Norhloo


Basic information
Interviewee ID: 990267
Name: Norhloo
Parent's name: Biniya
Ovog: Erdene
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Bayad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tes sum, Uvs aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
foreign relations
new technologies
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За юуны өмнө Кембрижийн их сургуулийн Монголынй аман түүхийн талаар тодорхой ярилцлага өгч байгаад дахин талархал илэрхийлье.

Норхлоо -

За баярлалаа.

Дэжид -

Ингээд таньтай ярилцлагынхаа 2 дах хэсэгт орий гэж бодож байна. Онцолж асуух ёстой хоёр асуулт байгаа тэрнийхээ нэгийн асууя. Таны амьдрал ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Хэрвээ тэр үйл явдал байгаа бол тэр ямар үйл явдал вэ? Тэр талар ярихгүй юу?

Норхлоо -

За миний амьдаралд гүнээ нөлөөлсөн үйл явдал бий. Би нэг нас хүрч байхад намайг манай ьтөрсөн эцэг эхээс намйаг үрчилж авсан эцэг эхийнхээ буянг би одоо тэр үйл явдлыг миний амьдралд маш гүнэ нөлөөлсөн гэж ойлгож явдаг.

Дэжид -

Ан хаа

Норхлоо -

Би ах дүү долуулаа. Ах дүү долоогоос надаас дээш гурав, доош гурав, би яг голынх нь хүүхэд нь болж төрсөн. Тэгээд минй ээж аав тэр төрсөн ээж ааваас миний одоо өргөж авсан ээж аав. Нэг нас хүрээгүй байхад, нэг нас хүрж байхад л өргөж авсан учраас би энэ ээж аавыгаа л ээж аав гэлэг. Нөгөө намайг төрүүлсэн ээж аавыг бол ер нь мэдэхгүй байж байгаад хорин долоо найман нас хүрж байж тэд нартайгаа ээж аав, одоо намайг өсгөсөн ээж аав маань бол надад хэлдэг байсан. Одоо Увс аймагт чиний төрсөн эцэг эх чинь байгаа. Би айлын ганц хүүхэд болж өссөн учраас чамайг бид нар бас эцэг эх, ах дүүгээс чинь холдуулчихсан юм чинь бид нарын дараагаар ийм байдал гарна. Тийм учраас чинйи төрсөн ах дүү нартай чинь ээж чинь амьд байгаа, чамайг очиж уулзуулна гэж намайг анх 1970 онд 27, 28 нас хүрчихсэн байхад авч явж би гурван хүүхэдтэй байсан. Бид бүгдээрээ гэрээрээ Увс аймаг руу явсан юм аа. Тэгээд тэнд очоод үзэхэд миний төрсөн гэртээ үлдсэн зургаан ах дүү нар бүгдээрээ яг амьд сэрүүн, олуулаа болчихсон. Миний хамгийн том эгч арван зургаан хүүхэдтэй малчин, хүүхдүүд нь их зөв хүмүүжилтэй их сайхан айл байсан. Дараагийн эгч маань найман хүүхэдтэй нөхөртэй аймгийн төв дээр байцгаасан. Миний дараагийн дүү одоо бас аймгийн төв дээр ажил хийдэг. Тэр нь харин дээд сургууль төгссөн. Тэгээд дараагийн дүү эд нар гээд зарим нь сургуульд зарим нь ажил хийж байсан ийм хүмүүсүүдтэй би анх очиж танилцсан. Тэгээд харж байхад миний амьдрал хэрвээ тэнд байсан бол би үнэхээрийн тэдний л нэг адил олон хүүхэдтэй ч ямар ч байсан нэг тэр хэмжээний л амьдралтай байх байсан болов уу гэх бодол төрж байсан. Тэгэхэд би сүүлдээ 7-р анги төгсөөд 14 настайдаа техникум сурчихсан. Орос хэлтэй бас Улаанбаатар хотод тодорхой байр суурьтай болчихсон, ажил хийдэг, дээд сургуульд явах бэлтгэл хангачихсан тэгээд хүүхэдтэй, гэр бүлтэй болчихсон ийм байдалтайгаа харьцуулаад харахад хэрвээ би байсан бол, эндээ үлдэж ингэж энэ айл намайг өргөж аваагүй бол, Улаанбаатар хот яваагүй бол миний амьдрал ямар байх байсан болдоо гэж бас ийм сэтгэл төрж. Би тэрнээс хойш бол миний амьдралд хамгийн их гүн нөлөөлсөн явдал бол энэ намайг хүнд өргүүлсэн явдал гэж ойлгосоон.

Дэжид -

Анхаа

Норхлоо -

За тэгээд тэр ах дүү нар маань намайг маш сайхан хүлээж авсан. Миний төрсөн ээж байсан. Аав маань нас барчихсан байсан байна лээ. Тэгээд би аавыгаа бол нэг ч хараагүй тэр өргөгдсөнөөс хойш. Аан харин ээжийгэээ харахад бол би ер нь заахан төстэй харагдсан. 70 арай хүрээгүй 60 хэдтэй л хүн байсан одоогийн миний насан дээр л байсан юм байна даа. Тэгээд тэр хүн намайг ээж гэж хэлүүлэх аягүй тийм сонирхолтой. Намайг “Чи ээж гэж хэлээч чи намайг ээж гэж хэлсэнгүй” гээд намайг нэг удаа. Тэгээд би үнэхээрийн одоо хорин долоон жил энэ хүнийг ээж гээд сурчихсан учраас би сурчихсан, надад энэнээс өөр ээж надад байдаг гэдэгийг мэдсэн ч гэсэн яг одоо ингээд сэтгэлээ өгөөд ээжээ гэж хэлэх тийм хэмжээнд бол би бас бэлтгэгдээгүй байсан учраас тэр бүтэн сар байх хугацаанд тэр хүнийг “ээж” ч гэж хэлж чадаагүй. Манай энэ намайг өргөж авсан ээж маань ч гэсэн чи энэ хүнийг ээж гэж хэлээч гэж надад бас хүсэлт тавьхад уэрвээ би энэ хүнийг заавал ээж гэж хэлэх ёстой болвол одоо явий даа хэлж чадахгүй юм байна гэж бид нар бас ийм яръя өрнөж байсан юм.

Дэжид -

Анхаан.

Норхлоо -

Тийн тэгээд ер нь тэр хүнд өргүүлэх, өргөгдөх гэдэг асуудал монголын хувьд заавал нэг ядуу зүдүү хүн чиг л өргөгдөж байсан, боломжийн улсууд ч гэсэн бас үр хүүхдээ өгч бас тэр хүнд буяан хийж байна гэдэг ийм юугаар өгч байсан болов уу. Би ер нь хэзээ ч тэр төрүүлсэн ээждээ та яагад намайг өргүүлсэн юм бэ гэдэг асуудлыг тавиагүй, яагаад гэвэл би энэ асуудлыг тавих шаардлага ч байгаагүй. Би өөрийнхээ одоо өссөн, намайг өсгөж хүмүүжүүлсэн эцэг эхийгээ бол өөрийн бараг ч эцэг, миний төрсөн эцэг эхээс намайг хүмүүжүүлсэн, өсгөсөн гэдэгт баярлаж явдаг учраас би энэ асуудлыг хэзээ ч тавьж байгаагүй.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

За энэ бол миний амьдралд нэлээн нөлөөлж, ер нь цаашдын одоогийн амьдралд хүртэлх энэ үйл явдлыг бол удирдаж, чиглүүлж, би энэ л хэмжээнд хүрсэн. Би энэ миний хүнд өргөгдөж энэ амьдарлын тавилангаар явсаных болов уу гэж боддогийн. Аан гэхдээ ер нь бол би хувь тавиланд итгэдэг. Хүний хувь тавилан гэдэг бол угаасаа төрөхөөс заясан тавьлан. Хүнд ургөдсөн ч бай, өргөгдөгүй ч бай би энэ л жамыг туулж энэ л замаар явах байсан байх гэж боддог ч гэсэн энэ бол замд миний замыг тэгшлэх, миний амьдарлын одоо зөв чиг шугамыг гаргахад энэ бол их л гүн нөлөөлсөн үйл явдал гэж ойлгож байгаа.

Дэжид -

Анхаан.

Норхлоо -

За энэ үйл явдлын талаар товчхондоо бол ийм байна. /инээв/

Дэжид -

За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Аан тэр зүйлийг та яагаад ер бусын онцгой гэж үзэж байна вэ?

Норхлоо -

Бүүр одоо амьралд ер бусын онцгой гээд ч байх юу байхав. Гэхдээ Монгол иргэний дээ бол дундаж иргэн өөрийгээ үнэлж дүгнэдэг. Бүүр нэг ер бусын үйл явдал гэдэгийг болвол би зүгээр сүүлийн үед энэ 90-ээд оноос хойш миний амьдралд тохиолдсон нэг л үйл явдлыг арай л ер бусын байсан юм болов уу гэж боддогийн. Яагаад вэ гэхлээр 90 он хүртэл би энэ амьдарлыг одоо социализмын үеийн одоо тэр л үзэл суртал, тэр л бүх л тавьж байсан зорилт, би хийх ёстой ажил, миний иргэн байх үүрэг, миний нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг бол би тэр л нийэмтэйгээ холбож, тэр нийгэмдээ зохицож, би тэр нийгэмдээ дассан, одоо тэр нийгэмдээ бол би сайн зохицож амьдарч, ажиллаж явсан гэж би бодож байсан. Гэтэл 1990-ээд оны үйл явдалууд бол надад бас би тэгэхэд бол арай л тавь хүрээгүй байсан. Гэхдээ надад энэ бол бас надад нэлээн нөлөөлсөн. Би тодорхой үйл, хийж байсан ажилласаа татгалзаж өөр одоо ажилд орох ч гэдэг юм уу, тэр зах зээл рүү шилжиж байгаа. Социализмаас одоо чөлөөт ардчилсан нийгэм рүү шилжиж байгаа энэ шилжилтийн нөхцөлд одоо яаж энэ амьдарлаа зохицуулах вэ гэдэг бас их бодолд орсон. Тэгээд бид Надмид, Содном гэж бид нар цуг ажиллаж байсан хүнтэйгээ нийлж ярилцаж байгаад энэ одоо зах зээлд бидний хийх ажил одоо юу байна вэ? Хуучин бидний хийж байсан ажил болвол одоо байхгүй болсон. Энэ яам нь татан буугдаж, ахуйн үйлчилгээ хувьчлагдаж байх үед бол яг конторт ажиллаад ширээний цаана сууж байсан бид нарт тодорхой хих ажил, тэр үргэлжлүүлээд хийх ажил болвол байхгүй болсон. Тэр үед бид нар нийлж ярьж байгаад ямар юм хийвэл зүгээр юм бэ дээ гэсэн чиглэлээр ярьж байгаад нэг хоршоо байгуулсан. За энэ хоршоог юунд чиглүүлж ажилласан бэ гэхлээр одоо ахуйн үйлчилгээний салбарт байж байгаад, ажиллаж байгаад ажилгүй болсон бидний нэгэн адил болсон энэ хамт олныхоо санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд боломжтой юу байна. Энэ нэгдэл нилж хооршоо байгуулаад хувь хөрөнгөө нийлүүлээд анхны л миний сурж байсан, анх л би одоо үйлдвэр хоршоолол гэж түрүүн бас нэлээн тодорхой ярьсан тэр л үйлдвэр хоршооллын жишээн дээр, энэ л артелийн хоршооны одоо хэлбэрийг сонгож бид хэд гурвуулаа нийлж хоршоо байгуулсан юм. Тэгээд энэ хоршоо байгуулаад одоо ажиллаж байхад бас яахав яг энэ зах зээл эхэлсэн байсан. Бидний итгэж үнэмшиж байсан зүйлүүд бүгд үгүй болоод, тэгээд одоо манай ээж аав ч хүртэл итгэл үнэмшлээ алдчихсан байсан тэр бурхан шашны асуудал сэргэж эхэлсэн.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

За тэгээд ажилгүй ч болсон байсан, арай ч затай болсон байсан. Үр хүүхдүүд маань ч одоо томорчихсон, бидний тусламжийг бас нээх их авахааргүй тийм үе байсан учраас бие дааж ажиллаж амьдарх, тэр хүмүүсүүдтэй бас бага ч болов тус болох энэ явдалд тэр бурхан шашны тэр сэргэн мандалт нөлөөлсөн. Ингээд бид нар бас арай чөлөөтэй болоод, дэлхий дахинтай танилцах ийм боломж олдсон үед энэ бидний надтай одоо чцуг ажиллаж байгаа бидний одо миний сайн хамтран зүтгэгч найз энэ хүүхэн бид хоёр Энэтхэг явах анхны боломжийг сонсоод, хоёулаа хоёр тусдаа байж байгаад сонссон мөртлөө ажил дээрээ ирээд “өчигдөр чи сонсов уу?”, “өчигдөр чи сонсов уу?” гээд ингээд Энэтхэг явий, тэр бурханы орон гэдгийг очиж үзий.

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Будда гэдэг бол Моноглын бас яахав 15-р зуунд орж ирсэн ч гэсэн манай Монголын үндэсний шашин боолтлоо хөгжиж байгаад хаувьсгалтай хамт, хувьсгалын үед дарагдаж тэгээд энэ 90-ээд онд сэргэж байсан. Тэгэхэд бид хоёр Энэтхэг яваад анхны л одоо Энэтхэг явах жуулчдын нэг болж яваад тэгээд тэр Дарамсалаа орж, Далай ламтай уулзсан энэ явдал бол одоо миний амьдралд ер бусын гэдэг юм уу

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Тийм л одоо онцгой үйл явдал болсон болов уу гэж боддогийн. Тэрнээс хойш болвол би бурхан шүтэж, хүүхдүүдээ ч гэсэн бурханд шүтүүлж, энэ бурхан шүтнэ гэдэг бол миний зөвхөн одоогийн ойлглтоор бол тэр ямар нэгэн ид шид онцгой үйл явдалд итгэхдээ биш, хүн аливаа нэг юманд итгэл үнэмшилтэй байвал хүний амьдарлын зам мөр тэгширдэг болов уу. Хүн хэрвээ би социализм гэдэг юмаар явж л байсан бол би тэрэндээ итгээд л, Ленин багшийн хэлсэн үг, Маркс Энгельсийн хэлсэн үг бол миний шүтээн одоо юу гэдэгийн миний итгэгч үнэмшигч би одоо энэ л зам руу явах ёстой гэсэн итгээд л явчих байсан байх. Гэтэл 90 оны энэ үйл явц бол надаа тэр Дарамсалаа оруулсан бол миний амьдралд л тохиолдсон ер бусын зүйл л гэж үздэг.

Дэжид -

Ан хана

Норхлоо -

Тэгээд Далай багшаас энэ Надмид бид нар нэг арван хэдэн дөрвүүлээ яваад зарим нь замаасаа буцаад арван нэгэн хүн явж очсон. Тэгээд Далай багштай уулзахад бидэнд бурхан багшийн жижигхэн цутгамал ийм шуншиглсан бурхан багшийг бэлэглэсэн юм. Тэгээд энэ бол бид нарын одоо цаашдаа ч манай гэр бүл, миний үр хүүхдийн шүтэж явах бурхан болсон, шүтээн болсон. Тэгээд би энийгээ болвол ер нь миний амьралд, миний үр хүүхдийн амьралд тохиолдсон бас нэг ер бусын үйл явдал гэж үзэж байгаа. Яагаад гэдэг нь энэ миний хэлснээр батлагдах борлов уу г3эж бодож байна.

Дэжид -

Ан хаан. Тэгэхээр социализмын үед та ажиллаж байхдаа голцуу удирдах албан тушаалд ажиллаж байсан. Яаманд ч гэсэн, одоо ахуйн үйлчилгээний удирдах газар ч гэсэн. Тэгэхээр тэр үеийн дарга ажилчин хоёрын хоорондын харьцаа ямар байсан юм бэ? Ер нь дирдах албан тушаалтай эрх мэдэл нь ямар хүрээнд байсан юм бэ? Яаж, ер нь юугаараа ялгаатай бйасан юм бэ?

Норхлоо -

Анхаан

Дэжид -

Тийн ер нь тэр талаар та тодруулж ярьж өгөөч? Ямар хүнийг эрх мэдэлтэй хүн гэдэг байсан юм бэ тэр үед?

Норхлоо -

Аза эрх мэдэлтэй хүн гэдэг бол хамт олноосоо итгэл хүлээгээд одоо дарга болсон ч гэдэг юм уу яг тийм хүн бол байгаагүй юм аа. Эрх мэдэлтэй хшнийг дээрээс томлдог байсан. Яг миний социализмын үед, миний анх лд ажилд орж байх үед бол би одоо, хүмүүс сургууль төгсөөд ирлээ. Би 1976 онд намайг сургууль төгсөөд ирэхэд яамны сайд Нямаа гэж хүн байсан. Тэгээд яам маань ч байгуулагдаад нээх удаагүй, нэг дөрвөн жил болж байсан. Тэгээд яамны сайд Нямаа гэдэг хүн бол надад томилолт бичиж өгсөн. Томилолт бичиж өгөхдөө энэ яаманд ямар орон тоо байгааг бас танилцуулаад ийм ийм орон тоо байгаа, энэнээс одоо аль боломжтой чамд тараах нь болвол ахуйн үйлчилгээний салбарын реклам чимэглэл, чанар үйлчилгээг хариуцсан ажил быол чинйи одоо мэргэжилтэй дөхүү. Энэ хэмжээнд одоо мэргэжилтэн гэдэг энэ хэмжээнд ажиллахад бол боломжийн байх. Энэ мэргэжилтэн гэдэг ажлаасаа одоо сайн хийвэо ахиж дэвжих, ахиж дэвших ийм одоо гараа чинь болноо гэж ингэж одоо анхны одоо ажлыг санал болгож би тэр ажлыгн авсан. Тэгээд анх цалинд ороход бол миний хэлтсийн дарга тэгээд дээр нь одоо орлогч сад, үйлчилгээ хариуцсан сайд Гэндэн, тэгээд тэрний дээр жинхэнэ сайд Нямаа гэсэн ийм хэлтсийн дарга, орлогч сайд, сайд гэсэн ийм л одоо зэрэг одоо юу гэдэгийн миний албан тушаалыг би тэр хүмүүсүүдийн доор ажиллах болсон юм, удирдлаган доор. За тэгээд тэр хүмүүсүүд надтай яаж харицаж байсан бэ гэхлээр анх л би одоо ажилд ороод би Урчуудын артельд ажилалж байхдаа хэдийгээр мэргэжилтэн ч гэж байсан би яг өөрийнхээ гараар юм хийдэг байсан учраас би өөрөө л хийсэн юмандаа өөрөө л эзэн болдог. Миний хэрэг, би өөрөө хийх ёстой юм аа өөрөө олж хийж чаддаг, би ийм юм хийчихлээ гэж энэ бол одоо их сайхан болж гэдэг юм уу, аан болоогүй бол энэ дахиад хийвэл яасийн. Дахиад хийвэл энэ бүүр гоёо болох юм байна ч гэдэг юм уу яг ийм бодитой ажил хийж байсан учраас албан хаагч болоод, одоо бичиг цаасны ажил хийхэд бол надаа одоо эхэндээ сурах юм их байсан. Би бичиг төлөвлөх, одоо ахуйн үйлчилгээнд юу шаардлагатай байна, юу хийх ёстой вэ гэдгээс эхлэх ёстой. Тэгээд л одоо гаргасан юмнуудаа хийхэд зарим матераллаг баазын бэрхшээл. Бичиг төлөвлөөд ороод ирэхэд ядаж би нэг ийм юм авах гэсэн юм аа. Ийм бичиг биччихлээ нэг гарын үсэг авий гээд хэлтсийн дарга дээрээ ч гэдэг юм уу, орлогч сайд дээр ороход бол миний бичсэн бичгийг бол тэр хэмжээнд хүрээгүй, тэгээд би ахдах мэргэжилтэн гэдэг хүндээ үзүүлээд, тэгээд ороход л бас засвартай гээд ингээд анх одоо албан бичиг бичээд, хийх юмныхаа хийх дэс дарааллыг зөв танилцуулж чадаж өөрийнхээ ажилд тэр хүмүүсүүдийн тусламжийг авч чадахын тулд би зөв л танилцуулж, зөв хийж, зөв ойлгуулж чадах юм бол миний ажил бол бүтэмжтэй гэдгийг тэгээд нэг гурван сар ажиллаад, хагас жил ажиллаад л. Би 8-р сарын 1-нд ажилд орсон байх. Тэгэхэд 12 сарын 31 хүртэлх энэ хугацаанд бол их юм сурсан. Аан гэхдээ миний хийсэн ажлыг бол бс нэлээд үнэлсэн. Тэгээд миний цалинг 650байснаас 675 төгрөг болгож басодоо миний ажлыг тэгэж үнэлж одоо цалингийн хэмжээгээр үнэлж зэрэг дэв ахиагүй ч гэсэн би цалингийн хэмжээгээр үнэлүүлж 4 сарынхаа хөдөлмөрийг үнэлүүлж байсан.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

За надтай, надтай байтугай би ч гэсэн доошоогоо хэнтэй харьцдаг вэ гэхлээрээ яг одоо яамны харъя газрууд одоо жишээлэхийн бол Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газар, тэрний мэргэжилтэн, инженерүүд, даргатай ингэж харьуах ёстой. Би тэр хүмүүстэй харьцахадаа бол тэдний үгийг сонсох, тэдний үгийг сонсоод одоо хэрэгцээтэй үгийг баталгаатай, ямар ч байсан энэ шаардлагатай юм байна гэсэн би өөрийнхээ ойлгосон хэмжээнд дээшээ дарга нартаа танилцуулж тэр асуудлыг шийдүүлэх гэдэг бол одоо тэр миний харъя байгуулагадаа үзүүлж байгаа, удирдаж байгаа нэг хэлбэр байсан учраас би энийг нэлээд их зөв ойлгож, тэр хүмүүсүүдтэй их ойр дотно ажиллаж, тэр хүмүүсүүдтэйгээ хүсэж байгаа, тэр үйлдвэрлэлийн үйл явц, ажил сайжруулах, технологийн улам боловсронгуй болгоход одоо юу шаардлагатай байна гэдгийг би тэд нартай хамтарч орж үзэж, тэгээд одоо улсын хэмжээнд ч шийдвэрлэх асуудлууд дээр хаана хаана юу доголдож байна гэдгийн судлах бид нар одоо хэмэжээндээ, өөрийнхээ одоо мэргэжилтэний хэмжээндээ шийдвэрлээд, тэгээд улсын хэмжээнд тавьж байгаа асуудалдаа холбогдуулж шийдвэрлэх гэсэн ийм л одоо том урдаа тавьж тэр юуг, тьэр хэмжээнд ажиллах, өөрийгээ тэр хэмжээнд аваачих ёстой байсан.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Тэгэхдээ манай одоо тэр нийгэмд, одоо 70 би одоо 76 онд төгсөж ирсэн, тэгээд 80-аад оны энэ үед бол социализмын хөжлийн ид үе байсан. Материаллаг бааз гэдэг Монгол улсад байгуулах, бүүр материаллаг баазыг байгуулснаараа энэ Монголулс социализмд орох үе шатны одоо бараг л сүүлийн үе шат байсан учраас энэ үед бол маш эрчимтэй хөгжил эхэлсэн. Зөвлөлт холбоот улсын тусламж их байсан тэр үед. Зөв, одоо тусламжийг зөв авч чадвал бид бас ахуйн үйлчилгээг хөгжүүлэх боломж их байсан. тэр үед надад юу их тус болж байсан бэ гэвэл надад одоо миний яг одоо өөр дээрээ ярьхад Орос хэл маш их тус болсон.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

За би ЗХУ-д тэр үеийн одоо 10 жил сурсаны хүчинд би Орос хэлийг болвол өөрийнхөө хэмжээнд ч биш, ер нь одоо Монгол улсынхэмжээнд дунджаас дээш түвшинд одоо эзэмшсэн. Бичдэг ч ярьдаг ч байсан учраас миний одоо энэ Орос хэлний боловсрол, хэд эзэмшсэн байдал бол маш их тус болж, би тэрэнтнй холбогдсон ном, сонин, хэвлэл ашиглах, тэрийгээ одоо нийт хамт олондоо хэлж өгөх, ийм юм одоо гарсан байна. Ийм шинэ юм гарч байна, тэгээд дэлхий нийтэд болж байгаа юуг ч үйл явдлыг ч гэсэн бас тэр Орос хэлээр л дамжуулж олж авдаг байсан. Орос хэл гэдэг бол, Оросод сурсан үйл явц бол одоо миний дэлхийн соёл, техник технологийн дэвшилтэй танилцах миний цонх болж өгч байсан. Миний тэр үед. Тийм учраас миний ажил үйлсэд бол ер нь нэлээд одоо сайн явж байсан. Тэгээд би яаманд нэг 2 жил ажиллаад, харъяа газрын шууд чанар эрхэлсэн орлогч дарга болж үйлчилгээний хэлтсийн дарга гэсэн тийм албан тушаалд одоо дэвшиж томилогдсон гэх юм уу даа. Тэгээд цалинг ч нэмэгдэж 750 тэгээд 800, 850 төгрөгний цалин авч тэгэж дэвшиж явсан юм аа. Энэ тэр үеийн мөнгөөр бол нэлээд сайн одооний мөнгөтэй харьцуулахад бол бараг л 700, 800 мянган төгрөг гэж ойлгогдохоор тийм л хэмжээний. Би байрныхаа асуудлыг шийдээд, хүүхдүүдийнхээ асуудлыг шийдээд тэгээд өшөө хувцаслаад, нийгэм дунд өөрийгээ бас зөв авч явах тийм боломжийг олгодог байсан цалин. Тэгэхээр энэ болвол миний хувьд бол боломжтой, бид бол энэ амьдрал ахуйгараа сэтгэл хангалуун л амьдарч байсан.

Дэжид -

Ан хаан. Аан ер нь ялгагддаг байсан уу? Тэр үеийн удирдах албан тушаалтан, ажилтан хоёрын хооронд ямар ялгаа байсан?

Норхлоо -

ялгагддаг байсаан. Тэр хүмүүсүүдийн мэдлэг боловсрол маш их нөлөөтэй байсан. Одоо удирдах албан тушаалд бол заавал дээд боловсролтой гэдэг бол нэг асуудал, аан туршлагатай байх гэдэг бол хоёр дах асуудал аан гуравдах нь бол ямар нэгэн асуудлыг хүнд танилцуулж чаддаг. Аан ажилчид гэдэг болвол тодорхой юу тэр үед нэг наймдугаар анги заавал төгсөх найман жилийн боловсролыг бол Монгол улс бол заавал олгох бүх нийтээрээ найман жилийн боловсролтой тэгээд арван жилийн боловсролтой гэдэг болвол бүрэн боловсролтой. Ийм байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьж байсан. Тэгээд хүмүүс наймдугаар ангиа төгсөөд ажил хийж амьдарлыг хурдан одоо амьдралд эртхэн орий гэсэн үзэл бодол 8-р ангиа төгсөөд техник мэргэжлийн сургууль гэж мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг тийм сургуулт байсан. Тэр нь цалинтай бүүр, тэгээд байртай дотуур байртай аан Улаанбаатар хотын хүүхдүүд гэрээсээ яваад цалин авдаг байсан учраас энэ рүү бол нэлээд их цаашаа дэвшээд сургуульд сураад дээд боловсрол эзэмшиж чадахгүйн дээ гэсэн нь ч байсан. Аан ер нь бол амьдралдаа эртхэн орий, аав ээждээ туслий, ах дүүгээ авч явий гэсэн хүмүүсүүд ч тэр техник мэргэжлийн сургуульд орж мэргэжил эзэмшээд ирсэн байдаг учраас бид нар бол яг мэргэжлийн ажилчид. За мэргэжлийн ажилчид оройгоор бас дээд сургуульд сурч болдог. Тэгээд оройгоор сурсан бол дээд сургууль төгсөөд одоо цехийн дарга ч гэдэг юм уу. Яагаад гэвэл тэр үйлдвэрлэлийн дадлага туршлагатай болчихсон байсан учраас гэх мэтээр ингэж өөрийгээ боловсруулж зэрэг дэв ээ ахиулж ажилчнаас дарга цэрэг болох болвол дарга болох болвол маш их боломжийн. Ер нь социализмд болвол тэр үед одоо Европын хөгжингүй, хөгжчихсөн орнуудын хэмжээнд хүрэх одоо шатыг бол Монгол улсад яг одоо яах аргагүй социалист нийгэмд олж өгсөн. Зүгээр өөрөө ямар байхыг өнөөдөр ярьдаг л юм. Аан гэхдээ би болвол энэ социализмыг одоо хэлэхэд 60-аад жил социалист системийн юугаар хөгжсөн гэхэд бол бас тодорхой энэ хөгжлийн үе шатыг бол олсон. Дэвшсэн, хөгжил бол сайн явагдаж байсан.

Дэжид -

Аан тэр үед чинь одоо манайд аан ямар орны мэргэжилтэн голлож ажилладаг байсан юм?

Норхлоо -

Аан ер нь бол социалист орны л мэргэжилтэнгүүд их ахуйн үйлчилгээний саобар их олон үйл ажиллагаа явуулдаг. Хими цэвэрлэгээ гэхэд жишээлбэл хими цэвэрлэгээний тэгэхдээ бас салбар салбараараа орон орноос мэргэжилтэн авдаг байсан. Хими цэвэрлэгээ, үсний үсчний үйлчилгээний салбар бол Германаас.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Тоног төхөөрөмжөө ч Германаас, бүх одоо материад түүхий эд ээ ч гэсэн Германаас авдаг. Тэрэнтэй нь холбогдуулаад Герман мэргэжилтэнгүүд ажилладаг. Аан бусад одоо гутал, цаг засвар ч гэдэг юм уу ийм үйлчилгээний салбаруудад Орос мэгэжилтэнгүүд ажилладаг.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Заа, гутлынх дээр гэхэд Чехээс мэргэжилтэн, оюутнууд их явуулж сургаж байсан. Чех бол гутлаараа социалист орнууд дотроо бас их тэргүүдэг. Болгараас гэхэд л арьс ширний боловсруулах ...аан арьс ширээр бүтээгдэхүүн хийх энэ чиглэлээр бол Болгараас мэргэжилтэн авах жишээтэй. Ийм юмнууд их байсан. Аан тэгээд энэ манай нийтийн ахуйн үйлчилгээний гэдэг яамны харъяанд бол туршилт шинжилгээний институт гэж туршилт явуулаад тэрийгээ үйлдвэрт нэвтрүүлдэг ийм сайхан баазтай байсан.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Тэр бааз нь болвол үйлдвэр нь бол одоо ахуйн үйлчилгээний цэг салбарууд болдог аан туршилтийг нь хийдэг тэргүүлэх технологийг нь туршдаг газар нь бол тэр туршилт технологийн институт гэдэг байгуулага байсан. Энэ болвол бас их үйлдвэр, шинжлэх ухааны одоо холбосон ийм их зохион байгуулалттай холбоотой их боловсронгуй тийм тэр үеийнхээ хэмжээнд болвол хангасан өнөөдрийн хувьд бол ийм юм байхгүй болсон нь бол зах зээлийн энэ шилжилтийн явцад байхгүй болсонд бол бидний үеийнхэн бол их л харамсаж байдаг.

Дэжид -

Ан хаан. Тэр үед яам нь боловсон хүчнээ яаж бэлтгэдэг байсан юм бэ? Ер нь системтэй бэлтгэдэг байсан уу?

Норхлоо -

Аан тэр үед яг хаана юу ямар хэрэгцээ байна. Хаана хэрэгцээ байна, алийгаа ахиу хөгжүүлэх үү, аль нь доголдож байна гэх зэргээр их судалгаа хийдэг. Тэрнийхээ дагуу арван жил төгсөгчдийг үйлдвэр ээ үзүүлээд, за энэ мэргэжлээр суралцах хүн байна уу гэж арван жилд сурч байгаа сурагчидтай үйлдвэрээ танилцуулж яваад тэндээс одоо сэтгэлээрээ гэдэг юм уу энэ л миний хийх ажил байна гэдэг ийм хүмүүсүүдээ бас явуулж бэлтгэдэг байсан. Одоо оёдлын инженер технологиуд гэхэд л болвол цех тасгийн дарга нар, бүх одоо үйлдвэрлэлийн технологи удирдаж байсан хүмүүсүүд бол дандаа ЗХУ-д буюу Монголын Техникийн их сургуулийн оёдлын технологичид, оёдлын загвар зохион бүтээгчид, энэ хүмүүсүүд байсан. Аан Оросод явахдаа Украйны Киевт их сурч ирж байсан, аан Ташкентын Узбекистаны Ташкентад их сурж ирж байсан. Энэ бол хөнгөн үйлдвэрийн чиглэлээр төгсөж байсан оюутнуудын гол цөмийг эд нар бүрдүүлдэг байсан. Аан боловсон хүчний сургалтын асуудлыг болвол яаманд бүүр бүтэн тасаг хариуцдаг байсан.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Хүмүүсүүдээ явуулна. Аан сургуулиасаа ирэхэд нь. Аан явуулахдаа бол бас яамнаас тодорхой ийм оюутнуудад бол тэтгэлэг өгдөг, хувцасны мөнгө өгдөг. Тэр бүүр 80-аад оноос хойш бол байхгүй болсон байх. Аан тэрнээс өмнө бол тэтгэлэг өгнө. Хувцасны мөнгө гэж нэг удаа таван зуун төгрөг өгнө. Аан замын зардлыг бол ерөөсөө яг л яам хариуцна. Аан тэндээ очоод сурч байгаа газраасаа стипенд буюу цалин бас тодорхой хэмжээний сургалтын зардалдаа зориулсан одоо хоол ундаа идэх, тийм өөрийнхээ ахуйн хэрэглээний юмаа авах тийм хэмжээний бас стипенд өгдөг. Тэгээд оюутнууд жилдээ нэг удаа нутагтаа ирж болдог. Аан хэрвээ өвлийн амралтаар ирээд буцах гэвэл, тэгэж шаардалага гарвал өөрсдийнхээ зардлаар

Дэжид -

Ан хаан. Жилдээ нэг. Тх, тэгэхээр та нөгөө хамгийн анх. За энэ ч яахав нэлээн сүүлийн үед бол нэлээн их сургалт одоо өөрөөр хэлэхийн бол нэлээн өргөн хүрээтэй хамрагдаж байсан үе. Аан таныг анх техникумд 7-р анги төгсөөд явж байх үед одоо ямар нөхцөл байдалтай байсан юм? Тэр үед ямар бэрхшээл байдаг байсан. Одоо жишээлэхийн бол тэр төв хороо та нарыг хүлээж аваад, ингээд тодорхой хуваарилаад сургалтанд сургуульд явуулдаг байсан гэж та 1-р ярилцлаган дээр ярьж байсан ш дээ

Норхлоо -

Тийн

Дэжид -

Ярилцлагын эхний хэсэгт тэгээд тэр үед ер нь одоо тэр сургалтын систем нь ямар байсан юм? Яаж одоо харьцдаг байсан юм? Жил болоод бас тэгэж ирдэг байсан уу?

Норхлоо -

Ан хаан

Дэжид -

Тийн ямар одоо таньд бэрхшээл байсан бэ? Тэр чинь дөнгөж одоо 7-р анги төгсөөд явж байсан. Ялангуяа одоо орос хэлний суурь эд нар одоо яаж нөлөөлж байсан бэ?

Норхлоо -

1957 онд би 7-р анги төгсөөд Оросод техникумд хуваарилагдаад ингээд яаман дээр ирсэн тэр үед одоо яамны сайд нь хүлээж аваад, төв хорооноос хуваарилаад яаманд ирж байгаийн.

Дэжид -

Ан ха

Норхлоо -

Аан яаман дээр ирэхэд сайд хүлээж аваад гадаад харилцаа гэж гадаад харилцааны хэлтэст үйлдвэр хоршоололд Гажидмаа гэж эмэгтэй их сайхан Оросоор ярьдаг, тийм боловсролтой эмэгтэй гадаад харилцааных нь хэлтсийн одоо бас дарга нь ч биш мэргэжилтэн гээд тийм эмэгтэй хүлээж аваад, тэгээд бид нарт Орос оронд одоо ямар соёл иргэншилтэй юм бэ?

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Та нар ямар бэлтгэл хангаж очих ёстой вэ? Гээд ингээд анхны мэдэгдэхүүнийг өгөөд тэгээд тэр эхний үед гээд өгч байсан гээд 500 төгрөг гэдэг болвол одоо бидний үе 57 онд бол их мөнгө байсан. 500 төгрөгийг бид нарын гар дээр тавиад тэр Гажидмаа гэж эмэгтэй өөрөө дагуулж яваад тэгээд одоо 4-үүлээ очсон ш дээ.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Тэгэхэд бид 4-ийг дагуулж яваад энэ оёдлын артель гэж байсан юм. Оёдлын артельд одоо палаж костьюм хувцас хийлгээд хийж өгөөд хийлгүүлээд за тэнд бас нэхмэлийн тасаг байсан. 100% ийн ноосоор ноосон цамц нэхдэг байсан. тэрийг би маш сайн санаж байгаа юм. Хүмүүс олдоггүй 75 төгрөгний үнэтэй тийм цамц байсан юм.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Тэр цамцыг бидэнд нэг нэгийг захиалж өгөөд. За Орос орон хүйтэн шүү та нар ноосон өмд, одоо оймс сайн авч яваарай гээд мөн тэр нэхмэлийн тасагт нь тийм их гоё ноосон оймснууд хоёр хоёрыг нэхүүлж өгөөд, одоо тэр л 500 төгрөгт юу л хэрэгцээтэй байна гэхдээ бүх 500 төгрөгөнд нь биш одоо бололцооных нь хирээр одоо захиалгыг нь хийж өгчихөөд үлдсэн мөнгөөр нь бүх нийтээр нь одоо их дэлгүүрт оруулдаг байсан тэр үед.

Дэжид -

Аан за

Норхлоо -

Тэр үед их дэлгүүр одоо энэ манай их дэлгүүр шиг дэлгүүр байгаагүй. Одоо дүрслэх урлагийн музей болчихоод байгаа улсын их дэлгүүр гэж Өндөр хоршоо гэдэг нэртэй тийм хоёр давхар дэлгүүр байсан. Тэр дэлгүүрт оруулж бас тодорхой хэмжээний бараануудыг. Бас хааж байгаад тэр оюутнуудыг оруулаад тэгээд тэндээс бүүр нарийн ширийн дотуур хувцас эд нарыг худалдуулж өөрсднөө авдаг тэгэж тэр л 500 төгрөгөндөө бүрэн бэлтгээд тэгээд тэнд очоод ямар ч байсан хувцасны, дотуур хувцас, бас тэр гоёоны ч гэдэг юм уу бас тэр ноосон эдлэлийн бол асуудалгүй болгож байгаад явуулдаг. За эцэг эх бол яахав сэлгээний хувцас тийм юмнуудыг нь хийж өгөөд тэгээд бид одоо поездонд суугаад тэр Москва хүртэлх хоол ундаа бол өөрсдөө аваад тэгээд Москва хүрэх галт тэргэнд суулгаж өгөөд бүх тэр асуудлыг тэр яам л хариуцаж хийгээд тэгээд одоо тэр боловсон хүчин, гадаад харилцааны мэргэжилтэн хоёр хүн л одоо бид нартай цуг яваад багонд нь суулгаад, тэгээд одоо билет милетийг нь бас хариуцсан нэг хүн байнаа тэнд бас ахлагч гээд. Тэр хүнд нь бүх билетийг нь. Билетийг нь бас л мөн яамнаас авч өгөөд ингээд явуулсан. За Москвад очихлоор элчингийнхан угтаж аваад оюутны байранд түр байрлуулаад тэгээд бид нарыг Кастроман гэдэг хот руу хувиарилагдаж очсон. Тэгээд Кастроман хүртэл юугаар явж байгаийн. Волгоор, Волго мөрөнгөөр усан онгоцонд суулгаж өгөөд. Элчингийн Лувсандандар гэж их сайхан хүн байсан. Гэр бүлээрээ ийм жаахан охид минь яаж явна даа гээд л, тэгээд орос хэл одоо их муутай аан словарьтай гэхдээ тэрийгээрээ хараад Орос хүмүүсүүдтэй харилцаад тэгээд яг Кастроман орох тэр Волгоороо бол Кинишма энэ тэр гээд өөр хотуудаар цаашаа явах байсан. Тэгэхээр энэ дөрвөн хүнийг Кастроманд буулгах юм шүү, энэ тэр усан онгоцны хүмүүсүүдэд захиж өгөөд одоо Монголын элчин Москвад сууж байгаа элчин гээд ингээд хүн болгоны төлөө ингэж цөөн ч хүн явдаг байсан биз. Аан гэхдээ л одоо оюутан болгоны төлөө элчин Монгол улсын элчин сайдын яам Москвад сууж байгаа тэр сургалт хариуцсан хүмүүс тэгэж одоо ажиллаж бүүр гэр бүлээрээ бүүр өөрийн хүүхэд шиг хүнд захиж өгөөд тэгээд тэр Кастроманд ирэхэд нь нөгөө сургуулиас нь тосож аваад

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Тэгээд Красное сило гэдэг газар аваачиж бид хэд тэр бас дунд сургуулийн байранд аваачиж өгч байсан. За тэнд очоод очиход цалин 60 рубль, одоо тэр үеийн 60 рубль бол их мөнгө байсан.

Дэжид -

Анхаан

Норхлоо -

60 рубльийн. Дээд сургууль нь 60 рубль, техникум нь 50 рубль байсан. Тэгэхээр бид нар 50 рублийн цалин аан стипендтэй байж. Тэгээд тэр 50 рубль эрээ бас ч бас тийм хот биш жижигхэн тосгон байсан учраас бид нарын хэрэгцээ болвол үнэхээрийн тэр 50 рубль бүүр бүтэн хангадаг бас чиг гэж оюутнуудын хувьд. Аан гэр оронотойгоо бол жирийн шуудангаар харьцдаг. Хоёр жил болоод нэг явдаг, одоо нутаг буцдаг.

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Бүүр гэрээн дээрээ тэгэж байгаа. Тэгэхээр зуны нэгдүгээр курсээ төгсөөд зуны амралтаар мөн л элчин дээрээ очино. Элчин олон улсын оюутны одоо зуслангууд, оюутны одоо юу аялал тийм юманд бид нарыг бас бүгдийг бичиж өгдөг, оруулж өгдөг. Тэрийг бас л элчин хариуцдаг.

Дэжид -

Аан зөв

Норхлоо -

Тэгээд зундаа бид нар нээх харих хүсэл ч байхгүй. Угаасаа л гэрээ хийхдээ хоёр жил болоод л нэг харин шүү. Хоёр жил болоод л нэг харихад чинь замын чинь зардлыг бид харин бол улс даанаа гэсэн

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Ийм гэрээтэй. Тэгээд бид хүүхэд байсан юм чинь тэр нөхцөл орчиндоо дасах бол их амархан байсан. Аан хэлийг бол бид нар үнэхээрийн сайн байна уу баяртай гэдгээс өөр тодорхой яг хүмүүсүүдийн түргэн хэлээр ярих, тэр нутгийн орон нутгийн бас нэг хэллэг, өөр хэллэг байдаг тэр бүгдийг анхандаа бол ойлгож чадахгүй байсан. За эхний нэг сард бол хүн хамаагүй хурдан сурдаг юм байна лээ. Эхний гэхдээ хамгийн нэг муу нь ном уншихгүй л юм болвол эхний сард сурсан үгээрээ

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Ерөнхийдөө тоймлоод яг тэр үгүүдээ хэрэглээд байх тийм бас янзтай боолдог юм байна лээ. Тэгээд бид нар ном их уншиж эхэлсэн. Ер нь ном болвол Орос хэл дээр гарч байгаа номнуудыг уншаад ойлгодог болох хэмжээнд ороход бол ерөөсөө яг л номын хорохойтон болдог. Хичээл дээр ч ном уншиж байгаад баригдаж багш нартаа загнуулдаг, тийм л одоо болсон. Аан ер нь Орос хэл гэдэг бол маш уяанглаг сайхан хэл байсан учраас бид амархан их сайн сурсан

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Тэгээд хоёр жил болоод нэг очдог. Ээж аав болвол одоо санаж байна. Та нар сайн уу гэдэг. Заримдаа бид нар бас гэрээсээ жаахан эрхлэнгүй байсан юм уу, сахарын, ёотон сахарын асуудал жаахан хүнд байсан учраас гэр лүүгээ захиж бас саахар ёотон авахуулчихдаг байсан

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

/инээв/ аан ер болоцоо гараад хоёр дах жилээ сураад ингээд ирэхлээрээ бас газар оронтойгоо танилцаад хоёр дугаар курсээсээ эхлээд Москва руу нэг 5 цаг явдаг байсан, Москва руу явчих хандлага гарч эхэлсэн. Тэгээд Москва явахаараа бас ойр зуурынхаа гоё гоё юмнуудыг аваад бас баяжаад ирдэг. Их аятайхан. Гэхдээ энийг болвол жилд нэг, одоо эхний хагас жилд нэг явсан болвол сүүлийн хагас жилд нэг л явдаг. Тэгэж өдөр болгог юм уу, долоо хоногт, сард нэг гэдэг тийм асуудал байгаагүй. Тэгээд ер нь бас их хүмүүжилтэй. Тэр орон нутагтайгаа дасан зохицож чадсан учраас бид нарт бас тийм асуудал байж байгаагүй. Аан сурч байх хугцаанд бол багш нарын хувьд ч гэсэн бид нартай гадны, гадаад оюутан. Бид нарын сургууль дээр бид нараас өөр гадаад оюутан байгаагүй. Зүгээр Орос юу ЗХУ гэхэд их олон одоо улсуудаас бүрдэж байсан учраас Гүрзээс, Дагестанаас эд нар ирж сурдаг оюутнууд байсан гар урлалаар

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Тэд нар бол арай өөр. Бид нар бол яг гадаад гэдэг бид нартай шал өөр харьцдаг. Сайн харьцдаг байсан. Сайн харьцдаг. Одоо сайхан ч хөршүүд байсан. Сайн хөршийн харьцаанаас бид нартай бас хүндэтгэтэй харьцдаг. Бид ч бас хүндэтгэлтэй харьцдаг. Хүндэтгэж тэдний соёл ааан ёс заншлыг дагаж, элдэв муу юм бид нар тэгэх ёстой ч гэдэг юм уу тийм асуудал ер нь байгаагүй.

Дэжид -

Аан тэр ер нь тэр үед сурч байхад оюутнууд бусад Оросын оюутнуудынхаа дотуур байранд хамт байх уу эсвэл тусдаа амьдарч байсан уу?

Норхлоо -

Манай яг байр бид нарыг эхлээд авахдаа тусад нь байлгасан. Тэгээд бид өрсднөө эндээ бид тусдаа нөгөө дөрвүүлхнээ байхаараа нөгөө гурван эмэгтэй нэг эрэгтэй нэг тусдаа. Эрэгтэй маань эрэгтэй Орос оюутнуудтай цуг орсон. Бид гурвуулхнаа байхаараа сургууль дээрээ л, хичээл дээрээ

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Тэгээд байранд ирэхлээрээ гурвуулаа монголоороо ярьчихаад ер нь хэл сурахад тийм сайн биш байна гээд нэг сар гурвуулаа яг нэг доор амьдарч байгаад хоёр дах сараасаа өөрсдийнхөө хүсэлтээр аан

Дэжид -

Оросын

Норхлоо -

Оросын оюутнуудтай өөр ангийнхаа оюутнудтай бас тус тусдаа гарсан.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Тэгээд тус тусдаа байж байгаад л дөрөв таван жил сураад л ирсэн.

Дэжид -

Орос оюутнуудтайгаа

Норхлоо -

Орос оюутнуудтайгаа хамт байсан. Аан ер нь бид нарын тэр юу бол бид тэр ахуйд их гүн орсон л доо яагаад вэ гэвэл манай тэр тосгонд нийтийн байр гэж байгаагүй зүгээр хоёрхон тусдаа нэг ганцхан байр байсан тэрэнд нь хоёр өрөөтэй тэрэндээ нэгэнд нь бид нарыг анх оюутны байр гэж байлгаад аан нөгөөд нь тэр эрэгтэйчүүдийг манай тэр нэг эрэгтэй монгол оюутантай цуг байлгаж байсан. Тэгээд тусдаа гараад Орос оюутнуудтай байхын тулд байранд, одоо айлын байрны нэг өрөөнд одоо амьдардаг болсон. Тэгэхээр бид бол бүүр орос ахуйд одоо дотор нь амьдарч байсан гэсэн үг. Одоо тэр эмээ, өвөө, ээж, аав, хүүхдүүд тус тусдаа байртай ааа өрөөтэй аан нэг өрөөнд нь бид нар тэгээд тэр боломжийн айлуудын нэг өрөөг дандаа хөлсөлж сургууль өгдөг байсан юм

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

Тэгэхээр тэр ахуйд орж амьдарч сурахад бол бид нарт тэр хэл сурах бол бүүр их сайн нөлөөлсөн.

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Тийм

Дэжид -

За таны энэ хоёр эхний ярилцлагатай холбогдуулаад, энэ өнөөдрийн ярилцлаагтай холбогдуулаад таньд одоо бас өөрт чинь дутуу орхигдсон гэдэг юм уу нэмж ярих асуудал одоо юу байна? Тийм нэмж ярих, тодруулах зүйл байвал та

Норхлоо -

Ярих уу гэж үү?

Дэжид -

Тийн ярих уу?

Норхлоо -

За тэгвэл би энэ социализмын үеийн шинэ технологи гэдгийг нэг ярий. Би бас л тэр цаг үеийнхаа бүтээгдэхүүн учраас би энэ цаг үеийн хүмүүсүүд бол энэ цаг үеээ л одоо дурсана. Хүний амьдарлын одоо нэг хугацаа нэг жаран жил, нэг жаран гэдэг бол одоо Монгол тооллын нэг жаран гэдэг бол нэг үе гэж үзэж байгаийн. Амьдарлын нэг үе

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Тэгэхээр миний жаран жилийн амьдарлын одоо 50 жил нь үнэхээрийн одоо яах аргагүй энэ 40, дөчөөс тавин жил нь бол яах аргагүй энэ социализмын үетэй нийлж одоо тэр үед би өөрийнхээ одоо ухамсарт үр бүтээлтэй ажиллах боломжтой одоо сайхан үе маань тэр үед л өнгөрсөн учраас би энийг бас носталги ч гэдэг юм уу одоо санагалзах хандлагатай байдаг учраас социализмын үеийн шинэ технологи гэдэг сэдэв бол надад илүү их ойрхон, надад боломжтой. Яагаад гэвэл технологийг боловсронгуй болгох гэдэг бол үйлдвэржүүллийг төгөлдөржүүлэх, үйлдвэрийг сайжруулах гэдэгтэй салшгүй холбоотой гэж ойлгож би энэ дээр нэлээд бас ажиллаж, энэ дээр ч бас тодорхой юм хийж байсан учраас энэ надад их юутай сэдэв байна.

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Тэгэхээр энэ дээр. За социализмын үед ямар шинэ технологи нэвтэрчээ гэвэл монголд ерөөсөө л гар ажиллагаа айл болгонд үйлдвэрлэл явуулж байсан. Сураа, нэхийгээ элдээд одоо хонио хариулаад өсгөөд хурга гаргаад, хургаа өсгөөд хонь болохлээр нь нөгөө их хөгширч байгаа хонио идшиндээ хэрэглээд арьсийг нь элдэж дээлээ хийгээд, тэгээд үхрийн ширээр нь сураа хийгээд, дэвсгэрээ хийгээд ч гэдэг юм уу ингээд ахуйдаа ерөөсөө өөрөө монгол айл бол тэр чигэрээ үйлдвэрлэл явулж байсан. Өөрийнх нь технологи бол өдрөөс өдөрт байнгын одоо ээж аав нь хийж байсныг хүүхэд нь энэ нь арай зөөлрүүлэхэд энэ ийм юм хийчихвэл зүгээр юм ч гэдэг юм уу. Монгол хүн бол байнга л тэгэж өөрийнхээ ахуйг авч явж байсан учраас технологийг бол боловсронгуй болгох тал дээр угаасаа генд нь ч гэдэг юм уу орчихсон. Аан тэгэхээр би яг сургууль төгсө ирээд ажиллаж байсан энэ бүх л одоо хугацаандаа энийг боловсронгуй болгох юмсан. Энэ дээр энийг нь хийчих юмсан гэдэг бодол байнга л миний толгойд эргэлдэж намайг энийг ч л хийх ёстой гэж бүх хүн надаас шаарддаг. Би ч энийг хийх ёстой гэж хүлээж авдаг байсан учраас ахуйн үйлчилгээний салбарт би нэвтэрч байсан шинэ технологиудыг бол би маш сайн санаж байна. Одоо эрэгтэй эмэгтэй хүний костьюм, плааж костьюм, аан эрэгтэй хүний костьюм гээд хийхэд бид нар ерөөсөө маш их одоо анхны л оросоос орж ирсэн технологио мөрдөж Орос багш заасан, орос технологийг заасан ийм л юугаар анх хэрэгжүүлж эхэлсэн. За тэгээд дээд сургууль төгсөөд ирж байгаа инженер технологичид маань ч гэсэн чг үйлдвэр дээр ажиллаж байсан, бидний ажиллаж байхад ийм ийм юм нэвтэрч байсан гээд ингэж л ярьдаг. Тэрийгээ ч хэрэгжүүлэх гэж боддог. Амьдралд энэ нь хэрэгжих ч байна, хэрэгжихгүй ч байна. Их л олон таарч байсан л даа. Тэгэхэд энэ оёдлын технологипд орж ирсэн шинэ технологи бол одоо маш их олноор орж ирж байсан юм. Яг одоо энэн дээр сүүлийн үед яг одоо Дэжид та нарын үеийн одоо

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Нэвтрүүлж байсан технологи бол одоо энэ наалтын технологи гэдэг орж ирж байсан.

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Түрүүн нь яадаг байсан юм бэ гэхлээр баахан даавуу л оёж оёж, индүүдэж индүүдэж, цардаж цардуулдаж, одоо юугаар цавуу одоо ийм гурилан, гурилаар жонхуу шиг юм хийгээд тэгээд тэрийгээ наагаад

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Тэрийгээ хатууруулж байж л костьюм болдог. Биежиж их гоё юутай болж

Дэжид -

Хэлбэр

Норхлоо -

Хэлбэр загвартай болж хүний биед. Манай Цэндсүрэн гээд загвар зохион бүтээгч байсан. Их сайхан одоо анхны л загвар зохион бүтээгчдийн нэг. Тэр дандаа ингэж ярьдаг байсан. Хүний бие бөөрөнхий материал хавтгай

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Хавтгай материалаар бөөрөнхий биеийг бүрэхэд энэ материал бол тэр бөөрөнхий биеийн хэлбэр хэмжээг дагах ёстой гэж

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Тэгэхээр тэр костьюмийг. Одоо эрэгтэй хүний костьюмыг тэр бөөрөнхий биеийн хэлбэрт оруулахын тулд мөр, урд талын энгэр хоёр бол ёстой бидний толгойны өвчин гэдэг шиг гоё болж өгдөггүй ийм асуудалтай байхад энэ костьюм оёх технологи. Наалтын технологи орж ирж, энийг нэвтрүүлж, хүний биед таарсан хөнгөн. Аан нөгөөдөх наадаг оёдог шиддэг бол сайн л даа. Үнэхээрийн гараар хийсэн учраас энэ бол сайн л байсан. Аан тэгэхдээ болвол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, хүний биед хөнгөн байх талаасаа, таарах тохирох тааласаа бол энэ наалтын технологи бол үнэхээрийн бас шинэ технологи гэж би боддог юм аа. Энэ оёдолд орж ирсэн. За хоёр дахь нь болвол бидний манай одоо яг миний ажиллаж байх үед телевизор гэж юм шинээр гарч ирсэн.

Дэжид -

Анхаан

Норхлоо -

За телевизорыг бид нар одоо 70-аад онд телевизор гарч ирээд. Телевизортой болсон айлууд анхны айлуудыг одоо орцондоо нэг телевизортой байхад тэр айл дээр л бүх хүмүүсүүд орж, тэр орцны айлууд орж тэр айлд ирж телевизор үздэг

Дэжид -

Анхаан

Норхлоо -

За тэгээд энэ чинь жаран тав зураган онд орж ирсэн телевизор юм байна л даа. Таван жил, зургаан жил болоод тэр телевизор бол үнэхээрийн гайхамшигтай засвар шаардлагагүй ажиллаж байж ээ.

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Тэгтэл 70-аад оноос эхлээд телевизорүүд чинь эвдрээд эхлэнэ биз дээ? Тэгэхээр энэ телевизорийг засдаг засварчид хэрэгтэй болсон.

Дэжид -

Анхаан

Норхлоо -

За өөрөө үйлдвэрлэдэггүй юм чинь засварчдийг холбооны сургалтын төвд сургаад тэгээд энэ телевизорын засварын тасаг цех анх нээгдэхэд холбооны харъяанд байж байгаад ахуйн үйлчилгээний салбарт ирэхэд энэ бол гайхамшиг л байсан.

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Тийн хүмүүс одоо тэр гайхамшигтай телевизортэй дөнгөж танилцаад ирсэн. Дараа нь тэрийг нь засдаг одоо бас үйл ажилалгаа яваад хүн бас одоо ямар ч байсан тэр юм гаргадаг авдрыг бол хамгийнхаа одоо хүндтэй байранд байрлуулаад аан тэгээд эвдрэхэд бол. Бас их сэтгэлгээтэй ш дээ монгол хүн бол цохиод авахад ч гэсэн асдаг ч гэх мэтийн. Аан гэтэл тэрийг нь яг үйлдвэрийн аргаар засаад өгдөг. Мэргэжилтэй техникийн тийм их өндөр боловсролтой хүмүүсүүд манай энэ телевизор засварт ажиллаж эхэлж, хүмүүсүүдийн телевизорийг засаж өгч байна гэдэг бол ёстой тэр үеийн бол хамгийн л гайхамшиг.

Дэжид -

Гайхамшиг байсан уу?

Норхлоо -

Тийм гайхамшиг байсан.

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Гэх мэтийн одоо технологиудыг санадгийн. Аан гутал, захиа гутал гэдэг бол ер нь би бол монгол хүн одоо анх л дэлхий дээр гутал өмсөж байсан болов уу л гэж боддогийн.

Дэжид -

Анхаан

Норхлоо -

Монгол гутал гэдэг бол аш гайхамшиг. Хүн гутал их хөнгөхөн байхад нисдэг гэж үгүй. Монгол гутал бол эсрэгээрээ хүнд. Аан хүн яадаг вэ гэхлээрээ зэрэг хөнгөн гуталтай явахдаа эхэндээ нисдэг байх аан их яваад ирэхээрээ хөл нь цуцаад одоо ирэхэд тэр гутал одоо дэмжлэг болдоггүй. Одоо хүний биед дэмжлэг болдогүй. Аан монгол гутал бол анхнаасаа хүнийг эхлээд хүн гарахдаа бол хөнгөн байдаг, монгол гуталтай тээр шаахгүй байж байгаад яг ядраад ирэхэд монгол гутал хамгийн их дэмжлэгтэй. Одоо эвлэгтэй

Дэжид -

Түшигтэй

Норхлоо -

Түшигтэй, ийм л гутал. За сүүлийн орж ирж байгаа яахав Монгол гутлыг бол хот суурийн газар өмсөхөд бол үнэхээрийн юу л даа хэцүү. Хот суурин газар бол ингээд хотшоод суурьшаад ирэхэд бол гутал хийх технологи, гутлын үйлдвэр байгуулагдаж. Энэ гутлын үйлдвэр нь улсын хэмжээнд нэг байсан ч гэсэн. Манай Монгол юу ахуйн үйлчилгээнд бол хүний хөлөнд тааруулж хийдэг. Яг бондгортой хөлийг бол бондгортой нь тааруулж хийх ийм технологи нэвтэрч. 41 өмсдөг, 41 авчихаар томдоод, 40 авчихаар багдаад байдаг одоо ийм биетэй хүмүүсүүд байдаг. Энэ хүмүүсүүдэд тааруулах. Энэ хүмүүсүүдэд тааруулж Европ гутлыг хийнэ гэдэг болвол одоо энэ Монголын хувьд бол үнэхээрийн гайхамшиг.

Дэжид -

монголд анхны гутал гарсан

Норхлоо -

гутал гарсан. Тийн гуталд гарсан дэвшил

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

тэр болвол одоо өмнө нь Монголын юу гэдэгийн юу гэдэг юм даа. Хөх, хөх улт бил үү. Цагаан ултай гутал гэж

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

тэр хөх ширээр хийдэг байсан гутал бол одоо ч гэсэн гадаадынхан тийм хөх ширээр хийсэн гутлыг л авч өмсдөг. Энэ хүний хөлөнд бас их эвтэйхэн, чийг татахгүйгээс гадна, тэр юу... нөгөө... хөлийн яасаар бас ингэж, хүний хөл чинь бас л бондгор тонтгортой юм чинь тэрний аясаар өөрөө хонхойж өөрөө бас хэвшээд бас ирдэг. Энэ тал дээрээ бол одоо нэг 15 хоног өмссөн гутал болвол тэрнээс хойш бол тэгээд л хүний хөлөнд яв цав таардаг. Энэ тал дээрээ болвол би энэ юуг ... гайхамшиг л гэж боддог. Одоо Европ гутлын технологи монголд бол одоо Социализмын үед нэвтэрсэн нь бол гайхашиг.

Дэжид -

Ан хаан

Норхлоо -

За онгоц энэ тэр гэдэг болвол манай монголчууд ярьдаг байсан л даа дээр үед. Одоо айлын тооноор төмөр юу гарч, төмөр гараад дээгүүр одоо төмөр морь давхина гэдэг. Тэр нь болохоор айлын тооноор төмөр гарна, төмөр яндан гарахыг гайхамшиг л гэж үздэг байсан юм байна лээ гэж. Аан онгоц бол төмөр шувуу ниснэ гэдэг бол бас л гайхамшиг л байсан. Энэ гэх мэтийн гайхамшигууд байсны дотор би яг миний ажиллаж амьдарч байхад нүдэн дээр тохиолдсон гайхамшигууд бол би энийг л гэж хэлнэ.

Дэжид -

Ан хаан. Зиа. Заа нэлээн одоо дэлгэрэнгүй сэдвээр ялангуяа шинэ технологи. Тэгээд тэр тухайн үеийн одоо социализмын үед аан сургалт боловсрол. Одоо ялангуяа одоо боловсролын асуудлаар нэлээд их сайхан дэлгэрэнгүй ярилцлага өг лөө. Эндээс бол тухайн үед яаж хүмүүсүүдийг яаж бэлтгэж байсан юм, яаж сурж, ажиллаж байсан юм, тэр талаар бол их тодорхой ойлголт авлаа гэж бодож байна аа. Тэгээд энэ асуудлууд өөрөөр хэлбэл бид хоёр ярилцах сэдвүүд нэлээн одоо өргөн хүрээтэй тодорхой ярилцлаа. Таны нөгөө зургийн цомог, тийм ээ холбогдох юуг бол би энэнтэй холбож яагаад та бас надад дэлгэрэнгүй тайлбар, тэрэнтэйгаа холбогдсон тайлбарыг бас бичгээр өгч болно тийм ээ?

Норхлоо -

Тэгье.

Дэжид -

тийн. Тэрийг бас бичиж барьж авий. Ингээд 2-улаа ярилцлагаа өндөрлөе. Ер нь таньд одоо дахин талархал илэрхийлье. Үнэхээрийн одоо өөрийн тухайн үеийн амьдарлынхаа түүхээс, намтараас, за ажиллаж байсан ажлын онцлогоос дэлгэрэнгүй сайхан ярилцаж өгсөн таньд баярлалаа.

Норхлоо -

Заа баярлалаа. Би ч гэсэн танай сэдвүүдийг авч өөртөө ойр дотно, ярьж болох сэдвээрээ ярилцлага өгсөндөө баярлаж байна. Таны ажилд амжилт хүсье.

Дэжид -

Заа баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.