Dashzeveg

Basic information
Interviewee ID: 990063
Name: Dashzeveg
Parent's name: Baajgar
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1949
Ethnicity: Zahchin
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: jijuur
Belief: none
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
childhood
cultural campaigns
collectivization
travel
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoolchildren's life
mother - father
herder's life before collectivization
children's upbringing
repression
belief
cultural campaigns
collectivization
collective member
urbanization
Chinese
Russians
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
За сайн байна уу.
Дашзэвэг -
Сайн сайн байна уу
Саранцэцэг -
За би өмнө нь танд одоо аман түүхийн талаар ярьж өгсөн, одоо ингээд та өөрийгөө танилцуулах уу?
Дашзэвэг -
За.
Саранцэцэг -
Таныг хэн гэдэг вэ?
Дашзэвэг -
Надыг Дашзэвэг гэдэг. Би 1949 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. За, бага насандаа аав ээжийнхээ гар дээр өсч, мал маллаж байлаа. За, тэгээд сургуульд 1956 онд 1955 онд элсэж ороод, тэгээд 1964 онд 7-р анги төгсөөд, цэцэрлэгийн техникумд хуваарилагдаж ороод, тэгээд тэрнээс хойш чинь одоо аймгийн төв дээр үсчин хийж байлаа. Үсчин хийж байгаад, одоо манай гэрийн хүн, цэргийн хүн байсан байхгүй юу, тэгээд хотод энэ 174-р ангид шилжиж ирээд энэ цэргийн газар кассны нярав хийж байгаад тэгээд буцаад Ховдод дахиж 76 онд, Ховд аймагт буцаж, Ховдын цэргийн ангид 76, 79 оноос 83 он хүртэл халуун усны эрхлэгч хийж байгаад, аа... тэрнээсээ дахиж Зүүн-Баян шилжээд, Зүүн-Баянгийн цэргийн ангид 016-р цэргийн ангид очиж тэнд 203 гэдэг ангид хувцас ба орон сууц хүнсний нярав хийлээ. Хийгээд одоо тэнд чинь 9 жил хүнсний нярав хийж байгаад, тэгээд энэ хотод шилжиж ирээд 88 онд энэ хотод шилжиж ирээд 016-р цэргийн ангид бас хувцасны нярав хийж байж байгаад, дахиад Зүүн баян шилжээд, тэгээд Зүүн-Баянд байж байгаад 91 онд хотод орж ирээд, энэ хотод орж ирж байгаад энэ “Тас сервис” компани гэж байсан юм. Тэнд худалдагч хийж байгаад, тэгээд тэр “Тас сервис” компани чинь дампуураад, тэгээд тэрнээсээ одоо тэр наян..., 2000 оноос хойш л энэ юунд ажиллаж байна даа. Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуульд жижүүр хийж, тийм л ажил хийж явж байна даа.
Саранцэцэг -
За та чинь сая хэдэн онд төрсөн гэчихвээ?
Дашзэвэг -
1949 онд
Саранцэцэг -
За, 49 онд чинь одоо манай улс орон даяар чинь ямар онцлогтой, тэр үед одоо ямархуу байсан бэ, та бага насныхаа үеийг дурсаж ярихгүй юу?
Дашзэвэг -
Тэр үед чинь одоо социализмын үе байсан, сайхан л үе байсан. Одоо тэнд чинь хүн болгон тэгш эрхтэй, ерөөсөө ядуу хоосны ялгаа гэж тэр үед байгаагүй, ерөөсөө л одоо сургууль төгссөн болбол одоо хуваарилагдсан газраа хүн болгон очиж ажилладаг, ажилд орсон байгууллага болбол хүнийг бол халамжилж хүлээж авдаг, нэг сургууль төгсөөд очсон хүнийг бол ер нь, сургахын төлөө л ажилд, ажилчин болгоно доо, өндөр настангууд одоо бид хэдийг чинь хүлээн авч, хажуудаа дагалдан хийлгэж ажиллуулж, одоо өнөө туршлага муршлага суулгаж, ажил хөдөлмөрт нь дэм өгч, тэгж ажиллуулдаг байлаа.
Саранцэцэг -
За, та чинь хөдөө өссөн үү?
Дашзэвэг -
Би чинь хөдөө өссөн.
Саранцэцэг -
Аав ээж 2 чинь хөдөөний мал .., ?
Дашзэвэг -
Манай аав ээж 2 бол хөдөөний малчин, аав ээж хоёулаа малчин айлын одоо малчин гаралтай улсууд. Би чинь одоо бага насандаа хөдөө мал хариулж өслөө, мал хариулж одоо тэр ...
Саранцэцэг -
Хэдэн нас хүртэл үү?
Дашзэвэг -
8 нас хүртлээ. Аав ээжийнхээ гар дээр л
Саранцэцэг -
Олон малтай байв уу ?
Дашзэвэг -
Өө манайхан болбол Манханд бол манайх бол баян айлын тоонд орж байсан. Ёстой хөлгүй баян айл. Ээжийн тал ч баян, аавын тал ч баян одоо тэр. Доншуур, Монгол гэдэг чинь манай аавын ээжийн ах дүү 2 хүн байсан юм. Одоо тэр 2 хүн бол хөлгүй баян, одоо Манханд болбол мал нь багтдаггүй, тэр...., тэр нэг нь ээжийн аав Доншуур гэдэг хүн нь, аа Монгол гэдэг хүн нь ээжийн аавын тэр Доншуур гэдэг хүний төрсөн ах нь. Тэгээд тэр 2 хүн чинь одоо нутаг усандаа мал багтдаггүй, тэгээд одоо мал малладаг энэ айлуудаар тарааж, одоо энэ баяачууд шиг, малыг нь улсууд маллаж өгдөг байсан гэж байгаа юм/инээв/.Танай аавын чинь аав бас мал маллаж өгдөг байсан гэж байгаа юм ш дээ.
Саранцэцэг -
Тэгээд мал нь ямар төрлийн мал уу?
Дашзэвэг -
Өө 5 хошуу мал 5-уулаа орж байгаа юм, тэнд чинь одоо азарга адуу гэхэд чинь л 5, 6 азарга адуу, хонь мал гэдэг чинь 2,3 мянгаараа тэгээд л үхэр сарлаг ямаа тэр одоо ямар л юм байдаг юм, 5 хошуу мал чинь тэр чигээрээ байдаг байсан. Тэгээд тэрнийг чинь одоо улсууд хөлслөөд ёстой л одоо энэ хүмүүс хөлсөлж, хүнээр малаа саалгадаг, хүнээр хариулгадаг, тийм л байсан гэж байгаа юм даа, манай ээжийн аав. Аа манай аавын аав өөрөө болбол бас их тийм баян байсан гэж байгаа юм, манай аав тэгээд тэр аав, ээж хоёр суугаад Хар усан гол, Хар усан бригад гэж манай баруун хаяанд бригад байдаг байхгүй юу, тэнд манай аав ээж 2 одоо айл гэр болоод, манай аав ч одоо цэргээс халагдаж ирчихээд манай ээжтэй суухгүй юу, тэр нутагтаа бол манайх бол бас их баян айл байсан. Хурдан жороо одоо ямар л юм байна одоо, жороо хурдан, тэр 5 хошуу мал манай аав ээжид бас байдаг. Тэгээд нэг гэм нь манай аав бол тийм бариач хүн байсан байхгүй юу, ерөөсөө хүний яс барина, сав суулга /умай/ барьдаг, аа.... төрж чадахгүй хүнийг болбол төрүүлдэг, аа... ингээд төрж чадахгүй гээд эмнэлгээс одоо хүүхэд нь гарахгүй хүнийг чинь манай аав дээр бичиг хийж өгөөд..., За одоо тэр Баажгар гэдэг хүн дээр очоорой гээд, тэр хүн одоо төрүүлж чадвал тэр хүн төрүүлнэ, төрүүлж чадахгүй бол одоо энэ хүүхдийг биднүүс одоо эхээс нь салгаж чадахгүй. Тэгээд тэр Магсар гэж нэг өвгөн байсан гэж байгаа юм, байгаа юм, авгай нь одоо бүр төрж чадахгүй, тэгээд манай аав дээр ирээд манай аав ч би ч одоо хэдэн өнчин хэдэн нялх хүүхдүүдтэй би, хоолноосоо салж барихгүй энэ чинь... тэгээд буцаж явж эмчээс бичиг авчраад, тэр бичиг авчирч өгч байж, аав нөгөө улсуудаан яахгүй юу, гаргуулсан гэж байгаа юм, тэгсэн савны гадна талд одоогоор бол савны гадна талын жирэмслэлт байж. Тэгээд тэр Магсар гэдэг хүнд одоо авгайг чинь хүүхдээс нь хүүхдийг чинь гэдсэн дотор нь эвдэж авнаа, тэгэхгүй бол авгай чинь нас барнаа, ингэж хэлээд алийг нь уу, хүүхдээ гаргуулах уу гэсэн, одоо би хараагүй юм байна даа, одоо би хүүхдээ л эвдүүлье гээд манай аав нэг жижиг жижиг тийм эвдэж, дотор нь ингэж эвдэж, гаргаж саван дотор нь эвдэж гаргаж ирдэг, одоо тийм хүн байсан гэж байгаа юм, манай аав.
Саранцэцэг -
Тийм эрдмийг одоо өвлөж авсан байх уу, энд тэндээс сурч одоо ингэсэн үү?
Дашзэвэг -
Аа тэрийг бол өөрөө л бүр, манай ээжийн тал ч мэргэн улсууд, аавын тал ч мэргэн улсууд байсан юм манай, аавын талын одоо нэг талын дүү одоо Манханд 70 гарсан нэг өвгөн байдаг байхгүй юу, тэр болбол одоо их мэргэн түргэн тэр дээр үеийн улсууд чинь тийм байсан юм гэнэлээ.Тэрнээс л ерөөсөө л одоо аавынхаа талаас өвлөж авсан, тэр манай ээж аавын манай тэр өвөг аав гэж одоо ярьдаг ш дээ, тэр Санжжав гэж хүн байсан гэж байгаа юм. Аа тэр Санжжав чинь нэг авгайтай байж байгаад тэр авгайн ах нь Шаалай гэдэг хүн байсан гэж байгаа юм. Аа тэгээд эсэргүү гээд баригдаад тэгээд буудуулж алахад буудахад болбол ерөөсөө үхдэгггүй, ерөөсөө л 3,4 буудаад үхээгүй гэж байгаа юм, тэр Шаалай гэдэг хүн. Тэгээд л морьтой улаач яваад л, ...За одоо юу яагаарай, энэ хүнийг алах уу, эсвэл энэ хүнийг амьд байлгах уу, гэсэн чинь тэгээд л гүкэ гээд л энэ дээр үед чинь машин тэрэг гэж байдаггүй, гүкэ-гээр гүйж ирээд л морьтой хүн ирээд л, .... ..За энэ хүн ал гэж байна гэсэн гэж байгаа юм, тэгээд л энэ үснийхээ цавууг дээр үед чинь эрчүүд үсээ сүлжээд үснийхээ дороос нэг юм аваад л, шидээд л,... За одоо бууд гэхэд л тэр хүн үхэж байна гэж байгаа юм. Тэгээд л дахиад л нэг улаач ирээд л энэ хүнийг алж болохгүй, энэ хүн болбол хувьсгалд бол их хэрэгтэй хүн байна, тэгээд л тэр хүн тэгж буудуулж, нас баруулж байсан гэж байгаа юм, тэгээд л тэр ээжийн их ах байсан гэж байгаа юм, тэр хүн тийм их мэргэн тийм хүн, тэгэхдээ манай ээжийн тал ч мэргэн, аавын тал ч мэргэн тийм удамтай улсууд байсан юм.
Саранцэцэг -
Танай аав ээж 2 бол малаа маллаад л...., ?
Дашзэвэг -
Тариа тарьдаг
Саранцэцэг -
Аа бас тариа тарьдаг байсан юм уу?
Дашзэвэг -
Тийм, тариа тарина. Энэ тээрэм мээрэм мал, одоо өнөөх адуу малыг чинь тэр Ангиртын бэлчирт чинь тариа тарьж, тэрүүгээ ургацаа хурааж авч, манай тэр чи мэддэг юмуу, үгүй юу дээр үед чинь нөгөөх арвайн гурил тээрэмдэж гаргаж авдаг тийм байсан/инээв/.
Саранцэцэг -
Арвай тарьдаг байсан юм уу?
Дашзэвэг -
Тийм одоо энэ тариа будаагий чинь одоо энэ хөх тариаг тарьдаг байсан юм.
Саранцэцэг -
Хөх тариа тэгээд өөрснөө тээрэмдээд?
Дашзэвэг -
Хөхтариа тарьдаг байсан юм. Тэгээд тэрийгээ өөрсдөө хуураад, тэгээд өөрсдөө тээрэмдэж, гурил гаргаж авдаг, тийм байсан.
Саранцэцэг -
Танай аав ээж эд нар бас улсуудаар мал эд нараа маллуулдаг байсан уу?
Дашзэвэг -
Тэгэхдээ манай аав ээж эд нар арай тийм байгаагүй.
Саранцэцэг -
Танайх одоо жишээлбэл хэдэн тооны мал ахуйтай байсан юм бол? Баримжаагаар?
Дашзэвэг -
Аа.. баримжаагаар бол манайх одоо болбол азарга адуу гэхэд л одоо 4,5 азарга адуу байсан юм. Тэгээд хонь болбол 1000 гарчихсан хонь, тэгээд ерөөсөө 5 хошуу мал, тэр чигээрээ, тэгээд л энэ юу нь малыг чинь одоо нэгдэнэ, нийгэмчилнэ гэж байхад чинь одоо, одоо хүүхдээ 16-хан настай авгай авч өгч 500 хонь мал тасалж өгч байсан юм гэлээ, манай ээж тэгэхэд яахав дээ, манай аав өнгөрчихсөн, ээж өнөө хүүхэддээн тал малыг нь авч үлдэхийн төлөө хүүхэддээн 16- хан настай айл болгож, тэгж тасалж өгч байсан гэж байгаа юм.
Саранцэцэг -
Та хэдүүлээ вэ, эх эцгээсээ ер нь?
Дашзэвэг -
Бид хэд эх эцгээсээ 10-уулаа. Манай ээжээс болбол ер нь 15 төрсөн юм гэлээ. Тэрнээс би дээрээ 4 ах, 4 эгчтэй, одоо бурхан болсоор байгаад, дээрээ ганц ах, нэг эгч, доороо нэг дүү 4-үүлээ л үлдэж байгаа юм даа бид хэд.
Саранцэцэг -
Аа за,за. Та тэгээд бага сургуульд орсон байх, Манханыхаа бага сургуульд орсон уу?
Дашзэвэг -
Бага сургуульд би 3-р анги хүртлээ Манханы бага сургуульд 3-р ангиасаа 3,4,5, 6 хүртэл Ховд аймгийн аймгийн төвийн 8 жилийн сургуульд байсан. Тэнд 6-р анги төгсчихөөд 64 онд Манхан суманд чинь 8 жилтэй болсон юм, эргээд Манханд 7-р ангийг Манханд төгссөн.
Саранцэцэг -
Тэгэхдээ та чинь хөдөөнөөс ирээд сумын төв дээр суунаа.., тэгээд?
Дашзэвэг -
Тийм, дотуур байранд байна.
Саранцэцэг -
Өө дотуур байранд байна?
Дашзэвэг -
Дотуур байранд одоо хөдөөнөөс бид хэд чинь морьтой ээж аав улсууд авч ирээд л, дотуур байранд өгчихнө. Тэгээд л дотроо сургуулийн нэг амралтаар харина, тэгээд л, дотуур байрандаа байж, хүн болж өссөн юм байхгүй юу, одоо сургуулийн дотуур байранд л хүүхдүүд чинь өслөө ш дээ, дотуур байранд л байдаг байлаа.
Саранцэцэг -
Сумын төвийн амьдрал тэр үед ямар байв, дэлгүүр хоршоо, сумын захиргаа эд нар гээд ?
Дашзэвэг -
Өө байлгүй яахав. Дэлгүүр хоршоотой, захиргаатай тэр чинь дотуур байр клуб, ер нь юм бүхэн л байдаг байсан дөө, энэ уран сайхан клуб гэж байлаа, клуб гэдэг чинь одоо тэр нэг юугаа эргүүлдэг билээ, нэг эргүүлж гаргадаг байсан юмаа,
Саранцэцэг -
Кино гарах уу?
Дашзэвэг -
Гарна одоо энэ мотороор, ингээд дээр үеийн кино чинь тэр нэг мотороор эргүүлж гаргадаг байлаа.
Саранцэцэг -
Ямар кино үзэх үү тэгээд? Монголын кино үзэх үү?
Дашзэвэг -
Одоо ерөөсөө л монгол, дандаа л монгол кино, тэр үед чинь гадаадын кино гэж ерөөсөө байхгүй байсан дандаа л монголын кино.
Саранцэцэг -
Сургуулийн хүүхдүүд нөгөө жагсаж магсаж очиж үзэх үү?
Дашзэвэг -
Аа тэгнэ. Тэгэлгүй яахав, жагсаж оруулна, тэгээд багш нар чинь тэр нэгдсэн журмаар сургууль чинь жагсаж оруулаад тэгээд л одоо өнөө байрны зөвлөлийн багш гэж байдаг байхгүй юу, тэгээд л буцаад л өнөө байрандаа ирнэ.
Саранцэцэг -
Ямар ямар хичээл үзэх үү?
Дашзэвэг -
Аа... одоо өнөө бага сургуульд чинь 7-р ангид чинь одоо болбол түүх, геометр одоо бүх л хичээл үзнэ ш дээ, алгебр, уран зохиол, монгол хэл, физик, шугам зураг, дуу хөгжим гээд энийг чинь одоо энэ ордог хичээл энэ одоо хүүхдүүдэд ордог хичээл тэр чигээрээ ордог байсан. Тэгэхдээ ер нь бага ангид болбол одоо энэ шиг ийм байгаагүй, “А” үсгийг бараг нэг сар заадаг байсан шиг санагдаж байгаа юм. Ерөөсөөн ...За одоо энэ А үсэг ....За энэ ямар үсэг үү, А үсэг..ингээд “Б” үсэг гээд ингээд /инээв/ энэ үсгүүд чинь бараг л сар заадаг байсан даа, бид хэдэд чинь багш нар чинь,
Саранцэцэг -
Ном дэвтэрний олдоц, сурах бичиг үзэг харандаа марандаа хэр байв?
Дашзэвэг -
Аа тэр 5 хошуутай үзэг, тэрнээр дүрж бичдэг байсан.
Саранцэцэг -
Соруулаад бичдэг биш дүрээд бичдэг үзэг үү?
Дашзэвэг -
Дүрээд ингээд, 5 хошуутай ингээд дүрж бичдэг үзэг байсан, тэр үед чинь. Аа тэр тэр нь болбол олддог, ховор л доо, дэвтэр болбол тэр үед бас их ховор байсан. Мань мэт чинь дэвтэр ховор, байхад чинь болбол дэвтрийн цаасыг чинь үдэж, дуусахдээр өнөөх хавтсыг чинь одоо нэг хоёр хуудас хоцорно ш дээ, үлдэхээр тэрийг чинь үдэж байгаад хичээл бичдэг байлаа, мань мэт нь дэвтэр бол аягүй ховор. Энэ цагаан ултай гутал юун гутал одоо шаврон гутал гэдэг, хром гутал эд нар чинь олдохгүй монгол дээлтэй л, сургуульд монгол ногоон дээлтэй сургуульд ордог байлаа. Даавуун цүнх..,
Саранцэцэг -
Сурагчийн дүрэмт хувцасгүй сургуульдаа..,?
Дашзэвэг -
Тийм байхгүй байдаг байсан. 4-р анги хүртэл монгол дээлтэй 4-өөс цаашхи нь орос форма, 4-өөс хойш л тэр орос форма гэдгийг чинь өмсдөг, болсон байхгүй юу. 4-өөс урд бол даавуун цүнх даавуун, цүнхэн дээр чинь 5 хошуу хадчихсан тийм.
Саранцэцэг -
Тэр 5 хошууг заавал хад гэдэг юм уу, цүнхэнд?
Дашзэвэг -
Тийм, тэр хүүхдүүдийн цүнхэн дээр хадчихсан л байдаг л юм, заавал тэр хад гэж цаанаас нь тэгдэг байсан юм байлгүй.
Саранцэцэг -
Өөрснөө оёдог юм уу, тэр даавуун цүнхийг?
Дашзэвэг -
Ээж мээж л оёж өгнө ш дээ, тэрийг чинь мань мэт болбол тэрийг чинь оёно гэж байхгүй, даавуун цүнхийг чинь ээж мээж л олж өгнө тэрийг чинь. Монгол гутал гэдэг юмтай байлаа, монгол гутал гэдэг юмыг чинь одоо /инээв/ энэ зах дээр байгаа монгол гутал тэр үед чинь мань мэт чинь тийм л юмтай хичээлд сурдаг байлаа ш дээ.
Саранцэцэг -
Аа за,за. Тэр 4-р ангид, бага ангид нэг багш хичээл заачихна, тэр олон төрлийн хичээл орохоороо олон багш ордог юм уу?
Дашзэвэг -
Аа тэр тэгэлгүй яахав, түүх гэж нэг багш орно, 6-аас дээшээ болбол яг л ордог шиг л, алгебр нэг багш түүх нэг багш, геометр нэг багш, шугам зураг нэг багш багш болгон тус тусдаан ордог байсан, яг л, одоо энэ юу шиг, сургууль шиг л ерөөсөө л, энэний заавраар л ингэж алгебр, геометр, түүх гээд л тэднүүд чинь л тус тусдаа нэг багш ордог байсан юм.
Саранцэцэг -
За,за. Дотуур байрны чинь нэг өдрийн амьдрал ер нь ямархуу болж өнгөрдөг юм бэ дээ?
Дашзэвэг -
Аа дотуур байрны нэг өдөр бол нэг их том ийм хар пийшин байдаг байсан байхгүй юу, ингээд сургуулийн дотуур байр чинь одоо ...,ингээд...,
Саранцэцэг -
Дотуур байр чинь одоо байшин биз дээ?
Дашзэвэг -
Байшин, байшин. Ийм одоо байшинд амьдардаг байхгүй юу, нэг байшинд нэг тасагт чинь 10-аад хүүхэд байдаг. Тэгээд тэр пийшинд чинь ямаан харгана шар харгана, түлж хүүхдүүдийг дулаацуулдаг. Тэгээд тэр чинь хүүхэд чинь өнөөх орон дээрээ хичээлдээн босч яваад л, тэгээд л хичээлдээн ирчихээд л, хоолонд өнөөх байранд чинь өнөөх хоол цайндаа ороод орно, тэгээд л ирээд л нөгөө нөгөөх байрандаа хичээл давтаад л, тэгээд л өнөөх үзлэг мүзлэг, спартакиад ямар юм байдаг юм, тэрэндээ тийм юм байвал тэрэндээ оролцоод л, тэгээд л нэг өдрийн юу чинь бараг тэгээд л өнгөрчихнө дөө. Сургуулийн нэг өдрийн амьдрал. Тэгээд л гадаанаан тоглож бужигнаад л, одоо энэ хүүхдүүдийн хэлдгээр нөгөө анги манги дэвшинэ гэдэг нэг тиймэрхүү, одоо энэ дээс тоглодог, тоглоом энэ тэр чинь тэр үед чинь бас байсан ш дээ, одоо энэ дээс тоглодог, энэ хүүхдүүдийн анги дэвшдэг тоглоом моглоом, энэ чинь одоо надыг сургууль төгстөл байж л байсан юм даа, тэр одоо ер нь хэдэн онд юу яасан тоглоом юм мэдэхгүй. Надыг хар нялх байхад л тэр тоглоомоор тоглодог, одоо энэ хүүхдүүд хүртэл тоглоод л явж л байна ш дээ.
Саранцэцэг -
Бөмбөг эд нар ?
Дашзэвэг -
Өө байлгүй яахав. Сагс бөмбөг сагсан магс бүр бид хэд одоо бүр спартакиаданд оролцдог байлаа, тэр чинь одоо. Аймгийн сумын хүүхдүүд чинь тэр аймгийн спартакиаданд ирж аймагт хүрч, сум сум хэсч өнөөх спартакиаданд оролцдог байлаа. Одоо өнөө гүйж, урт өндөр, харайлт гэж тийм юунд чинь одоо түрүүлсэн хүүхэд чинь тэр л Зэрэг мэрэг, Ховд сум мум гэж тэр сумуудаар шалгарч яваад, тэрнээсээ шалгарсан нь аймгийн төвийн спартакиаданд оролцдог байлаа, тэгж.
Саранцэцэг -
Ер нь хүүхдүүдээ хүмүүс тэр үед хөдөөний улсууд сургуульд өгөхдөө хэр дуртай байв ?
Дашзэвэг -
Аа миний үед хүмүүс бол дуртай байсан. Анх болбол ер нь хүүхдүүдээ өгөхдөө маш их дургүй байсан гэнэлээ. Ерөөсөө л эцэг эхчүүд чинь..,
Саранцэцэг -
Яагаад дургүй байдаг байсан юм бол?
Дашзэвэг -
Тэр өнөөх хувьсгал тогтож байх үед чинь болбол одоо энэ хүүхдүүдийн эцэг эх өгөх аягүй дургүй байсан. Хувьсгал анх бий болж байхад чинь өнөө хүүхдүүдээн одоо энэ сургуульд оруулахгүй гэж л эцэг эхчүүд чинь бас сургуульд оруулахгүй бараг 11, 2 хүрч байж, зарим хүүхдийг 14 хүрч байж 1-р ангид ордог байсан гэж ярьж байгаа ш дээ. Надыг чинь 7-р ангид байхад 14 бид хэд чинь 13-тай охидууд л 7-р анги төгсч байхад чинь л 18, 19-тэй хүүхэд манай ангид төгсөж л байсан ш дээ, тэр үед чинь. Тийм өнөөх нэг эх эцэг нь сургуульд өгөхгүй байж байгаад орой сургуульд өгдөг, тийм байдаг байлаа, тэгж .
Саранцэцэг -
Тэр их олон мал залтай айлууд бол мал залаа харуулах гээд бас хүүхдүүдээ сургуульд өгөхгүй үлдээчихсэн гээд тийм юм байдаг байсан уу?
Дашзэвэг -
Өө байлгүй яахав. тэгээд өнөөх дотуур байранд эх эцэг одоо дотуур байранд хичнээн хүүхэд байна, одоо манайхаас чинь 2 байлаа гэхэд чинь л аа тэр харгана гэж одоо цавчиж 10 машин, 10 одоо тэмээгээр хөсөг, харгана ачиж оруулж ирж өгдөг байлаа өнөөх сургуульд чинь. Эцэг эх нь одоо сургуулийг одоо тусалж байгаа байхгүй юу,
Саранцэцэг -
Аа хүүхдээ одоо дотуур байранд оруулахад тийм түлээ түлш өгдөг юмуу?
Дашзэвэг -
Тийм айлд байхад бол хоолыг нь бэлдэж өгнө. Цайгий нь бэлдэж өгнө. Одоо чанаж уудаг цайгий нь, одоо энэ мах, гурил, эднүүсийг чинь одоо будаа мудаагий чинь одоо тэр айлд бүгдийг нь авч өгдөг байсан, ерөөсөө эцэг эхүүд. Өвлийн идэш гаргахад болбол одоо 5,6 хонь ч юм уу, нэг үхрийн мах, тэгээд л цайтай, ер нь л ямар л юм байна, хүүхдийн идэх болгоныг л дээр үед эцэг эх айлд хүүхэд болгонд бэлдэж өгдөг байсан ш дээ, тэр хоол ундыг чинь.
Саранцэцэг -
Таны одоо мэдэхээр таны үеийн хүүхдүүд дундаас ерөөсөө сургуульд суугаагүй гэсэн тийм хүүхэд та мэдэх үү ?
Дашзэвэг -
Аа мэдэхгүй.
Саранцэцэг -
Хажуугийнхаа айл майлаас, сумынхаа тэр.., ?
Дашзэвэг -
Аа байдаг юмаа, 4-өөс гарсан, 3-аас гарсан тэгээд л малчин болчихсон тийм хүүхэд болбол зөндөө байдаг юм ш дээ, 3-р ангид, дээд тал нь 4 төгсөөд л, хөдөө мал дээр аав ээж дээрээ туслаад л ер нь миний үед болбол тэгж сургуулиас гарч байсан хүүхдүүд бол маш их байсан. Аа тэгээд 7-р ангид манай анхны 7-р ангид чинь “залуу малчны сургууль“ гэж байдаг байлаа. За тэр Залуу малчны сургуульд чинь 3 сарын курсэнд суулгаад тэгээд мал маллуулдаг, тийм юу байдаг байсан. Сургалтын төв гэж бас нэг тийм юм өнөөх залуу малчин гэж хүүхдүүд илгээлтийн эзэд гэж..,
Саранцэцэг -
Хэдэн настай хүүхдийг ?
Дашзэвэг -
Өө тэр 14,5 –аас л хүүхдийг л 7-р анги төгсөөд л, 9-д орж чадаагүй зарим нь л дараа нь хөдөө гардаг. Тийм байдаг байсан.
Саранцэцэг -
Аа за,за. Танай ээж чинь ямар хүн байв, ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?
Дашзэвэг -
Өө манай ээж болбол ерөөсөөн эхээсээ 3-уулхнаа байсан юм гэнэлээ. Тэгээд малчин манай ээж болбол одоо бид хэд манай аав, 49 настай өөд болчихсон, тэгээд манай ээж бид хэдийг чинь одоо 10 нялх хүүхэд чинь өсгөж хүн болгоно гэж одоо сургуульд нь аваачиж өгнө, хоол ундыг нь бэлдэнэ, түлээ түлшийг нь зөөж өгнө, бид хэдэд хувцас хунар хатгаж өгнө, тэгээд энэ 10 хүүхдийг чинь одоо бүгдийг нь л хөдөө малчин л 4 нь л 5 нь их сургууль төгссөн байхаа манайх чинь, тэгээд биш нь одоо хөдөө мал дээр мал маллаж ээжтэй хамжиж, одоо мал малладаг, тийм байсан тэгээд ээж чинь бид хэд чинь аймгийн төв дээр нэг гэр бариад өгчихдөг, тэгээд хөдөөнөө хөдөө харгана маргана түүж авчирч өгнө, тэгээд бид хэд чинь 4-үүлхнээ манай нэг ээжийн дүү 2 хүүхэдтэйгээн 6-уулхнаа нэг гэрт амьдардаг байлаа. Тэгээд өглөө миний нэг том эгч хамгийн том нь том биш л дээ, одоо, бид хэдийн сургууль ахалж байсан том эгч тэр бид хэдийг чинь өглөө хичээлд нь явуулна, үс толгойг нь самнаж өгнө, одоо, хоол ундыг нь хийж өгнө, тэр хооронд чинь ээж чинь бид хэдийг оруулж өгчихөөд явж өнөө хүнсээ бэлдэнэ, малаа маллана, тэр хооронд чинь. Тэгээд одоо өвөл болохоор ор ирж өнөө ерөөсөө л бараг л аймгийн төв дээр бараг л байхгүй дээ, хөдөө өнөөх харгана түлээгээ түүгээд хүүхдүүд дээрээ явж байгаад нэг 10-аад түлш түүж авч ирж, бид хэдэд буулгаж өгөөд л, тэгээд л явдаг миний ээж чинь тэгээд л хөдөө үхэр мүхэр саадаг, тэгээд үхэр саана тэгээд аймгийн төв дээр өнөө хүүхдүүдээн сургуульд оруулах гэж өнөө миний том ах чинь аавыг нас барахад 10-р ангиа төгсөөд онц төгсөөд 9, 10-р ангид Манханд багшилдаг байсан гэж байгаа юм. Тэгээд тэр хооронд нь аав 10-р ангид яг орж байдаг яг ороод төгсдөг жил нь манай аав нас барчихгүй юу, тэгээд л тэр хооронд л тэр олон хүүхдийг миний ээж одоо авч явж, хоолны захад бүгдийг нь хүргэсэн. Бид хэдийг чинь. Тэгээд 91 настай манай ээж бурхан болсон юм.
Саранцэцэг -
За ер нь таны амьдралд ямар нэгэн маш хүндээр онцгой нөлөөлсөн үйл явдал байдаг уу ?
Дашзэвэг -
Ерөөсөө бараг байхгүй дээ. Би одоо ерөөсөө л сайхан ах эгчийн буянд болбол жаргаж л явсан. Тэгж зовж барьж ерөөсөө яагаагүй. Тийм нэг бэрхшээл гараагүй. Аа жаахан байхад л өнөөх бид хэд чинь хөдөө, нүүж гараад тэр хонь мал хариулахад л жаахан болохоор бороо шороонд л ороход л тэр л ядарлаа гэнэ үү гэж хэлэхээс биш, бид хэд болбол зовлон үзэж амьдарсан юм ёстой байхгүй бид хэдэд бол.
Саранцэцэг -
Таны гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдэлтэнд өртөж байсан хүн бий юу?
Дашзэвэг -
Манай тэр ээжийн ах тэр Шаалав гэдэг хүн хэлмэгдэлтэнд өртөж байсан.
Саранцэцэг -
Тэр тухай та юу гэж сонсож байсан ?
Дашзэвэг -
Харин тэр буудаж алсан гэж тэр хүнийг л ярьсан. Тэр хүнийг л яасан гэж байгаа юм л даа. Буудаж алсан л гэж байгаа юм л даа тэрийг. Тэрнээс биш нэг их хэлмэгдэж яваад суллагдаж ирж байсан л улсууд байсан болохоос тэгж нэг их яаж байсан улсууд байхгүй байсан байхаа. Аа гэлэн мэлэн манай тэр гэлэн ах мах ээжийн гэлэн ах энэ тэр улсууд байсан юм гэнэлээ. Тэд нар баригдаад л явж л байсан тэгээд суллагдаж ирж байсан юм уу, одоо буудуулж байсан юм уу тэрийг нь одоо сайн мэдэхгүй юм байна ёстой. Би ч өнөө жаахан байсан юм болохоор тэрийг нь ёстой санадаггүй, тэр ээжийн аавын аавын тэр ээжийн ах болох хүн л тэгж хэлмэгдэж байсан юм гэнэлээ. Манай эмээ ээжийн ах болох хүн.
Саранцэцэг -
Аа тэгээд тэр үед чинь тэгээд хүн төр засаг энэ хэлмэгдүүлэлтийг юу гэж тайлбарладаг байсан бол? Хүн амьтнаас сонсож байсан юм байна уу, танд?
Дашзэвэг -
Аа энэ болбол одоо тэр төр засаг энэ лам хуврагийг устгахгүй болбол дарж устгахгүй бол энэ хувьсгал тогтохгүй гэж л ярьдаг байсан гэж байгаа юм. Одоо энэ ерөөсөө л энэ л мэргэн түргэн ямар л улсууд байдаг юм, энийг ерөөсөө дарж устгаж байхгүй бол ер нь хувьсгал бүтэж бий болохгүй гэж тэгж л юу яадаг байсан юм гэлээ, суртал ухуулга явуулдаг байсан юм гэнэлээ.
Саранцэцэг -
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр үед хэлмэгдүүлэлтийн тухай юу гэж ярьдаг байсан юм бол ?
Дашзэвэг -
Ерөөсөө тийм юм бараг ярьдаггүй шүү. Тэр чинь бараг хориотой л байсан байх. Бид хэдийн үед чинь, одоо энэ ерэн хэдэн оноос хойш л ингэж задгай болж яригдаж байгаа болохоос хэлмэгдэл, цагаадал нас барсан улсуудад, одоо өнөөх алуулсан улсад тэгж ар гэр оронд нь тусламж үзүүлж байна гэж л одоо 92,3 оноос л хойш л энэ хэлмэгдлийн чинь ярьдаг болчихсон ш дээ, энийг чинь. Тэрнээс урд болбол энэ чинь ёстой хав дараатай бараг хүн тэгж ярих юм болбол бараг хэрэгтэн л болдог байлаа ш дээ, бид хэд. Тийм үг ярьсан улсууд болбол. Одоо энэ мэргэн түргэн барьдаг, бариач энэ тэр гэдэг бол одоо тэр үед болбол одоо ер нь тэгж хүн мүн барих эрх ч байхгүй.
Саранцэцэг -
Ер нь тэр танай тэр ээжийн ах энэ хүнийг хэлмэгдэж байх үед та нар аль болох л нуудаг байсан уу? Энэ хүний тухай нэг их сөхөж яриад байдаггүй байсан уу?
Дашзэвэг -
Ерөөсөө ярихгүй. Огт ярьдаг ч үгүй. Ээж л одоо ингэж нас барсан юм, өвөө аавын чинь авгай байсан тэрний чинь ээж нь одоо бид хэдийн эмээ ээж болох хүний чинь төрсөн ах болох хүн байсан л гэж ярьдаг байсан байхгүй юу, тэр хүнийг. Тийм хүн байсан юм, тэгээд хэлмэгдээд, буудуулж нас барсан юм гэж ээжээсээ л дуулж байсан юм тэрийг.
Саранцэцэг -
Ер нь тэгээд тэр яаж хэлмэгдүүлдэг байсан юм, авчраад л шууд барьж аваачаад л буудчихдаг байсан юм уу?
Дашзэвэг -
Авчраад л тэгээд л байцааж барьж байгаад л, ерөөсөө тэр манай Ховдын Улаан энгэр гэдэгт л тууж аваачиж байгаад л буудаад л, газар ухчихаад л буудчихдаг байсан юм гэнэлээ. Тэгж л дуулсан / инээв/
Саранцэцэг -
Аа тэгж л дуулсан уу, тээ. Аа ард иргэд энгийн хүмүүс энийг юу гэж боддог байсан бол? Одоо энэ хэлмэгдүүлэлтийг?
Дашзэвэг -
Одоо тэр үед болбол ер нь ярьдаг эрхгүй байсан болохоор энийг зарим нь зөв, зарим нь буруу л гэж үздэг байсан байлгүй. Ардчилал тогтохгүй байна л ерөөсөө л юуг эсэргүүцээд, дарах л ёстой л гэж үзэж байсан юм шиг байгаа юм, тэр үед болбол.
Саранцэцэг -
Танай аав ээж ер нь сүсэг бишрэлтэй улсууд байв уу ?
Дашзэвэг -
Манай аав ээж бол тийм юм байхгүй, манай ээж аавын ах дүү нар л тийм шүтдэг биширдэг улсууд байсан.
Саранцэцэг -
Яг өөрийн талаас бол одоо бурхан тахил юмтай одоо.., ?
Дашзэвэг -
Өө бурхан тахилтай байсан манайх. Бурхан тахил одоо тэр үед чинь бурхан тахилыг нууж байлаа ш дээ. Нугаад манайх чинь бүр ийм дөрвөлжин хайрцган дотор чинь энэ судар номыг чинь эвхээд тавьчихсан, бүр ийм эвхчихсэн, тэгээд тэрийг чинь хадан агуйд ингэж нууж тавьж байсныг би санадаг юм, ерөөсөө хүн амьтан олохгүй гэж ингэж нуугаад, ингэж хадан дотор нууж хийгээд, ингээд наанаас нь чулуугаар дарж байсан юм, тэрийг болбол би их сайн санадаг юм /инээв/. Ээж тэгж байсныг би бас нэг гадарлаад байдаг юмаа. Тэгээд энэ манай талийгаачид бас тийм судар байсан юм одоо энэ Цогтоогийн ээжид. Тэгээд энийгээ энэ Ганданд авчирч өргөж байсан юм. Бас нэг судар ном байсиймаа. Тэгээд манай талийгаач Ганданд авчирч, өгч байсан юм даа. Бүр тэгээд боочихсон, том ийм судар танайд байж болохгүй энийг одоо гандан манданд аваачиж өг гэж байсиим. Тэгээд тэгж ганданд авчирч өгч байсан юм.
Саранцэцэг -
Таныг хүүхэд байх үед бурхан тахилаа гэртээ ил тавьчихсан айл майл мэдэх үү, та?
Дашзэвэг -
Байхгүй ерөөсөө байхгүй. Энэ болбол нууц.
Саранцэцэг -
Энэ айл болгон тэгж нуудаг байсан байна тиймээ? Ил тавьчихсан байвал яах уу?
Дашзэвэг -
Одоо тэгээд тавьсан бол одоо эсэргүүний тал одоо бурхан тахил шүтлэг тэр үед чинь бүр юу ч хийлгэдэггүй, тэр цагаан сарыг хүртэл хийлгэдэггүй байсан ш дээ, малчдын цагаа.., ёолк гэдгийг хийлгэдэг байсан, хөдөөний улсууд бол цагаан сар хийнэ., аймгийн төвийн улсууд бол ер нь цагаан сарыг хийдэггүй байсан, малчдын цагаан сарыг хийдэггүй байсан ш дээ.Энэ сүүлийн үед л малчдын цагаан сарыг хийлгэж байгаа болохоос ер нь аймагт болбол тэр ёолкоор чинь л айлууд банш, буузаа хийж иддэг болохоос тэрнээс нэг айл майл хэсч нэг нааш цааш явдаггүй, ах дүүгийндээ нэг ороод гарна уу гэхээс тийм л байдаг байсан тэр үед, миний мэдэхээс лав тийм л байдаг байсан.
Саранцэцэг -
Бурхнаа нуугаад судраа нуугаад бүр хад агуйд нууж байсан юм байна, тиймээ? Тэгээд дараа нь очиж авсан уу?
Дашзэвэг -
Аваагүй ээ. Тэр чигээрээ л тэгээд л. Хүн олж авбал аваад, авахгүй бол тэгээд л хадан дотор байж л байдаг юм байлгүй тэр /инээв/
Саранцэцэг -
Та ер нь шүтлэгтэй юу, одоо?
Дашзэвэг -
Аа би шүтлэг ерөөсөө муу, шүтлэг бараг шүтдэггүй шүү дээ, ерөөсөө бараг шүтэхгүй. Яг тэр залуудаа яаж сурсан, ерөөсөө бараг шүтлэг шүтэхгүй шүү дээ.
Саранцэцэг -
Аа Монгол соёлын довтолгоон болсон гэж ярьдаг. Соёлын довтолгооны /СД/ талаар хэлж өгөхгүй юу?
Дашзэвэг -
Тэр соёлын довтолгоон чинь байна ш дээ, айл болгонд соёлын довтолгоон гэж явдаг байсан юм, тэгээд...,
Саранцэцэг -
Тэр хэдэн оны үе юм бэ?
Дашзэвэг -
Тэр далан хэдээс наян хэдэн оныг хүртэл байсан юм, тэр соёлын довтолгоон чинь болбол..,
Саранцэцэг -
Тэр яаж явагддаг байсан юм?
Дашзэвэг -
Тэр айл айлуудаар чинь ороод л, одоо энэ л цагаан хэрэглэл, мэрэглэл энэ айлын чинь ор гудас сөхөж үздэг, ерөөсөө танайхан хэдэн углаа дэвсгэртэйв, хөнжил гудас юутайв, одоо ариун цэврийн алчуур хаа байна, одоо тэр унтдаг хүүхдийн чинь гудас хөнжил хаа байна, хүүхдийн чинь цагаан хэрэгсэл хаа байна, тэгээд л одоо ерөөсөө л энэ гадаа гарч амбаар хүртэл бараг ухаж үзнэ дээ, цэвэрхэн байна уу, бохир байна уу гэдгийг чинь шалгаж айл болгоноор шалгаж орж тэр СД-оор чинь ёстой өргөн явдаг байсан байх даа, харин нэг..,
Саранцэцэг -
Ямар хүмүүс явдаг байсан юм? Тэрүүгээр?
Дашзэвэг -
Эмнэлгээс явдаг байсан. Эмнэлгээс яваад л тэгээд л, эмнэлэгт чинь нөгөөх юутай хамт өнөө хороо хорины улсуудтай дарга маргатай хорооны идэвхтэн явдаг байсан байхгүй юу, тэр үед чинь. Тэгж айлуудаар нэг 3,4 –р тэгээд сугалаа сугалуулна, ....За одоо ингээд сугалаа сугалаад танай хөлийн авдрыг уудалж үзье ч гэдэг юм уу, ...За таны орны цагаан хэрэглэлийг үзье, таны ариун цэврийг шалгая, миний одоо толгой молгойдоо бөөс хуурс байна уу, гэж шалгаж сугалаа татуулдаг байсан тэр үед чинь тэгээд танай гадаа амбаарыг чинь үзье гэж байх шиг, дандаа нэг тиймэрхүү тэгээд нэг энэ хүүхдийн эвхэж тавьсан хувцас хаана байнав, унтлагын хувцас нь хаана байна гэж тийм юмыг чинь шалгаж тэгж явдаг байсан, тэр СД чинь.
Саранцэцэг -
Аа за, тэр СД-оор тэгээд тавьсан шаардлагуудыг биелүүлээгүй айлыг яадаг юм?
Дашзэвэг -
Тэгээд яах ч үгүй л дээ. Тэгээд л дахиад л шаардлага тавина л эргэж шалгаж үздэг юм, тэрнийгээ одоо буцаж. Аа тэр юу яасан байна уу, тэгээд тэр өгсөн үүрэг даалгавар биелүүлсэн байна уу, биелүүлэээгүй байна уу гэж, эргэж дахиж ирж дахиж шалгаж үздэг байсан. 7 хоног л явагддаг байсан, 7 хоногийн хагас сайн бүтэн сайнд болбол тогтмол. СД гэдэг чинь тогтмол явдаг байсан юм.
Саранцэцэг -
Тэгээд одоо шаардлага биелүүлээгүй энэ тэр улсуудад арга хэмжээ эд нар авах уу ?
Б.
Дашзэвэг -
Тэр ер нь арга хэмжээ гэж ер нь авдаг л байсан байх л даа. Торгож барина. Одоо муу яасан одоо тэр муу усан..., нэг 5,10 төгрөгөөр торгодог. Муу усны нүх болбол ингээд хашаан дотор асгахгүй, тусгай нүхэндээ асгана, аа тэгээд тэр жорлон цэвэрхэн байна уу, бохир байна уу, аа тэгээд 2, 3 хэлээд биелүүлэхгүй л бол тэр айлуудыг торгоно, тийм л байдаг байсан юм даа, торгодог. Аа биелүүлбэл яахав дээ, өргөмжлөл өгдөг. Айлуудад чинь “тэргүүний соёлч айл” гэж тийм өргөмжлөл өгдөг байсан.
Саранцэцэг -
Сайн биелүүлсэн айлд?
Дашзэвэг -
Тийм сайн биелүүлсэн айлд. “Соёлч айл” гэсэн тийм гэрчилгээтэй, монгол гэрийн зурсан тийм монгол гэртэй гэрчилгээ өгдөг байсан. Манайд 3 байсан, одоо урагдаад одоо байхгүй болсоон, хаягдчихсан /инээв/
Саранцэцэг -
Соёлын довтолгоон тэгээд хүмсүүдэд ашиг тус өгсөн гэж боддог уу?
Дашзэвэг -
Өө өгөлгүй яахав, тэр чинь одоо, цэвэрхэн ямар байна одоо тэр айлыг чинь цэвэр цэмцгэр байх талаар л тэр айлыг чинь өөрийн ирээдүй өөрийн амьдралын сайн сайхан явахын төлөө л тэр улсуудад зөвлөж байгаа юм чинь. Тэрийг чинь ард түмэн бол их юм сурч авч байгаа ш дээ, энэ чинь одоо ингээд 7 хоног болгон л орж ирнэ шүү, гэж ямар ч байсан тэр хүнээс сэтгэл түгшинэ биз дээ, одоо энийгээ нэг угаагаад арччихъя гэж ямар ч байсан бодно доо.
Саранцэцэг -
Соёлын довтлгооныг улс тэгээд шаардлагатай болоод л явуулж дээ? Тэр үед ер нь улсуудын амьдрал..,
Дашзэвэг -
Хөдөө ч гэсэн явуулдаг байсан гэж байгаа ш дээ, хөдөө малчин айлд ч хүртэл. СД чинь хөнжлийн даавуу чинь хаана байна, ор дэрний хэрэглэл хаа байна гэж тэр хөдөөний айлууд тэр аймгийн төв гэхгүй, хөдөөний айлууд дээр ч гэсэн явагддаг байсан СД чинь. Ёстой улс даяар явагддаг байсан, тэр чинь.
Саранцэцэг -
Та нэгдэлжих хөдөлгөөний талаар хэр мэдэх үү?
Дашзэвэг -
Би тэрийг ер нь бараг сайн мэдэхгүй дээ.
Саранцэцэг -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар та өмнө нь сонсож байгаагүй юу? Хувийн малтай айлууд нэгдэлд малаа өгч барьдаг талаар кинонд гардаг?
Дашзэвэг -
Нийгэмчилж байсан байхгүй юу, тэрийг чинь. Зарим айл нь өгөхгүй гээд зарим айл нь өгнө гээд. Энэ чинь одоо тэр, нууж хаадаг байсан гэж байгаа юм малаа өгөхгүй гээд. Нууж далдалдаг, тасалж барьж ,нааш цаашаа айлын хот руу хийдэг байсан гэж байгаа юм тэр юугаа.
Саранцэцэг -
Малаа юу?
Дашзэвэг -
Тийм, малаа нийгэмчлэхгүй гэж.
Саранцэцэг -
Аа танай эцэг эх нэгдэлжих хөдөлгөөн энэ тэрд малаа нийгэмчилж байсан уу?
Дашзэвэг -
Нийгэмчилж байсан. Манайх азарга адуу болбол азаргаар нь нийгэмчилж хонь болбол 4, 5 зуугаар нь өгч байсан. Тэр хонь чинь багтахгүй сумын өнөө юунаас ирээд л тэр хүртэл чинь одоо агтны морь гэж агтад одоо улаач гэж байдаг байсан байхгүй юу, машин тэрэг байхгүй байхад. За одоо энэ улаачид одоо төчнөөн морь өг гэж. Эх орны дайны үед ч өгдөг байсан тэр морийг чинь манай аав ээж. Хувиасаа одоо тэр эх орны Орос-д болбол тэрийг чинь эх орны дайны үед чинь тэр морь энийг чинь болбол ёстой морь энэ тэрийг чинь хамгийн сайныг нь өгнө ш дээ, одоо муу морь энэ тэр өгөхгүй, хамаг сайныг нь шилж одоо тэр, дайнд оролцох одоо тийм хамгийн сайн морь шилж өгдөг байсан.
Саранцэцэг -
Одоо тэр танай сумын айлуудын бараг ихэнх нь өгдөг байсан уу?
Дашзэвэг -
Өө өгөлгүй яахав, айл болгон өгнө. Сайн дураараа өгнө.
Саранцэцэг -
Уул нь бол уу?
Дашзэвэг -
Тэгээд цаанаасаа бас өг гэж шахна. Тэр чинь тэр үед чинь өг гэж шахдаг байлаа, энэ ноолуур ноос ямааны ноолуур энэ тэр чинь айл дутаадаг болбол тэр мал хараас нь авдаг байсан гэж байгаа юм, хурааж. Айлын төчнөөн ноогдуулаад ашиг гээд танайхан одоо төчнөөн кг ноолуур өгнө, төчнөөн кг мах өгнө гэж одоо тэр мах энэ тэрийг чинь бас одоо өгдөг байсан тэр одоо энэ хүүхдүүдийн хоолонд сургуулийн хүүхдийн хоол моолонд хэрэглэдэг байсан юмуу, яасан юм. Тэгээд шарыг чинь одоо тэр чигээр нь энэ одоо хийлэн /жин/дээр тавьж мал энэ тэрийг чинь хийлэн дээр тавьж өнөөх тэчнээн зуун кг юмуу, 50 кг мах өгнө тэгж тавьж өгдөг байсан юм. Тэр малд..,
Саранцэцэг -
Тэр чинь одоо улсын татвар юм уу, хайшаа юм?
Дашзэвэг -
Тийм, улсын татвар гэж. Тэгж өгдөг байсан, өгөхгүй айл бол бүр тэгж мал харгүй айл бол өөр айл майлаас гуйж авч өгдөг байсан гэж байгаа юм ш дээ.Тэр чинь бол одоо айл болгонд өгдөг.
Саранцэцэг -
Аа тэрийг өгөхгүй бол яадаг байсан юм бол?
Дашзэвэг -
Тэрийг өгөхгүй л бол ёстой тэгээд л гэрт нь байдаг ямар юм байдгийн ёстой тэгээд л хурааж авдаг л байсан юм гэнэлээ. Байгаа эд хөрөнгийг нь ёстой хурааж авдаг байсийм гэлээ.
Саранцэцэг -
Мал ахуйгүй айл байна гэж байх уу?
Дашзэвэг -
Байлгүй яахав. Ядуу айл гэж байсан гэж байгаа юм ш дээ. Мал хар гэж..., одоо тэгээд л өнөөх айлуудаас өнөөх баян айлуудаас гуйгаад л өгдөг байсан юм шиг байгаа юм. Тэр болбол тэгэхэд бол нээх тэр айл айлын одоо тэр амьдрал ямар байна амьдрал дээр нь шалтгаалж одоо нэг 10 кг мах, гэдэг юмуу, төчнөөн кг мах гэж оноож өгдөг одоо байгаа малны тоогоор тэгж оноож.
Саранцэцэг -
Танайх бол нэгдэлд малаа нийгэмчилсэн юм байна, зарим нэг хувийн олон мал ахуйтай айл ер нь нэгдэлд ороход одоо яаж хүлээж авдаг байсан юм болоо?
Дашзэвэг -
Тэр болбол ерөөсөө анх болбол ердөө хүн болгон их дургүй хүлээж авдаг байсан гэнэлээ. Одоо өнөөх мал хараасаа саллаа. Мал хараасаа салчихвий, одоо энэ хэдэн хүүхдүүдээн хоолгүй болгочих вий, хувьсгал гэдэг юм чинь гарч хамаг байсан улсуудын хөрөнгө хураагаад авчихлаа л гэж боддог байсан гэж байгаа юм тэр үед чинь. Одоо ерөөсөө байгаа хэдэн юмаа нууж барьж..,
Саранцэцэг -
Огт нэгдэлд ороогүй айл байдаг уу?
Дашзэвэг -
Байхгүй. Байдаг байсан гэж байгаа юмаа, сүүлийн үед болбол ерөөсөө л айл болгон нэгдэлд орсон. Тэгээд айл болгон чинь одоо энэ айлын энэ ашиг шимийг ойлгоод, одоо малын сүү чинь ядуу айлд тэр нэгдэлд ороход одоо тэгш, одоо тэр баян айлуудын малыг ингээд тараагаад хуваагаад ядуу айлуудаар ингээд тараагаад, өгчихөж байгаа юм. Тэгээд тэр сүүгээн өөрөө хэрэглэнэ тэр дуртай малаасаа тэрнээсээ алж иднэ, тэр ядуу айлууд чинь нэгдэл нийгэмчилсэн болохоор чинь энэ нэгдэл улсуудад хувь хүнд баяачууд чинь дээр үед зарцдаан болбол хэрийн бараг сайн баяачууд бол одоо нэг сааль сүүний нэг хэдэн мал өгдөг байсан юм гэнэлээ. Тэгээд тэр чинь тийм биш, тэгш эрхтэй болчихоор чинь хүн болгон ядуу хоосны ялгаа байхгүй ерөөсөө л хүн болгон мал хартай өмчтэй болчихож байгаа байхгүй юу, ерөөсөө л. Нэгдэл энэ тэрийн нийгэмчилсэн мал чинь тэгээд л айлд одоо нэг айлын нүүдлийн мал гэхэд л 4,5 ат өгч байх шиг, нэг уналгын морь гэж байхад 4, 5 уналгын морь, тэгээд хонь ямаа тэр үхэр болбол ганц хоёр, зарим айл үхэртэй зарим айл үхэргүй, нэгдэл нийгэмчилсэн байхад бараг айл болгон үхэртэй болчихсон сүүлийн үед болбол ер нь энэ нь ядуу гэж хэлэхийн аргагүй, тэгш болчихсон юм чинь ерөөсөө л. Малаа нийгэмчлээд.
Саранцэцэг -
Нэгдлийн малаа маллаад ашиг тусыг нь өөрснөө авч байх нь байна, аа тэгээд цалин авах уу?
Дашзэвэг -
Авалгүй яахав, тэр чинь бас, маллахдаа нэгдлээс цалин авна, Ингэнэ, цалин авахдаа болбол тэр чинь ааруул одоо төчнөөн кг ааруул нэгдэлд тушаана,
Саранцэцэг -
Малынхаа ашиг шимийг?
Дашзэвэг -
Малынхаа ашиг шимийг. Жишээлэхэд одоо 25 кг ааруул, нэг гүзээ шар тос, аа төчнөөн бяслаг ингэж шахаж авчирч нэгдэлд тогтмол өгнө. Тэгээд нэгдэл чинь 120 төгрөгний цалинтай байсан юм даа, нэгдлийн малчид. Тэрүүгээрээ яана, тэгээд өвөл болохоор чинь нэгдлээс ашиг гэж тэр айлд чинь 10 хонь юмуу, нэг үхэртэй ч юмуу, айл юугаа иднэ гэж байна, цаанаас нь авах малыг нь төчнөөн мал авна гэвэл нэгдэл нийгэмчлээд тэр малыг нь айл болгонд өгчихнө тэгээд тэр бөө гэж бас мал нядалдаг нядалгааны газар гэж байдаг байхгүй юу, тэр өнөөх нэгдлийн малыг чинь нядлаад, тэрийгээ айлуудад хувааж өгөөд л, ашиг хувааж өгөөд л, тэр ашгаар чинь улсууд чинь баяжинаа, тариа будаа одоо энэ хөх тариа мариаг чинь 10, 20 кг –аар нь, шуудайгаар нь тэр хүүхдийн ёстой олон хүүхэдтэй айл майл чинь шуудайгаар л авдаг байсан байх. Тэгэхэд чинь нэгдэл тэгж өгдөг байсан юм.
Саранцэцэг -
Төр засаг ер нь нэгдэлжих хөдөлгөөний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмсүүдэд ер нь яаж юу гэж ухуулах уу?
Дашзэвэг -
Нэгдэл болбол одоо ороход ийм ашигтай энд ийм сайн тал бий, ийм муу тал бий гэж. Бараг муу тал гэж хэлэхгүй дээ, ийм ашигтай одоо, та хэд ийм нэгдэлд орохын болбол одоо та хэдийн амьдрал дээшилнэ, аа үр хүүхдийн чинь амьдрал дээшилнэ, сургууль соёлд үр хүүхэд чинь явна, аа үнэ төлбөргүй сурна, ингэж л ухуулдаг байсан даа.
Саранцэцэг -
Тэр нэгдэлжих хөдөлгөөнд ороод тэгээд огт малгүй байсан айл малтай болох уу?
Дашзэвэг -
Малтай болно. Нэгдэл нийгэмчлээд..,
Саранцэцэг -
Бас хувийн гэсэн мал байх уу, нэгдлийн малаас гадна.
Дашзэвэг -
Аа байлгүй яахав. тэр айл чинь тэгээд нэг арав, хорин мал төллөөд таслаад өгчихнө ш дээ, бас. Тэр чинь өсөөд л тэр айлын чинь мал нь өсөөд л, 20, 30 болоод л, тэгээд л өсөөд л явчихдаг байхгүй юу. Тэр нэгдлийн тэр мал чинь бас давхар нэг айлд чинь 500 хонь ч юм уу, 300 хонь нэгдлийн хонь байна, тэр айлд. Тэр айл нэгдлийнхээ хониныхоо ашиг шимийг нэгдэлдээ тэр сүү тос цагаан идээгий нь авч өгнө, тэр нэгдлийн малын ашиг шимийг нэгдэлдээ буцааж тэр ашиг шимийг тэр наадам маадмаар л хэрэглэж наашаа хот мот ачуулдаг байсан биз, идээ мэдээгээ. Тэгээд энд ирж зарж, борлуулдаг тэгээд өнөөх наадам маадмаар чинь болохоор чинь тэр хурааж авсан бяслаг мяслагийг чинь дээр үед өнөө наадам болоход чинь бүр ингээд таваг засаад, мах энэ тэрийг чинь зүгээр хонь монийг чинь гаргаад, хүн мүнд ингээд тараагаад өгдөг байсан ш дээ, надыг жаахан байхад чинь. Тэгээд наадам болохоор чинь нэгдлийн юмыг чинь тэгж эргүүлээд улсуудад нь идүүлж уулгаж, тэгдэг байсан ш дээ тэр.
Саранцэцэг -
Хөдөөний малчдын амьдрал дээшилсэн юм байна тиймээ?
Дашзэвэг -
Тийм. Дээшилсэн.
Саранцэцэг -
Нэгдэлд орсноороо?
Дашзэвэг -
Тийм.
Саранцэцэг -
Та бага сургуулиа төгсөөд аймгийн төвд дунд сургуульд ирсэн юм байна тээ?
Дашзэвэг -
Би 7-г төгсөөд л би 10 төгсөөгүй, 7-г төгсөөд л цэцэрлэгийн техникумд хуваарилагдаад л
Саранцэцэг -
Та хөдөөнөөс сумнаасаа наашаа аймгийн төв рүү хэдийд ирсэн юм?
Дашзэвэг -
Би аймгийн төвд..,
Саранцэцэг -
Хэдэн онд, анх аймгийн төвд яах гэж ирсэн билээ?
Дашзэвэг -
Аймгийн төвд манай ах эгч хүмүүс 9, 10-р ангид орохгүй юу, тэгээд бид чинь өнөө жаахан хүүхэд байсан юм чинь ах эгчээ дагаж, аймгийн төвийн сургуульд нөгөө хэд чинь 7,8,9,10-р ангид аймгийн төвд сурна даа, хөдөө чинь 4-р ангиас хойшоо сумуудад чинь 4-р анги гэж байдаг тэгээд тэрнээсээ 5-д орохоор аймгийн төв шилждэг. Тэгээд нөгөө ах эгчээ дагаад аймгийн төв рүү шилжиж ордог байсан.
Саранцэцэг -
Сумын төв аймгийн төв хоёр хоорондоо ялгаатай юу?
Дашзэвэг -
Ялгаатай байлгүй яахав дээ, аймгийн төв гэдэг чинь одоо том төв байлгүй яахав, сумын төвийн дэргэд болбол хамаагүй ялгаатай том төв байдаг.
Саранцэцэг -
Хөгжилтэй
Дашзэвэг -
Хөгжилтэй тэр чинь.
Саранцэцэг -
Сургуулиуд нь хүртэл хоорондоо?
Дашзэвэг -
Аймгийн төвийн I 10 жил, II 10 жил, III 10жил, I 8 жил, II 8 жил гэж ингээд тойроод явчихдаг байхгүй юу, тэр чинь аймгийн төвд ороод ирэхээр чинь сургууль..., тэгээд манай аймгийн төвд чинь багшийн техникум, сувилагчийн техникум, хөдөө аж ахуйн техникум байсан.
Саранцэцэг -
За тэгээд дунд сургуулиа төгсөөд дараа нь хаана орсон гэлээ?
Дашзэвэг -
Тэгээд л цэцэрлэгийн техникум төгсөөд л..,
Саранцэцэг -
Цэцэрлэгийн техникум нь хаана уу?
Дашзэвэг -
Энэ хотод. Энэ цэцэрлэгийн техникумд
Саранцэцэг -
Хотод орж ирлээ гэсэн үг үү? Хотод орж ирэхэд чинь хэдэн он билээ?
Дашзэвэг -
1964, 65, 66, 67 онд төгссөн юм байна даа.
Саранцэцэг -
Анх хотод орж ирж байхад ямар сэтгэгдэлтэй байв даа? Хот ямар санагдаж байв?
Дашзэвэг -
Анх орж ирж байхад аймар хэцүү л байдаг байсан. Хүн газар мэдэхгүй хүн танихгүй.
Саранцэцэг -
таны тэр нөгөө байж байсан Ховд аймгаас чинь наашаа юугаар ирэх үү?
Дашзэвэг -
Машинаар 7 хонож байж ирнэ ш дээ.
Саранцэцэг -
Өө за, ирээд тэгээд техникумд ороод анхны хот орж ирж байсан сэтгэгдлээсээ ярихгүй юу?
Дашзэвэг -
Анх хотод орж ирэхэд чинь хүн амьтан танихгүй, хэдэн сургуулийнхаа хүүхдүүдийг л тэдэнтэй найз болно доо. Энэ ахындаа байж байгаад төгссөн. Том ах маань энэ хотод байж байгаад тэгээд дотуур байранд оруулаад манай ах хойно Дубнад эрдмийн зэрэг хамгаалах гээд Дубна явсан байхгүй юу, тэгээд л тэр хооронд чинь байранд байж байгаад, төгсөөд л буцаад л аймагтаа хуваарилагдаж байгаа юм чинь. Одоо энэ сургуулийн техникумаа буцаад аймгийн цэцэрлэгийн багшаар очиж байгаа юм. Тэгээд л бараг цэцэрлэгийн багш 1,2 жил хийсэн үү, яасан уу, тэгээд л энэ талийгаачтай суугаад цэргийн газар дандаа дагачихсан, болохоор ерөөс олдсон ажил болгоныг л хийгээд явчихдаг. Цэргийн газар чинь 3 жил яваад л томилолтоор за одоо энэ хотод байсан бол Зүүн-Баян, Зүүн-Баянд байсан бол Үенчийн цэргийн анги /ЦА/, доод нисэх гээд нэг 3 жил, Яамны Батлан Хамгаалах Яамны сайдын тушаалаар явдаг байсан юм. Тэгээд энэ одоо нөхөр нь тушаалаар явахаар авгайд нь заавал ажил гаргаж өгдөг,нярав ч байна уу, цэргийн ангид одоо ямар ажил байна, ЦА-д ажил байвал тэндээ хийнэ. Сум муманд тэр аймгийн төвд очвол тэр аймгийн өөр ямар ажил байна, олдвол хийнэ, бараг ерөөсөө цэргийн газар л ажил олддог юмаа, энгийн газар болбол аймгийн төв мөв, хотын төвд чинь ерөөсөө улсууд чинь бүгд ажилтай, тэгээд нүүгээд очиход болбол заавал нэг офицер нэг нь шилжээд явахад тэрний орон тоон дээр л ажиллана даа, тэрний авгай хүүхдүүд нь шилжиж явбал..,
Саранцэцэг -
Таны нөхөр ямар ажил эрхэлдэг байсан юм? Ямар тушаалын хүн бэ?
Дашзэвэг -
Манай өвгөн ар талын хүн байсан юм. Тийм. Ар талын аа одоо энэ дандаа л барилга орон сууц хариуцдаг. Анх ийм л хүн байсан цэргийн. Ар талын орлогч гэхдээр одоо бүх л тэр л хүний хоол хүнс, цэргийн идэх уух, тэр байшин барилга, аймгийн одоо 5 том даргын нэг байдаг байсан. Ар талын орлогч гэдэг чинь. Тэгээд ерөөсөө тэр цэргүүдийн чинь цэргийг ч захирна, офицерийг ч захирна, өөрийнхөө доод тушаалын бүх л офицерийг захирдаг.
Саранцэцэг -
Өөрөө болбол ямар тушаалтай байх уу?
Дашзэвэг -
Өөрөө бол ар талын орлогч
Саранцэцэг -
Ар талын орлогч гэдэг тушаал юм уу?
Дашзэвэг -
Тийм. Ар талын орлогч. Дандаа энэ ар талын одоо энэ цэргүүдийн хүнс мүнс, хувцас мувцас тэгээд л орон сууц барилга байшин ерөөсөө цэргүүдийг хоолоор хангаж, одоо байр майр тэрийг чинь одоо дулаан байлгах талаар тийм л юм хариуцна даа, ар талын ажлыг.
Саранцэцэг -
Та хотод орж ирээд гадаадын улсуудыг харж байв уу? Хотод ирсэн чинь одоо?
Дашзэвэг -
Харалгүй яахав, зөндөө л байгаа юм чинь. Оросууд байна, венгерийг харж байсан, венгер гэдэг чинь манай 174-р ангид венгер гэж байдаг байсан юм. Орос байдаг байсан юм, чех улсууд байдаг байсан юм, герман гэж байдаг байсан юм даа, өшөө бараг улсууд харж байгаагүй дээ.
Саранцэцэг -
Ер нь гадаадын улсууд монголчуудтай харьцаа нь ямар байдаг байсан? Ямар харилцаатай байдаг байсан бэ?
Дашзэвэг -
Өө энэ сайн харьцаатай байдаг байсан шүү, бараг манайх ганц л оростой л харьцдаг байсан энэ цэргийн ангид болохоор чинь юу байдаг байсийм. Зөвлөх гэж дандаа орос зөвлөх бас цэргүүдийг удирддаг зөвлөх нэг 2,3 орос байдаг байсан юм даа, цэргийн ангиудад, зөвлөх орос гэж.
Саранцэцэг -
Тэдэнд бол яах уу? Монголчуудтай сайн харилцаатай юу?
Дашзэвэг -
Өө сайн харилцаатай.
Саранцэцэг -
Монголчууд ч ер нь?
Дашзэвэг -
Оросууд монголчуудтай сайн харьцана, тэр монгол хүн ч гэсэн оросууд чинь сайн харьцана, тэгээд оросууд чинь сайн харьцаад бүр ийм болохоор илэн далангүй тэгээд талийгаач бид 2 чинь 2 орос найзтай байлаа. Бид 2 тэднийд очдог. Бид 2-ыг чинь очихоор тэр оросууд чинь ёстой хувцсаа солиод л, ёстой гоё хувцас өмсөөд л, өнөө хувцсаа тайлаад л, өнөөх гадуур бид хэдтэй хамт явж байснаа дагуулаад ирвэл, хувцсаа тайлаад л, гоё хувцас өмсч гарч ирээд л, мань мэтэд чинь одоо ёстой л гоё хоол моолоо хийж өгнө.
Саранцэцэг -
Өө за.
Дашзэвэг -
Тэгээд л бид хэдийг бид 2-ын дөрвөн оростой авахуулсан зураг ч хүртэл бий ш дээ. Би бүр өндөг шаруулж идэх дуртай/инээв/.
Саранцэцэг -
Хятад хүмүүс байсан уу, хотод ер нь?
Дашзэвэг -
Аа байлгүй яахав. Тэгэхдээ хятад хүнтэй ерөөсөө харьцаж байгаагүй. Хятадыг чинь 64 онд хөөгөөд гаргачихсан ш дээ, Монголоос.
Саранцэцэг -
Тэр тухай та ярьж өгөөч?
Дашзэвэг -
Тэрийг би сайн мэдэхгүй байна. Манай Ховдод чинь барилга барьдаг хятадууд байсан юм, тэгээд энэ Орос Хятад нэг муудалцсан юмаа, тэгээд 64 онд л манай Ховдоос хятадуудыг гаргасан юм. Тэгэхдээ хотод болбол хятадууд байж л байсан даа.
Саранцэцэг -
Хотод ямар хятадууд байх уу?Барилгын хятадууд байх уу, суурин байсан хятадууд уу?
Дашзэвэг -
Барилгын хятад. Бүр дээр үед орж ирсэн суурьшсан хятадууд ерөөсөө голдуу л байдаг байсан гэж ярьдгийм байналээ.
Саранцэцэг -
Монголчууд хятадууд хоорондоо харьцаа нь ямар байх уу?
Дашзэвэг -
Гайгүй байлгүй яахав дээ. Тэр үед чинь бас л засаг төр гайгүй байсан юм чинь, хятадууд гайгүй байсан. Тэгэхдээ бол хятадын нэг их Монголд оруулж ирдэггүй. Орж
ирсэн хятадууд бол бараг тагнуул, магнуул гэж л ярьдаг байсан ш дээ. Гаднаас орж ирдэг хятадууд бол.
Саранцэцэг -
Ер нь бол таныг энд хотод байх үед бол оросууд л их байжээ?
Дашзэвэг -
Дандаа л оросууд байдаг байсан. Хятадууд ер нь ховор байсан байхаа. Ер нь юу нь эрлийз хятадууд л байсан. Үлдсэн хятад бол ер нь хүүхэд мүүхэд нь дандаа ээжээрээ л овголдог байсан гэж улсууд ярьдаг ш дээ.
Саранцэцэг -
Ховдод бол их олон үндэстэн ястан байдаг биз дээ?
Дашзэвэг -
Тийм. 14 ястан байдаг гэж байгаам. Манай Ховдод бол.
Саранцэцэг -
Бусад орос морос, хятад улсууд байх уу?
Дашзэвэг -
Байлгүй яахав, орос байна, чантуу байна, хятад байна казак байна, тэгээд өөлд, дөрвөд, торгууд гээд...,ястан болгон байдаг байхгүй юу, чантуу..,
Саранцэцэг -
Хоорондоо бол эв найрамдалтай юу?
Дашзэвэг -
Өө эв найрамдалтай.
Саранцэцэг -
Адилхан л ажлаа хийгээд л?
Дашзэвэг -
Адилхан л ажил хийнэ. Гадны хүн гэж гадуурхах юм байхгүй. Манай тэр ястангууд болбол ерөөсөө л Шиньжанаас орж ирсэн ч байдаг юм, Шиньжанаас одоо энэ манай хөгжмийн удирдагч Вася гэдэг чинь Шиньжанаас орж ирсэн гэж байгаа ш дээ.
Саранцэцэг -
Өө тиймүү?
Дашзэвэг -
Тиймээ. Вася гэж хөгжмийн удирдагч энд сая ирж тоглосон гэж ярьцгаагаад байналээ. 90-тэй өвгөн ёстой янзын ануухан байна гээд эд нар манайхан ярьж байсан.
Саранцэцэг -
Аймгийн төвийн амьдрал хүмсүүдийн ажил төрөл эрхэлж байгаа байдал энэ хотод ирж харж байхад ялгаатай юм юу байх юм?
Дашзэвэг -
Аа хөдөөний амьдрал болбол ялгаатай. Хөдөө болбол ажилсаг байлгүй яахав. Энэ Улаанбаатараас илүү ажилсаг. Хөдөлмөрлөж байж л малаа маллаж, тариагаа тарьж аймаг ч гэсэн одоо тэгээд л хүүхдүүд чинь бид хэд чинь дээр үед чинь тоосго цохьдог байлаа бас. Одоо сургуулийн хүүхдүүдийг чинь зуны амралтаар тоосго цохиулдаг.
Саранцэцэг -
Тэр чинь хэддүгээр ангидаа байхдаа вэ?
Дашзэвэг -
4, 5, 7 молоо ерөөсөө тэр анги болгонд 4-өөс 7-р анги хүртэл, 7-д цохиогүй, 4,5-р ангид тоосго..,
Саранцэцэг -
Зуны амралтаар хийж байгаа юм уу?
Дашзэвэг -
Тэр сургууль тэдэн тоосго цохь гээд. Нэг хүүхэд чинь 3,4 зуугаад тоосго цохиулдаг,ерөөсөө. Тэрийгээ тэгээд хүлээж авдаг өнөөх багш нар чинь. Тэгж тоосго цохиулдаг байсан бид хэдээр чинь. Тэр чинь хөдөлмөр л байгаа биз дээ. Хамгийн айхавтар хөдөлмөр. Тэрүүгээр чинь одоо барилгаа бариулах гэж хүнээр. Сургууль мургуулийнхаа барилга бариулах гэж. Тэгээд тоосго цохиулдаг байсан бид хэдээр. Сангийн аж ахуй /САА /явна, сургуульд явахгүй ээ, оюутан болохоор л тэгж явахгүй юу. Сургуульд болбол өнөө хадлан мадланд явдаг байсан. Өнөө хүүхдүүдийг чинь хадлан хадуулна, ногоо могоо хураалгана.
Саранцэцэг -
САА-н ажилд туслуулж байгаа хэрэг үү?
Дашзэвэг -
Тийм. Одоо манай Ховдод чинь болбол ногоо шийгуа мийгуа тэр ногоо их сайн ургадгийм ш дээ. Тэрнийг чинь хүүхдүүдээр зуны амралтаар тэрийг чинь хураалгана. Хичээл оронгуут тэрийг хийлгэнэ.
Саранцэцэг -
За
Дашзэвэг -
Тэгээд бид хэд чинь одоо даалгавар өгнө, зурамны арьс эмэгтэй хүүхэд болгоныг 15, эрэгтэй хүүхэд болгоныг 20. За тэгээд цэцэг навч хатааж ир, ийм гар урлал хөдөлмөр дээр ийм юм оёж ир гэж дээр үед чинь болбол одоо ч гэсэн өгч л байгаа л даа, тэгэхдээ мань мэт шиг тийм сайн хийдэг байгаагүй байхаа, одооны хүүхдүүд болбол.
Саранцэцэг -
Техникумд байхад болбол амралтаараа нэг хүрч ирээд ажилд дайчлагддаг ш дээ?
Дашзэвэг -
САА-н ногоо хураадаг байсан ш дээ. Ногоо хураана, Жаргалантын САА-д. Тэр чинь сараар явдаг байлаа ш дээ. Хорин хэдэн хоног..,
Саранцэцэг -
За за та одоо ядарч байгаа байхаа. Цаг гаран, ..шахам ярилцчихлаа.?
Дашзэвэг -
Хоол ид.,
Саранцэцэг -
Хоёулаа дараа ярилцлагаа үргэлжлүүлье
Дашзэвэг -
Заа.
Саранцэцэг -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.