Chuluunbat

Basic information
Interviewee ID: 990126
Name: Chuluunbat
Parent's name: Anard
Ovog: Chimed
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired / factory worker
Belief: Buddhist
Born in: Sant margad sum, Zavhan aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
authority
new technologies
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
woolen textile factory
worker
industrialization
qualification enhancement
salary - incentives
boss-worker relations
information culture in factories
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Та бидэнд өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
Чулуунбат -
За одоо тэрийг ярих юм уу, Эмээ нь 1945 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрж, айлын одоо 5 дахь буюу дээрээсээ 4 нь боллоо. Тэгээд аав ээжийнхээ гар дээр байж байгаад 1948 онд Улаанбаатар хотод орж ирж амьдарсан. За тэгээд бага насаа ээж аавынхаа гар дээр өнгөрүүлээд мянга есөн зуун одоо тавин хоёр онд 10 жилийн 14-р сургуулийн 1-р ангид орж суралцаад улмаараа бол суралцсныхаа юугаар 1962 онд 10-р анги төгссөн.
Тэгээд төгсөөд 1963 онд одоо Ноосон нэхмэлийн аж үйлдвэр, ноосон нэхмэлийн үйлдвэрт өөрийнхөө саналаар орж ажилласан. Тэнд ээрэх машин дээр ээрэгчээр ажиллаж байсаан. Аа тэр үед бол бид нар ноосон нэхмэлийн үйлдвэр бол 1959 онд Хятадын тусламжаар байгуулагдаж, улмаар би анхны одоо тэр суурийг тавьж, ноос нэхмэлийн үйлдвэрийн суурийг тавьж Хятад багш нартай ажиллаж байгаад... ажиллаж байсан. Тийм. Хятад багш нар бид нарт бол тэр зааж сургаж бид нарын багш бол Хятад улсууд. Одоогоор бол ноосон нэхмэлийн үйлдвэрийн арын шавар, Нэхмэлийн шар гэж нэртэй тийм байшинд би байж байсан. Аан тэгээд тэнд бол ноос, жинхэнэ ноосийг бол өөрөө гараараа авч самнахыг нь самнаж, ээрэх машин дээр бол ээрэгч хийж байсан. Тэгээд энд бол ажиллахдаа бүтэн 3 ээлжинд явж ажиллаж өглөөний 8-аас оройн 5, 5-аас ингэж ажиллаж явж яндангийн дуугаар бид нар явдаг байлаа. 8 цагт яндангийн дуугаар үйлдвэртээ ороод 12 цагт яндангийн дуугаар цайгаа ууж 1 цагт яндангийн дуугаар одоо ажилдаа орж орой 5 цагт яндангийн дуугаар гэртээ харьдаг байсан. Аан сүүлийн бол одоо хэдэн жилд, 10 жилийн дараагаар 3 ээлжинд явж одоо ноос, одоо армийн, одоо армийнхаа цэргүүдийн шинелийн утсыг ээрдэг байсан. Армийнхаа одоо шинелийн одоо шинель өмсдөг байсан ш дээ, цэргүүдын одоо энэ хувцасуудыг бид нар би бол гардан хийж ээрдэг байсан. Аан үйлдвэр байгуу... үйлдвэр болбол угаасаа сайхан бид нар. Одоо яаж байдаг вэ гэхлээр тэр орчиндоо дотроо одоо хоолоо идчихнэ. Аа тэгээд тэр хугацаандаа би бол аан 1964 онд ханьтай болоод хүүхэд, одоо анхныхаа хүүхдийг гаргаж 1964 онд. Тэгээд хүүхдээ орхиод одоо ерөөсөө юун чөлөө байхав 45 хоноод л ажилдаа орно. Тэр үед миний ээж амьд сэрүүн байж миний 5 хүүхдийг өсгөж өгөөд таалал төгссөн. Тэгээд аа ээж дээрээ хүүхдээ хараад л өөрөө ажилдаа явна. Орой ирнэ тэр хооронд ерөөсөө бүх л гэр орныхоо ажил, ажлаа зохицуулж хийдэг байсан. Аан тэгээд дараа нь бид нар юу, уралдаан социалист уралдааныг байгуулна. Уралдаанд орохын тулд, ерөөсөө гэр маань энэ хуучин кино үйлдвэрийн энд гэр хороололд байсан. Гэр хорооллоос бид нарыг автобусаар зөөдөггүй. Шугамын автобусаар явж ажилдаа очино. Аан орой бол тэгж ирнэ. Аан сүүлийн жилүүдэд 1982, аан 1970-н хэдэн оноос шөнийн ээлжийн автобус гэж явж гэрийн нь ойролцоо буулгаж тийм болсоон. Тэгээд үйлдвэрт ажиллахад бол ерөөсөө одоо энэ ноос, ноос түүхий эдийг бид нар самнаж жинхэнэ эд хонины ноосыг бол самнаж, сэгсрэх нь сэгсэрнэ. Аан өөр машин дээр боловсруулах нь өөр нэг самнах цех гэж байгаа. Аан тэрийг нь аваад бид нар ээрэх машин дээр цувимал болгож ээрч, тэр цувимал болсон утсаар нь одоо юу даавуу боловсруулж, дотроо одоо хивс ч юм уу одоо энэ хивсний үйлдвэр, аан дотроо нэхмэлийн үйлдвэр чинь бас даавуу хийдэг байсан юм. Одъяал хийдэг байсан юм. Тэр мэрийгээ хийж, дотроо угаана, агшаана бүх юмыг одоо боловсруулж гаргаж одоо яг л жинхэнэ тэгж гаргана. Аан оны эцэс болно. Бас одоо төлөвлөгөө нормоо биелүүлэхийн тулд одоо тэр үед чинь гавшгайч гэж байлаа ш дээ 5, 6-р, 7, 8-н жилийн гавшгайч гэж. Тэр бүх гавшгайчийн үүргий эмээ нь бол биелүүлж 5, 6, 7, 8-н жилийн гавигайчтай. Тэр ажлынхаа үр бүтээлээр гавшгайч авч, аан 1980 оноос эхлээд 1984 он хүртэл би улсын үйлдвэрийн аварга, аж үйлдвэрийн салбарын аварга бүх юмнуудыг хийж явсаан. Аа тэгээд үүнийхээ эцэст одоо сүүлийн үед ажиллаж байсан тэр улсуудтайгаа, сайхан социалист хөдөлмөрийн бригад гэж байсан юм. Нэг 30 хүн дотроо бригад. Тэгээд тэр социалист хөдөлмөрийн бригад яаж байх вэ гэхлээр ажлаа хийнэ. Орой очоод нэгнийхээ модыг хөрөөднө. Аан нэгэнд нь өвчтэй зовлон аливаа сайхан одоо... тэр үед чинь алдарт эх гэж авдаг байлаа. Алдарт эхийн ой юм уу, эсвэл нэг зовлон энэ тэр тохиолдоход бүгдээрээ биеэрээ очоод туслаж... хэн нь модоо хөрөөдөөгүй байна модыг нь хөрөөдөж, аан цагаан сараар болохоор бие биенийхээ буузыг ээлжилж яана. Өнөөдөр манайхыг маргааш нөгөө айлуудыг хийж ажлынхаа заваар тэгж бие биеэндээ тусалдаг. Аан тэр үед бол цагаан сар гэж ч нээх чөлөөтэй биш. Бид нарыг чинь хувьсгалт нам намын хуралтай, тийм ч үйлдвэрчний эвлэлийн хуралтай. Ерөөсөө тэрийг ерөөсөө таслахгүй хүн гэж байхгүй. Үйлдвэрчний эвлэлийн хурал гэхэд л бид нар чинь 5 дахь өдөр хийлээ гэхэд бүтэн шөнжин хийгээд өглөө нь ажилдаа ордог байсан шүү дээ. Тийм сайхан, одоо ерөөсөө бие биенийхээ дуурайллаар явж одоо тийм байсан, тээх. Зарим нь бол дугуйлангаар явна, зарим нь бол шууд.
Цэцэгжаргал -
Таныг ажилд ороход ноосон нэхмэлийн үйлдвэр ажилчидаа хэрхэн шалгаруулж авч байсан, яаж сургаж авч байсан бэ?
Чулуунбат -
Аан нэхмэлийн үйлдвэрийг байгуулахад Хятад багш нар бид нарт хичээл зааж ухаандаа. Аа тэр нь юу 2-оос юм уу 3 сар одоо тийм дагалдангаар явж, тэрнийхээ дагуу бид нар шалгалт өгдөг байсан. Ухаандаа ээрэх дээр явлаа гэхэд дагалдан одоо хичнээн см ээрч, хэдэн см гологдол гарах вэ 1 метрт ч юм уу одоо тэгж. Аан зарим ажилчид бол өөрийнхөө хүсэлтээр ордог. Аан хүсэлтээр орлоо гэхэд ухаандаа над дээр нэг хоёр шавь байх ч юм уу. Тэр шавийг би сар дагалдсаны дараа дахиад тэрнийгээ дээд улсууддаа инженер техник ирж шалгалт авч тэгж элсүүлж авдаг байсан, тээх. Одоо ухаандаа үйлдвэр чинь чөлөөтэй байсан ш дээ. Одооныхтой адил ажилгүй байхгүй... тээх тийм чөлөөтэй эрс өөр одоо тийм чөлөөтэй байсан ш дээ. Одоо бол нас харгалзаад ажил бол. Тийм биш ерөөсөө тэр үед чинь хаана ажилд орно тэгээд л авдаг л байсан цаг. Аан 2 сар дагалд, дагалдсаныхаа инженер нь нийлээд шалгалт авна. Тэгээд л зэрэг өгнө. Аан тэгээд зэргээрээ. 4, 5-р зэрэг өгнө тэгээд л зэргээрээ. Зэргээрээ бид нар цалин дээрээ бас урамшуулал аваад тэгээд явчихна, тийм байсан. Ерөөсөө тийм одоо одоохондоо бол тийм гар, танил тал гэж авахгүй. Одоо шууд 10 төгсөөд очсон бол 10 төгсөөн юу нь, 8 төгсөөд л ирж байгаа бол 8 төгсөөд л. Аваад дагалдангаар сургана. Дагалдан сурч байгаад л тэр хүн сар сурна уу, 15 хоногтоо сурна уу тэгээд л нөгөө багш нь за миний энэ хүн сурлаа гэвэл инженертээ хэлээд л нэг шалгалт аваад л, зэргийн шалгалт аваад л зэрэг өгнө.
За тэгээд ноосон нэхмэл эхлээд дагуулахдаа бол бид нар нэг 200-гаад хүн л байсан. 200- аад хүн Хятад багшын юугаар яваад. Аан тэнд нь бол зөвхөн ээрэх, самнах... түүхий эдийг эхлээд самнана. Ноосыг оруулж ирнэ. Тэгээд угаана, угаасныгаа боловсруулаад самнаж, самнасныгаа ээрч, ээрсэнийг нь дараа нь давуу болгож боловсруулдаг. Хэдхэн тооны улсууд байж байгаад л тэгээд яван явсаар өргөжсөн дөө. Тийм өргөжсөн. Дарга технологи, мастер, чанар шалгагч тийм л улсууд голчилж байна.
Цэцэгжаргал -
Анх үйлдвэр нээгдэхэд ажилд орох гээд ирж байгаа хүмүүс ямар бодол, хандлагатай ирж байсан бэ?
Чулуунбат -
Тэр үед бол ажилд ороход одоо их өндөр сэтгэгдэлтэй лав. Би л гэхэд одоо аегүй гоё өндөр сэтгэгдэлтэй л очсон ш дээ өөрөө. Миний эгч бол тэнд ажилладаг байсан. Тэгээд л эгчтэйгээ цуг ажилд орьё гээд би ерөөсөө сургуульд орохгүй шууд ажилчин болно гээд л комбинатын хаалга татсан юм. Тэгээд л нэг хүний, Буниа гэдэг багшийн хүчээр би бол өөрөө очоод л... тэр нэг буриад одоо буриад авгай байсан тэр намайг сургаад л. Тэгээд би ерөөсөө 15 хоноод л сурсан юм. Тэгээд л сураад ерөөсөө дараа нь зэрэг өгөхөд би шууд 3 ч аваагүй шууд 4-ийг аваад л тэгээд ээрэх машин дээр ажилласан. Дараа нь тэр ээрэх машин чинь Англи машин тавигдлаа, Оросын машин тавигдлаа. Тэгээд дараа нь Оросоос том 3 машин ирж тавьсан юм тусгай. Одоо тэр чинь Хятадын машин тавиад дараа нь бүр орос том ээрдэг бүр одъяал хийдэг машин ирээд. Тэр одъяалын утас хийдэг машин нь өөр. Тэр машин дээр би ажилласан. 3 ээлжээр 6 хүн ажилладаг байсан юм ерөөсөө. 6хан авгай 3 ээлжээр ажиллаж одоо тэгж төлөвлөгөөгөө хийдэг байсан.
Цэцэгжаргал -
Ямар хүмүүс ихэвчлэн үйлдвэрийн ажилчин болдог байсан бэ тухайн үед?
Чулуунбат -
Тухайн үед одоо өөрийнхөө хүсэлтээр л орох байлгүй дээ. Эмээ нь л гэхэд одоо 1962 онд төгсөөд шууд өөрөө ажилчин больё. Тэр үед чинь сургууль одоо чөлөөтэй байлаа ш дээ. Тэгэхэд чинь сургуульд орохгүй л би ямар ч байсан үйлдвэрт орно гээд үйлдвэрт орсон. Тэрний гавьяа ч одоо надад гарч л байна. Сайхан үйлдвэр бол ажиллахад сайхан хамт олон. Тэр үед бол дандаа нэг дунд зэргийн л одоо миний үеийн л улсууд. Аа тэгэхдээ нээх залуучууд байхгүй. Ерөөсөө л хорь, хориос гучин нас тиймэрхүү л насны улсууд хоорондоо ирдэг. Үе тэнгийхэн байсан. Аан эрэгтэйчүүд бол бага. Эрэгтэйчүүд нь голцуу нь слесарь, одоо машин засварчин тийм л улсууд байна. Аан бид нар болохоор ерөөсөө тэр машин дээр бол дандаа эмэгтэй улс л ажиллана, тийм. Мастер нь хүртэл эмэгтэй, дарга нь ч хүртэл эмэгтэй, чанар шалгагч нь ч эмэгтэй. Аан эрчүүд гэхээр ерөөсөө засварчин л... юу улс байдаг юм одоо цахилгаанчин улсууд машин техник эвдэрэхэд. Аан сүүлдээ бол тэрийг чинь яасан ш дээ миний хүү...сургуульд сургаж одоо мастерын курст зармыг нь сургаад, заримыг нь инженерийн курст сургаад. Дараа нь бүр гадаад дотоодоос ирсэн одоо та нар шиг улсууд бол инженер, бид нарын инженер болно. Бид нараас жоохон хүүхдүүд инженер. Аан бид нарын мастер ч гэсэн бага насны хүүхдүүд мастер байсан, тийм. Мэдлэгийн хувьд бол ажилчид бол дээр, дээшээ гарна гэсэн юм байхгүй л дээ. Нэгэн жигдийн ерөөсөө л дунд мэргэжлийн л улсууд, тийм. Тиймэрхүү л байна уу гэхээс биш яг тэр дотор дээд сургууль төгссөн хүн норм хийхгүй ш дээ. Ерөөсөө л 10, эсвэл хөдөөнөөс ирсэн ч юм уу. Манай эгч хүртэл хөдөөнөөс ирээд байж байгаад тэгээд л орсон. Тиймэрхүү л байна.
Цэцэгжаргал -
Тухайн үед хүмүүс үйлдвэрт ажиллахдаа дуртай байсан уу?
Чулуунбат -
Дуртай байлгүй яахав тэр чинь өөрийнхөө жинхэнэ ноос, ноолуурыг одоо тиймээ, одоо гадаадаас... гадаадаас гэнээ нөгөө хонь ямааны ноосыг чинь хонины ноосыг боловсруулна гэдэг чинь тэрийг чинь угаагаад, самнаад боловсруулж байгаа юм чинь дуртай байлгүй яахав. Тэнд чинь одоо дураараа л, насаараа л ажилласан. Социалист хөдөлмөрийн бригадыг одоо байгуулчихаад бүгдээрээ тэгээд 30-аад хүн дор дороо 30-аад хүн бригад гээд тэгж ажилладаг байсан ш дээ. Тэр үеийн улсуудуу, тэр үеийн улсууд одоо үйлдвэр нь голдуу, голцуу шинээр нээгдсэн болоод тэр юм болов уу даа миний бодлоор бол. Аан тэгээд бас тэр хамт олон гэдэг чинь бас сайхан шүү дээ, тийм. Миний хувьд л лав тийм байсан. Шинээр үйлдвэр нээгдлээ, шинээр юм чинь бас сайхан тэр юугаа тавиад сууриа тавиад бас. Нэгэнт одоо нэг дээд сургууль төгссөн мэргэжлийн улсууд чинь одоо тэндээс бас нэг өөрийн гэсэн мэргэжилтэй ч болъё гээд тэгж л одоо би, миний хувьд л лав тэгсэн. Тэгээд хүн болгоны бодол одоо ямар байдаг юм.
Цэцэгжаргал -
Тухайн үед аж үйлдвэрийн талаар, аж үйлдвэржилтийн талаар хэвлэл мэдээллээр юу гэж бичдэг байсан бэ?
Чулуунбат -
Ямар юм гэнээ?
Цэцэгжаргал -
Үйлдвэрлэлийн талаар хэвлэл мэдээллээр юу гэж бичдэг байсан бэ?
Чулуунбат -
Тэр чинь ерөөсөө хэвлэл мэвлэл дээр социалист хөдөлмөрийн хөдөлмөрийн юу, уралдаан зохиогоод тэр уралдаанаасаа түрүүлсэн улсуудаа хэвлэл мэдээлэл дээр гаргадаг байсан ш дээ. Одоо манайхаас гэхэд ноосон нэхмэлээс чинь хөдөлмөрийн баатар Гүнжинлхам байна, Цэрэнжаргал гэж 2 хөдөлмөрийн баатар төрдөг байлаа ш дээ, төрсөн ш дээ бүр. Тийм. Тэгээд эдийн засгийн юу бодлого... бид нарыг чинь хичнээн юунд одоо цаг минутанд хичнээн утас ээрэх вэ, хичнээн метр даавуу нэхэх вэ гэдэг дээр тэр 2 бол жинхэнэ нөгөө даавууг чинь нэхдэг байсан юм. Аан тэгээд тэр социалист хөдөлмөрийн уралдаанд чинь ирээд тэрийг чинь сурталчилалгүй яахав. Бүгдийг нь сурталчилсан самбар гаргана. Ухуулга таниулга хийнэ. Социалист хөдөлмөрийн бригад оны эцэст бол тэр ажлаа дүгнэдэг. Тээх. Бригадаараа юм уу, аан бригадаараа биш гэхэд хувь хүнээр нь бас дүгнэж... уралдаан одоо ноосон нэхмэлийн нэгдэл гэж байсан байхгүй юу ноосны нэгдэл. Ноосны нэгдэлээс бас зохионо. Тээх, тийм тэгдэг л байсан.
Тэр том реклам бол би эмээ нь бас хараагүй ээ. Тэр дотроос одоо улсуудыг сургья тийм хүн байвал аваад ир, тийм юманд ажиллах хүн байвал дагуулаад ир гэж бид нарт л хурал хуйн дээр хэлэхээс, яг тийм том самбар гаргаад реклам гэж байгаагүй. Аан тэгээд тийм орон тоо байна нэг хүн олоод ир гэж л одоо бид нар танидаг хүнээ дагуулж ирж тэгээд л оруулдаг байсан ш дээ. Тийм. Түүнээс тэр том тийм реклам бол байгаагүй.
Цэцэгжаргал -
Танай ноос нэхмэлийн үйлдвэр цаашид хэрхэн хөгжиж дэвжсэн бэ?
Чулуунбат -
Манай ноосон нэхмэлийн үйлдвэр дараагаар нь бол их дэвжсээн. Аан тэр Англи, Хятадын сууриар Хятадууд машин тавьсан бол дараа нь Англи, Оросын тусламжаар бүр том ээрэх, бүр том ээрэх машин авчирч тусгай. Тэр жижиг машинууд байгаа. Тусгай одъяал хийдэг, одъяалын утас ээрдэг том машин тавьсан. Аан тэр нь болохоор бүтэн 3 ээлжээр явна. Аан нөгөөдөх нь болохоор 2 ээлжээр явдаг. Тэгж одоо тэр одъяалыг гаргаж одоо одъяалыг чинь гаргадаг байлаа ш дээ. Одъяалын утсыг ээрчихээд, цааш нь яана. Одъяалыг там... дамжсан угаана, самнана цааш нь олон дамжлагатай. Дамжлага дамжлагаараа явна, эцсийн дүн нь одоо одъяал даавуу гардаг байхгүй юу. Тэгж явдаг байсан. Одоо төлөвлөгөө нормыг биелүүлэхийн зэрэгцээгээр одоо тусгай шагнал өгч 7 хоногоор уралдаан зарлаж, 3 хоногоор уралдаан зарлаж, аан тэрийг авахын төлөө бид нар чинь өглөө ерөөсөө 6 цагт очиж бэлтгэлээ хангана. 20 минутын өмнө очиж утсаа тавина, ээрнэ бүх юмаа бэлдэж тавьчихаад... Аан тэр үед чинь амины сэгсгэр малгай гэж өгдөг байсан. Тийм малгай өгнө. Одоо эсвэл нэг дээлийн даавуу өгнө гэж уралдаан зарладаг байсан. Тэр үед чинь бараа тавор ховор байлаа ш дээ. Адаглаад л нэг бандаж ч юм уу, алчуур ч юм уу өгнө гээд. Тэр сэгсгэр бол, зарлал өгөхөөр бид нар чинь тэрнийг авах гэж ёстой бүтэн 7 хоногоор өглөө хар үүрээр бараг л тэнчээнээ байж ажлаа хийчихээд орой сэгсгэр... дор нь орой мөнгийг нь бодож, сэгсгэрийг нь орой нь өгдөг байсан. Тийм сайхан. Цэргийн шинелийг чинь нэг хэсэг гаргах гээд бас нэг цэргийн юунаас чинь бас төлөвлөгөө норм биелэхгүй байна гээд бас уралдаан зарлаад. Нөгөө цэргүүдын чинь шинель нь хийж болохгүй даавуу нь дутагдлаа гээд. Тэгээд тэрүүнд чинь бас 7 хоног уралдаан зарлаад. Тэрийг чинь бид нар бас нойр хоолгүй хийж ... одоо тэрүүнд чинь ядрах юм бага. 3 ээлжээр явахад тусгай тэр ноосны нэгдэл чинь өөрсдөө хоолыг нь хийж, дарга бол өөрөө авчирч хоолыг нь хийж өгдөг байсан юм даа. Бавуусүрэн дарга чинь одоо авчирч агшааж өгөөд. Тийм. Тэгэхээр чинь одоо хүн чинь урам орно бас урам зоригжино. Бас нэг уралдаан зарлаад өөрөө нэг юм авчихвал за маргааш дахиад би авах юм шүү гэхтэй зэрэг одоо бараг шөнө унтамгүй өглөө босоод алхаж очиж тэгж оролцож энүүнээс түрүүлэх юмсан гэж ярьдаг байсан ш дээ бас өрсөлдөөнтэй хоорондоо. Тээх. Тэгэхэд ажилчдын тоо нэмэгдэнэ. Тэр дотроос шалгаруулж одоо энэ машин дээр хэн ажиллах вэ гэдгийг жаахан бас дотроосоо яадаг байсан юм. Тэр чинь одоо 70-аад он юм болов уу даа миний хүү. Тээх. Оросын 2 том машин авчирч суурилуулж тавьж тэгээд ажиллаж байсан юм.
Цэцэгжаргал -
Таныг ажилд орж байхад өөр ямар ямар үйлдвэрүүд байдаг байсан бэ?
Чулуунбат -
Ноосны үйлдвэр ноосон нэхмэл, гутлын үйлдвэр, арьс шир, том шир, шивро энэ үйлдвэрүүд чинь бүгд байсан ш дээ. Зах зээлд л дампуурчихсанаас биш бүх үйлдвэрүүд хөдөлж байсан, сайхан байсан ш дээ. Тээх. Бүгд байсан, нээгээд ажиллаж байсан ш дээ. Тийм нээгдээд ажиллаж байсан. Гутлын үйлдвэр нь гутлаа хийнэ, аан шивроны үйлдвэр шиврогоо хийнэ. Тийм. Одоо ганцхан энэ юуны үйлдвэр л ээрмэл л нээгдээгүй. Дараа нь нэхмэлийн үйлдвэр татан буугдаад ээрмэл гэж үйлдвэр байгуулагдсан ш дээ одоо энэ өндөр. Мэдэх үү? Тэгээд л ээрмэлийн үйлдвэрт бид нар чинь... нэхмэл чинь нөгөө татан буугдаад тэгээд зах зээлд оронгуут татан буугдахад бид нар ээрмэлийн үйлдвэрт бүх цехээрээ ирж байсан юм. Цехээрээ хүрч ирж байсан юм.
Цэцэгжаргал -
Тухайн үед хүмүүс голцуу ямар үйлдвэрт ажилд ордог байсан бэ?
Чулуунбат -
Улсуудуу? Голцуу л нэхмэлийн үйлдвэр, гутлын үйлдвэр, хивсний үйлдвэрт ордог байсан. Тийм. Тэр үеийн ажилчин анги бол их л сайхал улсууд байсан даа. Дуйрайлтай, бие биенээ хүндэлсэн, хайралсан, одоо мэдэхгүй юмаа мэддэгтээ зааж өгдөг, мэдүүлэхийн төлөө сургадаг тийм л хүчин чадалтай улсууд байсан. Тээх. Тэгээд л одоо нэг бүтээгдэхүүнийг одоо бүгдээрээ эрмэлзлээд л, одоо төлөвлөгөө ч гэсэн хийчих юм сан, биелүүлчих юм сан... одоо тэр улсуудыг адаглаад л цэргийн шинелийг бол цэргүүдээ осгоочихгүй байхын төлөө л зүтгэж мэрийж тэгж явдаг, хийдэг л байсан. Ажлаа хийж дуусгахын төлөө л, дуусахаас нааш гардаг ч үгүй байсан. Хүчээр гаргахгүй гэж байхгүй л дээ. Өөрсдөө л сэтгэл нь тийм өөдрөг, өөдрөг сэтгэлтэй ажилладаг л улсууд байсан байхгүй юу. Дандаа өөдрөг. Тээх. Тэр өөдрөг сэтгэгдэл... хувь хүний л улсуудын одоо... улсууд л өөрсдөө сайхан өөдрөг бүгдээрээ өнөө орой юмаа хийчихье, төлөвлөгөөгөө одоо энэ оныхоо төлөвлөгөөг 10 хоногийн өмнө ч гэсэн биелүүлчихье гээд. Тэр үед зохин ёсны биелүүлчихэд зохих ёсны урамшил, шагнал одоо бас өгдөг байсан ш дээ. Тэрийг бол одоо удна, барина гэж байхгүй цаг минутанд дороо л өгнө. Тэгэхээр өнөө урам зориг орж байсан. Одоо бушуухан л ажилдаа очихын тулд одоо мэрийж бүгдээрээ л.
Хэвлэл мэдээллээр нээх тод том ярихгүй ч гэсэн ч бас гарнаа гарна. Социалист уралдаанд түрүүлэгч ийм үйдвэр, ийм гавшайчид байна. Ийм одоо социалист хөдөлмөрийн бригадын улсууд одоо ийм байна, одоо тэд нараас тэд нарын дууриаллыг нөгөө улсдаа дуурайлгаж ажиллуулъя. Тэр туршлагыг нөгөө хүндээ нэвтрүүлье. Тэр тийм тэргүүний туршлагатай хүн байлаа гэхэд нөгөө газраас очиж туршлагыг нь яриулна. Одоо та нар шиг ийм сурвалжлагч их ирж авдаг байсан ш дээ бас. Тийм сонин хэвлэл дээр гаргана. Нээх том реклам гаргахгүй ч гэсэн тэрүүхэн дотроо бүр томоор гаргана. Одоо нээх тийм... аж үйлдвэрийн юу яам гэж байсан юм чинь. Яамныхаа хэмжээгээр ярина ш дээ одоо. Тээх. Тэр үед чинь яам, одоо том аж үйлдвэрийн яам гэж байсан юм чинь удирддаг доороо. Аа тэгэхээр чинь хийсэн юмаа, одоо нэг юм хийлээ гэхэд тэрийгээ бушуухан хийхийн тулд дахиад ямар юу байна, маргааш тэрийг ямар туршлагаар одоо хурдан хийх вэ. Өөр ямар хэлбэр байна хурдан хийх, ямар аргаар тэрийг яаж дэлгэрэнгүй болох вэ, аа одоо өөр нэг дамжлага байлаа гэхэд тэрийг өшөө 2 дамжлагад оруулж хурдан шуурхай хийж төлөвлөгөөгөө яаж хийх вэ гэдэг асуудал байсан л даа бас. Туршлага солилцоно. Одоо ухаандаа нэхмэлийн үйлдвэрийн ажилчид нь бол хивснийхээ үйлдвэрт очиж одоо ухаандаа бид нарын хийсэн утсаар чинь хивс хийж байгаа юм чинь, очиж үзэж одоо таны энэ чинь гологдолтой бол гологдолтой байна, тэргүүн байвал тэргүүн байна. Одоо энэ хүний юугаар ингэж ажиллъя. Энэ хүний туршлагаар ухаандаа хөдөлмөрийн баатар Гүнжинлхамын туршлагыг нэвтрүүлье. Одоо секунтэнд 2 утас ингэж нэхдэг байсан бол бид нар секунтэнд 1 утасыг яаж ээрэх вэ. 180-ын ээрмэл гэдгээр чинь явдаг байхгүй юу 2... тал талдаа 180 явахад чинь тэгээд нэг талдаа 2 хүн явдаг. Тэрийг тасалдуулахгүй байхын тулд бол нэг ч ээрүүлийг сул явуулахгүйн төлөө эрмэлздэг байхгүй юу. Ухаандаа энэ ээрүүл яагаад өнөөдөр ээрэгдэхгүй байна, нэг ийм гол. Аа тэр голыг ээрүүлэхийн тулд одоо засварчиндаа хэлж 180-ыгаа л бүтэн явуулахын төлөө явуулдаг байхгүй юу. Тийм. 180-ыг нэг хүн авч явж ээрнэ. Тэгээд бид нар чинь энүүнийнээ юугаар Оросод бас курст явсан ш дээ. Тийм. Оросод 6 сарын курст явуулсан юм. Одоо ахмад настангууд, одоо манай дарга Хүрэлбаатар гэдэг хүн сайхан хүн байж байгаад нас барчихсан. Тэгээд за та нар яваад ир. Юм сур, Оросыг үз Оросыг үзчихээд Орос ямар байдаг юм, оросод нэхмэлийн үйлдвэр нь яаж ажилдаг байх нь вэ тэгээд л 10 эмэгтэйг явуулсан. 10 эмэгтэй... тэгэхэд бас гайгүй настай байсаан би. Тэгээд очиход тэр Оросын утас бол ямар гоё. Тасрахгүй шүү дээ, тавьчихна ноосыг ингээд л нээх том самнасан ноосыг тавьчихна. Хараад л сууж байна. Нэг хааяа тасарвал тасарчихаад л. Тэгээд бид нар чинь даргынхаа хүчээр бас Оросод 6 сар сайхан яваад тэнчээнээс чинь бас шагнал урамшуулалтай л ирж байсан юм. Дээр үед чинь сарын 400 рубль чинь их мөнгө байсан шүү дээ.
Цэцэгжаргал -
Цалин?
Чулуунбат -
Цалин. Тийн, тэгээд тэр чинь тусгай бид нарыг байранд байлгана нийтийн байранд. Нийтийнхээ байранд байгаад хоолоо идээд, өдрийн 3 хоолтой яг цэргийн хүн шиг. Тэгээд л ажлаа хийнэ чөлөөтэй. Тэгээд цалинтай 400 рубль. Тэр үед бас их мөнгө байсан. Тэр сурч ирэхдээ бас л нөгөө ээрэх машиныг очоод л барьсан байхгүй юу. Ээрэх машиныг бариад... тэр Оросын бүх байдлуудыг сонирхож, үйлдвэрүүдийг сонирхуулж бас ямар байх нь вэ гэж. Манай үйлдвэр ямар байх нь вэ, Оросынх ямар байна тэр хоорондын харилцааг гаргаж. Аа тэндээсээ одоо тэр машин, Оросын машин тийм байдаг юм байна. Аа манай Англи машин тийм байдаг юм байна гэдгийг мэдрүүлж тэгж сургаж үзэж өнгөрүүлж байсан.
Цэцэгжаргал -
Оросоос ямар мэдэг, арга ажиллагаа сурч ирсэн бэ?
Чулуунбат -
Одоо тэр чинь нилонтой ч утас байдаг юм уу тасардаггүй л юм байна лээ. Аа бид нар чинь энд болохоор чөлөө завгүй л гүйнэ шүү дээ. Ёстой борви бохис хийхгүй нөгөөдөхийг чинь таслахгүйн тулд. За зарим машин бас тасрана. Нөгөө угааснаасаа ч болдог юм уу, будаг нь их хийснээсээ ч болдог юм уу тасралт ихтэй. Аа тэр Оросых бол мяндастай байдаг юм уу одоо ерөөсөө тасрахгүй янзын сайхан. Ерөөсөө л үдээс өмнө бол нормоо хийчихнэ үдээс хойш чөлөөтэй. Энд чинь болохоор зарим өдөр ерөөсөө яг бүтэн өдөр яваад ч зарим өдөр нормоо хийхгүй цаг гарна ш дээ. Заваараад нөгөөдөх нь гоожоод, тасрана. Аегүй хэцүү бүр яачихсан юм бол гэмээр. Тэгэхээр чинь одоо тэднийх мяндастай байдаг юм уу яадаг юм. Мяндастай л байх гэж бид нар ойлгосон л доо. Тийм л сайхан, тэгж явсан юм нээрээ нэг 6 сар.
Ерөөсөө цаанаасаа уралдаан зарлаад л. Хэн, хэнийг явуулах вэ гэх юм бол би явья л гэнэ ш дээ. Тэгэхээр чинь уралдаан, болзол зарласан юм. Болзол зарлаад одоо эхний эгнээнд шалгарна, тэр хүнийг явуулна дарга тэгж хэлсэн байхгүй юу. Тэгээд тэрний төлөө, явахын төлөө бид нар чинь дээр дээрээсээ бас одоо үзэлцдэг. Одоо атаарал ч гэдэг юм уу тиймэрхүү маягаар явж байсан. Ирэхэд бол сайхан л байсан л даа. Ирээд л бас ээрэх машинаа барина. Тэгээд л ярьж байсан л даа... үгүй энэ Оросын машин яахаараа ингээд тасардаггүй сайхан байдаг юм. Бид нарых болохоор яагаад ингээд нь байдаг юм гэхээр одоо бид нарынх чинь нөгөө будгандаа яадаг юм уу, химийн бодис нь арай өөр байдаг юм уу. Тэг будаг мудаг нь... будна ш дээ тэр чинь. Цагаан, ногоон янз бүрийн утас ээрнэ. Одоо юундаа байдаг юм тэрийг ерөөсөө тэгээд ойлгодоггүй юм бид нар.
Айлдаа ингээд Оросын байр өгсөн ш дээ одоо мэдэж байна уу, үгүй юу миний хүү. Жуковын музейн тэнд. Одоо нөгөө байрныхаа мөнгийг өгөхгүй байна. Орос юу байр гээд яриад байдаг чинь. Одоо тэнд чинь манайхаас 130 айлд байр өгсөн ш дээ.
Цэцэгжаргал -
Аанхаа, хэдэн онд?
Чулуунбат -
Наян... би чинь 1992 онд тэтгэвэрт гарсан. 1989, 1990... 89 онд юм уу. Би чинь 1992... надад чинь... би чинь тэтгэвэрт 92 онд суусан байхгүй юу. Нөгөө ардчилал гараад бид нарыг чинь нөгөө хорин... 4 хүүхэдтэй л бол 20 жил ажилласан бол гар гээд гаргачихсан. Тэгээд гараад, би чинь 92 онд энэ байрыг чинь... энэ чинь одоо ашиглалтанд ... энэ байрыг чинь л надад тэтгэвэрт гарахад шагнал болгож өгч байсан юм 2 өрөө байр. Тэрнээс чинь өмнө л...92 тийм бараг 89 онд л юм байна, тэгж өгч байсан юм.
Цэцэгжаргал -
Тухай үед үйлдвэрт ажиллахад цалин хангалттай байсан уу?
Чулуунбат -
Өө хүрэлцээтэй байсан. Бид нар чинь 600 мянга, аа аа 600-г авна. Тэр үеийн 600 чинь их. Аан тэгээд улираад ингээд хийхээрээ 1000. 1000 төгрөг 1000 гэдэг чинь одоо их мөнгө шүү дээ. Тэр үеийн мөнгө чинь их мөнгө байхгүй юу. Тээх. Цалин бол хангалттай сайн авдаг байсан бид нар. Дээр нь шагнал авна. Урамшуулал. Тээх. Гүй тэр аа чанар шалгагч бол бид нараас арай дээгүүр авна л тогтмол. Чанар шалгагчийн цалин бол тогтмол 500. Аан бид нар бол норм юм чинь. Тэрнээс илүү л авна ш дээ. Нормоо давуулбал өшөө авна. Тийм нормоо бага хийвэл бага авна. Аа гэхдээ зэрэг харгалзана. 3-р зэрэг бол 4-өөс арай бага. 5 нь болохоор 4-өөсөө арай бага. Гэхдээ нэг арваад мянган цаасны л зөрөөтэй. Тэгж авдаг байсан юм. Аа нөгөө мастер, чанар шалгагч, слесарь эд нар чинь тогтмол. Тогтмол зэрэг, тогтмол мөнгө авна. Харин бид нар бол төлөвлөгөөгөө давуулаад л байвал өшөө сайн авна. Тэр тухайн үеийн юуг бол бид нар чинь ерөөсөө... тэр үед чинь хивс мэвс чинь 300 энэ тэр байлаа ш дээ. 200 моёр зуу. Тэгээд тэр үедээ л бид нар одоо гэр орноо тохижуулах гэж, тэгээд л нөгөө хэдэн хүүхэддээ хувцас хунараа авах үгүй тэгээд л байхгүй болчихдог байсан даа. Би лав гэртээ нэг хивс юм уу ор авна. Одоо нэг яавал... тэр үед чинь хивс авахад бас овоо чанга мөнгө. Тэгээд нөгөө мөнгийг чинь чанга атгаж байж л авна. Тэгээд нөгөө жижиг хүүхдүүд чинь бас хэцүү. Тэр үед чинь бас одоо болдоггүй л байсан даа. Хүүхдүүд жаахан. 5 хүүхэд, 6 хүүхэд гэдэг чинь... дээдчүүд нь дандаа банди нар байгаа юм чинь. Банди нар чинь чинь хэцүү ш дээ. Сургуульд явуулна. Тэр үед чинь Орос дэлгүүр гэж нэг энд нэг жаахан орос дэлгүүр байлаа. Аа тэндээс очиж нэг заря гэж нэг гутал авч л өгдөг байлаа ш дээ. Тийм. Тэгээд л яахав нөгөө формыг нь яагаад л. Нэгнийхээ формыг нэг нь өмсөөд л. Ингээд л тэг үед чинь одоотой адилхан хүүхдүүдтэй адилгүй ш дээ. Форм өмсдөггүй байгаагүй. Дан форм өмсдөг байсан ш дээ. Хүмүүжил их сайтай, хүүхдийн хүмүүжил. Сайхан амьдарна. Манай өвгөн чинь бас төмөр замд ажмлладаг. Би бас тэнд ажилладаг. Ингээд л цалингаараа сайхан амьдарна.
Цэцэгжаргал -
Танай дарга, удирдлагууд ер нь ямархуу хүмүүс байсан бэ?
Чулуунбат -
Үйлдвэрт, одоо ноосон нэгдлийн дарга гээд Даваасүрэн дарга гээд сайхан дарга байлаа. Тийм. Үйлдвэрийн дарга болохоор тэр Хүрэлбаатар гээд дарга байсан юм. Тэр бол аягүй сайхан хүн. Хүнийг ерөөсөө аж амьдралын талаар л явна даа. Оростой ч холбоотой байсан манайх. Тийм. Оростой шеф. Аа зун болохоор нөгөө хүүхдүүдийг нь бас оросын нөгөө пионерийн лагерт явуулчихдаг. Улсуудыг бас ингээд нааш, цааш нь явуулна. Өөрөө авч явна, Оросоос хүн ирнэ. Тэгж явуулдаг байсан юм. Ажилчидтайгаа бол өглөө ерөөсөө орж ирээд л цех тасгуудаараа бол сайхан амарсан уу гээд л ороод ирнэ. Тэгээд л дараа нь юу хийнэ...хурал хийнэ мастеруудыг авч. Тэгээд мастерууд зөвөлгөө өгнө. Одоо ингэж ажиллавал энэ цехийг ингэ, одоо энийг нь тэгж ажилла доголдолтой байгаа талуудыг нь хэлж. Удирдах улсууд бол мастертайгаа ойр дотно байсан. Бид нарыг ч ерөөсөө ажилчин гэж одоо доош нь хийхгүй. Ерөөсөө бид нартай адилхан харьцаж юу дутуу байна, одоо яах вэ, одоо энэ материал, одоо ноос ямар байна, ээрэгч нь ямар явж байна, юу нь дутуу байна бүх юмыг тэгж ярьж заавал ажилд орохоос өмнө бид нар хурал хийдэг байсан байхгүй юу. Хурал, жижигхэн хурал зөвөлгөөн хийнэ. Одоо өнөөдөр хэн юу яах вэ, одоо өнөөдөр гэхэд л ямар юм дутуу байна, ямар слесарь юу хийхгүй байна гэдэг талаар. Доголдол хэн дээр байна гэдгийг бас төлөвлөгөө норм биелүүлэхэд, тэрийг заавал 30 минутын өмнө ярьдаг байсан. Тээх. Дарга нар бол ойр дотно, дотно. Үнэхээр ойр дотно. Харж үзнэ. Одоо тэр адаглаад л гэхэд чинь одоо социалист бригад л гэнэ. Тэд нарыг чинь очоод л модыг нь хөрөөдөөд өг. Одоо үед мод хөрөөдөх хүн олдохгүй ш дээ. Модыг нь аваад өгнө. Мод өгнө. Түлээ, нүүрсийг нь өгнө. Хангамж сайтай. Тээх. Цехын дарга, цехийн инженер, технологи, эд шалгагч, чанар шалгагч дээрээ их бид нар чинь дээрээ их олон улсуудтай ш дээ. Тэгээд л бид ажилчин анги гээд л. Ажилчин анги нь тэгээд цахилгаанчин одоо юу байдаг юм. Утсыг чинь зөөгч нь нэг байна. Бид нар чинь нормоо хийнэ. Утас авагч хүн гэж байна. Тээх. Чанар шалгагч нь их ойр дотно. Одоо чанар, голгодол гаргахгүйн тулд. Аа тэгээд 2-т мастер. Мастер чинь дээрээ бид нарыг удирдана шүү дээ. 30 хүнийг удирдлаа гэхэд мастер, чанар шалгагч эд нэр чинь тусгай. Хоорондоо яриад тэгээд одоо юу дутуу байна өнөөдөр, юу байх вэ, энийг яаж явуулах вэ гэдгээ ярина. Тээх. Тэгээд мастерийн дээр цехын дарга гэж. Цехийн дарга нь бас цаашаа технологи, инженер гээд инженер нь цаашаа дарга. Шат дараалсан хэлбэрээр. Тээх. Хамт олон, коллектив хамт олонтой. Ерөөсөө ороод л дарга нар одоо ингээд биеэ бодоод контортоо суучихгүй. Заавал үйлдвэрээрээ орж ирж, тойрч явна шүү дээ. Яваад юу дутуу байна, одоо энэ машин яагаад зогссон юм, энэ машин яагаад явахгүй байгаа юм. Одоо энүүн дээр ямар хүн байна, хүн байна уу үгүй юу. Байхгүй бол бид нар 2 машины дунд ч явна. Дундаа нэг машин хавчуулаад 2 хүн. Одоо тэгж нөгөө хүнийхээ юмыг хийхгүй бол яах юм нөгөө хүн чинь байхгүй. Байхгүй хүнийхээ ажлыг хийдэг байсан байхгүй юу. Тээх. Машинаа хоосон зогсоохгүйн тулд. Тийм учраас тэр өглөө чинь тэр цехийн дарга чинь орж ирээд л одоо юу дутуу байна танайд. Өнөөдөр хэн ирээгүй байна. Одоо би ирээгүй бол нөгөө 2 хүн чинь миний ажлыг хийж байна нийлээд. Их чадахгүй юмаа гэхэд ямар ч байсан 50 хувийг нь хийнэ. Ингэж ямар ч байсан сул машин зогсоохгүйн төлөө ажилладаг байсан. Сул цагийг хий өнгөрүүлэхгүй. Ямарч байсан 8 цагтаа цагийг хий өнгөрүүлэхгүй. Ерөөсөө бид нар чинь ийшээ дуудаж байна, яг ажлын үеэр ийшээ дуудаж байна нэг хүнтэй уулзана барина гэж байхгүй ш дээ. Ерөөсөө орсон бол орсон. Тэгээд л гарсан бол гарсан. Тээх. Одоо яг л 12 цагтаа л цайнд орохдоо л яриад сууна уу гэхээс биш 30 минут. Нэг цаг тэгж даль даль гэж суухгүй. Ерөөсөө 30 минут бэлэн хоол байна, хоолоо аваад л иднэ. Тэгээд л хоолоо идээд л гарна. Зарим нь аегүй бол хоолоо ерөөсөө машин дээрээ аваачаад явангуут иднэ, цайгаа уунгуутаа... сүүлийн үед бол бид нар хажуудаа цай чанаад л, тэрийгээ уугаад л, уунгаа одоо ингээд нэг болоод л явна. Ажлаа л хийнэ. Цагийг хий өнгөрүүлэхгүй гол нь. Нэг минутыг одоо хий өнгөрүүлэхгүй. Аан ажилд тарсан үед бол хамаагүй л дээ. Хэнтэйгээ хэн яана. Ажлын цагыг бол нягт нарийн барина. Одооныхтой адилхан биш. Үнэхээр тэр нь чанга байсан шүү бас. Тэгээд тэр ч бас бид нарт сургамж болж... бид нар чинь бас авах юмаа авч, идэх авч, өмсөх юмаа өмсдөг. Тэр үед чинь бид нар социлизмын үед, Бал даргын үед сайхан байлаа шүү дээ юмаа идэж. Нээрээ амттай юмаар дандаа яасан. Тавин хэдэн онд чинь ямар сайхан. Мах чинь одоо ёстой чөлөөтэй байлаа ш дээ урт цагааны урд. Ярганы мах гээд л. Тийм. Шулсан хонины мах ингээд л ... хужаа нар манайхны дийлэнх нь хужаа нар байсан л даа. Хужаа нар байхдаа тэр улс бол яахав. Ямар иймээ тиймээ, одоотой адил ямар ийм хачин хачин юм ярьж байсан биш... сууж л байна. Хужаа нарын юмыг бид нар авна. Монголынхоо юмыг нэг авна. Сайхан л байсан ш дээ. Орос ч дэлгүүр ч байсан. Орос, Монгол, Хужаа бид нар чинь цуг л байсан ш дээ. Сүүлийн үеийн 1960-аад оны үед л жаахан нутаг зааж Бал дарга гаргасан болохоос хужаа нарыг. Түүнээс бол хужаа нар бол дийлэнх нь л байсан шүү дээ манайд.
Цэцэгжаргал -
Тухайн үед ямар хүмүүс дарга болж дэвшиж ажилладаг байсан бэ?
Чулуунбат -
Үгүй тэр сургууль төгсөөд доороосоо л яадаг байх даа. Инженерүүд нь удаан ажиллавал дээшээ технологич, техникч болоод ажиллана. Тэгээд үйлдвэрийн даргыг бол цаанаасаа тэр нэгдэлээс авчирдаг байсан байх. Нэгдэл гэж бас байгаа ш дээ. Тусгай нэгдэл гэж байгаа юм чинь. Нэгдэл нь цаашаа яам гэж шат, бас л шат дараалсан. Тэгэхээр одоо бодоход нэр дэвшиж байгаа улстай л адилхан ирж байдаг байсан байлгүй.
Цэцэгжаргал -
Нэгдэл гэж юу вэ?
Чулуунбат -
Ноосон нэгдэл гэж байдаг юм. Тусгай энэ чинь ноосон нэгдэл, арьс ширний нэгдэл гэж тусгай 2 тийм нэгдлүүд байсан ш дээ. Тэгэхээр ноосон нэгдэл чинь болохоор зөвхөн ноосныхоо улсуудыг, үйлдвэрийг хариуцна. Арьс ширний нэгдэл нь болохоор арьс ширнийхээ улсуудыг одоо гутал, савхи мавхиа хариуцдаг ийм нэгдэл. Нэхмэлийн үйлдвэр чинь одоо энэ хивсний үйлдвэр, ноос угаах ноосны үйлдвэр, аа бас юу... ноос угаах, хивс... Ноосон нэхмэл орно, ноосны үйлдвэр орно, ноос угаах орно. Эд нарыг, одоо ноосныхоо чиглэлийн үйлдвэрүүдийг хамруулаад л Ноосон нэхмэл. Арьс ширнийхээ үйлдвэрийг бөөгнүүлээд арьс ширний үйлдвэр. Ухаандаа арьс боловсруулдаг нөгөө түүхий эд арьс шир... Гутлын үйлдвэр чинь арьс ширлүүгээ орчихно. Тээх. Хангана шүү. Сүүлийн үед бол ерөөсөө тэгээд жаахан дэвшсэн, шат дараалаад дэвшсэн улсуудаа бол гадаадад голцуу Оросод явуулдаг байсан. Ажилчдаас явуулна. Аа ажилчдаас явахгүй юм аа гэхэд техник, инженерүүд туршлага солилцох маягаар 2 сар дагалдаад одоо тэр ажилласан юмаа авчраад ирнэ. Тээх.
Цэцэгжаргал -
Ажилчдаа сургах, боловсруулах талаар ямар бодлого баримталж байсан бэ?
Чулуунбат -
Баримтлалгүй яахав бас. Зохих ёсны бас баримталж байсан. Тээх. Ямар ч байсан их биш юмаа гэхэд ямар ч байсан мэдлэгтэй, дадлагатай болгоод тэр улсууд чинь ирээд бид нар за тийм байдаг юм байна гээд заадаг. Тээх. Бид нар чинь нөгөө овоо ажиллачихвал эргээд 10 төгсөөд... тэр үед чинь ТМС гэж байлаа шүү дээ. ТМС-ээс төгсөөд ирсэн хүүхдийг бид нар сургаж бас ингэж гаргана. Тэр үед чинь ТМС гэж байсан ш дээ нээрээ. ТМС-д сургууль одоо 8 төгсөөд орсон ТМС-д яасан хүүхдийг чинь бид нар тэгээд дагалдан хийнэ. Тэгээд сайныг нь ажилчингаар авна. Тэгдэг байсан юм. Тэд нараас дунд нь бас шалгалт авна. Тээх. ТМС-ийн хүүхдүүд л их ирдэг байсан юм.
Цэцэгжаргал -
Ямар шалгалтууд авах вэ?
Чулуунбат -
Аан голцуу одоо нөгөө хичээл заана бас мэргэжлийн хичээл. Одоо хичнээн см-ийг юунд хичнээнийг хийгээд ээрэх вэ гээд заана. Аан тэгээд дараагаар нь нөгөө авна шүү дээ. Машин дээр ажиллуулна. Одоо секунт харж байгаад нэг секунтэд хичнээн утас ингэж ээрэх нь вэ гэдгээр нь одоо шалгалт авдаг. Тэгж шалгалт авдаг байсан юм. Тэгж байж зэргийг нь өгдөг байсан юм. Тээх.
Цэцэгжаргал -
Та өөрийнхөө хамт олны талаар ярихгүй юу?
Чулуунбат -
Манай хамт бол ёстой социалист хөдөлмөрийн бригад гэж байгуулцгаадаг. Цэндсүрэн гээд манай мастер байсан юм. Тэгээд тэр мастер бид нарыг ингэж байгуулчихаад за өнөөдөр яах вэ, өнөөдөр ингээд бүгдээрээ төлөвлөгөөгөө биелүүлчихье. Тэгээд гарвал бид нар тийм мөнгө авна. Аа тэгээд тэр үед чинь бас бид нар чинь ийш тийшээ явна. Бас зугаална. Аа хамт олон чинь их сайхан зургаа авхуулна. Нэгнийхээ нэг ой, төрсөн өдрийг тэмдэглэнэ. Аан гавъяа шагналыг нь тэмдэглэнэ. Одоо медаль авлаа гэхэд тэрийг нь тэмдэглэнэ. Үхэл зовлон яавал тэрийг нь бас очиж хуваалцана. Аа нэг нь бас модыг нь хөрөөдөх байсан бол өнөө орой тэдний модыг хөрөөдье гээд бүтэн сайнд хөрөөдчихөөд тэгээд бүгдээрээ ажилдаа орно. Хамт олон ёстой үнэхээр гоё байсан. Хамт олон. Тээх. Хамт олон л сайхан даа бид нарын үед чинь. Залуу ч гэхгүй хөгшин ч гэхгүй. Хүүхдүүд чинь бид нартай цуг л. Одоо эмээ гэхгүй ш дээ. Аа Чука эгчээ гээд л явна уу гэхээс биш одооны улсуудтай адилхан эмээ мэмээ гээд ярихгүй. Чука эгчээ одоо яахав, ийхэв л гэнэ. Нөгөө хүүхдүүд чинь бид нарын юугаар та нартай яана гээд л одоо ингээд сайхан явдаг байсан юм. Гавъяа, одоо ой мойнуудыг бид нар хамт олноороо л тэмдэглэнэ. Өөр юм байхгүй. Тээх.
Олон гаргадаг байлаа, төр засгаас нөгөө гаргаад бай, хүүхэд гаргаад бай... одоо тэгдэг байсан. Бид нар чинь тэгээд л ерөөсөө жил дараалаад 2 ой болоод дараачийнх нь гарна шүү дээ. 2 ой болоод л дараачийнх нь гарна. Тэгээд ажлаа тасалдуулсан юм алга. Одоотой адилхан 2 жилийн чөлөө авч байгаа юм алга. Ерөөсөө 45 хоноод л ажилд орно. Тэгээд л 3 ээлжээр явна шүү дээ. Тэр үед чинь одоо ямар сайхан байсан юм. Одоо хоол унд нь ч гайгүй байсан юм уу хүүхэд өвдөж барина энээ тэрээ гэж байхгүй. Өөрсдөө ч гэсэн нээх хамрын ханиад хүрэхгүй шүү дээ. Тээх. Ажлын төлөө л явдаг. Тийм.
Тэр хамт олон нөлөөлдөг. Бид нар чинь бүгдээрээ л дундаасаа ингээд л уриалаад л. За өнөөдөр одоо тийм ч ой болно шүү, тэр ойгоор тэгвэл тэднийдээ очъё. Тэднийдээ очиж ингэж нэг нийллэг ч юм уу зохиоё... Тэр үед чинь ямар нээх архи, дарс уух биш. Бүр нэг сайхан ярьж, сууж одоо ерөөсөө бүх л амьдралаа яриад, өөрсдийнхөө амьдралыг ярина. Ажил дээрээ бид нар чинь тэгж ярьж чадахгүй ш дээ. Бөөгнөж сууж, одоо эсвэл нэг ой, одоо энэ Гачууртай ч явах юм уу, эсвэл нэг амралтанд очих юм уу. Тэр үед чинь амралт их байлаа. Эхчүүдийн амралт гэж бид нар чинь үнэгүй явдаг байлаа. Бас сайхан. Алдарт эх-тэй /одон / улсууд чинь үнэгүй амардаг байлаа шүү дээ 14 хоног. Тийм. Тэгээд л одоо тийшээ яваад ир ...үнэгүй юманд тэгээд л сайхан амардаг байлаа. Тэгээд л хамт олон чинь сайхан.
Тэгж одоо энүүнд өгье гэж яриагүй бол яах юм. Тийм биз дээ. Бас мастер чинь уламжилж байгаа юм. За энэ олон хүүхэдтэй. Гэр хороолол, одоо би кино үйлдвэрээс явдаг байсан. Хаа байгаа кино үйлдвэрээс явж байна. Аан тэгээд дээд инженертээ тэрийг чинь хэлнэ. Байр авахын тулд тэр чинь их олон хүний гараар орно шүү дээ. Энэ чинь зохих ёсны хурлаар орно. Тэгээд л нэг өдөр байр авсан. Би ёстой үнэхээрийн гоё баярлаж байгаа миний ганц өдөр тэр. Байр одоо ав гэдэг, түлхүүрээ ав гэсэн өдөр надад бүр мартагддаггүй юм даа, сайхан. Тийм.
Цэцэгжаргал -
Байр авахад хамт олон нөлөөлсөн гэсэн үг үү?
Чулуунбат -
Тэгэлгүй яах вэ, хамт олон чинь ярина шүү дээ. Одоо хурал хийнэ, цехийн хурал хийж байгаа юм. За одоо энэ байр ирсэн. 2 байр ирсэн хэнд өгөх вэ. Энэ дотроос манай цехэд 1-ийг нь өгнө гэсэн гэнгүүт л шууд нөгөөдүүл чинь ерөөсөө... дээрээс бас нэр гаргана л даа. Тэгэхдээ л одоо дээрээс одоо ингээд нэр гаргасан Чулуунбатад өгнө гэсэн гэхэд нөгөө хамт олон чинь өгөхгүй л гэвэл өгөхгүй ш дээ. Өгье, ерөөсөө л өгье. Энэ тэр гэж юу байсан юм бэ өгье. Олон хүүхэдтэй. Яахав олон хүүхэдтэй хүн бас цөөхөн л дөө. Дандаа нэг олон хүүхэдтэй хүн байхгүй. Олон, алдарт эх-тэй хүн цөөхөн шүү дээ. Тэрний хүчээр би нэг авсан юм. Тэгээд л инженер, голцуу дарга марга нь мэднэ шүү дээ бас. Хурлаар орно, комиссоор орно. Тэр чинь бас хэцүү ш дээ. Ганц тэр яадаггүй. Тэгээд хамт олон өгнө шүү дээ. Хамт олон өгөхгүй гэвэл тэгээд л авахгүй шүү дээ, татгалзвал \инээв\. Тийм л байгаа юм.
Цэцэгжаргал -
Танай хамт олон ажлаас гадуур ямар үйл ажиллагаа зохиодог байсан бэ?
Чулуунбат -
Хамт олноороо юм үзнэ. Тийм. Нэг өдөр билет захиалж үзнэ. Юм захиалаад хамт олноороо юм үзнэ. Хамт олноороо за нэг өдөр нэг мастер нь яагаад за бүгдээрээ нэг салхинд гаръя гээд салхинд гарна. Тийм. Тэр чинь их гоё. Бас хамт олныг бүрдүүлж байгаа юм. Тэгээд тэр хамт олон чинь бүрдүүлэхээр нөгөө бүх ажиллаж байгаа улсынхаа бас гэр бүлийн бүх улсуудыг мэдэрдэг, мэдэрдэг болчихсон. Одоо эднийх тийм амьдралтай. Эднийх тийм хүүхэдтэй. Хүүхэд нь тийм, ийм гээд бүгдээрээ бас бие биенийхээ амьдралыг мэддэг болчихож байгаа байхгүй юу. Бас бүгдээрээ сайхан. Тээх. Тэрийг чинь нөгөө мастер зохиогоод за бүгдээрээ нэг салхинд гарья. Голдуу л бид нар бол Гачууртай их явдаг байсан даа. За Гачууртайруу бүгдээрээ нэг явья гээд л. Тэгээд л бид нар чинь уралдааны мөнгөтэй. Бид нараас мөнгө гэж гарахгүй. Тэр хуримтлалынхаа мөнгөнөөс аваад л за одоо нэг хүнд 10 ч байдаг юм уу, 5 ч байдаг юм уу мөнгө аваад л. Эндээсээ хоол ундаа аваад л Гачууртайд очоод л 2 хоног сайхан амарч байгаад л тэгээд л хагас бүтэн сайныг тааруулаад л амарчихна. Зарим хагас сайн өдөр бид нар бас амралт байхгүй шүү дээ ажилладаг. Ялангуяа жилийн эцэс болж байгаа бол төлөвлөгөө, нормоо хийх гээд. Тэгээд тэнд чинь сайхан амраад бүгдээрээ одоо юу байдаг юм. Аа эсвэл яг нэг сайхан өвөл, яг цас орсоны үеэр Хандгайт явна. Хандгайт явна, бүгдээрээ гулгана. Одоо бүр нэгдлээрээ ноосон нэгдлийнхэн бүгдээрээ явна. Аа арьс шир бүгдээрээ явна. Хоорондоо уралдаантай. Тэр хооронд чинь ерөөсөө олс татах нь татна. Чаргаар гүйх нь гүйнэ. Ерөөсөө юу л бол юу хийнэ. Нийтийн бүжиг явуулна цасан дээр чинь. Уралдаан крослоно. Тэгээд тэр дундаа бас шагналтай. Одоо цасны юу зугаалга гэсэн маягаар. Цасны зугаалгаар нэг явна. Аа зүгээр тийшээ нэг хавар сайхан салхинд одоо нөгөө амрахаасаа өмнө. Голцуу тэгээд 4 сараас эхлээд ээлж ээлжээр нэг нэгээрээ амарчихдаг байхгүй юу. Тэрнээс өмнө байгаа үедээ бүгдээрээ явна. Аан дахиад одоо Мартын 8-аар бол нэг амарна. Нэг одоо зугаалдаг юм бөөнөөрөө хийж.
Одоо хир нь бид нарыг нийлүүлж байгаа юм шүү дээ. Тэр Гүнжинлхам хөдөлмөрийн баатар сая бид нарыг, ноосон нэхмэлийн бүх улсуудыг одоо 3 үеийн уулзалт хийсэн бүр. Бүр анхан нэхмэлийн үйлдвэрт орсон, дандаа нь 2-р үе, 3-р үе гээд. 3-р үе нь одоо дандаа залуучууд байхгүй юу. Тэгээд тийм уулзалт одоо Энэрэл, одоо Энэрэл билүү нэг... Эргэн дурсах, энэ Эргэн дурсахад оруулсан юм бид нарыг. Үгүй мөн сайхан юм байна лээ. Тэрүүн дээр чинь ёстой юун идэж уух мантай. Уйлах нь уйлаад л, ёстой бүжиглэх нь бүжиглээд л.
Тэр үеийн бид нар чинь ёстой бүжиглэж өгнө шүү дээ. Ту ту тийм сайхан байсан. Тээх. Ажилчдын соёлын ордон гээд комбинат дээр. Энэ чинь одоо нэг 1950 хэдэн онд байгуулагдсан байлгүй дээ. Тийм. Ажилчин анги бий болсон хойно л. Тээх. Тэгээд л энд чинь бас уран сайханчтай соёлын ордон гээд тусгай. Үйлдвэр, үйлдвэрүүдээс нөгөө уран сайханчид тэгээд нийлээд нэг сайхан одоо чуулга. Тийм юм байсан юм. Тэгээд тэнчээнээ ёлкоо хийнэ. Бүжгээ явуулна. Соёлын ордон гэдэг нэртэй одоо ч хир нь байгаа ш дээ. Тэр дотроо том. Тийм. Ажилчдын соёлын ордон гэдэг нэртэй. Одоо яг тэр нэхмэлийн үйлдвэрийн шарууд байна ш дээ. Тэр шаруудыг мэдэх үү? Яг нэг тэрний урд хойшоо харсан. Одоо аягүй бол хувийнх болсон доо. Тийм.
Тэр чинь Орос, Английн технологиор яваад 1980... 92 онд...наян хэдэн онд юм уу нэхмэлийн үйлдвэр чинь татан буугдсан ш дээ юу ч үгүй болоод ерөөсөө. Нөгөө одоо юу гараад, ардчилал гараад үйлдвэрүүд чинь ажилгүй болоод зогсчихсон. Тэгээд тэр ээрмэлийн үйлдвэр байгуулагдсан байхгүй юу. Ээрмэлийн үйлдвэр гээд одоо энэ өндөр, Оргилын хажууд байгаа ш дээ одоо нэг том өндөр. Тэгээд энэлүү чинь бид нар ирсэн юм. Бүр цехээрээ, бригадаараа, хамт олноороо ирж бас энд чинь, одоо энд чинь бас жинхэнэ утас ээрдэг үйлдвэр байхгүй юу. Тээх. Энд чинь ирж бас бид нар нөгөө 2 жил хийсэн байхаа.
Цэцэгжаргал -
Тэр ээрмэлийн үйлдвэр шинээр байгуулагдсан юм уу, хуучин байсан юм уу?
Чулуунбат -
Шинээр байгуулагдсан. Оросууд шинээр барьж өгсөн байхгүй юу. Тийм. Оросууд шинээр барьж өгсөн юм. Тэгээд нэхмэлийн үйлдвэр чинь нөгөө татан буугдаад ардчилал гарангуут. Тэгээд бид нар энд ирээд ерөөсөө 2 жил болоогүй бид нарыг чинь 1992 онд ардчилал чинь 20 жил ажилласан, 4 хүүхэдтэй хүнийг чинь бүгдийг нь хөөгөөд гаргачихсан ш дээ. Тэгээд бид нар чинь ерөөсөө дөчин хэдтэй тэгээд ажилгүй болчихож байгаа юм чинь. Тэрнээс хойш ажилгүй. Тээх.
Цэцэгжаргал -
Нэхмэлийн үйлдвэр хаагдахаар нэг хэсэг нь ээрмэлийн үйлдвэрт ирж, нөгөө хэсэг нь?
Чулуунбат -
Нэг хэсэг нь тэнд бас нэг жаахан үлдсэн. Одъяал хийгээд тэнд. Одоо ээрэх нь наашаа ирсэн. Ухаандаа манай цех. Аа бусад нөгөө одъяал модъяал, даавуу хийдэг нь үлдсэн. Тийм. Тэгээд яван явсаар уусаад жаахан дэнсэн данаатай байж байж одоо эргээд сэхч байгаа ш дээ нэхмэл чинь. Эргээд сэхчихлээ ш дээ одоо сайхан. Тээх.
Цэцэгжаргал -
Нэхмэлийн үйлдвэр ерөөсөө тасраагүй юм уу?
Чулуунбат -
Тасраагүй. Бүр ор байгаагүй, ор бий болоогүй. Жаахан... яг тасрах нь уу гээд л дэнсэн дэнсэн байгаад л. Тэгээд л одоо сайхан эргээд хөгжчихсөн. Одоо бид нараас ирж ажилла гээд... одоо бид нарыг ч хэн авах вэ тэгээд. Үгүй авбал авна л даа. Тэгээд бид нар очоогүй л дээ. Оо хүүхдүүд... бид нартай ажиллаж байгаа хүүхдүүд бүгд одоо нэхмэлд орж ажиллаж байгаа. Тээх.
Цэцэгжаргал -
Яагаад нэхмэлийн үйлдвэрийг татан буулгах болсон юм болоо?
Чулуунбат -
Үгүй энэ ардчилал гараад л тэгчихсэн юм. Үгүй машинаа гэв гэнэт буулгаад л одоо энэ чинь юу яалаа гээд л. Бүр гайхдаг юм. Нэг өдөр л бид нарыг чинь яагаад л одоо та нарыг ийшээ ээрмэлийн үйлдвэр явуулна. Энэ цех чинь байхгүй болно... үгүй одоо машин тэргийг чинь одоо ерөөсөө ингээд л буулгаад хаячихсан ш дээ. Тоноод, юу ч үгүй болгоод...
Цэцэгжаргал -
Эзэн?
Чулуунбат -
Эзэн байхгүй. Тэр их сонин. Тэгээд бид нар чинь бүр уйлаад ээрмэлийн үйлдвэрт ирж байсан юм чинь. Одоо яанаа гээд л.
Цэцэгжаргал -
Тэр шийдвэрийг хэн гаргасан юм бол?
Чулуунбат -
Мэдэхгүй. Ёстой бүр нээрээ сонин. Тэр бүр яг нэг л өдөр. Тэгээд бид нар чинь бүр уйлаад цех... мастерыгаа дагуулаад очиж байсан юм даа. Тэгээд одоо тэнд ажиллахгүй гээд яахав. Тэгээд тэнд ирээд хивсний үйлдвэрт нь би нэг 2 жил ээрэх хийсэн. Тэгээд хийж байтал зах зээл гараад тэгээд бид нарыг хөөгөөд гаргачихсан байхгүй юу.
Цэцэгжаргал -
Татан буугдсаны дараа нэхмэлийн үйлдвэр хэний мэдэлд үлдсэн бэ?
Чулуунбат -
Тэр дарга нь л одоо хэвээрээ байж байгаад... даргыг нь дараа нь тэгээд л шоронд орууллаа л гэсэн ш дээ. Тэгээд бид нар нээх сонирхдоггүй. Тэр одоо яачихсан юм би мэдэхгүй.
Цэцэгжаргал -
Одоо хувьд гарсан уу тэр үйлдвэр?
Чулуунбат -
Одоо бол хувьд гараагүй л дээ. Хувьд л байгаа л даа. Одоо манай энэ ээрмэл ч гэсэн бас л хувьд л байгаа шүү дээ. Гэхдээ улс бас хагасыг нь мэдээд л тэгээд л байж байгаа. Яг жинхэнэ хувьд гараагүй ээ. Тийм. Тэр байшингуудаа нэг улсуудад ингээд түрээс маягаар өгчихсөн байхгүй юу. Машинуудыг нь буулгачихаад түрээс маягаар. Гэхдээ л нэг голоо зогоогоод байж байгаа. Одоо гэхдээ нэхмэлийн үйлдвэр сэхчихсэн. Бүүр сайхан ээрэх, ээрэхийнхээ машиныг тавьчихсан утсаа хийж байгаа, даавуугаа хийж байгаа. Ээрмэл ч бас тийм болчихсон. Сайхан.
Цэцэгжаргал -
Яг тэр хаагдах үед ажиллаж байсан ажилчдын хувь заяа яасан бэ?
Чулуунбат -
Зарим нь ингээд тэтгэвэрт гараад. Нэхмэлээс яг... би бол ээрмэлээс тэтгэвэрт гарсан, ээрмэлд ирээд. Аа нэхмэлээс тэтгэвэрт гарсан улсууд бас жаахан амьдрал нь их уруудсан шүү. Үнэхээр уруудсан харамсмаар. Одоо ч гэсэн ингээд цагаан сараар авдаггүй л байхгүй юу. Тэр чинь бас хүний сэтгэл санаа... ерөөсөө авахгүй. Аа тэгэхэд манай ээрмэлийн үйлдвэр жил болгон авна. Тэгээд энэ өнөөх ээрмэлийн үйлдвэр чинь их том үйлдвэр ш дээ. Миний хүү орж үзсэн үү үгүй юу. Аймаар том. Тэгээд адаглаад л коко моко гэдэг чинь түрээсээр авчихсан байгаа юм чинь ингээд л. Одоо ороход ерөөсөө хөндий байшингууд. Оросууд барьсан ш дээ. Аегүй том барилга. Эх нялхас шиг том барилга.
Тэр чинь яадаг юм нөгөө гэв гэнэт хүнийг чинь гаргачихаар хүн чинь ажилгүй болчихлоо ш дээ. Тэгэхээр чинь яах юм. Ингээд одоо нэхмэлд байсан улсуудыг чинь одоо хүүхдээр нь хөөгөөд гаргачихаар чинь ажил авахгүй. Аа эргээд нэхмэл нь авахгүй. Тэгээд гэнэт гарсны яахав хэдэн цаас өгсөн байх. Тэр юу болох юм нэг хоёр сар л иднэ. Тэгээд байхгүй болно ш дээ. Тээх. Тэгээд сэтгэл санааны дарамтанд орсон улсууд их бий ш дээ. Тээх. Одоо ч гэсэн тэгээд л одоо нэхмэл тийм байна. Анхандаа бол нэхмэл шиг сайхан газар байгаагүй. Үгүй тэр яагаад тэгсэн юм зах зээл болоод л тэгсэн юм байлгүй. Тэгээд тэр үед чинь бид нар яг амь амиа л бодох юм байна ш дээ бас. Одоо би л одоо яаяа гээд өөрийгөө л авч явна уу гэхээс өрөөлийг одоо яах вэ дээ. Мэдэх биш.
Цэцэгжаргал -
Одоо та хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ холбоотой байдаг уу?
Чулуунбат -
Бүгд холбоотой, сайхан ш дээ. Одоо манай бригад чинь ингээд л ээрмэлд ирсэн тээ. Тэр ээрмэлд ирсэн улсууд чинь бүгд, бүгдээрээ насандаа цуг гарчихаж байгаа юм ш дээ. Цуг үйлдвэрт орчихоод цуг л гарна ш дээ. Тэгээд одоо энэ цагаан сараар бид нарыг бүгдийг нь хүлээж авна. Ээрмэл чинь 200-аад хүнийг чинь. Тэгээд л бид нар чинь тэрүүн дээр чинь л сайхан ярьж байгаа юм чинь. Одоо тийм байж, ийм байж гээд л. Тээх. Бүгдээрээ уулзана, уулзалгүй яахав. Одоо тэр манай мастер ч байна. Гүнжинлхам бол жил болгон уулзуулж байна ш дээ бид нарыг 3 үеийн уулзалтаар.
Цэцэгжаргал -
Таны амьдралд нөлөөлсөн хамгийн их гүн нөлөөлсөн ямар үйл явдал байна вэ?
Чулуунбат -
Миний амьдралыг өөрчилсөн нь одоо тэр байр авсан л их сайхан байгаа юм. Надыг гэнэт дуудаж одоо байр өгсөнд миний амьдралыг өөр болгосон. Гэр хорооллын, гэр хороололд би чинь нэг том ч гэргүй. Нэг 4 ханатай гэртэй. Олуулаа, одоо ингээд л 6 хүүхдийг чинь хөгшин ийшээ нэг орон дээр нэг хүүхэдтэйгээ. Би ийшээ нэг орон дээр ингэж л унтдаг байлаа ш дээ. Тэгээд л гэнэт байр өгөөд л ингээд одоо энд хорин хэдэн жил ингээд амьдарч байгаа юм даа сайхан. Миний л бас хамт олны хүч байхгүй юу. Би хамт олны л хүч гэж боддог ерөөсөө. Тээх. Энэ, тэр хамт олон хүч, тэгээд дээр газар ажиллаж байсан инженер менженер надад өгье гэснээ л өгч байхгүй юу. Энэ чинь яамны хамгийн сүүлчийн байр байхгүй. Тийм хөнгөн аж үйлдвэрийн яам хамгийн сүүлд өгсөн юм. Энэ чинь ерөөсөө үнэгүйгээр нэг цаас ч аваагүй үнэгүй өгсөн байр. Тээх. Тэрүүндээ л эмээ нь их баярлаж явдаг юм.
Аа тэгээд яахав хэд хэдэн удаагийн аварга. Аварга болж байхдаа би бас л зохих ёсны цалингаа авдаг байлаа ш дээ. Шагналаар нь тэгээд шагнадаг. Тэгээд том диплом өгнө. Яаман дээр аваачаад тэмдэг зүүнэ. Аж үйлдвэрийн тэргүүний ажилчин. За тэгээд 5, 6 жилийн гавшгайч гэдэг чинь бас сайхан. Аа тэрүүн дээр оны аварга гэдэг чинь сайхан байхгүй юу. Тууз зүүчихээд л бас тэр самбар дээр зургийг нь хадна. Тэгээд л ондоо, тэр ондоо л бас тэрүүгээрээ л сайхан явдаг байсан юм. Тэр нь их сайхан. Тэр чинь бас л хамт олны л хүч шүү дээ. Тээх. Хамт олонгүй бол юу гэж авах вэ. Тээх.
Хүүхдийг минь өсгөж өгсөн ээждээ бас хайрлаж, ээжийгээ бас жаргаагүйдээ би бас гонсойж явдаг юм. Манай ээж чинь ерөөсөө их сайхан байж байгаад л надтай, манай 5 хүүхдийг өсгөөд л ерөөсөө тэгээд гэнэт шөнөөр, өглөө тэгээд л гэнэт нас барсан. Үгүй нэг ганц нэг өглөө босч өгсөнгүй. Тэгэхэд чинь би чинь одоо босдоггүй л байсан шүү дээ. Нээх мундаг амьтан ажилтай. Ээжээ босоод цайгаа чанаарай би явлаа шүү гээд. Тэгээд л одоо үхчихсэн байхад нь дуудсаар байгаад л тэгээд тэрүүнд би жаахан гутаж явдаг юм даа хааяа. Эхийгээ тэгж явдаг байж дээ. Одоо эх хүнийг бол хайрлах нь сайхан юм байна. Хүүхэддээ хүртэл захиад байгаа юм. Эхийгээ л хайрлаж явбал сайхан шүү. Би одоо эхийгээ хайрлаж яваагүй, та нарыг өсгүүлсээр байгаад тэгээд л цааш нь харуулсан шүү гэдэг асуудал бас гол нь байгаа юм. Тээх.
Тэгээд гол нь бол ерөөсөө хамт олон. Одоо ч гэсэн эгч нь энд, эмээ нь одоо энэ хороон дээр одоо ахмадын юунд, тэрүүлэгчид орж ажиллаад л. Тэгээд л одоо сонгууль, монгуулиар чинь явна. Энэ чинь бас л хамт олон шүү дээ бас л гоё. Тэгээд л бүгдээрээ ингээд л дасгал хийнэ. Бас л нэг хамт олон байхгүй юу.
Цэцэгжаргал -
Таны амьдралд бусдаас онцгой, ялгаатай зүйл юу байдаг вэ?
Чулуунбат -
Аа тэр үед нөгөө нэг ажил хийж байсан л одоо үе нь байдаг байлгүй дээ /инээв/ айн. Социалист уралдаанд түрүүлж нэг гоц жаахан гарч. Нэг би чинь 1981 оноос овоо нэг 1985 он хүртэл бас овоо нэг 4, 5 жил тэр үйлдвэртээ...дараа нь ч гэсэн ээрмэлийн үйлдвэрт ирээд бас ээрмэлийн үйлдвэрийн аварга, маварга болж байсан. Тэр үе л байдаг байх даа. Тийм. Өөрийгөө жаахан биеэ дайчилж ажиллаж, одоо ажлын төлөө махруу явсаных. Хажууд нь хэдэн хүүхдээ өсгье, хүний зэрэгтэй болгъё гэж л явсаных л байх даа. Тэгээд бас сайн ханийн хүчинд тээ. Муу ханьтай байсан бол юу гэж тэгэх вэ. Манай хань бол сайн хүн. Тээх. Архи дарс уухгүй тэгээд бас чөлөөтэй. Тэгээд шөнө өнөө унаа явахгүй ч гэсэн энэ кино үйлдвэрээс шөнө комбинат очиж намайг тосч авдаг байсан ш дээ шөнө 1 цагт. Тэгээд 2-уулаа явган наашаа ирнэ. Ирэхэд 4 цаг болж байна. Жаахан унтаад л өглөө босоод л ажилдаа явдаг байсан. Одоо бол тийм хүн олдохгүй ш дээ. Тээх. Тиймэрхүү л ханийнхаа хүчинд бас тэгээд л сайхан ажиллаж байсан байх. Эмээ нь ойлгодог юм бас. Хань маань одоо өвчтэй л дөө. Тэгээд тэрийгээ ямар ч байсан нэг сайхан асарч байгаад, ээжийгээ асраагүй юм чинь энийгээ асарч байгаад нэг сайхан нүд аниулчих юм сан даа. Хүүхдүүд одоо яахав байна л даа. Овоо том болох нь том болчихсон. Тэгэхдээ бол зарим нь хөлөө олоогүй, зарим нь хөлөө олчохсон. Хүний амьдрал бас эрээвэр хураавар юм бас байх юм байна шүү дээ. Зарим нь сайхан явлаа ч гэсэн зарим нь жаахан тийм, тээ. Бас сайхан, гэхдээ сайхан явж байнаа. 2 хүүхэд Солонгост байгаа. Ханьтайгаа бас сая бас аавыгаа эмнүүлэх гээд сая бид 2 Солонгос яваад ирсэн. Тээх. Бас Солонгосыг үзчихээд л ирж байгаа ш дээ /инээв/. Бас сайхан. Бас эцсийн эцэст бас нэг насны эцэст гадаад орон үзнэ гэдэг чинь бас сайхан юм байна лээ. Тээх. Хичнээн эмнүүлж чадаагүй ч гэсэн бас сайхан юм байна лээ.
Одоо ч гэсэн энэ хорооныхоо улсууд, нэг л хамт олонтой л байх юм сан гээд. Одоо адаглаад л энэ нэг хэдэн хөгшчүүд гимнастик хийгээд ингээд, чадахгүй ч гэсэн сургаад заагаад хамт олон. Одоо хамт олон л гоё шүү гээд. Бид нар чинь одоо нэг нь өвдсөн ч бас худлаа нэг мөнгө байхгүй ч гэсэн 200... нэг 500 цаас нийлүүлээд бие биенийгээ эргэчихдэг юм ш дээ бас нэг. Энэ чинь бас нэг л хамт олон ш дээ. Тээх. Бас сайхан хамт олон. Тэгээд гэртээ зүгээр байж чадахгүй. Яахав нэг тэргүүлэгч гэсэн маягаар. Цагаан сараар бол бүүр нэг гоё болдог юм ш дээ манайх чинь. Бүх хөгшчүүдээ авна. Өөрсдөө байгуулагуудаар явж бид нар чинь мөнгө гуйна. Яахав тэгээд зарим нь өгнө, зарим нь өгөхгүй. Тэгээд л хөгшчүүдээ авна ш дээ цагаан сараар. Манайх чинь 500 хэдэн ахмадуудыг чинь 2 хувааж авдаг байхгүй юу бас.
Хүүхдүүдээ би тэгдэг юм. Хамаатангаасаа, муу хамаатангаасаа хамт олон шиг сайхан хүн байхгүй шүү. Та нар хаа ч байсан хамт олонтой л бол бүгдийг хүчирнэ. Хамт олон шиг сайхан юм байхгүй шүү л гэж захиадаг юм даа. Тээх. Хүнтэй тусархаг яв, хүнд тусч яв. Хүнийг доош нь, дээш нь гарсан юм байхгүй. Хүнд ядарсан ч бай, сайн ч бай хүнд тусалж яв гэж л захидаг юм. Би хүнд туслахыг л бодно. Өөрөө чадахгүй ч гэсэн яахав эндээс нэг 2 тортой юм барьчихсан бол өөрөө л хазганана. Би ч өөрөө жаахан хөнгөн болохоороо тэгээд гүйчихнэ л дээ тэгээд яахав. Хүнд туслах юм сан л гэж боддог юм даа чадал нь л хүрэхгүй болохоос.
Цэцэгжаргал -
Аж үйлдвэржүүлэлтийн талаар сонирхотой ярилцлага өгсөн таньд баярлалаа.
Чулуунбат -
За баярлалаа, миний хүүд ч ажлын амжилт хүсье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.