Dulamsüren


Basic information
Interviewee ID: 990228
Name: Dulamsüren
Parent's name: Doyed
Ovog: Zeerdiihen
Sex: f
Year of Birth: 1932
Ethnicity: Halh

Additional Information
Education: literate
Notes on education:
Work: retired
Belief: Christian, Protestant
Born in: Tüvshinshiree sum, Sühbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
travel
funerals
illness / health
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Дуламсүрэн эмээ хоёулаа өнөөдөр 2 дахь яриагаа эхлэе. Өнөөдөр би таниас нэг ийм зүйлийг сонсохыг хүсэж байна. Танд бол энэ ярих юм их байгаа гэж бодож байна. Энэ талаар, тэр юу вэ гэхээр та бол Христ итгэгч хүн. Анх итгэсэн цагаасаа хойшхи одоо таны амьдралд энэ итгэснээс хойш амьдралд чинь ямар өөрчлөлт оров. Сүм чуулганы амьдрал ямар байна. Монгол хүмүүсийн итгэл бишрэл яаж өөрчлөгдөж байна уу? энэ талаар ярья.

Дуламсүрэн -

Ерөөсөө Христэд итгэснээрээ бол их олон удаа сайн зүйл бий. Олон үнэнийг олж авсан. Би хамгийн гол нь үнэнд дуртай. Жинхэнэ одоо үнэн Бурханыг олсон юм байгаа юм. Би сайндаа олооогүй. Өвгөн маань бүр өвдөөд нэг 80 настай өвгөн өвчтэй байхад тэгээд эмнэлэгт байхад хэлсэн байхгүй юу. Сэтгэлийн зовлон ихтэй. өвгөн өвчтэй. Би өөрөө өвчтэй, аягүй хэцүү үед Христ намайг өрөвдөж, би Христэд итгэсэн юм.

Отгонбаяр -

Хэдэн он билээ?

Дуламсүрэн -

92 онд. Тийм 92 онд наадмаас өмнөхөн итгэсэн юм. Одоо наадмаас өмнөхөн 6 сарын 20-ны үед билүү. Яг төдөнд гэдгээ мэдэхгүй байна. Наадмаас л нилээд өмнө итгэсэн юм. Тэгээд тэр хөгшин их сайхан. Тэгээд сэтгэл зовдог тийм янз бүрийн одоо ер нь өвчин зовлон байсан ч ерөөсөө Эзэнд залбираад тэгээд бүх юм сайхан болж байгаа юм. Миний хувьд бол одоо үнэхээр, ганц миний хувьд ч биш, одоо олон хүн Монголчууд Христийг мэддэг болсон байна. Тэгээд би одоо их айхтар өвчтэй байсан. Тэгээд тийм өвчтэй байсан. Хорт хавдартай болсон хорт хавдартайгаа мэдэхгүй тэгээд ядаргаа байна гээд баахан эмчлүүлээд яваад байсан. Витамин хийлгээд, глюкоза хийлгээд тэгээд нэг жаахан гайгүй болоод эргээд хоолонд дургүй. Тураад байсан. Тэгээд сүүлдээ хавдар судлалд үзүүлсэн чинь яг 98 онд юм уу.

Отгонбаяр -

92 онд биз дээ.

Дуламсүрэн -

Итгэсэн нь 92 онд.

Отгонбаяр -

Аан сүүлд. 98 онд хавдарт үзүүлсэн юм байна тэ ахиад?

Дуламсүрэн -

Тийм, тэгээд яахав бие муудаад жигтэйхэн байсан юм. Тэгээд өвгөн гэртээ бие нь муу бас одоо элэгний цирозтой гээд олон жил болсон. Тэгээд хоолоо тааруулаад байвал элэгний цироз бас тийм үхдэг өвчин биш. Хорин хэдэн жил болсон ш дээ. Хоол ундаа тааруулаад байвал үхдэг өвчин биш юм билээ. Тэгээд би бие муу. Өвгөний бие надаас дор, би бол турж эцээд нэг их айхтар өвдөөд байх нь гайгүй. Ерөнхийдөө л ядраад байсан. Тэгээд эмнэлэгт хэвтсэн чинь тэр 80 настай эмгэн одоо чи ерөөсөө яагаад ийм залуу байж, тэр үедээ би чинь 61-тэй юм уу, 60-тай ч юм уу. Тэр хавьцаа л байсан байх. Тэгээд юуны чи Христэд итгэвэл сайн гэж тэгээд эмээ тэгсэн байхгүй юу. Үгүй ээ Христ гэж юу байдаг юм. Нөгөө л Буддагаа л бодож байсан байхгүй юу би Буддад итгээд яахав дээ нэг хурал мурал хуруулаад гандан мандангаар яваад нэг хэдэн төгрөг өгдөг л байсан. Надад тэр дотроос тэр сайхан болж байгаагүй. Тэгээд Христэд итгээд тэр хөгшин хэлсэнээс хойш тэгээд Христэд итгээд явсан. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь юуны дурандуулах хэрэгтэй байна гэж манайхан ер нь бол хорт хавдараар бараг нь одоо хэд хэдэн хүн нас барчихсан байсан. Би эхээсээ наймуулаа юм байгаа юм. Тэгээд үзүүлсэн чинь одоо дурандуул гэж хэлэхгүй юу. Тэр доктор хэн гэж хүн Хашхүү гэж хуучин 3-ын хүн юм билээ аягүй сайн.

Отгонбаяр -

Аа тийм.

Дуламсүрэн -

Нэг намхан тэгээд хөөрхий та одоо дурандуулах хэрэгтэй, үгүй ээ би дурандуулахгүй манай ах дурандуулаад нас барчихдаг юм гэж би тэнэг юм ярьж байгаад. Тэгсэн ч болохгүй ээ та дурандуулах хэрэгтэй. Тэгээд Эзэнд залбираад за Эзэн минь би дурандуулах уу яах уу? гээд залбирсан чинь Эзэн дурандуулаа гэж хэлэх шиг болсон. Тэгээд би дурандуулсан. Тэгсэн чинь л ерөөсөө яг 14 хоноод таны шинжилгээ гарна. Тэгээд 14 хоноод үзүүлээрэй гээд нэг дурандуулаад тэгээд шинжилгээ авчихсан. Тэгээд би ердөө учрыг нь ч олоогүй мэдэхгүй тэгээд 14 хоноод очсон чинь одоо та яаралтай хэвтэх хэрэгтэй байна. Ходоодонд чинь априас хийнэ гэж энгэж байсан юм. Хорт хавдар энэ тэр гэж надад эмч юу гэж хэлэх үү. Би ч өөрөө мэдэж л байсан. Манайх нь чинь хорт хавдараар дандаа зарим нь элгээр, зарим нь юугаар, нөгөө ходоодоор тэгээд зарим нь улаан хоолойгоор ингээд нас барсан байгаа. Тэгээд би ч одоо аягүй бол тэр л байхдаа гэж бодож байсан. Гэхдээ бие гайгүй бол олигтой нэг тэгээд залбираад тэгээд 14 хоносон чинь одоо яг хэвтэх шаардлагтай таныг одоо ерөөсөө би 7 хоноод л авъя тэр эмч та ер нь нилээн хүнд талтай байна. Хурдан априас хийхгүй бол болохгүй байна гээд Гашхүү гэдэг доктор хүн юм гэнэ тэр хүн тэгсэн. Тэгээд яахав эзний хайраар дандаа сайхан дандаа сайн хүн таарч байсан байхгүй юу. Тэгээд Эзэнд их талархдаг юмаа. Үнэхээр амьд Бурхан байна гээд ариун сүнс байна гээд ерөөсөө тэгээд.

Отгонбаяр -

Амен амен.

Дуламсүрэн -

Залбираад дурандуулсан байхгүй юу дурандуул гэж хэлэхээр нь гэтэл 2, 3 залуу тэр үүдэнд байж байсан юм. Та дурандуулчихаад гараад ирэв үү тийм дурандуулчихаад гараад ирлээ. Тэгээд гайгүй байсан байхгүй юу тэгсэн чинь өө би айгаад байсан юм. Таныг дурандуулаад энгээд настай хүн энгээд гараад ирж байхад би дурандуулна гээд 2, 3 залуу тэгсэн байхгүй юу. Тэгээд би бас өрөвдөж байсан. Эзэн минь над шиг ийм амьд Бурханы ариун сүнс байгаа болов уу. Үгүй болов уу энэ хүүхдүүдэд. Эзэн минь энэ хэдэн хүүхдийг аварч өгөөрэй гээд 2, 3 залуу байсан. Нэг нь эмэгтэй. Тэгээд дараагаар нь залбирч байсан байхгүй юу. Тэгээд энэ бол одоо үнэхээр үнэн, үнэхээр одоо энэ ариун сүнс бол жинхэнэ амьд юм билээ. Тэгээд одоо янз бүрийн асуудал энэ тэр болоход бол залбирангуут л жигтэйхэн сайхан болно. Одоо энэ манай энэ ач хүү, нөгөө гуч хүү одоо юуны 2, 3 жилийн өмнө билүү пионерийн зусланд одоо чинь энэ чинь юу яасан болохоор чинь ноднин 7 настайгаас сургуульд орсон хүн ш дээ. 10 төгсдөг жилээ пионерийн зусланд амраад тэгээд 2 давхарын шатан дээрээс томоогүй хүүхэд үсрээд 2 хөлөө хугалчихсан байхгүй юу. Тэгээд тэр хугарчихсан үед ч гэсэн Эзэн минь ээ, Бурхан минь ээ та одоо согоггүй эдгээж өгөөрэй гэж залбирч байсан байхгүй юу. 2 хөл нь хэцүү болж гэнэ ээ гээд. Тэгээд ерөөсөө тийм сэтгэл зовохгүй. Урд нь бол одоо ерөөсөө жигтэйхэн сэтгэл зовоод би үхэхгүй яасан юм бэ хавдартай тэгэж байх үедээ тэгэж бодох, тийм юм бодохгүй. Тэгээд үнэхээр одоо амьд Бурхан байна. Энэ үнэн байна гэдгийг олон зүйлээр мэдсэн. Ганц би ч биш, одоо олон хүн мэдэж байгаа. Олон хүн аврагдсан байгаа. Тэгээд настай улсууд зөндөө байдаг. Манай энэ одоо юунд эзний чуулганд одоо настай, нас дээр гарсан хүн хоёр, гурав байдаг. Лхамжав гэж байна. Хоролсүрэн гэж байна. Тэгээд одоо би өөрөө байна. Нилээд олон улсууд байдаг. Заримыг нь би нэрлэж мэдэхгүй боловч тэгээд одоо их сайн. Үр хүүхдүүд нь ч одоо сайн сайхан явж байна. Тэгээд итгэл л байвал ер нь бүх юмыг Бурхан бэлдэж өгдөг юм байна гэж би хувьдаа боддог. Тэгээд их сайхан. Манай хүүхдүүд ч гэсэн ээж ер нь юунд явж байна уу хорихоо байсан. Тэгээд өвгөн ойчоод өгсөн учраас намайг их хорьж чадахгүй л байсан л даа. Дотроо дургүй л байсан юм. Хүн муулаад л энэ тэр чи яаж байгаа юм. Бурхан тахилтай байж яваад энэ тэр гэж миний дотор үргэлж баясгалантай байсан болохоор би яваад байсан байхгүй юу. Дандаа баяр баясгалантай. Тэр цугларалтанд очих үед тэр хүүхдүүд за эмээ сайн уу гээд жигтэйхэн сайхан харьцана. Тэрүүнд нь баярлаад ерөөсөө яваад байдаг. Явах тусам л сайхан. Цугларалтанд ирэхэд л дандаа нэг сайхан инээд хүрээд баймаар ч юм шиг баярлаад байдаг тийм сэтгэл төрдөг. Тэгээд одоо би 92 оноос хойш арван хэдэн жил явж байна. энэ хооронд ч гэсэн манай хүүхдүүд итгээд хүргэн, манай ач, гуч олон хүмүүс итгээд манай хүргэний аав, ээж нь, дүү нар, ах нар нь хүртэл итгээд байгаа. Энэ бол одоо үнэн юм. хүнд одоо нэг төгрөгний барьц байхгүй. Ганданд очиход бол заавал мөнгөтэй очдог. Тийм юм байхгүй. Зүгээр хүрээд очиход л болно. Ер нь одоо тийм сайхан амьд, үнэн Бурхан байна гээд их талархдаг. Энэ бол Монголчуудад бол хэрэгтэй Бурхан юм гэж боддог. Тэгээд одоо надад үйлчилж надад одоо ийм сайхан сэтгэгдэл өгөөд, сэтгэл зовохгүй. За одоо яана аа манай одоо миний хамгийн бага дүү чи чинь одоо яана яана аа гээд сэтгэл нь зовоод дандаа л их зовдог. Би бол ерөөсөө зовохгүй. Миний сайн гэж байхгүй. Бурханы хайраар л үнэхээр одоо их сайн байдаг. Бурхан бол үнэхээр агуу юм. Ёстой үнэхээр Бурханд талархаж байна. тэгээд олон ойр хавийн ах дүү нар итгээд залуу хүн ч их байна. Настай хүн ч байна. тэгээд архи уудаг улсууд архинаас бас гарч байна. Тамхи татдаг хүн аяндаа тамхиа хаяж байна. Аяндаа хэн ч битгий тат, хэн ч битгий архи уу гэхгүй байхад аяндаа тэгээд гарчихдаг юм билээ. Олон хүнийг харсан эмээ нь энэ хооронд.

Отгонбаяр -

Та юу яасан уу Дууяа эгч. Анх тэр эмнэлэгт хэвтэж байхад 80 настай эмээ танд сайн мэдээ хэлсэн юм байна ш дээ. Тэгээд хаана ямар чуулганд очив.

Дуламсүрэн -

Энэ одоо энэ л чуулган.

Отгонбаяр -

Энэ чуулганы энэ Улаанбаатар дахь эзний чуулганд тийм ээ?

Дуламсүрэн -

Эзний чуулганд

Отгонбаяр -

Энэ хаана цугладаг байсан юм.

Дуламсүрэн -

Хавдар судлалын хажууд нэг цэцэрлэгт цуглаж байсан.

Отгонбаяр -

Аан зөв

Дуламсүрэн -

Одоо энэ Сайнбаяр охин байсан юм.

Отгонбаяр -

Сайнбилэг багш

Дуламсүрэн -

Сайнбилэг байсан юм тийм. Сайнбилэг байсан. Алтангэрэл гээд өндөр залуу байсан. Ганхуяг байсан. Одоо цөөрчихсөн. Тэгээд сүүлдээ нэмэгдээд зөндөө олон болсон. Уг нь нэг арван хэдэн хүн л байсан байх. Энхтуяа гээд бас авгай нь байсан юм. Тийм нилээд олон хүүхдүүд.

Отгонбаяр -

Юмчил ах тэгэхэд байсан юм уу?

Дуламсүрэн -

Байгаагүй.

Отгонбаяр -

Байгаагүй юм уу.

Дуламсүрэн -

Ноав гэж/ гэж хүн байсан.

Отгонбаяр -

Өөр солонгос байсан.

Дуламсүрэн -

Тийм, тэгээд нөгөө хэн гээд залуу байдаг ш дээ. Одоо надад зураг нь байгаа даа. Шинээ гээд авгай хүүхэдтэйгээ хамт ирдэг. Тэгээд тэр өөр цуглалартад очоод байгуулаад яахав дээ эзний нэр нэг учраас тэгээд явж байгаа. Тэгээд олон одоо сайхан юмыг үзнэ. Энэ хооронд архи уугаад, тамхи татаад, хэрэлдэж хэлцээд байдаг хүн байхгүй. Аяндаа их сайхан болдог. Бие биенийхээ үгийг хүндэлдэг, хүлээдэг болчихдог юм байна билээ. Манай хүүхдүүд ч гэсэн муудаж сайнддаг л байсан. Одоо тийм юм байхгүй. Тэгээд одоо бол үнэхээр эзний хайр бол агуу юм. би тэр өвчтэй байх үедээ ч гэсэн за одоо ерөөсөө тэгээд намайг чинь ходоодонд чинь априас хийнэ гээд хэвтүүлсэн байхгүй юу. Хэвтүүлээд шинжилгээ хийлгээд, хэлэлж бариад дөчин хоёр, гуравхан хэлтэй байна гэсэн юм. за за априас хийвэл хийлгэнэ хийлгэнэ зүгээд. Яадаг юм нэг л үхнэ. Үхэхээс миний бие л дуусна. Ариун сүнс бол дуусахгүй юм. Бурханд очих юм, тэнгэрт очих юм гэж бодож байсан. Тэр бол миний сайн биш, Бурханы агуу хайраар, ах дүүгийн залбирлаар, хүүхдүүд эмээг эдгээж өгөөч гэж зөндөө залбирсан. Хүүхдүүдийн залбирлаар тэгэж сайхан урам өгдөг. Тийм сайхан Бурхан юм билээ. Тэгээд юу яасан чинь сүүлдээ за танд априас хийхгүй. Танд одоо химийн тариа хийнэ. Батбаяр гэж хөөрхөн залуу байсан байхгүй юу. тэгээд априас хийдэг залуу юм билээ.

Отгонбаяр -

Хавдрын эмнэлгийн эмч

Дуламсүрэн -

Хавдрын эмнэлгийн эмч. Одоо байхгүй. Нас барчихсан юм хөөрхий амьтан. Өөрөө хавдартай байсан юм гэсэн хөөрхий тэгээд өөрөө юу яагаад өөрийгөө мэдчихээд хэцүү л байсан байх л даа. Тэгээд юу яасан чинь за за хими хийлгэ. Химийн тариа хийлгээд маш ядарч байсан. Гүйлгээд, бөөлжөөд, ерөөсөө хоол идэхгүй. За тэгээд л сүүлдээ Эзэн минь ээ, Бурхан минь ээ, эцэг минь ээ Та миний энэ энэ юуг махан бодийг дуусгаад өгөөрэй Эзэн минь. Миний ариун сүнс Бурханд очино Эзэн минь, ариун сүнс ингэж ядарч байснаас дуусъя гэж хүртэл эзний өмнө залбирч байсан. Тэгээд нэг мэдсэн чинь ах дүүгийн залбирлаар аажим аажмаар би носилкатай хүртэл гарч байсан ш дээ эмнэлгээс. Химийн тариа хүртэл хийлгэчихээд 6 удаа хийлгэчихээд тэгээд гарчихдаг байхгүй юу. носилкатай хүртэл гэртээ гарч байсан. Тэгээд л аажим аажимдаа сайн болоод одоо тэрнээс хойш чинь 98 онд л эхэлсэн өвчин ш дээ. Энэ хавдар чинь.

Отгонбаяр -

92 онд эхэлсэн биз дээ.

Дуламсүрэн -

92 онд Эзэнд итгэсэн.

Отгонбаяр -

Хавдар хэзээ эхэлсэн юм бэ?

Дуламсүрэн -

Хавдар бол яахав эрт эхэлсэн. Мэдэхгүй байсан. 98 онд байхгүй юу. Эзэнд итгэснээс хойш гэхдээ бас сайн тийм одоо шиг бас айхтар найдвартай байгаагүй юм уу гэж санагддаг юм. Бурхан намайг өвдөөд байсан болохоор, одоо бол яасан ч гэсэн Бурхан бол үнэн байна. Хүн зарим нь яаж байгаа, ийж байгаа гэж хэлсэн ч гэсэн Бурхан өөрөө үйлдээд, өөрөө намайг өрөвдөөд байгаа байхгүй юу. Ариун сүнс чинь ийм агуу юм. Тэгээд хүүхдүүд минь одоо энэ ямар ч хүн гэсэн энэ Бурхан бол үнэхээр үнэн байна. Ер нь Монголчууд тэнгэр Бурхан гэж ярьдаг юм ш дээ. Тэнгэр дэх эцэг минь ээ гэж байгаа. Тэр буруу биш. Энэ яг үнэн юм билээ. Тэгээд манай өвгөн бол их маань уншдаг, их Будда шүтдэг байсан. сүүлдээ яг өнгөрөхөөсөө өмнөхөн намайг хүлээн зөвшөөрөөд очъё гээд надтай нэг удаа очсон. Тэгээд чи ер нь явах нь дээр юм байна. Энэ одоо сайхан хүүхдүүд байна. Энэ зөв юм байна яв гэж хэлж байсан байхгүй юу. Тэгээд одоо хэн ч хориогүй. Хүүхдүүд дотроо зарим нь дургүй байсан л байх. Дургүй байсан ч гэсэн намайг хорьж байгаагүй. Тэгээд би нэг ачаа хөтлөөд, нэгийн үүрээд явж байсан. Гэхдээ ойрхон. Тэгээд яахав хүүхдүүд харахаар барааны газраас гүйж ирээд л авчихна эд нарыг чинь. Тийм одоо хүнийг хайрладаг. Тийм агуу сайхан улсууд байдаг юм билээ. Эзэнд итгэсэн улсууд.

Отгонбаяр -

За ийм асуулт байна Дууяа эгчээ. Та ингээд Эзэнд итгээд сүмийн ах дүү нартай хамт хөдөөгүүр, орон нутгаар бас сайн мэдээ түгээж байсан байх тэ?

Дуламсүрэн -

Явсан.

Отгонбаяр -

Хаагуур, хаагуур явав. Тэгэхэд ямар явдал тохиолдож байв. Та чинь бүр нөгөө ноосны машин дээр суугаад явж байсан гэж яриа байдаг ш дээ.

Дуламсүрэн -

Машин биш. Зүгээр тэмээн тэргэн дээр.

Отгонбаяр -

Тэмээн тэргэн дээр үү?

Дуламсүрэн -

Тэр Сүхбаатар аймаг явсан би.

Отгонбаяр -

За, ах дүү нартай хамт.

Дуламсүрэн -

Тийм, гурав дөрвөн 2 баньд, нэг хүүхэн бид дөрвүүлээ явсан. Манай нутаг л даа. Тэгээд яахав

Отгонбаяр -

Улаанбаатараас юугаар явав.

Дуламсүрэн -

Улаанбаатараас зүгээр шууданд суугаад явсан. Улаанбаатараас шууданд суугаад явсан. Тэр чинь одоо юу юм шүү. 98 онд бие өвдөхөөс өмнө. 97 онд явсан байх.

Отгонбаяр -

Аа зөв

Дуламсүрэн -

Тийм, тэгээд яваад ер нь нэг л жаахан элэг ингээд доргиод, жаахан эвгүй оргиод байх шиг байсан л даа. Ходоодоо ч мэдэхгүй, юугаа ч мэдэхгүй. Тэгээд ерөөсөө дурангаар л мэддэг юм билээ. Тэр ходоодноос нь тасдаж аваад юманд хийдэг ярьдаг юм билээ. Би ямар тэрнийн мэдэх биш. Тэгээд тэр нь ургаад тэгээд л хавдар гэнэ. Тэгээд тэгэж явж байсан. Тэгэж явахдаа яахав дээ хөдөө бүр аймаг руу очихдоо бол шууданд суугаад явж байгаа юм. Хөдөө бол зүгээр морь, тэмээгээр. Тэгээд тэмээн дээр суугаад ноос аччихсан тэмээн тэргэн дээр суучихаад тэгээд явж байсан байхгүй юу. Тэгээд нөгөө хачиг нь хазаад л,

Отгонбаяр -

Ээ цусаа

Дуламсүрэн -

Гэхдээ юу ч бодохгүй байсан. Арай ч залуу байсан. Тэгээд Бурханы хайраар. Ганц би биш, хэд хэдэн хүн. Цолмон гээд байсан. Отгоо гээд залуу, энэ Эрдэнэтийн гурван залуу байсан юм. Тэгээд одоо хэн Оюунбаяр. Оюунбаяр биш ээ, Наранбаатарын дүү чинь хэн билээ.

Отгонбаяр -

Би нэрийг нь мэдэхгүй байна. Тийм

Дуламсүрэн -

За Наранбаатарын дүү охин тэр байсан юм. Тэгээд бид нар эд нар бүгдээрээ нийлээд аймаг дээр цуглаад тэгээд эзний мэдээг, баярт мэдээг түгээгээд явсан. Зарим нь бол аа тэгээд манай нутгийн улсуудаас хэд хэдэн хүн итгэсэн л дээ. Манай дүү нар ч итгэсэн. Монхоо, Аюушмаа тэгээд хэн нилээд хэдэн Цэнд гээд хүүхэн, хэд хэдэн хүн итгэсэн. Тэгсэн чинь яасан гэхээр түрүүнд нь баярт мэдээ түгээнэ гээд хэдэн улсууд очсон гэнэ хүүхдүүд машинтай. Тэгсэн чинь юу ярьж байгаа юм та нар гадаадын Бурхан байтугай, өөрийнхөө Монгол Бурханаа шүтэхгүй байна гээд байгаа юм. Намайг очсон чинь энэ настай хүн байгаа болохоор бас үнэн юм. сайхан юм гээд хэд хэдэн хүн итгэж байсан байхгүй юу. Тэр одоо нэрнүүд нь байгаа даа. Нилээд олон хүн итгэсэн. Арван хэдэн хүн. Тэгээд зарим нь аан тийм хэн Батжаргал, хэн Мандах одоо манай дүүгийн хүүхэд энэ хоёр онцгой цуглаанд ирж байсан байхгүй юу. Амарзаяа

Отгонбаяр -

Сүхбаатараас уу?

Дуламсүрэн -

Сүхбаатараас, манай дүүгийн хүүхдүүд. Тэгээд эгч ингэж явахаар үнэн байна гээд тэд нар тэгээд. Анх нь нөгөө их эсэргүйцдэг. Тэр охид, банди нарыг ямар юмаа хийдэг юм солиороод энэ тэр гэж хөөсөн гэсэн. Тэгээд яахав дээ. Үнэн юм чинь үнэн. Олон үнэнийг бол энэ хүүхдүүд мэдээд байдаг. Би ч одоо чих дүлий, нүд энэ тэр муу болохоор заримдаа уншиж чадахгүй. Тэмдэглэж авч чадахгүй байдаг. Тэглээ ч гэсэн үнэхээр итгэл минь дүүрэн байдаг. Дандаа л баясаад хүүхдүүд ярихаар, тэгээд цугларалт хийх үед, хүүхдүүдтэй уулзах үед дандаа баяр баясгалантай. Дандаа сайхан байдаг байхгүй юу. Тийм одоо гоё Бурханд намайг өрөвдөж, дуудаж, итгүүлсэн Бурханд үнэхээр талархаж байна. Үнэхээр баясмаар, үнэхээр талархмаар Бурхан. Тэгээд манай цугларалтанд ч гэсэн 80-н хэдтэй улсууд ч олон байна. Залуу хүн ч их олон. Энэ дотор гэр бүл анхны гэр бүл чинь Ганхуяг байна.

Отгонбаяр -

Эрдэнэтуяа эгч хоёр.

Дуламсүрэн -

Тийм, тэгээд хэн /Гэрэлт-Од, Сэржээ. Тэгээд хэн гэж Зоригт, хэн билээ дээ. Эмч залуу байгаа, тэр одоо хөдөө явчаад байгаа. За хэн Нямдаваа 4-н гэр бүл анхны хуримаа хийж байсан.

Отгонбаяр -

Сүмдээ хуримаа хийж байсан?.

Дуламсүрэн -

Тийм, сүмдээ хуримаа хийж байсан. Тэгээд тэд нар ерөөсөө салсан хүн нэг ч байхгүй. Дөрөв нь 4 хүүхдэтэй. Гурав нь 3, хоёр нь 2. Нэг ч салсан хүн байхгүй. Бүгдээрээ Эзэнд итгэдэг. Тэр манайхны ах дүү нарт тэр ер нь таньдаг улсууд хурим, ер нь тэр үед хурим хийсэн улсууд зарим нь салаад зөндөө улсууд явсан байдаг. Тэгэхэд ийм сайхан юм бие биенээ хүндэлж чаддаг. Бие биенээ үнэхээр хайрлаж чаддаг юм билээ. Тэгээд би ер нь үнэнийг аягүй их хүсдэг. Тэгээд үнэн Бурханд итгээд, бүр үнэнийг олоод дандаа баясгалантай, дандаа баяртай байдаг юм.

Отгонбаяр -

Тэр тэмээн тэргээр Сүхбаатар аймгийн аль сум руу явсан юм.

Дуламсүрэн -

Юунд Онгон руу явсан.

Отгонбаяр -

Хэдэн км хол уу?

Дуламсүрэн -

160 гэлүү, 170 гэлүү.

Отгонбаяр -

Тэгээд тийм хол газар тэмээгээр явсан гэсэн үг үү?

Дуламсүрэн -

Аймаг руугаа очиж байгаа. Үгүй тэр 70 гэлүү, 80 билүү худлаа хэлж байна. Эндээсээ 500-н хэд би хооронд нь солиод тэр чинь 70 км гэсэн байх. Тэгээд зун юм чинь яахав дээ тоохгүй ш дээ. Жаахан шавьж л хазаж байсан. Өөр юу ч байхгүй. Сэтгэл өндөр, баясгалантай болохоор хүн ядардаггүй юм л даа ерөөсөө. Тэгээд албаар тэгээд явах юм бол ядарна л даа.

Отгонбаяр -

Тэр хөдөөний малчин айлууд бол одоо пий паа ямар юм гээд юм уу тийм хөөж тууж байсан юм байсан уу?

Дуламсүрэн -

Тэгэхгүй юм билээ. Ер нь бол яахав тэр охид, банди нарыг хөөсөн гэж ярьж байсан. Зарим нь ч одоо намайг таних юм. Аав ээжийг танина. Тэгээд одоо чи ингээд явах, танайх чинь их Бурхан тахилтай байсан гэсэн зөндөө л манайх энэ тэр очсон. Чи ингээд явж байхыг бодоход үнэн байж болно гээд итгэж байсан. Олон улсууд ч итгэсэн. Тэгээд ер нь настай хүн байх нь сонин өөр юм гээд тэд нар тэгэж байсан. Олон хүн ерөөсөө би залбираад сайхан боллоо. Ямар сайндаа нэг айл Бямбаагийн гэж айл хонио алдчихаад тэгээд одоо намайг мэргэн хүн гэж бодсон байгаа юм. Асууна гэж ирээд, үгүй ээ эмээ нь залбиръя, Бурханаас гуйя. Би бол мэргэн хүн биш шүү дээ.

Отгонбаяр -

Наадах чинь ямар сонин түүх вэ?

Дуламсүрэн -

Тэгэж хазайж байсан. Зовоож тэр хүнийг мэдэхгүй.

Отгонбаяр -

Тэгээд залбираад хонь нь олдсон уу?

Дуламсүрэн -

Олдсон.

Отгонбаяр -

Тэгэхээр чинь тэр хэд итгэнэ ш дээ.

Дуламсүрэн -

Тэгээд л одоо бас итгэл төрсөн л байх л даа бодоход. Хөдөөний улс хөөрхий нэг мэдээлэл байхгүй. Ахиж ирж чадахгүй. Залбираарай л гээд байдаг юм. Одоо Зүүнхараанд Даариймаа гэж байгаа, тэр Тангад гэж нөхөр нь байдаг. Бас амралтанд амарч байсан. Итгээд их сайн, одоо Зүүнхараагаас багшаа гэж ирдэг байхгүй юу намайг. Бүр аймар би чинь юун багш гэхээр наддаа л багш ш дээ гээд байдаг. Тэгээд одоо дандаа ярина. Нараа ярих юмсан гээд байгаа Цэнд гээд авгай байдаг. Хүүхэд шуухадаа юу яаж байгаарай гээд л багшаа мэнд хүргэж байна гээд Цагаан сараар, баяраар тэгээд л нөгөө эмэгтэйчүүдийн баяраар дандаа мэнд хүргэнэ. Тэр Цэнд. Үгүй ээ би багш биш шүү дээ гэхээр надад л багш гээд байгаа юм. Одоо энэ хэн Цэрэнханд гээд байсан ш дээ. Энд хөөрхий нас барчихсан.

Отгонбаяр -

Нас барчихдаг.

Дуламсүрэн -

Тэр тэгсэн ш дээ. Та л болно, би багш биш ээ. Та л одоо болно надад. Тэр яахав дээ хөөрхий насын хүндэтгэж л ухаандаа яахав Бурханы хайр ивээл байгаадаа л гэж би боддог л доо. Улсууд урд нь намайг нэг их итгээгүй байхад залбираарай энэ тэр манай хүүхэд төрөх гэж байна гээд их олон хүн. Төрөх гэж байна манай охин, төрөхөөр явлаа. Одоо ингэж өвдлөө, априас хийлгэх гэж гээд. Би анх нь айдаг байсан байхгүй юу. Би чинь одоо лам биш, энэ чинь одоо ламыг тэгдэг. Гэхдээ одоо би ер нь залбираарай гэдэг ямар хачин юм. Одоо бол би бол Эзэн байгаа учраас эзнээс гуйж байгаа болохоор залбираарай за гээд залбирдаг байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Дуламсүрэн -

Урд нь мэдэхгүй. Тийм олон ерөөсөө дандаа сайн сайхан юмыг арван хэдэн жилд ер нь нэг өдөр гомдсон өдөр байхгүй. Дандаа сайхан, заримдаа хүүхэддээ уурлаад ганц нэг гомдох цаг байна л даа. Тэгсэн ч гэсэн дорхноо л гарчихна. Санаанд орохгүй. Мартчихаад л ерөөсөө.

Отгонбаяр -

Та Сүхбаатар аймгаас өөр хаашаа явсан.

Дуламсүрэн -

Дорнод 3-н удаа явсан.

Отгонбаяр -

Өө за.

Дуламсүрэн -

Тэр чинь одоо бас хэдийд явлаа даа. 3-н жилийн өмнө ирсэн гээд Хэнтий явсан бас. Хэнтий, Сүхбаатар, Дорнод гурваар сая ч бас явсан.

Отгонбаяр -

Сая бас яваад ирсан.

Дуламсүрэн -

Сая бас Хэнтий яваад ирсэн ш дээ. Сая одоо өнөө хүүхдүүдтэйгээ хүргэн, охинтойгоо бүр машинтай яваад ирсэн байхгүй юу. Дорнодынхон ч бас эмээгээс их ивээл авлаа. Их сайхан байна гэж зөндөө ярьж байсан. Би бол харин тэр Дорнодын хүүхдүүдээс ивээл авсан. Жаахан жаахан хүүхдүүд хэлж байгаа нь ямар агуу. Тэгээд өнөө автобус байдаггүй юм байна Дорнод аймаг чинь. Тэгээд 8 км, 6 км, 3 км газар энэ тэр гүйгээд л гарна. Өглөө бид нар 6-д гарна гэхэд л эрт 5-н үед босоод гүйгээд гүйгээд гаргаж өгнө. Эмээ байгаа нт их сайхан байна. Тан манайд 3-н удаа ирлээ гээд жигтэйхэн баяртай байгаа юм. Эмээгийн хүчинд л талархаад байна. Тэгээд яахав дээ насыг нь хүндэтгэж л тэгэж байгаа байх. Бүх хүн л сайхан байгаа байхгүй юу. Муу хүн нэг ч байхгүй. Бүгдээрээ сайхан дуулсан ч амархан буцна, гомдсон ч амархан болино. Их сайхан юм билээ ерөөсөө тэгээд Монголчууд ийм сайхан Бурханд итгээсэй гэж бодож байна. Нигүүсэж байна даа.

Отгонбаяр -

Та анх яаж баптизм хүртсэн бэ? хэдэн онд хүртэв. Хэн танд хүртээсэн.

Дуламсүрэн -

Тэр чинь одоо Нараа, манайд Ундраа гээд ач охин байна. Тэр охин бид 3 цуг. Манай том охин Оюунтунгалаг, манай том охин Наранчимэг, Ундараа бид 4 хамгийн түрүүнд хүртээд. Тэгээд шинэ Эрдэнэбазарынд хүртсэн юм. Тэгэхэд чинь одоо хэд хэдэн хүүхдүүд байсан юм. Хэн хэн байлаа даа. Эрдэнэбазарын дүү нь байсан юм.

Отгонбаяр -

Танд хэн баптизм өгсөн юм бэ?

Дуламсүрэн -

Одоо тэр хэн Ганхуяг байсан байх. Одоо Нараа сайн мэднэ дээ. Бат-Очир гээд хүүхэд байсан юм. Тэр үедээ би тэмдэглээд авбал мэдэх л байх, одоо мартчих юм. Ерөөсөө санаанд орохгүй байна. Тэгээд тэр юугийн чинь хүртээд бүр сайхан болдог юм билээ. Тэгээд хөдөө энэ хүүхдүүд хөдөө Гачуурт энэ тэр хичнээн явсан. Эрдэнэт явсан юм байна би чинь. Ер нь 4-н газар явсан юм байна. Хамгийн хол нь манай дүү байдаг учраас манай дүү чинь одоо 74-тэй. Тэднийх байдаг учраас гэр бүлийн хүүхдүүдийн энэ тэр Эзэнд дуудаж аврахыг хүсэж л явдаг. Тэгээд намайг очихоор тэд нар чинь их өөр, итгэлтэй их сайн болчихдог. Тэгээд дараагаар нь заримдаа ажил төрөлтэй болоод, гэхдээ эзний нэрийг дуудаад байгаарай гээд дууддаг л гэж байна билээ. Сая бас юунд очоод Хатанбаатар гээд одоо манай сүүлд суусан юм билээ. Нэг залуу байна билээ тэр бас итгэсэн. Нилээд хэдэн хүн итгэсэн. Дорнод очиход. Яахав дээ насыг нь хүндэтгэдэг ч юм уу, эзний хайр агуу учраас тэгээд эмээ байгаа нь их сайхан байна гээд тэд нар тэгдэг юм билээ бүгдээрээ. Тэгээд би ч одоо их баяртай байдаг л даа. Бас хэрэгтэй юм байлгүй дээ гэж боддог. Анх нь ямар сайндаа би бодож байсан. Тэгээд нэг олигтой учрыг нь ч ойлгохгүй. Одоо ер нь хэрэггүй ч юм уу даа, азнадаг ч юм уу даа. Өвгөнийгөө биеий нь муу байхад маш их гуйж байсан байхгүй юу. Анх нь эхлээд гуйвал бүтдэг юм. Та талархаж гуйвал сайн гэж ингэж хэлж байсан байхгүй юу эзний нэрийг. Тэгээд би өвгөнийгөө хөөрхий амьтан өдөр, аан шөнө битгий /өнгөрөөгөөрэй бие нь аягүй муу байсан. Эзэн минь ээ та өдөр л өнгөрөөж өгөөрэй гээд гуйдаг байсан. Тэгээд тэр гуйсан гуйлт бол яг л биелэсэн. Шөнө нь аягүй муу байсан. Хагас сайны шөнөөс эхлээд 7 хоног л хэвтсэн манай өвгөн. Тэгээд хагас сайнаас эхлээд бие нь маш муудсан байхгүй юу. Тэгсэн ч гэсэн өөрөө тэгсэн юм гэнэ билээ. Надад ч хэлээгүй л дээ. Зовно гэж бодсон юм байгаа биз. Эр хүн л юм бол би 1 дэх өдөр хүргэж нас барна даа гэж байсан. Тэгээд юуны би тэгээд гуйгаад, тэгсэн бас сонин л доо. Юу би Эзэнд итгээд сар, өвгөн бас итгэсэн юм. итгээд нэг сар болоод, сар жаахан гарсан уу тэгээд л нас барсан байхгүй юу. Ариун сүнсээр өвгөн бол ариун сүнсэнд аврагдсан. Тэгээд их талархдаг. Их уйлж унжаад, жигтэйхэн болохгүй. Бурхан аварсан юм чинь сүнс нь аврагдсан юм чинь гээд сэтгэл амар амгалан байсан. Тэгээд тэр юу яасан чинь би учрын ч олохгүй, олигтой мэдэхгүй. Тэр лам нар гээд баахан лам нар ирээд ном уншаад, бас их хэцүү байсан тал бий л дээ. Манай одоо хүү Баярсайхан гээд банди тэр ингээд сонин уншаад аавыгаа муу байхад нь чи сонингоо тавь гээд өвгөн загнасан байхгүй юу. Би учиргүй нүдний нулимс асгарчихсан. Хэдхэн минут болоод чааваас салах юманд, энэ хооронд хүүхэд загнаад яасан хэцүү юм бэ гэж бодож байсан байхгүй юу. Тэгээд жоохон тийм одоо ямарч учиртай хүн олж болох юм шиг нэг дээрэнгүй ч юм шиг одоо бодоход тийм юм шиг санагддаг юм. Хүн болгон биш ээ хөөрхий сайхан хүмүүс зөндөө л байгаа сайн хүн. Тэгээд яахав дээ бас учрыг нь мэдэхгүй учираас амь байхгүй ариун сүнс байхгүй учираас бас яагаад ийм юм байхдаа сонин биш зандарсан юм болов уу гэж боддог юм. Дандаа уучлах сэтгэлээр боддог болчихсон. Урьд нь бол одоо ер нь дандаа шүүх сэтгэлтэй байсан байхгүй юу. Тийм энэ залуу байж тэглээ ч гэх юмуу дандаа нэг буруу юм ярина. Одоо бол дандаа хүнийг уучлах сэтгэлээр энэ бол эзний хайр юм. Бурхан бол агуу. Энэ сайхан агуу ах дүү нарын хайр юм. Тэгээд хүртэл яаж байсан. Тэгээд өвгөн тэгсэн тэр тэгээд би сүүлдээ гуйж өглөө Эзэн минь шөнө биш өдөр болгож өгөөрэй. Тэгээд хамгийн одоо би энэ хэдэн хүүхдүүд байгаа юм. Бэр байгаа юм. Энэ одоо энэ чинь том хүргэн байгаа юм. Эд нар чинь юу ч мэдэхгүй хөөрхий. Тэгээд хамгийн том нь би хоцорохоор шөнө одоо өнгөрвөл эд нар бас айх дуу сандрах дуу үзээгүй улс чинь тэгээд хүүхдээ өрөвдөж байгаа юм. Тэгээд би Эзэн минь та өдөр шөнө биш өдөр өнгөрөөж өгөөрэй гээд гуйж байсан байхгүй юу. Тэгээд өглөө 11 цагийн үед нэг дэх өдөр өнгөрсөн. Тэгээд өөрөө ч тэр хүсэл нь биелсэн. Бурханы хайраар. Тэгээд эзний минь би ч одоо бас их тайван сайхан тийм байсан. Тэгээд хэцүү нь хэцүү л байсан л даа. Яг олон жил өвчтэй байсан болохоор үхнэ гэдгийг бол мэдээд байсан. Өөөрөө бол би нэг л өдөр унтаад өгнө шүү. Чи одоо үхнэ гэдгийг одоо сайн бодож бай гэж хэлдэг байсан. Өөөрөө тийм их шулуухан архи уудаггүй тамхи татдаггүй их сайн хүн байсан. Тэгээд.

Отгонбаяр -

Оршуулгын яаж хийсэн бэ?

Дуламсүрэн -

Оршуулгын яахав нөгөө лам нараар нь л хийсэн ш дээ.

Отгонбаяр -

Нөгөө Буддагаар нь хийсэн.

Дуламсүрэн -

Тийм Буддагаар нь хийсэн. Би дотроо тэр үед ч тийм итгээд сар болж байсан.

Отгонбаяр -

Сар болж байсан.

Дуламсүрэн -

Сар болж байсан ч учрынч олохгүй тэр нөгөө лам нар ирээд л баахан ном уншаад.

Отгонбаяр -

Ном уншаад.

Дуламсүрэн -

Их эвгүй юм билээ. Тэгээд одоо бодоход тэр энгээд нас барсан байхад нь толгойг нь юмаар тэр доргиож байгаа энгээд хөдөлж байгаа юм шиг аягүй эвгүй санагдаж байсан байхгүй юу надад.

Отгонбаяр -

Тийм лам нар ирээд.

Дуламсүрэн -

Тийм тэгдэг юм билээ. Тэр надад их эвгүй санагддаг юм. Би одоо бол ерөөсөө одоо юу унтах газраа хүртэл бэлдчихээд байгаа ш дээ. Тэнд очино тэнд унтана. Би одоо юунд яахгүй шүү нөгөө нэг ямар юм билээ шатаадаг.

Отгонбаяр -

Чандарладаг газар.

Дуламсүрэн -

Чандарладаг газар очихгүй шүү гээд одоо одоо захиад байгаа юм. Хүргэний ээж бид хоёр одоо энэ юуны төмөр замын энэ юу рүү Налайхын тэр талд нэг сайхан газар байгаа. Тэнд очино гээд хоёулаа бүр ирлээ хийчихсэн байгаа.

Отгонбаяр -

За.

Дуламсүрэн -

Одоо та нар тэр чандарлах хэрэггүй юм биш үү. Чандарлах бол ер нь их муу гэж бодож байгаа би өөрөө дотроо ерөөсөө ямарч сүнс сүүдэр байхгүй юу ч үгүй шатчихаж байгаа гэж боддог юм. Миний хувийн асуудал энэ бол. Би өөрөө, би өөрөө хувийнхаа асуудлаа тэгээд ер нь надаас өөр том хүн ч байхгүй. Ах дүү нар ч байхгүй хамгийн настай нь би учраас хүүхдүүддээ одоо би тэнд миний юуг тавиарай махан бодийг тэнд тавиарай. Сүнс сүлд Бурханд очино. Энгээд бэлдчихээд байгаа байхгүй юу. Сийлэгмаа бид хоёр тэнд очино гээд.

Отгонбаяр -

Миний анзаарсанаар Христэд итгэгч нарт нэг юу байсан санагдсан. Хэцүү ч гэмээр асуудал.

Дуламсүрэн -

Тийм.

Отгонбаяр -

Тэр юу вэ гэхээр энэ нас барах үед одоо жишээлбэл саяхан манай сүмд нэг эмээ нас барсан ш дээ.

Дуламсүрэн -

Тийм.

Отгонбаяр -

Маш сайн итгэлтэй их гүнзгий итгэгч байсан. Хүүхдүүд нь нас барсан хойно нь Буддагаар оршуулсан.

Дуламсүрэн -

Тийм.

Отгонбаяр -

Тэгээд энэ талаар та юу бодож байна.

Дуламсүрэн -

Тэр их хэцүү би ч гэсэн голдуу яахав дээ хамгийн надад тэр хөгшин их сайн байдаг. Надаас хоёр гурав ах байхгүй юу хөөрхий минь. Тэгээд юуны учиргүй сайн байдаг болохоор би хүртэл очино гээд очих хүн цөөрчихсөн байсан байхгүй юу. Тийшээ очино гэхээр тэгээд би очьё гэж бодоод очсон байхгүй юу. Тэгээд би бол юу ч гэсэн Бурхан байгаа учраас ямар ч юм нь эргэлдэхгүй бүр жинхэнэ Христэд итгэсэн хүн байхгүй юу. Тэгээд очсон юм. Тэгээд очсон чинь энэ зүүн тийшээ гаргаж билээ. Тэгээд тэд Буддад юу яаж билээ тэгээд надад бас их эвгүй байсан. Яагаад гэхээр энгээд итгээгүй одоо бас нэг үүний нэг сайхан санаа өглөө охин минь. Энгээд итгэсэн хүүхэд итгээгүй хүүхэд хоёр байх юм бол хэцүү юм гэж би бодсон. Надад их эвгүй тэгээд би хэцүү юм бол бодсон би сэтгэл зовох биш Эзэнд залбирдаг байхгүй юу. Ийм юм битгий байлгаж өгөөрэй. Бүх хүн үүнийг итгэж нэг зорилготой нэг асуудалтай байвал сайн юм гэж боддог. Тэгээд тэр үед ч гэсэн хүүхдүүд нь бас тэр хөгшин бол аягүй сайн итгэдэг байсан ш дээ. Ерөөсөө априас хийлгэхгүй гээд би яг өнгөрөхөөс нь өмнө хоёр очсон юм. Яг өнгөрөхөөс нь өмнө очсон байхгүй юу. Бүр намайг тэвэрч аваад жигтэйхэн сайхан гарна энэ тэр гээд их баяртай. Тэгээд яг өнгөрөх боллоо. Танайхнаас одоо хэдэн хүн ирэх үү гээд ер нь цөөхөн хүн өнөө хэн очсон юм.

Отгонбаяр -

Манай сүмээс.

Дуламсүрэн -

Тийм сүмээс Энхбаатар очсон юм. Батболд, Батболд бишээ.

Отгонбаяр -

Баттулга.

Дуламсүрэн -

Баттулга, Баттулга би за нэг нь хэн билээ дөрвөн хүн очсон.

Отгонбаяр -

Бид хэд бас гэрт нь очсон тэ?

Дуламсүрэн -

Тийм үү та хэд гэрт нь.

Отгонбаяр -

Яагаав та бид хэд хамт очоогүй билүү.

Дуламсүрэн -

Тийм тийм гэрт нь очсон. Тэгээд яахав юу өнгөрчихөөд байхад нь очсон л доо. Тэд нар тэр хүүхдүүд нь бол зарим хүүхдүүд нь бол итгэнэ. Дууяа эгчээ гээд жигтэйхэн сайн байсан л даа. Тэр ач охин эд нар нь бол. Надад бүгдээрээ сайн. Олон жил итгэсэн болохоор. Тэгээд явсан ч гэсэн яахав дээ Дууяа эгчээ гээд тэвэрч аваад та даарна. Энээ тэрээ оршуулаад юм энэ тэр цемэнт мэмэнт цутгаж байых үед нь та машиндаа суу даарна гээд ерөөсөө жигтэйхэн л байсан. хөөрхий. Тэгээд сайхан улсууд л даа тэгээд зарим хүүхэд нь итгээд тэгээд зарим нь итгэдэггүй болохоор их хэцүү юм шиг надад санагдсан. Тэгээд Эзэн минь Бурхан минь та одоо ийм одоо битгий тасархай байлгаж өгөөрэй бүх хүнийг итгүүлж өгөөрэй. Одоо энгээд ээж аав нь өнгөрөх үед гэж их залбирах сэтгэл төрж байсан. Одоо ч гэсэн залбирдаг. Тэгээд тэр бол их хэцүү юм шиг надад санагдсан. Тэгээд яахав Бурхан байгаа болохоор бид нар санаанд орохгүй. Тэгээд тэр хүүхдүүд нь тэр итгэдэг ач нь итгэдэг нэг охин нь итгэдэг 2 хүн итгэдэг тэгээд Алтай 3 нь итгэдэг шүү. Тэр ах нар нь гэж олон хүүхэдтэй тэд нар чинь 9 байж байгаад сүүлдээ дөрөв тав одоо нэг хоёр нь нас барсан гэж байгаа юмаа. Тэгээд тэд нар нь дийлээд.

Отгонбаяр -

Харин тийм. Тэгээд тэр нэг том эрэгтэй ах нь нөгөө итгэдэггүй учраас тэр л эрх мэдлийг бариад тэр дийлээд Буддагаар явуулчихсан байсан тэ. Түүнээс итгэдэг хүүхдүүд олон байсан ш дээ. Охидууд нь бол итгэдэг байсан.

Дуламсүрэн -

Тийм олон байсан. Тэгээд намайг таниад би заримыг нь танихгүй. Солонгост тэр хоёр ач охин нь байсан. Энэ Алтай гээд байсан, бас Цэнд билүү миний мэдэхийн 3, 4-н охин байсан. Тэгээд тэр том ах нь ерөөсөө итгэхгүй. Тэгээд сүүлдээ овоо зөөлөрсөн. Биднийг очих үед чинь ингээд буруу хараад жигтэйхэн байсан байхгүй юу. зул энэ тэр хийж өргөөд, тэгээд сүүлдээ яриад байсан чинь гайгүй болчихно лээ. Ээж чинь одоо ингэж байсан гэсэн чинь тэгээд тэр нь яахав дээ хамгийн том нь учраас тэр бол сүнсийг төөрүүлж байгаа юм. Ерөөсөө энэ бол их хамгийн хэцүү асуудал бол би бас боддог байхгүй юу. Ерөөсөө итгэдэг ч байсан, итгэдэггүй ч байсан аав ээжийгээ унтах, бид нар бол Христийн хүн унтана ерөөсөө бүр махан бодь нь дуусна уу гэхээс сүнс бол дуусна гэж байхгүй амьд. Ерөөсөө энэ бол итгэлтэй байдаг. Олон хүнийг харсан. Би ч өөрөө яг тийм итгэлтэй байдаг. Тэгээд ямар ч байлаа гэсэн ихэнх нь итгэдэг бол тэр ээжийнхээ, ээж аавынхаа итгэдэг Бурханыг л дагах хэрэгтэй юм гэж захимаар байгаа юм. Тэр бас надад сайхан санаа юу яалаа л даа. Тэдний үгэнд ороход дүү нар нь хөөрхий минь бас л Христээр л оршуулахыг хүссэн л дээ. Тэр том ах нь л юу яагаад байсан.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна Дууяа эгчээ.

Дуламсүрэн -

За

Отгонбаяр -

Таныг одоо бага залуу нутагтаа байхад Сүхбаатар аймагт нутагтаа байхад хүнээ, нас барсан хүнийг яаж хөдөөлүүлдэг байсан бэ?

Дуламсүрэн -

Зүгээр л одоо тэмээн тэргэн дээр ч юм уу, морин тэргэн дээр ч юм уу. Зүгээр энэ юм ачдаг тэрэг байдаг ш дээ хоёр дугуйтай. Тэмээнд хөллөдөг. Тийм тэргэн дээр тавиад тэгээд анх гаргадаг байсан. Тэгээд тэр тэргээ яасан гэхээр аваачиж оршуулчихаад хөдөө аваачаад орхичихно.

Отгонбаяр -

Ил тавьчих уу?

Дуламсүрэн -

Ил тавьчихна.

Отгонбаяр -

Тавих хүн нь одоо юу байхав. Даавуу энэ тэрээр ороох уу?

Дуламсүрэн -

Жаахан, заримыг нь жаахан ороодог л байх. Хадаг мадаг тавиад, би чинь одоо хорин хэдтэй хот орж байсан юм чинь юуны тэгээд л яахав тэргээр хоёр тэргэн дээр дугуутай тэргэн дээр тэрэгнийхээ дугуйг нь аваад хөдөө орхичихдог юм. Сар мар болдог ч юм уу тэгээд авдаг байх.

Отгонбаяр -

Буцаагаад.

Дуламсүрэн -

Тийм, тэгээд гэрт дандаа байдаг улс чинь байшин байхгүй. Гэрээ заавал тэр хүн нас барсан гэрийг хажуу тийш нь болгож барина. Тийм байсан. Тэр одоо манайхны тэр өвөө ч нас барсан. Бас хамаатны хөгшин энэ тэр нас барсан тэгдэг юм. Жижиг хүүхдийг бол оруулдаггүй ш дээ. Ерөөсөө одоо хоричихоод манай тэр ээжийн юм уу, аавын ч хамаатан юм уу. Хадам мадмынх ч юм уу мэдэхгүй нэг хөгшин нас барсан байхгүй юу. Тэгээд яахав манай ах чинь нөгөө 4-р анги төгсөөд оффецерийн сургуульд явчихсан. Тэгээд би том нь хэдэн дүү нартайгаа үлдсэн. Бид хоёрыг чинь цоожилчихно. Харуулахгүй. Хүн үхэхээр чинь бузар юм шиг л одоо бол ерөөсөө бас их сайхан цаг байгаа юм. Бүх юм сайхан болсон. Цээрлэнэ, жижиг хүүхэд энэ тэр гэх юм байхгүй. Биднийг цоожилчихоод явсан чинь манай нэг миний дараачийн дүү аягүй сахилгагүй. Хэдэн одоо тэр үед чинь сандал байхгүй, араг тавьсан юм уу яасан юм тооноор харсан. Тооноороо харсан гээд байгаа юм. Тэгээд л тэргэн дээр аваад явна лээ гэсэн. Битд нар бол хараагүй л дээ. Тэгээд ер нь айдаг байсан ш дээ тэр үедээ. Тэр буурин дээгүүр битгий яваарай гээд их эвгүй. Одоо бол тэр айх айдас байхгүй ш дээ.

Отгонбаяр -

Мал хуйд явж байхад бол хээр ил хаячихсан

Дуламсүрэн -

Байна. Зөндөө толгой молгой бол зөндөө байдаг. Бүр хүн яадаг газар. Анх нь нөгөө яахав дээ эвгүй юм шиг санагддаг. Тэр эвгүй чөтгөр буг гэж их ярина. Тэрийг ярихаар их эвгүй байдаг байсан. Зүгээр сэг бол зөндөө гар хөл ч одоо бүр хувхай цагаан яс болчихсон, салчихсан. Толгой бол дүүрэн байдаг. Хичнээн олноороо.

Отгонбаяр -

Хүн тавьдаг газар бол нэг л газар байна биз дээ?

Дуламсүрэн -

Тийм, нэг л газар байна. Тэгээд яахав дээ Онгон байлаа гэхэд Онгон доо. Ухаан нь одоо Сүхбаатар сум бол Сүхбаатар сумандаа. Ухаан нь 18-н хэдэн сумтай байдаг юм бэ? 18-н аймгийн чинь одоо зарим нь одоо

Отгонбаяр -

Нэг аймаг дунджаар одоо 18-20 сумтай байдаг.

Дуламсүрэн -

Тэр бүгд л оршуулдаг газартай ш дээ. Аймгийнхан нь аймаг дээрээ. Аймгийнхаа тэр рүү бүгд оршуулдаг. Ер нь одоо тэр юу тэгдэг л байсан. Тэр юунуудыг чинь сэжиглэж цээрлээд хүн айлгаад тэр ч болохгүй, энэ ч болохгүй. Тэр ч гэхээр хүн айдаг байхгүй юу. Зүгээр л байвал зүгээр. Тэр талийгаачийг оршуулах үед хэнийг одоо хэнийг Болдоо хичнээн олон сайхан залуучууд манай өвгөн бас ингэсэн байхгүй юу. Одоо хүү цөөрлөө. Одоо нэг хүү байдаг. Толгой дээр түших хүүгүй боллоо гэж том хүүгээ өнгөрөхөд тэгэж хэлж байсан байхгүй юу. Тэгээд одоо бол айх айдас юу ч байхгүй. Тэгээд би бас бодож байгаа байхгүй юу. Өвгөн одоо хүүгүй боллоо яана аа гээд дүүгийнхээ хүүг өргөж авсан байхгүй юу. Сүүлд нь хүүгээ үхүүлчихээд. Хоёрыг ч үхүүлсэн юм чинь. Тэгээд одоо бол тэр айхаа байчихсан. Юу ч байхгүй. Хичнээн олон ариунууд, хичнээн олон сайхан залуучууд талийгаач Болдыг чинь хориод залуучууд байсан. Бүгдээрээ ингээд хар пиджак костюмтэй, зангиа зүүчихсэн залбираад. Ёстой нэг Бурхан шиг харагдаж байсан. Үнэхээр сайхан, одоо тийм тийм юмнууд бол дандаа л баясаад байх. Одоо би үхэхэд бол айх айдас юу ч байхгүй. Одоо ер нь олон хүн

Отгонбаяр -

Энэ Христийн ёсоор оршуулахад ах дүү нар ирээд залбираад дуу дуулж байгаа ш дээ.

Дуламсүрэн -

Тийм

Отгонбаяр -

Тэр бол одоо Буддистуудад үнэхээр байж боломгүй зүйл л дээ. Хүн оршуулж байхад дуулж байдаг.

Дуламсүрэн -

Эзнийг магтаж байхад, Бурханыг магтаж байгаа юм чинь болохгүй юм байхгүй. Итгэдэг учраас Бурхан магтаж байгаа нь харин бүр сайхан гэж бодож байгаа юм. Итгэдэггүй хүн бол тэгэж бодох л байх л даа. Тэгээд тэр Буддагаар тэр нэг хөл рүү нь цохиод доргиоход бол надад маш эвгүй. Дөнгөж итгээд сар болж байсан болохоор тэр юм уу. Учиргүй цохисон чинь амьд юм шиг л годогноод хөл нь их эвгүй санагдаж байсан надад. Тийм олон асуудал байдаг.

Отгонбаяр -

Тэр хөдөө суманд одоо энэ газар ухаж оршуулдаг ёс хэдий үеэс эхэлсэн юм бол, та тэр талаар мэдэх үү? Ер нь таныг бага залуу наашаа хот орж иртэл дандаа ил тавьдаг байсан байх.

Дуламсүрэн -

Дандаа л ил тавина. Тэгээд ил тавихдаа ингэж ярьдаг байхгүй юу. Ухаан нь одоо би ч юм уу унтлаа гэж бодоход Дуламсүрэн буянтай нөгөөдөх байхгүй, цогцос нь алга болж. Харин буянтай аваад явчихаж. Одоо миний хажууд Дамдин ч гэдэг юм уу. Дамдин чинь байж л байна. Тэр бас нүгэлтэй гэж ярьдаг юм билээ.

Отгонбаяр -

Харин тийм зарим нь дороо алга болчихдог гээд байгаа юм.

Дуламсүрэн -

Тийм, дороо алга болчихдог.

Отгонбаяр -

Бүр яс ч байхгүй алаг болдог гээд байгаа юм даа.

Дуламсүрэн -

Тийм, яс ч байхгүй алга болдог. Тэгээд шувуу мувуу ч авчихдаг юм уу яадаг юм, тэгээд идчихдэг. Тэгээд яахав дээ сүүлд байсан манай ээж нас барахад зүгээр хөөрхийдөө нэг тэмдэг тавиад урт том мод гозойлгочихсон байсан. Авс мавс гэж байхгүй ш дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Дуламсүрэн -

Сүүлд л Улаанбаатар хотод юу яасан.

Отгонбаяр -

Энэ хуримын ёслол байна ш дээ.

Дуламсүрэн -

Тийм,

Отгонбаяр -

Та одоо Христийн сүмд бас олон хурим хийлээ. Бас хэд хэдэн оршуулах ёслол хийлээ. Тэгэхээр бид нар өөрсдөө соёл дотор нь байгаа учраас Буддагийн ёсоор яаж оршуулдаг уу. Христийн ёсоор яаж оршуулдаг уу ялгаа байна. Хуримын ёслолд бас ялгаа байгаа тэ?

Дуламсүрэн -

Хурим чинь бол цагаан бээлий хийгээд гар тэвэрч залбираад л тэгээд хурим хийж байхгүй юу.

Отгонбаяр -

Сүм дээрээ тэ?

Дуламсүрэн -

Тийм, сүм дээрээ. Ямар ч асуудал байхгүй. Архи уудаггүй, тамхи татдаггүй ерөөсөө. Өөр хурим бол одоо нэг л их архи уудаг. Тамхи татдаг. Ямар сайндаа Дарханд хэний хэн билээ дээ. Хэний дүү чинь, Дарханы ахлагч залуу чинь

Отгонбаяр -

Амгаланбаатар

Дуламсүрэн -

Тийм Амгаланбаатарын. Амгаланбаатарын хуриманд очсон би.

Отгонбаяр -

Өө за.

Дуламсүрэн -

Тэгээд Амгаланбаатарын хурим энэ тэр чинь баахан залуучууд. Манай тэр найз нар яахав настай хүн гэвэл 10-аад л, 10-н хэдэн хүн л байсан байх. Дандаа залуучууд, байрныхан гараад, дуудаад л яасан чинь за одоо яана аа баахан залуучууд байна гэж нэг хөгшин орж ирж байсан байхгүй юу. Одоо оройхон ноцолдчихно доо. Эд нар одоо унтуулахгүй дээ.

Отгонбаяр -

Архи уугаад унтуулахгүй дээ.

Дуламсүрэн -

Архи уугаад зодолдчихно яана даа. Танайхан тэгээд ямар сайхан дуулаад ингээд байсан. Яагаад ийм хурим байна гээд орж ирсэн. Яахав Христэд итгэдэг, Эзэн байгаа учраас ийм байна гэсэн чинь сайхан юм гээд.

Отгонбаяр -

Архи хэрэглэхгүй тэнд.

Дуламсүрэн -

Архи хэрэглэхгүй, тамхи байхгүй. Аяндаа архи уудаг хүн, тамхи татдаг хүн байлаа гэхэд битгий гар гэж хэлж байгаа хүн нэг ч байхгүй. Аяндаа л өөрөө гарчихна. Тийм онцлог олон сайхан зүйлүүд байгаа байхгүй юу. Тэгээд тэгж байсан чинь тийм тийм нөгөө нэрийг нь мартчихаад тэгээд тэр хэний бас хэний Мөнгөншагайн хуриманд очсон би чинь одоо их олон тэгээд л мартчихаад байх юм. Бас Дарханд хийсэн ш дээ одоо Сэлэнгийн.

Отгонбаяр -

Сэлэнгийн.

Дуламсүрэн -

Ахлагч тэгээд ер нь бол намайг танихгүй хүн байхгүй. Ямар сайндаа тэр хэний саяын бүтэнсайн өдөр Лүндэндорж гээд байдаг тэрний хөгшин ирсэн байхгүй юу. Саяын бүтэн сайн өдөр Чимидцэеэ гээд нөгөө Дуламсүрэн эмээ гээд байдаг та юу. Тийм ерөөсөө л хүн болгон ярина. Би өөрийн сайн гэж байхгүй. Христ намайг өрөвдөөд ах дүүгийн залбирлаар үнэхээр Бурханы хайраар юм байгаа байхгүй юу. Тэгээд хорт хавдартай байж байгаад идгэчихсэн. Миний чинь найман ахын тав нь одоо хорт хавдарар нас барсан байгаа. Би яг нас бардаг бодсон гэхдээ би бол айх айдас байхгүй одоо дуусчихая яахав дуусах ёстой бол Бурхан дуусгачихна. Сүнс бол амьд юм чинь. Христийн хүн бол түр унтана. Ариун сүнс бол юуны амьд учираас тэгээд уулзана. Одоо ийм сайхан амар амгалан байгаа тэгээд үнэхээр одоо итгэлтэй түрүүч нь ч гэсэн. Тэгээд юуны яг тэр үедээ ч гэсэн тэр өө би чинь тэгээд хамгийн гол нь энгээд өвчтэй байлаа ч гэсэн ямар байлаа ч гэсэн эзний өмнө тавиад та л мэд одоо та л яа гээд энгээд тавьчих. Би чинь бол тэгж Христэд итгэж Эзэн намайг өрөвдөөгүй бол би тэгж биеэ тавьж чадахгүй. Одоо ч би боддог юм. Жоохон бие муу бол өнөөдөр ч гэсэн бодож байсан за ерөөсөө юмнуудаа сайхан цэвэрлэчихээд одоо ч гэсэн цэвэрлэгээ хийдэг ш дээ дотроо. Муу сайн хувцаснууд хэрэг байхгүй. Өгөхийн өгөөд дүү нарт шатаахын шатаагаад энгээд би тэгээд ерөөсөө тийм харамсах зүйл энэ тэр ерөөсөө байхгүй. Тийм тэр бол бүгд Бурханы хайр. Ариун сүнс амь орсоноороо ийм байгаа байхгүй юу. Тэгээд би дуусчихая одоо тэгье энэ тэр гэж боддог бодолгүй. Зарим нь бол одоо одоо би бас цөсний априасанд орсон байхгүй юу. 98 онд орсон байхаа. Эзэн дээр тэгээд цөсний априас хийлгэнэ гээд ер нь цөс өвдөөд нилээн удсан юм л даа. Тэгээд тэр нэг юунд ч юм үгүй ээ 98 биш байх 97 он би холиод тэгээд тэр өнөө хорт хавдараас өмнө хийлгэсэн байхгүй юу. Тэгээд энэ мэнэ жоохон өвдөөд тураад хоолонд дургүй байгаад байхаар нь юу нь олдохгүй учир нь олдохгүй хавдар гэдэг ёстой Бурханы орон юм билээ. Ёстой Эзэн минь хавдар чинь ерөөсөө дорой л ... юм билээ. Хамгийн сайн урьд чинь одоо манайхан ч гэсэн хавдарт очлоо л гэвэл үхэлдээ л очлоо одоо үхдэг газар л гэж ярьдаг байсан ш дээ. Бас их бүдүүлэг байсан шүү. Тэгээд би бол хавдарт одоо ёстой үнэхээр сайн газар. Тэгээд мэдэхгүй энгээд өөрөө ч учрыг нь олохгүй тураад байдаг. Хоолонд дургүй болоод байдаг. Мэдэхгүй байж байгаад хавдарт ирээд мэдсэн. Тэгээд ерөөсөө хавдар бол маш сайн. Тэгээд өөрөө бүр сэтгэл зовохгүй байгаа юм чинь өө бүр яавал яаг гээд л тэгээд бараг амин гээд залбирч чадахгүй байсан. Гүйлгэнэ бөөлжинө тэр юуны химийн тариа хийлгэж тэр ямар айхтар гээч тэгээд аажим аажимдаа л гайгүй болчихсон. Тэгээд тэгж хэлсэн юм гэсэн Нараа бол сайн мэдэх л байхдаа. Ер нь зарим улсууд химийн тариа хийлгээд нэг хоёр гурван сар болдог юм. Зарим нь нэг ганц хоёр жил болдог юм. Тэгээд л дийлдэггүй гэж тэгж хэлсэн гэж нэг хүүхэн ярьж байсан. Нараад хэлсэн юм уу үгүй юу одоо мэдэх ч үгүй ээжээсээ нуугаад би бол мэдээд л байсан. Тэгээд яахав Бурхан байгаа болохоор ер айх айдас байхгүй байгаа юм чинь. Тэгээд манай энэ Монхор чинь бас их зоригтой юм. Юу намайг чинь өнөө хэвтэлээ гэнгүүт өнөө хаширчихсан Сүхбаатраас бүр 69 тэй давхиж ирж байлаа ш дээ. Одоо манай Монхор энэ юу хүүхдүүдтэйгээ манай тэр нөгөө Амарзаяагийн аав нь тэгээд дөрөв таван хүн. Одоо хүүхдүүдтэйгээ долоо найман хүн ирсэн юм байгаа юм. Тэгээд хавдар судлалд ирчихсэн. Бас тэрнийг чинь мартчихжээ. Тэгээд би хэвтэж байна априас хийлгэнэ гээд хэвтэж байгаагаа мэдээгүй л дээ. Яадаг юм хийлгэнэ Бурхан идгээх ёстой бол идгээнэ л биз. Идгэхгүй бол яахав дуусна л биз. Бурханд очно гээд ерөөсөө тэр юу ч бодохгүй байгаа юм. Тийм сайхан Бурхан байгаа байхгүй юу. Сайхан ах дүү нар байгаа юм. Тэгээд өнөөх чинь ирээд энгээд бүгдийг нь үнсчихэж байгаа юм. Тэгээд үнссэн чинь өнөө манай дүү чинь одоо энэ Монхор гээд өвгөн байгаа юм. Энгээд нэг хачин болоод тэгсэн чинь юу оочоод өгөхгүй юу.

Отгонбаяр -

За.

Дуламсүрэн -

Тэгээд яахав эд нар түшээд авсан л даа. Тэгээд нөгөө ухаа алдаад намайг үхнэ гээд одоо ганцхан уулзчихаад үхнэ гээд тийм улсууд нь олон хүн үхсэн болохоор ах дүү нар нь. Тэгээд би санаанд орохгүй сувилагч дээр гүйж очоод орой байсан юм. Юуны найм есөн цаг арай л харанхуй болоогүй байхаа зун байсан юм чинь. Наадмаас хойш байхаа тэр чинь. Тэгээд хэвтэж байсан чинь юуны тэгээд би сувилагч дээр очоод манай дүү одоо намайг Сүхбаатраас эргэх гээд ирсэн юм. Энгээд оочоод өглөө гэсэн өө яанаа гээд нөгөө сувилагч гүйж очоод энгэж үзчихээд өө дээд доод хоёр даралт нь ихэдчихэж. Тэгээд нийлэхээрээ ухаа алдаад уначихдаг юм байна л даа. Тэгээд тэгээд яахав тариа хийж өгөөд за та нар юу яаж болохгүй шүү. Одоо хөдөө гаргаж болохгүй шүү. Начилигэн дээр тавиад өнөө эргэж ирэх гэсэн хүн тэгээд начилгэн дээр тавиад гарж байсан. Тэгээд би бүр сэтгэл зовоод тэгээд бас эмч энгэж хэлж байсан. Нээрээ нөгөө Батбаяр эмч за Дуламсүрэн гуайн бие муу байгаа шүү наад хүн чинь настай хүн шүү. Одоо өнөө шөнө авч хоноорой гэж тэр сувилагчийн нэрийг мартчихжээ сүүлд нь хэлж байсан. Энэ хүнийг одоо сайн харж байгаараа одоо дүү нь ухаа алдаад явчихсан. Тэгээд одоо тэр өвчтэн мөвчтэн хавийн улсууд одоо нөгөө априас хийлгэх гэж байгаа хөгшин энэ тэрний ах дүү нь ирээд Сүхбаатараас ирээд гээд шуугихчихдаг юм байна л даа ер нь найр наадам болж байгаа юм шиг мэддэг. Тэгээд за нөгөө эмч нь ирээд хэлье за одоо тэр жижүүр юу сувилагчид одоо энэ хүнийг авч хоноорой та ерөөсөө юун наад хүн чинь одоо дүү нь ирээд энгээд ухаа алдаад уначихсан өвчтэй хүнээсээ доор. Тэгж хэлж тэгээд харж байгаараа та нар эргэж байгаараа тэгээд би ч яахав залбираад Эзэн минь Бурхан минь би яахав унтвал унтана л биз. Энэ муу олон хүүхдийн амьдрал бас тааруул даа манай дүү тэгээд одоо энэ хөөрхий минь Эзэн минь та эдгээж өгөөрэй Эзэн минь та аварч өгөөрэй гээд залбирчихаад тэгээд унтаад тэгээд нөгөө сувилагчийг хүрж ирэхээр унтаж байна. Юу ч болоогүй юм шиг. Та ямар хачин юм бэ ерөөсөө тэгж сэтгэл зовохгүй. Тэгээд эргэж ирсэн хүн нь носилкан дээр аваад гарч байдаг та энд унтаж байдаг.

Отгонбаяр -

Та энд унтаж байдаг.

Дуламсүрэн -

Тийм унтаж байдаг. Зөндөө сайхан унтсан өө тийм би чинь унтаад өгсөн. Шууд унтаад өгнө юу ч бодохгүй.

Отгонбаяр -

Биш цагт бол нойр хүрэхгүй ш дээ.

Дуламсүрэн -

Тийм хүрэхгүй. Ерөөсөө тэр Бурхан байгаа бол тэгээд бас тэр нөгөө нэг сонирхол тэ тэгээд юу яасан би тэгээд дүүгээ худлаа загнасан байхгүй юу. Чи одоо ямар хачин юм одоо намайг энгээд унтаад өгөхөөр чи л одоо том нь хоцорно ш дээ. Тэгээд 3 уулаа үлдсэн юм чинь. Үгүй ээ яахав дээ ерөөсөө нэг л уулзаад дуусчихна гэж бодохоос би байж болохгүй байсан гээд уйлаад байх юм хэлэхээр би худлаа энгэж ийшээ хараад өөдөөс нь харж инээгээд ийшээ хараад өрөвдөөд байгаа юм л даа хөөрхий. Тэгсэн чинь энгээд нэг л уулзаад дуусна гэж бодохоос л хачин болсон нэг л мэдсэн чинь начилгэн дээр л хэвтэж байсан. Тэгээд манай охин тэр тариа мариа хийгээд нөгөө ядаргаатай тэгээд маргааш нь зүгээр сэмбийчихсэн.

Отгонбаяр -

Тэр дүү чинь итгэсэн биз дээ.

Дуламсүрэн -

Итгэсэн одоо сайн ш дээ. Тэгээд яасан бэ гэхээр манай дүү эд нар шоолоод байна гээд тэгээд юу яахав тэгээд анхан Сүхбаатарт манай нөгөө сургуульд явж байхад итгэсэн байхгүй юу. Олон жил болж байгаа 98 онд л итгэсэн байх. Надаас би чинь 92 онд итгэсэн 4 жилийн дараа итгэсэн. Тэгээд юу яасан чинь юуны нэг мэдсэн чинь залбирч байна гэнэ. Эд нар шоолоод өө Эзэн есүс минь эгчийг минь эдгээж өгсөн Бурхан минь танд итгэж байна гэж залбирч байна гэсэн.

Отгонбаяр -

Ээ хөөрхий.

Дуламсүрэн -

Тэгээд дүлий болохоор ард нь ирээд дуулдаггүй тэгээд энгэчихсэн залбирч байна гэсэн.

Отгонбаяр -

Тээр.

Дуламсүрэн -

Дугардаггүй юм заалиул дүлий шүд мүд аягүй муутай аягүй тийм нөгөө нэг хүнд ажил мончер хийж байсан хөдөө тэрүүнд ядраад хөөрхий бас надаасаа нээх дээргүй л байгаа юм даа зайлуул. Тэгээд бөөн инээдэм болж, тэгээд тэрнээс хойш хүүхдүүдээ эгчийг эдгээж өгсөн Бурхан юм билээ. Тэр чинь амьд юм билээ. Одоо Дорнодод Монхор гэж та нар зөндөө л энд өвөл байхад ирж байсан. Одоо бол Дорнодод байгаа. Тэгээд бүр итгэсэн байхгүй юу.Тэгээд ийм сайхан ер нь одоо Эзэн бол энгээд аяндаа энгээд үүл шиг үйлдээд энгээд авраад ирэхээр хүн болгон аврагдаад хараад мэдээд байгаа байхгүй юу. Аяндаа харагдаж байгаа юм чинь. Тэгээд одоо үнэхээр одоо тийм.

Отгонбаяр -

Таны ах дүү наймаас чинь одоо гурав байгаа тэ.

Дуламсүрэн -

Одоо надтай гурав байгаа.

Отгонбаяр -

Тийм Монхор нэг дүү чинь Монхор нэг нь хэн бэ?

Дуламсүрэн -

Гомбосүрэн.

Отгонбаяр -

Тэр дүү чинь итгэчихсэн тэ бас.

Дуламсүрэн -

Тэр тааруухан итгэсэн.

Отгонбаяр -

Тааруухан уу?

Дуламсүрэн -

Жоохон тааруухан одоо би энэ очиж одоо энгээд ирэх юм гэнэлээ.

Отгонбаяр -

Хаана Сүхбаатраас уу?

Дуламсүрэн -

Тийм энд ирж эмнэлэгт хэвтэнэ. Тэгээд яахав дээ одоо овоо зөөлрөөд гайгүй охидууд энэ тэр итгэдэг охиныгоо тэр загнаж байсан. Эгч ч яахав зөнөчихсөн юм яахав. Чи бол одоо залуу хүн байж охиноогоо загнаж байсан. Милээн хэдэн жилийн өмнө. Тэгсэн манай дүү тэгж байна нөгөө Монхор эгч миний төлөө зөндөө залбирдаг гэсэн шүү гэж зөв л хэлж билээ. Одоо ер нь итгэх байх. Тэр ах дүү нартаа тэгээд яах вэ бас намайг харахаар яахав итгэсэн юм шиг байдаг л юм билээ. Цаанаа бас жоохон дутуу юм шиг Буддагаар явдаг юм шиг. Би одоо сайн уулзаж ярьж нэг хэлье гэж бодоод байгаа юм. Тэгээд яахав ер нь олон хүн итгээд одоо ямар байна ерөөсөө үнэхээр тэгээд сая хүртэл хэдэн хөгшид даалуудаад энгэж байсан ш дээ. Одоо Чойжамц лам хэнийг нөгөө хэн билээ өнөө Энхбаяр

Отгонбаяр -

Ерөнхийлөгчийг.

Дуламсүрэн -

Ерөнхийлөгчийг тэгээд Чойжамц лам чинь их залбирдаг их найз юм гэнэ лээ. Тэгээд Бурхан нь үнэн бол гаргана даа гэж тэгж ярьж байсан байхгүй юу. Тэгээд настай улс чинь бол одоо бүх юм чөлөөтэй болохоор сайхан ярьж байна ш дээ хамаа намаа байхгүй тэгж ярьж байсан юм. Тэгээд хөөрхий амьтан яахав дээ аль нь ч гэсэн сайхан хүн. Ерөнхийлөгч Энхбаяр ч сайхан хүн, Элбэгдорж ч сайхан л хүн. Муухай хүн гэж байхгүй дандаа сайхан залуу одоогийн залуучууд их ухамсартай их юм мэднэ их сайхан байна. Тэгээд энэ биенээ их муулдаг нь надад бас онцгүй юм шиг санагддаг юм. Тэгээд тэр нэг залуу хөөрхий авилгал авсан энэ тэр гээд муулаад байна би тэр хүүхдийг бас их өрөвдөж байгаа байхгүй юу. Хөөрхий амьтан яагаад тэгсэн юм бол их мөнгө авсан худлаа хэлнэ гэдэг чинь одоо ер нь хуулинд харш ш дээ. Харшаасаа гадна нилээн дошгүй юм шиг санагдаж байгаа байхгүй юу надад. Тэгээд би одоо өрөвдөөд тэрний төлөө залбирч байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Хэн хэн билээ тэр.

Дуламсүрэн -

Тэр хүү мэдэхгүй нэг нүдний шилтэй хүүг муулаал байсан. Өнөө авилгал авсан гээд тэр нэг ямар телевизийн хадам ээж нь л яриулсан юм билээ л дээ. Их муулсан ш дээ.

Отгонбаяр -

Тийм үү.

Дуламсүрэн -

Тийм

Отгонбаяр -

Юу хийдэг хүн юм.

Дуламсүрэн -

Хэн мэдхэв Солонгост л бас юм авсан гээд нэг л нүдний шилтэй залуу.

Отгонбаяр -

Аа сая нөгөө Элбэгдоржийн сонгуулийн үеэр нөгөө Солонгосын сүмээс мөнгө авсан гээд тэ.

Дуламсүрэн -

Тийм мөнгө авсан гээд тэгээд үнэн бол энэ бол одоо ерөнхийлөгч Элбэгдорж энгээд яллаа гээд би бол үнэнд дуртай. Хамгийн гол нь үнэнд дуртай учраас одоо би юуны ардчилсан намын гишүүн. Тэгээд ерөөсөө энэ Бурхан ч гэсэн үнэнийг мэдэж байгаа учираас үнэнд дуртай учираас би одоо ерөөсөө сайн тэгээд тэр муу хүүг бодож байгаа юм. Хөөрхийдөө миний хүүхдүүд ач гучтай юуны үрс байхав, тэр хүүг мөнгө аваад хөөрхий одоо янз янзын өр мөрөнд орсон юм болов уу. Яагаад хүн муулах болсон юм бол Эзэн минь тэр хүнийг дотроос нь өөрчилж өгөөч. Үнэн голоосоо залбирч байгаа байхгүй юу. Өрөвдөөд нялх амьтанг томоогүй.

Отгонбаяр -

аан за за. Сая ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Элбэгдоржийг Солонгосын Христийн сүмээс мөнгө авсан гээд нэвтрүүлэг хийгээд яриад байсан. Ардын мэдээ гэдэг нэвтрүүлэг хийдэг залуу.

Дуламсүрэн -

Ямар ч мэдээ юм мэдэхгүй, тогтоохгүй, дуулахгүй юм. Чих дүлий болохоор дуулахгүй юм. Сайн хүн яагаад тэгэж хүн худлаа хэлсэн юм болоо гэж өрөвдөөд Эзэн минь ээ, Бурхан минь ээ тэр хүүг уучилж өгөөч. Одоо тэр ерөнхийлөгчтэй уулздаг бол тэр өөртэй нь уулзаад жанжин ч гэсэн хэлдэг ш дээ. Тогмидын буудсан хүнийг олсон гэхээр цаад хүнийн гэдэг ш дээ. Цаана нь асуудал байгаа болоод тэр хүүхэд тэгэж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Дуламсүрэн -

Тэр асуудлын учрыг нь олоосой гэж үнэн санаанаасаа би боддог. Хэнд ч хэлээгүйгээ би одоо хэлж байна. Тэгээд уучлаасай тэр хүүг хөөрхий нялх, 20-н хэдтэй юм уу тийм л хүүхэд байх. Жаахан л хүүхэд байна билээ.

Отгонбаяр -

Тийм байна билээ.

Дуламсүрэн -

Тэгэж бодож байгаа байхгүй юу. Урд нь бол Бурханы хайр, Эзэн намайг ингэж зөөлөж өгч байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Дуламсүрэн -

Тэрнээс би бол Эзэн байхгүй бол чамайг даа. Яасан муухай хүүхэд уу. Тэр ер нь хачин юм гэж муулах байх. Одоо муулахгүй өрөвдөөд байгаа байхгүй юу. Тэр бол миний хайр биш, Бурханы хайр. Тэгээд бас уулзаасай. Одоо манайхны хүүхэд шиг одоо энэ цугларалтын ариунууд шиг ингэж хамаагүй ярьдаг. Ийм сайхан ил тод байдаг бол хүү минь чи тэр хүүтэй хүн явуулаад уулзчихмаар юм. Яагаад ингэсэн юм бол хэлэх юмсан гэж бодогдоод байдаг юм. Хэлж болдог ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй юм чинь. Энэ бол Элбэгдоржийн гардаг бол үнэн учраас үнэн юм байгаа учраас үнэн юм гарч байна гэж бодож байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

За нэг ийм асуулт байна.

Дуламсүрэн -

За

Отгонбаяр -

Та чинь ардчилсан намын гишүүн юм байна ш дээ.

Дуламсүрэн -

Тийм

Отгонбаяр -

Хэдэн онд элсэв. 90 оны ардчилалын үеэр хаагуур, их тэмцэж явсан байх тэ?

Дуламсүрэн -

Би чинь бол элсэх нь бол саяхан элссэн. Дэмжээд л яваад байсан.

Отгонбаяр -

Өө за.

Дуламсүрэн -

Учрын олигтой мэдэхгүй. Тэгээд өнөө юу яадаг улсуудыг чинь хүн чинь одоо би бол ерөөсөө анхнаасаа ээж минь их дургүй байсан хувьсгалд намд. Тэгээд элсээгүй.

Отгонбаяр -

Аан нөгөө хэлмэгдсэн учраас.

Дуламсүрэн -

Хэлмэгдсэн учраас.

Отгонбаяр -

Тийм байна.

Дуламсүрэн -

Ээж бол дандаа л үхэн үхтлээ миний ээж бол одоо дандаа нохой хуцсан ч хүүхдүүд гараарай аав нь ирж байгаа ш дээ гэдэг. Бид хэд чинь хаалга чихэлдээд л гардаг байсан ш дээ. Түрүүлж аавыгаа харах гээд.

Отгонбаяр -

Эвий эвий.

Дуламсүрэн -

Ээж бол 50-н хэдтэй өнгөрсөн. Гэхдээ ерөөсөө ганцхан өдөр ч ирэхгүй гэж бодоогүй. Туж л ирнэ гэж бодож байсан. Ирнэ гээд л ерөөсөө тэгэж 3-н удаа хураагдаж, тэгэж айхтар хэлмэгдэж хүүхдийн сургуульд оруулахгүй тийм айхтар юм байхад ерөөсөө ирнэ гээд буудаад алсан гэж би ч мэдэхгүй, хэн ч мэдэхгүй. Тийм байсан байхгүй юу. Тэгээд ээж бол дандаа сайхан сэтгэлээр харсаар байгаад тэгээд ёстой дууссан хүн ш дээ. Тэгээд би ээжийнхээ тухай хүн надаас сурвалжлагч аваад энэ юм мэддэг сайхан улсууд бол өрөвддөг юм билээ. Би бол ухаан номоор бол хэнтэй ч ярьж мэдэхгүй. Тэгээд дандаа Сампилноров гээд сайхан хүн, Рэнцэн доктор гээд нэг сайхан хүн надад тусалж байлаа. Засгийн газрын улсууд энэ тэр сайхан байдаг юм билээ. Зарим нь энэ нам мам гээд муулах юм. Бүр дээх нь том юм мэддэг улсууд бол надтай муухай хүн нэг ч тааралдаагүй. Бүгд сайхан. Лүндээжанцан гээд сайхан хүн байсан. Би хүлээж авахад нь очсон их сайхан хүн байсан. Тэр Сампилноров гээд хүн байгаа, бас Рэнцэн доктор гээд хүн, бас Дашнамжил гээд хүн байсан. Энэ 4 энэ тэр жигтэйхэн сайхан. Бөөн баяр болоод гарч байгаа юм. Одоо зарим нь тааруухан хороо хорин ч юм уу, одоо нэг замын явах авна гэхээр за хүлээж бай та гээд зарим нь тэгдэг.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Дуламсүрэн -

Тэгэхээр чинь л айгаад ингээд ерөөсөө тэгэхгүй. Та сууж бай, за тэгээ гээд ийм сайхан улсууд байдаг юм. Би бол ухаандаа тэр зарим нь бол тэр Энхбаяр муулуулаад байгаа юм. Би Энхбаярыг муулуулж байгааг биш гэж бодож байна. Яагаад гэхээр наагуур нь тэр улсууд л одоо юу яадаг ч юм уу, зуучилдаг ч юм уу яадаг ч юм сайн хүн болгодог ч юм уу, тэгэж худлаа тэгэж яадаг байх гэж боддог. Хувьдаа өөрийнхөө хэмжээнд. Тэр бол тэгэхгүй ерөөсөө сайхан улсууд зөндөө л байдаг. Одооны улсууд бол бүгдээрээ сайхан сургуультай, соёлтой, ухаантай, эрдэмтэй, номтой сайхан улсууд. Бидний үед яахав зөвхөн л үлгэр ярьдаг, юу яадаг л байлаа. Тэгэж болохгүй энэ нүгэл, тэр нүгэл, тэр буянаа барна ийм л. Тэр юугаараа хэвшчихсэн хүн хүндлэх дуртай. Хүн хайрлах дуртай. Тэр ч бас ээж аавын минь сайхан санаа үргэлжилж байгаа юм гэж боддог. Тэгээд Эзэнд итгээд үнэн Бурхан. Эзэнд итгэснээрээ би бас их өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Би бас зүрх муутай. Түргэн зантай, ууртай тийм. Одоо тэгээд түр зуур уурласан ч гэсэн эргээд больчихож байгаа юм. Яс юман дээрээ ингэж болохгүй шүү гээд их тайвширчихаж байгаа юм. Одоо ч энэ хоёр чинь намайг цочойхоор би чинь бас цочино ш дээ. Аягүй сандрана заримдаа, тоглоод энэ 4 чинь. Би хачин болно, өнөө 2 бага нь дуурайгаад. Тэгсэн ч гэсэн их тайвшираад тэгээд Эзэн бол агуу юм. Үнэхээр их сайхан. Монголчууд бол энэ буруу биш юм. Үнэхээр одоо энэ 10-н хэдэн жил намайг аварсан. Намайг хайрласан Бурханд үнэхээр талархаж байна. Үнэхээр одоо сайхан байна ерөөсөө.

Отгонбаяр -

Та 90-н оны ардчилсан хувьсгалыг их талархаж хүлээж авсан байх тэ?

Дуламсүрэн -

Талархаж хүлээж авсан.

Отгонбаяр -

Тэр үедээ их дэмжиж байсан уу?

Дуламсүрэн -

Дэмжиж байсан. Гэхдээ гишүүнд элсээгүй байсан. Манай өвгөн бол их дэмждэг байсан ш дээ. Жигтэйхэн дэмжинэ. Одоо манай өвгөн чинь Элбэгдоржийг их сайхан хүү гэдэг. Дорлигжавыг их сайхан хүү гэнэ. Сайд байсан юм. Өнөө бөх хэн, хэн билээ нөгөө жаахан залуу чинь Баянмөнхийн хүргэн чинь Сүхбат. Сүхбатыг их хайрладаг. Энэ хэдийг би их мааниндаа оруулж байна гэж ярьж байгаа юм. Чамайг хайрлаж байгаа гэж мэдэхгүй л дээ. Гэхдээ л би хайрлаад байгаа юм гэж ярьдаг байсан. Тэгээд одоо яахав Бурхан тэр сайхан сэтгэл тийм байдаг юм байлгүй. Тэгээд одоо би Сүхбатыг эртээд яагаад ч юм хуучин бичлэг нь ч юм уу. Зодогоо тайлчихаад хадмынхаа өмнө ирээд уйлахад нь миний нулимс гоожоод, манай өвгөн их сайхан хүү гээд их хайрлаад байдаг байсан. Тэгэж их хайрладаг байсан юм. Дорлигжавт их сайн. Сайд байсан юм Дорлигжав чинь, Элбэгдорж чинь зүгээр жагсаж барьж байсан байхгүй юу. Тэгээд юуны энэ хүүхдүүд ёстой их сайхан хүү гээд жигтэйхэн байдаг. Миний хайр чамайг мэдэхгүй. Намайг хайрлаж байгааг мэдэхгүй л дээ. Тэгсэн ч яахав дээ би залбираад байдаг юм. Хайрлаад байдаг юм. Энэ хэн чинь Бат-Үүл чинь нэг их хөөрхөн хар үстэй жаахан банди, одоо энэ Гончигдорж эд нар чинь жаахан хүүхдүүд өлсөөд сууж байдаг. Одоо цагаан толгойтой өвгөн мөвгөн болчихлоо.

Отгонбаяр -

Тийм настай болчихлоо шдээ, 20 жил болж байна тэрнээс хойш.

Дуламсүрэн -

Бат-Үүл бүр цав цагаан толгойтой болчихлоо. Тэгээд энэ энэ тэрийг хараад их өрөвддөг байхгүй юу. Монголчууд хэзээ нэг үнэнийг олох бол доо. Хэзээ нэг ийм сайхан юм гарах бол доо. Одоо тэгээд бас ардчилсан ерөнхийлөгч гарлаа. Нэгэнт энэ хамтарсан засгийн газар байгуулсан учраас хамтраад сайн ажиллаасай л гэж хүсэж байна. Бие биенийгээ үгүйсгэхгүй. Бие биенийгээ муулахгүйгээр. Улс эх орноо дээш нь, манай улс эх орон бол одоо зарим нь одоо ажилгүй архинд орчихоод амьдарч чадахгүй их хэцүү байна. Тэгээд л одоо мод, хичнээн сайхан уул усандаа хүрдэггүй байсан модоо хөрөөдөөд зараад тэгээд ус нь ширгээд, ус нь дээрээ одоо барилга бариад энэ эд нар чинь мунхаг хүн надад ч одоо хайран юм. Энэ сайхан байгаль хайран юм. Энэ сайхан орон нутгаа хайрлаасай. Монгол орноо. Гадаадын улсуудад их өгсөн гээд энэ юмыг чинь буруу юм гэж би хувьдаа боддог байхгүй юу. Миний бодол. Би бол өөрөө юу ч мэдэхгүй. Хэрвээ жаахан юм мэддэг, жаахан ахиад нэг сургуульд сурах нас байсан бол би сураад ер нь одоо ажил хийхийг ч гэсэн хүсдэг. Одоо тэртээ тэргүй өнгөрсөн. Ухаан нь энэ бол миний эзний хайр байгаа байхгүй юу. Ийм бодол өгч, анд шиг чуганц бол би ч бас даралт маралт харваад заримдаа бас жаахан хойно урд нь оруулаад байдаг л даа. Тэгээд энийгээ мэддэг юм. Эзэн минь ээ одоо тиймэрхүү байна гээд. Үнэн юм ярьж байгаа болохоор яахав дээ яг л үнэн юм чинь. Тэгээд ийм сайхан Бурханд үнэхээр талархаж байна. Манай чуулганы ах дүү нар ямар сайхан сэтгэлтэй. Ямар хөөрхөн, их сайхан хүүхдүүд. Сайхан улсууд байдаг юм. Олон хүнийг аварч өгөөрэй Эзэн минь, олон хүнийг та үнэхээр өршөөж өгөөрэй гэж залбирахыг хүсдэг юм. Тэгээд би бас ингэж боддог. Аль үнэн л одоо ялна даа гэж боддог байсан байхгүй юу. Тэгээд тэд нарыг муулах юм байхгүй. Зарим улсууд бас жаахан юман дээрээс болоод муудаад байдаг. Тэр одоо нэгэнт хамтарсан засгийн газар байгаа юм чинь одоо хамтраад ажиллаж байгаа Монголчууд ямар нэг нь урдаас нь, нэг нь хойноос нь гарсан биш, адилхан л юм чинь гэж боддог юм. Тэгээд одоо яахав дээ энэ судалгаа мудалгаа хийгээд ийм хэрэгтэй юм бол хамтраад сайн ажиллаасай л гэж хүсэж байна. Нэгэнт хамтарсан засгийн газар байгаа юм чинь.

Отгонбаяр -

Та хэзээ ардчилсан намын гишүүн болсон юм.

Дуламсүрэн -

Би чинь батлах байгаа.

Отгонбаяр -

Харъя

Дуламсүрэн -

2000 хэдэн онд байх.

Отгонбаяр -

Хаана яаж очиж элсэв.

Дуламсүрэн -

Яахав дээ ингээд яриад, би чинь дандаа л ардчилалыг дэмждэг хүн байсан. Тэгээд ерөөсөө юуны тэр үедээ ч гэсэн манай өвгөн би мааниа их уншиж байна даа. Ингэж ярьдаг байсан юм өвгөн чинь их айхтар ухаантай. Энэ ардчилал гарлаа гээд юу яах үед, тэгээд дэмжээд яваад байдаг байсан. Өвгөн бол одоо их дэмждэг. Зориг энэ тэрийг гарахад хөөрхий тэр хурал мурал хийхэд нь очиж л байсан.

Отгонбаяр -

Одоо танай ардчилсан нам хурал энэ тэрдээ таныг урьдаг биз дээ.

Дуламсүрэн -

Урина урина. Зөндөө. Хэлмэгдэлтийн холбоо би чинь олон газраас юу яадаг их хүндэтгэнэ. Настай улсуудаа, их сайхан. 2002 онд элссэн байх. Орой элссэн шүү. Дэмжээд л яваад байдаг байсан.

Отгонбаяр -

Бас улс төрийн идэвхи сайтай. Энэ Улс төрийн хэлмэгсдийн холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

Дуламсүрэн -

Энэ бол одоо юу яана. Дандаа хүлээж авна.

Отгонбаяр -

Та нарыг

Дуламсүрэн -

Амралтанд үнэгүй явуулна. Саяхан ч гэсэн Туваанжав гэж манай юу байж байгаад ерөнхийлөгч байсан. Юуны хэлмэгсдийн холбооны тэгээд нас барчихсан. Одоо сая хэн гээд Цогтбаатар гээд залуу болсон. Тэр Дашнамжил гэдэг хүний хүү юм гэнэ лээ.

Отгонбаяр -

Аан зөв.

Дуламсүрэн -

Тийм сайн таних ч үгүй. Тэгээд сая болсон залуу хүн. Тэгээд яахав дээ энэ өргөдөл мөргөдөл өгвөл юу яана байр майр уг нь өгч юу яагаарай гэсэн юм. Би нэг саяхан өргөдөл өгсөн. Тэгэд сайн байж байгаад л хүлээж авна. Уулзаж барина их сайн. Одоо би хэнд Сампилноров даргатай хүртэл зөндөө авахуулсан. Ер нь цагаан сарын дараа хүлээж аваад, гарын бэлэг энэ тэр өгдөг ш дээ. Ер нь гарын бэлэг нь ч яахав. Хамгийн гол нь хүндэтгэж байгаад л маш их баярладаг. Тэгээд би энэ ардчилсан холбооны гишүүн болж юу яаснаас хойш дандаа томчуудтай уулзаж байгаа байхгүй юу. Надаас бусад нь ерөөсөө хоёр, гурван дээд сургууль төгссөн. Хойно энэ тэр байхдаа одоо Лоохууз гуай энэ тэртэй хамт амралтанд явж байлаа. Тийм олон зүйл бий ерөөсөө. За энд байгаа энэ

Отгонбаяр -

Аан тийм байна.

Дуламсүрэн -

Энэ Сампилноров дарга энэ тэр чинь хүлээж аваад унаа мунаагаар хүртэл авчирч өгдөг юм билээ. Их баярладаг. Надад ер нь одоо гомдсон удаа байхгүй.

Отгонбаяр -

Энэ хэлмэгсдийн хүүхдүүд, үр ач нар нь биз дээ тэ?

Дуламсүрэн -

Зарим нь өөрсдөө байгаа.

Отгонбаяр -

Зарим нь одоо өөрсдөө зохион байгуулж байгаа хүмүүс нь.

Дуламсүрэн -

За энэ өнөө Төмөрочир гуай.

Отгонбаяр -

Аан за энэ Минжбадгар гуай байна.

Дуламсүрэн -

Сампилноров дарга чинь хаана байна. Энэ байна.

Отгонбаяр -

Тийм байна.

Дуламсүрэн -

Энэ Дашнамжил гэдэг. Энэ Минжбадгар гуай энэ байна.

Отгонбаяр -

Тийм байна.

Дуламсүрэн -

Тэгээд эд нар чинь яахав дээ хөөрхий. Юм мэддэг болохоороо ажилчин хүн юм хөөрхий энэ хүн гэж боддог юм уу. Би ч өөрөө бас их хурал ном очно. Тэгээд одоо юу яана хэлмэгдсэн энэ хэдэн төгрөгний хандив мандив бариад гүйчихнэ. Жигтэйхэн хөөрхий амьтан ерөөсөө юу яахгүй л бол. Энэ хоёр, энэ хоёуланд нь хоёр цагаан сараар хүлээж авсан шүү. Ахмадын холбоо бас их сайн. Хэлмэгдэгсдийн холбоо. Энэ Лоохууз гуай байна.

Отгонбаяр -

Тийм байна.

Дуламсүрэн -

Энэ Нинжбадгар гуай нас барчихсан ш дээ зайлуул.

Отгонбаяр -

Тэгсэн.

Дуламсүрэн -

Одоо ер нь Лоохууз гуайгаас өөр хүн байхгүй шүү.

Отгонбаяр -

Лоохууз гуай муухан байна билээ. Би бас яриа авах санаатай ярьсан.

Дуламсүрэн -

Тиймүү?

Отгонбаяр -

Би яриа өгч чадахгүй байх. Миний бие муу байна гээд байна билээ.

Дуламсүрэн -

Авгайн их сайн ш дээ.

Отгонбаяр -

Авгай сайн, мундаг авгай байдаг.

Дуламсүрэн -

Намайг сайн танина. Дуламсүрэн эгчийг таних уу, эртээд ерөнхийлөгчийг сонгоход уулзсан. Өвгөний бие жаахан тааруухан гэж байсан.

Отгонбаяр -

Тийм тааруухан. Хэвтэж байгаа бололтой.

Дуламсүрэн -

Ээ хөөрхий.

Отгонбаяр -

Миний талаар зөндөө ном гарсан. Ном зом үзэхгүй юу даа. Би ер нь яриа өгч чадахааргүй байна гээд тэгэж байна лээ зайлуул.

Дуламсүрэн -

Их сайн, би ч одоо 2 ч удаа амралтанд явж үзэв үү. Өглөө 5-н үед босоод ууланд гараад явчихдаг. Баахан янз бүрийн ургамал мургамал түүчихсэн, үүрээд баярт ирж байгаа юм шиг л ирдэг ш дээ.

Отгонбаяр -

Ясны ажилсаг мундаг хүн байлээ дээ тэр.

Дуламсүрэн -

Жигтэйхэн. Эд нар дооглож байсан дээр үед нохой гутал хийгээд хөөрхий зарж байсан. Тэгээд бас ахиад хэлмэгдээд өөр газар аваачиж, өөр газар энэ тэр явуулж байсан гэсэн. Тэгээд одоо ингээд юу яадаг. Иймхэн жаахан юманд гоньд хийгээд нүдээд хийчихдэг. За май энийг зуун цаасаар ав, гээд тэгээд зөндөө мөнгөтэй болдог. Ер нь бол ажилсаг.

Отгонбаяр -

Бизнес ухаантай, наймааны ухаантай.

Дуламсүрэн -

Аягүй мундаг хүн. Сайхан дуулна. 100 грамм татчихна. Тэгээд ерөөсөө согтуу могтуу байхгүй. Их сайхан, ёстой сайхан. Тэр авгай нь хэн билээ

Отгонбаяр -

Их сайхан хүүхэн байсан гэсэн ш дээ.

Дуламсүрэн -

Өөрөөс нь нилээд дүү байх. Эртүүд өвгөн бас жаахан тааруухан байна гэж явна билээ. Саяхан цагаан сараас хойш ерөнхийлөгчийг сонгосон байхгүй юу. тэгэхэд явж байна билээ хөөрхий.

Отгонбаяр -

Надад бас орж ирэхгүй байна. Би чинь бүр манай нутгийнх гээд мэддэг байхгүй юу. Царай нь харагдаад байна. Сайхан авгай байсан ш дээ.

Дуламсүрэн -

Тэгээд яахав дээ энэ сайхан зургууд. Манайхан тэгээд дандаа юу яасан улсууд. Цугларалтын

Отгонбаяр -

Цуглааны

Дуламсүрэн -

Цуглааны хүүхдүүд.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна Дууяа эгчээ.

Дуламсүрэн -

За

Отгонбаяр -

Та 90 оноос өмнө хотод орж ирээд үйлдвэрт ажилчин болсон ш дээ.

Дуламсүрэн -

Тийм

Отгонбаяр -

Тэгээд тэр ажилчин байх хугацаандаа 90 онд нөгөө ингээд ардчилал гараад сүсэг бишрэл, шашин одоо энэ гандан лам хийд нээлттэй болохоос өмнө гандангаар очиж байсан уу?

Дуламсүрэн -

Очиж байсан. Очдог байсан.

Отгонбаяр -

За

Дуламсүрэн -

Тэгээд би гэхдээ итгэл сайн байгаагүй юм шиг байгаа юм. Яахав дээ өвгөн их итгэлтэй учраас бас намайг өвгөн чинь мөргө гэж 21 удаа мөргө гэдэг байсан. 10-н эрх маань унш гэдэг. Би ч ядраад чи өөрөө уншихгүй юу гэж байсан. Одоо бол Эзэнд тийм юм байхгүй. Тэр бол юу байна гэдэг нь үнэн биү байна гэдэг нь надад мэдүүлж байсан байна даа сүнсээр гэж би боддог байхгүй юу. Одоо бол Эзэнд залбираарай гэвэл за л гэнэ. Чи тэг гэж хэлэхгүй. Тийм хоёр өөр юм, миний дотроос зөвхөн миний л хэрэг л дээ энэ чинь.

Отгонбаяр -

Гэхдээ гандангаар их очиж байсан уу? Ер нь жилдээ

Дуламсүрэн -

Манайх гандан дээр байсан юм.

Отгонбаяр -

Гэр тэнд байсан юм уу?

Дуламсүрэн -

Тийм гэр тэнд байсан.

Отгонбаяр -

Аан зөв зөв.

Дуламсүрэн -

Тэгээд яахав өвгөн оочоод, одоо ч манайх том хүргэнийх ганданд ш дээ. Манай хуучин хашаа. Тэгээд би бас нэг яахав дээ. энэ 6 өнчин хүүхэд ч байна. зарим нь одоо миний хэдэн хүүхэд, зарим нь сайхан амьдраад явж байна. Зарим нь одоо амьдарч чадахгүй шахуу байна ш дээ. Ажил олдохгүй, одоо манай тэр 6 хүүхэд чинь одоо ажил байхгүй. Барилга дээр нэг жаахан юм хийдэг, барилга дээр цалинг нь өгдөггүй. Хийлгэж хийлгэчихээд тэгээд одоо тэгдэг юм билээ л дээ. Тэгээд одоо энд юуны тухай ярьж болох уу?

Отгонбаяр -

Юуны тухай?

Дуламсүрэн -

Байрны тухай ухаан нь одоо.

Отгонбаяр -

Болно, болно та юу яримаар байна

Дуламсүрэн -

Би бол ерөөсөө энэ хэлмэгдсэн хүнд байр одоо бол миний нас юуны 394 гэсэн байх. Энэ бол миний нас хүрэхгүй. Одоо би ерөөсөө агаарт ч гардаг юм билүү Налайхын тийшээ гардаг юм билээ. Хэдэн мөнгө юу яагаач.

Отгонбаяр -

Энэ асуудлыг харин хаана, хэнд хандах ёстой юм бол, тэрийгээ сайн магадлаж байгаад хандаад.

Дуламсүрэн -

Харин би анх нь эхлээд Сампилноров даргад өгсөн байхгүй юу. Тэгээд тэр хотын захиргаанд өгсөн юм. Тэгээд бас тэр Гантөмөрт бас бич гээд хүн л зааж өгдөг юм ш дээ. Би ч өөрөө мэдэхгүй. Тэгээд нэг өргөдөл өгчихөөд байгаа юм. Одоо 394 хүнтэй байна гэсэн. Миний нас хүрэхгүй. Одоо тэгээд яаж өргөдөл хийж, бас ярихад одоо хэдэн мөнгө авсан юм. Хашаа байшин юм уу, шавар байшин авдаг юм билүү. Ядаж эрүүл агаарт тэгээд энд байгаад байхаар чинь ядрах юм. Зундаа нэг гарчихна. Тэгвэл зүгээр юм даа. Хүргэн охин энэ тэр сайн нь сайн л даа. Хүүхдийн шуугианд бас ядраад байна. Одоо тэр өчигдөр пир гээд ороод ирэхэд ядарчихаж байгаа юм ш дээ. Хотын захиргаанд тэр хэн гэдэг хотын захиргаа ч билүү.

Отгонбаяр -

Та чинь уул нь сайн л өргөдөл бичсэн юм байна л даа. Тэгээд одоо энэ харин яаж явах юм бол, энэ их хурлын гишүүндээ бас бичсэн юм байна ш дээ.

Дуламсүрэн -

Хүүхэд зааж өгсөн юм.

Отгонбаяр -

Зөв. Тэгээд би өөрөө ардчилсан намын гишүүн гэдгээ бичээд одоо тэгвэл

Дуламсүрэн -

Мэднэ. Сайн уу гээд л хацраа өгдөг юм. Хороогоор нь ирээд настангууддаа хүндэтгэл үзүүлдэг ш дээ. Аль ч нам хамаагүй, настай хүн байвал. Өөрөөсөө ч өгдөг юм уу, намаас ч өгдөг юм уу. Өөрөөсөө л нэмдэг байх. Заримдаа дутдаг. 200 хүн гэхээр нь 300 болгочихдог юм билээ. Их сайн хэдэн удаа ч уулзсан. 2 удаа эндээс сонгогдож байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Дуламсүрэн -

Ер нь их даруухан сайхан хүүхэд. Надад ч нэг муу, муухай хүн байдаггүй юм. Бүгдээрээ л сайхан санагддаг юм. Бурханы хайраар.

Отгонбаяр -

За их баярлалаа Дууяа эмээ. Эзний ивээлээр дүүрэн байж, Эзэн таныг ивээнэ ээ. За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.