Ragchaa


Basic information
Interviewee ID: 990231
Name: Ragchaa
Parent's name: Gajid
Ovog: Peljee
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired, teacher, nedgel deputy boss
Belief: Buddhist
Born in: Darvi sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
authority
cultural campaigns
environment
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За хоёулаа яриагаа эхлэе.

Рагчаа -

Тэр багийн дарга чинь болбол ерөөсөө одоо төрийн захиргааны үндсэн нэгж шүү дээ

Отгонбаяр -

Тийн

Рагчаа -

Баг бол

Отгонбаяр -

Тийм

Рагчаа -

Тийм учраас ер нь сумын гол ажлыг болбол ерөөсөө багын дарга одоо амжуулдаг байсан, за нэг баг чинь болбол дээд тэл нь болбол зуун хориод өрхтэй байсым өө.

Отгонбаяр -

Зуун хорин өрхтэй

Рагчаа -

Аа тэгээд нэг наяас зуун хорийн хооронд л байсан байх,

Отгонбаяр -

Тийм байх

Рагчаа -

Аа тэр үед чинь болбол өнөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гээч юм байлаа шд.Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг энэ чинь ерөөсөө бүх юмыг болбол төлөвлөгөөгөөр гүйцэтгэдэг одоо мал өсгөх одоо төлөвлөгөөгөөр тэгээл одоо ингээл ноос үс, тэгээл энэ л бүх юм болбол данн одоо төлөвлөгөөгөөр хэрэгждэг байсан. Тэгээд одоо энэ төлөвлөгөө тасарахын болбол одоо хэрэгт ордог одоо шоронд явдаг ийм байсан. Ийм учраас болбол энэ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гээч юм болбол энэ монгол оронд болбол хэдэн жил ноёлов ер нь, энэ болвол одоо их нарийн за энэ дээр болбол ёстой зарим зүйл болбол хэлмэгджил байсан байх, за зарим нь болбол одоо энэ хатуу чанга байсан тулдаа одоо энэ ээлжийг болбол бас ер нь л одоо одоо нилээн сахилга номонд одоо оруулсан

Отгонбаяр -

Тийм

Рагчаа -

Тийм одоо ач холбогдолтой ийм зүйл байсан байх, ийм учраас одоо энэ төлөвлөгөөнөөс бэрхшээгээд ухаанд, нэгдэл болохоос өмнө болбол одоо мал бүхий иргэд одоо малаа өөр одоо нэг ядарсан цөөн малтай хүндээ өнөө өөрийнхөө бүх малыг болбол шилжүүлээд төлөвлөгөөтэй, тэгээд энэ Улаанбаатар хот руу болбол маш их нүүж байсын. Зөвхөн одоо ерөөсөө л ам бүлээрээ, гэр орноороо. За ингээд нэгдэл болбол яахав одоо хаяагүй ер нь за зарим газар болбол ер нь нилээн олон жилийн өмнө ч одоо байгуулагдаж байсан ийм зүйл юм. Энэ болбол одоо ерөөсөө л хөдөлмөрөө одоо хоршиж одоо хүнд хөдөлмөрийг болбол одоо хөнгөвчилөх ийм одоо зорилгын үүднээс болбол энэ нэгдэл болбол байгуулагджээсан, за манай Дарви сум тэхэд болбол мянга есөн зуун тавин зургаан онд эхэлж одоо нэгдэл байгуулагдсан, за энэ нэгдэл яаж байгуулагдаж байсан бэ гэхдээр за нэг хүн одоо нэг зохион байгуулаал за одоо нэг арав хорин айл байдым уу, энийг одоо нийлүүлээл тэгээл одоо нэг нэгдэл байгуулжийн гээл тэгээл өөрөө дарга нь болоол, тэгээл нэгдэл чинь одоо Ундрал гэдийм үү Оргил гэдийм үү ухаанд, Жавхлант гэдийм үү ийм одоо газар газар болбол олон нэгдэл болбол байгуулагдаж, одоо ингэж эхэлжээсэн, за тэгээд энэ хөлсөө одоо яаж тооцдог байсанб гэхдээр энэ чинь ийм байсан шдээ. Ухаанд хангайд болбол нэг өрх айлд тавин толгой мал, аа говьд болбол далан таван толгой мал, одоо өрхөд ноогдуулж өгөөл, тэгээл тэр бусдын болбол одоо тэгээл нэгдлийн мал болгоол ингээл нийгэмчлээл, тэгээл тэр малаа хариулдаг ийм болсым. За эхлээд болбол яахав нэгдэл аж ахуй зохион байгуулалтын хувьд бол сайн одоо бэхжиж хөгжиж чадаагүй учраас аа хөлсөө болбол хөдөлмөр гэдэг гээч юмаар тооцжээсийн. Хөдөлмөр гэдэг аа тэчнээн хөдөлмөр одоо хийлээ гээд аа тэгээд нэг хөдөлмөр өдөрт одоо юу гэхэв гэхээр өнөө олсон орлого төгрөг мөнгөнөөсөө болбол хэдийг хуваая гэж өнөө нийгэмчилсэн мал сүргээсээ одоо энэ ашигласан сүү цагаан идээ өнөөхөөр бэлдсэн ааруул зөөхийг аа тэгээд одоо өвлийн улиралд болбол өнөө нядалсан малынхаа махнаас болбол өнөө хөдөлмөр энэ тэрийнхаа хөлсөнд болбол одоо оруулж ингэж одоо өгч одоо хөлсийн ингэж тооцож ингэж өгч байсан. За ингээд мянга есөн зуун тавин есөн онд болбол одоо энэ улсын хэмжээгээр болбол социлист үйлдвэрлэлийн харилцаа яллаа гээч юм болоод аа ер нь улс орон даяар болвол үндсэндээ болбол нэгдэлч хөдөлгөөн ялаад, ингээд одоо бүх сум нэгдлүүд болбол сум нэгдэл гэсэн одоо ийм хаяг аддрестай болоод аа тэгээд сумын захиргааны дарга нэгдлийн дарга хоёрыг болбол нэг хүн одоо хавсарч ингэж хийдэг болоод тэгээ энэ нэгдэл болвол одоо цаашдаа ингээд хөгжөөд ингээд явсан түүхтэй, аа түүнээс өмнө болбол нэгдлийн дарга сумын дарга хоёр чинь хоёр өөр хүн байдаг байсын. Ингээд одоо нэг хүн болоод тэгээд одоо зангидаад тэгээд нэгдэл болбол яахав одоо өөрийнхөө төгрөг мөнгөөр болбол одоо ер нь бүх сумын ажлыг болбол одоо ер нь өөр дээрээ үүрээд аа ингээд одоо нэгдэл маань нэгдлийн дарга эхлээд одоо унаатай болоод аа ингээд одоо хөнгөн тэрэгтэй, аа нэгдэл болбол эхлээд хөгжээд тэгээд нэгдлийн доод талдаар болбол захиргаа маань орлогч дарга нарийн бичгийн дарга хоёр нь болбол захиргаанаар ажлаа хийдэг, заа өөр улсын байгуулгуудаас болбол ямар ямар байгууллага байсан бэ гэхдээр энэ худалдаа бэлтгэлийн анги болбол яахав шугамаараа өнөө бэлтгэлийнхаа зүйлийг хариуцаад, энэ одоо комоор үлдсэн. За хүн эмнэлэг сургууль, за мал эмнэлэг, аа клуб, цаг уур, одоо эвлэлийн үүр намын үүр ийм байгууллагууд болбол одоо улсаас цалинждаг. Аа бусад нь болбол одоо цөмөөрөө нэгдлээс одоо цалинждаг одоо ийм байсан. За мал бригад бүхэн болбол малын эмчтэй, аа мал зүйчтэй, аа мал зүйч гэдэг чинь одоо зоо техникч гэсэн үг. Заа сумын төв дээр болбол яахав малын их эмч нь сантиарч жолоочтой нэг ийм гурвуулаа тэгээл энэ бүх одоо энэ бэлтгэл өнөө бүх юмаа болбол одоо хангадаг, ерөнхий удирдлагаар болбол хангадаг, аа тэгээл дээрхи мал сүрэг одоо эмчлэх эдгэрүүлэх, эм тангаар хангах одоо тэрэнгүүнийгээ болбол нэгдэл өөрийнхөө хөрөнгөөр одоо хариуцаал аа нэгдлийн хөрөнгөөр болбол одоо тэр малын эмч нь бригадын малын эмч нарт болбол одоо эмээр хангаж өгдөг, ийм үйлчилгээтэй байж байгаал, тэгээл одоо нэгдэл сүүлдээ болбол тарах шиг боллоо. За тэр түрүүчийн тэр нэг ярьсан юман дээр болбол тэр сумын тэр ажилчин албан хаагчид болбол мал энэ тэр болбол ерөөсөө өгөөгүй гэж ингэж ярьдийн

Отгонбаяр -

Өгсөн байх ёстой

Рагчаа -

Ер нь болбол түрээсийн гэрээ гэж одоо байгуулж байсын.

Отгонбаяр -

Аа за

Рагчаа -

Түрээс гэж аа түрээсийн гэрээгээр одоо би заа ухаанд, зуун хорин тавин ямаа авъяа заа дөрвөн тэмээ арван одоо адуу авъяа гээл ингээл одоо гэрээ хийх юм бол энэ бол чөлөөтэй ерөөсөө яг одоо нэгдэл тарахын өмнөхөн, зүйтэй аа энд болбол одоо нөгөө нэгдэл эхэлж байгуулагдаж байхад өнөө энэнээс зөрүүлж одоо өнөө малаас зугатаагаад ингээд одоо явцан улсууд чинь өнөө нэгдэл тарахын үед цуулианаар болбол өнөө зутаагаад явцан улсууд чинь болбол одоо зөндөөгөөрөө буцаж ирээд,

Отгонбаяр -

Буцаж ирээл

Рагчаа -

Аа тэгээл өнөө түрээсийн гэрээний мал аваад тэгээ өнөө малтай байж байтал өнөө малыг хувьчлахгүй юу. Тэгээ өнөө мал чинь болбол өнөө маллаж байсан улсууд нь болбол ерөөсөө тэгээл үндсэндээ тэгээл маллаж байсан малаа болвол тэгээл цөмий нь өөрсдөөн авчихсан

Отгонбаяр -

Цөмий нь өөрсдөө авчихсан.

Рагчаа -

За түрээсийн гэрээгүй одоо аа малгүй ийм улсуудад болбол энэ чинь нэг нэгдэл одоо тараад бутраад цөмөөрөн дээр нь болбол кампань гээч юм үлдсийн байгаа юм. Компань болж байгуулагдаад,

Отгонбаяр -

Аа за

Рагчаа -

Нэг сум одоо манай Дарви суманд гэхэд чинь болбол одоо хоёр компаньтай байна шдээ ухаанд, Эгц компань, Жавхлант компань гээл нэгдлийн суурин дээр энэ хоёр компань үлдээл аа тэгээл энэ хоёр компаний мэдэлд болбол тухайн үедээ болбол бас юм үлдсэн лдээ хэдэн толгой мал энэ тэр.

Отгонбаяр -

Тийм үү?

Рагчаа -

Аа тэр малыг болбол одоо яасанб гэхдээр үнэхээр одоо мал өгчихөөр одоо ийм шаардлагатай ийм улсууд өнөө байж таарна шдээ, олон хүнд чинь насаараа одоо ажиллачихсан, тэгсэн мөртлөө болбол гартаа барьсан хувийн өмчгүй ийм улсуудад болбол зохих хэмжээгээр нь одоо зуу зуугаар нь өгөлгүйгээр зүгээр ер нь арав хорь гучаар нь өнөө өөрийнхөө боломжоор болбол бас одоо малжуулах талаар болбол их анхаараад дөхсөн л дөө. Энийг л би энэ нэгдлийн юмандаар болвол ингээд нэг хэлчихмаар байна. За өөр чинь юуг асуулаа надаас?

Отгонбаяр -

Та сумын нэгдлийн орлогч дарга их олон жил хийсэн

Рагчаа -

Өө тийн

Отгонбаяр -

Бүр нөгөө таны нөгөө алдартай үг байдаг шдээ. Би энэ халуун тамд унаад хэдэн жил болжийн гэдэг билээ?

Рагчаа -

Тэр

Отгонбаяр -

Нөгөө генерал Пүрэв гуай ярьжээсан. Тэр халуун тамынхаа тухай яриач?

Рагчаа -

Нэгдэл болбол яахав ер нь одоо сумын ерөөсөө л бүх ажлыг болбол ерөөсөө болбол одоо нэгдэл үүрдэг, за яахав ер нь одоо аймгаас болбол өвөл гэхэд чинь л одоо нэг хөнгөн тэрэгний пааранд нэг польто нөмөрсөн нэг тийм дарга л мөн өнөө халуун партай байшингаасаа гараал тэгээл өнөө халуун партай машин дотор суучихаал тэгээл нэгдэлд давхиад ирнэ. Тэгээл нэгдлийн үүдэн дээр буугаал тэгээл өнөө зочид буудалд ороол нэг өрөөнд орно шдээ. За тэр өрөө болбол ер нь одоо тэгээл зохих хэмжээний одоо за яахав нэг тийм амьтай л байдаг байсан. Өнөө уурын өнөө халаагууртай.

Отгонбаяр -

Хөлдөөчихгүйн тулд

Рагчаа -

Өнөө жинхэнэ өнөө аймгийг ямар гүйцэх юм байхав, тэгээл нэг шалдан одоо нэг костюмтай нэг польто нөмөрсөн нэг тийм дарга одоо нэг тийм энд орж ирээл тэгээл ер нь паа нэг маяг болоол ингээл бариад үздэг байлгүй, ер нь тэгээл нэг халуунгүй зөнд нь нэг амь халуунтай л байхын болбол тэгээл өнөө нэгдлийн улсуудтай л одоо ярив аа энийгээ халалвал галалвал дулаавтар л гээл за дээр үед чинь одоо өвөл болц хийнэ гэж нэг юм хийдэг байсым өө. Борц өнөө борцоороо болбол зун ирсэн улсуудад зочид гийчдэд өнөө борцоор одоо өнөө шинэ мах чинь одоо өнөө өмхийрөөд тэгээд өнөө хөлдөөгч хөргөгч ч байхгүй учраас дороо л ингээд муудчихдийм. Тэгээд одоо ирсэн улсуудад бэлнээр нь одоо ингээд одоо аль тухайн ирсэн үед нь болбол бэлэг болдог байсан гээд баахан олс элдүүлдиймөө. Тэгсэн чинь л одоо өнөө аймгаас өнөө төлөөлөгч ирнэ гэсэн улсууд чинь ерөөсөө борц иддэгүй хүн ерөөсөө байдгүй юм байна. Тэгээл тэгсэн өнөө мал эцэнхий туранхай байна, янз бүрийн л юм байна.

Отгонбаяр -

Тийн шдээ

Рагчаа -

Заа тэгээл одоо сүү цагаан идээ чинь бас хөдөө болбол ер нь за өвлийн үед болбол яахав жаахан хөлдөөгөөл үхэр эвдэлсэн айлуудаас бол үхрийн сүүг дээх нь үеддээ бол манайх чинь сүүлдээ болбол бүр одоо үнээний фермтэй ер нь тэр жилийн дөрвөн улиралд болбол одоо ер нь сүүтэй цай, сүү тараг болбол ер нь үнэндээ манай Дарви сумын хувьд болбол бэлэн байсымаа. Тэрнээс өмнө болбол одоо бас л ер нь бэлэн байхгүй зарим үед болбол ер нь хар цай уух барих, ийм юм болбол элбэг л байсан л даа ер нь. Элбэг л байсан. Тэгээд одоо ер нь аймгаас ирж байгаа улсууд чинь болбол ер нь тэгээл одоо хөлдээ сүү сааль болбол ер нь одоо чухам дан нь байж байдаг л сан нь тийм байдгын байлгүй яав гэж одоо, ваа хөдөө аж ахуйн нэгдэл одоо та нар малын хажууд байж байгаад хар цай хийж байна ч гэх шиг. Одоо бас шүүмжлэл болбол ирдэгээ за бас хүний эмнэлэг болбол дуудлагын тэрэг одоо ер нь манай Дарви сум гэхэд болбол ер нь хожуу нэг дуудлагын тэрэгтэй болсым байгаам хүн эмнэлгийн. Аа хөдөөгийн малчид чинь болбол хөөрхий минь одоо үндсэндээ заа хариулагаа яахав одоо нэг морьтой нэг унаатай нэг тэмээтэй, ийм л байдаг аа тэгээл өвчин тусахад болбол морь хөтлөөд ирэх тэмээ хөтлөөд ирэх тийм хүн байхгүй шд. Тэгээл одоо явуулын одоо замын хүнээр одоо ямар ч одоо хүнд л өвчин туссан өөрөө ирээд хэлэх ч хүн байдаг аа хүнээр одоо дамжуулаад одоо дуудлага дууддаг, ийм ч л одоо хүн байдаг л байсан. Тэгээл яадгийм өнөө дуудлаганд болбол өнөө нэгдэл одоо өнөө дуудсан унааг болбол өнөө хангана. Өнөө хөдөөний иргэд өнөө хүн эмнэлэг дуудсан дуудлагын машин байхгүй учраас аа унаа өгөхгүй болбол тэгээд өнөө эмч чинь явган явах биш одоо ямар ч арга байхгүй ингээл тэгээл яадийн одоо өнөө дуудлагууды чинь заа өнөө том ачааны одоо гурван тонны дөрвөн тонны таван тонны даацтай машинууды чинь одоо дуудлаганд явуулах дээр бас өнөө

Отгонбаяр -

Бинзен масло нь

Рагчаа -

Бинзен масло даац ашиглалт үр ашиггүй одоо заржын гээд ингээд одоо хэлэх үгэнд ерөөсөө ороод болдоггүй аа манай Дарви сум болбол ухаан, нэгдлийн даргыг хөнгөн тэргэн дээр илтгээд намын үүрийн дарга нэг хөнгөн тэрэг унадаг байсан. Тэгээд өнөө хоёр дарга чинь болбол өнөө хоёр тэргээ болбол хувийн аминий юм шиг одоо ойлгоод бас дуудлаганд болбол ердөө ерөөсөө явуулдаггүй, харамлаад

Отгонбаяр -

Тэр

Рагчаа -

Өөрснөө л одоо унаад ингээд одоо дуртай үедээ явжаах, ийм л одоо зорилготой ийм л юм гэж одоо ойлгодог ийм байсан. Тэгээл яадийн өнөө дарга нар чинь явж байгаал нэг айлд очоол за нэг айл одоо нэг сайхан хоол хийж өгөөл нэг шил архи гаргаал заа хүсэх юм байна уу л гэдэг, ваа хүсэх юм одоо яахав энэ хашаа засварт одоо хоёр ширхэг банз хэрэгтэй байна манайд, ваа нэг хоёр юм уу ганц ширхэг хадаас хэрэгтэй байна, аа мал бас нэг тэжээмээр байна за одоо нэг олон уут тэжээлийн ч хэрэг алга үгүй ээ нэг хоёр боодол өвс үгүй ээ нэг хоёр боодол хоёр уут тэжээл ч гэдгийм үү аа нэг арван боодол өвс аа нэг таван тонн таван сум тэжээл хэрэгтэй байна ч гэдгийм үү өнөөхийг өнөө хоёр дарга чинь өөрийнхөө тэмдэглэл дээр тэмдэглэж бичихаад за тэгээд өнөө нэгдлийн орлогч гэж намайг дуудаж оруулаал заа тэдэн суул тэр,

Отгонбаяр -

Тийм тийм юм

Рагчаа -

Аа таван боодол өвс хоёр уут тэжээл хэрэгтэй гэж байна аа хашаа засах гэж байна хоёр ширхэг банз, хэдэн кило ч гэдгийм үү таван зууун грам ч юм уу хадаас явуулах хэрэгтэй гээд ингээд тэр чинь өөрийнхөө дэвтэр дээр ингээд одоо ингээд одоо тэмдэглэчихсан, аа би өнөө хүнээс үүрэг даалагавар хүлээж авчаагаа хүн чинь бас өнөөхийг чинь цаад дэвтэр дээрээ тэмдэглэж хүлээж авна. Аа тэгээд өнөө дарга нар чинь болбол үүрэг даалгавар өгсөн дэвтэр гээд өнөө нэг үгээр хэлэхийн болбол одоо тэр чинь хар дэвтэр юм даа тэр хар дэвтэр. Аа өнөө миний үүрэг даалагавар биелүүлсэн энэ тэр гээд тэгээл одоо шалгаалдаг. Аа тэгээл өнөө өгсөн үүрэг даалгаврыг чинь өнөө миний мэдэлд болбол нэг болбол нэг дөрвөн тонны даацтай трактор байж байгаам. Нэг болбол нэг таван тонны даацтай

Отгонбаяр -

Гуч машин

Рагчаа -

Зил гуч нэг болбол энэ дөрвөн тонны даацтай энэ Зил машин байж байх ийм л жишээтэй. Аа тэгсэн өөрснөө болохлээр бааз нэгдлийн даац ашиглалт болбол ерөөсөө маш муу байна. Тэрэг техник ашиглалт болбол ерөөсөө одоо маш муу байна. Ийм учраас одоо ерөөсөө энэ даац ашиглалтыг болбол сайжруул тэгээл ингээл шаардаал шахаал байдаг. Тэгээл өнөө өгсөн өнөө үүрэг даалгавыг чинь баахан нилээн юм болгожээж л ухаанд нэг ядахдаа нэг арав хорин айлын хооронд буулгачихаар үгүй ядахдаа нэг пүүзүү тэрээтэй юм болсны дараагаар явуулахыг одоо ингээл хүлээгээд байж байтал өнөө өгсөн үүрэг даалгавар болбол биелэхгүй байна, биелүүлсэнгүй гээд ингээд одоо шаардаж шахаад ингээд одоо болдоггүй, тэр ийм ийм юмнаас л одоо халуун там л үүссэн байхгүй юу.

Отгонбаяр -

Халуун там гэж нэрлэсэн

Рагчаа -

Тэгээд энэ халуун тамд ороод одоо тэдэн жил болжийнаа гээд энийг одоо аймгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Дүгэржав тэр чинь одоо гэгээрлийн хэлтсийн дарга байсан биднийг одоо бүр багш байх үеэс л одоо бие биенээ мэддэг, танидаг тийм байсан байхгүй юу тэгээд тэр өнөө хариучлагатай нарийн бичгийн дарга хийж байгаанд сумад ирээд одоо за юу болжын ядарч зүдэрч байна уу энэ тэр гээл ярьж байгаал тэгээл аа ядарч зүдрэх гэж юу байхав, тэгээл энэ халуун тамд ороод тэдэн жил болж байна гээл тэгээл нэг ярицан тэгээл тэр аймгаар түгцийн байхгүй юу.

Отгонбаяр -

Тарчихсан, нөгөө генерал Пүрэв гуай аймгийн даргаар очсон байж байгаал нэг яриандаа таныг тэгээд сонинд ярилцлага өгөхдөө тэгээд бичцэн байсан би тэхэд тэр хотод байж байгаад уншаад Дамбаагийн үг мөн дөө гээл тэгцгааж байсан.

Рагчаа -

Тэр байтугай эвлэг одоо энэ манай Дарви сумад чинь Дамбаа нь би байгаа юм, Амбаа гэж зоо техникч Сосорыг хэлдэг байсын. Аа Аажаа гэж сумын захиргааны орлогч дарга, Том ах гэж ардын хянан шалгах хорооны дарга, тэр өнөө улс төрийн товчооны гишүүн Рагчаа дарга, энэ аймгийн намын хорооны бүгд хурал дээр ч тэгсийм үү бага хурал дээр ч тэгсийм үү. Тэгээд Рагчаа дарга ирээд тэгээд тэр Рагчаа даргын хэлсэн үгэн дотор бид дөрвийг одоо энэ Дарвид болбол төвлөрөн удирдах ёс зарчим алдагдсан байна одоо энэ дөрвөн хүнийг болбол одоо ингээд одоо бүр авгайлаад одоо Амбаа Дамбаа Аажаа Томох гээд ингэжийн гээд одоо бүр тэр хэлсэн үгэнд нь хүртэл одоо ороод тэгээд Алтайн Хөгжил сонин дээр Рагчаа даргын хэлсэн үгэн дотор одоо бид дөрөв яг энэ авгайлгаараа

Отгонбаяр -

Бичигдээд

Рагчаа -

Ингээд орчихсон зарчимч шаардлага байхгүй болсон ийм одоо алтан үсэг ийм одоо болсон байна гэхээр л Дарви сум тэгээд ийм агуулагатайгаар ингээд орцон байсым өө.

Отгонбаяр -

Танай нутгийнхан бол таны нэрийг ёстой мэдэхгүй шдээ одоо бүгд л Дамбаа гэнэ шүү дээ.

Рагчаа -

Аа тийм ай тийм, дүү улсууд болбол ерөөсөө л одоо Дамбаа тэгээл Хөххүүг Аажаа Захиргааны орлогч дарга, зоо Сосорыг Амбаа тэгээд Рэнцэндоржийг Том ах бүүр одоо тэгээд одоо тэгээд зарим нь одоо Рагчаа Дамбаа гэнэ, Дамбаа гэнэ одоо тэгээл ингэдэг болчихсийм. Тэр дээр үед болбол тэр цагаан сарыг болбол ерөөсөө маш их өргөн тэмдэглэжээсийн байхгүй юу. Аа айл бүгд болбол одоо бурхандаа чонхор тавина гэж, за чонхор гэдэг болвол ерөөсөө эрүүг нь заагаагүй эрүү хэлтэйгаа бүр эвэртэй чихтэй ийм толгой. Аа тэгээд тэр хажуу талд нь болбол уураг сүүлий нь хонт шагай чөмөгий нь аай одоо зарим газар гургалдай гэж байдаг зарим газар хош гэж ярьдаг. Өнөө хошын тэр аяар нь ингээд ийм зүйлийг болбол бурхандаа тавидаг байсан байхгүй юу. Тэгээд одоо овоо гэж одоо ингэр гэж ярьдаг зарим газар ингээд одоо тэр нар гуйх тэр наржих ?тэр цагаалах өдрийнхөө урьд талд одоо тэр ийм одоо сайхан чулуугаар ийм шомбойсон одоо нэг овоо ийм нилээн өндөр одоо ийм нэг хүний дайтай тэр хүний хиртэй тэр арай богино, тэр хөндий нь одоо тэр овоо босгоод тэгээд тэр цагаан сарын шинийн нэгний өглөө тэр овоондоо тавагтай идээтэй, залам гэж одоо нэг ийм, дэрс нарийхан ийм модон жаахан одоо тийм өнгөтэй торго, чэсчүү, тэгээл одоо энэ хоргой тэгээл одоо энэ эцэг малын одоо буур, хуцны зогдор ийм юм уяад тэгээд өнөөхдөө аваачиж өнөө овооныхоо завсар завсраар нь шургуулаад хоёр цаг хэдэн минутнаас тэгээд мөргөөд, тэгээд ирж тэгээд ирээд золгодог байсым. За энэ болбол одоо дээр үед болбол тэгжээсэн учраас энэ одоо нөгөө үзэл суртлын хувьд одоо цээрлэнэ энийг чинь одоо ер нь хавчаад одоо энэ овоонд мөргөх явдлыг болбол зогсоогоод тэгээд одоо энэ чинь овоон дээр хэрвээ мөргөхийн болбол бөөн одоо асуудалд орж одоо арга хэмжээ авагддаг ийм байсан. Аа тэгээд энэ явдал болбол хаагдаад аа тэгээд цагаан сар чинь болбол зарим үед болбол энэ ёолкноор одоо шинэ жилээр хамт одоо тэмдэглэгддэг. Заа зарим жил болбол яахав одоо өнөө хаврын эхэн сарын шинийн нэгэндээ болбол өө нэг тийм хөнгөхөн шиг ингэж одоо тэмдэглэгдэж байгаад тэгээд энэ чинь сүүлрүүгээ болбол дахиад өргөжөөд аа тэр чонхор тавих явдал нь болбол байгаад аа айл өвгөд болбол одоо ууц чанадаг, аа айл бүгд болбол одоо хэвийн боов хийдэг өнөө том данхайсан идээгээ тавьдаг, өнөө айл их хэсдэг, өнөө архиа уудагэнэ явдал нь болбол сүүлийн үе рүү болбол дахиж хавтгайраад тэгээд их өргөн тэмдэглэддэг ийм болсым. Нэг үе болбол нэг жаахан хаагдаад ингээд ирсэн ийм л юм, тэгэж байж байгаал тэгээд энэ нэгдэл тараал одоо тэгээл энэ шинэ нийгэм, энэ зах зээлд ороод, за энэ шашин одоо тэр л лам нараас тэр л одоо хуучин цагын юм асуух барих энэ явдал чинь болбол ерөөсөө бүр хаалттай байсын шдээ бүр. Одоо тэр л өдөр судар үзэх, за тэгээл зарим нь болбол алтан хошуу өргөнө л гэдэг, зарим нь болбол нууц мэдээлэл гэж ярьдаг ухаанд орчин үеийнхаа хэллэгээр болбол тэгээл тэр чинь зарим нь болбол мэдэгддэг л байсым лдаа ухаандаа тэр тэгээд тэгэж хэлжийн гэнээ, тэд өдөр судар үзэж гэнээ, тэрнээс юм асуугаад тэр тэгэж гэнээ ч гэх шиг, тэгээл тэрийг мэдэхийн болбол одоо тэгээл тэр үед чинь энэ намын үзэл суртлын ажил гэж их хурц асуудал байсан. Тэгээл намын байгууллагаар дамжаал тэрнээ тэрүүнтэй чинь болбол тэнд чинь тэгээл мохоогоол, тэгээл таг чиг болгоол тэгээл одоо нуугаал хаагаал тэгээл бүр ийм л байж байгаал тэгээл дахиж сэргэлээл дээ энэ чинь.

Отгонбаяр -

Нхн, та намын үүрийн орлогч бас нилээн олон жил хийсэн

Рагчаа -

Өө тийн, намын үүрийн

Отгонбаяр -

Тэхээр намын үүрийн орлогч, нэгдлийн орлогч хийх хоёрт ялгаа их байсан уу? Нэгд

Рагчаа -

Намын үүрийн орлогч гэж одоо чухам хамгийн цэвэрхэн ажил байхгүй юу.

Отгонбаяр -

Биед амар.

Рагчаа -

Тийм, намын үүрийн ажил болбол тэр суурийн соёл хүмүүжил ажил гэж одоо явагддаг байсан, энэ болбол одоо тэр суурийн одоо улс төрийн сонсгол, суурийн хичээл одоо данн одоо энэ л үзэл сурталын ийм л одоо данн бичиг цаасны л ийм л ажил шүү дээ ерөөсөө. Үзэл суртлын ажил болвол ер нь одоо за энэ л одоо ухуулага таниулага, за тэгээл одоо намын нэгж ухуулага одоо энэ кино, тэгээл одоо энэ концерт, жүжиг тэгээл одоо энэ улс төрийн сонсгол, лекц, хэвлэл захиалгыг болбол хариуцна харин энийг болбол одоо бүр хөөцөлдөж байж тэр суманд ирсэн одоо хэвлэл захиалгын төлөвлөгөөг болбол одоо хангалттай биелүүлнэ. Энийг л хийчихийн болбол тэгээл улсын төлөвлөгөөт ажил хангалттай биелэгджаахийн болбол тэгээл намын ажил чинь болбол энэ төлөвлөгөөт ажлын биелэлтээр л одоо дүгнэгддэг байсын шдээ. За энэ дээр одоо мал өсчихнө, заа өнөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгын үеийн өнөө сумын одоо гол юмыг болбол нэгдлүүд өгдөг байсан ийм учраас одоо нэгдлийн одоо тэгээл тэр ноос ноолуур, тэгээл одоо энэ тарвага зурамны арьс хүртэл одоо төлөвлөгөөтэй, ерөөсөө энэ л биелэгдчихийн болбол тэгээл одоо намын үзэл суртлын ажил сайн сайн сайхан байдаг л өргөгдөөл магтагдаал тэгээл одоо өнөө намын дарга чинь тэгээл дээшээгаа болбол нэр хүнд нь ахиал, ингээл явчихна. За нэгдэл болбол яахав, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд одоо өнөө өөрийн машин тэрэг унаатай хөрөнгөтэй хогшилтэй цураатай болсон юм чинь өнөө ноос үсий чинь хайгаал тэгээл бүр машин тэрэг хөлөглөөл бүр одоо энэ хөндлөн энэ аймаг сум хэсч явжаагаал тэгээл олоод ирдэг,ингээл төлөвлөгөөгөө биелүүлдэг байсын шд. Ер нь тэгээл энэ сумын ажил энэ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгын үед болбол энэ улсын төлөвлөгөөт даалгавар биелэгдэж л байхын болбол тэгээл мал өсчихийн болбол тэгээл одоо зүгээр тэнгэрт гартлаа өргөгдөөл ингээл явна. За зуд зурханд босохгүй болбол тэгээл хөөрхий минь мал ч өлсдийм, аа энэ төлөвлөгөөг болбол яахав тав арван кило ганц нэг тонноор дутахад болбол хөөрхий минь олны буян оломгүй далай гэж юмаар хэсч явжаагаал тэгээл одоо энэ Ховд, хойшоогоол явдаг, ер нь тэгээл голдуу манайх чинь өнөө Ховд Мовд тэгээл өөрийнхөө аймгуудын сум мумаар явжаагаал тэгээл зөндөөгөөр нь олж ирээл тэгээл төлөвгөөгөө болбол ян тан биелүүлчихдаг ер нь цаг агаар өнөө ч тэр, наана ч тэр ийм л байхын болбол тэгээл ер нь ажил хөдөөгийн энэ мал өсгүүлдэг ажил бол тийм дааж давашгүй ч ажил биш сайхан ажил шүү дээ.

Отгонбаяр -

Нэгдлийн сумын нэгдлийн орлогч гэдэг бол хэр их эрх мэдэлтэй ажил вэ? таньд одоо эрх мэдэлд одоо

Рагчаа -

Өө яахав эрх мэдэлд болбол яахав ер нь нэгдлийн тэр машин тэрэг техник, тэгээл одоо туслах үйлдвэр, туслах аж ахуй, ийм л юм хариуцна одоо тэгээл одоо машин тэрэг техник одоо ер нь цөмөөрөө сайхан хөдлөөл тэгээл одоо манайх чинь галынхаа модыг одоо тэр Тосонцэнгэлээс авдаг байсын шдээ. Тэгээл модоо болбол Тосонцэнгэлээс авчирч бэлдээл тэгээл одоо хөөрхий минь энэ намын төв хорооны хэлтсийн эрхлэгч Ёндон гэж манай сумын харъяат ийм хүн байсын Далхаагын Ёндон гэж энүүн дээр одоо орж хөөцөлджөөгоол нэг самосвалтай болсон, тэгээл сомсмол маань одоо өвөл ерөөсөө одоо зогсохгүй саатахгүй хөшүүртэй одоо нүүрсээ зөөчихнө. Тэгээл одоо уурын зуух за мотор одоо ажилтай л байжээвал тэгээл одоо гуйхад чинь болбол мал нь байж байна, за хуурай хэрэглэл нь болбол худалдаа үйлчилгэнээсээ дамжуулаад авчихна, заа манайд болбол одоо хамгийн бэллэгддэггүй нэг сүрхий юм болбол өнөө алтан систем гэж хойно нэг том зуун далан хэдэн га-гийн том талбай ашиглалтанд орсон. Аа энэ энэний төлөвлөгөө болбол биелэгддэггүй, аа зөвлөлтөөс нэг мэргэжилтэн ирсэн өндөр хангамжтай дагнан одоо хонины гуя иднэ.

Отгонбаяр -

Суманд уу?

Рагчаа -

Аа тэгээд одоо нэг тийм нэг гүрж үндсэтэн гэж нэг тийм юм их муухай зантай нэг юм байсан юм.

Отгонбаяр -

За

Рагчаа -

Тэр авгайтайгаа хүүхэдтэйгаа тэгээл

Отгонбаяр -

Хэдэн жил болсын танай суманд?

Рагчаа -

Аа тэр чинь хоёр гурван ч жил болов уу ер нь тэгээд.

Отгонбаяр -

Юу хийсийн тэр тэгээд?

Рагчаа -

Тэр одоо тэгээл тэр систем хариуцаал

Отгонбаяр -

Аа услалтын систем хариуцсым уу?

Рагчаа -

Тийн тэгээл тэр чинь нэг аавын цээжтэй юм өө, бас унаатай нэгдэл хангаж өгсөн. Тэгээл хийгээд нэг их базаасан ч юм байдгүй, тэгээл дураараа дургисан ажил хийдгүй тэр л жаахан хангалтгүй байсан байх. Бусдаар болбол ер нь тэгээл ер нь сумын ажил болбол нэг их доороо болбол гайгүй байсан лдаа тэгээл

Отгонбаяр -

Соёлын довтолгоон гэж нэг юм болж байлаа шдээ.

Рагчаа -

Тийм

Отгонбаяр -

Тэр яг яаж ямар процесоор ямар механизмаар явав?

Рагчаа -

Тэр соёлын довтолгоон болбол би ерөөсөө ач холбогдлоо өгсөн гэж ингэж боддым аа. Заа дээр үед чинь болбол ер нь одоо сумын төв дээр чинь халуун ус байдгүй байлаа, заа ариун цэврийн талаар болбол ер нь одоо айл за албан байгууллага яахав одоо нэг нойл нэг тийм бие засдаг нэг тийм жорлон гэж ярьдаг нэг тийм юмтай. За тэгээл энэ гэр хороололд айлууд болбол ерөөсөө тийм юм байхгүй. Эл задгай, заа тэгээл хөнжил гудас гээч юм болбол ерөөсөө байхгүй. Цагаан хэрэглэл гээч юм болбол ерөөсөө одоо байхгүй. Тэгээл ер нь одоо ихэнх нь болбол дээлээ нөмрөөл тэгээл, дээл болбол өмсч хувцалдаг, аа хөнжил одоо нөмөрч хэвтдэг ийм одоо хоёр үүрэгтэй голдуу шиг, ийм байсан. Заа тэгээл одоо ер нь үсчин мүсчин одоо тийм юм ерөөсөө байхгүй шдээ одоо суманд чинь болбол тэгээл одоо бие биенийхаа үсийг болбол одоо чаддаг нь болбол ухаанд халимаг үстэй хүний үсийг болбол нэг чаддаг нь болбол ерөөсөө аа засаал аа чаддаггүй нь болбол зүгээр одоо ингээл шууд ингээл машиндаал тэгээл нэг халтар халтар болоол. Эмэгтэй улсууд болбол тэр үс толгой гэзгээ болвол янзлуулна гээч юм болбол ерөөсөө байхгүй ийм байсан. Тэгээд тэр хичнээн яамны байз гэдэг билээ тэр чинь?

Отгонбаяр -

Таван яамны гэдэг байсан

Рагчаа -

Тийн, тэр олон яамны ийм одоо бүрэлдэхүүнтэй соёлын довтолгоон ингэж одоо явагдсым. Ингээд одоо соёлын довтолгооныг угтаж ийм ийм юм хийх ёстой юм гэж одоо тэрийг чинь угтаж бас их юм хийсийн шдээ өнөө.

Отгонбаяр -

Нхн

Рагчаа -

Тэр үед чинь болбол одоо за юм болбол яахав ер нь одоо мөнгөний ханш унаагүй, ер нь одоо бас хэрэндээ болвол ер нь элбэг дэлбэг нэгдэл нэг үеэ бодвол бас аж ахуй зохион байгуулалтын талаар болбол бас ихжцэн, аа их үедээ болбол ер нь одоо бас ер нь харж хандах ийм одоо хандлага болбол нэг үеэ бодвол одоо сайжирчихсан, аа хүмсүүдийн одоо ухамсар үйл ажиллагаа болбол бас ер нь нилээн одоо өөрчлөгдчихсан ер нь, аа ийм байлаа. Ийм учраас болбол одоо энийг чинь угтаад ухаанд байргүй гэж одоо ухаанд гэр хороолол гэхэд л ухаанд эгнээ эгнээгээрээ тэгэээд л гадаа болбол одоо бие засдаг одоо тийм жорлонтой ухаанд, муу усны одоо тийм бага ч гэсэн одоо тийм нүхтэй, аа айл бүгд болбол зохих хэмжээний одоо хөнжил хөнжлийн цагаан даавуу, гудас гудасны даавуутай ингээд болбол одоо бэлдцэн аа бас одоо нилээд болбол одоо энэ гоожуур ариун цэврийн хэрэглэлтэй болчихсон, за сум болбол бас нэг халуун усны одоо ийм газар болбол одоо бий болгочихсон, ийм одоо угтаад болбол их юм хийлээ шдээ. Тэгээл одоо тэр үзлэг ирсэн, үзлэгт болбол ер нь тэгээл хөдөө гадаа бригадуудаар чиг явсан сумын тэр үеийн бүх айлуудаар тэгээл бүх албан газруудаар орсон, аа ер нь одоо үнэхээр угтаад болбол нилээн юм одоо хийцэн байсан учраас болбол ер нь нилээн юм хийсэн нь болбол ер нь одоо нүүр бардам энэ үзлэгт болбол ороол зохих одоо дүн баллаа аваал муу хангалтгүй хийсэн нь болбол зохих хэмжээний одоо бангаа хүртээл ингээл өнгөрөөл тэгээл энэнээс хойш л энэ одоо сумын ер нь энэ соёл хэсгийн ажил болбол ер нь нилээн одоо номод орж ер нь одоо нилээн хөгжиж одоо цааш нь болвол одоо улам бататгаж одоо улам одоо чанартай өгөөжтэй ийм ажиллуулах ажил болбол ингэж л эхэлсэн лдээ. Тэгээл үүний үр дүн болбол одоо сүүлрүүгээ болбол сум бүгд болбол одоо ухаанд эхчүүдийн амрах байр гэж одоо жирэмсэн эхчүүдийг одоо тэр амрах байрандаа амраадаг, аа тэндээ болбол амаржуулдаг, амаржсаны дараагаар болбол амраадаг. За мөн одоо хөдөө гадаа явжаагаа улсууд болбол ухаанд нэг айлд хоноход ухаанд дээлээ нөмрөөд хэвтдэг байсан болбол айлууд чинь одоо нэг одоо одоо тийм уутанд хийчихсан хоноцын хэрэглэл гээл одоо ууттай хөнжил цагаан даавуу гаргаад тэгээд одоо хөнжил цагаан даавуу нөмөргөөд хөнжил хөнтрөөд ингээд одоо унтах жишээтэй ухаанд. За энэ чинь хөдөө гадаа явжаагаа улсууд чинь болбол сумын төвөөс явжаагаа улсууд чинь айлд хононо, ийм учраас болбол айлын одоо хиргүй цагаан хэрэглэл хөнтөрч унтчихаад хир хийгээд тэгээд юм хийлтэй биш өнөө хөдөө гадаа бригадад явжаагаа улсууд чинь болбол явахдаа хүртэл одоо

Отгонбаяр -

Өөрсдөө цэвэрхэн байх ёстой

Рагчаа -

ус цасанд одоо ороод үс гэзгээ хүртэл одоо засуулаад ингээд одоо явах жишээтэй. Ийм одоо бүүр одоо энэ чинь энэ хувцасны шкафны оронд болбол ер нь даавуунуудтай хөнжил хийдэг ийм даавуунуудтай тийм шкав шиг янзтай ийм хөвлүүртэй тийм уяатай, ийм юманд хийгээд өнөө хоноцын өнөө хонодог хүнийхаа одоо хөнжил гудсыг болбол өнөө уутандаа хийгээд аа мөн өөрсдийнхаа хэрэглэдэг хөнжил гудсыг ч мөн ингээд хийгээд ингээд одоо журамлагдаал ингээл одоо энэ соёлын довтолгоон болбол тэгэж одоо соёл нь хүнийг тарьж, аа ер нь одоо хөдөөгийн энэ соёлоос хоцрогджоогоо ард түмний одоо ажилд болбол их өгөөж үр дүнгээ өгсөн зүйл гэж одоо би тэгэж боддым хааяа нэг.

Отгонбаяр -

Тийм шүү яг үнэн

Рагчаа -

За түрүүн тэр тэр байгаль одоо ерөөсөө маш их сүйдэж байгаамөө. Энэ чинь одоо ганцхан хүний ажиллагаа шдээ ерөөсөө. Ухаандаа манай Дарви сум гэхэд л болбол манай тэр Дарвийн урд тал болбол ерөөсөө чухам нил шаваг байсымсан үгүйэ чухам малын, мал идчихдаг, одоо унгитай. За манай Эхсийн Гол болбол одоо тэр сургуулийн урд тал тэр урд талын энэ Бургастын хөвөө гэж байсан нил одоо их сайхан шар харгана байсын байхгүй юу. Тэгээд тэрийг одоо яасанб гэхдээр цөмий нь одоо түүгээд түлчихсан. Аа манай Эхсийн Гол болбол тэр хойшоогоо одоо ерөөсөө тэр л Харганат Булаг энэ тэр одоо тэгээл нил харгана байсым байгаа юм. Тэгээл тэр харганыг чинь одоо тэгээл сургуулийн түлшинд, тэгээл одоо тэр сум нэгдэл өөрөө машинтайгаа явж хадаж ирээд за ухаанд энэ зэгэс одоо энэ шуурга салхи одоо ихдэж байна л гээл яриад байна.Өнөө зэгэс чинь болбол зун намар чинь өнөө ногоорчихно шдээ сайхан. Өнөө ногооны чинь одоо нөгөө хадлангын газрын төлөвлөгөөгөөр болвол айл бүгдэд ингээд өгчихдөг, өнөө сайхан ургасан зэгсийг чинь одоо хадуураар ингэж одоо атгаж барьжваагаал одоо унгаар нь ингэж тасалж хадаал тэгээл мориор машинаар ачиж ганзагалж ирж өнөө малын тэжээл өнөө хадлангийн өнөө даалагавар төлөвлөгөө биелүүлэх гэж байна гээл ингээл килолүүлж өгөөл өнөө зэгсийн аа өнөө харгана өнөө шавгий нь өнөө өвлийн бэлтгэл өнөө сургуулийн түлш өнөө албан газруудын одоо түлш түлээ өвлийн бэлтгэл гээл өнөө сайхан унгитай хожуултайгаас нь л одоо аль мулталж одоо хадаж түүж ирээл, тэгээл тэрнүүгээрээ

Отгонбаяр -

Тэгээл өөрсдөө тэгээл сөнөөцийн байна шдээ

Рагчаа -

Тийм, тэгээл өнөө голын эхээр өнөө устай булагтай байсан өнөө түнгэнүүд чинь өнөө халагдаал тэгээл алга болоол тэгээл өнөө ус булаг нь одоо ширгээл тэгээл өнөө элснээр нүүдэл чинь өнөө сайхан урга урсжээсэн өнөө үндэс өнөө сайхан шаваг, бусдыг чинь цөмийн түүгээд авчихсан тэгсэн өнөө элсийг чинь хамгаалах юм байхгүй, одоо тэгээл цагаан шороо болоол нүүгээл ингээл одоо зүгээр цагаан тоос татуулаад ингээд одоо шуурчаах энэ юмы чинь одоо тэгээл бид бүхэн одоо өөрснөө хийцэн юм л даа тэгээл одоо энэ тэр үед болбол одоо энэ байгаль гээч юм болбол ингэж одоо сайхан одоо хамгаалдаг, байгалиа хамгаалъя гэсэн одоо тийм юм болбол одоо ерөөсөө байдгүй тэгээл дураараа тэр төлөвлөгөө л одоо биелэгдэж байвал тэр түлшний хашаанд түлш л буужээвэл тэр монгол хөрсөнд ургажаагаа тэр сайхан шаваг, тэр сайхан харгана бут, тэр хадлагын төлөвлөгөө л биелэгдэжээвэл тэр тайрч иржаагаа тэр сайхан өндөр өндөр сайхан одоо зэгс

Отгонбаяр -

зэгс

Рагчаа -

Тэр чинь одоо морьтой хүн явах нь үзэгддэггүй байсан зэгснүүдийг чинь тэгээл яадын ногоорохдоор нь л одоо хадаж машинаар авчирч мориор ганзагалж ирээ байгаал тэгээл бараад идсийн шдээ одоо. Тэгээд одоо сүүлд нь ингээд байгалиа сүйтгэчихсан тэгээл одоо ингээл

Отгонбаяр -

Тэгээд тэрнийгаа дагаад усгүй болсон тийм ээ?

Рагчаа -

Аанг, тэгээл ийм л юм болчихоод байгаам л даа одоо тэгээл

Отгонбаяр -

Яг л унгаар нь ярьжийн шүү Дамбаа та. Тэр учир шалтгаан нь яг тэнд байгааам. Тэгэж бодогдоод байгаа юм, түүнээс биш байгаль өөрөө аяндаа бас ингэж устана гэж байхгүй

Рагчаа -

Ннг ганцхан хүний гараар л болбол тэгээл яг л одоо харж одоо яг өөрийнхөө өөрсдийнхөө үйлджээсэн одоо тэр юмыг л одоо ингээл бодоход болбол тэр булаг шанд болбол тэгээл ширгэж байгаа юм, тэр элсний нүүдэл болбол тэгээл одоо ихсэж байгаа, тэгээл одоо тэр сайхан одоо өнөө морьтой мал одоо өнөө адуу мал тэмээ хүртэл одоо явж байхад ерөөсөө үзэгддэггүй байсан тэр одоо дов бутаар чинь одоо мөн хадлангын төлөвлөгөө биелүүлэх гэжийн гээл өнөө унгаар нь тайрч авчирч килолүүлж, хадлангынхаа төлөвлөгөөг биелүүлээд тэгээл иргэнийхаа үүргийг биелүүлжаагаа хүн, сумын хадлангын төлөвлөгөөг биелүүлж яваа хүн, сум нь хадлангынхаа төлөвлөгөөг биелүүлээл иргэн нь иргэнийхаа үүргийг биелүүлжаагаа болоол тэгээл одоо байгаль сүйтгээд хаячихсын шдээ ухаанд. Одоо тэр аль хожуултайгаас нь одоо хувьд амьд түлэхэд болбол ерөөсөө л аль хожуултайгаас нь түлнэ шдээ буулгаж ирнэ шдээ. Өө чухам одоо түрүүн Цолмон ярьж л байна лээ тэр Алтжин гээч юм чинь тэр хожуул нь одоо тэр хүний одоо энэ малын мөч шиг одоо зүгээр нэг хаваад ингээд ургачихсан байдаг. Тэгээд энийг чинь зүгээр ингээд ховх ховх татаал ингээл зүгээр нүүлгээл за Алаг Нуурын хавийн загийг чинь одоо зүгээр л бүхэл зүгээр гүйцэхгүй шиг одоо ерөөсөө, энэ одоо ийм загнууды чинь хоёр машин тороосоор холбоол өнөө тороостой хоёр машин чинь хоёр ингэж зүтгэж ингээл өнөө их ургах тусам өнөө загнууды чинь өнөө

Отгонбаяр -

Ховх ховх татаал

Рагчаа -

Ховх татаал тэгээл өнөө хоёр машин чинь өнөө том том заг чинь ер нь юу байдгийм дороо л хоёр машин дүүрчихнэ шд. Энэ хүн шиг хүн шиг одоо энэ том том ийм бүхэл хүнээс ч бүдүүн одоо тийм загнууд байсан. Тэгээд одоо манай Дарви сум болбол Алаг Нуураас одоо тэгэж л заг ачижээлаа, бид нарч одоо өөрснөө тэр Алаг Нуур, Хонин Усны Говь гээл чухам заг зөндөөл зөөж байсын шд. Өө тэнд чинь чухам сайхан залуу цагаан заг тэгээл эхлээл одоо тэр үнэхээр одоо тэр өнгө зүс л тэр хөх хожуулы нь л болбол авдаг байсым тэгээл сүүлдээ тэр нь дуусаал тэгээл залууруугаа ороол тэгээл одоо энэ манай Шаргын Говь чинь болбол хичнээн сайхан загтай байв. Тэр хавиар одоо жаахан ургажаагаам байлгүй энийг ч одоо тэмээгээр машинаар түүгээл тэгээл барцын шдээ одоо.

Отгонбаяр -

Ёстой тэмээтэй хүн морьтой хүн дунд нь явахад харагддаггүй байсан гэдэг шдээ одоо Загийн Говийг одоо.

Рагчаа -

Тийн одоо тэр л заг одоо энэ бид нар чинь өнөө л мянга есөн зуун дөчин есөн оны арван сарын нэгэнд чинь одоо энэ авто өртөө байгуулагдаж сумуудын хооронд одоо машин явдаг байлаа шд. Тэхэд чинь одоо тэр Шарга Номингийн хоолойгоор гарахад чинь одоо тэр заган дотор чинь машин үзэгддэгүй байсан гэж байгаа ингээд машинаар явжаахал чинь л одоо бүр машинаар ч дээш гарсан ийм өндөр тийм одоо сайхан загнууд болбол ургацан байдаг байсан. Тэгээл тэр чинь дараа дараагийн жилд л явахлээр өнөөх чинь алга болцон яасан түүгээд тэгээд хэрэглээл

Отгонбаяр -

Аймгийн төвийнхөн түлшиндээ хэрэглэсэн юм шиг байгаам

Рагчаа -

Тийм аймгийн төв сумынхан. Сумынхан ч бас аргагүй чихэх арга байхгүй, сум ер нь их сүйтгэсэн ерөөсөө одоо тэр л бут одоо тэр харганыг болбол үнэндээ одоо манай Дарви сумын харганыг болбол аймгаас ирээд ачаад явсым огт байхгүй аа тэр зэгс тэр юу болбол аймгаас ирээд ачаад явсым байхгүй тэгээл одоо тийм бүдүүн модыг зэгснүүдийг болбол тэгээл бодвол идсэн л байлгүй одоо өвсний хашаа гээл одоо энэ чинь бригадууд одоо өвсний хашаатай аа сум одоо өвсний хашаатай, тэгээл тэр хашаандаа очиж буулгаал тэгээл одоо хэрэглэдэг тийм л байлаа л.

Отгонбаяр -

Нэгдэлжих хөдөлгөөний үеэр яг одоо хүмүүсийн дунд болжээсэн бэ? Тэр талаар та.

Рагчаа -

Тийн нэгдэлжих хөдөлгөөн яахав ер нь одоо нэгдэлд элс ор гээл их л ярьдаг байсан лдаа. Аа нэгдэлжих хөдөлгөөн болбол ер нь тэгээл эхлээд болбол ядуугы чинь болбол сүрхий хамаржиж байсан аа мөн одоо их олон толгой малтай нь болбол өнөө мал сүргээсээ бас бэрхшээж одоо малаа болбол одоо өгөөд аа зарим нь болбол одоо яахав сууришиж ажиллажээсан ийм чиг улсууд байгаа, аа зарим нь болбол зүгээр одоо малнаасаа салаад зүгээр одоо тэгээл ум хумгүй одоо наашаа төв суурин ингээл бараадаал явсан ийм чиг л улсууд байгаа лдаа. За нэгдэл болбол яахав эхлээд байгуулагдахдаа болбол айл бүгдэд ухаанд говьд талан таван толгой мал үлдээж байсын. За ажилчин албан хаагчидад болбол арван зургаан толгой мал, дээр үед чинь болбол ажилчин албан хаагчидад бол бас зохих одоо бас малтай байсан шдээ. Тэгээл өнөө нэгдэл ингээд мянга есөн зуун тавин есөн онд болбол нэгдэлжих хөдөлгөөн ялж, ингэж одоо бүгдээрээ одоо нэгдэлд орж одоо дуусаад тэгээд улсын хэмжээгээр намын хэд дүгээр хурлаар байна даа БНМАУ-д нэгдэлжих хөдөлгөөн яллаа гэсэн одоо бүр ийм үг үсэгтэй ийм дүгнэлт болбол орж ирсийм. За тэгээд эхлээд одоо мал нийгэмчлэхэд болбол улсууд бас малаа өгөхдөө ер нь нилээн дургүй байсым байлгүй яав гэж одоо зун тэр л одоо өө чухам дээд талын айл чинь л одоо ер нь тав зургаагаар нь одоо ингээд л алаад л борц хийчихсэн. Заримыг нь одоо ингээл гадаа тохчихсон дэлгэцгээгээд л зарим нь одоо гэртээ тохчихсон, тэр яасанб гэхдээр одоо тэгээл тэр үед болбол тэр хүний л одоо хүмсүүдийн л ухамсартай холбоотой юм лдаа. Одоо энэ малаа одоо үнэ төлбөргүй одоо энэ нэгдэлд өгч байна ийм учраас одоо энэнээсээ хэдийг л болвол одоо хэдийг авч борцолжээж тэгээд одоо ингээд одоо тэр борцыг ер нь хичнээн ч хоног хугацаанд идэхэв дээ тэгээл зарим одоо жаахан сүүхийтэй өөдтэй ажилтай нь болбол дориун л юм хийсэн байлгүй тэгээл зарим нь болбол тэгээл өт батгана бужигнаал үгүй ямар ч өөдтэй юм болохов дээ.Тэгэж байсан тэгээ яахав сүүлдээ болбол нэгдлийнхаа ач холбогдлыг одоо ойлгоод тэгээд л одоо нэгдэл чинь энэ одоо бүх юмыг аяулчилж даагаад тэгээд л одоо бүх л үйлчлэлийг нэгдэл хариуцаж бүтээх хэрэгтэй. Тэгээд л одоо энэ нэгдэл чинь одоо хүн хүч муутай одоо ажиллах хүч шаардлагатай ийм газар болбол одоо хүүхдээр болбол одоо чухам байнга хангаж тусалж ингэж ажилладаг байсан. Ажилчин албан хаагч бүхэн нэг суурь хариуцна гэж нэг суурь хариуцна. Өнөө суурь дээрээ хүний хэрэгцээ байна гэх юм бол сургуулийн багш, хүний эмч нараас бусад ийм хүмсүүд болбол өнөө хариуцсан дээрээ болбол одоо арав хоног арван тав хоног ч байдаг юмуу дээд зах нь одоо сар хүртэл одоо очиж туслаад ингээд ирж байсан энэ юм болбол ер нь одоо үргэлж байнга л одоо гардаг байсан л даа. За сумын төвөөс ухаан нь үйлдвэр бригад гэж байсан юм сумын төв дээр болбол тэр үйлдвэр бригадын улсууд юу байдаг байсымб гэхдээр за ухаан нь түлш түлээ тэр л одоо хадлан тэжээл тэгээл байшин барилга тариа ногооны ажил ийм л юм одоо хариуцдаг ийм улсууд л байлаа тэр үйлдвэр бригадын улсууд. Аа тэр үйлдвэр бригадын улсуудаас хөдөө явуулахын болбол аа зуслуулахын болбол аа тэр малчин сууриас тэр ноогдох хөлсийн болбол тэр ажилуулсан айлын сарынх нь хөдөлмөрийн хөлснөөс нь болбол хасаж тэр хүнд болбол олгодог тийм байсан. Түүнээс ажилчин албан хаагчид болбол ажлынхаа тэр өнөө явсан сарынхаа тэр өдрийнхаа хөлсий нь болбол цалин хэвээр нь олгоол аа тэр сууриас болбол одоо ямар нэгэн суутгалгүй ингэж одоо тусалж дэмждэг ийм л байсан. За мал төллөлтийн үед болбол одоо ер нь хамгийн чухал юм л мал төллөлтийн үе. Аа сүү цагаан, аа сүү сааль цагаан идээний үе л хамгийн хүнд ер нь. За бусад үед болвол яахав ер нь мал болбол одоо ухаанд өвөл болбол одоо ерөөсөө хариулахаас өөр юм байхгүй одоо малд бол. За хавар болбол яахав одоо мал төллөлтийн үе, мал ноослолтын үед одоо хүн хүч авна. За намар болбол одоо ерөөсөө бүх ажил одоо цэгцэрцэн байдаг учраас малаа оторлон таргалуулах ерөөсөө л энэ цэг рүү бүх ажил одоо чиглэгдэнэ. Заа өвс тэжээл болбол нэгдэлд шаардлагатай хэдэн боодол өвс хэдэн машин өвс хэрэгтэй байна гэвэл нэгдэл өнөөхийн л ерөөсөө хүргээд өгчихнө малын хужрийг хүртэл авчираад өгчихнө за мал төлөлж байх үед болбол одоо энэ хөдөө баригадууд чинь болбол гүн гүний худагтай тэгээл өнөө баригадууд одоо сисчерүүд үйлчилчихна усны сисчерүүд аа тэгээд л өнөө усан сан гээч юм байгуулаад өгчихсөн өнөө суурь суурийн дунд ингээд тэгээд өнөө сисчерүүд чинь өнөө мотортой худгаас усаа тосож гоожуулж аваад тэгээд л энэ сангууддаа хуваагаад хийгээд өгчихнө. Тэгээд л өнөө малчид яахав гэх дээр амны ус малын ус өнөө сангаасаа усалчихна. Сан болбол одоо тусдаа одоо ийм байшингын тал шиг одоо ийм бүүр ийм газар ханыг нь ханыг нь газарт хийчихсэн тэгээд ингээд тоосгоор чулуугаар өрөөд тэгээд ингээд бетон цутгачихсан ус алдах юм байхгүй. Тэгээд өнөөхийг нь ус өгдөг сангууд шиг нарийхан кранттай тэгээд л өнөө крантаа нээчихлаар урсаад өнөө онгоц нь дүүрчихдаг. Онгоцоо дүүргэчихдаар крантаа хаачихдаг. Ингэж хангаж байсан юм нэгдэл одоо. Одоо шийп байгууллагууд бол их тусалдаг байсан. Аа манай дарви сум болбол ажиллах хүн хүч муутай гээд бүр аймаг өнөө албан газруудыг сумуудтай шийплүүлэхдээ ухаан нь эрүүлийг хамгаалах газар хөдөө аж ахуйн ТМС одоо ийм хүн олонтой газар болбол одоо шийплүүлчихсан манай дарви гэхэд бол.

Отгонбаяр -

ТМС-н хүүхдүүд ирээд ёстой бужигнуулаад өгнө ш дээ

Рагчаа -

ТМС-н хүүхдүүд ирээд ухаан нь сараар юмуу дөчин тав хоногоор өнөө айлуудад ирээд өнөө сууриудад ирээд мал төллүүлэх айлд байж байгаад тэгээд өнөө малыг нь төллүүлээд дөчин тав хоногын хугацаатай ирсэн бол дөчин тав хоноод л тэгээд л нэг багштай ирнэ өнөө багш болбол ингээд дунд нь явж байна хоёр анги ирсэн бол хоёр багштай тэгээл өнөө бхгш чинь хүүхдүүдийнхаа дунд тогтмол яваад семинарлаад л зааж зааварлаад л ингэж ажилласан энэ сайн ажил хийж байна гэдгийг нь яриад л хөөрөөд л за эрүүлийг хамгаалах газрынхан болбол мөн сарын хугацаатай одоо гуч дөчөөд хүн ирүүлээд тэгээд л одоо төл эхэлж гарснаас эхлүүлээд төл бойжин бойжиж дуустал ажилуулж байгаал тэгээл яг одоо гуч хоногын хугацаатай ирсэн болбол гуч хоногоо дуусгаад тэгээл өнөөхийг нэгдэл өөрийнхөө машинаар очиж аваал өөрийнхөө машинааар хүргэж өгөөл авчираал тэгээл одоо хүн хүч шаардлагатай өнөө сууриуддаа өнөө захиасы нь урьдчилаад авчихдаг, танайд ТМС-ийн хүүхэд өгнө аа танайд эрүүлийг хамгаалах газраас нэг хүн өгнө тэгээл ингээл одоо өгчихдөг, тэгээл мал төллөлтийн үед болбол өнөө улсууд чинь тусдаал дэмжээл хариулдагы нь хариулаал, төллүүлдэгий нь төллүүлээл, хонь малдаа явбал усалж муслаал, аргаль түлший нь түүгээл яг тэр айлын гэр бүлийн хүн шиг байж байгаал тэгээл явдаг байсан. Заа хашаа хороо болбол саравчтай хашаа их барина ер нь. Одоо хаваржаа өвөлжөөнүүдэд болбол манай Дарви сумын хувьд болбол ерөөсөө хаваржаанууд болбол ерөөсөө хашаажсан бүх одоо саравчтай хашаатай тэгээл өнөөхийг чинь бараг одоо малчид өөрөө хүнд засврыг болбол хийхгүй шдээ нэгдэл хийгээл өгчихнө. Тэгээл өнөө хөөрхий минь өнөө ТМС-ийн хүүхэд голдуу шиг л өнөө засврын ажлыг чинь бүр одоо машин трактортай хоолтой ундтай тэгээл өнөөдүүл нь гаргаад өгчихнө тэгээл гэртэй оронтой тэгээл одоо хэд хоногын хугацаатай ирсэн байна сумын захиалгат хугацаа сарын хугацаатай захиалсан бол сарын хугацаатай тэгээл өнөө бүх засвар масварыг хийж өгчихөөл тэгээл одоо буцдаг ийм байсан лдаа. Дээд талын дэмжлэг болбол ер нь маш их сайн, ялангуяа шиф байгууллагууд болбол шифилсэн одоо сум нэгдлээ болбол маш их анхаарч ялангуяа одоо мал хөдөө аж ахуйн ажлын материаллаг баазыг хангахад болбол ерөөсөө маш их тусалж, маш их дэмжиж байсан байна. Одоо манай эрүүлийг хамгаалах газар хөдөө аж ахуйн ТМС хоёр болбол манай Дарви суманд болбол ерөөсөө маш их юм хийж өгч байсан. Тэгээл одоо энэ чинь мал аж ахуйн материаллаг бааз одоо тэр өрөмддөг өнөө мотортой худаг эргүүдэг худаг гэж одоо эргүүлж одоо ус гаргадаг

Отгонбаяр -

Тийм

Рагчаа -

ийм худаг одоо маш ихийг байгуулж өгч байсан шдээ. Тэгээд энэ чинь одоо нөгөө энэ хөдөө аж ахуйн нэгдэл задраал тэгээл энэ нийгэм солигдоод тэгээл одоо тэр ашиглагджээсэн бүх юм юмнууд чинь болбол тэгээл эвдрээл хүүе хаая гэхийм байхгүй

Отгонбаяр -

Эзэнгүйдээл

Рагчаа -

Тэгээл одоо эзэнгүйдээл тэгээл хог дээр гарчийм байналээл дээ. Түүнээс нэгдэл гэхэд болбол ерөөсөө маш их сайхан хамгаалж энэ чинь маш их сайхан одоо эзэнтэй эзэмшил байсан юм байхгүй юу.

Отгонбаяр -

тийм байна

Рагчаа -

Одоо харин энэ бэлчээрийг одоо хувьчилан ашиглах за ашиглах нь одоо болж байна. Бэлчээрийг одоо хувьчилна гэж одоо яриад байгаа юм. Энийг л одоо би ерөөсөө маш их буруу гэж боддым аа. Энэ бэлчээр хувьчлах юм болвол тэгээл одоо энэ чинь өнөө за суурин аж ахуйтай газар болбол энэ хувьчлах нь зөв лдөө энэ чинь. Манай Монгол оронд болбол бэлчээрийн одоо мал аж ахуйтай учраас энэ байгалийн одоо хараат энэ байгалийг шүтэж амьдардаг мал малладаг ийм нөхцөлд болбол энэ бэлчээрийг хувьчилна гэдгийг болбол ер нь би ер нь туйлийн буруу гэж бодож байгаа юм. Яагаад уу гэхдээр болбол тэр бэлчээрийг чинь одоо хувьчилчихийм болбол тэгээл тэр хүний юу өмч болчихжоогоо биз.

Отгонбаяр -

Тийм байна

Рагчаа -

Өмч болчихно. Одоо энэ чинь ухаан энд ган гачиг болж байхад аа нөгөө одоо өнөө газар чинь болбол зун зуншлага чинь одоо өнөө ногоо цагаатай сайн сайхан л байж байна. Тэгүүл өнөө нүүдлийн мал аж ахуй чинь өнөө нутаг ус өнөө гарц сайтай газар л отор нүүдэл хийгээд явах л болно тэгүүл өнөө газрыг чинь одоо хувьчилчихсан учраас очих газаргүй одоо дээр үед манай Дарви сум гэхэд болбол Данаа Батхүү хоёр гэдэг хоёр малчин болбол хоорондоо одоо болбол бэлчээрээс болж зодолдож байсын шдээ. Миний мал бэлчээдэг бэлчээр, чиний мал бэлчээдэг бэлчээр гээд одоо тийм юм болбол одоо ер нь гараад за тэгээд

Отгонбаяр -

зодолдох байтугай юм болно шүү дээ.

Рагчаа -

Зодолдох байтугай хүн хүн аминий хэрэг гарна шүүдээ ухаанд.

Отгонбаяр -

тэгнэ.

Рагчаа -

тийн тэхдээр ер нь нүүдлийн одоо аж ахуй байгаа цагт л энэ байгаль энэ тэнгэр хангайгаа их шүтэж амьдардаг энэний одоо үр өгөөж хишгийг л одоо хүртэж ингэж одоо амьдарч амь зуудаг энэ нөхцөлд болбол бэлчээрийн өргөн уудам нутгийг болбол хувьчилж энэ огт болохгүй юм аа.

Отгонбаяр -

Яаг үнэн

Рагчаа -

Хэрэв энэнийг хувьчлахийн болбол энэнээс болж одоо дайн дажин гарахын байгаам ерөөсөө.

Отгонбаяр -

Ёстой үнэн санал нэг байна.

Рагчаа -

тэгээл одоо энэ зарим нь хувьчлах нь зөв л гэж байхым, зарим нь одоо буруу л гэж байхым тэгээл дур дураараа л дургиж байхым тэгээл одоо энэ улсууд яаж л шийдэх юм мэдэхгүй лдээ. Хувьчлахын болбол энэ тэгээл эвгүйдэх л юм байгаам. Тэгүүл одоо манайх чинь энэ бэлчээрийн мал аж ахуйгий чинь одоо зовох л юм байгаам лдаа. Суурин юм болбол яах вэ тэрч тэгээл суурин юм чинь одоо тэр чинь тэгээл одоо тэжээл хоол усы нь бэлдэж байвал тэгээл тэр хаанаал байж байна тэгээл тэр ярих юм алга ер нь.

Отгонбаяр -

Нэгдэл тарах үеэр одоо та чинь насаараа нэгдлийн орлогч дарга намын дарга хийсэн хүн таньд мал хуй оногдсон биз дээ?яаж оноосон бэ?

Рагчаа -

Уг нь болбол ингэжээсийм. Түрээсийн гэрээ хий гэж их шахаж байсым өө.

Отгонбаяр -

Эхэндээ

Рагчаа -

Эхэндээ, аа тэгээд түрээсийн гэрээ хий гэдэг чинь болбол тэр их малыг л болбол тэр гэрээ хийсэн хүнд чинь тэр чигээрээ л очцийн шдээ ер нь.

Отгонбаяр -

Тэгсэн гэсэн

Рагчаа -

Тийм тэхдээр одоо түрээсийн гэрээ хийгээл үнэндээ болбол манайхыг болбол одоо гэрээгээр одоо мал ав гээл одоо малтай хүн чиг л хэлж л байсан. Заа тэр мал авна гээл одоо тэдэн мал авна гээл тэгэхийн болбол тэрийг одоо чухам амалсаны зоргоор л одоо өгчээсийм байхгүй юу. Аа тэгээд тэхэд л одоо энэ малыг болбол одоо яг ингээд хувьчилаад ингээд ирэхэд болбол манай малчид болбол ер нь одоо гомдсон ер нь одоо авчээсан малаа болбол ер нь тэр чигээр нь болбол ихэнхий нь болбол авсан аа өнөө түрээсээр гэрээгээр маллаж байсан улсууд болбол өнөө түрээсийнхаа малыг болбол ер нь мөн одоо тэр чигээр нь болбол авсан одоо нэгдэл нэгдлээс өмнө одоо өнөө мал маллахаасаа зугатаад тэгээд одоо энэ наашаагаа хот суурин бараадаад явцан улсууд чинь жинхэнэ өнөө мал хувьчлахын дуулианаар энд өнөө энэ ардчилал яриад ингэхээр одоо дүүвээнээр болбол өнөө зугатаад явсан улсууд чинь өнөөх түрээсийн гэрээгээр өнөө мал аваад гуйж тэгээд өнөө малаа маллаж байгаад тэгээд өнөө хувьчлал түрээсийн гэрээтэй малаа болбол хувьчилаад ингээд одоо аминий болгоод авчихжээсэн. Аа тэхдээ бидэнд болбол яахвээ өнөө бид хоёр чинь өнөө тэтгэвэрт гараад тэнд өнөө нэг хэдэн малтай тэр баруун хөвөөнд байж байсан энэ нэгдэл чинь тэр нэгдэл чинь тэр чигээрээ алга болчихоогүй юм шүү дээ компань гэж нэг юм байгуулагдаад

Отгонбаяр -

Аа тэгсэн

Рагчаа -

аа тэгээд манайд Ундрал нэгдлийн суурин дээр чинь болбол хоёр компань байгуулагдаж үлдсийм байгаа юм. тэр хоёр компань болбол яахав одоо тэр үлдсэн одоо тэр цөөн толгой мал аа тэгээл тэр эд хөрөнгө байшин барилга тийм юм болбол тэр компаний мэдэлд болбол үлдсэн л дээ. Аа тэгээд гарцаагүй одоо нөгөө малдаар байсан мал хариулж байсан нь малаа аваад ингээд малтай болчихсон аа гарцаагүй одоо бас нэг тав арван малны хэрэгцээтэй үгүйэ нэг тав арван мал аль гэсэн тийм хүмсүүддээ болбол өнөө компань өөртөө авч үлдсэн малаасаа болбол зохих хэмжээгээр болбол бас өгсөн л дөө. Ухаанд мал маллъя гэж байсан, ухаанд одоо хэдэн малтай болчихы гэжээсэн тэр хүн болбол ерөөсөө л өнөө түрээсийн гэрээ хийгээл тэгээл тэр малаа аваал тэгээл маллачихсан тийм юм байгаам. За тэр байшин барилга одоо яасанб гэхдээр сүүлдээ болбол тэр байшин барилгаа болбол зохих хэмжээний одоо үнэ ханш тогтоогоод тэгээд дуудлага худалдаагаар болбол худалдсан л даа тэр байшин барилгуудаа болбол. За тэр хашаа саравчны юмнуудаа болбол тэр одоо хуучин ямар л малчин одоо тэр хаваржаандаараа өвөлжөөндөөрөө ямар хашаа ямар саравч эзэмших гэж байсан тэрнийгээ болбол

Отгонбаяр -

Тэр тэр чигт нь авсан уу?

Рагчаа -

Яг одоо аваал тэгээл одоо тэр хаваржаа тэр өвөлжөөн дээрээ өвөлжөөл хаваржаал ингээл одоо явчихсан. За манайх гэхэд нэгдлийн нэг арван склад байсан юм байхгүй юу. Арван найман тэгээд үргэлжийн цагаан эсгий зардаг байсан. Тэгсэн нэгийгээ өгөөч гэсэн таван кило ноолуураар нэгийн өгсөн лдөө тэгээл манайх наашаа ирэхдээ тэрийгээ энэ Дамбадаржаа гэдэг хүнд хэдэн төгрөг байсым худалдчихлаал гэсэн тэгээл

Отгонбаяр -

Хэдээр өгсийм бүү мэд

Рагчаа -

Хэдээр ч өгсийм бүү мэд тэгээд одоо тэр нураад унасан түүхий тоосгоор барьсиймдаг ер нь. Тэгээл тэгээл одоо тэр чинь тэгээл буудал суудал тэгээл тэр л одоо орон сууц мууц ийм байшингууд байсан лдаа ухаанд, намын кабинет депутатын танхим энэ тэр гээл тэрний чинь болбол цөмий нь одоо улсууд зохих одоо дуудлага худалдаагаар аваал тэгээл одоо орон сууц хийгээл зарим нь болбол одоо өвөлждөг, зарим нь болбол одоо зуслангын орон сууц энэ тэр хийгээл тэгээл одоо ашиглажээсэн тэгээл тэр нь одоо дахиад ашиглагджээдийм үү одоо бүр нураад тэгээд алга болсон байдым уу одоо мэдэхгүй. Зарим нь болбол яахав ер нь сүрхий одоо хүдэр сүүлийн үед баригдцан нэг зочид буудал байсан тэрийг нэг хоёр айл авсийм гэнэ лээ. За бусад нь болбол яахав өнөө түүхий тоосгоор барьсан данн аж ахуйн аргаар баригдсан ийм л юмнууд байсан. Тэгээл удаан эдлэгдэхгүй тэгээл тэр нь одоо эвдэрч сүйрээл тэгээл одоо горьгүй болоол алга болсон байх даа

Отгонбаяр -

Тэр дуудлага худалдаагаар өгсөн тэр дуудлагаар гарсан мөнгийг компань авсан уу?

Рагчаа -

Аай компаниуд

Отгонбаяр -

Нхн. Уул нь тэр чинь нэгдлийн тэр пүүсүүд тарсийн бол бүгдэнд нь хувааж өгөх ёстой биз дээ?

Рагчаа -

Тэр компань чинь одоо компаний одоо захирал гэж нэг юмтай, нягтлантай тэр чинь бас, компань чинь. Одоо тэр урд компань болбол одоо энэ моторчин байсан Цэрэндаш байдым гэнэ лээ, эрхлэ дарга нь энэ компанийнхан чинь өөрөө сонгодийм захирлаа, өөрснөө тэгээл тэр чинь одоо тэр компаний чинь ер нь одоо ойр зуурийн юмаар л одоо тэр компань чинь л хангажээсэн шд.

Отгонбаяр -

Өө за за

Рагчаа -

Одоо энэ ноос ноолуур, энэ одоо тэр компань борлуулж өгчийн ухаандаа ачиж. За зарим одоо хувьдаа одоо ижлээр нь машин тэрэггүй хүн ер нь үгүй болчихсым шиг байна. Аа өөрөө машин тэрэгтэй, одоо унаатай устай нь болбол одоо тэгээл энэ чинь өнөө хил энэ тэр нээгджийн гээл одоо тэгээл энэ жил болбол ер нь энэ ноолууры чинь түүхийгээр нь чөлөөтэй гаргахаар ер нь энэ УИХ шийдэж байх шиг болсон. Тэхдээр одоо тэгээл ер нь одоо машин тэрэггүй хүн алга байна, за компаниар борлуулъя гэсэн, ер нь их сайн компань болбол ер нь тэр компань борлуулж өгөөл аа хувиараа одоо хажуу хувиараа одоо хоршиж нэгдэж нийлээл тэгээл одоо борлуулъя гэсэн нь болбол тэгээл нэгдэж нийлээл ноолуураа борлуулаал тэгээл хооронд нь одоо тэгээл өнөө гурил будаа сахар, тэгээл одоо энэ өргөн хэрэглээний юу л байдым тэр нь болбол одоо тэгээл үнэтэй байвал хямд хөсөр яаж л авдийм тэр өнөө борлуулсан газраасаа тэгээл бага үнэ хэлээл Хятадаас голдуу шиг л орж ирж байх шиг л байна манай энэ яахав. Тэгээл одоо энэ Хятад бараа таваар тэгээл энэ юмнуудаа болбол ингээл одоо энэ нэг ёсны болбол чөлөөтэй болчихсон хүний гар харах юмгүй, тэр нь одоо сайхан ч юм шиг, тийм л юм болж байх шиг байна. За компань болбол яахав одоо тэгээл тэр ахуй амьдралы нь харах барих, үнэхээр одоо шаардлагатай зүйлий нь болбол одоо олж авчирч өгдөг, захиалдаг ирүүлдэг тийм юмы нь болбол тэр компань хийж байгаам байна л

Отгонбаяр -

Суманд танай суманд одоо хэсгийн төлөөлөгч цагдаа энэ тэр гэж хүн байсан уу?

Рагчаа -

Аа нэг төлөөлөгч байдым гэнэ лээ,

Отгонбаяр -

Үгүй үгүй хуучин таныг нэгдлийн орлогч

Рагчаа -

Аа байсан.

Отгонбаяр -

Байсан уу?

Рагчаа -

Өө байсан,

Батхүү -

Хэлсийн төлөөлөгч гэж

Рагчаа -

Тийм

Отгонбаяр -

Хэсгийн төлөөлөгч гэж байсан уу тэ?

Рагчаа -

Хэсгийн төлөөлөгч гэж одоо хуучин бид нарыг хуучин тогтолцооны үед болбол тагнуул гэж байлаа шд.

Отгонбаяр -

За тийм дээ яг үнэн.

Рагчаа -

Энэ дотоод явдлын яамны тагнуул энэ одоо төрийн эсрэг л одоо хэрэг зөрчил юу гарах нь уу одоо энэ ер нь одоо дайсан этгээд юу гарах нь уу болдоггүй юм ямар юм байна уу гэдгийг л одоо тагнасан тагнуул л байлаа шдээ ер нь дотоод явдлын яамны харъяа.

Отгонбаяр -

Яг үнэн. Суманд ер нь гэмт хэрэг зөрчил гар, хэр зэрэг байсан бэ? Ер нь бараг байгаагүй байхаа

Рагчаа -

Өө тийм ер нь тийм гэмт хэрэг гээч юм чинь нэг за яахав нэг данн архи уугаад байхым байхгүй юм чинь нэг баяр ёслолын үеэр нэг хурим найрын үеэр л тэгээл нэг архи жаахан уучихдаг, зарим нь яахав нилээн хэтрүүлж уучихдаг тэндээр л одоо нэг агсам энэ тэр тавих тийм одоо юманд л гардаг тийм одоо тийм хүн зодоод хүн алаад аа тийм хүний эрх чөлөөнд халдаад тэгээд байхым болбол ер нь дээр үед чинь одоо ер нь ер нь бараг үгүй л байсан шд ер нь. Аа харин тэр тэгээд агсам тавьж гэнээ тэр үед тэр хоёр тэгээд нэг зодолдчихож гэнээ гэсэн тэр юм болбол гарч л байдаг байсан. Тэрийгээ болбол цааш нь болбол тэгээд асуудал болгоод тэр намайг зодоод энэ ингээд тэгчихлаа би энүүнд гомдолтой байна энийг шийтгээд аль гэхэд ингээд одоо гомдол энэ тэр гаргаад ингээд нэхэл зарга болгоод ингээд одоо явахын болбол үнэндээ байдгүй байсын ер нь. За яахав ер нь одоо хэт доторхоо хариуцаж байсан тийм улсууд болбол ваа тэдэн төгрөгний дутагдал гарч гэнээ тийм төлбөртэй гарч гэнээ тэгэж гэж тийм л юм яригддаг байсан. Ялангуяа одоо энэ аж ахуй эрхэлжээсэн улсууд болбол дутагдалтай нилээн өртэй төлбөртэй гарч байгаам гэнэ гэж ингэж л яригддаг байсан. Аа харин амиа егүүтгэх, боож үхэх аа гэрээ буудаж үхэх ганц нэг юм болбол гарч байсан. За энэ одоо яаж гарч байсанб гэхдээр жишээлбэл одоо Чойжин Дашхүү гэж хүн аавийн цээж уугаад тэгээд одоо өнөө баахан дутагдалтай гараад тэгээд өнөө бараа таваары нь тоолохоорч очсым уу яасын бүртгэхээр очсым уу энэ хэсгийн төлөөлөгч энэ тэр аймгаас бас хүч нэмэгдүүлсэн ганц нэг хүн ирсэн гээд тэрнээс одоо айсан юм уу юм байсан юм уу нэг биеэ буудаад өгчихсөн за хоорондоо одоо толхилцож муудаад тэгээд боогоод үхчих ийм юм ганц нэг ер нь л тийм юм гардаг байсан юм.Түүнээс биш одоотой адилхан санаатайгаар хүн алаад хүн зодоод бүр одоо бүлэглэжхулгай хийгээд ингээд шорон оронд яваад ингэдэг юм болбол хуучин тогтолцооны үед чинь харин байдаггүй байсан юм шүү.Одоо энэ бүлэг дээрэм аллага таллага энэ харин болдоггүй юм чинь одоо л газар аваад одоо л хэцүүдээд байх шиг байх юм.Энийг чинь одоо яаж байна уу гэх дээр ер нь одоо хүний эрх гэж нэг юм хамгаалдаг нэг юм л байх шиг байх юм одоо тэгээд.Зөв хэрэг хийж байсан ч хүний эрх гээд хамгаалжил байдаг буруу юм хийсэн чиг хүний эрх гээд хамгаалжил байдаг одоо нэг ийм л одоо учир нь ойлгогдохгүй нэг л ийм тогтолцоонд одоо орчихоод байх шиг байх юм.Санах юм одоо тэгээд л санагдахым одоо тэгээд. Тэр хүний эрх гээч юмыг л одоо ер нь одоо хуульчилж нэлээн номтой болгохгүй болбол энэ тэгээд хүн алсан хүнийг ч хүний эрх гээд хамгаалж байдаг хулгай хийсэн хүнийг ч хүний эрх гээд хамгаалагдаж байдаг хүн зодсон хүн ч хүний эрх гээд хамгаалагдаж байдаг хүчин дарангуйллын хэрэг ч одоо хүний эрх гээд хамгаалагдаж байдаг. Ийм юм л одоо ер нь газар авч байгаа юм шиг ойлгогдоод байгаам юм тэр энэ бол буруу ойлголт юм уу зөв ойлголт юмуу одоо мэдэхгүй тэгээд

Отгонбаяр -

Гэр бүл салалт ер нь байснуу? суманд

Рагчаа -

Аан

Отгонбаяр -

Гэр бүл салах явдал

Рагчаа -

Уой ер нь тийм юм бараг байдаггүй

Отгонбаяр -

Ер нь тийм юм бараг байгааггүй байх тээ

Рагчаа -

Тийм юм бараг байгаагүй

Отгонбаяр -

Тэр нэг социализмын үед эцэг тогтоох гэж нэг ажил хийгддэг байсан юм бишүү?Тэгээд тэр хөдөөгүүр юм уу ер нь суманд эцэггүй хүүхэд гаргасан ганц бие эмэгтэйчүүд олон байсан уу?

Рагчаа -

Оо тийм юм байсан байсан

Отгонбаяр -

Тэгээд тэр хүүхдүүдийг эцгээ тогтоолгох гэж нэг ажил болдог байсан юм гэж сонсогдоод байгаа юм даа

Рагчаа -

Үгүй ер нь одоо тэгээд л тэр чинь одоо эцэг тогтоох бол ер нь авсан арга хэмжээ нь ер нь байсан юм уу ер нь

Отгонбаяр -

Та тийм ажил сумын орлогч дарга

Рагчаа -

Тэрийг захиргааны нарийн бичгийн дарга хариуцдаг байсан

Отгонбаяр -

Сумын захиргааны нарийн бичгийн дарга уу

Рагчаа -

Иргэний гэр бүлийн байдлыг чинь захиргааны нарийн бичгийн дарга одоо хариуцдаг байсан юм байхгүй юу

Отгонбаяр -

За

Рагчаа -

Тэгээд л чухам ач холбогдол нь ямар юм байдаг байсан юм мэдэхгүй. Тэгээд л эцэг болбол тогтоох тэр болбол амархан ш дээ ер нь одоо тэрний нууц хүүхэд юм гэнээ энэний нууц хүүхэд юм гэдэг

Отгонбаяр -

Тэр нь үнэн л байдаг тэр нь

Рагчаа -

Тэр нь болбол яг л үнэн л байдаг ер нь тэр болбол одоо тогтоогдохоос цааш асуудалд байсан юмуу үгүй юмуу лав л тэр одоо ер нь цааш асуудал байсан юмуу лав л үнэхээр одоо сууж байгаад салж сарнисан тийм улсууд болбол хүүхдийн мөнгөн гээд л одоо ингээд одоо нас барах юмуу одоо ингээд салчихвал нэг тийм одоо шүүхийн тогтоолоор хийдэг л байсан зүгээр албан ёсны баталгаагүй зүгээр одоо нэг өөр хоорондын хувь хүмсүүдийн одоо нэг ийм одоо тогтоогддог юм тогтоолд болбол тийм ач холбогдол ер нь байгаагүй байхаа ер тэгээд.

Отгонбаяр -

Тийм байх. Тэр хүмүүсийн амьдрал ер нь хэцүү байсан уу? Нэг ганц бие өрх толгойлсон, тэгээд хүүхэдтэй эмэгтэйчүүд тэгээд амьдрал ахуйд нь одоо жишээлбэл сумын захиргаанаас нэгдлээс илүү харж туслах тийм зүйл байсан уу?

Рагчаа -

Үгүй одоо тийм юм одоо ер нь л за нэгдэл болбол ер нь одоо ер нь гишүүддээ болбол дэмжих туслах талаар болбол халамж үйлчилгээний талаар болбол нэгдэл ч харин их харж үзжээсэн шүү ер нь. Нэгдэл гэхэд болбол ер нь одоо тийм хүмсүүдийн амьдрал болбол ерөөсөө л нэг тийм дундаж одоо ерөөсөө тэгш ерөөсөө

Отгонбаяр -

Жигд

Рагчаа -

Жигд л байсын байгаам жигд байсым, за тэр эцэггүй одоо тийм хүүхэдтэй одоо ямар айл өрхөөс л одоо гарч ирнэ үү гэхдээр ухаанд за нэг баахан одоо хүүхэдтэй нэг тийм авгай за нөхөр нь одоо өөд болчихсон ч байдым уу, аа нэг дөрөв таван хүүхэдтэй, аа тэр нөгөө хоёр юм уу гурван хүүхэдтэй, тэгээд тэр хоёр гурван хүүхдээс нь бас нэг одоо нэг эмэгтэй хүүхдүүд энэ тэр гарчихсан, аа тэгээд тэр нь одоо нэг арван тав зургаа хүрээд, ингээд одоо нэг гэрт нэг дөрөв таван эмэгтэй ингээд амьдарч байхад тэр дөрөв таван эмэгтэйгээс чинь ч одоо ээжээс нь бусдаас нь одоо өнөө эцэггүй хүүхэд болбол гараад тэгээд одоо тэр эцэггүй хүүхдүүд болбол элбэг шиг юманд л одоо байна аа байна. Жишээлэхийн болбол, одоо манай Дарвийн тэр Загджав гэж нэг авгай байгаам

Отгонбаяр -

За

Рагчаа -

тэр Загджав чинь одоо хоёр гурван хүүхэдтэй байна хоёр гурван хүүхэнтэй байна уу хоёр хүүхэнтэй байна уу. Тэгээл тэр хүүхнүүдээс нь бас бас хүүхэд гараал тэгээл өнөө хүүхдүүд нь бас том болоод тэгээд өнөө хоёр хүүхэн чинь эцэггүй хүүхэд одоо бүр хоёр гурвийг гаргаал, аа тэгээд өнөө эцэггүй хүүхэд гаргасан өнөө эцэггүй өнөө ээжээс гарсан өнөө охидууд чинь өөрснөө дахиж хүүхэд гаргаал

Отгонбаяр -

Дахиад хүүхэд гаргаал

Рагчаа -

ингээл одоо өнөөхийг чинь хүн ч авдаггүй ингээд одоо гэрээрээ одоо нэг баахан ийм олон улсууд одоо амьдарч байгаа тийм юмнууд болбол байнаа байна тэхдээ олон биш ер нь цөөвтөр байна тийм юм болбол. Энэ болбол тэгээд амьдарлын хувьд болбол үнэхээр хүнд байна ээ.

Отгонбаяр -

Хүнд байгаа тэ?

Рагчаа -

Одоо тэгээл тэр л өмсөж зүүхээс нь л эхлүүлээл, за яахав сайн маллахын болбол мал хувьчилаад авчихсан хэдэн толгой малтай л байх шиг байгаа юм. За тэгээл тэр нь одоо тэгээл тэр л хоол унд, идэж хэрэглэх юм тэгээл өнөө сургуульд сууна, сургуулийн хүүхдийн хичээлийн хэрэглэл, за бүр цаашаа одоо сургууль дамжаад ингээд явдаггүй юм гэхэд гэрээр нэг баахан одоо тийм хүүхдүүд эмэгтэйчүүд, тэгээл тэр айл өрхийг болбол хүндрүүлж байгаам тийм юм болбол

Отгонбаяр -

Ер нь тэгээд надад ингэж бодогджийн Дамбаа, тэр хараа энэ нөгөө нийгмийн байдлаас болдог юм уу бол уу гэж. Эмэгтэй хүн учраас хэрвээ тэр юу байсан болбол одоо нөгөө нөхөргүй байгаа, эсвэл одоо эрэгтэй хүүхэдгүй байгаагаас болоод одоо нөгөө хамгаалал байхгүй, тэр хүмүүсийг чинь дээрэлхэх хүмүүс их байна шдээ. Тэгээд ихэнхдээ нэг тийм дээрэлхүүлсэн гэдгийм үү хүчирхийлүүлсэн гэдгийм үү тийм замаар хүүхэд олчихдог, ахиал нөгөө гарсан хүүхэд нь хэрвээ эрэгтэй хүүхэд байсан болвол тийм юм болохгүй шдээ. Тэгтэл нөгөөх нь ахиал зайлуул охин гараад ирдэг, тэр муу охины нь ахиал дээрэлхэх хүмүүс мунддаггүй нэг тийм байдал байна уу үгүй юу? Эмэгтэй хүн учраас нэг тийм илүү зовлон үүрээд байдаг гэдэг. Та тэр талаар юу гэж бодож байна Дамбаа? Батхүү: тэр бол тийм л байх

Рагчаа -

За тэгээл тийм л юм болж байгаа байх даа ер нь. Тийм одоо ерөөсөө л тэгээл

Отгонбаяр -

Түүнээс тэр муу авгайгийн авгай гуруун хүүтэй байсан бол гурван хүү яаж ийж байгаад авгай авчихна.

Рагчаа -

аанг

Отгонбаяр -

Хүнд дээрэлхүүлэхгүй шдээ.

Рагчаа -

тийм

Отгонбаяр -

Аа гэтэл гурван хүү биш, хоёр охин байгаа учраас хоёр охиныг чинь ер нь мэдээжийн хэрэг ирээл нэг хүчирхийлсэн ч юм уу хэн нэгэн юм нь ирж зулгаажаагаал жирэмслүүлцэн байгаа шдээ. Тэгээл нөгөөдүүл нь суухгүй тэ?

Рагчаа -

Тийм

Отгонбаяр -

Тийм л байдалтай болчихоод байгаам шд

Рагчаа -

Одоо тэр айл болвол тийм л айл байгаам.

Отгонбаяр -

тийн яг л тийм л айл байгаа байхгүй юу.Түүнээс биш одоо хот хүрээнийхан шиг биеэ үнэлээд яваад ийм тийм юм болж байгаа юм байхгүй ш дээ тэр хүмүүст

Рагчаа -

Хөдөө одоо сумын төв дээр байдгүйм тэр чинь одоо хөдөө одоо байдийм. Хэдэн мал маллаал тэгээл явж байдаг. Нөхөр нь одоо бүр дээр үед үхчихсэн. Уул нь нэгдэл одоо үхэрчин хийж байсан, үхэр малладаг тийм айл байсан. Тэгээл одоо баахан тийм эмэгтэй хүүхдүүдтэй нэг тийм авгай үлдээл, тэгээл одоо нас сүүдэр нь талийгаал тэгээл одоо бидний үеийн болчихсон. Тэгээл өнөөхөөс гарсан өнөө нөгөө хүүхнүүд чинь гэртээ амаржиж хүүхэд гаргаал, тэгээл өнөө хүүхнүүдээс гарсан өнөө хүүхэд нь дахиж өсөж торниол дахиал үртэй хүүхэд гаргасан одоо ийм хүнд амьдралтай байна байна одоо ер нь. Тэрний чинь одоо тэгээл дээрээс нь болбол хөөрхий минь одоо энийг хараад тэтгээд тэтгэнэ л гээд байгаа юм алга байна. За энэ хүүхдийн гурван мянган төгрөг, тэр хорин таван мянган төгрөг болбол их л нэмэр болжоогоол доо хөөрхий. Тэр болбол одоо ер нь тэрнээсээ өөр ер нь тэтгэмж ер нь алга байна тэнд. Одоо тэр чинь данн одоо нууц эцэгтэй л хүүхдүүд байгаа шдээ.

Отгонбаяр -

Тийш дээ

Рагчаа -

Тийм, тэр нууц эцгээс төлбөр ялбар гаргаад өгөөд одоо халамжлуулжаагаа юм одоо ерөөсөө алга. Аа харин нууц эцэгтэй аа нууц хүүхэд гаргасан эцгээс одоо өндөр хэмжээний төлбөр өгүүлнэ гээд хууль гарчихийм болбол харин энэ хязгаарлагдах байх ерөөсөө

Отгонбаяр -

Тээр

Рагчаа -

Тэхгүй болбол ерөөсөө хязгаарлагдахгүй байх.

Отгонбаяр -

Энтэй холбоотой нэг тийм сонин асуудал байна лдаа. Баба та ч гэсэн ярьж болно. Тэр хөдөөний эмэгтэйчүүд яг ингээд нэг нас бие гүйцээд ирэхээр их тийм одоо юу гэдгийм халдлагад өртдөг гэдгийм үү даа одоо орчин цагын хэлээр болвол. Гэр оронд нь амар заяа үзүүлдэггүй хаалга тотгоор нь орж ирдэг, шөнө орж ирээд зулгаадаг, татаж чангаадаг тэ?

Батхүү -

кинонуудаар бас одоо гарч байна лээ одоо энэ чинь тийм ээ?

Отгонбаяр -

Тэр байдал ер нь нийтлэг биз?

Батхүү -

Аа тэгээл тэр чинь болбол байхгүй юм

Отгонбаяр -

Одоо юу? Одоо цагт ямар уу? Хуучин бол их байсан уу?

Рагчаа -

хөдөө ч одоо үгүйэ яахав залуучууд болбол одоо явж л байлаа одоо зүгээр, тийм дээрэлхэх гэсэн шинжтэй юм болбол ерөөсөө гайгүй л байсым аа. Зүгээр одоо энэ замбараагүй болчихсан одоо тэр харин одоо газар авжээж мэдэх юм. Одоо үнэндээ бид нар чинь одоо ингээл энэ хотод орж ирээл арваад жил болчихлоо. Үнэндээ хөөрхий минь одоо бидэнд болбол мэдэгдэх юм алга л байна одоо энэ хот дотор гэхэд болбол. Хөдөө болбол тийм халдлага болбол байж болноо болно ер нь.

Отгонбаяр -

Байдаг тэ?

Рагчаа -

Тийм. Нэг үе болбол одоо дээр үед одоо энэ хувийн аж ахуйтан байхад болбол энэ захиргааны ажил сул байхад болбол замбраагүй л байсым л даа энэ болбол. Ялангуяа тэр хүчингийн хэрэг болбол, тэгээд энэ чинь сүүлд их номод орсийм байгаа юм. Тэгээд бүр одоо хазаарлагдаад, тэгээд их одоо учиртай болсон дахиад одоо энэ мэдэхгүй одоо энэ замбараагүй үе энэ нийгэмд энэ нийгэм одоо замбараагүй болжоогоо ийм тал болбол байж болноо болно.энэ ер нь тэр байтугай л юм болжээх юм одоо.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна аа Дамбаа. Таныг одоо ингээд сумад ажилжаахад тэр сумад албан хаадаг эмэгтэй хүн хэр олон байсан бэ эрэгтэйчүүдээс? Тэгээд эмэгтэйчүүдийн тэр алба эд нараа зохицуулах , эмэгтэйчүүдэд нийгэмд эзэлжаагаа байр суурь нь ер нь одоо яг та эрэгтэй хүний хувьд нүдээр харахад ялгаа байсан уу?

Рагчаа -

Хөөрхий минь одоо эмэгтэйчүүд ч одоо ер нь эрэгтэйчүүдийн үед л эрх чөлөөтэй боллоо гэдэг эмэгтэй улсуудыг болбол ер нь бас нилээн одоо хуучин социлизмийн үед болбол эмэгтэй улсуудыг чинь ч бас ер нь нилээн хүндэтгэдэг байсан юм шдээ уг нь эмэгтэй улсуудыг болбол аа тэхдээ үйлчилгээнд болбол ерөөсөө одоо данн эмэгтэй ийм улсууд ажилладаг жишээлэхийн болбол одоо нэгдлийн зочид буудал болбол дагнан одоо эмэгтэй улсууд ажилладаг байлаа. За сургуулийн багш нар гэхэд болбол эмэгтэй багш нар болбол одоо нилээн голлодог байсан. За энэ цэцэрлэг яслийн улсууд болбол дагнан эмэгтэйчүүд ажилладаг. Заа хүн эмнэлгийн байгууллагад болбол ер нь, за нярав нь болбол эрэгтэй жолооч нь болбол эрэгтэй ер нь бусад нь болбол ер нь одоо бараг ганц нэгхээн одоо эрэгтэй бусад нь болбол ер нь одоо дагнан эмэгтэйчүүд, аа энэ социлизмийн үед болбол ер нь сүүлийн ялангуяа сүүлрүүгээ болбол ер нь аливаа ер нь үйлчилгээний ажилд болбол эмэгтэйчүүдийн түрэлт болбол ер нь арай давамгайлж байсым.

Отгонбаяр -

Аа гэхдээ тэр захиргаа яг удирдах албан тушаалд бол бүгд эрэгтэй байсан. Таныг мэдэхээр нэг тийм дарга эмэгтэй хүн байсан уу? Орлогч дарга

Рагчаа -

Заа энэ манай нэгдлийн дарга

Отгонбаяр -

Сумын намын дарга ч гэдгийм үү?

Рагчаа -

Аа намын үүрийн орлогч нь болбол эмэгтэй хүн байсан манайд, Лхамдулам гэж хэдэн жил хийсэн, за сургуулийн захирал одоо эмэгтэй хүн хийж байсан ухаанд Патийн Дарьсүрэн гэж одоо ч байгаа, тэтгэвэртээ гарцан тэр болбол сургуулийн эрхлэгч хийж байсан, за мөн хүн эмнэлгийн эрхлэгч их эмч Дамдингийн Цэрмаа гэж байсан. Цэрмаа их эмч болбол одоо ч амьд сэрүүн байгаа. Энэ манай сумын хүн эмнэлгийн ажлыг болбол олон жил одоо удирдаж толгойлж хийж байгаа тэгээд дараагаар нь болбол энэ Ховд аймгийн харъяат хүн юм гэнэ лээ манай аймаг сумын тэр залуучууд сууж ирээд Диймаа гэж тэр Диймаа гэдэг тэр Цэрмаагийн ажлын халааг аваад мөн одоо хүний их эмчийн салбарын ажлыг одоог хүртэл хийж байгаам гэсэн. Чухам одоо хийж байна уу үгүй юу мэдэхгүй. Аа тэгээд цэцэрлэгийн улсууд болбол ер нь цөмөөрөө эмэгтэйчүүд байсан. Цэцэрлэгийн эрхлэгч нь Дагий гэж байсан за яслийнх болбол цөмөөрөө эмэгтэй хүн байсан. За зочид буудлын эрхлэгчид болбол цөмөөрөө эмэгтэй хүн халуун усны үйлчлэгчид болбол цөмөөөрөө эмэгтэй хүн за багш нарын ер нь одоо нэлээд хувь нь болбол эмэгтэй аа гэхдээ болбол гэр бүлтэй

Отгонбаяр -

Аа гэхдээ сумын дарга энэтэрт болбол эмэгтэй хүн их цөөхөн байсан байх тээ? Хориос нэг ч юм уу

Рагчаа -

Ер нь одоо сумын дарга намын үүрийн жинхэнэ дарга хоёрт болбол ер нь эмэгтэй хүн байгаагүй

Отгонбаяр -

Тийн байх

Рагчаа -

Тийн аа бусад салбаруудад болбол бараг л одоо эмэгтэй улсууд. Үйлчилгээний газруудын дарга нар бол цөм эмэгтэйчүүд.За мал эмнэлэг бол өнөө яахав ер нь эмэгтэй эрхлэгч гэж байгаагүй. Зүгээр Лхагвадулам байсан их эмч аа нөхөр нь цагдаагын эрхлэгч байсан Дэмбэрэл гээд аймгын мал эмнэлгийн газрын дарга байсан.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна Дамбаа ахиад ерөн онд одоо энэ ардчилсан хувьсгал эхлээд л энэ Улаанбаатарт чинь жагсаал цуглаан болоод л үнэн сониноор дараалаад л их олон тийм онолын өгүүллүүд гараад хуучин социализмын үеийг одоо их шүүмжлэлтэй хандаад эхэлсэн ш дээ. Тэр үед суман дээр одоо энийг хүмүүс яаж хүлээж авч байсан бэ? Мэдээлэл ер нь хэр зэрэг байсан бэ?

Рагчаа -

Сумдаар болбол ер нь тэгээд л тийм ойлголттой үед болбол ерөөсөө тодорхойгүй тэр чинь одоо радио, телевиз болбол ерөөсөө ганц нэгхэн байсан юм одоо ер нь. За тэгээд л энэ радиогоор болбол их ярьдаг. Чухам одоо тэгээд л юу болох гэж байгаа яах гэж байгааг нь одоо ерөөсөө мэдэрддэггүй энэ одоо тэгээд л энэ төр нийгэм болбол ер нь одоо солигдох өөрчлөгдөх гэж байгаа юм байна гэдэг нь болбол ер нь одоо ялангуяа одоо сэхээтэн бид мэтэд болбол ойлгогдож л байсан л даа. Чухам тэгээд яаж өөрчлөгдөхийг болбол огт мэддэггүй жишээлхийн болбол одоо та нар яагаад одоо энэ төр нийгэм өөрчлөгдөх одоо тийм таамагтай байсан бэ? Гээд ингээд асуух юм болбол одоо намын эсрэг бүлэг гээд л ухаан нь Лоохууз, Нямбуу, Сүрмаажав тэгээд л эд нарын бүлэг этгээд гээд баахан одоо сайхан улсын хүчинг болбол арчаад ингээд л хаяж байсан. Цаашлахын болбол Цэндийн хэрэг одоо төв хороооны нарийн бичгийн дарга байсан Цэнд гээд нэг хүн байсан ш дээ

Отгонбаяр -

Тийн

Рагчаа -

Мөн одоо Жалан-Аажав дарга чинь одоо сүүлдээ бас л

Отгонбаяр -

Бас л хэлмэгдсэн

Рагчаа -

Энэхэрэгт одоо хэлмэгдээд л ингэж байсан.Аа тэгэхэд энэ МАХН ухаан нь ийм хэргүүдийг одоо ингээд л дор нь ингээд илрүүлээд бут цохиод манаж байгаад таслаад болддоггүйг нь болбол ингээд мохоогоод ингэлээ ийм учраас одоо энэ ардчиллын энэ хөдөлгөөнийг болбол яаж ч чадахгүй байна. Ийм учраас энэ МАХН энэ хөдөлгөөнөөс болбол ер нь одоо энийг зохицуулж зохион байгуулж одоо энэ түрүүчийн арга хэмжээнүүд шиг л юм хийж чадахгүй байна гэдэг нь болбол одоо ойлгогдож байсан. Тийм учраас энэ бол нам энүүнд одоо нэг үгээр хэлэх юм болбол одоо номхон хүлцэнгүй хандаж байна. Ийм учраас энэ хөдөлгөөн болбол энэ одоо хэмжээнээс хэтэрсэн хүчрэгдэхгүй ийм юм одоо болж байгаан байна гэдэг нь болбол эндээс л одоо дүгнэгдэж ойлгогдож байсан. Аа тэгээд энэ дүгнэлт болбол зөв биш байсан шиг байгаа юм л даа. Тэгээд яаж ч чадалгүй тэгэээд л ингээд задраад л бутраад л тэгээд л одоо энэ олон намын системтэй болоод ингээд л одоо ийм юм болоод л ингэчихлаа.Тэрийг болбол ухаан нь зарим нь болбол тиймэрхүү юм хэллээ гэж тэгэж эсүүргэцэнэ гэж гадарлаж л байсан байх.

Отгонбаяр -

Суманд одоо ардчилсан хөдөлгөөн ардчилсан нам гэж байгуулагдаж байсан уу?

Рагчаа -

Байхгүй байсан

Отгонбаяр -

Аймаг дээр л байсан байх

Рагчаа -

Тийм аймаг дээр л байсан байх.Тэгээд л тэр сүүлрүүгээ одоо энэ чинь одоо нэлээн газар аваад л хөлжөөл тэгээд л одоо энийг чинь дэмжсэн одоо энэ л нам энэ тэр хөдөлгөөнүүд байгуулагдаад л тэгээд эхэллээ шүү дээ. Эхний үед болбол яах ийх нь мэдэгдэхгүй нэг тйим бүдэг бүрхэг тийм л юм байсан.Яг эхэлж байх тэр үедээ бол.

Отгонбаяр -

Эцэст нь нэг ийм асуулт байнаа Дамбаа одоо ингээд таны амьдралын туршид таны амьдралд гүн гүнзгийгээр нөлөөлсөн их гүнзгий сэтгэгдэл үлдээсэн үйл явдал юу байна уу?Их нөлөөлсөн тээ амьдралд чинь их өөрчлөлт оруулсан

Рагчаа -

Үгүй ер нь одоо тэгээд амьдралд одоо өөрчлөлт оруулсан тийм юм ч одоо хэлээд байх юм юу байхав.Мянга есөн зуун тавин хоёр онд Улаанбаатар хотын багшийн техниккумыг төгсөөд тэгээл одоо биеийн хүчнээ үнэлээд энэ улсад одоо ажил хийснээс хойш болбол би чинь одоо бага сургуулийн багш тэгээл одоо намын үүрийн орлогч, нэгдлийн орлогч ийм л ажлуудыг болбол одоо хийлээ. За тэгээл энэ хугацаанд болбол яахав одоо ер нь амьдралд тохиолдсон хамгийн том бэрхшээл бол хамгийн анхалж ханилсан ханиасаа гурван хүүхэдтэй одоо энэ чинь гурван хүүхэдтэй одоо үлдэж хоцорч ингэж нэг үзлээ. Энэ болбол одоо ер нь амьдралын одоо энэ хүний одоо хамгийн гамшиг юм одоо санагдаж байсан.

Отгонбаяр -

Яах аргагүй үнэн

Рагчаа -

Тэгээд л тэрний дараагаар болбол яахав нэг хоёрдугаар одоо хань ижил нэг ийм хүн гучин хэдэн насандаа олж авсан хоёулаа энэ надаас нэг дүү юм. Тэгээл түрүүчийн гурван хүүхэд энэ бид хоёрын завсраас гарсан хоёр хүүхэд ингээл таван хүүхэдтэй. Тэгээл түрүүчийн гарсан сая одоо сүүлд гарсан тэгээл энэ бидний дундаас одоо тэгээл хүргэн бэр нийлсэн одоо гуч гаруй ийм улсууд одоо бий болоод амьдарч амь зуугаал одоо ингээл явж байна. За энэ хугацаанд болбол яахав ер нь одоо ёстой үгүй энэ одоо ингэж ч одоо амьдарч явах гэж ингэж ч одоо зүдэрч явах гэж гэсэн одоо ийм хүндтэй одоо ийм согогтой ийм юм бол одоо түрүүчийн одоо тэр хань ижлээсээ салж байснаас анги тийм одоо ер нь амьдралын лут юм болбол таарч одоо нөлөөлсөнгүй.Тэгээл одоо

Отгонбаяр -

Нэг хэвийн жигд тэгээл

Рагчаа -

Нэг хэвийн одоо жигд тэгээл нэг олны адил хэмжээнд тэгээл ингээл Дамбаа нь ингээд явж л байна тэгээл одоо үхэхийн үед яаж үхэх юм

Отгонбаяр -

Тэгээд нэг буян байгаа Дамбаа минь. Таны үзэл бодолд их нөлөөлсөн. Үзэл бодолд чинь их өөрчлөлт оруулсан зүйл бий юу?

Рагчаа -

Үгүй ер нь одоо үзэл бодолд. Одоо бид нар чинь ингэсэн юм аа. За бидний чинь одоо ерөөсөө л бараг л за би долоон настай байхдаа Майдарт мөргөнө гээч юм болж явсан хүн байгаа юм. Тэгэхэд одоо Тонхилийн Хүрээ чинь мянга есөн зуун гучин есөн он байсан юм байна даа. Тэгэхэд өнөө лам хуврага одоо тэгээл энэ л бүх юм болбол одоо ерөөсөө л хуучин одоо яг өнөө ажилладаг номоороо ажиллаж байсан. Тэгээл тэр майдарт мөргөнө гээч юмыг би долоон настайдаа очиж тэгэж мөргөж байсан. Тэгээд тэр Майдарт мөргөөл ирсний намар л одоо энэ лам нары чинь бариал тэгээл одоо алга болоол тэгээл энэ шашин шүтлэг гээч юм болбол үгүй болоол тэгээл энэ шашныг болбол одоо ард түмний тархи толгойг мунхруулагч хар тамхи гэж ингэж одоо үзээл тэгээл бидний үед чинь болбол ер нь одоо хамгийн хэрэгцээгүй хамгийн хэрэггүй хамгийн одоо худал хуурмаг ийм юм болбол одоо шашин гэж ингэж одоо ойлгож ингэж одоо хүмүүжүүлж ингэж одоо ажиллаал тэгээл энэ мянга есөн зуун тавин таван онд монгол ардын хувьсгалт намд гишүүнээр элссэн энэ үеэс одоо энэ шашны үйл хэрэг энэ үзэл бодлыг болбол одоо энэ хамгийн хэрэггүй юм байна ер нь гэдэг ийм ойлголттой байж байгаал тэгээл жаран насыг насалсан тэгээл одоо энэ жаран нас наслаад ингээд одоо байж байх энэ хооронд чинь л дахиад одоо энэ хуучны юм сэргээл тэгээл одоо энэ лам энэ хуварга тэгэ эл энэ шашин одоо энэ лам нар.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.