Shürhüü


Basic information
Interviewee ID: 990251
Name: Shürhüü
Parent's name: Tuulai
Ovog: Bees Hoshuu
Sex: f
Year of Birth: 1960
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: kindergarden teacher
Belief: Buddhist
Born in: Bayan-Öndör sum, Bayanhongor aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: driver


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
democracy
belief
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

За хоёулаа ярилцлагаа эхлэе. Таныг ер нь бага байхад ер нь хүүхдэд яаж боловсрол эзэмшүүлж байсан.

Шүрхүү -

За 1975 онд манай Баян-өндөрт анхны цэцэрлэг байгуулагдаж байсан.

Эрдэнэтуяа -

Аан за.

Шүрхүү -

Тэгэхэд би 6-р ангид байсан. Тэгээд тэр цэцэрлэгийг байгуулагдаад орж байхад байр нь хуучин захиргааны байранд, унтлагын өрөө нь тусдаа, гал тогоо, тогооч нэгтэй, багш нэгтэй, туслах багш нэгтэй, нярав нэгтэй ийм дөрөвхөн орон тоотой ажиллаж байсан. Тэгээд энэ дөрвөн орон тоон дээрээ болохлоор зэрэг яасан гэхлээр 25 хүүхэд авч ажиллуулдаг байсан. Энэ 25 хүүхдээ яадаг байсан гэхээр зэрэг хүүхдийг тоглуулаад хооллоод л харж л байх үүрэгтэй байгуулагдаж байсан. Тэгээд энэ болохлоор79 онд нэг багш төгсөж очиж байсан. Тэр нь бол сургалтын, хөдөөний цэцэрлэгүүд тйимэрхүү байдлаар эхлэж үүссэн л дээ. Тэгээд дараад нь болбол сургуулийн өмнөх боловсролын ийм программаар хичээллээд програмаар хичээллэхдээ болбол яаг цэцэрлэгийн насны хүүхдийнхээ насныхаа хүүхдийн онцлогт тохироогүй. Ийм программар тохироогүй хичээллүүлэсэн. Заавал ч үгүй энэ хүүхдийг ингэж сургах хэрэгтэй жишээллэх юм бол солгой гараар харандаа бариулж болохгүй, солгой гараар ерөөсөө хоолыг нь идүүлж болохгүй гэсэн ерөөсөө хатуу ерөөсөө программтай гарч ирж байсан. Ингээд программар солгой талын тархи хөгжсөн хүүхэд байлаа гэхэд нгөө зөв баруун гараараа юм барих дургүй тэгээд тэрнээсээ болоод хүүхдүүд их дургүйцдэг хүүхдийн бэрхшээлтэй тал их ажиглагдаж байсан. Ингээд байж байхад болбол дээрээсээ боловсролын газрын шалгалт ирээд шалгахад болбол ерөөсөө хүүхдийг зөв хүмүүжүүлээгүй байна, хүүхдийн одоо баруун гараар нь бариулж сургаагүй байна. Иймэрхүү ажил Багшийн ажлыг тэгж хатуу дүгнэдэг байсан. Ингээд байж байсан чинь 93 онд одоо боловсролын хүрээ боловсролын шинжлэх ухааны хүрээлэнгээс одоо Карла гэж авгай очиж байсан. Тэгээд Тэр шалгалтаар очичхоод за та нар яаж байна би одоо маш их алдаа гаргажээ. Та нарыг одоо маш их хатуу дэглэж байжээ. Одоо тэгээд сургуулийн өмнөх боловсролыг заавал ч үгүй одоо баруун гараар нь бариулж сургах хэрэгтэй солгой гараар нь бариулахгүй гээд захиргаадаж байсан чинь буруу юм байсан байнаа. Тэр чинь одоо ингээд хүүхдийн солгой талын тархи нь хөгжсөн баруун тал нь хөгжил муутай байсан. Тийм хүүхдийг заавал баруун талаар хийлгэх гэж хүүхдийг тамлаж байсан байнаа. Тийм учраас энэ судалгааг явуулаад хүүхдүүд минь одоо энэ баруун гараар нь хийлгэх ёстой юмыг нь хийлгэж бай эднүүс бол бидний алдаа байсан байнаа. Ингэж л засаж залруулж байсан. За тэгээд ингээд сургуулийн өмнөх боловсролын программ маш хүнд. Нэг юмыг болбол ерөөсөө тэгээд юу яах заавал ч үгүй одоо 7 хоногт нь багтааж сургах ёстой. Маш хүнд программаар хичээллүүлдэг байсан. Тэгээд хичээллүүллэхэд бол тэнд бол цэцэрлэгийн хүүхдүүд бол зарим хэсэгдээ болбол яахав цаашаа хөгжөөд явчихдаг зарим хэсэг нь бол сургуульд суух сонирхолгүй дур сонирхолгүй болчихсон байсан. Тэгээд ингээд байж байтал бас юу яасан л даа боловсролын юунаас болбол ерөөсөө сургуулийн өмнөх насны хүүхдийг ерөөсөө ингэж юу яаж болохгүй юм байнаа. Шахаж болохгүй юм байнаа. Тиймээ,Тийм учраас хүүхдийг одоо шавь төвтэй сургалт чинь гарч ирээд, шавь төвтэй сургалтан дээрээ тулгуурлаад хүүхдийг хэтэрхий ерөөсөө шахахаа больёо тийм учраас хүүхдийг насны онцлогт тохируулж хичээлээ заая, хичээлээ заахдаа цаг нартай, цаг минутад ерөөсөө барихаа больёо одоо тэгээд ерөөсөө яг хүүхдийнхээ оюун ухаанд нь сэтгэл санаанд нь тохируулж хичээлээ явуулж байя гэсэн программ гарч ирсэн. Энэ программ нь болбол ер нь маш их ашигтай ер нь ч хүүхдүүддээ зөв ер нь тэнд ажиллалж байгаа байгаа улсуудтай нь ч гэсэн ойр яг ёстой болж байгаа амьдралдаа процессон дээр явагдаж байгаа болохоор сургалт болбол ачаалал байхгүй байсан. Түрүүчийн далан хэдэн он, наян хэдэн оны ажлын ачаалал маш их хүнд заавалч үгүй тэр хүүхдэд ерөөсөө тэр программыг л эзэмшүүлсэн багш л амжилттай сайн багш, тэр хүүхдийг сургаж чадсан бол сайн ингэж их шахаж байсан. Тэгээд шахаад ирэхлээр тэнд байсан бас л орчин орчноосоо хүүхдүүд бас ондоо ондоо юм байна шдээ тэ тэгээд орчин нь жоохон юутай хүүхдүүд хаягдаад сургуульд сурах сонирхолгүй тиймэрхүү байдалд ордог юм байна лээ. Тэгээд тийм учраас ер нь хүний хүмүүжил олгоно, хүнийг сургана гэдэг болбол ерөөсөө нас биенийх нь онцлогийг харж байж байж ерөөсөө сургаж байж нас биенийх нь байдлыг харж байж хүүхдэд ер нь юм зааж сургавал тэр нь арай илүү үр ашигтай юм байна гэдгийг болбол би өөрийнхөө судалгаанаас авсан нь л даа. Тэгээд одоо-ны цэцэрлэгийн багш нар болбол ерөөсөө маш их хямд, сайхан ерөөсөө ажиллах юм нь болбол хангамж сайтай, цаг юу нь хүртээмжтэй ер бэлэн юм сайхан, материал болбол сайхан. Тийм болсон байгаам. Биднүүсийг дөнгөж төгсөөд байж байхад болбол биднүүс болбол дээр үед яадаг байсан гэхээр элсэн сахар, саван, гурил эднүүсийг чинь чинь чанаж жонхууруулж байгаад л одоо цавуу хийж байгаад л юуныхаа цаасыг ерөөсөө бичгийн цаас одоо энэ бичгийн цаас чинь олддоггүй байлаа. Одоо дөрвөлжин шугамтай дэвтрийн цаас одоо тууш шугамтай дэвтрийн цаас, энд тэнд цаас л байвал тэрнийгээ усан будгаар будна, хөвөнгөөр арчина харандаан будгаа зорж байгаад нөгөөтхөө будна, тэгээд ерөөсөө дахин дахин будаж байж хүнд өнгөө гаргана, аан хөнгөн завсрын өнгөө болбол нимгэн гүйлгээд яана, хөвөнгөөр арчина, цаасаар арчина, талхаар арчина. Тэгж байж би чинь үзүүлэнгээ хийдэг байсан. Одоо болбол ерөөсөө харьцуулаад үзэхэд бол ерөөсөө ажилчид үнэнкүү хялбар сайхан ерөөсөө боломж ихтэй болцон байх тусам л ерөөсөө улсуудын ерөөсөө ажлын үр дүн болбол маш их сул байна. Тэгэхээр зэрэг би юунаас болдог юм бол гэж бодохоор ерөөсөө улсуудын ухамсар л биеийн амрыг харсан л тэр байдлаас болсон юм болов уу гэж бодож байна.

Эрдэнэтуяа -

Тэр нь юу вэ юунаас болж байгаа юм бол.

Шүрхүү -

Тэр нь юунаас болоод байна гэхээр одоо болбол хувь хүний ажлын хариуцлага, би энэ хүүхдийг сургачих юмсан энэ хүүхдийг сургачих юм бол одоо манай улс эх орондоо бас хэрэгтэй хүн гарна гэсэн өөрийн ухамсар их сул байна. Одооны улсуудын ерөөсөө дутагдалтай тал бол ер нь ажил хийж байгаа улсуудийн өөрийн гэсэн сэтгэл байхгүй, тиймээ өөрийн гэсэн бодол байхгүй өнөөдөр би тав арван цаас аваад явж л байвал болоо гэсэн би амьдралаа л аваад явж байвал болоо гэсэн цалингийн төлөөл ажилладаг болцон юм боловуу гэж би бодсон. Тэрнээс болбол манай улс орон болбол хөгжинө би нэг ганц хүүхэд гэсэн зөв хүмүүжүүжүүлчих юмсан ганц хүний хүүхдийн амьдралын ирээдүйг нь өөд нь татчих юмсан гэсэн тийм сэтгэлээр хүүхдийн эрүүл ахуйг ч гэсэн за би энэ хүүхдийг өвдөгчихгүй л хүмүүжүүлчих юмсан энэ хүүхдийг хөл гарыг бэртээчихгүй байх юмсан гэсэн тийм сэтгэлгээгээр ажилладаг болбол тийм хүн ерөөсөө байхгүй болчихож. Энэ юутай холбоотой вэ гэхлээр ерөөсөө яахав ардчилал гарлаа гэдэг нь ардчилал гарсан л даа. Нэг талдаа ашигтай тиймээ хүн ерөөсөө чөлөөтэй сэтгэлгээтэй юмаа гаргаад хэлчихдэг амьдрал ахуй цаг юугаа зөв зохицуулчихдаг. Энийг л буруугаар ашиглаад байна. Ардчлалыг. Биднүүсийн үед болд ерөөсөө захиргаадалтын үед ажлаа хийж байх болохоор захиргаадалт гэдгийг чинь одооны 70, 80-аад оны улсууд болбол захиргаадалтын ажлыг болбол ерөөсөө маш их дэмжиж байгаа л даа тэндээ ажллаад сурчихсан улсууд чинь бол ажлын бүтээмж нь бол арай ахиу арай өндөр одооны улсууд болохоор зэрэг цаг ашиглалт их муу их залхуу байна ерөөсөө бүх юмыг бэлэнчлээд сурчихсан тэгээд одоо ерөөсөө миний боддог юмыг ерөөсөө хүүхдийг ер нь багаас нь л бэлэнчлүүлмээргүй байна. Тэгээд ерөөсөө ингээд амьдрал ахуй дээрээсээ хараад ерөөсөө хүний амьдралыг хараад өөрийнхөө амьдрал дээр хараад ерөөсөө хүүхдүүдийн өсч бойжиж байдал дээр ерөөсөө ингээд хараад л байх юм бол ерөөсөө хүүхдийн юу гэдэг маш их өөр харагдаж байна л даа. Хүний амьдралын хангамжийн амьдрал дээр өссөн хүүхдүүд бол ерөөсөө маш их тийм дураараа тэгээд бас ерөөсөө хөрөнгө дагаж хүний зан харьцаа их эвдэрснээс болж ерөөсөө манай ээж аав ерөөсөө энийг дарамталж ингэж ажил хийлгэж байдаг юм чинь би ч гэсэн энэ хүүхдийг ингэж дарамталж ингэж байх ёстой гэсэн ийм хүмүүжил олгогдчихоод байна нэг талаас. Нөгөө талаасаа бол нэг хэсэг нь бол бидүүс ерөөсөө ингээд боол мэт ерөөсө ядарч зүтгэж л байх ёстой гэсэн иймэрхүү хүмүүжил хүүхдэд бас олгогдчихоод байна. Тийм учраас бол ерөөсөө хүн нэг бол яахав гэхээр ерөөсөө багаас нь эх оронч хүмүүжилийг олгомоор юм байна гэж би бас бодож байгаа. Тэгээд бас миний энэ бодлыг гаргаад хэлэхээр бас нэг бэрхшээлтэй байна л даа. Тэгээд уулзаад ярих хүн ерөөсөө олддоггүй. Тиймээ. Зарим нэг улсуудтай уулзаад яриад хэлэхээр зэрэг болбол уурлачихна ерөөсөө илүү дутуу юм яриад байна тиймээ энэ ерөөсөө цагийг ерөөсөө өөрийнхөө эрх ашгийг яаж байна бидүүс яаж явсан нь яаж амьдарч байсан нь энэнд ямар хамаатай юм гэсэн энэ илүү дутуу юм яриад байна гэж ханддаг болчихсон. одоо тэгээд ер нь тэгэхээр зэрэг хөдөлмөрийн хуулин дээр ч гэсэн яригддаг байсан. Хөдөлмөрийн хуулыг болбол ерөөсөө 70, 80-аад оны улсууд болбол маш сайхан биелүүлж явсан. Өөрсдөө мэддэг байсан. Өөрсдөө тэрнийгээ биелүүлдэг өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чаддаг тийм байсан. Одоо болбол хөдөлмөрийн хуулийг ерөөсөө судалж байгаа юм алга хууль дүрмээ судалж байгаа юм алга, хурал номыг ерөөсөө уншиж яаж судалж байгаа юм алга, тогтоол гарч байна л гэнэ, тэр тушаал гарсан л гэнэ, өө тийм юу яасан зарлиг гарсан нь л гэж байна, тэрнийг уншаад тэдэн оны төдөн сарын төдний өдөр тийм тогтоол гарчээ, тийм хурал гарчээ, тийм шийдвэр гарчээ гэж мэддэг хүнгүй болчихож. Эрхээ ч мэдэхээ байсан, үүргээ ч мэдэхээ байсан. Энэ дунд болбол найран дундаа болцон. Тийм учраас залуучуудын болбол ерөөсөө тийм хууль дүрмээ сурталчилсан бидүүсийг чинь болбол ерөөсөө юу яадаг байсанш дээ эвлэлийн хурал тэ эвлэлийн бага хурал яваад байгаа биздээ. хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хуралдсан бэ, тэрүүгээр ямар зорилт тавьсан бэ ямар зорилго дэвшүүлсэн бэ ямар зорилт дэвшүүлсэн бэ ямар зорилго гарсан бэ тийм юу гараад одоо ямар ажлын үр дүн гарсан бэ тэр талаараа ярь гэдэг байсан бидүүст үүрэг даалгавар өгдөг байсан. Тэгэхээр зэрэг болбол зэрэг уншиж яадаг байсан улсуудын чинь ухамсар арай өөр байдаг байсан байхгүй юу. Одооны залуучууд чинь болохоор ерөөсөө яг тухайн үедээ таарсан хичээл номоо л уншна уу гэхээр биш уран зохиолын ном унших юм алга, тэгэхээр ерөөсөө маш их залхуу болсон нь харагдаад байгаа юм. Тэгэхээр ерөөсөө яаж байна гэхээр зурагтаар мэдээлэл авч интернетэд сууж мэдээлэл авчихаж байна. Тэгээд яг яаж гэхээр тэндээ харагдаж яг өөрийнхөө төлөө гэсэн улсууд нь болохоор арай бас боловсрол нь арай өөр явчихдаг аа тиймгүй улсууд нь болохоор боловсрол бол доош нь навс уначихдаг тэгээд навс унаснаас болсноос болж архидалт их гарч байна, гэр бүлийн салалт их гарч үр хүүхэд их өнчирч энийг л би их харамсч явдаг. Тэгээд өөрсдийнхөө хүүхдийг ч гэсэн би их ярьдгийн м л даа. Хүнийг ер нь сайн муу гэж битгий хүнийг дүй тиймээ, ядарсан хүнд нь тусалж яв задарсан хүнд нь та нар тэгээд харьцах гээд байхын хэрэггүй хаячихаад л яв. зөнгөөр нь хаячихаад л явах хэрэгтэй. За тэгээд ингээд нөгөө амьдралыг сайн бодож бай. Өнөөдөр ийм сайхан байна гээд байж байтал маргааш байна. Маргаашийг би яаж өнгөрөөх билээ. Би энэ хувцсыг ингээд өнөөдөр өмсөөд хаячихад маргааш би аваад өмсчих чадвар байх билүү байхгүй билүү. Тиймээ. Хүн дээр үеийн 70, 80-аад оны үед болбол ерөөсөө хиргүй байх хэрэгтэй, тиймээ, хиргүй байх хэрэгтэй уранхайгүй байх хэрэгтэй гэж байсан. Одоо тэгэхэд болбол ерөөсөө ааль үнэтэй хувцсыг өмсөөд гоё хүн харагдаж байна тиймээ ааль гоё хувцсыг өмсөөд одоо баян харагдаж байна гэсэн иймэрхүү, тэгж ярих юм бол цэцэрлэгийн насны хүүхдэд ялгаа гарсан. Жишээллэх юм бол одоо манай монголын энэ гэрийг би алга болчихвий дээ устачих вий дээ гэж санаа зовдогийм. Тэгж ярих юм бол дугуй гэртэй айл бол ядуу, тиймээ, байшинтай айл баян одоо танайх эсгий, дугуй эсгий гэртэй бол танайх ядуу ш дээ чи цаашаа тогло тийм юм хувийн цэцэрлэг дээр бол тийм юм ажиглагдаж байна. Аа тэгээд манайх байшинтай, манай аав тийм машинтай, манай аа ээж тийм машинтай, манай аавын ажлын газрын улсууд тэгээд, манай аав тэр хүнийг тэгж загнасан ш дээ гэж одоо тэгж ярьдаг. Биднүүсийг болохоор би ч одоо олон жил эрхлэгчийн ажил хийсэн. Энэ эрхлэгчийн ажлыг хийж байх үед бол эрхлэгч хүн орж ирээд хүүхдийн нүдэн дээр багшийг муулж болохгүй, туслах багшийг загнаж болохгүй, эцэг эхийг загнаж болохгүй эцэг эхтэй эвгүй харьцаж болохгүй гэж заадаг байсан. Тэгсэн чинь одоо болбол ерөөсөө цэцэрлэгийг ингээд харж байхад тэр эцэг эхийг хүндэлж байгаа юм алга, эрхлэгч орж ирээд багшийг хүндэлж байгаа юм алга шууд л ерөөсөө хүүхдүүдийг нүүрэн дээр –чи тэр юмнуудаа тэгж хийхгүй яасийн, энэ юмнуудаа ингэж хийхгүй яасийн, чи энэ хүүхдийг тэгэхгүй яасийн , чи энэ хүүхдийн нусыг авахгүй яасийн гээд ингээд хашгиччихдаг тэгэхээр тэгсэн болохоор зэрэг хүүхэд чинь одоо гэртээ очоод нүдэн дээр болсон юмыг бүгдийг очоод ярьдаг байхгүй юу,манай багшийг тэгж дарга орж ирээд загнаад, тэндээс ирсэн үзлэг шалгалтын улсууд ирж манай багшийг тэгээд гээд ингээд ярьчихаад багшийн нэр хүнд уначихдаг байхгүй юу. Тэгэхээр одоо ерөөсөө эрхлэгчийн бас залуужаад одооны улсуудын ажлын байдлыг ерөөсөө залуу улсууд авч байна, залуу хүн яаж байна гээд тэгэхлээр ерөөсөө залуу улсуудын дэргэд бас настай улсууд нь байж бас зөвлөх маягаар байж тэндээ настай улсууд нь зөвлөх журмаар маягаар байна гэхээр тэр дотор бас янз янзын харьцаатай, янз янзын зантай бас улсууд байна. Тэр улсууд нь яаж байна гэхээр тэр улсууд нь дандаа хөрөнгө сайтай баян чинээлэг тийм улсууд орцон яг ажлын төлөө гэсэн яг хүний төлөө гэсэн улсууд нь болбол хаягдаад хөөгдөөд гарчихдаг. А зүгээр хөрөнгө мөнгөөр харж хүнд ая тал зассан тийм улсууд нь болбол амьдрал ахуйдаа яахав тэгээд явж л байдаг архидаад л тал өнгө засаад л ингээд байгаад байдаг, багш ингээд байгаад байдаг хүүхдийн төлөө гэж ажиллахгүй цэцэрлэг ч тийм болчихсон байна, сургууль ч тийм болчихсон байна. А ер нь хот руу орж ирээд ингээд харж байгаад хөдөөний цэцэрлэгийн бодбол хотын цэцэрлэг болбол хангамж сайтай а тэр соёл юу нь болбол сайхан бэлэн зэлэн ерөөсөө тийм байдалтай байхад маш их танхтай ерөөсөө юм хийхгүй үглээлд дуу тавиад байна. Хөдөөний цэцэрлэгийнхэн чинь болбол яаж усаа авна түлшээ бэлдэнэ үнсээ аваачиж асгана, мод чулуу байвал мод юугаа хөрөөдөнө хагас бүтэн сайн өдөр болбол бүүр их ажил. Тэгэхэд бол энд хагас сайн өдөр ерөөсөө нэг хүүхдийн төлөө ажил хийгээд бэлдэхэд нөгөөдөхөө яасан их ажлуулдаг юум бэ ядаргаатай юм тусгүй юм, хэрэггүй юм ингээд л үглэдэг. Тэгээд хөдөөний цэцэрлэгийн эцэг эхчүүд одоо за танай хүүхдийг ийм ийм тоглолтонд ингээд ингээд бэлдлээ ийм ийм хувцас ингээд хэрэгтэй байна шүү гэхэд өө яршиг яршиг одоо бидүүс ийм хувцсаа яаж бэлдэхэв төвөг төвөг оруулашгүй гээд ингээд хүүхдээ аваад гараад явчихдаг. Аа тэгэхэд хотынхон болохлоор манай хүүхдийг оруулаад өгөөч манай хүүхэд юунд орж байна яаж байна бид бас ямар хувцас хэрэгтэй байна юу хэрэгтэй байна гээд ингээд гүйж байгаа. Тэгэхээр зэрэг би одоо хөдөөнөөс орж ирээд энд нэг 2 газар багш хийж үзлээ хоёр гурван ч газар багш хийж үзлээ дикриттэй улсуудын оронд багш хийж үзлээ. Тэгэхэд бол үнэндээ сэтгэл хөдөлмөөр көө мөн сайнч юм байдаг юм байна. Урам зориг ч их байдаг юм байна. Тэгээд яахав дээ би ажлын байдлаас болоод та нар энийгээ тэгээд хийчихмээр юм байна, энийгээ ингээд хийчихмээр юм байна гээд урьд өмнө удирдах ажил хийж байсан хүн чинь юмны хажуугаар дугай гардаггүй юм байна тэгээд хэлчихээд зэрэг бас өстөн болчихдог ажлын байр олддоггүй тиймэрхүү байдал руу хандаж байна. Сохрын газар сохор яв, доглонгийн газар доголон яв гэдэг цаг болчихсон юм уу гэж бодсон хэрнээ энэтэй би ерөөсөө эвлэрч чадахгүй юм байна.

Эрдэнэтуяа -

Өөрөө бол 20 жил удирдах ажил хийж явсан хүн.

Шүрхүү -

Өөрөө бол удирдах ажил 20 жил хийчихсэн болохоор ерөөсөө эвлэрэхгүй тэгээд л ерөөсөө яахав тэ яавал ерөөсөө жоохон юм илүү гаргах уу тиймээ яавал л энэ юмнуудаа өөртөө ашиглах вэ? Энэ хүүхдүүдийн төлөө ажиллавал энэ хүүхдийн ажиллахад одоо надад надад ямар ашиг орох вэ тиймээ, тэгж харахаас биш яаг энэ дороос энэ хүүхдийг өөд нь татаад ингээд явбал энэ хүүхэд болох юм байнаа гэхийн оронд л эдний аав нь гайгүй ажилтай юм байналээ эдний ээж гайгүй юм байна лээ гээд энэ хүүхдийг оруулнаа гээд чадахгүй байгаа хүүхдийг шахаад байгаа юм шд ээ. Тэгээд шахаад нөгөө хүүхдээ хийлгэх гэдэг нөгөө хүүхэд нь нөгөөдөхөөс нь залхаад уйлаад ирэхлээр нь л зэрэг тэгээд нөгөөдөхийг чинь загнаад ирэхээрл зэрэг манай хүүхдийг загнасан байна гээд л эцэг эх багшийн хооронд хямрал. Одоо тэгэхээр ер нь миний бодлоор эцэг эх ч сайхан уужуу тайван, багш ч сайхан уужуу тайван хоорондоо сайхан ярьж сэтгэлийнхээ үгийг сайхан ний нуугүй ярьж баймаар. Тэгэхгүй бол ер нь багш нар ер нь хүүхдийг зоддог, багш нар хүүхдийг загнадаг, багш нар хүүхдийг дарамталдаг миний хүүхдийг загнаж болохгүй, миний хүүхдийг аашилж болохгүй гээд л байдаг. тэгээд нөгөө хүүхдүүдийг чинь аашилж болохгүй гээд дураар нь тавиад ирэхлээр хүүхдийн хүмүүжил буруугаар нөлөөлдөг байхгүй юу. Жишээлэх юм болбол одоо ингээд манай ангид Ундраа гэдэг хүүхэд байсан л даа. Тэр болбол ерөөсөө ээж нь ч ерөөсөө янзын сайхан, тийм хүүхэн ч байсан аав нь ч гэсэн налгар хүн налгар залуу байсан , тэр 2 болохоор тэ эгчээ та манай хүүхдийг та нэг зөв хүмүүжилтэй болгож өгөөрэй наадах чинь их дураараа одоо ерөөсөө буруу юм авах гэдэг ийм ийм зантай гээд надтай ний нуугүй ярьсан нь л даа. Тэгээд ярихаар нь зэрэг миний хүү дугуй гэртэй гэдэг хүүхдийг тэр хүүхэд гаргаж ирж байгаа юм даа, чи дугуй гэртэй ядуу айл цаашаа тогло. Тэр нь яасан гэхээр за яахав дээ зүгээр гэрт амьдардаг гэхдээ аав ээж хоёр нь бизнес хийдэг улсууд байгаа юм тэгээд ямар сайндаа манай энэ хүүхдийг ямар одоо энэ хүүхдийг ямар учиртай ингээд байх юм ах дүүгийндээ хөдөө мөдөө очихлоор дугуй гэртэй айл ядуу айл ш гээд байх юмаа та энэ тал дээр зөв хүмүүжил олгож өгөөч гээд. тэгээд ингээд би энэ хүмүүжлийг яаж олгох вэ гээд байж байсан чинь гэв гэнэтхэн үзүүлэн санаанд ороод тэгээд аавд нь хэлсэн л дээ -за миний дүү эгч дээ эсгий гэр авчраад өгөөч нөгөө түлхүүрийн оосоронд хийгээд байдаг эсгий гэр авчраад өгөөч тэгээд би эгч нь тэрэн дээр нь тулгуурлаад хүүхэд ч чинь яая. Тэгээд би нэг 3 хоног тэр хүүхдэд монгол гэрийн тухай ярьсан л даа. Тэгээд ерөөсөө өөртэй нь эрхлээд тоглоод яриад тэгээд ингээд л байсан. Тэгсэн чинь л нэг өдөр аав бөөн баяр болоод л гүйгээд ороод ирсэн. Яасан миний дүү гэсэн чинь. Үгүй эгчээ би таньд их баярласан Манай хүүхэд ёстой хөдөө байдаг буурал аавындаа, буурал ээжийндээ очьё. Би уучлалт гуйя гэж орж ирсэн. Яасан гэсэн чинь. Тэр эсгий гэр гэдэг чинь, юу гэдэг чинь маш гоё байдаг юм байна. Одоо бидүүс болбол энэ нэг газраас нүүгээд явах гэхээр байшингий чинь нүүлгэж авч явж чадахгүй, бидүүс энэ дугуй гэрийг чинь нүүлгээд аваад явахаар болоод гоё байгальтай газар барьсан ч гэсэн болох юм байна. Болох юм байна. Тийм учраас энэ дугуй гэрийг би одоо ядуу гэж хэлэхээс байна. би буурал аав буурал ээждээ 2-тоо очоод уучлал гуйя гэж ирсэн одоо тэгээд бид 2 яваад 7 хоночоод ирье 7 хоногийн чөлөө өгөөч гэж хэлчихээд чөлөө аваад. Тэгээд очоод буурал аав, буурал ээж 2 –тоо хэлсэн гэж байгаам. Буурал ааваа, буурал ээжээ би ядуу би муухай буурал аав, буурал ээж гэж хэлж байсан. Намайг уучлаарай. Одоо тэгээд энэ гэр чинь гоё гэр юм байна энэ ингээд нүүлгээд гоё ургамалтай газар нүүгээд очдог ургамал нь муудахаараа ингэдэг ийм гоё гэр байсан юм байна ийм гоё орон сууц байсан юм байна одоо намайг уучлаарай гээд уйлж уучлал гуйсан гэж байгаам. Тэгээд тэр хүүхэд яасан гэхээр зэрэг намайг сурдаг гэсэн. Багш хаана байгаа бол багштай уулзуулж өгөөч гэж. Би нэг ажиллаад одоо чинь 3 жил ажиллаж чадаахаа байчхуу даа. Тэгэхэд 2 жил надтай ирж уулзсан. Тань шиг ийм улсууд багш л хийвэл яадаг юм бэ. Хувийнхаа цэцэрлэгт хийж байгаа чээ гэж. Тэгээд хувийнх нь цэцэрлэгт хийх гэхээр хөгшин гээд голоод авахгүй байгаа байхгүй юу. Тэгээд би ер нь за за хөгшин гээд гаргачихаж байгаа юм чинь яахав дээ гээд, би өөрийнхөө боддогоор бодол бол өөрөө бас чадаагүй л байгаа юм л даа. Тэгээд хүн чадья гээд сурвал болж л сурч л таараа л даа. Тэгээд ерөөсөө бас хүүхдийн хүмүүжлийн талаар бас нэг жижигхэн хөөрхөн тийм бичдэг ярьдаг тэ, бичдэг, ярьдаг хүмүүстэй сэтгэл нийлж байгаад товхимол ном гаргавал бас их зүгээр юм байнадаа гэж бодож байна л даа. Тэгээд энэ хүний амьдрал гэдэг ерөөсөө янзын байдаг юм байна л даа. Тэгээд хүүхдийг зөв хүмүүжил олгоно гэдэг зөв ярьдаг, зөв ухамсарлуулдаг тийм айлын хүүхдүүд бол хичнээн эрхлүүлж байсан ч буруу эрхлэхгүй тэгээд эргээд ухаарлаад явчихдаг, зүгээр нэг тэгээд явчихдаг хөрөнгө мөнгөн дээр яачих дээр, тийм нэг онгирцон дэвчихсэн тийм улсуудын хүүхдүүд бол би юугаар ч дутахгүй баян байна тиймээ, одоо би тэгж архидаж байсан ч болно, тамхи татаж байсан ч болно, одоо миний ээж аав юм хэлэх биш, миний буурал аав, ээж юм хэлэхгүй би одоо ингэжл явах ёстой, би энэнийг зодож явах ёстой дээрэлхэж явах ёстой гэдэг ийм хүмүүжил юунаас эхлэдэг вэ гэхээр цэцэрлэгийн наснаас л эхэлдэг байхгүй юу. Гэрт дотор ерөөсөө байж байхад л эхэлдэг байхгүй юу. Тэгээр болбол хүүхдийг бол ерөөсөө авна гэж чарласан юмыг л авч өгөөд байхгүй юу. Зүгээр нэг авна гэсэн юмыг нь болохгүй гэсэн юмуудыг нь айтруулаад л ерөөсөө нөгөө юмнаас нь холдуулаад л өөр юмаар саатуулаад л ингээд л яачих юм бол хүүхэд бол энэ ерөөсөө болохгүй юм байна би авах гэдэг нь буруу юм байна гэдэг нь бараг ерөөсөө хэлд орсноосоо явахаасаа л эхлээд л хүүхэд засагдаад явчихдаг. Ер нь тэгээд хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг ерөөсөө гэдсэн дотроос нь хүмүүжүүлнэ гэдэг нь яаг үнэн юм байна гэж боддог. Би одоо өөрөө 8 хүүхэд гаргасан хүн. 8 хүүхдийн араншинг бодоод ингээд харьцуулахад тайван байдалд гаргасан хүүхэд нь янзын сайхан тайван, за ерөөсөө янзын бухимдалтай янзын ийм ерөөсөө бачимдалтай байгаад гаргасан хүүхэд бол бас их бухимдалтай янзын бачимдалтай бухимдал ихтэй. Тийм байдаг болчихдог юм байна. Тэгээд ерөөсөө ямар сайндаа залуу эцэг эхчүүдийг ч гэсэн бодохдоо тэгж боддог юм. Ерөөсөө гэдсэнд байхаас нь эхлээд эх хүн аль болох тайван тиймээ, аль болох гэрийн уур амьсгал ч гэсэн сайхан байх юм бол тэнд байгаа хүүхэд болбол ерөөсөө гэрийн уур амьсгалдаа дасаад л тэгээд л орчиндоо дасаад хөгжөөд явчихдаг. аа За ерөөсөө тап тэп гээд зодолдоод л нүдэлдээд л хэрэлдээд л ингэдэг байсан айлын хүүхэд бол ерөөсөө орчиндоо цэцэрлэгтээ орж ирээд л 3 настай гэхгүй л ерөөсөө тийм аашыг гаргаад ирдэг байхгүй юу. Тийм учраас ерөөсөө тэр аашыг болбол ерөөсөө тэр орчинд ажиллаж байгаа багш, ажилчид тиймээ, тэр орчинд орж ирж байгаа эцэг эхчүүд ерөөсөө бүгд ерөөсөө л тал талаасаа л ерөөсөө хүмүүжүүлж тэгж авахгүй болбол хүнийг зөв төвшин хүн хийж авахгүй болбол ерөөсөө маш эвгүй хүн гарах юм байна гэж бодсон л доо. Одооны цэцэрлэгийн багш нар бол хүүхэд шээж баачихсан байхад ерөөсөө ойртохгүй. Туслах багш хийх ёстой, туслах багш л хийнэ. Туслах багш болохлоор яаж байна. Хоол цайгаа бэлдэж байна. Нөгөө шал шавхайгаа угааж байна, нөгөө хүүхдээ яаж байна. Багш болохбол ерөөсөө нэг энийг чинь ингэдэг юм шүү ингэж бич, ингэж зур гээд зааж хаячихаад л ширээн дээр сууж байна уу гэхээс биш тэр хүүхд йн дотор ороод тэр хүүхдийн нусыг аваад, тэр хүүхдийн бие сэтгэл ямар байна тэрнийг ерөөсөө тоож хардаг хүн ерөөсөө байхгүй болчихож, одооны багш нар дотор. Тэрнийг болохоор яадаг гэхлээр дээр үеийн багш нар болбол өөрөө тэр хүүхэд дотор орж өөрөө тэр хүүхдийн сэтгэлийг, дотоод сэтгэлийг өөр дээрээ татах ёстой тиймээ. Тэгж зааж байсан тэр хүмүүжлийг одооны залуучууд ерөөсөө тоохгүй. Хаячихсан. Тэгээд л хүүхэд ерөөсөө л өмдөндөө шээчихсэн байсан ч тоох юм байхгүй, одооны пампарис гэж сайхан юм гарчихсан. Тэр пампарисыг чинь хийгээд л авчираад хаячихна. Өөрсдөө тэр өдрөө байж байгаад л орой хүүхдээ авахад нь шувт татаад л өөр пампарис хийж өгөөд л гаргачихна. Энийг болохоор би ерөөсөө зөвшөөрдөггүй юм. За та нар зүгээр энэ сайхан бэлэн устай энэ сайхан юу байж байна угаалгын өрөө байж байна. Та нар хүүхдүүддээ ерөөсөө та нар нэр усыг нь бичээд өмдийг нь 10, 20 өмд авчраад өгчихөж бай. Энэ пампарис чинь ерөөсөө дороос нь эмэгтэй хүүхэд ч байсан, эрэгтэй хүүхэд ч байсан ерөөсөө давсаг султай тиймээ, бие султай хүүхэд гарч байна. Тийм учраас би ерөөсөө пампарисыг хэрэгсдэггүй, би ерөөсөө хэрэгсдэггүй. Тэгээд одоо би ноднин бүр ой хэдэн сартай хүүхдүүдийг авч байсан. Тэгээд тэр хэдэн хүүхдүүдээсээ тэгээд харахад тэр хүүхдүүдийн ээж аавууд надад яаж ч хүрээлээд л хачин болоод л ороод ирдэг байхгүй юу. эцэг эхчүүд ерөөсөө тийм л байдаг байхгүй юу. Хүүхдийг нь ээвий минь, ээ хөөрхий минь миний хүү гээд эхийн сэтгэлээр хайрлаад л унах юм бол эцэг эхчүүд тэрнээс юмаа харамлахгүй тэгээд л ерөөсөө багшийг хайрлаад л амраад ороод ирнэ. Тэгээд л намайг гарсны дараа яасан гэхээр хүүхэд өмдөндөө шээсэн байгаа юм. Өө сая л сольсон яагаад өмдөндөө шээчихвээ. За та сольчих гээд өмдийг нь авчирч өгөх жишээтэй. Янзын их шээж баасан байна пампарис хийж авчирч өг гэж байна гэж байгаа юм. Тэгэхээр зэрэг ерөөсөө ажлын чадвар, ур чадвар гэж байна, тэгээд ерөөсөө ажлын энэ юу гэж байна ачаалал гэж байна, хүнтэй харьцах харьцаа, хүнтэй ажиллах зан характар гэж. Энэ болгоныг яаж байна гэхээр хувь хүн гаргаж байгаа байхгүй юу. Би сайндаа биш би сайхандаа биш. Одооны залуу хүүхдүүдийн дунд бас зарим нэг сайхан сэтгэлгээгээр ажиллах улсууд. Тэр нь яаж байна гэхээр яаг нөгөө амьдралдаа дээрээ олон дүү нартай, амьдрал дээрээ тийм байдалд өссөн, тийм айлын хүүхдүүд цэцэрлэгийн багш хийхэд бол тэр чинээгээрээ ардд түмний хүүхдийг хайрлаж хамгаалж чадаж байна. Аа зүгээр айлын тийм ганц нэг тийм хүүхдүүд цэцэрлэгийн багш боллоо гэхэд хүүхдийг ерөөсөө хайрлахгүй. Тэгээд ингээд би сүүлд нь миний оронд орсон тэр багш дээр очоод нэг харахад өөрийнхөө хүүхдийг болбол эвийлээд өөрийнхөө хүүхдэд илүү хоол хийж өгөөд, өөрийнхөө хүүхдийг арай илүү тоглоом өгөөд ингээд, ингээд сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг би болбол тэр багшийг болохоор зэрэг хэлж байгаа байхгүй юу. -Чи өөрийнхөө хүүхдийг ингэж хайрлаж чадаж байгаа юм чинь түмний хүүхдийг тэгж хайрлаж хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ чинь чи эх хүн чинээс ийм үр гарсан, чамтай, чиний үртэй адилхан л үрнүүд байгаа шүү дээ. Тийм учраас ерөөсөө хүнийхийг хүнийх гэх юм байхгүй гэж хэлсэн л дээ тэгэхэд тэр хүүхэд бол хүлээгээд авчихаж байгаа юм. Наана нь би бас нэг багшид бас хэлсэн байхгүй юу: -Чи энэ адилхан хүүхэдтэй хүүхэд гаргасан эх хүн, чи тэгэхдээ энэ хүүхэдтэй ингэж харьцаж болохгүй энэ хүүхэдтэй ингэж хөндий харьцаж болохгүй ээ, энэ хүүхэдтэй ингэж хөндий байж болохгүй ээ, бидүүсийн ажил чинь энэ аав ээжээс өврөөс нь салгаад авсан нялх үрийг яаж хүмүүжүүлэх вэ, яаж хайрлах вэ гэдгийг чинь бидүүс өөрсдөө хайрлах гэж, хамгаалах гэж бидүүс цаанаа энэ хүүхдийг хайрлаж хамгаалж чаднаа гэж би энэ цалингий чинь авнаа гэж цалин авч байгаагийн хувь та нар энийгээ ингэж ажиллах ёстой гэхэд нэг нь болбол маш их уурлаж байгаа юм чинь. Битгий солиороод бай, таньд ямар хамаатай юм би ажлаа хийж байна, та ажлаа хий, таньд хамаач байхгүй гэж ингэж хэлж байгаа юм. Тэгэхээр зэрэг хүний хувь хүний ухамсар гэдэг чинь ерөөсөө янзын болцон байна л даа. Тэгэхээр зэрэг ерөөсөө ухамсар гэдэг чинь юунаас шалтгаалж байна гэхээр зэрэг ерөөсөө одоо тийм оюуны потенциаль гэдэг өөрийнхөө оюуны потенциаль гэдгийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна гэж л би дүгнээд байна. Тэгэхээр зэрэг одоо тэгэхээр ажлын талбар дээр гарсан ч гэсэн тэгээд энэ ерөөсөө хүүхэд дээр тэгж харагдлаа гэхэд, ажлын талбар дээр ажилчид аваад удирдаад үзэхээр зэрэг байна ш дээ тэ, ажлын талбар дээр ажилчид аваад удирдаад ирэхлээр зэрэг бас л сонин сонин характартай улсууд гардаг. Заримтай нь зөөлөн ингээд тал өнгий нь засаад миний хүүхэн за ингээд тэрнийгээ хийчихээрэй гээд магтаад л байхаар ингээд ажлаа сайн хийчихдэг, зарим нь ингээд магтахад би хийгээд сурчихсан намайг сайн гэж хэллээ гэлээ гээд ажлаа цалгардуулаад хаячихдаг, дандаа л чи хийсэнгүй, яасан бэ, чи энийгээ ингээч, тэрнийгээ тэгээч одоо энэ чинь боломжийн, одоо ингээд болсонгүй гээд ерөөсөө хүнийг сэтгэлийн хөдөлгөөнөөр удирдаад явах юм бол хийгээд байдаг хүн байдаг. Би болохоор зэрэг энэ цэцэрлэгийн техникумийг өөрөө сонгож орчихоод өөрөө энэндээ дуртай л даа. Тэгээд хүнтэй ажилласан дорвол хүүхэдтэйгээ ажиллавал хамаагүй дээр юм байна гэж боддог. Хүнтэй ажиллана гэдэг мааш их хэцүү. Мааш их нээрв барна. Маш их юутай, эв олох гэж маш их хэцүү. Хүүхэдтэй ажиллахад хамгийн сайхан. Яагаад гэвэл хүүхэд гэдэг чинь ерөөсөө ингээд ямар сонин юм бэ? Яагаад нэгийгээ зодож байгаа юм бэ? Гээд уурлаад л эргээд харахад л нөгөө талд нь хүүхэд инээлгээд л инээхээр юм хийчихсэн л сууж байгаа юм чинь. Жишээлэх юм бол Яагаад гэвэл сандлаа толгойндоо углачихсан байдаг юм уу, сандлагнийхаа түшлэгэнд ар талруу гараа хийчихсэн гараа салгаж чадахгүй байж байдаг юмуу, тиймэрхүү юмнуудаас болоод л хүн чинь уурлаад л энерги ингээд маш их хар энерги цуглаж байсан бол тэр дороо л алга болчихдог. Тэгээд зэрэг би ерөөсөө л багш хүнийг ерөөсөө мааш сайхан энергитэй газар ажилладаг гэж боддог. Ер нь их сайхан юм. Тэгээд энэ. . . инээд, одоо энэ жүжигчид байна ш дээ тэ, энэ жүжигчдийг бас их энерги сайн сайн энерги цуглуулж байдаг хамгийн сайхан ажил юм уу гэж бодож байдгийм. Хүнийг дандаа инээлгэж, баярлуулж ингэж явдаг болохоор хамгийн сайхан ажил тэр байна гэж боддогийм. Тэгээд би чинь одоо тэр эрхлэгчийн ажил хийхдээ бараг ерөөсөө жүжиглэдэг, хүүхдийн дунд ороод ч ажиллахдаа ч тэр жүжиглэдэг нэг үгээр хэлбэл би ерөөсөө нэргүй жүжигчин л гэсэн үг. Ерөөсөө хүний амьдрал гэдэг тийм л байж байж л ерөөсөө хүүхдийг өөр дээрээ татаж авч яадгийм. Тэгээд би юу яасан л даа. 41-р сургуульд эцэг эхийн зөвлөл гээд намайг 2 жил сонголоо. Тэнд орж ажиллаж үзлээ. Одооны улсуудын хоорондын харьцаа гэж маш их эвдэрч тэр үед бидүүсийг байх үед болбол ерөөсөө маш сайхан байсан. Одоо нэг нь нээлттэй хичээл заанаа гэхэд бөөгнөрөөд л за өнөөдөр, маргааш энэ нээлттэй хичээл хийх гэж байна шүү, За одоо энэнийг ингээд хийе гээд, бөөгнөрөөд л, бөөгнөрч сууж байгаад л би юугы нь хийхэв, за би конспектийг нь бичье, чи тэр үзүүлэнгий нь хий, та нар та нар тараах материалыг нь хий гээд ингээд л хийдэг байсан. Одоо тэгсэн чинь яадаг болсон гэхээр, зэрэг би энэнээс л дээр гарах юмсан, би энэнээс яах юмсан гээд тэр тийм амиа хичээсэн. За энүүнд тэр үед чинь за одоо энэ дээр ингээд хийвэл болох юм байна, энэ дээр ийм дутагдалтай байна, энэн дээр ийм ололттой байна гээд энийг нь ингээд хийе гээд ярилцаж байгаад дундаас нь юм гаргаж ирдэг байсан. Одоо болбол ерөөсөө тийм биш тиймээ. Тэгээд жоохон юмтай хүн өөдөө нь гарахад болбол улам л долигноод л –ээ хөөрхий чи ёстой көө мөн сайхан юмаа, чи ёстой гоё юмаа гээд л байна. аа тэгээд жоохон ядруухан шиг амьдралтай, жоохон бас тэгээд цалингаасаа илүү орлогогүй тийм хүн юм хийгээд гараад ирэхэд тэр чинь болоогүй байна ш дээ, энэ чинь болоогүй байна ш дээ, чи одоо ийм юм өмсчихсөн байна ш дээ, чи тийм юм зүүчихсэн байна ш дээ, чи одоо тэгчихсэн байна ш дээ гээд хүний ажлын ерөөсөө ерөөсөө ур чадвар, ерөөсөө амжилтыг болбол өөд нь гаргахаа байчихсан. Эрхлэгч нар нь ч гэсэн ерөөсөө тийм болчихсон. Одоо тэгээд ажил орноо гээд хүрээд очохоор –чи одоо төдөн төгрөг гар дээр тавььчихаад л тэгээд ажилд орно. А тун үгүйдээ л намайг 20,0 мянган төгрөгийн хоолонд оруулж байж л ажилд ор, одоо ерөөсөө тийм шаардлага тавьж байж л ажилд ор. Одоо ерөөсөө хаа газар тийм болчихсон. Аа зарим нэгэн газар тиймгүй байна л даа. Зүгээр яахав ажиллаж чадах чадвартай нь ажил хийж л байг гэсэн тэ. Тэгэхээр зэрэг бас газар тэ нэг хувийн үйлдвэрүүд, хувийн энэ юунууд дээр харж байхад хувийн характарыг бас их эвдсэн. Яагаад гэвэл хүнийг их дарамтлаад ажлыг хийлгэж хийлгэж байгаад хамгийн бага цалингий нь өгөөд л, өөрснийхөө оруулж өгсөн хүмүүст цалингий нь нөгөө хассан цалингуудаа нөгөө улсууддаа нэмээд л өгчихөж байгаа юм. Энэ болохоор бас нэг зөрчилтэй болчихож байгаа юм. Ардчилалын юун дээр.

Эрдэнэтуяа -

Аа

Шүрхүү -

тийм ардчилалаас өмнө болохоор зэрэг, ардчлалаас өмнө болохоор зэрэг тэр хүний чөлөөт тиймээ чөлөөт бодол тэр юу гарч чадаагүй байсан байхгүй юу. За ерөөсөө би цагандаа баригаад би энийг хийж л байх ёстой, энийг л ингээд хийж байвал болоо энийг ингэсэн бол болоо гээд гүйгээд байсан болохоос биш одоо болбол ерөөсөө ардчилал эвсэл гараад ирэхлээр болбол юу нь ялгаатай болсон гэхээр зэрэг хүн хийж л чаддаг байвал, хүн хөгжиж чаддаг болсон байна шүү дээ тэ, энэ нь болбол ашигтай болцон. нөгөө тал дээр болбол хүн хөгжиж чадахаа байцан. Ийм эсрэг тэсрэг байцан байхгүй юу. Тэгээд социйн үед болохоор зэрэг нөгөө хэдэн хүүхдийн юу болохоор маш хүнд заавал ч үгүй сургаж байх ёстой, заавал ч үгүй биелүүлж байх ёстой гэсэн ийм юунд ажиллаж байсан болохоор хүн өөрөө өөрийгөө шамдаад биелүүлээд ингээд чадаж байсан.

Эрдэнэтуяа -

Хэрвээ тэр үед ажил биелүүлэхгүй байсан бол яаж байсан бэ?

Шүрхүү -

Цалин хасна,

Эрдэнэтуяа -

Цалинтай нь тооцох уу? тэ

Шүрхүү -

цалинтай нь тооцно,

Эрдэнэтуяа -

Аан

Шүрхүү -

ёс суртахууны доголдол гаргалаа гэхэд л цалинтай тооцно. Гэхдээ тэр чинь ерөөсөө тэр захиргааны арга хэмжээ гээд хөдөлмөрийн хуулин дээр чинь байдаг байсан байхгүй юу. жишээлэх юм бол хүүхэд бэртээлээ гэхэд одоо тэр хүний цалингийн 15%-ийг хасаад сар ажиллуулна гэдэг юм уу, 15 хоногийн чинь цалинг тэд хоногоор бууруулна гэдэг юмуу, тэр үед ингээд ариун цэврийн үзлэгээр аймаг маймагаас ирээд, ариун цэврийн станцаас ирээд үзлэгээр анги танхимаа муу гаргадаг юм уу яалаа гэхэд тэр хүүхний юун дээр бол цалингийн 20% юмуу 25 % хасдаг байлаа ш дээ. Аа минутаар цаг хожигдоод ирэхээр минутыг нь нэмж нэмж явж байгаад сарын эцэст дээр цалингаас нь тэдэн цаг хожигдсон байнаа гээд хасдаг. Одоо бол тийм юм алга.

Эрдэнэтуяа -

10, 20 минут хоцорч л байдаг.

Шүрхүү -

Тийн. Хоцорч л байна, хүүхэд нь уйлж л байна. Эцэг эхчүүд нь хүүхдээ өгөх гээд ирсэн сандраад, тэврээд гадаа уйлуулаад тэврээд л байж л байна. -Өө та нар ирцэн үү. Сайхан амарцгаасан уу гээд ингээд яваадл хажуугаар нь яваад орж байдаг. Тэгэхэд би яадагав гэхээр би чинь өглөө 30-40 минутын өмнө ангидаа ирээд ерөөсөө ангийнхаа агааржуулалтыг хийчихсэн, өөрийгөө бэлтгэсэн, хүүхдүүдийнхээ сандлыг бэлтгэсэн, эхнийхээ хүүхдийг ирэхэд л –За сайхан амарцгаасан уу, за замдаа юу үзсэн, даарсан уу, гэр нь хүйтэн байна уу, ямар хоол идсэн ингээд л би асуугаад авдаг. Тэр яадаг вэ гэхээр энэ яасан хэрэгт дуртай авгай байна гээд зарим улсууд бодохоор. Аа тэгэхээр зэрэг болохоор хүүхдий нь ингээд чөлөөтэй яриад ирэхээр хүүхэд чинь юу яагаад хүүхэд чинь өөрөө биенд наалдаад ирдэг байхгүй юу. За ингээд юм заачихаад эргээд асуусан байсан ч нөгөө хүүхэд чөлөөтэй яриад ирдэг байхгүй юу. Тэгэхгүй зүгээр ингээд –за ор! сайхан амарсан уу! Суу! таних тэмдэг чинь тэнд байна! Очоод сандал дээрээ суу!Нүүр гараа угаагаарай!ингэчих юм бол хүүхэд чинь ямар ч хэрэг байхгүй. Ингээд орж ирээд –За сайхан амарсан уу миний хүү? За одоо юу юу үзсэн, гараа угаая, гараа угаахдаа яаж угаадаг билээ? Алийв багшдаа үзүүлээдэх, чи чадахуу, багш нь хамжихуу гээд л ингээд ингээд ирэхлээр чинь хүүхэд өөрөө тэгээд нэг удаа, хоёр удаа багш угаагаад өгчихөөр чинь зэрэг дараа хүүхэд өөрөө угаагаад л явчихна. Тэгээд нөгөө нэг өдөр нэг хүүхдээ сургачихсан байхад дараагийн өдөр нөгөө хүүхдээ сургачих жишээтэй. Ингэж явсаар байтал аажим аажмаар явсаар байтал нөгөө хүүхдүүд ангийн чинь хүүхдүүд бүгдээрээ гар нүүрийн алчуураа таньдаг болно, бүгдээрээ ор дэрээ таньдаг болно, бүгдээрээ цамцаа таньдаг болно бүгдээрээ өөрсдөө гараа угаадаг чаддаг болно. Тэгээд ингээд ирэхлээр яадаг вэ гэхлээр багш хүний ерөөсөө ажил болбол ерөөсөө тэгж их зовоод толгой өвдөөд, үгүй ерөөсөө яанаа гээд дуу тавиад байх юм байхгүй, Одоо тэгээд ерөөсөө одоо харж байхад ерөөсөө дадал авна гэнээ, 2-3 настай хүүхдийн юун дээр дадал авна гэнээ гэхээр зэрэг багш нар болохоор ерөөсөө тэгж байгаа юм чинь. Одоо яанаа юугы нь үзэх болоо яах болоо, ийх болоо гээд сандраад гүйгээд байгаа юм чинь. Тэгэхэд ерөөсөө 2 настай 3 настай хүүхэд дээр манай ангид орж ирээд дадлага авахад –за гар нүүрнийхээ алчуурыг аваад ир гэхэд ой 8 сартай хүүхэд ирчихээд гар нүүрнийх нь алчуурыг аваад арчих гэхээр нь толгой сэгсрээд авахгүй байгаа юм ш дээ. Өөр алчуур авах гээд. Тэгээд өөрийнх нь таних тэмдэгтэй алчуурыг авахаар зэрэг инээгээд нүүрээ арчуулах жишээтэй. Тэгээд өөрийнх нь сандлыг ингээд тавьж өгөхгүй өөр сандал тавьж өгөх юм бол гүйж очоод л өөрийнхөө сандал дээр сууна. Ерөөсөө хүүхэд чинь анхнаас нь орж ирсэн цагаас нь эхлээд яаж хүүхдийг хүлээж аваад яаж ажиллана вэ яаг л тэр хэвээр нь хэвшдэг. Багш бол ерөөсөө зовох юм байхгүй. Тэгээд ингээд л яахад бол гэртээ ингээд харандаа, бал бариад л байдаг хүүхэд бол ерөөсөө нээх их ажил болохгүй. Тэгээд ингээд нүүр гарыг нь угаалгаад л, цай майгаа өгөөд л ингээд тэнд ингээд туслах багш хоол цайгаа бэлдэж байхад харандаагаа барьж чадахгүй байгаа хүүхдийн харандаагий нь бариулаад л цаасан дээр ингээд зуруулаад л дугуй зуруулаад л, дөрвөлжин зуруулаад л , тэгээд өөрий нь бариулж байгаад ингээд зуруулаад л байхад чинь хүүхэд чинь гэртээ очоод л харандаа цаасаа нэхээд л өөрөө багш ингэж зурсан, багш ингэсэн ингээд л, багш юу хийсэн байна юу болгоныг нь гэртээ очоод хийж байдаг байхгүй юу. Эцэг эхийг гэртээ юу хийсэн байна тэрнийг болохоор зэрэг нөгөөдөх чинь ирээд л ээж аав тэгсэн, тэр тэгсэн, ах тэгсэн, ах тэгж хангинасан, одоо аав ээж тэгж зодолдсон, аав тэгж архи уусан, аавыг архи уугаад ирэхээр ээж тэгсэн, ингээд л одоо ээж архи уусан,ээж тамхи татсан, ингээд л тэгээд гэртээ болсон бүх юмаа багшдаа ирээд ярьдаг байхгүй юу. Тэгээд ингээд ярихаар зэрэг –миний хүү за одоо хүүхдүүдээ битгий загнаарай, хүүгээ битгий загнаарай, охиноо битгий загнаарай, ингэсэн шүү ийм ийм юм ярьсан шүү, та хоёр тэр тал дээрээ бодоорой, би зүгээр хүний хэрэгтэй дурлаж байгаа юм шүү, та нарын амьдралыг сайн байгаасай, сайхан байгаасай, хүүхэд чинь аз жаргалтай байгаасай гэсэн талаасаа ярьж байгаам шүү гээд ингээд яриад байхаар зэрэг хүн чинь эцэг эхч гэсэн өөрсдөө алдаагаа засаад явчихдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо энэ төв газар болохоор зэрэг ингэдэг юм байна лээ. ЭЦэг эхтэй битгий ойр дотно харьцаад байгаарай чи. Ерөөсөө эрхлэгч нар болохоор зэрэг тэгдэг ярьдаг юм байна лээ. Тэр нь надад сонин санагддаг юм.

Эрдэнэтуяа -

Юу гэсэн үг юм бэ?Тэр чинь.

Шүрхүү -

Тийн. Тэгэхээр зэрэг би тэр эрхлэгчийг гайхаад байдаг юм. Эцэг эхтэй битгий ойр дотно харьцаад бай. Тэгээд л ороод ирэхээр наль наль ярьчих юм. Ерөөсөө ямар хэрэгтэй юм. Үгүй тэр чинь эцэг эхтэйгээ тэгж харьцаж байж эцэг эхтэй тэгж нэг гэр бүл болохгүй юм бол яаж тэр хүүхдийг хүмүүжүүлж, яаж тэр хүүхдийн амьдралыг сайхан төвшин сайхан болгох юм бэ. Тэгж би чадахгүй гэж боддог юм. Тэгээд ямар сайндаа юунуудаа одоо тэгээд энэ юуны сурганы номоо бичих юм бол тэндээр энийг сайн тусгаж өгөх юм гэж боддог юм тиймээ. Тийм товхимол ерөөсөө ном гаргавал эцэг эхдээ ерөөсөө багш нар ч гэсэн тэгдэг ш дээ тэ эцэг эхийн хурал дээр ангийн багш нь мааш их ууртай ингээд л ерөөсөө танай хүүхэд чинь тэгээд ерөөсөө болохгүй байна, танай хүүхэд чинь юм сурахгүй байна, танай хүүхэд чинь тэгчихсэн байна гээд загнаад байх юм бол эцэг эхчүүд чинь эцэг эхчүүдийнхээ хуралд ирэхэд айгаад ирж чаддаггүй байхгүй юу. Ёо ёо за яанаа манай хүүхэд чинь хүмүүжилгүй зүгээр хичээлдээ муу зүгээр, нөгөө багш тэгээд хэлнэ, олон улсуудын нүүрэн дээр тэгээд хэлчихнэ, би яанаа очишгүй гээд зугтаагаад байдаг байхгүй. Тэгээд ирэхлээр зэрэг л эцэг эхтэй ойр дотно, эцэг эхийн сэтгэлийг өөр дээрээ татаж ажиллуулна гэдэг байхгүй болчихоод байгаа байхгүйюу. Тийм болчихоод байгаа юм. Тэгээр зэрэг анги удирдсан багш гэдэг бол юу гэхээр зэрэг яаг л нэг гэр бүл. Тиймээ яаг л нэг гэр бүл. Одоо бидүүс нэг эцэг эхчүүд бол миний аав, ээж, хүүхэд нь миний хүүхэд гэсэн ийм л гурвалжны холбоо чинь ерөөсөө маш сайн байж байж л тэр ерөөсөө ажлын үр бүтээл нь сайн гарна. Би тэр 41-ийн эцэг эхийн хурал дээр эцэг эхийн зөвлөлийн гишүүн байж байгаад ороод ингээд л харахад болбол оо ааш сайтай ангийн багшийнх нь эцэг эхчүүд болбол анги нь дүүрээд л за одоо юу хийхэв, яахав гээд л за ингээд л тэп тап гээд хялав цалам хийсэн харсан багшийн анги нь эл хуль оргиод л. Тэгээд нөгөө хэдэн хүүхдүүд нь айгаад л чичрээд л. Нэг иймэрхүү. Хүүхдийг загнахгүй байна гэж ерөөсөө байхгүй. Ерөөсөө байхгүй. Загначихаад эргээд: -миний хүү ингээд буруу юм хийхээр багш нь загначихсан шүү багшийгаа уучлаарай. Чи ахиад ийм алдаа битгий гаргаарай гээд л ингэж яриад байх юм бол хүүхэд засраад л яваад байдаг байхгүй юу. Хүүхэд ингээд л ёстой: -яаах гэж чи ингэж байгаа юм бэ? Ямар хачин юм бэ? Ямар солиотой юм бэ?мангар тэнэг юмуу, солиотой өвчтэй юм шиг гээд л ингээд хүүхдийг загнаад л яршиг ийшээ ингээд зогс гээд ширүүн дориун зогсоогоод яачих юм бол тэр хүүхэд тэгээд үргэлж л нэг ийм гөлөн, ингээд л гөлөлзөөдл далдтраад л ингээд ерөөсөө цэцэрлэгт байхаас нь л суурийг сайн тавьж өгмөөр юм байна лээ. Цэцэрлэгийн багш нарын зан характерийг ер нь би аль болохоор зөөлөн байхаас. би ч ерөөсөө өөрөө ширүүн хатуу дуутай л даа, хашигчаад л загнаад л. Одоо би манай тэр туслах тэгдэг юм энэ Шүрээ эгч ямар аймаар хүн бэ, хүүхэд ямар их загнадаг хүн бэ? Ямар ширүүн юм. Тас няс гээд л байх юм. Ингээд л ерөөсөө тэгж боддог байсан байгаам. Тэгээд ерөөсөө надтай ажиллаад ирсэн чинь ямар ядаргаатай хүн бэ та чинь сая л загнаад хангинаад л байсан мөртлөө өвөр дээрээ тавьчихсан, эрхлүүлээд л нусыг нь аваад л ерөөсөө, тэгээд л цалингийнхаа талаар нөгөө чихэр авчихаад л хүүхдэдээ чихэр өгөөд л хуурчдаг байхгүй юу. Хи хи. Тэгээр зэрэг хүүхэд чинь хөөрхөн ш дээ. Өчүүхэн юманд баярлаж өчүүхэн юманд сэргэж явдаг амьтан ш дээ. Тэгээд нөгөөдөхөө бие дээрээ татаад авчихаар ахиад тэр хүүхдийн муухай ааш зан гаргахгүй. Тэгээд ахиад гаргаад хүүхэд чинь тэгээд тэр дороо мартана гэж байхгүй ш дээ. 7 хоног тэгээд л тэр хүүхдийг татаад л өөр дээрээ татаад л миний хүү тэгдэггүй ш дээ, тэгж болдоггүй ш дээ, яагаад тэгж байгаа юм, тэгж болдоггүй ш дээ гээд ингээд хэлээд яачихсан байх юм бол багш ингээд нэг харах юм бол тэр хүүхэд буруу юм хийгээд байж байх юм бол тэрнийгээ хаячихаад л босоод л явчихдаг. Тийм байдаг байхгүй юу. Тэгээд ерөөсөө хүүхдийн төлөө гэж ажилладаг хүнгүй л болчихсон юм байна даа гэж ер хэлэх гээд байгаа юм даа.

Эрдэнэтуяа -

Та ер нь сургуулийн өмнөх боловсролыг яаж эзэмшиж байсан бэ? Гэртээ юу?Тэр үед ер нь яаж эзэмшдэг байсан бэ?75 оноос өмнө.

Шүрхүү -

75 оноос би чинь 79 онд төгссөн.

Эрдэнэтуяа -

Аа тэгээд л очсон юм уу.

Шүрхүү -

Тийн би 79 онд төгсөөд 7 сарын 8-нд ажлаа аваад л 7 сарын 8-нд би ажлаа аваад ангидаа ороход манай ангийг ерөөсөө шохойдоогүй, шал нь будаггүй, ийм байж байсан. Тэгээд л би ерөөсөө өөрийнхөө анхны цалингаа аваад л ангиа шохойдоод л ерөөсөө будаад л ерөөсөө бүх юмнуудаа хийгээд л тэгээд л манай нөхөр юу яасан зурагчин, аймгийн зурагчин аваад ирсэн байсан. Тэгээд нөгөө “Ээжээ сайн байна уу” гэдэг юугий чинь ханан дээр бүтэн зураад л тэгээд л ингээд авсан чинь манай анги чинь багтаж шингэхээ байцан. Ерөөсөө тэр чинь ерөөсөө хүмүүс чинь хүүхдээ харж байдаг л юм байна лээ л дээ. Аль багш нь сайн байдаг юм байна тэр багшид нь хүүхдээ өгье гээд дайрчдаг. Жоохон хүн байсан ч ерөөсөө таньд, чиний ангид өгмөөр байна гээд л дайрчдаг. Тэгээд би авчихаад тэнд оччихоод яасан гэхлээр хүүхэд нь цэцэрлэгтээ ирддэггүй ээ, ерөөсөө хүүхдүүдээ гуйж авдаг, гуйж байж ор хоногоо гүйцээдэг хэцүү ш дээ гэж манай эрхлэгч дуу тавиад байсан. Тэгээд би авчихаад байж байсан чинь авчихаад л 12 сард яасан гэхлээр ёолк тоглосон. Хүүхдийнхаа. Хүүхдийнхаа ёолкийг тоглохоор яасан гэхээр би өөрөө өвлийн өвгөн аав болчихоод нэг хүүхдийг өвгөн болгочихоод л тэгээд тэр дотроо алиалагчий нь дотроос нь гаргаад л концертоо ингээд найруулаад л ингээд л би тоглосон чинь тэр дотор алга ташаад л нижигнээд л ингээд л качин гоё хүлээж авсан. Ерөөсөө. Ерөөсөө ангидаа ёолко тоглодог байсан чинь клубт тоглосон чинь клубт чинь багтахаа байгаад эцэг эхчүүд. Тэгээд л ерөөсөө манай цэцэрлэгийн хүүхдүүд ерөөсөө маш их нэмэгдэж ирсэн. Тэгээд л нэмэгдэж ирээд л мэргэжлийн багш нар гэдэг чинь ерөөсөө ийм хүний мэргэжил ур чадвар гэдэг чинь ийм сайхан байдаг юм байна гээд качин сайхан хүлээж авсан. Тэгээд хүлээж аваад байж байсан чинь 1 сарын 1-нд байж байсан минь манай эрхлэгч шилжээд л би эрхлэгчээр тавигдсан. Юу ч мэдэх юм байхгүй. Тэгэхэд чинь 79 онд чинь ерөөсөө юуны талаар болбол тайлан гаргах, цалин мөнгө бодох тийм юм ерөөсөө хийдэггүй. Дандаа л ерөөсөө хүүхдийн эрүүл ахуй яахав, хүүхдийн сурган хүмүүжүүлэх яахав, хүүхдийн сэтгэл судлал ямар байхав, хүүхдийг хичээл заахдаа яаж заахав, программаа яаж хийхэв, конспектоо яаж бичихэв гэж заадаг байсан болохоор аж ахуйн ажлыг тэгж хийнэ, хүнийг тэгж удирдана гэж зааддаггүй байсан. Тэгээд очоод тийм ажил аваад л тэгээд заримдаа уйлах ч ажил байсан, заримдаа баярлах ч ажил байсан. Тэгээд л аваад л 6 сард одоо 5-н сард яасан л даа. Тэгээд аваад л мод тариад л тэгээд ерөөсөө зүлэгжүүлээд л хашаагий нь томруулаад л тэгээд л би аймагтаа болбол эхний 3-д ордог. Ерөөсөө. Манай Баянцагааны цэцэрлэг чинь 3-д ордог тэргүүний эрхлэгч нэртэй ер нь их сайхан байлаа. Аа тэгээд хүний газар явж хийнэ гэдэг чинь их ондоо, аа өөрсдийн төрсөн нутагт очоод хийнэ гэдэг чинь мааш их хэцүү, маш их дарамттай байсан. маш бэрхшээлтэй юмтай учирсан. Би чинь тэнд байж байхдаа ер нь боловсролын юунд их нэр хүндтэй, сайхан, их сайхан ажилласан. Тэгээд манай ээж тэмээнээс унаж шархдчихаад одоо ганц охиноо авч одоо ажил хийлгэмээр байна одоо ингээд авна гэсээр байгаад хувийн амьдралаар аваад очсон. ӨӨ тэгсэн чинь намайг тэнд очсон чинь 2 том ахмад багш байж байсан. Нэг нь болохоор надад анх А үсэг зааж байсан анхны багш. Нэг нь болохоор тэр цэцэрлэгийг ерөөсөө анх үүссэн цагаас нь эхлээд л удирдаж байсан эрхлэгч хүн байсан. Тэгээд ингээд л аваад л эрхлэгч хийхээр чинь тэрийг чинь тэгж хийдэггүй юмаа, энийг чинь ингэж хийдэг юм. Тэр чинь болдоггүй юмаа, энийг чинь ингэдэг юм гээд намайг ажил хийлгэхгүй. Маш хэцүү дарамдан дор оруулж байсан. Ёстой хүний сэтгэлийн тэнхээ гэдэг чинь сэтгэлийн тэнхээтэй л ажил хийхгүй бол сэтгэлийн тэнхээгүй ажил хийнэ гэдэг бол ёстой хумигддаг юм байна лээ. Тэгээд л би чинь ерөөсөө эхний нэг - жил илүүтэй маш их сэтгэлээр унаад л тэгээд ерөөсөө ажилдаа явахдаа халшраад л зугтаамаар санагдаад л тэгээд байж байгаад нэг аймаг дээр семинар хийгээд л эрхлэгч нарын семинар хийгээд л тэгээд нэг ирээд л байж байсан чинь Эрдэнэцогтын гавъяат багш Амгалан гээд нэг багш байсан чинь. Тэгээд л тэр багш тэгсэн чинь кээ энэ чинь Баянцагаанд байхдаа л сэргэлэн, нүд ам нь гялалзсан тарган бор охин л бондогноод л зүгээр л нэг хүний өмнө дугараад л, юм хөөцөлдөөд л гүйж байсан юм байсан чинь, үгүй чи чинь яагаад сэтгэл санаагаар унаад ийм качин болчихвоо ерөөсөө, царай чинь харлаад ийм качин ерөөсөө ийм байдалд орсон байхын. Ямар сонин юм бэ ингэнгүүтэл чинь хүн чинь цочиддог юм байна лээ ш дээ. Яанаа яачиж ахаа гэсэн чинь. Аа миний хүү ёстой ерөөсөө тэгж болдоггүй юм. Хүн доройтдог юм, хүн дорддогийн, ерөөсөө тэгж болохгүй чи ямар эрч хүчтэй ажиллаж байсан, яаг тэр эрч хүчээрээ ажилла. Чи яаж байгаа юм бэ. Би шорон оронд орж явсан, би ингээд зовж байсан зүдэрч явсан би хүний доромжлолыг амсч явсан. Одоо би тэгээд гавъяатаа зүүчихээд сууж байж байна ш дээ. Одоо чи тэгээд миний гавъяатын цайллаганд ирээд сууж байна. Эрхлэгч нар, захирлууд нар гээд бүгдээрээ бид нар хүлээж авч байсан л даа. Одоо тэгээд Амгалан багшийн гавъяатыг бидүүсийн семинар дээр өгөөд л бидүүсийн Номгон гээд зочид буудалд бидүүсийг хүлээн авалт хийгээд л. Тэгээд л байж байсан чинь тэр багш, тэр захирал ирээд л надад тэгээд л хэлэхэд яанаа би одоо тийм муухай болцон байсан юм уу, яаанаа ямар ичмээр юм бэ би одоо тэгээд ер би одоо тэгээд ерөөсөө төгсөлтөөсөө ганцаараа эрхлэгч байсан надаас бусад нь 10 жил хийсэн, 20 жил хийсэн, 5 жил хийсэн тийм улсууд байсан. Би ерөөсөө эхний ерөөсөө дөнгөж очоод ерөөсөө 7 сард ороод 1 сард авчихаж байгаа юм чинь 4, 5-н сар л хийсэн юм багшаа хийгээд л тэгээд л эрхлэгчийн ажлаа аваад л тэгээд лнэг хэцүү байдалд орсон л доо. Тэгээд нэг орчихоод л унаад л, нэг сэтгэлээр унаад л ерөөсөө хачин байдалд орчихсон. Тэгээд л эргэж ирээд багш нартайгаа тэгдэг тэгдэг тийм тийм учиртай тийм тийм юм байна. Миний ингэж сэтгэлээр унаж байдаг, та нар ингэдэг нь буруу юм байна. Та нарыг удирдаж ажилла гэж намайг өгсөн юм чинь би хууль дүрмээ мэдэж байгаа юм чинь би та нартай ингэж ажиллах ёстой. Тэр үед чинь захиргаадалтын үед байсан болохоор яахав бас нөгөө тамга тэмдэг нь надад байсан болохоор зэрэг тэрнийг яасан гэхээр зэрэг би ерөөсөө цалингаар нь тэр улсуудыг номхруулж авсан. Тэр чинь бас ашигтай тал байсан байгаа биз. Тийн. Хүнийг хүмүүжүүлж хүнийг яаж авсан. Тэгээд ерөөсөө ангид нь өдөр болгон ороод л конспектыг нь батлаад л хичээл дээр нь суугаад л тэгээд л одоо хичээлээсээ бусад цагт нь одоо тоглоом моглоомоо яаж явуулж байна, анги танхимынхаа эд аж ахуйг яаж хэрэглэж байна. Тэгээд л сандал нь унаад л, хөл нь хугарчихсан байвал энэ чинь яагаад хугарчихсан юм, яагаад хадуулаагүй юм, яагаад энэ чинь бутраад уначихсан байгаа юм. Эд аж ахуйгаа ингэж байгаа юм чинь хүүхэд ямар хүмүүжил олгохов гээд л баллаар. Тэр үед чинь баллаар дүгнэдэг байлаа ш дээ ажилчдыг.

Эрдэнэтуяа -

За

Шүрхүү -

Одоо ингээд л ерөөсөө цаг таслаагүй бол тэдэн балл, аа тэд хүүхдийн эцэг эхээс гомдол ирээгүй бол тэдэн балл, конспектээ өдөр тутам батлуулсан бол тэдэн балл, а хүмүүжлийн ажил гэж бас бичдэг байсан юм. Одоо хүмүүжлийн ажил дээрээ яадаг байсан гэхлээр одоо зэрэг энэ хүүхдэд одоо ийм ийм хүмүүжил олгоно, тоглоомоо тэгж яана, одоо юугаа тэгж хийнэ гээд. Өөрт нь бас тустай төлөвлөгөө байдаг байсан. Тэр тустай төлөвлөгөө нь болохлоор зэрэг яадаг байсан гэхээр аж ахуйн ажлаа тэгж хийнэ, одоо цонхоо тэгж ажиллана, хүүхдийнхээ цагаан хэрэглэлийг одоо 7 хоногтоо тэдэн удаа гадаа тавина, хлорминтай усаар тийм тоглоомоо тэгж угаана гээд ингэж бичдэг. Тийм 3 янзын, 3-4 янзын төлөвлөгөө гаргадаг байлаа. Тэгээд тэр ердөө одооны тэр юун дээр харахад бол ерөөсөө ганцхан конспект бичнэ үү гэхээс биш ерөөсөө тийм нөгөө хэтийн төлөвлөгөө гэж байхгүй, 7 хоногийн төлөвлөгөө гэж байхгүй, сарын төлөвлөгөө гэж байхгүй болцон болохоор зэрэг ажил нь тэгж цалгардсан юм болов уу гэж бодож байна. Бидүүсийн үед чинь болбол ерөөсөө жилийн төлөвлөгөө гэж аваад, улирлын төлөвлөгөө гэж аваад, улирлаасаа 7 хоног гэж аваад, 7 хоногоосоо өдөрт хийх ажлаа бичдэг ингэж юмаа бичдэг байсан байхгүй. Ингээд өдөржингөө ажиллачихаад орой нь болохоор зэрэг конспект нөгөө хүмүүжлийн ажил, бүх юмаа бичээд л ерөөсөө бичиж байгаад 3-аас хойш л унтана уу гэхээс биш тэрнээс наана бол ерөөсөө, тэрнээс нааш бол ерөөсөө унтаж амарч чаддаггүй байсан ш дээ. Тийн. Тэгээд л хүний ажиллуулж чаддаг юм гэдэг чинь ерөөсөө тийм. Тэгээд ер нь бас өөр дээрээ бодоод л өөрийнхөө амьдрал дээр бодоод л үр хүүхдийнхээ хүмүүжил дээр ингээд бодоод л ирэхлээр зэрэг хүүхдийг, өөрийнхөө дүү мүү дээр жишээ аваад бодоход хүүхдийг уран зохиолын ном ерөөсөө уран зохиолын ном л сайн уншуулмаар юм байна. Тэгээд л ерөөсөө уран зохиолын ном би багадаа их уншиж байсан л даа. Манай ээж чинь манаа хийгээд явчихдаг, манай аав чинь жолооч. Тэгээд ингээд л явчихдаг. Тэгээд яадаг байсан гэхээр би дүүгээ хараад л гэртээ хоцордог. Тэгээд айгаад л унтаж чаддаггүй ч байсан юм уу, яадаг ч байсан юм, лаа барьчихаад л ном уншдаг. Заримдаа уйлаад л уншдаг, заримдаа инээгээд л уншдаг тэгээд заримдаа ээж аав байхгүй үедээ тэгээд хүний хайр сэтгэлтэй том романуудыг их уншина. Тийм байсан учраас би ерөөсөө энэ миний ярих чадвар их сайжирсан юм болов уу гэж боддог. Сэтгэхүй бас яасан болов уу. Бас юмыг сайнтай, муутай бол хүнийг уурлахад бол би зэрэгцээд уурладаггүй. Ерөөсөө инээгээд л сууж байдаг. Хүнээр доромжиллуулаад л бүүр цаад захад нь хэлүүлж гүйцээчихээд л тэгээд сүүлд нь та намайг тэгж хэллээ, намайг та ингэж хэллээ гээд л ярьдаг байсан. Тэгээд бас нас ахиад ирэхлээр зэрэг аймаар их гомдомтгой болчихдог. Хүн нэг юм хэлэхлээр зэрэг бас нэг дүрсгээд гээд л гэх зэрэг уурлачихгээд байдаг болчихдог юм байна. Тэр залуу үедээ болбол би ерөөсөө хүнд уурлаж янз янзын юм тэгээд хүнтэй тэгж хашгираад заналцаад барилцаад ерөөсөө тэгдэггүй байсан. Одоо болбол харин мэдэхгүй ээ жоохон уурлаад байдаг болчихоод байгаа юм. Тэгэхээр зэрэг бол өөрөө өөрийгөө барих чадвар жоохон муудаад байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм. Хүн ер нь ерөөсөө хүн өөрөө зөв төлөвшиж чадах юм бол орчин зөв төлөвшөөд л зөв бүрэлдээд явчихдаг юмбайна л гэж бодоод байгаа юм. Би ер нь эцэг эхийн хурал хийхээрээ дандаа л ерөөсөө тйимэрхүү юм ярьчихдаг ш дээ. Тэгээд ер нь хүн ер яахав гэхээр зөв төлөвшөөд зөв яах юм бол хүүхэд ер нь зөв яадаг амьдралаа аваад явчихдаг болдог юм байна, тийм л байдаг юм шүү гээд л тэгж яриад байдаг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Та хэдэн настайдаа сургуульд орсон бэ?

Шүрхүү -

Би чинь 8 настай сургуульд орсон.

Эрдэнэтуяа -

Ер нь сургуульд юу заадаг вэ? Юу сурсан бэ?

Шүрхүү -

Би ерөөсөө сургуульд ороод 1-р ангид одоо манай “а” үсгийг Амгалан Гүрсэдийн Амгалан гэдэг багш заасан. Тэгээд л би ерөөсөө ангидаа бас жаахан хаашаа юм уран, сургуульд ороод л ерөөсөө тэгээд л урлаг талаасаа их явсан л даа. Багаасаа тэгээд урлаг талаар их явахад хүний нүүр хагардаг, хүнтэй их ярьдаг барьдаг, тиймэрхүү болчихдог. Тэгээд уран зохиолын ном их уншдаг, уран уншлага явдаг, уншдаг тийм байсан. Хөдөө болбол тийм юмыг чинь тодруулаад нэг дэмжээд явах юм тийм юм байхгүй болохоор чинь хүн чинь тэгээд яачихдаг. Тэгээд 76 онд би 8 төгсөөд л. Тэгээд 8 төгсөөд л энэ цэцэрлэгийн техникумд ирсэн. Тэгээд цэцэрлэгийн техникумд ирээд бас л урлагаар явсан. Тэгээд

Эрдэнэтуяа -

Яагаад цэцэрлэгийн багшийн техникумыг сонгосон юм.

Шүрхүү -

Цэцэрлэгийг яагаад сонгосон гэхлээр зэрэг манай нутагт чинь тэр 70-н, үгүй ерөөсөө 3-хан хуваарь ирж байсан юм. Нэг нь соёлын дунд гээд, нэг нь цэцэрлэгийн техникум гээд, нэг нь анагаахын дунд гэж ийм гуравхан техникум ирж байсийм. Тэгээд технимкум ирсэн чинь намайг анагаах ав гэсийм. Сурлага сайтай гайгүй сайн юм чинь чи анагаах ав. Би чинь өөрөө зүрх муутай, аймтгай гэж най байхгүй. Тэгээд би анагаах авахгүй гээд тэгээд нөгөө соёл, багшийн техникум соёл урлагийн, соёлын анги байна, тэр үед чинь клубын эрхлэгч болдог байлаа ш дээ тэр байна тэрүүнд орох юм уу гэсэн чинь тэрүүнд нь орьё гэсэн чинь эрэгтэй гээд ирсийн. Тэгээд ганцхан цэцэрлэгийн техникум үлдэж байгаа юм чинь. Тэгээд цэцэрлэгийн техникумыг аваад хүрээд ирсэн чинь, аваад хүрээд ирсэн чинь: Манай энэ геосудлалд байдаг ах: Өө цэцэрлэгийн багш чинь ерөөсөө цаг наргүй ажилладаг, мааш хэцүү, чи нэг бол эмч бол нэг бол бага ангийн багш бол. Үгүй би бол цэцэрлэгийн багш болно гэж зүтгэсээр байгаад л цэцэрлэгийн багш болсон. Тэгээд би энэ мэргэжлээс нэг үедээ бачимдаад бухимдаад тэгж байх үедээ: би ёстой ахынхаа үгэнд ороод л бага ангийн багш болсон бол цагтай нартай явж байх байж дээ гэж заримдаа болохоор зэрэг би энэ ажлыг сонгосондоо баярлаж байдаг. Тэгээд би чинь одоо ажлаа тараад гэртээ ирэхдээ л толгой өвдлөө, бие өвдлөө ууц нуруу өвдлөө ингээд байдаг мөртлөө, нэг хэвтээд босоод л маргааш нь очоод л миний өвчин болбол ерөөсөө тэнд бол байхгүй алга болчихдог. Хүүхдүүдээ хараад л эхнийхээ хүүхдийн дууг сонсоод л тэгээд л ерөөсөө миний өвчин байхгүй алга болчихдог. Ерөөсөө тэр дотроо хүүхдүүдтэйгээ тоглоно, гүйнэ, үсрэнэ, өнхөрнө, мөлхөнө, ерөөсөө тэгээд ерөөсөө тэр хүүхдүүдтэйгээ тэгээд байж байдаг. Тэгээд байж байдаг болохоор ангийн хүүхдүүдийн уур амьсгал чинь хоорондоо сайхан тэгээд ерөөсөө юм асуугаад айгаад ярьдаггүй хүүхэд ч байхгүй бүгдээрээ ярьдаг болчихдог байхгүй юу. Тэгээд тийм учраас л би ерөөсөө тэгээд хаяж чаддаггүй юм.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Шүрхүү -

Их сонин. Энэ ажилдаа үнэнхүү дуртай.

Эрдэнэтуяа -

Тэр үед кинотеатр меатр гэж байх уу?Таныг бага байхад.

Шүрхүү -

Тэр үед чинь болбол юу байсийн ш дээ кинодрамын анги гэж байсийн. Кинодрамын анги гэж байхад би энэ цэцэрлэгийн техникумд ирчихээд одоо тэр нэг “Анчин” гээд нэг тийм юу гэх юм дээ одоо тэр далан худалчийн яриа тэрнийг яриад урлагийн үзлэгээрээ шалгарахгүй юу. Тэгээд шалгарчихаад байж байсан чинь одоо энэ нөгөө гавъяат Гантөмөр байна ш дээ.

Эрдэнэтуяа -

За аан тийн ардын жүжигчин үү?

Шүрхүү -

Жүжигчин Гантөмөр. Энэ чинь манай дээр уран зохиолын дугуйлан заах гээд орж ирж байсийн. Тэгээд дугуйлан заах гээд ороод ирсэн чинь ерөөсөө Баянхонгороос тэгээд нөгөө тэр олон хүүхдүүд дотроос шалгаад авсан байхгүй юу. Тэгсэн чинь Баянхонгоос ерөөсөө 3 хүүхэд шалгаж авсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Шүрхүү -

Тэгээд өшөө аймгаас ороогүй. Ерөөсөө 3 хүүхэд. Хуучин жинстын Бүжинлхам гээд нэг хүүхэн байсийм Баянцагааны Нансалмаа гээд тэгээд би. Тэгээд бид 3-ыг авч байсийм. Тэгээд бид 3-ыг аваад байж байсан чинь яаж байсан чинь тэр дундаас би хоцордогийн. Тэгээд ингээд байж байгаад намайг ингээд тэгээд Отеллод тоглож байсан л даа Гантөмөр багш. Тэгээд Отеллод тоглож байгаад: за миний дүү ерөөсөө чи ерөөсөө мэргэжлээ буруу сонгочихжээ. Чи ерөөсөө жүжигчин бол. Би чамайг драмынтеатрт юмуу нэг болбол хүүхэлдэйн театрт оруулж өгье. Хүүхэлдэйн театрт оруулж өгье гэхгүй юу. Тэгэхээр нь зэрэг би чинь өөрөө яадгийм орчихдог юм уу тэгээд байж байсан чинь Гантөмөр багш Оттеллод тоглож байхдаа гэв гэнэтхэн тайзан дээр бие нь муудаад тэгээд Оросод эмчилгээнд яваад. Тэгээд би 79 онд төгсөөд явчихаж байгаа юм чинь. Тэгээд бид 2 ахиж уулзалдаагүй.

Эрдэнэтуяа -

Аан

Шүрхүү -

Тэгээд яасан. Тэгээд ч хөдөө оччихоод сайн дурын уран сайханч гэж явдаг байлаа шүү дээ бидүүс. Тэр үед чинь нутагт нь сумд одоо яадгийн тоглолт болохоор зэрэг тэрүүнд чинь бүжиглэнэ, дуулна, хөгжмийг би бол үнэндээ чаддаггүй. Одоо манай техникум чинь мандалины дээд гэж төгсдөг байлаа ш дээ. Тэгсэн мөртлөө би бол ерөөсөө ноотыг ерөөсөө мэддэг, тэддэх шугаман дээр тийм ноот гээд байдаг тэгээд хөгжим дээрээ тоглохоор чаддаггүй. Тэгээд нэг манай нэг найз байсан. Тэр сонсголоороо ч тоглоно, ноотоороо ч тоглоно Батжаргал гээд Хэнтийн нэг найз байсийн. Тэгсэн чинь нөгөөдөхөөрөө:

Цагаан дээлээ өмсөнө

Цасан өвөл золголоо

Чаргаа аваад жаахан Туяа

Жалгаа дагаад гулгалаа гэдэг ганц дуу. ”Өвөл” гэдэг байсийн. Тэгээд тэр дууг мандалин дээрээ ганцаараа ганц тоглож сурсан. Тэгээд л за ёстой миний аз мэдэж. Хөгжмийн заах арга дээр би энэ таарвал онц гарна, энэ таарахгүй бол би одоо тэгээд хөгжмийн шалгалтан дээрээ унана гээд л яваад орчихсон. Тэгээд л билетээ сугалчихсан чинь нөгөөдөхөө сугалчихдаг юм даа. Тэгээд нөгөөдөхөө тоглоод би тэгээд хөгжим заах аргаа онц өгчихөж байж билээ. Ха ха.

Эрдэнэтуяа -

Азтай

Шүрхүү -

Көө мөн аз шүү. Тэгээд өгчихөж байж билээ. Тэгээд эгч чинь. Цэцэрлэгийн техникум. Тэгээд ямар сайндаа сурлага мурлага сайтай байсан. Сүхбаатар нэрэмжит цалин авдаг. Тэр үед чинь.

Эрдэнэтуяа -

Хөөх нээрээ онц сурлагатан чинь цалин авдаг байсан гэсэн тэ.

Шүрхүү -

Тийн тэгж цалин өгдөг. Тэгээд яасан гэхээр хэнэггүй хүүр чинь хаагдах хичээлүүдээ нөгөө яасан хаагдах хичээлүүдээ хүүхдүүд чинь би энэ хаагдах гэж байгаа гэж байгаа юм би одоо энийгээ онц хаалгачихъя гэж хэлээгүй байснаасаа болоод хаагдах 3 хичээлээ хаах “сайн” өгөөд. Тэгээд нэг Үдэнпил гэдэг багш байсийн. Тэгсэн чинь би нэг өдөр 260-н үргэлж өсгийтэй туфль гардаг байлаа. Нэг тийм тэгээд нөгөөдөхөө өмсөж цэцэрлэг дээрээ тавьж байгаад алдчихгүй юу. Одоо нөгөө цэцэрлэгийн юунууд чинь дадлагын хүүхдүүдийг элэг бариад л биз дээ. Тэгээд авчихгүй юу. Тэр дадлага хариуцаж байгаа байхгүй, багш байсан. Тэгээд би: -багшаа би туфлээ алдчихлаа. Ингээд хэллээ л дээ. Ингээд хэлсэн чинь: -Чам шиг юм ёстой нээрээ 260-н туфль авч өмсөөд байхдаа яадагийн. Чи битгий худлаа хуцаад бай чи. Эндхийн багш, ажилчдын нэр сүрийг гутаалаа гээд намайг доромжлохгүй юу. Тэгэхээр нь зэрэг эгч чинь тэр үед яагаад тэгээд хэлсэнийн –та чинь ардын багш байгаа юм байгаа биз дээ. Чавганцаас долоон дор ухамсар гаргаад байхдаа яадгийн гээд би хэлчихгүй юу. Тэгсэн чинь намайг төгсгөхгүй гээд хашгичаад л ерөөсөө намайгий чинь сургуулиас нь хөөлгөнө гээд ерөөсөө зүгээр дэвэн дэлхийн юм болсон. За тэгээд сургуулиасаа хөөгдчихдөг юм байж ээ гээд сургууль руугаа орж чаддаггүй. Айгаад нөгөө багшаасаа айгаад орж чадахгүй 7 хоногийн хичээл тасдачихаад нэг хичээлийнхээ, сургуулийнхаа үүдэнд гадна талд суух гээд ахдаа болохлоор хичээлдээ явлаа гээд явчихаад л тэгээд нөгөө гадуур талбай малбай хэсэж явж байгаад л дэлгүүр мэлгүүр хэсч явж байгаад л орой болохоор хичээлээсээ тарлаа гээд гэртээ очдог байсан байхгүй юу. Тэгээд байж байсан чинь Чондук гээд нэг багш байж байсийн. Тэгсэн чинь нэг шилэн хүзүүн дээрээс базаад л байсан чинь эргэж болдоггүй нэг том бүдүүн багш байж байсан. Тэгээд л ангийн багш дээр аваад очсон чинь: -Чи яасан гээд гэсэн чинь ингэсэн ингэсэн гээд л гэсэн чинь манай тэр захирал багш сайн хүн байсийн. Шагдарсүрэн гээд. Надад их сайн. Манай сургуулийг ганц авч яваа ёстой авъяастай тэгээд тэр үед чинь ухуулга байр майранд чинь сурталчилгаа хийгээд л бас нөгөө хүлээн авалт мавалт гээд л одоо энэ юуны чинь энд цэнгэлдэх хүрээлэн дотор чинь “Туяа” гээд нэг ресторан байдаг байсан. Тэрэнд одоо ямриймуунууд нь ирдэг байсийн тэнд тоглолт хийнэ, Баянхонгорын 2 Ганаа гээд, би тэгээд бас нэг Эрдэнэчимэг гээд охин байсан. Бид 4 л давын өмнө тоглолт моглолт гээд ерөөсөө хаана юу байна дандаа тийм юманд явж байна. Тэгээд манай багш тэр багш болохоор сайн ерөөсөө манай Шүрээ сайн ёстой сайн хүүхэд. Тэгээд яасан гээд тэгсэн чинь. Ингэсэн ингэсэн гээд л бүгдийг хэлсэн чинь. Тэгээд тэр муу багшийгаа би тэр муу багшийгаа цалингийн 15%-иар торгуулчихаж байсийн ш дээ. Би, миний муугийнх байхгүй юу. Тэгээд л дуугай гараад явчихна биз дээ. Тэгээд ботинкоо алдчихлаа гээд хэлж байж бас тэгээд багшийгаа баллуулж байж байсийн. Тэрүүндээ багшийгаа би нэг 5 жилийн шалгалт өгөхдөө ирж уучлалт гуйгаад. Тэгээд тэр яахавээ, тэн дээр чинь би нэг санаа авсан шүү. Цэцэрлэгийн багш, ажилчид чинь дадлагын хүүхдүүдийг их дээрэлхэж баздаг байсан юм байна лээ. Чи харин бас хамт олноо хамгаалсан шүү, их сайн гээд л намайг нэг ойшоогоод л өнгөрөөсөн л дөө. Тэгээд ерөөсөө хүн гэдэг чинь сонин амьдрал байдгийн. Ямар амьдрал байна тэр амьдралаараа л явдаг юм байна л даа тэ.

Эрдэнэтуяа -

Та жүжигчин болсон болбол тэ.

Шүрхүү -

Одоо би жүжигчин болсон болбол одоо энэнээсээ илүү залуу, энэнээсээ илүү бас эрч хүчтэй, тиймэрхүү сээхэлзсэн, миний амьдрал арай өөр би ийм олон хүүхэдгүй. Ийм олон хүүхэдтэй баригдахгүй тийм байх байсан байх. Тэхдээ би энэ баярл баярлаж явдгийн. Миний ханилсан хань, түшиг тулгууртай, архи дарс уудаггүй, өвдөж зовсон ч барьж илж өгнө, массаж хийж өгнө, маш сайхан. Миний хэдэн хүүхэд ч гэсэн маш сайхан. Би чинь одоо 10 хүүхэдтэй гэж явдгийн ш дээ. 2 өргөмөл хүүхэдтэй, өөрөөс 8 хүүхэд гарсан.

Эрдэнэтуяа -

Өргөмөлөө?

Шүрхүү -

Тийн

Эрдэнэтуяа -

За

Шүрхүү -

Одоо тэр 2 өргөмөл хүүхэд маань 1 нь 75 оны хүүхэд, нэг нь 77 оны хүүхэд.

Эрдэнэтуяа -

Ямар учиртай 2 хүүхэд юм.

Шүрхүү -

Одоо манай энэ нөхрийн ахынх нь авгай нас барчихаад. Тэгээд би авч хүмүүжүүлсэн юм.

Эрдэнэтуяа -

Хоёуланг нь уу?

Шүрхүү -

Тийн. 4 хүүхэдтэй байж байгаад 3 хүүхдийг нь би авсан байж байгаа. Нэг хүүхдийг нь бор хоолонд оруулаад нагац нь авсийн. Одоо тэгээд мээм ээж гэж ярьдгийн. Тэгээд одоо чинь Баян-Өндөрт чинь одоо миний мээм ээж гээд одоо надад ирж хөхүүлдгийн. Миний мээмийг хөхөж байсан хүүхдүүд гэж тоймгүй юм ирдгийн ш дээ. Өө за хүн анхны төрөлт төрнө. Өө очоод хэлэхлээр зэрэг дургүйцдэггүй юм очоод аваад ир. Шөнө гуравт ч байсан, зургаад ч байсан, дөрөвт ч байсан хамаа байхгүй тэгээд л мотоцокильтой хүн ирээд л зогсоно. Би гараад л мотоциклийн ард суугаад эмнэлэг дээр нь очоод л хүүхэд амлуулна. Одоо тэгээд миний мээм хөхсөн хүүхдүүд одоо тэр манай нутгаар тоймгүй олон юм.

Эрдэнэтуяа -

Хүүх яанаа

Шүрхүү -

Ха ха ха. Тэгээд одоо бид 2 нутагтаа очихоор зэрэг мээм хөхсөн хүүхдүүд ээж гээд баахан юмнууд цуглана. Нөгөө нь багшаа гээд баахан юмнууд цуглана. Мандахын боосон хүүхдүүд нь гээд баахан юмнууд цуглана. Тэгээд манайд чинь ерөөсөө манай тэр ах дүү нар тэгж ярьж байсийн: -Өө Маяа ахынд болбол шинийн нэгэн хоёронд очихын хэрэг байхгүй ерөөсөө хүүхэд шавчихдгийн, орохын ч хэрэг байхгүй. Тэгээд тэдүүс том улсуудтайгаа уулзсаны ард л очьё гэдэг. Тэгээд бид хоёр чинь ерөөсөө нөгөө хоёулаа ч цэцэрлэгийн хүүхдүүдтэй байгаад ч тэрүү 2 авдар чихэр, арван нэг далын одоо нөгөө арван хэдэн хилтэй чихрийг чинь тийм авдар чихэр. Тэгээд нэг сэгсэрдэг тоглоом хоёр гурван шуудай, тийм юм тавьж байж хэдэн хүүхдээ гаргадаг. Тэгээд ямар сайндаа цагаан сар болохлоор зэрэг л багшийнд очино, Мааяа ахынд очино, бэлэг том бэлэг өгдгийн гэж ерөөсөө хэдэн хүүхдийг амташуулсан. Тэгээд ямар сайндаа энэ Баянцагаанд нэг цэцэрлэгийн багш байдгийн зайлуул. Тэр тэгсэн чинь тэгж байсийн гэсэн. Үгүй одоо би том болохоороо энэ Мандах ах шиг, Шүрээ эгч шиг ийм сайхан гэр бүл болох юмсан гэж. Тэр холоос ирсэн тэр хүүхэд яаж нөлөөлсөн гэхээр зэрэг бид 2 хүүхэд орж ирэхээр зэрэг чихэр дандаа атгаж өгдөг байхгүй юу. Тэр их нөлөөлсөн юм шиг байгаа юм. Тэгээд та ийм олон хүүхэдтэй болчихоод ингээд байж байдаг. Үгүй зайлуул ээж нь их ядуу. Тэгээд муу чавганцын хүүхдүүд гээд бас нөгөө тэр хавийнхан бас жижиглээд байдаг. Тэгээд би болохоор тэр амьтныг бас баярлуулах ядарсан юм гээд нэг ороод ирэхэд нь нэг орж ирэхэд нь плато авч өгсийн гэнэ лээ. Тэрнийгээ би мэддэггүй юм. Нэг орж ирэхэд нь нэг тийм биеийн тамирын цамц авч өгсийн гэнэлээ. Тэр үед чинь биеийн тамирын өмд цамц маш ховор байсийн ш дээ. Ерөөсөө. Одоо доллараар зарагддаг. Тэгээ л би одоо нэг таван жилийн шалгалт өгөх гээд ирчихээд байж байхад тэр муу охин нүдэнд үзэгдээд за байз нэг тийм юм аваачиж өгөх юмсан гэж байгаад биеийн тамирын өмд цамц аваачиж өгсөн. Тэр биеийн тамирын өмд, цамц аваачиж өгсөн нь санаанд байдгийн. Тэрнийгаа тэгж байгаа юм чинь сургууль төгсөн төгстлөө бараг өмсөөд татайсан ийм татайсан юм өмсөөд л төгсөж байсийн ш дээ эгчээ. Надад өшөө биеийн тамирын өмд цамц авч өгөх хүн байгаагүй. Би тэгээд 4 хүртлээ өмссөн ш дээ тэрнийг. Одоо тэгээд би хадгалчихсан. Одоо тэгээд манай охидууд одоо гэр зуур өмсдгийн гэж уйлаад ярьж байсийн. Тэгэхээр зэрэг би өрөвддөгийн. Тэгэхдээ би хамгийн, миний хамгийн бодож эрэлхийлж явдаг юм бол ядарсан хүнийг л тэтгэж явах юмсан гэж. Гэхдээ нээх яаах аргагүй зальтай хүмүүсийг бол үзэхгүй л дээ. Зүгээр яааг үнэн голоосоо ядарсан, өвдсөн зовсон тийм улсуудыг бол үнэнкүү хайрладаг. Шээс баастайгаа холилдсон байсан ч гэсэн хүний өөрийн төрсөн биш байсан ч гэсэн би шээс баасыг нь угаагаад л өгчихдөг. Ерөөсөө миний ганц нэг сурсан араншин л энэ. Хүүхдүүддээ ч би захидаг юм. За та нар ерөөсөө яаах аргагүй хөл гар нь хугарсан орилоод хэвтэж байгаа тийм хүн байвал яачаараа. Согтуу юм байвал битгий очиж байгаарай. Зүгээр үнэн голоосоо ядарсан тийм хөлхөлсөн тийм юм байвал хараад нэг боломжтой бол нэг таван цаас ч гэсэн аваад өгчихөж байгаарай гэж ингэж ярьдаг.

Эрдэнэтуяа -

Тэр соцлизмын нийгэмд ажилд ороход ямар байсан бэ?

Шүрхүү -

Ажилд ороход процесс болбол ерөөсөө шууд томилолтоор ордог байсийн.

Эрдэнэтуяа -

За төгсөөд л

Шүрхүү -

Төгсөөд л ерөөсөө, сургууль төгсөөд л очиход ерөөсөө тийм тийм газар оч гээд шууд томилолтоор очдог байсан юм чинь бидүүс. Ажилд очиход болбол ерөөсөө шууд очиход ерөөсөө намын үүрийн дарга мэддэг. Сумын дарга мэддэг. Тэгээд л ерөөсөө 10 төгссөн байсан ч гэсэн ерөөсөө тэгээд ерөөсөө шууд томилолтоор. Тэгж очдог байсийн.

Эрдэнэтуяа -

Аан

Шүрхүү -

Тийн. Тэгээд томилолтоор очсон үедээ харин хөдөлмөрийнхөө хуулиа биелүүлээгүй тохиолдолд болбол ажлын байдлыг бас хариуцлага маш тооцдог.

Эрдэнэтуяа -

Аан. Хална солино гэсэн байдал байхгүй байсан уу?

Шүрхүү -

Өө халах гэсэн бүр өөрийн хэдэн дараа давтан арга хэмжээ авагдсан тохиолдолд л хална уу гэхээс биш, зүгээр нэг дураараа, за чи нэг шалтаг гаргаад л хална гэх юм болбол байхгүй. Тэр хүнийг хүмүүжүүлж авахын төлөө байдаг байсан. Тэр харин сайн талтай байсан шүү. Хүнийг хүмүүжүүлэх талаасаа бол сайн талтай байсан.

Эрдэнэтуяа -

Аа тэгээд орхичихдоггүй.

Шүрхүү -

Орхичихдоггүй байсийн. Муу хийдэг байсан ч за чи энэ ажлаа дөмөг хий. Энийг чинь энэ дээр алдаж байна. Энэ дээр нь засаж ав. Энэ чинь ингэж байна гээд л ингээд л ажлуулдаг байсийн. Тэр тал дээрээ бол сайн байсийн шүү. Хүнийг хүмүүжүүлж авна, хүнийг төлөвшүүлж авдаг байсийн.

Эрдэнэтуяа -

Ер нь бага байхад чинь жүжиг мүжиг хэр гардаг байсан?

Шүрхүү -

Жүжиг болбол

Эрдэнэтуяа -

Кино мино ч юм уу?

Шүрхүү -

Кино жүжиг болбол ерөөсөө хөдөө суманд чинь болбол ерөөсөө юу яадаг байсийн ш дээ. 7 хоногт нэг удаа хүүхдэд кино үзүүлдэг. Томчуулын кино болбол ерөөсөө 7 хоног хоёр юм уу 3 удаа гардаг. Тэгээд юу яадаг байсийн. Албан байгууллагыг. . . тэгээд номын санч гэж гарч ирсийн. Тэр номын санч болбол их сайн ажил хийсээн. Хөдөөгийн номын санч болбол. Тэр номын санч чинь яасан гэхлээр мэргэжилтэй болоод ирсэн. Клубын эрхлэгч мэргэжил. Тэрнээс өмнө тийм юм байгаагүй ш дээ. Тэрнээс өмнө яадаг байсан гэхлээр лаагаа барьчихаад л “Хүмүүн төрөлхтөн”-ий аянд мандалины аянд “Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагаан” тэгээд л одоо нөгөө дээр үеийн бүжиг хийдэг байсийн. Тэгээд байж байсан чинь дараа нь акирдион, баяан хөгжмүүд гараад ирсэн. Мааш гоё гарч ирж байсийн. Тэгээд тэрний дараа нөгөө даралт хөгжим гарч ирсийн. Одоо басси одоо тийм.

Эрдэнэтуяа -

Ийм үү

Шүрхүү -

Аан тийм. даралтат хөгжим гарч ирсийн.

Эрдэнэтуяа -

Аан ямаха

Шүрхүү -

Ямаха юу аан тийм тийм хөгжим гарч ирсийн. Тэгээд тийм хөгжим гарч ирсэн нь. Тэгээд одоо энэ михрофон гарч ирсэн, магнитфоноор бүжиглэдэг байлаа. Тэгээд далан. . зургаан оноос эхэлж энэ “Баян монгол” эдүүс чинь эрчээ авч байлаа ш дээ. Цахилгаан гитар гарч ирж байсан. Тэгээд энэ хотод чинь орж ирчихээд үлээвэр хөгжим, цахилгаан хөгжимтэй бүжгэнд орох гэж ерөөсөө янзын их дурладаг байлаа ш дээ. Бидүүсийн үеийн оюутангууд. Өчигдөр ямар сайндаа цэцэрлэгийн техникумыг төгссөн хүүхэн бас явж байна л даа. Бас хөгшин авгай ээ. Эгчээс чинь хөгшин юм байна. Тэгсэн чинь: -одоо бүжиг болдог газар байгаа болов уу гэж автуусанд ярьж явна бүр инээд хүргэж байлаа. Ха, ха ха.

Эрдэнэтуяа -

Барилгачдын соёлын ордонд болж байгаа юм биш үү.

Шүрхүү -

Болдгийн гэнэлээ.

Эрдэнэтуяа -

Болдгийн гэсэн.

Шүрхүү -

Болдгийн. Одоо тэгээд энэ бүжиг чинь яадгийн гэхээр яадаг байсийн гэхлээр зэрэг энэ юу гэж байгаам ш дээ. Бүжиг чинь тэр үед болбол бас нэг тийм завхай байгаагүйн ш дээ. Бүжгэнд ороод танилцаад хань ижил болсон улсууд тэндээ байдаг л байсан байх. Хань ижилтэй болоод бүжгэнд орсон улсууд бйдаг л байх. Тэхдээ тэр бүжгийг би зөв гэж боддогийн. Яагаад гэхлээр зэрэг хөгжмийн аяыг сонсоод хүн бие сэтгэлээрээ хөдөлгөөн хийгээд ирэхлээрээ зэрэг тэр хүндээ хөдөлгөөний дутагдлаас гаргаж байсийн, хүний бас урлаг уран сайхныг бас яадаг, тэгээд бүжгэнд орсон улсууд чинь биеэ ингээд цэхцлээд, гэдсээ татаад өндөр өсгийтэй гутал дээр явдаг. Тэгэхээр зэрэг хүний бас нөгөө булчин чангарч, бас тэгж байж байсан. Тийм учраас бас би бүжгийг болбол бас их зөв гэж боддогийн. Одоо энэ нийтийн бүжгийн бас жоохон өрнүүлээсэй, бас энэ юунаасаа эхлээд цэцэрлэг, мэцэрлэгээсээ эхлээд бас нэг яагаад байгаа нь ш дээ. Би одоо хаана ч байсан “Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагаан” хоёрыг цэцэрлэгийн гурван настай хүүхдэд зааж өгдөг. Хийдэг ш дээ. Хөөрхөн, тэрүүхэндээ моодогноод хийдгийн. Хүн харахад хийж чаддаг улсууд. Хүн харахад эдүүсийн хийдэг гэж юу байхав. Тэгээд ингээд нөгөө энэ жилийн ёолконоор “Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагаан”—уудыг бүжиглэнэ гэсэн чинь эцэг эхчүүд чинь амаа дараад хөхрөлдөөд байгаа юм чинь. Тэгээд хөгжим явсан чинь нөгөөдүүл чинь ингээд хөөрхөн бүжиглэсэн чинь алгаан ташаад хөхрөлдөөд л манай ангийнхан чинь хачин. Тэгээд ингээд эцэг эхчүүд чинь гараад яваад өгсөн чинь тэгээд манайхан эцэг эхчүүдээ ангидаа ёолко тоглоод тэгээд нөгөө “Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагаан”,-ыг хийгээд л, тэгээд нөгөө хип хопыг чинь хийгээд л ингээд л гурван настай

Би чинь гурваас ой найман сартайгаас гурван настай хүүхдүүдийг авсан. Тэгээд дөрвөн настай, таван настай хоёр л хүүхэд байсан.

Нэг нэг байсан. Бусад нь дандаа тийм юмнууд байсан юм чинь. Тэгээд л тэдүүс чинь Задгай цагаан хийгээд л, хип хоп хийгээд л байсан чинь эцэг эхчүүд инээгээд л баярлаад л, алга ташаад л байж байсан. Би тэр дунд чинь гүйгээд л явж байсан чинь нэг мэдсэн чинь ерөөсөө багшид зориулаад гээд л аймаар том ширээ засчихсан байсан ш дээ. Тэгээд л архи дарс, вино гээд л ерөөсөө тэгээд манай эрхлэгч орж ирээд гайхсан. Юу болж байгаа юм бэ та нар хүүхдийн дэргэд архи дарс тавиад, найр наадам хийгээд гэсэн чинь: -Бидүүс багшийгаа хүндэлж байгаа юмаа гээл том, том энэ ширээний тал шиг тал шиг набор туслах багш бид хоёрт бариад л. Тэгсэн чинь сая төгсөлтийн юу яасан чинь тийм юм байхгүй. Шинэ багш нөгөө миний дараа орсон багш. Нөгөө дикритээ аваад орсон багш нь. Тэгээд тэгсэн чинь тэгж байсийн. Танай эцэг эхчүүд ямар муухай юм бэ?Таныг байхад шинэ жилээр тийм хүлээж авсан мөртлөө, сая намайг баярлалаа, баяртай ч гэж хэлсэн эцэг эхчүүд ховорхон гарч ирлээ. Тэгэхээр зэрэг яасан гэхлээр зэрэг тэр хүүхдүүдийг л хөгжүүлж чадсаны үндсэн дээр эцэг эхчүүд тэгж байгаа болохоос биш, та нар тийм юм авчир тийм ширээ засаад, та нар намайг баярлуулна шүү гэж би ердөө дурсаачгүй. Би тэгэхэд уйлсан. Би эрхлэгч хийж байхдаа эцэг эхчүүдээр тэгж хүндлүүлээгүй, олон газар аваачаад л олон юу яаж байсан тэгэхдээ би тэрүүн шиг, би ерөөсөө одоо бодсон ч гэсэн ерөөсөө тэгээд л. Үнэнхүү бахархмаар. Ёстой сайхан. Би тэгээд одоо ямар сайндаа тэгж боддогийн. Нэг газар орвол ёстой эхнээс нь аваад яаг эцэг эхдээ хичээл заахад сэтгэхүй нь бас яачих иймэрхүү юм бичээд байхад болно ш дээ тиймээ, иймэрхүү юм цуглуулж байгаад л насанд суусан хойноо болохлоор зэрэг за би нэг ийм юм хийх гэсэн юм байгаамаа

Эрдэнэтуяа -

Одоо суух дөхөж байгаа юу.

Шүрхүү -

Одоо чинь би жил болоод л одоо суулаа л даа. Тэгэхдээ би суух дургүй байнаа.

Эрдэнэтуяа -

Ажилламаар байна уу?

Шүрхүү -

Ажилламаар байна. Би болбол одоо болбол 60 хүртлээ хийчихнэ гэж бодож байна.

Эрдэнэтуяа -

Аанхаан.

Шүрхүү -

Хүүхэдтэйгээн болбол. Одоо би ингээд ажилгүй гэртээ суухдаа өвчин тоочоод сууж чадахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Яг гэрт суухаар тэгээд налж унаад л

Шүрхүү -

Тийн. Тэгээд л налж унаад л гэртээ л өвчин тусчихаад л хэдэн хүүхдээ хараагаад л, зүхээд л юм авч шидээд л ингээд л халж өгч байгаан. Тэгээд манай хүүхдүүд тэгдгийн: -Та түмний хүүхэдтэй ажиллахаараа яагаад цохиод алчихдаггүй юм. Бидүүсийг болохлоор ингэдгийм үү. Хэ хэ хэ. Би чинь гэртээ маш ширүүн ш дээ ерөөсөө. Хэрцгий ерөөсөө. Нилээд л хэрцгий ээж.

Эрдэнэтуяа -

Алгаддаг сурагтай байсан ямар ч байсан.

Шүрхүү -

Нилээд л хэрцгий ээж. Гуяны дотор тал, энэний булчин мулчин бол байхгүй ш дээ. Манай энэ Болороо чинь ямар сайндаа индүүний оосор бариад гүйсэн чинь ийм сандал дээгүүр ийм саадан дээгүүр гүйж байгаа морь шиг үсрээд үсрээд нүдээ аньчихсан л чавхдаад чавхдаад л гараад гүйчихнэ. Тэгээд гарч байсан хүн шүү дээ. Би бол гэр дотроо ерөөсөө маш хэрцгий ээж. Тэхдээ нөгөө хайр нь дотроо хал нь гаднаа гэж тэгээд энэ юу яаж байсан бас ингэхээр зэрэг би бас дээр үеийн уламжлалын юмнуудыг өөрийнхөө амьдрал ахуйд бас бодож өөртөө бас тунгааж боддогийм л даа. Ээж зодоход гурван сарын барцадыг гаргадаг. Ээж алгадахад. Аав зодоход болбол гурван жилийн гай барцадыг гаргадаг гэж.

Эрдэнэтуяа -

Мэдмээр юм байна ш дээ.

Шүрхүү -

Тийн. Тэр чинь яагаад тэгсэн гэхлээр зэрэг хүнийг энхрийлээд л хайрлаад л байхаар зэрэг хүн хайраа даадаггүй за, жаргал дааддаггүй, хүн зовлон даадаг гэж. Тэрний үндсэн дээр би тэгдэг юм болов уу гэж бодсон. Тэрээр би өөрөөрөө боддогийн. Би өөрөө ингээд ахиад загнаад л ерөөсөө юм хийхээр дургүй хүрээд л залхуу хүрээд л би ерөөсөө айлын гол дундах нь л даа. Бүх юм миний толгой дээр байдаг байсан. Би ерөөсөө 2-р ангиасаа эхлээд л дөчийн бидоноор ус үүрээд л чадалтай. Тэгээд л юм угаадаг, угаахаараа зэрэг баганандаа барьж байгаад л хөнжлийн даавуу маавуугий чинь , ганж манжтай хамжаад л угаачихдаг ерөөсөө тийм өөрийгөө би багаасаа ажил хийж сурсан. Тэгээд тийм юмаа хийхгүй гэртээ хэвтээд өгөхөөр чинь зэрэг манай ээж чинь ирээд л нарийхаан тийм сухай, улаан сухай. Тэрүүгээр чинь сайн хусийнш дээ. Тэгээд л хусуулчихаар чинь нэг сар бөгс хөнгөрнө дөө. Тийм байдаг байсийн. Тэгээд би өөр дээрээ тэгж боддог байсийн.

Эрдэнэтуяа -

Тэр үед тэгж хүмүүжүүлдэг байсан юм уу?

Шүрхүү -

Тэгж хүмүүжүүлдэг байсийн. Ерөөсөө тийм хүмүүжилтэй байсийн ш дээ. Тэгээд ерөөсөө манай ээж ч тэгж хүмүүжсэн, би өөрөө тэгж хүмүүжсэн, тэгэхээр чинь одоо хүүхдүүдээ тэгж хүмүүжүүлсэн. Манай ах ч гэсэн одоо тийм. Их ширүүн, дориун, тэгээд ерөөсөө хүүхдүүдээ тэгэхгүй яасан, ингэхгүй яасийн, хурдан шалмаг хөдлөхөд яадгийн, тийм байхгүй яасийн гээд загнаад л тэгээд цаанаа болохоор өлзий учгийг нь болох уй,цангаачих юм болохуй, даарчих юм болохуй. Энэ бол ерөөсөө эцэг эхээс ерөөсөө гардаггүй. Тэгээд тийм хүмүүжлээр хүмүүжигдсэн болохоор зэрэг би бас тэгж боддогийн энхрийлж өсгөсөн хүүхдүүд их өвчлөмтгий, өвдөж хавддаг, тийм байсан. Би ямар сайндаа манай хүн чинь болохоор хүүхдэдээ ерөөсөө гар хүрдэггүй ш дээ. Үгүй чи ядаад хүүхдүүддээ тун үгүй дээ гэхэд гутлаа аваад шидчиж байгаа ч дээ гэж хэлдгийн. Нээрээ гурван жилийн гай барьцад гаргана гэдэг чинь яагаад гэхээр янз бүрийн тийм дайрлага, майрлага дээр үеэс одоо гарлаа ш дээ. Шашин шүтлэг гэдэг чинь тийм юмнаас хамгаалж авч үлддэг байсан гэж байгаам. Тэгэхээр зэрэг болбол

Эрдэнэтуяа -

Шашин шүтлэг гэхээр чинь социализмын үед шашин тэр хоёр чинь ямар харилцаатай байсан бэ?

Шүрхүү -

Тэр үед чинь ерөөсөө байхгүй байсийн.

Эрдэнэтуяа -

За байхгүй байсан юм уу?

Шүрхүү -

Байхгүй байсийн. Тэр социализмын үед чинь болбол ерөөсөө энэ айлууд чинь ингэж бурхан ил залдаггүй байсийн. Нас барсан хүнд зул барьж чаддаггүй байсан.

Эрдэнэтуяа -

Юунаас болж?

Шүрхүү -

Одоо бурхан шашин шүтэж одоо хүнийг мунхруулаж, хүний оюуныг одоо ерөөсөө буруу аргаар угаалаа гэж ерөөсөө ингэж.

Эрдэнэтуяа -

Шашны сургууль байсан уу?

Шүрхүү -

Байхгүй

Эрдэнэтуяа -

Байгаагүй юу?

Шүрхүү -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Одоо бол аягүй их байдаг ш дээ.

Шүрхүү -

Одоо бол ерөөсөө тэхдээ нууцаар тэр уламжлалаа алдаагүйдээ би бас баярлаж явдгийн. Яагаад гэвэл одоо тэр нагац нь ном уншдаг, аав нь ном уншдаг тийм байсан айлын хүүхдүүд одоо лам байгаан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Шүрхүү -

Яагаад гэхлээр зэрэг нууцаар яасан. Манай буурал аав тийм номтой хүн байсан. Манай буурал аав чинь ерөөсөө юу яадаг байсан ш дээ. Манай ээжийн аав. Бүр хээр очоод номоо уншдаг хүн байсийн. Хүн харахгүйгээр ерөөсөө тэр хээр очиж номоо уншдаг, ингээд хаданд судраа хийчихсэн, тэгээд ингээд бороо уснаас хамгаалчихсан. Хаданд очиж зулаа бариад номоо уншдаад тэгдэг байсан. Тэгээд тэрнээс нь болохоор яахав бидүүс болохоор зэрэг “Дөрвөн итгэл”, “Маань, мэгзэм”, тэрнээс чинь болоод уншдаг байсан. Тэгээд тэр манай буурал аав, буурал ээжид ярьдаг байсан. Тэгээд тэр шашин гэдэг чинь байхгүй байж болохгүй байсан байгаам. Тэрнийг яагаад намайг тэгж ярьж байгаа юм бэ гэхээр зэрэг намайг яагаад тэгж ярьж байгаа юм бэ гэхээр зэрэг ингэж байгаа юм байгаам л даа. Дээр үед нэг эр, эм хоёр байжээ. Хүүхэд гарч. Залуу эр, эм хоёр. Тэгээд байж байсан чинь хөгшин залуу хоёр чөтгөр: -За ёстой эднийд очоод залуу эр, эм хоёрыг хэрэлдүүлээд тэгээд авгай нь одоо эм нь хүүхдээ аваад явна. Тэгэхээр нь зэрэг авгайгий нь авах уу, хүүхдийг нь авах уу?Тэгсэн чинь хөгшин нь тэгж байсан гэж байгаам. -Ээ авгайгий нь аваад хэрэггүй ээ. Хүүхэд нь мах нь зөөлөн юм чинь хүүхдийг нь авья гэсэн.

Эрдэнэтуяа -

За

Шүрхүү -

Үзмэрчин харж байсан байгаам л даа. Би авья гэж байсан байгаам. Тэгээд авья гэж байсан гэж байгаам. Тэгээд огтрого дамжаад гүйнэ гэсэн гэж байгаам. Огтрого дамжиж явна гэдэг нь огтрого нь гадаа гүйдэл гэж дээр үеэсээ ярьдаг. Огтрого дамжсан яадаггүй зам дагасан, зам дээр хэвтдэггүй, зам дагаж муу юм явдаг, хүний муу энергүүд явдаг тийм учраас зам дагаж хэвтдэггүй, замын дарш хийдэггүй, замын хажуу талд гардаг гэдэг чинь ерөөсөө машин явж байгаад ч гэсэн замаасаа гараад зогс гэдэг ш дээ. Тэр чинь ерөөсөө зам дагаж муу энерги явж байдаг. Ерөөсөө энерги гэдэг чинь муу юм чинь хаа ч гэсэн дагаж явдаг байхгүй юу. Тийм учраас муу энерги гаргахын тулд бол ерөөсөө хүн өөрийн энергийг аль болохоор сайн юм бодож сайхан юм бодож явдаг гэдэг чинь ёстой ерөөсөө гараад байгаа юм. Тэгээд яасан чинь нөгөө хоёрыг чинь хэрэлдүүлье гээд яасан л даа. Тэгсэн чинь нөгөө хөгшин нь: -Би үлдье, чи залуугаар очоод хэрэлдүүл гээд явуулчихсан. Тэгээд очоод байж байсан чинь нөгөө хавар болоод юм тарчиг хэцүү байдалд ороод ирсэн чинь нөгөө авгай нь зайлуул нөгөө шар тосоо гаргаж ирээд л тэгэхэд чинь баар байдаг байсан байна л даа. Бидүүстэй адилхан сайхан шилэн сав мав байхгүй юм чинь. Баар нь өвөг дээдсээс уламжилж ирсэн ганц баартай. Тэрүүндээ шар тосоо хийцэн. Тэгээд нөгөө нөхрөө хонинд яваад ирэхэд нь нөхрийнхөө аяга руу нөгөө шар тосоо хийнгээ л аваад л хийх гэсэн чинь шар тосоо алдаад л нөгөө баараа хагалчихгүй юу. Тэгээд л баараа хагалчихсан чинь нөгө нөхөр нь уурлаад л хараагаад л хангинаад л нөгөөхөө зодсон юм байна л даа. Тэгээд ингээд л зодоод байж байсан чинь нөгөө авгай чинь уйлаад л би одоо явдаг хүн, би ёстой төрхөмдөө буцна,төрхөмдөө буцлаа гээд л нөгөө хүүхдээ өлгийдэж аваад л ингээд л гарсан гэж байгаа юм. Харуй бүрийгээр гэж байгаа нь ш дээ. Харуй бүрийгээр хүүхэд авч гардаггүй нөгөө тэгээд л аваад гүйгээд гарсан чинь л хүүхдээ аваад л тотгоны юунаасаа тулганаасаа юу аваад л хөө аваад хөөгөө ингээд л ингэж будчихаад л тэгээд нөгөө мэгзэм уншаад л, ногоон дарь эх уншаад л гүйсэн гэж байгаам. Тэгээд л гүйгээд л ингээд гарсан чинь доголон ногоон дарь эх цагаан бор халзан бугаа тэврээд гарлаа гэсэн гэж байгаам. Нөгөө залуу чөтгөр нь гүйгээд ирэхгүй юу. Хөгшин дээрээ ирээд л: -За яав явуулцан, та авч чадав уу гэсэн чинь: -Юу авах манатай доголон ногоон дарь эх цагаан бор халзан бугаа тэврээд хажуугаар гүйгээд гарлаа юу авч явах. Тэгэхээр нь зэрэг нөгөөдөх чинь яасан бэ гэсэн чинь тэр охин бас номтой байсан байхгүй юу. Буурал аав, буурал ээж нь байдаг юм уу, аав ээж нь ч заасан юм уу, ногоон дарь эх дутуу хагас мэддэг, тэгээд ногоон дарь эхээ дутуу хагас уншаад, нөгөө хүүхдээ бор халзан буга хийчихээд явахлаар зэрэг нөгөө чөтгөрийнх нь нүдэнд нь нөгөө хүүхэд нь бор халзан буга болоод нөгөө хүүхэн авгай чинь, залуу хүүхэн чинь доголон дарь эх болоод гараад явцан. Тэгээд авч чадаагүй. Тэгээд тийм учраас болбол ерөөсөө тийм юм бол байсан. Ерөөсөө

Эрдэнэтуяа -

Аанхан.

Шүрхүү -

Тэгээд

Эрдэнэтуяа -

Байх ч хэрэгтэй байсан юм байна л даа.

Шүрхүү -

Байх ч хэрэгтэй. Ерөөсөө тэрнийг болбол тэгээд энэ социализмын үед чинь болбол тэр бурхан сахиус яасан, тахисан, тэр судар ном уншсан тийм улсуудыг чинь бол ерөөсөө намын хурлаар авч хэлэлцээд юу яасан, бурхан сахиусыг нь авч түлээд шатаагаад тэгдэг болсон ш дээ. Тэр битгий хэл энэ арц уугиулж болдоггүй байлаа ш дээ. Арц уугиултал хэсгийн төлөөлөгч юм уу, намын үүрийн дарга нь тавиад ороод ирдэг байлаа ш дээ. Яагаад хаанаас хэн ирээд ном уншив. Гээд л. Тийм аюултай байсан. Уул овоогоо тахиж чаддаггүй, миний энэ бодож харамсаж явдаг юм яадаг байсан гэхлээр одоо энэ уул усаа тахиж чадахгүйгаас л газар дэлхий энэ хур бороо орохгүй, ган болж байна, гачиг болж байна, байгальтайгаа зүй бусаар харьц, зүй бусаар харьцсанаас болж л энэ одоо. тийн тийн.

Өвөл ч ирээгүй дунд нь тасдаад хаячихсанаас болж одоо ингээд яачиж байгаа. Тэгэхээр зэрэг манай одоо ч гэсэн би тэгж боддогийн. Монголынхаа өв уламжлалыг авч үлдээсэй гэж боддогийн. Тэгээд одоо энэ чулуун барын бичиг, тэгээд богдын сургааль эдүүс болбол ерөөсөө дээр үед бидүүсийн бараг гараагүй байхад бичсэн ном ш дээ энэ чинь ерөөсөө. Хм. Судар ном гээд л. Тэгээд энийг яагаад үзэхэд болбол судлаад л харьцуулаад үзэхэд ерөөсөө одоо л тэр болгон чинь бүгдээрээ болоод байга юм. Тэгээд ерөөсөө яасан гэхээр ерөөсөө аалзны шүлс огторгуйд тор мэт татна гэхэд одоо юуг хэлж байсан бэ гэхээр зэрэг одоо энэ одоо энэ.

Эрдэнэтуяа -

Машин

Шүрхүү -

Биш

Эрдэнэтуяа -

Юу юм?

Шүрхүү -

Энэ юу юм гэхээр зэрэг энэ цахилгаан холбоо

Эрдэнэтуяа -

Аан

Шүрхүү -

Энэ чинь ингээд тор мэт болчихдог. Аан царцаа голио тэнгэрт ниснээ гэж

Эрдэнэтуяа -

Онгоц уу?

Шүрхүү -

Онгоцыг хэлж байгаам. Юу машиныг болохоор зэрэг.

Эрдэнэтуяа -

Төмөр юу гэдэг билээ?

Шүрхүү -

Төмөр хорхой

Эрдэнэтуяа -

Төмөр хорхой гэдэг байсан билүү?Төмөртэй л юм байсан тэ.

Шүрхүү -

Тэгээд ингэж яасан. Тэгээд одоо энэ эмэгтэй хүн бөгсөндөө шар юм өмсөж болохгүй, уландаа шар юм өмсөж болохгүй, улаан юм өмсөж болохгүй гээд эдүүсийг хэлээд байгаа юм ш дээ. Улаан дотоож, энэ улаан лэвчик мэвчикийг чинь нээх авч өмсмөөргүй юм байгаан ш дээ. Хүүхдүүд минь.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр яадгийн?

Шүрхүү -

Энэ болбол ерөөсөө л цустай л хутгалдах байх л гэсэн утгатай юм байгаам. Би тэгээд тийм учраас энэ хоёр охиндоо хэлдгийн. Өшөө тэгээд өөр дотныхоо юманд ярьдаггүй юм. Би чинь бас их шашин шүтлэгтэй бас энэ хөгшчүүлийнхээ дэргэд их байсан болохоор номч ш дээ. Эцэгтэй эмэгтэй хүн ууцаа үүрч явдаггүй. Ерөөсөө ингээд яахад болбол ерөөсөө тэгээд л ерөөсөө тэр үедээ

Эрдэнэтуяа -

Тэрийгээ хүүхдүүддээ хэр удамшуулсан та?

Шүрхүү -

Би болбол ерөөсөө хүүхдүүддээ цаг тутам ярьдгийн ш дээ. Ерөөсөө тэгээд

Эрдэнэтуяа -

Таньд бол тэр үеийн хөгшчүүл тиймэрхүү юм хэр удамшуулж байсан?

Шүрхүү -

Надад бол янзын их ярьдаг байсийн. Би тийм учраас болбол энэ домгийн маш их шүтдэг. Тэгээд энэ домгийг болбол одоо ингээд уламжлалаад яагаад байсан гэхээр зэрэг хүмүүжил байсан байгаам. Тэгээд ерөөсөө дээр үеийн энэ ардын зүйр цэцэн үг, тэгээд энэ оньсого, моньсого энэ юу бол оньсого чинь бол юу яасан гэхээр хүүхдийн сэтгэхүй хөгжүүлж байсан байгаам. Зүйр цэцэн үг нь болохоор яахын гэхээр хүүхдийг хүмүүжүүлж байсан байгаам. Тэгэхээр зэрэг л манай монголчууд ерөөсөө хэзээнээсээ аягүй оюунлаг, оюунлаг сайхан улсууд байсан байна л гэж би боддогийн. Тэгээд би энэ оюунлагийг яасан байна гэхлээр зэрэг оюунлагаа буруу хөгжүүлчихээд байгаа байхгүй юу, оюунлагаа зөв хөгжүүлж чадахгүй байгаа байхгүй юу. Зөв яаж чадахгүйгаас л оюунлаг чинь унтрах гээд л, мөхөх гээд л иймэрхүү л байгаа. Бас тэгээд л цээрлэх юмаа ч цээрлэж байсан. Ерөөсөө энэ ах дүү улсуудын хоорондоо ойртох барих, тэгээд л энэ сууж барих ингээд л энийг бол яадаг байсан гэхлээр тамсахын бузар гээд маш их цээрлэдэг байсан байгаам. Тамсахын бузар гэж цус ойртохын болов уу л гэж маш их цээрлэдэг. Тийм учраас л ах дүүгээ танилцуулж, ах дүүгээрээ оруулж, ах дүүгээ мэдүүлдэг байсан. Одоо социализмын үед болбол ах дүүгээ бараг мэдэхээ байсан. Өө манай тийм юм байдаг л юм гэсэн гэнэлээ гээд л хаячихдаг байсан болохоос биш ах дүүгээ танилцуулж байгаагүй. Манай хүн бид хоёрын байдал болбол одоо ерөөсөө ах дүүгийн л сайн танилцуулж, ах дүүгий нь л мэдүүлэх юмсан гэж ерөөсөө боддог байхгүй юу. Тэгээд бодоод хэлэхээр зэрэг өө тэр айлд чинь очоод тэгээд яалаа, тэр улсууд чинь тоохгүй л байна ш дээ. Тэр улсууд чинь хүнээр үзэхгүй л байна ш дээ гээд ингээд л байдаг байхгүй юу. Үзэж харахгүй нь хамаа байхгүй тийм юм гэнэ лээ, тийм учиртай гэнэ лээ гээд мэдээд улам бие биетэйгээ сайн л явж бай. Өгч авах нь хамаа байхгүй, тиймээ, Хоосон ч бай, ядруу ч бай

Эрдэнэтуяа -

Ер нь хамаатнаа л мэдэж авах нь

Шүрхүү -

Тийн. Хамаатнаа л мэдэх хэрэгтэй, цусаа мэдэх хэрэгтэй. Цусаа мэдээгүйгээс явж байгаад л хаа хамаагүй явж байгаад лбие биетэйгээ ойртож хавьтаад л мэдрэл муутай юмнууд их гарч байна. Янз бүрийн өвчтэй юмнууд их гарч байна л даа. Энийг бол утаа мутаа, униар, идэж ууж байгаа идэш ууштай холилдож барьж байж байна. Одоо тэгээд тэр ах дүүгийн юу муунаас ч болдог байх л гэж бодож байгаа. Тэгээд бас л яахав дээ физилогийн шаардлага маардлагаас болсноос хамаагүй юмнууд ойртож хавьтаж байгаад мэдрэл муутай юмнууд их гарч байгаа байх л даа.

Эрдэнэтуяа -

Замбараагүй явдлаас

Шүрхүү -

Замбараагүй. Ичдэг, айдаг, ичдэг байхгүй тэгээд л нээрээ миний богдын сургаал дээр байдаг ш дээ. Миний үсэнд мэдэх мэдэхгүй салгаа хийвээс миний нүдэнд хар эрээн могой болж үзэгдэж байнаа гэж. Өглөө оройгүй, үдэш оройгүй, өдөрт зургаа товчилж эргэж байнаа гэж Богд дандаа эргэдэг. Үүдний чинь хог алхаж ором үгүй байнаа гэж, тэгэхээр зэрэг л ерөөсөө эмэгтэй хүний үс одоо тэгээд бас их сэгсэлзүүлж явдаггүй, түүнээсээ болж юм дэвжихгүй, ах дүү нь өөдөө гарахгүй байна, бие биенээ доош нь унагаж байна гэдэг чинь ерөөсөө энэ болгоныг сургаалаас л гараад байгаа юм ш дээ. Эдүүсийг ингэж бодож байгаад ерөөсөө юу ч байхгүй эдүүсийг ингээд бодоход тэр юм чинь бөгдөөрөө биелээд л ерөөсөө тэгээд ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Тийм л байна л даа.

Шүрхүү -

Тийн ерөөсөө, үзэгдээд л байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ сая л тэр зурагтаар гарч байгаа юм чинь тэгээд энэ хүүхдийн баян сав гээд эхээс гарч байгаа нөгөө юу гээд байна ш дээ эхэс гээд л байна ш дээ. Тэрнийг чинь болбол газар дэлхийд үзүүлдэггүй, нохой шувуунд өгдөггүй, тэгээд ерөөсөө маш хүндлэж байж л ерөөсөө яадаг, тэгээд л одоо

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Шүрхүү -

За

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.