Demberel

Basic information
Interviewee ID: 990314
Name: Demberel
Parent's name: Chültem
Ovog: Chültem
Sex: f
Year of Birth: 1933
Ethnicity: Ard Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Altai sum, Govi-Altai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
childhood
repressions
urban issues
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За тэгэхээр өнөөдөр юуны өмнө миний урилгыг хүлээн авч ХХ зууны түүхийн аман төслийн ярилцлаганд оролцох болсон таньд талархалаа илэрхийлье. Тэгэхээр танаас энэ ярилцлага эхлэхийн өмнө бас тодруулж асуух ганц хоёр зүйл бас байна. Та энэ ярилцлагандаа дурьдаж байгаа он ,үйл явдал ер нь өөрийнхөө одоо энэ ярилцлаганд орсон зүйлийг хэзээ тодорхой хугацааны дараа арван жилийн дараа ч юмуу ,хорин жилийн дараа ч юмуу ямар нэгэн мэдээлэл юмуу судалгааны ажилд ашиглахийг зөвшөөрч байна уу?
Дэмбэрэл -
Зөршөөрч байна.
Дэжид -
За хоёр дахь асуулт бол та энэ яриллаганд нэрээ нууцлах шаарлагатай юу?
Дэмбэрэл -
Өө шаарлагагүй ээ.
Дэжид -
За тэгэхээр хоёулаа энэ асуудлынхаа дагуу ярилцлагандаа оръё. Тэгэхээр та яриллага бол ямар ч байсан эхний үед бага наснаасаа өөрийнхөө тухайн үед одоо бага насаа яаж өнгөөрж байсан таны үйл амьдралынхаа талаар надад дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу.
Дэмбэрэл -
- За. Би ч одоо1933 онд миний аавыг Чүлтэм гэдэг.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн хоёрдугаар охин нь болж төрсөн.Аа нь дандаа нь дөрөв таван эрэгтэй дүү нартай.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Аа тэгээд гучин тав зургаан оноос эхэлж, одоо нэг ойр зуурын юмыг бас нэг мэддэг болсон. За юуны талаар гэхийн бол одоо энэ хэлмэгдэл гэж ийм том юу одоо үргэлж л яригдаж байдаг төрд нэлээн том ачаалалих л бий болсон ш дээ.Тэрүүнд бол миний аавын төрсөн дүү их сайхан хүн байсан. Удирдах алба хааж байсан, дуурийн театрын дарга байсан тэрүүхэндээ бас л одоо юуны холбооны юу гэдэг байлаа даа байз. Хиа дарга байсан. Тийм сэхээтэн хүн байсан л даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн хэлмэгдсэн. Хэлмэгдээд цагаатгасандаа , цагаатгахдаа бол сүүлийн үед цагаатгагдаагүй дээ 1964 онд цагаатгасан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд энэ нь бол бид хөөцөлдөөд 2002 оны үеэр байна уу даа манай, миний отгон дүү Павлас гэдгийм даа орос нэртэй л дээ.Тэр дүү тэгээд хөөцөлдөөд ,цагаатгалын нөгөө сая төгрөгийн мөгрөгийн аваад ингээд бид ахыгаа одоо буруугүй хүн байжээ гэдгийг одоо ах дүүсээрээ мэдэж ,ингээд тэр талаараа бол ахдаа ямар ч байсан төрийн эсрэг хүн биш байж гэдгийг ойлгож бас баярлаж явдаг л даа тэгдэг болсон.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
За тэгээд миний хувьд бол би багаасаа бага сургуульд суусангүй. Суугааагүй нь учир бол манай ээж аав хоёр одоо ганц охиноо сургууульд суулгахгүй энийг бол одоо сургах эрдэм нь бол одоо оёдолчин болгох, юм оёх уран болгох,одоо ийм л болгох зорилготой байсан байх . Тэгээд дүүнүүдийг сургуульд яваад намайг тэгээд үлдээчихсэн. Би бол үеийн хүүхдүүд, ингээд миний ижил охидууд хүүхдүүд цугаараа сургууль яваад байхаар би аягүй их яадаг ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Сэтгэлээр бас их унадаг байсан л даа .Би тэгж сургуульд явахгүй байна хүүхдүүд шиг ,тэр үед хүүхдүүд нэг дандаа тийм одоо миний мэдэхээр бол тийм хөх даалинбан тэрлэг өмсцгөөдөг байсийм аа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэрнийг, тийм тэрлэгийг хүртэл хөх даалимбан тэрлэгийг ,ээж аавыгаа шаардааад ядахдаа тэр хөх даалинбан тэрлэгийг өмсөх гээд байхгүй юу.
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
Цагаан нэхий дээл мээл тиймэрхүү юм өвөл болохоор чинь өмсдөг ш дээ зун болохоор чинь,дийлэнх хэсгийн, зуны хувцас одоо өмд цамцтай л нэг тэгэс гэж явдаг.Тэгээд хөх даалибан тэрлэг өмсчихөөд би чинь нэг саваа модоос салахгүй , тэрүүгээрээ бол үргэлж л хонь хурга энэ тэр хөөцөлдөөд эргүүлээд л хонь малаа хашдаг, хонь малд ойр зуур явахын бол нэг их хол тэгж өдөржингөө явуулж байгааагүй юм намайг.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд өвлийн цагт бол цасан дээр бичиг бичээд л байна, шинэ үсгийг чинь бичээд байна.Зун болохоор газар дээр бичсээр байгаад тэгээд бичдэг.Ер нь гайгүй сайн бичигтэй болчихсон. Одоо ч гэсэн бичвэл зүгээр сайхан бичнэ., ер нь намайг улсууд гоё бичигтэй хүн гэдгийн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
- Та ам бүл хэдүүлээ вэ?
Дэмбэрэл -
Тэр үед үү?
Дэжид -
-Ер нь ам бүл...
Дэмбэрэл -
-Одоо юу ?
Дэжид -
- Тийн эцэг эхээсээ?
Дэмбэрэл -
Эцэг эхээсээ ам бүл одоо чинь төрснөөрөө бол зургаа л даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийм тэгээд бидэн дээр нэмэгдсэн ам бүл бий л дээ.
Дэжид -
- Аан ха зургаан хүүхэлтэй?
Дэмбэрэл -
-Тэгээд ээжийн төрсөн том эгч нь төрөхөөс болоод нас барчихсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэрний өнчин хүүхдүүдийг ээж одоо тэр хүүхдүүдийг өсгөсөн дөө.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийм жоохон жоохон хүүхдүүд дөрөв таван хүүхдүүд үлдчихсэн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Гучин хэдтэй хүн нас барсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд зүгээр яг юугаараа бол бид эцэг эхээсээ биднүүд бол нэг зургуул
Дэжид -
-Зургуулаа, нэг охин л юм байна тийм ээ?
Дэмбэрэл -
Тийм
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд бас би чинь ээж аавдаа бол их дураараа байдаг байлаа .Хоол идсэн гэсэн ч ээж аав хоёрын дунд зүүн талд сууна ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л нөгөө эрэгтэй хүүхдүүд бол дандаа л тэр баруун талаар л сууцгаана.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л хоол цайныхаа аль дөнгүүрийн надад өгнө ш дээ ээж аав хоёр.
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л дүү нар чинь намайг чинь хараад хялалцаад,надад атаархаад л жигтэйхэн юм болно доо.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л бидний амьдрал бол яахав тэр дөчин хэдэн оны юу дайны үеийг бол би нэг сайн ойлгож мэдэхгүй байна бага байсан болохоор...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгэхдээ юм л их амьжиргааны түвшин бол ер нь их хүнд байсан даа.Ер нь ойлгогдог зарим талаараа яагаад вэ гэхлээр зэрэг манайх мал ихтэй тэндээ баян тарганд л ордог таван хошуу малтай,одоо илжгээ ярихын бол зургаан хошуу малтай тийм айл байсан л даа .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Хэдэн хүүхдүүдээ бол тэр их малынхаа буянгаар бол яахав махаа идээд махныхаа шөлийг уулгачихаад ингээд өлсгөхгүй явсан байх. Тэгэхдээ өлсөж л байсан байх.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийн хүүхэд байхад голдуу өлсдөг дөө.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л тэрнийг, тэр үед амьдрал хүнд байсныг би юугаар мэдсэн юм вэ? тааж хэлэгдэж байгаа гэж бодох байх,манай аав нэг өдөр юу яалаа шуудайны тал тийм одоо бол хивэг байна л даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийм гурил ганзгалж ирж байгаа.
Тэгээд энийг хаанаас авав гэж ээж энэ тэр яриад яасан чинь тэндээс авлаа .Тэнд оросууд нөгөө хөрс шинжилгээнийхэн гэж ярьдаг байсан даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийн, тийм улсууд л буудаллаж хоёр гурав хэд хонож байгаад явсан газартаа энийг асгачихаад явчихаж...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Аа ингээд би хажууд нь шуудай муудай байж байна.Би тэгээд энийг хийж аваад ирлээ .Тэгээд тэр гурилийн бидэнд идүүлж байсан байхгүй юу.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгэхээр хэд хоног хээр хоносон тийм гурил байж л дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Гурил л гэж нэрлэхийм дээ биз дээ ерөөсөө хивэг.
Дэжид -
-Хивэг
Дэмбэрэл -
-Тийм нэг ширүүн бор юм.Тэгээд тэрийг чинь сайхныг гайхаад л манай нутгийнхан чинь тэр үедчинь хөгшчүүл энэ гурилийг чинь төмс гэж ярьдаг байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд манайх юу яагаад ээж тэрийг чинь шар тосонд, малтай юм чинь яахав дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Шар тосонд хуурч байгаад цай майнд дүүсэн тийм цай хийгээд л нөгөө хайруулсан цай гэж ярьдаг даа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тиймээ хайруулсан цай чанаад л авгайцуулыг тэр уулгаад юу нь сайхан байна гээд энэ тэр гэж ярьдаг байсан.Одоо бол тэр бидний хоолойгоор давахааргүй тийм юу идэж л байсан байна лаа .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ер нь малтай хуутай тийм айлууудын хүүхдийн харахад, бол ер нь тэр үед амьдрал хүнд байсан байх .
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд ингээд л гэр гэх чинь бол манайх таван ханатай гэртэй ш дээ. Тэгээд тэр гэрт цагаан бүрээс мүрээс гэх тийм юм бол байхгүй. Ерөөсөө тэгсхийгээд байна.Ил галтай учраас тулганд бүх л айлууд тулганд гал түлдэг. Ил гал түлдэг.
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л тэр чинь нөгөө утаа униар гэж жигтэйхэн болийш дээ . Ингээд утаа чинь тооно моонаас чинь, заваг мавагнаас чинь зүгээр гэрийн завагнаас ингээд зүгээр бөнжигнөөд унжаад л зүгээр урт уртаараа.
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
-Цагаан сараар тэрнийг угааж арчиж цэвэрлэж нэг сайхан болгоно. Тэгээд цагаан сараар бол нэг л их гоё одоогийнхоор бол шинэ байшинд орчихсон юм шиг санагддаг.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм байлаа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л цагаан сар болохоор биднүүд чинь хөгшчүүлээсээ, өвөөгийнхөөсөө юмуу ах эгч нарынхаасаа нөгөө юугаа авах гээд л хувиа авъя,бэлгээ авах гээд ерөөсөө явганаар туучихаацчихна.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Заримдаа нь илжиг милжилгээ унаад л явна. Тэгээд цугаараа нэг тоодгор тоодгор нэхий дээлтэй тэр нь бов бор хар болчихсон байхгүй юу даа өнгө нь...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Өнгө байхгүй юм чинь
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэр нь дээрээ нөгөө улсуудын өгсөн бэлгийг, манай хөгшин аав ээжийн аав дандаа л бид нарт жил болгон бүр хуультай юм шиг тэгж их олон эртнээс өвөлд идэшнийхээ хонины үнхэлцгийг чихэж зэрлэг сонгино хийгээд л сайхан амттай гоё болдог, одоогийнхоор бол бууз л байж л дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм хувь өгдөг байсан бид нарт боов моов гэж байхгүй тэгэхэд...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд ааруул мааруул юмуу бяслаг өгнө тэгээд мах өгнө чанасан мах энэ тэрээс өгнө.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд тэрийгээ нь нөгөө үстэй дээлнийхээ юуг дээлээ ингээд дүүрсэн, тэр чинь өчнөөн айлаар орж байгаа юм чинь зүгээр ингээд л хөөргөөд л бүсэлчихнэ ш дээ зүгээр...
Дэжид -
-Аан ха за
Дэмбэрэл -
-Хувь өгнө
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ихийн багтаах гэж...
Дэжид -
- За
Дэмбэрэл -
-Айл болгоноор өгөхийн албатай үүд болгоноор орж байгаа юм чинь. Юугаа ч мэдэх вэ дээ хүүхэд юм чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Хүүхдүүд чинь бөөн бөөнөөрөө ингээд л зарим айл нэг жоохон юм өгөөд л зарим айлууд нь том юм өгөөд л тэр өөрсдийнхөө амьдралын түвшин ямар байсан тэрүүгээрээ болж байсан байх .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэгж л яадаг байлаа. Тэр үед сонин монин гээч юм биднүүд бол үзээгүй цаас гээч юм үзээгүй , тэгээд л юу саван маван одоо ариун цэврийн талаар гэхийн бол одоо ерөөсөө байхгүй л дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн савандаж угаах, савандаж гар мараа угаах гэсэн тийм ойлголт алга, оймс гэж алга тэгэхэд бас
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л тийм хирнээсээ өвчин байдаггүй.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ямар ч ханиад маниад биднүүд өвдөж үзээгүй би л ерөөсөө өвдөж үзээгүй.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л ерөөсөө ус мус нь ч гэсэн сайхан, хүн амьтан цөөхөн...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Өвчин мөвчин байхын аргагүй сайхан.Тэгээд л юу чинь газар нутаг чинь маш их сайхан алтай, бургуул мургуул чинь жигдрээд ёстой зүгээр л сайхан байсан ш дээ. Манай нутаг бол аягүй их сайхан тийм говь, хангай, хээрийн бүс хосолсон тийм нутаг л даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Зундаа бол уулынхаа бүр тэр таг гэж ярьдаг тээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэрэн дээр гарч зусдаг.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм байсым.Зун бол мөнх цастай байна.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л намар болоод ирэхээр бэл рүүгээ дулаан газар луугаа орж ирнэ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л дулаан газар луугаа орж ирээд л, тэгээд л намаржаандаа бууцгаад л
тэгээд л нөгөө юу ургадаг газар байгаа юм. Таана хөөмүүл их ургадаг газар..
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн, хөөмүүл таана түүгээд л таана нь бас нэг их тоож яахгүй , хөөмүүл их элбэг болохоор хөөмүүлээ түүгээд л ёстой том том савнуудаар , тэр үед хаанаас яаж олж байсын тэрнээ нь цэргийн ангид,ойрхон цэргийн ангиудтай байсан л даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэнд дээр чинь нөгөө хөдөлгөөнтэй, манайхныг гэсэн айлгаж барьдаг.Зарим хүн амьтныг алах ,одоо хороох, ийм мал хуйгийн туугаад явчихдаг османыхон гэж байлаа ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л тэр хавиар чинь тэгэж их явж,их яаж байсын хасаг эднүүд. Тийм бүлэг этгээдүүд тэгэж явж ерөөсөө
Дэжид -
-Байсан юмуу тээ ,барьж байсан юмуу?
Дэмбэрэл -
- Тэгээд манай хөгшин ээжийн биднүүд эмээгээ хөгшин ээж гэдгийн нутгийнхан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгсэн хөгшин ээжийн ах лам хүн байсан тэрнийг алга болчихсон. Хичнээн хоног байхгүй болцсон тэр үеэр хасгийн дээрэмчид их орж ирж байсан.Тэгсэн алаад бөгс цээж болгоод,хонины мах шиг болгоод хаднаас дүүжилчихсэн байсан ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Энэ нэг аймаар муухай юу байдаг байсан тэр зах газар болохоороо манай тийшээгээ их нүргээнтэй байсан .
Дэжид -
-Хамгийн захын сум уу тээ?
Дэмбэрэл -
-Захын сум, манай энэ сум чинь уулаасаа юу ш дээ Завхан аймагтай, Завхан аймгийнх гэж явсан ш дээ.
Дэжид -
-Тийн
Дэмбэрэл -
-Дөчин хэдэн онд Завханаас тасарсын
Дэжид -
- Аа зөв
Дэмбэрэл -
-Тийн манайх Говь-алтайх ш дээ.
Дэжид -
- За
Дэмбэрэл -
- Говь-алтай аймийн уул усаа нэг л том юу байсан байна лаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд Завхан, Говь-алтай гэж хоёр юу аймаг үүссэн.
Дэжид -
-Болж хуваагдсан
Дэмбэрэл -
- Тэгээд манайхан чинь цаашаагаа Алтай сум хүртэл бүр цаад юу руугаа хил рүүгээ яваад тэнд л нутаглаж сайхан нутаг төрсөн газар энэ тэрдээ одоо би бас нэг очихсон юмсан гэж бодоод одоо ч би бодохоо байлаа. Тэндээ хүрэхчгүй онгоц явдаг болохоор чадахгүй.
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
-Морь унаж чадахгүй.Тиймээ аймгийн төвдөөр яахав онгоцоор буухын тэгээд цаашаагаа 300 гаруй км юугаар машинаар, машинд суухаараа би нэг бөөлждөг. Хүүхэд байхынхаа тийм өвчтэй.
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
- Одоо хот дотор ингээд Отгоныд очиж чадахгүй байгаа чинь одоо тэнд очиход л бөөлжөөд л очно ирэхдээ бөөлжөөд л ирнэ.
Дэжид -
-Аан ха.
Дэмбэрэл -
- Тэгээд бие өвдөчихдөг
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
- Төрөлхийн тийм хүн байдгийм байна лээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Бүр жоохон байхдаа арваад настай настай байхдаа юу сумын төвдөөр анх юу очиж байлаа шуудангийн машин гэж очиж байсымаа.
Дэжид -
- За
Дэмбэрэл -
-Тийн тэгэхэд одоо ямар маркийн машин гарч байсын хөгшчүүл муухай нэр нэрлэдэг байсан даа нөгөө үнэрээс нь...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Өмхий хар гээд нэрлэчихдэг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тийм машин гарч байсан. Тэрэн дээр суугаад сумын төв дээр нэг жаахан юу тойроод л ингээд явахад л би хүүхэд бөөлжиж байсым байгааам тэр...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Гүзүүн дээр сууж байж
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
-Нэг тийм юутай.Тэгээд хотод ирчихээд ерөөсөө сурдаггүй юмуу гэхээр сурдаггүй юм байлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Одоо энэ их машин дотор бол
Дэжид -
-Танай аав чинь ямар хүн байсан бэ ?
Дэмбэрэл -
-Миний аав лам хүн байсан тийн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Миний ээжийн...
Дэжид -
-Тэр нутгийнх уу,Говь-алтайнх уу?
Дэмбэрэл -
- Тийн,тэр нутгийнх. Яг нэг гол усны улсууд нийлсэн.
Дэжид -
-Нэг гол усны улсууд нийлсэн үү?
Дэмбэрэл -
-Ээжийн минь аав бас лам гэсгүй байсан тэнд манайх том хүрээ дацантай байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн,тэрнийг бол юу яасымаа тэр дацанг одоо устгахад би оролцож байсым байгаа юм.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Би чинь нэг арваад л настай байсан уу яасым, арваад л байсан юу яагаад их бороо орж байсым.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд их бороо орохоор манайх чинь их ширүүн бороо, тийн өнөө уулархаг дээрээс нь уулнааасаа бууж ирдэг устай.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Их ширүүн урсгалтай байдаг байхгүй юу дуу ихтэй, их ширүүн урсгалтай тэр урсгалд тэр дацангийн чинь ерөөсөө юу яагаад , аймаг маймаг сумаас одоо очоод л ерөөсөө цугийн нураагаад л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэрний үлдэгдлийг биднүүд нураагаад л тэгээд том том хуснуудыг чинь эвдээд л биднүүс хэмх хэмх цохиод л арваад л настай байсан байх , тэгээд л нөгөө үерийн усан чинь тавиад л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэр бол маш их том үер урсч байгаа юм.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л цаашаа хил даваад л хятадын нутаг руу ордог тийм гол л доо.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэрүүн дээр ингээд л тэр юун дээр, би боддоггийн бас их муухай юм хийж байхдаа бас шашины юунд бас л би гар биеэрээ оролцсон хүн байна гэж тэгж боддогийн ш дээ.
Дэжид -
-Хүүхэд байсан болоод та тэр ...
Дэмбэрэл -
-Хүүхэд байсан болохоор ямарч учраа олохгүй тэгэх нь зөв юм байна энэ их муу муухай юм байна
Дэжид -
-...байна гэж ойлгож байсан.
Дэмбэрэл -
-Тийн арваад л настай тэр үеийн байтугай аа нэг хориод настай байхдаа яасан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Юу намдаа элссэн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийн, нам гэхээр ойлгомжтой тэр үед ганцхан нам байлаа тиймээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Намын гишүүн байсан.Тэгээд л намд чинь ямар хүн орж байна гэхээр чинь одоо гадаад дотоодод одоо хэлмэгдэж барьж байгаагүй, тэр хэлмэгдэлд оролцож байгаагүй,цагаачлаагүй ах дүүтэй цэвэр тийм үү
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн, тэгээд юу одоо шашин шүтдэггүй.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Лам хуврагийн хүүхэд биш тиймээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Гарал үүсэл тийм биш цэвэр, тийн хүмүүсийг намд авч байсан.
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
-Би тэгээд нам, нам чинь бүтэн жил юу яадаг байсан юу орлогч гишүүнээр ажлын юу яаж бүхэл тэр хүнийг чинь бүтэн жил бол ёстой зүгээр жинхэнэлэх гэж ёстой чангаанлуулдаг байсан даа биднүүдийг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Үйлдвэрлэлийн тэр их өндөр төлөвлөгөө биелүүлэх нормчин байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л юу яана намаас чинь биднийг юу гэж яахуу гэхлээр зэрэг одоо шашин шүтэж болохгүй .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Шашин гэдэг бол одоо ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн гэж тэрүүг бүр цээжилж бид нар ёс юм шиг хэлдэг.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд бүр намын их хурал мурал дээр бүр тэгэж хэллүүлдэг байсан ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэр чинь надад шингэчсэн юмуу одоо ингээд далан хэд хүрчихээд
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Юу яахгүй л...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-...шашингаа шүтэхгүй л нааш цааш нь яваад л
Дэжид -
- шашин ямар
Дэмбэрэл -
-... нэг л яс маханд бүүр нэг тэр сууж өгөөгүй юм шиг байна.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Шашины ойлголтгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тиймэрхүү шашины талаар бол тиймэрхүү байдагийм.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-За намын талаараа бол яах вэ одоо ингээд л ажилдаа, яахав хөдөөнөөс орж ирээд ажилд ороод л урчуудын артелд ажиллаад...
Дэжид -
-Хэдэн онд хотод та анх орж ирсэн бэ?
Дэмбэрэл -
-Би тавин хоёр онд орж ирсэн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд л нормчин хийгээд л их том юун дээр, машин л дээр ажилладаг байлаа. Гурван сар курст суулаа.
Дэжид -
-Аан ха Анх хот орж ирэхэд хот ер нь таньд ямар санагдаж байсан бэ?
Дэмбэрэл -
-Анх хот ирэхэд бол би хотын дүр төрхийг ерөөсөө шар комбинатын дөрвөлжигөөс харсан.
Дэжид -
-За
Дэмбэрэл -
-Шинэ орж ирсэн олон машинтай тэгээд олон баруун таван аймагт гарч байсан шуудангуудын машинуудыг нэг дор таарч юу яаж байсан байх
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Нэг л замд орж ирж байсан байх
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Хот руу төвлөрч орж ирж байсан байх
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
- Их ч олон машинууд цуваагаараа явж байсан байх яасан олон машин байдагийм бэ гээд л бодож байлаа.Тэгээд л шар хөвүүний Дүрэлзэд гээд багш ирсэн чинь ёстой зүгээр л гэрэл чийдэн чинь гялалзсан жигтэйхэн толгой эргэмээр юм болж байсан.Коо энэ дотор би хөл тавьж амьдарч чадахын болуу ухааны юм бодож...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-...ирлээ
Дэжид -
-Ганцаар орж байсан уу та хотод?
Дэмбэрэл -
-Оо тийн тэгэхэд ахтайгаа орж ирж байсан
Дэжид -
-Ахтайгаа орж орж байсан уу?
Дэмбэрэл -
-Тийм
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л хотод ирчихээд юу улсуудын хараад л гараад явахаар чинь зүгээр л дүүрэн хүн яваал
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн ямар их олон хүн байдагийм толгой эргэмээр гэж бодоод л тэгж явдаг байлаа.Тэгсэн тэр үед бол ерөөсөө ер нь зуун хувь нам хүн байсым уу гүй юу
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тавин хоёр онд тийм л байсан байх.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгэхэд чинь нэлээн сүүлд намайг депутат болж байхад хоёр зүүн тавин хүнтэй байна гэж байсан ш дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Далаад он гэхэд чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэгээд л хүн үзээгүй нөгөө хүн ам чинь цөөхөн ш дээ говь газар чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Манай нутаг одоо ингээд хөдөө малчины гэрт өссөн хүн малчин байсан хүн чинь, хүүхэд чинь ерөөсөө хүнийг хараад л ерөөсөө бүр сүрддэг бүр тийм байлаа даа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л машин чашинийг чинь мэдэхгүй хотод ирчихээд тэгээд ажилд орлоо.Ажилд аж үйлдвэрлэлийн комбинатад ажилд орлоо .
Дэжид -
-Хамгийн анх уу?
Дэмбэрэл -
-Хамгийн анх, таньдаг хүн намайг оруулж өглөө
Дэжид -
-За
Дэмбэрэл -
-Тийн.Нутгийн таньдаг хүн оруулж өгөөд тэгээд тэнд дагалдан гутлын эсгүүрчинээр орлоо.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн.Төрийн шагналтай Цэмпэл гуайн шавь тэр өөрөө нь бас том тэр үйлдвэрийнхээ тэргүүний хүн, Дуламжав багшаараа багшлуулаад тэрний жил гаруй ажиллаад,тэгээд ажилд явахад бол ерөөсөө маш их хүнд хол л доо .Яг тэр яндан дуугарч байгаа газар яг комбинат чинь харахад ойрхон харагддаг байсан ч маш хол бүр тэндээ оччижчихоод, зөндөө урагшаа явж байж биднүүд гутлын үйлдвэрлэл үү ордог.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм байсан
Дэжид -
-Юугаар явдаг байсан тэр үед ?
Дэмбэрэл -
-Явганаар явна .
Дэжид -
-Явганаар явах уу?
Дэмбэрэл -
Явганаар явахад биднүүд бүр гучин минут явж хүрдэг байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн сайн явж байгаа ш дээ.Залуу байхад бараг гүйх газар нь гүйгээд л, цаг дөхчихвөл яндан дуугарна гэж айгаад, гартаа бугуйн цаг маг гэж байхгүй л дээ үзээгүй юм чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Нормотив зогсчих бий гэж бодоод л ерөөсөө сандраад л ерөөсөө тэгээд л гүйчихнэ. Тэгээд тэнд ажилд ороод л нэг л яасан чинь олон ажилтантай юмуу одоо бодоход бас цөөхөн байсан байх. Тэгээд тийм их олон хүний дунд орлоо. Гараар тэнд чинь дандаа массаж ажил ихтэй.Дандаа гар эсгүүрчинтэй ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр сүүлийн үеийн тэр машин ажиллуулдаг юу бол тийм технологи байхгүй.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л машинаар гутал эсгэдэг тэр дамжлаган дээр овоо л сураад тэн дээрээ сүрхий сурч овоо болж байлаа.Тэгээд ерөөсөө өвөл, өвлийн хүйтэнд явахад маш хэцүү хөлдөж үхчих гээд ...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Дунд гол чинь тэгэхэд чинь ёстой том гол байсан ш дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд төмөр гүүр мүүр гэж байхгүй ш дээ.
Дэжид -
-Одоо бол энх тайваны гүүр тиймээ
Дэмбэрэл -
-Тийн
Дэжид -
-Дунд гол юм чинь энх тайваны гүүр байгаа?
Дэмбэрэл -
-Тийн бүүр
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэр үед чинь бас дунд голын чинь дээгүүр мөс цөсний дээгүүр тэр юу гэж байдаггүй ш дээ. Гүүр мүүр гэж байдаггүй байсан ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Мотовч байхгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л хальтирахдаа хальтраад л, унахдаа унаж тусаад л дунд голын зам мөсийг нэгийм яаж байгаад л, тэгээд тэгж л ажилдаа хүрдэг байлаа.Тэгээд яндангийн дуугаар л ажилдаа биднүүд очно.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ороод л халаадаа өмсөөд л ингээд байж байхад л яндан дуугарвал их л баяртай.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Хаалган дээр дүн бичигч бол яндан дуугарахын бол хожигдсонд тооцогдоно. Багш загнана.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн зүгээр ойр зуурхандаа нь өөр дарга нар энэ тэр нь одоо
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр мастер частер нь дааралдвал одоо бас л загнана л даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-.Багш л хожигдож байна шүү тэгж болохгүй ээ. Тэр хөдөөнөөс ирсэн хүүхдийг чинь одоо бас сайн хэлж өгөхгүй бол ойлгохгүй байгаа байх л даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэгээд тэр юунаас чинь хожигдохгүй юмсан гэж бодоод л юу яана. Тэгээд л орой таван цагт ажил тарна. Ажил тараад одооных шиг ажил тарчихаад гэр орон луу ирнэ гэсэн юм байхгүй ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэнд чинь субботник хийнэ.
Дэжид -
-За
Дэмбэрэл -
-Үйлдвэрээ нь тохижуулна
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийх цэвэрлэнэ янз бүрийн юм хийнэ.Энэ тэнд одоо ямар ажил явуулж байна тиймээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр бүгдэд,бүгдтэн оролцоно. Аа тэрүүнийн оролцож хийчихээд яахав гэхлээр зэрэг юмгүй орой гэж байхгүй.Олон нийтийн ажил бол тэнд одоо захиргааны намын одоо ингээд л бүх ажлууд явагдаад л..
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Нэг бол одоо эвлэлийн гишүүний хуралтай байна, нэг оройд нь намын гишүүдийн хуралтай байна, нэг оройд нь үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хуралтай байна , нэг оройд нь одоо юуны моогсын гишүүд гэж байсан ш дээ юугийн чинь “энх тайван” юу гэдэг билээ одоо. Энх тайван найрамдалын юугийн чинь тэрний гишүүдийн, би чинь их олон зургаа долоон юмны гишүүн байсым.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэрний гишүүнд явна. Аа тэгээд л дугуйлангуудад чинь явна ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ер нь их явж байсан шүү одоо нийт улсын хэмжээнд тэгж их компанит ажил их зохиогдож байсым уу эсвэл үйлдвэр ажилчдын юунд бол зориуд тийм зохион байгуулалттай төрөөс бас тийм арга хэмжээ явагдаж ч ер нь юу юмгүй орой гэж байхгүй.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм тэгээд л тэрүүнд чинь явна .Бүгдэд нь явна таслах эрх байхгүй, тэгээд таслийч гэж бодохгүй ээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ер нь тэгээд шуугилдаад тэр чинь дандаа нь нэг үеийн залуучууд л байсым тэр үед чинь одоо тэгээд хөгшин улсууд нь цөөхөн байсым уу үйлдвэр мүйлдвэр байгуулагдаад цөөхөн жил болсон хөгшин, тэр ажилчид хөгширчих болоогүй байсан хугацаа байх л даа бодвол.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэгж явдаг байлаа.Тэгээд тэрнээс чинь залгаад л жил гаруй болоод би тэр ажлаасаа гарчихсан юмаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн үнэнээр нь одоо нуухгүйгээр ярихад бол би ажлаа хаячихсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-.Юунаас болж хаясан гэхлээр зэрэг юу болоод холдоод...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Автобус байдаггүй байсан юм чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ямар ч унаа байхгүй . Тэгээд өвлийн хүйтэнд шөнө тарна ирэхэд их л хэцүү их айна.
Дэжид -
-Аан ха.
Дэмбэрэл -
-Тэгээд хөдөөний хүүхэд амьтан хүн энэ тэнд нэг хүн торолзоод явж байвал тэрнээс айна тэгээд тэндээс ирж явбал айна зүгээр ерөөсөө
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд зүрхшээгээд гарчихаад ...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд юу яалаа хэд хэдэн ажил бас дамжаад үзлээ би чинь бас тэгээд тэрээсээ гарчихаад юу яалаа төмөр замд ажилд орлоо.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Дээлийн өлгүүрээр
Дэжид -
-За
Дэмбэрэл -
-Тийн
Дэжид -
- Өлгүүрт ажиллаж байсан?
Дэмбэрэл -
- Төмөр замд чинь юу байсан тавин хэдэн онд чинь уч комбинат, учёны комбанит гэж байсан.
Дэжид -
-За
Дэмбэрэл -
-Тэнд чинь одоо ингээд төмөр замын их олон мэргэжилтнүүдийг гаргадаг ингээд одоо тэр одоо юу замчин, сумчин одоо тэгээд протник юу юу байдагийм тэр төмөр замд л хөдлөх хүчин юу байдгийн тэрийн бүгд хүн сургаж байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр улсуудын хувцасыг би өлгөдөг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
-Тийм юутай ажлаар ороод нэг цөөхөн хэдэн сар ажиллаж байлаа.Тэгсэн тэр учёны комбанит чинь нэг юутай орос захиралтай...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-... нэг монгол захиралтай.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Монгол захиралаар нь Мураа гэж нэртэй хүн байсийн
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тийн тэгээд Мураа гуай намайг, настай л хүн байсан.Тэгсэн чи энэ юу шинэ үсгийг тэгж ярина л даа тэр үед чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Шинэ үсгээр чи захиралын тушаал мушаал хуулдаг бичдэг тийм юмнууд чи хийж чадах уу гэж нэг өдөр тэглээ. .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Чаднаа би багш байсан ш дээ гээд миний багш гэж хаашаа харсан юм байх уу
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэглээ.За чи тэгвэл чадахын бол тэгвэл чамайг өлгүүр дээр чинь өөр хүн тавья .Чи тэгээд юу яа чи зүгээр тэрнийг хий гэлээ. Тэгээд тэрнийг би дандаа нь захиралын тушаал,монгол захиралын юуг ингээд л хуулаад л тэр чинь өөр одоо боловсон хүчин гэж байсым уу үгүй юу сүүлийн үед бол боловсон хүчин чинь тэр норм юу юугийг чинь бичдэг шүү дээ.
Дэжид -
-Тийм захиралын тушаал хуулдаг
Дэмбэрэл -
-Тийн тэрийг нь төлөвлөөд явдаг.Тиймэрхүү юм яаж байсым аа.Тэрнийг хуулаад би бичдэг байсан. Овоо дэмжиж байна.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр нь дээрээ бас овоо жил шахуу ажилчихлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгж байсан чинь юу яадгийм аа тэгсэн дандаа орсууд ажилдаг тэнд чинь
Дэжид -
-Багш нар нь орос байхуу?
Дэмбэрэл -
-Багш нар нь бүгд орос
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Аа ганц нэг монгол багшнуудтай.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд бичээч нь монгол бичээчтэй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Бичээч гэдэг чинь юу байна ш дээ машин дээр цохидог
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Орос бичээчтэй, монгол бичээчтэй,цэвэрлэгч нь орос
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгж байсан нэг өдөр юу яалаа намайг чинь захирал дуудлаа гэнэ.Захирал дээр орлоо тэгсэн чинь Лида гээд юу байсым цэвэрлэгч байсым.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгсэн Лида амралтаа аваад л оросод нутагтаа явчихсан. Тэр лав сар явна .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Чи тэрнийг иртэл чи цэвэрлэгч хий гэдэг байна.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгсэн нь би чинь цэвэрлэгчийн хийгчээн аядлаа. Оо чаддаггүй ёстой нөгөө нэг хөдөөний хүүхэд чинь шал угааж ч сураагүй юм чинь ямар юмаа мэдэхэв.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ёстой завааруулж өгч байгаа юм чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгсэн нөгөө их том заалны чинь тэр олон оюутнуудыг сургадаг тэр чинь ингээд өнөө л нэг түшлэгтэй бас сандлууд, тэр үед чинь тээ зүгээр арзайсан заалаар чинь дүүрэн сандлууд, тэрийг чинь зөөнө давхарлана тавина ёстой нэг бэрхшээлтэй.
Дэжид -
-Хаана байрлаж байсан тэр сургууль нь?
Дэмбэрэл -
-Тэр сургууль чинь төмөр замд чинь ингээд, чи мэдэх үү үгүй юу хоёр дэлгүүр байсан ш дээ .Төмөр замын хоёр дэлгүүр байгаа ш дээ барааны дэлгүүр, хүнсний дэлгүүр гээд
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-... тэрний урдхан талд учёны комбанит гэж
Дэжид -
-Аа өөрөөр хэлбэл дэлгүүрийн урьд байсан юмуу?
Дэмбэрэл -
- Тэнд бол одоогийнхоор бол юу энэ дамжаанууд сургаж байна тиймээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Аа тэгээд
Дэжид -
- Одоо бол Богд-Арын байр байна тиймээ
Дэмбэрэл -
-Тийм
Дэжид -
-Богд-Арын байрын тэнд юм байна. Аан ха
Дэмбэрэл -
-Тийм юунууд тийм том сургууль байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм хоёр гурван давхар байшин том байшин байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэнд бол юу яалаа,тэгсэн чинь цэвэрлэгч хийсэн чинь сэтгэл санаагаар их уналаа. Тэгээд л би чинь залуухан юм чинь яахав даа.Би чинь арван ес мөстэй байсан уу яасан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Нөгөө тэр дамжаа мамжааны юуныхан чинь цугаараа бараг эрэгтэйчүүд эмэгтэйүүд их цөөхөн байдаг байсан тэгэхэд
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн нөгөөдүүлээс чинь ичээд л нэрэлхээд л цэвэрлэгч хийхээс нь
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
- Ухаа алдаж байгаа юм чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм тэгсэн чинь тэрнийг долоо хоног хийсэн үү арван хоног хийж чадсан уу үгүй юу ерөөсөө их муухай хийнэ.Юу ерөөсөө чадахгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Хийж чадахгүй юм байна тэр цэвэрлэгээ чадахгүй юм байна. Орос хүүхэн чинь бол ёстой зүгээр мөлхөөд л зүгээр л дор нь арчаад мөлхөөд зүгээр л ёстой хэл ам их ширүүн хийж байгаа юм
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Би чинь байшин майшинд байрлаж үзээгүй шал мал угааж үзээгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм хүүхэд чинь завааруулж өгч байгаа юм чинь савангаар бараг юм хум угаахыг хотод орж ирж үзэж байгаа юм чинь ...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгсэн нөгөө ажлаа хаядаг байна.Чимээгүй хаялаа .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн чимээгүй хаячихаад ингээд нэг удсангүй гэртээ нэг байж байгаад л яасан чинь нутгийн нэг
Дэжид -
-Араас чинь тэгээд дуудаж барихгүй юу?
Дэмбэрэл -
-Дуудаж барихын байхгүй ээ тэр үед бол тийм байхгүй
Дэжид -
-Тийм юм байхгүй юу?
Дэмбэрэл -
- Утас ч мутас ч байхгүй зүгээр тэгэсхийгээд бүтвэл нэгийм юм аваад тэгээд л яадаг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Юмыг их тийм замбараа муутайхан шиг байсан үел дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд бас тэр ажлаа хаячихаад нөгөө цэвэрлэгчээ хийж чадахгүй байна.Тэрийгээ хаячихаад тэгээд нэг удаагүй байж байсан чинь нутгийн нэг хүүхэн тааралддагиймаа надаас нэг гурав дөрвөн ах болов уу даа. Тэр чинь бас нэг дөрөвдүгээр анги төгсчихсөн тэр үедээ нь дөрөвдүгээр анги төгссөн хүмүүсийг бол сэхээтэн гэж тооцож байлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тий тэгсэн тэр тааралдаад чи ажил хийж байна уу яаж байна гэсэн чинь.Би тэр байдаг юмаа л ярьж байгаа юм л даа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд юу яасан, одоо ажил хийгээгүй гэхлээр, тэгвэл би чамайг ажил оруулъя би нэг ажил хийж байгаа гэнэ. Тэгээд тэр тэгж хэллээ.Энэ юун дээр гандан дээр савхины гурав гэж байсан. Савхины гуравдугаар артель гэж байсым.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм тэр артелийн харъяа юунд өргөн чөлөө гэж байсан даа.Одоогоор юуны хавийг бол өргөн чөлөө гэж нэрлэж байна ш дээ.Юу ялалт кино театрийн
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр л одоо ингээд баруунаасаа одоо ингээд л юу зүүнээсээ баруун тийшээ явах тэрүүгээр чинь нэлээн их өргөн гудамжтай тийм газар байсым. Тэнд дээр чинь нэг тэдний нэг салбар нэг жижиг тасаг байдгийм байна л даа .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм тэгсэн тэр хүүхэн Даш гэдгийм , Даш намайг тэгээд би чамайг тэнд ажилд оруулъя. Тэгээд чи юу хийж байгаа ий гэсэн чинь би тэнд цэргийн юунд солонгост дайнтай байгаа. Солонгост юуны, аа юуны гэдэг билээ дээ одоо тэрнийг чинь
Дэжид -
-Тусламжийн уу?
Дэмбэрэл -
-Тусламжийн одоо цэрэг нэхий дээл
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Юу нэхий бээлий
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм нь хийдэг тасагт нь би ажиллаад чи ор гэлээ. Тэгье гээд нөгөөддөхөө дагаад тэр ажлын очиж үзлээ. Тэр цахилгаан машинууд дээр нь тэрийг бол оёж чадахгүй л дээ би
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Үзээгүй юм чинь. Тийн тэгсэн чинь тэнд орохоор боллоо. Тэгсэн нь Лувсандаш гээд л тэнд нэг хүн юу байна мастер нь гэж байна тэр хүнтэй уулзуулаад нөгөөдөх чинь намайг, тэгээд би тэнд ажиллахаар болоод. Тэгсэн дор нь нөгөөдөх чинь тушаал шийдвэр ч тэр үед байдаггүй байсан юм байлгүй тэр дор нь намайг хэдэн цагаан нэхий бээлий өгөөд явуулчихлаа .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм тэгээд эсгэчихсэн бээлүүнүүд, нэхий бээлээнүүдийг гэртээ ирээд л нөгөөдөхийг чинь оёод л хөвөрдөөд утас мутастай нь тэгээд л өгчихөж байгаа юм.Нэг дөрөв таван бээлий өгсөн байхдаа бодбол
Дэжид -
-Гараараа хөвөрдөх үү тээ?
Дэмбэрэл -
- Гараар оёно.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд дотроо яг тэр ажилчид бол юу яадаг цахилгаан машин дээр оёдог
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-.Гэрээр ажиллаж байгаа улсууд гараар оёно.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэр Даш ээжтэйгээ хамт байдаг байсан. Ээждээ авч ирж гараар оёулдаг байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Өөрөө хоёулаа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгж мөнгө олдог байсан.Тэгээд би тэр хоёулангийн оёчихоод л нөгөө юу маргааш ир гэсэн үү нөгөөдөр ир гэсэн үү ир гэсэн хугацаанаас нь урд их урамтай амьтан нөгөө бээлийгийг чинь оёод л, тэрийг чинь эргүүлэх гэж бас нэг бөөн ажил болдогиймаа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр их зузаан үстэй бээлийнүүд чинь эргэж ердөө өгдөггүй ш дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Оёчихоод л тэгээд эргүүлэхдээ нь, нөгөөдөхөөн эргүүлээд хэдэн бээлий авчираад өглөө.Өө чи чинь их гавшгайч, их сайн ажилтай хүүхэд юм байна даа. Чамайг энэ ажилдаа авъя чи одоо энд энэ бээлийгээ хэд хоног оёж байгаад чи энэ машин дээр сураарай гэж тэглээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд хэд хоног тэр бээлийгийн гэрээр авч ирээд оёод л тэгээд машин дээр нь заалгаад л яаж байгаад л тэгээд машин дээр нь оёлоо л доо. Яахав нэг цөөхөн хэд хоног яаж байгаад тэгээд сурчих л юм чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Цахилгаан машин дээр нь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд нэхий дээл оёод л, нэхий дээл бээлий оёж байгаад тэгж байгаад тэндээс тэр бол надад голлогдоод байна л даа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тийм үйлдвэрт ийм юм хийж суух ч нь одоо ер нь тусгүй байна даа би өөр л юм хийх ёстой гэж бодоод л тэгээд л тиймэрхүү байж байсан чинь хөдөөнөөс юу яадагийн манай нэг нутгийн садангийн, холын садангийн хүн байгаа юм хөдөлмөрийн баатар Чулуун гэж байсан даа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн Говь-алтайгаас ирлээ. Манай тэр Шүхэр ах эд нартаа их үерхдэг. Тэгээд л чи юу хийж байна энэ тэр гэсэн чинь би тийм тийм юм хийж байна гээд тэнд тэгж ажиллаж байгаад гараад, тэндээс гараад,тэгсэн ингэсэн гээд л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгсэн би тэгэхэд Шүхэр ахтайгаа цуг хамт байсым. Энэ Алтангэрэлийн аавтай
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л тэгсэн чинь Чулуун гуай тэгж байна эднийхэн цугаараа уран чи бол уран хүүхэд ш дээ чи нутагтаа жоохон байхдаа чи юуны хөөрөгний даалин тамхины уут эднийг чи ямар гоё оёдог билээ Чамайг тийм юунд яахгүй ээ хө урчуудын артелын дарга хэн Юндэннамжил миний дотно найз байгаа, чамайг тэнд оруулна гээд тэгж байна
Дэжид -
-Та их багааасаа юм оёдог байсан уу?
Дэмбэрэл -
- Би зургаа долоо наснаасаа оёдог.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн Их нарийн оёонууд оёно. Тэр үед чинь бол их гоё гоё оёунууд байдаг байсан ш дээ. Зүгээр нэг монгол дээл ингээд оёод өмсөхгүй. Монгол дээл ингээд охидууд чинь биднүүд чинь хүүхэнүүд чинь их сайхан ирмэгийн имжээр хийгээд их сайхан загасан нуруу хатгаад л голоор нь ингээд туурай, туулайн хар гялгас гэж оёдол байдагийн тэрнийг оёод л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л янз бүрийн юугаар чинь шаглаас тавиад л нэг л их гоё оёонууд хийж яадаг байсан Тэгээд оёдолнуудыг нь бол нэлээн сайн сурчихсан байсан.
Дэжид -
-Тэгсэн маргааш би чамайг дагуулаад явна. Урчуудын артелийн дарга дээр аваачиж уузуулна. Чамайг тэнд аваачиж ажилд оруулна гээд...
Дэмбэрэл -
- Намайг дагуулаад явлаа. Чулуун гуай
Дэжид -
-За
Дэмбэрэл -
-Тэр чинь тавин гурав дөрвөн он байсан юм болуудаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд очсон чинь Юндэнамжил гуайд юу яагаад л, яриад л энэ хүүхэд манай садангийн хүүхэд, энэ уран хүүхэд байгаа юм ажилд ав гээд...Тэгсэн чинь намайг ажилд авахаар боллоо.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд авахдаа нь,Юндэннамжил гуай за чи нэг сайхан гоё цэцэг хатгаад ир дээ. Чи нэг даавуун дээр гэж тэглээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгэхээр нь дэлгүүрээс бэлэн юм ч байхгүй байсан. Тэгэхэд чинь дэлгүүрийн
Даавуу, даалимба бол цагаан ямбуу бол тэр бол элбэг л дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэгээд нэг жоохон хэдэн сантиметр цагаан даавуу дөрвөлжин юу аваад л тэрийгээ нь эргэн тойрон юу яагаад л сайхан оёчихоод юунуудын гараараа тэгээд дотор нь өөрөө зурчихаж байгаад л дөрвөн өнцгөн дээр нь гоё цэцэг дөрвөн янзын утсаар, утас зүү бол надад ерөөсөө бэлэн. Юм оёхын хобби ерөөсөө
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм юм цуглуудаг.Тэрийгээ аваад очсон чинь,оо яасан, өө шөнө тэгж оёчихоод л маргааш нь очсон чинь чи чинь уран хүүхэд юм байна.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Чамайг ажилд авна гээд авлаа.
Дэжид -
-За
Дэмбэрэл -
-Тэгээд очсон чинь
Дэжид -
-За таны тэгээд тэр оёсон цэцгийг үзээд одоо бүтээлийг үзээд үнэхээр сайхан болж гэж ингэж үнэлсэн байна тиймээ?
Дэмбэрэл -
-Оо тийм аятайхан болсон байна, тэнцэж байна гэсэн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэр үед бол урчуудын артелд бол одоо их мундагчууд байсаан .Уран улсууд дархчуул одоо энэ хатгамалчин энэ тэр улсууд л байж байлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ер нь намайг тэнд орох чинь одоо энэ одоо гавъяат хатгамалчин Норосхоо гэж байлаа. Цэрмаа байлаа Мажиг гэж мундаг биднээс арай ахмад хүн айхтар шагин хийдэг авгай байлаа.Одоо чухам оёдлын талаас нь ярихын бол
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд эрэгтэйчүүд дарханы талаас нь ярихад чинь бол одоо ингээд Гүньд гуай гээд хүн байлаа. Дорж гэж байлаа,Сэнгээбайлаа. Сэнгээ гавъяат сүүлд орсон. Жамъяаншарав гэж байлаа.Ер нь тэнд байсан их монголын ёстой нөгөө уран талаасаа бол ёстой сор болсон улсууд л тэнд байсан намайг тэнд ороход
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд би намайг оёдолчиноор оруууллаа.Оруулаад яахав би чинь одоо дагалдангаар орно шүү дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ороод нэг цэцэг навчирхуу нэг тийм юм хатгуулаад тэгсхийгээд тийм юм хийгээд ингээд л байж байлаа. Миний ажил эхний үедээ хольбиргоно байжээ одоо бодоход
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд л нэг хоёр сар яагаад л гурван сар болж чадсан уу үгүй юу тэгээд л ажиллаж байлаа. Тэгж байсан урчуудын артель юу яахаар боллоо Урчуудын артельд одоо хятадын , хятадад явуулж дадлага хийж сургана тэгээд хятадаас техник машин энэ тэрийг авч ирээд энэ энгэрийн төрөл бүрийн тэмдэгнүүд ромбо...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-...зэс ийм юу, цех байгуулна гээд тэнд явах хүний санал, энийг хийх хүний санал гурван сарын курс хийдэг.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Санал авлаа. Тэгээд юун дээр тэгэхээр би тэрүүнд нь ороод
Дэжид -
-За
Дэмбэрэл -
-Тэрүүнд яая гээд, тэгээд тэр нарийн Тан гээд нэг хятад байсан. Тийм мэргэжилтэн
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Настай хүн тэр биднүүдэд заагаад л ингэж ингэж паалан гэж,паалан бий болгож ,ингэж нунтаглах энэ чинь дандаа гар ажиллагаа жижигхэн ууран дээр паалангаа нүдээд л паалан гэдэг чинь ерөөсөө нэг шаазан гэсэн үг ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Ийгээд сайхан нунтаглаад л тэгээд мянган градуссын халуунтай тийм зууханд шатаадаг.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Энгэрийн тэмдэгүүдийг чинь тийх тэгж төрөл бүрийн тэмдэгнүүдийг хийдэг байлаа.Тэр үед чинь одоо энэ багш нар чинь багшийн тэмдэг одоо байгаа шүү дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэрүүгийн чинь цагаан улаан хүрээтэй юм тэрүүн шиг одоо салбар болгоноос чинь захиалдаг.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэрүүгийн чинь маш их олон мянгаар нь хийнэ ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд л юу яагаад л тэр тэмдэг юун дээр чинь би эхлээд юу яадгиймаа, юу жаран тонны хүнд тийм даацаар хэрээсэлдэг тийм том машин дээр тэмдэг хэвлэх тийм машин дээр суулаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэндээр гарлаа.Гар авчих бий гэж их айдаг байлаа даа зүгээр их хүнд даацын юугаар чинь жаран тооны хүнд юмаар чинь цохино ш дээ.
Дэжид -
-Тийм
Дэмбэрэл -
-Тэр чинь өшөө том том листнүүд байдаг байхгүй юу том том
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэрийг үйлж аваад, тэгээд тэрийг тэмдэгнийхээ хэвийг гаргаж яадаг.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд тэн дээр ажиллаа. Тэрүүн дээр чинь нэлээн хоёр гурван жил осол авааргүй овоо л ажиллаа. Хажуу талын өөр нэг элдүүрийн машин дээр ажилладаг хүн гар хуруугаа авчихлаа, айгаад бас тэр тэгэхэд ажил их сайтай байлаа. Би бас их сайн ажиллаж байна гээд төлөвлөгөө нормоо олон хувиар биелүүлсэн гээд намайг чинь эвлэлийн гишүүн байлаа тэгэхэд хотын эвлэлийн хороонд дээр тэнд намайг ир гээд тэгээд л тэнд хотын эвлэлийн хороон дээр хүндэт дэвтэрт нь бичүүлээд, аа тэр туг гэж байдаг шү дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Эвлэлийн тугны хажууд нь зураг аваад л сонин монин гараад л ...
Тэрүүндээ урамшаад л нөгөө сонин монингоо харчихаад л улам л эрч хүчээ аминдаа нэмээд л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд л байлаа.
Дэжид -
-Тэр үеийн тань, таны одоо зураг мураг гарсан сонин монин бий юу?
Дэмбэрэл -
-Тэр үеийн юунууд бол ер нь шагнал магналын юунууд бол бий ш дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн үнэмлэх мүнэмлэх зүгээр баярын бичиг гэж байсым
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэднүүд бол байгаа.
Дэжид -
-Аан ха саяны
Дэмбэрэл -
-Тэгээд л дараагаар нь тэмдэг хэвлэдэг тэр л дамжлаганд дээр хоёр гурван жил ажиллаад сурчихлаа. Тэрийгээ бас сайн сурчихлаа.Тэгээд тэрнээсээ би бас санал орууллаа даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд тасгийнхаа мастер эд нарт инженертэй нь би одоо тэмдэг пааландаж суръя Тэмдэгний бүрэн дамжлага хийж сурах хэрэгтэй байна.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Намайг тэнд дээр, би одоо энэ дээр бас савалтгүй их ажиллаа чи эрэгтэй хүний ажил юм байна. Эмэгтэй хүнд бас нэлээн нүсэр юм Мөнхөө гэж хүн гарааавчихсан.Мөнхөө гуай гар мараа авчихлаа тэрнээс хойш айгаад байдаг болсон намайг сольж өгөөч гэсэн. Намайг солчихсон
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэмдэг пааландагч болоод, тэмдэг пааландагчаар цөөн хэдэн жил ажиллаж байсан. Тэгсэн манай юунаас манай ахуйн үйлчилгээ тэр үед үйлдвэрлэл хоршооллын төв зөвлөл гэж байсым.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Яам биш төв зөвлөл гэж байлаа Төв зөвлөлөөс бүх артелиудад тэгэхэд чинь их олон артелиуд, арван хэдэн артель байсан ш дээ.
Дэжид -
-Аан ха Чиглэл чиглэлээр байсан уу?
Дэмбэрэл -
-Аан чиглэл чиглэлээрээ салбар салбараараа байсан. Тэгээд юу яадагийн уралдаан зарласан артелиудад
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Нэг өдөр арван өдрийн ажил, норм хийх тийм уралдаан зарласан
Дэжид -
-За
Дэмбэрэл -
- Тэгээд би чинь нэг оролцогч болсон байхгүй юу тэгэхэд
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
-Уралдаан зарлаж байхад тийн тэгээд тэрүүнд би орлоо.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
-Би үүрэг авлаа тэр чинь өнөө юу яана ш дээ, бүх ажилчдын хурлаар ороод тэнд чинь үг хэлж би чинь юу яана ш дээ, одоо би уралдаанд орно би хийж чадна гэж байж тэрүүнд намайг оруулна ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэрүүнд орлоо. Тэгсэн юу яалаа яамнаас комисс гаргачихдаг . Яамнаас хүн ирээд яг өглөө чинь найман цагт яг би найман цагт бол би халаад малаадаа өмсчихсөн ажлын бэлтгэлээ хийчихсэн ингээд ширээн дээрээ бүх юмнуудаа тавьчихсан ёстой тиймээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Миний тавьсан, шөнө ч нойргүй хонолоо л доо
Дэжид -
-Аан ха уралдаанд орох гэж байгаа гээд
Дэмбэрэл -
-Тийн маргааш би арван өдрийн норм хийх ёстой шүү
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-... гэдэг бодол толгойд нойр муутайхан шиг хоноод л өглөө чинь эрт ирчихсэн маш эрт ирчихсэн би бүх юмаа бэлэн болгочихоод гараа хумхиад яг сууж байлаа. Тэр хүн за эхэл гэхээр эхлэнэ ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэрнээс юу яалаа манай энэ өвгөн бид хоёр юутай арай суугаагүй байсан л даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэгэхэд чинь тавин хэдэн он тэгэхдээ бас сүрхий дотно найзууд л байлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгсэн өвгөн маань тэр уралдаанд амлалт авлаа .Рагчаа гээд нэг хүн авлаа өшөө хоёр эмэгтэй авсан ингээд таван хүн уралдаанд авлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэндээс хоёрхон, би нэгэнд нь шалгарсан байхгүй юу
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн эмэгтэйгээс би тэр нэг өдөр хичнээн зуун тэмдэг ч билээ тэр тэмдийн чинь цугийн пааландаад өөрөө шатаагаад тэрийг чинь дараагаар нь үрээд өнгөлөөд дахиад нөгөө алтны уусмалд яагаад бүх дамжлага хийнэ ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэгээд хийдэг. Тэрийгээ би хийгээд юу яалаа нэг өдөртөө арван өдрийн ажил хийлээ.
Дэжид -
- Хийсэн үү тээ?
Дэмбэрэл -
- Яг хийлээ тэрний юу бол надад байгаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Би үзүүлж болно.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Баярын бичиг байж байгаа тэнд тэр ингээд мянган хувьтан гээд
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгсэн орой нь тэгээд юу яасан тэр өдөржингөө их л ажилсан байх. Тэгээд тэр яамнаас хүн ирж суучихаад яг арван хоёр цаг болоход яг ингээд ажил хаалгачихаж байгаа юм. Тэгээд л яг нэг цагт ажил дуусчихаж байгаа юм тэгж байж арван өдрийн ажлыг нарийн яадаг байсан даа тэр үед тэгэхэд чинь
Дэжид -
-Яг үдийн завсарлагааны
Дэмбэрэл -
-Яг үдийн завсарлагааныг тэгж их зохицуулна гэсэн үг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Яг л нарийн тэгээд орой нь юун дээр үйлдвэр хоршоололын соёлын ордон
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэндээр хуралтай. Мянган хувьтангуудтай уулзах хуралтай гээд бас тэр олон артелиас чинь бас нэлээн хэдэн хүн юу яасан байна л даа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд артелиас нэг нь нэг хоёр нь хоёр хүн шалгарч ирнэ дээ тэр чинь . Тэгээд тэнд чинь юу яагаад л хүн ч гэж жигтэйхэн их байна ерөөсөө тэрүүн дээр хамгийн олон хүнтэй газраас шагнал авч байсан нь тэр л байх Урьд нь бол хурлаас өөр үйлдвэрээсээ бол би баярын бичиг зөндөө авч байсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд л холхон үүд рүүгээ нь маягтай нэлээн хол сууж байсан.Тэгээд бүр тэр шагнал магнал өгч байгаа тэр юуны улсуудын тийшээ чинь ер нь нэр дуудаад л юу яасан явах чинь ёстой хөл мөл чинь гуйвж дайвалзаад байгаа юм шиг санагдаад ерөөсөө
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Сүртэй гэж жигтэйхэн тэгээд тэндээс шагналаа юу авсан гэхлээр зэрэг юу яасан Лениний ботиуд өгсөн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Баахан ном
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
-Тийм тэгээд л мянган хувьтан гэсэн. баярын бичиг мичиг тийм юм өгөөд л юу яаж байлаа.
Дэжид -
-Бас амьдралын онцгой үйл явдал байна даа тийм ээ?
Дэмбэрэл -
-Тийм, тэгээд тэрнийг тэврээд л орой чинь хариад л гэртээ .Тэгээд маргааш нь яахав нэг сайхан бөх унтаж аваад л ажил юугаа яачихлаа маргааш нь ажилдаа гараад л ингээд яасан орой таван цагаас хуралтай гээд юу яасан үйлдвэр шагнал өгөөд л, цүнх мүнх олдоггүй тэгэхэд чинь тэгэхэд надад нэг том цүнх өгөөд яг барьдаг л зайтай цүнх л дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Энэ хар цүнх шиг чинь ерөөсөө
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Ийм цүнх тэгээд л мөнгө эд тэр баярын бичиг мичиг өгөөд л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Жигтэйхэн баярлаад л. Тэгж мянган хувьтай болж байсан . Би тэрүүндээ бас их баярладаг юм.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэрүүхэндээ дээш нь үзээгүй байсан юм чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм нэг өдөр арван өдрийн ажил хийж тэгж юу яалаа. Тэгээд тэрнээсээ хойш би тэндээ улсуудтай нь ингэж үргэллүүлж ажилласаар байгаад л жаран хоёр онд хүүхдийн хувцасны үйлдвэр нээгдэнэ гээд л тэдний нэр дээр
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Далан хүний оёдлын курс нээгдэх байна гэж дуулаад л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ерөөсөө би оёдлоо нь хөөе гэж бодоод, тэгээд ээжтэйгээ хөөцөлдөөд үйлдвэрийнхээ захиргаан, махиргаанд хэлээд нам мамын байгууллагатай хэлээд тэгээд шилжээд тэгээд бид нар чинь далан хүн найман сар оёдлын курс гэж хийгээд л сайхан уран багш нар зааж байсан л даа. Тэр үеийн одоо их л сайхан юм хийдэг барьдаг. Европ хувцаснууд яана ш дээ биднүүдийг чинь монгол дээл мээл заахгүй ш дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Дандаа л европ хувцас тэгээд л тэрийг чинь зүүгээ яаж барихаасаа яагаад л хуруувчаа аль хуруундаа хийхээсээ эхлээд заана тиймээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн,тэр хугацаанд чинь зөндөөн их оёдол моёдол сурлаа. Аа тэгээд гэрээр даалгавар өгөөд л юу өгчихнө эсгэсэн бэлэн деталиуд өгчихнө тэрийг чниь нэгдүгээрт эвлүүлээд суулгаад орж ирнэ.Тэгээд төгсөхдөө далан хүнээс хоёрхон хүн онц төгссөн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр урчуудад бас хатгамал хийж байсан Батсүх гээд
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Надаас хоёр гурван ах хүүхэн
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэр бид хоёр онц төгссөн далан хүнээс хоёр онц төгссөн.
Дэжид -
-Аан ха урьд нь таны нөгөө монгол дээл, үндэсний хувцас уран оёж байсан тэр юм бас нөлөөлсөн байх тийм ээ?
Дэмбэрэл -
-Тийн нөлөөлсөн оёж хатгах
Дэжид -
- Тийм, тийм чинь ёстой сайхан
Дэмбэрэл -
- Би чинь өдөр шөнөгүй зүү барьж суудаг хүн ш дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн хүүхэд байхаасаа л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм юутай ...
Дэжид -
- Ээж чинь тийм уран хүн байсан уу?
Дэмбэрэл -
Ээж бол уран хүн манай ээж сайхан юм оёно.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Их ажилсаг ерөөсөө их дайчин хүн л дээ.
Дэжид -
- Тэндээс өв уламжлалтай...
Дэмбэрэл -
-Аав бол ерөөсөө нэг их тэгж юу яахгүй ерөнхийдөө нь тэгээд л нэг ноён нуруугаа бариад л тэгсхийгээд л.Манай аав ерөнхийдөө нэг тийм одоо бас жоохон залхуудуу маягийн
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм хүн байсан .Ээж л удирдана даа.ерөөсөө ингээд амьдралыг. Тэрийгээ хий энийгээ хий манай ээж гадаа гарч эр болж дотор орж эм болж тэгж л хэдэн хүүдүүдийг л хүний өөрийн өнчин өрөөсөн янз бүрийн хүүхдүүдийг өсгөсөн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Миний ээж тэгээд сайхан ч хүүхэн байсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Би ээжийнхээ хорин дээр гарсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Миний ээж зургаан хүүхэд гаргаад л хорин наймтай отголсон ш дээ .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Их гоё тэр үед чинь тэгээд гоё моёийн яаж мэдэхэв. Тэр ээжийн найзууд хүүхнүүд тэгдэг байсан .
Хөөе чи ёстой зүгээр чи яахаараа ингэж ийм сайхан залуугаараа байдаг нөгөө жил болгон шахуу хүүхэд гаргаж улсууд чинь зайлуул ёстой миний ээжээр бахархах нь бахархаад атаархах нь атаархаад л ёстой зүгээр
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
-Тийм байсан.
Дэжид -
-Их сайхан
Дэмбэрэл -
-Тийм манай ээж тэгээд сайхан нуруу биетэй тэгээд л сайхан царайлаг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм хүн байсан. Би ээжийгээ дуурайгаагүй , ээжийгээ дуурайсан бол би яахав бие нуруугаараа бол ээжтэйгээ адилхан л даа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Царай зүсээрээ бол би чинь биш дуурайгүйгээ
Дэжид -
- Хэрэв аан ха
Дэмбэрэл -
-Ээжийн ах нэг Бямба гэж хүн байсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Төрсөн ах нь, тэр нэг тэгээд хонхойсон цагаан хүн байсан их сайхан хар үстэй
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэрийг очоод дуурайсан хонхойсон юм болоод төрчихсөн байхгүй юу би\инэлдэв\
Дэжид -
-Таны энэ залуугийн зургийг харж байхад үнэхээрийн их сайхан ховор гоё зураг байна ш дээ
Дэмбэрэл -
-За даа
Дэжид -
- Одоо ёстой тэр үеийн болуу даа ёстой л орчин цагийн мисс гэдгээр л гоё зураг байна?
Дэмбэрэл -
-Би бас ерөөсөө
Дэжид -
- Тийм таны энэ зургийг
Дэмбэрэл -
- их анзаардаггүй байсан
Дэжид -
-Их гоё зураг байна
Дэмбэрэл -
- Хөгширхөөрөө би саяханаас харж байгаа байхгүй юу
Дэжид -
- Их л гоё одоо энэ
Дэмбэрэл -
- Тэгсэн энэ чинь...
Дэжид -
-Их гоё зураг байна
Дэмбэрэл -
-Одоо үеийн бас загвар байна ш дээ үс мүс малгай толгой нь
Дэжид -
-Ярихийн байхгүй тийм байна
Дэмбэрэл -
- Өмссөн хувцас гэхэд л ханцуй манцуй
Дэжид -
-Тийм их сонин зураг. Хэдэн зураг вэ энэ чинь ?
Дэмбэрэл -
-Энэ чинь тавин зургаан оны зураг
Дэжид -
-Тавин зургаан оны зураг гэхэд үнэхээрийн сайхан зураг ?
Дэмбэрэл -
-Бас орчин үеийн юу байсан ш дээ
Дэжид -
-Их байна яг ёстой хэв загвар бол одоо бүр
Дэмбэрэл -
-Ер нь манайхан нэг тийм юу яасан улсууд ш дээ аа сүр зантай улсууд ш дээ
Дэжид -
-Тийм
Дэмбэрэл -
- Миний ах дүү нар бол ерөөсөө нэг
Дэжид -
- Чамин бас гоё хувцастай ,тэгээд ер нь юм болгонд хүчээ сорьсон эрмэлзсэн ийм их дайчин тийм эмэгтэй байсан ш дээ таны одоо энэ юуг сонсож байхад их сайхан сонсогдож байна
Дэмбэрэл -
-Би одооныхоор нэг их юм хум сургууль соёлд явсангүй би тэгээд л түрүүн ярьж байсан тиймээ
Дэжид -
-Тийм
Дэмбэрэл -
-Тэгээд бага сургууль мургуульд явсангүй. Тэгээд лшууд л өөрөө бие дааж сурсаар байгаад бүлгэмийн багш магш хийгээд л яахав бичиг үсэг мүсэгт сайн болсон.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Яахгүй дээд сургуульд тэнцэхээр тийм л бичиг үсгийн хувиар ганцхан миний яадаг бол би тэнцэхээр болсон.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм л байсан.Тэгээд ажил хийгээд л энийхээ зэрэгцээгээр оройн сургуульд орсон л доо. Тавдугаар ангиас эхлээд тавдугаар арван жил дээр тэр арав төгссөн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Жаран гурван онд төгслүүдээ.
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
-Манай ангийн багш хэн гэж байсан хотын намын хорооны Дашзэвэгийн авгай , аа нас барчихсан багш маань түрүүн л байсансан .Надад аягүй их сайн
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм би тэгээд хичээлдээ нь тоонд их муу авна. Нөгөө оройн сургуульд явж байхдаа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд хэл бичиг мичгийн хичээл дээр чинь их сайн авана бас түүх мүүхийн хичээл дээр бас орос хэлэнд их сүрхий явна гээч.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Сүрхий юм тогтоодог.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л их инээдтэй орос хэлний багш нь орос хүн байсан. Ираски гээд
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд л би тэр хэдэн заасан үгийн л сүрхий тогтоодог байхгүй юу? Тэгээд нөгөө орос хэлний юу яагаад л дүрэм энэ тэр заагаад ингээд яагаад ирэхээр чинь толгой эргээд заримын тогтоохгүй яагаад тэгж байгаад л тэгээд инээдтэй юу гээд оканчания дүрэм мүрэм заагаад тээ
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
-Тэгэхээр нь би тэрийн тэгж хичээл дээр сууж байсан мартахчихаад байдаг байхгүй юу оканчания гэдэг чинь охин чамд гэсэнтэй төстэй юм байна.Охин чамд гээд л тогтоочихсон байхгүй юу
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Түрүүн дээр дүрсэлж нөгөө багштайгаа ярьдаг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тиймэрхүү байгаад л тэгээд оройн сургуулиараа аравдугаар анги төгсөөд
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд ер нь курс мурсуудтай бол олон юманд явлаа доо .Нөгөө Пүрэв гуайн хэлсэн,нөгөө Сэнгээ Пүрэвээ гээд тоглодог байсан
Дэжид -
-Тийм
Дэмбэрэл -
-Тэрүүн шиг л нэг их олон үнэмлэх гаргадаг ш дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэрүүн шиг би чинь одоо оёдлын найман сарын курст явж чанар шалгагчийн юманд чинь таван сарын курсийг ,мастерийн дөчин таван хоногийн курсийг, орос хэлний гурван сарын курсийг, хятад хэлний гурван сарын курсийг, аа энгэрийн тэмдэг юуны ромбо хийх гурван сарын курсийг, Ромбоноос ганцхан анагаах ухааны, анагаахы дээдийн ромбыг хийсэн биднүүд
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Анагаахын дээдийн энэ миний дараачийн дүү эмч ш дээ их эмч.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд одоо тэр тэгдэг байхгүй юу хамгийн үзэсгэлэн муу ромбо таны
хийсэн юу гэж тэгдэг ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэр үед л муу л хийсэн байхгүй юу даа биднүүд тиймээ.
Дэжид -
-Яахав технологи шинэ юу муутайгаа холбоотой байсан байх тиймээ
Дэмбэрэл -
-Ерөнхийдөө муу хийж байсан байх Бидний муугийнх биш байх
Дэжид -
-Тийм тухайн үеийнхээ техник технологитой бас
Дэмбэрэл -
-Ромбо хийж сурлаа Анагаахын дээдийн ромбо чинь бид л хийж өгдөг ш дээ Одоо сүүлийн үед одоо ардчилал өрнөсөнөөс хойш чухам салж байна уу, яаж байна уу мэдэхгүй байна би.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгж улсуудаар чинь ингэж яваад л юунд ахуйн үйлчилгээний юугаар би нэг системтэй ажиллаж байгаагүй хүн ш дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
-Тийн
Дэжид -
- Үнэхээрийн бас их
Дэмбэрэл -
-Өөрөөр хэлвэл гучин хэдэн жил
Дэжид -
- Ажиллаа
Дэмбэрэл -
-Тийм юм байна
Дэжид -
- Ийм олон мэргэжилийгсонгож аваад ингээд бас
Дэмбэрэл -
-Тэгээд
Дэжид -
-Тэгээд л дайчин ажиллаж байсан та?
Дэмбэрэл -
- Ингэж ажиллаад улсад юу хүүхдийн хувцасанд ажиллаж байхдаа юу яалаа курсээ төгсчихөөд брагидын даргаар шууд яалаа онц төгссөн гээд яасан байлгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Брагидйн даргаар хоёр гурван жил ажиллаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэгж байсан чинь боловсон хүчин ингээд, боловсон хүчин гурван жил хийлээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэрнээс цааш залгаад л нөгөө улс төрийн товчоонд үйлчлэх тусгай цех байна ш дээ тэрний мастераар далан оноос эхэлж хийсэн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Аа ингээд далан дөрөв таван оноос юуны арван хоёрдугаар хороололын тэр чинь бас тусгай үйлчилгээтэй ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Арван хоёрдугаар хороолол чинь бол одоо орлогч сайдууд орно, элчингийн ажилтангууд орно, одоо тэгээд л яамдын одоо дэд сайдууд орно тиймээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм үйлчилгээтэй гавъяатангууд орно мөн хөдөлмөрийн баатарууд орно мөн тусгай үйлчилгээтэй аан юунд бол тусгай үйлчилгээ нь улс төрийн товчооны улс бол шууд л ерөөсөө улс төрийн товчооны есөн гишүүн байлаа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэр, тэрүүнд тэгээд яамдын жинхэнэ сайдууд ,...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд элчингүүд жинхэнэ , элчингийн нарийн бичгийн дарга зөвлөх мөвлөх орохгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тийм ажил. Тэр бол маш их хариуцлагатай байсан миний хувьд
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Хариуцлагатай тэр улсуудтай урьд нь тийм ажил хийж байгааагүй хүн одоо ёс алдана тиймээ
Дэжид -
-Тийм хүмүүст юу хийж өгөх вэ?
Дэмбэрэл -
- Тэр улсуудад ерөөсөө хувцасаа л
Дэжид -
- Хувцасаа
Дэмбэрэл -
- Тэр улсуудын хувцасын л хийнэ. Ердөө л хувцас малгай одоо гутал ,гутлыг хүртэл тэрийг тэгж хийлгэнэ ш дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Гутлыг ер нь тоож хийлгэдэггүй байлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Булгаар бол зөндөө юм хийлгэнэ дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгэхдээ нь костьюм польто тэгээд одоо брюк яак мак эднүүдийг зөндөө юм хийж байсан.
Дэжид -
-Өөрсдийнхөн хүссэн юмыг
Дэмбэрэл -
- Тийм хүсэлтээр нь сорочик тийм
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэр юунууд бол томчуулд ингээд үйлчлэхэд бол хамгийн сайхан нь бол эр хүн гэдэг аягүй сайхан. Ерөөсөө бидний хирд миний хирд тухайлвал тээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгж харьцдаг байхгүй юу ерөөсөө
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-тааруулж
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн авгайчуул нь бол гэргий нар нь бол одоо ер нэг маш их хэцүү , тэр охидууд нь хэцүү, ирнэ ,загнана одоо зүгээрих ширүүн шүү дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн их айхтар буруу юм
Дэжид -
-Өөрсдөд нь гэр бүлд нь тийм үр хүүхдүүд нь бас үйлчлэдэг байсан уу?
Дэмбэрэл -
Оо үйлчлэнэ, үйлчилгүй яахав ер нь тэдний чинь ерөөсөө хамаатай ах дүү садан төрөл найзууд нь үйлчилнэ ш дээ .Тэр авгайны найзууд байж байна. Тэрүүнд үйлчил гээд авгай нь бичиг хийгээд явуулсан бол тэр хүнд үйлчилнэ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд намайг анх нь юу байж байхад цөөхөн хэдэн тооны гурван хоног билүү дээ яаманд дээр юу байж байсым захиалга хүлээн авах аа тэнд ажиллах одоо юу тооцоо мастер энэ тэр хэдэн улсуудыг бас л өгсөн л дөө.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Ер нь тэр үед бол аягүй их сайхан манайхыг хариуцсан сайд Гэндэн сайд байсан. Их сайхан хүнтэй таарч байсан.Бас Гэндэн сайд ёстой надад тэгж хэлдэг байсан чи дуугүй л бай ерөөсөө дуугүй байсан хүнийг хэн ч яахачгүй.Наад ажил дээр чинь хүн тогтдоггүй юм шүү тусгай үйлчилгээний юун дээр
Дэжид -
-Аан ха Бас хэл амтай
Дэмбэрэл -
-Тийм их хэл амтай
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Чи зүгээр чимээгүй л байж бай гэж буруу зөрүү дуугарч барьж байснаас дуугүй байсан дээр гэдгийн шүү битгий дуугар гэдэг .Тийм би тэгээд дуугардагчгүй байсан.
Дэжид -
-Аан ха Жирийн хүнд үйлчилдэг байсан уу?
Дэмбэрэл -
- Жирийн хүнд үйлчлэхгүй ээ
Дэжид -
-Жирийн хүнд үйлчлэхгүй юу,зөвхөн одоо тусгайгийнхний чиглэлээр?
Дэмбэрэл -
-Орлогч сайдад үйлчлэхгүй
Дэжид -
-Аан ха тусгайгаас дээш албан тушаалтанд
Дэмбэрэл -
- Тусгай газрын дарга нар гээд одоо энэ чинь юу гэж нэрлээд байдаг болчихсон байна ш дээ
Дэжид -
- Агентлагийн дарга нар
Дэмбэрэл -
-Агентлагийн дарга нарт үйлчлэхгүй.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л хөдөлмөрийн баатар юу мунуут ,гавъяат мавьяатнуудад бас үйлчлэхгүй ш дээ. Тэр бол тусдаа арван хоёрынхонд. Тэгээд л Цэдэнбал дарга дээр өгөхөд чинь бас нэг их хийж үзээгүй тэр бол бидний хийснийг тоохчгүй байсан байх .Флатов гуай хоёр гурван удаа дөрвөн ч удаа ирсэн байх аа булган битүү юу ушак малгай...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-...захиалсан. Тэгээд ёстой шилдэг юугийн ёстой тэр урьд үйлдвэрлэл рүү явах ёстой хэдэн мянган булганы арьснуудыг чинь шигшээд л ийм ийм том урт урт сайхан сор ихтэй азарга булганыхыг юу яагаад л би булга аягүй их сайн танина.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-... булганы чанарыг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-... арьсны чанарыг танина.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэгээд л арван хэдийг зоолж байгаад л ингээд хийлээ. Хорь шахуу олон тийшээ харсан тэгээд л их сайхан малгай оёсон доо. Тэгээд л туслахаа явуулсан байсан ,өгөөд явуулсан чинь голсон гэнэ. Флатов гуай голж гэнэ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Хүрээд ирлээ за тэгээд өндөр үнэтэй хичнээн мянга байсым билээ дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр үед чинь мянга гэж ярина ш дээ. Сая гэхгүй тиймээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Мянган төгрөг сая л байсан байх. Тэгээд л тэр чинь нэг нэлээн юу сар хирээтэй боллоо тэрийн хадгалаад л байж байлаа. Дахиад л хоёр дахиа хий гэсэн. Хоёр дахийн хийлээ, бас л одоо их л сайхан одоо ёстой нээрээ эд мэдэхгүй хүнд бол муухай дамшиг гэгчээр надад бол ёстой энэнээс илүү юм байдаг болуу гэсэн шиг шахуу юм бодож байлаа Тэр малгайгаа хийлгэчихээд л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн их сайн эсгүүрчин эсгэж их сайн оёдолчин оёж ёстой шилж сонгосон ийм л улсууд монголдоо нь гэсэн улсууд авъяасаар нь тэгсэн бас гологдоод ирдэгиймаа .Ингээд хоёр үнэтэй булган малгайтай болчихлоо.Тэгсэн тэр сургаар л таньдаг улсууд нь дамжуулсан юм байгаа хэн энэ бөх нөгөө аварга хэн Баянмөнх
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Баянмөнх, даргийн малгайг үзэх гэж, авах гэж ирлээ гэж ирлээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийн Баянмөнхөд үзүүлсэн яг л ёстой зүгээр энэ тэр таараад л бүр ёстой гоё юм байна гээд, Баянмөнх тэгээд нэгийн авдаг юм байна.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Бөөн баяр складанд юм хадгалахгүй олон юм болчихсон ш дээ нэлээн хэцүү
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр их үнэтэй юмыг чинь
Дэжид -
- Аа хэрвээ тэгээд авахгүй бол одоо торгууль хүлээх үү?
Дэмбэрэл -
-Торгууль хүлээхгүй ээ .Зүгээр ер нь тэгээд надад түвэгтэй.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л тооллого болсон чинь үлдэгдэл байж байдаг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- янз бүр хадгалж барихад үнэтэй юмыг чинь алдчихаж юм яаж мэдэхийм
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
тийм ээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд Баянмөнх нэгийн авдагиймаа тэгээд нэлээн хэсэг байж байсан чинь хоёр дахь малгайгаагийн энэ хөдөлмөрийн баатар Ёндонсамбуу ...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр ирлээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Нэг гоё малгай байгаа гэнэ , би үзээгүй танихгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэрийг чинь сонирхоё гэж ирлээ.Тэгээд үзүүллээ их гоё малгай байна Ёстой сайхан таарлаа гэээд л. Тэгээд л тэрнийг Ёндонсамбуу авлаа.Ингээд тийм хоёр сайхан малгай хийгээд тэгээд таалагдахгүй нь аргагүй ш дээ бас тиймээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Ёстой нээрээ юм үзсэн хүн байтугай юм үзсэн хүн чинь Флатов гуай бас яаж сэтгэлд нь буугаач дээ тиймээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм тэгээд аваагүй юм. түүнээс чинь хойш Цэдэнбал даргад биднүүд юм хийгээгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Бусад улсуудад бол тэр товчооны гишүүдэд бол зөндөө хийж байсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм костьюм эд нарыг хийж л байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Хамгийн их нь одоо гэргийнүүдэд их хийдэгбайлаа даа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Охидууд тэгээд ах дүү нар
Дэжид -
-Аан ха, гэр бүлийнхэн нь их үйлчлүүлдэг байсан байна тиймээ?
Дэмбэрэл -
-Тийн,гэр бүлийнхэн ньүйлчлүүлнэ. Тэгээд ер нь ах дүү нарт нь үйлчлэлээд тиймэрхүү тэгж л юу явсан даа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэгээд тэрнээсээ залгаад л би чинь тэнд чинь яагаад ер нь нэг тогтоолтой хүн шиг би чинь одоо нэг газраа дөрвөн жил ажиллаад л ,нэг газар луу л систем дотроо
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-... юундаа л удирдах газартайгаа нь тогтоогоод л
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
-Нэг газар луу одоо яв гээд явуулдаг байлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд би тэнд ажиллаж байсан чинь арван хоёрдугаар хороололд оч гэлээ. Тэгээд л арван хоёрт очлоо .Бас л дүрэм, арван хоёрт чинь очоод би чниь юу яалаа намын ХVII-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдлоо.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд бас Улаанбаатар хотын депутатаар сонгогдлоо. Арван хоёрдугаар хороололд ажиллаж байхад
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Их сайхан хамт олон байсан даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм миний сайных ч биш гэхдээ бас миний зүгээр яахав бас нэг сэтгэл, бас жаахан хувь нэмэр байлгй яахав .
Дэжид -
Байлгүй яахав тиймээ
Дэмбэрэл -
-Тийн би лавтай тэр төлөвлөгөөгийн чинь биелүүлэх гэж их яаж байсан. Арван хоёрдугаар хороололын тасагын юунд бас нэлээн олон хүнтэй ш дээ. Далаад л хүнтэй ш дээ.
Дэжид -
-Аан ха тасаг нь?
Дэмбэрэл -
Тасаг нь тийм томоохон тасаг тэгээд ажил гайгүй сайтай ер нь нэлээн жигдэрсэн тийм тасаг байсан. Намайг тэнд дээр намаас юу гэж тэнд аваачиж тавьсан гэхлээр зэрэг түрүүчийн мастер нь Цэрэндулам гэж Цэрэндолгор билүү ,Цэрэндулам билүү байсан тэднүүд үзэл санаагаараа таардаггүй.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Төлөвлөгөөгөө бас биелүүлчихдэг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Хэрүүл зодоон,одоо бас мастертайгаа зодолдоод мастерийгаа шалны модоор цохиод духын ингэж ийм болгоод л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд бас тийм байсан Тэгээд намайг бол удирдах газраас захиргаа, нам захиргааны байгууллагаас юу гэж даалгавар өгсөн гэхлээр зэрэг тэднүүдэд төлөвлөгөөгөө биелүүлэх нь биелүүлдэг гайгуй жигдэрсэн айл, юун газар
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэнд бол чи очоод ажиллаж чадна. Чи тэнд ганцхан юугийн яахав тэр улсуудыг л одоо ...
Дэжид -
-Эв нэгдэлтэй
Дэмбэрэл -
-Эв нэгдэлтэй коллектив сайтай одоо тэр хамтын юу их хэрэгтэй чи тэрийг л нэг засах хэрэгтэй гэж тэгсэн л дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд л тэнд чинь их том том юунууд юу яалаа оо биднүүд...
Дэжид -
-Та ер нь одоо салбаруудад ажил сайжруулах зорилгоор ер нь дандаа очиж байсан биш үү
Дэмбэрэл -
-Дандаа ажил сайжруулах гэж
Дэжид -
-Намын удирлагаар тавьдаг?
Дэмбэрэл -
-Би чинь нэг тасаг дээр чинь гурав дөрвөн жил ажиллаад тэндээ дасахчих ш дээ хамт олонтойгоо
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Сайн болчихондоо тэгэхээр чинь тэгээд надад намд, намын даалгавар ...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Чи бол хоёр их хурлын төлөөлөгч , депатут хүн
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Чи байгууллагийн тэргүүний хүн тэнд таван жилийн төлөвлөгөө тасарч байна
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр тасагт таван жилийн төлөвлөгөө тасарч гэж банйа чи тэрийгийн биелүүл. Намын даалгавар гээд л ингэдэг .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгэхээр чинь явахаас өөр аргагүй ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэрийн би зөрчихийн бол гол нь ажилгүй болно тийм үү
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ер нь би байтугай тийм нь болийш дээ. Бас их тэр үед чинь их хатуу их дэглэмтэй захиргаадалт бас их өндөр байж.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм байсан ч би их сайн гэж боддог одоо ч гэсэн
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Их зөв л одоо хүмүүс ядахдаа нь хамгийн наад тал нь хүмүүс их жигдхэн дуулгавартай байж гэж би боддог
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Одооны хүмүүс бол тийм биш болсон байна. Тэгээд тэндээс арван хоёроосоо одоо эгч чинь юуны зөвлөлтөд соёлын өдөрлөг гэж том арга хэмжээ явагдлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Соёлын байгууллагуудаас тэгээд тэрийг чинь тэр их одоо олон юунууд чинь бүх урлагийн газрууд чинь нэгдсэн нэг тийм том концерт явж байгаа ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм их том баг явж байгаа ш дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм тэгээд л төв чуулган
Дэжид -
-Сонсож л байсан бүрэлдэхүүн нь тиймээ
Дэмбэрэл -
-Чуулган тиймээ төв театр ингээд л ,бүгд л ингээд л тэрийг чинь бүрэн хувцаснуудыг чинь хийж байлаа.Бас л одоо буудалд хийж байлаа.Тэгээд хэн зураач нөгөө Үржинням гэж байсан тэр зураг мургийн гаргаад л маш нойр мойргүй Гэндэн сайд хүртэл зайлуул ёстой нойргүй ирж хонож байсан ш дээ тасаг дээр...
Дэжид -
-Аа нөгөө урлагийн одоо бүрэлдэхүүнд, бүрэн хувцаслах тиймээ
Дэмбэрэл -
-Тийм тэрүүнийг одоо нэг цагт харна гэж их хатуу айхтар байсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Юу тэрийг Флатов гуай удирддаг байсан ш дээ
Аа ханг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Флатов гуайтай, би олон удаа ажлын юугаар одоо сайхан нэр нүүрээр ч гэхийм уу ,олон удаа нүүр тулж байсым оо.Зарим үед загнуулж цалингаа хүртэл хасуулж байлаа. Тэгээд л соёлын өдрийн, өдөрлөгийн тэр их олон ширээ сандал бүгд нийлчихэж байгаа юм чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр олон хүний хувцас нойр хоолгүй биднүүд хоёр сар шахам хийж байгаа юм чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэнд хонодог ерөөсөө долоо хоногтоо гэртээ нэг хоёр хоног ирж хонож байлаа ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л Флатов гуай чинь юу яагаад л нэг өдөр тэр хувцасын шалгах гэж үйлдвэрчний төв зөвлөхийн ,тэр үед хамгийн том заал үйлдвэрчний төв зөвлөл байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэнд ирж яагаад л их олон хүний бүрэлдхүүнтэй байгаа ирж оролцож байна. Тэр дээрээс удирдах улсууд орсон байгаа. Тэгээд тэр их ололн жүжигчид чинь ирж байгаа юм тэрний яасан чинь хоорын нэг юуны шалнаас илүү доош нь хувцасны хэмжээ өндөр нам,ингээд зэрэгцээд зогсоход чинь өндөр нам шүү дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Яг нэг хэмжээгээр тэрнйи юбканы хэмжээ ижил хийж болохгүй тиймээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгэхээр шалнаас дээших хэмжээг авдаг намхан хүнийх ч өндөр хүнийх ч нэг тийм хэмжээ авна тиймээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгсэн тэрийн жаахан доошоо нь дээшээгээ өндөр болчихсон өндөр шалгалтанд үзүүлэх юунд яасан чинь Флатов гуай миний цалинг хасуулаад ,гурван сар цалингаа хасуулаад л овоо сайн хассан шүү. Тэгэхэд хорин таван хувиар цалин хасаад
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэгж байлаа .
Дэжид -
-Өөрөөр хэлвэл хувцасныхан урт нь урт богино болоод
Дэмбэрэл -
-Тийм урт богинодоод
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд юбкануудыг чинь тэр дандаа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэрийг чинь урт богино боллоо гэж яаж байгаа юм л даа .Тэрнээс бол биднүүд цалин би цалингаа хамаагүй, биднүүд тэгэхийн мэдэхэж байгаа юм.Тэгэхэд тэр хүртэл би мэддэггүй байсан концертний хувцасны, олон хүний хоорын хувцас хийгээд байхад янз бүрийн хурц хутгаар хяргачихсан юм шиг ингээд нэг эгц байж байдаг ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр улсуудын толгой дээр тавьдаг уяа байж байдаг биз дээ өндөр нам
Дэжид -
-Аан ха тэгдэг
Дэмбэрэл -
-Тийн тэгээд ч тэр үед тэрнээс тэгж мэдсэн. Тэр чинь надад бас тухайн үедээ би бас тэр талаар
Дэжид -
-Хийж үзэж байсан гэсэн ч сургамж болж байж
Дэмбэрэл -
-Тэгэхэд бас сургамж болно.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Бас ч нэг талаар баяр болж байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Баяртай л байсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгж юу яаж байлаа. Тэгээд л юу яав хурмын ордон нээгдэх боллоо
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Далан хэдэн онд нээгдлээ далан тав зургаан онд нээгдсэн үү яасан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгсэн хуримын ордны яаралтай зуун хос гарга гэдгийн байна хотоос...
Дэжид -
-За
Дэмбэрэл -
-Тийн тэгээд эмэгтэйгийнхэн болохоор цагаан дан дээл оёсон эрэгтэйгийнхэн болохоор хар костьюм оёсон байсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн жилетик энэ тэр юмгүй гурван хос биш хоёр хос
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр хувцасуудыг бас л нойр хоолгүй хугацаа дөхчихсөн тэрийг хуимын ордныг чинь бас Флатов гуай удирдаж байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Бас л нойр хоолгүй зүгээр бас тэрнийг чинь баахан хийлээ. Тэгээд нэг өдөр тэднүүдийг чинь, тэр хувцаснуудыг чинь оёоод л би гадаа цөөхөн хэдэн хүнтэй нөгөө цэвэрлэгч мэвэрлэгч нартайгаа орчноо цэвэрлэж байлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Субботник хийж байлаа. Тэгсэн юун дээр субботник хийгээд гадаа байж байсан чинь Гэндэн сайд машинтайгаа давхиад л ирдэгиймаа. Тэгээд тэгсэн чинь за машинд суу гээд тэгж байна. Тэгсэн хаачихийн гэсэн чинь,хаачихийн сайдаа гэлээ тэгсэн Флатов гуай дуудаад, ёстой одоо ёстой цаана чинь чи өөрөө оёх цаг байхгүй шүү чи суу гэсэн .Тэгээд л нөгөө ажлынхаа халаадтай яасан чинь эвлэлийн төв хороон дээр Флатов гуайн өрөөнд ордог юмаа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэнд орж ирсэн чинь зөндөө улсууд сууж байна. Урлагийхнаас голдуу байна. Хөгжмийн зохиолч нөгөө хэн гуай энэ нар одоо гавъяатангууд, ардын мардын улсууд чинь Гончигсумлаа гуай, тэгээд зураач мураач Үржинээ Мүржинээ хувцасных гээд зөндөө улсууд л байна. Хурмын орныг шинэ нээх гэж тийм ажил явуулаад байнаш дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Том л арга хэмжээ болж тийн Флатов гуай ёстой бүрэн тэрийг өөрөө зүтгэж байж байр байшинг бариусан гэнэ лээ .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-хурмын ордныг ... тэгээд тэр хувцас хунарыг бол өөрөө дангаар нь хошуучилж яасан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэнд ороод юу яасан чинь зөндөө улсууд байна би чинь цэнхэр халаадтайгаа амьтан. Манайхаас Гэндэн сайд бас хэд хэдэн хүн ирчихсэн байлаа. Манай яамнаас тэгээд яасан чинь нөгөө битүүрэх хүн байдаг ш дээ.
Дэжид -
-Тийм
Дэмбэрэл -
-Гэрлэхэд нь өмсүүлдэг тэгсэн би нөгөө цэнхэр халаадтайгаа Флатов гуай эмэгтэй хүн өөр байхгүй байсым уу яасым. Тэгэхэд ганц хоёр эмэгтэй байсан. Яасан овоо таарчихсан.Намайг босгоод тэрийг өмсүүлээд ийм энэ тэр байхын гээд л нөгөө улсуудад харуулаад л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Би халаадтайгаа би ичээд л зүгэээр жигтэйхэн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л яасан чинь,юу яахын ,тэгж байсан би чинь жаахан айсангуй л жаахан биеэ барьсангуй болоод байж байлаа. Тэгж байсан та нарт цай уулгана даа гэж суулгаад Флатов гуай тэгж байна. Тэгсэн тэр үйлчлэгч юм байлгүй нэг хүүхэн юу яагаад л кофе авчирч өгөөд л тэр улсуудад олон хүн байна зөндөө хүн ирээд суучихсан байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгсэн хориод хүн байсан байх .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Цай өгөөд л тэгсэн нэг их том ийм нөгөөдөх ийм том шоколад анх удаа үзлээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Шокодад ,набор
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгэхэд бие биендээ бариад л суудал дамжуулаад л тэрнийг чинь юу яагаад л тэгж нэг Флатов гуайн өрөөнд орж нэг загнуулж байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Хүүхдийн хувцасны үйлдвэрт ажиллаж байхдаа бас нэг ирж хүүхдийн хувцасыг бас яаж байна. Дандаа хүүхэд залуучуудын талаар ажиллаж байлаа ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн бас нэг яаж байсан би нэлээн хэд хэдэн удаа юу яасан шүү арга хэмжээ авсан ч гэсэн бас нэг сайхан хүнтэй уулзах чинь бас сайхан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Дараа нь бас нэг их өөрөө нэг их юм бүтээдэг юм шиг байгаа юм бас их сүрхий өөрөө аминдаа өөртөө омогшдогийм би
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгж байж билээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Би арав хоёрт бол арван хоёрын энэ арванхоёрдугаар хороллын тасгийн ажилчид бол сайхан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн
Дэжид -
-Та тэнд ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан уу ?
Дэмбэрэл -
-Тэндээс өөр газар орсон ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэндээсээ юунд яасан ш дээ урт цагаанд таван жилийн төлөвлөгөө тасарч байгаа тэнд оч гээд л
Дэжид -
-Аан ха аа бас
Дэмбэрэл -
-урт цагаанд эрэгтэй хувцасны тасагт ажиллаад л тэнд л дөрвөн жил болсон.
Дэжид -
-Эрэгтэй хувцасны тасаг дээр дөрвөн жил болж байгаад?
Дэмбэрэл -
-Тийн
Дэжид -
Тэгэхээр та ахуйн үйлчилгэний салбарт ерөөсө ер нь энэ оёдлын
Дэмбэрэл -
-Гучин хэдэн жил
Дэжид -
-Гучин хэдэн жил ажилсан байна тиймээ
Дэмбэрэл -
Тийм оёдол одоо тэгээд гоёл чимэглэл гэхийм уу даа одоо юу гэдгийн
Дэжид -
- Их олон тийн олон төрлийн юу
Дэмбэрэл -
Би ер нь аль аль дээр нь сайн ажиллаж байсан үнэнийг хэлэхэд
Дэжид -
-Сайн ажиллаж байсан
Дэмбэрэл -
-Муу үг бас нэг их сонсож байгаагүй шүү
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
-Зүгээр юунаас бол тэр хүмүүжигч байхдаа яахав дээ нэг хүнийг та болохгүй барааг хийчихсэн гэхийн юмуу тэрийг чинь бараг цуг сонсоно доо
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Хариуцсан үед тиймээ тийн . Тэр үед
Дэжид -
-Сонсохын хувьд сонсдог л байсан тээ
Дэмбэрэл -
-Аан ха тэр үед та ингээд ерөөсөө анх хөдөөнөөс ингээд хотод ирээд л одоо ажил амьдралын ажил ингэж үргэлжлээд ийм амжилттай яаж байсан байна Аа та ер нь хөдөө сумаас орж ирэхдээ бүүр одоо хотын, аймгийн төв мөвөөр юмуу хот мотод нь урьд орж ирж байсан юмуу .
Дэжид -
- Ерөөсөө л шууд л хотод орж ирж байсан юмуу? Сумаас ирэх дээ?
Дэмбэрэл -
Хөдөө сумаасаа гараад яахав вэ би чинь одоо хөдөө суманд чинь түрүүн ярьж байгаад бас зарим юмаа мартсан байна л даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм хөдөө л одоо арван долоо найм хүртлээ хөдөө байлаа ш дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм малчины хүүхэд одоо тэгээд л мал аж ахуй дээрээ ,тэр тухайн үеийн хүүхдүүд малчдын хүүхдүүд ямар амьдарлаар яаж байсан тэрүүгээр , тэр маягаар өсөж байлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд бас би түрүүн ярих гэж байсан бас нэг юу байсан мартсан байна л даа би одоо ингээд л цагаан сараар бэлэг авах гэж явдаг байлаа шүү түүх ярилаа тиймээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгэхэд бол биднүүд одоо тэгээд өөртөө нэг хийгээд сонин өвөрлөөд очихож юмуу одоо өгсөн бэлгийг боогоод л үлдчих тиймээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- эсвэл нэг одоо даавуун уут ч юмуу тийм нэг юм байдаггүй байлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд бид нар чинь цугаараа нь нэхий дээлтэй, нэхий дээлний өнгө байхгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-тийм даавуун дээл голдуу нөгөө дэлхийн хоёрдугаар дайн, нэгдүгээр дайн байхаа тэр чинь нөмөрчихсөн байсан тиймээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр үед юм их ховор байсан тэгээд л биднүүд чинь ерөөсөө нэхий дээлнийхээ үсэн дотор л одоо юмнуудаа өөх тосоо
Дэжид -
Өөх тосоо өвөрлөөд
Дэмбэрэл -
-Махаа чаначихсан юугаа хийгээд л тэгж яваад л тэгээд л гэртээ ирнэ. Гэртээ ирээд хоолоо иднэ. Тэгэхээр биднүүд чинь ингээд нэг гурилтай мурилтай хоол эд нарыг идэхийн юу яана ш дээ халбага сэрээ гэдэг юм ерөөсөө нүдээрээ үзээгүй, гараараа барьж үзээгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд тэрийг ч минь мөчрөөр нь нааш цааш нь этээд тэгж иднэ. Аа тэгээд заримдаа бол юу яана идсэн хонины хавирганы ясыг сайхан цэвэрхэн мөлжөөд л ер нэг их чөмөг мөмөгийн авах гэж тэр үед чинь хүүхдүүд өглөөд махаа хүртэл уньд уньд хавчуулчихдаг байсан ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Өглөөд жаахан их идэх гэж байгаа нь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэр хавирга бол уньдаа хавчуулчихна. Тэгээд тэр хавиргаараа тэгж хоолоо нааш нь болгож идвэл этэж тиймээ.
Дэжид -
-Аан ха халбаганы оронд хэрэглэж байсан
Дэмбэрэл -
Тэгж байсан халбаганы оронд
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Ер тэгээд мах цахаа бол ерөөсөө л юу яана өглөө идэхээ ерөөсөө мах л иднэ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд гурил будаа олдохгүй тэр үед
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Дайны үед бол тйин тэрийгээ бол тэгээд уньд хавчуулчихна.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм тиймэрхүү байдлаар байж байгаад л тэгээд л тэндээсээ сумын төв дээр байж байгаад “сумын төв гэдэг маань тэр үед ёстой нэг арваадхан гэр байсан “
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Арав гаруй гэр л байсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Байшин барилга гээд нэг ч байхгүй амбаарч үзээгүй ерөөсөө шавар байшин үзээгүй.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэнд сургуулийн бүжгийн багш магш байж байгаад л тэгээд тэндээс нэг юу сумынхаа уран сайханд явдаг ухаантай мондалин дардаг, тэгээд бас дуу муунд нь бас орно.
Дэжид -
-Аан ха Аа бас авъяастай ?
Дэмбэрэл -
-Тэгээд л гучин жилийн улс хувьгалын гучин ойгоор аймаг дээрээ ирж тоглолтонд ирээд тэгж аймгийг нэг удаа үзэж байгаа нь тэр
Дэжид -
-Аа зөв
Дэмбэрэл -
-Тэгээд л хот руу тавин хоёр онд л одоо шууд орж байгаа юм даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн тэгээд хотод орж ирчихээд бол яахав тэр хүн мүний дунд чинь орчихоод бас биеэ бариад л ер нь хаагуур ч явахын зам мамаа мэдэхгүй байх шиг маш их сонин байдагийм,билээ дээ.Ер нь уулаасаа хөдөө эзгүй агаарт нэг хагас зэрлэг маягаар ингээд өсч өндийсөн хүн чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд л тэгэхэд чинь автобус мавтобус байхгүй болохоор тэр хятадын тэргэнцэрт суух гэж ямар тэрэг гэж байсым дээ тэрийг чинь .
Өндөр хашаа гэж одоо энэ юу байгаагүй юу өндөр хоршоо гэж нэрлэдэг байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Хуучин зах гэж тэр руу усны гудамжаар руу хуучин зах гэж тэнд тийм нэг жоохон зах байдаг байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Цагаан идээ мидээхэн зардаг . тэр хооронд хятадууд үйлчилдэг тавин мөнгөөр явдаг байлуу даа, нэг төгрөгөөр ч явдаг байлуу даа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд тэр тэргэнд суугаад л ерөөсөө нэг хоёр хүний нормтой тэр чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Оо урьд талаасаа хоёр хүн суудгиймаа тэр чинь нээрээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Дөрвөн хүн суудаг.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэрүүнд суучихаар нэг их гоё санагдаж тэргэнд бол одооных шиг гоё гоёийн юм байхгүй ш дээ. Шуудай унжуулчихсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Хаалт нть тэр байхгүй юу
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Дээрээс нь нэг ийм юугаар саравчтай. Саравч нь зүгээр юугаар төмөр байсан уу мод байсан уу , тэгээд хажуу тал руу нь зүгээр ингээд шороо хир болчихсон шуудай муудай унжуулчихсан. Тэгээд тэрүүнд суухад их гоё
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л бүр хэрэг тэрүүнд дахиж сууна. Хэд хэдэн удаа сууж байгаа юм чинь.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн мөнгөгүй байж байж ,хотод чинь тэгээд мөнгөгүй орж ирж байгаа юм. Мөнгө гэдэг юм танидаггүй байлаа тэгэхэд чинь. Ер нь тэгээд цаасан мөнгө гарч ирээд нэг их удаагүй байсан байх даа. зоосон мөнгөтэй л байсан шиг байлаа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд л хотод энэ би чинь одоо гандан дээр нэг хэсэг байлаа. Тэгээд юунуудаар их явдаг байлаа. Ах махтайгаа нь манай садангийн нэг ахтай их цуг явдаг байлаа. Нэг дүүтэйгээ, энэ галладаг байшингууд хужаа нарын жоохон жоохон юмнууд ёстой манайхны галын өрөөнүүд шиг юмнууд байдаг ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Дөнгөж хоёр ор тавиад л хоёр төмөр ор тавиад л дундуур нь нэг хүн явах тиймэрхүү юунд сууж амьдарч байлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм тэгж байгаад л сүүлд жараад оны үеэр юмуу даа одоо өвгөн бид хоёр чинь одоо
Дэжид -
- Хэдэн онд гэр бүл болсон бэ?
Дэмбэрэл -
Би чинь одоо тавин долоон онд
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм тэгээд бид хоёр чинь галладаг нэг тийм урчуудын артелийн байр
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэрүүнд байсым
Дэжид -
Ажилчдын байр гэж байх уу?
Дэмбэрэл -
Ажилчдын байр нэг арван хэдэн айл ирээд суусан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Одоогоор бол юуны Нарантитэмийн тэнд байсан
Дэжид -
-За
Дэмбэрэл -
-Яг энд манайх энд байсым . Арван хоёр гурван айл ирж суусан. Бид хоёр нэг юунд нь ....
Дэжид -
-Яахав дан байшин байх уу?
Дэмбэрэл -
-Дан дан байшин зүгээр шавар байшин орой дээгүүр нь ингээд зүгээр шавар ногоо ургачихсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Шавар байшин тэр үед чинь бол маш сайхан л гэж бодож байлаа. Юу дамждаг хоёр жижиг өрөөтэй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийн тийм л байшинг өвгөнд өгөөд л урчуудад ажиллаж байхад
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Манай өвгөн чинь их уран хүн ш дээ тийм тэгээд л хойшоогоо яваад л би чинь
Дэжид -
-Уран дархан уу?
Дэмбэрэл -
-Уран дархан тийн
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгэхдээ нь тэр юуны үйлдвэрийнхээ юуг зохион бүтээж хиймэл загваруудыггаргадаг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийн байсан.Польшид бол нэг жилийн курс төгсгөөд хойшоо бол гурван удаа мэргэжил дээшлүүлсэн.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд тэр нэгдсэн байшинд, нэгдсэн баранд урчуудын артелийн ажилчидийн нэгдсэн байранд байж байсан. Байж байгаад л байр хуваарьладагиймаа тэгэхэд ерөөсөө байшин маш ховор шүү дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд өвгөнд хоёр гурван өрөө байр хуваариллаа гээд нэг өдөр ирлээ дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгэхэд би ажилд яваагүй байсан яалаа даа байз тэгсэн надад байр өглөө гэсэн чинь тэнд хоёулаа нүүе оръё гээд одоогоор бол энэ дөчин найман айлын орон сууц
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэр тавдугаар арван жилийн урьд талын гурван давхар
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэнд байр өглөө гээд тэгсэн би орохгүй гээд л тийм гоё байр майранд сууж үзээгүй юм чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Энэ байшин гоё байж байхад болоо галладаг тэрэнд сууж байгаа юм. Тэгээд л би орохгүй тэрэнд чинь ажил тараад шөнө явсан ч гэсэн хичээл сургууль тараад ирсэн ч ингээд бөөнөөрөө биднүүд явдаг ерөөсөө явахгүй гээд Тэгээд байрын авсангүй тэгээд авахгүй байж байгаад л нэг хоёр гурван жилийнхэн дараа удсангүй нөгөө байрнаас чинь уран хатгамалч Цэрмаагийн нөхөр Жадамбаа гээд бас уран хүн л дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэднийхэн хоёр гурван айл нүүгээд явчихдагийнмаа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Байранд шинэ байранд нүүгээд биднийг оруулаад цайлуулааад л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Нөгөө тэр байранд очиход чинь ерөөсө үлгэрийн ордон шиг юм гоё юм аа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Ёстой түрүүн ордог байж одоо яаж яахав ёстой чи байр ол тэгсэн чинь одоо юу гэж байр өгдөгийн өгөх цагт нь аваагүй юм чинь би одоо хэлэх нүүр алга гээд өвгөн
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Өвгөнийгө яагаад зайлуул миний үгээр байдаг юм чинь тэгээд л өвгөнийгөө ёстой л өдсөөр байгаад л нөгөөдөх чинь нэгийм ганц өрөөг оллоо доо чааваас
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тийм жаран хэдэн онд тэгээд тэр ганц өрөөндөө манайх удсаан .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Арван таван жил амьдарсан .Хоёр охин ч том болоод ирлээ. Тэгээд л байр хэрэгтэй болсон
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд өвгөн дахиад ажлын газар өвгөн ерөөсөө ганцхан урчуудад насыг дууссан хүн ажииллаж байнааа үйлдвэр хоршоолдоо нь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л байр ч хэрэгтэй болдог би өвгөнд ч хэлэх ч нүүрээ барсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тэгээд л хаагуур яадагийн билээ гэсэн чинь одоо бас миний аз таарч бас жаахан буян байсан байгаа юм .Тэгээд сайхан хамт олон дээр очиход л тэгээд л арван хороололд чинь юу яалаа их хурлын гишүүн төлөөлөгч депатут мепатут ингээд яагаад л тэгсэн чинь хотын захиргаагаар хөөцөлдөх зав гараад ирж байгаам л даа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
- Бас мэдэх улсуудаас бас зөвлөгөө мөвлөгөө аваад л тэндээс санаа аваад л тэгээд хотын захиргаанаас энэ байрыг чинь одоо яаманд хуваарилаад л, яаманд нэр өгчихдөг байлаа.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Яам удирдах газарт өгөөд л нэр өгөөд л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгж яагаад л энэ юундаа би бас ихбаярладаг ш дээ. Одоо эндээ байж байгаад л дараачийн амьдрал аа залгана гэж боддог ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
-Тйим одоо далан хэд хүрсэн хүн чинь одоо тиймээ
Дэжид -
- Тэр үед ямар шалгуураар хотын депатут одоо энэ хотын депатут, намын гишүүн энднүүдэд юу ямар шалгуур байсан бэ?
Дэмбэрэл -
За тэр үед бол зүгээр ер нь товчдоо хэлэхийн бол ерөөсөө ажлын нь одоо хамгийн тэргүүний гэж л тэр байгууллагатай л одоо тэгж л үнэлэгдэж байсан юм бол ажлын шалгуур гол нь...
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
- Тэгээд л яахав одоо би бол дандаа үйлчилгээний газар ажиллаж байсан м чинь бас тэрүүнд дагалдан одоо байвал зохих юм чинь харьцаа
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
Олон түмэнтэй харьцах харьцаа тиймээ
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
Тэр л гол нь их нөлөөлсөн дөө
Дэжид -
- Зөв зөв
Дэмбэрэл -
Тийм
Дэжид -
- Аа ханг
Дэмбэрэл -
Тэрнээс л чинь үүсч одоо сайн хамт олон дээр ....тэгээд би чинь түрүүн ярьж байсан даа арван хоёрдугаар хорооллоосоо урт цагаан дээр эрэгтэй хувцасны тасагт бас дөрвөн жил....
Дэжид -
- Ажилсан гэсэн ...
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийм, бас төлөвлөгөө тасарч байна гээд л Тэгээд миний очсон газар бүр төлөвлөгөө биелчихээд байдагийм оо. Би дандаа бүх юмын өөрөө хийлцчихдэг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Төлөвлөгөөгөө тасалж явж байгаа янз бүрийн олон хүүхэдтэй акт макт их авдаг юмуу тийм улсууд чинь төлөвлөгөө их тасалдаг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Байх байхгүйд нь амжаад хийчихнэ. тэгээд нөгөө улсууд аягүй их баярлана ажилчид
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л гэртээ юмын оёчихно
Дэжид -
-Ар гэрийн ажилчдынхан бас их асуудалтай?
Дэмбэрэл -
Тэгнэ л дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Ар гэрээр их явна ш дээ. Ар гэрт нь бас яв гэж дээрээс даалгавар өгдөг юм чинь
Дэжид -
- Аа за
Дэмбэрэл -
Тийм тэгээд хичнээн айлаар улиралдаа нь сардаа нь хэдэн айлаар орсон байгаа ийн тэр улсуудын амьдралтай яаж танилцсан энэ тэр тэрнийг чинь бүр явсан үед чинь амьдралд нь ямар өөрчлөлт орсон тэр бүгдийг намын юу мугаар дандаа тэгдэг байсан ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгж бас бид нар чинь мэдээлэл авдаг байсан ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
-Хотын депатут ямар давуу эрхтэй байсан бэ тэр үед?
Дэмбэрэл -
Хотын депатут бас л түрүүчийнхэнтэй их ижил ажлын үзүүлэлт
Дэжид -
-Аан ха Үгүй Ер нь эрх байх уу давуу эрхтэй байх уу ямар байх уу?
Дэмбэрэл -
Эрх нь үү
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэр чинь юу байна эрх нь бол одоо миний хувьд яахав одоо энэ байшин авахад л ийм л боломж л олдсон.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийм
Дэжид -
-Одоо энэ өөр хөнгөлөлт үзүүлдэг байсан уу унаа унш?
Дэмбэрэл -
Хөнгөлөлт үзүүлнэ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
тийм дөрвөн жилээр сонгогддог шүү дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
тийм хугацаанд бол ерөөсөө л тэр депатутын үнэмлэхээрээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
одоо ахмадын юу шиг л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийн Энэ нийтийн тээвэрт бол
Дэжид -
-Аа нийтийн тээвэрт бол
Дэмбэрэл -
хөнгөлөлттэй
Дэжид -
-Хөнгөлөлттэй зорчино.
Дэмбэрэл -
Тийм
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд яахав дээ зүгээр хотын депаутутын юу му одоо чуулган муулган дээр үг хэлэх барих тэр бол чөлөөтэй.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийм тээ тэрнээс биш нэг их асуугаад бариад байхын нэг их байхгүй тиймээ.
Дэжид -
-Эрхийнхээ бас тиймэрхүү байсан.
Дэмбэрэл -
Аан ха
Дэжид -
-Анх таныг хотод орж ирж байхад одоо ямар тийм кино театрууд анх гарч байсан
Дэмбэрэл -
Ямар кино мино юмуу жүжиг мүжиг юмуу гарч эхэлж байсан юмуу.
Дэжид -
-Та одоо юуг хамгийн анх хотод орж ирээд сонирхож үзэж байв.
Дэмбэрэл -
За хотод орж ирээд одоо кино үзнэ ээ үзнэ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Кино их үздэг байлаа
Дэжид -
-Ямар театр байсан бэ?Ер нь олон театр байсан уу?
Дэмбэрэл -
Цөөхөндөө би ер нь их олон театр меатраар ч явдаггүй байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгэхэд төв театр гэж байсан.
Дэжид -
-За
Дэмбэрэл -
Төв театрт одоо орж концерт үздэг байсан. Учиртай гуврыг нэлээн олон удаа үзсэн. Учиртай гурвыг их үзэх дуртай.
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
Заавал тэр учиртай гуравт тэр дуурьт ч нэг их болоод ч байх биш Цогзолмаа гуайг харах гэж би ордог байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Яг үнэн чанартаа нээрээ Цогзалмаа гуай гоё байсан шүү
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Цогзолмаа гуай сайхан хүүхэн байсан шүү. Ёстой өөлөхийн байхгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Үс толгой ямар сайхан өтгөн сайхан үстэй вэ царай зүс нь одоо хүртэл зовхи нь буухгүй байж байдагийн тийм байгаа биз дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Ямар сайхан тийм дуу хоолой төрөлхийн тэр сайхан авъяас тайзан дээр зогсож байхад.. Тэр чинь бол брюк мрюк ч өмсөхгүй тэр ерөөсөө юбка мюбкатай тэгж л дуулцгаадаг байсан тэднүүд чинь. Хөл мөл ямар сайхан ёвроп одоо тийм стильтэй хүн юмуу ерөөсөө...
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Үнэхээр шагайгаараа их нарийхан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд дээшээ ингээд бөөрөнхий болчихно тээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Хөл нь хүртэл майга манайхан чинь тиймгүй ш дээ шулуухан молийчихсон манайхан чинь монголчууд чинь тийм ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Ер нь тэр бол их голлогддог Тэгээд гоё нарийхан өсгийтэй гоёлын туфль өмсөж аваа д л тэр их бүдүүн булчин бас гологдоод
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
дээрээс нь лантуугаар дарчихсан юм шиг харагдаад онцгүй.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд Цогзолмаа гуайг би тэр хөл шилбийн аягүй их хардаг байсан .
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Нэг сайхан бөөрөнхий булчин дээрээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэр доогуураа очихоороо шагайгаараа яагаад тийм сайхан нарийхан болчихдогийн бол гэж бодоод л ....Тэгээд манай Шүхэр ах тэгж байсан өөрөө их ганган соёл хүмүүжилтэй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Их сайхан хүн байсан Алтангэрэлийн аав Тэгээд л юу би тэглээ. Цогзолмаа гуайн хөл үзмээр байна ,очиж хармаар байна дуурийн театрийн үүдэнд би бас Алтангэрлийнд тааралддаг байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Энэ чинь Москвад төрсөн ш дээ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л нэг орой юу яасан чинь чи чинь одоо миний мэдэхийн хоёр гурван удаа үзэх шиг болохын чи чинь одоо юунд яваад байна даа гээд л Тэгсэн чинь тэгээд юунд болж намайг яв яв гээд л яасан тэгээд үзээд хүрээд ирсэн чинь манай ах тэгж байсан .Би Цогзолмаа гуайг харна гэж хэлж явж байгаа юм чинь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
За Цогзолмаагаа харав уу тэгээд ,Цогзолмаагийн булчин бүдүүрч үү чи харав уу гэсэн. Аягүй гоё нарийхан байсан гээд би тэгэхгүй юу
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд аягүй гоё нарийхан тэр үед чинь их тийм бага байхад чинь нэг гоё л юмуу
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
юу яах тийм их юу яах юутай байсан юм шиг байлаа ерөөсөө нэг л гоё хүүхэнийг хараад л дууриах хүсэлтэй одоо тийм харах
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
биеэн авч алхаа гишгээгийн дагах Монголчууд чинь ингээд хөл гараа хүртэл манайх чинь тэр чигээрээ ерөөсөө тэр залуу хүүхэн хүртэл дээр үеийн хүний юм шиг тэгэнэ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэрийг харж зогсчихоод тэгэхэд чинь орос хүүхнүүд гэхэд чинь тоомсог шиг явж байгаа юм чинь хажууд нь
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэр чинь их л зүгээр..Тэгээд л тийм тийм юм хараад л ийм гоё байдагийн байга гээд л ...Би гол тэр төмөр замд очиход орсуудтай бас овоо жаахан байсан болохооор орос хүүхнүүдийг бас их хардаг байсан байхгүй юу
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэр их гоё Тэгээд л тэрнээс үндэслэж юу яаж байсан байх. Тэгээд л ах тэгээд намайг орж ирэнгүүт шууд тэгж асууж байж билээ. Эрэгтэй хүн бас тэгж хардагийн байна.
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
Цогзолмаагийн хөл нь шагайгаараа бүдүүрч үү гэж надаас тэгж асуусан ш дээ их сонин.
Дэжид -
-Аа Шүхэр гуай чинь юу хийдэг хүн байсан бэ?
Дэмбэрэл -
Хойно дипломат юуны нарийн бичгийн дарга байсан элчингийн
Дэжид -
-За элчингийн нарийн бичиг байсан?
Дэмбэрэл -
Тйим тэгээд дараа нь зөвлөх юу яагаад л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Нэлээн олон жил болсон шүү. Зургаа долоон жил болсон шүү .
Дэжид -
-Аан ха оросод уу тээ
Дэмбэрэл -
Тийм оросод \
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
тэгээд дараагаар нь гвинеть элчингээр байгаад л
Дэжид -
-Аа зөв зөв
Дэмбэрэл -
Тэгээд л тэндээсээ бөөр нь муудаад л чадад очиж л өрөөсөн бөөрөө авахуулааад л замдаа ирээд нэг цөөхөн жил болж байгаад нас барсан бөөрөөр...
Дэжид -
-Тантай ямар хамаатан билээ?
Дэмбэрэл -
Ээжийн төрсөн дүү
Дэжид -
-Аа ээжийн чинь төрсөн дүү?
Дэмбэрэл -
Аа ханг тийм
Дэжид -
- Та ер ажиллаж байх хугацаанд одоо зөвлөлтийн мэргэжилтэн, оросын мэргэжилтэнтэй ажиллаж байсан байна тиймээ
Дэмбэрэл -
Тйим
Дэжид -
-Аа бас хятад мэргэжилтэн зөвлөхтэй байсан гэлүү ...
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
-өөр улс орны гадаад мэргэжилтэнтэй ажиллаж байсан уу ?
Дэмбэрэл -
За даа өөр орныхч доо нэг их ажиллаад байсан юм байхгүй зүгээр юунд тусгай үйлчилгээний... цехэд мастер хийж байхад
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгэхэд бол зүгээр манай яамны сайдуудаас бас энэ юуны унгарын элчингийн
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
Энэ юуны мэргэжилтэнгүүд ,венгерийн элчингээс харин ирж костьюм эд нараас ирж хийлгэдэг байсан шүү.
Дэжид -
-Аан ха хийлгэдэг байсан зүгээр ..
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
-Аа тйим зүгээр үйлчлүүлэгдэг байсан уу?
Дэмбэрэл -
Тийн үйлчлүүлдэг байсан
Дэжид -
- тэрнээс биш ерөөсөө яг ажил мэргэжилээрээ яаж байгаагүй юм байна тээ?
Дэмбэрэл -
яг ажил бол бол ерөөсөө хамт ажиллаж байгаагүй
Аан ха За байз хоёулаа тэгээд л бид хоёр эхний өнөөдрийнхөө ярилцлагыг ерөнхийдөө дуусгая .Бид хоёр бас тодорхой хугацааны дараагаар одоо энэ ярьсан ярилцлаган дээрээ таны одоо байгаа зураг үнэмлэхтэй холбогдолтой тэгээд ер нь нэмж таниас асууж тодруулах юм байна. Тэгээд дараагийн ярилцлагаа хоёулаа тэр тодруулах зүйлүүээ ярьж асууя гэж ингэж бодож байна. Тэгээд би энэ ярианыхаа төгсгөлд , өнөөдрийн ярианы төгсгөлд та тэр намын гишүүн байх ад бол одоо ерөөсөө шашин шүтдэггүй тийм байх ёсгүй гээд тэгж байсан.
Дэжид -
-Аа өөрийн чинь яг эцэг бол аав чинь болвол лам хүн байсан уу?
Дэмбэрэл -
Тийм ш дээ
Дэжид -
-Аан ха энэ таны намын гишүүн болоход бол нөлөөлөөгүй юу?
Дэмбэрэл -
Нөлөөлөлгүй, нөлөө нь нөлөөлөлгүй дээ.хэрвээ мэдсэн бол тэр ёстой хамгийн нэгдүгээрт нөлөөлөх юм тэр байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэр үед бол одоо тэгж....
Дэжид -
- Та яг лам гэж бол
Дэмбэрэл -
Лам гаралтай
Дэжид -
-Аа лам гаралтай
Дэмбэрэл -
Намайг лам гаралтай гэж үзнэ
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Ламын хүүхэд гэж их шашин шүтлэгтэй гэж намайг тэгж ойлгоно ш дээ
Дэжид -
-Аан ха та лам гэж бичдэггүй байсан уу?
Дэмбэрэл -
Юу гэж бичих үү
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л хамгийн гол бол миний аавын аав нь арван зургаан хүүхэдтэй хүн байсан. Гурав нь ....юу хөдөө нутагтаа үлдэж ,бүгд хил давчихсан хувьгалын юугаар одоо юунд баруун хойшод юунд дал наян айл байна. Тэрний тэр, тэрний тэр гэсэн. Мм ер нь аавын төрсөн дүү нар гээд хоёр авгай саяхан тэнд хоёр эмээ байж байгаад нас барсан байна лаа
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
Би одоо тийшээ явж чадаагүй би бол ер нь явъя гэж бодоод байсан. Миний ах дүү нараас бол хамаатангуудаас бол хэд хэдэн удаа явцгаасан очиж уулзсан улсууд бий.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Би чадаагүй .би чинь тэр үедэр зовлон үзээд л одоо бие их муудаад л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
тэгээд л ерөөөсөө тэр явна гэж байсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Хүсэл бол хаагдчихсан
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
тэгээд тэрийн бол би их нуудаг байсан л даа.
Дэжид -
-Аан ха та бол лам гэж хэлдэггүй зүгээр ямар..
Дэмбэрэл -
Ламын хүүхэд гэж бас хэлж болохгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Ах дүү нар гадаадад цагаачилж , одоо эх орноосоо урвасан гэж ерөөсөө хэлж болохгүй.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Энэ хоёроос би одоо их юу яадаг
Дэжид -
-Тэр ч урвасан биш ч тухайн үедээ яаж байсан бэ?
Дэмбэрэл -
Тухайн үедээ ерөөсөө хувьгалыг л ерөөсөө эсэргүүцээд яаж байсан урвасангэж үзэж байсан ш дээ тэр үед
Дэжид -
- Аа хувьсгалыг эсэргүүцлээ гээд
Дэмбэрэл -
Тийн Эх орноо хаяалаа одоо урвасан
Дэжид -
-Явсан юмуу ?
Дэмбэрэл -
Урвасан гэж үзэж байсан ш дээ
Дэжид -
-Аа ханг аа зөв зөв аа тийм улсууд тэгээд тийшээ тэгээд гарсым уу?
Дэмбэрэл -
Тйим
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Ёстой нөгөө хувьсгалын тохироо нь бүрдэх гэгчээр тэр үед тэгж гарсан юм гэнэ лээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийм би нялх байсан гэсээн дөнгөж төрчихөөд байж байсан гэсэн тэр үеэр тэгж гарцгаасан юм гэнэ лээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л манай аавыг авч гэхлээр зэрэг надад хоргодоод хүүхэдтэй аргадаад ээжтэйгээ нь аргадаад миний ээж сайхан ч хүүхэн байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Манай аав ээжээс олон ах арван долоо ах хүн байсан
Дэжид -
- Аан ха
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
-аа тэгээд аав чинь бол энэдээ үлдсэн байна тиймээ ?
Дэмбэрэл -
Тийм
Дэжид -
-Хоёр гурван дүү нартайгаа үлдсэн юмуу тээ?
Дэмбэрэл -
Тйин эмэгтэй хоёр дүүтэйгээ үлдсэн .
Дэжид -
-Хоёр дүүтэйгээ үлдээд бусад нь бол гарцгаасан юм байна
Дэмбэрэл -
Тйин
Дэжид -
-Аа тэгвэл тэр үед та намын гишүүн... элсэхдээ бол энэ талаар ерөөсөө яриагүй юм байна тиймээ?
Дэмбэрэл -
Ерөөсөө энийг хамгийн нууц
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Хамгийн нууц гэвэл нууцын хувьд нууц тэгэхдээ бас би бол тэр үедээ нөгөөдөх бага ч байж юм мэдэхгүй ч байж ерөөсөө гэмт хэрэгтэн шиг ухааны юм бодож байсан ш дээ тэр үед
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тиймээ өөрөө би нэг л төрийн эсэргүү хүн шиг намын эсэргүү юм шиг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэр үеийн хүмүүжил бол ийм л болно хэцүү дээ надад бол үнэн чанартаа тийм юмнууд байхгүй юм чинь яахав дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Ер нь зүгээр тэр....
Дэжид -
-Та одоо шашин шүтдэггүй юу?
Дэмбэрэл -
Би шашин шүтдэггүй дээ ер нь зүгээр шашинг буруу ч гэдэггүй .аа нэг их хэрэгтэй юм ч гээд байдаггүй ерөөсөө тэгээд л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд насаа дагаад яахав ингээд л залбирчихаад бас нэг
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Эрх мэрхийн эргүүлэхгүй юм даа одоо тэгээд л сураагүй юм болохоор одоо байдагийм. Тэгээд сураагүй болохоор яахгүй юу
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л одоо нэг зул мул ч барихгүй одоо цайныхаа дээжийг өргөчихдөгийн .ээж аавуудаа одоо өвгөн мөвгөндөө, хүүхэд мүүхэд ингээд л дүү мүү нар ингээд л хэд хэдэн улсуудад тэгээд өнгөрсөн болохоор тэднийгээ л юу яагаад л тэнгэр бурхандаа нь залбираад л
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
бас бурхан сахиусандаа нь залбираад бас сүү мүү өргөчихнө, цайны дээж өргөчихнө.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Очоод тэнд нэг их хүрд эргүүлээд мөргөөд ингээд явахгүй юм.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Их удаанаар олон цагаар ном уншуулаад л тэр хуралд ингээд суухгүй би
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Ер нь зүгээр тэгж үзээгүй
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
-Тэр үед ер нь шашин шүтдэг байсан юмуу?
Дэмбэрэл -
Тэр шашин шүтэж байсан байх аа нууц байсан .
Дэжид -
-Нууц байсан
Дэмбэрэл -
Тийм хамгийн гол нь нууц байсан ер нь тэр үед ерөөсөө надтай хамт ажиллаж байсан улсууд Дамдин мамдин хэн эд нэр гээд манай бүр хоршоодын холбооны... одоогоор бол дэд дарга юмдаа нэрийн мартчихаад байна .их сайхан хүн нас барсан л даа . Тэр эд нар чинь цугаараа лам байсан байлаа ш дээ. Тэгээд лам болчихсон ш дээ.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Би энэ гандан дээр саяхан болтол амьд байж байсан. Тэр чинь бол бид хоёр зэрэгцээ нэг ширээн дээр сууж байж юм хийдэг тийм байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Нууц л байсан байна лаа
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
тэгээд л зүгээр би бол бага хүүхдээрээ байсан. Миний үеийнхэнд бол тархинд нь тэгээд л шашин бол хэрэггүй юм гэдгийг бидэнд бол яс маханд суулгачихсан юм.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
-За
Дэмбэрэл -
Бидний үеийнх бол , биднийхээс урьд талынх бол шүтэх нь шүтэж байсан.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Нууц нь нууц байсан.
Дэжид -
-Аан ха За баярлалаа. Өнөөдөр ингээд хоёулаа нэлээн олон тодорхой сэдвээр зөндөө их ярилцлага хийлээ. Тийм тэгээд таньд баярлалаа. Хоёулаа эргээд тодорхой хугацааны дараа нэг ярилцлага үргэлжлүүлье.
Дэмбэрэл -
Зүгээр би ч баярлалаа бас.
Дэжид -
-За
Дэмбэрэл -
Тэгээд бас ч гэж нэлээд хүүхэд байсан наснаасаа хойш юм ярихаар бас чгэж тэр нь дурсаад аятайхан байна бас .Залуу ч болчих шиг .Даанч юмнуудаа мартчихаад дэс дараагүйгээр мартчихаад байна.
Дэжид -
-Зүгээр зүгээр
Дэмбэрэл -
Энэ нэгдүгээрт маш их хугацаа өнгөрсөн байна.
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Тиймээ
Дэжид -
-Тиймээ тэгэлгүй яахав
Дэмбэрэл -
Нэлээн Хэдэн жилийн хугацаа өнгөрсөн байна их мартаж,
Дэжид -
-Аан ха
Дэмбэрэл -
Дээрээс нть зөнөнө гэдэг юм бас залгаад
Дэжид -
-Үгүй байна бас сайхнаараа байна та. За баярлалаа даа.
Дэмбэрэл -
Царай ч сайхан байна. Хоёулаа зураг энэ баримтуудад дээрээ дараа нь дахин үзээд жаахан ярилцлага үргэлжлүүлнэ. За баярлалаа.
Дэжид -
За за
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.