Dugarjav


Basic information
Interviewee ID: 990191
Name: Dugarjav
Parent's name: Tüdev
Ovog: Doesn't know
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Öndörshireet sum, Töv aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder, had been a lama


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
belief
democracy
funerals
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Сайн байна уу та амьдралынхаа тухай ярьж өгнө үү?

Дугаржав -

За миний нэрийг Дугаржав гэдэг. Манай аавын нэрийг очиржав гэдэг. Би 1939 онд төрсөн. Манай аав бол лам хүн байсан. 1939-өөс 1949 он хүртэл эсэргүү гэж ял эдэлсэн. Арван жил ял эдэлсэн юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэгээд 1949 онд гараад 9 жил амьд яваад 1958 онд нас барсан юм. би 1959 онд Төв аймгийн 10-н жил төгссөн. Эдийн засгийн дээд сургууль төгссөн. Манай сургуульд Сэрээтэр багш байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

За Сэрээтэр гэдэг нь?

Дугаржав -

Их эрдэмтэй хүн байсан. Эдийн засгийн ухааны, 1959 оны үед чинь 1950-1960-аад оны үед чинь эдийн засагч нар чинь их хэрэгтэй, манай их сургууль эдийн засгаа сэргээх гэсэн тийм зорилт тавьж байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэр үед үү?

Дугаржав -

1959 онд нэгдэлжих хөдөлгөөн гэдэг ялаад Ардын хувьсгал ялсан жил тэгж байсан ш дээ. Энэ хоёрдугаар хувьсгал боллоо гэж Цэдэнбал гуай тэмдэглэж байсан байхгүй юу. Хурал дээрээ

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөнийг үү?

Дугаржав -

Нэгдэлжих хөдөлгөөнөөр 270-аад нэгдэлтэй болсон байх шүү.

Эрдэнэтуяа -

Улсын хэмжээгээр?

Дугаржав -

Тийм улсын хэмжээгээр. Тэгээд ингэж явж байгаад ардчилалын өнгөрөөд 1990-ээд оны үед чинь бүх нэгдэл байхгүй болоод нөгөө олон сангийн аж ахуйнууд чинь байхгүй болоод тэгээд хүмүүс хувьчлах гэж байгаа нь энэ гээд нилээд юм энэ хувьчлалаар байхгүй болсон байхгүй юу. Тэрнээс манайх газар тариалангийн хувьд маш их хөгжсөн байсан. тэгээд эргээд хөрөнгөжих гэж байгаа юм. одоо энэ Зэлтэрийн сангийн аж ахуйд би 1959 онд ирж байсан. Энэ чинь их том сангийн аж ахуй ш дээ.

Эрдэнэтуяа -

Оюутан байхдаа юу?

Дугаржав -

Тийм. Зөвлөлт холбоот улсаас сангийн аж ахуйг зориуд байгуулж асар их зардал гарч байсан байхгүй юу. Сангийн аж ахуй олон байсан ш дээ. Тэр сайхан сангийн аж ахуйнуудыг чинь ардчилалын үед устгаад тариа ногоо нь байхгүй болоод, одоо арай гэж нэг сэргээгээд дээрдэж байна ш дээ. Төм с хүнсний ногоо өөрсдийгөө хангахтайгаа болж л байгаа юм байна. Одоо ерөнхий сайд их юм хийж байна дөө, одоо манай ерөнхийлөгч

Эрдэнэтуяа -

Одоо баяр?

Дугаржав -

Тийм. Манай ерөнхий сайд Баяр, ерөнхийлөгч Энхбаяр үнэхээр сайхан юм хийж байна. Томоохон улс биш болохоор жижиг улс ч явахгүй ш дээ. Боловсрол алга, мэдлэг алга, ард түмэн мэдлэггүй байлаа.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Дугаржав -

Манай хүмүүсийн дийлэнхи энэ юуны хүйтэн өвчтэй байсан байхгүй юу. Хүйтэн өвчтэй

Эрдэнэтуяа -

За тэр нь?

Дугаржав -

Тэр нь эмчилгээ багатай. Оросоос улаан тариа гэдэг юмыг чинь тарьж ингэж намдааж байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Хэдий үед?

Дугаржав -

Энэ чинь 1930 хэдэн оны үед шүү дээ. 1950-иад он хүртэл үргэлжилсэн байх.

Эрдэнэтуяа -

Эрүүл мэндийн тал дээр бас?

Дугаржав -

Тийм. Тэр чинь одоо хүмүүсийн чинь одоо эмэгтэй хүмүүсүүдийн хамар нь уначихсан байдаг ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Энэ чинь одоо тэр хар өвчний гай байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан.

Дугаржав -

Тэгээд манайхны хүн ам маш бага байсан. Сүүлдээ тэгээд эрүүлжигдээд хүн ам сайхан өссөн ш дээ. Голцуу эрүүл хүүхэд гарч байна. Гагцхүү агаарын бохирдлоос болж өвчтэй хүүхэд гарч байна.

Эрдэнэтуяа -

1930 хэдэн онд ер нь өвчтэй эмэгтэйчүүд хүүхэд гаргана гэж асуудал байхгүй байсан юм аа даа?

Дугаржав -

Төрүүлэх нь төрүүлж байсан байх. Өвчтэй хүүхэд гарахаар чинь ямар хэрэг байх вэ? дээ. Тэгээд л олигтой хүн болохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд л нөгөө хүн амын өсөлт өсөхгүй. Өслөө гэхэд чанар муутай?

Дугаржав -

Аан өслөө ч гэсэн чанар муутай. Тэгээд эрүүл мэндийн хувьд адаглаад хар ажил ч хийж чадахгүй ш дээ. Эрүүл мэндээр яасан хүн чинь. Хүн чинь одоо хамгийн чухал асуудал чинь эрүүл байх. Эрүүл байгаад бага сага ядахдаа нэг бага ангийн боловсролтой юмуу ийм бол хэрэгтэй ш дээ. Адаглаад л нэг сонин уншчихна.Аа тэгтэл чинь эрүүл мэнд байхгүй хүн чинь ямар ч арга байхгүй.

Эрдэнэтуяа -

Тийм ш дээ тээ?

Дугаржав -

Одоо гэр бүлдээ ч хэрэг болохгүй, эх орондоо ч хэрэг байхгүй ш дээ. Тэгээд одоо яахав дээ хэцүү л байгаа юм даа.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь 1930-н хэдэн оны үед манай монголчууд ямар ажил төрөл эрхэлдэг байсан бэ?

Дугаржав -

Угаасаа л голдуу мал аж ахуй эрхэлж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр одоо ажил хийгээд цалин авдаг. Тийм тогтолцоо байсан уу?

Дугаржав -

Байгаагүй тийм юм байгаагүй. Албан ажилтанууд л авдаг байх аа. Тэр сумын дарга, багийн дарга гээд л янз янзын захиргаанууд. Нэг сум гэдэг чинь нилээн олон багтай байсан ш дээ. Баг багаараа багийн даргатай. Тэд нар авч л байсан. Шагнал авч л байсан биз. Тэгээд тэр үеийн мөнгө чинь ханштай мөнгө байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан тийм. Чанартай ч байсан тээ?

Дугаржав -

Чанартай ч мөнгө байсан. Тэгээд яахав сумын дарга чинь 300 ч байдаг юм уу. тиймэрхүү л байсан байх. Тэр чинь цаас байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Чи бодоод үз л дээ. Тэр үед чинь сайн сувай үнээ л 700 байсан ш дээ. 700-н төгрөг. Тэгэхэд чинь шурт гээд л байж байна ш дээ. Тэр чинь одоо цул нь үлдэнэ. Арьс ширийг нь одоо юундаа ширчихнэ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Арьс ширийг нээрээн хэр авах вэ?

Дугаржав -

Арьс ширийг чинь одоо агент авдаг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

1930-аад оны үед үү?

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Агентууд чинь одоо дандаа тэр орон нутгийн хагарчихсан хүн. Одооны л одоо энэ хүнсний дэлгүүр гэсэн үг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Дээр үед чинь одоо домог саахар гээд байлаа. Элсэн чихэр гээд байлаа. Хамгийн их нарийн сайхан чихэр нь 14-н цаасны үнэтэй тийм чөмөгтэй чихэр байсан юм. тийм юм идэж уух нь ховордуу байсан юм шүү. Тэр эрхи нүүдэлт 6-н цаас хэдэн мөнгө байсан юм. 5-н метртэй нь.

Эрдэнэтуяа -

Ховор уу? тэгээд ер нь?

Дугаржав -

Ховордуу байсан. Гэхдээ агент гэдэг чинь хангаж байсан шүү. Улаан тамхи чинь 2-хон цаас байсан юм. сүүлдээ л 4 болчихсоноос биш. Тэгээд 10 болоод одоо хэд ч болсон юм.

Эрдэнэтуяа -

2000 гаран байх аа?

Дугаржав -

Тийм байх аа. Тэгж дуулдах шиг болсон байх. Тэгээд улаан тамхи ороодог цаас олдохгүй. Тамхи ороодог цаасны чинь оронд энэ сонинг хэрэглэнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Сонин хэрэглэнэ ш дээ. Сонингоо л ороогоод л

Эрдэнэтуяа -

Сонин тэсэхгүй байх. Үгүй одоог бодвол бага л байсан байх даа. Одоог бодвол тээ?

Дугаржав -

Тийм. Тэгээд яахав одоо голцуу л нэг муу төмөр толгойтой гаанс хог дээр байна тэгж л татаж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан. Дандаа гаансаараа л татчихаад

Дугаржав -

Аан гаансаараа л.

Эрдэнэтуяа -

Тэр үе ер нь гаанс барьдаг нь цаас юутай холбоотой байж магадгүй байсан юм байна?

Дугаржав -

Ер нь бол яахав

Эрдэнэтуяа -

Эсвэл

Дугаржав -

Дээхин нь үед хятадууд чинь манай хийцийг мэдсэн юм чинь дандаа тийм одоо толгой нь төмөр аа тэгээд залгаад тийм модон юутай л байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан.

Дугаржав -

Тэр үед одоо гол руугаа тийм нэг

Эрдэнэтуяа -

Аа иш нь соруул руугаа

Дугаржав -

Иш шиг тийм соруул нь

Эрдэнэтуяа -

Аанхан соруул

Дугаржав -

Тэргүүрээ тэгээд татдаг. Тиймэрхүү л байсан.

Эрдэнэтуяа -

Аан за

Дугаржав -

Яахав нэг хэсэгтээ оросын ногоон хулганых байсан л даа. Одоо цоо янбуу гээд нэг тэр үед өттэй юм шиг нэг хатуу

Эрдэнэтуяа -

Аан тийм. Цагаан уу? цагаан шаргалдуу

Дугаржав -

Тийм. Цагааныг бодвол

Эрдэнэтуяа -

Одоо хөлний ороолт хийгээд байгаа ш дээ. Ийм.

Дугаржав -

Тийм тийм. Тэр чинь тэр чинь одоо бас л үнэтэй л эд байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан. Юу хийх вэ? тэргүүгээр?

Дугаржав -

Аа тэргүүрээр чинь хөлөө орооно. Тэгээд л дэвсгэр даавуу хийж байсан. Соёлын довтолгоон гэж мундаг юм явагдсан ш дээ.

Эрдэнэтуяа -

За. Тэр талаар яриад өг.

Дугаржав -

Тэр чинь одоо цэвэрч байх талаар явагдах байсан юм уу айл болгон ариун цэврээ сахих ээлжийн цагаан даавуутай байх. Ер нь их сайхан юм болсон шүү.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Хүн болгон одоо бичиг үсгээ мэддэг. Адаглаад л нэг Дерсэд байгаа хүүхдийнхээ захиаг уншчихдаг. Захиа бичээд явуулчихдаг. Ийм болгосон байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Их арга хэмжээ авсан л даа. Энэ муу үр дүнгийн хувьд чинь бол. сүүлдээ бол 7, 8-н жил, 10-н жил боллоо. Манай энэ Өргөн ширээт сум, Эрдэнэ-Сант сум эд нар чинь бол Баян чандманийн эндээс чинь хойшоо 72 гээд байдаг ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм. Тимйм.

Дугаржав -

Энэ өөд одоо 4-р анги төгсөөд одоо энд очиж байсан юм. энд очоод 7-оо төгсөөд тэнд 7-оо төгсчихөөд тийшээгээ Төв аймагт 8-аас 10-р ангиа төгсөж байсан юм байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Өө тэгээд явдаг.

Дугаржав -

Тийм шат дараатай явж байсан юм.

Эрдэнэтуяа -

Өө за за. Нэг газраа одооных шиг төгсөнө гэж байхгүй.

Дугаржав -

Төгсөнө гэж байхгүй. Одоо бол энэ 10-н жил чинь ч амар болчихсон ш дээ. Аймагт ч л байдаг.

Эрдэнэтуяа -

Бараг сумд хүртэл байна ш дээ?

Дугаржав -

Томоохон сумд байна л даа. Одооны тогтолцоо бол их сайхан болж.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Тэгээд унадаг унаа нь бол юу байсан байхгүй юу. Шуудангийн машин.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Шуудангийн машныг чинь тэр 1-рт тэр сонин хэвлэлээ хүргэнэ. Тэр захиа занаа хүргэнэ. Аан ухаандаа манай сум орохоор чинь зэрэг хэдэн цаас ч байсан тэрнийгээ суугаад л явна. Нэг богцтой юмнууд аччихсан тэгнэдэг байлаа.

Эрдэнэтуяа -

Аан за за. Бас л ингээд дайгдах тээ?

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Аа тэгээд өөр мориор явах асуудал байх уу?

Дугаржав -

Морь чинь нэлээн дээр халсан ш дээ. 59-тэй гэдэг чинь бол байсан асуудал. Улаанбаатараас одоо бүүр Улиастай хүртэл манай нэг хүн тэр тэгж байсан юм гэнэ лээ.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Эндээс чинь яахав. Ухаандаа Баянцогт ороход чинь 2 морь ээлжилж давхиад тэр улаа авч яваа хүн чинь хүлээлгээд өгнө ш дээ. Дараа нь одоо Баянцогтоос чинь Лүн ортолт ахиад нэг дараачийн улаач аваад л ингэж явж байсан байхгүй юу. Тэрнээс биш нэг мориор туулна гэвэл явахгүй.

Эрдэнэтуяа -

Аан замаас нь аваад

Дугаржав -

Тэгээд л замаас нь амраад л аваад явчихдаг. Тийм учраас бас тэр чинь хурдан түргэн сайн талтай байсан юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аан за за. Тийм.

Дугаржав -

Тэгээд яахав авто техник хөгжөөд Зөвлөлтийн техник орж ирээд тэгээд л морио гутааж алаад авто машин нь болоод хувирчихсан юм даа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Ер нь 1959-н оны үед байхаа энэ юу чинь Индекс чинь одоо энэ эх орны дайнд ялаад повид гэдэг машин гаргасан ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэгээд одоо повид такси чинь одоо манайд Улаанбаатарт их явж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

За тэр нь жижиг тэрэг?

Дугаржав -

Жижиг хөнгөн тэрэг л дээ. Тэгээд одоо эвдэрчихээд ирдэг юм. тэгээд тэрнийгээ эвдэрчихээр нь энэ ЗХУ чинь юунд Польшд өгсөн юм. Польш нь варшав гэдэг нэр өгсөн юм. жаахан загварыг нь өөрчлөөд. Тэгээд Орос ийм машин гаргасан. Манайд бас ирсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр машнаас нь

Дугаржав -

Тэгээд манайхан бас хэрэглэж л байсан. Тэгээд сүүлдээ яахав ардчилал гарснаас хойш олон улсын янз бүрийн техник

Эрдэнэтуяа -

Аа зөнпдө л муу сайн зүгээр

Дугаржав -

Муу сайн янз бүрийн юмнууд

Эрдэнэтуяа -

Аль нь ч мэдэгдэхгүй машнууд байна ш дээ.

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр үед ер нь нээрээн ховор. Машнууд бол ховор байсан биз дээ. Янз бүрийн машинууд нэг л ижил байсан.

Дугаржав -

Тийм. Ховордуу байсан.

Эрдэнэтуяа -

24, волго гээд л

Дугаржав -

Өө

Эрдэнэтуяа -

Тэр чинь бараг сүүлд гарч ирсэн байх шүү тээ?

Дугаржав -

Тэр волго чинь бол сүүлд гарч ирсэн байхгүй юу. 24 чинь тэрний дараагийнх нь.

Эрдэнэтуяа -

Бүүр сүүлд

Дугаржав -

Сайн л машинууд л даа. Эд нар чинь. Манай энэ машин чинь

Эрдэнэтуяа -

Чулуу л

Дугаржав -

Манайх чинь зам муутай юм чинь.манай энэ замд л тэрэг их иднэ шүү. Одооны энэ сайхан, бинзен бага иддэг, хөнгөн тэргүүд чинь энэ юу зуслангийн зам дээр бол явахгүй шүү дээ. Явж чадахгүй.

Эрдэнэтуяа -

Тэгнэ.

Дугаржав -

Намдаад. Нэг л жоохон том чулуунд хамаг юмаа эвдээд л хаяна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм.

Дугаржав -

Аа тэр бас ер нь оросын техник бол сайн л даа.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Манайхан ч өөрсдөө бас нэг өөрсдөө аргалаад монголчилно гээд

Эрдэнэтуяа -

Монголчлоод тийм.

Дугаржав -

Тийм ер нь унаад л байдаг.

Эрдэнэтуяа -

Тэгэхэд ер нь аягүй сайн юм шиг байгаа юм. монглчлоход ер нь амархан юм шиг байгаа юм. Одоо гадаадын машнууд бас хэцүү юм шиг байгаа юм шүү?

Дугаржав -

Одоо энэ бол тийм амар монголчилж болохгүй л дээ.

Эрдэнэтуяа -

Сүүлийн үед технолоиор хийчихсэн тээ?

Дугаржав -

Тийм

Эрдэнэтуяа -

Янз бүрийн юм байх шиг байна?

Дугаржав -

Ийм хөгжилтэй юм чинь бас монголчилно гэхэд мэдлэг нь хүрдэггүй юм уу бас нөгөө запас нь ирдэг ч юм уу үгүй ч юм уу тийм л байдаг л байх.

Эрдэнэтуяа -

Аанхан. Танай аав хэлмэгдэж байсан гэж байна. Тэр хэлмэгдлийн тухай яриач?яаж анх хэлмэгдэж байв?

Дугаржав -

Аа манай аав юу яасан юм даа. Тэр үед чинь одоо энэ ардын хувьсгалын дараа чинь одоо ерөөсөө лам нарыг их баривчилсан ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Нийтээр одоо ганц манай аав ч биш. Ерөөсөө нийтээр нь баримчилж, ламыг чинь одоо эсэргүү гэж байсан байхгүй юу. Тэр чинь оросын комминизмтай холбоотой. Тэр үед чинь энэ Чойбалсан гуай энэ тэр манай төлөөлөгчид нэг очсон юм гэнэ лээ. Зөвлөлтөд тэгээд

Эрдэнэтуяа -

За хэлмэгдүүлэлт явж байх үед үү? Тэрнээс өмнө үү?

Дугаржав -

Тэрнээс өмнө. Анхлангийн үед

Эрдэнэтуяа -

Аан за

Дугаржав -

Одоо энэ хувьсгал ялсаны дараахан ло юм шиг байгаа юм. тэгэхэд юу гэж хэлж байсан гэхлээр зэрэг чинь манайх чинь 100 гаруй мянган ламтай. Их ламтай байсан юм чинь. Тэгээд лам нараа яах гэж байсан юм гэнэ лээ. Тэгээд ерөнхийдөө тэр чинь нэг чиглэл өгсөн байыгаа юм ш дээ. Энэ лам нараа устга. Та нар ардын хувьсгалд лам хэрэггүй. Аа энэ социализм лам 2 чинь нийлэхгүй. Тийм учраас энэнийхээ учрыг ол л гэсэн юм шиг байгаа юм. тэгээд баримчилж ирээд маш их хэлмэгдсэн. Манай аав чинь яахав ламын хэргээр 10-н жилийн ял авсан.

Эрдэнэтуяа -

Ямар хэрг тохоосон тэр үед нь? Хаанаас яаж баривчилсан?

Дугаржав -

Одоо тэр чинь сумын захиргаанаас л барьж өгдөг. Тэгээд л

Эрдэнэтуяа -

Аа нэрийг нь өгчихдөг үү? Лам гээд. Танай аав чинь ламаа хийж байсан уу? харлачихсан байсан уу?

Дугаржав -

Тэр үед чинь лам нарыг цөмийг нь хар болгочихсон байсан.

Эрдэнэтуяа -

Тэгсэн мөртлөө л

Дугаржав -

Тэр чинь орон нутгийн улсууд чинь сайн мэднэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Аа

Дугаржав -

Энэ хүн лам байсан гэж мэдээд л тэгээд л ер нь амьтнаас маш их мэдээлэл авч байсан юм байна лээ. Хэн нь яаж байна уу, ийж байна уу гээд л. Тэгээд л 10-н жил одоот энэ Туул гол чинь сайхан устай байсан ш дээ. Хэнтий аймгаас эх авдаг. Энэ чинь саад. Саад гэдэг чинь болохоор зэрэг ойгоос огтолсон том том моднуудыг холбоод тэгээд ингээд хөвүүлдэг байхгүй юу. Тэгж энэ Улаанбаатарт авчирч байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аавыг чинь уу?

Дугаржав -

Тийм. Манай аав

Эрдэнэтуяа -

Салаад

Дугаржав -

Тийм. Ялтангууд тийм ажил хийж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Тэр үед

Эрдэнэтуяа -

Аан тэгж ажил хийж байгаад

Дугаржав -

Тиймажил хийж байгаад тэгээд юугаа юу яагаад 10-н жилээ дуусгаад 1948-н онд тавигдсан даа.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгээд ер нь гэрээс нь барьж байсан уу?

Дугаржав -

Би ер нь чухам мэддэггүй.

Эрдэнэтуяа -

Юу гэж анх орж ирэхдээ юу, ээж чинь ер нь юм ярьдаг байсан уу?

Дугаржав -

Тэр чинь одоо сумд чинь бас төлөөлөгч гэдэг хүн байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэр төлөөлөгч чинь одоо өшөө тэр лам улсуудыг нэлээд их барьсан юм байгаа биз. Тэгээд очоод манай юмыг чинь бүх юмыг нь битүүмжлээд. Одоо ухаандаа нөгөө авдар савыг чинь тэр ухаандаа хурган дотортой дээл хэд байна ч гэдэг юм уу, тэрлэг хэд байна гэдэг юм уу хөвөнтэй дээл хэд байна ч гэдэг юм уу, монгол гутал байна уу гэдэг юм уу, эсгий гутал байна уу үгүй юу, шелефен малгай тэгээд л тиймэрхүү л юм байсан байх даа. Тэр энэ тэрийг чинь бүгдийг нь бүртгээд, малыг нь бүртгээд, тэгэхэд чинь манайх нэг 300-аад хоньтой, нэг хэдэн үхэртэй л байсан байх. Тэгээд цөм л хураагдсан гэдэг юм байна лээ. Тэгээд тэр 9-н авдрыг чинь хуааж аваад цөмийг нь энэ ядуу гэсэн улсуудад хувааж өгсөн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэгээд бүгд чадсан уу?

Дугаржав -

Чадсан байх аа. Тэр ер нь өгсөн л юм шиг байгаа.

Эрдэнэтуяа -

Завших гэдэг чинь лам нарын

Дугаржав -

Лам нарын одоо хуримтлуулсан хөрөнгө. Улсууд чинь одоо ингээд л ном уншууллаа гэхэд чинь ямар тэнд чинь мөнгө төгрөг муутай юм чинь нэг хонио л өгчмхнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгээд аягүй их хөрөнгөтэй байсан уу?

Дугаржав -

Аа тийм аягүй их хөрөнгөтэй байсан. Мал хуй чинь ирсэн мал их өсөж байсан байна л даа. Тэгж байхад манайхан чинь сайхан ёс жудагтай, тэгээд малаа бол хайрладаг. Идэх цагтаа иддэг. Идэхгүй цагтаа иддэггүй. Ялангуяа энэ сайхан хавар, намар, зуны улиралд бол дандаа цагаан идээгээ идэж байсан байхгүй юу. Таргаа ууна. Өрмөө иднэ. Айргаа ууна. Тийм л байсан. Тийм л бяслагаа шахаад идчихнэ. Ээзгийгээ буцалгачихна. Тэгээд ер нь под хийсэн тараг, сүү чинь сайхан л юм ш дээ. Өглөө чинь бид нар чинь босоход сүү буцалгачихсан сүүгээ уу гээд тэгнэ ээж тэгээд нэг аяга сүү ууж л байлаа. Тэгээд тэр чинь сайхан л юм байсан шүү.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Аа тэгээд сүүн завод гэж гарч ирсэн юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэр чинь одоо нэг их удсан юм болов уу даа. Тэгээд тэр сүүн завод чинь яахав улсууд чинь бас нэг айл болгон нэг ардын аж ахуйтан сүүг тушаах ёстой.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Үнээнийхээ тоогоор ч юм уу.

Эрдэнэтуяа -

Цаанаас чинь тийм юу тогтоол гаргачихсан юм уу?

Дугаржав -

Тийм. Цаанаасаа одоо

Эрдэнэтуяа -

Даалгавартай.

Дугаржав -

Сумаас хуваарьтай. Тэгэхээр ч бас аргагүй. Тэгж л нэг сүү цагаа цуглуулахгүй бол тэр чинь одоо хаанаас авах вэ. Аа тэгээд сүүгээ машиндаж байгаад цөцгий гаргана ш дээ. Цөцгийгөө буцалгаад юу яана бас нэг поошгонд цохиод, том нэг гар аргаар хэрэглэдэг нэг тийм том поошгон юу байдаг юм даа. Одоо нөгөө том поошог л юм даа. Тэгээд тэрэнд чинь эсгий хийчихнэ. Тэгээд хүйтэн усаар угаагаад тэгээд маслаа гаргадаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Тэгээд тэр маслыг чинь масло чинь одоо 12-хон цаас шүү дээ. Хямдлхан байсан юм. тэгээд

Эрдэнэтуяа -

Тэгээд ерөөсөө төв суурин газар л тараагдана.

Дугаржав -

Тийм. Төв суурин газар. Тэгээд энэ хотуудад л очиж байсан байх. Хөдөө ч одоо нэг их зараад байсан юм байхгүй. Хөдөө чинь аягүй бол бараг авах ч үгүй дээ. Тэгээд бид нар чинь яахав өөхөн тосоо хэрэглэнэ. Энэ юу 9-ийн тос ирээгүй. Энэ Унгараас чинь сүүлд ирсэн асуудал шүү дээ. Дээр үед чинь одоо өөхөн тосоо идээд л малынхаа өөхийг шахаад л. Тэгээд сүүлний тос бол бүүр одоо ховор нарийн сайхан тос байсан юм. тэрийг чинь боовныхоо дотор, бингиийнхээ дотор л хийнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Тэгээд бас нэг далан давхар бин гээд байдаг.

Эрдэнэтуяа -

Тийм.

Дугаржав -

Тэрийг чинь одоо сайхан гурилаа хоолны гурил шиг элдчихээд л тэгээдт тэр сүүлний тосоо түрхээд хоол хийчихнэ.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Сайхан л байсан л даа. Сайхан.

Эрдэнэтуяа -

Юм элбэг. Тэр үед малын юу бүтээгдэхүүн бол элбэг.

Дугаржав -

Малын бүтээгдэхүүн маань элбэг. Тэгээд яахав бололцоогоороо бас хонь малаа гаргаж иднэ л дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Тэгээд бас юу арьс ширээ тушаачихна. Тэр чинь ер нь овоо байсан шүү. Сайхан байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн нийгэм за яахав, социолизмын нийгэм гараагүй тээ? Дөнгөж одоо тэр хувийн малтай байсан. Ер нь ард түмний амьдрал хэр ялгаатай байсан ? тэр үед

Дугаржав -

1938-н онд

Эрдэнэтуяа -

Одоо тэр 1930-н хэдэн оны үед, 1920-н хэдэн оны үед ч юм уу тээ?

Дугаржав -

Тийм. 1920-н хэдэн он ч гэдэг юм уу, 1930-н хэдэн оны үед ч гэдэг юм уу би одоо сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь голдуу айлууд бол бас нэг бололцооны хөрөнгөтэй л байсан ш дээ. Өшөө одоо юу гэхээр одоо манай сумд чинь тариалан гэж байхгүй ш дээ. Тэгээд ямар мэдэх ч үгүй, тарьж чадахгүй. Одоо бол харин өөр л болсон байх.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Аа тэгээд тэр үед чинь бол ганцхан мал аж ахуй л эрхэлж байсан юм чинь. Малын ашиг шим, аа ялангуяа одоо сүү, сааль тухайн газар чинь зуны цагт чинь сааль, сүүгээ хураачихдаг байлаа. Аа тэгээд л намар нөгөөдөхийг чинь цагаан тос хийгээд л иднэ ш дээ. Бид нарын иддэг тос. Энийг чинь хийгээд тэгээд үзэм гээд л иддэг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Тэгээд их илчлэгтэй шүү. Ингээд хонь хариулаад явахад чинь өглөө нэг ээж жаахан цагаан тос хагалаад өгнө. Тэрнийгээ хар цайнд хийгээд л уугаад, тэгээд л хонио хариулаад л явчихад сайхан л байдаг байсан юм. тэгээд яахав бусдаар яахав манайх чинь ер нь борц хийнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан голчлон хавар, зун, намартаа бол борц л иддэг юм шиг байгаа юм тээ?

Дугаржав -

Аа тийм. Зундаа борцоо иднэ. Тэр ч байтугай энэ малын цус байна ш дээ. Энийг чинь гэдсэнд нь хийгээд, одоо ухаандаа хонины цусыг ч юм уу, жижиг малын гэдсэнд хийгээд хатаахад бол их, зун ид:эхэд бол их сайхан байдаг юм ш дээ. Их сайхан. Юуг бол их сайхан амт оруулна.

Эрдэнэтуяа -

Хаитаагаад гэхээр чинь нөгөө борц шигээ гадаа өлгөчих юм уу тээ?

Дугаржав -

Борц шигээ гадаа хөлдөөгөөд аяндаа тэр чинь салхинд хатчихдаг юм.

Эрдэнэтуяа -

Тийм.

Дугаржав -

Чацархайг нь авчих тусмаа сайн хөлддөг юм. адууны мах борцлоход л хэцүү байдаг юм. их гашуун амттай байдаг юм.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Хуршаад. Түүнээс бол үхрийн борц бол хичнээн сайхан.

Эрдэнэтуяа -

Гоё шүү тээ? Борц

Дугаржав -

Тийм ярихгүй.

Эрдэнэтуяа -

Сайхан амттай гэж яав аа?

Дугаржав -

Борцыг чинь одо нэг жааханыг хоолонд хийх юм бол одоо энэ хоолны амтлагчаас илүү байна даа.

Эрдэнэтуяа -

Тийм амттай тээ. Борц үнэтэй байна шүү бас

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Ер нь одоо ингээд бодоход та нарын үеийн хүмүүс бол одоо цагаан идээ, хоол хүнс _нь бол одоо аягүй зохилдлогоотой байсан юм шиг байна. Тэр үед

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Цаанаасаа бүүр нөгөө уламжлалаараа тэгээд зохицуулчихсан юм шиг санагддаг.

Дугаржав -

Уламжлалаараа тэгээд явчихсан. Тэгээд цагаан хоолтойгоо зохицчихсон. Байгалтайгаа зохицчихсон тийм юм байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Одоо тэгээд хүмүүс нь ч тэр цагаан идээ юугаа тоохоо ч больчихсон. Нэг зүгээр нэг баяр ёслолоор хальт чихэртэйг нь идээд л, чихэргүйг нь орхиод л

Дугаржав -

Одооо ялангуяа чихэр ч ховорхон байлаа. Донгор цоохор гээд, чи ч мэдэхгүй л байх даа. Ийм томоо том талсттай саахарууд ирдэг байсан юм. оросоос ирдэг. Тгээд тэр үед чинь бид нар бас идэж л байлаа. Элсэн чихэр ховордуухан шиг байсан юм даа. Тэгээд яахав энэ хятадтай харилцаа тогтоогоод 2 улсаас яахав гадна талаас юм ирээд сайхан л байсан л даа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Ерөнхийдөө гадны улстай гайгүй л харилцаж байсан шүү дээ. Нэг хэсэг хүүхдүүдийг чинь фромын хувцас чинь эрэгтэй хүүхэд нь ногоон даалимбан тэрлэг, үгүй ээ эмэгтэй хүүхэд нь ногоон даалимбан тэрлэг, эрэгтэй хүүхэд нь цэнхэр даалимбан тэрлэг өмсдөг байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аа бүр тэгээд ялгачихсан.

Дугаржав -

Тэр үеийн л фром байхгүй юу даа.

Эрдэнэтуяа -

Тийм л дээ. Тэгээд боломж нь тэр юм даа тээ?

Дугаржав -

Тийм. Боломж нь л тэр юм чинь.

Эрдэнэтуяа -

Одооных шиг ганган явахгүй.

Дугаржав -

Үнэхээр том асуудал байсан шүү.

Эрдэнэтуяа -

Бас л хүндэрнэ.

Дугаржав -

Тэгээд л бас тэр чинь өнөө өвөл нь хүйтэн байна бас дотор хэрэгтэй тиймээ. Тэгээд сатин гээд нэг одоо нэг торгондуу юм. одоо далимдуулж байгаа нь тэр торгондуу маягийн материал байсан юм.

Эрдэнэтуяа -

Ямар гэнэ ээ?

Дугаржав -

Сатин гээд

Эрдэнэтуяа -

Аа сатинг аа?

Дугаржав -

Тийм. Сатин

Эрдэнэтуяа -

Сатин? Аа дотор уу?

Дугаржав -

Аа нэг цагаан юмыг нарийн

Эрдэнэтуяа -

Торгорхуу шиг?

Дугаржав -

Торгорхуу маягтай. Торго ч арай биш л дээ. Тийм тэргүүр чинь бас доторлоно. Хөвөнтэй дээл бол хөвөнгөө тавина. Хөвөн чинь бас юу бүдүүн хөвөн гээд байдаг байсан юм даа. Тэрнийг тавиад л.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед ихэвчлэн тэр хурган дотортой л дээл өмсдөг байсан юм шиг байгаа юм шиг байгаа юм тээ? Дандаа л үстэй дээл тээ?

Дугаржав -

Хурган, ишгэн дээл, зарим үед чинь бол заводод ажилладаг аав ээжтэй бол бас юуг чинь хонины арьсыг чинь илдээд сайхан цагаан нэхий дээл хийчихдэг байсан.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэгээд бас цагаан нэхий дээлээ бас өөрсдөө нэг ийм орон нутгийн будаг байна ш дээ. Энэ шороон будаг. Ийм юмаар будаад ухаандаа нэг хүний нэр тавьчихдаг ч юмуу. өнгийг нь ухаандаа нэг шаргал өнгөтэй ч байдаг юм уу, иймэрхүү хүрэн хээ тавьчихдаг юмуу. Нэг дугуй хээ ч юм уу, хэд хэдэн арьс хийнэ дээ.

Эрдэнэтуяа -

Өө бас өөрсдөө ямар ч байсан аргалаад байна ш дээ?

Дугаржав -

Тийм. Өөрсдөө бас нэг юм хийгээд, тэгээд бас гоёлын дээлэн дээр хээ оёчихдог л байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Одоо гоё тэрийгээ хөгжүүлбэл тээ?

Дугаржав -

Тэрийг бол хийдэг юм байж л байгаа. Манайд бас сайхан сайхан дм хийдэг юм орон нутагт байна шүү.

Эрдэнэтуяа -

Тиййм. Тэрийгээ сайхан хөгжүүлээд яахгүй. Гадаадын юмыг дуурайгаад хуулбарлаад олигтой юманд хүрэхгүй тээ?

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Уул нь тэрийг манайхан аягүй тийм аргатай, ухаантай, хэдий боловсрол муутай тээ. Тийм бичиг үсэг яахгүй ч гэсэн. Тийм амьдралын ухаан аягүй сайтай байсан юм шигээ?

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Ерөөсөө цаанаасаа тээ. Тэгээд

Дугаржав -

Угаасаа тийм мал аж ахуй яаж байгаа, байгалтайгаа зохицсон, байгалиа хайрласан тэгээд л жилийн 4-н улиралд чинь дандаа нүүдэллэж, явж одоо нүүдлийн маягтай малаа идээшлүүлж, тарга хүчийг нь авахуулдаг байсан ш дээ. Одоо ингээд л хавар болохоор чинь өвөлжөөнөсөө гараад хаваржаандаа бууна. Тэгээд тэр өвөлжөөний чинь өвс ногоог юу өвөлдөө л идүүлэх гээд идүүлэхгүй ш дээ. Жаахан хадгалаад тэгж байж тиймэрхүү тэр чинь бас ингээд л одоо бэлчээрийн хуваарилалт байсан л байхгүй юу даа.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Тэгээд л одоо зун гэхэд чинь зуны дэлгэр цагт чинь голоо бараадаад л тэгээд л явчихдаг байлаа.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэр өв уламжлал ер нь дээрээсээ өвлөж л ирсэн байх тээ? Манайхан? Одоо өв уламжлал

Дугаржав -

Өв уламжлал энэ чинь одоо бүүр одоо олон зуун мянган жилийн түүхтэй. Мал аж ахуй эд нар чинь дээр үеэсээ маллан ингээд Очир баатар гээд байлаа. Улсдаа аатай, нөгөө түмэн хонь өсгөсөн муу Хаанай гуай байлаа.

Эрдэнэтуяа -

Аан за. Түмэн хонь гэж ер нь хэд гэсэн үг үү?

Дугаржав -

Аа 10-н мянга гэсэн үг.

Эрдэнэтуяа -

Хөөх, хувь хүний мал юм уу?

Дугаржав -

Аа тэгэлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Аа яа яа. 10-н мянга чинь аймаар биз дээ?

Дугаржав -

10-н мал. Юу хонийг чинь одоо 10-н мянгад хүргэсэн хүн шүү дээ. Төмөр замын хоньчин хийж байгаад тэгээд их сайхан хүн. Сайхан сайхан улсууд их байж дээ. Бид нарыг чинь амьдралаа, мал аж ахуйгаа ингэж өсгө гээд.

Эрдэнэтуяа -

Тэгээд одоо манай энэ хүмүүс одооны хүмүүс энэ

Дугаржав -

Одоо энэ манайхан бас их сайхан арга хэмжээ авах гэж байгаа юм байна.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Зарим газар энэ махны чиглэлээр гадаадын моод болж байгааг тэрнийгээ сайхан бордоод, тэжээгээд ингэж байгаа юм байна.

Эрдэнэтуяа -

Аанхан. Үүлдэрээр нь

Дугаржав -

Аан тийм. Гадаадаас сайхан өндөр ашиг шимтэй үнээ авчраад тэрийгээ бас тэжээгээд, сааль сүүний дээжээ өсгөөдсайн байна. Тэгээд энэ мялмайсан хонь энэ тэр гээд байдаг ш дээ. Ийм малыг өсгөе. Тэгээд малаа төрөлжүүлээд одоо тийм олон сая малтай байх биш. Чанартай

Эрдэнэтуяа -

Цөөхөн

Дугаржав -

Цөөн тэгээд тэр чинь малахад хүртэл амар байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тиймээ. Гол нь цөөхөн хэдэн юмаа чанартайхан маллаад

Дугаржав -

Одоо энэ чинь юу билээ. Энэ чинь Америкийн нэг хурга чинь жаахан тэжээгээд нэг 3, 4-н жил болохоор чинь зэрэг 60-н килограмм татчихдаг юм гэсэн ш дээ. Үгүй одоо тийм мал бол ашигтай л байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм. Ашигтай байна.

Дугаржав -

Түүнээс биш одоо бол ухаан нь манай мал чинь 2, 3-н жил болж байж л 20 килограмм нэмж байгаа байх. Түүнээс ихгүй. Тэр чинь тэр малладаг хугацаа бага болж байна. Гардаг ашиг шим нь их болж байна. Тийм чанаржуулах ажил хийж л байгаа юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Тийм чанаржуулах ажил хийж л байгаа юм байна лээ. Тэр чинь одоо яваа яваандаа орсоор байгаад 50, 60-н жил, 100-н жилийн дараа ч юмуу биелэлээ олно л доо.

Эрдэнэтуяа -

Тийм. Шууд одоохондоо бол чадахгүй л байх л даа. Олон жилийн тэр чинь үр дүн ш дээ тээ? Магадгүй л нэг өдөр харна.

Дугаржав -

Одоо нэг хэсэг улсууд сайхан юм хийгээд л явж л байна. Тэр чинь бүх нийтийн хүслээр болох юм гэж амьдрахгүй. Аажимдаа

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгнэ.

Дугаржав -

Ухаандаа нэг сааль сүү гардаггүй 10-н үнээтэй байснаас, сааль сүү гардаг ганц үнээ нь дээр ш дээ. Тэжээхэд ч амар. Бас нэг мал тэжээхэд чинь гайгүй л тэжээл орно ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм ш дээ.

Дугаржав -

Арван мал чинь нэлээн л юм орно ш дээ. Тэр талаасаа ч бодсон тийм л болмоор юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Дээр нөгөө нэг танай нутагт чинь бас нэг лам хүмүүсээ зааж өгч байсан асуудал тавьж байсан ш дээ. Тэр ер нь төр түмэн нүдтэй, төрсөн бие 2 нүдтэй гэж үнэн юм шиг байгаа юмаа тээ. Тагнуул ихтэй ч юм уу, улсын юугаар?

Дугаржав -

Үгүй одоо тэр үед чинь одоо тэгээд л багийн дарга нар, тэгээд л бас нэг хэсгийн ахлагч гэдэг юм уу дотроосоо зохион байгуулдаг тийм юм байдаг юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аан шатлалтай.

Дугаржав -

Тэгээд тэр нь энэ нь байна гээд яахав. Тэр үед чинь бүх нийтээр лам нарыг хомроголох зүйл чинь зүгээр монгол дээлтэй, энгийн хувцастай байж байгаа ш дээ. Лам дээлээ өмсөнө гэж байхгүй. Тэгсэн ч гэсэн тэрийг нь нутгийнхан л сайн мэднэ ш дээ. Чухал илэрч байгаа байхгүй юу. Тэнд чинь нэгнийгээ жийдэг юм уу, ийм суухай монголчууд одоо хоорондоо

Эрдэнэтуяа -

Атаархаж

Дугаржав -

Атаа хийдэг юм уу нэг гол зогоох гэж амь нэггүй хорлох гэсэн сэтгэлээр, тэгээд тэр үед чинь ламын асуудал хүнд байсан юм чинь. Аваад явчихна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгнэ ш дээ.

Дугаржав -

Тэр чинь сайн мэдээ зөөгч болчихно. Аа чи өгсөн үү, гэж сайн ч бай муу ч бай асууна гэж байх ч үгүй. Өө сайн л хүн байна. Сайхан мэдээлэл өгсөн байна гээд л шийдэж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Танай аав цагаадсан уу?

Дугаржав -

Манай аав юу яасан юм. 1948-н онд ороод 1958-н онд гараад, цагатгадаад нэг монгол бичгээр биччихсэн цагаатгалын хуудас гээд тамга дарчихсан. Засгийн газраас баталсан тийм цагаатгалын хууль гараад, тогтоолтой дөрвөлжин тамгатай тийм шил байсан даа.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр нөгөө цагаатгасан анх барьж аваад, зарим хүмүүст байдаг юм байна лээ. Хэрэгтэй нь танилцсан. Анх ямар байцаалт авч байсан гээд, бүгдээрээ байдаг гэсэн. Тэрийг нь та харсан уу? байцаалт явагдсан байдалтай

Дугаржав -

Тэрнийг би хараагүй ээ. гэхдээ юу намын улсын төвөөс байна ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэрнээс юу яасан юм. цагаатгадаад зүгээр нэг ял эдлээд гарсан улсууд байна ш дээ. Нэг сая төгрөг өгсөн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан за

Дугаржав -

Одоо цагаатгаж төрөөс тусалж байгаа юм л даа. Тэрнийг хөөцөлдөөд авсан юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэгээд ах хөөцөлдөж аваад ах надад хагасыг нь л өгсөн. Хагасыг нь одоо ах өөрөө хэрэглэсэн. Би тэрийг чинь ихэнх хэсгийг нь арай ч бүгдийг нь идчихээгүй юм. юу энэ гандан байна ш дээ. Алтан ганжуур гэдэг юу байсан юм байхгүй 10-н мянган юу бишээ 1500-н цаас байсан байхгүй юу, эрхин ганжуур нь 1000 байсан юм. 1500-гаар алтан ганжуур айлтгуулж тэгээд л өнгөрсөн. Тэгээд л бусдыг нь идэж уугаад л өнгөрсөн.

Эрдэнэтуяа -

Өө аавын буянгаар тээ?

Дугаржав -

Тэгээд яахав бас нэг Аавын буянгаар арай ч зүгээр яагаагүй ээ. Тэгээд нэг юу яасан ганц ном уншуулсан гэсэн нэг тйим юутай. Тэгээд энэ бурханы ном гэдэг чинь асар их чухал зүйл л дээ. Хүн гэдэг чинь ганцхан насны амьтан биш шүү дээ. Хүн гэдэг чинь хөгжөөд байна. Оюун ухаан нь тэлээд л байна. Энэ бурхан гэдэг маань зөвөөр төлөвшсөн оюун ухаан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Тэр чинь одоо ингээд ухаандаа ингээд нэг бурхан сууж байна гэж саная л даа. Жишээлэхэд тэгээд тэр бурхан чинь юу ч болоод хувирахнаа хувирч чадах л байхгүй юу. тийм оюун ухааны чадал зүүсэн л эд дээ. Бид нар чинь тийм болохыг тэс үзэж байгаа улсууд байхгүй юу. Энэ хамгийн гол нь

Эрдэнэтуяа -

Нээрээн тийм шүү. Хүний дээд нь тэр л болох байх даа тээ? Хөгжихөд

Дугаржав -

Хүн амьтанд хортой юм хийхгүй бол их олон оосорт амьдралаар яваад хэзээ нэгэн цагт бол тэр бурханы хутагийг бол олно. Тэр маань тийм сайн сайхан оюун ухааны үндэс гэсэн үг. Ингээд л одоо махан биенээсээ салаад нэг бодлын гэрэлэн биетэй болох л байхгүй юу. Тэр гэрэл маань ямар ч гэрэл байгааг хүн болоод нисчихэж чадна. Мал болоод явчихаж ч чадна. Нисчихэж ч чадна.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Тийм. Ийм болохоор чинь одоо тэгээд яахав. Манай энэ бурханы шашин чинь бол сайн цагийн 8-н бурханы дээд нь юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, 4-н бурхан манай жамлагийн хорвоод номоо тавьсан юм байна л даа.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

4 дэхь нь бол манай энэ бурхан багш байхгүй юу. 5 дахь нь бол Майдар тэгээд яана л даа. Тэгээд цаана нь өөрөөр хэлбэл, 4- бурхан номоо тавьчихсан байна тээ. Цаана нь 9-н зүйлийн зурхайн бурхан байгаа биз дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Тэд нар чинь номоо тавина ш дээ. Тэр чинь нэг ном тавина гэдэг чинь зөндөө олон зуун жилийн юм байхгүй юу. Жишээ нь манай он тоолол чинь 589-н онд манай бурхан багш чинь манай замлин хорвоод ирж номоо тавьсан юм гэнэ лээ.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Тийм. Мнай он тоололын өмнөх шүү.

Эрдэнэтуяа -

Тийм байна.

Дугаржав -

Тэгэхлээр чинь зэрэг тэрнээс хойш 2000 гаруй 2500-аад жил болчихсон байна ш дээ тиймээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгэлгүй яахав.

Дугаржав -

Ийм удаан хугацаанд өрнөж байна. Ингэхэд л одоо тэр бурханы хутагийг олох нь дамжиггүй. Тэгэхээр өөрсдөө л явах хэрэгтэй. Зөв амьдраад, зөв яваад байх юм бол, хүн амьтанд л хорлолгүй л яваад байх юм бол тэгээд тэр маань л том буян шүү дээ. Ямар нэг амьтаныг хорлохгүй л байх хэрэгтэй. Ямар ч хэрэгцээгүй амьтаныг, за нэг ялааг аллаа гээд бид нарт ямар хэрэг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Ялааг чинь алаад ямар махыг нь идэх юм биш. Оготно тэжээнэ, шувуу тэжээнэ гэх юм биш хэрэггүй ш дээ. Зүгээр л байж байг. Энэ ямар нэг амьтаныг алаад л байх юм бол хүн насаа авч байгаа юм гэсэн ш дээ. Хүний нас гэдэг чинь амьтаны амьтай их холбоотой. Амьтаны зүс царайг хичнээн хайрлана тэр хүн урт л насална. Манай нутагт нэг Цооргойхув гэж нэг анчин хүн байсан юм. яахав дээ. Тэр ч хэн ч л хийдэг л ажил л даа. Гэхдээ одоо хэтэрхий их бас агнаж бариад тиймээ, нөгөө цаад амьтан ч гэсэн амьдрах гээд л байгаа ш дээ. Нэгэн дээр нь тиймээ. Тэгээд ер нь тэрнээсээ болоод богинохон насалсан шүү. Хүүхдүүд чинь ч бас богинихон насалсан.

Эрдэнэтуяа -

Өө бас

Дугаржав -

Тийм. Бодмоор юм чинь яахав. Бас тийм юм байдаг юм ш дээ. Хулгай зэлгий хийхгүй, завхай зандан явахгүй. Ийм бузар нүгэл хилэнцийг тэвчтж чадах юм бол энэ чинь ихээхэн хэрэг ш дээ. 10-н хар нүгэл хийхээр зовооно. Биеэр үйлддэг 3-н нүгэл байна. Амьтан алдаг. Хулгай хийдэг.

Эрдэнэтуяа -

Худлаа хэлэх

Дугаржав -

Амьтаны авгай хүүхэдтэй, авгай хүүхэдтэй байж бужигнадаг юмуу тийм буруу үйлдэл бол биеийн 3-н үйлийн нэг хэсэг л болж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тэр танайх ер нь их малтай байсан уу? үгүй юу?

Дугаржав -

Манайх нэг 300-аад хоньтой. 100, 100-н үхэр тэгээд л нэг унааны л ганц 2 адуу малтай л байсан юм шиг байна лээ. Тэгээд адуу ер нь цөөхөн. Арай хонь мал олон. Ямаа мал байсан л байлгүй дээ. Тийм л байсан юм шиг л байна лээ. Тэгээд бүгд хураагдаад

Эрдэнэтуяа -

Аа нөгөө аавыг чинь яахад уу?

Дугаржав -

Тийм. Аа тэрнээс хойш яахав аавд өрөөвдөөд бас нутгийн улсууд ч юм уу, манайх чинь хөдөө гараад, аавбыг тавьсанаас хойш хөдөө гарахад бол нутгийн улсууд чинь бас ганц 2 мал өгнө. Тэгээд овоо малтай болсон л доо.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Бас нэг саах үнээтэй. Идэх хонь ямаатай. Тийм л болсон.

Эрдэнэтуяа -

Аавыгаа тэр шоронд орсон хойгуур яаж амьдарч байв? Мал, юу ч үлдээхгүй юу? Бас нэг амь зуулганы

Дугаржав -

Ер нь үлдээсэн юм уу, яасан юм тэрийг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан манайх хот руу ороод ирсэн юм байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аавыгаа шоронд орсноос хойш уу?

Дугаржав -

Тийм. Манайх чинь одоо хотод одоо би тэгэхэд чинь жаахан л байсан юм. Манай ах гээд нэг хүн байсан юм. тэр маань намайг энэ Улаанбаатарт чинь 5-р шувуун фабрик гэж цэргийн газар байгуулагдсан ш дээ. Одоо тэр нь энэ усны гудамжинд одоо нэг анх зах цагаан идээ зардаг ийм хашаа байсан ш дээ. Ийм нэг 2 пүнзэн байшин байгаа.

Эрдэнэтуяа -

Усны гудамж гэж хаана байдаг юм?

Дугаржав -

Одоо энэ юунаас явна ш дээ. Одоо 50 за байз хаана вэ тэр чинь 50-аас урагш юм уу даа. Тэгээд одоо нэг зах бий дээ. Тийшээгээ

Эрдэнэтуяа -

Баянзүрх

Дугаржав -

Үгүй ээ үгүй. Баянзүрхээс хамаагүй наана энэ Чингэлтэйн энээд байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан. Далай ээж үү?

Дугаржав -

Тийм. Далай ээж чинь л байх даа.

Эрдэнэтуяа -

Тийм байна. Аан за за

Дугаржав -

Далай ээж чинь ч мөн юм уу, биш юм уу? тэрүүний хавьд л байдаг юм. тэр чинь 2 эгнээ ийм дандаа суурь машин тавьдаг. Цэмбэ нэхдэг байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан за

Дугаржав -

Тэрэнд чинь манай ах ажилладаг байсан юм. тэгээд ах маань яахав ажил хийгээд бид нар чинь тэгээд тэр үеийн чинь юм хямдхан байсан шүү дээ. Одооны ханштай ижилгүй. Цагаан идээ нь ч бас гайгүй. Мах зах нь ч гайгүй. Голцуу л манайхан чинь 2-р гурил л идэж байсан байх.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тийм. Дээд гурил гэдэг чинь одоо энэ сүүлд гарсан асуудал. Дээр үед харин 1-р гурил л гэж байсан байх. Түүнээс биш энэ дээд чинь байгаагүй байх аа. Цагаан будаа байсан. Шар будаа байсан. Яахав манай ээж аав чинь 2-р гурил, шар будаагаар л өссөн ш дээ. Өглөө хар цайнд ч юм уу, сүүтэй цайндаа нэг будаа хаячихна. Тэгээд тэрийг чинь хүн болгонд хуваарилаад, аягалаад тавьчихна ш дээ. Дээр нь бас сүүгээ хөөрүүлээд нэг жаахан өрөм тавьчихна. Тэгээд л тэрийгээ идээд л ингээд л явдаг байсан даа.

Эрдэнэтуяа -

Ер нь тэгээд тийм л байж л дээ?

Дугаржав -

Аан

Эрдэнэтуяа -

Ер нь тийм тиймэрхүү л амьдралтай.

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд танайх ер нь та ер нь эхээс 2-уулаа байсан юм уу?

Дугаржав -

Үгүй ээ. манай ах байна. Манай дараах нэг эгч байсан юм. тэр маань өнгөрсөн л дөө.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Одоо нэг эгч бий. Нэг ах бий. Нэг дүү бий. Ингээд 4-үүлээ л байна.

Эрдэнэтуяа -

Аан ер нь олуулаа л байсан юм байна?

Дугаржав -

Тийм. Ер нь олуулаа байсан шүү. Зарим нэг нь үхэж үрэгдээд ингээд байхгүй болчихсон юм байгаа юм. Манай ээж зөндөө насалсан.

Эрдэнэтуяа -

Та яагаад лам болоогүй юм. танай гэрээс лам болсон хүн байгаа юу? Аавынхаа юуг авч

Дугаржав -

Манайхаас чинь одоо лам болсон хүн байхгүй. Тийм. Би бол жаахан Өргөнширээт сумд манайх тэр Дэрэнгийн энж хавиар нутаглаж байсан юм.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэгээд нэг Цэрэн надад нэг их сайн өвгөн байсан байхгүй юу. Тийм. Тэр хөөрхий минь надад тэгж байсан байхгүй юу. Би лам болох юмсан гээд хүүхэд тоглоод л ламаа ч мэдэхгүй юм чинь тэгж л дээ. Тэгсэн чинь, болохгүй ш дээ хүүхээ тэр чинь юу ялтан болдог юм байгаа юм ш дээ. Гэж тэгж байсан шүү. Тгээд бүүр нягтлан болно гээд айчихсан. Хөдөө чинь ер нь их айж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан тэрнээс хойш уу?

Дугаржав -

Тийм тэрнээс хойш. Тэр баривчилгаанаас чинь хойш.

Эрдэнэтуяа -

Бас нөгөө төрд хүрчихнэ. Тэгээд янз бүрийн ярина

Дугаржав -

Тэрнээс чинь хов дамжаад л хүрнэ л дээ. Аягүй бол тэгээд л одоо тэр чинь юу сумын төлөөлөгч гээд хүн байлаа. Тэрэнд чинь хүрээд л аймагт очно тэгээд л юухан байхав дээ. Аймгаас ч юм уу сумаас барьж ав гээд л барьчих юм байгаа биз. Бодвол

Эрдэнэтуяа -

Тэгнэ ш дээ. Тэгээд л яалтгүй.

Дугаржав -

Тийм. Ядаж зүхээд байх юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь хэдэн настайдаа сургуульд оров?

Дугаржав -

Би чинь юу билээ 8-н настайдаа орсон байх шүү.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тийм. Тэгээд яахав. Манай 1938-н оны үед чинь одоо сургуулийн боловсрол чинь их бага байсан ш дээ. Тэгээд одоо энэ манай ерөнхий эрдмсийн сумын сургуулийг төгссөн хүүхэд, Төв аймгийн Баянчандмань гэдэг энэ 72 гэдэг юм даа. Энэнд очиж 7-оо төгсөж байсан юм.

Эрдэнэтуяа -

Аа Өндөрширээтдээ болохоор зэрэг 4-өө төгсөөд

Дугаржав -

Аа 4-өө төгсөөд

Эрдэнэтуяа -

Энд Баянчандманьд

Дугаржав -

Баянчандманьд 7-оо төгсөөд, Төв аймагт ирж 10-н жилээ төгсөж байсан байхгүй юу. Тэгээд дамжиж явж байсан юм.

Эрдэнэтуяа -

Та бол 10 төгссөн үү?

Дугаржав -

Өргөнширээтэд 4-р ангиа төгсөөд, Баянчандманьд 7-р ангиа төгсөөд, Төв аймагт 10-р анги төгссөн.

Эрдэнэтуяа -

Тэгээд?

Дугаржав -

Тэгээд энэ юуны 1959-н оны үед чинь одоо эдийн засгийн дээд, энэ намын дээд сургуулийг татан буулгасан юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэр үед одоо улс орон ч эдийн засагчаар их хэрэгтэй гэж үзэж байсан юм. тэгээд эдийн засгийн дээд сургуулийг байгуулаад. Манай эдийн кзасгийн дээд сургууль чинь одоо тэр үед чинь одоо нэг Сэрээтэр гээд багш байлаа л даа. Дэдэ эрдэмтэн эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн хүн л дээ. Аа тэгээд энэ сургууль чинь байгуулагдаад дотроо олон салбар ангитай. Гэхдээ л олон л доо. Аж үйлдвэрийн анги гэж байлаа. Хөдөө аж ахуйн анги гэж байлаа. Худалдааны анги гэж байлаа. Санхүү, эдийн засаг бүртгэлийн анги гэж байсан байх. Тэгээд энэ олон салбар чиглэлийн анги байсан. Тэгээд нягтлан бодохын анги гэж байсан. Төгсгөж байсан юм байгаа юм. тэгээд л яахав тэр улсууд чинь голцуу л одоо орон нутагт одоо удирдаж ажиллаж байсан даа.

Эрдэнэтуяа -

Та ямар мэргэжлээр нь төгссөн?

Дугаржав -

Аа би худалдааны эдийн засгийн ангийг төгссөн юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

Цаанааса шууд томилогдоод сургуульд орчихдог байсан юм уу?

Дугаржав -

Сургуульд ордог байсан одооны энэ элсэлтийн шалгалт авч байгаагүй. Тэр үед чинь одоо төгсөж байсан хүн одоо цөөхөн байсан юм байна лээ ш дээ. Тэгээд л одоо энэ бидний үед чинь одоо улсын их сургууль гэж байлаа. Аа энэ багшийн дээд сургууль чинь байсан юм. тэгээд эдийн засгийн дээд сургууль, хөдөө аж ахуйн дээд сургууль энэ 4 л байсан байх шүү.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тийм. Тэгээд би энэ юунд бүртгүүлээд эдийн засгийн дээд сургуульд бүртггүүлээд тэгээд намайг худалдааны ангид нь манай декан дарга Содномбалжир байсан юм. тэгээд л тэр чамайг худалдааны ангид нь авна гээд тэгээд л авч байсан юм байгаа юм. тэгээд л би худалдааны ангийг төгссөн дөө.

Эрдэнэтуяа -

Тэгээд төгсөөд хаана ажиллаж байсан. Хаана ажилд, яаж ажилд орсон? Ажлын гараагаа хаанаас эхэлсэн?

Дугаржав -

Аан юу яасн. Би чинь одоо энэ манай Улаанбаатарт чинь холбоо технологи удирдах газар гэж байсан юм. тэнд хуваарилагдаад тэнд л тэгээд нэг одоо энэ юу байна ш дээ. Уртцагаан гэж байна ш дээ. Манай Улаанбаатарын

Эрдэнэтуяа -

Аа тийм. Энд

Дугаржав -

Уртцагааны гудамж. Тэрний чинь баруун урд талын өнцөгт шар дэлгүүр гээд байдаг байлаа ш дээ. Одоо ч байгаа.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Тэрнээс чинь цаашаа явахаар зэрэг замынхаа урд талд хойшоо харсан Янгир гээд рестаран гээд байсан ш дээ. Одоо ч байдаг л юм гэнэ лээ. Тэрний цаад талд хүнсний 33-р дэлгүүр гэж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аа за

Дугаржав -

Одоо тэр өөрчлөөд байнгын барааны дэлгүүртэй болчихсон юм байна лээ. Тэр чинь дан хүнс байсан юм.

Эрдэнэтуяа -

Аан за за

Дугаржав -

Тийм. Тэгээд тэрэнд би эрхлэгчээр томилогдож ажлаа эхэлсэн дээ.

Эрдэнэтуяа -

Сайн ажилласан байна шүү.

Дугаржав -

Тийм яахав.

Эрдэнэтуяа -

Онц сурдаг байсан байх?

Дугаржав -

Тийм яахав. Гайгүй сурсан. Тэгээд тэр үед чинь одоо бас нэлээн хэл амтай юм нь сүү л байдаг юм. сүү чинь одоо гашилчхаад байдаг юм. Их хэцүү. Аа тэгээд сүүг чинь гашилгахгүйн тулд одоо бас нэг одоо юундаа хийнэ. Том хөргөгч бий л дээ. Тэрэндээ хийнэ. Тэгээд зардаг байсан даа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Сүү чинь хямдхан байсан юм даа. 4-н төгрөг байсан болов уу даа. Нэг төгрөг ч байл уу тийм л байсан байх. Тэгээд яахав мах , сүү 2 ногоо. Ногоо бол хангалттай байсан шүү. Тэр үед яагаад гэхлээр энэ сайхан сангийн аж ахуйнууд чинь ногоо их авна. Тэгээд л одоо төмс, байцаа

Эрдэнэтуяа -

Лууван

Дугаржав -

Лууван, манжин, сонгино одоо эд нар чинь бол бүрэн хангалттай байсан ш дээ. Ерөөсөө л их сайхан байсан юм.

Эрдэнэтуяа -

Ёстой бөөн, одоо ингээд л харж байхнаа аягүй оочертой байдаг. Яг тэр үед тийм байсан уу?

Дугаржав -

Тэр үед одоо яахав намрын ногоо хураалтын үед бол бас нэг тийм байх нь байдаг. За тэгээд жаахан юм байдаг. Сүүл үедээ гэртээ эд нар энэ ногоог чинь айл бүр дээр хуваарилж байсан ш дээ. Албан хаагчдад

Эрдэнэтуяа -

Хэзээ хэзээнээс?

Дугаржав -

Одоо тэр намрын тариа хурааж байх үеэр чинь тэр чинь зооринд багтахгүй. Ялангуяа тэгээд л ухаандаа нэг юм уу 2, 3 , 5-н килограмм ч юм уу, 10 килограмм төмсийг чинь 1 төгрөгөөр өгч байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд дуусахгүй ээ?

Дугаржав -

Тэгээд яаж дуусах вэ? тэр чинь асар их юм дарчихсан байсан юм чинь. Тэгээд яахав ногооны хувьд бол их элбэг байсан шүү. Тэгээд одоо манай энэ Дашийг чинь бүтээгээд, яг ардчилал гараад энэ ардчилалаа гарсантай холбогдож, өмчийг хувьд нь шилжүүлж байгаа нэрээр ингээд сангийн ажахуйг сүйтгээд хаячихсан ш дээ. Сангийн аж ахуйг бутраагаад за чи трактарыг нь ав. Комбайныг нь чамд өгчихдөг ч юм уу, за тэгээд нэг запас түлхүүрийг нь надад өгчих. За нэг дугуйг нь нэг хүнд өгчихдөг ч юм уу, ингээд л хуваарилаад хаяаад л ингээд л сангийн аж ахуйн төвлөрсөн сайхан хөрөнгө чинь ингээд л байхгүй болчихсон байхгүй юу. Тэгээд нөгөө газар өмчлөх гэж байгаа гэж хаягдаад л ийм болчихлоо ш дээ. Түүнээс биш нэг хэсэг сайхан хөгжсөн юм. их сайхан байсан юм. одоо ер нь гайгүй сайхан болох байх. Ер ньсайхан болж байна шүү.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Ялангуяа энэ төмс хүнснйи ногоог өөрөө гаргах л юм байна даа. Манайх аа тэгээд нэг гурилаа хангачих юм бол энэ чинь их том асуудал байхгүй юу. Гадаадаас гурил хайгаад байх юм алга. Ногоог чинь авна л даа. Манайхан чинь бас ногоо идэж сурч байгаа юм чинь. Ногоо чинь сайхан юм. манай энэ ногоо чинь хятадуудынхтай ижилгүй шүү дээ. Манай шаргал төмс чинь. Хятадын төмс чинь өлөн бөөс шиг цагаан юм байх чинь манай төмс чинь шаргалтаад л шар тос түрхчихсэн юм шиг.

Эрдэнэтуяа -

Амт нь хүртэл гоё тиймээ?

Дугаржав -

Амт нь ч гэсэн.

Эрдэнэтуяа -

Зөөлөн гоё, урсаад л

Дугаржав -

Зөөлхөн

Эрдэнэтуяа -

Буцлаад л болчихдог

Дугаржав -

Хятадын төмс чинь чанах тусам хатуураад л их удаан чануулна.

Эрдэнэтуяа -

Өө мөд болж өгөхгүй.

Дугаржав -

Тэгэхэд монгол төмс чинь дорхоноо ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм.

Дугаржав -

Дороо сайхан болно. Ийм сайхан ногоогоо тарих нь зөв л дөө.

Эрдэнэтуяа -

Одоо ч тэгээд ногоо тарих нь ихэсч байна аа.

Дугаржав -

Ихэсч байна ихэсч байна. Одоо айл өрхүүд хүртэл аж ахуй хэрэгцээнийхээ хүнсний ногоог тариад , жижигхэн ногооны талбай ашиглаад. Энэ хашаатай айлууд бол бас явж л байна л даа. Болох л зүйл.

Эрдэнэтуяа -

Харин тэгж байна.

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр үед ер нь за тэр агент, дэлгүүрүүдээр сангийн аж ахуйн тарьсан ногоонууд зардаг байж. Хувь хүн бараг ногоо тарина гэж мэддэггүй байх аа.

Дугаржав -

Хувь хүн бол ногоо тарихын шаардлага бараг ч байгаагүй байх. Зүгээр яахав.

Эрдэнэтуяа -

Хямдхан мөртлөө хангалттай байсан болохоор уу?

Дугаржав -

Тийм. Хангалттай байсан болохоор чинь шаардлагагүй шахуу л юм даа. Аа зүгээр яахав зүгээр хашаатай айлууд хашаандаа нэг жаахан юм тарихад сонгино тарьсан ч ургана. Юу тарьчихсан ч ургана ш дээ. Тэгээд манжин бол их сайхан ногоо ш дээ.

Эрдэнэтуяа -

Манжин уу? юу нь сайхан байна?

Дугаржав -

Тийм. Яахав. Чанаад идэхэд сайхан чихэрлэг амттай.

Эрдэнэтуяа -

Одоо сүүлийн үед ер нь манжин багасчихжээ. Ер нь иддэг юм уу?

Дугаржав -

Ялангуяа энэ одоо тэр шар манжин гээд байгаа. Одоо манайхан чинь хүрэн манжин гэж их яриад байна шдээ.

Эрдэнэтуяа -

Хүрэн манжинг аягүй их сүүлийн үед идэж байна. Тарьдаг болчихож. Шар манжингийнхаа хажуугаар тээ?

Дугаржав -

Тийм. Энэ хүрэн манжин чинь бол ялангуяа энэ эмэгтэй хүний царай зүсэнд бол их сайн нөлөөтэй гэж байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм үү? Юунд нь?

Дугаржав -

Тийм. Яахав энэ биеийн ариун цэвэр. Цусны төлжилтийг сайжруулдаг.

Эрдэнэтуяа -

Аа энийг сайжруулдаг.

Дугаржав -

Аа царай зүсийг улам сайхан болгодог. Өнгөлөг болгодог байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан оросууд ер нь их яадаг байсан байх аа? Хүрэн манжинг аягүй их иддэг юм байна лээ.

Дугаржав -

Дээр үеийн л иддэг юм.

Эрдэнэтуяа -

Харин тийм.

Дугаржав -

Тэгээд тэр чинь янз янзаар иднэ л дээ. Ногоон зкуск хийж иднэ. Хоолондоо сайхан хүрэн манжинтай бууз хийнэ. Тэгээд л янз бүрийн сайхан юм хийчихнэ. Эд нар чинь угаасаа ногоо идэж сурсан улс.

Эрдэнэтуяа -

Харин хүрэн манжинг аягүй их иддэг

Дугаржав -

Ийм алгын чинээ махыг чинь ногоотой шөлөнд хийгээд бараг хичнээн цаг чаначихаж байгаа юм ш дээ. Тэгээд нөгөө мах чинь ялзарсан юм болж байгаа байхгүй юу. Нөгөөдөхөө тэгж л идэх юм шиг байгаа юм. монгол хүн бол тэгж идэж чадахгүй л дээ. Хамаг нөгөө цус нь хатчихна.

Эрдэнэтуяа -

Тийм.

Дугаржав -

Зүгээр. Ер нь тэр бол сайхан л хоолыг шөлд нь сайн аягалж өгч байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аан тийм.

Дугаржав -

Тиймээ амархан одоо

Эрдэнэтуяа -

Зажлагдаад бараг бүхлээрээ л орж байгаа ш дээ. Бид нарын ходоодонд бол ганц ингээд давлаа

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгэхэд бол аманд ороод өөрөө бацраад ирэхээр чинь бол жижиглэгдээд л орихож байгаа байхгүй юу. Тэр чинь тийм байна. Нэг талаараа

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тийм байна. Аанхан. Тэгээд тэр хүнсний дэлгүүрт эрхлэгчээр очоод өөр ямар ажилд орсон. Ер нь тэр үед ажилд орох процесс ямархуу байв?

Дугаржав -

Тэр үед чинь одоо яахав дээ. Сургууль төгссөн хойноо бол сургуулд нь албан газрууд руу хуваарь өгчихдөг байсан юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Цаанаас нь

Дугаржав -

Манайх тийм хүн авъя

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Тэрнийхээ дагуу сургууль хуваарилдаг. Сургуулиа хуваарилсаны дагуу тэр хүн маань очно шүү дээ. Тэгээд би яахав худалдааны кололежид ороод тэрнээсээ гараад ажилласан байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэрнээс хойш ямар, тэгээд насаараа тэнд ажилласан уу?

Дугаржав -

Үгүй үгүй. Тэрнээс чинь хойш би яахав бас өөр ажил хийсэн. Тийм. Өөр одоо хүнснйи 56-д нэг хэсэг ажилласан. Тэгээд тэрнээсээ гараад тэр нэг хувийн зусланд жаахан юм хийсэн юм байгаа юм. хувиараа юм хийх нь амар байдаг юм дөө. борлогдохгүй байгаа юм чинь ямар ч ашиг байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгнэ

Дугаржав -

Тэр чинь гадаа түгжээд, үнэгүй тавьчих юм байхгүй одоо чинь. Тийм л болчихдог юм даа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Тэгээд одоо бол уул нь, одоо бол хамгийн ашигтай бизнес бол энэ хүнсний сүлжээ байна. Хуушуур бол их ашигтай байна л даа. Гэхдээ хуушуур бол яг үнэн хэрэгтээ бол хүний биеийн хэрэгцээнд бол тийм сайн нөлөөтэй биш

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Учир нь юу гэхлээр зэрэг гурилан голцуу идэх юм нь ихдээд болно ш дээ тээ. Тиймээ. Чухам одоо бас жаахан тийм сайн биш л дээ. Тэгээд яахав нэг хувь хүнийхээ орлогын хувьд бол ашигтай.

Эрдэнэтуяа -

Аан тийм

Дугаржав -

Хуушуур чинь одоо 300 болчихоод байна ш дээ. Ганцхан хуушуур. Нэг жаахан мах, зүгээр ч жаахан мах биш, цайны халбага байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Тэрний дайны махыг ингээд ингээд элдчихдэг байхгүй юу. Тэгээд л тосолчихно. Тэгээд одоо харин яахав 9-ийн тосонд чанадаг байх аа. Өөхөн тосонд чанана гэж байхгүй л дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан за

Дугаржав -

Тэгээд л жигнээд л. Тэгээд л ашигтай байгаа юм л даа.

Эрдэнэтуяа -

Тийм. Ер нь тэгэх л байх.

Дугаржав -

Тийм. Тэгээд нэг муу тал нь юу гэхлээр зэрэг

Эрдэнэтуяа -

Хүний биед муу л байх.

Дугаржав -

Тийм. Идэж байгаа хүндээ ашиг багатай. Хоол болохоор чинь муу биеийн зохилдлогоо муу.

Эрдэнэтуяа -

Тийм.

Дугаржав -

Эрүүл мэндэд гай авчирна. Тиймээ

Эрдэнэтуяа -

Аанхан. Нэгдэлжих хөдөлгөөний талаар та яриач? Анх яаж гарч байв?

Дугаржав -

Нэгдэлжих хөдөлгөөний хувьд бол би энийг чинь одоо анхлан бол яахав тэр чинь сайн дурын үндсэн дээр ингээдл зохион байгуулж явагдаж байсан юм. тэгээд сүүлдээ одоо нөгөөдөх чинь сунжраад бүүр олон жил болсон байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Тэгээд энэ чинь 1959-н оны үед шахаж гүйцээсэн юм шүү дээ. Ингээд одоо бүгдийг нь нэг бодлын одоо уриалж, тиймээ дээр үед чинь бол ерөөсө намын урилгаар л явж байсан юм чинь. Шинэ намын мэдэлтэй байгаа юм. ингээд хамт хөдөлмөрлөдөг юм ч гэдэг юм уу. тэгж хэлээд л дуусгачих асуудал л даа. Тэгээд тэр 100-н малтай айл гэдэг чинь сүүлдээ өрхөд ээлж байгаа малын тоогоор бага л болсон байх шүү.

Эрдэнэтуяа -

Тийм. Ер нь бага өссөн. Тоо заасан уу? үгүй юу?

Дугаржав -

Тоо заасан байх. Тэр чинь нэг хүнд бог хэд ч билээ, бод хэд ч билээ тэгээд л хонь малаа хувааж сая л үлдээж өгч байсан юм билээ. Үлдээх нь үлдээж байсан. Тэгээд энэ яахав малнууд цөөнгүй байдлаар л төгссөн юм байхгүй юу. Тэгээд энэ маань яахав тухайн цагтаа хийх ёстой ажил байсан байх. Тэгээд яахав энэ хамтын хөдөлмөрийн давуу тал гэдгийг л хүмүүс ойлгосон юм байгаа юм шүү.

Эрдэнэтуяа -

Тийм байх л даа.

Дугаржав -

Хүн одоо дан дангаараа амьдарч байснаас уул нь хамтраад 3-н айл юмуу нийлээд ухаандаа нэг хэдэн хонийг нийлүүлээд бас ээлжлээд хариулаад тэрнийхээ хооронд сураа ч элдэж байдаг юм уу, нэхийгээ элдэж байдаг юм уу, идээ цагаагаа боловсруулж байдаг юм уу эсвэл нэг жаахан тариа ургац жаахан газар хагалж тариагаа тарьчихдаг юм уу, тэр байтугай овсгоотой хүн бол энэ малын тэжээл хүртэл тарьчихаад байна ш дээ. Тийм юм хийсэн ч болж л байна. Одоо тэгээд томоохон сайхан сангийн аж ахуй ч юм уу, тийм аятайхан тариа ногоотой газар бол мал тариа 2 чинь 2-уулаа нийлэхгүй байгаа юм. Юу гэхлээр зэрэг мал нь тариагаа идээд хаячихдаг.

Эрдэнэтуяа -

Аан тэгээд байх шиг байна тээ?

Дугаржав -

Тийм учраас тэр хэцүү ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр нөгөөдөх чинь хаших хэцүү. Тэр том талбайг чинь аймаар юм болно.

Дугаржав -

Аймаар их зардал гарна ш дээ хөөрхий минь. Тэгэхээр нь тариалан тарьдаг улсын газрыг бол бас тэрэнд нь мал орууламгүй л байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тийм бас л тэр чинь улсын өмч л болоод явж байгаа ш дээ. Зүгээр малд идүүлэхээр чинь бас хэцүү ш дээ. Хаясантай ялгаа байхгүй ш дээ.

Дугаржав -

Тэр чинь бөөн шаталт л болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм.

Дугаржав -

Тариалангийн хүмүүс чинь. Тэгээд цаад хүн төлж чадаач уу үгүй ч юу? Тийм л болчихож байгаа юм л даа. Тийм учраас энэ зааглах л санаатай юм шиг байна лээ дээ. Тэгээд бас нэг олон хүн чинь дийлдэж өгөхгүй. Тэгээд л аль нэг ногоо цагаатай газар нь нөгөө улсууд чинь малаа хариулах гэдэг тэгтэл ногоо сайхан тарьчихсан ногоог чинь мал нь идчихдэг. Ингээд тарьж байгаа хүнд л их хохиролтой болчихоод байна.

Эрдэнэтуяа -

Тэр юу танайх ер нь нэгдэлжих хөдөлгөөнд яаж оролцож байсан бэ? танай аав чинь 1948, 1949-н онд гарч ирсэн гэхээр малтай холбоотой, нэгдэлжих хөдөлгөөний үед ямар нэг асуудлаар тээ?

Дугаржав -

Манайх чинь юу яасан юм биш үү? Нэг ер нь тэр сумын удирдлагаас өгсөн шийдлийн дагуу л явж байсан байх.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэгээд яахав. Ингэж яая, тэгж яая гээд л хэдэн мал энэ тэр өгөөд тэгээд л стивентээ аваад тэгээд л явсан болов уу. тэгсэн л байж магадгүй. Манай аав гарснаасаа хойш 1959-н онд энэ Улаанбаатарт оруулж ирсэн юм. тэрийг нь мэдсэн юм шиг манай нэг ахынх тэр хотод ажиллаж байсан юм. Тэр ахынх аав ээжийг татаж авъя гэсэн юм байна лээ. Тэгээд 1958-н онд хотод орж ирээд тэгээд 1958-н онд нас барсан л даа. Манай аав

Эрдэнэтуяа -

Хот нь тохироогүй юм болов уу?

Дугаржав -

Улаанбаатар тэгээд яахав дээ. Нас нь ч өндөр болчихсон байх. Тэр үед чинь Улаанбаатарын хүн ам их бага байсан юм чинь. 200 гаруй мянгахан л байсан байх.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Улаанбаатар ч жаахан хот байсан. Тэгээд одоо энэ манай хамгийн том дэлгүүр чинь одоо энэ

Эрдэнэтуяа -

Хүнсний 1 үү?

Дугаржав -

Тийм. Хүнсний 1 ч сайхан том дэлгүүрт орно. Одоо энэ музей болчихоод байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Байгалийн түүхийн музей юу? Засгийн газрыни ордны баруун талын уу? эсвэл энэ хойд талын уу? засгийн газрын ордны баруун хойд талд нь байдаг уу?, эсвэл яг баруун талд нь байдаг нуу? Үндэсний түүхийн музей юу? Байгалийн түүхийн музей юу?

Дугаржав -

Одоо тэр

Эрдэнэтуяа -

Динзавартай

Дугаржав -

Одоо чи хуучин ард кино театрыг мэдэх үү?

Эрдэнэтуяа -

Аа мэднэ ш дээ.

Дугаржав -

Тэрний чинь дэргэд байдаг баруун тийшээ нэг харсан нэг юутай, баруун тийшээ харсан хаалгатай тэр чинь одоо улсын их дэлгүүр гэж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан за

Дугаржав -

Тийм. Тэгээд тэнд чинь юм улсын их дэлгүүрт чинь бол тухайн цагтаа энд чинь Америкийн наймаачид байсан гэдэг шүү. Дээр үед чинь манайх бас засаад сэлбээд гоё болгоод энэ чинь сайхан л болгосон ш дээ. Тэр үедээ ч их гоё болчихсон юм даа. Тэгээд дараагаар нь энэ манай энэ том улсын их дэлгүүр чинь баригдаад тэр маань музей болсон байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан за тийм.

Дугаржав -

Тэгээд манай улсын их дэлгүүр чинь хятадууд барьж өгсөн. Сайхан ч барилга даа.

Эрдэнэтуяа -

Гоё шүү сүрлэг.

Дугаржав -

Мөн ч сайхан барилга.

Эрдэнэтуяа -

Одоо бол надад одоо баригдаж байгаа байшингуудаас загвар нь бол хоцрогдоогүй шүү.

Дугаржав -

Хоцрогдоогүй

Эрдэнэтуяа -

Тийм. Аягүй гоё барилга.

Дугаржав -

Энийг чинь одоо хаанахын манай сургуулийн нэг улсынхаа их дэлгүүрийг хичнээн дахин багасгаж байсан юм гэнэ лээ ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Гэж ярьдаг юм ш дээ. Энийг чинь хөөрхий минь бас хятадууд ч их тусалсан, монголчууд ч туршлага суусан. Барьж байхад нь манайхан чинь нөгөө юугаа дамнуурган дээгүүрээ дэгнүүлж чадахгүй уначихдаг байхгүй юу. Тусалсан юм бол ганц л байгаа. Тэгээд энэ сайхан барилга аа. Энэ Улаанбаатар зочид буудал байна. Энхтайваны гүүр байна. Энхтайваны гүүрийг чинь манай хятадууд барьж өгсөн юм байгаа юм. энэ чинь сайхан гүүр ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм гоё ш дээ.

Дугаржав -

Энэ чинь 1959-н онд ашиглалтад орсон юм. гэхэд 1959-н оны юм чинь шинээрээ байна ш дээ. 1959-н оны 1-р сарын 1-нд ашиглалтад орсон. Удаж байгаа гүүр шүү.

Эрдэнэтуяа -

Одоо тэгээд өнгийг нь уржнан засаж байна гээд ямар муухай өнгөтэй болгоод хаячихав аа?

Дугаржав -

Хуучин энэ одоо 2 талын хөвөө байна ш дээ. Энэ чинь хөвөө нь бол их гоё байсан юм. одоо аягүй л муухай болгочихсон байна лээ.

Эрдэнэтуяа -

Тийм нэг сонин л засаад хаячихсан байна

Дугаржав -

Тийм. Ямар ч байсан урдахаа бодвол муухай л болсон доо.

Эрдэнэтуяа -

Одоо 50-н жил өнгөрлөө ш дээ. 1959-н оны 1-р сарын 1-нээс чинь

Дугаржав -

Тэгсэн.

Эрдэнэтуяа -

Аргагүй ээ.

Дугаржав -

Сайн барьсан байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм. Сайн баригдсан тулдаа л өдий зэрэгтэй явж байгаа байх. Өшөө дахиад цаашаа 50-н жил амьдрах байлгүй дээ.

Дугаржав -

Амьдрах байх. Энэ их сайн чанартай баригдсан. Тэгээд одоо юу яадаг юм ш дээ. Энэ чинь юу сайн чанартай баригдсан гээд бас манайхан одон медалиар шагнасан л юм байлаа л дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Тийм. Хийсэн улсуудыг нь

Эрдэнэтуяа -

Аа за энд ер нь танай аав чинь нас барлаа. Өөр тэр үед нас барж байсан улсуудыг хөдөө ч юмуу, одоо хүмүүс нас барлаа ш дээ. Тэр нас барсан улсуудаа ер нь ямар байдлаар оршуулдаг байсан бэ? тэр үед

Дугаржав -

Тэр үед чинь одоо

Эрдэнэтуяа -

Ил тавих асуудал ч юмуу, ер нь ямархуу байдлаар яадаг вэ?

Дугаржав -

Одоо энэ Улаанбаатарт чинь бол ил тавих юм байхгүй л дээ. Орон нутагт ил тавина. Тавьж байсан юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Тэгээд манай аав одоо энэ Далан тохойтод л байдаг юм ш дээ. Энд л оршуулсан юм байна лээ. Тэгээд юу одоо газар бунхалсан гэл үү дээ. Тэр лам л модон авсанд хийгээд

Эрдэнэтуяа -

Аанхан тэгээд?

Дугаржав -

Тэгээд л оршуулж байгаа юм ш дээ. Тэгээд тэрийг нь яахав бас нэг ийм

Эрдэнэтуяа -

Чулуун

Дугаржав -

Чулуун хөшөө гэх юм уу, юу гэх юм нэг тийм юм байдаг ш дээ. Тэрэн дээр нь Цэвээндорж 1890-н төдөөс хэдэн он гээд тэгээд биччихсэн. Тийм жаахан бондойсон юм. байж байна лээ. Тэгээд яахав одоо болохлоор зэрэг нөгөө уул нь тухайн цагтаа элсээр сайн элсээр чигжээд сайн хийсэн гэж байгаа. Тэгээд нөгөө 50-н жил тутамд доошоо суудаг байхгүй юу. Тэр чинь

Эрдэнэтуяа -

Тэгэлгүй яахав. Газар чинь

Дугаржав -

Тийм. Нэлээн л суучихсан л байна лээ.

Эрдэнэтуяа -

Ер нь зүгээр нэг асуухад тэр одоо орон нутагт, хөдөө гээд байх юу байхав. Орон нутагт тээ ил тавих асуудал, яагаад хүмүүс ил тавьдаг юм бол та ер нь тэр талаар мэдэх үү? Ямар шалтгаантай, ямар учраас ил тавьдаг юм бэ?

Дугаржав -

Үгүй энэ ил тавина гэдэг маань шалтгаан учрыг нь сайн мэдэхгүй. Тэр яагаад тэгдэг байсан гэхлээр тэр ерөөсөө юуг чинь өнгөрсөн хүнийг чинь цагаан дааввуунд ороогоод, тэгээд л яахав тэр чинь бас юу яана ш дээ. Хүн оршуулж байгаа газар гэж байна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Бас ил тавьдаг газар нуу? Тусгай байдаг юм уу?

Дугаржав -

Тийм тийм. Тусдаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан за

Дугаржав -

Тэр болгон хамаагүй газар тавьчихгүй. Тухайлбал, ухаандаа Далан тохойт. Орон нутагт нутгийнхны өнгөрсөн хүнээ нутаглуулдаг тийм нэг газар байдаг байхгүй юу. Тэнд чинь очоод юу мориор л очно шүү дээ. Бид нар чинь яахав. Тэмээнд нэг өнгөрсөн хойно нь яачихна.

Эрдэнэтуяа -

Тэгнэ ш дээ тээ? Ачаад

Дугаржав -

Тээж явна биз тийм ээ. тэгээд одоо тэр яахав очлоо гэж саная л даа. Тэгээд яахав тэр чинь морь чинь ингэж явсаар байгаад нэг амрахаараа, моиноосоо бууна ш дээ мэдээж тиймээ

Эрдэнэтуяа -

Тийм.

Дугаржав -

Тэгж байх үед морь чинь нэг шээдэг юм. морь шээсэн газрыг монгол хүн чинь сайн газар гэж үздэг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тийм үү? Яагаад сайн гэдэг юм бол?

Дугаржав -

Одоо мэдэхгүй л дээ. Ерөөсөө л дээрээсээ л тэгж үзэж байсан юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аан тэгээд?

Дугаржав -

Тэгээд тэр газраа л оршуулж байсан юм байгаа юм шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тийм үү? Явж явж байгаад л морь нь явж байгаад шээсэн газар нь л

Дугаржав -

Тийм. Газар дээрээ очно ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан тийм

Дугаржав -

Нутаглуулах газар дээрээ очиж байж л тэгээд мориноосоо бууна ш дээ. Мэдээж хэрэг. Тэгээд эн оршуулах уу, тэнд оршуулах уу гэж байх хооронд морь нь морь чинь амарч байхдаа заавал шээдэг юм даа. Тэгээд морь шээсэн газраа оршуулчихаж байсан даа.

Эрдэнэтуяа -

Аан за тэгвэл тийм учиртай тээ?

Дугаржав -

Тиймэрхүү л маягтай байсан гэдэг юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аа за. Тэр бүүр эрт үеэс, би зүгээр бодохнээ бүүр эрт үеэс тэгж байгаад сүүлийн үед бол бас тэр бунхалж оршуулдаг нь бол бас сүүлийн үеийнх юм болов уу гэж боддог юм. тэр үнэн үү?

Дугаржав -

Тийм. Сүүлийн үеийнх

Эрдэнэтуяа -

Тээ 1920-30-аад оны үеэс тэгдэг байсан байж магадгүй ээ. тийм гэж боддог юм зүгээр миний бодол

Дугаржав -

Тэр цагаан даавуунд ороогоод өнгөрсөн хойно нь тэгээд нутаглуулдаг байсан юм. аа тэгээд юу лам хүнийг тасын дуудлага гэж нэг ном уншуулж байсан юм.

Эрдэнэтуяа -

Тасын дуудлага аа?

Дугаржав -

Тийм. Тас шувууг дуудаж ирүүлэхгүй юу.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тас гэдэг чинь том шувуу шүү. Тэгээд тэр шувуунууд чинь тэр тасын дуудлагыг чинь шарил дээр унших юм бол тэр шувуу нь ирдэг л гэж ярьдаг юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэр дороо юу?

Дугаржав -

Тийм. Ирдэг л бололтой юм байсан. Тэгээд яахав тэр шувуунууд чинь жаал тэр өнгөрсөн хүмүүсийн махыг иднэ шүү дээ. Махчин шувуу юм чинь тиймээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Тэгээд сүүл сүүлдээ тэр олон тас шувуу чинь дамжлаад аваад явчихаж байсан гэдэг юм.хөнгөн болчихно ш дээ. Яс нь шахуу үлдэнэ. Тэрийг тэгээд тэр бууцандаа аваачаад идэж уудаг юм байгаа биз.

Эрдэнэтуяа -

Аан бас тэр утгаараа бас дуудаж яадаг л юм байна даа тээ?

Дугаржав -

Тийм. Дээр үед чинь бурханы ном хүчтэй юм чинь. Тэр чинь үнэн зүйл шүү. Тэгээд яахав бид нар үзээгүй болохоор мэдэхгүй. Худлаа гэж бодож магадгүй.

Эрдэнэтуяа -

Аан магадгүй магадгүй. Тэр үед чинь ном тарни гэдэг чинь бас тийм тийм асуудалтай тээ?

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тийм магадгүй. Газар хөрсөндөө шингээхгүй гэж байсан байж магадгүй шүү. Тэгээд амьтны юу болгож дээшээ тэнгэр лүү дээшээгээ яахаас, доошоогоо яадаггүй байх. Одоо харин сүүлийн үед газарт яадаг нэг тийм юу яачихсан байна тээ? Тийм байна. Тэгээд нэг ийм би нэг соёлын довтолгооны асуудал байна. Соёлын довтолгооны үед анх хэдэн оны үед гарч ирж байв? Ямар лоозон уриатай байв? Яагаад гарах болсон гэж байна?

Дугаржав -

За соёлын довтолгоон ерөөсөө л хүн ардаа соёлжуулах, хүн одоо бичиг үсгээр бичих бичигтэй болгох ийм чиглэлтэй л байсан юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэгээд гол нь яахав дээ. Хөдөө орон нутаг чинь ер нь бол тариун цэврийн шаардлага тааруу байсан байх л даа. Тиймээ. Тэгээд нэг тэр чинь болохоороо одоо бас зарим нөгөө ус авахаас залхуурдаг юм уу, аягандаа ус хийхээс залхуурдаг юм уу, аягаа гадна талыг нь долоогоод тэгээд арчиж байсан юмнууд гарч л байсан байх.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэгэхлээр чинь ямар хэрэг байх вэ дээ. Тийм сайхан усаараа угаагаад тэгээд л сайхан арчихад бол болох л байхгүй юу даа.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Ер нь тэд нар чинь бол хөдөө маарал юуны алчуурны юм чинь их ховор байсан юм шүү. Тэгээд нэг дөрвөлжин дөрвөлжин хээтэй ийм нэг нарийнхан юу гарч байсан. Хөлийн ороолт ч хийж л байсан юм.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэр чинь бол аяга арчихад сайхан л эд байсан даа. Дээхин үедээ ч тэр үү, тэгээд тэр болдог л байх л даа. Тиймэрхүү бараа таваарны юмс чинь зарим юм нь бол ховордуу л байсан байх л даа.

Эрдэнэтуяа -

Тэгээд соёлын довтолгооны үеэр яг ард иргэдэд яг ямар шаардлага тавьж байв? Яг тийм тийм шаардлага гээд тээ? Ямархуу шаардлага тавьж байв? Тэрэн дээр бол тийм, одоо тэрэн дээр тийм гээд л одоо жишээ нь хүмүүсийн ярианаас бол ор хөнжлийн даавуу, аяга шанага тээ тийм цэвэрч байдал, тэгээд л нөгөө угаадас усаа гадаа шууд хаячихдаггүй, нүх хийдэг ч юмуу тиймээ. Тийм тийм нарийн шаардлага

Дугаржав -

Тэд нар чинь бас нэг юу яасан байх шүү. Санагдаж байна шүү. Тийм нэг жорлон ухаж байсан санагдаж байна шүү. Жорлон

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Айлууд усаа хийгээд, бас нэг яахав тийм юм хийгээд тэгээд одоо тэр чинь татах барих юм байхгүй юм чинь яахав дээ 70-н килограммын тампуугаар бүрж байсан болов уу даа. Хөдөө чинь мод ховорхон шүү дээ. Хувин гэж юм байгаагүй юм чинь. Яаж нэг юм тогтоосныг нь сайн мэдэхгүй л байна. Тиймэрхүү маягаар л явж байсан байх. Яахав тэрийг нь нэг үзэж хараад л. Тэгээд яахав тэрийгээ хэрэглэж дуусахаараа шороогоор булдаг ч юмуу, ямар ч байсан өөр тийшээ зайлуулж л байгаа юм. жаахан уруудуулаад л нэг ухаж байсан юм болов уу даа.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэр ямар ямар салбарт ер нь өөрчлөлт гарсан бэ? соёлын довтолгооноор?

Дугаржав -

За даа соёлын довтолгооноор чинь одоо энэ яахав дээ, хөдөөний ард иргэд маань ямар ч байсан тэр одоо хувийн ариун цэвэр гэдэг юм уу, гэр орны ариун цэвэр гэдэг юм уу, орчин тойрныхоо ариун цэврийг сахих эрт дээрийн уламжлалаараа байгаль бохирдуулалгүй. Уул устайгаа сайхан харилцаж байсан үе ш дээ. Ер нь одоо манай аав ээж ч гэсэн тэгдэг л байлаа. Энэ юунд бол Туул голын эхээр ч юм уу энд чинь бол туувар хийхгүй гэдэг юм ш дээ. Сүү дусаахгүй гэдэг юм ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Энд одоо нөгөө могой эд нар айлд ороод ирнэ ш дээ. Хөдөө чинь бас өнөө могой чинь гэрт ороод ирэхээр тэгээд могойг чинь гаргахаас аргагүй ш дээ. Тэр чинь аягүй бол юу яана хатгачихна.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэгээд могойны чинь толгой дээр ээжл бас нэг сүү дусаагаад тэрийг нь бид нар юу яаж галын хайчаар гол хийж тэгээд могой чинь усанд их сайн явдаг юм ш дээ. Толгой нь цогнойгоод тэгээд л гялалзаад яваад өгдөг юм. их сайн сэлдэг юм шүү. Тэгээд л явчихдаг юм даа.

Эрдэнэтуяа -

Аа тэгээд ямар ч байсан сүү дусааж байж гаргадаг юм уу тээ?

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Могой ч аймаар тээ?

Дугаржав -

Аймаар аймаар

Эрдэнэтуяа -

Ээ могой аймаар. Тэгээд тэр үнэн юм болов уу? тэр нөгөө бид нарыг бага байхад могойд хатгуулбал могойтой тэр уралдаж усанд очиж хүрэх ёстой гэдэг. Үнэн болов уу?

Дугаржав -

Мэдэхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Тэгвэл хор нь гарна гэж ярьдаг байсан юм. уралдаж очиж тэр гол буюу хамгийн ойр усанд хүрэх ёстой гэдэг. Үгүй харин тэгвэл могой сэлдэг юм байна.

Дугаржав -

Аа могой сэлдэг юм.

Эрдэнэтуяа -

Би харин ёстой могойг сэлдэг гэж мэддэггүй. Сонсоо ч үгүй юм байна.

Дугаржав -

Усанд ёстой сайн сэлнэ.

Эрдэнэтуяа -

Тэр далавч байхгүй юмаар яаж сэлээд байна. Тэр урт сүүлээрээ дэвдэг юм байх даа?

Дугаржав -

Тэр чинь урт сүүлээрээ биш

Эрдэнэтуяа -

Биеэрээ юу?

Дугаржав -

Одоо тэр биеэрээ ингээд тахилзаад яваад өгдөг юм.

Эрдэнэтуяа -

Аа тэгээд ингээд сэлнэ гэсэн үг ш дээ.

Дугаржав -

Аанхан могой чинь ингээд ерөөсөө тахилзаж явж байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм. Байнга

Дугаржав -

Тэр тахилзаж явдаг шигээ л тэгээд усанд тахилзаад л толгой нь цогнойгоод яваад байна.

Эрдэнэтуяа -

За ер нь хатгуулж байсан уу?

Дугаржав -

Үгүй ээ.

Эрдэнэтуяа -

Могойд хатгуулах аймаар байх аа? Ер нь орон нутаг аймаар байх аа тээ? Бас айхтар тээ? Орон нутагт

Дугаржав -

Айхтар

Эрдэнэтуяа -

За тэгээд

Дугаржав -

Энэ хүмүүс бол зүгээр миний л яриа шүү дээ. Энэ мэлхийний тухай нэг домог яриа байдаг юм. энэ мэлхий чинь одоо яадаг ч юм ямар нэг шарх үүсээд одоо өт цацна ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэгэхээр чинь тэр өттэй нь идэхээ больчихно биз дээ. Тиймээ

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Тийм. Өттэй мэлхий олдвол айл их баяждаг гэдэг тийм нэг домог байдаг юм.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Тэгсэн чинь манайд нэг өттэй мэлхий дайралдаж гэнэ ээ. тэгээд тэрнийгээ хонины үсээрээ утах гэсээр байтал нөгөөдөх нь алга болчихгүй юу. Тэр чинь ирмэнэг доогуур ороод дорхоноо л алга болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм ёстой ингээд л алга болчихдог юм ш дээ.

Дугаржав -

Тийм. Тэгээд тэрнийгээ олж авч чадаагүй.

Эрдэнэтуяа -

Аа тэрийгээ авч яах юм? тэгээд?

Дугаржав -

Үгүй тэгээд тэрнийг чинь одоо тэгээд хатаачихдаг юм уу яадаг юм хадгалдаг л байлгүй. Тэр чинь нэг саванд хийвэл үхээд л хатчихна л даа. Дороо л байх тиймээ.

Эрдэнэтуяа -

Тийм байна. Тэгж хадгалах ёстой юм уу тээ?

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Аа бас сонин сонин домог их байх юм аа. Ер нь манай монголчуудын хувьд

Дугаржав -

Могойн чуулган гээд бас нэг домог байдаг юм.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Могой чинь одоо нэг намар ч юм уу, хэдийд ч юм цөмөөрөө цугладаг юм. тэрийг нь могойн чуулга гэж хэлж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Тэгээд тэр могойн чуулгантай дайралдсан хүн азтай байдаг гэж байгаа. Домог бий л дээ. Тэгээд нэг нөхөр хадаг идээ аваачиж, мөргөж нөгөө могойн чуулганы чинь өмнө нэг гялазсан энэ загасны хэвлий нэг гялалзаад өнгө ороод

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэрэнтэй гялалзаад л гараад ирдэг юм байна лээ. Тэгээд мань хүн харчихаад л мөргөөд байж гэнэ. Тэгсэн чинь нэг могой нь нэг өөрийнхөө эврийг унагачихсан гэж байгаа. Тэр хадган дээр нь тэгээд тэр хүн их баяжсан гэж байгаа. Тэгээд сүүлд энэ чинь энэ одоо юуны манай Багадайн буудлын энд шүү дээ. Нэг хүн могойн чуулгантай таарсан байна.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Тэгээд тэр машинтай давхиж явсан байгаа юм. тэгээд тэр могойн чуулганы учрыг мэдэхгүй. Тэр бас сагсуу нөхөр л дөө. Бинзен цацаад нөгөө могойн чуулган дээр чинь юу

Эрдэнэтуяа -

Могойнууд дээр чинь

Дугаржав -

Бөөн шаариг шиг эргэлдээд бөмбөрөөд яваад байдаг юм гэсэн.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Тэгээд мань эр шилбүүр тавиад шатаачихсан гэж байгаа. Тэр тэгээд тэр чинь одоо зүгээр ах дүү орон гэрээрээ сөнөсөн ш дээ. Айхтар шүү. Хүн ер нь муу юм хиймээргүй юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тэр лусын хараал ирэх чинь эвгүй юм шиг байгаа юм тээ?

Дугаржав -

Тийм. Ёстой лусын хараал л болсон.

Эрдэнэтуяа -

Лусын амьтан гэж явдаг юм ш дээ.

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Аймаар айн. Ер нь тэр би яг ингээд энийг сонссон чинь манайхан одоо эцэг эхчүүд, эмээ өвөө нар тэр дээр үеийн сургаал тээ? Тэр домог яриаг хүүхдүүдээ өвлүүлэхгүй юм аа, ярихгүй юм аа. Тэгж ярихгүй бол бид нар чинь тэр үеийн юмыг мэдэхгүй ш дээ. Тэр үеийн тийм юмнуудыг тээ?

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Сонсохгүй л бол ямар тэр үед амьдарч байсан биш. Тэгэхээр тэр юмыг сайн яриад өвлүүлээд

Дугаржав -

Тийм

Эрдэнэтуяа -

тэгвэл бас монгол чинь шал өөр ш дээ. Хүмүүсийн ухамсар гэдэг чинь. Тэр суурь ухамсар гэдэг чинь. Тэрийг бас нэг талаараа тийм болов уу гэж боддог юм. тэр хүнд бас ярьж өгөөгүй бол мэдэхгүзй л байж таараа ш дээ тээ?

Дугаржав -

Мэдэхгүй. Энэ аман ярианы хэл ч юмуу үлгэр, оньсого эд нар чинь тухайн үедээ тэр ард түмнийхээ амьдралтай нийлж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аа яг тэгсэн л байх

Дугаржав -

Тэр нэг уулын мухарт очоод энэ радио эд нар чинь байх биш. Телевиз эд нар байх биш. Хэн очоод ярихав дээ. Тэгэхээр энэ чинь урд урдаасаа тогтоосон юмаа л ярьж өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

За нэг 15-н толгойтой атгаалжин хар мангас гэж байсан юм аа ч гэдэг юмуу, тэгээд л нөгөө хүүхдүүд чинь сонирхоод л тийм мангас гэж юу байдаг юм бол тийм мангас гэж юу байдаг юм бол ингээд сонирхоно шүү дээ. Тиймээ

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Тэгээд тэр чинь оюун ухаан нь хөгжинө. Ер нь оюун ухааныг хамгийн их хөгжүүлдэг юм чинь сонсгол шүү дээ. Сонсгол хөгжиж чадахгүй бол оюун ухаан бас хөгжихдөө муу. Одоо энэ дүлий улсууд эд нар чинь бол маш их муу байна ш дээ. Хөөрхий.

Эрдэнэтуяа -

Оюун ухааны хөгжил үү?

Дугаржав -

Тийм. оюун ухаан

Эрдэнэтуяа -

Хүн тэгээд л сонсоод юм мэдэж авна ш дээ тээ?

Дугаржав -

Сонссоноороо юм мэдэж, тэргүүрээ тэлж тэргүүрээ баяжиж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аан тийм тэгж хөгжиж байгаа даа. Тэр социолизмын нийгмийн үед аа гэр бүлийг улсаас харах, дэмжих тийм асуудал байсан уу? одоо гэр бүл дэмжинэ гэдэг чинь хүн ам өсч байна тээ? Гэр бүл дэмжинэ гэдэг чинь ард түмний амьдрал баталгаажаад тээ? Дээшлэх тийм хандлага тавьж байв уу? ер нь тэр талаар арга хэмжээ авч байсан уу?

Дугаржав -

Үгүй ээ яахав вэ? авч л байсан байх даа. Би одоо сайн мэдэхгүй юм. ямар ч байсан энэ засаг захиргааны хуваарилалтыг байгуулаад аймаг, сум, багд хуваагдаад за тэр тэгээд орон нутгийн чинь хамаг худалдааны байгууллага нь агент шүү дээ. Тэр агентаараа дамжуулж түүхий эдээ нэгтгээд, тэр агентаараа дамжуулж энэ хүнсний бараа, одоо энэ хувцас хунарыг чинь дамжигдаж өгч байсан юм байна лээ. Тэгээд одоо ингэж л явагдаж байсан юм билээ. Энэ чинь гэхдээ тухайн үед болжэ л байсан байхгүй юу. Энэ шуудангаар л явна шүү дээ. Тэр юм чинь. Шуудангаар л дамжина. Захиа занаа ирнэ. Бид нар ч шуудангаар юм хумаа явуулна. Тиймээ. Аа тэгээд дайны үед бол энэ чинь манай монголчууд чинь бас энэ агт морио бол фронтод их бэлэглэсэн шүү. Аль хамгийн сайхан сор болсон морио л өгч байсан байх.

Эрдэнэтуяа -

Тэр социлизмын нийгмийн үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүнийг хэлж байв?

Дугаржав -

Аан

Эрдэнэтуяа -

Эрх мэдэлтэй хүн гэж ямар хүнийг хэлж байв? эрх мэдэлтэй хүн, эрх мэдэогүй хүнтэй, дарга цэргийн хоорондын харилцаа, өдөр тутмын амьдралд ч юмуу? Ер нь ямар тйим ялгаатай байсан бэ? эрх мэдэлтэй, албан тушаалтай дарга

Дугаржав -

Үгүй ээ. Тэгээд яахав ээ. Ер нь юу яаж байсан ш дээ. Ер нь тэр үе чинь бол юмыг бол хаа газраас хамаагүй хүн тавьчихгүй. Одоо нутгийн хүн л одоо гарч ирж байсан ш дээ. Сумын захиргааг чинь сонгуулиар яаж байсан ч юмуу, үгүй юу, аягүй бол аймгийн захиргаа л тавьж байсан юм байгаа биз.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Тэгээд яахав юуны хөдөлмөрчдийн хурал гэж хийж байсан юм шүү. Нэг багийн хурал гэдэг юм уу багийн хурлаар чинь нэг ухуулга таниулга гэж нэлээн явагдаж байсан байгаа шүү. Тэргүүр чинь улсынхаа намынхаа нам нь тэр үедээ барьж байсан юм чинь. Нам засгийн бодлого чинь тэр үед хууль ш дээ. Тэр үед чинь өөр юм байгаагүй юм ш дээ. Нам юу гэж хэлж байна. Намаас монгол бүтээгдэхүүн хийе гэж ингэж ийм зорилт тавьж байна аа. Тэддүгээр зам нэгдлийн төлөвлөгөөг тэгж биелүүлнэ ээ. ингэж биелүүлнэ ээ гэсэн ийм л даалгавар уриатай явж, хүн бүр тэрнийхээ төлөө ажиллаж, сум орон бүхэн тэрнийхээ төлөө мэрийж тэгээд ч бас амжилт олж байсан.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тийм. Тэр үеийн чинь одоо сайн жолооч улсууд, сайн малчин ч юмуу, одоо маршал Чойбалсангаас эхлээд уламжилсан тэр мэргэн бичиг элдэв юмнууд байж л байдаг юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Ер нь социлизмын нийгмийн үед ажилд орох процесс за юу, одоогийн үеийн ажилд орох процесс 2-ын ялгаа нь юу байна? Хүмүүс ажилд оръё, энээ тэрээ ажилтай болох хандлага

Дугаржав -

Одоо дээр үед чинь одоо ажилд орно гэхэд ер нь тэгээд л ярилцаад л одоо тэр баг сумынхаа даргатай ч юмуу, тэгээд л орж байсан байх шүү. 1-рт, аа 2-рт бол тэнд тэгж нэг арын хаалга төвөг энээ тэрээ гэж одооных шиг тийм хүндрэлтэй юм байгаагүй. Ерөөсөө энэ чинь ойлгомжтой нутгийн хүн, нутгийн хүнээ танина шүү дээ. Тэгээд яахав би нэг сумын зарлага хийе л дээ. За яахав энэ чинь бичиг хэрэг хийгээгүй гээд хаячих гэчихгүй дөнгөд яваад байх хүн байгаа юм хэдэн цаас ч болтугай өгье. Энэ хүнийг ингээд аргалчихъя л гэж бодох байх. Түүнээс биш одоо арын хаалгадаад за тэрний хүүхэд байгаа юм, энэний хүүхэд байгаа юм гээд шилж сонгоод байх юм ч байгаагүй. Бүгдээрээ адилхан хийж байна. Малаа маллаж байсан улсууд нэг их тийм илүү дутуу хийгээд байх юм байхгүй. Тийм үе л байсан юм. тэгээд сүүлдээ яахав. Бага сургууль, дунд сургууль төгсөөд хүүхдүүд нь сургуульд яваад энэ тэгээд боловсон хүчин чинь 1960-аас 1970-аад оны үед л их сайн хүчээ авсан шүү дээ. Тийм. Сайхан боловсон хүчинтэй болсон. Хүн эмнэлэг, мал эмнэлэг энэ тэр биеэ дааж чадах чадалтай болчихсон. Мэдлэгтэй чадалтай. Тэгээд одоо нутаг нутагтаа л ажиллаж байлаа ш дээ. Малын эмч ч ялгаа байхгүй. Хүний эмч ч ялгаагүй.

Эрдэнэтуяа -

Ер нь юу?

Дугаржав -

Багш нар байна. Одоо энэ хөдөө чинь 3-н том үндсэн чиглэл байна. Одоо энэ бгш нар байна. Малын эмч байна. Хүний эмч байна. Тэгээд яахав эм хангамж чинь бас хүн нь хүнээрээ, мал нь мал эмнэлэгээрээ салж ирсэн юм даа.

Эрдэнэтуяа -

Манай гадаад харилцаа ямар байсан бэ? манай улсын

Дугаржав -

Манай гадаад харилцаа чинь одоо ер нь НҮБ-д чинь 1961-н онд элс лүү дээ?

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тийм байх аа?

Эрдэнэтуяа -

тийм. 1961-н онд НҮБ-д элссэн.

Дугаржав -

Тэрнээс хойш чинь л энэ гадаад харилцаа чинь хүчээ авсан үе шүү. Тэгээд л улам хөгжөөд ингэж байгаа юм. тэрнээс өмнө бол яахав дээ.

Эрдэнэтуяа -

Орос. Орос ах нар

Дугаржав -

ЗХУ-тай харилцаж байсан байх. Сүүлдээ энэ чинь яахав цаашаагаа одоо ингээд

Эрдэнэтуяа -

Эдийн засгийн харилцан туслалцаа

Дугаржав -

Удирдах зөвлөлийн гишүүн байсан байх шүү. Монгол чинь бас

Эрдэнэтуяа -

Тэр утгаараа нэлээн улсаас юм авсан байх шүү.

Дугаржав -

Тийм тийм. Чех, Польш, Унгар, Румен энэ тэр гээд. Тэгээд одоо Румены мебель гээд манайд ирж л байлаа. Польшийн одоо евак гээд мотоцикль. Энэ чинь их хүчтэй мотоцикль шүү дээ. Хэдэн онд ч гарсан юм. энэ Чехийн одоо яавь байна. Энэ чинь их сайн мотоцикль байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Яавь чинь одоо сайн шүү.

Дугаржав -

Яавь чинь одоо ирэхээ байчихаад байна. Саяхан болтол мангайд 1959-н онд энэ Чехийн шекото гэдэг машин ирж байсан юм. хувийн машин л даа. Тэгээд манай сумд анх Цэрэн-Очир гэж манай нэг багш авч байсан юм.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

15000-н төгрөгөөр авч байсан юм. тэр үеийн 15000 гэдэг чинь их мөнгө дөө.

Эрдэнэтуяа -

Пөөх. Их байлгүй яахав дээ.

Дугаржав -

Их хүчтэй машин ш дээ. 15000-н морины хүч гэдэг чинь мундаг хүчтэй юм шүү. Тэгээд хойд дугуй нь ийм дотогшоогоо маажгийдуу.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэгээд арагшаа хэдэн хүн сууна ш дээ. Тиймээ. Ачаа бараагаа ачаад ирэхээр ингээд тэгшилчихдэг. Их боловсронгуй машин шүү.

Эрдэнэтуяа -

Ямар сонин машин бэ тээ?

Дугаржав -

Тийм. Чех чинь техникийн тал дээр их хөгжилтэй ш дээ. Машны хувьд бол маш сайн.

Эрдэнэтуяа -

15000-н төгрөгөөр их л мөнгөтэй хүн байна даа. Хур мөнгө байсан л байх даа. Бодвол тээ?

Дугаржав -

Өө тэр хур мөнгө.

Эрдэнэтуяа -

Тийм л байх. Тэрнээс биш

Дугаржав -

Хөдөөний хүн чинь нөгөө нэг кинон дээр гардаг ш дээ нэг мөнгөө хадгалаадахсан чинь оготно идчихээд гараад ирдэг.

Эрдэнэтуяа -

20-н шарыг минь 2-хон оготно идчихлээ гэж үү?

Дугаржав -

Тийм. Тэрэн шиг хөдөөнийхөн чинь мөнгөө их хадгалж байсан. Мөнгийг чинь хэд хэдэн аргаар олж байсан байгаа юм.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Малаа яахав Улаанбаатар луу одоо бүлгээрээ нийлж явж бас малаа худалдана ш дээ. Ингэж бас орлого олж байлаа. Аа ноосоо тушаадаг байлаа. Адууныхаа дэл сүүлийг тушаана. Тэгээд мах бэлтгэлд мах өгдөг байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аа малынхаа махыг

Дугаржав -

Тийм. Малынхаа махыг нэг бод нь хэдэн килограмм мах ч билээ. Тэгээд яахав улсууд чинь нэг үхэр тавьчихаар чинь тэр айлаас чинь мах илүү гарчихдаг юм. тэрийг нь худалдаж авч нөгөө айл нь авах иймэрхүү маягаар зарим нь төлдөг байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

За энэ хувьчлалын талаар ер нь ардчилал, хувьчлалын талаар ер нь, за ардчилалыг нь эхэлье. За ер нь хэдэн онд яаж анх гарч байв? Хэн анх ярьж байв? Яагаад гарах болсон гэж байна аа тээ?

Дугаржав -

Ардчилал 1990-н онд гарсан. 1980-аад оны сүүлээр энэ Европын орнуудад ардчилсан хувьсгал гарч, хуучин социлизмын тогтолцоо, хуучин социлизмын систем бол уналтад орсон л доо. Тэгээд энэнээс улбаалж, сэхээтнүүд чинь одоо мэдэж байлаа л даа. Ингэж л гарч ирсэн юм байгаа юм. тэгээд энэ хамгийн анх ардчилсан хөдөлгөөнийг зохион байгуулсан хүн бол манай Зориг юм шүү дээ. Одоо ингээд л Элбэгдорж болчихоод л явж байх юм.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Дугаржав -

Тэгээд одоо энийг бол Зоригийг гээд хэлж байгаа хүн ч алга л байх юм. Зориг ч яахав хөөрхий минь тэр хооронд амь нь эрсдэж ингэж хохирсон хүн байгаа юм аа. Уул нь бол яах аргагүй Зориг гаргасан. Яах аргагүй яахав вэ харин намыг байгуулахыг бол энэ хэн хийсэн юм.

Эрдэнэтуяа -

Элбэгдорж уу?

Дугаржав -

Биш ээ.

Эрдэнэтуяа -

Бат-Үүл

Дугаржав -

Бат-Үүл. Бат-Үүл чинь ардчилсан намыг байгуулж, энэ хувьсгалт намтай зэрэгцсэн нам гаргаж ирсэн хүн шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэгэхэд чинь одоо Бат-Үүл гэхгүй. Элбэгдорж л гээд байгаа юм биш үү тээ? Сүүлийн үед бол тэгдэг болоод байна шүү дээ.

Дугаржав -

Элбэгдорж чинь яахав дээ. Толгойлох зохион байгуулахад л жаахан юманд оролцох нь оролцсон л байх. Гол хийсэн хүн чинь бол үнэхээр охион байгуулсан хүн бол Зориг л байхгүй юу. Тиймээ

Эрдэнэтуяа -

Анх тэгээд ер нь ямар амлалт өгч, ер нь ард түмэнд юу гэж хэлж гарч ирэв?

Дугаржав -

Яахав ээ. Ерөөсөө өлсгөлөн зарлаад, улс төрийн товчоонуудыг огцор гэж шаардлага тавьсан юм байгаа юм. тэд нар чинь хэдэн жил шаардлага бичиг намын төв хорооноос засгийн газарт өгсөн гэсэн ш дээ. Тэгээд л тэр шаардлагыг нь хүлээж аваад л огцороод, тэгээд тэр үед чинь юу бас нэг сонгууль явагдаад, тэгээд одоо энэ засгийн газраа байгуулаад

Эрдэнэтуяа -

Ер нь тэгээд?

Дугаржав -

Эхэлж анхлан ардчилсан нийгэм гарч байсан юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд би ингээд юу яалаа л даа. Энэ өлсгөлөн зарлаад тэр бичиг өгөхөд тэр ямар хурдан улс төрийн товчоо огцорч бууж өгч байсан. Яагаад тэгсэн юм?

Дугаржав -

Үгүй тэр чинь тэгэхээс аргагүй болсон юм. яагаад вэ гэхлээр энэ гадаадын орнууд чинь одоо ухаандаа Румен гэхэд чинь Челофекны эсрэг хувьсгал гарч ирээд, хөөрхий минь авгайтайгаа хөтлөлцөөд гүйж явдаг байхгүй юу. Аминдаа амиа аврахын тулд тэгсэн чинь буудаад алж л байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр төрийн эрх мэдэлтнүүдийг үү?

Дугаржав -

Тийм. Одоо энэ яахав шинэ хувьсгал ардчилсан хувьсгал гараад ирж байгаа юм чинь. уул нь бол эмээн үзэх ёсонд бол уул нь бол буудаагүй л юм байгаа юм. яахав дээ. Ял өгөөд л тэгдэг юм уу, нутаг заагаад нэг тэгээд өнгөрөөчихөж байгаа юм. тэгээд алагдаж л байсан л даа. Тэр их хүчтэй гадаадын давалгаа болсон учраас энэ манайхан чинь тэр учрыг мэдээд, одоо ерөөсөө тийм цус урсгахгүй л гэж үзсэн юм. тэгээд Батмөнх гуай чинь ерөөсөө огцоръё гэдэг санал тавиад хувьсгалт намд очиж гэрээгээрээ авчирсан юм байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Тэгээд л эд нар чинь засгийн газраа байгуулаад ингээд л эхэлсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан за. Ардчилалын ер нь үр нөлөө?

Дугаржав -

Өө энэ ардчилал бол үнэхээр шинэ нөлөөтэй зүйл болсон л доо. 1-рт ард түмэн чинь бол хэдийгээр үндсэн хуулин дээрээ ард түмэн эрх чөлөөтэй гээд байгаа боловч манай ард түмэн чинь эрх чөлөөгөө бүрэн эдэлж чадахгүй байсан ш дээ. Гадаадад явж чадахгүй. Гадаадад явбал паспорт байхгүй.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Тэгээд одоо энэ гадаадад байгаа улс чинь эрх чөлөөгөөэдэлнэ гэсэн асуудал бол үнэндээ харин ардчилал ирээд бий болсон зүйл шүү. Гадаад паспорттай бол хаашаа ч явчихна. Одоо гараад ёстой хаашаа л бол хаашаа л явчихна. Одоо гараад Каза ч явна. Каши ч явчихна. Ийм болчихлоо. Тэрнээс өмнө чинь бол хязгаартай. Цөөхөн хэдэн дипломт паспорттай нэг дарга нар, энэ гадаад явдлын яамныхан гэх мэт албаны улсууд л явдаг байснаас зүгээр жирийн иргэн явна гэсэн ном бол байгаагүй юм. одоо байхдаа бол нэг сайндаа эмчилгээ хийлгэх юм уу, ах дүү нар нь гадаадад ажилладаг бол тэрэн лүгээ яваад ирдэг ч гэдэг юм уу иймэрхүү л байсан юм. аа зүгээр харин яахав сайн ажилласан улсууд бол гадаадын амралтад ч юм уу, сувилалд ч юм уу явдаг ийм л байсан юм.

Эрдэнэтуяа -

Ардчилал гарснаар таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн өдөр тутмын амьдралд?

Дугаржав -

Үгүй ээ яахав ээ. ардчилал гарч ирснээр за яахав хэдэн 1000-н цаасны хувьцаа өгсөн юм байгаа юм. тэгээд хувьцаа гээд би чинь Говьд бүртгүүлсэн санагдаж байна. Тэгээд албан газрууд, хаа дуртай албан газрууд хувьцаагаа өгч оруулж, тэр хувьцаагаараа дамжуулж тэд нар тэр байгууллага чинь ашиг олно ш дээ. Тиймээ. Тэр ашгаасаа өөрийнхөө хувьцааны хэмжээгээр орлого олж мөнгө авах ийм л юм байсан юм. моод гэдэг чинь сонин л юм байсан. тэгтэл нөгөө байгууллага чинь ашиг орлогоо нуугаад, хуваарилах юм байхгүй. Бид хэд тэрнийг нь одоо бид тэгээд ерөөсөөл шалтгаан хувьцаа худалдаж байгаа газар шаардах өгсөн л дөө. Тэгсэн чинь тэрийг нь хүлээж аваа ч үгүй. Тэгээд хувьцаа ч байхгүй юу ч байхгүй болсон. Уул нь тэр гадаад улсууд чинь ингээд л явдаг юм байна лээ л дээ. Манайхан бол тийм тогтолцоо нь бүрдээгүй. Хүмүүсүүд удирдлага маань тийм ухамсаргүй байгаа юм л даа. Хүндээ өгье гэдэг бодол байхгүй. Ашиг олоогүй гээд тонгойно. Одоо л ашигтай ажиллаж байгаа. Гишүүддээ ашгаа хуваарилдаг байхгүй юу. Ард түмэндээ хүргэе гэдэг тийм бодол байхгүй. Хар амиа хичээгээд л ерөөсөө зорилго нь л тэр. Тэгээд тэр бид нарын хөрөнгө гэдэг шиг тйимэрхүү л юм гаргаж байсан байх. Тэр удирдлага нь буруу. Гэхдээ адилхан л хүн шиг амьдрах гэж байж, хүн л явъя гэвэл хүнээ бодох хэрэгтэй ш дээ. Ер нь одоо энэ манай бурхан багшийн өглөгүүдээс хамгийн дээд нь бол номын өглөг байдаг юм. тэгээд тэрэндээ өгдөг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Тиймэрхүү. Тэгээд эд хөрөнгийн өглөг байдаг байхгүй юу. Тиймэрхүү өглөг байдаг юм даа. Тэгээд тиймэрхүү хэргүүдээс хүмүүс их хохирсон. Тэгээд хувьцааны тухай ойлголт бид нар чинь мэдэхгүй юм чинь. тэр чиньманай энэ ардчилсан хувьсгалыг, ардчилсан холбоог гаргасан улсууд чинь болорсрол авчихсан. Тийм улсууд шүү дээ. Тийм хэмжээнд бид нар маань хүрч чадахгүй ш дээ. Нэг аятайхан хүнтэй харьцахын тулд тэр хүн чинь бас тэр хүний л хэмжээний боловсролтой соёлтой байж л тэгж харьцана ш дээ. Түүнээс биш огт мэдэхгүй хүн бол цагаа гэж ярихад яа гэж яриад байвал тэр 2 хүний чинь үндсэндээ л эсрэг л 2 тийшээ салаад орно ш дээ тиймээ. Тэгэхээр зэрэг гэртээ ирэх юм чинь.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Нэг тийм хувьцааны тухай асуудал байгаа юм. аа 2-рт юу гэхээр зэрэг газрыг чинь одоо ингээд хувийн хашаа байшинг чинь орон сууц гэж хувьд өглөө л дөө. Энэ чинь одоо их том асуудал. Орон сууцыг чинь хувьд өгөөд энэ орон сууцыг хувьд өгснөөр нэг хэсэг нь яахав тэрнийгээ хувьдаа аваад сууж байгаа хүн ч байгаа байх. Зарж борлуулаад амьдралдаа хэрэглээд хашаа байшин ч болгодог юм уу, гзар авдаг ч юм уу ингээд ч явж л байгаа хүн байгаа л байх. Бүүр огт байхгүй жийгдсэн хүн ч байгаа. Ингээд олон янз байна ш дээ. За энэ одоо ингээд бас юу ингээд бас газрыг бас хувьчилж хүмүүст олгоно гэж байгаа нь энэ одоо бүтэх юм уу, үгүй юу юм уу. тэгээд энэ газар гэдэг маань аль албан тушаалтай хүн нь эрх мэдлээрээ энэ улсыг чинь аль хэрэтэй юмыг нь авчихаж байгаа юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Одоо энэ нэг Зайсангаас голоо дагаад баригдсан баахан барилга байгаа. Эзэн гуай нь ч хэн юм. эд нар чинь бол дандаа эрх мэдэлтэй улсууд л барьчихсан байгаа байхгүй юу. Аа над шиг юм баривал нураагаад хаячихна ш дээ. Тийм. Чи яагаад барьсан юм. зариа нь барьдаг юм гэж санана ш дээ. Тэр тэгээд зайлшгүй нураагдана. Тэрнийг нь зайлуулж хаяж байгаад л барина.

Эрдэнэтуяа -

Эрх мэдэлгүй?

Дугаржав -

Тийм. Одоо энэ нэг бүдүүн юмыг нурааж чадахгүй л байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм. Чадахгүй

Дугаржав -

Тийм. Тэгээд 2-рт бас Туул голоо бас эд нар чинь бузарлаад хаячихаж байгаа байхгүй юу. Голоо хамгаалъя гэдэг нь л хамгийн чухал юм байгаа юм. энэ хүнээ хайрлах нь хайрлалгүй яахав. Энэ чинь гол гэдэг чинь ганцхан хүний юм биш шүү дээ. Ганц хэдэн баян хүний юм биш. Тийм учраас бол энэ Туул голыг хамгаална гэдэг бол маш зүйтэй. Одоо нэг сайхан хүн ирж энэ гол даяар нэг мод тарьчихсан. Тэгэхээр гол хичнээн бургастай байна уу, төдий чинээ усны унрага нь сайн болдог. Бороотой идшээрээ усаа татдаг юм байна.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Тэгээд тийм сайхан ажил хийж байгаа нэг хүүхэд байдаг юм. тэр их сайн хүү. Одоо манайд чинь 1000-н модыг, 100000-н модыг тарина гэсэн хүн байж л байна. Манайд юм хийж байгаа хүн байна. Сайн дураараа хийж байгаа хүн байна. Тэрнийг сайхан устгаж байгаа хүн ч байна. Одоо энэ алт гэдэг аюултай юм. Энэ одоо

Эрдэнэтуяа -

Баллаж байна

Дугаржав -

Энэ одоо газрын хэвлийг их сүйтгэж байна. Тэр Хөвсгөл аймгийн ямар сум ч гэнэ үү. Бас алт ухна гээд зөвшөөрөл авчихсан. Лиценз гэж нэг айхтар юм нэг лиценз олгодог хүнийг барьж өгдөг тийм бичиг байна л даа.

Эрдэнэтуяа -

Тийм.

Дугаржав -

Тэр л одоо их сүйтгэж байна. Тэгээд тэр Хөвсгөлийн ард олон тэрийг ухуулахгүй байлгүй дээ. Битгий л ухаасай.

Эрдэнэтуяа -

Арай ч дээ. Ёстой Хөвсгөлөө ухвал баларллаа ш дээ одоо. Хөвсгөл байхгүй болчихвол монгол байхгүй болчихоод байна ш дээ. Гол нэг ганц гайгүй газар нь тээ?

Дугаржав -

Тийм. Маш сайхан ус шүү.

Эрдэнэтуяа -

Усны юутай овоо гайгүй газар шүү тээ?

Дугаржав -

Гэхдээ одоо өнгөрсөөр 60-н жил болж байж цаашаа гэтэлж их явдаг. Сайхан л нуур даа. Тэгээд тэр Хөвсгөл нуураа хамгаалъя гэсэн хөдөлгөөн гарсан л юм байна лээ. Тэгээд энэ манайд чинь бас байгалаа хамгаалъя гээд Онги голын хөдөлгөөн гээд бас нэг хөдөлгөөн байдаг юм.

Эрдэнэтуяа -

Аан тийм

Дугаржав -

Онгийг чинь бас энэ алт ухдаг юмнууд сүйтгэсэн байхгүй юу. Энд чинь Улз дээр улана бай луу дээ. Тийм насос цутгадаг байсан гэж байгаа. Тэгтэл одоо дээр нь аваачаад нөгөө алтаа угаахын тулд хонхорхой нүх ухаад нөгөө хулыг нь хаячихсан. Тэрнээсээ болоод гол чинь юундаа нарийн тийм очиж чадахгүй болчихоод байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Одоо л харин очиж магадгүй. Тэгээд тэр нутгийн ард түмэн чинь тэрийг чинь дийлэхгүй юм аа.

Эрдэнэтуяа -

Дийлэхгүй дийлэхгүй.

Дугаржав -

Энэ мөнгөтэй төгрөгтэй, алттай хүмүүс чинь одоо тэгээд л нэг хэсэг нь ингээд л байгалиа ховхойлоод тэгээд цөмөөрөө л усгүй болохоор чинь цөмөөрөө л үхнэ ш дээ. Эд нар ямар алтаа идээд, алтаа ямар уугаад ингээд суугаад байх юм биш.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн тийм гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Дугаржав -

Надад нэг их тийм юм байдаггүй юм аа. Гайгүй

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Яахав зүгээр нэг социлизмын нийгмийн үед, социлизмынг үед чинь сургууль тиөлбөргүй улсаас төлж байсан. Тэр ч байтугай бидэнд 220-н төгрөгнөөс 250 билүү 300 ч бай луу төгрөгний стивенттэй байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Дугаржав -

Бид нарыг төгсөх үед чинь

Эрдэнэтуяа -

Аа оюутан

Дугаржав -

Тийм. Оюутан. Тэргүүрээ амьдарч л төгссөн ш дээ. Бид нар чинь нөгөө өөр орлого гэх юм байхгүй. Харин зун нь яахав нэг гуанзанд ажиллаж нэг сав угаагч ч юмуу эсвэл нэг бууз хуушуур зардаг ч юмуу тийм юм хийж л явлаа. Тэгж байгаад л төгссөн дөө. Хэдэн жилдээ бараагүй ээ. Ер нь гайгүй шүү. Социлизмын үед чинь хүнийг их анхаардаг байсан юм. яагаад тэгсэн юм. ялангуяа энэ гэр бүл, хүнийг чинь их анхаарал тавьдаг байсан шүү.

Эрдэнэтуяа -

Хүн лүү чиглэсэн үйл ажиллагаатай.

Дугаржав -

Тийм. Одоо энэ ЗХУ-ын комминист намын төв хорооны дарга Николов Сергевич Белшиев гээд хүн байсан юм. тэр хүн ингэж лоозон тавьж байсан ш дээ. Бухнийг хүний төлөө, хүний сайн сайханы төлөө гэдэг лоозон тавьж байсан байхгүй юу. Мөн сайхан байгаа биз.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Одоо тэгээд тийм лоозон хэрэгжихгүй л байна ш дээ. Тийм ээ. ер нь одоо тэрнийхээ төлөө л явах хэрэгтэй. Тийм. Энэ хүн гэдгийг чинь хэдэн 100-н жил өмнө алтаар барьж өгөөд. Мөнгөөр барьж өгөөд тэрний хоолыг үнэ төлбөргүй байлгалаа ч гэсэн хийж идэж чадахгүй ш дээ. Тэгэхээр чинь хүнийг байгаа байгаа цагт нь, байгаа байгаа нөхцөлийг нь л сайжруулж байх хэрэгтэй юм гэж бодоод байгаа юм.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Дугаржав -

Байхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Дугаржав -

Онцгойроод байхгүй. Яахав тэгээд бэлэн жишгээр л явсан. Тийм нэг тйимэрхүү л явсан.

Эрдэнэтуяа -

Аанхан

Дугаржав -

Тэгээд яахав тэр үед чинь бас ер нь дээр үед чинь юу л даа. Болж өгвөл яахав сургууль төгсгөчихсөн гэсэн хүсэл. Өөр чинь би одоо тэгээд яахав аав ээжийн тусыг ямар ч хүний хүүхэд энэ аав ээж ч гэсэн бас хүүхдээ сургууль соёл төгсгөе ингэж нэг адуулъя гэсэн бодолтой л байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхан тийм.

Дугаржав -

За энэ манай социлизмийн үед чинь бас нэг тийм юм гарч ирсэн юм байгаа юм. тэр ТМС. Нэг бодлын одоо хувь хүнд ямар нэг мэргэжил олгож байгаа юм даа. Одоо барилгын шохойчин ч гэдэг юмуу, барилгын өрлөгчин ч гэдэг юмуу. Аа эсвэл сантехникийн засварчин ч гэдэг юмуу, ямар нэгэн гагнуурчны мэргэжил олгоод тэргүүрээ хөөцөлдөөд тэр чинь амьдралаа хөөдөг юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Дугаржав -

Одоо гуталчин ч гэдэг юмуу. Одоо энэ гутал зан оёдог хүн бол одоо энэ дарга хийсэн хэдий шахуу цалинтай болчихоод байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм байна.

Дугаржав -

Энэ чинь хэн ч зан тавиулж таараа ш дээ. Тэрийгээ сэлбэж өмсөнө тиймээ. Тэгэхэд чинь тэр хүн хийж л чадах юм бол орлого нь бол орж ирнэ биз дээ.

Эрдэнэтуяа -

Тэгнэ ээ тэгнэ.

Дугаржав -

Сайхан гуталтай бол явна шүү. Яахав жаахан бохирдуу л юм. масло хэсээд жаахан оройн жин ахиад ирвэл тэр бол амьдарч болох л байх л даа. Тийм.

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.