Buyandelger


Basic information
Interviewee ID: 990055
Name: Buyandelger
Parent's name: Mendget
Ovog: Go
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Freelance journalist
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
family
work
literature


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
school
capital city
Ulaanbaatar


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

Та хаана төрсөн гэх мэт тиймэрхүү юмаа яриад тэгээд гол нь нөгөө сэтгүүлчийнхээ мэргэжлийг яаж эзэмшсэн, тэгээд ажлынхаа талаар, тэгээд эхлээд өөрийнхөө талаар нэг жоохон, Буяндэлгэр:

Буяндэлгэр -

за намайг Буяндэлгэр гэдэг, би 1944 онд Улаанбаатар хотод Мэнгэт гэдэг айлын ууган охин болж төрсөн. Тэгээд 8 настай 10 жилийн 5-р сургуульд анх орж байлаа.

Баасанхүү -

одоо энэ нөгөө хойд талын тээ,

Буяндэлгэр -

одоо энэ хойд талын, та нарын мэддэг энэ 5 давхар ягаан байшин чинь одоо энэ ХИД-1 гэж байна шдээ, Бишрэлт төв гэж байна шдээ одоо, Бишрэлт төв гээд хуучин тэр чинь социолизмын үед хүүхдийн хувцасны оёдлын үйлдвэр байсан юм байгаан, тэр үйлдвэрийн өшөө жоохон зүүн тийшээ гэх юмуу даа одоо энэ тэрнээс зүүн тийшээгээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар гэж байгаа шдээ, Ардчиллын үед энэ Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар болсон, социолизмын энэ чинь юу байсын, юу байлаа, аа Нийтийн аж ахуйн үйлчилгээний яам гэж байсын.

Баасанхүү -

Яам?

Буяндэлгэр -

тийн, Нийтийн аж ахуйн үйлчилгээний яам гэж байсан одоо ардчиллын дараа Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар болчихсон байгаа. Их том байшин байгаа шдээ, их данхайсан.

Баасанхүү -

тийн хаяг маяг нь сүртэй,

Буяндэлгэр -

тэр том байшинд л одоо зөвхөн чингэлтэй дүүргийн зөвхөн хэлтэс байгаа шд, одоо цагдаагийн хэлтэс, энэ бол аймаар их том юу байгаан, социолизмын үед тэр чинь Нийтийн аж ахуйн үйлчилгээний яам гэж байж байгаад тэрний чинь буурин дээр юу байсан бэ гэвэл 10 жилийн 5-р сургуулийн дан байшин байсан байхгүй юу,

Баасанхүү -

аан өмнө нь, бүүр өмнө нь,

Буяндэлгэр -

тийн, 51 онд сургуульд ороход,

Баасанхүү -

51 онд сургуульд орсон тээ,

Буяндэлгэр -

сургуульд ороход тэр байшингийн чинь одоо буурин дээр дан шавар байшин байсын, 10 жилийн 5-р сургууль гээд их олон тийм дан шавар байшин хашаатай, тэр сургуульд би анх орж байсан, тэгээд анх орохдоо хөдөөний хүүхэд шиг одоо цүнх энэ тэр их ховор байсан юм шиг байгаан, тэгээд нөгөө манай ээж чинь их уран хүн байсан, тэгээд ийм даавуун цүнх оёж өгөөд, сатин ч юмуу, жигүүн ч юмуу мэдэхгүй, нэг хар хөх даавуугаар ингэж цүнх оёж өгөөд, улаан таван хошуу оёж өгөөд тэгж анх тэр сургуульд орж байсан байхгүй юу,

Баасанхүү -

та 7 настай сургуульд орсон юмуу тээ, 44 он гэдэг чинь,

Буяндэлгэр -

үгүй, 8 настай л орсон байх ёстой, 51 онд байгаа биз дээ,

Баасанхүү -

тийн 44 оных гэхээр чинь,

Буяндэлгэр -

8-тай л орсон байх ёстой, би чинь их жижигхэн биетэй байсан юм чинь тийм 7-той орох үндэс байхгүй, 8-тай орсон,

Баасанхүү -

сургуульд оруулах нас нь 8 байсан уу,

Буяндэлгэр -

тийн дандаа 8 байсан, тэр үе чинь ерөөсөө 8 байсан, тэгээд 8-аас дээш л байсан л даа, хөдөөний хүүхдүүд 9, 10, 11, 12-той ордог байсан шдээ, хотод ч гэсэн бас тиймэрхүү юм бол байдаг л байсан юм шиг байгаа юм, бие томтой хүүхдүүдээс нь тэд нар бол нэг 9-тэй юмуу 10-тай юмуу тийм юм байсан юм шиг байгаа юм, тэгээд ер нь гадны хүн чинь их буруу ойлгоод байдаг байхгүй юу, монгол ерөөсөө л нэг малнаас өөр юм байгаагүй, гэртэй, малтай, тийм байсан гэж ойлгоод байдаг байхгүй юу, социолизмын үед чинь үйлдвэр, соёл, эрүүл мэнд бол бас харьцангуйгаар бас их сайн хөгжсөн шдээ, та нар социлзизмыг бол мэдэхгүй л дээ, социолизмын үед чинь та нар нэг 2, 3-тай л байсан юм шиг байгаан тээ,

Баасанхүү -

тийн, 87 онд төрсөн юм чинь,

Буяндэлгэр -

тийн, 2, 3-тай л байсан юм шиг байгаан, яг социлизмын үеийн сүүлийн үеийн хүүхдүүд байхгүй юу та нар чинь, тэгээд яахав 10 жил чинь би чинь онц сурдаг гэж худлаа ярихгүй ээ, ер нь гайгүй, сайн дүнтэй, заримдаа 3 авна, заримдаа онц авна, заримдаа сайн авна, тэгээд хэддүгээр ангид байхад билээ дээ, 5-р ангид байхад юмуу, хэддүгээр ангид байхад билээ одоо энэ та нарын мэддэг энэ 5 давхар энэ ягаан байшинд манайхан шилжиж ирсийн, 10а гэж анги байсан, манай багш Цэрэндулам гээд буриад эмэгтэй байсан, өрх толгойлсон, тэгээд өөрөө бас 3, 4 хүүхэдтэй, уран зохиолын багш байсын, их сайхан заана.

Баасанхүү -

тэр үед ер нь нэг ангид дундажаар хэдэн хүүхэд сурдаг байсан бэ,

Буяндэлгэр -

манайх байна шдээ 36 хүүхэдтэй байсан. Нэг ангид ер нь 30-40-ийн хооронд байсан байх аа,

Баасанхүү -

өө бас олон юм байна,

Буяндэлгэр -

манайх чинь 36 хүүхэд байсан.

Баасанхүү -

тэгээд хэд орчим бүлэг байх вэ,

Буяндэлгэр -

3 бүлэг байсан санагдаад байдгийн, 10а, б, в гэж 3 бүлэг байсан юм шиг байгаан, 8-р анги төгсөөд нэг 9-р ангийг хуваагаад бас нэг юунд өгсөн байгаан, манай ангид нэлээн олон хүүхдүүд,

Баасанхүү -

ТМС энэ тэр,

Буяндэлгэр -

үгүй манай ангид нэлээн олон хүүхдүүд орж ирээд хагас нь ТМС энэ тэрд явсан байх л даа, тэгж юу яасын, тэгээд би чинь манай гэр байна шдээ, одоо энэ Бакула Ринбүүчигийн сүм байна шдээ, Бэтүб төв гээд тээ, Бэтүб төвийн урд талд одоо Бөмбөгөр байгаа шдээ, яг бөмбөгөрөөс жаахан урагшаа юмуу даа, 10 алхам алхаад манай гудамж байсан байхгүй юу,

Баасанхүү -

аа орон сууц байхгүй, байшин

Буяндэлгэр -

байшин байж л байсан л даа, тэр үед чинь манайх орон сууцанд ороогүй байсан.

Баасанхүү -

аан 50 хэдэн онд юм чинь бас,

Буяндэлгэр -

яг 50 хэïэн онд чинь одоо энэ 1-р 40 мянгат, биш, тийн 1-р 40 мянгат чинь баригдаж байсан байхгүй юу, 1-р 40 мянгат оросууд барьдаг байсын, 2-р 40 мянгат гээд одоо энэ цагаан байшингууд байна шдээ, тэрийг, аа биш 2-р 40 мянгат сүүлд баригдсан, одоо энэ 50 мянгат байна шдээ, энийг чинь Хятадууд барьсан байхгүй юу, өөрөөр хэлэх юм бол хятад орос 2 уралдаж Улаанбаатарыг барилгажуулсан байхгүй юу,

Баасанхүү -

тэр үед тэгээд хятадын харьцаа сайн байсан байх тээ,

Буяндэлгэр -

тэр чинь 50 хэдэн оноос 60 хэдэн он хүртэл хятадын харьцаа ид цэцэглэж их сайн байсан байхгүй юу, нөгөө Мао Зи Дун, дорно зүгт нар мандлаа, хятадад Мао Зи Дун төрлөө гээд дуу чинь одоо ид гарч байсан үе байхгүй юу, 50-аас одоо 60 оны хооронд, яг тийн, тэр дуу чинь гарч байсан үе, тэр дууг чинь орчуулсан хүн гээд өчигдөр би сонин дээр уншиж байсан, тэр дууг орчуулж байсан нэг хөгшин байсан гээд ач охин нь дурсаж бичсэн байна лээ, тэгээд манай гудамжинд байна шдээ, Артелийн 3 гэж гудамж байсан, 3 ч билүү 6 ч билүү одоо би санахгүй байнаа, Артелийн гэсэн гудамж байсан, Артелийн 3 билүү 6 гэсэн гудамж одоо яг бөмбөгөрийн урд талд, тэгээд манайх яг хойшоо харсан хүрэн хаалга байсан байхгүй юу, ганцхан хойшоогоо харсан, бусад нь дандаа урагшаагаа харсан хаалга, тэгээд манай урагшаагаа харсан тэр хаалганд байна шдээ Цагаан Инжаан гээд нэг хөгшин луухаан байсын,

Баасанхүү -

хятад?

Буяндэлгэр -

хятад, тэр үед чинь хятадууд их байсан шдээ, миний аав чинь бас хятад хүн шдээ, тэгээд тэр Цагаан Инжаан гээд одоо би нэрийг нь бол мэдэхгүй байна, Цагаан Инжаан л гэдэг байсын, тэр Цагаан Инжаан гуай чинь байна шдээ, Маршал Чойбалсангийн гэргий Гүндэгмаа гэдэг хүний одоо гоёл чимэглэлийг хийдэг,

Баасанхүү -

аан Инжаан гэхээр чинь нөгөө нэг дархан хүнийг чинь инжаан гэдэг шдээ тээ,

Буяндэлгэр -

дархан тийн, алт мөнгөний дархан тийм хүн байсын,

Баасанхүү -

танайх тэгээд гэрт амьдардаг байсан уу, байшинд амьдардаг байсан уу,

Буяндэлгэр -

байшинд байдаг байсын,

Баасанхүү -

ихэнх айлууд нь нэг тиймэрхүү байшин майшинтай,

Буяндэлгэр -

тийн ихэнх айлууд нь ер нь байшинд байдаг байсан, яахав гэрт улсууд байдаг л байсан л даа, одоо энэ Дашчойлин хийд байна шдээ, одоо Дашчойлин энэ хавийг чинь зүүн хүрээ гэдэг байсан шд,

Баасанхүү -

зүүн хүрээ?, тэр үедээ 50 хэдэн оны үед үү?

Буяндэлгэр -

тийн тэр үед зүүн хүрээ гэдэг байсан, 50, 60-аад оны үед, энэ зүүн хүрээ чинь гэртэй айлууд их байсан юм шиг байгаа юмаа, манай тэр бол голцуу дандаа тийм шавар байшинд,

Баасанхүү -

нөгөө намхан хятадууд амьдардаг байсан тээ,

Буяндэлгэр -

одоо манай, энийг яг зурсан байхгүй юу, одоо энэ бол манай байшин,

Баасанхүү -

аан, гандан байна тээ,

Буяндэлгэр -

тийн, энэ манай байшин, энэ байшинд энэ зургийг зурсан Рэнцэн гэдэг хүн энэ байшинд амьдарч байсын, тэр хүн надад зурж өгсөн байхгүй юу, 4, 5 жилийн өмнө, яахав энэ манай байшин энийг бодвол арай жоохон өндөр, ийм 3 өрөө байшин байсын, тухайн үедээ бас боломжийн амьдралтай, 3 өрөө байшин , тэгээд манайх цэцгийн мандалтай байсын, энэ цэцгийн мандал яг энэ голд нь байдаг байсан байхгүй юу, яг ингээд цэцгийн мандалтай, тэгээд энэ дээрээ цэцэг тарина, ингэж хуваагаад нэг талд нь цэцэг тарина, нэг талд нь бас хулуу мулуу гээд нарийн ногоо тарьдаг байсын, тэгээд тэр зураач хөдөөнөөс ирээд энэ манайх чинь бас нэлээн олон байшинтай бас тэрийгээ хөлсөлдөг, тийм байсан, тэгээд эднийх Архангайгаас ирээд Сүрэн гээд хөгшинтэй, айлын ганц хүү, тэгээд хөөрхий их ядуу амьдралтай, тэгээд урлагийн сургууль мургуульд ороод яаж байсан, тэгээд би нэг зүгээр урчуудын эвлэлийн хорооны “урлах эрдэм” гээд одоо тэр 100 айлд нэг барилга байгаа даа, 5 давхар, та нар сайн мэдэхгүй байх, 4 давхар ч билүү, тэнд ингээд урчууд ингээд нэг нэг өрөө хөлслөөд зургаа зурдаг байхгүй юу, тэгээд би тэнд явж байсан чинь Рэнцэн гуайтай дайралдаад тэгээд ороод би чинь ярихгүй юу, манайх тийм тийм байсан, танайх тийм байсан шдээ энэ тэр гээд, тэгээд надад энийг зурж өгсөн байхгүй юу,

Баасанхүү -

хэзээ?

Буяндэлгэр -

одоо нэг 3 жилийн өмнө,

тэгээд надад бэлэглэсийн, Гэсэр сүмийн гудамж гээд, одоо энэ телевиз рүү явах зам байна шдээ,

Баасанхүү -

за тийн,

Буяндэлгэр -

одоо Гэсэр сүм гээд байгаа шдээ, мэдэх үү, телевиз рүү явах замд Гэсэр сүм гээд нэг жижигхэн сүм байгаа шд, дээр үед тэрийг чинь Гэсэр сүм гэдэг байсан байхгүй юу, одоо юуны тэнд, Макс, Евромебель байна шдээ, мэдэх үү,

Баасанхүү -

би санадаггүй ээ, аа аа за за одоо энд байгаа, тийн тийн,

Буяндэлгэр -

евромебелийн эсрэг талд нэг сүм байгаа шдээ,

Баасанхүү -

аа тийн тийн нэг сүм байгаа, тэр Гэсэр сүм юмуу,

Буяндэлгэр -

тэрийг чинь Гэсэр сүм гэдэг байхгүй юу, энэ чинь одоо Гэсэр сүмийн гудамж, дээр үеийн,

Баасанхүү -

яг нөгөө барилга нь дээр үеийнхээрээ байна шд тээ,

Буяндэлгэр -

тийн дээр үеийн, тэр гудамж байхгүй юу, энэ надад бэлэглэсийн, энийг би 30.000₮-өөр зуруулсын,

Баасанхүү -

тэр Рэнцэн гуай нь одоо хэдэн настай вэ,

Буяндэлгэр -

одоо сая өнгөрсөн зун нас барчихсан байна лээ, 70 гарчихсан хүн байхгүй юу,

Баасанхүү -

түрүүн тэр гандан харагдаад би гайхаад суугаад байсан юмаа,

Буяндэлгэр -

тийм байгаа биз, тэгээд манай юунаас яг нэг, одоо манайх чинь гандангийн эрэг доор гэсэн үг байхгүй юу, энэ чинь яг манай сургууль энэ гандангийн эрэг доор байгаа байхгүй юу, тэгэхээр тэр одоо бөмбөгөр гэдэг чинь тийм байгаа биз дээ,

Баасанхүү -

тийм байна тийм байна, гандангийн дэнж л ингээд харагддаг байсан тээ,

Буяндэлгэр -

тийн, гандангийн дэнж харагддаг, тэр одоо гандангийн дэнж харагддаг байхгүй юу, яг тийм байсын,

Баасанхүү -

тэгээд юу, танай ээж чинь болохоор монгол, аав хятад хүн,

Буяндэлгэр -

тийн, ээж монгол, аав хятад хүн байсын,

Баасанхүү -

суурьшсан тээ бүр,

Буяндэлгэр -

суурьшсан, бүр 16 настайдаа монголд ирсэн,

Баасанхүү -

хэдэн онд гэсэн үг юм бол тэгэхээр,

Буяндэлгэр -

өө тэр чинь одоо хэдэн он юм мэдэхгүй, 1800 ч юмуу 1900 ч юмуу, 1900 л байх л даа хөөрхий, тэгээд 1900 хэдэн онд ч юм тэгээд ирсэн юм шиг байгаан, тэгээд манай аав чинь байна шдээ,

Баасанхүү -

юу хийдэг байсан?

Буяндэлгэр -

гандангийн мужаан байсан байхгүй юу, анх нээгдэхэд нь тэнд орсон, тэгээд насаараа тэнд ажил хийж байгаад 70 хэдтэйдээ билүү 80 хэдтэйдээ тэндээс тэтгэвэрт гарсан байхгүй юу, одоо энэ гандангийн чинь том хаалга, 10 ханатай гэр, тэр бурханы гуу, матигар ийм ширээ мирээ тээ, тэрийг чинь бүгдийг нь манай аав уран Данзан гэж хүн байсын, Соёлын гавъяат зүтгэлтэн Данзан гээд, тийм лам хүн, тийм бүх юуг нь хийдэг, зүмбэр мүмбэр будгийг нь хийдэг, тэр хоёр одоо нийлж гандангийн чинь одоо бүх юмыг хийдэг байсан шд, тийм уран хүн байсын,

Баасанхүү -

тэгээд 3-лаа гэхээр чинь 2 дүүтэй, эрэгтэй эмэгтэй?

Буяндэлгэр -

миний нэг дүү, бараг 4-үүлээ л гэсэн үг л дээ, миний нэг дүү халдвартад анагаах ухааны дээд сургууль төгсөөд тэгээд халдвартад насаараа халдвартад эмч хийж байгаа сая тэтгэвэрт гарсан, одоо 2, 3 жилийн өмнө байна уу даа, тэтгэвэрт гарсан, нэг дүү Болд гээд эрэгтэй, ганц эрэгтэй, тэр дүү маань 23-ийн 10-ыг төгсөөд тэр үед чинь орос сургууль байсан шдээ, 23-р сургууль

Баасанхүү -

23-р сургууль орос сургууль байсан юмуу,

Буяндэлгэр -

орос сургууль байсын, тэрний 10-ыг төгсгөөд тэгэд шашны дээдийг төгссийн, тэгээд одоо бол яахавдээ ганзага хийгээд, авгай нь ганзага хийдгийн, авгайгаа дагаж ганзага хийгээд бараг одоо зах зээлийн үеээс л ганзага хийсэн тэгээд нэг их одоо өөдөө гарсан ч юм байхгүй, нээх доор орсон ч юм байхгүй, тэгээд нэг хоногийнхоо хоолыг залгуулаад тэгээд Гэрлээ чинь тэдний хүүхэд байхгүй юу, одоо манайд ээжийг байхад л өлгийтэй өссийн байгаан, би бас нэг дүүтэй л дээ, тэр маань өөрөөр хэлэх юм бол манай ээжийн миний одоо нагац эгч болох нь ээдээ тээ, ээжийн тал юм чинь нагац эгч, эгчийн ганц охин нь ээж нь нас барсан байхгүй юу, тэгээд ээж нь нас барсны дараа манайх өргөөд авчихсын, өөрөөр хэлэх юм бол би ам бүл 4-үүлээ гэж явах юм байна,

Баасанхүү -

тийм юм байна, ээжээсээ бараг 4-үүлээ ч гэх юмуу,

Буяндэлгэр -

тийн 4-үүлээ гэж явах юм байна,

Баасанхүү -

тэгээд ээж чинь юу хийдэг байсан бэ,

Буяндэлгэр -

ээж байна шдээ энэ дээр үед манай ээж чинь хэд хэдэн газар ажил хийж явсан, дээр үед чинь нэг Хятад-Шианз гэж байсан чи мэдэх үү үгүй юу,

Баасанхүү -

мэдэхгүй,

Буяндэлгэр -

дуулаа ч үгүй байх, одоо яг байна шдээ, тэр хүүхдийн хувцасны үйлдвэр Бишрэлт төв гэж байна шдээ, яг, Бишрэлт төв биш юм байна, одоо яг ХИД-1 байна шдээ, одоо юу болчихсон, хэний сургууль, ХИД-1 гээд одоо,

Баасанхүү -

Хартфорд уу,

Буяндэлгэр -

Хартфорд институт байгаа шдээ тийм ээ, С1 телевиз энэ тэр орчихсон байгаа шдээ, тэр чинь социолизмын үед чинь тэр чинь ХИД-1 гэдэг байсан,

Баасанхүү -

тийн намайг байхад ХИД-1 гэж байсан,

ХИД-1 байх үеийг нь би мэдээд байгаа юм,

Буяндэлгэр -

мэдэж байна уу тээ, жоохон байсан тэнд орж байсан байх, ХИД-1 гэж их гоё дэлгүүр байсан шд, хүнсний дэлгүүр байсан байхгүй юу, тэр дэлгүүр чинь анх .,

Баасанхүү -

тэр ХИД гэдэг нь Хүнсний Их Дэлгүүр гэж байгаа юмуу,

Буяндэлгэр -

тийн хүнсиний их дэлгүүр гэсэн үг,

Баасанхүү -

аан тийм юмуу, хүнсний их дэлгүүр байсан юмуу, би одоо ХИД-1 гэхээр нь бас л нэг зүгээр л нэг тийм гадаад нэр юм байх гэж бодоод байсан байхгүй юу,

Буяндэлгэр -

тийн хүнсний их дэлгүүр байсын,

Баасанхүү -

өө би барааны дэлгүүр байхыг нь л мэдэхийн шдээ тэрийг чинь,

Буяндэлгэр -

тэгвэл тэр чинь нөгөө зах зээлийн үеийн юу, тэр хүнсний их дэлгүүрийн чинь яг тэнд байна шдээ, тэрнээс жаахан баруун талд ч юмуу, одоо Бишрэлт, тэнд юмуу, ер нь тэр хавьцаа байна шдээ, Хятад-Шианз гэж байсан байхгүй юу,

Баасанхүү -

юун газар юм, хоолны газар юмуу,

Буяндэлгэр -

биш Хятадын, хятад иргэдүүдэд зориулсан соёлын ордон байсын,

Баасанхүү -

аан, одоо жишээ нь РЦНК энэ тэр шиг,

Буяндэлгэр -

тийн одоо энэ Оросын Соёл Шинжлэх ухааны Төв гэж байсан шдээ, яг тэрүүнтэй чинь адилхан тийм хятад иргэдэд зориулсан соёл урлагийн тийм төв байсын,

Баасанхүү -

аа за тэгээд тэнд юу хийх вэ?

Буяндэлгэр -

аа тэнд одоо жүжиг тоглоно, хятад жүжиг тоглоно,

Баасанхүү -

өө урлагийн хүн байсан юмуу,

Буяндэлгэр -

манай ээж урлагийн хүн биш л дээ, тэгээд ажилчны зам гээд сонин гардаг байсын, хятад ажилчдад зориулсан, манай одоо монгол улсаас гаргаж байгаа ажилчны зам гэдэг сонин байсын, тэнд зарлага хийдэг байсын, Нанжид гээд, тэгээд бас тэр ажилчны зам сонин чинь сүүлдээ гарахаа болчихлуу яалаа өөр газар луу шилжлүү яалаа, тэр сонины чинь Дүнгэр-Яншил гээд нэг нэлээн чадварлаг тийм яïон хэлтэй, хятад хэлтэй тийм хүн тэнд ажилладаг байсын, орос авгайтай,

Баасанхүү -

монгол хүн тээ,

Буяндэлгэр -

өвөрмонгол хүн, авгай нь Надя гээд манай 10 жилийн 5-р сургуульд орос хэлний багш Надя гээд, өөрөө хэлэх юм бол одоо местний оросууд гэж ярьдаг даа,

Баасанхүү -

суурьшчихсан уу,

Буяндэлгэр -

суурьшчихсан тийм орос, одоо ч гэсэн байгаа,

Баасанхүү -

амьд,

Буяндэлгэр -

тийн амьд байгаа, тэр багшилдаг байсын, манай юунд ороё хэлний багш хийдэг байсын, тэр Дүнгэр-Яншил нөхөр нь тэр ажилчны зам сонинд ажилладаг байсын, манай ээж тэнд зарлага хийдэг байсан, тэнд нэлээн хэдэн жил ажиллаж байгаад дараа нь сая одоо 50 жилийнхээ ойг хийсэн гэж байна лээ, социолизмын үед орос цэцэрлэг гэж байсан, орос 5-р цэцэрлэг гэж байсын, тэр цэцэрлэгт бас манай ээж ажил хийдэг байсын, өө тэнд хийгээгүй юм байхгүй, нярав, угаагч, цэвэрлэгч ер нь одоо юу л шаардлагатай байна тэр бүгдийг л хийдэг байсын, яагаад тэгж байсан бэ гэвэл тэр чинь манай дүүг орос хэл сургах гэж 2 настай байхад нь тэнд ороод тэгээд тэнд нэлээн олон жил болсон, тэндээсээ тэтгэвэрт гарсын, тийн, манай энэ дүү чинь одоо унаган ороч хэлтэй шд, манай Болдоо чинь, хараа тэр Артелийн 3 билүү 6 гэсэн тэр гудамжинд байна шдээ, тэр Цагаан Инжааны хүү гэд байна шдээ, Будаахүү гээд нэг жолооч залуу байсын,

Баасанхүү -

эрлийз үү,

Буяндэлгэр -

эрлийз, тэр байна шдээ, маш их үлгэр мэддэг, аймаар их олон үлгэр мэднэ,

Баасанхүү -

хаанахын үлгэр, монголын уу,

Буяндэлгэр -

тийн, монгол, хятад, ерөөсөө мэдэхгүй үлгэр байхгүй, тэгээд тэр гудамжны хүүхдүүд байна шдээ үлгэр яриулах аягүй дуртай, тэр Будаахүүгээр,

Баасанхүү -

хэдэн настай, таниас ах?

Буяндэлгэр -

өө одоо би жоохон байхад чинь 20 хэдтэй л байсан байх, авгай хүүхэд авчихсан,

Баасанхүү -

аа том болчихсон хүн байсан байна,

Буяндэлгэр -

том болчихсон, 20 хэдтэй л байсан байх, тэгээд аягүй гоё үлгэр ярина, тэрний үлгэр нээрээ дахиж би хаана ч тийм үлгэр сонсож байгаагүй, аягүй гоё үлгэр ярьдгийн, ярьдаг байсын, тэгээд бид нар чинь үлгэр яриулах гээд мань хүнд чинь одоо гэрээсээ чихэр михэр, тамхи энэ тэр авчирч өгдөг юм шиг байсан, тэгээд тэр юмуу би ерөөсөө ном унших аягүй дуртай байсын, би 10 жилд байхдаа ерөөсөө социолизмын үед чинь, гадныхан ерөөсөө нэг сайн мэддээгүй юм, социолизмын үед чинь дэлхийн сонгодог уран зохиол болон оросын уран зохиолыг маш их чанартай орчуулдаг байсан шд, гайхамшигтай орчуулдаг байсан байхгүй юу,

одоо энэ нөгөө Монте-Кристо энэ тэрийг харахад ерөөсөө,

Баасанхүү -

Достоевский энэ тэрийг тээ,

Буяндэлгэр -

өө одоо гайхамшигтай орчуулна, одоо Ïушкины зохиолууд байна, Драйзерийн зохиолуудыг орчуулж байсан, Дэвид Коïерфилд гээд одоо ийм зузаан ном байдаг даа,

Баасанхүү -

одоо тэгээд тэр номнууд нь байхаа больчихсон юмуу,

Буяндэлгэр -

үгүй ээ тэр номнууд одоо тэгээд социолизмын үед орчуулж байсан юм чинь айлуудад бол байж л байгаа,

Баасанхүү -

айлуудад л байгаа юм шиг байна лээ,

Буяндэлгэр -

тэрийг ерөөсөө дахиж орчуулахгүйгээр тэрийг хэвлэх хэрэгтэй байгаа байхгүй юу, яагаад гэвэл тэр үеийн хэллэг байна шдээ, гайхамшигтай зөв байсан, одоо чинь орчуулгын ном ч байа, монгол хэлээр бичсэн ном ч бай ингээд уншиж байгаа би боддог байхгүй юу, үгүй ээ монголоор ингэж хэлдэг билүү гэж би боддог байхгүй юу, тэгэхээр чинь зэрэг орчуулга сонин байгаа биз дээ, би чинь одоо бас, одоо чинь одооны хүүхдүүд чинь монгол хэлд аягүй муу болчихоод байгаа байхгүй юу,

Баасанхүү -

тийн нөгөө гадаад хэл, гадаад хэл гэсээр байгаад,

Буяндэлгэр -

гадаад хэл гэсээр байгаад 1-рт монгол хэлээ мэдэхээ больж байна, тэгээд монгол хэлний үгийн баялаг нь их цөөхөн болчихоод байгаан, тэгээд тийм одоо жаргон гэж ярьдаг даа, тийм нэг хачин этгээд юм их оруулж ярьдаг, тэгээд нэг талдаа тэр бол одоо цаг үеэ л дагадаг л байх, гэхдээ л бас онцгүй л юм байгаан, монгнол хэл бол монголоороо бас байх хэрэгтэй, яахав гадаадын үг орж, аль ч улсын үгийн сан бол баяжиж байдаг байхгүй юу, гадны үг орж, сэлбэгдэж, тэгээд монгол болдог шиг тиймээ, тийм үгнүүд зөндөө байгаа шд, хятадаас ч орж ирсэн үг байгаа,

Баасанхүү -

оросоос ч орж ирсэн үг байгаа,

Буяндэлгэр -

тийн, орос гэдэг чинь яахав латин л үгнүүд л дээ, орос чинь аягүй их латин үгтэй шдээ, тийн орос одоо латин гаралтай тийм үгнүүд ч орж ирсэн байгаа, тэгээд монголчууд ингээд явсан юмнууд зөндөө байгаа шдээ, гэхдээ одоо бол арай хэтэрхий юу яачихаад байгаан, …Уран зохиолд их дуртай, тэгээд 10 жилд байхдаа ерөөсөө уран зохиолын хичээлд их сайн,

Баасанхүү -

сонирхолтой болохоороо,

Буяндэлгэр -

сонирхолтой, тийн, тэгээд тэр багадаа их үлгэр сонсож байсных гэж би бодоод байгаан, тэгээд манайх чинь их боломжтой айл байсан, одоо сард манай аав чинь надад, ээж аав 2 чинь 25₮ юмуу, 30₮, 40₮ энэ тэр өгнө, сард,

Баасанхүү -

өөрөө зарцуул гээд үү,

Буяндэлгэр -

тийн, өөрөө ном ав гэж,

Баасанхүү -

аан ном ав гээд үү,

Буяндэлгэр -

ном ав гэж сар болгон тогтмол өгнө, тэгээд би чинь ерөөсөө орос ном, тэгээд одоо дэлхийн сонгодог зохиолуудыг орчуулсан тэр номнуудыг би бүр дандаа авдаг байсан, ерөөсөө манайд монголд ямар ном орчуулагдаж гардаг байсан тэрийг би бүгдийг нь авдаг байсан,

Баасанхүү -

аваад уншаад, номын сантай,

Буяндэлгэр -

тийн номын сантай, аягүй их номтой, тэгээд намайг чинь ном уншдаг, их ухаантай гээд их юу яана, өө би чинь их ïээдийнэ,

Баасанхүү -

дэмжинэ,

Буяндэлгэр -

дэмжинэ, ээж аав их дэмжинэ, аягүй их эрхлүүлдэг, бас жоохон эрхийн тэнэг болсон хүн л дээ, аягүй их эрхлүүлнэ, яагаад гэвэл их ном уншина, одоо энэ их ухаантай хүн гээд манай хамгийн ухаантай нь гээд л, манай миний дараах дүү ном уншдаггүй гээд бараг загнуулдаг, гэрийн хамаг ажил хийдэг, өөрөө ч их дуртай, гэрийн ажил хийх, би ч аяга ч угааж үзээгүй, би чинь одоо ээжийгээ өнгөрсөн хойно л юм хийж сурч байгаан шд, би чинь ерөөсөө гэрийн ажилд их муу шдээ, аягүй муу, хүнд хэлэхэд одоо бүр санаа зовмоор, өдий насандаа одоо бууз хуушуур хийж чадахгүй гэвэл хүн итгэхгүй шд, энэ чавганц ёстой маяглаж байна даа гэж, чаддаггүй байхгүй юу одоо болтол,

Баасанхүү -

тэгээд одоо тэр хүүхдүүд их ном уншдаг байсан энэ тэр гээд л, ер нь чөлөөт цагаа өнгөрөөдөг гол юм нь юу байсан?

Буяндэлгэр -

ном л уншина шдээ, гол нь ном л уншдаг байсан, тийн тэгээд сïорт их хөгждөг байсан шд, ширээний теннис тэр үед чинь их тоглодог байсан, яагаад гэвэл хятадууд их ороод ирсэн чинь нэг сайн тал нь юу вэ гэвэл ширээний теннис, сагсан бөмбөг 2 их хөгжсөн шдээ, тийн сагс их хөгжсөн, яагаад гэвэл айл болгоны гадаа нөгөө одооныхттой адил нөгөө хүүхдийн тоглоомын талбайг ингэж дээрэмдэж булааж авахгүй, орон сууц болгоны гадаа, хашаан дотроо болгон нөгөө сагсны шийдтэй, сагсны нөгөө тээ, төмөр цагирагтай, тэгээд сïорт их хөгжсөн байхгүй юу, ширээний теннис их тоглодог байсан, би бол ширээний теннисэнд овоо гайгүй байдаг байсан, сургуулийнхаа тэмцээ мэмцээнд орно, үгүй ээ би чинь ерөөсөө бас их элдэвтэй хүүхэд байсын, юм юм оролдоно,

Баасанхүү -

нийгмийн идэвхтэй,

Буяндэлгэр -

тийн, нийгмийн идэвх их сайтай,

юм юм оролддог мөртлөө юм юманд бас тийм сайн биш, олон юм оролддог хүн чинь бас их онцгүй байдаг юм байна шд, хөгжим тоглоно, кабернит үлээнэ, хөгжмийнхөө дугуйланд ороод, кабернит гээд ийм нарийхаан хар хөгжим,

Баасанхүү -

аа за за, үлээгээд имй төгөлдөр хуур шиг ийм даруултай мөн үү,

Буяндэлгэр -

төгөлдөр хуур шиг биш, цагаан ийм, хар ийм ..,

Баасанхүү -

аа нэг товч шиг даруултай мөн үү,

Буяндэлгэр -

тийн тийн, товч шиг даруултай, цагаан тийм, кабернит тийн, юу тоглоно, юу гэдэг билээ жижигхэн нөгөө юу билээ байз,

Баасанхүү -

баян хуур билүү,

Буяндэлгэр -

тийн жижигхэн баян хуур, тэрийг тоглоно, теннис тоглоно, тэгсэн мөртөө дээс мээс тоглодоггүй байсын, их сонин, тийм этгээд тийм хачин хүүхэд, цанаар гулгана, тэшүүрээр гулгана, тэшүүрээр гулгахдаа яаж гулгадаг байсан гээч эсгий гутал байна шдээ, эсгий гутлан дээрээ төмөр нөгөө канки байна шдээ, тэрийгээ ингээд баглаад мод зодоор ингэж тогтоогоод тэгж гулгадаг байсан шд, хаана гулгадаг байсан гэж санаж байна та нар,

Баасанхүү -

мэдэхгүй, гудамжиндаа юу,

Буяндэлгэр -

одоо энэ ногоон нуур гээд яриад байна шдээ,

Баасанхүү -

хаана байдаг билээ,

Буяндэлгэр -

одоо энэ дэнжийн 1000 өөдөө ногоон нуур гээд яриад байдаг даа, тэр ногоон нуур чинь байна шдээ тэр чигээрээ нуур байсан байхгүй юу, тэгээд хашаа барьчихдаг, тэгээд нэг 50 мөнгө ч юмуу 1₮ ч юмуу одоо би яг санахгүй байна төлөөд тэнд гулгадаг,

Баасанхүү -

өө бас котоктой байсан байна,

Буяндэлгэр -

мөсөн гулгууртай байсан байхгүй юу, социолизмын үед,

Баасанхүү -

хэдэн онд вэ, одоо нэг 50 хэïэн онд л биздээ,

Буяндэлгэр -

одоо 50 хэдэн онд л юм шиг байгаан, тэгээд одоо тэгж гулгаж байсныг бодоход би чинь одоо 10 хэдтэй юмуу,

Баасанхүү -

юм юм л байсан байна шд тээ,

Буяндэлгэр -

юм юм байсан шдээ, социолизмын үе чинь авах юм бол маш их байсан шдээ, тийн, яахав олон ургальч үзэл л жоохон хөгжөөгүй байсан болохоос биш би бол ардчиллын талын хүн, би ардчиллыг дэмждэг тээ, гэхдээ социолизм бол хүнд асар их юм өгсөн байхгүй юу,

Баасанхүү -

ялангуяа монголд,

Буяндэлгэр -

тийн, ялангуяа монголд бол эрүүл мэнд, сургууль, соёл ерөөсөө маш их юм өгсөн шд,

Баасанхүү -

аж үйлдвэр энэ тэр,

Буяндэлгэр -

тийн, аж үйлдвэр энэ тэр бол маш их юм өгсөн байхгүй юу, хөгжсөн байхгүй юу, одоо Азид дуурийн театр ганцхан монголд гэж яриад байдаг чинь нэг талдаа ортой байхгүй юу, ийм дуурийн театр чинь их ховор юм гэсэн шд, Азид ерөөсөө бараг ганцаараа шахуу монголд байдаг гэдэг билүү

Баасанхүү -

одоо энэ нөгөө Улсын дуурь бүжгийн эрдмийн театр уу,

Буяндэлгэр -

тийн, Улсын дуурь бүжгийн театр энэ чинь яïоны олзлогдогсод барьсан гэж байгаан, нөгөө халх голын,

Баасанхүү -

2-р дайны юу,

Буяндэлгэр -

биш биш,

Баасанхүү -

аан 39 оны дайн уу,

Буяндэлгэр -

39 оны дайн нөгөө халх голын дайн байна шдээ, тэнд чинь яïончууд ялагдаад маш их олон зуун яïон баригдаж, одоо энэ Элдэв-Очир гээд театр байсан даа, та нар мэдэхгүй ээ, кино театр байсан байхгүй юу, одоо энэ юуны юу гээд байгаа, одоо хөрөнгийн бирж гээд яриад байна шдээ,

Баасанхүү -

аа нөгөө талбайн тэндхийн үү,

Буяндэлгэр -

тийн, талбайн тэндхийн, тэр чинь байна шдээ, Элдэв-Очирын нэрэмжит, Элдэв-Очир гээд улс төрийн, МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Элдэв-Очир гэж нэг сайхан хүн байсан байгаан,

Баасанхүү -

аа би тэрийг чиэь Элдэв-Очир гэхээр нь нэг тийм алиа марзан хүн байсан юм болов уу энэ тэр гэж бодоод байдаг байсан шд,

Буяндэлгэр -

үгүй үгүй, яанаа ерөөсөө түүхээ мэддэггүй юм байнаа манайхан тээ, аргагүй шд та нар мэдэхгүй, одоо энийг болт үлдээх хэрэгтэй байхгүй юу, тэр хүний нэрэмжит кино театр байсын, тэр кино театр, энэ дуур бүжгийн улсын театр, бас загийн газрын ордонг барьсан гэдэг юм байна лээ, би тэрүүнийг мэдэхгүй, аа ямар ч байсан тэр Элдэв-Очирын нэрэмжит кино театр, дуурь бүжгийн эрдмийн театр эд нарыг чинь яïоны олзлогдогсод барьсан байхгүй юу, маш их тийм сонгодог хэлбэртэй шдээ, эртний Грек, Ромын одоо барилгатай адилхан их сонгодог хэлбэртэй байхгүй юу, тэд нар барьсын, их чанартай барилгууд, аа бас засгийн газрын ордныг барьсан гэдэг юм байна лээ, би бол тэрийг нь мэдэхгүй, тэр тийм байх, би нэг юм уншиж байсан санагдаад байна, барьсан гэдгийн, тэгээд юу билээ, тэгээд элдэв бусын юм их оролддог, тэгээд маанй ээж бас их өөрөө нэг их өндөр, сургууль бол нэг бага сургууль нэг 4-р анги төгссөн юмуу үгүй юуу, тийм л боловсролтой хүн байхгүй юу, маш их бага боловсролтой хүн мөртлөө хүүхдүүддээ бол эрдэм номтой болгохын төлөө манай ээж аав 2 2-уулаа маш их анхаардаг улсуудï байсан, хятад хүн ч гэсэн, манайхан ингэж боддогийн, хятадууд гэх дээр зэрэг л одоо хачин юмнууд л байдаг гэж бодоод байдаг юм шиг байгаан,

Баасанхүү -

нөгөө үндэснийхээ сэтгэхүйгээр ч юмуу, байлдаж байсан, таарамжгүй байсан гэдгээрээ,

Буяндэлгэр -

тийн яахав лон жил манж хятадын дарлалд байсан болоод хятад гэх дээр зэрэг л одоо ч гэсэн одоо их сонин харьцдаг шдээ, их үзэн ядсан тийм юутай, манай аав бол жишээ нь бол одоо хятад хүн гэхэд бол аягүй тийм, ганцхан манай аав ч биш ер нь бас тийм хятад хүн бол олон байсан гэж би боддогийн, хүүхдүүдээ эрдэм номтой болгох тиймээ, сайн сайхны төлөө бол өөрийнхөө хүч хөдөлмөрийг бол нойр хоолгүй зарж байсан тийм улсууд байхгүй юу, архи уухгүй ээ, авгай хүүхэн эргүүлэхгүй ээ, одоо тэр үед би жоохон байсан юм чинь бодвол эргүүлдэггүй л байсан байлгүй, архи уухгүй ээ, тамхи татахгүй ээ, авгай хүүхэн эргүүлэхгүй ээ, зөвхөн гэр ажил 2-ынхоо хооронд ажиллаад, авгай хүүхэд үр хүүхдийнхээ төлөө, амьдралынхаа төлөө үхтлээ зүтгэдэг, өрх гэрээ толгойлсон, үнэхээр тийм сайн аав байсан байхгүй юу, тэгээд өөрөө их уран дархан тийм хүн, одоо хийсэн ширээ мирээ шүүгээ мүүгээ нь одоо байгаа та нар үзээрэй, насны юм хийж байгаа юм чинь, одоо энэ сандал хүртэл чи хар л даа, манай аав хийсэн,

Баасанхүү -

хэдэн настай сандал вэ,

Буяндэлгэр -

энэ одоо 40, 50 жил л болж байгаа байх, хөдлөх ч үгүй шд, тэгээд би хаядаггүй байхгүй юу,

Баасанхүү -

би харин танаас асууя гэж бодоод байлаа, нөгөө 60 хэдэн онд билүү монгол хятадын харьцаа жоохон юу яасан гээд байдаг шдээ

Буяндэлгэр -

муудсан, аягүй муудсан,

Баасанхүү -

тэгээд тэрний дараа ч юмуу эсвэл ер нь тэрнээс өмнө ингээд одоо хятад хүн гэхээр танай аавд яаж хандаж байсан, таныг ингээд нөгөө хятадын эрлийз болохоор хүмүүс янз бүрээр ялгаж байсан ч юмуу тийм харьцаа байсан уу,

Буяндэлгэр -

тийм ч юм бол зөндөө л байсан л даа хөөрхий, тэгээд тэд нарыг яваандаа ярьж өгнө, соёлын гавъяат зүтгэлтэн Данзанхай гэж хүн байсын, лам, гэхдээ аягүй бас уран, тэр бол зургийг нь хийдïэг, зүмбэр мүмбэр хийдэг, тэр хүнтэй хамт ажиллаж байсан, гандангийн лам нар бол андахгүй ээ, хөгшин залуугүй одоо болтол мэддэгийн шд,

Баасанхүү -

тэгээд ганданд ажиллаж байсан гэхээр танай гэрт янз бүрийн шүтлэг энэ тэр байсан уу,

Буяндэлгэр -

манайд шүтлэг мүтлэг, манай эээж чинь юм шүтдэгүй их сонин хүн байсан шд,

Баасанхүү -

өө шашин шүтдэггүй,

Буяндэлгэр -

тийн шүтдэггүй байсын,

Баасанхүү -

нийгмээсээ болсон юм болов уу,

Буяндэлгэр -

одоо хэн мэдэхэв, яасын мэдэхгүй, тэр үед чинь асуухаа ч мэдэхгүй, ээж аавыгаа өнгөрснөөс хойш л би л одоо нэг бид нарын шүтэх гэж юу байхав дээ, шүтэхчээ аядаж байгаан,

Баасанхүү -

зүгээр нэг байлгадаг,

Буяндэлгэр -

тийн байлгадаг, бурхан мурхан тавьдаг, тэгээд нэг хүж зул асаагаад тиймээ одоо янз бүрийн бурхан багшийн дүйцэн өдөр ч гэдэг юмуу тээ зулын 25 энэ тэрд бол яахав нэг зул юу асаагаад нээх бид нар чинь социолизмын үеэр хүмүүжсэн болоод одоо нэг үнээсээ нэг бшрэн шүтээд ингээд бүр итгээд ингээд яах юм байхгүй юм байна шд, яахав ерөнхийдөө л одоо ёсыг дагаж тийм ээ, тэгээд бас огт шүтэхгүй байхаар бас болохгүй юм байх гэж бодоод бас сэтгэл нэг сонин байдаг байхгүй юу, нэг ийм саармаг болчихсон, 60 гарсан хойноо л шүтэж үзэж байна шд, хүн чинь их сонин юм байна шд,

Баасанхүү -

тэгээд тэр үед гандан байсан гэхээр одоо хүмүүс тэнд очиж мөргөж барих тийм юм байсан уу, зүгээр л байж байсан юмуу,

Буяндэлгэр -

хөдөөний улсууд энэ тэр очиж мөргөдөг л байсан байх, нууцаар энэ тэр хүн амьтан очиж яадаг л байсан байх, тэр үед чинь очсон улсуудыг бүртгэж энэ тэр авдаг гэж ярьдаг л байсан, тэрийг нь бол би мэдэхгүй, бид нар бол очъё ч гэж боддоггүй, дайраад л гардаг хааяа л нэг дайраад л өнгөрдөг, дайраад л гардаг, нээх ороод л мөргөж барьдаггүй байсан шд, тийм юу ч байхгүй ерөөсөө тийм хүсэл ч байхгүй, сонирхол ч байхгүй, тоодог ч үгүй л байсан байхгүй юу,

Баасанхүү -

ганданд тэгвэл одоогийнх шиг тийм ном мом унших тийм юм байгаагүй юу,

Буяндэлгэр -

ном уншдаг л байсан байх, тэгээд лам нар чинь хурал хурна шдээ тээ, хурал хурдаг л байсан байх, зүгээр улсууд одооных шиг ингэж очоод л шавааралдаад л тийм юм бол байгаагүй байх аа, тэрийг бол би сайн мэдэхгүй байна, тэгээд юу ярьж байлаа,

Баасанхүү -

сургуулийн талаар,

Буяндэлгэр -

уран зохиол, ном уншдаг байсан тиймээ, тэгээд би уран зохиолд их сайн, тэгээд манай Цэрэндулам багш бас надад их сайн байсан л даа, нөгөө уран зохиолд би их сайн, тэгээд нөгөө янз бүрийн номнуудыг чинь уншиж ангийнхандаа их ярьж өгнө, шөнө чинь би ном, өө уран зохиолын ийм ийм зузаан орчуулгын гоё гоё номыг чинь одоо “морь унасан толгойгүй хүн”, “цагаан бээлий”, “Робинзон Крузо” ээн тэрийн чинь орчуулга нь аягүй гоё шд, тэр чинь одоо дандаа нэртэй, тухайн үеийн одоо тэр үеийн нэртэй нэртэй сайн орчуулагч нараас байна шдээ, Амар гээд орчуулагч байгаа, та нар тэр хүнээс ярилцлага аваарай, саяхан соёлын гавъяат зүтгэлтэн болсон буриад хүн, Амар гуайн чинь байна шдээ, орчуулсан номнууд одоо их сонин, дандаа нууц амрагуудтай тийм энэтхэгийн зохиол, тийм зохиол их орчуулдаг хүн байсын, амьдрал нь их сонин наад хүний чинь, тэгээд манай ангийнхан бас надад их сайн, би одоо нэлээн том ангид орчихсон хойноо 8, 9-д байсан юмуу 10-т байсан юмуу санахгүй байна, Явуухулан гуайн “мөнгөн хазаарын чимээ “ гээд шүлгийн түүвэр гарч байсын, “мөнгөн хазаарын чимээ” гээд, одоо нэг алгын чинээ ийм ном, гэхдээ нэлээн зузаан, хөх хавтастай, тэгээд тэр “мөнгөн хазаарын чимээ” гэдэг номыг авч ирээд би ангидаа уншиж өгөөд л их төвчигнөдөг байлаа,

Баасанхүү -

хүүхдүүд сонирхоод л,

Буяндэлгэр -

тийн, хүүхдүүд сонирхоод л, тэр чинь одоо тэр хайр дурлалын тухай, янз бүрийн юм, тэр чинь их гоё шдээ, Явуухулан гуайн шүлгүүд чинь тиймээ их хэллэг их гоётой, тэрийг их уншиж их яадаг байсын, тэгээд тооныхооо хичээлд дургүй, тоонд моонд аягүй дургүй, тэгээд черчин энэ тэр зурна гэж байхгүй шдээ,

Баасанхүү -

юу зурна аа,

черчин, одоо ордог уу үгүй юу, шугам зураг,

Буяндэлгэр -

аан шугам зургийг хэлээд байгаа юмуу, шугам зургийн хичээл мичээл, би амьдралдаа ер нь шугам зураг зурж үзээгүй, дандаа эрэгтэй хүүхдүүдээр зурулна, тэгээд оронд сайхан зохиол мохиол ярьж өгнө, шүлэг мүлгийн ном уншиж өгнө, тэгээд дандаа хөвгүүдээр зуруулчихна, тэгээл яахав 4, 5 аваад явна шд, би амтьдралдаа ерөөсөө, тэгээд тэгдэг юмуу ерөөсөө зураг мураг зурахдаа их муу шдээ одоо, дандаа нөгөө хүний гараар будаа идэж байсан болохоор тийм юмандаа их муу,

Баасанхүү -

тэгээд ойролцоогоор хэдэн төрлийн, одоо бол жишээ нь дунд сургуульд чинь 10 гаран, 15, 16 хичээл ордог юм шиг байна лээ шд,

Буяндэлгэр -

үгүй ээ тэр чинь аягүй их байгаа байхгүй юу, бас тийм л байсан байх, хараа хими, физик, шугам зураг, үг хөгжил гэж ордог байсын,

Баасанхүү -

үг хөгжил

Буяндэлгэр -

одоо байна шдээ одоогийн сургуульд үг хөгжил гэлдгийг оруулмаар юм шиг байгаа юм,

Баасанхүү -

одоо байдаггүй,

Буяндэлгэр -

байхгүй юу, үг хөгжил, хөдөлмөр, биеийн тамир, биологи, дуу хөгжим, одоо өөр зураг гэж ордог байсан,

Баасанхүү -

аа тэгээд уран зохиол, монгол хэл,

Буяндэлгэр -

тийн монгол хэл, уран зохиол, орос хэл,

Баасанхүү -

аа ороё хэл аягүй чухал ордог байсан уу, хэддүгээр ангис ордог байсан бэ,

Буяндэлгэр -

5-аас ордог байсан санагдаад байхын,

Баасанхүү -

өө за за, тэгээд 10 төгстлөө, тэгээд төгстлөө нэлээн ороч хэлтэй болчих уу,

Буяндэлгэр -

тэр хүнээсээ л болно шд, тэр хүнээсээ л болно, 10 хэд их юм шиг байгаа юмаа, одоо энэ дунд сургуульд миний хувьд цөөлмөөр юм шиг байгаа юмаа,

Баасанхүү -

тэр үед сургалтын чанар гэж, багш нар ямар байсан бэ,

Буяндэлгэр -

сургалтын чанар их сайн байсан юм шиг байгаан, тэр үед төгсч байсан багш нар ч гэсэн их чанартай төгсч байсан байгаа байхгүй юу, яагаад вэ гэхээр чинь зэрэг 1-рт Зөвлөлтийн соёл шинжлэх ухаан гэдэг чинь бас тухайн үед одоо Зөвлөлтийн 10 жилийн сургалт бол байна шдээ, Ëомоносовыг мэднэ шдээ та нар, Ëомоносов чинь Германд одоо мэргэжил эзэмшсэн хүн шдээ, Германд мэргэжил эзэмшсэн тэр хүн чинь тэр оросын одоо тоо физик чинь бол Германы одоо школ байхгүй юу, Германы одоо сургалтаар одоо их адилхан тийм сургалтаар одоо оросын шинжлэх ухаан тоо физик чинь хөгжсөн, тэрнээс монголчууд одоо багш нар ирж заж байсан, тэд нарын орос багшаар заалгаж байсан тэр багшийн сургуулийн багш нар чинь харьцангуй одоо их өндөр мэдлэгтэй, одоо их чадвартай, тийм хүүхдүүд төгсдөг байсан шд,

Баасанхүү -

чанартай,

Буяндэлгэр -

тийн чанартай, одоо тоо физик одоо ер нь аль ч салбарт, уран зохиолын одоо хэл уран зохиолын багш гэдэг чинь л одоо та нар бод л доо, Ренчин гуай, Дамдинсүрэн гуай, Гаадамба гуай энэ тэрээр заалгаж байсан гээд бод л доо, тэр чинь одоо монголын урдаа барьсан эрдэмтэд шдээ, зөвхөн монголдоо биш дэлхий ч гэсэн мэднэ шд, сая одоо Дамдинсүрэн гуайн 100 жил болоход Бээжинд хүртэл одоо 100 жилийнх нь ойг тэмдэглээд эрдэм шинжилгээний бага хурал болсон байна лээ шд, тийм хүмүүсээр заалгаж байсан улсууд гэдэг чинь шал өөр байгаа биз дээ тийм ээ,

Баасанхүү -

тэгээд нөгөө ажилдаа хандах хандлага нь бас ..,

Буяндэлгэр -

аа ажилдааа хандах хандлага нь бас шал өөр тиймээ, сэтгэлээсээ юу яана, илүү дутуу одоо хээл хахууль гэж байхгүй, баян ядуу, чи баян байна, би ядуу байна гэхгүй, тэр чинь нөгөө социолзимын үе юм чинь харьцангуйгаар бас хүмүүс бол амьдрал нь жоохон жигдхэндүү тиймээ, яахав гадаад дотоод их явдаг диïломат айл, гадаад худалдааны яам гэсэн одоо гадаад их явдаг улсуудын хүүхэд шуухад, айл бол өөр л байсан л даа, аа ерөнхийдөө бол нэг жигдхэндүү тиймээ, дундаж амьдралтай улсууд одоо их байсан гэх юмуу даа, дундаж амьдралтай улсууд их байсан, аа тэгээд хүүхэд, хувцас, форм өмсөнө гэдэг бол жигдхэн хувцас, одоо дүрэмт хувцас өмсөнө гэдэг бол их чухал байхгүй юу, яагаад өнөөдөр яïонд сурууглийн, 10 жилийнх нь хүүхдүүд аягүй гоё дүрэмт хувцастай шд тиймээ нөгөө усан цэргийн хувцас шиг ч юмуу нэг их гоё

Баасанхүү -

адилхан, сургуулиараа л адилхан

Буяндэлгэр -

тийн, сургууль сургуулиараа их адилхан шдээ тиймээ,

Баасанхүү -

цүнх мүнх нь хүртэл адилхан шд тээ,

Буяндэлгэр -

тийн, тийм байх хэрэгтэй байхгүй юу, ялангуяа монгол шиг одоо ийм ядуучууд олонтой, дийлэнх нь одоо амьдрал маш хэцүү байна шд, энэ өөдөө гартал бас нэлээн хугацаа хэрэгтэй, ийм үед л үнэхээр чанартай дүрэмт хувцас хэрэгтэй байгаа юм, ижилхэн дүрэмт хувцастай тийм л байх хэрэгтэй, бид нар тэр үед чинь бол бүгдээрээ нөгөө оросоос хангадаг байсан шд, манайх чинь оростой л одоо, социолист орнуудтай л одоо худалдаа наймаа хийдэг байсан юм чинь, яг оросын одоо сургуулийн дүрэмт хувцасыг өмсдөг байсан шд, эрэгтэйчүүд нь хилэн..,

Баасанхүү -

цагаан фартиктай,

Буяндэлгэр -

тийн цагаан фартиктай, аа тэгээд нэг бор ïлатьтай, зах нь бол яахав нэг сорочкин захтай юмуу босоо захтай, тэгээд жирийн өдөр бол хар фартиктай, хар хормогч гэх юмуу даа одоо тээ монголоор, хар мөртэй ийм хормогчтой, аа баяр ёслолын үед бол цагаан хормогчтой, тэрийгээ янз янзаар оёно, гоё

Баасанхүү -

аа цагааныгаа бас хамаагүй өмсдөггүй байсан байна шд,

Буяндэлгэр -

цагааныгаа бол баяр ёслолын үед өмсөнө, одоо том том арга хэмжээ болох юм бол өмсөнө, аа харыгаа бол өдөр болгон өмсөнө, аа тэгээд тэр юун дээрээ ийм цагаан зах хадна,

Баасанхүү -

сольжу молиод л угаагаал, ээлжлээд л,

Буяндэлгэр -

ээлжлээл, тэрийгээ их гоё зах хадах гэж юу яана,

Баасанхүү -

өрсөлдөх үү

Буяндэлгэр -

өрсөлдөнө, хойоноос хойшоо явсан улсууд энэ тэр чинь гоё ийм нүхтэй ийм гоё зах мах авчирч хадна, тэрүүгээрээ их гангарна шдээ, тэрүүгээрээ их ялгарна,

Баасанхүү -

гол гангараа нь уу,

Буяндэлгэр -

тийн гол гангараа нь, тэгээд гоё ïансан зах хийнэ, ийм бугуйндаа хадна тээ, тэгж их гангардаг, ïансан гоё улаан гастук зүүж гангарна тиймээ, зарим нэг нь даавуу ч юмуу одоо үрчиж хорчийдог галтук тиймээ улаан гастук зүүдэг байсан шдээ бид нар чинь, тэр тэгж юу яадаггүй одоо гайгүй одоо мань мэт нь бас их одоо гоёх гэж бас гоё ïансан гастук энэ тэр зүүж барина, гоё ïансан юу энэ тэр хийнэ, ийм нүхтэй гоё зах мах хийж гангардаг байсан, ер нь бол бүгдээрээ тийм жигдхэн формтой, дүрэмт хувцастай байх нь бол маш чухал, тэр бол ерөөсөө монголчууд одоо өөдөө гарсан ч тэрийг өмсөх хэрэгтэй, ер нь бол хүүхдүүдийг тийм жигдхэн байлгах нь их зөв юм байна лээ, .., яг ялгараад байгаа шд, энэ мөнгөтэй айлын хүүхэд байна, мөнгөгүй айлын хүүхэд байна гэж, уг нь тэр бол их буруу л юм байгаан, хүүхдийн сэтгэхүйд аягүй муугаар нөлөөлнө, дарамт болно, тэр хүүхэд чинь гутарна,

Баасанхүү -

гангармаар санагдана,

Буяндэлгэр -

гангармаар санагдана,

Баасанхүү -

манай ээж ярихдаа aye өмсдөг байсан, ïакал өмсдөг байсан, охидууд нь ногоон дээл хөвгүүд нь цэнхэр дээл ч гэлүү нэг тийм яриад байсан, хотод бол тийм байгаагүй юу,

Буяндэлгэр -

хотод бол тийм байгаагүй байх аа, би бол тэрийг мэдэхгүй байна, хотод тийм юм байгаагүй байх,

Баасанхүү -

бас харьцангуй соёлтой,

Буяндэлгэр -

тийн харьцангуй соёлтой, тэр хөдөөнийхөн тийм байсан байх, тэр хөдөө сургууль мургуульд тийм байсан байх,

Баасанхүү -

тэр нөгөө одоо нөгөө эрэгтэй эмэгтэй хүүхдүүийн үерхэл энэ тэр ямар байсан бэ?

Буяндэлгэр -

өө тэр чинь надаас чмад навчаас цэцэгт гээд захиа махиа бичдэг байсан юм шиг байгаа юм,

Баасанхүү -

жишээ нь хэддүгээр ангиас эхлэх вэ,

Буяндэлгэр -

өө тэр одоо хэдээс эхэлдэг байсан юм болоо, одоо 5, 6, 7, 8-аас эхэлдэг байсан байх өө,

Баасанхүү -

та хэр захиа авч байсан,

Буяндэлгэр -

аа би чинь бас ганц нэг юм авдаг л байсан юм байна, тийн, би чинь их коммунист зантай ерөөсөө, ном их уншина, тэгээд тухайн үедээ бас тийм ном их уншлаг, өөрийгөө их ухаантай гэж бодоод байгаа юм байлгүй, их мундаг гэж боддог юмуу тийм тэгээд ханын сонин энэ тэр эрхэлж гаргана, салаан дарга энэ тэр байсан, салаан дарга гэхээр зэрэг энэ дээрээ нэг ийм зураастай, таван хошуутай, салаан дарга байна, дараа нь бүлгэмийн зөвлөлийн дарга гээд ийм 3 ийм хөндлөн зураас нэг таван хошуутай, бүлгэмийн зөвлөлийн дарга, бие жижгхэн мөртлөө их том дарга, өө их даналзана, их онгирно ерөөсөө, ёстой улаан хувьсгалч, мундаг коммунист хүн, тэгээд сурагчдын зөвлөлийн дарга марга болно, тэгээд сургуулийнхаа бүх сурагчдын юуг хариуцсан, одоо ч гэсэн байдаг байх аа тээ, сурагчдын зөвлөлийн дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга гээд, баахан дарга хийнэ, жижигхэн биетэй мөртлөө бас дарга болох их дуртай байсан юм шиг байгаа юмаа, тэгээд ханын сонин гаргаад сонин монин дээрээ бас нэг 4 мөр, 8 мөр толгой холбож шүлэг мүлэг бичдэг байсан юм шиг байгаан, тэгээд манай 10 жилд чинь юу яасын шдээ, яагаад би энэ сэтгүүлчийн сургуульд явсан бэ гэхээр зэрэг тэгээд нөгөө шүлэг мүлэгт бичдэг, зохион бичлэг энэ тэрээ их гайгүй хийдэг байсан юм шиг байгаан, манай багш ч бас их сайн багш байсан байна лээ л дээ, намайг их дэмждэг, надад их сайн байсын, өөрөө нөгөө уран зохиолын багш байсан болоод, би уран зохиолд сайн байсан болоод дуртай байсан болоод бас тэгдэг байсан юм шиг байгаан, тэгээд 10 жилд чинь одоо 3 анги төгссөн билүү, дөрвөн 10 төгссөн билүү, тэрийг сайн санахгүй байна, ямар ч байсан гурван 10-ын 100 гаруй хүүхэд одоо төгсч байгаа шдээ, тэр чинь одоо 1962 онд юм байна, 62 онд байна уу, 61 онд юм байна, 51 онд би орсон юм чинь 61 онд, тэгээд би ч бас хэнэггүй талдаа л даа, тэгээд тэр чинь бас нэг 10 төгссөний дараа шалгалт авдаг байсын, орос хэлний шалгалт, нийгэм судлал ч юмуу юу ч юм, одоо би санахгүй байна, ямар ч байсан орос хэлний шалгалт бас нэг юм авч байсан санагдаад байхын юу юм би мэдэхгүй байна, уран зохиол юмуу тийм шалгалт авдаг байсын, одоо энэ хувьсгалт намын одоо байр байна шдээ, одоо шатчихсан саяны энэ хувьсгалт намын байр тээ, энчээ чинь нэг давхар хотын намын хороо гэж байсын, улаан тийм байшин, 1 давхар байсан санагдаад байхын, 1 билүү 2 давхар тийм улаан байшин байсын, тэр байшинд шалгалт авч байсын, тэр үед хар Æадамбаа гэж алдартай тэр дээд боловсролын хорооны ажилтан, гадаад явах хүүхдүүдийг одоо бүртгэдэг юмуу одоо тийм одоо нэг л түшмэл байж л дээ, хар Æадамбаа тийм нэртэй, бас өөр улсууд байсан, тэд нарыг нь би санахгүй байна, тэгээд би шалгалт малгалт өгсөн юм шиг байгаа юмаа, шалгалт малгалтаа нэг гайгүй өгсөн юм шиг байгаан,

Баасанхүү -

төгсчөөд сургуулийн элсэлтийн шалгалт уу,

Буяндэлгэр -

тийн, төгсчөөд одоо сургуулийн хуваарь, элсэлтийн шалгалт болохгүй юу, хуваариуд ирэхгүй юу, тиймээ, тэгээд 61 он гэдэг чинь бас хятадтай харьцаа тийм муудаагүй байсан үе байгаа юм, 62, 63 оноос их ширүүн болчихсон шдээ, 63 оноос эхлээд л маш их ширүүн, харьцаа их муудчихсан шд, тэгээд 61 онд намайг төгсөхөд харьцаа их гайгүй байсан юм шиг байгаа юм, яагаад вэ гэвэл манай ангийн багш намайг тэгж байсан байхгүй юу, чи Бээжинд хятад хэлний юунд яв аа, хятад хэлний сургуульд яв, хятад хэлний ангид яв, Бээжингийн их сургуульд яв гээд тэгэхгүй юу, өө тэгсэн чинь би өөрийгөө ёстой мундаг авъяастай одоо ёстой мундаг зохиолч гэж бодоод л үгүй ээ, би сэтгүүлч л болно, тэр үед чинь сэтгүүлч гэдэг үг мэдэхгүй, сонин сурвалжлагч болно,

Баасанхүү -

аа за, сэтгүүлчийг сонин сурвалжлагч гэж ярьдаг байсан юмуу,

Буяндэлгэр -

ьийн сонин сурвалжлагч гэж ярьдаг байсан байхгүй юу, сэтгүүлч гэдэг үг чинь бас их тухайн үед дэлгэрээгүй бас мэдэхгүй,

Баасанхүү -

аанхан, ховор мэргэжил

Буяндэлгэр -

тийн ховор одоо тийм үг байсан юм шиг байгаан, аа би сонин сурвалжлагч болно, эсвэл зохиолч болно гэж, миний зохиолч болох гэж юу байхав дээ тэр, өөрийгөө л одоо их мундаг гэж бодоод байх шиг байгаан, авъяастай гэж, ер нь монголчууд чинь их авъяастай шдээ, дандаа толгой тийм ээ, одоо ч гэсэн хөдөө гадааны улсууд чинь толгой холбож ярина, ерөөл мөрөөл айлдана, ерөөсөө тэр болгон л өөрийгөө зохиолч гэж бодоод байвал одоо тэгээд юу болохов дээ, би бас яахав тухайн үедээ бас нэг хэдэн мөр юм хэлчдэг тийм байсан юм шиг байгаан, нэг толгой холбоод бичиж барьчихдаг, бас ïеонерийн үнэн сонин дээр ганц нэг шүлэг мүлэг гарлуу яалаа, тэгээд их онгироод л ёстой өөрийгөө их мундаг гээд бодчихсон, тэгээд тэр юунд шалгалт өгөөд тэгэд дараа нь яалаа хуваарь авах боллуу яалаа, ингээд бас тэнд сугалахгүй юу, ингээд тэр хотын намын хороон дээр, тэгсэн чинь би нэг зургаа мартчихсан биүү юугаа мартчихлаа намайг тэрийгээ аваад ир гээд явуулахгүй юу, тэгсэн тэр манайх чинь одоо бөмбөгөрийн тэнд байсан, хотын намын хороо чинь одоо харьцангуй ойрхон байгаа биз дээ тээ, тэгээд би заргаа ч билүү юугаа ч билээ нэг бичиг баримтаа л мартчихсан байсан, тэрийгээ авчихаад ингээд Сүхбаатарын талбай хавьд явж байсан чинь манай нөгөө 10б билүү в-ийн ангийн нэг охин одоо би нэрийг нь мартчихаж, тэр тэгсэн чинь хүүе чи энд одоо юу хийж явж байгаа юм бэ бушуухан очооч гээд тэгнэ, яасан гэсэн чинь тэр өөрөө бас сэтгүүлчийн юунд сонин сурвалжлагчийн сургуульд явах гэсэн юм байна л даа, би сонин юунд явъя гэсэн чинь 10а-ийн Буяндэлгэр гэж одоо шүлэг бичдэг охин байгаа, тэрийг явуулна, та нарыг явуулахгүй, тэгээд бушуухан яваач, очооч гээд,

Баасанхүү -

хуваариа ав гээд,

Буяндэлгэр -

хуваариа л авах гэж байсан юм шиг байгаан, тэгээд би чинь бас жаахан хэнэггүй талдаа, тэр юугаа ч орхичихсон байсын, тэгээд очоод яасан чинь надад тэр одоо сэтгүүлчийн хуваарь өгсөн байхгүй юу, тэгсэн чинь тэр одоо 100 гаруй хүүхдээс 10 нь бусад сургууль яасныг бол би мэдэхгүй тээ, 10 жилийн 5-р сургууль 100 гаруй хүүхэд төгссөнөөс би ганцаараа тэрсэтгүүлчийн хуваарийг авсан байхгүй юу, авах авахдаа бүр одоо оросод, ЗХУ-д, тэгээд өөр одоо тэр улс мулсад явна гэсэн ойлголт байхгүй шд,

Баасанхүү -

орос л

Буяндэлгэр -

тийн одоо орос гэдэг чинь л одоо хязгааргүй хөгжилтэй сайхан орон, тэнд л Москва гэдэг л газар очиж тэр Ëомоносовын их сургууль гэж сайхан юм байдаг, тэрүүнд л одоо бараг зүүдэндээ үзэж байгаа юм чинь, бараг зүүдэлж байгаа юм чинь, би ер нь зүүдэлж байснаа санаад байдгийн, зүүдэлдэг байсан байхгүй, тэр Ëомоносовын их сургууль гэдэг л одоо тийм их бодвол кино энэ тэр зураг мургийг нь харсан юм шиг байгаан, открыт энэ тэр тийм ээ,

Баасанхүү -

аа янз бүрийн сурталчилгаа маягийн юм байсан байх тээ,

Буяндэлгэр -

яахав дээ уран сайхны кино, тэр үед чинь оросын кино их гардаг байсан шдээ,

Баасанхүү -

аа зурагт байсан гэж үү,

Буяндэлгэр -

үгүй ээ кино үзэхгүй юу, тэр чинь 10 жил чинь ингэдэг байсан шдээ, 7 хоногийн нэг дэх өдөр билүү хагас сайн өдөр билүү 7 хоног болгон кино үзүүлдэг байсан шдээ, сургуулиар нь,

Баасанхүү -

сургууль дээр нь үү,

Буяндэлгэр -

үгүй, Ард кино театрт, тийн сургуулиар нь, тихйм үе байсан шдээ,

Баасанхүү -

хотод тэгвэл нэг хэдэн сургууль л байсан юмуу тээ,

Буяндэлгэр -

тийн, одоо энэ Ард кино театр гээд одоо энэ манай энэ гарах дээр зэрэг харагдана даа, одоо энэ Христийн сүм болчихсон уу юу болчихсон, хуучин Хрситийн сүм байсан, одоо энэ Анод банкны энэ хажууд, бас нэг социолизмын үеийн нэг сайн тал нь тэр юм байна шдээ,

Баасанхүү -

соёл хүмүүжил,

Буяндэлгэр -

соёл хүмүүжлийн ажил гээд 7 хоногийн хагас сайн өдөр байна уу ямар өдөр юм би сайн санахгүй байна, бодвол амралтын л өдөр байсан байх, хагас сайн өдөр юмуу бүтэн сайн өдөр болгон кино үзүүлдэг байсан байхгүй юу, сургуулиар нь, тэгэхээр энд чинь орох гэж бөөн юм болдог байсын бид нар чинь,

Баасанхүү -

тэр үед хотод нэг 1, 2, 5 гээд л, 3 гээд

Буяндэлгэр -

тийн цөөхөн сургууль байсан байх, 1-р сургууль байсан, 10 жилийн 1-р сургуульд чинь дандаа голцуу сэхээтний хүүхдүүд дарга сайд нарын хүүхдүүд орно, тэгээд би чинь 1-р арван жилд ийм гоё сургуульд орно би гээд манай ээж дагуулаад очсон чинь нөгөө хороо хорин таарахгүй байна, хороо хорин нь таарахгүй гээд намайг аваагүй байхгүй юу, тэрнээс би энэ 10 жилийн чинь 1-р сургуульд орно, ийм гоё сургуульд орно, ийм шавар байшинтай сургуульд орохгүй гэж бас төвчигнөж байсан байгаан,

Баасанхүү -

1 нь тэгвэл тэр үедээ их гоё байж,

Буяндэлгэр -

тийн, 1-р сургууль чинь одооны энэ барилга нь, тэр үе чинь их ховор байсан шдээ ийм олон давхар ийм гоё барилга чинь, тэгээд би бүр сайн санадгийн, ээжтэйгээ дэргэдүүр, манайх чинь ойрхон байсан юм чинь, одоо бөмбөгөр гээд бод л доо тээ, тэгээд 1-р 10 жил гэдэг чинь ойрхон байхгүй юу, тэгээд энүүгээр явж байгаад би ерөөсөө сургуульд орох юм бол энэ гоё сургуульд л орно, өөр сургуульд орохгүй гээд, энэ 5-р арван жил гэсэн чинь нэг шавар байшин гээд, одоо ийм навтгар шар шавар байшингууд байсан хашаан дотор, би ийм муухай сургуульд орохгүй гээд, тэгээд манай ээж тэгээд хөөрхий 1-р арван жилд бүртгүүлэх гээд ирээд яасан чинь юу яагаад хуваарийнхаа дагуу авна, хороо хориныхоо хуваарийн дагуу авна, танайх өөр хороо хорин юм байна гээд тэгээд аваагүй байхгүй юу, тэр үе чинь бас их төвөгтэй байсын,

Баасанхүү -

тэгэхээр танд нэг 10-р ангиа төгсөхөд ч юмуу ер нь 10 жилийнхээ сургуулийг төгсөхөд нэг сэтгүүлч болно гэсэн тийм нэг мөрөөдөл, зорилго байсан байна тээ,

Буяндэлгэр -

байсан, ерөөсөө би бол тэрийг чинь байна шдээ, хараа, 3-р ангиасаа эхлээд би ерөөсөө сонин сурвалжлагч болно, зохиолч болно,

Баасанхүү -

зорилгодоо үнэнч байсан байгаан шүү тээ,

Буяндэлгэр -

3-р ангиасаа эхлээд, 3-р ангид байхдаа чи бод л дооо, Астровскын зохиол “болд хэрхэн хатаагдсан нь” гэдэг номыг би уншиж байсан байхгүй юу, тэр чинь аягүй том зохиол байхгүй юу, ийм том зузаан, бүр одоо санаж байна, ийм хатуу, тийм кардонон цэнхэр хавтастай, цагаан цэнхэр хавтастай, тэгээд бас тэгээд одоо хүртэл миний санаанд байгаа юмаа, Ïавел ингээд ажлаасаа явж байсан чинь ингээд найз бүсгүй нь цонхоороо ч билүү үүдэн дээрээ ч билүү хараад яадаг байсан энэ тэр гэж одоо хайр дурлалын тэр нэг жоохон тэр хэсгийг би бас унших дуртай байсан,

Баасанхүү -

3-р анги чинь нэг 11, 12-той л байгаа шд,

номноос бас гоёыг нь олоод

Буяндэлгэр -

тийн гоёыг нь олоод тэр хэсгийг би бас дахин дахин уншаад байсан юм шиг байгаа юмаа, тэгээд ерөөсөө би чинь бүр 3-р ангиасаа бүр тэгдэг байсын, багаасаа, тэгээд л тэрүүндээ ерөөсөө өөрчлөгдөөгүй, тэгээд хуваариа аваад, 61 онд чинь улсаас ер нь социолизмын үед чинь мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд чинь маш их анхаарал тавьж байсан шд, чи одоо гадаадын хуваарь өгөөд чамд мэдэв үү, ЗХУ-д сургуульд явах гэж байна гээд 750₮ билүү 1500₮ билүү хувцасны мөнгө гэж өгдөг байсан байхгүй юу,

Баасанхүү -

750₮ үү, тэр үед чинь их мөнгө

Буяндэлгэр -

тьийн, би одоо харин санахгүй байна, 750 билүү 1500 билүү тийм төгрөг хувцасны мөнгө гээд өгдөг байсан байхгүй юу, тэр үеийн чинь 750₮ гэдэг чинь одооны бараг 750.000₮ -тэй тэнцэнэ шд, бараг сая төгрөгтэй тэнцэх мөнгө байхгүй юу,

Баасанхүү -

их юм авна,

Буяндэлгэр -

тэрүүгээр чинь хувцасны мөнгө гээд,

Баасанхүү -

эндээс авах уу, орост очоод авах уу,

Буяндэлгэр -

үгүй, нээрээ тусгай дэлгүүр нээнэ, тусгай дэлгүүрт одоо хойшоо явах гэж байгаа хүмүүст зориулж тусгай дэлгүүр нээгээд, тэнд очиж хувцас авдаг байсан байхгүй юу, тэгэхээр чинь зэрэг одоо боловсон хүчинг бэлтгэхэд улсаас бол асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарж дэмжлэг үзүүлдэг байсан байхгүй юу,

Баасанхүү -

өө за за, тэгээд тэнд очоод сурахаар стиïенд өгнө,

Буяндэлгэр -

тэнд очоод сурах дээр зэрэг чамд бас стиïенд өгнө,

Баасанхүү -

сар болгон,

Буяндэлгэр -

сарын 60 рубль өгнө,

Баасанхүү -

60 рубль нь бас их өмнгө үү,

Буяндэлгэр -

их мөнгө шдээ,

Баасанхүү -

онц сурч байж 60-ыг авдаг билүү,

Буяндэлгэр -

үгүй ээ, онц сурах юм бол өшөө чамд нэмэгдэл өгнө, онц сурах юм бол одоо 90-ийг авч байсан юмуу, хэдийг авч байсан юм би одоо онц сурч байгаагүй болохоор тэрийг бол мэдэхгүй байна, онц сурах дээр бас нэмэгдэл өгнө шд,

Баасанхүү -

тэгээд та хаана, Москвагийн их сургуульд сурсан уу, —

Буяндэлгэр -

үгүй ээ тэгээд их хөгжилтэй, 10 жил төгсөөд одоо бэлдээд л одоо би чинь юугаа авчихсан, бөөн л мундаг амьтан, ЗХУ руу сургуульд явах гэж байгаа ёстой нээрээ тэр Богд уулын толгой хүртэл одоо ер нь намдаад л хачин л амьтан явж байгаа шд ер нь, ийм намхан мөртлөө тэр зүгээр хараа дээгүүр ерөөсөө, нэг онгироо амьтан л тэгээд явж байгаа юм чинь, тэгээд явахдаа их хөгжилтэй, манай 10 төгссөн гээд ээж маань надад байна шд тиймээ хар хөх ïүүсүү тийм өөрөөс нь эмжсэн, тийм ïүүсүү дээл хийж өгөөд,

Баасанхүү -

монгол дээл,

Буяндэлгэр -

монгол дээл, миний явж байгаа тирйм нэг зураг байдаг юмаа, дараа би та нарт ирэхэд үзүүлнэ, тэгээд их хөгжилтэй явж байгаан, тэгээд тийм дээл хийж өгсөн, одоо ч би санадгийн, тэр үед Чех чинь социолист орнууд дотроос Герман, Чехословак энэ тэр чинь одоо ардчилсан Герман гэдэг байсан шдээ тиймээ, нөгөөдөх нь бол нөгөө хөрөнгөтөн Герман, баруун Геман гээд одоо сайн мэдэхгүй, нөгөөдөх нь ардчилсан Герман гээд, бид нар чинь их юутай бас мэднэ, тийм Германаа, тэгээд Чех Герман 2-ын чинь гутал социолист орнуудаас хамгийн сайн байсан байхгүй юу, гутлын үйлдвэр нь, тэгээд тэр үед чинь Чехээс их гутал орж ирдэг байсын, намайг явж байхад чинь тэр үед чинь “эс” гээд шөвгөр ийм моод их орчихсон байсын, ийм шөвгөр ийм хошуутай гутал их моодонд орчихсон, тийн, тэгээд Чехийн тийм нэг ийм шөвгөр хошуутай ïотинк маягийн, яг туфьл ч биш, тийм хүрэн, аягүй гоё тийм одоо ч тийм гутал их ховор болчихсон байнаа, хэчнээн гутал орж ирээд тэр гутлыг гүйцэх гутал орж ирэхгүй байгаан, тийм гутал өмсчихсөн, тэгээд хэдэн хүүхдүүд явж байгаа юмаа, одоо хойшоогоо явж байгаан, тэр чинь одоо 8 сарын 20-доор явсан юмуу даа,

Баасанхүү -

тэгээд 9 сараас хичээл эхэлнэ тээ,

Буяндэлгэр -

тийн, 8 сарын 20-доор явсан юм шиг байгаан, тэгж явахдаа байна шдээ, яаж явсан бэ гэх дээр чинь зэрэг бараан юу, таваарын вагоны ар талаас таваарын вагон явж байхгүй юу одоо монголоос орос руу, ачаа зөөж байгаа ачааны вагоны ар талаас 2 суудлын вагон аваачаад дүүжилчихсэн,

Баасанхүү -

аа тусгай,

Буяндэлгэр -

тусгай, 2 суудлын вагон,

Баасанхүү -

дандаа оюутнууд уу,

Буяндэлгэр -

оюутнууд, дандаа оюутнууд, тэр чинь одоо 61 он гэхэд бас тийм байсан байгаан шд, тэгээд бараг 7 хоног явж байж Москва орж байгаан, тэгээд тэр чинь нөгөө орон нутгийн вагон юм шиг байгаан, тэгээл бараг одоо автобус шиг, буудал болгон дээр бараг ингээд зогсоно, тэгээд л нөгөө буудал муудал дээр зогсохоор зэрэг л нөгөө хөгшин мөгшин хөөрхий хөл гаргүй янз бүрийн хачин юмнууд орж ирнээ хөөрхий, бид нар чинь эндэээс явж байгаа юм чинь өө их баян, идэж уухаар ёстой зөндөө баян, аймаар их юм бэлдэж өгсөн ерөөсөө нэг л өлсгөлөнгийн газар очих гэж байгаа юм шиг л ерөөсөө бүр нэг шуудай шахуу идэж уух юмтай, тэрнээсээ өгөөд л,

Баасанхүү -

орос хүмүүс тээ,

Буяндэлгэр -

орос хүмүүст өгч байгаа шд, хөгжим мөгжим тоглочихсон хөөрхий нэг ийм төмөр ийм сав барьчихсан,

Баасанхүү -

гуйлга гуйж байна гэсэн үг шд тээ,

Буяндэлгэр -

тийн одоо хөгжим мөгжим тоглоод,

Баасанхүү -

өө тэр үед тэгвэл оросод одоо бас тийм ядуу хэсэг байсан байна тээ,

Буяндэлгэр -

байлгүй яахав, байсан шдээ, хөөрхий амьтан, амьдрал их хэцүү байсан шдээ, зөвхөн тэр одоо том том хотууд байна шдээ тэр одоо Москва, Ëенинград, Âолград одоо өөр одоо юу ч байдгийн бас одоо Свердловск гээд одоо тийм том том хотууд нь л амьдрал харьцангуйгаар гайгүй байсан болохоос биш яг хөдөө тосгондоо бол таричид хамтралчдын амьдрал хэцүү байсан шдээ,

Баасанхүү -

монголд ямархуу байсан бэ,

Буяндэлгэр -

монголд бол одоо хөдөөний амьдрал ямар байсныг би бол сайн хэлж мэдэхгүй байна, хотдоо бол харьцангуйгаар их жигдхэн байсан шд, харьцангуйгаар их гайгүй байсан, тэгээд ядуу зүдүү хүмүүсийг чинь аваачаад юу яачихлаг байсан шд,

Баасанхүү -

тэтгэчихдэг байсан уу, ажил мажилд хүчээр оруулдаг?

Буяндэлгэр -

Æаргалантын сангийн аж ахуй руу чинь одоо нөгөө хөгшчүүл энэ тэр харах хүнгүй улсуудыг чинь улсаас хардаг, одоо ч гэсэн байгаа шдээ,

Баасанхүү -

нөгөө асрамжийн газар маягийн тээ,

Буяндэлгэр -

асрамжийн газар байсан, тэгээд архичин мархичин улсуудыг чинь албадангаар тэр Ерөөгийн сангийн аж ахуй ч билүү хааш нь ч билээ аваачаад ажил төрөл хийлгэдэг, хорьдог нэг тиймэрхүү юм байсан шд, харьцангуйгаар бас улсаас бас их харж үздэг байсан шдээ, одоогийхтой адилхан ингээд гудамжинд траншейны гэж юм байхгүй байсан юм чинь тэр үед, тийм ойлголт ерөөсөө байхгүй байсан, кино минон дээр хараад ёстой нэг каïиталист орон гэдэг чинь хачин юм байдаг юм байна гээд ёстой,

Баасанхүү -

хүнээ хайхрахгүй,

Буяндэлгэр -

хүнээ хайхрахгүй ёстой хачин юм байïдаг юм байна гээд үзэн яддаг байсан болохоос биш тэрийг чинь сайн мэддэггүй байлаа шдээ ерөөсөө, тэгээд сурталчилгаагаар ерөөсөө социолизмын алдаатай нэг тал нь юу гэвэл нөгөө их хаалттай байсан юм шиг байгаан тээ, хаалттай гэдэг чинь одоо мэдээлэл байхгүй, ганцхан өөрөөр хэлэх юм бол ..,

Баасанхүү -

аан, тэр социолизм дундаа гэсэн үг үү,

Буяндэлгэр -

тьийн, тэр социолист орнууд чинь хоорондоо л одоо мэдээлэл солилцоно гэхээс биш каïиталист онуудын тухай мэдээлэл бол дандаа сөрөг мэдээлэл явдаг байсан байхгүй юу, каïиталист оронд одоо ингэж өлсөж үхдэг, ингэж одоо ард түмнээ хардаггүй, нэг нь хэт баяждаг, одоо хөдөлмөрчдийн мөлждөг гээд, үнэн хэрэг дээрээ социолизм л уул нь мөлжөөд байсан юм байна лээ л дээ,

Баасанхүү -

мөлжүүлээд байгаагаа мэдэхгүй,

Буяндэлгэр -

мөлжүүлээд байгаагаа мэдэхгүй сайхан байна л гээд байсан болохоос биш, гэхдээ социолизмыг бол ерөөсөө үгүйсгэж болохгүй, би бол одоо ардчиллын талд байдаг ч гэсэн социолизмын өгсөн одоо давуу тал бол одоо маш их юм байгаа, зүгээр социолизмын нэг том алдаа нь юу вэ гэвэл нэгдүгээрт хүний үг хэлэх эрх чөлөө бол их хаагдмал байсан тиймээ, одоо ингээд өнөөдрийнх шүг одоо талбай дээр гараад жагсана гэсэн ойлголт ч байхгүй, одоо хөрөнгөтөн оронд л ингэж жагсдаг юм байна гээд л бодохоос биш тийм ойлголт байхгүй байлаа шдээ, үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлж болохгүй, арилжаа наймаа хийсэн хүнийг чинь дамын наймаачин гэж үзэн яддаг, тийм одоо бэлэнчлэх сэтгэлгээ бол их байсан юм байна л даа, тэгээд жоохон овсгоотой, юм хийх гэсэн хүнийг чинь одоо үзэн яддаг, жоохон үнээ малтай ногоо тариагаа тарьсан л байсан бол аа энэ муу хөрөнгөтөн ёстой ïанзчин гээд л тээ, үзэж чадахгүй, ёстой дамын наймаа хийдэг энэ тэр гээд л, сонин тийм, ойлголт их буруу л байсан байгаа юм л даа, тэр энэ тэр бол социолизмын нэг алдаа байсан юм шиг байгаа юм, хүнийг одоо оюун санаагаа чөлөөтэй илэрхийлэх, хөгжихөд нь саад болж байсан юм шиг байгаан, нэг загварт оруулж тиймээ нэг хэлбэрт оруулж, их адилхан байлгах гэж оролддог, тэгээд хүлцэнгүй байлгах гэж оролдсон тиймэрхүү юм шиг байгаа юм социолизмын нэг алдаа нь тээ, аа тэгээд нэг сайн тал нь юу вэ гэвэл ялангуяа манай монголд бол эрүүл мэнд бол гайхамшигтай одоо.., бид нар би бол өөрөө осот төгссөн учраас оросыг бол миний 2-дох эх орон гэж би боддог байхгүй юу, би одоо жишээлбэл Ëенинградын их сургуульд би очсон л доо, тэгээд Ëенинградын их сургууль чинь бол бас Ëомоносовын их сургуулиас дутахгүй их тийм том сургууль л даа, тэгээд юу яасан тийм ээ, тэгээд 7 хоноод Москвад очиж байгаан, тэгээд Москвад очсон чинь бас тэндээс яахав хүн амьтан угтаж аваад л, автобусанд суулгаад л тэгээд л нэг одоо хаана ч буулгасын тэрийг би сайн санахгүй байна, бодвол нэг газар буулгасан л юм байлгүй, тэгээд буулгаад тэгэх дээр чинь зэрэг нөгөө оросын хотууд дотор хуваарилдаг юм байна л даа, жишээлбэл Ëенинградад нэг хэсэг нь, Киевт нэг хэсэг нь Эрхүүд нэг хэсэг нь гээд, тэгээд ингээд хуваарилаад юу яасан чинь тэр үед чинь одоо 61 он гэдэг чинь ажиллаж байгаад жишээлбэл радиод ажиллаж байсан, Монцамэ-д ажиллаж байсан, сонин сэтгүүлд ажиллаж байсан тийм том улсууд их явсан юм шиг байгаан, ажиллаж байсан улсууд,

Баасанхүү -

Ëенинград руу юу,

Буяндэлгэр -

биш, тэр одоо Орост, одоо Москвад ирэхгүй юу бүгдээрээ, тэгээд тэр ажиллаж байсан улсууд чинь бүгдээрээ ар өврийн хаалга ихтэй юм байна л даа, тэр ар өврийн хаалга ихтэй улсууд чинь москвагийн их сургуульд очиж байгаа юм, хуваарь авчихгүй юу, би бол надад 1-рт танил тал муутай, танил тал байсан ч гэсэн хаана очихоо хэлж мэдэхгүй, би чинь одоо дөнгөж 10-р анги төгсөөд айлын одо эрхийн тэнэг болсон айлын том хүүхэд гэрээсээ одоо холдож үзэж байгаа нь тэр шд, тэгээд тэгж одоо ар өврийн хаалгаар явж юм хум хүнтэй юу яана гэж мэдэхгүй, тэгээд намайг Ëенинградын их сургуульд хуваарилж байгаа юм, надтай хамт Дэмбэрэл гээд энэ монголын радиод ажиллаж байсан хариуцлагатай редактор энэ тэр хийж байсан 30 гарчихсан нэг ах одоо надтай хамт Ëенинградын их сургуульд хуваарилагдаад, Дэмбэрэл гуай бид 2 Ëенинградын их сургуулийн сэтгүүлчийн ангид сурч байсан байхгүй юу, тэгээд бэлтгэлгүй аваачаад 1-р курст суулгачихаж байгаан,

Баасанхүү -

орос хэл?

Буяндэлгэр -

орос хэлний, тэр үед чинь бас бэлтгэлд суулгадаг байсан юм байна л даа, тэгээд тийм бэлтгэл ерөөсөө юу байхгүй, тэгээд 1-р курст суугаад өө ёстой яг байгшийнхаа өмнө ингээд Ундрахыг харж байгаа юм шиг ингээд суучихна, үсээ 2 салаа сүлжчихсэн,

Баасанхүү -

аа бас, урт үстэй,

Буяндэлгэр -

урт устэй, үсээ 2 салаа сүлжчихсэн амьтан багш нараа хараад суугаад байдаг, юу ярьж байгааг нь мэдэхгүй, тэгээд сонсголоороо бичнэ тиймээ, тийн нөгөө ой ухаан сайтай, ярих дээр нь зэрэг нөгөө сонсголоороо нэг юм тэмдэглэсэн болно, тэгээд бүтэн нэг жил бараг ингэж маанаг юм шиг явсан байх өө,

Баасанхүү -

хэл суртлаа юу,

Буяндэлгэр -

тийн, 1-р курст ерөөсөө тэгээд нэг овоо яаж ч хавар нь шалгалт өгсийн ёстой бүү мэд, ямар ч байсан нэг шалгалт өгсөн болоод л тэгээд 1-р курсээ төгсөөд ирж байсын, тэгээд 2, 3-р курсээсээ л хүн чинь их жигдэрдэг юм байна лээ, тийн тэгээл яахав 5 жил Ëенинградад яагаал, тэгээд Ëенинградын Салтоко Ùедириний нэрэмжит номын сан гэж байдаг байхгүй юу, одоо тэр том номын сан нь юм байна,

Баасанхүү -

салтоко?

Буяндэлгэр -

тийн, Салтоко Ùедирин гээд тийм Оросын их мундаг зохиолч, тэрний нэрэмжит номын сан, тэнд очиж их суудаг байсан, эхний 3-р кусртээ ч их суудаг байсан шүү,

Баасанхүү -

тэгээд Ëенинградын их сургууль гэхээр чинь нөгөө бүр цогц тээ, бүх мэргжлийн сургууль, комïлекс,

Буяндэлгэр -

тийн бүх мэргэжлийн сургууль,

Баасанхүү -

одоо жинхэнэ нөгөө университет нь,

Буяндэлгэр -

тийн, одоо манай их сургууль шиг л одо бүх факультет байдаг, тоо, физик, эдийн засаг, хууль, дорно дахин судлал энэ тэр гээд, Дамдинсүрэн гуай энэ тэр чинь одоо Ëенинградын их сургуулийн “дорно дахины судлал”-ыг төгссийн шдээ, Ренчин гуай ч бас тэрийг төгслүү яалаа нэг тиймэрхүү,

Баасанхүү -

тэгээд өөр чиглэлээр монгол оюутнууд бас нэлээн?

Буяндэлгэр -

өө байна, хуулийн чиглэлээр их байдгийн, хуулийн чиглэлээр их байсан, геологид их байсан, геологид хөөрхий амьтан голцуу дандаа хөдөөний хүүхдүүд байдаг байсын шд, тэр үед чинь одоо геологийн факультет чинь одоо сэхээтний хүүхдүүд дарга сайд нарын хүүхдүүд бол явахгүй шд, дарга сайд нарын хүүхдүүд сэхээтний хүүхдүүд чинь голцуу юунд явдаг байсан бэ гэвэл хэлний чиглэлд их явдаг байсан байхгүй юу, тийм ээ, англи, франц, тийм одоо олон улсын харилцааны дээд сургууль, олон улсын харилцааны, олон улсын хэлний дээд сургууль, ИНЯЗ гээд институт, иннострант языков гээд хэлний дээд сургууль, тийм ??-д одоо юунууд чинь их явдаг байсан байгаан, манай Ëенинградын их сургууль чинь тэр геологийн факультетад хөдөөний хүүхдүүд их байдаг байсан, охидууд ч их байдаг байсан, хөвгүүд ч их байдаг байсан, одоо тэр төгссөн хүүхдүүд чинь л энэ социолизмын үеийн одоо энэ геологийн одоо энэ суурь судалгаа, одоо энэ уул уурхай юу энэ тэр чинь ер нь тэндхийн төгссөн хүүхдүүд л хийсэн шдээ, сэхээтнүүд, Ëенинград чинь бас ???? институт гэж Оросын уул уурхайн дээд сургууль гэж байсын, тэнд бас манайхан их сургуульд сурдаг байсан юм шиг байгаан, голцуу эрэгтэй хүүхдүүд, тэгээд одоо социолизмын үеийн чинь уул уурхайн мэргэжилтэн, геологийн мэргэжилтнүүд чинь голцуу Ëенинградын их сургууль, Москвагийн их сургууль, тэр уул уурхайн дээд сургууль төгссөн улсууд л энэ юмнуудыг их нугалж, өнөөдрийн одоо энэ маргалдаад байгаа энэ уул уурхайн их үндэс суурийг бол тэд нар хийж гаргасын шд Оросуудтай нийлж хийсэн юм шиг байгаа юм, боловсон хүчин бол сайн бэлтгэгдсэн шдээ,

Баасанхүү -

чанартай, та бол ямар факультетад нь сурдаг байсан бэ,

Буяндэлгэр -

би бол Ëенинградын их сургуулийн сэтгүүлчийн ангид л сурсан, сэтгүүлчийн ангид, тэр чинь социолизмын үед төлөвлөгөө, социолизмын үед чниь 5, 5 жилээр төлөвлөгөө гаргадаг байсан шд, улс ардын аж ахуйг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө гэж гардаг байсан байхгүй юу, тэр бол одоо ч гэсэн манайд хэрэгтэй, манайхан бол үгүйсгээд байдгийн, би бол тийм төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэж боддог байхгүй юу, тэхгүй урсгалаар ингээд зах зээл өөрөө зохицуулна гээд зөнд нь хаяад байж болохгүүй л дээ, тэгээд тэр төлөвлөгөө чинь одоо жишээлэх юм бол 1967 онд монгол улс одоо зурагт радиотой болноо гээд

Баасанхүү -

тавьчихсан байсан уу,

Буяндэлгэр -

үгүй ээ тэрийг тавьсан үгүйг би бол мэдэхгүй л дээ,

Баасанхүү -

аа, аан, жишээ нь үү,

Буяндэлгэр -

жишээ нь, одоо жишээ нь тухайн тийн, жишээлэх юм бол одоо тийм одоо төлөвлөгөө, жишээлэх юм бол одоо тийм орчихсон байна гэж бодъё тээ, орчихсон байсан юм байна л даа, хөөрхий одоо тэр үеийн манай Æалан-Аажав дарга одоо нас барчихсан, мэдээлэл радиогийн хорооны дарга гээд Æалан-Аажав гээд хүн байсын, улс төрийн товчооны гишүүн, төв хорооны нарийн бичгийн дарга энэ тэр байсын, та нар бол мэдэхгүй л дээ, жоохон байсан юм чинь, төрөө ч үгүй байсан юм чинь, тэр чинь манай өөрөөр хэлэх юм бол дарга байсан байхгүй юу, өөрөөр хэлэх юм бол яамны сайд гэсэн үг, одоо мэдээлэл радиогийн хорооны дарга гэж, тэр дарга ярьдаг байсын, энэ зурагт радиог үүсгэн бий болгоход Цэдэнбал дарга их үүрэг гүйцэтгэсэн шдээ, тэгээд социолизмын үед чинь хөөрхий манай дарга нар чинь одоо социолист орнуудаар яваад л одоо ядуу орны удирдагч нь хэцүү шүү дээ, нөгөө хичээнгүй сайд Цэрэндорж гуай хэлсэн гэдэг, хэлсэн юм гэнэлээ зүгээр улсуудаас л би сонссын, “ядуу улсын эзэн байсан дор бол баян улсын зарц байсан нь дээр юм байна” гэж хэлсэн гэж ярьдгийн гэнэлээ, тэрүүнтэй адил хөөрхий манай энэ хэдэн дарга нар чинь одоо энд тэнд очих дээр дандаа юм гуйдаг л байхгүй юу, одоо тэгээд өгөөч, тийм зээл өгөөч, ийм үйлдвэр бариад өгөөч, ийм юм өгөөч гээд л дандаа гуйлга гуйдаг юм байна л даа, тэгээд манай Цэдэнбал дарга хэлж байсан гэсэн, Зөвлөлтийн одоо удирдагч нартай уулзаад “үгүй ээ та нар одоо ядахдаа Улан-¯дэд барьсан шигээ зурагт радиогийн төв бариад өгөөч дээ, нээх том байхаа больё, ядахдаа нэг тийм юм барьж өгөөч” гэж хүртэл хэлж байж тэгээд энийг чинь анх бариулсан гэж тэгж ярьдаг байхгүй юу, тэгэхэд манай Æалан-Аажав дарга, тэр үнэн байх л даа хөөрхий, тэгээд намайг явахад чинь одоо тэр мэдээлэл радиогийн хорооны боловсон хүчин нь ¨ндонсамбуу гэж хүн байсын, одоо ч гэсэн байгаа тэр хүн, одоо бараг 80 шахаж байгаа байх, их сайн хүн байсын хөөрхий, бид нарын төлөө санаа тавьдаг, хөөцөлддөг, ер нь их эзэнтэй, социолизмын үеийн нэг гайхамшигтай сайн тал юу байсан бэ гэвэл хариуцлага их өндөр байсан, өнөөдөр борл хариуцлага бол байхгүй болчихоод байна лү даа, тийм учраас улс хөгжихгүй байхгүй юу, хамгийн гол нь хариуцлага байхгүй учраас яаж байгаан, дээрээ ч адилхан, доороо ч адилхан, дунд шатандаа ч адилхан, тэр хариуцлага яагаад байхгүй болчихов оо гэх дээр чинь зэрэг нэг нам гарч ирээд л чамайг 4 жил ажиллуулаад халаад хаядаг, идсэн ч бай, уусан ч бай тэгээд замхраад алга болчихдог тийм ээ, тийм тогтолцоо байгаа учраас хүнд бол ерөөсөө хариуцлага байхгүй болчихоод байгаан, одоо харуцлагыг л өндөржүүлэх хэрэгтэй, тэгээд тэр Ëенинградын их сургууль чинь сэтгүүлчийн анги чинь манай Ëенинградын сэтгүүлчийн анги их мундаг мундаг хүн төгссөөн, одоо Дашцэрэн гээд нэг мундаг хүн байдгийн, одоо Дөлгөөн дон-ыг орчуулсан,

Баасанхүү -

Шолоховын уу,

Буяндэлгэр -

Шолоховын Дөлгөөн дон-ы одоо 3 боть байна уу, 4 ботийг орчуулсан Дашцэрэн гэдэг хүн байгаа, тэр төгссийн байгаан, за Ариунболд гээд орос Дүгэрсүрэн гээд мундаг түүхч хүн байсын, тэрний хүү Ариунболд гээд одоо амьд байгаа тэр, Ариунболд төгссөн, Хорлоо гээд эвлэлийн төв хорооны одоо Залуу үе сэтгүүлийн нарийн бичгийн дарга, эрхлэгч, одоо хайр сэтгэл гэж юу вэ, гэр бүл гэж юу вэ гэж лекц уншдаг, их олон ном гаргасан Æ.Хорлоо гээд эмэгтэй, тэр төгссөн, миний мэдэх, одоо соёлын гавъяат зүтгэлтэн Нямжав гээд нөхөр төгссөн, одоо тэр бас амьд байгаа, одо энэ улс төрийн товчооны гишүүн Намсрай гэж хүн байсан, ¯нэн сонины сурвалжлагчаар бас БНХятад улсад ¯нэн сонины сурвалжлагчаар энэ тэр сууж байсан, тэр үедээ улс төрийн товчооны гишүүн, төв хорооны нарийн бичгийн дарга энэ тэр хийж байсан, тэр хүн бас Ëенинградын их сургууль төгссөн, тэр мэтчилэнгээр ùр нь Ëенинградын их сургууль төгссөн улсууд ер нь их дээгүүр дээгүүр албанд байсан шүү, их чадалтай тийм улсууд байсан, цөөхөн хүн төгссөн нь их юу яасан, одоо миний мэдэхээр одоо энэ Эм Си Эс груïï гэж байна уу тээ MCS-ийнхэн гээд л ярвдаг шдээ тээ, нэг комïани, тэрний тэр юу хариуцсан юм дээ, одоо би нэрийг нь мартчихаад байнаа, тулгамдаад, тэр нөхөр бас одоо энэ сүүлийн үеийнхээс, тэр чинь бас Ëенинградын их сургуулийн сэтгүүлчийн анги төгссөн юм байна лээ, Батзориг гээд нэг сэтгүүлч бий дээ, одоо хөдөө юугаар нөгөө Отгон.., нөгөө эрдэнэтийн Отгонбаяр билүү, Эрдэнэтийн дарга байсан,

Баасанхүү -

нас барсан тээ,

Буяндэлгэр -

нас барсан, тэд нартай хамт явж байгаад

Баасанхүү -

Отгонбилэг билүү,

Буяндэлгэр -

Отгонбилэг, тийн, Отгонбилэг эд нартай хамт нөгөө зудынханд туслах гэж явж байгаад нисдэг тэрэгтэй явж байгаад нас барсан бас их сайн сэтгүүлч фото зурагчин Батзориг билүү, би их сайн танидгийн одоо тулгамдчаад бас нэрийг нь мартчихаад байна, Батзориг чинь одоо бас юу төгссийн, Ëенинградын сэтгүүлчийн анги төгссийн, одоо энэ ММ агентлагаар яриад байгаа даа, Оюунчимэг гээд, сэтгүүлч,

Баасанхүү -

Оюунчимэг, аа нөгөө халимаг үстэй, нүдний шилтэй мөн үү,

Буяндэлгэр -

биш ээ, ийм урт үстэй, одоо сүүлийн үед гарахгүй байна лээ, юм хуманд явсан юмуу яасын, тэр чинь одоо ер нь тэр л доо бараг төгсгөл нь болж байх шив дээ, Ëенинградын их сургууль төгссийн, тэрмэтчилэнгээр ер нь Ëенинградын их сургууль төгссөн хэдэн, цөөхөн хүн төгссөн мөртлөө их авъяастай чадвартай, хөдөлмөрч тийм их сайн хүмүүс төгссийн шүү,

Баасанхүү -

та төгсч ирээд яасан, телевизэд /ТÂ/ ажилласан уу, сонинд ажилласан уу,

Буяндэлгэр -

би төгсч ирээд шууд юунд, 1967 онд төгсч ирсэн байгаан, тэгээд 67 онд төгсч ирэнгүүт л ерөөсөө ТÂ-д хуваарилагдаад, ерөөсөө ТÂ-ийн ууган ажилтан байхгүй юу, тийн, анхны ТÂ-ийн одоо ууган ажилтны нэг, анхны сэтгүүлч,

Баасанхүү -

өө 67 он гэхээр чинь яг ТÂ ч байгуулагдсан тээ,

Буяндэлгэр -

харин тийн, тэгээд тэр чинь яг бэлтгэгдэж байсан юм байна лээ л дээ, яг бэлтгэж байсан байхгүй юу, одоо сэтгүүлч юуны ангид, тэгээд Ëенинградын их сургууль чинь сэтгүүлчийн анги чинь ингээд 3-р курсээсээ ингээд нарийн мэргэшээд явдаг байхгүй юу, сониных, радиогийнх, телевизийнх гээд, тэгээд би 3-р курсээсээ яахав юу яагаад ТÂ-ийн юдунд ингээд мэргэшээд, тэгээд юу яасан, тэгээд би диïломоо “радиогийн мэдээ ба сурвалжлага” гэсэн юугаар бичиж байсын, тийн, “радио телевизийн мэдээ ба сурвалжлага гэсэн тийм сэдвээр диïломоо хамгаалж байсын, диïломоо онц хамгаалж байсан шүү, онц төгсөөгүй, зүгээр диïломоо бол онц хамгаалж байсын,

Баасанхүү -

тэгээд дөнгөж ирээд, шинэхэн ТÂ байгуулагдаад,

Буяндэлгэр -

өө тэгээл сургууль төгсөж ирсэн гээд л одоо бас л нэг уулын толгой харсан амьтан, тэгээд ТÂ-д анх ажилд ороод л, манай ТÂ чинь ихэнх нь тэгээд нөгөө ажиллаж байгаад одоо жишээ нь радиод юмуу сонинд ажиллаж байсан улсууд чинь төгсч ирээд ТÂ нээгдэхэд чинь голцуу юу болсын, хэлтсийн дарга нар ихэнх нь болсын, би нөгөө дөнгөж 10 жил төгсөөд ирсэн юм чинь мэдээллийн редакцид намайг сурвалжлагчаар, тайлбарлагч сурвалжлагчаар томилж байсын, тийм тушаал гарч байсын, өөрөөр хэлэх юм бол коминттатор гэж, тайлбарлагч сурвалжлагчаар тушаал гараад тэгээд ажиллаж байсын, тэр үед чинь манай ТÂ-ийн дарга Сумъяа гэж хүн байсын, төв хороонд бас ажиллаж байсан,

Баасанхүү -

анхны дарга уу,

Буяндэлгэр -

тийн анхны дарга, одоо ТÂ-ийн анхны дарга байхгүй юу, ïрограмм хариуцсан орлогч дарга нь Очирбал гэж хүн байсын, за тэр хүн бас эвлэлийн төв хорооны орлогч дарга энэ тэр байсын, бас их чадалтай их мундаг хүн л дээ, тэгээд тэр редакц чинь юу байсын, мэдээний редакцийн хариуцлагатай редактороор бас Москвагийн их сургууль төгссөн Банзрагч гэж хүн байсын, сахал Банзрагч гэж энэ дээрээ ийм сахалтай, тэгээд сахал Банзрагч гэсэн юутай, нэг труï барьсан, сайн дарга байсан юмаа тухайн үед, тэгээд тэр мэдээний редакц чинь энд Монгол Улсын Их Сургууль төгссөн Хөдөлмөр сонинд бас сурвалжлагч редактор хийж байсан Эрдэнэчимэг гээд хүүхэн байсын, мөн Монголын радиод ажиллаж байсан Батын Дорж гэж хүн байсын, тэгээд бид нар нөгөө Батын Дорж гээд нөгөө армийн генерал хүн байсан байхгүй юу, тэр үед чинь бас батлан хамгаалахын яамны сайд, армийн генерал Батын Дорж гээд хүн байсын, тэгээд бид тэр Доржийгоо их дааïаална л даа, генерал Дорж сайн уу энэ тэр aye, овог нь хүртэл адилхан юм чинь, зарим улсууд хөдөө гадаа сурвалжлагаар явахад нь хөөрхий чи Дорж генералын дүү гэж асууïаг байсан гэсэн, нөгөө овог нь адилхан, нэр нь ч адилхан, тэгээд найруулагч нь Санжмятав гэж хүн байсын, бас их авъяастай, чадалтай, тэгээд ТÂ нээгдэнэ гээд, тэр үед чинь телевиз гэдэггүй байсан шд, зурагт радио гэдэг байсан байхгүй юу, зурагт радио гэж Ренчин гуай зурагт радио гэж нэр өгсөн гэж ярьдаг л юм байна лээ, тэрийг нь би сайн мэдэхгүй, ер нь юу гэж нэрлэхэв гэсэн чинь зурагт радио гэвэл яасын гээд, тэгэд зурагт радио гэдэг байсын, сүүлийн 80-аад оноос, 70-аад оноос ТÂ гэж нэрлэж байсан уу яасан бас мартчаад байнаа, нэг дараа нь л нэрийг нь өөрчилсөн юм даг, тэгээд Санжмятав гээд их мундаг найруулагч байсын, тэгээд ТÂ-ийн юу, зурагт радиог ашиглалтанд оруулахын тулд 6 сарын курс, жил 6 сарын курс эд нарт асар их олон хүмсүүдийг бэлдсэн шдээ, Москвагийн одоо Телецентр, Шаболовад, Шаболова гээд тэр Телецентрийн одоо хүртэл ажиллаж байгаа, тэнд одоо баахан хүмсүүд бэлтгэсэн, Ëенинградад бэлтгэсэн, Астанкинд бэлтгэсэн, ер нь инженер техникийн ажилтан, уран бүтээлчидл, найруулагч эд нарыг чинь улсаас асар их хэмжээний хөрөнгө гаргаж бэлтгэсэн шд,

Баасанхүү -

67 оноос өмнө шдээ тээ,

Буяндэлгэр -

67 оноос өмнө, одоо тэр чинь 65, 66 онд л яг тэгж бэлтгэж байхгүй юу, курсээр,

Баасанхүү -

барилга нь баригдаад эхлэнгүүт бэлдсэн байх тээ,

Буяндэлгэр -

тэгсэн байх, тийн, тэгж бэлдсэн байхгүй юу, наана нь бол сэтгүүлчдээ бэлдээд тэгээд дээд сургуулиудад явуулаад, тэгээд дараа нь тэ инженер техникийн ажилтнуудыг болох дээр зэрэг энд холбооны инженер байсан, холбооны дээд сургууль төгссөн, дунд сургууль төгссөн тэр хүмсүүдээ 6 сар, жил 6 сараар Москва, Ëенинградад бэлдсэн шд, маш олон улсууд, 2, 300 хүн бэлдсэн байх аа, тэгээд найруулагч нар, туслах найруулагч нар гээд бүгдийг нь бэлдсэн, ер нь их тооцоотой, их нарийн төлөвлөгөөтэй явж байсан юм байна лээ шд, тэрний хүчээр монголын зурагт радио бол монгол телевиз бол харьцангуйгаар их мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн шдээ, тийн, ямар ч хүн юу яасан тэндхийн уран бүтээлчид бол, тэгээд кино оïераторууд гээд маш одоо гол үүрэг гүйцэтгэсэн тэр мэргэжлүүд чинь Бүх холбоотын, одоо тэр үеийн нэрээр ярих юм бол Бүх холбоотын киноны дээд сургууль төгссөн 5-6 жил төгссөн мундаг оïераторууд ирж байсан байхгүй юу,

Баасанхүү -

Бүх холбоот гэхээр нөгөө социолист орнуудыг хэлж байна уу,

Буяндэлгэр -

үгүй, Бүх холбоот гэдэг чинь нөгөө оросын холбооны, Бүх холбоотын гэдэг чинь одоо эн Укбекистан,

Баасанхүү -

Звөлөлт холбоот улс гэх үү тээ,

Буяндэлгэр -

тийн, Зөвлөлт холбоот улсын, бүх холбоотын гэж явдаг байсан шиг санагдаад байхын, Бүх холбоотын киноны дээд сургууль төгсч ирсэн оïераторууд, нанйруулагч нар эд нар чинь мундаг улсууд ирж айсан байхгүй юу,

Баасанхүү -

тэгээд 67 оноос ТÂ нээгдээд мэдээ гарна, өөр юу юу гардаг байсан бэ,

Буяндэлгэр -

өө одооны явж байгаа бүх л нэвтрүүлгүүд явдаг байсан шдээ, мэдээ явна, хүүхдийн нэвтрүүлэг явна, нийгэм эдийн засаг улс төрийн нэвтрүүлэг явна, урлаг уран сайхны нэвтрүүлэг явна, кино явна, аа зүгээр 7 хоногт харин 2 дахь өдөр, 4 дэх дөрө, хагас бүтэн сайн өдөр явдаг байсан шиг санагдаад байхын, өнжиж явдаг байсан байхгүй юу, эхний одоо 2, 3 жил тэгж байсан шиг санагдаад байхын,

Баасанхүү -

одо тэр өнжиж байх хугацаандаа дараагийнхаа юуг бэлддэг байсан уу,

Буяндэлгэр -

тийн, дараагийнхаа юмыг бэлтгэнэ,

Баасанхүү -

та бол мэдээний сурвалжлагч,

Буяндэлгэр -

тийн, би бол мэдээнд их удсан шүү,

Баасанхүү -

ТÂ-ээр гараад одоо ингээд нөгөө мэдээ уншаад байгаа шдээ тээ, тэр хүмүүс шиг тийм ажил хийж байсан уу, эсвэл зүгээр нөгөө сурвалжлагч,

Буяндэлгэр -

сурвалжлага, сурвалжлаганд бэлддэг байсын, тийн, одоо энэ мэдээ уншиж байгаа улсуудыг чинь нэвтрүүлэгч нар гэдэг байхгүй юу, диктерүүд байхгүй юу, одоо чиний бичсэн, миний бичсэн текстийг уншина, тэгээд тэр үед чинь юу яадаг байсын, фотогоор их юм явдаг байсын, тийн, фото зургаар их зураг энэ тэр авдаг байсын,

Баасанхүү -

та бол тэгээд хөдөө энэ тэр явж нэлээн сурвалжлага хийдэг,

Буяндэлгэр -

тийн, би чинь хөдөөний анхны номер нэг томилолтыг авч явж байсан хүн байхгүй юу,

Баасанхүү -

хаашаа явж байсан, анхных нь,

Буяндэлгэр -

хамгийн анх байна шдээ, ªвөрхангай, Булган, Бйянхонгор явж байсын,

Баасанхүү -

аанхан, тэгээд юу тухай,

Буяндэлгэр -

тэрийг одоо биш дараа ярьж өгнө, одоо өнөөдөр ингээд дуусгая тэгэх үү,

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.