Bud

Basic information
Interviewee ID: 990147
Name: Bud
Parent's name: Baljinnyam
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: company director
Belief: religious
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
politics / politicians
education / cultural production
work
new technologies
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
traditional education
modern education
family
state
army
socialism
family policy
political parties
Ulaanbaatar
democracy
religion
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За Балжиннямын Буд гуайтай уулзаж байна. Тэгэхээр Буд гуайгаас би сая судалгааныхаа учрыг хэлээд 2 зүйлийн зөвшөөрөл хүссэн, та энийг зөвшөөрч байна уу, хэрвээ зөвшөөрч байгаа бол та зөвшөөрч байгаа эсэхээ хэлээд өөрийнхөө амьдралын түүхээс ярьж эхлээч ээ?
Буд -
За тэгэхээр тэр 2 зүйл дээр ашиглаж болох уу гэж байна, би дургүйцэх юу байх вэ хүнд хэрэгтэй юм хэлэх мэдлэг хомсхон тэгэхдээ хэрэглэх судалгаандаа иш татах хүн байвал дуртайяа авч болно оо, нэрээ нууцлах юм байхгүй ээ надад. Би бол Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт 1949 онд Балжиннямын анхдугаар хүү болон төрсөн. Тэгээд би 10 нас хүртэл яахав эцэг эхийн гар дээр мал маллаж байгаад 10 настай сургуульд орсон байгаа юм. Тэр үед бол миний үед одоо сургуульд явах хүн олддоггүй ер нь сургуульд хүчээр одоо дарга нар хөөж явуулдаг, за хаалгатай нэг нь үлдчихдэг ийм байсан. Би ч хаалгатай юм байхгүй ерөөсөө л нэг жил нас дарж үлдчихээд 9 настай байхдаа 8 настай гэчихээд дараагийнх нь жил энэ Дундговь аймгийн Буянт-Овоо сумын нутагт манай сум ган болоод нүүж яваад би 10 настай сургуульд морьтой давхиж очсон чинь 12 хоног хожигдоод очиж байсан, 9 сарын 12-нд очсон, тэгсэн чинь одоо хичээл эхэлсэн одоо авахгүй ээ гэсэн, би маш их баярлаж гэр рүүгээ морины эрчээр давхиж байсан, ийм л үеийн хүн байнаа.
Оюунтунгалаг -
Хэдэн оны үе билээ?
Буд -
Энэ 1959 он, 58 онд юм байна.
Оюунтунгалаг -
За.
Буд -
Тэгээд 10 настайдаа анх сумынхаа бага сургуульд орсон. Би ер нь их сургуулийн 3 дугаар курс төгсөн төгстлөө 13 жил дотуур байрын амьдралаар одоо амьдарсан. За манай ээж, аав хоёр хөдөө малчин байсан. Намайг 4 дүгээр ангид байхад манай эцэг нас барж ээж маань одоо хэдэн хүүхэд толгойлж үлдсэн нь би хамгийн том нь учраас намайг л одоо сургуульд явуулж хоолонд хүргэж дүү нараа одоо гэр орноо авч явах ийм үүрэг надад ноогдож байлаа. Тэгээд тэрнийгээ ч бас гайгүй ухамсарласан юмуу сургууль номондоо гайгүй идэвхтэй явдаг байсан. За миний үед бол яахав ер нь одоо формын хувцас гэдгийг ерөөсөө мэдэхгүй, хөвөнтэй дээлтэй ер нь дээл, гуталтай тийм л байдаг байсан. Сургуульд одоо цүнх хичээлийн хэрэглэл гэдэг бол ер нь тийм юм байхгүй. Даалимбаар одоо цүнх хийж үүрчихээд л манай ер нь нилээн олон айлын хүүхдүүд бол миний үеийнхэн бол ер нь хөдөөнөөс морьтой өглөө давхиж хичээлдээ ирчихээд л орой морьтой давхиад явчихдаг тиймэрхүү л амьдралтай байсан. За дотуур байранд бол яахав одоо бусдын жишгээр нэг байранд нилээн олуулаа тэгээд л одоо хамтын амьдралд анх сурч нийгмийн дунд одоо орж олон түмэнтэй харьцах энэ нийгэмших процесс тэндээс эхэлсэн юм болов уу даа. За ер нь сургуульд бол хичээл сургуульдаа бол сонирхолтой байсан. Миний үед бол хүүхдүүдэд хатуу шаардлага тавьдаг тэгээд ер нь болохгүй бүтэхгүй юм хийж байгаа хүн байвал тэр үед хүүхэд байвал тэрийг ямарч хүн одоо бидэнд шаардлага тавьдаг, тэрнийг одоо дуугүй хүлээж авч дуулгавартайгаар биелүүлдэг ийм л цаг байсан. За энэ маань нэг талаар одоо хүний эрхийг боогдуулсан ч гэдэг юмуу хэт дарангуйлсан, захиргаадсан гэж одоо яриад байгаа, нэг талаар тийм юм шиг боловч нөгөө талаар бол бас их хэрэгтэй зүйл байсан юм болов уу даа. Яагаад гэвэл өнөөдөр одоо их толгойгүй болсон одоо нэг ичих булчирхайгүй болсон ийм залуучууд бол үнэхээр олон болчихжээ, ах захаа мэдэхгүй энийг болвол харин одоо тэр цагийн энэ дуулгавартай гэдэг юмуу ийм бас хүнийг хүндэтгэдэг ахас эхэсээ мэддэг энэ одоо манай монголын уламжлалт гэдэг юмуу хүүхдийн хүмүүжил бол бүх нийтийн үйл хэрэг гэж одоо дэвшүүлсэн боловч хэрэг дээрээ тэр үед бол бүх нийтийн үйл хэрэг байсан юм болов уу. Одоо бол гадаа гудамжинд ноцолдож ч бай, зодолдож ч бай, алалцаж ч байсан хэний миний л хүүхэд биш бол тэнд хүүхдэд хүнд юм хэлдэг хүн байхгүй болсон. Тэгэхээр бол үнэхээр одоо хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс гэдэг маань одоо ёстой цаасан дээр гэдэг юмуу одоо хий хашгирсан хадны цуурай шиг болчихоод дээр үед бол энэ гэр бүлийн хүмүүжил манай сургуулиас одоо өмнөх гэр бүлийн хүмүүжил бол одоо үед үгүйлэгдээд байгаа юмуу гэж би боддог юм. За яахав энийгээ би амьдралынхаа нэгэнт би ийм сэдэв руу орсон учраас би бас өөрийнхөө бодол саналаа хэлье л дээ энэнд бол замбараагүй.
Оюунтунгалаг -
Бичлэг зүгээр байх.
Буд -
За өнөөдөр яахав би боловсролын байгууллагад бас сэтгэл зовж явдаг юм. Үнэхээр одоо хүнийг эрдэмд сургахаас өмнө хүн болгож хүмүүжүүлэх. За тэр тэртээ тэргүй хүн сурсан сураагүй эх, эцэг болно, нийгэмд одоо байр сууриа эзэлж тэр амьдарч хөлөө олох ёстой. Тэгэхээр тэр хүний нийгэмд хөлөө олж авна гэдэг бол сурсан эрдэмнээс шалтгаалах биш тэгээд яахав боловсролд өнөөдөр миний бодлоор шүү сургуулийн өмнөх насны одоо хүүхдийн боловсролд бол гэр бүлийн хүмүүжил гэдэг бол тэр дундаа манай монголын ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан бол гайхамшигтай ухаан байсан. Тэртээ тэргүй би түрүүнд ярьсан аав болох нь гарцаагүй ээж болох нь гарцаагүй, тэгээд аав хүний хийх ажлыг эцэг нь тэртээ тэргүй заагаад өгдөг байсан. За хөдөөний бидний үед бол чөдөр ногт зангидахаас авхуулаад, за эмээл хазаар бэлдэхээс авхуулаад, морио яаж унах вэ, морио яаж барих вэ энэ одоо арга ухаанд сурахад, за охидууддаа бол ээжүүд нь сайн эзэгтэй болох энэ арга ухаанд сургаж үйл үртсэнд сургадаг, за идээ цагаа бэлтгэх, мал ахуйг одоо сааж сааль шимийг нь авах ер нь амьдралд одоо юу хэрэгтэй байдаг вэ тэр бүхнийг л зааж байсан байх. За орой үлгэр ярьдаг хамтарч нэг ойр саахалтын айлууд орой цуглаж ахмадууд нь ярьж хүүхдүүд тэрийг нь шимтэн сонсдог, энд тэнд болж байгаа юмыг одоо ахмадуудын хөгшчүүлийн ярьж байгаа юмыг сонсож тэрнээс өөрийнхөө оюуныхаа цар хэмжээгээр бас бодож болгоож, бясалгаж, аа тэгэх ёстой юм байна шүү, ингэх ёстой юм байна шүү гээд ингээд бас мэдэж авч байсан гэж боддог юм. Тэгэхээр сургуульд өнөөдөр хүүхдээ аваачиж өгчихөөд за миний хүүхдийг энэ боловсролын байгууллага сургууль хүмүүжүүлэх ёстой гээд хаячихдаг бол туйлын буруу юм байгаа юм гэж би боддог юм. Тэр шавь тогтолцоотой сургалт гээд одоо шавь төвтэй сургалт ч гэж яриад байна, үнэхээр шавь төвтэй сургалт чинь бол шавь сургалт бол харин хувьсгалаас өмнө гэдэг юмуу энэ боловсролын орчин үеийн сургуулиас өмнө байсан. За би тэр хүн шиг болох юмсан гэж хүн мэрийж тэр хүний юу хийж байгааг даган дууриаж тэр хүнтэй адилхан ярьж хөөрөх, хөдлөх хийж чадаж байгаа юмыг нь чадахын төлөө хүүхдүүд бас мэрийдэг чармайдаг байсан гэж би боддог юм. Миний хувьд ч гэсэн тэгж бас бодож хичээж явсан. Манайд гадаад харилцааны, олон улсын гадаад харилцааны сургууль төгссөн Дорж дарга бол одоо тийм хүн байсан. Тэр хүн амралтаараа манай орон нутагт ирдэг, хөдөө ирээд нэг л сайхан хүн хүндтэй хүн машин уначихсан гоё ганган хувцастай, үгүй ээ нэг ийм л болох юмсан эрдэм ном сурна гэдэг бол ийм л гайхамшигтай юм байна, эрдэм ном гэдгийг чинь сайн сурах юмсан гэж хичээж тэр л хүн шиг болох юмсан гэж боддог байлаа. Тэгээд ч би ер нь одоо сургуульд 10 дугаар анги төгсөөд сургуулийн хуваарь авах болсон, анх удаа орон нутагт конкурс одоо орон нутагт авсан юм. Тэгээд хүүхдүүдийг сурлагаар жагсаагаад 10 жилийн хүүхдүүдээс хуваарь анх одоо орон нутагт авахуулж байлаа. Тэгэхэд би 2 дугаарт орж байсан, Өмнөговийн 10 жилийг онц төгссөн Батсүх гэдэг хүн хүүхэд ороод Германд гутлын үйлдвэрийн инженерийн анги аваад гарч ирсэн. Би дараа нь орсон, намайг ороход гадаадын Оросын холбооны улсад эм зүйчийн анги, хөргөлтийн машины инженер, за миний өнөө бас гоё юм бодож байсан олон улсын харилцааны дээд сургуулийн хуваарь байж байсан, энийг авъя гэтэл миний ээжийн нэг хэлсэн үг байсан, юу гэхээр за миний хүү сураг нь дуулдахгүй газар алга болчихоод ээжийгээ дээлтэй нь хатаачихав, миний хүү эх орондоо л байгаарай, эх оронд чинь сурах сургууль зөндөө байгаа гэж хэлсэн, авмаар байвч ээжийн маань дүр төрх бодогдоод, дуу хоолой сонсогдоод ингээд тэр сургуулийг авч чадаагүй. Тэгээд тэрэндээ бол жаахан бас нэг талаар бол харамсдаг юм. Тэгээд би монгол улсын их сургуулийн 70 хувиараас анхныхыг ус цаг уурын инженер гэсэн хуваарь сонсоод ямар ажил хийдэг ямар мэргэжлийг огт мэдэхгүй. Ус цаг уурын инженер нэг их гоё сонсголонтой нэр сонсогдоод авъя энэ хуваарийг авъя гэсэн. Ингээд л ус цаг уурын инженерийн ангид орж би Монгол улсын их сургуулийн цаг уурын ангийг 1974 онд одоо улаан дипломтой төгсөж байлаа. Тэрний ид шидийг нэг их хийж чадаагүй. Тэгээд яахав амьдралын эрхээр Өмнөговь аймгийн 10 жилийн юу Ус цаг уурын товчооны даргаар нэг 3 жил гаруй ажиллаад байж байтал цэргийн албанд татагдсан. За яагаад татсан бэ гэхээр их сургуулийн цаг уурын анги төгссөн хүмүүсээс одоо армид авах ийм сонирхолтой байсан байна, тэгээд намайг одоо би өөрөө ч явах сонирхол ч үгүй байсан, олон хүн одоо ер нь намайг явчихна гэж үнэхээр бодоогүй. Тэр үед аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Хорхой гэж хүн байсан. Аймгийн нэгдүгээр юу гүйцэтгэх захиргааны дарга одоо Наранхүү гуай байлаа, нэ хоёр дарга маань хоёулаа эзгүй. Тэгээд Лэгдэнванчиг гэж хурандаа манай нутгийн хүн, тэр хүн ер нь яамнаас даалгавартай ирсэн юм шиг байгаа юм. Ус цаг уурын инженер хүн, санхүүгийн мэргэжилтэй хүн хоёрыг бол чөлөөлнө гэсэн юм байхгүй ээ гээд ингээд зүтгээд суучихсан гэж байгаа. Надаас асуухаар би чинь хуультай юм чинь хаахгүй явахгүй гэж гэх хийх ам ангайхын эрх байхгүй, явъя гэж би бас бодохгүй, явъя гэж хэлээгүй. За даа мэдэхгүй одоо ёстой шийд хаашаа гардаг юм одоо тэр л зүгт байх байх гэсэн. 18 хүний асуудал хэлэлцэж над дээр хамгийн анх 30 минут хэлэлцээд тэгээд үндсэндээ бол намайг одоо алчихсан байгаа юм л даа. Ингээд манай зэргэлдээ сумын дарга уг нь манай сумын хүн Лувсанжав гэдэг дарга, за одоо чамайг цэрэгт алдлаа, одоо чи явъя гээд байгаа юмуу хаашаа юм, чамайг л авна гээд байх юм, чамайг явна гээд байгаа гээд байх юм. Үгүй би саналаараа явъя гэж байгаа юм бишээ одоо тэгээд хуультай юм тэнцсэн байхад би явахгүй гэх арга байхгүй гэсэн. Тэгээд намайг авсан байсан, захиргааны 5 нягтлангийн 4-ийг нь аваад л ингээд яаж ч болохгүй одоо цэргийн албанд татагдсан. Тэгээд армид очоод мэргэжлийнхээ дагуу цэргийн албыг нэг жил хаасны дараа мэргэжлийнхээ дагуу офицер болж яаманд ингэж алба хашиж эхэлсэн. Тэгээд 1978 онд офицер болоод 82 онд мэргэжлийнхээ ажлаас өөр ажилд шилжих болсон. За ингээд армид цомхотхол болсон, тэгээд манайх 2 инженертэй холбооны инженер, ерөнхий инженер гэж 2 инженертэй, тэгээд би ингээд холбооныхоо инженерийг давхар хийж чадахгүй учраас би өөрөө өөрийнхөө цомхотгох тухай асуудлыг өөрөө боловсруулаад би тэгэхэд албаны орлогч дарга байсан. Өөрөө өөрийнхөө орон тоог цомхотгоод ингээд цаг уурын мэргэжлээсээ хөндийрсөн. Тэгээд хаачсан бэ гэхээр боловсон хүчний газар офицерийн дайчлах тасаг гэж шинээр юм байгуулагдлаа л даа, тэрний даргаар томилогдсон. Ингээд ажиллаж байгаад Батлан хамгаалахын их сургуульд 1986 оны 2 сард очиж ингээд Батлан хамгаалахын их сургуульд би нэг 8 жил гаруй тэнд боловсон хүчний ажил боловсон хүчний хэсгийн дарга, нууцын тасгийн даргаар ингэж ажиллаж байлаа. Тэрнээс хойш бол анги салбаруудаар ажиллаж байгаад цэргийн албанд би 26 жил одоо офицероор үүрэг гүйцэтгэж дэд хурандаа цолтой одоо ингэж явсан. Ингээд 2002 онд цэргийн албанд одоо алба хаасан 25-аас дээш жил хаасан хүн тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэдэг байсан учраас яахав намайг гаргах дургүй байсан, химийн мэргэжлийн хүн болсон сүүлдээ, химийн хүн бол армид тун цөөхөн байсан. Намайг ажиллаач гэсэн тэгээд би ямарч гэсэн гаръя гээд тэгээд санал хэлээд ингээд цэргийн албанаас 2002 онд гарч байлаа. За сургуулийн хувьд бол бага дунд сургуульд ер нь Манлайд байрандаа л байсан. Тэгээд тэр үед бол байранд байсны сайн тал нь юу байсан бэ гэхээр нэгдүгээрт хүүхдүүдтэй олон түмэнтэй эвээ олдог, аливаа юмыг бас хамтарч хамтын хүчээр хийх энэ юманд бас суралцаж байсан гэж болохоор байгаа юм. За тэр үед би яахав одоо гайгүй сурлагаар гайгүй ч гэдэг юмуу бас хэнхэгтэй ч байсан гэдэг юмуу хичээл сургууль хоцорсон хүүхдүүдийг нэг л их одоо зааж зааварлах дуртай, миний өөрөө охины ордных учраас бусдад одоо зааж зааварчлах тийм дуртай байдаг гэсэн юу байдаг юм, тэр маань амьдрал дээр үнэхээр байдаг юм, одоо нэг л мэдэхэд хүнд заачихсан тэгмээр байна, ингэмээр байна, тэгье ингэе гээд ингээд хүнд мэддэг чаддагаа хуваалцах ёстой гэж. За яагаад мэддэг чаддагаа хуваалцах ёстой юм бэ гэхээр ер нь сүүлд ч би амьдралын туршлагаар нэг их мэргэн хүний одоо хэлснийг би одоо компьютерт бичсэн юм шиг миний толгойд зурагдаж л даа. Манай аймгийн хүн байсан, Гаваа генерал гэж улсын их хурлын гишүүн байсан та уг нь таних байх. Энэ хүн батлан хамгаалахын их сургууль дээр нэг онц сурлагатаны зөвлөгөөн гэж бүх их дээд сургуулийн зөвлөгөөн болоход тэр хэлж байсан. Ямарваа зүйлийг бусадтай хуваалцахад хорогдож, хомсдож устаж үгүй болж барагдаж байдаг, бусадтай хуваалцаж байхад арвижиж байдаг цорын ганцхан зүйл байдаг энэ бол мэдлэг гэж хэлж байсан. Үнэхээр ч би тэгж боддог, үнэхээр ургуулан бодоход энэ аргагүй үнэн үг. Тийм ч учраас би үр хүүхдүүддээ мэддэг юмаа хүнд хэлж өгч бай, чиний мэдэхгүй юмыг нөгөө хүн чинь ярина, ямар нэгэн одоо асуудлаар хүнтэй оюунлаг юмаар ярьж бай, битгий хов жив, ойр зуурын юм, аар саархан юм ярьж цагаа нөгцөөж хэрэггүй ээ. Ном их уншиж бай, уншсан номоо хүнд яриад өгөхөд нэг дуулсан хүнд байтугай цаана нь юм хэрэгтэй юм байдаг, ингэж бусдад юмаа түгээж байх ёстой, чиний мэдэхгүй юм нөгөө хүн чинь хэлээд өгнө, ийм учраас их бусаддаа хуваалцасан мэдлэг бол арвижиж байдаг гэж үнэн юм билээ. Ингээд би тэр одоо генералынхаа нутгийнхаа генералын үгийг би ингэж бас үр хүүхэддээ дамжуулж захиж явдаг юм. За эргээд би бага сургуулийнхаа энэ тэр сургуулийнхаа орчин руу эргээд оръё л доо. Тэгэхээр миний нэг багш Цэндсүрэн гээд хүн байдаг байсан. Энэ хүн маань 4 дүгээр анги дөнгөж төгсөөд л эргээд багш болсон гэж байгаа юм. Өөрөөс нь бараг ах хүн баргаар барахгүй ах хүн одоо манай ахмадын хорооны даргаар ажиллаж байсан Цохио гээд өвгөн байж байгаа, одоо ная гарсан өвгөн. Энэ хүн одоо шинэ үсэгт бас цуг тэр хүний хэчээлд сууж шавь нь болж байсан гэж байгаа. Тэр үеийн одоо талаар би багшдаа, багшийн алдар одоо одон тодорхойлж ярилцсан, тэр хүнээс бас түүх намтрыг нь яриулах гэсэн надад ерөөсөө юм ярьж өгөөгүй. Тэгээд л мөн одоо тань шиг ингээд л энгийн яриа үүсгээд л ингээд ярьсаар байгаад эндээс асар их юм мэдэж авч би эргэж тэр тодорхойлолтондоо оруулж байлаа. Тэр хүн сонин сонин юм ярьж байсан. Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, Дорнод аймагт багшилж байсан гэж байгаа юм. Ерөөсөө тэр үеийн хүүхдүүд бол багш л бол багш өөрөөс нь дүү ч байсан багшаа л гээд хүндэтгэдэг тийм байсан, гудамжинд таарахад ёслоод л өнгөрдөг, номхон зогсоод л урдуураа өнгөрөөдөг, тийм байсан гэж байгаа. Тийм юм бол одоо байна уу гэвэл үнэхээр хаана ч байхгүй. Өнөөдөр багшийгаа тэгж хүндэтгэх байтугай одоо багштайгаа чи, би элдэв одоо хэлэх хэлэхгүй үгээр хэлж хөөх, туух багшийнхаа сэтгэлд юм хийх, багштайгаа эн тэнцүү байдлаар одоо мэтгэлцэх, хэрэлдэх, эсэргүүцэх, адрах ийм байдал бол өнөөдөр хүүхдүүдэд зүгээр одоо хот хөдөөгийн ялгаа байхгүй ердийн одоо үзэгдэл болчихож, энэ бол багш хүний сэтгэлд ч юм хийж байгаа юм, энэнээс болоод багш шавийн хооронд тодорхой хэмжээний зай гарна, хана үүснэ. За ингээд багш сурагч хоёр бол бие биенийхээ сэтгэлээрээ ойлголцож хоорондоо холбогдохгүй ч бас тэр хүний хэлсэн мэдлэг бол нөгөө хүүхдийн одоо оюун ухаанд бол шингэхгүй ээ, тийм учраас багш хүүхдүүдийн харьцаа бол хамгийн одоо чухал нандин харьцаа байх ёстой, юу вэ гэхээр өнөөдөр тэр багш бол хүүхэддээ ээж, аав нь байх ёстой, найз нь байх ёстой, багш нь байх ёстой. Тэр чинь хэдийд хүүхдүүд одоо юмаа хэлдэг юм бэ гэхээр тэр найзын харьцаа гэдэг юмуу тэр нандин харьцаан дээр л юмаа хэлдэг. Өнөөдөр одоо өөрийнхөө найздаа хэлдэггүй үгийг багшдаа хэлдэг, багш хүнд одоо багшдаа гэж хэлэх хүүхэд ч байна, гэхдээ багш нь одоо найз юм шиг өөрийнх нь эх, эцэг нь юм шиг, ах дүү нь юм шиг ингэж харьцсан нөхцөлд л тэр хүүхэд өөрийнхөө сэтгэлийнхээ юмыг хэлнэ. Хэзээ хүүхдийн сэтгэлийг нээж, түлхүүрдэж нээж чадна тэр үед багш хүн бол өөрийнхөө мэдснийг тэр хүүхдэд шингээх, дамжуулах тийм бололцоотой болов уу гэж би хувьдаа боддог юм. Миний хань бол багш хүн, миний хань бол багшийн хувьд бол үнэхээр би сайн багш гэж боддог. Яагаад вэ гэхээр Булган аймгийн Хишиг-Өндөрийг Өндөрийн 10 жилд 4 дүгээр анги төгсгөөд дааж төгсгөөд орхисон хүүхдүүд нь 8 жилийн дараа их сургуулийн оюутан болсон хойноо багшийгаа төрөхөд багшийгаа эргэнэ гэж 12 хүүхэд манайд ирж байлаа. Тэгэхэд надад гайхалтай санагдаж байсан. Тэгэхэд өнөөдөр юун 4 дүгээр ангийг дааж төгсгөх байтугай тэрнээс илүү олон жил багшилсан багшийг хүндэтгээд тийм олон хүүхэд тэгж багштайгаа байнгын харилцаатай байх болов уу үгүй болов уу гээд бодохоор тэр хүүхэд тэр хүн бол багшийн хувьд бол сайн багш, хүүхдүүддээ үнэхээр нээлттэй байдаг байсан. Тэр ч байтугай ийм ярьсан хүүхэд байсан одооны одоо хүний энэ зах зээлээс өмнө хүүхдийн хүслийг боогдуулж болохгүй гээд бүгдийг нь одоо тийм өнгийн лент зүүлгэ, тийм өнгийн хувцас өмсгө гэдэг байсан. Миний хүүхдүүд үсээ өөрийнхөөрөө хүслээрээ самна яагаад заавал нэг шаблонд оруулж байх ёстой юм, өөрийнхөө хүссэнээрээ байг, миний хүүхдүүд цөмөөрөө л хөөрхөн. Заавал тэгж одоо нэг загварт оруулж байх ямар шаардлага байна гэж хүртэл эсэргүүцдэг байсан гэж байгаа /инээв/. Тэгээд одоо багш нь одоо өөрийнхөө туулсан амьдрал нь бас одоо надаас өмнө бас өөр хүнтэй сууж байсан. Тэгээд би хоёр дахь амьдралд нь одоо орж ирсэн хүн л дээ, түрүүчийнх нь одоо нөхөр нь бас архи уудаг, бас хатуу гараар ханддаг ийм хүн байсан. Тэгээд хэзээний л нүд нь хөхөрсөн, зодуулсан, нойргүй хоносон нүд нь бүлцийчихсэн ирдэг, багшаа яасан бэ гэхээр, өө багш нь одоо ингээд ингээд гээд хүүхдүүддээ ярьчихдаг. Тэгээд л одоо, одоо хүүхдүүд нь болохоор одоо багш нээрээ бүх юмаа ярьдаг байсан учраас бид нар бол бидэнтэй нээлттэй байсан учраас бид нар таныг одоо яагаад ч юм одоо ярихгүй юм хумаа бүгдийг нь ярьчихдаг байсан, хэнтэй үерхдэг вэ, ямар охинтой үерхсэн, ямар хөвгүүнтэй үерхсэн, ямар захиа өгсөн тэрнийгээ хүртэл ярьдаг, тийм байсан гэж байгаа юм. Тэгээд тэдний ангийхан болвол үнэхээр багш нь одоо эзгүй байхад багштай юм шиг сууж байдаг, тийм дуулгавартай байдаг байсан гэж ярьдаг юм. 10 жилийн одоо 17 дугаар сургууль Улаанбаатар хотод гэж байдаг. Мөн тэр үед одоо багшийн их сургуульд оюутан давхар одоо эчнээгээр оюутан болсон байсан. Тэгээд нөгөө шалгалт малгалт гээд ингээд явдаг тэр үед хүүхдүүдээ за миний хүүхдүүд хичээлээ хийж байгаарай ямар ч чив чимээгүй яг л завсарлах цагтаа завсарлаад л хичээл хийдгээрээ хийгээд л харин ч одоо ерөөсөө ямарч шуугиан байхгүй багш нар байгаа ангиас бараг дээр шахуу байдаг байсан, тэгж одоо тэр сургуулийн захирал нь ярьж байсан л даа. Тэгээд яахав тийм сонин тохиолдол байдаг юм. За яахав зүгээр адгийн хүн авгайгаа магтана гэдэг би авгайгаа магтчихлаа уучлаарай /инээв/.
Оюунтунгалаг -
Зүгээрээ зүгээр /инээв/.
Буд -
Тэр багш хүн гэдэг бол хамгийн сайхан мэргэжил гэж ярьдаг. Манай хүн бол хүүхдийн шуугиангүйгээр би амьдралаа төсөөлж чадахгүй ээ гэж ингэж ярьдаг хүн, тэгээд хүүхдүүдтэй бол нээлттэй байх ёстой гэж ярьдаг.
Оюунтунгалаг -
Түрүүн таны ярьсан багшаас ч юмуу өөр ер нь одоо тийм багш шиг хувцасладаг болох юмсан ч гэдэг юмуу, энэ багш шиг ингэж хичээл заадаг болох юмсан ч гэдэг юмуу, ингэж хүнтэй ярьдаг болох юмсан ч гэдэг юмуу, ингэж биеэ авч явах юмсан ч гэдэг юмуу ер нь дунд сургуульд бага сургуульд байхад чинь таны нүдээр харахад багш нар ер нь ямар харагдаж байв?
Буд -
За тэр үед бол одоо багш нар нэг их одоо костюм пиджак өмсөөд ч юмуу одоо орчин үеийн тийм одоо хувцасаар хувцаслах нь бас багш нарын хувьд ч гэсэн бас ховор байсан. Ер нь монгол дээлтэй өмсдөг хувцастайгаа тийм хичээл заадаг тохиолдол миний үед бол байсан. За тэгээд тэр ер нь бол тэр үед одоо багшийнхаа ярьж хэлж байгаа мэдлэгийг л бодохоос биш хувцаслахыг нь гэдэг юмуу тэр талаар бол би нэг их багшийн хувьд бол нэг их ойр дотно тэгж бодож байсангүй. Зүгээр харин цэргийн газар очсон хойноо бол одоо ямар хүн хувцасласан, цэргийн хувцасыг одоо сайхан индүүдэж өмссөн, гоё хувцасласан жавхаалаг байгаа офицеруудыг харж би энэ шиг байх юмсан гэж хичээдэг байсан. Тийм ч учраас намайг мөн эргээд улсууд үгүй мөн жавхаалаг мөн цоглог офицер байж билээ, хувцасаа мөн гоё өмсдөг байсан юм гэж одоо үе үеийн одоо шавь нар маань ч гэсэн тэр одоо хамт ажиллаж байсан нөхдүүд маань ч гэсэн дурсан ярихад өнөөдөр өвгөн миний сэтгэлд бас их таатай байдаг юм. Зүгээр албан хаагчийн хувьд бол би одоо Содном гуай шиг, Содном ерөнхий сайд байсан Содном гуай шиг одоо байх юмсан гэж их боддог, тэр хүний дуу хоолой ямарваа юманд ямар ч тулгамдсан юм байхгүй их сайхан ярьдаг байсан. За сүүлийн үед бол Энхбаяр ерөнхийлөгчийг улсууд их л зарим нь бол муу хэлж л байх юм, үнэхээр Энхбаяр ерөнхийлөгчийн нэр нүүрээр манай монгол улс бас гадаадад бас нилээн нөлөөтэй байр суурь эзлээд байгаа юм бишүү гэж, хандивлагч орнуудын уулзалт гэхэд л даже 200 гаруй улс орон манай хандивлагчдын уулзалтанд оролцож байна гэдэг бол магадгүй Энхбаяр одоо ерөнхийлөгч тэр мэддэг хэл дээр нь тэгж олон түмэнд яриагүй болбол өнөөдөр НҮБ-ийн чуулган дээр эх хэлээр нь Америкийн одоо нэгдсэн улсад эх хэлээр нь илтгэл тавиагүй бол магадгүй одоо тэгж олон хүн ирэх байсан уу үгүй юу гэж хүртэл би боддог юм. За яриа хөөрөөний хувьд бол цэгцтэй ярьдаг хүний хувьд бол Багабанди гуайг Монголчууд бүхэлдээ одоо жишээ авмаар хүн, тэр бол маш их ухаантай, эмх цэгцтэй ярьдаг сайхан хүн гэж би бас хувь хүний хувьд биеэ авч яваагийн хувьд бол ялангуяа одоо яриа хэл ярианы хувьд бол үнэхээр төгс болсон үнэхээр гайхамшигтай хүн дээ гэж би хувь хүний хувьд бас биширч явдаг юмаа.
Оюунтунгалаг -
Таны аав, ээж, эмээ, өвөө ямар хүмүүс байв, танд ер нь юу гэж сургадаг байв?
Буд -
Миний аав одоо намайг 4 дүгээр ангид байхад одоо яахав бурхан болсон, ээж маань одоо 93 настай одоо надтай цуг хамт амьдраад байж байна. Тэгээд ээж маань одоо ухаан санаа саруул, хөл гар одоо гайгүй таягтай, таяггүй яваад байна. Ер нь бол хөдөө өнөөдрийн өдий хүртэл хөдөө Дундговь аймгийн одоо Өлзийт сум руу ч яваад ирнэ, Улаанбаатар руу ирж очоод ингээд л өвөлдөө хотод очиж өвөлжчихөөд урин дулаан цагт хөдөө гарч ирдэг. Одоо ч гэсэн машины явдлын ая даагаад л ингээд л явж байгаа. Тэгээд ээжийн маань энэ урт насалсан, эрүүл чийрэг байгаа явдал бол магадгүй одоо миний ээж ядуу өссөн хэт их цатгалан байгаагүй, хоолоо тааруулж иддэг гэх юмуу цагаан идээ их идсэн бараг өлсгөлөн хагас өлсгөлөнгийн байдалтай байсан нь урт наслах үндэс болдог юм болов уу ч гэж боддог юм би. Нэг номон дээр байдаг тиймээ халбага, хутга, сэрээ барьсан алуурчин ч билүү юу ч билээ, хүн идсэн, их идсэнээрээ замбараагүй идсэнээрээ өөрөө өөрийгөө алж байгаа юм гэж, ерөөсөө ч өнөөдөр Америкийн нэгдсэн улсын хүн амын дийлэнх хувь нь таргалсан их иддэг гэдэг ийм статистик үзүүлэлт байдаг юм байна лээ. Тэндээс бодоход бол монголчууд идэхээ тааруулж иддэг байжээ. Өнөөдөр настай одоо хүн одоо ялангуяа эмээ нар бол тагшаа одоо юманд ингээд л одоо амаар нь ингээд үрж элээдэг байсан гэж насныхаа тоогоор одоо идэх хоолоо багасгаж байна гэсэн үг байна л даа. Тэгэхээр хэт их иднэ гэдэг бол үнэхээр өөрт дайсан, урт наслахад садаа болдог зүйл гэдгийг үнэн юм болов уу гэж би боддог юм. Миний ээж өлсөхдөө хөдөө өвс ногоо хүртэл идэж байсан гэж ярьдаг юм, 16 наснаасаа өнчирсөн, эх, эцэг нь одоо яахав урагшаа Дэлэгсамбын хөдөлгөөний үед 1932 онд хил гараад явсан, тэгээд ганцаараа одоо бусад одоо улсуудыг дотогш нь буцааж нүүлгэж оруулж ирэхэд айлын нүүдэл дагаад ингээд ороод ирсэн тэгээд 16 наснаасаа хойш бол өнчин өссөн, бусдын хойно урд зарцлагдаж явж амьдралд хөл залгасан. Дээр үед бол гэзэгтэй эрэгтэй эмэгтэйгүй гэзэгтэй байсан учраас эр хүн гэж ойлгодог. Фронтын адуу хүртэл одоо Цагаан нуурын бааз хүртэл адуу тууж явж хүний өмнөөс 10 төгрөг авч, хүний өмнөөс адуу тууж явч байсан гэж ингэж ярьдаг юм. Тэгээд эмнэг догшин унана, уургална, бугуйлдана морь мал ноцно одоо миний мэдэх үед л одоо ноцож байсан. Саяхан одоо 62, 3-тай байж байхдаа үе тэнгийнх нь гэдэг юмуу хэдэн өвгөчүүл нэг нилээн догшиндуу морь одоо барьчихаад мордохоос халгаад айгаад унаж чадахгүй байхад нь ээж очсон юм байна л даа, үгүй энэ дээр нэг мордоодох гэсэн гэнэ, та нар өөрсдөө мордохгүй юу гэсэн үгүй ээ бид нар нэг яахав нэг л гээд ингэсэн юм байна, тэгээд ээж мордоод хэд бух гэсэн тэгээд амыг нь хориод бухуулаагүй булгиулаагүй тэгээд унаад мордоод өгч байсан гээд үнэхээр одоо эмнэг хүн байсан юм. За миний хувьд одоо намайг гэдсэнд байхад тийм ээ гэдсэнд байхад эмнэг унаж байгаад их сонин тохиолдол шүү дээ, эмнэг унаж яваад айл дээр очиж айлд намайг гаргасан байгаа юм. Тэгээд айлын хөгшин одоо боож авсан ийм түүхтэй, энүүхэн одоо хойно Шинэ булаг гэдэг газар би төрсөн. Одоо тулгар биетэй хүн эмнэг унаад явж байна гэдэг бас одоо бол хаана ч байхгүй зүйл болов уу гэж боддог юм. Миний ээж ийм одоо тийм бас муугүй хүндээ ер нь бол.
Оюунтунгалаг -
Та аав, ээжээсээ олуулаа байв уу, ам бүл хэдүүлээ вэ ээж, ааваасаа?
Буд -
Би эхээс дөрвүүл хамгийн том нь. Миний дараа нэг эмэгтэй дүү байгаа одоо хөдөө малчин. Хүний амьдралын хувь заяаг болвол монгол хүн ашидын билгээс амны билэг гэж ярьдаг, үнэхээр амны билгээрээ болсон юм болов уу гэж миний тэр эмэгтэй дүү бол хонь байна уу гэж хэлд орсон хүн юм байгаа юм. Ээжийг өрх татаад орж ирэхэд хонь байна уу л гээд хариулахгүй бол уурладаг тийм хүүхэд байсан. Тэгээд одоо малчин хоёр дахиж мянгат малчны болзол хангаж одоо үр хүүхдүүд нь өнөр өтгөн, зургаан хүүхэдтэй, мал хөрөнгө хүүхдүүддээ тасалж өгөөд одоо 2 хөгшин бүл, чадал муутай гээд өөртөө таарсан малтай, ер нь тэр малынхаа буянаар өнөөдөр нэг жийп унасан одоо сайхан авгай л явж байна, бусдын харахад бол үнэхээр одоо бас малынхаа буянг хүртэж явна. Бид нарын дундаас бид дөрвийн дундаас бол үнэхээр одоо бас арай гайгүй бололцооны, зах зээлд хөлөө алдчихгүй амьдарч яваа хүн бол манай тэр дүү байна, хүн дагавал хүн тэжээвэл толгой цусдана, мал тэжээвэл ам тосдоно гэдэг үг тэр бүр байж байх жишээний. Манай дараагийн хоёр дүү бол хоёулаа эрэгтэй, хоёулаа цэргийн газар байсан, хоёулаа өнөөдөр тэтгэвэрт суучихсан, ийм л улсууд байгаа юм. Би эхээс дөрвүүл, тэгээд манайхан бол ер нь голцуу л нэг гурав дөрвөн хүүхдүүдтэй, тийм л байдаг юм.
Оюунтунгалаг -
Ээж, аав чинь тэгээд заавал айлын том хүү ээж, аав чинь сургуульд явуулж тийм ээ. Тэгээд ер нь сургуульд явахад чинь юу гэж захиж байв, сургуульд одоо дотуур байранд нэгдүгээр ангидаа л очсон гэсэн та тиймээ?
Буд -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд 1 дүгээр ангид очоод гэрээ их санадаг байв уу, ээж, аав чинь эргэдэг байв уу? Тэр үед чинь одоо ээж, ааваас чинь дотуур байранд хүүхдийг чинь байлгалаа гээд дотуур байрны хүнс хоол одоо түлшинд зориулж юм авдаг байв уу?
Буд -
Тэр үед одоо ер нь дотуур байрны хүүхдийн хоол хүнс, түлээ түлш гэж би авч байсныг сайн мэдэхгүй юм. Энэ бараг үгүй л болов уу. За ээж маань ер нь одоо бараг эргэж ирэх гэр орноос ер нь сумын төв дээр бага сургуульд байхад л хааяа нэг эргэж ирдэг байсан, дунд сургуульд яваад намайг мартчихаж байгаа юм. Би ёстой эрийн сайнаар эргэж ирж байсан. Би өөрөө мужааныхаа багштай сайн дотно өөрөө бас нэг хайрцаг сав хийгээд ингээд тэрнийгээ нэг хэдэн цаас надад өгчихнө. Гар чийдэн, хутга, цоожны наймаа хүүхдүүдийн дунд одоо цоож нь одоо түлхүүрийг нь алга болгосон монгол цоожыг төмөр утас энэ тэрээр оролдож байгаад гаргаад тэгээд түлхүүр тааруулаад цоож болгоод зарна. Гар чийдэнгээр одоо бас арилжаа хийнээ, тэгж байгаад тав гурван цаастай болоод намайг одоо замын зардал 35 төгрөг байлаа сүүлд, нилээн сүүлдээ тийм, тэгээд тэр замынхаа зардалыг би өөрийнхөө сайнаар л одоо эрийн сайнаар л олчихоод, намайг хүрээд ирэхэд, хүүе миний хүү хүрээд ирлээ гээд ээж маань тэгээд баярлаад орж ирж байдаг. Хэзээ ирэхийг ч мэдэх юм алга, сургуульд осолгүй л явна, эргэж ирэхийг хэдийд ирэхийг ч мэдэхгүй, араас гэр орноос мөнгө санга ирнэ одоо эргэнэ тойрно гэж бол тийм юм одоо тавдугаар ангиас хойш бол байгаагүй, ёстой тийм юм гэж байгаагүй, бор зүрхээрээ л явж би энэ одоо хоолонд хүрсэн дээ ер нь бол. Тэр үед надад мөнгө санга өгч замын зардал энэ тэр үнэндээ өгч байгаагүй, тийм боломж ч байгаагүй байх. Би ингээд зун амралтаараа ирэхэд би ээждээ, дүүдээ, дүү нартаа бэлэг сэлттэй ирдэг, өөрийнхөө л одоо олсон мөнгөөрөө л одоо тэгж борлуулж амиа борлуулж довоо шарлуулж ирдэг байсан юм. Тэгээд манай дүү нар бол цөмөөрөө бас 4 дүгээр анги төгсөөд л хоёр дүү 4 төгсөөд гарсан, нэг нь одоо 8 дугаар анги төгссөн, иймэрхүү юм байгаа юм. Тийм мөн л одоо сургууль соёлд яваасай л гэж бодож л байсан байх. Тэгээд даанч одоо хүн бүл муутай тэгээд л дүү нар маань одоо мал дээр байлгадаг, ийм байсан. За намайг сургуульд явахад за миний хүү тийм хүн болоорой ийм хүн болоорой гэж нэг их захиад байсангүй. За миний хүү хичээнэ шүү, за ээж нь их санах байх даа миний хүү сур хичээл номоо сайн үздэг юм шүү, олны газар эвтэй найртай яваарай, олны газар л одоо өөрийнхөө байр суурийг эзэлж, эвтэй найртай л явдаг юм шүү дээ хүү минь гэж л захиж байсан, тийм байгаа юм. За ингээд би бас 4 дүгээр анги төгсөөд бас нэг онц сурлагатан хүүхдүүдийг гадаадын пионерын зусланд амрааж байсан юм. Тэгээд 1963 онд би Польшийн олон улсын пионерын зуслан Муршакий гэдэг тосгонд тэнд явж тэгээд тэнд сүүлд нь өвдөөд би ганцаараа тэнд үлдчихээд тэгээд нөгөө бусад хүүхдүүд хүрээд ирчихсэн би тэнд ганцаараа үлдчихсэн, тэгэхдээ тэр үед бол манай ээж маань намайг ирсэн ирээгүйг ч мэдэх юм алга утас шөрмөс гэж одоогийн холбоо юм байх биш тэгээд л одоо намайг ирсэн хойно л ирсэн гээд одоо сумаас урд нь явсан хүүхдүүд удалгүй л нэг сар ч бололгүй л хүрээд ирдэг байсан, миний хүү яагаад алга болчихов доо л гэж айж байсан гэж байгаа юм. Тэгээд тэр үед бас нэг сонин юм ярихад би чинь одоо 4 дүгээр төгсөөд одоо онц сурлагатан хүн гадаад явж байгаа хүн шүү дээ.
Оюунтунгалаг -
За.
Буд -
Тэгэхэд надад чемодан гэдэг юм байсангүй, даже модон хайрцаг ч байсангүй, би шуудайнд өөрийнхөө хувцасыг юм хумаа хийж ирээд хувцсаа юм хумаа хийж аваад ингээд Улаанбаатар орж байлаа. Тэгээд Улаанбаатар ороод одоо гадаад яг явах болсон чинь чемодан байдаггүй, авах мөнгө байдаггүй, тэгсэн эвлэлийн төв хороонд ажилладаг байсан, бид нарыг авч явах гэж байсан Энэбиш гээд нэг эмэгтэй багш гэрээсээ нэг хуучин чемодан авчираад анх ч чемодан гэж юмыг, тэгээд багш маань надад нэг хэдэн цаас өгсөн байсан байхдаа ээж минь тэгээд тэрнийг одоо ямар хувцас авах вэ гэж дагуулж явж, гадуур явж хэдэн хувцас авч өгч тэгээд одоо хөдөөнөөс ирсэн бололцоо муутай хүүхдүүдэд нь өгсөн юм болов уу ер нь бидэнд бас нэг тийм костюм пиджак нэг тийм зун өмсчихөөр их гоё цамцнууд ээлжийн цамцнууд хэд хэдэн цамц өгч байсан санагддаг юм, тийм л байдлаар одоо явж байлаа. Тэгээд одоо бол үнэхээр бүх юмыг одоо ээж, ааваасаа бэлэнчилдэг, надад төчнөөн төгрөг, төчнөөн төгрөг хэрэгтэй байна гээд ингэдэг, эх эцгийгээ одоо бодох ер нь амьдрал маань ямар билээ бололцоотой ч байсан ер нь нэг их тэгж мөнгө чинь одоо далай биш хэмнэх, гамнах тийм юманд суралцаасай гэж боддог юм. Тэгээд одооны хүүхдүүд бол би өөрийнхөө хүүхдийг ч хүмүүжүүлж чадахгүй байна. Одоо шинэ юмыг ерөөсөө хайрлана гамнана гэж байхгүй огтолж аваад, ураад л тасдаад таарахгүй байна гээд огтолж аваад хасаад л ингээд л байж байдаг. Тэгээд хэрэгцээгүй болгоод хаячих тийм байж байх юм.
Оюунтунгалаг -
Тэгэхээр таны энэ 60 хэдэн онд Польш явж байсан чинь их сонин сонсогдож байна л даа. Тэгэхээр тэр үед одоо таны мэдэж байгаагаар ер нь танай аймаг сумаас тэгээд тэр хүүхдүүд гадаад явж байв уу, таниас өөр?
Буд -
Яахав манайд энд аа тэр Сугир гэж миний түрүүчийн ангийн нэг хүүхэд байсан, тэр явж байсан юм манай сумаас гэхэд. Тэгээд ер нь яахав мэр сэр одоо аймгаас энэ тэр өөр сумдаас бол явдаг л байсан байх. Тэр үед бол бид нар 18-уулаа явж байсан, тэгээд Увс аймгийн одоо Шаалуу гээд нэг их дуулдаг нэг их хөөрхөн залуу хүүхэд байсан. Тэр хүн маань одоо энэ Монголын цахилгаан холбоо компанийн захирал О.Шаалуу юм байна лээ. Тэгээд би энэ мөн болов уу биш болов уу гэж бодож нэг албан захидалархуу юм бичээд би ингээд ингээд энд одоо компанийн захиралаар ажиллаж байнаа, тэгж тэгж явж байсан хүн мөн үү гэсэн юм бичээд явуулсан хариу байдаггүй. Тэгээд би уржнан болж байна уу Улаанбаатар ороод зориуд хүлээж байгаад уулзаад ирсэн чинь бид хоёр үнэхээр тэр түүхийг хамт одоо түүх болж явж байсан хүн бол мөн байсан. Ингээд одоо Шаалуутайгаа уулзаж бас багынхаа явдлыг дурсан санаж байсан. Ер нь тэр үед ховор явдаг байсан даа, хөдөө сумдаас бол голцуу л одоо төвийн хүүхдүүд хотын л хүүхдүүд л яваад л байх шиг байсан. Намайг чинь одоо 17 дугаар сургуульд тэр чинь 5 дугаар сургуульд байж байсан, тэнд 5 дугаар сургуульд Улаанбаатар хотын 5 дугаар сургуулийн одоогийн 5 дугаар сургуулийн районд бол хамгийн өндөр барилга 5 дугаар сургууль байсан, Их дэлгүүр нэг их өндөр харагддаг байсан, тэгээд ийм л байлаа. Одоо бол Улаанбаатарт одоо тэнгэр баганадсан байшингууд бас гэж хэлэхээр Монголдоо харьцангуй ойлголт шүү дээ, тийм байшин бас баригдаж байна, арван хэдэн давхар 16 давхар байшин ч баригдаж л байна, тийм сайхан болж байнаа Улаанбаатар маань өдрөөс өдөрт өнгө жавхаа нь сайхан болж байх юм.
Оюунтунгалаг -
Тэр үед ер нь та одоо 63 онд явах гэж л хот орж байсан, хойшоо явах гэж л хот орж байсан уу?
Буд -
Тэгсэн.
Оюунтунгалаг -
Урьд нь хот орж үзэж байв уу?
Буд -
Тэрнээс Улаанбаатар хот гэдгийг ерөөсөө Улаанбаатар байтугай аймгаа ч одоо би одоо ер нь орж байгаагүй. Тэгээд тэр явалтаар л аймагт очоод Улаанбаатарт очоод л тэгээд цаашаа тэр алтан Москва гэдгийг чинь үзэж сайхан байлаа. Сүүлд нь 1984 онд тэрнээс хойно ч гэсэн 2002 онд одоо Москвад очиж байхад бол сайхан л байлаа. Тэгэхээр одоо гадаадад явж юм үзэж нүд тайлна гэдэг бол ховор завшаан байдаг юмаа.
Оюунтунгалаг -
Та ер нь сургуульд голдуу юу сурав, тэр үед ер нь сургуулиас гадуур боловсрол эзэмших боломж байв уу, боловсрол ер нь сургуулиас гадуур та юм эзэмшив үү?
Буд -
Үгүй тэр үед одоо ер нь өөрийнхөө өмнөхийг л дийлэхгүй шахуу л одоо байсан байх аа даа ер нь. Тэрнээс одоо орчин үеийнх шиг одоо янз бүрийн мэдээллийн хэрэгсэл байсангүй, тэр одоо ном үзчихээр чухал юмнууд одоо хөдөө чинь бүр ховор байлаа. Ерөөсөө л багшийнхаа заасныг л одоо бичиж тэмдэглэж авчихаад дэвтэрээ уншдаг, ном сурах бичиг байвал хоёр гурван хүний дунд энэ тэр байж байна. Тэгээд л ном сурах бичгээ булаацалдаад л алив би үзье тийм үе л байсан. Одоо бол байсан сурах бичгээ ч үзэхгүй л болсон шахуу л байх юм. Тэр үед бол сурах бичиг ховор байсан учраас өглөө эрт босч нэгнийхээ сурах бичгийг үзэж байранд байхад одоо хамгийн одоо сайн юм нь тэр байсан. Байрны хүүхдүүдэд ер нь тэр үед хэрэглэдэг бүх л ном байрны ер нь ямар нэгэн хэмжээгээр л бүрэн байна байранд, тийм учраас хэн нэгнийх нь гуйж аваад үзээд л даалгавраа хийчих ном дутагдах гачигдах юм байхгүй. Тэгвэл гэрт байдаг айлд суудаг хүүхдүүд бол нэг л ном байхгүй бол хэнээс олох вэ олох арга байхгүй, тийм байсан юм. Тэгэхээр тэр үед бол байранд байсны ачаар харин сурах бичгээр одоо гачигдахгүй байсан юм шиг байгаа юм. Өөр одоо бид нар гадуур одоо боловсрол эзэмших гэдэг юмуу тийм нэмэлт мэдээлэл авах юм харьцангуй ер нь байгаагүй дээ. Би өөрөө ер нь тэгж тийм мэдлэгээ тэлэх юм хийж байсангүй дээ ер нь яг үнэндээ бол.
Оюунтунгалаг -
Тэр үед одоо кино ший ч гэдэг юмуу жүжиг их тоглодог байв уу, та үздэг байв уу хүүхэд байхдаа?
Буд -
Үгүй би ер нь багынхаа нэг их үзвэр үйлчилгээ гэж нэг их сонирхдоггүй бүжиг танц гэж явдаггүй тийм л бүрэгдүүхэн л хүүхэд байсан. Ер нь харин ном сонин унших их дуртай байсан юмуу даа. Тэгээд эрдэм номдоо л ээжийнхээ захисныг л биелүүлэх ёстой, би эрдэмтэй хүн болж гэр орноо дүү нараа л асрах амьдралд хөлөө олох л ёстой гэж ингэж л боддог байсан. Ерөөсөө л миний тавьсан зорилго тэр. Миний ээж, аав хоёр бол бас л одоо найр наадам хэсээд явчихдаг нилээн бас одоо архи байвал найр наадмаар уучихдаг, тэгээд би ер нь тухайн өөрийнхөө ойлгоцоор бол архи нилээн уудаг юм байна гэж ингэж бодоод байдаг ер нь бол ингээд л заримдаа хонуут өнжүүт алга болчихно, бид хэдийг орхичихоод, тэгээд ерөөсөө архи ууна гэдэг бол одоо болохгүй юмаа гэдгийг бусдын жишгээр харж байсан л даа. За манай аав, ээж хоёр бол тэгдэг байж хоорондоо хэрэлдэж, ноцолдоод, алалцаад байдаггүй. За ер нь архи ууснаас үүдээд л аль ноцолдож, зодолдох, морь малаас ойчих алийг тэр гэх вэ дээ одоо, золгүй явдал зөндөө л болдог тийм, архи гэдэг идээ бол тун зохисгүй идээ гэдгийг би багаа байхдаа ойлгож ер нь би архи одоо ч уудаггүй. Ер нь амьдралдаа нэг рунка архи уучих юмсан гэж бодож байгаагүй, харин пиво бол сайхан хүйтэн пиво бол бас уучих дуртай. Архи гэдэг идээ бол хатуу идээ хэрэгцээтэй юм биш гэж ингэж боддог юм. Одоо хүүхдүүддээ бас захидаг юм. Манай хоёр дүү бол харин сүүлийн үед надаас жаахан хөндийрөөд гэдэг юмуу миний захиргаанаас арай жаахан задгайраад бие даасан амьдралтай болоод тэгээд тааралдвал бас нэг их буцахгүй уучихаад байдаг болсон шиг байгаа юм. Би бол одоо ер нь юу ч билээ гэж байсан уудаггүй дээ ер нь бараг тийм.
Оюунтунгалаг -
Тэр үед ер нь таны одоо тэгээд яахав цөөхөн үздэг байсан ч гэсэн бас кино ший үзэж л байсан байх тийм ээ. Анх ер нь кино хаана яаж үзэв, ямар санагдаж байв, таны сэтгэлээс гардаггүй ч юмуу санаанаас гардаггүй тийм кино байна уу?
Буд -
Анхны кино одоо Монгол хүү билүү тэр киног үзэж байсан санагддаг юм. За ер нь олон дахиж үзсэн гэдэг юмуу одоо их дуртай кино бол Ардын элч, ардын элчийг их үздэг.
Оюунтунгалаг -
Юу нь сонин байв танд?
Буд -
Үгүй ер нь одоо тэр цөөхөн одоо хүмүүс тэр олон гаминг хөөж явуулж байгаа эрэлхэг дайчин тэр баатарлаг гэдэг юмуу тэр нь сайхан, ялангуяа Сүхбаатар жанжны дүр бол үнэхээр гайхамшигтай надад ер нь үнэхээр олон түмнийг манлайлагч хүн гэдэг бол ийм л байдаг юм байна даа гэж ер нь тэндээс магадгүй төсөөлөл авсан байж болох юм. Үнэхээр одоо дайчин олон түмнийг уриалж байгаа, хэлж ярьж байгаа тийм ээ, “Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн нэгтгэн нийтийн хүчийг яа“ гэдэг билээ одоо нэг үг байдаг шүү дээ хэлсэн үг байдаг. “Зориглон хөдлөвөл үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй чадахгүй явдал үгүй болноо” гэж “Гагцхүү бидний сэтгэлийн чин зориг мэднээ”, үнэхээр тийм юм даа. Үнэхээр Сүхбаатарын дүр бол манай тэр үеийн бидний үе байтугай хойч үеийнхэнд ч хүүхдүүд ч гэсэн дүр нь мөнхжүүлсөн болов уу. Сүхбаатар явж байна гээд Дашнамжил гуайг хараад тэгдэг байсан гэдэг бол үнэн одоо түүх байх. За тэрэн дээр одоо тэр бусдад урвагч шарвагчтай болж байж байгаа тийм хүний дүрийг одоо бас Цогт тайж киноноос авч жигшдэг байлаа. Арслан тайж одоо эх орноосоо урвана гэдэг одоо ямар муухай юм жигшүүртэй үйлдэл вэ гэдгийг тэндээс бас бодож жигшиж байсан байдаг юм. Тэгтэл дайсны талын хүн Хулан хатан одоо хулан мулан яаж байдаг билээ, одоо ингээд бодоход бол үнэхээр хүний өөрийн л одоо байр суурь гэдэг юмуу ноён нуруунаас хүний амьдралын чиг шугам хүнээс хамаардаг юм байнаа ер нь, хүн өөрийгөө зөв жолоодож явах ёстой юм даа, эх орныхоо төлөө бол цохилох зүрхтэй байх ёстой л гэж боддог. Тийм ч учраас би эх орноо батлан хамгаалах үйлсэд одоо зүтгэж явсан 26 жилээ бол бас бахархаж дурсаж бодож явдаг юм. Өнөөдөр эх орноо голоод, голоод ч гэж дээ за яахав зарим нь амьдралын эрх байна, ер нь бол хөгжлийг нь одоо тийм ийм гээд ингээд монголд төрснөөс тэнд төрсөн нь дээр ч гэх шахуу бараг тэр бол үнэхээр худлаа зүйл байх аа. Залуучууд яахав яваад амьдралаар ойлгоод ирдэг л юм шиг байгаа юм. Үнэхээр хүнд төрсөн газар эх нутаг гэдэг бол юугаар ч сольшгүй ийм л юм байгаа байх.
Оюунтунгалаг -
Таны бага нас бусад хүүхдийнхээс ер нь юугаараа онцлог ялгаатай байв?
Буд -
Ямарч одоо ялгаа байгаагүй дээ ер нь, тэр үед ер нь байрны хүүхдүүд бол ихэнх нь л одоо сумын сургуулийн хүүхэд байсан, ихэнх нь л байранд суудаг байсан, бусдын жишиг одоо бидний үед бол нэг их ялгаатай юм ер нь байгаагүй гэж боддог юм. Яахав зүгээр нийгмийн идэвхтэй гэдэг юмуу тийм жаахан хэнхэгдүүхэн хүүхэд байж, тийм учраас олон янзын сонгуульт ажил л одоо ажилд дарагдаж байсан, 10 дугаар ангиас авахуулаад юу бага сургуулиас авахуулаад их сургууль төгсөн төгстлөө ангийн дарга гэдэг сэтэртэй явах шив дээ ер нь бараг л.
Оюунтунгалаг -
За.
Буд -
Тийм.
Оюунтунгалаг -
Ангийн дарга гэснээс тэр үед ер нь ангийн даргын үгийг ангийн хүүхдүүд хэр сонсох вэ, ангийн дарга гэж хэн байв, ямар эрх мэдэлтэй ямар хүн байв?
Буд -
За тэр үед бол ер нь захирах, захирагдах ёс гэдэг юм бол тэгж ярьдаггүй ч гэсэн үнэхээр ёс ёмбогор төр төмбөгөр гэгчээр дарга л бол дарга, удирдах хүн бол удирдах хүн гэдэг тийм ойлголттой тийм хэв шинжээр хүлээж авдаг, үгийг нь дуулдаг байсан юм болов уу. Надад бол ангийн дарга байхад үгэнд орохгүй хүүхэд ер нь цөөхөн л байдаг байсан. За ер нь ихэнх хүүхдүүд л яахав ер нь ангийн даргын хэлсэн үгийг бол биелүүлдэг, тийм л байсан даа ер нь. Тэр үед бол багшийн хэлсэн үгийг ер нь ах зах хүний ямарч хүний хэлсэн үгийг бол хүүхдүүд ер нь дуулгавартай л биелүүлдэг байсан. Одоо ингээд бодохоор заримдаа их сонин санагддаг юм. Одоо өнөөдөр хөдөө орон нутагт яахав одоо төрнийхөө сүлдэнд мөргөдөг болон мөргөдөг хүндэтгэж явдаг, биширч явдаг манай хөдөөний одоо бараг ард түмэн маань үнэхээр одоо нүдээ олсон сайхан хүмүүжилтэй бараг одоо соёлтой улсуудын дэргэд соёлтой гэдэг нь хашилтанд байгаа юм, тийм улсуудын дэргэд соёлтой ард түмэн бол хөдөөд л байгаа юм болов уу гэж, ер нь болохгүй ч байсан болж байнаа, төр засгынхаа буянд болж л байна, сайхан байна болж л байна гээд ингээд байдаг үнэн хэрэг дээр бол амьдрал хүнд байгаа болохгүй байгаа болж л байна гээд байдаг. Тэр нэг амны билгээс ашдын билэг гэдэг юм бол одоо гайхамшигтай юм даа гэж. Ер нь билэггүй үг хэлэхийг бол би үнэхээр одоо их цээрлэж явдаг юм. Үнэхээр одоо энэ билэггүй үг хэлсний горыг бид нар амсаад яваа юмуу гэж. Анх зах зээлд ороход наймаанд явсан улс ганзагын наймаанд явсан улс шатчихлаа гэж ярьдаг байсан, үнэхээр одоо монгол бүхэлдээ л одоо шатаад хар нүүрс болоод Тужийн нарсаа хүртэл шатаалаа, магадгүй зориуд шатаадаг ч байж болох юм гэж би боддог юм. За дараа нь нөгөө шархаа нөхнө гэж ярьдаг болсон. Хаа байгаа халуун оронд гардаг холери хүртэл гарлаа, мэдэх мэдэхгүй хичнээн төрлийн өвчин гарав. Тэгээд л боомоос одоо авахуулаад холери хүртэл гарч байлаа. Үнэхээр одоо билэггүй үг хэлсний л одоо үр дагавар байсан болов уу гэж. Дараа нь будаа боллоо гэж ярилаа, үнэхээр будаа болсон уу будаа болсоон, Монголын төр засаг нэг жил засгийн газар 3 удаа огцорч 3-хан сар тогтож хүртэл байлаа. Энэ бол одоо энэнээс илүү будаа, энэнээс илүү будаа болно гэж ямар юм байх вэ. За сүүлийн үед лайтай юм, гайтай юм гэж ярьдаг, лай гайгаа өөрсдөө л дуудаад байгаа байх даа гэж би боддог юм. Тэгээд энэ билэггүй үг хэлэхээ болиосой билээ гэж би боддог юм.
Оюунтунгалаг -
Энэ дээр нь нэмээд нөгөө хошгируулж байна гээд одоо тэгээд унд усаа бүх усны ундаргаа бохирдуулчихаад одоо усгүй тарвага шиг хошгирдог болох гээд байна гээд тийм ээ, хүүхдүүд чинь бие биенийгээ худлаа хэлж одоо үгэндээ худлаа юманд итгүүлэхийгээ хошгируулна гэж ярьдаг болсон шүү дээ.
Буд -
Тийм нээрээ тийм байна.
Оюунтунгалаг -
Тэр гэх мэтчилэнгээр ингээд би ч бас энэ талаар сонирхож сонсож яаж л байлаа л даа, бас судалгаа жаахан юм хийж л байлаа. Тэгээд ер нь үнэн шүү Монголчуудын тэр угаасаа л малч удмын бий болгосон тэр малч ухаан гэдэг чинь тэр амны билгээс ашдын билэг энэ тэр гэж тийм ээ.
Буд -
Тэр гайхамшигтай ухаан.
Оюунтунгалаг -
Тэр гайхамшигтай ухаан. Тэгээд энэ бас нээрээ л энэ амаараа яриад байсан зүйл чинь бас л амьдрал дээр муу сайнаар янз бүрээр л биелээд байдаг гэдгийг хөгшчүүл их сайн олж хараад байдаг юм шиг байгаа юм, тийм ээ?
Буд -
Тийм. Одоо яахав нүгэл гэдэг нэр томъёоны дор сөрөг эерэг бишээ, сөрөг энергийг биедээ хүүхдийнхээ биед одоо шингээхгүй байх тийм ухаанаар хүмүүжүүлбэл бас буян гэдэг ойлгоцоор эерэг энергийг одоо авч бас зөв одоо энергитэй байх талаар сургаж байсан байна. Ямар ч шашны одоо бай ер нь эерэг энергийг шингээж авах юм бол тэр сургаальд байж байдаг л даа. Ямар ч шашинд тэр, тэгэхээр тэр нүгэл гэдэг юм бол үнэхээр амьдын хар нүгэл гээд байна, яадаг юм нүгэл гэж юу байдаг юм гэхээр зэрэг хэлж мэдэхгүй тэгсэн мөртлөө болохгүй юм хэлэхээр, хийхээр нүгэл гэдэг байсан. Одоо ч гэсэн бид нар бол ер нь ингээд жаахан ойлгоод ирэхээрээ манай ардын тэр ухаан бол агуу ухаан байжээ. Тэгэхээр болохгүй юмаа бас тэгж л одоо нүгэл гэдэг юмаар аварч байж, гэтэл яах аргагүй одоо монголчуудын ард түмний маань хэл соёл бүх л үйл хөдлөл, үйлдэл бүгдээрээ л агуу гайхамшигтай. Өнөөдөр монгол дээлийг яаж өөрчлөх юм бэ яаж ч өөрчилж чадахгүй, монгол гэрийг яаж өөрчлөх вэ яаж ч өөрчилж чадахгүй, хосгүй гайхамшиг. Монгол гутал байна, одоо аль ч үедээ өмнө нь солиод өмсчихнө, майжиг гишгэдэг хүн гутлаа солиод өмсчихнө. Хүн ер нь одоо монгол ухаан гэдэг шиг гайхамшигтай юм алга. Монголчууд зарим хүн одоо манай монголчууд бүдүүлэг л гэдэг юм, энэтэй бол санал нийлдэггүй юм. Ухаантай байсан жишээ бий ганцхан жишээ бий. 1837 оны үед Германы эрдэмтэн Гоне гэдэг хүн шинжлэх ухааны нээлт хийж аливаа амьтны ижил эрхтэн ижил эрхтэнээ анагаах ур чадвартай байдаг гэдгийг нээсэн гэж, гэтэл манай ард түмэн тэрнээс өмнө хэдэн үеэс ч юм одоо гэмтсэн бэртсэн хүн тарваганы яс, үс ч юмуу ямар нэгэн одоо амьтны яс үсийг махыг иддэг эмчилдэг одоо энийг мэддэг байсан. Тэрнийг хэн ч зааж өгөөгүй тэгээд л амьдралынхаа хар ухаанаар л мэддэг байсан, ер нь одоо шинжлэх ухаанаар одоо сүүлийн үед тайлж, тайлж нотолж байгаа юмыг манай ард түмэн мэдсэн байдаг байсан. Би тэрнийг зарим юмыг нь гайхдаг юм, яаж мэддэг байсан бэ гэж. За манайханыг одоо монгол гэрт өнөөдөр зуух гээд сайхан юм гарч ирээд тулгаа одоо халчихсан л гээд байна. Яг хэрэгтээ бол тэрнийг одоо сэтгэхгүй монголчууд сэтгэхгүй байсан уу гэвэл үгүй байх аа. Ил гал гэдэг бол тэр муу энерги сөрөг энергийг дандаа устгаж байдаг тийм ч учраас одоо буяны ажлын үед хөдөөлүүлсэн хүмүүсийг утаа ууш хоёр галын дундуур ордог л домтой юм билээ л дээ. Тэгтэл одоо сүүлийн үед бол утаа уугиулдаг л болсон болохоос биш яг галын дундуур хоёр галын дундуур орох ёстой тэгж байж тэр муу энерги нь үлддэг араас одоо ямар нэгэн дагах юм байдаггүй байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр тэр монголчуудын одоо амьдрах ухаан агуу байжээ. Хоол унд ч гэсэн тэр өнөөдөр нэг хүн ярьдаг юм, нэрийг нь тогтоохгүй нэг эмч өөх сайн идэж бай, мах сайн идэж бай гэдэг байхгүй юу, би тэрэтэй бараг нийлнэ, өнөөдөр өөх идээд таргалаад байна гэж яриад байгаа байхгүй юу. Хэрэг дээрээ монголчууд өөх махыг бол хамгийн их иддэг байсан мөртлөө одооных шиг тарган хүн монголд бараг байгаагүй. Дандаа тийм шөрмөслөг одоо харин манай бөхчүүдийг хараад байхад чардайсан, нэг чөрдийсөн юмнууд байдаг шүү дээ, тэр аваргууд мундагчуул. Гэтэл одоо өнөөдөр бөхчүүд яахав гадаад төрхөөрөө бол тарган цатгалан мах шөл тэгшхэн сайхан юм. Дээр үед бол тэр одоо судас шөрмөс нь одоо гүрийсэн, одоо эр хар одоо бяртай булчин шөрмөс нь яасан тийм л хүмүүс байсан болохоос биш тарган цатгалан гэдэс нь шалхайсан ийм бол хэзээ ч байгаагүй. Тэгэхээр мах идсэнээр өөх идсэнээр болдог юм зүйл биш юмаа. Өөх бол хэрэгцээтэй өөх байна аа байна, юу вэ гэхээр зэрэн ураг сүүл хөхөж байсан хүүхэд хэзээ ч одоо сульдаа болдоггүй, тийм л байсан гэж ярьдаг. Үнэхээр тэр бол үнэн байх би ч бас одоо сүүл хөхөж өссөн, тийм л хүн байгаа юм. Тэгээд хүүхдийн одоо тэр хэрэгцээтэй шим тэжээлүүд бол бүгд л ураг сүүлэнд байдаг юм. За өөхөн дотроос бол бүдүүлгээр ярих юм бол амархан одоо царцчихаад байдаг өөх холестрин ихтэй муу өөх, хайлмагтаж байдаг өөх хамгийн сайн буюу идэх ёстой өөх гэж боддог юм, тэр дундаа одоо ураг сүүл бол хонины сүүл бол юугаар ч сольшгүй сайхан идээ, тэр дундаа адууны мах бол гайхамшигтай идээ, одоо хоол тэжээл юм энийг мэдчихээд одоо Япончууд манайхаас экспортолж авдаг гэсэн. Энэ бол монголчуудын идэж өссөн сайхан хоолын нэгээ тэгээд монголчуудын амьдрах ухаан бол зун нь цагаан идээ идээд өвлийнхөө их идсэн махныхаа хорыг арилгачихдаг, ингэн юу гүүний саам уугаад гэдсээ ходоодоо угаачихдаг, шар сүү уугаад цөсөө угаачихдаг байж. Одоо бол тийм юм байхгүй. Хөгжим дуу сонсоод хөвсгөр диван ч гэдэг юмуу, сайхан ч бие санаа ч гэж саруул гаад л хөвсгөр диванд шигдээд ийшээ ч харж хэвтээд, тийшээ ч харж хэвтээд байна гэдэг бол өнөөдөр бол жаргал юм шиг боловч эргээд эрүүл мэндэд урт удаан наслахад бол яасан ч сайн нөлөө үзүүлэхгүй. Хүний хөдөлгөөн гэдэг бол байх хэрэгтэй зүйлээ гэдгийг би бас одоо ээжийнхээ урт насалж байгаа жишээн дээр ч гэсэн тэр би өөр дээрээ ч гэсэн миний үе тэнгийнхэн бол өнөөдөр энэ хашааны баруун талын толгой дээр бол миний насныхаас гүйгээд гарч байгаа хүн за Манлайд лав байхгүй, цөөхөн байх байсан ч гэсэн цөөхөн хүн байх уу зүгээр, тэгээд бодохоор хүнд хөдөлгөөн бол эрүүл мэндэд тустай гэж ингэж боддог юм. За эрүүл мэндэд хамгийн тустай юм хөдөлгөөнөөс бас нэг сэтгэл санааны хувьд сэтгэлээрээ залуу байхыг хичээдэг. Хүн ер нь аливаа юманд сэтгэл санаагаар унах юм бол тэгээд л дуусаа. Яагаад гэвэл бидний үеийнхэн ингээд яахад хөдөө мал дээр байсан хүмүүс илүү хөгширсөн байдаг байхгүй юу, за одоо бол чухам мэдэхгүй юм. Одоо залуучууд малчин залуучууд их олон болчихжээ. Тэгээд би энийг би зүгээр өөрийн хувийн бодол шүү. Дээр үед нэгдлийн малыг ялтай мал гэж ярьдаг байсан, нээрээ ч одоо алдчихвал ял зэм хүлээх шүүх сэргийлэх торгууль болдог байсан, ялтай мал гэдэг бол ял гэдэг нь ялтай мал гэдэг нь болохоор хийж байгаа ажилдаа дандаа стресстэй ханддаг, тэрэнд дургүй байсан. Өнөөдөр хүн их ажил хийснээрээ биш их хөдөлмөрлөснөөр хөгширчихдөг ядардаг юм биш, хүн дуртай ажилдаа хэзээ ч ядардаггүй, оюуны ажил ч гэсэн тэр, биеийн хүчний ажил ч гэсэн хүн дуртай ажлаа хийж байхдаа хэзээ ч ядрахгүй, хэзээ ч стресст орохгүй, дургүй ажилдаа бол хамгийн амархан стресст орно, ядрана, зүдрэнэ, тийм учраас тэр ялтай мал гэж байсан учраас сэтгэл санаагаар одоо дагаад сэтгэл санаааны хувьд амархан хөгширч байсан юм болов уу. За яахав та нар шиг паартай байшинд сууж паалантай жорлонд бие засдаг хүн хөдөө хөхөрч гадаа ганддаг гээд л тэгдэг, нөгөө талаар бол өөрийгөө гаргуунд нь гаргадаг байхгүй юу, 40 гараад ирэхээр л өө за өвөө эмээ болсон, хөгшин, би хөгшин гээд өөрийгөө амаараа л хөгшин гээд тунхаглаад явж байдаг, өнөөдөр 40 нас, дээр үед бол дээр үеийнхэн бол 40 хүрсэн эр 4 дарсан ат гэж ярьдаг байсан, энэ чинь бол нэг юм хэлээд байгаа байхгүй юу тийм ээ, ид л жагссан нас нь 40 нас байдаг бол ч өнөөдөр өөрийгөө хөгшин болгочихсон, тэгж бодоод л оюун ухаандаа хийчихсэн, компьютерт программ суулгадаг шиг тийм программ суулгачихсан, би хөгширсөн үйл хөдлөл нь ч гэсэн ярьж хэлж байгаа нь тэр алхаа гишгээ нь ч хүртэл одоо уже өвөө болчихсон, эмээ болчихсон. Энэ бол би бас энэ талаар бол би буруу юмдаа гэж дотроо бодож байдаг юм.
Оюунтунгалаг -
Тэгэхээр та хэллээ шүү дээ, одоо хөдөө сураад төгсөөд тэгээд сүүлд хотод цэрэгт алба хаагаад цэргээсээ тэгээд үргэлжлүүлээд хотод амьдарсан, эргээд та хөдөө буцаад ирсэн байна тийм ээ. Тэгэхээр хот, хотжих асуудал ер нь хот гэдэг маань нүүдэлчдийн хувьд юу юм бэ, хот ер нь нүүдэлчдэд хэрэгтэй юм уу, тэгээд таны анх үзэж байсан хот сүүлд амьдарч байсан хот одоо хааяа нэг очиход үздэг хотын хооронд ялгаа ямар юм байв өөрчлөлт?
Буд -
За яахав бид нар одоо нүүдэлчдийн соёл иргэншил бусад газраас монголд байгаа өөр хаана ч байхгүй л гэж нэг талаараа бахархаж ярьдаг. Нөгөө талаар бол хотжилт бас тодорхой хэмжээнд байх асуудал л байх. Ер нь хот гэдэг юм бол үнэхээр одоо хөгжлийн төв л дөө, яахын аргагүй одоо тэнд гадаадын одоо хөрөнгө оруулалтаар, гадаадын одоо тэр бидний бас бахархах ёстой биширдэг тэр соёл иргэншил бол хөдөөгийн бидэнд бол орж ирэхэд хүнд шүү дээ, хөдөөд бол хаана яаж байж байх юм бэ, ямар нэгэн барилга байгууламж ямар нэгэн төвлөрсөн газар дэд бүтэц хөгжсөн газар л тэр юм байхаас өөр арга байхгүй, тийм учраас хотжилт бол байх ёстой зүйл байх. Тэгэхдээ бүх хүний манайх шиг одоо нийслэлдээ хүнийхээ ихэнхийг цуглуулсан улс орон байна гэдэг бол бас л түүхэнд ховор л зүйл байх л даа. Хот хөдөө ер нь хосолсон байх ёстой байх. За Өвөрмонголын хувьд хятадын хувьд бол үнэхээр одоо ард иргэдийнхээ амьдралыг зөв жолоодож яваа юм болов уу гэж үнэхээр боддог юм. Хөдөөнийхөө одоо иргэдийг бол гэрэл цахилгаанаар бол гайхалтай сайхан хангасан байдаг юм байна. Үнэхээр байгаль орчныг нүдэн дээр нь одоо өөрчлөлт өгч одоо манай сумаас ч илүү одоо говь цөлийг аваачаад бүхэлд нь ойжуулсан, тэр бол гайхамшиг байна. Сүүлийн 10 жилд л ийм болгосон. Саяхан би яахав бас энэ Чингисийн онгон гэдэг юмыг одоо монголдоо байхгүй байх ёстой юмыг тэнд очиж үзэж нэг талаар бол ичмээр ч юм шиг нөгөө талаар бол тэр бүтээн байгуулалтыг нь харахаар бас баярламаар бахархмаар ч юм шиг, ямар ажилсаг хөдөлмөрч бүтээн байгуулдаг юм хийдэг улсууд вэ гэж бас бахархмаар юм шиг. Сүүлийн 10 жилд ойжуулсан гэж байна. Үнэхээр одоо Хонгорын элс шиг ийм урт элсэн далан байхад тэнд ой дунд л байж байна. Тэгээд тэнд шороо элс шороо алга, үгүй бол тариалангын талбай эсвэл одоо ой модтойгоо ерөөсөө, орж байгаа аадар нь гэхэд л сарх гээд л яг хангай газар ордог шиг аадар сарх гэж ороод чимээгүй болоод дахиад л сарх гээд хувингаар асгаж байгаа юм шиг аадар орж байна, өнөөдөр тэнд халуун байгаа бүгчим байгаа боловч манайхыг бодвол шороо ханхалсан нар ханхалсан тийм юм алга тэнд. Ямар нэг байдлаар чийглэг арай зөөлөн урин дулаан уур амьсгал тэнд байж байна зүгээр. Хүний юмыг одоо яагаад нутгаа муу хэлэх бишээ тэнд магтаад байх юм биш эх орноо магтах ёстой гэж зарим хүн хэлж л байсан. Би тэнд ярилцлага өгсөн л дөө тэндээс улсууд сэдэвлээд та бусдыг магтаад байх шаардлагагүй шүү дээ, манай эх орон бол юутай ч зүйрлэшгүй гэж, тэгэхдээ хүний хийсэн хөдөлмөрийг нь бол байгалийн хувьд газар нутгийн хувьд адилхан боловч хийсэн хөдөлмөрийг нь би бахархахаас өөр арга байхгүй, байгаа юмыг бодитоор нь хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Өнөөдөр монголчууд тэгээд ярихаар тэр хүн юу гэж байна вэ гэхээр тэгэхгүй яах юм хятадууд чинь хүн ам олонтой юм чинь, хүний олноор хийж байгаа юм чинь гэж, өнөөдөр хүний цөөнөөр хийчих юмыг монголчууд хийчихсэн үү үгүй байхгүй юу. Би ганцхан жишээ яръя, өнөөдөр нисэхээс үйлдвэрийн район ортол замын хоёр талаар мод ургуулах гээд миний л мэдэхээс одоо болтол ургуулж чадаагүй байж байна. Энэ хүний олноор хийх ажил уу үгүй шүү дээ, тэгэхээр чадахгүй л байгаа байхгүй юу. Өнөөдөр хотын ногоон байгууламж барих гээд жил болгон хавар одоо сайхан байгалийн одоо бэлэн ногоон хөрсийг ховхолж авчираад л шоо дөрвөлжин засаж зоогоод л дараа жил нь одоо өгөршчихсөн юмыг овоолж бас дахиж тэд нарыг аваачиж асгаад дахиад шинээр хийнэ. Энэ чинь харин байгуулах биш байгаа байгалийн онгон юмыг нь буцааж сүйтгээд харин ч одоо цөлжилтөнд бараг муугаар сөргөөр нөлөөлж байгаа, өнөө усны гачаалалд орох юм л болох гээд байх шиг байна. Тийм учраас байгаа юмыг нь бодитой бас үнэлдэг байх ер нь бол би худлаа ёстой манждана гэхээс тийм занд ёстой дургүй, байгаа юмыг байгаагаар нь хэлчих, хүлээн зөвшөөрдөг байх ёстой.
Оюунтунгалаг -
Хот танд ер нь таатай санагддаг байв уу?
Буд -
Хот бол ер нь.
Оюунтунгалаг -
Юу нь таатай санагддаг байв?
Буд -
Сайхан юм байгаа л даа хотод бол
Оюунтунгалаг -
Та чинь хотод бас олон жил амьдарсан шүү дээ тийм ээ?
Буд -
Олон жил амьдарсаан. Би чинь ер нь Манлай сумаас гараад 43 жил одоо болоод нутагтаа эргэж ирж байгаа хүн, 1977 онд л би одоо Улаанбаатар хотод очлоо, тэгээд 2002 онд биш ээ 2006 онд эргэж ирлээ л дээ. Тэгээд хот бол сайханы хувьд бол сайхан, хотод үзэх харах соёлын одоо энэ соёлын одоо хэрэгцээтэй мэдээлэл олж авах бүх юм бол хотод байна, одоо унших номоос авахуулаад үзэх кино, хэрэгцээтэй юм бол тэнд бүгд байдаг аа интернэтээс авахуулаад, гэтэл нөгөө талаар бол сүүлийн үеийн одоо байдлаар аваад үзэхэд бол хотын амьдрал үнэхээр бас хэцүү болчихжээ. Эргээд эрүүл мэндийн хувьд бол хот хэт одоо хотжсон амьдрал бол манай монголын хувьд бол бас тийм сайнгүй байна. Яагаад гэвэл манайд ногоон байгууламж байхгүй, нөгөө хот бохирдлыг одоо сааруулах тийм ногоон хүлэмж байхгүй учраас хотын одоо уур амьсгал бол эрс өөрчлөгдөж шороо тоос ихтэй, бохирдол ихтэй болчихож, үнэхээр энэ бол хүний эрүүл мэндэд муугаар нөлөөтэй. Би ч харин одоо энэнээс бас зугтаж энэ хөдөө газар ирсэн нь бол зөв шийдвэр болжээ гэж би анх жаахан дурамжхан ирсэн юм, тэгээд манай хүн бол хөдөө очьё гээд л хангайн хүн л дээ манай хүн бол, Булган аймгийн хүн, тэгэхдээ танай говьд очьё хүн л амьдардаг газар яагаад болдоггүй юм. Би бол говь хэцүү халуун агаар магаар нь таарахгүй хэцүү гэсэн, таарахгүй юм алга манай хүн болоод байж байна. Харин ч одоо ирчихээд сүүлийн үед одоо өөрийнхөө хүүхдээр л бодоход байнга л одоо жил болгон л ханиад томуу хүрч байдаг хүүхэд маань энд ирээд ерөөсөө 2-3 жил бол ерөөсөө өвдсөнгүй, тэгэхээр үнэхээр бол эрүүл мэндэд бол хөдөөний энэ цэнгэг агаар бол юугаар ч сольшгүй сайхан юм байна. Хот бол үнэхээр одоо бас дурлаад байхаар газар биш болчихож дээ.
Оюунтунгалаг -
Та тэгээд цэрэгт яг хаана алба хаав?
Буд -
Цэрэгт одоо би анх тэр.
Оюунтунгалаг -
Хэдэн жил алба хаав?
Буд -
089 гэдэг дугаар анги одоо штаб жанжин штабын үйлчилгээний автобатилеон байгаа юм. Тэнд нэг жил яг хугацааны цэргээр алба хаагаад тэгээд офицер болж ус цаг уурын инженерийнхээ дагуу мэргэжлийнхээ дагуу түрүүн ажилласан гэж би ярьж байсан.
Оюунтунгалаг -
Тэгсэн.
Буд -
Тэгээд нийтдээ бол батлан хамгаалах яаманд 7 жил, 8 жил шахуу ажилласан. Боловсон хүчний ажлыг бол 1982 оноос 90 он хүртэл хийгээд биш ээ 95 он хүртэл хийгээд тэгээд өөр химийн мэргэжил одоо эзэмшиж өөр ажилд шилжсэн юм байгаа юм. Батлан хамгаалахын их сургуульд бас 7-8 жил ажилласан. Тэр үед бол одоо батлан хамгаалахын их сургууль олон сонсогчтой мянга гаруй сонсогчтой маш том сургууль байлаа л даа. Тэгээд тэр үед бол одоо бидний өнөөдрийн одоо улс төрийн амьдрал руу түрсэн сайхан сайхан залуучууд надтай хамт ажиллаж байж, миний удирдлаганд бас ажиллаж ерөнхий сайд байсан Амаржаргал, одоо их хурлын гишүүн байсан Бат-Эрдэнэ гэх мэтээр. Бидний үеийнхэнээс бол өндөрлөгт байж байгаа хүмүүс зөндөө байлаа, Төмөр-Очиртой их сургуульд бас байранд дотуур байранд цуг байлаа. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал байсан их хурлын гишүүн асан Нямзагдтай үй зайгүй найзууд байлаа. Хөрөнгийн биржийн захирал байсан Дорлигсүрэн бид нар нэг дор ажилладаг байлаа гэх мэт сайхан одоо улсууд зөндөө байлаа. Ерөнхий сайд Баяртай бид нар өөд өөдөөсөө харсан хаалганд батлан хамгаалах яаманд байхад, өөд өөдөөсөө харсан хаалганд одоо сууж алба хашиж байлаа. Баяртай одоо ер нь уулазахад нэг л зангаараа байдаг байсан. За Орост атташегаар явсанаас хойш бол уулзалдсангүй, тэрнээс өмнө бид хоёр тэр судалгааны хүрээлэн, ерөнхийлөгчийн тамгын газар энэ тэр ажиллаж байхад бол бас тааралдаад уулзаж байхад бол яг л одоо байдгаараа урьдын танилаараа байж мэндэлдэг байсан үнэхээрийн сайхан хүн.
Оюунтунгалаг -
Тэгэхээр та 13 жил сургуульд байхдаа оюутан байхдаа 13 жил дарга байсан, ангийн дарга. Тэгээд сүүлд бас тэрийгээ одоо цэргийн байгууллагад олон жил ажиллаж өөрөөр хэлбэл эрх мэдлийн ялгаа цол зэргийн ялгаа их байдаг ч гэдэг юмуу одоо дэг журам сайтай газруудаар их олон жил явжээ тийм ээ. Тэгэхээр социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж яг хэн байсан юм бэ, байгууллагын дарга цэргийн нарын хоорондын ялгаа хэр байсан юм бэ, харилцаа нь ямар байсан юм бэ, эрх мэдэлтэй хүн гэж ер нь эрх мэдлээ тэр хүмүүс яаж хэрэгжүүлж байсан юм бэ?
Буд -
Эрх мэдэл гэвэл намд л эрх мэдэл нь байсан байх. Үнэхээр одоо нам гэдэг юм бол хүчтэй байлаа. Тэгэхээр Монголд ямар ч хүчрэхгүй ажлыг намын одоо уриагаар намын гишүүдийнхээ хүчээр шийдвэрлэж чадаж байсан юм. Тэгээд нам гэдэг юм бол өнөөдөр улс орны хөгжилд нэмэр болохоос нэрмээс болж бараг садаа чөдөр болоод байгаа юмуу даа гэмээр шахуу болж байна. Өнөөдөр байдлаас харахад хоёр нам хоорондоо хэмхэлцээд л нэг нэгэндээ занга тавиад л дандаа сөргөлдсөн өрсөлдөнө гэж ярьдаг, тэмцэлдэнэ гэж ярьдаг тийм л одоо байдалтай, дандаа эсрэг одоо өөд өөдөөсөө харсан бие биендээ дайсан байдалтай болсон байгаа явдал бол үнэхээр улс төрийн амьдралд монголын маань одоо амьдрал бол үнэхээр зохихгүй байнаа. Монголчуудын энэ одоо зан төлөв биш л дээ энэ бол. Монголчууд бол уужуу тайвуу юмыг хүлээцтэй ханддаг одоо их бодож болгоодог, бодож байж шийддэг, төрийн хар хүн гэгчээр тийм холч ухаанаар монголчуудын, холч ухаан гэдэг дотуур хүнтэйгээ ярина гэдэг одоо өнөөдөр тэр чинь бол бурхантайгаа ярьж байсан байна, дотор хүн гэдэг бол өнөө л эерэг энерги өнөө л өөрт нь байж байгаа зөн билэгтэйгээ харьцдаг байжээ, би дотор хүнтэйгээ ярьж байгаад хариу өгье гэж одоо хөдөөний иргэд ардууд тэгж ярьдагсан. Үнэхээр дотор хүнтэйгээ ярихгүйгээр шууд л гадна талдаа харж байгаа хүнтэйгээ шууд сөргөлдөөний байр сууриас хандаад байвал бас буруу байнаа гэж би хувьдаа бодож явдаг юм. Зүгээр албан байгууллагын дарга намын дарга аль нь ч гэсэн эрх мэдэлтэй байсан. Аливаа албан байгууллагын дарга, дарга хүн бол үнэхээр эрх мэдэлтэй байсан. За тэрнийг юугаар шийдэж байсан бэ гэхээр хүнийг ажилд авах, халах тэр үед бол ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан тэрнийг бол ерөөсөө ёстой үерийн далан дээр давах шиг тэрнийг авч хэлцэх юм байхгүй шууд л намын хурлаар юмуу ямар нэгэн хариуцлага хүлээлгээд л тэгээд арга хэмжээ аваад шууд л халчихдаг. Тэгэхдээ бол одооных шиг ингээд одоо намчирхаад зүгээр ажлаа хийж байгаа хүнийг халаад хаячихдаггүй, үнэхээр бас одоо улс орныхоо төлөө бас буруу зөрүү үйлдэл хийсэн ер нь тийм ажилсаг биш залхуу хойрог гэдэг юмуу ямар нэг байдлаар л одоо бас нийгмийнхээ цаг үетэйгээ хөлөө олж чадахгүй бас л нэг гажууд л нэг хэлбэрийг одоо үзүүлж байгаа тийм л хүнийг халж байсан болохоос биш зүгээр мөрөөрөө ажил хийж байгаа хөдөлмөрчин түмэнд бол тэр дарга нар халтай байгаагүй байх аа. Харин ч одоо тэднийг жинхэнэ хөдөлмөрийг үнэлдэг тэднийгээ өөд нь дээш нь татдаг, одоо янз бүрийн одоо шагнал урамшуулалд тодорхойлдог тэнд нэр хүндтэй байлаа, өнөөдөр одоо тэр төмөр зүүгээд хэнд хэрэгцээтэй юм гэж ярихаар байгаагүй. Үнэхээр одоо 5 жилийн гавгайчийн тэмдэг хүртэл үнэтэй хүндтэй байсан. Үнэхээр тэрийг одоо хөлс цусаа гоожуулж байж ядарч зүдэрч байж тэр шагналыг авдаг тийм байсан. Шагналын нэр хүнд бол үнэтэй цэнэтэй байсан. Даргын хэлсэн шийдвэр бол яах аргагүй одоо биелүүлэх ийм зүйлүүд байсан, тэгэхдээ ер нь хамтын одоо удирдлагын зарчим бол хэрэг дээрээ байсан шүү. Ардчилал гэдэг юм бол байгаагүй, ардчилал ерөөсөө байгаагүй бүх юм л дураараа дур зоргоороо загнадаг байсан гэж ярьдаг, харин тийм юм байгаагүй байх гэж боддог. Тэр үгүй ядахнаа л одоо намынхаа даргатай харьцаж байж ярьж байж асуудал шийддэг байсан шүү дээ. Тэгээд бодоход дор хаяхад 2 хүн одоо зөвлөж байна гэдэг бол бас л нэг одоо ардчиллын нэг өчүүхэн ч гэсэн элемент тэнд байгаа болов уу. Өнөөдөр яаж байна эрхтэн дархтангууд бол ёстой хүнийг одоо нясалж байна шүү дээ. Эрхтэй, эрх мэдэл бүхий хүн бол хүнд атгаг санаагаар ямар ч одоо байдлаар хүнийг амьдралгүй болгож чадаж байна, хууль хяналтынхантай хуйвалдаж байгаад тэр хүнийг амьдралыг хохироож байна, амь насанд нь аюул занал хүртэл учруулж байна, хуйвалдаж хүнийг алж байна. Улс төрийн аллага монголд би болсон гэж боддог, болох болохдоо нилээн хэдэн удаа боллоо. Энийг бол одоо хамгийн одоо бодитой жишээ гэж Зоригийн одоо амь насыг хөнөөсөн явдал. Өнөөдөр монголд хэдийгэр техник хэрэгсэл дутагдалтай ч гэсэн монголын хууль хяналтын байгууллагын энэ гэмт хэргийг илрүүлэх чадвар бол харьцангуй өндөр шүү дээ, бусад орнуудыг бодвол, харьцуулахад бол техник хэрэгсэл байхгүй ч гэсэн өндөр, тэгтэл амьд жишээ, гэрч үлдсэн байхад энийг илрүүлж чадахгүй байна гэдэг бол надад инээдэмтэй санагддаг. Үнэхээр улс төрийн одоо хуйвалдаан гэдэг юмуу цаана одоо далд явуулгаас л одоо болоод л ингээд байгаа юм гэж ингэж боддог. Эрх мэдэл бол өнөөдөр хүнийг одоо өнөөдрийн эрх мэдэл бол хүнийг одоо хүнд одоо айхтар дайсагнах зэвсэг болчихож дээ бараг гэж би хэлнэ хатуухан хэлвэл, хуучин бол тиймгүй байсан. Эрх мэдэл бүхий хүн бол аливаа асуудлыг шийдэж чаддаг, улс орныхоо эрх ашигт захирсан хувийн эрх ашгийг улс орныхоо эрх ашгаас доогуур тавьдаг. Өнөөдөр улсын эрх ашигт л захирдаг байсан, өнөөдөр ардчилал гээд байгаа нь ардчилал бол хувь хүмүүсийн эрхийг өндөрлөчихөөд, үүргээ умартчихаад эрх л гэж цээжээ дэлдээд байдаг, миний эрх зөрчигдөөд байна гэдэг үүргээ биелүүлдэг хүн өнөөдөр алга шүү дээ. Тэр ч байтугай төр засгийнхаа эсрэг одоо ноцтой үйлдэл хийчихээд байж байгаа хүнийг өнөөдөр бүгдийг нь одоо цагаатгах гээд бүгдийг нь одоо хэлмэгдсэн хүн болгоод одоо өнөөдөр суллуулах ажил болгох гээд ингээд явж байна үгүй шүү дээ. Өнөөдөр төр төмөр нүүрээ харуулна гэж Очирбат гуай нэг хэлчихээд орхисон, тэгээд үнэхээр харуулаагүй, төрд бол хатуу одоо дэг, хатуу гар бол заавал хэрэгтэй байна аа. Өнөөдөр тиймгүйгээр одоо монгол бол бас тийм бас зөв чигэлээр явахад хэцүү ч юмуу. За эргээд л ингээд л тийм юм ярих гэхээр л одоо мөн одоо тоталитар систем тогтлоо, дарангуйлагч юм тогтлоо гээд ардчиллынхан бол ам нь ангалзаад хүний эрх рүү хандаад ингээд юм хэлүүлэхгүй дийлдэг болчихлоо л доо. Ингээд эрхэлсэн хүүхэд одоо хүүхдээ эрхлүүлэхээр бухын хүзүүнээс гэдэг шиг тийм хүүхэд шиг болчихсон. Ардчилалын үр дүн болвол ингээд ерөөсөө юм хийлгэхгүй л болчихлоо л доо. Би өнөөдөр ер нь яахав ардчиллыг би Энхсайханы засгийн газрыг хүртэл ардчиллыг үнэхээр би дэмжиж байсан, гэтэл Энхсайханы засгийн газрыг Элбэгдорж унагах гэж оролдсоор байгаад унагаачихаад дараа нь одоо энэнээс л одоо монголд ерөөсөө энэ төр засаг тогтворгүй болсон, бүх юм бол энэнээс л эхэлсэн гэж би боддог юм. Түүнээс биш ардчилал гэдэг юм бол хүн төрөлхтөний одоо жам ёсны хөгжил мөн үү гэвэл мөн, энийг бол хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр энийг хэрэгжүүлж байгаа, хийж байгаа залуучуудын үйлдэл биш юмаа, биш юм. Өнөөдөр хэдэн оймс илүү элээсэн хүнийг одоо монголчууд үнэлдэг байсантай адилхан хэдийгээр одоо хэлмэгдүүлж байсан гээд байгаа боловч Монгол ардын хувьсгалт нам бол потенциал ихтэй чадвартай мэдлэгтэй хүмүүс олон бий, хичнээн одоо тийм хүмүүс байлаа гэхэд тэднийг одоо юм хийлгэхгүй элдвээр одоо дандаа сөрөг талаар ярьж бүр зуун хувь одоо эсрэг ханддаг ийм л байдлаар турхирдаг сурталчилдаг болчихож. Би энд бол харамсаж явдаг, зүгээр ардчилал гэдэг бол зөв юм, зөвөөр явбал зөв л тэгээд байх.
Оюунтунгалаг -
Ардчилал таны амьдралыг өөрчилсөн үү?
Буд -
За ардчиллаас бол одоо би ер нь ардчиллын буянаар тэгчихлээ дээ гээд одоо хэлэх юм байлгүй л яахав ээ, одоо ядахнаа одоо хэлэх юмаа дарга нараасаа айхгүйгээр хэлчих эрх мэдэл бол байна, юу байна санасан бодсоноо хэвлэлд биччих хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярьчих эрх бол байна. Зүгээр өөрөөр би нэг их ардчиллын буянаар одоо тэгж амьдралаа тэгээд дээшлүүлчихлээ ч гэдэг юмуу, би тийм одоо ардчиллын буянаар тэгчихлээ дээ гэх юм над за ер нь мэдэхгүй зүгээр оюун санааны боолчлол гэдэг юмнаас гарсан гэж улсууд ярьдаг юм тэр, би ч социализмын үед оюун санааны боолчлолд байсан гэж би боддоггүй ээ. Ер нь харин хэлэх юмаа хэлдэг тэр үед бол чухам үнэн шүүмжлэл гэдэг юм бол бас хурц, шүүмжил, шүүмжлэл бол нээлттэй, сайн шүүмжилдэг байсан. Шүүмжлэл шүүмжлэл өөрийн шүүмжлэлийг өрнүүл гээд өөрийнх нь дутагдлыг гаргаж ирдэг, өөрөө өөртөө дүгнэлт хийдэг, өөрийгөө таньж мэддэг, өөрийгөө олны өмнө буруу юм хийсэн, муу юм хийсэн бол би ийм ийм дутагдалтай хүн гээд нөхөд ярьдаг байсан. Одоо хэлэх юмуу хүн дутагдлыг нь хэлээд өгч байхад битгий солиор чи гэх шахуу болохоос биш, өөрийгөө одоо би тийм гэмтэй, би тийм дутагдалтай нээрээ миний буруу гэдэг хүн өнөөдөр монголд байгаа юмуу байхгүй шахуу болсон. Тэгээд харин социализмын үеийн төлөвшил бол энэ мөн байхаа. Яагаад вэ гэхээр би зүгээр хэтэрхий хуучинсаг үзэлтэй байж магадгүй зүгээр ер нь бол энэ хувь хүний төлөвшил үзэл бодлын хувьд бол төлөвшихын хувьд бол өнөөдрөөс илүү байсан, яагаад гэвэл өнөөдөр хүүхэд багачууд залуучууд бол үнэхээр оюун ухаанаа хордуулж байна гэж би хэлмээр байна. Энэ алаан хядаантай энэ одоо компьютер техник хэрэгслээр гарч байгаа энэ ерөөсөө л одоо зах зээлд мөнгө л олох зориулалтаар хийсэн өөрийнхөө эх орондоо ч үзүүлдэггүй Амеркийн нэгдсэн улсын эх орондоо ч үзүүлдэггүй кино бол одоо ингээд зах зээл хөгжиж байгаа, одоо юу гэдэг юм шинэ тулгар ийм хөгжиж байгаа ийм орнууд руу одоо зах зээлээ өргөжүүлж тэлээд байгаа энэ монголд орж ирчихээд ингээд байж байна. Энэ бол ингээд хүүхдэдээ үзүүлээд баймаар зүйл биш л дээ. Өнөөдөр хүүхдүүд компьютер, пс тоглож байгаад л ядаргаа болоод л, нүд ам нь хараагүй болоод элдэв төрлийн өвчтэй болоод голдуу солиорох шахуу л юм болж байгаа ийм хүүхдүүд байж байна шүү дээ, тэр бол үнэхээр одоо энэ аливаа юм эерэг сөрөг талтай, техникийн дэвшил байлаа ч гэсэн нөгөө талд нь муу үр дагавартай байдаг нь харагдаж байна. Тийм учраас Амеркийн нэгдсэн улс чинь одоо нөгөө эргээд хар зурагт руугаа эргээд одоо тийм бүдүүлэг гэдэг юмуу бөглүүдүүхэн амьдралыг, ийм одоо амар тайван амьдралыг хүсээд хэт одоо соёл иргэншлээсээ бас залхаж байгаа тал байдаг гэж сонссон зүгээр би тэгж ярьж байгаа хүнтэй тааралдаагүй, уулзаагүй ер нь мэдэхгүй зүгээр үнэн байж болох юм гэж би боддог юм. Магадгүй одоо хотоосоо уйдаад мөдхөн одоо хөдөө рүү нүүдэл буцаад нүүдэл нүүнэ биз дээ. Ер нь хөдөөгийн амьдрал гэдэг бол үнэхээр бас тийм амар тайван амьдардаг. Өнөөдөр дуу чимээ гэдэг бол хүний биед эрүүл мэндэд маш муу өнөөдөр мп3, мп4 гээд одоо хүүхдүүд энэ чихэвчний хөгжим янз бүрийн юм гараад ирчихлээ. Энэ өнөөдөр хүний одоо ердийн одоо эрүүл мэндийн зохистой дицибил бол 85 дицибилээс доош байх ёстой гээд, хятадын энэ одоо энэ юу бол 150 хүртэл, 150 дицибил хүртэл одоо хийгдсэн байна гэж байгаа юм. Энийг одоо сонссон хүүхдүүд чинь өнөөдрийн залуу үе мэдэхгүй, одоо магадгүй манийн насан дээр очиход юу ч мэдэхгүй, аан гээд хүний өөдөөс чихээ ингэдэг болохыг ердөө үгүйсгэхгүй. Тийм учраас эрүүл мэндээ одоо өнөөдөр хамгаалах ёстой юм, залуучууд хүүхдүүдэд хэлэх ёстой юм, хэлээд ойлгоно, би өөрийнхөө ч хүүхдийг хэлээд дийлэхгүй байна. За тэрнийг чинь дээд зэргийн чанга тавьчихсан, бараг хажууд нь ингээд чихэндээ хийсэн юмыг нь би тэнд байж байгаад бараг сонсохоор тэгж байна. Энэ бол байж болохгүй, тэгээд зурагтны өмнө очиж наалдаж суучихаад нүдний хараанд бол маш муу, би энийг амьдралааараа үзсэн. Миний нэг охин би бас дийлээгүй юм, яг зурагтны өмнө очоод ингээд суудаг байсан, одоо тэгээд нүднийх нь хараа бүр муудаад +4 зүүж байгаа. Тийм болтол одоо хараа нь муудаж байсан тэгээд ер нь бол энэ бол яах аргагүй үнэн. Тэгээд би хүүхдээ өөрийнхөө тэрнээс хүүхэд нь гараад хүүхэд нь зурагтаа үзэж байгаа бол за миний хүү хүүхдээ зурагтынхаа өмнө суулгамаар байна уу одоо яамаар байна, тэгээд өөр шигээ адилхан хараагүй болгомоор байна уу яамаар байна гээд инээж байдаг юм /инээв/. Гашуун үнэн л дээ, хүүхдүүд юмыг ойлгохгүй байна л даа, тэгээд яахав дээ ер нь бол хүн биеэрээ мэдэрч байж, биет хүн биеэрээ үрт хүн үрээрээ гэгчээр өөрсдөө биеэрээ тэр зовлонгоо амсч байж л ойлгоно уу гэхээс биш хэлээд ойлгодог цаг өнгөрч хүн, хүний хэлснээс ухаардаг ухаарал авдаг хүн гэж байхгүй, хүн арван үг хэллээ гэхэд тэрнээс нэг хэрэгтэй үг хэлнэ, тэрнээс хэрэгтэй юмыг авах ёстой шиг гэж боддог хүн цөөрсөн юмуу даа.
Оюунтунгалаг -
Тэгэхээр одоо сая та техник технологийн тухай одоо юм ярьлаа шүү дээ. Энүүгээр ургуулаад эндээс цаашаа гүнзгийрүүлээд ярихад ер нь таны амьдралд одоо энэ үзэж харж байсан техник технологиудаас таны бодлоор хамгийн гайхамшигтай техник технологи юу байна вэ, компьютер, радио одоо телевизор уу, машин уу, онгоц уу, компьютер юм уу энэ таны бодлоор хамгийн одоо гайхамшигтай технологи юу вэ ер нь?
Буд -
Одоо яах аргагүй л компьютер байх даа, одоо компьютерын сүлжээ гэдэг бол анх одоо Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах зориулалтаар хийгдсэн, Цагаан ордонд анх нэвтрээд л дараа нь одоо гадагшаа өөр одоо нэг их сургуультай холбоо тогтоогоод тэгээд л компьютерийн одоо интернэтийн сүлжээ гэдэг юм анх бий болж байсан. Энэ компьютер интернэтийн одоо мэдээлэл технологийн хурдац бол үнэхээр өнөөдөр нүд ирмэхийн зуур одоо өөрчлөгдөж байна гэж хэлж болохоор байна л даа. Энэ дотроо бол компьютер бол яах аргагүй орох байх, компьютергүй юмыг төсөөлж гаргахгүй болж, үнэхээр би одоо компьютер мэдэхгүйдээ өнөөдөр хөгжлөөс залуучуудтай одоо хэлэх ярих юм байхгүй болчихоод үнэндээ энд бол ам хаагдаад таглагдаад байна л даа. Түүнээс бол би залуучуудтай ер нь хөл нийлүүлэх юмсан, цаг үетэйгээ хөл нийлүүлэх гэж би өөртөө өндөр шаардлага тавьж одоо явдаг хүн л дээ, одоо ч гэсэн тэр намайг одоо англи хэл оролдож байхад энэ ч одоо хэзээ хэргийг нь хийнэ гэж 90 онд шүү дээ, хөгширч байж өтөлж үхэх гэж байж хэзээ хэргийг нь хийнэ гэж өөрийгөө зовоож нойроо хасаж шөнийн 1-2 хүртэл сууж байдаг юм гээд манай гэрийн хүн тэгдэг байсан байхгүй юу. Би хэзээ нэгэн цагт тэрний хэргийг хийнэ л гэдэг байсан, би одоо ч гэсэн хэргийг нь хийх цаг ирнэ л гэж боддог, ер нь хэргийг нь хийж байгаа гэж гарч л байсан.
Оюунтунгалаг -
Суралцаад л байгаа?
Буд -
Суралцаад л байгаа, сурсан юм байхгүй хэрнээсээ яахав ер нь бол сураад хэргийг нь хийдэггүй байж гэж бодъё, ер нь хүн өөрийнхөө оюун ухааны гимнастик юм байхгүй юу, хүн аливаа юмыг одоо нухаж, оролдож, уншиж, сэтгэж тэрнийг баяжуулах гэж юм тогтоох, цээжлэх гэж байдаг юмуу мэдэх гэж ингэж зүтгэж байна гэдэг бол яах аргагүй одоо тархиа хөгшрүүлэхгүй байх л арга дасгал. Өнөөдөр хүн өвчтэй хүн бол болж л өгвөл босохыг боддог шүү дээ. Миний хадам эцэг одоо өвчтэй үхлүүт хэвтэж байхдаа за ямар ч байсан босох юмсан гэж шүд суугаад босдог тэгдэг л байсан, хэрэв тэр нэг өдөр л хэвтэхээр тэгээд л дараа нь босож чадахаа больдог, тийм учраас ер нь хөдөлгөөнгүй хэвтэх нэг дээшээ хараад хэвтэж байх их сайхан л гэдэг, би ер нь тэгж боддоггүй. Өглөө орондоо сэрчихээд 9-10 хүртэл ч юмуу одоо хэвтэх бол би ердөө одоо ч тэгдэггүй, тэр бол сайн зүйл гэж би боддоггүй. Миний ээж, аав бол ерөөсөө өглөө нарны, хоёр нарны хооронд л байдаг. Эрт босохыг шаарддаг, харин одоо 2-уулаа л харанхуйгаар л бараг хөөгөөд явуулдаг, тэгж одоо адуу мал хурааж ир, тэгж тэмээ малаа тэгж усал, тэгж хонь мал эргүүл гээд ингэдэг л байсан, бүр багаас л одоо тэгж байсан. Үнэхээр тэр нь бол нойр одоо бас хүүхэд байхад бол бага байхад бол бага насанд унтуулах ёстой юм гэнэ билээ, жаахан одоо мэдээ ороод ирсэн хойно бол унтаж сургахын хэрэггүй л юм байгаа юм.
Оюунтунгалаг -
За ингээд яръя тийм ээ. Тэгэхээр одоо хоёулаа танай гэр бүлийн тухай ярилцъя л даа. Социализмын үед гэр бүл яаж өөрчлөгдөв тэр үед төрөөс ямар бодлого баримталж байв?
Буд -
За гэр бүл бол үнэхээр ч нийгмийн анхны нэгж, тэр одоо ч гэсэн хэвээрээ л байна л даа. Ер нь гэр бүл бол нийгмийн одоо анхдагч нэгж учраас ирээдүйн иргэдийг бэлтгэх, хүнийг хүмүүжүүлэх асуудал яах аргагүй гэр бүлийн хүмүүжилд одоо анхаарах ёстой зүйл, тийм ч учраас анхаарч ирсэн. Хүнийг одоо хүн нэмбэл хүнс нэмнэ гэгчээр хүн амаа өсгөх бодлого баримталж байсан, үнэхээр баримтлахаас өөр арга байхгүй, цөөхөн монголчууд нутаг газар ихтэй боловч хүний хувьд бол бас харьцангуй цөөдөөд масс багадаад байна, ийм учраас хүн амаа өсгөх бодлого барьж байсан. За олон хүүхэдтэй эхчүүдэд бас тэтгэвэр тэтгэмж өгдөг, хүүхдийн мөнгө гэж олгодог байсан. Энэ бол нөлөөтэй, нөгөө талаар хүүхдийг одоо ер нь төрөөс их анхаарч байсан гэж би боддог юм шүү, их анхаарч байсан. Хүүхдийн эрүүл мэндэд чадлынхаа хэрээр л анхаарч байсан, хөдөө орон нутагт эмч мэргэжилтнүүд ховор байлаа ч гэсэн хөдөө ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд бол үнэхээр одоо нойр хоолгүй зүтгэж их эмчийн салбарыг хариуцаж байгаа бага эмч гэхэд их эмчийн үүрэг гүйцэтгээд л явж байсан. Эмч бол ёстой олон талын мэргэжилтэй, хөдөөний эмч нар бол үнэхээр тал бүрийн мэргэжилтэй одоогийн одоо олон эмчийн ажлыг нэг дор хийж байсан, ийм чадвартай хүмүүс байсан. Одоо ч хөдөө сумдад мөн тиймэрхүү байдаг л байх л даа. За гэр бүлд ч одоо ер нь гэр бүлийн амьдралыг хэдийгээр социализмын үед одоо нэгдэлжих хөдөлгөөн гэж байсан боловч гэр бүлд бол тодорхой хэмжээний тооны амины мал гэдэг юм өгдөг байсан, харамсалтай нь манай говь нутагт бол ам тоо тусдаа байсан ч гэсэн өө та хоёр чинь нэг гэр бүлийн хоёр шүү дээ ер нь тэд байх ёстой гээд л 75 толгойгоор шууд 75 толгой малтай байх ёстой гээд л тэгдэг байсан, хангай газар бол тиймгүй байсан байгаа юм. Яадаг вэ гэхээр хүүхдүүдийнхээ нэр дээр нэг тоолуулчихна, хоёр тусдаа хүн тоотой л бол авгай нөхөр хоёр тусдаа төчнөөн олон малтай. Манай говьчууд л нэг шударга байх явдал зөв үү гэвэл зөв л дөө, хэтэрхий заазуур тавьчихсан юм шиг шударга байдал нь бас амьдралдаа онож ч байсан юмуу, алдаж ч байсан уу мэдэхгүй. Өнөөдөр шашингүй үзэл гэдэг юманд хамгийн одоо дайчин давшингүй байсан улс бол манай говийнх л доо, тэр маань мэгзэм тэр зул өргөдөг, юманд шүтэж бишэрдэг байсан байхгүй болсон. Зүгээр шашин гэдэг миний хувийн бодлоор шашин бол хар тамхи гэж ингэж мунхруулагч хар тамхи л гээд тэгдэг, шашин гэдэг бол бас тодорхой хэмжээгээр байх ёстой зүйл юм болов уу, ер нь хүн төрөлхтөний бас оюуны соёл тэр дотроо шашин гэдэг нэрийн дор муу юмыг нь шашин гэдэг рүү чихчихсэн, ер нь тэр шашин гэдэг дотор нь гайхамшигтай юм байгаа, манай монголчууд бол бусдын шашныг сүүлд өвлөж авсан, үндэсний шашин гэж шашин гэж юм байхгүй шүү дээ. Үндэсний харин одоо бөөгийн шашин гээд байгаа шашин гэж нэрлэмээргүй зүйл байхгүй юу, маш шинжлэх ухааны гайхамшигтай эд, ерөөсөө л одоо одон орон астрономитой холбоотой гайхамшигтай шинжлэх ухаан ч мэдлэг, зүгээр шашин гэж тэр юмтай холимооргүй байгаа юм. Өнөөдөр хамаагүй тэр хар тамхи гэж хэлж байсан тэр шашинтай зүйрлэж хэлмээргүй гайхамшигтай юм байгаа юм, яагаад вэ гэхээр ирээдүйд болох юмыг өөрсдөө мэддэг, төрийн зайран, зурхайч нар одоо байсан Чингисийн үед, тийм учраас хэзээ дайнд мордох вэ, тэр улсыг одоо дайлаар мордоход хэдийд явбал одоо ялах вэ, дийлэх вэ гэдгийг хүртэл зайрангаасаа одоо тэгж байж одоо явж байсан. Тэгтэл чинь одоо манай монголчууд чинь мэддэг чаддаг сайн улсуудаа бүгдийг нь 1937 онд хэлмэгдүүлээд бүгдийг нь алчихсан, тэд нар хөөрхий бодь сэтгэлээрээ хараадгүй юмаа гэхэд ерөөж лав байгаагүй, тэрний горыг өнөөдөр бид амсаж байгаа болов уу, муу юмны үйлийн үр гэдгийг бид нар өнөөдөр тэрнээс амсаад л байж байгаа. Тэр хэдийгээ тэгчихээгүй бол өнөөдөр ирээдүй рүү орох улс орныхоо хөгжлийг зөв аваад явчих байсан, энэ алдах онох юмыг одоо урьдаар мэдчихээд зохицуулах байсан байхыг хэн мэдлээ дээ, үнэхээр гайхамшигтай улсууд байж байсан.
Оюунтунгалаг -
Танай батлан хамгаалах яам буюу цэргийн яам хүртэл өөрийн чойжинтой байсан байгаа шүү дээ.
Буд -
Тийм үү.
Оюунтунгалаг -
Сүлдээ тахиулдаг тэр юугаа хийлгэдэг одоо бүх л тэр одоо илбэ шидийн юм байдаг юмуу тэр зүйлсийг хийлгэдэг чойжин ламтай байсан байгаа шүү дээ. Тэгэхээр цэргийн яамны чойжин лам гэж.
Буд -
Тэр одоо.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо ухаандаа л тэр зайран юуны чинь л одоо үргэлжлэл яваад байгаа шүү дээ, янз бүрийн хэлбэрээрээ, янз бүрийн төрлөөрөө тийм ээ, чойжин, хутагт хувилгаад гээд олон л хүмүүс байлаа шүү дээ монголд тийм ээ, цэргийн яам хүртэл тийм хүнтэй байсан байгаа юм л даа.
Буд -
Хутагт хувилгаад гэдэг бол одоо тусгай төрсөн улсууд биш л дээ. Тэр чинь өөрийгөө хөгжүүлсэн гайхамшигтай хөгжүүлсэн улсууд, ерөөсөө оюун ухааныхаа хувьд бол одоо цаг хугацаа орон зай гэдэгт хамааралгүй болсон л улсууд тэгж л өөрийгөө хөгжүүлж чадаж байгаа улсууд, юу бодсоноо л хийж чаддаг, тийм л болсон улсууд л даа.
Оюунтунгалаг -
Та өөрөө шашин шүтдэг үү?
Буд -
Би бол яахав ер нь одоо шашингүй үзлийн үеийн л хүн л дээ. Тэгээд шүтээд нэг их сүйд болдоггүй. Одоо надад бол залсан бурхан байхгүй, зул өргөдөг, эргүүлдэг хүрд бол байхгүй, гэхдээ бол монголын уламжлалт одоо энэ зан заншлаас бол мэргэлдэг түргэлдэг юм бол барин тавин л хэлээд л одоо ингээд байхаар чинь зүйрлэхийн аргагүй л байна шүү дээ. Манай өвөг дээдэс худалч хуурамч улсууд биш шүү дээ дандаа тийм ээ, буга чөтгөр одоо бурхан гэж юм аль аль байсан л байж таарах гээд байгаа юм гэж боддог юм. Тэр ч байтугай харь гаригынхан ч байдаг гэж би итгэдэг. Ерөөсөө яах аргагүй одоо аливаа шашин гэдэгт бол авах гээхийн ухаанаар хандах ёстой, зарим нь одоо өнөөдөр тийм шашин ихэдлээ тэгж есүсийг ихэдлээ, тэр үндэсний шашинаа тэгж байна гэж байна, тэр хүний шүтэх эс шүтэх нь хувь хүний асуудал. Тэр шашнаас хэрэгтэй юмыг л өөрөө олж авч өөртөө л хэрэгжүүлж байвал зөв юмыг нь өөртөө тусгаж авч байвал зөв юмуу даа, ядахнаа л нигүүлсэнгүй сэтгэлтэй болж байгаа нь наад зах нь айдаг бас нэг юмнаас эмээдэг бас нэг ах захаа хүндэтгэдэг, ёс жаягаа бас дээдэлдэг тийм л болдог шашин бол сайн зүйлээ, өнөөдөр одоо шашин шүтлэгийг хүчтэй болох, болгох юм бол магадгүй зүгээр эргээд эерэгээр нөлөөлж байж магадгүй. Тэр үе одоо хувьсгалаас өмнө байсан шиг тийм хүчтэй нөлөөлөл одоо залуучуудын дунд ухаа нь орж ирэх юм бол ёстой эргээд манай залуучууд бол энэ нүгэл гэдэг юмыг тэвчих нүглийг ялгах тийм билгийн хараатай болох байхыг үгүйсгэхгүй. Магадгүй шашин, шашны одоо түүхийг сургуульд 10 жилийн сургуульд үзье гээд програманд оруулъя гэж бас яригдаж байсан үе байсан байх, буруу юм байхгүй ч юм болов уу гэж би боддог юм. Есүс христийг их л харийн шашин гээд ингээд байна, харийн шашин мөн үү гэвэл мөн л дөө зүгээр, тэгэхдээ ямар зорилгоор одоо гадныхан орж ирээд байгааг, тэгэхдээ бол би боддог юм, лалын шашин манайд нэвтрэх юм бол ёстой аюул болно. Зүгээр байж байгаад гэдэс гүзээндээ хөлөө хийлцээд байгаа улсууд тийм аюултай шашны зөрчилдөөнд орж ирэх юм бол ёстой монголыг баллачихна, тийм учраас лалын шашинд бол бас болгоомжтой хандах ёстой байх, тэр утгаар нь ч хэлдэг байлгүй дээ бас одоо есүс христийн одоо шашныг бол бас хааж, боох ийм тийм ялангуяа хөдөө орон нутагт их л байдаг л юм шиг байгаа юм зүгээр, тэр бол хувь хүний асуудалаа.
Оюунтунгалаг -
Таны амьдралд ямар нэгэн хэмжээгээр одоо гүнзгий нөлөөлсөн үйл явдал байдаг уу, таны амьдралд ямар нэгэн эргэлт хийсэн ч байдаг юм уу маш их гүн гүнзгий нөлөөлсөн тийм үйл явдал ер нь байдаг уу?
Буд -
За ер нь би цэргийн албанд одоо батлан хамгаалахын дунд байсан, тэндээс бол би ер нь тэр нэг захирах, захирагдах ёс гэдгийг яс махандаа шингэтэл нь мэдэж авсан гэж би боддог юм, гүйцэтгэх чанар. Ер нь цэргийн газар бол их одоо бүх юм нь тушаалаар байдаг, тэрнийг тушаал дээд даргын одоо гаргасан шийдвэрийг бол буруу ч зөв ч бай, дуртай ч бай дургүй ч бай биелүүлэх л ёстой, тэрийг эсэргүүцдэггүй. Би өөрөө боловсон хүчний ажил хийж байлаа, бас тодорхой дунд үеийн гишүүд дунд түвшинд удирдах ажил хийж явсан, би хэлсэн үгээ бол биелүүлүүлж л салдаг байсан, биелүүлдэггүй хүн гэж байгаагүй дээ ер нь бол. Гэтэл одоо хөдөө орон нутагт ингээд хүрээд ирэхээр л үнэхээр хүнд байдаг юм байна. За яахав ер нь орон нутагт бол хүн цөөтэй, цөөхөн байдаг учраас янз бүрийн л байдлаар ярьдаг, хов жив одоо гэдэг юмуу тийм дэл сул яриа ихтэй байдаг. Эргээд буруу одоо сөрөг мэдээллийг илүү амархан хүлээж авдаг, эерэг оюунлаг мэдээллийг хүлээж авахдаа дургүй хойрог болсон байдаг нь энэ надад бас хэцүү санагдаад байгаа юм. Өнөө захирах, захирагдах ёс гэдэг чинь байхгүй шүү дээ энд чинь бол ерөөсөө, сумынхаа даргыг одоо хөөе би чамайг чи гэж хэлнэ мэдэв үү гээд жаахан одоо хүн л хамаагүй насаар дүү хүнд ингээд л одоо чичээд олны нүдэн дээр ингээд зогсож байна гэдэг чинь бол би анх ирээд тэрийг ёстой ямар сонин юм бэ гэж би ёстой нүд, ам орой дээр гарч гайхаж байсан. Цэргийн газар бол хүнийг бол үнэхээр одоо ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг шиг яг өнөө бас сургада газар. Би цэргийн газар байснаараа эрүүл мэндийн хувьд ч гэсэн тэр энэ зэрэгтэй яваагаа цэргийн амьдралтай холбож боддог, ер нь аливаа юмыг хийчих юмсан гүйцэтгэх юмсан гэж боддог, тэр чанараа ч би энэнтэйгээ бас холбож бодож явдаг юм. Хөдөөд бол хэцүү нь тэр. Би одоо өнөөдөр компанийн захирал гээд ингээд байж байна. Өгсөн үүрэг даалгаврыг ерөөсөө биелүүлж өгдөггүй. Тэрнийг одоо хийдэг чадвартай хүн бас их ховор гэдэг юмуу одоо яадаг юм бас тийм хийчих тийм сэтгэл одоо бас нэг энийг заавал биелүүлэх ёстой гээд ингэдэг тийм байдаг. Одоо хөдөө харж байх юм л даа, манай хөдөө сумын тамгын газар ч гэсэн ингээд байдаг байхгүй юу, нэг дарга нь одоо хүнд байдалд шалгалт малгалт ирээд ч юмуу, ямар нэгэн мэдээ судалгаа гаргах гээд л одоо ёстой амь дүйсэн үед ингээд л тэр доод талын албан тушаалтнууд л надаас шалтгаалах юм юу байна би энийг биелүүлэх ёстой би даргыгаа одоо даргадаа тус болох ёстой гэсэн сэтгэлгээгээ ерөөсөө байдаггүй, тэгээд л одоо эрт хүрээд ирлээ, даамаа нэг эрт хүрээд ирж болно, гаргаад л ирсэн цаг хугацаанд нь нойр хоолгүй сууж байгаад гаргаад өгч болно, тийм юм байхгүй ерөөсөө, тэгээд л нэг мэдээ судалгаа нэхүүлж байж нэг юм гаргаж ирнэ, өнөөх нь шаардлага хангах юм байхгүй байх жишээний зүгээр. Ингээд бодоход бол тэр цэргийн газар энгийн газар хоёр бол өдөр шөнө хоёр шиг юм байдаг юм байна. Би ийм одоо хөдөө газар ажиллаж үзээгүй учраас би одоо үнэндээ бол энэ одоо компанийнхаа одоо ажилчиддаа бол зөв одоо харьцаж тэднийг сайн ажиллуулж чадахгүй байна, үндсэндээ бол одоо гартаа оруулж чадахгүй байна. Одоо яах ёстой юм за жаахан хатуухан шаардлага тавихаар би цэрэг биш, чи захиргаадлаа гээд, зүгээр байхаар аяыг нь хараад байхаар энэ хийчих юм болов уу хийдэггүй, хийсэн юм одоо сэтгэлд хүрдэггүй, тэр хариуцлага гэдэг юм бол ерөөсөө л байхгүй л байгаа юм даа. Социализмын үед бол хариуцлага гэдэг юм байсан шүү, өнөөдөр ардчиллын үед хариуцлагагүй болчихож, ёстой хариуцлага гэдэг юм бол хариуцлагын зуд болчихоод байна гээд нэг хошин шог хүртэл гардагсан, тэр бол үнэн. Одоо өнөөдөр ардчилал гэдэг юм бол залуучууд ялангуяа одоо залуучууд юу вэ гэхээр би ингээд эрхтэй, дархтай тэгээд нэг би бол би, чи бол чи гэсэн ингэсэн байдалтай л ёстой, бараг ханцуй шамлаад үзэхэд бэлэн шахуу тийм л сэтгэлгээтэй, тийм хандлагатай байж байгаа нь их буруу байх юм. Хүмүүсийн хандлага их одоо хандлагыг л өөрчилмөөр юмуу гэж боддог юм л даа. Хөдөө бол оюунлаг мэдээллийг л их хүргэмээр байгаа юм.
Оюунтунгалаг -
Та 2002 онд тэтгэвэртээ гарсан?
Буд -
Тэгсэн.
Оюунтунгалаг -
Тэгээд 2002 оноос хойш ямар ажил хийв. Ер нь урд өмнө хийж байсан ажлууддаа та дуртай байв уу? Яг одоо ямар ажил хийж байна?
Буд -
Би ер нь амьдралдаа нэг их одоо сэтгэлдээ хүрсэн чухам ёстой хийх юмсан гэсэн сайхан ажил гэсэн юмандаа бол сэтгэл гаргаж нэг хийж байсан ажил амьдрал дээр нэг их бодсоор байж чадсангүй. Би ер нь улс төрийн одоо албан тушаалыг сонирхдог байсан юм шиг байгаа юм. 10 дугаар анги төгсөхөд философийн ангид шууд одоо орно гэж байсан, философийн анги миний урд ирээд намайг алгасаад дараачийн төгсөлтөөр ирсэн байгаа юм, тэгээд улс төрийн ангид юу философийн ангид орж чадаагүй юм. Философич байсан бол би өнөөдөр улс төрд хутгалдаад явж байх байсан байж магадгүй, яагаад ч юм би улс төрийн ажлыг их сонирхдог, бараг хүүхэд байхдаа одоо лекц хийж байгаа хүнтэй адилхан ийм мэдлэгтэй байх юмсан, хүнд мэдэхгүй юмыг нь ангайтал нь алмайртал нь ярьж байх юмсан гэж хүртэл боддог байлаа /инээв/. Тэгээд сүүлд нь одоо тэрэндээ харин хүрсэн хугацаа бол ер нь сүүлд нь тэтгэвэрт гараад нэг сүлжээний ажилд ороод сүлжээ гэж баахан явлаа л даа, тэр сүлжээ бол хүнд их юм өгдөг юмаа. Зүгээр муу нэртэй муухай данстай боловч сүлжээ бол хүний оюуны хувьд бол асар их бас хүн өөрийгөө хөгжүүлдэг, өөртөө их өндөр шаардлага тавьдаг юм. Яагаад гэвэл олон түмний өмнө одоо гарч юм ярьдаг, мэдээлэл хийдэг одоо лекц гэсэн үг шүү дээ.
Оюунтунгалаг -
Жишээ нь ямар сүлжээ вэ?
Буд -
За би бол одоо сүлжээнд бол олон сүлжээнд орсон. ... анхны тэр сүлжээнд анх 2002 онд орж байлаа, дараа нь Довгань компанид орсон, тэгээд дараа нь Тентилий гээд одоо энэ мөөгний сүлжээнд орж байлаа, тэгээд сүүлд нь НСП-д ороод тэгсхийгээд л одоо гарчихаад сүлжээ мүлжээг тэгээд л ер нь хаясан. Зүгээр тэр дотроос бол би одоо сүлжээнд байсныхаа, явсны ач үр бол надад байгаа. Намайг сүлжээнд ингээд ороход манай дүү нар бол ах гэж шал дэмий юмаар яваад байх юм гэдэг байсан, тэгэхэд би та нар одоо ойлгохгүй ээ. За яахав намайг буруутгаж байна, 10 жилийн дараа би та нараас бүгдээс нь залуу харагдана, тэр цагт ах зөв юмаар явж дээ гэж бодно доо гэж би хэлсэн юм. Одоо би тэрнээс хойш 4 жил өнгөрөөд байна. Тэгээд би бол ямарч байсан сэтгэлээрээ хөгширөхгүй байх тэрийг бол би тэр сүлжээнийхнээс олсон, хүн өөрийгөө дандаа хөгжүүлж байх ёстой, дандаа уншиж мэдэж шинэ юмыг мэдэж байх ёстой, мэдсэн юмаа хуваалцаж байх ёстой гэж боддог юм. Тэгээд яахав тэр сүлжээнд байсан хүний эрүүл мэндийн талаар эрүүл мэндийн боловсролоор дутагдалд орж байсан манай монголчууд их юман дээр алддаг байхгүй юу. Өнөөдөр их бүдүүлэг байсан байгаа юм, нэг сонин жишээ бий л дээ. Е витамин одоо ууж байгаа хүн чинь нууж уудаг байлаа шүү дээ.
Оюунтунгалаг -
За.
Буд -
Нууж уудаг байлаа. За нэг буруу талаар одоо сексуальный талаас нь ойлгодог тийм ойлголт нийгэмд нэвтэрсэн, Е витамин одоо бичиж өгдөг эмч байсан юмуу, ер нь ховор л байсан байх, тэрнийг ер нь, тэгтэл Е витамин, С витамин, Д витамин, А витамин энэ хэд бол хүнд ер нь байнга ялангуяа Е витамин бол одоо хүний биеийн дархлааг одоо хамгаалж байдаг, гол эм байдаг байсан байна шүү дээ. Энийг мэддэггүй одоо тийм байлаа. Тэр ч байтугай би хүүхэд байхдаа Е витаминд хажууд гараа норгож зориуд хүргэчихээд ингээд яадаг юм болоо, яах бол гэж хүртэл /инээв/ тийм одоо инээдэмтэй хөг байлаа л даа. Тэгээд эрүүл мэндийн талаар одоо боловсролгүй мэдлэг нимгэн байсан, энэ сурталчилгаа ч муу байсан юмуу тэрнээсээ болдог юмуу олон юман дээр манай монголчууд бол бас амьдралаараа хохирсон гэж боддог юм. Яагаад вэ гэхээр идэж уухаасаа хүртэл алдаж байгаа байхгүй юу, тэгээд өвөг дээдсийнхээ тэр зөв юмыг одоо өө хуучин за хоцрогдол гэж хаячихаад тэгээд шинэ үеийг ч тоодоггүй, шинжлэх ухааны үндэстэйг нь ч байдаггүй, тэгээд л аль ч үгүй хоцорсон, тэгээд эрүүл мэндээрээ хохирдог. Аливаа юмыг одоо эмээр анагаана гэдэг ойлгоцтой болоод дандаа антибиотек хэрэглэдэг, энэ чинь бол муу үр дагавартай болно. Одоо харин манайхны одоо нийт иргэдийн одоо бас эрүүл мэндийн боловсрол дээшилж сайн муу хэлэгдэж байсан сүлжээ ч бас нөлөөлсөн байж магадгүй нээрээ, ерөөсөө одоо шууд одоо эм гэдэг бол хор, хорыг хороор гэдэг зарчмаар үйлчилдэг юм, эм бол бага хэрэглэх ёстой, эмийн бус эмчилгээг анхаарах ёстой шүү гэдэг юманд бол нилээд одоо бас олон хүн ойлгож энийг хэрэгжүүлдэг болж байгаа юмуу гэж би, одоо үгүй ядаад л хүүхэд ханиад хүрэхэд л одоо аньс маньс ч юмуу ойр зуурын гарын дорх одоо юмаар эдгээхийг оролддог, шууд нэг антибиотекоор одоо тариад байдаггүй, антибиотек өгөөд байх нь бас харьцангуй бас ховор болж, хөдөө ч гэсэн бас нэг тиймэрхүү байдал ажиглагдаж байна. Ер нь нэг одоо байгалийн гаралтай эмийн бус эмчилгээ манай ардын уламжлалт юм руугаа нилээд өнгийсөн, ерөөсөө л одоо хар авдранд эрдэнэ бий, хар өвгөнд эрдэм бий гэдэг юмыг бол яг үнэн үг, ийм юмыг л бид нар ардынхаа одоо тэр уламжлалт өв сангаас л одоо бид нар өнөөдөр идээд уугаад ч барагдахааргүй өв мэдлэг соёл бол тэнд байнаа, би ардынхаа юмыг л одоо суралцах ёстой, уламжлах ёстой тэрийг баяжуулах юм байгаа л байх л даа.
Оюунтунгалаг -
Тэгээд хэдэн жил сүлжээгээр явж байгаад одоо та яг ямар ажил хийж байна, ямар компанитай байна?
Буд -
Одоо бол яахав дээ хувийн компани биш л дээ, хувийн компани, тэгээд түрүүн та ойлгосон шиг байна, бизнес гэж бизнес хөөсөн юм биш. Ер нь бол одоо яахав манайх аж ахуйн тооцоотой болохоос биш ерөөсөө л энэ сургууль цэцэрлэг шиг адилхан орон нутгийн хөгжлийн ийм эрчим хүчний компани байгаа юм. Манлайн бадрах нэртэй ийм эрчим хүчний компани өнөөдөр Манлайг харанхуй байлгах уу гэрэлтэй байлгах уу гэдэг бол миний үйл ажиллагаанаас л шалтгаалах болчихоод байгаа юм. Төрийн өмчтэй улсын төсөв гэж хувиарладаггүй, зөвхөн одоо үйл ажиллагаа явуулаад тэрнийхээ одоо хөлсийг авч л аж ахуйн тооцоон дээр ажилладаг, ийм л юм болчихоод байгаа юм тийм.
Оюунтунгалаг -
Ер нь социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ? Та бол би зүгээр ингэж ойлголоо, буруу ойлгов уу үгүй юу, цэрэгт очоод цэргээсээ хойш цэргийн хүн болоод л одоо дандаа томилгоо тушаалаар ч юмуу ажлууд хийгээд явжээ гэж ?
Буд -
Тэгсэн.
Оюунтунгалаг -
Тийм ээ.
Буд -
Яах аргагүй одоо цэргийн газрууд л томилгоо л байдаг юм чинь, дуртай ажлаа хийнэ гэж байхгүй, тэр ч байтугай би иргэний хамгаалалтын газар одоо боловсон хүчнээр очъё гээд тэр бас нэг залуу батлан хамгаалахын их сургуульд очъё гээд ингээд бид хоёр яг хоёулаа одоо хүсэлтээ хэлэхэд л яг тэгэхээс тэг гэж байгаа юм шиг зөрүүлээд буцаагаад намайг батлан хамгаалах руу нөгөөдөхийг иргэний хамгаалалт руу очуулдаг байхгүй юу /инээв/, тэр мэтээр. Тэгээд би одоо эрдэм шинжилгээний ажил хийлгээд л эрдэм шинжилгээний ажил хиймээр байна одоо гээд ингэхэд чинь цэргийн боловсрол байхгүй байна, цэргийн одоо үндсэн сургууль төгссөн цэргийн боловсрол байхгүй байна, академик боловсрол байхгүй гээд л.
Оюунтунгалаг -
Тэгээд хийлгэдэггүй.
Буд -
Хэрвээ намайг зүгээр яг би ер нь номын хүн юм шиг байгаа юм. Ер нь цаас шагайж байхад бол хэзээ ч уйддаггүй, цаас цаас, цаг цаас хоёроос бол одоо харамладаггүй, цаастай зууралдаж байдаг хүн. Одоо ч гэсэн хэрэгтэй хэрэггүй юм сараачиж, бичиж хэвлэл сонин хэвлэлд бас юм бичиж харагдаж ингэж л байдаг юм.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үед ер нь хүмүүс социализмын үед одоо хүмүүсийн ажилд орох процесс ямар байсан бэ?
Буд -
Нийгмийн идэвх л их байсан юм болов уу, ямар, тэр үед бол бас нэг юм байжээ. Жишээлбэл одоо социализм гэдгийг гайхуулж байгаа одоо ингээд байгуулаад дуусахад чинь дараа нь коммунизмд очно, коммунизм тэр байна, коммунизмын одоо тэр хавьд байна гэдэг юмуу, тэнд би тэнд хүрэх ёстой гэж тэрний төлөө явж байгаа юм шиг бид бүхэлдээ одоо тэргээд явж байгаа юм шүү гээд л очих газар тодорхой байсан. Өнөөдөр хаачих гээд байгаа юм мэдэхгүй, буцаад явж байгаа юмуу, урагшаа явж байгаа юмуу мэдэхгүй, ангал руу унах гэж байгаа юмуу, нисэх гэж байгаа юмуу мэдэхгүй, энэ одоо хаа хүрэх яах гэж байгаагаа хэн ч мэдэхгүй болчихлоо шүү дээ, одоо энэ бид нарт бол тийм яасан юм алга. Зүгээр харин монголыг хөгжүүлэх цогц бодлого гэдэг юмыг харин ерөнхийлөгчийн санаачлагаар бий болголоо, тэгсэн мөртлөө энийгээ хав дарчихаад байж байгаа. Өнөөдөр энийг сурталчлах ёстой байхгүй юу. Социализмын үед чинь тийм ээ, одоо таны улс орноо хөгжүүлэхэд таны оруулж байгаа хувь нэмэр л өнөөдөр нэг ишиг одоо бас ийм юуны төлөө ажиллаж байгаадаа төлөвлөгөөнөөс давуулж биелүүлэхэд таны одоо оруулж байгаа хувь нэмэр энэ маш их хувь нэмэр шүү гэж хүртэл нэг эмгэн байхад, нэг хөгшин байхад очиж гэрт нь очиж намын суртал нэвтрүүлэг хийж тэгж ойлгуулдаг. Тэр хүний таны оруулах хувь нэмэр энэ шүү ингэлээ л бол таны одоо эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд оруулж байгаа хувь нэмэр шүү, социализм, коммунизм байгуулахад оруулж байгаа хувь нэмэр шүү гэж ингэж яс маханд нь шингэтэл хэлж сурталчилдаг байсан. Өнөөдөр тэр монгол орныг хөгжүүлэх цогц бодлогыг бол ёстой радио, телевиз юу байдаг юм хөдөөд одоо намын суртал нэвтрүүлэг шиг ярьж байж, тэрнийг ойлгохгүй бол ард түмэн яаж тэр рүү чиглэх юм бэ, үйл ажиллагаагаа чиглүүлэх юм бэ, яаж оюун ухааны хувьд хөглөгдөх юм бэ, үгүй шүү дээ, өнөөдөр тийм байхгүй, хөггүй одоо хөгжмөөр одоо хөгжим тоглох гээд байгаатай адилхан юм болчихоод байна, тэрнийг хэлэх ёстой. Япончууд хэдэн онд ч билээ дээ 1905 оны орос японы дайнд ялагдчихаад тэгээд маш хүнд байдалд орсон, дайны маш их төлбөрт орсон. Тэгээд киндакей буюу одоогийнхоор бол генеральный план гэдэг үг юм байх даа бодвол тийм юм боловсруулаад 42 эрдэмтэн одоо оролцож боловсруулсан, 200 гаруй хуудастай тийм одоо генералный план гэдэг юм боловсруулсан байгаа юм. Тэгээд тэрнийхээ дагуу тэгэхэд германаас 60 жилийн хөгжлөөр одоо хол байсан гэж тэгээд л тэрнийг одоо тэгж боловсруулаад тэгээд сурталчилаад л тэгээд бүх хүнийг тэр одоо төлөвлөгөөг биелүүлэхэд л зоригжуулан зохион байгуулж чадах тэр л одоо өрсөлдөөн, одоо япон бол ямар өндөр хөгжилтэй болсон билээ, хэдхэн жилийн дотор л мянга есөн зуун одоо хөгжөөд байна шүү дээ. Бид одоо эх орноо хөгжүүлье гэвэл тэр л юу хийх гээд байгаа юм, ямар одоо цогц бодлого болж байгаа юм тэрнийгээ л яриад хүн болгон тэр нам хамаагүй ээ, бид нар ийм зорилготой шүү энэнд л хүрэх ёстой, энэ улс орноо 15 жилийн дараа ийм болгох ёстой, 15 жилийн дараа ийм цалин авах ёстой, та энэ цалинг авахын тулд ингэх ёстой гэдэг юм л хүнд нөгөө социализмын үеийн хоцрогдсон гээд байгаа өнөө суртал нэвтрүүлгээс сурталчилгаа чухал юм шиг байгаа юм. Өнөөдөр бол сурталчилгаа ерөөсөө хийх юм алга, хийвэл одоо чухам ганц хийж байгаа юм нь бол ерөөсөө улс төрийн шоу буюу одоо намын сонгуулийн үеэр л хийдэг болохоос биш өшөөгөөр суртал нэвтрүүлэг алга шүү дээ, байх ёстой зүйл шүү дээ. Өнөөдөр хөдөө лекц гэдэг юм бол байх л ёстой зүйл, оюунлаг мэдээлэл тараах одоо гол одоо цаг хугацаа бол лекцын цаг, өнөөдөр тийм байхгүй. Би анх ирчихээд эрүүл мэндийн талаар бас нилээн сайхан лекц би 5000-аар уншдаг лекцтэй байлаа, тэрнийгээ лекц унших гээд цуглуулахад аравхан хүн цуглаж байсан юм. Тэгээд би гутраад за болъё, болъё гээд тэгээд больчихоод байж байна. Хүнд одоо хүн тэрнээс магадгүй тэнд нэг цагаа үрчихээд нэг юм мэдээд авахад хэрэгцээтэй юм байдаг л даа, авах гээхийн ухаанаар хандах ёстой юм, Буд гэдэг хүн юугаа ярих вэ дээ үхсэн хойноо энэ ямар нэг эрдэмтэн биш, доктор биш энэ юугаа мэдэх вэ гэсэн байдлаар л ханддаг юм шиг байгаа юм, энэний мэддэг юм гэж ямар юм байх вэ дээ, энэ юу мэдэж ярих вэ дээ л гэж боддог. Хүнийг уг нь тэгж бодмооргүй юм байгаа юм. Хэрэг уг нь бол одоо миний толгойг бас манай сумынхан бол бас мөлжмөөр л байгаа байхгүй юу, яахав дээ сурсан нь бага ч гэсэн үзсэн нь их юм, дуулсан нь их юм. Ерөнхийдөө бол бас энэ их одоо сургууль төгссөний хувьд би ер нь их сургуулийнхаа нэрийг одоо хамгаалъя гэж би өөртөө их өндөр шаардлага тавьдаг. Монгол улсын их сургуулийг төгссөнөөр би үнэхээр би бахархаж явсан. Би орос хэл сурах гэж хэл сурах гэж их чармайж оролдсон, одоо дээд шүүхийн гишүүн Дамирансүрэн бид хоёр орос хэлний хувьд гэрээтэй ажилладаг байлаа бүр, одоо батлан хамгаалахад ажиллаж байхад. Тэр үед Новости монголиа гээд сонин гардаг, янз бүрийн одоо орос хэвлэлүүд байна. Тэрнээс нэг энэ хэрээний /үзүүлэв/ статъя авчихаад 7 хоногийн дотор орчуулахаар гэрээ хийе гээд хэн орчуулж чадаагүй нь одоо муу орчуулсан ялагдсан тэр 7 хоногийн хоолыг даана, одоо ходоод толгой хоёрыг бид хоёр тэгж холбож байлаа. Тэгээд одоо өөрсдөө орчуулчихаад яг үнэн чанартаа бол тэгээд за өө чи гарцаагүй илүү байна, за гээд ингээд зөвшөөрвөл тэр зөвшөөрөхгүй бол хоёулаа би ч бас орчуулсан, би ч бас орчуулсан, би дутахгүй ээ гэвэл мэддэг хүн дээр очоод өөр дээр чинь очоод за энийг яг шударгаар хэлээд өг, бид хоёрын орчуулгын хэн нь одоо илүү сайн байна вэ, энийг хэлээд өг гээд ингээд, тэгж байгаад одоо амь хаахайлдаг тийм байлаа, тэр бол их юм өгдөг байсан. Тэгээд тэр байтугай би 84 онд орост бас нэг курст дээд курст академийн дээд курст явсан юм, 5-ын 5 сар явсан юм. Би тэнд байхдаа орос хэлийг маш их мэддэг болсон гэж боддог юм. Тэр үед би дандаа ингээд Москва гэр хоёрын хооронд унаанд сууж явдаг, дэвтэр барьчихсан, тэгээд л нөгөө трамвай юу электричик энэ тэрд чинь одоо улсууд жинхэнэ хар яриагаар, амьдралын хар яриагаар ярина тийм ээ.
Оюунтунгалаг -
Тэгнэ.
Буд -
Яг эргээд тэр тухайн орос хүнийг яг тухайн үед нь эргээд хэлж чадахгүй ч гэсэн өө яг энийг ингэж ярьж байна шүү дээ, ингэдэг юм байна шүү дээ гэж би тэрнийг бичиж авдаг байсан. Би бүтэн сайн өдөр юмуу хагас сайн өдөр ингээд холбоонд орж ирээд суучихдаг байсан, яг дэвтэр бариад чагнаад, яг утсаар ярихад чинь жинхэнэ амьдралынхаа орон нутгийнхаа жинхэнэ хар яриагаар ярьдаг юм байгаа биз дээ, тэрнээс би их юм олдог байсан, тэгдэг байсан. Тэгээд би цэрэгт яваад бол анх би дээд сургуульд төгсчихөөд 77 онд цэрэгт явсан гэж би түрүүнд хэлсэн тийм ээ. Тэгээд би тэнд нэг ингэж бодсон юм, за би бол маш их хохирлоо, эдийн засгийн хувьд ч хохирч байна, 5 жилийн, 3 жилийн хугацаанд чинь өчнөөн зуу мянган цаасны алдаа гарна, хохирол амсана, би одоо юугаар хожих вэ, би тэр алдаагаа юугаар нөхөх вэ гэж бодсон. За би боломж байдаг юм бол эрдэм мэдлэгээ ахиулах л болно, би тэгээд шинэ цэрэг ирээд л би кармандаа цаасны өөдөс яагаад ийм жижигхэн тэмдэглэл иймхэн сантиметр хэрийн зузаантай дэвтэр үдээд нөгөө чехийн 2 ийм шар кноп урт юутай үзүүртэй ийм шар хадаас байдаг байсан, тэрүүгээр үдчихээд тэгээд би кармаалаад явж байдаг байсан. Тэгээд би цэргийн хугацаанд би 3 тийм дэвтэр бичиж дуусгасан байгаа юм. Тэгэхэд би дараа нь офицер болоход нэг жил болоход би тэрнээсээ муу ажилласан байсан. Тэгээд би ер нь хүнд шаардлагатай газар шаардлага өндөр газар л хүн амжилт олдог юм даа ерөөсөө, шахалт шаардлагагүй газар бол тэгээд л доошоо л яваад байдаг. Хөдөө газар нилээн шахаж шаардах юм бас байхгүй, яагаад гэвэл би хамгийн их одоо шаардлагатай газар бол батлан хамгаалах яаманд ажиллаж байсан жилүүд байж байна. Тэр үед бол би тэгэхдээ маш их юм бичиж тэмдэглэж одоо ажилласан, одоо би бол үр хүүхдэд хэрэг болж магадгүй, хожим сүүлд өөрийнхөө талаар түүх намтраа ч үзүүлэх юмуу яахав цаг гарвал хэрэг болж магадгүй гэж би одоо ч би намын одоо их хурал, бүгд хурлын материалаас дэвшүүлсэн тэмдэглэл надад байж байгаа, тэр үеийн одоо ажлын тайлан над байж байгаа. Хэзээ нэгэн цагт хэрэг болж үр хүүхдүүд бас санаа авч магадгүй гэж тэгж л байсан. Ер нь тэр үед чинь би одоо их бас онгироодуухан ч байсан юмуу, олон төрлийн хэвлэл захиалдаг, 13 төрлийн хэвлэл захиалж тэр үед чинь одоо 39 төгрөг чинь их л одоо мөнгө байсан даа, мөнгө чанга байхад бол, тэгж одоо хэвлэл захиалж, өөрийгөө одоо их юм мэдэх гэж оролдож би дандаа лекц боловсруулдаг, ер нь ингэж боловсруулж намын шугамаар ч Манлайд явж байгаад би тэдний намын хурал дээр би ийм сэдэв бэлдсэн гээд. Тэгээд миний дуртай ажил бол ерөөсөө л нэг тийм эрдмийн ажил байсан юм. Хэрвээ намайг эрдмийн ажил хийх тийм бололцоо олгосон бол би ерөөсөө маш их бүтээл гаргах байсан, өөрийгөө ч сайн хөгжүүлэх байсан болов уу, надад сэтгэлд одоо их сайхан сэтгэл ханамжтай байх байсан болов уу гэж боддог юм. Өнгөрсөн амьдралдаа бол харамсдаггүй ч гэсэн би яг тийм таны хэлдгээр тийм хамгийн сайхан одоо дуртай ажил чинь юу байсан бэ гэвэл дуртай ажил бол би эрдмийн ажил байсан, би тэрнийг хийж чадаагүй. Ерөөөсөө би их сургууль төгсөөд их сургууль төгсчихөөд их сургуулийн багшаар хуваарилагдсан байхгүй юу, тэгсэн чинь харамсалтай нь одоо Өмнөговийн цаг уурын товчооны дарга хүн одоо галзуураад 3 жил эзэнгүй болчихсон. Тэгээд манай гэр бүлийн хүн бас цаг уурын инженер хүн, тэгээд яах аргагүй бид хоёр буцаад наашаа хөөгдсөн, тэрнээс өмнө хамгийн гол нь Ленинградад манай нэг мэргэжлийн багш яваад тэнд бие нь өвдөөд буцаад хүрээд ирсэн, цол хамгаалах гээд явсан хүн хүрээд тэгээд ирээд би тэгээд аргагүй буцаад Өмнөговь руу хөөгдөөд тэгээд л явсан, хэрвээ тэгээгүй байсан бол би яг их сургуульд багшаар үлдэх байсан, хамгийн гайхамшигтай ажил дээд сургуулийн багшийн хуваарь, би одоо ч тэгж боддог, дээд сургуулийн багш гэдэг хамгийн гайхамшигтай сайхан ажил, яагаад вэ гэхээр би оюутнууддаа мэхлүүлэхгүй, мадлуулахгүйн тулд би өөрийгөө маш их дайчлана. Өнөөдөр миний оюутан надаас хамаагүй илүү болчихсон байж байх юм бол би герман хэл мэдэхгүй, герман хэл мэддэг оюутан байхад миний мэдээгүйг олоод үзсэн байж байна, өнөөдөр багш тэнхимд сууж байгаа улс хэрэг дээрээ бол тэр өчүүхэн байгаа байхгүй юу тэр оюутнуудынхаа өмнө, тэгэхээр одоо дээд сургуулийн багш гэдэг бол өөрийгөө маш их дайчилдаг гайхамшигтай сайхан, хамгийн сайхан мэргэжил бол бас дээд сургуулийн багш, багш багш дотроо, яагаад гэвэл зүтгэлдээ болвол, зүтгэлгүй, зүтгэл муутай өөрөө тийм өөртөө тэгж шаардлага тавьдаггүй хүн бол жинхэнэ бузар болоод зүгээр ийм нэг хоол хороосон тийм арын хаалганы нэг амьтад тэнд зай бөглөөд байж байх байх л даа. Тэгээд ер нь багш шиг багш байя гэвэл дээд сургуулийн багш л хамгийн сайхан гэж би боддог шүү дээ.
Оюунтунгалаг -
Таны амьдралд ер нь ер бусын буюу бусдаас онцгой зүйл бий юу, онцгой гэх зүйл байдаг уу, би одоо ийм юмаараа миний амьдрал онцгой шүү ч гэдэг юмуу, тэгж ер нь боддог уу?
Буд -
За амьдралаар бусдаас онцгойлох юм гэх байхгүй байх аа. Яахав зүгээр ер нь цаг үетэйгээ хөл нийлүүлэх юмсан гэж өөртөө бас өндөр шаардлага тавьдаг үе байлаа, одоо ч тэгээд одоо тэр нь тэглээ гэхээр тэрийг нь хэн хийх вэ, хэн үнэлэх вэ тийм л болчихлоо л доо. Ерөөсөө би ер нь цаг үетэйгээ хөл нийлүүлэх гэж их л чармайж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн төлөө л их чармайдаг байсан. Энэний нөлөө бол одоо манай хүүхдүүдэд бас байж байна л даа. Бид нар одоо бас ном цуглуулах хоббитой. Манай хүн ч гэсэн бас оюунлаг юманд бас оюунлаг юманд дуртай. Тэгээд одоо сайхан, сайхан ном олдсон байхад хүүхдүүд бас нээж хараад байж байдаг би бас баярлаж байдаг юм.
Оюунтунгалаг -
Танд хамгийн дурсгалтай эд зүйл хэр байдаг вэ?
Буд -
Одоо бол тийм дурсгалтай эд зүйл гээд байх юм одоо ээжийн маань өгсөн нэг мөнгөн аяга л байна даа, энийг бол олон жил хадгалж байна. Бас эцгийн маань барьж байсан хөөрөг байдаг юм, тэр хоёр л одоо миний хамгийн дурсгалтай чухал үнэт зүйл юмуу даа.
Оюунтунгалаг -
Ээж, аавын хэрэглэж байсан юм?
Буд -
Тийм ээж, аавын хэрэглэж байсан юм байгаа юм.
Оюунтунгалаг -
За.
Буд -
Сүлжээний ном, улсууд ерөөсөө орчуулдаггүй энэ ном орчуулах шаардагатай байна гээд компанийн захирал маань тэгээд байдаг, тэрнийг орчуулчих ингээд инженер орчуулна гэхээр сүлжээ мэддэг хүн оношлогоо мэддэг хүн орчуулах хэрэгтэй байна гээд ингээд, тэгээд би орчуулъя гэж ам гараад анагаахын чиглэлийн ном орчуулсан юм. Орос хэлнээс тэгээд одоо надад байж байгаа хэрэв үзье гэвэл гэрт байж байгаа л даа.
Оюунтунгалаг -
Тэгье. Би бас таны тэр тэмдэглэлүүд гэдэг юмуу тэр хадгалж байгаа баримт бичгүүд тэрийг чинь үзэж болох уу?
Буд -
Тэр одоо нүүдэл үгүй ээ, байшин засвартай гээд л яачихаад байгаа л даа, хэзээ буцахын ер нь ?
Оюунтунгалаг -
Энд бас нэг хэд хононо оо одоо.
Буд -
Тийм үү, хэд хонох юм бол бас наадам өнгөрөөх үү үгүй юу, тэр яахав зүгээр.
Оюунтунгалаг -
Өөрөөр хэлбэл сонин л доо тэр чинь, одоо бас ер нь тэмдэглэл юмуу тийм ээ тэмдэглэл, тэмдэглэлийн дэвтэр ч гэдэг юмуу, одоо янз бүрийн тэр зарлага орлогоо тооцож байсан ч юм байдаг юмуу, ерөөсөө л тэр бүхэн чинь л амьдралын түүх шүү дээ. Тэгэхээр тэр бас амьдралын гэрч болсон түүх болсон тэр баримтуудыг үзэх бас сонирхолтой л доо, тийм учраас хэрвээ та хүсвэл бас тэр юмыг чинь би үзэж бас таны зурагтай хамт энэ яриандаа хавсаргаж болно оо.
Буд -
Манай гэр бүлийн хүн бол бид хоёр бол хүн ер нь ижлээ л олдог юм, хүн зан характер ааш зангийн хувьд ижил хүмүүс бие биенийгээ эрж олдог юм болов уу гэж боддог юм. Манай хүн бол ер нь надтай яг адилхан сэтгэлийн хөдөлгөөнтэй бас тийм ер нь тийм бас оюунлаг юманд дуртай тийм эмэгтэй. Тэгээд бид хоёр анх сүлжээ юунд ороод хүн өөртөө төлөвлөгөөтэй байх ёстой. Хүн амьдралын зорилготой байх ёстой гэдэг зорилго, зорилгогүй хүн байна гэвэл чи зорилготой юу зорилготой л гэнэ. Яг бичээд тэр зорилгоо бичээд ингээд хэрэгжүүлдэг хүн байна уу гэвэл байдаггүй юм даа. Зорилгыг хэдийд зорилготой байна гэж үздэг вэ гэвэл өнөөхөө биччихээд одоо өөрөөр хэлбэл зорилго гэдэг маань төлөвлөгөө тийм ээ, би одоо тэдэн онд тэгж машин авна ч гэдэг юмуу, тэгнэ, тэгнэ гээд ингээд биччихсэн, тэрнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тэмцдэг хүн бол зорилготой яваа нь тэр гэж байгаа юм. Тэр номыг дуулгасан, дуулсан, заалгасан хэрнээсээ би хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Тэгэхдээ би нэг хоёрхон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Тэгээд би өрхийнхөө төсвийг хийгээд тэр амьдралдаа тавьсан зорилгоо биелүүлээд тэр ч байтугай одоо гэр бүлийнхэндээ авах, өөртөө авах, авгай хүүхэддээ авах хувцас хунарыг нь хүртэл яагаад хүүхдүүдээрээ за миний хүү энэ онд ямар, ямар хувцас авах вэ алив бичээрэй гээд хүүхдүүдээрээ бичүүлээд бас өөрийнх нь одоо надад ийм хувцас авч өгөөрэй гэсэн юм хүртэл байж байгаа, тэгээд энэний дагуу ажиллаад нэг хоёр жил хиртэй бас гайгүй тэрнийгээ биелүүлээд эдийн засгийн хувьд бас хөл дээрээ зогсоод урамтай байлаа. Анх одоо манай гэр бүлийн хүн бид хоёр бол нийлсэн түүх бас сонин л түүх бий л дээ. Хэдэн өнчин хүүхэдтэй хүнтэй, хэдэн хүүхэдтэй хүнтэй би одоо ингээд бас тохиолдлоор ингээд явж байгаад, сүлжээнд явж байгаад танилцаад учирсан юм. Тэгээд тэр хүнд амьдралыг туулсан үе бол ямар үе байсан бэ гэвэл миний тэр номны одоо үнэ байлаа. Би яахав нөгөө сая таван зуун мянган цаасны, гурван сая таван зуун мянган цаасаар зарагдахаар тийм ном орчуулаад сая таван зуун мянган хэдэн цаасыг нь одоо авахаар тавин хувийг нь одоо би өөрөө авахаар тавин хувийг компани авахаар ингэж гэрээ хийж орчуулсан юм. Тэгээд тэрнийг яагаад одоо тэгээд тэрнийг яахав зүгээр мөнгө олдог вэ гээд хэлээд байна вэ гэхээр анагаах ухааны одоо магистрт хэн гээд Танаажав гээд Хөвсгөл аймгийн хүн байгаа, одоо тэр 3 дугаар эмнэлэгийн баруун талд Бургасхан гээд эмэгтэйчүүдийн эмнэлэг байгаа, тэр эмнэлэгийн эзэн л дээ. Тэр редактор хийсэн юм, толгой шүү чи нээрээ цаг уурын инженер гэсэн бас анагаахын юм орчуулаад өдий зэрэг ингээд бичдэг чи ёстой нэг гээд бас тэгж байсан, тэрүүхэндээ зүгээр янз бүрээр хэлж байгаа ч гэсэн надад их урам хайрлаж байлаа л даа. Тэгээд л яг ингээд орчуулах юман дээр бол би зүгээр хэл мэддэгсэн бол орчуулганд бол их сонирхолтой байж болмоор юм шиг байгаа юм. Орчуулна гэдэг бол их онож буудахын нэрийг хэлдэг үнэн үг л дээ. Өнөөдөр монгол хүний чихэнд наалдацтай орчуулгатай хүн бол одоо байхгүй болж байна шүү дээ. Орчуулсан уу орчуулсан, ном гарсан уу гарсан, гэхдээ яг монголд хүн нэг үр шимээ өгөхөөр хүний чихэнд наалдацтай ухаанд нь одоо нэмэр болохоор, хандив болохоор тийм ном, ном болон гарч байгаа ч гэсэн бас төдийлөн ховор юмуу, тийм чадалтай сайхан Аким гуай шиг одоо өнөө хэн шиг тийм сайхан орчуулагч нар бас их ховордоо юу, Аким гуай шиг сайхан орчуулагч нар ховордоо юу гэж бодогддог юм.
Оюунтунгалаг -
Тэгэхээр Буд гуай хоёулаа ингэе тийм ээ. Та бас надад үзүүлж болохуйц, үзүүлмээр байгаа тэр сонирхуулмаар байгаа эд зүйлээ бас бэлдээд тийм ээ хэд хоногоос хоёулаа эргээд уулзая, тэгээд та ч гэсэн бас энэ ярьсаныхаа дараа өө би тийм сонин түүх ярьдаг байж, ийм юмыг дутуу ярьчихаж дээ гэж бас бодвол тэрийгээ бас ярихад бэлдээд байж байгаарай тэгээд хоёулаа эргээд уулзъя тийм ээ.
Буд -
За
Оюунтунгалаг -
За энэ удаагийнхаа ярилцлагыг түр өндөрлье их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.