлолтоо бичээд аваад ир.Өөрөө нөгөөдөх чинь сайн тодорхойлолт бичдэг хүн гуйгаад л тодорхойлолтоо хийлгээд тэгээд аваачаад яахав яахав авбал аваг, байвал байг.Бүтвэл бүтэг, байвал байг.Өгчихье өгчихье, өөрөө хүсээд байгаа юм гээд л явуулаад байдаг.Одоо тэгээд төрийн одонгуудыг чинь тэр алдар цол, одонгын шагнал ерөнхийлөгчийн тамгын газрын байшинд багтахгүй тодорхойлолт байж байна.Тэгээд тэнд жинхэнэ юугаараа оччихсон улсуудых нь ухраад л байдаг.Тэнд арын хаалгатай нэг нь болохоор сугараад аваад аваад шагналаа авчихдаг ийм л болчихсон.Одоо захаас аваад тэрийг бол өдөр тутам энэ налайх, энэ жижигхэн дүүргийн таньдаг мэддэг улсууд, энэ алгын чинээ байгууллагын маань улсууд үгүй ээ ёстой нээрээ урам хугармаар.Алдаршуулах ёстой улсуудыг алдаршуулж чадахгүй.Тэгээд тийм даруухан, жинхэнэ сайхан сэхээтнүүд, их сайн хөдөлмөрч улсуудыг тэр болохоор чимээгүй үлдээд байдаг тийм болоод байгаа.Социализмын үед бол тэр шагнал энэ тэр гэдэг чинь жинхэнэ шүүдэг байлаа.Хүн болгон төрийн одон авна гэж боддоггүй.Яагаад гэвэл өө тэр бол аргагүй.Манай тэр чинь мундаг хүн.Нэгэн дуугаар дэмжээд тэр хүн л явдаг байсан.Одоо тэгээд л бүр одоо бүр ёсзүйн аягүй их доголдолтой бүр ингээд нэрд гарчихсан хүн төрийн одон авчих дээрээс хүүе яана аа...
Ариун-Ундрах -
Хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг түр ингээд өндөрлөе өө.
Нарангэрэл -
Тэгье.
Ариун-Ундрах -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.