Tseren


Basic information
Interviewee ID: 990115
Name: Tseren
Parent's name: Tseden
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1929
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: midwife, assistant doctor
Belief: Buddhist
Born in: Delgerhangai sum, Dundgovi aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
NGOs
cultural campaigns
democracy
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу?Цэрэн гуай.

Цэрэн -

Сайн сайн байна уу?хүү минь.

Ариун-Ундрах -

За хоёулаа түрүүчийнхээ ярилцлагыг үргэлжлүүлье ээ.

Цэрэн -

За.

Ариун-Ундрах -

За надад хэдэн асуулт байна аа.

Цэрэн -

За.

Ариун-Ундрах -

За таны аав ээж хоёр нөгөө бичиг үсэгтэй хүмүүс байсан гэсэн ш дээ тийм ээ?Тэр хоёр хаанаас бичиг үсэг сурсан бэ?Тэр үед бичиг үсэгтэй хүмүүс ховор байсан уу?

Цэрэн -

Хэн мэдэх вэ.Үгүй ээ манай ээж бол нэг нягтлан хүн байсан юм билээ.Багын юм уу юуны юм тийм.Аав бол бас нэг тийм албатай л байсан юм билээ ер нь.Одоо хаанаас яаж сурсаныг би бол мэдэхгүй юм тийм.Ямар ч байсан гэрээсээ нэг их яваагүй.Тэгэхдээ л бичиг үсэгтэй тийм шинэ бичиг мэддэг улс байсан.Тэгэхдээ мал малладаг манайх их тэмээтэй,хоньтой тийм.Тэгээд тэр Өмнөговьтой залгаа сум л даа Дэлгэрхангай гэдэг чинь.Тэр уулын өвөр лүү нэг их сайхан булаг урссан Толийн булаг гэж тийм газар төрсөн юм билээ би.Тэгээд л хонь хариулаад л тэр булганд тэмээ хариулаад л тэгэж л өссөн юм.

Ариун-Ундрах -

Тэгэхлээр юу...нөгөө хонь тэмээ хариулж байгаад..та нөгөө түрүүчийн ярилцлаган дээр тэгээд байсан ш дээ.Тэмээгээ нэгдэлд өгөөд гээд л тэ?

Цэрэн -

Тийм.Тэгээд өнөө сумын бичиг үсгийн багшаар яваад л яахлаар ерөөсөө аав ээж маань нэгдэлд тэмээгээ өгөөд ихэнхи малаа л ер нь нэгдэлд өгөөд тэгээд яасан юм шиг байгаа юм.Тэгэхдээ арай цугыг нь өгчихөөгүй л бас нэг амжиргаатай л байсан бололтой.Тэгээд хот руу нүүж л яана гээд малаа цөөлж байсан юм шиг байгаа юм.80 тэмээ аваачиж нэгдэлд өгөөд би бүр их баярлаж байсан.Малнаас саллаа гэж.Тийн...

Ариун-Ундрах -

Тэгэхлээр тэр үед нэгдэл гэж байсан юм байна тийм ээ?

Цэрэн -

Тийм нэгдэл гэж байсан юм.

Ариун-Ундрах -

Нэгдэл гэж яг ямархуу юм байсан бэ?Яг таныг бага байх тэр үед

Цэрэн -

Би сайн мэдэхгүй юм.Одоо тэр нэгдэл гээд л одоо бас л захирдаг л тийм л газар байсан.Тэр хувьцаа энэ тэр авдаг юм гэнэлээ сүүлд улсууд.Тэгээд манайх тэгэж ч аваагүй тэгээд л ерөөсөө тэмээгээ тууж аваачиж өгсөнд л их баярлаж байж билээ.

Ариун-Ундрах -

Нөгөө нэгдэлд малаа өгөх дургүй хүмүүс бас байдаг байсан юм шиг байгаа юм тэ?

Цэрэн -

Тэгдэг л байсан байх даа одоо тэгээд.Мал маллах дургүй болохлоороо дуртай байхгүй юу тэр юунд.Тэгээд л хот руу орж ирсэн юм л даа ээжтэйгээ ер нь сүүлд тэр өвгөнийг анагаахын дээдийн их сургуульд ороход хот руу орж ирсэн.Тэгээд малаа бүр үгүй хийх гээд л айлд тавихыг нь тавиад л тэгээд хот руу цугаараа орж ирсэн.Аав маань тэгэхэд тэнд нас барчихсан.Тэгээд ээж хотод ирсэн юм.Хотод ирээд л өнөө миний энэ олон хүүхдийг өсгөж өгсөн хүн дээ ээж минь.

Ариун-Ундрах -

Аа тэгээд таныг нөгөө аав ээж хоёр чинь сургуульд явуулахгүй гээд явуулахгүй байдаг.Тэгээд тэр үед нөгөө нэг сургуульд явах нь яг тийм шаардлагатай,хэрэгтэй зүйл байгаагүй юу?

Цэрэн -

Үгүй ээ одоо тэр л малаа маллуулах л гэж л тэгдэг байсан байх л даа.Ерөөсөө сургуулд явуулахгүй гээд л би чухам жигтэйхэн дуртай сургуульд явах.Тэгээд л нэг сумын бичиг үсгийн багшаар л хөллөж нэг...сүүлд энэ юуны одоо удирдлагын академи намын дээд сургууль гэж байдагт улс төрийн боловсрол олгоно гэж курст суусан юм энд ирсэн хойноо.Түүнээс би чинь ерөөсөө л анагаахын дунд л төгссөн тийм л боловсролтой хүн ш дээ.

Ариун-Ундрах -

Аа бас нэг асуулт.Та нөгөө түрүүчийн ярилцлаган дээр нөгөө хөдөө айлуудаар яваад нөгөө хэр соёлч боловсон байгааг нь шалгаад л явсан гэсэн ш дээ.Тэр нөгөө соёлын довтолгоо гэдэгтэй холбоотой юу тийм ээ?

Цэрэн -

Тийм тийм эмэгтэйчүүдийн ажил хийж байхдаа ерөөсөө тэгээд л хөдөө их явдаг.Эмэгтэйчүүдийн байгууллагаас л удирдаад бид нарыг чинь ер нь их тодорхой удирддаг байсан юм аа ерөөсөө тэр үед чинь тийм тийм юм хий гээд л заагаад өгчихнө.Тэгээд л бүр 11 яамны үзлэг гээд л,Соёлын довтолгоо гээд л бүх аймгуудаар явдаг.Увс,Ховд...Увсаар явсан.Баян-Өлгий,Ховд аймгаар л яваагүй.Бусад бүх аймагт явсан тийм үзлэг бол.

Ариун-Ундрах -

Дээрээс томилоод л явуулах нь байна ш дээ.

Цэрэн -

Тийм дээрээс томилоод л тэр яамнаас,тэгээд л эмэгтэйчүүдийн байгууллагаас би томилогдохгүй юу.Тэгээд л явдаг их юм үзэж,тэр үед чинь одоо тэр ажлын их туршлага судалж бас л их ажил хийдэг л байсан юм шиг байгаа юм.Тэр улсууд чинь одоо соёлын довтолгооны үзлэг ирнэ гээд л зүгээр чухам хачин юм болно шүү дээ ерөөсөө.

Ариун-Ундрах -

Яг соёлын довтолгоо гэдгийг яг тэр үед хүмүүс яг юу гэж ойлгож байсан бэ?

Цэрэн -

Үгүй ээ одоо соёлч байна гэдгийг бол ойлгодог л байсан юм шиг байгаа юм.Одоо довтолгооны үзлэг ирэх гэнэ гээд л бүүр унь тооноо хүртэл мөлчийтөл угаачихсан,чухам бүтэн юм үгүй бүрээстэй,ор дэрний даавуу хүртэл нөхчихсөн.Тэгсэн мөртлөө хир ер байхгүй тийм айл энэ тэр таарч л байсан юм.Өрх толгойлсон эмэгтэй Завхан аймагт байх аа тэр бүр хөдөөний нэг айл хэн гэлээ нэг л авгай одоо нэрийг нь ч мартчих юм.Олон жилийн өмнө болохлоор чинь ерөөсөө тэгээд.

Ариун-Ундрах -

Тэр соёлын довтолгооны үеэр хүмүүст бас бичиг үсэг зааж байсан байх тийм ээ?

Цэрэн -

Аа тийм л байх л даа.Тэр үед чинь одоо бүр нилээн боловсронгуй болсон үе байсан байх аа.Миний үеийн л тэр бүлгэм гэхэд л их идэвхитэй.Нэг 40 хүн л сурдаг.Тэгээд л 40-өөд морь,тэмээ унасан дандаа хөгшчүүл.Тэгэхэд эмэгтэйчүүд нь бол нүд нь үзэхгүй ч гэсэн зүгээр л шил зүүчихээд л бичээд байна ш дээ ерөөсөө чухам хачин идэвхитэй.Эрэгтэйчүүд нь тамхи татаад л ингээд л ийш тийшээ хараад л ингээд.Үгүй ээ тэгээд яаж тайлагддаг юм хэн мэдэх вэм тайлагдаад л явдаг.Дахиад л нэг 40-өөд хүн ирдэг тийм л байсан юм даа.

Ариун-Ундрах -

Тэгэхээр тэр үед соёлын довтолгоог яг ямар учраас хэрэгтэй гэж үзсэн юм бол Монголд?

Цэрэн -

Ер нь л одоо тийм л үе байсан юм байлгүй.Айл өрхийг соёлжуулах,хүн амьтныг соёлжуулах л тийм үе байж л дээ.Тэр цаг үеийг нь одоо бол мэдэхгүй юм даа.Тийм.

Ариун-Ундрах -

Хүмүүсийг тэгээд одоо цэвэрч нямбай байлгахаас гадна бас өөр юу юу шаарддаг байсан бэ?

Цэрэн -

Өө тэр бичиг үсэг энэ тэр шаардана.Бичиг үсэг мэдэхгүй хүн ер нь бараг байхгүй болсон байсан үе шүү тэр чинь тийм.Тэгэхлээр л тэр бүлгэм дугуйланд л тийм юманд л суралцдаг байсан байна л даа улсууд нь.

Ариун-Ундрах -

Тэгээд таныг яг тэр үеэр тэр олон аймгуудаар явж байхад хамгийн их ажиглагдсан зүйл нь юу байсан бэ?

Цэрэн -

Өө их мундаг ажилтай,одоо гэхэд л энэ тэр Завхан аймаг юу энэ тэр гээд л энэ Хөвсгөл энэ тэр гээд ерөөсөө их мундаг соёлтой тийм газрууд бол их байсан.Ерөөсөө тэрнээс туршлага авахаар тийм юм бол миний энэ олон нийтийн ажилд яасан чинь ер нь тэднүүдээс л сурч мэдэж авсан.Одоо ерөөсөө хүүхэд нь хүртэл их онц сайн сурдаг,тэгээд л өөрснөө их соёлч,бичиг үсэгтэй,харьцаа юуны соёлтой,гэр орон нь их цэвэрхэн тийм айлууд бол зөндөө л таарна шүү дээ.Албан газраар явна.Нэг 11 хүн явж байгаа юм чинь.Тэгээд л ерөөсөө тэднүүдээс бол их одоо ерөнхий сайд байсан Батмөнх дарга хүртэл намын төв хороонд зүгээр зааварлагч.Тэгээд л тэр чинь хүртэл цуг явалцаж л байсан.Тэгээд тийм сайхан юутай.Тэгээд л тэр довтолгооны үзлэг ирнэ гэхэд чинь л одоогын нэг их хүндтэй гадаадын зочин ирэх гэж байгаа юм шиг угтаж авна.Тэгээд л цайлж дайлна.Үдэж гаргана бас цайлж дайлна.Тэгээд л албан газар энэ тэрээр явахад чинь нээрээ аягүй их л юм үзэж харж тэрнээс бол их юм сурч мэдэж байгаа юм л даа миний хувьд бол.Энэ туршлагатай мундаг улсууд их л явдаг л байсан л даа.

Ариун-Ундрах -

Яг нөгөө шалгаад айлуудаар явж байхад тэр шалгалтын үеэр нөгөө тавьсан шаардлага биелүүлээгүй хүмүүс ч юм уу айлуудыг яадаг байсан бэ?

Цэрэн -

Тийм юм ер нь бараг байхгүй шүү дээ.Тэгээд л үүрэг өгөөд яана.Тэгээд л буцаад л бид нар яг тэр юугы чинь биелүүлчихсэн үзэж өгөөч гэвэл үзнэ дүн гарахаас өмнө.Тэгээд л тэр чинь тэгэж л биелүүлдэг байж л дээ ер нь.Аягүй соёлтой нээрээ тийм байдаг байсан юмаа.Тэр бол энэ улс эх оронд их хэрэг болсон юм шиг байгаа юм соёлын довтолгоо.

Ариун-Ундрах -

Тэгээд та нөгөө нэг намын үүрийн дарга,тэгээд нэг тиймэрхүү дарга хийж байсан гээд.Тэгэхлээр та ямар ч л байсан МАХН-ын гишүүн байсан байна тийм ээ?

Цэрэн -

Тийм би чинь 54 онд болсон юм.Одоо 55 жил болж байна уу энэ чинь одоо хичнээн жил болж байна.

Ариун-Ундрах -

Та нөгөө яг анх намын гишүүн яаж болсон тухайгаа,намынхаа тухай ярьж өгөөч.

Цэрэн -

Аа их шалгууртай.53 онд орлогчоор элсээд л нэг жилийн хугацаатай орлогч.Тэгээд л ерөөсөө тэр хооронд чинь даалгавар өгнө,шалгана.Тэр элсэлт арга хэмжээний комиссоор орж шүүлгэнэ шүү дээ ерөөсөө одоо намын үнэн сониноо захидаг уу?Яаж уншсан ч гэдэг юм уу,татвар юугаа яаж өгч байж вэ?намын хурад хичнээн сууж вэ?сонгуульт ажилд аль зэрэг идэвхитэй орж байж вэ?гээд тийм шалгуурыг давж байж жинхэнэ гишүүн болж байгаа юм.

Ариун-Ундрах -

Аа тэр элсэлт арга хэмжээний комисс гэдэг нь нөгөө намд элсүүлэх комисс юм уу?

Цэрэн -

Одоо тэр намын хяналтын комисс гэж нэртэй болсон л доо.Намын хорооны дэргэд тийм комисс байдаг байсан юм.Тэгээд тэр комиссоор орж байж элсдэг тийм байсан юм.

Ариун-Ундрах -

Аа тэгээд намд элссэнээр одоо яг ажиллаж хөдөлмөрлөхөд тустай,амьдралд тустай зүйлүүд маш олон байсан уу?

Цэрэн -

Аа их олон.Би чинь одоо 55 жил энэ намын үнэн сонин захиалж уншина.Одоо толгой нь тогтоохоо байж дээ.Одоо ерөөсөө тэгээд л.Өө тэгээд намаас аваагүй шагнал гэж надад байхгүй л дээ.Ерөөсөө их олон одоо юмны одоо тэргүүний ажилтан,юу билээ ер нь их олон бий дээ миний одон медаль.Энэ л юугаар шагнуулсан юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Одоо жишээ нь намын гишүүн байснаар тушаал дэвшихэд ч юм уу тус болох уу?Ажил дээрээ тушаал дэвшихэд.

Цэрэн -

Аа мэдэхгүй тэр тийм л байсан л байлгүй.Намын гишүүн томилолтоор л ийш тийшээ явна.Тийм намын их олон тэмдэг бий надад...

Ариун-Ундрах -

Та яг шашин шүтлэгийн хувьд ямар шашин шүтдэг вэ?

Цэрэн -

Тэрнийг ч мэддэггүй л байлаа.Тэгээд одоо энэ тэтгэвэрт суучихаад л ерөөсөө сонсож байхад чинь ер нь маани ч мэддэггүй байсан ш дээ.Тэгсэн гар хуруунд одоо маш их юутай гэнээ энэ эрхи эргүүлжи байх чинь.Тэгээд л одоо ямар сайндаа энэ толгойг нь давуулаад мэдэхгүй хүн зааж өгсөн юм нэг настай эмээ байдаг юм аа миний найз.Тэгээд л юу яагаад л маани уншиж л сурлаа.Одоо шарын шашинаа л нэг их шүтээд байсан юм...одоо би энэ ганданд чинь очиж үзээгүй л байгаа ш дээ энэ Налайхынхаа хөл муу болохлоор.Тэгээд одоо сурчих юм миний одоо тэр хүрд эргүүлдэг,маани уншдаг нэг ийм л ажилтай.Одоо надад өөр хийх юм байх ч үгүй,чадах ч үгүй.Хүүхдүүд маань ингээд халамжлаад байхаар чинь ер бэлэн идэх юм идчихээд л тэгээд сууж байдаг.

Ариун-Ундрах -

Таныг бага байхад өнөө гэрт чинь тавьсан бурхан ч юм уу эсвэл аав ээж чинь яг ямар шашин шүтдэг байсан бэ?

Цэрэн -

Өө энэ шарын шашин шүтнэ.Манай ээж бол их сүсэгтэй хүн байсан шиг байгаа юм.Сүү цай өргөөд л,арц хүж уугиулаад л,маани уншаад тэгээд байдаг л байсан.Тэгээд ээжийн маань сайхан эрхи байсныг ээжийн эгч гээд нэг хөгшин байсанд өгчихсөн.Тэгээд одоо бодоход энийг надад хүн өгсөн юм.Ээжийнхээ эрхийг авч үлдэхгүй хуван эрхи байсан юм гэж боддог юм.Тэр үед чинь юун ажил гэж бодохоос юун шашин шүтлэг.Тэгээд ерөөсөө сураагүй юм чинь бас нэг их тийм одоо ганданд чинь нэг хүүхдүүд нэг хурим хийхэд л очиж үзсэн.Төв гандан дээгүүр чинь очихгүй шүү дээ би ч.Тийм.

Ариун-Ундрах -

Өөрөө бол зорьж очихгүй нь тийм ээ?

Цэрэн -

Тийм нэг их тийм үнэн санааны шүтлэг байхгүй л байх юм даа.Тэгээд яахав тэгэхдээ харин тэнгэр газар хоёроо бол шүтдэг юм би.Нэг архи байсан ч дээжийг нь тэнгэртээ өргөнө,газартаа өргөнө.

Ариун-Ундрах -

Байгалиа бол шүтэж л байна тэ?

Цэрэн -

Тийм байгалиа шүтнэ одоо тэр энэ л газар ухаж төнхөөд л,мод шийдэм хугалаад байхад аягүй дургүй ш дээ би чинь.Хүүхдүүд ер дуугүй явахгүй яах гэж хугалж байгаа юм,чи яаж байгаа юм гээд л зүгээр.Тийм.

Ариун-Ундрах -

Тэгэхлээр түрүүчийн ярилцлаган дээр нөгөө та нөгөө дүүрэгтээ гэр бүлийн баяр гэдгийг хэрэгжүүлсэн гэж ярьсан ш дээ тийм ээ?Тэгэхлээр яг социализмын үед гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?Яг урд социализмаас өмнөх үеэсээ.

Цэрэн -

За тэр өмнөх үеийг нь ч мэдэхгүй юм.Тэр бол....

Ариун-Ундрах -

Яг төр засгаас бол гэр бүлд анхаарсан ямар ямар бодлогуудыг авч хэрэгжүүлдэг байсан бэ?

Цэрэн -

За төр засгаас гэр бүлд бол одоо яаж байсныг одоо бас санахгүй юм.Зүгээр ер нь л тэргүүний гэр бүлийг бол сайшааж урамшуулах юм бол ерөөсөө л байсан үе бас тийм.Их ажилдаа сайн тийм улсуудыг чинь тэгээд хүүхэд нь хүртэл дандаа онц сурдаг ч гэдэг юм уу эвтэй найртай тийм гэр бүлийг одоо их соёлч сайхан цэвэрхэн айл энэ тэр ч гэдэг юм уу тэгэж үздэг л байсан юм.Тэгэхдээ нэг их дэмжээд сүйд болоод байсан юм ч одоо юу байдаг юм бол мэдэхгүй юм.

Ариун-Ундрах -

Нөгөө олон хүүхэд төрүүлсэн эхэд алдарт эхийн одон гээд өгдөг байсан байх?

Цэрэн -

Аа өгдөг байсан.Тэр бол өгдөг л байсан л даа.

Ариун-Ундрах -

Өөр хүүхдүүдийг ер нь яаж харж хамгаалдаг байсан бэ?

Цэрэн -

Аа ясли гэж байсан тэр үед чинь.Ер нь хүүхдээ өөрөө хүмүүжүүлнэ гэж бараг байхгүй л үе байлаа шүү дээ.Ясли байсан болохлоор гаргангуут нь л шахуу л бараг аваачаад хаячихна.Ерөөсөө тэгээд яслиар хүмүүжээд,цэцэрлэгээр хүмүүжээд,сургуулиар хүмүүжээд социализмын үеийн нэг ганц сайн юм бол ерөөсөө одоо ямар ч сургуульд явсан мөнгө авдаггүй.Тэгээд цөмөөрөө одоо улсын зардалаар миний 6 хүүхэд дээд боловсролттой болсон ш дээ.Тэгээд тийм улс чинь дээд боловсролтой хүнтэй сууна.Өнөө сургуульдаа сурч байгаад л хамт сурч байдаг ч юм уу тэгэж байгаад.Тэгэхлээр чинь одоо ингэж жаргаж байх юм.Ерөөсөө боловсролтой хүн гэдэг чинь бүх талын тийм юутай байх юм байна ш дээ.Амьдрал нь ч сайхан цугаараа тийм л байдаг юм байна.

Ариун-Ундрах -

Тэгэхлээр социализмын үед боловсролын талаар бол маш их анхаарч байсан нь харагдаж байна.

Цэрэн -

Тийм тийм социализмын үеийн нэг онцлог бол үнэхээр тийм юм.Ерөөсөө мөнгө авдаггүй.Яаж болж байсан юм хэн мэдэх вэ?сургадаг.Тэгэхээр чинь хожиж байгаа юм л даа.Тэр олон хүүхэдтэй айлууд чинь тэр үед одоо ингээд цугыг нь одоо шиг мөнгө авдаг бол яаж олон хүүхдийг яах вэ?дээ дээд боловсролтой болгох вэ?Тэгээд боловсрол гэдэг бас хүнд их хэрэгтэй юм.Социализмынм үеийн ганц давуу тал бол тэр л юм л даа нээрээ.

Ариун-Ундрах -

Бас нөгөө социализмын үед Монголчууд нөгөө уламжлалт цагаан сараа яаж хийдэг байсан бэ?

Цэрэн -

Өө сайхан хийнэ.Ерөөсөө одоогынхоос ер дутах юм байхгүй дээ.Ер нь чухам л ууц дарсаа тавиад л,архи дарсаа уугаад,өгдөг бэлэгээ өгөөд л,ерөөсөө хэсээд л ердөө цагаан сар тэгэж хумигдаж байгаагүй.

Ариун-Ундрах -

Хумигдаж байгаагүй юу?

Цэрэн -

Үгүй.Ерөөсөө сайхан л тэмдэглэдэг байсан.Шинэ он гэж яана тэнд чинь зүгээр чухам хачин байдаг байсан юм.

Ариун-Ундрах -

Тэгэхээр та эмэгтэйчүүдийн байгууллагад олон жил ажилласан болохоор ингэж асууя гэж бодлоо л доо.Таны яг амьдралын туршид эмэгтэйчүүдийн байдал нь яаж өөрчлөгдсөн бэ?

Цэрэн -

За ер нь одоо энэ нийгмийн юугаар л явж байсан байх.Тэгэхдээ эмэгтэйчүүд бол ажиллахад хамгийн урамтай,идэвхитэй тийм улс ерөөсөө.Эвийг нь л олоод байх юм бол ерөөсөө тэгэж ширүүн би бол нэг их загнаад уурлаад тэгээд байдаггүй.Аа тийм л юм чинь хүн ерөөсөө л зүгээр хачин хүндлэнэ шүү дээ.Миний хэлсэн юм чинь хууль шиг л биелэнэ.Тэгээд л өөрөө ер нь ингэвэл яах бол тэгвэл яах бол гэсэн юмаа яаж байгаад л нэг цуглуулаад л манайх нэг 40-өөд анхан шатны эмэгтэйчүүдийн зөвлөлтэй байсан.Хэлэхэд чинь өө тэгье ингэвэл дээр,тэгвэл дээр гээд одоо тийм юм санаачлаад тэгээд тэр олон хүний санаа нийлсэн юм чинь бүтэхгүй байна гэж байдаггүй.Ийм л байсан.

Ариун-Ундрах -

Одооны эмэгтэйчүүд өөрчлөгдсөн болов уу?Та юу гэж бодож байна.

Цэрэн -

Одоо хүүхдийн хүмүүжил ерөөсөө маш дорой одоо нулимна,нус цэрээ хаяна,шээнэ одоо энэ кридорт хүртэл одоо ингээд л шээчихсэн,дандаа шээс хангинаад л ингээд энэ байшингууд чинь ингээд л...би чинь дандаа ингээд цонхоор харж суудаг.Тэгэхэд энэ хойд прокрурор юу энэ тэр чинь зүгээр бүр ичих айх юм байхгүй цувж гарч ирээд ингээд шээгээд байна ш дээ ёроол руу нь.Одоо энд тэр намын хорооныхоо тэгээд эндээс харж байхад чинь.Тэр тийм хүмүүжилгүй болчихсон байх юм...

Ариун-Ундрах -

Бүүр сонин асуулт байна л даа.Тэгэхлээр нөгөө нэг энэ яг социализмын үед ч юм уу ер нь ингээд таны амьдарсан хугацаанд нөгөө нас барсан хүнээ оршуулах үйл явц байна ш дээ тэи яаж өөрчлөгдсөн бэ?Яг ямар ямар хэлбэрээр явагддаг байсан бэ?

Цэрэн -

Тэр үед одоо миний аав ээж энэ тэр ч одоо социализмын үед л бараг нас барж дээ хөөрхий тэгээд.Нэг их бурхан буян ном хийж байсан ч юм бага байх л даа.Зүгээр ер нь тэгэхдээ ёсоороо л одоо оршуулж,хайрцагалж энэ тэр тэгдэг л байсан.Ер нь мэдэхгүй юм аа нэг их.Нэг их бурхан ном л тэгэж яаж байгаагүй.Чандарлана энэ тэр гэж байгаагүй ш дээ тэр үед чинь.Ил аваачаад л тэгээд л яахав газар шороонд нь булаад л тэгээд л яадаг л байсан.Тэр яаж одоо бол чандарлах гэж нэг сайхан юм болж дээ их буян ном ч хийх юм ерөөсөө тэгээд л тийм юм байгаагүй тэр үед.Зүгээр энэ Налайх чинь одоо ийш нь л голцуу тэгээд одоо ийш нь бас ингээд 2 тийшээ л оршуулдаг юм.Одоо хүртэл л аа нэг сайн чулуу олж л юунд нь тавиад л тэгээд бетондоод л өө зарим нь ч бүр шороонд нь булчихдаг л юм байналээ.

Ариун-Ундрах -

Яг бага байх үед нөгөө кино театр ч юм уу жүжиг тоглодог байсан уу?Таны байсан газар?

Цэрэн -

Өө тоглоно тоглоно.

Ариун-Ундрах -

Их үзэх үү?

Цэрэн -

Аа үзнэ.Хотод байхдаа бол байнга үзнэ шүү дээ.Ерөөсөө тийм үзвэр алгасна гэж байхгүй.

Ариун-Ундрах -

Хамгийн гоё кино жүжиг нь юу байсан бэ?

Цэрэн -

Үзэж байгаа юм бүгд л гоё байсан санагддаг юм.Бага байсан болоод ч тэр юм уу кино,жүжиг,концерт их үздэг байсан,их ч гардаг байсан.

Ариун-Ундрах -

Яг тэр үед гарч байсан одоо кино жүжиг нь ч гэх юм уу тэр нь яг танд ямараар яаж нөлөөлсөн гэж та боддог вэ?

Цэрэн -

Одоо тэгээд ерөөсөө юм үзэх их дуртай л байсан би ер нь.

Ариун-Ундрах -

Тэр үеийн гарч байсан кино жүжгүүд нөгөө хүмүүжлийн талаар ч юм уу ач холбогдолтой байсан болов уу?

Цэрэн -

Аа байлгүй яахав тийм.Одоо ч гэсэн архиваас гаргаад л үзүүлж л байх юм байна ш дээ телевиз энэ тэрээр.

Ариун-Ундрах -

Бүр дээр үеийн кино юу?

Цэрэн -

Тийм дээр үеийн кино,одоо энэ учиртай 3 толгой энэ тэр чинь одоо их дээр үеийнх шүү дээ.Тэгээд их сайхан сайхан юмнуудыг архиваас гаргаж үзүүлж л байх юм.Тэр чинь их ач холбогдолтой болоод л тэгэж байсан байна л даа ер нь.

Ариун-Ундрах -

Таныг бүр бага байхад чинь бол энэ Улаанбаатар бол нөгөө Хүрээ гэдэг нэрээрээ байсан уу?Их хүрээ.

Цэрэн -

Үгүй ээ Улаанбаатар нэртэй болсон байсан.Би чинь тийм 54 онд орж ирсэн хүн ш дээ.Тэгэхэд чинь...

Ариун-Ундрах -

Та нөгөө нэг Орос руу явсан тухайгаа бас ярьсан тэ?

Цэрэн -

Аан тийм.80 оны олимпод уригдаж эндээс тэргүүний ажилчид гээд явсан юм.Москвагын олимп үзэхээр.

Ариун-Ундрах -

Аа тэрнээс гадна та нөгөө гадаад хүмүүстэй ямар нэгэн байдлаар захидлаар ч юм уу тийм холбоо харилцаатай байсан уу?Социализмын үед?

Цэрэн -

Тийм юм байгаагүй ээ.Филатовагын...Филатова биш ээ.ЗХУ-ын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хэн билээ байз?Зураг нь байгаа даа мартчихаж.Урилгаар бас эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар нэг Москвад очсон.Москва юу байхав тэгээд тэр ойр хавийн бүх л юугаар тэргүүний зөвлөлийн дарга нар явсан юм.Улсын зардалаар л явсан.Тэгээд л тэр одоо хязгаарын Эрхүү энэ тэр,Улаан-Үүд энэ тэрээр явсан.Тийм ёстой хөгжил соёл гэдэг л энд байдаг юм байна л гэж бодож байсан.Ухаандаа Москвагын олимп үзээд тэр олимпийн төлөөлөгчдийн байрнаас Москва ортол зүлгээр одоо тэр л бөх барилдаж байгаа зодог шуудагтай,аа юу яаж байгаа гүйлт харайлт явж байгаа яг зүлгээр одоо ингээд зурсан юм шиг тарьчихсан,ургачихсан байхад бүр гайхалтай санагдаж.Тэгээд л байрны энэ гадаа энэ тэр чинь оройд л бүжиг наадам явна.Өө тэнд чинь л таних танихгүй Оросуудтай чинь л зүгээр бүжиглэж өгнө шүү дээ.Тэгээд л гэх мэтийн одоо хөгжилтэй газар явахад чинь тэгээд л бүр... тэр сүүлд өнөөх эмэгтэйчүүдийн урилгаар тэгэж явахад тэр Улаан-Үүд юу энэ тэр хөдөөний ахмадын байгууллага энэ тэрээр явахад чинь хүлээн авч,ууж идүүлж,ажлаа танилцуулчихаад л тэгээд үдэшлэг болно.Өө хариугүй одоо тийм хөгшин болсон одоо бодоход над шиг л настай бараг 80 хүрсэн улсууд нэг жигтэйхэн газраар нэвсийсэн хувтастай урд ирээд л зүгээр товшчихно шүү дээ ерөөсөө.Бүжиглэх гээд урьж байгаа юм.Тэгээд яахав дээ одоо тэр ганцаарчилсан бүжиг хийж чадахгүй юм чинь бушуухан гарыг нь дараад авахлаар л зүгээр эргүүлээд чухам их хөгжилтэй нээрээ тийм л сайхан санагддагсан.Оросуудын хөгжил ч...Тийм мэргэжилтэн Орос мэргэжилтэн олон байсан юм тэр уурхай энэ тэр ажиллаж байхад.Тэгээд мэргэжилтэний эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга гээд бас Орос эмэгтэй байх.Тэгээд тэр дэлгүүртэй.Тэгээд тэр мэргэжилтний дэлгүүр гээд энэ байшинд байсан юм тэдний.Тэгээд тэр байшингаас чинь дураараа юм авна.Өнөө мэргэжилтний зөвлөлийн даргатайгаа найз болчихсон.Би ч нэг Орос хэл муухан ойлгоно,тэр ч Монгол хэл муухан ойлгоно,хоёулаа тэгээд ойлголцоод л байна.Тэгээд юу яадаг тэд нар маань өнөө яг өнөө нэг юм ховордоод ирсэн үе 89,90-ээд оны үед чинь одоо нэг хачин талхнаас өөр юмгүй нэг хачин байлаа ш дээ,гоймон хоёроос өөр юмгүй дэлгүүр.Тэгээд ямар сайндаа онигоонд орж байхав.Тэгээд талханд билүү очерлоод Оросууд маань явчихаад мөн хэцүү байнаа ерөөсөө талханд очерлох гэж.Үгүй ээ Оросын юм мөн сайхан шүү гэж ярьсан юм гэнээ.Тэгсэн Энхбаяр дарга нэг энд ирээд дандаа хүлээн авалтанд цуг орно л доо.Тэгсэн чинь Цэрэн гуайнхаа онигоог яринаа гээд Оросуудаа явчихсан,мэргэжилтнүүдээ явчихсан хойно Оросын юм мөн сайхан шүү гээд гуниглаад сууж байсан гэнэлээ гээд бөөн онигоо болчихсон зүгээр тэгэж байж билээ.Мөн сайхан шүү нээрээ.Тэгээд хөөрхий минь уйлаад л явахдаа... би нэг тэгэхэд чинь Хятад халуун сав гэж энэ цайны халуун сав олддоггүй байсан байхгүй юу.Тэгээд яаж нэг тийм 2 халуун савтай байсан юм.Тэр шинээрээ л бэлгэнд өгөх гэж байсан юм байлгүй.Тэгээд л тэрүүндээ тэр халуун саваа өгөөд л,салж ядаад л хоёулаа салсан.Тэр ч нэг сандал...юу ч авчирч өглөө манайд диван нэг тийм юм.Тэгээд л дандаа харьцаж байх юм болоод л явсан чинь тэр нь байхгүй тэгээд л ерөөсөө холбоо тасарсан.Тэр хаашаа ч явчихсан юм хэн мэдэх вэ.Тэгэж сайхан байсан юм даа.Оросууд ер нь аягүй элгэсэг дотно тийм ерөөсөө нэг тийм хүн чанар сайтай тийм л улс байх шиг байдаг юм.

Ариун-Ундрах -

Энд байсан мэргэжилтнүүдийг яагаад буцаах болсон бол?Та энэ тухай мэдэх үү?

Цэрэн -

90 онд л одоо буцаасан юм энэ ардчилал гарч ирээд.Яасан юм хэн мэдэх вэ.Тэгээд л ерөөсөө тэр Гордок гээд энд байна ш дээ чухам энд.Тэр чинь одоо тувт Оросууд байсан ш дээ.Үгүй ээ мөн сайхан барилгууд одоо цонх нь ч шил байхгүй нэг хачин онгойсон юмнууд л байж байх юм.Яагаад буцаах болсоныг би одоо мэдэхгүй юм аа.Өнөө ардчилал л анх гарч ирээд тэгээд гадаадын хүмүүсийг буцаана гэсэн юм уу.Оросоос болсон л юм байхгүй.Тэгээд л нэг Оросууд маань явчихаад нээрээ Оросын юм сайхан шүү гэж гуниглаж суусан үнэн л юм байгаа юм яг.Оросын юм сайхан шүү гээд гуниглаад сууж байсан гээд өө бүр шоолоод хөхрөлдөөд.

Ариун-Ундрах -

Тэр мэргэжилтний дэлгүүрт юу юу байх вэ?Одоо их ховор нандин юмнууд байх уу?

Цэрэн -

Оросын юмнууд их байна.Дандаа тийм үгүй ээ яахав идэж уух юм байна л даа тэр үед чинь эхлээд өнөө Оросоос ирсэн тийм юмнууд байна их сайхан.

Ариун-Ундрах -

Чанартай байх уу?

Цэрэн -

Чанартай.Тэгээд дэлгүүрт байдаг л юм байна.Тэгээд Оросууд маань явчихаад хэцүү байна аа.Оросын юм сайхан шүү гэсэн гээд.

Ариун-Ундрах -

Нөгөө та тэтгэвэрт гарсан хойно чинь тэгээд нөгөө ардчилсан хувьсгал ингээд 90-ээд оны үеэр гарсан ш дээ тийм ээ?Тэгээд яг энэ үед та юу бодож сууж байв даа?

Цэрэн -

Одоо юу бодох вэ.Одоо л энэ ардчилал гэж энэ залуучууд л ийм юм хийдэг юм байх.Зарим нь ч одоо ч гэсэн тийм ш дээ ардчилал хийж байгаа юм чинь их сэтгэлд нийцнэ,аа зарим нь ч нийцэхгүй.Аа хувьсгалт намд насаараа байсан болохлоор бас тэр тал руугаа байнаа.Тэгэж л бодогдохоос одоо энэ ардчиллынхан гээд үзэхгүй байх тийм юм байхгүй л дээ.Тийм нэг гэрийн дотор чинь олон хүүхэд,хүүхдүүд чинь ерөөсөө тэр ардчилалд залуучууд байдаг болохлоор тэр юм уу дуртай шүү дээ цугаараа.Тэгээд танай ардчилал юу хийсэн юм гээд хоорондоо тэгэж энэ тэр л байдагсан нээрээ.

Ариун-Ундрах -

Юу..Яг таны бодлоор бол социализмын үеийг энэ одоо ардчилсан нээлттэй үе гээд байгаа одоо үетэй ингээд харьцуулахад ер нь ямархуу ялгаатай байдаг вэ?

Цэрэн -

Одоо бол эв эеэ олоод бас их сүрхий л байна л даа.Ингэж би тэр хэнийг бол их сүрхий хүүхэд юм л гэж бодоод байна.Алтанхуяг бил үү?Одоо өнөө хэний оронд

Ариун-Ундрах -

Элбэгдоржийн оронд уу?

Цэрэн -

Тийм.Тэгэхлээр бас ингэж эв эеэ олоод л хамтраад л хийх гэсэн юмаа хийгээд л байвал одоо аль ч үзэл бодол чөлөөтэй юм чинь байж болох л юм гэж би үзэн ядаад байдаггүй ээ.Алтанхуяг бол их буурь суурьтай тийм л хүн шиг санагддаг юм надад.Тэгээд хамтраад л юмаа ашигтай санал аль алинаа дэмжээд ингээд явах юм бол ерөөсөө бүх юм бүтэмжтэй сайхан болно л гэж бодогддог юм.Баяр бол одоо үнэн их бэлтгэж байгаа хүн ш дээ.Ойлгохгүй яахгүй ч гэсэн би одоо энэ үнэн сонинд чинь бичихгүй юм байхгүй уншина шүү дээ ерөөсөө.Тэгээд цугаараа л юм хийе гэж бодоод ингээд хамжаад хийх юм бол..энэ 7 сарын 1-ны юу л их уй гашуутай буруу замаар орчихсон болохоос биш ер ардчилал бол цугаараа бүхэлдээ тийм буруу муу юм хийхгүй л дээ бас.

Ариун-Ундрах -

Социализмын үед одоо энэ үнэн сонингоос өөр ямар ямар сонингууд байдаг байсан бэ?Үнэн сонин л байдаг байсан уу?

Цэрэн -

Залуучуудын үнэн гэж байсан даа.Тэр ч бас нилээн дээр гарсан ш дээ.Залуучуудын үнэн биш ямар нэртэй билээ?За мэдэхгүй би энэ үнэн сонинг л их захиалж уншиж байсан болохоор бусад сонин зөндөө л байсан байлгүй авч уншиж байгаагүй.

Ариун-Ундрах -

Заа ярилцлага өгсөн танд маш их баярлалаа

Цэрэн -

Зүгээр.Эвийг нь олохгүй л бол эрс тэс хамаатай хамаагүй юм их чалчлаа даа би ч.

Ариун-Ундрах -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.