Anonymous


Basic information
Interviewee ID: 990119
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1963
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: graduated 8th grade
Work: private business
Belief: Buddhist
Born in: Dalangadzad sum, Ömnögovi aimag
Lives in: Dalangadzad sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: baker
Father's profession: doctor


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
politics / politicians
relations between men and women
repressions
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Өнөөдөр 2 сарын 10 өдөр.. Аа Нэргүй эгч бид хоёр хоёрдахь ярилцлагаа хийж байна аа. За ингээд ярилцлагаа эхлэхийн өмнө би танд ийм асуултаар хоёулаа яриагаар эхэлбэл яасан юм бэ? гэсэн асуулт тавимаар байна. Ер нь таны амьдралд ер бусын онцгой содон зүйл гэж байна уу? тиймээ? Хэрэв содон зүйл гэж байвал тэр нь яагаад ер бусын гэж та боддог бэ? Гэсэн тийм асуултаар..

Нэргүй -

Содон ер бусын гэх юм бол тиймээ би 30 хүрчихээд тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр болгон хүн амжилтанд хүрнэ гэж бодохгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд үндэсний спорт гэдэг бол үнэхээр агуу юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Түүгээрээ би бас өөрийгөө аваад явж, түүгээрээ бас хань үр хүүхдээ тэтгээд..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Явчихна гэж бодоогүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тухайн үед манай нөхөр найз нөхөд хэлдэг л байсан. За нэг мод бариад явж байдаг. Зарим нь бүр хэлж байсан. Мод бариад яваад байна яваад байна. Амжилтанд хүрч байгаа ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүй гэж

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэндээс би олон юмыг мэдэж авч байгаа байхгүй юу. Хаа нэг газар очно тэнд сур харвадаг найз нөхөд байж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд үгүй ядахад би ..... энэ ямааны арьсыг элдээд үүгээрээ би хүмүүсийн... юу хийдэг байхгүй юу. Энэ миний зах зээл болж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үүнийг сүлжээд эрэгтэй хүмүүс нум сумаа тогтооно.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа энэ болохоор ханцуйны боолт тэгээд нэг хэсэг хүмүүс үүнийг даавуугаар хийдэг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо бол тэгэхгүй. Энэ хэзээ ч хальтирч гулгахгүй. Энэ бол миний зах зээл болчихоод үүгээрээ би хоолныхоо мөнгө олоод байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

.... \юм үзэж завсарлав\ ....

Хишигсүрэн -

Та яриагаа үргэлжлүүлж л бай тэр ямааны арьсыг...

Нэргүй -

Ямааны арьс чинь бөх байдаг байхгүй юу. Тэр болгон надад олдохгүй.

Хишигсүрэн -

Аа ха ямааны арьс уу?

Нэргүй -

Тийм

Хишигсүрэн -

Аймаар их говьд чинь бэлчиж байхын байна ш дээ.

Нэргүй -

Хуультай дүрэмтэй тэгэхээр олдохгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Харин Сүхбаатар Дорнод тийшээгээ их байдаг гэж байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха Зээр үү?

Нэргүй -

Аа ха зээрийг алаад

Хишигсүрэн -

Тусгай зөвшөөрлөөр үү?

Нэргүй -

Аа ха тусгай зөвшөөрлөөр алаад миний ээж л хийж өгнө дөө. Аарцнаас гарсан шар сүү байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Түүнд хийгээд үсийн зулгаагаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хийхээр сайхан болдог байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд энэ жилээс ээж маань бие нь дийлэхээ байгаад хийж өгөхөө байсан чинь миний нөгөө зах зээл байхгүй. Өөрөө хийх гэсэн чинь байдаггүй. Арьсаа өмхийрүүлээд..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Муухай юм болсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Харин сая ахдаа захисан чинь ах хэдэн арьс ээж хоёр арьс өгсөн. Одоо харин цагаан сарын дараанаас эд цагаална. Үүнийг чинь ингээд хийчихээр зэрэг манай нэг нум сум хийдэг багш байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хотод тэр хүн бөөндөж аваад нум сум бүх хэрэглэлээ хийдэг. Нөгөө скай шопид дэлгүүртэй байхгүй юу.

Хишигсүрэн -

За

Нэргүй -

Тэгээд тэндээ тавиад зардаг юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

.... Шавь нараараа юм хийлгэнэ. Дээл хувцасын хийж өгнө. Бахархах юм энэ сурд их бий.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр болгон тууштай явдаггүй. Харваж барьж байгаа хүмүүс оюутан болоод тэгээд энэ чинь бас хүнд спорт ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яг 5 сараас эхлээд халуунд байнга өдөрт гадаа зогсоно.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өглөөнөөс аваад орой нар жаргатал гадаа зогсож байгаа юм чинь. Бид нар чинь зун болоод ирвэл та нар намайг танихгүй...

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Хожуу явж байна. Ерөөсөө борлоод харлаад нүүр чинь будаг тос авахаа байгаад л... Тэгээд зарим нэг хүмүүс нь оюутан болоод юмуу тэгээд ирэхээр хаячихдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тууштай явдаггүй. Би яагаад ингэж спортыг тууштай хичээллэсэн гэхээр яг тэр үед миний хүүхдүүд сургуульд орчихсон байсан...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нөгөө оюутан биш...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Цэцэрлэг мэцэрлэгт хүргэх тэр ажлаас хөндийрсөн хүүхдүүд маань сургуульд орчихсон...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би тууштай 10 жил гайгуу хичээллэчихлээ гэж өөртөө боддог байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Зарим хүмүүс тууштай хичээллэж чадахгүй зүгээр энэ сур харвадаг хүн шүү гээд цол зэрэг ч аваагүй тэгсхийгээд явж л байдаг. Өөрийнхөө сэтгэлийн стресс тайлах маягаар ялангуяа хотынхон бол наадам болохоор аягүй гоё хувцаслаж ирээд 4 сумаа тавьж чагталчихаад л тэгээд л яваад өгдөг. Тийм хүмүүс бас байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд бол би ингээд тууштай явсан. Аа одоо ингээд хүмүүс хичээллээд ирсэн чинь юу яадаг байхгүй юу. Бие галбир бас тэнцэхгүй. Бүжиглэдэг хүмүүс гар нь ийм хотгор тэгэхээр сум тавихаар хүч нь шавхраад...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сумныхаа эрчийг хариулаад тэгээд бие бялдар болохгүй хүн бас нэг юманд хичээллэхэд янз бүрийн юм тал талаасаа бүрнэж байж амжилт үзүүлдэг юм шиг санагддаг...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр болгон амжилтанд хүрээгүй байхад ... хань нөхөр үр хүүхдийн маань тэгээд бүх сайхан боломж нөхцөл бүрдсэн байгаа байх гэж тэрүүгээрээ их бахархдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Монгол уламжлал ёс заншил бүхий л юмаа мэдэх тэрийг мэдчихээд энийг хүнд сургачих юмсан ийм юмыг хүнд хэлээд өгөөжтэй болгочих юмсан энийг хүн мэдээсэй тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үүгээр бахархаад яваасай. Тэгээд яг энэ дээр хэлэхэд манай сурын хүмүүс эрхэмлэж явдаг юм юу гэхээр эрийн гурван наадам тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа нарийн бичгүүд ч хэлдэг байсан. Эр хүнээрээ бахархана монгол хүн. Чадалтай эр хүмүүсээрээ бахархаад шагнал нь өндөр байгаа юм. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа бас хурдан мориороо бахархахгүй бол монгол хүн өөр юугаар бахархах юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа тэгээд эрч хүчтэй чадалтай эр хүн , хурдан морь аа дээрээс нь ... Чингис хаан чинь яаж эх орноо тэлэв ээ? Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд хувьсгалаас өмнөх тэр хөшөө мөшөө гэж байхаар шагнал бол хачин өндөр байсан. Ямар нэгэн баяр наадамд түрүүлэхэд хэдэн боодол цай бог мал төл бод мал төл гээд өгдөг байсан. Тэгээд яг хувьсгал юу яаснаас хойш нум сумны бай шагнал муудчихсан. Одоо тэгээд төр захиргаа ойлгох байлгүй дээ тийм ээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нум сумаа барьж явж эх орноо хамгаалаад ирсэн өдий болтол хөгжүүлээд явж байгаа хүмүүсийнхээ хөдөлмөрийг үнэлэхгүй байна гэдэг чинь...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Харамсмаар байгаа биз дээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд дэлхийн жишигт сумо гарах гээд байхад нум сумыг яагаад тэр зэрэгтэй явуулж болдоггүй юм. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Зөвхөн зуны 3 сард ... манайх чинь олон хүний амнаас үг сонсож байсан байхгүй юу. Олимпийн спортыг л бид нэр дэмжинэ. Үндэсний спорт монголдоо юу юм гэж...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хүн монголоорооо бахархахгүй тийм явцуу байж болохгүй л байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхээр бид нар эмзэглэдэг. Дэмжиж байгаа хүмүүсийг болохоор бид нар бахархдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Та нар ингээд Өмнөговийнхоо нэрийг өндөрт аваад яваа гэхээр бид нарыг дэмжиж байхад нээрээ бид нар говь нутгийнхаа нэрийг гаргах гээд явж байна би Нэргүй шүү Өмнөговь гэдэг нэрийг гаргана шүү гээд ингээд тэмцээнд явж байх жишээтэй.

Хишигсүрэн -

Аа ха. За тэгвэл энэ яриаг дуусгаж байна гэж үзээд дараагийн сэдэв рүү шилжих үү?

Нэргүй -

За

Хишигсүрэн -

За та ийм юмны талаар өчигдөр ярьсан ш дээ. Аймгийн гуанзан кассчин хийгээд хүүхэд гаргаад хоёр нийгэм солигдоод хувьчлал явагдсан гэж..

Нэргүй -

Аа тийм

Хишигсүрэн -

Танай нутагт хувьчлал яаж явагдав аа. Өдөр тутмын амьдралд хувьчлал яаж нөлөөлөв өө. Ямар хүмүүс хувьчлал.. аа өмч илүү эзэмшив. Тиймээ?

Нэргүй -

Хариулт биччихсэн байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хувьчлал гэдэг бол Монголчуудад нүүдэлчин Монголчуудад хэрэггүй юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ерөөсөө яагаад гэхээр зэрэг би нэг удаа Өвөрмонголд очсон байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өвөрмонголд очсон байхгүй юу. Тэгэхэд Өвөрмонголчууд газраа хувьчилчихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Морь уралдах газаргүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яаж байгаа нь мэдэгдэхгүй тойргоор уралдаж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яг түүнтэй адилхан жишээ хэдэн жилийн өмнө бид нарт байнга тулгарч байсан. Юу гэхээр сурын талбай...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нэл байшин барьчихсан. Талбай байхгүй. Бүр ноднин гуйгаад л одоо тэр хүүхдийн паркийг хувьд өгчихсөн тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аягүй сайхан цэнгэлдэх байлаа тэр дотор..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ороод харъя гэхээр мөнгө нэхэж байгаа юм бид хэдээс Монгол хүмүүс эх орондоо яагаад уралдаан тэмцээн зохиож чадахгүй мөнгө төлөөд яваад байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд түүнд нэг удаа мөнгө төлж тэмцээн явуулчихаад дахиад тэмцээн болно байхгүй. Бүүр яармаг явна шүү дээ. Морин уралдааны тэмцээн болдог газар байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэнд очиж тэмцээн явуулж байгаа юм. Тэгээд бүр газрын хэрүүл хийсээр байгаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бид нарт нэг газар өгөөд одоо нэг юу яаш дээ. Аттестачилал явагдана шүү дээ. Барилга барих болохоор чинь юунд орно гэдэг билээ?

Хишигсүрэн -

Комисст орох билүү?

Нэргүй -

Комисст орж тендерт орно. Аа тендерт ороод ялж байгаа юм л даа. Тэгээд тэр зураг төсөл өгсөн чинь ..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хуучнаас нь бүр дордуулаад хийчихсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэнд бол аягүй их уршиг гарч байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бүх юмыг шинчилээд байгаа юм шиг мөртлөө өвөг дээдэс манай аав ээж өвөг дээдэс ямар сайхан сэтгэж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хуучны талбай болохоор одоо яг ингээд байж байна. Тэгээд сурчид ингээд талбай руугаа орчихдог. Энэ хаалгаар цагдаа ингээд зогсож байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гадны хүмүүстэй холилдохгүй. Гадны хүмүүс гаднаас нь ороод

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Талбай дээр суучихдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь энэ жил шинчилсэн гэсэн чинь хаалгаар нь сурчид ч холилдож орно. Үзэгчид ч холилдож орно.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нум сумаа алга болгоно. Нэг бол гишгүүлчихнэ. За тэгээд энэ харагдах талдаа яасан гэхээр ... зайгийн багасгаад тэгээд энэ дээр юу хэлэх гэж байна гэхээр тендерт ялсан байгууллага барилга ч бай ... ингээд шахаад тэндээс юу гарч ирэх үү? Маш их материал мөнгө гарч ирнэ. Материал хямнагдана. Газар талбай хямнагдана. Одоо энэ засмал зам тендерээр явж байна ш дээ. Ингээд хэмжээгийн хасаад дээрээс орцийн хасаад тэгэхээр тэр хүмүүст материалынхан үнэ үлдчихдэг байхгүй юу. Ингэж ард түмнийг хуураад байна аа. Тэр Нарантуулын урьд талд Япончууд ямар сайхан зам тавьж өгсөн. Одоо тэр хэвээрээ л байж байгаа ш дээ. Тэгэхээр ард түмэнд бүх юм мэдрэгдээд байгаа байхгүй юу. Түүнтэй адилхан... Өвөрмонголд морь уралдах газаргүй. Бид нар харвах талбайгүй. Тэгээд орох эрх байхгүй ш дээ бид нарт тийм хачин өрөвдөлтэй байдалтай амьдарч байгаа ш дээ. Бид нар ямар гадаадын хүн юмуу?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Фон болгоод 11 өдөр оруулаад зогсоочихдог.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэр төрийн есөн цагаан туганд бөхчүүд очоод мөргөөд байдаг мөртлөө сурчид очих эрх байхгүй. Цаг болчихлоо гар гээд шууд хөөгөөд гаргачихдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За тэгээд 11, 12, орж ирээд бөх үзье гэхээр хичнээн мандааттай ч гэсэн цэнгэлдэх рүү орох эрх байхгүй. Суудал байхгүй. Танай захиалга байхгүй. Шагнал авах хүмүүсийг юу байдаг ш дээ... одоо рекламны самбар байна ш дээ түүний наана цаана мөлхөж суулгаад шагнал авчихаад тойроод хүндэтгэл үзүүлсэн болоод гараад явчихдаг. Тиймэрхүү байдалтай байдаг ш дээ. Яг амьдрал дээр бол төрийн байгууллагын хүмүүс ингээд сайхан. Аа тэнд бол манайд 20 хэдэн сая төгрөг өглөө гэдэг байхгүй юу. Гэтэл эхний байранд орсон хүнд 500,000 тэгээд тэндээсээ буураад яваад байдаг. 500,000-аас 10% авчихдаг. Гэтэл их мөнгө ирэхээр бид тооцоолж байхад .... 5,6-д 20 хэдэн мянган төгрөг өгдөг байхгүй юу. Хэлье гэхээр хэлэх хүн байхгүй. Түүнийг хэн идээд байгааг мэдэх хүн байхгүй. Тэр хүмүүс болохоор аягүй муухай тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бид нарын хөдөлмөрийг шулаад одоо бүх юм яг ийм одоо илэн далангүй хэлэхэд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Спорт хорооны дарга гэж байна. Тэр тамирчдын мөнгө идэж байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Та нарт өгөөгүй гээд хасдаг юмуу хаашаа юм. Одоо би хамгийн сүүлд яадаг болсон гээч ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

2 дахь 4 дэх өдөр манай секц ордог өдөр тэр өдөр ажлынхаа цагаар яаж очих юм. Нийгэм аягүй хүнд эдийн засаг хэцүү байхад чинь... Яг боломжоо гаргаад ажил тараад 5.30 юмуу 6 гээд очиход жаахан теннис тоглоод хөлсөө гаргачихъя гээд очиход мөнгө нэхэж байгаа байхгүй юу. Энэ чинь тэнд сэтгэлээсээ би өөрийнхөө төлөө би бие бялдарынхаа төлөө энэний үр дүнд Өмнөговийн нэр гарах болохоос миний нэр гарахгүй ш дээ. Ингээд чин сэтгэлээсээ бэлтгэлээ хийх гэхээр өвлийн цагаар очиж байгаа хүмүүсийг мөнгө нэхээд байхаар ямар байх вэ? Тэгэхэд хууль гаргачихсан байгаа ш дээ. Та нар ирж хичээллэ гээд ... тэр түрүүнд нь байсан манай дасгалжуулагч Давааням бол тийм биш. Спортын хороо дүүрэн нэг ороод очихоор шатар тоглож л байдаг. Нэг очихоор теннис тоглож л байдаг. Тийм сайхан хүн байлаа. Тэгээд л тэрнийг өнгөрснөөс хойш өөр дарга авсан спорт хороо бол мөнгөөр хэмжигддэг ийм л юм болж байгаа юм. Тэгэхээр өвгөд настай хүмүүс ч очихоо байлаа залуу хүүхдүүд ч очихоо байлаа. Ерөөсөө тэнд аягүй сайхан дулаан уур амьсгал за чи нааш ир чамтай тоглоод ... чи хэний хүүхэд вэ? гээд настай хүмүүс байж л байдаг тэгээд тоглож л байдаг тийм байсан бол одоо тэр настай хүн үзэгдэхээ байж амьд сэрүүн байдаг л байх... тэгэхдээ тэнд очихгүй. Яг түүнтэй аягүй нэг адилхан одоо энэ орон сууцны хүүхдүүд юугаар тоглох юм? Тоглох юм байхгүй. Тэгээд гэртээ юу хийж байна яагаад гэмт хэрэг ихсээд байна. Тэр телевизээр тэр муухай кино үзээд байна ш дээ. Одоо тэр үндэснийхээ юмаар тэр шагай аав ээж нь хүүхдүүдтэйгээ ойр тоглохгүй байна ш дээ. Хүүхдүүдийнхээ сэтгэлийг ойлгож сэтгэлээсээ хүүхдүүдтэйгээ харьцахгүй байна ш дээ. Тэрүүгээр тогло цаашаа цаашаа гээд л хөөчихдөг. Тэгээд нөгөө хүүхэд... тэгэхэд дээр үеийн хүмүүс хүүхдүүдтэйгээ шагай тоглоё тийм юм тоглоё тийм сайхан дотно гэр бүлийн уур амьсгал дулаан гэр бүлийн уур амьсгалтай байдаг учраас гэмт хэрэг дээр үед байдаггүй. Ганцхан насанд хүрсэн том хүмүүс яадаг байсан гэхээр эрийн сайн хүн болох гэж хааяа нэг хулгай хийж ... тийм л юм байдаг байсан. Нэг хэсэг нь заримнэг хэлмэгдүүлэлт болсон байх... Янз бүрийн тийм бузар булай ойр зуурын өдөр тутмын гэмт хэрэг гэж ярьдаг ч үгүй үзэгддэггүй ч байсан.

Хишигсүрэн -

Тэр хувьчлал Өмнөговьд яаж явагдсан талаар та юу бодож явдаг вэ?

Нэргүй -

Тэр бол ерөөсөө л удирдлагууд ... тэр хүмүүс өөртөө завших гэсэн юмаа л ард түмэн өгөх гэж байгаа юм шиг яриад ард түмэнд өгөх гэж байгаа юм шиг ярьчихаад цаана нь өөрсдөө идчихдэг байхгүй юу. Газар хувьчлал ч тэр хувьцаа ч тэр одоо надад бол ерөөсөө тэр хувьчлалаас миний үр хүүхдэд манай гэрт үлдсэн юм бол юу ч байхгүй. Ягаан тасалбарын авч чадаагүй. Цэнхэр тасалбар авч чадаагүй. Яасан хаагуур явсан бүү мэд. Тэгэхээр бид нар монгол улсын иргэн мөн юмуу биш юмуу. Үнэхээр авч уу үгүй юу гэдгийг заавал би нэг брокер гэж цацаж байхын оронд ерөөсөө багийн даргад нь ч юмуу тиймээ? Танай багт ийм ийм багийн хүн гэдэг чинь манай гэрийн тэргүүн гэсэн үг ойролцоо. Монголын гэр бүлээс нэлээд ойрхон хүн ш дээ. Тэрнээс нь салгаад брокер морокер гээд тэд нар нь яадаг ч юм бүү мэд бид нар эргээд танихгүй ш дээ. Тэр маягаар тэгээд тэр ажиллаж байсан гуанз муанзнаас нэг шанага нэг халбага ч ноогдоогүй. Ирэхэд бүх юм байхгүй болчихсон.

Хишигсүрэн -

Хэн авсан жишээлбэл? Барилга байшин ч байсан байж таарна.

Нэргүй -

Барилга байшин байсан. Тэр ёстой хэн авсан юм мэдэхгүй. Нэг ирсэн ерөөсөө хаагдаад хувийн болоод тэгээд хэдэн хэсэг хуваагаад хаячихсан. Одоо энэчээ талын аягүй сайхан том юу байсан Голомт банк орчихсон. Тэгээд тоног төхөөрөмж гэж байхгүй. Тэр олон ажилчид ажилгүй болоод тэгээд бүгд л хэцүү л ажилтай байж байгаад шингэх нь шингээд шингээгүй нь амьдрал нэлээд доогуурхан болчихсон явж байна. Дандаа эмэгтэй хүмүүс байсан учраас тэр үед болохоор одоо ингээд гарч ирэх байх тиймээ? Тэр өмчийг тэр хүмүүс өөрсдөө л өөрсөндөө .... юу яасан. Аа дараагаар нь эр эмийн ялгаа гэсэн юм байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Өмч хувьчлал эрэгтэй ,эмэгтэй хүмүүст ялгаатай байсан уу?

Нэргүй -

Тэр бол нэг их ялгаатай байгаагүй.

Хишигсүрэн -

Би тэр таны хэлж байгаа дараагийн асуулт руу оръё. Ер нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр, амьдралдаа эзэлж байгаа байр суурь эмэгтэй хүмүүсийн амьдрал ахуй тиймээ? Яаж өөрчлөгдөв? Яг үүнийг дагаад эрэгтэйчүүдийн байр суурь яаж өөрчлөгдөв?

Нэргүй -

Энэ дээр ингээд ярихад ийм байгаа юм. Хангай аймагт нэг өөр монголд нэг өөр говийнх нэг өөр байх шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Жишээ аваад ярихад манай нэг харваач говийн аймгаар явсан байна л даа. Нэг удаа хайгуул хийгээд тэгсэн ерөөсөө тэр айлд эмэгтэй хүн мотоциклээ унаад л , усанд яваад эрэгтэй нь ерөөсөө юу ч хийхгүй зуухны хойно тамхи татаад сууж байсан гэж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Та нар яахав бас л адилхан гэрийнхээ бүх юмыг хийгээд явж байна уу? Яг тийм говийн эмэгтэйчүүд болохоор тийм...

Хишигсүрэн -

Ямар сайндаа Гүрбазар говийн ганц айл гээд 80-иад онд шуугиан болж байгаагүй юу?

Нэргүй -

Аа ха.

Хишигсүрэн -

Ер нь бол би хүүхэд үеэсээ сонсож байсан л даа. Оюутан байхдаа сонсож байсан. Говийн эмэгтэйчүүд гэдэг бол их өвөрмөц амьдрал ахуйтай , өвөрмөц хэв маягтай улсууд эрчүүд нь бол их өөр тиймээ? Эрчүүд их ховорхон гэдэг ... энэ тухай дэлгэрүүлж яриач?

Нэргүй -

Эрчүүд ховор учраас эмэгтэй хүн аймаар биеэ даачихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо наад зах нь...

Хишигсүрэн -

Яагаад эрэгтэйчүүд ховор байдаг юм бол? Одоо ч ховор уу?

Нэргүй -

Үгүй сүм хийдтэй холбоотой.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо хангайд бол тийм их сүм хийд байдаггүй тиймээ ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхээр Говийн ноён хутагт Данзанравжаа ингээд Хамрын хийдээс дагуулаад явахаар аягүй гоё байгальтай, өвөрмөц байгальтай, тэгээд аягүй олон сүм хийдүүд байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Айл болгонд сум болгонд гээд хэлэгдэх байх гэхдээ сум болгонд шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ханбогдод Хамрын хийд гээд байна. Номгонд бас байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай Баяндалайн элсний тэнд бас байна. Тэгээд тэрнээс хойш Дундговийн нутагт байна. Дундговийн нутагт байгаа тэр хийдүүд асар агуу

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Түмэн үе сууж байгаа бараг Улаанбаатарын дайтай. Жижиг жижиг асар их бараг шинжлэх ухааны газар болсон байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэнд бүх эрчүүд нь төвлөрөөд суучихсан. Тэгээд нөгөө хэлмэгдүүлэлтийн үед..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр лам нарыг хэлмэгдүүлсэн байгаа юм. Бүгдийн шахаад шаргалтсан шал болгоод дээл хувцастайг нь тэгээд зарим нь гэдэс нь дүүрээд босоод ирсэн байгаа юм........ араг яс нь ярзайчихсан тэгж устгаж байсан. Тэгж устгаж тэр бол Монголын эрх чөлөөний асар их ухаантай, тийм байсан учраас лам нарыг тэгж ихээр хороосон. Мунхаг тиймэрхүү хүмүүс ухаантай хүмүүс ухаанаа бясалгаад та тэр ... очоод үзээрэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хэд хоног сууна гээд бод. Тэрийг үзсэн үү үзээгүй юу тэр агуу дотор нэг нүх байгаа салхи ордог нэг нүх , хоол нь орж ирдэг нүх байгаа. Тэгээд тэр тагшид хоолоо идчихээд тэр хүн хаданд үлдчихдэг. тэр модон аяга багтаад байна даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хоол идэх юм багтана даа. Тэгээд 60 хононо. 30 хонодог билүү 60 хоноход тэр хүний тагш дуусдаг. Түүнээс хойш боловсорсон юмныхаа хүчээр тэр хүн 90 хонодог.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгж тэр эрчүүдийг устгаж тийм учраас говийн эрчүүд ховор байсан. Би тэр хийдүүдийн юугаар явж байхад Монгол хүн ямар их ухаантай ямар сүрхий хүч чадалтай байж бэ гэдгийг Хархориноос наахан байдаг хийдийг очиж үзээд тэнд бишрэх сэтгэл төрсөн. Урд талд нь зүгээр балгас нь байгаа аягүй том тэгээд жижиг жижиг лам нар суугаад тахилга хийнэ гэхээр шинжлэх ухаан байгалийн ухаан тэр бүгдийг аль хэдийн .. бид нар гадаадаас шинжлэх ухааныг оруулж ирж судлаж байна даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Түүнээс өмнө тэд аль хэдийн судалчихсан байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэр ямархуу газар байдаг уу гэхээр уултай устай янзын сайхан онгон дагшин газар нутаг..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хамрын хийдээс наашаа явахаар Энхрий хийд гээд байдаг байхгүй юу. Тэнд бас хүмүүсийг бүгдийн устгасан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Зүгээр л туурь одоо сэргээж байгаа.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгээд тэнд очих гээд явахад Хулан ч давхиж л байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аргал Угалз давхиж л байна. Тийм сайхан газар тэгээд аягүй нөмөртэй нөөлөгтэй,

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бүр ийшээгээ яваад ирэхээр Хархориноос ийшээгээ Төвхийн хийд гэж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр бас аягүй сонин бүүр хэдэн км ой модон дотор явж явж очиход тэр агуй дотроо устай даяарчлал хийгээд бүх ном ... өөрийгөө аваад явдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм сайхан юм байсан байгаа юм. Тэгээд одоо ганцхан юм хэлье төрийн тэргүүнд ямар хүмүүс гарч байна. Ердөөсөө хөдөөний хүмүүс гардаггүй. Хөдөөний хүмүүс хар ажил бор ажил муу сайн бүх юманд нухлагдсан байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бүх зовлонг мэдэрч байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яагаад юм гардаггүй мэдэхгүй. Аа 2-р хуулийн боловсролтой хүн гардаггүй. Одоо Нямдорж гуайг илүү дутуу хэлсээр байгаад гаргачихлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай Өмнөговьд хоёр удаа гарч ирсэн. Отгонбаяр гээд хуулийн мэргэжилтэй байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дараа нь Долгор гээд хуулийн мэргэжилтэй хүн байсан. Тэр хүмүүс ерөөсөө их хуралд гарч ирдэггүй. Аягүй сонин байгаа биз. Би боддог юм хуулийн мэргэжилтэй хүн гараад ирчихээсэй. Тэгвэл тэр хүмүүс ихийг бүтээнэ шүү дээ гэж бодоход тэр эмэгтэйчүүдийг ингээд хоёулаа эмэгтэй хүн байсан хоёулаа ч хуулийн мэргэжилтэй хүн байсан. Их хуралд гараагүй...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд их хуралд ямар хүмүүс гардаг вэ? .... хувь хүний хувьд миний хувьд тэр их сонирхол татдаг байхгүй юу. Тэгээд одоо эцсийн эцэст хүмүүс хуулийн мэргэжил эзэмшээд эргээд ажилд орж чадахгүй байна. Одоо манай нэг дүү хуулийн мэргэжилтэй тэгээд ажилд орох гээд шалгалт өгөөд л байна. Тэгээд тэнцэхгүй ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эцсийн эцэст бас ингээд хэлэхэд Монгол оронд ямар хүмүүсийг ажилд авдаг вэ? гэхээр өөрийгөө аваад явах чадваргүй, хүний үнэнийг хэлэх чадваргүй тийм л хүмүүст мест нь зохиод байдаг байхгүй юу. Би бол үнэнийг хэлдэг дарга нар энэ үнэнийг хэлэх гэж байна шүү гэсэн байдалтай яагаад ч юм ерөөсөө намайг юманд авч хэлэлцэхгүй шүү дээ. Тийм байдаг байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд үнэнийг хэлж чаддаг хүмүүсийг яагаад ажилд авахгүй байна. Хуулийн мэргэжилтэй хүмүүсийг яагаад ажилд авахгүй байна. Тэр л аягүй миний сонирхолыг татдаг юм.

Хишигсүрэн -

Нөгөө эмэгтэйчүүдийн байдал говийн онцлог ...

Нэргүй -

Говийн онцлог тэр үү? Тэгээд одоо ингээд гараад явна шүү дээ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ингээд гарах юм бол дүүрэн эмэгтэйчүүд ...

Хишигсүрэн -

Аа ха. Эрчүүд нь тухайн үедээ тэгээд ямар нэг байдлаар хэлмэгдээд тоо нь цөөрөөд тэгээд цөөхөн байх шалтгаан байдаг гэж байна ш дээ.

Нэргүй -

Аа ха

Хишигсүрэн -

Тэгээд 60-70 жил өнгөрөхөд ямар нэгэн байдлаар .... эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаа ойролцоо тэнцвэртэй байх хэмжээний хугацаа өнгөрсөн байхгүй юу. Би тэгж бодож байна л даа. Тэгээд одоо тэр байдал өөрчлөгдсөн үү? Ер нь таныг хүүхэд байх үед тэр ээж аавын чинь үеийн хүмүүсийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа ямар байсан бэ? Тэр үеийн тухай тодруулж ярьвал болох болов уу?

Нэргүй -

Тэр ээж аавын үед бол ер нь харьцангуй социализмын үед бол гайгуу болчихсон байсан ш дээ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо нэг их яг хөдөөний амьдрал дээр чухам ямар байсан гэхээр хөдөө би очиход аав ээжүүд байдгаараа л байна. Эмээ өвөө ч байдгаараа л байна....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм л байдаг байсан. Сум орон нутагт ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд аав ч эмчээ хийгээд явж л байна. Ээж ч талх нарийн боовоо хийгээд явж л байна...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр үед харьцангуй гайгуу болоод ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд харин 90 оноос хойш яагаад ч юм нэг л мэдэхэд Өмнөговийн эмэгтэйчүүд биеэ даагаад явдаг болчихсон. Ер нь эрэгтэй хүмүүс хажууд нь байгаад байхад ажил хийхгүй тэр хүнийг тэжээгээд байх уу?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ер нь залхуу хойрго талдаа эрэгтэй хүмүүс...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За үүнийг ингээд хийчихье гээд хүнд хань болоод түшиг болоод тиймээ? Хоёулаа урагшаа зүтгэх биш...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нэгээрээ хийлгэчихээд өөрөө ард нь тэжээлгээд хэвтэж байгаа. Тиймэрхүү зорилготой болохоор эмэгтэй хүмүүс ер нь эрэгтэй хүмүүсийг оо яршиг , яршиг энэтэй байсан байгаагүй ялгаагүй хэдэн хүүхдээ тэжээгээд явчихна гэдэг зорилгоор байдаг юмуу яадаг юм тэгээд л наймаанд явлаа гэхэд чинь жолооч нь эрэгтэй байна уу гэхээс наймаанд явж байгаа хүмүүс ихэнх нь эмэгтэй. Тийм болчихсон...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ингээд хужаа дээр очихоор наймаа хийж байгаа хүмүүс бүгд эрэгтэй. Яг эсрэгээрээ эмэгтэй хүмүүс нь хаачсан юм мэдэхгүй. Аа ганц хоёр эмэгэтй хүн байна. Юм нэхээд зогсож байна. Тэгээд танай монголчууд яагаад эрэгтэйчүүд нь ховор юм гэдэг ш дээ. Аа тэгтэл хангайгаас ирж байгаа хүмүүс болохоор танай говийн хүүхнүүд арай дэндүү ... юмаа мотоцикл унаад тэмээ малаа хайгаад ус өвсөө аваад л хүчтэй бяртай ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эрэмгий, зоригтой гэр орноо аваад явж байх юм. Та нар бас тийм үү? гэж байгаа юм чинь тэгээд инээгээд өнгөрч байгаа юм чинь. Яг харьцуулаад харахад тийм ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ярьдаг ш дээ “ Гэрт орж эм ,гадаа гарч эр “ гээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо жишээлэхэд манай нөхөр жолооч гээд хэд хоногоор яваад өгнө. Тэгээд гэрийнхээ бүхий л ажлыг би хийнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За хэдэн төгрөгөө нарийлан шүү дээ. Машиндаа тийм юм тавина, ийм юм тавина хэдэн төгрөгөө заавал тэгж өгөх шаардлага ... ингээд бодоход эмэгтэй хүн богино ухаантай байдаг юмуу мэдэхгүй. Бид хоёр чинь айл болоход манай ээж гэрээ өгчихөж байгаа байхгүй юу....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Жижигхэн дөрвөн ханатай гэр. Тэгээд тэрэнд амьдарч манай хөгшин тээврийн жолооч гайгуу хэдэн төгрөг олж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хоёулаа мөнгөө цуглуулж байгаад сайхан 5 ханатай гэр бариад айлын дайтай айл болъё л доо гээд тэгсэн чинь үгүй машин авна. Машин авчих юм бол юу гэр байтугай хэдэн гэрийн мөнгө олно ш дээ гээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Оо нээрээ ийм байхдаа гээд за тэгье гээд 90 хэдэн онд цуглуулсан мөнгөө бүгдийн дүүдээ өгчихөв өө...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Машин аваад өг гээд юу ч байхгүй...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд өнгөрч байгаа юм. Тэгээд тэрнээс хойш явж байгаад дахиад мөнгө цуглуулснаараа нэг 30 аваад тавьчихаж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л нөгөөдөхөөрөө наашаа цаашаа явж байгаад л тэгээд хүүхдүүд оюутан болоод ирэхэд юун мөнгө хураах байх вэ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хурааж чадахаа болиод ирж байгаа юм...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тиймэрхүү л жишээтэй дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо та хоёр гэрээ сольсон уу?

Нэргүй -

Солиогүй ээ. Зуны амбаар байсныг гадуур нь хөөсөнцөрлөөд л дээвэрлээд л тэгээд байж байгаа... баахан цонхтой шүү дээ. Говийнхоо халуун нүүрсний илчээр хоёулаа амьдарчихаж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хангайд байсан бол байхгүй ээ байхгүй. ...байшин гэдэг чинь хэцүү ш дээ...

Хишигсүрэн -

Аа ха. Тэгвэл энэ сэдвийг өөрчлөөд дараагийн сэдэв рүү оръё.

Нэргүй -

... Аа эрэгтэйчүүд дээр явуулсан бодлого гэхээр ерөөсөө төрийн тал дээр ярьж л байхаас яг эмэгтэй хүний бие дээр ирээд ажиллаж байгаа нь орон нутагт байдаггүй ш дээ....

Хишигсүрэн -

Аа ха. Гэр бүлд нөлөөлж байгаа нь... социализмын үед ямар байсан?

Нэргүй -

Социализмын үед бол байсан. Эмэгтэйчүүдийн хурал цуглаан, мартын 8 ер нь тэгээд одоо ерөөсөө ажилгүй эмэгтэйчүүдэд бол нөлөөлж байгаа юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа тэр бодлого янз бүрийн зохицуулалт энэ тэр ажилтай эмэгтэйчүүдэд л байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр ажилгүй эмэгтэйчүүдийг хороон дарга ч юмуу нэг цуглуулаад тийм юм хийе гэж санал болгоод энэ сургалт байна та нар ирээд сурчих гэсэн тийм юм байдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ямар нэг төсөл ороод ирнэ ш дээ. Хөдөөгүүр сургалт явууллаа гээд тэгтэл ерөөсөө таньдаг хүмүүс нь тэнд ороод ажилгүй амьдрал муу доогуур эмэгтэйчүүд нь орж чаддаггүй юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха. Социализмын үед ямар байсан бэ?

Нэргүй -

Социализмын үед гэхэд чинь манай ээж их л бахархалтай байдаг байсан юм. Байж байгаад л шагнал авлаа гээд хүрээд ирдэг. Эмэгтэйчүүдийн баяр болно ээж нь тэмдэглэнэ ... олон нийтийн ажил социализмын үед өрнүүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ээж маань тэгж их ганцаардаж юу яана гэж байхгүй. Лекц дугуйлан, семинар , цуглаан мэдээллийг их хүргэдэг...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэндээс хүмүүс их юм олж авдаг. Хууль шинээр дүрэм батлагдлаа гэхэд тэрийг ерөөсөө яг цаг тухайд нь лекц хурал цуглаан дээр яриад явчихдаг. Тийм учраас хүмүүс нэлээд боловсрол өндөртэй , боловсролыг олгоно гээд багш шахдаг ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Юм их шахдаг байсан социализмын үед...

Хишигсүрэн -

Аа ха. .... талаар социализмын үед ямар өөрчлөлт гарч ирсэн гэж та боддог вэ?

Нэргүй -

Тэр юу байдаг ш дээ. Намайг сургуульд байхад байдаг байсан юм. Гэв гэнэт 3 дахь өдөр ариун цэврийн өдөр болдог...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэр комисс томилогдоод явж байгаад гэв гэнэт айлуудаар ...

Хишигсүрэн -

Соёлын довтолгоо...

Нэргүй -

Аа тийм соёлын довтолгоо. Тэгээд айлуудаар ороод ерөөсөө ингээд одоо пүрштэй цагаан ор байна ш дээ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрний чинь пүршийг арчиж үзнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хувцас хунараа эмх цэгцтэй хийж үү? Гээд үзнэ. Амбаар савын ухаж үзнэ. Тэгээд нөгөө усны лааз байна ш дээ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Усны лаазны усыг самраад бохир юм хөвнө ш дээ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэх юм бол дараагийн хурал дээр ярьдаг. Тэгүүлэхгүйн тулд хүмүүс чинь аймаар их цэвэрлэгээ хийдэг цэвэрч тэр чинь яагаад вэ? гэртээ анхаарал тавьж байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр цэвэр байна гэдэг чинь эрүүл байна гэсэн үг...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би тэгж боддог юм. Тэр бол их хэрэгтэй юм байсан. Сургууль дээр байж байгаад ариун цэврийн шалгалт явна. Хөл ,гар ,хир, бөөс бүхнийг үзнэ. Тэгээд ярина тийм учраас хүн нэрээ тогос өдөө аав ээжүүд нь үр хүүхдээ цэвэр цэмцгэр явуулна. Хүний эх эцгүүд хүүхдэдээ анхаарах , багш нар хүүхдэдээ ангийн нэр гарчих вий гэж анхаарах ийм олон юм нэг доор цогцлоож өгч байна ш дээ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо бол тийм юм байхгүй учраас ерөөсөө тэр эх эцэг хүүхэд ямар явж байна, хичээлийн дүрэмт хувцасаа өмсөж байна уу? хамаагүй болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ариун цэвэр шалгахгүй учраас тэр хүүхэд өнөөдөр би заримдаа микрод ингээд харахаар зарим хүүхэд оймсгүй явж байдаг ш дээ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Оймсоо олоогүй юмуу , ах нь өмсөөд явчихсан байдаг юмуу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бас бэрхшээлтэй ш дээ. Амьдрал тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эхлээд боссон хүн нэгнийхээ оймсыг өмсөөд явчихдаг. Олон хүүхэдтэй айл нэг нь өмсөөд явчихдаг юмуу олохгүй аав ээж анхаарахгүй бол хүүхэд яах юм. Миний хүү тэгсэн үү? Ингэсэн үү ? гэж анхаараагүй бол хүүхэд гэнэн юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрийг анхаарахгүй бол оймсгүй гүйгээд очиж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр бол... үнэхээр ингээд айлын амбаарт орно. Бүх юм цэгцтэй. Хоол боов , хувцас хунар нь ялгаатай. Шалгадаг байсан...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм ч учраас тэр үеийн хүмүүс бие нь их эрүүл бид нарын үеэр тэр социализмын үеийн бүх юм дуусаж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бид нарын хүүхдүүд 90 оноос хойш төрөөд л явж л байгаа байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд 10 жилд чинь хүмүүжлийн эрхлэгч гээд багш байна. Яг шалгана.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бандаашаа тус тусад нь уутанд хийж үү? Савандаа юу хийсэн байна. Хэдэн ээлжийн хувцастай байна. Угааж цэвэрлэж үү? Бохир байна уу? сургууль дээгүүр явж шалгадаг байсан. Чемоданаа аваад ир. Яг тэр ор дэрний хэрэглэл хэрэглэж байна уу? үгүй юу? гээд...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр үед сайхан байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нэг үедээ бид нар хүүхэд байх үед хэцүү байсан юм шиг хэрнээ одоо бодоход бид нарт аягүй их юм сургаж өгсөн байна.

Хишигсүрэн -

Аа ха, аа ха. Өөр гэр бүлийг дэмжих янз бүрийн бодлогын талаар та санаж байгаагаа тийм юм байсан гэж хэлэх юм байна уу? Социализмын үеийн...

Нэргүй -

Тэр үед бараа таваар их хямдхан байсан тиймээ? Мал их байсан юмуу яагаад тэгдэг юм манайх чинь ерөөсөө махаар тасрахгүй тэгээд яахав айлд нь оногдуулаад өгчихсөн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... малнуудыг ингээд холбоод тэр их малыг хааш нь гаргадаг байсан юм. Мал махны бэлтгэл гээд гадаад руу их гаргадаг байсан байх гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хүмүүс чинь хуйгаар нь мал тууж ирчихээд сургуулийн хүүхдүүд хүнд туслаад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ерөөсөө хүн амьтан мал орилолдож бархиралдсан юм л байдаг байсан ш дээ...

Хишигсүрэн -

Малын бой гээд.. юм болдог байсан?

Нэргүй -

Зарим үхэр нь .... байсан. Тэгж байхад би манай ээж тэгдэг байсан. Миний охин эд нарыг хуул гээд ... хургануудыг хуулуулаад тэр арьсыг аваачиж тушаадаг байсан юм. Тэгээд би тэрүүгээр чинь юу авч байлаа. Дээлийн товч авч байл уу? тэгээд манай эмээ өвөө их ажилтай .... хаячихсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр бой дээр. Манай ээж түүж авчраад өгөхөд хяргаад тэр ноосын юунд өгөөд төдийхөн юм цагаан алт байна ш дээ. Тэрийг тэнд одоо хаячихсан. Болохоорын хуйхлаад болохгүйг нь ноосын хайчлаад төдийхөн юмаар мөнгө болгоод юмыг хаядаггүй. Монгол хүмүүс юмхнаар л юм хийдэг байсан даа. Тэгэхэд гадаадаас тийм их юм авч байгаагүй. Сүүлийн үед хүүхдүүд яагаад ингэж их шүд ам нь хорхойтоод бие нь ийм байна гэхээр ерөөсөө монгол хүн гэдэг чинь янз бүрийн ... хүртэл хэрэглэж байгаагүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би ерөөсөө барагтаа спортын хүн чинь коко кола ууна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхээр чинь юу яадаг байхгүй юу. Биед аягүй их юу өгдөг. Тэрхэн үедээ сайжруулаад .... хүүхэд байхаас бид нар чихэр за хамгийн их иддэг юм чихэр л байсан байх. Өөр юм нэг их байхгүй. Ийм байсан болохоор бид нарын бие арай гайгуу. Одоо үеийн хүүхдүүд яаж байна ундаа ууж байна. Цагаан идээ бага болчихлоо. Үнэтэй болчихлоо...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ааруул, хурууд , ээзгий иддэг хүн алга.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрийгээ ингээд цайнд хийгээд идвэл ямар сайхан...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Монгол хүн гэдэг чинь тэр л малынхаа гаралтай бүтээгдэхүүнээр л...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэжээл авч байвал ...

Хишигсүрэн -

Аа ха, аа ха. Өөр та ер нь бичигдсэнээс хойш ярьсан юмтай холбоотойгоор ийм ийм юм ярих байсан. Үүнийг би дутуу ярьсан гэсэн тийм юм байна уу?

Нэргүй -

За социализмын үед ... манай өвөө ,эмээ сайхан юм босгож өглөө ш дээ....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ямар их үйлдвэр ... хөдөө аж ахуйн орон байсныг үйлдвэр аж ахуйн орон болгоод бүх үйлдвэрийг бий болгоод өгсөн байхад хувьчлал нэрээр...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бүгдийн үгүй хийгээд хаячихлаа. Энэ ямар харамсмаар... юм бэ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эцсийн эцэст одоо дэлхий дахинд эдийн засгийн хямрал болчихлоо.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хэрвээ бид нар тэр үйлдвэрээ үгүй хийгээгүй байсан бол 90 онд тэр чигээрээ байсан бол бид нар хэзээ ч энэ хямрал гэдэг юм үзэхгүй. Бид нарт газар байна уу? байна. Мал байна уу? байна. Түүхий эд байна уу? байна. Бүх л юм байна ш дээ. Тэгэхэд одоо бүгдийн гадагш нь өгөөд байдаг чинь... худлаа л байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үйлдвэр байгаагүй. Тариалан байгаагүй. Зөвхөн малтай байхад Монгол Чингис хаан тийм босоо хүчтэй байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ааруул ээзгийгээ идээд янз бүрийн юм шаардаад байхгүйгээр яваад болж л байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яагаад түүнийгээ бодохгүй байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Жишээ ийм байна. Социализмын үеийн сайхан үйлдвэрүүдээ үгүй хийчихсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа тэгээд социализмын үед аягүй сайхан юу байсан. Одоо ингээд сургууль төгсөөд ирж байгаа хүүхдүүдийг үйлдвэрүүд хүлээгээд авдаг. Ажлын байр бэлнэ. Ажилгүй хүн гэж байхгүй. Аа тэгээд настай хүмүүсийг шууд халдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ажиллаж байгаа бол тэр хүн чадлынхаа хэрээр ажлаад явж л байна. Таны тэтгэвэрт гарах нас чинь боллоо та тэтгэвэрээ авах уу ? тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүний төлөө байна ш дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо бүх юм мөнгөний төлөө болчихоод байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд одоо яаж байна. Би дөнгөж 35 хүрчихээд ажиллах газар байхгүй байна. Намайг авах газар байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр битгий хэл 30 насыг авахгүй байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо тэгээд ажил байгаагүй юм чинь тэтгэвэрт гарахгүй насны эцэст хүүхдээрээ тэжээлгэх юмуу мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хэцүү тийшээгээ л яваад байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хэцүү тийшээгээ л яваад байна.

Хишигсүрэн -

Ямар ч баталгаа байхгүй.

Нэргүй -

Баталгаа байхгүй.

Хишигсүрэн -

Тийм байна. Өөр

Нэргүй -

...........

Хишигсүрэн -

За тэгвэл хоёулаа ярилцлагаа өндөрлөх үү?

Нэргүй -

Одоо нийгэм үнэн үг хэлсэн хүнд их өшөөтэй болчихож тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха тэгж санагдаж байна уу?

Нэргүй -

Тэгж санагдаж байна. Үнэн үг хэлээд биеэ даагаад аваад явчих тэр хүмүүсийг чимээгүйхэн шиг ... тэгээд нэг бялдуучлаад авилгал байдаг юм уу өөр юу байдаг юм түүнийг өгөөд наад ажил нь дампуурах нь хамаагүй. Тэр байгууллагын ажил..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хүнд бол тэр хууль л сонирхолтой.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сонирхолын татаад байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тиймэрхүү жишээтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа боловсролын систем байж байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Боловсролын систем Монгол уламжлалаа яагаад дагаж болдоггүй юм бэ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сайхан Олон улсын жишиг тийм байна. Олон улсын жишиг тийм байна гээд яваад байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд эцэст нь боловсрол мэдлэг байхгүй болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай хүүхдүүд 8,9 10 анги төгсөж байна. Надад хими физик, орос хэлний мэдлэг хоцорсон байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Миний хүү энэ чинь ийм байна. Орос хэл наад зах нь орчуулна шүү дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

..... энэ чинь ийм байна гээд 4-р ангид байхад тиймээ цаашаа дунд ангид ороод ирэхээр нь хүндрэн шүү дээ тиймээ? Тэгэхэд нь орчуулж чадахаа байя гэж бодъё

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нэг удаа намайг хүүхдийн ангид Орос хэлний хичээл заагаад өгөөч гэхэд би очоод зааж байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд ерөөсөө би 10- р анги төгсөөд 10,20 жил болчихсон шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд суурь боловсрол байхгүй байна шүү дээ.

Хишигсүрэн -

Бараг 30-аад жил болсон байна шүү дээ.

Нэргүй -

Аа юу гэнээ?

Хишигсүрэн -

Оросод сургуульд явж ирээд 30-аад жил болсон байна шүү дээ.

Нэргүй -

Тэгтэл тэр хүүхдүүд суурь боловсрол байхгүйгээр явсаар байгаад 10 хэдэн жил явсан байгаа байхгүй юу

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Боловсрол боловсроогүй. Боловсрол суурь мэдлэг олгоогүй байж яагаад тэр хүнийг боловсорсон гээд байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тест маягт орно гээд байна. Хүүхэд түүнийг нь ойшоохгүй хаяад байна шүү дээ. Тэгээд боловсроод гараад ирж байгаа багш ч мэдлэггүй. Боловсорч сураад гарч байгаа хүүхдүүд ч мэдлэггүй. Тиймэрхүү л болсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үнэхээр тийм нарийн чинжүүртэй юм байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Юмыг сургадаг байх хэрэгтэй. Аа тэгээд боловсрол гээд хүүхдээс мөнгө авахгүйгээр одоо энэ УБИС байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Энэ төлбөргүй байх хэрэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

УБИС төлбөргүй байх хэрэгтэй

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Авъяастай мэдлэгтэй, чадвартай, тэр хүүхдүүд өөрсдийхөө хүчээр сургуульд ордог байх хэрэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

.... Шал дэмий хүн мөнгөө төлөөд диплом авчихаж байгаа юм чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо мөнгө төлөөд диплом авсан ажилчид зөндөө байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэд нар яах юм ойр зуурын юм мэдэхгүй юм чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо наад захын жишээ энэ байхгүй юу. Олон улсын жишиг гээд муу хүүхдүүд олон жил сураад яваад гадаадад очоод янз бүрийн тэмцээн дээгүүр байр эзэлж байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд Монгол хүний боловсролын систем дэлхийд ингэж дээгүүр байж байна аа. Гэсэн тийм юм гарч ирэх ёстой байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгтэл олон улсын жишгээр явж байна гээд өөрсдийнхөө уламжлалыг үгүй хийчихсэн.

Хишигсүрэн -

Аа ха өөр

Нэргүй -

Хүн Монгол хүн чармайлттай ажиллах хэрэгтэй. Оюуны потенциал их байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд би тэр сургуульд олж авч чадаагүй тэр багшаас олж авч чадаагүй юм чинь би үүнийг олоод мэдээд авчихъя би хүмүүсээс доогуур явж байна тиймээ ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хувь хүмүүст тийм юм байх ёстой байхгүй юу тиймээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд хүмүүс тийм биш урсгалаар л ингээд яваад байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүүхдийн эрх хэтэрхий боогдмол тэнд хүүхэд хөдөлмөр хийх биш яагаад тэнд хүүхдээс мөнгө аваад байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Микронд ороод сууна. Мөнгөө өг..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Миний хүүхэд хөөрхий дөө. Дүүгээ цэцэрлэгээс нь аваад ирье гээд миний охин явсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Алга болчихлоо. Яасан юм бол гээд жаахан цасан шуургатай байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Жаахан байж байсан чинь хүн харахад нулимс нь гойжоод хацар дээр нь наалдчихсан. Яасан миний хүү гэсэн чинь цэргийн ангийн автобус гэр хороололын хүүхэд буу гээд 1-р ангийн хүүхдийг тээр хол буулгачихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд энэ цэцэрлэгээс дүүгээ хөтлөөд явахаар даараад хөшөөний нөмөрт зогсчихож

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд дааралгүй дээ. Тэгээд уйлаад тэгээд сүүлдээ хоёулаа явж чадахаа байсан байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яагаад тэр жаахан хүүхдийг 2 км газар аваад явчих чадваргүй байна бэ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэр хүүхдийн гар хөлдсөн бол яанаа. Хацар нь хөлдөөд нулимс нь наалдаад цагаараад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд дүүгээ дагуулаад ирж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэрнээс хойш би тэр цэргийн ангийг харахаар миний охины хацраа хөлдөөгөөд нулимсаа гоожуулаад ирж байсан нь нүдэнд харагдаад байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрэнтэй ялгаа юу байхав.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хотод ингээд хүүхдүүд мөнгө байхгүй...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

ТҮЦ-тэй ээж нь бол хөдөлмөр хийхгүй л байгаа ш дээ. Яаж өдөр хоногийг өнгөрөөх вэ? л гэж байгаа юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд микрод суухад мөнгө нэхнэ гээд ... тэгээд хүүхдүүд тэр жишээгээр их явж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Хүүхдээ ерөөсөө анхаарахгүй , хүүхдээ хаячихжээ гэж та хэлэх гээд байна...

Нэргүй -

Тэгж байна.

Хишигсүрэн -

Социализмын үед ямар байсан бэ?

Нэргүй -

Социализмын үед гайгуу байсан ш дээ. Ингээд харахад тэр болгон нэхэхгүй хүүхдүүд гүйгээд орчихно.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Кондукторууд бол бүх юм мөнгө болчихсон болохоор бас л адилхан мөнгөөр хэмжээд байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Социализмын үед арай гайгуу байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүүхдүүд яваад гүйгээд ороод үнэгүй гүйгээд ороод явчихдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Том хүн л 50 мөнгө билүү? Нэг төгрөг билүү?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Мөнгөөр ингээд яваад байдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд одоо микрод орно мөнгө...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тоглоомын талбай дээр тоглоё мөнгө.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хашааны цаанаас тоглож байгаа хүүхдийг хараад байж байгаа. Өчигдөр 25 дээр гарсан Сарандаваа билүү ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр үнэхээр үнэн хэлж байлаа. 13 нас хүртлэх хүүхдийг 13 нас хүрээгүй байхад хүүхдийг битгий загна...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүүхэд гэдэг чинь бурхны гал гэгээн цагаан сэтгэлээрээ байдаг шүү...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрийг яагаад төр авч хэлэлцдэггүй юм вэ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үнэхээр би бас амьдралдаа хүний дэлхий ертөнц ингээд эргэж байгаатай адилхан хүний амьдрал бас давтамжтай...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би тэр давтамжийг ажигласан...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Миний амьдралд тийм давтамж байсан. Хүн болгон тэрэнтэй адил өөрсдийнхөө амьдралыг дүгнэж цэгнээд одоо ийм жил шүү иймэрхүү байна шүү. Түрүүн нэг юм мартчихаж тэр ийм юм болсон юм. Дээхнэ үед хүмүүс хүнээр үзүүлээд ивээл жил ... хайр дурлал хүчээр суулгачихаж байгаа юм. Аа тэгээд тэр хүмүүс зүгээр болдог байсан тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аав ээж гэдэг чинь бас хэдэн оймс илүү элээсэн юм чинь янз бүрийн юм мэдэж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм учраас хүн аав ээжийнхээ үгийг дагах ёстой.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аав ээж хайр дурлалд оролцлоо гээд тэр юу гэсэн үг вэ гэхээр сайнаа үзэхгүй. Би боддог юм. Би бол өөрийнхөө зөнгөөрөө энэ нөхөртэйгээ суусан тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гэтэл яасан гэхээр бид хоёр залуу насанд мэдэгддэггүй юм байна лээ. Одоо ч гэсэн нас ахисан хүмүүс хэлж л байгаа. Хоёр туулай жилтэй чацуу байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эрэгтэйн гал ,эмэгтэйн ус байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд залуу насанд мэдэгдэхгүй байсан. Одоо тэгээд нэг юм хэлэнгүүт дүрс дүрс гээд би биедээ харшаад ч байгаа юм шиг...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бие биенийхээ үгийг даахгүй байгаа юм шиг нэлээд хэцүү...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд за за одоо бид хоёр нас ахичихсан юм чинь яршиг...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тайван байя даа гээд тайван байх гээд байхад ерөөсөө нөгөөдөх чинь болохгүй тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм юм ажиглагддаг юм байна лээ. Тэгэхээр хүмүүс тэр уламжлалт ёс , нар сарны байрлал байгалийн зохицол тиймээ? Бид нар байгалиа дээдэлсэн байгалиас бүтсэн хүмүүс юм чинь байгалиа дээдлэх хэрэгтэй. Одоо манай өвөг эцэг миний охин өвөөгийнхөө хэлсэн үгийг би байнга санаж явдаг байхгүй юу. Миний хүү тогоруу шиг яагаад тонголзож явдаг юм вэ? гээд надаас асууж байгаа юм. Мэдэхгүй гэсэн чинь тогоруу шувуу чинь бурханаас цаанаасаа ... амьтан байхгүй юу. Тэгээд тогоруу шувуу чинь тонголзож явдаг дэлхийг цөм гишгээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүн амьтанд гай болчих вий гэж зөөлөн гишгэж тонголзож явдаг юм ш дээ. Тийм учраас миний хүү сэтгэл гэдэг чинь бас эмзэг шүү.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүний сэтгэлийг сэвтээчих вий ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүний сэтгэл гэдэг чинь их эмзэг шүү тийм учраас тогоруу шувуу шиг болгоомжтой байгаарай гэж надад хэлж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд би шууд орж ирээд та нарт тийм байна шүү ийм байна шүү тэгдэг юм шүү гээд хэлэхэд хүн бас тоодоггүй юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ерөөсөө өнөөдөр би болж байвал маргааш тэр бол хамаагүй. Би тэгж ойлгодог ш дээ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ингээд ажиглахад одоо Чингис хаан чинь эмэгтэй хүнийг ээжийн сургаал , эх хүний сургаал аягүй дэмжиж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эр хүн бөхийнө. Би...... эх хүн хэдийд ч үрийнхээ төлөө амьдралынхаа төлөө байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Түүнийг хүн бүхэн санаж яваасай тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би тэгээд дэлгүүрийнхэндээ хэлдэг юм. Та нар хүн битгий муу хэл

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хүнд өнөөдөр ямар байж болно.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Адилхан эмэгтэй хүн зовлон адилхан л байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хүн үрийнхээ төлөө явж байгаа. Үрийнхээ төлөө явж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Амьдралынхаа төлөө явж байгаа. Бид нарт зовлон нэг шүү гэж

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгж л сургаж байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхээр Монгол хүмүүс одоо яагаад ..... гудамжинд тамхи татаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аав ээжийнхээ сургаалийг хүлээж авахгүй. Монгол уламжлал, Монгол ёс гэдэг чинь

Хишигсүрэн -



Нэргүй -

Хамгийн сайхан хамгийн цэвэр цэмцгэр юм байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гадаадын хүмүүс тэгж сургадаг ч юмуу тийм ёс заншил байдаг ч юмуу бид мэдэхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхээр Ёс уламжлалаа сайн дагаж үр хүүхдүүддээ сайн өвлүүлж одоо манай охин би дэлгүүрийхэндээ хэлдэг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би охидоо төгсгөх юм бол би өөрөө мэргэжилгүй болчихсон тиймээ? Хотоос ирээд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үр хүүхдүүд нь мэдлэгтэй боловсролтой болох юм бол өөрсдөө хоолоо олоод идчихнэ. Тийм учраас хүүхдээ мэргэжилтэй болгохын тулд юу ч хамаагүй. Нойргүй хонож байна хамаа алга. Тэгж их бэлэнчлүүлж болохгүй миний муу хэдэн хүүхдүүд ээжийгээ ойлгоно.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд 2 жил наймаа хийгээд хүүхдээ төгсгөх юм бол болох нь гэсэн тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тооцоолоогүй юм гараад байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сая манай ангийн хүүхэд очих гээд байна шүү ээжээ гэлээ. Аавд нь хэллээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн аав нь уурлаж байна. Юу солиороод байгаа юм. Эдийн засгийн хямрал мямрал болчихоод бараа борлогдохгүй ядаж байхад чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд наадах чинь ямар солиотой юм. Хөхөө өвөл хүн дагаж хүний нутагт ирнэ гээд юу юм. Яршиг байхгүй юу. Миний охин ээжээ миний найз байгаа юм. ...

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

4-р курс болоо ш дээ тийм ээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд аваад ир аваад ир ...

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

Булган аймгийнх юм байна. Тэгээд чацуу байнаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яахав одоо тэгээд яалтай билээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Болдоггүй юмаа гэлтэй биш. Болго гэх хэцүү.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд аав ээж хоёр шигээ хоёулаа адилхан туулайтай. Тэгээд бас бодвол гал , ус л байлгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд Булганы хүүхэд нь болохоор хөдөөнийх яг л хөдөөний зангаараа зан ааш нь эвдрээгүй. Хэрвээ тэр хоёр хоёулаа хотын хүүхэд байсан бол эвдэрчихсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд манай том хүүхэд хот ... байсан. Зан характор эвдэрсэн ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хичээлээ хаясан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэнд бас нэг гадны нөлөө байсан. Яг төлбөрийн би орхичихоод ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Байрныхаа мөнгийг өгөөгүй болохоор байрнаас хөөгөөд байна. 7 хоногийн дараа байрны мөнгө ирнэ мөнгө өгч бай гээд хүүхэд авсан гэж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд мөнгийн өгөөгүй. Манай хүүхэд хүүхдэд өгсөн гэдгээ хэлэхгүй нууж байгаад 12 сард төгсөх болсон. Яасан миний хүү... ромбо байхгүй , диплом байхгүй. Хүүхэд мөнгө авчихаад өгөөгүй түүнээс боллоо ... гээд тэгээд ингээд мэргэжилгүй болчихож байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Юуны ангид байсан юм?

Нэргүй -

Уул уурхай. Би өөрийнхөө эзэмшиж чадаагүй мэргэжлээ эзэмшүүлсэн байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Уул уурхайн ашиглалтын ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд одоо хотод байж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бид хоёр нөгөө жижиг гэрээ охиндоо өгөөд явуулчихсан. Манайх чинь 4 газар байсан. Дарханд ТИС-д барилгын захиалгын инженер, хүү 100 айлд гэрээ барьчихсан. Бага хүүхэд болохоор байранд хэцүү байна гээд байна гээд агаа дээрээ өвөлжсөн чинь өглөө гараад явдаг орой ирэхэд усан холдчихсон байдаг.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Хэцүү байнаа. Би тусдаа байр хөлсөлье гээд сансарт байр хөлслөөд тэгээд бид хоёр эндээ. Тэгээд дөрвийн дөрвөн газар иднэ шүү дээ.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгээд 2 жил байж байгаад хүрээд ирэхээр нөгөө хүүхэд төрөх болоод ирэхээр яаж төгсөх курс ингэж байж байдаг юм. Надад хувцас хэрэгтэй шүү гэж байгаа юм. Охиндоо хувцас авч ирчихээд нөгөө хүүхдэд хувцас авч ирэхгүй байгаа юм.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

..... байгаа юм. Авч ирээд өгсөн чинь би ийм гутал өмсөж явж байгаагүй шүү дээ гэж байгаа юм. Арьс нь гутал авч ирээд өгсөн чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хөөрхий дөө бас өрөвдөж байгаа юм чинь хүүхэд юм чинь хүүхэд юм байна шүү дээ. Тэгж хүүхэд ялгах шаардлага байдаггүй юм байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүний хүүхэд шүү энэ миний хүүхэд шүү. Тэгэхээр би боддог юм. Улс төр маань хүүхдийн төлөө их юм хийж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүүхэд болгоныг баярлуулж байгаасай.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За гэж хэлье гээд амаараа орилоод байгаа хэрнээ цаасан дээр яагаад за гэж бичиж болохгүй байгаа юм. Яагаад энэ газар нутаг дээр хүүхдийн төлөө За гэсэн юм байхгүй байгаа юм.

Хишигсүрэн -

Бодитой юм байхгүй:

Нэргүй -

Бодитой юм байхгүй. Зааланд тоглоё мөнгөө өг. Гүйгээд гадаа тоглоё мөнгөө өг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нааш нь цааш нь хийсээр байтал байхгүй болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өрөвдмөөр байна ш дээ Монголын хүүхдүүд бүх юмыг мөнгөөр

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би одоо спорт хороонд хэлэх гэж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Танайх спорт ордон биш Мөнгөний ордон болчихжээ гэж...

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

Тиймээ? Үнэн байгаа биз дээ. Муухай байгаа биз дээ. Хэцүү байгаа биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Энд л харамсаж байна. Энэ л хэцүү байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бусад юм яахав. Монгол орон болдогоороо болно.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Жилийн дөрвөн улирал болдогоороо болно. Өнөөдөр сайн явж байлаа ч дараа буруу юм хийгээд уруудах юм байна. Хүн алдаан дээрээ дүгнэдэг учраас би хэдэн жил 6-р байранд орчихоод одоо эцэстээ гар дээрээ суниах гэхээр биеэ даахгүй байна. Яс сийрэгжсэн. За цагаан сарын дараа хотод очоод хэд сайхан эмчлүүлээд биеэ сайхан бэлдье гэсэн бас л чадахгүй байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Алдахгүй байхын бол хүн нэг л өдөр алдана.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Алдаад яваад байвал алдаан дээрээ хүн заавал нэг юм хийдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүн алдаж байж л сайн юм хийнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Чанартай юм хийнэ. Тийм л байна.

Хишигсүрэн -

За ёстой сайхан ярилцлага өглөө та

Нэргүй -

Би хэлье гэж бодоод яваад байсан анх удаа чамд хэллээ.

Хишигсүрэн -

Ааа ха

Нэргүй -

Хүүхдийн төлөө нээрээ тийм байна. Тэгээд эмэгтэйчүүдийг нийгмээс хаячихлаа. Одоо улам хүндэрнэ. Тиймээ? Яагаад гэхээр тэр үед ажиллаж байсан тэтгэвэр авч байсан.... бид нарын үед тэтгэвэр авахгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яах юм бэ? Гуйлгачин болно шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ийм л ...

Хишигсүрэн -

Ийм л юм хүлээж байна гэж та харж байна уу?

Нэргүй -

Энэ бол зөн совин биш зөн билгийн тулаан биш

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүний амьдрал ш дээ тиймээ? Үнэхээр...

Хишигсүрэн -

Аймаар байна гэж үү?

Нэргүй -

Аймаар байна. Социализмын үед бид нар тийм сайхан зүйл бүтээгээд өгөхөд хувьчлал гэдгээр өөрсдөө авч идээд үгүй хийсэн.

Хишигсүрэн -

Өдөр би танай дэлгүүрээр очиж танай дэлгүүрийн зургийг авъя за юу.

Нэргүй -

Тэг тэг гадаа зогсож байна аа.

Хишигсүрэн -

Гадаа байх юмуу.

Нэргүй -

Дотор ч байна. Сая гадаа ч зогсдог. Сая миний хажууд зогсдог бацаан бол яриулбал яриулах байсан. Миний өвөө чинь Тахар гэж хүн байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо чинь татвар авдаг хүн

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд миний өвөө чинь нүдтэй ерөөсөө айлын аль сайн хурдан морь, сүүтэй үнээ тэр бүгдийн хамаад авчихдаг

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тавхай Тахар ирлээ гэхээр их айдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Барилддаг. Тэгээд миний өвөө аяга шөл хийгээд өгнө. Их идэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэр өвөөгөөрөө би бахархдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нэг аяга шөл хийгээд өгөхөд хүүхдүүддээ түрүүлж өгдөг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Миний хүү аягаа аваад ир аягаа аваад ир. Тэгээд аяганы тэг дундуур хоол хийгээд өгөх юм бол нохойд өг нохойн нүдийг битгий бүлтэгнүүл.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Битгий их идэж бай. Ер нь нас ахисан хүн аяга багасгаж бай. Монгол хүн Та түүнийг мэдэх үү. Мэднэ мэднэ. Тэгж сайхан биеэ цэвэрхэн авч явдаг. Тэгэхэд одоо хүмүүс яаж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Паах гуанзанд ороод идээд байна. Идээд байна. Гэдэс нь унжчихсан. Манай өвөөгийн үеийн хүмүүст гэдэс нь унжсан хүн байсан уу?

Хишигсүрэн -

Байгаагүй.

Нэргүй -

Байгаагүй ш дээ. ............................ манай ээж жижиг аяганд л иддэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгж их идэхгүй. Хамгийн их иддэг нь............. аваачаад өгсөн чинь аа гэсэн тэгээд тог тасарчихсан. Сүүтэй цай чанаж байсан л даа. Хамгийн дуртай нь л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сүүтэй цай чанаж байгаа юмуу гэхээр нь үгүй үгүй ээ орой болж байхад чинь гээд тэгэээд уугаад байж байтал тог ирсэн чинь сүүтэй цай л байна шүү дээ гээд \инээв\ ........... аа тэгээд уламжлалынхаа юмыг бас мартчихаж

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манайх сүү авдаг урт үстэй залуу байгаа. Тэднийх их сонин тэднийхнийг дуудаж уулзуулдаг байж мартчихаж. Хулангийн нэг азарга орж ирсэн байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэднийх Хулангийн унагатай. Тэгээд хурдан морь унадаг. Тэднийх их Монголоороо....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Элдэв зан байхгүй. Монгол хүн яг тэгдэг л байх ёстой.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хөлс хэдий чинээ гарна. Төдий чинээ сайн аа тэгээд хурдан морь унадаг хүүхдүүдэд хярам өгдөг. Шөлтэй хоол өгдөг. Шөлтэй хоол яагаад гэвэл шингэц сайн

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Биед нь шингэчихсэн юм чинь биед нь сайн хярам гэдэг яагаад одоо хүүхдэд хамгийн их өгөх юм сүү

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гэртээ дандаа сүүтэй цайтай байна гэдэг. Түүгээрээ Монгол хүн оюуны потенциальтай байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Япончууд судалчихаад байна шүү дээ. Одоо сүүтэй цай уу гээд байгаа. Тэгээд манайх өглөө 3 литр хярам чанахад дараагийн хүн босоод ирэхэд байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дахиад сүүтэй цай ерөөсөө юм идэхгүй. Сүүгээ л уугаад байна. Сүү өрөмөө идээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд манай хэд намайг очихоор тэмцээнд цуг ордог залуу байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нэргүй эгчээ сайхан сүүтэй цай байна цай уу цай уу гээд байна. \инээв\ тэгээд сүүтэй цайгаа ууна. Айлд очихдоо за сүүтэй цай өгөх болов уу хар цай өгөх болов уу гээд ганц уудаг юм маань сүүтэй цай шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Цагаан идээ сайн иднэ. Монгол хүн малын гаралтай бүтээгдэхүүнээ сайн идээд Монголоороо л байгаасай гэж би их хүсэж байгаа даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бидний өвөг дээдэс маань бид нар ч гэсэн үр ачдаа хэлэх ёстой. Тансаг химийн бодистой хоол унд битгий ид.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Мах сайхан. Одоо манай ээж .... сайн чанаад хатуу болгочихдог. Түүнийгээ идээд манай ээж шөлөнд чанасан шар будаанд аягүй дуртай. Түүнийгээ идээд тэгээд тэр төмс ногоо нэг их идэхгүй дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Угаасаа Монголчууд идэж байсан биш Оросоос төмс орж ирсэн ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Борцоо идээд малын гаралтай. Тэр маягаараа л ёс заншилаа дагаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За яахав хүүхдийн боловсролд гадаадын соёлыг сурталчилах хэрэгтэй ш дээ. Ресторанд ороод яаж хооллох уу тэр бүгдийг хичээлд нь зааж өгдөг байх хэрэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бид нар ч мэдэхгүй ш дээ. Одоо яаж байна юу ч хамаагүй гахай шиг \инээв\

Хишигсүрэн -

\ инээв\

Нэргүй -

Гадагшаа гараад явахдаа Монголынхоо нэрийг авч явдаг. Дотроо байхдаа Монголоо мэддэг тиймэрхүү ёс заншилыг нэлээд сурч мэдэх хэрэгтэй. Түүнийгээ мэдэхгүй байхад гадаадын боловсрол гээд 7, 8 настайгаас нь сургаад тэгээд гүйцэд сурсан юм байхгүй гаргаад ....

Хишигсүрэн -

За баярлалаа.

Нэргүй -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.