Girtgaabazar

Basic information
Interviewee ID: 990227
Name: Girtgaabazar
Parent's name: Tüvshinjargal
Ovog: Darig
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: musician, retired
Belief: Buddhist
Born in: Tsagaan Uul sum, Hövsgöl aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
foreign relations
literature
travel
democracy
urban issues
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Гиртгаабазар -
Сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.
Гиртгаабазар -
Заа.
Ариун-Ундрах -
За. Таниас нэг эхлээд хоёр ерөнхий асуулт асуух гэсэн юм.За эхнийх нь болохоор таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ? гэсэн асуулт байна аа.Нэг тийм гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал тохиолдож байсан уу? Таны амьдралд.
Гиртгаабазар -
За тийм онц тийм юм их байгаагүй гайгүй дээ.
Ариун-Ундрах -
Ер нь нэг л хэвийн байсан уу?
Гиртгаабазар -
Тийн 1 хэвийн л байсан.
Ариун-Ундрах -
Нэг гэнэтийн ч юм уу тиймэрхүү үйл явдал ерөөсөө тохилдож байгаагүй юу?
Гиртгаабазар -
За одоо нэг би өөртөө юу? Гэмтэж одоо бэртсэн явдал бий.Хоёр ч удаагаа ингээд хөл гараа бэртээсэн.Энэ жил хүртэл ингээд мундаг хагалгаанд ороод гарч ирээд ингээд байж байгаа.Тийм явдал амьдралд яахав дээ 2, 3 ч хүүхэд нас барьсан.Тийм хүндрэлтэй үе байсан. Ийм л хэдэн үеүүд байсан юм даа.Ээж аав маань бол нас нь өндөр болоод нас барьсан тэдэнд бол гомдол байхгүй.
Ариун-Ундрах -
За дараагийнх нь болохоор таний амьдралд тийм ер бусын, бусдаас онцгой гэх зүйл байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар зүйл вэ?
Гиртгаабазар -
За их бусдаас онцлоод байх тийм зүйл байхгүй дээ байхгүй.Ер нь жирийн нэг хүн.
Ариун-Ундрах -
Тэгэхдээ нөгөө хүмүүс ингээд ярьдаг ш дээ тэ.Миний амьдрал нэг бусад хүмүүсийн амьдралаас нэг тийм л юмаараа онцлогтой ч гэх юм уу, арай жаахан өөр байгаа тиймэрхүү зүйлүүдийг.Хүн хүний амьдрал бас яг адилхан байдаггүй байх тийм ээ?
Гиртгаабазар -
Яахав дээ миний уран бүтээлэл байна.Уран бүтээлээ хийх дуртай.Харин тэрийгээ маш хурдан хугацаанд хийдэг.Тэрэндээ харин жаахан бахархаж явдаг.Нэг дуу зохионо гэхлээр нь би зэрэг цөөхөн мунитад хийчихдэг.Цаад үг нь байж байвал тийм л онцлог миний онцлог нь тэр л юм байгаа.
Ариун-Ундрах -
За тэгээд хоёулаа түрүүчийн ярилцлаган дээр таны нөгөө хийж байсан ажлын тухай ярьж байгаад өндөрлөсөн ш дээ тийм ээ?.
Гиртгаабазар -
Тийн
Ариун-Ундрах -
Тэгээд ажын тухай ярихад... Аан таныг ер нь ямар ч ажил хийлээ гэсэн хөгжмөөрөө явлаа ч гэсэн дээ хамгийн анх эхлэж байхад хэцүү зүйл нь юу байсан бэ?
Гиртгаабазар -
Хэцүү зүйл үү?
Ариун-Ундрах -
Аанхан.
Гиртгаабазар -
Хэцүү зүйл одоо яахав дээ.Сурхад ер нь хэцүү зүйл байлгүй яахав тэр нэг олон том зохиолуудыг одоо тоглодог байсан байх.Тэрэнд ч гэсэн маш богинохон хугацаанд тоглодог байсан.Шөнөжин сууж тэр бадгыг чинь цээжилдэг, сургуулилдаг Польшийн хэлээр Чехээр ирлээ тэднийд чинь богинохон хугацаанд хийсэн манай симфонийг удирдагч хийж байгаа.Тэдний тэр Бетховон энэ тэрийн тэр том том зохиолыг партыг сургуулилж байгаа юм чинь.Тэр бол маш хүнд үе өнгөрсөн.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө гадаадын төлөөлөгчдыг хүлээж авдаг гэж байсан тэ?
Гиртгаабазар -
Тийн.
Ариун-Ундрах -
Тэд нар болохоор улс улсаас юу улсаа төлөөлөлж манай Монголд ирэх юм уу тийм ээ?
Гиртгаабазар -
Тийм, дандаа тэгнэ.Төлөөлөгч дандаа манай манай засгийн газрын манай намын хорооны манай намын төв хорооны урилгаар, манай улсын урилгаар л ирж байгаа.Манай баяр наадамд оролцохоор ирсэн урлагийн дандаа төрийн тэргүүнүүд, гол нь дандаа төрийн тэргүүнүүд, намын тэргүүнүүд ирдэг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Аан та тэгэхээр чинь тэр олон хүний өмнө нөгөө бэлдсэн хөгжмөө тоглоод л...
Гиртгаабазар -
Аан тийм, тоглодог байсан тийн.
Ариун-Ундрах -
Нэг үгээр бол Монголынхоо нэрийг бас авч гараад байгаа юм байна тийм ээ?
Гиртгаабазар -
Аан тийн.Үлгэрж жишээ хөгжимөнд яахав олуулаа ингээд жагсаад зогсочихно. Тэгээд л яг тэр улсуудыг чинь хүлээж авна.Онгоцны буудал дээр хүлээж авна. Тэгээд л тэр дагаад явчихна ш дээ.Дагаж яваад л засгийн газрын ордонд хүлээн авалтан дээр үүдэнд сууж л байна.Бүх л юман дээр нь оролцдог.Нэг бодлын бахархалтай сайхан байсан.Дандаа төрийн хүн шиг байгаа болохоор тэгдэг.
Ариун-Ундрах -
Аан тэгээд тэр гадаад төлөөлөгчтэй холбоотой таны санаж байгаа тийм тодорхой тохиолдол ч юм уу тийм дурсамжтай зүйл байгаа юу?
Гиртгаабазар -
Тэр одоо нэг Иракийн нэг төлөөлөгч л миний дэргэд ирж байгаад л ингэж нэг ёслоод л зураг аваад л ингээд байсан.Тэгэхэд чинь бид чинь хөдлөх ч эрх байхгүй хөгжим үлээж байгаа юм чинь.Тэр их сонин санагдаж байсан.Тэгээд нэг Конгын ерөнхийлөгч Конгэлээ гээд нэг жижигхэн хүн онгоцноос эрчээрээ давхиж, тийм өндөр шатаар эрчээрээ давхиж бууж ирж байсан.Бид нар өөрийн эрхгүй цөмөөрөө хөхрөлдөж байсан.Тийм тийм сонин юм их байдаг байсан юм аа.
Ариун-Ундрах -
Аймар сэтгэлийн хөдөлгөөнтэйбайна тэ?
Гиртгаабазар -
Тийм. Тийм, янз янзын юм их тааралддаг юм байна лээ.Томчуулд ч гэсэн ер нь тийм.
Ариун-Ундрах -
Тэгээд юу Монгол орон яг тухайн үед гадаад улсуудтай ер нь ямархуу харилцаатай байдаг байсан бол?
Гиртгаабазар -
Өө тэр чинь одоо манайх чинь 61 онд НҮБ-д элсэчихсэн, их нилээн том болчихсон орон байсан ш дээ.Дэлхий даяр хүлээн зөвшөөрөгдчихсөн.Тэгээд тэр үед чинь одоо манай ид хөгжиж байсан ЗХУ-ын тусламжтайгаар, социалист орнуудын тусламжтайгаар манайх ингээд хөгжиж байсан. Тэгэхдээ нөгөө капиталист систем, социалист систем гэсэн 2 системтэй байсан үе шүү дээ.Тийм учраас хөгжилд бас нэг айхтар зөрчилтэй, бас хардлагатай.Тэгээд л дандаа Оросууд л яахав дээ орос цэргийн юугаар л манай ... гэж байдаг байсан.Тийм л маягтай байсан даа тэр үед.
Ариун-Ундрах -
Тэгээд нөгөө жирийн хүмүүс гадаад руу гаръя ч гэдэг юм уу тиймэрхүү тохиолдол ер гадаад харилцаа нь ямархуу байсан бэ?
Гиртгаабазар -
Оо тэр ер нь дураараа явчих юм байхгүй.Тэр үед одоогийн энэ виз аваад ингээд одоо яачихна гэсэн одоогийхтой адилхан юм ер байхгүй.Тэр үед диполмат юугаар сургуулийн ажилаар аан урлагийн юм уу спортын төлөөлөгчөөр ингэж л явнуу гэхээс.Тэр нэг хүнийг тусгайг виз аваад ингээд ингээд яваад байх тэр үед байгаагүй.Хаалттай байсан зүйл.Ялангуяа социалист орнууд руу гэхээс биш тэр наад одоо бусад орнууд руу ерөөсөө явуулахгүй байсан ш дээ.Америк энэ тэр чинь явуулдаггүй тийм үе байсан.
Ариун-Ундрах -
Тэгэхээр тэр үеийн социалист орнууд гэхээр яг ямар ямар орнууд билээ?
Гиртгаабазар -
Польш, Герман, Чех, Болгар, Үрмин, ЗХУ-ын бүх риспублик улсууд байж байна бүгдээрээ.Тэгээд Вьютнам, Хятад, Солонгос одоо энэ улсууд л байсан юм даа.
Ариун-Ундрах -
Солонгос байсан байх тийм ээ?
Гиртгаабазар -
Тийм.Одоо хойд Солонгос.
Ариун-Ундрах -
Хятад бас байсан уу? Тэр үед
Гиртгаабазар -
Тэгэлгүй байлгүй яахав.Одоо ч гэсэн.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр гадаад харилцаан дээр бас мөн Монголд Зөвлөлтөөс ер нь янз бүрийн тийм мэргэжилтнүүд ч юм уу тиймэрхүү хүмүүс ирдэг байсан байх тийм ээ?
Гиртгаабазар -
Ер нь л Орос мэргэжилтнүүд, бүгд Зөвлөлтөөс.Одоо тэр манай сургуульд ч гэсэн дандаа багш нар Оросын зөвлөхүүд байдаг байсан.Дуурийн театрт гэхэд байдаг л байсан.Бүх юмэн дээр Оросын зөвлөхүүдтэй.Цэргийн ангиуд ч гэсэн Оросын цэргийн зөвлөхүүдтэй, Оросын мэргэжилтнүүдтэй байсан.Чехийнх нилээн байсан, Германы мэргэжилтнүүд нилээн байдаг байсан.Үйлдвэр худалдааны тэр нөгөө ноос ноолуурын чиглэлээр тэр мэргэжилтнүүд их байдаг байсан даа.Тэр гол нь Оросынх.Тийм байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр Орос мэргэжилтнүүд чинь энд ирээд бүр амьдарна ш дээ тийм ээ?
Гиртгаабазар -
Амьдарна.Өө тэр чинь энд ирээд бүр гэр бүлээрээ амьдарна.Одоо ч гэсэн тийм байна ш дээ.Их ч юм бүтээж өгсөн манай Орос.Одоо тэр л барилга байгууламжийг, зарим нь одоо ингээд хамгийн сүүлчийнх нь мөнгөө шилжүүлж өгч эхэлж байна ш дээ.Тэгээд тэр эхнэр хүүхдүүд нь болохоор зэрэг цэцэрлэг ясли янз бүрийн мэргэжлийн дагуу ажил хийдэг.Ийм л байсан даа Оросуудынх бол.
Ариун-Ундрах -
Тэгээд Оросуудаас бас өөр орны хүмүүс ирдэг...
Гиртгаабазар -
Өө байдаг байсан.Польшийнх байдаг байсан, Германых байдаг байсан, Чехийнх байдаг байсан.Чехийнх бол ялангуяа гутлын үйлдвэрүүдээр байдаг байсан.За Унгарынх байдаг байсан.Унгар бол голдуу малын эрүүлжүүлэлтэнд байдаг байсан.Чиглэл чиглэлээрээ тэгэж байдаг байсан юм.Хятадынх гэхээрээ барилга голдуу барьдаг.Тийм чиглэл чиглэлээрээ ажилладаг байсан юм даа.Манай улсын нөгөө социалист бүтээн байгуулалт гэдгийг яаж өгөх тэд нар тийм туслалцаатай байсан юм.
Ариун-Ундрах -
Аан тэгээд ер Монголчууд гадаад хүмүүстэй ямархуу харилцдаг байсан бэ?
Гиртгаабазар -
Өө ер нь их хүндэтгэдэг байсан ш дээ.Сүүлийн 10-н хэдэн жил л ийм байгаа болохоос биш гадаадын хүн гэхээр манайх чинь нахилзаад бөхөлзөөд байдаг байсан.Жигтэйхэн тийм хүндэтгэдэг.
Ариун-Ундрах -
Энэ гадаадын хүмүүс нь Монголчуудад хандахдаа бас ямархуу ханддаг байсан бэ?
Гиртгаабазар -
Өө гайгүй.Тэгээд ялангуяа Оросууд бол хайргүй юмаа заана.Хятадууд л харин тийм нарийн юмаа заадаггүй гэж ярьдаг юм.Сургалтандаа өөрснийхөө патентыг алдалгүй авч үлддэг.Тэгээд Оросууд шаргуу мэргэжилтнүүд их төрүүлсэн ш дээ
Ариун-Ундрах -
Таны хувьд гадаад хүмүүсээс тийм харилцаатай найз нөхөд байсан уу?
Гиртгаабазар -
Гадаад хүн байгаагүй ээ.Миний багш байсан,... гэж багш байсан.... гэж багш байсан.Тэр хоёртойгоо л нийлж яадаг байсан л даа.Миний мэргэжлийн багш нар.
Ариун-Ундрах -
Гадаадаас эд бараа яаж хаанаас худалдаж оруулж ирдэг байсан бол?
Гиртгаабазар -
Голдуу Оросын хилээр, Хятадын хилээр.Хоёрхон замтай л төмөр зам энд ирдэг байсан.Тэгээд худалдааны төлөөлөгчтэй газар бол манайх чинь худалдааны элчингүүд байдаг байсан ш дээ.Тэнчээ чинь мөн л 10-н хэдэн оронтой тийм төлөөлөгч суудаг байсан.Тэд нь яахав Оросоор дамжуулаад ингэж барааны юм нь ирдэг байсан.Гол нь 90% орчмыг Оросоос авдаг байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд социализмын үед эд бараагаар дутагдах гачигдах ч юм уу тиймэрхүү юунууд илэрдэг байсан уу?
Гиртгаабазар -
Өө байна л даа байна.Тийм дутагдах юм бол байлгүй яахав.Харин тэр гурил будаа, хүнсний ногоо, мах энэ зүйлүүд чинь дутагддаггүй байсан шүү.Дотооддоо манайх өөрснөө хангадаг байсан.Сүүлийн хэдэн жил байчихаад, нодлингоос эхлээд дахиад дотоодынхоо хангадаг ийм болох гэж байх шиг байна.Ер нь ногоо ялангуяа.
Ариун-Ундрах -
Та ингээд одоо өнгөрөөсөн амьдралаа дүгнээд бодоход ер нь өнгөрсөн амьдралын чинь зорилго нь юу байсан гэж та боддог вэ? Хамгийн том зорилго нь?
Гиртгаабазар -
За хамгийн том зорилго нь яахав дээ хэдэн хүүхдүүдээ өсгөөд, зөв хүмүүжилтэй болгоод, бүгдийг нь боловсролтой болгоод ингэчихээд өөрөө одоо өөрийнхөө мэргэжлээр хийж байгаа зүйлүүдээ туйлд нь хүртэл хийх хэрэгтэй л гэж л зорилго тавьдаг.Одоо ч гэсэн үргэлжлүүлээд юмаа хийж л байна.Тийм л зорилготой байна даа.Хүүхдүүд маань ч миний зорилгод хүрсэн, цөмөөрөө ажилтай төрөлтэй ийм болоод.
Ариун-Ундрах -
Аан тэгээд та энэ хөгжим уран бүтээлээсээ гадна бас өөр мэргэжлийн бус өөр янз бүрийн ажлууд хийж байсан уу?
Гиртгаабазар -
Хийж байсаан.
Ариун-Ундрах -
Ямар ямар ажил хийж байсан бэ?
Гиртгаабазар -
Одоо энэ 1-р хорооны даргыг 3 жил хийлээ.Тэгээд Ар жанчивлангын олон нийтийн эрх ашгийг жил гаруй хийлээ.Соёлын ажил л даа.Тэгээд л одоо өшөө ч яахав дээ тэтгэвэрт гарснаасаа хойш бас янз бүрийн техникийн ажлууд бас хийсээн.
Ариун-Ундрах -
Тэгээд өөр тэр янз бүрийн ажлууд хийж байхад ер нь цалин хөлс нь ямархуу байх уу?
Гиртгаабазар -
Цалин хөлс нь тааруухан даа тааруухан, муухан байсан ш дээ.Тэгээд мэргэжлийн бус хүн байсан учраас 500 хамгийн дээд тал нь 600 тийм л цалин авдаг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгэхээр тэр цалингаа яаж зарцуулдаг байсан бэ? Хүрдэг байсан уу?
Гиртгаабазар -
За даа хэцүү дээ.Хүрдэггүй тал нь их байсан.Хүүхдүүд олуулаа байсан.Хүүхдүүд өсөөд өөрснөө ажилтай болчихоороо харин сүүлийн үед гайгүй болсон.Түүнээс хүрэхгүй шүү.
Ариун-Ундрах -
Хүүхдүүд том болоод гайгүй болсон уу тэ?
Гиртгаабазар -
Тэххх гайгүй болоод тийм.
Ариун-Ундрах -
Та ер нь одооны энэ өндөрлөгөөс хараад социализмын үеийг, тэр социалист нийгмийг ямархуу нийгэм байсан гэж боддог вэ?
Гиртгаабазар -
Социалист нийгэм чинь уул нь их мундаг, сайхан нийгэм байсан.Өөрийн гэсэн зарчимтай сургадаг.Их ажил төрөлч болгоно.Шаардлагатай, сахилга бат маш өндөр сахилга бат дэглэмтэй.За тэр замбараагүй тэр одоо нэг яриа хөөрөө, хулгай дээрэм тийм юм бол маш ховор, байхгүй.Юмыг сургахдаа бол маш түргэн хугацаанд их өндөр шаардлагаар их мундаг сургадаг, тэр хөдөлмөрийн юуг.Ийм байсан.Одоо бол яахав сахилга батын хувьд байхгүй.Хууль бол хууль биш.Ийм задгай замбараагүй, одоо сахилгагүй, дэг журамгүй, харьцаа муутай ийм л болчихсон үе байна.Сүүлийн 20-иод жил тийм.
Ариун-Ундрах -
Социализмын үеийг ардчилалтай харьцуулж яривал та юу ярих вэ?
Гиртгаабазар -
Ардчилал бол Америкт маш олон жилийн өмнө эхэлсэн ардчилал.Тэгээд социализмын үе чинь бол бас хүний амьдрах ухааныг их зааж, түшиглүүлж өгсөн, их сайхан зам зааж өгсөн ш дээ.Ардчилал гэдэг чинь ганцхан л илэн далангуй байх л одоо ийм л юм.Илэн далангүй байхдаа бол энэ замбараагүй олон хууль байлаа ч гэсэн хуулийг биелүүлэхгүй ийм л байх юм байна.Замбараагүй, хүмүүжил муутай болгож байна.Аа залуучуудын хүмүүжил маш муудсан, доройтсон тийм л болоод байна.
Ариун-Ундрах -
Тэгээд бас социализмын үед таны бодлоор яг ажиглаж байсан тийм дутагдалтай талууд нь юу байсан бэ?
Гиртгаабазар -
Өө байлгүй яахав, дутагдалтай тал байлгүй яахав.Тэр илэн далангүй ярихгүй.Хамаагүй яривал одоо тэгээд тэр чинь юу гэдэг юм хамаагүй шүүмжилж болохгүй.Одоо тэр үед чинь хэлмэгдүүлэлт их гарсан ш дээ.Хамаагүй цууралтаас болоод л улсын хэрэгтэн гээд л шоронд байж л байлаа.Тэр чинь хаа хамаагүй тэр элдэв хороог шүүмжилчихээр л ажлаасаа халагдана.Ийм байсан.Тийм тийм юмнууд бол байсаан.Байлгүй яахав.
Ариун-Ундрах -
Тэгээд таныг бага байхад ч юм уу ер нь социализмын үед ямар ямар кино жүжгүүд гарч тавигддаг байсан бэ?
Гиртгаабазар -
Ээ дээ бага байхад чинь ер нь “Цогт тайж”, тэр “Сүхбаатар”, гадаадын хэдэн кинонууд ийм л байдаг байсан даа.Олигтой ч юм байгаагүй.Тэгээд сүүлийн үед бол социализмын дунд үед чинь сүүлийн энэ 20 жилээс өмнөх үед маш мундаг хөгжчихсөн манай Монголын кино.Кино урлаг маш их хөгжсөн.Маш олон кино гаргасан, маш чадалтай.Монголын кинонууд ер нь ихэнхи нь дандаа дэлхийн тавцанд шагналт байранд орчихсон, авчихсан.Жүжигчид нь алдартай жүжигчидтэй.Би хүртэл тэр киноны үйлдвэр гэж манайхтай хамт байсан ш дээ.Тэр киноны хөгжмийг манайхан бичдэг байсан.Тэгээд одоо сүүлийн үеийн кино болохоор зэрэг бас л сулраад явчихаж байна.Муухан болоод л сулраад явчихснаас гадна их олон кино гарахгүй байна.Тэгээд л гадаадын, Солонгосын энэ хэрүүлийн кино л гараад байх юм.Өөр ч юм гарахгүй.Нэг бол Америкийн нэг алаан хядааны ийм хоёр л юм гараад байх юм.Киноны урлаг бол тийм л байсан.Сайхан сайн байсан юм.Чадалтай ч улсууд байсан.Одоо ч гэсэн чадалтай улсууд нь бий л дээ.
Ариун-Ундрах -
Бас та ер нь ямар ямар ном сонирхож уншиж байсан бэ?
Гиртгаабазар -
Аа би урлагийн талын ном уншдаг.Одоо ч гэсэн би номын сангаас дандаа ном авч уншиж байгаа.Тэгээд манайд ном нилээн бий ш дээ ер нь.Ер нь одоо 2-3 шкаф ном одоо энэ цаад өрөөнд чинь байна.Их ном уншина ш дээ.Одоо энэ бол Лениний ботиуд бүх ботиороо цөмөөрөө байна.
Ариун-Ундрах -
Өө бүгдээрээ юу?
Гиртгаабазар -
Тийм, одоо бүх дугаараа бий.Тэгээд би ном их уншдаг байсан.Уранзохиолын ном.
Ариун-Ундрах -
Хүмүүс социализмын дараа номнуудаа бас устгачихсан байдаг юм шиг байналээ ш дээ.Тэгэж хадгалж авч үлдээгүй.
Гиртгаабазар -
Үгүй ээ социализмын дараагаар уу? Дараа үе нь тэгсэн юм.Байхгүй.Одоо ухаандаа энэ сум чинь одоо 10-н хэдэн мянган номтой байсан чинь тэгээд байхгүй тараагаад ингээд байхгүй болгочихсон.Одоо эргээд номын сангуудтай болж, номтой болж эхэлж байна ш дээ.Дөнгөж одоо энэ албан байгууллагууд ч гэсэн, хороо ч гэсэн.Эргээд нэг хэдэн номтой болоод эхэлж байна.Түүнээс биш номыг нэг хэсэг устгаад авсан юм...
Ариун-Ундрах -
Одоо ч гэсэн нэг жоохон л номтой байгаа байх тэ?
Гиртгаабазар -
Одоо жоохон жоохон байна.Харин уранзохиолын ном овоо хэд гарч байна.Орчуулгын ном их гараад байна.Тэднүүд нь овоо яагаад одоо нэг жаахан хөл дээрээ босч л байх шиг байна.
Ариун-Ундрах -
Энд одоо ямар номын сангууд байдаг юм?
Гиртгаабазар -
Үгүй ээ Налайхын номын сан гээд юм байна уу? Үгүй юу? Мэдэхгүй байна.Албан газрууд өөр өөрснөө жоохон номын сантай, энэ хороо нэг номын сантай.
Ариун-Ундрах -
Тэгээд социализмын үед бас тэр номын сангаар ер нь хэрхэн хангадаг байсан бол?
Гиртгаабазар -
Өө тэр бол бүр албан хүчээр.Тэдэн номтойгоос доош айл өрх 150-аас доошгүй номтой байж болохгүй гээд.
Ариун-Ундрах -
Айлыг уу?
Гиртгаабазар -
Тэххх албан хүчээр.
Ариун-Ундрах -
Тэгээд ямар ч хамаагүй 150 номтой л бол болох юм уу тэ?
Гиртгаабазар -
Тийм.Уранзохиолын ном уншина.Бас албан хүчээр ном уншсан уу? Уншаагүй юу? Картыг нь шалгана.Ном уншсан карт нь байна уу? Үгүй юу? Ямар ном уншсан байна? Тэгээд уншсан номных нь утгыг нь яриулна.Албан хүчээр тэр чинь тэгэж цээжлүүлдэг байсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Та тэр социализмын үед чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг байсан бэ?
Гиртгаабазар -
Чөлөөт цаг би амралтаараа хөдөө их явдаг байсан.Шатар даам их тоглодог ийм л байсан.Өөрөө амралтаараа хөдөө явж барилга барина, малын хашаа барина.Саваагүй тийм ажил их хийдэг байсан.Амралтын хугацаанд би хөдөө явчихдаг байсан.Малын хашаа барина.Нэгдэлтэй гэрээ хийгээд хэдэн мөнгийг нь авдаг байхгүй юу.Тэгээд тэрүүгээрээ хэдэн тарвага эргүүлдэг, тарвага алдаг.Чөлөөт цагаа тэгээд л өнгөрүүлчихдэг байсан даа.
Ариун-Ундрах -
Хөдөө ер нь та хаашаа хаашаа явах уу? Ойрхон гарах уу? Хол хол явах уу?
Гиртгаабазар -
Хол.Би чинь одоо ер нь явж үзээгүй аймаг бол Дорнот, Сүхбаатар хоёр ш дээ.Бусад Дундговь, Дорноговь, Өмнөговь, одоо энэ Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Төв аймгийн бүх сум гэх мэтчилэнгээр бүгдээрэнгээр нь явж үзсэн.Аа энд ажиллаж байхдаа энэ Төв аймгийн бүх сумаар нь бүгдээрэнгээр нь явж үзсэн, урлагийн бригадаар.Нэг явахдаа бол ойрхон энэ Тэрэлж, энүүхэн Жанчивлангын энүүгээр хашаа хүрээг нь бариад, Эрдэнэ сумаар явна, амралтаараа.Тэгээд л явдаг байсан.
Ариун-Ундрах -
Тэр үед бас нөгөө рашаан сувилалууд их байсан уу?
Гиртгаабазар -
Рашаан сувилалууд нэг их байгаагүй.Нэгдлийн амралтууд гэдэг байсан.Нэгдлийн амралт, сувилалууд байсан.Тэднүүд одоо ч хэвээрээ. ... байна, тэр Ар жанчивлан байна.Одоо нэгдэлчдийн амралт байсан ш дээ Ар жанчивлан чинь.
Ариун-Ундрах -
Өө нэгдлийн амралт байсан юм уу тэ?
Гиртгаабазар -
Тийм, нэгдлийн амралт байсан юм.Гэх мэтчилэнгээр ер нь тийм амралтууд л байсан.Одоо энэ хэдэн том амралтууд чинь тэр үед л байсан, одоо хэвээрээ.Ар, Өвөр жанчивлан байна, Шаргалжуут байна, Хужирт байна.Тийм нэгдсэн том амралт байхгүй.
Ариун-Ундрах -
Та чинь 91 онд тэтгэвэртээ гарсан ш дээ тийм ээ?
Гиртгаабазар -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэгээд энэ хүмүүс ардчилал болох гээд ардчиллын тухай ярьж байх тэр 80 хэдэн оны сүүлээр тэр үед та ер нь дотроо ардчиллыг юу гэж бодож байсан бэ?
Гиртгаабазар -
Өө тэр үед чинь манай ардчилал чинь хамаа байхгүй.Тэрнээс өмнө гарчихсан байсан, манай ардчилал эхэлчихсэн байсан үе ш дээ.Оросод чинь тэгээд ардчилал эхэлчихсэн байсан.Өөрчлөн байгуулалт гэсэн үг байхгүй юу.Тэгээд өөрчлөн байгуулалт гэж манайд эхлээд явагдаж эхэлж байсан юм.Бүүр аль бүр 90 оноос өмнө тэр өөрчлөлт чинь эхэлчихсэн байсан ш дээ.Тэртээ тэргүй энэ өөрчлөлт чинь манайд бол яг Орос шиг хийчих байсан.За яахав хэдэн улсууд яаруу татуу хувьсгал хийлээ гэж л цугласан болохоос биш эхэлж л байсан үе.
Ариун-Ундрах -
Ер нь бол угаасаа болох нь гарцаагүй, зайлшгүй л болчихсон...
Гиртгаабазар -
Зайлшгүй, зайлшгүй гарна.Зайлшгүй хийгээгүй газар чинь тэр Вьютнам, Куб, Хятад гурав л байна ш дээ.Тэгсэн мөртлөө хийгээгүй мөртлөө, арчилал гараагүй мөртлөө өөр аргаар тэр хүчтэй юмаа хийчихэж байхгүй юу.
Ариун-Ундрах -
Тэгээд та яг тэр ардчиллын үед тэтгэвэрт гарахаасаа өмнөхөн юу хийж байсан бэ?
Гиртгаабазар -
Гарахынхаа өмнө үү?
Ариун-Ундрах -
Тийм.
Гиртгаабазар -
Хороон дарга л хийж байсан.
Ариун-Ундрах -
Аа сүүлд хороон даргаа хийсэн юм байна ш дээ.
Гиртгаабазар -
Хороон дарга.Яг гарахынхаа өмнө бол цэргийн анги дээр нэг сантехникийн ажил хийж байсан.Хэсэгхэн зуур хэдэн хоног хүлээгээд нэг тэтгэвэрт гарах сараа хүлээгээд.Тэгээд л гарчихсан.
Ариун-Ундрах -
Та тэгээд хэдэн жил ажилласан гэж хичнээн төгрөгний тэтгэвэр оногдож байсан бэ?
Гиртгаабазар -
33 жилээр гарсан.33 жил ажиллаж байж гарсан.
Ариун-Ундрах -
Тэгээд ардчилал гарсны дараагаар таны амьдралд ямар ямар өөрчлөлтүүд бий болсон бэ?
Гиртгаабазар -
Үгүй ээ яахав дээ ардчилал гараад миний амьдралд нэг их онц өөрчлөлт гарсан юм байхгүй.Нэг хэсэг үедээ хүнд байсан.Тэгээд сүүлийн үедээ яахав дээ арай гайгүй л болж байна яахав.
Ариун-Ундрах -
Тэгээд анх ер нь ардчиллын тухай ойлголт гарч ирээд байх тэр үед та ер нь ардчиллыг дэмжиж байсан уу?
Гиртгаабазар -
Үгүй ээ энэ дэлхий нийтээрээ өөрчлөн байгуулалтанд орох нь зайлшгүй юм байна даа.Орох нь зайлшгүй гэдгийг бол мэдэж байсаан.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр ардчилал танд юу авчирна гэж анх найдаж байсан бэ?
Гиртгаабазар -
Илэн далангүй яриа л авчирсан байх.Тэгээд бас л зарим талаараа бол ардчиллын алдаж байгаа юм их бий.Ардчилал гэдэг жинхэнэ хөгжсөн улсууд бол алдаагүй.Америк байна, Англи, Франц эднүүд алдаагүй байх, гайгүй байх.Манай хувьд бол алдаатай жигтэйхэн, ер нь тун байхгүй, муу.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө ардчилал гээд бүр сүүлд тэр талбай дээр жагсаад л тэр жагсаал цуглаан хийж байх үед та юу хийж байсан бэ? Тэрэнд оролцсон уу? Үгүй юу?
Гиртгаабазар -
Үгүй оролцоогүй.Тэтгэвэрт гараад л энд л байж байсан.Зурагтаа хараад л байж байсан.
Ариун-Ундрах -
Ер нь тэгэхдээ хүн болгон ажиглаж л байсан байх тийм ээ?
Гиртгаабазар -
Ажиглаж л байсан байх, тийм.Тэр нэг “Үгс” гээд ном гарсан ш дээ.Одоо энэ Тэмүжингийн бичсэн.Тэр бол бүх л тэр дэлхий нийтийн үгийг цуглуулсан ийм юу байхгүй.Тэрэн дээр ардчиллыг яг биччихсэн, яг үнэн дүрээр нь биччихсэн.Яг одооны энэ байгаа Монголыг яг үнэн дүрээр нь бичсэн.Тэр үеийг яг үнэн дүрээр нь бичсэн.Тэр үнэн л үг бичсэн.Тэр манайд байсан сая байна.Энэ хүн аваад явсан шиг байна.
Ариун-Ундрах -
Үгс гэдэг ном бичээд байдаг ш дээ тэ? Тэр цуврал юм шиг байналээ.
Гиртгаабазар -
Тийм, цуврал одоо 3 нь сая гарсан байналээ.
Ариун-Ундрах -
Бүр 3 нь гарчихаж уу тэ?
Гиртгаабазар -
3 нь сая гарсан байналээ.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр ардчилалд таны ажигласнаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс ер нь адилхан оролцсон уу? Өөр оролцсон уу?
Гиртгаабазар -
Үгүй ээ одоо адилхан л оролцсон байх даа.Эрэгтэй, эмэгтэй нь ер нь тийм адилхандуу л байсан байх.Адилхан л оролцсон доо.
Ариун-Ундрах -
Таныг ер нь тэгээд өнгөрсөн амьдралдаа тэр бүх ажлуудад тэр ажиллаж байхад чинь амархан зүйл, хэцүү зүйлүүд нь юу байсан бэ?
Гиртгаабазар -
За амархан зүйл ч гэж ер нь ховор доо ховор.Хийж байгаа юм л бол хэцүү.Шаардлага өндөр байсан учраас норм төлөвлөгөө ч гэсэн адилхан, хугацаа их шаардлагатай, богинохон хугацаатай.Одоо ийм байсан.Тийм учраас ер нь хэцүү л тун богинохон хугацаанд л юмыг бүтээхгүй бол болдоггүй ийм л байсан даа.
Ариун-Ундрах -
Тэгээд таны ажигласнаар бол ажилчид, дарга нарын хоорондын харилцаа ч гэдэг юм уу тэр нь ер нь ямархуу байсан бэ? Социализмын үед?
Гиртгаабазар -
Ёстой тэр жинхэнэ дарангуйлдаг байсан юм чинь.Тийм учраас ажилчид дарга юу л гэнэ үү л ажилчид за л гэхгүй бол болохгүй л тийм үе байсан.Урдаас нь хэрэлдэх юм уу шүүмжлэх юм уу тэгвэл тэгээд л аягүй бол хуульд ч татагдаж магадгүй ийм үе байдаг байсан ш дээ.Харин тэр талаар нь бол ардчилал чинь нээж өгсөн ш дээ.Илэн далангүй хэлэх гээд.Тэрийг манайхан далимдуулаад, илэн далангүй хэлж байгаа нь гээд хэцүү л байна.Эв зүйг нь олохгүй, залуучууд нь уруу татагдаад, гарсан хууль байлаа ч гэсэн хэрэглэхгүй тэгээд байгаа юм.
Ариун-Ундрах -
Тэгээд та Улаанбаатарт анх хэзээ орж ирсэн бэ?
Гиртгаабазар -
Улаанбаатарт 52 оны 3 сард орж ирсэн.
Ариун-Ундрах -
Тэгээд таныг анх Улаанбаатарт орж ирэхэд ер нь Улаанбаатар ямархуу хот байсан бэ?
Гиртгаабазар -
Улаанбаатарт орж ирэхэд чинь засгийн газрын ордон гээд нэг бүүдийсэн цагаан юм байсан.Одоо байгаа тэр Улаанбаатарын захиргаа гэж байгаа тэр байсан.Элдэв-Очирын кино театр байна.Хэдхэн ийм барилга.Бусдууд нь байхгүй.Тэгээд тийм бүүдийсэн тийм л юм байсан ш дээ.Автобус гэж юм байхгүй.Голдуу тэр ЗИС-5 гээд нэг хоёр тэрэгтэй тийм.Өөр машин байхгүй, нам тайван, гудамжаар чимээ шуугиангүй тийм л үе байсан.Тийм л байсан.Хариугүй л байсан.
Ариун-Ундрах -
Гэрэл цахилгаан, усаа яаж хангадаг байсан бол?
Гиртгаабазар -
Аа нэг муу гэрэл цахилгаан байдаг байсаан.Ус яахав дээ нэг хужаагын морь тэрэг явдаг байсан.Усаа аваа гээд л...
Ариун-Ундрах -
Аанхан, зарах юм уу тэ?
Гиртгаабазар -
Зардаг.Тийм л үе байсан.Тэгээд яахав 50 оноос хойш тэгэж хөгжөөд сүүлийн 10-н хэдэн жил л суга хөгжиж байгаа юм л даа энэ барилга байгууламж бол сайн болсон.
Ариун-Ундрах -
Таны бодлоор тэгээд хотод амьдарсан нь дээр үү? Хөдөө амьдарсан нь дээр үү?
Гиртгаабазар -
Одоо хөдөө нь дээр байлгүй дээ.Агаар нь эрүүл байна.Одоо мань мэтийн улсууд бол хотоос ер нь ... Хот дотор тэгээд адгын наад тал нь утаанд нь хордчих гээд байх юм.Тийм юманд чинь яаж амьдрах вэ дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд түрүүчийн тэр таны бахархдаг зүйлийг асуугаад байсан тийм ээ? Гол бахархдаг зүйл.
Гиртгаабазар -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэгээд ер нь та ер нь өнгөрүүлсэн амьдралаа ер нь хэр үр дүнтэй болсон гэж боддог вэ? Ер нь одоо дүгнээд ярих юм бол юу ярих вэ?
Гиртгаабазар -
Үгүй ээ яахав дээ хийдэг юмаа улсдаа хийчихсэн.Хариуцлага хүлээж байгаагүй.Яахав тэр авдаг шагнал хэдэн одон медалиуд юмнуудыг нь авсан.Соёлын тэргүүнийгээ авчихсан.Ингэхээр зэрэг миний хийсэн хөдөлмөрийг бас үнэлсэн юм байдаг байлгүй.Энэ тайлан тоглолт юмаа хийчихсэн.Албан газар яахав аварга энэ тэр гээд янз бүрийн ажлаар нэрлэгдэж явлаа.Тэгэхээр зэрэг үр дүн гайгүй байсан болов уу гэж бодож байгаа ш дээ.
Ариун-Ундрах -
Та тайлан тоглолтоо хэдэн онд хийсэн бэ?
Гиртгаабазар -
2005 онд хийсэн.
Ариун-Ундрах -
За тэгээд та нөгөө түрүүчийн ярилцлагаар нөгөө танай аав нэг агент бил үү тийм юм хийж байсан гээд тэр агент гэдэг нь юу вэ?
Гиртгаабазар -
Худалдааны худалдаа хийдэг, одоо энэ худалдааны агент гэдэг.Агент гэдэг одоо энэ ТҮЦ гэж ярьж байна ш дээ.Тэр чинь агент л гэсэн үг дээ.Тиймэрхүү л юм.Хөдөөний юунд гурил будаа юмаа тарааж өгдөг, худалдаа хийдэг л тийм худалдааны цэг.Идэш уушаа олгоно.Тийм байсан юм.
Ариун-Ундрах -
Аа тэгэхээр тэр агентад авчирч байгаа бараануудаа хаанаас авчирдаг байсан бол?
Гиртгаабазар -
Улсаас өгнө.Худалдаа үйлдвэрийн яам гэж байсан.Тэр нь дамжуулаад аймгийн одоо худалдааны хүмүүс байдаг юм.Тэгээд дамжуулаад тэрнийгээ авна.Хөдөлмөрчдөд өгнө, худалдана, тооцоогоо хийнэ.
Ариун-Ундрах -
Тэгээд хүмүүс нөгөө бараа авахдаа яг бэлэн мөнгөөр авах уу? Эсвэл өөр эд бараагаар солих уу?
Гиртгаабазар -
Бэлэн мөнгөөр авна.
Ариун-Ундрах -
Бэлэн мөнгөөр үү?
Гиртгаабазар -
Бэлэн мөнгөөр авна, тийм.
Ариун-Ундрах -
Тэр үеийн мөнгө, зоос гэдэг нь ямархуу юм байсан бэ?
Гиртгаабазар -
Өө мундаг.Бид чинь тэр үед чинь одоо нэг 100 төгрөг гэхэд чинь л нэг шуудай гурил.Нэг улаан тамхи, нэг цай худалддаг тийм л юмнууд байсан.Тэгэхээр зэрэг мундаг байгаа биз.Одоо 100 төгрөг чинь ер нь хэдэн мянгад хүрч байна уу? Нилээн олон мянган төгрөгт хүрч байна ш дээ.
Ариун-Ундрах -
Бас нөгөө нэг ингээд байдаг ш дээ.Хөдөөний хүмүүс өвөл нь махаа идчихээд, зун нь ерөөсөө мах иддэггүй гэж яриад байдаг.Тэр үнэн юм уу?
Гиртгаабазар -
Бараг үнэн.Тийм байсан.
Ариун-Ундрах -
Ерөөсөө бараг идэхгүй юу тэ?
Гиртгаабазар -
Бараг иддэггүй байсан, бараг идэхгүй.Дан цагаан идээ иднэ.Хааяа нэг хонь... миний бүр багад сохор морь үхнэ гээд нэг байдаг юм хонь.Бороонд очиж нэг хортой өвс идээд үхдэг энэ тэр.Тэр үед нэг сайхан мах иддэг байсан юм.Тийм учраас энэ мах тун ховор доо.Бараг иддэггүй байсан.
Ариун-Ундрах -
Аа тэгээд зундаа бол цагаан идээгээ л иднэ тэ?
Гиртгаабазар -
Цагаан идээ.Аа социализмын үед бол тэр нь хамаагүй болсоон, идсэн.Тэр 50 оноос өмнө бол тийм байсан.50 оноос хойш тэгээд жаахан явсаар явсаар явсаар байгаад тэгээд л нөгөө мах захаа иддэг, бэлэнчилдэг ийм байсан юм.Социализмын үед чинь их юм айлыг нь трактороороо нүүлгээд өгчихнө, грушки нь очоод гэрийг нь ачаад өгчихнө.Гэрийг нь улсууд очоод цэвэрлээд өгчихнө.Трактор гаргаад тракторын жолооч юмыг нь буулгаад өгчихнө, машин гаргаад юм уу.Ингээд бэлэнчилдэг.Одоо ч гэсэн энэ чинь үлдэгдэл нь манай Монголчуудад үлдээд байна.Тийм байсан үе.
Ариун-Ундрах -
Заа цагаа зарцуулж үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Гиртгаабазар -
Заа их баярлалаа.
Ариун-Ундрах -
Заа.
Гиртгаабазар -
Ажлын амжилт хүсье ээ.
Ариун-Ундрах -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.