Tserendulam


Basic information
Interviewee ID: 990098
Name: Tserendulam
Parent's name: Tserenpil
Ovog: Orhunt
Sex: f
Year of Birth: 1939
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Hujirt sum, Övörhangai aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
urban issues
industrialization
democracy
foreign relations
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

private life
urbanization
work - labor
privatization
authority
foreign relations
consumer goods
nature and environment
funeral rituals
keepsakes


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

> Заа сайн байна уу.

Цэрэндулам -

Сайн сайн байна уу.

Саранцэцэг -

Заа одоо хоёулаа түрүүний ярилцлагаа үргэлжлүүлье. .

Цэрэндулам -

Заа тэгье

Саранцэцэг -

Заа таны амьдралд гүнээр нөлөөлсөн ийм үйл явдал байдаг уу? Та ер нь одоо бодож байхад тийм үйл явдал байсан уу? Ямар үйл явдал байсан бэ? энэ талаар ярьж өгөхгүй юу?

Цэрэндулам -

Заа. Миний үйл явдалд ч одоо би анх одоо айлын том учраас аавыгаа өнгөрөөчихөөд их хүнд хэцүү байсан, тэр үед л надаа их хэцүү үе тохиолдож байсан, бүх л юм нуруун дээр ирж байсан, тэр зовлонг би сайн ханийнхаа хүчээр л давж гарч байсан, бодогддог юм.

Саранцэцэг -

Таны нөхөр одоо хэн гэдэг хүн бэ, та 2 хэдэн онд гэр бүл болов?

Цэрэндулам -

Миний нөхөр Сэрдамба гэж хүн байлаа. Хөвсгөл аймгийн гаралтай, Галт сумын хүн байсан. Бид 2 ч одоо 1964 онд гэр бүл болж тийм. 64 ондоо хүүхэдтэй болж, тийм байсан.

Саранцэцэг -

Аа танайх тэр ээжийнхээ хажууд хамтдаа амьдардаг байсан юм уу?

Цэрэндулам -

Одоо аав ээж минь энх тунх байсан. Ээжтэйгээ сүүлд ойрхон бууж тэгж хамт амьдарч байсан.

Саранцэцэг -

Аав чинь малчин хүн байсан уу?

Цэрэндулам -

Аав минь малчин хүн байсан, хүүхдүүд нь сургууль соёлоор яваад ингээд хөдөө мал ажил дийлэхгүй, одоо төвд орж ирсэн, аав ээжийгээ авсан, тийм. Тэгээд байсан.

Саранцэцэг -

69 онд аав чинь нас барсан юм байна..,

Цэрэндулам -

Тийм, 61 онд оруулж ирсэн юм.

Саранцэцэг -

Аймгийн төв рүү юу?

Цэрэндулам -

Сумын төв рүү. Хужиртаас.., Хужиртын хөдөөгөөс Хархорины төв рүү орж ирсэн юм, Тийм, тэгж байсан.

Саранцэцэг -

Аа тэгэхэд болбол танай дүү нар бол жаахан байсан уу?

Цэрэндулам -

Тийм, тэд нар бол бага байсан, нэг дүү маань л Гомбосүрэн маань хойшоо Оросод сургуульд явчихсан байсан , тийм.

Саранцэцэг -

Хамгийн бага дүү чинь хэдэн настай байсан?

Цэрэндулам -

Хамгийн бага дүү мааань ч одоо нэг хэдтэй байсан юм болдоо..,/бодов/ 4,5-тай л байсан юм болов уу, 54 оны хүүхэд. Тэгэхээр чинь юув, 10 гарчихсан байсан юм уу, сургуульд ороогүй л ирж байсан юмдаг, хойтон жил нь орсон байсан, 61 онд ирэхэд чинь.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Цэрэндулам -

Заа даа, одоо бусдаас онцгойрох нь юу юм, олны жишигтэй л гэж боддог.

Саранцэцэг -

Олны жишгээр л ижилхэн ер нь бол бусдаас онцгой гэх зүйл танд бол бодогдохгүй байна уу?

Цэрэндулам -

Тийм бодогдохгүй байна. Доогуур гутраад байх юм байхгүй, тийм л байна. Дунджийн л, болж байна л гэж бодож байна.

Саранцэцэг -

За. Та түрүүний урдны ярилцлаган дээр хотод орж ирсэн тухайгаа ярьж байсан, манай нүүдэлчин ард түмэнд бол хот арай л нэг өвөрмөц ш дээ, хөдөө амьдарч байсан улсууд хотод орж ирэхээрээ өөр харагддаг. Ер нь бол хотын амьдралын тухай та юу гэж боддог вэ, хотын амьдрал танд таалагддаг уу?

Цэрэндулам -

Хотод анх орж ирээд л юугаа ч мэдэхгүй л ороод ирсэн, хүүхэд авна гээд. Заа ер нь нэг хэсэгтээ бол жаахан дасал муутай л байсан, хөдөөгөө жаахан үгүйлдэг, тэгэхдээ зун нь хөдөө явчихдаг, намар нь хүрээд ирдэг, тэгээд сүүлрүүгээ бол дасчихдаг юм байна, тийм. Тэгээд тав тухтай байхаар хүн чинь амархан дасчихдаг юм байна, хот орондоо тийм.

Саранцэцэг -

Юу нь танд таатай санагддаг уу, хотод?

Цэрэндулам -

За ер нь юм болгондоо ойрхон, тэр нь их таатайхан юм. Тийм. Ахуйн нөхцөл нь бүх юм нь дэргэдээ ойрхон байдаг болохдээр их таатайхан юм тийм.

Саранцэцэг -

Аа хөдөөдөө бол юу нь таатай санагддаг уу?

Цэрэндулам -

Хөдөө бол үндсэндээ эрүүл агаар нь таатайхан тэгж л үзнэ. Тийм.

Саранцэцэг -

Та болбол зундаа хөдөө гараад явчихдаг юм уу?

Цэрэндулам -

Тиймээ

Саранцэцэг -

Одоо ингээд залуу бага байх үеийн хөдөө таны нутаг орон чинь одоо хэр өөрчлөгдсөн бэ, ер нь?

Цэрэндулам -

За, нутаг орон газар усны хувьд бол бас л өөрчлөгдөж, хичнээн сайхан ургац гардаг газар ургацгүй байна, ус булаг шанд байдаг газар хуурайшсан байна, маш их өөр болсон байна.

Саранцэцэг -

Тэр одоо юутай холбоотой өөрчлөгдөж байна?

Цэрэндулам -

Тэр бол одоо энэ тэрийг бол би одоо байгалийн л хууль юм байх даа, гэж боддог юм. Одоо тэндээс бол одоо энэ ингэсэн хойно, ус ундаа нь аргагүй гэчихээр онц тийм юм байхгүй л юм шиг тийм. Буйддуу газар болохдээр тэгсэн мөртлөө л одоо тийм ус ургамал юм нь дэлхий ертөнц, доогуураа нүүдэг гэж үнэн юм болов уу гэж боддог юм, намаг суваг нүүдэг гэж ярьдаг байлаа намайг мэдэхийнх. Тэгдэг юм болов уу гэж боддог юм.

Саранцэцэг -

Таны бага байх үеийн чинь нутаг орон, гол ус, одоо ус нь татраад бага болчихсон байдаг уу, тийм байсан уу?

Цэрэндулам -

Үгүй. Ер нь их сайхан байдаг байсан. Гол горхитой ус ундаатай, одоо тэгээд л ер нь сайхан, газрын гарц ургамал энэ тэр янзын гоё байдаг байсан. Одоо бол ерөөсөө тийм юм байхгүй байналээ. Очиход тийм. Ер нь л цаг агаар цөлжилт ч гэх юм уу даа, одоо тэр уулархаг нутагтай гэж үзэхэд бас л одоо тийм цөлжих маягийн л тиймэрхүү л байдаг болчихсон байналээ.

Саранцэцэг -

Таны одоо ..,

Цэрэндулам -

Төрсөн нутаг болохдээр сайхан л даа.

Саранцэцэг -

Таны тэр Хужирт суманд нэг рашаан сувилал байдаг гэсэн, одоо тэр рашаан сувилал ажилладаг уу?

Цэрэндулам -

Ажиллаж байна.

Саранцэцэг -

Рашаанууд нь мөн гардгаараа гарч байна уу?

Цэрэндулам -

Гардгаараа гараад л, одоо ард түмэндээ үйлчлээд л тэгээд л байна. Тийм.

Саранцэцэг -

Хотод ер нь юу нь илүү онцгой сонин содон юу нь сонин юмаа гэж боддог юм?

Цэрэндулам -

Заа ер нь тэгээд л энэ улсын хөгжил юмыг харж байхад онцгой юмнууд байнаа, байна. Байлгүй яахав, хөөрхий.

Саранцэцэг -

Ер нь хэр их хөгжиж байна гэж бодож байна? Хотын амьдрал хөдөөгөөс ялгаатай нь юу юм бэ?

Цэрэндулам -

Хөгжиж л байна. Хөдөөг бодвол хөгжиж байна. Хүний амьдралд ойрхон юмнууд нэлээн байна. Тийм.

Саранцэцэг -

Одоо ер нь хүмсүүд юу дуртайгаа авъя гэнэ..,?

Цэрэндулам -

Юу дуртайгаа л авч байна. Хол явж одоо унаа зарж их хол явахгүй, ерөөсөө л эргэн тойрноосоо бүх хэрэгцээгээ хангаж байна. Тэр мэт нь бол ерөөсөө сайхан л байна.

Саранцэцэг -

Ахуй хангамжийн талаар одоо хөдөөд байдаг дэлгүүрт байдаг юм хотод байдаг дэлгүүрт байдаг юм ялгаатай байх юм уу?

Цэрэндулам -

Тэр бол хөдөөд бол одоо ер нь нэлээн дэлгэрэнгүй болсон. Ер нь их очдог. Тэгэхдээ үнийн хувьд жаахан зөрөөтэй байдаг, тийм л харагдаж байна.

Саранцэцэг -

Хөдөөд үнэтэй байдаг уу?

Цэрэндулам -

Үнэтэй байдаг гэсэн үг. Одоо тээврийн хөлс мөлс гээд нэмээд л тэр чинь нэлээд үнэтэй байж таарна ш дээ, бензин тос хүртэл нэлээн үнэтэй л очиж байгаа, тийм л жишээтэй байдаг шиг байгаа юм.

Саранцэцэг -

Анх таныг 60-аад оны үед хотод орж ирэхэд одоо сүүлд 96 онд бүүр хүүхдээ дагаж орж ирэх хоёрын хотын ялгаа ямархуу санагдаж байна?

Цэрэндулам -

Өө, тэр хүүхдүүдээ дагаад ирэхэд чинь шал өөр. Их өргөжсөн, тийм. Хот их өргөжсөн байсан. Одоо ер нь миний 96 онд ирж байсныг бодоход одоо 12 жил болох гэж байна, өшөө их өргөжсөн байна. Тийм, их өргөжиж байна. Би одоо тэр сонин содон одоо гоц сайхан, юм байна гэж үзэхэд л Жанрайсаг бурхныг төрөөс зарлиг гаргаад л, төрийн тэргүүн тэр сайхан бүтээл бүтээлээ. Одоо энэ Очирваань бурхныг бүтээлээ, одоо энэ ерөнхийлөгчийн зарлигаар бүтээлээ, энэ мэтэд их баярлаж баясаж одоо ингээд хэл ярилцлага ингээд утсаар хэлэх утас нь байдаг бол баяр хүргэмээр санагдаж байдаг. Их баясаж баярлаж суусан. Тийм. Ерөнхийлөгчдөө манай ерөнхийлөгч болбол янз янз л үзэл бодол байдаг байх, хүн хүн л өөр өөрийн гэсэн их л сайхан энгийн бөгөөд их юм бүтээж их сайхан юм хийж байна гэж би боддог юм. Буяны талын юмыг ч сайхан хийж байна, ер нь тэгээд их бага одоо тэр л улсуудыг хүлээж авч уулзаж ярьж байгаа нь маш энгийн сайхан, их сайхан хүн юм л гэж боддог юм, тийм.

Саранцэцэг -

Хотод болбол ингээд харж байхад байшин барилга нэмэгдээд л байна, тэгтэлд агаар орчин бохирдоод л байдаг, хүмсүүд улам их ирж суурьшаад их олон хүнтэй л болоод байгаа, та энэ талаар юу гэж боддог уу?

Цэрэндулам -

Энэ л нэг жаахан тийм шиг байдаг юм, санаагаар бол жаахан хотоос зайдуу, тийм суурингууд байгуулаад тэрэнд нь ажиллах үйлдвэр байдаг юм уу, ямар нэг одоо тийм тохижилттой байвал, ..,

Саранцэцэг -

Зохион байгуулалттай?

Цэрэндулам -

Тийм. Тэгж зохион байгуулалттай хуваарилахын бол бөөнөөрөө шавж суурьшихгүй, тийм. Утаа униар аль болгоноос тэр чинь сийрэгжээд аятайхан байна ш дээ.Арай л дэндүү л хэт шавж байх шиг л байгаа юм. Тийм. Хот одоо тэрийг л харин энэ улс төр жаахан зохицуулж тэлж өгч л байвал чухал байх. Тэрийгээ ч яахав, хөөрхий ярьж л байх юм. Цаашдаа тэрийг одоо хийх зохицуулах л байх бодвол, тийм.

Саранцэцэг -

Одоо ингээд л таны хүүхдүүд дундаас үйлдвэрийн газар ажиллаж байсан хүүхдүүд бий юу?

Цэрэндулам -

Заа даа, үйлдвэрээр нэг их ажиллсан хүн ч үгүй дээ. Манайх чинь одоо тэр Баярмаа чинь тэр, тэрний удаах хүү ч бас л хувиараа ажил эрхлээд л нэг нь бас яахав Гадаад Яаманд ажилладаг, Улаан-Үдэд л байна. Тэгээд л нэг нь одоо л бага охин энчээ байна. Яахвээ, мэргэжлийн хувьд 2,3 дээд мэргэжил эзэмшсэн төгссөн л дөө. Тэгээд бариад хийх гэхээр ажлын байр олдохгүй байна ш дээ. Тийм. Олон янзын нас шүд заачихаад л ингээд л хэцүү л байх шиг байгаа юм.

Саранцэцэг -

Ер нь одоо үйлдвэрийн газар ажилд ороход хүмсүүдийг мэргэжил юугаар нь авдаг юм уу, яаж үйлдвэот ажилд ордог юм бэ та тэр талаар сонсож байв уу?

Цэрэндулам -

Үйлдвэрт ороход бол ер нь мэргэжил л хардаг байх. Тийм мэргэжил л ер нь ч мэргэжлийн хүн л тэр дээр ажиллах байх. Тийм.

Саранцэцэг -

Ер нь болбол манай Улаанбаатар хот ч нэлээн төвлөрсөн олон үйлдвэрүүд ажилладаг ш дээ. Та энэ талаар мэдэж байна уу? Тэр үйлдвэрүүдийн тухай ер нь, ямар шинэ технологитой, яаж одоо, ямар улсын тусламжтай ямар ямар үйлдвэрүүд таны залуу байх үед тийм тийм үйлдвэрүүд ажилладаг байлаа гэж, та сонсож байсан юм байна уу?

Цэрэндулам -

Заа, одоо ер нь миний үед сонсож байхад манай үйлдвэр комбинат гээд ажиллаж байсан үйлдвэрүүдээс нэлээн хэсэг нь ер нь хаалгаа барьчихсан гэдэг л болсон л гэж боддогийм.

Саранцэцэг -

Та болбол ямар ч л байсан гурилын үйлдвэрт ажиллаж байсан хүн, гурилын үйлдвэрт ажиллаж байхад таны үйлдвэрийн талаар л асууя л даа, одоо тэнд ажилладаг байсан улсуудын цалин мөнгө хүрдэг байсан гэж боддог уу?

Цэрэндулам -

Өөө хүрнэ, хүрнэ. Хөдөөдөө бол хүрдэг байсан ш дээ.тийм.

Саранцэцэг -

Одоо тэр үйлдвэрт ажилаж байгаа улсууд зэрэг дэв ахина ш дээ, тийм зэрэг дэв ахихад ямар журмаар ахиж ажилладаг байсан бэ?

Цэрэндулам -

Удаан жил ажилласанаараа. тийм, одоо ямар нэгэн шинэ санаачлага оновчтой бүтээл гаргаснаараа тэр мэтээр л одоо давшина даа. Дэвшилт цалин ч олгоно, мэргэжил дээшлэнэ, тийм. Тийм л байсан юм. Шинийг санаачлагч янз янзын сайхан юу гарч байсан ш дээ, тийм.

Саранцэцэг -

Танай одоо үйлдвэрийн хамт олон оногдсон ажлаа хийхээс гадна танай үйлдвэр дээр одоо ямар ажил амралтын арга хэмжээ зохиогддог байсан бэ?

Цэрэндулам -

Зохиогдноо, зохиогдоно.

Саранцэцэг -

Ажлаас гадна зохиогддог ажлаас санаж байгаа юм байна уу?

Цэрэндулам -

Өө одоо тэгээд хамт олноороо одоо өдрийг цаг заваа зөв өнгөрүүлэх гээд л, одоо спортын талын юм явагдаж л байна, тийм. Өдөрлөг явагдана, баяр эд нар хамт тэмдэглэнэ, хамт олноороо ээлж цехээрээ, цех цехээрээ. Заа одоо шинэ жил милээр бол бүр үйлдвэрээрээ явагдана, тийм

Саранцэцэг -

Ер нь үйлдвэрт ажилаж байгаа улсуудыг цаанаас нь хангамж юм тавьж өгнө гэж байх уу?

Цэрэндулам -

Хангамж гэж тавихгүй ш дээ. Тийм. Хөдөлмөрийнхөө хөлс цалингаа аваад л тийм. Шагнал урамшлаа аваад л, тэгээд л.

Саранцэцэг -

Тэр үед та үйлдвэрт ажилд оръё гээд л тэгвэл хувь хүнийг элсүүлж авахдаа дуртай байх уу?

Цэрэндулам -

Өө тэр ажлын байр л байгаа бол авна. Хүнээ сонгоод л. Тэгээд л авна.

Саранцэцэг -

Одоо чинь ажилд ороход их өндөр шаардлага тавьж байгаа ш дээ, та одоо тэдэн настай байна гэхчлэн.., тийм юм байхгүй юу?

Цэрэндулам -

Ажлын мест л байвал тэрэнд ер яахав нэг сургууль төгссөн боловсролыг нь харна, тиймэрхүү журмаар л авна.

Саранцэцэг -

Тэгэхдээ ер нь сургууль төгсөөгүй байсан ч мэргэшүүлж, дагалдуулж уу?

Цэрэндулам -

Дагалдуулаад дагалдангаар тавиад л тэгээд л ер нь тэгээд л. Ажилчин болгоод л авна. Тэгээд л жинхэнэ ажилчин болгоод л тэр хамт олон нь өөрөө хүмүүжүүлээд л авдаг. Тийм байсан.

Саранцэцэг -

Хэрвээ одоо ажилдаа тэнцэхгүй байгаа улсуудыг халж солихдоо яах уу?

Цэрэндулам -

Аа тэгвэл одоо эхний удаад одоо захиргааны арга хэмжээ, сануулга энэ тэр гээд юм бий л дээ. Эвлэл, намын байгууллагуудын тийм юм бий л дээ, сануулганууд.

Саранцэцэг -

Шууд ч бас халаад байдаггүй?

Цэрэндулам -

Өө шууд нэг чи тэгчихэв үү гээд халахгүй. Тэр чинь наана нь хэдэн дамжлага шатаар авч хэлэлцэнэ ш дээ. Тун жаахан хатуувтар юунуудыг нь хамт олноороо даагаад авчихна, тэгээд хүмүүжүүлээд авна, хамт олон гэдэг чинь маш их сайхан, эв нэгдэлтэй, тийм баг байсан байна. Тийм тэгж байсан юм.

Саранцэцэг -

Танай тэр үйлдвэр чинь аль улсын тусламжтай баригдсан үйлдвэр гэлээ?

Цэрэндулам -

Унгар улсын тусламжаар баригдаж байсан. Унгартай хамтарч барьсан.

Саранцэцэг -

Монголчууд бас барьж байсан гэсэн үгүү?

Цэрэндулам -

Барина. Монгол л тэдний технологийг оруулж ирж л үйлдвэрийнхээ юуг барьж байсан, барилга байгууламж юмаан бол монголчууд хийнэ ш дээ. Барилгын байгууллага хийнэ ш дээ. Тийм.

Саранцэцэг -

Тэгэхээр Унгарын технологи орж ирж байна гэсэн чинь тухайн үедээ шинэ технологи л орж ирж байсан байна уу?

Цэрэндулам -

Тийм Шинэ технологи.

Саранцэцэг -

Хүчин чадлын хувьд?

Цэрэндулам -

Хүчин чадлын хувьд томоо, том.чанар манарын хувьд бол түүхий эд нь л сайн бол сайн. Тийм байсан.

Саранцэцэг -

Тэгэхээр чиньтанайх чинь гурил гаргахаас гадна, өшөө?

Цэрэндулам -

Ажилчдаа дотор нь ерөөсөө ингээд мэргэжлийн хичээлээр ажилчдаа мэргэжилтэй болгоод авчихна. Өөрснөө дотроо ийш тийшээ явж мэргэжил сурч ирээгүй. Голцуу. Зөвхөн тэр техник мэргэжилтэй улсуудыг дотроо мэргэжилтэй улсууд байгаа ш дээ, тэд нар чинь заагаад л, тэр багш нар чинь заагаад л, мэргэжлийн болгоод л тэгээд л ажилчин болгож байгаа юм. Тэгж ажилуулдаг байсан юм. Тэгээд гурилаа хийнэ, малынхаа тэжээлээ хийнэ. Гурил тэжээлийн үйлдвэр гэж.

Саранцэцэг -

Тэрийгээ хаана борлуулах уу?

Цэрэндулам -

Тэрнийгээ яахав, аймаг сумдуудаар. Аймгийн баазуудын тэргүүд сум орны баазууд чинь нэгдэл сангийн аж ахуйнууд чинь нэгдэл сангийн аж ахуйнхаа малчдад л тараана ш дээ. Тийм тэгж ажиллаж байсан.

Саранцэцэг -

Та ер нь ардчилалын тухай сонсож байсан байлгүй, та яг ардчилалын үед яг юу хийж байсан бэ?

Цэрэндулам -

Ардчилалын үед ч одоо ёстой хүүхдүүдээ маллаад гэрт л байж байлаа даа. Ардчилал гээд л бужигнаад эхэлсэн, тэгээд яахав, хүүхдүүд ч л яадаг л .., тэгээд л хамт л аль нэгийг нь бариад л ажиллах л байх даа л гэж бодож байсан. Тийм.

Саранцэцэг -

Тэр үед одоо яг ардчилалын үед таны амьдрал ямархуу байв?

Цэрэндулам -

Ардчилал эхлээд л бас нэг хэсэг хэцүү болсон ш дээ.

Саранцэцэг -

За яаж, таны амьдралд нөлөөлсөн үү?

Цэрэндулам -

Миний амьдралд нөлөөлсөн гэж үздэггүй. Тийм. Улс амьтан чинь 90 он 89 оны өвлөөс эхлээд л 90, 91 онд чинь маш хүнд амьдралтай болсон. Тэгэхэд би болбол хөөрхий ёстой тэгээгүй. Идэх уухтайгаа, будаа гурилтайгаа, цай давстайгаа чухам бүхий л юм хуучин байдгийнхаа хэмжээгээр л байсан би бол. Хүүхэддээн мөнгө төгрөгөө өгдгөөрөө өгөөд л, сургууль юманд нь суулгаад л, ердөө л хэвийн л би бол тэр ардчилал ын тэр нэг хэсэг юу бол ер нь хэвийн л туулсан. Хэвийн л туулсан гэж ойлгодог.

Саранцэцэг -

Тэр үед чинь нэг дэлгүүр лангуу хоосроод байсан үе ..,?

Цэрэндулам -

Тийм. Хоосроод, амьтан хүн их хэцүү байдаг байсан.

Саранцэцэг -

Талх малхаа хүртэл талоноор авч маваад?

Цэрэндулам -

Өнөө картанд орчихсон. Тийм, картанд орчихсон байсан ш дээ.

Саранцэцэг -

Танайх бол тэр картын бараагаа авдаг байсан уу?

Цэрэндулам -

Картын бараагаа ерөөсөө айл өрхөд хуваарилчихсан юм чинь, авна тэрийгээ.Тэрийгээ бол авна.

Саранцэцэг -

Тэр картанд нь юу юу өгдөг байсан юм?

Цэрэндулам -

Элсэн сахар, шар будаа, шар цагаан будаа, архи нэг 2 шил, тиймэрхүү..

Саранцэцэг -

Тэр чинь сарынх уу? 7 хоногийнх юм уу?

Цэрэндулам -

Сарынх. Сарынх ш дээ. Сард өгнө ш дээ.

Саранцэцэг -

Талхыг яах уу?

Цэрэндулам -

Талхыг бол яах вэ, талх нь маш ховор болчихсон. Тэгэхдээ бол тэрийгээн өөрснөө авна. Тэгээд би болбол гурил мурилаа сайн олж авдаг, талх малхаа гэртээ өөрөө барьж иддэг байсан, тийм. Халтар арвай тарьдаг байсан сангийн аж ахуй. Халтар арвай бас байгууллагаас аваад тэрнийгээ өөрснөө хуураад бас бор гурил хийдэг байсан. Тэгээд ерөөсөө тийм, тийм юмаар л манайх гачигдлаа яасан хэцүү юм бэ гэсэн юм бол ерөөсөө надад байгаагүй. Тийм. Зун нь лагерь гарчихна, өвөл нь төвдөө ороод ирчихнэ, тийм.

Саранцэцэг -

За ардчилал гарсаан, ардчилсан хувьсгал гараад ард түмэнд одоо юу авчирсан, юу нь өөрчлөгдсөн, юу нь сайн болов, юу нь муу болов гэж та боддог уу? Таны бодол ш дээ?

Цэрэндулам -

Миний бодлоор бол ардчилал гараад авчирсан сайхан юм бий. Шашин дэлгэрлээ. Энийг бол монголчууд хэзээнээсээ шүтэж ирсэн, юу болохлоор, үндэсний одоо их шүтээн байсан, юугаараа тэр байх. Энийг авчирсан нь сайхаан. За яахав, эрх чөлөөтэй болсон нь сайхаан. Заа тэгээд алдсан юм бол бас бий. Байлгүй яахав. Сайн муу хосолж байж л төр эргэнэ шүү дээ. Тэгээд одоо нэлээн сайхан жигдрээд нэлээн сайхан бүтээн байгуулалт босоод энэ л одоо базарваань тариалан мал аж ахуй, бүх юм ингээд жигдрээд бүгдийг эрхлээд л ингээд л нэгдэл сангийн аж ахуй гээд л одоо тун сайхан явагдаж байхад л хэцүү юм байдаг л байсан, хэцүүгүй юм байхгүй ш дээ, тэгээд л явж байхад л гэнэт л бутлаад л, эргээд л байхгүй болгоод л тэр л барилга байшин, тэр л одоо малын тэр л үнээ ферм дандаа л гаднаас оруулж ирсэн тийм юмнууд ингээд бутлаад байхгүй болгочихоор харамсалтай л байгаа юм. Улсын их хөрөнгө л сүйдэж байна л гэж харж байсан. Тэрийг эхнээс нь их зөв хийхгүй яаваа л гэсэн бодол байдаг юм.

Саранцэцэг -

Та болбол өөрөөр хэлбэл хувьчлалын тухай яриад байна л даа?

Цэрэндулам -

Тийм. Тэгж бодогдож байдаг юм.

Саранцэцэг -

Хувьчлалын тухай ер нь ингэж ярьдаг ш дээ. Зарим хүмүүс ерөөсөө аягүй бусдаасаа илүү өмч хувьчлаад авчихсан, энэ нь одоо та юутай холбоотой, яагаад илүү их юу олоод авчихав гэж боддог уу?

Цэрэндулам -

Аа тэр яахав, тэгээд л тэрэн дээр л их юм барьж байсан улсууд л, тийм. Тэгж авсан гэж үздэг. Эрх тушаалтай улсууд. Тийм.тэгж л боддог.

Саранцэцэг -

Өмч хувьчлалын үеэр нэг тасалбар эд нар тараагаад байсан уу, тэрийг авсан уу танайх?

Цэрэндулам -

Тийм. Авсан. Тэрний ашиг тусыг ч мэдээгүй. Одоо ерөөсөө нэг байгууллагад л өгсөн тэгээд одоо сураггүй болсон.

Саранцэцэг -

Өө тийм үү? 1 жил ч аваагүй юу?

Цэрэндулам -

Ерөөсөө авч үзээгүй. Огт аваагүй.

Саранцэцэг -

Хаана өгсөн юм, та тэр тасалбараа?

Цэрэндулам -

Тэр манай хүүхдүүд л нэг “Хаан тамга“ ч билүү нэг л байгууллагад л өгсөн гэсэн. Тус тусдаа л нэртэй тэгээд л тасраад л явчихлаа ш дээ, нэг нэг нэр өгөөд л тэрний нэгэнд л өгсөн байсан. Газар тариалан дээр ажилладаг байсан хүүхэд л тэгээд л тэгээд тэрнээс хойш сураг нь тасарсан.

Саранцэцэг -

Өө тийм үү, тэгээд тэр малыг бол эзэнд нь өгсөн тиймээ?

Цэрэндулам -

Тийм.

Саранцэцэг -

Үйлдвэрийн газрууд бас хувьчлагдаад тэр үйлдвэрт дарга байсан майсан улс эрх тушаалтай улсууд л голдуу авсан гэж боддог уу?

Цэрэндулам -

Тэгсэн, тэгж боддог. Тийм.

Саранцэцэг -

Аа тэгтэл энгийн жирийн ард түмэн юутай хоцорсон гэж боддог вэ?

Цэрэндулам -

Заа даа, ер нь зарим нь бол юмгүй л хоцорсон, талдаан бий дээ.

Саранцэцэг -

Танайд болбол жишээлбэл өмч хувьчлалаар энэ л үлдлээ дээ гэсэн юм байна уу?

Цэрэндулам -

Манайд бол байхгүй. Тийм. Сангийн аж ахуй чинь малаа хувьчлаад л одоо айлд одоо нэг цөөхөн цөөхөн өгнө ш дээ, нэг 2,3 хонь ч юм уу, 1 үхэр, 1 адуу ч юм уу, тийм л юм өгсөн. Тэгээд л тэр нь яахав дээ, тэгээд л өнгөрсөн л дөө, дууссан л даа.

Саранцэцэг -

Эрэгтэй эмэгтэй улсуудад ардчилал ялгаатай нөлөөлсөн гэж боддог уу, та? Ер нь адилхан уу?

Цэрэндулам -

Заа ер нь адилхан байхаа. Ер нь адилхан л гэж боддог. Тийм. Адилхан л нөлөөлж байгаа л гэж боддог.

Саранцэцэг -

Танд одоо ардчилал гарснаар юу нь илүү таатай юу нь илүү сайхан санагдав?

Цэрэндулам -

Харин би одоо хэллээ ш дээ, сая. /инээв/

Саранцэцэг -

Одоо жишээлбэл, гадагшаа явъя гэхэд?

Цэрэндулам -

Явж болж байна. Хэзээ хөл алхуулж байлаа тиймээ? Хилийн дээс алхуулж байлаа, тэр нь чөлөөтэй байна. Энэ бол ёстой тийм. Сайхан сайхан юм авчирсан талууд бол бий л дээ. Үг хэлэх эрхийг нь олгочихлоо. Эрх чөлөөтэй тийм. Шашнаа шүтье чөлөөтэй.

Саранцэцэг -

Аа тэгтэл бас нэг ялгаатай юм харагдаад байх шиг байдгиймаа, жишээлбэл социализмын үед бол эмчлүүлэхэд бол үнэ төлбөргүй, гэтэл одоо..,?

Цэрэндулам -

Үнэ төлбөргүй үзүүлж байлаа. Одоо болохлээр ерөөсөө нэг чагнуур тавиулсан ч л бараг өртөг төлж байна. Тийм.

Саранцэцэг -

Тэрүүгээрээ харин ялгаатай л харагдаад байх шиг байдгийм?

Цэрэндулам -

Тэр бас их тийм байна. Эмнэлэгт хэвтнээ л гэхэд чинь одоо голцуу л өөрийнхөө өртгөөр гаднаас тийм тариагаа тийм эмээ олоод ир л гэх жишээний. Дээр чинь бол тийм юм байгаагүй ш дээ. Одоо бүх юм тэр улсаас эмнэлгээс даагаад л ёстой ор хөнжлийн даавууг нь хүртэл даагаад л, эдгэж тэнхрүүлээд л, сувилаад л гаргадаг байлаа. Сургууль соёл бас тийм байлаа. Тийм. Улсын зардлаар сураад л. Тэгээд л явж байж.

Саранцэцэг -

Социализмын үед хамгийн эрх мэдэлтэй улсууд ямар улсууд байв?

Цэрэндулам -

Хамгийн эрх мэдэлтэй улсууд чинь одоо дарга сайд нар л байна ш дээ.

Саранцэцэг -

Тэд нар болбол одоо жишээлбэл.., жирийн улсуудаас юугаараа ялгарах уу, ямар байдлаар ялгарч харагдах уу?

Цэрэндулам -

Эрх тушаал одоо мэдлэгээрээ л ялгарна даа.

Саранцэцэг -

Тэрнээс биш одоо жишээлбэл эдэлж хэрэглэж байгаа эд хэрэгсэл байдаг юм уу, биеэ авч байгаа байдал юмаараа шууд ялгаатай харагдаж чадах уу?

Цэрэндулам -

Чаднаа, чадна. Тэр бол байлгүй яахав. Тэр бол бас байгаа.

Саранцэцэг -

Тийм эрх мэдэлтэй улсууд жирийн улсуудтай ер нь энгийн харьцаатай байж чаддаг байсан уу?

Цэрэндулам -

Ер нь л албархуу талдаа байсан даа, социализмын үед бол тийм. Ер нь албархуу талдаа л харьцдаг байсан шүү.

Саранцэцэг -

Одоо болбол ямархуу харьцдаг санагддаг вэ, одоотой харьцуулахад?

Цэрэндулам -

Одоо ч яахав дээ, янз янз л байна. Хувь хүнийхээ л үзлээс л хүнтэй харьцах шалтгаан нь тэр л.., хувь хүний л үзэл байна. Тийм. Зарим нэг нь одоо ...Өөө за гээд л хүлээж аваад л, тийм үү ийм үү гээд л ингээд сайхан харьцаж байна, одоо ингээд эмч хүн гээд л та нарыг үзэхэд л ерөөсөө өвчний чинь ихэнх хувийг нь аваад явчихдаг сайхан тийм эмч байна, одоо ерөөсөө. Одоо ерөөсөө л зөвлөгөө өгөөд л сайхан хүлээж аваад л, хүнтэй сайхан ярьчихаар л ерөөсөө сэтгэл санаагаараа сэргээд л явчихдаг тийм. Аа тэгээд л ингээд л үзүүлэх гээд л ороод л наана нь сууж байхад чинь тэнд нэг утсаар яриад л, энд ч нэг юм ингэж бичээд л ..За наашаа суу, алив, юу гэсэн, яасан, ямар зовиур байна гээд л ингээд л жаахан ширүүхэн дуугарвал хөгшин хүн даан ялангуяа гомдосхийгээд л өнөө хэлэх гэж байсан юмаа ч мартчих жишээний. Тийм. Бүтэн хэлэхгүй жишээтэй. Тийм жишээтэй. Тэгээд л нэг эм бичээд өгнө, энэ эмийг уугаарай заа гээд л ингэчих л юм бол за тэглээ дээ, гээд л. Нөгөөх нь сэтгэлд хүрэхгүй оргиод явчих жишээтэй байхгүй юу. Тийм. Тэр энэ тэр талаасаа болбол бас хувь хүний л үзэл, ухамсрын асуудал байна гэж боддог юм.

Саранцэцэг -

Та ер нь төрийн бус байгууллагуудын тухай юу гэж боддог вэ? Монголд ач холбогдолтой юм уу, эд нар?

Цэрэндулам -

Төрийн бус байгууллагууд ч ер нь их л юм хийж байгаа юм байлгүй. Би тэгж л боддог юм.

Саранцэцэг -

Байх нь бол байж л байна?

Цэрэндулам -

Тийм, байж л байна. Тэр бол байх л асуудал байх.

Саранцэцэг -

Та янз бүрийн төрийн бус байгууллагуудтай харьцаж байсан уу?

Цэрэндулам -

Үгүй ээ, ер ньтийм харьцаж байгаагүй. Зүгээр л энэ зурагт телевизээр харж байхад байх нь зүйтэй зарим нь бол маш зөв зүйтэй сайхан юм хажуугаар нь явуулж л байх шиг байдаг. Тийм, гэж л би боддог ш дээ.

Саранцэцэг -

Таны амьдралаас ингээд харж байхад хамгийн гайхамшигтай юм даа, энэ хамгийн сайхан технологи юм даа гэж боддог юм байна уу? Одоо жишээлбэл онгоц, компьютер, юу байдаг юм..,?

Цэрэндулам -

Хээээ..ярихгүй тийм. Одоо ухаандаа тэр л компьютер байна. Энийг одоо энэ улс хөгжинө гэдэг, хүний ой ухаан гэдэг ямар агуу юм бэ л , гэж боддог юм. Тийм. Одоо иймхэн юм маань тэр тив дэлхий ертөнцийн булантай харьцаж ирээд тэр тив дэлхий ертөнцийн хүнтэй ингэж нүүр нүүрээ хараад яриад байдаг, үгүй ээ, мөн ер нь агуу байдаг юм байна, энэ хүний ой ухаан гэдэг аль ч улс оронд ер нь. Тэгж л боддог. Тийм. Тэгж бодож байгаа юм.

Саранцэцэг -

Ер нь ингээд л социализмын үед жирийн ард түмэн хүмүүс гадаад орчинтой харьцдаг байсан юм уу?

Цэрэндулам -

Харьцахгүй ш дээ, тийм харьцах боломж байхгүй. Тийм боломж байхгүй. Тийм.

Саранцэцэг -

Монголд ер нь Зөвлөлтийн иргэдээс өөр бусад орнуудаас ямар орноос мэргэжилтнүүд юм уу, хүмсүүд ирж одоо байдаг байсан бэ?

Цэрэндулам -

Тэр социализмын үед одоо ер нь одоо харилцаатай орнууд л ер нь ирж тусалж одоо мэргэжилтнүүд ирж энэ тэр манайхыг одоо хөгжүүлэхэд тусалж байсан юм. Одоо Польш, Герман, Чех гээд л.

Саранцэцэг -

Дандаа социалист орнууд уу?

Цэрэндулам -

Тийм. Социалист орнууд.Социалист орнуудтай харилцаа тогтоосон орнууд манайд ирж тусалдаг..,

Саранцэцэг -

Америк эд нараас ирэх үү?

Цэрэндулам -

Америкаас би сайн мэдэхгүй юмаа.

Саранцэцэг -

Тэр болохоор гуравдагч орнууд хөрөнгөтөн орон гээд хүн ирэхгүй юу..,?

Цэрэндулам -

Тийм. Бас тиймэрхүү юм байгаа. Ер нь 60,70-аад оны үед чинь Америктай чинь жаахан хөндийдүү байсан байхаа, тийм байсан ш дээ. Тэгээд яахав, олон улсын хэлэлцээр юуны хувьд эцсийн эцэст сайхан боллоо ш дээ, хөөрхий. Тийм. Тэгж л боддог юм.

Саранцэцэг -

60-аад оны үед болбол тэрнээс өмнө эд нар Монголд хятадууд их суурин хятадууд их олон байсан. Нэг хэсэг хятадуудыг гаргасан тухай яриад байдаг, та тэр талаар мэдэх үү?

Цэрэндулам -

Гаргасан гэнэлээ. Ер нь..,

Саранцэцэг -

Хэдэн оны үе вээ?

Цэрэндулам -

Тэрийг сайн санахгүй байна. Ер нь хятадууд эзлээд дэндүү их боллоо гээд тэгээд нэг хэсгийг гаргасан юм билээ. Тэгээд л гаргаад л ер нь сүүлд нэг хэдэн онд билээ, би одоо сайн санахгүй байнаа. Тоолоод 600 хятад л байна, манайд, 6,7 зуун хятад иргэн манайд одоо байна гэж одоо тоо гарч байсан юм. Тэгээд тэрнээс хойш бол одоо эргээд ингээд дүүрчихээр чинь одоо бол бүү мэд. Тийм, тэгж байсан юм.

Саранцэцэг -

Тэр одоо ямар шалтгаантай гаргаж байсныг та дуулж байсан уу?

Цэрэндулам -

Үгүй ээ, дуулж байгаагүй.

Саранцэцэг -

Танд гадаад найз нөхөд байсан уу?

Цэрэндулам -

Үгүй ээ. Байхгүй. Манай талийгч маань бол яахвээ, оросууд моросуудтай мэргэжилтнүүдтэйгээ бол сүрхий найзалдаг одоо тэрэг мэргийг нь барьдаг, хамтарч ан гөрөөнд явдаг, загас жараахайнд барьдаг, тийм улсууд нь бол өөрийн нь амьд сэрүүнд бол байсан. Одоо бол яаж байхав. Тийм.

Саранцэцэг -

Заа за. Та яг социализмын үед бол яг тийм гадаад эд бараа мараа худалдаж авдаг , хаанаас олж авдаг байсан бэ?

Цэрэндулам -

Одоо ер нь Монголд орж ирсэн бараа чинь л одоо ерөөсөө хөдөөд очно ш дээ, одоо. Тэрнээсээ л эдэлдэг байсан. Тийм. Хятадын бараа ч гэж л ирнэ, Оросын бараа ч гэж ирнэ. Голцуу л Орос хойд урд 2 хөршийн бараа л эдэлнэ ш дээ, бид нар чинь. Тийм. Барааны чанарын хувьд маш сайн чанартай байсан юм, тийм.

Саранцэцэг -

Энэ Оросоос чинь хүнсний бүтээгдхүүн ирдэг байсан юм уу, аж үйлдвэрийн бараа ирдэг байсан юм уу?

Цэрэндулам -

Аль аль нь л ирдэг байсан юм.

Саранцэцэг -

Хятадаас ч мөн тийм байсан уу?

Цэрэндулам -

Тийм. Аль аль нь л орж ирдэг байсан. Энэ 2 хөршийнхөө л хүнсний юугаар л манайх чинь дотоодын тэр үйлдвэрлэлд байгаад байгаа юм нь бага байсан шдээ, тийм. Зөвхөн тэр 2 талынхаа юугаар л авч хэрэглэж байсан юм билээ.

Саранцэцэг -

Та ер нь гадаад явсан уу?

Цэрэндулам -

Яваагүй. Миний тэр гадаад явсан нь Улан-Үдэ л явж үзлээ/инээв/. Өшөө юм байхгүй. Хүүхдүүд дүү нар тэр гадагш нь урина, аваачна гэхээр чинь одоо явдаггүй байсийм. Бие хаа тааруу, замд нь эд нартаа муу дүү нартаа гай болно хүүхдүүддээ. Юу гэхэв дээ, гээд явдаггүй байсан юм.

Саранцэцэг -

Таны амьдарч байсан тэр Хужирт сумын нутаг газар орон, байгаль орчин өөрчлөгдсөнөөс гадна, нэр ус өөрчлөгдсөн үү?

Цэрэндулам -

Газрын нэр ус уу? Үгүй ээ, үгүй. Өмнө хуучин нэрлэдэгээрээ л байгаа.

Саранцэцэг -

Танай нутагт нэг сайхан Улаан цутгалан гэдэг байдаг гэж сонссон. Тэрний одоо ус хэр байгаа вэ?

Цэрэндулам -

“Улаан цутгалан” хүрхрээ чинь заримдаа бол тасардаг болж байгаа гэсэн. Бороо хур элбэгтэй жил бол элбэг л байна.”Төвхөн хийд” гэж нэг хийд байна. Манай дүү бас сэргээн засварласан,

Саранцэцэг -

Манай дүү гэж? таны төрсөн дүү юу?

Цэрэндулам -

Миний төрсөн дүү. Одоо энэ сүм хийдийг сэргээж засварладаг. Тийм. Тэгээд “Өндөр Сант хайрхан” гэж одоо миний төрсөн газрын уулын эхэнд нь нэг их сайхан тийм өндөр уул овоо байдаг юм. Тахилга шүтлэгтэй, орон нутгийнхан нь тахиж шүтдэг. Тийм. Тэрэнд их сүжиглэж залбирдаг юм. Эмээ нь.

Саранцэцэг -

Таны тэр одоо нутагт түүх соёлын дурсгалт газар их байдаг юм байна. ?

Цэрэндулам -

Тийм.Бий бий. Одоо “Эрдэнэ-Зуу” хийд гэж байна.

Саранцэцэг -

Одоо тэр эд нар урдхаасаа илүү сайхан болсон уу, бүр одоо өөрчлөгдөөд муу тал руугаа болсон уу?

Цэрэндулам -

Сайн тал руугаа. Эргээд сэргээд одоо сайн тал руугаа сэргээд сайхан болж байгаа. Тийм. Сайхан болж байгаа ш дээ.

Саранцэцэг -

Аа орон нутгийн хувьд алт эд нар олборлоод бас зарим газрууд их сүйдээд байгаа, танай нутагт яг тийм юм байна уу?

Цэрэндулам -

Яг манай нутагт бол байхгүй. Манайхыг тойрсон тэр одоо Уянга ч сум гэдэг юм уу, одоо Өвөрхангайн сум л даа, тэр Бат-Өлзий сум тэд нарын болбол тэгсэн гэж байгаа юм. Ухдаг гэжу байгаа юм.

Саранцэцэг -

Алт олборлодог?

Цэрэндулам -

Тийм, алт олборлодог.

Саранцэцэг -

Энэ байгаль орчин өөрчлөгдөж байгаа хүний нөлөө байна уу?

Цэрэндулам -

Байна, байна. Яриа байхгүй байна. Байгальтай буруу харьцаж байна гэдэг бол ёстой маш зөв үнэн үг, гэж боддог би. Дээрийн чинь улс бол байгаль дэлхийгээн маш их хүндэтгэдэг их хайрладаг, хамгаалдаг байсан түүхтэй юм билээ ш дээ. Тахиж шүтдэг, хайрлаж хамгаалдаг тийм байсан. Одоо болбол нэг хэсэг нь шүтээд л тэнд нэг овоо босгоод л, ингээд л тэгж л явж байна. Нэг хэсэг нь болохлээр яахав, ашигт малтмал эх оронд одоо хөгжүүлэхийн төлөө ухаж малтаж л байна. Бусадтай нийлээд л. Тэгээд л тэрнийгээ бас жаахан зүй зохистой эргэж нөхөн сэргээдэг энэ тэр байх нь зүйтэй л байх гэж боддог юм.

Саранцэцэг -

Заа би одоо танаас нэг сонин зүйл асууя, дээр үед одоо хүн нас барахаар яаж оршуулдаг байсан бэ, монголчууд?

Цэрэндулам -

Монголчууд одоо их дээр үеэс болбол юу л яаж байсан юм билээ. Одоо ерөөсөө л ил задгай л оршуулдаг.

Саранцэцэг -

Ил задгай гэдэг чинь..,? ил тавина гэсэн үг үү?

Цэрэндулам -

Одоо далд биш ил. Ил тавина гэсэн үг.Одоо ердөө л нэг дор нь нэг хурганы арьс. Дээр бол нэг хурганы арьс нэг цай дэрлүүлдэг, энэ ч одоо нэлээн дээрийн юм шүү дээ. Дээр тэгж уламжилж ирсэн. Их дээрээс тэр уламжилж ирсэн. Тэгээд л дээр нь цагаан одоо ямар ч бичиггүй, цагаан тийм муутуу цаас тавьж байсан юм гэнэлээ. Тийм юмаар бүтээгээд орхидог юм уу, эсвэл цагаан даавуугаар цулгуй цагаан даавуугаар бүтээгээд орхидог байсан юм гэнэлээ.тэгж оршуулдаг байсан юм гэнэлээ.

Саранцэцэг -

Тэгээд ямархуу газар тавих уу?

Цэрэндулам -

Тэрнийгээн хүн тавьдаг газар гээд тусдаа тийм газартай. Тэндээ тавина. Одоо ингээд эрэгтэй одоо нэр хүндтэй, одоо шашин шүтлэгтэй байсан улсуудаа бол Өндөрхайрхан уулынхаа өвөр хормойгоор тавина, тийм. Бүсгүй хүнийг бол одоо нам дордуу газартаа.., бүр газраа авна гэж байна ш дээ. Оронгийн эврээр бүр холуур тойруулаад их том сайхан ингэж тойруулж зурж, тэгээд ингээд газрыг нь авна. Тэгээд тэндээ тэгж оршуулдаг тийм, учиртай байсан юм байналээ. Заншилтай.

Саранцэцэг -

Аа одоо тэгээд тэгж тавихаа больсон уу?

Цэрэндулам -

Одоо бол тэрийг ер нь больж дээ. Мэр сэрхэн тэгдэг гэнээ. Өндөр настай энэ тэрийгээ. Өөрийнх гэрээслэлээр. Тийм.

Саранцэцэг -

Ер нь одоо монголчууд чинь?

Цэрэндулам -

Тэрнээс бол одоо дандаа л далд тавьж байна ш дээ, хөдөө ч гэсэн одоо. Тийм. Тэгж байна. Одоо харин энэ чандралдаг гээд энэ бол бас их аятайхан зөв юм гэж би бас боддог юм. Тиймээ. Тийм.

Саранцэцэг -

Одоо бас сүүлд нэг хүмүүс чандарлаад ингээд оршуулдаг болж байгаа гээд би бас сонссон л доо.

Цэрэндулам -

Тийм тэгж байна.

Саранцэцэг -

Заа за. Танд одоо өөр надаас асуухгүй юм болов уу гэж бодож байгаа юм байна уу, би нэг энэ тухай яривал надад их юу юм даа гээд зүгээр юм даа гэж бодогдож байгаа юм байна уу?

Цэрэндулам -

Заа одоо ч ер нь тэгээд юмгүй юм болов уу даа /инээв/. Тийм асуувал юм гарна уу гэхээс.

Саранцэцэг -

Та шүтлэгтэй юу?

Цэрэндулам -

Шүтлэгтэй. Буддагаа шүтнэ.

Саранцэцэг -

Төрд шашин шүтлэг хэр нөлөөлсөн бэ?

Цэрэндулам -

Өө нөлөөлөх ёстой. Ер нь төр шашин хоёрыг хослон баригч гэсэр Богд хаанаа адислан тахьмой гэж одоо Гэсэр Богд хааны тууж санд байдаг юм. Байналээ. Тэгээд энэ чинь тэр энэ хувилгаад байдаг гэж байгаа юм, энэ хувилгаад чинь төр шашин 2-ыг хослуулан барьж яваа тийм холбоотой байдгийм, байналээ, цаад утга учир нь. Тийм.

Саранцэцэг -

Танд одоо энэ л аягүй дурсгалтай даа гэсэн тийм дурсгалтай эд зүйл байдаг уу?

Цэрэндулам -

Заа даа дурсгалтай эд зүйлс гэвэл одоо тэгээд ээжийн минь хэрэглэж байсан юмсаас байна л даа. Тийм мэр сэрхээн юм. Байна.

Саранцэцэг -

Тэр яагаад дурсгалтай гэдэг нь ээжийн чинь юм учраас л уу?

Цэрэндулам -

Буурай ээжийн юм гээд л бодохоор ухаандаа миний нэг жижиг эрх байдаг байхгүй юу, буурай ээж минь 3 үе дамжаад ирсэн гээд тийм жижиг эрхи байдаг юм ,тэрэндээ маш их хайртай. Хамгийн сүүлд ээж минь барьж байсан. Ээжийн минь эрхи. Хамгийн дурсгалтай юмаан тэрийгээ л гэж нандигнадаг, тийм. Буурай ээжийн минь....

Саранцэцэг -

Та тэгвэл над тэр дурсгалтай эд юмаа үзүүлээрэй?

Цэрэндулам -

Үзүүлнээ/инээв/

Саранцэцэг -

Та өөрийнхөө хүүхдүүдийн талаар дурсаж ярих юм байна уу?

Цэрэндулам -

Заа одоо миний хүүхдүүд яахав дээ, ер нь одоо аав ээжийн минь намайг хүмүүжүүлсэн хүмүүжил тэрний юугаар би одоо үр хүүхдээ бас гайгүй л нэг их буруу хүмүүжүүлээгүй л гэж боддог.

Саранцэцэг -

Хүүхдүүд бол бүгдээрээ л ажил төрлөө хийгээд л:..?

Цэрэндулам -

Ажил төрлөө хийгээд л. Тийм.

Саранцэцэг -

Тусдаа гарцгаасан уу?

Цэрэндулам -

Гэр бүл болцгоогоод л. Тийм.

Саранцэцэг -

Одоо та хэнтэйгээ амьдарч байна?

Цэрэндулам -

Би одоо хүргэнийдээ л. Гэрийг нь сахиад л сууж байна. Бага охин маань одоо ингээд бас тасраад гарах гэж байна. Тусдаа гарах гэж байна. Тийм.

Саранцэцэг -

Та нөхрийнхөө талаар дурсаж ярих юм байна уу?

Цэрэндулам -

Манай нөхөр болбол ер нь яахав, жолооч хүн байсан. Ан гөрөө хийнэ, ямар ч ажлыг ер нь хийнэ. Тийм. Ямар ч хамт олон, ямар ч хүн тэй маш эвлэгхэн, хүндлэгддэг, ёстой түшвэл хангай шиг, түрхвэл алт шиг л хүн байлаа. Тийм. Манай хүүхдүүдийн эцэг бол маш сайн хүн байсан. Мэдэх хүн мэднэ. Тийм.

Саранцэцэг -

Заа за. Танд ярилцлага өгсөнд их баярлалаа.

Цэрэндулам -

Заа эмээ нь ч баярлалаа.

Саранцэцэг -

Та эрүүл энх урт удаан наслаарай.

Цэрэндулам -

Заа баярлалаа. Тэр ерөөл бат оршигээ.

Саранцэцэг -

Заа би таны тэр дурсгалтай сайхан эрхиний чинь зургийг авъя.

Цэрэндулам -

Заа тэгье ,тэгье хоёулаа.

Саранцэцэг -

Ингээд дуусгая, ярилцлагаа.

Цэрэндулам -

Заа. Миний хүү цайнаасаа хийгээд уу. Энэ том цагаан нь цагаан зандан эрхи юмаа...

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.