Rentsenhand


Basic information
Interviewee ID: 990131
Name: Rentsenhand
Parent's name: Baldandorj
Ovog: Aga Buriad
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / teacher
Belief: Buddhist
Born in: Bayangol sum, Selenge aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: accountant


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
foreign relations
family
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
sports
work appointment
Russian language teaching
secondary school
retirement


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

Ренцэнханд -

Би 1945 оны 11-р сарын 27-нд, яг дайн дуусч байсан үед Сэрээтэрийн Балдандорж гэдэг хүний 2 дахь охин болж төрсөн юм байгаа юм. Тэгээд, тэгэхэд бол их сонион, миний эгч бол надаас 15-аар эгч хүн байдаг. Тэгээд эгчийг 15- тай байхад би гарсан болохоор айлын их удаж хүлээсэн хүүхэд нь байсан байхгүй юу. Тэгээд тэр, тэгээд тэгэхэд миний аав чинь бол Рабфак гэдэг дээд сургуулийг Иркутскт төгссөн, унаган Орос хэлтэй буриад хүн л дээ. Тэгээд дээд боловсролтой тийм хүн байсан. Тэгээд тэр тухайн үедээ хэл сайтай учраас хаана зөвлөлтийн мэргэжилтнүүд очиж, ирж ажиллаж байсан тэр газруудад дандаа хэлмэрч орчуулагч, орлогч дарга гэх мэт тийм тийм ажлуудыг хийж явсан байхгүй юу. Тэгээд үндсэн өөрийнх нь мэргэжил бол агрономичоор төгссөн. Агрономич гэдгийгээ бол Борнуурын сангийн аж ахуйд бол бага зэрэг хийсэн гэж байгаан. Тэгээд л Оросуудтай ажиллах хүн, Орос хүн мэдэх хүн ховор байсан учраас дандаа л тийм сургагч, ийм зааварлагч гээд л орчуулагч гээд л ингээд явчихдаг байсан байхгүй юу. Тэгээд тэр Баянгол суманд яагаад очсон бэ гэхээр зэрэг тэнд төмөр зам анх тавигдаад тэгээд нөгөө маршал хойшоо, оросоос манайхаас хүмүүс ингээд явна шүү дээ наашаа цаашаа явахад үргэлж л бэлэн байж байдаг. Тэгээд тэр үйлчилгээний дарга нарт л хэлмэрч болон очиж хоол ундыг нь зохицуулах даалгавартай явсан байхгүй юу. Тэгээд тэр үед би одоо төрсөн. Тэгэхэд чинь манайх 4 жил ажиллачихаад ирэхэд бол 3 хүүхэдтэй болж ирсэн гэж байгаа юм 2, 2 насны зөрүүтэй. Ингээд 4 болчихсон байхгүй юу.

Тэгээд хотод аав орж ирээд байж байсан чинь манай бага дүүгийн бие их өвдсөн гэж байгаа юм. Тэгээд дахиад 72, Төв аймгийн Баянчандмань суманд 72, Замтын нэгдэл гэж байсан юм. Замтын нэгдлийн ерөнхий нягтлан бодохоор аав томилогдож тийшээ очоод тэнд би сургуульд орсон байхгүй юу. Тэгээд би хөдөөний сургуульд юу яагаад нэгдүгээр ангиа төгслүүдээ. Тэгээд тэр Замтын нэгдлээс л ирж байгаа юм. Тэгэхэд хөдөөний амьдралыг их гоё мэдэж байсан сургуульд очсон болохоор. Нэгдэл гэдэг чинь, нэгдлийн дарга гээд тэр нэг том хашаан дотор манайх нэг байшинд байгаад л. Тэгээд л нэгдлийн адуу тамгална гээд л нэг том хашаан дотор нээх их агт оруулж ирчихээд л, нөгөө тамгаа улайсгаад ингээд л тавиад тэгдэг байсан. Тэгээд манай аав тэр үед машин гэж байхгүй юм чинь нэгдлээс унааны морь гээд хоёр хул морь, нэг нь сартай, нэг саргүй 2 морь аав унаад ийшээ тийшээ явахаараа морио унаад явсан байхгүй юу. Тэгээд л бид нар чинь ингээд 2, 2 насны зөрүүтэй жаахан хүүхдүүд байсан болохоор ээж бол юм хийж чадахгүй. Юм оёно, хүмүүст дээл мээл оёж өгөөд л их уран, их уран. Яг язгуурыг нь ярих юм бол миний ээж юу Сэлэнгэ аймаг, одоо Сэлэнгэ аймгийг чинь юу гэдэг байсан юм бэ дээ дээр үеийнх нь нэрийг мартчихаж. Тэнд бол Ахай гүний хошуу гэж байсан. Тэрүүн дээр байсан Хохь тайж Гэрэл, Алтангэрэл гэж тайж хүн байсан. Тэр бол төвд, манж төвд, хятад хэлтэй номын хохь тайж. Хохь тайж гэдэг чинь нөгөө үе уламжилж гардаг, албат хамжлага эзэмшдэггүй тийм хүн байсан. Тэгээд тэр ямар нэгэн хэмжээгээр бол, ерөнхийдөө бол тэр үеийн сэхээтэн хүн л дээ. Тийм байдалд бол ээж өссөн. Яахав маш их ажилсаг. Одоо ингэдэг байхгүй юу “Аав намайг эхнэр болоход тийм шараа зараад, тийм боолт авч өгсөн тийм гутал аваад тийм үхрээ яагаад” гэж бид нарт ярьдаг байсан байхгүй юу. Тэгэхдээ бид нар тариа тариад, тэр тариагаа бол би үхрээ ингээд хөл нүцгэн туугаад, Сэлэнгэ чинь тарианы газар тэгээд одоо манайх газраа хагалдаг. Дараа нь тэр тариагаа ингээд юу үхрээ бас туугаад тээрэмддэг энэ тэр гээд л. Би маш их ажил хийж байсан. Тэгэхэд аав бид нарыг, тэднийх чинь 5 хүүхэдтэй байсан гэлүү 6 хүүхэдтэй басйан гэлүү ээж л 2 дахь нь байсан юм даг. Тэгээд маш их юмтай айлийн хүүхэд байсан мөртлөө ээж маш их хөдөлмөрч тийм хүн байсан. Тэгээд байна ш дээ тээ 95 насалсан ш дээ. Ердөө саяхан 1995 онд нас барж байгаан ш дээ 95 настай. Бараг бүтэн зуун амьдарсан байгаа юм, тийм хүн байгаан.

Тэгээд тэг Замтын нэгдэлд манайхыг байж байхад би нэгдүгээр ангид ороод тэгээд нөгөө дүүгийн бие гайгүй болоод ирсэн чинь манайх буцаад л Улаанбаатарт орж ирсэн. Тэгээд Улаанбаатарт орж ирээд яасан байхгүй юу, Туйпууны завод, туйпууны заводын ерөнхий нягтлан болдог юм. Тэрний урд талд аав чинь үйлдвэр хоршооллын анхны нягтлан гэж байгаа. Манай Монголд байгуулагдсан дандаа том том үйлдвэрүүдийн дандаа ерөнхий нягтлан бодохоор хийж байсан хүн байхгүй юу. Туйпууны завод, Талхан завод анх байгуулагдаж байсан гэж ярьдаг юм. Ээж надад “би тортны зах авчирч иддэг байсан” гэж ярьдаг байсан. Тэгээд л тийм юм хийж байсан. Тэгээд би аавынхаа тухай бол их ярих дуртай, их юм хийж байсан хүн. Тэр нөгөө цэрэгт явсан, 18-тайдаа нутгаасаа цэрэгт татагдаж Улаанбааатарт Дорнод аймгаас орж ирсэн байхгүй юу. Тэгээд ирэхдээ бол аав нь нутагтаа их эрт нас барсан ижийтэйгээ, эгчтэйгээ байж байгаад ирсэн. Тарвага их мэргэн буудаж алдаг, тарваганыхаа арьсыг аваад махаар нь хоол хийгээд. Ингээд ер нь бол их мал сүртэй юм байхгүй ан гөрөө хийдэг. Тэгээд цэрэгт ирээд бичиг үсэг сураад тэгээд л нөгөө юу яахад чинь, Монголын газрын зургыг ингэж тойруулж зургийг авах тийм тогтоох тийм ажил явагдаж байсан. Тэгээд тэр чинь Орос сургагчийн хэлмэрч хийгээд тэгээд тэр манай Монголын 18 аймгаас 15-д нь явсан гэж ярьдаг байхгүй юу. Хилийн зургыг аваад л заставт ингээд л хонож өнжөөд, уул хад даваад Монголын газар хаа байна тэрийг бол авч явсан. Гэхдээ би бол тэрийг сэргээж ерөөсөө ярьдаггүй. Түүхэнд бол миний аавын нэр байх ёстой. Тэгээд гоё юм яринаа “Сэгс цагаан богдод бүр 7 хоног ёстой юу ч идэж уухгүй машинтайгаа тэгээд л бүх буу зэвсэг бүх юмаа хаяад, тэгээд ингээд уул даваад газрын зургаа харж байгаад манай сургагч бид нар энийг давахад үүний цаана Монгол цэргийн застав байх ёстой гээд тэгээд бид нар явж байсан. Тэгэхэд бид нар 7 хоног явахад ерөөсөө амандаа таарсан чулууг ингээд хийхэд хуурайгаараа гардаг байсан. Дөнгөж үүр болохын үед л жаахан нойтон болж ирдэг байсан” гэж аав ярьдаг. Яагаад тэгсэн гэхээр зэрэг газар мэдэхгүй учир нутгын аягүй сайн анчин гээд нэг өвгөнийг авсан чинь мань хүн нөгөө машинд сууж үзээгүй хүн чинь суугаад толгой нь эргээд зүгээ алдаад тэгээд явсаар байтал машины бензин дуусаад уулын цаана. Тэгээд тэр чинь их өндөр, одоо Сэгс цагаад богд гэдэгт л төөрсөн байгаа байхгүй юу. Тэгээд газрын зургаа хараад тэр их мундаг хүн байсан. Ганцхан наган бууг авч үлдээд л бусад бүх буу зэвсэг юу муугаа хаяад ингээд л тэгж явж байгаад нэг өдөр яасан чинь. Нэг өдөрт ерөөсөө 100хан м газар мөлхдөг байсан гэж байгаан тэд нар ерөөсөө явж чадахаа больчихсон. 7 хоног юу ч идээгүй, зуны халуунд. Тэгсэн чинь нэг аргаль ус ууж байхыг харсан. Тэгээд нөгөө дарга бас буудаж унагасан байгаан аргалийг чинь. Тэгээд амийг нь аварсан байхгүй юу. Тэгээд тэр аргалийн ууж байсан ус нь жаахан хадны хонхорт тогсон ус байсан. Тэгээд тэрийг ингээд уух гэхээр дарга нь болохгүй болохгүй гэж дохиод. Тэгээд эхлээд нүүр амаа норгосны дараа ууж балгаж. Зүгээр ингээд балгах юм бол хамраар нь урсаад гарчихдаг тийм байсан. Тэгээд нөгөө аргалаа ингээд чанаад, ингээд тосоор нь нөгөө монгол хуучин, их инээдтэй юм ярьдаг юм. Нөгөө хөдөөний анчин хүн чинь маш их бөөстэй, тэгээд нөгөө эсгий оймстой Монгол гуталтай хөл нь холгоод нөгөө халуунд. Тэгээд тэр аргалийн тосыг хайлуулаад хөл гарт нь түрхээд. Тэгээд бүгдээрээ нөгөө мах шөлөө идээд амьд үлдээд. Тэгээд маргааш нь явахад хилийн застав яг тэр уулын дор нь байсан гэж ярьдаг байсан байхгүй юу.

Тэгээд би, тийм учраас аав надад сургуульд үсэг уншдаг болсон цагаас хойш дандаа ном авч өгдөг байсан. Нягтлан бодох хүн чинь тэгээд, Төв аймгийн Баянчандмань гэхээр Төв аймаг энүүхэнд байхад Баянчандмань чинь бүүр 72-ийн цаашаа байгаа юм л даа жаахан цаана. Тэгээд жилийн тайлан гаргана, юу гаргана гээд Төв аймагруу хэсэг, нэг жилээр энэ тэр яваад нэг бол сараар яваад. Тэгээд ирэхдээ надад их том том номнууд, за уран зохиолын номнууд тэр үеийн зохиолчдын Нацагдоржийн уран бүтээл, Дамдинсүрэн гуайн түүвэр энэ тэрийг надад авчирч өгдөг. Бүгд найрамдах Монгол ард улсын түүх гэж ийм зузаан хар хөх ном, тэрийг надад авчирж өгч байсан ш дээ. Би 4-р ангид байхдаа Монгол улсын түүхийг тэгж уншиж байсан ш дээ.

Тэгээд тэндээс чинь, хөдөө хэцүү сургуульд дүрдэг чернилтэй, нөгөөх нь хөлдчихнө гартаа атгаад л. Тэгээд л анги маань хүйтэн. Нэг 2 давхар модон байшинд байдаг байсан чинь том ангийн хүүхдүүд бүгдээрээ чернилээ давуулаад л байшин дээгүүр чулуу, чернил энэ тэр шидээд л бид нар жаахан. Тэгээд манай ангийн багшийг Тогтох гэдэг багш байсан юм. Их сайхан хүүхэн аймгийн. Тэгээд тэр…юу ярьж байлаа? Аан их хүйтэн. Тэгээд бид нар тэр ангидаа их даараад ерөөсөө нөгөө гал, уурын пийшин гэж юмтай, тэр нь ерөөсөө болохгүй. Тэгээд манай багшийнх том гэртэй ингээд 5 ханатай ч билүү 6 ч билүү. Тэгээд багшийндаа цүнхээ бариад тойрч суугаад хичээлээ хийдэг байсан ш дээ. Тэр үед чинь тийм эрт үе ш дээ, дөнгөж 1950 хэдэн он болж байсан юм уу даа. Тэгээд багшийндаа хичээлээ хийгээд л тэгж явнаа. Тэгж би нэг л жил болсон байх, нэг юмуу 2 жил.

Тэгээд дахиад аав маань тоосгон заводын ерөнхий нягтлан болоод дахиж хотод ирээд. Тэгээд Амгалангийн 8-р сургууль гэдэгт бага сургуульд бас ордог юм. Тэгээд энэ чинь сүм дуган байсан байшинд, одоо ч уул нь байдаг юм байна лээ ш дээ. Тэр байшин дотор ийм дугуй пийшинтэй гадна тал нь төмөр, дотор тал нь ингээд. Тэрийг галч ирээд гал түлнэ. Бид нар ангидаа партай. Бас дүрдэг чернилтэй ногоон дээл өмсдөг байсан. Ногоон ийм цэнхэр эмжээртэй ногоон дээл өмсөнө. Эрэгтэй хүүхдүүд нь хар хөх дээл ингээд шараар эмжсэн, өлзий мөшгөөр энэ тэртэй, өлзийтэй их гоё хийж өгнөө. Тэгээд улаан даалимбан галстук, сатинан галстук ингээд зүүдэг. Тэгээд тэрнийгээ зүүгээд, чернилээ гартаа барьж байгаад бас дулаацуулаад л. Завсарлахаар нөгөө пийшинд чинь гараа ингээд л эгнээд наагаад л. Тэгээд цас орохоор гадаа гараад л нөгөө цасаар байлдаад л тэгж явдаг байсан. Тэгэхэд тэр сургуулийн чинь одоо, Очирбат ерөнхийлөгч чинь тэр сургуулийн 8-р ангийг бас төгсөж байсан хүн ш дээ. Би тэгэхэд бол бага л анги 3, 4-р анги байсан байх. Сүүлд нь 10-р анги төгсөхдөө л дарга Очирбат, сурагчдийн зөвлөлийн дарга гээд том хүн явдаг байсан. Тэгээд ерөхийлөгч болоод л намтар түүхээ ярьсан чинь тэр хүн байсан байхгүй юу.

Тэгээд тэр чинь багш нар чинь аягүй сайн мэдлэгтэй. Бид нарыг их гоё бичүүлнэ, зөв тоо бодуулна, тэгээд л ер нь их сайн. Үнэн сэтгэлээсээ бид нарт заана. Тэгээд хичээл заахаас гадна бас их хүмүүжүүлнэ, зохиол мохиол их ярьж өгнө. Багш нар бол тэр үед их чадалтай байсан юм ш дээ. Ер нь бол дуулбал дуулна, шүлэглэвэл шүлэглэнэ. Манай ангийн, 1-р ангийн багш Тогтох яадаг байсан гээч. Тэр үед “Учиртай гурван толгой”-г сумын урлаг сэхээтнүүд зохиогоод. Манай ангийн багш Нансалмаа болоод дуулаад. Би ингээд хүүхэд оруулахгүй гэхээр нь ээжийнхээ хажууд ингээд алчуур ингэчихээд /ороож үзүүлэв / завсраар нь үздэг байсан байхгүй юу. Тэгээд л ер нь багш нар болих авъяастай, чадалтай хүмүүс байдаг байсан. Тэгээд л ерөөсөө ярьсан юм нь… би одоо 64 тэй гэхэд чинь багшийгаа, Тогтох багшийг бол мартаагүй.

Тэгээд 5-р анги төгсөөд бол 14-р сургууль гэдэгт 10 жилийн сургууль анх нээгдээд. Тэгээд би тэнд бид нар ирсэн байхгүй юу одоо энэ Чулуун эд нар чинь. Өө тэгэхэд чинь уурын пийшин гэдгийг юу байдаг, тиймээ боловсон жорлон. Аа тэгэхдээ бид нар гадагшаа гарч бие засдаг байсан юм байна. Тэгээд ерөнхийдөө партай байшингийн хүүхэд болоод л, хүрэн форм өмсөөд соёлжоод явчихаж байгаан /инээв/. Тэгээд тэнд чинь, юу би чинь одоо тэр үе чинь хэд вэ 60 –аад оны үе болж ирж байгаа юм. Тэгээд хичээл, хичээлүүдийг бол их чадалтай багш нар заадаг байсан. Бид нарын үед заадаг байсан багш нар сүүлд нь Багшийн дээдийн багш энэ тэр болсон. Хэл уран зохиол, математикийн багш нар Багшийн дээдэд ирж багшилж байсан. Тэгээд миний орос хэлний багш гээд Одмаа, Доржханд гэдэг хүмүүс байсан. Тэд нар аягүй сайн их чадалтай. Би чинь 10-р ангид байхад л бараг дээд сургуулийн праграмм үзэж байсан шиг байгаа юм. Одоо бид нар сүүлд нь их сургуулийн орос хэлний ангид орохд чинь мөн нөгөөдөхийгөө гүнзгийрүүлээд л үзэж байхад тэр суурийг бол өгсөн байгаа юм л даа. Тэгээд яасан гэхлээр тэр үед ерөөсөө сурах бичиг гэж байхгүй. Ялангуяа орос хэлд бол бүр байхгүй. Тэгээд багш нэг ном сонгоод тэгээд книга для читение гэдэг. Би сүүлд нь бүр тэр номыг ингээд олоод харсан чинь нэг ногоон эрээн тийм номоор бидэнд заадаг байсан. Багш өөрөө сэдвээ самбарт бичээд, тэрийг нт бид нар хуулж бичээд. Словарийг нь бичиж өгөөд тэгээд нөгөөдөхийгөө заримдаа бол сайн цээжлээд уншина. Сурахгүй хүүхэд нь бол хаяна. Нөгөө дүн гарах болоход нөгөө дуудаад л уншуулахаар түг таг гээд л нөгөөдөхийгөө уншаад л /инээв/. Тэгээд л тэр чинь олон хүүхэдтэй, анги дүүргэлт их байсан юм чинь. Тэр чинь одоо 30, 40 хүүхэдтэй л 30 гаруй хүүхэдтэй л байдаг байсан байх. Тэгээд л ганцхан, ялангуяа гадаад хэлний багш чинь хэцүү ш дээ. Тэгээд л асуугаад л тэр үед чинь тэгээд бид нар хариулаад л, дүн аваад л тэгээд л явдаг л байсан ш дээ. Тэгээд тэр үед бол яг хүүхдүүдийг хөгжүүлэхэд сургалт боловсролын системд бол хөгжим, спорт бол маш их сайн орж ирсэн. Ялангуяа залтай сургуулиудад бол хүүхдүүд маш их спортоор хичээлллэж гарч ирсэн байгаа юм. Манай 14-р сургууль чинь тоглоомын сайхан их том талбайтай. Тэгээд спортын их том сайхан залтай тийм байсан. Тэгээд тэр спортын залтай, спортын секц дугуйлан бол ажиллаад. Хүүхдүүд бол тэрүүнд тогтмол 7 хоногт 2 юмуу явдаг. Тэгээд хүүхдүүдийн биеийн тамирын оройн сургууль гэж байгуулагдсан. Тэгээд өөрсдөө явах юм бол тэр цагаар 23-р сургууль дээр. Би тэгээд тэр волейбол, би их олон юманд ордог байсан. Нөгөө биеийн тамирын хичээлд гайгүй хүүхдийг тийм юмны тэмцээнд орно гээд нэр нэрийг нь цохоод бэлдсэн ч юмгүй аваачаад л тэмцээнд оруулна. Тэгээд нэг их 1-рт орохгүй ч гэсэн ямар ч байсан орчихоод ирдэг байсан байхгүй юу. Тэгээдт би тэр хүүхдийн биеийн тамирын сургуулийн волейболын ангид орж суралцаад, сургууль дээрээ бас секцэнд яваад л. Тэгээд би чинь 8-р ангиасаа эхлээд 10-р анги төгстлөө явахад их сайн тоглодог болсон. Тэгсэн чинь 1964 онд Монголын пионер сурагчдын анхдугаар спардикиад гэдэг юм явагддаг юм. Тэгэхэд бол ерөөсөө тэр секц дугуйлангууд явагдана. Манай 14-р сургууль чинь тэр “Алдар” нийгэмлэгтэй шеф, спортын юмнуудад маш их хүүхэд явуулдаг, тийм сургууль. Хүүхдүүдэд анхны гуулин хөгжим авч өгөөд, гуулин хөгжмөө хүүхдүүд өөрсдөө нотоор тоглодог. Тэгээд тэр чинь нийтийн бүжгийг заана, хүүхдүүд маш сайн бүжгэлдэг. Тэр үеийн хүүхдүүд бол 7-р ангиас дээш ангийн хүүхдүүдийг бүжгэнд оруулна, багачууд орохгүй. Тэгээд сайхан бүжиг сурна багш нараасаа сурна, багш нар зааж өгнө. Тэгээд тэр чинь спортын тийм том арга хэмжээ улсын хэмжээнд том арга хэмжээ болсон байхгүй юу. Тэгсэн чинь манай сургууль ер нь хотдоо сайн. Тэр үед бол залтай сургууль бол 5-р сургууль, 6-р сургууль, 2,3,14,20-р сургуулиуд бол ер нь их сайн. Тэр үеийн хүүхдүүд тэгээд их сайхан, спортоор хичээллэдэг хүүхдүүд их өсгөлүүн. Тийм эрүүл агаартай, эрүүл хүнс идэж байсан болохоор ерөөсөө өвдөхгүй, их чансаатай хүүхдүүд байдаг байсан ш дээ. Тамирчид нь ч бас их сайн. Тэгээд тэр спардикиадад, манай захирал Аралдий гэдэг хүн байсан их сургуулийн монгол хэлний анги төгссөн. Тэгээд Аралдий захирал бид нарыг дуудаад “за та нар пионер сурагчдын анхдугаар спардикиад гэж явагах гэж байна. Хэрвээ та нар медалийн эхний 3 байранд орж ирэх юм бол 10-р ангийн хүүхдүүдийг журналын дүнгээр хүссэн сургуульд чинь хувиарлана. Бусад хүүхдүүд бол өөрийнхөө журналын дүнгээр дүнгээ гаргана. Та нар ямар гарах гэж байгаагаа багш нар дээрээ очиж асуугдаад ингээд дүн мүнгээ янзлаарай” гэж хэлээд. Захирлыг тэгээд л хэлэнгүүт бид нар хаалгаар пир гээд л түлхээд гарч байгаа байхгүй юу. Тэгээд тэр волейболын, сагсны хүүхдүүд багуудыг бол дандаа л ахлах ангийн хүүхдүүд байсан байхгүй юу. Манай ангиас гэхэд л 5 хүүхэд бий. Тэгээд би 10-р ангийн шалгалтыг бол ерөөсөө журналын дүнгээр гараад, дээд сургуульд. Тэр жил дээд сургуулиуд элсэлтийн шалгалт авахгүй сургууль дээр ирж, боловсорлын яамнаас бие төлөөлөгч ирж шалгалтанд суугаад тэгээд тэр үнэлгээгээр нь шууд хүссэн сургуулиудад нь хувиар өгсөн. Ганцхан удаа тийм юм явагдсан нь бид нар таарсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь журналын дүн гайгүй, би билетүүдээ бүгдийг нь боловсруулчихсан байсан чинь “өө надаа түүхийг нь, надад физикийн билетээ өг” гээд л нөгөө билетүүдээ хуваагаад. Тэгээд л ерөөсөө баяртай, сургууль баяртай болж байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө би бэлтгэлдээ бид нар гараад л. Тэгээд байрлаад тэр 5-р сургуулийн хажууд нөгөө хагас өнчин хүүхдүүдийг байрлуулдаг сургууль байсан тэдний байранд. Зун болчихсон сургууль тарах гэж байгаа юм чинь. Тэгээд наадмын дараа, өмнө, наадмаар тоглож медалаа авах ёстой. Тэгээд л урьдчилсан тэмцээнүүдэд ерөөсөө бүр шалгахад манайх бол их сайн болчихсон. Тэгээд тэнд байрлаж байгаад яг наадмын өдрүүдэд бид нар тоглосон л доо. Тэгээд тэр тэмцээнд манай баг эмэгтэйчүүд мөнгөн медаль, 2-р сургуульд 1хэн оноогооор хожигдсон. Тэгээд эрэгтэйчүүд алтан медаль. Оо ёстой гоё юм болж байсан. Тэгээд сургууль чинь нийлбэр нэгдүгээрт гарлуудаа. Жигтэйхэн гоё юм болоод, тэгээд л тэмцээн дуусаад. Тэр тэмцээн явагдаж байхад юу манай ангийнхан аттестатаа, сургуулиа төгсчихсөн хичээлийн хаалт банкет болоод. Тэгээд тэр 7-р гуанзанд бид нар чинь банкетаа хийгээд л байж байлаа ш дээ. Тэгээд 10-р ангиа төгссөн. Тэгээд тэр үед чинь их гоёх гоёно л доо. Тэр үед 200-ийн чех туфль гээд ийм урт өсгийтэй цагаан туфль, арай нэг намхан өсгийтэй бас цагаан, бор хоёр. Тэрний арай нэг бороос нь аав надад авч өгч байгаа юм 200-ийн туфль. Тэгээд нэг ийм Дарханы орос дэлгүүрээс манай хүргэн ахын эгч нэг ийм ноосон час улаан палате. Энүүгээрээ /энгэрээ заав/ ийм гоё нарийхан юмаар захлаад оёчихсон, хагас ханцуйтай, тальтай, бүстэй их гоё палате авч өгсөн. Тэгээд нөгөө платыг өмсөөд аягүй гоё хүүхэн болоод /ингээд/, тэгээд 7-р гуанзанд тэгээд сургууль төгссөн банкетандаа ороод. Тэгээд л хэдхэн хоноод дараа нь нөгөө нэг том тэмцээн чинь болно. Тэрэндээ тоглоод. Тэгсэн чинь Өмнөговь ч билүү Дорноговь ч билүү хөдөөний багтай тоглодог юм, аймгуудаас шалгарч ирсэн. Тэгсэн чинь тэрэнд бас 2 тоогоор хожигддог юмаа. Тэгээд 2-р сургуулийн дараа хотоосоо 2-т гараад. Тэгээд хөдөөгийн багтай тоглоод бас нөгөөдөхөд чинь хожигдоод. Яагаад гэвэл бид нар чинь залны тоглолттой, тэгсэн чинь цэнгэлдэхэд гадаа тоглож байгаа байхгүй юу. “Пүд” гээд цохингуут тэнгэрлүү яваад өгнө /инээв/. Ерөөсөө баримжаа байхгүй, гадаагийн бэлтгэл их муу байсан. Тэгсэн чинь нөгөө хөдөөний хүүхдүүд чинь гадаа нүддэг болохоор арай л баримжаатай. Гэхдээ бид нар 2 тоогоор хожигдож байсан. Тэгээд мөнгөн медаль аваад уйлах нь уйлаад нус нулимстайгаа холилдоод /инээв/. Тэгээд л яахав тэр зун сайхан өнгөрөөд л намар нь их сургуулийн орос хэлний ангид ороод. Ингээд би 1969 онд МУИС-ийн Орос хэлний ангийг, факультетийг Орос хэлний багшийн ангиар, багш-орчуулагчийн ангиар төгсөж байсан байхгүй юу.

Тэгээд УБ хотын /тэр үед чинь бас томилолт өгөхгүй ээ/. Би чинь яасан гэхээр зэрэг Баянгол суманд гэсэн паспортороо явдаг. Тэгэхэд чинь би өөрөө бол хотод өсчихсөн хүн байгаа юм. Чи Сэлэнгийн хүүхэд юм чинь чамайг Сэлэнгэд хувиарлана гээд нэг жил миний дипломыг Боловсорлын яам хурааж байсан ш дээ. Чи одоо Сэлэнгэд очиж ажиллах ёстой. Чи төрсөн нутагтаа ажиллах ёстой /инээв/. Тэр үед би хүүхдийнхээ аавтай танилцаад /4-р курсдээ танилцаад/. 5-р курсдээ сууж ядаж наашаа цаашаа гүйж байхдаа би 3-н сартай жирэмсэн байсан байхгүй юу. Тэгээд л сургуулиа төгсөөд. Тэгсэн чинь шигшээ багийн тамирчин, тэшүүрийн шигшээ багийн тамирчин, улсын шигшээгийн энэ одоо Цэнд, Дашням эд нартай уралддаг Чагнаа гэж хүн байсан. Тэгээд тэр, тэгсэн чинь манай муу хүргэн ах л би цэвэрлэгчээс нь хамаагүй эхдээд гэж гуйсаар байгаад чиний дипломыг авч өгнө гээд л явна. Би тэгэхэд чинь сургууль төгссөнөөс биш яам тамгын газраар очино мэдэхгүй, айгаад ерөөсөө зүглэх ч үгүй. Тэгээд л байж байсан чинь гэдэс томроод л байдаг, намар сургууль орох гээд л байдаг. Тэгсэн чинь харин нэг өдөр юу яаж байна. Ах “чамайг боловсорлын яамны /Цэнд-аюуш гэдэг хүн байсан юм/ Цэнд-Аюуш дарга дээр чамайг хүрээд ир гэсэн” гээд. Тэгээд айсаар айсаар л нэг юм ингээд очсон чинь “чи чинь сургуулиа төгссөн билүү, яагаад явахгүй байгаа юм. Явна шүү нөхөр минь гээд диплом чинь байна уу” гэхээр нь “байгаа” гээд гаргаад өгсөн чинь шүүгээд аваачаад цоожилчихсон /инээв/. Тэгчихээд “за чи жирэмсэн гэлүү” гэхэд нь “үгүй” гээд хормойгоо татчихдаг юм /инээв/. Тэгсэн чинь нөгөөдөх нь дуулчихсан л байхгүй юу. Тэгээд “үгүй” гэсэн чинь тэгээд л дуугайхан нөгөө хүн чинь байж байшаад за чи хотын боловсорлын хэлтэс дээр, хотын боловсролын хэлтэс дээр билүү, үгүй октъябрын районы боловсорлын хэлтэс дээр яваад оч гээд намайг тэгдэг юм байна. “1 жил ажиллана шүү нөхөр минь. Тэгээд чи хөдөө явна шүү” гэсэн. Тэгээд тэр үед чинь ерөөсөө яг аймаг аймагт нь хувиарладаг. Боловсорлын систем чинь ёстой хуваарилсан газарт нь очихгүй л бол тэгээд л ажилгүй л болдог байхгүй юу. Тэгээд хүмүүс чинь яг л ирсэн ирсэн газарлуугаа л явчихдаг. Одоогийх шиг хотод хоргодно моргодно гэсэн юм бараг байхгүй дээ. Тэгээд хань ижилтэй болоод ирсэн нь хотод үлддэг. Тэгээд л хуваарилсан газарлуу л явдаг Би бол Сэлэнгэ явбал явах л байсан. Даанч нөхөртөө татагдаад явж чадахгүй. Тэгээд аав ээж 2 маань яасан гээч. Манайх 7 буудалд 5,6-н үхэртэй, морьтой, тэгээд морин тэрэг майхантай тийм амьдралтай байсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөхийг чинь бүгдийг нь зараад. Би сайн нөгөө сайн шийдээгүй байсан. Аав ээж 2-тоо нөхөртэй болж байгаа гэж бас хэлэхгүй л явсан /инээв/. Тэгсэн чинь аав ээж 2-т Сэлэнгийн хуваарь чинь нилээн эрт дуулдчихсан байгаан. Тэгсэн чинь одоо охиноо дагаад явна яадаг юм, Сэлэнгэ сайхан ээжийн чинь нутаг гээд. Тэгээд явах гээд нөгөө үнээ малаа бүгдийг нь зарчихваа /инээв/. Тэгээд бүр юу ч байхгүй, бүгдийг нь зараад мөнгө болгоод. Тэгээд, тэгж байсан чинь Чагнаа гарч ирээд ингээд манайх явахаа больчихоод. Тэгэнгүүт чинь Октъябрын район дээр орсон чинь Цэнд-Аюуш гэж боловсролын хэлтэсийн дарга эмэгтэй байсан. Тэгээд би одоо сургууль төгсөөд ирлээ гэсэн чинь “гэр чинь хаана вэ” гэхэд нь 7 буудалд гэсэн чинь нөгөө эгч чинь ингэж байнаа “За би чамайг 22-р сургуульд өгье. Манай районы бол одоо хамгийн наад талын сургууль нь л Гандангийн дэнжийн 22-р сургууль. Тэгээд бүүр цаашаа Толгойт ингээд л Сонгино явна ш дээ. Тийм учраас районыхоо хамгийн наад захын сургуульд чамайг хувиарилж өгье. Чи тэгээд энэ томилолтыг аваад тийшээ яваад оч” гээд. 22-р сургуульд үдээс хойш болх гэж байнаа бараг л, явсаар байтал үд болчихлоо. Тэгээд л 22-р сургууль дээр заалгаад л очсон чинь жижигхэн 2 давхар байшинтай сургууль байнаа. Багахан шиг хашаатай. Тэгээд л тэнд очоод хичээлийн ангийг нь нь асуугаад ингээд л томилолтоо өгдөг байхгүй юу. Тэгээд томилолтоо өгсөн чинь “диплом байна уу” гэхээр нь “ байхгүй, яам хураагаад авчихсан” л гэлээ. Тэгсэн “өө тэгвэл чи түр хүн юм байна ш дээ” гээд би “тиймээ” л гэлээ. Тэгээд байж байсан чинь дундын эрхлэгч юм байлгүй нэг хүн “аа энэ надаа хэрэггүй юм байна” гээд нэг хүүхэн лүү өгчихлөө. Тэгсэн чинь нөгөө авгай нь ингэж үзэж байснаа “за за орос хэлний багш уу. Одоо чинь 3,4-р ангид орос хэлний хичээл заана ш дээ. Тэгээд тэр ангиуд нь 4-р анги нь 2-р ээлж, 3-р анги 2-р. Аан 4-р анги нь 3-р ээлж ш дээ” л гэж байна. Тэгээд 3р ээлж нь хэдээс хичээлтэй гэсэн чинь оройны 4:30-аас хичээллэдэг гэж байгаа байхгүй юу /инээв/. Өө тэгэхэд чинь хүүхэд аегүй олон. Тэр Гандангийн дэнжийн гэр хорооллын айлуудын хүүхдүүд тэнд сурдаг. Тэгээд тэр сургууль 4-н жилийн бага сургуулийн байшинд 8-н жил хичээллэдэг. Тийм олон, тэгээд нэг анрид 40 хүүхэд 32-оос дээш хүүхэд хичээллэдэг тийм газар оччихвоо. Тэгээд нөгөө үдээс хойш ээлжинд хичээллэнэ гэсэн юм чинь 12, 1 цагийн үед ээлж солигдоод. Би нөгөө хичээлээ зааж дуусаад л 4:30 д. Тэгээд угсруулаад нөгөө оройныхоо ангид хичээл заагаад бараг шөнийн харанхуйд 9 сар гээд л өдөр богиносож байгаа юм чинь. 8, 9-н цагт харанхуйд л хичээл тарна. 7-н буудал руу явах автобус явахгүй. Нөхөр маань ингээд дугуйгаар ирээд бид 2 явган алхаад харьдаг байсан ш дээ. Тэгээд дунд нь 2-уулаа дугуйн дээрээ сундалдаад тэгж ингэж байгаад. Тэгээд л тэр сардаа тэр долоо хоногтоо нөхөр маань дугуйтайгаа ирж байж айлын хашаанд нөгөө гэрээ авч ирж буугаад. Тэгээд Гандангийн дэнж дээр айл, аав ээжтэйгээ хамтаа тэгээд л 4-үүлээ. Дүү маань цэрэгт явчихсан, нэг дүү маань Сэлэнгийн техниккумд явчихсан. Том эгчийх айл болчихсон. Манайх ч цомхон л айл байсан юм чинь. Тэгээд том охин маань сургуульд орсон чинь багшлаад л, будилаад л 3, 4-н ээлжинд яваад л. Толгой наргүй нөгөө их олон дэвтэр хураагаад авчихна. Дэвтэр засалтын мөнгө гэж 20 төгрөг өгнө. Бас дэвтэр зассангүй гэж сургууль бас шалгана. Тэгээд л нэг их олон дэвтэрт дараатай, уут уутаар дэвтэр бариад явдаг багш байлаа. Тэгээд яахуу тэрр үед бол Орос хэлний багш болоход бас учиртай. Анхны сурах бичгүүд гарч ирсэн. Тэгээд ямар сурах бичгүүд гарч байлаа даа. Ямар ч байсан нэг барьдаг сурах бичигтэй байсан. Тэгж байгаад дараа нь Радуга 1,2,3,4, гээд 8,9 гээд Радугаа гэдэг сурах гарсан ш дээ. Бараг та нар үзэж байсан байхаа. Радугаагийн үед төрөлжсөн сурах бичигтэй болж байгаа нь тэр. Гэхдээ хуучин чинь одоо бас хичээлийн номнууд бол их сайн байсан ш дээ. Орос хэл дээр л ер нь болохгүй байсан ш дээ. Орос хэл дээр чинь юу байнаа, Цэдэнбал дарга байхад та нарыг байхад чинь 2 дахь төрөлх хэл болгож үз гээд 7 хоногт Монгол хэлтэй адилхан 5 цагаар хичээл ордог байлаа ш дээ. Тэгээд л 5 цаг орно. Математик 5 цаг, Монгол хэл 5 цаг, Орос хэл 5 цаг гээд хамгийн их ачаалалтай багш нар бол тэд байсан ш дээ. Тэгээд хүүхдүүд бол яахав сурах нь сурна. Авъяас авъяасаараа аягүй сайн сурдаг хүүхэд ч бий, зовоож байж 3 гардаг хүүхдүүд ч бий. Яахав тийм. Гэхдээ барих сурах бичигтэй болсон. Тэр Радуга чинь их сайн ном байсан. Радуга 1,2-оор бол ёстой хүүхдүүд, миний өөрийн хүүхэд хичээллэдэг. Би чинь 20-н жил багшилчихаад, 20 жилийн шалгаруулалтанд ордог байсан. 5, 5-н жилээр шалгаруулж шалгаад багш нарыг. Тэгээд цалин дээр нь 60 төгрөг нэмдэг байлаа. Тэгээд стаж нэмэгдэж байгаа байхгүй юу. Тэгээд 10 жилийн шалгаруулалтанд орж байсан. 15, 20 гээд. Би тэгээд 10 дахь жилийн, 10-н жил багшилчихаад Эрхүүд 1 жилийн мэргэжил дээшлүүлэх курст явуулдаг байсан юм. Тэнд явж мэргэжил дээшлүүлсэн, их сайн багш болж ирсэн. Хэл их сайн сурсан яг орчинд нь сурч байгаа юм чинь. Эрхүүгийн багшийн их сургуульд дээр жилийн курс байдаг байсан. Тэгээд хажууд нь багш нарыг орос хэлний талаар ялангуяа их засаг бол анхаарч байсан л даа. Бал дарга, Балын авгай байсан юм чинь. Тэгээд 3-р курст байхад би бол Иркутскэд оюутан солилцоогоор багшийн дээд дээр очиж 3 сарын зуны практик хийдэг байсан. Тэрэнд явж байсан. Манай их сургуулиас бид бараг эхнийх нь болж явж байсан байх. 1965, 66 онд явж байсан байх 3-р курсд. Тэгээд дараа нь тэр жилийн курс гэж нээгдсэн юм. Дараа нь энэ одоо хаана билээ тэр чинь Москвагийн Филиал Московский Институт Русского Языка имени Пушкина гэж байсан. Тэрний Филиал чинь ДСНК дээр байлуу даа. Тэр Филиал суусан хүн бол бас дахиад 2 дахь дээд боловсролоо авдаг. Тэгээд их сайн онц сурсан улсуудыг нь Ленинградад 45 хоногийн нэмэлт курсэд бас суулгаж диплом олгодог байсан юм. Би тэр курсуудыг бүгдийг нь төссөн. Лениградад 45 хоног суугаад тэндээс онц гэсэн дипломтой ирсэн. Эрхүүд бас онц төгсөөд. Тэгээд 20 жил ажиллахад хөдөөд орос хэлний багш маш их дутагдалтай. Сургууль сургуулийн багш нарыг ээлж ээлжэээр нь хаана багш байхгүй газар явуулдаг байлаа ш дээ. Тэгсэн чинь манайх 3 багштай. 3 багш сугалдаг юм. Тэгсэн чинь 1 дэхийг сугалаад л хаясан чинь Тунгалаг гэдэг хүүхэн бид 3-ын хамгийн залуу нь байсан юм. Тэр авчихаад яасан гээч. Тэр ч их эх орончоо. Ерөөгийн ТМС-ийн орос хэлний багш болно гээд нөгөө жаахан дэггүй хүүхдүүдийн ТМС –д хөдөлмөр сургууль ч гэдэг билүү тэнд яваад. Тэгээд тэр чинь нэг жил ажиллаад маш их сайн ажилласан гэж байсан юм. Тэгсэн чинь гуйгаад 2 жилээ улирч ажилласан. Тэгсэн чинь сургууль чимээгүй л байхгүй юу. Нөгөөдөх явчихсан, 2 жил явчихсан. Тэгээд нөгөөдөх чинь 2 жил ажиллачихаад одоо би Зөвлөлтийн барилгын ТМС-ийн хүүхдийг авч явья гэж яамдаа хэлсэн чинь яам зөвшөөрөөд Зөвлөлтийн барилгын ТМС –т явчихсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө яам чинь дахиад л дараагийнхаа хүнийг нэхдэг байхгүй юу. Тэгсэн би 2 дахийг нь суглачихсан чинь дуудагдаад болдоггүй ээ. Тэгсэн чинь 3 дахь банди маань 8-р анги төгсчихсөн 10-д орох гээд 9-р ангид орох гээд байдаг. Тэгсэн 47-р сургуульд. Манай гэр болохоор 40 мянгатад. Тэгээд 47-р сургууль гэхлээр бүр хол ш дээ тэр чинь хорооллын эцэст байгаа байхгүй юу 3, 4-ийн. Тэгээд хүүгээ шилжүүлэх гээд 6-р сургууль дээр хөөцөлдөөд байсан чинь авдаггүй дээ бүр. Мэддэг болгондоо гуйж байгаад. Тэгсэн Эрдэнэням гэж багшийн дээдийн багш байсан. Эрдэнэням захирал тэр үед ямар юмны ч билээ референт болчихсон байлаа дарга болчихсон байсан. Эрдэнэням даргад л хэллээ хүүгээ 6-р сургуульд оруулчихя гээд. Аль сургууль гайгүй вэ багшаа гэхэд нь 6-р сургууль гайгүй гэсэн дарга юм чинь дор нь зураад өгчихгүй юу. Тэгээд бүр болохоо болиод Эрдэнэнямд хэллээ би ингээд, намайг нөгөө яам хөдөө яв гээд хөөгөөд байдаг би хүүхдээ гайгүй сургуульд оруулах гээд байна гээд. 1 сар болчихлоо. Тэгсэн чинь боловсорлын хэлтсийн дарга захирлыг дуудаад чи тэр багшаа явуул явуулж чадахгүй бол оронд нь өөрөө яв гээд загначихваа /инээв/. Тэгээд одоо болдоггүй багш минь та одоо явахгүй бол болохгүй нь гээд. Тэгээд яасан чинь, би тэгээд л хүүгээ Эрдэнэням захиралд хэлсэн чинь. Таны хүүхдийг, 6-р сургуулийн захирал ингэж байна аа “та одоо дээрээс ч хэлүүлээд байгаа юм шиг, доороос ч хэлүүлээд байгаа юм шиг хаашаа юм бэ. Манайх ерөөсөө ямар ч орон тоо байхгүй ээ. Суудал ширээ бүр пиг байгаа” гэж байна. Тэгэхээр нь “Эгч нь 20 жил ажилласан. Сандал ширээ гаргая гэвэл яаж ийгээд л суулгья гэвэл суулгадаг биз дээ. Бид нар нэг тогооных юм чинь би мэдэж л байна л даа. Авъя гэхгүй л байгаан байлгүй. Эгч нь тэгээд яамны томилолтоор одоо хөдөө явлаа. Тэгээд яахав сайхан сэтгэл гаргаад ингэвэл яана. Дээшээ доошоо гэх юм байхгүй. Би өөрийнхөө шавь нар, сурагчдын эх эцэг ер нь таньдаг болгондоо гуйсан нэг хүүхдийг маань оруулаад өг гээд л. Тэр л хэлэгдэж байгаа байх” гэчихээд л яваад өгсөн. Тэгээд яваад өгсөн чинь манай хүүхдийг авчихсан байсан /инээв/.

Тэгээд чинь би Архангай аймагт явья гэлээ. Хэдэн аймаг байнаа, тэгсэн чинь Архангай их сайхан гэж хүмүүс ярьдаг юм билээ тэрэнд нь л явья гээд Архангай аймаг гээд хэлчихлээ. Тэгсэн чинь за тэгээд л дор нь томилолт бичээд л надад өгчихлөө. Тэгээд л ерөөсөө билетийг нь ч өгчихлүү, тэглээ. Тэгээд л ерөөсөө би маргааш өглөө нь л юу яах боллоо. Явах гэсэн чинь бага охин маань бас нэг 5-р анги. Тэгэхээр нь ээж нь байхгүй юм чинь охиноо зутрах юм болов уу гээд охиноо аваад явчихлаа. Тэгсэн чинь 24-р сургуульд онц сурч байсан хүүхэд байхгүй юу. Тэгсэн чинь охиноо аваад ингээд онгоцонд суугаад л аймгийн төв дээр буулаа. Цаашаа явах гэсэн чинь би нөгөө бэлэн билетээр ирсэн. Надад надад мөнгө байхгүй. Тэгэхээр нь боловсорлын хэлтэсийнх нь дарга дээр нь ингээд томилолтоо аваад очсон чинь “таныг Архангай аймгийн Цэцэрлэг суманд хувиарилна” гэлээ. Цэцэрлэг сум гэдгийг нь мэдэхгүй юм чинь. Онгоцоор дахиад суудаг юмаа л гээл тэгж байна. Тэгэхээр нь за гээд л явчихсан. Байрандаа ирээд л үзсэн чинь үгүй тэр чинь билет байхгүй юугаар явдаг юм бол гээд дахиад нөгөө дарга дээрээ ирлээ. “Би билет байхгүй, мөнгө байхгүй ш дээ. Яаж авдаг юм бэ” гэсэн чинь “өө за за санхүүгээс билет ингээд захиалаад өгнө” гэсэн. Тэгээд нөгөөдөх чинь тэндээ нэг буудалд нэг хоноод. Тэгээд маргааш нь нэг давхар далавчтай ногоон онгоцонд суугаад тэгээд л Архангайн Цэцэрлэг сум гэхэд чинь нэг цаг явдаг юм байна. Тэгсэн бүр хөдөө очиж байнаа. Тэр чинь нэг талруу Завхантай нөгөө төл руу бүр Хөвсгөлтэй ойрхон суманд нь оччихжээ би. Тэгээд тэнд очсон чинь өө ёстой аягүй хүйтэн тэнд нь. Модгүй тийм газар, холоо газар онгоц нь буудаг юм байна. Салхи шуураад л, шороо шуураад л. Би нэг хавар, намрын хар пальтотой, бандгар малгайтай. Тэгээд л буусан чинь хамаг юмыг минь авч хийсгэх гэж байна. Тэгээд л буугаад л очсон юм. Тэр чинь би Ленинградад очсон яг нөгөө 20 жил дээрээ 45 хоногоороо явчихаад ирээд тэгээд тэр жилээ хөөгдөж байгаа юм чинь их ганган малгай, орос малгай, пальтотой нэг сэхээтэн, орос сэхээтэн буусан чинь өө хамаг юмыг минь хийсгэчихлээ /инээв/. Тэгээд л нөгөөдөхийгөө яагаад, бүр ном момтойгоо 7 хайрцаг юмтай. Хөдөө очоод л багшилна гээд баахан сурах бичиг тэгээд л конспектууд, тэгээд л үзүүлэн мүзүүлэнгээ аваад л явсан чинь 7 хайрцаг болсон /инээв/. Тэгээд л тэрийгээ онгоцонд ачаад л ирсэн байхгүй юу. Тэгээд л, тэгсэн чинь машин ирээд хүмүүсээ авдаг юм байна. Тэгээд ачааны тэргэн дээр ёстой хормойгоо хийсгээд л суугаад /инээв/ улаан шуурганд явсан чинь багш ирлээ гээд л сургууль дээр буулгаад өгчихсөн чинь юмыг минь тэр байрны гадаа буулгаад л. Бид 2-ыг хичээл ангийн өрөө рүү л аваад орчихсон. Тэгсэн чинь багш нь яалаа, хичээлтэй байна хэн нь хичээлтэй байна гэлээ. Эрхлэгч нь намайг гэрлүүгээ авч яваад, охин бид 2-ыг цай өгөөд, авгай нь цай чанаж өгөөд. Авгай нь бас багш хүүхэн байсан. Тэгээд нөгөөдөх чинь цай уугаад, тэгээд захиралтай нь уулзаад тэгээд л нэг юм хичээлийн хувиараа авсан. Хаана байх вэ гэсэн чинь бид 2-ыг хөвгүүдийн байр их шинэвтэр гайгүй байр байгаа тийшээ ор гэсэн чинь би охинтой юм чинь би охидуудтай, охидуудын байранд орьё гээд. Охидуудын байранд нэг жижүүр амьдарч байсан нэг жижигхэн өрөөнд нэг 2 төмөр ор тавиулаад тэнд нь ороод. Тэгээд тэр дотроо хоолоо хийдэг, хооллодог. Энэ хойд талд нь том залтай. Тэгээд 2 жигүүрлүү нь охидууд амьдардаг. Хөдөөний хөөрхөөн, бүх хүүхэд нь ийм улаан хацартай. Ерөөсөө бүр хүрэн улаан хацартай /инээв/. Нүүрийг нь ялгаж танихгүй. Бүгдээрээ улаан царайтай ерөөсөө. Цагаан царайтай хүүхэд ерөөсөө байхгүй. Хэн нь ч хэн юм бүү мэд /инээв/. Аль ч ангид орсон улаан хацартай, ногоон дээлтэй хүүхдүүд. Тэгээд л алийгаа мэдэхгзй ингээд явж байлаа. Сургууль хүйтээн, бас хүйтэн. Хөдөөний сургууль миний өссөнтэй адилхан байгаа юм чинь. Би тэгэхэд чинь одоо 50 хүрэх гэж байсан. 40 хэдэн настай л байсан байх даа. Тэгээд тэр чинь яг хөдөөний, тэгээд бүр пар нь нэг тэндээс галлаад ирдэг. Бүлээхэн нэг барихаар. Тэгээд хүүхдүүд чинь, хөдөөний хүүхдүүд чинь их өлчир ш дээ. Формын цамцан дотуураа, палажан дотуураа ноосон цамц өмсчихөөд л жарвайчихаад л улаан копрон хийсгээд л байр сургууль 2-ийн чинь дунд гүйгээд л. Бид 2 чинь даараад би хөвөнтэй дээл хийж өмслөө. Бүр нөгөө гэр ахуйн багшийн машиныг нь авч байгаад. Өөрөө 4 м ягаан даалимба аваад /инээв/. өөрөө дээл хийж, зузаан хөвөнтэй дээл хийж өмслөө. Нутгын ардууд дандаа тийм дээлтэй байгаа байхгүй юу. Тэгээд яасан чинь би бэлтгэлийн өмд, ноосон өмд 2-той байхгүй юу даа. Хотын хүүхнүүд чинь хэзээ нэг сүйдтэй давхарлаж байлаа даа. Их л бодож 8-ын гээд нэг зузаавтар панталон өмсдөг байсан юм чинь. Тэрийг л өмсөөд л тэгээд нөгөө орос дэлгүүрээс авсан нэг австрийн нэг гутал байсан юм аа индүүн ултай, хонин дотортой дулаахан. Тэгсэн чинь л ерөөсөө хичээл заасан чинь миний гутлын ул ханзарчихсан юм шиг л эргэн тойронгоор хөл даараад /инээв/ жигтэйхэн хүйтэн. Бүр гутлын ул ханзарчихсан юм уу гэхээр зүгээр. Тэгээд л ерөөсөө хөл даараад л тийм хүйтэн ш дээ. Тэгээд л тэр 4 цаг, 5 цаг хичээл заахад чинь сургуулийн байранд хүүхдийнхээ амьсгаанд жаахан бүлээцээд буцаад л хүйтэрнэ. Амьтан дүнтэйхэн тийм сургуульд багшилна бүүр захын сум юм чинь. Тэгсэн тэнд хамгийн гоё нь юу байсан гээч хамгийн олон хүүхэдтэй анги нь л 21, 23 тэгээд л 15 ,18, 10 хүүхэдтэй ч ангитай. Би ерөөсөө 4-8-р ангийн бүх ангийн орос хэлд нь бараг ороход бол ерөөсөө болж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэнд очиход үнэхээр орос хэлний багш байхгүй. Эрхүүгийн ХАА дээд сургуулийг төссөн эмчийн авгай Зоо техникийн мэргэжилтэй зоо инженер тийм хүүхэн хичээл заадаг. Нөгөө Радуга номыг чинь уншиж байгаад л, нөгөөдөхөөрөө бичээд л Радугагаар яваад л тэгдэг. Тэгээд би ч гэсэн Радугатай юм чинь. Тэгээд тэр чинь бас орос хэлтэй, орос хэл заалгаж байсан болохоор сурчихсан юм байнаа овоо. Тэгээд 2-уулаа хичээлээ хуваагаад л нөгөө хичээлийг чинь заадаг. Тэгээд л бас нэг дугуйлан мугуйлан ажиллуулна. Бас орос хэлний баяр гэж их том юм болдог байлаа ш дээ. Мөн орос хэлний олимпиад гэж явдаг байсан. Ялангуяа тэр үед чинь орос хэл дээр бол хүүхдийн дунд маш их арга хэмжээ явагддаг байсан ш дээ. Тэр үеийн хүүхдүүд бол орос хэлэндээ харьцангуй сайн ш дээ. Одоо бол ингээд дээд сургууль төгссөн хүүхэд чинь орос ч байхгүй, англи ч байхгүй болчих гээд байна ш дээ. Тэгэхэд чинь орос хэлийг хүүхдүүд их сайн сурч байжээ. Бид нар ч их зааж байж. Сайн зааж, хангамж ч их сайн байсан. Тэгээд бололцооны сургуулиуд бол под группээр хичээллэдэг болчихсон байсан ш дээ хотын сургуулиуд бол ерөөсөө. 40 хүүхэдтэй анги чинь 2 ээлжээр хичээллээд л ингээд, тэгээд багш нартаа ч хүүхдүүд сурахдаа их сайн. Тэгээд сургалтын техник хэрэгсэл бол хотын хэмжээнд их сайжирсан ш дээ. Лингафоны кабинетууд, тэгээд л сургууль бүхэн магнитафонтой юутай болчихсон. Тэгээд л эпидескоп, кодаскоп гээд техник хэрэгсэлүүд их тавьж өгсөн. Тэрийг чинь бид нар ашигладаг л байсан. Тэгээд телевизор гэж нэг сайхан юмаар чинь дандаа орбитийн нэвтрүүлэг үздэг байлаа ш дээ. Дандаа орос кино гардаг. Тэрүүгээр чинь хүүхдүүд бол маш их их хэлний мэдлэгтэй. Монгол хүн оросод оччихсон байхад ямар ч байсан зүгээ алдахгүй очих газартайгаа, нэг наймаа хийхтэйгээ байсан ш дээ. Их сайн сурч байсан. Тэгээд би сумын сургуульд нэг жил ажиллаад жаргаваа. Ёстой тэр сайхан хүүхдүүдтэй, тэр хэдэн дэвтрийг чинь дор нь засч хаяад л. Байрны хүүхдүүдийн хоол руу орж хоолыг нь буудаад л. Тэгээд ерөөсөө өрөөндөө бараг, охинтойгоо байхдаа бол хоол хийж иддэг байлаа. Тэгсэн чинь охин маань болдоггүй ээ. Хөдөөний нэг хэцүү юм нь багш нар маш муу. Ерөөсөө мэргэжлийн багш хөдөө очихоо больчихсон байсан юм. 20 жил болоход нөгөө хувиарьт хүн очихоо больчихсон. Тэгээд л тоо моог чинь 10-р төгссөн юмуу, курсын багш нар заана. Тооны багш нь буруу бодоод тооныхоо багшийн зассан тоог өнөөх өөрөө засч давхиад /инээв/. Нөгөө багштайгаа таардаггүй нөгөө хүүхэд чинь голоод, болдоггүй ээ. Тэгээд одоо бүр аргагүйн эрхэнд яалаа даа. Хүүхдээ сурлагагүй болгочихно гээд өвлийн амралт эхэллүү дээ, шинэ жилийн амралт болж байсан юм бол уу 1-р улирлын амралт дуусангуут охиноо тэнд аймгийн төвөөс дарга нар сургууль дээр ирэхээр хүний 69-д нөгөө муу өмссөн нимгэн шубатай нь, тэгээд бас нэг орос дэлгүүрээс авсан гутал байсан юм тэрийг нь өмсүүлээд л суулгачихаж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нутгийн ардууд, тэр чинь их хол газар байсан байна лээ. Онгоцоор нэг цаг гэдэг чинь сумын төврүү 4-6 цаг явж очдог. Машинд би өмссөн хувцастай нь суулгачихсан. Тэгсэн чинь хөөрхий амьтан нэг ах нь дэгтий олж өмсүүлээд, нэг нь юу дах нөмрүүлээд тэгээд охиныг минь гэртээ хонуулаад бүр онгоцонд суулгаж өгсөн байна лээ ш дээ. Тэгсэн чинь би тэрийгээ мэдэхгүй бараг л ингээд яваад оччих юм бодохгүй юу. Хөдөө газар тийм хэцүү гэж мэдэхгүй. Өгье гэсэн ч надад юу ч байхгүй. Тэгээд охин маань хүрээд ирсэн тэр ах ингээд ингээд явуулсан гээд сүүлд нь хэлж байгаа байхгүй юу. Хөдөөнийхөн чинь аягүй тийм жудагтай ш дээ. Тэгээд л ерөөсөө багш гэртээ, гэр байхгүй юм чинь манайд очоод цай уу гээд л гэртээ аваачаад л дор нь ингээд жин жин гээд хонины махыг чинь хангинуур сүхээр зороод л багсайсан махтай шөл хийгээд л. Тос хайлаад л тэгээд хайлмаг хийгээд л, би нэг тэнд дайлуулах гэж очсон юм шиг. Хүнийг аягүй их хүндэлдэг. Багш гээд л ерөөсөө аймаг, суманд тэр дээр чинь би ганцхан хотоос очиж байгаа юм чинь танихгүй ч хүн байхгүй болсон. Тэгээд аймаг, сумын үйл ажиллагаанд багш нар нь их идвэхтэй оролцдог. Тэгээд тэр чинээгээрээ хотоос ирсэн багш гээд л намайг юм бүхэнд л ор ор гээд. Би ч залуувтар байсан юм чинь. Тэгээд нэр хүндтэй их гоё. Багшийг их хүндэлдэг байсан. Одоо багш нарын нэр хүнд харьцангуй доройтсон, доошоо байгаа ш дээ. Хүүхдүүд бол багшийгаа тогтоох талаар, багшийн ур чадвар, багшийн ажилдаа хандах жинхэнэ хандлага л харьцангуй муудчихсан байхгүй юу. Би бүр нөгөө оюутнууд чинь ингээд сонсч байсан л даа. Тэг Баясгалан гэдэг зурган дээр байгаа эмэгтэй бол энэ 24 үү 21-р сургуулийн орос хэлний багш, бидний үеийн багш байхгүй юу. Тэгсэн нэг өдөр ирц аваад явж байгаад өө хөл толгойгүй нэг анги шуугиж байхаар нь орсон чинь “хөөе юу болж байна, ирц авах гээд явж байна” гэсэн чинь хичээлээ л хийж байна гэсэн байна. Энэ чинь одоо ингэж хичээл хийдэг юм уу гэсэн чинь багш нь хэн эд нарын төлөө нүүрээ үрчийлгээд өтөлж байдаг юм гэсэн гэж байгаан. Тийм биендээ хайртай, хүүхдүүд яана хамаа байхгүй. Би тэгээд л бодож байгаа байхгүй юу. Бид – нэг мэргэжил учраас зовлонгоо нуухгүй хэлж байгаан. Үндсэндээ бол сургалт тиймэрхүү л байгаа байхгүй юу. Юм харна. Бид нар чинь кино үзүүлэх 1 төгрөг авахын тулд эцэг эхээс чинь ёстой тооцоо бодож байж 1 төгрөгөөр кино үзүүлдэг байлаа ш дээ. Мөнгө төгрөг татна барина гэдэг чинь тэр чинь бүр хориотой асуудал. Тэгээд байшин засвар масвартай, заримдаа ангидаа юм санаачилья гэвэл хурал мурал бөөн юм болж байж, эцэг эхийн төлөөлөгч ирж байж нөгөө хэдэн төгрөгийг чинь хурааж бүр ерөөсөө багш бараг хуруу дүрэх юм бол мөнгө идсэн юм болно гэж тэгдэг байлаа ш дээ. Одоо бол тэр мөнгө хураана гэдэг бол ичих, айх асуудал биш. Ерөөсөө жирийн үзэгдэл болчихсон юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр сургалтандаа яг тэр хүний хүүхдэд мэдлэг өгье гэж бүр зүтгэдэг зүтгэл бол одоо багасчихсан. Сүүлийн жилүүдэд яригдаж л байна л даа. Төмөр-Очир сайд энэ тэр бол багш хүн сайдаар гарч байгаа болохоор харьцангуй бас мэдрэмж байгаа л байх. Тийм юм болчихсон юм. Тэгээд тэр чинь манай боловсорлын систем нэг хэсэг дампуурлаа ш дээ. Хуучин бичигь оруулна энэ тэр гээд л. Тэгээд хуучин бичиг ч байхгүй. Миний дүүгийн хүүхдүүд одоо дээд сургууль нэг нь төгсчихсөн, 2 нь төгсчихсөн. Нэг нь одоо энэ жил, ноднин дээд сургуульд орсон байхгүй юу. Тэр хэдэн хүүхэд бол еөрөөсөө, тэд нараар л бодоход хэлмэгдэлтэнд орчихсон. Хуучин бичиг ч сайн мэдэхгүй шинэ нь ч яахав нэг 2 холион бантан. Тэгээд орос ч байхгүй, англи хэл ч байхгүй. Нэг жил англи хэл үздэг, нөгөө жил нь орос хэл үздэг. Тэгээд л ерөөсөө дуустал үзсэн юм байхгүй. Тэгээд дээд сургуульд шалгалт өгөхөөр ангиа ч мэдэхгүй, оросоо ч мэдэхгүй. Арай гайгүйгээрээ л өгдөг байхгүй юу. Тэгээд дээд сургуульд яваад орохоор зэрэг одоо ялангуяа инженерийн ангиуд бол оросын сурах бичигтэй ш дээ. Тэгээд та нарын дээд талын үе бол оросын сурах бичгээр явж байсан дан орос хэл дээр. Тэгээд одоо сүүлийн үед бол хүүхдүүд орос хэлээ үзье, дээд сургуульд орохоор зэрэг материалаа ашиглаж чадахгүй байнаа. Англи хэл дээр бол орчуулагдсан шинжлэх ухааны ном болохоор цөөхөн байна. Тийм учраас одоо хувийн ялангуяа өөртөө сурч байгаа хүүхдүүд бол мэдлэг авах боломж их муутай болчиж. Тэгээд сүүлийн үед чинь орос хэл дээшээ гарч ирж байна. Орос хэлний баяр маяр гэж байхгүй байсан одоо бол хийдэг болж банйа. Олимпиад гэж байхгүй болсон тэр одоо гарч ирж байна.

Би 20 жил ажиллаад тэгээд нөгөө хөдөөнөөс ирээд буцаад сургуульдаа орох гэснээ зун нь ингэсэн байхгүй юу. Нөгөө 2 түрүүчийнхээ багшийн мөрөөр яаман дээр очоод, би боловсролын яаманд зөвлөлтийн ТМС-ийн багшаар ажиллах өргөдөл өгсөн байсан юм. Тэрийгээ сэргээгээд би одоо ямар нэг сургуульд очиж ажиллая. Намайг одоо хөдөө явуулаад ингээд би ирсэн. Намайг одоо явуулаад өгөөч гадагшаа гэсэн чинь “өө одоо та хоцорсон байхаа, коллегийн хурал хуралдаад дуусчихсан ш дээ” гэж байна. Тэгэхээр нь зэрэг би ингэлээ за за яахав гэсэн чинь 2 асуудалтай багш байгаа. Тэрний асуудал шийдээд юу яах бол нэг орон тоо гарна шүү. Та яах вэ хэл чимээгүй явж бай” гэсэн. Тэгсэн чинь нэг өдөр дуудсан, ерөөсөө нэг өдрийн дараа. Тэгсэн чинь Рудни гэдэг хотод барилгын ТМС-ийн хүүхэд авч явахаар болох уу гэхээр нь больё больё, тэгье тэгье гээд. Яагаад вэ гэвэл би чинь сургуульдаа очих дургүй болчихсон. 10 хэдэн, 20 хэдэн хүүхэдтэй ангид хичээллэж байсан хүн чинь миний сургууль бол жижиг байшинтай учраас 40 хүүхэд, 30 хүүхэд 35-аас л дээш хүүхдэд би орж толгойгоо эргүүлнэ ш дээ. Тэгээд бүр халшраад байхгүй юу. Тэгээд ТМС-ийн багшаар явья гэсэн чинь тэгээд болчихсон. Тэгээд Рудни гэж хаана байдаг юм бэ гэсэн чинь тэр хотыг мэддэг хүн ерөөсөө байхгүй. Тэгээд л мэдэхгүй ерөөсөө вагонд суугаад явчихсан /инээв/. Тэгсэн чинь Казгастанд Рудни гэдэг хот байдаг юм байна уулын уурхайтай. Тэгээд тэнд барилгын ТМС, сургуулийн хүүхдүүдийг барилгын мэргэжлээр сургадаг том ТМС-тэй. Тэнд монгол хүүхдүүдийг аваад тэнд дадлагын том баазтай явуулдаг. Аягүй тэргүүний мундаг сургууль дээр оччихвоо. Тэгээд Казакстан чинь ямар баян юм бэ. Оросууд саалийн үнээнээсээ салсан гэдэг үнэн шүү дээ. Ёстой ингээд л автобусны буудалд дээр зогсоход л алим нь ингээд зэрлэг тарьчихсан модны оронд алимны мод байгаан. Монгол хүүхдүүд тэрийг нь очиж иддэг байсан. Айл бүхэн тийм садтай, ногоотой, жимстэй. Тэгээд малтай, жимстэй юм нь ёстой хямдхан. Тэр үед чинь орос яг оросоороо байсан байхгүй юу.

Цэцэгжаргал -

Хэдэн оны үед вэ?

Ренцэнханд -

Тэр чинь одоо 1988 он болох гэж байна уу даа. Би 1992 онд тэтгэвэрт гарсан ш дээ. 1989 он ч юмуу тэгээл 1989-90 оны хичээлийн жил ч юм уу. Тэгээд л 1992 онд би ирсэн хойноо гарсан юм чинь. 1990, 1991 оны хичээлийн жил юм уу. Би 2 жил явсан ш дээ. Дараа жил нь Железногорск гэж районд Москвагийн ойрхон газар байсан. Тэгээд тэнд бол амьдрал шаал анги, перестройка эхэлчихсэн. Горбачев, Ельцингийн үе дуусч тэгж байсан үе ш дээ. Тэгээд юм картанд орж эхэлж байсан. Тэгээд тэр эхний жил карт өгсөн. Казакстан бол ерөөсөө тэрийг хэрэглэхгүй. Тэгээд л би тэр, тэгэхдээ бас яахав хүмүүс одоо муу цаг ирэх гэж байна гээд л дайн үзчихсэн улсууд чинь юмаа бэлдээд картынхаа юмнуудыг хурааж байсан байхгүй юу. Саван маван, тосоо мосоо нөөцлөөд л. Ерөөсөө өгсөн юмнуудыг нь, юм хямдхан байсан юм чинь. Талх 14 мөнгө, морожене хамгийн үнэтэй нь 20мөнгө, 8 мөнгөөр морожене иддэг. Сүү 30 копейк байсан ш дээ тэр үед, хямдхан. Тэгээд тийм үед чинь гоё л байхгүй юу. Тэгээд би чинь авсан юмаа оросуудыг дуурайж тэг тэг гэхээр нь бас нэг юмаа хураалаа. Нөгөө өгсөн юмнуудыг нь аваад л, гадаадад ирж ажиллаж байгаа гэж бид нарт чинь 2 дахин илүү норм өгдөг. Тэгээд тэр болгоныг нь би аваад л хадгалаад л. Маслог нь, саванг нь, хүүхдийн будаа мудаа гээд л бүх өгсөн юмыг нь аваад тэгээд хадгалаад л. Тэгээд мужааны багш нараа гуйгаад 2 том модон хайрцаг нөгөө багш бид хоёр хоёулаа хийлгээд. Дарханы ТМС-ийн нэг багш 2уулаа, тэгээд тэрнийгээ хадуулаад тэгээд бэлдээд. Хавар нь 3 тн- ын контейнер 2 уулаа аваад тэгээд л дотор нь идэх уух хүнснийхээ юмнуудыг, бас нэг телевизор, хөгжим бас гэр орондоо юм авалгүй яах вэ хэдэн жил ажиллаж байгаа юм чинь. Тэгээд л өчнөөн сав суулга, өчнөөн юм аваад л тийм юм боловоо. Тэгээд л контейнероо ачуулчихаад тэгээд л ирлээ. Тэгж байтал контейнер ирлээ. Тэгсэн чинь 1 л бишээ. Ерөөсөө идэх хоол олдохгүй. Бид 2 нөгөө байгаагүй учраас нэр байхгүй. Улаанбаатар чинь хуйгаараа бүр давс, гоймон дээрээ тулчихсан. Тэгээд нөгөө контейнер маань ирж хоолтойгоо залгаад. Нэг сар болоод дахиад бушуухан нэг сар болоод л явж өглөө ш дээ. Дахиад л өөр хотруу хүүхдээ аваад л тэнд очиж ажиллаад. Тэгчихээд бас нөгөөдөхөөрөө цуглуулаад. Тэгээд энд том охин маань төрчихсөн. Тэгсэн чинь нөгөө ажилгүй. Тэрэнд норм 5 хүнд 1 талх. Яанаа тийм аегүй…Тэгэнгүүт охиноо татаад. Тэгээд тэнд өвөлжсөн ш дээ. Тэгээд дахиж 3 тн юмаар бас дахиж хоол хүнсээ зөөгөөд. Тэгээд бид нар бараг 3 жил тэрүүгээрээ хооллосон ш дээ. Нөгөө охин маань жирэмсэн бас нэг хүүхэдтэй. Тэр 2 хүүхдийг нь тэндээс авч ирсэн каша, элсэн чихрээр тэжээж байлаа ш дээ. Боловсрол надад их буян хайрласан. Хэрэв би орос хэлний багш болоогүй бол тэр хүүхэд зовох байхгүй юу. Тэгээд би мэргэжлээрээ ямар ч байсан тэр хүүхдүүдийг аварсан, амьдралаа аварсан. Хэрвээ би монгол хэлний багш, ямар нэг багш байсан бол бусадтай л адил ядуу байх байсан. Тэгэхэд чинь би өөрийнхөө чадлаар яваад, тэр хүмүүсээс сураад ирсэнийхээ хувьд тэр 2 хүүхдийг өлсгөж үхүүлээгүй. Тэгж амьдарсан ш дээ. Тэгээд л каша идээд, хоололнд орох болтол нь тэр юмыг хэрэглэсэн ш дээ. Тэгээд баас маасыг нь савангаар. Тэр үед чинь тоотой юм өгдөг байсан. Архинд ёстой яаж очерлодог байсан. Тэгэхэд чинь би архийг ёстой хайрцгаар нь авчирч байсан, өгсөн болгоныг нь аваад л. Тэгэхэд бид нарт 275 рубль цалин болгож өгч байсан. Тэгэхэд энд 810 төгрөгийн цалинтай. Монголдоо бол их өндөр цалинтай. Тэгэхдээ бол цалин бол би цалин бууж тийшээ явж байсан байхгүй юу 600 хэдэн мянгаар цалинжиж. Тэгэхдээ би энд байсан хүнээс бол амьдралаа дээшлүүлээд 2 жил болсон. 2 жил болохдоо яасан гээч гэртээ бүтэн мебель авчирч байгаа юм. Ийм диван, креслотой диван, стол, хөргөгч, трельяж ерөөсөө л гэрт ордог бүх л юм авч ирсэн. Яагаад гэвэл би охиндоо айлын гэрийн юм авч байгаа байхгүй юу. Тэгээд өшөө зарна марна гээд юм авсан. Тэрнийгээ зарж мэддэггүй /инээв/. Би юу ч зарж чадахгүй. Тэгээд нөгөө хүүхдүүд, би 2-р курс дандаа төгсөх курст хүний хаясан юмыг авч хийж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл би сурган хүмүүжүүлэгч, жинхэнэ багш учраас дандаа надад хэцүү юм өгнө. Тэрийг нь аваад л, багш нар тэгдэг байхгүй юу мэргэжлийн бус инженерүүд хүүхдүүд авахаараа зэрэг хүүхдээ эвддэг байхгүй юу. Архи уулгана, наймаа хийлгэнэ тэгээд л замбараагүй байлгадаг. Тэгээд оросууд намайг тэгдэг байсан яагаад энэ хүүхдүүд таниас их эмээгээд, үгэнд чинь ороод байдаг юм бэ гээд. Би бол нөгөө багш хүн учраас хүүхдүүдийнхээ аяын тааруулаад байдаг. Ажиллана, би чинь 20 жил ажиллачихсан хүн чинь мэдэлгүй яах вэ дээ. Тэгээд хэл сайтай. Тэгээд намайг очсон газар болгон тэгдэг байсан. Тэр үед чинь амины хэрэг гарна, хүний амины хэрэг гарна. Хүүхдүүд чинь янз бүрээр осолдоно. Тэгээд л ер нь нэг их эвгүй, эвгүй. Хүүхдүүд чинь хөөгдөнө. Тэгэхэд чинь би ерөөсөө тэгээгүй авчирч өгсөн ш дээ. Ямар ч байсан засгийн буянг ачыг нь хариулсан юм байна /инээв/. Тэгээд ирээд л хүүхдүүдээ тушааж өгөөд ирсэн чинь Орос хэлний багш хүн биш болчихсон байсан. Нөгөө цэргүүдийг чинь чулуугаар шидэж яана. Энэ 13-р хороолол чинь дутуу хаягдсан байсан ш дээ. Тэгээд ерөөсөө муудаад, харилцаа муудаад нөгөө оросуудыгаа хөөгөөд. Би 5-н жилийн гэрээтэй хүн чинь 2 жил болоод нөгөө манай ТМС-ийг хаагаад. Би багшлах хэрэггүй болчихоод ажилгүй. Буцаад яам дээрээ ирсэн чинь орос хэлний багш нар чинь одоо байхгүй болчихсон бараг англи хэлний багш болсон. Өнгөрсөн жил чинь бүх багш нараа курсээр төгсгөчихсөн ш дээ гэж байна. Тэгсэн чинь би өөрийнхөө сургуулиас болохоор би одоо 5 жилийн гэрээтэй явчихлаа, тэгээд бараг 55 хүрээд тэтгэвэрт гарах байх гэж байсан байхгүй юу. Тэгсэн чинь ажил ч үгүй болчихсон. Тэгээд ингээд, тэгсэн чинь би тэтгэвэрт гарсан гээд л нөгөө багш нар маань. Миний үеийхэнийг тэр үед Бямбасүрэнгийн засгийн газар байсан байхгүй юу, 20 жил ажиллаад, 3-аас дээш хүүхэдтэй бол тэтгэвэрт гарч болно 50 хүрээгүй байхад гэсэн. Тэгсэн чинь би тэр хомрогонд, юунд багтчихаж байгаа байхгүй юу. Тэгээд 4-н хүүхэдтэй, 23 жил ажилласан багш болчиж байгаа юм чинь. Тэгээд би тэтгэвэрт гарав. Тэгэхэд яахав би цалингийнхаа дунджаар 760-ийнхаа цалингийн 5 багцийг авч байгаа юм л даа, 5 жилийг. Тэгээд тэр багцад орсон чинь 950 төгрөгөөр цалинжаад тэтгэвэрт гардаг юм. За яахав 950 төгрөгөөр, тэр үед бол их мөнгө байхгүй юу. Тэгээд тэтгэвэрээ тогтоолгочихлоо. Ажил байхгүй. За яадаг юм 950 төгрөг аваад л гэртээ байж байлаа. Тэгсэн чинь 950 төгрөг чинь сүүлдээ бүр хэдхэн авч байсан чинь мөнгөний ханш унаад. Сүүлдээ бид нарын тэтгэвэр чинь би 3000 төгрөгийн тэтгэвэр авдаг болоод. Тэгээд 5000 гээд, тэгсэн чинь нэмж нэмж 10000-ыг авдаг болоод. Тэгсэн чинь яасан гэсэн чинь та насанд хүрээгүй тэтгэвэрт гарсан, ажилласан жил чинь 25 жилдээ хүрээгүй гээд миний тэтгэврийг чинь унагаагаад. Би чинь бүр хамгийн бага тэтгэвэр авдаг хүн болоод. Тэгсэн чинь манай эгч цэцэрлэгт цэвэрлэгч хийгээд тэтгэвэрт гарсан чинь 10 төгрөг аваад /инээв/. Би тэрнээс доош цалин аваад байдаг. Тэгсэн чинь эгч 5000, 6000 аваад байхад би 3000 төгрөгний тэтгэвэр авдаг. 3000 төгрөг их инээдтэй. Тэгээд ерөөсөө би, бид нар чинь тэр засгийн нугалаанд ороод, тэгээд л хичнээн хэрүүл хийгээд яваад одоо авч байгаа багш нарын тэтгэвэрийн мөнгөтэй дөхүүлнэ гээд байхад чинь дөхөхгүй байгаа ш дээ. Нэгэнт их доор хувь чинь одоо их бага мөнгөөр яасан юм чинь 20% гэдэг чинь 2000 л болж байгаа байхгүй юу. Хэрвээ их цаин авдаг хүнд бол тэр чинь 20% гэвэл 20000 цаас нэмэгдэх байхад чинь надад 2000 л нэмэгдэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд тэдэн хувиар бүгд хүнийг зэрэг нэмэхээр зэрэг ихийх нь их л яваад байдаг, багынх нь ерөөсөө явдаггүй ш дээ. Тийм их зөрүүтэй, ялгаатай. Тэгээд би одоо чинь хамгийн багын дээд тал нь 98000 хэдэн зуутай авч байгаа ш дээ, 100000 ч авч чадахгүй байгаа ш дээ. 81000 хамгийн доод тал нь, тэрний дээдэх нь 98000 байгаа. Тэгээд би тэгж гарсан ш дээ. Яагаад гэхээр засаг бид нарыг шахаад гаргачихсан байхгүй юу. Тэгээд одоо нээх олон хувийн сургууль гаргаж ирээд, тэгээд нээх олон хэрэггүй багш нар гараад ирчихсэн мэдлэггүй хүүхдүүд. Тэгээд бид нарыг чинь хуучин, ёстой одоо хүүхэд нь том болоод жинхэнэ шижигнүүлье гэдэг цаг дээр нь бид нарыг хассан байхгүй юу. Би чинь одоо 24, 25 жил ажилласан хүн чинь юу эсийг хийх вэ дээ. Тэгээд хүүхдүүд бүгд том болоод 10 төгсчихөж байгаа юм чинь. Ёстой нэг гоё ажиллая гэдэг дээр үед хасагдсан ш дээ. Тэгээд яахуу би гарчихсан. Тэгээд тэр нөгөө жирэмсэн байсан охин маань, нөгөө банди нь жаахан өсөөд л байгаа байхгүй юу. Тэгээд намайг тэтгэвэрт яг гарахад чинь нэг нь нэг ойтой, нэг нь 3 ойтой болж ирж байгаан охины маань хүүхдүүд. Нөгөө нэг өлсгөлөнгөөс авардаг 2. тэгээд би 4 нас хүрэнгүүт нь нөгөө 2-тоо бичиг заагаад уншуулж, бичүүлээд, бодуулаад. Тэгээд 5, 6-тай болохоор нь саяын дотор нэмдэг, хасдаг болгоод. Дээрээс нь орос хэлээ заагаад, тэгээд 7 настай сургуульд оруулах гэсэн чинь авдаггүй дээ. Тэгээд 14-р сургуульд, 18-р сургуульд оруулах гэсэн би танилгүй болчихоод чаддаггүй ээ. Яагаад гэвэл нилээд хэдэн жил орос моросоор тэнэчихсэн, ерөөсөө холдчихсон байхгүй юу мэргэжлээсээ. Тэгээд 14-р сургуульд нөгөө жаахан хүүгээ, 8 нас бүтэн хүргэлээ. Нөгөөдөх маань нээх том биетэй, өсгөлүүн болж байна хөөрхөн хүү. Тэгээд тэр ачийгаа ёстой нэгэнт л ажилгүй болсон юм чинь энэ 2-той л ноцолдьё гээд гээд уншуулаад бичүүлээд. Оросоор уншдаг, бичдэг болгоод. Тэгээд ёстой тэр үед чинь аягүй их хэцүү шалгуураар 14 авдаг байлаа ш дээ хахуульгүй хүүхдийг. 200 хүүхдээс ердөө 25 хүүхэд. Тэгээд нөгөөдөхийгөө ээжтэй нь тавьчихсан. Хахууль махууль өгч мэхэд ч үгүй, тийм юм байхгүй юм чинь. Тэгээд оруулсан чинь яг багш ингээд суугаад л уншуулж, бичүүлээд л, яриулаад л хүүхдийг чинь шалгаж байна. Тэгэхдээ бүр сэтгэхүй энэ тэр шалгана 14 чинь айхтар ш дээ. Тэгээд ирээд надаа ярьж байгаа юм. Юу муур ингэж харуулчихаад нэг хөлийг нь цэнхэрээр будчихаад. Тэгээд энийг лапа гэдэг гэж хэлсэн гэж байгаан. Тэгээд энэ муурны ямар хөл нь, нэг хөл нь ямар өнгөтэй вэ гэж асуусан гэж байгаа юм. Тэгэхээр зэрэг манай хүү хариулсан байгаан /инээв/ гэх мэт аягүй тэгж чилээнэ. Тэр чинь тэр 8 настай хүүхэд хэл мэдэхгүй бол, 1 хөл нь хөх өнгөтэй байна гэж хэлэх ёстой байхгүй юу /инээв/ гэх мэт. Ээж нь бүр хэлж чадахгүй, миний мэдэхгүй юм асуугаад байна /инээв/ гэсэн. Тэгээд нөгөө хүүхэд чинь 3-т ороод гарчихдаг байхгүй юу. Тэгсэн чинь одоо 2 жилийн өмнө нөгөө хүүхэд чинь алтан медальтай сургууль төгсөөд. Тэгээд одоо Московский горный университет гэж тэнд төрийн сангийн зардлаар явчихсан ш дээ. Тэгээд би авч чадаагүй юмаа тэгж авсан ш дээ /инээв/. Тэгээд нөгөө хүүхэд чинь сая өнгөрсөн намар явсан. Ноднин жил КТМС-д 1 жил сургаад. 11 төгссөн хүнийг авдаггүй юм байна. 11 төгсөөд уул нь явах ёстой ш дээ. Бас дахиад нэг жил алдаж байгаа юм. КТМС-д тэгээд тэр чинь их сайн суралгүй яахав. Тэгээд олимпиад энэ тэрт нь ороод л ингээд бүх юманд ороод л. Тэгээд яах вэ дээ тэнд 40 $ цалин өгдөг гэнээ, тэтгэмж өгдөг. Байр үнэгүй, хоол өөрөөсөө яахав дээ болоо ш дээ. Тэгээд яахав сурч байна. Би /инээв/ засгаас тийм тэтгэвэргүй хасагдсан юм чинь. Одоо тэгээд хүүхдээ л тэгж гаргаж авахаас, мөнгө олж чадахгүй юм чинь.

Цэцэгжаргал -

Таны амьдралд хамгийн гүн нөлөө үзүүлсэн ямар үйл авдал байдаг вэ?

Ренцэнханд -

Сайнаасаа юу, муугаасаа юу?

Цэцэгжаргал -

Аль нь ч болно.

Ренцэнханд -

Миний, би ерөөсөө юу гэхээр энэ багш болох мэргэжлийг аав маань бол чи багш л бол гэдэг байсан. Тэгээд яагаад вэ гэвэл багш хүн гэдэг бол хагас өдрийн ажил хийдэг. Тэгээд зуны 3 сард бол хүн амардаг юм аа. Тэгээд хүүхдээ хүмүүжүүлнэ. Тийм учраас чи багш болох юм бол ямар ч байсан хүүхдээ харах цагтай, тэгээд өдөртөө бол хасаг ажилтай, үр хүүхэдтэйгээ ноцолдох цагтай гэж хэлсэн. Их ухаантай хүн байсан ш дээ. Тэгээд энэ бол ёстой намайг хооллосон. Тэгээд аав маань ерөөсөө намайг 1 жил багшилахад 70 нас хүрээд л миний сайн мууг үзэж чадалгүй нас барсан /нүдэнд нь нулимс цийлэгнэв/ байхгүй юу. Ижий маань бол ёстой 95 хүртлээ бүх юм үзсэн. Жаргал зовлон, ёстой сайхан бүгдийг нь л үзсэн дээ /нулимсаа арчив/ их гоё байсан. Тэгээд би намайг бүр, аавд л би их баярладаг. Ухаантай хүн байсан учраас /уйлав/, ухаантай даа. Тэгээд их гоё. Яг аавын хэлснээр би хүүхдүүдээ хүмүүжүүлсэн ерөөсөө. Харин нэг муухай юм нь юу гэхээр тэр би 4-н хүүхдээ 4-үүлэнг нь дээд сургууль төгсгөж чадаагүй. Яагаад гэвэл төр эргэчихсэн, мөнгө би чинь сэхээтэн хүн, тэр үед чинь мөнгө хураалгадаггүй байсан ш дээ. Мөнгө олсоноо л ууж идээд л дуусгадаг байсан. Тийм учраас 2 хүүгээ, 1-ийг нь яахав эчнээгээр дээд сургууль төгсгөсөн. 1 хүүгээ бол ерөөсөө төгсгөж чадаагүй. Тэр 2 дахь хүү бол хамгийн түрүүнд ажилд орсон яг перестройкийн үед байсан. Улаан шугаманд орж чадаагүй учраас шууд би таньдаг хүнээ гуйгаад л үйлдвэрт, нэг Механизмын баазад слесарь болгоод л жолооч болгох тийм л ажилтай болгоод тэгээд л орхисон. Тэгэхдээ сайн тамирчид болсон. Гэхдээ тамирчин, тамир гэдэг бол нээх хоолонд хүргэдэггүй. Тэгээд л яахав нэг сайхан биеийн хөгжил сайтай тийм л хүмүүс болж байгаа байхгүй юу. 2 охин бол ёстой өөрөө суръя гэж зүтгэж ёстой өөрсдийнхөө хүчээр ёстой, би 5 цаас ч өгч чадаагүй байхад тэд нар өөрсдөө зүтгээд тээ 4, 5-н гадаад хэлтэй. 2-уулаа Германд өөрсдийнхөө хүчээр, ерөөсөө би нэг ч мөнгө өгч чадахгүй байхад тэр өөрсдөө явцгаасан. Түүгээр нь би бахархдаг. Тэгээд бага охин минь бол орос сургууль төгссөн л дөө. Орос 18-аар дуусгасан, надтай хойно 3 жил болсон. Гэхдээ энд Радугагаар сурсан хүүхэд тэнд очоод угаасаа зүгээр л орос хүүхэд шиг болчихдог. Ерөөсөө хэлний авьяастай, тэр гениндээ ч байдаг байх, мэдэхгүй ерөөсөө. Тэр бол Орос, Англи, Герман, Итали, одоо Франц үзэж байгаа. Тэгээд тэнд одоо тэндэхийн иргэн болж байгаа, нэг хүнтэй суучихсан. Тэнд 12 жил амьдарч байна. Тэгээд би нэг ч мөнгө өгөөгүй. Өөрсдөө ажил хийгээд л, өөрсдөө мөнгөө олоод л, өөрсдийгөө тэжээгээд л өшөө надруу юм явуулдаг байсан гээд л бодчих. Эгч нь болохоор нөгөө 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй байхдаа, нөхөр нь 2 дахь хүүхдээ гэдсэнд байхад намайг тэнд аваад өвөлждөг жил өөр хүнтэй суучихсан ш дээ. Тэгээд би том охиныхоо амьдралыг их хүндрүүлсэн. Гэхдээ тэр ачааг би үүрсэн бас. Хүүхдийг нь би миний л хүүхэд шиг өсгөлөө ш дээ. Тэгээд охин маань Япон хэл үзээд. Германд чинь хамгийн явах гээд байдаг нь юу гэхээр ажил хийх эрх өгдөг байхгүй юу. Тэгээд оройгоор цэвэрлэгч хийгээд, юм угаагаад. Тэгээд өөрөө олсон мөнгөөрөө өөрөө сураад тэгээд Японд бишээ Германд сурч байгаад тэгээд арай төгсөөгүй бас хүрээд ирсэн. Тэгээд тэр чинь бичиг баримтаа үзүүлээд Японд бас очоод 3 жил харлаад. Тэгээд хүүдээ мөнгө явуулж бид нар тэр хүүгийн чинь явуулж байна ш дээ. Тэгээд л одоо сургалтын зардалд чинь намраас хойш 6 сая төгрөг өгч байна ш дээ. Тэгээд яахав юм үнэтэй болчихсон Оросод чинь мөнгөний ханш өндөртэй. Зөвхөн явуулах зардал чинь л 2 сая төгрөг өгч байна тэр хүүхдэд чинь. Зүгээр яахад л тэгж байгаа байхгүй юу. Гэхдээ миний охин бас нөгөө авсан диплом байхгүй. Оростой, Англитай, Германтай, Японтой тийм. Тэгээд одоо яг үзүүлэх гэхээр диплом байдаггүй. Яагаад гэвэл дуусгаж болохгүй байгаа байхгүй юу. Ард нь бид 3 байгаад байгаа учраас ерөөсөө болдоггүй. Нөгөөдөх чинь сургууль төгсч чаддаггүй. Дахиад л нэг юм оролдохгүй бол мөнгөгүй болчих гээд л. Тэгээд нөгөө ажил хийж явж байгаад Германд олон цаг хожигдоод эхлэхээр нөгөө шалгалтаа дийлэхгүй болчихоод тэгээд хаячихаж байгаа байхгүй юу. Аргагүйн эрхэнд хаячихаад хүрээд ирсэн. Тэгээд нөгөө сурч байсан юугаа үргэлжлүүлээд Японд сурах гээд очсон чинь бас дахиад ажил хийх гээд сурч болохгүй болчихоор чинь бас хаяихаж байгаа байхгүй юу. Тэгээд одоо бол яахав гэхээр хувийн байгууллагад л таньдаг мэддэг хүнээ гуйж л нэг хэлээ ашиглаж л юм хийхгүй бол чи дипломоо үзүүлж ороодохоо гэх юм бол одоо үзүүлэх юм байхгүй болчихож байгаа байхгүй юу. Тийм сайхан хэлтэй хүн юм хийж чадахгүй л болчихож байгаа байхгүй юу. Тэгээд тэр хойшоо явсан хүү чинь бол Орос, Англитай. Ноднин жил Герман руу би бас явуулах гээд өвөл Их Сургуулийн Герман хэлний дээдэд оруулчихсан ш дээ оройгоор. 2 дээд сургуульд 1 жил явчихсан хүн байхгүй юу зэрэг, тэр орос явдаг хүү чинь. Тэгээд сая Герман явуулах гэсэн чинь Германы элчингээс дээд сургуулийн шалгалт ороо гээд бас урилга ирчихсэн. Тэгээд одоо нөгөө Мокваруу төрийн сангаар зардалаар явах болчихсон юм чинь тэтгэлгээр. Тэгээд нөгөө хүүхэд чинь явчихсан гэсэн чинь за тэгвэл одоо шалгалтанд ороогүй учраас унасан гэж тооцож болно, хойтон 5 сард ирээд өгч болно гэсэн. Харин материалаа өгөхөд 140 евро өгсөн тэрийгээ эргүүлж авч болох уу гэсэн чинь болохгүй гээд /инээв/. Тэгсэн байхгүй юу. Би охидуудад 2, нөгөө охин маань бол Германд байгаа охин маань одоо ирэх жил дипломоо авна. Бас дунд нь 1 сургуулиа хаясан. Тэгээд 2 дахь сургуульдаа сурч байж одоо төгсөх гэж байгаа юм. Их гоё сургууль “Нисэхийн дотоод албаны сургууль” аягүй олон хэлтэй. Сая амралтаараа ирсэн одоо 10 хоноод буцна. Японд хараар явдаг нөхөр баригдаад ороод ирсэн /инээв/. Гэхдээ яахав хүүгээ нэг сургуульд явуулчихсан, бас нэг таван цаастай болчихсон. Энд байсныгаа бодоход амьдрал арай дээр. Одоо тэрүүнд хэл яадаг л ажил хэрэгтэй л байна. Нэг банди маань Солонгост 8 жил ажилласан. Тэр 2 эгч нь тэр хүүгийн чинь мөнгөөр бас тэтгэгдэж. Бас тэр хооронд нь би нөгөө, 14-р сургууль чинь 550$-н төлбөр авдаг ш дээ. Тэрийг би 10 жил би тэр дүүгийнх нь мөнгөөр төлж байгаан. Тэрний дараагийн хүү байна ш дээ жаахан нь одоо 11-р анги. Тэр Япон, Англи, Хятад хэлтэй. Тийм одоо 11-р анги. Япон явах гээд ээж нь Монголд үзэж байгаа. Аягүй сэргэлэн 2 хүүхэдтэй. Бүр жааханаас нь ингээд явчихаар хүүхдийн толгой аегүй их хөгждөг юм байна лээ. Одоо тэгээд тэр засгийн газрын тэтгэлгээр, явна гээд л үзээд байна. Одоо тэгээд мөнгөгүй хүн чинь тэгж л өөрийгөө дайчилж байгаа юм чинь өөр яах вэ дээ.

Цэцэгжаргал -

Таны амьдралд онцгой гэж хэлэхээ юу байна вэ?

Ренцэнханд -

Би бол хэвийн гэх байлгүй дээ. Гэхдээ бол яах вэ ерөнхийдөө жирийн хүнийг бодвол жаахан онцлогтой тээ. 5дахь үеийн сэхээтнүүд гарч байгаа. Тийм, удам дамжсан сэхээтэн гэхээр чинь зэрэг жинхэнэ сэхээтэн болж гардаг. Тэр үе дээрээ бид нар явж байгаа.

Цэцэгжаргал -

Өөрийнхөө амьдралын талаар сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ренцэнханд -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.