Maihüü


Basic information
Interviewee ID: 990148
Name: Maihüü
Parent's name: Mijig
Ovog: Ohin
Sex: f
Year of Birth: 1955
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: kindergarten director
Belief: none
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: cook
Father's profession: sum, negdel deputy director


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

nursery
socialism
husband


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр хоёулаа өмнөх ярилцлаган дээр таны бага насны тухай таны сургуулийн тухай ярьсан. Тэгэхээр та өөрөө одоо гучин хэдэн жил цэцэрлэгт ажилласан хүн тэгэхээр ерөөсөө таны мэдэж байгаагаар одоо таны ойлгож байгаагаар ерөөсөө таны болон таниас одоо бусад одоо хүүхдүүдийн бага нас ер нь яаж, яаж өөрчлөгдөж ирэв, төр засгаас бас сургууль боловсролын талаар ямар, ямар бодлого баримталж ирэв ээ? Яаж төр ер нь боловсролын салбарыг одоо удирдаж ирэв ээ, та юу гэж боддог вэ?

Нэргүй -

Намайг төгсөж ирж байхад би одоо хөдөө шууд хөдөө сумын цэцэрлэгт ажилласан шүү дээ. Тэгээд очиход одоо анх байсан одоо байгаа байдал хоёр бол одоо би бараг одоо үгээр илэрхийлэхэд өдөр, шөнө шиг ялгаатай байгаа гэж хэлж болох байх гэж бодож байна. Тухайн үед одоо тэр цэцэрлэг бол одоо гэрийн сандал шиг жижигхэн тийм дөрвөлжин хэдэн сандалтай, бүр нөгөө урт бандан сандал байдаг шүү дээ нэг тийм сандал нэг хоёр гуравтай тэгээд хүүхдүүд нь бүгдээрээ нэг ширээн дээр ингээд нийлээд суучихдаг, хоёр ийм урт ширээтэй. Ямар ч тоглоом байхгүй тэр цэцэрлэг дотор хүүхэд дотор тухайн үеийн гарын авлага номнууд нь болохоор зэрэг одоо оросын сургуулийн өмнөх боловсролын одоо нэг тийм цэцрлэгийн багш нарт зориулсан нэг тийм ном товхимолуудыг орчуулаад л хийсэн, одоо энэ монголын одоо энэ манай монгол хүүхдийг хүмүүжүүлэх одоо монголын ийм тийм зохиолын юуны ном бол ерөөсөө байгаагүй.

Оюунтунгалаг -

70-аад он, 70-аад оны эхэн?

Нэргүй -

Тийм 73 онд шүү дээ. Тэгээд гарын авлага ном ч гэх юм одоо ер нь тэнд байгаагүй. За тэгээд тэр цагаас хойш энэ гучин хэдэн жил ажиллахад бол сургуулийн өмнөх боловсролын сургалтын програм бол хөтөлбөр нь нилээн олон өөрчлөгдлөө л дөө. Тухайн үедээ арай л боловсронгуй болсоор, болсоор, болсоор байгаад нэг үе бол одоо ер нь бараг л одоо багш чинь тэр гарч ирсэн гарын авлагыг хараад л бүх юмаа хийчихээр одоо бараг тийм бэлэн болсон байсан. Одоо бол бас арай өөрөө багш одоо тухайн орчиндоо зохицуулж тухайн орон нутагтаа зохицуулж хөтөлбөрийг одоо өөрчлөх тийм мэдэл олгогдсон, одоо хөтөлбөрийн хэдэн хувийг өөрчилдөг билээ, хориод хувийг ч гэлүү өөрчлөөд одоо ингээд орон нутаг тухайн орчиндоо зохицуулж сургалтаа явуулж болох тийм хэлбэрт орсон. За тэгээд 73 онд анх найман сарын нэгэнд, долоон сарын нэгэнд ажилдаа ороод л тухайн цэцрлэгтээ засвар масвар үйлчилгээний юм нилээн хийсээн, одоо ноль ч байхгүй тэр хүүхэд бие засах газар байхгүй тэр, одоо муу усаа асгах тийм нүх цооног байхгүй тийм л байлаа одоо, шалных нь хир гэхэд би тэр бүлгийнхээ шалыг бүтэн өдөр шоткодож угаасан ерөөсөө ингээд хир нь ингээд бүүр дагтаршаад тэрэн дээр нь будаад тэгээд л бүтэн өдөр би зөвхөн өөрийнхөө тэр ангийн шалыг одоо жижигхэн шүү дээ, урт нь 11 метр, өргөн нь 4 метр л байгаа өрөө байхгүй юу, тэгж угааж байлаа. Тэгээд тэр үед чинь одоо бас эмэгтэй хүн одоо хийнэ гэхэд бас л одоо бодох юм бол их л хүнд хүчир ажил байсан юм шиг санагддаг юм тэр цэцэрлэгийн ажил аж ахуйн ажил, багш ч байсан эрхлэгч ч байсан тэр туслах ч байсан бүгд л энэ хоёр бүлгийн дунд нэг асрагч гэж нэг л хүн байна. Тэгээд нөгөө багш асрагч маань болохоор зэрэг нөгөө би бол бас тав, зургаа, долоо настай хүүхдүүд нь миний ангид байгаа. Тэр нөгөө жижигхэн гурав дөрөв настай хүүхдүүд нь болохоор зэрэг нэг бүлэг энэ жижиг хүүхдүүдтэй бүлэг нь багшийн ажил бол хүнд учраас энэ багш энд туслана гээд нөгөө багшийг чинь тэнд аваачиж туслах хийлгэх тэгээд би болохоор зэрэг бүлэгтээ сургалтаа явуулах уу, цэвэрлэгээгээ хийх үү ийм ёстой тулгамдсан их хэцүү асуудал байсан надад. Дан цэвэрлэгээгээ хийгээд л ингээд л ариун цэврийг сахих гэх юм бол ерөөсөө тэнд сургалт явуулах ямарч боломжгүй ерөөсөө яг л тэрийгээ дагнасаар байтал таарчих гээд байдаг. Сургалтаа ингээд л явуулаад одоо зөвхөн хүүхэдтэйгээ ингээд ажиллаад л явчихад чинь тэр цэвэрлэгээ арчилгааных нь ажил бүр аягүй их хоцордог, бүх юмыг ганцаараа хийдэг байсан гэх юмуу даа тухайн үедээ бол. Тийм хэцүү бэрхшээл аягүй их байдаг байсан. Аль нэгийг нь орхигдуулж л байж аль нэгийг нь хийдэг, тийм байсан тийм учраас би ерөөсөө цэвэрлэгээгээ өнгөцхөн ингэж хийчихээд л долоо хоногийнхоо туршид хагас сайн өдөр хагас ажилладаг байлаа шүү дээ, 2 хүртэл ажилладаг ингээд л сургалтынхаа ажлыг явуулж, явуулж байгаад л хагас сайн бүтэн сайн хоёрт хамаг юмаа угааж цэвэрлэдэг ухаандаа ерөөсөө тийм амралтгүйгээр тэгж ажилладаг байсан. Тухайн үедээ залуу байсан болохоор зэрэг санаанд ордоггүй байж дээ. Тухайн үеийн хүүхдүүдийн оюун ухаан бол сайн байсан. Би бол тэрийг хөгжил нь ч сайн байдаг байсан хөдөөний хүүхдүүдийн оюун ухаан ч сайн байсан. Ганцхан тэнд үзэж харах юм байхгүй орчин бүрдэж чадахгүй байсан. Тэр одоо энэ Улаанбаатарын цэцэрлэгтэй тэр хөдөөний цэцэрлэгийг аваачиж харьцуулахад бол ёстой эрс тэс ялгаатай байсан шүү дээ. Тэгчихээд харин төрөөс маш их бодлого явуулсан учраас 1979 онд хүүхдийн жил гэж улс даяар зарлаад бүх цэцэрлэгүүдийг иж бүрэн тоглоомжуулсан, тоглоомжуулахтайгаа хамт тоглоомын тавиураар ком тавиураар хангаж өгсөн. Тэгэхэд ёстой зүгээр тэр үеийн хүүхэд байтугай одоо би ч үзээгүй зүсэн бүрийн гадаадын хөгжилтэй орнуудын явуулсан гоё тоглоомнууд хичнээн төрлөөрөө одоо төрөл нь бараг одоо ярихад бараг зуугаад, зуу гаруй ч төрлийн юмуу тийм тоглоом авчирч байсан. Тэр тоглоомоор тэгж хангагдснаас хойш одоо өнөөгийн зах зээлийн эрин үе хүртэл одоо за жишээлбэл намайг 35 жил ажиллахад дахиж тоглоомоор ерөөсөө хангагдаагүй, зах зээлд ороод ирэхээр зэрэг бүр төсөв хөрөнгө нь ч хомсхон болоод хүүхэд ер нь тоглох тоглоомгүй болж ирж байсан шүү дээ. Тэгээд л юмханаар юм хийнэ гээд багш нар бид нар өөрсдөө янзын одоо хаягдал материал янз бүрийн юм ашиглуулаад л, ашиглаад л хүүхдүүддээ ингээд янз бүрийн тоглоом хийж байгаад тэр одоо үйлдвэрийн тоглоом шиг бөх хийж чадахгүй шүү дээ тэрийг чинь нэг өдөр тоглоод хоёр өдөр тоглоод л тэгээд л хаягдах тийм хэмжээний юмнууд хийж байсан. За гарын авлага материалууд нь болохоор зэрэг нэг үе аягүй 80-аад оны үед 80 хэдэн оны үед бол их сайхан болж ирж байсан. Тэгээд дамаангүй 88, 89 он 87, 89 оны үед бол ер нь бүх юмнууд л одоо ингээд бэлэн байлаа шүү дээ. Тухайн үеийн багш нар бол 5 жил тутамд мэргэжил дээшлүүлдэг байсан, одоо бол тийм юм байхгүй шүү дээ, тийм байсан. Мэргэжил дээшлүүлэх гэж ирнэ, ангийнхаа хүүхдүүдтэй бүгдтэй нь уулзана, багштайгаа уулзана мэргэжлээ дээшлүүлнэ шинэ юм үзэж хараад л тэгээд тэрийгээ тухайн үедээ очиж бас нэвтрүүлдэг ажил юундаа хэрэглэдэг тийм л байсан. Тэгэхэд бол нэг сэргэж ирээд л тэгээд л дахиад л бэрхшээл эхэлнэ шүү дээ хөдөө чинь бол, яагаад гэвэл бид нар тийм юм хараад ийм юмаа сайхан болгочихно, зурагтаар тийм юм гарч байна лээ шүү дээ энийг аваад ажилдаа хэрэглэчихье гэх тийм бол үзэх харах юм бол огт байгаагүй, яахав радио сонсдог л байсан байх. Цэцэрлэгийн багш бол радио сонсох зав байхгүй шүү дээ тухайн үедээ бол. Өглөө гараад орой харьдаг, тийм л байсан даа. Манай цэцэрлэгт мэргэжилтэй хүн ерөөсөө байгаагүй би л мэргэжлийн багш, мэргэжлийн бус эрхлэгчтэй нөгөө бүлгийнх нь багш мэргэжлийн биш тэгээд хаад жилд нэг удаа боловсролын хэлтсээс нь нэг удаа шалгалт очно, очихдоо заавар зөвлөгөө өгнө дөө. Тэрийгээ тэгж бай, энийгээ ингэж бай тэр чинь тийм байна, энэ чинь ийм байна гээд л тухайн үеийнхээ хүмүүсийн бүх ажлыг үзээд үнэлээд л өргөжүүлээд явдаг байсан. Наяад оны үеэс юм болов уу даа сургуулийн, сургуульд орох хүүхдүүдийг бэлтгэл бүлгийн сургалтанд хамруулдаг болж эхэлсэн. Тэрнээс өөрөөр бол малчдын хүүхэд бол ер нь сургуулийн өмнөх боловсролын одоо ямар ч хэлбэрт одоо хамрагддаггүй, сумын төвийн хүүхдүүд байдаг сумын төвийн хүүхдүүдийг тухайн үеийн эх, эцэг бол хүүхдээ цэцэрлэгт явуулах маш дургүй намайг очиход бол тийм байсан. Тэгээд одоо ингээд л нөгөө ажлын бус цагаар чинь бас айл хэсэх ажилтай, юу хийж яваа юм бэ чи гэхээр зэрэг танайх хүүхдээ цэцэрлэгт өгөөч ээ, цэцэрлэгт явсны ач холбогдол нь ийм ийм байдаг юм шүү дээ гээд л ингээд нөгөө айлуудаар чинь явж хүүхдийг нь гуйна, тэгээд гуйж байж авдаг, гуйж байж авчихаад ямарваа нэгэн асуудал гарах юм бол та нар ёстой нээрээ намын хороо захиргаа болж байгаад намын үүр захиргаа болж байгаад л хүүхэд авсан өнөөдөр ингэчихэж, тэгчихэж гэсэн тийм ч асуудал гарч л байсан. Тухайн үеийн хүүхдийн хоолны зардал хүүхдийн хоолны хангалт бол ёстой маш сайн байсан даа, манай тогооч сайн тогооч байсан. Нэг хоёрдугаар хоол өдөр өгнө, би тэгээд одоо бас харьцуулж харахад ийм байдаг юм. Тухайн үеийн хүүхдүүд бол нэг хоёрдугаар хоолоо иднэ, идээд хоол илүү гарахад нь бол нэмүүлээд л идээд байдаг байсан, одооны хүүхдүүд бол нэгдүгээрт нэг хоёрдугаар хоолоо чүү чай бардаг, тэгээд тэрэн доторх хооронд яагаад тийм ялгаа байдаг юм бол би гайхаад л байдаг юм. Өөрөө дүгнэлт өгч чаддаггүй байхгүй юу тэрэн дээр. Сургалтын хувьд бол их сургууль ч гэсэн элбэгтэй байсан шүү дээ тэгэхэд чинь хичээл гээд яг хичээлийн цаг, тоглоомын цаг хоёрыг хооронд нь ялгаж сурга гэдэг тийм байсан байхгүй юу. Тэгээд л яг сургуулчихлаа ширээнд суулгаад л зуруулна, бичүүлнэ, бодуулна тийм байдаг байсан. Хүмүүжлийн ажил гээд тусдаа хүмүүжлийн ажил нь тусдаа төлөвлөгөөтэйгээр явагдана, хичээл нь тусдаа конспект юутай бас програм хөтөлбөртэй тэрийгээ хийгээд тэгж явуулдаг. Одоогоос ялгагдах юм болохоор зэрэг тэр үед бол цэцэрлэг зун ажилладаг байсан, ялаа хэцүү байлаа шүү дээ тэгэхэд. Тэгээд л өнөө ялаа оруулахгүйн тулд л хамаг юмандаа одооных шиг ийм тор мор гэж байхгүй цонхнууддаа ингээд маарл татаад л өрөөгөө онгойлгоод л аягүй халуун нөгөө хүүхдүүд чинь унтаж амрахад ёстой аягүй бэрхшээлтэй, за тэгээд ангид нэг ширхэг ялаа л байх юм бол хүүхэд унтана гэж байхгүй, бүр бүгдээрэн дээр нь очиж суугаад сэрээчиж байгаа юм чинь тэгээд л ялаагүй байлгах гэж аягүй их тэмцдэг байлаа. Тэгэхдээ ялаагүй байлгаж чаддаг байсан онцлог нь.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь одоо олон хүүхэд байв уу танай цэцэрлэгт?

Нэргүй -

Байсан шүү дээ, ер нь хүүхэд бол сүүлдээ ерөөсөө хүүхдээ анх, би яг багш болоод миний бүлэгт 22 хүүхэд анх явж эхэлж тэгээд л өвөл нь болоход 30 хүүхэд явдаг байсан. Тэгээд тэр хүйсний ялгаа аягүй их байдаг байсан тэр үед 30 хүүхдийн ердөө 5-хан нь эрэгтэй хүүхэд бусад нь бүгд эмэгтэй хүүхэд байдаг байсан, тэгээд нөгөө хүүхдүүдийг чинь унтаж босгоод би бүгдийг нь үсийг нь самнаж явуулах ёстой, одоо бодвол нэг цох мох ийм юмаар ороочихно гэж байхгүй шүү дээ тэгэхэд чинь резин меризинээр ороочихно гэж байхгүй, бүгдийг лент капрон цэцэглэнэ, тэгээд үс самнах аягүй хэцүү.

Оюунтунгалаг -

25 хүүхдийн үс?

Нэргүй -

25 хүүхдийн үс гэхэд бараг харанхуй болно шүү дээ, бүгдийг нь самнаж явуулна, нэг хүүхдийн үс ч самнахгүй явуулна гэж байхгүй. Тэгээд бүгдийг нь самнаж явуулдаг сүүлдээ сэрсэн хүүхдээс нь түрүүчээс нь босгоод л үсийг нь самнаад байдаг байсан унтлаг нь дуусана, тэгэхгүй бол би амжихгүй. Тэгээд хүүхдүүдээ бүгдийг нь капроныг нь сайхан тэнийлгэж хуйлуулж сургана. Тэгээд л нөгөө хүүхэд чинь тэнд сууж байхдаа үс самнуулахаасаа өмнө капроноо хуйлчихаад ингээд л бариад ирнэ. Тэгээд л үсийг нь задалж самнаад л капроныг нь цэцэглэж явуулаад л ирнэ.

Оюунтунгалаг -

Таны ангиас өөр анги байх билүү?

Нэргүй -

Өшөө анги байгаа, нөгөө бүлэгт.

Оюунтунгалаг -

Олон анги байх уу, ер нь цэцэрлэгийн хэмжээгээр?

Нэргүй -

Цэцэрлэгийн хэмжээгээр хоёр л бүлэг байгаа шүү дээ.

Оюунтунгалаг -

Нэг 40-өөд хүүхэд?

Нэргүй -

50 хүүхэд л байх, 50 хүүхдийн цэцэрлэг ерөөсөө 62 онд баригдсан чулуун барилгатай, тийм байшинтай байдаг байсан. Одоо бол тэр энэ цэцэрлэгийн энэ барилга одоо шаардлага хангахгүй байна аа гээд л үглээд л байна, үглээд л байна өнөө болтол бид нар тэр барилгатайгаа л байгаа, өргөтгөл баригдаж чадаагүй.

Оюунтунгалаг -

46 жил болсон цэцэрлэг байна шүү дээ.

Нэргүй -

Тийм л хэмжээнд байгаа шүү дээ.

Оюунтунгалаг -

За тэгээд үсийг нь бүгдийг бооно?

Нэргүй -

Үсийг нь бүгдийг нь самнана, тэгээд бүгдийнх нь гар нүүрийг нь угаалгана, бүгдийг нь жагсааж аваачиж бие засуулж оруулж ирнэ, нэг хоёроор нь гаргачихаад за эрэгтэй хүүхдүүд нь гараад бие засаж бай, багш нь охидуудын үсийг самная гээд ингээд би нэг удаа үлдэж үзсэн, тэгэхэд яасан нөгөө хөвгүүд нь гараад тоглож байгаад зарим нь бие засаж л байгаа, зарим нь тоглож л байгаа нэгнийгээ гулгуур дээрээс түлхэж унагаагаад гарыг нь хугалсан, бүр аймаар одоо тэр нэг насаар тэр хүүхэд ч хохирч байна нэг насаар тэр хүүхэдтэй миний нэр холбоотой яваад дуусч байгаа байхгүй юу. Хэдэн жилийн дараа мартсан нөгөө хүүхдээ эмээгээс нь хүүе Ганхуяг чинь яагаад цэрэгт явдаггүй бэ гэсэн чинь яаж цэрэгт явах юм эрэмдэг, зэрэмдэг болсон амьтан чинь гэж ингэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд хариуцлага гэдэг бас гарч ирж байгаа тийм ээ. Хариуцлагатай байж чадахгүй бол хүнийг ч хохироож байна, өөрийгөө ч хохироож байгаа биз дээ.

Оюунтунгалаг -

Тэр цэцэрлэгийн хүүхдүүд чинь яадаг юм цэцэрлэг дотроо бие засахгүй гадаа гарч бие засдаг?

Нэргүй -

Гарч бие засна, нойл нь гаднаа шүү дээ. Одоо ч хэвээрээ шүү дээ. Бүгд гарч бие засна. Тухайн үед бол хүүхдүүдэд тавчиктай ангидаа орж ирэх тухай тийм ойлголт байхгүй шүү дээ. Өглөө ямар гуталтай хувцастай ирсэн хөл нь ч гэж жигтэйхэн халаалт байхгүй шүү дээ, паар маар байхгүй зүгээр пийшэнд галлаад гурван том хар пийшэн дотроо оруулаад тавьсан, тэгээд гадна коридороос нь галладаг. Тухайн үедээ галч нь үзэж байгаад л галлаж байгаад орхичихоод явна, шөнө нь нөгөө пийшин нь хөрчихнө. Маргааш өглөө нь дахиад ирээд галлаж, галлаж орой жаахан бүлээсэх тийшээ болоход нөгөөх чинь дахиад л хаячихаад явна, аягүй хүйтэн бараг дэвхцэж байгаа юм чинь тийм л байдаг байсан. Тэгээд 77 онд харин нэг тийм халаалттай болж уурын зуухтай болсон байгаа юм. Нэг үе сайхан халж байсан, нэг жилдээ бол санаа зовохгүй байсан халаалтан дээр тэгээд дараа жилээс нь эхлээд нөгөө хүмүүс нь ч назгайраад эхэлсэн, нэг амраад ирэхэд л за нэг цагаан сар болдог юмуу, ёолк болдог юмуу, эмэгтэйчүүдийн баяр болдог юмуу тийм баяраар хүмүүс амрана шүү дээ. Тэгээд л амраад ирэхэд л нөгөө тухайн ээлжинд гарч байсан галч нараас байх л даа, хамаг юм хөлдөөсөн, нөгөө цэцэрлэг ч ажиллахгүй хоёр гурав хоног л паяалник бариад шалаар асгарсан ус, асгаад л усан дунд тэгж засаж байгаа юм чинь тийм байсан. За тэгээд тэрнээсээ дараа нь зах зээлд ороод ирсэн чинь ерөөсөө энэ уурын зуухыг ажиллуулж чадахгүй болох нь ээ, одоо энэ албан газрууд ерөөсөө тус тусдаа л нам даралтын зуухтай болно. Ингээд манай цэцэрлэг нам даралтын зуухтай болсон. Тэгээд нам даралтын зуухтай болсон чинь тухайн үедээ ёстой сайхан, сайхан хална, халаахаар байвал халаана барагтай түлэхээр бол барагтай түлнэ, хоёр галчтай хоёр галч ээлжилж ажиллаад ингээд сайхан байж байсан чинь ерөөсөө нийтийн халаалтанд л орохгүй бол одоо энэ нам даралтын зуух чинь ерөөсөө аливаа нэгэн эрүүл ахуй осол аюулгүйн шаардлага хангаж чадахгүй, тийм учраас бүх байгууллагыг нийтийн халаалтанд оруулна гээд ингээд ноднин уржнангаас нийтийн халаалтанд орсон, яахав ээ яахав манайх зууханд ойрхон учраас сайн л халдаг юм. Тэгэхдээ хүйтэн үед халахгүй, халуун үед гучин хэдэн градус хүртэл хална, бас тийм нөхцөлд хүн яаж ажиллах юм тийм биз дээ. Ямарч ажиллах нөхцөлгүй болтол халааж байгаа юм чинь тийм л байна, байдалтай байна.

Оюунтунгалаг -

Одоо бол хэдэн хүүхэдтэй вэ ер нь танай цэцэрлэг?

Нэргүй -

70 хүүхэдтэй гэхдээ нөгөө л хоёр бүлэгтэй хэвээрээ гуч, гучин тав, гучин таван хүүхэд хоёр бүлэгт нь ингээд чихээтэй, бараг нэг бүлэг нь бол хүүхдүүд нь ингээд зулаад ингээд унтаад тэгээд л хүн гишгэх зайгүй тийм болж байгаа юм чинь. Тийм учраас л бид нар өргөтгөл шахаад л шаардаад л гуйгаад хүсээд л алтан загасны эмгэн шиг л болсон амьтан шүү дээ би чинь тийм.

Оюунтунгалаг -

Одоо цаана нь бол сумын одоо ард түмны хүүхдүүдээс бол цэцэрлэгт хамрагдах насны хүүхэд бол байгаа?

Нэргүй -

Байгаа, сумын хэмжээгээр бол 200 гаруй хүүхэд байдаг. 1995 оноос эхлээд сургуулийн өмнөх боловсрол СӨБ-1 гэсэн үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тэр цагаас эхлээд малчдын хүүхдэд хувилбарт бус сургалтаар сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа эхэлсэн байхгүй юу.

Оюунтунгалаг -

Ямар бус сургалтаар гэнэ ээ?

Нэргүй -

Сургуулийн өмнөх хувилбарт сургалтаар.

Оюунтунгалаг -

Аан хувилбарт сургалт.

Нэргүй -

Тийм, сургуулийн өмнөх боловсрол олгож эхэлсэн, тэгснээр бол харин малчны хүүхэд одоо сургалтанд хамрагдах нилээн нөлөөтэй юу болсон л доо. Манай сум бол харин тухайн үедээ бол тэр хувилбарт сургалтаар сургуулийн өмнөх боловсрол үйл ажиллагаа бол олгох нилээн одоо бусад орон нутгийнхаа бусад сумдаас бол түлхүү байдалтайгаар олгож эхэлсэн. Тэгээд сүүлдээ бүр төсөл мөсөл бичээд гэр цэцэрлэг ч ажиллуулсан зуны улиралд, эхэн үедээ бол дандаа эчнээ даалгавар өгдөг байсан хүүхдүүдэд, одоо бүх нас насаар нь одоо ямар тэр хүүхэд ямар түвшинд ямар мэдлэг эзэмших ёстой вэ тэр дагуу нь эчнээ даалгавар бэлдээд эцэг, эхтэйгээ хамтран ажиллана. Гэр бүл цэцэрлэг гэсэн тийм хэлбэрээр эцэг эхэд нь сургалт явуулаад даалгавраа өгөөд тэгээд эчнээгээр хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоод хавар нь болохоор зэрэг 14, 10-14 хоногын танхимын сургалт явуулна, танхимын сургалтандаа дандаа намар сургуульд орох хүүхдүүдийг бэлтгэл бүлэгт бэлдэж ингэж явуулдаг тийм байдал бол манай цэцэрлэгт яг хэвшмэл байдалтайгаар 10 гаруй жил боллоо. Тэгээд бүр сүүлийн үед болохоор зэрэг яасан гэхээр зэрэг бэлтгэл бүлгийн насны хүүхдүүдийг арав, арваар нь ээлжлээд сараар цэцэрлэгт авдаг байсан, сумын төв дээр эх эцэг нь ирж харж суугаад тэгээд л цэцэрлэгт хүүхдээ бүтэн сар явуулаад л аваад явна, дахиад дараагийн 10 хүүхэд нь дараагийн ээлжинд нь ингээд ээлжилж ирээд нэг хүүхэд жилд 3 удаа бэлтгэл бүлгийн сургалтанд сараар хамрагдчихдаг, тийм хэлбэрт орсноор сургуульд бэлтгэх үйл ажиллагаа бол нилээн хангалттай болж байсан. Гэтэл сургуулийн хүүхэд орох хүүхэд л тэгж бэлтгэгдээд байдаг, тэрний цаана хоёр настай, гурван настай, дөрвөн настай, таван настай хүүхдүүд ингээд үлдчихээд байгаа байхгүй юу, тэр хүүхдүүдэд одоо яаж сургалт явуулах вэ, яаж сургуулийн өмнөх боловсрол олгох вэ гэдэг асуудал ингэж яригдаж эхэлсэн, тэгээд тэр хүүхдүүдэд яасан гэхээр зуны улиралд одоо аль цаг сайн тийм газарт зуны цэцэрлэг ажиллуулдаг болсон нэгдсэн журмаар, малчид ч бүр ёстой тэрэндээ дуртай тэгээд одоо сүүлийн хоёр жил бол ийм цэцэрлэг ажиллуулж байна даа.

Оюунтунгалаг -

Тэгэхээр одоо бол ерөнхийдөө танай цэцэрлэг бол хүчин чадлаараа бүрэн гүйцэд ажиллаж чадаж байгаа юу?

Нэргүй -

Хүчин чадлаасаа бол давсан чадлаар ажиллаж байна.

Оюунтунгалаг -

Одоо танайх хэдэн багштай байна?

Нэргүй -

Одоо манайх энэ хичээлийн жилд гурван багштай, хоёр туслах багштай, аж ахуй, тогооч, эрхлэгч гэсэн ийм орон тоотойгоор далан хүүхэд авч ажиллуул, далан хүүхэд дээрээ хөдөөгийн малчдын хүүхдэд боловсрол олгохын тулд нэг гэр барья ингэж бодож байгаа, бас сая нөгөө төслөөр олгогдсон гэрээ бариад гэртээ энэ жил явуулын багшийн орон тоо гэж шинээр батлагдсан байхгүй юу, явуулын багшаа гэртээ ажиллуулаад хүүхдүүдийг нас насаар нь жишээлбэл одоо манайх сум 4 багтай тийм ээ, 4 багтаа багынхаа жишээлбэл одоо эхний ээлжинд гурван настай хүүхдүүдийг бүгдийг нь нэг сарын хугацаатайгаар 9 сард авна гэдэг юмуу тийм ээ, 4 настай хүүхдүүдийг нь 10 сард, 5 настай хүүхдүүдийг нь 11 сард дахиад нөгөө 3 наснаасаа эхлэнэ шүү дээ ингээд 3 үе шаттайгаар сургуулийн өмнөх боловсролыг малчдын хүүхдэд олгож эхэллээ, тийм зорилготой ажиллаж байгаа.

Оюунтунгалаг -

За яахав ингээд ямарч байсан малчдын хүүхдийг бүхий л талаас нь бага хугацаагаар ч гэсэн тийм ээ ямарч гэсэн сургуулийн өмнөх боловсролын одоо сургалт цэцэрлэгийн үйл ажиллагаанд ч юмуу зохих хэмжээгээр хамруулаад бас боломжоороо л хамруулаад байна тийм ээ, тэгээд тэрнээс гадна ер нь хүүхэд эцэг эхчүүдийн хоорондын харилцаа та бас одоо боловсролын байгууллагад олон жил ажиллаж байгаа хүний хувьд таныг байхад та эцэг эхтэйгээ одоо яаж харилцдаг байв? Одоо энэ таны одоо тэр цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эхтэйгээ яаж харилцаж байна ч гэдэг юмуу ер нь одоо ер нь хүүхэд эцэг эх хоёрын хоорондын харилцаанд одоо энэ хугацаанд өөрчлөлтүүд ер нь орж байв уу? Ямар, ямар өөрчлөлтүүд?

Нэргүй -

Тухайн үедээ бол дээхнэ үед бол айл болгон олон хүүхэдтэй байлаа шүү дээ. Олон хүүхэдтэй айлын хувьд бол одоо яахав дээ хүмүүжлийн хувьд одоо эцэг эх би одоо хүүхдээ тийм л болгочих юмсан гэсэн би нэг тийм зорилго тавиад ч байдаггүй байсан байх аа гэж боддог юм тухайн үед бол. Ерөөсөө л урсгалаар хүмүүс ч өөрсдөө ажиллаад их хоёр нарны хооронд ажиллаж л байдаг. Хүүхэд нь ч олон, жил тутам удвал хоёр жил болоод л юмуу даа ингээд л төрж байдаг, хамгийн цөөхөн хүүхэдтэй айл 5 хүүхэдтэй айл байлаа шүү дээ тухайн үед чинь. Тэгэхэд одоо нэг урсгалаар гэдэг юмуу одоо ингээд явж л байдаг тухайн үедээ гэр бүлийн хүмүүсийн хоорондын харьцаа ямар байсан гень нь ямар байсан одоо тэгээд удамшлаараа л тэгээд явчихдаг. Би одоо хүүхдийг энэ хүүхдийг ийм хүн болгоод хүмүүжүүлчихнэ дээ миний хүү ийм л хүн болоосой гээд зорилго тавиад тэгээд хүүхэддээ тэгж ханддаггүй байсан байх гэж боддог, одоо бол өөр болсон. Хүүхэд цөөхөн айл нэг юмуу хоёр хүүхэдтэй олон нь гурван хүүхэдтэй дөрвөөс дээш хүүхэдтэй айл бараг алга байна шүү дээ одоо чинь. Тэгвэл залуу ээж, аав нар бол хүүхдийнхээ төлөө санаа тавих хүүхэддээ анхаарал хүмүүжил дээр нь анхаарах нь бол илүү болсон. Орчин нь ч шал өөр болсон зөвхөн тэгээд тэр хэмжээндээ энэ орчиндоо энэ хэмжээндээ хүртэл одоо өөрийнхөө санасанд хүртэл харин хүүхдээ хүмүүжүүлж чадаж байгаа эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Одооны ээж, аав нар бол одоо нөгөө урсгалаар яваад хүмүүжчихсэн хүүхдүүд чинь шүү дээ. Олон хүүхдүүдтэй айлуудын хүүхдүүд л байж байгаа шүү дээ. Гэхдээ тухайн үедээ бол хүүхдийн хөдөлмөрөөр их хүмүүжүүлдэг байсан байх гэж би боддог юм. Хөдөлмөрч байлаа тухайн үеийн хүмүүс бол одооны хүмүүс бол бүх юм нь бэлэнчлэх бүх юм нь бэлэн ч болсон юм бэлэнчлэх сэтгэлгээ нь ч илүү их болсон юм. Хөдөлмөрч байлаа шүү дээ тэр үеийн улсууд чинь, хөдөлмөрөөр хүмүүжигддэг байсан байх тэгж бодож байна.

Оюунтунгалаг -

Ер нь зүгээр таны хувьд гэхээр ээж, аавтайгаа хэр илэн далангүй өөрт тохиолдсон явдлаа ч юмуу сургууль дээр болсон явдлаа эцэг, эхтэйгээ ярьдаг байв уу, тийм илэн далангүй нээлттэй байв уу, одоогийн хүүхдүүд тэрнээс хойш ер нь ямар өөрчлөлт байв?

Нэргүй -

Сургуульд байхдаа бол би чинь 4-хөн жил л сургуульдаа ээж, аавтайгаа нэг дор байсан тэрнээс хойш бол тэгээд л дандаа эх, эцгээсээ хол явсаар байгаад 7 жил болоод л эргээд л гэртээ очсон шүү дээ, тэгэхэд би бол хүүхэд чигээрээ л байгаа. Тухайн үедээ бол би одоо өөрийнхөө ярих нарийн нандин юмаа ээждээ ярихаасаа илүү аавдаа ярьдаг байсан. Аавтайгаа илүү илэн далангүй чухал юмаа ярьсан ч тэр, ажил хэрэг юмаа ярьсан ч тэр аавтайгаа л зөвлөлдөж ярьдаг, би тийм юм тэгсэн яахав, тэгэх гэсэн яахав, ингэх гэсэн юу болох бол гэдгийг ээждээ ярихаас илүү аавдаа ярьдаг байсан. Манай аав ч тухайн үедээ надад бол одоо зохих ёсных нь зөвлөмж өгдөг байсан. Тэрнээс биш манай ээж, аав бол ингэдэг байсан, тэр чинь тийм юм шүү чи битгий тэгээрэй, чи ингэж болохгүй шүү, чи тэгж болохгүй шүү гэж бид нарыг ерөөсөө тэгж хүчинддэггүй байсан. Тэр чинь нэг тийм л байдаг даа, нэг иймэрхүү дээ гэж л хэлнэ үү гэхээс биш чи тэгээд байна шүү, чи за жишээлбэл би одоо өөр дээрээ жишээ татаад л яръя л даа. Би чинь хамгийнхаа том хүүхдийг гэртээ гаргачихаад гэртээ байж байсан хүн байхгүй юу, тэгэхэд чинь одоо тухайн үедээ нөхөр маань намайг Улаанбаатарт би суулаа гээд аваад явах гэсэн чинь манай ээж, аав явуулаагүй, чи ийм хүн дагаж явж яах юм гэртээ л байж байсан нь дээр чи л гэсэн. Тэгэхээр нь зэрэг ээж, аавын үг бол надад үг яг тусгаж авч хэрэгжүүлэх юман дээрээ бол би тэдний үгийг авч чаддаг байсан байхгүй юу үгнээс нь гарахгүй байж чаддаг байсан. Чи ийм хүн дагаж явж болохгүй ээ л гэсэн, тухайн үедээ миний нөхөр болох хүн бол дээд боловсролтой Орост сургууль төгссөн, Монголд сургууль төгссөн тухайн үедээ Улаанбаатарын бас нилээн том тийм айлын тийм л хүүхэд байсан, гэтэл намайг тэр хүнийг дагуулж явуулахгүй л байхгүй юу. Тэгэхэд чи нөхөргүй хүүхэд гаргаад гэртээ байж байна аа гэж намайг ерөөсөө хэзээ ч хэлж байгаагүй л юм байна. Тэгэхдээ би болохоор зэрэг тэрийг ой тойндоо ойлгож байгаа, би одоо ингээд энэ хүнийг ингээд би ч дагаж явсангүй эд нар ч явуулсангүй ингээд л одоо нөхөргүй хүүхэд гаргах гэж байгаа шүү дээ. Одоо эцэггүй хүүхэдтэй ингээд болох гээд байдаг гэж миний ой тойнд бол ерөөсөө аймаар орсон. Тэгээд одоо юу гэдэг юм бэ дээ өөрийнхөө амьдрал одоо болж байгаа тэр үйл явдлаас гэдэг юмуу тэр хүмүүжлийг бас олж авч л байсан. Тэрнээс биш би чамайг ийм хүн болгох гээд байнаа чи ингэж байгаад өгөөч ээ ингэж болохгүй шүү дээ, чи ингэж бай, за яг л ингээд байхад ийм байж ёстой болохгүй гэж ерөөсөө тэгж бид нарт ерөөсөө хэлдэггүй л тийм л хүмүүжлээр хүмүүжиж байсан. Манай ээж, аав хоёр бол би одоо 40 хэдэн настай болтлоо ээж, аавтайгаа л хамт айл, тусдаа айл болоод гарсан ч гэсэн одоо бол яг айл нэг айл шиг л ингэж хамт л явж байсан. Би тэгэхэд ээж, аавыгаа хоорондоо ганц ч удаа муудалцаж ам зөрж байхыг үзээгүй. Тэгвэл одоо үеийн улсууд бол хэрэлдэх нь байтугай хоорондоо зодолддог гэж байгаа шүү дээ, ганц удаа ам муруйж үг сөргөлдөж байхыг нь үзээгүй, тийм л орчинд өссөн бид нар.

Оюунтунгалаг -

Одоо ингээд эргээд харахад одоогийн хүүхдүүд ч гэдэг юмуу таны хүүхдүүд одоо тантай хир илэн далангүй нээлттэй байдаг вэ?

Нэргүй -

За би ер нь ерөнхийдөө нээлттэй л байдаг гэж боддог би, ер нь л ярих юмаа одоо чөлөөтэй хоорондоо ярьчихдаг. Гэтэл би тэр нөгөө өөрийнхөө хүмүүжиж байсан хүмүүжлээр биш чи битгий тэгж бай л даа, чи битгий ингэж бай дандаа хүүхдээ тэгдэг байхгүй юу, яагаад гэвэл өөрөө хашраад зөндөө олон удаа алдсан тэгээд дахиж энэ хүүхэд алдах вий, над шиг алдах вий одоо тэнд байгаа тэрэн шиг алдах вий, энэн шиг алдах вий гэж дотроо чи битгий тэг, чи битгий ингэ гээд л үглээд байдаг. Тэгсэн нөгөө хүүхэд чинь битгий тэрийг ч биелүүлж байгаа юм байхгүй, тэндээс олж авсан хүмүүжил ч байхгүй, ийм л болж.

Оюунтунгалаг -

Тэр үеийн өөрөөр хэлбэл хүүхдээ хүмүүжүүлж байсан хүмүүжлийнх нь арга бас их өөр байж тийм ээ?

Нэргүй -

Өвөрмөц тусгай тухайн үед хүмүүсийн хүлээж авч байгаа хүлээн авалт, хүүхдийн хүлээн авч байгаа хүлээн авалт нь ч өөр, одооны хүүхэд бол хэдэн тийшээ самгардчих нь шүү дээ. Тэр үед бол ээж, аав байж, багш сургууль байж өшөө тэнд орчин байж байна. Одоо бол хүүхэд чинь гадуур өшөө их орчинд явж байна шүү дээ тийм ээ.

Оюунтунгалаг -

Маш олон янзын?

Нэргүй -

Тийм олон юмны одоо зүйлийн анхаарал сарниулах анхаарлыг нь татах тийм эсэн бусын юм зөндөө их болсон байна шүү дээ тийм ээ. Үзвэр үйлчилгээ нь ч их болж тэгээд тийм учраас орчин нь шал өөр юм нь ч элбэг хангалуун цатгалан болж тийм ээ, тийм болсон байна.

Оюунтунгалаг -

За ингээд эргээд харахад бол гучаад жил бараг ч гучаад жил тийм ээ одоо энэ боловсролын салбарт тухайн сумынхаа одоо хүүхдийн цэцэрлэгийн одоо ажил үйлст л өөрийн бүх хувь нэмрээ оруулж амьдарч л дээ, тэгээд ер нь эргээд харахад таны амьдрал ер нь ер бусын бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Нэргүй -

Байхгүй шүү дээ, жирийн л нэг хөдөөний л амьдралаар амьдарч ирсэн. Бусдаас илүү байж үзээгүй бас бусдаас одоо яалтгүй бусдын дор орчихож байсангүй. Нийтийн жишигт нэг дундын амьдралаар л амьдарсаар байгаад тэгээд л ирсэн. Манай ээж, аавын хувьд бол олон хүүхэдтэй айл хэрнээсээ харин бид нар бол одоо дутагдах гачигдах ямарваа нэгэн тийм юм байхгүйгээр тэгж өссөн торнисон. Манай гэр бол ерөөсөө ёстой түм түчигнэсэн бум бужигнасан л айл байдаг байсан. Тэгэхэд манай ээж, аав ээ өнөөдөр тэр хүрээд ирлээ одоо яанаа гэж халшрах ч тийм юм байгаагүй хүн хүрээд ирвэл алий байгаа юмныхаа аль амттай шимттэйг барьж гүйгээд л байг л дээ хүү минь тэрүүнийг чи идэж яах юм энэ амттай юмыг хүнд өгдөггүй юм наадхыгаа тэрэнд өг энэ хүнд өг гэдэг тийм л орчинд бид нар хүн болж байсан.

Оюунтунгалаг -

Танд ер нь хамгийн дурсгалтай ямар эд зүйлүүд байдаг вэ?

Нэргүй -

Эд зүйлээ бидэнд чинь одоо нэг их ээж, ааваас учиргүй өвлөөд авчихсан тийм эд хогшил гэж бол байдаггүй шүү дээ. Тэгээд яахав дээ манай аавын ахынх нь надад хийж өгсөн нэг мөнгөн бугуйвч байдаг юм. Тэрийг би өөрөө зүүдэггүй юм. Үгүй тэгсэн хэрнээсээ хадгалаад л байдаг, бас нэг юм байдаг юм тухайн үедээ бол би ажаагаасаа тэгж авч байсан. Энэ даалингаас ажаагийн үнэр үнэртээд байдаг шүү дээ, би үнэр дандаа хадгалж явна аа гэж авч хадгалсан нэг тийм жаахан сэмэрсэн даалимба байдаг юм. Тэгтэл одоо тэр даалимбыг би авдарныхаа ёроолд хадгалаад л байсан. Манай аавын үнэр огт үнэртэхгүй зүгээр нэг дарагшсан тийм эдний л үнэр үнэртдэг болсон тэгэхээр надад нэг сонин ч биш юм шиг тэгсэн хэрнээсээ би одоо болтол хадгалж л байдаг, тийм юм байдаг.

Оюунтунгалаг -

Таны амьдралд ер нь гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байдаг вэ?

Нэргүй -

Хамгийн анх шинэ гэр барьж байлаа, би гэрээсээ одоо гэртээ гэрлэчихээд л байгаад байсан. Тэгээд манай аав ч бие нь өвдөөд тархинд нь цус харваад бид нар чинь маш олуулаа байгаа юм чинь тэгээд манай тэр талийгаач нөхөр одоо ерөөсөө гэр оронтой болъё гээд тэгсэн, тэр хонин жил байсан. Хонин жил дуусчих гээд байдаг манай аав өвчтэй аймагт хэвтэж, хэвтэж, хэвтэж ирсэн байсан. Бид хоёр яахаа мэдэхгүй тэгээд л ажаад хэллээ дээ нэг өдөр бид нар ингээд тусдаа гэр оронтой болъё, гаръя, та ч өвчтэй зовлонтой хэцүү бид нар ч олуулаа ингээд бужигналдаад хэцүү юм гээд тэгсэн. Тэгээд л гэр барихаар шийдсэн дээ, ганцхан сарын дотор шийдээд л тэгээд л гэрээ бариад л ингээд л хамаг тавилгануудаа ингээд тавьсан. Би ч бас гэр барина гэж бодоод ер нь зунаас нааш жаахан жаахан ойр зуурын юм аваад л байдаг байсан. Тэгээд гэрээ барьчихаад л ингээд л бүх дэвсгэр юмаа дэвсээд л ингээд л хамаг тавилгаа тавьчихаад ингээд байж байсан манай аав орж ирчихээд тэгж хэлсэн, танайх ч сайхан айл болжээ. Айлч овоохойноос эхэлдэг шүү дээ миний хүү ижий, ажаа хоёр чинь анх айл болж байхдаа ганц ортой бас нэг ямар юмтай билээ дээ тийм хоёрхон юмтайгаар айл болж байсан шүү дээ. Тэгэхэд танайх өнөөдөр ингээд хамаг юмаа тавьсан ингээд байж байхад танайд үгүй дутуу юм алгаа гэж хэлж байсан. Тэгээд тухайн үедээ надад сайхан юм шиг санагдаж байсан хэрнээсээ бүр сүүлд нь болоод л тэгээд л хань ижил маань өнгөрөөд ингээд арай л ингээд бүх юм хэцүү болоод ирэхийн цагт би овоохойноос амьдралаа эхэлсэн бол ингэж ийм юм үзэх байсан болов уу гэж бодогдож байсан. Тэгсэн ямарваа нэгэн юм бол ерөөсөө багаасаа л эхэлдэг. Бага багаар юмыг ахиулдаг зүгээр, нэг өдөр гэнэтхэн нэг их юмтай болчихно гэж хүн байдаггүй, бүх юмыг нэг өдөр олж авна гэж байдаггүй юм байна гэдгийг л би мэдсэн дээ тэндээс. Намайг техникум төгсөхөд манай аав надад захиа бичиж явуулсан байсан. Тэр захиа нь надад ирэлгүйгээр буцаад хүрээд очсон, тэгээд би очсон хойноо уншсан. Тэгэхэд бүх асуудлаа шийдчихээд очсон байсан л даа. Миний охин чи дээд сургууль төгсөөд дээд сургуульд сураад, дээд сургууль төгсөх юм бол ажаа нь алтан аяганаас ус уусантай ялгаагүй юм болно шүү гэж бичсэн байсан. Тэгтэл би техникум төгсөөд намайг дээд сургуульд дэвшиж суралцах уу гэж багш нарыг асуухад би үгүй ээ, би төгсөөд ажиллана гэж байгаа. Бүх асуудлаа шийдчихээд очсон байсан учраас чадаагүй байхгүй юу. Тэгээд дараа нь намайг тэр гэртээ төрчихөөд одоо манай том хүүхдийг нэг ойтой байхад манай аав аймаг яваад ирэхдээ шөнө ирсэн, шөнө ингээд ирэнгүүтээ намайг сэрээгээд л за миний хүү чи маргааш унаа л олддог юм бол чи аймаг явж конкурс өг, 76 онд би чамайг дээд сургуульд оруулахын тулд бүх юмаа золиослочихоод ирлээ гэж хэлсэн. Яасан гэсэн чинь би нэгдлийн орлогч даргынхаа ажлыг өшөө хүнд өгье тэгээд би бригадын даргыг хийгээд нэг бригадыг иж бүрэн одоо сайхан үлгэр жишээ тохижуулахаар боллоо. Тэгээд тэрний хариуд намын хорооныхон чамайг дээд сургуульд явуулж өгөхөөр боллоо гэсэн байхгүй юу. Тэгэхээр нь зэрэг намын хорооны улс намайг дээд сургуульд явуулаад байхдаа ч яадаг юм. Би чинь дөнгөж нэг ойтой болж байгаа хүүхдээ орхичихоод сургуульд явж байхдаа ч яахав дээ гэж ингэж би бодож байгаа юм чинь. Тэгээд ер маргааш өглөө нь босч унаа хайхгүй л ажил дээрээ оччихоод байгаад байсан чинь харин манай аав гүйгээд ирлээ. Яасан гэсэн чинь өө усжуулахын машин аймаг явах гэж байна би чамайг аймаг явуулахаар болчихлоо одоо яв ганцхан зорилго нь тэр байсан тэр хүний ерөөсөө намайг л дээд сургуульд оруулах, тэгэхээр нь зэрэг нөгөө хүүхдээ хөхүүллээ, хүүхдээ орхичихоод яв үгүй одоо явахаас л өөр арга байхгүй дээ унаа олоод ирсэн байхад чинь би яаж явахгүй байх юм явахгүй гэж хэлж чадахгүй шүү дээ би ээж, аавынхаа үгээс би ээж, аавынхаа үгнээс ганц ч үг эсэргүүцдэггүй ерөөсөө юм хэлдэггүй байсан. Тэгээд л явлаа аймагт очсон хүрээд очсон намын хороон дээр очсон чинь багшийн дээдийн сурганы анги алгаа, сурганы анги байхгүй хими-биологийн анги байна, орос хэлний анги байна гадаад хэлний анги байна өшөө анги алга гээд тэгсэн. Өө энэ хими-биологи гадаад хэл мэлэнд чинь би ёстой дургүй миний сонирхолтой анги алга байна, сайхан далим болж байгаа байхгүй юу надад, би ер нь конкурс өгөхгүй гэсэн чинь нөгөө намын хороондоо тохирсон ?0:37:10 намын хорооны бүх улсууд намайг мэдэж байгаа за одоо юу ч өгөх байсан чи одоо яв одоо нэгдүгээр арван жил дээр очоод юуны өгөх улсуудаас орос хэлний шалгалт авна. Тэгээд хүрээд очсон чинь одоо энэ Донхор гуайн Тунгаа арав төгсөж байсан зогсож байна. Маахүү эгч та чинь яагаад алга болчихдог байна аа. Таны нэрийг түрүүнээс хойш дуудаад л одоо энэ шалгалт эхлэх гээд таныг хүлээгээд байгаа шүү дээ гэдэг байна. За тэгээд л орос хэлний шалгалтанд орох юм боллоо, хэн боловсролын хэлтсийн дарга нь Лүндэв гэж хүн байсан, ирээд чи чинь яагаад алга болчихдог хүн бэ шалгалт эхлэх гээд байхад за одоо ингээд ор, энэ хүүхдүүд бүгд ингээд орно конкурс өгөх гэж байгаа бас хэдэн ажиллагсад байгаа тэгээд тэрэн дунд зогсож байгаад 10 жилийн энэ талын хаалгаар нь орж ирээд энэ талынх нь хаалгаар гарна. Тэгээд аймаг дээр гурав хоног хэвтчихээд конкурс өгсөн чинь би тэнцсэнгүй ээ гээд хүрээд очсон гэртээ, тэгсэн чинь төдхөн Жаалмаам гээд байсан, Жаалмаам дарга очоод танай охин шалгалтаа өгөөгүй шүү өгсөн бол бүх асуудлыг би чиний хэлснээр шийдэх байсан шүү гэж манай аавд хэлсэн. Тэгээд л дээд сургуульд яваагүй тэгээд тэрнээс хойш явъя ч гэж бодоогүй. Тэгээд яахав хүний эх, эцэг үр хүүхдийнхээ төлөө тийм санаа тавьж тэгж явдаг. Тэгээд тэр хүний үр бол тэрийг ойлгож чаддаггүй юм, тэр амьдрал дээрх бодит жишээ юм даа миний амьдрал дээр гарсан.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.