Ichinhorloo


Basic information
Interviewee ID: 990609
Name: Ichinhorloo
Parent's name: Shiyaar
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1928
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education: Child investigator
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdene sum, Töv aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За өнөөдөр 3 сарын 21-ны өдөр болж байнаа. Тэгээд Ичинхорлоо гэж ная гарсан бууралтай уулзахаар тохироод ярилцлага авах зөвшөөрлийг би авлаа. Намайг ярилцлага авахыг зөвшөөрсөнд их баярлалаа.

Ичинхорлоо -

Зөвшөөрөлгүй яахав.

Хишигсүрэн -

Хоёрдугаарт Ичинхорлоо гуай дээр би ийм юм нэмээд хэлмээр байна. Базарсадын Жаргалсайхан гэж 90 оноос хойш Монголын улс төрд өөрийн гэсэн орон зайтай, байр суурьтай ажилладаг тодорхой хэмжээгээр нөлөөтэй улс төрчийн ээж хүн байгаа. Тэгээд ийм хүүхэд төрүүлж өсгөсөн хүмүүжүүлсэн ийм ээжтэй уулзаж байгаагаараа бас онцлог юмаа. Тэгээд хоёулаа ийм асуултаар яриагаа эхлэх үү? Та өөрийнхөө түүхийг яриад өгөөч? Хэдэн онд хаана төрж өсөв? Хаана сургууль соёл боловсрол эзэмшив? Ажил амьдрал ямар байв? гээд хүний амьдралын түүх байдаг ш дээ. Тийм юмнаас хоёулаа яриагаа эхлэх үү?

Ичинхорлоо -

Өө тэгье.

Хишигсүрэн -

За.

Ичинхорлоо -

Манайх уул нь Эрдэнэ сумын айл.

Хишигсүрэн -

Төв аймгийн?

Ичинхорлоо -

Аав маань нас бараад би Эрдэнэ сумын сургуулийн 7-р ангийг төгссөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд тэрнээс хойш сургууль мургууль ч байхгүй аав нас барчихаад ээжтэйгээ хот ороод ирсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Танай аав хэдэн онд нас барсан бол?

Ичинхорлоо -

50 хэдэн онд л нас барж байсан юм. 40 хэдэн онд ч юмуу?

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Дээр л үед нас барж байсан. Намайг 17, 8-тай байж байхад нас барж байсан. Тэгээд ээжтэйгээ хоёулаа хот орж ирээд хот орж ирсэн жилээ байхаа юунд сайн дурын уран сайхан гээд 2-р хорооны клубт уран сайханд явсан болоод тэгээд тэрэндээ ч гийгүүлсэн юм байхгүй ажил хийж амьдрахгүй бол болохгүй болохоор улсын хэвлэх үйлдвэрт нормчингоор ажилд орсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд тэнд ажил хийж байгаад оройн сургуулиар явж байгаад энэ хуулийн дундыг төгссөн байхгүй юу. Улаанбаатарт. Оройн сургуулиар явж байгаад 10-р анги төгсөхгүй бол хуулийн дунд авдаггүй байсан юм. Тэгээд 10-р ангиа оройн сургуулиар явж төгсчихөөд хуулийн дунд өдрөөр төгссөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд өдрөөр төгсөөд 1961 онд сэргийлэхэд мөрдөн байцаагчаар очсон. Тэгээд тэрнээс хойш тувт ажилласаар байгаад тэтгэвэртээ гарсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ийшээ тийшээ яваа ч үгүй. Хийсэн ажил бол ерөөсөө л тэр.

Хишигсүрэн -

Аа ха. Та эцэг эхээсээ хэдүүлээ бэ?

Ичинхорлоо -

Эцэг эхээсээ гурвуулаа юм байна лээ. Миний эгч нэлээн хэдэн жилийн өмнө нас барсан л даа. Бид хоёрын дунд нэг хүү байсан юм байна лээ. Тэр хүүг нь гамин буудаад алчихсан юм гэнэлээ. Хоёр гурван настай байхад нь.

Хишигсүрэн -

Пөөх ямар хачин юм?

Ичинхорлоо -

Манай аавын үүгээр нь сум ороод үүгээр нь гарчихсан нэг сорви байсан юм. Тэгээд бид нар их сонирхож асуудаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Энэ сорви чинь яасан юм бэ? Яагаад ийм болчихсон юм бэ? гэхэд аав тэгж л хэлж байсан юм. Та нарын дунд нэг хүү байсан юмаа. Тэгээд гамин буудаад хүүгийн минь алчихаар гаминтай буудалцаад энэ лүү сум орчихсон юмаа л гэж аав ярьдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Аав ээж чинь малчин хүмүүс байсан уу?

Ичинхорлоо -

Малчин хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Төв аймгийн Эрдэнэ сумын тиймээ?

Ичинхорлоо -

Тийм малчин хүн байсан.

Хишигсүрэн -

Мал маллахаас өөр ажил төрөл эрхэлдэг үү?

Ичинхорлоо -

Аав уу?

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Аав мал маллахаас өөр ажил хийж байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тийм. Малчин л хүн байсан юм. Манайх ер нь мал малын захтай уул нь тийм малтай айл байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд сая бид хоёр яриа эхлэх гээд анкет бөглөж байхад хэллээ ш дээ. Хотод орж ирсэн шалтгаан бол аав өнгөрөөд мал зуд болж ...

Ичинхорлоо -

Тийм. Тэгээд хоёулахнаа болоод хэдэн малыг маллах ч хүн байхгүй тэр үед манайх орж ирснээс хот орж ирсний хойтон жил ч билүү? Тэр жил ч билүү? зуд болсон юм. Бичин жилийн зуд гээд.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Монголын мал баргаараа шахам үхсэн. Тэгээд тэр мал тэгээд устсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха. Хотод орж ирэхэд Улаанбаатар ямархуу байсан бол?

Ичинхорлоо -

Намайг хот орж ирэхэд онцын юм байгаагүй. Одоо энэ Бөмбөгөр ногоон театр л байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд энд л улсууд юм үздэг. Намайг орж ирсний хойтон жил байхаа. Тэрний хойтон жил ч юмуу? Одоо энэ Сүхбаатарын юугийг чинь барьсан ш дээ. Японууд барьсан ш дээ.

Хишигсүрэн -

Засгийн газрын ордонг уу?

Ичинхорлоо -

Засгийн газрын ордон ч биш. Яагаав энэ оо ...

Хишигсүрэн -

Сүхбаатарын талбай юу?

Ичинхорлоо -

Засгийн газрын урд талын өнөөх хөшөө.

Хишигсүрэн -

Аа Сүхбаатарын хөшөө юу?

Ичинхорлоо -

Тийм.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд 7-р ангиа нутагтаа төгссөн үү? Хотод төгссөн үү?

Ичинхорлоо -

7-р ангийг Эрдэнэ сумын сургуульд төгссөн юм.

Хишигсүрэн -

Аа ха. Та чинь 27 гэдэг чинь 30 оны дундуур л сургуульд орсон хүүхэд байхнээ?

Ичинхорлоо -

Тийм л байх.

Хишигсүрэн -

Аа ха. Гэрээсээ сургуульд явдаг байсан юмуу? Дотуур байранд байх уу?

Ичинхорлоо -

Гэрээсээ сургуульд явдаг байсан юм. Манайх тэр лүү ойрхон.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Манайх дандаа тэр лүү нутагладаг айл байсан юм.

Хишигсүрэн -

Сургууль тухайн үед гэрт хичээл хийдэг байсан уу? Байшин майшин барьсан байсан юм болов уу?

Ичинхорлоо -

Оо яахав нэг дан байшинтай. Тэгээд манай сургуулийн захирал чинь хэн гэж хүн байлаа даа? Одоо нэр нь орж ирэхгүй байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд 7-р ангиа төгсөөд Улаанбаатар орж ирсэн байхгүй юу. Тэр чинь 7-р анги төгсдөг байсан ш дээ. 8-р анги гэж байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд хот орж ирээд орой моройн сургуулиар яваад 8-р анги төгсөөд тэгээд хуулийн дунд төгссөн.

Хишигсүрэн -

Аа ха. Хуулийн дунд чинь одоо энэ драмын театрын урд байсан тиймээ? Нэг давхар цагаан байшин байсан ш дээ. Тэндээ байсан уу? Үгүй юу?

Ичинхорлоо -

Хуулийн дунд сургууль чинь юунд байсан юм. Намайг төгссөнөөс хойш тэнд ирсэн юм. Анх хуулийн дунд сургууль чинь дугуй булантай хоёр давхар байшин байсан ш дээ. Юу билээ? Одоо мартчихаж. 2-р эмнэлгийн наад талын тэнд байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. За тэгээд сургууль төгсөөд шууд улс хуваарилаад хий гэсэн ажлын хийдэг байсан тиймээ?

Ичинхорлоо -

Өө тэгэхэд чинь боловсон хүчин их ховорхон байсан үе юм байгаа биз. Сургууль төгссөн чинь Хэнтий аймагт ажилд яв гэж хөөсөн. Тэгэхээр нь би би чинь жирэмсэн байсан юм. Төгсөхдөө.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд жирэмсэн хүүхэн чинь яаж явах вэ? дээ. Тэгээд ерөөсөө явахгүй мавахгүй би ерөөсөө сургуульд явахгүй гэж улсын прокурорын орлогч прокурор нь Баатар гэж хүн байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд Баатар гуай намайг загнаад яах гэж сургууль төгссөн юм гэж загнаж л байсан. Тэгээд ямарч байсан явахгүй явж чадахгүй гэсэн чинь тэгвэл чамд хийх ажил өгөхгүй гээд өгөхгүй бол байхгүй юу. Би өөрөө ажил олж хийнэ гээд ... тэгээд хойноос загнаж дуудуулаад зоригоороо тэгж галзуурч байгаа болохоос тэгж дураараа явж байгаа юм хаа байх вэ? Тэгээд сэргийлэхэд мөрдөн байцаагчаар орсон юм. Улсын прокурорт анх мөрдөн байцаагчаар орсон юм. Тэгээд Улсын прокурор нь өнөө хоёр хуваагдаад сүүлд нь танхай, дээрэм, хулгайн хэргээ сэргийлэх рүү өгөөд өмчийн хэргээ хотын прокурор өөрөө аваад төв хорооны тогтоол гараад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд сэргийлэхэд тэр чигээрээ очоод сэргийлэхэд өчнөөн жил мөрдөн байцаагч хийгээд явсаар явсаар юу яасан тэтгэвэртээ гарсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Та 61 онд сургууль төгсөхөд 61 он болж таарч байна тиймээ? Танай хэд дэх хүүхэд гарч байсан бол?

Ичинхорлоо -

61 онд сургууль төгсөхөд чинь хүүхдүүд цугаараа гарчихсан байсан. Тэгээд яаж ийж байгаад сургуульдаа яваад хүүхдээ гаргаад явдаг л байсан.

Хишигсүрэн -

Харин тийм болж таарч байна.

Ичинхорлоо -

Гурвуулаа гарсан. Дараалан гурвуулаа гарсан. Жаргалсайхан, Цогтсайхан, Батсайхан гээд гурван хүүхэд гарсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд тэр хэдийгээ яаж ч гаргаж байсан юм? Яаж ч өсгөж байсан юм? Бүү мэд. Ямар ч байсан өсгөсөн юмдаг.

Хишигсүрэн -

Аа ха. Та хүнтэйгээ тэрнээс өмнө суучихсан байсан юм байна ш дээ? Сургууль төгсөхөөс өмнө? Хот руу орж ирээд хүнтэй суучихсан юм байна ш дээ?

Ичинхорлоо -

Тэгсэн.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр үед айл гэр болж амьдраад ингээд амьдралд хөл тавиад биеэ даагаад амьдрахад ер нь ямар байсан бэ?

Ичинхорлоо -

Яахав дээ. Ээжий маань байлаа тэгэхэд. Тэгээд одоотой адилхан ийм нарийн нандин байсангүй юмуу? Болоод л байдаг байсан ш дээ. Хулгай зэлгээ ч бага байсан юмуу? Одоотой адилхан боловсролтой хүн их цөөхөн байсан юм байлгүй дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ямарч байсан өөрийгөө болгоод л байсан. Тийм л байсан.

Хишигсүрэн -

Аа ха. 60-аад оны үе гэдэг чинь 50-иад он ч юмуу? Танайх энэ 40 мянгатад хэдэн оноос амьдарч эхэлсэн бэ?

Ичинхорлоо -

Манайх чинь энд чинь ирээд одоо арван хэдэн жил болчихож байгаа байхаа. 17, 8 жил болчихож байгаа.

Хишигсүрэн -

Танай хүүхдүүдийг жаахан байхад танайх энд байсан уу?

Ичинхорлоо -

За байз энд чинь ... 2-р 40 мянгатад байсан юм манайх.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

2-р 40 мянгатад байж байгаад энэ байрыг тэр чинь хэдэн онд орсон юм бэ? 60 хэдэн онд л орсон юмуу?

Хишигсүрэн -

За за. Тэгээд анхны тэр айлууд орон сууцыг орчин үеийн байранд амьдарч эхэлж байх үед л танайх уул нь энэ байшин савд орсон юм байна ш дээ? Тиймээ? Орон сууцанд амьдраад эхэлсэн.

Ичинхорлоо -

Оо өчнөөн төчнөөн хөөцөлдөж үйл тамаа үзэж байж авсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь тэр 30-аад оны үеийн хэлмэгдүүлэлт энэ тэр гээд ярьдаг ш дээ. Тэрэнд танай хамаатан садан, ойр дотны хүнээс хэлмэгдэлтэнд өртсөн хүн гэж байгаа юу?

Ичинхорлоо -

Хэлмэгдэлтэнд ороод сүйд болсон юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тийм.

Хишигсүрэн -

Аав чинь хэлмэгдсэн үү?

Ичинхорлоо -

Аав нас барчихсан юм чинь.

Хишигсүрэн -

Аавын ах дүү нар ч юмуу? Ээжийн ах дүү нар ч юмуу? хэлмэгдэлт гайгуу л өнгөрсөн юм байна тиймээ?

Ичинхорлоо -

Хэлмэгдэлт энэ тэрд ороод наана цаана болоод тэгж явж байсан юм бол байхгүй.

Хишигсүрэн -

Таны амьдралд 80 гаруй жил амьдрахад Монгол дахь шашны байдал яаж өөрчлөгдөж байнаа? Тэр талаар та юу гэж боддог байв? Хүүхэд байх үед чинь залуу байх үеийн тэр шашны асуудлаар манайх их л өөрчлөгдөж байна гэж бодож байна ш дээ. Нэг хэсэг бүр шашин шүтэхээ больчихсон байлаа. Одоо эргээд их сэргэж байна. Эхэндээ бүр сөнөөгөөд устгаад хаячихсан байсан ч гэдэг юмуу? Тэгэхээр шашин шүтлэгийн талаар та саналаа хэлээч? Танайх аягүй сайхан бурхан залчихсан ...

Ичинхорлоо -

Манай өвгөний ээжий аав хоёр нэг нь 80 хэдтэй, нэг нь 70 хэдтэй 2 хөгшин байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд тэр хоёр их л бурхан шүтдэг улсууд байсан юм. Бид нар бурхан шүтэхээс айгаад цайгаа ч цацаж болдоггүй байлаа. Нэг хэсэг чи ч мэдэхгүй байхаа. Цагаан сар мар болно гэж байхгүй. Цагаан сарыг нууж хийдэг байсан. Нэг хэсэг тийм л байсан ерөөсөө.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд сүүлдээ тэр хоёр хөгшин маань ирээд хоёр хөгшиндөө цагаан сар хийж өгдөг болоод ингээд манайд байж байгаад тэр хоёр хөгшин хоёулаа нас барсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Манай хөгшний ээжий, аав хоёр өргөж авсан ээжий, аав байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгэхэд чинь цагаан сарын үеэр Чойбалсан гуай нас барчихсан билүү? Цэдэнбал гуай нас барчихсан билүү?

Хишигсүрэн -

Чойбалсан нас барсан.

Ичинхорлоо -

Тэгээд цагаан сар хийхээ байчихсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд цагаан сар мар хийлгэхгүй барихгүй гээд тэгээд бид нар хийхгүй. Тэгээд бурхан мурхан тахиулахгүй олон юм яриад тэгээд бурхнаа ийм жаахан өрөөтэй байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

2-р 40-тын өрөө тийм тарчиг тийм юм хийдэг өрөөтэй байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэрэн дотроо нуугаад бурхнаа.

Хишигсүрэн -

Галын өрөөндөө тиймээ?

Ичинхорлоо -

Тийм. Юм хийдэг өрөөндөө бурхнаа тавиад өнөө хоёр хөгшиндөө бурхныг нь тахиж өгөхгүй яахав. Тэгээд бүүр харанхуй болсон шөнө зул барина.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгж байсан юм.

Хишигсүрэн -

Танай хадам ...

Ичинхорлоо -

Манай аав ээж хоёр их настай хүмүүс. Надад бол жигтэйхэн сайн.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ерөөсөө миний хүүхэн гээд ерөөсөө хүүгээсээ илүү хайртай тийм хоёр хөгшин байсан юм.

Хишигсүрэн -

Ер нь танай нөхөр ямар хүн байсан юм бэ?

Ичинхорлоо -

Манай нөхөр Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн зоотехник хүн байсан юм. Базарсад гэж.

Хишигсүрэн -

Аа ха. Айлын ганц хүү байсан байна?

Ичинхорлоо -

Айлын ганц өргөмөл хүү байсан юм.

Хишигсүрэн -

Өргөмөл хүү байсан байна тиймээ? Та хоёр тэгвэл хэдэн онд амьдарч сууж байсан бэ? Тэр хүн юу хийж амьдарч байсан хүн байх вэ? Ямар ажил хөдөлмөр эрхэлж байв?

Ичинхорлоо -

Юу яасан юм. Санхүүгийн техникум төгссөн. Нягтлан бодох хүн байсан юм.

Хишигсүрэн -

Тантай сууж байх үед үү?

Ичинхорлоо -

Тийм. Ер нь намайг бодвол их боловсрол сайтай. Орос хэл сайтай. Тоо бодлогод их сайн. Намайг бодвол Ленин шиг хүн байсан юм. / Инээв/

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Ичинхорлоо -

Хөөрхийдөө нас залуугаараа нас барчихсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Уушги нь муудаад тэгээд яаж ч болоогүй юм.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Тэгсэн гэсэн бараг 48, 9-тэй тиймээ? За тэгээд танай тэр нууж харанхуй өрөөндөө тахидаг байсан бурхан шүтээн энэ мөн үү? Биш үү?

Ичинхорлоо -

Тэр бурхан шүтээн чинь одоо яахав дотроос нь ганц хоёр бурхан байж л байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь тасраагүй юу танайх бурхан шүтэх юу?

Ичинхорлоо -

Сүүлдээ бурхан шүтээн тахидаг болчихсон. Би ч хөгшин боллоо. Улс амьтан ч бурхан их тахидаг боллоо. Энэ бурхан чинь тэр хоёр хөгшний ч бурхан байсан юм. Манай ээжий аавын ч ганц хоёр бурхан байсан. Тэгээд нийлүүлээд ингээд тахичихсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь та өөрөө хэр зэрэг шүтлэгтэй вэ?

Ичинхорлоо -

Аа?

Хишигсүрэн -

Та хэр зэрэг бурхан шүтэх вэ?

Ичинхорлоо -

Одоо бол би бурханд сүжигтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Бурхан чинь ер нь худлаа тэр ч бөө энэ ч удган, тэр ч лам гэж байснаас энэ бурханд нэг зул өргөөд үнэн сэтгэлээсээ мөргөөд байвал арай дээр юм шиг надад санагддаг юм.

Хишигсүрэн -

Аа ха. За хоёулаа таны ажилд орсон тухай бид хоёр цухасхан яриад өнгөрсөн ш дээ. Тэгэхээр 60 оны эхэн үед та улсын прокурорт ажилд ороод насаараа л тэр цагдан сэргийлэхэд мөрдөн байцаагчийн ажил хийж байсан гэж хэлж байсан ш дээ. Тэгэхээр нэг ийм асуулт байнаа. Ер нь социализмын үед гэж ярьдаг тэр үед хүмүүс ажилдаа ер нь яаж ханддаг байсан юм бэ? Ажил тэр хүний амьдралын ямар хэсэг байсан бэ?

Ичинхорлоо -

Ажил бол хүний амьдралын түлхүүр нь байсан гэж хэлж болно.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ажилгүй хүн бол ерөөсөө ямарч нийгэмд амьдарч чадахгүй. Ажил гэдэг юм бол хүнийг өөд нь татдаг. Ажил гэдэг бол хүнийг нэртэй төртэй болгодог. Ажил гэдэг бол хүнийг амьдралтай залгуулдаг. Үр хүүхдээ хүмүүжүүлэхэд өчнөөн нэмэр болдог. Ажилгүй хүн одоо ч гэсэн яах юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хулгай хийгээд л явж байгаа биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Өөр юм байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хүн ер нь ямар ч нийгэмд сайн ч бай. Муу ч бай. Баян ч бай. Хоосон ч бай. Ямар ч нийгэмд хүн ажил хийж сурахаас илүү сайхан юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ажилгүй хүнд яагаад ч амьдрал байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Та ер нь ажилдаа хэр дуртай байв?

Ичинхорлоо -

Оо би бол өөрийнхөө бүх чадал тэнхээг ажилдаа л өгч байдаг хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Гэр орныхоо ажилд ч тэр. Түр хүүхдээ хүмүүжүүлэх ажилд ч тэр. Албаны ажилд ч тэр ер муу хийнэ, хүнийг хуураад өнгөлж байгаад цалин авчихъя гэсэн тийм юм жаахан шүдэнзний модны чинээ ч байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха. Ажилдаа хамаг хүч чадлаа...

Ичинхорлоо -

Хамаг хүч чадлаа зориулдаг. Тэгж байж энэ хэдэн хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн. Энэ олон эрэгтэй хүүхдүүд бүгдээрээ хүмүүжилтэй. Бүгдээрээ ийм амьдралтай байна гэдэг чинь миний л хүч үнэндээ. Түүнээс биш би нэг тааруухан хүүхэн гүйгээд явж байсан бол эд нар хулгайч болчихсон байхыг хэн байг гэх юм.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Аа ха. Та бол 90 оноос өмнө тэтгэвэртээ гарчихсан юм байна тиймээ?

Ичинхорлоо -

Тэгсэн.

Хишигсүрэн -

Ерөөсөө ажил хийж байсан үе бол социализмтайгаа цуг алга болсон тиймээ? Би бас ингэс асууя гэж бодож байсан юм. Та хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан гэсэн ш дээ тиймээ? Тэгээд тэр ажлаа солиод хэвлэх үйлдвэрээ нэг ёсондоо, сургууль соёлд сураад хуулийн мэргэжил яагаад эзэмшье гэж бодсон бэ? Та.

Ичинхорлоо -

Ерөөсөө юу яасан байхгүй юу. Ер нь сургуульд суръя. Сургуульгүй хүн бол ерөөсөө бүр урагшаа явахгүй юм байна гэж нэгдүгээрт бодож байсан юм. Хоёрдугаарт энэ хэвлэх үйлдвэрт норм хийдэг л байсан л даа. Би тэгээд хэдхэн сар хийж байгаад мастер болчихсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ажлын хэнхэгтэй хүнийг хүмүүс дуртай хийлгэж байгаа юм. Тэгээд хойшоо хоёр сарын курсад ч явсан уу?

Хишигсүрэн -

Оросод уу?

Ичинхорлоо -

Оросод. Тэгээд ингээд ажлаа хийж байсан чинь зүгээр л зүс таньдаг хүүхэн ирээд хуулийн сургуульд орсон нь дээр юм байна. Сургуульд орсон нь дээр юм байна. Энэ үйлдвэрийн чинь ажил ингээд үйлдвэрийн боол болж байгаад сүүлд нь ямарч амьдралгүй болох юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Би хуулийн сургуульд орлоо гээд сайн ч танихгүй нэг буриад хүүхэн над дээр ирээд тэгээд яриад байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Энэ буриад хүн чинь их ухаантай байдаг гэсэн энэ хүүхний ярьж байгаа үнэн байж магадгүй үүнтэй сайн ярьж байж сургуульд орохыг бодъё байз гээд дотор ороод явчихаж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгэхэд манай ээжий аав цугаараа нас барчихсан байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд яаж сургуульд орох вэ? Яах вэ? Ийх вэ? Чи яаж сургуульд орох юм гээд тэгж байсан. Оо яадаг юм яаж ийж байгаад орчихно. Монгол хэл бичиг, дөрвөн аргын тоо, нэг нь юу билээ? Орос хэл гурваар шалгалт өгөх юм гэнэ гээд тэгэхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Сайн уу? ч шахуу байхгүй юм Орос хэлээр яаж шалгалт өгөх юм гээд тэгэхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Чи яаж шалгалт өгөх гэж байгаа юм гэсэн чинь яадаг юм тэгээд шалгалт өгчихнө ш дээ гээд тэгж байх юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгвэл би орвол зүгээр юм даа. Би ч чадахгүй байхдаа гээд нөгөөхийг тэгчихлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Чадаж ядаад байх юу байсан юм. Сургуульд ороход орж л таараа ш дээ гээд нөгөө хүүхэд надад их юу болж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд сургуульд орно гээд юу яалаа. Үндсэн хуулиар шалгалт авах юм гэнэ гээд үндсэн хууль жаал уншлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Үндсэн хууль гэж юу байдаг юм. Мэдэх ч үгүй ойлгох ч үгүй шахуу юм. Тэгээд жаахан уншиж байгаад шалгалт өгөх юм болоод нөгөө хүүхэнтэй орсон чинь яахав тэр хууль муулийг чинь нэг жаахан ном энэ тэр харж байгаад хоёр гурван үг дуугарахаар тавьчихдаг юм байнаа. Хамгийн чадахгүй юм орос хэл. Би орос хэл яаж өгнөө гэж бодоод дотроо залбираад сууж байсан. Тэгсэн тэр хүүхэн маань овоо орос хэлтэй юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Би одоо Орос хэлнийхээ шалгалтыг өгч чадахгүй яадаг билээ гээд тэгсэн чинь яадаг юм чи ширээн доогуураа цаасаа өгчихгүй юу. Би бичээд өгье /Инээв/ Тэгээд нөгөөхөөр бичүүлээд тэгээд шалгалтанд тэнцэж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд Орос хэлийг давчихсан хойно тэгээд болж байгаа юм ерөөсөө.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд гэр бүлтэй оюутан байсан байна ш дээ.

Ичинхорлоо -

Тийм.

Хишигсүрэн -

Амьдрахад сураад давхар ажил хийх үү? Үгүй юу? Яаж тэр сургууль, гэр бүл бүх юмаа зохицуулж байсан бэ?

Ичинхорлоо -

Тэгэхэд манай миний ээж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд хуулийн сургуульд ороод миний нэг ах байсан юм. Жамсранжав гээд энэ багшийн дээдэд багш.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд тэр ах маань тэгэхгүй юу. Хууль гэдэг чинь ерөөсөө их хэцүү. Миний дүү хуулийн сургуульд ороод дэмий байхаа.

Хишигсүрэн -

Жамсранжав гэж таны төрсөн ах уу? Зүгээр хамаатан уу?

Ичинхорлоо -

Миний төрсөн ээжийгийн төрсөн дүүгийн хүүхэд.

Хишигсүрэн -

Аа та бас өргөмөл юмуу?

Ичинхорлоо -

Тийм.

Хишигсүрэн -

Аа за за.

Ичинхорлоо -

Тэгээд тэр ах тэгж хэлээд хууль гэдэг чинь их хэцүү ш дээ. Тэр сургуульд орсноос миний дүү ахынхаа сургуульд орчихоо ах нь наана цаана болж байгаад оруулаад өгье.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Багш болсон нь хамаагүй дээр гэхгүй юу. Багш болохоор олон тоо моо үзнэ. Дандаа жаахан хүүхэдтэй харьцах юм чинь. Би хуулийн сургуульд орно гээд нөгөө ахын үгийг тоохгүй. Тэгж байгаад хуулийн дундад орчихсон юм. Дандаа уншаад өгөх хичээлүүд байсан болохоор гайгуу тэгсхийгээд авч л байсан. Шалгалт нь гайгуу байсан юм байгаа биз.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд 1961 онд хуулийн сургууль төгсөж байсан юм. 3 жил тэгэхэд чинь уул нь тэр их сургуулиар шалгалт малгалтын аваад тэгсэн юм байлаа. Тэгсэн чинь хуулийн боловсролтой боловсон хүчин дутаад тэгээд их сургууль болгох гэж байснаа байлгаад дунд сургуулиар 3 жил төгсгөсөн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Манай сургуулийн багш нар чинь дандаа мундаг мэдлэгтэй нэг их сайхан багш нар байсан юм. Одоо цөмөөрөө бурхан болчихсон юм. Зайлуул.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь анх ажилд ороод эмэгтэй хүний хувьд бас өвөрмөц ажил ш дээ. Мөрдөн байцаагчийн ажил тэр үед эмэгтэй мөрдөн байцаагч тийм олон байсан уу?

Ичинхорлоо -

Оо яахав мөрдөн байцаагч болгоод Хэнтий аймагт хөдөө яв гээд их олон юм ярьж байсан юм. Тэгээд би явахгүй гэсэн чинь чи сургууль төгсөөд яагаад явдаггүй юм гээд улсын прокурорын орлогч байсан Баатар гуай загнаад би хоёр гурван хүүхэдтэй хөдөө явж чадахгүй ерөөсөө би энэ ажлыг чинь хийх ч үгүй. Танайд ажил хийхгүй гээд хаалгын хага саваад гараад явчихгүй юу. Залуу хүн чинь бас их айхтар байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Чи дураараа тэгж явж болно гэж бодоод байна уу? гээд хойноос загнаад байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд хотын прокурорт тэгээд яалаа. ... Ажил авч хийнэ гээд орсон чинь ажил авч хийх гэсэн чинь энэ барилга дээр аюулгүй техникийн байцаагч гэж нэг байцаагч байдаг юм байнаа. 600 төгрөгний цалинтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэрийг орж хийе амарч ажил байдаг юм байна. Барилгачингуудтай яриад сууж байхад энэ амар юм байна гээд тэр лүү гүйж орсон чинь улсын прокурор дуудаад.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд надад ажил өгсөн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд энэ хотын прокурорт байцаагчаар ажилд өгсөн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд тэнд жил гаруй ажиллаж байсан чинь хотын прокурорын тэр хулгай дээрэм янз бүрийн эрүүгийн хэргийн байцаагч нар нь сэргийлэхэд төв хорооны тогтоолоор шилжчихсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд хотын прокурорт зөвхөн өмчийн байцаагч үлдсэн юм. Улсын өмчийн.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд янз бүрийн юм нь тийшээ шилжээд явчихсан юм. Тэгээд ажилласаар байгаад тэтгэвэртээ гарсан.

Хишигсүрэн -

Танай ажилд эмэгтэйчүүд олон байсан уу?

Ичинхорлоо -

Цөөн байсан. Цөөхөн байсан. Ерөөсөө хоёр гуравхан эмэгтэйтэй байсан юм.

Хишигсүрэн -

Та яг ажилд орж байх үеийн 60-аад оны эхэн үед таны нэг өдрийн ажил ямархуу юм болдог байв? Та хэлж чадах уу? Ямархуу хэмжээний ажил өрнөөд дуусдаг байсан бол?

Ичинхорлоо -

Хуулийн байгууллагын ажил тийм хүнд байсан юмуу? Ерөөсөө тийм ажил ч их хүнд ажил хийдэг байсан юмуу? Монгол улс мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ер нь хуулийн байгууллагын ажил үнэхээр барагдахгүй. Үнэхээр хүнд.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Орой хоол моол хийнэ. Өдөр шөнөгүй хавтастай хэрэг аваад гарч болохгүй л дээ. Загнаад.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд энэ дотроо хавтасын орхичихоод хэргийнхээ материалыг шөнөжин уншиж өнөөхийгөө түүвэр хийж авдаг байсан. Тэгэхгүй бол хийх арга байхгүй. Ямар юм хараад модоор юм хийчих юм биш. Болж бүтэхгүй дандаа муухай хэрэг хийнэ. Хүн чухам юмыг мэрийж байж л сурдаг юм. Тэгээд тэр ажлыг хийхгүй л бол хүүхдээ тэжээж чадахгүй. #52_02_Sh.Ichinkhorloo_2009.03.21_interviewer_Ya.Khishigsuren

Хишигсүрэн -

За хоёулаа яриагаа үргэлжлүүлье. Ер нь та ажлаа хийгээд явж байхдаа бахархдаг юм чинь юу байсан бэ? Таны ажлын бахархдаг зүйл?

Ичинхорлоо -

Би ер нь ажил хийж байхдаа чи ажил муу хийчихлээ. Чи ингээд дутагдал гаргачихлаа гэж арга хэмжээ авч үзээгүй. Би ажлаараа л бахархдаг.

Хишигсүрэн -

Ажлаа яс хийдэг.

Ичинхорлоо -

Яс хийдэг. Өөрөө сэтгэлээсээ хийдэг учраас миний хийсэн ажил бараак болоод байдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха. Ажил хийж байхдаа жигшдэг юм юу байв аа?

Ичинхорлоо -

Юу?

Хишигсүрэн -

Ер нь ажил хийж байхад жигшдэг юм ер нь байсан уу?

Ичинхорлоо -

Жишдэг?

Хишигсүрэн -

Буруушаадаг.

Ичинхорлоо -

Буруушаадаг уу?

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Буруушаагаад байх юу байх вэ дээ. Дор бүрнээ сайхан хамт олон ер нь тэд нарынхаа хүчинд дэм дэмэндээ дээс эрчимдээ гэдэг шиг сайхан ажиллаж байсан. Дарга марга нар маань тэгээд байсан юм байхгүй дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь таны ажиллаж байх хугацаанд хэцүү зүйл юу байсан бэ?

Ичинхорлоо -

Ер нь хариуцлага гэдэг хэцүү ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ажил хийж байгаа хүнд хариуцлага байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хуулийн ажил гэдэг чинь нэг хүнийг баярлуулаад нөгөө хүнийг гомдоож байдаг ажил шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хоёр талтай тийм биз дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Чи юмаа алдчихсан хүн олдвол баярлана. Хулгайч баригдчихвал гомдоно биз дээ. Тийм биз дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тийм учраас нэг хүнийг баярлуулаад нэг хүнийг гомдоодог ажил юмдаа гэж би боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Өөрөө хийсэн ажилдаа гомдоод юу шалих бэ дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Ажил амьдрал хоёрыг яаж зохицуулдаг байсан бэ? социализмын үеийн улсуудыг сонсохлоор ажил, ажил ажил гэсээр байгаад дуусдаг гээд байгаа ш дээ. Хувийн амьдралаа яаж авч явж зохицуулдаг байсан юм бол гэж бодогдоод байх юм.

Ичинхорлоо -

Одоотой адилхан ийм ямбатай улс байгаагүй юм. Ямар ч улс нь ялгаагүй. Ер нь тэр хүүхэд шуухдаа гоёж гоодоод явдаг улс лав байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Манай хүүхдүүд чинь голдуу эрэгтэй юм чинь хилэн өмд цамц авч өгчихөөд нөгөөд хүрэн палатье авч өгөөд нөгөөхөө өмсөөд сургууль соёлдоо яваад бид нар чинь ажилтай байсан юм чинь түлээ нүүрсээ хагалчихдаг. Усаа авчихдаг. Хүүхэд ер нь ажилтай болдог юм байна лээ. Одоо бол хүүхэд ажилгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Одоогийн хүүхэд.

Хишигсүрэн -

Аа ха. Би танаас нэг ийм юм асууя. Та хүүхэд насаа дурсаач? Санаж бодож байгаа юм байна уу? Таны хүүхэд нас бусад хүүхдүүдээс юугаараа онцлог ялгаатай байсан бол?

Ичинхорлоо -

Би чинь хөдөөний хүүхэд байсан болохоор үнэхээр тэр ялгаа салгаа байсан үгүйг мэдэхгүй юм байнаа. Манайх тал талын малтай айл болохоор ер нь их ажилтай л байсан. Хүүхдүүд.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Өглөө эрт босож үнээ малаа саалцдаг. Үнээгээ хурааж үхэр саахад тугалаа татаж өгнө. Сүүгээ хөөрүүлнэ. Таргаа бүрнэ. Ажил бол хачин их байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Одоогийнхтой адилгүй. Одоо бол гүзээгээ илээд хэвтээд байдаг юм шиг байгаа юм. /Инээв/

Хишигсүрэн -

Аа ха. Хүүхдүүдээ ер нь таныг хүүхэд байхад эцэг эх хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг байсан бэ? Хүүхэд эцэг эхийн харилцаа одоогийнхтой харьцуулахад ямар байсан байх уу?

Ичинхорлоо -

Эцэг эх хүүхдээ аргадаад тэгээрэй ингээрэй гээд байх нь цөөхөн дөө. Заримдаа яахав баярлаад хоёр чихэр аваад өгдөг ч юмуу? Бяслаг аваад өгдөг ч юмуу. Хөдөөгийн хүүхэд юм чинь бөөн баяр болно. Орой болохоор үнээ малаа саачихаад бушуухан орой болоосой. Үнээгээ саачихаад тоглох юмсан гэж их бодно.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Орой нийлээд хотныхоо хүүхдүүдтэй аягүй их тоглодог байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Орой л тоглох завтай тийм л байдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хүүхэд бол жигтэйхэн их ажилтай л байсан юм. Одоогийн хүүхдүүд ажил хийдэг юмуу үгүй юмуу мэдэхгүй. Хотын хүүхдүүд хийдэггүй. Хөдөөгийн хүүхдүүд яадаг юм мэдэхгүй.

Хишигсүрэн -

Ялгаагүй байхаа. Хөдөөний хүүхдүүд малчны амьдралд нэг их ялгаа орсон биш дээ тиймээ? Нөгөө л хийдэг ажил нь байж байгаа ш дээ тиймээ? Ер нь 90 оны ардчилсан хувьсгал яллаа. Танай хүүхэд ч гэсэн гар бие оролцож явсан ш дээ. Та ер нь ардчиллыг юу гэж боддог бэ?

Ичинхорлоо -

Ардчилсан хувьсгал яллаа. Ардчилал байгууллагдлаа гээд ярьж л байх юм мэдэхгүй. Зарим хүмүүс одоо энэ Монгол ардын хувьсгалт намыг ер нь юу ч хийсэнгүй гээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ардчилал гараад амьдрал сайжирч байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ард түмэн их сайн сайхан болж байна. Монгол ардын хувьсгалт нам бол юу ч биш гэдэг. Монгол ардын хувьсгалт нам л Монголын ард түмнийг соёлтой боловсролтой. Ажилтай амьдралтай болгоо биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Түүнээс биш ардчилал үүсчихлээ гээд бүгдээрээ ардчилал ийм байдаг юм гээд сонин уншаад ардчилал ийм байдаг юм гээд улс орон хөгжчихөөгүй шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Улс ардыгаа авч явсан. Улс орноо хөгжүүлсэн. Ард түмнийгээ соёлтой боловсролтой болгосон. Тэр үеийн чинь юм юу юм бэ гэхээр Монгол ардын хувьсгалт намтай бүх насаараа холбоотой гэж би боддог.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Энэ бол миний л бодол.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Өөр юм хэн мэдэх үү.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Сайн хэлж магтаад байхгүй ч гэсэн муу хэлээд байх хэрэггүй байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ямар үед Монгол улс ямар байсан юм бэ?

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

А үсэг мэдэхгүй шахуу л улс байсан биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Монгол ардын хувьсгалт нам 21 онд бий болсноос хойш Монголын ард түмэн бичигтэй бол бичигтэй. Соёлтой бол соёлтой. Ажилтай бол ажилтай. Бүх юмыг энэ нам чинь удирдаж бий болгоо шүү дээ. Нүдэн дээр ил байгаа юмыг худлаа муу хэлээд яах бэ дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Сайн хэлхээ ч бай. Муу хэлхээ ч бай мөрөөрөө л бид нар шиг хүмүүс мөрөөрөө явж байгаад бурхан болчихно биз дээ. гайхуулаад муу хэлж байх шаардлага байхгүй л байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Би бол үнэхээр муу хэлэх дургүй.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь ардчилсан үйл явц таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?

Ичинхорлоо -

Ардчилал эрх чөлөөтэй боллоо наана цаана гээд ярьдаг л юм байна лээ. Ямар юм нь ардчилал ямар юм нь эрх чөлөө болдог юм. Одоо юу ч гэж хэлэх юм. Тэр урьд талынхаа юмнаас ямар нь илүү сайн болчихсон юм. Одоо мэдэхгүй юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Мэдэж байгаа юм алга.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Муу болоод гийгүүлчихсэн юм байхгүй байна. Сайн болоод мэгдчихсэн юм байхгүй л байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ажил төрөлгүй гэртээ сууж байгаа нэг муу авгай юугаа мэдэх вэ? дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Та хүүгийнхээ улс төрийн ажлыг, улс төрийн үйл ажиллагааг юу гэж боддог бэ?

Ичинхорлоо -

Залуу хүн яахав улс төрд хүчин зүтгээд зөв зам, зөв юманд нь хүчин зүтгээд, улс орондоо жаахан ч гэсэн тус нэмэр болоод явж байх нь хүний ариун үүрэг нь байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Зүтгэх л хэрэгтэй байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Янз бүрийн юмтай нийлээд буруу зөрүү яриад, элдэв юмтай нийлээд явбал шоронд орох байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Ер нь социализмын үеийн албан тушаалтай, эрх мэдэлтэй хүн гэж ямар хүмүүсийг хэлдэг байсан бэ? Тэр хүн жирийн хүн хоёрын хооронд ямар ялгаа байсан бол?

Ичинхорлоо -

Одоо ч гэсэн эрх мэдэлтэй хүмүүс зөндөө л байгаа биз дээ. Бүх хүмүүсийн тэргүүнд байгаа. Энхбаяр Маяр гээд эд нар чинь, тэгээд социализмын үеийн төрийн тэргүүнд байсан улсууд чинь, иймэрхүү л улсууд чинь эх орноо авч явахын тулд ард түмнээ яаж амгалан тайван байлгах уу? гээд бодоод улс орныхоо төлөө зүтгээд явж байгаа биз дээ. Зүгээр нэг би баяжчих юмсан. Би хөрөнгөтэй болчих юмсан гээд хөлөө жийгээд гараа тавиад сууж байгаа хүн байхгүй байлгүй дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгэхээр яахав нийгэм маань хоёр өөр нийгэм болж тогтож байгаа болохоор түүнтэйгээ харьцуулаад ярихаараа хүмүүс оо тэр баяжиж байна. Тэр төчнөөн байшинтай юм гэнэ лээ. Өчнөөн хөрөнгөтэй юм гэнэ лээ гэж ярьдаг.

Хишигсүрэн -

Аа ха. Социализмын үеийн хүмүүст тийм их хөрөнгө байгаагүй гэж та бодож байна уу?

Ичинхорлоо -

Социализмын үед хүмүүс жигтэйхэн их хөрөнгөтэй байсныг мэдэхгүй юм байна. Би бол мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Зүгээр дээгүүр доогуур алба хаадаг улсууд бол улсын сайхан хашаа байшинд суудаг байсан байлгүй. Суух ёстой юм чинь суулгүй яахав.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тийм л байсан байх. Түүнээс биш одоо нэг их баяжчихсан тийм юм мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь байгууллага доторх тэр дарга, байгууллага доторх ажилчин хоёрын харилцаа ямар байсан бэ? Та юу гэж бодож байна? ажлын даргатай харьцаж байсан харилцаагаа бодохоор?

Ичинхорлоо -

Тэр үеийн ажил хийж байгаа улсууд бол, үнэн сэтгэлээсээ ажиллаж байсан хүмүүс тэр үед ч гэсэн авдаг шагналаа аваад одон медалиа аваад хүнтэй адилхан жаргалтай сайхан явж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хувьдаа их хөрөнгөтэй болчихоод нэг их хүнээс илүү баян болчихсон юм байдаг байсан юмуу үгүй юу мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ямар ч байсан социализм хүнийг ажилд сургадаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Социализмын үеийн албан тушаалтай дарга нар, албан тушаал эрх мэдэлгүй жирийн хүмүүсийн өдөр тутмын амьдралын ялгаа байсан уу? тэр ялгааг юугаар харж болох бэ? Идэж уудаг амьдардаг юун ялгаатай байсан уу гэж асуух гээд байна.

Ичинхорлоо -

Тэр амьдардаг амьдрал бол хүний хийсэн ажил, хийж байгаа ажил өөрийн хариуцаж хийж байгаа ажлаас болоод аль ч нийгэмд ялгаатай байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Аль ч нийгэмд ялгаатай л байгаа шүү дээ. Одоо ч гэсэн ялгаатай байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Нэг их ялгаа бол чи гуйлгачин юм байна. Чи тэнд хог арилга. Чи идэх юм байхгүй бол турж үхээд явж бай гэсэн тийм юм социализмын үед байгаагүй л гэж бодож байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хүн бол өөрийнхөө ухаанаар өөрийнхөө чадлаар амьдарч байгаа нийгэмдээ сэтгэлээсээ чаддаг ажлаа хийгээд ажлаа сайн хийгээд явах юм бол хэн ч гэсэн сайн явна.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Аа зүгээр биеэ хайрлаад хүний хойно сууж байгаад мөнгө авчихаад явж байгаа хүн бол аль ч нийгэмд сайн явахгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Аа ха. Би та нарт ийм асуулт асуумаар байна. Манай энэ ярилцлаганд байна ш дээ. Ер нь ийм асуулт байгаа. Одоо энэ нөгөө нас барсан улсуудынхаа одоо энэ нас барсан хүмүүстэй хандах байдал оршуулга хийж байгаа байдалд ер нь ямар өөрчлөлт гарч байна. Таныг хүүхэд байхад хүмүүсийг хөдөөлүүлж байсан ёс. Таны залуу зандан цагт тэгээд одоо тэгээд ямар өөрчлөлтүүд гарч байнаа? Дээр үед ил тавьдаг байсан гээд ярих юм байна шүү дээ.

Ичинхорлоо -

Одоо ч гэсэн ил тавьж л байгаа ш дээ. Одоо ийшээгээ ил тавьдаг нь ил тавиад, булдаг нь булаад, шатаадаг нь шатаагаад энэ чинь хүний эрх болчихсон юм биш үү.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Дураараа л дургиж байдаг юм шиг байна лээ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Таныг хүүхэд байхад залуу байхад ямар байсан бэ?

Ичинхорлоо -

Хөдөө намайг хөдөө байхад би жаахан болоод тийм байсан юмуу? Хүн их цөөхөн үхдэг байсан юм шиг санагдаад байх юм.

Хишигсүрэн -

Харин хүмүүс яг ингэж хэлээд байх юм.

Ичинхорлоо -

Залуу хүн үхчихлээ гэдэг ер нь цөөхөн байсан санагдаад байх юм. Хөдөөний хүмүүс аймаар сэжигч. Ингээд айлын хүн нас барчих юм бол хөдөөлүүлсэн тэр хол аргын гозойлгоод орхичихно.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Нас барсан айлын тэр талд нь хар даавуу ч билүү? Улаан даавуу ч билүү уячихдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тийм байдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хол хол нутагладаг. Малаа дагаад явчихдаг болоод тийм байсан юмуу. хөдөө байхад нэг их хүн үхээд байсныг би мэддэггүй юм.

Хишигсүрэн -

Аа ха. /Инээв/

Ичинхорлоо -

Сонин. Тэгдэг л байсан ш дээ. Тэгээд их сэжиглэдэг л байсан ш дээ.

Хишигсүрэн -

Хажуугийнхан айлууд уу?

Ичинхорлоо -

Тийм. айл амьтан чинь оршуулсан газраас нь хол хол нүүгээд явчихдаг байсан юм. Манайхан тийм л байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Мэдэхгүй одоо яагаад тэгдэг байсан юм. учрын сайн олохгүй юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Бага байсан болохоор.

Хишигсүрэн -

Хотод ороод ирсэн чинь ер нь яаж байна?

Ичинхорлоо -

Хотод ороод ирсэн чинь хүн үхэхээр бөөгнөөд архи уугаад жигтэйхэн юм болоод л оршуулж байна гэж оршуулгын газар нь очиж архи уугаад тэгээд байдаг юм байна лээ ш дээ. Нэг хэсэг тэгээд байдаг байсан ш дээ. Одоо тэгэх нь гайгуу болсон байхаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Нэг хэсэг тийм л байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Сая та бид хоёрын ярианд нэг ийм сэдэв гарч ирлээ. Та гадаадад явж мэргэжил дээшлүүлсэн гээд ярьсан ш дээ. Хэвлэх үйлдвэрт ажиллаж байхдаа.

Ичинхорлоо -

Аа?

Хишигсүрэн -

Та Орос руу явж мэргэжил дээшлүүлсэн гэж ярьсан ш дээ. Хэвлэх үйлдвэрт байхдаа. Та хэдэн онд анх гадаад явсан болж таарч байна тэгэхээр?

Ичинхорлоо -

Тэр чинь одоо хэдэн он юм болоо.

Хишигсүрэн -

Ямарч байсан 50-иад он шиг байна тиймээ?

Ичинхорлоо -

54, 55 он байхаа даа. Тэр л хавьд байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

61 онд чинь.... /Бодов/

Хишигсүрэн -

61 онд та хуулийн сургууль төгссөн ш дээ. Тэгэхээр 50-иад оны дунд үе юм байна тиймээ?

Ичинхорлоо -

Тийм юм байна.

Хишигсүрэн -

Оросод та ямар хотод очиж байсан бэ? Тэр үед?

Ичинхорлоо -

Ленинградад...

Хишигсүрэн -

Пөөх.

Ичинхорлоо -

Ленинградад 3 сар мэргэжил дээшлүүлээд ирсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха. Ямархуу газар хүлээн авч байв? Ямархуу сэтгэгдэл төрж байв тухайн үед ?

Ичинхорлоо -

Оо Ленинград их сайхан хот юм байна лээ. Үнэхээр сайхан хот.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хүн амьтных нь ааш араншин их сайхан. Хүн юм асуухаар дор нь дор нь хэлээд өгнө. Жигтэйхэн сайхан тийм газар байдаг юм байна лээ. Тэгээд наашаа Москвад юм үзнэ гэж ирж бас 10-аад хоносон юмаа. Тэр Москвагийн улс болохоор аягүй ааш муутай.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Авгай нар нь аймаар муухай ааштай тийм улс байдаг юм байна лээ. Хүнээрээ олон хүнтэй цөөхөн хүнтэйгээрээ байдаг байхаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ленинград гэдэг чинь их сайхан хот.

Хишигсүрэн -

Аа ха. Та дахиж ер нь Орос явсан уу? Тэгж анх явснаасаа хойш?

Ичинхорлоо -

Тэрнээс хойш чинь саяхан манай хүүхдүүд Оросод байдаг. Би Оросод жил тойрон байгаад ирсэн ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Воронежид.

Хишигсүрэн -

Воронежид үү?

Ичинхорлоо -

Тийм.

Хишигсүрэн -

Аа ха. Жил гаруй Оросод байж байгаад ирсэн?

Ичинхорлоо -

Бараг 2 жил шахуу болсон.

Хишигсүрэн -

Аа ха. Ер ньажил хийж байхад гадны мэргэжилтэн байсан уу? танай дээр?

Ичинхорлоо -

Манайд уу?

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Гадны мэргэжилтэн гэхээр чинь Оросын мэргэжилтэн гээд Нийгмийг аюулаас хамгаалах яам чинь манай сэргийлхийг харъяалдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Нийгмийг хамгаалах яамны том мэргэжилтэнгүүд чинь дандаа Орос ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Та яг шууд харьцдаг тийм Орос хүн байсан уу?

Ичинхорлоо -

Оо тийм шууд харьцдаг хүн байгаагүй.

Хишигсүрэн -

Байгаагүй юу. Ер нь социализмын үед Оросуудаас гадна ямар гадаад улс Монголчуудтай харьцдаг жирийн харьцаанд ордог байсан бэ? Оросуудаас өөр гадаад хүнтай харьцдаг байсан уу? Манайхан?

Ичинхорлоо -

Оросууд ер нь их сайхан улс байдаг юм байна лээ ш дээ. Ний нуугүй хамаагүй. Манай хүүхдүүд Оросод хоёр жил байхад танилцаад байж байхад тарьсан ногоогоо барьж гүйгээд. Дарсан ногоогоо барьж гүйгээд сайхан зантай сайхан улс байдаг юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр Воронежид та очиж амьдарч байхад 90 оноос хойно уу? өмнө үү?

Ичинхорлоо -

90 оноос хойш байхаа 90 он чинь саяхан биз дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Урд байлгүй яахав. 8 он биз дээ?

Хишигсүрэн -

Одоо 2009 он.

Ичинхорлоо -

Урд байлгүй яахав.

Хишигсүрэн -

Аа ха. Танаа хүүхдүүд тэнд сургуульд сурч байсан уу?

Ичинхорлоо -

Манай хүргэн тэнд техник мэргэжлийн сургуулийн захирал байсан юм.

Хишигсүрэн -

Аа оюутнуудаа аваад явчихсан байсан уу?

Ичинхорлоо -

Тийм.

Хишигсүрэн -

Оо за за. Та ер нь Эрдэнэ сум руугаа явдаг уу? Одоо.

Ичинхорлоо -

Одоо тэнд ах дүү хамаатан садан байхгүй юм чинь бараг явахгүй юм даа. Нондин Сэргэлэн явсан. Сэргэлэн явахдаа Эрдэнэ сум дайраад явсан. Эрдэнэ сум чинь өргөжөөд их сайхан болчихсон байна лээ.

Хишигсүрэн -

Багадаа байсан. Мал хариулж явсан эцэг эхийнхээ нутгаар явъя гэж бодох юмуу та?

Ичинхорлоо -

Заримдаа бодогддог юм. Нутаглаж байсан нутгаараа явбал сайхан юм гэж бодож байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хүүхдүүдийн зав ч гарахгүй юм. Тэнд чинь ах дүү хамаатан садан байхгүй болохоор урд үеийн хүмүүс байхгүй дандаа хойд үеийн та нар байх юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд за за яршиг яваад яах бэ дээ гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь байгаль газар нутаг өөрчлөгдсөн байна уу? Дайраад өнгөрч байхад?

Ичинхорлоо -

Нэг их өөрчлөгдөөгүй. Байгаль нутаг бол байдгаараа байгаа.

Хишигсүрэн -

Өвс ногоо нь өөрчлөгдөөд гол ус нь татраад тийм юм байна уу?

Ичинхорлоо -

Ус нь харин татраад байхгүй болчихсон байна лээ. Эрдэнэ сумнаас баруун урагшаа Эрдэнэ сумнаасаа зүүн хойноосоо чулуу ингээд өрчихсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хэсэг бөөн улсууд хүн шиг юм суучихсан. Тэгээд жаахан явж байгаад үхэр тэрэг шиг болчихсон тийм зам байдаг юм. чулуу өрчихсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Намайг жаахан байхад байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Энэ одоо ямар учиртай юм бэ? гээд би настай улсуудаас асуудаг байхгүй юу. яагаад хэн ингэж өрдөг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Бүүр тэгээд өрчихсөн байдаг юм. Урд дайн болоод дайны юунд ингэж тавьсан юм гэнэ лээ. Их эртний юм гэнэ лээ. Настайчууд тэгж ярьдаг байсан юм.

Хишигсүрэн -

Одоо байгаа бол уу?

Ичинхорлоо -

Хэн мэдэх вэ дээ. Түүнээс хойш их олон жил болж байна. Явж байгаад бөөгнөөд явж байгаа тасраад...

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Дандаа ингээд чулуу өрөөд хийчихсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэр нэг учиртай л байсан байх тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха. Таны амьдралд гүнзгий нөлөөлсөн тийм үйл явдал байна уу?

Ичинхорлоо -

Нэг их нөлөөлөөд сүйд болчихсон юм юу байх бэ дээ. Бага байхад чинь яахав хэдэн малынхаа хойноос яваад манай ээж аав ч бүдүүлэг улс байж.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Эмэгтэй хүн хэзээ сургууль соёл төгсөөд эрдэм номтой болж байсан юм. Хэдэн малаа маллахгүй яах юм гээд загнаад хичээл ном гэдгүй л байсан юм. Өөрөө том болсныхоо дараа тэр нэг буриад хүүхний хүчинд хуулийн сургуульд орж боловсрол мэдлэг олж авсан.

Хишигсүрэн -

Энэ бол их чухал үйл явдал тиймээ? Санамсаргүйгээр хүн нөлөөлөж хүний хувь заяаг өөрчлөж байна тиймээ?

Ичинхорлоо -

Тийм. Тэр хүнтэй тааралдаж тэгэх ёстой ч байсан юм билүү? Ер нь ямар нэг хүн өөрийнхөө хийж байгаа ажилдаа үнэнч сэтгэлээсээ явж байвал ямар нэгэн юм дуулж үздэг л юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

За яахав өнөөдөр болж байвал маргааш яахав гэвэл юманд хүрдэггүй юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь одоо юу гэдэг юм. Өөрийнхөө амьдралыг бусдаас онцгой содон гэж боддог уу?

Ичинхорлоо -

Надад онцгой болоод байх юм байхгүй юм чинь.

Хишигсүрэн -

/Инээв/

Ичинхорлоо -

Хүн яаж амьдардаг уу? Би тэгж л амьдарч ирсэн юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха. Бид хоёр сая гал тогоонд сууж байхдаа ийм юм ярьсан ш дээ. Та бүх хүүхдүүдээ дээд сургуульд сурах боломж нөхцөлийн хангасан. Бүх хүүхэд дээд сургууль төгссөн. Нэгээс бусад нь Оросод дээд сургууль төгссөн юм байна лээ ш дээ тиймээ? Тэгээд хүүхдүүдээ тэгж сургууль, соёл боловсролтой өөрсдөө амьдралаа авч явах суурийг та л тавьж өгсөн байж таарна л даа. Тэгэхээр та ер нь хүүхдийнхээ хүмүүжил тэр сурлагын төлөө юу хийдэг байсан бэ?

Ичинхорлоо -

Ер нь бол энэ хүүхдүүдийн эцэг нь яагаа ч үгүй залуугаараа нас барчихсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд би хэдэн хүүхдүүдтэй хоцорч байгаа юм чинь. Ямар ч байсан би энэ хэдэн хүүхдүүдийг мэргэжилтэй боловсон хүчин болгоно. Мэргэжилгүй бол амьдрахгүй юм байнаа гэдэг бодол миний толгойноос салдаггүй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгээд яахав энэ хэдийг чинь ар өвөртөө хавчуулаад тэр ч улсын прокурор дээр очиж гуйгаад, энэ ч нэг дарга дээр очиж яриад хүүхдийг минь сургуульд оруулж өгөөч гээд гуйдаг л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Тэгэхгүй бол май би чиний хүүхдийг сургуульд оруулж өгье гэдэг хэн байх бэ дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Яахав өөрөө оноосон ажлын үхэн хатан хийдэг болохоор энэ том дарга нар орж ирж хардаг л байсан. Зайлуул.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Энэ муу авгай ч гэж боддог юмуу?

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Энэ муу хүүхэн үхтлээ л ингэж гүйдэг юм чинь хүүхдээ сургуульд оруулах гээд явж байгаа юм байна. Хүүхдийн бүртгээд авчихаарай та нар. Хүүхдийн сургуульд шургуулаарай гэж хэлдэг л байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Сайхан л юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха. Сурлагаар ямар байсан бэ? Танай хүүхдүүд ?

Ичинхорлоо -

Ер нь гайгуу.

Хишигсүрэн -

Аа ха. Гайгуу байсан уу?

Ичинхорлоо -

Гайгуу.

Хишигсүрэн -

Ямар нэгэн байдлаар их эрт зах зээлд орж бизнес эрхэлсэн шүү дээ танай хүүхдүүд. Тэгэхээр бизнес ухаан сэтгэлгээтэй болоход юу нөлөөлсөн гэж та боддог бэ?

Ичинхорлоо -

Хүн болгон л бизнес эрхэлдэг. Хүн бүгд наймаа хийдэг. Хүн бүгд гадагшаа дотогшоо явж юм зөөдөг ийм л болчихсон юм байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хүний энэ зан нөлөөлөөд эд нар чинь ийм болдог юм байгаа биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Одоо чинь ийм л амьдралтай болсон байна.

Хишигсүрэн -

Одоо би ингэж бодоод байна л даа. Та жишээ нь ажлын хажуугаар одоо гэртээ аж ахуй эрхлээд хүүхдүүддээ нөлөөлөөд тиймээ? Нэмэлт орлого олох тийм юм хийдэг ч юмуу? Тийм юм хийдэг байсан уу? гэж л асуух гээд байна.

Ичинхорлоо -

Үгүй.

Хишигсүрэн -

Тийм зав ч байгаагүй юм шиг байна тиймээ?

Ичинхорлоо -

Тийм зав ч байгаагүй. Тийм наймаа худалдаа гэдгийг чинь огт мэддэггүй.

Хишигсүрэн -

/Инээв/

Ичинхорлоо -

Одоо ч гэсэн их муу ш дээ.

Хишигсүрэн -

Би ажигласан чинь би хэлмээр байна л даа. Айлд ирээд 80 гарчихсан эмээтэй уулзаж байхад надад их сайхан санагдаж байна л даа. Буянгийн Жаргалсайхан гэдэг чинь багтаж ядсан баян саятан гээд тиймээ?

Ичинхорлоо -

/Инээв/

Хишигсүрэн -

Хүнээс онцгой юм иддэг уудаг гэсэн чинь жив жирийн 80 настай Монголын тэр олон ээжүүдтэй яг адилхан амьдардаг энгийн жирийн байдал нь надад анзаарагдаж байна.

Ичинхорлоо -

Баян тарган гээд Жаргалсайханыг тэгж ярьдаг юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Үүний баян гэдэг нь сайхан машин л унадаг юм. Өшөө энд юу ч байхгүй.

Хишигсүрэн -

/Инээв/

Ичинхорлоо -

Харин сайхан машин унадаг юм. Өөрийгөө аваад явж байгаа нь болж байна. баяжихийн хэрэг юу байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Баяны хэрэг гэж байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ер нь баян хүн яах юм. Үхсэн ч гол тасрахгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Яршиг л байхгүй юу. Баяжих гэж үйлээ үзэж хоёр юм хурааж байснаас нэг сайхан аяга хоол идээд найзтайгаа аятайхан юм үзсэн нь дээр.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Би ер нь хэзээнээс хөрөнгө мөнгөтэй болъё гэж шунадаггүй.

Хишигсүрэн -

Тийм их хөрөнгө мөнгөтэй хүүхэдтэй юм чинь ээж нь бараг орд харшид амьдардаг байх тиймээ? /Инээв/

Ичинхорлоо -

/Инээв/

Хишигсүрэн -

Тийм бодол төрөхөөр тиймээ? Тэгэхэд одоо их л гайхалтай санагдаж байна л даа.

Ичинхорлоо -

Ерөөсөө тийм юманд дургүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Үхэхгүй биш яршиг л байна. Тийм баян хүн үхэхэд гол тасрахгүй ч юм билүү хэн мэдэх вэ дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Та жаахан үг цөөнтэй байсан уу? Залуудаа.

Ичинхорлоо -

Тийм л байх.

Хишигсүрэн -

Бид хоёр ярилцлага хийхээр тохироод хүрч ирээд настай хүн надад ярилцлага өгч байгаад баярлаж байнаа. Та одоо юм ярьчихаад өөрийн эрхгүй бодно л доо. Та ингээд бодож байхад санаанд чинь яримаар юм гарч ирнэ. Нэг хоёр хоногоос утасдаж байгаад дахиад нэг ирье. Ирэхдээ яахав гэхээр би таны хоёр гурван зургийг ярилцлагынхаа хавсарга болгож авмаар байна л даа. Одоо таны залуу цагийн ч юмуу. Хүүхдүүдийн ч юмуу альбомны зураг тэгэх үү?

Ичинхорлоо -

Миний зургаар яах юм. Ямар ч хэрэггүй ш дээ.

Хишигсүрэн -

Тэгээд би хүрч ирээд нэг их удахгүй. Жаахан яриад үргэлжүүлье. Баярлалаа танд. #52_03_Sh.Ichinkhorloo_2009.03.21_interviewer_Ya.Khishigsuren

Ичинхорлоо -

Худлаа ярьж байгаа биш. Үнэн үгээ л ярьж байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Харин тийм. За их баярлаж байна. #52_04_Sh.Ichinkhorloo_2009.03.21_interviewer_Ya.Khishigsuren

Ичинхорлоо -

Өөрийнхөө чадлын хэрээр зүтгээд ажиллаж байсны хүчинд хүүхдүүд маань хүн шиг сайхан явж байна. Гурав дөрвөн эрэгтэй хүүхдийн нэг нь хулгайч болоод нэг нь архичин болоод явахыг хэн байг гэх юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Цаанаас бурхан хараад миний өөрийн эх орондоо үнэнч шударга зүтгэл маань энэ хүүхдүүд хэрэг болдог байхаа гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Би тийм зусарддаг бялдуучилдаг дээрэлхүү зантай тийм хүн биш. Байгаагаараа байж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Ааш араншин бол надтай их адилхан.

Хишигсүрэн -

Аа ха.

Ичинхорлоо -

Хэлье гэсэн юмаа хэлчихнэ. Хүнийг нэг их сүйд болоод наана цаана гээд байхгүй. Зав байхгүй гээд над дээр орж ирдэг хүн байхгүй ш дээ. /Инээв/

Хишигсүрэн -

/Инээв/

Ичинхорлоо -

Өвдвөл эмнэлэгт аваачиж хэвтүүлээд эргэх л байх.

Хишигсүрэн -

Таны бие харин гайгуу юм байна.

Ичинхорлоо -

Гайгуу ээ. Гайгуу. Ерөөсөө ажил хөдөлмөр хийж байсан хүн чинь гайгуу байдаг юм шиг байна.

Хишигсүрэн -

За за хоёулаа яриагаа өндөрлөе.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.