Bavaasan


Basic information
Interviewee ID: 990190
Name: Bavaasan
Parent's name: Töödii
Ovog: Chonos
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: [blank]
Born in: [None Given] sum, Selenge aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: teacher
Father's profession: head of sewing artel


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
life in wartime
work
privatization
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

За та амьдралынхаа тухай ярьж өгнө үү?

Баваасан -

За тэгээд би 1935-н онд төрсөн. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Талын булаг гэдэг газар за тэгээд яахав тэгээд гол нь Алтанбулагт шилжээд ирсэн. Гэр бүлээрээ аав ээжтэйгээ

Эрдэнэтуяа -

Аанхан. Бага байхдаа юу?

Баваасан -

Тийм. Тэгээд Алтанбулагт байхдаа юм хийдэггүй байсан. Тэр үед чинь Алтанбулагт цэцэрлэг яслитай тэр үед чинь одоо нэлээн юу шүү дээ. Дэргэдээ соёлтой

Эрдэнэтуяа -

Соёлтой хөгжилтэй арай л

Баваасан -

Тэгээд Алтанбулагт юутай яахав ясли цэцэрлэг гээд ерөөсөө анхнаасаа үүсчихсэн. Энэ манай эцэг юуны Алтанбулагийн сургуулийн багш.

Эрдэнэтуяа -

Аан за.

Баваасан -

Тэгээд хичээлийн эрхлэгч хийгээд ингэж байж байгаад өнгөрсөн. Тэр яахав надад ч гэсэн тэгээд яадаг вэ гэхээр зэрэг чинь надад чинь сургадаг юм. Ерөөсөө л манай эцэг бол архи тамхи хэрэглэдэггүй. Ер нь их зарчимч. Ямар сайндаа манай аавын жингийнхэн чинь сургууль манай эцэг чинь бүх сурагчдыг ингээд юу уулзалт болж байхад манай эцэг ороод ирэхэд л сурагчид нам болчихдог. Бүгдээрээ заал. Яагаад гэхээр манай эцэг бол их гярхай. Тэр хүүхдүүдийг чинь тэрний тэр бос гээд л тийшээ гараад ир гээд ерөөсөө яадаггүй. Тийм учраас бүгдээрээ айдаг.

Эрдэнэтуяа -

Хүндэлдэг. Яахав тэр үеийн айдаг чинь хүндэлдэгийн л нэг хэлбэр тээ?

Баваасан -

Тийм тийм. За яахав би чинь ингээд сургуульд анхлан би сургуульд орохдоо Хэнтий аймагт Өндөрхаанд манай эцэг тэнд бас

Эрдэнэтуяа -

Томилогдоод

Баваасан -

Хичээлийн эрхлэгчээр томилогдоод очсон. Тэгээд тэнд би 10-н жилд 1-р ангид орж яг дайны үе.

Эрдэнэтуяа -

За.

Баваасан -

Тэгээд яахав. Тэнд очсон. Яахав тэр үед унаа машин ховор. Шуудангийн машнаар би чинь нөгөө эмээтэйгээ нэг ахтайгаа ингээд 3-уулаа ингээд түрүүлээд явуулчихаж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхан. За

Баваасан -

Тэнд тосож авна гээд л. Бид 3 ирээд тэр шууданд ирээд буугаад ирсэн чинь тэнд л одоо Япон гэдгийг чинь мэдэхгүй. Тэгсэн 2, 3-н Япон баригдсан Японыг туугаад явж байсан. Тэгээд л одоо ингээд тэгээд тэнд чинь бол намайг байхад юу байсан. Яг дайны байдалтай өө юм ховор. Одоо дэвтэр гэхэд чинь нөгөө нооройсон ноосон. Тэр чернилээр бичихийн арга байхгүй.

Эрдэнэтуяа -

За уусаад үг нь мэдэгдэхгүй.

Баваасан -

Тийм. Уусаад тэгээд дандаа харандаагаар бичдэг. Харандаагаар бичдэг байсан. Тэнд чинь бид нар эсгий гэрт

Эрдэнэтуяа -

Өө за сургууль нь эсгий гэрт?

Баваасан -

Сургууль нь бүгд эсгий гэрт бүгд ангиуд нь тэгээд эсгий гэрт байдаг байсан. Яахав нэг сургуулийн ерөнхий байранд бол байсан. Тэгээд яахав тэнд чинь бас дайны үед чинь хэцүү.

Эрдэнэтуяа -

За юу нь хэцүү байна? Тодруулбал,

Баваасан -

Орой үдэш явуулахгүй. Юмнууд нь бүх юм нь хаалттай. Хяналттай. Хамаагүй явуулахгүй. Гадагш нь хамаагүй тоглолуулж явуулахгүй. Юутай гээд. Өнөө дайны үе учраас

Эрдэнэтуяа -

Аан.

Баваасан -

Тэгээд л бүх юм чинь картаар ингээд л нэг бараагаа авчихдаг. Тэрнийг бол бид яаж мэдэхэв. Гэхдээ ер нь тиймэрхүү л байсан. Тэгээд Орос цэргүүд, монгол цэргүүд урагшаа Халхын гол тэгээд л урагшаа хөвөөд л байдаг. Тийм байсан. Тэгээд яахав би сургуульд л байсан. Тийм дэвтэртэй. 1-р ангийг чинь ер нь тэгээд төгсөхөд дандаа нэг хөндлөн зураас эд нар хагас жил үзээд тэгээд л нэг А, Б гээд л 35-н толгой л дөнгөж үзэж байсан юм. Юу муу үзэж байгаагүй.

Эрдэнэтуяа -

35-н толгой гэснээс, таныг 1-р ангид байхад нөгөө одоо энэ крилл гээд байгаа ш дээ. Үсэг гарчихсан байсан юм уу?

Баваасан -

Гарчихсан байсан юм.

Эрдэнэтуяа -

Аа тэрийг үзэх үү? Монгол бичиг үзэх үү?

Баваасан -

Үгүй. Крилл үсгээ

Эрдэнэтуяа -

Өө крилл үсгээр явж байсан юм уу? би чинь тэр үед чинь монгол бичигтэй л байсан юм болов уу гээд л

Баваасан -

Үгүй ээ үгүй. Криллээр тэгээд л орой болно. Гэрэл асаалгахгүй.

Эрдэнэтуяа -

Яаж байгаа юм?

Баваасан -

Онгоц ирээд бөмбөгдөнө гээд

Эрдэнэтуяа -

Аа гэрэлтэй газар байвал уу?

Баваасан -

Тийм. Тийм учраас оройд гэрэл яачихна. Гэр доторх бүх юмаа битүүлж байж нэг лаа барьж тэгээд л байдаг. Тэгээд л яахав яваад л байна. Тэгээд манай эцэг хангайгаас очсон хүн тэр жилээ ёолк гэж тэмдэглэнэ гэж

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд ойр хавьд мод байхгүй. Тэгээд манай эцэг юу яаж байж тор байна ш дээ. Тэр торыг ингэж сарвайлгаад хөвөнгөөр ингэж шаваад тэгээд ногоон будгаар хийж ногоон мод хийж ингэж шинэ жил хийж байсан юм.

Эрдэнэтуяа -

Бас их ухаантай ажилсаг хүн юм байна ш дээ?

Баваасан -

Тийм. Тэгээд яахав бид нар чинь шинэ жилийн баяраа өдөр хийнэ. Шөнө бол хийлгэхгүй. Шөнө чинь тэр үзвэр үйлчилгээ ажиллуулахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд л энэ жаахан байсан. Энэ томчуул чинь энэ албан хаагчид чинь шөнө ээлжээр эргүүлд гардаг.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Ээлж ээлжээр шөнө эргүүлд гарч хононо. Ингээд л ийм л байдалтай байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд эргүүлд гарна гэхээр юуны эргүүл байх уу? одоо нөгөө Япончууд орж ирнэ гэх үү?

Баваасан -

Аан тийм. Тэгээд л дайны хажуугаар дажин гэж янз бүрийн юм гарна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

Тийм учраас бүгд эргүүл тойруултай. Ийм л байсан даа.

Эрдэнэтуяа -

Тэр үед дайны үед одоо тэгээд хүүхдүүд тоглох асуудал ямар байх вэ?

Баваасан -

Тоглох асуудал өдөр бол яахав дээ. Гарч тоглож бол болно. Тэр гэрээсээ нэг их холдолгүй. Манайх ч бол яахав манай эцэг сургуулийн хичээлийн эрхлэгч сургуулийнхаа хашаан дотор тэрнээс их гараад байхыг зөвшөөрөхгүй. Тийм л байдаг байсан.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд л яахав ойр зуур. Тэнд бол үнэхээр яахав байлдааны үе гэдэг чинь байлдааны л байдалтай. Гадагш нь явуулахгүй. Хамаагүй хүн хартай уулзуулахгүй болохгүй гээд ингээд л байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Та ер нь Алтанбулагаас нүүж очсон гэж байна тээ? Тэгэхэд Алтанбулагт бол зүгээр байсан уу?

Баваасан -

Зүгээрээ зүгээр.

Эрдэнэтуяа -

Тэгэхэд ямар 2 өөр орчин угтаж авсан. Эвгүй байсан уу. Ер нь

Баваасан -

Өө яахав дээ. Эхлээд очиход эвгүй л байсан. Тэгээд яахав тэр үед чинь одоотой адил орчин үеийн унаа байгаагүй. Шуудангийн тэрэг гээд л тэрэн дээр чинь суугаад эмээтэйгээ ахтайгаа 3-уулаа очиж байсан юм. ¬¬¬Ерөөсөө 3-уулханаа

Эрдэнэтуяа -

Аа

Баваасан -

Тэр чинь нөгөө тэр нөгөө унааныхаа байдлаас болоод манай эцэг, эх 2 чинь дараа нь очсон юм. Тэгээд очсон. Биднийг сургуулиас захиргаанаас хүлээж аваад тэнд гэр барьчихсан байсан. Гэрт оруулаад тэгсэн манай ээж чинь хангайн хүн болохоороо аргал түүж мэдэхгүй. Тэгээд очоод нэг цай чанасан чинь нил утаа. Уухын арга байхгүй. Тэгж тэгэцгээж л байсан.

Эрдэнэтуяа -

Аа нөгөө мод түлсээр байгаад аргал түлж чадахгүй. Яахав тэгээд л сурсан л байх даа. Тэгээд л орчиндоо?

Баваасан -

Тэгж л байсан юм. Тэгээд яахав сургууль чинь өглөө цуглахаар хөл гарыг нь сунгаж байна гээд л жагсаана. Тэгж тэгж байгаад нэг хичээлдээ нэг орно. Тарахдаа бас жагсана. Тооллого хийнэ. Дайны үед чинь бас хүүхдийг их тоолж яадаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Аа бүртгэл сайтай.

Баваасан -

Бүртгэл хийж ингэдэг. Би тэр үед бас нэг Өндөрхааны тэнд чинь танкны бригад гэж том бригад байсан юм.

Эрдэнэтуяа -

Аан. Монголын

Баваасан -

Тэр бригадын даргын Зоригт гээд хүүхэдтэй бид 2 найз. Тэгээд тэр Зоригт чинь бол нөгөө тэр үед чинь машин тэрэг ховор. 3-н дугуйтай 2 цэрэг хамгаалж ирдэг. Хамгаалаад аваад явдаг. Ийм байсан юм.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд би тэрэнтэй чинь өдөр яваад өгнө. Тэгээд очоод Сантын бригадын хотхон дотор тоглоно доо. Тийм л байсан юм. Тэгэхэд чинь үлийн оготно гэдэг их бий гэж ярьдаг байсан юм. Үнэн юм шиг байгаа юм. Дайны үед үлийн оготнууд их дагаж явдаг гэж. Тэр чинь ингээд үй зайгүй ингээд үлийн оготно яачихсан.

Эрдэнэтуяа -

Дайны одоо цэргүүдийг дагаж явдаг гэж үү?

Баваасан -

Тийм тийм.

Эрдэнэтуяа -

Яаж байгаа юм бол ? хоол хүнс ихтэй гэж үү?

Баваасан -

Үгүй ээ үгүй. Хэн мэдэхэв. Тэгж л ярьдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

Тэгээд яахав Зоригт бид 2 нэг 2 цэрэгтэй яваад тэгээд нэг ийм чавх хийгээд тэрэндээ нэг ийм нэг нум сумны эвэр шиг юм үзүүрт нь зүү зоогоод харвадаг.

Эрдэнэтуяа -

Үлийн цагаан оготныг уу?

Баваасан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд үхнэ. Эвий хөөрхий

Баваасан -

Тэгээд тийм л юм хийж байсан даа. Тэгээд яахав тэгээд чинь би 1-р ангиа төгсдөгийн жил хавар Японы юу чинь бууж өгөөд тэгээд ирж байсан. Манай цэргүүд

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Аа тэрнийг тосож авах гэж явна. Хөөрхий манай цэргүүд чинь нэг мортой бүүр ганхчихсан. Одоо бүүр ядарчихсан улсууд л ирж байсан. Тэгэхэд тэгж байсан нэг өдөр л Зөвлөлтийн цэргийн анги орж ирлээ гэсэн. Тэгсэн Зөвлөлтийн цэргийн анги орж ирээд л тэр сургуулийн хашаанд биднийг байж байхад том машнаас л бөөн дэвтэр нэг харандаа зөндөөн Японы Хятадын тэр юунууд бризерүүд бор энэ чинь зардаг байсан. Гялгар ийм дэвтрүүд анх гарч ирж бид нар чинь бас бөөн

Эрдэнэтуяа -

За бөөн баяр

Баваасан -

Бөөн баяр болж л байсан юм. тэгээд тйим байсан даа. Тэгээд яахав Хэнтийд нэг жил хагас болоод эргээд нүүчихсэн. Сэлэнгэдээ очсон.

Эрдэнэтуяа -

Яасан хэцүү

Баваасан -

Үгүй яахав. Ер нь манай эцэг л яагаад тэгсэн юм нүүгээд л эргээд ирсэн.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь таныг бага сургуульд байхад, сургуульд орох гэж байгаа, сургуулийн өмнөх насны хүүхэд байхад ламд шавь орох асуудал хэр байсан?

Баваасан -

Үгүй ээ. манай Сэлэнгэд чинь тийм юм байхгүй. Бараг байдаггүй.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

Сэлэнгэд байхад би тэр бага байхад чинь Сэлэнгэ чинь ердөө цэцэрлэгтэй яслитай. Одоо

Эрдэнэтуяа -

Тэгэхээрээ боловсролтой

Баваасан -

Тийм. Цаанаасаа боловсорчихгүй юу. Хойноос Оросоос Сэлэнгийн Алтанбулаг чинь Орос ихтэй.

Эрдэнэтуяа -

Тийм.

Баваасан -

Оросын консултай. Оросын юу гээд Ленин клуб гээд клубтэй.

Эрдэнэтуяа -

Өө за

Баваасан -

Бас Сталин клуб нь Сүхбаатартаа байсан юм. Ленин клуб гэж Алтанбулагт байсан юм. Тэгээд ер нь Оросууд ихтэй. Соёлтой болчихсон. Тэгээд Халх гол ч дуусаж ийшээгээ нөгөө юу билээ хойд Германы эх орны дайн болоод тэгээд л Алтанбулагаас чинь улсуудыг цэрэгт татаад л явдаг байсан. Тэгээд л яахав бид нар чинь одоо хүүхдүүд тэгээд үлдэнэ. Аа жагсаагаад уйлах нь уйлаад инээх нь инээгээд тэгж пэжигнэж байгаад тэрийг чинь громочикоор тоглоод л нөгөөдөх чинь уйлаад л бөөн юм болно. Тэгээд л явцгаадаг байсан юм. тэгээд тэр их сонирхолтой л доо. Юу гэхээр тэгээд юунд тараад хэдэн жилийн дараа явсан чинь 3, 4-н жилийн дараа манай цэцэрлэгт тогооч нэг орос авгай байсан юм.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

Тэрнийг байлдаанд алуулчихаж гэнэ ээ гээд л бужигнаад байдаг байсан юм. тэгээд л ингэлээ гээд л уйлаан майлаан болоод байсан юм. Тэгээд дараа нь удаагүй 2, 3-н сарын дараа билүү хүрээд ирсэн.

Эрдэнэтуяа -

Ээ орос хадагтай

Баваасан -

Тэгээд л бөөн юм болцгоогоод

Эрдэнэтуяа -

Дахиад л бөөн юм болно

Баваасан -

Тийм. Тэгээд тэгж л бужигнаж байлаа. Хүүхэд байсан яахав тэгээд л. Тэгээд Алтанбулагийн цэцэрлэг, ясли чинь орос тогоочтой, орос хүмүүжүүлэгчтэй. Тэгээд л бид чинь тансаг л байдаг байсан. Тэгээд зуслан энэ тэр гэж хөдөө гадаа яваагүй болохоор нарийн юм мэдэхгүй. Тэгээд л дураараа байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд Алтанбулагт байсны давуу тал орос хэл сайн сурч байсан байх? Бас соёл боловсролд их суралцсан байх аа тээ?

Баваасан -

Алтанбулаг яахав дээ. Оросуудтай нөгөө хойноосоо улайна гэгчээр улайчихсан л даа. Тэр чинь тийм. Тэгээд оросуудтай чинь ер нь хүүхдүүдээ орос сургуульд өгчихсөн. Оросуудтай хэрэлдээд

Эрдэнэтуяа -

Та оросоор хэр ярьдаг вэ?

Баваасан -

Яахав

Эрдэнэтуяа -

Бага байхдаа юу? Бас овоо ярьчих уу? Хэрүүлээ бол хийчихнэ?

Баваасан -

Аа хэрүүл бол за нэг юм хэлчихнэ. Би чинь бас буриад хүүхэд учраас тэгээд ерөөсөө орос хэлийг төвөггүй л байдаг юм. зүгээр л усанд орохдоо ороод л заримдаа зодолдчихоод л тардаг. Ийм л байсан. Тэгээд тэр одоо сүүлд бид нар уулзаж байсан. Нөгөөдүүлтэйгээ сайхан л байдаг юм байна лээ. Тэр өдөр тэгж байсан гээд л хөхрөлдөөд зуур бид нар чинь тэгж байсан. Тэгээд л уулзаж бие биеэ хараад л.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь тэр үеийн хүүхдүүд танай Алтанбулагийн хүүхдүүд бүгдээрээ л сургууль соёлоор явчихсан байх тээ?

Баваасан -

Аан тийм.

Эрдэнэтуяа -

Сургууль соёлд ер нь юу сурсан бэ? юу заадаг вэ? бас онцлог нь ямар байв? Тэр үед?

Баваасан -

Тэр үед яахав дээ. Багш нар их ширүүн байсан.

Эрдэнэтуяа -

За яагаад ширүүн байдаг юм бол?

Баваасан -

Үгүй яахав нөгөө сургах гэж

Эрдэнэтуяа -

Аан.

Баваасан -

Тэр чинь одооныхтой адил ингэж нялуураад байхгүй ш дээ. Тэгээд гэртээ очоод хэлж болохгүй ш дээ. Багш намайг загналаа тоншино ш дээ. Тэрэнд л очиж хэлж болохгүй. Тэрийг чинь хэлэхээр гэрийнхэн чинь чи л зүгээр байгаагүй гээд чиний л буруу гээд л нөмөргөнө ш дээ. Тийм учраас тэрийг чинь хэлэхгүй. Хэлж болохгүй. Тийм л байсан үе дээ. Тэгээд л би бол нөгөө багшийн хүүхэд гээд бас арай л гайгүй л байсан л даа. Зодох нь бага л байсан. Ер нь л бол гөвдөг. Дулмаа гээд эрэгтэй багш байдаг байсан юм. Тэр нэг ийм утсаар укаск хийчихсэн. Тэгээд бид нар чинь яахав дээ. Дулаан цагт яахав дээ нимгэн шар ваар гээд нэг ийм өмдтэй л явна. Ороолгоно ш дээ. Ингээд гөвдрүү болчихсон. Тэгээд тэрийг чинь харуулахгүй гэж. Эх эцэгтээ харуулахгүй гэж бас их юм болно доо.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тийм. Харуулбал зодно.

Эрдэнэтуяа -

Чиний л буруу байсан гээд

Баваасан -

Чиний л буруу байгаа биз. Тэгж байгаа юм гээд л.

Эрдэнэтуяа -

Тэр үед тэгээд бас эцэг эхчүүд хүүхдүүдээ өмөөрөх асуудал бага байсан. Хүмүүжилтэй

Баваасан -

Аан тийм. Тэр чинь одоо хүмүүжилтэй. Бас их нөлөөлдөг. Багш нарыг муу хэлэх эрх байхгүй. Эх эцгүүд чинь одооныхтой адилхан тэглээ ингэлээ гэх юм байхгүй. Миний л буруугаас болсон гээд л ингээд л бид чинь юм хэлэхгүй. Тийм л байсан даа. Тэгээд л үгүй яахав дайны үе болохоор зэрэг талх чинь хэмжээтэй жаахан жаахан тараана. Хар талх нормоор өгнө.

Эрдэнэтуяа -

Цаанаас нь уу? хаанаас нь өгдөг юм? аа гэрт чинь үү?

Баваасан -

Аа ерөөсөө бүх айл тийм ш дээ. Нормтой данстай.

Эрдэнэтуяа -

Аанхан. Хүнс бага болохоор

Баваасан -

Хүнс бага. Тийм. Тэгээд л амьдрал жаахан хүнд байсан. Хятадууд ихтэй байсан. Хятадууд ногоо их зарна. Том захтай байсан. Тэгээд л ногоо иднэ.

Эрдэнэтуяа -

Ногоо ер нь их хэрэглэдэг байсан уу? ер нь хятадууд яахаас өмнө ер нь монголчууд ногоо хэр их хэрэглэдэг байв? Танайх ер нь хэзээнээс ногоо эрчимтэй хэрэглэж эхлэв?

Баваасан -

Үгүй. Би бага байхаасаа эхлээд л ногоо иддэг л байсан

Эрдэнэтуяа -

Ногоо иддэг л байсан уу?

Баваасан -

Иддэг л байсан. Цэцэрлэг чинь орос тогооч нартай болохоор дандаа янз бүрийн ногоотой хоол цай иднэ. Тэгэхэд чинь бол юм юм элбэг л байсан. Тэгээд манайх бол яахав тэр хар талхыг чинь идээгүй. Яагаад гэхлээр миний ээжийн ах Сэлэнгэд чинь одоо төмөр зам энэ тэр байгаагүй юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан за

Баваасан -

Сэлэнгэд чинь усан замаар

Эрдэнэтуяа -

Аан тийм байх.

Баваасан -

Усан замаар нөгөө бараа чинь орж ирээд Сэлэнгийн дамжлага бааз гээд бааз дээр усан голоор ирсэн барааг чинь тэнд буулгадаг. Тэндээс хөдөө рүү тэмээ, үхэр тэрэг бүх юмаар зөөгөөд явна ш дээ. Хөдөө аймгууд руу хүртэл зөөгөөд явдаг тийм газар байдаг байсан юм. Тэрэнд манай ээжийн ах нь байдаг. Санхүүгийн албаны дарга.

Эрдэнэтуяа -

Өө бүр том хүн байсан байна тээ?

Баваасан -

Тийм. Тэгээд тэр чинь биднийг таслахгүй. Ногоогоор юугаар

Эрдэнэтуяа -

Хоолоор таслаагүй.

Баваасан -

Бараагаар таслахгүй. Будаа гурил мэтчилэнг авчраад өгчихдөг. Тэрийгээ нууж иднэ. Бас

Эрдэнэтуяа -

Бас нөгөө мэдэгдчихвэл?

Баваасан -

Аа нөгөө мэдэгдчихвэл яахав дээ. Бас ингэж иддэг гэж хэл ам л гардаг л байсан. Тэгээд яахав хар гурил л их иддэг байлаа. Манайх яахав тэр ахын буянд цагаан гурил идээд л тэгээд тэрнийгээ хамаагүй ил гаргахгүй. Бас тэгээд л бид ч яахав дээ жаргалтай л байна. Юм элбэг. Мөнгө л байвал ёстой. Үнэхээр яг ард түмэн бол хэцүү л байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Бас дайны үед амьдарлаа. Дайн зогссоноос хойш манай амьдрал ямар болсон?

Баваасан -

Тийм. Дайны үед амьдарсан. Тэр үеэс бол өөр болсон. Манайх чинь шал өөр болсон.

Эрдэнэтуяа -

Дайны үед тийм байдаг нь илүү хоол хүнсээ бас дайн руу явуулдаг байсан болохоор ард үлдэж байгаа улсуудад нь арай бага оногддог байсан юм уу?

Баваасан -

Тийм тэгээд одоо манай Алтанбулаг чинь оёдлын үйлдвэр гээд том үйлдвэртэй. Тэр манай ээж оёдлын үйлдвэрийн дарга нэг хэсэг хийж байсан юм.

Эрдэнэтуяа -

Өө

Баваасан -

Манай эцэг чинь сургуульд захирал, хичээлийн эрхлэгч хийгээд байсан. Тэгээд амьдрал гайгүй. Тэгээд тэнд чинь яахав хойш нь цэргүүдийг цагаан нэхий дээл янз бүрийн хөвөнтэй дээл, янз бүрийн хөвөнтэй куртек хийдэг үйлдвэр байсан. Тэгээд л Лу.цэнд гуай гээд л мэргэжлийн гар байлаа гээд л манай ээж ярьдаг л байсан. Маршал ч очдог. Бумба-Цэнд чин энэ Сэлэнгийн юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм. Сэлэнгийнх одоо Бумба-Цэндийн нэрэмжит 1-р 10-н жил гэж байгаа ш дээ.

Баваасан -

Аан тийм.

Эрдэнэтуяа -

Уул нь тэрийг ярьдаг юм байна лээ. Алтанбулагт байсан. Алтанбулагийн сургуулийн урд байсан чинь л 1-р 10-н жил авчраад л Бумба-Цэндийн нэрэмжит гэчихсэн гээд л тэгж болохгүй гээд л нэг хэсэг яриад байсан. Тэр үнэн юм уу? тэр

Баваасан -

Өө Сэлэнгэд, Сүхбаатарт уу?

Эрдэнэтуяа -

Тийм. Алтанбулагт байсныг Сүхбаатарт авчирсан гээд л.

Баваасан -

Тэгсэн. Тэгсэн. Сүүлд л намайг явснаас хойш сүүлд л тэнд бий болчихсон байсан. Би ч бас тэр сургуулийн ой буюу тэр аймгийн ойгоор уригдаад очиж л байсан л даа. Тийм л байсан. Тэгээд манайх чинь Алтанбулаг чинь монгол 10-н жил энэ хажуухан талд нь Зөвлөлтийн оросын 10-н жил байсан. Орос шивээчинтэй. Орос 10-н жилтэй. Гудамжны наана цаана 2 ингээд л хааяа нэг чулуугаараа нүдэлчихээд тэгээд л тийм том юм болохгүй ээ. Зүгээр яахав ээ хүүхдүүдийн тийм тиймэрхүү юмнууд гарч л байдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Ер нь сургуульд голчлон юу заах вэ? тэр үед

Баваасан -

Өө тэгээд яахав дээ. Одоо

Эрдэнэтуяа -

Үсэг бичиг, бичиг үсэг тэгээд л тоо

Баваасан -

Өө тийм. Одоо тэр юутай хэнхэг байсантай адилгүй л дээ. Яг л одооны сурч байгаа юу шиг л. Бүх юмаа заагаад л шалгаад явчихна.

Эрдэнэтуяа -

Хэддүгээр анги төгссөн бэ? та

Баваасан -

10.

Эрдэнэтуяа -

10 төгссөн үү? Өө бүр бүрэн дунд юм байна ш дээ. Тээ?

Баваасан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тийм байна. Тэгээд?

Баваасан -

Тэгээд яахав 1954 онд төгсөөд тэр үед манай эцэг чинь 1951 онд нас барчихсан юм.

Эрдэнэтуяа -

Өө тийм үү?

Баваасан -

Тийм. Тэгээд манай ээж хэдэн хүүхэдтэй үлдээд. Тэгээд би ч хамгийн том нь манай ах чинь өнгөрчихсөн. Тэгээд би хамгийн том нь болж үлдээд тэгээд ер нь би өрх толгойлох хэрэгтэй болсон.

Эрдэнэтуяа -

Аан за.

Баваасан -

Тэгээд би 1954-н онд төмөр замд элсэж орж ирээд төмөр замын курсд ороод тэгээд л төмөр зам руу орж ирсэн. Тэрнээс хойш төмөр замдаа л байж байгаад, төмөр замдаа 41-н жил ажиллаад

Эрдэнэтуяа -

Олон жил ажилласан байна шүү.

Баваасан -

Тийм. Тэгээд тэтгэвэртээ суучихлаа.

Эрдэнэтуяа -

Аанхан. Хэн таныг ер нь төмөр замын чиглэлээр явахад нөлөөлсөн? Яаж явж байгаад яагаад төмөр замын чиглэлээр явчихав?

Баваасан -

Тэгэхэд манай Сэлэнгийнхэн чинь төмөр зам гэж мэднэ дээ. Тэргээр явж байгаа болохоор. Тэгээд манайханы нэг холын хамаатны ах тэнд орчихоод ерөөсөө төмөр замд оруул. Тэнд аятайхан юм байна. Би ч бас нөгөө эх, хэдэн дүүгээ тэжээхийн тулд орж байсан юм. Тэгээд төмөр замд Улаанбаатарт ирээд курст орж байсан даа.

Эрдэнэтуяа -

Танай аав чинь ер нь өвчнөөр үү?, зуурдаар уу?

Баваасан -

Өвчнөөр.

Эрдэнэтуяа -

Залуухандаа юу?

Баваасан -

Залуухан. Залуухан.

Эрдэнэтуяа -

1950-н хэдэн он гэхээр залуухан л юм шиг байна даа тээ? Нэг 30 гарантай л юм уу даа?

Баваасан -

Тийм. Тэгээд бүр юу яахдаа хичээлээ зааж байгаад тэгэд л татаад л өөд болсон.

Эрдэнэтуяа -

Бас л чанга шүү 10-н хэдтэй хүүхэд тэгээд л толгойлоод л үлдэнэ гэдэг чинь тээ? Та нэг 1935-н он гэдэг чинь нэг 16, 17-той л байсан юм байна ш дээ.

Баваасан -

Тийм 17-той яг төмөр замд орж байсан.

Эрдэнэтуяа -

17-той гэдэг чинь бага байлгүй яахав дээ.

Баваасан -

Тэгээд л яахав курст суугаад л 18-тай төгсөөд л нэг жил суугаад л тэгээд гарч байсан юм. Гараад яахав холбооны механик гэдэг мэргэжил эзэмшээд гарсан. Гарч ирээд байсан чинь өнөө урд зам ашиглалтад ороогүй. Хойд зам ч яахав нөгөө бүх инженерээ хангачихсан болохоор ингээд л тийм болохоор намайг төмөр зам барьж байсан 500-н завод орос цэргийн энд байсан.

Эрдэнэтуяа -

Аан за.

Баваасан -

Тэдний төв нь Амгаланд байсан юм. Тэрэн лүү намайг мхуваарилсан юм. яагаад гэхлээр Буриад, 2-рт орос хэл сайтай гээд

Эрдэнэтуяа -

Аан за та чинь орос хэлдээ арай сайн байсан байх?

Баваасан -

Тэгээд бид 2 нэг удаа бид 2-ыг хуваарилж байсан юм. Бид 2 тэгээд хуваариа аваад тэгээд очоод хуваариа аваад тэгээд очоод. Тэгсэн буутай цэрэг буудах гээд бид 2-ыг чинь ойртуулдаггүй.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд 2-улаа буцаад ирсэн. Тэгээд маргааш өглөө нь 2-уулаа удирдрах газар хүрч ирээд тэр удирдах газарт ирж асууж хазгар Банзад гээд хүн байсан юм. Жаахан доголондуу. Тэр хүн дээрээ буцаад ирсэн. Ээ цусаар урс гээд л жаахан тэгж байснаа тэгээд л за би л хүргэж өгье гээд бид 2-ыг хүргэж өгч байсан юм. Хүлээлгэж өгч байсан юм даа. Тэгээд авгал бид 2 тэгээд том байшингууд тэгээд манай холбооны газар байсан. Тэнд бид 2-ыг аваачиж хүлээлгэж өгөөд тэгээд тэнд ажилласан. Тэгээд би тэнд Зөвлөлтийн цэргийн ангид 3-н жил гаруй ажилласан. Тэгээд урд зам ашиглалтад байгаагүй учраас ашиглалтад ортол тэнд ажилласан. Тэгээд би ганцаараа байсан. Тэр нөхөр маань намайг бодвол араы ах настай. Бас хотод яачихсан. Наймаа их хийдэг. Тэгээд тэр маань наймаа хийж, намайг бас тэгдэг байсан. Энд чинь гутлын хүрэн шир гэж байдаггүй.

Эрдэнэтуяа -

Аан за.

Баваасан -

Олддоггүй байсан. Тэр орос цэргийн дэлгүүр чинь хүрэн шир ихтэй. 1 килограмм нь 7-н төгрөг байсан юм. Тэгээд л тэндээс 7-н төгрөгөөр аваад, хятадуудад 25-н төгрөгөөр өгдөг юм.

Эрдэнэтуяа -

Аа 3,5 дахин нугалсан байна ш дээ?

Баваасан -

Тийм тэгж өгдөг юм. 2-уулаа тэгье гээд 2-хон муу Зөвлөлтийн цэргийн офицеруудын дэлгүүрт чинь орж байгаа монгол хүн байтугай, оросууд орохгүй байгаа юм чинь тэгээд бид 2-уулханаа орж байгаа юм. Тэгээд би үгүй 2-хон муу хүнийг чинь юу авчихна гэхэв. Бүгдийг нь ингээд тэр маань ирж байгаад тэгээд би түүнийг хөөгөөд явуулсан. Тэгээд л би ганцаараа үлдчихсэн. Тэгсэн би 3-н жил хагас шахуу ажилласан. Цэргийн ангид. Тэгээд яахав дэслэгчийн болзол

Эрдэнэтуяа -

Шаардлагыг хангасан.

Баваасан -

Тэгж ажилласан. Тэгээд нөгөө цэргүүдтэй чинь юм хийгээд л явна. За тэгээд тэгэхэд чинь курс төгсчихсөн мэдэж байгаа ч юм байхгүй дээ.Тэгээд нөгөөдүүлийг яахав орос хэлтэй юм болохоороо ах нь та нарт тэгэхэд оросууд чинь юм заах гэж жигтэйхэн байсан юм чинь загнана, заана, хэлнэ. Тэгээд тэнд ажиллаж нэлээн юм сурсан даа. Тэгээд орос цэргийн анги буцаж, нөгөө юмыг нь авч үлдэж байлаа.

Эрдэнэтуяа -

Пөөх.

Баваасан -

5-н хүн. Өөрөө би тэр үед мэдлэг бага. Тэгсэн нөгөө яагаав тэнд нэг Павло гээд орос буриадын орос, оросын буриад нэг нөхөр, Сумгоров гээд нэг орос. Тэр 2 ахлагч нар байж халагдаж тэнд энгийн болж ажил хийхээр үлдэж байсан юм аа. Тэр 2-той юмнуудаа оруулаад, тэгсэн тэр 2 за яах юм чи тоолж бариад хэрэг байхгүй. Бид 2 яг мэдэж байна.

Эрдэнэтуяа -

За.

Баваасан -

Чи зүгээр л гарын үсэг зурчих тэгээд би ч яахав гарын үсэг зураад л наачихсан. Юу ч байгааг нь мэдэхгүй. Хэдэн склад тэрнийг онгойлгож орж ч мэдэхгүй. Тэгж байсан юм. Тийм л байсан. Тэгж байтал яахав нөгөө өөрөө арга барилыг авчихсан. Ажилдаа хэрэглэдэг багаж хэрэгсэлээ авчихаад л

Эрдэнэтуяа -

Бусад нь тэгээд яахав дээ. Гар хүрэхгүй?

Баваасан -

Мэдэхгүй юм чинь. Тэгээд байж байгаад нэг гэнэтхэн төвөөс кависар ирээд нөгөө юмнуудыг чинь үзсэн чинь бүүр миний ,одоо ашигладаг хүн бол тэнд бол баяжихаар юм байсан. Ерөөсөө данс тооцоо байхгүй. Тэгээд нөгөөдүүлийг чинь ирж үзээд л данс тооцоо хөтөлж аваад ингэж байсан. Юм мэдэхгүй юм чинь яахав. Тэгж л байсан юм даа. Тэгээд яахав.

Эрдэнэтуяа -

Юм мэдэхгүй хүн мэдэгддэг гэж байгаа.

Баваасан -

Дээр нэг яахав дээ бас нэг 1990-н хэдэн онд манайхан гадаад мэдэхгүй улсууд нэг жуулчлалаар гадаад говьд очсон гэнэ. Нэг айлд цай уугаад нэг орчуулагчтай явж байхгүй юу. Тэгсэн чинь 3-н хүүхэд тоглож байсан гэнэ ээ. Тэгэхээр нь нөгөө жуулчин одоогоор 100, 100-н доллар өгчихсөн юм байна л даа. Тэр 3-т тэгсэн чинь л бүр орчуулагч нь цаашаа явж байгаад бүр харамсаад болдоггүй гэнэ ээ. Юу ч мэдэхгүй хэдэн хүүхдүүдэд 100, 100-н доллар өгчихлөө гээд тэрийг нь хэдэн чихрээр хуураад авчихъя гээд буцаад очсон гэнэ ээ. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд нь юм мэдэхгүй, гэрийнхэн нь ч мэдэхгүй нөгөө юуны Линколны юу байдаг ш дээ нөгөө зургийг нь хайчлаад ингээд /энгэрээ заав/ наачихсан явж байна гэнэ. Нөгөө долларыг нь ашиглаж мэдэхгүй. Тэгээд л тэргүүрээ харагдаж байна гэж байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Манай монгол чинь тээ?

Баваасан -

Тийм тийм байлаа. Юм мэдэхгүй хүн чинь бас л зүгээр жишээ болгоход тэгээд би тэрийг сонсоод тэгээд инээд хүрч байсан юм. Нээрэн л бас тээ юм мэдэхгүй хүн чинь. Тэгээд бас тэр үед чинь дайны дараахан жилүүдэд чинь бол энэ оросууд чинь бол их ядуу байсан ш дээ. Хөөрхий.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Баваасан -

Ирж байгаа Зөвлөлтийн мэргэжилтэнгүүд чинь өвөл бол хар эсгий гутлын гадуур нэг голош гээд нэг юм байсан юм даа нэг усны тийм юм өмссөн хар эсгий гуталтай. Нөгөө төмөр замын хар шинелтэй, тийм улсууд л ирдэг байсан. Зан чанарын хувьд жигтэйхэн хачин.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

За яахав. Ер нь тэгээд тийм л байдаг юм. Амьдралын хатууг үзсэн улсууд тийм байдаг. Тэгээд сүүлдээ бол нөгөө оросууд чинь ирчихээд баяжаад гар нь овоо болоод ирэхээрээ шал өөр. Зан чанар нь шал өөр болоод л тэгж байсан даа. За тэгээд яахав. Би тэдэнтэй чинь бас сайн, муугаа хэлэлцэж л байлаа. Тиймээ ажиллаад л. Гэхдээ өөрөө л мэдэж байна. Ямар одоо энэ урд талын нөхөдтэй адилгүй, яриа хөөрөө загнаж байсан ч өнөөдөр өдөр загнаж байсан ч орой инээгээд л нааш ир нааш ир гээд л манайд очиж цай уу гээд л ингэж байдаг. Тийм л улс шүү дээ. Тэгээд орос цэргийн анги гэнэтхэн нүүгээд явах боллоо гээд тэгсэн. Тэгээд ерөөсөө л нэг шөнө л аччих нь тэр. Хэд хэдэн юунууд

Эрдэнэтуяа -

Вагон уу?

Баваасан -

Юу шлоин гээд л хэдэн вагоноор аваад л явчихдаг юм. тэгээд би тэгэхэд ажиллаж байхад намайг юу гэж одоо чи юу нүүж ир гээд намайг тэгээд би Амгаланд нүүж очоод тэр гэр бүлгүй офицеруудын байр гээд нэг байр байна. Нэг нэг өрөөтэй кордортой үүдэндээ жижүүртэй. Аа нэг 2 юутай галчтай. Кордороосоо галладаг. Гэрт байхгүй ээ. Кордороосоо галлаад л тэр нь халаад байдаг. Тийм л юманд байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

Тэгж байсан чинь юу хийнэ ээ. Орос цэргүүд нүүгээд л явчихлаа. Би тэнд чинь байж л байна. Ганцаараа үлдчихээд л нэг 2, 3 хонож байсан чинь хангир янгир гээд л баахан юм дуугараад л тэгсэн чинь хятадууд ирж байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэр байранд уу?

Баваасан -

Тийм. Жаахан хятадууд орж ирээд цэнхэр хувцастай, шар түмпэн барьсан хятадууд

Эрдэнэтуяа -

Ямар шугамаар орж ирж байгаа юм бол?

Баваасан -

Яахав. Ажил хийх гэж тэгж нэг гэрээ хийсэн. Тэр одоо хууль гарсан. Тэгээд тэр мэдэхгүй цэргийн юунд байж байгаад ирсэн улсууд. Гэхдээ авгай хүүхэдтэйгээ ирсэн нь их хачин. Тэгээд л ирээд байсан чинь өө би чинь нөгөө оросуудын хажууд жинхэнэ жаргалаараа байсан хүн чинь нэг юм биш болоод явчихлаа. Тэгээд тэд нар чинь чухам их хачин. Ерөөсөө хэл соёл мэдэхгүй. Радио гэж мэдэхгүй ирж байсан хүмүүс чинь.

Эрдэнэтуяа -

Хятадууд уу?

Баваасан -

Тийм. Яагаад уу? гэхлээр би нөгөө эх орны тав ер гээд тэр үеийн одоо нэг ватрейнээр явдаг хүлээн авагч. Тэрэнтэй байж байгаад би тэднийд ирж манай тэр дуугарахгүй ч байсан байх. Тэгээд нэг өдөр ирж цай уухдаа нөгөө радиогоо дуугаргаад байж байсан чинь. Нэг хаалга онгойх шиг болсон чинь өө нөгөө хятадууд чинь авгай хүүхдүүдтэйгээ бүгдээрээ ингээд шаваад үүдээр нэг шаваад ороод мэдэхгүй тэр. Радлио сонсох гээд мэдэхгүй гээд ороод ирсэн. Тэгээд одоо яахав. Тэгсэн чинь яадаг вэ? Гэхээр гадаа үүдэнд нэг хаалгаар ороод өрөөнүүд чинь гадаа үүдний тэнд нэвт дотор нь цүү хийгээд л тэгээд л би чинь одоо яахав дээ залуу байсан болоод гадуур яваад би чинь орой үүд тайлж өгөхгүй. Тэгээд тэнд чинь нэг гэрэл асаагаад байна гэж байхгүй. Лаа бариад л тэгээд л очоод цонхыг эь цохидог. Тэгээд л лаа нь унтарчихдаг. Тэгээд үүд тайлах хүн олддоггүй. Тэгээд л нэг үүд тайлах болохоороо бөөнөөрөө баахан шаагисан юм орж ирнэ. Тэгээд л үүд тайлж өгнө. Тэгээд би ч яршиг яршиг гээд дарга нартай байсан юм чинь яахав дээ. Манай хар баганы тэр лүү том контоор байж байгаад нүүсэн. Тэндээ очоод ор гээд би тэнд орж байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан. Хятадуудтай хэцүү?

Баваасан -

Ёстой тун хэцүү.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр үед радиогоор юу ярьдаг байсан бэ?

Баваасан -

Аа яахав дээ. Тэгэхэд чинь тийм сүртэй юм ярьдаггүй л дээ. Зөвхөн энэ ойр тойрныхоо юмыг л ярина.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн нийгэмд тийм магтах асуудал гарах уу?

Баваасан -

Гайгүй ээ. тийм ч юм хийнэ. Одооны энэ 2 нам шиг бие биенийгээ улаацалдах юм байхгүй юм чинь гайгүй ээ. Тэргүүрээ л юмаа ярина. Заримдаа одоо дуу хөгжим ч явдаг. Тийм л байсан. Бие биенийгээ муулах тийм юм байхгүй ш дээ. Ямар юмаа муулах юм ганцхан нам юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэр дайны үед зурагт радиогоор ер нь юу гэж тайлбарладаг байв? Хүмүүс ер нь юу гэж ярьдаг байв? Ухуулга сурталчилгаа юм уу ямар нэг юм явдаг байсан уу? хүн амьтан?

Баваасан -

Аа тэр үед чинь зурагт гэж байгаагүй.

Эрдэнэтуяа -

Байхгүй юу?

Баваасан -

Зурагт гэдэг чинь сүүлд бий болсон.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Дайнаас чинь бүүр сүүлд

Эрдэнэтуяа -

Радиогоор ч гэсэн явдаггүй байсан уу?

Баваасан -

Үгүй ээ тийм хамаагүй юм явахгүй ээ.

Эрдэнэтуяа -

Аа нөгөө жаахан хаагдсан болов уу?

Баваасан -

Өө дэргэдээ бол тэгээд яахав өөрийнхөө хэрэгцээтэй юмыг

Эрдэнэтуяа -

Сонсохоос биш үү? Аан юу

Баваасан -

Өглөө чинь нөгөө дүнгэнээд л хөдөө тал минь малаар дүүрэн гээд л эхэлдэг тэр л их гоё доо. Би тэр дуугаар л сэрнэ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

Тэгээд л төгсөхдөө төрийн дуулалаар төгсдөг. Тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөний тухай та ер нь хэр мэдэх вэ?

Баваасан -

Өө нэгдэлжих хөдөлгөөний талаар би мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Ерөөсөө мэдэхгүй ээ?

Баваасан -

Мэдэхгүй ээ. Би тэнд чинь нэг оролцоогүй

Эрдэнэтуяа -

Оролцоогүй болохоор

Баваасан -

Оролцоогүй. Төмөр замыг л мэднэ. Нэгдэлд тэрэнд орчихсон.

Эрдэнэтуяа -

Төмөр зам ер нь манайд хэдэн оноос ер нь 1949-н онд л хамгийн анхны төмөр зам тавигдсан гэдэг юм тээ?

Баваасан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд төмөр зам ч овоо л хөгжиж байна даа бас төмөр зам. Юу соёлын довтолгооны талаар соёлын довтолгоон анх яаж гарч байв? Ямар ямар шаардлага тавьж байв? Ер нь

Баваасан -

Ээ дээ тэр чинь их мэдэх юм алга даа. Яахав мэдэж байгаа юм нь соёлын довтолгооны комисс гээд л нэг юмнууд яваад л соёлын довтолгоон гээд л ярьдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

Би ямар сайндаа за энэ чинь соёлын довтолгооны комисс гээд л жинхэнэ хэрэг дээрээ айлд орж ирээд л бөөн шавхай тариад дайраад гарчих юм гээд байж байсан юм.

Эрдэнэтуяа -

Аан үзэх нэртэй юу?

Баваасан -

Тийм. Тэгээд л нэг их баахан явж бариад л бид нар ер нь тэгж байсан юм. Тэгээд л яахав тэгж ирэх нь яахав тэгээд яахав гэхээр чинь зэрэг ор хөнжил хэдэн даавуу, солих хэдэн даавуутай бэ? гээд л нэг тийм л юмнууд асуудаг. Явдаг тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь шаардлагууд нь ор хөнжлийн даавуу, ер нь ямар ямар шаардлага тавих уу? та жаахан тодруулбал

Баваасан -

Өө тэгээд яахав дээ. Тэр үед

Эрдэнэтуяа -

Тэгээд шаардлага хангаагүй үед яах вэ? комисс нь ямар хүмүүс явах вэ?

Баваасан -

Өө тэр яахав дээ. Хороо хорооны л улсууд л явна даа. Тэд нар ч биднээс илүү юм байхгүй дээ.

Эрдэнэтуяа -

За ер нь хороо хорооны жаахан дарга ч юм уу албан тушаалтан улсууд л явах уу?

Баваасан -

Аа тэрийг чинь бол би чинь дандаа дарга нар яваад байхгүй. Хороо хорооны иргэдээс төлөөлөгчид тэгээд явна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Ер нь та юунд социолизмын нийгмийн үед ер нь ажлаа сольж байв уу? тэр үед ажилд орох процесс ямархуу байв?

Баваасан -

Би бол ерөөсөө л анх ороод л тэгээд л холбооны мэргэжлээр төмөр замын холбоочоос энгийн холбоог бодвол арай өөр системтэй. Тэгээд тэрэндээ л ажилласаар байгаад би 41-н жил яг ажилласан даа. Яахав дээ 10-н сар явж байгаад өгссөөр байгаад тэгээд л сүүлийн 23-н жил би төмөр замын хэрэг эрхлэх газарт ажилласан даа. Буруу зөрүү юм хийж арга хэмжээ авахуулж үзээгүй. Нэг их шагнуулж үзээгүй. Яахав тэгээд л явж л байсан. Тийм л юм байх юм даа. Тэгээд л өөр гойд юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь таны амьдралд ер бусын юу ямар нэгэн гүнээр нөлөөлсөн юм бий юу?

Баваасан -

Үгүй. Тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Дурсамжтай сайн ч байж болно. Саар ч байж болно. Тийм асуудал бас нэг сэтгэлд ингээд хоногшчихсон. Сайхнаар ч төсөөлөгддөг, бодогддог, дурсагддаг?

Баваасан -

Аа төмөр замчдыг чинь хамгийн соёлтой, хамгийн юутай л газар байдаг юм ш дээ. Тийм учраас бидэнд тэр нэг нөлөөллөөд тэнд нэг муу сайн юм болоод байсан юм байхгүй. Бид чинь одоо ажил ажлаа хийгээд л явж л байвал, шагналаа авах нь аваад л, муу хийвэл цалингаа хасуулна гээд л. Би ч дээр үед Зүүнхараад нэг 13-н жил болсон. Сэлэнгэд нэг 2 жил болсон тэгээд л Улаанбаатарт 1973-н онд ирээд тэгээд төмөр замын хэрэг эрхлэх газар холбооныхоо албанд ажилласан даа.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед ажилд орох процесс ямар байв? Хэцүү байв уу?

Баваасан -

Үгүй ээ. бидэнд чинь бол нөгөө анхнаасаа орчихсон болохоор тушаал гарчихсан. Тушаалаараа энд ирээд л яахав муу ажилласан зарим нь тушаал буурчихсан. Ийм л тэр дэвших, буурах нь бол хурдан ш дээ. Шуурхай.

Эрдэнэтуяа -

Одоо ч ер нь ажилд орно гэхэд чанга байна шүү тээ?

Баваасан -

Аа тийм.

Эрдэнэтуяа -

Тэрийг бодвол ер нь гайгүй л байсан юм байна тээ? Тэрийг бодвол ер нь гайгүй л байсан юм байна ш дээ.

Баваасан -

Гайгүй. Тийм хүндрэлтэй юм байхгүй. Бид чинь нөгөө анхнааасаа явсан болохоор. Одоо шиг хална барина гэж тийм юм байхгүй. Тэд чинь өөрсдөө л. Харин л сүүлд л өөрсдөө томорчихоод л нөхөр минь гээд л тэгж байхаас биш. Тэр үед бол тэгүүлж байгаагүй. Тэр үеийн дарга нар чинь тэгдэггүй байсан юм. Чи одоо тэг ингэ гээд л их заадаг, сургадаг. Чи ийм байна гээд одоо сурна шүү. Тэгэхгүй бол болохгүй.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн дарга цэргийн хоорондын харьцаа ямар байв? Хоорондын харьцаа. Ер нь өдөр тутамд ялгарах тийм юм ямар байв? Ер нь ялгарч байв уу?

Баваасан -

Яахав дээ. Тэр биний тэр юуны үе чинь удирдах, удирдуулах, ах настай, залуу улсуудын хоорондох ялгаа чинь их байсан юм ш дээ. Тийм ах настай хүн чинь албан тушаал доор байлаа ч нас гэж хүнд бий ш дээ. Тэгж тиймээ имйээ тмо тмо юм ярихгүй. Одооныхтой адилхан. Одоо ч ер нь тэгээд 70 гарчихсан ч гэсэн, 20-н хэдтэй залуучууд ер нь загнах гээд л байгаа ш дээ. Дээр үед тийм байгаагүй юм. тэр үед чинь ах настай хүнийг хүндэлдэг. Та яасан бэ?, яагаад байгаа юм бэ? гэж байгаад л учрыг нь олоод зохицуулна. Тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Баваасан -

Одоо юу байх вэ дээ. Тэр үедээ болж л байсан. Тухайн үедээ зохицоод л явж байсан. Тийм яахаа алдсан арга хэмжээ аваад, тушаал буураад ажлаас халагдах барих дээр тулсан тийм юм байгаагүй. Миний хувьд зүгээр ер нь улсуудын хувьд бол тийм юм бий л дээ. Төмөр замын зорчигч нарын хөдөлгөөн буруу явчихсан бол арга хэмжээ аваад төмөр замаас хөөнө. Би бол тийм юманд орж үзээгүй ээ.

Эрдэнэтуяа -

Ер нь та орос найзтай юу? Зөндөө л биз дээ? Орос найзууд

Баваасан -

Аа байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Хэр их

Баваасан -

Тэр үед чинь бол бидний удирдах цэрэгт чинь 70-н хэдэд чинь ер нь бол нэг орос, нэг монгол л байсан ш дээ. Нэг юунд би одоо бид 2 тэгээд 2 орос тэгээд л яг адилхан 2 биенээсээ зөвлөгөө аваад л ингээд л ажлаа явуулдаг ийм л байсан. Тэгээд л сүүлдээ л өөр болчихсон.

Эрдэнэтуяа -

Тэр нь нөгөө нэг бас оросоос сурах юм их юутай холбоотой вэ? тэгж 2, 2 хүн байна? Нэг местэн дээр

Баваасан -

Аа тэр үед чинь яахав одоо төмөр замын хөдөлгөөн гэдэг чинь их байсан юм.

Эрдэнэтуяа -

Аан за

Баваасан -

Одооныхтой адилгүй.

Эрдэнэтуяа -

Дөнгөж шинэ тутам байгуулагдсан болохоор

Баваасан -

Үгүй ээ үгүй. Тэндээ байгаагүй юм. Ер нь төмөр замын ачаа эргэлт, явалт энэ тэр бол асар их байсан учраас Зөвлөлтийн мэргэжилтэнгүүд их. Тэгээд бид чинь хоорондоо яг л нэг гэр бүлийнхэн шиг за энэ нь ингэчихлээ яахав? Тэр ингэчихлээ яахав гэж ярьж байгаад л тэгээд л шийдээд дээш нь уламжлаад л тэгээд л зохицуулна.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

Тийм л байсан. Тэрнээс биш тэр орос намайг дээрэлхээд том юм болохгүй. Би тэрэнд уцаарлаад байхгүй. Ийм л байсан даа.

Эрдэнэтуяа -

Яг ингээд дотны орос найз байна уу? ирж очдог бас? Ирж очих уу ер нь?

Баваасан -

Одоо би л орос руу явна. Одоо энэ иркусткт байдаг юм. миний найз одоо Обирович, Кричлен гээд одоо манай албаны дарга орлогч, орлогч дарга, дарга хийж байгаад, сүүлд нь замын орлогч даргаар ажиллаж байгаад явсан. Тэр бол одоо энэ 6-н сарын 6-нд чинь Зөвлөлт монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 60-н жилийн ой болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Өө за тийм үү?

Баваасан -

Тийм. Тэрэнд ирнэ дээ. Тэгээд одоо би бас уулзана. Уулзах ёстой хүн.

Эрдэнэтуяа -

Та бас очно ш дээ? Бас тээ?

Баваасан -

Очно. Тэрэнтэй чинь уулзана. 55-н жилийн ойгоор бас ирж байсан юм. одоо энэ 60-н жилийн ойгоор ирнэ.

Эрдэнэтуяа -

Одоо ер нь холбоотой байгаа юу?

Баваасан -

Ярьдаг юм аа. Хааяа

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед таниас гадна орос найзуудтай, орос тийм хамаатантай найз нөхөдтэй тийм улсууд байсан уу? зөндөө л байсан биз дээ?

Баваасан -

Байлгүй яахав дээ. Бид чинь найз байж л ажил явуулахгүй бол одоо оросууд чинь загнаад сүйд болж байгаа мөртлөө л үшдээс өмнө загнаж байсан бол үдээс хойш мөрөн дээр алгадаад хөхрөөд тэгээд л. Оросуудын зан чанар бол үнэхээр энэ урд зүгийн нөхдүүдтэй адилгүй ш дээ. Загнаж хэрэлдэж байсан ч цаанаа сэтгэл нь шал өөр.

Эрдэнэтуяа -

Аанхан. Уужим

Баваасан -

Уужим. Тийм. Одоо энэ урд нөхдүүд чинь инээж байсан ч цаанаа санаа нь буруу байхгүй юу. Тийм. Тэрнийг бол ах чинь гадарлана.

Эрдэнэтуяа -

Юу одоо манай монгол улсын тэр үед гадаад харилцаа ер нь ямар байсан бэ?

Баваасан -

Яг тийм нарийн юмыг бид бол мэдэх биш дээ.

Эрдэнэтуяа -

Аа ер нь бол яахад оростой л ер нь гол холбоотой байсан байх гэж би зүгээр л боддог юм л даа. Тэгж тэрнээс бол нарийн мэдэхгүй л байна.

Баваасан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд та ер нь хэр гадаад явж байв?

Баваасан -

Би их яваагүй ээ.

Эрдэнэтуяа -

Хойшоо?

Баваасан -

Би ч яахав ажил төрлөөр хойшоо яваад хойшоо нэг яваад ирдэг л байсан. Би бол анх яахав 1954-н онд курст ороод, тэгээд сүүлд нь 1958, 1959-н онд энэ төмөр замын хэрэг эрхлэх газрын шифрээр ажиллаж байсан улсуудыг техникумд 2 жилийн хугацаатай суралцуулна гэж. Тэгэхдээ үндсэн цалингаар

Эрдэнэтуяа -

Аан за

Баваасан -

Тэгээд тэр чинь нэг 2 жил сурч техникийн юу явуулж байсан. Тийм л юм байгаа юм. Тэрнээс тэгж авч, ер нь тэр үед ирж байсан Зөвлөлтийн мэргэжилтэнгүүд чинь их том улс ирж байсан ш дээ. Доктор, профессор дандаа номоо биччихсэн. Одоо ирээд л ингэхэд өөрийнх нь автортай номнуудтай. Би энэ номыг бичсэн гээд л зузаан ном тэгээд л юмнуудаа тайлбарлаж өгөөд тийм чадвартай улсууд ирж байсан. Тэд нар чинь бол одоо даруухан, их мэдлэгтэй улсууд чинь бол тийм даруухан хүнд их тусч. Биднийг чинь одоо амьдралыг нь хүртэл хэлж өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

Намайг ямар сайндаа курст байж байхад манай курсийн багш, дэд эрдэмтэн байсан. Тэгэхэд чинь монголд үйлдвэрлэл цөөхөн. Танайд хаана ямар үйлдвэр байдаг уу? гэсэн бид нар чинь мэдэхгүй. Тэгэхээр бид нарыг чинь үгүй та нар чинь

Эрдэнэтуяа -

Монгол хүн юм уу?

Баваасан -

Монгол хүн байж энийгээ мэдэхгүй байх даа яадаг юм тийм гээд байдаг ш дээ гээд л биднийгээ эргүүлээд л ёстой. Тэгэхэд чинь ичдэг байлаа. Ёстой тэр үеийн мэргэжилтэнгүүд бол ёстой их өндөр мэргэжилтэй. Боловсрол гэж ёстой нээрээн одоо намайг 1956-н онд техникумд байхад чинь дандаа том мэргэжлийн багш нар ирдэг байсан. Тэд чинь болоогүй. Жинхэнэ сургаж өгнө дөө. Би ч тэр хэдээсээ ичнэ ч гэж байхгүй. Ёстой л нөгөө өөрсдийнхөө л улс шиг үзнэ шүү дээ. Одоо ингээд курсийн ажил хийгээд л зураг зураад л одоо тэгээд хичээл ч гэж 2, 3 шөнө хичээл ширтэж байгаад очиход чинь өө нөгөө тэр үед алаг харандаа гэж байсан юм. Тэр алаг харандаагаар чинь нил зураад л хаячихдаг. Дахиад ашиглахын арга байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

Дахиад шинээр хийхээс л арга байхгүй. Ингэдэг юм уу гээд л одоо тэр чинь яахав үнэхээр бөөгнөрчихсөн юм байхгүй юу тэр чинь. Тэрийг хийгээгүй бол яахав ингээд л

Эрдэнэтуяа -

Аа тэгээд болосхийгээд тээ? Тэрийг та 2, 3 давтаж хийнэ гэдэг чинь мэдлэг толгойд юм оруулж байгаа байхгүй юу. Бүүр шингээчихдэг байхгүй юу. Сайн байсан ч байж магадгүй ш дээ. Тэрийг дахиад шингээх асуудал байсан байж магадгүй ээ. Магадгүй тээ?

Баваасан -

Тэгэхэд нөгөө Цэдэв гэж нэг буриад багш байсан юм. Юуны математикийн эльсийн мат гээд хичээл заадаг. Тэр багш бол намайг бас их зовоодог байсан. Яагаад гэхээр хамгийн залуу нь би. Дөнгөж орж ирээд хөөе Баваасан босоод ир гээд л конспектээ аваад ир гээд л конспектээ аваад л очно. Тэгээд л баахан юм асуугаад л чи овоо болжээ гэж хэлээд л 3 тавьчихна.Тэгээд л аа болно гээд л ингээд байсан чинь тэгсэн нөгөө дараа нь нөгөө шалгалт болсон чинь тэр чинь том багш л даа. Тэгээд яваад очсон чинь юмаа ингээд ярих гэсэн чинь за чамайгаа би мэднэ. Би дүгнэнэ гар гээд л онц тавьчихсан л байсан. Тэр яахав тэгж л тэр үед л нөгөө тэгээд юу гэж хэлдэг байсан гэхээр чи залуу хүн цаашаа ирээдүйтэй сурах хэрэгтэй. Одоо тэгж үздэг. Аа нөгөө надаас ахмад хүмүүсийг за эднүүд яахав одоо ингээд энэ хөрөнгө чинь бараг болно доо. Юу болтол энэ хүрнэ. Чи бол залуу хүн учраас цаашаа яв тийм учраас чамайг би боловсруулж өгнө гээд тэгдэг л байсан юм. Тийм л сургалт явагдаж байсан. Айхтар хүнтэй их ажилладаг.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

За тэр манай Цэд багш өглөө хүрээд ирнэ. Нэг их ганган халаад өмсчихсөн. Нуруун дээрээ ингээд цүнхээ үүрчихсэн. Бөгтийгээд л орж ирдэг. Орой тарахын өмнө харахад чинь нүүр ам бүх юм нь шоохой болчихсон. Өө хөөрхий хачин юм явж л байдаг. Тийм тийм л байсан даа. Тэгээд би тэнхимийнхээ хурлаар 5-р ангид байж байхад нэг одоо бид нар чинь тэр үед одоо иштэй юу зоонтог гэж байгаагүй. Яармагт наадам хийдэг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан за

Баваасан -

Тэнд чинь нөгөө байгууллагууд павилион гээд байгуулна. Аа нэг өдөр бид нарыг чинь гараад ир гээд л тэгсэн чинь явж павилион байгуулна. Тэрэнд яв гээд л тэгээд манай тэр нөгөө хичээлийн эрхлэгч Ивонав гээд нэг сахалтай өндөр орос настай тэр аваад явна гээд л бид хэд ингээд л явлаа. Өглөө очоод л яахав дээ нэг муу 51-тэй, өнөө муу 51-гээрээ юмнуудаа ачиж аваад тэгээд л яваад очсон. Тэгээд нөгөөхөө хийгээд л байсан чинь тэр хэд яахав тэнд нөгөө гуанз нээгдээгүй. Тэгээд л өлсөж үхэх гээд бид хэд чинь одоо яамай гээд л. Тэгсэн манай нэг нөхөр гарч яваад тэнд нэг гуанз нээгдчихэж гээд л. Тэгээд л нэг бид хэд очсон. Өнөө багшийгаа дагуулаад л очиж байгаа юм. Бас тэнд чинь бас ч гэж няхуур хоол идэх үү? Гээд гурилтай хоол гэхэд хэцүү, бантантай хоол гэхэд бантан биш үгүй нэг хачин хоол хийчихсэн. Нэг газар ирээд л тэгээд л бид нар чинь бас нөгөө бас голоод иддэггүй ээ. Ярвайгаад л байсан.

Эрдэнэтуяа -

Сайн хоол мэдэхгүй бас мэдэхгүй тээ? Нөгөө л гурилтай шөл, цуйван?

Баваасан -

Аан. Үгүй үгүй. Тэгээд л голж байхгүй юу даа. Өлсөөгүй л байгаан харгай гаррч байна.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд л очсон чинь манай нөгөө хичээлийн эрхлэгч орос чинь л харин гөвж байна аа. Хөлс нь гарчихаад л гөвөөд байна. Тэгээд л одоо яахав нөгөөдөхийг идээд л байхаар бас ганц 2 халбагадаад л хэдүүлээ ингэж байгаад л тэгээд л тэгэхэд тэгж байсан юм. Та нар өлсөж үзээгүй байна. Тийм учраас голж байна. Та нар өлсөөгүй байна ш дээ. Өлссөн цагт шал өөр тэр чинь дайнд оролцож байсан хүн. Бидэн чинь дайнд явж байгаад одоо өнөө дээр үед чинь айлууд хоол хийж байгаад нөгөө төмснийхөө хальсыг хаячихсан. Тэр нь булагдчихсан байхад ухаж гаргаж ирээд л нэг угаагаад л хоол хийгээд л шөл хийгээд уухад ингээд хөлс гардаг байсан гэж байгаа юм чинь. Тийм учраас та нар юун өлсөх, юмыг голж болохгүй. Цагийн юм цагтаа тэр үед л тухайн үед ямар байна. Тэргүүрээ л сур гэж ингэж сургаж байсан даа. Их мундаг юм хэлж байсан юм байна лээ. Мартдаггүй юм. Тийм л байсан. Тиймэрхүү л байлаа. Тэгээд одоо сүүлдээ ч яахав дээ нөгөө хийгээд л ажиллаад байсан. Сүүлдээ энэ мэргэжилдээ үлдээд л ажлласаар байгаад л тэгээд нөгөө ардчилал гарлаа гээд л бидэнд чинь эвгүй аашлаад оросуудыг эвгүй буцаасан ш дээ.

Эрдэнэтуяа -

Яасан гэнэ ээ? ер нь ардчилал гараад ямар юм болсон юм. Тэрийг та жаахан тодруулаач?

Баваасан -

Үгүй яахав дээ. Ерөөсөө ер нь оросууд хэрэггүй гэж яриад л тэгээд л оросуудыг буцаа, буцаа гээд л тэгээд л буцаасан.

Эрдэнэтуяа -

Хэн нөгөө ардчилал гаргаж байсан улсууд уу?

Баваасан -

Тийм. Ардчилал дөнгөж гарч ирж байхад тэгээд л буцаагаад л тэр битгий хэл Зөвлөлтийн цэргийн анги тэд нар чинь одоо яаралтай гарга гээд л тэгээд Зөвлөлтийн цэргийн ангиуд чинь гарчихаад одоо яахав бас эмнэлэг энэ тэр байна ш дээ. Энд жинхэнэ байж байрлаж байсан байртай улсуудыг чинь гэнэтхэн бөөнөөр нь явуулчихаар хойно нь байр байхгүй. Тэгээд тэр чинь одоо хойшоо дөнгөж хил гараад л тэгээд юутайгаа гэр бүлтэйгээ майханд амьдарч байсан орон ш дээ. Тийм их хүнд байдалтай байсан. Тэр үед чинь бол жаахан бодолтой юмыг хийнэ ш дээ. Тэгэхгүйгээр л нэг уур омгийн юм шиг. Гэнэтхэн л тйим ийм болсон. Тэрийг нь би хэлэхээр их эвгүй. Бид чинь байж байхад Зөвлөлтийн цэргийн анги чинь манай бүх төмөр замын юмнуудыг хийж, хйисээр л байсан. Тэгээд л гаргаж өгөхөд чинь бид чинь өө бид чинь баяр ёслол болж, уулзалт цуглаан хүлээн авалт элдэвийн юм болж байж нэг гаргаж өгдөг байсан юм. тэгсэн чинь юу вэ? тэгээд эвгүй байдалд орсон.

Эрдэнэтуяа -

Аанхан

Баваасан -

За тэгээд яахав. Энэ хойд ах нар чинь бол угаасаа уужим сэтгэлтэй улс учраас нэг их анзаараагүй. Тэрнээс биш энэ урд нөхдүүд шиг ингэж хөөгөөд гаргавал урд нөхдүүд чинь тэгж

Эрдэнэтуяа -

Нөгөө муу санаатай дээрээ муу санаалаад

Баваасан -

Тэгээд бүр хачин юм болно ш дээ. Тэгээд л явсан. Тэгээд сүүлд нь тэр жил надтай хамт ажиллаж байсан мэргэжлийн улсууд чинь ингэж байна гээд л захиа бичиж л байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан. Ардчилал гэснээс ардчилал ер нь яаж гарч байсан юм? хэдэн онд гарч байсан юм? хэн ер нь юу гэж гарч ирж байсан бэ?

Баваасан -

За би тэр нарийн юманд нь оролцож байгаагүй л дээ.

Эрдэнэтуяа -

За ер нь зурагт радиогаар ч юмуу, ухуулга сурталчилгаа ямар байв?

Баваасан -

Тэгээд ерөөсөө тэгээд тэр ардчилал гэдэг чинь залуучуудыг хөөрөгдөөд л.

Эрдэнэтуяа -

Тэгээд энэ ардчилал ер нь яасан гэнэ ээ. ардчилалын үр нөлөө

Баваасан -

Яахав дээ. Ардчилал гэдэг чинь нэг тийм юм дуулдаад л орж ирмээр болсон. Үймүүлээд л баахан сүүлийн үеийн залуу инженерүүд чинь баахан бужигнаад л би ч дарга болно. Би ч тийм юм болно гэж хувьсганацгаагаад тэгээд төмөр зам чинь их хөдөлгөөн орлоо доо.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд л хуучин улсуудыг халж, сольж өөрчлөөд л ингээд л бөөн юм болсон. За би яахав албандаа олон жил ажилласан, туршлагатай нэг хүн байх ёстой гээд намайг харин үлдээсэн юм. тэгээд би үлдсэн. Бусад улсууд нь дарга, цэрэггүй л бүгд өөрчлөгдөөд өөр өөр болоод тэгээд залуучууд болсон. Тэгээд дандаа залуучууд болоод л тэгээд залуучууд гарч ирсэн чинь ардчилал. Ер нь мөнгөний тухай л ярьдаг. Би

Эрдэнэтуяа -

Ардчилал гарснаас хойш уу?

Баваасан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Ер нь залуучуудыг уу?

Баваасан -

Тийм. Ер нь би тэр ардчилал гарснаас хойш өнөө инженерүүд чинь шал өөр болцгоочихсон. Ингэ тэг гэхээр мөнгө. Одоо ийм л болчихсон. Тэгээд та нарт нэг юм хийж өгөхөөрөө би бас хэрүүл хийж л байсан. Тэгээд бүгд нь залуучууд болчихлоор чинь зэрэг хөдөө өнөө дарга нар чинь бүгд залуу инженерүүд болчихсон. Тэр нэг үеийн инженерүүд чинь бидэнтэй адилхан. Бидний үеийнхэн чинь нэг үеийнхэн байхад нэг л албан тушаал илүү бол юу хэлэхгүй

Эрдэнэтуяа -

Та

Баваасан -

Юм хэлэхгүй. Та гээд л ингэнэ ш дээ. Залуу ч байсан та л гэж хэлнэ. Тийм л байсан. Тэгсэн чинь бүгд дарга, цэрэг болно гээд л ингэж л. Тэгээд яахав би албанд байсан. Тэгээд л нөгөө залуучууд чинь ангийн дарга, ангийн инженер гээд улсууд дээр очиж би чинь загнадаг арга хэмжээ авдаг. Заадар зөвлөгөө өгдөг байсан чинь харин нөгөөдүүл чинь бие биенийхээ үгэнд орохгүй. Би нэг хэсэг л баахан шугаманд явдаг байлаа.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Яахав. Нөгөө ахмад хүн чинь би л тэдэн лүү чинь айх юм байхгүй. Хэлдгээ хэлнэ ш дээ. За нөгөөдүүл чинь бие биенийхээ үгийг тоохгүй. Ингээд байсан. Тэгээд баахан явдаг байсан. Бас би ядарч байна. Өндөр настай хүн гээд ингээд байсан чинь. сүүлд нь та зкүгээр явахаа л яв. Тэгэхдээ энэ вагоноо аваад яв. Тусгай вагон байдаг юм. ажил, албаны тэрнийгээ аваад явж бай гээд харин намайг яахав өнөө суудлаар яваад ядарна гээд

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

Тэр вагон ч яахав дээ. Тэр ухаан нь би Сайншанд орлоо гэхэд Сайншандад л тэр вагонтайгаа очиж байгаад л ажлаа дуустал тэр вагондаа байж байгаад ирэх юм чинь.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд л би чинь баахан явдаг байсан. Тэгээд л арга хэмжээ авах барих юмыг чинь би л одоо нэг сайхан бууны нохой болж нөгөө зүйлийг чинь хийдэг.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд нөгөөдуул чимнь ард хоцорчихсон. Нэг тийм л байсан юм даа. Тэгээд л одоо ингэж байна. Яахав.

Эрдэнэтуяа -

Ардчилалын үр нөлөө ер нь танбыхаар муу тал руугаа л

Баваасан -

Аа яахав дээ. Залуучууд яахав

Эрдэнэтуяа -

Сайн тал байна л даа?

Баваасан -

Тийм байсан. Дэмжилгүй яахав дээ. Тэрнийг чинь. гэхдээ дээрээс нь эвгүй доргиогоод байдаг. Тэд нарыгаа тэгээд тэр чинь тэргүүрээ эвгүй байдалтай болсон шүү. Гэхдээ төмөр замынхан гайгүй ээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Баваасан -

Гэхдээ сүүлдээ харин намайг явсаны дараа бол тэр Да.Ганболд гэж нэг золиг очоод, төмөр замыг бүүр баллаад хаясан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэр чинь агентлагийн дарга гэдэг чинь яах вэ? гэхээр зэрэг дээрээ байж байдаг. Төмөр замын үндсэн үйл ажиллагааг л хянаж байдаг хүн болохоос биш, тэр дотор нь орж хутгалддаггүй хүн байхгүй юу. Тэгээд Да. Ганболд бол төмөр замын талаар А байхгүй тэгсэн Да. Ганболд чинь тэнд бүүр төмөр замын хэрэг эрхлэх газар тусгай агентлаг гэж байгууллага гаргаад, 10-н хэдэн тооны хүний орон тоотой. Тэгээд л ажилд нь хутгалдаад тэгээд төмөр замын ажил чинь ийм болчихлоо ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Юм чинь бас хэм хэмжээ зааг чиглэл байх ёстой. Тэгээд мэдэхгүй хүн чинь орохоороо тийм болчихдог байхгүй юу. Тэгээд яахав манай Рааш дарга бол байхдаа тийм юм байхгүй л дээ. Ядаж төмөр замаа яг өөрөө мэддэг юмаа болохоор яаж ч дасчихсан хийдэг. Ардуудаа заагаад суугаад яв. Тэнд нэг тиймэрхүү юм яригдаад байна. Та очиж учрыг нь ол гээд л тэгнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Хувьчлал ер нь, хувьчлалд ер нь та хэр оролцож байв? Хувьчлал анх яаж гарч ирж байв? Уриа лоозон ухуулга сурталчилгаа нь юу гэж байна?

Баваасан -

За манайд чинь төмөр зам чинь хувьчлалын ер нь сүүл рүү явсан ш дээ. Тэгээд ямар сайндаа Раашааса болоод хувьчлал явагдахгүй байна гэж тэгж байсан юм. гэхдээ л бас төмөр замыг үнэндээ хувьчлал хийхэд хэцүү байсан. Яахав төмөр зам бол нарийн мэргэжил шугам зам ихтэй. Тэр чинь одоо ингээд хүн томилоод очно. Бүх улсууд нь байраа хувьчлаад авчихна. Тэр хүн чиньочоод суух байргүй болчихно ш дээ. Бас эвгүй байсан. Тэгээд бид нар бас ярьж л байсан. Тэгээд хэдэн байр үлдээж байя бас тэгж очсон улсуудаа байртай болгож байхгүй бол бас тэр чинь хэцүү ш дээ. Тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Та байртай. Байр авсан уу?

Баваасан -

Авсан авсан. Өөрийнхөө байр

Эрдэнэтуяа -

Аа нөгөө төмөр замын шугамаар өгсөн байраа л хувьчлаад авчихсан уу тээ?

Баваасан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр одоо ерөнхийдөө хувьчлал, тэр одоо тасалбар ч юмуу тээ? Тийм байдлаар ямархуу байдлаар явагдсан? Хувьчлал. Тэр нэг тасалбар гээд байгаа ш дээ. Та ер нь тасалбар авсан уу?

Баваасан -

Авса авсан.

Эрдэнэтуяа -

Тэрийгээ ер нь ашиглаж чадсан уу?

Баваасан -

Аа нөгөө бага хувьчлалыг нь яагаад нөгөө манай хүүхдүүд. Би тэр нөгөө жинхэнэ том нөгөө цэнхэрийг нь өгч чадаагүй. Аваад үлдээчихсэн байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь хүмүүс. За яахав та тэгээд яачихсан. Ер нь хүмүүс хувьчлалд хэр оролцож юм олж авч чадсан бэ? олж авч чадсан болов уу?

Баваасан -

За яахав дээ. Тэрийг чинь нэг их магтаад байх юм ер байхгүй. Тэр хувьчлал гэдгээр чинь манай монголын хамаг өнгөтэй өөдтэй үйлдвэрүүд одоо сангийн аж ахуй, нэгдэл бүгд байхгүй болсон. Таран бутарсан. Одоо эргүүлээд атрын 3-р аян гээд явах гээд юу ч байхгүй. Нөгөөдүүл чинь яахав. Би муу хэлж байгаа юм биш.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Баваасан -

Ардчилалын нөхдүүд чинь юм мэдэхгүй. Ерөөсөө л хувьчлаад л өөрийнхөө танилд өгөөд байсан. Тэд нь юмаа мэдэхгүй ажиллуулж чадахгүй. Өнөөхийгөө тэгээд аргалж байгаад л нэг зараад л ингээд л одоо байсан ш дээ. Тэгээд одоо ерөөсөө одоо үйлдвэрүүд юу байна. Байхгүй одоо том том сайхан үйлдвэрүүдээс бүгд байхгүй байна ш дээ. Яагаад? Хэн авсан. Нөгөө ардчилалын чинь хэдэн алтан хараацай гээд байгаа энэ муу чинь өөрсдөө аваад, тэгээд ах дүүгийнхээ нэр дээр аваад ингээд л зүйл дуууссан ш дээ. Тэгээд одоо эд нар чинь ярихаараа одоо Ху /Монгол ардын хувьсгалт нам/ нам авчихсан л гэж яриад байгаа юм. Үнэндээ бол тийм биш шүү дээ. Үнэндээ бол манай залуу нөхдүүд л аваад л будаа болгочихсон юм. тэгээд юу гэж байгаа болгочихгүй юу. Төмөр замыг хүртэл хувьчилна гээд бид эсэргүүцээд тэгээд хувьчлаагүй юм аа.

Эрдэнэтуяа -

Ер нь хувьчлал тиймэрхүү л байдлаар явагдсан.

Баваасан -

Хувьчлалд бол бид одоо ахмадууд бол нэг их үнэлгээ өгдөггүй. Бид чинь нөгөө ажиллаж байсан тийм үед

Эрдэнэтуяа -

Нэг их үүрэг гүйцэтгээгүй байх тиймээ?

Баваасан -

Тийм зүгээр. Харин бүүр эсрэг юм болсон одоо одоо хар үйлдвэр байхгүй л байж байна. Хичнээн мундаг үйлдвэрүүд байлаа. Одоо байхгүй. Бүгд балгас. Тоног төхөөрөмжийг нь

Эрдэнэтуяа -

Сайхан үйлдвэр

Баваасан -

Тоног төхөөрөмжийг нь тоноод ингээд одоо шинээр эхлэх гэж их юм болж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Бөөн хөрөнгө мөнгө. Манай Сэлэнгийн л тэр гурилын үйлдвэр ямар сйахан байв аа? Хүүхэд байхад, ажилчид нь ч гэж сайхан тээ? Харж үздэг. Тэгэхэд одоо тэгээд нэг Алтан тариа авсан нэртэй одоо жаахан сэргэх гэж байх шиг байна. Байсан юмаа үгүй хийчихээд л. Байхгүй

Баваасан -

Одоо тэгээд л тэрийг чинь сэргээх гэж шинээр юм хийх гэж байгаа юм шиг л юм болцгоож байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгж л байгаа байх тээ?

Баваасан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгж л байна л даа. Үндсэндээ л ер нь тэгж л байна. Тэгж байгаа байх гэлтгүй. Бас л чанга байх шиг байна.

Баваасан -

Үгүй яахав. Тэдний санаа нь бол зөв байсан. Цаадах юмаа нарийн мэдэхгүй учраас ингээд самарчихсан. Ингээд л самарчихсан ш дээ. Одоо нэгдэл сангийн аж ахуй байхгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь зурагт, радиогаар юу гэж ярьдаг байсан? Хувьчлалыг ер нь ярьдаг байсан уу?

Баваасан -

Аа яахав ээ. Ярих хийх 2-ын хооронд чинь их зөрөө байна.

Эрдэнэтуяа -

Асар их зөрөө байна даа?

Баваасан -

Зөрөө байна. Тийм. Тийм ахмад одоо бидний үеийнхэн бол хүлээн зөвшөөрдөггүй. Одоо шал дэмий. Одоо Зүүн хараагийн спирт завод гэдэг чинь том үйлдвэр байлаа. Тэрнийг одоо хувьчлаад одоо би дуулснаар спирт заводын одоо энэ спирт заводын 7-н хоногийн бүтээгдэхүүний үнээр авсан гэж байгаа ш дээ. 7-хон хонолгийн бүтээгдэхүүний юугаар авсан гэж байгаа. Тэгэхээр чинь одоо юу болж байна. Одоо тэндэхийн улсууд чинь цулайчихаад байна ш дээ.

Эрдэнэтуяа -

За за. Ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Баваасан -

Аа зүгээр

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.