Kibekei


Basic information
Interviewee ID: 990157
Name: Kibekei
Parent's name: Yosimhan
Ovog: Jamtekei
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Kazakh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: economist (retired)
Belief: Muslim
Born in: Delüün sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: manages private company
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
illness / health
keepsakes / material culture


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу?Кибекей гуай.

Кибекей -

Сайн.Сайн байна уу?хө.

Ариун-Ундрах -

За таниас асуух асуулт байна аа.Тэгэхлээр таны амьдралд тийм ямар нэгэн гүн гүнзгий гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?

Кибекей -

Уурхайд явж байхдаа 1980-аад оны үед байхаа энэ аврахын дарга Жанчив,би манай үйлдвэрчний эвлэлийн хороо уурхайд их олон орноо.Аваар осол гарвал ерөөсөө шөнө унтуулахгүй.Өглөө ажилд оччихоод эргээд ирэхээр л нэг жаахан аваар гарвал үйлдвэрчний эвлэлийн хороо гээд дуудаад амраадаггүй юм ш дээ.Тэрийг очоод газар дээр нь шалгаад шүүх,прокурортойгоо,аюулгүйн техникийн байцаагчтайгаа газар дээр нь очно. Хүн үхлээ ч гэсэн,бэртлээ ч гэсэн тэгээд шалгаж үзээд тэгээд ажил явуулах уу?Үгүй юу? гэдгийгээ үйлдвэрчний эвлэлийн хороо шийднэ л дээ,зөвшөөрөл олгох эсэхийг.Тэгээд бид Жанчив уулын аврах командын захирал байсан юм.Тэгээд би баруун хэрд л аваар гарлаа гэж байхгүй юу.Одоо хий,метан гарч байнаа ер нь аваар гарах нь дээ гэж тийм асуудал яригдаад нэг хагас сайн өдөр.Тэгээд их уурхайн тэр манай ерөнхий инженер Нямдорж гэж байсан юм.Дуламын Нямдорж,би.Энэ агааржуулалтын дарга Баатар гэж хүн байлаа.Тэгээд аврахын дарга Жанчивыг аваад,Жанчивын мэргэжилтэн Орос мэргэжилтэн байсан юм даа. 8-д ороод тэгээд баруун хэрд л шалгалт хийхээр болоод.Тэр метан дэлбэрч магадгүй гэж л ингээд шөнийн ээлж ирээд явж байсан чинь харин их уурхайн баруун хэрийг тэр чигт нь явж байгаад тэгээд нэг газар жаахан суугаад хэдүүлээ байдлыг ажиглая гэж ингээд ... нөгөө агаарыг хэмжиж ингэж байсан чинь гэнэт дэлбэрэлт гараад.Тэрэн дээрээ бид хэдүүлээс бас явчих шахсан юм шүү.Харин ч одоо нилээн хол газраас жоохон юм дэлбэрсэн байх зүгээр шороо бужигнаад ингээд явчихсан.Хэрэг явдал ийм л болсон.Өөр ч одоо надад нэг их сүйд майд болсон одоо арга хэмжээ авагдсан энэ тэр юм ер нь байгаагүй.Тэгээд ер нь ийм л байдалтай болсон.Уурхайд ажиллаж байхдаа хэд хэдэн удаа.Аа харин мэргэжлээс шалтгаалах өвчинтэй,уушиг муутай.83 онд явж шинжилгээ хийлгэсэн тоосжилттой гарсан юм.Тэгээд би тэр тоосжилттой гарсан учраас уг нь группэд орвол орчих байсан юм.Тэгээд өндөр насны тэтгэврээр явчихсан юм.Эрүүл мэндийн хувьд тийм юм байгаа юм.Ийм л байна даа.

Ариун-Ундрах -

Аа яг эерэгээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?

Кибекей -

Эерэгээр одоо бүгд эерэгээр гэж ярихгүй дээ.Одоо юу гэж ярих вэ?дээ одоо гэр бүлтэй боллоо,хүүхдүүдтэй боллоо,ажил амжилттай явж байлаа.Тэрнээс ер нь дээшээ доошоогоо муу нэр дуулдаагүй.Тийм ч учраас одоо уурхайн 40 жилийн ойгоор алтангадас одон,уурхайн 70 жилийн ойгоор бас алтангадас одон авсан.Аан уурхайн 60 жилийн ойгоор хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан.Тэгээд энэ одон медаль,элдэв одоо шагналыг дээр доороос өгөөд ингээд баяртай.Гэр бүл маань эсэн мэнд байсан юм.Зүгээр өнгөрсөн онд хөгшин маань талийгаач болчихоод жаахан гутрангуйдуу байна. Хүүхдүүдтэйгээ одоо ч гэсэн амьдрал идэж уугаад ингээд байж л байна.... Хөгшин маань явчихаараа бид хоёр 56 жил суусан юм.Тэгээд одоо жаахан тийм л байна.Өөр одоо юм байхгүй дээ.Иймэрхүү байна.

Ариун-Ундрах -

Дараагынх нь асуулт болохоор аа таны амьдралд ер бусын тийм бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?

Кибекей -

Онцгойд юм байхав ер нь олны дунд нэр хүндтэй.Одоо би тавьсан асуудлыг бол хаа газар хүлээж авдаг,зөвшөөрдөг.Би бас улс эх орны төлөө,сайн сайхан байхын төлөө, улсыг сайн хөгжүүлэхийн төлөө,ажилчдын амьдрал ахуйг аль болохоор сайжруулахын төлөө үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ажлыг нэр төртэй хийсэн учраас тэргүүний уурхайчин,тэргүүний үйлдвэрчний эвлэлийн ажилтан,МАХН-ын тэргүүний ажилтан ийм одоо нэр хүндтэй явж байна даа.Одоо энүүгээр харахаараа бүгд одоо мэдэгдэж байна даа. Тэгээд би бол голцуу одоо тэр хүний төлөө,ажилчдын төлөө,хууль дүрмийг нарийн биелүүлэхийн төлөө ажилладаг байсан юм.1967 онд намын дээд сургууль төгсөж Налайхын уурхайд очоод үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байхдаа бол ажил их муу байдаг байсан юм.Ер нь явдаггүй,нүүрс гаргадаггүй.Тэгээд бас ажилчдын амьдрал ахуй тийм сайн биш,хөдөлмөр хамгаалал аюулгүйн техник,энэ хууль дүрэм биелүүлэлт бас сайн биш байсан юм.Харин энийг би бол сайжруулахын төлөө,үйлдвэрчний эвлэлийн байгууллагын эрхийн дагуу одоо юуны өмнө 1-рт бол хөдөлмөр хамгааллын дүрмийг нь барьж явсан.Хоёрдугаарт бол энэ ажилчдын амьдралыг сайжруулах,ахуйн нөхцөлийг нь сайжруулах одоо тэр нормийн хувцсыг нь сүүг нь нормын сүү өгдөг байсан.Тэрийг нь тухайн үед өгүүлдэг,аа нормын хувцас өгүүлдэг байсан.Тэр бүгдийг нь өгүүлдэг.Амралт, эрүүл мэндийг нь сайжруулах,эмнэлэгт уурхайн эмнэлэг байдаг тэрүүгээрээ хамтарч ажиллаад үзлэгт оруулж,за тэгээд одоо ээлжийн амралтыг л амраах,өвчтэй байхад нь эргэх бүр тусгай ажилчдын цалингийн өнөө задгай мөнгөний фонд байгуулаад,тэрийгээ эмнэлэгт хэвтэж байгаа улсуудыг нь эргэдэг тусгай комисс байгуулаад,тэднуус их баярладаг юм даа.Тэгээд хөдөө аж ахуйн хэлтэс байгуулаад мал үхэртэй,хоньтой болгоод. Уурхайн амралт гэж тусдаа байсан юм.Тэгээд энэ цэргийн энэ Гарздайд байсан ш дээ. Тэрнийг нөгөө цэргийн ангийхан Хандгайт руу нүүх дээр зэрэг л тэр амралтыг уурхайчдын амралт болгож аваад.Ингээд өөрийн амралттай,өөрийн малтай өөрийгөө одоо сүү саалиар хангадаг,тэгээд халуун устай,ундааны устай,хий газжуулсан устай.Ингэж л одоо ажилчдын төлөө тэмцэж,аа бүтвэл амьдралыг нь одоо жигд дүгнэдэг.Ингэж л байсан юм.За сахилга дэглэм алдвал одоо бас тэрийг өөгшүүлэхгүйгээр арга авдаг,засдаг, хүмүүжүүлдэг ийм л байсан юм даа.Би ер нь ганцхан тэр Даваажав,Даваажав бол би 10-р уурхайд анхан норм зохиогчоор очиход 10-р ангид бэхэлгээчин байсан юм.57 онд Даваажав хөдөлмөрийн баатар болоход тэнд гарын үсэг зураагүй.Бусад баатар гавьяатангууд,өнөө төрийн шагналтнууд бүгдэд нь үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга зөвшөөрч гарын үсэг зурж, аа тэр Чанкий,...,Батлай энэ тэр баатар болох 1962 онд шүү дээ. Нөгөө уурхайн дарга нь шинээр ирчихсэн,раойны дарга нь шинээр ирчихсэн,намын хорооны дарга нь шинээр ирчихсэн,үйлдвэрчний эвлэлийн дарга нь шинээр ирчихсэн.Тэр үед бол би хэдий чинээн намын үүрийн дарга байлаа ч гэсэн хотын намын хорооны товчооны гишүүн байсан юм.Энэ Налайх хотын.Харин тэр хэн сайн ажилласан,хэнд ямар шагнал өгөх вэ?гэдгийг миний хамгийн харж,миний хэлсэнээр улсууд их шагнасан шүү. Ингэж л одоо тэр явсан.Одоо хамгийн отгон баатар маань Оковол гэж байгаа.Ууган баатар маань Даваажав.Тэр дунд хоёулаа ингээд... ард түмнийг одоо тийм л тал... Тэгээд ер нь тийшээгээ очоод намайг ажилд авахдаа бол энэ уурхайн дарга,ерөнхий инженер,ерөнхий механик Марксий,тэр нам олон нийтийн байгууллага бүх л газар дээр ажил хийдэг улс байдаг.Газрын дор ордог нөхцөл тооцдоггүй байсан юм.Энийг асуудал болгож тавьж байгаад газар доорх нөхцлөөр тооцдог болгож,намын төв хорооны нарийн бичиг нарийн шийдвэр гарч.Тэгээд хөдөлмөр,цалин хөлсний хороо,Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийнхөн татгалзаж тэрнийг зөвшөөрөхгүй 1 жил хэртэй байсан юм.Тэгээд тэр дарга нарыг урьж авчирч байгаад уурхайд оруулаад,танууд энэ амьдралыг хар гэж байгаад.Тэр үед бол нөгөө эмэгтэй хэн билээ дээ?Лхамсүрэн бил үү?Хөдөлмөр цалин хөлсний хорооны дарга.Тэр хүнийг урьж авчраад бид уурхайд оруулах гэж Мавлет,би Доржсүрэн гурав.Тэгээд нөгөө эмэгтэй одоо ирж... сайн хоол идчихээд,би одоо эмэгтэй хүн уурхайд ороод яах вэ?Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын гаргасан шийдвэрийг бид биелүүлж байгаа.Тэрийг бид одоо зөвшөөрч байгаа.Үндсэндээ Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл мэднэ шүү дээ.Тэр зөвшөөрвөл бид зөвшөөрнө гэж ингэдэг юм байна.Тэгэх дээр зэрэг л төв зөвлөлийн дарга нь одоо Очирбат гэж байсан юм.Одоо энэ байгаа амьд,намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сүүлдээ ажилласан.Намын төв хороонд ажиллаж байсан юм.Гомбожавын Очирбат байх аа.Би тэгэхэд үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн дарга.Тэгээд даргаа урьж,уурхайд оруулж.Уурхайд ороод тэр чинь өглөө 2 цагт ороод,орой 8 цагт гарсан.14 цагт ороод,20 цагт гарсан.6 цаг авч яваад уурхайн ажилд танилцуулаад.Тэгээд асуулаа бид ингээд намын ажил бол ер нь дээгүүрээ ч их том,доогуураа ч ийм амьдралтай.Бид энэ хүний амьдрал ахуйг хариуцаж байгаа учраас бид газар доор орохгүй байж ажил удирдаж болдоггүй.Ингэж бид явж байсан байхгүй юу.Тэгээд гаргаж ирчихээд цай өгж,усанд оруулчихаад,соёлын гуанз манай мэдлийн байсан.Тэнд хооллоод тэгээд явуулсан.Тэгээд бүгдээрээ шийдвэр гаргаад.Тэгээд би энэ ганцхан Налайхын уурхайн газар дор дарга нарыг биш,удирдах улсуудыг биш бүх л газар дор ажиллуулдаг тэгээд одоо тэр өнгөтийн үйлдвэр,нүүрсний уурхай бүгдийг нь одоо зөвшөөрүүлсэн юм шүү дээ.Ингээд тэднуус надад баяр хүргээд,уурхайн 60 жилийн ойгоор тэр Бэркийн уурхайн намын хорооны дарга Дондог гэдэг улсууд уурхайчдийг би төлөөлөгчдийг аваачаад Баянгол зочид буудалд байрладаг байсан юм.Шарын голоос ирнэ,Бэркийн уурхайгаас ирнэ.Нүүрсний уурхайнуудаас нөгөө уурхай хэлнэ,тэрүүгээр ирнэ.Тэднуус намайг зүгээр л бүр баярлаад архи дарсаар шахаж ингэж байсан юм.Баярлаад бид ингээд сайхан,миний одоо сайн үйлс гэвэл одоо л энэ байдаг байхдаа одоо.

Ариун-Ундрах -

Тэр социализмын үед нөгөө намын үүрийн дарга,эвлэлийн үүрийн дарга гээд янз бүрийн дарга нар байгаа ш дээ тийм ээ?Яг энэ ажил,албан тушаал яг ямар үүрэгтэй,ямар албан тушаал...

Кибекей -

Өө тэр чинь нам бол одоо удирдлага өөрөөр хэлбэл одоо намаар удирдуулна ш дээ ажлыг бол.За эвлэлийн үүр гэдэг чинь залуучуудын дунд ажил хийнэ.Залуучуудыг одоо эвлэлийн гишүүнд элсүүлнэ,эвлэлийн одоо дүрэм горимыг таниулна,эвлэлийн гишүүдийг манлайлан ажиллах,үлгэр жишээч байлгах энэ талаас нь ажиллуулна.За үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэдэг бол бүх л ажилчин ангийн эрх ашгийг хамгаалсан,үйлдвэрчний эвлэлийн гишүүнд элсүүлнэ,тэдний одоо эрх ашгийг хамгаална.За тэгээд одоо социалист уралдаан,хөдөлмөр хамгаалал,хамтын гэрээ одоо эрүүл мэндийн эрүүлжүүлэх нэгдсэн төлөвлөгөө.Ерөөсөө тэр хүний амьдралд юу хэрэгтэй байна тэрийг л одоо хуулийн талаас нь 1-рт байгууллагын захиргаатай хэлэлцээр хийнэ,аа тэр хуулийг мөрдүүлнэ.Хууль зөрчсөн байвал одоо тэрийг арга хэмжээ авхуулж засуулах ийм л одоо хүний сайн сайхны төлөө.Тэгээд өнөө үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх,улсын тэр байгууллагын өмнө тавигдсан төлөвлөгөө зорилгыг биелүүлэх талаас нь ажилчин ангийг манлайлах,уриалах,дуудах ийм л одоо ажилтай байсан,одоо үүрэгтэй ш дээ.Бид бол энэ уурхайн төлөвлөгөө биелүүлэхийн тулд бид их нүсэр ажил хийдэг байсан.Жишээлбэл одоо харайлт мөнгөн чавхдас гэж.Тэр юу гэсэн үг вэ?гэвэл одоо улсын фелормони,улсын цирктэй хамтраад 3 хоног,5 хоногийн уралдаан зарладаг байсан юм.Тэрүүгээр ажилчдаа тусгай болзол гаргаад тэр үлдсэн ээлж,бригад,хүнийг шагнадаг.Тэр санаа нь юу вэ?гэвэл санаа нь тэр төлөвлөгөө биелүүлэхэд нь эрчимжүүлж уралдаан зарлах.За тэгээд “Циркчдийн холбоо,уурхайчдын алдар” гэсэн уралдаан зарлаж байсан.За тэгээд одоо мянгатын хөдөлгөөн,10000-ын хөдөлгөөн гээд одоо сарын уралдааны болзол.Сар сард бас нийтдээ уралдааны болзолуудыг зарлана,нөгөөдөх гишүүн нь дүгнэнэ,барина.Тэгээд байр эзлүүлнэ.Шалгарсан ээлж,бригад хүнийг бол захиргаатай,намын байгууллагатай хамтраад урамшуулж шагнана.Ийм л одоо ажил харицна ш дээ.Эмэгтэйчүүд гэвэл эмэгтэйчүүдийн талаас нь зохиох ажлаа явуулдаг.Тэгээд бүгдээрээ хамтрана одоо ерөөсөө намын байгууллага,үйлдвэрчний эвлэлийн байгууллага,залуучуудын эвлэлиийн байгууллага,эмэгтэйчүүд,уурхайн одоо байгууллагын захиргаатай хамтраад хүчээ нэгтгэж одоо ингэж ажилладаг ийм л үүрэгтэй л дээ.Ер нь тус тусдаа баталгаажсан дүрэмтэй,тэрүүгээрээ ажиллана.

Ариун-Ундрах -

Аан тэр социалист нийгэмд ажиллаж байхад нөгөө янз бүрийн социалист уралдаанууд зарлаад ажилладаг байсан.Тэр уралдаануудын тухай та ярьж өгөөч.

Кибекей -

Сая би голцуу ярьчихлаа ш дээ.Социалист уралдаанд бол 1-рт 7 хоногийн уралдаан.Хүн болгоныг уралдаанд үүрэг авхуулна.Хоёрдугаарт бригадаар,хэсгээрээ,аа байгууллагаараа хамтарч жилийн одоо жишээлбэл ой угтсан ч бай,тэр жилийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хүн болгон уралдаанд үүрэг авна.Тэр үүргийг бол одоо тэр хэсэг цех гэж ярьдаг юм даа.Зөвхөн Налайхын уурхайд 27 хэсэг цех байсан л даа.Нэг хэсэг цехүүд өчнөөн бас салбар салбар хороотой,намын үүртэй,үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай бүгдээрээ тэр өгсөн үүргээ аваад тэр авсан үүргийгээ ажилчдаар хэлэлцүүлээд,батлуулаад тэгээд уурхайн захиргаа,үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ирээд.Тэр авсан үүргийг бид одоо хянан үзээд,хараад үзээд зөвлөгөө өгч засуулахыг нь засуулаад.Тэгээд тэр тэрийг сар сард 7 хоногоор дүгнэж ингээд явдаг байсан юм.Тэрний мөрөөр одоо энэ баатрууд,гавьяатангууд тэгээд гарч ирж байхгүй юу.Ажлынхаа шалгарсан,товойсон хамт олны дотроосоо.Уралдааныг бол тэгээд зөвхөн өөрийнхөө байгууллагын дотроор биш бас одоо нэг үндэслэлтэйгээр нэг системийн шагнал Налайхын уурхай гэх дээр зэрэг л уурхайн одоо бүх улсын хэмжээний уурхайн өрнөдөг уралдаанд уриалан дуудаж,тийм одоо ойг угтсан,тийм намын баярыг угтсан,улсын баярыг угтсан гээд уриалан дуудаж үүрэг авдаг.Тэгээд тэрийг бол дээрээс нь дүгнэдэг.Тэгээд нөгөө байгууллагуудыг байр эзлүүлнэ ш дээ.Тэгэж би тэр яасан юм ш дээ нөгөө нэг Налайхын уурхай улсын хэмжээгээр 4 байгууллагын уралдаанд шалгарч.Тэр 4 байгууллага гэдэг чинь юу гэсэн үг гэвэл намын төв хороо,засгийн газар,үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл,эвлэлийн төв хорооны социалист уралдаанд улсын хэмжээгээр шалгарч шилжин явах туг гэж байдаг.Тэр тугийг чинь бид хоёр удаа авч байгаад.Нэг нь бол одоо уурхайн 50 жилийн ойгоор,нэг нь уурхайн 40 жилийн ойгоор бид энэ шилжин явах сайхан туг байдаг юм.Тэр тугтайгаа бид явдаг.Ингээд Налайхын уурхай уралдаан өрнүүлж ажилласаны үр дүнд бол одоо Налайхын уурхайчдыг ер нь төр засгаас их л үнэлдэг байсан юм л даа.1947 онд МАХН-ын нэрэмжит 11-р их хурлын нэрэмжит болгосон.За тэгээд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.Тэгээд 1960 онд уурхайн 60 жилийн ойгоор мөн уралдаанд 1-р байр эзлээд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 дахь удаагаа шагнагдсан ийм сайхан уурхай байсан юм байхгүй юу.Ганцхан алдаа нь юу болсон бэ?гэвэл энэ улсын хэмжээгээр өмч хувьчлах үеэр хамгийн түрүүнд аваачаад Налайхын уурхайг хувьчлаад хаячихсан.Аа тэр авсан хүнийг хэн гэдэг хүн бэл бэнчинтэй ажилчдыг тэр уурхайчдыг одоо уурхайг авсан тэр байгууллага,тэр хүн уурхайчдыг хайрлаж хамгаалах,тэднийг дэмжиж тэтгэх,ажлаа явуулах тийм бэл бэнчинтэй хүн байна уу?Үгүй юу?гэдгийг бидэнд хэлэхгүйгээр нууцаар аваачаад хувьчлаад хаячихсан.Уурхай мэдэхгүй хүнд аваачаад өгсөнөөс аваачаад ингээд 96 оны 1 сарын 1-ээс хойш Налайхын уурхай чинь одоо ингээд сүйрлээ ш дээ.Ийм л юм болсон.

Ариун-Ундрах -

Тэр социалист уралдаануудад ингээд хүмүүсийн ажлыг дүгнэж байна ш дээ тийм ээ?Тэр нь яг хүний хөдөлмөрийг үнэлэхдээ яг хэр үнэн зөв үнэлдэг...

Кибекей -

Үгүй ээ үнэн л юм үнэлнэ.Тэр чинь хамт олноор хэлэлцүүлж,тэр одоо жишээлбэл Банзрагч гэдэг хүн гавьяат боллоо гэхэд л нэг дороо сууж байгаад 4 хүн биччихгүй ш дээ.Тэр хэдэн жил ажилласан,урд нь ямар гавьяа шагналтай юм,ямар ажил хийж байсан юм,олны дунд хэр нэр хүндтэй юм гэдгийг чинь харж байгаад бид тэрийг чинь байр эзлүүлж,ингээд төр засаг бас бидний доторх хүнийг тэр цаанаасаа бас шалгана ш дээ.Хэн нэг хүн ирээд шалгана,уулзана тэр улсуудтайгаа.Ямаршуу үнэхээр энэ баатрын цол олгогдох хүн мөн байна уу?Үгүй юу?Гавьяат болох хүн байна уу?Үгүй юу?Энэ хүнийг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж болох үндэслэлтэй юу?Үгүй юу гэдгийг чинь асар дээрээсээ шалгана.Өө тэр намын төв хороо,засгийн газраас ,Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс,эвлэлийн төв хорооноос.Тэгээд хотынхыг нь бас эхлээд хотынхыг нь шалгаад дараа нь тэр төв байгууллага нь шалгаж байж тэгээд авна шүү дээ.Тэрнээс амархан тэгэж өгчихгүй.Ийм л юм байдаг юм.Тэр бол амаргүй.Байгууллагад ажиллаж олны дунд сайн ажиллаж байсны буянд,үр дүнд Болгар улсад очлоо,Унгар улсад очлоо,ЗХУ-д очлоо.Бүгдийг нь ингээд хичээл сургуулилалт хийнгээд бас ингэж явж байсаан.Тэдний бас ажил амьдрал,тэдний уралдаан ямаршуу уралдаанд үүрэг авдаг юм,яаж дүгнэдэг юм гэдгийг бас авчраад энд нэвтрүүлэх ялангуяа бид нар тэр шинэ шинэ техникүүд эзэмшиж,тэр хүчин чадлыг нь ашиглахын тулд ажилчдыг бол зөв удирдаж,зөв уриалан дуудах ажилд бол бид ер нь үнэхээрийн зүтгэж байсан юм.Манай уурхайн дарга Мавлет гэж хүн бий.Одоо амьд сэрүүн.Энэ Жадамбаа гэж хүн байж байгаад одоо тэр эднүүс бол бүгдээрээ адилхан шөнө бид унтана гэж байдаггүй юм ш дээ.Бид энэ уурхайгаасаа холдож гардаггүй учраас тэр үед бол тэр тосгоны амьдралыг бас мэддэггүй байсан юм.Би одоо л ойлгож байгаа ер нь бас яахав.Тэр уурхайгаас ер нь гардаггүй.Гэртээ хүрч ирээд нэг ундаа ууж сууж байх дээр зэрэг л нэг юм болохоо байхдаа гэх дээр зэрэг л дор нь утасдана.Тэгээд машин явуулна.Тэгээд яваад очно.Нөгөө цайгаа ч ууж чаддаггүй ингэж явж байсан юм байхгүй юу.Энийг миний охин харин сайн сурталчилж байгаарай.Ерөөсөө энэ Мавлет очиж бүр энэ Батмөнх дарга ерөнхий сайд болмогц манай уурхайд хүрээд ирсэн юм.Тэгээд энэ Мавлетийн зүүн хөл энэ гуянд кистэм гэж бэхэлгээ нураад,ойчоод нөгөөдөх нь тас хар цохичихсон,гэмтсэн байсан юм.Тэгээд Батмөнх дарга асуухгүй юу.Мавлет чиний наад гуя чинь яагаад ингээд одоо хар толбо болчихсон юм бэ?гэсэн.Өө зүгээр би ойчоод гэж.Тэгээд би хэллээ.Бид гурвуулаа усанд орж байгаа юм л даа.Батмөнхийг даргыг уурхайд оруулаад гаргачихаад гарч ирээд усанд орж байхдаа Батмөнх Мавлетаас асуухгүй юу.

Ариун-Ундрах -

Харчихаад уу?

Кибекей -

Аан харчихаад чиний наад гуя чинь яагаад ингээд хар толбо болчихсон юм гэсэн.Өө зүгээр би нэг ойчоод гэсэн.Тэгээд би хэлсэн юм.Наад нөхөр чинь нуугаад байна.Төмөр бэхэлгээнд цохиулаад харин ч амьд гарсан шүү гээд.Манай инженер Амар уурхайд ороод чацага алдаад гараад ирсэн юм шүү.Бид бүгдээрээ бүр гүйлдэж давхиж байгаад.Тэгээд би тэгэж ярьж байсан юм.Амаргүй уухай гэдэг чинь тийм амар тоглоом биш...

Ариун-Ундрах -

За та тэгэхлээр нөгөө социалист нийгмийн одоо давуутай тал бас дутагдалтай тал хоёрыг нь ярьж өгөөч.

Кибекей -

Үгүй ээ одоо социализмын үе гэдэг чинь одоо ер нь тэгээд нарийндаа бол хүний сайн сайхны төлөө,эх орныг хөгжүүлэхийн төлөө ажилласан шүү дээ.Тэгээд одоо давуу тал нь гэвэл зохион байгуулалт сайтай,сахилга дэглэм сайтай,хууль дүрэм нарийн.Аа тэгээд одоо улсыг одоо урагшаа хөгжүүлэхийн төлөө ингэж ажиллаж байсан юм.Зохион байгуулалттай,жишээлбэл одоо өмч хөрөнгө төвлөрсөн нэг зохион байгуулалттай ингэж байсан юм.За тэр ер нь одоо манай нөхдүүдийн үзэж байгаагаар бол тэр үед бол хүний эрх чөлөө боогдсон гэж яриад байгаа юм даа.Эрх чөлөө боогдоогүй ш дээ.Бас үндсэн хуульд заасан,хөдөлмөрийн хуулинд заасан хүн одоо сурах,амьдрах,боловсрох,эрүүл мэндээ сайжруулах,хөдөлмөрлөх бүх эрхээр хангачихсан ш дээ.Тэрийг аваачаад одоо ойлгохгүй аваачаад өө ерөөсөө тэр гартаа өмч байхгүй болгосон гэж л гол яриад байгаа юм л даа.Өмч байхгүй ч биш л дээ.Одоо тэгээд ажил хийгээд өмчтэй болж амьдрал чинь явж л байсан юм.Бас яахав хувийн өмч гэх дээрээ л бүр ор тас бас хийгээгүй.Бас зохих хэмжээний малтай байлгадаг байсан юм ажилчин албан хаагчдыг,саалийн үнээтэй байладаг байсан юм.За харин зүгээр ер нь хувийн өмчтэй байлгах юм бол тэр социализмын үед бас л хөдөлмөрлөх хүн олдохгүй ш дээ.Нөгөө хувийн ажлын төлөө тэмцсээр байгаад.

Ариун-Ундрах -

Хувь хувиа хөөгөөд байх нь тийм ээ?

Кибекей -

Тийм.Одоо ямар болсон.Нөгөө социализмын нэгдсэн улсын төвлөрсөн өмч байхгүй тэгэж тархай бутархай байсан учраас ажил хийх хүн олдохгүй.Нөгөө хувийн эрх ашгийн төлөө л зүтгэсээр байгаад одоо аль нь ч үгүй болж байна ш дээ.Зуд болж байна,мал үхэж байна.Тэр үед ган зуд гэж ер нь үндсэндээ болдоггүй байсан юм.Хадлан өвсийг нь авхуулдаг байсан юм,малаа хариулдаг байсан юм,оторлодог байсан юм.Одоо малчид оторт гарахаа байчихсан ш дээ.Өвөл ч гэсэн тэр,зун ч гэсэн,намар ч гэсэн нэг л газар.Тэгээд нөгөө бэлчээр одоо үгүй болсон,газар талхилагдсан.Энийг чинь аваачаад энэ ардчиллынхан аваачаад буруу ойлгоод,ерөөсөө эхийг нь байгуулсан болоод.Нэгдэл, сангийн аж ахуй,газар тариаланг бүгдийг нь аваачаад устгаад хаячихаад одоо ингээ байж байна ш дээ.Одоо энэ өнгөрсөн.

Ариун-Ундрах -

Уурхайд ажиллаж байх үед чөлөөт цаг зав гардаг байсан уу?Тэгээд чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг байсан бэ?

Кибекей -

Одоо яахав дээ ер нь тэгээд.Ер нь тэгээд чөлөөт цаг гэж гардаггүй байсан юм даа.Дандаа тэр уурхайн төлөвлөгөө биелүүлэхийн төлөө.Улаанбаатарынхан,намын төв хороо засгийн газар,энэ засгийн газрын энтээ талд бид нарыг амраадаггүй байсан юм.Яагаад гэвэл Улаанбаатар гал алдах гээд байна гээд.Тэгээд л одоо бид уурхайд өглөө 7.30-д очно,шөнийн 3 цагт ирж байна ш дээ.Тэгээд нэг эргээд 7 цаг хүртэл унтаж амраад, цай хоол унд идээд тэгээд аваар осол гарахгүй бол эргээд 7-д очно.Тэгээд одоо яахав дээ сурсан эрдэмээрээ л зүтгээд.Яахав нэг жилдээ нэг удаа амардаг байсан юм.Нэг амралтын газруудад чинь одоо яахав наргиад улсуудтай тоглоод,ном сонин уншаад,радио телевизор үзээд тэгээд л сонин хэвлэлээр нөхөрлөөд ингээд явж байсан юм даа.

Ариун-Ундрах -

Тар тэр үед тэгэж завгүй ажиллаж байхдаа нөгөө олон хүүхэдтэй ш дээ тийм ээ?Аа тэгээд хувийн амьдрал,ажил хоёроо ер нь яаж зохицуулдаг байсан бэ?

Кибекей -

Одоо хувийн амьдралыг голцуу манай хөгшин л айл гэрээ ч ажил хийдэг,тэгээд зохион байгуулдаг байсан юм.Тэгээд яахав би цалин хөлс авна,хүүхдүүд авчихна.Хүүхдүүд сургуульд сурна,дунд сургуульд очно,ясли цэцэрлэгт явна.Тэгээд л одоо гэр орны ажил бол одоо манай тэр хадмууд их тусладаг байсан юм.Манай хөгшиний одоо тэр мал гаргах,одоо идэш хийх.би харин тэрийг чинь авч өгнө.Тэгээд тэрийг чинь янзлах барихыг тэд нар л янзлана.Би ямар гэр ахуйн ажилд нэг их хүчин зүтгэдэггүй байсан юм.Зав гардаггүй байсан юм.

Ариун-Ундрах -

За таны гол бахархдаг зүйл чинь юу вэ?

Кибекей -

Одоо эх орондоо бахархана,хүүхдүүддээ бахархана.Одоо улс орон маань сайн байгаасай,эрүүл энх байгаасай,сайн сайхан байгаасай.Өөр одоо юугаар бахархах вэ?дээ одоо.Ийм л бахархал энэ шүү дээ.Өөрийн амьдрал ахуйгаар,хүүхдүүд маань эсэн мэнд байгаа.Бүгдээрээ одоо амьдралтай болсон.Тэгээд одоо би өөрөө өдийг хүрчихсэн,одоо ингээд ах дүү нар хүүхэд шуухад бүгд сайн сайхан байгаа учраас энэнд бахархаад,эх орон маань одоо сайн байгаасай гэж эх орондоо л бахархаж явна би.Харин бид алсдаа юм зүгээр эрт гарч дээ.Эрт төрсөнөөсөө жаахан гомдож байгаа юм.Одоо би идэр залуу байсан бол бас өөрөөр байдаг байсан байх даа.Яахав одоо цаг үеийн байдал сайн.Яахав бид дайны үед ч амьдарч байлаа,энхтайвны цагаар ч амьдарч байлаа.Бид бол их ядуу байсан юм.Гэртээ нэг саадаг хоёр үнээтэй байсан манай аав ээж,нэг ганц унааны морьтой байсан юм,тэмээ байхгүй ээ.Хэдэн хонь,ямаатай.Нөгөөдөхийг чинь өглөө хариулна,орой хариулна.Тэгээд одоо харин цөөхөн малтай мөртлөө сайн чанарын мал байсан юм шиг байна.Их таргалдаг.Тэгээд хонинд явахдаа өглөө нэг аяга шөл,нэг ороомог жаахан,нэг хонины одоо шир гэж ярьдаг ш дээ тийм ээ?Тэрнээсээ таллаад өгнө ш дээ.Тэрийг идчихээд хонинд явчихна.Тэгээд орой ирнэ.Зуны цагт бол өглөө ерөөсөө нар цухуймагц мал туугаад гарна бэлчээрт.Тэгэхдээ юм идэж уухгүй.Өдөр ирээд гэхдээ аргалаа түүж ирнэ бас.Аргалаа шуудайгаар дүүрэн түүж ирээд,шуудайтай аргалаа үүрч гэрт авчираад ээжид өгнө.Нөгөөдүүл чинь тэгээд нөгөө аргалаар галаа түлээд цай хоолоо хийнэ.Орой явна дахиад аргал түүж ирнэ.Хонь хаашаа бэлчээх вэ?гэдгийг бас сонгож явдаг байсан юм.Урагшаагаа,хойшоогоо,уул руугаа нөгөө сүү авахын тулд,таргалуулахын тулд их туухгүй,хөөхгүй.Тэгээд явдаг байсан даа.

Ариун-Ундрах -

Малынхаа тааваар л явах нь байна ш дээ тийм ээ?

Кибекей -

Тийм их сайн байсан юм.Тэгээд их гайхдаг байсан юм манай хонинд.Цөөхөн малтай мөртлөө хурга нь бол их хонинд бараг төлөгтэй адилхан их таргалдаг байсан юм.Их бүдүүн бүдүүн бандгар ууцан сүүлтэй хонь байсан юм.Цөөхөн малтай байсан юм аа ядуу байсан юм.Аав ах маань цөм хүний мал хариулдаг байсан юм.Би ч хүний мал хариулаад,зуны цагт бол сургуулиас тараад л малтай айлын малыг хариулна ш дээ бас.Нөгөө гэр орондоо дүү нар байгаа болохоор ингээд л явдаг байсан юм.

Ариун-Ундрах -

За үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Кибекей -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.