Lyanh


Basic information
Interviewee ID: 990109
Name: Lyanh
Parent's name: Süh
Ovog: Mongol
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Urianhai

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: illustration teacher
Belief: Buddhist
Born in: Mönhhairhan sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
urban issues
work
democracy
NGOs


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

Сайн байна уу?

Лянх -

Сайн. Сайн байна уу?

Баасанхүү -

Таны ярилдцлагыг бид нар ингээд вэб сайтанд тавихдаа нэртэй чинь зурагтай чинь нээлттэйгээр тавьж болох уу?

Лянх -

За болно болно.

Баасанхүү -

Та ярилцлагаа нийтийн хүртээл болгож бусдад эрдэм шинжилгээ судалгааны зорилгоор ашиглахыг зөвшөөрч байна уу?

Лянх -

Зөвшөөрч байна.

Баасанхүү -

Тэгвэл хоюулаа ярилцлагаа эхэлье. Та өөрийгөө танилцуулаад тэгээд амьдралаасаа ярихгүй юу?

Лянх -

За би бол урианхай ястан Ховд аймгийн хариат ийм хүн байгаа юм багш мэргэжилтэй 1973-онд Багшийн дээд сургууль төгсөөд одоо 35 дахь жилдээ ажилж байгаа юм.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгэхээр миний амьдралын түүхээр ааваасаа, өвөг эцгээсээ одоо хойшоо мэддэг энэ асуудлаас бол холбогдуулаад ярихыг бодож байна л даа.

Баасанхүү -

За

Лянх -

Тэгээд манай өвөө аавын аав Говь Алтай аймгийн Тонхил сумийн харъяат Усан зүйлийн хүрээнд нүүж ирсэн.

Баасанхүү -

Усан зүйл ээ?

Лянх -

Усан зүйлийн хүрээнд нүүж ирсэн Говь Алтайн. Тийм нутгийн хүн байгаа юм тэгээд дээр үед өөрөө цагаачлаад ах дүү гурвуулаа байсан тэгээд өөрөө хамгийн том ах нь.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Өөрийн нутгаасаа гараад манай урианхайн нутагт очиж амьдраад тэндээсээ авгай аваад тэнд амьдралынхаа эхийг өнгөрүүлсэн ийм хүн байгаа юм л даа. Тэгээд тэр амьдарч байх хугуцаандаа цор ганцхан хүүтэй байсан тэр нь манай аав Сүх гэж хүн байсийн. Тэгээд орь ганцаараа айлын ганц эрх ийм хүүхэд байсан.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд манай өвгөн аав нутагтаа нэлээ өндөр тохом баян гэж манайхан ярьдаг нэлээн их баян айл болоод амьдарч байсан байгаа юм тэгээд манай аав баян айлийн ганц хүү гээд их эрх таньх өссөн.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Багад нь болуул ганц том гэр чиг тааруулж өгөөд тусд нь бүр багаас нь эхлээл тамхи тариа татуулаад ингээд эрхлүүлээд өсцөн ийм хүүхэд байсан байгаа юм.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд манай аав нутгийн одоо манай ээжтэй танилцаад тэгээд манай бид одоо хэдүүлээ наймуулаа байдаг тэгээд одоо хатгийн том ууган ах нь би надаас доош болуул долоон дүү байж байгаа юм.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд өнөр өтгөн айлын хүүхэд юмаа би. Тэгээд 1959 онд нэгдүгээр ангид манай сум анх байгуулагдаж байгаад байгуулагдсан жил нэгдүгээр ангид элсэж орсон ийм учиртай юм.

Баасанхүү -

Та хэдэн оны хүн билээ?

Лянх -

Би 1949 онд төрсөн

Баасанхүү -

Аан

Лянх -

Тэгээд 59 онд нэгдүгээр ангид анх орсон тэгээд нэгдүгээр ангид ороход сум анх байгуулагдаж байсан нэгдэл анх байгуулагдаж байсан тэр жил гэрээсээ гэр дөрвөн гэртэй дөрвөн гэрт болуул эдний сургууль нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр анги гэж дөрвөн гэрт бид нарийг нэгдүгээр ангид сууж байсан. Тэгээд манай ээж надад нэг даавуун цүнх машиндаж өгөөд дотор нь нэг дөрөв таван дэвтэртэй тэгээд харандаатай иймэрхүү хичээлийн бэлтгэлтэй гэрт гэр сургуульд гэр дотор анх нэгдүгээр ангид элсэж орсон тэгээд энэ манай бага сургуультай байсан дөрвөн жил сураад тэгээд дөрвөн жил сурсны дараагаар Манхан сум руу тавдугаар ангид дунд ангид орохоор ирсэн тэгээд Манханы долоон жилийн сургууль гэж байсан тэгээд долдугаар анги төгсөөд тэгээд аймгийн төв рүү орж ирээд 69 онд аравдугаар ангиа төгссөн ийм учиртай юм.

Баасанхүү -

Аан за тэр эхлээд нөгөө өөрийнхөө суманд сурсан ш дээ?

Лянх -

Тийм

Баасанхүү -

Тэгэхэд та гэрээсээ сургуульдаа явдаг байсан уу? эсвэл бас нэг дотуур байр маягийн юманд амьдардаг байсан уу?

Лянх -

Аан тийн. Тэгээд манай аав мал хариулж байсан малчин нэгдлийн мал хариулж байсан учраас би тэр жилдээ айлд байсан.

Баасанхүү -

Аан за

Лянх -

Тэгээд айлд байхдаа огт танидаггүй багш шинээр томилогдож ирсэн багш айлынд заавал байна гэсэн багш айлынд байна гэсээр байгаад би тэгээд танидаггүй багш айлынд байсан байгаа юм.

Баасанхүү -

За

Лянх -

Манай эмэг ээж надыг дагуулж ирээд сургуульд оруулж өгөөд тэр айлд авчирч захиж өгөөд, танайд байна гэсэн гээд энэ хүүхэд болохгүй байна одоо танайд байлгахаас яах вэ? Тэр танидаггүй айл багш айлынд багш айлынд байж. Тэгээд би анхны жилдээ тэр багш айлынд байж байгаад дараа жил нь бас өөрийн садан төрлийн нэг айлд байгаад тэгээд голдуу айлд байсаар байгаад одоо дөрөвдүгээр ангиа төгссөн дөө.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд дөрөвдүгээр анги төгссөн жоохон хүүхэд өшөө сум руу Манханы долоон жилийн сургуульд дотуур байранд гурван жил сураад тэгээд долдугаар ангиа төгсөж байсан. Тэгээд ерөөсөөө гэрээсээ л голдуу хөндий явдаг байсан. Манайх чинь хөдөө малчин айл учраас.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Дандаа эсвэл байранд байдаг эсвэл айлд байдаг иймэрхүү байдлаар зуравдугаар анги хүртлээ ийм журмаар явсийн байгаа юм.

Баасанхүү -

Тэгээд таныг нөгөө сургуульд орохоор эсгий гэрт хичээлэлдэг байсан гэж байна ш дээ

Лянх -

Тийн

Баасанхүү -

Тэр үед одоо жишээ нь таныг албадаж сургуульд оруулж байсан уу? Ингээд алив хүүхдээ аваад ир гээд нэхэж ирдэг байсан уу? Эсвэл танай ээж аав дуртай сайн дураараа ч гэх юм уу? Ер нь ямархуу байсан бэ?

Лянх -

Ер нь тухайн үед манайд манай нутаг ерөнхийдөө сургууль соёлын асуудлыг хүлээж авдаггүй.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Сургуульд явах асуудал их хүндрэлтэй. Тэгээд малчин айлуудын малчдын хүүхдийг сургуульд хамруулах их төвөгтэй байсан.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Ер нь тэгээд сургуулиас зарим нэг эцэг эх нь оргоод алга болоод өгнө. Тогтвортой суудаг хүн одоо харин манай аав ээж хоёр сургууль соёлд хүүхдээ оруулна гэдэг талаас зөв сэтгэхүйтэй байсан юм шиг байгаа юм. Тэгэсгээд сургуулиас гаргаж аваагүй надыг сургуулийр дамжуулсаар байгаад ингээд дээд сургууль хүртэл нь яваад тэгээд энэ сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажилж байсан анхны дээд мэрэгжилийн багш болж байсан би нутагтаа.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Ийм учиртай юм байгаа юм. Тэгээд манай нутгийн дөрөвдүгээр ангийн хүүхдүүдээс гуравхан хүүхэд дээд сургууль төгссөн бусад нь хөдөө тийшээ гараад явсан. Дөрөвдүгээр анги төгсөхөөр нь л ерөөсөө мал дээр гаргаад авчдаг байсан. Тухайн үед сургууль соёлд явуулна гэдэг бол их бэрхшээлтэй эх эцэг нь зөвшөөрдөггүй.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Өөрсдөө хүүхдүүд ч гэсэн ер нь дургүй болуул тэгээд гараад явчихдаг иймэрхүү байдалтай байдаг байсан.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд багшийн сургуульд Улаанбаатарт дөрвөн жил сураад багшийн сургууль төгсөөд тэгээд нутагтаа очиж ажиллаад. Анхны найман жилийн сургууль байгуулагдахад хичээлийн эрхлэгчээр нь томилогдож очиж ажиллаж байлаа. Тэгээд хичээлийн эрхлэгч анхны дээд мэрэгжилийн багш зүгээр бага ангийн багш нар дунд надаас өөр гурав дөрвөн хүн төгссөн байсан тэд нар нутагтаа ажиллаж байсан. Тэгээд нутгийн боловсон хүчин гээд надыг хичээлийн эрхлэгчээр шууд томилоод хоёр жил ажилчаад гурав дахь жилдээ шууд хичээлийн эрхлэгч болж нутагтаа очиж байлаа.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд боловсролын одоо байгуулагад үндсэндээ хөдөө өөрийнхөө суманд ихэнх насаа ихэнх цагаа нутагтаа өнгрөөсөн. Тэгээд боловсролын байгууллагуудын хичээлийн багш хичээлийн эрхлэгч захирал захиралуудыг хийж байсан. Тэгсэн одоо намын үүрийн даргын үүрэгт ажилыг давхар гурван жил хийгээд тэгээл одоо цаашид өөрийнхөө мэрэгжилээр багшилсан даа.

Баасанхүү -

Аанхан Та нэгээс дөрөвдүгээр ангийн хүүхдүүдэд голдуу юу заадаг байв? Юу сурдаг байв? Тэгээд буцаад тавдугаар ангиасаа манхан суманд сурсан ш дээ тэгэхэд бас нөгөө гэр нь эсгий байсан уу? Сурах орчин нь ямар байсан бэ? Тэгээд бас хүүхдүүдэд юу голдуу заадаг байв? Тэр талаас нь та яриад өгөөч.

Лянх -

Тийн манай нутагт үндсэндээ одоо сурах бичиг л их ховор тухайн үедээ.

Баасанхүү -

За

Лянх -

Хичээлийн сурах бичиг байхгүй багш л ерөөсөө конспект-оо заадаг сурах бичиг байдаггүй. Тэгээд сүүлд нь цагаан толгой ангийн хэмжээнд болуул гурав дөрөвхөн цагаан толгойтой. Гурав дөрөвхөн математикийн номтой. Тэр номоороо бид нар ээлжилж давтдаг үдээс урагшаа хичээлээ хийгээд үдээс хойшоо давтлага гээд нэг хэсэг бол зөвхөн давтлага хийдэг байсан.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд тухайн үедээ манай хүүхдүүд манай ангийханд ч бас сайн хүүхэд ч байсан муу хүүхэд ч байсан тэгээд ерөөсөө дөрвөн жил юу ч сураагүй төгсөж байсан. Нэг хүүхэд муугаар төгсөөд гарч байсан. Тэгээд зарим нэг хүүхдүүдийг дурсахад /9:07/ гаргадаг, А үсэгээ тавьж чадахгүй дөрөвдүгээр ангиа төгсөж байсан хүүхдүүд ч бий.

Баасанхүү -

Ая яая

Лянх -

Тийн ер нь сургууль соёлд их дургүй нэг талаасаа сургуульд бэлтгэгдэж байгаагүй учраас одоо сургуулийн тэр юунд дасдаггүй юум уу яадгийн зарим нэг нь тааруу сурлагатай хүүхдүүд байсан. За ихэнх нь бол гайгүй сурлагатай хүүхдүүд байсан.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

За сайн сурлагатай хүүхдүүдээс нэг хэсэг нь бол бас хөдөө тийшээ гараад явцан. Мал аж ахуй руугаа чиглээд явцан.

Баасанхүү -

Аанхан тэд нар аав ээж нь татаад авчихсан юум уу? Эсвэл өөрсдөө дуртайдаа явчдаг юум уу?

Лянх -

Аанхан аав ээж нь нь явуулахгүй хүүхдээ хол газар явуулахгүй одоо тэр явна барина гэхээр л шууд татаад авчдаг байсан.

Баасанхүү -

Аан

Лянх -

Тэгээд манайхан тийм нэг бүдүүлэгдүүхэн Урианхайчууд чинь тэгээд эрдэм номын талаас нь нэг их анхаардаггүй ийм үндэстэн ястангууд л даа.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Уулаар голдуу амьдардаг.

Баасанхүү -

Урианхай үндэстэн үү?

Лянх -

Тийн. Тэгээд голдуу ан гөрөөгөөр амьдардаг ер нь тэр сургууль соёл тэр асуудлаар их бүдүүлэг харанхуй улсууд байгаа юм.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд Манхан сумийнхан орж ирж байсан манай зэргэлдээ сум. Тэгээд таримал мод гэдгийн манай тэнд мод ургадаггүй тэгээд цэцэрлэг байгуулаад тэнд мод тарьсан байсныг бид нар их сонирхож байсан. Ямар сайхан одоо хотод ороод ирчихсэн байшин барилга сүндрэлсэн ийм сайхан газар өсж байна гэдэг талаасаа өөрсдөө өндөр сэтгэгдэлтэй байсан. Анх удаа тэр шигуа гэдэг юумыг чинь анх үзсэн дээ. Амталж үзэж анх тавдугаар ангид хөдөөний хүүхдүүд одоо шигуа гэдэг ийм юм байдаг юм байна харж байсан. Би тав гурван төгрөгөө тэндээс л дуусгадаг байсан даа. Тиймэрхүү байдалтай сурч байсан. Тухайн үеийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө бүх зүйлүүд нь болуул цаанаасаа чиглэгдэж байсан боловч бага ангид голдуу тэгээл багш нар өөрийнхөө чинээгээр төлөвлөгөө гэх юм байхгүй хичээл явуулдаг байсан шиг санагдаж байх юм.

Баасанхүү -

Бор зүрхээхээ бараг тэ?

Лянх -

Тийн тиймэрхүү байдалтай. Тэгээд манай ангийн багш их гоё бичдэг их гоё зурдаг ийм багш байсан тэгээд би бага ангийнхаа багшийн бичиг дуурайж бичихийн төлөө л их чармайдаг байлаа гоё зурахын төлөө чармайдаг байлаа ер нь тэгсээр байгаад ер нь зурганд их сонирхолтой болсон. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд Багшийн дээдийн зураг хөдөлмөрийн ангид ороод зургийн багш болсон юм байгаа юм.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд одоо бага ангийн багшийн маань чадвар надад их нөлөөлсөн гэж үздэгийн. Тэгээд Манхан суманд орж ирсэн. Тэгээд байшин барилгатай хоёр давхар байшин үзэж байгаагүй хоёр давхар байшин тэгээд ерөөсөө тэр бас нэлээн хөгжилтэй сум байсан л даа.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд сумийн орчин нөхцөл ч гэсэн их сайхан. Бид нар дотуур байранд тусгай байшинд нэгдийн нэг том дотуур байр олоод биднийг суулгадаг байсан.

Баасанхүү -

За

Лянх -

Тэгээд ч хүүхдүүд ч олонтой багш нар, мэрэгжил мэрэгжилийн багш нар хичээл заана. Тэгээд төрөл бүрийн ингээд олон багш нартай долоон жилийн ёургуульд явахад чинь бас юм үзчихсэн. Тэгээд Манханы хүүхдүүд Мөнх хайрханы хүүхдүүд ингээд хичээллэлдэг байлаа. Дотуур байранд тогтмол суудаг. Тэгээд улирлын амралт болохоор гэрээ санадаг гэрээсээ хол явж байгаагүй арав гаран, арван хоёр гуравтай л хүүхэд шүү дээ. Тэгээд гэр их бодогдоно. Тэгээл гэрийн зүгрүү хараад л одоо би тэндээс ирсэн тэндээс машины тоос гарвал одоо хараал манайхаас нутгаас хүн ирж байна уу гээл нутгаас машин ирж байна уу гээл хүрээд ирэхээр нь машин дээр нь шаваараал. Тэгээл ерөөсөө манай нутгийн жолооч байхын бол аав ээж ирж байгаа юу шиг санагддаг. Тэгээд хүүхэд нас минь тэгээд хэцүү байсан даа тэгээд. Гэхдээ дотуур байранд хоол унд сайтай байранд байсан учраас алзахгүй олон хүүхдүүдтэй нийлээд. Тэгээд гэр их санагддаг байсан. Тэгээд улиралын амралтаар нэгдлээс ирээд бид нарыг аваад явчдаг тэгээд авчирч өгдөг тиймэрхүү байдлаар жилд нэг хоёр гурав харьчихдаг. Тэгээд Манханы долоон жилийн сургуулийг төгсчөөд Ховд аймгийн төв орж ирсэн одоо тэр ховд аймаг гэдэг чинь асар их өргөн том хот. Тэгээд тухайн үедээ надад асар их олон хүнтэй байсан санагддаг юм.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Машин тэрэгний хөл хөдөлгөөнтэй их л хөгжил өндөр түвшинд орсон санагдаж байгаа юм. Тэгээд хөдөөний малчин бид нар мэтийн улсуудад. Тэгээд манайх нэгдүгээр арван жилийн сургуульд гурван давхар.

Баасанхүү -

Тэгээл давхар нь улам өндөр болоод байсан байна хэ хэ.

Лянх -

Тийн одоо нэмэгдээд л яваад байсан. Техник геологийн багш Жаргал гэдэг багштай ангид хувиарлагдаж аравдугаар ангид Ховдод гурван жил суугаад.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Аравдугаар анги төгсөөд, тэгээд тухайн үед төгсөж байхад конкурс яг хөдөө орон нутагт анх удаа авч байсан. Надыг 69 онд төгсөж байхад.

Баасанхүү -

Өө за бас

Лянх -

Тийн конкурс чинь хотод орж ирж өгдөг байсан нөгөө хүүхүүд чинь хотод ирээд конкурсанд уначихсан хүүхдүүд чинь хийх ажил байхгүй дахиад хотдоо үлдээд хог дээр гарч байна гэнэ, луйварчин болж байна гэж манайхан л яриад байдаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд шалгалдтандаа онц өгөөд тэгээд орон нутагт тэр конкурс гэдэг юм зохион байгуулагдаж.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Орон нутагт конкурсанд ороод тэгээд Багшийн дээдийн дөрвөн хувиар байсан минмй мэрэгжил дээр өө хоёр хувиар байсан дөрвөн хүүхэд өрсөлдөөд тэгээд яахав тэр хоёр хүүхэд манай нөгөө пралель ангийн хүүхэд бид хоёрт хоёр хуваарий нь аваад тэгээд хотруу сургуульд явж байсан. Хот руу сургуульд явах тэр жил биднийг ачааны автомашинаар биднийг гаргаж өгч байсан. Манай ангийн нэг хоёр хүүхэд бид гурав айл ачсан машин дээр долоо найм хоног яваад тэгээд хот орж ирсэн.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд хот орж ирж байхад бидний нүүр түлэгдээд нүүрний арьс хуураад хуураад наранд явсаар байгаад нүүрээ арчилж чаддаггүй салхи сөрөөд байгаль харж явсаар байтал чинь нүүр түлэгдээд арьс нь ховхроод ховхроод унаж байсан. Тэр ер санаанаас гардаггүй юм. Хотод орж ирээд энэ Энх тайвны гүүрний доор нь ирээд тэгээд гурвуулаа Энх тайвны гүүрнээс салаад засгийн газрын урд талд ирж Сүхбаатрын хөшөөг эргэж тойрч үзэж сонирхож хот гэж сайхан газар юм байна гэдгийг мэдэрч байлаа. Тэгээд Багшийн дээдэд оюутны байранд ороод дөрвөн жил байранд байсан. Тиймэрхүү л одоо 16,12 хүнд хэцүү үеүүд ч бас байсан.

Баасанхүү -

Тэгээд одоо арван жилийн сургуульд сурдаг байхад хүүхдүүдийг сургуулиас гадна өөр ямар нэгэн хүмүүжүүлэх хөгжүүдэх тийм үйл ажиллагаа байдаг байсан уу?

Лянх -

Аан байсан байсан сурагчдын зөвлөл гээд биднийг хүүхдийг хүүхдээр нь удирдуулна гээд зохион байгуулалт хийхээд тухайн үед их сайхан зохион байгуулдаг байсан. Хүмүүжилд ч их анхаардаг байсан хүүхдийн сурлаганд ч их анхаардаг байсан.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэр пионерийн байгууллага гээд пионерийн байгууллагаас сургалт хамруулаад ажил зохион байгуулна. Тэгээл хүүхдүүд зав чөлөө гарвал мөсөн гулгуурын талбай тэгээл теннис дуртай л бол спортоор хичээллэх бололцоо тухайн үед байсан. Хөдөө бага ангид байж байхад хөдөөгийн нөхцөлд тийм юм бол ховорхон. За пионерийн ажил гэж явдаг л байсан байх. Тиймэрхүү л чигтэй байсан байх даа.

Баасанхүү -

Сургуульд заадаг гол хичээлүүд нь ямар хичээл байв? Та өөрөө ямар хичээлд дуртай байв?

Лянх -

Би бага ангид байхад тоо бодлого гэж орж байсан, унших гэж орж байсан, тухайн үед одоо биеийн тамир гэдэг хичээл ордог байлаа, үг хөгжил гэдэг хичээл ордог байлаа. Үндсэндээ нэг дөрөв тавхан хичээл. За гол нь математик, монгол хэл, унших, дуу хөгжим, аан тэгээд үг хөгжил гэж тусгай нэг хичээл ордог байлаа. Тэгээд энэ хичээлүүд бол манай ангийн багш болуул их залуухан их сайхан ааштай их мэдлэгтэй их чадвартай тийм хүн байсан. Тэгээд багш шигээ болох юмсан гэж их мөрөөддөг. Нэг хэсэг хүүхдүүд багшийгаа л их дуурайдаг байсан даа. Тэгээд миний хүүхдүүд бол хичээлдээ их сайн сурдаг байсан тэгшхэн.

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэгээд дөрөвдүгээр ангиа онц төгссөн долдугаар ангиа онц төгссөн арав дугаар ангий сайн дүнтэй төгсөж байсан. Тэгээд тухайн үедээ болуул зураг зурах зургийн хичээлд их сонирхолтой. Тэгээд багшаар зураг заалгадаг. Одоо морины хөлийг яаж зурдгийн тэмээний хөл яаж зурах вэ? Гээд ер нь хөл дээр их муу л даа. Хөлий нь гаргах талаас нь заалгаж багшаараа, тэгээд зургийн хичээлдээ сонирхолтой байсан. Тэгээд монгол хэлний хичээлд ч сайн. Тэгээд аравдугаар анги төгсөж байхад манай ангийхан монгол хэлний улсын олимпиадад улсад ангиараа оролцож хоёрдугаар байранд орж байсан. Тэгээд тухайн үед болуул бичгийн чадвар зөв бичих чадвар монгол хэлний талаар болуул ангиа их өндөр бэлтгэлтэй аравдугаар ангиа төгсөж байсан.

Баасанхүү -

Аанхан. Тэгээд олимпиад гэхээрээ аймагтаа л болчих уу?

Лянх -

Тийн аймагтаа улсын багшийн дээд сургуулиас тухайн үед Надмид гэдэг монгол хэлний багш очиж бид нараас шалгалт авч байсан. Тэгээд хичээл бол ер нь хичээл бүр л сайхан санагддаг байсан даа тухайн үед бол.

Баасанхүү -

Таныг бага байхад ер нь кино үзэх юм уу жүжиг үзүүлэх тийм үзвэрийн зүйл хэр байсан бэ?

Лянх -

Аан их ховор. Надыг бага байхад хаяа нэг нүүдлийн кино очдог байсан. Сургуульд ороогүй за сургуульд орсны дараа ч гэсэн суманд кино байхаа байчихаад хожуу 63, 64 оны үед нэг кино механикчтай болсон.

Баасанхүү -

За

Лянх -

Тэгээд кино үздэг байсан. Одоо “сэрэлт” мэрэлт “ардын элч” гэдэг киног анх удаа бага ангид байхад үзэж байлаа. Тэгээд киноныхоо Хяргуул баатар шиг болох юм сан гэж анх удаа кино үзчихээд кино гэдэг чинь иймэрхүү юм байдаг юм байна гээд кинонд их хорхойтой болцон. Тэгээд бүгдээрээ орой болгон л кино клубт гардаг. Зуны улиралд хөдөөгөөр нүүдлийн кино очно. Тэгээл одоо ирсэн кино алагасалгүй үзнэ дээ. Киноноос өөр их онцгой сонин юм байдаггүй байсан.

Баасанхүү -

Тэр нүүдлийн кино гэдэг нь ямар учиртай юм бэ?

Лянх -

Тэр киноныхан чинь одоо тэмээн дээр аппарат маппарат шахаж ачаад бригадаар нүүдлээд явчдаг байхгүй юу.

Баасанхүү -

Аан

Лянх -

Тэгээд одоо бригадад саальчдын тэр олон хүмүүс айлд сууцгаагаад нөгөө киногоо гаргадаг. Тэгээд нүүгээл явдаг. Нэг бригадаар гурав дөрөв хоноод айл айлын хажууд очоод зуслангийн газарт нь хоёр гурван кино гаргачихаад нүүдлээл яваад өгдөг байсан. Тэгээд өвөлдөө бол сумын төвдөө киногоо үздэг. Киногоо аймгаас захиж авдаг. Тухайн үед киноноос өөр боловсрол соёлын холбогдолтой юм бараг байгаагүй дээ.

Баасанхүү -

Жүжиг гэдэг бол хамгийн түрүүнд очих уу?

Лянх -

Үгүй ээ. Тэр болуул байдаггүй очдог ч үгүй. Манай сум ч одоо аймгаасаа зуун тавь гаруй километр. Тэгээд машины зам гэдэг бол их өндөр уулан дээгүүр явдаг хавцлаар явдаг зам бартаатай. Хэр баргийн түргэн тусламж манайхаар очдоггүй байсан. Ер нь одоо ч гэсэн алс бөглүү, зам харгуй хөгжөөгүй их олон уул нурууны завсар оршдог байхгүй юу. Тэгээд тээврийн харагсэл очиход л их төвөгтэй дөө. Яваандаа энэ зам харгуй сайжирна биз. Тэгээд иймэрхүү байдалтай сургууль соёлоо төгссөн юм байгаа юм. Тэгээд анх Багшийн дээдэд орж ирээд тэгээд зургийн ангид орно гэж бодож байсан чинь тухайн жилдээ зургийн анги нь нээгдээгүй. Үйлдвэр сурганы анги гэж ороод.

Баасанхүү -

Үйлдвэр юу гэнээ?

Лянх -

үйлдвэр сурганы анги гэсэн.

Баасанхүү -

Аан за

Лянх -

Тэгээд ингээд хичээл эхлээд нэг сар болж байсан дахиад анги нээхээр болоод тэгээд би өөрөө хөөцөлдөж байгаад зургийн ангид орж байсан.

Баасанхүү -

Аан за яаж хөөцөлдөж байв?

Лянх -

Аан тухайн үедээ зураг гайгүй зурдаг байсан. Тэгээд сонирхлын дагуу энэ ангид ормоор байнаа гээд декан дээрээ ороод тэгээд хнувиарилуулж авч байсан. Тэгээд ангидаа бол зураг талаасаа бас нэг жаахан гайгүй зурдаг. Тэгээд их сайн төгссөн дөө. Дипломоо хамгаалаад ингээд. Тэгээд Ховдод очсон чинь манай суманд болуул найман жилийн сургууль байгуулагдаагүй бага сургуультай хэвээр байгаад байгаа байхгүй юу.

Баасанхүү -

За

Лянх -

Тэгээд надыг Мянгат суманд хуваарилаад. Тэгээд Мянгат суманд хоёр жил ажилласан зургийн багшаар.

Баасанхүү -

Таны төрөлх сум чинь ямар сум билээ?

Лянх -

Мөнх хайрхан

Баасанхүү -

Аан за

Лянх -

Тэгээд Мянгат суманд хоёр жил ажиллаад тэгээд дараа нь Манхан суманд нэг жил ажиллаад, тэгээл гурван жил ажиллаж байсан чинь манай суманд найман жилийн сургууль байгуулагдана гээд, тэгээд найман жилийн ёургууль байгуулагддаг тэр жил тэгээд хичээлийн эрхлэгч, нутгийн боловсон хүчин гэдгээрээ бол хичээлийн эрхлэгчээр томилогдож ажиллаж байлаа. Тэгээд миний бага ангийн багш байсан бага ангийн хүн маань эрхлэгч байсан. Тэр хүнийхээ багшийн ажлыг очиж хүлээж авч байлаа.

Баасанхүү -

Тэр багш тэтэгвэрт гарах болж байсан уу?

Лянх -

Тийн тэтэгвэрт гарч байсан. Тэгээд нэг жил ажиллаад билүү дээ манай багш тэгээд тэтэгвэрт гарч байсан. Тэгээл Мөнх хайрхандаа сургууль үүсгэлтийн байгууллага тухайн үед чинь бага сургуулийн нэг бааз дээр нь найман жилийн сургууль байгуулчихсан, тэгээд хүүхдийн тоо нь гүйцдэггүй. Тэгээд хөдөөний малчид чинь хүүхдээ сургууль завсардуулна гэдгийг болуул жинхэн үзүүлж өгдөг байлаа ш дээ тэр үед чинь. Хүүхдүүд нь дурнүй тэгээл одоо сумуудаар юу айлуудаар яваад л нөгөө элсэлтийн төлөвлөгөө биелүүлнэ гээд л багш нараа хувиарилаад л.

Баасанхүү -

Юуны төлөвлөгөө?

Лянх -

Элсэлтийн төлөвлөгөө гээд.

Баасанхүү -

Аан бас.

Лянх -

Тийн анги дүүргэлт гэдэг асуудлыг одоо ....

Баасанхүү -

Тэр нөгөө элсэлтийн төлөвлөгөө гэсэн ш дээ.

Лянх -

Тийн.

Баасанхүү -

Тэрийгээ бас нэг дэлгэрэнгүй яривал бас сонин байна.

Лянх -

Тийн тэр багш нарт одоо намар хичээл эхлэхийн өмнө бригад хувиарилаад явуулчихдаг байхгүй юу.

Баасанхүү -

За.

Лянх -

За тэр бригадаас одоо тийм тийм хүүхдийг сургуульд хамруул нэрсийг нь гаргаад нэрсий нь өгөөд явуулчихна. Тэгээд эцэг эхчүүд нь зарим нь дуртай зарим нь дургүй. Зарим үедээ болуул хүүхдээ явуулахгүй барихгүй гээд ингээд аваад үлддэг. Ийм жаахан бүдүүлэг тэгээл ноёлсоор байсан л даа. Тэгээд одоо тухайн багт ажилсан багш нар ирж томилолтоор ажилласан мэдээгээ хийж намрын цуглаан дээр тэгээд хүүхдүүд нэг их ирээгүй байгаа тохиолдолд нөгөө багш дахиад хугацаа томилолтоо сунгуулаад дахиад хөдөөгүүр явж хүүхдүүдээ цуглуулдаг байсан. Тэгээд одоо элсэлтийн төлөвлөгөө биелүүлээгүй байхын бол тухайн үед бас анги дүүрэн хүүхэд байх ёстой гэдэг байсиймдаа тухайн үед бас.

Баасанхүү -

Хүмүүс одоо жишээ нь юу хэлж хүүхдүүдээ сургуульд явуулахаас татгалзах вэ?

Лянх -

Өө бүл чадал байхгүй одоо хүмүүс ч байна зарим нь одоо ер нь хүүхдүүд нь сурах сонирхолгүй ч улсууд хүүхдүүд байна. Тэгээд хүүхдүүдийг бараг хүчээр шахуу ингээд аваад ирэхэд зарим дургүй хүүхдүүд нь болуул оргоод нөгөө байранд байж байснаа оргоод гэрлүүгээ явчдаг байхгүй юу. Оргоод явчдаг оргоод явахаар нь одоо байрны багш л тухайн үед захирал махирал юу байдгийн одоо хойноос нь хөөцөлдөж авчирдаг. Ийм хүнд хэцүү нөхцөлд бид нар одоо ажиллаж байсан юм. Тэгээд зарим хүүхдүүд бол оргож яваад амь насаа алдаж байсан талаар асуудлууд байгаа.

Баасанхүү -

Өө бас.

Лянх -

Нэгдүгээр ангийн нэг хүүхэд оргоод гэрийнхээ наана очиж яваад хээр осгож үхсэн тал бас байгаа манай суманд. Хоёр гурван ч тохиолдол байна. Зарим хүүхдүүдийг амьд олж авч байсан зарим нь болуул одоо тиймэрхүү байдлаар нас барж байсан талууд ч бий. Тэгээд ингээд тэрнээсээ болоод манай зарим эцэг эхчүүд хүүхдээ мүүхдүүдээ завсардуулж баридаг тэжр байдал нь овоо гайгүй болсон. Тэгээд сүүлийн үед хүүхдүүдийг сургасан нь дээр юу байна гэдэг асуудлыг нийт ард түмэн манай хөдөлмөрчид Мөнх хайрханчууд чинь ойлгоод л хүүхдүүдээ ер нь дуртай сургуульд оруулдаг боллоо доо.

Баасанхүү -

Тэр үе нь одоо танаас ихэлж байна уу?

Лянх -

Тэр үе нь одоо 70 аад 8, 9 оноос гайгүй болсон. Тэрнээс өмнө болуул их хүндрэлтэй байдаг байсан. Зарим нь оргоно зарим нь болуул хүүхдүүдээ өгөхгүй тэгээд хөдөө малчин болгоод ямар ч боловсролгүй ингээд сургуулиас авч үлддэг байсан талууд бий. Тэгээд манай нутагт чинь одоо бас тэгээд мод нүүрснээсээ авхуулаад хамгийн гол бэрхшээл нь одоо түлшний асуудал байлаа. Тэгээд хичээл тарчихаал багш нар болуул зуны амралтын хугацаанд модоо бэлтэгдэг. Увс аймаг Цагаан хайрханд ирж модоо бэлтгэнэ эсвэл Баян-Өлгийн Булган сум руу явж модоо бэлтгэдэг модоо татаж авдаг ийм байлаа. Тэгээд одоо сургууль соёлд засвар үйлчилгээ хийнэ хамгийн сүүлд явдаг байсан амараад. Манай нутагт чинь үндсэндээ нутгийн мэргэжилтэй боловсон хүчин их дутагдалтай.

Баасанхүү -

За

Лянх -

Тэгээд найман жил болчихсон хойно мэргэжлийн биш багш нар курсын багш нар иймэрхүү багш нар болуул манай суманд очиж ажилладаг. Тэгээд тогтвор суурьшил муутай нөгөө томилолтоор очиж байгаа багш чинь нэг жил юм уу сайндаа хоёр жил ажиллаад л буцаад явчихдаг. Дахиад л одоо боловсролын хэлтэс мэлтэстэй ярьж хөөрч өгөөд л 28,46 дутагдалтай багш нар хангуулж авдаг байсан. Тэгээд одоо сүүлийн одоо нэг арваад жил нэг юм мэргэжилтэй боловсон хүчин хангагдлаа л даа манай суманд. Нутгийн өөрийн гэсэн мэргэжилтэй боловсон хүчнээр багш нараар одоо хангагдлаа. Урьд өмнө болуул дандаа томилолтын багш нар ажилладаг байсан манай сургуульд.

Баасанхүү -

Суурин биш гэсэн үг үү тэ?

Лянх -

Тийн суурин биш явуулын багш нар гэсэн үг ш дээ. Эсвэл тэтэгвэрт гарсан багш нар очдог эсвэл курсын багш нар очдог. Тухайн үедээ Багшийн дээд сургууль байгуулагдаж байгаагүй манайд. Ховд аймаг чинь багш нар их хангалт муутай байлаа ш дээ. Тэр Багшийн дээд сургууль байгуулагдсанаас хойш тэгээд багшлах боловсон хүчнээр болуул хангагдаж байгаа юм.

Баасанхүү -

Ер нь таны бодлоор төрөөс боловсролыг яаж удирдаж байсан бэ?

Лянх -

Аан тухайн үедээ бүх зүйл дээрээс чиглүүлж өгдөг ерөөсөө боловсролын байгууллага үндсэндээ чиглэл удирдамжын дагуу яг номоороо л явдаг байлаа л даа тухайн үед. Өөрсдийн гэсэн программ байхгүй цаанаас нь програмаар нь явна. Программ биелэлтийг ирж шалгана. Яамны шалгалт гэж хоёр гурван жилд заавал хөдөө орон нутгуудаар очдог байлаа. Яамны шалгалт гэж бэлтгэж байлаа. Тэгээд надыг ажиллаж байх хугуцаанд яамны шалгалтан гурав дөрвөн удаа очиж. За сургуульд байхад яамны шалгалтын өмнө бэлтгэнэ гэдэг бол их том ажил байсан. Тэгээд тухайн үед боловсролын байгууллагыг удирдах асуудал их сайн явж байсан.

Баасанхүү -

Яамны шалгалтанд одоо жишээ нь юу шалгах вэ? Ажил шалгана өөр юу юу шалгах вэ?

Лянх -

Тийн ажлын ерөнхийдөө одоо тэр байгууллагын нэгдүгээрт нь сургуулийн гадна дотно нүүр царай өөрөөр хэлбэл боловсролын байгууллага, тэгээд анги кабинетийн тохижилтын асуудал нэгдүгээрт нь онцгой харна. Хоёрдугаарт нь сурагчдын мэдлэг шалгана яамны тусгай текст шалгалтын материал очоод бүх мэргэжлийн хичээлүүдээр шалгалт аваад, тэгээд аймгийн дундаж гэж гаргаад тухайн сургууль аймагтаа хэр зэрэг байранд орж байна гэдгийг шалгадаг байсан. Тэгээд яамны шалгалтанд хоёр удаа очиж яаж ингээд шалгагдаж билээ. Тэгээд тухайн үедээ манай яаманд Хангай гээд нэг Хангай сайд гээд байсан. Боловсролын байгууллагад шалгалтын асуудлыг маш сайн зохион байгуулдаг. Хангай багшаас л их айдаг байлаа бид нар. Шавь нар Хангай багшид жоохон гайгүй маш сайн бэлдэхгүй бол болохгүй гээд л шалгалтанд их сайн бэлдэж өндөр үнэлгээтэй орж байсан даа яамны шалгалтанд манай сургууль.

Баасанхүү -

За түрүүн та ажиллаж эхэлснээсээ эхэлж ярих гэж байхад чинь би элсэлтийн төлөвлөгөө яриулсан ш дээ. Одоо нөгөө ажилаа ярихгүй юу?

Лянх -

Нутагтаа ажиллахаар очиж байгаа тэр хэсгээ ярих юм уу?

Баасанхүү -

Тийн тэгээд та багшынхаа оронд ажилыг нь авсан ш дээ тэгээд л тэрнээсээ ярих уу?

Лянх -

Тийн тэгээд тэр жил анх сумандаа дээд мэргэжлийн багшаар очиж байна гэдэг асуудал бас нутагтаа нэр хүндийн ч асуудал байсан. Хүмүүс ч гэсэн надыг нутгийн боловсон хүчин нутгийн хүүхэд ирлээ гэж их сайхан хүлээж авсан. Тэгээд одоо зарим эцэг эхчүүд сургуульд хүүхдээ өгье ер нь одоо түрүүчийн эргээд ингээд багш хийгээд дээд мэргэжил эзэмшээд ингээд нутагтаа ирээд ажиллаж байна. Сайхан юм гэж үлгэр дуурайлал болж нөгөөх завсардаж байгаа хүүхэд завсардуулдаг байсан улсууд ч хүүхдээ сургуульд өгдөг болдог юм уу тэ?

Баасанхүү -

Аанхан

Лянх -

Тэр талаасаа болуул нутгийн боловсон гэдэг талаасаа их өндөр нэр төрийн асуудал байсан л даа тухайн үедээ. Тэгээд удирдах ажил хийж байсан анх удирдах ажлыг гуравхан жил багшлаад хийж байгаа ш дээ тэр чинь. Тэгээд туршлага их муутай хичээлийн эрхлэгч гэдэг чинь сургалтын асуудлыг хариуцна шүү дээ. Тэгээд одоо бүх сургалтын программ бүх мэргэжлийн багш нараар хангуулах асуудал тэгээд л бүх асуудал дээр онцгой анхаарч ажилласан даа одоо. Тэгээд тухайн үед болуул одоо түлшний асуудал их хүнд байсан. Тэгээд би долоон сард томилогдож очоод тэнд байсан нь ганц хүү комендант сургуулийн комендантаа аваад Цагаан хайрханы мод руу орж байсан.

Баасанхүү -

Хол уу?

Лянх -

Хол увсын нутаг шүү дээ

Баасанхүү -

Өө

Лянх -

Тэгээд одоо Цагаан хайрханы модонд очиж одоо бараг сар тэндээ түлш бэлтгээд тэрүүгээр ховдын тээврийн баазаас машинаа авч тэрүүгээр нь татаж авдаг байсан. Тийм ажлыг одоо бүтэн сарын турш хичээл эхэлтэл одоо сургуулийн түлшний асуудлыг тэр жилдээ хийж байсан.

Баасанхүү -

Өөрөө?

Лянх -

Тийн тэгээд ер нь жилийн жилд л түлшний асуудал их хүндэрдэг тэгээд түлшнийхээ асуудлыг шийдсэний дараа амардаг байсан. Тэгээд өөр надад нэг их сургуульд бэрхшээл мэрхшээл гээд байгаа юм байхгүй. Багшлах боловсон хүчин жоохон дутагдалтай тухайн үед байсан. Тэгээд зарим нэг хүүхдүүд их оргодог байсан сургуулийс зайлсхийдэг байснаас өөр нэг их бэрхшээл гэж юм байхгүй л дээ.

Баасанхүү -

Та хэдэн онд нутагтаа ирсэн билээ?

Лянх -

Би нутагтаа 1975, 1976 оны хичээлийн жил очиж байсан. Тэгээд ер нь сургуулийн багш ажилчид зуу гаруй хүний ажилд тусална гэдэг бол тусгай тусгай бригад шиплээд авчихсан. Тэгээд шипдээ аваачиж хашаа барьж өгнө сургууль. Бүхэл бүтэн одоо хаваржаан дээр нь саравчтай хашаа пүнзтэй хашаа иж бүрэн хашааг болуул жилд л одоо нэг хашаа барьж өгдөг үүрэгтэй.

Баасанхүү -

Сургуулийн багш нарын юу?

Лянх -

Тийн сургуулийн багш нарт. Тэгээд хаваржаа засуулна өвөлжөө засуулна. Хаваржааны нөгөө цас хунгарласан цасыг нь гаргаж өгнө. Тэгээд бид нар бол мал аж ахуй үхэр тэрэгний хувь хөдөлмөрчдөд их тусалдаг байлаа тухайн үед.

Баасанхүү -

Таныг сумынхаа сургуульд сурч байхад одоо нэг дөрвөн гэртэй тэгээд бодуул одоо дөрвөн багштай ч юм уу тиймэрхүү байсан байна ш дээ танай сургууль? Тэгээд таныг эргээд ирэхэд яаж өөрчлөгдөж яаж хөгжсөн байв? Сургууль чинь, бас сум чинь

Лянх -

Тийн би дөрөвдүгээр ангиа төгсөөд наашаа явахад Индэрт гэдэг газар байж байсан. Тэгээд төгсдөг жилд маань дөрвөн өөр анги дөрвөн өөр жижигхэн байшин барьж бид нар байшинд орж хичээллэдэг байлаа.

Баасанхүү -

Оо бас

Лянх -

Тийн тэгээд гуравдугаар анги хүртэл гэрт хичээллэсэн. Тэгээд дөрөвдүгээр ангиас эхлээд л сүүлийн нэг жилдээ болуул байшинд орж хичээллээд тэгээд дөрөвдүгээр ангиа төгссөн байгаа юм. Тэгээд манай сумын одоо тэр байж байгаа нутаг чинь цэвдэг газрын цэвдэг хөрсөн дээр байгуулагдсан учраас доороос нь ус гарч ирээд нөгөө байшин барилгууд чинь нураад ингээд унахгүй юу.

Баасанхүү -

Өө

Лянх -

Тэхээр зэрэг чинь л сумын төвийг өөрчлөх асуудал гараад, тэгээд өөр тийшээ тэр Цэнхэрийн гол гэдэг газар руу нүүдэлсэн байгаа юм. Шинээр сумын төвөө өөрчлөөд хуучин сумын төвөө орхисон байгаа юм. Тэгээд надыг дээд мэргэжил эзэмшээд очиход тэр бага сургуулийн нэг барилга 75 хүүхдийн хичээлийн байртай бага сургуулийн хичээлийн танхим ашиглалтанд өгсөн байсан. Тийн 1975 онд миний урьд жил шинэ байранд орсон гэж байсан. Тэгээд чинь одоо юу руу орох билээ?

Баасанхүү -

Одоо нөгөө 75 хүүхдийн багтаамжтай аан тэгээд сумаа нүүлгэсэн

Лянх -

Аан тэгээд сум нүүлгээд одоо суурьшсан байсан л даа. Тэгээд нөгөө 75 хүүхдийн дотуур байртай. Аан тэгээд 150 хүүхдийн бага сургуулийн байр гээд хичээлийн шинэ байранд орсон байсан. Тэгээд тэр жилдээ тэгээд ажиллаад дараа жилээс сургуулийн захирал өөрчлогдөөд тэгээд сургуулийн захирлаар надыг томилсон байхгүй юу. Тэгээд захирлын ажил гэдэг чинь одоо хөдөө нутгийн ерөөсөө нэлээн хүндрэлтэй ийм нөхцөлд одоо захирлын ажил хүлээж авч байсан. Тэгээд захирлын ажил арван тав зургаан жил хийсэн:

Баасанхүү -

Арван тав зургаан жил ээ?

Лянх -

Тийн тэгээд намын үүрийн даргаар бас орсон. Гурван жил намын үүрийн дарга хийж явлаа. Тиймэрхүү л байна даа миний амьдрал, тэгээд боловсролын байгуулагаас одоо удирдах албанд олон жил зүтгэсэн гээд боловсролын тэргүүний ажилтан гэсэн цол тэмдгээр шагнасан. Анхны дээд мэргэжлийн нутгийн боловсон хүчин гэдгээрээ болуул үнэлэгдээд энэ жил манай сургуулийн жаран жилийн ой боллоо. Тэрэнд урилгаар очиж оролцоод ирлээ.

Баасанхүү -

Тэр жижигхэн сумын сургуулийг одоо бас нэлээн өргөжтөл нь өдий болтол авч явсан тэр үеээ ярихгүй юу?

Лянх -

Тэгээд найман жилийн сургууль нэг хэсэгтээ байснаа бодуул 1983 оноос арван жилийн сургууль болж өргөжсөн.

Баасанхүү -

1983 оноос тэ?

Лянх -

Аан тийн тэгээд одоо тэр манай хүүхэд аравдугаар анги төгсөөд Манхан сум руу сум дундын сургуль гэдгээрээ очиж аравдугаар ангийн боловсрол эзэмшээд тэгээд цаашаа явдаг байсан. Тэгээд орон нутагтаа аравдугаар анги төгсөгдөг болоод, тэгээд л үндсэндээ бага сургуулиас нь эхлээл арван жилийн сургууль болтол нь нутагтаа ажилласан хүн л дээ.

Баасанхүү -

Хэзээнээс найман жилийн сургууль болсон билээ?

Лянх -

1976, 1977 оны хичээлийн жилээс найман жилтэй болсон.

Баасанхүү -

Тэгэхэд одоо хэр өөрчлөлтүүд хийгдэв? Боловсон хүчин ч гэсэн хэрэгтэй болно гэх мэт.

Лянх -

Тэгээд тухайн үед одоо дандаа тийм томилолтын багш нар голдуу ажиллаж байсан манайд. Тэгээд томилолтын багш нар чинь хоёр юм уу нэг жил болоод нутаг орноосоо гачигдлаар ч юм уу тэгэд л өөр байдлаар шилжээд явчдаг, дараа жил бас нэг багш ирдэг. Тийм учраас сургалтанд бас их одоо муугаар нөлөөлж байсан л даа тухайн болуул. Тэгээд өөрийн боловсон хүчин нутгийн боловсон хүчин багш нар одоо сүүлийн үед бий болоод, тэгээд одоо манай сургууль бол их хөгжсөн сайхан сургууль болсон байна лээ. Ер нь бол очиж чадаагүй арга хэмжээнд нь оролцоод ирсэн, аймагтаа тэргүүний сургууль болсон байна лээ.

Баасанхүү -

Одоо, жишээ нь хэдэн хүүхдийн багтаамжтай сургууль байв? Тэр үед бас хүүхдийн багтаамж хэр байв? Бас сурах орчин материаллаг бааз ямар байв?

Лянх -

Одоо хичээлийн байрны өргөтгөл хийсэн л дээ надыг байж байх үед болуул. Хичээлийн байрны өргөтгөл хийгээд одоо 420 хүүхдийн багтаамжтай сургууль болсон байгаа юм. Одоо үндсэндээ 500 гаран хүүхэд сурч байна л аа, манай сургуульд.

Баасанхүү -

Аа өмнө нь бас тэрнээс жоохон цөөхөн байсан уу?

Лянх -

тийн, цөөхөн байсан, одоо 300 гараад л нэг 340, 360-ын хооронд л голдуу багтаамжтай байсан, хүүхдүүд. Одоо энэ хүн ам ч өсч, тэгээд хүүхдүүдээ сургууль соёлоор ч дамжуулах нь элбэг болж. Тэгээд тухайн үед бол бас хүүхдүүдээ өгдөггүй, завсардуулдаг ийм асуудал бол байсан. Тэр ч одоо арилж л дээ одоо.

Баасанхүү -

Мхм

Лянх -

сайхан болж, өөр юу ярих билээ одоо?

Баасанхүү -

Одоо багш гэхээр зөвхөн хичээлээ заадаггүй байсан байна шд, жишээ нь түлээгээ бэлдэнэ гэх мэтчилэн. Өөр бас ямар олон нийтийн ч бай, сургуулийн шаардлагатай ямар ажлууд хийдэг байв? Тэд нарт цалин хөлс авдаг байв уу? Зүгээр тэгээд шаардлагатай учраас хийдэг байв уу?

Лянх -

ер нь сум орны ажилд л одоо багш нар хамгийн түрүүнд оролцдог, тэгээд сумаас зохион байгуулагдаж байгаа ажилд л багш нарын одоо, сургууль багш нарын үүрэг бол өндөр байдаг л даа. Хөдөөгийн орон нутагт.

Баасанхүү -

мхм

Лянх -

тэгээл нэг л одоо концерт тавина л гэнэ. Сумаас одоо нэг зохион байгуулалттай юманд одоо багш нар чинь тэр концертонд оролцохгүй бол өшөө хэн ч оролцохгүй шд. Тэгээд сум орны нийтийг хамарсан цаг үеийн ажилд одоо багш нар их оролцдог, сургууль ч оролцдог. Үгүй хаяж одоо суботник хийхээс өгсүүлээд ерөөсөө сургууль багш нар л уриалж л одоо ажилладаг байлаа тухайн үедээ. Тэгээд сум орны ажилд, тэгээл одоо бусад ард түмний дунд суртал ухуулга явуулах, соёлын үрийг таригч багш нар гээд бид нарыг чинь одоо шууд томилолтоор хөдөө орон нутаг руу явуулчихдаг, бригадуудад явуулчихдаг. Тэгээд тэнд чинь очиж одоо суртал ухуулга зохион байгуулна, заримдаа болох дээр чинь зэрэг нам эвлэл, үйлдвэрчиний эвлэл гээд дугуйлангууд хичээллэдэг. Тэнд багш нар голдуу багшилдаг. Тэгээд малчидад л суртал ухуулга явуулах, хичээл заах, за тэгээл соёл хүмүүжлийн бүх арга хэмжээнд бол багш нараа оролцуулах, тэрэн дээрээс үндэслээд тэр тухайн байгууллагуудыг жилд бол байр эзлүүлдэг байхгүй юу сумианд.

Баасанхүү -

За

Лянх -

тэгээд тэнд одоо сайн оролцсон байгууллагуудыг бас шагнадаг, урамшуулдаг ийм байлаа, тухайн үедээ бол. Тэгээд сургууль бол тэргүүлнэ дээ, сумандаа бол. Тэгээд сургуулийн захирлын бас нэг онцгой гол үүрэг бол хүүхдийг одоо завсардуулахгүй сургах тал дээр онцгой анхаарах ёстой.

Баасанхүү -

за

Лянх -

за тэгээд хүүхдүүдийг одоо хамран сургах асуудлыг бол онцгой анхаардаг. За байрны хүүхдүүдийг онцгой анхаарна. Ер нь захирал хүн бол ер нь одоо орчин үед ч гэсэн тэр, ер нь одоо бүх үйл ажиллагаан дээр нь захирал одоо урд нь явж л ажиллахгүй бол болохгүй. Ийм л ажил байгаа юм даа.

Баасанхүү -

Мхм, тэр соёлыг үрийг таригч багш гэдэг нь аягүй содон сонсогдлоо. Та тэр талаар жоохон ярьж өгөхгүй юу

Лянх -

тэгээд одоо манай сургууль, манай суманд анхны нэг жүжиг багш нар бэлтгэж тавьж байсын.

Баасанхүү -

за

Лянх -

тэгээд хөдөлмөрчид их сонирхож, тэгээд тэр жүжгээ бол ер нь 3, 4 жил дараалан бид нар жүжиг бэлтгэж багш нар бол соёлын төвдөө тоглож хөдөлмөрчдөөс их өндөр үнэлэлт авч байсын. Тэгээд зэргэлдээ сумууд дээр бас туршлага судална гээд, зэргэлдээ сумын сургуулиудтай нөхөрсөг уулзалт зохион байгуулдаг, нөгөө жүжгээ тэнд тавьдаг, сумуудаар явж сурталчилдаг байлаа бас.

Баасанхүү -

тэр хооронд багшийн ажил юу болохов?

Лянх -

аа тэр хүүхдийн амралтын хугацаанд л явна шдээ,

Баасанхүү -

Ааан

Лянх -

нэгдүгээр улирлын амралт байдаг юм уу, гуравдугаар улирлын амралт байдаг юмуу тухайн үеийн амралтаар ингэж зэргэлдээ сумын сургуулиудаар явж туршлага судалдаг, нөхөрсөг уулзалт зохион байгуулдаг, тэмцээн уралдаан зохион байгуулдаг байсан.

Баасанхүү -

аанхан

Лянх -

тэр болуул их үр дүнтэй ажил болж байсан даа, тухайн үедээ бол.

Баасанхүү -

үзвэр үйлчилгээ явуулсан гэсэн үг шдээ тээ,

Лянх -

тийн, тэр чинь одоо бас л нэг ийм жүжиг бэлтгээд тавилаа гэхээр чинь ер нь сургуулийн ажилд ч гэсэн үнэлгээ өгнө шдээ, аймгийн хэмжээнд боловсролын системд бол тийм тийм ажлууд зохион байгуулаад эхлэх дээр зэрэг бол чинь бас ажил үнэдэгдэнэ, төв хороонд. Сумын сургуулийнхаа нэр төрийг гаргаад ингээд явчиж байгаан.

Баасанхүү -

аанхан, энийг одоо жишээ нь та нар өөрсдөө санаачлаад тэгж хийж байсан уу? Эсвэл одоо дээрээс ийм одоо ард түмнийг гэгээрүүлэх, соёлжуулах ч юмуу ийм ажил хий гэсэн ийм шаардлага тавьж байсан уу?

Лянх -

тухайн үед одоо тийм ийм шаардлага тавина гэж байхгүй л дээ, зүгээр доо өөрсдөө санаачлаад л одоо багш нарын баярыг угтаад нэг ийм юм хийчихье, аа сум орны ажилд одоо энэ сургууль багш нараа сурталчилж хийе гэсэн зорилгын үүднээс л өөрсдөө тэгээд хийдэг.

Баасанхүү -

аанхан

Лянх -

тэгээд тэр жүжиг бэлтгэнэ гэдэг чинь одоо мэргэжлийн өндөр түвшинд мэргэжлийн биш улсууд мэргэжлийн биш учраас бас бэрхшээлүүдтэй таарвал гарна, гэхдээ багш нар бол ер нь бүх зүйлийг хийж чаддаг байх ёстой гэдэг үүднээс болуул ер нь төлөвлөсөн ажлууд их л гоё бүтдэг байсан. Юун түрүүнийг л давдаг байсан.

Баасанхүү -

тэр нөгөө одоо жишээ нь, та жишээ нь зөвхөн багшаа хийхгүй одоо тэр суртал ухуулга энэ тэр гээл мод бэлтгэх ч юмуу тийм ажил их хийж байсан байна шдээ, жишээ нь тэр суртал ухуулгыг яаж явуулдаг байв? Ямар хугацаанд ямар ямар шалгуураар,

Лянх -

тэр ухуулга одоо тухайн үедээ бол ингэдэг байхгүй юу бид нарт , бригад бол ингээд аймгаас төлөөлөгч очно бас. За тэгээд аймгийн төлөөлөгч осоод одоо заавар зөвлөгөө өгнө, зарим одоо сумуудад баг бригадуудаар ингээд төлөөлөгчтэй ингээд явахаар юу яадаг байхгүй юу, тухайн үеийнхээ цаг үеийн ажлыг ингээд сурталчилна. Зарим нэг зүйл дээр бол хурал цуглаан зохион байгуулна.

Баасанхүү -

аанхн

Лянх -

тэгээд намын үүрийн дарга хийж байхад бол их сонирхолтой юм тохиолдсон л доо 90 онд ардчилал гараад

Баасанхүү -

за

Лянх -

тэгээд ардчиллын үед дандаа л хувьсгалт намд байсан улсууд чинь нэг хэсэг нь манайхан чинь шинэ ардчилсан нам руу дайрч ороод, Мөнххайрханы ихэнх улсууд.

Баасанхүү -

за

Лянх -

тэгээд хувьсгалт намын ухуулга тухайн үедээ асар их өндөржиж, цаанаас нь болуул намын гишүүдийг нам үүрийн дарга хийж байгаа үед тэр их хүндрэлтэй бэрхшээлтэй байсан санагдаж байдгийн.

Баасанхүү -

аа за та тэр үед намын үүрийн дарга хийж байсан юмуу тээ?

Лянх -

тийн,

Баасанхүү -

намын үүрийн дарга гэхээрээ одоо ямар үүрэгтэй, ямар үйл ажиллагаа ..?

Лянх -

сум орны ажлыг үндсэндээ намын байгууллагын зөвшөөрөлтэй л явуулж байсан байхгүй юу, урьд нь. Тэгээд одоо энэ 90 ардчилал гараад нөгөө хуучин бүх зүйл задраад л өмч хөрөнгөтэй болоод л зарим улсууд чинь. Зарим нэг хүмүүс чинь одоо тэгээд хэлмэгдэлд орж байсан ч улсууд байдаг, тэр үед чинь. Тэгээд ардчилал гарч ирсний хойно бол хувьсгалт намын эсрэг ухуулга сурталчилгаа их явагдаж зарим хүмүүс одоо хувьсгалт намаасаа гадна арпчилсан намд элсэж ороод. Тэгээд хөдөлмөрчдийн дунд одоо хувьсгалт намаас ухуулга сурталчилгаа муу зохион байгуулж байна та нар гэж ингэж дээрээс нь шахдаг байлаа.

Баасанхүү -

аа бас

Лянх -

тэгээд нэг удаа багийн өдөрлөг хийгээд зогсож байсан чинь Элбэгдорж одоо манай нутагт очсон. Тэгээд бид хоёр багийн нэг өдөрлөг дээр тааралдаж би тэнд нэг яриа мариа хийгээд байж байсан чинь Элбэгдорж ирчихээд манай тэр хуралд оролцож хөдөлмөрчидтэй уулзаад явж байсын.

Баасанхүү -

ардчилсан намынх, та болохоор хувьсгалт намын ухуулга хийгээд байгаа юу тээ,

Лянх -

тийн, би хувьсгалт намын ухуулга хийгээд тэгээд явж байгаа байхгүй юу. Тэгээд хөдөөний зарим хөгшин настай улсууд хүртэл ардчилсан намд элсээд орж байсан, тухайн үед.

Баасанхүү -

танай нутагт, юу хотод болуул яахав хүмүүс ингээд л талбай дээр жагсаж бариад л ингээд ардчилсан хувьсгал ингэж эхэлсэн гээд байгаа шдээ, хөдөөд орон нутагт, танай нутагт ямар байсан бэ? Ардчиллын уур амьсгал яаж мэдрэгдэж байсан бэ?

Лянх -

ардчиллын уур амьсгал нэг урьд өмнө нь ч нэг их мэдэгдэж барьж байсан юм байхгүй тэгээд энэ ардчиллыг чинь сайн хүлээж авсан доо. Манай зарим улсууд, одоо гэр бүлийн хоёр хүн дотор ардчилалаар хоёр хуваагдчихдаг байлаа. Их л улстөржиж байсан шүү хөдөө бол.

Баасанхүү -

аанхан, тэгээд тэр хоёр тэрнээсээ болоод хэрэлдэж маргалдах тийм юм байх уу яахуу?

Лянх -

хүргэн, аав, одоо аав нь намын үүрийн орлогч даргыг олон жил хийсэн хүн байгаа байхгүй юу, Тарвага гээд нэг хүн байдаг байсын. Тэгээд хүүхдүүд нь болохоор зэрэг дандаа ардчилал руу давхиад орчихсон. Нөгөө хөгшин ганцаараа байгаа байхгүй юу,хувьсгалт намд, тэгээд хүргэн ч бас ардчилал руу орчихсон. Тэгээд нөгөөх хувьсгалт намын одоо насаараа ажил хийж тэр олон хүүхэдтэй хүн л дээ тэгээд хүүхдээ өсгөсөн. Тэгээд тэр хүүхдүүд нь бүгд ардчилалд орчихлээр зэрэг хөгшин хүн чинь ганцаардаж байгаа байхгүй юу, гэр бүл дотроо. Тийм нэг гэр бүлийн улсууд, аав хүүхдүүд хүртэл хоорондоо тэгээд үзэл бодол нь зөрөлдөөд эхэлдэг байсан. Зөндөө л байдгийн. Ер нь ардчилал манайханд их хөгжсөн шдээ, манай Мөнххайрханд.

Баасанхүү -

аанхн, тэр ардчиллын дараа хүүхдүүд аягүй их хичээл хаясан, завсардсан, сургуулиа хаясан гээд байсан шд, танай сургуулийн хувьд ямар байсан бэ?

Лянх -

завсардаж байсан тухайн үедээ болуул. Зөндөө завсардаж байсан шүү.

Баасанхүү -

тэр нь юунаас болж байсан юм бол?

Лянх -

тэгээл нэг хэсэг нь одоо манай Мөнххайрхан чинь бас нэг сайхан бүдүүлэгдүүхэн улсууд л даа.

Баасанхүү -

аанхан,

Лянх -

нөгөө малаа хувьчлаад авчихаар чинь хувийн мал овоо ахиухан болоод өсөөд ирэхлээр чинь зэрэг малаа маллуулдаг хүн байдаггүй. Тэгээд хүүхдүүдээ тэр мал руугаа аваад аваад гараад. Нэг хэсэгтээ завсарпаж байсын яг энэ ардчиллын дараа, 91 оноос хойш 4, 5 жилийн турш бол хүүхдүүдээ малчин болгоноо гээд нэг хэсэг их сургуулиас аваад явдаг байсан. Хэсэгтээ л бас хүүхдүүдээ завсардуулаад авсан шүү.

Баасанхүү -

тэгээд хүүхдүүдийг сургуульд нь хамруулах ер нь ямар нэг үйл ажиллагаа явуулсан уу?

Лянх -

тухайн үед чинь одоо тэгээд шаардаж л байгаа юм чинь. Шаардаад шаардаад нөгөө хүүхдүүдээ аваад аваад гараад явчихна. Тэгээд одоо жишээ нь өөрийнхөө хүүхдүүдийг явуулах, сургуульд сурахын асуудал бол тухайн хүний юуны, зүгээр шаарддаг байсан бол ардчилал авчраад эрх чөлөөтэй болчихсон. Тэгээл хүүхдүүдээ завсардуулаад, нэг хэсэгтээ завсардуулж байсан шүү.

Баасанхүү -

одоо социолизмоос өмнөх үеийн хүүхдүүд, тэгээд дараагийн ардчилсан, ардчилалаас хойшхи хүүхдүүдийн хооронд ялгаа байсан уу? Ямар ялгаа байсан бэ?

Лянх -

нэг их онцын ялгаа байхгүй л дээ. Мал аж ахуйтай холбогдоод л нэг хэсэг хүүхдүүд гараад явчихсан байгаа юм. Одоо тэгээд хүүхдүүдээ сургадаг болчихож дээ. Бүтцийн өөрчлөлт явагдаад. Тэгээд бид чинь нэг хэсэг багш нар чинь, тэр тухайн үед нэг хэдэн төгрөг өгдөг байсан байхгүй юу.

Баасанхүү -

за

Лянх -

3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг нь өгөөд тэгээд 3 жилийн туршид одоо багшлах ажил хийхгүйгээр цалинг нь өгөөд гаргаж байсын. Тэнд нь хамрагдаад. Бүтцийн өөрчлөлт гарахаар нь. Нэг 800 гаран мянган төгрөг аваад,

Баасанхүү -

ммхм, 3 жилийн цалин 800-хан мянган төгрөг гэж үү?

Лянх -

тийн. Тэгээд 800 мянган төгрөг аваад багшлах эрхгүй болоод тэгээд манай гэр бүлийн хүн тухайн бүедээ бас өвчтэй байсан. Тэгээд 800 мянган төгрөг чинь хот руу 2 удаа орж ирж эмчилгаа хийлгээд л тэгээл алга болчихож байсын. Тэгээд 3 жид багшлах эрх байхгүй.

Баасанхүү -

өөр юм бол хийж болох уу?

Лянх -

аа өөр газар хийж болно л доо. Гэхдээ улсын байгууллагад хийж болохгүй гэж байгаа юм.

Баасанхүү -

өө бас.

Лянх -

тэгсэн чинь манай нэг эмнэлэг, тухайн үедээ бас нэг менежментийн хувьчлал гээд явагдахгүй юу

Баасанхүү -

ммхм

Лянх -

тэгээд нэг төсөл бичээд, шалгаруулж байна гэхдээр зэрэг төсөл бичээд өгчихсөн байсан, аймаг орж хэлэлцэгдээд миний төсөл шалгараад,

Баасанхүү -

за

Лянх -

тэгээд сум орны эмнэлгийг одоо үндсэндээ менежментийн хувьчлалд авч байгаа байхгүй юу би.

Баасанхүү -

аанхан

Лянх -

тэгээд менежментийн хувьчлалд би нэг жил ажилласан даа тэр туршилтын л юм байсан шиг байгаа юм. Тэгээд нэг жил ажиллаад, тэгээд тухайн үед 2 их эмчтэй, одоо эмнэлгийн дарга л ухаантай юмаа даа. Тэгээд нэг жил хийсэн. Сургалтанд хамрагдаад, багш байснаа эмч болж нэг үзээд тэгээд төвөгтэй л юм байна лээ, эмнэлгийн байгууллагын ажил чинь.

Баасанхүү -

тэр бүтцийн өөрчлөлт гэдэг нь одоо ямар учиртай, ямар зорилготойгоор хүмүүсийг тэгж ажлаас нь гаргаад тэгсэн хэрнээсээ 3 жилийнх нь цалинг өгөөд тэгээд ...

Лянх -

тэр одоо яагаад тэгж байсын, одоо бүр гайхаад байгаан. Тэр хөдөө орон нутагт багш нар хүрэлцээ муутай ч байсан. Ардчиллын дараахан нэг тийм юм гарч ирж байсан. Нэг удаа зохион байгуулагдаад тэгээд өнгөрсөн юм байгаа юм. Тэгээд багш нар чинь тэр үед нэг хэсэг нь худалдаа наймаа хийгээд, 3 жилийнхээ тэтгэмж авчихаад нэг хэсэг нь худалдаа хийж байсан. Тэгээл ихэвчлэн ихэнх нь буцаад багшийнхаа ажилд орсон л доо.

Баасанхүү -

3 жилээ гүйцээгээд үү?

Лянх -

тийн.

Баасанхүү -

та яасан бэ?

Лянх -

би тэгээл 3 жилээ гүйцээгээд л тэгээл дахиад л боловсролын байгууллагад ажилласан. Ховд аймгийн төв рүү, одоо техник иэргэжлийн сургууль болчихсон....

Баасанхүү -

та хувьсгалт намын ажил хийж байсан, аа тэгээд ардчилсан нам ялсан, тэгсэн чинь ямар нэгэн та нарт дарамт шахалт ч юмуу эсвэл зөрчил гэх янзын юм үүсч байсан уу?

Лянх -

тийн, тухайн үедээ нөгөөх хувьсгалт нам чинь орон тооны намын дарга нарт цалинжуулдаг байсан байхгүй юу, манай хувьсгалт нам чинь.

Баасанхүү -

за

Лянх -

бүр тусгай машинтай, сумандаа бас нэгдүгээр номер тоотой, намын дарга ажлаа зохион байгуулдаг байсан. Тэгээд ардчилсан хувьсгал гараад тэгээд ерөөсөө намын асуудлыг бол үндсэндээ одоо орон тоогүй болгоод сайг дураараа одоо өөрөөр хэлбэл томилолтоор гүйцэтгэдпэг ажил болж хувирсан. Тэрнээс цалин пүнлүүгүй болсон, тэгээд машин зашинтай байх асуудал хумигдлаа, тэгээд ч цалин пүнлүүгүй болсон, тэгээд машин зашаантай байх асуудал хумигдлаа тэгээд,

Баасанхүү -

аа за,

Лянх -

тэгээд л одоо бид нар чинь үндсэндээ би тэгээл багшийн ажил руугаа буцаад л орсон л доо, намын даргаасаа болиод. Орон тооны биш болохоор.

Баасанхүү -

аа та багшийн ажлаа болиод тэгээд намын дарга хийсэн юмуу?

Лянх -

тийн. Тэгээд нөгөө тухайн үедээ нөгөө намын гишүүд дотроос янз янзын гуйвах дайвах гэх мэтийн асуудал бол гарч байсан. Тэгээд хөдөлмөрчдийн ардчиллын одоо асуудал руу, ардчилсан намд орох асуудал гарч ирж байсан. Тэгээд яахавдээ суманд чинь 2 үзэл суртал ноёрхоод ирж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хөдөөд чинь нэлээн одоо улс төржинө шүү дээ. Тэгээд намын байгууллагад ажиллаж байх хугацаанд ардчилал гарч ирээд хувьсгалт нам нэг хэсэгтээ шоконд орж байсан юмаа.

Баасанхүү -

ммхм

Лянх -

тэгээд сонгууль явагдана, тэгээл ардчилсан нам нэг хэсэгтээ бол манай Мөнххайрханд хүчирхэг, юун түрүүнд жишээ нь ардчилалынхан нэг хэсэгтээ сонгуулиар ялж байсан юм байгаан. Манай Мөнххайрханд.

Баасанхүү -

за, тэгээд хувьсгалт нам, одоо жишээ нь танай суманд нөгөө хувьсгалт намын байдал ямар болов? Хүмүүс нь өөр нам руу шилжих..?

Лянх -

тийн, зарим хөдөлмөрчид чинь нам бус улсууд чинь Ардчилсан нам руу ихэнх нь орчихож байгаа байхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Лянх -

тэгээд одоо хувьсгалт намын бас жаахан муулах, хувьсгалт намын нэр хүнд энд тэнд зарим суманд жаахан буураад эхэлсэн. Тэгээд ардчиллын нөлөөгөөр л үндсэндээ хүмүүс, тухайн үедээ нөгөө хэлмэгдэж байсан, аав нь юмуу ах нь юмуу одоо тэгээд лам нар байж байгаад манай тэнд чинь баривчлагдаад явчихсан байхгүй юу. Тэгээд тийм хэлмэгдүүлэлтэнд орж байсан, тэгээд одоо манай одоо ч гэсэн байна л даа, ардчиллын одоо асуудалд, ардчиллыг их дэмждэг бүүр настай настай улсууд байх жишээтэй, намын гишүнээсээ гарсан. Тэгээд хувьсгалт намын үүрийн ажил, орон нутагт хувьсгалт намын ажиллагаа их суларсан.

Баасанхүү -

таны хувьд үзэл бодолд чинь өөрчлөлт орох хандлага ч юмуу тийм зүйл байсан уу? Эсвэл ...

Лянх -

ерөөсөө миний хувьд бол ерөөсөө одоо хувьсгалт намд л анхнаасаа үнэнч байсан, тэр чигээрээ хувьсгалт намаа дэмжээд л одоо хүртэл явж байгаа шдээ.

Баасанхүү -

аанхан.

Лянх -

ер нь тэр үзэл бодлын асуудал өөрчлөгдөнө гэж байхгүй юм байна лээ. Гэхдээ зарим улсуудын хувьд бол бас өөр үзэл бодолтой болоод л, намын гишүүд дотроос чинь зарим нь намаасаа гараад л. Улайм цайм ардчилалд орохгүй ч гэлээ гэсэн ер нь намын эсрэг асуудалд бол хувьсгалт намыг үзэн ядах асуудал бол нэг хэсэгтээ гарч байсан шдээ.

Баасанхүү -

аанхан, та одоо жишээ нь тэр намын ажил хийж байхад, сургуулийн ажил хийж байхад ер нь тэр социолист нийгэмд хэцүү байна, эсвэл ийм юмыг нь ингээд янзалчих юмсан гэсэн тийм шүүжлэлтэй санагддаг тийм зүйл байсан уу? Эсвэл зөвхөн тэгээд намынхаа юу гэснийг дагаад, ер нь намдаа аягүй үнэнч, зөв гэж боддог байсан уу?

Лянх -

би ер нь намынхаа л үзэл бодлыг л зөвшөөрч хүлээснээс хойш намыгаа л одоо намаа л одоо...

Баасанхүү -

намдаа итгэдэг?

Лянх -

итгэдэг, дэмждэг л байсан л даа. Тухайн үед бол одоо бас сайхан сайхан юм одоо гарч байсан даа. Хүмүүсийг чинь одоо, ялангуяа малчид чинь малаа аваад л, өөрийн гэсэн өмчтэй болоод ирэхээр чинь тэр малчдын чинь оюун ухаанд бас тодорхой хэмжээний өөрчлөлт гараад, одоо хувьсгалт нам чинь бид нарыг хэлмэгдүүлж байсан юм байна, одоо энэ сайхан одоо нийгэм ирлээ гээд л одоо нэг хэсэг нь бол ардчилал руу нэлээн хошуурсан юм шдээ хөдөөгийн хөдөлмөрчид чинь. Гэхдээ намын гишүүдийн хувьд бол ер нь намаа нэг их ер нь, ер нь ихэнх нь болуул намаа дэмжиж байсан. Одоо ч дэмжиж л байна л даа.

Баасанхүү -

ер нь зүгээр одоо жишээ нь 80-аад онд, 70-аад онд нам ер нь энэ тал дээрээ ингээ байна гэсэн, аягүй , жоохон шахалттай байна, чөлөөтэй үгээ илэрхийлж болохгүй байна гэсэн тиймэрхүү юм хум, бодол төрж байсан уу?

Лянх -

тийн, тухайн үед бол одоо зүгээр намын үзэл , манай намын үзэл алдаагүй гэдэг л байсан л даа, тухайн үед бол.

Баасанхүү -

аанхан.

Лянх -

уулаасаа бүх газар ч тийм байсан юм чинь. Тэгээд одоо хөдөө талдаа болох дээр зэрэг ерөөсөө л намын ухуулга сурталчилгааны асуудал чинь үүр дээр очоод л төвлөрдөг. Тэгээд суртал ухуулгын асуулыг үндсэндээ намын байгууллагаар хариуцаж явуулна шд. Тэгээд тэрэн дээр бол манай нам талаасаа дээрээс тэгж сүүлийн үед бол нэгж дээр ажиллах асуудал бол их дутагдалтай болж эхэлсэн.

Баасанхүү -

нэгж гэдэг нь?

Лянх -

намын үүр,

Баасанхүү -

аан

Лянх -

намын одоо гишүүдтэй ажиллах ажил суларснаас болоод намын нэр хүнд бас нэлээн муу байна гээд энэ тэр. Одоо ч гэсэн энэ намын байгууллага чинь гишүүдтэйгээ ажиллахаа байчихлаа шдээ. Үүр хороод дээрээ ажиллахгүй.

Баасанхүү -

аа өмнө нь бол тийм ажиллагаа нь аягүй байсан гэж үү? Жишээ нь одоо яаж явагдах уу?

Лянх -

жишээлбэл одоо аймгийн намын хорооны суртал ухуулагчид хөдөлмөрчид дээр их ажиллдаг. Хөдөө сумуудаар явдаг, нөгөө багуудаар явдаг, хөдөлмөрчидтэй уулзана, санал бодлыг нь авна, бүх зүйл л намын байгууллагаар шийддэг байсан шд. Тэгээд тэр нь байхгүй болчих дээр зэрэг чинь нэг хэсэгтээ эзгүйрээд. Тэгээд намын ухуулгаа одоо үгүйлээд намын гишүүд чинь одоо нэг хэсэг нь одоо жаахан санаа сэтгэл алдрах, хувьсгалт нам хэрэгтэй ч юмуу, хэрэггүй ч юмуу гэдэг асуудал дээр ч хүртэл л зарим гишүүнд тохиолдож байсан л даа. Ялангуяа настайвтар гишүүд чинь одоо намдаа үлдэж байгаа юм. Залуу гишүүдийн хувьд болох дээр зэрэг бараг тэгэсхийгээд зарим нь намаасаа гардаг ч юмуу, зарим нь намыг дэмжихээ байдаг ч юмуу ийм асуудал гарч ирээд нэг хэсэгтэйй бол хувьсгалт намын ажил бол нэлээн их зогсонги байдалд орсон шдээ.

Баасанхүү -

намд элсэхэд бол нэлээн шалгууртай байсан юм шиг байгаан,

Лянх -

тийн,

Баасанхүү -

нөгөө юу юу ч гэлээ, харин гарахад одоо яахав?

Лянх -

одоо гарахад одоо чинь гарахад одоо чөлөөтэй болчихлоо шдээ.

Баасанхүү -

за

Лянх -

түрүүн бол бид нар намын гишүүнээр элсэнэ гэдэг асуудал бол бас нэр төрийн асуудал байсан. Намын гишүүдийг бол жилд бол төлөвлөгөө өгчихнө тээ, намын байгууллагаас цаанаас нь. Сэхээтэн төд байх ёстой, малчин төд байх ёстой гэдэг ч юмуу, тэгээд тухайн үедээ бол, зөвхөөн өөрийн юун дээр жишээ аваад үзэх юм бол би чинь нэг хичээлийн эрхлэгчээр оччихсон, удирдах ажил хийж байгаа, тэгээд намын гишүүнд элсүүлж авна гэдэг асуудалд намын байгууллагаас, намын, аймгийн намын хороонд тавьсан байна л даа.

Баасанхүү -

за

Лянх -

тэгээд орлогчор нэг жил ажиллана, нөгөөх намын байгууллагад чинь. Намын орлогч гээд. Тэгээд дараа нь орлогчоор ажилласны дараа жилд нь намын хорооны товчоогоор очоод, товчоогоор хэлэцэж байгаад тэгээд аймгийн намын хорооны товчооны шийдвэрээр намын гишүүнд элсүүлж авч байсын.

Баасанхүү -

аа, аягүй өндөр л шалгууртай

Лянх -

өндөр шалгууртай байсан. Ажлаа сайн хийлэг байж таарна тэр хүн, мэдээж одоо тэр орлогчийн хугацаанд өөрийгөө одоо олон нийтэд таниулсан байж таарч байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Лянх -

тийм шалгууртай байсан, манай нам.

Баасанхүү -

тэр нөгөө гарахад нь болохоор зүгээр, хөөнө гэдэг бол аягүй том гутамшиг тээ?

Лянх -

аа тийн.

Баасанхүү -

зүгээр саналаараа гарах?

Лянх -

саналаараа гарахад бол чөлөөтэй болчихлоо шд. Тухайн үед бол саналаараа..

Баасанхүү -

гарна ч гэж байхгүй байсан байх тээ?

Лянх -

бараг л байхгүй байсан, нэг л орчихвол болоо гээд. Гардаггүй байлаа.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.