Uransaihan


Basic information
Interviewee ID: 990024
Name: Uransaihan
Parent's name: Hundgan
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1961
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: jijüür
Belief: none
Born in: Tsenhermandal sum, Hentii aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died, seamstress
Father's profession: died, herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
illness / health
environment
family
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

socialism
hospital
single parent
livestock treatment
poverty
privatization


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ганболд -

За та ингээд өөрийгөө танилцуулаад өөрийнхөө амьдралын түүхээ ярьж өгнө үү ?

Урансайхан -

Би өөрөө Хундган овогтой Урансайхан гэдэг.

Ганболд -

Та хэдэн онд төрсөн бэ ?

Урансайхан -

1961 оны 5 сарын 3 нд хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн.

Ганболд -

Та тэгээд яриад бай өөрийнхөө бага нас, үзэж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар ?

Урансайхан -

Манайх Улаанбаатараас 1970 онд Чойбалсан суманд шилжиж очсон. Ааваас ээж маань салаад Чойбалсан суманд очсон. Би сумынхаа 8-н жилийг төгссөн. Ээж маань бид нарыг тэжээж. Би сургуулиа төгсөөд сар гаран ажилласан байх тэгээд хүн эмнэлэгт ороод 11 жил ажилласан. Манай суманд амьдрах ямар ч боломжгүй болцон байсан тэгээд манай ээж надад миний охин Улаанбаатар явж амьдар адгийн наад зах нь хар цай бариад гарсан ч хоногийн хоолтой байх гээд хот руу ирээд би хэдэн хүүхэдтэйгээ гурван жилийн дотор их зовсон. Манайхыг хотод ирэхэд манай том хүүхэд гэхэд арван хэдхэн настай бага нь долоо найман настай ирсэн. Тэгээд өөрөө ажил хийж эхэлсэн би нарантуул дээр хүртэл ажиллаж байсан. Ажилгүй байж байгаад би тэгэхэд бичиг баримтгүй байсан тэгээд нэг хүнтэй суугаад тэр маань хотын бичиг баримттай байсан. Тэгээд энэ сууц өмчлөгчдийн холбоонд ороод 7 жил ажиллаж байна. Энэ СӨХ их ээлтэй манай хүүхдүүд бичиг баримттай болсон бий ч гэсэн хотын иргэн болоод 7 хороонд бүртгэлтэй одоо амьдрах гэж ядаж байна.

Ганболд -

Чойбалсан сумын гэсэн шүү дээ хаанахын сум бэ ?

Урансайхан -

Дорнодын сум. Цаашаа 66 км-ын зайтай байдаг. Тэнд бол амьдрал хүнд байсан.

Ганболд -

Хэд дүгээр ангид байхдаа очсон бэ ?

Урансайхан -

Намайг сургуульд ороогүй байхад очсон. Манай том эгч 3-р ангид байсан. Манайх 8-н хүүхэдтэй. Манай ээж 8-н хүүхэд тэжээх гэж их зовсон. Би 8-р ангиасаа сургуулиас гарсан. Амьдрал бол хүнд байсан гэхдээ ээжийнхээ ачаар хоосон хонож байгаагүй ээ. Бид нар сургуулиа төгсөөд ажил төрөл хийгээд амьдрал дээшээ ч гараагүй доош ч ороогүй. Би одоо эндээс гарахад орох оронгүй би нэг хүнтэй сууж байсан юм тэр маань авгай авж байгаа юм шиг байна лээ. Нүдэн дээр илт өвөртлөөд унтчихаж байгаа юм чинь яаахав. Би юу гэж иргэж очих юм. Би энэ Сүхбаатар дүүргийн дарга Балжинням дарга дээр амьдралаа яриад орсон. Би ер нь нутагтаа байхдаа хүнээс юм гуйж явж байгаагүй. Манай нутагт чинь өрх толгойлсон эмэгтэйчүүд болон ядуу, амьдралын боломж муу айл өрхүүдэд гурил будаа өгдөг байхгүй. Би ямар дарга цэрэг, аав ээж ах дүү нарын өмнөөс хэдэн хүүхэд гаргасан биш гэж бодоод би гурил будаа ийм юм тийм юм гуйж дарга цэрэг нар дээр ордоггүй байхгүй юу. Би хүний нутагт ирээд орох оронгүй байсан тэгээд Сүхбаатар дүүргийн иргэн хүний хувьд Балжинням дарга дээр өргөдөл бичээд орсон урд нь ч хоёр гурван удаа орж байсан. Тэгсэн чинь Балжинням дарга би засаг даргийг 4 жил хийхдээ ганц ч гэр хүнд өгч үзээгүй гэхээр нь за яа хав гэж бодоод байсан чинь саяхан 2 сарын өмнө манай 9-р байрны жижүүрт гэр өгсөн байгаа юм. Тэр гэр авсан хүн нь хашаа байшинтай хоёр давхар ажил хийдэг тийм байхгүй юу. Ер нь хууль нь хууль шиг, дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг шиг байх ёстой. Би тэгээд Балжинням дарга дээр дахиад орсон тэгээд би та битгий хүнийг дугаарлаж бай, би эндээс гарахад орох оронгүй болоод танаас гуйж явна харин гуйлгачиндаа гуйгаагүй шүү дээ. Ер нь хүнийг бол гаднаас нь хараал дүгнэж болно гэж би боддог. Хотод ирснээс хойш хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод байна. Одоо манай том хүүхэд 26 настай бага маань 18 настай. Миний хэдэн хүүхдүүд миний үгнээс гардаггүй юм аа. Манай багийн дээдэх хүү маань амьдрахын эрхэнд явж байгаад бие муутай болсон л доо. Уржнан жил самар анд явж байхдаа нэг модноос нөгөө модруу үсрэхдээ доошоо унаад бэртчихсэн юм. Үүнийг нь сүүлд нь дарга нь надад Ариука Зүүнхараад байхдаа модноос ой цон шүү эход харуулаарай гэж хэлсэн. Тэгээд эход ч харуулж чадаагүй юм эрүүл мэндийн дэвтэргүй байсан болохоор. Манай хүүхэд хятадын элчинд ажиллаж байсан юм нэг өглөө ажилдаа явах гээл боссон чинь бөгс нь хөдөлж чаддаггүй тэгээд даргатай нь очиж уулзаад цалинг нь урьдчилан аваад даатгалын дэвтрийг нь аваад маргааш нь үзүүлж зургийг нь аваад хүүгээ олигтой ч үзүүлж чадаагүй би СӨХ-с 90 000 төгрөг авдаг л даа тэр нь хаана нь ч хүрдэггүй нэг хүүхэд гутал авахад 20-иод мянган төгрөгөөр нь авчхаж байгаа юм.

Ганболд -

Та бага насаа яаж өнгөрүүлсэн бэ ?

Урансайхан -

Бага насанд сургууль соёлд яваад гэр орон ээждээ дуслаад. Хүүхэд гаргасан ч ээжийгээ хаяагүй өөрийгөө гаргуунд нь хая аад.

Ганболд -

Бага насандаа юу хийж өнгөрүүлсэн бэ? сурахын хажуугаар мал маллах гээл.

Урансайхан -

Бага насандаа дандаа л мал дээр өссөн.

Ганболд -

Тэр түүхээсээ ярьж өгөөч ?

Урансайхан -

Аав дээрээ очиж мал маллаад манай аав хаясан ч гэсэн 1997 онд хотод авчирсан манай хамгийн бага дүү унаж очдог өвчтэй байсан юм тэгээд аав дээрээ аваачвал гайгүй болчиж магадгүй гээд аав дээрээ авчирсан. Бид нар аавынхаа мал дээр байдаг байсан. Аав хүний зан гэж хэцүү л юм байна лээ өвчүү толгой шийр чанаад өөрийнхөө хүүхдүүдэд өвчүүнээсээ өгөөд бид нарт шийр өгч өөд шөлөн дээр нь шар будаа хийгээд идвэл идээрээ гэдэг байсан. Нөгөө хүүхдүүд нь шар будаа идэхгүй шүү дээ. тэгээд би ааваасаа болиод манай овгор шорооны урд талд Жамбалрагчаа гэдэг өвгөн байдаг байсан юм. Тэднийд би өөрийн аав ээж шигээ хараал малыг наашаа цаашаа хариулж өгөөд удалгүй би хотод шилжин ирсэн.

Ганболд -

Хэдэн онд шилжиж ирсэн бэ?

Урансайхан -

Би хотод ирээд 10 жил болж байна 1998 онд шилжиж ирсэн.

Ганболд -

1998 онд хотод шилжиж ирэхэд хотод амьдрах боломж ямар шүү байсан бэ ?

Урансайхан -

1998 онд хотод орж ирэхэд энэ урд байдаг компанийг чинь юу гэдэг билээ. Тэр компанит манай бага дүүтэй хамт манаач хийдэг байсан. Тэгээд би тэр компаний конторт ирсэн юм. Намайг ирэхээс өмнө ээж маань миний хэдэн хүүхдийг авчирсан байсан юм. Тэгээд би нэг залуутай хүрэм гутал хамтран оёж байгаад хотод шилжиж ирэхэд өөрөө овсгоотой бол амьдарч болохоор юм байна лээ. Би орж ирээд амьдарч чадахгүй овсгоо муутай байсан бол одоо ингэж явахгүй шүү дээ. би улсуудад хаяагдсан ч өөрийнхөө тэнхээгээрээ явдаг юм. Анхны нөхөр маань үхээд, дараагийнх нь хүнтэй сугаад явцан. Тэгсэн ч хэдэн хүүхдээ хүний доор оруулчихгүй, гудамжинд гарчихгүйн тулд өөрийнхөө тэнхээгээрээ явж байна. Хот бол амьжиргаатай юм байна лээ залхуурахгүй юм бол боломжийн шүү. Миний хэдэн хүүхдүүд захаасаа айл гэр болоод 17-д манай салсан нөхрийн хашаанд хөөгдөөд яваад байна. Мөнгө төгрөг байхгүй ажил төрөл хийхгүй хүргэн маань нохой үржүүлж зардаг юм. Тэгээд мөнгө төгрөгний бололцоо болохгүй хашаа байшин авч чадахгүй нэгэнт сууцан юм чинь хөөгдөөд яваад байна. Улс төр маань надад гэр орон өгч чадахгүй юм чинь хашаатай болгочихвол сэтгэл амар байна.

Ганболд -

Таныг сургуульд сурж байхад тэр үеийн сургалтын систем ямар байсан бэ ?

Урансайхан -

Сургалтын систем гайгүй байсан.

Ганболд -

Тэр үеийн сургуулийнхаа талаар ярьж өгөөч одоогийн байдалтай жишдэг ч юм уу ?

Урансайхан -

Бидний сургуульд явж байсан үеийг одоо үетэй харьцуулбал шал өөр юм байна лээ. Адгийн наад зах нь хүмүүсийн хоорондын харьцаа хүүхдүүдийн байж байгаа төрх маш өөр юм байна лээ. Бид нар чинь гэрээсээ гараад сургуульдаа очиж ном эрдмээ сурна тэгээд орой 5, 6 цагаас хойш гэрээсээ гардаггүй байсан. Тэгээд ангийнхаа хүүхдүүдийг 6 цагаас хойш явж байвал яагаад та нар 6 цагаас хойш явж байгаа юм багш орой үдэш битгий гарж байгаарай гэж хэлээ биз дээ би гарахгүй гэж хэлдэг байсан.

Ганболд -

1998 оны үед таныг хот руу орж ирэхэд чинь ардчилсан хөдөлгөөн гарцан зах зээлд шилжсэн үе байж тэр үеэ ярьж өгөөч ?

Урансайхан -

Тэр яах вэ да хотод орж ирээд эхний 3-н жил зовсон хүний нутагт тэгээд удалгүй ээж маань өнгөрсөн. Манай отгон дүү надаас түрүүлээд ирцэн тэр компанид манаач хийж байсан. Манай том охины найз нь та манай гэрийг 10 000 төгрөгөөр хөлсөл эгчээ гэхээр нь за эгч нь яаж хийж байгаад сард 10 000 төгрөг өгнө гэж хэлээд тэр гэрт нь орж байгаа юм л даа

Ганболд -

1998 онд уу ?

Урансайхан -

Тийм орж ирсэн эхний 3 жилийг л ярьж байна шүү дээ 1998, 1999, 2000 оныг. Би тэр гэрт нэг ширхэг халбагагүй тэр гэрт орсон. Унтахдаа гэрийн нэг жижиг өрх тавиад унтдаг байсан. Нэг удаа унтах гээд өрхөө дэвсээд хэвтэж байсан чинь манай охин найзтайгаа ирээд тэр нь хүүхэд юмаа манай охин ч хүүхэдээрээ байсан юм чинь цагаан ор авчирж өгсөн юм бүр харанхуй үүрээр цаг болж байхад. Тэгээд эгч тэр гэрт хэдэн хүүхэдүүдтэйгээ амьдараал сайн санасан хүмүүс нь ганц нэг халбага өгдөг байсан. Эгч нь автобусанд мөнгөтэй үедээ мөнгө өгөөд мөнгөгүй үедээ загнуулаад авж байсан. Нарантуул гарж хар цай зардаг байсан. Хар цайныхаа мөнгөөр гурилаа авна хоногийн хоолоо тасалчихгүй 14,54

Ганболд -

Хоёр сав цай зараад хичнээн төгрөг болох уу ?

Урансайхан -

Мөнгөө яг сайн баьвал долоо найман мянган төгрөг болчихдог юм.

Ганболд -

Долоо найман мянган төгрөг үү өдөртөө юу ?

Урансайхан -

Тийм өдөртөө. Тэгээл найз нөхөд нутгийн хүмүүстэйгээ таараад ам цангаад байна гэвэл нэрлэхээд өгчиж байгаа юм. Би нэг л удаа найман төгрөг болгосон. Тэгээл дандаа тав зургаа мянган төгрөг олдог байсан. Өдөртөө дундажаар тав зургаан мянган төгрөг олдог байсан. Тэрүүгээрээ хоол ундаа аваад болгодог байсан. Би энэ СӨХ 2005 оноос хойш ажиллаж байна.

Ганболд -

Та хэд дүгээр анги төгссөн бэ ?

Урансайхан -

Би 8-р анги төгссөн. Сургуулиас гараад мал дээр гарсан. Мал дээр гарсан ч гэсэн малаа дагаагүй ээ

Ганболд -

Таныг сургуульд байхад чинь танайх сумын төв дээрээ байсан юм уу ?

Урансайхан -

Тийм.

Ганболд -

Аан Гэрээсээ сургуульдаа явдаг байсан байна тэ ?

Урансайхан -

Тийм

Ганболд -

Сургуулиас гараад хөдөө гарцан юм уу тэ ?

Урансайхан -

Хөдөө гэж дээ сумын төв дээр хар бор ажил хийдэг байсан. Сургуульд цэвэрлэгчийн ажил байна гэхэд нь тэнд очиж цэвэрлэгчээр ажилд орсон. Сумандаа гүрүүшиг хийдэг байсан эрэгтэй хүн шиг тэгээд явж явж байгаад хүн эмнэлэгт ажилд ороод тэндээ 11 жил ажилласан. Би тэндээсээ саналаараа гарцан юм байхгүй юу. 400 үнээ хувьд гарна гэхээр нь 25 үнээ аваад хувьдаа гаръя дээшээ гардагсан уу доошоо ордогсон уу гэж бодоол. 400 орос үнээ байдаг бйасан байхгүй юу нэг хүн 25 үнээ саадаг байсан юм. Би эмнэлэгт байхдаа нөхрийгөө тэнд оруулаад 3-н сар дагалдан хийлгээд сайлчин болгоод тэгээд хувьд гарна гэхээр нь эмнэлэгээсээ гарсан намайг эмнэлэгээс эмнэлэгээс ч гарсан тэр 400 үхрийн үнээний ферм дампуурсан.

Ганболд -

Эмнэлэгээсээ гараад тэр 400 үнээний фермд орох гэж байсан юм уу ?

Урансайхан -

Аан тийм 400 үнээний ферм хувьд гарна гэхээр нь 25 үнээ аваад гарчъя гэж бодсон чинь дампуураад аль ч үгүй болсон. Тэгээд тэнд ажилгүй байж байгаад наашаа орж ирсэн.

Ганболд -

Та хэдэн оноос эмнэлэгт ажиллаж эхэлсэн бэ ?

Урансайхан -

Би эмнэлэгт 1983-1995 он хүртэл ажилласан.

Ганболд -

Эмнэлэгт та юу хийдэг байсан бэ ?

Урансайхан -

Асрагч хийдэг байсан.

Ганболд -

Та тэр ажилынхаа талаар ярьж өгөөч дээ ?

Урансайхан -

11-н жил эмнэлэгт ажиллах даа баярын бичиг жуух олон авсан. Албан газар болон 15-25 үнээ аваад лагерт гардаг байсан байхгүй юу. Би тэгээд эмнэлэгийнхээ бүх үнээг авч гардаг байсан. Бусад байгууллагийнхан долоо долоо хоногоор ээлжилдэг байсан юм. Би тэгээд зунжингаа хүн эмнэлэгийнхээ 15 үнээг малладаг байсан. 1989, 90 онд сумын аварга болсон. Тэгээд Дорнодын төв рүү жуулчлах эрхийн бичгээр шагнуулсан. Сүүлийн аврага болдог жил манай бага гэдсэнд байсан болохоор би явахгүй гэсэн чинь манай эмч нар яваад ирээ дорнодын төв юм чинь ямар хамаатай юм төрсөн байсан ч яадгийн гэхээр нь би явахгүй гээд оронд оо өөр хүн явуулсан. 1990 онд аврага болдог жил Улаанбаатар луу жуулчилах эрхийн бичгийг аврага гэсэн туузтай өгсөн юм. Тэгсэн чинь манайхан сумын аврага ажилаас гарах нь дээ гэж байсан. Би эмнэлэгт муу ажилаад гараагүй яагаад гарсан бэ гэхээр эмнэлэгт хүн нас барахаар зочирдоод зүрх өвддөг байсан болохоор ээж, манай ажилынхан Урнаа чи иймэрхүү ажиллах юм бол мэдрэл муутай болно шүү гэхээд байхаар нь сүүлдээ ээжид хэлж байгаад ажилаасаа гарсан. Бм энэ СӨХ-д 7 жил ажиллахад нэг их муу ажилаагүй ээ 4-5 өргөмжилөл баярын бичиг байгаа. Сая 7-р хорооны бүх СӨХ-ийг хариуцсан Адилбиш гэдэг хүнээс баярын бичиг 20 000 төгрөг авсан.

Ганболд -

Та Чойбалсан сумандаа эмнэлэгт ажиллаж байхдаа хэдэн төгрөгний цалин авдаг байсан юм?

Урансайхан -

Тэр үед цалин янз бүр авдаг байсан. Тэр үед чинь мөнгөний ханш баг байсан юм чинь.

Ганболд -

Зах зээлээс өмнө хэдийг авдаг байсан бэ ?

Урансайхан -

150-160 төгрөг сайн ажиллаж тулаа хийвэл илүү авдаг байсан.

Ганболд -

Тэр үед дундаж цалин хэд байсан бэ ?

Урансайхан -

Яг хэд байсаныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ цалингаараа болоод байдаг байсан.

Ганболд -

Асрагчын ажил хэцүү биз дээ ?

Урансайхан -

Асрагчын ажил ер нь хэцүү хоёр гурван байшинд гал түлэнэ. Хүнд өвчтөн ирвэл бүх юмыг нь бэлдэнэ. Хагсайн бүтэн сайнд хоол хийнэ. Хүнд үедээ хүнд хөнгөн үедээ хөнгөн байдаг. Би яг хүнд үед нь ажиллаж байгаад гарсан. Шинэ эмнэлэгт хоёр сар ажилаад гарсан. Манай шинэ эмнэлэг паартай бүх юм нь бэлэн. Бид нар чинь хуучин эмнэлэгт усаа зөөнө, модоо хаглана, нүүрсээ хаглана, галаа түлдэг байсан.

Ганболд -

Та нар эмчилгээ хийдэг байсан уу ?

Урансайхан -

Ер нь асрагч нараар тариа болон эмчилгээ хийлгэдэггүй байсан. Гэхдээ би ойр зуурын олгой болон биеэр туурсан хамуу зэргийг их эмчээсээ дутахааргүй онош тавьчихдаг байсан. Тариа хийчихдэг байсан. Би нэг амьтай нэг амьгүй хүүхд эх барьж авсан. Тэр яагаад гэвэл тохиолдолынх юм манай сувилагч гэдэс нь эвгүйрхээд оо явцан бйасан чинь нөгөө жирмэсэн хүн нь төрсөн юм. Гарсан хүүхэд нь цэлдэн хөх хүүхэд гарсан юм би 10 гаруй жил ажилласан юм чинь туршлага байна аа даа эмч нарыг харж байхад хүүхэдийг нь доош нь харуулаж байгаад алгаддаг юм тэгэхээр нь би алгадаад байсан нөгөө хүүхэд нь бахираад л байсан хүйний цохилт гэж байдгийн тэр нь цохилж байвал хүйг нь тасалдаггүй юм. Тэгээд хүйг нь боогоод эхэсийг нь гаргаад саванд нь эхэс нь үлдэж үү үгүй юу гэж усаар хоёр гурван удаа угаасан тэгээд байсан чинь манай сувилагч орж ирж байга юм. Нэг амьгүй хүүхэд гарсан бас дохиолдолынх юм л даа яг намайг гардаг ээлжтэй үед ферм дээр нэг хүн дутуу төрх гээд байна бас нэг хүнд хүүхдийн дуудлагатай ирсэн. Тэгээд би их эмчтэйгээ жолоочтойгоо асарагчаар би ингээд явцгаасан. Тэгээд нөгөө газараа ирсэн тэгсэн чинь манай эмч Урнаа чи энэн хүнийг хараад үлд төрх гээд байвал ямар чадахгүй гэх юм биш гээд ер нь дутуу төрх чинь их хэцүү юм байна лээ. Тэгээд байж байсан чинь их эмч маань дуудлаганд нилээн хол газар луу явцан нөгөө төрх гэж байгаа хүүхэний минут нь ойртоод би минутыг нь хараад байж байсан чинь ер нь төрх шинжиндээ орчихсон тэгэхээр нь юм хунарыг нь доор нь дэвсээд за чи нүдээ аниж болохгүй шүү амьсгаагаа урт аваад гарна шүү гэсэн чинь хүүхдийн толгой зухуйлаа за чи битгий айж сандараарай аятаахан дүлэлт өгөөрэй гэж хэлсэн хүүхэд нь гарсан тэр дутуу төрсөн дөнгөж хөдөлгөөнд орж байсан хүүхэд тэгээд би эм тариа хийе гэсэн ч эмч маань хамаг эм тариагаа аваад явцан надад эм тариа байхгүй. Тэгээд би тэр хүүхдийг амаараа амьсгалуулах гээд нүүр ам нил цус болцон.

Ганболд -

Тэр ер нь хэдэн сартай хүүхэд байсан юм ?

Урансайхан -

Тэр их жоохон дөнгөж хөдөлгөөн орж байсан 5-н сар гарантай байсан байх. Би тэр хүүхдийг амаараа 5-н минут орчим хүчил төрөгч өгсөн ч бараагүй тэгээд л хүүхэд нь өнгөрцөн. Тэгээд би ээжид нь за миний дүү чи ихэсээ гаргахын тулд тайван байх ёстой шүү гэж хэлээл дутуу төрсөн хүний ихэс их удаан гардаг юм байна лээ

Ганболд -

Ихэс гэж юу юм бэ ?

Урансайхан -

Хүүхэд эхийн гэдсэн дотор байхад нь гадан талаар нь байдаг бүрхүүл малаас тийм юм гардаггүй шүү дээ. Ийм дутуу төрсөн хүнээс их эмч нар хүртэл айдаг байхгүй юу хүний ихэсийг төрсөнөөс хойш 2-7 минутны хооронд гаргахгүй бол хүн цус алддаг байхгүй юу.

Ганболд -

Хэдэн минут гэсэн бэ ?

Урансайхан -

1-7 минут. Тэгээд байж байсан чинь 3-н минут өнгөрлөө тэгээд би за миний дүү хоёр хөхнийхөө довчыг имэрээд бай, нүдээ аниж болохгүй, урт амьсгаа аваад бай гэж хэлээд тэгсээр байтал 5 минут болчихож тэгсэн чинь гэдсэн дээгүүр базлаад байна гээд гэдэс базлах яах вэ чи наад ихсэн дээрээс гараа ав хоёр хөхөө сайн имэрээд байж бай би нүд салгахгүй харж байя тэгсэн чинь нөгөө охин чинь бахираад уйлаад уналаа за чи ингэж болохгүй тайван бай чи бид хоёрт эм тариа байхгүй чиний амь нас хутагны ирэн дээр байна гэж хэлсэн. Би ямар мэргэжилийн сургууль соёлыг нь төгссөн биш асрагчаар л эмнэлэгт ажиллаж байсан хүн. Тэгээд байж байсан чинь ихэс нь гараад тэрийг нь усанд угаах ямар ч боломж байхгүй хөдөө юм чинь тэгээд байж байтал нөгөө айлд маань ус ч байхгүй тэгэхээр нь ихэсийг нь даавуунд боогоод дусд нь тавьчихаж байгаа юм эмчтэй харуулж байгаад хаяихгүй бол болохгүй. Саванд нь ихэс үлдвэл тэр хүнд ямар нэгэн муу нөлөө үзүүлдэг байхгүй юу.

Ганболд -

Хөдөө айлд төрсөн юм уу ?

Урансайхан -

Тийм хөдөө 1-р фермд байхгүй юу. Тэгсэн чинь манай эмч нар Урнаа чи сайн байна надтай хамт явсан эх баригч эмч маань Урнаатай явсан тулдаа сэтгэл амар яваад ирлээ гэж хэлж байсан. Манай сумын өндөр настангуд ч гэсэн тэгдэг юм. Шагдарын охин хэзээ гарах вэ? Цагаан сэтгэлтэй гар нь хөнгөн зөөлөн гартай гэдэг юм. Эмнэлэгт янз бүрийн өвчтэн ирнэ бид нар чинь босгож шээлгэнэ хувцас хунарыг нь угаана. Хүнд чинь сэтгэлд нь таалагдсан хүн таалагдаагүй хүн гэж байдаг юм билээ. Тэгээд намайг ажилдаа очиход миний охин ажилдаа гарж байгаа юм уу яасан сайн юм бэ гэдэг байсан. Эгч нь ер иймэрхүү ажиллаж байсан даа. Манай нэг дүү гол яваад эгчийн хүүхэд л дээ цэрэгт явж ирээд 22-тойдоо нас барцан юм. Тэр дүү маань гол руу загсанд явж ирээл атиралдаал бөөлжих гээд байна гэхээр нь ямар зовиур байна гэсэн чинь энэ хавиар хатгуулж өвдөөд байна гэж ходоодон дээрээ дараад байгаа юм тэгэхээр нь би гэртэй оруулаад орон дээр хэвтүүлээд олгой байж магадгүй гэж бодоод за миний дүү энэ хөлөө сул байлгаарай эгч нь үзээдэхье гээд үзсэн чинь яг олгой шүү тэгэхээр нь морин тэргэн дээр сумын төвийн урд талын овгор шорооноос нилээн урагшаа 70-аад км-ын зайтай манайх байсан юм. Морин тэргэн дээр орилуулсаар байгаад сумын төв дээр эмнэлэг дээр авчираад тэгхэд би эмнэлэгээс гарцан байсан юм. Тэгээд эмчдээ үзүүлсэн чинь олгой биш хоолны хордлого байна гэж улаан диплом авсан эмч нь тэгж байгаа юм чинь. Тэгхээр нь за Энхээ эмч минь больж үз наадах чинь яах аргагүй олгой. Тэр үед чинь бид нар гурил хуураад зуурж иддэг байсан юм мах идэхгүй шүү дээ гурил ус хоёр идсэн хүн юундаа хоолны хордолого болох вэ дээ. Голын зах явж загас барихаар явсан хүн байгаа юм. Би олгой гэж оношлоод ирлээ сургуулийг нь төгссөн эмчээсээ буруу оношлосон бол би таниас уучлалт гуйя гэсэн чинь хордолого гээд авч хэлэлцэхгүй байна аа тэгээд хорсоол өгөхөөр нь би наад хорсоолыг чинь уулгахгүй эмийг нь ч уулгахгүй эцсийн эцэст наад хүн чинь олгой байгаад дотороо хагараад иймээ тиймээ юм болвол би таньтай хатуу ярина шүү би сургуулийг нь төгсөөгүй ч 11-н жил энэ эмнэлэгт ажилласан юм шүү тэгсэн чинь Энхтунгаа гэдэг эх баригч нилээн сайн эмч байдаг юм тэр эмчид дүүгээ үзүүлсэн чинь олгой шууд аймаг яв гээд аймагт очсон чинь яг дотороо хаграх гэж байсан байна лээ аймагт очоод үзүүлэх гэсэн чинь үздэггүй ээ тэгээд эмнэлэгт ажилладаг найз даа хөдөө суманд хордолого гээд нилээн удчихсан юм наад эмч нар чинь яагаад үзэхгүй байгаа юм баян хүнд үйлчилээд ядуу хүнд үйлчилдэггүй юм уу хаашаа юм та нар хүний төлөө тангарага өргөсөн юм байгаа биз дээ гэсэн чинь за Урнаа минь хүлээж бай эмч нар хагалгаанаасаа гараад ирнэ. Тэгээд хагалгаандаа ороод эмч нар гарж ирчээд эмч нар нь та дүү чинь их азтай юм яг дотороо хаграх гэж байсан байна. Дараа нь яасан бэ гэхээр урдаас нэг хэсэг сахар орж ирж байсан шүү дээ тэрийг нь хүүхдүүддээ авч өгөөд тарагтай холиод идүүлээд байсан чинь манай хүүхдүүдийн биеэр нь устай бэлцийсэн юм гараад

Ганболд -

Биеэр нь үү ?

Урансайхан -

Тийм. Доод талаар нь гараад байсан юм аягүй сонин. Тэгээд их эмчдээ үзүүлсэн чинь хамуу нь хэд дүгээр үеэндээ орцон байна гэлээдээ. Тэгэхээр нь би та арай тэндүү байна шүү хамуу байгаад хамууг тараасан байвал тэрэнд өгөх ял шийтгэл торгуулыг над дээр бичээрэй гэж хэлсэн юм. Тэгээд хи эмч маань хамууны тос өгч байгаа юм аа тэгэхээр нь би наадахыг чинь түрхүүлэхгүй ээ энэ хамуу биш элсэн чихэрийн хордолого манай дарга цэрэг, дээд доодгүй, хөгшин залуугүй хоролох гэж идэх юманд хятадуудын хийж байгаа хор байгааг мэдэж байна уу гэсэн чинь чи наад тосоо зүгээр л түрэх гэлээ. Би хүмүүсд хамуу тараасан байвал ямар торгуул шийтгэлийг надад өгөөрэй би үүнийг эмчлэх болно гэж хэлсэн юм. Тэгсэн чинь миний хэдэн хүүхдүүдийг хамуутай гээд тусгаарлаад байлгаж байсан байгаа юм эмнэлэгт 1 хоноод гарлаа хамуу тараасан байвал хариуцлага аа би өөрөө хүлээнэ гэсэн чинь Урнаа чи наад үгнээсээ буцваа гэхээр нь би буцахгүй гэсэн. Тэгээд би хоёр хүүхэдээ тарга бүрээд гарсан шар усаар угаагаад өөрийнхөө шээсээр угаагаад эдгээсэн тэгээд Энхээ эмч дээр очоод хордолго байна уу хамуу байна уу хар гэсэн чинь

Ганболд -

Эмч нь юу гэж байх юм ?

Урансайхан -

За Урнаа чи намайг хоёр удаа дийллээ анагаах төгссөн эмч ч гэсэн алддаг юм байна гэж хэлсэн. Тэр нэг удаа алдаж байсан. Манай няравын 28тай дүүг нь алсан олгойг нь цөс гэж эмчлээд сумын төвд эмнэлэгт 7-8 хоног хэвтээд бүр хүндрээд аймаг руу яваад очоод задлан шинжилгээ хийсэн чинь олгой нь дотороо хагараад үхэх шалтгаан болсон байна гэсэн тэгээд Энхээ эмч яах вэ дэ эмч юм болохоороо зүгээр үлдсэн дээрээсээ хахуулиар орж ирсэн хүн юм чинь.

Ганболд -

Сумын эмнэлэгт олгой болон хагалгаа хийдэггүй байсан юм уу ?

Урансайхан -

Үгүй заавалчгүй аймгийн төв рүү явж ордог ббайсан юм.

Ганболд -

Тэр эмчийг мэргэжил дээ муу гэдгийг хүмүүс мэддэггүй байсан юм уу ?

Урансайхан -

Аан тэр үү уг нь тэр эмчийн мэргэжил нь хүүхдийн их эмчийн мэргэжилтэй байхгүй юу. Хүүхдийн эмч ч гэсэн 11 жил ажилласан надаас дор бай хав дээ гэж боддог юм. Тэгээд Энхээ эмч намайг тэгж байсан юм энэ Урнаа хоёр удаа намайг дийлсэн яах аргагүй манай тэргүүний ажилтан мөн гэж хэлж байсан. Тэгээл би эмнэлэгээс гарсан өөрөө гаръя гэж байж гарсан намайг гаргахгүй гээд тэгэхээр нь энд чинь янз бүрийн хүмүүс ирэх юм сүүлдээ зүрх өвдөөд ноорогруу хүн аваачиж хийхээр айгад байх юм гаръя гэж хэлсэн. Би 11-н жил ажиллахдаа найдваргүй болсон хүмүүс нилээд олон ирж байсан тэрийг нь мэдэж байгаа ч ээж ааваас нь түрүлж уйлахгүй дээ гэж бодсон ч түрүүлээд уйлчихдаг байсан юм.

Ганболд -

Асрагчаар ажиллаж байгаа хүмүүсд бусад ажил хийж байгаа хүмүүсээс илүү нэмэгдэл цалин авдаг байсан уу ?

Урансайхан -

Тийм юм байхгүй ганцхан сарын юмуу улиралын цалингаа авдаг байсан. Эгч нь иймэр хүү ажиллаж байхдаа эмчтэйгээ улаан дипломтой дипломгүй, цэвэрлэгч цэвэрлэгч биш би чи дээрээ хүртэл маргалдсаао ирсэн.

Ганболд -

Ардчилсан хөдөлгөөнд яаж оролцож байсан бэ ?

Урансайхан -

Би ардчилалд ер муу нэг их дэмждэггүй шүү дээ.

Ганболд -

Тэр үеийн нийгмийн байдал ямар байсан бэ ?

Урансайхан -

Одоо баахан олон намууд гарч ирээд байна шүү дээ тэ? Хувьсгалт нам байхад миний хувьд муудсан юм байхгүй ээ. Би одоо боддог юм болдог бол тэр захиргаадалтын үед аваачмаар л байгаа юм. Тэр үед цанга байсан захиргаадалтын үе одоогийнхтой харьцуулахад өдөр шөнө хоёр шиг өөр одоо харалдаа би Улаанбаатарт ирээд хоёр зүйлийг анхаарсан би хөдөө өсөхдөө хүнийг пизда, нохой, гичий гэж загнахыг харж байгаагүй харин хотод автобусанд явж байхдаа хоёр жаахан хүүхэд том хүний өмнөөс хэрэлдээд байхаар нь их гайхаж билээ. Одоо бас жаахан охидыг харалдаа үдэш орой баараар тэнэж байна. Жаахан хүүхдүүд тамхи татаж байна энэ нь энэ олон нам гарсанаар бий болсон үзэгдэл.

Ганболд -

Зах зээлийн нийгэмд шилжих үеэс өмнө төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхад эмнэлэг гурав, таван жилийн төлөвлөгөө нь ямар байсан юм. Эмэнэлэгт яаж төлөвлөгөө өгдөг байсан юм ?

Урансайхан -

Эмнэлэгт хэвтэж эмчилүүлж байгаа өвчтөнгүүдээ эм тариагаар дутаахгүй байх талаар л төлөвлөгөө явагддаг байсан. 2-рт ажиллаж байгаа ажилчидынхаа амьдралыг дээшлүүлэх мэргэжилтэй болгох талаар дээрээс тийм тушаал ирдэг байсан.

Ганболд -

Аан тийм үү Малын хувьд авч үзхэд 10 малтай байсан бол энэ 5-н жилд 15 болгоно гэж төлөвлөдөг байсан гэсэн эмнэлэгийн хувьд яаж төлөвлөдөг байсан бэ ?

Урансайхан -

Мал шиг тийм юм байхгүй. Харин техник хангамжаа дээшлүүлэх тал дээр төлөвлөгөө явуулдаг байсан. Ажлчидын хувьд асрагч байж байгаад сувилагч болох сувилагч байж байгаад эмч болох бага эмч нь их эмч болох гэсэн замаар явдаг байсан.

Ганболд -

Тэгж дэвших боломж ямар байсан бэ ?

Урансайхан -

Тэр үед сайн байсан шүү дээ манайхан явж л байсан. Сувилагчын курсд суух хүн байна уу гээл би явах боломжгүй байсн юм чинь 4 хүүхэдтэй ээж маань 70 гаруй настай энэ хэдийгээ хаяаад өөрийнхөө эрх ашигийг бодоод мэргэжил дээшлүүлэх гээд явна гэж үү. Ээж маань миний хүү яваад ирээ гэж байсан би таныг хаяаад явахгүй гэсэн би таны өмнөөс хүүхэдтэй болсон биш таниар өсгүүлчээд одоо болоо би хүүхэдээ төрүүлчээд хэд хоноод ажилдаа явдаг байсан. Нэг хүүхэд түрдэг байсан бол хоёр хүүхэд түрдэг болсон. Хоёрыг түрдэг байсан бол гуравыг түрдэг болсон. Тэгээд том хүүхэд маань гар хөлийн үзүүрт зарагддаг болоод ирхээр нь дөрөв дөх хүүхэдээ төрүүлсэн. Би 3-н хүүхэддээ тэргэнд хийгээл түрээл ажилаа хийдэг байсан.

Ганболд -

Тэр үед өрх толгойлсон эмэгтэйчүүдэд аль хир тусламж өгдөг байсан бэ ?

Урансайхан -

Өгөх нь өгдөг байсан би тэрийг авдаггүй байсан. Манай сумын засаг дарга нарийн бичгийн дарга нар надад май гээд авчирж өгч байгаагүй бий ч очиж гуйж үзээгүй. Ээж маань намайг загнадаг байсан.

Ганболд -

Ер нь бол тийм юм өгдөг байсан юм уу ?

Урансайхан -

Тйим өгдөг байсан. Манай сумынхан их авдаг байсан. Бүр мал, хонь, гэр өгдөг байсан. Гэр өгвөл зарчихна. Хонь өгвөл алаад идчихнэ. Манай ээж намайг чи нэг баян хүн шиг гүйгээд байх юм тэр юмнаас нь очиж ав гэдэг байсан. Эгч нь өрх толгойлсон нэн ядуу гэж явдаг байсан юм.

Ганболд -

Та эмнэлэгийн 15-н үхэр аваад лагерт гардаг байсан гэсэн ямар хугцаагаар гардаг байсан бэ?

Урансайхан -

Зуны гурван сар гардаг байсан.

Ганболд -

Зуны гурван сар юу хийх вэ ?

Урансайхан -

Саалиа хураана. Мал өвдвөл өөрөө эмчилнэ. Манай суманд чинь малын эмч гэж байгаа шүү дээ. Би малын эмчээс хүний урманд нэг ширхэг ч эмч авч үзээгүй. Тугал чацага алдлаа, үхрийн нүд өвдлөө гээл манайхан чинь өөрсдөө авах гэдэг юм уу малаа эмчлэх гэдэг юм уу малын эмчээс бөөн бөөнөөр нь эм тана авдаг байсан. Тугал чацага алдхад хүмүүм ливанмицин эмчээс авч байгаа юм тэгхэд би нмчннс нэг ширхэг ч эм авч үзээгүй. Манайд нэг гулдайсан тугал ирдэг юм.

Ганболд -

Гулдайсан гэж юу гэсэн үг вэ ?

Урансайхан -

Халуун наранд чацага алдаад сульдчихсан үхэх гэж байгаа тугал ирсэн юм тэгсэн чинь малын эмч үхлийн дансанд хийчихсэн тэгээд би тэр тугалыг үхчихсэн гээд өөртөө ашиглавал ашиглах байсан би тэгээгүй би эмчд нь хэлсэн би таниас ам тариа авахгүй эмчилнэ гэсэн чинь та яаж эмчлэх гэж байгаа юм гэхээр нь та угаасаа энэ тугалыг үхлийн дансанд хийчихсэн биз дээ тийм болохоор би эм тариа авахгүй гэж хэлсэн. Цагаан будааг хуурахаар өнгө нь шаргалдуу болдог юм тэрийг нүдхээр сайхан арвайн гурил шиг болно тэгээд буцалсан устай холиод 500 грамм усанд амны халбагаар 2 хийж байгаа юм. Би тэр тугалд түүхий ус ч өгөөгүй өөрийнхөө хүүхэд шиг асарсан. Эхний ээлжинд устай зуурж өгөөд дараа нь шээстэй зуурж өгөөд хамаагүй ээ өөрийнхөө хүүхдүүдийнхээ шээстэй холиод өгсөн. Тэр тугал сарын дараа гэхэд босоод ирсэн. Нөгөө малын эмч чинь ирсэн ээ нөгөө тугал чинь үхсэн үү гэж асуухаар нь тэрийг үхүүлж яах нь вэ ? гэж хэлж билээ тэгж тэр тугалыг босгосон юм. 2-рт манай сумын цэцэрлэгийн нэг тугалын нүд нь наашаа бүлтэрээд гараад ирсэн байсан. Тэрийг яаж эмчилсэн гэхээр та нар гайж магадгүй. Малын сүүл байгаа биз дээ ямар ч малынх хамаагүй ээ адууны сүүлний үснээс хоёр ширхэгийг авсан. Та нар харсан уу үгүй юу үхрийн тагнаанд хоёр нүх байдаг юм байна лээ тэр нүхрүү нь нөгөө хоёр хялгасаа хийчихсэн битүүрээгүй тал нь шууд орчихож байгаа юм нөгөө нүх рүү нь ордрггүй том болцон бяруу чинь хэцүү байгаа юм чинь. Үхрийн нүд өвдөхөөр хүмүүс нүдрүү нь үлээгээл янз бүрээр үзээл байдаг юм. Би бол тэгдэггүй хялгасыг нөгөө хоёр нүх рүү хийчихдэг өвдсөн нүдний тал нь битүү байдаг байхгүй тэр орох гэж хэцүү нилээн зовж орно тэгээд хоёр нүх рүү нь хийгээд бүлтэрсэн нүдтэй тугал 4 хонгийн дотор зөв зүгээр болцон малын эмч хараад гайхаж байгаа юм чинь. Хүний нүдэнд ч гэсэн тийм нэг нүх байдаг шүү дээ. манай нэг тугалын нүд өвдөөд би бас тэгж эмчиллэж байсан. Хүмүүс намайг малын эмч гээд намайг дууддаг. Тэгж хоёр гурван тугалын амьанд орсон.

Ганболд -

Та ямар үндэстэн бэ?

Урансайхан -

Халх

Ганболд -

Дорнодод буриадууд их биз

Урансайхан -

Дорнодод буриад байдаг наагуураа дорнотын төвд байгаа зөндөө яг манай суманд бол байхгүй.

Ганболд -

Буриад, Халхуудын ялгаа онцлог нь юу байна вэ?

Урансайхан -

Тэр талаар нээх мэдэхгүй ээ. Манай ээжийн төрсөн дүү буриад авгай байж л байна. Манай ээжийн тал бол байхгүй болсон ш дээ. Манай ээжийн дүү нарийнх нь хүүхдүүд тэгээд л бид нар үлдэж байгаа юм чинь. Тиймэрхүү өөрийнхээ толгойгоор хар бор аргаар малыг ч өөрцгүй хүнийг ч өөрцгүй. Тэгээд л хэдэн жаал нь жацаг алдаад л эмэнлэгт хэвтэнэ 3 хоноод л хэвтэнэ тэгээд л эмэнлэгийн эмчилгээ хажуугаар нь өөрийнхээ ард эмчилгээг хийнэ. Тэгээд л гайгүй болоод гарна. Мнай хэдэн хүүдүүд чинь аягүй их өвчин орооно ээ гончиг сум минь. Хэвтсэн ч би ажиллаа хийгээд л явдаг байсан.

Ганболд -

Хүүхдүүдийнхээ талаар яриж өгөөч та?

Урансайхан -

Манай хүүхдүүд яахав дээ?

Ганболд -

Дөрвөн хүүхэдтэй гэсэн үү тэ?

Урансайхан -

Тийн 4 хүүхэдтэй хамгийн том нь охин 26 настай 1983 оных дараагийн нь 1985 оны үхэр жилтэй

Ганболд -

Эрэгтэй юу?

Урансайхан -

Хамгийн том нь охин дараагийн гурав нь хүү байгаа. Дараагийнх нь 1987 оны Туулай жилтэй хүү. Хамгийн бага нь 1990 оны морь жилтэй хүү байгаа.

Ганболд -

Хүүхдүүд чинь одоо юу хийж байна даа?

Урансайхан -

Хүүхдүүд маань ажил олдвол хийгээд л хамгийн том охин бол айлын авгай болсон тусдаа гарсан. Саяхан гэр оронгүй байж байгаад манйа нөхрийн хашаа байшинд амьдарч байгаад. Манай хүргэн нохой зардаг юм.

Ганболд -

Нохой?

Урансайхан -

Тийм. Нохой овчарк, пүүдл, том алаг нохой гэх мэтийн янз бүрийн нохой зардаг юм.

Ганболд -

Өөрөө тэжээдэг юм уу?

Урансайхан -

Тийм тэжээдгийн тэгээд манай хоёр маань 2500.000 яаядаа гэсэн тавилгатай гэр аваад тэгээд охин маань одоо гайгүй амьдралтай болсон. Тэгээд охины дараах хүү цэрэгт яваагүй байхдаа авгай авсан юм энд байхдаа нутгийнхаа авгайг авсан. Тэгээд нутагтаа очоод шилжүүлгээ нутагтаа хийгээд. Тэгээд тэндээсээ цэрэгт яваад авгайгаа дагаж яваад сая ирсэн жилийн цэрэгт яваад. Тэгээд сая авгай хүүхэдтэйгээ ирээд ажил хийхгээд л үзээд л байгаа.

Ганболд -

Энд үү?

Урансайхан -

Тийм. Тэрний дараах хүү байж л байна. Одоо нөгөө самранд яваад биеэ эвгүй болгодог тэгээд 300 мянгыг атгасан шүү дээ миний хүү тэгээд 300 мянгыг аваад өөрийгөө тэр Зүүнхараад бүрэн хувцаслаад зогсож байна. Тэгээд үлдэгдэл нь энэ зах зээлийн нийгэмд юу болох вэ дээ дүүдээ гутал авч өгөөд ээждээ хоол унд энээ тэрээ гээд л мөнгө нь дороо дуусаж байгаа юм чинь. Тэрний дараагийн хамгийн бага нь огт сургуульд ороогоүй. Манай хүүхдүүд огт сургуульд сураагүй ш дээ.

Ганболд -

Нэг нь ч үү?

Урансайхан -

Тийм. Сургуульд суулгая гээд л бэлтгэл ангид нь суулгана тэгээд л биеээр нь юм туурах юмуу эсвэл шарлаал тэгээд л гарагчидаг байсан.

Ганболд -

Тэр үед чинь бүх нийтээр сургуульд хамруулна гээд л албан хүчээр авдаг байсан биздээ бараг?

Урансайхан -

Тийм. Хамруулаад л суулгадаг байсан манай хэд сугаагүй. Бэлтгэл ангиа онц төгсөдөг байсан.

Ганболд -

Тэгээд одоо бичэг үсэг мэдэх үү?

Урансайхан -

Мэднэ. Англи бол англи манай энэ бага бол бүр мэднэ.

Ганболд -

Оо тийм бол бас ч яахав дээ.

Урансайхан -

Аа энэ томын дараах хүү бол мэдэхгүй. Тэрнийг би яаг бичээд уншиж байхыг нь нүдээрээ хараагүй. Одоо цэрэгт яваад ирсэн.

Ганболд -

Цэрэгт бичиг үсэг зааж байгаа биздээ.

Урансайхан -

Сүүлд би энэ хотод ирж цайны газарт ажиллад л 35 үсгийг нь жижиг цаасан дээр бичиж скочдож нааж өгч цээжлүүлээд л холбоод уншидаг болсон ш дээ манай энэ бага хүү. Тэгээд сургуульд сураагүй байж холбож уншаад энд тэнд байдаг англи үгийг бол уншиж чадна. Сая энэ урд байдаг 25-р сургуульд ороод шууд 8т ороод. Тэгээд сая өвчин гараад дүн нь ч гараагүй тэгээд нэг хувиар аваад манай СӨХ-н даргатай яриад сэлээсэр юмуу гагнуурчны дагалдан хийлгэж байгаа. Тэгээд сургууль орохлоор энэ 25 дээр очиж багштай нь уулзана даа. Багш нь бол өөрт нь сайн.

Ганболд -

Одоо тэгвэл энэ Барилгын коллеж, Үйлдвэр урлалын сургуульд оруулчихмаар юм.

Урансайхан -

Тийм. Одоо үед бол гагнуурчин, слессэрчин бол мөнгийг бол олж байна ш дээ.

Ганболд -

Барилгачин, замынхан бас сайн олж байна ш дээ.

Урансайхан -

Барилгынхан бол олох нь олж байна. Барилгын яг мэргэжилээ дагаад

Ганболд -

Барилгын коллежид оруулчихгүй юу даа? Сар болгон сурсан гэж 30 гаруй мянган цаас өгдөг одоо бараг нэмэгдэнэ гэсэн нэмэгдсэн байх. Төлбөр төлөхгүй тэгээд 9-10-р ангийн хичээл үзнэ. Дээрээс нь барилгын чиглэлийн мэргэжилээ үзнэ.

Урансайхан -

Харин тэгэхгээд байна. Тийм бодолтой байна. Тухайн үед тэгээд болдог юм уу болдоггүй юмуу бүү мэд. Манай хүүхдүүд бол миний үгнээс гараад гажаад гудамжаар тэнээд байдаггүй юм. Би нэг л эвгүй хэрэг хийх юм бол хамсаруулаад л зодно ш дээ одоо хүртэл. Надаас бол айдаг. Ээж л ууралвал тэгээд л дуусаа гэж боддог. Тэгэж л хүмүүжүүлдэг. Одоо энэ хотын хүүхдүүд шиг хүмүүжилгүй гадаа гудамжаар тэнээд л архи уугаад л шүлс баасаа гоожуулаад л яваад байвал бас надад хэцүү ш дээ 20 гарсан хүүхдүүд чинь. Манай 2 бага надтай хамт байдаг юм. Том бол тэр хойно эгчийндээ авгай хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Элчинд ажиллаж байгаа. Одоо нэгэнт авгай хүүхэдтэй хүн чинь тэжээх юм байгаа биз. Одоо ийм болчоод ээжийгээ зулгаагаад яахав ээж нь ийм байдалтай байгаа юм чинь. Миний амьдрал тиймэрхүүл байна. Тэгээд л эгчийнх нь бодож байгаа бол аятайхан ханьтай болоод гэр оронтой болоод л би өөрөө мөнгө төгрөг олоод л хургаад л гэр оронтой болъёо гэсэн бодол байсан. Заавал явсан газраа гуйлагчингаа харуулах гэж байгаа юм шиг. Гэтэл энэ 90.000₮ бол эгчид нь үнэхээр хүнд байна.

Ганболд -

Та эндээс цалин 90.000 төгрөг авдаг юмуу?

Урансайхан -

Тийм 90-г авдаг шүү дээ бид. Эхлээд сар болгоны 13нд 30-г нь авна тэгээд сарын сүүлээр 60-г нь авдаг юм. Нэмэгдээд байгаа нь энэ шүү. Тэрнээс бид 60-г авдаг байсан.

Ганболд -

Тэгээд эндээ амьдардаг уу?

Урансайхан -

Тийм. Эндээ гурвуулаа амьдардаг. Тэгээд бололцоо байвал энэ хэдэн хүүхдүүдийг ажил хийлгэвэл гэж боддог. Тэгсэн самранд явахаар болоод тэгсэн тэр самрын залуу бол өө энэ хүүхэд бол үнэхээр амьдралынхаа төлөө явж байгаа юм байна гээд арав хориод хүүхдээс манай хүү тэгээд манай дүүгийн 2 хүүддүүдийг л сонгоод авсан ш дээ. Тэгсэн манай дүүгийн нэг нь хүрээд ирсэн нэг нь тэндээ үлдээд ажилласан. Бага нь тэнд ажил хийгээд. Манай энэ энд ажил хийгээд тэгээд байж байна даа. Тэр хүүд би үнэхээр баярласан. Тэгээд хүүгийнхээ цалинг буухаар дэлгүүрт ороод эрэгтэй хүн юм чинь уувал уугаал уухгүй бол тэр л биз гээд л үнэтэй архинаас нь нэгийг ямар тамхи татдаг юм гээд нэг тамхитай 5000 төгрөгтэй даргад нь өгсөн тэгтэл дарга нь авахгүй гээд би болохоор аваа миний хүү эгч нь сэтгэлээрээ өгч байгаа юм. Миний хүүг амьдралын төлөө явж байгаа гээд аваад ажиллуулсанд чинь эгч нь баярлаж байна гээд өгсөн. Тэгээд л та наадхаа эхоод зургийг нь л авахуулна шүү гээд л байсан. Тухайн үед хүүхэд болохлоор зүгээр байна гээд л гүйгээд байсан. Зүгээр байхад нь үзүүлнэ гээд л гүйгээд байлтай биш Тэгээд тэр хойно элчинд сар гарантай ажиллаад л бөгсө нь суугаа болсон ш дээ тэр нуруундаа л гэмтэлтэй болсон байх. Уулан манай хамгийн хөнгөн хүү юм.

Ганболд -

Танийг Чойбалсанд байхад байгаль ямар байв?

Урансайхан -

Байгаль сайхан байсан.

Ганболд -

Одооныхтой харьцуулбал?

Урансайхан -

Одооныхтой харьцуулбал хамаагүй дээр сайхан байсан. Намайг наашаа гарах үед байгаль орчин нь бохирдоод, гол ус нуур нь ширгээд л эхэлсэндээ. Нуур гэдэг юм бол ганцач байхгүй болсондоо. Одоо Тосонгын хужир гээд жинхэнэ урдаа барьдаг ганц хужиртай нуур байсан овоотой тэрч байгүй болсон. Тэр бол манай аймагт чинь хотод байдаг өвгөнтийн архичид байдаг ш дээ тэ тэд нар шиг гэр оронгүй ядуу хүмүүс байсан тэд тэгээд л нууранд очоод л хувцас хунараа угаагаад л тэдгээрээс болоод л нуур ус маань ширгэж байгаа ш дээ. Урдхан нь байдаг урсдаг гол байхад тэрэнд угааж болоох байсан ш дээ. Эдгээрээс болоод л ширгэсэн гэж би боддог. Манай хэрлэн бол наашаа гарахад бол гандуу байсан би гурван жил дараалан нутагруугаа явсан. СӨХ-д ажиллаж байхдаа 14 хонгийн чөлөө аваад яваад ирсэн. Тэгээд зун ч явж байсан өвөл ч явж байсан. Зун явж байхад бол өвс ногоогүй гандуу л байсан.

Ганболд -

Тэнд байхад ангийн мах хийдэг байсан биз?

Урансайхан -

Хийдэг байсан. Одоо бол Тарвага байхгүй болсон шүү дээ.

Ганболд -

Зээр бас их юм билээ шүү?

Урансайхан -

Одоо зээр нь ч харагдахаа байсан.

Ганболд -

2007 онд бид нар судалгааны ажиллаар Дорнод, Чойбасан орсон байхгүй юу тэгэхэд машин доогуур орчих гээд л байх юм билээ.

Урансайхан -

Намайг өвөл зун явж байхад Зээр харагдахгүй байлээ. Урагшаа үрэгсэн юм байгаа биз. Манайх тэнд байхад дандаа нохойгоороо зээр бариулдаг байсан.

Ганболд -

Нохой гүйцдэг байсан юмуу?

Урансайхан -

Гүйцэнэ. Манайхан дандаа анчин нохойтой байдаг байсан. Нэг нь хонгоноос нь зуугаад авахад нөгөө нь багалзуурнаас нь зуучдаг байсан. Тэгээд зээр барьдаг нохой чинь ганц онцлог нь хонь барих гээд байдаг юм. Тэр нь л хэцүү байсан. Манай нохой ээжийн дүүгийнх нь хонинд нь хүрчихсэн шүү. Ах тэгээд буудна гээд л ээж болохлоор ганц амь тэжээдэг нохойг минь алаад үзээрэй гээд л тэврээд л байсан. Ах юу гэж буудах вэ дээ. Тэр үед л сүржигнэж байсан. Тэр нохой их ухаантай нохой яг гэрээр гардаж тэжээсэн болохлоор ухаантай. Тэр хонь барьснаас нь хойш аймар дүрсгүй хоньтой амыг нь боож холбож байгаад зодоод шийрүүлээд тэгээд тэрнээс хойш хонь руу дайрхаа байсан.

Ганболд -

Дорнодын нохойнууд чинь туранхай өндөр байдаг юм билээ.

Урансайхан -

Манай нохой бол тарган нэг нь орог. Манай хоёр нохой бол нэг нь халтар гэчий нь шар нохой байсан. Нэг нь бол гүйж ирсэн юм. Эр нохой гүйж ирэх муу л гээд байдаг хөөрхий манай гэчий бол үнэг барьна. Орог нохой бол чоно барьдаг чоныг бол аатай барина ш дээ. Манай гурван нохой дандаа хөөнө гэчий нь дандаа ангаа хонгоноос нь хазаж барьдаг. Орог нохой нь багалзуурдаад л дараад авдаг байсан. Манай тэгээд нүүх болоод аавынд үлдээсэн. Манайд байхдаа 3 чоно барьсан аавынд байхдаа 5-г барьсан гэсэн. Дараа нь хөөрхий хүнтэй адилхан үхэх цаг нь ирсэн юм байлгүй азарган чонотой таараад ноцолдоод чихээ тас хазуулаад багалзуураа сэт хазуулаад ноцолдсон гэж байсан тэгээд тэр азарган чононыхоо засаанаас нь хазаз байж дороо оруулж дийлж алсан гэсэн. Тэрнээс биш дийлхээргүй байсан гэсэн. Тэгээд хоолойн шарх нь өтөөд дотогшоо ороод тэгээд манай аав эм цацаад эмчилж болно доо тэгээгүй өөрөө шууд зовоож байхаар гээд аманд нь баахан өөх чихэж байгаад буудаад алсан гэсэн.

Ганболд -

Тэгэж зовоож байснаас тэрэн ч бас зүгээр л дээ тэ.

Урансайхан -

Үгүй ээ тэрнийг нь гайгүй дээр нь тархируугаа ороогүй байхад эмчилж болох байсан манай аав тэгээгүй байхгүй юү. Одоо бас үнээ туглаад л гөтрүү нь урагдана биздээ тэр нь өтнө бас бух харайхаар бас амьтан юм чинь урагдаад л өтнө тэр өтийг цааш нь явуулаад байвал цааш нь сав суулгаруу нь орноодоо би бол тэрнийг би шууд л хуруугаараа ухаад л үхэр бол үхрийнх нь баасыг чихээд л тэгэхэд бол үхэрийн баасанд бол дахиад өтнө гэж байхгүй. өтний тал дээр тэгэж байсан юм. Бас үхэр халуурах юмуу өвдөнө дөө хамар ам нь хуурай болно доо үхэрийн халуунд адууний шээс сайн өвөл тэжээл муу сэнсэрсэн үхэрд адууний баас шээстэй нь холиод шилэнд хийгээд уулгачдаг юм. Долоо хоног өгөхөд хэвтэрийн мал бол босно. Доор нь хонь үхэрийн бууц гар хүрэхлээр нэг халуун байдагдаа тэгж халаагаад хэвтрэн дээр нь асгаад хэвтүүлчихдэг тэгэхэд тэр мал үхнэ гэж байхгүй. Аа бас адуу халуураад л ногоон нус нь гоожоод яваад байхад адууны гэмэнд үхэрийнх нь баас сайн байдаг.

Ганболд -

Тэр болгоныг та хаанаас яаж сурж байдаг вэ?

Урансайхан -

Би өөрөө л хөдөө малтай байсан ээж маань ч надад хэлдэг байсан уртнасан чи хаанаас хэнээс сураад байна? Гэдэг байсан. Надад өөр хүн энээ тэрээ ингэ тэг гээд зааж өгөөгүй би өөрөө л баасыг шээстэй нь зуураад өгчье гээд. Тэр үед манай өөрийн хувийн үхэр өвдсөн яагаад ч юм миний толгойд адууны баасыг шээстэй холиод өгөх бодол орсон байгаа юм. Тэгээд л өөрийнхөө малд өгөөд үхэрээ босгосон юм. Бүр ингээд толгойгоо даахгүй талаараа харчихаад яг үхэх гэж байсан. Туглах гээд тугла нь дутуу гараад тэгээд тэр хаврын хавсарганд сэнсэрсэн байсан үхэрийг босгосондоо. Миний дөрвөн мэргэжил малыг босгоно уу гэхээс үхүүлэхгүй онгирч байгаа юм биш шүү. Би хөдөө очоод Жамбалрагчаагынд бол би энэ жор туршлагаасаа өгсөн. За та нар үзнэ үү байна уу өөрсдөө мэд энэ бол миний туршлага шүү гээд л би өөрөө хийж ч өгч байсан туглынх нь нүд өвдөөд адууны сүүл хайчилаад тэгээд тэр тугла нь зүгээр болсон. Надад тэр өвгөн эмгэн хоёр бол аягүй их сайн байдаг. За урнаа мал өвдлөө яах уу гээд л дуудна би сумын төвд байгаа юм чинь би ч өөрөө их очдог байсан. Тэгээд л тэр туршлагаа нэлээ хэдэн хүнд хэлсэндээ. Манай сумынхан бараг миний туршлагаар явдаг байлгүй. Тэгээл ийм дөрвөн мэргэжилтэй.

Ганболд -

Эмч, малын эмч өөр?

Урансайхан -

Эмчээр нь ч нилээн байх оношыг нь тогтоож байгаа юм чинь. Хүний эмч, малын эмч, энэ хоёроор л арай их явсан арай л үнэмлэхийг нь аваагүй. Тэгэхдээ малын эмчээс тугла өвдөөд байна тийм эм авъяа гээд авч байгаагүй. Одоо хүн ч адилхан гэдэс гүзээ өвдөнө. Одоо үед гадаад дотоодоос ч баахан эм орж ирж байна. өөрийн ангаахад сүжиггүй хүн юу гэж Хятадын эм ууна ш дээ. Гэдэс гүзээ нь өдвөл будаа шатаагаад л хэдэн хүүхэддээ өгчихнө. Тэр будаа бол сайн шингэн алдаад л хэвтээгээрээ байсан хүүхэд зүгээр болж байгаа юм чинь.

Ганболд -

Ер нь таны энэ 1961 оноос хойш амьдарч ирсэн хугцаанд гүн гүнзгий нөлөөлж ирсэн зүйл байгаа юу?

Урансайхан -

Гүн гүнзгийгээр нөлөөлж ирсэн зүйл бол ажлын талаар бол одоо энэ дөрвөн мэргэжил би энүүгээрээ мал ч эмчилсэн хүн ч эмчилсэн. Амьдралын талаар бол дээшээч жингүүдээгүй доошоо ч жингүүдээгүй тийм нэг дундын амьдралтай дуулахдаа дуулж уйлахдаа уйлж явсан. Сумын төвд ер нь ядарсан ч хүнд өөрийн гэр сав шиг сайхан юм гэж байдаггүй юм байна лээ. өөрийн сав орон гэргүй байх бол ёстой хэцүү юм байна гэдгийг сайн мэдсэн. Ямар ч их ажил хийсэн сэтгэл тогтохгүй, харин өөрийн орон савтай байхад хоолтой хоолгүй ч гэсэн тэндээ жаргаж байгаа юм. Миний өөрийн хүсэл бол энэ хэдэн хүүхдээ гэртэй болгоод гэртэй болгож чадахгүй бол хашаатай тэгээд хашаатай болсон байхад өөрсдөө ажил хийж байгаад гэртэй болно биз гэж бодож байна. Би бол тэгээд болох л байлгүй нүд анихынхаа өмнө хэдэн хүүхдээ бараадах байхдаа.

Ганболд -

Одоо иргэн бүрт газар өгнө гээд байгаа биз дээ?

Урансайхан -

Газар өгнө л гээд байгаа тэр болтол амьдрал үнэхээр хэцүү байна. Тэр салсан нөхөр нь хүүхэлд шуухдуудтай. Бараг өдрийн бодол шөнийн зүүд болоод байна. Одоо бараг толгойны наалдангтай болж байх шиг байна.

Ганболд -

Таны амьдрал бусдын амьдралаас тухайн нийгмийн үеэс онцлогой гэсэн зүйл байдаг уу?

Урансайхан -

Нээх онцлогтой гэх зүйл юу байхав дээ.

Ганболд -

Бусдаас онцгой бардам гэх зүйл?

Урансайхан -

Бусдаас онгой гэх юм бол энэ дипломыг нь аваагүй хүний эмч, малын эмч хоёроороо онцгой гэж бардам хэлж чадна даа. өөр нээх онцгой гээд байх зүйл юу ч байхав. Харин ажил хийвэл хүний доор орохгүй ээ. Ажилд оруулж өгсөн хүнийхээ нүүрийг нь улайлгахгүй шүү. Архи дарс уухгүй тамхи татахгүй ёстой миний сүжиггүй зүйлүүд тэр байхгүй юу. Тэгээд л би сүжиггүй сүжиггүй гэсээр байгаад л хоёр хүү хоёулаа тамхинд орчлоодоо. Харин архи уухгүй байгаа юм миний нүдэн дээр. Далдуур ч гэсэн уудаггүй ер нь миний хэдэн хүүхдүүд надаас нээх хөндийрөөд байдаггүй. Тэгээд л гарвал за та нар яг 8 цаг гээд орж ирнэ шүү гээд л саяхан гэхэд манай хэд цэрэг явхаасаа өмнө энэ сэлбэ плазаагын тэнд доошоо подволоор ороод нэг билъяард байдагдаа тэнд тоглоно гээд 6-д орсон 8 гээд ирнэ гэсэн байдаггүй. Тэгээд 10н цаг боллоо байдаггүй тэгээд шүйгээд очлоо тэнд тоглож байна. Тэгээд гарахдаа подволоосоо нэг жижигхэн мод аваад гарсан миний гарт тэр мод нь таарч л байдаг. Тэгээд ороод бүгдийг нь нэг нэг цохиод авсан. Яасан та хоёр 8 цагт орж ирнэ гэсэн тэгээд энд тэнд явж байгаад хүн амьтанд цохиулаад алга болчихвол яах юм гээд л тэгсэн тэнд тоглож байсан хүүхдүүд нам болсон. Тэгээд маргааш нь ороод тоглох гэсэн чинь та нар ээжээсээ асуусан юм уу? Та нар ээжээсээ асууж ирж бай та ээж айхтар юм байна лээ гэсэн гэсэн. Манай бага бас рс тоглоод алга болчихно. Тэгээд миний хүү 6-н цагаас хойш тоглож болохгүй шүү. Байнга тоглож байхгүй шүү гээд хэлдэг. Тэгтэл бас нэг өдөр байдаггүй 7 боллоо тэгээд орсон чинь нөгөө тоглоомондоо орсон ээж ирснийг ч мэдэхгүй. Дөнгөж мөнгөө өгчөөд байсан бололтой. Тэгсэн тоглуулдаг хүн та яагаад хүүхдээ загнаад унаваа дөнгөж мөнгөө өгөөд сууж байна ш дээ гээд тэгэхлээр нь хүү минь 6 цагаас өмнө бол манай энэ хүүхдийг тоглуул 6-с хойш бол би энэ хүүхдийг тоглуулахгүй. Хэрэв энэ рс-д чинь тоглож байгаад энэ хүүхэд буруу замаар ороод хулгай хийгээд худал яриад наааайз нөхдөө мэхлээд мөнгө төгрөг авах уу найз нөхдийнхөө утас шүрмэсийг дээрэмдэх үү. Тийм тохиолдолд орсон үед та нар миний хүүхдийг аварч гарч чадах уу? Хэлээдэх чи гээд тэгсэн. Тоглуулж байгаа хүүхнийг нь. Тэгсэн үгүй гэж байна. Тэгнэ шүү дээ эцсийн эцэст эх хүн гэдэг чинь зовно. Тэгээд энэ хүүхдийг 6н цагаас хойш тоглуулах юм бол би хүлээн зөвшөөрөхгүй шүү гэсэн. Тэгээд маргааш нь Өгөөдэйг тоглох гээд орсон чинь тэр эгч нь тоглуулахгүй оруулахгүй байсан гэсэн. Тэгсэн дараа нь би өгөөдэйг тоглож байхаар нь 5.30-н үед яваад орсон чинь намайг үүдээр нь дөнгөж оронгуут эгчээ өгөөдэй ээжээс асуусан гээд тоглож байгаа шүү гээд байсан. Тэгээд тэрнээс хойш манай хэдийг энэ хавиарх хүмүүс бүгд андахгүй. Тэгээд манайы хүүхдүүд надаас одоо хүртэл айдаг. Тэгсэн манай охин солиор гэж байна. Тэгэхээр нь ууж байсан стикантай усаа шидсэн тэгэхэд миний өмнөөс дахиж юм дуграагүй хойшоо 17 яваад өгсөн. Тэгээд уйлаад л яваад өгсөн болохоор эх хүн чинь одоо яаж байгаа бол гээд л санаа зовоод байгаа юм. Араас нь микроор гэрт нь яваад орсон гэртээ орсон ганцаараа уйлаад сууж байгаа юм. Тэгээд аргадаад миний охин ээжийгээ тэгж хэлж болдоггүй шүү дээ. Ээж нь 40 гарталаа ээжийнхээ өмнөөс чангахан үг дугарч үзээгүй шүү дээ. Бид бол ер нь даруулагтай байсан л даа хөдөө дээсээр тоголлоо гээд урд айлынхаа эмгэнд дээсээр аймар ороолгож байсан юм. Эрэгтэй нь тэвгэ тоглолоо гэж зодуулаад нууцаар тоглодог байсан.

Ганболд -

Хүүхэд насаа яаж өнгөрөөж байсан бэ?

Урансайхан -

Хүүхэд насаа заримдаа олс тоглож зодуулж заримдаа гэртээ тэгээд л нөгөө хичээлээ хийвэл хийнэ хийхгүй бол гэрийн ажилаа хийгээд л тэгж л өнгөрдөг байсан.

Ганболд -

Айлын хэддэх хүүхэд вэ?

Урансайхан -

Айлын дээд талаасаа зургаадах нь дөрвөн дүүтэй байсан. Тэгээд манайхан чинь эцэг нэгтэй эх ондоотой ах эгч нар байдаг би тэд нар дээр очдоггүй юм. Ээжийг минь амьдад нь орж гардаг л байсан. Ээжийг өнгөрсөнөөс нь хойш би яхир юм чинь би та нараас аяга гурилч гуйж орохгүй гэж хэлчээд ах дүү нарындаа цагаан сараар ч орж золгодоггүй. Манай ах надад чамайг бодвол манай нохой данстай шүү дээ гэж хэлж байсан. Би тэгээд хотын харъялалтай болчоод цалингаа аваад зориуд ахындаа очсон юм. Манай ах надад та нар яагаад орж гарахгүй байгаа юм чи миний хэлсэн үгэнд гомдоод байгаа юм уу гэхээр тэгэлгүй яахав ээж маань өнгөрөөд 3 хоноогүй байхад тэгж хэлээ биз дээ ээж маань өнгөрсөн ч би баян ах дүү нараасаа хонгийн хоол гуйхгүй сумандаа байх даа гуйж үзээгүй юм чинь та нараас гуйхгүй гэж хэлчээд нилээн байж байгаад би танай халтар нохой шиг данётай болсон шүү гэж хэлсэн манай ах өө муу эрхийн тэнэг гээд аяаархан зохиод авж билээ.

Ганболд -

Танай ээж дээр чинь хэдэн хүүхэд байсан бэ ?

Урансайхан -

Яг 8-н хүүхэд нь байсан. Манай ээжээс 14-н хүүхэд төрсөн юм. 2 нь нас бараад бусад нь тараад өссөн юм. Хоёр ихэр гараад нэг нь нас барсан. Манай том ахын дараах охин байсан юм билээ. Тэр нялах нэг сар гарантай байхад нь орон дээр байхад нь манай нэг согтуу хүн ирээд ээж аяга авч өгөх гээд иргээд харсан чинь нөгөө хүн чинь дээрээс нь сууцан юм билээ аав ч тоглоом тоглоод ухаангүй байсан юм билээ. Ээж аав тэр хүнд гомдолгүй гэж хэлсэн гэсэн. Тэр хүн нь бид нарыг сургууль төгсөөд ажил хийдэг байхад манайд нэг морь хөтөлцөн өвгөн аймаг руу ява байгаа гээд манайд ирсэн ээж маань цай унд өгөөд тэгээд харанхуй болоод манайд хонохоор болоод тэгсэн чинь тамхи байдаггүй би морийг нь унаад сумын төв рүү тамхинд явсан. Ээж өглөө тэр хүнийг явсан хойно нь хэлсэн юм тэр хүн хүний урманд 10-н төгрөг аваад өгч чадахгүй энэ аав ээж хоёр нь гомдолгүй гэсэн юм чинь хэдэн хүүхдэд нь чихэр боовтой ирж чадахгүй ёстой зэвүүн ах.

Ганболд -

Ээж чинь найман хүүхдийг яаж өсгөсөн бэ ?

Урансайхан -

Ээж маань сумын төвд цэвэрлэгч хийгээд сарын 80-ыг авна гурил тэр үед 70-н төгрөг байсан тэрүүгээр л бид нарыг өсгөсөн. Бас бид нарт чинь өнчин өрөөсөн гээд хүмүүс шуудай шуудайгаар нь өгдөг байсан. Заримдаа гуршисан мах өгдөг байсан. Сүүлдээ бид нар том болоод хүмүүсээс ичдэг болсон тэгээд ээждээ хэлсэн чинь ээж маань яаах нь вэ? хүмүүсийн сэтгэл шингэсэн юм байгаа гэдэг байсан. Манай ээжид найман хүүхэд өсгөнө гэдэг хэцүү байсан байх. Би айлын эхнэр болоод хүүхэд өсгөх мал маллах хэцүү гэдгийг мэдсэн тэрнээс өмнө яг хүүхдээрээ байсан. Ямар сайндаа багш эмч хүмүүс үхдэггүй гэж боддог байсан. Намайг 8-р ангид байхад манай сургуулийн захирал Бэхжав гэдэг хүн байсан юм тэгсэн чинь манай багш нар захирал Бэхжав багш чинь өнгөрсөн байна хүүхэд болгон бололцоогоороо мөнгө хураалга гэхээр нь гүйхээргээрэй явсаар байгаад гэртэй ирээд ээжээ багш хүн үхдэг юмуу манай сургуулийн Бэхжав багш өнгөрсөн байна гэсэн чинь ээ миний охин томоогүй байна даа гэж билээ. Би одоо бодхоор яагаад багш эмч хүмүүс үхдэггүй гэж боддог байсан юм бүү мэд. Манай хойд талд хоёр жаахан хөгшин байдаг байсан юм эгч дүү хоёр хөгшин жаахан болсоор байгаад тэгээд өлгийндөө ороод дахиад хүн болдог юм байхдаа гэж боддог байсан. Одоо бодож байхад аягүй тэнэг хүүхэд зангаараа байсан байна даа гэж боддог. Би тэгээд ээжээсээ асуусан юм хүн хөгширөхөөрөө жаахан болсоор байгаад өлгийндөө ороод иргээд хүүхэд болдог юм уу гэж асуусан чинь ээ миний охин томоогүй байна даа яаж хүн болно доо гэж билээ. Эмч багш хүн үхдэггүй биз дээ гэсэн чинь хүн бүр үхдэг юм дарга цэрэг гээд.

Ганболд -

Ардчилсан хувьсгал гараас өмнө социализмын үед дарга цэрэг нарын харьцаа ямар байсан бэ ?

Урансайхан -

Дарга цэргийн харьцаа энэ ардчилсан нийгэм гараагүй байхад яг иймэрхүү л байсан. Энэ олон нам гараад өнгө мөнгөний хорвоо гээд хүмүүс нэрлэчээд байна ш дээ. Тэр үед яг л ийм хувцасаар ялгадаг байсан. Дээд суудалд дарга нь байлаа тэ тэгэхэд бид нар нэг хүн байлаа. Миний дээд талд нэг багш байлаа гэхэд тэр багштай нэг өөр харьцаад надтай нэг өөр харьцдаг байсан.

Ганболд -

Ер нь нэг байгуулагт харьцаж ажиллаж байсан дарга ажилтан хоёрын хоорондын харьцаа ямар байсан?

Урансайхан -

Тэр нэг байгуулагт ажиллаж байгаа дага цэргийн хооронд бол би эмэнлэгт 11 жил ажилласан. Манай дарга их эмчид бол хэлэх юм байхгүй байсан. Энэ их эмч байна, энэ сувилгчийг нь дээш нь өргөөд , асгарчийг нь доош нь дарна гэсэн сэтгэл байдаггүй байсан. гээд энийг нь дээр нь энийг нь доор нь гээд дүгнэж цэгнээд байдаггүй байсан. Хариуцлага бол хариуцлага, тушаал бол тушаал л байсан.

Ганболд -

Одооных шиг ах дүү төрөл садангаараа дээш нь доош нь датна гэсэн ойлголт байхгүй байсан уу?

Урансайхан -

Тийм ойлголт байхгүй байсан.

Ганболд -

Ер нь бусад байгуулагуудыг ажиглаж байхад тийм зүйл байсан уу?

Урансайхан -

Миний мэдээ орсноор Чойбалсан суманд ах нь юмуу нэг компаний дарга боллоо гэхэд дандаа хаиаатангуудаа. Тэгэхдээ ядуу хамаатангаа авахгүй. Арай гайгүй гэснийгээ датаад дээш нь өргөчиж байгаа юм чинь. Тэгээд л ядуу нь ядуу чигээрээ л байж байна. Ядуудаа ер нь хоол унд өгдөг юмуу үгүй юм. Би ч гэсэн энэ ах нартай хэрэлдэж байсан. Та нар ядуу байлаа гээд хүний урманд нэг ээжийн минь ядарсан байхад хоногийн хоол май гээд авчирч өгч байсан уу. Та нар эхийгээ бодоод өгөх юмдаа. Эхэд минь авчираад өгвөл би идэхгүй байж байгаад би эхдээ өгнө гэж хэлж байсан. Тийм нугалаа байсан захиргааталын үед. Энэ муухай хүн ялгадаг нугалааг л устагвал манай монгол дээшээ гарна. Арилгахгүй бол дээш гарахгүй. Ардчилсан нам гараад ч хэрэггүй ногоон нам ч гараад хэрэггүй МАХН гараад ч хэрэггүй. Энэ л муухай нугалааг арилгах хэрэгтэй. Одоо ер нь мөнгө л байвал хүн алах нь байна ш дээ. Энэ занг бол манай монгол үхэн үхтэлээ тавихгүй байх. Миний жишээгээр бол бүх энэ хуучин дээд дарга нарыг тэр чигээр нь хусууд л дандаа шинэ хүмүүс тавиул. Тэгээд нөгөө алтны дэргэд гуйл шарлана гэхчээр. Жишээ нь нэг бага албан газрын няхтлан хийлээ тиймээ би тэрнийг бол нүдээрээ харсан дансны аргаар иддэг гэдгийг. Ажилчин болоод тэрнийг яагаад мэдсэн бэ гэвэл би төрлөө төрөхөд баримт бичиж албан газраас шөлний хонь авдаг юм. Манайы эмэнлэг өгөхгүй ш дээ. Энэ Чойбалсан сумаас л авах гээд хоньны өргөдөл бичиж байгаа юм. Тэгээд тэрнийгээ цохуулаад авч байгаа юм. Тэгээд тэр хоньны мөнгөгийг миний цалин дээрээс суутганаадаа тэгэхдээ би Чойбалсан сумын няхтланг хармсан дансны аргаар тэрийг яагаад мэдсэн бэ гэвэл хоньны мөнгөгийн надаас авчихаж байгаа юм. Аваад би яахын аргагүй ээжийн өмнө тоолоод өгчихөж байгаа юм. 60 гарсан хөгшин худлаа ярих гэж байхгүй ш дээ. Тэгэхэд өгсөн дансанд байхгүй байгаа юм авсан дансанд байхгүй ээжийн гарын үсэг байхүй өгсөн авсан шээд зурсан тэр нь байхгүй. Тэр нь яаж байгаа юм түүнийг устагчиж байгаа юм. Тэгээд би тэр няхтлантай хэрэлдэж байсан. За зүгээр байгаараай та нар дансны аргаар идэхгүй шүү ядарсан намайг, идэх дуртай юм бол дээд талынхаа хүнийхийг идэлдээ. Бид ямар тэрнийг чинь зүгээр авч байгаа юм биш цалингаараа нэг хоньны шөл аваад тэр нь тэгээд надад зориулж авч байгаа юм тэгээд нийтээрээ дүү нар хүүхдүүдтэйгээ хуваагаад идэж байгаа юм чинь гэрийхэнтэйгээ. Тэгээд би 5 хонологүй нийтийн хоолонд орчиж байгаа юм.

Ганболд -

Хувьчлалаар юм авч чадсан уу та?

Урансайхан -

Хувьчиллалаар би мал авсан. 12 хонь 1 тугалтай үнээ 1 унаглах гэж байгаа байдас авсан. Нэгдэлээсээ

Ганболд -

Тэр үед чинь их хувьчлал бага хувьчилал гэж байсан юм билээ. Цаас өгөлгүй шууд л малыг нь өгсөн юм уу?

Урансайхан -

Цаас өгсөн тэр цаасаа өөрсдөө хурааж аваад л надад тийм мал өгсөн.

Ганболд -

Танаас зөвшөөр л аваагүй юу?

Урансайхан -

Энэ цаасыг чинь авлаа тэдэн цаас өгнө хэдэн мал өгнө гээд гар хөлийн үсэг зуруулаагүй. Шууд л хураагаад авсан.

Ганболд -

тэр хувьчлалын хувьцааны талаар та нарт тайлбарлаж өгдөг байсан уу?

Урансайхан -

Үгүй тайлбарлаж өгдөггүй байсан. Мал өгнө нэг хүнд тэдэн мал тэгээд манайх чинь ээж хэдэн хүүхдүүдтэйгээ нийлээд 7 ам бүл байсан. 14 хонь нэг тугалтай үнээ нэг байдас өгсөн тэр яасан байхгүй нэг хонь нь дарагдаа үхсэн юмуу боогоод үхсэн юм уу үхсэн тэр нь надад таарч байгаа юм. Би тэрэнд нь айхтар шуналтаад яахав хүн харж байгаад сүүлд нь авъяа гэсэн нэг үхсэн хонь таарсан. Яадгын нохой шувуу идсэн биш дарагдаад л үхээ биз гээд л ээжийн дүүгээр янзалуулаад махыг нь идчихсэн тэгээд л хонио аавындаа тавьсан. Тэгээд манай бага дүү миний мал эд нар байхгүй. Яг гардаад байдсаа болвол би өөрөө аавтайгаа сольсон нөгөө хонь байхгүй. Аав минь нэг тарган гүү алваа өөрийнх нь хөгширсөн гүү эцэг хүн арай тэгэж болохгүй гээд би аавтайгаа хэрэлдэж байсан. Тэгээд би эмэнлэгт ажиллаж байсан юм чинь мөнгийг нь би хоёр тасдаад өгчье ааваа гээд тэр бол үнэхээрийн тарган гүү байсан.

Ганболд -

Ааваасаа гүү авч байгаа юмуу?

Урансайхан -

Тийм. Гүүний өрөөл тэр өрөөлийг миний байдсаар солиж байгаа юм. Шарандаа эмнэлгийнхээ тэргэн д 10 литр бинзен хийгээд шөнө очиж байгаа юм аавынд 11 12 болж байхад. Манай охин чинь уяа морийг нь унадаг эмнэг сургадаг байсан юм манай охин чинь шууд охиныгоо бос гээд таны шунал багадаагүй бол миний байдсыг ав би өрөөлийг чинь авлаа миний хэдэн хүүхэд хоолгүй би өөрөө худлаа үнэн хэлж байгаад эмнэлгийнхээ хоолноос аваад идчихнэ гээд тэгэхэд аав дуртай тэг тэг гэж байгаа юм. Тэгээд адууны гэдэс чанасан байсан би наад үнэгүй юмнаас чинь идэхгүй. Үхсэн адууны өрөөлийг амьд унаглах гэж байгаа байдсаараа хоёр амьтанаар солиж байгаа юм чинь энэ өрөөлийг чинь зулгаавал арай ходоодонд шингэцтэй байх гээд аавтайгаа хэрэлдээд тэгсэн манай жолооч чи больдоо аавтайгаа битгий хэрэлдээд бай гээд. Би яадгийн эцэг хүн охиныгоо охин гэж бодохгүй байхад би юу гэж тэгдэг юм. Хэтэрхий аавыгаа муу санавал надад муу миний үйлс бүтэхгүй та үр хүүхдээ муу санавал эрэлгийн элчийнд очихдоо нилээн юм үзэх байхаа гээд хэлсэн. Тэгээд л охиныгоо аваад явсан тэгээд манай охин 5 жил дараалан морийг нь унахад нэг гутал авсан шинэ плат авсан байгаа юм. Тэгээд явахад нь тайлаад аваад үлдсэн байгаа юм. Нөгөө хоёр охин нь аймар зэвүүн хоёр охин пээ аймар. Захын гуйлагчинд өгнө чи охиноо аваад юм гээд. Би охиноо шалдан гүйлгэхгүй май энийгээ ав гээд би охиноо аваад явсан. Тиймэрхүү эцэг нэгтэй эх тусдаа байхад эцэг хоорондын харьцаа тийм байхад улс төр нь ч арга байна уу даа гэж би бодож явдаг юм. Манай аав нэг тиймэрхүү л хүн байсан. Эгчийнх нь амьдрал нэг ийм л байна. Одоо хүртэл айхтар доошоо ч орсонгүй дээшээ ч гарсангүй байж байна даа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.