Ganbold


Basic information
Interviewee ID: 990090
Name: Ganbold
Parent's name: Arslan
Ovog: Hövdüüd
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Engineer, founder of Nalaih cultural, children's development center museum
Belief: none
Born in: Choibalsan sum, Dornod aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: pharmacist (Аптекийн эм найруулагч)
Father's profession: lawyer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
privatization
childhood
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? А.Ганболд гуай

Ганболд -

Сайн сайн байна уу?

Ариун-Ундрах -

За та манай Кембрижийн их сургуулиас явуулж байгаа судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Ганболд -

Зөвшөөрч байна аа.

Ариун-Ундрах -

Нэрээ нууцлах уу? нууцлахгүйгээр ярих уу?

Ганболд -

Нууцлахгүйгээр ярина аа.

Ариун-Ундрах -

За баярлалаа. Та өөрийнхөө товч намтарыг танилцуулахгүй юу?

Ганболд -

За намайг Арслангийн А.Ганболд гэдэг. Би 1950 оны 4-р сарын 23 нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод төрсөн. Тэгэхээр миний бага насны амьдрал үндсэндээ Дорнод аймгийн төв, Дорнод аймгийн Баян-Уул суманд өнгөрсөн.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгээд Хэнтий аймагт ирээд манай аав ээж Хэнтий аймагт ирсэн гэсэн үг шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгээд 7-р анги төгсөөд багшийн сургуульд орж 18, 19-тай бага ангийн математикийн багш болж байлаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За түүнээс хойш багшаар ажиллаж байгаад ингээд цэрэгт явсан. Цэрэгт яваад ирэнгүүт манай аав намайг одоо чи ер нь аав маань Налайхын прокуророор ирчихсэн байсан юмаа. Тэр үед ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Налайхад ирээд Налайхын уурхай гэж хүнд хүчир хөдөлмөрийн хүн байдаг. Бишээ хүнд хүчир ажил үйлдвэрлэл байдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр зэрэг чи жаахан одоо юу гэмээр юм бэ дээ. Бас нэг тийм..... одоо бяр чинь амтагдаад байх шиг байна. Налайхын уурхайд орж ажил хий...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Гэсэн юмаа. Тэгэхээр нь зэрэг дуун дээр цэргээс халагдчихсан юм чинь Налайхын уурхайд ажилласан. За ажиллаж байгаад политехникумыг, политехникумын дээд сургуулийг төгсөж уул уурхайн цахилгаан механик инженер болж төгссөн. Төгсөөд тэр үед уул уурхайн инженер болсон хүмүүсийг бол албан хаагч, одоогийнхоор бол төрийн албан хаагч их болгодог байлаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ер нь сонгуулиар Налайхын их уурхайн эвлэлийн үүрийн дарга болж ажилласан. Налайхын их уурхай хаагдтал Налайхын уурхайн хамгийн сүүл хүртэл сургалтын инженер байлаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд сургалтын инженер болсон. Налайхын их уурхай хаагдангуут Хөдөлмөр сонинд сурвалжлагчаар ажиллалаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хөдөлмөр сонинд сурвалжлагчаар ажиллаж байгаад Монголын уурхайчдын “ Эрдэнэт хүн” холбоог төрийн бус байгууллагыг өөрийнхөө санаачилгаар байгуулаад, ингээд холбоо байгуулаад хамгийн гол нь Налайхын газрыг Налайхчуудад эзэмшүүлэх, ер нь Налайхын их уурхайд ажиллаж байгаад хохирсон тэр хүмүүсийг хууль зүйн дагуу хохирлыг нь төлүүлэх, нөхөн төлбөр олуулах, ингээд юу эс байх бэ? Жагсаал цуглаан зохион байгуулна. Ингээд ёстой тэмцэгч болж эхэлсэн.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ер нь бол тийм л маягтай байгаа. Миний эцэг Налайхын прокурор Балдангийн Арслан гэдэг хүн Налайхад прокуророор тасралтгүй 20 жил ажиллаж байгаад үндсэн дээ ажил дээрээ нас барсан байдаг. Намтартай за би том хүү нь учраас Налайхад ингээд манайхан олуулаа л даа....

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд ажиллаж амьдарч байна. Ингээд саяхан 2008 оны орон нутгийн сонгуулиар Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч болох нэлээд хэцүү өрсөлдөөнтэй сонгуульд оролцож ингээд 1-р тойргоос..

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Албан ёсоор иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болсон. Гэхдээ гол нь “Эрдэнэт хүн” төрийн бус холбоог мөн хамт ажиллуулаад ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд хоёрдахь, гуравдахь удаагаа Налайхын их уурхайд ажиллаж байсан хүмүүст нөхөн олговор олгуулах энэ ажлыг одоо ч гэсэн хөөцөлдөөд явж байгаа....

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За хуулийг нь ажиглаад байхад, нэгэнт хуулиндаа нөхөн олговор олгож болох тэр заалт нь байгаа болохоор олгож өгөх байхаа гэж бодож байна. За хамгийн сонирхолтой нь саяхан болсон чуулган дээр Налайх дүүргийн засаг дарга өөрөө анх удаа Налайхын уурхайчдын нөхөн төлбөрийг олгуулах асуудлыг ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хамтарч шийднэ гэсэн ийм мөрийн хөтөлбөр ажилд нь орсон болохоор ажил урагштай байна аа гэж бодож байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За ийм байна. За гэр бүлийн хувьд ярьж болно ш дээ тиймээ?

Ариун-Ундрах -

Болно болно.

Ганболд -

За гэр бүлийн хувьд бол би гурван хүүхэдтэй.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Охинтой. Том охинтой.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо гадаадад сурч байна. Хоёр хүүтэй. Хүү маань гар утасны засвар ажиллуулаад Налайхад байна. Бас нэг хүү бий. Хүү маань бас тэгээд гадаадад ажиллахаар явах байхаа гэж бодож байна. За авгай маань олон жил сувилагч Налайхад ажилласан. Одоо ингээд 1-р хороонд хашаа байшинд амьдардаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За товчхондоо ийм байна.

Ариун-Ундрах -

За баярлалаа. Та өөрийнхөө товч намтарыг маш товчхон танилцуулж байгаа учраас хоёулаа таны ажлын талаар ярилцъя гэж би бодож байна. Аа тэгэхээр таны яг хийж байсан ажил гэхээр Налайхын уурхайтай холбогдож байгаа...

Ганболд -

Уурхайтай холбоотой. Яагаад гэвэл би налайхад 40 гаруй жил амьдарч байна шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр Налайхын уурхай яагаад хаагдав. Налайхын тосгон ямар байснаа ямар болов? Ер нь хүн хөдөлмөр хийгээд амиа яаж үрдэг вэ? яаж хохирдог бэ?...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Мэдээж ололт яаж амжилт гаргадаг бэ? Гэдгийг өөрийн нүдээр үзэж биеэр ажиглаж Налайхын их уурхай хаагдангуут зарим хүмүүс ярьж байсан л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Налайхын их уурхайн 1568 хүн ажилгүй болоод гудамжинд гарахад миний толгой дээрээс тогоо нөмрөх шиг тийм аймшигтай болсон гэж ярьдаг юм билээ.

Ариун-Ундрах -

Хнн

Ганболд -

Үнэхээр тийм юм болсон. Монгол улсын засгийн газар, төр өөрөө Налайхын уурхайд ажиллаж байсан. 1568 хүнийг үнэхээр шууд гудамжинд гаргасан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За энэ бол үнэхээр ямарч төр засаг зориглож хийж болохооргүй ийм зүйлийг манай төр засаг хийсэн. Гэхдээ Налайхчууд одоо яахав групптэй нь групптэй одоо тэгээд уурхай ухаж эхэлсэн.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Налайхын их уурхайг хаах ёсгүй байсан. Хаах ёсгүй уурхайг Жигжид гэдэг сайд өөрөө тушаал гаргаж консурвац тавих нэрийдлээр Налайхын их уурхайг хааснаар 1568 хүн огт ажилгүй гудамжинд үлдлээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Яахав тухайн үед Налайхын их уурхайн 1тонн нүүрсний өөрийн өртөг маш өндөр байсан учраас хаасан гэж ярьдаг. Гэхдээ тэр үед Налайхын их уурхайг одоо тэр чигээр нь байлгаад. Хүн одоо эргээд харахад Налайхын их уурхай хувьчилсан гэж ярьдаг боловч эцсийн эцэст дөрөв таван гар дамжуулж Налайхын их уурхайг худалдсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хувьчлал нэрээр шууд худалдсан. Тэгээд хувьчлал буцчихсан байгаа ш дээ. Үнэхээр хувьчилсан бол 1568 хүний гар дээр ямар нэг хэмжээгээр хувьцаа ч юмуу. Тийм юм байдаг байхаа гэж бодож байна. Хувьчлаагүй эцсийн эцэст хүмүүст бүгдийн дамжуулж худалдсан. Хамгийн сүүлд 110 сая төгрөгний үнэтэй болсон дог. Хамгийн сүүлд авсан хүн нь ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Энэ бол үндсэндээ нэг жийпний үнэ л дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм ийм байдалтай харагддаг юмаа.

Ариун-Ундрах -

Аа ха хоёулаа бүр эхнээс нь эхлэе. Та Дорнод аймгаас хэдэн онд Налайхын уурхайд ажиллахаар ирсэн бэ?

Ганболд -

За Дорнод аймагт төрөөд яг .... 15 хүртлээ хөдөө амьдарсан байгаа юм л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хөгшин аав ээж дээр амьдарч байгаад, би залуу аав ээж гэдэг л дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ээж аав маань нэгэнт Налайхад шилжиж ирж байгаа учраас би хүүхэд нь учраас хамт ирнэ шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд хамт ирэхдээ харин ингэсэн юм. Хэнтий аймгийн Өндөрхаан хотод байж байгаад багшийн сургуульд 7-р ангид байхад хуваарилагддаг юмаа. Тэгээд багшийн сургуульд ирж байгаа юм чинь Улаанбаатар хотод өөрөө шалгалт өгч байгаа юм. Багшийн сургуульд хоёр шалгалт өгөөд тэнцээд байж байсан чинь..

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Манай гэр Налайхад ирчихсэн. За Налайх дүүрэгт амьдарсан гэсэн тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Налайхад ирээд Налайхын их уурхайд орж ажиллаад тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ер нь налайхын их уурхай гэдэг маань өөрөө Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг олон жилийн турш одоо нүүрсээр хангаж байсан. Ийм одоо үйлдвэрлэлийн газар л даа. Тэгэхээр зэрэг нийслэл хотынхоо дэргэд ийм өндөр чанартай. Ийм нүүрс түлшний баазтай газар маш ховор байдаг. Дэлхий дээр тэгэхээр зэрэг дээр үед социализмын үед гэгчээр социалист 14 орны дотор улсынхаа нийслэлийн дэргэд ийм сайн чанарын нүүрстэй газар байхгүй гэж ярьдаг байсан. Тэгэхээр Налайхчуудын хувьд Улаанбаатар хотыг хот болгосон. Маш их үр дүнтэй үйлдвэрлэл явуулдаг. Одоо уурхайчдын хотоо. Тэгээд нийслэлийн Налайх дүүрэг гэж явдаг. Энэ бол Улаанбаатар хотынхоо харъяа дүүрэг. Ийм ач холбогдолтой газар л даа. Тэгээд Налайхаас одоо маш олон хөдөлмөрийн баатар гавъяатнууд төрийн шагналтангууд төрсөн байдаг. Сүүлийн үед олон уяач морь уядаг авъяастай хүмүүс олширч нэмэгдэж, Налайхаас тийм урлагийн авъяастай. Спортын авъяастай олон хүмүүс төрж гарсан. Тэгэхээр Налайх бас нэг ийм онцлогтой юм шиг байгаа юм. Олон аймаг сум газраас Налайхад үйлдвэр байгуулахад ирсэн хүмүүс чинь өөрсдөө олон газраас ирээд гэр бүл болсон. Тэгээд миний ойлгож байгаагаар Налайхын хүмүүс 1-рт маш их ажилсаг байдаг. Бүүр баруун хязгаар Казак хэдэн 2000 мянган км алсаас ирсэн хүмүүс ч байна. За 1000 км-ын алсаас ирсэн хүмүүс ч байна. Бас Налайх бусад аймаг сумуудаас онцлогтой байдаг байхаа гэж би дотроо боддог оо.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгээд Налайх гэхээр зэрэг Налайх хүүхдүүд гэхээр зэрэг одоо маш их ажил хийдэг. Одоо жнь: Одоо Налайх сүүлийн үед уурхай хаагдсанаас хойш бол хүмүүс маш их хувиараа уурхай гаргаж ирсэн.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хувийн уурхай гэдэг чинь маш их хөдөлмөр ш дээ. Өөрөөсөө мөнгөө гаргаад аа одоо нэг хүний газар дээр ажиллана гэсэн үг л дээ. Ингээд хүний газар дээр ажиллаад нүүрс гарна. За энэ зах зээл эхэлсэн үйл явдал дотроос Налайхад болсон үйл явдал дотроос хамгийн эмгэнэлтэй үйл явдал бол газрын хөрс суллах, газрын дайн гэж нэрлэж болно. Тэгэхээр Налайх жилд 1сая тонн орчим нүүрс гаргаад Улаанбаатар хотод нийлүүлж байсан гэж байгаа. Уурхай хаагдсаны дараа ч гэсэн мөн 500,000 тонн нүүрс ялгаагүй одоо сая тонн биш байлаа гэхэд түүний хагас 500,000 тонн нүүрс ингэж гар аргаар гаргаж одоо Налайхаас Улаанбаатар хотод явуулж байгаа. Улаанбаатар хотод тухайн үед 70,000 айлыг нүүрсээр хангаж, гурав, дөрвөн цахилгаан станцыг ганцаараа хангаж байсан бол сүүлийн үед энэ айлын тоо нэмэгдээд 120,000 болсон гэж байгаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Улаанбаатар хотод байгаа 120,000 айлыг Налайхын хувийн уурхайнууд одоо бас компани ч байдаг. Энэ улсууд хангаж байна. Дээрээс нь Багануур, Шарын голоос нүүрс ирж байгаа нь үнэн.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр зэрэг Налайхын хувьд үнэхээр Улаанбаатар хотын үйлдвэр аж ахуйн газрыг, мөн айл өрхүүдийг одоо нүүрсээр хангадаг. Зоригтой үнэхээр мэргэжлийн уурхайчдын хот ийм л байна одоо миний ойлгож байгаагаар...

Ариун-Ундрах -

За та бид хоёр түрүүн ярьж байхад Дорнод аймгаас хэдэн онд Налайхын уурхайд ажиллах гэж ирсэн бэ? гээд би танаас асуусан тиймээ? Аа их сонин юм болсон гээд та ярьж байсан. Түүнийгээ үргэлжлүүлээд ярьж болох уу?

Ганболд -

За, за одоо Дорнод аймгаас манай аав....

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо Налайхад ажиллахаар ирээд мөн би Улаанбаатар хотод багшийн сургуульд хуваарилагдаад, ингээд багшийн сургуульд шалгалт өгөөд ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэнцээд сангийн аж ахуй явчихсан юм л даа. Тэр үеийн оюутнууд сангийн аж ахуй их явдаг. Аа тэгээд манай гэр аав маань Налайхад ирээд ингээд ажиллаж байсан. Тэгэхээр зэрэг Налайхад анх ирээд ингээд ажиллаж байхад олон аймаг сумаас цугласан хүмүүс Налайхад ажиллаж байсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За мөн тэдний адил би багшийн сургууль төгсөөд хөдөө ажиллаж байгаад цэрэгт яваад Налайхад ирэхэд манай аав шууд өөрөө хэлбэл тэр багшийн ажил хийлгэхгүйн байна шүү дээ тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Энэ нөхөр уурхайд очиж хүчээ үзэг гэж бодсон бололтой.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд шууд Налайхын их уурхайд ажилласан. Тэгээд ажиллахын өмнө тэр үед хувьсгалт намын гишүүд юу яадаг алба хаадаг байлаа шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд ерөнхийдөө бол Налайхын их уурхайд очоод. Уурхайн эвлэлийн хорооны дарга гэж их олон жил ажилласан. Аа тэгээд нэгэнт политехниккум төгсөж байгаа юм ч өөрөө биеэрээ ажиллах хэрэгтэй. Тэгээд цахилгааны инженер, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерээр олон жил ажилласан би ....

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер гэдэг бол их төвөгтэй ажил байдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Налайхын их уурхайд социализмын үед ч гэсэн зах зээлийн үед ч гэсэн маш олон хүн за мэдэхгүй миний тооцоолсноор 1922 оноос одоог хүртэл нийт 160 гаруй хүн үйлдвэрийн ослоор нас барсан гэж боддог юмаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Үүний 90% нь 1990 оноос хойш байдаг юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За нэг дутагдалтай тал бол социализмын үед хүмүүс ажиллаж байхдаа ямар ч гэсэн нийгмийн хамгаалалд наад зах нь даатгалтай байсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр осолд орлоо ч гэсэн эрсдэлийг нь төр даадаг байлаа шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо 1990 оноос хойш ялангуяа Налайхын их уурхай хаагдсанаас хойш хүмүүс уурхайд ажиллаж байгаад амь насаа үрсэн. Уурхайд ажиллаж байгаад тахир дутуу болж осолд орсон нөхцөлд бүх нөхцөлийг өөрөө даадаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хамгийн харамсалтай нь хүн өөрөө одоо осолд ороод, нас барлаа гэхэд үр хүүхэд нь байдаг юмуу. Хүргэн нь байдаг юмуу. Маш хэцүү ш дээ. Ингээд бүх юм дууслаа. Тахир дутуу боллоо гэхэд мөн ялгаа байхгүй тэгээд эмчлүүлнэ. Бүх юм өөрөөсөө. Энэ одоо үнэхээр харамсалтай байдаг л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тийм учраас үүнийг яах вэ? гэхээр зориуд одоо хүмүүсийг гэнэтийн ослын даатгалд хамруулах. Одоо хэрэгтэй ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За тэгээд нарядын системээр ажиллуулмаар байгаа юм. Тэр одоо өөр өөрсдөө наряд өгөөд өөр өөрсдөө бараг бүдүүлгээр хэлбэл бараг үхэх газраа өөрөө бэлддэг юм шиг ийм эвгүй байсан юм. Одоо үүнийг болилуулаад, нийгмийн даатгалд хамрагддаг. Гэнэтийн ослын даатгалд хамрагддаг. Ялангуяа модон бэхэлгээ, агааржуултыг маш сайн хангадаг. Байхгүй бол ухбал ух үхвэл үх гэдэг замаар яваад байна. Одоо ч гэсэн ийм замаар яваад байгаа юм л даа. Энэ бол үндсэндээ буруу....

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр хүмүүс бол хууль нь бол гарчихсан байдаг юмаа. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хууль ч үндсэн дээ гарчихлаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа хөдөлмөрийн хууль ч гэсэн гараад 8 жил болж байна. Хуулиа мэдэхгүй. Хүмүүс юм уншихаа болиод байна. Үүнд их харамсаж явдаг. Аа тэгээд “ Эрдэнэт хүн” төрийн бус байгууллага байгуулаад зүгээр ч нэг байгуулаагаагүй л дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Яагаад гэвэл Налайхын их уурхайчид хэлмэгдээд эхэлсэн л дээ. Хөдөлмөрийн хүн хэлмэгдээд эхэлсэн. Ингээд ирэнгүүт одоо хүний амь гэдэг ямар үнэтэй байдаг билээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Монгол хүн, Монгол иргэний амь битгий үрэгдээсэй гэж бодож уурхайчдын “ Эрдэнэт хүн” гэдэг холбоог одоо зориуд байгуулсан юм л даа.

Ариун-Ундрах -

Аа ха Өнөөгийн байдалтай илүү холбогдож байна тиймээ?

Ганболд -

Тэгж байна.

Ариун-Ундрах -

Тэгэхээр хоёулаа социализмын үеийн уурхайд ажиллах нөхцөл байдал ямар байсан бэ? Тэр тал руу эргэж орж яръя гэж бодож байна.

Ганболд -

За

Ариун-Ундрах -

За та Дорнодоос Налайхын уурхайд ирэхэд, Налайхын уурхай байгууллагдаад хэр удаж байсан бэ?

Ганболд -

Тэгэхээр зэрэг 1967 онд манай гэр ирсэн байдаг юм л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа миний хувьд бол бүүр 1977 оноос налайхын уурхайд ажиллаж эхэлсэн. Тэгэхээр зэрэг 77 он гэдэг чинь Налайхын их уурхай байгууллагдаад ид одоо ажил эхэлж байсан үе л дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр тэр үед би бүр сайн санадаг юм. 1981 онд ардын хувьсгалын 60 жилийн ой болж тэгээд налайхын уурхайн эвлэлийн хорооноос санаачлага гаргаж 1сая тонн нүүрс олборлох, 81 онд шүү дээ. 1981 оны хувьд 970 мянган тонн гарсан юм. Тонн нүүрс гарсан юм. Тэр чинь өөрөө 1 сая тонн нүүрс гарахад нэг 30-аад мянган тонн дутуу байна гэсэн үг л дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Үндсэндээ 1 сая тонн нүүрс нэг жилд Налайхын их уурхай одоо гаргаж л байсан үе л дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Гаргахдаа ямар уриа дэвшүүлж байсан гэхээр зэрэг их инээдтэй байдаг юм. “Ямарч үнээр хамаагүй нүүрс гарга” гэсэн бичигдээгүй хууль байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр зэрэг тийм учраас төр засаг Налайхыг яаж харж ханддаг байсан гэхээр зэрэг нэг өдөрт өдрийнхөн хоолыг даадаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгээд гэрэл , калка, ажлын хувцас , ажлын гутал, малгай тэр байтугай орон гэрийг нь орон сууцанд байгаа айлыг нь квадратаас нь чөлөөлдөг байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Квадратаас нь уу?

Ганболд -

Тийм. Улсын амралтанд амрахад нь амралтынхан мөнгөний 50%-ийг нь улс даадаг байлаа ш дээ. Үйлдвэрчин даадаг байсан юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Өөрөөр хэлбэл Налайхын уурхайд одоо хүмүүсийг ажиллуулахын тулд ямар их урамшуулж байна гээч тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Түрүүн хэлсэн улсын амралтанд амрахад нь одоо жишээ нь одоо одоогийн ханшаар бодъё л доо. Одоогийн ханшаар одоо 30 мянган төгрөгөөр амрах байсан хүнийг ерөөсөө шууд 15 мянгаар амруулах жишээтэй. Ийм их асар их хангамж одоо явуулдаг. Тэрэнд нь ч хүмүүс бас цалин жаахан ахиутай байсан бид.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Сонирхуулахад түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны орлогч сайд өөрөө 1100 төгрөгний цалинтай байхад Налайхын уурхайн дарга 1100 төгрөгний цалинтай байсан.

Ариун-Ундрах -

Өндөр цалин байсан байна тиймээ? 1100 төгрөг гэдэг өндөр цалинд....

Ганболд -

Тийм өндөр. Одоогийнхоор 1 сая 200 мянган төгрөг гэж бодох юм байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгээд тэгж ярьбал тэр үед маш сайн ажилладаг олон тонн нүүрс гаргасан уурхайн бригадыг шууд мөнгөөр шагнадаг байсан юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхлээр зэрэг Налайхын их уурхайд ажиллана гэдэг чинь өөрөө нэгдүгээрт өндөр цалин хангамж хоёрдугаарт эрүүл мэндийн хувьд маш их анхаардаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо эмнэлэгтэй тусдаа. Аваарын эмчтэй. Аа тэгээд хүн чинь нөгөө одоо гэрлийн дутагдалд орно ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Нарны гэрлийн ... тэгэхээр зэрэг гэрлийн дутагдлын бас арилгадаг байсан. Байнга усанд орно.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгээд юу яана. Нүүрсийг нь 75% хөнгөлдөг байлаа. Жишээ нь нэг гэртээ байшинтай айл байлаа гэхэд нүүрс түлдэг айл байлаа гэхэд шууд жишээ нь 100 мянган төгрөгөөр нүүрс авах байсан бол 25 мянган төгрөгөөр нүүрс авна гэсэн үг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм ийм өндөр хангамжтайгаар одоо ажиллах урам зоригийг нэмж , ажиллах бололцоог нь одоо тэгж маш их хангаж байсан юм биш үү?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм учраас хүмүүс одоо Налайхад дуртай ажилладаг. Аа тэгэхдээ эрүүл мэндийн хувьд ажиллаж чаддаггүй нэг тийм одоо ажиглахад уурхай чинь доошоогоо 325 метр ш дээ.

Ариун-Ундрах -

Хнн

Ганболд -

Доошоо газрын гүнд доошоо оронгуутаа хялаагаад уначихдаг тийм хүн зөндөө байдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэрийг одоо үнэхээр болохгүй болохоор нь гаргана л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгээд ... жаахан агаар муудангуут бие нь мууддаг, бие нь эвгүйцдэг ажиллаж чаддаггүй хүмүүс зөндөө бий. Би чинь олон залуучууд дагуулж Налайхын уурхайд нөгөө сургалт явуулдаг ш дээ. Аюулгүй ажиллагааны ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд над дээр нэг сар сургалт хийгээд тэгээд одоо хуваариладаг байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд хөдөлмөрийн баатар Орной гуайн хүү гээд нэг сайхан залуу одоо ёстой ажиглаад байхад үнэхээр одоо хүдэр бадриун залуучууд маш олноороо ирж л сургалтанд сууж одоо ажилчин болж тэгээд ажил мэргэжил өөрөө бас хэрэгтэй байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Малтагч бэхэлгээчин гэхэд одоо 2-оос 5-р зэрэгтэй. Тэгээд 5-р зэрэгтэй хүн бол шууд модон бэхэлгээ тавина. Маш сайн ажилладаг бригадаа ахлаж явдаг хүн цалин дээрээ нэмж мөнгө авдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд ажилчин хүн өөрөө мэргэжлийн зэрэгтэй тийм байсан юмаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхлээр зэрэг энэ бол хүмүүсийг одоо үнэхээр эрч хүчтэй, өндөр бүтээмжтэй ажиллуулах өргөн боломжтой байсан даа. Оросууд ажилладаг байсан юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Оросууд гэхэд чинь ялангуяа техник цахилгаан дээр оросууд их ажиллана. Бэхэлгээ тавихад оросууд ажиллана. Одоо тэгээд Советский ...

Ариун-Ундрах -

Мэргэжилтэнгүүд ажилладаг байсан тиймээ?

Ганболд -

Оросын мэргэжилтэнгүүд гэж ярьдаг байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Тийм.

Ганболд -

Ингээд мэргэжилтэн дагаж ажиллана.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Дадлага туршлагатай ахмад ажилчдаа дагаж залуучууд нь ажиллаад зэрэг авдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ер нь бол зохион байгуулалт маш өндөр байсан. Одооныхтой зүйрлэхэд өдөр шөнө шиг ялгаатай. Яагаад гэвэл одоо бол тэгээд ямарч хамгаалалтгүй. Ямарч баталгаагүй юм луу орж л нүүрс гаргаж байна ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр үед чинь бүр албан ёсоор хөдөлмөрийн дэвтэр дээр нь бичиж өгдөг. Тэмдэглэж өгдөг. ... Титантус гээд юу яадаг. Ийм юмаар одоо бүхий л талаар нь хангаад тэгээд ер нь Налайхын их уурхайн ажилчид тосгонд хүн үзэгддэггүй байлаа ш дээ. Бүгд ажилтай.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Бүгд ажилдаа орчихоор тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд шилний үйлдвэр байна. Шохойн үйлдвэр байна. За уурхай байна. Налайхын их уурхай байна. Ингээд ерөөсөө хүмүүс чинь үй зайгүй ажилтай.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Гудамжинд хүн нэг их яваад байдаггүй. За амралтын үеэр хүмүүс юм хум яана гэхээс биш тийм хүн цаг завгүй ачаалалтай.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хүн ажиллуулах биш тэгээд тэр соёл урлаг, спорт бүх юманд бүрэн хамруулдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Цалингаас нь хасна гэж айлгаж байгаад явуулдаг. Ийм учраас хүмүүс бол маш их юм уншдаг, мэддэг, ойлгодог. Аа тэгээд ажлаа их сайн хийдэг байсан. Тэрнээс гадна бас нэг юм сонирхуулахад би одоо олон жил боловсон хүчин гэж юм хийсэн юмаа. Тэгэхлээр боловсон хүчин дээр жишээ нь... хүүхдээ төрүүлсэн нэг эмэгтэй орж ирлээ гэж бодъё.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд орж ирэнгүүт одоо би ажилдаа орох уу? яах вэ? гэнэгүүт тэр хүнийг за чи 3 сарын одоо .... цалинтай чөлөө авбал ийм ийм хуультай. 2 сарыг авбал ийм хуультай.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хүүхдээ харах хүн байгаа бол чи ажиллабал ийм ашигтай. Тоо тоогоор хууль дүрмээр тэр одоо хүүхэд гаргасан эмэгтэйд хууль дүрмийг ягштал хэлж өгөөд гаргана ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Өөрөөр хэлбэл тэр үед хүмүүс чинь хуулиа одоо их уншаад боловсон хүчин бол тэр хөдөлмөрийн хүн тэр ажилчин хүнд хууль дүрэм хэлээд гаргадаг байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо би бүр гашуун жишээ байдаг. Одоо жишээ нь Налайхад нэг сувилагч ажиллаж байгаад тэтгэвэрт гарах гэсэн чинь гаргадаггүй. Одоо хүүхдээрээ гарах гэнэ. Хүүхэд нь арай 4 хүүхэдтэй биш. Тэгээд яам тамгын газраар явж явж за та бол хэзээч тэтгэвэрт гарах нас чинь болоогүй юм байна. 60 хүрч байж гар гээд байдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд ерөөсөө манайх чинь хуулиа мэддэггүй одоо тийм улс албан хаагчид их байх юм л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд их харамсалтай. Тэр хүн бол одоо тэгээд оо тийм байлгүй гээд хаяна ш дээ. Тэгээд өөрөө ажилгүй суугаад байна, суугаад байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгтэл тэр хуулиндаа бол бүх юм нь байж байх жишээтэй.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхлээр одоо бэлтгэгдэж байгаа ялангуяа төрийн үйлчилгээний ч юмуу албан хаагчид өөрсдөө хуулиа маш их уншаад хүмүүс өрөөнд нь ороод ирэнгүүт хуулийг нь хэлж өгөөд гаргадаг ийм л чадвартай баймаар байна ш дээ. Одоо хичнээн ч хууль гарч байгаа юм. Одоо ерөөсөө тийм байхаар хүн нь төрөөсөө хөндийрөөд ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм л хачин эвгүй байдалтай байна. Энэ бол түр зуурынх л байгаасай гэж бодох юм байна ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха. Тэгэхлээр нөгөө гүний уурхай гэж яриад байдаг билүү?

Ганболд -

Гүний уурхай байлгүй яахав.

Ариун-Ундрах -

Өөр ил уурхай гэж байх уу? Нүүрсний?

Ганболд -

Ил уурхай гэж Алагтолгойн ил уурхай байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд ил уурхай гэдэг маань үндсэндээ 2 метр гүнээс гарна гэсэн үг ш дээ бараг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд хөрсийн хуулдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа энэ бол ерөөсөө ер нь Ленинградын Гибершахад гээд тийм эрдэм шинжилгээний том юунаас гүний зургууд проект зургууд ирж байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд тэр зургууд дээр инженерүүд ажиллаад юу яадаг. Малталт явуулдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Газрын гүний маркшедерийн ажил , газрын гүний бэлтгэл малталтын ажил , лав бэлтгэх ажил гэдэг бол нүсэр ажлаа...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Нүсэр ажил...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд 1 сая тонн нүүрс Налайхын их уурхай гаргахад хэцүү юм байна. Тийм учраас хоёрдахь амыгнь хийх гэж байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Өөрөөр хэлбэл хоёр амаар гаргах нь байна ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгвэл одоо маш хурдан нүүрс гарна ш дээ. Мэдээж ингээд одоо тэр баруун жигүүрийг ашиглаж 53-р уклоноор шууд ам гаргаж байсан юмаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд 1991 оны 12-р сарын 17-ны өглөөгүүр 6 цагийн орчимд 5 цаг 30 минутын орчимд билүү дээ. Одоо энэ л орчимд метаны тэсрэлт болоод ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Үндсэндээ газар дээр 22 хүн нас барсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгээд 60-аад хүн мэргэжлээс шалтгаалах өвчний группэд гарсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Энэ ...

Ариун-Ундрах -

Осол болсон юм байна?

Ганболд -

Осол болсон. Тэсэрчихсэн байхгүй юу уурхай.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Газрын гүнд метаны тэсрэлт болоод ингээд тэр орчин чинь бүгд хүчилтөрөгч байхгүй болно ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд асар их хар тоосон тийм үүлс шиг юм одоо уклоны амаар гарсан. Уурхайн амаар гарсан. Тэгээд маш олон хүн одоо хэлмэгдэж одоо тиймээ? Олон хүн төрөл садангаа алдсан. Ийм аймшигтай Монголын түүхэнд гарсан хамгийн аюултай аваар осол болсон шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд энэнээс хойш нэгэнт одоо аваар осол болж байгаа болохоор хүмүүс ч яаж дуртай байх вэ? Ингээд 91 оноос хойш үндсэндээ Налайхын уурхай одоо хувьчлан мувьчлан гэж худлаа ярьсаар байгаад ажил нь ч явахгүй байсаар байгаад 95 оны 1-р сарын 10-ны 13 гэдэг билүү дээ ийм нэг тушаал гаргаад Жигжид сайдын үед уурхайг консервацид тавьсан нэрээр хаасан юм.

Ариун-Ундрах -

Аа ха.

Ганболд -

Тэгээд уурхай хаагдана гэдэг бол өөрөө маш их эвгүй ш дээ. Яагаад гэвэл тэр үед Налайх өөрөө 25 мянган хүнтэй.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Байсан гэж байгаа юм. 25 мянган хүнийг чинь үндсэндээ бараг одоо 20 мянган Налайхын уурхайтай амь амьдралаараа холбоотой тэр газраас цалин авч одоо нэг нөхөр нь ажиллана ш дээ. Налайхын уурхайд бусад нь өөр ийм юм бий шүү. Тэгээд байж байгаад л төр засгийн харалган бодлогын уршгаар одоо Налайх хаагдлаа. Одоо 50 сая тонн нүүрс авч ашиглахад бэлэн байна ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо энэ олон компаниуд нэг жилд бараг 500, 600 мянган тонн нүүрс гаргаж байна. Улаанбаатар хот луу машинаар ачаад зөөгөөд ингээд байна гэж яриад байна л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Гэтэл энэ бол ерөөсөө одоо том тэнгисийн захад энэ бол юу ч биш.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Энэ бол зөвхөн мөнгөний одоо тийм чанаргүй нүүрс л байгаа юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хичнээн гүнзгий болох тусмаа нүүрсний чанар төчнөөн сайжирдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Илчлэг сайн бол мэргэжлийн хэлээр бол илчлэг сайн болж калори их сайн болдог юм л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхлээр Налайхад бол нүүрснээс их юм алга байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд ингээд ойрхон Багануур байна. Ажиглаад байхад Налайхын тийм бассейн буюу сав газар байх шиг байна л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Шивээ-Овоогийн уурхай , Багануурын уурхай, тэр Дорноговийн Даланжаргалан ингээд Багануур , Налайх гээд хөндлөн огтлолоор харах юм бол ийм том одоо сав газарт одоо маш их хэмжээний нүүрс байна ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Мөдхөн 2-3 тэрбум тонн гэж ярих ёстой ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм ийм л байдалтай байна.

Ариун-Ундрах -

Тэгэхлээр маш их нөөцтэй нүүрсний уурхай байсныг тэгээд 95 онд хаагдуулсан юм байна тиймээ?

Ганболд -

Тийм.

Ариун-Ундрах -

Аа ха.

Ганболд -

Одоо бэлэн ашиглаж болох... би бүр сайн мэддэг юм. 95 оны 6 сарын 10-нд билүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Миний хувьд одоо энэ уурхайн иргэдийн хурлын дарга байгаа Батдорж за би байна. Тавуулханаа сүүлчийн удаа орж үзсэн Налайхын их уурхайд. Тэгэхдээ яг бүх юм хэвээрээ тэр баруун жигүүрт нэг их устай уклон яг метронд орж байгаа юм шиг байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Нэлээд ус нь ихдээд яахав нэгэнт төвийн таслаад хаячихсан юм чинь жижиг мотор нь хэвээрээ жаахан ус нь яг хэвээрээ байдаг юм байна лээ.

Ариун-Ундрах -

Аа ха.

Ганболд -

Тэгээд одоо ч хэвээрээ байж байгаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо жишээ нь нэлээд тодорхой хөрөнгө гаргаад их уурхайг одоо юу гэдэг юм сэргээгээд одоо 53-р амаар ашиглах ... бас аврахын энэ тэр багтай орсон гэж ярьж байсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Зарим нь одоо ... яг юуны Налайхын их уурхай уурхайн барилгын ...2-ын зааг даар бүх юм хэвээрээ байсан. Тэр орсон улсууд бүгдээрээ уйллаа гэж ярьдаг ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Яагаад гэвэл ажиллаж байсан тэр уурхайн хэв хэвээрээ байна ш дээ. Ашиглаж болох уу? Болно.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Жаахан хөрөнгө гаргаад ингээд ажиллаж... гэхдээ одоо тэр өөр юм ... оросууд хүртэл ирээд тэрүүгээр ашиглах гэж оролдоод тэгээд нэг их ашиг юу... тэгээд буцаад явчихсан л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

... Өөрөөр хэлбэл үнэхээр одоо хүнийг ажлын байртай болгох , хүний төлөө ажиллах талаар манай төр Налайхад гэхэд үнэхээр юм хийсэнгүй. Цаашдаа ч хийх шинж харагдахгүй байна.

Ариун-Ундрах -

Аа ха. Тэгэхлээр 1995 онд Налайхын уурхайг татан буугдуулсан нь бол төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм байна тиймээ? Монголын?

Ганболд -

Монгол улс тэр засгийн газар өөрөө...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Налайхын их уурхайг одоо ашиггүй байна гэж хааж байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Гэтэл хүмүүстээ маш их халтай тусаж байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха. Энэ олон мянган ажилчдын амьдралыгогт бодолцолгүйгээр тийм шийдвэр гаргасан байна тиймээ?

Ганболд -

Тэгэхээр 1568 уурхайчныг байна ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Үнэхээр уурхай хаагдаж болно л доо. Хаадаг юм байж гэж бодъё. Хаасан нөхцөлд өөр ажил шилжүүлэх...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Янз бүрийн дамжаа хичээллүүлж том ... өөр чиглэлээр үйлдвэрийг ажиллуулдаг ч юмуу тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Янз бүрийн арга байсан. Жишээ нь харалган байгаа байхгүй юу. Жишээ нь тойпууны үйлдвэрийг ямар улсууд ажиллуулж байна. Бүгд одоо тойпууны үйлдвэр боллоо ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тойпууны үйлдвэр асар олноор байгуулдаг ч юмуу? Аль эсвэл оёдлын үйлдвэр болгож энэ комбинатыг ашигладаг ч юмуу? Эмэгтэйчүүд их ажиллаж байсан юм тэр үед. Ингээд ийм юм одоо хүнийхээ ажлын байрыг хэвээр үргэлжлүүлж ядаж 50% -ийг нь тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм бодлого ерөөсөө гаргаагүй. Гэнэтхэн паг гэж хаагаад л ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд лацдаж ломбодоод засгийн газрын тогтоол гарлаа гээд аврахад нэг тэр одоо гагнаж бариад хааж байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Бүх юмыг шууд хаагаад ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд энэ чинь юу гэсэн үг вэ? Эцсийн эцэст. Тэгээд яахав тэр үед үнэхээр л асар хүнд юм тохиолдоно гэдэг нь харагдаж байсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгэнгүүт л уурхайчид ондоо л юм байна л дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Нөгөө ил уурхайн хажуугаар ухсаар байгаад модны асуудал ч гайгуу байсан юм шиг байгаа юм. Ингээд уурхай гаргаад эхэлсэн. Тэгэнгүүт бие биенээ дагаад уурхай ухах нь ухаад тэгээд компани байгуулах нь байгуулаад Балдорж дарга энэ тэр хамгийн түрүүн манай Балдорж дарга компани байгуулсан юм шиг санадаг юм би.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд яахав хүмүүс амьдрах гэж аргаа олж ядаж байна ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд харамсалтай нь олон хүн тэнд одоо осолд нас барж л байна л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм байна. Налайхын уурхайн хувьд. Ер нь Налайхын уурхайн ирээдүйг хараад байхад би дотроо боддог шүү. Маш их ирээдүй байдаг юм шиг байгаа юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Яагаад гэвэл тойпуу байна. Хөнгөн цагаан үйлдвэр нь байна. Тэр байтугай усан болорын үйлдвэрлэл байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За тэгээд тэр байтугай газрын гүнээс гарч байгаа саарал шавраар маш сайн тойпуу хийдэг гэсэн.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд нэлээд том хэмжээний налуу амаар уурхай нээж болно.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм ийм юм ажиглагддаг шүү. Зүгээр би тэр жил.... ажлаар Говь-Алтай явсан юм л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Говь-Алтай Улаанбаатар хотоос 1100 км ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Говь-Алтайн залуучууд ярьж байсан. Улаанбаатар хотод очиж ажил хийж ажил хийнэ гэж ярьж байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тийм 1100. Улаанбаатараас Налайх чинь 39 км. Харьцангуй л юм харагдаж байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха.... Уурхайгаас хичнээн хүн группэд орсон бэ?

Ганболд -

Налайхын их уурхайгаас мэргэжлээс шалтгаалах өвчний группэд орсон 796 хүн байгаа юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Зүгээр олон жил групптэй явж байгаад тэтгэвэртээ орсон 300-аад хүн байдаг юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За тэр тэсрэлтийн үед одоо утаанд унаад групп ч үгүй болсон 100-аад хүн байдаг юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр байтугай Налайхын их уурхайд ажиллаж байгаад одоо эмэгтэй хүнийг газрын гүнд ажиллуулж болохгүй гэдэг шалтгаанаар гэнэт халагдсан буюу цэл залуугаараа гарч насаараа ажилгүй хохирсон бас нэг 50-60 эмэгтэй байдаг юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Энэ чинь бас хохирч байна ш дээ. 30 нь одоо эмээ болчихсон гэж байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд ажилгүй болгочихно. Тэтгэвэр энэ тэр нь нэмэгдэхгүй. Ажилд авахгүй тэр хүнийг чинь.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ер нь Налайхад ийм хэдэн юм байдаг. Нэгдүгээрт групптэй хүмүүсийн асуудал. Хоёрдугаарт аваар осолд орсон хүмүүсийн асуудал. Гуравдугаарт цэл залуугаараа тэтгэвэрт гарчихсан насаараа хохирсон хүмүүсийн асуудал. Газрын асуудал .... аа тэгээд газрын гүнд ажиллаж байсан хэрнээ тэтгэвэр тэтгэмж нь өсдөггүй.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тийм тийм асуудал нэг ноцтой 5 асуудал байдаг шүү. Нийгмийн хамгаалалтай холбоотой. Энийг нь шийдвэрлэх гэж бас янз бүрээр үздэг. Заримын ч бас шийддэг. Шийдсэн шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхдээ тэр жил болсон засгийн газраас 65%-иар бодох ёстой цалин тэтгэмжийг нь 45 хүртлэх %-иар багасгаж хүмүүсийг хохироосон тийм юм гарсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр засгийн газрын энэ тогтоол шийдвэр үндсэндээ хөдөлмөрийн хүний эрх ашигт харшилж байна гэдэг утгаараа улсын их хурлын цэц дээр очиж энэ тогтоол нь буцаж байх жишээтэй.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ганц юм хэлэхэд ерөөсөө хөдөлмөрийн хүний эрх ашгийг бодож байгаа юм тун бага л харагдаад байгаа юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхдээ одоо энийг чинь за яахав дээ бүгдээрээ тэтгэврийн улс боллоо. Бүгдээрээ ажил хийхээ болилоо. Бэлэнчлэх сэтгэлгээнд орлоо гэдэг л юм л даа. Тэгэхдээ нэгэнт 50-60 хүртэл тэр хүмүүс юугаар ч ажил хийх билээ дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Гэхдээ 20-30 жил нийгмийн даатгал төлчихсөн улсууд шүү дээ энэ чинь. Тэгэхээр энийг нэлээн ялгаа заагтай харж ер нь тэгээд энэ зах зээлийн хямрал гэж яриад байна энэ үед ерөөсөө ер нь хүмүүсийнхээ амьжиргааг л бодохгүй бол хүн хичнээн их амьжиргаа нь мууднав төчнөөн одоо олон талаар хохирно ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Мөнгөгүй хүн чинь ном уншиж чадахаа болино. Айл өрх нь зовж шаналаад байх юм бол тэр хүн өөрийгөө хөгжүүлэх одоо санаачилж идэвхтэй юм хийх ямарч бололцоо байхгүй ш дээ. Тэгээд Монголын ядуурал бол өөрөө маш их үгээгүй ядуурал.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Үгээгүй ядуурал. Би дэлхий дээр ямар хүмүүс яаж яаж одоо ядуу болж байдгийг би саваагүйтэж сонирхдог л доо. Тэгэхээр манай 5000 төгрөгөөр Хятадад ямарч байсан 15 хоног хүнснийхээ зүйлийг авч болдог тийм юм байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

2-3 жилийн өмнө.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо юу болж байгааг би сайн мэдэхгүй. Өөрөөр хэлбэл тэр ногоо хүнсний одоо үнэ өртөг нь маш хямд. Хятадуудад одоо тэр Хэбэ муж байна. За тэгээд Бээжин хавийг ажиглаад байхад маш хямд. Гэтэл манайд өдөр тутам хүнснйи үнэ нэмэгдээд байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ерөөсөө ядуурлыг ерөөсөө янз бүрээр ...болно. Хамгийн аймшигтай ядуурал бол оюуны ядуурал.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Оюуны ядуурал. Оюуны ядуурал өөрөө эдийн засагтай холбоотой л доо.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд оюуны ядуурал тэгээд эдийн засгийн ядуурал хамсрах юм бол ер нь тэр айл ер нь ямарч тэтгэвэр тэтгэмжгүй сэхэхгүйгээр ядуурна шүү ер нь.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Манайхныг ажиглаад байхад юунд ч итгэхээ болино. Юу ч сурахаа болино. Юу ч уншихаа болино. Ингээд энэ бол үнэхээр төрийг мохоох тийм аюулд хүргэхээр тийм л юм харагддаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд хамгийн гол нь хүмүүсийн амьжиргааны түвшинг одоо анхаардаг л ийм л байвал төр засаг одоо бас нэг тогтвортой бас учир начиртай болмоор бодогдоод байгаа юм. Тэгэхээр төрийнхөн маань дундаа улс төрийн онол ярьдаг ийм маягаар цаашдаа ерөөсөө явмааргүй л бодогддог.

Ариун-Ундрах -

Социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага ямархуу байсан бэ?

Ганболд -

Социализмын үед хүмүүс үнэхээр одоо өндөр итгэл үнэмшилтэй байсан. Би энэ ажлыг хийвэл сайхан амьдарна. Би энэ ажил үүргийг биелүүлснээр маш сайхан ирээдүйд хүрнэ бүгдээрээ гэсэн ийм итгэл үнэмшилтэй байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тийм учраас ажлын цаг таслах, тэгээд ажилгүй байх энэ тэр гэж байдаггүй байлаа. Жишээ нь хороодуудаар явдаг байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ажилгүй хүн байвал ажилд оруулдаг байсан юм. Би бол их сайн санадаг юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Манай нутгаас ажилгүй хүн манайд ирээд 2-3 хоноход хорооноос ирээд яагаад ажилгүй байна. Шилжиж ирсэн үү? Үгүй юу? Шилжиж ирсэн бол юугаа үзүүл гээд шилжүүлгээ үнэхээр шилжиж ирсэн нөхцөлд шууд ажилд оруулдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тийм л байсан. Тэгэхлээр социализмын үеийн нэг онцлог нь үнэхээр ер нь хүний төлөө айхтар анхаарч одоогийнхоор бол асар их ... хэв маягтай гэх үү дээ. Хүн бүрийг ажилтай байлгана. Сахилгатай байлгана. МАХН-ын үзэл бодолд үнэнч байлгана гээд энэ юман багаасаа хэвшчихсэн. Хүн бүр бага балчираасаа эхлэн одоо улсын өмчийг хайрлан хамгаалах лоозон цээжилдэг оросоор цээжилдэг ийм байсан. Тэгээд ажлаа ягштал хийнэ. Тэгээд ажлын дараа бас одоо дугуйлан хичээл улс төрийн хичээлд явдаг. Тэгээд намын түүх, цаг үеийн байдал , вьетнамын дайны тухай вьетнамд хичнээн америкчуудын онгоц унав гэхээр одоо мэдэхгүй 278 гээд шууд хүмүүс хэлж цээжилдэг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм улс төрийн идэвхтэй. Вьетнамд тусламж үзүүлье гэхэд нэг өдрийнхөө цалинг өгдөг. Зарим нь адуу малаа өгдөг. Ер нь одоо төр засгийн нүдний харцаар байсан гэж хэлж болно. Нөгөө талаар Цэдэнбал даргыг үнэхээр шүтэн биширдэг байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд одоо Цэдэнбал даргатай зургаа авахуулсан бол насан туршдаа тэрүүгээ хадгалах жишээтэй. Цэдэнбал даргын хэлсэн үгийг цээжилнэ. МАХН-ын бүгд хурлууд болно. Тэр хурал дээр хэлсэн үгийг анхааралтай уншина. Ийм одоо сонин байсан. Тэгээд социализмыг ялангуяа бидний үеийнхэн бол үнэхээр муухай нийгэм гэж боддоггүй ш дээ. Яагаад гэвэл хүн болгон ажилтай. Тэр байтугай хүүхэд төрүүлэхэд маш их хүүхэд олноор төрүүлнэ гэдэг бол асар их шагналтай. Тэгээд хүүхдийнхээ мөнгөөр булган малгай өмсдөг. Хүүхдийнхээ мөнгөөр хувцасладаг. Хүүхдэдээ тэрүүгээ зориулдаг тийм байсан. За би түрүүн намтартаа дурдлаа. Манай ээж бол амьдралдаа 13 хүүхэд төрүүлээд ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Түүнээс 4 нь Дорнод аймагт короор нас барчихсан гэж байгаа юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

2 хүүхдээ ах дүү нартай үрчлүүлээд ингээд 7 хүүхдээ гэртээ өсөж торнисон шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хамгийн том нь одоо би юм байгаа юм. Миний доод талд 2 дээд талд 2 нас барчихсан гэж байгаа юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Дорнод аймгийн төвд одоо кор өвчин гараад тэгээд хөдөө гарсан. Тэгээд би хөдөө өссөн. Дорнод аймгийн Баян-Уул суманд их хүүхэд байхдаа их удаан тоглодог тэнд бага насаа өнгөрөөсөн. Тэгээд сургууль соёл гээд ер нь хүн бол тэр үеийн хүмүүс бол хөдөө голдуу мал дээр өснө. Аа тэгээд сургууль соёлд хот руу ороод нэлээд мэдлэгтэй улсууд нь гэх үү дээ? Хотод дэвшүүлж авдаг. За хотоос буцааж хөдөө явуулдаг жишээтэй. За миний хувьд бол багшийн сургуульд 67 онд төгсөөд Дорноговь аймагт хуваарилагдаж багшилж байлаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгж байгаад цэрэгт явж байгаа юм. Тэгээд цэрэгт яваад манай гэр орон Налайхад байсан болохоор шууд Налайхад ирж байгаа юм л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд тэр үеийн хүмүүс ер нь голдуу юу яанаа. Хөдөөнөөс орж ирнэ. Хот руу шилжиж явна. Тиймэрхүү байдаг байсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Нэг хэсэг тэгээд хотдоо их төвлөрдөггүй байсан санагдах юм. Хөдөө явлаа гэхэд хөдөө багшилж байхад би 60 төгрөгний цалин илүү авна. Говийн нэмэгдэл гээд ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд дэвтэр зассаны мөнгө гээд багш нар арай илүү цалин авдаг учраас хөдөө явахаас нэг их татгалзаад байдаггүй. Хөдөөний амьдрал хотынхоос бараг илүү шүү. Тиймэрхүү л байдаг байсан.

Ариун-Ундрах -

Аа ха. Одоо таны ажилд хандах хандлага чинь өөр болсон уу?

Ганболд -

За яг өнөөдрийн байдлаар байна ш дээ. Ерөөсөө хүмүүс маань өндөр цалинтай аргагүй л дээ. Хэн ч гэсэн өндөр цалинтай тийм албан тушаал эрх дархтай тийм ажилд л хүмүүс тэмүүлдэг байх шиг бодогддог юм. Тэр үед бол ерөөсөө ялангуяа жирийн ажилчин хүмүүс дарга нартайгаа эн тэнцүүхэн цалин авдаг. Зарим нь бас илүү цалин авдаг байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр тэр үеийн цалинтай холбогдуулж хэлэхэд ерөөсөө өнөөдөр ажиглаад байхад хүн Монголын төлөө бус мөнгөний төлөө ажиллаад байна л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр үед чинь мөнгөний төлөө бус Монголын төлөө ажилладаг тийм ухамсар суучихсан байсан. Тэгэхээр одоо цаг үед маш их бүтээл гаргаж байгаа үндэсний хөрөнгөтөнгүүд миний ойлголтоор төрж байгаа. Энэ тэр нь шинэ нийгмийн үнэхээр явах ёстой зам нь мөн байхаа гэж бодож байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр өнөөдөр ажлын хариуцлага гэдэг юмыг ерөөсөө хүмүүс үнэхээр тэр үетэй зүйрлүүлж чадахгүй л дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ер нь ажлын хариуцлага гэж юу байх вэ?гэж Цэдэнбал дарга хэлсэн байдаг. Бага ярьж их хийхийг ажлын хариуцлага гэж ойлгодог байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо тэгээд сайн дураараа ажиллана. Хагас бүтэн сайн өдөр тэр үед чинь хагас сайн өдөр гэж байна. Тэгэхээр зэрэг 7 хоногт 6 удаа ажиллана. Гэхдээ хүмүүс сайн дураараа 7 хоног дараалан ажиллана. Шөнөжин сууж ажиллана. За энэтэй холбогдуулаад Налайхад ажлын хариуцлага ямар байсан юм вэ? гэдгийг тодорхой ярьж болно л доо. Налайхад яг үнэнийг хэлэхэд 24 цагаар ажилладаг. 3 ээлжтэй байсан ш дээ. Налайхын их уурхай чинь...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр ерөөсөө орон гэртээ ирэхгүй. Би лав эвлэлийн хорооны дарга өөрөө уралдаан явуулаад 7 хоног гэртээ ирдэггүй.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

7 хоног гэртээ ирэхгүй уурхай дээр ажиллаад сүүлдээ бүр асар их дандаа дутуу нойртой явдаг. Ирж гэртээ амраад хоёрхон цаг гэртээ унтаад буцаж байсан юм байдаг. Манай Налайхын уурхай үнэхээр цаг барих ер нь тэр бол ерөөсөө л гэр нь болдог тэнд. Тэндээ хоол ундтай учраас ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд ажил дээрээ сандал зэрэгцүүлж тавьж жаахан нүдний хор гаргачихаад уурхайд орно. Дээр ажиллана. Тэгээд л аваар осол гарах вий гэж бүх хүн бодно. Тэгээд нүүрс гаргана. Улаанбаатар хот хөлдөх гэж байна. Та нар ажил хийхгүй байна гэж асар их зэмлүүлнэ. Загнуулна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр их дайчин урагшаа явдаг. Ийм л байсан.

Ариун-Ундрах -

Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ? Жишээ нь та уурхайд ажилд орохдоо яг яаж орсон бэ?гэдэг ч юмуу?

Ганболд -

За энэ их учиртай. Ер нь Налайхын их уурхайд ажилд орно гэдэг бол өөрөө эхлээд эрүүл мэндийн бүгдийн үзнэ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Эрүүл мэндийг нь үзээд энэ хүн бол ямарваа нэг суурь өвчингүй юм байна гэж албан ёсоор олон бараг ч 10-аад ч билүү гарын үсэг зураад ингээд эрүүл биетэй хүн Налайхын их уурхайд орсон гэдэг тийм баталгаа гаргана шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд эрүүл мэндээ үзүүлээд тэгээд ял шийтгүүлж явсан уу? яасан уу? Гэдгийн маш нарийн судлана шүү. Бас тэр хүнээс... ямаршуухан хулгай зэлгээ хийх юмуу? Худал үнэн хэлэх юмуу? Уг удам нь ямар байна ер нь их нарийн үзэж ажилд авнаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ажилд авсан хүн жишээ нь орон шоронд олон жил явсан хүнийг ч ажилд авна. Дээрээс нь энэ хүн алдаа эндэгдэл гаргасан гэхдээ Налайхын их уурхайд ингэж ингэж ажиллуул гэж намаас ч юмуу хороо захиргаанаас ч юмуу шууд тэгнэ шүү. Тэгээд тэрийг нь ажилд авна. Ер нь хүнийг судалж голдуу ажилд авдаг.

Ариун-Ундрах -

Аа ха. Таны бодлоор одоо энэ ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?

Ганболд -

За одоо энэ ажилд орж байгаа байдлыг хараад байхад өндөр намын үздэг юм байна. Мэдээж боловсролын хардаг юм байна. Царай зүсийн хардаг юм байна. Одоо тэр жендер энэ тэр гэж ярьдаг юм байна лээ. Тэгэхээр одоогийн ажилд авч байгаа байдлыг харахад үнэхээр тэр тухайн компани одоо өөрийнхөө шаардлага хангах тийм хүнийг ажилд авч байгаа нь зөвөө.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр үед ер нь одоо хүнийг таарч тохирсон ажилд нь авч ажиллуулдаг тэгэхээр өнөөдөр хүмүүс юу үгүйлээд байна вэ? гэхээр зэрэг ерөөсөө надад таарч тохирсон ажлыг одоо төр засаг өгөх ёстой гэж бодоод байна ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр өнөөдөр таарч тохирсон ямар ажил байна вэ? гэхээр маш өндөр шалгууртай ш дээ. Англи хэл ,комьпютр бүх юмаа мэддэг. Олон хэл мэддэг комьпютр дээр чөлөөтэй ажилладаг. Одоо тэгээд ихээхэн дээрээ нэлээн түлхээстэй байвал бас сайн ажилд ороход бол хэцүү болсон байна. За энэ ч нийгмийн шаардлага гэж би ойлгож байгаа. Тэр үед бол тохирсон ажилд нь хүнийг авч ажиллуулдаг. За тэгээд үнэхээр ажил дээрээ сайн ажиллаад дэвшээд мэргэжлээ дээшлүүлбэл мэдээж дарга нь ч дэвшүүлдэг. Инженер ч болгодог. Жишээ нь цэвэрлэгч хүн гэхэд насаараа цэвэрлэгч хийсэн хүн байдаг юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Яахав боловсрол нь тийм байсан бол тэгэхдээ тэр үед дээд боловсролтой дээд сургууль төгссөн инженер хүн бол маш их эрэлт хэрэгцээтэй байсан. Одоо маш олон дипломтой улсууд байна. Гэхдээ ромбо дипломоор ямарваа нэгэн ажлыг хийнэ гэж байхгүй л дээ. Тэр мэтчилэн би боддог л байсан. Би ч гэсэн сургууль төгсөхдөө бол тийм мундаг сайн төгсөөгүй. Яагаад гэвэл одоо инженерийн ажил гэдэг чинь жирийн багшаас бас өндөр шаардлагатай болохоор ялангуяа дээд математиктай холбоотой тоо моотой холбоотой энэ юмнууд би тааруухан байсан юмаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхдээ л одоо цаанаас нь ... төгсгөөд төгссөн хойноо энэ нөхөр ажил хийж чадна гэдгийг л их тооцоолдог байсан шиг байгаа юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо бол төгссөн хойноо юу хийж чадах яах нь бараг тэр сургуулийн захиргаанд хамаагүй байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За тэгээд ингээд хадуураад ярихад ерөөсөө одооны боловсролын тогтолцоо ерөөсөө үнэхээр хангалтгүй л дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Монголын ядуурлын уг сурвалж нь чанаргүй олон дээд сургууль гэж 2-3 жилийн өмнөөс хэлдэг ярьдаг. Зарим нь ч над руу их эвгүй ханддаг байсан. Үнэхээр чанаргүй энэ их олон дээд сургуулийн оронд чанартай ТМС байгуулсан бол хүмүүс энэ олон ажилгүй хүн байх ч уу? үгүй ч уу? гэж заримдаа бодогддог. Жишээлбэл Налайхын ТМС байна. Тэгэхээр дахин хэлэхэд ромбо дипломоор ажил хийхгүй ээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Эцсийн эцэст хэн авъяастай бараг өөрөө авъяастай бол шууд өөрөө авъяастай бол ямарч хүн дагаад хийгээд явж чадна. Хувийн компаниуд бол ер нь цаашдаа авъяас чадвартай бол тийм өөрийнхөө шаардагдах тэр хүнийг шууд ажилд аваад явах нь болох байхаа гэж бодож байна. Хэрэв ромбо дипломоор ажил хийдэг бол ер нь мэдэхгүй. Англид төгссөн , америкт төгссөн , японд төгссөн залуучууд маш их олон байна. Гэтэл энэ хүмүүсийг ажиглаад байхад бас тийм санаанд хүрэхгүй байгаа байхаа гэж бодож байна.

Ариун-Ундрах -

Аа ха. Төгсөөд Дорноговьд багшаар ажилласан гэсэн ш дээ. Тэгэхээр яг юуны чиглэлээр яаж ажиллаж байсан бэ?

Ганболд -

За Дорноговь аймагт одоо бага ангийн багш гэж төгссөн юмаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд бага ангийн багш гэж төгсөөд хөдөөгийн суманд ажилласан юм. Тэгж байсан чинь багшийн дээд сургуулийн математикийн одоо тийм багшийн мэргэжил дээшлүүлэх институт гэж байсан л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд юу юм байна лээ дээ. За нэг 18,19-тэй бацааныг багшийн сургууль төгсгөж хөдөө явуулаад тэгээд нэг жил ажиллуулаад байдлын харангуутаа шууд багшийн дээд дээр аваачингуутаа математикийн дамжаа курсэд суулгаад ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд дахиад тэр байранд нь явуулчихаж байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд математик нэг жил заагаад эхлэнгүүт дахиад эргүүлж ирэнгүүт зураг хөдөлмөрийн хичээл заалгаад тэгээд дандаа мэргэжлийн жил тутам дээшлүүлж байгаа юм л даа. Хөдөөгийн багшийг гэх үү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд тэр хүн чинь 4 жил ажиллахдаа бараг багшийн дээд сургууль төгссөнтэй адилхан тийм зиндаанд очиж ажлаа хийж байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Шаардлагатай тэр мэргэжлээр нь шууд багшийн дээд сургууль дээр ирж семинар хичээлд суулгадаг шалгалт аваад бүр жижигхэн диплом шиг юм олгож байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Жишээ нь намайг одоо багшийн дээд дээр очоод 3 сар 2 сар энэ тэр дадлага хийлгээд тэгээд юу яаж биологийн ухааны доктор Гочоо гэж хүн байсан санадаг юмаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр хүн бол шууд ингэж үзээд л төгсгөөд дүн тавьж өгдөг. Тэр хүн чинь өөрөө нэгэнт ... эргээд л тэр юмаараа хүүхдэд хичээл заадаг юм байлаа.

Ариун-Ундрах -

Аа ха. Ажлынхаа хажуугаар мэргэжлээ дээшлүүлэх боломжтой байсан юмуу?

Ганболд -

Ажлынхаа хажуугаар мэргэжлээ дээшлүүүлэх бүр шал өөр юманд суралцах бүрэн боломжтой байсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд ялангуяа энэ техникийн сургуульд Марксизм-Лениннизмын сургууль гээд юу яана шүү. Хажуугаар нь улс төрийн юм хийлгэдэг. Үгүй тэр байтугай багшийн дээд сургуульд байхдаа шүхрийн спортод их явдаг байлаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аягүй тийм одоо тэр үеийн хүмүүс тийм айхтар бодлоготой байсан юм уу?

Ариун-Ундрах -

Дараа нь Налайхын уурхайд ажиллахыг бол танд аав чинь зөвлөсөн. Аавынхаа зөвөлгөөг дагасан уу?

Ганболд -

Тэгсэн шүү.

Ариун-Ундрах -

Аа ха. Тэгэхээр таныг анх энэ уурхайд ажиллахаар ирэхэд хүнд бэрхшээлтэй зүйлүүд байсан уу? Та ажилдаа дуртай байсан уу?

Ганболд -

Тэгэхээр зэрэг байна ш дээ. Хөнгөн ажил хүнийг гутаадаг гэж би нэг хэсэг улсуудтай ярихгүй юу. Ерөөсөө тэр үеийн залуу хүн бол ямар л хүнд хүчир ажил байна биеийн хүчний ч бай биеийн хүчний ажлыг ерөөсөө хийх ёстой гэдэг л ойлголттой байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд хүнд ажил хөнгөн ажил хүнийг гутаадаг гэж тэгэхээр аль болох хүнд хэцүү ажилд явна гэдэг айхтар одоо тийм романтик байсан юмуу? Тэгээд би шууд Налайхын уурхайд орно гээд орсон чинь харин хамгийн харамсалтай нь тэр үед би МАХН-ын гишүүн байсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр тэр залуу 26-тай МАХН-ын гишүүн гэдэг чинь юу яасан л даа. Бас нэг тийм дарганцар дээр тавигдсан юм. Тэгэхдээ одоо юу яадаг нэгэнт одоо уурхайн барилгын трестийн боловсон хүчин намын үүрийн даргыг 26-тай хийж байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр одоо ерөөсөө .... Төмөр зөөх , субботник хийх юманд шууд ажлын гуталтай нөгөө жинхэнэ уурхайн бэхэлгээчингүүдтэй хамт дандаа залуучууд юм чинь ажиллахад маш гоё байдаг байлаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр зориуд тэнд ёстой хөлсөө гартал ажилладаг. Тэгээд цаашдаа нэгэнт уул уурхайн сургууль төгсөж байгаа хүн чинь бас юу яахгүй ш дээ. Дандаа тийм дарга хийгээд байхгүй.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Зориуд бүр албан ёсоор слесарь хийлгэдэг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Би одоо сургуулиа төгсөхийн тулд хэдэн сар слесарь хийсэн ш дээ. Тэр нь нэгдүгээрт яг 7 цагт ажлаа хийчихээд тэгээд буухад их амар. Дарга хүн бол байнга уурхай дээр байна. Байнга конторт байна. Өдөр шөнөгүй сууж юм боловсруулж уншиж хийдэг байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ажилчин хүн бол ажлаа цагтаа одоо конверь ...хийгээд тэр конверь нь тухайн үедээ эргэлдээд нүүрс гаргаж л байвал тэгээд буугаад унтаад өгнө ерөөсөө.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм учраас слесарь хийж байсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгж өөрийгөө бэлтгэж байсан. Слесарь хийнэ гэдэг чинь цаашдаа нөгөө цахилгааны тооцоо хийх тэгээд одоо оросуудтай мэргэжлийн чиглэлээр ажиллахад маш их амар.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо сайн санадаг. .... гээд л украйн оросууд уурхайд байна ш дээ. Тэгээд тэд нартай хамт ... багажаа үүрээд л тэгээд л шууд гар мар нь тос болчихсон нүүр ам нь халтар болчихсон тэгээд үзэж өгнө ш дээ. Тэр бүх моторыг бүгдийн задална. Цахилгааны юмыг бүгдийн автоматаар буулгана. Дахиж салгаж байгаад холболт хийнэ. Дахиад залгана. Тэр газрын доор пускаталиуд оч гаргаж болохгүй тийм хамгаалалттай. Цахилгааны нарийн нарийн юмнууд байна. Тэрүүг чинь бүгдийн засна. Тэгээд нөгөө пускаталиа түгжээд ном дүрэм маш нарийн барина ш дээ. Ингээд одоо оросуудтай хамт нөгөө түлхүүр багажаа пускаталиа бүгдийн үүрчихээд явж байдаг. Надад их гоё л санагддаг байлаа. Тэгээд дараа нь тэр чигээрээ инженер болж байгаа болохоор хамт ажиллаж байсан слесариудтай овгор байна л даа. Яагаад гэвэл ажлаа сайн мэддэг инженер төрүүлэх гэж байна шүү дээ тэр чинь

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо ингээд бодоход ер нь шууд хойно Оросод төгссөн инженерүүдийг шууд дарга шууд малтагч болгодог. Аа цахилгаан төгссөн хүнийг слесарь болгодог.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тийм байлаа шүү дээ. Тийм учраас тийм хүнд хүчир гараар ажиллаж байсан хүмүүс инженер болохдоо ер нь айхгүй шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ажлаас айна гэж түүхэнд байхгүй. Тэгээд ажлаа их сайн зохион байгуулдаг. Үнэхээр муу ажилчин байвал хайр гамгүй сольж орхино. Бүр слесарь хийж чадахгүй хүнийг уулын ажилчин ч болгоно.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа би үүнийг хийх юм бол цахилгаанд цохиулж үхэж мэдэх юм байна гээд айдаг. Тийм учраас өөр өөрийнхөө хийж чаддаг ажлыг хийдэг. Тийм байсан гэж бодож байна.

Ариун-Ундрах -

Аа ха Орос мэргэжилтэнгүүд Монголд ирээд яаж ажиллаж байсан бэ? Ажилчдад зааж өгч байсан уу?

Ганболд -

Оросын мэргэжилтэнгүүд одоо жишээ нь би слесарь байлаа гэхэд бүр дагалдаж ажиллана.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр нөхөр чинь адилхан багажтай явна. Яг адилхан хар куртка ногоон куртка, усны гутал каск малгай өмсөөд яг гараараа ажиллана. Аа тэгээд Оросын мэргэжилтэнгүүд нэг ололт нь ийм юмыг хий гэнэ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд сүүлдээ дагалдаж явсан хүнээ өөрөө дагалдаж байгаад дараа нь слесарийн шалгалтанд оруулна. Тэгээд өндөр зэрэглэлтэй мэргэжилтэн төрүүлдэг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Өндөр мэргэжилтэй слесарь гэдэг чинь үйлдвэрт маш хэрэгтэй ш дээ. Одоо жнь: Чинков гэдэг хүнийг би дагаад явж байлаа гэхэд нэг сар хоёр сар ажиллаад шалгалт өгнө ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Шалгалт өгөөд зэргээ ахиулна шүү дээ. Тэгээд нөгөө хүн дагалдан хийхээ болиод биеэ даагаад ажиллах жишээтэй. Тийм их сонин тэгээд тийм хүн маш олон байсан. Би Чинковыг санадаг юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр чинь яг слесарь мөртлөө. Миний заалгаж байгаа цахилгааны тог мог миний заалгаж байгаа юмыг өрөөндөө суугаад хийнэ шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Бараг л намайг загнах гээд байна. Чи ийм юм хийж чадсангүй. Ийм юм хийж чадсангүй гээд. Өөрөө 200ВТ –ийг 6ВТ, 12ВТ гаргадаг ороомог гараараа шулуун болгож хийж байлаа шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд буруу ороох юм бол 7ВТ гарна. Түүнийгээ байнга хянаж байдаг. Нөгөөх чинь инээд алдана. Чиний хийж байгаа юм чинь энэ байна. Тэгээд дахиад юу яагаад тэр үед тэгээд яасан ч элбэг утас мутас нь элбэг байсан юм. Мотор байна шүү дээ. Түүнийг ороож ороож 200-д хэмжихээр зэрэг 6ВТ гарна шүү дээ. Аягүй их баярладаг байлаа. Би түүгээрээ аккумлятор цэнэглэнэ. Хоёулаа янз бүрийн юм хийнэ. Мотороо зөөнө. Тэгээд бас гэр ойролцоо байсан. Налайхад тэр үед чинь бараг 30 гаруй мэргэжилтэн ажилладаг байсан. Аа тэгээд Налайхын их уурхайн дарга байна шүү дээ. Түүний дэргэд ерөнхий инженерийн туслах мэргэжилтэн Оросууд байна. Цахилгаан механикийн ажилд Налайхад Оросууд гардаж ажиллаж Монголчуудыг сургаж байсан. Түүний нэг нь би гэж өөрийгөө боддог л доо. Туркийн........ хотод байдаг юм. Би одоо хүртэл захиа бичдэг юм. Хариу ирдэг. Чи одоо хүрээд ир юу яаяа уулзая гэсэн тийм улс захиа бичсэн байдаг юм. Тэгж нэг их харж чадаагүй л дээ. Тэр үед

Ариун-Ундрах -

Орос мэргэжилтэнгүүд хэзээ буцсан бэ? Ажил нь дуусаад буцсан уу?

Ганболд -

Орос мэргэжилтэнгүүд яг 90 оны зун нөгөө ардчилал гарч ирээд ер гадаадын мэргэжилтэн Монголд ажиллуулахгүй ажиллуулна гэсэн тийм шалтаг гараад. Ер нь тэр үед Оросын мэргэжилтэнгүүд солигдоод байдаг байсан юм. Нэг хэсэг нь яваад нэг хэсэг нь ирээд тэгээд нэг өдөр засгийн газрын шийдвэр гарсан бололтой байдаг юмаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Бүгд байр байраа өгөөд Налайхын 39-р байранд Оросууд байдаг байсан юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Бүгд буцаад оронд нь Монголчууд байр майранд нь хэмхэлж ороод дууссан ш дээ. Бүгд нэг өдөр буцсан шүү. 30-аад хүн чинь 3 өдрийн дотор л явчихсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Муурууд нь үлдээд коридорт үлдээд муур их тэжээдэг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Муурууд нь орилоод Оросууд нь буцаад тийм юм болж байсан юм.

Ариун-Ундрах -

Аа ха Налайхад хэдэн баригдаж дуусаагүй барилга байсан ш дээ. Одоо ингээд засаж янзалсан. Түүнийг Оросууд барьж байгаад явсан гэж яригддаг тиймээ?

Ганболд -

Тэгж яригддаг. Тэр байтугай энэ бас нэг цэвэрлэгээний байгууламж барих гэж байгаад Оросууд буцаад баахан төмөр бетон баруун тал зүүн талд байдаг юм шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Барьж байгаад орхисон барилга байдаг юм.

Ариун-Ундрах -

Тэр 1990 онд тогтоол гаргаж буцааж явуулсантай холбоотой юу?

Ганболд -

Холбоотой. Ганц барьж байгаа барилга биш зөндөө юм орхиосон арга шүү дээ гэнэт буц гээд ардчилал мардчилал гараад бөөн жагсаал цуглаан болоод

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд шийд гараад буцсан байх.

Ариун-Ундрах -

Аа ха

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.