Dariimaa


Basic information
Interviewee ID: 990188
Name: Dariimaa
Parent's name: Jamsran
Ovog: Holboo het tamgatan
Sex: f
Year of Birth: 1941
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Bornuur sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
democracy
literature
privatization
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

democracy
privatization
nature and environment
foreign relations
consumer goods
authority
boss - worker relations
private life
funeral rituals


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

За сайн байна уу, та?

Даариймаа -

Сайн сайн байна уу,

Саранцэцэг -

Өмнөх ярилцлагаа хоёулаа үргэлжлүүлье. 90-ээд оны үеэр Монголд ардчилсан хөдөлгөөн гарсан, тэр үеэр та ямар ажил хийж байв, таны амьдралд энэ ардчилсан хөдөлгөөн яаж нөлөөлөв, та тэр талаар ярих уу?

Даариймаа -

Заа. 90-ээд онд чинь би чинь тэтгэвэрт суучихсан байсан үе байхаа. Тийм. Ардчилсан хөдөлгөөн гээч юм гарах гэнэ, энэ улс төрийн бас нэг өөрчлөгдөх гэнэ, улс төрийн байдал нэг өөрчлөгдөх гэнээ, гэсэн бас нэг тийм юм сонсогдоод байгаад байсан. Тэгээд нэлээд юм болж байгаад л тэр ардчилсан хөдөлгөөн гэж юм болоод л, энэ бас хүмүүст их өгөөж өгсөн гэж боддог би, яагаад вэ гэвэл социализмын үед болбол зүгээр нэг тийм тоотой хэдэн төгрөг, нэг тийм товлосон ажилд хүмүүс хүлэгдчихээд байгаад байсан. Тухайлбал одоо хувийн аж ахуй мал аж ахуйгаа эрхэлье ,бас ажил хийгээд 5,10 төгрөг олохын хажуугаар хүмүүс чинь бас нэг мал хажуудаа байлгаад, бас арай дөхөм болох бол уу гэсэн бас нэг тийм байсан. Тэр бас малын тоо бас хүлэгдмэл байсан, тийм. Тэр болбол бас ялгаатай байхаа. Ухаан нь нэг төвд байж байгаа хүн одоо нэг тракторын жолооч хүн нэлээн хэдэн малтай байвал нөгөө тракторынхоо нэгдлийнхээ ажлыг хаячихаад, өөрийн хэдэн мал руу сэтгэл нь хандаад, тэр улсын ажил бас хойшоо хоцроод байх бас тал байсан. Тэр бол тэр ч бас нэг их тийм дэндүү буруу ташаа бодол биш байх гэж боддог шүү, тийм. Тэр бас нийгмийнхээ ажил руугаа бас ойртох, тэгэхдээ бас цөөхөн хэдэн малыг ч зөвшөөрч л байсан л даа, тийм. Ардчилсан хөдөлгөөн бол бас хүмүүст ажилтай болгосон, бас хүмүүс юмыг сэтгэдэг болгосон, тиймээ. Бас өөрөө өөртөө ажил олгож өгдөг болгосон, олчихдог болсон, дандаа хүний гар хараад, хүнээр зам заалгаад явна гэдэг чинь бас нэг мулгуу үе байсан л байна л даа.

Саранцэцэг -

Ардчилсан хөдөлгөөнд оролцож байгаа улсуудыг харж байхад хүйсийн ялгаатай юм байсан уу?

Даариймаа -

Хүйсийн?

Саранцэцэг -

Эрэгтэй эмэгтэй улсуудын.., эрэгтэй нь илүү оролцож байсан ч гэдгиймуу, тийм юм ажиглагдаж байсан уу?

Даариймаа -

өө ер нь эрэгтэй эмэгтэйгүй ер нь манай миний ажиглалтаар болбол ижилхэн байсан байхаа. Тийм, ижилхэн байсан байх. Нэг хэсэг хүмүүс бол ардчиллын мөн чанарыг нь ойлгож нэг хэсэг хүмүүс, хүмүүс чинь туйлшрах дуртай ш дээ. Ойлгох нэг хэсэг хүмүүс энэ ардчилал байх ёстой юм байна гэдгийг нэг хэсэг хүмүүс ойлгосон нэг хэсэг байсан байх, ойлгохгүй зүгээр дүйвээн дунд нь ороод, хүмүүс хаашаа их ханднав, тэр лүү нь зүтгэдэг хэрэг гэсэн бодолтой нэг хэсэг хүмүүс байсан байх, одоо бол ардчиллыг үнэн мөнөөр нь бас ойлгож чадаж байгаа байхаа, тийм гэж боддог, ер нь тиймэрхүү хандлагатай юм шиг байна. Тэгээд бас тэрний хажуу талаар ардчиллын хажуу талаар бас янз бүрийн энэ нэг хачин хачин бичлэг биччихсэн, сонин хэвлэл дээр биччихсэн, телевизээр цацаж байгаа юмнууд бол бас хүмүүсийн сэтгэл санааг бол бас төөрөгдүүлж байна л даа. Аль нь үнэн хэлээд байгаам, аль нь худлаа хэлээд байгаам, гэсэн тийм юм бас л бодогдож л байгаа юм шиг байдгийм ш дээ. Би бас тэгж л боддог л доо.

Саранцэцэг -

Таны хүүхдүүдээс ардчилсан хөдөлгөөний тэр жагсаал юманд оролцсон юм байдаг уу?

Даариймаа -

Өө манай нэг том хүү л одоо их л дээгүүр л яваад байсан ш дээ. Одоо байж л байна л даа, Борнуурт. Ардчилсан хөдөлгөөнд идэвхтэй оролцсон, энэ залуучуул чинь ер нь бараг л тийм ш дээ. Аа энэ хуучин социализмтайгаа байх нь зөв гэсэн залуучуул цөөхөн ш дээ.

Саранцэцэг -

Ардчилсан хөдөлгөөн гэж гарсны дараагаар хувьчлал гэж юм болсоон,тэр хувьчлалаар цэнхэр, ягаан тасалбар гээд айлуудад тараасан. Та тэрний ашгийг хүртэв үү?

Даариймаа -

Хүртээгүй. Тэр яахав, бас миний өөрийн сул тал байсан л байх, юмандаа бас нэг их эзэн болохгүй, тэгж нэг их нямбай биш, одоо. Өө тэр яахав дээ нэг гэсэн бодлоор, тэр цэнхэр ягаан тасалбарыг чинь нэг хурааж авсийм, тарааж өгчихөөд сүүлд нь. Яах гэж байна яах гэж байна гээд л манай өвгөн хүрч ирээд л нөгөө юмыг чинь нэг газар төвлөрүүлэх нь хөөе, тэр чинь тэгээд төвлөрүүлээд тэрнийг чинь мөнгөний оронд яадаг ч юм, нэг тийм юм хэлээд, тэгээд гэнэт л хармаанд их мөнгө орж ирээд байх юм, ашиг орж ирээд байх юм гэнэ, хөөе. Би чинь үйлчилгээний байгууллагад байсан, өвгөн тэр өөр байгууллагад 2 өөр газар ажиллаж байсан борлохоороо тус тусдаа байгууллагад өгсөн ч болно, нэг гэр бүл нийлүүлээд, нэг газраа өгсөн ч болно гэж...чи яах уу гээд л намайг тэгж байна, тэгэхээр нь миний хүү цэрэгт явчихсан байсан, бага хүү. Энэ хамгийн доод талын бусад нь тус тусдаа гараад явчихсан, тэтгэврийн тийм юм байж байхлээр нь ..өөө яах юм, энийг тарааж яах юм, чи л аваачаад байгууллагадаа өгчих гээд л, тэгээд аваад явсан юм байхгүй юу. Тэгээд аваад явсан чинь тэр чинь тэгээд байгууллагад байж байгаад яасан нь ч мэдэгдэхгүй алга болчихсон, сүүлд нь нэг төр энийгээ эргүүлж авах юм гэнэ, эздэд нь эргүүлж өгөх юм гэнэ, гээд л яриад байхаар нь 2,3 удаа байгууллага дээр нь очоод хөөцөлдсөн чинь байхгүй болчихсон байсан л даа. Очоод хөөцөлдсөн чинь ...мэдэхгүй, гээд, нөгөөхийг чинь бие бие рүүгээ түлхээд л, тэр л мэдэж байгаа байх, тэр л одоо би юмыг л мэддэг байсан, гээд л нээн дээр нь очихоор тэгнэ. Тэр л одоо бүгдийг нь авсан ш дээ, тэр л зарсан байх, өө УБ луу явсан байх, гээд л хачин юм яриад л, тэгээд тийм юм их болсон шүү. Зүгээр манай .., газар болгон нийтлэг л байгаа байх, тиймээ. Тэр нэг их хүмсүүст өгөөжөө өгөөгүй шүү тэр тасалбар, зүгээр нэг бөөнөөр нь аваад, нэг хэсэг хүмүүс юм хийсэн юм шиг байгаам, юугаа ч хийдгийм. Тийм л юм болсон. Тэгээд тэрнийгээ бид нар тэгээд алга болгочихсон ш дээ.

Саранцэцэг -

Зарим хүмүүс бол үйлдвэрийн газар, том обьектуудыг худалдаад авчихсан байсан, тэр улсууд одоо ямар улсууд, ямар замаар тийм том обьект худалдаж авав?

Даариймаа -

Үгүй ээ, тэр юмнуудыг цуглуулаад авдаг юм бол уу л гэж боддог ш дээ, хүмүүс нэг тиймэрхүү л юм яриад байсан ш дээ. Мөнгөөр, тэр ар өврийн хаалгатай нь ч гэдгиймуу, тийм чадвартай нь ч гэдгиймуу, дээгүүр албаны нөлөөтэй хүмүүс тиймэрхүү юмыг хураагаад авчихсан юм шиг л ер нь нэг орон нутаг дээр харж байсан ч гэсэн, захиргааны нэг нөхөр тэр хамаг тасалбарыг хурааж аваад явсан гэнэлээ ч гэдгиймуу, хот руу аваад явсан гэнэлээ ч гэх шиг, тийм юм яриад л сүүлд нь нэг би ганц 2 удаа хүмүүсээс асуугаад л, сүүлд нь хаячихсан ш дээ. Гүйцэхгүй юм байлээ, ер эзэн нь олдохгүй юм байлээ. Тийм.

Саранцэцэг -

Таны одоо мэдэж байгаагаар нөгөө САА одоо хувьчлагдсан ш дээ, мал ...одоо ингээд л харж байхад ямархуу байдлаар хувьчлал явагдав?

Даариймаа -

Тэр үү, тэрнийг болбол би л зүгээр энэ толгойндоо ойлгохдоо болбол би нэлээн буруу хувьчлал явагдчихлаа гэж боддог. Тийм. Яагаад вэ гэвэл нэг хэсэг аягүй цагаахан сэтгэлтэй, даруухан, хөөрхий амьтад нэг хэсэг тийм хүмүүс бол дээд хүмүүсийнхээ амыг харж байгаад л, одоо нэг их гоё юм хэлж байсан ш дээ, зүгээр ёстой тэр чинь. Одоо хүн болгон л яг ижилхэн, тэгшхэн хувааж өгнө гээд л, тэгэх юм байх гээд сууж байгаад, нэг хэсэг нь бүр одоо их нимгэн үлдсэн. Аа нэг хэсэг зальтай хүмүүс болохдээр зэрэг аягүй их юм гэр лүүгээ хураачихсан, төрийн өмчийг. Тэр жаахан суманд харж байхад. Ерөөөсөө замбараагүй хураасан одоо ерөөсөө, техник байлаа гэхэд л 2,3-г аваачаад хашаандаа хийчихсэн, одоо тэр аймар их том том вагонууд, вагончикүүд оросын сайхан вагончикүүд байлаа гэхэд л 2,3-г аваачаад гаднаа зогсоочихсон байх шиг, тэгээд амьтан хүний хэл ам ярианаас сонсож байхад тэр ч одоо тэчнээн тийм юмыг авчихсан, тэр болбол одоо техник аль л төрийн өмчийн дэргэд ойрхон байсан тэр нөхдүүд л маш их юм авсан, тэр яагаад тэгсэн б гэхлээр зэрэг хоёрхон үгнээс болж л тэр зальтай хүмүүс тэрнийг овжин ашигласан. Ямар 2 үг байсан б гэхлээр ...төрийн өмчийг хариуцаж байсан, ойрхон байсан хүмүүс давуу эрхийг эдэлнэ.., энийг болбол тэр зальтай хүмүүс аймар овжин хүлээж авч, одоо ёстой тэр л бараг л амандаа зуух шахуу л гэр лүүгээ зөөсөн. Тэгээд хамгийн хөөрхий ядуу байсан улсууд нэг тав гурван малтай, одоо тэрнээсээ жаахан жаахан юм аваад л хоцорчихоод одоо ядуу хүмүүс аягүй их олширчихсон. Аягүй их олширчихсон ш дээ. Одоо ядуу хүмүүс их байна ш дээ, хөөрхий. Бүр одоо яана даа, гэсэн хүмүүс байна ш дээ, бас. Тэр хүмүүс чинь одоо тэгээд л эх эцэг нь нэг жаахан ядуувтархан байж байгаад л дуусчихсан, тэгээд л тэрний ард үлдсэн үр хүүхэд нь мөн тэр нимгэн амьдрал дээр өссөн хүмүүс чинь яаж ч чадахгүй байна ш дээ. Тэгээд ажилгүй, дээр үед чинь бас цэвэрлэгч ч юм уу, юу ч юм бас нэг юм хийгээд, хэдэн төгрөг чангааж байгаа бол бас учиртай, юу юу ч үгүй, ажилгүй нимгэн амьдрал дээр үлдсэн хүмүүс чинь ядуу хүмүүс их байна одоо. Одоо тэгээд юм хийе, бүтээе гэхлээр тэр хүмүүсийн эдийн засаг бол одоо хавчигдмал байна ш дээ. Юм .., одоо зээл авъя гэхдээр чинь одоо бас зээл авах чинь бас их учиртай болчихсон ш дээ. Ямар нэгэн эрсдэл гарахад төлбөрийн чадвартай хүнд өгнөө, нимгэн хүнд болбол чадваргүй хүнд болбол өгөхөө байчихсан, тэр чинь бас нэг л зөв л юм л даа, хөөрхий. Юмаа авсан мөнгөөрөө юм хийж чадахгүй идчих юм бол тэр хүн чинь бүр л хүндэрнэ ш дээ, тийм болчихсон шүү.

Саранцэцэг -

Хувьчлал тэгээд хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм ажиглагдсан уу? Эрэгтэйд нэг өөр, эмэгтэйд нэг өөр ?

Даариймаа -

Тийм юм харагдаагүй шүү. Тэр хамгийн гол нь тэр яагаад тэгж их хачин болов гэхдээр зэрэг тэр хуулиа их сайхан боловсронгуй болгож, их сайхан боловсронгуй, их сайхан чанга тийм хууль гаргаж байгаад л, өмч хөрөнгөө тэр зальтай хүмүүсийн гар хурууг оруулахгүй, их замбараатай өгсөн болбол бас хүмүүст бас тэр өмч хувьчлал бол нэлээн аятайхан болох байсан бол уу, мал ахуй дээр ч тэр юм юман дээр зальтай хүмүүсийн гараар л их орсон ш дээ, би тэгж боддог ш дээ.

Саранцэцэг -

Яг тэр танай Борнуурын САА-д хувьчлалыг яаж зарлаж байсан бэ?

Даариймаа -

Өө хурдан түргэн өгөөд орхи, хурдан түргэн хүмүүсийн юмыг тарааж өг, одоо тэгж шаардаад л байсан ш дээ, ардчилсан холбоо. Тэгээд тэр чинь манай энэ буруу болбол ганцхан ардчилалынх ч биш л дээ. Манай Хувьсгалт нам ч гэсэн тэр ах намын хувьд буурал намын хувьд юм үзэж нүд тайлчихсан хүмүүс чинь тэр хамгийн түрүүн тэр ямар ганцхан өдөр болж байгаа асуудал биш дээ, их удаан хугацаанд яригдаж байгаа хийгдэж байгаа, улс төрийн тэр том хувьсал чинь боловсронгуй юм боловсруулах хэрэгтэй ш дээ, ах намын хувьд. Тэгээгүй, нимгэн байж байгаад л, одоо тэр өмч хөрөнгийг чинь тэр бодлогогүйгээр хүмүүсийн гараар дамжуулсан ш дээ. Би л тэгж ойлгодог ш дээ. Над л тэгсэн л санагдаж байгаам. Хүмүүсийн яриа ч бас тиймэрхүү л байдаг юм ш дээ.

Саранцэцэг -

Малыг малчдад нь өгсөөн, тэгээд одоо малчдын амьдрал сайжирлаа гэж ярьдаг, та энэ талаар юу гэж боддог уу?

Даариймаа -

Тэр авсан малыг болбол өсгөөд, тэрэнд их сайхан өсгөөд үржүүлээд, ингээд аваад явж чадсан хүмүүс болбол мал аж ахуй болбол үнэхээр хүнийг өөд нь татаж байгаа, Одоо малчин хүн айл, их сайхан баян байна ш дээ. 2,3 машин тавьчихсан гаднаа, өө зарим айл болбол бүр 2 давхар байшин барьчихсан, сайхан байшин барьчихсан энэ тэр өвөлжөөн дээрээ, зуслангийнхаа газар хүртэл одоо сайхан юм барьчихсан ч байдгиймуу, газар эзэмшээд авчихсан ч байж байх шиг, тэр хүний ухаан, хувь хүний өөрийн ажилсаг чанар нь тэгж харагдаж байгаа байхгүй юу, хэн нь ч ..Чи ядуу амьдар , ..Чи баян амьдар гэж заагаагүй ш дээ, тэр хүн өөрөө л тэр өмч хувьчлалын үед ямар юм яаж өгсөн тэрнийгээ л зөв зарцуулах л ёстой байсан байхгүй юу, трактор өгсөн ч байлаа гэсэн, тэрнийг тааруухан юм байсан болбол сайхан юм болгож аваад хэрэглэх жишээтэй. Хэдэн мал өгсөн ч байлаа гэсэн тэрнийгээ өсгөөд авах жишээтэй, ихэнх ядуу хүмүүс тэрнийг чинь дор нь идчихэж байгаа юм чинь. Амбаартаа хашиж байгаад, идээд дууслаа гэж хүмүүс яриад байсан ш дээ.

Саранцэцэг -

Та хамгийн сүүлд нутаг руугаа Ховд руу хэзээ явсан бэ?

Даариймаа -

84 онд явсан. 82 онд нэг явсан байхаа. 84 онд ээжийн бие муудаад нэг яваад, тэрнээс хойш яваагүй ш дээ.

Саранцэцэг -

Байгаль орчин ер нь хэр өөрчлөгдсөн байна?

Даариймаа -

Өө аягүй өөрчлөгдөж байгаа ш дээ. Миний хүүхэд байхдаа ингээд л харж байсан алтан дэлхий, одоо манай нутат “Гоо хайрхан” гээд л нэг уул байдаг л даа. Тийм. Би тэрийг ерөөсөө л ингээд л удам судраараа л ингээд л тэр уулыг тойроод, ингээд амьдраад, ингээд сурчихсан бүр. Манай удмынхан бүр эдлэн газар гээд хэлэхэд болно, тэр уул намайг жаахан хүүхэд харж байхад аргал угалз чинь зүгээр ингээд л хотолчихсон хонь шиг л, тэгээд л ингээд л хаврын цагт төллөчихсөн үед нь энэ гүдгэрийг нь дагаад л аргалын хурга ялгараад л, тоглоод л. Нөгөө аргал угалз чинь ингээд л алаглаад л, хойлог шувуу нөгөө янз бүрийн хойлог шувуу чинь ингээд л бас мал шиг, ингээд л зүгээр тэр уулаар ингээд л харагдаж байдаг, тэгээд л тэр дунд чинь ерөөсөө тэрэнд хачин гоё байсан ш дээ. Ургамал ногоо гэдэг чинь ан амьтан гэдэг чинь бүр ерөөсөө байхгүй юм байхгүй. Тийм гоё байсан, ус ургамал нь хачин гоё байсан. Одоо болбол тэр 84 онд очиход чинь шал өөр хөгшин хүн шиг болчихсон, бүр аягүй бүр их өтөл нас насалчихсан хүн шиг харагдаж байгаа юм чинь, тэр байгаль дэлхий чинь. Тэгж одоо их өөрчлөгдсөн байна ш дээ. Хүний нөлөө байна уу, одоо цаг агаарын экологийн өөрчлөлт байна уу, одоо ихэнх нь болбол аль аль талаасаа л байгаа л байх. Тийм.

Саранцэцэг -

Аа газар усны нэр өөрчлөгдсөн газар байна уу?

Даариймаа -

Одоо ёстой мэдэхгүй, тэрнийг бол би мэдэхгүй. Нутаг орон л мэдэж байгаа байх даа.

Саранцэцэг -

Нутаг орноор явж байхад ихээхэн нааштай өөрчлөлт харагдав уу?

Даариймаа -

Харагдсан шүү. Би чинь өөрөө Ховд аймгийн хүн. Би Ховдоос 18тай байхдаа гарсан. Би хөдөө л байгаад байсан болохоос Ховд аймгийн төв сумын төв дээр нэг жаахан хүүхэд 4-р анги төгсөхдөө сайран хацартай юм л байж байсан. Нэг их сумынхаа төв дээр орж ирж байж үзээгүй, нэг их аймийн төв дээр байж үзээгүй, наашаа гарахдаа л нэг аймгийн төв дээр нэг 2,3 хоносон. Эндээс нэг нутаг очихдоо л нэг аймгийн төв дээр ганц 2 хоносон. Сумын төв дээр намайг нэг жаахан хүүхэд байхад нэг “Рашаант булаг” гээд нэг булаг байдаг байхгүй юу, сумын төв дээр. “Рашаант булаг” гээд. Тэр нэг их гоё овоо босгочихсон гоё булаг байдаг, тэгээд би тэр булгаа бодоод л тэндээс би ус зөөнө. Тэр булгаа бодоод л байгаад байдаг, тэгээд л энд ирээд л байгаль дэлхий аягүй их муудаад, ус ширгээд, манай эндхийнх чинь замбараагүй ш дээ. Тэгээд би боддог, тэр “Рашаант булаг”-аа бодоод л, ингээд л нүдэнд харагдах шиг болоод л, тэгээд би боддог байхгүй юу, энд ийм том голууд ширгэж алга болж байхад “Рашаант булаг” одоо аль хэдийн алга болсон байлгүй дээ, ширгээд алга болсон байх даа, гэж бодоод байдаг байхгүй юу. Тэгсэн чинь би нутаг яваад, нөгөө “Рашаант булаг” дээрээ яваад очсон чинь ..юу вэ, аягүй гоё байгаам тэр рашаан, тэр нэг их том биш, багавтархан булаг тиймээ, тийм. Аягүй гоё байгаам, тэр “Рашаант булаг”. Миний бүр жаахан байснаас илүү гоё болсон юм шиг, яасан б гэхдээр нутгийн ард түмэн тэр булаг усаа тэгж гоё хамгаалдаг, сумын төвд тэр ойрхоон байгаа булаг ш дээ. Яг хажууд нь байгаа. Манай Борнуур болбол аль хэдийн тэр лүү чинь хог аваачиж асгаад, замбараагүй хогоо аваачиж асгаад, дээр нь одоо яасан байх бол доо, аль хэдийн хатчихсан байх байсандаа. Тэгээд, би тэгээд ирээд хүүхдүүдээ хэлж байгаам, бахархаж хэлж байгаа юм чинь....Ёстой би тэр “Рашаант булаг” аль хэдийн алга болсон байх гэж бодож байсан чинь бүр улам гоё овоог нь улам гоё болгоод, бүр аягүй гоё болгоод, тийм их гоё. Тэгээд Ховд аймгийн төв дээр ороод ирсэн чинь яасан б гэхдээр тэр аргалаа хураачихсан айлуудын гадаа, тэр аргалыг хараад би бүр гайхсан ш дээ, манай энэ нутаг дандаа мод түлж байна, байгалиа ингээд л цөлмөөд байгаа ш дээ. Мод түлээд байгаа, тэр модоо цэвэрхэн түлчихэж чадахгүй байгаа ш дээ. Тэгэхэд чинь Ховдчууд тэр малынхаа аргалыг манай гадаа модоо хурааснаас илүү гоё хураасан байсан, ерөөсөө хог байхгүй, цэв цэмцгэр. Ямар гоё ажилсаг хүмүүс вэ гээд би аягүй гайхаж байгаа юм чинь. Тэгээд би ирээд хүүхдүүддээ хэлж байгаа юм чинь, тэгээд тэр хашаа машаагаа барьсан нь, Ховд чинь модоор их ховор газар ш дээ, тэгээд тэр хашаа машаагаа барьсан нь хачин гоё, та нарыг тэр Ховдод аваачиж үзүүлэх юмсан, ямар гоё ухамсартай сайхан хүмүүс вэ, тэгээд аргал нь ч яагаад тийм гоё байсан б гэхдээр манай энэ нутгийн өвс ургамлын чанар Ховд нутгийн өвс ургамлын чанар шал өөр байдаг юм шиг байна, аргал нь мод шиг байдаг юм байна, тийм. Манай эндхийн аргал бол бүр мод шиг байдаг юм байна, тийм. Манай эндхийн аргал болбол түлээд байдаг, түлээд л байдаг, ерөөсөө бууц болчихдог байхгүй юу. Тэгээд л доодох нь бууц болж л байна, хамаад л түлээд л, ихэнх нь гуравны ихэнх хувь нь бууц болоод үлдчихдэг. Өвс ургамалтай холбоотой байх л даа. Тэгээд тэр Ховд нутгийн хүмүүс бол соёлтой шүү, ...хөөх тэр айлд ороход тэр цэмцгэр байгаа гэдэг чинь, би тэр хүүхдүүдээ хэлж байгаам, хашаа машаагаа гоё барьсан ямар юмаар барьж уу, ингээд манайхантай адилхан модоор зодож уу гэхээр тийм биш байгаам, хайрцаг майрцагхан юм зүүж сэлбээд, тэгсэн мөртлөө аягүй гоё хийчихсэн, тэр зүгээр ёстой шугамдчихсан юм шиг, тэгээд тэр айлын хашаа руу харахад чинь цэвэр цэмцгэр байгаа гэж, тийм ялгаа байна.

Саранцэцэг -

Социализмын үед ер нь жирийн хүмсүүд гадаад орнуудтай харьцах боломж байсан уу?

Даариймаа -

Гадаад орнуудтай харьцахыг ер нь мэддэггүй байсан байх, зүгээр энэ соёл сургуульд явж байгаа өө тэр Орост сурдаг юм гэдэг сураг сонсоод аймар их сонирхдог, ..хөөх тэр одоо яаж тэнд очдог юм болоо, гэж бодоод л аягүй гайхдаг сонирхдог байсан. тэр оюутан моюутан л явж байсан уу гэхээс тэрнээс биш нэг дуртай хүн, зүгээр одоотой адилхан тэгээд одоо явахыг ямар элэнцгээ мэдэхэв. Аялал зугаалгаар одоо нэг чадварлаг хүмүүс л одоо явж сурчихсан тийм улсууд сайхан улсуудынхаа нөлөөнд ороод яваад наашаа цаашаа яваад, тэгээд юм ойлгодог мэддэг, нөгөө соёлтой орны соёлтой танилцах тийм алхам руу аажим аажим орлоо л доо. Дээр үед миний хүүхэд байх үед бол тэрийг аягүй сонирхдог өө тэр Орос улс луу явсан байна ш дээ, тэр УБ гэдэг газрыг хүн бол амьд яваа насандаа үздэг бол уу гэж ярьдаг хүн намайг хүүхэд байхад байсан ш дээ/инээв/.

Саранцэцэг -

Монголд ер нь орос улсуудаас гадна өөр ямар орны хүмсүүд амьдардаг байсан бэ?

Даариймаа -

Хаана? байлгүй яахав, социализмын үед чинь, оросууд их байлаа, намайг энэ Борнуурт ирэхэд чинь хужаа нар аймар их байсан ш дээ. Борнуур жаахан газар, би тэгээд тэнд ирчихээд нэг би аягүй гайхаж байсан. Манай нэг эгч байгаа л даа, одоо Борнуурт байгаа, би тэнд ирсэн, нэг охин байсан, ажилгүй л байсан тэгэхэд, ямар баяр болсон юм, намайг нэг айлд очъё гээд л намайг дагуулаад явлаа, тэгээд дагуулаад явсан чинь нэг гэрт орлоо, тэгсэн чинь нэг буржгар толгойтой нэг бор эгч, дээд талд нь нэлээн халзан толгойтой настайвтар хүн сууж байна, энэ аав нь энэ охин нь юм байна даа гэж бодоод байсан, яриаг нь ажиглаад л суугаад байсан чинь тэр хүн аймар шулга яриад байх юм, ээ энэ чинь яасан муухай шулга яриатай юм, шулга шулга гэхэд яасан дэндүү муухай шулга хүн бэ гэж үгийг нь би ойлгохгүй байна баргийг нь, тэгээд л сууж байсан чинь тэд нар хоол унд болж байж байснаа хөзөр тоглох юм болдог юм байна, хөзөр тоглох болсон чинь бид 3 гурвуулахнаа байна, хүн олж ирье гээд л авгай нөхөр 2 хоорондоо яриад байх юм, ярианых нь өнгийг ажиглаад байсан чинь аав ээж 2 биш болтой юмаа, аав охин 2 биш бодогдоод явчихлаа, тэгээд хүн олж ирэх юм болоод л явсан чинь тэр өвгөн гараад явсан чинь нэг 2 хүн дагуулаад ороод ирлээ, тэгээд л нэг 2, сонин царайтай хоёр хүн байх юм, сонин царайтай улсууд байна гэж бодогдчихоод би хараад сууж байсан чинь хөзөр тоглох юм болоод л, хөзөр яриад л, тэгдэг юм байна ингээд л тоглосон чинь тэр 2 бас яг тэр хүн шиг яриатай, муухай шулга юм, тэгээд л бодлоо энэ ямар сонин нэг айлын хүүхдүүд бүгдээрээ ийм шулга, ямар сонин ярьдаг хүмүүс юм бол доо гэж бодсоор байгаад л би жаахан тоглочихоод би гарахын мөн болоод, эгчийгээ нудраад ..явъя явъя гэсэн чинь тэгээд л эгч жаахан хорогдос гэж байгаад л гарлаа, хаалгаар гарангуут л ...Ямар муухай шулга хүмүүс вэ, гээд л би тэглээ. Тэгсэн чинь намайг л ингэлээ, ..Дуугай бай гээд л тэгж байна, өвөрмонгол гэж ийм улсууд байдаг байхгүй юу гээд л тэгдэг юм байна, ...та заавал ийм хэл ам нь ойлгогдохгүй хүн айлд хүрч ирээд байхдаа яадаг юм гээд тэгсэн ..энэ авгай нь миний найз, эд нар чи нь их сайн хүмүүсээ гээд л намайг тэгдэг юм байна, тэгээд би өвөрмонгол хүмүүс гэж тийм хүмүүс байдаг юм байна даа, аймар их байсан, одоо энд чинь. Одоо монголын орон нутгаар чинь өвөрмонголууд чиньтарчихсан байсан юм байлээ ш дээ, тийм. Тэгээд л энэ уул хадаар хүртэл субботник мубодникар ингээд л явж байхад чинь Борнуурт, мал адуу дэллэнэ, өвс хадлан бэлдэнэ гээд л ажил хийж байх үедээ ачигдаад, ачигдаад л явдаг байхгүй юу. Тэгэхэд чинь л хэзээний л энд чинь хужаа нар ажиллаж байсан ш дээ, гээд л настайчуул тийм хужаа байсан гээд л нэг туурь байж байх жишээтэй. Одоо морин тээрэм ажиллуулж байсан гээд л, туурь байж байх жишээтэй. Байшингийн суурь байж байх жишээтэй. Бүр аймар их байсан, тэр Японы юу хүртэл гадны хүмүүсийн шарилын цомог хүртэл байж байх жишээтэй. Их байсан юм шиг байгаам, тийм. Хятадууд энэ өвөрмонголууд, оросууд ч л байсан л юм байналээ. Би оросуудад элэгтэй шүү.

Саранцэцэг -

Ер нь монголчууд гадаад улсуудтай хэр харьцаатай байдаг вэ?

Даариймаа -

Оросуудыг болбол нэг хэсэг хүмүүс сайн байсан байх, нэг хэсэг хүмүүс настай хүмүүс буруу ойлголттой л байсан байх. Тийм л юм сонсогдож байсан байх. Зарим хүмүүс буруу ойлголтой, оросууд манайхыг залилж байсан, идэж байсан, ууж байсан гээд л. Яригдаж л байдаг ш дээ, тийм. Тэрэнтэй болбол би санал нийлдэггүй. Хөөрхий тэр оросуудын бүхэл бүтэн тэр том гүрний тэр олон нар сар шиг хүүхдүүд чинь манай эх орны бидний төлөө хамаг сайхан алтан амиа алдаж, бидэнд их тус боллоо ш дээ. Тэрний хариуд болбол яахав, манайх бас өгөх юмаа өгч, авах юмаа авч л байсан байх. Тэд нар болбол манайхыг оросууд илүү идчихсэн гэж би хувьдаа ойлгодоггүй, тэр бол байх ёсны л асуудал, харьцаа л байсан байх л гэж боддог ш дээ.

Саранцэцэг -

Социализмын үед монголчууд гадаад эд барааг хаанаас олж авдаг байсан бэ?

Даариймаа -

Социализмын үед чинь одоо Оросын бараа гэж их шүтэгдэж байлаа, хятадын бараа одоо, хятадын бараа чинь дээр үед наймаа бараа гэж ярьдаг байсийм, бидний аав ээж настангууд, тэр хужаа нарын барааг чинь маш их хүндэтгэж, ёстой гоё бараа, хятад эд гээд л ёстой толгой сэгсэрч, их шүтдэг байсан. Тэгээд дээр үед чинь нэг их хятад саван гээд л намайг бүүр ийм жаахан хүүхэд байхад зүүд шиг санахад ийм пумбайсан улаан саван их гоё гоё өнгөтэй саван, тэрний үнэр гэж одоо тийм үнэртэй ус байхгүй. Зүгээр айлын авдранд л байхад л гаднаас орж ирэхэд л ханхалж байна, сүүлийн үед одоо хятад бараа чинь цаас болчихлоо ш дээ, чанар муутай, тийм болчихлоо. Тэр үед хүмүүсийн чанар бас сайн байсан байлгүй хятад хүмүүс, оросууд бол яахав оросуудын бараа гоё бараа ш дээ, одоо бас чанар нь бас тааруухан болж байна ш дээ, сүүлд хүмүүсийн яриагаар сонсогдож байхад.

Саранцэцэг -

Хятадаас голдуу ямар бараа ирдэг байсан? Даавуу, даалимба, торго дурдан уу?

Даариймаа -

Тийм л юм шиг байлээ ш дээ. Хятад хоргой нэг 2 дээл элээдэг байсан гээд л ярьдаг ш дээ. Нэг дээл хийгээд өмсөөд өнгө нь элэгдэж байхад эмжээр нь байж л байдаг гээд л ярьдаг ш дээ. Дахиад нэг дээл хийхдээ ханзлаад, нөгөө юугаар нь ингээд 2 дээл эмждэг гээд л улсууд ярьж байсан ш дээ. Хятад бараа гэж чамин чамин бараа байсан л юм билээ л дээ, хөөрхий.

Саранцэцэг -

Та болон танай гэр бүлийнхэнд гадаад найз нөхөд гэж байв уу?

Даариймаа -

Ёстой тийм юм мэдэхгүй, би мэдэхгүй.

Саранцэцэг -

Та гадаад руу явсан уу?

Даариймаа -

Үгүй ээ.

Саранцэцэг -

Социализмын үед гэр бүлийн амьдрал ямархуу байж байгаад, гэр бүлийг дэмжсэн ямар бодлого явуулдаг байсан бэ? Танай гэр бүлд ямархуу нөлөөлдөг байсан бэ?

Даариймаа -

Одоо өнөө социалист хөдөлмөрийн төлөө бригад билүү, тийм юм өрнүүлж байсан шүү. Юуны бас нэр нь юу билээ байз, бас нэг тийм нэр бүхий тийм бас нэг ажилчин, албан хаагчдын дунд нэг бас яригдаж байсаан, яригдаж байсан тэр чинь. Өө нэг хэсэг санаа нийлсэн хүмүүс нэг ийм бие биендээ тусалдаг, одоо ухаан нь айлын гэр бүлийн хүн ажилд явлаа гэхэд очоод ус цасыг нь аваад өгчих жишээтэй, бүгдээрээ очоод. Бригадаараа очоод. Гэр мэрийг нь дулаалаад өгчих жишээтэй. Аа нэг айлын өвчин зовлон тохиолдвол мөнгө төгрөг хуримтлаад өгчих жишээтэй. Тэр чинь бас хөөрхөн л юм байгаам л даа. Бас хүмүүсийг хооронд нь мэдрүүлж, бас бие биенийг нь ойлгуулах гэсэн бас нэг төрийн бас нэг бодлого, гэгээлэг бодлого.

Саранцэцэг -

Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэвэл ямар хүмүүс байсан бэ?

Даариймаа -

Тэр чинь одоо яахав удирдах хүмүүс. Дарга нар байсан. Удирдах хүмүүс дотор чинь янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байсан. Социализмын үед бол бүгдээрээ муухай байсан гэж хэлж болохгүй, бүгдээрээ сайхан байсан гэж хэлж бас болохгүй. Алагтай л байсан ш дээ. Одоо ухаан нь хурал дээр босоод, ухаан нь нэг яг чин үнэн за ялангуяа удирдах хүмүүсийн нэрийг гаргаад, жаахан эвгүй байдал цухалзуулаад, юм хэлчих юм бол торгочихдог. Би тэр 100 төгрөгөөр торгуулаад л зогсож л байсан ш дээ. Цалингаа хаалгуулаад л зогсож л байсан. Жаахан үнэн юм хэлчихвэл тэрэн дээр аягүй эмзэглэдэг л байсан..., зарим хүмүүс. Хүн болгон тийм биш л дээ.

Саранцэцэг -

Дарга улсууд доод тушаалын улсуудтай харьцахдаа ямархуу байдлаар харьцдаг байсан ?

Даариймаа -

Доод тушаалын хүмүүстэй харьцахдаа болбол яахав дээ, ер нь дарга нар өөрийгөө ер нь нэлээн өндөр хэмжээнд боддог байсан байх шүү. Бас л нөгөө хүний дээлийн өнгө, цаадах наадахтай нь харьцдаг л байсан ш дээ, тийм. Тэгчихээд би 100 төгрөгөөр торгуулаад л зогсдог л байсан ш дээ. Эрх мэдлээ хэтрүүлээд, бас хүнийг муухай юм хийгээд, бас тийм үлгэргүй юм бас цухалзуулаад хэлчихээр бас би цалингаа хаалгаад зогсож л байсан. Тийм хүмүүс чинь бас хүмүүстээ муугаар нөлөөлдөг л байхгүй юу. Хүмүүсийг тийм хүмүүсийн чинь бас нөмөр нөөлгөнд муухай сэтгэлтэй хүмүүс бас тэрнийг нь ашигладаг, нөмөр нөөлөг рүү шургадаг, тиймэрхүү юм зөндөө л байсан ш дээ. Ар өврийн хаалга бас байсан. Зөндөө байсан. Бас юм хэлэхэд бас хориотой байсан ш дээ, ухаан нь. Нэг хэдэн минут бодоод л юм хэлж сураагүй хүн мань мэтийн юм босоод юм хэлэх гээд ам нь ангалзаад, зогсож байвал нөгөө минут нь болчихдог, тэгээд л ...суу, гүйцээ, хэлж чадаагүй чинь хохь чинь. Хүний үг сонсох, үнэн үг сонсох бас дургүй байсан шүү. Тийм юм бас зарим хүмүүс дотор байсан, тийм юм.

Саранцэцэг -

Ер нь дарга хүмсүүд жирийн хүмсүүдээс өмсөж зүүж, байгаа биеэ авч яваа байдал, эдэлж хэрэглэж байгаа юм нь ялгаатай юу ?

Даариймаа -

Ялгаатай байлгүй яахав, тэр чинь ялгаатай байх ёстой. Ухаан нь тэр чинь ажилчин хүнтэй адилхан л тэгээд л нооройгоод байх юм болбол тэр чинь бас эвгүй ш дээ. Тэр чинь бас ялгарч, өөрийгөө соёлтой хүн гэдгээ, би удирдах хүн гэдгээ бас соёлтойгоор хүнд илэрхийлэх хэрэгтэй. Тэрнээс биш дарангуйлах байдлаар нэг их тийм дээрэнгүй байдлаар хүнд илэрхийлэх чинь хүмүүсийн сэтгэл санаанд муу ш дээ, тийм.

Саранцэцэг -

Тэр үед эрх мэдэлтэй улсуудад хүмсүүд ер нь яаж ханддаг байсан бэ?

Даариймаа -

Далдуур л хэлээд байхаас биш ил хэлээд байх хүн бол цөөхөн ш дээ. Айна ёстой айна, үгүйдээ гэхэд хурал дээр босоод ухаан нь нэг эмчийн тухай ингээд шүүмжилсэн байхад тэр эмч болбол ерөөсөө дараа нь уулзахад бол ер нь тэгш харахгүй ш дээ, хагас дутуу хазгай мурий л байна, тийм юм байсан ш дээ, зөндөө. Тийм. Тийм юм болбол ер нь байна шүү.

Саранцэцэг -

Одоо үеийн дарга нар социализмын үеийн дарга нараас ялгаатай юм харагдаж байна уу?

Даариймаа -

Одоо үеийн дарга нарыг харж байхад уу, одоо бол хүмүүс нэг хэлэх үгээ бас нэг хэлчихдэг болсон юм шиг байгаа юм. Тэгэхдээ л бас юм байнаа. Байна шүү. Тэр одоо ёстой ардчилал ингээд яачихсан, одоо ингээд ёстой цэв цэвэрхэн арчсан толь шиг болчихсон гэж хэлэхэд одоо бас эрт байна. Тэгээд би хойш хойшдоо бас боловсорч гоё болох байх даа гэж боддог ш дээ.

Саранцэцэг -

Социализмын үед шинэ техник технологи хэр нэвтэрч байсан тэр талаар ярихгүй юу? Одоо жишээлбэл, танд хамгийн сайхан санагдаж байсан юм юу вэ? Жишээлбэл, та телевиз анх үзэж байхад юм уу, радио анх сонсч байхад байдаг юм уу?

Даариймаа -

Өө байлгүй яахав энэ чинь алхам алхмаар энэ чинь монгол улсынхаа төлөө, монголынхоо ард түмний төлөө монголын хойч үеийн төлөө тийм сайхан гэгээлэг бодлого энэ удирдах хүмүүсийн сэтгэл санаанд мэдээжийн хэрэг жилээс жилд ахиж л дэвшиж л жилээс жилд л улам гэгээлэг юм бодогдож л явдаг ш дээ, хөөрхий. Би энэ Хувьсгалт нам, Ардчилсан нам 2-н энэ хүмүүсийн энэ бужигнаад байгаа юм хүмүүсийн сэтгэлгээнд энэ ямар ч байсан монголын ард түмнийг ядуу байдалд оруулчих юмсан монгол орныг алга болгочих юмсан, болгочих юмсан гэсэн тийм сэтгэлтэй тийм хүн аль ч намд байхгүй гэж бүрэн итгэдэг. Байхгүй байхгүй. Аа гэхдээ дээр үед ажил хийж байсан тийм нэг бэртэгч үзэлтэй дарга нар ч байсан л байх. Үнэхээрийн би чинь монгол хүн шүү дээ, монголынхоо төлөө зогсох ёстой шүү дээ, монголын ард түмэн цаашаа урт удаан настай байх ёстой монголын ард түмэн цаашдаа удаан хугацаагаар эх оронтойгоо байх хэрэгтэй гэсэн тийм сайхан гэгээлэг сэтгэж улс бай байж байна ш дээ, тэр чинь. Тийм хүмүүсээ олж таньж, тэр хүмүүсээ түшиж, тэр хүмүүсээсээ сургаалийг авч, тэр хүмүүсийнхээ тэр үлгэр дууриалыг өөртөө шингээж, үлдээгээсэй л гэж би боддог. Тийм хүмүүсээсээ хэтэрхий хөндийрчихөөд, манай зарим залуучууд одоо бас хомсхон ухаанаар нимгэн ухаанаар залуу насны омголон сэтгэлээр бас зарим нэг юмыг тийм өнгөцхөн хандаад, бас алдаад, гэнэдээд тэрнээсээ монголын ард түмэн монгол улсын цаашдын хөгжил монгол хүмүүсийн харьцаан дотор бас эвгүй тийм юм шидэгдээд байгаа бол уу гэж би бас боддог. Тийм юм над ажиглагддаг.

Саранцэцэг -

Таны анх Борнуурт трактор барьж сураад, трактор барьж байх үед тэр нь сүүлийн үеийн трактор байсан уу тэр, хойноос орж ирж байсан?

Даариймаа -

Тэр бол ер нь сүүлийнх биш, эхнийх л байсан байлгүй дээ. Тэрний урд чинь би үзээгүй, тэр “НАЙТ” гэлүү, ямар юм гэлээ тийм юм байсан, тэгээд тэр НАЙТ-ийн дараа тэр 54 гарсан юм биш үү, 54 трактор гэж чак /тяг/-аар явдаг, ингэж чакаар явдаг ийм юм байхгүй. Араа залгаад, одоо чакаар залдаг, тийм трактор байсийм.

Саранцэцэг -

Та тэр 54 гэдэг трактор барьж байсиймуу?

Даариймаа -

Барьж байсан. Тэгээд бас Белорусс гээд нэг юм байсан бас, тэр үеийн техник. Өөө комбайн байсан шүү, намайг тэнд ирж байхад чинь. Комбайн гэдэг юмыг чинь үзчихээд л би аягүй гайхаад л ..Үгүй ээ энэ чинь одоо ямар сонин юм бэ, ..пээ гэж бодогдоод л, бүүр дээр өндөр юман дээр жолооч нь явж байх юм, дээрээс нь уначихмаар юм, ямар аймаар юм гэж бодогдоод л, тэгээд л гайхалгүй яахав, тэр чинь дандаа хүний ухаанаар бүтэж байгаа юм улам л боловсронгуй болоод л, шинжлэх ухаан хөгжөөд л, техник хөгжөөд л, тэрнийг хөгжүүлж байгаа тэр хүний оюун ухаан гоё байсан байна тиймээ. Тэр дандаа л хүний оюун ухаанаар л аливаа гоё юм, хүний оюун ухаанаар бүтэж байна. Аливаа муухай юм бас хүний муухай сэтгэлээс л аливаа муухай юм гарч ирж байна ш дээ, тиймээ. Дандаа л хүнээс л болдог.

Саранцэцэг -

Та хэдэн хүүхэд төрүүлсэн билээ?

Даариймаа -

Тав.

Саранцэцэг -

Та ингээд хүүхдээ өсгөөд явж байхад таны нөхрийн, таны авч байсан цалин таны амьдралд хүрч байв уу?

Даариймаа -

Хагас дутуу ш дээ, хөөрхий тарчигхан. Амьдралд хүрнэ гэдэг чинь ах дүү нь ойрхон, бие биенээ түшдэг, аав ээж нь ойрхон, нутгийн хүмүүс болбол гоё амьдарч байгаам, ялгагдаж байгаа юм чинь. Гаднаас ирсэн бид нар шиг 2 чемодантай айл болсон хүмүүс чинь ер нь нимгэн ш дээ. Тэгээд зайлуул, тэр чинь хүүхэд өснө, хүн чинь ямар идэж уухаар хязгаарлах биш, айл гэрийн амьдрал гэдэг чинь ёстой нөгөө хэдэн төгрөг чинь улам л тэгэх юмсан, ингэх юмсан, бодогдоод л тэгсээр байтал хэдэн цаас нь заримдаа манай өвгөн бид 2 өрнөөс л их айдаг хоёр байсан даа. Манай өвгөн ёстой .. За битгий хүнээс өр тавиарай, цалин буутал чи өр тавихгүй л хэдэн төгрөгөө зөв зарцуулаарай гээд л тэгнэ. Тэрнийгээр нь би чинь..,

Саранцэцэг -

Гэр бүлийг дэмжиж, төрөөс тийм бодлого явуулж байв уу, та хүүхдийн мөнгө энэ тэр гэж авч байв уу?

Даариймаа -

Өө авалгүй яахав, нөгөө нэг таван хүүхэдтэй болчихвол нэг мөнгөнд орно, 4 хүүхэдтэй болоод мөнгөнд орж байлуу, тийм. Тэгээд таван хүүхэдтэй болоод, одон аваад, залуу байхдаа одон аваад, ичээд, хүнээс нуугаад ..Чи одон авсан гэлүү гэхээр нь ..Юу юуны одон, би аваагүй гээд л/инээв/.

Саранцэцэг -

Аан, тэр одонг дагаж мөнгө ирэх үү?

Даариймаа -

Ирдэг байсан, 100 төгрөг ирдэг байсан. Тэр одонгоо л авахдаа ирдэг байсан, тиймээ.

Саранцэцэг -

Өө за, 2-р одонд уу?

Даариймаа -

Нэгд нь 200-г, хойгуур давхисанд нь100-г өгч байсийм/инээв/

Саранцэцэг -

Аа хүүхдийн мөнгө гэдгийг?

Даариймаа -

Хүүхдийн мөнгийг тэр жилд нэг бөөнөөр нь билүү, хүүхдийн мөнгийг чинь хэдийг өгч байлаа даа, хүүхдийн тоогоор нь өгч байсан л даа хөөрхий,тийм. Авч идсэнээ мартчихсан сууж байна ш дээ, бүр. Өгч байсан, өгч байсан хөөрхий.

Саранцэцэг -

Сая нэг шинэ гэр бүлийг дэмжлээ, таван зуун мянган төгрөг өглөө, энэ тэр гээд байсан, та тэр талаар?

Даариймаа -

Би тэр талаар, тэрнийг над, би тэрнийг ёстой шүтдэггүй шүү. Яагаад вэ гэхдээр зэрэг шинэ гэр бүл болоход тэгдэг байсан тээ, өгдөг болсон ш дээ тиймээ. Тэр надаа ёстой илүү ажил. Яагаад вэ гэхдээр зэрэг зохиомол гэр бүл аягүй ихэссэн ш дээ. Зүгээр ил хэлж байгаа юм чинь, нөгөө цадиггүй залуучууд чинь, 2-уулаа суугаад тэдэн сар амьдарна, тэгж амьдраад 500.000 төгрөг аваад, тэгээд 2 тишээ болно гэсэн, өө бүр эрээ цээргүй болчихсон, ичих айх ч юм байхгүй, ядахдаа тэрнийгээ нэг нууцгайлдаггүй, би тэгээд боддог, хүмүүжилгүй нь л мэдэгдэж байгаа байхгүй юу. Тийм. Тэр болбол надад бас л нэг эвгүй юм шиг л санагдсан ш дээ.

Саранцэцэг -

Монголчууд ер нь нас барсан хүмүүсээ яаж оршуулдаг байсан бэ?

Даариймаа -

Дээр үед үү? Дээр үед болбол ил задгай тавиад л бид нарыг чинь хонь, хурга хариулаад явж байхад чинь өө хүний толгой молгой чинь хэвтэнэ шүү дээ. Ил, яс үс нь салаад уначихсан, хэвтэж л байдаг байсан ш дээ.

Саранцэцэг -

Сүүлд нь?

Даариймаа -

Сүүлд нь одоо нэг нэгдсэн журмаар нэг газартай болсийм. Нийтийн оршуулгын газар, тэр чинь одоо бас л нэг л соёлжилттой л холбоотой юм, тэр чинь тиймээ. Тэр ил задгай хаячихна гэдэг чинь тийм сайн юм биш шүү дээ, хөөрхий. Ер нь үзэл суртлын хувьд ч гэсэн, хүнээ бодоод хайрлаад бодсон ч гэсэн, бас тэгээд хэвтэж байхыг хэн ч харахгүй ш дээ, тиймээ.

Саранцэцэг -

Би болбол танаас асуух асуултуудаа асуусан,танд одоо ярина даа гэж бодож байсан юм байвал ярих уу?

Даариймаа -

Заа

Саранцэцэг -

Би одоо таны шүлэг зохиодог гэж сонсож байсан юм байна, та энэ талаараа сонирхуулж ярихгүй юу?

Даариймаа -

Заа гээд байнаа бас. Шүлэг зохиох одоо би яахав дээ, миний шүлэг зохиох болсон явдал болбол би ингэж боддогиймаа. Энэ одоо аягүй гоё л яруу найраг бичдэг л одоо хэн мэн байна ш дээ, том том хүмүүс. Энэ хүмүүсийн бичсэн юмнуудыг сонсоод л бишрээд л ...хөөх энэ чинь ямар гоё бичдэг юм бэ, нээрээ л яг тийм ш дээ гээд л ингээд л бодоод л, зарим юм хумыг нь уншаад л, телевиз мелевизээр хараад байж байхад тэрнийг шүтэж биширдэг л байхгүй юу, би. Тэгээд л тэрний нөлөө бол уу, тэр сайн хүмүүсийн л нөлөө л над нарны гэрэл шиг тусч л чадан ядан үсэг холбож, үг бичиж, шүлгэрхүү юм хийе гэж бодсон юм бол уу л гэж боддогийм ш дээ. Тэрнээс биш надад мундаг сайхан яруу найрагч болчихоод, одоо яая гэсэн тийм сэтгэлгээ тийм юу над төрдөггүй, одоо уг нь тийм болж чадсан бол гоё л байгаа байхгүй юу. Өөрийгөө тоохгүй явсаар байгаад, ер нь хүн одоо ер нь энэ залуучуудад хэлэхэд өөрийгөө тоож, өөрийгөө сайн хүмүүжүүлж байгаачээ, тиймээ. Гэгээлэг юм болгон луу өөрийнхөө оюун ухааныг зарцуулж байгаачээ, тийм. Архи тамхи гэдэг энэ хүний амьдралд ямар ч хэрэгггүй энэ хоёр илүү зардлыг амьдралаасаа хасаачээ, тиймээ. Тэгээд эв түнжин гэдэг юмыг л одоо их эрхэмлээчээ, тийм. Улс төрийн дотор ч гэсэн, улс төрийн дотор ингээд бужигнаад байхаар чинь «Усны эх нь булингар бол адаг хүртэл булингар» гэж үг бий ш дээ, эхэн дотроо ингээд л бужигнаад л муухай муухайгаар ингээд яриад бичээд байхаар чинь залуучуудын хүмүүжил яг тийм байна ш дээ. Өнөөдөр орж байхад чинь би захаар орж байхад чинь би 2 хүн ярьж байхыг сонслоо, сонгуулийн юм, аа нэг авгай бол нэг худалдагч нь ингэж ярьж байнаа, Элбэгдорж орж ирээд ...Та нар наймаагаа чөлөөтэй хий, ингэж амьдрахаас өөр арга байхгүй юм чинь зөв гээд хэлээд гарч байхад муу Энхбаяр хулгайч орж ирээд ...Та нар яагаад ил задгай ингэж алимыг энэ бужигнаж байгаа юман дотор ил задгай алимаа дэлгээд тавьчихсан байдаг юм, хүмүүсийнхээ эрүүл мэндийг бодоочээ гээд хуцаад байна ш дээ, Элбэгдорж л орж ирээд худалдаа наймаа бол чөлөөтэй байх ёстой гээд гарч байхад чинь Энхбаяр муу хулгайч гээд нэг хүүхэн бараг шүдээ зууж байна ш дээ. ...Юу юм тэр муу хулгайч, гээд бүр шүдээ зууж байлээ ш дээ, тийм л эв дүйтэй байна ш дээ, хүнд хэлэх үг, ард түмэнд хэлэх үгээ бас хоорондоо уялдаатай байгаачээ, нэг нь нэг янзын юм хэлээд, нэг нь нэг тийшээ зүтгэдэг, нэг нь бас нэг тэрнийхээ үгийг үгүйсгээд, бас нэг өшөө тийшээ зүтгээд, яаж төр нийгэм дундаа эв найртай байх юм бол яаж төр тогтох юм, тэр захиргаадалт гэж муухай юм байсан гэж манайхан яриад байдаг ш дээ, би захиргаадалт байх нь зөв гэж боддог. Тэр зөв. Хүний замыг зөв зааж өгсөн захиргаадалт хатуу диктатур байх ёстой байх гэж боддогийм. Хар буруу захиргаадалтыг болбол бруугаар ашиглаж болохгүй л дээ. Захиргаадалтгүй, үгүй ээ энэ чинь айл гэр байлаа гэхэд чинь аав ээж хоёр нь хүү нь хулгай хийж байсан ч, худлаа хэлж байсан ч, хүн зодож байсан ч энийг захиргаадаад яах юм, миний хүү ингэж л байг гээд бодоод суугаад байвал яаж болох юм тиймээ, тэрэнтэй адилхан ш дээ. Төр болбол бас хэлэх үгээ бас аятайхан бодож ,хэдийд хүнд юу гэж хэлэх үү, ямар шаардлагыг ямар журмаар илэрхийлэх үү, яаж ойлгуулах уу гэдэг талаас нь бас бодолтой хандах, хамгийн гол юм гэвэл эв түнжин л байна даа, эвтэй найртай байгаачээ залуучуудаа, хамгийн сайхан, гэгээлэг оюун бодлоо уралдуулж төр нийгэмдээ зүтгээчээ, гэж л хэлэх л байна даа. Тийм.

Саранцэцэг -

Заа та тэр өөрийнхөө бичсэн шүлэгнээсээ уншиж сонирхуулахгүй юу?

Даариймаа -

Хаана тавьсан билээ, хө. Үгүй, нөгөө бичээд байсан юм хааччихав, нэг хавтгай цаас. Алийг нь уншдаг юм билээ, би. Би нутгаа их зүүдэлдэг хүн ш дээ. Өдөр болгон нутгаа зүүдэлж байдаг, ер нь бие жаахан эвгүй болбол ер нь нутгаа зүүдэлчихэд эдгэчихдэг. Нутаг амьтай хүн шүү. заа. Нуураа санасан усны шувуутай ханьсан Нутаг руугаа би нисч явна гэж зүүдэллээ Нутаг нугын минь савдаг намайг үгүйлээ юм бол уу Нүүдлийн олон шувууд намайг өрөвдөө юм бол уу Ганганан зэллэх галуун цуваа намайг Гараас минь хөтлөөд нисч явна гэж зүүдэллээ Газрын холыг товчлон товчилсоор би Ганганан гунганан нисч явна гэж зүүдэллээ Мянга мянган уулсыг даваад тэд Миний нутаг руу нисч явна гэж зүүдэллээ. Мэндлэн золгох буурлуудаа бодоод би Мэлмий дүүрэн баяртай явна гэж зүүдэллээ Би ингэж сайхан зүүдэллээ Уулсыг даван үүлсийг зүсээд бид нисч явах юм Уугуул сайхан нутгаа хараад би уярлын нулимс унагаж байх юм Тал хангай нутгаа би олж харлаа Таван хошуу малаа би зүсээр нь танилаа Аргалын цэнхэр утаа аагшин аагшин замхарч байх юм Айлсаж буусан хөршүүд аяны биднийг тосон тосон угтаж байх юм. Авдарлан өрсөн чулуун суурин дээр Ааруул, ээзгий нь дэлгээстэй харагдах юм Аян замын сониныг сонсохоор Азай буурлууд минь цугласан байх юм. Хулангийн удамт хүлгүүд нь хусан шон дээрээ үүрсэж байх юм Хун цагаан гэрүүд нь хонхон цэцэг шиг бөмбий ж байх юм Би ингэж сайхан зүүдэллээ Арцатын хөндийгөөс аав минь адуугаа хураагаад ирж явах юм Армаг сайхан хүлэг нь амгай даган агсарч байх юм Тагшидын бэлээс ээж минь түлээгээ үүрээд ирж байх юм Танан цагаан гэрийнхээ үүдийг нээгээд орж байх юм Буугаад ирээ хүү минь гээд буурал аав минь гараа тосч байх юм Эргээд ирэв үү та нар минь гээд эмээ ээж минь энгэрээ нээж байх юм Хаан буурал өвөөдөө хатан буурал эмээдээ хайрлаж өсгөсөн аав эжийдээ би Хадаг сүүтэй золгож байх юм, хайр хайрын цадиг болгон хацраа өгөөд үнсүүлж байх юм Гоо хайрхан уулаа би гараараа илэд баярлаж байх юм Гурван ихэр нуурнаасаа би амаараа балгаад баясаж байх юм Аавынхаа тахилгатай овоонд би Алд цэнхэр хадгаа тавиад ахин ахин мөргөж байх юм Алсаас охин чинь ирлээ гээд Аяархан аяархан зэрэг шивнэж байх юм Аархслан хэлбэртэй тэр овоонд би Атга чулуу сэлбэж байх юм Би ингэж сайхан зүүдэллээ. Эргээд би хүүхэд болж зүүдэллээ Эмээ өвөө хоёрынхоо хөлийг нь хучаад баярлуулж байх юм Ээрэм цагаан гэрийнхээ өрхийг нь татаад гүйж байх юм Ээж аав хоёртоо би цайг нь чанаад сууж байх юм Эх нутгийнхаа савдагт би цацлаа өргөөд зогсож байх юм Эх сайхан нутгаа ээжтэй аавтайгаа Эрдэнэт түмэн сүрэгтэй нь ингэж сайхан зүүдэллээ Эргээд би хүүхэд болж зүүдэллээ. Заа.

Саранцэцэг -

За,баярлалаа. Заа таныг сонирхолтой, сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Та урт удаан наслаарай, эрүүл энх байгаарай.

Даариймаа -

Заа, би таныг ийм сайхан ярилцлага авч миний хүүхэд болон одоо энэ үе хүртэл сайхан ярилцлага авч, ингэж ингэсэн явдалд би сэтгэлд санаагий минь нээж өгсөн явдалд, их баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье, заа аз жаргалыг хүсэн ерөөе. Юуны өмнө нийт хүмүүстээ, монголынхоо нийт ард түмэнд, эрүүл энхийн жаргалыг эдэлж элэг бүтэн, түмний буяныг хүртэж байх, өлзийтэй ерөөлийг хүсэн ерөөе. Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.