Tsogzolmaa


Basic information
Interviewee ID: 990183
Name: Tsogzolmaa
Parent's name: Lomoi
Ovog: Aamaa
Sex: f
Year of Birth: 1952
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, biology teacher
Belief: Buddhist
Born in: Biger sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: büren bus dund
Father's profession: nurse


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
family
privatization
democracy
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Цогзолмаа эгчээ хоёулаа өнөөдөр хоёр дахь яриагаа хийхээр сууж байна. Тэгээд өнөөдөр би таниас ийм сэдэв асууя гэж бодсон юм. Хэлмэгдүүлэлтийн талаар. Танай гэр бүлд одоо тэр хэлмэгдүүлэлтийн үеэр хэлмэгдсэн хүн байгаа юу. Тэр хүмүүсийнхээ талаар ер нь юу мэдэж байна вэ? Энэ талаараа та ярьж өгөөч.

Цогзолмаа -

Манай хадам аав, манай талийгаачийн аав чинь Говь-Алтай аймгийн Тонхилын зүйлийн хүрээний гавж, том тийм номтой лам байсан хүн юм билээ. Тэгээд 34 онд байдаг шиг санагдаж байна. Яг нөгөө хүрээ хийд нь тараад хар тэгээд болоод хөдөө ирчихсэн байсан үед нь баривчлагдаад явсан гэсэн.

Отгонбаяр -

Хөдөө хаана очсон байсан

Цогзолмаа -

Хөдөө Төгрөгт өөрийнхөө нутагтаа очсон байсан гэсэн. Тэгээд баривчлагдаад явсан. Тэгээд нилээд олон жил болсон. Тэгээд тэр үедээ бол номын хүчээр гарч ирсэн гэж ярьдаг юм байна билээ. Уул нь манай хүн тэрнийг бол нилээд судалсан. Тэгээд талийгаачийн нэг кассетан дээр хүртэл тэр авга ахаараа тэр тухай яриулсан тийм түүх нь байдаг юм. Тэгээд тэр баривчлагдаад явсан. Баривчлагдаж яваад одоо 4, 5-н жилийн дараа ч гэсэн байх аа, тийм номын хүчээр гарч ирсэн. Тэр ажил мажлаа хийгээд тэгээд өөрийнхөө номын хүчээр гарч ирээд тэгээд одоо эргээд одоо манай хадам ээжтэй амьдарч байгаад тэгээд бие нь муудаад тэгээд нас барсан гэдэг юм. Манай талийгаач чинь гэдсэндээ, ээжийнхээ гэдсэнд байхад аав нь нас барсан гэж ярьдаг юм билээ. Тэгээд талийгаачийн дээд талын ах Лодойсамбуу, тэрний дээд талын ах Даарийжав энэ гурвыг л яг тэр манай хадам тэр Совд гэдэг хүний хүүхэд гэж ярьдаг. За бусад нь болохоор зэрэг эцэг тусгаар тийм улсууд гэдэг юм билээ. Тэгээд тэр түүхийг бол манай хүн маш их судалсан, хэлмэгдүүлэлтийн, тэр цагаатгалын үеэр тэрийг бүгдийн хөөцөлдөж олсон. Тэгээд олоод яасан. Тухайн үед бид хоёр ярьж байсан. Тухайн үед бас яг тэр архив энэ тэрд бол юмнууд тодорхой хийгдэж байсан юм билээ. Тэгээд одоо тэр хураагдаж байсан зүйлүүд, юу юу байсан бүгдийн дансанд бичигдэж байгаа нь, тухайн үеийн хүн амын тооллого энэ тэрээр болвол юу яаж байсан. Бүгд гарч ирдэг юм билээ. Тэгээд эхний үед бол Завхан, Говь-Алтай гээд, Засагт хаан аймгаар хөөцөлдөөд олдоогүй. 2 жил хөөцөлдөөд олдоогүй. Тэгээд сүүлдээ Дарханы хэлмэгдүүлэлтийн цагаатгалын комиссоор хөөцөлдөөд харин гарч ирсэн. Тэгээд гарч ирсэн. Тэгээд тэр материал энэ тэр нь одоо надад байдаг. Хадгалагдаж байдаг. Тэгээд одоо тэр үеийн хүн амын тоо, яг одоо ямар ямар хүүхдүүд хүн амын тоонд тоологдож байсан нь үнэхээр одоо тэр хүүхэд нь мөн байна уу гэдэг нь яг гаргаж ирдэг юм байна билээ. Тэгээд бид хоёр ярьж байсан байхгүй юу. Бүр ёстой тийм тийм толгой мал, тийм одоо үзүүрсгэн дотортой дээл, хурган дотортой дээл, тийм чисчүү тэчнээн метр, тэдэн одоо ширхэг мөнгөн аяга, одоо тийм тийм юм, тийм дөрвөн ханатай гэр гээд яг хураагдаж барьж байсан юм яг тодорхой гарч ирдэг юм билээ.

Отгонбаяр -

Тоо ёсоороо гарч ирдэг

Цогзолмаа -

Тоо ёсоороо гарч ирдэг юм билээ. Тухайн үед болвол би бас архивыг сайн байсан юм байна гэж бодож байсан. Тэгээд тэр чинь олдохгүй байж байгаад тэгээд гарч ирээд. Тэгээд яг цагаатгагдаад, цагаатгалынхан тэр тогтоол гараад тэгээд тогтоол гараад, тэгээд тогтоолынхаа юугаар дугаараар нь талийгаачийг дуудаж аваачаад тэгээд ингээд цагаатгасан тэр юуг нь яагаад тэгээд сая төгрөг олж авч байсан.

Отгонбаяр -

Хэдэн онд юм бэ?

Цогзолмаа -

Тэр чинь одоо хэдэн онд юм бэ ерэн, 2000 онд юм болов уу даа. 2001, 2002 онд юм болов уу даа. Тэгээд цагаатгалынхан юмыг авч, тэгэхэд манай муу ээж, хадам ээж амьд байсан. Дарханд манайд байсан. Тэгээд бид хоёр яг тэр цагаатгалынхан тогтоолыг нь аваад орой ээж дээрээ очиж байсан. Ээж тэгэхэд манайд биш, манай хадам ахынд байсан. Тэгээд очоод ээжээ ингэлээ, ингээд одоо аавын тухай би сураглаад, судлаад ингэлээ тэгээд ингээд цагаатгалаа, ингээд цагаатгасан юуг нь аваад ирлээ гэсэн чинь ээж ёстой дуугараагүй ш дээ. Тэгээд Талийгаач, Гонгоо эд нар аавын тухай асуудаг байсан юм байна л даа. Аавынхаа тухай асуухаар зэрэг нүгэл гэж хэлдэг. Ерөөсөө нүгэл гээд өөр юм хэлдэггүй байсан байгаа юм. Тэгээд нөгөө цагаатгалын юуны юм хум нь олдохгүй болохоор зэрэг асуугаад яасан. Ерөөсөө ээж бол хэлдэггүй байсан. Тэгээд тэглээ гэсэн, тэгээд тэр дув дуугүй нэг санаа алдаад, тэгэхэд чинь бие нь ч нилээд ядруу байсан. Тэгээд ямар ч байсан нас барахаас нь өмнө ингээд цагаатгагдлаа гээд, бид нар ингээд яалаа гээд тэгээд дараа нь цагаатгасан тогтоол энэ тэр гарсаных нь дараа тэр нөгөө цагаатгалынхан юу олдож байсан. За нэг тийм юм байдаг юм. Тэгээд тухайн үед болохоор зэрэг яг тэр гавжийнхаа юуг яагаад, гавжийг хамгаална билүү

Отгонбаяр -

Гавжийн дамжаа барина гэж байдаг.

Цогзолмаа -

Дамжаа барина гэж байдаг. Тэр гавжийнхаа дамжааг баричихаад тэгээд одоо нөгөө сүм хийд энэ тэр татан буугдаж байгаа үеэр юм болов уу даа. Яг хөдөөлж гарч ирж байгаад тэгээд баригдаж явсан гэж тэгж ярьж байсан. Нэг авга ах нь тэгж талийгаачид ярьж байсан санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш чинь нилээд хэдэн жил яваад, тэгээд манай хүн болохоор зэрэг аавыгаа ерөөсөө хараагүй. Одоо талийгаачийн дээд талын ах Лодойсамбуу ахыг аавтайгаа их адилхан гэдэг юм билээ. Тэгээд ч одоо тийм удмын ч юм байдаг юм уу. Манай хадам ах, талийгаач хоёр чинь их цээж сайтай ш дээ. Цээж сайтай, ой тогтоолт сайтай. Тийм их хурц тийм улсууд ш дээ. Тэгэхээр бас тэр удмын юм, генийн юм тэр хоёрт үлдсэн байх гэж би боддог юм. Тийм Совд гавж гэж тэгж яадаг. Тэгээд тэр хүний тухай бас ярьж л байсан л даа. 32 оны үед Говь-Алтай аймгийн цаад хилээр одоо юунууд орж ирж Тангадууд орж ирж байсан. Тэгээд хоёр янзын Тангад орж ирж байсан. Мэргэн Тангад, Хараалч Тангад гэж хоёр янзын Тангад орж ирс байсан, тэгээд хараалч Тангадууд нь буцаж яваад тэнд суурьшаагүй. Мэргэн Тангадуудаас нь суурьшсан улсуудын одоо үр удам нь тэр Совд гавж байсан. Тэгээд манай талийгаачийнхан чинь Тангууд гэж овгоо авсан ш дээ. Ургынхаа овгийг Тангууд гэж авсан ш дээ. Тэгээд ноднин, уржнан манай хүү ааваасаа асууж байсан. Өөрөө хүүхэдтэй болоод хүүхдээ Тангууд гээд овоглохоор зэрэг ямар овог авсан, яагаад ийм овог авсан гэж асууж байсан байхгүй юу. Тэгээд ийм ийм учиртай юм. Үнэхээр одоо яг одоо та нарын овог бол бодитой ийм овог юм шүү гэж тэгж аав нь хэлж ярьж өгч байсан. Тэгээд яг одоо нөгөө овгоо залгамжлаад явах хүн чинь манай ганц хүү л байгаа юм чинь, тэгж аав нь тэгж тайлбарлаж өгч байсан. Нэг тийм юм байгаа юм. За одоо манай нагацын талаас хоёр хүн одоо хэлмэгдэж байсан гэж ярьдаг. Тэр нь болохоор зэрэг Бигэрийн нөгөө,

Отгонбаяр -

Бигэр номуун хаан

Цогзолмаа -

Номуун хаанд бас манай хоёр, ээжийн хоёр нагац нь тийм лам болж шавилж сууж байсан. Тэгээд яг одоо бас нөгөө хүрээ хийдүүд татан буугдаад, тэгээд хар болоод нутагтаа байж байгаад тэр бага нагац нь юу яах гээд хуримаа хийх гээд яг боов хийж байхад нь барьж аваад явсан. Тэгээд яг өнөө эхнэр болох хүнийг яг бэр буулгах өдрөө буулгаад тэгээд 2, 3 жил тэр гэртээ нөхөр болох хүнээ хүлээгээд тэгээд ирээгүй, тэгээд гэр лүү нь буцааж байсан гэж ээж ярьдаг юм.

Отгонбаяр -

Ээ хөөрхий.

Цогзолмаа -

тийм, тэгээд нөгөө баривчлаад явсан хойгуур нь эхнэрийг нь буулгасан.

Отгонбаяр -

баривчлаад явсан хойгуур нь эхнэрийг нь буулгасан.

Цогзолмаа -

Яг одоо боов энэ тэрээ хийгээд, гуйгаад хоног юугаа товлочихсон байсан. Тэгээд хоёр, гурван жил нөхрөө хүлээж гэртээ байж байгаад тэгээд одоо ирэхгүй болохоор зэрэг яасан. Тэгээд тэр ах нь бас лам байсан. Хоёуланг нь дараалаад бариад аваад явсан. Тэгээд одоо тэр үед тэр хоёр хүний тэр мал ахуй, орон гэр тэр бүх юмыг нь одоо нөгөө хэлмэгдүүлэлтээр хурааж байсан. Хураалганы тухай бас ээж ярьдаг байхгүй юу. Тэгээд л одоо малыг бүгдийг нь тоолоод, юу гэдэг билээ зэл мэлийг хүртэл эвхээд аваад явж байсан гэж ярьдаг. Тэгээд бүр манай буурал ээж хураалганы улсуудыг ирэхээр зэрэг хэн нохой гэдэг билээ. Ээж их тодорхой ярьдаг юм аа. Хэн нохой чи ахиад чи хураахаар ирэв үү чи. Бүгдийн аваад яв гээд галынхаа юу руу, цайныхаа үлдвэрийг цацаж юугаа галаа унтраачихаад

Отгонбаяр -

Үнс

Цогзолмаа -

Тийм, үнс руугаа тэр цайныхаа үлдвэрийг цацаж юугаа унтраачихаад тэгээд босоод гараад явж байсан гэж манай ээж ярьдаг байхгүй юу. Тэгээд тэр хоёр цагаатгалын юуг бол Нэргүй хөөцөлдсөн гэнэ лээ. Нэргүй хөөцөлдөж, тэгээд бүгдийн цагаатгаж тэгээд мөнгий нь ээжид авч өгсөн гэж тэгж ярьдаг юм билээ. Тийм зүйлүүд болж байсан. тэгээд л одоо тэр л юунууд нь бол үнэхээр тодорхой бас яг хөөцөлдөөд байхаар гардаг юм билээ. Нэргүй бол юу мэдэхэв дээ. Ээж бас ухаан санаа нь сийрэг байсан үедээ ярьж хөөрч өгч байсан учраас бас тэр бүх юмыг нь олоод цагаатгууллаа. Ээжийн хоёр нагацын юуг цагаатгууллаа, мөнгийн авахаар боллоо гэж надад ярьж байсан. Тэгээд сүүлд нь авсан, аваад ээжид өгсөн гэж тэгж ярьдаг юм билээ. За хэлмэгдүүлэлтийн бол тийм л юм мэднэ.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна. Тэр Совд гуайн хөгшин сүүлд хөгшинийхөө цагаатгасныг сонсчихоод юу ч дуугараагүй гэж байна ш дээ. Тэр ер нь ямар учиртай юм бол доо. Айдас нь арилаагүй байсан юм болов уу?

Цогзолмаа -

Арилаагүй, ээж ерөөсөө тэрнийг ёстой нээрээ цөг, муу ёр гэж тэгж л хэлдэг.

Отгонбаяр -

Эвий, эвий.

Цогзолмаа -

Өөр юу ч хэлдэггүй. Тэгээд одоо тэр айдас нь ерөөсөө арилаагүй, юу ч яриад байгаа юм бол. Энэ хүүхдэд юу ч болох юм бол гэж бодож байсан уу, ер нь бол харвачихсан тэнхээ нь муухан байсан болоод ч тэгсэн юм уу. Тэгээд нэг сүрхий санаа алдаад тэгээд нөгөө манай талийгаач манай ээж ч сүрхий шүү. Манай ээжийг хараа аавын бүх юмыг цагаатгаад, ингээд тооллого мооллогоор бүгд ингээд байж байдаг юм байна ш дээ. Та болохоор зэрэг бид нарт юу ч хэлдэггүй байсан. Тэгээд л зөндөө л юм ярьж л байсан. Тэгээд тухайн үед одоо юу ч ярьж байсан юм. Тэгээд бас нэг сэтгэл нь тэнийж л байсан байлгүй дээ гэж бид хоёр сүүлд нь ярьдаг байсан.

Отгонбаяр -

Яг одоо хадам ээж чинь талийгаач багшид тэр аавынх нь баригдаж явсан тухай ер нь юм хум ярьдаг байсан болов уу?

Цогзолмаа -

Ярьдаггүй байсан. Юу ч ярьдаггүй байсан. Ерөөсөө яагаад тэгсэн, манай аав тийм хүн байсан гэлээ. Бас нөгөө нутгийн улсууд энэ тэрээс дуулдаг л байсан юм байна л даа. Тэгээд дуулсан юмаа асуухаар зэрэг харин ээж цөг, муу ёр, тийм юм ярьдаггүй юм. Тэгээд ч одоо нөгөө том болоод сургууль соёлд ороод юу гэж тэр хоёр ээжээс асуугаад байхав. Асуухаа байчихсан. Ерөнхийдөө болвол манай хүн болвол нилээд судалсан. Тэгээд бүр нэг нагац одоо Балдан гэж тийм яг тийм авга нь, аавтай цуг байсан. Аавынх нь тэр самнуур, хатгуур эд нарыг авч үлдсэн гээд яг л одоо аавынх нь тухай мэддэг тийм Балдан гэдэг хөгшинг бүр Дарханд бид хоёр аваачиж яриулж юунд кассетанд бичиж авч байсан.

Отгонбаяр -

Тийм яриаг бичээд авсан уу?

Цогзолмаа -

Тийм тэрнийг бичээд авсан. Тэгээд тэр тэр юугаараа яаж нилээн өргөдөл энэ тэрээ тэндээс нилээд авсан. Тэгээд нөгөө талийгаачийн 49 хоногийн үеэр би чинь бас нэг юм энэ тэр хийхдээ тэр бичсэн барьсан юу энэ тэрийн бас юу яаж байсан шүү. Нилээд ашиглаж тэр юунуудын түүх намтаруудын бичиж байсан шүү. Тэгээд тэр юуны хадам аавын товчхон ч гэсэн түүхийн би тэр нөгөө юун дээр бичсэн ш дээ. Яг тэр юунаас нь гасиднаас чагнаж яаж байгаад тэрнийг бичиж байсан. Одоо би тоочны хэлж чадахгүй тэр чинь тэндээ байж л байгаа л даа. Тийм байна.

Отгонбаяр -

Есөн зүйлийн хүрээний гавж лам байсан юм байна ш дээ?

Цогзолмаа -

Тийм гавж. Гавжийнхаа дамжааг баричихаад тэгээд нөгөө сүм хийдүүдийг татан буугдаад байхаар зэрэг хар болоод нутагтаа Төгрөгт ирж байсан гэж тэгж ярьдаг юм байна билээ.

Отгонбаяр -

Тэр Балдан хөгшин сүүлд ярихдаа ямар нэгэн тийм айдасгүй, нуух хаах юмгүй ярьсан байна тэ?

Цогзолмаа -

Тэгэхэд чинь тэр хүн бол Балдан гуай болвол бас энэ хоёр төрийн нүүр үзсэн одоо ч амьд байгаа. Тийм хөгшин байхгүй юу. Одоо ч байдаг.

Отгонбаяр -

Ухаан санаа нь?

Цогзолмаа -

Ухаан санаа нь сав саруул, эв эрүүл

Отгонбаяр -

Хаана байна. Тэр хөгшинийг олж уулзах юмсан?

Цогзолмаа -

Тэр байдаг ш дээ. Ганданд суудаг. Тэгээд одоо нөгөө ноднин талийгаачаас хойш ерөөсөө нээх очиж чадахгүй байгаа юм. Тэгээд нөгөө гандан мандангаар явж байхад яг тэр пүүтгэнд суудаг байхгүй юу. Тэр хүнтэй уулзъя гэвэл хоёулаа очиж болно. Ёстой нэг бүхнийг ярина, хэлнэ.

Отгонбаяр -

Одоо лам хөгшин байна тэ?

Цогзолмаа -

Одоо юм хум үздэг, хардаг тийм сүрхий ном энэ тэр уншдаг тийм хөгшин тэнд байж байдаг. Тийм хөгшин байдаг.

Отгонбаяр -

Тэр Совд гуайн нагац нь юм уу, ах нь юм уу?

Цогзолмаа -

Дүү нь байхгүй юу.

Отгонбаяр -

Төрсөн дүү нь юм уу?

Цогзолмаа -

Төрсөн дүү биш, хамаатных нь л хүүхэд байсан гэж байгаа. Тэгээд яг одоо нөгөө тэр лам байхад нь цуг байсан. Дараа нь нөгөө хар болчихоод тусдаа бас манай хадам ээжтэй суугаагүй, гэр бүл болоогүй байхдаа тусдаа ганцаараа байсан юм байна л даа. Тухайн үед яг тэр цуг байсан хүн юм гэдэг юм билээ.

Отгонбаяр -

Тэр нөгөө сүүлд хэлмэгдүүлэлтийн материал архив ухахад болвол ямар нэгэн тийм хүндрэл ч гэдэг юм уу, хориг саад гарч байсан уу, үгүй байх тийм үү?

Цогзолмаа -

Үгүй байх аа. Тэр чухам бид хоёр тэгээд бас юу яадаг юм. Тэр чинь бас нилээн явсан, 2 жил гаруй хөөцөлдөөд Засагт хаанаар яагаад, Завхан Говь-Алтайгаар хайгаад олдоогүй байхгүй юу. Тэгээд тэр чинь бас л нэгэн энд тэнд нь олдохгүй олдохгүй юм байсан юм уу яасан юм. Дараа нь тэгээд Дарханы цагаатгалын комиссоор өргөдлөө өгөөд гараад ирсэн юм. Тэгэхээр бас л тэр чинь тэр олон улсуудаас яг гараад ирэхээрээ болвол маш тодорхой гарч ирдэг юм билээ. Тэгээд нэг тэр зөрүүтэй юм нь нөгөө Совд, Сувд гээд үсэг юуны зөрөөгөөр нөгөө нэр нь өөр байхгүй юу. Тэрүүгээр бас жаахан болж байсан байх гэж би боддог юм.

Отгонбаяр -

За за их юм олж авлаа шүү эндээс. Тэгээд тэр цагаатгасан бичиг баримт юм хум бол танд байгаа тэ одоо?

Цогзолмаа -

Байгаа

Отгонбаяр -

Тэрнийг авна аа. За ахиад таниас нэг ийм асуулт байна Цогзолмаа эгчээ. Монголчуудын одоо оршуулгын ёслол, нас барсан хүмүүсээ яаж дурсдаг юм одоо цагт ямар байна. Та аавыгаа нас барж байх үед болвол?

Цогзолмаа -

Манай аав чинь 78 онд нас барсан. 49-тэй нас барж байсан. Тэгэхэд бол манай аав чинь Говь-Алтайд яаж байсан. Тэгэхэд бол одоо яг л Говь-Алтай аймгийн нөгөө оршуулгын газар бид нар нутаглуулж байсан. Тэгээд тэр оршуулгын газар чинь Алтай хот гэж ярьдаг байсан. Одоо Есөн-Булаг сумын хойд талд ш дээ. Одоо ч хүртэл манай аавын шарил хэвээрээ байж байдаг. Тэгээд бид нар очих болгондоо тухайн үед болох дээр зэрэг тэр үед болвол 78 онд чинь хүндрэлтэй байсан. Манай муу аав чинь цус харваад 2 жил шахуу хэвтэрт байж байгаад тэгээд нас барсан. Тэгээд тухайн үед чинь бас нөгөө ном энэ тэр уншуулж болдоггүй, унших хүн олддоггүй тийм байсан үе ш дээ. Тэгээд одоо тухайн үед чинь бид нар надаас бусад нь Нэргүй, Болдоо, Чулуунаа гурав гэртээ байсан. Чулуунаа гарчихсан байсан. Нэргүй, Болдоо хоёр гэртээ байсан. Бусад нь тусдаа гарчихсан байсан. Бид нар тэгээд өглөө оройноос хойш яваад, эргэж тойрч байгаад нэг үүрээр гэв гэнэт муудаад нас барчихсан ш дээ. Тэгээд нас бараад тэр чинь одоо ээж, бид нар ч хүүхэд залуу юм мэдэхгүй л байсан. Тэгээд аавын нэг бүл ах нь Бигэрт, одоо яг Бигэрийн Номуун хааны хүрээнд шавилан сууж байгаад, тэгээд хар болчихсон Хайнзан. Цэвээн-Хайнзан гэж хүн байсан. Тэр хөгшин Бигэрээс ирээд бүх зүйлийн дааж өнгөрөөж байсан. Тэр л ном, тэр л унших барих, тэгээд тэр оршуулгын ёслол энэ тэрийг бүгдийн дааж өнгөрөөж байсан. Тэгээд тухайн үед чинь бол нөгөө газар ухаад, нөгөө хайрцаг хийгээд, хайрцагандаа шарилаа хийгээд. Тэгээд дээгүүр нь бетондоод, хөшөө хийгээд, хөшөөн дээрээ нэрийн бичээд нөгөө төрсөн, нас барсан үеийн сийлээд тэгж оршуулдаг байсан. Яг тэр журмаар оршуулсан. Тэгээд тэр үед болвол бүгд л тийм л юугаар тэгээд одоо яахав нөгөө хавар ханш нээгдэх үе, тэгээд одоо өөрсдийнхөө очно гэсэн үед бид нар чинь очиж хүндэтгэл үзүүлж, идээ цайныхаа дээжийг өргөж, арц хүжээ унгасгаж, будаа арвайгаа цацаж, цэцгийн үрээ тэр хавиар чинь тарьдаг байлаа бид нар. За тэр болвол тухайн үед бол яг л одоо бид нарын яг л одоо нийгмийнхээ үеийг дагаж оршуулах ёслол хийгдэж байсан ийм үе юм л даа. Тэрнээс өмнө, тэрнээс өмнө ч биш одоо ч гэсэн бас нэг юу байдаг ш дээ. Ил тавьдаг тийм ёс байсан ш дээ. Тэр ил тавьдаг ёсыг бол би өөрийн нүдээр үзээгүй, ер нь сонсож л байсан. Тэгээд одоо сая 2000 оны эхээр талийгаачийн эгч нь төрөхөөс нас бараад. Тэгээд тэр манай хадам ээжтэй ойролцоо нас барсан юм. Манай хадам ээж 6 сард, 6 сарын эхээр нас бараад, тэр эгч нь 6 сарын хорин хэдэнд нас бараад тэгээд хөдөө яг тэр ил тавьж оршуулдаг тэр юугаар хийсэн юм билээ, оршуулсан юм билээ. Тэгээд бид хоёр 3 жилийн дараа очоод, яг эгчийнхээ газар дээр очоод яахад нөгөө хүүхдүүд л болсон хойно тавьсан газраа олохгүй байгаа. Тэгээд хайж хайж энэ юм шиг байна. Тэгээд хөдөө чинь ил оршуулчихдаг. Тэгээд тэрийн байгалийн амьтад дуусгадаг юм байна л даа. Тэгээд тэр газар дээр нь очоод мөн л одоо идээ цайныхаа дээжийг өргөөд, арц хүжээ унгасгаад, идээ будааныхаа дээжийг өргөөд, арвай будаагаа цацаад тэгээд л яадаг юм байлаа ш дээ. тийм нэг ёс байдаг юм билээ. Тэр нь бол яахав байгальд, одооны энэ газар ухаж хайрцаглаж оршуулдаг энийг бодоход бас арай цэвэр. Тэр чинь тэгээд байгалийн амьтан элээ, тас шувуу, чоно, нохой идээд л яаж ч байгаа юм чинь. Яг одоо ингээд бодох дээр зэрэг яг үлдэж байгаа улсууддаа арай гомдолтой ч юм шиг бодогдоод байдаг юм. Тэгээд яг одоо очоод яах ч юм байхгүй. Зүгээр нэг л таамаг л байгаа юм чинь. За яг энд, аль нь юм болдоо. Тэгээд тэнд очоод яахад чинь хүний ясны үлдэгдэл энэ тэр бол байсан. Тэгээд л бэргэн яачих байлгүй, айж цоччих байлгүй, та машиндаа байж бай гэсэн, би тэгээд л зүгээр ээ зүгээр ганц удаа тэр холоос зорьж ирчихээд буугаад гээд дээж мээжээ өргөөд л тэгж байсан. Тэгээд тэр бол надад жаахан харамсалтай ч юм шиг юм бодогдож л байсан л даа. Тэгээд за аавынхыг бодохоор зэрэг тэгээд байж байдаг. Тэгээд бид нар очоод яадаг. Яг оччихсон юм шиг санагдаад л сайхан болчихдог байхгүй юу. Уулзсан юм шиг санагдаад л сайхан болчихдог мөртлөө яг одоо байгаль орчиндоо бас хэцүү юм аа гээд надад бодогддог байхгүй юу. Тэгээд сүүлд одоо гарч ирсэн тэгээд чандарлах юу болвол надад, бид хоёрт ёстой таалагддаг. Манай хүн хүртэл тэгж байсан байхгүй юу. Манай том хүргэн ах нас бараад тэгээд нөгөөдхийгөө чандарлуулаад яахад ер нь их зүгээр юм аа ёстой нээрээ. Тэгээд одоо бид нар чинь яваад ирэхэд энд ингээд юу нь байж байна. Эндээс нэр усын хараад юугаа яачихна, хүндэтгэл үзүүлчихнэ. Тэгээд талийгаачийн энэ чинь хүргэний ганц дүүгийнхэн нөхөр талийгаачийг юу яаж байхад цөсний хагалгаа энэ тэрд ороод муу байхад нас бараад тэгээд тэрнийх нь ажил явдлыг би гүйцэтгээд байж байхад бас чандарлуулаад Буян компани дээр юу яаж байсан. Тэгээд л зүгээр юм байна. Энэ их зүгээр юм байна гээд байсан. Тэгээд сүүлдээ талийгаачийг бид нар чандарлуулсан ш дээ. Буян компани дээр чандарлуулаад юу яасан. Энэ бол байгаль орчин, тэгээд тухайн үедээ одоо тэнд чинь тэр сайхан юун дээр очоод бүх үйл ажиллагаагаа гүйцэтгээд яана ш дээ. Энэ чандарлах, энэ юу болвол сайн зан үйл, ёс юм гэж би боддог юм. Хүмүүс, улсууд янз янз л хэлж л байдаг юм байна билээ. Тэр болвол ер нь үлдэж байгаа даа ч гэсэн, явж байгаа даа ч гэсэн. Одоо тэгээд энэ шарилын газар гээд боддог ш дээ тэ. Би бас бодоод л байдаг байхгүй юу. За яахав эргэж тойрох нь эргэж тойроод, очих улсууддаа эргэж тойроод очоод л яадаг. Тэгээд л тэр доогуур чинь нэг л гомдолтой юу ч болж байгаа юм. Тэр газар доогуур өс төчнөөн амьтан юу байгаа ш дээ. Яаж ч байгаа юм, тэрнийг яах ч юм байхгүй. Эргэж тойрч, очих чадалтай ч нэг байна, чадалгүй ч нэг байна. Чадалгүй эргэж тойрч чадахгүй байгаа нь тэгээд л өрөвдмөөр л юм болчихсон байж байдаг юм байна билээ. Тэгээд цөмрөөд, унаад тэгээд ил гарчихсан. Тэгээд л одоо байгаль орчин, агаарын бохирдол гээд ярьж байна. Байгаль орчноо бохирдуулаад л тэгж байгаа бол нэг л зүй зохистой бус л санагдаад байдаг юм. Тэгэхээр зэрэг орчин үеийн энэ чандарлах юу болвол нилээд өргөн дэлгэр сайхан болгох хэрэгтэй. Одоо Буян тэр бол би 3-н ч удаа үйл ажиллагаан дээр очиж их сайхан санагддаг юм. Тэгээд одоо энэ юу руу Гачуурт тийшээ нэг бий болсон гэдэг. Тэнд би очиж үзээгүй л дээ. Тэгээд одоо яг, яг одоо бас байгуулах, бариж байгуулах хаана яахав гэдгээ бас нилээд сайн бодож яаж байж барихгүй болвол бас манай Монголчууд чинь тийм юм сураагүй байгаа юм чинь яг л одоо нөгөө салхиныхан дээд талд одоо яг тэр хиншүү, хярвас нь ханхлаад тэгж байвал бас Монголчуудын сэтгэл санаанд бол нэг юу л байх, таагүй байна байх. Таагүй л хандах байх гэж бодож байгаа. Зүгээр яг үйл ажиллагааны хувьд тэр л нас барсан улсуудаа хүндэтгэх, эргэж дурсах тэр нь болвол чандарлах үйл ажиллагаа таатай. Их сайхан санагддаг юм байна билээ. Тэгээд тэр чинь юу яадаг юм байлаа ш дээ. Бунханд аваачаад хийчихдэг. Бунхлаад хийчихдэг. Тэгээд тэрнийн дараа нь 3 жил болоод эцгийнх гэж манай хүүхдүүд чинь авч нөгөө юу яах гээд чадахгүй байгаа ш дээ. 3-н жилийн л дараа авна гээд. Тэр үед нь аваад тусдаа ямар юм гэдэг билээ?

Отгонбаяр -

Суврага

Цогзолмаа -

Суврага босгоод тэндээ залчихна. Тэгээд нэг газар суврага босгоод яачихна. Одоо тэрнээс хойш нас барсан улсуудаа чандарлуулаад тэр юуг нь аваачаад тэр шарилын аваачаад хийчээд байхаар зэрэг тэр чинь тэгээд сайхан хүндэтгэл болж байгаа ш дээ. Тэгээд нэг дороо нэг тийшээ явдалтай тэндээ очоод лав хүндэтгэл үзүүлэх үедээ очоод очоод хүндэтгэл үзүүлчихнэ.

Отгонбаяр -

Оршуулгын үеэр хийгдэж байгаа тэр шашны ёслолууд байна ш дээ. Одоо өдөр, цаг, зүг чиг уншуулж байгаа номнууд тэр одоо 78 онд аавыгаа оршуулж байх үе, одоо үе хоёрын хооронд өөр байх уу?

Цогзолмаа -

Өөр ш дээ. Тухайн үед чинь болвол 78 онд бол тэгээд ирээд Ивээнхайнзан л тэр талийгаачид ном уншуулж байсан уу гэхээс биш. Бид нар нэг ч аавдаа ном уншуулаад явж байгаагүй. Тухайн үед л газар луу нь очоод нөгөө хэд хэд хоног гэдэг билээ. 49 хоног, 21 хоног, 7 хоног энэ тэр гээд хоногууд зааж байдаг. Тэгэхэд л Ивээ тэгж л одооных шиг 7, 21 хоног энэ тэрээр нь яагаагүй. 49 хоног дээр нь очиэ хүндэтгэл үзүүлээд идээ цайныхаа дээж энэ тэрийг өргөж яаж байсан. Тэгээд одооных шиг за одоо талийгаачдаа маанийн ерөөл авахуулаадахъя гээд одоо тэгж байсан юм байхгүй. Тэр үед тийм юм бол ерөөсөө байхгүй. Тэр үе чинь яг нөгөө үзэл суртлын үе байлаа ш дээ. Жинхэнэ социализмын үеийн үзэл суртлын үе байлаа. Тэгээд тийм учраас тэр үед тийм байсан. Одоо болвол шал өөр болчихсон байгаа юм чинь тэр ном энэ тэр яагаад тэгээд тэр зул мул. Одоо чинь ямар л одоо талийгаачийн хойноос ямар л одоо хүндэтгэл үзүүлэх, ямар л одоо зүйл хийлгэж очно тэр бүгдийг одоо хийдэг л болсон байна шүү дээ. Энэ чинь одоо бас нөгөө ардчиллын ач шүү дээ. Бурхан минь.

Отгонбаяр -

Тийм шүү.

Цогзолмаа -

Тийм, ардчиллын ач шүү дээ.

Отгонбаяр -

Ардчилал гэснээс ахиад нэг ийм асуулт байна. 90 оны яг тэр ардчилсан хувьсгал гэж хэлэх үү, тэр өрнөж байх үед та чинь хаана байлаа. Алтайд байсан билүү. Дарханд ирсэн байсан уу?

Цогзолмаа -

Дарханд байсан.

Отгонбаяр -

Тэр үед танд юу бодогдож байв. Тэр үед одоо Дарханд ямар үйл явдал болов? Тэр үеийнхээ сэтгэгдлээс та яриач.

Цогзолмаа -

Тэр үед чинь жинхэнэ одоо хүүхдүүд дунд сургуульд байсан. Бид хоёр багш болоод нилээд 20 гаруй жил багшилчихсан. Үзэл бодол бол нилээд төлөвшчихсөн. Одоо жинхэнэ нөгөө улаан коммунистууд байлаа шүү дээ.

Отгонбаяр -

Та чинь намын гишүүн мөн билүү?

Цогзолмаа -

Биш. Би бол биш шүү дээ. Танай багш чинь болохоор зэрэг нөгөө Алтайгаас, хаашдаа л би одоо Алтайгаас явна. Ах дүүс нь ийшээ зүүн тийшээ явчихсан явна гээд намд элсдэггүй байлаа шүү дээ. Тэгээд нэг Дарханд очоод намд элсээд хувьсгалт намын гишүүн болоод нэг их удаагүй байхад тэр ардчилсан, ардчилал өрнөсөн юм. Тэгээд тухайн яг эхэлж байгаа үед нь бол бид нар болвол муу хүлээж авч байсан шүү. Энэ улсууд чинь яг юу ч хийгээд байгаа юм. Юу ч яриад байгаа юм. Яг одоо ардчилал яагаад одоо тэр нөгөө суулт муулт хийгээд тэр чинь дандаа нөгөө радио, телевизээр яваад тэгж байхад чинь нилээд түгшүүртэй л байлаа. Энэ улсууд чинь одоо юу хийгээд байгаа юм одоо би бодоход энэ Бат-Үүл мүүл гээд цагаан үстэй юм. Энэ юмнууд чинь ямар юм хийгээд байгаа юм. Бас нилээд үзэл ер нь эсрэг тал руу нь байсан шүү. Байсан байсан. Тэгээд л багш улсууд чинь тэрнийг чинь наана, цаана бодох юу байлгүй яахав. Тэгээд ер нь энэ чинь зөв зүйтэй юм байна, ингэх ёстой юм байна гэдэг тал руугаа бид нар бас орж байсан. Одоо тэгээд энэ сонгууль монгууль болохоор чинь бас нилээд яаж байгаад өгч байгаа шүү.

Отгонбаяр -

Бодож байж.

Цогзолмаа -

Тийм, нилээд бодож байж өгч байгаа юм шүү. Тэгээд одоо үнэхээр зөв зүйтэй юм хийх юм бол ардчилал руугаа өгөлгүй яахав. Ардчилалын залуучуудаа дэмжинэ, тэд нартай өгнө. Хувьсгалт намаа хамгаалж, хаацайлах үедээ хаацайлна. Би чинь нам бус гээд дайрчихдаг хүн шүү дээ. Би нам бусаа зөв зүйтэй юм хийж байгааг нь л дэмжинэ би, юу яриад байгаа юм. Багш нар чинь ерөөсөө сууж байгаад бут үсрээд хэрэлдээд, муудалцаад бөөн юм болно ш дээ.

Отгонбаяр -

Яг наадахыг чинь асуух гэж байсан юм, 10-н жилийн багш нар.

Цогзолмаа -

10-н жилийн багш нар чинь

Отгонбаяр -

Ер нь хоёр хуваагдчих уу?

Цогзолмаа -

Хоёр хуваагдана. Ер нь хэд ч хуваагдана. Зарим нь нөгөө Эрдэнэбатын нам чинь ямар нам билээ.

Отгонбаяр -

Эрэл

Цогзолмаа -

Эрэлийн нам. Тэр нам чинь ямар нам байдаг билээ. Тэр нам гишүүдээр

Отгонбаяр -

Эх орон нам.

Цогзолмаа -

Тийм, янз янзын юмнууд байна ш дээ. Тэгээд өөр өөрийнхөө юуг хаацайлаад за тэр тэгдэг, тэр ингэдэг гээд. Тэгээд би нам болоод та нар хувьсгалт намыхан тэгж байдаг. Би нам бус, би хувьсгалт намын гишүүн биш. Би насаараа ямар ч намд элсэж үзээгүй. Аль ч намд элсэж үзээгүй. Зөв зүйтэй алхам хийж байгаа, зөв зүйтэй үйл ажиллагаа явуулж байгаа аль ч намыг би дэмжинэ. Тэгээд би бас тэгдэг байхгүй юу. Тэгээд би бас тууштай ч биш юм шиг. Одоо нөгөө тэмцээнд орно. Тэмцээнд ороод яагаад яахад чинь аль л сайн тоглож байгааг нь дэмжээд, орилоод, чарлаж байгаа болохоос биш, заавал энэ хожоосой гэж ерөөсөө тэгж яадаггүй, дайрдаггүй. Тэгээд өчигдөр тэр нөгөө Мандахын ахтай ярьж байсан чинь тэр яг бүр хэлж байгаа юм чинь. Та ёстой нээрээ аягүй өөрчлөгдчихжээ. Та ёстой нээрээ ханцуйгаа ингэж шамлаад, хөмхийгөө зуугаад дайрдаг хүүхэд байж билээ. Би таныг юуг аягүй сайн содон санаж байна. Яг үнэн одоог хүртэл би ийм урт ханцуйтай юм өмсдөггүй. Дандаа эргүүлдэг, дандаа шууж явдаг, шуугаад дайрдаг байсан. Тэгээд ёстой ингэх л ёстой гэсэн байртай та дайрдаг тийм хүүхэд байж билээ. Таныг би их сайн санаж байна гээд. Тийм учраас би бас нэг их туулшираад байдаггүй юм. Заавал энэ ийм байх ёстой, заавал энэ ингэх ёстой гээд нээрээ ард түмэн, эх орныхоо төлөө сайн сайхан юм хийж байгаа ямар ч улсуудыг дэмжилгүй яахав. Тийм л үзэл бодолтой хүн дээ би.

Отгонбаяр -

Ардчиллын үр нөлөө юу вэ? Ер нь одоо ингээд жирийн хүмүүс, жирийн нэг багш одоо та 90-н оны ардчиллаас хойш амьдралд гарсан өөрчлөлтүүд, тийм эерэг сайн нөлөөнүүд их байгаа байх тэ?

Цогзолмаа -

Байлгүй яахав. Байлгүй яахав ёстой л нөгөө

Отгонбаяр -

Хуучин нийгэмтэй харьцуулахад

Цогзолмаа -

Хуучин нийгэмтэй харьцуулахад чинь шал өөр байгаа юм чинь. Одоо яг социализмынхаа үеэр, социализмын замаар замнаад явж байсан гээд тэгэхэд одоо яг өнөөдрийн энэ байж байгаа энэ амьдрал бид хоёрт байх байсан уу. Тэгээд манай хүн чинь нэг хэсэг ажлаасаа чөлөөлөгдөөд наймаа хийгээд л явж байлаа. Тэр чинь бас л ардчиллын л буян. Эргээд л одоо юундаа ажилдаа орлоо. Тэгээд хэдэн хүүхэд маань дэлхийн аль ч буланд амьдраад, ажиллаад явж байна. Энэ чинь одоо ардчиллын буян. Бид нар дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж байна, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна гэдэг чинь ардчилалын буян гэх мэтчилэнгээр ардчилалын юу байгаа. Бид нар яг социализмын үед байсан болвол би одоо боддог байхгүй юу. Би ингээд бодохоор зэрэг Хятад, Орос, тэгээд Англи, Ирланд

Отгонбаяр -

Куба

Цогзолмаа -

Куб, Япон, Солонгос гээд дэлхийн энэ улсуудыг ингээд үзэж, үзээд л ингээд явж байгаа чинь бас л ардчилалын буян. Үнэхээр одоо бас, бас одоо хүн чинь арай л өөрөөр сэтгэж, өөрөөр л бодож явах ёстой. Тухайн үед одоо бид нар социализмын үед, би эртүүд хэлж л байсан. Яг тухайн үедээ 500 төгрөгний цалин аваад тэрнийгээ л хүргэх ёстой. Өнөөдөр хоолтой байвал, маргаашийг бодох юм алга. Тэгэхэд чинь одоо хүн чөлөөтэй сэтгэж байна ш дээ. Өнөөдөр бид нар хоолтой байлаа ч гэсэн. Ирээдүйд миний хүүхдүүд тэгэх ёстой. Тийм байх ёстой. Өөр цаашаа яаж байна. За бид нар одоо өнөөдөр бэлдэх биш. Өнөөдөр бид нар идэх хоолтой, өмсөх хувцастай байж болно. Маргааш яах вэ? гээд гэх мэтчилэнгээр. Тэгээд одоо хавар чинь би 4 сард Куба явсан. Кубад очоод бас социализмыг чинь шүүмжлээд яваад байгаа юм чинь. Одоо яг энэ Кубын ард түмэн социализмын хүлээсэнд л байна. Хэрвээ манайх шиг социализмын хүлээснээс алдуурчихдаг болвол үнэхээр энд хөгжил байна шүү гээд яриад явдаг байхгүй юу. Тэгээд яадаг юм, манай ээж Испани хэл мэддэг бол энэ нээх сайхан инээгээд, мишээгээд энэ улсуудтай манай ээж мөн их юм ярина гээд тэгдэг. Нөгөө Ирланд, Англиар уржинан явж байхад чинь тийм сайхан сэтгэлгээтэй. Бид нар чинь бас ерөнхийдөө яг ингээд социализмын үед хүлээстэй явчихсан учраас тийм нүүхний баясгалан, яг одоо сэтгэл ханамжийн баталгаа муутай байж амьдралынхаа ихэнхийг өнгөрөөчихсөн учраас тийм хөгжил баясал муутай улсууд байдаг ш дээ. Нэг тэгээд хөмхийгөө зуучихсан. За юу ч билээ, болох юм болоогүй байхад зовчихсон. Тэр ингэх ёстой, энэ ингэх ёстой гэчихсэн ийм хүлээстэй. Үнэхээр ингээд хэл мэддэг бол тэр улсууд тийм сайхан. Тэгээд ганц нэг хувцас хараад дэлгүүр мэлгүүрээр ингээд явж байхад чинь зүгээр толгой дохиод баясаад, инээгээд зүгээр хэл мэддэг бол энийг ингэж үзүүлээд, ингээд чамд таарна даа гэсэн байртай. Тэгээд тэр Кубын тэр авгайчууд чинь сайхан сайхан тас тас хараад хүнийг иймээ тиймээ гэх юм байхгүй зүгээр тэвэрч аваад үнсээд шоф шоф хийгээд үнсээд ийм сайхан байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Эмоцитой?

Цогзолмаа -

Эмоцитой, хүнийг үнэхээр сайхан сэтгэл өөдрөг өндөр байх тийм одоо юуг бий болгож байдаг, орчинг бий болгож байдаг тийм сайхан улсууд байгаа юм. Тэгээд ардчилалын буян байлгүй яахав. Зөндөө байгаа. За зүгээр энэ олон жил хувьсгалт намыг олон жил улс эх орноо аваад явж байгаа, сайн сайхан юм байгаа л даа. Зөндөө юм байгаа. Тэрнийг үгүйсгэх юм байхгүй. Энэ хоёр л үг хэлээ олоод ард түмнийхээ төлөө, улс эх орныхоо төлөө сайн сайхан юм хийчихдэг болвол сайхан л байгаа, сайн байна.

Отгонбаяр -

Гадаад явна гэснээс та ер нь Социализмын үед 90-н оноос өмнө хил гарч үзсэн үү? Гарч байсан уу?

Цогзолмаа -

Орос руу л гарч байсан.

Отгонбаяр -

Орос руу гарч байсан. Ямар сэтгэгдэл төрж байсан бэ тэр үед?

Цогзолмаа -

Тухайн үед бид нар юугаар воганаар явдаг байсан байхгүй юу. Тэгэхэд чинь би нөгөө Дарханд оччихсон. Дарханыхан чинь бас хойшоогоо их гарамхай ш дээ. Хилийн юу учраас Сэлэнгээр, хөлөөрөө ч гарчихна, Воганаар ч явчихна. Дөнгөж хил гараад, хил гараад явахаар зэрэг ерөөсөө төмөр замын хоёр талаар битүү мод. Монгол руу ороод ирэхээр зэрэг зүгээр тал. Тэгээд л гайхдаг байсан. Энэ одоо ямар сонин юм бэ? Тухайн үед чинь юу мэддэггүй байж л дээ. Яг одоо тэр төмөр замыг хамгаалаад ойн зурвас байгуулчихсан гэдгийг л мэддэггүй байсан байгаа юм чинь. Тэгээд нөгөө байгаль, өөрөө бас биолгоийн багш учраас байгалийг тэр анхаарч, харж яаж явдаг байлаа, сонирхож явдаг байлаа. Тэгээд одоо хойшоо гараад яахаар зэрэг тэгээд одоо бас л манай Монголоос чинь бас хамаагүй хэдэн алхам хөгжил илүү байгаа нь харагдаж байгаа юм чинь. Тэрийг тэгж мэдэрдэг байлаа. За яг 90-н онд ш дээ. Бид хоёр урагшаа явж байсан юм. Хятад руу явж байсан юм. Хятадын бүр нилээд гүн лүү явж байсан юм. Гар бүлээрээ явж байсан юм. Тэгэхэд ч гэсэн за тэр нөгөө хоёр хилийн тэр нөгөө хил гаалийн ялгаа мэдэгдэж байлаа шүү дээ. Орос руу явахад хил гааль хэцүү шүү дээ. Хятад руу явахад тийм биш шүү дээ. Зүгээр найр тавиад ингээд гаргадаг байсан. Одоо Хятадууд

Отгонбаяр -

Тийм үү?

Цогзолмаа -

тийм, больчоод байгаа юм байлаа ш дээ. Ёстой нээрээ юу л байна өөрийнхөө эх орон руу орж л байга гэсэн байртай. Бүр л одоо бид нарт одоо ямар тийм юу байхав дээ. Хориотой бараа энэ тэр байх биш. Хар тамхи энээ тэрээ гэж байх биш, Юу л манай улс эх орон руу орж байна. Орж л байвал болоо гэсэнбайртай найр тавиад л яана. Тэр манай эх орноос гарах юм бол гарч л байг гэсэн байртай найр тавиад л гаргана. Хятадууд бол нэг хэсэг тийм байсан ш дээ. Одоо бол бас жаахан боличихсон л юм байна билээ. Тэгээд одоо яг л энэ хоёр талын хиллээд байж байгаа энэ хоёр том гүрний тэр хөгжил дэвшлийн ялгаа манай орны хөгжил дэвшил энэ хоёр оронтой бас л юутай л байгаа юм чинь холбоотой л байгаа юм чинь.

Отгонбаяр -

Говь-Алтайд байхад аймаг дээр гадаад хүмүүс гэж хэдэн мэргэжилтэн оросууд байсан байх тэ? өөр ер нь гадны хүмүүс харж байсан уу Алтайд?

Цогзолмаа -

Хэдэн Хужаа байдаг.

Отгонбаяр -

Тэр чинь бүр нөгөө местний хужаа.

Цогзолмаа -

Суурьшчихсан Хужаа нар байхгүй юу. Чоор хятад, Мишка хужаа гээд байдаг байсан ш дээ.

Отгонбаяр -

Мишка хужаагийнх бас байдаг байсан юм уу?

Цогзолмаа -

байсан. Тэр Мишка хужааг өчигдөр хүртэл бид нар ярьж байлаа. Мишка гэж хужаагийн хүү нь Пүрэв гэж байсан байхгүй юу бид нарын үеийн. Энэ Мишка нөгөө хужаа Пүрэв хайчсан юм бэ гэж өчигдөр ярьж байлаа. Чоор хятадыг ярьж байлаа. Тэд нар чинь бол суурьшчихсан Хятадууд байсан. Сургуулиудаар бол мэргэжилтэн, Оросууд л очдог байсан, мэргэжилтэн багш нар гээд очдог байсан. Надад гэхэд хоёр ч мэргэжилтэн багшийн зураг байгаа байх шүү. Өөр бол нээх гадаадын иргэд очдоггүй байсан байх аа. Зүгээр одоо яг жуулчин муулчин хийгээд явж байгаа Герман улсууд энэ тэр очдог гээд, тэрийг би яагаад мэддэг гэхээр Бигэр лүү явдаг. Тэр манай нэг авга ах тогооч энэ тэр хийгээд аваад явдаг гэж сонсогдож байснаас биш, яг одоо тэр нүүр тулж уулзаж байгаагүй. Нүүр тулж уулзаж байсан улсууд нь одоо бид нартай цуг ажиллаж байсан тэр мэргэжилтэн багш нар л байгаа.

Отгонбаяр -

77 он уу, 78 он уу Бодьхүү багш танай нөхөр чинь нэг Орос руу явж байсан тэ?

Цогзолмаа -

тийм

Отгонбаяр -

Ахынхаа урилгаар билүү.Тэгэхэд ер нь ямар бэрхшээлүүд байсан бэ? Паспорт гаргах, одоо тэр урилга, хил гааль гарахад. Та тэр талаар мэдэх үү?

Цогзолмаа -

Тэр чинь 78, 79 онд юм. Батаа гарчихсан байсан юм. Батааг гарсаны хойтон зун байхгүй юу. Би юунд Говь-Алтайгаас Завханд тэмцээнд ирчээд, Завханаас түрүүлээд би Улаанбаатарт ирчихсэн байсан. Тэмцээнд, хотод тэмцээнд ирчихсэн. Манай дүү манай бага дүү манай хүүг аваад цуг хотод ирчихсэн байж байсан чинь гэв гэнэт талийгаач яриад Гонгоогоос урилга ирчихсэн. Би хоёр охиноо аваад очино гээд. Тэгээд миний араас ирээд тэгээд. Тэгэхэд бол паспорт урилгын дагуу тэр чинь нөгөө оюутнуудын бас тийм юу байдаг байсан л даа. Төгсөхийнхөө жил гэр бүл, ах дүүсээ урих эрхтэй гээд тэгээд тэр юугаараа өөрийнхөө эхнэрийг, дүүтэйгээ урьж байсан. Тэгээд тэгэхэд бол тэр виз миз гарч барихад тийм хүндрэл гараагүй байх. Тэгээд талийгаач миний араас 7-р сард ирээд , 7-н сард нэг хэсэг бид хоёр хоёулаа ирчихсэн учраас Нэргүйг буцаачихаад би 3-н хүүхэдтэйгээ үлдээд тэр хэдийн юмыг бэлдэж явуулчихаад би Алтай руу явж байсан юм. Тэгээд сар гаруй яваад ирсэн шүү. Тэр чинь бас нилээд удаан явсан. Сар гаруй яваад Эрхүү, Москва, Ленинград гээд нилээд газруудаар явж ирж байсан. Тэнд тийм хүндрэл гараагүй, яг нөгөө журмын дагуу явж байсан учраас.

Отгонбаяр -

Тэр үед чинь нөгөө хил гарахад 30 рублээс илүү гардаггүй гээд нөгөө хэдэн 100 рубль мубль олно тэрийгээ нуух гэж зовлон болдог байж билээ. Тэрнийг яаж нууж байсан бэ?

Цогзолмаа -

Тэгэхэд чинь нөгөө манай хадам ах чинь архаг оюутан, нилээд сайн наймаа хийнэ шүү. Бид хоёр хүртэл Алтайгаас тарваганы арьсыг авч, тарваганы арьсыг угааж, элдэж байж өгч явуулдаг байсан. Тэр чиглэлээрээ нилээд юмтай явсан биз тэр хэд. Тэр чинь бөөн асуудал болдог байсан ш дээ. Бүр сүүлд нь бид хоёр Дарханд очсоны дараа нөгөө Улаан-Үүд, Дархан, Эрхүү энэ тэрийн чинь юугаар багш нар их явдаг байсан ш дээ. Тэгэхэд манай талийгаач нэг явах гээд 100 рубль, нөгөө Монголын хүүхдүүд билүү гоё ийм ном гарсан байсан байхгүй юу. Нөгөө тэрийг аваачиж дурсгалаар өгөх гээд, тэгээд нөгөө хэдэн хуудасныхан дунд хэдэн рубль хийгээд ингэж, ингэж хийгээд тойруулаад наачихгүй юу. Наагаад нөгөө номоо аваад явахгүй юу. Альбом л гэсэн үг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө гаалийнхан өнөөхийн сонирхож үзээд бараг мэдэн алдсан гэсэн. Ёстой гэмтэй юмандаа хийсэн байлаа гээд тэгээд ч ер нь тэр хил гаалиар тиймэрхүү асуудал байсан ш дээ. Бид нар ч гэсэн явах гээд бас л

Отгонбаяр -

Дарханаас явах гээд

Цогзолмаа -

Дарханаас явах гээд бас л асуудал болдог л байсан юм чинь. Нэг хэдэн рубль авч явж жаахан гэр орондоо жаахан юм хум л олж ирэх гэж, энэ хэдэн хүүхэддээ хувцас хунар авч ирэх гэдэг нөгөө л юуны асуудал. Тэр бас л явдалтай байсан байсан. Тэр нөгөө тэрүүний миний хэлдэг чинь тэр байхгүй юу. Хятад, Орос хоёрын хил гаалийн ялгаа чинь шал өөр байсан гэдэг чинь тийм асуудал байдаг байсан байхгүй юу. Бид нар хүртэл 5-н тарваганы арьс авч явах гээд бөөн л юм болдог байлаа. Янз янзын асуудал зөндөө л гардаг байлаа. Тэр чинь одоо хүртэл Оросын хилийн асуудал бол яагаагүй цэгцрээгүй ш дээ.

Отгонбаяр -

Одоо бас тийм үү?

Цогзолмаа -

Тийм ш дээ.

Отгонбаяр -

Хавьд гараагүй мэдэхгүй байна.

Цогзолмаа -

Бүр яг одоо төчнөөн рубль энэ тэр гэхгүй мөртлөө ер нь бол Оросын гаалийн юу болвол дандаа яригдаж байдаг ш дээ.

Отгонбаяр -

Ээж нөгөө нэг талийгаач дүүгийнхээ урилгаар Герман явах гээд тэгээд нөгөө нэг хэдэн рублээ нуух гээд монгол цагаан ултай гутал байна ш дээ. Хүүхдийн тийм гутал аваад улыг нь салгаад, улан нь дунд нь хийгээд тэгээд тэр гутлын улыг. Би тэгэхэд монгол гутал оёж сурсан юм. Яг дунд нь хийгээд хоёр зүүгээр оёдог ш дээ. Тэгээд сүүлдээ бүр мэргэжчихсэн. Нөгөөхөө гутлын уланд хийгээд оёод л явуулаад байдаг. Тэр Оросын Наушкийн хил дээр Оросын гаалийнхан чинь одоо купэнд нь орж ирж байгаад бүх хувцасын тайлаад, хүүхнүүд нөгөө нэг лифчикэндээ хийчихдэг тэрийн ухаад гаргадаг байсан гэж байгаа ш дээ.

Цогзолмаа -

Бүр бандажийг нь хүртэл үздэг байгаагүй билүү. Нэг жил бид хоёр нэг Алтайд Заяа, Азаа хоёрыг авч явж байгаад би нөгөө хойшоо Улаан-Үүд явах ёстой байсан чинь гэв гэнэт дуудагдаад. Би Азааг аваад нисч явж байсан байхгүй юу. Тэгээд манай нэг найз хүүхэн одоо бандагандаа л хийсэн байж л дээ. Одоо бөөн л юм болж байлаа гэж ёстой тэгсэн. Нөгөө дэх орос хэлний багш байхгүй юу. Ёстой нөгөөдүүлтэй чинь хэрэлдээд, оросоор хэрэлдээд нөгөө купег чинь тараагаад хаячихаж байгаа юм чинь. Та нар ингэж байдаг, дандаа та нар ингэж байдаг гээд үзэж тарж байгаа юм чинь орос хэлний багш. Бид нар ч бүр айчихсан. Юу нөгөө энэ тэндээ ганц нэг тарваганы арьс хийчихсэн байсан юм чинь бүр айчихаж байгаа юм чинь. Бороо болиоч ээ, байгдаа Бороо болиоч ээ. Нөгөөдөх чинь нөгөө яг орос стиллээр сурчихсан хүн чинь үзэж тарж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тэгээд авч чадсан уу?

Цогзолмаа -

Авсан.

Отгонбаяр -

Үзсэн хүн яахав дээ?

Цогзолмаа -

Үзэж тарсаар байгаад авчихаж байгаа юм чинь тэр чинь. Яадгийн гэж. Хар ингээд хүүхэддээ ингээд өгөөд явуулсан. Би энийг ингээд аваад явж байгаа, яагаад болдоггүй юм. Би ямар танай хориотой юм авч явж байгаа юм уу. Ийм ийм юм аваад явж байгаа бол чи тэгэх ёстой. Яадаг юм би 500 доллар яагаад аваад гарч болдоггүй юм.

Отгонбаяр -

Рубль

Цогзолмаа -

тийм рубль яагаад аваад гарч болдоггүй юм гэж үзсээр байгаад ёстой аваад гарч байгаа юм чинь. Тэгээд сүүлдээ аваад явсан одоо тэнд нэг юун дээр аваачиж ярьсан юм шиг байна билээ. Тэгээд хэлтэй хүн сайхан юм аа гэж Амараа бид хоёр тэгж байсан. Тийм асуудал байсан байсан. Одоо хүртэл хойд хил чинь ер нь хүнд сурталтай хэцүү ш дээ. Яг одоо 5,10-н рубль юугаар яахгүй байлаа ч гэсэн. Ер нь хойд хил бол хэцүү ш дээ.

Отгонбаяр -

Говь-Алтайд тэр сургуульд ажилладаг байсан орос багш нартай гэр орноор нь очиж наашаа цаашаа явдаг байв уу?

Цогзолмаа -

Би ч гэсэн тийм юм юу байхав, манай хүн л галзуу юм чинь хэзээний л найзалж, нөхөрлөчихсөн нөгөө хагас дутуу, манай хүн чинь болвол яахгүй ш дээ. Тэр буруу зөрүү хэлчихлээ тэр санаа зовох юм байхгүй, тэр ичиж зовох юм байхгүй хэлж л байн, буруу л хэлж л байна, инээгээд л засч л байна. Тэгээд ойр дотно найзалдаг байсан шүү тэр юунуудтай. Тиймээс тэр чинь бас орос хэлд гайгүй байсан байх. Би бол тийм юм байхгүй. Нэг үг хэлчээд буруу хэлчих байх гэж яасаар байгаад манайхаар бол зөндөө ирж яадаг л байсан. Хоол моол идэж явдаг л байсан, орж гардаг л байсан. Яг одоо гэр орноор нь бол очиж байгаагүй.

Отгонбаяр -

Ахиад нэг ийм асуулт байна. Түрүүн бид хоёр ардчиллыг ярьлаа ш дээ. Ардчиллын дараах нь өмч хувьчлал болсон ш дээ. Яг тэр өмч хувьчлал болох үеэр яг танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Тэр үеэр Дарханд байсан тийм ээ?

Цогзолмаа -

Дарханд байсан.

Отгонбаяр -

Юу болж байсан таныг анзаарахад, багш нар ч одоо өмч хувьчлалаар юм олж авч чадаагүй.

Цогзолмаа -

Юу ч олж авч чадаагүй. Нөгөө ягаан тасалбар, цэнхэр тасалбар билүү.

Отгонбаяр -

Тийм

Цогзолмаа -

Их, бага хувьчлалын тасалбар. Тэрийг чинь манай хүн Эрдэнэт рүү явж байгаад алдчихсан юм цүнхтэйгээ. Байхгүй, юу ч байхгүй. Бүх хүүхдийнхээ 8-н тасалбараа. Тэрнээс өөр бид нарт ямар хувьчлал гэж юу байхав. Одоо яахав байр, байраа хувьчилж авсан. Одоо тэр хувьчилж авсан байр маань Дарханд 4-н өрөө байр байна. Одоо энийг яг зөв зүйтэй хийсэн болвол бас Монголын ард түмэнд юм үлдэх байсан шүү. Одоо тэгээд энэ зөв хийгдэж чадаагүй юм шиг байгаа юм. Тэр одоо хувьчлалаа үйлдвэрүүдэд өгөөд нөгөө ашиг энэ тэр авах ёстой гээд, авдаг хүн байдаггүй. Тэгээд би нөгөө хоёр тасалбарыг хайгаад би тэр хөрөнгийн бирж дээр 40-д минут болж байсан юм шүүлгээд.

Отгонбаяр -

Дугаараар нь шүүлгээд?

Цогзолмаа -

тийм, Дугаар энэ тэр юу ч мэдэхгүй. Тэгээд ингээд залуутай уулзсан байхгүй юу. Нэг залуутай уулзсан чинь за яахав би танд шүүгээд өгье гээд, бараг л тэрийг чинь хэрэглэх боломж байдаггүй юм. Гэхдээ юмыг яаж мэдэхэв сүүхийтэй улсууд их байна ш дээ. Хайгаад ороод ирсэн байна ш дээ. Та хамгийн содон нэртэй нэг хүний нэр хэлээдэх гэлээ.

Отгонбаяр -

Гэрийнхнээсээ юу?

Цогзолмаа -

тийм, тэгээд Бодьхүү, Үйлсзаяа хоёр гэж байгаа байхгүй юу. Ёстой нэг хөндлөн гулд хайдаг юм билээ. Байхгүй байсан. Байдаггүй юм билээ. Үйлс гээд тэгэхээр зэрэг Үйлсзаяа гээд гараад ирж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө он, сар, регистер нь буруу. Үйлсзаяа нэртэй гуравхан хүн байдаг юм билээ. Бодь, Бодьхүү болвол нилээд хэд байгаа юм. Тэгээд нөгөө төрсөн он, сар, өдөр, регистер гээд таарахгүй байгаа юм чинь. Тэгж л байхад тэр хувьчлалынхан чинь, тэр хөрөнгийн биржийнхэн чинь тийм юмны үнэ өсчихлөө гээд пэжигнээд л, за тэр буугаадахлаа гээд тэр их л ач холбогдолтой юм байдаг юм шиг байна билээ. Тэнд би сууж байхдаа тэгж яасан. Яг мэддэггүй бид нар болохоор зэрэг мэдэхгүй. Би бол мэдэхгүй байж байгаад л дуусах юм шиг байгаа юм. Өөрөөр бол ээж тухайн үед одоо бид нар нилээд сүүхийтэй улсууд байсан юм гэхэд талийгаач бид хоёр чинь ерөөсөө шууд Говь-Алтай яваад нэг нь Бигэрт очиж байгаад, нэг нь Төгрөгт очиж байж байгаад адгалж хоёр хөгшин хоёулаа амьд байсан. Тав тав нь мал авбал авахаар л байсан юм билээ. Тэгээд сүүлд нь манай авга ах гээд яриад байна ш дээ Ивээнхайнзан гээд. Тэр хөгшин дээр би Алтайд очих болгондоо очдог байхгүй юу Бигэр лүү. Тэгээд нөгөө янз янзын альбом энэ тэр байдаг байхгүй юу. Альбом гэж нөгөө номнууд ш дээ. Янз бүрийн шашны холбогдолтой, барилгын холбогдолтой тийм зурагтай номнууд, сэтгүүлүүд байдаг байсан, номнууд байдаг байсан. Та одоо ямар лаг юм бэ. Яагаад ийм юм, хаанаас олж авсан юм. Танд хэн өгсөн гэхээр нөгөө хувьчлалаар өгсөн юм.

Отгонбаяр -

Яахаараа хувьчлалаар тийм юм очдог юм?

Цогзолмаа -

Тэр чинь нөгөө нэгдлийн данстай бүх юмыг нөгөө нэгдлийн гишүүдэд хувааж өгч байгаа нь тэр байхгүй юу. Нөгөө мал энэ тэр өгөхөөс гадна тийм юм яасан байгаа юм. Тэгээд наадах чинь хувьчлалаар ирсэн юм. Ээ ийм юм хум хүртэл өгсөн юм уу. Наадах чинь нэгдлийн өмч, тэгээд л нэгдлийн гишүүдэд ирж байхгүй юу тэр нь. Тэгээд сүүлд нь манай нэг найз ярьж байсан юм. Бигэр лүү яваад тэр ээжийнхээ нэр дээр нэг зуун хэдэн хонь, ямаа авсан юм. Тэгээд тэрийн тэнд нь зараад ээждээ мөнгийн авчирч өгсөн гэж ярьж байсан юм. Тэгээд л хөдөлсөн болвол бас хоёр хөгшиндөө таван мал авах л байсан юм шиг л байлээ. Тэр хувьчлалын үнэ цэнэ, тэр хувьчлалын учир начирыг одоо багш нар бид нар хүртэл ойлгохгүй явж байгаад л яаж ч байгаа юм чинь. Сүүлд нь тэгээд нэг байраа л хувьчилж авсан байх даа. Өөр бид нарт юу хувьчлагдах уу. За тэгээд дараа нь бас саяхандаа манай талийгаач ярьдаг л байсан. Ямар ч байсан сургууль, сургуулиуд хувьчлалд орвол нэг сургууль л хувьчлъя гэж ярьдаг байсан. Одоо тэгээд тэр яахгүй нь л дээ. Яг тийм өөрийнхөө хувийн тийм сургуультай болвол арай л өөр байх юм байна гээд. Тэгээд эртүүд нөгөө надтай 7-д цуг багшилж байсан нилээд хэдэн багш нар байна л даа. Дарханы 7-р сургуульд багшилж байсан. Тэгээд манайд ирчээд бид хэд ярьж байсан байхгүй юу. Бид хэд нийлээд сургууль байгуулвал мэргэжил, мэргжилийн багш нар байгаа юм чинь. Тэгээд одоо нэг сургууль байгуулчихаж болох нь байна шүү гээд бид хэд ярьж байсан юм. Тэгээд нөгөө Дарханд чинь Алтайнх нь их байгаа юм чинь тэгээд Алтайн багш нар чинь ер нь сайн ш дээ. Тийм учраас ер нь нэг сургууль хувьчилж аваад ёстой нэг Алтайхнаараа яваад сайхан сургуультай л болъя гэж ярьдаг байсан. Өөр багш нарт хувьчлаад авчих юм байхгүй байсан ш дээ.

Отгонбаяр -

Дарханд тэр үйлдвэрүүдийн хувьчлал яаж явагдсан юм бол. Дархан, хотод байсан учраас тэр талаар юм сонсож, мэдэж авсан юм байна уу?

Цогзолмаа -

Ёстой байхгүй. Нэг мэдэхнээ л тэр үйлдвэрүүд чинь баларсан ш дээ. Бүх үйлдвэрүүд.

Отгонбаяр -

Хүмүүсийн гараар ороод.

Цогзолмаа -

тийм, үйлдвэрийн ройн руу бид нар чинь хэрэг бараг явахгүй ш дээ. Ер нь бараг л уул уулаар зааглагдсан байгаа. Сүүлд нь л нөгөө үйлдвэрийн ройн, нөгөө нэхий дээлний үйлдвэрээр орох гээд очиход хайран болсон байгаа юм чинь. Одоо нэг ажиллаж байгаа нь болвол юу ш дээ. Цахилгаан станц, нэхий дээлний үйлдвэр, цементийн үйлдвэр тэгээд бусад үйлдвэрүүд байхгүй ш дээ. Ерөөсөө тэр эрх мэдэлтэй, тэр овжин улсууд чинь тэгээд тоглоод дууссан байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тэгсэн дээ ёстой л. Тэр 90-д оны үеийн нийгэм ид бужигнаж байлаа ш дээ. Тэр үед одоо 10-н жилийн сургуулийн амьдрал тархаж бужигнасан уу, ямаршуу байсан бэ? Миний анзаарч байгаагаар бол тэр үеийн 10 төгсөж, тэр үед сургуульд орж байсан хүүхдүүд нөгөө төгсөөд их сургуульд ирнэ ш дээ. Их муудсан.

Цогзолмаа -

Тэр чинь аргагүй ш дээ. Адилхан муудсан. 10-н жилд адилхан муудсан. Ерөөсөө нөгөө эцэг эхчүүд чинь, нөгөө малчид чинь өөрсдөө хувийн малтай болоод хүүхдээ ерөөсөө дураараа сургуулиас гаргаж авч байсан. Малчдын хүүхэд бол ерөөсөө сургуульд сурах сонирхолгүй болчихсон байсан. За зүгээр яг аймгийн төв дээрээ байгаа хүүхдүүд бол, хотын юунд байгаа хүүхдүүд чинь болохоор зэрэг яг одоо тэр үед чинь бас одоо ард түмний амьдрал нэг хэсэг хэцүү болсон ш дээ. Тэрийг дагаад хүүхдүүд сургуульд маш их завсардсан. За яахав сургуульд байгаа нь болохоор маш идэвхигүй байсан. Яг тийм зүйл бол ажиглагдаж байсан.

Отгонбаяр -

Багш нар ч идэвхигүй болсон уу?

Цогзолмаа -

Багш нар ч идэвхи муутай болсон. Тэгээд нөгөө хүүхдийн тоо цөөрөөд ирэхээр зэрэг бас багш нарын ажилгүй байдал бий болж эхэлсэн ш дээ. Хүүхдийн тоо цөөрөөд ирэхээр зэрэг анги, бүлгийн тоо цөөрнө. Тэгэхээр нөгөө багш нарын цаг нь багадна гэх мэтчилэнгээр бас тэр сургууль соёлын юун дээр ч бас тийм асуудал гарч байсан. Яг тийм асуудал гарч байсан. Тэгээд одоо ёстой нөгөө программын хоцрогдол энэ тэр чинь яг тэндээс гарч байгаа юм чинь. Тэгээд одоо яг тэр үед чинь яг тэр бужигнааны үеэр гэхэд одоо нөгөө Дархан чинь Тариалангийн бүсд байдаг учраас яг мэдэгдэж байсан. Сангийн аж ахуйнуудыг чинь, манай сургууль чинь юу хоёр ч хөдөлмөр зуслантай байсан. Хүнсний ногоон дээр, жимсэн дээр. Тэгээд нөгөө жимс, ногооны чинь тариалалт энэ тэр нь багадаад юу нөгөө хөдөлмөр зуслан энэ тэрд чинь хүүхэд мүүхдээ зун явуулахаа байгаад, намар нөгөө дайчилгаа энэ тэрд явахаа байгаад гэх мэтчилэнгээр яг ард түмний амьдрал чинь тэр чигтээ доошоо хазайгаад ирж байгаа юм чинь. Тэгээд тэр үеэс чинь эхлээд багш нар чинь зусланд хүүхэд мүүхдээ авч явдаггүй. Намар дайчилгаа энэ тэрд явдаггүй. Яг тэр үеэс эхэлсэн ш дээ. Тэрнээс өмнө бид нар чинь ялангуяа 84 онд манайх Дарханд очсон байсан. Намар болгон дайчилгаанд явна. Зун болгон хөдөлмөр зусланд ангийнхныгаа авч явна. Хүүхдүүдийг тэр хөдөлмөрт хандах хандлага, хүүхдийн төлөвшилд маш их ач холбогдолтой байсан ш дээ. Намар одоо хүнсний ногооны дайчилгаанд явна. Тэгээд хүнсний ногооны дайчилгаанаас бууж ирээд үр тарианы дайчилгаанд шөнөжин үр тариан дээр будаа буулгаад, будаа сэлгээд хоночихдог л байсан ш дээ. Гэх мэтчилэнгээр хүүхдэд, хүүхдийн хөдөлмөрт хандах хандлага болвол тэр үеэс хойш бол эрс буурсан. Тэгээд тэрнээс хойш чинь би Жигүүр цогцолбор гээд сургуульд очоод, тэгээд тэндээ бас төсөл хэрэгжүүлээд, хүлэмжтэй. Ардаа хүнсний ногооны талбай энэ тэртэй байсан. Хүүхдүүдийн хандлага, ажилд хандах хандлага ер нь муу ш дээ. Зун чинь одоо арван хэдэн хүүхэд авч ажиллуулах гэж их юм болно. Эцэг эх ч их юм болно. Хүүхэд ч их юм болно. Тэгээд ерөөсөө хүүхэд чинь хөдөлмөрөөс хөндийрөөд, зүгээр нэг сайхан чөлөөтэй ийм байхыг л эрмэлздэг, тийм эрмэлзэлтэй болчихож байгаа юм чинь хүүхдүүд чинь. Тухайн үед тийм байлаа.

Отгонбаяр -

Тэгээд сүүлд нь нэг ийм асуулт байна Цогзолмаа эгчээ. Та одоо яг тэр социализмын үед ялангуяа тэр эд материалын хувьд хомс үед багш байсан. Сүүлд ингээд зах зээл хөгжөөд юу л бол юу бараг л бүх юм нь бэлэн болчихсон үед бас байлаа. Тэгэхээр энэ хангамжийн зөрүү хүүхдийн сурах юманд нөлөөлдөг байсан уу? Одоо та жишээлбэл өөрөө гэхэд чинь дүрдэг үзгээр бичдэг байсан. Дэвтэр, бал их ховор байсан тэ. Дараа нь өөрөө багш болсоны дараа бол арай тэрнээс өөр л байсан. Одоо бол өөр ш дээ. Ном, дэвтэр хичээлийн хэрэглэл, бичгийн хэрэглэл бол үнэхээр янз янзаараа л байдаг болсон байна ш дээ.

Цогзолмаа -

Хүүхдийн сурлаганд нөлөөлөлгүй яахав. Нөлөөлнө ш дээ. Тэгээд тухайн үеийн бас ар гэрийн байдлаас шалтгаална. Одоо тэрнийг чинь бас яг зүй ёсоор нь бэлдээд, хангаад өгөх чадалтай хүмүүс ч байна. Хангах чадваргүй хүмүүс ч байна. Тэгээд хүүхдэд, хүүхдийн сурлагын түвшинд, сурлагын байдалд тэр ахуй хангамж бол маш их нөлөөлдөг. Одоо тэгээд бид нар чинь бас гайгүй, өөрсдөө одоо гайгүй амьдралтай бүр одоо нэг 10-н дэвтэр ч бай, 20-н дэвтэр ч бай авч тавьчихаад ангийнхаа тэр боломжгүй хүүхдүүдэд бид нар чинь одоо өгнө. Нөгөөдүүлдээ нэг балын харандаа ч гэсэн их юм. Балын харандаа, тосон бал ч гэсэн авч тавьж байгаад өгнө. Тэр болгонд хүүхдүүд урамшиж л хичээл номондоо сайжирна уу гэхээс. Тэр болвол яг тухайн хүний аав ээжийнх нь хангамж, аав ээжийнх нь байдлаас шалтгаалж байгаа юм. Тэгээд тэр чинь нийгэмтэйгээ адилхан. Ерөөсөө л бас нийгмээс шалтгаалаад ард түмний аж амьдрал ямархуу байна. Тэр чинь эргээд тэр хүүхдийнхээ сурлага, сурах хангамжинд бас эргээд нөлөөлчихөж байгаа юм чинь. За бүр одоо хангамж муутай байлаа ч гэсэн үнэхээр одоо оюуны потенциал сайтай, үнэхээр одоо тийм авъяастай хүүхэд болвол юунд ч баригдахгүй явчихаж байгаа юм. Одоо хүүхдийн бас өөрийн оюуны потенциал, ухамсар, төлөвшил ерөөсөө янз янзын юм байна ш дээ. Хичнээн одоо сурлага сайтай. Хичнээн одоо оюуны потенциал сайтай байлаа ч гэсэн аав ээж нь үнэхээр архичин бол хүүхэд тэгээд сургуулиас хөндийрөхөөс аргагүй болж байгаа юм л даа. Гэх мэтчилэн нийгмийн байдал, гэр бүлийн байдал одоо хүүхдийн сурлага, хүмүүжилд аль нөлөөлж, багш одоо янз янзын бас сэтгэгдэл төрүүлж, бас янз янзын байдалд хүргэж байхыг алийн тэр гэхэв дээ.

Отгонбаяр -

За хамгийн сүүлд нь ийм асуулт байна Цогзолмаа эгчээ. Таны амьдралд их тийм онцгой гэмээр содон үйл явдал, амьдралд чинь их тийм нөлөөлсөн, гүнзгий нөлөөлсөн тийм үйл явдал байна уу?

Цогзолмаа -

Гүнзгий нөлөөлсөн гэхээр чинь одоо юу байхав.

Отгонбаяр -

Ер нь л их тийм том сэтгэгдэл үлдээсэн. Ер нь тэрнээс хойш бусад юманд их нөлөөлж өөрчлөлт оруулсан ч гэдэг юм уу нэг тийм?

Цогзолмаа -

Бид хоёрын чинь амьдрал хэвийн л үргэлжилсэн гэж боддог ш дээ. Гэхдээ яг одоо энэ амьдралын гучин хэдэн жилд болвол сайн сайхан юм зөндөө байлгүй яахав. Зөндөө сайн сайхан юм тохиолдож л байлаа. Анхны хүүхэд гарсан. Тэгээд одоо хоёр охин гараад, хүү төрсөн. Хүү гарч байсан. Тэгээд одоо хоёулаа энэ багш гэдэг сайхан мэргэжлийг ингээд сонгоод багш улсууд чинь одоо янз янзын тийм сайхан үйл явдал бол дүүрэн л байдаг байсан л даа. Тэгээд одоо хэдэн хүүхэд маань бүгд 10-н жилээ төгсөөд, их дээд сургууль төгсөөд ажил амьдралтай болоод ингэж байгаа үйл явдал бол ингээд цаг үргэлж л бид хоёрт бол баяр баясгалан, сайн сайхан юм бол үргэлжилж л байлгүй яахав. Гэхдээ болвол би бас боддог юм. Хэдэн хүүхэд маань, бид хоёр орон байргүй байгаагүй. Бид хоёр гэр, гэрт хоёулаа гэр бүл болж амьдралаа зохиож эхлээд тэгээд л 10-н жилд байхдаа Говь-Алтай аймгийн 1-р арван жилд байхдаа хоёулаа байр байшинд орж л байлаа. Тэгээд одоо саяын байсан манай энэ хүргэнийх байна ш дээ. Энэ охин маань, охин хүргэн хоёр маань Ирландад хоёр гурван жил ажиллаж ирээд билүү энэ Улаанбаатарт хороололд эднийх 3-н өрөө байр авч байхад нь манай өвгөн бид хоёр аягүй их баярлаж байлаа шүү дээ.

Отгонбаяр -

Ёстой тэгэлгүй яахав.

Цогзолмаа -

Тийм, аягүй баярлаж байсан. Тэр байранд манай өвгөн бүр их элэгтэй, ээлтэй. Ерөөсөө хотод ирэхээрээ бид хоёр тэнд л байдаг. Түрээслэж бариагүй. Тэгээд л тохижуулчихсан тэгээд тэндээ ирээд хэд хоночоод явчихдаг. Тэр одоо бид хоёрын бас хүүхдийн маань амьдралд, бид хоёрын амьдралд бас их тийм сайхан дурсгал үлдээж байсан. За тэрнээс гадна тэр нөгөө Монголын шилдэг гэр бүл болж байхад бид хоёр бас их баярлаж байлаа. Тийм тийм үйл явдлууд яаж байлаа. За тэр шагнал урамшуулал бол яахав. Бид хоёрын ажлыг л дүгнэсэн дүгнэлтүүд юм чинь. Яг бас шилдэг гэр бүл гэдэг чинь тэр болгон Монголын одоо хичнээн зуун ч гэр бүл байдаг юм. Тэр болгоноос чинь тэгээд шилдэг гэр бүл гэдэг чинь нээх олон ч байгаад байдаггүй юм шиг байна билээ. Тэгээд Монголын шилдэг гэр бүл болж байхдаа бид хоёр их баярлаж байлаа. Тэгээд харамсалтай нь манай хүн ч бас нэг их удсангүй. Тэгээд хоёулаа боловсролын тэргүүн байлаа. Нэг гэр бүлийн хоёр хоёулаа багш байлаа ч гэсэн хоёулаа бас боловсролын тэргүүн болоод тийм ч тохиолдоод байдаг аз завшаан биш. Хоёулаа Алтан гадас одонтой. Тэгэхээр энэ Алтан гадас одон гэдэг төрийн дээд шагналыг чинь бас гэр бүлийн хоёр хоёулаа тэр болгон аваад байдаггүй. Тэр битгий хэл бүлэг гэр бүл дотор цөөхөн байдаг шүү дээ. Гэх мэтчилэнгээр бид хоёрын амьдралд сайхан сайхан дурсамжтай үйл явдлууд байсан. Тэгээд одоо хамгийн сайхан нь миний одоо бас талийгаачаас хойш бодоод байхад хамгийн сайхан нь бид хоёр бол ерөөсөө тэгж муудалцдаггүй тийм сайхан гэр бүл байсан. Ерөөсөө муудалцдаггүй, бие биедээ тэгж муу санадаггүй. Одоо улсууд чинь бие биенийгээ хардаад л, тэгчихлээ ингэчихлээ гэдэг. Хэн нь ч тийм харын сэтгэл байхгүй. Тийм сайхан бие биедээ хайртай, итгэлтэй тийм сайхан гэр бүл байлаа. Тэр бол бид хоёрын хамгийн аз жаргал, хамгийн сайхан зүйл байлаа. Тэгээд одоо бид хоёр чинь хамгийн баян улсууд Зургаагийн зургаан хүүхэд төрүүлж энэ сайхан одоо нийгэмд, ийм сайхан 6-н одоо хүүхэд өсгөж, хүмүүжүүлж өдий зэрэгтэй болгосон. Бид хоёрын хамгийн одоо баяр баясгалан, аз жаргал юм даа. Тэгээд ийм ийм муухай юмнууд араас нь ингээд гараад ирж байгаа юм чинь.

Отгонбаяр -

За их баярлалаа Цогзолмаа эгчээ. Танд аз жаргал, сайн сайханг хүсье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.