Tsermaa


Basic information
Interviewee ID: 990423
Name: Tsermaa
Parent's name: Shirbazar
Ovog: Sartuul
Sex: f
Year of Birth: 1928
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: PhD in history
Work: retired
Belief: Protestant, Christian
Born in: Zavhanmandal sum, Zavhan aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
childhood
repressions
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Цэрмаа багшаа та бидэнд амьдралынхаа түүхийн талаар таны хүүхэд нас яаж өнгөрөв, хаана өнгөрөв, тэр нөгөө дайны хүнд хэцүү үеийн өмнөхөн байсан уу? Тэгээд тэр талаараа та ярьж өгөөч.

Цэрмаа -

Миний бага нас хөдөө

Отгонбаяр -

төрсөн цагаасаа эхлээд

Цэрмаа -

Завхан аймгийн Завханмандал суманд би төрж өссөн. Завханмандал суманд миний төрж өсөх үед Завханмандал сум чинь аймгийнхаа төвөөс бас нилээн зайтай. Тэгээд 9 нас хүрээд Завханы төв дээр ирж төвийн бага сургуульд орж сурсан. За ингэж сурж байхад аав маань намайг мөлхөж байхад бага байхад нэг настай байхад минь нас барсан учраас ээж маань дөрвөн хүүхдээ дагуулж Завханы төв дээр ирсэн юмаа. Завханы бага сургуулийг төгсөөд, энэ хооронд ээж маань нас барсан. Бага сургуулийг төгсөх үед бид эгч, ахтайгаа бүтэн өнчин үлдсэн. Тэгээд бага сургуулийг төгсөөд ах эгч хоёр маань хот бараадаж Улаанбаатар хотруу явъя гэсэн санал болгосон. Тийм одоо бодлого гаргасан учраас тэр хоёр маань түрүүлээд явсан. Би бага сургуулийн 4-р ангийг төгсөөд тэр хоёрынхоо хойноос ирсэн. Ирэхэд тэр бага сургууль төгсөөд ирэхэд шуудангийн машинаас 9 хонож ирж байлаа Завханы төвөөс Улаанбаатар ирэхэд. За тэгж ирэхэд ядуу зүдүү хүнд хэцүү байсан учраас замд явахад хүртэл цайны мөнгө унтаж өнгөрүүлэх одоо буудлын мөнгө тэр бүгдийг ч төлөх чадваргүй.

Отгонбаяр -

Байхгүй.

Цэрмаа -

Тийм байхгүй.

Отгонбаяр -

Яаж нэг юм машинд суусан юм?

Цэрмаа -

Тэгээд яахав машин дээр байгаа улсуудаас, тав арван цаас тав арваар ярихгүй хэдэн мөнгөөр л өгнө ш дээ. Ор хоногийн мөнгө, шуудангийн мөнгө, байрны мөнгө 15 мөнгө байхад жишээлбэл цай гэхэд нэг 5 мөнгө, 10 мөнгө байдаг. Мөнгөний ханш тийм байсан юм чинь. Тэрийг тэгээд хамт яваа улсууд өнчин хүүхэд зовж зүдэрч яваа учраас гэж хайрлаж надад тэрийгээ өгдөг байлаа. Ес хоног тэгж явахад бас машины аяыг дааж чадахгүй. Машинд сууж үзээгүй анх удаа сууж явж байгаа учраас. Машины хамгийн ар талд хойшоо харж суучихаад тэгээд л дотор муухай оргиод бөөлжөөд явдаг. 9 хоног тэгж явж Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд бага сургуульд ирчихээд бага сургуулиа тэгж төгсчихөөд аав, эгч ах хоёртой би бага сургуулиа сайн төгссөн гэсэн амаа биелүүлсэн. За энд ирээд хотод ирээд эгч ах хоёр дээрээ ирсэн. Гэвч эгч маань гадагшаа хязгаар луу хүнтэй амьдарахаар болж явахаар шийдсэн. Ах маань сургуулийн дотуур байранд холбооны техникумд орсон байсан. Тэгээд ахыгаа бараадаж холбооны техникумд орсон. Холбооны техникумд ороход нас бага байна гэж 13 настай бага сургууль төгссөн гээд намайг авахгүй гэсэн. Гэвч ах маань дандаа онц сурдаг байсан. Онц сурдаг ахтай юм байна гээд ахыг нь дагуулаад юу ч гэсэн бэлтгэл ангид авъя гээд тэгээд холбооны техникумын бэлтгэл ангид 43 онд ороод тэгээд бэлтгэл ангиа хавар нь төгсчихөөд намар хүрээд ирсэн. Тэр үед холбооны техникумын захирал байсан Сандаггомбо захирал их шаардлагтай сайхан хүн байсан. Тэр хүн дуудаад за одоо улс оронд боловсон хүчин мэргэжилтэй хүн их дутагдаж байна. Тийм учраас бэлтгэл ангидаа онц сурсан 3 хүүхдийг шууд 2-р ангид оруулахаар шийдлээ. Одооноос 10 хоногийн дотор нэгдүгээр ангид үзсэн гол нь тригонометр, геометр мэтийн тооны хичээлүүдийг түр одоо заалгаад тэгээд та нар нэгдүгээр күрст орно гээд. Дорнодоос ирсэн Баатар, Дашдондог гэдэг хоёр хүүхэдийн хамт бид гурвыг арав хоног хичээлүүлсэн. Тэр хичээлүүдийг сүүлд үнэн сонины эрхлэгч байсан Дэлэг багш маань зааж. Дэлэг багш бидэнд гол томъёог ойлгуулж өгсөн юм. Тэгээд 1-р ангид орсон. Тэгээд би ахтайгаа ахаасаа сүүлд жилийн дараа ирсэн хирнээ ахтайгаа зэрэг төгссөн. Ах маань радиогийн ангид би утсан харилцааны ангид ийм хоёр мэргэжлээр 1946 онд төгсөж байгаа юм зэрэг. Тэгээд төгсөөд Улаанбаатар хотын холбооны газар гэж телефон хороонд орсон. Телефон хороонд техникчээр ажилласан юм. За ингэж сурч байхдаа эгч маань хязгаар явахдаа намайг нэг хүүхэдгүй эмэгтэйд хамт ажиллаж байсан нэг эмэгтэйд намайг захиж намайг бараг л үндсэндээ өрчлүүлээд явсан байсан.

Отгонбаяр -

Эгч чинь танаас хэд ах байсан юм вэ багшаа.

Цэрмаа -

Эгч надаас одоо эгч бол 88 настай би 82 настай ийм байна ш дээ. Тэгээд эгч маань тэнд тэр айлын маань өрхийн тэргүүлэгч нь Орост сурж байсан. Ленинградад хүн эмнэлгийн дээд сургуульд сурж байгаа тэгээд дайны үеэр сурж байсан хүнд нөхцөлөөс болоод бие нь муудаад Монголд эргээд ирсэн хүн байсан. Тэгээд энэ хоёрт хоёр маань тэр ах маань ирээд улсын их сургуульд хүний ангийг төгсөх гээд орсон учраас бид нар их сургуулийн 2-р байр гэж тэр үед нэрлэсэн. Хятадын 2-р гудамжинд их сургуулийн нэг байр байсан. Хятад 9-р гудамж гэж байсан юмдаа. Тэрний 2-р гудамжинд дандаа хятадууд байдаг тийм газар. Тэнд их сургууль нэг байртай тэр байр нь оюутны цөөхөн хүмүүс суудаг байр. Ганц хоёр одоо боломжгүй улсуудыг гэр бүлээр нь суулгадаг. За тэнд манай миний өргөж авсан ээж ах хоёр байсан. Ах маань улсын их сургуулийн гурав дах төгсөлтөөр төгссөн хүн Дамдин гэдэг хүн байсан даа. Тэгээд тэнд байсан явдал миний амьдралд нэг хэсэг байсан явдал миний амьдралд маш их сургамж авсан. Яагаад гэвэл дайны хүнд үе байсан. Ах маань тэр оюутан учраас би бас өөрийнхөө төрсөн ах холбооны техникумд сурж байгаа тэр ахыгаа бас харж үзэх ёстой. Бид хоёр хоёулаа бас тэр айлыг түшиж байсан учраас тэр айлын бүх зүйлийг бид хоёр хийх ёстой байдаг байлаа. Тэгээд дайны үед одоо хамгийн наад зах нь түлээ түлшний асуудал. Тэгээд тэр ахтайгаа бид би төмөр замын юун дээр буудал дээр очиж нүүрс түүдэг. Тэгээд том шуудайнд нүүрсээ хийгээд чарган дээр тавиад тэгээд явахад. Би малгайгаа бүүр доош нь өмсөөд алчуур зүүгээд нүдээ хаачихаад. Хамт сурж байгаа хүүхдүүдээс ичнэ зовно бас тэгж явахдаа тэгдэг байлаа. Тэгээд нөгөө түлээ мүлээгээ бүгдийг нь хөрөөдөж бүх юмыг нь бэлэн болгоно. Тэгж л явахад л тэр их сургуульд сурж байгаа оюутнуудын байдлын хараад тэд нарын эрдэм ном хоорондоо ярьж байгаа ялангуяа оросоор хоорондоо ярьж байгаа тэр бүгдийг яавал энэ хүмүүс шиг ийм одоо мэдлэгтэй ийм сайхан болох вэ. Ийм л сургуульд орох ёстой юм байна гэж зүрх сэтгэлд минь тэр сургуулиас өөр юм бодогдохоо больсон. Тэгээд тийм учраас холбооны техникумын төгсөнгүүтээ л надад ерөөсөө Монгол улсын их сургууль гэсэн тэр л үгнээс өөр юм бодогдохоо байсан учраас холбоон дээрээ ажилдаа орлоо. За энэ бол техникүүдийн хийдэг ажил. Хамт төгссөн Батсүх гээд нэг хүү байсан юм даа. Тэр одоо театрт бүжиг хийдэг тийм залуу тэрүүнтэй би тохирлоо хоёулаа. За чи надад туслаа. Хоёулаа ээлж дугаараар ээлж би тэр үед улсын их сургуулийн бэлтгэл ангид оръё гэж нэг хэсэг их сургуулийн байшинг тойроод орж чадахгүй айгаад явдаг байлаа л даа. Тэгээд орж чадахгүй яаж их сургуульд орох вэ гэж бодоод нилээн хэдэн өдөр явсаны эцэст бас нэг ийм өндөр охин бас тэр сургуулийг тойроод байдаг. Тэгээд нэг өдөр хоёулаа уулзаад чи яагаад ингээд тойроод явдаг юм бэ гэдгийг бие биенээсээ асуугаад тэгсэн энэ сургууль руу орох гээд ичээд орж чадахгүй байна, айгаад байна гээд тэгээд хоёулаа болоод зүрх зоригтой болоод тэр сургууль руу болоод тэгээд үүднийх нь жижүүрээс энэ сургуульд ороход яаж ордог юм бэ гэж асуусан. Хичээлийнх нь өрөөг зааж өгсөн. Тэгээд хоёулаа очсон чинь за маргааш хүрээд ир шалгалт авна. Тэгээд хоёулаа яваад очсон нэг тав зургаан хүүхэд цугласан байна. Бид нараас шалгалт авлаа. Тэр надтай хамт өндөр яваад байсан охин Цэнд гэдэг охин бас Монгол улсын их сургуулийг төгссөн акдемич Жамсрангийн авгай байсан даа. Сүрьеэгийн эмч хүн болсон юм сүүлдээ. Тэгээд бид хоёр хоёулаа ямар ч байсан тэнцсэн. Тэгээд тэрүүн шиг баяр баясгалан болсон юм байхгүй.

Отгонбаяр -

Тээр.

Цэрмаа -

За тэгээд хоёулаа тэр сургуульдаа бэлтгэл ангид нь гэсэн. Бэлтгэл анги нь оройн цагаар хичээллэдэг байлаа. Тэр үед их сургуулийн бэлтгэл анги.

Отгонбаяр -

Хэдэн он билээ багш энэ чинь.

Цэрмаа -

Энэ бол 46 он.

Отгонбаяр -

Яг дайны дараа.

Цэрмаа -

Тийм дайны дараахан үедээ. Тэгээд тэр хамт ажилладаг холбооны техникум төгссөн Батсүхтэй хоёулаа тохирч дандаа өглөө ээлжинд би явж оройн ээлжинд чи явж бай гэж тохироод шөнө хонох бол одоо яахав тэрийгээ өөрөө хийж байя гэж. Тэр үед холбооны техникум хагас цэргийн зохион байгуулалттай байсан. Улсын хамгийн чухал газарт тооцогддог байсан учраас хэзээ л хэрэгтэй цаг болно. Хааш нь явуулж болно гэсэн тийм юутай байдаг байсан учраас тийм учраас бид нар цэрэг хувцастай цэргийн одоо дүрэм журмаар ажилладаг холбооны техникумд голдуу би байранд байсан. Нэг хэсэгхэн үед тэр 2-р гудамжинд тэр өргөж авсан аав ээж хоёр дээрээ байсан үед л их сургуулийн тухай тийм мөрөөдөлд орсон хэрэг шүү дээ. Тэгээд цэргийнхээ хувцасыг өмсөөд сургууль дээр очихоосоо ичнэ. Хүн чинь цэргийн хувцастай хүн сургууль дээр харагддаггүй болохоор болдоггүй юм байх гэж боддог байлаа. За ингээд л нууцаар холбоонд ч мэдэгдсэн юм байхгүй. Сургуульдаа ч мэдэгдсэн юм байхгүй энэ хоёр ажлыг амжуулах шаардлагтай байлаа. Тэр үеийн өвөл гэж ямар хатуу хэцүү өвөл болдог байсан юм. Одоо ингээд бодоход ер нь тэр өвөл шиг өвөл их л ховор байсансан. Маш их хүйтэн байдаг байсан. Өглөөний ээлж холбоонд ажиллах миний өглөөний ээлж бол долоо хагаст би гэрээсээ гарна. Тэр хоёр гудамж гэдэг маань тас харанхуй чийдэн мийдэн юу ч байхгүй.

Отгонбаяр -

Одоо аль хэсэг вэ?

Цэрмаа -

Одоо тэндээсээ гараад тэгээд наашаа яваад ард кино театр байна ш дээ хуучин. Хуучин ард кино театр тэргээр дамжаад тэгээд явна даа. Тэгээд ерөөсөө засмал масмал талбай малбай чинь төв талбай эд нар чинь ерөөсөө тийм засбал масбал биш дандаа шороон зам. Тэгээд хамгийн гол нь хотоор нохой, зэрлэг нохой юу тэнэмэл нохой маш их олон сүргээрээ явна. Тэгээд нэг ганц жоохон охин байлаа. Шөнө тэгээд явахад надад үнэхээр их хэцүү өвлийн шөнийн долоо хагас гэдэг чинь тас харанхуй байдаг. Тэнд гэрэл гэгээ байхгүй. Тэгээд харин нэг өдөр тэгээд явж байсан. Тэр үед усчин хужаа нар тийм эрт худгаас ус авж айлуудад өгдөг юм байна. Яг тэндээс тэр хавиас явж байгаад дайралдаж тэгээд үүнээс хойш тэр хужаагийн тэрэгний хойно өөрт нь мэдэгдэхгүй тэргийн дагаад тэрэгнийх нь хойноос гүйсээр байгаад гүйсээр тэгээд холбоон дээр ирдэг. Тэр бүр усны гудамж руу явж ус авдаг байсан байх. Тэгж л нохойноос өөрийгөө хамгаалдаг байлаа. Тийм маягаар яваад яг өвлийн хүйтэнд ч сүүлдээ ер нь даамааргүй болохдээ зэрэг тэр үеийн холбооны сайд Самбуу гэж байсан орлогч сайд нь жинхэнэ сайд нь Аюурзана гуай байсан. Самбуу сайд дээр орлоо. Би ингээд нэг сургуульд орсон юмаа тэгээд одоо өвлийн хүйтэнд хэцүү байна намайг чөлөөлж өгөөч орсон зад загнууллаа. Чи юу ярьж байгаа юм. Энд бүр мэргэжилтэй хүн дутав гэж та нарыг урьдчилж сурлагын чинь байдлыг харж байгаад төгсгөсөн. Тэр үед сургуульд одоо онц сурахад сургууль ч их сайхан өвлийн хувцас дулаан хувцас хунар тийм юмыг чинь шагнал болгож өгнө ш дээ. Ах бид 2 чинь хоёулаа өнчин 2 өнчин сургуулийн тэр хувцасаар л хавар намар болохоор хавар намрын сайхан дандаа цэрэг хувцасууд өгнө. Тэгж явдаг байсан юм чинь. Улсын өдий төдий одоо хөрөнгө мөнгөөр сурчихаад одоо тэгээд чи бас дахиад сургуульд орно юу ярьж байгаа юм. Зад загнуулаад гарлаа. За тэгээд одоо өнгөрсөн хорвоо яахав туулах л хэрэгтэй. Тэгээд дахиад тэрнээс хойш гараад ерөөсөө сайдаас дахиж юм нэхсэнгүй. Сургуульдаа яваад үдэш орой. Тэгээд нэг удаагийн явалтаар яахуу цэрэг хувцасаа тайлж чадалгүй, орой дахиад жижүүрт гарах байсан учраас шөнө жижүүрт гарсан. 200 лампын чийдэн доор толгой маань ямарч хаалтгүй яаж одоо тэр тархи толгойнд маань юм суучихаагүй юм. Засвар утсуудыг хийнэ ш дээ.

Отгонбаяр -

Аан тэр.

Цэрмаа -

Шөнжингөө тэрийг чинь тэгээд их ядарсан. Цэрэг хувцастайгаа байж байтал Аюурзана сайд, сайдын шалгалт шөнө орж ирээд тэгээд намайг загнаад юун цэрэг хувцас яаж байгаа юм энэ чинь яахаараа ийм энгийн хувцастай байгаа юм гээд энгийн хувцастай цэрэг хувцасаа сольж чадаагүй юм гээд. Тэгээд энгийн хувцастай байлаа гээд намайг маргааш өглөө сахилгад хийнэ гэсэн. Тэгээд сахилгад орж байгаа.

Отгонбаяр -

Сахилгад орохоороо юунд оруулах уу.

Цэрмаа -

Тэр үедээ нэг тэр хойд талынх нь байшингийн жижиг өрөө л байдаг байсан юм. Нэг ганцхан сандалтай. Тэгээд тэнд нэг бараг өдөржингөө уйлж суугаад тэгээд намайг гаргасан. Тэгээд би сургуулиасаа гарна гэж амлалт өгж байгаа юм. Ам нь дээрээ мөртлөө цаанаа юу гэж бодсон гэхээр за мөн их гарах байхдаа би ямарч байсан явна даа гэж ингээд шийдээд тэгээд л өвлийн шалгалт боллоо . Шалгалтаа тэндээ сайн өгчихлөө. Давгүй л 2 талын 2 талдаа хэлэхгүй л яваад байлаа. Тэгсэн шалгалт дууссаны дараагаар их сургуулийн орлогч захирал Цэдэв гээд хүн байсан даа. Буриад хүн байсан. Тэр их сайхан зантай хүн. Нэг өдөр намайг дууддаг юм. Тэгээд орсон чинь чи чинь одоо ажил хийгээд байгаа юмуу бас завсараараа , харин тийм би одоо тэгээд холбооны техникум төгссөн. Тэгээд тэнд техникч хийдэг. Үгүй ээ чи хүнд үед тэгж явж болохгүй ш дээ. Би чамайг ажлын газарт чинь сургууль руу нь шилжүүлж өг гэсэн бичиг өгье өө гэж их сайхан хэлсэн. Тэгээд бөөн баяр тэр бичгийг нь аваад тэгээд дахиад хүрээд ирсэн чинь сайд маань уурлаад хэн чамайг тэнд сургуульдаа чи болино гэж хэлчихээд чи болиогүй явж байсан гар гээд хөөчихлөө. Тэгээд хаврын урин дулаан сайхан болж байтал улсууд хэлдэг юм байна. Үерхдэг нэг авгай байсан. Жижүүр хийдэг нэг авгай байсан. Тэр авгай миний байдлыг мэднэ. Тэгээд надад хэлж байгаа юм. Чи тэр Янжмаа дарга дээр ор эмэгтэйчүүдийн хорооны одоо дарга Монголын.

Отгонбаяр -

Сүхбаатарын Янжмаа биз дээ.

Цэрмаа -

Тийм Сүхбаатарын Янжмаа тэр нь одоо байдлыг өнчин өрөөсөн хүмүүс сурая гэж байхад ердөө ч саад болохгүй чамд тусална. Чи аргалж байгаад ор гэдэг юм байна. Тэгээд тэр залгаад одоогийн багшийн дээдийн тэр байранд Янжмаа гуай хамтарж байсан үед хойшоо харсан томоо цонх одоо хүртэл би дандаа тэрүүгээр явж байхдаа харж явдаг юм. Тэгээд Сүрлэгмаа гээд нарийн бичгийн дарга нь тийм авгай байсан. Тэр нь дээр орсон чинь өө их дуртай ярьж оруулж өгье гээд нэг долоо хоног хэртэй хөөцөлдөж байж тэгж байж арай хийж орлоо. Оросын Янжмаа гуай сүртэй сайхан тэр байр байдал ширээ тэр өдий харахад сүрдэж байгаа юм чинь. Нэг айсан амьтан ороод. За чи юу гэж яваа хүүхэд үү. Тэгээд учир байдлаа хэлсэн чинь үгүй ээ яасан одоо юм боддоггүй юм ч гэлүү надад нэг юм хэлээд. Чи сургуулийг улсын хөрөнгөөр сурж сурчихаад тэгээд нэг сургуулийг төгсөөд нөгөө сургууль руу орж байдаг. Дайны энэ хүнд үед дайны дараах одоо хүнд үеийг хүн бүгд яаж даван туулах вэ гэж бодож байхад чи өөрийнхөө боловсролыг бодож явдаг. Яасан сүрхий амьтан. Тэгээд загнуулаад тэгээд уйлаад гарлаа. За тэгээд чи 2 жил дор хаяаад 2 жил ажил хий чи.

Отгонбаяр -

Ажил

Цэрмаа -

Ажиллах ёстой. Тэгж байж дараагийнхаа сургуулийг бод гэдэг юм байна. Тэгээд уйлаад гарсан. Тэгээд дараагаар нь бүр хаврын сайхан улиралч боллоо. Тэр үед Цэдэв гуай хоёрдохоо Самбуу сайдад бичиг өгч энэ охиныг тэр сургууль руу маань шилжүүлж өгөө, сурлагандаа сайн юмаа. Та туслаачээ гээд их сайхан бичиж ирүүлсэн байсныг нь би сүүлд мэдсэн. Тэгээд нэг шөнө бас жижүүрээ хийчихээд бүр ядраад гадаа наруулдаад зогсож байлаа. Ёстой багадаа л тэгдэгсэн. Өглөө босоод нар мандаж байхад яг гэрээ түшээд ах бид 2 хоёулаа тэгээд нар хараад наранд биеээ ээгээд тэгээд зогсдог байж билээ. Ёстой тэр үе шиг л тэгээд зогсож байлаа. Тэгсэн сайд дуудаж байна гэнэ. За юу буруу хийчихлээ одоо яадаг билээ. Тэгээд яваад орсон чинь сургуульдаа явж байна уу чи л гэнэ явж байнаа л гэсэн. Яасан айхтар амьтан бэ чамайг энэ өвлийн хүйтэнд сургуулиа орхиндоо гэж бодсон. 2 юмыг чи тэгж амжуулж бас тэгээд холбооны юун дээр чинь урлагын юмнууд явна. Тэрүүнд заавал явах ёстой. Тэгээд янз бүрийн тэмцээн мэмцээн болно тэрүүнд орох ёстой. Тэр бүгдийгл зохицуулаад явуулаад байсан юм. Тэгээд бас хагас бүтэн сайн өдөр болохоор тэр өнөө ээжийнхээ өргөж авсан ээжийнхээ дэлгүүр дээр очиж мөнгөний кассанд нь сууна. Тэр галын одоо энэ 30-р дэлгүүр гэж одоо сайхан дэлгүүр болчихсон байгаа ш дээ. Яг энэ гүүрийн энтээд хойшоо харсан тэр чинь 30-р дэлгүүр гэж байсан юм.

Отгонбаяр -

Багшийн дээд талын сэлбийн гүүрний.

Цэрмаа -

Тийм тэр дэлгүүрт чинь манай тэр өргөж авсан ээж маань нярав юу кассчин хийдэг байсан юм. Тэгээд ээж маань хагас бүтэн сайн өдөр болохоор намайг явуулна. Чи тэрийг оч гээд тэгээд тэр байшингийн сайхан цэвэрлэнэ. Галыг нь түлнэ. Том босоо зуухтай тэгээд кассанд нь сууна. Гэхдээ тэр их сургуулийн хамт сурж байгаа хүүхдүүдийг ирэх вий гэж их ичнэ л дээ ер нь. Тэгээд зарим нь тэгдэгсэн одоо Бадарч гээд сүүлд гавъяат болсон нэг залуу байдаг. Тэр ямар сайндаа үгүй ээ чи одоо хаашаа юм бэ энэ дэлгүүрт мөнгөний кассчин хийдэг юмуу, холбоонд ажилладаг юмуу, сурдаг юмуу ер нь учрыг нь олохгүй байна тэгж хүртэл явж л байлаа. Тэгээд тийм тийм юмыг даван туулж чадсан учраас уул нь өөртөө л их сайхан байдаг байсан. Би чадаж байна чадаж байна давж байна гээд дандаа ингэж бодогддог. Тэгээд тэр үед өнчин өрөөсөн байхад аль ч сургуульд сурж байхад охидууд эд нар их гоё их ганган их сайхан байна. Тэгээд би бол тэгэхийн арга байхгүй юм чинь хүн чинь тэгээд надад бодолд ямар бодол төрдөг вэ гэвэл за би ерөөсөө энэ гоё ганган сайхан байдлаар бол эд нарын хэзээч одоо эд нарыг гүйцэж чадахгүй юм байна. За би сурлагаараа л эд нараас хоцрохгүй юм шүү. Надад үнэ төлбөргүй олдож байгаа юм маань тэр байдаг байсан. Тийм нэг бодол миний сэтгэлд дандаа байдаг байж билээ. Тэгээд охидуудтайгаа дандаа харьц, дандаа том дарга нарын хүүхдүүд бага сургуульд сурж байхад жишээлбэл одоо захирлын хүүхдийг хичээлийн эрхлэгчийн хүүхдүүд сурлага тааруухан байна. Тэдэнд гэрийнхэн даалгаврыг нь хийх тоог нь бодож өгөх үүрэг надад өгнө. Тэгээд эгч ах 2 наашаа хот явчихсан. Би бас нэг айлд ингээд хоцорсон нэг айлд захиад хоцорсон.

Отгонбаяр -

Завханд

Цэрмаа -

Тийм Завханд байхдаа Завханы бага сургуульд байхдаа. Тэгээд нэг удаа захирлын охин Тэрбиш гэдэг охин байсан юмдаа өндөр. Тэр тоогоо бодож чаддаггүй үгүй ээ бүр бодуулах гээд ядаад зохиод өөрөө бодож өгөөч одоо гээд дахиад бодуулахаар дахиад л буруу бодоод болдоггүй. Яагаад ч юм уур хүрээд нөгөөдөхийг чинь түлхчихсэн чинь. Өнөө босоо пийшинтэй тэгээд нөгөө пийшин аягүй халчихсан.

Отгонбаяр -

Халчихсан.

Цэрмаа -

Сургуулийн байрны тэнд очоод яасан чинь чихээ хайлчихгүй юу өнөө хүүхэд.

Отгонбаяр -

Еэ цусаа.

Цэрмаа -

Тэгээд захиралд бас загнуулаад. Дуудуулааад чи номд юм зааж өгөхдөө чи ингэж харгис аргаа хэргэллээ гээд намайг тэгж байж билээ. Тэгээд гол нь тэд нарт юм зааж өгөөд захирлын, аймгийн даргын жолоочийн хүүхдэд юм заана оронд нь надад боорцог авчирсан юм. Тэгээд тэр боорцогоор.

Отгонбаяр -

Багш та тэр аймаг дээр байхдаа ямар айлд үлдсэн юм вэ?

Цэрмаа -

Бас нэг айлд л байлаа бас л эгч маань нэг айлд орхиод.

Отгонбаяр -

Тэр ерөөсөө хамаатан садан биш үү?

Цэрмаа -

Хамаатан садан биш. Завхан мандалд анх бид нарыг байхад хотоос Шарвынх гээд нэг сайхан зантай авгайтай нэг хүн очсон юмаа. Хоршооны даргаар очсон юм. Тэгээд тэрийг л ээж бараадаад ээж маань тэгээд хэдэн хүүхдээ тэжээхийн тулд хоршоонд юу хийж байгаа манаач хийгээд галч хийгээд янз бүрийн юм хийгээд тэгээд миний одоо энэ 83-тай эгчийг тэднийд өгөөд. Тэгээд тэд нар тэрийг эгчийг авч яваад Завханы төвд ирсэн. Тэгээд дараагаар нь бид нар хойноос нь тэр ирж байгаа нь тэр л дээ.

Отгонбаяр -

Зөв зөв.

Цэрмаа -

Тийм тэгээд Завханд байж байхдаа бага сургуульд байж байхдаа ах бид хоёр хоёулаа яадаг ч үгүй овоо л амьдарч байсан. Эгч холбоонд нэг юу хийгээд, холбоо бишээ худалдааны байгууллагад худалдагч хийгээд. Ингээд овоо амьдрал овоо дээшлээд ирсэн л дээ. Ээж бол овоо бас нэг ганцаараа зүтгээд байх биш эгч бас хажуугаар нь тэжээх ийм боломжтой болоод ирсэн. Тэгж байтал яагаад бүр уруудах замд орсон гэхлээр зэрэг. Нэг удаа, ах маань дандаа онц сурна. Ер нь бид хоёр бол сурлагаараа давгүй явна. Тэгсэн чинь нэг сургуулийн концерт болно. Ах тэнд шүлэг уншина. Тэгээд ээж бид 2 эгч тэр ажилдаа явчихсан. Ээж бид хоёр ахын тэрийг үзнэ гээд хоёулаа явах гэсэн чинь. Хажуу талын айлд нэг жаахан мэдрэл муутай хүүхэд байх. Тэр хамт явна гээд орж ирээд л шүдэнз зураад л бидэнд гэрэл гаргаж өгөөд байсан. Тэгээд анзаараач үгүй тэгээд тэрийг хүүхдийг дагуулаад 3 уулаа холбооны төвийн тэр клубт ороод юм үзэж байтал. Гэв гэнэт л хойно сууж байсан улсууд л нэрх гээд л босоод гараад байдаг. Тэгж байтал яг ах шүлгээ унших гээд гараад ирж байгаа юм. Тэгээд би ээжид үгүй ээ энэ улсууд ингээд гараад байх юм яагаад ингэж байгаан бол гэсэн чинь ээж тэгэхгүй юу. Яахвээ ах чинь гарж ирж байна. Галзуу нохой аягүй бол орж ирсэн юм боловуу. Тэр үед Завханы төвд галзуу нохой маш их байгаад л галзуу нохой гарна. Тэгээд ахыг л харна гэсэн чинь хөшиг хаагдаад ах цаашаа орчихлоо. Тэгээд хоёулаа бараг хүний сүүлд ингээд гараад ирсэн чинь зээл өгсөөд явж байгаа юм. Тэгээд явсан чинь утаа манраад байх юм. Энэ юун утаа юм бол гээд тэгээд улсууд дагаад хоёулаа хойш ийш явсаар байгаад очсон чинь яг манай гэр шатаж байсан. Тэр хүүхэд л шүдэнз хаясан юм шиг байгаа юм. Тэрийг нь мэдээгүй. Тэгээд юу ч үгүй үлдсэндээ бид нар чинь орон байрч байхгүй юу ч байхгүй. Тэгээд харин тэр үеийн Завханы одоо дарга байсан Сосорбарма гуай генерал Сосорбарма тэр үед таних ч биш дээ нэг сайхан хүн байсан. Тэр хүн чинь нэг дөрвөн хантай гэр өгч, эгчийн ажиллаж байсан хоршооны байгууллага дотор талын хэрэглэл ойр зуурын өгч тэгж нэг юутай боллоо. Тийм галын дөл дээшээ л гэдэг юм галын дөл дээшээ байсан юмуу доошоо байсан юмуу би мэддэггүй. Тэгээд ээж маань ер нь тэгж байтал миний тэр энэ эгчийн чинь дээр бас нэг том эгч байсан юм. Тэр эгч маань нэг хүнтэй суугаад хот руу яваад хотод ирээд тэгээд нас барсан нь дуулдаад тэгээд ээж ерөөсөө сэтгэл санаагаар унаад тэгээд ээж ер нь одоо сэтгэл санаагаар унасаар байгаад тэгээд явчихсан даа хөөрхий.

Отгонбаяр -

Хэдий хэр насандаа явсан юм.

Цэрмаа -

Тэр чинь одоо тэр том эгч маань надаас хэдэн настай хорин хэдхэн настай л байсан байх.

Отгонбаяр -

Ээж чинь.

Цэрмаа -

Ээж минь залуу.

Отгонбаяр -

Тийм байхаа ер нь залуу байсан байх тэ?

Цэрмаа -

Тийм нэг 40, хэдтэй ч байсан юм бэ дээ. Гучин хэдтэй л байсан. 39-тай нас барсан байх ээж. Их залуу нас барсан.

Отгонбаяр -

Тийм байна.

Цэрмаа -

Тэгээд бүтэн өнчин үлдчихгүй юу бид нар чинь. Тэгж байсан тэр маань одоо ер нь тэгээд амьдарлын хүнд бэрхшээлийг туулаад ирэхээр хүн тэгээд боддог л юм байна билээ. Өөрөө өөрснийгөө яаж авч явах явдал ямар нэгэн юм болоход бид нарыг өмөөрөөд хамгаалах хүн байхгүй шүү гэдгийг ер нь хатуу ойлгодог. Өнчин хүмүүс ер нь тэрийг сайн ойлгодог учраас тэгээд биеэ цэгцэлдэг юм байна билээ дээ. Тэр бол бид нарын амьдрал дээр яг л гарсан.

Отгонбаяр -

За тэгээд их сургуулийн бэлтгэл анги давхар явж байгаад төгсчихлөө.

Цэрмаа -

Тийм тэгээд их сургуулийн бэлтгэл ангийг төгсөөд их сургуулийн бэлтгэл ангид дандаа голдуу техникум төгссөн хүн эмнэлгийн техникум төгссөн бага эмч нар ороод ирж байгаа юм чинь. Тэгээд би бол эмч л болох хүсэлтэй. Ер нь ээжийг нас барахад бодсондоо ээжийгээ бол бид нар яаж ч арчилж хамгаалж чадаагүй. Бага жаахан байсан учраас хэцүү л байсан л даа. Яахав эгч маань ажил хийж байсан учраас эгч ах 2 нэг нь ажилаад нэг нь эрэгтэй хүүхэд болохоор ах сургуулиа яачихаад дараа нь хүүхэд шуухадтай тоглоод явчихна. Ээжийгээ нас барахад би үргэлж хамт хажууд нь ээжийнхээ төлөө, тэгээд ээж минь тэрүүнд их л баярладаг байсан. Тэр буян заяа надад заяасан байх гэж би боддог юм. Тэр хэцүүхэн амьдрал их бий тэр яривал би уйлах гээд байна хэрэггүй. Тэгээд эмч болох л хүсэлтэй байлаа. За тэгээд хурлаар ордог юм байна. Техникум төгсөөд юу төгсөөд бэлтгэл анги төгсчихөөд, тэр үед их сургуулийн намын хорооны дарга Ж.Пүрэвээгуай байлаа. Одоо өнөө Пүрэвээ зохиолч Ж.Пүрэвээ.

Отгонбаяр -

Нөгөө зохиолч Пүрэв.

Цэрмаа -

Тийм тэгээд орсон чинь манайхан чинь тэр бэлтгэл ангид одоо хар Банзрагч, шар Банзрагч одоо бүгдээрээ л амьд байж байгаа. Тэр Банзрагч одоо Нанжилмаа, Нансалмаа гээд Бадам гавъат эмч Бадам мадам бүгдээрээ техникум төгсөөд ирсэн Санжмятав энэ тэр гээд. Тэдэнтэй хамт сурж байсан юм чинь. Тэд нар чинь бүгдээрээ эмчийнхээ ангийг аваад гарлаа л даа. Аргагүй ш дээ байгаа юм чинь. Тэгээд намайг орсон чинь Пүрэвээ одоо намын хорооны дарга байсан юм чинь. За одоо улс оронд эдийн засгийн мэргэжилтэй хүн буй болгох шаардлага гарсан. Одоо энийг л их гүнзгий судлах шаардлагтай болж байгаа. Тийм учраас их сургуульд одоо эдийн засаг, түүхийн анги гэж анги нээж байна. Чи тэнд орж сурна гээд. Батлав гээд тэгээд баталдаг. Намын хорооны дарга хэллээ.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Цэрмаа -

Өөр хэн ч санал гаргахгүй би ч санал гаргах эрх байхгүй. Тэгж энэ мэргэжилийг өвөлж авсан юм. Тэгээд би анхандаа боддог л байсан юм. Пүрэвээ дарга одоо намайг тэгж шууд яагагүй бол би эмч болчихоод явах байсан даа гэж. Сүүлд нь бодоход бол би энэ түүхийн мэргэжлийг эзэмсшинээрээ муу болоогүй. Би яагаад энэ хувьсгалт намын гишүүн болсон юм гэвэл тэр яг төгсөх жил минь намайг намын гишүүн болгосон. Ер нь төгсөж байгаа хүмүүс намын гишүүн болоод гарч байсан даа. Тийм шаардлагтай. Тэгээд харин тэр хурал дээр намайг Пүрэвээ асуусан. Чи эдийн засгийн хичээлийг одоо биеэ даагаад зааж чадна биз дээ гэж. Тэгээд тэр чинь төгсөхөд тэгж хэлсэн юм. Тэгээд эдийн засгийн ангид ороод явж байтал түүх эдийн засаг эдийн засаг түүхийн анги гэж байж байснаа нэг жил хоёр жилийн дараагаар түүхийн анги, эдийн засгийн анги гээд хоёрыг салгаад тэгээд манайхаас чинь парлель хоёр анги төрсөн ш дээ. Тийм парлель хоёр анги. Өнөө зохиолч Доржпалма малма хэн Лхагважав энэ тэр гээд тэд нар чинь бид нарын парлель Жадав мадав гээд бид нэг хорин долоон хүн түүхийн анги гээд.

Отгонбаяр -

Анхны түүхийн ангийн төгсөлт.

Цэрмаа -

Тийм тэгээд түүхийн ангийг төгссөн. Заах хуваарь дээр түүхийн ангийг төгссөний дараагаар одоо манайхан чинь яг тэр үед манай их сургуулийн яг урд талд нийслэлийн 2-р арван жилийн байшин гээд их гоё шинэ байшин баригдаж байлаа. Одоо хүртэл байж байгаа.

Отгонбаяр -

Орос хэлний дээдийн байранд уу.

Цэрмаа -

Тийм нөгөө нэг нь бол улсын багшийн дээд сургууль бол анх удаа байгуулагдаж. Тэгээд манай эрэгтэй хүүхдүүд голдуу бид нар уул нь олуулаа 2 орос эмэгтэй Бадамхандтай тэр Цэрэндуламтай ингээд бид таван эмэгтэй байсан юм. Тэгээд төгсөхдөө би ганцаараа төгссөн. Тэд нар яагаад ч больсон юм бүү мэд. Тэрийг мэддэгч сандагчгүй юм. Тэгээд хорин долоон хүнээс нэг арван хэдэн хүн төгссөн юм. Тэгээд ихэнхи нэг тэр багшийн дээдэд очихсон гэсэн хүсэлтэй. Тэгээд санаа санал асуусан хуудас явна. Юу болох дуртай байна. Хаана багшилах дуртай байна. Хөдөө явах уу, хотод байх уу. Би тэр 2-р арван жилд намайг багш болгож өгөөч гээд л бичээд байдаг байлаа. Тэр л их сайхан санагдаад арван жилд багшилж яагаад 1-р арван жилд практик хийж байхдаа Намсрайжав гээд 1-р арван жилийн их сайн багш байсан даа түүхийн. Тэрний удирдлагаар бид нар тэнд хичээл зааж практик хийдэг байлаа л даа 1-р арван жил дээр төгсөхийнхөө өмнө. Тэгээд нэг удаа би дундаж зууны үеийн түүх зааж байгаад нэг Крэмлийн хуучин одоо ер санаанаас гардаггүй юм. Кремлийн хуучин дээр үеийн анх босгож байгуулсан тэр түүх намтарыг ярьж байгаад хамгийн сүүлд нь дүгнэж хэлэхдээ одоо энд чинь одоо энэ зөвлөлт төрийн томчууд суудаг юм ш дээ гэж хэлээд тэгээд дараагаар нь нөгөөдүүл чинь томчууд гээд байхдаа яахав дээ гээд инээж байж билээ. Тэр ерөөсөө санаанаас гардаггүй юм. Тэгж юу яасан даа. Тэгээд хувиар авах гээд бид нар чинь хувиар авахдаа засгийн газрын ордонд очиж авна шүү дээ. Боловсролын яам өгнө. Боловсролын яам нь тэнд байсан юм. Гэгээрлийн яам гэж нэрлэж байлаа ш дээ. Сайд нь Жамсран сайд байсан үе тийм дараа нь Гомбосүрэн болсон. Тэгээд тэр парлель ангийг төгссөн Лхагважав боловсролын яамны орлогч сайдаар, төгсөнгүүтэй Лхагважав хуучин ажиллаж байсан туршлагтай эмэгтэй байсан л даа.

Отгонбаяр -

Өө за.

Цэрмаа -

Тэгээд бид нарыг чинь оруулаад хувиарыг нь хэлээд байна хэлээд байна. Манай хэд бүгдээрээ хуваариа авчихлаа. Гадаа нь нөгөө хэл утга зохиолыг төгссөн эмэгтэй бид хоёр Цагаан гэж багш.

Отгонбаяр -

Багшийн дээдийн Цагаан багш.

Цэрмаа -

Тийм багшийн дээдийн. Утга зохиолын ангийн тэнхимын эрхлэгч болсон. Тэгээд цолоо хамгаалсан. Данзанравжаагаар хамгаалсан. Данзанравжаагийн сэдвийг бид хоёр хоёулаа эхлээд би яагаад дараагаар нь эрдмийн зөвөлөлийн хурлаар орсон. Болохгүй ээ феодлын сэхээтэн болохгүй гээд. Тэгээд сүүлд Цагаан тэр сэдвээр хамгаалсан. Тэгээд бид хоёр л хоёулаа хоёр ангиас үлддэг юм байна. Үгүй ээ яагаад бид хоёрыг оруулахгүй байгаа юм болоо гэтэл дуудлаа, орлоо. Тэгсэн чинь Машлаа гуай тэр үед багшийн дээдийн анхны захирал. Тэгээд Лхагважав бид нарыг тодорхойлж эхэлж үг хэлж байна. Тэгээд энэ эмэгтэй бол их зүтгэлтэй л гэж байна намайг. Яагаад гэвэл одоо оюутан байх хугацаандаа 3 хүүхэд гаргасан. Нэг ч анги улираагүй нэг ч хичээл таслаагүй. Төрөхөөсөө аваад төрсөний дараагаар дараах өдрөөс нь эхлээд хичээлдээ явдаг ийм эмэгтэй гэж тодорхойлж билээ.

Отгонбаяр -

Пөөх та 4 жил. Их сургуульд оюутан хэдэн жил сурсан юм.

Цэрмаа -

Их сургуульд оюутан хэдэн жил байх уу?

Отгонбаяр -

Бэлтгэлтэйгээ.

Цэрмаа -

46 оноос 52 он ш дээ. Дараалан гарсан хүүхдүүд. Тэгээд энэ одоо миний ер нь хүүхэд төрүүлсэн тэр хугацаанууд надад дандаа бүтээл өгч байсан хугацаа л даа. Дараа эрдмийн ажил хийхэд ч гэсэн декретийн хугацаагаа л би ашиглаж хамаг юмаа амжуулдаг байсан. Тэгээд миний ажил нь юу болчихсон. Их сургуульд хүүхэд төрөхөд бол яг өвдөөд ирэхэд хичээлээс гараад тэгээд хаа байгаа тэр их сургуулиас одоо манай байр чинь яг энэ 2-р төрөхийн тэр хавьд л байсан. Тэгээд тэр хүртэл явган явж ирэхэд л театрын тэнд нэг суугаад наана хэвлэх үйлдвэрийн тэнд нэг суугаад тэгж явсаар байгаад гэртээ ирээд. Ирээд тэгээд нэг аяга юм ууж идээд эмнэлэгт очоод хүүхдээ гаргадаг. Тийм байлаа.

Отгонбаяр -

Та хүүхдээ гаргаад хэд хоноод хичээлдээ явчих уу.

Цэрмаа -

Хүүхэд гаргаад тэр үед чинь нэг арван хэд хонондоо тэгээд хүүхдээ орхиод хичээлдээ явдаг тийм. Тэр надад дандаа бүтээл өгж байсан миний хүүхдүүд. Их намайг тэгж зовоож байгаагүй юмаа ерөөсөө. Тэгээд орсон чинь тэр үедээ хэлээд за улсын багшийн дээд сургуульд багшаар ороё гээд. Ёо ёо ёстой тэр үед чинь юу билээ энэ чинь манай ангийн баатар Цэрэнцоожил эд нар л ярьдаг байсан ш дээ. Тэд нар бол /00-42-22/ би бол нэг сайн л дүнтэй явж, яагаад намайг яаж байгаа юм болоо яанаа гэж бодоод баярлах айх хоёр зэрэгцээд. Тэгсэн л Маршлаа гуай эдийн засаг улстөр, эдийн засгийн хичээлээр зааж чадах уу. Чадахгүй л гэж хэллээ. Ерөөсөө тэр улстөр, эдийн засгийн ухаан гэж сэтгэлд дотор бууж өгөхгүй байлаа. Заалгаж орос багш нар заагаад байсан. Юу ч яаж шалгалт авсан юм. Үгүй ээ чи тэгээд юу заах юм. Тэнд надад хамгийн сайн юм нь өнөө лекц нь дээр сууж байхад Пүрэвээ багш манай нам хорооны дарга маань намын түүх заана даа. Үгүй ээ сайхан бичиж авахаар заана даа. Тэгээд бүрэн консвекттэй тэр л санаанд орж байгаа юм чинь. Би намын түүхийг л заана чадна гэсэн чинь. Эдийн засгийн хичээлийг заана. Чадахгүй гээд байх юм бол чамайг ямар хоосон газар тавьж байгаа биш гээд загначихлаа. За гар гээд гаргачихдаг. Авлаа ч гэж хэлсэн юм байхгүй томиллоо гэсэн мөртлөө дараа нь тэгж хэллээ. За ер нь энэ юу болчихов мэдэхгүй. Тэр нөгөө Цагаан ч бас гараад ирлээ. Юу гэж байна гэсэн, намайг багшийн дээдэд авах юмуу яах юм мэдэхгүй тодорхой биш гээд гараад ирлээ. Тэгээд хоёулаа одоо яах вэ одоо гээд. Тэр чинь тодорхой шийд өгөхгүй болохоор яах вэ хоёулаа гээд зогсоод байсан чинь гараад ирлээ, тараад нилээн орой болчихсон. Тэгсэн Маршлаа гуай гарч ирээд наадмын жагсаалд хожигдохгүй ирнэ шүү цаг хожигдож болохгүй шүү гээд загначихаад яваад өглөө. За авсан юм байна гээд хоёулаа, жаал тэврэлдэж авж бөөн баяр болоод тэгж гэртээ харьж тэгж л очлоо. Тэгээд улсын багшийн дээд сургуульд миний урд жил төгссөн Батмөнх /00-44-16/ Батмөнх тэнхимийн эрхлэгч гээд тэгээд бид хоёр нөхөрлөж байгаа юм даа анханд. Анхны багш нар гэж очиж байгаа юм. Дараа нь Доржпагма багш Доржпалма багш ирсэн юм. Доржпагма, тэгээд дараа нь хоёр Ядамсүрэн Мөөгний Ядамсүрэн, хэний Ядамсүрэн хоёр ирсэн юм. Тэгж багшийн дээдэд багшаар очиж байлаа даа. Тэгээд багшаар очоод багшийн дээдийн анхны тэр улсууд бол голдуу багшилж байгаад ирсэн. Бид нараас хамаагүй настай дадлага туршлагатай тийм улсууд, оюутнууд байлаа. Тэгээд тэд нараасаа бараг айж сүрдмээр.

Отгонбаяр -

Нөгөө оюутнууд нь.

Цэрмаа -

Оюутнууд маань, айж сүрдмээр зарим нь гавъяат эд нар авчихсан тийм улсууд.

Отгонбаяр -

Өө бурхан минь.

Цэрмаа -

Одоо их сургуулийн намын хорооны дарга байсан Батцэрэн аав чинь гавъяат байсан. Тэнд оюутнаар очиж байсан.

Отгонбаяр -

Танай оюутан.

Цэрмаа -

Тэрний дараахан оюутнаар очиж байсан. Тэгээд хичээл зааж өгөх гэж /00-45-28/ ямар сайндаа багш нь өвдөөд өдөр цай авчирч өгнө л дөө. Өнөө оюутнууд чинь ерөөсөө бид нарын өрөө рүү шууд ороод ирнэ дээ завсарлагаанаар. Тэгээд Санждорж бид мэтийн юм нь жаахан холуур зогсож байгаад цайгийн чинь өнөөх оюутнуудад өгчихөөд гараад явчихдаг. Тэгээд дараа нь Батмөнх шоолоод та хоёр яадахдаа суу л даа. Суувал нэг цай авчираад өгнө ш дээ гээд инээдэг байж билээ. Тэгж хүртэл тийм том албан хаагч нарт зааж байлаа. Тийм анхны лекц унших өдөр нойргүй. Би ч ер нь тэгээд л багш болсон цагаасаа хойш, багшийн дээд чинь багш нь ховор, заах хичээлийн тоо нь олон. Тэгээд ганц намын түүх биш. Эртний түүх, дундад зууны түүх, шинэ шинэхэн түүх, багш дутсан, багш нь олдоогүй үед тэнд нөхөөд л орох ёстой. Тэгээд л ер нь одоо шөнийн 4 цаг хүртэл ерөөсөө сууж байж л консфект яадаг. Хоёр нүд час улаан болчихсон дандаа явдаг байж билээ.

Отгонбаяр -

Хүүхдүүд бүр жижигхэн.

Цэрмаа -

Хүүхдээ хөхүүлнэ, хүүхдээ арчилна. Бие сайтай л байсан юм байлгүй дээ. Тэгээд анхны лекц унших гээд их л бэлдэж орсон. Тэгээд орох гэсэн чинь нөгөөдөх мундаг оюутнууд чинь цонхон дор зогсчихсон. Би хажуугаар нь явахаасаа ичээд байдаг. Батмөнх намайг дагуулаад нөгөө өрөө рүү, лекцийн заалын өрөө рүү оруулж өгнө. Ичээд байна гэдгийг сайн мэднэ. За би хамт оруулаад өгье гэж хэлээд хөөрхий амьтан ядарсан. Тэгээд анхны лекц унших гээд орсон чинь нил том том өндөр улс. Тэгээд сандарсандаа болоод би шууд л лекцээ эхлээд, доошоо хараад л конспектээ хараад ярьж байгаад нэг ингээд харсан тааз тулсан өндөр, өндөр юмнууд харагдаад явчихсан. Энэ чинь юу билээ гээд өнөөдүүлийгээ суу гэж хэлээгүй нөгөөдүүл чинь залуу багшийг улам ичээх гээд суудаггүй зогсоод байдаг.

Отгонбаяр -

Зогсоод байдаг.

Цэрмаа -

Тийм, тэгж хүртэл хөглөж л байлаа ш дээ. Анхны лекц тэгж эхэлж байсан. Тэгээд хичээлийн ангийн эрхлэгч нь Далхжав гавьяат багш мундаг шаардлагатай хүн байсан даа. Тэр залуу багш нарт мөн их юм өгсөн. Тэгээд бид нарыг чинь хичээлийн хожигдуулахгүй. Яг цаг бариад зогс байна. Нэг минут ч хожигдох эрх байхгүй. За тэгээд консфект монсфект бүх л юмыг ер нь их шаардлагатай. Ямар сайндаа үүдэнд нь, өрөөнд нь орохоос айна бид нар юм асууж. Хаалгы нь үл мэдэг жаахан онгорхой орхичихвол эмэгтэй хүн орвол оймсоо татаарай гэнэ. Эрэгтэй хүн орвол өмдөө татаарай гээд хэлчихнэ. Тэгж шоглоно. Тэгж хэлүүлэхгүй гээд бид нар чинь айдаг байлаа. Тэгээд оюутнуудаар хичээл дүгнүүлдэг байсн. Тэгээд эхний хагас жил өнгөрөөд, хагас жилийн тайлан гээд их том хурал хийдэг байлаа. Тэгээд бид нар чинь чичирч гарч байгаа юм чинь Цагаан, Санждорж. Санждорж гуай гавъяат болсон ш дээ сүүлд. Манай ангид хамгийн залуу нь байсан юм чинь. Их одоо юутай хүүхэд байсан юм. Тэгээд бид гурав чинь гурвуулаа гараа барьчихаад айгаад. Өнөө том оюутнууд чинь багш нарыг ёстой задартал шүүмжилнэ. Тэгж заадаг, тийм юм нь дутуу, ийм юм нь дутуу, тийм асуудал гаргаж тавьсангүй гээд элдвийн юм хэлээд

Отгонбаяр -

тээр

Цэрмаа -

Бид гурав ч чичрээд суугаад байдаг. Тэгтэл нэр гараад ирэхээр зэрэг бүр чичрээд, хөл нь хүртэл чичирч байгаа юм чинь. Багшилж чадах юм уу, үгүй юу цаашаа энэ л дүгнэлт нь болж байгаа юм чинь. Тэрийг чинь Далхжав багш хэлсэн юм чинь. Тэгсэн чинь харин хамгийн их шинжлэх ухааны үндэстэй, их одоо шинэ юм өгч чаддаг багш нар гээд бид гурвын нэр гардаг байгаа даа.

Отгонбаяр -

ээ хөөрхий дөө.

Цэрмаа -

Гурвуулаа баярлаад. Тэгж л анхны багшийн дээдэд 7-н жил багшилсан юм чинь. Тэгээд багшийн дээдэд 7-н жил багшилж байтал тэр үед чинь нийгмийн ухааны багш нарын дунд дандаа төв хороогоор орж батлагддаг байсан. Тэгээд дараа нь төв хорооны шийдвэрээр их сургуульд багшаар өглөө. 7-н жил багшилчихаад их сургуульд очоод багшиллаа. Тэнд бас багагүй юм яана. Тэнд чинь л одоо тэнхимийн эрхлэгч Юмжав ёстой нэг

Отгонбаяр -

МУИС-ийн түүхийн тэнхим гэсэн үг тэ?

Цэрмаа -

Нам улсын түүхийн тэнхим гэж байсан юм. Тэгээд тэнд чинь Готов гуай их хурлын нарийн бичгийн дарга байсан. Тэгээд Нямжав намын дээдийн багш байсан. Буянхишиг гээд гүйцэтгэх хорооны дарга болсон сүүлд. Том Бат-Очир академийн. Бид хэд л ёстой Юмжав чинь сайхан атгуулна даа. Юмжав чинь одоо хэзээний тийм үндсэрхэг үзэлтэй гээд хэлэгдчихсэн. Багш нарыг чинь долоо хоног алгасахгүй л дуудна. Тэгээд өнөө Лениний ботиудыг чинь абзац абзацаар нь орчуулуулна. Тэгээд орчуулгаа өөрөө ч хэл сайтай. Алдаа малдаа байвал сүйд болно доо бид нар чинь. Юмжавын гараас хэзээ ч мултрахгүй байхаа ямар сайндаа яана аа гээд л бүгдээрээ. Би бас л ганцаараа, багшийн дээдэд тэнхимдээ ганцаараа эмэгтэй. Холбооны техникумд ганцаараа эмэгтэй төгссөн. Тийм нэг хувь тавилан яваад байдаг. Улсын их сургуульд бас ганцаараа эмэгтэй.

Отгонбаяр -

Сүүлд анагаахад бас нилээд хэсэг ганцаараа явсан.

Цэрмаа -

Тийм, анагаахад дараа нь ганцаараа нэг хэсэг. Тэгээд байж байтал тэнд чинь удаагүй дээ. 2 жил гаруй ажиллаад тэгээд төв хорооны тогтоол гараад Энэбиш гуай өнөө дээд боловсролоо хариуцсан дарга байсан. Тэгээд нийгмийн ухааны хичээлийг өндөрт үнэлдэг үе. За ингээд бүх сургуулиудад нийгмийн ухааны тэнхмийг байгуулна. Энэ тэнхим бол тэр сургуулийн, тэр газрын бүх үзэл суртал хүмүүжлийн ажлыг хариуцна. Ректорат намын хорооны шууд харъяаны тэнхим байна. Цагийн ноогдол нь арай бага бусад тэнхмээс, яагаад гэвэл хүмүүжил, үзэл суртлын бүх ажлыг хариуцаж байгаа учир. Шууд намын хорооны орлогч нарийн бичгийн дарга нь тэнхмийн эрхлэгч нь байна. Тэнхмийн эрхлэгч нь бүр тийм тогтоолтой. Тийм учраас шаардлагатай хүнээ авч тэр сургуулиудад өгсөн шийдвэрийг Энэбиш даргад өгсөн юм билээ. Тэгээд нэг өдөр ажиллаж байсан чинь суртлын хэсэгт 3-н жил болсон ш дээ би дараа нь. Тэр их сургуулийн тэнхмээс төв хороонд очоод

Отгонбаяр -

52 оноос 59-он хүртэл МУИС-д байсан уу?

Цэрмаа -

62 он тэнд төв хорооны суртлын хэлтэст

Отгонбаяр -

аан за за.

Цэрмаа -

59, 60-н онд их сургуульд. Их сургуульдаа байж байтал төв хороонд очсон. Бас л төв хорооны шийдвэр гараад. Суртлын хэлтэс, төв хорооны суртлын хэлтэс нойр хоолгүй ажилладаг газар байлаа ш дээ.

Отгонбаяр -

Суртлын хэлтэст юу хийсэн бэ?

Цэрмаа -

Суртал нэвтрүүлэгч.

Отгонбаяр -

Суртал нэвтрүүлэгч.

Цэрмаа -

Тийм, нойр хоолгүй ажиллана даа. Улсын хэмжээний үзэл суртал, хүмүүжлийн ажил эрхлэж байгаа. Төв хорооны бусад хэлтсүүдээс ачаалал дэндүү их. Тэгээд ойн баярууд, намын бүгд их хурлууд бүх юмнууд тэр дарга нарын хэлэх үгүүдийг чинь бид хэд л бэлдэнэ. Тэнд одоо соёлын яамны сайдаас одоо ч байгаа Сумъяа, Сүрэнжав гэж нэг эрдэмтэн байсан даа. Одоо энэ хэний аав хэн Лувсанвандан

Отгонбаяр -

Болдын аав.

Цэрмаа -

Тийм, за тэгээд хэн гуай намын хорооны дарга байсан бас нэг хүн байсан. Бид хэд

Отгонбаяр -

Та бас ганц эмэгтэй юу?

Цэрмаа -

Ганц эмэгтэй. Тэгээд бид хэд чинь ёстой нэг ажиллаж гарна даа. Дарга нарын үгэнд ерөөсөө үзэл суртал, хүмүүжил тэгээд л намын үзэл суртлын сургуулийн систем чинь анх бид хэд анх тэрийг чинь даалгавраар шинэ систем тогтоож, шинэ үеийг хүртэл тэр маань уламжлагдаж ирсэн.

Отгонбаяр -

их цэгцэрсэн байсан шүү тэ?

Цэрмаа -

Тэр хэдийг чинь бүгдийн бүгдийн яагаад л өдөр шөнөгүй ажиллана. Зарим үед бүр амжихгүй. Ямар сайндаа Самбуу гуай ямар хурал дээр билээ нэг үг хэлэх болоод, үгий нь би бэлдэж байсан. Надад ноогдсон үүрэг байсан. Шөнөжингөө суугаад дуусдаггүй. Тэгээд өглөө нь яагаад унаа харин үйлчилнэ дээ. Гэртээ харичихаад нэг аяга цай уучихаад хурал эхэлчихдэг. Төгсгөлий нь би бичиж л байгаа, эхлэлийг нь Самбуу гуай хэлж л байгаа юм. Тэгээд дараа нь бушуухан авна даа. Ямар ч байсан бушуухан тэрнийн саатуулахгүй л дуусгана. Тэгж л байдаг байж билээ. Сайхан байсан юм даа. Өдөр хоног өнгөрөхийг тэр үед ерөөсөө мэддэггүй байлаа ш дээ. Тэгээд дараагаар нь Энэбиш гуайд чинь тэр их дээд сургуульдад тийм юм, тэнхмийн эрхлэгч дуртай газраасаа татаж ав гэсэн даалгавар ирэхээр зэрэг тэгээд л нэг өдөр намайг дуудсан.

Отгонбаяр -

Энэбиш гуай

Цэрмаа -

Энэбиш гуай. Таныг анагаах ухааны дээд сургуульд тэнхмийн эрхлэгчээр явууллаа л гэнэ. Би ч үзэл суртлын хэлтэст бүр сүүлдээ утас харахаар дотор хэцүү болдог. Байнгын утас дуугарч байна. Байнга л ерөөсөө. Нэг өдөр Чимэд тэр үед чинь үзэл суртлын хэлтсийн эрхлэгч чинь Чимэд дарга байсан юм чинь. Чимэд дарга чинь их сайхан хүн ш дээ. Гоё хүн байсан. Их сайхан, залуучуудтай их сайхан харицана, их сайхан ярина. Тэгээд л нэг өдөр намайг дуудаад тэгсэн чинь орсон чинь цаана чинь нэг хүн индэр дээрээс нисч үхчих гээд байна гэж хэлэхгүй юу. Гайхаад, ямар өндөр юу билээ гэсэн чинь яагаав дээ өнөө хэн сурганы багш их сургуулийн

Отгонбаяр -

Бор багш уу?

Цэрмаа -

Тийм, Бор анх төгсөж ирчээд энд тэнд баахан лекц уншаад тэгэд өнөө цасан хүн энэ тэрийн талаар ярьж, ерөөсөө л дэвээд байсан юм байх л даа. Нэг дуудаж ирж учрын ойлгуулж өгөөч, аятайхан зөв биеэ бариад, аятайхан зөв яриад, тэгээд сенсаац болгохгүй шиг лекцээ явуулбал яана гэдгийн хэлж өгвөл яана гэж Чимэд дарга намайг тэгж хэлж. Тэгээд би Бор багшийг дуудаж

Отгонбаяр -

Бор багш их сургуульд багш байсан уу тэр үед?

Цэрмаа -

Их сургуульд багш байсан. Тэгээд очиж Бор багштай нэг уулзаж тэрийг хэлсэн. Хэлж байсан, тийм юмнууд зөндөө гарна л даа. Тэгээд баяр ёслол болохоор чинь бүх юунуудыг туг, далбаа, чимэглэл бүх юмаа л хариуцна ш дээ бид нар чинь. Намын улс төрийн сургуулийн бүх явцыг бүгдийн яана. Тийм сайхан юутай. Багшийн дээдэд байхдаа бол миний хийсэн нэг чухал зүйл бол энэ багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын эх үндсийг тавьсан юм. Тэр мөн л одоо Маршалаа гуайн ерөнхийдөө удирдлаган дор орлогч захирлаар нь намайг тавиад 55-онд зөвлөлтөд гэгээрлийн ажилтны мэргэжил дээшлүүлэх, удирдах ажилтны курст явуулсан юм 55 онд. Тэгээд бидний хэдэн улсууд очоод. Тэгээд тэр курсыг төгсөж ирсэн чинь нэг тийм шинэ юу байгуулаад орлогч захирлаар нь намайг тавиад тэр их сайхан сургууль байсан юм аа тэр. Зуны амралтаар л хөдөөний бүх багш нарыг багш нарт хичээл заалгах, тэгээд зардлын яам хариуцаж гаргадаг. Тэд нар ирээд энд хичээл заалгаж, хоёр сар хиртэй бүх төрлийн хичээл төрөл төрлөөр нь заалгана. Багшийн дээдийн багш нар заана. Хамгийн гол нь бүрэн хамруулах, хөдөөний багш нарыг хамруулах тийм зорилготой. Тэгээд 3-н жил хиртэй, хоёр, гурван жил хиртэй их амжилттай явагдсан. Тэрний үндсээс л мэргэжил дээшлүүлэх анх үндэс нь тавигдсан нь тэр байхгүй юу. Тэгээд энэ чинь надад тусгай өрөө өгөөд, одоо санаанд ордог юм. Энэ өрөөнд чинь одоо радио байх биш дээ. Юмаа энэ радиогоор бас шинэ соргог юмнууд гарч байхад нь дорно хэлэх ёстой юм. Радио олох гэсэн чинь радио олддоггүй. Санждорж гэрээсээ нэг радио авчирч, ийм дөрвөлжин. Тэр эд нар хүртэл санаанаас гардаггүй юм. Тэгж яасан юм чинь.

Отгонбаяр -

Тэгээд багш хийв үү. Анагаахын дээдийн тэнхимийг 62-онд байгуулсан юм уу?

Цэрмаа -

Тийм 62-оноос эхлээд

Отгонбаяр -

Тэгээд 62 оноос хойшоо хэдэн он юм бэ? 92 он хүртэл үү?

Цэрмаа -

62 оноос тэр хооронд энэ Оч гарах болоод декретийн хугацаа нэг авсан.

Отгонбаяр -

Тэгээд шувтан анагаахын дээдийн тэнхмийн эрхлэгч хийсэн.

Цэрмаа -

Тийм

Отгонбаяр -

90 он хүртэл юм байна ш дээ тэ?

Цэрмаа -

92 он, пээнсэнд гарсан чинь 92 он байх.

Отгонбаяр -

Анагаахын дээдэд ирэхэд ерөөсөө таниас өөр багш байсан уу тэнхимд?

Цэрмаа -

Анагаахын дээдэд Дамдин анхны багш

Отгонбаяр -

Аан, Дамдин багш таниас өмнө багш болоод ирсэн байсан юм уу?

Цэрмаа -

Тийм, нэг жил хэртэй тэнхмийн эрхлэгч хийсэн. Тэгээд л ирээд хэн хоёрыг Батаа, Дамдинжав хоёрыг Ядамсүрэн багш, Мөөгөний Ядамсүрэн багш тэгээд бид хэд Ядамсүрэн багш их сонин багш байсан даа. Хуучны сэхээтэн хүн шүү дээ. Авгай нь Цэрэнлхам гээд өнөө хүн төрөлхтний гэдэг дуу байдаг ш дээ.

Отгонбаяр -

Тийм

Цэрмаа -

Тэрнийг зохиосон анхны, Ядамсүрэн багшийн авгай чинь

Отгонбаяр -

Хүмүүн төрөлхтний дотроос, Хүнд ихээр дарлагдсан гээд

Цэрмаа -

Тийм, тийм. Тэрийг анх зохиож байсан. Хувьсгалын анхны үйл ажиллагаанд оролцож явсан. Энэ бүгдийг яахав зүрх сэтгэлд минь үлдсэн нэг зүйл бол би одоо бол зарим үед их хэцүү юманд эмзэглэх юм их гардаг л даа. Тэр нь юу вэ гэхээр энэ хувьсгалт намыг элдвээр хэлж байгаа юмыг харахаар бүр нам нь биш юм шүү. Намыг удирдаж байгаа хүмүүс тэнд л юм гарч байгаа гэдгийг ялгаж хэлдэг ч болоосой гэж. Энэ нам чинь л одоо үнэхээр их юм хийсэн нам шүү одоо. Сөнөхийн даваан дээр очоод явсан Монгол орныг хэн аварсан юм энэ нам л аварсан. Хэрвээ энэ нам авраагүй бол Монголын хүн бүгдээрээ л хамар луугаа хар даавуу унжуулсан тийм л улс гарна. Ялангуяа өвчинд

Отгонбаяр -

Тэмбүү

Цэрмаа -

Тэмбүү, яр гэдэг чинь одоо поголовно автсан үе байсан ш дээ.

Отгонбаяр -

тийм ш дээ.

Цэрмаа -

Тэгэхэд зөвлөлтийн тэр олон удаагийн экспедици яаж аварлаа. Тэрийг энэ нам л хэлж, авчируулж байгаа нь мэдээжийн хэрэг ш дээ. Тэгээд өнчин өрөөсөн, ядарсан амьтдыг бид нар бол бүтэн өнчирсөн. Өнчирөөд хоцорсон юмыг тэр үеийн нам төр л үнэхээр өнчин өрөөсөн улсыг сайн л хардаг байсан. Өвлийн дулаан хувцасаар, хавар намрын хувцсаар

Отгонбаяр -

Нээрээ тийм шүү.

Цэрмаа -

Шагнал урамшууллын өгөхдөө ч гэсэн тэр хэрэгцээнд нь зориулж, тэр нөхцөлдөө, тэр үеийнхээ хөгжилд тохирсон зөв л бодлого явуулж байсан юм шиг санагддаг. Заримдаа ч бүр хачин юм яриад байх юм байна ш дээ эд нар чинь Сүхбаатарын хөшөөг авч хаяад, Бараоны хөшөөг тавъя ч гэж байх шиг. Тэр бүгдийг мэдэхгүй юм байна. Ардчилал гэдэг чинь замбараагүй тийм байя гэсэн үг биш байх л даа тийм ээ. Тэр бүгдийг яаж, бүү мэддээ бүү мэд. Капитилизм байгуулна байгуулна гэчихээд капитилизм ч үгүй, социализм ч үгүй явж байна ш дээ. Капитилизмыг л байгуулах байсан юм бол гол юу болж байгаа хүнд үйлдвэрийнхээ салбарыг юуны түрүүнд байгуулсан бол ямар ч улс орныг харахгүйгээр амьдрана ш дээ. Тэгсэн мөртлөө зах зээлийн тэр юуг эхэлж үүсээд, хүнд үйлдвэрээ хөгжүүлсний дараагаар хоёр дах алхам нь зах зээлийн худалдааны юу байх ёстой биз дээ тиймээ. Гэтэл тэрийгээ эхлээд байгуулчихаад урд нь социализмын үед буй болгосон жаахан юмнуудаа бүгдийн устгаж хаяад за тэгээд яаж явахын мэдэхгүй юм даа. Ардчилсан нийгмийг энэ чинь одоо ямар нэртэй билээ.

Отгонбаяр -

Одоо манай нийгэм уу? Мэдэхгүй.

Цэрмаа -

Хүмүүнлэг ардчилсан нийгэм

Отгонбаяр -

Уул нь 90-д оны үед яриж байсан. Одоо энэ яг ардчилсан нийгэм гэж хэлэхэд хэцүү ш дээ.

Цэрмаа -

Энэрэнгүй үзэл нь ядахдаа байдаггүй юм байжээ. Хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэм гэвэл одоо ямар байх байсан юм. Одоо ямар нийгэм ч байгуулж байгаа юм, мэдэж байгаа юм ч алга. Яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй.

Отгонбаяр -

Одоо ингээд хөдөө яг таны хүүхэд байх үетэй байсан шиг тийм байдалтай байгаа хүүхэд, өнчин хоцорчихсон байгаа хүүхэд бол тань шиг ийм замаар явна гэдэг баталгаа байхгүй ш дээ яг одоо цагт.

Цэрмаа -

Байхгүй.

Отгонбаяр -

Байхгүй, тэр хүүхэд траншэнд л очих байх.

Цэрмаа -

Тэр бүтэн өнчин хоцорсон улсуудыг тэгж л өргөж, асарч байсан учраас хүний зэрэгт хүрч чадсан ш дээ.

Отгонбаяр -

хүмүүс нь нэг хүнийгээ хардаг, асардаг бас нийгмийн ханш байж тэнд

Цэрмаа -

Тийм, хэцүү болсон. Тэр битгий хэл амьд явах баталгаат цаг байхгүй болсон байна ш дээ тиймээ.

Отгонбаяр -

тийм ш дээ. Тэр чинь нээрээ хөөрхий ээж залуугаараа явсан. Аав чинь бол бүр бага байхад чинь явсан юм байна ш дээ тиймээ.

Цэрмаа -

тийм.

Отгонбаяр -

Бүр багад. Уул нь бол малчин улсууд байсан уу?

Цэрмаа -

уул нь бол манай аав наймаачин хүн байсан юм гэнэ билээ. Говь, хангай хосолж явдаг. Адуу мал арилждаг, наймаалдаг. Тэгээд ээж маань 3-н охин төрүүлээд тэгсэн хадмууд нь, хадмууд нилээд хатуу улсууд байсан. Дандаа охин төрүүллээ. Хүү төрүүлсэнгүй гээд нилээд шоовдор байсан. Тэгж байтал ах гараад тэгээд ээж нэг үнэ цэнэд орж, тэгээд ахыг гүйж явахад, намайг мөлхөж явахад аав маань нас барсан юм байна билээ. Нас барахдаа зэрэг тал талаас нь тийм ч надад юм өгөх ёстой байсан гэдэг юм уу, тийм ч юм гээд янз янзын юм хэлээд эсвэл жаахан юмыг чинь борлуулаад ирье ч гэдэг юм уу тэгсээр байгаад хамаг хөрөнгийн дуусгаад хаясан юм байна билээ л дээ. Тэгээд л ээж маань Говь хангай хосолж амьдардаг. Аав бол хангайн хүн. Ээж бол говийн хүн. Тэгээд юмнуудаа дуусахаар зэрэг ээж хэдэн хүүхдээ дагуулаад өөрийнхөө ах дүүг бараадъя гээд тэгээд Завхан мандал руу ирсэн юм байлээ. Тэгээд ээжийн ээж гэж хүн байж байгаад ерин хэдтэй нас барсан. Тэрийг би мэддэг юм. Тэгээд ээж маань хэдэн хүүхдээ нуруундаа үүрч явсаар байгаад хөөрхий амьтан. Хамгийн багыг ааваас хойшихоос нэг хүүхдийг айлд өгчихсөн. Тэр нь одоо арван хэдэн хүүхэдтэй нэг авгай энд бий. Тэр үеийн нутгийн нилээн баян хүн л өргөж авсан юм билээ. Бид гурав бол яахав. Тэр том эгч маань хүн дагаж энд ирээд тэгээд нас барчихсан. Тэгээд л

Отгонбаяр -

Ах чинь яасан?

Цэрмаа -

Бид гурав салаад, ах маань нас барчихлаа ш дээ. Нас бараад одоо нилээд хэдэн жил болчихлоо. Бараг 5-н жил болчихов уу. Эгч маань нэг үлгэн салган байж л байна. Тэгээд яахав үр хүүхдүүд тэгээд үлдэж байгаа юм.

Отгонбаяр -

Тэр та их сургуулийн бэлтгэлд оюутан байсан. Тэгээд нөгөө холбоонд ажилладаг байсан. Тэр үед хэдэн төгрөгний цалин авдаг байсан. Стипэнд гэж өгдөг байсан юм уу?

Цэрмаа -

Тэр холбоонд ажиллаж байхад мэдэхгүй ээ хэдэн төгрөг авдаг байлаа даа. Техникийн цалин гэж тодорхой юм өгдөг л байсан байх.

Отгонбаяр -

Тэргээрээ болгоод байдаг.

Цэрмаа -

Тэрүүгээрээ л болгоно. Хувцас хунар гэж авахгүй ш дээ тэгээд гол нь хоолондоо. Тэр үед ах өнөө цэрэгт байсан хөөрхий. Цэргийнхээ шинель өмсчихсөн, зүүчихсэн сэлэм мэлэм бараг газар шүргэчихсэн амьтан над дээр ирнэ хөөрхий амьтан. Намайгаа бас ажил хийж байгаа амьтан гэж үзэж байгаа болохоор. Тэгээд хоёулаа тэр бөөтөгөнд сууж байгаад хэдэн хуушуур авч хоёулаа идээд тэгээд хоёр тийшээ энэ тэр салдагсан. Хөөрхийдөө чааваас. Тэгээд гол нь өргөж авсан аав, ээж хоёрыгоо, тэр хоёр нилээд сайн улсууд байсан даа. Хоёулаа нас барчихсан. Надаас хойш өөр нэг хүүхэд авсан. Тэр нь одоо Дарханд байдаг юм. Тэр өргөж авсан аав маань эмч болсон. Баян-Өлгийд маш удаан сууж байгаад дараа нь хотод ирж сууж байгаа тэгээд нас барчихсан. Юу Дарханд. Дарханы эмч, арьс өнгөний эмч. Ээж яахав тэр ажилгүй. Худалдаа мудалдаагаар жаахан юм хийж байгаад больчихсон. Хүүхэд нь би үргэлж холбоотой байсан. Намайг охиноо л гэж үздэг юм хөөрхий.

Отгонбаяр -

Тэгэлгүй яахав. Хөөрхий сайн л хүүхэд авсан байгаа шүү тэ?

Цэрмаа -

Тийм.

Отгонбаяр -

Багш та тэр хэлмэгдүүлэлтийн талаар таны гэр бүл, ойр тойрон, хамаатан садангуудаас чинь хэлмэгдсэн хүн байна уу?

Цэрмаа -

Миний талын ах дүү нараас чинь өнөө ядуу зүдүү байсан. Ийм тийм байсан болохоор өнөө хэлмэгдээд байсан хүн байхгүй. Талийгаачийн хувьд бол харин их байгаа юмаа. Талийгаачийн хувьд бол одоо талийгаач чинь бид хоёр чинь чацуу ш дээ. Ээж, миний хадам ээж, талийгаачийн ээж л надад ярьдаг байсан байхгүй юу. Сүүлд суусан Баатар партизан хүн, тэрний өмнө ээж чинь одоо тэр Баатар өвөөтэй суухаас өмнө их царайлаг, хотдоо их царайлаг бас л сэхээтний кругынх. Яагаад гэвэл Бумцэндийг дагаад Бумцэнд чинь одоо

Отгонбаяр -

Бумцэндийн юу байсан билээ тэр чинь?

Цэрмаа -

Бумцэнд чинь

Отгонбаяр -

Нагац ах нь байсан билүү?

Цэрмаа -

Бумцэнд чинь ээжийн нь дүүгийн хүүхэд

Отгонбаяр -

Аан за

Цэрмаа -

Тийм, ээжийн дүүгийн хүүхэд юм шүү дээ тийм ойр. Нагацууд гэж хэлээд байдаг юм билээ. Тэгээд Бумцэнд гуай энэ нагацуудаа аваад яваад байсан юм билээ. Ээж их уран учраас одоо Чойбалсан, Гүндэгмаа томчуулын эхнэр, хүүхэд бүх л улсуудын дээл хувцасыг дандаа оёж өгдөг тийм хүн байсан. Бумцэнд өвөөг дагаад, Бумцэнд өвөө чинь дандаа үргэлж ээжийг хамт авч явдаг тийм хүн байсан. Тэгж байхдаа тэр Жигжиджавтэй танилцсан юм шиг байгаа юм л даа. Жигжиджав чинь өнөө

Отгонбаяр -

Ерөнхий сайд байсан.

Цэрмаа -

Тийм, хүүхдүүдээ орхиод энд орж ирэхдээ, хотод орж ирснийхээ дараагаар л. Хүүхдүүдээ орхиод, эхнэр хүүхдээ орхичихоод энд ирээд ерөөсөө ажлын мөр хөөгөөд тэр нутаг руугаа нэг хэсэг ерөөсөө очоогүй хүн байна билээ ш дээ тэр чинь. Нэг хэсэг очоогүй тэр үедээ л тэр ээжтэй хоёулаа ханилж суугаад тэгээд л талийгаач гарсан юм.

Отгонбаяр -

Тэр талийгаач Од багш чинь тэр Жигжиджав сайдын хүүхэд гэсэн үг үү?

Цэрмаа -

Талийгаач дөнгөж гараад, гарсны дараахан бас талийгаач чинь өвдөөд тэгээд ээж эмнэлэгт байсан гээд номон дээр худлаа бичээд байдаг юм. Ээж бол надад өөрөө юу гэж ярьсан гэхээр яг тэгж байхад нь өөрөө хажууд нь байсан. Одоо 25-р дэлгүүр байна ш дээ.

Отгонбаяр -

Тийм.

Цэрмаа -

Тэр талбай дээр. Тэрний ард нэг модон байшин байдаг байсан юм.

Отгонбаяр -

Тийм тийм.

Цэрмаа -

Тэнд байсан гэж байгаа юм тэр хоёр. Тэгээд хашаан дотроо нэг гэртэй. Тэр гэрт нь хоол унд хийдэг. Тэгээд тогооч нь хүртэл сүүлд амьд байсан ш дээ. Их удаан байсан Далай гуай. Тэгээд тэд нар чинь хоол унд хийгээд ээж тэр гэрт байж байтал тэр Жигжид сайд чинь өрөө рүүгээ орсон. Ажил дээрээсээ их яаралтай л ирж байгаа мөртлөө тэгээд орсон гэж байгаа юм. Өрөө рүүгээ ороод нэг их удаагүй л буу дуугарсан гэж ээж хэлээд, тэгтэл буу дуугарсан. Тэрний өмнөхөн мэдэхгүй их сонин юмнууд яриад байдаг юм. Тэрний өмнө өөрийн ирэхээс өмнөхөн ерөнхий сайд байсан Юндэн утсаар ярьсан гэдэг билүү. Би тэр үед ерөөсөө нэг их тодорхой асуугаагүй юм. Тоогоогүй юм ерөөсөө.

Отгонбаяр -

Харин тиймээ.

Цэрмаа -

Тоогоогүй юм.

Отгонбаяр -

Бичиж авч байсан бол тиймээ?

Цэрмаа -

Тэр Юндэн урд нь билүү, сүүлд нь билүү. Эргээд ирэхэд нь байсан гэлүү нэг юм яриад байдаг юм. Байсан даа тэр байшинд ганцаараа байгаагүй юм шүү гэж ээж хэлээд байдаг юм. Ганцаараа байгаагүй юм шүү. Тэгэхээр л тэнд нэг юм байгаа юм шиг байгаа юм. Тэгээд ёстой тэр хүн ч үхсэн. Тэгээд л ээжийг чинь яг гудамжинд гаргасан юм байна билээ ш дээ. Хүүхдийн тэврүүлээд, ах дүү нар нь өнөө тэнд орхиод ирсэн. Тэр ч одоо аргагүй л биз олон хүүхэдтэй хоцорсон. Тэд нарынхан ах дүү нар нь бүгдээрээ л тэгээд ээжийг бараг алсан юм шиг л тооцоод л. Тэгээд л бүр ээжийг бараг тэр алсан хэрэгт холбоотой, алсан шиг л. Тэгээд л Бум өвөө ч ээжийг ер нь энд байхын аргагүй байна даа гээд. Тэгээд зүүн хязгаарыг товхинуулах сайдаар явахдаа аваад явчихсан юм билээ.

Отгонбаяр -

Зөв зөв.

Цэрмаа -

Гэхдээ талийгаачийг энд орхисон. Бид хоёр амьдарсныхаа дараагаар төв хороон дээр шинэ жил болоод анх удаа л төв хорооны засгийн газрын байр руу орж үзэж байгаа юм. Тэнд өнөө ажиллаж байсан учраас тэгээд яадгийн тэнд нэг нилээд толиотой нэг авгай талийгаачтай уулзаад, үнсээд, уйлаад бөөн юм болоод байх юм. Ямар ухаантай юм бол доо. Таньдаг л хүн байгаа биз дээ гэж бодоод тэгээд сүүлд гарсаны дараа юун хүн бэ гэсэн чинь энэ чинь өнөө Лосолын авгай шдээ гэж байна. Би нөгөө энд энд ганцаараа тэнж явахад маань Лосолын авгай өөр дээрээ байлгаж байсан. Тэднийд бараг ихэнх нь байсан. Тэгээд дараагаар нь эндээс нэг хүн ээж рүү ярьсан юм байна билээ. Хүү чинь энэ одоо айл айл дамжаад хачин боллоо шүү. Хүүгээ авах нь зүйтэй байх гэж хэлсэн. Тэгээд ирж талийгаачийг авсан юм байна билээ л дээ.

Отгонбаяр -

Тэгээд анх явахдаа тэд нар тэр Бумцэнд гуай мэдэж байсан байх л даа.

Цэрмаа -

Тэр бүгдийг мэдэж байсан.

Отгонбаяр -

Тэгээд л айлд үлдээсэн байх.

Цэрмаа -

Тэгээд тэнд очоод Баатар өвөө чинь, сүүлд сууж хамт амьдарсан тэр өвгөн чинь их бууны хорооны дарга байсан. Тэгээд тэндээ хүнтэй танилцаад тэгээд ээж чинь бүх юмыг нам дарсан юм байна. Дарахаас ч өөр арга байхгүй.

Отгонбаяр -

Тэгээд Баатараар овоглоод

Цэрмаа -

Тийм, тэгээд Баатар өвөөтэй суугаад, тэгээд овгийн Баатар болгоод тэгээд их болгоомжтой л байдаг ш дээ юм болгон дээр. Ямар үхсэндээ болгоомжлоод байгаа юм гэж би дандаа тэгж хэлнэ. Хөөрхий амьтан тэгж л хэлмэгдэж явсаныг нь сүүлд мэдээд л, тэгээд л ойлгодог болсон доо. Ямар сайндаа тэр өвөөгөөс үлдсэн юмнууд бас байсан юм. Жигжжаваас үлдсэн юмнууд. Тэд нарыг ч гэсэн үгүй хийе гэж байгаад үгүй хийсэн байх.

Отгонбаяр -

Ээж чинь уу?

Цэрмаа -

Манай талийгаач. Юу хийхэв гээд үгүй хийж л байсан. Тэгээд ер нь тэр аавынхаа талаар ярих их дургүй ш дээ хөөрхий амьтан. За яахав нэгэнт өнгөрсөн яршиг гээд. Баатар өвөө бас эсэргүйгийн гэр бүл гэж хавчдаг байсан юм шиг байгаа юм. Нэг удаа ярихдаа талийгаач тэгж байсан юм. Өвөөг ерөөсөө юу яагаад ээжийг дэндүү дарангуйлаад байхаар нь нэг удаа би заамдаж авсан гэж ярьсан юм.

Отгонбаяр -

Аавыгаа, хойд аавыгаа

Цэрмаа -

Тийм, хойд аавыгаа. Тэгээд ээж тэгж байсан юм. Энэ Баатар ч бас тэр үедээ эсэргйгийн гэр бүлийг авч суусан гээд өөрөө ч бас хавчигдах тал руу харж, тэрнээс болж уур уцаар нь хүрдэг байсан гээд бас яриж байсан. Ийм л юмыг би бүдэг бадаг л мэдэж байгаа юм чинь. Тэр үед би ерөөсөө анхаардаггүй. Тэр сүүд харин энэ хэлмэгдэлтийн юм гараад ирэхээр зэрэг Лонжидтой би утсаар ярьсан л даа. Хэний зохиолч Сүрэнжав, Намжид эд нарын бичсэн номон дээр харилцаатай агсан гэдэг нэр, үгийг бичсэн байсан. Харилцаатай асан эмэгтэйтэйгээ очиж уулзсан гээд.

Отгонбаяр -

Ээжийг чинь

Цэрмаа -

тэгээд ээжийг би тэгж дуулчихаад тэгж бичсэн байх юм гэсэн чинь тэр чинь юу ч биш ээ. Эдний ах дүү нар чинь намайг яг алсан дайрсан гэж тооцож байсан юм чинь гээд хөөрхий амьтан. Тэрний талаар битгий яриарай, битгий хөөцөлдөөрэй, юу ч битгий хэлээрэй ингээд энэ чигээрээ дуусаг ерөөсөө би хэнтэй ч ярихгүй, хэнд ч үгээ хэлэхгүй гээд ээж бол хатуу шийдсэн байсан л даа. Тэгээд би хаячихсан байхгүй юу. Тэгээд харин Лонжидтой яриад хэлсэн чинь харин тиймээ үнэн мөнөөр нь би бичсэн шүү. Гэтэл энэ номыг чинь гаргахад одоо тэр хуучин авгайн энд нэг цэргийн том албан хаагч байдаг гэсэн нэг хүү нь. Тэр эд нарын гараар орсон. Тэд нар редактарлаад, юутай юмнуудын бүгдийн хасчихсан байсан ш дээ. Өөрийнх нь үр хүүхэд тэгээд хасаж байхад би яах ч аргагүй. Харин бол шүүх хуулийн тогтоолыг хараад байхад нас барсны дараагаар нь эд хөрөнгө бүх зүйлийн эхнэр асан тэр Аюуш чинь хүүхдэд нь шилжүүл гэж бичсэн тогтоол байдаг юм билээ. Тэр эд нар бол хаана ч яригддаггүй юм байна билээ. Дарагдчихдаг юм билээ. Би тэрийг хүртэл бичсэн байсан. Дарагдчихдаг юм байна билээ гэж Лонжид надад тэгж ярьсан. Тэгээд тэр тогтоолын намайг олж үзэх үү гээд за даа ер нь болъё гээд, байгаа л юм, надад одоо байж л байдаг юм. Тэгээд битүүгээр юм яваад байдаг юм билээ. Тэгээд талийгаачийг чинь бүх л юмнаас хасаад, хичнээн сайн ажиллаад нэмэр байхгүй нэг л төвшиндөө. Өөрөө ч тийм байна гэдгийг сайн мэддэг учраас ерөөсөө болоо болоо гээд л байна хөөрхий. Болоо болоо энэнээс илүү юм хэрэг байхгүй.

Отгонбаяр -

Талийгаач тэр бага хотод үлдсэн хүүхэд байх үеийнхээ юмыг дурсаж, санаж ярьдаг байсан уу? Бумцэнд өвөө ээжийг нь аваад зүүн тийшээ явчихсан хойгуур.

Цэрмаа -

Офицерийн сургуульд орсноо л их ярьдаг юм. Ер нь гэрт амьдрах нь хүнд байсан шиг байгаа юм. Тэр аав бол, тэр хойд аав бол нилээд тийм хатуу хүн байсан юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

Баатар гуай юу?

Цэрмаа -

тийм, надтай суухад бол хөөрхий амьтан их л сайхан өвгөн байсан. Манай Цолмонг хүртэл ирж хардаг байсан ш дээ хөөрхий амьтан.

Отгонбаяр -

Ээ хөөрхий дөө.

Цэрмаа -

Цолмонг хараад, манайд ирээд юм ярьдаггүй. Ерөөсөө Баатар өвөө юу ч ярьдаггүй. Хараад намайг ирж байгааг мэдээд хүүхдээ дуудангуут л шатан дээр хоёулаа зөрөөд, өвөө нь хария даа гээд л хөөрхий амьтан. Өвөө цай май уугаад явахгүй юу гэхээр үгүй дээ үгүй гээд ядардаг л байсан байх даа. Тэгээд их л сайн хүнтэй гэр бүл боллоо. Их л зөв хүнтэй гэр бүл боллоо гээд л талийгаачийг л дандаа тэгдэг. Намайг л хэлдэг юм гэнэ билээ. Ээж л тэгдэг байсан. Чамд л их сайн. Ямар сайндаа нас барахдаа би ерөөсөө Цэрмаагийн гар дээр очиж нас барна. Тэгээд манайд ирж нас барсан ш дээ.

Отгонбаяр -

Хадам ээж чинь

Цэрмаа -

Тэр хойд аав нь.

Отгонбаяр -

Өө тэр Баатар гуай юу?

Цэрмаа -

Тийм, Цэрмаагийн гар дээр очиж нас барна гэсээр байгаад тэгээд эмнэлгээс гаргасан чинь хаашаа гарахуу гэсэн чинь Цэрмаа дээр гарна гээд тэгээд манайд ирж нас барсан ш дээ хөөрхий амьтан.

Отгонбаяр -

Эвий эвий.

Цэрмаа -

Тэгээд Сарантуяа тэр охин нь жаахан ч байсан даа бага шиг. Энэ буузыг ингээд цайнд хийгээд уухгүй юу.

Отгонбаяр -

Өө болсон багш би түрүүн зөндөө олон бууз идсэн ш дээ.

Цэрмаа -

Тэгвэл печень идээч дээ.

Отгонбаяр -

Юу тэгээд тэр хэлмэгдүүлсэн юм хумын ерөөсөө бичиг баримт юм хумын хөөцөлдөөгүй юм байна тэ та нар.

Цэрмаа -

Үгүй.

Отгонбаяр -

Цагаатгуулаачгүй юу. Тэр өөрийнх нь хүүхдүүд бол явсан байх тэ?

Цэрмаа -

Тийм, тэр чинь 11, хэд билээ тав, зургаан хүүхэдтэй билүү. Юу билээ. Харин тэр Сүхбаатар гээд нэг хүү нь тэр нь манай Очын хадмынд ойр байсан. Нэг байшинд байсан юм. Тэр хэлмэгдүүлэлтийн юм гарах үеэр Очын хадмуудаар дамжуулж хэлүүлсэн байсан л даа. Бүгдээрээ хамтарч юмыг нь хөөцөлдье. Хамтарч сангийн баагуулж, нэгэнт л бид нар яс махны тасархай учир. Сүхбаатар нь тэгж хэллээ гэж дуулдаж байсан. Тэгээд манай хүүхдүүд за юу гэхэв, юу гэхэв. Хүүхдүүд нь дангаараа тэр эцгийнхээ юмыг яагаад явагдаа одоо яршиг. Бид нар бас хажуугаар нь ороод юм юмыг нь тодорхой мэдэхгүй байж яршиг гээд.

Отгонбаяр -

Ер нь бол түүхэнд бичигдэж үлдснээр Жигжиджав гуайг яаж нас барсан гэж байна. Та тэр талаар нь сонирхож байсан уу? Ерөнхий сайд байсан хүн чинь тэ.

Цэрмаа -

тэрийг бол ерөөсөө хөндөөд ерөөсөө хэрэггүй юм уу даа л гэж боддог ш дээ. Нэгэнт өөрийнх нь, жинхэнэ өөрийнх нь хүүхдүүд байгаа юм байна. Тэгтээ тэргүй ганцаараа тэр эцгийн хайр халамж, эцгийн анхаарал гэдэг юмыг огт үзэлгүй байж байгаад өөрөө явсан хүн чинь одоо тэрийг нь дурсаж яриад ямар нэмэр байхав дээ гэж би боддог. Тэгэхээр хэлмэгдүүлэлт гэж аюултай юм даа л гэж би тэндээрээс үхэн үхтэл нь дагасаар байгаад

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Цэрмаа -

Хэн дагаж байгаа, яаж байгааг нь мэдэхийн арга байхгүй. Тэгээд л жаал жаахан юмнаас хасагдаад л, хасагдаад л ер нь жаахан мэдэгдэхгүй тэр нь. Намаас нь хөөсөн, тэр л чигээрээ

Отгонбаяр -

Од багшийг уу?

Цэрмаа -

Намаас нь хасчихсан ш дээ.

Отгонбаяр -

Тэгэхээр чинь ёстой нэг өөрийнхөө хүчээр л анагаахын дээдийн нөгөө нэг, бас тэгээд мэргэжил нь эмч учраас явж. Түүнээс нийгмийн ухааных бол бүр явшгүй нь байна ш дээ.

Цэрмаа -

Тийм, тэгээд нэг юм тэр үеийн эрүүл мэндийн орлогч сайд байсан хэн билээ дээ өнөөхийнхөө нэрийг ч мартчихаж. Тэр бас нилээд уудаг хүн байсан. Хэсэг багш нар нийлээд зугаалганд явсан. Манай талийгаач гурван дугуйтай байсан юм байна билээ л дээ надаас өмнөх явдал. Тэр сайдыг заавал шаахайтдаа заавал сайдыг би Одынход сууна. Яагаад гэвэл энэ одоо болгоомжтой, анхааралтай хүн гээд өөрөө нилээд согтуу мөртлөө. Тэгээд тэнд нь Дугарням багш, Дамбадаржаа багш гурав дөрвөн багш бүгдээрээ л зугаалганд явсан юм билээ. Тэгээд манай талийгаач урд жаахан түрүүлээд явж байсан. Тэгээд нөгөөдөх чинь согтуу юм болохоороо шаахайн дээр нь босож зогсоод хашгираад, дуулаад, хуурдаад яасан ч юм дээ. Тэгээд та суу, суу би зогслоо шүү гэсэн чинь суухгүй чи яв гээд, явж бай гээд тэгээд онхолдчихсон.

Отгонбаяр -

Ээ цусаа

Цэрмаа -

Тэгээд тэр нас барчихсан ш дээ.

Отгонбаяр -

Өө тиймүү.

Цэрмаа -

Тэгээд тэрнийн далимдуулаад баахан юм болоод.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ. Эрүүл мэндийн сайд байсан хүн.

Цэрмаа -

Эрүүл мэндийн орлогч сайд байсан хүн. Тэгээд далимдуулаад одоо баахан юм болоод

Отгонбаяр -

Өөрөө амьд үлдсэн нь их юм болсон байна ш дээ.

Цэрмаа -

Тэгтэл сая, эртээд тэр дарга нар аваад явахад Батсүх багш хэлж л байна билээ л дээ. Эрт нас барсан явдал бол тэр юутай холбоотой. Хүнд гэмтэл авсан. Би тэрийг мэдэж байна. Тэрийг цухас дурдаад надад хэлж байна билээ л дээ.

Отгонбаяр -

Магадгүй.

Цэрмаа -

Тийм л байх л даа хөөрхий амьтан. Гэхдээ ер нь бол эр хүн бол тийм юм өвдөж байна, тэгж байна гэж хэлдэггүй, хэцүү юм байдаг юм байна л даа. Сая ч миний хүү бас юу өвдөж байна гэхээр өвдөөгүй. Тэрүүн шиг л аав нь бас л өвдөж байгаа юм байна уу? байхгүй, зүгээр. Хүний хувь тавилан гэж хачин юм. Тэгээд харин тэр үед буриадад сурч байсан Юндэн гээд нэг оюутан байсан. Бид нарын л үеийн улсууд. Тэр ирээд надад ярьдаг байсан. Тэгэхэд би суугаагүй гэсэн. Аягүй сайн багш, тэр багшийг аваачиж далимдуулаад хамт явсан улс нь зүв зүгээр, ямарч юугүй. Тэгсэн мөртлөө багшийг л яагаад байх юм ямар хачин юм бэ. Харсаар байтал, мэдсээр байтал бүгдэнтэй нь холбоотой асуудал санагдах юм. Тэгэхэд чинь бас тэгдэггүй юм байна ш дээ. Тэгээд анагаахын бүр төгсөх ангийн оюутнууд, нэг факультат тэр чигээрээ жагсаж, шүүх дээр очиж байж тэгээд тэнсэнтэй нилээд олон жил. Тэгээд тэнсэнтэй байх үедээ би хамт амьдарсан байхгүй юу. Есөн юмнууд үзсэн хөөрхий амьтан туулсан. Тэгээд оюутнууд хүртэл жагсаж очиж байсан. Тэрийгээ ярьдаг байсан. Тийм л юутай л юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

За багшаа энэ өдөр хоёулаа ингээд дуусгая.

Цэрмаа -

Тэгье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.