Mönhjargal

Basic information
Interviewee ID: 990097
Name: Mönhjargal
Parent's name: Ichinhorloo
Ovog: Harchin
Sex: m
Year of Birth: 1962
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: electrician / herder
Belief: Buddhist
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: lawyer
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
literature
family
education / cultural production
travel
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За тэгэхээр Манлай сумын иргэн Ичинхорлоогийн Мөнхжаргал гуайтай уулзаж байна, ингээд танд би судалгааныхаа учраа ярьсан, бас 2 зүйлийн зөвшөөрөл өгөөч ээ гэж хүссэн, ингээд та яриагаа эхлэхгүй юу?
Мөнхжаргал -
За баярлалаа. 2 хүсэлтийг бол би хоёуланг нь зөвшөөрч байна. Миний нэрийг нийтэлж нэрийг яаж болно, аа тэрнийг цааш нь нийтэлж болно, энэ талд надад татгалзах зүйлгүй.
Оюунтунгалаг -
За тэгээд намтар, түүхээ яриад эхлэе тийм ээ?
Мөнхжаргал -
За би 1962 оны бар жилтэй, 2 хар мэнгэтэй ийм хүн байгаа юм. Айлын 2 дахь хүү, эхээс 11 байсан, одоо 9 нь байдаг юм. Би өөрөө өргөмөл, би энэ Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн малчин Цэвээний Ичинхорлоо гэдэг эмэгтэйд би өргөгдсөн хүн байгаа юм. Тэгээд би өргөмөл, манайх хөдөөний айл, хөдөөний малчин байсан. Ингээд миний өргөж авсан эхийн эх нь байдаг байсан, ингээд ам бүл гурвуул амьдардаг байсан. 68 онд нэг дүү өргөж авсан, эмэгтэй дүү, тэгээд ингээд ам бүл дөрвүүл амьдарч байгаад ингээд цагийн салхиар тэр хөгшин унаад насан өөд болоод, ингээд би энэ сум орон нутагтаа ажил амьдралаа залгуулж нэг өдөр болж, нэг өдөр болохгүй ч байгаа юм шиг ингээд л явж л байна. Гэхдээ манай орон нутаг ер нь манай монгол орны түүх гэдэг бол шал өөр онцлогтой эд, түүх иргэншил гэдэг бол өөр л дөө. Намайг одоо би бол одоо бас сүүлийн үеийн хүний тооноос хасагдаад энэ эрлийздүү хүн болчихоод байна л даа, эрлийздүү хүн болчихоод байна л даа.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Дээрээсээ бол одоо энэ дээр үеийн хүн юм энэ бүх юм мэдэж байгаа гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр зэрэг хүн харах юм бол энэ бас ер нь 50 дөхөж байгаа ийм хүн байна, бас ойр зуурын юм мэдэх ёстой гэсэн бодол байдаг. Тэгээд энэ дунд нь яг нэг ийм нэг саармагдуухан нэг байдалд орсон байгаа, насны маань юу.
Оюунтунгалаг -
Завсрын үед?
Мөнхжаргал -
Тийм, завсрын үед орчихоод байгаа байхгүй юу, тэгэхдээ би яахав өөрийнхөө одоо бас мэдэж, чадах, сонссон юу байдаг юм тэрнийгээ би ярина аа. Аа тэгээд өөрөө бол бас нэг шүлэг мүлэг бичдэг, бас энд тэнд бас тэмцээн мэмцээн уралдаан, муралдаанд бол орчихдог. Бас тийм элдэв бусын юм сонирхож явдаг, тийм нэг хашаа ч гэх юм бэ дээ тийм одоо тийм янзын л хүн дээ.
Оюунтунгалаг -
За /инээв/.
Мөнхжаргал -
За тэгэхээр бидний бага байх үед намайг одоо тэр төрөөд гараад, өргөмөл болоод тэгээд мэдээ орох үед бол тэр нэгдэл нийгэмчлэл гэдэг болвол явагдсан байсан үе, би бол тэрнээс хойш одоо төрсөн хүн. Тэгэхэд тэр манай өргөж авсан эх болвол нэгдлийн одоо энэ хоёр хүний норм учиргүй олон ямаатай, тэгээд ямаа малладаг, би яахав тэгээд нэг зургаа, долоо настай, нөгөө хурга, ишиг хардаг ийм, одоо тэр үед чинь нарийн байлаа шүү дээ. Одоо ингээд мал яах бол нэг одоо ингээд хүүхэд хурга хариулна, даана хурганы ээлжтэй гээд унтаж болохгүй тэр чинь одоо дээрээсээ бүр одоо тийм юутай, хурга ишиг хариулдаг тиймэрхүү байсаар байгаад л одоо малчны гар дээр өссөөр, явсаар байгаад л тэгээд л юу яасан, сургуульд ороод л тэгээд сургууль мургууль төгсөөд тэгээд л ийш тийшээ яваад л тэгсэн юм байгаа юм. Ер нь жаахан байх одооны би ингэж одооны энэ хүүхдүүдтэй би ингэж өөрийнхөө байсан үеийг харьцуулж үздэг юм, өөрийнхөө бага насыг одоогийн энэ залуучуудтай ингээд харьцуулж үзэхэд байна шүү дээ энэ бас нэг надад тэгж бодогддог юм уу ер нь ч нэг хүний ихэнхэд нь тэгж бодогддог байх л даа. Арай бас нэг одоо цадиггүй арай замбараагүй ч гэх юм уу тийм өөрөөр хэлбэл ардчилал хүний эрх чөлөө гэдэг асуудлыг хэт бас нэг жаахан даваргасан ч юм уу гэхээр ойлголттой байх юм. Тэрнээс биш тэр ер нь хүн гэдэг чинь нөгөө эхтэй захтай гэдэг шүү дээ, их даруулгатай байлаа шүү дээ, бид нарыг чинь одоо жаахан байхад, одоо ингээд чи байж байтал л одоо хүн ирнэ, тэгэхэд одоо ингээд хялалзаж цэхэлзээд өнөө ээж, аав чинь одоо суугаад байвал ингээд гаргачихдаг, хүний үг сонсоно гээд ингээд гаргачихдаг, тийм байлаа шүү дээ. Тэгээд одоо зун болохоор чинь хувцас хунар мунар өмсүүлнэ мөмсүүлнэ гэж байхгүй, тэгээд л урин дулаан цагт чинь тэгээд ерөөсөө тэгээд юутайгаа л одоо нэг даалимбан бандааштайгаа тэгээд давхиж байдаг, тийм л байсан. Одоо чинь юу вэ одооны хүүхдүүд чинь ер нь зэрэгцэж ярих гээд ч байгаа юм уу.
Оюунтунгалаг -
/инээв/
Мөнхжаргал -
Ер нь тийм янзын болсон цаг үе юм. Тэгэхдээ ер нь бас өвөг дээдсээс үлдээсэн үнэт нандин хэлсэн сайхан сургаалиуд байна, энэ мэнэ бол одоо ер нь мартагдчихжээ, уул нь тэгж болохгүй л юм байгаа юм ер нь. Эмээ, өвөө элэнц, хуланц гэж байгаа нөхцөлд тэр үед заавал тухайн үеийн хүний сургамж, сургааль айлдвар байж л таарна, тэрнийг бол хэзээ ч санаж явах ёстой юм. Тэгээд одоо сүүлдээ тэр тиймэрхүү л янзтай биш одоо нэг л юу л сонин л болсон юм даа би тэрний тухай их л төөрөлдөж явдаг юм.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
За тэгээд одоо тийм чиглэлээр бас юу гэх вэ, тэгвэл би бас дэлгэрэнгүйгээр ярихыг л бодно доо.
Оюунтунгалаг -
Тэгээд та чинь айлын өргөмөл гэлээ шүү дээ. Тэгээд таны эх, өргөмөл эх бол одоо тэжээсэн эх чинь хүүхэдгүй ер нь хүүхэд төрүүлдэггүй хүн байсан уу?
Мөнхжаргал -
Огт хүүхэд төрүүлдэггүй хүн байсан, тэгээд яахав энэ бол миний өргөмөл болдог бас их сонин л доо. Манай өргөж авсан эх бол нэг ч хүүхэд гаргадаггүй байсан хүн. Тэгээд одоо энэ манай жинхэнэ ээж энэ үе тэнгийн улсууд байхгүй юу, ойролцоо насаны, тэгээд нэг морьтой давхиад ирдэг юм байна л даа. Тэгээд манай өргөж авсан эх сууж байсан чинь манай өргөж авсан эхийн нэрийг хэлээд чи чинь жирэмсэн юм уу даа гэсэн гэнэ лээ. Тэгсэн чинь манай өргөж авсан эх хүүхэд гаргадаггүй хүн чинь учиргүй гомдоод уйлаад чи намайг мэдсээр байж ингэлээ гээд учиргүй уйлсан юм гэнэ лээ. Одоо тэр үед бол чи доромжиллоо гэж ярьдаггүй байсан байлгүй дээ, яахав дээ юу гэж ч ярьдаг байсан юм тэгсэн юм билээ. Тэгэхээр нь ээж сандрахдаа би гарчихсан, гараад нэг 2 сартай байсан юм уу даа тэгээд жинхэнэ эх дээрээ байдаг байсан юм байна лээ, тэгсэн чинь тэгээд яахав дээ нөгөө ээж сандрахдаа за Мөнхжаргалыг л авахгүй юу гэчихээд яваад өгсөн гэж байгаа юм. Манай ээж бас нэг тийм аманцар хүн, одоо 70 гарсан хөгшин байж байна. Тэгчихээд яваад өгсөн гэнэ лээ, тэгсэн нөгөө хүн чинь хүүхэдтэй болно гэж байна гэж баярлаад л одоо энэ ах, эгч нарыгаа дуудаад л одоо энэ баруун хойд талд чинь одоо тэр чигээрээ манай өргөж авсан ээжийн ах дүү нар байгаа юм. Тэгээд л дуудаад ингэхээр, ингэхээр боллоо гээд тэгээд өдөр товлоод л авахаар болцгоочихож, тэгээд тохиролцож ах дүү нартайгаа яриад. Тэгсэн чинь ээж болохоор зэрэг манай эмээ ээжээс айгаад би тэгээд тэгсэн гэж хэлж чаддаггүй, өнөө зүгээр тэгээд хэлсэн. Тэгэхээр зэрэг ээжид хэлэх болохоор зэрэг эмээ ээжид хэлэх болохоор зэрэг тэр чинь бас загнана гэсэн тийм юм бодоод дээр үеийн улсууд чинь бас нэг загнах магнах бас айдаг эмээдэг бас наанатай цаанатай байж л дээ, тэгээд байж байтал гэнэтхэн л өнөө тэр чинь нөгөө өргөж авах айл нь очиж бас нэг тэдний тэдэн цагт ирж авалцъя гэдэг тиймэрхүү юм байдаг байсан юм байж, тэгээд очсон юм билээ. Тэгээд очсон чинь ер нь ирж явааг нь ээж харчихаад л хониндоо, хонио эргүүлж явсан гэдэг билүү юу гэдэг билээ морьтой, тэгээд л ирж явааг нь харчихаад л ээж чинь гэр лүүгээ зүгээр л яг мэдээж мөн, тэгээд давхиж очоод л би одоо манай өргөж авсан ээжийн нэрийг хэлээд би одоо Мөнхжаргалыгаа өгье гэсэн юмаа, хамаагүй л тэгсэн гэж байгаа юм, яавал яаг гэж бодоод л, тэгсэн чинь үгүй яахав дээ хүү минь хүнд өгье гэсэн юм бол хүүхэд мүүхэд үр хүүхэдгүй хүнд өгье гэсэн юм бол одоо яахав дээ хүү минь өгье л гээд хэлсэн юм бол миний хүү өг өг гэсэн юм гэнэ лээ. Тэгээд л тэр очоод тэр одоо тэр юу, одоо тэр хүүхэд үрчилж авахыг чинь тэр үедээ яана гэдэг байсан юм бэ дээ, бас л нэг тодорхой нэр байсан л байлгүй дээ, одоо нөгөө бэрд сүй тавина гэдэг шиг л тиймэрхүү утгатайгаар нэг юм байдаг байсан юм байлгүй. Тэгээд дараа нь очиж авсан юм билээ, нэг 4 настай тэмээ, хонины мах, ямар юмтай очдог байсан юм бэ тэр үед бас хүүхэд өргөж авахад заавал тэгдэг ёс заавал тийм ёс горим байж, тэгээд очоод авсан. Манай тэр өргөж авсан эхийн ээжийнх нь талын нэг хүн энэ одоо энэ одоо талийгаач болсон юмаа, Балжин гэж аймгийн алдарт уяач хүн байсан юм, энэ ойрмогхон өнгөрсөн. Тэр хүн жороо цагаан морьтой очиж авчирсан юм гэнэ лээ. Тэгээд нөгөө нэг дээр үед чинь одоо энэ настай улсууд чинь юм хийхдээ нэг ийм хавтгай мод байдаг байлаа шүү дээ, модон дээр өнөө дээл мээлээ тавиад ингээд наагаад илүүр гэдэг ийм хошуутай ийм төмөр байдаг байлаа.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Гурвалжин төмөр, одоо индүү гэж байхгүй тэгээд тэр илүүрээ ингэж гал түлж халааж байгаад тэгээд ийм хавтгай ийм банз шиг ийм хавтгай богинохон модон дээр өнөө индүүдэх юмаа тавиад ингэж илүүрддэг тийм байсан юм. Тэгэхээр тэр бол тийм том эд байгаагүй, за нэг өргөн нь 15 см орчим байдаг болов уу, урт нь нэг сайндаа нэг за метр 20 байсан болов уу даа, бараг урт гэх мод гэх байсан байх, тийм модон дээр ирж байсан хүн гэж байгаа юм намайг, одоо тийм модон дээр ингээд тавиад одоо тэгээд яадаг юм тэгээд жороо цагаан морьтой үүрээд ирж байсан юм гэнэ лээ. Тэгэхээр би их л жаахан хүн байсан байх гээд байгаа юм.
Оюунтунгалаг -
/инээв/ Тэгээд 2 сартай?
Мөнхжаргал -
Тийм, 2 сартай л ирж байсан.
Оюунтунгалаг -
2-3 сартай шахуу л өргүүлж?
Мөнхжаргал -
Тийм, тэгээд анх айлын хүн болж би, тэгээд тэр өргөж авсан эхийнд очсноороо би ер нь муу юм болоогүй, айлын эрх хүүхэд жаахан болох янз янзын буруу зам руу явчих шахаад, явчих шахаад тэгээд л байсан л даа, айлын эрх хүүхэд, хоёр хөгшин ч юм хэлэхгүй надад чинь зүгээр. Тиймэрхүү янзтайгаар л өссөн хүн дээ би.
Оюунтунгалаг -
Тэгээд айлын эрх хүүхэд юм чинь бас л одоо өргөсөн ээж чинь мал хуйны хувьд ер нь ямаршуу айл байв?
Мөнхжаргал -
За тэр үед чинь бас нэг дарамт байдаг байлаа. Хөдөөний айл 75 толгойгоос дээш малтай байж болохгүй, төвийн айл 36 гэж байсан, сүүлдээ бүр явсаар байгаад энэ чинь 18 энэ тэр болов уу яав. Тэгээд ерөөсөө тэр чинь олон малтай хүнийг чинь бас нэг тийм одоо илүү гарсныг нь 75-аас илүү гарах юм бол нийгэмчилчихнэ, нийгэмчилнэ гээд нэгдэлд авчихдаг, за тэгээд улсууд чинь зайлуул бас нэг хэдэн малтай байх гээд тэгээд л тэр чинь нөгөө малаа яана гээд илүү дутуу тоолуулчих янз бүрийн юм болох тийм асуудлууд тэр нөгөө, малд чинь нөгөө ноогдвор гэж боддог. Жишээлбэл, сүү, ноос, хялгас одоо бүр нормлочихсон, эм ямааны ноолуур гэхэд 350 грамм, тэгээд одоо тэр 10 ямаатай байх бол одоо 3 кг 500 грамм ноолуур өгөх ёстой байлаа. Тэрнийг одоо хүргэхгүй байх юм бол заавал тэрнийгээ өгдөг, тэгэхгүй бол болдоггүй. Тэгээд бүр тэр ноос өгдөг өдөр хугацаатай байна, тэдэн сараас тэдэн сарыг хүртэл, тэдэн сараас хойш бол тэгдэг гэсэн тийм заавал тийм албадан тийм юутай байсан юм. Тэгээд нэг 75 толгой малтай нэг 2 тэмээтэй, 2 морьтой байсныг их сайн санадаг юм. Алаг морь, хээр морь хоёртой байлаа, буйлаа гээд нэг хүрэн ат байлаа, улаан ат гээд нэг ат байлаа, 2 тэмээ л байдаг байсан. Би тэрнийг л их сайн мэддэг юм. Тэгээд манай өргөж авсан эх чинь маш их масстай, 100 гаруй кг-тай, тийм хүн байсан. Сүүлдээ хөл жаахан муудаад тэгээд, тэгээд яахав ээ манай өргөсөн дүү намайг 6 настай байхад авсан юм 68 онд тэгээд бид хоёрыг бол хүний дайтай хүн болгож өдий зэрэгт хүргэсэн. Би бол одоо болтол би өргөж авсан эхийнхээ тэр их асар их тийм хайрынх нь ачийг хариулж чадаагүй ээ гэж бодож явдаг, 100-ны 20 хувийг нь ч хариулж чадаагүй би.
Оюунтунгалаг -
Өргөмөл ээж бол нөхөртэй байсан уу?
Мөнхжаргал -
Нөхөргүй байсан, ер нь тэрний түрүүнд бас нөхөр байсан л юм билээ л дээ, хоёр ч нөхөртэй байсан юм билээ. Тэгээд тэр бол аргагүй одоо хүүхэд гаргадаггүй хүн байж тэгээд тэр чинь одоо тэр үед чинь одоо тэгээд бас хүүхэд тэр чинь нас залуу тэр чинь бас хүүхэд гаргадаггүй хүнтэй хэн байгаад байхыг бодох вэ дээ, бас тухайн хүний оюун ухааны сэтгэхүй чинь бас нэг өөр шүү дээ. Тэгээд хүүхэд гараагүй байж байгаад тэгээд л сүүлдээ нөхөр мөхөр ч гэхээ больсон тийм л хүн байсан юм. Их сайн нэгдэл нийгмийн сайн ажилчин, сайн малчин тэр бас янз янзын тэр үед чинь нэг бас нэг баярын бичиг, диплом миплом эд нэр өгдөг байсан хойно тэддүгээр хэдэн жилийн билээ гавшгайч, мавшгайч энэ тэр гээд, тийм, одоо жишээлбэл төчнөөн нөгөө нэгдлийн мал чинь нөгөө сүү өгнө, одоо мал юу яана, тэгээд тэр нь бас нэг миний мэдэхийн л нэг сааль сүү л одоо сааль өгөхийн юуг л давуулан биелүүлсэн гэж нэг шагнал магнал авч байсныг нь би мэддэг байгаа юм. Тэр чинь одоо тэр бага байхад сумын төв энэ тэр ороход чинь одоо хачин гоё шүү дээ. Сумын төв гэж юу гэдгийг мэдэхгүй, заримдаа ч тэмээтэй сундалаад тэгээд л энэ баруун талаас ирнэ, эндээс нэг 20-иод километрт байх, тэгээд л ирнэ, тэгэхээрээ л одоо энэ юу гэдэг юм энэ одоо хөшөө мөшөө чинь харагдаад л энд нар үгүй мөн хачин, тэгээд л ирэхээр байшин майшин тэгээд л суман дээр ирнэ. Манай тэр гаргасан ээжийнх суман дээр байна, тэр одоо ер нь яг хаахна байсныг мэддэггүй юм, тэнд ирээд л байсан. Тэгээд хөдөөнөөс сум руу явна гэхээр нэг их баярладаг, суман дээр ирэхээр зэрэг гэрээ санаад байдаг, нөгөө хоёроос илүү хонодоггүй, тэр хоёр хонох ч бараг юуж байхав дээ, тэгээд малтай хуйтай тэгээд л буцаад л явдаг тийм л байсан юм. Амьжиргааны хувьд их сайхан хүн байлаа манайх, ер нь сэтгэл санаа, ер нь тэр хайр энхрийлэл, олонтой мундаг хүн байсан байх гэж боддог.
Оюунтунгалаг -
Төрсөн ээж, ах дүүтэй чинь ер нь уулзуулдаг байв уу, яаж уулзуулах вэ?
Мөнхжаргал -
Уулзуулдаг, манай төрсөн ээж чинь 1968 онд намайг 6 настай байхад би тэр үед чинь машин тэрэг их ховор, би чинь машин тэрэг мотоцикль, мотоцикль их ховор юнак билүү юу билээ нэг мундаг дуутай, айхтар чанга дуутай байсан юмуу тийм нэг ийм хар юм байдаг байлаа. Тэгээд л хурга, ишиг хариулж явтал өнөөх л дуугарахаар л машин дуугарах юм бол тэгээд л би чинь гэр рүүгээ нөгөө юун хурга ишгээ хаячихаад л зугтаачихдаг, тэр чинь одоо морь малаас ондоо юм мэдэхгүй юм чинь тэгэхгүй яахав дээ. Тэгсэн нэг ийм бөмбийсөн машинтай хүрээд ирсэн. Тэгээд хүрч ирээд тэгээд энэ миний доод талын нэг эрэгтэй дүү бий, одоо өнгөрчихсөн, тэрний доод талд нэг эмэгтэй дүү байдаг юм, одоо нэг хөгшин авгай хотод байдаг юм. Тэрний доод талын нэг хүүхдийг алдсан байхгүй юу. Тэгээд намайг жаахан байхад л тэгж ярьдаг байсан юм, зүгээр манай нөгөө өргөмөл дүүг сайн харуулж бариулж байх гэж тэгдэг байсан юм уу, орон дээрээс унагаад тархи нь хөдлөөд нас барсан юм гэнэ лээ гэж, тэгдэг байсан байхгүй юу. Тэгээд ирээд яахад л, үгүй нэг зун ирчихээд л ингээд ээж нь явлаа гээд үнсээд л ингээд яваад, за дүүгээ сайн харж байгаарай эд нар гээд тэгээд тэр нас бардаг хүүхдийг би суман дээр очоод авъя гээд нэг их зовоосон юм гэнэ лээ, дүүгээ авна гэсэн гэнэ лээ, би тэрнийг бол мэддэггүй юм, манай өргөж авсан эх одоо манай эх эд нар л ярьдаг юм. Тэгээд явсан юм хүмүүс, одоо тэр нь нэг цистерн байсан юм гэнэ лээ. Тэгээд манай ээж чинь 68 онд энд юу яваад Дархан хотын Шарын голд очоод тэндээс бас нөхөр сүүдэртэй болоод тэгээд өнөө ахуй үйлчилгээний артелийн оёдолчин гээд тэнд байж байгаад 88 онд тэтгэвэртээ гараад тэгээд энд ийм хоёр охинтойгоо илгээлт авч ирээд тэгээд одоо энэ орон нутагт ирээд одоо малчин, тийм хүн байгаа юм. Тэгээд тэр чинь нөгөө нутаг ойр уулздаг л байлаа. Тэгээд тэрнээс хойш огт уулзалдсангүй ээ, тэгсэн би чинь одоо 78 онд 8-р анги төгслөө, сургуульд ч явлаа. Тэгээд 79 онд цэрэгт яваад өглөө, 82 онд тэгээд халагдаад энэ суман дээр ирлээ, би Дундговьт цэрэгт татагдсан юм, тэгээд ирчихээд, өргөмөл хүүхдийн санаа гэдэг бас арай өөрөө, ирчихээд намайг өргөж авсан эх байгаа зайлуул, би чинь 4 жил яваад ирж байгаа, сургуульд нэг жил болоод 2-р курсээсээ цэрэгт явчихсан, тэгээд цэрэгт 3 жил болоод ирж байгаа, Зүүнбаянд алба хаасан юм. Тэгээд ирчихээд байж байсан чинь цэргээс халагдаад ирсэн хүн чинь тэр үед их нэр хүндтэй байлаа 82 онд. Тэгээд одоо энэ хөдөөнөөс манай нэг ах давхиж ирээд түрүүн би ярьж байсан тэр Балжин гээд тэр хүн давхиж ирээд л ингээд ах дүү нараа хэсүүлнэ гээд цэргээс халагдсан мундаг эр айл хэсээд явж байгаа байхгүй юу, ингээд яваад нэг тэр манай өргөж авсан эхийн ах нь, ээжийнх нь одоо манай өргөж авсан эжийнх нь төрсөн дүү нь Дашдэлэг гэж өвгөн байсан юм. Тэднийд байж байсан чинь тэднийд орчихоод явдаг байхгүй юу, би энд хэд хоноод явъя гээд Шоов л гэх л дээ бид нар Шоовийнд нэг хэд хоночихоод явъя гээд тэнд байж байсан чинь гэнэтхэн л нэг өдөр мотоцикльтой хүн давхиж ирснээ л чамайг суман дээр хурдан аваад ир гэсэн л гэдэг юм. Тэгээд би яасан юм болоо гэж бодоод тэр үед чинь залуу ч байж дээ мэддэг юм, одоо бол бараг л өнөө үхэж хатсан л юм ойлгоно шүү дээ, өвдсөн хавдсан л юм, тэгж бодоогүй яагаад суман дээр дууддаг юм болоо гэж бодоод үсрээд сундалчихлаа, тэгээд давхиад ирлээ. Тэгсэн чинь хүрээд ирсэн чинь манайх хоёр гэр илүү гэртээ байхгүй юу, тэгсэн илүү гэртээ галласан, илүү гэрийн хаалга онгорхой байх юм, гэр рүү ингээд нэг шагайсан чинь нэг танихгүй хижээлхэн авгай энэ баруун орон дээр сууж байна, манайх ийм газар ийм нүүртэй ортой, тэгэхээр л өнөө сайн байна уу майна уу ч байдаггүй тэр чинь аргагүйдээд тэгээд л ингэж тойроод л ард илүү гэрт очоод л ингэсэн чинь манай нөгөө өргөж авсан эх нэг мал гаргасан бололтой гэдэс шүүс чанаад байж байсан. Тэгсэн чинь за миний хүү сайн явж ирсэн үү, ээжтэйгээ золго л гэж байна шүү, ээж чинь гэрт байгаа миний хүү, ээжтэй чинь, ээж чинь ирэхээр чамайг дуудуулсан юм гэж байна. Тэгсэн чинь л ээж гээд л нэг их тийм хачин тийм янзын тийм их гомдсон биш нэг тийм хүнд тийм шоконд ордог юм байна лээ, “ээжээ” гэж бодоод л тэгээд л янзын бололтой нэг авгай байнаа, өнөө хүү чинь мөн үү гэж байна шүү, өө мөн, мөн гээд золгоод л явчихлаа. Тэгээд л за миний хүү, за би бодож байгаа юм ээж гэж хүн сайхан ч байна, дэргэд нь суугаад баймаар ч санагдаад тэгээд хэлчихсэнгүй. Тэгээд л яасан чинь аа тэгээд өнөө чинь юу, юу ч байдаг билээ одоо учиргүй бэлэг сэлт болоод тэр чинь хүү дээрээ ирж байгаа хүн чинь тэгээд л байж байсан чинь л нэг охин ороод л ирдэг, энэ дүү чинь золго л гэдэг одоо хотод байдаг охин, бас нэг хүүхэд ороод л ирдэг, энэ төрсөн дүү чинь золго л гэдэг, тэгээд тэгж анх 82 онд анх одоо яг бүрэн одоо ухаан гүйцсэн хойно ээжтэйгээ уулзаж ингэж байлаа. Тэгээд одоо бас бүгдээрээ, бүгдийг нь мэднэ, одоо ихэнх нь солонгос яваад дууслаа, тэгээд би төрсөн дүүгийндээ одоо байдаг юм, гэр суман дээр. Би чинь 5 хүүхэдтэй, авгайтай, манай хүүхдүүд том болсон одоо, бага нь одоо энэ жил 4-р ангид орно. Ингээд л амьдарч байна даа.
Оюунтунгалаг -
Тэр үед одоо сургуульд хэдэн настай явав, тэр чинь одоо хүчээр явуулдаг байв уу, та өөрөө дуртай явав уу, тэгээд бас айлын эрх танхи хүү чинь одоо хаана очиж байв тэгээд сургуульд яваад одоо дотуур байранд байв уу? Тэр үеийн дотуур байр гэж хир байв, юу байв?
Мөнхжаргал -
За тэр сургуульд орох үе гэдэг бол тэр сургуульд мөч тэр сургуульд орох гээд явж байгаа тэр үе бол сургуульд орно гэдэг бол бас нэг инээдэмтэй юм болсон л доо миний хувьд бол. За миний хүү одоо ингээд сургуульд сууна, за ер нь тэр чинь насанд хүрсэн бол нэг тийм нэг ер нь нэг албаар нэг суулгадаг байлаа. Тэгэхэд болвол би бол тэгээгүй, ер нь манай эх бол сургуульд суулгана гэж хэлсэн. Тэгээд сургуульд сууна гээд хөөрцөглөөд яг явах болсон чинь харин манай өргөж авсан эх тэгж байна шүү, миний хүү сургуульд ингээд удаан байна, айлд байна гэж байна аа, тэгээд л хүрээд ирсэн, тэгсэн чинь л нэг даалимбан ногоон дээл бишээ, даалимбан цэнхэр дээл өмсгөлөө, за нэг ногоон даалимбаар нэг ийм дөрвөлжин уут хийгээд тэрийг ингээд улаан даавуугаар таван хошуу оёод тэгээд л одоо энэ сургууль дээр ирсэн дээ. Тэгээд ингээд яасан чинь өө нэг их олон бужигнасан хүүхэд, таньдаг хүүхэд гэж байхгүй.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Хаашаа л харна хүүхэд юу байхгүй, тэгсэн чинь харин л жагс л гэнэ, жагсана магсана ч гэж мэдэхгүй юм чинь тэгээд ингээд нэг унжралдсан юм болчихоод байж байсан чинь харин энэ улсууд яваад байсан чинь өнөө ээж маань харин ингээд за миний хүү ингээд явж бай хичээлээ тараад очоорой гэдэг билүү яадаг билээ, энэ зүүн хойд байранд л нэг өвгөнийд л байдаг байсан юм даа, тэнд л очсон юм. Тэгсэн чинь харин явж байсан, би өнөө жагсаалаасаа гараад уйлаад давхиж байна, өнөө явахаараа л уйлдаг тэгээд нэг удаад хоцордог ижийгээ төөрүүлсэн юм шиг болж болох юм шиг санагдаж байдаг юм уу яадаг юм уйлж муйлж ээж дээрээ давхиж очиж тэгээд сургуульд орж байсан юм. Тэгээд орж ирсэн чинь өнөө байшин майшинд орж үзээгүй, одоогийн сургууль байсан, тэгээд л тэр ангид нь ороод сууж байлаа, Лха багш нь гээд нэг хүн зогсчихсон зүгээр л хичээл бол тэгээд л сургуульд анх тэгээд л орж байлаа. Тэгэхэд би тэгж албадан малбадан тэгж орж яваагүй. Ер нь нэгээс зургадугаар анги хүртлээ бол би ер нь юу байдаг юм даа одоо нөгөө сурагчийн хувийн хэрэг гээд нэг юм байдаг юм, нэг дүн бичдэг юмаа одоо ч тэр надад байдаг юм, би хадгалаад л байдаг юм, бага насны юм яахав.
Оюунтунгалаг -
Дүн бичдэг юмаа?
Мөнхжаргал -
Тийм, нэг сурлагын дүн, сурдагын дүн гээд нэг юм байдаг байсан юм, нэг дөрвөлжин, хувийн хэрэг ч гэдэг билүү ямар юм гэдэг ч билээ. Тэгээд нөгөө улирал болгондоо анги ангиар нь одоо нэгдүгээр, хоёрдугаар гээд дүн бичдэг, тэгээд нөгөө анги даасан багшийн гарын үсэгтэй, тийм юм байдаг, одоо надад байдаг. Тэгээд яахав тэрэн дээрээс ингээд үзэж байхад би ер нь нилээн сайн сурлагатай хүүхэд байсан юм шиг байгаа юм. Одоо энэ Нямдорж байна шүү дээ, одоо энэ Майхүү багшийн өрөөнд байдаг, энэ бид хоёр чинь яг нэг ангиасаа явсан хоёр, 8 төгстөлөө нэг ангид явж байгаад төгссөн хоёр байгаа юм. Тэгээд би энэ ер нь сурлагаар тун гайгүй хүүхэд байсан тэгээд сүүлдээ жаахан 6 болоод ирэхээрээ жаахан тэгсхийгээд тэгээд л үгүй дээ эх орны нөгөө алтан гурав үүрчихээд тэгээд л яваад байдаг байсан. Ер нь даалгаврыг бол хийх гэж ер нь бол дунд ангид орохдоо даалгаврыг хийх гэж ерөнхийдөө нэг хуулалт маягаар, тэр үеийн багш нар чинь одоо, одооны багш нар шиг биш тэр үеийн багш нар чинь одоо хаашаа юм хувьд л тэгж санагддаг байсан, их л харгис байсан юм шиг байгаа юм, загнана, зодно, за тэгээд одоо гүйлгэнэ баллана шүү дээ. Одоо чинь хүүхдүүдийг тэгж гар хүрэх нь байтугай ширүүхэн загнаж болдог ч юм уу үгүй ч юм уу. Тэгээд л ердөө багш нараас айх гэдэг бол жигтэйхэн юм болно, тийм л байсан, тэрүүгээрээ загнуулж, цохиулж байснаас ерөөсөө муу болсон юм алга өнөөдөр, харин тэгж байгаагүй бол ч одоо ер нь ямар янзтай ч юм байх байсан юм билээ.
Оюунтунгалаг -
Тэгээд дотуур байранд байгаагүй?
Мөнхжаргал -
Байгаагүй.
Оюунтунгалаг -
Айлд байсан?
Мөнхжаргал -
Тийм, 2 дугаар ангид байхдаа нэг байранд нэг сар суусан.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Тэгээд л тэгэхэд чинь одоо энэ байр чинь энд нэг ийм гурван шавар байр байлаа, одоо энэ нэг хоёр нь байна уу, үгүй юу, нэг нь байдаг ч билүү. Эндээс ингээд жагсаад яваад ийшээ ингээд нэг цэнхэр дээлтэй юмнууд ингээд ийшээ явна, тэгээд энэ хошууны хойд дээгүүр ингээд цаашаа яваад л, одоо тэр буудал гээд байгаа юм тэнд чинь нэгдлийн гуанз байсан юм тэнд очиж хоол идээд л тэгээд л буцаад л явна, эргээд л өнөө байрандаа орж болоогүй байхад л өнөө боов моов идмээр бодогдоод л.
Оюунтунгалаг -
/инээв/.
Мөнхжаргал -
Хэцүү шүү дээ, очоод л тэнд чинь нормтой нэг аяга хоол өгнө, идчихээд тэгээд л яана, өглөө мөн ялгаа байхгүй, орой мөн ялгаа байхгүй тэгж хоолондоо орно, за тэр хоол, тэр байр тэр үеийн байрны хүүхдүүд, за тэгэхээр дээд ангийнхан гэж нэг их сахилгагүй нөхдүүд байх, нөгөөдүүл чинь зодоод байхгүй хирнээ хөөрхөн зараад байна. Тэгээд нэг за тэр нэг байрны шал угаана гэж нэг ёстой нэг барахгүй ажил шиг л юм бодогддог байлаа, дандаа бага ангийн жаал, жаал юмнууд л тэгээд өнөөхийг чинь угаана шүү дээ, өнөө архайж тархайсан ах нар чинь байхгүй тэр орон дээр л хэвтэж байна. Тэгээд байрын багш гэж байх тэгээд жижүүр гэж байх, тэгээд өглөө сайхан унтаж байхад босоод л гээд л ингээд босгоод л тэгээд гимнастик, мимнастик ч хийж байх шиг. Тэгээд нэг сар суусан даа тэрнээс хойш тэгээд би чинь өргөж авсан эхдээ хэлсэн, энэ байранд чинь байж чадахгүй юм байна, өлсөөд байна ингээд яагаад. Тэгээд манайх чинь малаа шилжүүлээд л, аа тэгэхэд чинь нөгөө нэгдлийн малыг чинь аваачаад өгсөн бол буцааж авдаггүй нэг их айхтар мундаг дарамт байлаа. Тэгээд яаж байсан юм одоо тэр манай тэр өргөж авсан эхийн дүү нь Лувсанжав гэж одоо энэ Манлайд нэгдлийн дарга хийж байсан, Цэций мэцийд нэгдлийн дарга хийж байсан бас нилээн даргамцуу одоо тэр үеийн одоо тэр дарга, намын гишүүн хоёр чинь одоо их мундаг улсууд байдаг шүү дээ. Тэр хүн л хөөцөлдөж байгаад л тэгээд нэг малыг шилжүүлсэн байгаа юм. Тэгээд төв рүү орж ирээд төв дээр байсан шүү дээ, 72 оноос хойш төв дээр байж байгаад тэгээд тэрнээс хойш ахиад хөдөө гараагүй. Тэгээд хүний эрх хүүхэд гэдэг чинь одоо тийм л байгаа юм, тэгээд л өнөө дүү маань одоо энэ цэцэрлэгт л явдаг, өгч барьдаг. Тэгээд л би чинь өглөө хүргэж өгөх дургүй хүн, орой авах их дуртай, яав гэхээр яблоко, чихэр өгдөг.
Оюунтунгалаг -
/инээв/.
Мөнхжаргал -
Тэгээд би чинь тэр нөгөө бага ангид дүүгээ авна гээд гүйчихнэ, тэгээд л ирээд л нөгөө чихэр, яблоконд л ажиллах гээд тэгдэг байлаа.
Оюунтунгалаг -
Тэгээд гэрээ, тэр хөдөө малчин байсан хүнийг чинь болиулаад?
Мөнхжаргал -
Тийм.
Оюунтунгалаг -
Төвийн айл болгоод?
Мөнхжаргал -
Тэгээд зайлуул учир нь нөгөө тэр үед чинь нөгөө тэтгэврийн нас нөгөө ажилласан жил мил гээд жигтэйхэн юм болно, тэгээд тэр нь олдохгүй нөгөө юу яагаад мал хуйгаа өгөөд төв рүү орчихсон, төв дээр ирээд. Төв дээр ирээд энэ нэгдэл гэж байхад энд манаач хийдэг байсан манай өргөж авсан ээж. Тэгээд манаанд гарна, шөнийн ээлжтэй өдрөө бид хоёрыг аваад л явна, очиж манаанд гарчихаад өглөө наашаа гүйгээд хичээлдээ ирдэг, тийм байсан юм, тиймэрхүү янзтай л байлаа даа. Тэгээд яг энэ сургуулийн түүх мүүх гээд ингээд энийг чинь сургуульд тэгээд заагаад тэртэй тэргүй мэдэж байгаа юм чинь, одоо 70 жилээ хийх гэж байна. Манай төгсөлтийн одоо, 30 жил болж байна, бид нар 8 төгсөөд 30 жил болж байна, дандаа эмээ, өвөө нар байна. Энэ 2004 онд сумынхаа 80 жилээр нэг уулзацгаасан, нэг 2 хоног шахуу энэ хөдөө явж шуугисан. Тэгээд одоо энүүгээр бас нэг уулзацгааж одоо тэгээд дахиж албан ёсны уулзалт хийхгүй одоо эмээ, өвөө боллоо гээд ингэсэн юм.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Тэгээд одоо ингээд нэг наадмын дараа л бас нэг тийшээгээ л зарим нь Шилийн богд явна барина гээд л зарим нь одоо энэ дээр бол бөөгнөрч суугаад доргиж архидах биш өөрийн орон нутгийн ямарваа нэгэн үзэсгэлэнт газар явъя гэсэн тийм санаа төрсөн юм. Тэгээд хаанаас, хаашаа явах вэ гэхээр нь би тэгсэн юм. Ерөөсөө 3 газар товлож байна гэсэн, өө тэр өмнө Дэмчигийн хийд мийд бол хэрэггүй, хэн дуртай нь давхиж очоод л үзчихнэ, ерөөсөө нэг болвол Баянхонгорын Шаргалжуут явъя, нэг бол Сүхбаатарын Шилийн богд явъя, нэг бол энэ Данзанравжаагийн Хамрын хийд явъя гэсэн юм. Зарим нь Шилийн богд явна гээд ихэнх нь Шилийн богд явна л гэж байх шиг байна шүү дээ.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Үгүй яахав дээ энэ чинь бас нэг ийм сайхан газар орныг нэг үзээд ирье, бөөнөөрөө яваад гэж бодсон юмаа.
Оюунтунгалаг -
Сургуульд голдуу ер нь юу сурав, юу заалгав, тэр үед чинь одоо сургуулиас гадуур янз бүрийн боловсрол эзэмших тийм боломж байв уу?
Мөнхжаргал -
Огт тийм юм байсангүй, ерөнхий боловсролын сургуульд бол яахав одооны хичээлийн програмд заагдсан юу байдаг юм тэрнийг л зааж байсан байх, за мэдээж эхлээд А-аасаа эхлээд л хоёр А болоод л В залгаад л ААВ болгож эхэлсэн байх. Тэгээд сүүлдээ явсаар байгаад дунд ангид ороод тэр алгебр малгебр гээд л тэгээд тооны физик, хими гээд л явж л байсан л даа, тэгж л бид нар тиймэрхүү л тэр үед, одооны энэ сургалттай үзүүлэн, одоо ч ер нь англи мангли хэл харин тэр үед чинь орос хэлнээс ондоо юм ордоггүй орос хэл гэж ордог байлаа бид нарыг сургуульд байхад чинь. За одоо орос хэлгүй хүн бол ердөө тэр үед чинь одоо энэ орос хэл мэдэхгүй л хүн байх юм бол одоо ер нь тэрийг бараг тэр социализмын үед бол алхахгүй гэх маягтай тийм, өнөө орос монгол хоёр чинь учиргүй байлаа шүү дээ, тийм л байлаа. Тэгээд одоо чинь бол англи хэлгүй хүн бол алхахгүй гээд байх юм байна шүү дээ. Тэрнээс сургууль гэж би чинь тэгээд хэзээ хойно сүүлд нэг юм Төмөр замын техникум төгссөн шүү дээ. Төмөр замын техникумийн цахилгаан сантехникийн ангийг төгссөн юм. Би чинь цахилгаанчин мэргэжилтэй, сантехникийн мэргэжилтэй хүн байгаа юм. Чойрын төмөр замд би зургаа долоон жил цахилгаанчин хийсэн юм, хотод нэг жил ажилласан юм, гэрлийн байцаагч ч хийсэн, янз янзын ажил хийсэн мэргэжлийнхээ дагуу, тэгсэн л юм байгаа юм. Чойрт байхад одоо жинхэнэ тэр зах зээл гэдэг юм чинь эхэлж тэгээд одоо үндсэндээ одоо 2 төрийн нүүр үзчихээд байна, 40 хэдхэн насанд. За энэ би энэ 90 оны энэ хувьсгалыг бол би ер нь их зөв зүйтэй гэж боддог, одоо энэ олон нийтэд их сайхан боллоо, хүн хувьдаа өмчтэй боллоо, өнөө нэгдэл нийгмийн шахаад байсан өнөө л аваачиж өгөөд л нормоос нь илүү аваачиж өгөөд л байсан мал хүн авахгүй, авахгүй гээд байсан одоо мал шиг хэрэгтэй юм байхгүй ч болж одоо. Хүн чинь малаа одоо юу тэгж шахуулж, хүчээр шахуулж авахаас одоо худалдаж авч байна шүү дээ. Хувийн одоо иргэдийг, монгол хүн иргэн болгоныг одоо юу юмтай нь өмчтэй нь их ойртуулсан. Анх гарч ирч байхдаа шуурга ч бас тэр салхи ч хүнд байлаа шүү дээ, картаар юу авна, албан газраас нэг юу өгдөг, нэг бичиг хийж өгдөг, өнөөхийг барьж очоод ам бүлийн юу гээд тодорхойлдог, тэдэн ам бүл одоо тэгээд хичнээн тэдэн килограмм гурил ч гэдэг юм уу, тэгээд нөгөө нормоор, дэлгүүр яг нөгөө нормоор нь өгдөг, тэгээд сард нэг удаа авдаг. Өнөөх тэгээд л за ер нь тэгээд л нэг их тансаглаад байх юм байхгүй дээ ер нь тэгсхийгээд л өнөөхийгөө хүргэхийн тулд л байх, тийм дайны байсан, нилээн хүнд байсан, одоо болвол болж байна аа, одоо бол ер нь мөнгө л байх юм бол ер нь юу байна шүү дээ. Тэр нэг дутагдаж гачигдаад байх юм алга, үнийн хөөрөгдөл гэдэг бол бас арай дэндэж л байна, одоо яахав дээ, амьдрахын эрхэнд ямар үнэ хөөрлөө гээд идэж уухаа байхгүй л алхаж гишгэхээ болихгүйгээс л хойш тийм, цагийн аяс юм.
Оюунтунгалаг -
Таны бага нас ер нь бусад хүүхдүүдийн бага наснаас ялгаатай онцлогтой байв уу?
Мөнхжаргал -
За нэг ерөнхий дундуур л байсан болов уу. Миний энэ хүүхдээс нэг шахуу, одоо бүх хүүхдээс ялгарах гэдэг нь юу юм бэ, гэхдээ бас онцгой, онцгой тохиолдол бий. Моринд их сайн байлаа, би 3-р ангиасаа хойш бол ер нь моринд би бол мундаг сайн байлаа. Би зуны амралтаар 50 онд эмнэг унаж байлаа, манай тэр Балжий ахынх нэгдлийн адуу малладаг байлаа, 400 гаруй адуу байдаг байлаа. Тэгээд би чинь дааганаас эхлээд ингээд дээшээ унаад ингээд, тэгэхэд би нэг, миний нэг онцлог жишээ бол энэ хүүхдүүдээс ялгарах нэг жишээ бол адуунд их сайн байсан, гэхдээ адуунд сайн сайн хүүхдүүд байсан л даа, гэхдээ ер нь тоотой хэдхэн байсан. Тэгэхэд би нэг моринд бол үнэн яах вэ нэг мориноос ойчно гэж яахав сагсуурч байж, мориноос ойчно гэж энэ тэр гэж яадаг юм энэ тэр гэж хүнээс асуудаг, яахаараа ойчлоо гэдэг юм энэ тэр гэж бас хүнийг тэгж худлаа онгирч сагсуурдаг байлаа, олон хүнтэй газар догшин морьтой явах нь гоё ч юм шиг, үргэж бариад, булгиж мулгиж байгаа энэ тэр нь тиймэрхүү л нэг тийм одоо сагсуу хүн ч гэдэг юм уу, одоо миний дадсан юу ч гэдэг юм уу тийм л нэг илүү онцлогтой байлаа. Өөр ой сэтгэцийн тэр хурдан сэтгэх юуны хувьд бол өөр байсан, тэр бол арай ялгаатай байсан юм. Тэгэхдээ энэ толгойг тэгээд зөв ашиглаж чадсангүй дээ. Өдий болтол одоо ингээд л өөртөө одоо ингээд л энэ толгойг энэ ухааныг би зөв ашиглаж чадсангүй, тэр үеийн багш нарын юу, одоо энэ ах дүү нарынхаа үгэнд сайн орж байхгүй яав, ингээд л өнөөдөр бас л одоо хоёр охиндоо л зэмлүүлээд л сууж байна даа. Сүүлийн үед ер нь жаахан тийм юм болоод л тэгээд би нэг жаахан одоо нэг бас ингээд шүлэг мүлгээ, энэ наадмаар миний нэг ном ирэх болов уу, шүлгийн ном гарч байгаа, одоо энэ Бадамсүрэн гэдэг хүн Моохорын Бадамсүрэн гэдэг хүн одоо энэ улсын их хуралд нэр дэвшээд сонгогдсон, энэ хүнд би хүсэлт тавьсан юмаа, надад нэг ном хэвлүүлж өгөөч ээ гэж.
Оюунтунгалаг -
Та шүлэг, зохиол бичдэг?
Мөнхжаргал -
За бас янзын, энэ сум мэднэ ээ. Ер нь Өмнөговийнхон, бас би ер нь яахав манай эх орон өнцөг буланд бас мэднээ. Би өөрөө хэтэрхий даруухан ч гэх юм уу, даруухан гэхээр даруухан биш бас хөөрхөн дарвалзаад байна, тэгсэн хэрнээ ер нь сэтгэгдэл ер нь миний сэтгэгдэл бол ер нь орон нутагтаа байя, бүр хөдөө байя гэсэн ойлголттой болохоос биш, төв бараадъя гэсэн ойлголт надад байдаггүй. Тэгээд л ийм хөдөөд ингээд л хөдөө бас энд ингээд байж байдагтаа юм уу, хөдөөдөө дасчихдаг юм уу тийм болчихдог л юм байна. Тэгээд би анхныхаа номыг гаргах гээд байгаа юм. За тэр маань ингээд одоо энэ наадмаар л ирэх ёстой юм, хүрээд ирэх юм бол тэгээд дараа дараагийнх ном юу яана. Тэгэхдээ би одоо дараагийнхаа номнуудыг болвол би энэ манай суман дээр одоо энэ манай орон нутагт, одоо яг энэ сумын хэмжээнд ихэр улс их олон байна, тэгээд энэ ихрүүдийн тухай бас нэг тийм түүх юуны үүднээс нэг бичье гэсэн бас нэг тийм бодол байдаг юм. Тэгээд дараагийн номоо эхлүүлээд энэ шүлгийн ном голдуухан ингээд гарна даа.
Оюунтунгалаг -
Тэгэхээр би, хоёулаа бас эргээд дахиад таны бага нас руу орох гээд байна л даа.
Мөнхжаргал -
За болно оо.
Оюунтунгалаг -
Тэгэхээр таны, та одоо нөгөө өргөж авсан ээжтэйгээ ер нь тэр үеийн хүүхэд эцэг, эхчүүдийн хоорондын харилцаа ямар байсан юм бэ тийм ээ, ер нь хоорондоо илэн далангүй байсан юм уу, юм хумаа ярьдаг байсан юм уу, ер нь ямар байсан юм бэ?
Мөнхжаргал -
За тэр үеийн эцэг, эхийн харьцаа гэдэг болвол одооных шиг элдэв бусын гадаад, дотоод үгээр хэлээд загнаад тэгээд хулгайч мулгайч тонуул монуул гээд хэлээд байдаг тийм юм байдаггүй байлаа. За тэр үед барьж авч одоо зүгээр тун болохгүй одоо ер нь үгэнд орохгүй байдаг жаахан тийм том толгой гаргах гэхэд тэд юу шалих вэ дээ одоо нэг яадаг юм буруу юм ишиг мишиг ч барьж одоо яадаг ишигтэй ноцолдож гэдэг юмуу яадаг юм тиймэрхүү юм л тийм үед одоо тэгж болохгүй гэж их ер нь бол их тэр талаар яахав хэлдэг байсан, загнах бол байлгүй яахав. Тэгж болдоггүй яахад бол дахиж тэгвэл чамайг одоо яана гэдэг юм, тийм юм бол хаад хаад нэг яана, бас нэг барьж авчихаад нэг шилбүүрдэх бол чинь одоо тэгээд хамгийн ойрын арга хэмжээ шүү дээ, тэр чинь бол хүүхдэд ч бас зөв л дөө, тэр хүний зөв, тэрнээс өөрөөр бол тэгж, аа айна гэдэг бол агуу юм байлаа миний хувьд бол, гэхдээ ганцхан би тийм гэвэл үгүй ээ, миний үеийнхэн яг бүгд тийм байсан. Тэгэхээр би одоо ингээд хурга, ишгээ ингээд одоо явж байтал одоо нэг хурга давхиад хонь руу нийлчих юм бол одоо ингээд мал нийлүүлнэ гээд загнана гэж одоо маш их айдаг тэрүүндээ их эмзэглэдэг. Тэгээд одоо бас л сахилгагүйтмээр одоо муу сайн гүрвэл байна шүү дээ энэ муу сайн хурга хариулж явахад юу хийж явах вэ муу сайн гүрвэл ална, тэгж байгаад ингээд нэг харахад гэрийн гадаанаас дурандаж энэ тэр байх юм бол харагдчих юм бол тэрнээсээ маш их айна.
Оюунтунгалаг -
/инээв/
Мөнхжаргал -
Тэгээд хүрч ирж одоо аягүй бол амьтан аллаа гэж одоо загнуулна шүү дээ, тэгээд одоо тэгээд загнахаас их айна. Тэгэхдээ тэр хүн загнаж байгаа утга ухаан бол шал өөр л дөө. Бид нар хүүхэд хүүхдийн сэтгэхүй бага нас гэдэг бол ухаанаараа их айдаг. Тэгээд намайг ч одоо тэгээд загнаад юу гээд байхгүй хэрнээ их айдаг, тийм л байлаа. Айлд очиход ер нь тийм сургаальтай байж, одоо ингээд өвөлжөөний хойд талд манайх ингээд баруун талд нь зүүн талд нь айл байлаа тийм ээ, тэгээд одоо би гэрээсээ гараад тэр айл руу гэртээ хэлэхгүйгээр явахгүй шүү дээ. Тэр бол нэг ёсны тэр хүний сургааль л байсан юм. Тэр чинь одоо яасан нь мэдэгдэхгүй алга болчихно, өдөр нэг юм орж ирж идэх юм нэхчихээд орой буцаад гараад тоглоод байхгүй шүү дээ. Тэгэхэд чинь бол одоо би тэнд очье ажаа гэж байсан, ажаа гэдэг байсан өргөж авсан эхийгээ, нилээн бас гуйж байж явна шүү дээ, хурдан ирээрэй хүү минь гэнэ. Тэгээд очоод тэр үеийн тоглоом чинь өнөө шагай няслах хамгийн одоо өөр чинь тийм одоо энэ хүүхэлдэй мүүхэлдэй тийм элдэв тоглоом байхгүй шүү дээ. Шагай гэдэг хамгийн сайхан тоглоом байна, шагай няслах, шагай хамах, тэр чинь одоо нөгөө цагтаа гэж байгаа одоо болж байгаа бушуу харихгүй бол болохгүй, тийм л байлаа. Тэрнээс тэгж нэг их дураараа толгой том толгой гаргаад байдаггүй байж, тэгдэг ч үгүй байсан.
Оюунтунгалаг -
Та ер нь одоо өөрт тохиолдсон явдлаа ч юм уу сургууль дээр болсон явдлаа ч юм уу ер нь ээждээ ярьдаг байв уу?
Мөнхжаргал -
Үгүй нууна шүү дээ.
Оюунтунгалаг -
/инээв/
Мөнхжаргал -
Тэр чинь одоо болохгүй юм хийсэн бол нууна нэгдүгээрт, сүүлийн үед бол яахав дунд ангид орохоор зэрэг бас улам л сахилга бат нэмэгдээд байна. Тэр бол өөрөө хэлсэн хэлээгүй аажмаараа тэр бол яваад мэдээлэл оччихно тийм.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Тэрнийг хэзээ сонсох вэ би дараа нь ямар арга хэмжээ авахуулах вэ гэдгээ л бодож байдаг болохоос биш тэрнийг өөрөө хэлэх шаардлага бол байдаггүй, бага байхдаа бол бага ангид байхдаа бол би хэлдэг л байсан, сургууль мургууль дээр бол одоо ингээд их л одоо нөгөө нэг ийм барьдаг өнөө нэг ийм таван хошуутай үзэгтэй, дүрдэг үзэгтэй тэгээд нэг ийм бөөрөнхий нэг чернилын сав гээд бэхний сав гээд ийм нэг гадуураа ууттай, буцаад ингээд бариад явдаг, тэрүүндээ нэг үзгээ тог хийтэл дүрээд тэгээд ингээд бичдэг, тэгээд л өнөөхийг чинь чанга дүрэхээр зэрэг нөгөө үзэгний хошуу чинь ингээд бичиж болохоо байдаг, тийм үзэгтэй. За одоо чернилээ барьж очоод ширээ мэрээн дээр ч юмуу ингээд асгачихна, шал малан дээгүүр асгачих юм бол одоо тэр чинь одоо бас л их л сүрхий яаж байгаа эд шүү дээ, тэгээд тэр багшаас айна, эцэг эхээс айна. Тэр гар мар чернильтэй энэ тэр байх юм бол тэр чинь одоо болохгүй шүү дээ, одоо гар чернилтэй байвал за тэгээд нөгөө эмнэлэг мэмнэлгийн шалгалт ирнэ, эмчийн үзлэг мүзлэг гээд ингээд л тэр чинь одоо ер нь их л яахгүй бол болохгүй, тэгээд янз бүрийн юм болох юм бол одоо тэгээд эхээсээ нууна. Зарим нь аргагүй хүчинд авч хэлнэ. Тэр үеийн багш нар чинь одоо их ховч ч байсан юм уу.
Оюунтунгалаг -
/инээв/
Мөнхжаргал -
Дандаа хаашаа юм, одоогоор бол тийм их хов зөөдөг ч байсан юм уу хаашаа юм л дороо л мэдчихнэ. Тэгээд л ингээд болохгүй болохоор зэрэг нэг хүүхэд гүйлгээд, за дуудаад ир ээжээ дуудаад ир гээд ингээд л явуулчихна, хүрээд л ирнэ. За тэгээд ээж нь ангид орж ирэхэд дуудагдаад ирэх энэ тэрд бол ёстой харин нөгөө жинхэнэ хөлс гарна, их юм болно шүү дээ. За тэр ч яахав тэндээ одоо ингэсэн тэгсэн ингэсэн гээд тэндээс юу гэх нь вэ гэхээр хэлэхгүй л гарна. Тэгээд за одоо харьж нөгөө хичээл тарна харьж нөгөө ундаа ууна гэхэд л одоо өнөө багшийн хэлсэн юм санаанд орж байх жишээтэй, иймэрхүү л юм болдог байлаа. Тэгээд ер нь л сонин л доо бага нас гэдэг бол одоо ер нь дотроосоо ингээд бодоод байхад гоё шүү дээ бага нас гэдэг бол, үгүй яаж болж байж вэ дээ гэхээр.
Оюунтунгалаг -
Ер нь их сахилгагүй хүүхэд байв уу?
Мөнхжаргал -
Үгүй нэг их томоотой байгаагүй ээ, гэхдээ нэг учиргүй сахилгагүй нь ч юу юм, мэдээж би нэг жишээ яръя л даа, нуух юм алга, одоо амьдрал дээр яг үнэн бодит амьдрал дээр болсон юм. Надад нуух юм алга, би 6-р ангидаа байхдаа тийм ээ хичээлийн эрхлэгч, захирал хоёроос бусад багш нарыг тоодоггүй тамхи татдаг байсан. Одоо ингээд хичээл дээр ингээд сууж байхад чинь завсарлах дөхөж байхад чинь тамхиа ороогоод бэлдэж байдаг байсан шүдэнзтэйгээ, тэгээд л завсарладаг энэ хойд талын сургуулиас өмнө байдаг байлаа. Тэгээд тэнд тамхи татаж өөд уруугүй юм болоод л захирал хичээл эрхлэгч хоёроос жаахан айна, тэгээд намайг чинь одоо тамхины тахир хар гэж би чинь аль хар багаасаа тийм хочтой болсон хүн шүү дээ.
Оюунтунгалаг -
Тамхины?
Мөнхжаргал -
Тахир хар гэж.
Оюунтунгалаг -
Тахир хар за /инээв/.
Мөнхжаргал -
Тийм болсон хүн байгаа юм шүү дээ би чинь, бүр хар багаасаа татсан. Манай ээж, манай өргөж авсан эх бол намайг 4-р ангид байхад л улаан тамхи авч өгдөг байсан, улаан тамхи 10 төгрөгний үнэтэй байлаа, үнэн сонин гэж байлаа, тэгээд л татдаг. Тамхи татдаг хүнд чинь ганцхан тамхичин гэдэг хоч л надад дээр буусан, тэгээд надыг дагалдаад өчнөөн хүүхэд байгаа шүү дээ, манайх энэ зүүн хойд байранд одоо энэ байгаа байрандаа байдаг, их завсарлагаа гэж болдог байлаа, гараад л гэр рүүгээ давхичихна. Очиж нөгөө гэрийг чинь зүгээр нөгөө гэрийг чинь зүгээр утаагаар зүгээр бараг булж хаячихаад буцаад давхиж ирдэг. Тамхи сониноо нуучихдаг, тийм л байлаа. Тэгээд бас нэг их томоотой ч байгаагүй байх. Одоо ингээд одоо зуны амралтаар чинь хороо барьдаг байлаа шүү дээ энэ чинь. Социализмын үед чинь одоо 6-р анги төгсөөд заавал хороо барьдаг, одоо төгссөн анги, зургаа төгссөн анги, долдугаар анги төгсөөд заавал нэг чулуу мулуу агуулах склад барьдаг тийм ажилтай байлаа. За зургадугаар анги төгсөөд юу яадаг, би арай өндөр нуруутай би чинь зургаа төгсөхдөө дээрээсээ наймд зогсдог байлаа. Тэгээд зун нь долоод намар нь долоод цуглахад би чинь дээрээсээ нэгд юм уу хоёрт эд нар зогсдог, Эрдэнэсүрэн гэж нэг их биерхүү нөхөр байлаа, тэр миний дээр зогсдог, яг ингээд яг өндөр ингээд ярих юм бол би дээр нь зогсдог. Тэгээд намайг суга өсдөг гээд л тэгээд нэг биерхүү анги дундаа арай өндөр нөгөө самсамолтой машин дээр чулуу ачуулдаг, нөгөө хорооны чулуу ингээд л ачдаг. Манай ангийн багш Мөнхтогоо гэж аймгийн начин Мөнхтогоо гэж одоо энэ Ханхонгорт бий, тэр хүн ингээд яадаг. Тэгээд өдөр хоол цайндаа идэж байхад л за бушуул тамхиа тат л гэдэг, тэгээд бүр сүүлдээ бүр зүгээр ороогоод л.
Оюунтунгалаг -
Сонингоор ороодог?
Мөнхжаргал -
Сонингоор ороодог. Тэгээд тэр үед нэг мохоорын цаас гэж нэг ийм нэг одоо нэг бичгийн цаас шиг нөгөө нэг хоёрдугаар цаас гээд нэг ийм цаас байдаг шүү дээ, нөгөө жаахан бордуухан, мохоорын цаас гээд нэг тийм цаас байдаг, тэр нь бас олдохгүй ээ. Хүүхэд болохоор чинь нөгөөдөхийг чинь олох бас бэрх л дээ, тийм цаас байх юм бол одоо ингээд одоогоор бараг юуг вэ тэр Вест мест тэр элдэв бусын тамхи татаж байгаатай адилхан гэхээр юмуу.
Оюунтунгалаг -
За /инээв/
Мөнхжаргал -
Тэгээд л тэгээд л нөгөө орооно, тэгэхээр зэрэг араас л нөгөө багш бол мэдэж байгаа байхгүй юу, тэд нар татаад байгаа гэдгийг гэхдээ дэргэд нь татаж чаддаггүй тэдний бол бид нар бол тэгээд жаал тамхи татаад байж байхад ар өврөөс ингэж чангаагаад л өнөө өнөө хайрцагтай тамхи авах гээд л тэгээд би жаал ингэж байгаад ар хойгуур нь тамхиа уугиулаад нөгөөдүүл чинь гараад чулуу бутны цаагуур ороод алга болно, тэгдэг л байсан юм даа.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь ер нь та бас зохиол шүлэг бичдэг хүн, тэр ер нь таны тэр авъяас юунаас эхлэлтэй гэж боддог вэ тийм ээ, ер нь тэр үеийн хүүхдүүдэд одоо кино, жүжиг их үздэг байв уу тийм ээ, хамгийн гоё кино, жүжиг ямар юм байв? Тэгээд ер нь танд тэр үзсэн кино жүжиг чинь ер нь таны амьдралд нөлөөлж байв уу?
Мөнхжаргал -
За кино гарах гэж их мундаг дарамттай тулгардаг байлаа. Энэ клубт гардаг нэг ийм нэг шажигнадаг ийм нэг дээр үеийн нэг маниултай ингээд нэг эргүүлж байгаад шаг гээд ингээд тэгээд нэг гардаг тэнд, Чулуунбат гэж кино механикч байлаа.
Оюунтунгалаг -
Чулуунбат?
Мөнхжаргал -
Тийм. Нэг хүүхэд 50 мөнгөөр нэг кино үздэг, 50 мөнгө гэдэг чинь тэр үедээ мөнгө шүү дээ, цуглуулна, цуглуулж байгаад 50 мөнгө болно, тэгээд нэг кино үзнэ. Тэгээд киногоо үзнэ дараа нь билет милетны хог мог түүлгэнэ, сахилгагүйтлээ гэж кино мино хаана, тэгж байж нэг кино мино үзнэ. Тэгээд уран сайхны кино тэгэхэд тэр үед чинь одоо, одооны энэ элдэв бусын кино байхгүй юм даа. Жинхэнэ уран сайхны ёстой нэг бол түүхийн ч юмуу тийм кино байгаа юм. Тэгээд намайг жаахан байхад чинь одоо хамгийн их гоё сонирхолтой чинь “Баригдашгүй өшөө авагч” гэдэг кино байлаа, тэр одоо миний их түүхэнд их үлдсэн кино байлаа. За энэ монголын кино “Ичээнд нь” гэж кино байлаа, энэ “Ардын элч” байлаа, одоо тиймэрхүү кинонууд гарна шүү дээ, Өглөө мөглөө энэ тэр гэсэн тийм л кино гарна, тэгээд үзнэ. Тэгэхэд л ер нь нэг тэр би тэр кино мино үзэх их дуртай байлаа. Тэр чинь телевизор гэж байхгүй радио, тэр телевизор зурагт гэж мэдэх ч үгүй юу байдгийг нь бүү мэд. Тэгээд клубт нэг кино үзнэ, өөр тэгээд үзэх юм байхгүй. Энд тэндээс концерт ирнэ, их ирдэг байлаа шүү дээ, урлагийн тоглолт. Тэр мэрийг л их үзнэ. Тэгээд би хамгийн хамгийн анх шүлэг бичих авъяас яаж эхэлсэн гэвэл би 5-р ангид байлаа, тэгээд нэг 3-р улирлын амралтаар нэг амарчихаад хөдөө явж хүрээд ирсэн, ирчихээд байж байсан, хавар болж байсан байхгүй юу, тэгсэн чинь манай сургуулийн захирал Мажаа гэж байлаа, одоо Өмнөговийн дүрслэх урлагт бий, одоо тэтгэврийн өвгөн бий дээ зайлуул. Тэгсэн тэр хүн нэг за та нар нэг хавар гэдэг шүлэг дөрөв дөрвөн мөр бичээдэх гээд гэнэтхэн нэг өдөр тэгдэг байхгүй юу, би бол тэрнээс өмнө ингээд л ер нь шүлэг ингээд болмоор юм шиг ингээд ганц нэг толгой холбоод тэр үеийн одоо шүлэг гэж юу байхав дээ тэгж бодоод л ер нь хөдөө мөдөө мал хуйнд явж байхдаа дандаа тэгж ганцаараа солиорч явдаг байхгүй юу. Тэгсэн чинь тийм шүлэг бичээдэх гээд тэгэхгүй юу, тэгэхээр нь би бичлээ дээ тэр шүлгийг, тэгээд 8 мөр шүлэг бичээд өгчихлөө. Тэгсэн чинь тэр чинь юу болсон юм гэвэл Монголын пионерын байгууллагын байгуулагдсаны 40 жилийн тэр үед чинь пионер гэж байлаа шүү дээ, 40 жилийн ой гэж болж байсан байх юм. Тэгээд тэрүүнд яасан чинь миний нөгөө шүлэг чинь харин энэ суманд түрүүлээд аймагт түрүүлээд өнөө миний бичсэн хавар шүлэг. Тэгээд л тэрнээс хойш л ерөөсөө миний толгойд бол байнга тархи юу унтаж амарч байгаа үедээ л арай үгүй байдаг байх, тэгээд тэрнээс л их бодогдсон хүн дээ, тэгээд замд нь нэг хэсэг хаясан. Би чинь бас нэг алдаж эндэж бас нэг болох бүтэхгүй газраар нэг орж авсан, нэг цөөн хугацаагаар. Тэгээд тэр хугацаанд бол хаячихсан л даа, тэгээд 80 хэдэн оноос хойш л одоо ер нь 88, 89 оноос хойш л ер нь жаахан эрчимтэйхэн бичих тал бичиж л байна даа. Тэгээд сумынхаа ард түмэнд бол яахав ээ манай ард түмэн бол би чинь Өмнөговийн утга зохиолын нэгдлийн гишүүн, яруу найрагч гэдгээр явдаг юм, тийм нэр хаягтай явдаг юм.
Оюунтунгалаг -
Тэгэхээр та ер нь олон зохиол, бүтээл бичсэн тийм ээ, олон зохиол бүтээл бичсэн тэгээд тэрнээсээ одоо нэгийг нь одоо унших уу, шүлэг зохиол бүтээл ер нь бол олон бичив үү тийм ээ?
Мөнхжаргал -
За ер нь бол тооны хувьд бол олон зүгээр, чанарын хувьд чухам ямар байдаг юм мэдэхгүй, тэрнээс биш тооны хувьд бол олон. За яахав энэ манай нутгийн ард түмэн яахав тэр нэг би нэг Хар толгой гэдэг шүлэг бичсэн юм, Миний хар толгой гэдэг шүлэг бичсэн юм. Надад тэр бол нилээн дээхнэ үеийн 95 оны үеийн шүлэг байгаа юм. Тэгээд тэр шүлгээрээ би Дорноговьт нэг түрүүлж, Өмнөговьт нэг түрүүлж байсан юм, одоо нэг сумаар хоёр туулай буудсан юм байхгүй юу, тэрийгээ би нэг уншдаг юм. Тэгээд манай нутгийн ард түмэн тэр шүлгэнд их хайртай байдаг юм.
Оюунтунгалаг -
Миний хар толгой гэж одоо өөрийнхөө тухай?
Мөнхжаргал -
Тийм, яг л одоо миний яг болсон үйл амьдрал яг тэр чигээрээ багтаж ордог байхгүй юу. Би тэрнийгээ бас сайн бичсэн болов уу гэж боддог өөртөө. Ингээд би танд сонирхуулъя л даа.
Оюунтунгалаг -
Миний хар толгой гэсэн нэртэй.
Мөнхжаргал -
Тийм. За Миний хар толгой.
Миний хар толгой, үйлтэй хар толгой
Мэнэрч манарч явдаг лайтай хар толгой
Хүний үгэнд ордоггүй хөлдүү хар толгой
Хүүхдээ санаж бэтгэрсэн нулимстай хар толгой
Шүүдэр буулгаж мөнгөрсөн үстэй хар толгой
Шүлэг бодож уужирсан ухаантай хар толгой
Найрагч Чойномыг шүтсэн зөнтэй хар толгой
Насаа тогтсоноо мэддэггүй авиргүй хар толгой
Галбын цэлмэг говьдоо шүлэгтэй хар толгой
Ганган цэнхэр ууландаа шүтлэгтэй хар толгой
Манлай сумын нутагт өнхөрөх л хар толгой
Мангар юм шиг болчихоод уймардаг хар толгой
Олны аясыг дагадаггүй зөрүүд хар толгой
Одоогийн амьдралд дасдаггүй эмнэг хар толгой
Үйлээр заяасан ханьдаа зовлонтой хар толгой
Үндэс залгах үрдээ үгтэй хар толгой
Зөвийг буруугаар адардаг зоригтой хар толгой
Зөөлөнг хатуутай эндүүрдэг зөрүүтэй хар толгой
Өгсөөр байгаад хоосрох өглөгч хар толгой
Өрөөлийг өрөвдөж өмөлздөг өрөвч хар толгой
Тээртээ бүхэнд бухимддаг тэрсүүд хар толгой
Тэгэхдээ бас архи гудардаг согтуу хар толгой
Миний хар толгой үйлтэй хар толгой
Мэнэрч манарч яваа лайтай хар толгой
Монголоосоо бусдыг тоодоггүй
Моньдын хар толгой
Морин хуураа сурдаггүй
Монгол хар толгой, за баярлалаа танд.
Оюунтунгалаг -
За баярлалаа танд ч гэсэн.
Мөнхжаргал -
Ийм л байгаа юм, энэ яахав миний энэ орон нутгийн ер нь ингээд л надад нэг ийм шүлэг байдаг юмаа.
Оюунтунгалаг -
Тэгээд та чинь хэддүгээр ангиа төгслөө гэлээ?
Мөнхжаргал -
Наймдугаар анги төгссөн.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Энд би 78 онд наймдугаар анги төгссөн. Чойрт би ажиллаж байхдаа би оройгоор 10-р анги төгсөөд техникумд, төмөр замын техникумд би юу эчнээ аваад 90 онд одоо тэр жинхэнэ тэнд чинь одоо төр эргэх гэж байхад чинь би тэнд төгсөж байлаа даа техникумыг.
Оюунтунгалаг -
Тэгээд 8-р ангиа төгсөөд хаачив?
Мөнхжаргал -
Би 8-р анги төгсөөд Өмнөговь аймгийн хөдөө аж ахуйн ТМС гэж байсан юм, одоо энэ монгол юу металл сургалт үйлдвэрлэлийн юу төв гэдэг шүү дээ, тэнд хуваарилагдсан байсан, би тэр сургуульд би явахгүй гээд Өвөрхангайн усны аж ахуйн ТМС-д очиж, манай аав Дундговь аймгийн шүүхийн орлогч дарга байлаа тэгэхэд Суман гэж хүн байсан.
Оюунтунгалаг -
Таны?
Мөнхжаргал -
Тийм, манай аав. Тэр хүнийг би анх би 76 онд энэ хүн миний аав юм гэдгийг мэдэж тэр үеийн улсууд чинь бас тийм юм байлаа шүү дээ, тийм. Тэгээд 78 онд сургууль төгсөөд намайг хүрээд ирээ миний хүү гэсэн юм, тэгээд би өнөө Өмнөговийн ТМС-д очихгүйгээр шууд Дундговьт очоод, тэгээд би жолооч болно гэж, за тэгвэл аав нь чамайг Өвөрхангайн усны аж ахуйн ТМС-т сургаж өгье гэж Өвөрхангайн усны аж ахуйн ТМС-ийг гүн өрмийн ангид орж байлаа.
Оюунтунгалаг -
Гүүр?
Мөнхжаргал -
Гүн өрөм.
Оюунтунгалаг -
Гүн өрөм.
Мөнхжаргал -
Тийм, тэр гүн өрмийн анги нь яадаг вэ гэхээр зэрэг тэр өрөмдлөг нь жолоочтойгоо хамт төгсдөг. Тэгээд тэр ангид орсон сар гаруй болж байсан чинь нөгөө хоёрдугаар курсын тэр үед чинь хүүхэд их сахилгагүй тэр үед чинь атаман гэж юу байж одоо нэг өнөө тарпец гэж доогуураа өргөн өмдтэй, тэгээд л өнөө гутлын өсгий мөсгий гэдэг чинь зүгээр аймаар л юм, ийм ийм өмдтэй.
Оюунтунгалаг -
Зузаан?
Мөнхжаргал -
Зузаан, тэр чинь л одоо моод байлаа шүү дээ. Одоо бакал одоо монгол бакалыг чинь тийм болгож өмсдөг одоо тэгээд гялалзтал тосолдог, тэгээд ингээд өмд ингээд гутлан дээгүүрээ өмд тавиад хошуулдаж ингэж тавьж доошоо ингэж унжуулдаг, одоо тэр чинь яг тийм моод болсон, тийм. За өнөө нэг сээгий малгай гэдэг чинь жинхэнэ одоо ганц шүүрдэг одоо тийм цус байлаа, одоо сээгий өмсөөгүй л бол хүн биш, тэр чинь ховорхон.
Оюунтунгалаг -
Туулайн арьсаар хийсэн малгай?
Мөнхжаргал -
Тийм, ховорхон ч байлаа. Тэгээд жишээ нь ингээд явж байгаад шүүрч аваад зугтаачихдаг. Тэгээд нэг жаахан сахилгагүй талдаа байсан чинь хоёрдугаар курсийнхэн одоо намайг нэгдүгээр курсийн болохоор зэрэг одоо энэ нэг их сахилгагүй бацаан гэж их дээрэлхэж намайг одоо бас их зодох нүдэх тэгдэг л. За нэг өдөр л нөгөөдүүлтэй чинь нэг үзээд явсан чинь, орныхоо нөгөө, байранд байхад чинь Өвөрхангайн ТМС чинь хачин гоё шүү дээ, Оросын тусламжаар барьсан тэр одоо манай сумын 1-р 10 жил шиг тийм, байр майр дотроо юутай муутай хачин тохилог байлаа. Одоо энэ 200-ийн цагаан ор чинь одоо нөгөө толгойг нь салгачихдаг болсоон, салгадаг болгочихоод за одоо орж ирнэ, орой нэг үдээс хойшхи нь орж ирж зодно доо, алийн болгон тэгж зодуулах вэ дээ, тэгээд нэг байж байсан чинь харин ороод ирлээ шүү, тэгээд л одоо энэ Цэцийн Хашбат гэж нөхөр бий. Тэр бид хоёр хэлэлцэж байгаад нэг оронд нь нөгөө нэг орны толгой сугалж аваад л үзсэн, нөгөөдүүл чинь олон юм чинь дээ өөрөө өөртөө зэвсэг бэлдээд ингээд явсан овоо болсон, нөгөөдүүл чинь овоо байна, нөгөө атаманууд чинь одоо юу билээ атаман гэж байлаа шүү дээ, мөнгө татна гэж степент бууна, мөнгө татна гэж ажил бий, атаман гэж нэг ажил бий. Тэр чинь одоо ажил их байлаа шүү дээ. Тэгээд байлаа, тэгээд одоо би бол яасан хүн бэ гэхээр зэрэг бас дээрэлхүүлээд байхгүй санаатай, атмандаад байх нь юу юм бэ, гэхдээ нэг зодуулаад байхгүй санаатай, тэр Хашбат гэж бас хөөрхөн сэргэлэн нөхөр байгаа юм, тэгээд хоёулаа санаа нийлнэ. Тэгсэн чинь харин нэг орой зодоон хийсэн чинь байдаггүй, сургуулийнх нь ч захиргаа ч их чанга юм байж, багш нарын хурал мурал болоод тэгээд хөөгдөөд, Өвөрхангайн тэгээд буцаад Дундговьт ирээд аав дээр ирээд Дундговийн барилгын ТМС-ийн тоног төхөөрөмжийн ангийн, ангид ороод тэгээд тэнд байж байгаад 79 онд би нэгдүгээр курсээ төгсөөд 17-той цэрэгт явж байлаа даа. Би чинь 17-той, тэгсэн чинь ингээд л комисст яваад орсон чинь юу байлаа шүү дээ тэр чинь тэр үед чинь ТМС-ийн хүүхдийг нөгөө мэргэжилтэй гээд тамга дарчихаад цэрэгт явуулдаггүй, тэгээд би чинь комисст оронгуутаа цэргийнхээ батлахыг шалдан, ингээд шалдан чигээрээ өнөө нэгдлээс үзээж явж байгаа, тэгээд ингээд хараад байсан чинь цэргийн батлахыг нь хамгийн энэ талд нь сууж байгаа нэг офицер байсан юмаа, тэр үед чинь цол мол ч мэдэхгүй, нэг офицер байсан юм, тэр аваад л ингээд л тамга дараад л ингээд гаргаад байгаа байхгүй юу, тэрүүн дээр очсон хүн л тэнцээд байх шиг байхгүй юу, тэгэхээр нь яваад л байлаа, яваад л байлаа, өнөө цэргийнхээ батлахыг ардаа барьчихсан, 17-той ааваар яриулж байгаад цэргийн батлах 18-тай болгоод нэг жил сунгаад авсан нөгөөх чинь ухаандаа арын хаалгадаж, мундаг арын хаалгадаж байгаа байхгүй юу. Нөгөө шүүхийн орлогч даргын хүү чинь одоо жигтэйхэн тийм ажил юундаа хөөцөлдсөн нөгөө хүн дээр яваад очсон, би цэрэгт явна гээд зогсчихсон, за батлахаа аваад ир гэж байна шүү. Би цэрэгт явах гэсэн юм гээд толгойгоо маажаад зогсчихсон, тэр үед чинь одоо бид нар бүгд л толгой мааждаг тийм моод байсан юмуу яасан юм, юм л болвол ингэж байдаг л байлаа. Тэгээд л өгчихсөн чинь харин тэнцэв гээд дарчихдаг байна шүү дээ. Тэгээд л хичээл таслаад л комисст орж байгаа шүү нөгөө, өөрөө нөгөө юугаар явна, би 17-той гээд нөгөө ангийн багш явуулахгүй байгаа шүү. Тэгээд хичээл таслаад комисст орж байгаа, тэгээд тэгээд авснаа ангийн багшид хэлээгүй, нөгөө ааваар яагаад авахуулчихснаа, тэгээд давхиж очоод л яасан чинь харин тэнцэв гээд тамга дараад юу хураагаад авчихаж байгаа юм чинь цэргийн батлах нөгөө тэнцсэн хүнийг, тэгээд л зарлан дуудахын комисст яваад л өө сургуулиас гараад хусчихсан, нөгөө хичээл тасалж маслалснаас ч айхаа байсчихсан, ороод л очсон дадлага хийж байна манай ангийнхан, за би цэрэгт явлаа, ийм ийм юм гээд зарлан дуудах хуудсаа үзүүлсэн чинь манай ангийнхан мэл гайхаж байгаа юм чинь, тэгээд цэрэгт яваад өгсөн шүү дээ.
Оюунтунгалаг -
Хаашаа очив?
Мөнхжаргал -
Тэгээд Зүүнбаянд очоод, Зүүнбаянгийн каринтин дээр 2 сар, тэр үед чинь 2 сар каринтилдаг байлаа, 60 хоногийн каринтин гэж. Зүүнбаянгийн халуун ч гэж юу гэхэв, элс нь ч гэж аюултай юу гэх вэ зүгээр, за энэ жил яах гэж цэрэгт ирэв ээ гэж боддог байлаа, 79 оны цэрэг. Тэгээд ингээд каринтин дуусаад анги руу орж ирээд 12 сард хойшоо сургууль двиз яваад би чинь бага даргын сургууль төгсаж, салаан даргийн местэн дээр ахлах цолтой 80 оны 6 сард төгсөж ирж Зүүнбаянд очиж яасан юм. Тэгээд Зүүнбаянд үлдсэн хугацаагаа хааж 82 онд халагдаж ирсэн юм байхгүй юу.
Оюунтунгалаг -
Тэр үеийн цэрэг гэдэг чинь одоо, одоо нэг яригдаад байна шүү дээ, цэргийн дэглэлт, оны ялгаа энэ тэр гээд л?
Мөнхжаргал -
Одооны цэргүүд тэрийг тэгж ярихаар би бүр инээд хүрээд байдаг юм.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Би өөрөө жаахан тийм бардам зантай ч юм уу, зантай ч гэж ер нь тийм л дээ. Одооны цэргийн хугацааг би зүгээр би бол тийм тэнэмэл хүн гэж юу байх вэ дээ, зүгээр би нэг зүгээр хошигнож хэлж байгаа байхгүй юу. Цэрэгт яваад ирлээ гээд хүү нь ирээд айл майлд ингээд цэрэгт яваад ирсэн гээд айл хэсээд байгаа байхгүй юу, нэг жил шүү дээ. Тэгээд би яахав тэднийг хошигноод даажигнаад тэгж байгаа байхгүй юу, та нарын цэрэгт яваад ирсэн хугацаа чинь одоо би нэг гэрээсээ гараад нэг аажуухан явж байгаад нэг их яаралгүйхэн шиг явж байгаад буцаад гэртээ ирэх хугацаа юм даа гэж би тэгж худлаа зүгээр хошигнож тоглоом хийж байгаа байхгүй юу нөгөөдүүлийг чинь. Тэгсэн нээрээ тийм байх шүү гээд, та хэдэн оных вэ гэнэ гэхээр, 79 оных л гэдэг 79 он гэхээр зарим нь төрөөгүй байдаг юм байна шүү дээ нөгөөдүүл чинь, тэгээд бүр гайхдаг байхгүй юу. Тэр үе миний үеийн цэрэг гэдэг бол жинхэнэ харин тэр оны ялгаа, дектатур гэдэг чинь ид байсан эд шүү дээ. Хувцсаа тайлчихаад түрүүлгээ харж хэвтчихээд 40-ийн бетонтой ус дээрээ тавиулчихаад суниаж байсан, тэр чинь одоо би байна шүү дээ, суниаж чадахгүй байхаар зэрэг, манай оныхон байна 79 оных, суниаж чадахгүй байхаар зэрэг аваачаад шалан дээр аваачаад ингээд зүү дээш нь харуулаад хатгачихдаг, өнөөхийг нь цээж рүү шаахгүйн тулд яахав хүн тэгж, тэгж байснаар муудна гэж байдаггүй юм. Тэгэхээр зэрэг нэг тэр үеийн нэг муухай тал нь бий, одоо жишээлбэл одоо би дээд оны цэрэг хэн ч Дорж ч гэж байдаг юмуу тийм ээ, тэр цэрэгт одоо өөрийнхөө дээд оны цэрэгт дэглүүлж байсан бол байна шүү дээ тийм ээ, тэр цэрэг чинь халагдаад явчихна шүү дээ, тэгэнгүүт нь уул нь тэр цэргээ эргүүлж дэглэх ёстой байтал дараа өнөө дүү оноосоо нөгөөдөхөө хариугаа аваад байдаг, аа ах нар ингэдэг байсан юмаа гээд ингээд, ингээд байдаг. Тэгээд одоо бол тэгээд энэ цэргийн дэг байна, тэгж байна ингэж байна гээд л байна, энэ бол юу ч биш бид нарын дэргэд. Тэгэхээр одоо цэрэг гэдэг бол одоо бүр 6 сар болно гэж яриад байх юм бүр, тэгэхээр чинь одоо юу гэсэн үг вэ, үгүй ээ тэр чинь болж байна. Тэр чинь ямар надад хамаатай юм биш зүгээр, яахав дээ ер нь тэр тэдний асуудал бас шал өөр юуны гэмт хэрэг хийсэн улсаас бас арай өөр байж болдог тийм байлгүй дээ.
Оюунтунгалаг -
Тэр үеийн цэрэг чинь тэгээд за дэгээс гадна хоол хүнсний хангамж бол гайгүй ер нь, бичиг үсэгтэй цэргүүд их?
Мөнхжаргал -
Өө тийм, ер нь тэр чинь бичиг мэдэхгүй бас үсэг мэдэхгүй цэрэг ирнэ, өнөө хөдөөний энд тэндээс ирсэн гэхдээ ядруухан цэргүүд ер нь Баян-Өлгий, Увсаас л их ирдэг юм даа. Ер нь тийм нэг үл мэдэгчүүд ер нь тэндээс голдуухан ирдэг шүү ер нь. Зарим үед чинь бас нэг тэр ротын улс төрийн орлогч гэж байдаг юм, тэр бас нэг үсэг мүсэг заах гэж оролдоно. Тэр үеийн офицерууд ч харгис бас тэгээд нэг юм заагаад хүн ороод ирэв үү үгүй юу тэгээд одоо хаячихна, тэгээд тоохгүй. За нэг ийм жаахан тийм мангардуухан цэргүүд л байх, тийм л байдаг байсан юм.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо бас ер нь бол аавын хүүхдүүд чинь бас цэрэгт алба хаах чинь сайхан даа тийм ээ?
Мөнхжаргал -
Сайхан.
Оюунтунгалаг -
Цэргийн 3 жил ер нь танд ямар санагдаж байв?
Мөнхжаргал -
Үгүй цэргийн 3 жил чинь ер нь надад бол нэг их сайхан байлаа. Би их бууны хороонд байлаа, их буу гэдэг юмаар тэр бол миний амьдралын түүхэнд аргагүй одоо түүх болж бичигдэх ёстой нэг зүйл байгаа юм. Их буу 122 метр, мм их буу гэдэг юм одоо нөгөө далд хараагаар бууддаг буу гэдэг шүү дээ их буу, кино минонд гарч байдаг шүү дээ ийм юм. Би чинь яг 133 тэр ангид алба хаасан хүн байгаа юм. Би нөгөө салаан даргын местэн дээр ажилладаг байсан учраас би өөрөө буудлагаа хийдэг, өөрөө одоо ингээд тооцоогоо гаргаад одоо ингээд ардаа утсаар ингээд хэлчихдэг, за хараа төд төд, өнцөг төд төд, километр төд гээд ингээд тэгээд бууддаг, тэр сум чинь ингээд яваад хаа байгаа тэр далд харааны буудлага хийдэг, одоо тэр байгаа бас очиж онож байх жишээтэй, одоо тэр тооцоо нь зөв таарсан бол. Тэгэхээр тэр их бууны тэр юу гэдэг бол маш гоё би тим газар алба хаасан. Би артлерийн тагнуулчийн мэргэжилтэй, халагдахдаа би бэлтгэл бага дэслэгч цолтой халагдаж байсан 82 онд, Артлерийн, шаардлагатай үед одоо тэгээд өнөө юу яахад л тийм код мод байдаг юм. Одоо ингээд өнөө цэргийн бүртгэл гээд нэг ирж дууддаг шүү дээ, тэгээд очоод нэг код байдаг юм тэгээд тийм мэтийн, тэрэнд би ёстой үнэн тэр их буу гэдэг юмаар ер нь жинхэнэ оковоо чирч гулдарч хүнд эд тэр чинь бүү үзэгд 570 кг-тай ч байдаг билүү дугуйтай эд гэхэд, дугуй мугуй бол ерөөсөө тэгээд тэр цул хамер, хий мий гэж байх юм биш ямар, тийм юм байлаа. Тэгээд би артлерын тагнуул гэдэг юмыг болвол ер нь бараг гүнзгий ойлгосон, бараг мэддэг, чаддаг болсон, тийм учраас тэгээд бас гоё л юм л даа. Зүүнбаян чинь байлдааны двиз, хамгийн түрүүнд фронт дээр очиж байх юутай юм гэсэн шүү дээ, тийм байсан. Одоо ч тэгээд тараад, бутраад юу ч үгүй болж дээ.
Оюунтунгалаг -
За ингээд цэргээс цэргийн алба бол дуусгалаа.
Мөнхжаргал -
Цэргийн алба дуусгаад одоо энэ Манлайдаа ирсэн дээ.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Тэгээд ирэхэд чинь одоо тэр үед чинь одоо харин нэг онцлог нь ажлын байргүй байна гэж байдаггүй байлаа. Харин ажил хийгээгүй, ажилгүй хүнийг болвол хүн харин байдаггүй. Социализмын нэг ололттой тал нь бол харин тэр шүү, ажилгүй хүн гэж байдаггүй. Ямар нэг тодорхой ажилгүй юм шиг байсан ч тэр хүн бол нэгдлийн туслах болоод ажилчин байна, ямарваа нэг ажилтай. Тэгээд би чинь халагдаж ирэнгүүтээ яахав манай орон нутгийн нэгдлийн хууль байсан юм уу хаашаа юм, цэргээс халагдаж ирсэн хүн адуу туудаг, бэлтгэлийн адуу тууж өнөө хиаман цех, хиаманд өгнө, Орос руу хиаманд өгнө гээд тэгээд зүгээр нэг хошигнол байдаг шүү дээ. Одоо энэ Сантийн бааз дээр аваачиж манлинд оруулаад Мааньт дээрээс ачиж воганд ачдаг тийм байсан. За тэр цэргээс халагдаж ирсэн хүн заавал тэр ажлыг хийдэг нэг тийм, бүр тийм нэг нөгөө батлагдаагүй хууль гэдэг шиг тэгээд тийм юм байлаа. Би цэргээс халагдаж ирэнгүүтээ тэр адууг тууж аваачиж өгч байлаа.
Оюунтунгалаг -
Хаашаа, яг одоо хаашаа?
Мөнхжаргал -
Мааньтад, одоо Төв аймгийн Баян суманд одоо тэр адууны юу адуу ачдаг газар аваачиж өгч байсан юм Сантийн баазаар оруулаад сар гаруйхан яваад ирсэн юм.
Оюунтунгалаг -
Олон адуу туув уу?
Мөнхжаргал -
376 адуутай яваад л тэгээд 300-аадыг нь Орос руу аччихаад л, үлдснийг нь дотоодын мах комбинатад өгчихөөд л, эвгүй юм билээ цус, хамгийн сүүлд нь эмээлээ боогоод хоцорч байх ч бас, өөрийн унаагүй очсон болохоор чинь бас эвгүй юм байна лээ. Тэгчихээд ирээд л би энэ худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, тэгэхэд чинь хулгай мулгай гэж байхгүй тэр үед, юмаа манах ч гэж дээ нэр л манаач, хэцүүхэн л манаач байлаа шүү дээ. Тэгээд нэгдлийн туслах үйлдвэрт ч байсан, одоо энд талхны цех гэж байлаа, энд чинь галч хийж байлаа би чинь. Халуун ус байлаа, тэрүүнд ч бас гачегар хийж байлаа, ер нь хар бор ажил л хийж байсан. Тэгэхэд тэр үед би тодорхой мэргэжил байсангүй, тэгээд одоо нөгөө дарга дуудаад хаашаа яа, тэнд очиж гахай ал гэвэл за тэнд очиж бой хий гэвэл, за гээд ингээд тийм л хар бор ажил л хийж байсан. Тэгээд халагдаж ирээд одоо энэ гэр бүлтэйгээ танилцсан, юу танилцах ч юу байх вэ, хуучин нэг дор нэг байранд байсан юм. Намайг халагдаж ирэхэд 10-р анги төгсөж байсан, одоо энэ манай гэр бүл. Тэгээд нэг яахав боломжийн нэг хоёр залуу гэр бүл амьдарч байлаа. 84 онд би бас нэг жаахан архи мархи уугаад ерөнхийдөө нэг ер нь жаахан тийм архийг ер нь уугаад л байдаг байсан. Тэгээд 84 онд архи уугаад л бас л болж бүтэхгүй одоо бас л хуулиас гажууд юм хийж бас нэг тодорхой хугацаа алдаж хар аавынд очсон.
Оюунтунгалаг -
Одоо яг ямар хэрэг хийчихэв?
Мөнхжаргал -
Танхайн хэрэг гэдэг нь одоо архи уусан, танхайрсан, хутга барьж давхисан, буу муу барьж давхисан яасан яасан ч билээ тэр чинь тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд хаана очив, ямар ял авав?
Мөнхжаргал -
Би чинь 3 жилийн ял авлаа, жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил гэж 1984 оны 4 сарын 2-ны өдөр одоо энэ Манлай сумын соёлын төвд таслагдаж байлаа, нээлттэй хурлаар.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Тэгээд яваад, 3 жилтэй яваад Чойрт очоод, Чойрт очоод сантехникийн бригадад ажиллаад тэгээд би сантехникээр сурсан юм, тэндээсээ мэргэжилтэй болсон байсан.
Оюунтунгалаг -
Чойрт чинь одоо ямар хорих газар байдаг вэ?
Мөнхжаргал -
Барилгын Чойрын жирийн хорих гэж байсан юм, одоо ч том хорихтой болчихсон юм. Барилгын юу байсан юм, барилгын шорон байхгүй юу. Тэнд байж байгаад тэгээд 86 оны 7 сарын 25-нд Дорноговийн шүүх магадлангаар гарсан юм. Тэгээд тэр чинь бас болохгүй ээ, зүгээр энэ дээр яахав амьдралын үнэн бодит л юм чинь нуух хаах нь юу байх вэ хүн мэдэхгүй биш, тэгээд би чинь тэндээсээ нэг авгай аваад тэр чигтээ тэндээ суугаад.
Оюунтунгалаг -
Чойртоо?
Мөнхжаргал -
Тийм, 23-нд би 23-нд билүү 86 оны 7 сарын 23-нд гараад би 25-нд Чойрын хайлуур жоншны экспедиц гэж геологийн юунд сантехникийн механикийн ажлаар орж байлаа.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Тэнд би нэг жил ажиллаж байтал орон нутгийн шилжүүлэг байхгүй гээд намайг чинь буцаагаад Өмнөговь руу шилжүүлчихдэг юм.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Шилжүүлэг хийдэггүй их хэцүү байлаа. Тэгээд Өмнөговьд ирчихээд Өмнөговийн нэг юу хөдөлмөр нийгмийн хангамжийн хэлтэс дээр байж байсан чинь намайг хүнсний үйлдвэрт мэргэжлийн дагуу хүнсний үйлдвэрт сантехникийн слесариэр ор гэсэн, тэгээд Өмнөговийн хүнсний үйлдвэр чинь шинэ байсан тэгэхэд, тэнд би нэг хоёр жил слесарь хийж уурын зууханд ээлжинд гарч байлаа, тэгээд.
Оюунтунгалаг -
Өмнөговьдоо авгай авсан юм уу, Чойрт авгай авсан уу?
Мөнхжаргал -
Чойрт, тэгээд буцаж Чойр ороод 88 онд буцаж Чойр ороод тэгээд Чойрт очиж байж байгаад төмөр замд ороод тэгээд төмөр замд ажилласаар байгаад ирсэн дээ, 96 онд ирсэн.
Оюунтунгалаг -
Арван хэдэн жил?
Мөнхжаргал -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо хоригдох бол хэцүү байв уу, ер нь тэр үеийн одоо тэр одоо юу гэдэг юм бэ дээ хорих газрын дэглэм, ахуй байдал ер нь ямар байв?
Мөнхжаргал -
За ахуй байдал бол тухайн үедээ тэр үедээ бол ахуй хангамж бол сайн байлаа, мэдээж тэр засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн колонуудын хуулиудын дотоод хуулийн дагуу л тэр хүний яахав тэр эрхээ хасуулсан юмуу тэр ялтан гэдэг тийм хүн бол одоо ямархуу байдалтай байх вэ ямар дүрэм горим сахих ёстой вэ тэр юу байхав, ямар ажил хийх заалттай вэ тэрийгээ л хийнэ, тийм илүү гажууд тийм дээрээс нь илүү одоо тийм нугалгаа орж ирдэггүй байсан, тийм л байсан. Тэгэхдээ л ер нь хүний, хүн бол яахав дээ тухайн өдрөө ингээд чөлөөтэй ингээд л нэг хянагчтайгаа нэг ингээд чөлөөтэй яваад тэгээд тэнд ажил хийж л байна, тийм. Тэгэхдээ хүний сэтгэл санаанд айхтар их юу болдог эд вэ юу вэ гэхээр зэрэг юу байхгүй юу, нэгдүгээрт өөрийн эрх чөлөө гэж байхгүй, хүний хараанд байдаг. Хоёрдугаарт тортой хэрэм хашаанд нэр нь шорон гэдэг юманд байгаа гэдгээрээ хүний сэтгэл санаанд асар их хүчтэй нөлөө өгдөг учраас хүн тэнд сэтгэлээрээ гутрах зүйл их бий, нийгмээс тусгаарлагдсан гэхээрээ ер нь яаж ч бодоход ер нь ямар олиг байх вэ дээ, тийм юм байгаа юм.
Оюунтунгалаг -
Ер нь хэцүү байв уу?
Мөнхжаргал -
Мэдээж өөрийн эрх чөлөөгүй хүн хэцүү л байж таараа, тэгээд ер нь хүний эрхэнд байна гэдэг чинь хэцүү.
Оюунтунгалаг -
Тэнд бас тусгай дэг журамтай?
Мөнхжаргал -
Тусгай дэг журамтай тэр чинь дотоодын заалт байна. Одоо тэдэн цагийн дотор тоо авч байх ёстой, тэдэн цагт тэгж байх ёстой гэх жишээний тийм юм байлгүй яахав.
Оюунтунгалаг -
Тэрнээс гадна яахав тэр хуулийн дагуу дэг журмаас гадна хоригдож байгаа хүмүүсийн хооронд бас нэг дэг журам, зэрэг дэв ялгаа энэ тэр байх уу?
Мөнхжаргал -
Гайгүй байжээ тэр үед хүний чанар сайн байж, бас өнөөгийнхтэй болвол ойртуулах юм болвол бас хүний чанар бол тийм муудчихаагүй байсан байна, ер нь бол гайгүй, бас хүн энийг бас болохгүй шүү гэсэн тийм яг ингээд мөн ард түмэн бол ингэж ойлгоод байна, шорон гэхээр зэрэг л тэрэн дотроо зоддог, нүддэг одоо жигтэйхэн аймаар юм байдаг юм байна. Одоо кино минон дээр гарч байдаг юм уу, тиймэрхүү тийм дарамттай иймэрхүү юм, мэдээж дектатурын газар учраас тодорхой хэмжээний дарамт бол байна. Тэгэхдээ тийм нөлөө бүхий хүнд тийм нөлөө бүхий тийм айхтар тэгээд одоо ингээд мөнхийн дарамт элгээрээ мөлхүүлээд байх тийм бол байдаггүй шүү дээ. Ер нь хүний ойлгоц л тийм байдаг болоод байна. Яахав шорон гэдэг нэрийнхээ утган дор тийм байгаа юм.
Оюунтунгалаг -
Ер нь та танхайн хэргээр орлоо гэж байна шүү дээ тийм ээ?
Мөнхжаргал -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгэхээр тэр үеийн залуучууд энэ одоо сумын залуучууд ер нь их танхай байв уу?
Мөнхжаргал -
Үгүй дээ одоо нэг их тэр үед чинь өнөө ганц хууль одоо ингээд яадаг тэр чинь одоо нэг ялихгүй юм хийхэд л одоо явдаг байлаа шүү дээ. Жишээ нь өнөөдөр согтуу одоо клубт бүжгэн дээр очоод л нэг, нэг хоёр хүн цохиж аваад л жаахан хашгирчих юм бол тэгээд л одоо явна шүү дээ. Одоо иргэнийхээ үүргийг биелүүлээгүй одоо ингээд явна, тийм байлаа. Тэгэхдээ ер нь, ер нь бол манай сум бол намайг бүр хүүхэд байхаас эхлээд бас ер нь танхайдуухан талдаа байсан сум, ер нь гадны хүн ер нь үзэж болдоггүй, тэгээд л давхиж очоод зодоод байдаг нөгөө ах нар, аа тэр чинь одоо бид нарт явсаар байгаад хүүхэд байхад тэр ах нарыг явж байхад бид нар чинь бас ах нар болох юм байгаа биз дээ, тэгэнгүүтээ ингээд дамжаад өнөө удам дамжина гэдэг шиг тийм муу юм чинь тийм заавал ингээд угшилаа дамжаад дагаад ингээд хойшлоод бас тэгээд ингээд байсан. Одоо бол харин энд бол хүний ухаан, ухамсар ч шал өөр болж. Одоо бол энэ дээр чинь зүгээр таних танихгүй хүн хаанахынх ч юм бүү мэд, явж л байдаг болж, тэр үед чинь тэгж гадны хүн амьтан нэг их явдаггүй, тийм хачин байсан юм. Хотын за одоо энд айлын бэр мэр за эмэгтэй хүнийг очиж давхиад зодоод байх нь ч юу юм зүгээр. Тэр үед чинь одоо 80 хэдэн оны үед чинь одоо 70 хэдэн он эд нарт чинь бол айлын бэр болж ирж байгаа, айлын хүргэн болж ирж байгаа улс эд нарт бол бас их л тиймэрхүү л бас нэг ер нь тийм.
Оюунтунгалаг -
Жаахан юм амсуулдаг л байж дээ?
Мөнхжаргал -
За ялангуяа тэр хүргэчүүл бол ер нь хөөрхөн юм амсана шүү дээ. Тэр улс анхны шалгалтанд тэнцэх гэж юм бий тэр чинь нэг ганц юм байлаа шүү дээ яг үнэндээ бол.
Оюунтунгалаг -
Тэгээд та одоо Чойроос авгай авлаа гэж байна шүү дээ.
Мөнхжаргал -
Тэгсэн.
Оюунтунгалаг -
Тэгээд 96 он хүртэл бас нэг 12 жил яваад ирж.
Мөнхжаргал -
Тэгсэн.
Оюунтунгалаг -
Тэгээд нөгөө авгайтайгаа хүрээд ирсэн үү?
Мөнхжаргал -
Үгүй, тэр одоо Чойрт байдаг юм. Миний 3 охин байдаг юм.
Оюунтунгалаг -
За.
Мөнхжаргал -
Тэгээд л 96 онд би ерөөсөө өөрийн эрхгүй л тэр ерөөсөө орон нутагтаа очье гэж бодогдоод тэгээд л би ирсэн, ирээд буцаад хуучин авгайтайгаа суусан.
Оюунтунгалаг -
Авгай байж л байсан хөөрхий, авгай чинь одоо ер нь хэдэн хүүхэдтэй үлдсэн байсан 84 онд?
Мөнхжаргал -
1 хүүхэд гэдсэнд хоцорсон.
Оюунтунгалаг -
Нэг л хүүхэд?
Мөнхжаргал -
Тийм, тэр замдаа нэг 12 жил завсардсан юм, нэр холбогдоод бол нийтдээ 26 жил болж байна даа.
Оюунтунгалаг -
/инээв/.
Мөнхжаргал -
Авгай бид нэг ангийн. Яахав дээ тэгээд хүний нөгөө зургаар байдаг, хүний амьдрал төөрөг зургаар байдаг гэж тэр бол үнэн байгаа юм шүү дээ ер нь бол. Гэхдээ тийм байх тал байж бололгүй дээ болно. Гэхдээ бид хоёр яахав ингээд 12 жил тэгээд тус тусдаа амьдарчихаад тэгээд буцаад л эргээд л ахиж бас нэг гэрт амьдраад одоо ахиад 12 жил болж байна шүү дээ, 96 оноос чинь хойш одоо 2008 он 12 жил.
Оюунтунгалаг -
Одоо тэгээд хэдэн хүүхэдтэй гэлээ?
Мөнхжаргал -
Одоо 5 хүүхэдтэй. Тэгээд энэ бол яахав дээ зүгээр, үгүй тэгээд бид хоёр эргээд суусан чинь чи тэдэн жил тэгж явсан уу, чи тэдэн хүүхэд гаргасан гээд ингээд тийм хэрүүл маргаан байдаггүй юм. Үгүй яахав дээ гэр бүлийн бол маргаангүй гэр бүл байхгүй л дээ, гэхдээ маргааны гол шалтгаан бол ерөнхийдөө надаас эхлэх гээд байдаг юм шүү. Би худлаа нэг авгай нэг эвгүйхэн хатуухан үг хэлчих юм бол би сэтгэлийн тэнхээ тийм муутай ч юм уу, үгүй ер нь юу гээд байна аа гаръя гээд гарахад бол заавал архи ууж байх жишээтэй. За чи нэг архи уулаа гээд ингэнэ шүү дээ, тэгээд би яаж зүгээр уусан байгаа юм гээд ингээд одоо мэдээж будлиан болно, за нэг иймэрхүү тэмцэл үе үе гардаг байсан, одоо харин овоо харин би чинь хөдөө байдаг голдуу байдаг болохоор зэрэг одоо харин тийм юмгүй гэр бүлийн уур амьсгал бол их сайхан болж байна. Энэ хүүхдүүд чинь том болохоор зэрэг архи уугаад хүнд чинь бас нэг их ээ аав минь гээд байхгүй шүү дээ. Одоо чинь хүүхдийн ухаан гэдэг чинь асар их, хэдий сэтгэц нь буруу ч гэсэн их түргэн хөгжсөн байгаа байхгүй юу.
Оюунтунгалаг -
Том хүүхэд одоо бас 23, 4 хүрээд л байна уу?
Мөнхжаргал -
Байна аа, тэгээд манай том охин чинь одоо 2 хүүхэдтэй, сая төрсөн.
Оюунтунгалаг -
Өө за, өвөө болсон байна шүү дээ одоо энэ чинь бас?
Мөнхжаргал -
Өвөө болоод би чинь.
Оюунтунгалаг -
Томоотой өвөө?
Мөнхжаргал -
4 жилийн өмнө өвөө болчихоод байна, өвөө болчихоод байнаа.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр Чойрт байдаг эхнэр, хүүхдүүдтэйгээ ер нь холбоо харилцаатай байдаг уу?
Мөнхжаргал -
Байна аа, уулзаж байна.
Оюунтунгалаг -
Хүүхдүүд ирж очих уу?
Мөнхжаргал -
Хүүхдүүд ирэхгүй ээ, одоо энэ хүүхдүүд чинь том болсончихсон одоо хамгийн бага нь л одоо 91 оны хүүхэд байна шүү дээ. Би ч очдоггүй юмаа, хаад нэг ээж нь ирдэг юм. Энэ жил ноднин хоёр л ирээгүй байна. Сая манай нэг дүү очоод ирсэн, би тийшээ нэг их очье гэж боддоггүй юм. Түүнээс биш миний энэ хань ижил ч явуулахгүй ч гэдэггүй юм. Чи хэдэн хүүхдээ яах юм гэж л байдаг юмаа. Тэрийг чинь одоо яах вэ дээ, тэгэхгүй ч гээд яахав дээ, нэгэнт л одоо тийм юм болсоноос л хойш.
Оюунтунгалаг -
Зүгээр ер нь 2 эхнэрийнхээ энэ хүүхдүүдийг хооронд нь уулзуулж учруулав уу?
Мөнхжаргал -
Уулзуулах л санаа бий, бас нэг бодол бий. Энэ намраас бүгдийг нь хооронд нь уулзуулж одоо бас нэг яаж мэдэх вэ бас.
Оюунтунгалаг -
Ах дүүг нь мэдүүлэх?
Мөнхжаргал -
Тийм, ах дүүг нь мэдүүлэх ёстой, ер нь бол эчнээгээр эд нар бол аль бүгд мэднэ, Чойрынхон ч эд нарыгаа мэднэ, эд нар нь ч Чойрынхыгоо мэднэ, тэгээд яг нүүр тулаад уулзаж байсан юм бол байхгүй.
Оюунтунгалаг -
Та тэгээд 96 оноос хойш юу хийв энд ирээд?
Мөнхжаргал -
За байз 96-аас 97 оныг дуустал хөдөө байсан. Энэ баруунтаа энэ баруун хойно дүүгийндээ байсан. За тэгээд тэрнээс хойш чинь би юу хийсэн, 99 онд хөдөө гараад бүр гэрээрээ хөдөө гараад дүү нар ч байсан, 2001 онд гэр шатаад тэгээд төв рүү орж ирээд ажилгүй байсан даа. Тэгээд 2006 онд энэ эрчим хүчинд ажилд ороод 2007 онд гарсан, тэгээд л одоо хөдөө ингээд л хөдөө сумын завсар дээр л байна .
Оюунтунгалаг -
Танайх өөрийн одоо хувийн мал хуйтай юу?
Мөнхжаргал -
Бас хэдэн малтай.
Оюунтунгалаг -
Өргөмөл ээж байдаг билүү?
Мөнхжаргал -
Манай юу?
Оюунтунгалаг -
Таны өргөсөн ээж?
Мөнхжаргал -
Байхгүй, 98 онд өнгөрсөн. Манай нэг өргөмөл дүү бий, манай төрсөн ээж бий, энэ баруун урагшаа байдаг юм.
Оюунтунгалаг -
Тэгээд авгай бол одоо ямар ажил хийх вэ?
Мөнхжаргал -
Авгай ажилгүй.
Оюунтунгалаг -
Та хоёр чинь тэгээд хоёулаа ажилгүй. Тэгээд одоо хүүхэд шуухдаа ер нь яаж болгож байна?
Мөнхжаргал -
Тэгээд яахав дээ ёстой нөгөө бор зүрхээрээ л гэж ярьдаг тэр нь шиг л тэгээд яахав ерөнхийдөө болохгүй болоод балраад байгаа юм алга, болоод нэг учиргүй сайхан болоод байгаа ч юм бас үгүй юм шиг, тэгэхдээ болж байнаа. Яахав авгай нэг бас нэг хил мэл яваад тэр манай өргөмөл дүү гэж ярьж байсан тэр бас нэг хил мэл бас нэг очоод тэр ч бол үнэндээ болсон хүн л дээ, найзууд нь бас туслаад бас тус нэмэр болоод ингээд явдаг байхгүй юу, авгай тэгээд бас эндээс жаал ноолуур моолуур элдэв бусын жаал төмөр мөмөр юу ч байдаг юм зэс, гууль, хөнгөн цагаан магаан арьс энэ тэр аваачаад нааш цааш нь оруулаад бас тэгээд нэг идэж уух юмаа, саван воктойгоо ингээд хилээс ингээд зөөгөөд, ингээд би яахав энүүгээр нь бас хөдөө байж тэгээд айлууд тэгж байтал нэг юмнууд чинь ирээд Мөнхжаргалаа гэрт нэг хэд хоноод өгөөч, тэгээч ингээч гээд тэгээд тэр бас нэг мах шөлний өгөх юм тэгж ингээд ер нь ингээд яваад байдаг юм. Сумын төв дээр ингээд байгаад байхаар чинь би чинь нөгөө буруу ажилдаа үндсэн ажилдаа орчих гээд тэгээд одоо сүүлийн үед өөрөө өөрөөсөө жаахан дайжаад, өөрийгөө жаахан дайжуулаад байдаг болсон. Уул нь ч байгаад байвал байгаад л баймаар байдаг байсан юм, одоо бол тэрийг жаахан больсон. Ер нь би гэр орныхондоо ч хэлсэн, ер нь одоо би тэгж нэг их зуун грамм олоод уучих юмсан гэж би нэг их тийм өөрөө зорьж алхаад байхгүй ээ. За яахав найз нөхөд элдэв бусын дараа гэр орондоо тийм нэг ганц нэг шил архи уувал ууна л биз, тэрнээс би тэгж архи эрж гадагшаа алхаад байхгүй гэж хэлсэн, би ер нь үгүй гэж бодож байгаа. Ер нь архи гэдэг чинь ерөөсөө нөгөө савнаасаа бусдыг дийлдэг гэж аргагүй үнэн юм. Би чинь одоо ер нь бараг лонх юм шиг л байдаг байсан, тэгсэн чинь одоо дийлээд л байна шүү дээ. Би чинь нөгөө 20 хэдэн хоног ууна, 50, 60 хоног энэ тэр өдөр өнжихгүй архи уучихад бол ёо ёо гэж хэлж үзээгүй би халуун бай, хүйтэн ч бай. Тэгэхэд чинь одоо нэг дээхнэ би нэг сар хэртэй нэг уусан чинь үгүй ээ ер нь бие мие чинь өвдөх гээд нэг л горьгүй ээ, тэгээд ер нь больжээ гэдгийгээ би мэдээд байсан тэгээд энэ жилээс ерөөсөө бүр их гүнзгий мэдэрч байна, тэр болгон нэг их архины хойноос ээ тэр нэг архитай явж байна, тэрүүнтэй уулзвал лав, тэднийд очвол нэг шар тайлж өгөх болов уу гээд нэг их яваад байх маань ер нь анх байснаа бодох юм бол би бараг жар далан хувиар буурчихаад байна, одоо бол ер тийм нэг эрмэлзээд байхгүй шүү.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.