Bandi


Basic information
Interviewee ID: 990095
Name: Bandi
Parent's name: Tsedenjamts
Ovog: Höh hua
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: goatherd/herder / retired
Belief: Buddhist
Born in: Hanbald sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
work
travel
keepsakes / material culture
herding / livestock
military


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

adoptive parents
army
Ulaanbaatar
collective farm


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Банди -

Мэдэхгүй, би хариулж мэдэхгүй юм байх чинь юу.

Оюунтунгалаг -

Үгүй ээ та өөрийнхөө амьдралын түүхийг ярина. Тэгээд таны энэ түүхийг таны миний саяны хоёр зүйлийн асуултанд та зөвшөөрч байна уу?

Банди -

Тэр ямар нууц юм биш дээ, тэр ярихыг бол зөвшөөрч бол байна.

Оюунтунгалаг -

За тэгээд.

Банди -

Тэр нэрээ нууцлах эсэх нь ямар байдаг юм би мэдэхгүй юм. Нууцлавал ямар ашиг байна, ил хэлвэл над ашиг байна уу. Тэрнийг л би өөрөөс чинь асууж байж л болъё. Түүнээс тэр миний бага насны явж ирсэн түүхийг бол нууц биш хэлэлгүй яахав хэлнэ шүү дээ. Тэгэхээр тэр нэрээ нууцлах нь зөв юм уу, байх нь зөв юм уу тийм мэдлэгтэй хүн биш шүү дээ би чинь бол.

Оюунтунгалаг -

За, за тэгэхээр та өөрийнхөө л түүхийг ярих юм чинь ер нь худал юм ярихгүй түүхээ л ярих учраас миний үндсэндээ би таны асуултанд миний асуултанд таныг зөвшөөрч байна гэж ойлгож байна тийм ээ?

Банди -

Тийм ээ тийм.

Оюунтунгалаг -

За тэгэхээр би Өмнөговь аймгийн Манлай суманд ирээд Монгол улсын хөдөлмөрийн баатар малчин Банди гуайтай уулзаж байна, тэгээд Банди гуай одоо та өөрийнхөө бага наснаас эхлээд та хэзээ хаана төрөв, таны аав, ээж ямар хүн байв, бага насныхаа түүхээс эхлээд яриач?

Банди -

Аа яг ярьж болно. Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт төрсөн хүн. Бага насандаа манай эцэг эх олон хүүхэдтэй, хүүхдээ хүнд үрчлүүлж байсан юм. Тэгээд эгч дүү хоёр хүүхдээ энэ Манлай сумын энэ Цэдэнжамцын гэдэг айлд үрчлүүлсэн, тэгээд би нялх нойтон өлгийтэй байхдаа үрчлүүлсэн. Тэр бага насны юмыг одоо сайн мэдэхгүй. Би эхээс арван хэдүүлээ, зохиолч Шонхор энэ тэр гээд л үхэрчин Бадар энэ тэр гээд л олон хүнүүд байгаад үхчихлээ, миний нэг эхийн хүүхдүүд. Одоо тэгээд нэг муу 90 хүрч байгаа өвгөн бид хоёр л амьд байгаа юм. Ямар сайндаа одоо энэ сүрхий өвчин тохиолдоод над хойно тэр муу 90 хүрсэн өвгөн гэрээсээ ондоо газар унтаж чаддаггүй юм. Би бол харин хаа хамаагүй тэнэмэл байсан, тэнэж сурсан, хаа хамаагүй унтана, тэр бол одоо тийм байгаа юм. Тэгээд би энэ айлд тэжээлгэгдээд энэ хүний гар дээр хүмүүжсэн, тэгээд ажил сураагүй дээ багадаа хүний бас нилээд малтай хүн байлаа тэр, тэрний ганц эрх хүү малд явуулна уу гэхээс өөр юм хийлгэхгүй. Тэгээд л гутлаа зангидаж сураагүй бараг тийм өссөн. Ажил мэдэхгүй хүн шүү дээ би чинь үнэнийг ярихад. Тэр хүн чинь одоо намайг сургууль соёлд суулгаагүй, хувийн өмч гэдэг жигтэйхэн үе байсан юм. Тэгээд тэрүүндээ ч яадаг юмуу тэгээд би энэ шинэ үсэг, хуучин үсэг хоёрыг чинь бол зүгээр сургууль байхгүй тэгээд эцгээр, тэр тэжээсэн эцгээр заалгаж сураад тэгээд нэг үе хуучин монголоор аймагт дээгүүр орж байсан юм би. Тэгээд л морин дэл дээгүүр сургасан гэхэд гайгүй л сурсан юм байх. Тэгээд одоо бол яс салгалаад бичиж чадахгүй, өнөө уншихын цагт бол минут хөөвөл бараг өмнөө хүн гаргахааргүй гэхээр түргэн уншдаг олон хүн мэднэ дээ нутгийн, тийм байсан юм, одоо тэгж хэлвэл хүн үнэмшихгүй, нүд сохордог юм байна, шүд ойчоод ингээд хэл ам юм хэлж чадахаа байдаг, тэгээд больсон одоо тэгж ярьвал хүн үнэмшихгүй.

Оюунтунгалаг -

Та чинь хэдэн онд төрлөө дөө?

Банди -

Би 1927 онд төрсөн.

Оюунтунгалаг -

Таны овог чинь одоо та төрсөн эцгээрээ явна уу, өргөмөл эцгээрээ явна уу?

Банди -

Аа би чинь одоо.

Оюунтунгалаг -

Хэний хэн гэдэг?

Банди -

Юу энэ дансаар өргөмөл эцгээр явна, аа тэгсэн тэр удамшил хөөгөөд манай ах л би гурван үеийнхээ түүхийг олно гээд үзсэн чинь манай ах мэдэхгүй бид хоёр олж чадаагүй, бусад дүү нарыг ах, эгч нар үхсэн. Ингээд бид хоёр олоогүй. Түүнээс ондоогоор Хиагийнхан гэж явдаг, одоо удамшиж хөөвөл манайхны тэр төрлийн юм байна лээ, тэрүүгээрээ явдаг. Тэгээд миний хүүхдүүд эх нь үхчихсэн юм зайлуул, миний хүүхдүүд Хиагийхан гэж явдаг юм тийм. Тэгээд өсөөд 1947 онд цэргийн албанд явлаа. 1947 онд цэргийн албанд явж цэргийн албыг гурван жилээр энэ офицерийн сургуулийн оройн суманд одоо өөрөөр хэлбэл энэ сумангийн дарга бол нилээд солигдож байсан удаа бий. Тэгээд офицерийн сургууль гэж байгаа одоо цэргийн ерөнхий сургуультай нийлсэн тэр сургуулийн оройн суман гэж 200 гаруйхан цэрэг байдаг байсан, тэрний нэг нь бид энэ аймаг сумнаасаа олон хүн татагдсан. Тэгээд л нэг хэсэг нэг дорын хүүхдүүд тэнд очоод тэгээд гурван жилийн хугацаа дуусгаад ирсэн. Ухаа нь тэр үеийн манай их захирал гэж ярьдаг тэр үед чинь өнөө орос сургагчтай Сүхбаатарын хүү хурандаа Галсан гэдэг хүн манай захирал байгаад за тэрнээс сүүлд хурандаа Цэнджав гэж энэ 6-р дивиз байшинтын дивизын дарга байсан хүн байна уу тэр ажиллаж байгаад тэр шилжээд Дамдинхүүгийн Нараа /?/ гэж жанжин штабын дарга байж байгаад энэ сургуулийн захирлаар ирж байсан тэр ерөнхий ч захирал байсан байх, тэр хүний гараас халагдаж байлаа. За тэгээд ирэхэд манай эцэг энэ орон нутагт их зуд болоод өнөө олон малаа үхүүлээд баахан ядарч барьсан, эгч хүүхэн ч хүн дагаад явчихсан, ингээд байдаггүй. Ер нь ганцаар шахуу тэр нялх байгаад манай тэжээсэн эх үхчихсэн, ингээд ер нь нилээн ямараа алдаад тэгээд өнөө олон малтай хүнийг хавчиж байсан үе шүү дээ, Маршал Чойбалсан, Цэдэнбалтны үе гээд. Юу мянган малтанд ороогүй мөртлөө нилээн малтай хүн байсан тэр, адуу 99 байна уу зуугаад адуу тоолуулж байсан, тэгээд нэг 400 гаруйхан хоньтой, нэг зуу хүрэхтэй үгүйтээ ямаатай, нэг хориод тэмээтэй л айл байсан юмаа манайх тийм, тэгж үлдээд тэгээд тэр хүн чинь бол манай тэр тэжээсэн эцэг Мөнх-Овоогийн дарга энэ тэр байж байсан, сумын дарга марга хийж байсан хүн юм билээ. Тэгээд Мөнх-Овоо сум татан буугдаад энэ рүү ирээд тэгээд энд багийн дарга байж байгаад тэгээд өнөө 1940-өөд оны дайн эхлэхэд өнөөх чинь юу яагаад өнөөхийг чинь нилээд адуутай хүний олон морь, манай адуу бас хурдтай зүгээр удамтай сайн адуутай байсан байх, тэгээд адуу нь ч их фронтод тэнцдэг юмуу Зөвлөлтийм фронтонд гучин хэдэн морио өгсөн байгаа юм. Тэгээд тэр чинь бол тэр хүний л буян, би бүтээсэн мал биш тэр чинь бол, тэгээд ирээд би малын та өртэй үлдээнэ гэдэг чинь нэг хурдан амьтан энд тэндхийн наадамд түрүүлдэг хээр морио зарсан байгаа юм, тэр манай тэр эцэг. Мал өсгөе урьдын цагийн хүн чинь их бүдүүлэг байлаа шүү дээ, мал өсгөе л гэж тоог нь олон болгоё гээд санаад байдаг болохоос биш энэ чанарт нэг их анхаардаг юмуу адуугаа л анхаарч байсан хүн, бусад мал тэр үед анхаарах боломж байгаагүй ч юмуу тэгээд малаа үхүүлээд тэр өнөө мах, сүү, ноос адуунд нь мах оноогоод махаа дийлэхээ байчихаад тэгээд баахан албан татварынхаа мөнгийг хүүлүүлээд баахан тийм өртэй байсан. Тэгэхэд тэр Дамдинхүү генерал гэдэг хүн биднийг халагдахад за хэдэн цэрэгтэйгээ нэг нөхөрсөг ёсны хоол иднэ гэж тэр генерал тэгээд нэг нөхөрсөг ёсны хоол үйлчлэгч хүүхнүүд авчираад муу сайн халагдах цэрэг нэг тавиад юм халагддаг юмдаа манай анги, 250-хан цэрэгтэй байсан байх. Тэгээд яриад за би Зөвлөлтөд олон улсад яваад ирлээ, том генерал шүү дээ Дамдинхүү чинь армид одоо тэмдэглээтэй л явдаг байх нас барсан гэнэ лээ зайлуул, тэгэлгүй дээ, одоо байвал зуу гарсан хүн байх. За зөвлөлтөд хамтрал гэж байгуулсан тэрнийг үзэж явлаа, хоршоолол байна, сангийн аж ахуй одоо коммун гэж нэрлэдэг тэр байна, тийм тийм юмыг л үзэж сар гаруй ч гэнэ үү явж ирлээ. За тэгээд Дамдинхүү ярьсан гэж ярих гэж болохгүй, за өртэй ширтэй бол тэрнээсээ гарах цаг чинь дээр байж мэднэ, мал аж ахуйг нь нийгэмчлэх тийм цаг ирж мэднэ, тэрнийг бол тийм зарласны хэрэг байхгүй, би та нарт аминчилж ярьж байна, тийм олон малтай хүн байдаг бол жаахан цөөлчихөд гэмгүй л байх гэж тэр чинь надтай, надгүй малаа үхүүлээд адуугаа алдаад манай эцэг бүүр больсон тэгээд нэг гуч дөчөөд адуу байсныг нь би хойшоо хөөж аваачаад зарчихсандаа ирээд Цэдэнжамц гуай та өртэй үхэх нь байна шүү дээ одоо, засаг төр ямарч болох юм энэ тийм учиртай, за тэгвэл чи аваачаад зарж үрж л бай энэ өрнөөсөө гар, би өрийг нь харин төлсөн тэгээд чиний нэгдэл болсон мал авсан тэгвэл чиний зөв байж гэж 70 хэдтэй үхсэн дээ тэр хүн зайлуул. Тэгээд би ч ангижраад, тэр хүн бас нэг хөгшин авгайтай сууж, авгатай нийлж тэгээд хоёр тусдаа байж байгаад би үхэхэд нь ирж чадаагүй зүгээр сүүлд нь шарилыг нь оршуулж бүх юмыг нь гүйцээсэн. Тэгж харин мянга есөн зуун за байж Герман фашистыг ялсаны 40 жилийн ойгоор билүү 50 жилийн ойгоор билүү зохиолчдын хорооны дарга Удвал юу Оросын цэргийн энэ элчингийн цэргийн атташетэй ирж надад гардуулж байсан, тэр хүний буян, тэр бол миний хийсэн ажил биш юм, тэр хүний өнөө олон фронтод заримыг нь үнэгүй бэлэглэсэн, заримыг нь 120 цаасаар худалдсан ийм юм байгаа юм. Тэгээд тэр тэрний нэрээр харин би нэг шагнал авсан тэр Зөвлөлт Германыг ялсаны 50 жилийнх шиг санаад байх юм дөч билүү тавь билүү ойн медалаар шагнагдаж байсан юм би. Тэгчихээд тэгээд нэг жаахан наймаа займаахан хийсгээд баг суманд ажил хийхгүй, тэгээд нэг аймгийн намын хороо энэ тэрд жаахан тэмдэглээтэй тийм байсан. Тэгээд нэгдэлд орох гэж би нэг тэгээд би чинь хойно одоо 30 хэдэн нас хүрсэн хойноо одоо тэгээд хүнд чинь энэ одоо нууц амраг гэж ярьдагыг чинь би хийж байсан хүн, хүний эхнэрүүдтэй нөхцөөд л тэгээд л сайн муу хэлэгдээд явж байсан. 30 хэд цэргээс ирсэн хойноо 30 хэд хүрсэн хойноо хүний эхнэр салгаж авч нийлээд нэг олон хүүхэд цувчихдаг, тэр урд надтай явж байсан хүүхнүүд чинь яагаад хүүхэд гаргадаггүй юм нэг их юм мэдэгддэггүй л байсан юм. Тэр бас янзын, тэгээд нилээн хэдэн хүүхэдтэй тэгсэн хөөрхий сүүлчийн хүүхдийг хорь хүрсэн хойно нь эх үхчихлээ, одоо тэгээд манай нэг хэдэн хүүд нар нэг тийм юмнууд энүүгээр бий. Би тэгээд тэд нарыг хэсээд айл хэсээд явдаг, тэгсэн энэ өвчнөөс хойш морь унахыг хорьчихлоо, тэмээ унахыг хорьчихлоо, мотоцикль унахыг хорьчихлоо, одоо нэг аштайхан машинд л явахгүй бол тэгээд бас хол явж болохгүй 11, хоёр сар хүртэл лав хоригдоно гэсэн, тэр эмч тэгсэн юм, тэгээд байж байнаа хүү минь. За тэгээд нэгдэлжих хөдөлгөөн ялсан Ханбогд надад үнэмлэх өгсөнгүй, жилдээ 2-3 хот ордог, тэр дамын наймаачин ажил хийдэггүй хичнээн явдаг хүн бэ гээд тэр Банзрагч гэдэг хүн сумын дарга, сум нэгдэл ч эхэлж байгуулж байсан, сум нэгдлийн дарга байсан тэгээд, тэр хүн зөвшөөрсөнгүй гээд. Өө тэгвэл би Манлайн иргэн хүн юм чинь би Ханбогдод нэг хүүхэнтэй нийлээд Ханбогдынд байсан юм. Тэгээд уул нь Ханбогдын хүүхэд тэгсэн чинь Манлай сумын даргаас үнэмлэх аваад явчих юм, нөгөө Батын Банзрагчийн хүү тэгээд тэнцсэн. Аа тэгсэн чинь хүн юу яагаад Манлай сумын дарга тэр үед бэлтгэл конторын дарга байсан чи таньж ч мэднэ дээ уг нь хэний Ономдоржынхны байна уу Равдан гэж хүн байсан юм, олон жил нэгдэл сумын дарга ч байлаа зайлуул үхсэн тэр хүн, тэр Равдан сумын дарга байсан, за чи аймгийн намын хорооны хоёрдугаар дарга Тарваансанжаа гэж хүн ирчихсэн маргааш нэг Батын Банзрагч сүрхий хүн хөндлөн сумын хүнд үнэмлэх олгож гэж намайг баллачихаж магадгүй чи тэр нэгдэлд орчих тэгвэл чи бид хоёр Банзрагчийн аманд дийлдэхгүй ээ юу би үнэмлэх хийгээд өгье тэмээ маллагч гээд, тэгээд нэгдэлд орно 40 жил нэгдэл юу яана гэж Дашцэдэн даргатай, Батаа нягтлантай, шалган байцаах комиссийн Агь байл уу юу ч байлаа тийм нэг, тэгээд тэр 40 жил тэр намайг нэгдэлд орохоос өмнө би чинь 59 онд нэг албаар хөөж оруулахад арай албадуулаагүй хот явах гэж наймаа хийх гэж тэгж сайн дураараа нэгдэлд орсон байгаа юм. Тэгээд нэгдэлд ч нэг цөөхөн адуу нийгэмчлээд ер нь цөөхөн юм өгсөн тэгээд. Тэр Тарваансанжаа гэдэг хүн хурал хийлгэж тэгээд тэр бас надтай хамт бас нилээн хэдэн айл орсон, тэгээд сүүлчийнхийг хөөж оруулсан юм шүү дээ, түүнээс яг бүгдийг нь ч тэгж хөөж оруулахаас арай өмнө орсон юмаа би. Харин тэгсэн тэр Тарваансанжаа гэж хүн босоод харин энэ хүн аймгийн намын хороонд тэмдэглээтэй хүн шүү аймаг сум алгасдаг ихээхэн зальтай хэдэн сум дамжиж дамын худалдаа хийдэг бас тийм хэлэхгүй юмгүй л үгүй л байна, тэгсэн тэр Агь гэж нилээн хэлэмгий цэцэн хүн тэр нэгдлийн аливаа нэгдлийн тэр Дашцэдэн мэдэн тэр хуучин би тэр энэ багаас гарахдаа энэ багийн орлогч дарга ахлагч ухуулагч нийгмийн хариуцлагатай муусайн нутгийн зарц бишгүй л хийж байсан юм даа. Тэгээд энэ хүн манай багийн даргыг ч орлож байсан, орлогч дарга ч хийж байсан, ахлах ухуулагч ч байсан, энэ хүнийг авахгүй яах юм тийм юм хийх ч үгүй энэ хүн гэр бүлийн холбогдлоор л Ханбогдод орсон болохоос Ханбогдод манай энд тэжээлэгдсэн энд дархан эндхийн хүн авахгүй яах юм Бандийгаа авна гээд ингээд л шуугисан, тэгээд намайг чинь нэгдэлд сүүлчийг нь хөөж оруулах уу энд нар тийм нэг худлаа маягийн шоу гэдэг юмуу даа одоо бол нэг тийм юм хийдэг дээ, тэгж байсан. Тэгээд би нэгдлийн гишүүн болж цөөхөн адуу нийгэмчилж тэгж орчихоод тэгээд бас нэг нэгдэлд ажил хийхгүй бас нэг жаахан займчаад ер мал авахгүй нэг туслах бригадны нэртэй шавар шохойгоо хийгээд л тэгээд л нэг жаахан зайлсхийгээд байсан. Загнадаг Жамъян гэж Мандал-Овоогийн харъяат нэг хүн Цэцийн дарга байж байгаад Мандал-Овоод нарийн бичгийн дарга байсан юм байна лээ, Цэцийгээс манайд хүрээд ирсэн чинь Жамъян гуайтай анхандаа ч бас таарахгүй ч юм шиг, таарах, таарахгүй тэгээд л нэг мал авахгүй залилаад л баахан тэгсхийгээд л байсан. Тэгээд л ер нь энэ хүнтэй нийллээ сайхан хань ижилтэй, бас бузгай гаанстай тийм явлаа би тэгээд ер нь нэг жаал хувцаслаж барих санаатай, тэгээд нэг хэд гурван цаас байвал байна. Тэгээд нэгдэлд за ер нь мал авалгүй болохгүй энэ одоо гэр бүлийн хүн ч малгүй одоо би тэнээд байж болоход энэ одоо горьгүй болох юм байна. Тэгээд нэгдлийн мал маллаад за тэгээд өнөө хөрөнгө багатай болсон хүн чинь нэгдлийн малыг л сайн маллавал нэг жаахан хөдөлмөрлөж л хэдэн хүүхэд тэжээх л юм, хүүхэд цувчихдаг ингээд л ингэж амьдрахгүй бол ингэж тэнэж явдаг ч одоо буруу юм шиг байна гэж ойлгоод л тэгээд нэгдлээс за хамгийн нэгдлийн удирдлагуудад хэлсэн хамгийн хямдхан мал нь ишиг байдаг юм байна, би төлөх хөрөнгөгүй хүн нэгдлийн мал сүйтгэсэн байхад төлөх хөрөнгө байхгүй, хамгийн хямдхан мал эхээс нь салгасан өнчин ишиг л байдаг юм байна. Тэгээд л эхээс нь салгасан өнчин ишиг маллаад л тэрнээс хойно эр ямаа ч маллаад, эр ямаа ишиг хоёр л ер нь голдуу малласан ер нь энэ олон жил, төллөх мал маллаагүй шүү дээ манайх ер нь. Тэгж яваад л тэгээд ноос өгөөд зүгээр жигтэйхэн, аа жигтэйхэн нэгдэлд ч одоо зүгээр бузгай гишүүн болсон сүүлдээ овоо жигтэй сайн, нэгдлийн сүрхий гишүүн, аа Жамъян дарга л нэгдэлчдийн 30 жилийн ой билүү, 20 жилийн ойгоор ч билүү явуулаад л аа тийм тэрнээс түрүүн юм байна тийм, тэгэхэд Жамъян байсан Жамъян явуулаад л тэрнээс сүүлд Дондовдорж дарга нэгдлийн дарга бол би нэгдлийн холбооны дээд зөвлөл гэж байсан юм, Хөдөө аж ахуйн яамны хажууд нэгдлийн холбооны дээд зөвлөл гэж байсан Увс аймгийн харъяат Баасанжав гэдэг хүн олон жил хийсэн, нэгдэлд тэр хөдөө аж ахуйд тэнд л байдаг хүн. Тэгээд тэр холбооны зөвлөлийн дарга тэр энэ хүнийг гишүүнээр авна гэж нэг нэгдлийн том хурал хийж тэрүүн дээр өө бүү үзэгд нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн гээд нэг сүрхий гишүүнээр өгчихсөн. Тэгээд өнөө гишүүн тэр үед нэгдлийн зөвлөлийн гишүүн гээд нэгдлийн 30 жилийн ойгоор нь байхаа бас л урьсан, барьсан тэртээ тэргүй бас л том хуралтай оч л гэсэн, тэрүүнд яваад хүрээд ирсэн тэгэхэд Жамъян халагдчихсан байсан, Дондовдорж нэгдлийн дарга, ингээд Дондовдорж ч очсон, бид нар цугаараа л очицгоосон. Тэгээд нэг хурал хийсэн чинь Хорхой дарга гэж байлаа, манай аймгийн намын хорооны дарга одоо ч нэг бөвийсөн өвгөн л бий л байх Баян-Өлгийн юм байгаа юм, зайлуул тийм. Тэр хүн тэр намайг анх улсын аварга малчин болоход тэр хүн Оросын цэргийн Ханхонгорт байсан цэргийн ангийн орос даргатай ирж тэр эхний шагнал гардуулж байсан юм. Түүнээс олон нэгдлийн дарга ялалж байсан, хатуу чанга гэж энэ аймаг сүрхий матаж эвгүй жаахан тэгж гаргасан, тэр Хорхойг, сүүлд би хэлж чадсан тэрнийг. Тэр Хорхой надад Сүхбаатарын одон мэдүүлээд явуулчихдаг юмаа 30 жилийн ойгоор нь шиг санаж байна. Сүхбаатарын одон мэдүүлэг аваад явсан чинь Дэндэв гэдэг байхаа засгийн газрын тийм хүн дээр өнөө одон медалыг чинь өгөх, өгөхгүйг бараг шийдэж байж тэгээд л ерөнхийлөгч өгдөг эд байсан байх, тэгэхэд ч ерөнхийлөгч байгаагүй л дээ их хурлын дарга өгч байсан байх, тэгээд л юу яасан, өнөөх дээр хүрээд ирлээ. Би нэг 70 эр ямаа дараад алсан, 1076 эр ямаатай байсан, 76 нь дараад алчихдаг өнөө хийсэн хамаг юм буурна шүү дээ. Өө энэ чинь гавъяа шагнал өгөхөд нэг олон машин цугладаг, ямаа дарагдаж үхэхэд бас нэг сүр цугладаг шүү дээ энэ аймгийн удирдлагууд янз бүрийн юм давхиж ирээд прокуророос.

Оюунтунгалаг -

Дарагдаж үхнэ гэдэг нь юуг хэлж байгаа вэ?

Банди -

Дарагдаж үхдэг шүү дээ энэ мал чинь, газар буулгачихаад тэр бол нэгдэл бригадтай бас холбоотой. Тэгээд өнөө их 37, 8 градус хүйтэрчихдэг 40 шахаад тэгээд өнөө газар шахуу мал чинь яаж ч болохгүй манай сургуулийн хоёр хүүхэд ирсэн байсан, 3, 4 хүүхэд, гурван ч хүүхэд сургуульд сурч байсан, тэр ирчихсэн бусад нь бага тэгээд дөрвүүл, тавуул ноцолдоод байхад харин ч илүү дарагдаж үхэх байсан, хүн хүч хүрээгүй дээрээ, тэр даарсан мал гэдэг чинь өвс тавиад өгөхөд л хоёр хазна уу үгүй юу давхиад л нэгэн дээрээ гардаг тийм амьтан шүү дээ. Ямаа тэгээд хамгийн хэцүү маллахад хэцүү мал, эхээс нь салгасан тэр ишиг бишээ шүдлэн байсан, шинэ хязаалан. Тэгээд 76 эр ямаа дарж алчихаад тэгээд өнөө юун юм байх вэ тэгээд тэрнээс хойноо тэрнээс хойно тэр гучин жилийн ой болдог, тэрнээс хойно би чинь ноолуур моолуур давуулаад бас ямаа таргалуулсан гээд нилээн сүрхий аварга ч болохоор байна тэгтэл тэр намын хороон дээр тэр Сүхбаатарын одонд тодорхойлоод ирсэн чинь Дэндэв гэдэг хүн тэр засгийн газрын тэр хэрэг бүртгэгч юу нь байсан юм референт энэ тэр нь л байсан байх бодвол, тэр хүн үзээд, өө та чинь шагнах нь байтугай яллахаар хүн байна, юун одон олгох нь байтугай, хөдөө аж ахуйн яаман дээр яваад оч гэнэ, хөдөө аж ахуйн яаман дээр яваад очсон нэг атга чихэр өглөө, Дондовдорж манай сум Жамъянгаас хойш бас ажил больсон л гэж байсан. Энэ түүнээс нилээн дээгүүр орж байсан нэгдэл байсан юмаа энэ чинь. Тэгээд хойш хойшдоо ажил нь жаахан буураад л ер нь тэр муу Мижиг өвгөн Жамъян хоёроос хойш ч үнэн дээ нэгдэл больсон шүү дээ. Жаахан тэгээд нэг жаахан тэгээд ч ер нь нэгдэл ч сөнөх нь ч ойртож байсан юмуу, нэг овоо их хорогдож байна, аа энэ чинь ингэдэг юм байна. Хөдөө аж ахуйн яаман дээр яваад очсон нөгөө харин нэг хүүхэд аятай нэг атга чихэр авч өгчихөөд, шагнал гүйцээ нөгөө 30 жилийн өнөө миний хөдөлмөр зүтгэл ингээд байдаггүй, уур ч хүрэх шиг, юу ч хүрэх шиг. Тэгээд тэгсэн энэ Вьетнам, Лаосоос ирж байсан байх хүрэн модон ташуур, тэгсэн манай сумын ажил тааруухан тэгсэн Дондовдоржид нэг ташуур өгдөг юм байна, нэгдлийн даргад, ухаа нь шагнал л юм даа. Тэгээд Манлайгаас Дондовдоржид нэг ташуур үгүй ер нь юм авсан ч юм байгаагүй байх, надад нэг хөдөө аж ахуйн яам нэг хоёр атга юмуу тийм чихэр, тэгээд ондоо юм байдаггүй орж ирж байгаа, оо би юу яасан энүүнийг чинь би нэгдэл бригадад хэлсэн юм. Энэ нэгдлийн 1000 гаруй ямаа тэр үед энэ саравч хороо байгаагүй, энэ чинь сүүлд нэгдлийн хүчээр л олон байгуулсан эд байсан юм, сүүлдээ энэ ардчилал болоод хороо хашаагаа худгаа ч хүртэл хэрэглэхгүй ингээд л задгайраад энэ чинь одоо ийм болчихлоо. Тэгж байгаад улс төр яринаа өөртэй чинь. Ингэж өнгөрөөчихөөд тэгээд ирчихээд би ер нь улсын прокурор хүртэл заргалдана, энэ нэгдэл бригадын дарга нартай хамт төлнө наадахыг чинь, надаар Хүүхэн дарга гэж олон жил нэгдлийн дарга нэгдлийн орлогч хийсэн мундаг хүн хянан шалгахын дарга одоо энэ хууль ёсны ийм төлбөр тавина чамайг их харж үзнэ ээ, нэгдлийн юу тэр 70 хэдэн ямааг махаар нь бодоодох ухаа нь тэгээд өнөө би чинь өнөө шүдлэн гайгүй хүчтэй өгч байсан гээд дундаж нь байсан өндөр тогтоод, зүгээр /нэг тамхи татмаар л байдаг юм тэгээд энэ албаны конторт тамхи татаад яахав, цул тамхи баагиулж байдаг хүн/. Тэгчихээд юу яасан чинь манай бригад тэгж нэгдлийн бригад гэж байсныг нь намын хэсгийн зохион байгуулагч энэ Цэвээний Лувсанжав гэж хүн бий. Тэрнийг өөрөө бол ямар юм мэдэх вэ дээ, чиний нөхөр бол сайн л мэдэж байх. Тэр хүн чинь одоо манай эндхийн намайг тэгж байхад хүүхэд байсан хүн дээ, тэгээд тэр хүн чинь жаахан байсан сайн мэдэхгүй. Тэр Лувсанжав бригадын намын хэсэг байж байгаад гэнэтхэн Ханбогдын нэгдлийн орлогч дарга болоод тэгээд Цогтцэций сумын нэгдлийн дарга болчихдог, тэгсэн тэр яах аргагүй өнөө нэг баг бригадын юм болоод бид ч одоо яах аргагүй танил ижий ахаа л болсон юм байсан юм зайлуул. Давхиж ирээд л би нэг жаал архи дарс бас нэг тийм юм тавьчихна хүнд амсуулна, тэгсэн Лувсанжав хүрээд ирлээ, тэгээд ярьж хөөрлөө, өө би эндэх бригадад нэг хурал хийлгэчихээд танай дээр чамтай уулзах гэж ирлээ, чи миний үгийг тоож авах юмуу, авахгүй юмуу, чамд би нэг зөвлөгөө өгөх гэж ирлээ, яах аргагүй нэг дорын яах аргагүй бид одоо дээр сайхан байсан, чи прокурор хүртэл заргалдана гэж байна гэнэ, чи чинь нас чинь барагтай надаас ч олон ах юм үзвэл, чиний нас барагтай шүү дээ, тэгэхээр чамд дахиад нэг арваад жил зүтгэчихэд чи баатар авах л хүн шүү дээ, чи тэгээд одоо чи прокурорт заргалдахад нэгдэл бригадын даргатай төлнөө зайлшгүй гээд би ч нэгдлийн дарга зайлшгүй тэр хариуцлага хүлээнэ, тийм олон 1000 гаруй эр ямааг тэр нэгдэл бригадын удирдах хүмүүс саравчтай бууцанд буулгахгүй төллөх мал буулгана гээд төллөөгүй байгаа малын бууц харамлаад газар буулгаж байж хядчихна гэдэг нь чи яллах уу, прокурорт очиход чи өөрөө даваад л гарна, зүгээр тэгэхэд чамд хэрэг байна уу үгүй юу чи тэрнийг заргалдаад, гайгүй л бол нэг гурав, дөрөв за нэг 5000 дээш төлбөр тавигдахгүй байх танд тэгэхээр тэрнийг чинь та элдэвлээд л төлчих хүн шүү дээ, зүгээр хүнээс зээлээд төлсөн ч та олон түмэнтэй хүн шүү дээ, төлчих л юм байгаа биз, хөдөлмөрөөрөө төлчихсөн ч та өгчих л байлгүй. Тэгэхэд үгүй ээ ер нь өөрөө би тэгэхэд улсын хошой аварга малчин болчихсон байсан юм, гэрийг нь авчихсан, 5000 цаасыг нь авчихсан, аймгийн хэдэн удаагийн аварга ч билээ бас мянга мянган юмыг хусаад л байсан, өө тэгээд янз бүрийн шагнал ерөөсөө л гайгүй л юм хуссан байсан. Энэ юу билээ дээ Алтангадас ч нэг хоёрыг ч авчихсан байл уу яасан ч билээ, өнөө юунаас хойно юм чинь, тэр өнөө атга чихэр аваад гарснаас бас хойно бас өшөө юм хийж байж тийм аюул гарсан юм. Тэгсэн чинь тэд нар тийм шагнал чи яах гэж авсан юм, тэгвэл засаг чамд хэрэв прокурордоод юу яачихвал чамд юм хялайлгахгүй шүү, чи зүтгэж, чи мундаг үнэхээр лут ажилтай хүн юм чинь, чи бол тэр ямааг яаж ийгээд л тэр аваад л сайн л ажиллачихвал муу цусыг хойд тэр Манлайд ч нэг баатар төрнө, миний нутаг юм, тэгээд би чамд хэлэх гэж ирлээ миний үгэнд орох уу үгүй юу чи. За даа орохоос биш дээ, тэгвэл муу цусын ямааг нь төлөхөөс биш дээ гээд тэгээд гайгүй дээ нэг дөрвөн мянгаад цаасны төлбөр гарсан надаас, ноолуурыг нь өөрөө төл гэсэн, ноолуурыг нь илжирсэн мухар шүдлэнг хэн юу яаж байхав суман дээр машинаар хүргэчихсэн цагаан сар гарах гэж байсан, сумынханд нэг их хараал идэж байсан тэр жил би.

Оюунтунгалаг -

Далан мянган бишээ далан ямаа үхүүллээ гэсэн шүү дээ дарж?

Банди -

Тийм, үхүүлэх нь яахав өнөөхийг сар шинэ болох гэж байхад өнөө айлуудад тав арваар нь хувааж энийг хуулж яа яа гэдэг ноос ноолуурыг нь авч өг гээд тэгээд өнөө айлууд чинь яаж үгэнд орох вэ аваачаад нүхэнд хийчихсэн, харин энд нэг Дэмбэрэл гэж нэг хүн бий дээ, одоо амьд бий, нэг ядарсан юм энэ суман дээр байсан, харин хоёр маалинга тэр чинь одоо өөхтэйгээ үхчихдэг юм, тэр дарагдаж үхнэ гэдэг чинь тэгэлгүй дээ. Нөгөө тарган хүчтэй эр ямаа чинь хоёр маалинга борц хийж аваад надад 8 кг ноолуур өгч байсан тэр хүн одоо ярина даа. Амьд байна л гэнэ лээ, энэ зүүн багийн хүн байгаа юм, тэр Дэмбэрэл, 8 кг ноолуур авлаа чи энэ ноолуураа ав гээд, өө та нэгдэлд миний нэрээр тушаачихаад хөдөлмөрийг нь аваарай, миний ноолуур даваад гүйцсэн, тэр муу ноолуураар хэрэг ч үгүй харин та ажилтай хүн байна, 2 маалинга борц хийж авна гэдэг чинь ядарсан хүн та худалдаад авах юм бол ямааны хатсан борц их үнэтэй авна шүү дээ, танд баяр хүргэе гэчихээд, нэг гар барьчихаад яваад өгсөн. Тэгээд тэрнээс хойно би 10 жил гээд тэгээд 85, 6 онд байна уу даа энэ муу цолыг чинь авсан юм, энэ хөдөлмөрийн баатар. Тэгээд тэр ямаа үхүүлсэнээс хойно 10 жилийнх нь ажлаар надад өгсөн юм. 10 жил үнэхээр сайн ажиллаж гэж өнөө ямааг таргалуулсан, ноолуурыг нь давуулсан, тоо толгой хорогдуулаагүй 10 жилд өнөө үхэхгүй мал байдаггүй байгаа юм шүү дээ, үхсэн малыг чинь өнөө амины хэдээр төлнө аргална, түүнээс ер үхэхгүй мал, хүн хоёр гэж байхгүй шүү дээ. Тэгээд социализм чинь бас тийм тийм яггүй, яггүй юм байсан шүү дээ хүү минь, тэгж л байсан юм даа. Би тэгээд тэгж л хөдөлмөрийн баатар болсон. Сүүлийн 10 жилийн ажлаар л баатар өгсөн, түрүүнд нь ч яахав тэр аварга малчингууд энэ тэр болзолтой юман дээр нь хийж биелүүлж л орхисон байсан юм тийм, тэгээд одоо.

Оюунтунгалаг -

Түрүүн та ярилаа шүү дээ, 4000 төгрөөөр төлж байсан гэж тэр үед 4000 төгрөг их мөнгө байв уу?

Банди -

Тийм, их мөнгө байхгүй яах юм, мөнгө сүүлд одоо Бямбасүрэнгийн засгийн газрын үед мөнгө чинь өнөө реформ хийгээд цусыг нь холиод хаясан шүү дээ, 100 төгрөг 1000 ч болох юмуу, тэр үеийн 1000 цаас чинь одоо зүгээр бараг саяд ойрхон очих байх, арай тэрбум гэж хэлж болохгүй байх ер нь, юм чинь одоо ер нь үнэ ханшийг нь бодсон ч тэр үед 70 төгрөгөөр маалинга гурил авдаг байсан юм 70 цаасаар. Тэгвэл одоо тэгэхэд маалинга гурил 70 кг байдаг байсан юм, 70-ын гурил кг гурил ганц цаас.

Оюунтунгалаг -

Нэг төгрөг?

Банди -

Нэг төгрөг тэр чинь ямар юм байдаг юм. 100 цаасаар чинь одоо тамхиа аваад, идэх будаагаа аваад, гурилаа авч байна шүү дээ айл чинь. Тэгэхэд одооны энэ муу 25 кг-ийн гурил 20000 хүрч байна шүү дээ, тэгээд бодохоор тэр үеийн 4000 цаас яггүй байлгүй дээ.

Оюунтунгалаг -

Та тэгээд яаж төлөв тэр үед?

Банди -

Өө би надад бараг юм байгаагүй, 3000 гаруй билүү 4000 байлуу би бас мартчихаад байна, энэ нэгдлийн данс архивт бий дээ. Дэлэгжав гэж хүн байгаад үхсэн, бид хоёр оны цэрэг. Тэр хүн нилээн бас мал хуй туучихсан нилээн чинээлэг хүн дээ. Тэгээд одоо Дэлэгжав надад оны юм өгөх байлгүй дээ, Дэлэгжавынх мөнгөтэй би очъё гээд, тэгээд Манлайд тэр нэгдлийн малын төлбөрийг тэгж амархан төлж байсан хүн надаас өөр бараг гараагүй байх гэж санадаг юм. Энэ тэмээчид, адуучид ч алдчихаад нэг юм төлөх гэж нэг хөрөнгөө хураалгачихаад нэг юм тэгээд л зовоод тэгж байж сүүлдээ хасуулсан. Би бол хасдагыг нь хасаж хөнгөлсөн, энэ юу тэр чинь 8000 гаруй цаас болсон шиг санаж байна, тэгээд тэрний 4000-ыг нь хассан юм цаг агаарын нөхцөл, хүнд нөхцөл байсан гэж үзээд, тэгээд тэрнийг ч төлөлгүй дээ. Тэгээд Дэлэгжавынд очсон тэр эхнэр нь бас борлонтой айл байсан, эхнэр нь хонинд явсан, Доосмаа ирэг дээ тэгээд өгөх байлгүй дээ тийм, хэдэн юм банкинд бий гээд. Тэгээд тэр хянан байцаахын хурал хийнэ гэж нэгдлийн хянан байцаах комисс ухаа нь одоо хянан шалгах гээд нэг байж байгаа энэ чинь ардчилал болоод баллачихаад одоо зүгээр жигтэйхэн юм байгуулчихсан, улсын аудитын байгууллага, авлигатай тэмцэх газар ч гэнэ үү тийм юм байгуулсан байна, одоо бол тэр өргөжиж.

Оюунтунгалаг -

Тэгээд та хөдөлмөрийн баатар?

Банди -

Тэгээд би 10 жилийн ажил дүгнэж 85 онд өгсөн билүү 86 онд өгсөн билүү тэгсэн л юм.

Оюунтунгалаг -

Тэгээд баатар болсноосоо хойш дахиад малчин үргэлжлүүлж хийв үү?

Банди -

Өө би тэгсхийгээд тэтгэвэрт гарсан.

Оюунтунгалаг -

Хэдэн настайдаа тэтгэвэрт гарсан?

Банди -

Тэтгэвэрт гарсан, 61 л хүрч гарав уу даа энэ чинь, 60-тай гарах ёстой шүү дээ. Надад жаахан хожуухан билүү 61 хүрээд олгосон шиг яагаад тэгсэн юм бол доо. Ямар ч байсан 60-тай гарсан гэж дансалж яваа байх аа даа тэр. Тэгээд өнөө юм хум бүрдэж өгөхгүй байгаад тэгсэн юм байлгүй дээ.

Оюунтунгалаг -

Та ярьлаа даа залуу насандаа одоо морин дэл дээр?

Банди -

Тийм тэгж л өссөн дөө.

Оюунтунгалаг -

Давхиж явлаа, өслөө гэж, тэр морин дэл дээр явж байсан хүн чинь яаж яваад тэгээд малчин ер нь мал аж ахуй руу мал маллах арга ухааныг ер нь хаанаас сурав?

Банди -

Өө одоо өөрөө гардаад ажиллахаар мал чинь маллаад ирэхээр бас тэгээд хажуугийн улсын туршлага байна, хань нөхрийн зүтгэл байна. Баатар болно гэдэг чинь ганц хүн ганцаараа хийдэг ажил биш ээ. Тэр чинь олон түмний л дээр удирдаж байгаа нөхдийн дэмжлэг орно, аймгийн намын хороо, захиргаа болоод за тэгээд миний шавь гээд надаас илүү малч хүн миний шавь болсон давхиж байдаг байсан, гавъяат авсан миний шавь, гавъяат аваад зайлуул залуу хүн гэнэтхэн харвалт юу болдог юм үхээд тэнд энэ суманд хүн бий. Тэгээд энэ борлон маллаж байсан туршлага ярь гээд л энд тэнд миний шавь нар тэр Хүрмэн зүрмэнд бий байхаа. Нэг л өө та чинь манай багш гээд явж байсан хүн шүү дээ гээд хүн тэгж байдаг юм явж байхад.

Оюунтунгалаг -

Тэгэхээр танай авгай бас ямаачин байсан уу?

Банди -

Цуг.

Оюунтунгалаг -

Ямаачин хоёулаа тэгээд дундаа тэгээд одоо хичнээн яг ямаа, 1000 ямаа гэв үү та?

Банди -

Ер нь доод тал нь 800.

Оюунтунгалаг -

Ямаа?

Банди -

За тийм дээд тал 1300 гэж маллаж байсан юм.

Оюунтунгалаг -

Ямаа маллах хэцүү юу?

Банди -

Аа бас яггүй, ямаа ч бас нилээн хэцүү дээ.

Оюунтунгалаг -

Ямар онцлог байх вэ?

Банди -

Юу өвсийг нь солино, Дунговийн нэг хүн хэлнэ лээ ноос ноолуур нь гайгүй үнэтэй, би ч ямаа маллаж үхүүлж ч үзсэн, гавъяаг нь ч авсан, бас ямаанд тийм хайргүй биш. Тэгсэн энэ Дундговийн нэг тэгсэн чинь одоо харин өөрөө эрдэмтэн багш хүн энэ Чех, Европын орнууд чинь ямаанаас болж баларч байгаа юмуу тэгж яриад л харин ямааг л ер нь устгах цөөлөх, ямаа шиг ашиггүй мал үгүй л яриад байх болчихлоо, би хувьдаа ээдээ муухан мал бол зудаар урдаар үхдэг нь үнэн, зудаар үхчихдэг, тэсвэр муутай ер нь өвөлжөө хороо хашааг нь их дулаалж доодхийг нь хуурайлж ингэхгүй бол, ус ундааг нь хужир мараа ч байдаг юм уу тийм юмаар нь байнга хангахгүй бол ч эхээс нь салгасан өнчин ишиг бол дамаа үхэж дүүрнэ шүү. Тэгээд улсад тийм олон баатар улсын ямаачин байдаггүй шүү дээ, тэгэхээр би амаргүй ажил юм болов уу гэж боддог юм. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Жамц гэдэг баатар аймаг дээр ирж туршлага судлуулна гэж нэг 10-аад хоног ч билүү бидэнд байгаад л тэр нэг хичээл заахдаа хичээл гэж ямар юу юм нэг багшийн тийм нэг конспект тийм юм байх вэ дээ зүгээр л энэ мал маллах арга, услах, идүүлэх, тэгээд унаа уншаа унах нэг тийм л ярилцсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын Жамц баатар гэж би тэрний шавь нэртэй юм байгаа юм.

Оюунтунгалаг -

Та?

Банди -

Тийм, тэгээд тэр Жамц баатар үхчихсэн, аръяабал, одоо байвал 100 шахсан өвгөн байх байж, би 80 гарчихаад байж байхад.

Оюунтунгалаг -

Тэгэхээр баатрууд чинь бас хичээл мичээл заагаад явдаг байсан байх нь аймаг орон нутгаар, өөр аймаг орон нутгаар?

Банди -

Өө тийм, явдаг юмаа, явдаг юм. Тэр хичээл заа гээд энэ сумдууд чинь нэг хэсэг л намайг авч явж л суман дээр л борлон морлондоо хичээл заалгана, би хичээл заана гэж яахав дээ би тэгж л, үхүүлж байсан туршлага ярь гэвэл ярих юм надад бол хангалттай бий шүү гээд л би үхүүлснээ нуухгүй ярьдаг л юм. Үхүүлэхгүй байх ямар арга байна вэ гэхээр сайн л маллах учиртай, мал сайн маллана гэдэг яахын нэр вэ гэхээр нь ус ундыг нь цангаахгүй, идэш хоолыг нь таслахгүй, доодох бууц хэвтэрийг нь дулаан байлгах энэ л юм шүү дээ, ондоо ч мал чинь цаг сайн байх юм бол мал чинь өөрөө өсөөд байдаг материал байна шүү дээ, хүний маллагаа нэг, аа цаг зуд бол харин ямар хүнээ шалгуулна аа ямар хүнээ шалгуулж байгаа юм. Тэгээд миний нэг хүү мянгат малчин болсон, тэгээд улсын сайн малчин гээд явж л байдаг юм, би тэднийдээ голдуу байдаг юм.

Оюунтунгалаг -

Танай хүүхдүүд олон малчин байна уу, танай, та хоёр ер нь хэдэн хүүхэдтэй вэ?

Банди -

Аа би чинь одоо арваад хүүхэдтэй хүн, зарим нь үхсэн хатсан бий, үгүй ер нь нэг хүүхэд нялхдаа үхсэн, нэг нь 20 хэдтэй залуу хүнд алуулчихсан миний хүү.

Оюунтунгалаг -

Тэгээд бас малчин хүүхэд олон байна уу?

Банди -

Тэрнээс хойно одоо бас 7, 8 амьд юм бий, хэд хэдэн айл ухаантай юм бий, энэ хөдөөгүүр бий, тэд нараараа бас хэсч.

Оюунтунгалаг -

Мал малладаг?

Банди -

Тийм, мал малладаг айлуудаа тэгээд нэг амь зуулгатай, нэгээс бусад нь нэг их илүү ч тэгж нэг өлсөж турахаар хүн гайгүй ээ, нэг л өрх толгойлсон хөгшин хүүхэн бий дээ миний охин, тийм тэр л одоо харин жаахан ядрах юмуу яах юм цөөхөн малтай зүгээр. Хүүд нартай хүн юм, энэ хүүд нар чинь мөн л үг дуулж өгөхгүй хэсч давхиад нэг охин нь хүнтэй нийлээд гэр бариад гарлаа, нэг хүү нь одоо гэр барих гэж байх шиг байна. За гэхдээ арай ч өлсөж үхэхээргүй байна аа. Тэгээд манай хүүхдүүд нэг тийм нэг өлсөөд гуйлга гуйхаар ч хүүхэд байхгүй ээ миний хэдэн хүүхэд.

Оюунтунгалаг -

Та бол одоо өөрийн хувийн мал байна уу?

Банди -

Байхгүй ээ, би хувийн ганц ч малгүй болсон. Нэг хоёр хүүхэд, одоо чинь манай чинь Батхүү, Баадай, Жаалхүү, Бодь таван хүү байсан хөөрхий, нэг нь хүнд алуулчихаад 4 хүүд нар нэг хэдэн охин л байна даа, хоёр гурван охид л байна одоо амьд байгаа нь.

Оюунтунгалаг -

Тэр үед ерөөсөө танай нэгдэл ямар, юу гэдэг нэртэй нэгдэл байгуулагдаж байв, та чинь ямар.

Банди -

Манлай нэгдлийн Хоёр Өлзийт нэгдэл гэж байсан.

Оюунтунгалаг -

Хоёр Өлзийт?

Банди -

Тийм, анх энэ бол юу Ялалт нэгдэл гэж байгуулж байсан энэ сум, тэгээд сүүлд 40 жил нэгдэл гэж байгуулаад, Баянжаргалан нэгдэл гэж энэ зүүн бригад байгуулаад тэгээд гурван нэгдэл 1959 онд нийлээд юу Хоёр Өлзийт нэгдэл гэж нэр өгсөн. Тэгээд Манлай сумын Хоёр Өлзийт нэгдэл гэж явсаар байгаад дууслаа, тийм байгаа юм.

Оюунтунгалаг -

Тэгээд танай нэгдэл чинь одоо хэзээ тарав сүүлд?

Банди -

Манай нэгдэл ч одоо ер нь 80 хэдэн онд энэ нэгдлүүд чинь нэг түрээс болсон юм.

Оюунтунгалаг -

За.

Банди -

Мал түрээслэнэ энэ тэр гээд тэгээд сүүлд энэ за 90-ээд оны багцаанд байна уу би чинь одоо нэг ухаан орж гараад байх болсон нэг тийм өвчтэй хүн байгаа юм, хүн харвал эрүүл юм шиг мөртлөө юмаа хаа хамаагүй ямар сайндаа бас нас залуу бол заргалдчихвал бас ялж магадгүй за яршиг.

Оюунтунгалаг -

Баатрын тэмдэгээ төлсөн гэв үү та?

Банди -

Төлсөн, тийм, уул нь намайг би чинь энэ их хурлын депутат гэж бас явж байсан юм.

Оюунтунгалаг -

За.

Банди -

Тийм, тэгэхэд Сүхбаатар аймгийн Халзан сумын тэмээчин Самдан гэж бас хөдөлмөрийн баатар өвгөн байсан, одоо үхсэн гэнэ лээ зайлуул. Тэр тэмдэгээ алдчихаад тэр ч дээ мултлуулсан юм шиг байгаа юм. Би бол айлд тавьсан тэмдэг алга болсон, тэр 500 мянгаар төлж байсан, тэгээд ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 100000 цаас бас тэгээд нотариат батлуулна, ирсэн явсны зардал 300000-аад юм байдаг юмуу, үйтэн хуар дээлтэйгээ л өнөө одон медалуудыг нь сайхан лентүүнд цугааранг нь дээлээ сольж өмссөн юм чинь.

Оюунтунгалаг -

Мартаад?

Банди -

Тэр дээлэндээ мартах биш л дээ, явахдаа яг явахдаа би өнөө хүний тэргэнд суух гэж яараад өнөө дээлээ солихоо өнөө тэрлэгээ мартчихаад юмандаа үзэлгүй явчихсан, суман дээр ирж үзэхэд алга, тэр ч бол баримжаатай юм байгаа юм, за яршиг тэгээд.

Оюунтунгалаг -

Та тэгээд баатрын?

Банди -

Төлсөөн.

Оюунтунгалаг -

Баатрын?

Банди -

Аймгийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлын дарга Цэрэнбаяр гэдэг хүн хөөцөлдөөд зайлуул хичнээн ч явсан миний төлөө яваад аваад өгчихсөн.

Оюунтунгалаг -

Тэгээд та төлөөд дахиж авсан байх нь?

Банди -

Авсан, мөнгийг нь би юу яасан, тэр чинь цагдаад юу яадаг алдсанаа зарладаг мөн тэгсээр байгаад мөнгө нь явчихдаг.

Оюунтунгалаг -

Бас тийм журам юутай байх нь?

Банди -

Тийм, тэгдэг эд, тэгээд олсон, одоо олсон.

Оюунтунгалаг -

Тэр үед та бас нэг арай ч сүүлдээгүй дунд хавиар нь л нэгдэлд элссэж орж тийм ээ?

Банди -

Тэгсээн, тэгсэн.

Оюунтунгалаг -

Тэгээд хүмүүс танай энд говь нутагт ерөөсөө бүр орохгүй хүн байв уу?

Банди -

Байхгүй, манай энд тийм хүн байхгүй, ерөөсөө нэгдэлд орохгүй хүн гэдэг чинь миний дуулсан мянган Майжиг гэж бид тоглоом хийж байсан энэ Хэнтий аймгийн юм байна уу Мажиг гэж тэр хүн л нэг ороогүй, нам замаа намын гишүүн ч хүн юмуу, нам замаасаа хөөгдөж барьж баахан сандарч байгаад тэгээд сүүлдээ л энэ ардчилалд л үнэтэй хүн болсон. Өөрөө ардчилсан намын хүн үү? Хувьсгалт намын хүн үү? Өөр намын хүн үү?

Оюунтунгалаг -

Би юу, ямарч намын гишүүн биш.

Банди -

Биш үү.

Оюунтунгалаг -

Намын гишүүн биш ээ.

Банди -

Би бас намын гишүүн биш.

Оюунтунгалаг -

За тэгээд танайх нөгөө одоо нэгдэлд элсүүлэхийн тулд их сурталчилгаа юм явагддаг байв уу тэр үед?

Банди -

Аа юм явагддаг байсан.

Оюунтунгалаг -

За ямар мэдээ, материал, сонин хэвлэл их гардаг байв уу, хүмүүс ирээд мэдээ сурталчилгаа хийдэг байв уу?

Банди -

Аа хүн ирээд ярина, тэгээд дарга нарт бас сүүлчийнхийг нь жаахан ор гэж шаардсан болов уу, би ч өнөө Улаанбаатарт тэмээ худалдах юугаар арай урдаар энэ цусад чинь орчихвол болох нь гэж санаад тэгээд орж байсан юм. Түүнээс зарим нь ч бас жаахан мал хуй дээрээ жаахан гар татаж бас сандарч л байсан байх, тийм хүн ч бий дээ тус суманд, малаа дарж тоолуулаад өнөөх нь баригдаад хураагдаад тэгсэн хүн бол манай суманд бий тэрнийг нэр дурьдаад ч яахав дээ. Одоо ч тэр хүн амьд манай багийн байж байгаа.

Оюунтунгалаг -

За тэгэхэд.

Банди -

Тэгэхээр хүн бүгд дуртай байгаагүй нь мэдээж. Би ч яахав дээ өөрөө оръё гэж бодсон хүн болохоор дуртай хүн болоод явсан /инээв/. Түүнээс албадаж нэгдэл болгосон энэ тэр гэж хэлэх хүн бас гарч л байсан байх аа. Одоо бол ч бүр их гарна одоо, ардчилал талын хүн бол албадаж орсон л гэнэ.

Оюунтунгалаг -

Та чинь тэгэхээр нэгдэлд элсэхээсээ өмнө морин дэл дээр хийсч бас их наймаа худалдаа хийж байсан, тэр үеийн чинь наймаа худалдаа гэхээр юу байх вэ, юу худалдаж, юу зарж?

Банди -

Аа говийн хонь, тэмээг л хотод аваачиж зарна наймаа чинь тэр, тэгээд тэрнээс аваад тэгээд л тасалбар хураалгана үнэтэй хэцүү дээ, тэгээд нэг тэрнээс тав гурван төгрөг цаасны ашиг гарвал яахав дээ тэрүүгээр нь тэгээд болж л байсан юм аа бас. Би ч нэг хоёр гуравхан жил хийгээд тэгээд нэг их илүү хийгээгүй дээ. Засаг л нэг тийм дэвэрч л тэгж тэмдэглэгдсэн болохоос ямар энэ наймаа ч байх вэ дээ хүний албан татвар, албан татвараа төлж чадахгүй баячууд л надад өнөө ядмагхан хүнд л өнөө малаа л хамаагүй өгчих юм л даа хямдавтар, тэгээд л өнөөхийг авч хот оруулж зарчихаад л татварыг нь тэр хойгуур сангийн яаманд анкет гуйвуулж төлчихөөд л тэгээд л татварын хүү төлөхгүй яахав дээ. Үгүй дээ мөн нэг 80-аар авсан эр хонийг яахав дээ 80-аар авсан эр хонийг мөн нэг 11 цаас 20 мөнгө хураалгадаг юм тасалбар гэж захын тасалбар гэж тэр үед.

Оюунтунгалаг -

За.

Банди -

Би хонь хэд дахиж туув, хоёр дахиж хонь тууж үзсэн, худалдах амины хонь. За тэмээг бол нилээн хэдэн жил хэд гурав нэг их олонтой яваагүй ээ, хамгийн олон нь 36 тэмээтэй нэг явсан. Би бол тийм муу давааны наймаачин байсан, тийм хотын сайн наймаачин биш өөртөө боллоо гэж санавал зарчихна гэхээс тэр уяж тасалбар идүүлээд байвал хэцүү шүү дээ, тэрнийг чинь, өвс идээд л байна, өлсөнө өвс авч өгөөд л байна, өдөр зах дээр хүнд хатуурхаад л байвал амьтан авахгүй, аягүй бол захынхан чинь нэгэндээ захьчихна, тэр муугийн тэмээг битгий аваарай, яасан хатуурдаг муу хог вэ битгий аваарай, тэр тасалбараа төлөөд хэд хоног уяхыг нь үзье гэчихнэ, хүн чинь одоо тийм хүний чинь доогуур нь оруулаад зарчихна, над мэтийн юм чинь. Зосын даваанд хотоос наана өнөө хүмүүс таваргаад ирнэ, тэмээ авах уу гээд тэр чинь хотоос арай хямд тэгээд хөдөөний хүнээс авна. Би ч өнөө барагтайшуу авсан тэмээгээ санаанд тохирвол тасалбаргүй юм өгчихнө. За тэгээд харин захын конторт хэрэв тэр нь баригдвал харин цусаа авахуулна даа, тийм зовлонтой байна.

Оюунтунгалаг -

/инээв/ Тэгээд зарах бараа, малныхаа татварыг зах дээр очоод төлдөг байсан байа шүү дээ?

Банди -

Тэгэлгүй яахав.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь одоо зах хаана байсан?

Банди -

Тэр үед чинь одоо зах одоо ер тэнд байсан гэж би мэддэггүй юм, нилээн гол дотор байсан шүү дээ.

Оюунтунгалаг -

Малын зах, барааны зах гэж тусдаа байх уу, нэг дор байх уу?

Банди -

Оо одоо бараан зах, малын зах хоёр тусгай ч байсан үе бий л байх. Оо энэ ойролцоо нэг ойрхон болсон ч үе байж л байсан. Тэр нилээн жилүүд ч одоо янз бүр болно. Тэгээд малын зах гэж бас нэг жаахан онцгой, жаахан онцгой, тэмээг бол ингээд дөрвөлжин гадна уячихна, хонийг бол холбочихно, тэгээд л

Оюунтунгалаг -

Тэгээд одоо хотынхон жишээ нь тэмээг авч яах вэ?

Банди -

Хотынхон тэр үед Улаанбаатарынхан авч иддэг хүн маш цөөхөн байсан байх, казакууд энэ тэр л авч байсан болов уу, Завханыхан гунжин тэмээ ч юм уу авна, Хэнтийнхэн атан тэмээг залуу атыг бол тэргэнд сургана гэж Хэнтийнхэн их авна.

Оюунтунгалаг -

Хотоос ирж тэмээ аваад?

Банди -

Ирж авна.

Оюунтунгалаг -

Хэний руугаа аваад явчихна шүү дээ?

Банди -

Ирж аваад, Хэнтий руугаа аваад явчихна. Завханы худалдаачин гэж юу хотод ирэх нь байтугай манай энд ирж наймаа хийж тэмээ авч байсан шүү дээ, тийм, манай энд ирж авч байсан. Тэгээд өнөө тийм наймаачид чинь ирэхээрээ өнөө үнэтэй авна, бид нар өнөө муу сайн тав гурван юм борлуулдаг чинь тэгээд өнгөрч цохигдож байгаа нь тэр шүү дээ, өнөө өрсөлдөөн гэдэг чинь одоо энэ бизнес наймаа ялгаагүй л юм даа, ялгаагүй.

Оюунтунгалаг -

Тэр үед хотод их танай сумаас олон наймаачин очдог байв уу?

Банди -

Оо бас юм очдог байсан, зүгээр тэгэхдээ нэг, өө бишгүй очдог байсан. Энэ Ханбогдынхон бол их тэмээтэй Ханбогдынхон л их тэмээгээ зарна, Манлайд тэмээ цөөтэй юм чинь өө тэгээд Шархүү Палангийн Шархүү энэ тэр гээд л Даргайяндаа энэ тэр гээд л наймаа хийдэг хүн байсан, энэ суманд.

Оюунтунгалаг -

Тэгээд тэмээ мал аваачаад зарчихлаа мөнгөөрөө яахав?

Банди -

Тэр мөнгөөрөө хувийнхаа юмыг авна, албан татвараа л өгнө шүү дээ. Тэгээд л тэд чинь өөрийнхөө хөрөнгийг л бас нэг их зарж байсан юм уу үгүй юм уу бас л авч л өнөөхийг чинь нэг тав гурван цаас ашиг олох л ийм л юмаар наймаа гэдэг чинь одоо ер нь ашиг олох л бодлогоны эд байна шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгээд хотод очоод одоо мал зарахад удах уу, олон хонох уу, хаана хоноглох вэ?

Банди -

Аа за юмаа чангалаад байвал.

Оюунтунгалаг -

Үнээ чангалаад байвал?

Банди -

Үнээ чангалаад байвал хүн авахгүй олон хонолгүй дээ, ерөөсөө хүн авахгүй ч байж мэднэ. Би бол муу сулхан авна аа, өөртөө л болж надад нэг тав хорин цаасны ашиг гарвал одоо хүнд өргүй болоо, тэгээд л өгчихнө. Би бол ер зовохгүй, юу арван хэдэн хүн хонь туусан хүн би хүний өөрийн 80 хэдэн хоньтой очсон, тийм, тэгэхэд 10 хэдэн хоньтой хүн 6 эр хонь үлдээчихээд зарж чадахгүй тэр наймаанд чангахан хүн байсан, тэгсэн бас хонийг нь хүн дээрэмдэх гээд билүү бас тэр үед ч одоотой ч адилхан дээрэм хулгай ч байгаагүй л юм. Тэр хүн яасан байсан юм, их сандарч аль тэр наана үхлээ наана цаана ирж байсан юм гэнэ лээ. Би дээр надтай тэр миний үгүй ээ ер нь 90 хонь байсан байх, тэр надтай нэг 10 хэдэн хоньтой хүн явсан, өөрөө хөөрхий манаж хариулж явсан, тэр л хүн олон жил мал туудаг хүн байсан. Тэгээд чи миний хонийг зарж өгнө шүү, би 10 хэдэн хоньтой гээд, би тэрнийг нь миний хоньтой холбо гэж байгаад хонийг тэр 10 хэдэн хоньтой хүнд хавсаргаад явсан. Би тэгэхэд авгайтайгаа явж байсан, тэгээд бид хоёр би тэр нартай холбоод уячихаж байсан юм 80 хэдэн хонио зарчихаад, амархан тэгээд миний гараас нь юм гардаг хүн бас л тэгж л хэлж л байсан юм шүү намайг нэг үе. Тэгэхдээ муу наймаачин л гэсэн үг байх даа тэр, тийм муу наймаа давааны наймаачин. Зах би дээр тэгж чангардаг наймаачин бол дээд үнэ хүрч зарж байгаа юм.

Оюунтунгалаг -

За.

Банди -

Мань мэтийм юм бол тэгэхгүй. Өө энэ хүнээс авсан юм чинь ухаа нь за хонь бол тэгж зарж болохгүй, хонийг бол одоо холбож зарахаас өөр арга ямарч байсан тэр хэдэн цаасыг нь хураалгаж зарахгүй бол болохгүй, хэрэгт орчихно, том болчихно.

Оюунтунгалаг -

Тэгээд чинь одоо хотод тэр нөгөө олон гуанз, цайны газар гэж байсан шүү дээ, гуанз гэж тэрэнд тэмээний мах энэ тэр гэж авах уу, хонины мах энэ тэр?

Банди -

Авч байсан байгаа даа, тэр үед би чинь одоо махыг нь адууны мах ч энэ зах дээр авчираад энэ Яармагийн Янсангийн хүргэн Бадмаа гэж хүн байсан, тэрүүнд би адууны мах, ширэнд боогоод хөлдсөн, хөлдүү мах үзэхгүй л өгчихсөн, таргаан тарган гээд л нэг мах их эцэнхий байсан, хойтон тоглоом шоглоомоор хойтон нь намайг ирэхэд чамайг зодно гэж л байсан, нэг танхайдуухан хүн байсан. Захын наймаачин, захад тэр үед хэдхэн наймаачин байсан, Төмөрпүрэв, Янсангийн хүргэн Бадмаа ийм улс байдаг байсан. Тэгээд тэдэнд л өгнө шүү дээ би чинь юмаа. Тэгээд нэг танилцсан хүндээ аваачаад за чи энийг ав, тэгээд хэдэн цаасыг нь бэлэн тоолоод надад өг, үгүй тэгвэл тэр захаас, эндээс би нэг эмээлээ зараад гаансаа зараад тэгээд тэр бол яахав дээ өргүй юм даа, хүнд өр төлнө гэж байхгүй, өөрийн юмаа зарж эмээл гаанс хоёроо зараад тэгээд нэг арван долоо найман тэмээтэй, нэг хүн нэг тэмээ хөтөлсөн, хотод хүнд идшэнд өгчих гэж. Тэгээд эндээ ирээд Жамъян явуулахгүй тэр нэг Нямдоржийн муу эцэг нэгдлийн орлогч дарга байсан юм, тийм, тэр хүн за чи намайг байхад хүрээд ирвэл юм бол хорин тэмээтэй ч явсан, хоёр тэмээний л үнэмлэх өгнө. Тэр үед хот руу хүн мал явуулж заруулахыг ер нь бараг хориглож, зогсоож байсан үе л дээ. Хоёр тэмээний үнэмлэхтэй хэд гурван хүнд өгөх илүү битгий өг гэж Жамъян тэгсэн, тэрүүгээр нь өгнө, чи намайг байхад ирвэл хоёр тэмээний, чи хоёр тэмээний үнэмлэхээр хорин тэмээ зардаг хүн дээ, чадах л юм бол байгаа биз дээ гэж тоглоом хийж байсан. Тэр муу өвгөн энэ сумын Нямдоржийн эцэг чинь энэ сумын бас сүрхий хүн гэж байсан ээ бүү үзэгд мундаг хүн байсан юм, лут хүн дээ.

Оюунтунгалаг -

Та тэгээд тэр хонь мал туугаад явна шүү дээ, хот руу хэд хоног явах вэ, яаж явах вэ?

Банди -

Тийм, за жигтэйхэн сайн яваад энэ Ханбогдын тэмээтэй улсууд явдаггүй, тэмээ муухай болчихно гээд, бараг арван хэд хонож тэгж орно. Энэ тэмээгээр бид явах юм бол би надтай явж байсан хүн үхчихлээ дээ, өнөө үхчихлээ л дээ, түүнээс ер нь нэг 21 хоноод ирдэг юм. Манай энд одоо энэ сум энэ Манлай сум дээрээс гараад 7 хоноод хот орчихдог, хотод 7 хоночихоод, ирэхдээ 7 хоноод 5 цагийн 5 цагаас өмнө л ачаагаа тушааж л байсан, нэг 12 тэмээ ачаатай л явж байсан, би хоёулханаа тэгж хоёулханаа хоёр явсан юм би, тэгэхэд тэгж явж байсан.

Оюунтунгалаг -

Та ер нь жин тээж байв уу?

Банди -

Тийм жин юу байх вэ дээ, одоо мөн жин юм даа эндээс ноос ачиж аваачиж юунд өгчихөөд тэгээд ирэхдээ гурил будаахан юу хийхэн торго дурданхан тэр ямар л тамхи тариахан бараа юу энд авчираад Манлайн хоршоонд өгчихнө, тэр нь л жин юм даа, тэр Алтанбулаг гэдэгт явж үзээгүй би.

Оюунтунгалаг -

За

Банди -

Тэрийг үзээгүй, хотод л явж байсан.

Оюунтунгалаг -

Ингээд жин тээгээд юм уу худалдаа наймаа хийгээд мал туугаад явж байхад сонин хачин юмтай таарч байв уу ер нь?

Банди -

Гайгүй ээ.

Оюунтунгалаг -

Ер нь янз бүрийн юм тохиолдож байв уу?

Банди -

Тийм тэр үед нэг их тийм сонин юм тохиолддоггүй ер нь гайгүй байсан. Ер нь тэр үед дээрэм хулгай тун бага шүү дээ, байх нь байсан байх зүгээр, тэгэхдээ тун гайгүй. Энэ одооных шиг ийм янзын болчихоогүй шүү, урьд нь ч хүн захиргаатай бас сайхан байсан шүү, энэ ч одоо ямараа л алдах шиг болох юм, тийм юм байна уу үгүй юу?

Оюунтунгалаг -

Таны нөгөө тэр наймаа хийж байх чинь одоо хэдэн оны үе вэ ойролцоогоор?

Банди -

Оо доо тэр чинь одоо ер нь 60 хэдэн оны үед 50 хэдэн он, 60 хэдэн онд байгаа юм, 70 хэдэн онд больсон доо.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь наймаа хийх олон янзын арга байна тийм ээ, одоо нударган дотроо гар хөлөө хийлцээд?

Банди -

Өө тийм, тэрнийг би муу мэддэг байсан, одоо мартчихаж. Энэ хооронд чинь ухаа нь энэ 100 гэвэл гарыг чинь ингээд л угтуулж барих ч юм уу, 50 гэвэл дунд, 25 гэвэл үзүүрдэж барих юм уу, тийм.

Оюунтунгалаг -

Хурууны үзүүр, нударган дотроо л тэгэх үү?

Банди -

Тиймэрхүү, би сайн мэддэг байгаад одоо ухаан байхгүй мартаж, би өчигдөр уулзсан хүнээ танихаа байсан. Энэ хөгширнө гэдэг чинь болдоггүй юм байна, гар бариад ингээд өгчихнө, болдог л юм.

Оюунтунгалаг -

Гараа барилцаад л хуруугаа?

Банди -

Тэр ч яахав дээ, хажуугийн хүний юмны үнэ буулгахгүй гэсэн бодлого нэгэнд тэгээд өөрөө хямдхан өгч бай, үнэтэй ч өгч бай тэр хийж байгаа наймааныхаа тэрний үнийг л хүнээс нуух гэсэн арга шүү дээ. Өшөө юм бол 100-аар өгнө өө, 1000-аар өгнө өө гэж яагаад хэлж болдоггүй хэлтэй амтай байж, яагаад хэл амаараа ярьж болохгүй ганцхан нууж өнөө наймаа гэдэг нууж бусдаас нууж хийх үндсэн дээр тэгж байсан эд юм шиг л байдаг юм. Би тэгж л санадаг.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь одоо юу гэдэг юм эмээл гөлөм ч байдаг юм уу, алт мөнгөн аяга шаазан гэдэг юм уу их юм зардаг байсан байх тийм ээ, гаанс хөөрөгний наймаа?

Банди -

Өө тэгэлгүй яахав, тийм газар нь авна, өө байлгүй яахав, тэгсэн. Тэр чинь одоо тийм юм манай говийнхон золигоо авах вэ дээ, тэндээс л авна. Би ч дээ хүний албан татвар өгчихөөд бас өөрийн нэг хэдэн юмны татвар өгнө. За тэгээд нэг өргүй шүү л байвал болоод байх нь тэр. Хүнд ер нь ямар үе ч харин нэг наймаа хийгээд зарим нь шатаад хүний юм өгөхгүй тэгээд бүр нэр нүүрээ алдаад хүн юмаа өгөхөө байна шүү дээ. Надад харин хүн юмаа өгчихдөг байсан юм, би л харин их юмтай явахгүй гэж хэцүү тэр олон мал чинь баригдахдаа тэр чинь одоо тэгээд л тасалбар мөнгөнөөс эхлээд цөөвтөрхөн юмыг л тэгж хулгайгаар зарах болохоос биш олон тэмээний чинь бол яаж хулгайгаар зарах вэ дээ болохгүй шүү дээ, заавал зах дээр үгүйдээ л хагасыг нь үзүүлж харуулж тасалбар шинжилгээг нь авчирах мөн тийм ажил болно шүү.

Оюунтунгалаг -

Шинжилгээ гэснээс тэр үед чинь тэгээд малын өвчин энэ тэр их гардаг байв уу?

Банди -

Аа бас байсан л байх тийм. Би эндээс нэг шинжилгээгүй явчихаад Жамъян ирсэн тэр муу өвгөн муухай загнаад намайг ирэхэд, тэр муу Нямдоржийн эцэг, муу цус яагаад хүрээд ирдэггүй юм, намайг байхад ирсэн бол чи хоёр тэмээний тэр Жамъян чинь хүн явуулахгүй л гэж байна лээ, хэн мэдэх вэ. Өнөө тэр Жамъян ирчихсэн энэ ажил надад хамаа байхгүй, би орлогчийнхоо л ажлыг мэднэ, одоо надад хүнд үнэмлэх хийж өгөх эрх байх ч үгүй гэж хэлж байсан юм. Тэгээд Жамъянтай явна авахгүй гэж хэрэлдээд л хичнээн хэрэлдээд бүр тангараг бараад одоо ч тэгж.

Оюунтунгалаг -

Заавал шинжилгээ энэ тэртэй очдог байх байна шүү дээ мал?

Банди -

Аа тэгэлгүй яахав. Тэгээд би сандарч байж тэгээд Жамъян чинь сүрхий нэг хүнээр ажил хийлгэх аргатай, хүн захирах арга гэж байна шүү дээ, нэгдэл удирдах хүнүүд, ер нь хүнийг удирдаж чаддаг хүн, удирдаж чаддаггүй хүн гэж байдаг байх, удирдаж чаддаггүй хүн гэж санадаг Жамъянг. Тэр тангарагаа бараад шөнө хэрэлдчихээд одоо бүр тангарагаа бараад, намайг энэ Дундговиос хойшхи Дэлгэрцогт хүрэхэд юм уу утасдаад барина даа чамайг гэж, чи бариулж бай гэчихээд би хэдэн тэмээтэй, тэр үнэмлэх юугүй явна ч гэж байхгүй л дээ. Тэр чинь одоо миний л солионых тэр түүнээс тэр үед хэцүү л дээ, үнэмлэхгүй хүнийг чинь барих ч хорих ч эрх байсан л байх, зүгээр арай хулгай хийгээгүй бол юмыг нь хураах эрх байсан юм уу үгүй юм уу мэдэхгүй. Тэгээд одоо бас залуу нас наанадаж бас хүний заль байдаг л юмаа. Би бас нэг цөөхөн нэг хэсэг хонь тууж оччихоод тэгээд өнөө шинжилгээ байхгүй, шинжилгээ хаана байна, олон аймаг сум дамжина шүү дээ, олон аймаг сум дамжиж шинжилгээгүй мал авчирч гэж бас эвгүй бол торгох гээд сүрхий. Би өнөө багийн дарга Гавлиурт байхад тэгэхэд хонь туусан, Ханбогдод байсан үе, тэгэхэд багийн даргын үнэмлэх үзнэ, тэр багийн даргаар яавал надад зайлшгүй надаар малаа борлуулдаг, татвараа төлүүлдэг хүн тэгээд багийн даргын юугаар явсан. Тэгсэн захын контор загнаад л илүү мөнгө хураах ч юм уу үгүй бол нугалж хураах торгох маягийн юм яриад тэгээд би өө юу улсын их хурлын дарга Самбуу хаа байсан юм тэр чинь худлаа тэр чинь одоо залилж Самбуу ирээд Самбуу дарга за Манлайгаар ч орсон юм уу үгүй юм уу бүү мэд явчихсан юм гэнэ лээ, их хурлын дарга Самбуу гуай. Тэгээд Самбуугийн нэр бариад л шаачихаж яаж ч чадахгүй л байдаг юм, захын контор чинь Пүрэвдаш гэдэг хүн байсан сүүлийн үед, түрүүнийх нь байцаагч бол миний сумангийн дарга байсан хүн, захын байцаагч болчихоод тэнд бол хаалгаар байж нэг хонины мах өгчихөөд муу сайныг чинь нэг хоёр гуравт нь үнэмлэх авсан болчихоод цаадахыг нь зах дээгүүр үнэмлэхгүй зарчихаад явчихна. Тийм юм бол захаас аван байна шүү дээ.

Оюунтунгалаг -

Бас хахууль махууль хөөрхөн юм өгнө?

Банди -

Аа тэр үгүй яахав дээ, хахууль ч юу байхав дээ, таньдаг хүндээ хэлсэн болоод үгүй ээ тэр чинь одоо бол авлига л болох гээд байна. Нэг хонины мах өгчихөөд тэгээд тэр чинь танил, миний дарга байсан, сайдаж муудаж байсан хүн юм зайлуул. Цэргийн дарга сүүлд намайг жаргааж ч байсан хүн дээ би анхандаа тэр үедээ их л Зөвлөлтөд сая сургууль төгсөж ирсэн, ахмад цолтой сумангийн дарга ирж байгаа юм. Өнөө хуучин муу даргыг дарлаад дэмий тэнэж байсан чинь байдаггүй шинэ дарга орж ирээд пад болохгүй, хичнээн 10 хоногийн шорон аваад тэгж тэгж би тэр нэг хүнийг бас урд нь байсан дуртай юмаар нь унагадаг нэг тал тэр Зөвлөлтөд сургуульд төгссөн офицерууд гэдэг заавал архичин байдаг юм. Тэгээд л нэг хонины махаа 60 цаасаар өгчихнө, тэр чинь цэрэг хүнд чинь одоо бас хонины мах чинь тийм яаран ч олдохгүй шүү дээ, гал зуухны ард элдэвлэж байж л олно шүү дээ, хонины махаа. Тэр үед өнөө наймаачин хужаа нар нэг хөлгүй хужаа байсан юм, нэг хөлгүй хятад байдаг юм миний наймаа хийдэг юм авдаг хүн тэр, тэр хүн цэрэгт байхад тэгж яваад тэгээд сүүлд тэр өнөө малтай би авах юмаа тэр хөлгүйгээс авдаг байсан юм. Наймаа нь хатуудаа сүрхий хятад байсан юм. Тэгээд тэр муу үхээд тэрэнд юу ч байхгүй байсан гэдэг юм. Тэр худлаа гэнэ лээ НАХ яамныхан ирээд тэр ханз байшингийнх нь дороос хичнээн сая цаас ч гэлээ гарсан л юм гэнэ лээ. Тэр баян олон жил говийн хаанахын ард түмнийг идэж тэр баяжиж гүйцсэн хятад байсан байх байлгүй, намайг ч гэсэн иддэг л байлгүй дээ. Бид чинь тэгээд энэ шар ширэн гөлөм, энэ санх юу гөлөм энэ тэрийг чинь эрээд бас хэдэн цаас чимхэж өгнө шүү дээ авчираад. Наймаа гэдэг чинь тийм л юм байсан юм. Тэр хятад чинь бид нарыг идэж л байгаа, бид ч одоо нутагтаа очоод бас нэг гөлөмний хиртэй юмыг идэж байгаа бас хэдэн цаасаар чимхээд л идчихэж байгаа шүү дээ, наймаа гэдэг чинь тэгж л явдаг.

Оюунтунгалаг -

Та ер нь тэр анх хотод очиж наймаа хийж байлаа, ер нь хотод хэзээ анх очив, хот ер нь танд ямар санагдаж байв?

Банди -

Үгүй ээ хот яахав дээ урьд ч үзэв, одоо бол хотын хөгжлийг мань мэтийм юм үзээд, хотод одоо жорлон ч олохоо байсан байна би, би сая бас одоо энэ юу яаж хотын эмнэлэгт 20 хэд хоноод ирлээ, хэд дахиж хагалуулаад одоо бүр энэ улам больчихсон, сүр сүлдгүй бүр өвчин сайхан эдгэсэн боловч айхтар болилоо. Одоо тамир тэнхэл ч байхгүй, тэгээд оройд аягүй бол халуурах гээд л энэ даралт ихсэх багасах одоо тийм болчихоод одоо ер нь үхэх гэдэг юм л болох нь шиг байна гэж бодож байна.

Оюунтунгалаг -

Тэгээд ингээд сүүлд харахад хот бол их өөрчлөгдсөн байна уу?

Банди -

Тэгэлгүй дээ.

Оюунтунгалаг -

Та анх ер нь хэзээ анх, хэдэн настайдаа хот орж байв?

Банди -

Би 1947 онд л хот орж үзсэн. Одоо тэрнээс хойно чинь одоо 50 хэдэн жил одоо 60 шахуу жил болж байна. Би хотод цэргийн алба хаасан.

Оюунтунгалаг -

Өө хотод хаасан юм уу?

Банди -

Тийм, хотод хаасан, харин тэр офицерын сургуулийн Дамдинхүү генерал энэ тэр гээд ярилаа даа, Сүхбаатарын хүү Галсан тэр манай сургуулийн захирал, тэр сургуулийг араар хангах суман гэж нэг 200-аад цэрэгтэй тусгай суман гэж явдаг, ахмад цолтой хүн хийдэг. Тэгээд тэр тусгай сумангийн дарга ахмад цолтой 10 хоногийн хатууд хийх эрхтэй, байлдагчийг тийм дүрэмтэй. Би бас цэргийн дүрэм гайгүй мэддэг болж, сахилга батын дүрэм, харуулын дүрэм, дотоод албаны дүрмийг бас тэгэхэд залуу ч байж дээ 20-иод настай хүн чинь тэгэхэд тэд нарыг чинь цээжилчихсэн, барагтай та нарт гаргахгүй бас дүрэм барьж хэрэлдээд тийм цэрэг байлаа.

Оюунтунгалаг -

Тэр үед цэрэгт хэдэн жил байв та?

Банди -

3 жил.

Оюунтунгалаг -

Хэцүү байв уу?

Банди -

Одоо анх очсон жил л хэцүү, очсон жил их ядраад л сул биетэн болоод л армийн госпитальд хэвтээд л хугацаанаас өмнө халагдая ер нь, хол нутгийн цэргийг өвлийн хүйтэнд явуулахгүй гэж тэгээд ч хойтон халагдана гэж байж тэгээд ор хураачихаад л зүгээр тарвалаад л сайхан галч нараас хоол идээд ор хураахаас ондоо ажилгүй өнөө актлагдсан цэрэг чинь тийм байдаг юм байна лээ, тэгэхдээ би бас тэгж байлаа.

Оюунтунгалаг -

Аа бас холын цэрэг гээд өвөл буцаахгүй?

Банди -

Тийм, буцаадаггүй байсан.

Оюунтунгалаг -

Дулаан болохыг хүлээж байна шүү дээ бас хүндээ цэрэгтээ анхаарал тавьж л байна шүү дээ?

Банди -

Манай тэр дарга надтай их муудаж тэгж байгаад сүүлдээ сайн болоод хөөрхий нэг жил ирэхэд үхчихсэн байсан юм. Сүүлдээ энгийн болоод захын конторын байцаагч болчихсон, би чинь захын конторт мал аваачаад жаахан үнэ хүргэж зарна. Надтай тэр хүн намайг дагаж явах гэж ухаа нь яахав дээ тэр зах дээр бас жаал жуул юм өгчихдөг болохоор тэгж тэр хүн, тэгээд чамайг нэг жил тамаллаа би 2 жил чамайг жаргаана гэж энэ Яармаг дээр хоёрхон цэрэг томилов. Энэ яармаг чинь одоо мөн нүд харахын аргагүй олон айл, айл олох аргагүй болсон байна. Тэгэхэд яармагт 3-хан айл байсан юм, гуравхан айл. 1948 онд гуравхан айл л байсан шүү дээ яармагт, ондоо айл байхгүй. Тэгээд зүгээр эзгүй, партизан хоёр партизаных тэр наадам яармагт хийдэг байсан, тэр наадам нь юу яадаг, цэргийн нэг павилон байсан юм, эмээлийн мод, эсгий хоёртой, цэрэг эмээл, тийм наадмаар хэрэглэдэг бор эсгийнүүд.

Оюунтунгалаг -

Тийм павилон байсан уу?

Банди -

Тийм, тэрнийг би хардаг, нэг шинэ цэрэгтэй хоёул, надад би 47 оны цэрэг, 48 оны нэг шинэ цэрэгтэй намайг за чи танхайраад, чи дэмий тэнэдэг билүү, дэмий тэнээд чи юм алдчихгүй бол чамайг хоёр жил жаргаанаа, чамайг татаж авахгүй гэсэн, тэгээд шинэ цэрэгтэй, тэгээд энэ Говь-Алтай аймгийн Базаррагчаа гэдэг цэрэгтэй, надад шинэ цэргийг өгч тэгээд хоёр жил тэгсэн, 4 сар ч гарч байлуу даа, за цэрэг 5 сард халахын гэнэ гэцгээгээд тэгээд юу яагаад жигтэйхэн тэгсэн, нөгөө хоол хүнсээ авна гэж дандаа л би явж авна даа ер нь. Яармагаас одоо замын машин олж сууж тээр аймгийн засварын тэнд одоо офицерын сургууль тэр дека гэж байшин бий, Улаанбаатарт одоо тээр зүг рүү шүү дээ, холбоо хороо хуучин Улаанхурангаас наана шүү дээ, тэнд байсан юм манай анги чинь. Тэгээд тэндээс одоо хоол хүнсээ авна гэдэг чинь бэрх ажил. Тэгэхэд одоо өөрөө яваад харин шинэ цэрэгтээ за хүү минь би гал тогоо барьдаггүй, хүний эрх хүүхэд байсан, бараг хоёр малын мах шахуу тийм малын мах, тэгээд жаахан гурил тэгэхэд цэрэг таван зуун грамм махны нормтой байсан, тэгээд хэдэн зуун грамм ч байдаг билээ жаахан шар тос, сахар, давс, цай бүх л юм хүн л юм болохоор хүний идэж уудаг норм өгнө. Тэрнийг за чи хүргэж иддэг бол хоолоо хүргэж идвэл тэгээд л чи амьдрах нь л тэр, хүргэхгүй идвэл тэгээд л хохь чинь шүү. Би энэ хоёр айлын гурван айлын нэг нь манай нутгийн айл, манай нутгийн айл байсан тэгээд би тэрүүнд очоод хоол идчихнэ, би ядрахгүй ээ, хүү минь л ядрах байх. За чи би энэ хоолноос чинь идэхгүй байсан ч чадна, за чи энэ хоёр махаа л чи л өлсөнө шүү, чи л энийгээ хүргэдэг бол илүү гаргана тэр цэрэг аж ахуйч хүн байсан, тэгээд илүү гаргаад, тэгээд хойтон нь л халагдах цэргийг өгөхгүй, манайх Бөхөгт ногоо тарьдаг байсан манай анги, Бөхөгт тэр чинь өнөө нэг том мянгаад хүнтэй том сургуулийг хангаж байгаа анги шүү дээ. Тийм учраас олон газар ногоо тарина, өвс хадлан авна, мод түлээ түүнэ, тэр хийхгүй хар ажил байхгүй, тэгээд олон адуутай, адуу маллах хүнтэй, үхэртэй олон хайнагын шараар мод татна, тэрийг хариулах хүнтэй, одоо тийм, тэгээд 200 гаруй цэрэг л тийм ажил хийнэ, тэгдэг байсан. Би тэгээд дарга одоо өөрийг чинь оруулж ирнэ, тэгээд халагдах цэргийг бөхөгийн ногоон дээр гаргана гэсэн, тэгээд л 4 сарын 10 хэдэнд ч билүү хөөж явуулчихаад, бөхөгийн ногоонд гаргачихдаг. Тэгээд би өнөө цэрэгтээ хэлсэн, за хүү минь за чамд би хоёр жил жаргах эрхийг олголоо, суман даргад ярьчихаад ирлээ, чамайг би сайн цэрэг гэж ротлоод тэгээд чамд би юмаа хүлээлгэж өгнө одоо тэгэхдээ би ганцаар хүлээлгэж өгөхгүй, армиас бага дарга ирж ахлагч ирж хүлээлгэж өгнө, тэр эмээл тэр хамаг юм тоолж өгнө, тэд нарыг одоо хүүдээ хүлээлгээд өгчихнө, чи тэгээд хоёр жил одоо жаргана энэ тэр.

Оюунтунгалаг -

Та тэгээд бөхөг рүү очсон уу?

Банди -

Би очилгүй дээ тэгээд тэр юмаа хүлээлгэж өгөөд анги дээрээ очоод л машинаар бөхөг рүү нааш нь тэгээд, бөхөг түргэн гэж хотоос наана байдаг юм. Тэнд ногоо тарьж байсан юм манайх.

Оюунтунгалаг -

Та ногоо тарьж байв уу тэгээд?

Банди -

Юу ямар юм гэдэг билээ, анжис чирж байсан юм мориор, мориныхоо юуг сураагүй тэр тэргэнд морь хийнэ гэдгийг чинь бид мэдэхгүй үе байсан, мэдэхгүй байлаа. Тэгээд морины ойр ойрхон эргүүлээд байна тэр муу борной тэр муу цус чинь тэгээд л. Энэ хүү захиргаан дээр өгөх юм уу байнга л шагайх юм зайлуул.

Оюунтунгалаг -

За би өгье. Тэгэхээр юу яаж байна шүү дээ, нэг жил өвчтэй гэсэн мөртлөө тэгээд тэнд гурван жилийн албыг гүйцээлээ гээд байлгаад байсан байна шүү дээ?

Банди -

Үгүй ээ үгүй, тэр чинь халагдах, одоо хойтон хавар халагдана гэхэд өвөл нь актлачихаж байгаа юм чинь. Тэгээд хүйтэнд явах, тэгээд 5 сар гаргаад халчихаж байгаа юм. Тэгээд 4 сард өнөө халагдах цэрэг гээд юу яасан, би тэгүүлсэн хир нь тэгүүлсэн хир нь тэр ногооныхоо ажил руу би одоо нутагт нь явуулахгүй юм бол эндээ нь харсан юмаа харж байна гэж хэлээд тэгээд акттай хир нь тэнд.

Оюунтунгалаг -

Говийн хүн чинь бас тэнд ногоо тарилцаад л?

Банди -

Мөн жаргаад л тэр ч яахав дээ, хавар л тэр би тариагүй ээ, юу шинэ цэрэг байхдаа тэр Амгаланд бас ногооны, Амгалан гэж бий хотоос зүүн тийшээ, тэр Амгаланд бас ногоотой, тэнд л өнөө мал идчих гээд болохгүй, тэнд л нэг ногоо харуулж шинэ цэрэг байхад зовоож байсан юм. Хүний үхэр ямаа орж ирээд муу хашааг нь одоо тэгээд баллачих гээд байдаг.

Оюунтунгалаг -

Тэгэдээ тэр үеийн чинь тэр цэргийн ангийн тэр их олон аж ахуйнууд байна шүү дээ. Бөхөг түргэний аж ахуй гээд л тэр Амгалангийн ногооных гээд л Яармагт тэр юу гээд л тийм ээ олон аж ахуй байна, тэрийг бүгдийг нь зүгээр одоо цэргийн алба хааж байгаа цэргүүд л хариуцна?

Банди -

Өө тэгэлгүй дээ, тэр чинь дор дороо хариуцсан хүнтэй, манай анги бол тэр ангийн л аж ахуй тэрийгээ л хариуцна шүү дээ. Түүнээс тэр цаад армийн тэр олон ангиуд барилга энэ тэр, тэд бол өөр тус тусдаа даргатай, тус тусдаа аж ахуйтай тэр чинь бол ер хамаагүй цэргийн анги чинь дор дороо бол, одоо цэргийн анги чинь нэг цомдоод цөөрсөн чинь харин одоо ямар байдаг юм бэ дээ мэдэхгүй, нэг цомхотгосон шүү дээ, намайг халагдсанаас хойно нэг цомхотгосон. Сүүлд барилгын анги гэж их юм бараг армиараа шахуу барилгачин болоод том барилгын 5, 4 гээд байсан байх.

Оюунтунгалаг -

Тэгэхээр түрүүн та ярилаа шүү дээ одоо одоо ингээд цэргээс ирээд тэгээд нэг хэсэг бас наймаа юм хийж байгаад нэгдэлд ороод.

Банди -

Цэргээс ирээд тэгээд багийн орлогч дарга, ахлагч ухуулагч тийм нэг юм жил гаруй хоёр жил хийсэн үү яасан.

Оюунтунгалаг -

Ухуулагч юу хийх вэ, тэр үед юу хийх вэ?

Банди -

Ахлах ухуулагч уу, сонгуулийн ажил анх ер нь энэ сонгуулийн юманд ухаа нь гэр барьчихаад л долоо, долоо хоногоор л тэд нарыг удирдахчаан болж тэгээд өнөө зураг лоозон хийхээс хэлээд их явдалтай.

Оюунтунгалаг -

Тэр үед олон ухуулагч байсан уу?

Банди -

Тэр үед нилээн хэдэн ухуулагч байсан. Ухуулагч, багийн депутат гэж хүн байдаг байсан. Тэр багийн депутат энэ тэр чинь ээлжлээд 7 хоногоор сар илүү шахуу байна, өнөө сонгуулийн гэрт чинь, сар илүү шахуу явж сурталчилгаа явж ухуулна. Тэгээд тэрнийг харж ухуулга хийх юм болж тэгээд хийх ажил гайгүй л дээ. Тэгэхдээ тэрнийг нь хүн ирвэл тэгчихээд тэгээд нэр ус нь байгаа юм чинь тэр, сонгогдох хүний хэдэн нэр л байна.

Оюунтунгалаг -

Тийм ухуулга хийж байсан байх нь?

Банди -

Тэгж байгаад Ханбогдод шилжчихгүй юу, тэгээд Ханбогдод шилжээд тэгээд жаахан наймаа хийгээд ажил хийхгүй.

Оюунтунгалаг -

Тэгээд дараа нь нэгдэл яагаад тэгээд сүүлд бид хоёр түрүүн нэг яриагаа дуусгаагүй, нөгөө нэгдэл тарлаа.

Банди -

Тийм.

Оюунтунгалаг -

Нэгдэл тарахаасаа өмнө эхлээд түрээс болсон, дараа нь тарсан, тэгээд нэгдэл тарсан, тарахад та ер нь нэгдлийн гишүүн байсан уу тэр үед?

Банди -

Тийм, тимй, өө байлгүй дээ нэгдлийн гишүүн байсан. Нэгдэл тарахад чинь би тэгээд тэтгэвэрт гарчихсан. Ер нь тэгээд энэ чинь одоо юу билээ дээ, тийм, тийм, нэгдэл тараад ер нь тэгсхийгээд тэтгэвэрт гарсан. Тэр чинь ер нь тэгээд өнөө мал хуй нэгдэлд тэгээд юм хувьчилсан юм чинь.

Оюунтунгалаг -

Нэгдэл хувьчилсан, нэгдэл хувьчлаад танд юу хувьчлав?

Банди -

Үгүй яахав дээ тэгэхдээ энэ нэгдэл, нэгдэл адил хувьчлаагүй.

Оюунтунгалаг -

За.

Банди -

Үгүй тэгэхдээ нилээн мал өгсөн. Тэгээд энэ өгөх муу сайн хүн төлбөртэй хоосон юмаа туугаад зарим нь өгч чадаагүй өнгөрсөн, луйварддаг ч юм уу, залилдаг ч юм уу зарим нь ямаа замаа өгөөгүй. Тэгээд энэ хүүхдүүдэд юм өгөөгүй, зарим сумдууд чинь хүүхдүүдэд юм өгсөн. Энэ манайх чинь бид хоёрт л жаал мал өгсөн, нилээн хэдэн тэмээ өгсөн. Энэ зүүн говийн тэмээг бид тогтоохгүй л дээ авчираад бүгдийг нь зарчихсан байхгүй. Тэгээд л өөрийнхөө хэдтэй тэгээд л байсан даа ер нь. Тэгээд л энэ хөгшин ч үхээд л энэ хүн нэг 400 гарухан малтай байсан манайх нэгдэл тарсанаас хойно, тэр малаа нэг хоёр хүүхдэд хувааж өгөөд л хоёр гэр байсан, илүү гэр нэгтэй, нэг барьсан гэртэйгээ өгөөд л тэгээд түүнээс хойно 10-аад жил, 10 гаруй жил болж байх шив дээ, манай ханилсан хань үхээд тэрнээс ч хойно ч одоо тэгээд 10 гаруй жил л одоо энэ хүүхдүүд хэсээд энд тэнд тэнээд өмнө Ханбогдод суманд миний ах дүү олон хүн байна. Тэд нарт одоо энэ жил өөрийн ах дүү чинь хэрэгтэй юм байна гэдгийг энэ жил л мэдлээ, энэ жил одоо тэр олон хагалуулж одоо тэр мөн 90 хүрсэн өвгөн намайг одоо манай зээ одоо энэ ширүүн унаа унаж болохгүй гэхэд 600-аад километр газар жийп машинтай хүн тэр машинаараа надад эм ойртуулж намайг 100 гаруй километр, 600-аад километр газар 3 явж өглөө, тэгээд тэгж үйлчиллээ шүү дээ хөөрхий. Тэр чинь тэгээд би одоо мөнгө өгөх ч үгүй, өгөх ч юм алга. Энэ муу хүүхдүүд чинь явуулаад ингэж л байх юм.

Оюунтунгалаг -

Жийп машин гэснээс ер нь та социализмын үед их олон янзын шинэ техник технологиуд орж ирж байсан шүү дээ?

Банди -

Байхгүй би мотоцикль ч унаж чаддаггүй, хүний араар сундалахаас ондоо надад юу ч мэдэхгүй.

Оюунтунгалаг -

За, та анх хэзээ машин харж байв?

Банди -

Аан.

Оюунтунгалаг -

Машин анх хэзээ харж байв?

Банди -

Өө машиныг ч анх бол 1940 хэдэн онд л харсан.

Оюунтунгалаг -

За ямар санагдав, ямар машиныг анх харав?

Банди -

Яахав дээ, ер нь тэгэхэд чинь өнөө юу яасан анх чинь би одоо ЗИС-5 гэдэг юм уу ямар юм гэдэг юм дээ оросын энэ нэг байлаа, булуу тэрэг ч гэдэг юм уу, Америкийн нөгөө БИС гэдэг хөнгөн тэрэг, тэр чинь одоо өнөө олзлогдсон японууд чинь намайг цэрэгт явдаг намар л туугдсан шүү дээ, тийм, тэгэхэд тэр америкаас ирсэн тийм 10 дугуйтай байна уу викр гэж авто викр гэж машин байсан, Америкаас л манайд ирж байсан машин байх, тийм тийм л машин үзэж байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд машин анх харж байсан чинь ямар санагдаж байв?

Банди -

Үгүй яахав дээ, зүгээр хурдан зүгээр л юм гэж бодогдож байсан.

Оюунтунгалаг -

Таны бодлоор ер нь тэр нэгдэлд ажиллаж байхад чинь бас нэгдэлд тэр түрүүн хэлж байсан шүү дээ, мал аж ахуйн машин, даац энэ тэр гээд олон юмнууд байгаа шүү дээ.

Банди -

Өө тэр бол байлгүй дээ.

Оюунтунгалаг -

Олон техник технологиуд орж ирж байсан уу?

Банди -

Тэрнээс сүүлд чинь бол энэ ногооны газраар явж энэ комбайн трактор янз бүрийн юм үзсээн үзсэн сангийн аж ахуйнуудаар, тэр бол сүүлдээ машинаас бол хал авахаар шахуу юм чинь, бараг тийм байсан.

Оюунтунгалаг -

Цэрэгт байхдаа тэр нөгөө анжис?

Банди -

Цэрэгт байхад яахав дээ юу борна гэж нэг олон үзүүртэй төмөр байдаг юм, тэрнийг моринд уячихаад тэгээд өнөө бөхөгийн ногоон дээр хавар чинь ногоо тарьж байгаа нэг хэсэг нь тарина, нэг хэсэг анжис чирнэ, нэг хэсэг нь борна хөтлөнө, тэр анжис чирсэн газар дээгүүр тэгээд би анжис юу борнаг чирдэг байсан мориор, тэгээд морины гуя муя яачихаар бас аашлуулж л байсан. Тэгээд гайгүй дээ.

Оюунтунгалаг -

Ингээд та эргээд энэ олон янзын техник хэрэглэж байсан үеийг хараад бодоод байхад хамгийн гайхамшигтай техник, технологи ер нь юу санагддаг вэ, радио телевиз уу, машин техник уу, энэ компьютер радио юм уу, онгоц юм уу юу вэ ер нь танд хамгийн гайхамшигтай техник танд юу санагддаг вэ?

Банди -

Хамгийн гайхамшигтай техник юу онгоц ч ямар зүг байхав дээ, үнэ хөлс нь өндөр хэцүү л юм. Энэ сүлжээ, энэ холбоо байна. Манай энэ сум тийм юм байхгүй, одоо ингээд тасарсан. Энэ сум ер нь гэрлээр гацсан, ийм л газар даа. Энийг л харин өөрөө уламжилж өгөөрэй, манай сумыг гэрэл цахилгаантай болгох ямар юм байдаг юм, энэ улсын их хурлын гишүүн гээд сонгогдоод л явлаа хөөрхий, сайхан зантай улсууд л сонгогддог юм тэгээд л цаашаа харчихгүй бол дандаа энэ баруун талын сумдын Хүрмэнгийн улс тавигдлаа, юм л байвал баруун тийшээ нь дөхүүлчихээд манай энэ зүүн талыг харахгүй байхын биш биз гэж би боддог юм, зүгээр тэгээд үгүй байлгүй дээ. Өөр томосгосон тойргоор явж байгаа юм чинь хөөрхий тэр амьтад биднийг харж хандах л байлгүй л гэж бодохоос илүү юмгүй.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо хотод сүүлд очиход тэр бага залуудаа бас нилээн очиж байлаа шүү дээ, сүүлд очсон чинь хот ер нь их өөрчлөгдөж үү танд ер нь таалагдаж байна уу, таалагдахгүй байна уу?

Банди -

Өө бишгүй өөрчлөгдөлгүй яахав, таалагдалгүй яахав, улсын нийслэл хотыг таалахгүй хүн байна гэж юу гэж байхав, таалалгүй дээ, тэгэхдээ сайхан. Зүгээр тэр сайхан юмыг нь надад үзэж чадах тийм хувь алга, явж чадахгүй айл олохгүй хүн машинтай л авч явж жаал явуулахаас биш өөр юм байхгүй, одоо ингээд хоёулаа улс төржие.

Оюунтунгалаг -

Тэгнээ. Харин тэрнээс өмнө би танаас нэг зүйл асууя. Таны амьдралд ер нь маш гүн гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байдаг вэ?

Банди -

Үгүй миний амьдрал ч одоо яахав дээ, гүн гүнзгий нөлөөлсөн юм ч одоо энэ нэгдлийн мал маллаж яахав дээ жаал гавъяа шагнал авч тэгж нэг жаал өөдрөг л явж байлаа, ондоо нөлөөлөөд байсан ч юм байхгүй дээ ер нь.

Оюунтунгалаг -

Таны амьдралд бусдаас онцгой ер бусын гэх зүйл бий юу?

Банди -

Байхгүй ээ, ямар юм байх вэ дээ. Ер бусын гэдэг зүйл нэг 70-аад эр ямаа дарж алчихаад нэгдэлд их сүйтгэл хор хохирол учруулсан гэж нэг хэсэг тэгж байлаа.

Оюунтунгалаг -

Танд хамгийн дурсгалтай эд зүйлүүд ер нь юу байдаг вэ одоо?

Банди -

Өө ямар юм байх вэ дээ, би чинь тийм юм байхгүй ээ. Манай тэр эцэг өвгөн бас нэг тусгаар болж бас нэг айлын хүүхэд тэжээж нэг хөгшин хүүхэнтэй нийлж тэгж байгаад үхсэн. Тэр муу өвгөндөө би тэр нэг 80-аад хоньтой л байсан. 400 гаруй хоньтой айл чинь 80-аад хоньтой л болдог юм, өсгөж чадахгүй байвал тийм болдог, 80-аад хонио цугыг нь ав, ер нь энэ малаа ав, би юу яана гэсэн. Тэгээд адуугаа заавал надад өгнө гээд тэгээд цөөхөн адуу нэг 40-өөд адуу авсан байхаа би, тэрний 16-г нь нэгдэлд нийгэмчилчихээд бас заримыг нь хойшоо зарчихаад 13 морь аваад үлдсэн, сүүлдээ явгарсан шүү дээ. Тэр эм малгүй тэр хэдхэн эр малаар бол хүн малтай байна гэж муу ёртой юм байна лээ. Тэгээд 13 морь гэдэг чинь ямар юм байх вэ дээ. Тэгээд цаана нь хүнд хонь ямаа байх биш дээ. Тэр чинь бас өөр юм байх хэрэгтэй. Бас нэг ганц хоёр тэмээ байх хэрэгтэй. Тэгээд өнөө 75 мал чинь ямар юм байдаг юм. Тэгээд одоо.

Оюунтунгалаг -

Таны баатрын одон бол одоо дурсгалтай эд зүйл чинь мөн үү ер нь таны?

Банди -

За яахав дээ, үгүй баатрын тэмдэг дурсгалтай эдээ, улсын соёмботой алттай малттай гэж байгаа, алдчихаад тэгж их үнээр төлж байгаа юм.

Оюунтунгалаг -

Өндөр үнээр төлж байгаа?

Банди -

Өндөр үнээр би байдаг юмаараа төлж байгаа хүн чинь одоо алдартай байлгүй яахав, тэр бол дурсгалтай юмаа.

Оюунтунгалаг -

Тэрийг одоо та хаанаа хадгалдаг вэ? /инээв/

Банди -

Өө одоо айлд өгчихөөд байгаа, айлд миний бас л нэг тэрлэг байж л байгаа хуучивтархан ч юм.

Оюунтунгалаг -

Одонтой тэрлэг?

Банди -

Шинэхэн сайхан тэрлэгээ алдсан, хамаг юмтайгаа, одоо тэгээд одонгууд ч одоо энд тэнд хаяад сэнжийг нь алдаад одонгуудын медалыг хийлгээд өгсөөн хүн зайлуул, баатрын тэмдэгийг ч яахав тэр Цэрэнбаяр дарга хөөцөлдөөд аваад өгсөн над одоо болж байна.

Оюунтунгалаг -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.