Baldorj


Basic information
Interviewee ID: 990113
Name: Baldorj
Parent's name: Damdinsüren
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: engineer, retired
Belief: Buddhist
Born in: Bayan-Uul sum, Govi-Altai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: trade worker
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
authority
democracy
education / cultural production
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу?Балдорж гуай.

Балдорж -

Сайн сайн байна уу?

Ариун-Ундрах -

За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.

Балдорж -

Заа.

Ариун-Ундрах -

За надад таниас асуух бас хэдэн асуулт үлдсэн байна л даа.

Балдорж -

Тэгье өө.

Ариун-Ундрах -

За ийм ерөнхий асуулт байна. Таны амьдралд ямар нэгэн тийм гүнзгий гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?Хэрвээ байгаа бол ямар үйл явдал вэ?гэсэн асуулт байна.

Балдорж -

Яахав дээ хүний амьдралд одоо сайнтай муутай янз янзын л юм байна. Би бол хөгшинтэйгөө одоо 70 онд гэр бүл болсон. 3 хүүхэдтэй 2 хүү, 1 охинтой. Аа эхнэр маань одоо энэ боловсролын системд насаараа ажилласан. Одоо гавъяаныхаа амралтанд байж байгаа. Энд бас удирдах ажил ч хийж байсан ийм л хүн. Аа намын ажилд ч одоо бас зүтгэж явсан. Миний хувьд бол одоо уурхайд одоо ер нь ажиллаж байсан энэ нөхцөлд үнэхээр ар гэрийн амьдрал гэдэг юмыг л одоо мартчихдаг л даа. Яагаад вэ?гэхлээрээ зэрэг тэр үеийн шаардлага тийм байлаа. Тэр үеийн нөхцөл байдал нь тийм байсан. Биднуудын чинь өвлийн цаг болоод одоо үндсэндээ 11 сарын сүүлчээс 11 сараас эхэлнэ. Тэгээд нэг 4, 5 сар хүртэл одоо 4 сар хүртэл үндсэндээ гэрийн бараа харуулахгүй ш дээ. Гэрийн бараа харуулна гэхэд тоотой ер нь гэр рүү. Уурхайд ер нь тусгай одоо байр гаргаж өгөөд, ор дэвсгэр тавиад өнөө хоол унд нь бэлэн байдаг учраас аа унтах хэвтэх ор дэвсгэрийг нь хийж өгөөд тэгээд үндсэндээ бараг гаднаас нь цоожилчихно. За унтаж бай амар. Тэгээд шаардлагатай бол одоо тэр 24 цагт хэдэн удаа ч хамаа байхгүй уурхай руу орж л байдаг. Тэгээд ажил төрлөө шалгана, үзнэ, зааварлана, зөвлөнө гээд л ингээд л юм байж байдаг. Ингээд явж байгаа нөхцөлд тэгээд залуу улсууд тэр тусмаа ийм үед ар гэрийн амьдралд нөлөөлөх нөлөөлөл бол асар их хүнд л дээ. Тэгээд энэ ачааллыг бол зөвхөн гэр бүлийн хүн л үүрч байгаа юм. Тэгэхээр би боддог байхгүй юу бид хоёр ер нь тэгээд одоо ерөөсөө нөгөө заяаны хань зам дээр байж байдаг гэдэг шиг ингээд таарчихсан ч юм болов уу?Тэгээд энүүний хувь тавилан нь тийм байсан нь юм уу?миний хувь тавилан тийм байсан юм уу?Энэ чинь ерөөсөө гэр орны тэр хийх ажил нь эхнэрийн үүрэг. Аа улсад хөдөлмөрлөх нь Балдоржийн үүрэг. Үгүй ээ ийм 2 ондоо үүрэгтэй юм шиг юм. Тэр нь яах вэ?гэх дээрээ зэрэг одоо манай 2 хүү эднүүд бага байхдаа тэгэж байсан гэж байгаа юм. Нөгөө аав гэдэг хүн байна уу?үгүй юу?

Ариун-Ундрах -

Аавыгаа асууж байна.

Балдорж -

Аавыг асуудаг, хайдаг. Аа би ч гэсэн хүүхдээ санадаг, хүүхдээ санана. Одоо тэр чинь юу вэ?гэхээр 10-н хэд хоногоор нь, 20-н хэд хоногоор бүр сараар нь ерөөсөө гэр лүү нь огт явуулахгүйгээр байлгана. Тэгээд биднууд яахав цалингаа явуулчихна. Тэгээд л одоо энэрэнгүй гэдэг бол яахав гэхээр за яахав утсаар яриад байна л даа. Тэр үед чинь энэ гар утас энэ тэр гэж байхгүй байлаа ш дээ. Аа тэгэхдээ нөгөө гар телефон станцын одоо нөгөө залгагчаар байна уу?байна уу?залгагчаа тэдэн номерт гэдэг тийм юмаар. Аа тэгээд сүүлд нь энэ АТС-тэй болсон. Тэгээд нэг тоо эргүүлээд нэг холбоо бариад байхад чинь. Аа тэдний яахав гэхээр зэрэг биднуудын гэрт заавал утас байна. Тэр бол ажилтай заавал байж байх ёстой. Нөгөө хэдийд л бол хэдийд дуудаж байдаг учраас ерөөсөө тийн заавал утас байж байдаг. За тэр тал нь нэг нөлөөлдөг байсан байх. За ер нь тэр гэрийн бараа харна барина, амьдрал ахуйд одоо оролцоно, тэр амьдрал ахуйнхаа талаар санаа тавина, дээш нь өөд татна барина гэсэн ойлголт бол байхгүй л дээ. За ингээд юу яах юм бол залуу насанд бол үнэхээр хүнд. Ер нь хөгшин залуу ч гэхгүй тэр чинь одоо үнэхээр 2 салангид суусан ч юм шиг үгүй ч юм шиг байна гэдэг чинь тийм биз дээ?Тэгэхээр энэ бол маш хүнд ийм тохиолдол. За нөгөө нэг тал нь одоо эмгэнэлтэй ч гэдэг юм уу хэцүү хэцүү юмнууд байна л даа. Хамт ажиллаж байсан юм уу ажилчид энэ тэрээс одоо ямар нэгэн байдлаар аваар осолд орчих, аа тэгээд тэрийг одоо яг газар дээр нь биднууд чинь яг л нүдээрээ харж, гараараа барьж тэрийг зохион байгуулдаг юм болохлоороо зэрэг ялангуяа тийм бүлэг юм уу янз бүрийн байдлаар олноороо өртөх, 2, 3-аараа өртөх энэ тэр тийм осол ч байдаг юм уу ийм юмтай таарах барих ийм нөхцөлд бол үнэхээр сэтгэл зүссэн, үнэхээр одоо ер нь эр зориг мянга гаргаад ч харахад нүд хальтирсан ийм л ажил байдаг л даа. Энэ бол үнэхээр тэр цаад хүний гэр бүл, гэр оронд яаж тусах нь бол ойлгомжтой. Аа бидэнд бол ер нь хүн удирдаж байгаа хүн яг ийм нөхцөлд яг тийм байдлаар хүн ямар нэгэн зүйлд орооцолдчихоод ингээд одоо тэрийг янзлах, аа ар гэр орон ах дүү нарт нь дуулгахаас өгсүүлээд л ерөөсөө энэ толгой дотор чинь ерөөсөө ер нь ямар ч төмрөөр яаж ч цохисоныг мэдэхгүй болтол нь одоо нэг ёсондоо бүр шоконд оруулаад юугаа ч мэдэхгүй элий балай болгодог ийм зүйл, ийм юм байдаг. Энэ бол маш их харамсалтай бөгөөд эмгэнэлтэй ийм зүйл. За нөгөө нэг тал нь бол юу байх вэ?гэхээр уурхай дотор чинь галтай. Энэ чинь сайн чанарын нүүрс учраас нөгөө хиймэл агаартай байдаг. Хүн бол чүдэнз зурна гэж байхгүй ш дээ тамхи татна барина гэдэг тийм ойлголт бол уурхайд байдаггүй юм далд уурхайд. Аа тэгэх юм бол нөгөө янз янзын хорт хийнүүд, есөн жорын юмнууд тэсэрнэ дэлбэрнэ аюултай л даа. Тэр хэдийгээр тийм төхөөрөмж чинь нөгөө хавиралтаас гарсан очноос болж тэсэрдэг, олноороо үрэгдэж байсан ийм юмнууд бий л дээ. Аа ер нь одоо гал ус 2 бол уурхайд маш их хүнд байдаг. Одоо ингээд энэ уурхай чинь одоо энэ байшингийн хана шиг ийм л сайхан одоо өндрөөрөө нэг 10 хэдэн метр ч байдаг юм уу ийм зузаан гөлийсөн хар ийм нүүрсийг л бид нар чинь ашиглана ш дээ. Тэрийг чинь ингээд тэр одоо комбайн гэдэг юм ингээд л огтлоод л хэрчээд л ингээд л араас нь одоо тэр сүүлийн үеийн тэр механикжсан бэхэлгээнүүд яваад ингээд бэхлээд ингээд л юу яана. Тэгээд явж байхад цаанаас нь гэнэтхэн ус цөмөрч болно. Ингэх юм бол одоо яах ч арга байхгүй. Тэр чинь ерөөсөө энэ дугарахын завдалгүй тэрийг чинь нийтэд нь битүүлээд ингээд усанд живж үхнэ гэсэн үг. Бүр тийм тохиолдол бол Налайхын уурхайд цөмрөлт болж байсан тохиолдол бий аа хүн үрэгдэж байсан эрсдэж байсан тийм юм бол байхгүй.

Ариун-Ундрах -

Тэгээд ус цөмөрч орж ирсэн?

Балдорж -

Тийн ус цөмөрч орж ирсэн тийм юмнууд бол бий. Аа гэхдээ тэрүүнд одоо хэлмэгдсэн хүн өртөж байсан тийм юм бол байхгүй. За гал бол бий аа гэнэт явж байтал энэ чинь өндөр чанартай нүүрс байж байдаг учраас нөгөө агаартайгаа исэлдээд ингээд шатдаг. Тэгээд шатаад одоо өөрөө ч асна, өөрөө ч шатна. Ингэх дээрээ зэрэг тэрүүнд гал болоод тэр гал дотор ажиллана, тэгээд галтай өрсөж одоо тэр цаана байж байгаа нээгдсэн талбайнхаа нүүрсийг авна гэдэг бол асар хүнд л дээ. Одоо хувцасан дээр чинь цог унаад л ингээд биднууд чинь ийм битүү төмөр бэхэлгээтэй битүү юман дотор явж байгаа улсууд. Тэгэж байхад завсар зайлгаагаар нь цог унаад л хувцас хунарыг нь шатаах, түлэх тэгээд л одоо тэр утаа униарт нь угаартана хүн чинь, угаартаж унана тийм юм бол бас байдаг. За мөн одоо агаарын буруу солилцоо ч байдаг юм уу одоо цахилгааны саатал эднүүд бол ер нь уурхайд бол далд уурхайд цахилгааны саатал гаргана гэсэн ойлголт байдаггүй. Энэ бол хуулиар хориотой. Аа хэрэв цахилгааны нэг талд нь доголдол гарахад . . . рүү нөгөөдөх нь ажиллаж байдаг. Аа тэгэхгүй бол тэр хэдэн мянган хүнийг чинь алж мэднэ. Тийм учраас энэ тал нь бол хатуу хяналттай, хатуу дектатуран дотор байдаг ийм зүйл. Аа гэхдээ нөгөө медлатораар гаднаас агаар авч шахаж байгаа учраас тэр агаарын урсгалд садаа саад гарах, тэр нь хүрэлцэж очихгүй байх, агаар дутагдах агааргүй газар очих ийм нөхцөл бол бишгүй дээ таарна л даа. Энэнээс болж бас хүн хэлмэгдэх асуудлууд бас зөндөө байна. Энэ бол гардаг. Ер нь нилээн ч ер нь голлох юм энэнээс л гардаг. Тухайлах юм бол одоо хүн чинь ажил хийж байгаад бие засна. Аа тэгээд яваад тэрүүнд чинь одоо энэ нөгөө бие засдаг 00 тэнд тусдаа энэ тэр гэж байхгүй ш дээ. Тэгээд л одоо явж байхад хүн чинь яахав гэх дээрээ зэрэг нэг тийм бололцооны газар хайж очдог. Аа тэгэхэд чинь тэр нөхцөлд нь яг тэр суусан нөхцөлд агааргүй байж байх юм бол суугаад л хүн чинь нэг ингээд л болоо ш дээ. Тэр одоо тийм маягаар бас юу яаж байсан юмнууд бол зөндөө байдаг юм. Тэгэхээр энэ бол их эмгэнэлтэй, их хүнд тусдаг, одоо амьдралд санаанаас гарахгүй болтлоо нөлөөлдөг, сэтгэхүйд маш их өндөр цочромж өгдөг ийм зүйл л дээ. Аа сайхан тал нь юу вэ?гэх дээр зэрэг ажил жигтэйхэн сайхан яваад л тэгээд тэр одоо туузат реминэн дамжлага байна уу?механик дамжлага байна уу?тэрүүгээр чинь ингээд л нүүрс чинь ингээд л нэг цай буцлаад ингээд оргиод байгаа юм шиг нүүрс нь ингээд л бөөнөөрөө хөврөөд л, тэр дамжлаганыхаа хашлаганд багтаж ядаж асгаад л ингээд л дотор зүгээр ингээд тэр чинь их сайхан ажил жигд яваад тэр нүүрс гарч байх, тэр механик төхөөрөмж нь жигд ажиллаад тэгээд тэр нүүрсээ огтлоод ингээд гаргаж байх чинь одоо хүний сэтгэл үнэхээр хөөрөхөөр их гоё юм байдаг юм. Бүүр ингээд хараад зогсоод баймаар их сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Аа тэр нүүрс чинь зүгээр л зэрэг жигтэйхэн гоё хар алт л зүгээр ингээд л буцлаад л байна ш дээ ингээд л одоо яваад ч байгаа юм уу байгаад ч байгаа юм уу мэдэгдэхгүй байх жишээтэй. Аа гадаа гараад ирэхэд чинь уурхайн гадна талын талбай дээр воган руу ч байдаг юм уу газар дээр ч байдаг юм уу өө нүүрс цоргоор зүгээр ингээд л бөөнөөрөө асгаж байх энэ тэр. Энэ бол үнэхээр гайхамшиг. Үнэхээр одоо ер нь хүн баярлана, энэ хөөрнө гэдэг юм бол тэр үед л гардаг. Уурхайчин хүн бол миний хөдөлмөрийн хөлс хүч одоо энэ ингээд байж байгаа юм аа гэдэг бодитойгоор хүнд харагдаж байдаг. Энэ бол одоо маш их гоё зүйл. Маш их сайхан, маш их гоё харагдаг ийм л зүйл л дээ.

Ариун-Ундрах -

За хоёрдахь асуулт нь болохоор яг таны амьдрал бусдынхаас яг онцгой ер бусын гэх зүйл байгаа юу?

Балдорж -

За даа ер нь тийм онцолчих тийм юм бол байхгүй дээ. Би ерөөсөө энэ уурхайчидтайгаа адилхан нэг амьдралаар амьдарч, адилхан нэг амьсгаагаар амьсгалж ингэж л ирсэн хүн. Тэгэхээр бусдаас онцлоод одоо содондоод байх тийм юм бол байхгүй. Зүгээр харин ер нь зүгээр нийт уурхайчдынхаа хүрээнд авч үзэхэд нэг ийм онцлог байдаг юм. Ер нь би бас энэ алтан уурхайн хамт олны буянд улс орнуудад явж бас үзэж янз бүрийн юмтай таарч л явлаа. Ингээд байж байхад ерөөсөө уурхайчин хүн гэдэг юм бол аягүй хатан зоригтой, эрэмгий, дайчин, тэгээд шударга, шударга ерөөсөө тийм зарчимч хатуу, маш их хүний үгийг сонсдог, маш их тэвчээртэй, маш их хүний үг даадаг ийм улсууд зөвхөн би уурхайчдад байдаг болов уу гэж боддог юм. Тэр юун дээр ажиглагддаг вэ?гэхээр уурхайчин хүнийг ер нь хэр баргын нэг сайн цохьчиход одоо бол сэргийлэх рүү явах байх, уурхайчид ард нь баярлалаа гэж хэлнэ шүү. Тэр нь яагаад тэгэж хэлдэг юм гэвэл хүнд зодуулчихаад баярлалаа гэж хэлдэг хүн байдаг юм уу гэж ингэж одоо бодож байгаа байх тийм биш. Би ямар нэгэн юмыг буруу хийсэн, аа ямар нэгэн миний буруу алдаа хамт олонд нөлөөлөх юм байна гэдгийг ухамсарлаж толгойд нь байж байдаг байхгүй юу. Тийм учраас дарга хүн ч байна уу, найз нөхөр нь ч байна уу нэг сайн цохьчих юм уу нэг сайн хатуухан шиг загначих юм уу тийм юм байж байхад сүүлд нь хээ тэр надад хэрэг болсон шүү гэж дурсдаг юм шүү. Тэгэхээр энэ уурхайчин хүн гэдэг бод цэгц шулуун, нэг бодолтой, аа би ганцаараа амьдарч байгаа биш би бол олноороо амьдарч байгаа аа энэ надаас нөлөөлөх юм нь энэ олонд миний зөв зам энэ олонд тусна, буруу юм энэ олонд нөлөөлнө гэдгийг ойлгодог ийм зарчимд л байгаа гэж би ойлгодог юм. Тэгэхээр энэ тал нь бол маш гоё. Тэгээд одоо энэ хатан тэвчээртэй. За ер нь уурхайчин хүнийг хүн ер нь нилээн сайн доромжлоод нилээн сайн загначихад өмнөөс нь дугарах хүн гэж бараг байдаггүй юм даа. Ер нь байхгүй.

Ариун-Ундрах -

Хатуужилтай байна тийм ээ?

Балдорж -

Хатуужилтай. Сонсож л байна сонсож байгаад аа тэгээд зүгээр хүн юм болсон хойно уурлах бухимдах юм байлгүй л яахав аа гэхдээ эргээд заавал ойлгоно. Эргээд заавал хэлнэ. За даргаа би ёстой тэгэхэд би таньд нэг гомдоод ингээд явж байсан чинь өнөөдөр эргээд бодоход тэр чинь ёстой зөв юм хэлж байсан байна, миний эцгийн хэлдэг үгийг л та л хэлж байсан байна ш дээ ерөөсөө ингэж л хариулдаг. Энэ бол одоо тийм зан чанар бол уурхайчин хүнд л төлөвшдөг гэж би ойлгож явдаг юм.

Ариун-Ундрах -

Өмнөх түрүүчийн ярилцлагаар ер нь ерөнхийдөө тодорч гарч ирсэн л дээ. Тэгэхдээ одоо бүр тодорхой асуухад яг социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямархуу байсан бэ?

Балдорж -

Нэг ёсондоо социализмын үе бол албадлагаар гэж хэлэх юм уу даа одооныхоор болуул. Одоо өндөр шаардлагын дор ажил хийдэг. Аа би энэ ажлыг хийх ёстой, энэ ажлыг хийхгүй бол миний цаг хасагдана гэдэг юм уу миний амьдралаас хасагдана, миний амьдралд нөлөөлнө гэдэг юмыг толгойд нь хийж өгдөг. Аа нөгөө талаар социализмын давуу чанар нь юу гэх дээрээ зэрэг тэр улс төрийн сонсгол гэдэг юм хийдэг байлаа, лекц гэдэг юманд суулгадаг байлаа, янз янзын мэргэжлийн хичээл сургалтуудад хамруулдаг байлаа. Энэ нь хүнийг амьдрах замыг бүгдийг нь бодитоор нь зааж өгдөг. Тэгэхээр хүн чинь тэр оюун ухаандаа аа би чинь заавал ийм юм хийж, ийм замаар л явж байж би заавал одоо би чинь хүн болох юм байна гэдгийгээ ойлгож мэддэг учраас аа хөдөлмөр хийх чанарынхаа хувьд илүү. Аа одоо бол энэ ардчиллын үед эсрэгээр нь тайлбарлаад байгаа юм тэрийг. Одоо коммуны маягаар ажил хийлгэдэг байсан гэж. Аа зүгээр өнгөц харах юм бол тийм. Арга байхгүй тийм. Одоо албадлагаар юм шиг, коммуны маягаар юм шиг, диктатурын хүчээр ч юм шиг ингэж харагдаад байдаг. Аа яг бодит байдалдаа бол тийм биш. Одоо энэ сүүлийн үед хөгжиж байгаа орон эднүүдийг ингээд харж байхад одоо Вьетнам, Солонгос гээд л одоо Лаоз гээд л ингээд байж байна ш дээ. Одоо Вьетнам гэхэд сая л манайхаас ямар хэмжээгээр биднууд чинь нэг өдрийнхөө цалинг, 5 өдрийнхөө цалинг өгөөд л хандивлаад л хичнээн яаж байлаа даа тийм ээ?Тэгээд энийг бол танууд үзээгүй ч гэсэн тануудын эх эцэг, ах дүү нар одоо бүгд л энэ замыг туулсан байгаа. Тэгээд л одоо сугалаа гаргаад л хандив тусламж болгоод л ингээд л өгч байсан. Тэр яав зөвхөн хөдөлмөрлөснийхөө хүчээр л улс эх орноо хөгжүүлчихсэн. Аа манайхан чинь ардчилал бий болоод яасан бэ?гэхээр ажлын 6 өдөртэй байсныг нь 5 болгоод л хаячих жишээтэй. Аа хөдөлмөрийх нь цагийг хоргодуулчих жишээтэй, амралтыг нь ихэсгэчих жишээтэй, баяр ёслолын үеийг нь олон болгох жишээтэй. Энэ бол улс эх орны хөгжилд асар их хор хохирол үзүүлж байгаа юм. Одоо ер нь жоохон дулаараад ирэх дээрээ зэрэг чинь наадам нь салахгүй байж байгаад л өвөлтэйгөө эргээд л золгож байна ш дээ. Тэгээд улс эх орныхоо төлөө юм хийж чаддаггүй. Малчид нь ч тийм болчихсон, тариаланчид нь ч тийм болчихсон, ерөөсөө бүх хүн нь тийм болчихсон. Тэгэхээр энэ их олон тэмдэглэдэг баяр ёслол, энэ их олон замбараагүй арга хэмжээнүүдийг болиулах хэрэгтэй. Хүн тэр одоо улсынхаа баярыг одоо нэгэнт одоо төр улс гэж тогтносон юм болуул тэр улсынхаа баярыг тэмдэглэчихдэг, цагаан сараа тэмдэглэчихдэг бол оо. Өөр яах юм бусдыг нь заавал тэр олон хоногоор амарч тэгэж байхын хэрэг алга байна ш дээ. Ер нь Солонгос, Вьетнам одоо Хятад эднүүд чинь тийм ажлыг чи тэдэн цагт хийх ёстой гүйцээ тэрийг нь өгчихдөг. Хийж чадаагүй бол тэр 24-өө хийгээд дуусгана уу, 48-аа хийгээд дуусгаад дандаа ажлын өрөнд ороод яваад байх нь уу гэдэг энэ одоо ажлын ачаалалаар дарамтлаад ингээд аа тэр нь юу гэх дээрээ зэрэг улс эх орныхоо хөгжилд нэмэр болоод, өөрснийх нь ахуй амьдралд нэмэр болоод ингээд улс эх орон нь түргэн хугацаанд богино хугацаанд хөгжичихөж байна ш дээ. Аа тэгтэл манайхан болохдоогоо зэрэг авах юмыг нь бэлэнчилж өгөөд аа хийлгэх юм нь байхгүй. Эсрэг л явдаг хүн. Би өөрөө хувьсгалт намы н гишүүн аа намаа дэмждэг, одоогын намаас гарна гэсэн тийм юм бол надад байхгүй. Үзэл бодол өөрчлөгдөнө гэж байхгүй. Аа тэгэхдээ буруу юмыг одоо бурууг нь зөвөөр нь хэлэх л ёстой. Ингэж байж л шударга ард түмэн, ингэж байж л бүгдээрээ хүн болгон тийм л байх юм бол зүгээр би тийм нам, би ардчилсан нам, би тийм нам гэж энэ бол утгагүй.

Ариун-Ундрах -

Та хэзээ МАХН-д элссэн бэ?

Балдорж -

Би одоо нэг 40 хэдэн жил 50-аад жил болж байгаа юм биз дээ бараг.

Ариун-Ундрах -

Яг социализмын үед л биз дээ тэ?

Балдорж -

Тийм социализмын үед л элсээд л одоо тэр үед чинь намд элсэнэ гэдэг чинь том шалгуур байлаа ш дээ одоо ажлыг нь шалгадаг, амьдралыг нь шалгадаг, боловсролыг нь шалгадаг, мэдлэгийг нь үздэг, тэгээд одоо дутагдлыг нь хамт олноор нь шүүмжилж бүр баллаж байж одоо орлогчоор нэг жил явуулж энэ тэр тэгэж байж намд элсүүлдэг байлаа ш дээ. Одоо бол би элсэе гэсэн хүнийг бараг хүнийг ч биш л дээ бараг чи элсээч тэгвэл ашигтай шүү гэж ингэж ухуулдаг болсон байна ш дээ. Энэ тийм биш. Тэгэхээр нөгөө чанаргүй юм үйлдвэрлэгдээд байна гэдэг чинь тэрнээс нь л байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Тэгээд нөгөө түрүүчийн ярилцлаган дээр ингэж байсан ш дээ. Налайхын уурхайд хүмүүс ажиллах их дуртай байсан гээд л тийм ээ?Яг тэр үед хүмүүс яг ажилд орох процесс нь ямархуу байсан бэ?

Балдорж -

Ажилд бол сайн байсан сайн орж байсан. Биднууд чинь одоо баруун аймгуудаас л голцуу ажилчид авдаг байлаа ш дээ. Цэргээс халагдаад ирсэн улсууд тэгээд л одоо голцуу тийм улсуудыг аа бүр хүч хүрэлцэхээ болих юм бол нутгийн ард түмнээс Баян-Өлгийгөөс, Увсаас, Ховдоос дандаа ажилчидаа тэгэж элсүүлдэг байсан. Аа нэг талдаа бол бусдаас өндөр цалинтай. Аа хангамж одоо ёстой тусгай хангамжтай. Ийм байсан учраас хүний сонирхлыг их татдаг байсан. Аа нөгөө талаар хөдөлмөрийг нь их сайн үнэлнэ. Цалин өндөртэй учраас тэгээд хөдөлмөрийг нь их сайн үнэлнэ. Одоо ер нь зүгээр яахав удирдлагууд дотор алдаа оноо хүн л юм болсон хойно байна шүү дээ. Одоо муу хүнийг сайн гэчих тийм тал байх л байх. Аа гэхдээ ер нь хүний хөдөлмөрийг бол ер нь багцаагаар сайн үнэлнэ шүү. Одоо би зүгээр ингээд л харж байгаа юм. Налайхын уурхай шиг одоо хамгийн дээд тал нь нэг 2000-аад тэгээд л нэг 1200-аас дээш ажиллагсадтай тийм газар 10-н хэдэн хөдөлмөрийн баатар, 10-н хэдэн гавъяат, тэгээд л төрийн одонм медальтай тэр ч одоо тэрийг авна, өгнө гэдэг чинь маш их том шалгуур давж, маш их юм болж байж олдоно шүү дээ. Огт насаараа аваагүй улсууд ч энэ дотор олон бий. Бүр тэр баатар хэмжээний ажил хийчихээд аваагүй улсууд бишгүй дээ.

Ариун-Ундрах -

Аа тэгээд түрүүчийн ярилцлагаар ярьж байхад сонсож байсан юм аа. Та нөгөө яг энэ Налайхын их уурхай гэдэг зүйлтэй яг яаж хувь заяагаа анх холбосон?Яагаад Налайхын уурхайд анх ажиллахаар болсон бэ?Тэр тухайгаа ярьж өгөөч.

Балдорж -

Би 63 онд Баянхонгор аймгийн холбооны ахлах техникч, сүүлд нь нэг хэдэн сар холбооны дарга хүртэл хийсэн л дээ. Би бол амьдралдаа аа хоёр их одоо 2, 3 их том юм хийсэн гэж өөрийгөө бодож явдаг юм. Нэг ёсондоо их дээгүүр тавьж байна гэсэн үг. Зүгээр тэгэхдээ бас бодоод үзвэл бас л ямар нэгэн хэмжээгээр одоо шагнагдах тэрүүндээ биш ямар нэгэн хэмжээгээр тэр одоо ажиллаж байсан газрын түүхэнд тэмдэглэгдээд үлдэх ёстой. Баянхонгор аймаг гэдэг чинь 5 дахь буйран дээрээ буусан аймаг. Аймаг нүүж шүү дээ айл нүүж байгаа биш аймаг нүүгээд. 5 дахь буйран дээрээ одоо энэ Төвөн голын хөвөөн дээр 5 дахьд нь. Галуут сум гэж тэр одоо Байдраг Галуут гэж байдаг. Тэрэн дээр аймгийн төв байсан юм. Тэр Галуутын төвөөс одооны энэ Төвөн голын төв дээр нүүлгэхэд би 3 жил ажиллахдаа бүхэл бүтэн аймгийн холбоог нүүлгэж өөрөө хийж байгуулсан байхгүй юу. Тэгэхээр тэнд бол аймгийн нэг салбарын анхдагч нь. Яах арга байхгүй, хэн ч үгүй гэж хэлэх арга байхгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт би Архангай аймагт Монголд хоёрхон нүүрсний уурхайгүй аймаг байж байхад нэгэнд нь уурхай нээгээд өгчихсөн Архангайн анхдагчийн нэг. Энүүнд бол Архангайнхан надад баярлаж явах ёстой. Баянхонгор надад баярлаж дурсах ёстой. Аа гэтэл надад тийм юм байдаггүй юм. Тэндээс ямар ч ой ямар ч юм болж байсан надад одоо нэг цахилгаан биччих ч албан газар юу ч биш шүү дээ. Нэг цахилгаан бичээд юм уу холбоо хөгжчихсөн нөхцөлд утсаар хэлчихэд баяр хүргэе ээ гэхэд л одоо хүн баярлаад л явчихна ш дээ урамшаад явчихна. Тэгээд тийм юм байдаггүй. Аа гурав дахь нь Налайхын уурхай. Налайхын уурхайд би 63 онд Баянхонгороос ирээд тэгээд одоо сургуульд явахаар хүрээд ирсэн. Тэгтэл одоо ар гэрт ерөөсөө ганцхан аав минь би чинь эхдээ эхээс багадаа өнчирсөн хүн. Тэгээд эцгийнхээ гар дээр бүгд өндийгөөд тэгээд хойд эхтэй. Ингээд хойд эх энэ хоёрынхоо юугаар. Тэгээд аав ээж хоёр худалдааны байгууллагад гэхдээ цалин багатай ш дээ худалдааныхан чинь сайндаа л 350 цаас. Тэгээд амьдрал ахуй бүгдээрээ сургууль соёлд урж тасдах нь их. Тэгээд аав ээж хоёртоо бас нэмэр болдог юм уу гээд нөгөө амьдралын гачигдал эднүүдээр тэгээд уурхайчин болчихсон юм. Тэгээд уурхай руу ерөөсөө энд зүтгээд тэгээд миний аав тэр үед одоо энэ Налайх гэдэг чинь зөвхөн тэр уурхайн тэрүүхэн орчинд Налайх гэж байлаа л даа. Энэ урд талын дэнж, дэнжийн урд талын нүүр энэ дэнж дээгүүр ингээд энэ хөндий энэ хонхорт юу ч байгаагүй. Энд зөвхөн тарвага байсан өөр юу ч байгаагүй. Тэр үед миний эцэг одоо энэ анхны хороо доо энэ 1-р хороо гэж нэрлээд байна. Энэ соёлын ордны хойд талын эрэг дээр одоо дэнж дээр энд манай аав Баянсан гээд нэг Хятад, уурхайн дарга Барней гээд аж үйлдвэрийн гавъяат ажилтайн нэг өвгөн энэ 3 хашаа хатгаж гэр барьж тэгээд энэ тосгон гэдэг юм үүсч, тэгээд тэнд байсан айлууд наашаа салбарлаж одоо ингээд энэ энэ чинь тосгон гэдэг нь том хот болоод уурхай гэдэг нь сөнөсөн байгаа биз дээ. Тэгээд эсрэгээрээ болсон. Ийм түүхтэй юм. Тэгээд би уурхайд ажилласанаар сайхан хамт олон, ажилсаг хамт олны дунд байсан учраас маш их юм сурсан. Энэ бол миний амьдралд ерөөсөө мартагдашгүй сайхан дурсамжуудыг би энэ Баянхонгор аймаг, аа Налайхын уурхай 2-ыг гэж боддог юм. Яагаад вэ?гэх дээрээ зэрэг би Баянхонгор аймгийн холбоонд ажиллаж байхад холбооны дарга нь Самбалай гэж хүн байсан юм. Маш их ажилсаг, зарчимч, их хатуу өндөр шаардлагатай. Энэ хүний удирдлаганд байсан учраас би тэнд ажил амьдралынхаа анхныхаа гарааг их зөв олсон. Хүний үг сонсдог даадаг, хүнээр зэмлүүлж шийтгүүлж, аа шагнуулж урамшуулж ингэх болгоныг мэдэрч аа тэгээд ер нь хүн гэдэг юм бие хайрлаж ингэж суух ёсгүй ажил хийж байх ёстой юм байна. Үүрэгт ажлаа нэр төртэй, маш өндөр чанартай, маш үнэнч шударга хийж биелүүлэх ёстой юм байна гэдгийг тэнд ойлгож авсан. Аа нөгөө талаар би чинь энэ төв хорооны гишүүн, энэ төв хорооны нарийн бичгийн дарга, улс төрийн товчооны гишүүн байсан Төмөр-Очир гуай Баянхонгор аймагт юу байсан ш дээ буугаад барилга конторын даргаар очсон юм. Тэгээд аймаг би чинь сургууль төгссөн боловсон хүчин нь. Тэгээд тэр үед чинь сургууль төгссөн боловсон хүчин гэж ер нь маш ховор байлаа л даа байхгүй. Тэгээд Төмөр-Очир гуай бид хоёр чинь нөгөө аймаг нүүж байсан учраас орон байр байхгүй. Тэгээд аймгийн захиргаа гэж нэг том хашаанд нэг 20 гаруй гэр барьчихсан. Тэгээд гэрт контоорлодог. Аймгийн намын хороо, захиргаа гээд л хоёр тусдаа нэг их том хашаа л байдаг. Дандаа гэр. Тэгээд тэнд бид хоёр нэг гэрт. Тэгээд дундаа нэг стольтой, нэг муу хар данхтай хөнгөн цагаан, 2 шаазантай. Тэгээд аймаг нүүж байхад би нэг гэрт амьдарч байсан. Тэгэхэд тэр хүн бол Монгол улсыг удирдаж жолоодолцож явсан хүн нэгдүгээрт. Хоёрдугаарт анхны одоо Жавхүрэл гуай, Төмөр-Очир гуай хоёр одоо философийн ухаанаар бол Төмөр-Очир гуай бол Монголын анхдагч эрдэмтэн доктор хүн. Тэгээд асар их мэдлэгтэй, өргөн цар хүрээтэй ийм хүн. Би хажууд нь хүүхэд. Тэгэхээр тэрний хажууд би сонин хэвлэл уншина барина иймээ тиймээ юм бол байдаггүй байсан л даа. Айгаад ичээд тэрийг чинь чаддаггүй. Аа гэхдээ би холбоонд байсан учраас бүх сонин хэвлэл миний гар дээр байна. Аа Төмөр-Очир гуайг бол бүгдийг нь хорьчихно. Сонин хэвлэл уншуулахгүй, хурал цуглаанд оруулахгүй бүх юмнаас тусгаарлана ш дээ. Тэр хэлмэгдүүлэлтийн үе. Тэгэхээр би тэр юмнуудыг нь бүгдийг нь авчир уншуулдаг одоо зуучилдаг, зөөдөг ийм хүн нь хүүхэд учраас. Тэгээд тэр хүн надад бас их сургамжтай их сайхан зүйлүүд хэлж зааж өгсөн. Тэгэхээр би бол Баянхонгорт амьдралынхаа анхны их сургуулийг төгссөн. Аа анхны их сургуулийг төгссөн. Тэгэхдээ төгсөх төгсөхдөө муу биш бүр онц төгссөн юм шиг байгаа юм. Аа тэгээд тэрний дараа Налайхын уурхайд ирээд тэр аж үйлдвэрийн гавъяат ажилтан Барней гэдэг хүн уурхайн дарга байсан. Тэр хүний гар дээр Налайхын уурхайд ажилд орж ингээд сүүлдээ явж явж бүр уурхайчин, уурхайн мэргэжлийн том дарга болж ингэж явсны хувьд Налайхын уурхай бол миний 2, 3 дахь их сургуулийг бараг төгсгөсөн. Энд чинь одоо тэр хатуу хөтүү, уйлах дуулах ер нь бүгдийг л үзлээ ш дээ. Тэгээд энэ болгоныг үзэж намайг ингэж хатуужуулж ингэж төгсгөсөн болохоор миний амьдралын их сургуулийг би бол одоо 2, 3 удаа төгсчихсөн ер нь ямар ч одоо доктороос сургууль төгссөн гэж өөрийгөө бодож явдаг юм. Зүгээр тэр мэргэжлийн одоо тэр боловсролыг бол би нэг их ойшоодоггүй юм. Яагаад вэ?гэхээр мэргэжил эзэмшинэ гэдэг бол тэр мэргэжлийн л нэг чадаж байвал эзэн нь, чадахгүй бол боол нь. Аа тэрүүнд орвол амьдралаараа хүн болгоны хийж байгаа юмыг, хүн болгоны эзэмшсэн мэргэжлийг өөрөө харж байгаад булаагаад авч өөртөө тогтоож авч, өөртөө мэргэжил болгож чадсан хүн бол мянган дээд сургуулиас илүү. Аа тэгээд ч энэ бас энэ Орос улсын бид одоо 2 удаа 3 ч удаа мэргэжил дээшлүүлсэн юм байна. Тэгээд тэр институт төгссөн юм байна. Тэгэхээр эднүүдийн сургалт бол асар өндөр, асар сайн өндөр, хатуу шаардлагатай. Тэгэхээр энэ бол миний амьдралд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл. Одоо хүртэл миний барьдаг зарчим ерөөсөө тэр. Үр хүүхдүүддээ ч хэлдэг зарчим нь юм хийж сур, хүний үг дааж сур, тэвчээртэй байж сур, хатуужилтай өлсөж байсан ч өлсөөгүй гэдгийгээ мэдэрч сур.

Ариун-Ундрах -

Хэрвээ танд ярихад хэцүү биш байвал нөгөө таныг ажиллаж байх үед тэр уурхайд ямар нэгэн том аваар осол гарсан уу?Тэр тухай ярьж өгч чадах уу?

Балдорж -

Би бол эхлээд уурхайн албаны дарга байсан учраас аваар осол болгон дээр очно. Тэнд нөгөө холбоо харилцааг нь бариад хажууд нь байж байна. Тэр аваар ослыг дуусан дуустал хажууд нь байна. Тэр удирдлагууд дунд байна. Дээш доош нь мэдээлнэ, хэлнэ ярина. Хамгийн одоо хэл үг нэг ёсондоо ам нь болж хувирдаг. Тийм учраас тэнд яг нүдээр хараад өөр юм энэ тэрийг нь ярьж хэлж дамжуулж бүх юманд ингэж байгаа учраас тэр бол хүнд асуудал. Хүнд бол хялбархан юм шиг ойлгогдож байгаа байх тийм биш. Сэтгэл санаа, оюун ухаан ерөөсөө бүх юманд нөлөөлж байдаг аа маш хүнд асуудал нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо бөөн бүлэг ослуудад орж байлаа. Ер нь миний амьдралын Налайхын уурхайд ажиллаж байсан бүх юманд сүүлд нь холбооноос гарлаа ч гэсэн нөгөө дандаа удирдах ажил хийж байсан учраас тэр болгонд бүгдэд нь дотор нь байж зохион байгуулж ингэж л явна ш дээ. Тийм учраас тийм юмтай таарах бол хүнд. Одоо хэд хэдэн хүн бөөнөөрөө дарагдчихаад тэрүүнд орж явж байгаад би чинь нүдээ сохолж үзлээ. Уурхай дотор чинь тэр дараг нурманд байж байгаад ингээд амьд авч байгаа нөхцөлд гэрэл гэгээ иймээ тиймээ юм гаргаж болдоггүй. Аа гэтэл одоо миний хажуу талд нөгөө одоо энэ намын хорооны 1-р нарийн бичгийн дарга байсан улс төрийн товчооны гишүүн байсан Алтангэрэл гуай миний хажууд сууж байсан юм. Тэгээд тэр хүнд нөгөө урьд нь одоо тэр улсууд зааварчилга эднүүдээ муу өгчихсөн ч байсан юм уу, сайн ойлгуулаагүй ч байсан юм уу, тэр хүн болчим алдсан ч юм уу гэнэт одоо хурц гэрэл асаасан байхгүй юу. Нэг хувийнхаа гэрлийг асаатал яг би өөдөөс нь харж байсан, миний нөгөө талд сууж байсан учраас яг нүд рүү тусгаад тэгээд энэ нүдээ сохолж явж үзлээ. Тэгээд одоо энэ нүдний килскоп үхсэн. Аа зүгээр яахав нэг жижиг сажиг янз бүрийн юманд одоо өртчих юмнууд бол байна л даа. Тэгэхдээ дарга хүн бол ажилчин хүний дэргэд өртөж болохгүй хуультай. Хууль юу байхав зарчим тийм байх ёстой. Өөрөө үлгэрлэх ёстой учраас өөрөө осолд орж болохгүй. Тийм учраас маш их өөртөө хатуу шаардлагатай байх ёстой. Өөр ер нь яахав хүн чинь бас болчимгүй санамсаргүй алддаг юмнууд байна ш дээ тийм байдлаар бол өртөж л байсан л даа. Аа гэхдээ миний энэ нүүрний сорви бол тэрүүнтэй холбоогүй. Би бол энэ спорт хөөж байж багадаа бэртсэн хүн. Тийм юм. Тэгээд энд одоо нэг их эмзэглээд, нэг их юу яах юм өөрийнхөө тухайд байхгүй. Зүгээр аа нөгөө нөхдүүдийнхээ тухайд харамсах сэтгэл, санаанаас гарахгүй ийм юм бол байнгын л байна л даа. Одоо жишээлэх юм бол одоо ингээд л гэрт сууж байхад одоо телевизороор ч байдаг юм уу тэнд нэг тийм осол гараадахаж гэнээ, тэнд тэгэж гэнээ гэхэд л дотор арзасхийгээд л явдаг. Би чинь бушуухан л утас руугаа явдаг хүн ш дээ бүр рефлекс болчихсон. Тэгээд л одоо энд нэг уурхайн ч юм уу энэ одоо манайх чинь энэ онцгой байдлын хажууд байдаг учраас тийм юм уу хааяа нэг сэрээн орилоход чинь утас руу л ухасхийж байгаа юм. Тэгээд л одоо аврахаас асуух гээд л ингээд

Ариун-Ундрах -

Юу болсон гээд үү?

Балдорж -

Тийм юу болчихвоо?яачихваа?таминээ л гээд л ерөөсөө нэг ийм. Тийм юм болвол бий болчихдог л юм байналээ. Тэгээд энэ бол нэгдүгээрт ажил мэргэжилтэй холбоотой юм. Хоёрдугаарт бас нөгөө миний санаанд яахав эцэг эх энэ удирдлагуудаас үе үеийн удирдлагуудаас надад олгосон хүмүүжид юм уу даа. Хүний төлөө бас сэтгэл санаагаа зориулж, хүний төлөө хүний зовлонт нүүрийг баяр баясгаланг алийг нь ч хуваалцаж байх ёстой гэсэн ойлгоц л байна.

Ариун-Ундрах -

Та нөгөө түрүүн ажил амьдрал хувийн амьдрал хоёроо ямархуу байсан тухайгаа ярьсан ш дээ тийм ээ?Тэгээд аа яг тэр үед бас жоохон ч гэсэн тийм чөлөөт цаг зав гардаг байсан уу?Хэрвээ гардаг байсан бол яаж өнгөрүүлдэг байсан бэ?

Балдорж -

Гарнаа гарна. Бас нэг тэр чинь зөвхөн өвлийн нөгөө ид ачааллын үед л тийм хатуу байна уу гэхээс байнгын тийм байна гэж байхгүй ш дээ. Энэ чинь жилийн 4 улиралтай юм чинь. Тэр өвөлд нь тийм байсан байхад хавар, намар, зунд нь амардаг барьдаг сайхан юмнууд байлгүй яахав. Найз нөхөдтэйгээ дарвина, зугаална сайхан тоглож наадна, амралт сувилалд явна, биеэ тэнхрүүлнэ, гэр орондоо байна одоо тийм юм бол байх. Миний багын одоо энэ тоглож өссөн сайхан найзуудаас одоо ихэнхи нь хорвоогын мөнх бусыг үзүүлж л дээ. Одоо бол яахав бүр 50 хэдэн оны эхнээс эхэлж үерхсэн бид одоо энэ Цахиур Төмөрт тоглодог Сандуйжав байна. Аа тэрний авгай бид хоёр чинь одоо бага сургуулийн нэг ангийн хоёр юм. Тэгээд бид хоёр хоёулаа бүр 53, 54 оны үеэс л эхэлж үерхсэн хоёр доо. Тэгээд одоо чинь 60-аад жил болчихсон байна 60 гаруй ч болчихож байгаа юм уу. Тэгээд бид хоёр, аа энд бас өөр хэдэн 2, 3 хүн бий. Зүгээр ер нь нийтдээ найзалж явдаг улсууд бол олон байна л даа. Найзлаад сайхан гэр орноороо ороод, наргиж цэнгээд, тоглож наадаад явдаг улсууд. Зүгээр хүн дотор чинь одоо найз дотор яг одоо халуун нөхөрлөлийн улсууд гэж байна ш дээ. Одоо ний нуугүй амьдралаа ярьж, нэг нэгнийхээ зовлон зүдүүр баяр баясгаланг хуваалцаж, нэг нэгэндээ зөвлөж, хатуу хөтүү үг хэлж чи тийм юманд тэнэг тийм юм буруу хийсэн байна, чи тийм юм зөв хийсэн байна ч гэдэг юм уу ийм нэг нэгнийгээ ингэж яадаг тийм одоо дотны сайхан найзууд бол байна л даа. Тэр утгаараа ч гэсэн үр хүүхдүүд нь ч гэсэн надад их сайхан хандаж явдаг юм. Тэгээд л одоо хамгийн наад тал нь зөвхөн Сандуйжаваар л жишээ авлаа гэхэд Сандуйжав чинь одоо 4 хүүтэй хүн байна уу 4, 5 ч хүүтэй хүн байгаа, 1 охинтой хүн байгаа байх. Тэгээд юу яалаа гэхэд л одоо анхныхаа хүүхдийг л одоо их сургууль төгсөөд л хүрээд ирэхэд өө чи чиний гар дээр л өгнө. Чи энийг хүн болго гээд л авчраад өгчихсөн байх жишээтэй. Тэгээд л одоо тэр нь уурхайн дарга хүртэл хийж явлаа. Одоо энэ дүүргийн иргэдийн хурлын дарга одоо 5, 6 дахь жилдээ хийж байх шиг байна. Тэгээд л явж байгаа жишээтэй. Тэгээд эднүүд бас заримдаа сонин сонин инээдмийн юмнууд их ярина л даа. Одоо миний тухай л онигдоод их ярина. Одоо эхлээд юу яахад нэг шинэ жил болж байсан байна л даа. Шинэ жил болоод шинэ жилээр чинь ерөөсөө яана ш дээ одоо 30-нд хагас ажиллаад 31-нд амраад л 1-нд эргээд л орно ш дээ. Тийм л байсан үе ш дээ. Тэгээд яасан би амраадаггүй аа 31-ны шөнө ажилд хөөгөөд гаргасан гэнээ. Тэгээд одоо би чинь их сургууль төгссөн, дээд мэргэжлийн инженер хүн байдаг. Тэгээд энэ хүн заавал намайг одоо энэ ёолк болж байхад шөнө ажилд явуулаад, тэр тусмаа бүр тос үүрүүлээд уурхай дотор ч бариулаад тос үүрүүлж байсан гэж байгаа юм. Нэг тийм ажил хийлгэж байдаг энэ харьж ч болохгүй юм уу?гэж асуусан гэл үү юу гэсэн гэлээ. Чи чинь яасан их том зантай пээдгэр нөхөр вэ?Чамаас бусад нь хийгээд болгоод ирсэн юм. Чи ер нь яасан арчаагүй хог вэ?гэж загнаж байсан гэж байгаа юм. Тэгээд одоо ярьдаг юм л даа. Тэгээд илүү үг хэлсэн бол алганы амттай л байсан байх гэж. Одоо миний намын үүрийн дарга Дамдинсүрэн гэж бий л дээ энд засаг дарга хийж байсан одоо шинжлэх ухааны доктор хүн байна. Тэгээд тэр өөрөө уурхайн тухай тэр ном бичсэн энэ тэр байдаг юм. Тэгээд тэр ном эднүүд дээр бас намайг тэр хөөрхөн шоглож бичсэн энэ тэр юмнууд байдаг юм байналээ л дээ. Уншиж байсан тэгээд одоо ажилчид энэ тэр яадаг байсан гээд л тэр заа өчигдөр чинь нэг тийм юман дээр алдаа хийчихсэн манай бригад. Би нэг тийм юмыг алдчихсан. Тэгээд яасан нөгөөдөх чинь ч хэзээний л мэдчихсэн байгаа даа. Тэр үед чинь бас нэг их тийм хов зөөгөөд байдаг хүн энэ тэр гэж байхгүй ш дээ. Гэхдээ тэр хэзээний л мэдчихсэн байгаа. За өнөөдөр ч яахав дээ орж цайгаа ууж байж явахгүй бол сүүлд нь том юман дээр унана, ярьшиг халуун дээр нь цайгаа уучихаад явъя гэдэг байсан гэж бичсэн байгаа юм. Тэгээд тэр нь юу гэсэн үг юм бэ?гэхээр тэрийгээ цайруулахын тулд над дээр маргааш нь орж ирээд тэгээд дутагдлаа хүлээгээд, буруугаа хүлээгээд гарах одоо тэрийгээ цай уунаа Балдоржийн цайг уух болсоон өнөөдөр. За хэд хоног ажил тасалсан ч байдаг юм уу аа нэг 2 хоног ажил тасалчихаад ирсэн. За өнөөдөр чинь одоо нилээн том юм болно. Гэхдээ яахав эхлээд чимээгүй сууж байгаад цайг нь уучихъя тэгэхлээр гайгүй болчихдог юмаа гэж байсан. Тэр янз янзын юм байдаг л даа зүгээр хүнд бол. Хүн удирдахад чинь янз янзын одоо хүн л болсон хойно янз янзын характертай, янз янзын боловсролтой, аа догшин түргэн ч байна, тайван сайхан нь ч байна, ерөөсөө хүний үг хүлээж авдаггүй хүн ч байна. Аа тэгээд ялангуяа энэ аавынхаар дамжчихсан ийм улсууд энэ тэр чинь одоо бас эвгүй эвгүй улсууд их таарна л даа.

Ариун-Ундрах -

Шоронгоор уу?

Балдорж -

Тийм. Тэр үед биднууд дээр чинь энэ хил зөрчөөд гадаадаас орж ирж нутаг заагдаж энэ тэр тийм улсуудыг хүртэл өгдөг байлаа ш дээ. Тэр чинь одоо бүр дээрээс нь дотоод явдлын яам тэр үеийн, одоо энэ тагнуулын газар эд нар чинь байнгын хянана, байнгын холбоотой байна. Яав?өнөөдөр яасан?хэдэн цагт ирсэн?гэр лүү нь шууд аваачсан уу?гэр рүү нь явуулсан уу?гэртээ хэнтэй байна, хэнтэй уулзаж байна?одоо ер нь нарийн л даа. Тийм хүртэл хүн байна ш дээ. Тэгээд л ингэж энэ тэр чинь тэр болгонтой л хүн болгонтой л одоо болж л өгвөл тэр бүрэн гүйцэт хүн болгоны зан ааш, авирт тохируулаад харьцана гэвэл худлаа л даа. Тэгэж хэлвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Аа зүгээр ер нь тийм хэмжээнд байлгахын төлөө л үзнэ дээ өөрөө. Би одоо тэр ашиглалтын 3-р хэсэг ажил их уначихсан, доройтсон их муу хэсэгт очоод их сайхан болгосон гээд би хэлсэн ш дээ түрүүний нэг ярианд. Тэгэхэд энэ Дамдинсүрэн намын дээд сургууль төгсөж ирээд миний намын үүргийн даргаар байж байсан юм. Тэгээд би яана л даа 3 ээлжинд одоо уурхайн дарга хүн гэдэг чинь шөнө нэг хамгийн эрт дээ 2 цагийн үед гэрт ирнэ, өглөө 5 гээд л эргээд л явчихна ш дээ. Тэр чинь одоо авгай хүүхдүүдийг унтаж байхад нь ирээд л унтаж байхад нь л явна. Тэгдэг л ажил шүү дээ ерөөсөө тийм богинохон гэрт байх цаг нь их богинохон. Тэгээд одоо ихэнхи цаг нь уурхай дээр байж байдаг. Тэгээд би одоо Дамдинсүрэн намынхаа даргатай ярьж байхгүй юу. За хоёулаа энийг яаж өөд нь татах вэ?яаж эднүүдийг одоо босгох вэ?Тэгээд хоёулаа халх. Тэр ч Казак хэл мэдэхгүй, би ч Казак хэл мэдэхгүй. Тэгээд л миний ороод хэлсэн зарчим бол би тэгэж л байсан. Миний хажууд Казакаар ярихгүй, Монголоор л ярина. Танууд Монголын л нэг иргэн. Тийм учраас миний хажууд Монголоор ярина. Казазаар ярихыг би зөвшөөрөхгүй. Гэхдээ танууд энэ гадагшаа гадаа гараад юм уу ажил төрөл дээрээ ярих тэр бол чөлөөтэй, тэрийг чинь хорьж байгаа юм биш. Миний хажууд л ярихгүй. Яагаад вэ?гэхээр би өөрийнхөө энэ үүрэг даалгавар өөрийнхөө юмыг биелүүлүүлэхийн төлөө тануудыг ажиллуулж байгаа. Тийм учраас Монголоор нь Монголоор нь л байх ёстой. Тэгээд хүн чинь хичээгээд байхаараа зэрэг бас тэр хэлийг чинь тэр тэгээд хэлж байна, тэр намайг тэгэж муулж байна, тэр намайг тэгэж магтаж байна ч гэдэг юм уу дороо л сураад эхэлдэг юм байна л даа. Би бас ярина л даа. Сүүлд л тэднуус ярьж байдаг байсан. Хэцүү шүү ерөөсөө тэгээд хоорондоо нэг юм шивнэчихсэн байхад хэзээний дуулчихсан л аа чи юу гэнэ гэнээ чи гээд л ингэж байдаг бас л их соргог шүү энэ тэр гээд одоо адилхан хөгширчихсөнүүд нь тоглоом шоглоомоор манайхаар чинь би чинь энгийн үедээ их энгийн хүн. Хэнтэй л бол хэнтэй яаж ч наадаж тоглож ерөөсөө би тэр надад тэр даргамсаг зан бол байгаагүй. Ажиллаж байхад ч байгаагүй ер нь байдаггүй. Тэгээд л наадаж тоглоод л, барилдвал барилдаад л ноцолдвол ноцолдоод л тэгээд л адилхан л үзээд ингээд л Казак, Монгол ер нь иймээ тиймээ гэж ялгадаггүй. Ингээд л ер нь гэр орноор чинь бужигналдаад л тэд нар чинь гүйгээд л. Манай гэр бүлийн хүн эднүүд ч ад үзэхгүй ерөөсөө тэгээд сурчихсан. Тэгээд тэднүүд л тэгэж байдаг юм. Энэ одоо зарим нь тэгэж байгаа байдаг юмаа. Үгүй ээ энэ Казак хэл овоо сурчихсан байсан чинь одоо ахиад алга болчихож нөгөөдөх чинь гээд тэгэж байгаа байдаг байхгүй юу. Тэгэхээр бас тийм юм байдаг юм шиг байгаа юм.

Ариун-Ундрах -

За үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Балдорж -

Зүгээр дээ одоо яахав хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хасчихна биз.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.