Anonymous

Basic information
Interviewee ID: 990167
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1948
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: organizer (zohion baiguulagch)
Belief: Buddhist
Born in: Hairhan sum, Arhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died (өөлд болсон)
Father's profession: died (өөлд болсон)
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
family
foreign relations
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
та сая багшийн ажил хийж байсан гэсэн тээ? Тэгээд мэргэжлээ эзэмшсэн, өөрөө сонгосон уу? Эсвэл зүгээр одоо өөр мэргэжил эзэмшмээр байж байгаад амьдралын явцад ингээд явж байгаад ингээд зүгээр орчихдог ш дээ хүн нэг санаандгүй байдлаар тэгж орсон уу? Хүн зөвлөсөн үү? Яаж мэргэжлээ эзэмшсэн бэ?
Нэргүй -
бидний үед чинь дунд сургуульд бол зүгээр яахав зөв л хүүхэд байсан. Гоц авъястай байсангүй дандаа онц сурч байсангүй, зүгээр нэг жирийн зөв л хүүхэд. Тэгээд эмч болъё гэж боддог байлаа. Эмчийн ажил сайхан хүний амь авраад л хүнд туслаад л гэж боддог байсан. Тэгээд яахав 10 төгсөхөд их сургуулиас нэг багш очиж тэр шалгалтуудад нь сууман одоо энэ математикийн шалгалт давтанд суугаад л, одоо физикийн шалгалт, химийн шалгалт гэх мэтчилэнгээр шалгалтууд байна ш дээ бүх шалгалтуудад их сургуулийн Мөнгөнцэцэг гэж химийн багш очиж байлаа.
Баасанхүү -
за
Нэргүй -
тэгээд тэр очоод их сургуульд бол, надад хэлэхдээ бол би Анагаахад оръё гэсэн тэгээд анагаахад чи их сургуульд, манай их сургуульд ор би их сургуульдаа чамайг авмаар байна гэсэн. Тэгээд тэрэнд нь бол би их баярласан тэгээд и сургуульд орсон. Би уул нь бол эмч болох л сонирхолтой байсан. Зүгээр нэг жирийн арай ч одоо нэг сурлагын түвнээр гэдэг юм уу тийм улсууд өгсөн л дөө надаас арай сурлагаар нь жагсаахад бол тухайн үеийн л үзүүлэлт шүү дээ, надаас арай доогуур үзүүлэлттэй ийм улсууд анагаахын дээдэд өгсөн.
Баасанхүү -
Анагаах их сургуулиас салсан байсан байна тээ?
Нэргүй -
тийн салсан байсан. Тэгээд Анагаахын дээдэд ороогүй их сургуульд орсон. Тэгээд хүнд л байсан их сургуулийн хичээл надад хүнд л байсан.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэр үед чинь физик математикын факултет гэж байдаг байсан. тэр дотроо математик, физикийн ангиудтай. Дунд ангиасаа хялбаргүй байсан. тэгээд ямар ч байсан би суралцах ёстой. Хичээлээ ойлгохгүй болохоороо шинэ цамц ч өмсдөггүй. Манайх цөөхөн охидуудтай, гуравхан охинтой байлаа.
Баасанхүү -
өө за дандаа баньд нар
Нэргүй -
дандаа баньд нартай гуравхан охитой. Аашлуулж аашлуулж нэг дунд авсан. Нэг шинэ цамцтай байдаг багштай тааралдхаар чинь нэг их аашлуулж аашлуулж 3 авчихаад гоё цамц өмсөөд зосохгүй. Нэлээн шалгалтын тэр 3-ыг мартсан байх гэсэн үедээ шинэ цамцаа өмсөж байлаа.
Баасанхүү -
наадах чинь аягүй сонин юм аа. Яагаад та тэгэв?
Нэргүй -
юм чинь бас бидний үед чинь эхлээд юмаа чадаж байж оюуны чадавхитай байж дараа нь өмсөх ёстой байхгүй юу. ганц шинэ цамц авчихсан 180 төгрөгөөр ганц ноосон цамц авчихсан, бүүр сонирхож байж авсан.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэр үед багшид арай гэж аашлуулж байж дунд авчихсан байж байдаг.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэр бол миний сэтгэлгээ зөв байсан гэж боддог. Багш бол яахав дээ зайлуул бүсгүй хүүхэд нэг цамц өмсөө л биз гэж тэр үед анхаарахгүй л байсан байж магадгүй. Тийн миний хувьд бол юм чадахгүй байвал ичдэг байсан. Одоо багш нэр минь тааралдахаар чи сайн оюутан сайн хүүхэд байсан гээд. Багш нь ч бас ичдэг ийм юм мэдэхгүй байх гэж дээ гэж их санаа зовдог байсан. Тэр ерөөсөө хүн цаашдын сурах мэдэхэд хэрэг болно л доо. Мундаг сурдаг бидний үед чинь мундаг сурдаг оюутнууд байсан. Их мундаг байсан, боловсролын яамны сайд байсан Жадамбаа гэж хүн байлаа. Одоо багшийн их сургуульд байгаа шууд төгсөөд их сургуульдаа үлдэх жишээний. Боловсролын их сургуулийн захирал Тогмид гэж хүн байлаа, одоо энэ Дашдорж байна математикын олимпиапыг дэлхийд нэрд гаргаж байгаа гавъят багш Дашдорж гэж хүн бий. Тэр мэтчилэнгийн хүмүүс төгсдөг. Тэднүүс бол төгсөөд их сургуульд багшаар үлдсэн. Айхтар өндөр оюуны чадавхитай орос хэлтэй, тэрний хажуугаар англи хэлтэй, өндөр мэргэжилтэй ийм хүмүүс.
Баасанхүү -
ммхм та яг математик физикийн багш болж төгссөн үү?
Нэргүй -
тийн би уул нь физикээр төгссөн л дөө. Төгсөөд л дан математик заасан. Нэг ч жил физикийн хичээл заагаагүй.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
математикын гүнзгийг нэг удаа төгсгөсөн. Бусад нь дандаа жирийн ангиудыг төгсгөсөн дөө. Миний математикаар төгсгөсөн хүүхдүүд их сайн яваа. Дандаа математик зааж байсан болохоороо шавь нараасаа эмч болгохыг их хүсдэг байсан. эмч болохын тулд хими л их сайн мэдэх хэрэгтэй байдаг. Өөрийн санаснаар химийг нь заагаад өгч чаддаггүй. Тэхдээ миний шавь нараас сайн эмч нар төрсөн. Одоо би бол олон шавь нартай учраас тэр шавь эмчлүүлээд нэлээн хэдэн жил явна гэж боддог шүү. Эмч болгохыг шавь нараасаа их хүсч байсан юм.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
бас гар хурууг нь их гамнадаг байсан. Бээлийгүйгээр төмс битгий угаа чамайг эмч болгоно гээд хэлдэг байсан гээд манай эмч шавь маань хэлдэг байсан байхгүй юу.
Баасанхүү -
өө за нөгөө сангийн аж ахуй энэ тэр яваад уу?
Нэргүй -
явна ш дээ. 10 жилийн хүүхдүүдийг чинь ажилд зөндөө авч явна ш дээ. Ингээд хаврын ажилд. Мэс заслын сайн эмч бий.
Баасанхүү -
гарыг нь гамнаж байсны хүчинд
Нэргүй -
тийн одоо 1-р эмнэлэгийн шулуун гэдэсний мэс заслын эмч Жаргалсүрэн гээж сайн эмч бий. Лабораторит нь Саранцэцэг гэж эмч хүүхэн бий.
Баасанхүү -
бас таны шавь?
Нэргүй -
бас миний шавь. Та хоёр хаана ч явсан математикаар алзахгүй химээ хий эмч бол гээд.
Баасанхүү -
тэгээд ч өөрсдөө дуртай байсан байх тээ?
Нэргүй -
дуртай байсан, дуртай байсан. ер нь аль аль нь тэр хоёр хэлэнд ч сайн. Дунд сургуульд бүх хичээлд онц сурна гэдэг бол нэлээн оюны чадавхитайн илрэл.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэр чинь физикээ үзнэ, химээ үзнэ, математикаа үзнэ тэр хүүхэд чинь. Тийм учраас дунд сургуульд их олигтой сурч байгаа хүүхдүүдийг бол цаашдаа бас гайгүй зөв яваад байвал сайн үр дүнд хүрэх магадлалтай.
Баасанхүү -
ммхм та сургуулиа төгсөөд их сургуулийг төгсөөд хаана ажиллд орсон бэ?
Нэргүй -
их сургууль төгсөөд нөхрийнхөө нэг, нөхөр маань хүний ганц хүү тэгээд хөдөө орон нутагт аймгийн төв дээр ажиллаж байсан. Дандаа дунд сургуульд, өөр ажил хийх боломж маш их байсан. Өөр ажил санал болгож ч байсан.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
дандаа л дэвшүүлэх талын ямар нэгэн аргаар гуйж түүж аргадаж учирлаж багшын ажилдаа үлдсэн.
Баасанхүү -
сонголт л байна даа тиймээ.
Нэргүй -
тийн өөрийн сонголт. Номын сургуульд, эвлэлийн ажилтны сургуульд өшөө төрлөөр ажиллах санал бол байнга байдаг байсан.
Баасанхүү -
аанхан
Нэргүй -
ямар нэгэн аргаар тэр бүгдээс мултарсаар байгаад л нас багшийн ажлаар дууслаа даа.
Баасанхүү -
сэтгэл хангалуунаараа
Нэргүй -
сэтгэл хангалуун. Багшийн ажилдаа бий дуртай маш сэтгэл хангалуун. Шавь нараа харах сайхан. Сахилгагүйтэж аашлуулж байсан хүүхэд маань зөндөө сайхан том эр болчихсон хүний дайтай хөдөлмөрлөж яваад нь, хүний дайтай эцэг болсонд нь, айлын дайтай өрх гэр аваад явж байгаад нь маш их баярладаг. Тэр хүүхдэд өөрийгөө бас жоохон өргөөд энэ хүнийг энэ дайны яваад миний хувь нэмэр өчүүхэн ч гэсэн байгаа шүү гэж өөрөө өөртөө бодож явдаг. Тухайн хүүхэд бүүр их өндөрөөр үнэлдэг л дээ. Өөрөө бол өчүүхэн мянганы хвиар үнэлэж миний хувь бол байгаа гэж үздэг. Аан шавь нарын маань болохоор ер нь нэлээд хувийг таны оролцоотойгоор энэ дайны яваа шүү гэдэг. Би тэрэнд бол бахархдаг.
Баасанхүү -
тэр үед их сургууль төгсөөд дээрээс хуваарилаж өгөх үү? Эсвэл та...,
Нэргүй -
шууд хуваарилаж байсан. Тэгээд яахав энд үлдсэн бол би тэнд ямар хэмжээнд багшилж байсан тэр хэмжээгээрээ багшлах л байсан ижилхэн. Тэнд ажлааж миний оюуны чадавхи сайжраад Улаанбаатарт ажиллахаар оюуны чадавхи буух юм биш би ижилхэн л тэнд сайн ажиллад л аймгийн аварга сургуулийн аварга болоод л хотын аварга болоод ирсэн бол би нэд ижилхэн л тэр хэмжээнд ажиллаж чадах байсан. тэрнээс илүү ч ажиллах байсан байж магадгүй гэж би боддог.
Баасанхүү -
хаана ажиллаж байсан бэ?
Нэргүй -
Архангай аймгийн төв 10 жилд.
Баасанхүү -
аан та ер нь нийтдээ хэдэн жил багшилсан билээ?
Нэргүй -
би чинь одоо 20-оод жил багшилчихлаа ш дээ. 21-тэй их сургууль төгссөн. Тэрнээс хойш багшилсан. Тэгээд ерөнхийдөө бол насаараа л боловсролын байгууллагат ажиллаж байна гэсэн үг. Энэ бол оюутан залуусд хичээл заадаггүй юм аа гэхэд ар гэрээ дааж байгаа мөн л боловсролын байгууллагын нэгэн хэсэг мөн.
Баасанхүү -
Тэр үеийн багш нарын цалин хөлс ямар байсан бэ?
Нэргүй -
цалин бол тав таван жилээр л нэмэгддэг.
Баасанхүү -
за
Нэргүй -
дөнгөж төгсөөд 7 сарын 16-аас ажилд орж байгаа юм аа тэр чинь. Дөнгөж төгсөөд л очиход. Тэгээд их сургууль төгсөөд ирсэн тэтгэмж гээд нөхөр бид хоёрт тус бүрт нь 300 төгрөг. Нийлээд 600 төгрөг анх удаа гар дээрээ тавьж үзлээ. Мөн оюутан байхдаа бид нар чинь стипендтэй сурч байсан ш дээ. сайн сурахаар мөнгө нэмж өгнө. Их баярлаж байсан хоюулаа сайн сурчихаар чинь 60 төгрөг 60 төгрөг 120 төгрөг нэмээд ороод ирнэ шүү дээ. тухайн үеийн 120 төгрөг гэдэг бол их юм. тийн тэр бол голцуу оюутнуудад. Тэгээд дараа нь хамгийн анх 540 төгрөгний цалин авдаг байлаа. Дараа нь 620 төгрөгний цалин авдаг байлаа. Тэгээд 680 билүү 720 билүү үндсэн цалингууд ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэрэн дээр анги даасны математикын олимпиадад бэлтгэсний ч гэдэг юм уу тээ, дугуйлан сонгон секц хичээлэлсэний, дэвтэр зассаны, илүү цагийн гээд ийм мөнгүүд орж ирнэ. Зүгээр харьцангуй хүрч байсан надад. Зүгээр нээх их айхтар том хаус барьчих мөнгө бол бидний үеийнхэнд тийм мөнгө орж ирж байгаагүй ш дээ. Бид нар тухайн үед халуунд хэлахгүй, хүйтэнд хөрөхгүй өлсөхгүй.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэрийгээ болж байна гэж бодож ирсэн. Тэрнээс бол одоо одооных шиг 2 давхар 5 өрөө хаустай ч байсангүй. Өөрсдийн жижиг 2 өрөө юм л даа 2 өрөө гэж байгаа юм л даа гал тогооноосоо гадна. Өөрсдийн барьсан хадам маань барьж өгсөн тийм орон сууцанд амьдарч байлаа. Хувийнх ш дээ. байранд ор гэдэг байсан тухайн үед бол ороогүйл юм.
Баасанхүү -
агаартай сайхан гээд л тээ?
Нэргүй -
тийн бас өөрсдийнх нь нэг хашаа байшин байсан болохоор тухайн үедээ анзаарсангүй тэгээд л орхисон.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
71 онд зөвлөлтийн тусламжаар баригдсан сурагчдын хичээлийн байртай, сурагчдын дотуур байртай, багш нарын байртай иж бүрэн цогцолборууд байдаг шүү дээ.
Баасанхүү -
өө за
Нэргүй -
аймгийн төв дээр нь байдаг юм.
Баасанхүү -
танай нөхөр бас багш хүн байсан юм уу тээ?
Нэргүй -
багш хүн.
Баасанхүү -
одоо болуул ингээд 2 залуу оюутан гэрлээд ингээд нийгэмдээ гараад ажиллаж амьдарахад аягүй хэцүү хүндрэлтэй ш дээ тээ. Тэр үед бол та Архангай аймагт байж байгаад гэр бүл болоод шинээр одоо айл болоод юм юм л хэрэг болно ш дээ тээ?
Нэргүй -
тийн
Баасанхүү -
ингэхэд цалин мөнгө, байшин сав, орон гэр гээд юм болгон хэцүү байсан уу? Харьцангуй гайгүй байсан уу?
Нэргүй -
хэцүү байна гэж одоо ердөө бодогдож байгаагүй.
Баасанхүү -
аанхан
Нэргүй -
аан зүгээр юуны хувьд одоогийн энэ хэрэгцээтэй харьцуулаад үзэхэд бол бас доогуур л байж л дээ. Бид хоёр чинь нэг 2 төмөр ортой, 2 чемодантай, 2 сандалтай, 1 ширээтэй айл гэр болж байх жишээний.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тухайн үедээ болж байнаа гэж боддог. Амьхандаа жараглтай болж л байсан. Тэгээд дараа нь тэрийг чинь нэг мебель шкаф авчихна, 700-ийн өргөн ор гээд ор авчихна гэх мэтчилэнгээр тээ хэдэн жилийн дараа гэхэд. Айлын ганц хүү болохоор анхны л одоо анх л одоо тийм байшингууд барьж ирсэн. Одоогийн юунд бол..., тухайн үедээ бол байшин гэдэг чинь хамаагүй давуу үзүүлэлт байхгүй юу. Хамаагүй давуу үзүүлэлт шавар байшин шүү дээ хүүхдүүд минь. Та нар тэрийг ойлгож байгаа биздээ шавараар.
Баасанхүү -
одоо жишээ нь шавраар л блок цутгаад байшин барина тээ?
Нэргүй -
тийн тийн шавраар шавардаад л шохойдоод тээ? Жор нь таарахгүй бол нурах холцрох юм гардаг ш дээ. Кино минон дээр нардаг ш дээ энэ Улаанбаатарын захын хорооллуудаар ч тийм шавар байшинтай айлууд барьж л таарна даа. Одоогийн хувийн байшингууд бол мундэг байна ш дээ том том дүнзээр угсраад угсраад хийчихсэн тийм гоё барьсан байна ш дээ.
Баасанхүү -
тэхээр улсаас ямар нэгэн хангамж ч гэмээр юм уу нийгмийн халамж үзүүлэх тийм юм байдаг байсан уу?залуу гэр бүл тэгээд одоо хөдөө орон нутаг руу томилогдох тийм юм байсан уу?
Нэргүй -
тийм юм байгаагүй.
Баасанхүү -
цалингаас өөр юм байхгүй.
Нэргүй -
байхгүй. Юу ч байгаагүй. Ер нь тийм систем тэр үед байгаагүй л дээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
харин би хотын хүүхэд болохоор суманд очсон бол эдийн засаг талаар тааруу хэцүү байх байсан болов уу гэж боддог. Би чинь одоо 4 настай ерөнхийдөө Улаанбаатарт ороод ирсэн хүн шүү дээ тээ. 6 настайгаасаа эхлээд суурьшчихсан хүн. Тэр одоо анх удаа л хөдөө очиж үзэж байгаа юм.
Баасанхүү -
аан бүүр хотод орж ирснээсээ хойш тээ?
Нэргүй -
хотод орж ирснээсээ хойш анх удаа л хөдөө очиж үзэж байгаа юм. Харьцангуй жоохон байр майр нь гологдолтой санагдаж байсан.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэгээд дараа нь гоё шинэ байр ашиглалтанд ороод л 8 жилийнх нь сургууль одоо байр нь муу юм нэг давхар одоо энэ галладаг юм энэ тэрийг чинь би бас марчихсан л байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
бүүр 1-р ангид байсныхаа юуг бол тухайн үед бол тэр Улаанбаатарт бол тийм юм байхаа байсан л даа.
Баасанхүү -
аан таныг очиход аймгийн сургууль бас галлагаатай...,
Нэргүй -
тийн анхны очсон нь бол галлагаатай байсан ш дээ 8 жилийн сургууль бол. Сүүлд нь 10 жил нь бол жигтээхэн гоё хачин сайхан тоног төхөөрөмжтэй тийм сургууль байсан. Одоо ч нүдэнд харагдаж байна.
Баасанхүү -
би нэг хүний ярианаас сонсоход бас социализмын яг хөдөлмөрийн тэр үнэлгээний систем нь тийм боловсронгуй биш байсан гэсэн тийм нэг яриа сонсож байсан байхгүй юу. Одоо жишээ нь та нэг багш би нэг багш байлаа гэхэд та илүү ингээд ажиллаад хүүхдүүдээ сургаад ингээд илүү цагаар ажиллаад ингээд ажиллаад байна, би бол зүгээр заах юмаа заачихаад өөрөөсөө нээх их хүчин чармайлт идэвхи зүтгэл гаргахгүй байхад яг адилхан цалин авдаг байсан гээд тийм байсан уу?
Нэргүй -
байсан байсан. Ажил хийхэд жишээлбэл одоо юу байдгийн хөдөлмөрийн багш гэдэг бол нэг их, гэр ахуйн багш гэж байлаа ш дээ. тэхэд чинь хөдөлмөр. Гэр ахуй гэж ордог байсан юм одоо хоол хийхийг заадаг ч юм уу, одоо оёдол хатгамал заах ч юм уу тэр сайн гэр айхуйн багш нар бол зөндөө л байсан. Тэхдээ хүмүүс бол математик монгол хэлэндээ илүү анхаардаг байсан. Математик, монгол хэл, орос хэлний хичээлдээ илүү анхаардаг. Хүүхдүүд ч тэрэндээ илүү анхаараад тэгээд ер нь тэр хөдөлмөрийн багшийн ажлын үзүүлэлт математикийн багшийн ажлын үзүүлэлт хоёр өөр байхад цалин нь ижил байх жишээний л байлаа. Тиймэрхүү юм бол байсан л даа. Гэхдээ бол эгч нь цалин их ажиллаад бага цалин авчихлаа гэж бодогдож байсангүй ээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
одоо үед бодоход бол нэлээн их юм хийсэн байсан. мөнгөөр үнэлвэр их юм хийжээ гэж тухайн үед авч байсан цалингаас илүү юм хийсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ түүндээ бол би харамсдаггүй.
Баасанхүү -
ммхм тэр бас яг багш нараас тийм санал хүсэлт ч бас гардаггүй л байсан байх ээ? Одоо жишээ нь би энэ ялгаатай хөдөлмөр байна энийг ингэж яг тэр хөдөлмөрт нь зохисон цалин хөлс өгөөчээ гэдэг тийм юс гардаг байсан уу?
Нэргүй -
гардаггүй байсан байх. Тэхдээ хүн л болсон хойно тэр дайны энэ ямар хөдөлмөрлөж байна вэ математикын багшийн хөдөлмөр ямар билээ. Зүгээр нэг шалгалт ч авдаггүй багш нар чинь зөвхөн өөрөө дүнгээ тавиад л одоо юу ч байдаг юм одоо жишээ нь одоо юуны хичээл гэдэг юм дээ одоо биологи ч гэдэг юм уу тээ? Дунд сургуулийн одоо шалгалт авахгүйгээр одоо газарзүй ч байдаг юм уу тухайн үед тэрийг би 42 хүүхдийн юу дүгнээд гаргах математикын хичээлийг 42 хүнд хичээл заагаад, дээрээс нь сэдэв боловсруулаад, тэр сэдвээр шалгалт авах бол хоёр өөр ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тийм биз дээ? аа тийм байна гэдгийг бол тухайн үеийн удирдлагууд байдаг юм уу хүмүүс ард иргэд байдаг юм уу эцэг эх багш нар хэн нь яаж хөдөлмөрлөж байна вэ гэдэг үнэлгээгээ бол мэддэг. Гэхдээ тэрийг тэр үнэлгээг мөнгөөр үнэлж л байгаагүй л байхгүй юу.
Баасанхүү -
аан ингэдэг байж жишээ нь тэгвэл биологийн хичээлд дээрээс тийм сэдэв боловсруулж шалгалт ав гэсэн юм байдаггүй зөвхөн мөтематиктаа байдаг байсан юм уу тээ.
Нэргүй -
тийн. Ихэвчлэн л ерөөсөө шалгалт чинь хаврын шалгалт улсын шалгалт байна ш дээ тээ тэр чинь юун дээр вэ. Математик бол бүүр заавал.
Баасанхүү -
тийн
Нэргүй -
одоо 10-ангид ч ирнэ 9-д ч ирнэ, 8-д ч ирнэ, 4-р ангид ч ирнэ гэх мэтчилэнгээр. Тэхээр л одоо муугаар яривал засгийн газраар яривал сангийн яам гэдэг бол нэг гол юм биздээ тээ?
Баасанхүү -
тийн.
Нэргүй -
дунд сургуульд бол математик гэдэг бол ухаандаа засгийн газраараа сангийн яамархуу юм аа гэж.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
бүдүүлгээр жишиж тайлбарлая. Математикын шинжлэх ухаан гэдэг бол сайхан шинжлэх ухаан дэлхийд.
Баасанхүү -
багшын ажлын үхнд бэрхшээлтэй зүйл юу байгаа вэ? Тэр дундаа математикын багш нь илүү тодорхой бэрхшээлтэй байгаа ш дээ тээ. Тэр нь бас юу байдаг вэ?
Нэргүй -
математикын хичээлийг хүүхдэд зүгшрүүлэхийн тулд суурь мэдлэг зайлшгүй хэрэгтэй.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
өмнөхөө сурахгүй бол дараагийнхыг нь хичнээн сайн заагаад мэдэхгүй. А үсэг мэдэхгүй байгаа хүнд л аав гэж уншдаг юм авдар гэж уншдаг юм гэж заагаад байгаатай ижилхэн болно ш дээ. Тэхээр өмнөх мэдлэг зайлшгүй шаардлагатай. Суурь мэдлэг бага ангийн сургалт сайн байгаад дундын багш дээр хүрээд ирэх юм бол тэр сургалтыг цааш нь дунд ангийн багш аваад явна. Бага ангид дүнгэн данган тааруухан байх м бол цаашаа явахад хэцүү болно ш дээ.
Баасанхүү -
аан
Нэргүй -
за бага ангийн багшид сургуулийн өмнөх насны гэх мэтчилэнгээр бүгд уялдаа холбоотой харилцан шүтэлцээтэй цаашаа хөгждөг.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
нэгийг нөгөөгөөр нь солих ч юм уу нэгийг нь нөгөөгөөс нь шууд авчирч үгүйсгэх арга байхгүй. Бүгд харилцаа уялдаатай. Багшийн ажилд хүн өөрөө чин сэтгэлээсээ өгсөн байхад тэр багш ажлаас гарч чаддаггүй.
Баасанхүү -
аанхан
Нэргүй -
чин сэтгэлээсээ хүүхдэд хайртай чин сэтгэлээсээ мэргэжилдээ хайртай хүн бол ямар ч өндөр цалин, ямар ч өндөр албан тушаал авлаа ч тийшээ явдаггүй л байхгүй юу. Зарим хүн энийг шал тэнэг гэдэг юм. тухайн хүнд бол өөртөө зөв л байхгүй юу.
Баасанхүү -
таны мэргэжлийн одоо сайхан зүйл нь юу вэ?
Нэргүй -
би бол математикын багшийн мэргэжлийг хамгийн сайхан гэж боддог.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
хамгийн сайхан тэргэжил. Ёстой нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гэдэг бол багшийн мэргэжил мөнөөс мөн. Хүмүүс байна энэ хүмүүсийн дотор миний шавь байгаа амьдрал үргэлжилж байна.
Баасанхүү -
за
Нэргүй -
энэ амьдралыг авч яваа хүмүүс бол миний шавь нар. Миний оролцоо байгаа гэж бодоход л надад бахархалтай.
Баасанхүү -
аанхан
Нэргүй -
бидний үеийнхэн тэгж л хүмүүжсэн. Нэгэнт тэгээд тийм тархи толгойд нь тэгээд суулгаад өгчихсөн юмыг одоо бол хэн ч өөрчилж чадахгүй. Би өөрийнхөөрөө л амьдарна. Өөрөө өөрийн бодолдоо үнэнч өнгөрнөө дууснаа гэсэн үг. Би ч бас өөрийгөө өндөрт өргөх дуртай шүү дээ. Сая нөгөө хэний Лектор байна ш дээ “дэлхий чамаар дутна” тэр үнэн.
Баасанхүү -
аан нөгө Батгэрэлийн үү?
Нэргүй -
тийн. Надаар дутна гэж бодож явдаг. Онгирсон юм шиг зарим хүнд бодогдох боловч хүн болгон өөрөө өөртөө итгэлтэй өөрөө өөртөө эзэн, надаар гэр бүл маань дутна, надаар байгууллага маань дутна, надаар дэлхий дутна, улс маань дутна гэж бодож явдаг. Буруудах юм ерөөсөө байхгүй. Би бол бас хоосон яриад байхыг ч хүсдэггүй яриа ам ажил хоёрын нэгдлийг хангахад онцгойлон анхаардаг.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
миний бодсоноор би амьдралдаа яг хэрэгжүүлэх ёстой. Тэрнээс биш зүгээр гоё яриад амьдралд хэлж байгаа хэрэгжиж байгаа хоёр нь алд дэлэмний зөрөөтэй байвал ямар хэрэг байх билээ, ямар аз жаргал байх билээ. Миний бодож байгаа зорилго хийж байгаа юм хоёр маань яг тохирч байх ёстой. Бэрхшээл тааралдана, бэрхшээлгүй юм гэж огт байхгүй саад болгоныг давж байж амьдрах ёстой. Тэр саадыг би давах ёсиой гэж би боддог. Намайг хүн гүтгэж болно намайг хүн буруутгаж болно намайг хүн доош нь хийж болно тэр хамаагүй тухайн хүний хэрэг. Би л бүх хүмүүст сайхан хандвал боллоо.
Баасанхүү -
аан та...,
Нэргүй -
зарим нэгэн хүнийг бясалгалд суугаасай ном уншаасай, гэгээрээсэй гэж хүсдэг. Тэгэх ёстой. Ном ундаггүй хүн амьдрал мэдэхгүй. Хов жив аар саархан өдөр тутмын юм хөөцөлддөг. Хүмүүсийг би өөртөө итгэлтэй яваасай өөртөө эзэн байгаасай цоглог байгаасай. Өөртөө эзэн байж байж өвчин тохиолдсон ч ялна. Өөртөө эзэн байж байж бэрхшээл тохиолдсон ч давж туулна. Тэрнээс биш хүнээс юм хүсээд ном уншуулаад залбираад суух хэрэггүй. Далай багш ч хэлсэн ш дээ чи өөрөө өөртөө эзэн дотроо сүслэн залбираад явж байх ёстой гэсэн.
Баасанхүү -
таныг багшилж байх үеийн хүүхдүүд, таны хүүхэд насны үеийн хүүхдүүд хоёрын хоорондын ялгаа юу вэ? Жоохон дэвшил ч гэмээр юм уу яг цаг үеэ дагаад өөрчлөлт орно ш дээ тиймээ?
Нэргүй -
хүн гэдэг бол нийгмийн бүтээгдэхүүн. Тухайн нийгэмтэйгээ л харьцангуйгаар ямар л нийгэм байна тийм л хүн өсч бойжиж төлөвшиж байгаа гэж боддог. Бидний үеийнхэн бол одоо коммунизмд итгэдэг байх жишээний тээ? Социализм капитализмыг алгаслаа социализмаас тэдэн онд коммунизмд орно. Маркс, Лениний сургааль ийм учиртай л гэж бид нар тийм номлолыг сонсож ирсэн шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
нэг хэсэг нь бол ер нь нийгэм чиг нь өөрчлөгдөж байна гэж санаачгүй л байсан. Би л хувьдаа санаагүй, мэдэхгүй. Явцын дунд ингээд нэг л мэдэхэд ингээд ерөнхийдөө өөрчлөгдөөд ирсэн. За яах аргагүй, үнэндээ бол өөрчлөх ёстой өөрчлөгдөх ёстой байж гэж боддог байсан шүү. Өөрчлөгдөх ёстой байсан учраас өөрчилсөн. Энэ зулуусыг ч юм уу ардчилалыг буруутгаад байх байхгүй. Чухам ардчилалыг хэрэгжүүлж байгаа явц нь тийм хэрэгжүүлэх явцад алдаа гаргасан байж болно. Тэрнээс биш ардчилал бол бас буруу юм биш шүү дээ тиймээ? Хаалттай нийгэмд байсан ш дээ. зөвхөн 2 хөрш рүүгээ юм уу ганц хөрш рүүгээ зорчсон. Одоо бол өөрөө зөв явбал хаана ч очоод юу ч үзэж болох л болсон гэж үзээд тийм байгаа биздээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
юмыг бас хэт үгүйсгээд нэг талыг барьж огтхон ч болохгүй ээ.
Баасанхүү -
Тэгээд та яг социалист нийгэмд амьдарч байх үедээ үнэхээр яг коммунизм руу..,
Нэргүй -
очно л гэж боддог байсан би л хувьдаа. Аан тийн орох юм байж ээ гэж л боддог байлаа. Одоо явцын дунд биш болох нь мэдрэгдэж л байсан шүү.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тиймээ? Энэ нэг л биш.
Баасанхүү -
жишээ нь одоо юунаас, би яг танаас асуух гэж байсан байхгүй юу. нийгэм яг тийм болохгүй талдаа байна тээ? Тэгж мэдэрч байв уу? Юунаас тэгж мэдэрч байв? арай өөр байгаасай энэ ч арай дэндүү юм аа гэдэг юм уу тийм бодол төрж байсан уу?
Нэргүй -
бас зүгээр ер нь янз бүрийн юм уншиж байхаад янз бүрийн хэлмэгдлийн нууц захидал ирдэг байлаа ш дээ тээ.
Баасанхүү -
за
Нэргүй -
за жишээлбэл төв хорооны нууц захидал гээд ирэх жишээний.
Баасанхүү -
нууц захидал гэдэг нь ямар учиртай юм бэ?
Нэргүй -
тухайн хүн ийм алдаа гаргачихлаа, ийм алдаа гаргаж болохгүй. Нам төрийн эсрэг ийм үйл ажиллагаа явуулж байна ч гэдэг юм уу тийм юм яриад байгаа шүү дээ. Тэр юу энэ тэр бол буруу ажилаж байна гэж боддог байсан юм. Хомроголон лам нараа хомроголон, энгийн номхон жирийн хонх дамраас өөр багажгүй лам нараа л. Тэр дотор чинь их юм мэддэг монголд хэрэгтэй хүмүүс байсан. Анхныхаа сэхээтнүүдийг бүгдээрээ одоо Намдаг гуай гэдэг юм уу эсэргүү болоод явчихдаг. Мэдлэг боловсролтой анхны сайн сэхээтнүүдийг үгүй хийсэн энэ тэрт бол эргэлзэх сэтгэл төрдөг байсан шүү. Яахав тэр хүний буруу байсан тэгж байтал боловсон хүчнээр дутаад ирнэ шүү дээ. Тэрэнд бас эргэлзэх сэтгэл төрдөг л байлаа.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
зүгээр хувь хүний хувьд ш дээ. Тэхдээ хамаагүй юмыг бол ярьж болдоггүй хаалттай л байсан үе ш дээ тээ? Хамаагүй яривал өөрөө буруутна өөрөө хэрэгтэн болно ш дээ. Хэн өрөө хэрэгтэн болохыг хүсэх вэ дээ гэж дотроо бодоод амьхандаа хүүхдүүдээсээ нууж хоюулхнаа ярьдаг ч юм уу тэгээл өнгөрнө ш дээ.
Баасанхүү -
аан бас тиймэрхүү. Ер нь хүмүүс...,
Нэргүй -
хамаагүй тийм юм ярьж болохгүй ш дээ. Хамаагүй Цэдэнбал ч гэдэг юм уу тэгж ярьж болохгүй л байлаа шүү дээ.
Баасанхүү -
Цэдэнбал яасан гэнэ ээ?
Нэргүй -
одоо жоохон мартдаг улс байна. Хүрлээ ч гэдэг юм уу. Тэрийг бол бид нар тийм дээд улсуудтай харицахгүй ш дээ зүгээр энэ тэндээс хүмүүсийн ярианаас сонсоно гэхээс биш ямар дэргэд нь ажиллаж байгаа хүм биш бид нар тэр талын юмыг мэдэхгүй ш дээ. Жирийн нэгэн багш хүн дээд тушаалын улсууд ямархуу түвшинд юу хийж байгааг яг нарийн яаж мэдэх юм бэ мэдэхгүй ш дээ. Сайн ч юм их л хийж байсан байх. Тухайлбал манайх сайн хийж бүтээсэн вм бол бишгүй л байгаа ш дээ.
Баасанхүү -
тийн ш дээ
Нэргүй -
тэрийг бол үгүйсгэх арга байхгүй ш дээ. тэрийг хийж бүтээх явцдаа одоо юу гэдэг юм механик алдаа ч гэдэг юм уу тээ тиймэрхүү юмыг мэргэжлийн судлаачид, мэргэжлийн хүмүүс, жинжлэх ухаанч хүмүүс үнэлэлт дүгнэлт хийдэг.
Баасанхүү -
социализмын үед болохоор хамгийн гол нь МАХНам л байсан тээ? Төрийн үүрэг гүйцэтгэдэг. Тэхээр яг төрөөс багш нарын ажилд яаж нөлөөлдөг яаж хянадаг бас яаж дэмждэг ч юм уу тээ хөгжих боломжоор хангадаг байсан уу?
Нэргүй -
би бол одоо бол байна л гэж боддог байсан ш дээ. Нам засгаас, тэр үед бол нам засаг л гэж ярьдаг байсан шүү дээ. Тухайн үеийн удирдах дээд байгууллагуудаас сургуулийн талаас үзүүлж байгаа арга хэмжээнүүд багш нарын тадаар явуулж байгаа бодлого тиймээ, энэ тал дээр бас нэлээн гол анхааралдаа авч ажиллаж байсан ш дээ. Тухайлбал тэр ардын хувьсгалын хэдэн он 71 онд чинь тэр ардын хувьсгалын ойгоор хэд хэдэн аймгуудад иж бүрэн сургуулийн цогцолборыг барьж байгууулж өгч байсан шүү дээ.
Баасанхүү -
за
Нэргүй -
тэр бол яах аргагүй хэрэгтэй байсан. Халуун устай хүйтэн устай тийм сайхан байр ашиглалтанд ороход бол ажиллаж байгаа багшид ч урамтай. Тухайн үед тэр сургуульд ажиллахад их л бахархалтай л байсан. Одоо ч бахархал нь хэвээрээ байгаа. Тэгээд зарим сургуулийн хангалт энэ тэр тааруу байсан газар байдаг л байх л даа. Би нэг газраа суурин байсан хүн шүү дээ.
Баасанхүү -
одоо жишээ нь та ингээд сургуулиа төгсөөд математикын багш боллоо.
Нэргүй -
аанхан
Баасанхүү -
тэгээд төгсөөд нэгэнт багш болчихсон тэгээд хүн цаашаа хөгжих боловсрох хэрэгтэй. Энэ боломж ер нь багш нарын хувьд хэр байсан бэ?
Нэргүй -
багш нарын хувьд чинь цаг зав гэж ёстой бараг байхгүй.
Баасанхүү -
аанхан
Нэргүй -
өөрөө сонирхолтой өөрөө дуртай л болохоос биш тэр зав бол маш бага. Нэг багшид оногдох хүүхдийн тоо, хүүхдийн толгой бол шуудай саванд юм чихиж хийхтэй адилгүй. Яг чиний тархи толгойд би энийг хийх ёстой юм аа тийм хүлээж авах чадвар шаардлагатай. Тэгээд өөр нөгөө суругчидаас шалтгаалдаг учраас хүссэнээрээ байлгаж чаддаггүй.
Баасанхүү -
хүнтэй ажиллана гэдэг бол...,
Нэргүй -
тийн хүнтэй ажиллана тэгээд хүүхэдтэй ажиллана гэдэг бол бас тийм хялбар юм биш. Харсаар байтал өнөө хүүхдийг өөрийгөө ерөөсөө шатаж дуусгана гэсэн үг. Багшийн ажил бол.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
өөрөө шатаад л өөрөө жинхэнэ түлэгдэнэ л гэсэн үг. Яагаад тэгж байгаа гэхээр харсаар байтал чи юм ойлгоогүй байвал тэр чигээр нь за ойлговол ойлг байвал байг гээд орхичихож чадахгүй ш дээ. Аль болох ойлгуулахын тулд маш их илүү цаг гаргана. Заавал тэрнээс цалин нэхэхгүйгээр чамайг зөв хүмүүжилтэй болгох гэж гэрээс чинь авчирна, суулгана.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
гарыг чинь угаалгана, соёлтой боловсон цэвэрхэн үзэмжтэй хувцаслуулна, үсийг чинь засуулна, усанд оруулна, эцэг эхтэй нь ярина, ойлгохгүй байгааг нь ойлгуулна гэх мэтчилэнгээр олон юм хийх шаардлагатай болно ш дээ. Тийм учраас яг өөртөө тавих өөрийн гэр бүл үр хүүхэддээ тавих цаг маш хомс. Тэр талаар бол багшийн маань өөрийнх нь үр хүүхэд хоцорчих гээд байдаг тийм юм байдаг.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэртээ тэрэнгүй хүний хүүхдийг л гээд сурчихсан хүн чинь тэр зуршилаасаа хэзээ ч гарч чадахгүй. За би өөрийнхөө хүүхдэд заана энэ алдааг чинь орхичихъё гэж чаддаггүй л байхгүй юу. Малдаа явсаар байгаад малчид шуурганд төөрчихлөө осол эндэгдэл болоод байна гэдэг тэрэнтэй ижилхэн нэг л хүүхдэд заах гээд л тухайн багш тэгээд ухамсарлачихсан тэрний төлөө зүтгэдэг л бол тэрийг зааж байж л ойлгуулж байж л сална.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэгээд малчин маань малынхаа хойноос явдаг шиг л багш тэр сурагчийн хойноос явдаг байхгүй юу. Тийм байдаг учраас ар гэрийн ажил, өөрийгөө боловсруулах, ахих талын юм бол хоцрогдох тал бий. Гэхдээ бол яахав залуу хүнтэй, хүүхэд багачууд гэдэг бол дандаа сайхан инерги орчиндоо түгээдэг учраас тэр хэрээрээ багш бол сайн юм зөндөө авна ш дээ. Сайн руу чиглүүлэх зөв зам руу оруулж авах хатуу бат суурин дээр бөх бат хадагчихсан юм шиг тэрийг өөрчилж авдаг. Давуу сайхан юм бол багшийн ажилд асар их бий ш дээ. Тэхдээ багшийн ажилд үнэхээр чаддаг хүн чаддаггүй хүн гэж байдаг. Чаддаг хүнд бол үнэхээр ховор сайхан мэргэжил. Чаддаггүй хүн бол эртхэн зайгаа тавиад өгөх хэрэгтэй хүний хүүхдийг ч хоролчихно өөрөө ч хүндэрчихнэ ш дээ.
Баасанхүү -
тийм байна хүний бараг амьдралыг шийдэх шахуу юм байна ш дээ тээ?
Нэргүй -
тийн тэгэлгүй яахав. Тэр хүүхдийг чи математикч болвол дээр чи дуучин болвол дээр чи дуугаар явсан нь дээр.
Баасанхүү -
таны ингээд багшаар насаараа ингэээд багшийн ажил хийсэн тээ, бас нэг гол баримталж явдаг зарчим гэж байгаа ш дээ?
Нэргүй -
ммхм
Баасанхүү -
тийм зүйл чинь юу вэ? Юуг хичээж юуг баримтлаж ирсэн бэ?
Нэргүй -
эрүүл байх ёстой хүүхдүүд ээ. Эрүүл байж байж ном сурна. Толгой чинь өвдөж байна уу юу чинь өвдөж байна вэ үзүүлнэ хөө. Яамаар байна вэ биеийн тамираар эмчилмээр байн уу, европ эм тангаар явмаар байна уу, хэвтэж эмчлүүлмээр байна уу, эсвэл зүгээр залхуугаасаа болоод байна уу гээд эхний ээлжин хүүхдүүдэд эрүүл байх хэрэгтэй гэж шаардлага тавьдаг. Эрүүл болчихсон хойно нь би чиний багш би чамайг зөв замд чинь оруулна. Чамд сурах асар их боломж бий. Би чамд өөрийн мэддэг чаддаг бүхий л юмаа чамд зарцуулах болно. Бүгдээрээ хамтарч ажиллана гэж. Муу хүүхэд гэж ерөөсөө байхгүй. Муу багш гэж байна. Би одоо багш минь чамд баярлалаа гэсэн хүүхдийг ч гэсэн хэрвээ өөр сайн багш байсан бол өшөө илүү энэнээс илүү байх байлаа. Зүгээрээ гээд би өөрийгөө чамлаж явах бас дуртай.
Баасанхүү -
ммхм багш нарийн нэг юу ч заасан сурдаггүй...,
Нэргүй -
тэр юуг нь л нээж чадаагүй байхгүй юу.
Баасанхүү -
аанхан
Нэргүй -
тийм юм сурдаггүй хүн бол байх ёсгүй дээ маш ховор. Оюуны хомсдолтой нь нотлогдоогүй л юм бол, эрүүл л юм бол сурах ёстой ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
бидний үед тэгж дээрээс шаардлага тавьдаг байсан. Бид ч тэгж бодож явж багшийн ажлыг хийж ирсэн дээ. Багшийн ажил бэрхшээлтэйгийн хувьд бэрхшээлтэй ш дээ. Хүүхэд тухайн үедээ ойлгохгүй, миний төлөө яваад байна гэдгийг мэдэхгүй ш дээ. Сүүлд л багш маань тэгж ирж билээ багш маань тэгж билээ гэж бодож байгаа болохоос биш тухайн үедээ бол зөрөөд л байвал сайхан юм шиг бодогддог хүн тааралдана ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
эцэг эх нь ч хувь заяа нь мэдэг. Төрсөн өдрийн төөрөг гарсан өдрийн гараг би ч гэсэн номгүй өссөн болоод л байна гэж хэлэх хүн гарна ш дээ. Хүн болгон адилгүй адилгүй тээ бусдаас эхний ээлжинд номтой болох юмсан гэж боддог болгоно.
Баасанхүү -
гэхдээ бас их нэр хүндтэй.
Нэргүй -
нэр хүндтэй нэр хүндтэй байлгүй яахав.
Баасанхүү -
тэр социализмын үед эцэг эхчүүд хүүхдээ ерөнхийдөө нэг багш нарт даатгачихдаг байсан гэдэг тийм яриа байдаг ш дээ тэр яг тийм басан уу?
Нэргүй -
багш нарт даатгана ш дээ. Багш нарт даатгалгүй яахав.
Баасанхүү -
тэхээр яг тэр ч хэмжээгээрээ багш нарт илүү хариуцлага ноогддог байсан байх тээ?
Нэргүй -
тийн. Нэг хэсэг 7-р анги дөнгөж төгссөн хүүхдийг мал дээр гаргана гээд ажиллуулдаг байсан. Тэгээд одоо мал тэр бол бас л дэмий л ажил байсан байна лээ. Мал маллаж үзээгүй одоо аймгийн төвийн хүүхдийг чинь мал дээр гаргаад яах ч билээ.
Баасанхүү -
тэгээд илгээлтийн эзэн болгоод уу?
Нэргүй -
тийн илгээлтийн эзэн болгоод. Тэгдэг л байсан тэгээд яахав дээ. Сайн муу сайхан муухай алдаа оноо аль аль нь л байсан байх даа. Гэхдээ алдахаас оносон нь илүү их байдаг.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
70-аад оны үед их сургуулийн математикын ангийн төгсөгчидийг одоо манай сургуулийнхан бэлдэнэ гэхэд нэлээн их цаг хугацаа хэрэгтэй болох байх гэж боддог юм. Би ямар шалгалт авч байгаа багш нь биш гэхдээ...,
Баасанхүү -
чанарын хувьд?
Нэргүй -
чанарын хувьд зүгээр тэгж боддог байхгүй юу.
Баасанхүү -
одоо энэ нийгэм солигдсоноос болоод ер нь зөвхөн боловсрол ч биш хаа хаа газар тийм янз бүрийн юмны нэг тогтсон хэм алдагдсан ш дээ тээ?
Нэргүй -
тийн хэм алдагдсан.
Баасанхүү -
таны багшийн ажлын хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?
Нэргүй -
одоо хүүхэд хичээл хийх гутрахтай адилхан итгэл сэтгэл багш шавийн тэр барилдлагааны дотно харьцаа жоохон алдагдсан юм шиг надад санагддаг юм.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
орчин цагт чинь. Зүгээр ерөөсөө бид нарын багшийн ажлын амьдралын баталгаа чиг л бас бэлэн байж байдаг. Эмнэлэгт очоод төрнө тэгээд эмнэлэгт хамаг юм нь бэлэн.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
эх хүнд төрсөн эх хүнд бүх юм бэлэн л байдаг байсан. Одоо бол бас зохих хэмжээгээр өөрөө зохих бэлтгэлээ хангах хэрэгтэй болж байна ш дээ. Тэхээр тухайн хүн чинь бас өөртөө анхаарах хэрэгтэй болж байна даа орчин цагийн багш бол. Тэр үед бол бид нар ажиллах сонирхолтой учраас амралтаа ав гэж байхад бараг амралтаа авахгүйгээр давтлага өгөөд л ангидаа ирээд л хүүхдүүдтэйгээ уулзаад л цүдийсэн том гэдэстэй тэгээд л явдаг байлаа ш дээ. Миний хүүхдүүд цэцгээ услаарай багш нь энийг чинь хийж өгөх үү гээд л. Амралтаа авчихсан тэгж явж байгаад л амаржина ш дээ. Тэглээ гээд хүндрэл гарч байсангүй, хүүхэд маань ч өвчтэй зовлонтой гарч байсангүй. Эв эрүүл сав саруул хүүхэд л төрж өсөж бойжиж байлаа. Тэр бол их олон хүчин зүйл нөлөөлсөн байх л даа. Иддэг уудаг нь ч нөлөөлдөг байх, агаар нь ч нөлөөлдөг байх, эцэг эхийн сэтгэл санаа чиг л нөлөөлдөг байх юм юм л нөлөөлсөн байх. Одоо бол бас тэгж болохооргүй байгаа байлгүй дээ өөр болсон байх л гэж бодож байна.
Баасанхүү -
одоо ер нь тэр социализмын үеийн багш нарын нэр хүнд өндөр байсан одоогийхтой харьцуулахад. Одоо болуул тэр болгон хүүхдүүд багш болъё гэж бодохоо ч байсан цалин хөлс үнэлэмж, тэгээд бас амьдралын баталгаа нь ч бас бага болчихсон ш дээ. Та энэ талаар юу гэж боддог вэ?
Нэргүй -
тэр үнэн шүү. Багшийн ажил бол асар хүнд ажмл учраас хүмүүс багшийн ажил руу орохгүй гэж байна ш дээ.
Баасанхүү -
хүнд хэрнээ үнэлгээ багатай.
Нэргүй -
тийн үнэлгээ багатай. Тэр үнэн шүү. Үнэлгээ бага, үнэлгээ бага. Тухайн үед бол өөрснөө сайн багш гэдэгт одоо хаашаа юм өөрийнхөө мэргэжлийн дур сонирхолд явж байсан байна л даа.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
одоо бол орчин цаг ийм болохоор бас арга ч үгүй юм уу даа. Ердөө юу гэж бодох вэ гэхээр тэр үед бол болж байсан юм байнаа гэж ойлгодог. Хувьдаа яахав болж байсан. Одоо бол яахав багш мэргэжлийн үнэлгээг нь жоохон өндөр болгож өгөхгүй бол хэцүү шүү дээ.
Баасанхүү -
нийгэм нь өөр болчихсон байгаа болохоор болохгүй байгаа байх тээ?
Нэргүй -
тийн нийгэм нь өөр болчихсон. Ямарваа нэг зүйл бол тухайн нийгэм цаг үетэйгээ зохицож явах ёстой гэж би бодож байна. Гэхдээ дандаа урдахаа муу хэлээд яахав. Эсвэл дандаа цагаанаар бодоод юм уу эсвэл дан хараар бодоод байх явдалгүй.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
цагаан нь ч байх ёстой хар нь ч байх ёстой. Түрүүчийнхээ үерүүгээ буудвал дараагийн чинь үе чамруу юугаар буудна гэдэг билээ, тэр үнэн үг шүү.
Баасанхүү -
одоо та түрүү хэлж байсан ш дээ нөгөө дунд сургуулийн нөгөө хичээлийн агуулга харьцангуй хүнд гээд.
Нэргүй -
хүнд ш дээ. Тийн хүнд. Одоо бол бас төрөлжсөн болсон байна. төрөлжүүлээд одоо юу байдгийн нэг англи хэлэнд сонирхолтой болоод ирвэл...,
Баасанхүү -
сонгож ороод уу?
Нэргүй -
тийн сонгоод хэлээ гүнзгий үзээд. Нэг талдаа сайн боловч нөгөө талдаа хүүхэд жоохон мохдог.
Баасанхүү -
тийм байсан гэж үү?
Нэргүй -
тэгэлгүй яахав. Физикээр их сургууль төгссөн физикийн багшийн хэмжээнд хахуу дунд сургуулийн физик чинь бас хүнд шүү дээ. Физик мэдэх хэрэгтэй, математик мэдэх хэрэгтэй. Химийн шинжлэх ухаан гэдэг чинь бас тийм хялбар юм уу ойлгоогүй хүндээ бол. Хэцүү шүү дээ. Тэр бүгдийг нэг хүн мэднэ гэдэг бол хэцүү.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэхэд бол хуучин дунд сургуулийн программ бол асар хүнд. Тэр программыг боловсруулах тал дээр арай хөнгөвчилж орчин цагтайгаа зохицуулах талаар тээ хуучинтай нь уялдаа холбоотой байлгах талаар программ боловсронгуй болгох шаардлагатай.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
холбогдох байгууллагууд. Тэгж л сургуулиудад хэрэгжинэ шүү дээ. Тэгж байж багш хэрэгжүүлнэ шүү дээ. Багшийн ажлын үнэлгээг өндөр болгох хэрэгтэй, амьдралын баталгааг нь бодох хэрэгтэй, ахуй хангамжыг нь сайжруулах хэрэгтэй. Хүнийг бас зөвхөн..., одоо бол өөр шүү дээ. Бидний үед бол бас одон медаль авна. Тэрүүгээрээ баярлана. Энийгээ хараад гоё тээ? Нэг хүүхдийн сургалтын төлбөр биш шүү дээ.
Баасанхүү -
тийн
Нэргүй -
тийм учраас материаллаг тал руу бас бодолцох нь зөв л дөө. Бүх юмыг мөнгөөр үнэлнэ гэж байгаа юм биш.
Баасанхүү -
тийн
Нэргүй -
тодорхой хувийг хийж бүтээе гэсэн эрмэлзэл..., ажлын чанарыг бас зөв үнэлж амьдралын баталгааг нь хангаж өгч байвал үр дүнтэй байх байх аа л гэж бодож байна.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
нэг багшид оногдох хүүхдийн тоог багасгаж бүх л талыг бодолцох шаардлагатай гэж хувь хүний хувьд л бодож байгаа шүү дээ тээ. Дэлгэрүүлээд нарийн яривал төрөл төрлийн зүйл мартагдаж болох л юм. Өөрөө бол сайн лекторын чадвар эзэмшсэн байх хэрэгтэй. Мэргэжлээ бүүр А, Б-гүй сайн мэддэг байх хэрэгтэй. Тийм байхад бол хүүхдүүд бол шууд дагна ш дээ. Одоо чинь багшийн мэргэжил хүнд болохоор багшийн ажлыг олигтой оюуны чадамжтай нь сонгохгүй тааруухан нэг нь сонгочихоод, тааруухан багш болохоор тааруухан сурагчид бэлтгэж гаргана ш дээ.
Баасанхүү -
бас гол ялгаа нь энэ юм байна тээ? Социализмын үед бол хамгийн аонц сурдаг хамгийн ядалтай орж сурдаг байсан юм байна тээ?
Нэргүй -
тэгэлгүй яахав дээ?
Баасанхүү -
өө яг тийм юм байна ш дээ.
Нэргүй -
ер нь тэр үед ерөнхийдөө энэ маань сайн багш болно энэ эмч болгоно гэж боддог л байж л дээ. Хамгийн түгээмэл мэргэжил бол эмч, багш. Эцэг эхүүд ч гэсэн эмч, багшыг дээдэлдэг хамгийн ойр байх мэддэг мэргэжил нь тэр байсан.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
одоо бол нэлээн хэрсүүжсэн эцэг эх нь арыг нь даатгадаг арыг нь мэддэг, хүүхдийнхээ хувь тавиланг тэгээд л тийм мэргэжилтэй ийм мэргэжилтэй гээд багаас шийдүүлээд байдаг. Тухайн үед чинь биднүүсийн үед нарийн юм байгаагүй л дээ. Ямар хуваарь ирнэ тэрнээс л шалтгаална ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
яхав тэгээд эцэг эх нь урлагийн хүмүүс энэ тэр байвал одоо туслах ажилчин хийж байгаад дуртай сонирхолтой ангид суралцсан тохиолдол байдаг л юм байна лээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
бид нарын хувьд бол байгаа хэдийг нь аваад олдохгүй.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
хувь хүнийхээ хувьд их сургуулийн физик математикаар төгсөөд алдаагүй.
Баасанхүү -
Та ингээд яг багш хүний хувьд жигшдэг, ийм зүйл ёстой байж болохгүй гэж боддог тийм юм юу вэ? Багш хүний хувьд байж боломгүй зүйл юу байдаг вэ? Таны бодлоор
Нэргүй -
багшийн ажил болуул бизнесийн ажил биш.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
мөнгө олох ажил биш. Багшийн ажил болон дараа нь эмчийн ажил бол тийм зөвхөн мөнгө олох ийм юм руу шилжчих юм бол багшийн ажил биш. Ямар утгаар хэлээд байгаа вэ гэхээр чи ойлгож байгаа байх.
Баасанхүү -
аанхан
Нэргүй -
тухайлбал хичээлээ нэг заасан болчихоод л хүүхэд хоцрогдихлоо гээд давтлага өгөөд давтлагаараа мөнгө авахыг боддог, давтлагаараа мөнгө олохыг бодож байгаа багшийн ажил бишээ. Тэхээр л цаанаасаа л ерөөсөө дээр дээрээсээ багшийн ажлын үнэлгээг зохицуулах хэрэгтэй байхгүй юу. Тийм учир тааруухан багштай тохиолдолд хичээлээ гойд биш гоц биш заачихаад давтлагаар заагаад давтлаганы мөнгө гээд тусдаа мөнгө аваад байх тийм юм руу шилжвэл эвгүй дээ мөн.
Баасанхүү -
ммхм гэхдээ ер нь нэг тийм байсан ш дээ. Тийм юм болсон шүү.
Нэргүй -
сонссон.
Баасанхүү -
таны үед бол ерөөсөө тийм юм байгаагүй ш дээ тээ?
Нэргүй -
байгаагүй яалаа гэж тийм юм байхав. Тэртээ тэрэнгүй хүүхэд гэдэг чинь тэр математикыг тааруухан сурч байгаа боловч байна ш дээ намайг өөрийнхөө төлөө зүтгээд байна уу, үнэхээр заах гээд байна уу цаг нөхцөөгөөд байна уу анадахгүй ш дээ. 10-р ангийн хүүхэд тэр битгий хэл 7-р ангийн хүүхэд мэднэ ш дээ.
Баасанхүү -
тэгнэ ш дээ.
Нэргүй -
тийн том болсон хойноо ч төгссөн хойноо ч хүүхдүүд ярина, тухайн үедээ ч бас хүүхэд мэднэ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
хүүхэд чинь ухаантай басаж болохгүй ш дээ. Хэрэгтэй хэрэггүй энэ багш миний төлөө явж байна уу явахгүй байна уу мэднэ. Яахав цөөн тооны хүүхэд анзаардаггүй тэр талаараа тэгж ингэсгээд өнгөрдөг байлаа гэхэд юм сурч мэдье гэсэн оргилуун хүсэл эрмэлзэл тэр хүүхдүүдэд өчнөөн байгаа.
Баасанхүү -
ммхм таны одоо багшийн ажил хийсэн байсныхаа гол бахархдаг зүйл чинь юу вэ? Гол ч яахав ер нь бахархал юм байна.
Нэргүй -
ерөнхийдөө хүүхдийг хүн болгож төлөвшүүлж амьдрал хөдөлмөрт бэлтгэж байгаа юм чинь бахархалтай байлгүй яахав. Тийм биз дээ?
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
5-р ангийн ч байдаг юм уу, 4-р ангийн жаалууд л бидний гар дээр л ирнэ шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэр хүүхдийг хоног хоногоор, жил жилээр өсж томрохыг, хэрсүүжиж томоожихыг, юм сураад төгсөөд ажи хөдөлмөрт орсон байхыг нь харах, айл гэр болчихсон байхыг нь үзэх тэр бүгд багшийн баяр бахархал байдаг байхгүй юу. заавал том болчихсон хойноо гэж байгаа юм бишээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
өгсөн үүрэг даалгаварыг алдаа дутагдлыг засчихсан маргааш нь орж ирэх, нөгөөдөр нь орж ирэх, 7 хоногийн дараа, жилийн дараа өөр болчихсон байх бол багш бид нар өөрийнх нь хөдөлмөрийг өөрт нь үнэлээд харуулж байгаа нь тэр байхгүй юу. Тэгээд ер нь алдаагүй бахь байдгаараа өөрчлөгдөөгүй байвал чи өөрөө багш та өөрөө өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Таны хэлсэн ярьсан заасан сургаж байгаа чиглүүлж байгаа чинь энэ хүнд хэр зэрэг хүрч байна гэдгийг тухайн хүнээсээ л хараад багш өөрөө өөрийгөө үнэлэх хэрэг шүү дээ.
Баасанхүү -
тийн. Харилцаа нь аягүй чухал юм байна тээ?
Нэргүй -
тийн харьцаа чухал, итгэлцэл чухал. Тухайн хүнд чин сэтгэлээсээ л ханддаг байх хэрэгтэй. Хуурамч өнгөцхөн ийм юмыг хүүхэд бол хэзээ ч анддаггүй байхгүй юу.
Баасанхүү -
аанхан
Нэргүй -
тийм юм бол ховорхон л доо. Тэхдээ олон хүн сайнтай муутай байдаг шиг багш ч гэсэн сайнтай муутай л байна ш дээ. Бүгдээрээ сайн багш болчихдог юм бишээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
заримдаа бол хүний хүүхдийг ингэж алж байхаар ажлаа тавиад өгчихөөсэй гэсэн бодол төрөх нь бас байна шүү дээ тээ хүн хараад. Эмчийн ажил багшийн ажил их хүнд. Тийм ч учраас одоо аргагүй эрхэнд зарим багш зарим газрууд ажил хаялт зохион байгуулаад цалингаа нэмүүлж байан удаатай шүү дээ тээ?
Баасанхүү -
тийн ш дээ 90-ээд онд тээ. 94, 95 онд байх аа тээ?
Нэргүй -
тийн. 94 он хавьца л байх.
Баасанхүү -
тэхэд ямар ямар шаардлага тавьж байсан бэ?
Нэргүй -
багш нарын цалинг л нэмэгдүүлэх гэж л байсан ш дээ. Ачаалал их манайх чинь сургуулийн насны хүүхэд олонтой дунд сургуулийн насны хүүхэд олонтой учраас нэг багшид оногдох хүүхдийн тоо нэг ангид хүүхдийн тоо ихсэчихээд байгаа байхгүй юу. Хүүхдийнхээ тоотой шууд багш нар хамааралтайгаар сургууль багш нараа бэлтгэх ёстой л доо.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэрэн дээр бас жоохон алдагдсан байлгүй дээ. Одоо бол хувийн сургуулийн нэг багшид оногдох хүүхдийн тоо 20 орчим л юм байна лээ ш дээ. Тэр бол 20 байхад бол болж л байна. Дээр үед чинь 42 зарим тохиолдолд 45 хүрдэг байсан ш дээ. тэр бол 45 минутанд яаж 45 хүүхдэд тухайн багш тулж ажиллаж чадахгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
хүүхэд бүрт л тулж ажиллах шаардлагатай. Бүх хүний ойд ганц самбар шохой 2 нийлүүлээд тэрийг уураг тархинд нь хийчихнэ гэж байхгүй ш дээ. Нэлээн хугацаанд тулж ажилласны дараа самбарт нэгэн жигд ойлгодог хүмүүсийн хувь 50-аас дээш болдог. Тэр үлдсэн нь одоо нэг удаагийн ярилтаар ойлгохгүй ш дээ. тэр багшийн заасныг гэртээ очиж үзэж харж байж ном уншиж байж тэгж байж өөрийн болгож авна гэхээс биш зүгээр нэг багшийн заасныг тухайн үедээ за тийм байна энэ бодлогыг ингээд заадаг юм байна энэ ингээд гарах гэж байгаа юм байна ш дээ гэж бодоод ч гэсэн дараагийнхтай өөрөө хийж амжихгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм тэгээд яг хүүхдүүдийн тоо танхимд сууж байгаа хүүхдүүдийн тоо багшийн ажилд бас чухал нөлөө үзүүлнэ ш дээ тээ?
Нэргүй -
үзүүлэлгүй яахав. Үзүүлнэ ш дээ.
Баасанхүү -
яг тийм ялгаа нь илт харагдах уу?
Нэргүй -
илт байлгүй яахав. Цөөн байх шаардлагатай.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
орчин нөхцөл нь сайн байх шаардлагатай. Хөдөө орон нутагт багш нар ажиллуулъя гэвэл ахуйн хангамжин дээр анхаарах хэрэгтэй, мэдлэг боловсролтой сурагчдыг багшийн багшийн ажилд сайн сургах шаардлагатай.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
би бол гоц биш эгэл жирийн ерийн сурагчдыг хэвийн хэмжээнд бэлтгэх талаас нь ярьж байгаа юм. гоц бол тусдаа гарч ирнэ. 10жилийн суурь тавигдчихсан байвал их сургуульд бол бас их учиртай.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
бага ангийн боловсролыг зөв өгсөн байхад дунд ангид учиртай.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэгээд түрүүчийн ярьж байсан уялдаа холбоо алийг нь аваад хаячихаж болохгүй. Одоо харин цэцэрлэгийн багш цэцэрлэгийн сургалтын хувьд өөрчлөлт орж цэцэрлэгийн багшийн цалин энэ тэр бол бас зохих хэмжээгээр бас арай нэмэгдсэн байх аа. Цэцэрдэгийн багш бол бас хэцүү ажил ш дээ. Хүн нээх олон хүүхдүүдийн шуугианд юун дунд сургуулийн..., би сүүлийн жилүүдэд бол зөвхөн 9, 10-р ангиудад 10-аад жил заачихсан байхгүй юу. Тэр дагнаад явах бол бас их ач холбогдотой байдаг шүү.
Баасанхүү -
гаршдаг?
Нэргүй -
гаршчихдаг байхгүй юу. Уул нь бол ингэдэг ш дээ хүн чинь бүүр багаас нь авбал, 4-р ангис, 5-р ангиас нь тэгээд цаашаа үргэлжлээд байвал бас нэг зүгээр. Дан 9, 10-р ангид заагаад байх бол бас нэг зүгээр. Тооноос чанар гэж байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
синусын тиорем, косинусын тиоремийг нэг жил заачихсан хүн дараагийн жил хүүхэд яавал амархан ойлгох билээ, ямар бодлогыг сонгож авах нь зүйтэй билээ тиймээ. Гэрт ямарыг өгвөл дээр вэ, ангид алийг нь сонговол эхний 15 минутанд алийг хийлгэвэл дээр вэ гэдгийг үнэлдэг болоод ирнэ ш дээ.
Баасанхүү -
Тэхээр багшын ажилд бас зөвхөн багшийн хичээл зүтгэлээс гадна өөр олон зүйлүүд...,
Нэргүй -
маш олон зүйл байлгүй яахав дээ. Дээрээс нь программ гэж байна. Тэр программыг маш зөв хүүхдийн нас биеийн онцлогт манай нөхцөлд тохирсон программаар хичээллүүлэх шаардлагатай. Гоцыг нь яахав, жирийн хүүхдийн программ ямар байх юм. Дандаа багаасаа хэлний мэргэжилтэй сайн хэлтэй хүн болъё гэвэл орос хэлийг яаж тавиад англи хэлийг нь яаж заагаад суурийг нь яаж тавьж өгөх вэ.
Баасанхүү -
тэхээр манайд социализмын үед манай тэр дунд сургуулийн программ ямархуу байна гэж боддог байсан бэ?
Нэргүй -
хүнд байна гэж боддог. Аль хичэлийн программ асар хүнд байсан. Одоо бол харин дандаа одоо хэл талаар нь гүнзгийрээд тээ. Математик талаар нь нэг гүнзгийрээд. Одоо сэтгэн бодох бүтээх, урлан бүтээх талаар нь гүнзгийрдэг ч юм уу тэр талаар нь түлхүү оруулбал арай хувь хүнд цаашдаа ажиллаж хөдөлмөрлөхөд өгөөжтэй.
Баасанхүү -
хүний амьдралд ингээд нэг үйл явдал гүн гүнзгий нөлөөлсөн ч юм уу тийм зүйл тохиолдож болно доо тээ.
Нэргүй -
болно ш дээ.
Баасанхүү -
тийн таны амьдралд тийм юм тохиолдож байсан уу?
Нэргүй -
хүнд бол тохиолдолгүй яахав. Янз бүрийн юм байна ш дээ. Хүнд байдаг баяр гуниг аз жаргал, азгүйтэл ямар ч хүнд байдаг юм. Ямар ч гуниг азгүйтэл тохиолдоогүй хүн бол амьдралд маш бага л хувийг эзлэх байх даа.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
хүнд юу л тохиолддог вэ тэр бүгд л хэн нэгэн хүнд тохиолдох л ёстой. Ижилхэн. Өнөөдөр би инээж байв ч маргааш уйлж болно. Өнөөдөр би баярлаж байв ч маргааш гуниж болно.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
Дашбалбарын сайн яруу найрагчдын шүлэг, найраг өгүүллэгүүдэд бас дашрамд хэлэхэд одоо ч учир утгыг нь тайлбарлаж байх хэрэгтэй. Багш хүн байна ш дээ тиймээ зөвхөн математикын багш гэлтгүй математикын багш бол анги удирдсан багш. Тэр хүүхдүүдийн эцэг эх гэсэн үг. Тийм учраас тэрний юунд сонирхолтойг нь мэдэж ямар мэргэжилтэй болгох далаар ядаж 2 мэргэжлээр Дуламсүрэнг бэлтгэх хэрэгтэй. Эхний ээлжинд энэ хуваарь нь ирдэг юм бол Дуламсүрэнг сэтгүүлч болгох юмсан.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
сэтгүүлч болгож чадахгүй бол одоо яадгийн энэ чинь одоо яадгийн монгол хэлний мэргэжилтэн болгоё. Энэ эх хэлээ гүнзгий судалж бас нэг өөрөө амьдралаа аваад явчихна. Монгол улсад ч хэрэгтэй цаашид дэлхийд хэрэгтэй хүн болохыг хэн байг гэхэв гэж бодож тэр мэргэжилд түлхүү анхаарч бололцооны хэрээр эцэг эхд нь нөлөөлж санаа тавих хэрэгтэй. Тэгж байж сайн эмч болгоно. Тэгж байж би тухайлбал хамгийн сүүлийнхээ төгсөлтийн 2 хүүхдийг би эмч болгосон гээд яриад байна.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
сайн эмч нар болсон. Би бол эмч болоосой гэж бодож байсан гэх мэтчилэнгээр. Тэр бол чухал үүрэг. Заавал боловсролын яамнаас ирсэн сургуулийн захиргааны ч юм уу дүүргийн шалгалтанд өндөр амжилт үзүүлэх нь гол үзүүлэлт бишээ орчин цагт.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
тэр бол нэг их юугүй бол нэг ноён нуруутай байгаад тухайн хүүхдийн хүмүүжил зорилго одоо ёс суртахуун төлөвшил юунаас илүү.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
зөвхөн онц судаг..., онц сурдаг хүн болгон сайн байдаг юм биш шүү дээ. Онц сурвал сайн л даа.
Баасанхүү -
бас хүмүүжил сайтай тээ?
Нэргүй -
бие нь эрүүл хүмүүжил нь зөв байх шаардлагатай.
Баасанхүү -
таны амьдралын одоо бусад хүмүүсийнхээс ялгагдах онцлог юу вэ?
Нэргүй -
тэгээд л давтсан болно доо. Би өөртөө итгэлтэй хүн. Ерөөсөө ажил эрхлэж байх зүгээр суух л дургүй. Би Цогзолмаа гуайг шүтдэг. Яагаад гэвэл Цогзолмаа гуай 80 гарсан хүн тийм байхад залуучууд яагаад сайхан байж болохгүй гэж. Тийм биз дээ.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
суут хүмүүсийн амьдралыг биширдэг. Хичнээн бэрхшээл тохиолдож байсан ч тэр бэрхшээлийг даван туулсан нь дараагийн хүнд сургамж болдог. Англи хэл дээр их зохиолуудыг уншиж чаддаггүй юм аа гэхэд би монгол хэл дээр гарсаныг нь уншихыг хичээдэг. Сонгодог, дуурь, бүжиг үзэх сонирхолтой.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
гэх мэтчилэнгээр энэ бүхэн бол миний энэ дайны байгаад тус дэм болж би өөрөө өөртөө эзэн болж өөрөө өөрөөрөө бас зохих хэмжээгээр бахархаж энэ дайны яваа гэж боддог. Эрүүл мэндэд ч гэсэн эргээд энэ маань өөрийн бодол санаа эрүүл мэндэд нөлөөлдөг гэж боддог. Шинэ хэвлэгдэж байгаа номг заавал эрдэмтэн мэргэдийнх гэхгүй залуу хүүхдийн оюутан хүний номыг ч хамаагүй авахыг нь авч гээхийг нь гээх дуртай.
Баасанхүү -
ммхм
Нэргүй -
заавал хүнийг албан тушаал гавъа шагналаар нь дугаарлаж онм уншихдаа шилж сонгодоггүй ээ. Авахыг нь аваад орхихыг нь орхидог доо.
Баасанхүү -
за баярлалаа танд.
Нэргүй -
чамд ч гэсэн баярлалаа. Хамгийн сайн сайхныг хүсье. Ажил мэргэжилдээ эзэн болж эх оронд хэрэгтэй дэлхийд хэрэгтэй хүн болоосой гэж хүсч байна.
Баасанхүү -
за ёстой их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.