Darihüü

Basic information
Interviewee ID: 990156
Name: Darihüü
Parent's name: Davaa
Ovog: Olgono
Sex: f
Year of Birth: 1935
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: chemist / chemistry teacher (Retired)
Belief: Buddhist
Born in: Darvi sum, Hovd aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel
work
education / cultural production
childhood
collectivization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу?
Дарьхүү -
Сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Дарьхүү -
Зөвшөөрч байна аа.
Ариун-Ундрах -
За нэрээ нууцалж ярих уу?Нууцлахгүйгээр ярих уу?
Дарьхүү -
Нууцлахгүй ээ.Даваагын Дарьхүү.
Ариун-Ундрах -
Баярлалаа.Та өөрийгөө танилцуулаад өөрийнхөө намтрыг ярьж өгөхгүй юу?
Дарьхүү -
За би 1935 онд Даваагын гэр бүлд 3-р охин нь болж төрсөн.Ховд аймгийн Дарви суманд.Тэгээд 1 настайгаасаа эхлээд 10 хүртлээ мал дээр байсан,мал малласан.Аа тэгээд 11 насандаа 1-р ангид ороод цаашаа явсаар байгаад тэгээд 10 жил төгссөн 1959 онд.Тэгээд 59 оноос 65 он хүртэл их сургуульд байсан.Аа их сургуулийн химийн анги төгссөн.Химийн ангид ороод,оюутан болоод,тэгээд төгссөн.За тэгээд химийн анги төгсөөд багш хийлээ. 1-р сургууль,17-р сургууль, 6-д гэх мэтчилэнгийн Сүхбаатарын раойнд дандаа багшилж байсан.Угаасаа л химич болъё гэж бодоогүй байсан л даа.Аа тэгээд л гэнэт одоо хуваарь ёсоор химич болчихсон.Тэгээд энэ маань надад нилээн нөлөө үзүүлсэн тийм төгсөөд.За төгссөний дараагаар 1979 онд даасан анги маань улсын тэргүүний үүр болоод Унгар хүртэл яваад ирлээ.Аа 79 онд хар далай хүртэл яваад ирлээ.Аа тэгээд нилээн ажлуудыг хийсэн.Аа тэгээд дараагаар нь ардын хурлын тэргүүний ажилтан боллоо би.За их сургуульд ороход их сонин сайхан байсаан.Тэнд чинь баахан хүүхдүүд ингэж суулгачихаад шалгалт авдаг байлаа.Конкурсын шалгалт.Аа тэнд нь эхлээд л одоо их сургуулийн түүхэн дээр байгаа л байхдаа.Даваагын Дарьхүү гэдэг нэр бичээстэй байсан.Нилээд дээгүүр балл оноо авсан.Би хүний ангид орсон байхгүй юу даа эхлээд физик,химиэр.Тэгээд хүний ангиа химийн анги болгоод шууд сольчихлоо.Тэр үед уг нь хичээлдээ гайгүй байж байхад хамаагүй сольдог байсан л даа хамаагүй.Тэгээд л яахав химийн анги болгож солиод химич боллоо.За их сургуульд байхдаа оюутны байранд байлаа.Одоо их сургуулийн залгаа цагаан байр байгаа.Тэнд оюутны байранд 3 жил боллоо.4 дэхь жилдээ эх эцэг минь миний хойноос ирж,аав ээжийнхээ хамт байж байгаад их сургуулиа төгслөө.За ингээд төгсөөд ажиллаад ажилд гайгүй ээ амжилт үзүүлсэн.Бага насныхаа түүхээ ярих уу?
Ариун-Ундрах -
Аанхан.Бага насныхаа түүхийг та гэр бүлийнхээ тухай,нутаг усныхаа тухай.
Дарьхүү -
Ховдын Дарви суманд нутагладаг байлаа бага насандаа.Дандаа яагаад та 10,11-н насандаа сургуульд орчихсон юм бэ?гэвэл 2 эгч маань хүнтэй суугаад явчихсан.Би ганцаараа үлдсэн учраас аав ээждээ туслах болсон.Аа угаасаа жоохон байхын тоонд гайгүй хүүхэд байсан.Тэгээд тоо л их боддог байлаа.Хонь хариулна,аа хонь хариулахдаа ямаа самнана,аа хонины ноос хяргана гэх мэтчилэнгийн ерөөсөө л хонь,ямаатай их голчилж ажилладаг байсан.Тэгсээр байгаад л 10,11-н насандаа 1-р ангид орчихсон байхгүй юу өтөлсөн хойноо.Аа ингээд бага насаа хөдөө Ховд аймгийн Дарви суманд өнгөрөөгөөд,аа Дарвийн бага сургуульд байж байгаад тэгээд Ховдын 10-н жил төгссөн.Ховдын 10-н жил төгсөж ирээд их сургуульдаа орчихсон байна ш дээ.За ингэж явсаар байгаад л юу билээ байз... Гэртээ яахав би аав,ээжтэйгээ голдуу гурвуулахнаа байдаг байлаа.Тэгээд л айлын ганц охин юм нэхнэ,мал маллана,газар тариалан аавдаа туслаж газар ухна гэх мэтчилэнгийн хөдөөний байдлаар өслөө л дөө.За тэгээд л хойно нь их сургуулиа төгсөөд л яахав дандаа ажлын төлөө.Хүүхдүүдийгээ хамаагүй их суулгадаг хатуухан багшийн нэг байлаа даа.Дунд дүн угаасаа тавихгүй.Сайн,онц,муу гэсэн 3 дүн тавьдаг байлаа.Консултаци хамаагүй өгнө.Аа тэгээд миний хүүхдүүд онц сайн авахын тулд их чармайдаг,их зүтгэдэг байлаа.17-ынхан андахгүй ээ 6,1-р сургуулийнхан.Тэгээд хүүхдүүдээс зөндөө... Энэ анагаахын дээд сургуульд чинь химиэр суурилж байгаа юм чинь зөндөө олон хүүхэд эмч төрсөн,зөндөө олон эмч нар байна.1-р эмнэлэгт,3-т,за тэгээд 2-р эмнэлэгт,аа 100 айлын эмнэлэгт гэх мэтчилэнгийн зөндөө олон эмч хүүхдүүд төрүүллээ.Энэний буян надад ирж байна аа.Хүүхдүүд минь багшийгаа өвдсөн үед ирж байна,аа эм тариа дутсан үед явуулж байна,яаж байна аа багшаа?гээд ингээд асууж байна,өдөр болгон шахуу ярихгүй байлаа гэхэд сард нэг хэдэн удаа ээлжлээд ингээд яриад,ирээд ингээд гүйгээд байна л даа.Тэгэхээр хамгийн гол нь хүний хүүхдүүдийг цаг алдахгүй,хичээлдээ сайн,сайны хажуугаар бас зан ааш сайхантай.Хэнтэй л бол хэнтэй нийтлэг,соёлтой ийм сайхан харьцаач ээ гэж хэлдэг байлаа би.Тийм мэдлэгийн хажуугаар.Аа тэгээд төрсөн биеэ нэг зөв аваад явчихдаг,аа түүнээс гадна суусан гэр орондоо ч гэсэн нэг зөв,аятайхан ийм байгаасай гэж бодож ингэж хэлдэг ярьдаг байлаа.За дараагаар нь ингэж явсаар байгаад мал малламаар санагдлаа.Тэгээд Баянзүрхээс нэг Гачууртын сангийн аж ахуйгаас нэг үнээ аваад,нэг сайлын үнээ аваад 81 онд хөдөө Сонгинод гарсан.Сонгины шугуйд том ачаа аваад,том ач хүүхэдтэйгээ хоёулаа.Тэгээд хөдөө Сонгины шугуйд гараад,аа тэгээд Баянбууралын амралтанд өвгөн маань очиж нягтлан хийгээд тэнд очлоо.Дараагаар нь өвгөн маань Сэлэнгэд төмөр замын ажлаар яваад тэнд очлоо.Үхрээ маллаад л,хонио маллаад л,бага насныхаа явдлыг санаад л яваад байгаа юм.Ер нь сайхан юм байналээ л дээ тэгээд яваад байх.Аа тэгээд хойно нь ядраад байхын хамт Улаанбаатартаа буцаж ирлээ.Улаанбаатараас одоо Налайхт ирчихээд байж байна.Налайхт ирээд нэг 11 жил болж байна уу даа.Ингээд л Налайхдаа яахав янз бүрийн ажил хийгээд л,мөн “Бүтээлч”-д хүртэл цэвэрлэгч хийж үзлээ.Ажил хүнийг нь голдоггүй,би тэтгэврийн хэдэн төгрөг чинь юу болох вэ дээ.Тэгээд л ингээд гүйдэг байлаа.Тэгээд одоо яахав өвгөнтэйгээ,хүүхэдтэйгээ энэ 2 хүүхдийн нэг нь энд байж байна.Ингээд л амьдарч байна даа.Өөр одоо юу яримаар юм бэ?Наана чинь бичээстэй байна.
Ариун-Ундрах -
Та нөгөө бага насандаа таны аав,ээж хоёр яг ямархуу хүмүүс байсан бэ?Тэр тухайгаа...
Дарьхүү -
Өө миний аав,ээж хөөрхий минь мал малладаг.Аав тариа их тарина.Ээж сүү саалиа хурааж янзалдаг.Ийм л хоёр хүн байлаа.Их сайхан ааш зантай,хойно надыг Ховдын 10-н жилд очсон хойно юу яасан... аав нэг манаач хийгээд,ээж гэртээ юм оёод суулаа.За хойно нь их сургуульд энд ирсэн хойно аав их дэлгүүрт грушикээр орж байгаа юм.Ээж цэвэрлэгчээр орж байгаа юм.Дараагаар нь аав их дэлгүүрийн мебелийн тасагт худалдагчаар орсон,ээж цэвэрлэгчийг хийсэн.Тэгээд л аав маань удаа ч үгүй нэг 5,6-хан жил ажиллаад бие нь сульдаад өнгөрсөн.61 насандаа,ээж маань 83 насандаа насны эцэс болоод тэгээд өнгөрсөн.
Ариун-Ундрах -
Та тэгэхлээр бол бусад хүмүүсийг бодвол арай эрт төрсөн хүн байгаа ш дээ 1935 онд.
Дарьхүү -
Тийм 1935 он.Одоо чинь 75 хүрч байна ш дээ.
Ариун-Ундрах -
Аа тэгээд таны аав ээж хоёр таныг бага байхад одоо Монголтой холбоотой ч гэх юм уу янз бүрийн тийм сонин түүх ярьдаг байсан уу?Танд санаж байгаа зүйл байна уу?
Дарьхүү -
Дандаа Монголтой холбоотой түүх их ярьдаг байлаа.Ерөөсөө л цэрэгт яваад л зарим улсууд нь алга болчихдог.Аа тэгээд л юу яадаг утасны мод...Тэнд чинь ярьдаг утас байгаагүй ш дээ.Томоо өндөр ийм шон,утасны мод.Утасны модны хажууд очоод байна уу?байна уу?байна уу?гээд ингээд дууддаг.Дуудахаар нь машин ирнэ.Машиныг машинаа цай уу гээд ингэдэг байлаа.За тэгээд Орос улсын тухай ЗХУ-ын тухай их ярьдаг байлаа.Орос улс их сайхан.ЗХУ гэдэг байлаа ш дээ социализмын үед чинь.Их сайхан шүү,их хүн сайтай улсууд шүү.Ерөөсөө Ленины тухай их ярина.Өө Ленин багш гээд л аав зураг тавьчихаад л хойноо Ленин багшаа гээд л яриад л ингээд байна.Ингэж Зөвлөлтийн тухай их ярьдаг байлаа.Аа харин одоо бодоход тэр дайн үүсгэдэг орны тухай үзэн яддаг байсан.Дайн урагшаа орнуудад их үүсч байлаа ш дээ их үүсч байсан.Одоо миний том эгчийн нөхөр хүртэл хүргэн ах маань цэрэгт яваад өдийг хүртэл байхгүй.Тэр өнгөрсөн л байгаа ш дээ мэдээж.Бид нарыг сэтгэлийн хувьд унагаад л тэгээд байхгүй болчихсон.Тэр үед тийм л одоо хэцүү,хатуужилтай тийм л хэцүү байсан даа.Тийм тухай л их ярьдаг байлаа.
Ариун-Ундрах -
Аав ээж чинь тэгэж ярихаас гадна яг таныг бага байхад яг Монголчуудын амьдрал нь яг ямархуу байсан бэ?Бас өөр малаа маллахаас гадна өөр одоо улс төрийн түвшинд ч юм уу янз бүрийн тиймэрхүү зүйлүүд мэдрэгддэг байсан уу?
Дарьхүү -
Монголчуудын амьдрал одоотой жиших юм бол гайгүй байсан.Малаа маллачихна,аа наймаа худаллаа нэг их хийхгүй,зүгээр л одоо бие даасан тийм амьдралтай тийм л байлаа.Өөр нэг их овойсон товойсон юм мэдэхгүй юм аа би.
Ариун-Ундрах -
Аа та нөгөө малтай их ойрхон өссөн гэсэн ш дээ тийм ээ?Тэгэхлээр тэр үед малтай ойрхон байсан болохоор нөгөө “Нэгдэлжих хөдөлгөөн” гэдэг зүйл гарчихсан байсан уу?
Дарьхүү -
Тийм нэгдэлжих хөдөлгөөн 50 онд гарсан ш дээ.Нэгдэлд малаа өгөөд л манайх ерөөсөө нэг 100 гаруй хонь,ямаанаас нэг 10-н хэдийг нь авч үлдээд л бусдыг нь нэгдэлд өгөөд л,10-аад үхэр байсныг 1-ийг нь авч үлдээд л 9-ийг нь өгөөд л ингэдэг л байлаа манайх.Нэгдэлжих хөдөлгөөн болоод тэгээд.... Нэгдэлжих хөдөлгөөнөөр чинь 50 онд эхэлсэн юм.Аа тэгээд 59 онд бүүр хүчтэй болсон юм.60 онд бүүр хүчтэй.Тэгээд 59 онд чинь энэ нэгдэлжих хөдөлгөөний сангаар залуучуудын ордон өөрөөр хэлбэл драмын театр байгуулагдсан ш дээ.Тийм бүх улсуудын нэгдэлжих хөдөлгөөний мөнгөөр,тэр нэгдэлд өгсөн малын ашгаар.
Ариун-Ундрах -
Яг тухайн үед танд тэр нэгдэлжих хөдөлгөөн ямар санагддаг байсан бэ?
Дарьхүү -
Тухайн үед надад за одоо улсаа л хөгжүүлэх нь дээ,ашгүй дээ л гэж боддог байлаа.Улсын хөгжил одоогынхтой жишихэд доогуур байлгүй яах вэ дээ.Гадаадын ямар ч оронтой,ЗХУ-тай л харьцаатай байлаа,бусад нэг их орон мэддэггүй шахуу л байлаа ш дээ.Ийм л янзтай байсан.Өөр асуух юм байвал асуугаад бай.
Ариун-Ундрах -
Нөгөө нэгдэлжих хөдөлгөөнд хүмүүс малаа өгөхдөө яг үнэхээр дуртай байсан болов уу?Бас дургүй хүмүүс байсан болов уу?
Дарьхүү -
Дургүй хүмүүсүүдийг нь би мэдэхгүй юм аа.Манайх л бол дуртай л байсан.Манайх,манай ах дүүс,аав ээжийн тал өгье гээд л өгсөн.
Ариун-Ундрах -
Аа тэгээд бас таныг нөгөө 10-н жилийн тэр бага сургуульд...Та 10 настай сургуульд орсон гэсэн тэ?Тэгэхлээр бага сургуулийн чинь амьдрал ямархуу байсан бэ?
Дарьхүү -
Бага сургуулийн амьдрал сайхан байсан.Ерөөсөө л өглөө хичээлд явна.Өдөр тараад ирнэ.Аа тэгээд л морь унаад л давхидаг.Аа тэгээд л очоод л хичээлээ чимээгүй сууж бичихээд л,одооныхтой адилхан тэгэж залхуу зан гаргахгүй.Ирээд л ундаа уулгүй,цайгаа уулгүй хичээлээ уншдаг байлаа.Тэгээд их сонин л доо 4-р ангид байж байхдаа манай аав багын хуралд очоод ирсэн юм.Тэгсэн чинь нэг “Пионерийн үнэн” сонин аваад ирэх юм.Тэгээд “Пионерийн үнэн” сонин дээр би гарчихсан байна.Ховдын Дарвийн бага сургуулийн сурагч 4-р ангийн 4а ангийн сурагч Дарьхүү онц сурлагатан гээд.Хэн мэдэх вэ аймгаас нэг хүн ирчихээд л газар дээр юм хум заалгаад л,газрын зураг дээр тэгээд л байсан.Тэгээд л нэг тоо ч бодуулж байх шиг тийм л байсан чинь тэр сонин дээр гарчихсан байсан.Одоо хүртэл надад хадгалаастай байгаа л даа.Бага сургуулийн амьдрал их гоё байсан.Ерөөсөө тэгээд л чөлөөт цагаараа хавар болно ямаагаа самнана,хонио хяргана,аа зун болно саалиа хийнэ,аргалаа түүнэ гэх мэтчилэнгийн,өвөл болно малаа маллана.Өглөө хичээлдээ явж ирчихээд л хичээлээ тэгэж цайгаа уухгүй шахуу хийчихээд л хичээлээ хийхийн тулд цүнхтэй номоо аваад л хониндоо явдаг байлаа.Би чинь айлын ганц шахуу өссөн юм чинь тэгээд л.\2 эгч маань хүнтэй суучихсан\Одоо хүртэл тэрний чинь хүмүүжил надад байна аа эмээд нь.Өглөө 4 цагаас хойш босохгүй шүү.Орой эртээ унтана.Хүүхдүүд ингээд яваад,тоглоод,шуугиад ингэнэ би байхгүй.Тийм бүдүүлэг юм уу тэнэг юм уу яагаа ч үгүй унтаад л аа өглөө 4 цагт л босно.Хөдөө байж байхад л тийм байсан.Эртээ босоод л малаа маллаад л,хичээлээ уншаад л,хичээлдээ яваад л.Одоо бол 4 цагаас хойш унтаж чадахгүй.Энэ айлын айлууд ч гэсэн мэдэж л байгаа байх.Эднийх ингээд л пижигнээд байх юм.Тэгээд л хаашаа янзын юм гээд л.Зүгээр л данх арчаад л,юм хум угаагаад бүр ингээд хөдлөөд сурчихсан.Тэгээд ер нь гайгүй юм л даа.Хүнийг хөдөлмөр бий болгосон юм чинь миний хүү.Тийм хөдөлмөр хийгээд л байх юм бол хүн ер нь нүүр царай өтөлөлгүй л яахав бага жаахан бие жаахан болж байна ш дээ.Ийм байсан ш дээ ингээд жаахан болоод байна.Тэр чинь жаахан бололгүй л яахав.Тэгэхдээ бие хөнгөхөн байх юм.Нэг хүнд өвчин туссан ч гэсэн бие хөнгөхөн ийм янзтай ийм л сайхан байх юм.Ингэж л өслөө дөө.
Ариун-Ундрах -
Аа тэр хөдөө хонио хариулангаа тэгээд л хичээлээ уншаад л явдаг байсан байх нь тэ?
Дарьхүү -
Тийм хонио хариулангуутаа цүнхтэй номоо үүрч яваад л,тэгэхэд чинь дандаа нэг даавуун цүнхтэй.Аа даавуун цүнхэнд ингээд хийчихсэн,номоо уншаад л,хичээлээ бичээд л,ингээд л номоо цээжлээд л,дуу бол дуулаад л ингээд явдаг байлаа хонинд.Тийм сайхан хөгжилтэй.Бушуухан хичээл хийгээсэй,бушуухан тараасай,бушуухан хониндоо явах юмсан.Өглөө нь аав,ээж хоёр ээлжлээд хонио хариулаад ирж байгаа юм.Өдөр нь битгий яваарай,бушуухан хонио услачихаад гадаанаа байлгаж бай гэж хэлчихээд л,тэгээд цайгаа дутуу хагас уучихаад л цүнхтэй номоо аваад явдаг тийм л хүүхэд байлаа.Тэрний нөлөө эмээд чинь байна аа бас 74,75 хүрлээ гэхэд чинь ер нь л тэгээд энийг хийх юмсан,энийг хийх юмсан,ийм юм хийх юмсан гэдэг ийм л бодол байх юм.Энэ номыг уншчих юмсан ийм юм.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө...Тэр үед дэвтэр ном хэр их олдоцтой байдаг байсан бэ?
Дарьхүү -
Дэвтэр ном... зүйтэй.Олдоц багатай байсан,их багатай байсан.Аа дэвтэр онц сурахаар чинь... би дандаа дэвтрээр шагнуулна.Тооны дэвтэр гэвэл дөрвөлжин шугамтай,аа хэл бичгийнх гэвэл тууш шугамтай.Тэгээд шагнуулаад л,харандаа балаар шагнуулаад л,хагасыг нь аав нэг сум явж аваад л,за ном бараг олдохгүй дээ сурах бичиг бараг олдохгүй ш дээ.Тэгээд л аймгаас хүүхдүүдэд захиад,хүүхдүүд ах дүүсдээ хэлээд,манайх чинь аймагт ямар том улсууд байгаагүй.Бүгдээрээ л малчин ядуу улсууд юм чинь.Тэгээд л хүүхдийн номноос л их уншдаг байлаа.Онц сурахаар чинь нэг ном өгнө,дэвтэр өгнө,за тооны ном л их өгдөг байлаа.Хэл бичгийн ном,түүхийн ном байхгүй ээ.Ийм л байлаа даа.
Ариун-Ундрах -
Та тоондоо их сайн байсан байх нь.
Дарьхүү -
Тоондоо гайгүй байсан юм тийм.Арифметикт гайгүй.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө хэрэглэж байсан дэвтэр нь яг хаана үйлдвэрлэсэн дэвтэр байдаг байсан юм бол тэр?
Дарьхүү -
Үгүй ээ одоо Монгол улсад,аа тэгээд Орос улсад ЗХУ-д.Ерөөсөө л Зөвлөлтөөс манайх авдаг байсан.Монголд нэг их хэвлэх үйлдвэр нэг их хэвлэдэггүй байсан.Тэр үед чинь үйлдвэрийн хүч бага байсан ш дээ.Хойно л хэвлэдэг болсон ш дээ.Тэгээд хойно энэ аймагтаа хэвлэдэг болсон бага байхад.
Ариун-Ундрах -
Аймагтаа юу?
Дарьхүү -
Тийм Ховд аймагтаа хэвлэх үйлдвэртэй.
Ариун-Ундрах -
Аа тэгээд тэр бага сургуулийн багш нар нь яг ямархуу харьцдаг байсан бэ?
Дарьхүү -
Багш нар нь сайхан.Миний хувьд бол сайхан харьцана.Би яахав хичээлдээ нэг гайгүй,аа тэгээд л тиймэрхүү байсан болоод тэгдэг юм уу их сайхан харьцаатай,сайхан ойлгуулна,сайхан зааж өгнө.Зарим багш болохгүй хүүхдийг зоддог л гэж дуулдсан.Би хүүхэд зодож байгаа багшийг үзээгүй.
Ариун-Ундрах -
Аан та бол ерөөсөө хараагүй юм байна тийм ээ?
Дарьхүү -
Үгүй,хараагүй.Хүүхдээ занчиж зодож байгааг хараагүй.Муухай ш дээ.Би чинь өөрөө багш хүн байсан болохоор хүүхдэд аягүй хайртай.Аа тэгээд хамаагүй шаардлага тавьдаг ш дээ би.Хэнийг ч хамаагүй одоо Налайхын гудамжинд захад явж байгаад хүүхэд ингээд ноцолдоод хүн ингээд ингэх юм бол,архичид ингэх юм бол дуугүй өнгөрдөггүй ш дээ.Битгий тэгээ миний хүүхдүүд болдоггүй юм ш дээ.Тэгээд л хойно нь өө би юу гэх гэж тэгэж байгаа юм бэ?Хүн ойлгохгүй ш дээ гээд л амаа ингээд таглаж байгаа юм.
Ариун-Ундрах -
Аан та тэгэхлээр хичээлдээ бол гэрээсээ явдаг байсан юм байна тэ?Дотуур байранд биш.
Дарьхүү -
Дотуур байранд биш.Манай аав,ээж хоёр аймгийн төвд,сумын төвд малаа айлд өгчихөөд охиныхоо хойноос оччихгүй юу.
Ариун-Ундрах -
Ер нь таныг дагаад л яваад байсан юм байна.
Дарьхүү -
Намайг дагаад л яваад байсан миний аав,ээж хоёр.Энд л их сургуульд 3 жил байсан.Их сургууль 5 жил байлаа ш дээ бидний үед чинь.Уг нь 4 жил байсан юм.Тэгээд тэр жилээс эхлээд 5 жил болоод химийн 5-ыг төгссөн юм.
Ариун-Ундрах -
Аан та бол 5 жилээр төгссөн юм байна тэ?
Дарьхүү -
Тийм тэгсэн юм.Манай их сургууль чинь анагаахын хүний анги гэж байсан ш дээ тэнд чинь анагаахын дээд салаагүй байсан юм.
Ариун-Ундрах -
Аан хүний анги гэдэг нэрээр юм уу?
Дарьхүү -
Үгүй ээ үгүй.Их сургуулийн хүний анги.Ухаандаа нийгмийн ухаан гэдэг чинь энэ их сургуулийн нийгмийн ухаан гэж байлаа.Нийгмийн ухааны ангиуд чинь дандаа энтээ талд их сургуулийн залгаа саарал байшин баригдчихсан байгаа ш дээ том өндөр.Тэнд чинь хэлнийхэн байсан юм.Англи хэл,Франц хэл,Орос хэл,сэтгүүлч гээд л,аа цаана нь тэр хөшөөтэй Чойбалсангийн хөшөөтэй байранд манай химийн ангийнхан байсан.Хамгийн дээд давхарт нь шилэн оройн дунд доох нь шиг нь манай химийн хортой бодисуудаа хадгалчихсан химийн анги.Тэгээд дугуй заалны үүдэнд,дугуй зааланд,320-р өрөөнд,301-д, аа 308-д одоо манай органик химийн кабинет байгаа.Ер нь 3 жилд 1 удаа сургууль дээрээ очдог юм би,манай ангийнхан уулздаг юм.Одоо ангийнхан чинь яахав дээ ихэнхи нь дуусч байна даа хөөрхий.Тэгээд л надаас дүү байсан юм чинь,хамгийн ахмад нь л би байлаа ш дээ.10 настай 1-р ангид орчихсон,бусад нь 8,9 ийм л байлаа ш дээ хүүхэд минь.
Ариун-Ундрах -
Та яг 10-р ангиа төгсөөд яг МУИС-д конкурсдая гэж бодсон уу?Эсвэл өөр зорилго байсан уу?
Дарьхүү -
Би угаасаа гадаадад нэхмэлийн дээд сургуульд явах хуваарь өгсөн юм.Би гадаад явъя гэж санаж байсан.Орос улсад ЗХУ-д аа гэсэн мухар олгой ургаад явж чадаагүй.Тэгээд их сургуульдаа ороод,конкурс өгөөд л надаас нэг шалгалт л авсан даа.10-р анги бол гайгүй төгссөн байсан би.Тэгээд л их сургуульдаа орчихсон юм.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө хүний анги гэдгийг та нөгөө химийн анги болгосон гэсэн ш дээ тэ?Тэрийг яагаад тэгэж солих болсон бэ?
Дарьхүү -
Ерөөсөө л сольмоор санагдаад би хүний ангийг.Уг нь хүний эмч болдог байж гэж одоо их боддог.Тэгэхдээ яахав нэгэнт өнгөрсөн юм.Хүний анги 1-рт нь 1 жил илүү байсан.Аав,ээж хоёрыгоо бодоод 1 жилийн өмнө ч гэсэн хэдэн сарын өмнө ч гэсэн ээж,аавыгаа тэжээе гэдэг бодол надад байсан байхгүй юу.Тэгээд хүний ангийг химийн анги болгож сольсон юм.Нэг хуулийн анги болгоод сольё гэсэн чинь за юу гэх вэ?над шиг хүн чадах ч үгүй гээд химийн анги болгоод сольчихсон ш дээ.Тэгээд их сургуулийн органик химийн анги төгссөн юм.Органик ба органик биш химийн анги гэж байлаа ш дээ.Органик нь дандаа үйлдвэрийн чиглэлийн.Үйлдвэрийн чиглэлийн анги төгсөөд тэгээд би шууд л багшийг хийгээд явчихсан юм.
Ариун-Ундрах -
Химийн багш тийм ээ?
Дарьхүү -
Тийм химийн багш.Нэхмэлийн үйлдвэрт нэг 3 сар ажилласан тэгээд нэг их таалагдахгүй байсан.Тэгээд багшийг хийчихсэн.1,6,17-д багшилж байсан.
Ариун-Ундрах -
Тэр үед нөгөө яг химич гэдэг хүн бол яг тэр социализмын үед ямархуу байр суурьтай,ямархуу хүн байсан бэ?
Дарьхүү -
Химич гэдэг хүн социализмын үед овоо байр суурьтай байсан.Яагаад гэхээр чинь тэр социализмын үед манайд ЗХУ-аас энд шилний үйлдвэр байгуулсан ш дээ,тэнд нэхмэлийн үйлдвэр байгуулсан ш дээ,аа Болгараас энд оёдлын үйлдвэр байгуулсан ш дээ.Бас ч тэ хэд хэдэн улстай харилцаатай байсан ш дээ социализмын үед.Хойд зүгийн барууны орнууд,аа өмнө зүгийн орнууд гэх мэтчилэнгийн 20-иод улстай харилцаатай байсан шүү.23,24 улстай харьцаатай байсан.Хамгийн гол нь л Орос улс байхгүй юу ЗХУ.
Ариун-Ундрах -
Аа тэгээд дандаа нөгөө социалист орнууд л байсан байх.
Дарьхүү -
Аанхан социалист орнууд,дандаа социалист орнууд ийм байлаа.
Ариун-Ундрах -
Аа тэгээд та их сургуулиа төгсөөд шууд л багшаар очихдоо аль сургууль дээр очсон бэ?анх.
Дарьхүү -
Анх уу? 6-д.6-р сургууль одоо 6 гэж байна ш дээ тээврийн товчооны энтээ талд.Тэгээд тэнд багшилж байгаад 1-р сургуульд.Аа бас тэгээд 24,23 Орос сургууль гэж байсан ш дээ тэнд чинь цагийн багш хийж байсан юм химийн.Тийм л байлаа.Тэгээд хойно нь манайх хашаа аваад,газар аваад 17-ийн тэнд,хойд 5 буудлын тэнд тэр сургуульд очоод сайхан байсаан.Ажил ч овоо гайгүй байлаа,сайн ч хүүхдүүдтэй байлаа.3-н 10 төгслөө.Нэг 10-р анги маань 9-р ангидаа улсын тэргүүний үүр болсон.Сайханцэцэг ахлагчтай,Дарьхүү багштай энэ ангийнханыг бүгдээрээ мэднэ гээд л ингээд л Батбаяр нэвтрүүлгээр уншаад л ингээд л байдаг байлаа.Иймэрхүү сайхан байсан шүү.Тэгээд Унгар явсан л даа.Унгар яваад Занка,Челбэрт гэдэг зусланд байгаад тэгээд хойтон жил нь хар далай яваад сайхан байсаан улсын зардалаар.Зардал нь яахав юм үзээд,нүд тайлаад.
Ариун-Ундрах -
Аа тэр бол нөгөө сайн ажилласан гэдэг урамшуулал,шагнал юм уу?
Дарьхүү -
Сайн ажилласан.Угаасаа манайхаас ийм ш дээ миний хүү.79 онд манай анги улсын тэргүүний үүр болсон юм байна шүү.Аа тэгтэл ганцхан үүр шалгардаг байсан юм.Зөндөө олон үүр байлаа ш дээ.Улс чинь одоо ухаандаа хотод гэж байхад л... одоо энэ Налайхад гэж байхад л зөндөө үүрүүд байгаа ш дээ.Гэх мэтчилэнгийн зөндөө олон үүрүүд байсан.Аз болж шалгарсан даа.Миний хүүхдүүд ч сайн хүүхдүүд байсан.Одоо цөм дээд сургууль төгсчихсөн,2 нь нисэхийн дээд сургууль төгсөөд нэг нь нисэхийн инженер хийж байна,нэг нь нисэхийн орлогч дарга хийж байна Найдандорж гэх мэтчилэнгийн улсууд хүүхдүүд зөндөө байна.Их сайн хүүхдүүдтэй байсан.Сайханцэцэг маань төмөр замын удирдах газар ерөнхий инженер хийж байна,сая цол хамгаалсан байналээ.Гэх мэтчилэнгийн сайхан сайхан хүүхдүүдийн буянаар Монгол улсаас 1-н хүүхэдтэй хөдөө аймгаас тэгээд би яваад ирсэн юм.Их сайн тэр Унгарт явж байсан үеийг ярих юм бол жигтэйхэн гоё.Ой булаацалдах тэмцээнд ороход л манайх 1-р байр эзэлж байх манай Монгол улсын 11-н хүүхэд ой дотор юм нуучихаад тэгээд хайгаад ингээд явдаг байхгүй юу.Тэрийг чинь ингээд л олоод л,угаасаа Монгол... хэлж байсан тэр Занкагын захирал Монгол улсын хүүхдүүд чинь юм хайхдаа их сайн юм аа,эрэл хайгуул хайхдаа,эрлийн хүүхдүүд байна даа гэж.Нуучихсан юмнуудыг одоо ингээд олдог.Бусад нь олохгүй ингээд ингээд байхад хүүхдүүд олчих юм аа ямар сайхан юм бэ?гэж.Тийм сайхан хүүхдүүд,хөдөөний ч сайхан 11-н сайхан хүүхэд.Хэнтий аймаг,Хөвсгөл,Архангай,хотоос нэг хүүхэд явсан юм даа.Өшөө хаанах хаанах билээ мэдэхгүй ээ мартчихаж.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө хөдөө байгальтайгаа ойр өссөн болохоор юм олоход амар байдаг байсан байх.
Дарьхүү -
Тийм байх л даа.Хөдөө байгальтай ойр,ерөөсөө ёстой нэг жимс ногоо түүхээс эхлээд хөдөө байгальтай ойрхон байсан учраас юм олоход бол аргагүй сайн байдаг байх.Чи ёстой зөв хэлж байна.
Ариун-Ундрах -
Аа тэгээд миний мэдэхгүй нэг юм нь тэр үүр гэдэг нь яг юуг хэлдэг байсан бэ?
Дарьхүү -
Эвлэлийн үүр гэж үү?Үүр гэдэг нь нэг ангийг ухаандаа нэг ангийг үүр гэдэг байхгүй юу.Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд-нэг үүр,нэг ангийнхан.Одоо ухаандаа манай 17-ынхан 10а-ийн үүр,10б-ийн үүр,10в-ийн,10г-ийн,10д-ийн,е-ийн,ё-ийн,ж-ийн гэх мэтчилэнгийн 8 үүр байна ш дээ.За ингээд л нэг сургуульд л 8 үүр байхад чинь нэг сургууль өшөө цаашаа зөндөө үүр.Тэгээд нэг сургуулиас чинь 20-50-иад үүр байхад чинь Монгол улс мөн олон үүр байжээ.Тэрний дундаас ингээд яваад ирсэн.Би одоо хүртэл хүүхдүүддээ баярлаж нулимс гардаг.Миний хүүхдүүд багшийгаа амьд дээр гоё газар үзүүлээд ирсэн,сайн байсан гэх мэтчилэнгийн.
Ариун-Ундрах -
Аан тэгээд хүүхдүүдтэйгээ хамт явсан юм байна тийм ээ?
Дарьхүү -
Тийм.Манай эвлэлийн төв хороо ч тэгэхэд чинь зохиолч Түдэв дарга байсан ш дээ.Манай эвлэлийн төв хорооны дарга.Тэр чи надад их тус болсон.Одоо хоол идэхээс эхлээд тус тусад нь зааж өгнө ш дээ.Тэгэхгүй бол халбага,сэрээгээ барьж чадахгүй ш дээ.
Ариун-Ундрах -
Аа нөгөө Унгар явахад уу?
Дарьхүү -
Тийм.Одоо Унгарт явахад чинь ингэж байгаа ш дээ.За яахав ингээд л ТУ утаат онгоцоор ингээд явчихаж байгаа юм.Тэгээд л замдаа Иркутскд бууна,тэгээд Севертловск бууна,тэгээд Москвад очно.Москва дээр нэг хононо,нисэх онгоцны буудал Шерметевт.Тэгээд тэнд нэг хоночихоод л маргааш өглөө нь Венгер явчихна Унгар явчихна.Унгарт очихдоо Унгарын элчингээс биднийг Монголын элчин тосоод авч байгаа юм.Аа Унгарын 2 хэлмэрч нэг нь Унгарын Монгол хэлний оюутан.Унгарын их сургуулийн Монгол хэлний Оюутан Ютка гэж хүүхэн гэж байсан юм.Нэг нь нэг жоохон үйлчлэгч охин.Энэ 2 үйлчилсэн.Тэгээд яахав Монголоор нэг хагас дутуу,би ямар Унгар хэл мэдэх юм биш дээ.Юу ч мэдэхгүй юм чинь за нэг сиёо,сайрбус гэсэн үгтэй л байна уу гэхээс биш сайн сайн байна уу?Хамгийнхаа дотны хүнийг сиёо,гайгүй хүнийг сайрбус гэх мэтчилэнгийн тийм л юмтай,өнөө тоо ч мэдэхгүй л явсан юм чинь тэгээд овоо жаахан жаахан юмнууд тогтоогоод сайхан юм үзээд тэгээд ирдэг юм байналээ.Тэгээд нэг 49 хоног,50-иад хоног яваад ирсэн шүү.
Ариун-Ундрах -
Бас овоо удаан явсан байна тийм ээ?
Дарьхүү -
Тийм нилээн удаан явсан.Их сайхан.2 зусланд очиход л нэг нь тэр Унгарын Балтон нуур байна ш дээ том тэрний захад,Челбэрт гэдэг нь тэр ууланд Буда уулын зуслан гэж ууланд.Будапешт шүү дээ тэрний чинь Буда уул гэж Будапештийн энтээ талд Буда уул гэж яг хажуу талд нь тэнд том зуслан бас байдаг.Тэр Балтонд очиход бас их инээдтэй.Сэлж би чадахгүй.Хүүхдүүд тэгэж байсан багшаа би нэг байранд нэг юу... Нина гэж Польшийн багштай байсан юм,Польш бүдүүн эмэгтэй.Тэр яахав шалгараад ирсэн юм байна л даа бас.Аа тэндээс чинь надыг байхад чинь 38 улсаас ирсэн байсан,38 хүн.За тэгтэл хүүхдүүд тэгэж байсан.Одоо эд нар ингээд сэлээд л байна ш дээ багшаа та сэлээч ээ.Би сэлж чадахгүй одоо яанаа,би үзээ ч үгүй.Тэгээд Балтонд эхлээд ногоон точка,тэгээд цэнхэр точка,тэгээд улаан утсаар ингээд уячихсан.Тэгээд ногоон точкыг нь алслах юм бол бүр болохгүй.Би ногоон точкыг нь мэдэхгүй ингэж сэлэх гэж байгаад тэр чинь залуу ч байж дээ.Сэлэх гэж байгаад алсалж унаад үхэхээ дөхсөн.Тэгээд би за багш нь чадахгүй,өөр юманд цааш нь энэн дээр л чадашгүй нь за бусад юм хуманд тэмцээн юманд оролцоё гэвэл яахав одоо тэгээд л тэгэж ингээд л улсынхаа нэрийг хүн бодолгүй яахав дээ.Тэгээд их гоё байдаг юм.Ингээд л нэг тэр Унгарын пионерийн зуслангууд дандаа ууланд,ерөөсөө уул ингээд нүхлэчихсэн,уул ингээд засчихсан ёстой гоё,дандаа ууланд.За тэгээд л ууланд ингээд л очиход ерөөсөө тэр манайх шиг тийм хоосон уул байхгүй ш дээ.Цөм жимс ногоо тарьчихсан,цөм зуслантай.Өө хүүхдүүд нь сайхан жагсаад тэр жимс ногооноос идээд л,аа тэгээд л их гоё уулыг зөв ашиглачихсан ийм л сайхан байдаг юм байналээ.
Ариун-Ундрах -
Аа яг таны хувьд бол анх удаагаа яг гадаад руу явж үзсэн байх тийм ээ?
Дарьхүү -
Тийм би ерөөсөө л анх удаагаа,би ямар юмны гадаад явах вэ хөдөөний хүүхэд байсан,их сургууль төгссөн,төгсөөд багшийн ажил хийлээ,аав ээж хоёрыгоо тэжээх гэж л явлаа.
Ариун-Ундрах -
Хүмүүсийн ярианаас сонсоод байхад бол одоо бол бас ингээд олон хүүхдүүд дотор чинь ерөөсөө гадаад гарч үзээгүй хүүхдүүд бол их олон байгаа ш дээ тэ?Аа яг социализмын үед бол хүн ямар нэгэн байдлаар гадаад руу нөгөө социалист орнууд руу гарч үзсэн байгаа юм шиг байгаа юм тийм ээ?
Дарьхүү -
Тийм ямар нэгэн байдлаар л гарна уу гэхээс биш тэгэж одоо энүүнтэй адилхан ингээд чөлөөтэй явахад хэцүү л байсан байна ш дээ бас.
Ариун-Ундрах -
Ямар ч л байсан тэгэхдээ гадаад руу яваад үзчихдэг байсан юм шиг байгаа юм тийм ээ?...
Дарьхүү -
Өө яахав явъя гэвэл үзчихнэ л дээ.Явъя гэвэл шагнал авна.Одоо би л ухаандаа шагнал аваад л тэгээд гадаад явсан байна ш дээ.Тийм тэгэхээр чинь сайн л ажиллаж,сайн л амьдарч чадах юм бол сайхан л байх юм бол гадаад явна.Түүнээс тэр энгийн бүх хүнийг тэгээд л гадаад явуулаад байхгүй ш дээ.Одоо энэнтэй адилхан виз ийм тийм гэж сүйдтэй юм байхгүй.Тэгээд миний хувьд бол зүгээр тусгай зөвшөөрөлтэй бид нар чинь улсаасаа явж байгаа юм чинь улсаа төлөөлөөд.11-н хүүхэдтэй,би 12-уулаа л Монгол улсаа төлөөлөөд.Тэгээд Унгарт их гоё юм байналээ.Хүн их хүндэтгэнэ,жигтэйхэн.Одоо орой ингээд л би ухаандаа Балтонд оччихоод юм уу,усанд сэлчихээд юм уу,гуанзанд цайны газар хоол идчихээд юм уу,пионерийн зусланд бид нар ингээд явахад чинь өнөө 33,34 улсын төлөөлөгчид цөм явна.Бүгдээрээ машинд,нэг нэг машин.Би үзээгүй юмаа үзсэн дээ миний хүү улсынхаа буянд.Хамгийн эхлээд тэгэхэд эхлээд Венгер,тэгээд ЗХУ,тэгээд Монгол улсын миний машин 3 дахьд нь ирнэ.Тэгээд сууна,тэгээд л машинаар л яваад,тэгээд л үзүүлээд л их гоё.Хоорондын харьцаа,ерөөсөө тэгээд л хэнийг ч хамаагүй дотны сайхан мэндчилгээгээр нь мэндлээд хэнийг ч хамаагүй үнсэнэ.Хүүхдүүд тэгэж байсан багшаа та Монголдоо очоод юу санах вэ?гэхээр би үнсэлтийг санана гэж байлаа.Манай Монгол улс чинь автобус,тралейбусанд суухад чинь нэгийгээ дайрчих гээд л ийм л ийм л байдаг үе байлаа ш дээ.Одоо ч гэсэн тийм л юмнууд байгаа шүү дээ.Гэтэл чинь та суу,тэг,сиёо гээд ингээд л сайхан мэндчилгээгээр нь мэндлээд л тэгээд тиймэрхүү л гоё сайхан харьцаатай их сайхан,их л гоё байсан даа.Одоо өшөө гоё болоо биз дээ.Хулгайч бол Унгарт байхгүй.Угаасаа ингээд л юмаа жимс,ногоо элдэв юмаа зарж байгаад л,тэгээд л бүтээж хаячихаад явна ш дээ.Бүтээгээд л тавьчихаад,би их гайхдаг.Аа би тэр битгий хэл Унгарын их дэлгүүрт хүүхдүүдийнхээ хамаг байдаг паспорт,өөрийнхөө порент-мөнгөнүүдээ хаячихсан байсан цүнхтэй нь.
Ариун-Ундрах -
Өөрөө гээчихсэн үү тэ?
Дарьхүү -
Тийм.Тийм 11-н хүүхдийн 12 гадаад паспорт,аа тэгээд өөрийнхөө порентуудыг хаячихгүй юу мөнгөө.Ингээд л барьж явж байгаад ингээд тавьчихаад явсан.Тэгтэл орой мотоцикльтой хүн аваад давхиад ирж байгаа юм даа.Ингээд л үзэхэд Монгол байсан.Тийм гоё байсан.Одоо ямар болж байгаа бол.
Ариун-Ундрах -
Бараг гайхамшигтай гэмээр юм байна.
Дарьхүү -
Ёстой гайхамшигтай,ёстой гоё.Бүр ингээд л гудамжинд чинь ингээд л зүгээр ингээд л ТҮЦ-үүд одоо ил,далд биш.Одоо ухаандаа Налайхын зах гэхэд л ил ингээд тавьчихсан одоо энэ комиссын бараа зарж байна ш дээ.Тиймэрхүү юман дээр чинь ил тавьчихсан.Тэгээд л бүтээж хаячихаад л,жимсээ бүтээж тавьчихаад л гоё гоё жимс дандаа жимстэй орон.Их гоё жимс зарна,жимс иднэ.Үгүй ээ тэрнээс хэн ч авахгүй,гутал хувцаснаас нь ч хэн ч авахгүй.Тийм ёстой гайхамшигтай гоё байсаан.
Ариун-Ундрах -
Дараа жил нь бас нөгөө хар далай руу явсан гэсэн тийм ээ?
Дарьхүү -
Тийм хар далай явсан.Хар далайд бол би 11 хоног л явсан юм.
Ариун-Ундрах -
Аа тийшээ биш ямар шугамаар явсан бэ?
Дарьхүү -
Зүгээр л одоо шагналын нэг жуух аваад л тэр жуухыг шагнаж байна гээд л засгаас энэ жуухыг шагнаж байна гээд л тэгээд л явсан юм.11 хоног зүгээр шагнал.Хар далай гоё оо бас.Эргэн тойрон бас л баахан зуслангуудтай,ерөөсөө их сайхан,далайн захад.Далай гэдэг чинь онцгой зүйл нь давалгаатай,гоё гоё амьтан.За тэгээд Унгарт ч гэсэн,хар далайд ч гэсэн далайн амьтадаар янз бүрийн хоол хийнэ.Унгарт бол биднийг ингээд л очиход 33 улсын... \их сайхан улсаа их өвөрмөц\ үндэсний хоолуудыг хийчихэж байгаа юм ш дээ.Жишээ нь Монгол улсын ямар хоол идэх вэ?та гэвэл бууз идье,аа гурилтай шөл хүртэл хийчихэж байгаа юм чинь.Тийм сайхан.
Ариун-Ундрах -
Пөөх,тэр үед тэгдэг байсан байх нь байна ш дээ.
Дарьхүү -
Тийм.Тэр үед тэгдэг байсан юм.Тэгээд их сонин л доо.Би энэ Баянбууралд байсан чинь энэ оройд л юм шуугиад л дугараад л байдаг байхгүй юу.Би нөгөө үхэр малаа саагаад л,хонио янзлаад л ингэдэг.Тэгсэн чинь манай айлын хүүхэн тэгэж байна.Үгүй ээ энэ шуугиад байдаг энэ муухай мэлхийнүүд ёстой заваан ш дээ гээд тэгнэ.Мэлхий байдаг юм уу?гээд тэглээ би мэдэхгүй.Мэлхий ш дээ эгчээ энэ голын зах чинь цөм мэлхий,намаг дагасан гээд тэгэж байна.Үгүй ээ мэлхийний мах мөн гоё шүү гээд л тэгсэн.Хөөе та юу ярьж байна аа гээд л тэглээ.Би нөгөө Унгар яваад ирсэн 2 жил,3 жилийн л цаана байхгүй юу.Тэгсэн мэлхий махаас ёстой янзтай гоё шараад мэлхийг,тэр чинь салахын аргагүй их сайхан,ядаргаанд ч сайхан,ходоод гэдсэнд сайхан,үгүй ээ мөн гоё юм байналээ.Тэгээд би тэр хүүхнийг тэгэж би инээлгэж байсан юм.Унгарчууд тийм юмаа их ашиглана.Айл нь хүртлээ гадаанаа одоо ухаандаа чөлөөтэй суучихсан л тэгээд л идэж уугаад л,наргиж цэнгээд л,тоглоод л,аа тэгээд жимс ногоогоо тариад,жимс ногоо тарихгүй айл гэж байхгүй.Тийм л байсан ш дээ одоо хөгжөө биз дээ.
Ариун-Ундрах -
Их тав тухтай байсан байна тийм ээ?
Дарьхүү -
Өө ёстой тухтай байсан,ёстой гоё.Бүр ёстой хойно нь ирчихээд би ангийнхандаа бүр өө ёстой багш нартаа ч гэсэн.Пионерийн ордонд надтай уулзсан юм манай хотын багш нар.Би одоо үзээгүй юмаа үзлээ дээ.Ёстой гоё сайхан юм үзэж ирсээн.Хүүхдүүдээ ийм сайхан байх юм гэсэн чинь багш нар алгаа ташаад л инээлдээд л ёстой сайхан гээд л ингээд л байсан.Тийм би Унгарт их гоё юм үзсэн,их сайхан улс байсан.Одоо манай Унгар ямар байгаа юм мэдэхгүй.
Ариун-Ундрах -
Тэр хар далай руу явахад бол та ганцаараа явсан уу?Эсвэл Монголоос бас өөр хүмүүс явсан уу?
Дарьхүү -
Монголоос өөр хүн явсан,18-уулаа явсан.Засгийн газрын ордноос 3 хүн,эвлэлийн төв хорооноос 2 хүн,хөдөө аймгаас хэд билээ дээ 5,6 хүн байх аа.За манайхаас хотоос 10-н жилээс би.Нэг жуух аваад тэгээд яваад ирсэн шагналд нь.Ийм л гоё юм үзлээ дээ.Сайхан байдаг юм аа нээрээ зөв ажиллаад л зөв явж байх юм бол.Аа ямар ч хүн буруу ажиллаад л буруу санаалаад л,буруу юм яагаад л байх юм бол юм бүтэхгүй ш дээ.Тэгээд л би тэгээд хойно би ганцхан юманд харамсдаг.Ерөөсөө хөдөө мал аваад суух юмсан.Энэ залуучуудыг сайхан амьдрах болов уу гээд энэ хүүгийнхийг тэгээд орхиод,тэгээд хөдөө мал маллаад явсан.Тэгэхэд чинь бид нар ч яахав хэцүүхэн л байдаг юм ш дээ.Тийм энэ ухамсаргүй улсууд чинь зарим нь ч ... Тэгээд л би хөдөө явсан юм байхгүй юу.Ганцхан би хөдөө явахын чинээ раойноос ч,хотын боловсролын хэлтэсээс ч надыг хөдөө явахыг зөвшөөрөөгүй.Та тэтгэвэртээ гарах зүгээр нас болчихсон,жил болоогүй гээд.Би яахав 10 настай орчихсон юм чинь жил нь болоогүй.Тэгээд 2 жилийн өмнө давхичихаад одоо өөрөө тэтгэврийн хувьд жаахан хохирч л байна.Тэгэхдээ яахав иймэрхүү л янзтай байна.Ер нь нэг жаахан тайван байвал дээр юм байналээ.Би нөгөө ганцаараа ингэж гүйсээр байгаад нэг их бачимдангуй тийм болчихсон.
Ариун-Ундрах -
Аа тэр зөвшөөрөөгүй байхад нь та яг өөрөө бол...
Дарьхүү -
Өөрөө би явъя гээд явчихгүй юу.Зөвшөөрөөгүй Гачууртын сангийн аж ахуйгаас нэг тугалтай алаг үнээ аваад л тэгээд л явчихаж байгаа юм.Ерөөсөө л мал маллаад,эд нарыг би дагаж... амьдрах болтугай,болог гээд тэгээд явчихсан ш дээ.
Ариун-Ундрах -
Аа та бүр бага байхдаа яг ямархуу тоглоомоор тоглодог байсан бэ?Нөгөө тэр үеийн хүүхдүүд чулуугаар их тоглодог байсан байх тэ?
Дарьхүү -
Чулуугаар их тоглоно.Чулуугаар гэр барина.За нар ингэж босгоод,голд нь мод ингэж босгочихоод за ингээд өнөө модыг чинь ингээд нар ингээд тусах юм бол за үд болж байна.Одоо хонь буцах болж байна.Гэх мэтчилэнгийн ингээд л гэр бариад л их тоглодог байлаа.Чулуугаар л их тоглодог хүүхэд байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр чинь нөгөө гэрээ ингэж тойруулж барьчихаад дотор нь тавилга бүх юм...
Дарьхүү -
Тийм дотор нь тавилга,ор дэр бүх л юмаа тавиад л ийм айл байдаг.Одоо том болоод ийм айл болъё ингээд л тоглоод байдаг.
Ариун-Ундрах -
Тэгээд гадаа нь...
Дарьхүү -
Шагай их тоглоно.Шагайгаар морь уралдана,шагай их тоглоно.Өө тэр хөзөр,даалуу мэдэх ч үгүй.Одоог хүртэл мэддэггүй,дургүй.Шатар их тоглодог хүүхэд байсан.
Ариун-Ундрах -
Аа таныг тэгээд хүүхэд байхад чинь яг одоо уламжлалт баярууд цагаан сар,наадмаас өөр бас тийм янз бүрийн баяр болдог байсан уу?Хүүхэд байхад.
Дарьхүү -
Хүүхэд байхад үгүй ээ яахав цагаан сар болж байгаа юм л даа жилд,аа тэгээд наадам болно улсын наадам,сумын наадам.Өөр нэг их тууштай юм хум за миний хувьд л мэдэхгүй юм байна.
Ариун-Ундрах -
Сүүлд л энэ Мартын-8.
Дарьхүү -
Сүүлд л одоо юм... Одоо бол ямар их олон баяр,ямар их олон тоо томшгүй юм болж байнаа.Аа тэр үед бол тийм юм байхгүй.Тийм ой,сургуулийн тийм ой,ийм юм гэж мэдэхгүй.Бүдүүлэг байсан байх л даа.
Ариун-Ундрах -
Аа тэр хүүхэд байхдаа та том болоод яг ямар хүн болно гэж мөрөөддөг байсан бэ?
Дарьхүү -
Том болоод би эмч болъё л гэж боддог байлаа.Тэгээд хүний ангийг химийн ангиар яагаад сольчихсон юм бэ?гэхээр аав ээж хоёртоо 1 жилийн өмнө,2 жилийн өмнө юу яах юмсан.Тэгээд анагаах чинь 6 жил байсан юм,тэгээд 7 жил болох нь ээ гээд ингэхээр нь би за тэр олон жил юу гэх вэ бушуухан энэ хууль юм уу химийн ангид оръё гээд сольчихсон.Тийм байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Аан тэр үеийн их сургуулийн багш нар нь бас ямархуу байсан бэ?
Дарьхүү -
Манай багш нар сайхан байсан.Химийн багш нар,тэгээд поток лекц голдуу дугуй зааланд явагдана.Поток лекцүүдээ нийгмийн ухааныхан л явна даа.Поток лекцүүд дугуй зааланд явахаар чинь сайхан хичээлээ заагаад л,бидэнтэй чинь чөлөөтэй ярилцаад л ерөөсөө тийм сайхан байсан.Миний үед бол одоо Цогзолмаа байна ш дээ.Одоо энэ ардын жүжигчин,дуучин Цогзолмаа.
Ариун-Ундрах -
Сувдын ээж үү?
Дарьхүү -
Тийм Сувдын ээж манай их сургуулийн кино драмын анги төгссөн ш дээ.Тэгэхэд чинь улсын гавьяат жүжигчин болчихсон байлаа Цогзолмаа 5,6 жил болсон байх шүү.
Ариун-Ундрах -
Аан их сургуульд тийм анги байсан юм уу?Тийм ээ?
Дарьхүү -
Их сургуульд кино драмын анги байсан юм.Их сургуулийн кино драмын ангийг Цогзолмаа төгссөн байхгүй юу.Нөгөөдөх нь кинонд тоглодог,Унгарын элчин байсан Дүгэрсүрэнгийн авгай чинь хэн билээ дээ мартчихаж өнгөрчихсөн юм даа хөөрхий.Тэр хоёр манай их сургуулийн кино драмын анги төгссөн.Улсын гавьяат жүжигчин Цогзолмаагын авъяасыг үзье гэхээр л дугуй заалны үүдэнд,320-р өрөөнд... одоо байгаа ш дээ чи мэдэж байгаа биз дугуй заалыг,поток лекц явагддаг.Одоо чи өө эмээгийн тэр явж байсан,хичээллэж байсан... Манай тэнд улаан булан байхгүй байсан.Тэгэхэд заал байхгүй байсан.Тэнд л голдуу өнөө том өрөө юм чинь оюутнуудын бүжиг явж,үдэшлэг явдаг байлаа.Хойно энтээ талд нөгөө нийгмийн ухааны энэ юунууд үүсээд энтээ талдаа манайхан заалтай болсон ш дээ.Одоо байгаа биз дээ?1 давхарт.Дээшээ ингээд цайны газар,цайны газарт манайхан цайллагаа хийгээд,их сургууль төгсөлтөө хийгээд гоё болж байсан л даа.
Ариун-Ундрах -
Тэр дугуй заал одоо бол бүр гоё тохижолттой болчихсон байгаа ш дээ.
Дарьхүү -
Гоё болсон байналээ янзтай гоё манай дугуй заал гоё ш дээ.Ёстой сайхан.
Ариун-Ундрах -
Тэр үед бас яг ямархуу байсан бэ?
Дарьхүү -
Тэр үед яах вэ зүгээр л нэг одоог гүйцэхгүй ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгэхдээ тэр үедээ л гоё байсан байх тийм ээ?
Дарьхүү -
Тийм тэр үедээ л сайхан байсан.Дугуйраад ингээд засчихсан суудалтай,тэгээд л энэ тэнд нь янз бүрийн юм ингээд хадчихсан тиймэрхүү л байлаа.Одоо бол жигтэйхэн гоё болсон.
Ариун-Ундрах -
Аа тэгээд тэр багш нараас гадна ЗХУ-аас ирсэн Орос багш нар байдаг байсан уу?
Дарьхүү -
Орос багш байдаг байсан,зөндөө байсан.Тэгэхдээ Орос багш бол манай ангид заадаггүй байсан.Химикүүд ирээгүй,дандаа нийгмийн ухааны ангиудад Орос хэлний анги,Франц хэлний анги ийм юмнуудад.Тэгээд зохиолчид их заадаг байлаа.Аа нийгмийн ухаанд чинь зохиолчид,манайхны нэртэй зохиолчид их байсан ш дээ.Тэгээд энэ зохиолч Сүрэнжав байна ш дээ одоо энэ.Тэгээд энэ чинь манай сэтгүүлийн анги төгссөн ш дээ.Надаас 1 жилийн хойно төгссөн юм.Сайхан сайхан улсууд их байсан хөөрхий минь.
Ариун-Ундрах -
Аа зохиолчид бол тэгээд л их сургуулийг дамжаад л явсан юм байна ш дээ.
Дарьхүү -
Тийм их сургуулийг л дамжаад явсан даа.Ихэнхи нь л ер нь их сургуульд.Одоо Явуухулан байна ш дээ Явуухулан гуай,туулын урсгалыг анх эхлээд зохиож байсан.Тэгээд ямар сайндаа
“ Туулын урсгал шөнөдөө сайхан
Торгон долгион хаялан мяралзах нь гоё
Хоёр ангир алсын авиаг авангаа сонсдогсон ”
гэдэг нь 2 ангир нь 2 Англи хүүхэн байсан байхгүй юу.Тийм 2 Англи хүүхэн.Туулын голын захаар Явуухулан ингээд л зугаалж юм хум бичиж ингэж явж байгаад 2 Англи хүүхэнтэй таарсан.Тэгээд “Холын барааг авангаа сонсдогсон” гэдэг нь Англиар ярихаар сонсоод ярьдаг байсан байхгүй юу.Тэгээд Оросоор ярьдаг.
Ариун-Ундрах -
Аан тийм бодит түүхтэй юм уу?
Дарьхүү -
Тийм бодит түүхтэй,Туулын урсгал чинь тийм бодит түүхтэй,Явуухулангын зохиосон.
Ариун-Ундрах -
Аан өөрөө тэгээд тэрүүгээр яваад шүлгээ бичдэг байсан юм байна ш дээ.
Дарьхүү -
Тийм өөрөө зүгээр тэрүүгээр яваад л шүлгээ бичээд л,хичээлдээ суугаад л,тэгээд хойно нь багш болоод л манай их сургуульд,нийгмийн ухаанд.
Ариун-Ундрах -
Аан тэгвэл 2 ангир нь тэгвэл 2 Англи эмэгтэй байсан байна.
Дарьхүү -
Тийм 2 ангир нь 2 Англи эмэгтэй байхгүй юу их гоё.Тэгээд л тэнд чинь их сайхан сайхан жүжигчид очоод ухаандаа Түмэндэмбэрэл байсан хөөрхий минь тэр очиж их дуулна.За тэгээд л том том сайхан дуучид их очно,дуулна.Бид нар чинь тэрийг үзэх гээд л хагас сайнд чинь ёстой бушуухан хичээл,лекц... Тэгэхэд чинь хагас сайнд хичээл хийдэг байсан юм чинь.
Ариун-Ундрах -
Аан хагас сайнд хичээлтэй байдаг байсан байх.Ажлын өдөр.
Дарьхүү -
Тийм бидний үед хичээлтэй.Тэгээд бушуухан хичээл нь тараад л,аан поток лекц голдуу байдаг байсан.Тэгээд л өнөө дугуй зааланд... тэр өнөө улаан буланд очиж нөгөө улсуудынхаа сайхан шүлгийг сонсох юмсан гээд л тийм л байлаа.Гоё гоё их сайхан улсууд их байсан.Тэгээд маршал Чойбалсангийн хөшөөг бид нар тойрч,Чойбалсангийн охин Сувдаа бас манай Япон хэлний анги төгссөн юм байна шүү чинь.
Ариун-Ундрах -
Таны үед юм уу тийм ээ?
Дарьхүү -
Тийм.Гүндэгмаа гэж авгай нь ш дээ Чойбалсангийн.Тийм миний үед төгссөн ш дээ хөөрхий Сувдаа тэгээд өнгөрсөн гэсэн.Тэгээд л бид нар чинь Сувдаагаа яг хажуу талд нь зогсоочихсон,сайхан ингээд л Чойбалсангийн юунд зурагаа авхуулаад л гоё гоё зургууд байгаа л даа одоо миний хотын альбомонд зөндөө гоё зургууд байгаа.
Ариун-Ундрах -
Чойбалсанийн охин байсан гэсэн ш дээ тийм ээ?Тэгэхлээр тэр үеийн хүмүүс нөгөө яг социализмын үед хүмүүс Чойбалсанд ер нь ямархуу хандлагатай байдаг байсан бэ?
Дарьхүү -
Чойбалсанг их хүндэлдэг байсан тэр үед.Хойно л одоо хачин юм боллоо ш дээ.Маршал Чойбалсанг хөөрхий минь Янжмаа гэж Монголын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга авгай нь.Их хүндэлдэг байсан ш дээ тэр үед чинь.
Ариун-Ундрах -
Тэр үед их хүндэлдэг байсан юм байна тийм ээ?
Дарьхүү -
Тийм.Тэгээд хойно чинь Ленин,Сталин гэж байсан чинь л Ленин,Сталинд жоохон тиймэрхүү болоод л тэгээд л эхэллээ ш дээ одоо.Тэгээд нэг жаахан жаахан юмнууд үүсэх шиг болдог юм аа.
Ариун-Ундрах -
Аа тэгээд тэр их сургуулийн багш нар ... одоо яг танд хими зааж байгаа багш нар байна ш дээ тэ?Тэр хүмүүс яг өөрийнхөө мэргэжлийг хаана эзэмшсэн хүмүүс байдаг байсан юм бол?
Дарьхүү -
Москвад,аа өшөө Германд,тэгээд л манай их сургуулийн химийн анги төгссөн ийм л улсууд байдаг байсан.
Ариун-Ундрах -
Аан яг таныг химич хүний хувьд асуухад яг энэ химийн шинжлэх ухаан Монголд яг хэзээнээс эхэлж энэ арай их хүрээтэйгээр хөгжиж эхэлсэн бэ?
Дарьхүү -
Химийн шинжлэх ухаан ерөөсөө л 65 оноос эхлээд хүчтэй хөгжсөн.Тэгээд яагаад гэвэл химийн холбоотой үйлдвэрүүд их бий боллоо ш дээ.Нэхмэлийн үйлдвэр,за манай Налайхад бол шилний үйлдвэр за тэгээд л их хөгжөөд эхэлсэн дээ.65 оноос эхлээд бүр хүчтэй,тэгээд л цаашаа хөгжиж эхэлсэн.
Ариун-Ундрах -
Аан тэгээд таныг тэр яг ажиллаж байх үед социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямархуу байсан бэ?
Дарьхүү -
Хандах хандлага бол сайн байсан.Ерөөсөө их л сайн байсан даа.Ажлын төлөө гүйдэг.Ер нь хүүхдүүд гэхэд хичээлээс бараг хожигдохгүй шүү.Хожигдох юм бол багш зогсооно.Аа жаахан сул дүн авах юм бол хичээлийн дараа суулгана гэх мэтчилэнгийн ажил ч гэсэн цалинг нь хасаад л тэгээд тийм байдаг байсан гэсэн.Ер нь хандлага бол гайгүй байсан.Сайн байсан.
Ариун-Ундрах -
Одоо бол хүмүүсийн хандлага ямар болж өөрчлөгдсөн гэж та боддог вэ?
Дарьхүү -
Одоо би энэ хүмүүсийн хандлагыг ерөөсөө л мөнгөн дээр болчихжээ л гэж үзэж байна.Одоо тэгвэл бас буруудах л байх л даа.За чанар дээр голчлох ёстой ш дээ.Чанараа бодохоос гадна,бодож байна л даа,чанараа бодохоос гадна мөнгөн дээр,өнгө мөнгөн дээр тийм л болж.Бид нар адилхан хүнээс... Би чинь одоо ухаандаа багш байхдаа бид нар хүүхдүүдээс ийм открыт л авдаг байлаа ш дээ.Гэтэл чинь л одоо юу болж байна вэ?Дандаа л нэг тиймэрхүү ил захидал,открыт л авна,бүр ганц шил үнэртэй ус ч авахгүй шүү дээ.Тэр чинь хүүхдүүдээсээ ичээд тиймэрхүү л байсан.Одоо бол өнгө мөнгөн дээр л болжээ.Энэ цаашаа хэтэрвэл хэцүү дээ,хэтэрмээргүй л байна гэж бодож байна.
Ариун-Ундрах -
Аанхан.Аан яг нөгөө оюутан байхад оюутнууд хоорондын харилцаа нь ямархуу байсан бэ?
Дарьхүү -
Оюутнуудын хоорондын харьцаа тэр үед сайхан байсан.Ямар ч хэрүүл байхгүй.Манай химийн ангийнхан л нэг 34 хүүхэд ороод,28-уулаа төгссөн дөө.6 нь яахав хөөрхий хичээлдээ жаахан унаад л тэгээд амьдралын боломж байхгүй ингээд төгссөн.Аа тэгтэл тэр 28 хүүхэд чинь янзтай сайхан эвтэй.Нэгийгээ өвдөх юм бол байранд нь гүйж очно,ерөөсөө их сайхан.Энэ голдуу манай химийн анги,тэр миний төгсөлтийн анги голдуу хөдөөний хүүхэд байсан даа.Хотынхон ер нь байхгүй,дандаа хөдөөний хүүхдүүд. Хөвсгөлөөс,Архангайгаас,Ховдоос.За Ховдоос 2 охин төгссөн,надаас гадна Нямхүү гэж.Тэгээд дандаа л хөдөөний хүүхдүүд.
Ариун-Ундрах -
Аа тэгээд тэр үеийн оюутнууд хичээлээ бол маш их хийдэг байсан байх.
Дарьхүү -
Хичээл их уншина.Хичээлээ одоо улсын номын сан,Сталины номын сан гэдэг байлаа ш дээ.Улсын номын санд шөнө 1 цаг,2 цаг хүртэл сууна.Тэгээд л би чинь усны гудамжинд хичээлээ уншиж байгаад л тийшээ тэгээд л явган явж байлаа.Хичээл их уншина.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө түрүүн төв номын санг чинь Сталиных гэдэг байсан гэсэн тэ?Харин хүмүүс тэгэхлээр би мэдэхгүй харин тэгээд...
Дарьхүү -
Тийм тэр Сталины номын сан миний хүү.
Ариун-Ундрах -
Урд нь тэр Сталины хөшөө байдаг байсан юм уу?
Дарьхүү -
Сталины хөшөө байдаг байсан юм.Яг үүдэн дээр нь ингээд Чойбалсангийн хөшөө шиг ингээд зогсчихсон Сталины хөшөө.Тэгээд Сталин янз бүр болоод л тэгээд тэр чинь одоо юу ч болсон юм хөөрхий.
Ариун-Ундрах -
Аан тэгээд сольчихсон юм байна.
Дарьхүү -
Тийм сольчихсон юм.Төрийн холбоотой юмыг би худлаа хэлээд яахав дээ.
Ариун-Ундрах -
Харин би нөгөө Сталины номын сан гээд байхаар нь гайхаад байсан чинь Төв номын санг хэлээд байсан юм байналээ.
Дарьхүү -
Тийм Төв намын санг Сталины номын сан гэдэг байсан юм байхгүй юу.Сайхан ш дээ манай төв номын сан.Одоо ч гоё болж байгаа байх.Их сайхан чөлөөтэй,сайхан. Оюутнууд тэндээ их дуртай.Аа байранд байхдаа дугуй зааландаа их сууна.Дугуй зааланд,тэгээд л Төв намын сангаа явна.
Ариун-Ундрах -
Аа нөгөө оюутны дотуур байрны амьдрал ямархуу байсан бэ?
Дарьхүү -
Оюутны дотуур байрны амьдрал сайхан байсан.Хөдөөний хүүхдүүд юм чинь хоол унд аав ээжээс ирнэ.Хоол ундаа сайхан хувааж хийгээд л,ерөөсөө ер нь тэгээд тусгай төмөр ортой,тийм давхарласан ор биш дангаараа,нэг байранд 5 хүүхэд.
Ариун-Ундрах -
1 өрөөнд тийм ээ?
Дарьхүү -
Тийм 1 өрөөнд.Тэгээд тийм сайхан.Манай их сургуулийн энтээ талын залгаа цагаан байшин байгаа ш дээ.
Ариун-Ундрах -
Одоо ч байгаа ш дээ тийм ээ?
Дарьхүү -
Тийм одоо байгаа хөөрхий минь.Тэнд чинь манай оюутны байр байсан ш дээ.2 давхарт голдоо.Тийм сайхан байсан юм.Тэгээд хойно нь энтээ талдаа оюутны байр болсон байналээ.Тийм ээ?Энтээ талдаа ийшээ хойноо,тэр хөгжим бүжгийн сургуулийн наахна шиг хашаан дотор.
Ариун-Ундрах -
Тэр оюутан байхад оюутнуудын дунд янз бүрийн тийм арга хэмжээнүүд зохион байгуулагдах уу?
Дарьхүү -
Зохион байгуулагдана.Үдэшлэг,уулзалт,янз бүрийн ярианууд за тэгээд л их зохион байгуулагдана.Тэрнээс хожигдох юм бол болохгүй ш дээ.Шалгалтанд унагана ш дээ.
Ариун-Ундрах -
Аа тэр нь болохоор шалгалттай холбоотой байдаг байсан уу?Тийм ээ?
Дарьхүү -
Зарим нь шалгалттай холбоотой,зарим нь шалгалттай холбоогүй зүгээр нэг олон нийтийн ажил.Тэгээд лекц яриа тэгээд жилд манайхан чинь Жаргалантын сангийн аж ахуйд манай их сургууль хуваарилдаг байсан юм.Тэгээд манай сургууль чинь Жаргалантын сангийн аж ахуйд их явна даа.Ногоо тарина,тарьсан ногоогоо хураана тийм гоё байсан.
Ариун-Ундрах -
Аан бас тэгэж нөгөө сангийн аж ахуй руу явж ажил хийдэг байсан.Аж ахуй руу явахаас өөрөөр бас ажилладаг байсан уу?оюутнууд өөр чөлөөт цагаараа ч юм уу?
Дарьхүү -
Өө ажилладаг байсан.Худаг ухдаг байсан.Жишээ нь манай анги химийн ангид байхад төгсөхийнхөө урд жил Өмнөговь аймгийн Цогтцэцэн суманд худаг ухах ажлаар явж байсан.Эрэгтэйчүүд худаг ухна,охидууд нь гал тогоогоо барина.За тэгээд хэн ямаа самнаагүй,хонь хяргаагүй айлд очиж тусална.Ийм юм хийдэг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Аан тэгэж ажилласаныхаа цалин хөлсийг авах уу?
Дарьхүү -
Цалин хөлс авахгүй,тусгай степентээ л авна.
Ариун-Ундрах -
Аан оюутнууд нөгөө тэр степентийг нь өгчихөөд л тэгээд л юу яах юм байна тийм ээ?Аа ажиллуулдаг юм байна тийм ээ?
Дарьхүү -
Тийм.Степентийг нь өгчихөөд л.Тэр чинь ухаандаа эхлээд л 1-р ангид 150-180,за тэгээд л 300-н хэд,за онц сайн сурах юм бол 380-400.Тэр үед чинь 380 чинь их юм ш дээ.Ингээд авдаг байсан.Түүнээс тэр тийм цалин,ажилласан мөнгө өгөхгүй.Сангийн аж ахуйд ажилласан ч ажилласан мөнгө өгөхгүй тийм л байсан.Тэр нь л их хэцүү байсан даа.
Ариун-Ундрах -
Аа тэр мөнгөөрөө яг ойрын зуурын юмнуудаа бүгдийг нь авч хүрэх үү?Ном дэвтэр.
Дарьхүү -
Сайн тооцоотой хийвэл хүрнэ.Тэгэхдээ хэцүү л дээ.Хоол унд бас гэрээсээ хол байгаа хүн чинь гуанзанд хоол иднэ ш дээ хааяа нэг.Дандаа байрандаа хийгээд сууж байх чөлөө хаана байх вэ бидэнд чинь.Хичээл уншина,хичээлээ хийнэ ийм байдаг байсан.За тэгээд хагас сайнд хааяа хааяа хэдүүлээ нийлээд бүжиг танци хэсчихнээ.Барилгачдын соёлын ордон,одоо драмын театр гэж байна залуучуудын ордон,ХАА-н дээд.Ингээд оюутнууд нийлээд бүжиг танци,үдэшлэг хэсээд явчихна.
Ариун-Ундрах -
Аа тэр үед бүжиг их болдог байсан байх.
Дарьхүү -
Бүжиг их болно.Ерөөсөө бүжиг асар их болно.Асар их гоё дуулдаг дуучид ч их байлаа.Одоо алиалагч гэхэд л Латиф,Цээеэ.Циркийн алиалагч,циркд тэд нарыг очиж үзнэ.Аа тэгээд л гоё гоё сайхан дуучид,барилгачдын соёлын ордонд Цэнд-Аюуш янз бүрийн гоё дуу дуулсан.Хөөрхий минь тэгээд өнгөрсөн л дөө.Тэгээд л Түмэндэмбэрэл их дуулна,тэгээд Цогзолмаа их явна.Тийм үдэшлэг танцинд явалгүй яахав дээ.Цогзолмаагаа их дуулуулна гавьяатаа.Сайхан нөхцөлд төгссөн юмаа хөөрхий минь
Ариун-Ундрах -
Аа тэгээд оюутан нас бол тэгэж өнгөрөөд та нөгөө багшаар ажилласан ш дээ тийм ээ?Багшаар ажиллаж байхад ер нь танд хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?Тийм хэцүү бэрхшээлтэй санагдах үе байсан уу?
Дарьхүү -
Байлгүй яахав.Хүүхдэд юм ойлгуулахгүй байх.Эх эцгүүд бол над дээр бол тийм юм ер нь бараг тохиолдоогүй дээ.Би ч хамаагүй хүүхдээ гэлээ ч гэсэн намайг тэгэж матаж тэгэж үзээгүй.Эх эцгүүд зарим нь багш нарыг их матдаг иймэрхүү л юмнууд их байдаг байсан.Хүүхэд тэгээд дүн булаацалдах хүүхдүүд тэр үед бас жаахан жаахан хааяа үүсдэг байсан.
Ариун-Ундрах -
Барьцах уу?
Дарьхүү -
Тийм барьцах тийм үе.Ялангуяа 10 төгсөлтийн үед юм уу,нэг ийм конкурсийн үед юм уу багш болсон хойно чинь дээд сургуульд орчихсон хойноо булаацалдах юмнууд гардаг.Сургуульд чинь манай сургуулиуд чинь дээд сургуульд ороод ингээд шалгалт өгөөд л тэнцлээ тэ.Аа тэгээд тэр тэнцсэн,тэр тэнцээгүй гээд нэртэй,овогтой нь сургуульд нь очно ш дээ.Жишээлбэл анагаахын их сургууль гэж байлаа.Хүний анги чинь 61 онд анагаахын дээд болсон ш дээ их болоогүй.Манайд тэр үед чинь дандаа л ганцхан МУИС манай сургууль байсан ш дээ.Тэнд чинь 5 дээд сургууль байсан байх аа.ХААД,Багшийн дээд,Эдийн засгийн дээд,Намын дээд,Анагаахын дээд,Полийн дээд.Одоо Поли техникийн их сургууль болчихсон байна ш дээ.Тэрний захирал Бадарч гэж цол хамгаалсан байсан,миний сурагч,17-ийн 10 төгссөн хүүхэд.Миний хүүхдүүд сайхан чадалтай хүүхдүүд төгссөн дөө.Багш нь хэзээ ч хүүхдүүддээ баярлаж явдаг.Ийм сайхан.
Ариун-Ундрах -
Аа тэр нөгөө эцэг эхээр янз бүрийн юм яриулсан багш нар яах уу?Нөгөө эцэг эх нь зарим багш нарыг матдаг гээд тэгсэн ш дээ тийм ээ?
Дарьхүү -
Өө тэрэн дээр үнэн юм уу?Худлаа юм уу?хэлээд,багш нарынхаа зөвлөгөөнөөр авч хэлэлцээд,эцэг эхэд нь мэдэгдээд,тэгээд алдааг нь хүлээлгэдэг байхгүй юу.Түүнээс бүр нэг их манай Сүхбаатарын раойнд бол нэг их сүйдтэй хэл ам үүсээд байдаг.За миний багшилж байсан сургуульд л бараг цөөхөндөө 2,3 удаа л тийм юм сонсогдсон.Тийм юм байхгүй.
Ариун-Ундрах -
Аан яг тэр социализмын үеийн эцэг эх нар хүүхдүүддээ хэр анхаарал тавьдаг байсан бэ?
Дарьхүү -
Хүүхдүүддээ анхаарал их тавина.Аа эх эцгийн хуралд байнгын сууна.Хичээлд нь суу гээд дуудвал сууна.Хичээлд ирж эх эцэг нь суудаг байхгүй юу.Тэгээд эх эцгийн зөвлөл гэж сонгочихсон.Зөвлөлөөс эх эцгийг хичээлд нь суулгана.Ялангуяа жаахан сулдуу,нэг жаахан тийм сурлагаар тааруу хүүхдүүдийн эх эцгийг их суулгадаг.Сайн хүүхдүүдийн эх эцгийг нь суулгана л даа.Тэгэхдээ цөөхөн.Тийм байсан.Тэгээд зарим нь яахав хэлэхгүй байлаа гэхэд л хүүхдийн багштай их уулзана,харьцаатай.Одоо ер нь уулзаж байгаа багш байдаг юм болов уу?Эх эцэг байдаг юм болов уу?Би мэдэхгүй байна.Ноднин сургууль дээрээ нөгөөдөх ахмадын юугаар би жилд 1 очдог юм,очсон чинь ер нь уулзаж байгаа эх эцэг цөөхөн юм аа бараг байхгүй шахуу байх юм аа багшаа л гэж байсан ш дээ.Тиймэрхүү байдаг юм.
Ариун-Ундрах -
Заа хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг түр ингээд өдөрлөе өө.Тэгээд дараа дахин үргэлжлүүлье.
Дарьхүү -
Тэгье дээ.За.
Ариун-Ундрах -
За танд баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.