Olzvoi

Basic information
Interviewee ID: 990219
Name: Olzvoi
Parent's name: Nasan
Ovog: Olhnuud
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, teacher
Belief: none
Born in: Darvi sum, Hovd aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
childhood
family
travel
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoolchildren's life
secondary school
intelligentsia
teacher
movies
plays
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Ярилцлага өгөх болсон танд баярлалаа. Эхлээд та өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?
Озвой -
За би 1930 онд Ховд аймгийн Дарви суманд төрөөд, Зэрэг суманд Насан гэдэг айлд өргөгдөж тэнд амьдарч өссөн хүн. Тэгээд 11 насандаа бага сургуульд орсон. Ингээд 15 насандаа Ховд аймгийн 10-н жилийн сургуульд ороод, тэгээд гачигдлаас болоод мал маллах хүнгүй гээд 7-р анги төгсөөд бага ангийн багш болсон. Бага ангийн багшийг одоо Ховд аймгийн 6 сумуудаар бага ангийн багш 6 жил хийгээд, тэгээд 1954 онд энэ хотод орж ирсэн. Хотод орж ирээд, тэгэхдээ ямарч хуваарьгүй зүгээр бага ангийн багшийн үнэмлэхтэй, тэгээд сургуульд орох хуваарьгүй байсан. Эгч нараа бараадаад л ирсэн. Тэгээд манай багш нар энэ хотод 10 жилд хичээл зааж байсан багш нар намайг дэмжээд “Багшийн институт” гэж байсан дээр үед, тэнд оруулсан. Хими - Биологийн ангид. Тэнд одоо 3 жил сураад, тэгэхдээ бол тэр институдад орсон багш бол 5-7 анги хүртэл хичээл заах эрхтэй. Тийм ахлах ангид заах эрхгүй, тэгж орсон юмаа. Тэгээд төгсөөд намайг Дорнод аймагт “Багшийн сургууль” гэж байсан юм. Дорнод аймгийн багшийн сургуульд хуваарилсан. Тэнд очиж би 2 жил багшлаад.. за тэнд байж байхдаа би бол их юм сурсан. Яасан бэ гэвэл нөгөө 2 намар хүүхдүүд багшийн сургуулийн хүүхдүүдийг аваад буриад сумуудаар явж хадлан өвс хаддаг тийм ажлыг хийж байлаа. Тэгээд тэр багшийн сургуульдаа багшилж байгаад, тэр багшийн сургууль татан буугдсан. Улаанбаатар хотын багшийн сургуультай нийлсэн. Тэгээд 2 ангийг багштай нь нааш нь /Улаанбаатар/ шилжүүлсэн. Тэгээд анги хүүхдүүдээ авчихаад, багш нарт орон тоо байхгүй гээд аваагүй. Тэгээд нэг хэсэг нэг жаахан ажил олдохгүй байж байгаад оройн сургуульд цагдаа нарт хичээл зааж...тэр чинь 1959 оны 10 сараас ...59 оны юу, 1960 оны 1 сар хүртэл цагдаа нарт хичээл зааж байгаад тэгээд 60 оны 1 сарын 10 нд намайг энэ нэгдүгээр 10-н жилд багшаар өгсөн юм. За тэр үед яахав тэр хүрээлэн мүрээлэн гэж байсан багш нарын юунд бас нэг хамтран ажиллаад шалгалт малгалтанд явж байсан. Тэгээд тэд нар яахав юунд, сургуульд өгье гээд. За ингээд 1-р сургуульд ирсэн. Тэгсэн чинь намайг нэг жоохон голорхуу маягтай байсан. Хичээлийн эрхлэгч нь “”Чи бол манай сургуульд их сургууль төгссөн багш л багшлах ёстой чи бол одоо шаардлага хангахгүй юм байна. Юу ч гэсэн 1 сарын 10-наас хичээл тартал юу хичээл зааж бай” гээд. Тэгэхлээр нь жаахан хор шар хөдлөөд, ер нь яагаад болдогүй юм гээд жаахан биеэ дайчлаад юм хум уншиж бариад, ингэж байж байгаад сургууль тарсан. Сургууль тараад, тарсны дараагаар бол намар хичээл эхэлсэн. Тэгээд намайг эргээд багшил эндээ ирсэн тэгж намайг ийш тийшээ явуулаагүй тэгээд багшилсан. Тэгээд байж байсан чинь Сурганы хүрээлэн гэж байсан тэр үед. Сурганы хүрээлэнгээс манайх чинь лабортори сургууль гэж ер нь бүх монголын хэмжээнд бүх дунд сургуулиудын заах хичээлийн агуулгыг туршиж байж тогтоодог ийм лабортори сургууль болсон юм. Тэгээд бид нарыг шалгадаг Сурганы хүрээлэн гэж байсан тэндээс шалгаж бариад. Тэгсэн чинь намайг багшийн институдэд байхад манай Байгалийн ухааны декан Шагдарсүрэн гэдэг хүн байсан юм. Тэр ирээд намайг ингэж хэлсэн “за чи бол оюутан байхдаа багшаа голдог хүн байсан… чи одоо 1 дүгээр сургуульд дээд мэргэжилтэй тийм сайн шилдэг багш нарыг авдаг. Чи одоо хүүхдүүд нь хэл ам гаргадаг өргөх бичиг барьж багшаа хөөн явуулчдаг юм ш дээ. Чи одоо тэгэх юм биш биз дээ ер нь жаахан боловсрохгүй бол болохгүй” гээд намайг жаал жуул шалгаад. Тэгээд багшаа голно гэж яасан бэ гэвэл институдад байхдаа органик химийн хичээл заадаг эмэгтэй багш байсан. Тэр ерөөсөө хичээлээ зааж чаддагүй. Тийм болохоор нь юу нэг манай ангийн нөхөр бид хоёр Шагдарсүрэн багш дээр ороод тэр багшийг өөрчилж өгөөч, бид нарт юм хэлж хэлж өгч чадахгүй байна. Тэгээд тэр багшийг өөрчилж өгсөн юм. Аа тэгээд Шагдарсүрэн багш 2 жил намайг энд хүмүүжүүлэх гэж даалгавар маалгавар өгөөд ингэж байгаад сургуульд багш болгосон. Тэгээд би 5 жил үндсэндээ биеэ дааж орос хэл мэл тэгээл тэр мэргэжлийн хичээлүүд энэ тэр гээд...хагас боловсролтой ш дээ би чинь. Тэгээд л энэ зуны амралт мамралтаар л нам даалгавар өгчихдөг, тэрийгээ хийдэг ийм л байлаа. За 5 жил болоод би ерөөсөө юу яая нэг анги дааж байсан юм, тэр анги маань 10-р анги болчихсон 1965 онд. Тэгсэн чинь ангийн хэдэн хүүхдүүд би одоо энэ “Багшийн дээд сургууль” гэж тэр үед бий болчихсон байсан бүрэн. Багшийн дээд сургуульд би одоо нэг жил сурья, та нарыг зав чөлөөндөө ирж удирдаж байя. Тэгээд хамтаараа та нар арваа төгс, би дээд сургуулиа төгсье гэж яриад тохироод...Тэгээд 1966 онд би тэнд төгсөөд тэгээд ирэхэд манай анги аравдугаар анги төгссөн. Хоёулаа ингээд зэрэг төгссөн юм. Тэгээд байж байсан, яг төгсөж ангиа төгсгөчихөөд байж байсан чинь намайг Боловсролын хэлтсээс дуудаад чи 33-р сургуульд хичээлийн эрхлэгчээр оч гэдгийн байна. Яагаад тэнд би очиж байгаа юм, сургуульдаа баймаар байна ш дээ, таван жил ажилласан сургуулиа хаяад явах хэцүү байна гэсэн. Өө чи тэнд үүрэг даалгавар биелүүл, намын гишүүн намын даалгавар биелүүлэх ёстой. Тэнд дан оросууд барилгыг нь барьж байсан юм. Тэгээд тэр оросууд, тэр орос инженерүүдтэй орос цэргүүдээр барилгыг түргэн бариулж 9 сарын 1-нд хичээл оруулах ажил зохион байгуул гээд тэнд намайг хуваарьлаад аваачсан юм. Тэгээд би яахав зунжин л тэнд оросуудтай тэр барилга түргэн барих гээд л, ингээд л 2 ээлжээр ажиллуулдаг болгоод л... Тэгж байж байгаад тэгээд тэр сургуулийг 10 сарын 1-нд барилга нь 10 сарын 1 нд барилга нь дууссан юм. Тэр хооронд бол хүүхдүүдээ элсүүлсэн, багш нараа элсүүлсэн хүүхдүүдээ элсүүлсэн. 920 гаруй хүүхэд элсүүлсэн, багш нь 40 гаруй, багш ажилчид нийлээд 50 орчим хүн элсүүлчихээд... захирал ирж өгдөггүй тэгээд хичээл эхэлсэн чинь яахав бага ангиа нэг цэцэрлэгийн хашаанд бага ангийн хичээлээ хийгээд. Дунд ангиа 21-р сургуульд нээгээд, тэгээд үдээс хойш тэнд хичээл хийгээд 10 сарын 1-нд сургуулийн барилгыг хүлээж аваад. Тэгээд 10 сарын 12-нд юу анги... хүүхдүүдээ сургуульд оруулж. Тэнд би хоёр жил маш их ядарсан. Тэр яагаад гэвэл шинэ барилга барьсан, тэгээд захирал ирсэн хөдөөний хүн байсан өвгөн настай хүн. Тэгээд ерөөсөө хотын амьдрал мэдэхгүй, яах вэ гээд л асуугаад л хөөрхий, ингээд л хий л идэвхтэй яваад байдаг. Тэгж байж байгаад захирлыг матаад ажлаас нь аваад хаячдаг юм байна. Дараагаар нь нэг захирал ирсэн, нөгөөх чинь бас нэг багшилж байгаагүй хүн юм уу дарга марга л хийж байсан юм шиг байгаа юм. Тэгээд бас нэг олигтой яадаггүй сургууль хүмүүжлийн ажилд ордоггүй байж байгаад тэгээд 2 жил болоод нөгөө сургуулийн барилгыг эвдүүлэхгүй дотор нь байгаа тоног төхөөрөмж нь их гоё байсан юм. Тэр энэ тэрийг нь яг хэвээр нь байлгах тийм даалгавар өгсөн. Тэгээд 2 жил болоод бүүр ядраад, тэгээд би одоо бүр болилоо намайг одоо миний хуучин сургуульруу явуулж өг гэсэн чинь зөвшөөрдөггүй. Тэгэхээр нь би намар хаяад сургуульдаа ирчихсэн юм. Тэгээд Боловсролын яаманд нэг боловсон хүчин Даваасамбуу гэж нэг таньдаг хүн байсан тэрэнд хэлээд. Тэгсэн чинь ирж энэ ажлаа хий гэж утасдаад болдоггүй, тэгээд 2-3 удаа утасдсаны дараа ажлаа хүлээлгэж өг хэнд ажлаа хүлээлгэж өгөхийн чи гээд. Тэгээд очиж нөгөө хүнд ажлаа хүлээлгэж өгөөд 33-аасаа салсан. Тэгээд 1966 онд, 66, 67,68 онд чинь за одоо 1-р сургуульдаа эргэж ирсэн. Тэгээд байж байсан чинь 1978 он болдгийн байна. 1978 он болсон чинь 2-р сургуульд хичээлийн эрхлэгчээр яв гэж хөөгөөд. Би явахгүй гээд бас энэ сургуульдаа нэлээд олон жил болсон, нэг дор хэдэн жил ажилламаар байна явахгүй гээд тэгсэн. Өө за яв гээд. Тэгээд албан хүчээр явахаас өөр арга байхгүй, тэнд очиж 3 жил хичээлийн эрхлэгч хийгээд дахиж сургуульдаа буцаж ирсэн. Тэгэхэд захирал ер нь авах дургүй байсан. Манай хүрээлэнгийн улсууд бол ер нь намайг дэмжээд ингээд энэ сургуульд орсон тэрнээс хойш би 1995 он хүртэл энэ сургуульдаа ажиллаж байлаа.
За тэгэхлээр багшийн ажлыг бол хаанаас сурсан бэ гэвэл ерөөсөө багш нараасаа сурсан. Миний бага ангийн багш нар минь гээд дөрвөн багш байсан. Нэг нь их экскурс хийгээд байгальд явдаг нэг тийм залуу байсан. Биднийг дагуулаад л аялал маялал хийгээд л нэг, хичээлийн зав чөлөөгөөр. Тэгээд л байгаль сонирхдог болгосон доо. 2-р дугаар ангийн багш нь бол нэг тийм хууль дүрэм их сурталчилдаг нэг тийм багш байсан. Тэгээд одоо бид нарыг янз бүрийн юм хийж болохгүй гээд ингээд сургасан. Аа 3-р ангийн багш минь эрдэм ном сурах хэрэгтэй та нар ийм ийм юм сурвал ирээдүйд та нар тийм болно гэж сайн сайхан хүн болох ёстой гэж яриад л бид нарыг. 4-р ангийн багш нь Дамдин-Ядам гэдэг хүн байсан тэр уран зохиолын хүн байсан, сүүлдээ яруу найрагч болсон юм. “…Сүүний үнэр шингэсэн сэвлэг даахьтай байхад…” гээд дуу байдаг ш дээ. Тэр дууг зохиосон юм. Тэгээд 4 янзын багш, тэр 4 багшийн биеэ авч явж байгаа байдал, хүүхдүүдтэй харьцаж байгаа байдал энэ тэр бол одоо бага байхад маш их таалагдаж энүүн шиг багш болох юм сан гэж боддог байлаа. Тэгээд 10 жилд очсон чинь одоо янз янзын олон багш нар заасан. Тэр дотор бас нэг нь онцгой багш нар байсан. Хичээл заахдаа одоо айхтар хатуу. Жишээлэх юм бол газрын зураг дээр ингээд өлгөчихөөд, ийшээ харуулж зогсоож укасок бариулчихаад Днепр мөрөн хаа байна? Яг эргэж хайхгүйгээр заана шүү, Аляскийн хойг хаа байна гээд л. Тэгээл жаахан эрээд л хайвал суу, дахиж өг гэдэг. Аа химийн хичээл дээр бол одоо тэгээд за ром гэдэг элемент хаа байна чи одоо эргээл яг заана шүү, эргээл укасокаар шууд ингээд л заахгүй бол одоо болдогүй. Ингээд л нүдлүүлдэг ийм багш байсан юм. тэхэлээр эдгээр багш нар бол одоо ер нь үнэхээр зааж байсан байна өө. Одоо тэр туршлагыг би бол амьдралдаа хэрэгжүүлсэн. Дээд сургуульд бол яахав, янз янзын багш нар байсан л даа. Тэгэхдээ биеэ гоё авч явдаг, сайхан цэвэрхэн авч явдаг улсууд ч байсан, сайхан одоо ёстой нэг жимс мимс гээд ярих юм бол ёстой арааны шүлс, шүлс гарахаар ярьдаг, алим гээд л ярих юм бол ёстой их гоё ярьдаг тийм ч багш байсан. Ингээл тэр тийм сайхан багш нар байсан. Тэр тэд нараас ийм багш болох юм сан гээд л. Физикийн багш маань бол одоо хичээл ойлгохгүй бол ирээд алгадачдаг ийм багш байсан, тэгээл ерөөсөө хараад мэддэг чи ойлгохгүй дэмий хараад сууж байна чи. Алгадсаны дараагаар тархи толгой их сайн ажилладагийн, ерөөсөө ийм биеэ их дайчилдаг байхгүй юу /инээв /. Тиймэрхүү маягаар явж ирлээ, тэгээд би одоо дараа нь гэр бүлтэй болоод ингээд л амьдарлаа. Манай гэр бүлийн хүн фото зургийн сурвалжлагч хүн байсан юм. Тэгээд сүүлдээ Урлагын Гавьяат Зүтгэлтэн болсон юм. Тэгээд яахав 1995 онд хөөрхий өөд болчихсон юм. Тэгээд хэдэн хүүхэдтэйгээ энд энэнээс хойш.
Сургуультайгаа одоо хүртэл холбоотой би. Ахмадын даргыг нь хийдэг юм. Ахмад багш нарын. Тэгээд л би бас хэдэн, мэргэжлийн 5 багш байдаг юм. Тэдэнтэйгээ очиж уулзаж зөвлөх ч гэдэг юм уу, юу ч гэдгийн тийм юм хийдэг юм. Гэрээрээ химийн хичээлээр ганц нэг хүүхдэд дасгал масгал өгдөг юм. Тэгээд би ерөөсөө маш их аялалд явж байсан хүн. Бүх аймгуудаар явсан би, тэрийг яаж сургасан бэ гэвэл манай захирал Улсын Гавъяат багш Гомбосүрэн гэдэг хүн байсан юм. Тэр зун багш нараа аваад бүх аймгуудын байгалийн сайхан газруудаар бүгдээрээ нь явж зугаалуулдаг. Тэгээд тэр хүнийг нас барсны дараагаар бид байж байхад ч юм уу, нас барсны дараагаар бид нар аялалыг үргэлжлүүлээд. Тэгээд байгалийн сайханд одоо дуртай. Одоо хүртэл явдаг, одоо тэнхээ тамир муудаад заримдаа биеэ дайчилж явж чадахгүй болов уу гээд бас эмээгээд явж чадахгүй байна.
Цэцэгжаргал -
Таныг бага байхад хүүхдэд одоо яаж боловсрол эзэмшүүлдэг байсан бэ?
Озвой -
За намайг бага байхад бол ер нь боловсрол сургуульд, хүүхдээ сургуульд өгөх жаахан дургүй байдаг байсан. Жишээлэх юм бол намайг яаж өгсөн бэ гэвэл манай ээж нас бараад, тэгээд 3 хүүхэдтэй авгайтай манай аав суусан юм. Тэр одоо хойд ээжийн 3 хүүхэд, дагавар хүүхэд. Тэгээд ирээд нэг хүүхдээ сургуульд өг гэсэн. Тэгсэн чинь тэр нөгөө 3 хүүхдийн нэгийг өгнө гэж манай аав хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь багийн ухуулагч ирээд та болохгүй өөрийнхөө хүүхдийг өг гээд. Тэгээд манай аав намайг сургуульд оруулсан юм. Баян, мал ихтэй баян хүний хүүхэд бол ерөөсөө мал маллах хүнгүй болоод одоо ам бүл цөөхөнтэй гээд ер нь сургуульд ордогүй ийм байсан. За тэгээд ер нь сурах хүүхдүүд сургуульд орсон хойноо аягүй сурах бол жаахан дургүй. Яадаг вэ гэвэл маш их оргодог, оргоод одоо явчихдаг. Багш нар оргосон хүүхдийнхээ хойноос явдаг. Би ч гэсэн Чандмань суманд ажиллаж байхад л манай ангиас хүүхэд оргоол явчихдаг, би чинь тэмээгээр тэр хүүхдийн гэр рүү нь явж, шөнө хээр хонож байгаад л тэр хүүхдийг арай гэж айлыг нь олоод л... Тэгээд л явуулахгүй одоо ажил хийх хүн байхгүй гээд... одоо яачих гэхээр яахав “өртөөнөөс тэмээ хөлсөлж ирсээн, хоногийн тоогоор танайд мөнгө оногдоно шүү дээ та хүүхдээ явуулсан нь дээр, тэгээд ер нь эрдэм номтой хүн ирээдүйд хэрэгтэй” гэж ятгасаар байгаад тэр хүүхдээ авчрах жишээтэй.
Тэгээд л хүүхдүүд ер нь яадаг вэ гэвэл тэр үед чинь нөгөөх дайны үе, ерөөсөө материал байхгүй. Материал гэж дэвтэр гэж нэг тийм муу нооронхой цаас, нэг бор цаастай, харандаа байхгүй нэг харандааг 2 хувааж байгаад 1 хүүхдэд өгнө, 2 хүүхдэд өгнө. Заримдаа бүр бид нар хар тугалгаар бичиж байсан. Хар тугалга чинь их мөр гаргадаг юм ш дээ. Хар тугалгыг тэр заримдаа ингэж цаасаар барьж байгаад, зармидаа нүхтэй модоор шургуулж байгаад ингэж бичдэг. Тэгээд л багш нар яахав хүүхдүүдийг сайн л зааж байсан л даа. Тэгээд л хүүхдүүдийг, одоо аль болохоор л хүүхдүүдээ явуулахгүй оргуулахгүй тогтоож барьж байж л одоо сургах. Тэгээд л нэг юм 4-р анги, 5 анги төгсөөд ирэхлээр гайгүй болчихож байгаа юм тэр сургуульдаа дасаад, тиймэрхүү маягтай. Тэгээд нэг даалимбан ногоон даалимбан дээлтэй, хөх таван хошуутай хөх цүнхтэй. Би бол 18 км газраас даагаар, даага унаж ирж сурч байсан юм. Манай гэр бол тийм хол байсан юм. Өглөө босоод л давхичихдаг юм. Тэгээд л сургуульдаа ирээд л, хичээлээ хийчихээд л орой давхиад харьчдаг. Тэгж л сурч байсан. Тэгээд ихэнх хүүхдүүдийн гэр гайгүйтэй хүүхдүүд мориор гэрээсээ явдаг. За хол байж байгаа хүүхэд бол зарим нь их хол оргоноо. Оргоод л бөөн асуудал болоод л ингээл. За хувцас хунар ч гэж тааруухан. Багш нарын хувьд бол ер нь их сайн багш нар байсан гэхээс тийм муу багш нар байсан гэж хэлэх юм байгаагүй. Тийм маягтай л байсан тэр үед.
Тэгээд тэр Чандмань сум гэдэгт би багшилж байхад баян айл байсан юм Даш гэж. Бид нарт хоол олддоггүй одоо тэр үед чинь нэг. Тэгсэн чинь тэр өндөр Даш гэдэг айлд оч гэж нэг хүн хэлэхгүй юү та нар. 3 залуу багш байсан юм. Тэр айлд оч та нар хагас сайн өдөр очоод хадлангий нь өвсий нь бухалдаад хадлангий нь нуруулдаад тийм ажил хийж өг. Тэгэхлээр тэр Даш гэдэг хүн та нарт хоол өгнө, тэгээд аягүй бол ааруул мааруул, одоо тэгээд мах зах та нарт өгнө гээд. 2 хүүхэд нь сургуульд байсан юм. Хүүхдийн нь багш юм байна. Тэгээд бид нар чинь хадлангий нь хагас сайн өдөр очоод, хадлангий нь юу өвсий нь бухалдаад, бүтэн сайн өдөр нуруулдаад. Тэгээд буцахдаа тэр нэг Баасандорж гэж тэнд нэг бид нартай чацуу залуутай. Тэр нь сургуулиар яваагүй яагаад гэвэл тэр их баян айл учраас мал малладаг хүн байхгүй. Тэгээд тэр бид нарыг яахав 3 морь хөтөлж ирээд биднийг авдаг, бид нарыг хүргэж сургууль дээр хүргэж ирчихээд морио буцаагаад аваад явчдаг тийм айл байсан. Тэгээд тэр хүн бол их нүнжигтэй баян хүн байсан. Өвөл бид нарт одоо мах өгдөг байсан. Хүнс, будаа тэр чамин юмыг хаанаас олсон байдаг юм. Цагаан будаа, домбон чихэр энэ тэр өгдөг, тийм ааруул мааруул өгдөг тийм хүн байсан. За энэ чинь, арав хорин юутай.., тэр үед чинь 5000 гаран малтай айл байсан юм. Тэгээд 20 малчинтай тийм айл. Тэгээд тэр айл бол нүнжиггүй биш ерөөсөө тийм ядарсан зүдэрсэн улсад л их юм өгдөг, ялангуяа багш нар биднийг их дэмждэг тийм хөдөөний хүмүүс чинь тийм сайхан байсан дээр үед. Тийм
Цэцэгжаргал -
Та сурагч байсан үеийнхээ талаар дурсахгүй юу ?
Озвой -
За сурагч байхад чинь одоо байранд хүүхдүүд их байдаг байсан дотуур байранд. За тэгээд дотуур байранд байж байгаа хүүхдүүддээ гэрээс нь мах их ирдэг хүнсэнд нь, түлээ ирдэг байсан. За тэрийг одоо манайх, би нэг жил байранд байсан юм. Бусад жилүүдэд нь гадуур хүргэн ахынд байдаг. Тэрийг нь өгөх гэж одоо манай аав ээж түлээгийн авчирч буулгадаг, махы нь өгдөг тийм байсан. За байранд байхад ч, байранд байгаа хүүхдүүд бол хоол ер нь тааруухантай даа, тааруухантай хоол яахав махтай гурилтай гээл тийм хоол нь одоо ховор. Тэгээд л ногоотой, манай баруун тал чинь ногоо их тарьдаг ногоотой одоо тийм хоол иднэ. Хувцас хунар нь яахав нэг тийм даавуун хувцастай өвөл болох дээр өч гээд хамаагүй том гадар мадар ч байхгүй юугаар хийсэн, хонины арьсаар хийсэн үсий нь дотогшоо харуулсан тийм их зузаан тийм арьсан дээл өмсдөг өвөл. Тэр нь бөөстчихсөн. Тэрийг нь байрны багш нар тэрийг нь цэвэрлэх гэж...эг эмчтэй тийм л байлаа.
Тэгээд л бид нарыг чинь нөгөө нэг завсарлагаагаар, хичээл заачихаад завсарлагаанаар гараад л за тоглоцгоо гэнэ багш. Тэгээд л бид нар чинь нэг буур ботго болж байна гээд л би биетэйгээ хөөцөлдөөд тоглодог. Тэгэхэд бол бие биетэйгээ одоо муудалцана, зодоон цохион хийнэ одоо тийм ийм юм ерөөсөө байхгүй. Их хүмүүжилтэй, аа хэрвээ тийм юм хийсэн хүүхдэд бол маш хатуу, 2 гарыг нь алдлуулж байгаад хувинтай ус дүүжилчихнэ тэгээд доошоо болохлээр нь доод тохойн нүдэнд цохино. Ингэж залхааж шийтгэж байна ч гэдэг юм уу тэгдэг. Тэгж хүмүүжүүлж байсан. Алгадаж барьж тийм юм бол нээх байхгүй ээ бага сургуульд байхад. Дунд сургуульд байхад бол хааяа нэг болохгүй бол багш нар алгадаж л байдаг юм. Тийм юманд бид нар юм санадаг ч үгүй байсан. За тэгээд хичээлээ тараад … зун нэг баахан даалгавар өгнө дөө / Ц.Ц: -за / тийм тийм юм цуглуулж ир гээд л. Одоо нэг та нарын үед байсан даа, чиний үед ч байхгүй болсон байх аа. Ургамлын үр, зурамны арьс, тарваганы арьс янз бүрийн амьтны одоо үс ноос. Тэгээд л тэрийг чинь зун цуглуулаад л, оготны нүх рүү ус хийгээд зурам түүнэ. Тэр...намар тэгээд тэр юу гардаг юм. Хэн сайн хийсэн бэ гэдгээр нь шагнал өгдөг ийм байсан. Тэгээд сүүлдээ энийг болиулчихсан юм. Байгаль орчин сүйтгэж байна хүүхдүүд, одоо ингээд, больчихсон юм. Аа тэгээд тэр нэг бүжиг гээд нэг юм мандолин дараад багш. За нэг багш ..мм.. эмэгтэй, эрэгтэй багш, залуу багш нартай тэгээд бид нарыг Улаан буланд оруулаад бүжиг хийж байна гээд л баахан тийм юм заадаг. Дамдин-Ядам гэдэг багш тэр одоо энэ Данзан Равжаагийн чинь юу билээ нэг жүжиг, анхны нэг жүжиг байгаадаа.
Цэцэгжаргал -
Саран хөхөө
Озвой -
Аа Саран хөхөө. Тэр уул нь зохиолч, яруу найраг тийм сонирхдог хүн байсан юм билээ. “Саран хөхөө” гээд нэг жүжгийг найруулаад, тэрэндээ Хөөт гэж хүүхэд бид хоёрыг тоглуулж байсан юм. Тэгээд л нэг 2 банди “… Босоочээ босоочээ хөхөө минь Болохоо байлаа Урьд хожид үзэгдээгүй Улаан нар мандсан байна…” /инээв/ гэж дуулдаг нэг дуу. Тийм заваар...тийм юм тоглуулж багш хажуугаар нь тийм юм хийлгэдэг. Тэгээд л одоо бүжиг таанц хийх, тэгээд л аялал маялалаар явах... тэгээд л одоо нэг ер нь гол хичээл бол монгол хэлний хичээл, математикийн хичээл, байгалийн ухааны хичээл гэж байсан. Байгалийн ухааны хичээл гэхлээр одоо энэ байгалийн ухааны хичээл чинь нэг тийм холимог анхны мэдэгдэхүүн яадаг. Зарим нь, математикаас гадна физик, хими, биологи, газар зүй тэгээд нэг иймэрхүү хичээлүүд нийлсэн нэг тийм холимог хичээлүүд. Сүүлд... одоо ч гэсэн байгаа, бага ангиудад зааж байгаа. Тэр байгалийн ухааны хичээлүүдийн дэвсгэрийг тавьж өгдөг тийм байгалийн ухааны хичээл. Ийм хичээлүүд л байсан ерөөсөө. Аа тэгээд л биеийн тамирийн хичээл байсан, биеийн тамирийн хичээл дээр одоо дан л гүйлгэдэг… одоо гүйлгэдэг л байсан даа тэгээд ер нь. Энэ өөр ч заал маал гэх ч юм байхгүй. Тийм янз бүрийн юм байхгүй … ийм янзтай л байсан.
Цэцэгжаргал -
Та сургуульд сурч байхдаа голцуу юу сурч авсан бэ ?
Озвой -
За би ер нь байгалийн чиглэлийн... одоо мэдлэгийг л багаасаа олж авсан хүн. Яагаад гэвэл би ерөөсөө тэр сургуульд орохоосоо урьд манайх их ууланд амьдардаг айл байсан юм. Баатархаан гэдэг ууланд, тэнд би хонь хариулаад, хээр гадаа тэнээд ингээд янз бүрийн амьтан, ургамал, хад чулуутай их харьцдаг. Тэгээд сургуульдаа ороод, одоо тэр түрүүчийн багшийн хэлдэг шиг тэднийг дагуулаад мод зодон дундуур экскурс аялал хийгээд л. Ингээд энэ дунд сургуульд байхад одоо юу сонирхдог байв гэвэл жаахан биеийн тамирын талын юм сонирхдог, бөмбөг мөмбөг сонирхдог тийм байсан. Харин дунд сургуульд байхад байгалийн чиглэлийн тийм …мм… аялал маялалын тийм юм байдаггүй байсан. За багшийн дээд сургуульд байхад бол тийм зуны практик гэж одоо нээх их байгаль сайхантай газар очоод ургамал тодорхойлох, нэр усыг нь өгөх амьтан яах тодорхойлох, тэгээд одоо ногоо хүнсний ногоо тарьж сургах, химийн туршилтаар одоо нэг өөхнөөс саван маван гаргах ч гэдэг юм уу тиймэрхүү юмыг хийлгэдэг байсан. Тийм юманд их сонирхож байлаа. Тэгээд яахав миний сонирхдогоос гадна онцгой сонирхдог хүүхдүүд байсан манай ангид. Тэр ургамлыг сайн сонирхдог байсан хүүхэд маань одоо Ардын багш болчихоод байж байна Бадамсэд гэж. Аа химийн туршилт муршилт хийгээд л, хамгийн түрүүнд юм дэлбэлээд л, янз бүрийн үмхий ханхлуулаад л байсан нөхөр маань одоо Төрийн шагнал авчихаад байж байна, химийн юугаар. Бид нар бол тэрнийг мундаг сонирхдог нь биш, тэд нарыг чинь хийчихээр чинь бид нар хараад сууж байна. За чи хийчихээрэй гээд сууж байдаг байхгүй юу. Тэгээд нэг... гэхдээ одоо тийм юман дээр сонирхож хийдэг байсан.
Аа харин бага ангид багшилж байхдаа байгаль хамгаалах талын юм их хийдэг. Тэр Дарви суманд багшилж байхад ерөөсөө сумнаас үлийн цагаан оготно гэдэг сургуулийн хажуугаар одоо энэ өвс ургамал сүйтгээд байна та нар энийг устга гэж багш нарт үүрэг өгдөг байсан. Яагаад вэ гэхээр ахлах ангийн жаахан томоохон хүүхдүүдээ аваад оготны нүх рүү ус зөөж цутгаж гараад ирэхдээр нь янзална. Зарим нь буутай явж буудна тийм юм одоо хийж ер нь байгаль хамгаалах талын юм тэнд одоо хийдэг. За тэр Чандмань сум гэдэгт ажиллаж байхад бол туйпуу цохиж сургуулийн барилгыг... хавар сургууль тарчихаад туйпуу цохьдог байсан. Туйпуу цохиод сургуулийн гадаа жижигхэн амбаар мамбаар барих ч байдаг юм уу, тэгээд л шавар байшингийн тийм хэлтэрсэн барьсан юм байхаар нь шавдаг. Шавдаг яадаг тэгээл тийм юм хийж байгаад л, тийм ажил хийж байгаад тэгээд л амралтаа аваад явдаг байсан. Аан 10-н жилд яахдаа бид нар 2 сарын амралттай. За нэг 2 нөхөртэй нийлээд бид нар амралтаа авангуутаа ажил хийдэг байсан, 21 хоногийн ажил. Байшин шавардана, байшингийн фундамны нүх ухна, кабелийн шуудуу ухна хөлсөөр. Тийм ажил хийж яаж 2 сар мөнгө төгрөггүй байхав гээд тийм юм хийчихээд тэгээд хэд гурван төгрөг олдог. Тэр үед бас л хөдөлмөрлөж л байсан юм байна л даа.
Цэцэгжаргал -
Та сургуулиас гадуур ямар боловсрол эзэмшсэн бэ?
Озвой -
Бие дааж... бие дааж маш олон...англи хэл оролдож байлаа. За орос хэлийг одоо их тааруухан сурч байсан, тэрийг оролдож яаж байлаа. Тэгээд одоо энэ… монголын энэ... одоо алдартай ийм сайхан байгальтай газруудаар явж, одоо зургий нь гаргаж тэр тухай тэмдэглэл хөтөлж, тэр талаар бол их мэдлэгтэй хүн. Зарим үед би бүр зөвлөх багш хийгээд Архангай тийшээ газарчингаар явдаг. Уржнан бид нар Увс аймаг хүртэл явад хэдэн залуу багш нартай хоёр настай хүн яваад. Тэгээд яахав одоо тийм байгалийн чиглэлийн экскурс аялалын мэдлэгийг олсон хүн. Тэгээд яахав нэг хэл мэл оролддог. За тэгээд янз бүрийн юм уншина даа, тэгээд мундаг болсон ч юм байхгүй. За тэгэхдээ хүүхэдтэй яаж харьцдаг вэ гэвэл ерөөсөө энэ 10-н жилийн хүүхэдтэй багш хүн яахав гэвэл ерөөсөө анги удирдахад л ерөөсөө хүүхэдтэйгээ гэрээ хийдэг байсан. Зарим багш нарт бараг байдаггүй байсан даа. За хүүхдүүд чинь эхлээд туршина, энэ багш ямар багш уу одоо тэгж байж байгаад та нар юунд дуртай вэ. Хүүхдүүд чинь за бид нар энэ гадуур экскурс аялалаар явах дуртай, биеийн тамирийн заал авч тоглох дуртай, бөмбөг тоглох дуртай, ер нь ангиараа цуглаж одоо тоглож наадаж байх дуртай, тэгээд урлагийн үзлэг ч байдаг юм уу, биеийн тамирын тэмцээн ч байдаг юм уу тийм юманд одоо өндөр үзүүлэлттэй орох юмсан гэдэг хүсэлтэй байдаг. Тийм юм ер нь хүүхдүүд голцуу хэлдэг юм. Тэгэхлээр нь би за тэгвэл та нарт ийм байдаг байж. За та нарын тэр юмыг чинь хангахын төлөө ерөөсөө бүх зав чөлөөгөө гаргаад одоо явна. Харин би өөрийнхөө болзлыг би та нарт өгнө, өглөө хоцорч болохгүй та нар, хичээл тасалж болохгүй, аа багш нартай зүй бусаар харьцаж болохгүй, хамаагүй муу аваад байж болохгүй, гэрийн даалгавар хийхгүй байж болохгүй гэх мэтчилэн юу… тавиад. Хэрвээ та нар ингээд л үүнийг биелүүлээгүй ийм л байх юм бол та нарын дуртай юмнуудыг чинь хасна, тийм юманд явахгүй гээд тал талаасаа үүргээ биелүүлээд л. Тэгээд л хүүхэд чинь дороо ерөөсөө гарт ороод л, орчихдог юм. Багшдаа ч сайн болдог. Таван аравдугаар анги төгсгөсөн. 1966 онд хамгийн анхныхыг нь, хамгийн сүүлчийхийг 1995 онд төгсгөсөн.
Цэцэгжаргал -
Таны мэдэж байгаагаар боловсролыг төр яаж удирдаж байсан бэ? Төрийн зүгээс боловсорлын салбарыг ер нь яаж удирдаж байсан бэ ?
Озвой -
Тэр бол… За дээр үед бол би ер нь яаж удирдаж байсныг бага ангийн багш байхдаа сайн мэдэхгүй байна. За энэ дунд сургуульд байхад бол боловсролыг дээрээс жор гаргаад одоо ингэж удирддаг байсан. Одоо стандарт ч гэдгийн муу стандартаа гаргаад одоо хичээлийг бол одоо ингэж заадаг. За эхлээд орно хүүхэдтэйгээ мэндлэнэ. Дараагаар нь гэрийн даалгавар шалгана ч гэдэг юм уу, дараагаар нь өнгөрснийг давтана, шинэ хичээл заана, тэгээд одоо шинэ хичээлээ бататгана, гэрийн даалгавар өгнө ийм дэс дугаараар заа гэж одоо энэ жор. Химийн Хетова багшийг бол сурган хүмүүжүүлэх арга муутай байна ингэдэг байсан. За энэ бол тэр аргаар л бид нар явдаг байсан, тэр бол бас нэг тухайн үедээ хэрэгтэй л байсан юм билээ. Гэхдээ манай гавъяат багш Цагаан гэдэг багш байсан, тэр багш бол математикийн энэ аргыг огт яадгүй… таалдаггүй таашааж үздэггүй энэ бол дэмий юм байгаа юм, багш өөрийнхөө юугаар явна гээд. Тэр хүний хичээлд нь суугаад л үзэхэд ерөөсөө ороод л бодлого бодуулчихна. Бодлого бодуулаад л нөгөө нэг тааруухан боддог хүүхдэд бодлогыг нь зааж өгөөд ингэж байгаад л 45 минут бодлого бодуулсаар байгаад гэрийн даалгавар өгөөд гаргачихдаг. Тэгээд тэр яадаг вэ гэхлээр тэр багшийн заасан хичээлийн шалгалтанд ороход маш өндөр дүнтэй гардаг байсан. За тэгээд тэрийг бол юу гэж тэр багшийг юу гэдэг вэ гэвэл энэ ерөөсөө зааварт ордоггүй юм одоо их сонин багш, тэрийг одоо муучилж, ажил алба юмуу одоо тэр дүгнэлтээс нь хасдаг тийм байсан. Тэхээх тэр арга бол тухайн үедээ аа яахав тухайн үедээ болж л байсан юм байна л даа. Одоо ч гэсэн стандарт гээд л тийм юм байж л байгаа. Аа харин нэг сайн юм байсан. За энэ чинь 80, 90 он… наян хэдэн оны сүүлчээр л алга болчихлоо. Хөдөлмөр сургалтанд сургана гэж одоо нэг ийм юм байсан юм. Тэр яадаг вэ гэхээр нэг анги байхад 8 дугаар ангиас нь эхлээд ангийг тав хуваагаад за нэг хэсэг нь оёдол дээр нэг долоо хоног... нэг өдөр, долоо хоногийн нэг өдөр оёдолд, аа нэг хэсэг нь бол одоо машин судлал дээр явна. Нэг хэсэг нь хоолон дээр явна, нэг хэсэг нь барилгын зураг одоо хийдэг юман дээр явна гээд ингээд хүүхдүүдийг хуваагаад долоо хоногт нэг удаа тэр хичээлийг тэнд явж, заадаг ийм байсан юм. За би бол манай анги хэд тэгж явж байсан. Би тэр өдөр чинь хичээлгүй нөгөө хэдэн хүүхдүүд чинь ирж байна уу яаж байна багш нартай нь уулзаад л ингээл байдаг байсан. Тэр бол нөгөө нэг амьдралтай холбоход их хэрэг болсон юм. Тэр яасан бэ гэвэл тэр манай сургуулийн хөдөлмөрийн... тэр оёдолчин байсан хүнээс Хөдөлмөрийн баатар Гүнчинлхам гэдэг хүн төрсөн юм төрийн шагналт. Тэр бол яахав хичээлдээ тааруухан зүгээр нэг ажилд л сайн хүн байсан юм. За Дамбийбазар гэж хөдөлмөрийн баатар төрсөн юм. Тэр бол бас хичээлдээ тааруухан тэгсэн мөртлөө цахилгаан техникийн дугуйланд явдаг. Тэгээд бас хөдөлмөрийн баатар болсон тэр бол миний ангийн хүүхэд. Манай Шарав гэдэг багш цахилгаан техникт дугуйлан байгуулаад... тэгээд л сурлагандаа тааруухан гээд л ТМС-т хувиарлаж өгөөд л явуулсан чинь хөдөлмөрийн баатар болчихоод байж байна. Тэгээд л одоо тэр машин судлалд явж байсан хүүхдүүд ярьж байна “үхсэн хойноо жолооны курст ороод хэрэггүй байсан юм байна хайран мөнгө бид нар чинь ёстой машин тэгээд бариулаад сургачихсан юм чинь зүгээр үнэмлэхээ л авчих байсан юм байна. Шалгалтаа өгөөд л жолооныхоо рулийн шалгалтаа авах байсан юм байна” гэж. Тэгж сургаж байсан байхгүй юу. Тэгээд л энэ 1980-аад оны сүүлчээр тэрийг алга болгочихсон юм. За тэгээд нөгөө ТМС гэдэг чинь маш их тийм юу зааж байсан хүүхдийг, юу... сурлага тааруухантай хүүхдийг л тийшээ хөөдөг байсан юм л даа. Тэгээд уйлаад л явна хөөрхий. Тэрүүн шиг муу муухай ажилчин болох гэж байна гээд. Тэгээд одоо хар. Одоо ингээд л ажиглаад л байхад энэ зах зээлд чинь тэнд явсан улсууд чинь зах зээлд гарчихсан зарим нь бүр компанитай, том компанитай болчихсон явж байна ш дээ. Ажил амьдралд гарчихсан. Өнөө онц сурлагатай мурлагатай нь яахав дээ төрийн түшээ мүшээ ч юм уу, багш загш ч юм уу нэг эрдэмтэн болоод ингээд л байж байна.
Сурах бичгийг бол ерөөсөө юу яаж байсан юм. Дурын хүн сурах бичиг хийгээд одоо ингээд түмэн сурах гэж байхгүй. Ерөөсөө тэр Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн юм уу, яаманд бол одоо батлагдсан шалгарсан сурган хүмүүжүүлэх сурах бичгийг хийдэг. Хийсэн сурах бичиг бол 5-6 жилийн настай тийм байсан. Одоох шиг би нэгийг хийгээд л, чи нэгийг хийгээд л. Тэгээд сургууль болгон өөр өөр хүний хийсэн юмыг зараад л хүүхдэд тулгаж хэрэгтэй хэрэггүй юм зараад л ингэж байгаа юм байхгүй. Тэгээд тэрийг чинь олон юугаар яахав манай багш нар чинь ном бичдэг багш байлаа. Тэгээд л голцуу яадаг вэ гэвэл нөгөө мэргэжлийн хүнээр хянуулаад, тэгээд амьдралд яг хичээл зааж байгаа хүнээр нь хянуулаад энэ болж байна уу болохгүй байна уу гэдгээр нь гаргадаг байсан. Тэгэхлээр сурах бичиг бол одоо би ер нь одоогийн сурах бичиг бол ерөөсөө нэг реклам. Нээх сайхан өнгөтэй гоё дотрыг нь уншаад үзэхээр ерөөсөө хэрэг байхгүй. Уржнан манай энэ Баярсүрэн гээд энэ Амраагийн эхнэр дээд сургуульд орлоо. Тэгээд л шалгалтанд орсон хойно нь тэнд зогсож байсан чинь Энхтүвшин гээд манай Боловсролын яамны сайд ирдэг юм байна. Тэгээд баахан эх, эцгүүд очерлоод уулзах гээд очерлочихлоо шүү. Тэгэхэд нь очерлоод яваад очлоо. Та юу ярих гэж байна гэсэн. Энэ тест гэдэг юм ерөөсөө амьдралаас тасархай юм байна өө, амьдралд ойртуулсан тест хиймээр байна. Гадаадын юмыг ингээд хуулчихсан. Цардуул гэхэд л одоо монгол төмсөнд хэдэн хувийн цардуул байдаг юм, хятад төмсөнд хэдэн хувийн цардуул байдаг юм гэх мэтчилэнгийн тийм тест, одоо амьдралын тест хагас хугас юм баймаар байна ш дээ. Тэгсэн чинь та нар хийхгүй юу гэнээ. Үгүй бид нар хийгээд яах юм. Зөндөө хөдөлмөр гаргаад хийчихнэ. Дээгүүрээ тэр чинь тэрийг чинь тэд нар хүлээж авахгүй ш дээ. Өөрсдийнхөө хийсэн юмыг дээгүүрээ мафи болчихсон юм чинь.
Багш нар бол одоо ямар ч байсан бодлого ер нь бий шүү, багш нарыг ер нь бол их дэмждэг. Дор хаяад л багш хүн цэрэгт явдаггүй аваад үлдчихдэг байсан юм ш дээ. Одоо чухал мэргэжил гэж үзэхгүй юү. Тийм. Тэгээд л ахуй хангамж энэ тэрийн талаар бол яахав дээ. Би нэг Дорнод аймагт багшийн сургуульд очиход над нэг гэр өгсөн юм. Би одоо ганцаараа, тэгээд би гэрт яаж амьдрах ч юм билээ гэж ингээд бодоод. Гэр барьж өгөхгүй юу. Тэндээ яахав нэг хөдөө гэрт өссөн юм болохоор амар. Тэндээ хоолны сав хийгээд байж байсан. Залуутай, нэг залуу багштай танилцсан. Өө яахав чи гэрт байгаад яахын. Би ээжтэйгээ хамт байдаг юм. Хоёулаа манайд байя чи манайд бай гээд. Тэгээд байж байгаад сүүлд нь над нэг шавар байшин өгсөн...гэх мэтчилэн орон сууцаар одоо бас нэг харж үзэж л байсан л даа. Тэрнээс цалин хөлс бол ухаан нь би чинь анх бага ангийн багш болчихсон 210 цаасны цалин авч байсан. Тэр чинь 1949 он шүү дээ. 210 цаас гэдэг чинь тэр үед мундаг их цалин байхгүй юу. Ер нь мөнгөний ханшаар ярих юм бол сайн байсан шиг байгаа юм сайн байсан юм. Тэгээд л одоогийн багш нарыг ингээд л бодоход үнэхээр 300, 400 за зарим нь 500... нөгөө дэвтэр зассаны мөнгө хүрдиймүү тэр чинь одоо юу юм бэ мөнгөний ханшаар бол бага байна ш дээ. Одоо зүгээр нэг олон жил багшилсан олон жил ажилласан хүн, дарга л одоо гурав дөрвөн зуун цаасны тэтгэвэр авч байна ш дээ. Тэгэхлээр багш нарын ахуй хангамж их муу болчихсон. Ялангуяа энэ барилга орон сууц мууц олигтой байхгүй. Дээр үед яахав хөдөө бол нэг тэгээд баг тойргоор өөрийнхөө хүчээр амьдрахад тусалдаг. “Говийн зэрэглээ” гэдэг кинон дээр гардаг даа нэг багш хөдөө оччихоод яаж амьдарч байгааг харуулна даа гээд л... тэр бол их дэмжээд л байж байгаа тийм юм гардаг ш дээ. Ер нь нэр хүнд сайтай багш хүн бол. Багш гэхэд чинь одоо ер нь хүн, хүмүүс бол ер нь яана шүү, их хүндтэй байна шүү. Жишээлбэл би Чандмань суманд нэг 17 настай багш болоод юунд очдог юм байна. Арван долоо найм ч хүрээгүй, 10-тайдаа сургуульд ороод 17-той …аа морьтой нэг удаа догшин хүрэн морь унаад баахан юм ганзгалчихсан. Тэгээд морьноосоо бууж чаддагүй богцон дээгүүрээ хөлөө гаргаж чаддагүй, шээс хүрээд болдоггүй 60 км газар л байсан байх. Тэгээд яваад тэр Чандмань сумын захын айлд очдог юм байна. Тэгээд л нохой хорио гэсэн чинь залуу гарч ирлээ өндөр залуу. Тэгсэн намайг ингээд мориноос буулгаад бараг өргөөд л буулгачихлаа даа. Тэгээд тэр айлдаа би ингээд танай суманд багшлахаар явж байна гэсэн. Өө зүгээр сүйд болчихлоо нөгөө айл чинь. Ядамсүрэн гэдэг юм байна тэр залууг, Ядамсүрэн миний хүү морийг нь аргамж гээд. Тэгээд тэгсэн Ядамсүрэн чинь надаас хоёр ах, тэр үед чинь арван найм естэй сургуульд ордог байсан ш дээ хөдөөний хүүхэд чинь. Надаас 2 ах ийм хүүхэд байсан. Барилдаад намайг хаячихна тэгээд тэр одоо морь аргамжаад өглөө морь авчирч, тохож өгөөд моринд мордуулаад, газар заагаад ингээд бүүр ингээд явуулдаг, их хүндтэй. Оргосон хүүхдийн... тэр үед оргоод байна гээд тэмээтэйгээ хээр хоноод нэг айлд очоод тэр хүүхдээ явуулж чадахгүй гэсэн айлд би очиж хоносон байхгүй юу. Тэгсэн чинь тэр чинь одоо 1950 он шүү дээ, тэгтэл тэр айл авдарнаасаа цоо шинэ цагаан даавуу гаргаж надад дэвсэж хөнжил хийж өгч байсан ш дээ. Тэр одоо дээр үеийн айлууд тийм айхтар, тэгээд л одоо хүндэлсэндээ тэгж байгаа юм уу, тийм соёлтой байсан юм уу / инээв / ёстой мэдэхгүй.
Цэцэгжаргал -
Боловсорлын салбарт төр яаж нөлөөлж байсан юм бол ?
Озвой -
Боловсорлын салбарт төр бол ер нь одоо сайн нөлөөлж байсан л гэж бодож байна, их анхаарал тавьж байсан. Улсын төсөв нь одоохтой адилхан ихэнх хувь нь л боловсролын салбарт явж байсан ш дээ. Тэгээд одоо тэр барилга байшинг нь барих... одоо сүүлийн үед харин сургуулийн барилга байшин барихаа байчихлаа. Тэгээд л хөдөөний сумуудаар аа юунд чинь зөндөө л барилга барьж байсан ш дээ. 1966 онд одоо 33 сургуулийн хавтгай туйпуун барилгыг хамгийн анхны барилга. Одоо тэгээд тэрнээс хойш нэлээн олон барилга барьсан л даа. Тэгээд л энэ одоо 2000, 90 оноос хойш юм уу 80 оны сүүлчээс л барьсан сургууль би лав мэдэхгүй юм төвд бол. Захаар нь байдаг юм уу үгүй юү. Хүүхдүүд одоо манай сургууль гэхэд л нэг ангид одоо 50 гаруй хүүхэд байна ш дээ. 50 хүүхдэд чинь яаж багш хичээл заах юм бэ. Тэд нарын... би бага ангийн багш байхад чинь хорин хэд, арван хэдэн хүүхдэд хичээл заадаг байсан. Тэрийг чинь нэг бүрчлэн очоод л заагаад л гарыг нь бариулаад л бичүүлээд л хэвшүүлээд л болчихно. 50 хүүхэд чинь ёстой хэцүү ш дээ. Тэгэхлээр энэ барилга барьж өгөхгүй төсөв мөнгө нь ч хүрдэггүй юм уу, яадаг юм одоо ер нь. Тэгээд дээр үед бол их анхаарч байсаан сургуулийн барилгыг барьж өгнө, засвар хийж өгнө, тэгээд л тохижуулна. Социализмын үеийн сургуулиудыг харахад гадна талдаа маш их талбайтай. Талбай дээр нь одоо дайраад барилга барьчихаад одоо ингээд байж байна ш дээ. Тэгээд их газартай талбайтай тэгээд тэндээ сайхан мод зод тарьчихсан. Туршлагийн талбай гээд өвс ногоо тарьчихдаг тийм юм хийлгэдэг байсан юм. Одоо тэгээд л байхгүй болчихсон. Яагаад байхгүй болсныг бүү мэд.
Хэдэн он билээ сургууль амьдралын холбоог бэхжүүлж...сургууль амьдралын холбоог бэхжүүлж ардын боловсролын системийг сайжруулах тухай төв хорооны тогтоол гарсан юм. Тэр тогтоолоор яасан бэ гэвэл одоо энэ нэг тэр нэг хөдөө аж ахуй...юу амьдралтай холботой бүх юмнуудыг бий болгосон байгаа юм. Тэр их тогтоол ашигтай тогтоол болсон юм. Жишээлбэл би нэг биологийн кабинеттэй, нэг том кабинеттэй, бэлтгэл өрөөтэй ингээд байж байсан. Тэгсэн чинь нөгөөхийг чинь аваад мужааны өрөө болгочихсон. Тэгээд тэнд гуанз байсан, тэнд нь дархны хичээл болгоод мужаан дарханы... тэгээд тэр зөндөө гэр ахуй энэ тэр гээд байдаг ш дээ тийм юмнуудыг чинь тэр үед бий болгос юм. Тэгээд л тэр нэг сургуулийн үйлдвэрлэл сургалт мургалт гээд л тэр долоо хоногт нэг өдөр одоо үйлдвэр дээр очиж... Маш их эксурс хийдэг байсан юм. Одоо чинь экскурс хийгээд очихоор хүүхдүүд юу гэж явна гээд урдаас хөөгөөд. Тэр үед чинь би чинь одоо хүүхэд аваад л, би чинь одоо өөрийнхөө мэргэжлийн дагуу биологийн лаборатори гэж байсан даа эрдэм шинжилгээний, химийн чулууны юу тогтоодог тэгээд л шаазан баарны үйлдвэр, хивсний үйлдвэр тэгээд будаг, савангийн завод энэ тэрээр чинь одоо… гэх мэтчилэн газруудаар хүүхдүүдээ аваад л экскурс хийгээд л одоо энэ ингэж ингэж хийдэг юм гэдгийг үзүүлээд. Тэгэхэд чинь дуртай бүр улсаас чинь тэрийг бүүр заавал үзүүл гэнэ. Хэрэв үзүүлэхгүй ийм үйлдвэр байх юм бол одоо тэрийг чинь матна. Энэ үзүүлсэнгүй гэхлээр арга хэмжээ авдаг байсан байхгүй юу. Тэгээд очиж тэрийг чинь үзээд, өнөө хүүхэд болгоноор тэмдэглэл хөтлүүлээд, тэгээд тэмдэглэж хөтөлснөөрөө жижигхэн бяцхан ном хийлгээд тэгээд дүгнэдэг… Тэгээд энэ хүүхдийн талаар их анхаардаг нэг юм нь юу байсан бэ гэвэл ... одоо нэг хүүхэд байна, нэг ангид нэг хүүхэд байна тэр хүүхдийн аав ээж нь хаана ажилладаг вэ, за тэр нэг үйлдвэрт ажилтай ч гэдэг юм уу, нэг албан газар дарга ч гэдэг юм уу тэрийг ингээд бичээд авчихна. Бичиж авчхаад тэгээд улирлын дүн гарахаар зэрэг хүүхэд болгоны дүнг одоо ингэж нэг цаасан дээр ...бүүр тусгай ийм бланк байдаг байсан юм... бичээд дүнгий нь бичээд ар талд нь сахилга хүмүүжлийн тухай бичээд тэр танай ажилтны, ажилтан тэр Боргил гэдэг хүний хүүхэд ийм сурлагатай байна гэж даргад нь өгдөг байсан юм. Дарга нь яахав гэвэл энэ одоо их сахилгагүй хүүхэдтэй бол арга хэмжээ авдаг байсан байхгүй юу ажилчиндаа. Тэгж шахаж байсан ш дээ. Тэгээд л тэрийг чинь бид нар хувилаад л энэ чинь улирлын дүнгээр чинь тэр бүх албан газруудаар чинь ингээд л явж өгдөг. Тэгээд дарга нарт нь голцуу өгч, боловсон хүчин энэ тэрд нь өгч байгаа юм. Танай ажилтны хүүхэд ингэж сурч байна. Ийм сайн байвал сайн, муу байвал ийм ингээд дээрээсээ бас сургах хүүхдийг шахаж, сургах талын юмыг дээрээсээ төр засгаасаа ингэж хийж байсан байгаа юм. Одоо бол нэг дураараа болчихсон байна л даа ер нь.
Цэцэгжаргал -
Таныг одоо бага байхад кино театрт жүжиг их тоглодог байсан уу?
Озвой -
Тоглодог байсан шүү. Манай сумын төв дээр тэр “Саран хөхөө” гэдгийг тоглож байсан. Тэгээд өөр нэг багш нар нэг юм тоглож байсаан мартчихаж. Аймгийн төв дээр болох дээр янз бүрийн жүжиг драмын театрт тоглодог байсан. Одоо ямар ямар жүжиг байсан билээ. Бид нарыг бүүр албаар явуулж үзүүлдэг. Тэгээд тэр кино театрт кино үзүүлдэг. Тэр үед чинь мөнгө төгрөг байхгүй, зүгээр албаар аваачаад л кино үзүүлдэг. Тэндээс нь багш нар тайлбар хийдэг энэ энэ ингэж байгаа нь энэ тэр тийм мэдлэг олгож байсан. Одоо тийм юм байх юм бол мөнгө шаардаад болохгүй байна ш дээ. Кино мино үзүүлнэ, жүжиг үзүүлнэ… тийм юм хийдэг байсаан үе үе. Аа энэ хотод ч гэсэн хийдэг л байсан ш дээ.
Цэцэгжаргал -
Таныг хүүхэд байхад хамгийн гоё кино жүжиг ер нь юу байсан бэ?
Озвой -
За… за ер нь тэр өнөө “Монгол хүү” гээд нэг жүжиг байсан, юу кино байсан. Монголын анхны кино доо. За дараагаар нь энэ дайны үед байна ш дээ, япончуудыг шоглосон одоо тийм шог гараа, жүжиг ч юм уу юу юм... одоо япончууд манай Халхын голоор чинь 39 он юу яасан тийм шог тийм юм тоглодог байсан. Тэрийг хүүхэд чинь их сонирхож япончуудыг үзэн ядаж одоо тэгдэг л байлаа л даа. За тэгээд бага байх чинь одоо дуулдаг хайрцаг гэж нэг юм байлаа. Бягтруул гэдэг тиймээ. Тэрийгээр одоо нэг ингээд манай багш нар чинь дуу явуулдаг. Тэгээд одоо хүн нь хаанаа байгаа юм, дотор нь одоо хүн дуулаад байгаа юм уу яагаад байгаан гэж сонирхдог тийм байлаа л даа. Тийм юмыг багш нар одоо ангиудаар явж, тасгуудаар зав чөлөөгөөрөө явж үзүүлдэг. Одоо тийм юм үзүүлж байсан миний химийн багш одоо 85 нас насалчихаад байж байна. Сая ойг нь тэмдэглээд соёлын үрийг л одоо тарьж байсан хүндээ. За тэгээд бага байхдаа одоо за юу байсан даа нилээн сүүлд юм аа “Цогт тайж” майж гээд гарч ирсэн дээ, тийм. Анхны кино нь “Монгол хүү” гээд чи үзсэн үү үгүй юу Цэвээн гээд нэг нөхөр байдаг юм аа. Нэг япон мопоноор ороод ирсэн нэг сайн эр бий, хятадуудтай үзэж тардаг тийм кино байдаг тэрийг л их сонирхдог байсан юм.
Цэцэгжаргал -
Тухайн үед тэр кино, жүжгүүд ер нь танд яаж нөлөөлсөн бэ? Хүүхдийн хүмүүжилд яаж нөлөөлдөг байсан бэ?
Озвой -
Өө нөлөөлөлгүй яахав, одоо ерөөсөө буруу юм гэдэг юм хийж болдоггүй юм байна. Шударга биш байж болдоггүй юм байна, худал хэлж болдоггүй юм байна. Одоо цагаан үнэн шудрага, цагаан юугаараа явах ёстой юм байна, тиймээ. Аа тэгээд одоо тэр Цэвээн гэдэг хүний юугаар бол ер нь хүн одоо өөрийн эсрэг талтай тэгж ярих ёстой юм байна. Аан тэгээд одоо тэгж тэд нар чадах ёстой юм байна хятадуудыг бол одоо уран үгээр, ерөөсөө бууж өгөөд тэрийг чинь барьж аваад л шорон моронд хийх гээл ингээд байгаан ш дээ. Тэр чинь юугаараа юу яриа хөөрөөгөөрөө тэднээс даваад л ингээд л байдаг. За “Цогт тайж” кино дээр бол Арслан тайжийг чинь аав нь одоо толгойг нь авсан шүү дээ. Одоо тэгж байгаа юм байна уу. Хичнээн буруу хийсэн ч хүүхдээ өмөөрөөд л байж байна ш дээ. Тэр бол одоо бид нарт ер нь тийм л хүмүүжил олгож байна ш дээ. Шударга үнэн л байх ёстой тиймээ, ер нь буруу юм хийж болохгүй тийм л одоо хүмүүжил олгосон гэхүүдээ.
Цэцэгжаргал -
Та гадаадад ер нь сурч байсан уу ?
Озвой -
Үгүй ээ, гадаадаар зүгээр явж байсаан Европын орнуудаар, сурч байгаагүй ээ.
Цэцэгжаргал -
Таны амьдралд одоо хамгийн их гүн нөлөө үзүүлсэн ямар үйл явдал байдаг вэ ?
Озвой -
За 33-р сургуулиас энэ байрыг авсан асуудал / инээв/. Байргүй баахан дамжаад л явж байсан. Тэр яасан, тэр манай Шагдарсүрэн гэдэг багш намайг энэ сургуульд олон жил ажиллах ийм фундамыг тавьж өгсөн хүн. Одоо бурхан болсон л доо. Доктор, профессор физикийн багш хүн байсан юм.
За тэгээд манай өргөж авсан аав бол намайг ёстой мундаг хүмүүжүүлсэн. Яадаг вэ гэвэл одоо ингээд л орон дээрээ хэвтэж байгаад би тэр баруун талын хаяанд дэвсгэрэн дээр хэвтэж байхад л хөлөө тахийгаад хэвтэх юм бол босч ирээд дээлээ нөмөрчөөд за хөлөө жийгээд хэвт бие хаа чинь сайхан болно гэдэг. Тэгээд хоолыг бол яг цагаар өдөрт гурваас дөрвөн удаа өгдөг. Тийм ээ, ерөөсөө бусад үед юм идэх эрх байхгүй. Тэгж сайн цагаар хооллодог. Тэгээд тэр хүн бол ер нь тийм бас нэг өөрийнхөө бурууг буруу хийсэн юм аа хүлээж чаддаг. Хүүхдүүдтэйгээ харьцаж байхдаа буруу юм хийчихнэ ш дээ. Эцэг хүн одоо миний толгойд толгой дээр минь гаансаараа цохичихоод л бухимдаад. Тэгээд сүүлд нь уучлалт гуйгаад хүүхдээ тэглээ энэ тэр гээд л. 16 настай байхад хялгасан аргамж бариад л намайг хөөгөөд л зодох гээд л. Би гүйцэгдэхгүй тэгэхлээр нааш ир гээд л аргамжаа хаячхаад нааш ир нааш ир миний хүү гээд л тэгээд л миний толгой илээд л ингээд л байж байсан. Тэгээд л тэр бол … ер нь нэг тийм сонин … тэгээд тэр сүүлд би дуулсан юм. Чи хэн гэдэг хүний хүүхэд вэ гэхээр нь Зэрэг сумын өргөгдсөн Насан гэдэг хүнд өссөн гэхэд тэр чинь тэр сумын тэргүүний 10 хүний нэг байсан. Мөнгөний дархан, мужаан тэгээд сүүлдээ бүүр шавраар байшин барьдаг ийм хүн байсан юм байна лээ. Ийм хүн байсан юм. Тэр хүн л намайг одоо... манай аав гаргасан аав чинь одоо ээж чинь нас бараад бүх хүүхдүүдээ хүнд өргүүлээд манай гаргасан аав чинь архинд ороод яачихсан байхгүй юу... цагаан морь унаад цахиур буу үүрээд тарвага алаад ингээд айлуудаар архи уугаад гуйлгачин маягаар явчихсан. Тэгэхлээр намайг авч хүмүүжүүлсэн. Хүмүүжүүлээд ийм зэрэгт хүргэсэн хүн байхгүй юу. Тэр аавын ач л, даанч ачийг нь хариулж чаддаггүй. Намайг хөдөө багшилж байхад нас барчихсан юм. Ээж минь 2 настай байхад нас барсан гаргасан ээж. Өргөж авсан ээж минь 9 настай байхад нас барсан, ерөөсөө эхийн ачийг үзээгүй хадам эхийн ачийг л нэг жаахан гурав дөрвөн жил үзсэн.
Цэцэгжаргал -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл юу байдаг вэ ?
Озвой -
Бусдаас онцгой гэх үү? За би бол бусдаас онцгой гэхээд байх ч юу байхав дээ одоо тийм онцгой… За зүгээр нэг нийллэг, ууж идэх юман дээр бол би бол жаахан дэглэмтэй. Сургууль дээр ер нь дэглэмтэй дээ архи мархийг бол ууна гэхдээ тохируулж ууна хамгийн сүүлд эрүүл үлдчихдэг. За тэгээд байгаль майгалиар баахан тэнэдэг тийм. Тэрийг л их дуурайх гэдэг юм манай багш нар. Дуурайгаад дагуулаад явдаг...зөндөө л явсан. Дуртай зүйл ер нь одоо тэгээд л уул хадаар, энэ дөрвөн ууланд ерөөсөө яваагүй газар байхгүй. Хагийн хар нуур муур гээд л... тэгээд л энэ Асралт хайрхан майрхан гээд бүгд энүүгээр явган аялалаар явж байсан. Машинтай аялалаар сүүлийн үед нөгөөх шавь мавь нартайгаа хүн амьтантай нийлээд одоо холхон газруудаар Хөвсгөл, Архангай, Увс, Найман нуур муур гээд одоо ийм тийм юу газруудаар явдаг. Тийм аялалаар явах л хоббитой. Тийм л сонирхолтой хүн. Өөр сонирхоод байх юм ч юу байхав дээ. Тэгээд л хичээл ном байж байхдаа хүүхдүүдтэй эв зүйтэй байх юм сан, буруу юм хийчихгүй байх юм сан, хүүхдийн хажууд архи уухгүй байх юм сан, хүүхдийн хажууд тамхи татахгүй байх юм сан ингээд тэгээд юу бол өөртөө тавиал үлгэр дууриалал үзүүлж л явах, тэгж байж л хүүхдийг хүмүүжүүлэх юм сан гэсэн одоо тийм л зорилго дотроо агуулж... за манай шавь нар бол намайг дагаад бүүр яваад сурчихсан. Одоо тэгээд томорсон хойноо явна л гэж байдаг юм. Тэгээд л нөгөө хувиараа голцуу ажил эрхэлсэн явж чадахгүй зав чөлөө болдоггүй. За тэгээд өвс ногоо, ургамал их цуглуулдаг байлаа. Одоо тийм баахан ном бичлээ. 2, 3 ном ч бичлээ. Тэгээд юу одоо баахан юм биччихээд хэвлүүлж чаддаггүй. Химийн хоёр ч ном бичлээ, эмийн ургамлын тухай баахан юм бичлээ. Өөрийнхөө түүхийг, яаж явж ирсэн замналаа биччихээд байж байгаа. Нэг жижигхэн тохимол хийгээд яахав сургуульд үлдээгээд өгөх юм сан, гэр бүлдээ үлдээчье гэж бодоод. Нас ч өндөр боллоо, бие хаа ч жаахан тааруухан ядруу байна...Тиймэрхүү байна.
Цэцэгжаргал -
За сонирхолтой ярилцлага өгсөн…
Озвой -
За одоо би нэг юм хэлье. Наадах дээр чинь... чи зүгээр сонсож бай. Нэгдэлжих хөдөлгөөн гээд байгаа ш дээ. … Намайг ингэдэг юм хүн, та одоо арван хэдэн жил сургууль, улсын сургуулиар сурчихаад... улс таны мөнгийг төлж сургасан ш дээ гэж. Тэгэхлээр би тэгдэг юм. Би 500 малаа нэгдэлд өгсөөн, тэрнийхээ мөнгөөр сурсан би. Тэр нэгдэлжих хөдөлгөөнд орсноос хойш хүмүүс залхуу болчихсон юм. Тэрний хор уршиг бүгдийн гарыг харчихсан. Ямар ч мэдэлгүй малаа өгчхөөд л тэгээд л одоо нэгдлийн даргын гарыг хардаг. Тэгээд л одоо тийм болоод. Тэгээд сая мал хувьчиллаа. Хувьчилахад одоо яахав миний өгсөн тэр 500 мал бол надад ирсэн юм нэг ч юм байхгүй ш дээ. Тэр үед чинь ийм баримт ч байхгүй. Хуучирчихсан байж байхад одоо тэр залхуугийн уршиг одоо үргэлжилж байна ерөөсөө. Цаашаа үйлдвэр дээр нэг юм байгаа. Би нэг санаж явдаг юм. Буруу ч байж магадгүй. Дээр үед чинь миний үед бол байна ш дээ. Айл болгон үйлдвэртэй байсан байхгүй юу. Одоо манайх гэхэд яадаг вэ гэвэл тариагаа тарьчихдаг, арвайгаа тарьчихдаг, улаан буудай тарьдаг тэрүүгээрээ гурил хийчихдэг. Тийм чулуун тээрэмтэй, арвайн гурилаараа одоо талхны оронд иддэг шар тосоо өрөм мөрөмтэйгээ холиод ингээд талхны хэрэг байхгүй. Тийм, ааруулаа иднэ. Идэх уух юм ерөөсөө хангалттай малынхаа махыг идчихнэ. Манай аав ээж юу авдаг байсан бэ гэвэл хятадад явсан жинчингээр яахав нэг даалимба, аа нэг улаан тамхи, нэг тийм л юм захиж авдаг байсан. Тэгээд өнөө малынхаа арьсыг сайхан элдээд дублёнка маягийн тийм арьсан дээл хийгээд өмсчихдөг өвөл. Зун болох дээр чинь ерөөсөө яахав гэхээр заргаг гэдэг юм тэр арьсыг чинь үс ноосыг нь элэг шиг юм болгочихдог. Тэгээд тэрийгээ... дээл, зуны дээл хийдэг. За тэгээд л тэр малынхаа юугаар өнөөх адуу, үхрийн ширээр чинь хром маягийн юм ингээд цагаан идээндээ хийж боловсруулаад гутлаа хийдэг байсан. Гутал гаднаас авах шаардлага байхгүй. Ийм байсан байхүй юу. Тэгээд л ерөөсөө ганцхан тэр нэг тамхи, даалимба мэтийн ийм юмыг л гаднаас авдаг байсан л даа. Тэгэхдээ одоо бол... тэгээд дараагаар чинь манайх бас өөрсдөө даавуу хийдэг байсан ш дээ. Тэгээд тэрийгээ байхгүй болгоод хаячихсан. Тэгээд одоо ингээд ерөөсөө өөрөө юм хийж чадахаа байсан. Тэгээд нээх нүсэр том үйлдвэрүүдийг улс байгуулсан. Гутлын үйлдвэр байна өчнөөн мянган ажилчинтай том том үйлдвэрүүд. Тэр нь одоо бүгдээрээ дампуураад алга болсон. Тэгээд л гутлын үйлдвэр тэгээд хийчэхлээр зэрэг улсууд чинь хувиараа гутал хийхээ байсан. Тэгээд л залхуу бэлэн юм авдаг. Одоо арьс ширээр чинь юм янз бүрийн юм хувиараа хийдэг байсан нь байхгүй болоод арьсны ширний үйлдвэр гээд л. Өнөө үйлдвэрээ дампууруулаад буруу замаар явуулаад, малаа буруу замаар явуулаад. Ингээд л сүүлдээ хүмүүс нь одоо ингээд залхуу бусдын гарыг хардаг болчихсон. Одоо над бол тэр бол яг шингэчихсэн байгаа. Наймаа хийж огт чадахгүй. Тэрийг чинь жаахан наймаа хийдэг хүнийг чинь “Ганц худаг”-т л аваачаад хийчихдэг байсан ш дээ. Тэгсэн чинь хулгайгаар наймаа хийж байсан одоо манай нэг эгчийн хүүхэдтэй, охинтой суусан нэг хүн байсан л даа. Үргэлж л муучлагдаж байдаг. Тэгээд л зах зээлд орсон чинь тэр чинь ёстой гараад өгсөн ш дээ. Тэр герман, мерман улсуудын хуучин муусайн хувцсуудыг чинь аваад л хими цэвэрлэгээнд өгөөд л зах дээр аваачиж зараад л. Тэгээд машин унаатай, байшин орон сууцтай аегүй сайхан...ингээд тэр наймаа хийж байсан хүн. Ингээд тэр наймаа хийдгийг байхгүй болгосон зах зээл зах зээлийг л байхгүй болгосон байхгүй юу. Тэгэхлээр энэ манай улс бол нэг жаахан, тэр 1959 оноос хойш л... 50-иад оны сүүлчээр л буруу ямар нэг буруу юм хийчихлээ гэж бодоод байгаа юм. Үйлдвэр дээр, мал дээр. Одоо тэгээд мал чинь 20 хэдэн сая л байсан ш дээ. Одоо 40 хэдэн сая мал хэрэг байхгүй. Одоо малаа 20 хэдэн сая болгоод чанаржуулаад...тэгэхлээр нөгөө ногоо их тарих хэрэгтэй байна. Ирээдүйд ер нь ургамал хүнийг аврана.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.